Vivant s2_06

Vivant s2-6

Үргэлжлэх хугацаа: 55 мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Сано: эр, олон нийтийн аюулгүй байдлын газрын дарга

Лю: эр, Лю Миншуан

Ж: эр, Жан

 

15-р/2-р бүлгийн 5-р анги

Бичиг Горбад, Румо

Ф: Уучлаарай, энүүгээр явах болох нь.

Ноз: Төв байрны байршлыг надаас нууж байгаа юм уу?

Ф: Харин ч эсрэгээрээ. Сүүлийн үед нэг хачин нөхөр намайг дагаад байгаа.

Ноз: Өө. Ямар хүн?

Ф: Мэдэхгүй л байна. Энүүгээр явбал намайг дотор нь байгааг мэдэхгүй.

******************

Сано: 5 жилийн өмнө Нозаки Бээжинд байсан. Баллистик пуужингуудыг харваж байх үед Хойд Солонгосын эсрэг тагнуул хийж байсан. Тэрэнтэй ажиллаж байсан туршуулууд дунд Жан Жинши, Лю Миншуан гэж хоёр хүн байсан.

Ноги: Лю Миншуан?

Ноз: Адилхан.

Ноги: Адилхан?

Ноз: Надтай дотно байсан, сайн дүүтэй. Лю Миншуан. Бээжингийн элчин сайдын яаманд холбоочин хийж байхад хамт байсан юм.

Ноги: Нозакигаас надтай адилхан эгж сонсож байсан юм байна.

Сано: Бээжинд би хоёр удаа уулзсан. Өөртэй чинь үнэхээр адилхан. Энэ удаагийн хэрэг... бүх зүйл Нозаки Мамору, Лю Миншуан, Жан Жинши гуравтай холбоотой.

2018он. Бээжин

Сано: Японд ил болон далд тагнуулын газрууд байдаг. Бэппан мэдээж далд. Харин манай Олон нийтийн аюулгү байдлын алба ил байдаг. Манайд Нозакигийн амжилт, ур чадвартай эн тэнцэх хүн байхгүй. Яах аргагүй тэргүүний ажилтан. Тэгээд бээжинд томилогдож очсон. Дорнын тагнуулчид, туршуулууд, ялангуяа Хятадууд Нозакийг 24цагийн турш ажиглаж байсан. Энийг хэлэх илүүц байж болох ч,  тагнуулчдыг эртнээс л таних аргагүй байдаг. Тэд жирийн иргэдийн дунд төгс уусаж чаддаг. Ноги, чи ч гэсэн мэдэх байх.

Ноги: Тийм ээ, надад мэдрэгддэг.

Сано: Тийм болохоор Нозакийд... Лю, Жан хоёртой уулзах амаргүй байсан. Уулзаж байгааг нь хүн харчихвал тэдний үнэ цэнэ буурна. Тийм болохоор уулзах болгондоо өөр газар сонгодог байсан. Яг уулзахынхаа өмнө хаана гэдгийг мэддэг дүрэмтэй байсан...

Эр: Хаашаа явах вэ?

Ноз: 6-р бүлэг.

Эр: Ойлголоо.

Лю: Нэгийг өгчих.

Эр2: 6 юань.

Лю: Өнөөдөр 6-р бүлэг. Хэд болж байна.

Эр2: 20минутын өмнө ирсэн.

Лю: ойлголоо.

Эр2: Хаана байгаа вэ? Баярлалаа.

Лю: Баяртай.  

*****************

Ноз: Хурдан иржээ.

Лю: Тийм ээ.

Ноз: Жан яасан?

Лю: Сүүлнүүдээсээ салчихаад ирэх болохоор жаахан оройтно гэсэн. Хойд Солонгосын өндөр албан тушаалтан, Пак. Бээжинд ирсэн. Ямар зорилгоор ирсэн нь одоохондоо тодорхойгүй.

Ноз: Аан. Сайн байна.

Лю: Баярлалаа.

Ноз: Хоол идэх үү?

Лю: Тэгье. Жаныг идэх юм аваад ир гээд хэлчихье. Гурван хоол, 767 986-аар захиалчихаарай...

Сано: Хүний нутагт,  жирийн амьдралаас тасарсан орчинд байна гэдэг... уулзах болгондоо битүү, тусгаарлагдсан газарт уулзана. Энэнээс болоод Лю Миншуаны сэтгэлд нөлөөлсөн байх.

Са: Наадах чинь юу гэсэн үг вэ?

Сано: Өөрийнхөөрөө ойлго.

Ноги: Лю Миншуан, ижил хүйстэн байсан гэж үү?

Сано: Тийм ээ. Лю, Нозакийд хайртай байсан.

Ноз: Лю.

Лю: Уучлаарай. Өөрийн мэдэлгүй харчихаад байх юм.

Ноз: Чиний сэтгэлийг би хариулж чадахгүй. Тэнгэр нурсан ч чадахгүй.

Лю: Зүгээр ээ. Би хариу нэхэхгүй.

Сано: Лю ч, Жан ч Японд төрж, өссөн хүмүүс.

Ж: Хоол ирлээ.

Сано: Нозакигаас өмнө энэ хэргийг хариуцаж байсан хүн тэдний хувийн амьдрал, ар гэрийг маш сайн шалгасны эцэст сонгон авч, туршуул болгосон юм. Гэхдээ Нозаки Жаныг Хятадын тагнуул байж магадгүй гэж сэжиглэдэг байсан.

Са: Хоёр талд ажилладаг гэж үү?

Сано: Тийм. Яг одоо Нозакигийн байгаа байдалтай адил.

Ноги: Санаа зовоосон зүйл байсан хэрэг үү?

Сано: Үгүй ээ. Нотлох баримт байгаагүй. Гэхдээ Нозакигийн совин байсан байх. Жанаас байнга болгоомжилж, чухал мэдээллүүдээ зөвхөн Люгаар дамжуулдаг байсан. Лю өөрт нь илүү итгэж байна гэж бодоод Нозакийд сайн болсон байж ч магадгүй.

Ноги: Лю нас барсан гэж  байсан.

Сано: Та хоёр тэрийг хүртэл яриа юу?

Ноги: Тийм ээ. Люгийн үхэл, өөрийнх нь хийсэн ганц алдаа байсан гэж байсан.

Сано: Хоёр сарын дараа Лю Хойд Солонгосын баллистик пуужингийн хөтөлбөр хариуцсан өндөр албан тушаалтан Бээжинд ирэх гэж байгаа гэсэн мэдээлэл авч, хөдөлгөөнийг нь ажиглаж эхэлсэн.

Ноз: Байна уу?

Эр: 767-р тусгай шугам.

Ноз: Холбочих. За.

Лю: Эргэлзэх юм алга. Энэ удаа Бээжинд ирсэн шалтгаан нь цаашид баллистик пуужин хөөргөх хуваарийг Хятадын талтай тохиролцох. Өмнө нь Бээжинд зугаацахаар ирж байсан.  Хуамин зочид буудалд байрлаж байгаа. Пуужин хөөргөх хуваарийг мэдэх ховор боломж гарлаа. Японд энэнээс илүү үнэ цэнэтэй мэдээлэл гэж юу байх вэ.

