Fight For Tomorrow

Эмэгтэй             Хөл хорионы арга хэмжээг үе шаттайгаар сулруулж эхэлсний эхний амралтын өдөр зах худалдааний төвүүд ч эргээд хөл хөдөлгөөнд оржээ. Иргэд баярын өдрүүдийг далимдуулан гадуур гарч, амарч байна. Цэнгээний газар, гоо сайхны салонууд спорт, үзвэр үйлчилгээний газрууд Засгийн газрын журмын дагуу үйл ажиллагаагаа аажмаар сэргээж байна. Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр хөл хорионы арга хэмжээг сулруулах нь дөнгөж эхлэл тул иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн сахихыг санууллаа. Гадаа спортоор хичээллэхээс бусад үед иргэд олон нийтийн газар заавал амны хаалт зүүх ёстой. Мөн ковид 19-ийн вакцинд аль болох хурдан хамрагдахыг уриаллаа. Түүнчлэн холбогдох төрийн байгууллагууд иргэдэд дахин цахим хэрэглээний ваучер олгох асуудлыг хэлэлцэж байна. Энэ онд анх удаа Засгийн газрын зарим гишүүд иргэдийн нуруун дээрх ачааллыг бууруулахын тулд даруй арга хэмжээ авахыг шаардлаа.

 

Сан Лан                   Сайн байна уу, ах аа?

Тохирсон биз дээ?

Өнөөдөр миний зээлийг гаргаж өгнө гэсэн биз дээ?

 

Эрэгтэй                    Ши гуай юу?

Таны зээлийг батлах боломжгүй болсон.

 

Сан Лан                   Юу гэнэ ээ?

Өмнө нь баталгаажуулах шаардлагатай гэж хэлээгүй шүү дээ.

 

Эрэгтэй                    Тэр чинь өмнөх журам.

Манай компани хоёр хоногийн өмнө журмаа өөрчилсөн. Би яах вэ дээ.

 

Сан Лан                   Надаар тоглоод байгаа юм уу?

Би жижиг бизнес эхлүүлэх гээд улаан дарс авахаар төлөвлөж байгаа юм. Энэ мөнгийг яаралтай хэрэглэх гээд хүлээж байгаа юм. Цаг үе хэцүү байна шүү дээ, арга эвийг нь олоод өгөөч дээ ах аа.

 

Эрэгтэй                    За тэгвэл танд батлан даагч болох хүн байгаа юу?

Хамаатан садан, найз нөхдөөс чинь байрны зээлтэй хүн байвал байрыг нь барьцаанд тавьж болох юм. Тэгвэл би танд шууд зээл гаргаад өгье.

 

Сан Лан                   Үгүй ээ, арай ч дээ байна уу?

Байртай хүн байсан бол би танаас зээл гуйж яах юм?

Ах аа, ах аа гээд байхад...

 

Эрэгтэй                    Би мөнгө зээлмээр байгаа ч танд барьцаа хөрөнгө алга.

Чам шиг сэтгэлгүй хүнтэй яриад байх юм алга.

 

Сан Лан                   Би чин сэтгэлээсээ хэлж байна.

Чамд чин сэтгэлээсээ эрүүл энхийг хүсье.

Зам хөндлөн гарахдаа болгоомжтой яваарай.

Яадаг хэрэггүй амьтан бэ?

 

Эрэгтэй                    Зайлаач.

Би түрүүлээд орох гэж байсан юм.  Чи цаашаа яв.

 

Энэтхэг                    Би энд ухраад орох гэж байна шүү дээ.

Таны буруу байгаа биз дээ?

 

Эрэгтэй                    Түрүүлж орсноороо би зогсож болохгүй юу?

 

Энэтхэг             Энэ гудамжныхан бүгд энэ зогсоолууд манайх гэдгийг мэднэ. Эвтэй байцгаая л даа.

 

Эрэгтэй                    Хаана тэгээд биччихсэн байна?

Чи хаанаас ирсэн юм? Энэтхэг үү?

 

Сан Лан                   Юу болоод байгаа юм бэ?

 

Энэтхэг                    Санлан ах аа, энэ хүн асуудал үүсгээд байна.

 

Эрэгтэй                    Яасан?

 

Энэтхэг                    Машинаа хүчээр зогсоол дээр тавих гээд байна.

Би машинаа тавих гэж байсан юм.

Миний үгийг сонсохгүй байна.

 

Сан Лан                   За за, боль.

Өөр газар очоод тавьчих.

 

Эрэгтэй                    Сүртэй юм болсон юм байх л гэж бодлоо.

Өөр зогсоол байсан л юм байна шүү дээ.

Тэгвэл тэгээд машинаа тавиач дээ, зогсоолын бацаан минь. Бас яах гээв?

 

Сан Лан                   Уучлалт гуй.

 

Эрэгтэй                    Зайлж үз. Юунд нь уучлалт гуйдаг юм?

 

Сан Лан                   Уучлалт гуй.

 

Эрэгтэй                    Чи хэн юм? Яасан гэж уучлалт гуйх юм?

Чиний буруу байхад би яах гэж уучлалт гуйх юм?

 

Энэтхэг                    Битгий зураг аваарай.

Боль оо, Санлан ах аа.

Хүмүүс зураг аваад байна.

 

Сан Лан                   Уучлалт гуй.

 

Эрэгтэй                    Тавь.

 

Сан Лан                   Уучлалт гуйхгүй бол чи хохирлыг нь төлж дийлэхгүй шүү.

Гуйх уу, үгүй юу?

 

Эрэгтэй                    Уучлаарай.

 

Сан Лан                   Баярлалаа, дарга аа.

 

Эрэгтэй                    Эцэст нь ажилдаа ирээ юу?

Одоо хэдэн цаг болж байна?

Чамайг миний дарга гэж бодлоо, Сабүро ах аа.

 

Сан Лан            Ингэж чанга хэлэх хэрэггүй ээ, Фа ах аа. Би сонсож байна. Би жижиг бизнес эхлүүлье гэж бодож байна.

 

Эрэгтэй                    Ямар бизнес хийх гэж байгаа юм?

 

Сан Лан                   Цэнгээний газар нээнэ.

Зах зээл их удаан хямарлаа.

Удахгүй эргээд сэргэх байлгүй.

Тэгэхээр нь би цэнгээний газар нээнэ.

Ажил бүтэмжтэй байвал хүмүүсийг нэг нэгээр нь татна.

 

Яу Цим Мун дүүргийг тэр чигт нь өөрийн болгоно.

 

Эрэгтэй                    Ашиг олно гэдэгтээ итгэлтэй байна уу?

 

Сан Лан                   Сонирхож байна уу?

Та ч бас ор л доо.

 

Эрэгтэй                    Хөрсөн дээрээ буу. Би чамд цалин өгч байгаа шүү.

Бизнес хийнэ гэнэ ээ?

 

Сан Лан                   Би энд зүгээр сууж байгаа хэрэг үү?

Энэ гудамж тэр чигээрээ тайван байна шүү дээ.

 

Эрэгтэй                    Чи намайг л түшиж амьдрах гээд байгаа юм уу?

Ажил гуйж ирсэн нь хэн билээ дээ. Чамайг ажилтай байлгаж байгаа нь их юм.

Ямар машины зогсоолын ажилтан ажилдаа машинаар ирдэг юм?

Дээр нь хэдэн арван жил зүүсэн хуучин цагаа гаргаад том дарга царайлаад чи өөрийгөө Сабүро ах гэж бодоод байгаа юм уу? Чиний наад цаг чинь зогсчихсон байна. Бүх зүйл өөрчлөгдсөн. Ажилдаа ор.

 

Сан Лан                   Болж л таарна даа.

 

Эрэгтэй                    Машин аваад ир.

 

Сан Лан                   Баярлалаа, дарга аа.

Таны машин 3198 дугаартай юм байна.

Би машиныг нь аваад ирье.

 

Эрэгтэй                    За.

 

Сан Лан                   Замаа харж яваарай.

 

Эрэгтэй                    Цохиод ав.

Алив.

 

Сан Лан                   Намайг айлгах гээ юу?

Хүрээд ир л дээ.

Өшөө авахаар ирээ юу?

 

Тэгтлээ зодолдох дуртай юм уу?

Чи хаанахынх юм?

 

Эрэгтэй                    Зогс.

Зогс.

Битгий хөдөл доошоо хэвт.

Доошоо.

Суугаад гараа ардаа ав.

Доошоо суу.

Битгий хөдөл.

 

Сан Лан                   Гавлах хэрэггүй шүү дээ.

Ярилцахад л болно.

 

Эрэгтэй                    Ах аа, үлдсэнийг нь надад даатгачих.

Чи Ши Сабүро мөн үү?

Чиний хэрэг их зузаан хавтастай юм байна.

Энэ удаа аль бүлэглэлтэй зодолдсон юм?

 

Сан Лан                   Намайг гүтгэх гэсний хэрэггүй.

Би гэмгүй иргэн.

 

Эрэгтэй                    Гэмгүй иргэн гудамжинд зодолдоод явдаг юм уу?

 

Сан Лан                   Тэр залуу машины зогсоолд тавих гээд...

хэрүүл шуугиан үүсгээд байсан юм.

Хэдэн үг хэлчихсэн чинь өш санаад араас ирсэн байна лээ. Ийм л зүйл болсон.

 

Эрэгтэй                    Та нар шиг гудамжныхан...

Цагдаагийн хэлтэст баригдаж ирэх болгондоо янз бүрийн шалтаг тоочдог юм.

Өөрийгөө дарга гээд бодчихсон юм уу?

 

Сан Лан                   Өнөө орой сонссон хамгийн хөгийн яриа байна.

Би бол дарга.

Дарга нь юм бол зогсоолын үйлчилгээ хийж яадаг юм? Тоглоод байгаа юм уу?

 

Энэтхэг                    Үгүй ээ, байцаагч аа. Энэ хүн үнэхээр миний дарга.

 

Эрэгтэй                    Чамаас асуугаагүй байна.

 

Эрэгтэй                    Дагаж яваад хурууны хээгээ өг.

 

Энэтхэг                    Би сая өгчихсөн.

 

Эрэгтэй                    Хурууны хээ авах машин эвдэрчихсэн байна.

Удахгүй уулзъя.

 

Эрэгтэй                    Энд суу.

Нэр хэн бэ?

 

Ши Тоу              Ши Тоу.

 

Эрэгтэй                    Ши Тоу.

Ухаан чинь зүгээр үү?

Цагдаагийн хэлтэст хочоо хэлдэг юм уу?

Жинхэнэ нэрийг чинь асууж байна.

 

Ши Тоу              Овог Ши, нэр Тоу.

 

Эрэгтэй                    Маскаа доошлуулаад царайгаа харуул.

Буцаагаад зүү.

Өнгөрсөн шөнө Санлан 137 дугаар гудамжинд...

ДАВ88 улсын дугаартай машиныг...

санаатайгаар эвдэлж хэмхэлсэн байна.

Бид чамайг эвдсэн гэж сэжиглэж байна.

Гэр бүл рүүгээ залгаад батлан даагч дууд.

 

Ши Тоу              Намайг батлан даах хүн байхгүй.

 

Эрэгтэй                    Байхгүй гэнэ ээ?

