Second Child

Filmbridge

Төрөл: УСК                                              Хуудасны тоо: 19

Нэр: The Second Child 30/06/2026                            Орчуулсан: Лингостик ХХК

Дүрүүдэд:

Сүан - Эмэгтэй. 13 настай. Гол дүр.

Сүрён - Эмэгтэй. 16 настай. Сүан-ы эгч.

Гымуг - Эмэгтэй. 40-45 настай. Сүан-ы ээж.

Жэин - Эмэгтэй. 13 настай. Сүрён-той адилхан царайтай охин.

Духи - Эмэгтэй. 40-45 настай.

Юүнсо - Эмэгтэй. 16 настай.

Нагац эгч - 50-55 настай.

Өвөө - 70-75 настай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сүрён: Бидний амьдардаг газрын доор өөр нэгэн ертөнц байдаг. Тэнд нүдээ аньчихсан юм шиг түнэр харанхуй ноёрхдог. Хэн ч мэдээгүй боловч тэнд нэгэн сүүдэр байсан юм. Тэр сүүдэр их л ганцаарддаг байж. Нэг өдөр гэрэлтэй газар тоглож байгаа хоёр хүүхдийг харжээ. Тэр хоёр толины тусгал шиг адилхан бөгөөд нэгнийхээ сэтгэлийг ойлгохоор дотно байлаа. Сүүдэр тэр хүүхдүүдэд атаархжээ. Тэгээд нэгэн орой газар дээр гарч ирэн хоёр хүүхэдтэй уулзлаа. Сүүдэр ийн хэлэв. "Би ч бас та хоёр шиг амьдармаар байна. Хоёр бие байгаа юм чинь нэгийг нь надад өг. Надтай солигд." Хоёр хүүхэд зөвшөөрсөнгүй. Гэтэл сүүдэр ингэж хэлэв. "Миний байдаг газарт цаг хугацаа мөнхийнх. Тэнд үүрд одоогийнх шигээ байж болно." Тэгсэн ч хоёр хүүхэд зөвшөөрсөнгүй. Тэгээд сүүдэр дахиад л ярилаа. "Миний байдаг газарт зүүд шиг хүссэн бүхэн биеллээ олдог юм. Тэнд хөгжилтэй байх болно." Хоёр хүүхэд бас л зөвшөөрсөнгүй. Тэгэхэд нь сүүдэр уурлан хэллээ. "Биеэ өгөхгүй бол та хоёрыг дахин уулзуулахгүй нэгийг чинь газар доошоо үүрд авч явна." Хоёр хүүхэд аргагүйн эрхэнд хэнийхээ биеийг өгөхөө шийдэх хугацаа хүсжээ. Харин сүүдэр маргааш орой эргээд ирнэ гэв. Хүүхдүүд их хүнд байдалд оржээ. Тэгээд маргааш нь...

Гымуг: Сүан. Ээжийгээ унтаж чадахгүйг чи мэднэ шдээ. Яагаад энд байж байгаа юм? Явъя.

Сүрён: Сүан, сайхан амраарай.

Гымуг: Сүан.

Сүан: Түр л хамт байсан юм.

Гымуг: Хэдий болтол эгчтэйгээ унтах гэсэн юм? Унт даа.

Сүрён: Сүүдэр эргээд ирэхэд хоёр хүүхэд ийн хэлэв. "Сүүдэр ээ, Сүүдэр ээ, чамд бие өгье. Гэхдээ явсан хүүхэд нь эргэн ирж дахин уулзалдах аргыг хэлж өг." Баярласан сүүдэр хоёр хүүхдийг өндөр газар луу авч явлаа. "Та хоёрын нэг нь надад биеэ өгвөл хар хаалга онгойх болно. Тэр хаалга руу айхгүйгээр үсэрч чадвал эргээд ирж чадна." Би чамд биеэ өгье. Одоо болсон биз дээ?

Сүан: Эгч ээ. Эгч ээ.

Сүрён: Сүан, зүгээр ээ. Хоёулаа дахиад уулзана.

Сүан: Эгч ээ!

ТЕКСТ: ПАК СУИ, ЮҮНА. ПАК ЮҮНХИ, У МИНЭ, ЖОН ИНЖИ. ИМ СҮЖОН. ЗОХИОЛЫГ БИЧИЖ НАЙРУУЛСАН ЮҮ ЫНЖОН.

Сүрён: Их удаан... хүлээж байлаа. Алга болохгүйн тулд... хүлээж байлаа.

ЭМ-1: Надад нэрээ хэлээд өгөөч.

Сүан: И Сүан.

ЭМ-1: Одоо хэдэн настайгаа мэдэх үү?

Сүан: 10 настай. Ээж ээ. Өвдөж байгаа юм алга. Би бэртсэн юм уу?

Гымуг: Үгүй.

Сүан: Эгч яасан?

Гымуг: "Эгч" ээ?

Сүан: Эгч хаана байна? Түрүүн энд байсан даа.

ЭМ-1: Сүан, унтахаас чинь өмнө юу болсныг санаж байна уу?

Сүан: Эгчийнхээ өрөөнд байсан.

ЭМ-1: Энэ гурван жилийн хугацаанд ухаангүй байсан гэхэд итгэмээргүй эрүүл байна. Тархи нь дөнгөж сэргэж байгаа учраас заримдаа хий юм харах, юм санахгүй байх зэрэг нь хэвийн үзэгдэл. Санаа зовохгүйгээр сайн ажиглаж байя.

Гымуг: Эгч ээ. Завгүй л байсан байлгүй.

Нагац эгч: Гайхамшиг тохиолдсоныг нь харахаар ирлээ.

Гымуг: Сүан. Нагац эгчийгээ таньж байна уу?

Сүан: Тийм. Сайн байна уу?

Нагац эгч: За, та хоёр маань хоёулаа их тэвчээртэй байлаа. Бурхан минь. Ийм туяхан биетэй байж сэрэх гэж хэр их тэмцсэн бол? Сэтгэл санаа хэр байна?

Сүан: Яах вэ, тиймэрхүү л.