Ноз: Аюултай.

Лю: Хамгаалагч нарынх нь байрлалыг сайн судалсан. Цэвэрлэгчийн дүрд хувирч, дотогшоо ороод...

Ноз: Болохгүй.

Лю: Гэхдээ...

Ноз: Чиний юу бодож байгааг мэдэж байна. Дайснаа дутуу үнэлж, өөртөө хэт итгэж болохгүй. Тагнуулч хүний үндсэн зарчим. Буц. Энэ бол тушаал.

Лю: Ойлголоо.

Ноз: Лю...

Сано: Лю амжилт гаргах юм бол Нозаки өөрийг нь хүлээн зөвшөөрнө гэж итгэж байсан байх. Тэрний тушаалыг үл тоомсорлож, нэвтрэх ажиллагааг өөрөө гүйцэтгэсэн. Даанч Лю сураггүй алга болж, 7хоногийн дараа би Бээжинд очсон.

Бээжин, Японы элчин сайдын яам

Эм: Уучлаарай.

Сано: Өнөө өглөө Хойд Солонгосоос Гадаад хэргийн яаманд ирүүлсэн баримт. Люг сулласны хариуд Японд баривчлагдсан гурван туршуулыг суллахыг шаардаж байгаа. Хугацаа нь 4 сарын 30-ны 00 цаг хүртэл. Хоцорвол Люг хөнөөнө.

Ноз: Тоох хэрэггүй. Хэлэлцээрийн ширээний ард суувал, Люг Японы туршуул гэдгийг хүлээн зөвшөөрснөөс өөрцгүй. Тэгвэл Хойд Солонгос том хөзөртэй болно. Хятадтай харилцаа муудаж, дипломат асуудал болж өргөжих магадлалтай.

Сано: Удирдлагууд ч гэсэн тэгж бодож байгаа.

Ноз: Мэдэхгүй дүр эсгэж, энэ хэрэг бидэнд хамааралгүй мэт байх нь зөв гэж бодож байна. Гэхдээ... нөөц төсвөөс... 50саяыг гаргаж өгч болох уу?

Сано: Нозаки тэр мөнгөөр хөлсний цэрэг хөлсөлж, Люг аврах ажиллагааг төлөвлөсөн. Хойд Солонгос арав хоногийн дотор хариу өгөхийг шаардсан мэдэгдэл ирсний дараа Нозаки Жан болон бусад туршуулуудад Люгийн байгаа газрыг олохыг тушаасан.

Эр: Хүлээгээрэй. Нозаки Жаныг сэжиглэж байсан биз дээ?

Сано: Тийм ээ.

Ноги: Нозаки, Хятадын давхар тагнуул байж магадгүй Жаныг зориудаар ашиглаж, хамтрагч Люг аврахын тулд Хятадыг хөдөлгөх ажиллагааг төлөвлөсөн гэсэн үг үү?

Сано: Яг зөв. Гэвч бүх зүйл санаснаар болоогүй. Хорьж байгаа газрыг цөөрүүлж, хоёр газрыг сэжиглэж байсан ч, хугацаа дуусахад аль нь болохыг тогтоож чадаагүй.

Эр: Сүүлийн үед Фукуокагийн архины дэлгүүрээр байнга орж, гарч байгаа. Хэлэлцээрийн цаг дуусахад тавхан цаг үлдсэн. Нозаки.

Эр: Тагнуулын багаас мэдээлэл ирлээ. Тенриогийн агуулахын эсрэг талд амьдардаг хөгшин эмэгтэй нүүрэн дээрээ гурван сорвитой эрэгтэйг харсан гэж хэлсэн. Хаяг нь Тунжоу дүүргийн Юнхэ гудамжны 12тоот.

Сано:   Эцсийн мөч хүртэл хүлээсний эцэст, арай гэж тогтоосон газар нь анх таамаглаж байсан газраас холгүй байсан. Тийм болохоор Нозаки төлөвлөгөөгөө өөрчилж дотогш нэвтрэхээр шийдсэн.  

Ноз: Хоргодох газарт барьцаалагдсан хүмүүсийг аль улсынхаас үл хамааран бүгдийг нь аварна.

Эр: Яах гэж?

Эр: Ганц Лю Миншуаныг аварвал Японы хийсэн хэрэг гэдгийг мэдчихнэ.

Эр: Тийм байна.

Ноз: Сайн сонс. Лю Миншуан миний хувьд юугаар ч орлуулшгүй чухал хүн. Тэрнийг аврахад туслаач гэж гуйж байна.

Эр: Танд ямар байгааг ойлгож байна. Тэрнийг заавал аварна.

Эр: Явцагаая.

Бүгд: Мэдлээ.

Ноз: Юу болоо вэ? Юу гэнэ ээ? Лю...

Сано: Хойд Солонгосчууд нас барсан Люгийн зургийг илгээсэн байсан. Люгийн танихын аргагүй болсон зургийг хараад Нозаки сэтгэлээр унаж, өөрийгөө буруутгасан. Бээжинд ажиллаж чадахгүй гэж хэлээд Япон руу буцахаар болсон. Бээжинд өнгөрүүлсэн сүүлчийн шөнө... Нозакийг байрлаж байсан байрандаа ирэхэд...

Ф: Нозаки Мамору. Анх удаа биечлэн уулзаж байна.

Ноз: Фан Шинюүгийн охин, Фан Линшин.

Ф: Нэр төрийн хэрэг байна. Миний нэрийг мэдэж байгааг чинь харах сайхан байна.

Ноз:Чамайг аюулгүй байдлын албанаас хөөгдсөн гэж сонссон.

Ф:  Одоо нэг байгууллагад ажиллаж байгаа.

Ноз: Шинши юу?

Ф:  Харин л дээ. Уух уу?

Сано: Люгийн асуудлаас болж Нозакигийн сэтгэл санаа тогтворгүй байгаа гэж үзээд, тэрэнд нөлөөлж болно гэж тооцоолсон байх. Тэр үед Фан аль хэдийн Шиншигийн удирдагч болчихсон байсан. Нозакийг өөрийн биеэр урихаар ирсэн байсан.

Ф:  Миний ажилладаг байгууллага төрийн байгууллага биш.Тийм боохоор Хойд Солонгос, Орос, Израиль, Өмнөд Солонгос гээд дэлхийн олон орны тагнуулын байгууллагын ажиллагааг хариуцсан хүмүүстэй шууд харилцаа тогтоож чадсан.

Ноз: Өөрийн гэсэн мэдээллийн сүлжээ байгуулсан гэх гээ юу?