Тэгвэл өнөө шөнө саатуулах байранд хононо доо.

Чи яах гээд байгаа юм?

Цаанаа суу.

 

Сан Лан                   Би аав нь байна.

Чи одоо болтол ээжтэйгээ Дэн тосгонд амьдардаг юм уу?

Хаана ажилладаг юм?

Хөөе.

Би чамтай яриад байна.

Хэнтэй тоглоод байгаа юм?

Яахаараа хүний машиныг эвддэг юм?

Би чамтай ямар өштэй юм?

 

Хөөе.

Хаашаа явах гэж байгаа юм?

 

Эмэгтэй                   Сайн байна уу, тавтай морил.

Сайн байна уу, тавтай морил.

 

Эрэгтэй                    Отож байгаад дайрах гээ юу?

Битгий үхтэл нь зодчихоорой.

Том виагра уулзана гэсэн шүү.

 

Сан Лан                   Хөөе.

Явъя.

 

Эрэгтэй                    Зогс.

Зогс.

Зогс.

Эр хүн юм бол зугтахаа боль.

Зогс.

Новш минь, зогс.

Зогс.

Зугтсаар л байх уу?

 

Сан Лан                   Түрүүлээд яв.

 

Эрэгтэй                    Новш минь.

Зогс.

Зогс.

 

Ши Тоу              Новшнууд аа.

 

Сан Лан                   Замаас зайл.

Яв.

Чи юу хийгээд байгаа юм?

Яагаад тийм олон хүн чиний араас хөөцөлдөөд байгаа юм?

Чамаас асуугаад байна.

 

Эрэгтэй                    Бэлтгэл хангагч байж өөдөөс зодолдоно гэнэ ээ?

Манай ах чамайг хайж байгаа.

Ухаантай юм бол өөрөө ах дээр ирж уулзаарай.

Бидэнд бол гэрийг чинь олох амархан шүү.

Битгий биднийг хөдөлж эхлэхэд хүргээрэй новш минь.

 

Сан Лан                   Чи хэнтэй сөргөөцөлдчихсөн юм?

Өөрийгөө залуу дийлдэшгүй гэж бодоо юу?

Үснийх нь байж байгааг дээ. Бас шивээс хийлгэчхэж ээ.

 

Ши Тоу              Өвчтэй юм уу?

Одоо ямар эрин үе билээ дээ?

 

Сан Лан                   Залуу дийлдэшгүй биш үү?

 

Ши Тоу              Үгүй.

 

Сан Лан                   Зодоон цохион хийсэн үү?

 

Ши Тоу              Үгүй.

 

Сан Лан                   Зодоон цохион хийсэн үү?

 

Ши Тоу              Мэдрэл юм уу хаашаа юм.

 

Сан Лан                   Үгүй гэнэ ээ?

Тэгээд яагаад хүмүүс чиний араас хөөцөлдөөд байгаа юм?

Хэлэх үү, үгүй юу?

 

Ши Тоу              Үгүй гэж өөрөөр яаж хэлэх юм?

 

Сан Лан                   Ээж рүү чинь залгая даа.

Байна уу?

Утас аваад ир.

Ээжээсээ айдаг юм бол хэрэг тарьж явахаа боль.

 

Ши Тоу              Чамд ямар хамаатай юм?

Би чамаас тусламж гуйгаагүй.

Одоо аав болж жүжиглэх гээ юу?

 

Сан Лан                   Би чиний аав биш.

Би чиний батлан даагч.

Тийм болохоор бүгдийг мэдэх эрхтэй.

Хэлэхгүй байсан ч болно.

Гэхдээ дараа зодуулахад чинь...

аав чинь үргэлж дэргэд чинь байж чадахгүй шүү.

 

Ши Тоу              Би өнгөрсөн долоо хоногт хүмүүст боксын бэлтгэл хийлгэж байсан юм. Тэр залуу өөрөө эхэлж агсам тавьсан. Бид зүгээр л боксын бэлтгэл хийж байсан.

 

Сан Лан                   Яг хэнтэй нь зодолдсоноо тодорхой хэл дээ.

 

Ши Тоу              Мэдэхгүй. Түүнийг анх удаа л харсан.

Том виагра гэж дууддагыг нь л мэднэ.

 

Сан Лан                   Анх уулзсан хүнтэйгээ шууд зодолддог юм уу?

 

Ши Тоу              Тэр Дэзиг эхэлж цохисон. Тэгээд л би цохисон.

Хөөе.

Хөөе.

Хөөе.

Хүмүүст тусалж боксийн бэлтгэл хийдэг ч гэсэн...

дүрэм журам гэж бий.

Зогсох үедээ зогсох хэрэгтэй.

Бэлтгэл хангагч гээд дуртай үедээ биднийг цохиж болно гэсэн үг биш.

Гэхдээ тэр Дэзиг санаатай зодож гэмтээсэн.

 

Давэй                Дахиж энэ новшнуудыг надтай боксын бэлтгэл хийлгэх хэрэггүй.

 

Ши Тоу              Тэр миний найзыг түрүүлж цохисон.

Тэгээд л би хариу зодолдсон.

 

Сан Лан                   Тэдний ар тал хэн болохыг чи мэдэх үү?

Түүний талаар судалсан уу?

Юм л бол шууд гар хүрдэг юм уу?

Одоо бөөнөөрөө чиний араас хөөж байна.

Нүдээ нээгээд сэрж үз.

Энэ удаа би чиний асуудлыг шийдэж өгье.

Миний үгэнд ороод эндээ бай.

Хаашаа ч явах хэрэггүй.

Унт.

Ма Зай.

 

Ма                     Сан Лан ах аа.

Завтай яваа юм уу? Орж ирчихээд ганц ч үг дугарсангүй.

Шитэй холбоотой асуудал гарсан.

 

Сан Лан                   Бэр эгч ээ.

 

Хүүхэд               Сан Лан авга ах аа:

 

Сан Лан                   Хөөх, таргалчихжээ...

Шя Ми Зы.

 

Эмэгтэй                   Байбай бондойсон шүү.

 

Ма                      Сан Лан ах аа.

Шитэй холбоотой асуудлыг шалгаж үзлээ.

Тэр Давэй чинь баян айлын хүү байна лээ.

Өдөржин араас нь долигнож явдаг бөөн гаруудтай.

Гэхдээ ард нь хэн байгааг одоохондоо олж чадаагүй.

Зөвхөн ДАВ88 гэсэн дугаарыг нь шалгасан.

Машины худалдааны компанийн нэр дээр бүртгэлтэй байна лээ.

Хаягийг нь тань руу явуулъя.

Шинэ мэдээлэл гарвал хэлье.

 

Эрэгтэй                    Доороос дээш чиглэлтэй.

За, дахиад.

Өвдөг.

Нэг, хоёр.

Өвдөг.

Нэг, хоёр өвдөг.

Хөөе.

Дахиад.

 

Эрэгтэй                    Үхлээ хайж ирээ юу?

Битгий асуудал үүсгэ гэж хэлсэн биз дээ.

Өнгөрсөн удаагийн тооцоог чинь ч бодож амжаагүй байна.

 

Сан Лан                   Өнөөдөр ярилцах гэж ирсэн юм.

Эзэн чинь хаана байна?\

Тэр үү?

 

Эрэгтэй                    Таван удаа цохь.

Том виагра.

Нөгөө гай болсон новш чинь энэ байна.

Шалгачихсан.

Зогсоол дээр.

 

Давэй                       Тэр бэлтгэл хангагчийг чи өмөөрсөн үү?

 

Сан Лан                   Би аав нь байна. Хүүг минь харж үзээч.

Ингэж сүр дуулиан болголгүй өнгөрөөе тэгэх үү?

 

Давэй                       Чамд нүүр өгөх гэж үү?

Тэгвэл миний нэр нүүрийг хэн буцааж өгөх юм?

 

Эрэгтэй             Тэр орой манай боссыг машиндаа суухыг хараад л гар хүрсэн.

Бүр зориуд манай босстой сөргөөцөлдсөн.

 

Ши Тоу              Новш минь.

 

Эрэгтэй                    Чи юу хийгээд байгаа юм?

Зогс.

 

Давэй                Би түүнд энэ бичлэгийг цагдаад өгөхгүй байх боломж өгсөн.

Түүнд хоёр сонголт байна.

Нэгт...

надад хувь өгөх.

Хоёрт...

шоронд суухдаа бэлд гэж түүнд хэл.

 

Сан Лан                   Би төлөөд өгье.

 

Давэй                       Юу гэнэ ээ?

 

Сан Лан                   Би төлөөд өгье өө.

 

Эрэгтэй                    Чи зогсоолын ажилтан биз дээ?

 

Давэй                       Чи хэдийг төлж чадах юм?

Нэг сая уу?

 

Эрэгтэй                    Хүлээж байя зогсоолын хүү минь.

 

Сан Лан                   Байна уу? Фэн эгч мөн үү?

Сан Лан байна.

 

Эмэгтэй                   Яасан бэ?

Сан Лан                   Хөзөр тоглож байна уу?

 

Эмэгтэй                   Тийм ээ. Ярь ярь.

Юу болсон юм?

 

Сан Лан                   Өмнө нь ярьж байсан мөнгөний асуудал байна аа...

яаж ийгээд зохицуулах арга байна уу?

 

Эмэгтэй                   Чи өөрийнхөө байдлыг мэдэж байгаа биз дээ?

Өдөржин машин зогсоол дээр тавьж өгөөд арай гэж хэдэн төгрөг олдог.

Би чамд хэдэн зуун мянгыг зээлж яаж чадах юм?

 

Сан Лан                   Эхлээд 180 мянгыг зээлүүлж болох уу?

Хоёулаа урьд нь сайхан харилцаатай байсан биз дээ?

Өмнө нь би танд тустай явсныг санаж байгаа биз дээ?

 

Эрэгтэй                    Өнгөрснийг дурсаад яах вэ.

Мин авга эгч маань бизнесээ дүрмээр нь явуулдаг.

30 хувийн шимтгэлтэй, ес авч арван гурав төлнө.

 

Сан Лан                   30 хувийг нь хасуулчихаад би яаж төлөх юм?

 

Эрэгтэй                    Надад бас мөнгө хэрэгтэй залуус олон байна.

Өөрөө учраа ол.

 

Сан Лан                   Ингэж болохгүй ээ, Фэн эгч ээ.

Мин авга аа, намайг сонсооч. Байна уу?

Байна уу?

Лао Шү мөн үү?

 

Эрэгтэй                    Хэнтэй ярих гэсэн юм?

 

Сан Лан                   Намайг сонсохгүй байгаа дүр эсгэх хэрэггүй.

 

Эрэгтэй                    Сүлжээ муу байна.

 

Сан Лан                   Лао Жао юу? Надад нэг тус болооч.

Танайх хэдэн хувийн хүүтэй зээл өгдөг вэ?

 

Эрэгтэй                    Манай даргыг өчигдөр цагдаа нар баривчилсан.

Би ч бас энэ хүрээллийнх.

 

Мөнгөний асуудлаар тусалж чадах хүн танилцуулах уу?

 

Авга эгч                   Хө эгч ээ, баярлалаа.

 

Эмэгтэй                   Баярлалаа.

