Mr.Shota's Last Business Trip

                    Ноён Шотагийн сүүлийн томилолт

Тогооч: Тавтай морил! Өө? Удаан уулзсангүй шүү.

Шота:          Энэ газар огт өөрчлөгдөөгүй байна шүү!

Тогооч: За тэгээд амьдрал хэр байна даа?

Шота:          Яах вэ дээ л...Би өглөө эрт нислэгтэй, гэхдээ эхлээд энд жаахан

суух санаатай ирсэн юм.

Тогооч: За, тайван суугаад ав даа. Шинэ шар айраг уу?

Шота:          Тэгье ээ.

Тогооч: За, май.

Шота:          Баярлалаа.

Тогооч: Тавтай морил!

Дэ Сон: Сайн байна уу? Нэг шар айраг хамгийн томоос нь өгөөч.

Тогооч: За.

Дэ Сон: Нэгийг ахиад авъя.

Тогооч: За.

Шота:          Хөөе. Би ч бас нэгийг авдаг юм билүү.

Тогооч: Онгоцонд явахад чинь хэцүү биш үү?

Шота:          Энэ миний анхны томилолт биш шүү дээ.

Тогооч: Тийм дээ.

Дэ Сон: Шиогийн рамен өгч болох уу?

Тогооч: Аан, тийм... Өмнө нь үлдээсэн сакэ чинь байгаа шүү.

Тэрийгээ уух уу?

Шота:          Өө? Чи одоо хүртэл хадгалсаар байгаа юм уу?

Бүх зүйл өөрчлөгдсөн байхад чи, бас тэр сакэ хоёр

огт өөрчлөгдөөгүй хэвээрээ байх шив! Хөөе, оюутаан!

Чи юу гэж бодож байна? Надад туслаад өгч болох уу?

Чи эндхийн хүн биш бололтой. Аялж яваа юм уу?

Дэ Сон: Яг ч аялж яваа хүн биш ээ. Зарим зүйлсийг тунгаагаад л явж байна.

Шота:          Тэгвэл чи яг зөв газартаа иржээ. Энд олон чимээ шуугиангүй зам

бий, ганцаараа юмсыг бодож тунгаахад яг тохирно. Миний өмнө нь

амьдарч байсан байшин ч бас тайван сайхан байсан сан.

Би ч бас рамен захиалж болох уу?

Тогооч: Мэдээж. Таны рамен ирлээ.

Шота:          Эндхийн гол хоол нь яах аргагүй шио рамен шүү!

Энэ амтыг их санажээ. Тэр одоо ч шиогийн рамен идэхээр ирдэг үү?

Тогооч: Тийм ээ, хааяа нэг. Юто бас их том болсон байна лээ.

Шота:          Өнөөдөр миний сүүлчийн томилолт. Би эхлээд оффисоор орж,

бичиг баримтаа өгөх ёстой байсан юм. Гэхдээ яагаад ч юм шууд энд

хүрээд ирлээ.

Тогооч: Тийм үү.

Дэ Сон: Би энэ захидлыг найз охиндоо өгөх гэж байсан юм.

Тэгээд энэ аялалд ч хамт явах ёстой байсан. Гэтэл захидлаа өөрөө

аваад энд ирчихлээ! Тэр намайг хүлээхгүй л байх даа? Алекс.

Муу новш, баригдаад үзээрэй.

Шота:          Зүгээр ээ.

Дэ Сон: Солонгос хэл мэддэг юм уу? Миний захидлыг түүнд заавал хүргэж

өгөөрэй. Ойлгосон биз дээ?

Шота:          Харин оронд нь миний ажлаас гарах өргөдлийг... Ажлаас гарах

өргөдлөө чамд даатгалаа шүү.

Дэ Сон: Амлая. Амлая. Амлалаа.

Бичиг:         Ноён Шотагийн сүүлчийн томилолт.

Ён Су:         Уучлаарай. Би жаахан хоцорчихсон уу?

Шота:          Би ч бас саяхан ирлээ.

Ён Су:         Цүнхээ өгчих. Явах уу? Та их аялдаг бололтой! Чемодан чинь

стикерээр...

Шота:          Уучлаарай, би жаахан дугхийчихъя.

Ён Су:         За, тэг дээ.

Эмэгтэй 1:  Өглөөний мэнд, ноёнтоон.

Дэ Сон: Ойлголоо, ойлголоо.

Эмэгтэй 1:  Өрөө цэвэрлэх үйлчилгээ байна. Өнөөдөр танай өрөөг алгасах уу?

Дэ Сон: Ойлголоо гээд байна шүү дээ...Сонссонгүй ээ.

Эмэгтэй 1:  Өрөө цэвэрлэх үйлчилгээ байна. Танай өрөөг алгасах уу?

Дэ Сон: Зүгээр дээ. Нао чиний суусан сандал...Ижилхэн рамен захиалж

идсэн. Үнэхээр амттай байсан.

Ён Су:         Танай компани өмнө нь дүүргийн халаалтын гэрээг ч бас авж

ажилласан гэж сонссон.

Шота:          Тийм ээ. Аан, тийм ээ. Арав гаруй жил болсон санагдаж байна.

Ён Су:         Тэр үед энд бүхэлдээ тариалангийн талбайнаас өөр юу ч байгаагүй

гэж сонссон юм л даа.

Шота:          Үйлдвэр бас байсан. Хэн чамд тэгж хэлсэн юм?

Ён Су:         Эцэг эх маань.

Шота:          Барилгын талбай руу явъя.

Ён Су:         Айн? Гэхдээ У захирал оффистоо байгаа шүү дээ.

Нао:            Юу хийж байгаа юм бэ?

Дэ Сон: Чи далай руу ирсэн юм байна. Би одоо тэр газарт чинь байна.

Ён Хун: Материал судлалын албаны тэнхимийн оффис байна. За.

Хөөе! Цэргээс халагдсан юм бол тэнхимийнхээ оффисд ирээд

түрүүлж мэнд мэдэх хэрэгтэй шүү дээ, золиг чинь.

Дэ Сон: Ён Хун ах уу? Туслах багш болчихсон юм уу?

Ён Хун: Тийм ээ, золиг минь. Ямартай ч сайн байлаа. Хөөе нээрээ

профессор ч бас чиний талаар ярьж байсан.

Дэ Сон: Би одоо Японд байна аа.

Ён Хун: Юу? Тэгэхээр энэ олон улсын дуудлага юм уу?

Дэ Сон: Тийм ээ.

Ён Хун: Тэгвэл хэзээ ирэх юм?

Дэ Сон: Тэр талаар сайн мэдэхгүй байна аа.

Ён Хун: Золиг чинь, ойлголоо. Толгойгоо сайн сэргээгээд ир дээ.

Дэ Сон: Гэхдээ ах аа.

Ён Хун: За, за, яасан?

Дэ Сон: Нэг эргэлзэж байгаа зүйл байна.

Ён Хун: Хөөе, энэ олон улсын дуудлага гэсэн биз дээ? Солонгост ирээд ярь.

Дэ Сон: Байж байгаарай.

Ён Хун: Ёстой нэг, за. Хэл ээ.

Дэ Сон: Энэ чинь олон улсын дуудлага шүү дээ. Хурдан тасал.