Ф:  Тийм сүртэй юм биш ээ. Гэхдээ энэний ачаар холбоотой байдаг улс орнуудын хооронд асуудал үүсэх үед далдуур тохиролцож, зохицуулах боломжтой болсон. Гэхдээ нэг асуудал байна. Тэр бол... танай улс манай холбоонд байхгүй. Нэгдсэн байсан бол Лю Миншуаныг шууд суллаж чадахгүй ч, тэр амиа алдахгүй байсан.

Ноз: Тийм байж. Гэхдээ, Фан Линшин... чи намайг давхар туршуул бол гэж хэлж байх шив.

Ф:  Тийм биш ээ. Зүгээр л тэгш харилцаатай хамтарч ажиллана. Лю Миншуанд тохиолдсон шиг эмгэнэлт явдал дахиж болохыг хүсэхгүй байна. Тийм биз дээ?

Ноз:Би эх орноосоо урвах зүйл хийхгүй.

Ф:  Угаасаа... шууд зөвшөөрнө гэж бодоогүй. Дараа уулзъя. Хаалгандаа цаас хавчуулах арга хуучирчихаагүй юм уу?

Сано: Нозакийг Японд буцаж ирснээс хойш сарын дараа Жан Жинши гарч ирсэн...

Ноз: Ойр хавьд хүн байхгүй. Өндөр барилга ч байхгүй. Микрофоноор дуу чагнах ч боломжгүй. Энд аюулгүй, санаа зовох хэрэггүй. Чи зугтаж ирээ юу?

Ж: Та намайг сэжиглэдэг байсан, тийм үү?

Ноз: Фан Линши ирээд, Люгийн тухай маш сайн мэдэж байсан... тэр мэдээллийг чи өгсөн. Би Хятадын Аюулгүйн алба гэж бодож байсан юм. Гэтэл Шинши байж.

Ж:  Тийм ээ.

Ноз: Фан Линшин Шиншигийн удирдах албан тушаалтан уу?

Ж:   Удирдагч нь. Би Люг аврахад туслаач гэж хүссэн. Даанч миний хүсэлтийг хүлээж аваагүй. Зүгээр л үх гээд орхисон.

Ноз: Люг алуулсны дараа Фан чамайг өөрийн талд оруулахыг оролдсон уу?

Ж:   Тэгсэн. Лю Миншуан миний хувьд юугаар ч орлуулшгүй чухал хүн. Тэрнийг аврахад туслаач гэж гуйж байна гээд толгой гудайлгахад чинь би маш их хайр, халамж мэдэрсэн. Би Японд хохирол учруулахын тулд олон чухал мэдээлэл дамжуулсан. Гэхдээ...

Ноз: Яасан гэж?

Ж:   Дахиад тийм юм хийж чадахгүй.

Ноз: Дураараа бол. Цаашид яая гэж бодож байна?

Ж:   Фан... Танд хамтарч ажилах санал тавьсан биз дээ? Тэр саналыг зөвшөөр. Энийг ав.

************************

Са: Юун зураг юм?

Сано: Хөөе Эй Ай, Аюулгүйн албаны тусгай файлуудад нэвтэрч чадна биз дээ?

Х: Зөвшөөрөл өгвөл чадна.

Са: Зөвшөөрч байна.

Х: Ойлголоо. Олчихлоо.

Сано: Зэд бэлтгэлийн тусгай төлөвлөгөө гэсэн файлыг нээ.

Х: Нууц үг нь?

Сано: 1588779705. Уай үсгийг томоор бичнэ. Ютаро-6-@-7-7-@-5-1-апостроф. 1-р файлыг нээ.

Эр: Мэддэг хүн байна.

Ноги: 7 жилийн өмнө амиа хорлосон цөмийн энерги судлаач Элиша Мамадов байна.

Сано: Тийм ээ. Элиша яагаад амиа хорлосон тухай, яагаад ийм шийдвэр гаргасан талаар Эй Ай товч бөгөөд хурдан тайлбарлаж чадах байх.

Са: Хаяато.

Х: Мэдлээ. Юуны өмнө Элишагийн судалж байсан цбмийн нэгдэл гэдгийг тайлбарлая. Маш олон атом нэгдэж, асар их хэмжээний дулааны энерги үүсгэдэг урвалыг хэлж байгаа юм. Энгийнээр тайлбарлавал, жаахан хэтрүүлсэн жишээ л дээ. Ирээдүй рүү аялсан нь 2 кинонд ирээдүйгээс ирсэн эрдэмтэн Док гадилны хальс гэх мэт хаягдлыг төхөөрөмжийн түлшний саванд хийж, 1,21 гигаватын энерги үүсгээд, ирээдүй рүү буцаж байгаа нь гардаг. Хог хаягдлаас асар их цахилгаан энерги гаргаж байгаа нь ирээдүйн цөмийн нэгдлийн нэг хэлбэр юм. Харин одоогийн судалгаагаар хог хаягдал биш далайн уснаас ялгаж авсан устөрөгчийг ашиглан цөмийн нэгдлийн урвал үүсгэх судалгаа хийгдэж байгаа. Сүүлийн жилүүдэд урвалыг хиймлээр үүсгэж чаддаг болсон. Гэхдээ урвалыг тогтвортой, тасралтгүй үргэлжлүүлэхэд хүндрэлтэй учраас цахилгаан үйлдвэрлэлд бодитоор ашиглах хүртэл 50-аас дээш жил шаардагдана гэж тооцоолж байгаа. Дэлхийн судалгааны байгууллагууд асар их хөрөнгө оруулалт хийж, судалгаагаараа өрсөлдөж байгаа. Гэхдээ найман жилийн өмнө Элиша дэлхийд анх удаа цөмийн урвалыг тогтвортой, тасралтгүй үргэлжлүүлэх технологийг зохион бүтээсэн гэсэн таамаг гарсан. Энийг бүрэн хэрэгжүүлж чадвал цөмийн нэгдлээс гаргаж авах эрчим хүч нь СО2/Цэ О-2/ гэх мэт хүлэмжийн хийг огт ялгаруулахгүйгээр асар их хэмжээний, бараг төгс цэвэр эрчим хүч үйлдвэрлэх боломжтой болно. Энэ нь дэлхийг хангах эрчим хүчний эх үүсвэр болно. Гэхдээ 50жилийн дараа гарч ирэх ёстой технологи одоо гарч ирвэл дэлхий орвонгоороо өөрчлөгдөнө. Чулуужсан түлшнээс эхлээд цөмийн цахилгаан станц хүртэл хэрэгүй болно. Ялангуяа Ойрхи Дорнод зэрэг газрын тосны орлогоор хөгжсөн улс орнууд маш том хямралд өртөж, харин энэ технологийг монополчилж чадсан улс дэлхийд ноёрхох болно. Ийм зүйл болохоос айсан Элиша цөмийн нэгдлийг тогтвортой үргэлжлүүлж чадсан гэдгийг батлах бүх мэдээллээ устгаад, өөрө өсураггүй алга болсон. Тиймээс энэ мэдээлэл зөвхөн Элишагийн толгойд үлдсэн. Олон улсын тагнуулчид, аж үйлдвэрийн тагнуулууд Элишаг олохын тулд бүх хүчээ дайчилсан. Бэппан ч ялгаагүй.