 

Авга эгч                   Арьс залуужуулах эмчилгээнээс ахиухан авах уу?

Нэг жилийнхийг нь авчихвал...

20 хувийн хөнгөлөлт өгье.

 

Эмэгтэй                   Чи хаанаас ийм их мөнгөтэй болсон юм?

Одоо бүх юм үнэтэй болсон.

Өчигдөр авсан загас хүртэл 70 гаруй юань болсон.

Сарын эцэст мөнгөгүй л хоцрох юм.

 

Авга эгч                   Энэ нь дээр юм байна.

Эхлээд суурь эмчилгээний нэг сарын курсийг туршаад үз.

 

Эмэгтэй                   За.

Чи найман гар хөзөр тоглочихоод буцаж ирэхгүй нь ээ?

 

Авга эгч                   Шитэй холбоотой асуудал гарсныг яагаад надад хэлээгүй                                юм?

 

Сан Лан                   Цагдаагийн газарт ирэхэд нь би таарсан юм.

Батлан даалтад авсан юм.

 

Авга эгч                   Чи дандаа л цагдаагийн хэлтэст очиж байдаг.

Тэр яагаад гэнэт баривчлагдчихдаг билээ?

Чамд дахиад асуудал гараад түүнийг чирчихсэн юм биш биз?

 

Сан Лан                   Яагаад дандаа намайг буруутгаж байдаг юм?

Тэр өөрөө л хүнтэй муудалцсан.

Яадаг ч байсан энэ асуудлыг нь зохицуулж өгөх хэрэгтэй.

Одоо хүмүүс мөнгө нэхээд байна.

 

Авга эгч                   Мөнгөөр зохицуулах хэрэгтэй гэсэн биз дээ?

Хэд хэрэгтэй юм?

Чи над дээр мөнгө авахаар л ирсэн юм байна, тийм үү?

 

Сан Лан                   Юу гэнэ ээ?

 

Чи тэр Дэнтэй сууснаас хойш...

их өөр болж ээ.

Би тийм арчаагүй хүн биш. Намайг юу гэж бодсон юм?

 

Авга эгч                   Би чамайг юу гэж боддог гэж?

Чи өөрөө намайг юу гэж боддог юм?

Өмнө нь чамд асуудал гарахад хамгийн их тусалсан хүн хэн билээ?

Би.

Одоо намайг зүүлтээ барьцаанд тавь гэж байгаа юм уу?

Би чиний цагийг ч ломбарданд тавихгүй.

Би чиний үгээр орох уу?

Өнөөдрийг хүртэл чи хуучин цагаа зүүж л байна.

 

Сан Лан                   За больё. Чамтай ярих үнэхээр хэцүү юм.

Ямар ч байсан Шигийн асуудалд санаа зовох хэрэггүй.

Надад чиний тусламж хэрэггүй.

Чиний тусламж ч надад хэрэггүй.

Намайг чамд өртэй гэж бодож байгаа биз дээ?

Би өрөө төлчихнө.

 

Эрэгтэй                    160 мянгыг өгье.

 

Сан Лан                   200 мянгаас нааш зарахгүй.

 

Эрэгтэй                    Энэ цаг чинь зогсчихсон байна.

Үүнийг засуулахад бас мөнгө орно шүү дээ.

 

Сан Лан                   За больё оо.

 

Эрэгтэй                    Хөөе.

За за, чамаас айлаа.

Хоёр зуун мянга.

Би тооцоогоо хийгээд мөнгийг чинь өгье.

 

Ши Тоу              Аав аа.

Энэ нар мандаж байна уу, жаргаж байна уу?

 

Сан Лан                   Нар мандаж байна.

 

Ши Тоу              Яагаад нар мандах, жаргах хоёр адилхан харагддаг юм бэ?

 

Сан Лан                   Яагаад гэвэл хоёулаа нэг л нар шүү дээ.

 

Ши Тоу              Нар мандсаны дараа жаргадаг уу?

Нар заавал жаргах уу?

 

Сан Лан                   Хөгжилдье.

Арван тав, хорь.

 

Эмэгтэй                   За, бүгдээрээ.

 

Сан Лан                   Хундагаа өргөе.

 

Сан Лан, эмэгтэй          Жижича, Пөнба.

Хундагаа харшуулъя.

Жижича, Пөнба.

Хундагаа харшуулъя.

 

Сан Лан                   Арав.

Төлөө.

 

Эмэгтэй                   Дахиад нэг.

 

Сан Лан                   Би чамтай хамт ууя.

 

Эмэгтэй                   Санлан ах аа, яагаад биднийг тоохгүй байгаа юм?

 

Сан Лан                   За, алив.

Ганц хоёр хундага татчихъя.

Бүгдээрээ хамт ууцгаая.

Ирчхэв үү?

Наашаа суу л даа.

Ёсорхох юу байна?

Өнөө орой сайхан хөгжилдөцгөөе. Би бүжиглэмээр байна.

 

Давэй                       Нэг сая яасан?

 

Сан Лан                   Маргааш машинаа засварт оруулахад чинь тусалъя.

Надад сайн танил засварын газар бий.

Чамд найдвартай засаад өгнө.

Өнөө орой та хоёр нэг хундага татчих.

Тэгээд л бүх зүйл сайхан болно.

Ши Тоу нааш ир.

 

Ши Тоу.

Нааш ир.

Эхлээд би нэг хундага уучихъя.

 

Эрэгтэй                    Бүгд гарцгаа.

Хурдал.

Хурдан гарцгаа.

Хурдал.

Хурдал.

Хурдан.

Хурдан гарцгаа.

 

Давэй                       Би чамд боломж олгосон.

 

Эрэгтэй                    Бос.

 

Сан Лан                   Хөөе.

 

Эрэгтэй                    Новш минь.

 

Сан Лан                   Хөөе, битгий давраад бай.

Хэн нь хохирохыг харъя л даа.

Түүнийг тавих уу, үгүй юу?

 

Эрэгтэй                    Ахыг маань тавь.

 

Сан Лан                   Тавь.

Чи асуудлыг дэвэргэх гээд байгаа юм уу?

 

4-р ах                       За больцгооё.

 

Эрэгтэй                    Дөрөвдүгээр ах аа.

Дөрөвдүгээр ах аа.

 

4-р ах                       Гуравдугаар ах аа.

Удаан уулзсангүй.

Түүнийг тавь.

Тавь гэж байна.

Гуравдугаар ах аа.

Миний нэр нүүрийг бодоод...

наад хүүгээ тавьчих. Тайван ярилцъя.

 

Миний хүү Давэйг санаж байна уу?

Би өнөөдөр л мэдлээ.

Миний хүү Давэй Ши Тоу гэдэг залуутай зодолдсон юм байна.

Тэр Ши Тоугийнх нь аав өнөө орой уулзаж ярилцах юм гэсэн.

Ши Тоу, түүний аав гэнэ ээ?

Ингэж давхцах ч гэж дээ.

Би уулзалттай ч гэсэн бүгдийг нь цуцалъя.

Ийм сайхан зүйлийг өөрийн нүдээр харна гэж

хэн мэдэх билээ?

Ши Тоу ийм том залуу болчихож.

Ахыгаа санаж байна уу?

Санахгүй л дээ. Тэр үед чи жаахан байсан.

Хувь тавилан гэж.

Дахин уулзсаны төлөө нэг барьчихъя.

Давэй.

Асан ахад хундага барь үгүй ээ...

авга ахдаа хундага барь.

Авга ах чинь аавтай чинь ах дүүгийн андгайтай.

Авга ахдаа хундага барь.

Алив Давэй.

Бага байхад нь би гадаад руу сургуульд явуулчихсан юм.

Буцаж ирээд хагас жил орчим л болж байна.

Би өөрийгөө л буруутгахаас яах вэ.

Шоронгоос гарч ирсний чинь дараа...

сайн ах дүүсийн хувиар чамтай илүү их цагийг өнгөрөөх ёстой байсан юм.

Тэгсэн бол энэ хоёр хүүхэд ингэж муудалцахгүй.

 

Сан Лан                   Бид ах дүүс шүү дээ.

Урьд нь хоёулаа ах дүү шиг явж, хамтдаа баяжина гэж боддог байлаа.

Гэтэл эцэст нь би ганцаараа бүхнийг үүрч, арав гаруй жил шоронд суусан.

Бүх ах дүүс маань орхиод явсан.

Бүх бурууг ганцаараа үүрэх нь ахын минь үүрэг байсан юм уу?

 

4-р ах                       А Сан чи ой санамжаа алдчихсан юм уу?

Бүх учрыг чи сайн мэдэж байгаа биз дээ?

Тэр баяжих боломжийн тухай ч мэднэ биз дээ?

 

Тэр ажлыг би өөрөө хийе гэж хэлсэн.

Өвөө харин үгүй, чи чадахгүй гэсэн.

Тэр үед чи цөхрөнгөө барсан Кайхэнжин гэдгээрээ алдартай байсан.

Юу ч байсан үхэхээс ч айлгүй хийдэг хүн байсан.

Харин би арай болгоомжтой ханддаг байсан.

Тэр улаан, цагаан новшнууд араар минь намайг хулчгар гэж ярьдаг байлаа.

Чиний нэр хүнд түгсэн байсан болохоор цагдаа чамайг хайж ирэх байсан.

Өвөө...

А Си гарч ирвэл...

цагдаа чамайг барина...

А Саныг л явуулъя гэсэн.

Би яах ч билээ дээ, дүү минь?

Чи үнэхээр ой санамжаа алдсан уу, эсвэл жүжиглээд байна уу, мэдэхгүй юм.

Чи юу гэж бодож байгаагаа хэл.

 

Сан Лан            Хараад байхад чи одоо их сайхан амьдарч байгаа бололтой.

Сүржин ч болж.

 

4-р ах                Чи зөрүүд зангаасаа болоод намайг арав гаруй жил хохироосон.

Хоёулаа ах дүүс.

Ийм юм ярих хэрэггүй. Ямар ч асуудлыг шийдэж болно.

 

Сан Лан                   Ингэж олон юм ярих шаардлагагүй.

Гол юм аа л ярь.

Ямар ч байсан хүүд чинь...

би өртэй үлдэхгүй.

Надад жаахан хугацаа өгчих.

 

4-р ах                       Хугацаа өгөх өө?

Уулын тахил өргөх хүртлээ хүлээх юм уу?

Ингэе.

Хүү чинь миний хүүгийн нүүрэнд нэг сорви үлдээсэн.

Надад нэг санал байна.

Ши Тоу...

Давэйд хоёр, гурван удаа цохиулчих.

Тэгээд гар бариад энэ асуудлыг ингээд дуусгая.

 

Бид нэг хүрээллийн хүмүүс. Маргалдаад байх зүйл алга.

Ингэж дуулиан дэгдээх хэрэггүй.

Ямар ч байсан...

энэ бол миний буулт хийх эцсийн цэг.

Чи юу гэж бодож байна?

 

Сан Лан                   Би буулт хийж өг гээгүй.

 

Ши Тоу              Яасан?

Юу вэ?

 

Сан Лан                   Томчуудын ярианд хүүхдүүд оролцох хэрэггүй.

Гадаа гараад намайг хүлээж бай.