Ён Хун: Юу вэ, золиг чинь. Чи ямартай ч энэ...

Дэ Сон: Ойлголоо, хурдан тасал аа!

Ён Хун: Хөөе, чи одоо...

Бичиг:         Сайхан харагдаж байна, сайн хөгжилдөөд аваарай.

Ён Су:         Тийм ээ, захирал аа. Сая ирээд барилгын талбай руу явж байна.

Үгүй ээ, шууд талбай дээр очмоор байна гэхээр нь 2-р шугамын

биореактор насосын өрөө рүү явж байна. Тийм ээ, тийм, ойлголоо.

Энд, эндэх хамгийн их идэгдсэн газар юм шиг байна. Нүх нь энд хамгийн том. Ус энд хамгийн их гоожиж байгаа, тийм ээ, эндэх.

У захирал:  Шота! Шота! Шота! Сайн байна уу?

Шота:          Сайн байна уу?

У захирал:  Үгүй ээ, та эхлээд оффист ирээд ганц аяга кофе ч болтугай уугаад

явахгүй дээ. Аюулгүй байдал! Аюулгүй байдал!

Шота:          Зэврэлт хэр удаан үргэлжилж байна вэ?

У захирал:  Бид анх долоо хоногийн өмнө илрүүлсэн.

Ён Су:         Туршилтын ажлыг өнгөрсөн сарын 8-нд хийсэн.

Шота:          Тэгэхээр зэврэлт ойролцоогоор гурван долоо хоног болж байгаа

гэсэн үг. Бактерийн шинжилгээ хийсэн үү?

У захирал:  Бид жаахан оройтож илрүүлсэн болохоор өнгөрсөн долоо хоногт 1-р

шугамаас усыг цуглуулж микробиологи лаборатори руу явуулсан.

Хариу нь удахгүй гарна.

Шота:          Энэ ус өмнөх шиг байхгүй нь дээ.

У захирал:  Одоо удахгүй ширүүн бороо орж эхэлнэ. Хэрвээ 2-р шугамыг

ажиллуулахгүй бол, бидэнд маш ноцтой асуудал гарна.

Цэвэрлэх байгууламжийн тал хэсгийг ч дүүргэж чадаагүй.

Бичиг:         Танай гэрийн гадаа байна.

Нао:            Байна уу?

Дэ Сон: Өө, сайн сууж байсан уу?

Нао:            Юу хийж байгаа юм? Манай гэрийн гадаа очсон гэсэн үү?

Дэ Сон: Тийм ээ. Чи гэртээ удаан ирээгүй юм шиг санагдаад.

Чамайг харахыг хүссэн байх гэж бодоод.

Нао:            Юу? Дотогшоо ороогүй биз дээ?

Дэ Сон: Үгүй ээ! Юу гэж дээ.

Нао:            Яачхаа вэ? Хэн ч чамайг ингээд өг гэж гуйгаагүй биз дээ?

Яг яах гээд байгаа юм?

Дэ Сон: Би зүгээр л чамтай хамт ирмээр байсан юм.

Нао:            Би гэр рүүгээ явмаар байна гэж хэлж байсан уу?

Чи үргэлж ийм байдаг! Асууж зөвлөлдөлгүй дураараа бодож

шийдвэр гаргадаг! Чамтай ямар ч хамааралгүй байхад хүртэл.

Дэ Сон: Бид хамт ирэх талаар ярьж байсан шүү дээ, тэгээд л...Уучлаарай.

Би чамайг уурлуулъя гэж бодоогүй шүү. Байна уу?

Нао:            Над руу дахиж битгий мессеж бичиж залгаарай!

Ён Су:         Цэвэрлэх байгууламж байна аа. Зэвэрдэггүй ган яагаад зэвэрчихсэн

юм бэ?

Шота:          Байгалийн процесс шүү дээ.

Ён Су:         Зэврэх нь үү?

Шота:          Орчиндоо тааруулан өөрчлөгдөж хамгийн тогтвортой төлөв рүү

шилжихийг хичээдэг юм л даа.

Ён Су:         Гэхдээ тэгж болохгүй биз дэ.

Шота:          Тийм ээ. Тэгж болохгүй.

Ён Су:         Шота эрхэм ээ. Намайг санахгүй байгаа биз дээ? Намайг Ким Ён Су

гэдэг. 2-р шугамын өргөтгөл хийх үеэр, би шинээр орж ирсэн ажилтан

байсан.

Шота:          Тийм үү?

Ён Су:         Би талбай дээр кофe хүртэл авч ирдэг байсан шүү дээ.

Шота:          Тийм үү? Дахин уулзсандаа таатай байна. Нээрээ тэр үед барилгын

орчинд олон муур байсан шүү дээ. Ажилчид хооллосон чинь ганц

хоёроороо цуглардаг байсан.

Ён Су:         Тийм ээ, тэгэхэд их байсан. Гэхдээ барилгын ажил ч дуусаж идэх

зүйл ч байхгүй болсон болохоор тэр юм уу, муурнууд хаашаа явсныг

сайн мэдэхгүй нь. Заримдаа У захирал ажилчдаар тэднийг хөөлгөдөг

байсан л даа.

Шота:          Муухай хүн шүү. Тэгвэл маргааш уулзъя.

Ён Су:         Сайн амраад ав даа.

Шота:          За. Эгч ээ.

Бичиг: Гахайн мах, кимчитэй шөл

Дэ Сон: Яагаад надад ингэж хандаад байгаа юм бэ? Ёстой нэг!

Бичиг: Хаалттай акаунт

Ажилтан 1: Аюулгүй явж очсон уу захирал аа?

Шота:          Тийм ээ, сайн яваад ирлээ. Бохир усны цэвэрлэх байгууламж руу

бидний хүргэсэн бараануудын жагсаалтыг нэхэмжлэхийн файлтай

хамт илгээж болох уу?

Ажилтан 1: Ойлголоо.

Шота:          Мөн эмчилгээний үйлдвэрт өгсөн зэвэрдэггүй ган хоолойг шалгаарай.

Хэдэн ширхэг үлдсэнийг хар. Хэрвээ дуусвал, шинэ захиалга өгөхөд

хэр хугацаа хэрэгтэйг шалга.

Ажилтан 1: Захирал аа. Би тэдэн рүү захиалга өгөх гээд тань руу  хэд хэдэн удаа

залгасан. Та утсаа унтраачхаар би яах болж байна аа? Захирал аа?

Захирал аа.

Шота:          Яасан бэ?

Ажилтан 1: Хэрвээ та нөөц ба шинэ захиалгыг хэлж байгаа бол солих тухай

ярьж байна уу?

Шота:          Яг одоогоор шийдээгүй байна. Зүгээр л шалгаад үз.

Ажилтан 1: Хэрвээ бид эмчилгээний үйлдвэрийн бүх хоолойг соливол,

манай үйлдвэрийн санхүүгийн байдал дампуурлын ирмэг дээр очих

болно. "Зүгээр л шалгаад үз" гэж бас юу гэсэн үг вэ? Захирал аа,

танд яг юу тохиолдсон юм бэ? Та ямар нэгэн хэлцэлд хүрэх хэрэгтэй

шүү! Тийм болоод л өөрийн биеэр очсон биз дээ?