Нагац эгч: "Яах вэ, тиймэрхүү?" Түр унтаад сэрсэн хүүхэд шиг үү? Сүрён-ы тухай ярьсан уу?

Гымуг: Эгчийгээ асууж байсан. Тэр үеийн явдлыг би одоо хүртэл асууж чадаагүй, охин маань ч ярьдаггүй. Мэдэхгүй юм даа. Эхлээд энэ тухай ярих ёстой юу, эсвэл хүлээсэн нь дээр үү гэдгийг. Хаанаас эхлэхээ ч мэдэхгүй байна.

Нагац эгч: Хэрвээ... Сүан Сүрён-ыг дагаад үсэрсэн байлаа ч гэсэн, тэр одоо сэрчихсэн байгаа нь хамгийн чухал.

Гымуг: Санасан ч гэсэн, хүлээн зөвшөөрч чадах болов уу?

Нагац эгч: Бид л туслах хэрэгтэй. Би Сүан-аас илүү чамд санаа зовж байна. Сайн сайхан юм л бод. Нэг юм амлаач. Ямар нэг юм болбол надтай хамгийн түрүүнд холбогдоорой. Амла. Амла. Аав чинь тэнгэрт хэчнээн жаргалтай байгаа бол? Өөд болох хүртлээ Сүан-ыг ухаан орно гэж итгэж байсан.

ТЕКСТ: ГЭР БҮЛИЙН БУНХАН.

Сүан: Яасан?

Гымуг: Баярлаад л.

Сүан: Юунд?

Гымуг: Чамайг ухаан ороод ингэж асууж байгаад.

Сүан: Одоо гэртээ харья.

Гымуг: Эмч явж болно гэсэн.

Сүан: Гэртээ очвол эгчтэй уулзаж болно биз дээ?

Гымуг: Ээж нь ойрд Жүнандуны гэрээсээ өөр газарт амьдарч байгаа.

Сүан: Яагаад?

Гымуг: Одоо тэнд амьдрах хэцүү болохоор.

Сүан: Тэгвэл эгч ганцаараа өөр байшинд байгаа юм уу?

Гымуг: Чамайг ухаангүй байхад олон юм тохиолдсон. Чи... сүүдэр болон хоёр хүүхдийн үлгэрийг санаж байна уу?

Сүан: Тийм.

Гымуг: Ээжийг нь бага байхад эмээ чинь энэ үлгэрийг ярьж өгч байсан. Хэзээ нэгэн цагт мөнх нойрсвол цаг хугацаа өнгөрдөггүй ертөнцөд амьдарч, одоо амьдарч байгаа дэлхийгээ зүүдэндээ хардаг болно гэсэн. Тэгээд миний сонирхол төрж байсан юм. Чамайг ухаангүй байхад эгч чинь гүн нойрондоо нойрссон. Үүрд мөнх. Эгч чинь одоо энд байхгүй. Өөр ертөнцөд амьдарч, хийхийг хүссэн бүхнээ хийж, адал явдалд гарч байгаа. Өөрийнхөө төсөөллөөр жаргалтай амьдрах болно. Одоо хоёулаа л амьдарна.

Сүан: Эгч ээ. Сайн сууж байна уу? Нэг л өдөр нүдээ нээхэд намайг гурван жил ухаангүй байсан, харин таныг мөнх нойрссон гэсэн. Бид нэг нь түрүүлж унтахад дургүй байсан.

Сүрён: Сүан, унтчихсан уу?

Сүан: Намайг түрүүлээд унтчихвал та хамт унтах болохоор хүлээж бай гэдэг. Харин таныг зүүрмэглээд байвал би хүлээж бай гээд сэрээдэг байсан.

(Сүан): Эгч ээ, унтаад байгаа юм уу?

Сүан: Тэр үед та дандаа л...

Сүрён: Би унтаагүй ээ. Нүдээ аниад юм бодож байна.

Сүан: ...гэж зүүдэндээ ярьдаг байсан. Би унтахаасаа өмнө хуучин гэрээ боддог. Зүүдэндээ таныг харж магадгүй гээд. Гэхдээ... зүүдэнд хүртэл та байдаггүй.

ТЕКСТ: СҮАН-ААС.

Сүан: Эгч ээ, эргээд ир л дээ.

ТЕКСТ: СҮРЁН-Д. ЭГЧ ЭЭ, САЙН СУУЖ БАЙНА УУ? ЭРГЭЭД ИРЭЭЧ ДЭЭ.

ТЕКСТ: ӨЧИГДӨР ХАРСАН.

Нагац эгч: Өчигдөр хоолоо сайн идэж, унтаж амарсан уу?

Гымуг: Сүан. Чамаас юм асуугаад байна шдээ.

Сүан: Тийм.

Нагац эгч: Ээж чинь яаж байна?

Гымуг: Би ч бас сайн амарсан. Эгч ээ. Ингэж өдөр болгон залгах хэрэг байхгүй ээ. Сүан бид хоёр удахгүй очно оо.

Нагац эгч: За.

Гымуг: Сүан. Ээжийнхээ хийдэг байсан үйл ажиллагааг мэднэ биз дээ?

Сүан: Тийм.

Гымуг: Тэр үеийнх шиг том биш ч гэсэн, эцэг эх, хүүхдүүдэд туслах үйл ажиллагаа болдог юм. Ээж нь тэнд чамтай хамт очмоор байна. Надтай хамт явж чадах уу? Бодоод үзээрэй.

Сүан: За.

ЭР-1: Зүгээр үү?

Сүан: Уучлаарай. Эгч ээ.

Сүрён: Зүгээр ээ. Хоёулаа дахиад уулзана.

Жэин: Зүгээр үү? Уучлаарай, инээж болохгүй юм сан. Гэхдээ чи юу хийж байгаа юм? Энийг гатлах гэж байсан юм уу?

Сүан: Эгч ээ.

Жэин: Чи намайг таньдаг юм уу? Өмнө нь уулзаж байсан билүү? Чамайг хэн гэдэг юм?

Сүан: И Сүан.