Санаа зоволтгүй. Тэр миний хүн.

Яв.

Би заавал зохицуулж өгнө. Санаа зоволтгүй.

Яв.

 

4-р ах                       Яаж шийдэхээ бодож олсон уу?

 

Сан Лан                   Хүүгийн чинь сорвитой болсон гэсэн үү?

Дахиад гурван цохилт үлдсэн биз дээ?

Та нар олуулаа байгаа нь болж.

Нэг хүн нэг цохь.

Нэг цохилт нь зуун мянга.

Нийт нэг сая.

Өрийг чинь ингээд төлчихье.

Яасан бэ?

Айцгаагаад байгаа юм уу?

Хөдөлж чадахгүй байна уу?

Би чамд яаж туслах вэ?

Бүгдээрээ хөшөө болчихсон юм уу?

Хөдлөхөөс айгаа юу?

 

4-р ах                       Чи ер нь энэ насандаа өөрчлөгдөхгүй юм байна.

Далунфэнд дуртай юм уу?

За.

 

Сан Лан                   Хүлээ.

Түр хүлээ.

 

Эрэгтэй                    Одоо миний ээлж.

 

Эрэгтэй                    Новш минь.

 

Ши Тоу              Тэвчээрэй.

Дээшээ гар.

Бараг боллоо.

За, нэг, хоёр, гурав.

Тэвчээрэй.

Тэвчээрэй.

Хүлээж бай.

Түр хүлээж бай.

 

Сан Лан                   Хэдэн цаг болж байна?

 

Ши Тоу              Цайны цаг болж байна. Идэх юм аваад ирлээ.

Энэ тос...

их сайн үйлчилгээтэй.

 

Сан Лан                   Нэмэргүй ээ.

Хэдэн арван жил болсон хууч өвчин.

Явъя.

 

Эмэгтэй             Хонконгод коронавирусийн халдвар дахин нэмэгдсээр байна.

Нэг өдрийн дотор 9,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж гуравдугаар сарын сүүлээс хойших хамгийн өндөр үзүүлэлтэд хүрлээ.

Засгийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр энэ хүнд үед Засгийн газар Хонконгчуудын арслан хадны сүнсийг эрхэмлэн баримталж Хонконгийн нийт иргэдтэй хамт эцсээ хүртэл тэмцэхээ амлаж байна. Ингээд өнөөдрийн мэдээ өндөрлөж байна. Баяртай.

 

Сан Лан                   Чамд авга эгч байдаг юм уу?

 

Ши Тоу              Байхгүй ээ.

Дамжаанд хамт явдаг нэг хүүхдийн авга эгч.

Сүүлийн хэд хоног очоогүй байн байн залгаад байна.

 

Сан Лан            Байнга цагийн ажил хийдэг юм уу? Мөнгө их хэрэгтэй байна уу?

 

Ши Тоу              Үгүй ээ.

 

Сан Лан                   Царайг чинь харахад нэг л биш байна.

Худлаа хэлэх хэрэггүй.

Эр хүнд гуниглах гурван л шалтгаан бий.

Эмэгтэй хүнгүй.

Мөнгөгүй.

Эсвэл нэр хүнд, байр сууриа алдсан.

Тэр үед надад энэ бүхэн байсан.

Харин одоо юу ч алга.

 

Ши Тоу              Та өмнө нь тийм сүртэй хүн байсан юм уу?

 

Сан Лан                   Аавын чинь араас зуу, хоёр зуун хүн дагадаг байлаа.

Сүртэй байгаа биз дээ?

Тэр үед...

анх мөнгө олж эхлэхэд үнэхээр сайхан байсан.

Хүссэн бүхнээ авна.

Тэр үед амьдрал ч сайхан байж дээ.

Байр авна, машин авна.

Үнэтэй брэндийн цаг авна.

Ээжийг чинь бондойтол нь таргалуулж

сайхан хооллож, дулаан байлгадаг байлаа.

Чи төрөхдөө дөрвөн килограмм гаруй жинтэй байсан.

Гэхдээ би чамайг Ши Тоу гэж нэрлээгүй.

 

Ши Тоу              Сүүлийн жилүүдэд яагаад над дээр ирэхээ больсон юм?

 

Сан Лан                   Та хоёрыг сайхан амьдарч байгааг хараад л тэр.

Өөрийгөө арчаагүй гэж бодож байгаа минь л хангалттай.

Ээж чинь ч намайг ойр ойрхон чамтай уулздаг гэж бодохгүй байгаа.

Их нэрэлхүү хүн шүү дээ.

Би одоохондоо олигтой яваа ч юм алга.

Чамаас би юу хүсэх вэ дээ?

Ирээдүйд юу хийхээ бодож үзсэн үү?

 

Ши Тоу              Үгүй.

Хурдан л мөнгө олмоор байна.

Тийм болохоор элдэв янзын цагийн ажил хийдэг.

 

Сан Лан                   Тэр чинь буруу.

Хутга бүхэлдээ иртэй байдаггүй.

Залуу дээрээ зорилгоо тодорхойлоод...

түүн рүүгээ тэмүүлж явах хэрэгтэй.

Тууштай бай.

Тэмүүлэлтэй бай.

Амьдрал өөрчлөгдөж л байдаг. Цаг нь болохоор бүх зүйл буцаад ирнэ.

 

Авга эгч                   Хамт харъя.

Явъя.

 

Ши Тоу              Та энд юу хийж байгаа юм?

 

Сан Лан                   Зүгээр ээ. Би ээж рүү чинь сая залгасан юм.

Ашгүй ойрхон явж таарлаа.

Ирээд чамайг аваад яв гэсэн юм.

 

Авга эгч                   Толгойг чинь яачихсан юм?

Асуудал шийдэгдсэн гэсэн биз дээ?

Хүүгээ дагуулаад зодоон хийгээд яваа юм уу?

 

Авга эгч                   Чи зүгээр үү?

 

Сан Лан                   Толгой...

дуугүй гэртээ харь.

 

Авга эгч                   Явъя.

Харьцгаая.

Явцгаая.

Гэртээ харь.

Явъя.

Хань аа, гэртээ харъя даа.

 

Эмэгтэй                   Та хэнтэй уулзах гэсэн юм?

 

Сан Лан                   А Сы надтай уулзана гэсэн юм.

 

Эмэгтэй                   Дөрөвдүгээр ахыг хайж байгаа юм уу?

Ийшээ.

 

4-р ах                       Ор, ор.

 

Эмэгтэй                   Дөрөвдүгээр ах аа, Ши гуай ирлээ.

 

4-р ах                Хүрээд ирсэн үү? Би чамайг уулзалтаасаа бултчихлаа гэж бодож байлаа.

За.

Алив нэг хундага татчих.

Сан Лан                   Танай ажлын өрөө ч том юм аа.

 

4-р ах                       Зүгээр үү?

 

Сан Лан                   Яасан?

Намайг энд дуудаж авчраад ямар том өрөөтэйгөө харуулах гэсэн юм уу?

Намайг харамс гэсэн юм уу?

 

4-р ах                       Юунд харамсах вэ дээ?

Ши Зайгийн талаар юу яриад байгаа юм?

 

Сан Лан                   Юу ч болоогүй.

 

4-р ах                       Шоронгоос гарснаас чинь хойш...

чиний тухай мэдээ байнга сонсдог байсан.

Жижиг бизнес эхлүүлэх гэж байгаа гэсэн.

Яг таарлаа.

Би нэг баар нээх бодолтой байгаа.

Мэдээж өөрийн хүнээ л хамтрагчаа болгоно.

Хамтдаа хийе. Би хөрөнгийг нь гаргая.

Чи өөрөө шийд.

 

Сан Лан                   Яагаад надад туслах гээд байгаа юм?

 

4-р ах                       Виктория боомтын энэ хоёр зургийг хар.

Төв дүүрэг, Шён Вань.

1921 он.

1978 он.

Биднийг залуу байхад энд хуучин нисэх онгоцны буудал байсан. Одоо нисэх онгоцны буудлыг бүхэлд нь Чек Лап Кок руу нүүлгэсэн. Энэ буух зурвасыг хар. Одоо энд өчнөөн барилга барьчихсан байна. Одоо ямар өөр болсныг хар даа. Тэнд ч бас. 1973 онд баригдсан Хонг Лок барилга. 52 давхар тэр үедээ Хонконгийн хамгийн өндөр барилга байсан. Одоо Олон улсын санхүүгийн төвийн хажууд бараг харагдахаа больсон. Бусдыг нь дурсаад ч яах вэ. Бүгд л нэг нэгээрээ алга болсон. Энэ хоёр зураг, энэ дүр зураг надад үргэлж сануулдаг юм. Хүн өнгөрснөө харалгүй урагшаа л харж амьдрах хэрэгтэй.

 

Сан Лан                   За, одооноос би таныг дагъя.

Ах аа гэж дуудах хэрэгтэй юу?

4-р ах                       Чи намайг ах аа гэвэл би чамайг ч бас ах гэнэ.

Тэгэхээр хоёулаа том ах гэсэн үг.

 

Эрэгтэй                    Дахиад л дарга царайлаад явж байна уу, Сан Лан?

Одоо хэдэн цаг болж байна?

Яагаад ирж зогсоолын ажлаа хийхгүй байгаа юм?

Чамд хагас цаг өгье.

Хурдан энд ир.

Юу гэнэ ээ?

 

Сан Лан                   Фа ах аа

 

Эрэгтэй                    Хэлээч.

 

Сан Лан            Энэ хэдэн жил намайг ингэж сайн харж хандсанд баярлалаа.

 

Эрэгтэй                    Юу?

Тэнэг болчхоо юу?

 

Сан Лан                   Зав гарвал миний бааранд ирж суугаарай.

Би таныг дайлъя.

 

Эрэгтэй                    Чиний баар гэнэ ээ?

Чи бүр солиорчихсон юм биш үү?

Чи одоо шууд...

 

Эрэгтэй                    Арслангийн нүдийг нээж, эд баялгийг дуудна.

Элбэг дэлбэг, цэцэглэн хөгжиг.

 

4-р ах                       Сайн байна.

 

Сан Лан                   Сайн байна.

Хөгжилдөөрэй.

Жон Цай.

 

Эрэгтэй                    Сан Лан ах аа.

Удаан уулзсангүй.

 

Сан Лан                   Чи ч одоо мундаг болжээ.

Сайн байна. Тулгая.

Би бас бусадтай нь мэндэлье.

 

Эрэгтэй                    Сан Лан ах аа.

 

Сан Лан                   Хөөе.

 

Эрэгтэй                    Аммон.

 

Сан Лан                   Оройтож ирлээ шүү.

Дөрвүүлээ хамт архи уулгүй хэр удсан юм бэ?

 

Эрэгтэй                    Арван жил болсон байх.

Арван жил үү?

Бараг л. Би та нарт ашигтай нэг ажил олсон.

Хамтдаа баяжъя.

 

Сан Лан                   За, баярлалаа, Ли Чи ах аа.

 

Эрэгтэй                    Сан Лан ах аа, ажил үйлс тань өөдрөг байг.

Тай Погийн машины бурханд баярлалаа.

 

Эрэгтэй                    Сүүлийн үед яагаад байгаа юм?