Ажилтан 2: Би ярья. Байна уу, захирал аа, би маргааш Солонгост аваачаад өгөх

үү?

Шота:          Үгүй ээ, би өөрөө шийднэ ээ. Зүгээр л өмнө нь хэлсэн зүйлсийг

шалгаад үз.

Ажилтан 2: Ойлголоо. Баяртай.

Шота:          Яасан ч онгойхгүй юм аа. Нао, чи ямархуу байгаа вэ?

Надад чи бид хоёр салсан нь миний буруу байсан юм шиг санагдаж

байна. Уучлаарай, уучлаарай. Чамтай хамт очих гэж байсан газарт

ганцаараа очъё гэж бодож байна.

Дэ Сон: Зүгээр үү?

Эрэгтэй 1:  Тийм ээ, уучлалт гуйх ёстой хүн нь би...

Дэ Сон: Таны нүдний шил...Эвдэрчихлээ. Яана аа?

Эрэгтэй 1:  Яах вэ, надад хэрэгтэй юм сан...

Дэ Сон: Тэгвэл нүдний эмнэлэг рүү явъя!

Эрэгтэй 1:  Үгүй ээ, зүгээр дээ.

Дэ Сон: Явъя аа.

Эрэгтэй 1:  Засагдахгүй гэнэ ээ.

Дэ Сон: Тэгвэл яах вэ?

Эрэгтэй 1:  Үнэндээ би тэндхийн нэг шилийг үнэхээр авмаар байсан юм.

Энэ компанид орсон цагаасаа хойш би зөвхөн тэр нүдний шилийг л

зүүдэг байсан. Гайхмаар нь, хамт эхэлсэн гурваасаа би л ганцаараа

үлдсэн. Бусад хоёр нь халагдсан. Тийм учраас яагаад ч юм илүү

амар болсон юм шиг санагдаж байна. Хачирхалтай ч гэсэн.

Чи хаашаа явж байгаа юм?

Дэ Сон: SGPM эндээс ойр уу?

Эрэгтэй 1:  Хотоос гараад автобусаар эсвэл таксигаар явна. Автобусны буудал

хаана байгааг заагаад өгөх үү? Үйлдвэр шиг харагдаж байна.

Дэ Сон: Тийм үү? Ойлголоо, зүгээр дээ, баярлалаа.

Эрэгтэй 1:  Тийм гэж үү? Одоо зүгээр л энэ зүг рүү явахад болно.

Би ч бас ажлаасаа хоцрох гэж байх шиг байна. Тэгвэл амжилт.

Шота:          Гайхалтай юм аа.

У захирал:  Шота! Болгоомжтой, болгоомжтой, өндөг, өндөг. Болгоомжтой.

Тийм ээ. Байз, тэгэхээр... Би...Шота. Чичирнэ! Өндөг, болгоомжил!

Байз даа, би хаана явж байсан билээ? Аан, Чуй менежер ээ.

Үхрийн махан үдэшлэг! Хүлээж байя.

Эрэгтэй 2:  Баярлалаа, Чуй менежер ээ.

Эрэгтэй 3:  Амтархан хооллоно оо.

Чуй

менежер:    Үнэхээр дэндүү юм аа, хэдий мөрий байсан ч гэлээ дээ...

У захирал:  Дэндүүлж байна аа? Би ажлаасаа тараад тэрийг 2 цагийн турш

       босгож тавих гэж үзсэн. Тэрийг босгох гэж, гэхдээ үнэхээр болж

байна лээ. Би үнэхээр гайхсан шүү! За, одоо больцгоогоод ажлаа

хийцгээе. Миний хэлэх гээд байгаа зүйл нь S7 хоолойг нээгээд,

дараа нь эсрэг талын хавхлагыг хааж, T3 насосыг буцааж урсгах.

Эрэгтэй 2:  T3-ийг үү?

У захирал:  Тийм ээ, T3-ыг буцааж урсгана. Дараа нь 1-р шугам руу явж байгаа

A2 хоолойг нэг цагийн турш хаа.

Эрэгтэй 3:  Асуудал байхгүй харагдаж байна. Гэхдээ ус хуримтлагдаад байж

болохгүй болохоор...

У захирал:  Усыг сэлбэх ёстой болохоор, насос ашиглан дээш нь шахъя.

Дэ Сон: Тэр ах бас энэ салбарт байсан гэж үү? Галзуурах нь ээ.

Ажилтан 1: Хэрэв бүх зэвэрдэггүй ган хоолойг сольвол яах болж байна аа?

Ажилтан 2: Хэрвээ энэ байгалийн гамшиг бол бид гэрээний дагуу хариуцлага

хүлээхгүй. Гэхдээ тэд биднийг хариуцлагад татах гэж оролдоно

Хэрэв шүүх рүү явбал жинхэнэ толгой өвтгөсөн асуудал болно.

Ажилтан 1: За, ороорой.

Дэ Сон: Сайн байна уу?

Ажилтан 1: Сайн байна уу? Ямар зорилгоор ирсэн юм бэ?

Дэ Сон: Нөгөө...Үүнийг намайг хүргээд өгчих гэсэн юм л даа.

Ажилтан 1: Юу юм бэ? Захирлын нэр байна.

Дэ Сон: Захирал аа?

Шинжээч:    Таны дурдсан орж ирж буй усны pH түвшний хувьд нүдэнд илт

мэдэгдэхүйц том өөрчлөлт алга аа.

У захирал:  За. Шота. Суу, суу.

Шота:          Үүнийг харвал нүхний зай тодорхой харагдаж байгаа болохоор аль

хэсгүүд нь тархсан аль нь бөөгнөрсөн гэдгийг харж болно. Ким

менежер та нүхний зайг сайн шинжилсэн байна.

Ким

менежер:    Аан, би цагийг л шинжилсэн. Эхний элэгдэл нь 1 дэх болон 22 дугаар

нүхнээс эхэлсэн. Тэнд л ус цугларсан. Ус аажмаар ууршиж элэгдэл

улам даамжирсан. Ус цугларсан хугацаа урт байх тусам 11 дэх нүх...

Сайн байна уу?

У захирал:  SGPM-ийн захирал Шота.

Шота:          Сайн байна уу?

Захирал:     Шота, уулзсандаа таатай байна. Шинжилгээ дуусмагц

шалтгааныг мэдэж болох байх аа. Тэгээд SGPM бүтээгдэхүүнтэй холбоотой өмнөх элэгдлийн тохиолдлуудыг харж болох болов уу?

Шота:          Аан, за. Түрхэн зуур хүлээгээд өгөөч.

Ажилтан 2: Нозоми. Нозоми! Нозоми! Нозоми!

Дэ Сон: Юу вэ? Байна уу?

Шота:          Яагаад утсаа авахгүй байгаа юм бэ?

Дэ Сон: Шота юу?

Шота:          Өөрөө хэн бэ?

Дэ Сон: Хоёр өдрийн өмнө уулзсан, раменгийн газарт.

Шота:          Аан, наанаа яах гэж...Ажилчид алга уу? Тэр хэдэд утсаа өгчих.

Дэ Сон: Бүгд явчихсан.

Шота:          Бүгд явчихсан гэнэ ээ? Гэхдээ ажлын цаг шүү дээ.

Дэ Сон: Ажлаасаа гарах өргөдлийг чинь уншаад, уйлж байгаад...