Жэин: Намайг Ким Жэин гэдэг. Чи угаасаа ийм дуу цөөтэй юм уу? Эсвэл усанд унаад ийм болчихсон юм уу? Ингээд л байгаад байх юм уу? Тухгүй санагдахгүй байна уу? Гүйхээр дулаацаж байгаа биз? Гутлыг чинь хатааж чадахгүй нь.

Сүан: Зүгээр ээ. Энд ганцаараа амьдардаг юм уу?

Жэин: Үгүй, энэ танихгүй хүний гэр.

Сүан: "Танихгүй хүний гэр" ээ? Яагаад?

Жэин: Тийм юм байдаг юм. Тусламжийн гэр гээд.

Сүан: Тэр нь юу юм?

Жэин: Гэрээсээ зугтсан хүмүүст тусалдаг газар. Өөрсдөө сайхан сэтгэлээр тусалдаг гэдэг байж... Мэдэхгүй ээ, тийм байж охидыг муулж ярьдаг.

Сүан: Аав ээж чинь?

Жэин: Байхгүй. Гэхдээ чи яагаад түрүүн намайг эгч ээ гэсэн юм?

Сүан: Адилхан болохоор.

Жэин: Хэнтэй?

Сүан: Эгчтэй маань.

Жэин: Эгч чинь хэдтэй юм?

Сүан: Надаас гурав эгч.

Жэин: Тэгвэл одоо 10-р анги уу?

Сүан: Түрүүн цэцэрлэгт аялж байсан дуу чинь...

Жэин: Тэрийг сонсчихсон юм уу?

Сүан: ...эгч бид хоёрын дуртай байсан хүүхэлдэйн дуу.

Жэин: Гу-Гу аялагчид уу? Үнэг, цөлийн үнэг хоёр хамт адал явдалд гардаг.

Сүан: Би болохоор шар үнэг, эгч маань цөлийн үнэг болоод... тэгж тоглодог байсан юм.

Жэин: Би багадаа их үзсэн болохоор өөрөө ч мэдэхгүй аялчихдаг юм. Чи энэ үеэр юу хийдэг вэ?

Сүан: Сургалтаа тасалчихсан. Харин чи?

Жэин: Би ч бас.

ЭМ-1: Өөр хэлэх зүйл байвал энд ярьж болно шүү. Дотроо хадгалж явах ямар хэцүү байдгийг бид хэнээс ч илүү мэднэ. Тэгэхийн тулд бид сэтгэлээ нээж ярьж болох аюулгүй хүмүүс болох ёстой.

Духи: Намайг... намайг Жон Духи гэдэг.

ЭМ-1: За.

Духи: Таван жилийн өмнө 12-р сарын 4-нд нөхөр маань амиа хорлосон. Тэр үед ууган хүүхдийн маань дунд сургуулийн өвлийн амралт нь болж байсан. 6-р ангид орох гэж байсан юм. Анги дэвших хүртэл нь тэр жилийг яаж өнгөрөөснөө санадаггүй. Хүүхдүүдтэйгээ аавынх нь тухай нэг хэсэгтээ ярьж чадаагүй. Хүүхдүүд энэ үнэнийг мэдчихвэл... тэсэж гарч чадах болов уу? Бүх юм нурж унаж ч магадгүй. Тийм санаа зовнил байсан.

ЭМ-1: Та магадгүй хүүхдүүдээ хамгаалахын тулд өөрийнхөө мэдрэмжийг дарж байсан байх. Хүнд цаг үеийг даваад гарсан өөртөө одоо сэтгэлээ онгойлгож, харуусаж болно гэж ойлгуулаарай.

Гымуг: Ууган охин маань гурван жилийн өмнө дээвэр дээрээс үсэрчихсэн. Өглөө сэрээд хартал орны минь хажууд захидал үлдээсэн байсан. Зовсондоо тэгсэн юм биш болохоор өөрийгөө битгий буруутгаарай гэсэн байсан. Тэгэх юм бол сэтгэл нь их өвдөнө гэсэн. Миний охин болсондоо жаргалтай байсан гэсэн. Охиноо тийм байдалтай олоход бага охин маань дэргэд нь байсан. Цагдаа нар хамт үсэрсэн юм шиг байна гэсэн. Бага охин маань тэр үед ухаангүй болоод саяхан эргэж сэрсэн. Их баярлаж байсан ч, дахиад тийм зүйл болох вий гэж... санаа зовж байна. Эгчийнх нь тухай хэлэхээс айсан.

Сүан: Жэин. Чамтай хамт нэг тийшээ явмаар байна.

Жэин: Хаашаа?

Сүан: Миний амьдарч байсан байшин.

Жэин: Яах гэж?

Сүан: Чамтай уулзсан нь гайхмаар санагдаад.

Жэин: Би эгчтэй чинь адилхан байгаа нь уу?

Сүан: Бас... эртнээс таньдаг хүн шиг санагдаж байна.

ЭР-1: Юу вэ?

Жэин: Явах гэж байна.

ЭР-1: Чи юм хулгайлсан уу?

Жэин: Үгүй.

ЭР-1: Харъя.

Жэин: Та ямар эрхтэй гэж?

ЭР-1: Чамайг гурав хоног энд байсан мөнгөө төлбөл явуулъя.

Жэин: Тусалж байна гэсэн байж.

ЭР-1: Тусалъя гэсэн боловч чи ёс зүйгүй аашилж байна. Эсвэл энэ охиныг орхи. Тэгвэл чамайг явуулъя.

Жэин: Таныг цагдаад хэлнэ.

ЭР-1: Тэгэх юм бол алчихна шүү. Угаасаа та нар шиг хүүхдүүдийг үхэхэд хэн ч мэдэхгүй.

Жэин: Зүгээр ээ. Зүгээр. Бүх юм зүгээр. Чи гэртээ харь.

Сүан: Чи яах юм?

Жэин: Би учраа олчихно оо.

Сүан: Хамт явъя.

ЭМ-1: Өнөөдөр ярих зориг гаргасанд баярлалаа. Их сайн байлаа.