Боксоор хичээллээд л их завгүй байх юм.

 

Ши Тоу              Энэ бол миний зорилго.

Сонгох зүйл өчнөөн байхад яагаад заавал бокс гэж?

Би урьд нь элдэв янзын ажил хийдэг байсан.

Яагаад гэвэл би өөрийгөө нийгэмд хэн ч биш гэж боддог байсан. Юу ч хийж чадахгүй. Тэгээд л таарсан ажлаа л хийдэг байсан. Гэхдээ нэгийг нь дуусгачихаад дараагийнх нь юу байх бол гэж байнга боддог. Өдөржин юу таарснаа хийх... үнэндээ их ядаргаатай.

 

Сан Лан                   Тэгвэл яагаад нэг зорилго тавиад үзэж болохгүй гэж?

Тэгээд түүндээ үнэхээр сайн болтлоо хичээ.

 

Ши Тоу              Би боксыг сонгосон.

Боксоор хичээллэсний дараах бүх биеэрээ хөлсөө гаргах мэдрэмж надад таалагддаг. Урьд нь би бэлтгэл хангагч хийж мөнгө олох гэж л хичээдэг байсан. Одоо дахиж бэлтгэл хангагч байхыг хүсэхгүй байна. Би боксчин болно. Боксоор хичээллэж мөнгөтэй болохыг л хүсэж байна.

 

Эрэгтэй                    Тэмцээнд оролцох талаар бодож үзсэн үү?

 

Ши Тоу              Бүртгүүлчихсэн.

 

Эрэгтэй                    Сан Лан ахын төлөө хамтдаа тулгая.

 

Сан Лан                   За.

Хүрэлцэн ирж, дэмжсэнд баярлалаа.

Дүүгээ сайн харж хандаарай.

 

Эрэгтэй                    Тэгье. Дэмжсэнд баярлалаа.

 

Эмэгтэй             Хэдийгээр цар тахал олон иргэний амьдралд хүндээр туссан ч бэрхшээлийн өмнө өөдрөг байж чадсан хүмүүс ч олон байна. Ялангуяа хөл хорионы арга хэмжээний хоёрдугаар шат суларснаар том жижиг олон арга хэмжээ ч мөн аажмаар сэргэж эхэллээ.

 

Эрэгтэй                    Одоогоор дунд хэсэг нь тэргүүлж байна.

5 дугаарын завь.

Хонконг.

Хонконг.

 

Эрэгтэй             Хоёр жил хагас үргэлжилсэн цар тахал 374-өөс илүү хоног ажил зогссон. Хэрэв тоглолт 75 хувьд хүрвэл би бурхан тэнгэртээ талархана. Сэтгэл санаа ямар байна? За больё доо. Өнгөрсөн зүйл. Дахиж бодоод яах вэ. Олон хүн ажилгүй болсон. Гэхдээ би ирээдүй илүү сайхан болно гэдэгт үргэлж итгэдэг.

 

Эрэгтэй                    Хоёр удаа.

Нэг, хоёр.

Шулуун цохилт.

Өшиглөлт.

Нэг, хоёр.

Шулуун цохилт.

Өвдгөөрөө цохь.

 

Бичиг                        (Ши Тоу)

 

Сан Лан                   Хүү минь.

 

Энэтхэг                    Ах аа, танд илгээмж ирлээ.

 

Эрэгтэй                    Сан Лан ах аа, А Мин байна.

Та өмнө нь манай компаниас мөнгө зээлж байсан шүү дээ.

Би өмнөхөө мартдаггүй хүн.

Сан Лан ахын ачийг яаж мартах вэ дээ?

 

Эмэгтэй                   Сан Лан ах аа, А Фэн байна.

Дүү маань Сан Лан ахыг хамгийн мундаг нь гэж байнга ярьдаг байсан.

 

Эрэгтэй                    Сан Лан ах аа, Лао Шү байна.

Өмнө нь утас эвдэрчихсэн байсан болохоор таны дуудлагыг авч чадаагүй. Сан Лан ах аа, одооноос бид бүгд таныг дэмжинэ. Сан Лан ах мундаг шүү. Сан Лан ах аа.

Нэг өдөр ах болсон бол насан туршдаа ах минь хэвээрээ байна.

 

Эрэгтэй                    Тэмцээн дууслаа.

Эхний тулааны ялагчаар хөх булангийн Сүнь Дөчюань тодорлоо. Дараагийн тулаанд хөх буланг төлөөлөх тоглогч нь Зэн Шяньцун. Улаан булангаас Ши Тоу. Хоёр боксчин тулаандаа бэлдэнэ үү.

 

Эрэгтэй                    Амжилт, рингэн дээр гараарай.

Хөлийг нь сайн анхаар.

Баруун хөл нь их хурдан хөдөлдөг.

Тайван тулалд. Битгий ай.

Нударга, хөл, хөл.

Боломж гарвал аль болох их хөдөл.

Зогсоод байж болохгүй, ойлгов уу?

Буланд шахаж оруулаад хүчтэй довтол.

Аль болох өвдөглүүл.

Алив.

Яв.

Ши Тоу амжилт, бид чамайг дэмжиж байна.

Эхэл.

Эхний үе эхэллээ.

Эхэл.

Эхний үе дууслаа.

Байрандаа буц.

 

Эрэгтэй                    Дөзи, мөс аваад ир.

Чи яагаад байгаа юм?

Чи өөрөө бэлтгэл хангагчаа болиод боксоор хичээллэнэ гэж хэлсэн биз дээ?

 

Ингэж тамираа бараад байвал рингэнд гарсан хойно чинь хэн ч чамд туслахгүй.

Энэ хорвоо дэндүү хатуу.

Бүх зүйлд өөртөө л найдах хэрэгтэй.

Рингэнд гарахаар шийдсэн үеэ эргээд бод доо.

Чи яг юу хүсэж байгаа юм?

Сонсож байна уу?

Ойлгосон уу, үгүй юу?

 

Эрэгтэй                    Сайн тоглолоо.

Хоёрдугаар үедээ бүх хүчээ дайчлаарай.

 

Эрэгтэй                    За.

 

Эрэгтэй                    Бүх хүчээ дайчлаарай.

 

Эрэгтэй                    Эхэл.

Хоёрдугаар үе эхэллээ.

Нэг, хоёр.

гурав, дөрөв...

тав, зургаа.

долоо, найм, ес.

Хоёр дахь үеийн 48 дахь секундэд тулаан өндөрлөлөө.

Улаан булангийн Ши Тоу өрсөлдөгчөө нокаутаар яллаа.

 

Энэтхэг                    Ах аа, эрт иржээ?

 

Сан Лан                   Сайн үр дүнд хүрэхийг хүсвэл илүү их хичээх хэрэгтэй.

 

Энэтхэг                    Хэцүүдээд эхэлсэн юм уу?

 

Сан Лан                   Өөр баримт байна уу? Байвал авчраад өг.

 

Энэтхэг                    Байгаа. Түр хүлээгээрэй.

 

Бичиг                        (Малайзын компанид шилжүүлсэн)

 

Эмэгтэй                   Та хэнийг хайж байгаа юм?

Ши гуай.

Ши гуай.

Ши гуай.

 

Сан Лан                   Чи намайг хорлох гээд байгаа юм уу, новш оо?

 

4-р ах                       Алис, чи эхлээд гарч бай.

 

Сан Лан                   Надад хэл дээ, чи намайг хорлох гээд байгаа юм уу?

 

4-р ах                Би чамайг юугаар хорлосон гэж?

 

Сан Лан                   Компанийн дансуудыг л хэлж байна.

Малайзын тэр олон дансны гүйлгээ чинь замбараагүй байна. Баар ашиглан хууль бус мөнгө угааж байгаа юм биш биз?

 

4-р ах                       Бид өмнө нь юу хийдэг байсныг санаж байна уу?

Тэрийг заавал дурсах хэрэгтэй юу?

Чи яагаад ингэж шалдаа буусан билээ?

 

Сан Лан                   Өнгөрснийг битгий ярь.

Би одоо тийм зүйл хийхгүй.

 

4-р ах                       Би чамайг эргүүлж авчрах гээд л тусалж байна.

 

Сан Лан                   Надад чиний тусламж хэрэггүй.

 

4-р ах                Өөр би чамаар яах юм? Чамайг ингэж явахыг хараад өрөвдсөн юм. Насаараа машины зогсоолд ажиллаасай гэж хүсээгүй юм. Би тусгай зөвшөөрөл эзэмшигч нь.

 

Сан Лан                   Тусгай зөвшөөрөл миний нэр дээр байгаа.

Юу ч болсон би хариуцна.

 

4-р ах                       Хуулиа мэдэхгүй бол миний өмнө битгий хуц.

Тусгай зөвшөөрөл асуудалгүй.

Би хамгийн том хувьцаа эзэмшигч нь, бүр цорын ганц хувьцаа эзэмшигч нь.

Ямар нэг юм болбол чамайг биш намайг л баривчилна.

 

Сан Лан                   Хувьцаа эзэмшигч гээд яах юм?

Том хувьцаа эзэмшигч байлаа гээд агуу болчихдог юм уу?

Чи юу ч гэж хэлсэн хамаагүй. Хуулийн хариуцлагыг би хүлээнэ. Юу ч болсон би хариуцна. Сонсож байна уу?

 

4-р ах                Сонсож байна.

 

Сан Лан                   Чи сая надад хэлсэн шүү дээ.

Мөнгө угаалт гэж.

 

4-р ах                       Асан би чамд хэлээд байна.

Чамайг ядруухан явааг чинь хараад би чамд л туслах гэсэн. Чамайг насаараа машины зогсоолд ажиллаасай гэж хүсээгүй.

 

Сан Лан                   Яагаад надад эрт хэлээгүй юм?

Би насан туршдаа зогсоол дээр ажиллавал яах юм?

 

4-р ах                       Тэгвэл зогсоол дээрээ ажилла.

 

Сан Лан                   Би чамтай зууралдахгүй. Чамаар өрөвдүүлэх ч үгүй.

 

4-р ах                       Юу гэж бодно дураараа бол.

 

Ши Тоу              Өнөөдөр яагаад ингэж хачин аашлаад байгаа юм?

Намайг хайж ирчхээд юм ярихгүй юм.

 

Сан Лан                   Би хуучин байдалдаа эргээд орвол...

чи аавыгаа басамжлах уу?

 

Ши Тоу              Юу гэсэн үг юм?

Яах вэ?

Гэртээ харих уу, өөр газар очих уу?

Би өнөө орой найзуудтайгаа оройн хоол идэхээр тохирсон.

Ойрхон метроны буудал дээр буулгачих.

 

Сан Лан                   Ойрхон метроны буудал уу? За.

 

Ши Тоу              Явлаа.

 

Сан Лан                   Юмаа аваарай.

 

Ши Тоу              Баяртай.

 

Бичиг                 (Авга эгч: Өнөө орой Дэн ахтайгаа Фүшин ресторанд оройн хоол идэхээ мартав аа.)

 

Авга эгч                   Чи хаана байна?

Наашаа гарчихсан уу?

Эгчийнхээ хүрмийг авчраад өгөөч.

Байна уу?

Байна уу?