Гуйсан шүү дээ?

Шота:          Эхлээд нэг зүйл гуйя. Миний ширээн дээрх компьютерыг харж байна

уу?

Дэ Сон: Тийм ээ, байна.

Шота:          Дэлгэц дээр нэг фолдер байгаа. Өмнөх элэгдлийн файлууд.

Түүнийг над руу имэйлээр явуулаад өг.

Дэ Сон: Хүлээгээрэй. За.

Шота:          Олсон уу?

Дэ Сон: Тийм ээ, илгээчихлээ.

Шота:          Наадхаа Солонгос хэлээр тайлбарлаж өгөх боломжтой юу?

Солонгос хүн тайлбарлавал илүү ойлгомжтой байх болов уу гэж

бодоод.

Дэ Сон: Тэгье ээ, утсаа өгчих.

Шота:          Тэр манай Японы оффист ажилладаг солонгос ажилтан. Солонгос

хэлээр илүү сайтар тайлбарлаж чадах болов уу гэж бодож байна.

Захирал:     За. За, утсыг нь авчихлаа. За. За. За. За. За, ойлголоо.

Японд Солонгос ажилтан байдаг юм уу?

Шота:          Аан тэр...

Захирал:     Утсаа таслахдаа өөрийгөө ахлах менежер гэсэн дээ.

Шота:          Юу? Гэхдээ тэр онцлогийг яаж мэдсэн юм бэ? Тэр материал дээр

байхгүй байсан зүйл дээ.

Дэ Сон: Солонгос Япон шиг чийглэг биш болохоор Японы зэврэлтийн судалгаа тайлбарлаж чадахгүй зүйлс гарна гэж бодсон юм.

Нээрээ тийм, миний захидал байгаа биз дээ?

Шота:          Юу? Тийм ээ. Байгаа.

Дэ Сон: Одоо түүнтэй дахиж холбогдож ч чадахгүй. Дамжуулж өгч чадна биз

             дээ?

Шота:          Би юу? Яагаад би гэж?

Дэ Сон: Юу вэ? Би өөрийнхийг чинь дамжуулж өгсөн биз дээ! Амласан биз

дээ!

Шота:          Юун амлалт вэ...

Дэ Сон: Өнөөдөр тусалсан байхад тиймхэн юмыг ч хийж чадахгүй юу?

Тэгвэл маргааш найз охин маань тоглолттой. Өөр зүйл хийхгүй

байсан ч болно оо, зураг дараад өг.

Шота:          Зураг ав гэж үү?

Дэ Сон: Сайн сууж байгаа эсэхийг нь, хэр өөрчлөгдсөнийг нь хармаар байна.

Инстаграмаасаа хүртэл хасчихсан.

Шота:          Тэгвэл би мөшгөгч шиг харагдах юм биш үү?

Дэ Сон: Зүгээр л фэн шиг нь царайлаад цэцгийн баглаа өгөөд хамт зургаа

авахуулахад л болно биз дээ.

Шота:          Юуны чинь цэцгийн баглаа вэ? Би эхнэртээ ч тийм зүйл авж өгч

байгаагүй хүн.

Дэ Сон: Тэгээд Нао...Тэр нарцисс цэцэгт дуртай.

Шота:          Болж байна! Тэгвэл чи ч гэсэн миний хүүг олоод бэлэг өгчих.

Дэ Сон: Хүү чинь ээ?

Шота:          Би одоо энд байгаа болохоор миний өмнөөс түүнд төрсөн өдрийн

бэлэг өгчих.

Дэ Сон: Хүү чинь хаана байгаа юм бэ?

Шота:          Тэр Шичиригахама эрэг дээр байх ёстой.

Дэ Сон: Үгүй ээ...Би яаж таны хүү гэдгийг мэдэх болж байна аа?

Шота:          Очоод харвал мэдэх болно оо.

Дэ Сон: Түүний юунд дуртайг нь ч мэдэхгүй шүү дээ.

Шота:          Ай, тэр тал дээр Ютогаас юу хүсэж байгааг нь асуучих.

Тэрийг нь авч өгөхөд л болно шүү дээ. Эхлээд дансны дугаараа

мессежээр явуулчих. Би мөнгө явуулъя.

Дэ Сон: Ёстой нэг...Ойлголоо, окэй.

Шота:          Окэй.

Эмэгтэй 2:  Багш нь эхлээд буулаа. За, хүүхдүүдээ буугаарай .

Эрэгтэй 4:  Сайн байна уу?

Эмэгтэй 2:  Ийшээ яваарай.

Эрэгтэй 4:  Ийшээ яваарай. Ийшээ явах уу? Ийшээ! Хан голын ус цэвэрхэн шүү

дээ? Ийм бохир усыг цэвэрлээд Хан гол руу урсгадаг юм.

У захирал:  Хурдан нэмэгдлээ, тийм ээ? Одоо энд нэг их ажил үлдээгүй

болохоор 2-р шугамыг ч бас хурдан ажиллуулах хэрэгтэй.

Явцгаая.

Шота:          Загас.  Энд загас байна.

У захирал:  Үүнийг үйлдвэрийн гаднах голоос сагсаар барьсан юм.

Бордоог зөв цэвэрлэж байгааг харуулдаг юм.

Шота:          Гайхалтай юм аа.

У захирал:  Болгоомжтой, болгоомжтой. Ус үнэхээр тунгалаг болсон байгаа биз?

Энэ юу вэ? Энэ чинь, энэ...Үгүй ээ, энэ чинь. Юу вэ? Ёстой нэг!

Зоригтой болжээ! Ийм хулгайч байх гэж. Яаж ус хулгайлдаг байна

аа?

Эрэгтэй 5:  Энэ хүн чинь одоо юугаа яриад байгаа юм бэ?

У захирал:  Цэвэрлэх үйлдвэрийн усыг хэлж байна, цэвэрлэх үйлдвэрийн ус!

Эрэгтэй 5:  Айн? Үгүй ээ, тэр угаасаа гол руу урсаад орох юмыг жаахан

хэрэглэлээ гээд асуудал гарах юм уу? Буруу зүйл хийсэн юм уу?

У захирал:  Энэ ичгүүргүй хүнийг хар даа. Үнэхээр ичих ч үгүй байна шүү.

Голтой холбогддог хэсэг нь үйлдвэрийн өмч байхад хуучин газар руу

нэвтрээд ус хулгайлж байгаа биз дээ!

Эрэгтэй 5:  Хулгайлах гэж юу хулгайлсан гэж? Усны эзэн гэж хаана байсан юм?

У захирал:  Ийм хүнтэй ярилцаад учраа олохгүй ээ. Бид цагдаад мэдэгдэх

хэрэгтэй.

Эрэгтэй 5:  Энэ муу чинь ёстой нэг. Өгөөдөх.

У захирал:  Зүгээр байж бай!

Эрэгтэй 5:  Өгөөдөх. Өг гэсэн шүү! Тэг ээ, чи цагдаад мэдэгд ээ, мэдэгд.

Шота:          Жаахан ус авсан гээд тэгж уурлахаар чинь яах болж байна аа.

У захирал:  Шота, та сая түүний талд орсон уу?