Са: Хаяато, одоо болно. АНУ, ЕХ, Баппан хүртэл энэ эрлийг зогсоосныг та мэдэх үү?

Сано: Та нарын талаар би юу ч мэдэхгүй. Гэхдээ Америк, ЕХ- эрлээ зогсоосныг мэднэ.

Са: Яагаад зогсоосныг мэдэх үү?

Сано: Тэр мэдээлэл худал цуурхал байсан гэж үзсэн гэсэн.

Са: Тийм ээ. Хаято, үргэлжлүүл.

Х: Мэдлээ. Элиша цөмийн нэгдлийн технологийг бүтээсэн гэсэн цуурхал гарснаас хойш Америк, ЕХ болон барууны орнууд хамтран ажиллаж, Элишагийн судалгааны хүрээлэнгийн ажилтнуудаас бодит мэдээлэл эсэхийг мэдэхийн тулд нарийвчилсан шалгалт, мөрдөн байцаалт явуулсан. Энэ үеэр судлаачдын 90% нь судалгаа амжилтгүй болсон гэж мэдүүлсэн. Тэгэхээр тэрний бүтээл худал цуурхал байсан гэсэн дүгнэлтэд хүрч, Барууны орнууд Элишагийн цогцос олдоогүй ч гэсэн эрлээ зогсоосон. Гурван сарын дараа, зураг дээр харагдаж байгаачлан амиа хорлосон Элишагийн цогцос Сири улсаас олдсон.

Сано: Аюулгүйн албаныхан ч тэгж бодож байсан. 2-р файлыг нээ.

Ноги: 2016оны 8-р сарын 5? Элишагийн цогцос олдсоноос 3сарын дараа...

Са: Хаяато, энэ сонин жинхэнэ үү?

Х: Жинхэнэ байна.

Сано: Мэдээлэл зуучлагч Элишаг барьцаалж, тэрний бүтээсэн технологийн мэдээллийг хамгийн өндөр үнээр худалдаж авах улсыг хайж эхэлсэн. Хятадад энэ зургийг илгээсэн.  

Ноги: Тэгэхээр Цөмийн нэгдлийн технологийг амжилттай зохион бүтээсэн гэдгийг батлах мэдээлэл байгаа” гэж санал тавьсан юм уу?

Сано: Тийм ээ. Мэдээж, Хятадын Аюулгүй байдлын алба ч гэсэн барууны орнууд энэ мэдээллийг хуурамч гэж үзсэнийг мэдэж байсан. Гэхдээ...     Үнэн бол яах вэ гэсэн эргэлзээ байсан болохоор энэ ажлыг Шиншийд даалгасан.

Ноги: Түр хүлээнэ үү. Энэ мэдээллийг Жан өгсөн гэсэн үг үү?

Сано:Тийм ээ.

Ноги: Тэгээд Нозаки итгэсэн хэрэг үү?

Сано:3-р файлыг нээ.

Ж: Миний хэлсэн зүйл үнэн гэдэгт одоо итгэж байна уу?

Ноз: Үгүй. Энэ зураг үнэн худлыг асуухын тулд Фан Элишатай уулзаж байгааг  харуулсан зураг биз дээ? Энэ зургаар цөмийн нэгдлийн мэдээлэл байгаа гэж итгэх боломжгүй.

Ж: Фан Элишатай ганц удаа уулзаагүй. Хагас жилийн хугацаанд арав гаруй удаа уулзсан. Бүх зүйлд болгоомжтой ханддаг Фан ийм удаан хугацаанд, олон удаа уулзаж, Шиншигийн олон чадварлаг хүнийг дайчилж, нарийвчилсан мөрдөн байцаалт ч явуулсан.

Ноз: Фан уу?

Ж: Тийм ээ. Ингэж их хүчин чармайлт гаргасныг бодоход Фан Элишагийн бүтээл бодит гэдэгт итгэсэн байх. Нозаки, цөмийн нэгдлийн технологийг ганц улс дангаараа эзэмших ёсүй. Бусад улс оронтой хамтран ажиллаж, НҮБ-аар дамжуулан энэ технологийг зүй зохистойгоор бүх улстай хуваалцах ёстой. Тэгэхгүй бол дэлхий ертөнц аюултай байдалд орно.

Ноз: Би ч гэсэн тэгж бодож байна.      Гэхдээ энэ бүтээл үнэхээр үнэн бол Шинши ийм удаан хугацаанд хэлэлцээр хийчихээд, яагаад одоо болтол тэр технологийг гартаа оруулж чадаагүй юм бол?

Ж: Элиша болзол тавьсан байх. Тэр болзлыг биелүүлж чадахгүй болохоор Фан сандарч байгаа.

Ноз: Болзол оо?

Ж: Тийм ээ. Бидний олж мэдсэнээр Фан Төв Азид нууц үйл ажиллагаагаа явуулдаг террорист бүлгийн талаар маш шаргуу судалж байгаа.

Ноз: Төв Ази...

Ноги: Тенто. Тенто гэсэн үг үү?  Тето гэсэн үг үү?

Сано: Тийм ээ.

Ноги: Тенто ба цөмийн нэгдэл...

Сано:Элиша үнэхээр энэ техологийг зохион бүтээсэн үгүйг батлах хангалттай нотолгоо одоо болтол олдоогүй байгаа. Гэхдээ үнэхээр бүтээж чадсан бол яах вэ? Манай Аюулгүй байдлын алба, улс орны эрх ашгийг харгалзан үзээд, цөмийн нэгдлийн тухай мэдээлэл үнэн эсэхийг тогтоох нь зөв гэж шийдсэн. Бас Шинши гэдэг нууц байгууллагын жинхэнэ үйл ажиллагаа, ямар зорилготой болохг илрүүлэх том боломж гарч ирсэн.

Са: Тэгэхээр Нозаки Маморуг нууц ажиллагаанд томилсон шалтгаан нь энэ үү?

Сано:Тийм ээ.

Эр: Гэхдээ Нозаки Маморугийн Бэппаны ажилчдыг хулгайлах ажиллагаанд оролцсон шалтгаан, бас Шиншигийн хяналтын камерыг устгаагүй шалтгаан. Энэ хоёрыг тодорхой тайлбарлах хэрэгтэй байна.

Сано: Энийг дараа нь ярья. Одоохондоо сайн сонс. Тэр жилийн сүүлээр... Нозаки Тентог шалгахаар Улаанбаатарт очих үед... Фан тэрэнтэй дахиад холбоо барьсан.

***********************

Ноз: Зөрүүд хүн юм аа. Урьдчилаад хэлчихье. Тэр байгууллагад чинь элсэх хүсэл алга.

Ф: Тэгээд яах гэж ирээ вэ? Лю Миншигийн хэрэг нэлээд хүнд туссан бололтой. 