Байна уу?

Байна уу?

Байна уу?

 

Эрэгтэй                    За, гурав, хоёр, нэг.

Дахиад нэг гэр бүлийн зураг авхуулъя.

Бэлэн үү?

Камер руу хараарай.

Гурав, хоёр, нэг.

Боллоо.

 

Хүмүүс              Баярлалаа.

 

Авга эгч                   Эмээ, болгоомжтой.

 

Эмэгтэй                   За, би өөрөө явчихъя.

 

Эрэгтэй                    Ээж ээ, болгоомжтой.

Энд суу.

 

Эмэгтэй                   А Лян.

Ах дүүсээ хар л даа.

Тэдний эхнэрүүд бүгд надад ач хүү төрүүлж өгч байна.

Харин чи ганцхан эхнэртэй.

Олон жил өнгөрчихөөд байхад одоо хүртэл ач хүү төрүүлж өгсөнгүй.

 

Эрэгтэй             Хүү ч бай, охин ч бай хамаагүй. Бүгд л таны хайртай ач зээ шүү дээ.

Та бүгдийг нь л хайрладаг гэдгийг би мэднэ.

 

Эмэгтэй                   Чи их өрөвч зөөлөн хүн.

Тийм болохоор бусдын зээ, ач нарыг хүртэл өөрийн мэт хайрладаг.

 

Эрэгтэй                    Битгий уурла. Цай уу.

 

Эмэгтэй                   Хэдүүлээ яваа вэ?

Хөл хорионы журмаар эхлээд кюар код уншуулаарай.

 

Авга эгч                   Эрхэм ээ.

Та өнгөрсөн жил хэлсэн шүү дээ.

Энэ жил төрсөн өдрөө энд тэмдэглэвэл хөнгөлөлт үзүүлнэ гэсэн. Энэ удаа хэдэн хувийн хөнгөлөлт үзүүлэх вэ?

 

Эрэгтэй                    Мэдээж, Дэн хатагтай.

 

Авга эгч                   Би жил бүр төрсөн өдрөө энд тэмдэглэдэг.

За.

 

Сан Лан            Ши Тоу яагаад утсан дээрээ чамайг авга эгч гэж хадгалсан юм?

 

Авга эгч                   Эхлээд захиалгаа өгчих.

 

Эрэгтэй                    За.

 

Авга эгч                   Би юу яриад байгааг чинь ойлгохгүй байна.

Бид эхлээд хооллох хэрэгтэй байна.

 

Сан Лан                   Чи юу яриад байгааг минь ойлгохгүй байгаа юм бол

би чамд тайлбарлая.

Ши Тоу утсан дээрээ яагаад чиний нэрийг авга эгч гэж хадгалагдсан юм?

 

Авга эгч                   Юун авга эгч гэж?

Бид эхлээд хоолоо идэх хэрэгтэй байна.

Дараа чамд хэлье.

 

Сан Лан                   Битгий дүр эсгээд бай.

Утасных нь дуудлагыг авсан чинь авга эгч гэсэн хүн нь чиний хоолой байсан.

Би зөв сонссон биз дээ?

Буруу сонсчихсон юм уу?

Битгий дүр эсгээд бай.

 

Авга эгч                   Дараа тайлбарлая.

 

Сан Лан                   Жүжиглэхээ боль.

 

Авга эгч                   Дараа хэлье ээ.

 

Сан Лан                   Би өөрөөс нь асууя.

 

Авга эгч                   Битгий.

Хэлье ээ.

Би худлаа хэлсэн юм.

Би тэдэнд худлаа хэлсэн юм.

Ши Тоуг зээ дүүгээ гээд хэлчихсэн.

Тэр үед чи шоронд байсан.

Би хүүхэдтэй ганц бие эмэгтэй байсан.

Хүүгээ надтай хамт зовж амьдраасай гэж хүсээгүй юм.

 

Сан Лан                   Энэ чиний өөрийн шийдвэр үү?

Эсвэл Дэн овогтны шийдвэр байсан юм уу?

 

Авга эгч                   Үгүй ээ.

 

Сан Лан                   Миний хүүг ингэж зовоож байсан юм уу?

Тэр Дэн гэдэг залуугаасаа болсон юм уу?

Өөрийнхөө хүүг арав гаруй жил үгүйсгээ юу?

Чи ер нь хүн мөн үү?

Чи ямар харгис юм бэ?

 

Авга эгч                   Үгүй ээ.

Би гэр бүлийнхээ төлөө хичээсэн.

 

Сан Лан                   Тавь.

 

Авга эгч                   Битгий.

Гуйя, битгий.

 

Сан Лан                   Тавь.

 

Авга эгч                   Битгий.

 

Сан Лан                   Дэн гэж хэн бэ?

Гараад ир.

 

Эрэгтэй                    Та хэнийг хайж байгаа юм?

 

Эрэгтэй                    Зүгээр ээ. Ээжийг харж бай.

Хүүхдүүдээ харж бай.

Хань аа, зүгээр үү?

Бүгдийг нь мэдчихсэн юм уу?

Эрхэм ээ.

Энд байгаа хүмүүс бүгд Дэн овогтой.

 

Сан Лан                   Чамайг хуйвалдсан эсэхийг асууж байна?

 

Эрэгтэй                    Би юу яриад байгааг чинь ойлгохгүй байна.

 

Сан Лан                   Чиний сэдсэн хэрэг юм уу?

 

Эрэгтэй                    Би юу яриад байгааг чинь үнэхээр ойлгохгүй байна.

 

Сан Лан                   Яаж надад ингэж хандаж чадаж байна аа?

 

Эрэгтэй                    Эрхэм ээ.

Би үнэхээр таны юу яриад байгааг ойлгохгүй байна.

Миний мэдэх зүйл гэвэл манай гэр бүлийнхэн бүгд энд байгаа. Өөрөө явахгүй бол миний эхнэр, түүний зээ хоёр үнэхээр юу ч үгүй үлдэнэ. Эрхэм ээ.

 

Сан Лан                   Утсыг нь буцаагаад өгч болох уу?

 

Эрэгтэй                    Зүгээр ээ.

Найз маань согтчихсон байна. Үргэлжлүүл.

 

Эрэгтэй                    Чи өнөөдөр яачхаад төвлөрөхгүй байгаа юм?

Жаахан хүч гаргаад буцаагаад цохиоч.

Буцаагаад цохь.

Ингэж сул байж болохгүй.

Буцаагаад цохь.

 

Эмэгтэй                   Сайн байна уу, тавтай морил.

 

Эрэгтэй                    Ах аа.

 

Эрэгтэй                    Буцаагаад цохь.

 

Эрэгтэй                    Өглөөний цайгаа ид. Бэлтгэлээ зогсоо.

 

Эрэгтэй                    Саяхан идсэн биз дээ?

 

Эрэгтэй                    Дахиад жаахан идчихгүй юу?

Бүгдээрээ өглөөний цайгаа идэцгээ.

 

Эрэгтэй                    Багш аа, хамт явъя.

Өлсөж байгаа бол хамтдаа өглөөний цайгаа идэцгээе.

Хурдлаарай.

Цаг алдах хэрэггүй.

Би өлсөөд байна.

 

Сан Лан                   Өнөөдөр би бэлтгэл хангагч хийе.

Чи бүр жин нэмчихжээ.

 

Ши Тоу              Юу хийгээд байгаа юм?

Би багаасаа л бүх асуудлаа өөрөө шийдэж ирсэн.

Надаар оролдохоо боль.

 

Сан Лан                   Давчихлаа.

Чамаар оролдвол яах юм?

Би хүн өдөх дуртай гэвэл яах вэ?

Чамайг өдөхөөр яах вэ?

Цохь л доо.

Зугтах нь уу?

Ингэж удаан боксоор хичээллэчихээд одоо зугтаах юм уу?

Ингэж удаан боксоор хичээллэчихээд одоо бууж өгөх юм уу?

Цохь.

Амласан биз дээ?

Ингээд л дуусгах юм уу?

Яасан?

Уураа бариад байна уу?

Эсвэл шантарчхав уу?

Арчаагүй амьтан.

Хэн нэгний зээ дүү гэдэгтээ дасаад омог чинь дарагдчихсан уу?

Хоолоо идээгүй юм уу?

Жаахан дутуу байна.

 

Ши Тоу              Анх Дэн ахтай уулзуулахаар дагуулж очсон өдөр...

би арван настай байсан.

Ээж гэнэт намайг өөрийнхөө зээ гэж танилцуулсан.

Би тэр үед үнэхээр гайхсан.

Яагаад намайг зээгээ гэснийг ойлгоогүй.

Гэхдээ би ч бас асуугаагүй.

Тэр үеэс хойш ч дахиж асуугаагүй.

Тэгээд л аяндаа л авга эгч гэж дууддаг болчихсон.

Та шоронгоос гарсныхаа дараа эхний хэдэн жилдээ над дээр байнга ирдэг байсан биз дээ?

Би танд хэлье гэж бодож байсан.

Гэхдээ таныг бусдын адил хачин гэдгийг ойлгосон.

Би хорь гараад ч өөрийнхөө хэн болохыг мэддэггүй байсан.

Би зүгээр л танхай жаал байсан.

Томчуудын асуудалд надад хийж чадах зүйл байхгүй.

Би хүлээн зөвшөөрөхгүй гэвэл яах юм?

Боксыг амьдралынхаа зорилго болгохоор шийдтэл...

зарим зүйлийг би өөртөө найдаад хийж чадна гэдгээ ойлгосон.

Тэр алтан бүсийг л авч чадвал...

би өөрийнхөө хоёр гараар...

өөрийн гэсэн нэр төр, байр сууриа эргүүлж авч чадна.

 

Сан Лан                   Уучлаарай.

Уучлаарай.

Аавын чинь үеийнхэн бүгд нэг л зүйлд итгэж ирсэн.

Хичээж зүтгэвэл заавал амжилтад хүрнэ.

Бид өдөр бүр нар мандахыг, нар жаргахыг хамтдаа харж ирсэн.

Хорвоо дэлхий өөрчлөгдсөнийг би яаж мэдэхгүй байх вэ дээ.

Гэхдээ би өөртөө үргэлж хэлдэг байсан.

Бүх зүйл дахиад сэргэж болно.

Би өмнөх сайхан өдрүүддээ эргэн очиж чадна.

Үнэндээ би үүнд итгэхийг хүсээгүй.

Бодит байдлыг хүлээн зөвшөөрөхөөс зугтаж байсан нь би өөрөө. Би мэднэ ээ. Нээрээ мэднэ.

Гэхдээ миний чамтай хамт байгаагүй арав гаруй жилийн хугацаанд чамд ийм их гомдол, шарх үлдсэнийг мэдээгүй юм байна. Цаашдаа юу ч тохиолдсон аав нь үргэлж чиний хажууд байх болно. За, ажлаа дуусгаад хаалгаа барья Жи Зай. А Дун. Сарын цалингаа бүтэн авах хэмжээнд ажиллаагүй ч бүтэн цалин өглөө. Та нарт бүгдэд нь амжилт хүсье. Юмаа баглаарай.

 

Эрэгтэй, эмэгтэй           Баярлалаа, Сан Лан ах аа.