Шота:          Тэгсэн ч гэсэн сайн ярилцаад шийдчих асуудлыг тэгж уурлахаар

чинь яах болж байна аа. Шийдэгдэнэ гэж үү.

У захирал:  Тийм хүмүүстэй ярилцаад ч хэл амаа олдоггүй юм. Ёстой нэг.

             Тэрийг нэг хөдөлгө дөө.

Үйлдвэрийн

ажилтан 1: За.

У захирал:  Нэгдүгээр давхарт юу болж байна вэ? Тоонууд яагаад буурахгүй

байгаа юм?

Үйлдвэрийн

ажилтан 1: За, ойлголоо.

У захирал:  Галзуурах нь ээ.

Үйлдвэрийн

ажилтан 1: Зүгээр болов уу?

У захирал:  Айн?

Үйлдвэрийн

ажилтан 1: Зүгээр болов уу?

У захирал:  Одоохондоо харж л байя.

Үйлдвэрийн

ажилтан 1: За.

Шота:          Ким ахлах аа, үйлдвэрийн байдал зүгээр үү?

Ён Су:         Үгүй ээ, орох усны түвшин их өсч байна.

Шота:          У дарга одоо хаана байгаа вэ?

Ён Су:         Тэр орох усыг шалгахаар үйлдвэрийн гадна гарсан.

Шота:          Би ч бас явъя. Одоо ирж чадах уу?

Ён Су:         Үгүй ээ, та ирэхгүй байсан ч болно оо.

Шота:          Үгүй ээ, би ч гэсэн очъё.

У захирал:  Шота, Шота! Шота! Үгүй ээ, ингээд гадагшаа урсчих юм бол,

цэвэршүүлэх үйлдвэрийг яах гэж барина гэж?

Шота:          Жи Хван аа, сайн байна уу?

Жи Хван:    Шота захирал аа, сайн явж хүрсэн биз дээ?

Өнөөдөр 5 цагт Letti Cafe-д уулзаж болно биз дээ?

Шота:          Уучлаарай гэхдээ уулзалтаа хойшлуулж болох уу?

Жи Хван:    Яагаад тэр вэ? Өнөөдөр дээр тогтсон гэж бодсон шүү дээ.

Бид байгаа газар руу чинь таныг авахаар очъё.

Шота:          Үгүй ээ, зүгээр дээ. Тэгвэл би 5 цагт дээжүүдийг аваад очъё.

Яадаг бүтэлгүйтэл вэ.

Жи Хван:    Ийм нарийн боловсруулалт бөгж эсвэл зүүлт шиг жижиг зүйлд хэрэглэгдэх юм бол, олон төрлийн бүтээл хийх боломжтой гэж бодож байна. Шинэ салбар гэх үү дээ.

Шота:          Тэгэлгүй яахав, гэхдээ процесс нь төвөгтэй бас их хэмжээний

хөрөнгө шаардах болохоор жижиг хэмжээний ажилд тохирох эсэхийг сайн хэлж мэдэхгүй нь л дээ.

Жи Хван:    Зах зээлд гаргах болон их хэмжээгээр үйлдвэрлэх талаар хүртэл бодож байгаа.

Шота:   Ашгийн талаар бол би сайн мэдэхгүй нь.

Жи Хван:    Тэр бол бидний санаа зовох асуудал. Хэрвээ та ерөнхий тооцоо бэлдэж өгвөл, бид олон талаас нь харж үзээд хариу өгөх болно.

Шота:          За.

Жи Хван:    Энэ өөрөө хийсэн юм шиг харагдахгүй байх чинь. Нарийн

боловсруулалт гэхээс илүү уран бүтээл шиг харагдаж байна.

Шота:          Аан, тийм ээ. Энэ миний хуримын бөгж байгаа юм.

Жи Хван:    Маш сайхан хийжээ! Би хүргээд өгье.

Шота:          За, тэгвэл баярлалаа. Байна уу? Маргааш үйлдвэр рүү буцаад яв.

Дэ Сон: Яагаад гэнэт Японаар яриад эхлэв ээ? Гэхдээ би аялалд явж байхад         яагаад намайг байнга үйлдвэр рүү явуулаад байгаа юм бэ?

Би металлын тухай сонсохыг ч хүсэхгүй байхад.

Шота:          "Small Precision Processing" гэсэн хавтсыг олоод тооцоог нь имэйлээр

илгээчих. Амралтын өдөр болохоор хэн ч байхгүй байх. Оффис

түгжигдчихсэн байж мэднэ. Нууц үгийг имэйлээр явуулъя.

Дэ Сон: Тэгвэл та ч бас Наогийн тоглолт руу заавал яваарай. Зураг ч дараад,

үгүй бол би үйлдвэр рүү явахгүй шүү.

Шота:          Нээрээ тийм! Окэй! Нөгөө энэ тоглолтын танхим эндээс ойрхон уу?

Жи Хван:    Нэг их хол биш ээ, тоглолт үзэх гэж байгаа юм уу?

Шота:          Энэ тасалбар биш, урилга л даа. Найз охины урилга гэх үү дээ?

Жи Хван:    Айн? Найз охин чинь тоглолттой юм уу?

Шота:          Тийм бололтой.

Жи Хван:    Тэгвэл яах ч аргагүй очих ёстой шүү дээ. Би хүргээд өгье.

Шота:          Айн? Тэгж хэлэх гэсэн юм биш ээ.

Дэ Сон: Хөөх, гайхалтай!

Бичиг:         Хадгаламж: 500,000

Үлдэгдэл:   597,768

Дэ Сон. Болж байна аа. Юто?

Юто:            Яасан?

Дэ Сон: Тийшээ юу харж байгаа юм? Өнөөдөр чиний төрсөн өдөр биз дээ?

Юто:            Тийм ээ. Тэгээд яах гээв?

Дэ Сон: Би мэднэ ээ. Энд хэнийг хүлээж байгааг чинь. Бос оо!

Би аавын чинь оронд ирсэн. Тэр намайг ирэхийг гуйсан юм.

Юто:            Тийм гэж үү?

Дэ Сон: Тийм ээ! Тэр өнөөдөр завгүй гэж хэлсэн. Тэгээд намайг

чамд төрсөн өдрийн бэлэг өгөхийг даалгасан.

Чиний хамгийн их хүсэж байгаа зүйл чинь юу юм?

Юот:            Байшин!

Дэ Сон: Байшин? Байшин...За! LEGO байвал яаж байна?

Юто, түр хүлээ!

Юто:            Хурдлаач дээ!

Дэ Сон: За, за! Энэ чиний гэр үү? Бид зочилж байгаа юм уу?

Юто, яасан бэ? Чи яагаад орохгүй байгаа юм бэ?

Юто:            Учир нь энэ миний гэр биш.

Дэ Сон: Тэгвэл хэний гэр юм бэ?

Юто:            Энэ бол миний гэр!

Дэ Сон: Юто...Одооноос энэ чулуу бол би. Сайн байна уу?

Одоо, энэ чи. Хаашаа явахыг хүсэж байна?

Юто:           Тэр дотор руу.

Дэ Сон: Чамайг шидчих үү?

Юто:     Би аавтайгаа хамт явах ёстой байсан юм. Би түүнтэй хамт явахыг хүссэн!

Дэ Сон: Хар даа, чи гэрээсээ их холджээ. Яах гэж байна?