Ноз: Тийм ч байж магадгүй... Залхаж байна. Амиа ч хайрлахгүй, эх орныхоо төлөө зүтгэж байхад эцэст нь ... өчүүхэн тэтгэврээс өөр юу ч байхгүй. Олигтой ч юм биш, ёс төдий юм. Чамд бол мөнгө байгаа байлгүй.

Ф: Тэрнээс болоод уу? Тэгвэл би мэдээлэл худалдаж авъя. Бэппан.

Ноз: Бэппан? Бэппан гэж Бэппаныг хэлж байгаа юм уу?

Ф: Тийм.

Ноз: Байдаг үгүй нь ч тодорхойгүй байгууллага...

Ф: Байдгийг нь мэдэж байгаа биз дээ. Манайд олон удаа хохирол учруулсан. Тоолж баршгүй олон удаа.

Ноз: Ойлголоо. Гэхдээ... энэ бол олон улсын түвшний мэдээлэл. Тийм болохоор үнэлгээ нь өндөр.

Сано: Нозаки эхэндээ Японд Бэппаны мэдээлэл удаан хайсан. Бусад орны тагнуулчид, террорист бүлгийн гишүүд, амиа хорлосон, байгалийн жамаар нас барсан, эсвэл ослоор амиа алдсан хэргүүдийг Бэппаны хийсэн хэрэг гэж сэжиглэн шалгаж байсан. Гэвч та нар нотлох баримт үлдээдэггүй. Итгэмээргүй төгс ажилладаг. Гэтэл Тенто дэлхий нийтийг доргиож эхэлсэн. Ноги... цааш нь юу болсныг ойлгож байгаа биз дээ?

Ноги: Тийм ээ. Нозаки Тентогийн ойр орчимд Бэппаны хүн гарч ирнэ гэж таамагласан. Тентогийн төв байрладаг Төв Азийн орнуудаас Тентотой хамгийн ойр гэж үзсэн Барукад Тентог хайж байхдаа Бэппаны хүмүүс гарч ирэхийг хүлээж байсан.

Сано: Барукад байдаг цөөн хэдэн Япон иргэнийг ажиглаж, тэдний дунд Бэппаны хүн байгаа гэж итгэж байсан.

Ноги: Тэр үед, би тэнд очсон.

Ноз: Марубишигийн ажилтан уу?

Сано: Тийм ээ.

Ноз: Бэппаны хүн үү?

Ноги: Тентогийн аюул заналхийлэл байсан нь үнэн. Гэхдээ Аюулгүйн албаны  хамгийн шилдэг нь болох Нозакийг яагаад Барукад хоёр жил ажилалахаар томилсон юм бол гэж гайхаж байлаа. Одоо л учрыг нь мэдлээ.

Сано:Камерыг яагаад хураагаагүй талаар... Нозаки Фантай уулзсанаас хойш хоёр сарын дараа Шиншигийн өгсөн тусгай дугаараас залгасан.

Ноз: Юу болоо вэ?

Ф: Чи... Барука руу явах гэж байгаа юм уу?

Ноз: Их урт чихтэй юм аа.

Сано: Энэ талаар Нозаки бид хоёр л мэдэжбайсан. Тэгэхээр хаанаас мэдсэн байх вэ? Аюулгүйн албан дотор Шиншигийн ажилтан нууцаар нэвтэрсэн юм биш биз? Эсвэл чагнах төхөөрөмж, хяналтыг камер суурилуулсан юм биш биз? Даанч нарийн шалгаж чадаагүй.

Ноги: Шалгах боломж байгаагүй гэсэн үг.

Сано: Тийм ээ.

Х: Тийм байж. Энийг шалгасан бол Нозаки Мамору хоёр талд ажилладаг нь илчлэгдэх байсан. Хэрвээ тэр үнэхээр Шиншигийн талд байсан бол бид нарт тайлагнахгүй байсан.

Са: Хаяато, дураараа таамаг дэвшүүлэхээ боль.

Х: Уучлаарай.

Са: Фан Нозаки Маморуг давхар туршуул байж магадгүй гэж сэжиглээд, шалгаж эхэлсэн байх.

Сано: бид нар ч гэсэн тэгж таамагласан. Гэхдээ тэрнийг байнга ажиглаж байсан. Манай гэрт ярьсан юмыг ч хүртэл мэдчихсэн байсан.

Ноги: Нэг дээвэр дор байгаа юм шиг. 

Сано: Тийм.

Са: Тэгвэл Нокаки Маморутай төлөвлөгөөгөө хаана ярилцдаг байсан бэ?

Сано: Ноги ч гэсэн очиж үзсэн байх. Нозаки, Тожо хоёртой хамт.

Ноги: Цүкишимад байдаг Монжаякигийн Офудаяад уу?

Сано: Тийм ээ. Эзэн нь өмнө нь Аюулгүйн албаны тагнуулын ажилтан байсан юм.

Эм: Оройн мэнд. Зүгээр үү?

Сано: Тэнд долгион саатуулагч төхөөрөмж суурилуулаад, өдөр болгон камер, чагнах төхөөрөмж байгаа эсэхийг шалгуулдаг байсан. Нууц мэдээллээ тэнд солилцдог байсан. Нозакийг Барукад томилогдон ажиллах хоёр жилийн хугацаанд бүх зүйл нам гүм байсан. Эргэж ирсний дараа бүх зүйл эхэлсэн. Шиншигийн удирдагч болоод том үр дүн гаргаж чадаагүй болохоор Фан сандарч эхэлсэн байх.... Тенто болон Бэппаны талаар мэдээлэл олж авч чадаагүй байсан.

Ф: Намайг залгахаар хурдан авч байгаарай.

Сано: Тийм болохоор Нозакитай холбоо барих нь улам ойртсон. Нозакигийн олж мэдсэнэээр Гадаад хэргийн 4-р хэлтэст болж байгаа бүх зүйлийг нөгөө тал бүгдийг мэддэг болсон байсан. 7 хоногт нэг удаа хийдэг шалгалтын үеэр... Шиншигийн камер, чагнах төхөөрөөмжийн ул мөрийг олж чаддаггүй байсан. Яг хаана суурилуулсныг нь мэдэхийн тулд Нозаки нэг жүжиг тавьсан. Шиманэд очиж, таны аав Ноги Такугийн талаар шалгасны дараа бид хоёр хоёулхнаа байхдаа таны талаар зориуд чангаар ярьсан.

Ноз: Ноги Юүсүкэ эцгийнхээ мөрөөр хөөсөөр байх болно. Ногигийн ард... Тенто байх ёстой.

Сано: Тентог дэмий хайж цаг алдахаас илүү, ингэсэн нь хурдан юм биш үү?

Ноз: Тийм ээ. Эцэст нь энийг дуусгаж, цэг тавих хүмүүс нь бид. Манай Аюулгүйн алба.

Сано: Маргааш шууд холбоо барьсан.

То: Энэ Отаг батлан даалтаар сулласны дараах бичлэг байна. Түр хүлээгээрэй.