 

Сан Лан                   Явж юмаа багла.

Өндөр өргө. Гараа дээшээ.

Баруун

Бүр дээшээ.

Дахиад хорин секунд.

Жаахан тэсээрэй.

Хорин секунд үлдлээ.

Дахиад хорин секунд л тэсчих.

Тэсээрэй.

За боль, буу.

Сайн байна.

 

Ши Тоу              Энэ байрлал арай хэтэрчихлээ.

 

Сан Лан                   Тавь.

 

Ши Тоу              Өвдөлтийг нь тэсэж чадахгүй нь ээ.

Ямар их өвдөж байна аа.

 

Сан Лан                   Хангалтгүй байна.

Юм идэх үү?

Хурдал.

Нэг минут 48 секунд.

Нэг минут 50 секунд хүртэл тэс.

Дахиад жаахан тэс.

Жаахан тэс.

Чадчихлаа.

Хоёр минут.

Яаж байна?

Ядраагүй л байна уу?

 

Ши Тоу              Ядраагүй байна.

Ядарчхаа юу?

 

Санн Лан                 Чи намайг үнэхээр мэддэггүй юм байна.

Нааш ир.

 

Эрэгтэй             Энэ тулаан хоёрдугаар раундын 1 минут 26 секундэд өндөрлөлөө.

Цэнхэр булангийн Ли Давэй нокаутаар ялалт байгууллаа.

 

Эрэгтэй                    Том Виагра ч үнэхээр мундаг юм аа.

Том Виагра.

 

4-р ах                Өглөөний мэнд.

 

Эрэгтэй                    Дөрөвдүгээр ах аа.

 

4-р ах                       Тарган луу.

Суу.

 

Эрэгтэй                    Дөрөвдүгээр ах аа.

 

4-р ах                       За.

Давэйг бараг сар гаруй харсангүй.

Сэтгэлээр унаагүй биз дээ?

 

Эрэгтэй                    Сэтгэлээр унах юу байх вэ дээ.

Заримдаа бэлтгэл хийж, боксоор хичээллэдэг.

Сүүлийн үед боксын тэмцээнүүдэд оролцоод завгүй байгаа.

 

4-р ах                Бокс оо?

Боксоор хичээллээд яаж мөнгө олдог юм?

Алтан бүсний төлөөх тулаанд ялсан уу?

 

Эрэгтэй                    Үгүй.

Гэхдээ удахгүй шигшээд шалгарна.

 

4-р ах                       Хэнтэй тулалдах юм?

 

Эрэгтэй                    Тэр...

Сан Лан ахын хүүтэй.

 

4-р ах                       Ши Тоутой юу?

 

Эрэгтэй                    Тийм ээ.

 

4-р ах                Бүх хэвлэл мэдээллийнхэнд хэлээд Давэйг аль болох их сурталчлуул.

Бас Хун Хомын далайн боомтын туннелийн хамгийн том, хамгийн тод, хамгийн анхаарал татахуйц сурталчилгааны самбарыг ав. Заавал авна шүү.

 

Эрэгтэй                    Ойлголоо.

 

4-р ах                Сайн байна.

Дахиад.

Сайн байна.

 

Хөлөө.

Сайн байна.

Дахиад.

Дахиад.

Дахиад солилц.

Болох уу?

Дахиад хоёр өшиглө.

Сайн байна.

Чи ядрахгүй, харин би ядарчихлаа.

За бүгдээрээ амарцгаая.

Эхлээд жаахан амаръя.

Сая үнэхээр мундаг байлаа.

Чамд гэж хэлэхэд энэ гадаадууд бүгд сэтгүүлийн сурвалжлагчид.

Ямар сэтгүүлүүд гэдгийг нь чи мэдэж байгаа биз дээ?

Боксын долоо хоног тутмын мэдээ.

Боксын мэдээ.

Тулааны талбар.

Бүгд Европ, Америкийн сэтгүүлүүд.

Япончууд хүртэл сая чамайг ямар мундаг байсныг харлаа.

Чи одоо шууд л алдартай болно.

Бас авга ах нар чинь ангийнхан чинь ч чамайг ямар сүр жавхлантай байсныг бүгд харж чадна.

Алив, аварга минь.

 

Давэй                       Баярлалаа, аав аа.

 

4-р ах                       Өөрийгөө үргэлж аварга гэдэгт итгэ.

Сая ямар хүчтэй өшиглөв өө?

 

Эрэгтэй                    Тоглолтын өмнө бид энд ирж бэлтгэл хийдэг байсан.

Манай боксын зааланд байдаггүй зарим тоног төхөөрөмж энд байгаа.

Уучлаарай, бид захиалгатай.

 

Эмэгтэй                   Нэрээ бүртгүүлээрэй.

Үүнийг уншуулаад аюулгүй байдлаа хангаарай.

 

Эрэгтэй                    За.

Дахиж гишүүнээр бүртгүүлэх хэрэгтэй юу?

Хамаагүй ээ. Энд саун ч байдаг юм байна.

Больё оо.  

Хүн бүр өөр өөрийнхөөрөө бэлтгэл хийдэг.

 

Эрэгтэй                    Хөөе.

Чи Давэйн өрсөлдөгч мөн үү?

Яагаад та хоёр хамт зургаа авахуулж болохгүй гэж?

Дэвид нааш ир.

Нааш ир.

 

4-р ах                       Жаахан өгөөмөр бай л даа.

 

Эрэгтэй                    Нударгаа атгаад.

Маш сайн.

Та хоёр жаахан ойртоорой.

Бүр ойртоорой.

Сайн байна.

 

Эрэгтэй                    Хөөе.

Битгий асуудал үүсгээрэй.

 

Эрэгтэй                    Боль.

Өдөөд байгаа юм уу?

 

Давэй                       Зүрх чинь хүрвэл одоо шууд тулалдъя.

 

Эрэгтэй                    Амжилт Ши Тоу.

Амжилт.

 

4-р ах                Гоё.

 

Эрэгтэй                    Цохиод бай.

Цохиод бай.

Сайн байна, Том виагра.

Цохиод бай.

Зүгээр ээ, Том виагра.

Дэмжээрэй.

Сайн байна, Виагра.

Дээр нь гар, хурдан.

Амжилт.

Дахиад.

 

Эрэгтэй                    Амжилт Ши Тоу.

 

Эрэгтэй                    Гоё, үргэлжлүүл.

4-р ах                       Дин дин дин.

Зогс.

Баярлалаа.

Хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа.

Баярлалаа.

Хоёр тамирчиндаа баяр хүргэе.

Өнөөдөр хүрэлцэн ирсэнд баярлалаа.

Давэй.

 

Эрэгтэй                    Өнөөдөр тулаан ямар байв?

 

Эрэгтэй                    Өнөөдөр найман тулаан болно.

Энэ найман тулаанаар алтан бүсний эзнийг тодруулна.

Тэгээд алтан бүсийг...

 

Ши Тоу              Аав аа.

 

Сан Лан                   Би тосгоны үүдэнд чамайг хүлээж байна.

Гарч ирэх болоогүй юм уу?

 

Ши Тоу              Би өөрөө явна гэсэн шүү дээ.

Яах гэж намайг авах гэж ирсэн юм?

 

Сан Лан                   Чи өнөөдөр финалд тоглоно.

Хоцрох вий гэж санаа зовоод байна.

 

Ши Тоу              Сандрах хэрэггүй ээ.

 

Сан Лан                   Би сандраагүй байна. Чи л битгий сандар.

За.

 

Ши Тоу              Удахгүй уулзъя.

 

Сан Лан                   Ши Тоу.

Новш чинь.

Ши Тоу.

Ши Тоу.

 

Эрэгтэй                    Яагаад утас нь холбогдохгүй байгаа юм бол?

Хоцрох хүн биш дээ.

 

Эрэгтэй                    Ерөнхий нарийн бичгийн дарга аа.

 

Эрэгтэй                    Хугацаа дуусчихлаа. Өөр өдөр дахин тулаан хийх үү?

 

Эрэгтэй                    Хүлээх хэрэггүй, шууд шагналаа өгчих.

 

Эрэгтэй                    Ойлголоо.

Холбооны хурлын дүрмийн дагуу улаан булангийн боксчин Ши Тоу хугацаа дуусах хүртэл тэмцээний талбайд ирээгүй тул энэ жилийн Хонконгийн залуучуудын Муай Тай боксын аварга шалгаруулах тэмцээний финалд цэнхэр булангийн Ли Давэй ялалт байгууллаа.

 

Эрэгтэй                    Том виагра.

Сайн байлаа Том виагра.

 

Авга эгч                   Эмч ээ.

Ши Тоу яаж байна?

 

Эрэгтэй                    Амь насанд нь аюул учрахааргүй байна.

Аз болж нуруу нугас нь гэмтээгүй.

Гэхдээ хөл нь маш хүнд гэмтсэн.

Богино хугацаанд эдгэрэхэд бэрх.

Урт хугацааны эмчилгээ шаардлагатай.

 

Авга эгч                   Баярлалаа, эмч ээ.

Би орж уулзах гэсэн юм.

 

Эрэгтэй                    Уучлаарай, одоогоор тасагт орох боломжгүй.

 

Авга эгч             Би ээж нь байгаа юм. Гэр бүлийнхэн нь ч уулзаж болохгүй гэж үү?

 

Эрэгтэй             Уучлаарай, халдвар хамгааллын нөхцөл байдлыг ойлгоно уу.

 

Эрэгтэй             Одоогоор аюултай жолоодлого хийсэн хэргээр хэрэг үүсгэж байна.

 

Авга эгч                   Алдаа гаргаад байгаа юм биш үү?

Тэр новш миний хүүг мөргөчихөөд зугтсан.

Хүний амь насанд халдсан хэрэг байгаа биз дээ?

 

Эрэгтэй             Бид одоогоор мөрдөн шалгаж байна. Тэр хүн нэлээд ярвигтай ар талтай.

 

Хэн нэгний мөнгөөр хийсэн байхыг ч үгүйсгэхгүй.

 

Авга эгч                   Байцаагч аа, яаралтай шалгаж өгөөч.

Хэн гээч новш миний хүүг хорлохыг хүссэн юм?

Энэ хэргийг зүгээр орхиж болохгүй.

 

Эрэгтэй             Өмнө нь ч зайлшгүй шалтгаанаар тулаанд оролцож чадаагүй боксчид байсан. Эцэст нь өөр өдөр дахин тулаан хийдэг байсан. Гэтэл энэ удаа Ши Тоу яагаад тулаанаа хийж болохгүй гэж?

 

Эрэгтэй                    Тамирчин өөрөө бидэнд мэдэгдэх ёстой.

Үгүй бол автоматаар тэмцээнээс татгалзсан гэж үзнэ.

 

Эрэгтэй             Зайлшгүй шалтгаан гарсан байхад яаж өөрөө ирж мэдэгдэх юм?

 

Эрэгтэй                    Уучлаарай.

Гэмтсэн тамирчин хурдан эдгэрээсэй гэж бид ч бас хүсэж байна. Муай Тай боксыг үргэлжлүүлэн дэмжээрэй.

 

Эрэгтэй                    Арай дэндүү шударга бус байгаа юм биш үү?

Эхлээд үнэнээ хэл.