Юто:            Үгүй ээ, үгүй! Буцааж авчир!

Эмээ:          Юун их дуу чимээ вэ. Юу болсон юм бол?

Дэ Сон: Өө, дотор байгаа тэр аварга мод үнэхээр үзэсгэлэнтэй юм аа.

Эмээ:          Магадгүй надаас ч хөгшин байх. Яах аргагүй тийм байх.

Дэ Сон: Гайхалтай юм аа. Өнөөдөр түүний төрсөн өдөр юм л даа.

Тэр өөрийнхөө хүслээ тэр модыг ойроос харах гэж хэлсэн юм.

Эмээ:          Төрсөн өдөр нь өө? Тэгвэл мэдээж бэлэг өгөх ёстой шүү дээ!

Энэ хүртэл ирчихсэн юм чинь, орж цай уу.

Дэ Сон: Үнэхээр үү? Болох юм уу?

Эмээ:          Яагаад болохгүй гэж? Ороорой, ороорой. Дотогшоо орцгооё.

Дэ Сон: Юто! Хүлээ! Юто! Болохгүй ээ! Болохгүй ээ!

Эмээ:          Түр амраад суугаач. Чамд уух юм авчиръя.

Дэ Сон: Баярлалаа.

Эмээ:          Зүгээр ээ.

Дэ Сон: Юто! Юто!

Эмээ:          Зүгээр ээ, зүгээр.

Юто:            Яагаад энэ хаалга хаалттай байгаа юм бэ? Яагаад?

Миний өрөө яагаад түгжээтэй байгаа юм бэ?

Дэ Сон: Уучлаарай. Юто. Юто. Энэ эмээгийн байшин болохоор ингэж болохгүй ээ.

Юто:            Үгүй ээ! Энэ бол манай гэр! Энэ миний өрөө!

Эмээ:          Чи зүгээр үү? Зүгээр ээ. Тэнд суугаад амар.

Юто:            Нээгээд өг!

Эмээ:          Яагаад төрсөн өдрөөрөө аав ээжтэйгээ биш энэ ахтайгаа цуг байгаа

юм бэ?

Дэ Сон: Хүүгийн аав Солонгост байгаа. Тэр нэг үе энд амьдарч байсан байх.

Эмээ:          Тэгвэл ойлголоо. Би энэ байшинд бараг хоёр жил амьдарч байна.

Миний хүү гэнэт надад авч өгсөн, тиймээс би энд нүүж ирсэн.

Дэ Сон: Таны хүү одоо хаана байгаа юм?

Эмээ:          Токио. Түүнийг явснаас хойш нэг ч удаа уулзаагүй.

Дэ Сон: Та түүнийг их санадаг байх даа.

Эмээ:          Ийм том байшинд ганцаараа амьдрах үнэхээр ганцаардмал, гунигтай

шүү. Хэрэв байшин дотор амьдрал өрнөхгүй бол тэр яаж ч хичээсэн

гэр орон чинь биш болно биш гэж үү?

Хянагч: Уучлаарай, доошлуулна уу. Баярлалаа.

Цагны

чимээ:  Зүрхний цохилт ихэслээ. Гүнзгий амьсгаа авна уу? Зүрхний цохилт

ихэслээ. Гүнзгий амьсгаа авна уу. Гүнзгий амьсгаа ав...Тоглолтыг

бичиж болохгүй ээ.

Хянагч: Уучлаарай. Утсаа үзүүлнэ үү?

Шота:          Тэгэх гэсэн юм биш ээ. Би тоглолтыг бичих гээгүй юм аа. Үнэхээр...

Мисаки:       Та Япон хүн үү?

Шота:          Аан! Тийм ээ, тийм. Та бас Япон хүн үү? Би таны шүтэн бишрэгч!

Мисаки:       Маш их баярлалаа!

Шота:          Фото, фото. Үүнийг...

Мисаки:       Ямар зураг авсан юм бэ?

Хянагч: За, сайн гараагүй ч гэсэн...

Мисаки:       Өгч бай. Энэ юу вэ? Урлагийн бүтээл шиг байна! Энэ Франсис

Бэйконы бүтээл шиг л байна. Түрүүн таны цагны болоод

би бараг тоглолтын дундуур инээчих шахсан.

Ямар ч байсан, энэ зургийг устгахгүй шүү.

Шота:          За.

Мисаки:       Зүгээр ээ! Бүгд  сарничихсан байна. Санаа зовох хэрэггүй ээ.

Хянагч: За.

Мисаки:       Би хувцсаа солих ёстой. Та гадаа жаахан хүлээж байх уу?

Мөн гүнзгий амьсгаа авч байна шүү.

Шота:          За..

Эмээ:          Юто гэсэн үү?

Юто:            Тийм ээ.

Эмээ:          Дахиад ирээрэй. Би энэ модтойгоо энд хүлээж байя.

Юто:            За.

Эмээ:          За.

Дэ Сон: Явцгаая!

Эмээ:          Хүлээ, хүлээ.

Юто:            Хурдлаач ээ!

Дэ Сон: Юто,хүлээ л дээ!

Эмээ:          Зүгээр ээ. Би хүлээж тэсэхгүй нь. Хаашаа аваачих гээд байгаа юм

бэ?

Юто:            Манай гэр рүү!

Алекс:  Сайхан болсон шүү.

Мисаки:       Баярлалаа.

Алекс:  Үнэхээр сайн байлаа.

Мисаки:       Эрхэм ээ! Манайд үдэшлэг хийх гэж байгаа, та бас явах уу?

Шота:          Юу? Арай гэнэтийн...

Мисаки:       Явъя аа, явъя. Би Японоор удаан яриагүй болохоор үнэхээр

хөгжилтэй байна! Би таныг найзуудтайгаа танилцуулъя.

За, явцгаая аа! Зөвхөн өнөө шөнө л, уучлаарай! Алекс! Алхаад

явчих. Бас шар айраг авчраарай, ойлгосон уу?

Алекс:  Ойлголоо, та хоёр мотоциклоор яв даа.

Шота:          Алекс?

Рейко:  Яагаад одоо ирж байгаа юм? Би хоолоо хийчхээд удаан хүлээсэн

шүү. Найзууд чинь яасан юм?

Юто:            Би тэднийг дагуулаад ирсэн!

Рейко:  Айн? Үгүй ээ. Дотогшоо ороорой.

Эмээ:          Уучлаарай, юу ч авч ирэлгүй хүрээд ирлээ.

Рейко:  Зүгээр ээ. Ороорой. Баярлалаа. Орно уу.  Сууна уу.

Дэ Сон: Бялуу авчраад ирэх үү?

Рейко:  Зүгээр ээ. Хоол амтанд чинь нийцэх эсэхийг сайн хэлж мэдэхгүй нь...

Эмээ:          Би ханбургeр стек хэр их идмээр байсныг чи төсөөлж ч чадахгүй.

Би зөвхөн хүүдээ зориулан хийдэг байсан болохоор өөрөө бараг

идэж чаддаггүй байсан. Амтархан хооллоно оо. Амттай байна!

Рейкогийн

найз залуу: Би Ютогийн дуртай шоколадтай бялуу авчирсан. Юто, олон

найзуудтай байна гэдэг чинь сайн хэрэг шүү.

Эмээ:          Сайн байна уу?