Духи: Уучлаарай. 2021 онд амиа хорлолтыг давсан гэр бүлүүдийн уулзалтад манай Юүнсо... Ууган охиныг маань Юүнсо гэдэг юм. Тэр тухай олж мэдээд хамт явъя гэхээр нь тэр үед таны лекцийг сонсож байсан юм.

Гымуг: Тэр үед очсон байх нь ээ? Дараагийн сэтгэлийн дэм өгөх ярилцлагад охинтойгоо хамт очоорой.

Духи: Тэгнэ ээ. Дунд сургуульд ээжийнхээ үгийг сонсдог байсан. Ахлах сургуульд ороод надаас эгч хүн шиг л болчихсон.

Гымуг: Ууган хүүхдүүд ч тэгдэг шүү.

Духи: Та бас ууган хүүхэд үү?

Гымуг: Үгүй, айлын ганц. Эгч дүүс атаархмаар санагдаад хоёр охинтой болсон.

Сүрён: Сүан-ы дуртай амттан байна.

Гымуг: Тийм үү? Мэдээгүй юм байна.

Сүрён: Та идүүлдэггүй болохоор нууцаар иддэг юм.

Гымуг: Биед нь муу болохоор л тэр. Маш их нэмэлт бодис байдаг юм.

Сүрён: За, за.

Гымуг: Өнөөдөр багштай чинь ярьсан. Чамайг зөвлөх болохыг хүсэж байгаа гэсэн.

Сүрён: Тийм.

Гымуг: Өмнө нь зохиолч болно гэж байсан биз дээ?

Сүрён: Зохиолч болох сайхан ч, тан шиг хүнд тусалдаг хүн болмоор байна. Хоёуланг нь хийж чадна.

Гымуг: Магтаалд чинь баярлалаа. Битгий хурдан том болоорой. Ээж нь гуниглана шүү.

Сүрён: Ээж ээ. Сүан гэр лүүгээ явж байна.

Гымуг: Юу?

Сүрён: Сүан ч бас тэр байшинд үхэх болно.

Жэин: Энэ том байшин хоосон байдаг юм уу?

Сүан: Тийм.

Гымуг: И Сүан.

Жэин: Та зүгээр үү?

Гымуг: Манай Сүрён өөд болчихсон.

Жэин: Чи хүлэмжид унтаж үзэж байсан уу?

Сүан: Үгүй.

Жэин: Далай шиг байгаа биз? Бороотой өдөр хэвтээд эмээтэйгээ юм ярих дуртай байсан.

Сүан: Би... эгчтэйгээ хамт дээвэр дээр том шүхрийн доор сууж байсан.

Жэин: Эгчийн чинь зураг байгаа юу?

Сүан: Байхгүй.

Жэин: Нэг ч үү?

Сүан: Тийм. Энд эгчийн маань юм нэг ч байхгүй. Өнөөдрийн тэр байшинд байгаа байх. Би гурван жил ухаангүй байж байгаад ухаан орсон. Ээж маань гайхамшиг гэсэн ч, би сайн мэдэхгүй байна. Нэг сэрэхэд л 13 хүрчихсэн байсан. Тэр өдөр юу болсныг санах гэхээр... ой санамж балартаад юу нь бодит гэдгийг мэдэхээ больчихдог. Заримдаа... одоо хүртэл унтаж байгаа, энэ бүхэн зүүд юм шиг байдаг.

Жэин: Чамайг ойлгох юм шиг байна. Би л ганцаараа өөр ертөнцөд байгаа юм шиг. Би чамд нэг зүүд шиг юм ярьж өгөх үү?

Сүан: Юу юм?

Жэин: Чи миний бага настай адилхан байна. Хачин юм. Чамтай уулзсанаас авхуулаад... бүгд.

Сүрён: Хоёр хүүхэд аргагүйн эрхэнд хэнийхээ биеийг өгөхөө шийдэх хугацаа хүсжээ. Харин сүүдэр маргааш орой эргээд ирнэ гэв. Хүүхдүүд их хүнд байдалд оржээ. Тэгээд маргааш нь...

(Сүрён): Сүан. Эргээд ирээч. Аваад ир.

Сүан: Эгч ээ.

Гымуг: Жимс хийгээд ид. Хичээл чинь 9 цагт эхэлнэ биз дээ?

Жэин: Тийм.

Гымуг: Хаана юм? Явах замдаа хүргээд өгье.

Жэин: Сэхён дунд сургууль.

Гымуг: Сэхёндунд амьдардаг юм уу?

Жэин: Тэнд хамаатны айл байдаг юм. Та хаашаа явах юм?

Гымуг: Хвапён өртөө рүү. Нарны туяа зөвлөх төвд ажилладаг юм.

Жэин: Сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг хүн юм уу?

Гымуг: Тийм.

Жэин: Би ч бас зөвлөгөө авч болох уу?

Гымуг: Юу?

Жэин: Их үнэтэй юу?

Гымуг: Үгүй. Тэгж байгаад ирээрэй.

Жэин: Баяртай.

ЭМ-2: Намайг 14 настай байхад... дүү маань тоглоно гэж гарч яваад... алга болчихсон. Аав маань одоо ч дүүг хайдаг. Таксины жолоочоор ажиллаж суусан хүн болгонд тараах хуудас өгдөг. Нэг өдөр шөнөжин жолоо барьж ирээд... дүүтэй уулзах юм шиг байна гэсэн. Аав үргэлж дүүг маань эргэж ирэхэд бэлддэг. Бэлдээрэй. Бэлдээрэй.

Өвөө: Бэлдээрэй.

Сүан: Баяртай.

Жэин: Явъя. Гэхдээ тэр байшин яагаад хоосон байгаа юм?

Сүан: Өвөө маань тэр байшинг зарж болохгүй, өөр хүн ч амьдрах аргагүй гэсэн.

Жэин: Чи тэнд өссөн юм уу?

Сүан: Тийм, төрсөн цагаасаа хойш. Ээж ч бас багадаа тэнд амьдарч байгаад бага сургуулиа төгсөөд Америкт сурахаар явсан юм. Тэгж Америкт амьдарч байгаад эгчийг төрсний дараа намайг тээж байхдаа эргэж ирсэн. Өвөө намайг битгий төрүүл гэж байсан.