Чи мөнгө авсан биз дээ?

Хаачих гээв?

Чи мөнгө авчихсан юм уу?

 

Ма                      Ши Тоугийн машинд мөргүүлсэн хэргийг судалж үзлээ.

Тэр жолооч гудамжны бүлэглэлтэй холбоотой.

Хүмүүсийг хорлохын тулд мөнгө авч ажилладаг этгээд.

Бас тэр боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга сүүлийн үед Ли Вань Ситэй байнга хамт яваад байгаа.

Мөнгө байхад хорвоо эргэдэг юм.

Чи Ли Вань Ситэй ямар ч холбоогүй гэсэн биз дээ?

Чи намайг үхтэл минь зодсон ч би итгэхгүй.

 

Сан Лан                   4А тасгийн 29-р ор, Ши Тоу.

 

Эмэгтэй                   Тэнд суугаад түр хүлээгээрэй.

Өвчтөн хоолоо идсэнийхээ дараа савыг нь буцааж өгнө.

 

Эмэгтэй                   Өнөөдөр Засгийн газраас цар тахлын талаар мэдэгдлээ.

Ковид-19 дэгдсэнээс гурван жилийн дараа Хонконг эх газартай хилээ нээж ирэх оны эхээр хилээр нэвтрэх боломжтой болох юм. Хил нэвтрэх асуудлын үе шаттай, эмх цэгцтэйгээр бүрэн сэргээнэ. Зарим эрдэмтдийн үзэж байгаагаар энэ цар тахал урьд өмнө тохиож байгаагүй онцгой үзэгдэл байлаа. Харин маргааш бол цоо шинэ өдөр.

 

Бичиг                        Маргаашийн төлөө тэмцэх үү?

 

Бичиг                        Маргаашийн төлөө тэмцэх үү?

 

Ши Тоу              Тэр алтан бүсийг л авчихвал...

би өөрийн хоёр гараараа...

өөрийн гэсэн нэр хүндийг олж чадна.

 

4-р ах                       Аварга.

Хонконгийн залуучуудын Муай Тай боксын аваргын алтан бүсний төлөөх тулаан.

Сайн уу, уур амьсгал.

 

Эрэгтэй                    Том виагра үнэхээр мундаг.

Том виагра.

 

4-р ах                Тийм ээ.

Ноёд хатагтай нар аа.

Манай аварга боксчин Дэвид.

 

Эрэгтэй                    Том виагра.

 

4-р ах                       Аав нь чамайг бокст дуртайг чинь мэднэ.

Цаашдаа энд дахиад нэг шүүгээ хийж өгнө.

Чиний авсан бүх алтан бүсийг...

энд тавиад бусдад үзүүлж байя, за юу?

 

Давэй                       Намайг өөрийн хүчээр ялж чадахгүй гэж бодоо юу?

Намайг алтан бүсийг гардаж авахад бүгд намайг гоочилсон.

Та түүнийг машинаар мөргүүлэх гэж хүн хөлсөлсөн юм уу?

 

4-р ах                Яах гэж жолооч хөлслөх юм?

Би хүн мөргүүлнэ гээд хүн хайгаад явж байх уу?

Тарган луу, нааш ир.

 

Давэйд хэл.

Би машинаар хүн мөргүүлэх гэж хэн нэгнийг хөлсөлсөн үү?

 

Эрэгтэй                    Дөрөвдүгээр ах аа.

Түүнийг рингэн дээр дахиж харахыг хүсэхгүй байна гэж та өөрөө хэлсэн биз дээ.

 

4-р ах                Би рингэн дээр харахыг хүсэхгүй байна гэсэн.

Өөр олон арга байхад яах гэж заавал машинаар мөргүүлдэг юм?

Хүний амь нас хохирвол яах юм?

Яв.

Давэй.

Аав нь чамайг араас чинь дэмжиж байгаа.

 

Давэй                       Таны тусламжгүйгээр ялагдсан нь дээр.

Багаас минь та бүх зүйл дээр надад тусалсан.

Намайг дагадаг хүмүүс хүртэл таны хүмүүс.

Өөрийнх гэж хэлэх зүйл надад бараг үлдээгүй.

 

4-р ах                       Чи юу хүсээд байгаа юм?

 

Сан Лан                   Чи энэ алтан бүсийг зүүх эрхгүй.

Тайлж өг.

Хүний эцэг мөн л юм бол...

маргааш боксын холбоонд очоод хийсэн хэргээ хүлээ.

Тэр хоёрт өөр өдөр дахин тулах боломж олго.

 

4-р ах                       Чамтай тоглож байх тэнхэл ч алга.

Хөөгөөд гарга.

 

Эрэгтэй                    Явцгаая.

Гар гээд байна.

Тавь.

 

4-р ах                       Тэднийг дахин тулалдахад нь тусаллаа гээд яах юм?

Тэглээ гээд сайн аав болчих юм уу?

Дахиж надаар оролдох хэрэггүй.

Асан хамтдаа үхэх үү?

Би хэзээ ч айж байгаагүй.

 

Сан Лан                   Хангалтгүй байна.

Өлсөж байна уу?

Алив

Алив.

Энэ байрлалаас цааш хөдөлж болохгүй.

Тавь.

 

Ши Тоу              Өвдөлтийг нь үнэхээр тэсэж чадахгүй нь.

Өвдөж байна.

Тэргэл сар гарчихсан байна шүү дээ.

 

Сан Лан                   Тийм үү?

 

Ши Тоу              Тийм ээ.

Ёооё л доо.

 

Сан Лан                   Жингээ хасах гэж байгаа юм чинь идэж болохгүй.

Дахиад жаахан тэс.

Дахиад жаахан тэсээрэй.

Болчихлоо.

Хоёр минут.

 

Хүүхэд               Аав аа.

Энэ нар мандаж байна уу, жаргаж байна уу?

Нар мандаж байна.

Яагаад нар мандах, жаргах адилхан харагддаг юм?

Яагаад гэвэл нэг л нар шүү дээ.

Нар мандсаны дараа дахиад жаргах уу?

Нар заавал жаргах уу?

 

Сан Лан                   Тийм ээ.

Нар жаргана.

Маргаашийн нар мандахын төлөө.

 

4-р ах                Асан...

Хамтдаа үхэх үү?

Би хэзээ ч айж байгаагүй.

Өвчтэй амьтан.

Асан.

Чи бүр солиорч гүйцэж.

Эргүү амьтан.

Сайн аав байхыг ганцхан чи л мэддэг юм уу?

Тэнэг минь.

 

Миний хүү дахин тулаанд ялна.

Хүлээгээд харж бай, Асан.

Бүгд намайг дагаад яв.

Маргааш боксын холбоонд очиж дахин тулалдах хүсэлт гаргана.

Үгүй бол, гуравдугаар ах чинь та нарыг амьдаар чинь шатаах нь байна.

 

Сан Лан                   Хөөе.

Сонин тохиол байна шүү.

 

Ши Тоу              Яаж яваад ингэтлээ гэмтчихсэн юм?

Хэн нэгэнтэй зодолдоо юу?

Нөгөө хүнийхээ ар талыг мэдэх үү?

Хэнийг гомдоочихсон юм?

 

Сан Лан                   Би хэнийг ч гомдоогоогүй.

Харин чамайг гомдоосон хүн байгаа.

Тэр эхэлж чамд халдсан.

Чи финалд тоглож чадаагүй болохоор...

би түүн дээр очоод дахин тулалдах хүсэлт гарга гэж хэлэхээр очсон юм.

Яагаад олон юм асуугаад байгаа юм?

Хүү нь яаж аавыгаа халамжлахыг сурах гээ юу?

 

Ши Тоу              Үгүй.

TRAILER

Агуулга: Бусдын өмнөөс хэрэг үүрч 10 жил шоронд хоригдсон Сан Лан гэр бүлийнхнээсээ хөндийрнө. Суллагдсан хойноо хүүгээ баян айлын хүүгийн машиныг эвдэж асуудал үүсгэснйг мэдэж хүүгийнхээ ирээдүйг өөрчлөхийн тулд өдөр бүр маргаашийн мандах нарыг харахын төлөө тэмцэнэ.

Дүрүүд:      

Сан Лан            Бүлэглэлд байсан. 10 жилд шоронд хоригдоод гарч ирсэн.

4-р ах          Сан Ланийг хаяж шоронд оруулсан.

Ши Тоу              Сан Ланийн хүү.

Давэй                4-р ахын хүү.

Авга эгч             Сан Ланийн эхнэр боловч дахин гэрлэхдээ хүүхэдтэй гэдгээ нуусан.

 

Трейлэр

Эрэгтэй             Чи Шек Сам Лан уу?

                    Хавтаст хэрэг чинь их зузаан юм аа.

 

Эрэгтэй             Битгий хөдөл.

 

Сан Лан            Гавлах шаардлагагүй шүү дээ.

 

4-р ах          Чи тэр үед цөхрөнгөө барсан Кэйхэнжин гэдгээрээ алдартай байсан.

 

Эрэгтэй             Чи өөрийгөө Сам Лун гэж бодсон юм уу?

                    Цаг чинь зогсчихсон байна.

                    Бүх зүйл өөрчлөгдсөн.

 

Сан Лан            Би мэднэ ээ.

 

Бичиг                 Маргаашийн төлөө тэмц.

 

Сан Лан            Чи танхай амьтан уу?

                    Би чамаас асуугаад байна.

                    Чи танхай этгээд үү?

 

Ши Тоу       Танд хамаагүй.

                    Одоо аав шиг аашлах гээ юу?

 

4-р ах                Чиний хүү миний хүүгийн нүүрэнд сорви үлдээсэн.

                    Ши Тоу чи Давэйд хоёр гурван удаа цохиулчих.

 

Сан Лан            Хэн нь ялахыг харах уу?

Эрэгтэй             Зогс.

                    Зогс.

                    Зогс.

 

Сан Лан            Би төлөөд өгье.

 

Давэй                Чи хэдийг төлж чадах юм?

                    Нэг бол шорондоо ор.

 

Авга эгч             Мөнгөөр шийдэх хэрэгтэй гэсэн биз дээ?

                    Тэгээд л энд ирсэн юм биш үү?

 

Сан Лан            Тэр Дэн овогттой гэрлэснээ их юманд санаа юу?

                    Би луйварчин биш.

 

4-р ах          Тэгээд юу гэмээр байна?

                    Өнгөрснөө биш урагшаа харж амьдар.

 

Эрэгтэй             Новш чинь.

 

Бичиг                 Патрик Там

                    Локер Лам

                    Марк Чэн

                    Ин Чи Ют

                    Шермин Юй

 

Сан Лан            Чи ер нь ирээдүйнхээ талаар бодож байсан уу?

 

Ши Тоу       Би өөрийгөө нийгэмд хэн ч биш гэж боддог. Бид юу ч бүтээж чадахгүй.

                    Би зөвхөн олдсон ажлаа л хийдэг.

 

Бичиг          Хүн сорилттой нүүр тулах тусмаа улам тэвчээртэй хүчтэй болдог.

 

Сан Лан            Эрт орой хэзээ нэгэн цагт болдог юм болдгоороо л болно.

 

 

 

                   

 

 

Back to episodes Go home