Рейкогийн

найз залуу: Сайн байна уу?

Рейко:  Чи өнөөдөр ирэхгүй гэж хэлээгүй билүү?

Рейкогийн

найз залуу: Энэ бол сюрприз. Би ирж чадахгүй гэж хэлсэн нь чамайг гайхуулахын

тулд л байсан юм!

Эмээ:          Хараад байхад бид нар л сюрприз болж байх шиг байна даа.

Рейкогийн

найз залуу: Тийм ээ! Сюрприз! Сайхан багийн ажил биш гэж үү?

Юто:            Ээжийн найз залуу.

Дэ Сон: Сайн байна уу?

Рейкогийн

найз залуу: Сайн байна уу? Та Солонгос хүн үү? Таны аялга...

Дэ Сон: Тийм ээ.

Рейкогийн

найз залуу: Яах аргагүй. Би залуу байхдаа хэд хэд очиж байсан.

Сөүлд, ямар газар билээ дээ? Өндөр барилгатай, хөл ихтэй газар?

Дэ Сон: Мёндун?

Рейкогийн

найз залуу: Тийм ээ, тийм, яг мөн! Мёндун. Би тэнд нэг удаа шалгаруултанд орж

байсан шүү!

Дэ Сон: Аан, тийм үү?

Рейко:  Төрсөн өдрийн мэнд! Хүслээ бодоод лаагаа үлээ. Төрсөн өдрийн

мэнд!

Рейкогийн

найз залуу: Төрсөн өдрийн мэнд!

Дэ Сон: Төрсөн өдрийн мэнд.

Рейкогийн

найз залуу: Дараа жил ч бас ингэж цуглаад үдэшлэг хиймээр байна уу?

Рейко:  Одоо бялуугаа идэцгээе. Би тавга аваад ирье.

Эмээ:          Би тусалъя. Энэ үү? Би авъя.

Рейко:  За, баярлалаа.

Эмээ:          Хөөх, сайхан зураг байна.

Рейко:  Энэ зургийг ч болтугай хадгалж авахыг хүссэн юм.

Эмээ:          Инээж байгааг нь хараад өгөөрэй.  Хүүгийн аав юм уу?

Рейко:  Тийм ээ. Нүүрний хувирал нь сонин байгаа биз?

Эмээ:          Хөдөлмөрч хүн шиг харагдаж байна шүү.

Рейко:  Тийм ээ. Тэр л түүний ганц давуу тал байсан. Ажил нь түүний бүх

амьдрал байсан. Ажлаас гадна өөр ямар ч юм мэдрэмжгүй байсан.

Түүний дотор гэнэт сандарч эхэлдэг байсан байх. Маш ичимхий хүн

байж билээ. Гэртээ ч гэсэн өөртөө итгэлтэй байдаг байсан ганц үе нь

ажиллаж байхдаа байдаг байсан. Тэр өөрийгөө "Ган хүн" гэж дууддаг

байсан! Ютогийн тийм инээмсэглэлийг удаан хугацаанд хараагүй юм

байна. Ааваас нь тусдаа байж эхэлснээс хойш тэр ч бас жаахан

хөндий болсон. Гол нь тэр үүнийгээ ил гаргадаггүй. Гэхдээ түүнд

үнэхээр гунигтай байгаа байх.

Дэ Сон: Хүйтэн байна! Яаж байгаа чинь энэ вэ?

Рейкогийн

найз залуу: Уучлаарай, уучлаарай.

Дэ Сон: Уучлаарай, үүнийг арчих юм байна уу?

Рейко:  Үүнийг хэрэглэчих.

Дэ Сон: Баярлалаа.

Рейко:  Та SGPM-ийн ажилтан уу?

Дэ Сон: Үгүй ээ, би зүгээр л аялж яваа хүн.

Рейко:  Компани дахь хүмүүс нь ямархуу байна?

Дэ Сон: Бүгд сайн байгаа. Шота...Захирал одоо Солонгост байгаа.

Рейко:  Аан. Амьдралынх нь талаас дээш хувь нь томилолт шүү.

Дэ Сон: Гэхдээ тэр энэ удаагийнх нь сүүлчийнх нь гэж хэлсэн.

Рейко:  Сүүлчийнх нь ээ?

Дэ Сон: Тийм ээ.Тэр бүр ажлаасаа гарах өргөдлөө өгсөн.

Рейко:  Хэрвээ тэр ажиллахаа боливол гадаа ганцаараа орхигдсон хүүхэд

шиг л болно.

Эмэгтэй 3:  Дахиад жаахан хэвлэ. Дахиад байхгүй юм уу?

Дахиад жаахан, хурдан, хурдан.

Эмэгтэй 4:  Энэ Алекс юм уу?

Эмэгтэй 3:  Үүнийг хар даа. Үүнийг хар. Аймаар юм аа. Энэ арай гайгүй юм

байна.

Эмэгтэй 4:  Энэ хөөрхөн юм байна. Тийм ээ, наадхаа өлгө. Чамд аль нь хамгийн

их таалагдаж байна?

Эмэгтэй 5:  Надад энэ.

Эмэгтэй 4:  Надад ч бас.

Эмэгтэй 5:  Надад ч бас.

Эмэгтэй 4:  Энэ үнэхээр аймшигтай, бүтэхгүй ээ.

Мисаки:       Тэгсэн ч гэсэн миний зургууд гоё гарсан юм шиг байх юм? Тийм биз?

Хөөрхөн байгаа биз?

Эмэгтэй 5:  Тийм ээ, үнэхээр гоё гарч.

Эмэгтэй 4:  Би энэ дээр ч бас саналаа өгнө өө. Гэхдээ энэ юу юм бэ?

Шшта:         Сонирхолтой юм үзүүлэх үү?

Эмэгтэй 4:  За.

Шота:          Үүнийг хараарай.

Эмэгтэй 4:  Хоёр юм уу?

Шота:          Тийм ээ.

Эмэгтэй 3:  Хүрч үзэж болох уу?

Шота:          Болно оо.

Эмэгтэй 6:  Гоё юм аа.

Эмэгтэй 7:  Би бас харъя.

Эмэгтэй 4:  Хэлбэрүүд нь өөр өөр бололтой.

Эмэгтэй 3:  Пирамид шиг байна.

Эмэгтэй 6:  Минийх болохоор шоо шиг.

Шота:          Нэг нэгийг сонгоод авчих. Амжилттай болсон тоглолтын чинь бэлэг.

Эмэгтэй 6:  Үнэхээр үү?

Эмэгтэй 3:  Үнэхээр үү?

Эмэгтэй 6:  Баярлалаа! Чи алийг нь сонгох гэж байна?

Эмэгтэй 3:  Би үүнийг авлаа.

Эмэгтэй 6:  Би шоог!

Эмэгтэй 3:  Шоо юу?

Эмэгтэй 4:  Энэ араа юм шиг байна.

Эмэгтэй 5:  Энэ нь илүү хөөрхөн юм уу? Сольё.

Эмэгтэй 7:  Энэ нь цох шиг харагдаж байна.

Эмэгтэй 6:  Энэ чамтай илүү зохицож байна.

Эмэгтэй 7:  Цох шиг биш гэж үү?

Эмэгтэй 3:  Гэхдээ энэ хэлбэрүүд нь. Алекс одоо юу вэ?