Жэин: Юу?

Сүан: Нэг охин байхад хангалттай, ээжийг зовчихно гээд.

Нагац эгч: Би санаа амрах ёстой юу?

Гымуг: Юунд?

Нагац эгч: Бүгдийг ганцаараа шийддэг хүн намайг хайж ирсэнд.

Гымуг: Би амласан шүү дээ.

Нагац эгч: Чигчий хурууны хүч чадал.

Гымуг: Эгч ээ. Сүан-ыг ухаангүй байхад Сүрён-той адилхан хүүхдүүдийг олон харсан. Мөр нь адилхан хүүхэд, хамар нь адилхан хүүхэд, алхаа нь адилхан хүүхэд.

Нагац эгч: Тийм үү?

Гымуг: Гэхдээ Сүан өчигдөр Сүрён-той яг адилхан хүүхэд дагуулаад ирсэн. Төстэй ч биш, яг адилхан хүүхэд. Гэхдээ тэр хүүхдээс айгаад байна.

Нагац эгч: "Айгаад" аа?

Гымуг: Сүан-ыг аваад явчих юм шиг санагдаад. Сүрён-д тохиолдсон шиг.

Сүан: Эгч ээ.

Нагац эгч: Аав чинь Сүан та хоёрыг асарч байгаад бие нь муудахдаа намайг дуудаж байсан юм. Сүан-ыг ухаан орох юм бол чамд санаа тавьж энийг өгөөрэй гэсэн.

ТЕКСТ: ХАЙРТ ОХИН ГЫМУГ-ТАА, ААВААС НЬ. НУУЦ КОД: 811224.

Жэин: Энэ юу юм?

Сүан: Эгчийн маань уншиж өгдөг байсан ном. Ээжийг бага байхад нь эмээ бичиж байсан гэсэн. Өвөөгийн гэр бүлээс өвлөгдөж ирсэн үлгэр.

Жэин: Энэ юу юм?

Сүан: Газар доор амьдардаг сүүдэр. Энэ сүүдэр энэ хоёр хүүхэд дээр ирээд "Та хоёр шиг амьдармаар байгаа учраас нэг биеэ өг" гэдэг юм.

Жэин: Бие өгвөл юу болох юм?

Сүан: Тэгвэл сүүдэр хүүхэд болж амьдраад, харин хүүхэд сүүдэр болно гэсэн.

Жэин: Тэгээд дараа нь яах вэ?

Сүрён: Сүүдэр болсны дараа цаг хугацаа өнгөрдөггүй ертөнцөд очно.

Сүан: Явахгүй бол яах вэ?

Сүрён: Тэгвэл сүнс болно. Нүдэнд харагдахгүй, найзуудтайгаа ч тоглож чадахгүй. Ганцаардаж явсаар эцэст нь алга болно. Доод ертөнцөд амьдрахад бие хэрэггүй ч, энд амьдарна гэвэл бие хэрэгтэй. Би биеэ өгье. Одоо болсон биз дээ?

Сүан: Эгч ээ. Эгч ээ.

Сүрён: Сүан.

Сүан: Та мөн биз дээ?

Сүрён: Тийм. Чамайг их удаан... хүлээж байлаа.

Сүан: Уучлаарай. Гарыг чинь тавьсанд, бас таныг хүлээлгэсэнд.

Сүрён: Бие хэрэгтэй байна.

Сүан: Юу?

Сүрён: Бие.

Сүан: Эгч ээ! Эгч ээ! Эгч ээ!

Жэин: Наанаа юу хийж байгаа юм? И Сүан.

ЭР-1: Бие. Бие хэрэгтэй. Бие олж өгөөч. Та хоёр хэн нь биеэ өгөхөө шийд.

Жэин: Би яагаад уначихсан юм? Сүан! Юу болсон юм бэ? Тэнд ямар нэг юм болоо юу? Юм дуугараач дээ. И Сүан!

Сүан: Уучлаарай. Хүлээж байсан гэхээр нь эгчийг гэж бодсон ч, биш байсан.

Жэин: Юу гэсэн үг юм бэ?

Сүан: Эгчийгээ биегүй болохоор цэцэрлэгт тийм байдалтай байна гэж бодсон юм. Гэхдээ чамтай хамт очих юм бол чамайг... эгчийг маань буцааж авчирч чадна гэж бодож байсан юм. Гэхдээ... тэр... сүүдэр байсан. Сүүдэр нэг бие... олж өг гэсэн.

Жэин: Яагаад надад ийм юм тохиолдоод байгаа юм? Би чамтай ямар холбоотой юм? Хар дарсан зүүд шиг юм. Би чамтай адилхан юм уу, чи надтай адилхан юм уу?

Өвөө: Цорын ганц хайрт охин Гымуг минь. Аав нь 30 жилийн өмнө чамайг аврахын тулд чамтай адилхан хүүхдийг аминд хүрсэн.

ТЕКСТ: ТӨРСНИЙ ГЭРЧИЛГЭЭ, КИМ ХВИА. АЛГА БОЛСОН ХҮҮХЭД, КИМ ХВИА.

Өвөө: Тэр хүүхэд охинтой маань нэг өдөр төрсөн хараагдсан хүүхэд. Бага байхад чинь ярьж өгдөг байсан сүүдэр болон хоёр хүүхдийн тухай үлгэр...

ТЕКСТ: АЛГА БОЛСОН ХҮҮХЭД.

Өвөө: ...манай гэр бүлд олон үе дамжиж ирсэн юм. Энэ үлгэрийн эх хувилбарт... хоёр хүүхэд хар хаалгаар зугтах гэхэд нь...

ТЕКСТ: ОДООГИЙН ТӨРХ.