Ф: Тентогийн удирдагч Япон хүн. Нэр нь Ноги Таку. Аюулгүйн албанд ажиллаж байсан хүн. Чиний өмнө, ахмад ажилтан байсан гэдэг үнэн үү?

Ноз: Тийм.

Ф: Яагаад мэдэгдээгүй юм?

Ноз: Тентогийн талаар мэдээлэх үүрэг надад байхгүй.

Ф: Тийм л дээ. Гэхдээ... Бэппаны  тухай яагаад мэдээлэхгүй байгаа юм? Ногигийн хүү, Марубишигийн Ноги Юсүкэ Бэппаны хүн гэсэн.

Ноз: Сайн мэдэж байх шив.

Ф: Чи ч гэсэн шалгаж байгаа байх аа?

Ноз: Одоохондоо баттай нотлох баримт алга.  Хэрвээ Ноги үнэхээр Бэппаны хүн мөн бол... танай хүмүүс амиа алдах нь аргагүй юм байна.  

Ноз: Бэппан бидний төсөөлж байснаас хамаагүй хүчирхэг байгууллага бололтой. Тэднийг зарж, урвах юм бол намайг зүгээр өнгөрөөхгүй. Өөрийнхөө хэн гэдгийг нуух хэрэгтэй. Чамайг ч цааш нь харуулж магадгүй.

Ф: Тийм байх.  

Ноз: Тэр үед миний арыг даана биз дээ?

Ф: Ойлголоо.

Ноз: Жаахан хүлээчих.  Эргээд холбоо барья.

Сано: Төлөвлөгөөний хоёр дахь шатанд Нозаки Бэппаны гишүүдийн мэдээллээр өөрийгөө хамгаалж, тэдний дунд нэвтрэх боломжтой болсон.

То: Блү-вокерын батлан даалтаар суллагдсаны дараах бичлэгийг олчихлоо. Сонирхолтой юм байна.

Сано: Энэ утасны ярианы ачаар Аюулгүйн албаны газрын гадаад хэргийн 4-р хэлтэст камер, чагнах төхөөрөмж байгааг тодруулж чадсан. Одоо бодоход... тэндхийн өөрсдийн суурилуулсан камерыг шалгаагүй юм байна. Шиншийд мэдэгдэхгүйгээр, камеруудын нэгийг засах нэрээр задалж үзэхэд...

Ноги: ...боолт нь үйлдвэрийн боолтноос 1мм-ээр том байсан. Камераа боолтон дотор нуусан байсан.

Сано: Гэхдээ камерыг салгачихвал нөгөө тал мэдэх нь гарцаагүй. Тэрнээс хойш чухал нууц мэдээллийг задруулахгүйн тулд хичээсээр ирсэн.

Эр: Баярлалаа. Ерөнхийд нь бүгдийг ойлголоо.

Эр: Аюулгүй байдлын газрын дарга Сано, эцэст нь Нозаки та хоёр баттай нотлох баримтгүй мэдээлэлд үндэслэн, Бэппаны таван гишүүний амийг Шиншийд өгсөн байна. Тийм үү?

Сано: Тийм ээ. Гэхдээ үнэн байсан бол яах вэ? Цөмийн нэгдлийн технологийг Хятад улс дангаараа эзэмшдэг болчихвол Японы үндэсний эрх ашиг асар ихээр хохирч, улс орны аюулгүй байдалд ноцтой заналхийлэлд өртөж болзошгүй. Захирагч аа. Та миний оронд байсан бол яах байсан бэ?

Са: Мэдээж, цөмийн нэгдлийн технологийг эн тэргүүнд тавина.

Сано: Ойлголоо. 3-р сарын 27-нд Барукагийн цагаад 21  цагт Тентогийн нууц ажиллагаанд нэвтрэхийн тулд Бэппаны 4 ажилтныг буудсан. Таны хүсэлтээр Нозаки амьтай төдий байсан тэднийг Япон руу шилжүүсэн. Тэдний дөрөв нь эдгэрсэн ч, Нозакийг юу ч асуусан ам нээгээгүй. Тэдний тэсвэр хатуужлыг хараад, Нозаки тэднийг хоёр сарын турш юу ч задруулахгүй, амьд үлдэж чадна гэдэгт итгэсэн. Цөмийн нэгдлийн технологийг нээсэн гэх мэдээлэл худал байсан ч хамаагүй, Нозаки мөрдөх ажлыг хоёр сарын дотор дуусгахаар төлөвлөж, энэ хооронд Бэппаны гишүүд амьд байна гэж итгэж байгаа.

Са: Бэппаны гишүүдийн байгаа газрын талаар мэдээлэл байна уу?

Сано: Надад ямар ч мэдээлэл ирээгүй. Гэхдээ байгаа газрыг нь мэдсэн бол Нозаки дохио өгөх нь гарцаагүй. Танд юм үлдээсэн үү?

Ноги: Нозаки надад Чингисээр дамжуулан Аюулгүй байдлын албыг хянаж байж магадгүй гэсэн мэдээлэл бас Пи-тэй адилхан ертөнц гэсэн үг үлдээсэн. Бас Тожод мөнгө шилжүүлсэн байсан. 126сая иен гэдэг нь ямар нэг нууц код байж магадгүй гэж бодож байгаа ч, одоогоор тайлж чадаагүй байгаа.

Х: Захирагч аа. Ярихыг зөвшөөрнө үү.

Са: Зөвшөөрч байна.

Х: Хурлын үеэр мэдэгдэж чадсангүй. 8минутын өмнө гадаадын ижил данснаас Тожогийн данс руу мөнгө шилжүүлэх хүсэлт гаргасан байна.

Ноги: Хэдийг?  160сая иен. Өчигдрийнхийг гаргаад ир...

Ноз: Тэр яг  Пи ертөнцтэй адил. Хэзээ ч хүлээн зөвшөөрөгдөхгүй тийм ертөнцөд өөрийгөө аваачсан байдаг.

Ноги: Пи. Пи ертөнц. Хуваах уу? Хаяато, шилжүүлсэн мөнгөн дүнг Пи-гээр үржүүлээд, дээрээс нь эхний 10 оронтой тоог нь харуул. Тэгээд координатад шилжүүл.

Х: Мэдлээ. Өргөрөг 39.5840674°.    Уртраг 50.2654824°. Горбадын төвд  байдаг Орко тосгон. Шаки цайзын кординаттай яг таарч байна. 1583 онд баригдсан цайз бөгөөд одоо хэн ч амьдардаггүй. Туурь нь л үлдсэн.

Ноги: Тэнд...

Са: Хаяато.  Отатай холбоо бариад Шаки цайзын ойролцоох хиймэл дагуулыг хакердаж, зургийг нь яаралтай дамжуул гэж хэл.

Х: Мэдлээ.

************************

Эр: Үхэх болоогүй л байна уу? Хичнээн тэвчсэн ч... Гэрэл үзэхгүй... тамд... байсаар байх болно...

Ноз: Яаж байна?