Өвөө: уурласан сүүдэр хэзээ ч дуусахгүй хараал хийсэн юм. Энэ гэр бүлийн охин хүүхдүүд 14 нас хүрэхээсээ өмнө өөрийнхөө ижилтэй учирна. Бие өгөхгүй бол энэ гэр бүлийн охин үхнэ. Галзуу сонсогдож байгаа байх. Ойлгож байна. Надад ч тэгж санагдсан. Гэхдээ би харсан. Ким Хвиа-г. Би тэр охиныг газарт булж сүүдэрт өргөл барьсан. Гымуг. Сүан-ыг аврахын тулд адилхан царайтай хүүхэд олоод биеийг нь манай газарт булах хэрэгтэй. Тэгэхгүй бол Сүан ч бас үхнэ.

ТЕКСТ: 2008 ОНЫ 10-Р САРЫН 31-НД ТӨРСӨН ХҮҮХДҮҮД.

Өвөө: Хоёр хүүхдийн нэг нь үхэх ёстой.

ТЕКСТ: И СҮРЁН.

Өвөө: Сүрён, юу хийж байна? Яагаад энд байгаа юм? За, оръё.

Сүрён: Өвөө.

Өвөө: За.

Сүрён: Та надтай адилхан хүүхэд таарвал хурдан өөрт чинь хэлээрэй гэж байсан.

Өвөө: Тийм.

Сүрён: Яаж мэдсэн юм? Надтай яг адилхан хүүхэд таарна гэдгийг?

Өвөө: Чи хаана харсан юм?

Сүрён: Та нэг ч харж байгаагүй шдээ. Үнэхээр юу болохыг мэдэхгүй байж айсандаа ингэж байгаа биз дээ?

Өвөө: Тэрийг заавал үзэх ёстой юм уу?

Сүрён: Тийм. Үнэхээр юу болохыг нь өөрийн нүдээр хармаар байна. Өвөө.

Өвөө: Сүрён. Чи хэтэрхий жаахан байна. Өвөө нь учрыг нь олох болохоор битгий санаа зов. Эхлээд чамайг аваръя. Сүрён үхэхийнхээ өмнөх өдөр өөртэй нь адилхан хүүхэдтэй таарсан гэж байсан. 2021 онд чиний үйл ажиллагаан дээр. Тэр хүүхдийг олохын тулд чамд хэлж чадаагүй зүйлээ Сүрён-д хэлэхээс өөр арга байгаагүй. Цаг байгаагүй юм. Эцэст нь тэр охиныг олоход чамаас дуудлага ирсэн. Сүрён өөд болсон гэж.

Гымуг: Сүан.

Өвөө: Сүан заавал ухаан орно. Тэр хүүхэд Сүан дээр очих болно.

Гымуг: Явъя.

Өвөө: Тийм болохоор бэлтгэлтэй бай. Бид эцэг эхийн үүргээ биелүүлэх ёстой.

Сүан: Ээж. Ээж! Ээж!

Гымуг: Сүан. Яасан? Юу болсон? Яасан бэ?

ТЕКСТ: 2021 ОНЫ БИЧЛЭГҮҮД.

Гымуг: Хайртай хүмүүсээ алдсан хүмүүсийн хувьд-- Амиа хорлолтыг давж гарсан хүмүүсийн эрхийг хамтдаа уншъя. Нэг. Би өөрийгөө буруутгахгүй байх эрхтэй. Хоёр. Би өөрийн мэдрэмжээ илэрхийлэх нь бусдад хүлээж авахад хэцүү байсан ч, бусдын эрхийг зөрчихгүйгээр тэдэнтэй хуваалцаж сэтгэлээ уудлах эрхтэй. Дараа нь 2018 оны амиа хорлолтыг давж гарсан хүмүүсийг дурсах тэмцээний тэргүүн байрын шагналт "Үсээ боолоо" хэмээх шүлгээ унших болно. Сун Сонми хатагтай.

ЭМ-1: Сайн байна уу? Сун Сонми байна. Өглөө болгон намайг хөлийнхөө дэргэд суулгаад өтгөн ургасан үсийг минь болгоомжтой самнаж, цэвэрхэн боож өгдөг байсан.

ТЕКСТ: СҮРЁН: ЭЭЖ БИ СҮАН-ТАЙ ХАМТ БАЙНА.

ЭМ-1: Надад хэчнээн их хайртай гэдгээ илэрхийлж байгаа нь тэр гэсэн.

ЭР-1: Та нэг юм шалгаад өгөөч.

Гымуг: За.

ЭМ-1: Би чамгүйгээр 17 жил амьдарсан. Чамайг өөд болсны дараа 12 жилийн турш их удаан үзэн ядсаны дараа тэрийг ойлгосон. Томоожсон хойноо ойлгосон юм.

Духи: Юүнсо.

ЭМ-1: Одоо бүгд нүдээ нээгээд...

Юүнсо: Ээж ээ. Та миний үсийг тэгж боож өгдөг байсан биз дээ?

Хүү-1: Намайг ч бас.

Юүнсо: Ээж. Та миний үсийг тэгж боож өгдөг байсан биз дээ?

Хүү-1: Намайг ч бас.

Юүнсо: Та миний үсийг тэгж боож өгдөг байсан биз дээ? Ээж ээ. Та миний үсийг тэгж боож өгдөг байсан биз дээ?

Гымуг: Үгүй. Үгүй, үгүй. Үгүй. Үгүй.

Сүан: Ээж.

Юүнсо: Ээж. Энд ирээд саначихлаа. Та тэр үед их уйлсан.

Гымуг: Сайн байна уу?

Духи: Сайн байна уу?

Юүнсо: Сайн байна уу?

Духи: Тэр үед ярьж байсан миний охин Юүнсо. Их том болсон байгаа биз?

Юүнсо: Ээж, тийшээ явах уу?

Духи: За.

Юүнсо: Ээж, дүү бид гурав гурвуулаа долоо хоногт нэг удаа ярьж байя гэж амласан. Байнга тэрийгээ санадаг байгаагүй л дээ. Гэхдээ тэгж ярилцах болсноос хойш ийм зүйл болсон. Аавыг амьд байх үед заримдаа дээвэр дээрээ гудас дэвсэж байгаад шөнийг өнгөрөөдөг байсан. Тэр бүхнийг ганцаараа бодохоор зуны орой дээвэр дээр хэвтээд оддыг хардаг байсан гэж дурсахаас хэтэрдэггүй. Ээж дүү хоёртойгоо хамт тэр тухай ярихаар дүү маань ингэж ярьдаг. Тэр өдөр гудас яаж мэдрэгдсэнийг, шумуулын тос ямар үнэртэй байсныг, аав одны ордууд руу зааж байсан тухай дурсдаг. Тэгэхээр бүгд их уйлдаг ч, хамт суугаад ярилцаж байгаа болохоор сайхан дурсамжууд илүү удаан үлддэг гэдгийг ойлгуулсан. Хөөрхөн байгаа биз?

Сүан: Энэ хүүхэлдэйд дуртай юм уу?

Юүнсо: Тийм. Би багадаа энийг үзээд археологичид ч бас адал явдалд гардаг юм байна гэж бодоод археологич болохыг хүсдэг байсан.

Сүан: Харин одоо?

Юүнсо: Одоо бол зохиолч.

Сүан: Дараа таныг юм бичвэл би хайж үзнэ ээ.

Юүнсо: Сайн хичээнэ ээ.

Сүан: Та... хэрвээ... хэрвээ... аавтайгаа яг адилхан хүнтэй таарвал ямар санагдах вэ?

Юүнсо: Харин л дээ. Аавтай адилхан түүнийг ч бас аз жаргалтай байгаасай гэж хүсэх байх.

Сүрён: Сүан, одоо явах хэрэгтэй.

Сүан: Очлоо.

Юүнсо: Тантай хамт ирсэн сайхан байна.

Духи: Дажгүй байгаа биз?

Юүнсо: Муугүй.

Духи: Юу нь муугүй гэж?

Юүнсо: Гэхдээ, ээж, тэр ойрд юу хийж байгаа вэ?

Гымуг: Сүан, хоёулаа гадаадад очиж амьдрах уу?

Сүан: Яагаад?

Гымуг: Зүгээр л. Жинхэнээсээ шинээр эхэлж болох юм шиг санагдаад. Ээж нь чамгүйгээр амьдарч чадахгүй.

ЭМ-1: Уг нь болохгүй гэдгийг мэднэ биз дээ? Таныг гэж бодоод итгээд үзүүлж байна шүү. Гэхдээ Жэин танаас зөвлөгөө авна гэж санасангүй. Сургуулиас нь оч гэсэн болохоор над дээр нэг ирж байсан юм.

Гымуг: Санаанд оромгүй байдлаар уулзаж танилцсан юм.

ТЕКСТ: НЭР: КИМ ЖЭИН, ТӨРСӨН ӨДӨР: 2011 ОНЫ 11-Р САРЫН 2.

Гымуг: Жэин-д дотно найз байдаг уу? Эсвэл хамт бага сургуульд сурсан хүүхэд.

ЭМ-1: Жэин дунд сургуульд орохдоо энд нүүж ирсэн болохоор байхгүй байх. 4-р ангидаа эмээ нь өөд болоход хичээл нь нэлээн цалгардаж байсан. Олон ч сургууль сольсон.

Гымуг: За.

ЭМ-1: Жэин бараг юм ярьдаггүй болохоор санаа зовж байсан юм. Би бүгдийг нь хэлж чадахгүй ч, танаас зөвлөгөө авах гэж байгаад нь сэтгэл тайтгарч байна.

Сүан: Уучлаарай, та хоёр Ким Жэин гэж охин таних уу?

Охин-1: "Ким Жэин?" Манай ангид байдаг. Яасан? Чи хэн юм? Дүү нь үү?

Сүан: Үгүй. Зүгээр... найз нь.

Охин-1: Тэр сургууль дээр ирээгүй их удсан.

Охин-2: Байнга сургууль дээр хонодог охин уу?

Охин-1: Г бүлэгт байдаг.

ТЕКСТ: БИ ӨӨРТӨӨ ХАЙРТАЙ! ЖЭИН-ИЙ ЗАГВАРУУД. ХУУЧНЫ ХАЙГУУЛЧИЙН ХУВЦАСЛАЛТ. АЖИЛ ХЭРЭГЧ ЭМЭГТЭЙ ХУВЦАСЛАЛТ. ЭМЭЭТЭЙГЭЭ АМЬДРАХ БАЙШИН. ЭМЭЭГИЙН ХҮҮХЭЛДЭЙ ШИГ НААЛТ, ЭМЭЭГИЙН ТОМ ТАРВАС.

Сүан: Энэ сүүдэр энэ хоёр хүүхэд дээр ирээд "Та хоёр шиг амьдармаар байгаа болохоор нэг биеэ өг" гэж хэлдэг юм.

Жэин: Сонин үлгэр байна.

Сүан: Яагаад?

Жэин: Би лав хүүхэд болохыг хүсэхгүй байсан. Том хүн байх амар шүү дээ. Өөрсдөө хүссэнээ хийдэг байж, хүүхдүүдийг байнга л ингэ тэг гэдэг. Өөрсдөө дураараа амьдардаг. Би хурдан том болоод өөрөө мөнгө олж хүссэн бүхнээ хийж амьдармаар байна.

Гымуг: Жэин. Жэин! Ким Жэин! Эгч нь Сүан-ы ээж байна. Жэин! Хөөхөө больё, битгий зугтаач. Зүгээр ээ.

Жэин: Энд яах гэж ирсэн юм? Намайг хайж ирээ юу? Сүан ямар нэг юм хэлсэн үү?

Гымуг: Үгүй. Чамд санаа зовоод ирсэн юм. Ганцаараа гадуур явж байх вий гээд.

Жэин: Сүан юу ч хэлээгүй юм уу? Миний царай өөрчлөгдсөнийг. Миний... нүүр царай... бага байх үеийнхээс өөрчлөгдөөд... би ч бас... надад юу болоод байгааг мэдэхгүй байна. Та яагаад ийм болсныг мэдэх үү?

ТЕКСТ: ЖЭИН, НАМАЙГ УУЧЛААРАЙ. ЧИ ЯМАР Ч ЦАРАЙТАЙ БАЙСАН, ЖЭИН ХЭВЭЭРЭЭ ШҮҮ.