Ф: Тэнцлээ. Худал хариу илрээгүй. Давхар туршуул байж магадгүй гэж сэжиглэх зүйл гарсангүй.

Ноз: Ойлголоо. Тэгвэл удирдлагуудтай уулзаж болох уу?

Ф: Дахиад нэг шалгалт өгөөд үз.

Ноз: Дахиад шалгалт аа?

Ф: Ийм полиграфын шалгалтыг чам шиг хүн хүүхдээс тоглоом булаахтай адил амархан давна гэж хэлдэг хүн байгаа юм.

Ноз: Хэн юм?

Ф: Сайн мэдэх хүн.

Ноз: Юу?

Лю: Ноён Фан. Тэр хүн эх орноосоо урвах хүн биш. Тэр бол жинхэнэ эх оронч хүн.

******************

Лю: Уулзалгүй удсан байна. Нозаки.

Ф: Тайван бай.

Лю:  Чи яагаад амьд байгаа юм? Ай Кю нь 123 болохоор толгой нь асар хурдтай ажиллаж байгаа байх даа. Таван жилийн өмнө баллистик пуужингийн талаар мэдээлэл олж авахын тулд би нууцаар нэвтэрсэн. Зорьсондоо хүрэх дөхсөн. Гэхдээ таны хэлсэнчлэн өөртөө хэт итгэснээс болж баригдсан. Эрүүдэн шүүсэн ч, би юу ч хэлээгүй. Тэрнээс болж там гэж юу байдгийг үзсэн. Таван жил өнгөрсөн ч, шарх минь одоо ч өвддөг хэвээрээ. Эрүү шүүлт өдөр болгон 20цаг үргэлжилдэг байсан.

Эр: Ингэсэн ч ярихгүй юу?

Лю:  Хоол, ус ч бараг өгдөггүй байсан. Олон удаа ухаан алдаж, үхлээ хүлээн зөвшөөрөөд байлаа. Гэсэн ч тэсэж чадсан ганц шалтгаан нь... таныг заавал ирж, намайг аварна гэдэгт итгэж байсан. Даанч, хичнээн хүлээсэн ч та ирээгүй. Япон улс ч ямар ч арга хэмжээ аваагүй.

Эр: Чамайг ирж авахгүй нь тодорхой.

Лю: Тийм байдлаас яаж амьд гарсан гэж бодож байна? Гайхалтай. Нозаки, аль хэдийн ойлгочихсон байлгүй. Тийм ээ. Намай алах гэж байхад нь...

Эр: Тэгвэл...

Лю: Би... Энэ бол Шинши... Шиншигийн тагнуулчийн хувиар... Би Японы элчин сайдын яаманд нууцаар ажиллаж байсан.  Яагаад инээгээд байгаа юм?

Ноз: Инээхгүй байх арга алга. Тэгээд яасан?

Лю: Тэд нэн даруй шалгаж, баталгаажуулсан. Тэгээд Фан өөрийн биеэр ирсэн.

Ф: Ийм болтол нь... Арай эрт хэлж болох байсан шд... Гэртээ харь.

Эр: Мэдлээ.

Лю: Японд намайг нас барсан гэж мэдэгдсэнээр миний даалгавар дууссан.

Ноз: Хэзээнээс эхэлсэн юм?

Лю: Таван настайгаасаа.

Ноз: Японд боловсрол эзэмшсэн үү?

Лю: Тийм.

Ноз: Танай улс мундаг юм аа.

Лю: Тухайн газарт нь төрж, өссөн хүнээр тагнуул хийлгэх нь хамгийн зөв гэж үздэг. Энэ манай улсын баримталдаг зарчим... Японд боловсрол эзэмшсэн миний хувьд Бээжин дэх Японы элчин сайдын яаманд давхар туршуул болоход яг тохирсон хүн байсан. Гэхдээ эхэндээ хүмүүстэй харилцах харилцаа, ажил төрөл ч сайнгүй байсан болохоор сэтгэлээр унадаг байлаа. Таныг Бээжинд томилогдож ирснээс хойш миний дотор нэг юм өөрчлөгдөж эхэлсэн. Дуу цөөтэй ч гэсэн нарийн мэдрэмж, халамж мэдрэгддэг байсан. Таныг биширч, хүндлэх сэтгэл төрж, аажим аажмаар сайн болж эхэлсэн. Яваандаа...

Ноз: Одоо ийм юм яриад ямар хэрэг байгаа юм?

Лю: Жан, сүүлд таныг ингэж хэлсэн гэсэн.

Ноз: Сүүлд ээ? Тэрнийг хороочихсон юм уу?

Лю: Тийм. Таны таамагласнаар тэр ч гэсэн хоёр талд ажилладаг байсан. Гэхдээ тэр зугтаж чадсан. Би тэрнийг алаагүй. Та надад зориулж хөлсний цэрэг хөлсөлсөн. “Лю Миншуан миний хувьд юугаар ч орлуулшгүй чухал хүн. Тэрнийг авраач”  гэж толгой бөхийн гуйсан гэсэн. Жан надад дамжуулж хэлээрэй гэж хэлээд, буудуулж нас барсан гэсэн. Баярласандаа, миний бүр нулимс гарсан. Та надад сайн байсан, тийм биз дээ? Тийм болохоор л надтай адилхан болохоор Ноги Юсүкэг халамжилж, тэрнийг Шиншийд барьж өгөөгүй.

Ноз: Чи...

Лю: Атаархаж байна. Тэрнээс намайг олж харсан болохоор л хайрласан байх.

Ноз: Чи зүгээр үү? Эрүү шүүлтээс болоод толгой чинь эргэчихээгүй биз?

Лю: Тийм ч байж магадгүй. Гэхдээ... таны зааж сурсан зүйлсийг би одоо ч мөрдөж байгаа. Өөрөөсөө бусдыг сэжиглэ...

Ноз: Хөөх.

Лю: Нозаки. Та яагаад Японоос урвасан юм?

Ноз: Фанаас асуу.

Лю: Тэр бичлэгийг хэдэн удаа сонссоноо ч санахгүй байна. Лю Миншуаны суудлаас болоод хүнд байдалд орсон бололтой. Тийм ч байж магадгүй. Залхаж байна. Амиа зольж, эх орныхоо төлөө зүтгэсэн ч, эцэст нь өчүүхэн тэтгэврээс өөр юу ч байхгүй. Ямар ч хэрэггүй албан тушаал. Чамд бол мөнгө хангалттай байгаа байлгүй. 

Ноз: Тийм ээ. Мөнгө. Би энд бүрмөсөн үлдэнэ гэж бодож Бэппаныг худалдсан.

Лю: Надад худлаа ярихаа боль.

*****************

Эр: Аюулгүйн албаны байгууламжид Шиншигийн камер байрлуулж чадах хүн, зөвхөн тэнд ажилладаг, эсвэл мэдээллийн системийн хэлтсийн ажилтнууд л байгаа байх.