ТЕКСТ: НАДТАЙ, ЭСВЭЛ ЭГЧТЭЙ МИНЬ АДИЛХАН БОЛОХООР БИШ, ЧИ БАЙГААГААРАА Л ТААЛАГДДАГ. БИ САНАА ЗОВООД БАЙНА. НАД РУУ ЗАЛГААРАЙ.

Гымуг: За. Надтай хамт байгаадаа айгаагүй биз дээ?

Жэин: Тийм.

Гымуг: Өмнөх царайгаа буцааж авмаар байна уу?

Жэин: Үгүй. Буцааж авахыг хүссэн царай байхгүй. Зүгээр л... дахиж ийм юм туулмааргүй байна. Гэхдээ тэр өдөр... Сүан тэгж хэлсэн юм. Цэцэрлэгт сүүдэр байсан гэж. Тэр сүүдрийг эгчийгээ гэж бодсон гэсэн. Та ч бас итгэж байна уу? Тийм сүүдэр үнэхээр байдаг юм уу?

Гымуг: Байдаг бол сайн л байна. Тэгвэл бүх учир тайлагдана. Сүрён-д тохиолдсон зүйл, бас Сүан та хоёрт тохиолдсон зүйл. Шалтгаан байхгүй бол өөрийгөө хэмлэсээр байгаад дуусдаг. Сүүдэр байдаг бол талархана аа. Тэгвэл өөр ертөнц ч байдаг гэсэн үг.

Жэин: Тэгээд дараа нь яах юм?

Сүан: Сүүдэрт аль нэг нь биеэ өгөхгүй бол хоёр охины нэгийг доод ертөнц рүү үүрд авч явна. Хоёр хүүхэд дахиад уулзаж чадахгүй.

Сүрён: Би амьд байгаа болохоор тэр хүүхэд үхнэ гэхээр би яах ёстой юм бэ?

Өвөө: Өвөө нь учрыг нь олох болохоор битгий санаа зов. Эхлээд чамайг аваръя.

Сүрён: Зориг хэрэгтэй байна.

Сүан: Жэин! Ким Жэин!

Жэин: Эгч ээ. Эгч ээ. Ээж.

Гымуг: Жэин! Жэин! Жэин! Жэин! Жэин!

Сүан: Ким Жэин! Ээж.

Гымуг: Энд яах гэж ирсэн юм? Доошоо буу.

Сүан: Дээвэр дээр Жэин байгаа юу?

Гымуг: Тэр яагаад энд байна гэж? Чи энд юу хийж байгаа юм? Нагац эгч чинь яасан?

Сүан: Санаа зовоод ирсэн юм.

Гымуг: Санаа зовох юм байхгүй. Яв.

Сүан: Байз.

Гымуг: Болохгүй!

Сүан: Хүлээ!

Гымуг: Сүан! Сүан!

Сүан: Жэин! Ким Жэин! Яв. Ээж!

Гымуг: Доошоо буу. Яв гэж хэлээ биз дээ? Үүнээс өөр арга байхгүй. Чамайг явахгүй бол би Жэин-тэй хамт эндээс үсэрлээ. Амьсгалж чадахгүй нь. Би ч бас амьдармаар байна. И Сүан. Нагац эгч рүүгээ залга. Ирээд ав гэж хэлээрэй. Ээжийнх нь сүүлийн хүсэлт. Өөр арга байхгүй.

Сүан: Үгүй. Өөр арга байгаа. Би чамд биеэ өгье. Одоо боль.

Гымуг: Сүан! Сүан!

Сүрён: Би чамд биеэ өгье. Одоо болсон биз дээ?

Сүан: Өвөө. Туслаарай! Би энд байна!

Жэин: Хөөе, тэнэг ээ! Хамаа алга, зүгээр хамт явъя. Энд хүссэн бүхэн биелдэг гэсэн шдээ. Тийм болохоор хамт гарч байна гэж төсөөлье. Чи одоо ч гэсэн надад таалагддаг.

Сүан: За.

Сүрён: Хүүхдүүд сүүдэрт ийн хэлжээ. "Би... чиний төлөө үхэх ёстой хүн биш. Би... чиний төлөө амьд явдаг юм биш. Тэр хүн нь... хэн ч бай гэсэн. Чи ч тэр. Бид ч тэр."

TRAILER

ГЫМУГ: Сүан, сүүдэр болон хоёр хүүхдийн үлгэрийг санаж байгаа биз дээ?

СҮАН: Нэг л өдөр нүдээ нээхэд таныг мөнх нойрссон гэж хэлсэн. Эргээд ирээч дээ.

ТЕКСТ: Өөд болсон эгчтэй нь адилхан царайтай охин гарч ирэв.

ГЫМУГ: Сүан Сүрён-той адилхан царайтай хүүхэд дагуулаад ирсэн.

СҮРЁН: Хоёр охин толины тусгал шиг адилхан, нэгнийхээ сэтгэлийг ойлгохоор ойр дотно байдаг байв.

ТЕКСТ: Би чамтай адилхан харагддаг юм уу?

СҮАН: Энэ сүүдэр “Би та хоёр шиг амьдармаар байгаа болохоор нэг нь биеэ өг” гэж хэлдэг.

ЖЭИН: Биеэ өгвөл яах юм?

СҮАН: Цаг хугацаа нь зогссон ертөнцөд очно.

ГЫМУГ: Тэр хүүхдээс айгаад байна. Сүан-ыг аваад явчих юм шиг санагдаад.

ТЕКСТ: Сүнсний түүхээс бий болсон...

СҮРЁН: Сүүдэр ээ, сүүдэр ээ. Би чамд биеэ өгье.

ТЕКСТ: ...гайхалтай хэр нь этгээд явдал.

СҮРЁН: Сүүдэр хоёр охиныг хайж иржээ.

СҮАН: Ким Жэин!

ЭЭЖ: Санаа зовох юм байхгүй.

СҮРЁН: Чи тэр байшинд үхэх болно.

СҮАН: Хамт үлдье. Хэрвээ яг адилхан царайтай хүн тааралдвал яах вэ?

 

Back to episodes Go home