Сано: Энийг аль хэдийн шалгасан. Хүн бүрийн холбоо харилцааны бүртгэлээс авахуулаад, өмнөх даалгавар, хөдөлгөөн гээд бүгдийг нь Нозакитай хамтарч шалгасан. Гэхдээ сэжигтэй юм илрээгүй. Тэр хүнийг яаж олох гэж байна? Арга хэмжээ аваад эхэлчихсэн юм уу?

Ноги: Тийм ээ. Сэжигтнүүдийн хүрээг цөөлж чадна гэж  итгэж байгаа.

Сано: Та нарын зорилго, ажилтныг илрүүлж барьж аваад, байцаасны дараа шууд устгах уу?

Ноги: Бүх зүйл эх орны аюулгүй байдлын төлөө. Аюул учруулж болзошгүй хүчин зүйлсийг урьдчилан зайлуулах нь нэн чухал.

Сано: Тэгвэл Шинши холбоо тасарсныг мэдэж,  Нозакийг сэжиглэж эхэлнэ.

Эр: Ноги Юсүкэ, харуул.

Ноги: Мэдлээ. Хаяато. Юзүки Каору руу видео дуудлага хий. Барукагийн нисэх онгоцны буудлаас “Би эх орондоо буцах гэж байна” гэж хэл.

Х: Мэдлээ.

Сано: Юу вэ?

Ноги: Энэ бол... хиймэл оюунаар бүтээсэн миний дүрс.

Ка: Ноги.

Ноги: Уучлаарай, холбоо барьж чадалгүй удчихлаа.

Ка: Тийм ээ. Би залгасан чинь холбогдохгүй байсан.

Ноги: үнэхээр уучлаарай. Каору, би гэнэт Япон руу буцахаар боллоо.

Ка: Аан?

Ноги: Нарита руу нисэх онгоцонд суух гэж байна.

Ка: Гэнэт үү? Нэг хэсэгтээ Японд байх юм уу?

Ноги: Одоохондоо сайн  мэдэхгүй байна. Цаг болчихлоо. Бусдыг нь Японд очсон хойноо ярья.

Ка: За, ойлголоо. Хүлээж байя.

Ноги: Миний дүрс болон дуу хоолойны өгөгдлийг Хаяато боловсруулж, энгийн яриатай адил хурдаар хариу өгдөг болгосон хиймэл оюун ухааны дүрс. Барукад шархадсан Бэппаны гишүүд, Тентод удаан хугацаагаар хоригдож байсан Куросу ч, энэ аргыг ашигласан. Осолд орж, тэндээ эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон гэж мэдэгдээд, гэр бүл, ажилладаг байгууллагадаа хиймэл оюунаар, бүр видео дуудлага хийж, холбоо барьсан.

Са: Сано. Түр хамтарч ажиллавал ямар вэ?

Сано: Ил болон далд талууд нийлж ажиллана гэсэн үг үү?

Ноги: Ядаж л, Нозаки Бэппаны хүч чадлыг мэддэг болохор тэгж бодож байгаа гэж бодож байна. Нозаки Израиль, Горбадын хяналтын камеруудад зориудаар өөрийгөө харуулсан. Камерт өртөхгүй байж болох л байсан. Гэхдээ зориуд камерт бичигдсэн. Элишагийн эзэмшиж байгаа цөмийн нэгдлийн технологийн мэдээллийг Шинши биш, манай Япон улс олж авахын тулд Бэппаны хүч хэрэг болно гэж бодож байгаа байх.

Ноги: Нозаки... Ойлголоо. Ил, далд хоёр тал нийлж ажиллана.

Х: Блү-вокероос Шаки цайзтай холбоотой яаралтай мэдээлэл ирлээ.

Са: Холбо.

О: Оросын хиймэл дагуулыг хакердаж, өгсөн зааврын дагуу Горбадын Шаки цайзын бичлэг хийсэн боловч... энийг хар даа.

Лю: Өнөөдрийн хоёр дахь асуулт. Энэ бичлэгийг үз. Ийм олон хүн цуглууд, юу хийж байгаа юм бол? Хариуг нь та мэдэж байгаа биз дээ? Тийм ээ, хариулт нь... Бэппаны гишүүдийг өөр газарт шилжүүлж байна. Яагаад өөр газарт шилжүүлж байгаа юм бол?

Эр: Орон нутагт байгаа Бэппаны гишүүдээр шалгуулж, хаашаа явсныг нь тогтоо. Хаяато. Манай хиймэл дагуулыг Кавказ руу чиглүүл.

Х: Мэдлээ.

Лю: Дараагийн асуулт. Шинши яагаад Бэппаны гишүүд, цэргүүдийг өөр газар руу шилжүүлсэн юм бол? Таныг Румо хотод ирснээс хойш байнга ажиглаж байлаа. 13 зоогийн газарт та гурван өдөр дараалж очсон. Өдөр болгон, яг 19цагт бие засахаар босдог байсан. Тийм үү? Ийм юм гэж байх уу? Би учрыг нь мэдсээн. Румогийн харилцаа холбоонд хатуу хяналт тавьдаг. Тийм болохоор ямар нэг зурвас хүлээж байж магадгүй гэж бодсон. Энэ гурав дахь өдрийн бичлэг. Юун цаас вэ? .... Тийм ээ, яг тийм. Таныг хэлэхгүй гэдгийг мэдээд би чадах бүхнээ хийсэн. Та юу харж байсан бэ? Энэ бол цонхны гадна байрлуулсан хяналтын камерт бичигдсэн, таны харж байсан дүр зураг. Бүгд 19цагийн бичлэгүүд. Энэ эхний өдрийнх. Энэ хоёр дахь өдрийнх. Энэ гурав дахь өдрийнх. Эдгээрийг харьцуулж үзвэл хариулт нь олдож л таараа.  Маш сайн шалгасан боловч ямар ч сэжүүр олж чадаагүй... Тэгээд би 19цагт яг тэнд очиж зогссон. Миний нүдэнд хамгийн түрүүнд туссан зүйл бол эсрэг талд байрлах Горбад Голд компанийн 4-р давхарт байрлуулсан цахим самбар. 19цагт ажилтнууд нь тарчихсан, харанхуй оффист... тэр самбар л ганцаараа тод гэрэлтэж байсан. Тийм ээ, тэр бол... өрөөний хамгийн мухарт байрлуулсан, дэлхийн алтны зах зээлийн үнийн мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй дамжуулдаг цахим самбар... энийг зөвхөн оффис дотроос, эсвэл ариун цэврийн өрөөний цонхоор л харж болно. Би тэр өдрийн Горбад Голд компанийн хамгаалалтын камерын бичлэгийг шалгасан. Нью Йоркийн бирж… Лондон, Цюрих, Хонконг… Дараагийнх нь гарч ирэх ёстой байтал… Шаки цайз  гарч ирсэн… одоо үнэнээ хэлэхгүй юм уу? Нозаки?

16-р/2-р бүлгийн 6-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

 

 

Back to episodes Go home