Микаси:      Үүнийг эвлүүлэх үнэхээр хэцүү байсан шүү.

Шота:          Цэцэггүй хэсгийг дуусгахад хэцүү байсан байх.

Микаси:      Тийм ээ, яг тийм.

Шота:          Энэ наран цэцэг цэцэглэлгүйгээр үхчихжээ.

Микаси:      Тийм ээ. Яагаад бусдаасаа хөндийрсөн санагдаж байна вэ гэвэл...

намайг сайн таних хэн нэгэн шиг санагддаг.

Шота:          Тийм гэж үү?

Микаси:      Энэ цэцэг яг та шүү. Намайг хаана байгаа гэж бодож байна?

Шота:          Мэдэхгүй нь ээ.

Юто:            Тэр ах аавын оронд ирсэн.

Рейкогийн

найз залуу: Тийм үү? Юу хайж байгаа юм бэ?

Юто:            Нууц.

Рейкогийн

найз залуу: Нууцаар дүүрэн хүн гэж үү? Сайн байна аа, сайн байна.

Олон нууцтай хүмүүсийг баян гэж ярьдаг сан. Ноён Саят!

Тэгвэл надад л тэр нууцаа хэлээч. Чамд их байна шүү!

Юто:            Тийм ээ! Би тэднийг өдөр бүр цуглуулсан.

Рейкогийн

найз залуу: Би ч бас нэгтэй болмоор байна. Үнэхээр үү? Баярлалаа!

Юто:            Манай аав цүнхэндээ наалт наах их дуртай.

Рейкогийн

найз залуу: Тийм юм уу? Танай аав чинь дуртай байх нь дамжиггүй!

Юто:            Мэдээж шүү дээ!

Рейкогийн

найз залуу: Юто, чи энэ бүх харандаануудыг үзүүрлэсэн юм уу?

Чи сургуульдаа эхний байранд орох нь ээ!

Юто:            Мэдээж шүү дээ!

Рейкогийн

найз залуу: Тийм гэж үү? Энэ юу вэ?

Юто:            Миний аав үүнийг хийсэн юм! Хичээж сураарай гээд надад

бэлэглэсэн юм.

Рейкогийн

найз залуу: Яаж хэрэглэдэг юм бэ?

Юто:            Харж бай! Би зааж өгье.

Рейкогийн

найз залуу: Хөөх! Гайхалтай юм аа! Үнэхээр сайн үзүүрлэдэг юм байна!

Дэ Сон: Уучлаарай. За?

Шота:          Ютотай уулзсан уу?

Дэ Сон: Тийм ээ, би одоо Ютогийн гэрт байна. Төрсөн өдрийн үдэшлэг хийж

байна.

Шота:          Юу? Тэднийд очсон гэж үү?

Дэ Сон: Тийм ээ, Юто үнэхээр жаргалтай харагдаж байна.

Шота:          Ойлголоо. Тэгвэл та гурав л цугтаа тэмдэглэж байгаа юм уу?

Дэ Сон: Үгүй ээ. Ютогийн найз ч бас ирсэн!

Шота:          Тэгэхээр Юто найзтай болжээ?

Дэ Сон: Тийм ээ , яг тийм.

Шота:          Хүү юм уу, охин юм уу?

Эмээ:          Чи үүнийг бүгдийг нь идэж чадах юм уу? Хүрэн манжин байсан ч уу?

Юто:            Тийм ээ!

Дэ Сон: Охин!

Шота:          Жаахан чөтгөр чинь. Тэгнэ гэж бодсонгүй шүү. Тэгэхээр Рейко...Тэр

сайн байна уу?

Дэ Сон: Рейко? Та эхнэрээ ярьж байна уу?

Шота:          Тийм ээ.

Дэ Сон: Тийм ээ, сайн байгаа юм шиг харагдаж байна.

Микаси:      Эрхэм ээ, хоол бэлэн боллоо. Хурдан ороод ир!

Шота:          За, одоохон очлоо.

Дэ Сон: Нао?

Шота:          Тийм ээ. Би түүний гэрт байна.

Дэ Сон: Юу? Та түүний гэрт очсон юм уу?

Шота:          Тийм ээ, гэхдээ битгий буруугаар ойлгоорой. Би зүгээр л тоглолтын

дараах үдэшлэгт уригдсан юм.

Дэ Сон: Тэгээд захидлыг яасан?

Шота:          Одоогоор өгөөгүй байна. Хоолны дараа өгөх гэж байсан юм.

Гэтэл...Үгүй дээ. Би түүнд өгөөд буцаагаад залгая.

Дэ Сон: За.

Юто:            Энийг аавд минь өгч болох уу?

Дэ Сон: Заавал өгнө өө. Түр байж байгаарай. Төрсөн өдрийн мэнд, Юто!

Юто:            Баярлалаа!

Эмээ:          Одоо гэр рүүгээ явах хэрэгтэй бололтой.

Рейко:  Ядаж нэг зүсэм бялуу идээд яв л даа.

Эмээ:          Зүгээр дээ. Сая хүүгийн маань гэр бүл удаан хугацааны дараа

зочилж ирнэ гэсэн дуудлага ирлээ. Би түргэн буцаж тэдэнд хоол хийх

ёстой.

Рейко:  Одоо явах гэж байгаа юм уу?

Рейкогийн

найз залуу: Хэтэрхий эрт биш гэж үү?

Эмээ:          Үгүй ээ, манай хүү...Түүний гэр бүл удахгүй ирнэ. Хааяадаа Ютог

манайх руу авч ирж байж болох уу?

Рейко:  Болно гэж үү?

Эмээ:          Мэдээж шүү дээ! Хэрвээ ирвэл гайхах байх даа.

Рейко:  Үнэхээр баярлалаа.

Юто:            Эмээ манайд дахиад ирээрэй!

Эмээ:          За, баярлалаа. Би дахиад ирнэ ээ. Үнэхээр их баярлалаа.

Рейко:  Баярлалаа.

Рейкогийн

найз залуу: Чи түүнийг хэтэрхий эрт явсан гэж бодохгүй байна уу?

Рейко:  Гэхдээ тэр аз жаргалтай харагдсан шүү дээ.

Рейкогийн

найз залуу: Тийм ээ, тийм.

Рейко:  Тэгвэл дахиад идэх үү? Чи дахиад идэж чадах уу?

Юто:            Тийм ээ.

Бичиг: Төрсөн өдрийн мэнд!

Дэ Сон: Баярлалаа.

Рейкогийн

найз залуу: Хундагаа барьчих. Ууна биз дээ.

Рейко:  Тийм ээ, авчих.

Дэ Сон: Хэд дэх нь бэ?

Рейкогийн

найз залуу: Уучлаарай, уучлаарай.

Дэ Сон: Надаас тэр чигтээ шар айраг үнэртэж байна.

Юто:            Та согтуу байна!

Дэ Сон: Тийм ээ, согтуу байна.

Эмэгтэй 4:  Энэ үнэхээр амттай юм аа. Амттай харагдаж байна шүү.

Эмэгтэй 6:  Энэ үнэхээр гэнэтийн байлаа. Үнэхээр амттай харагдаж байна.

Эмэгтэй 4:  Миний идсэн хамгийн амттай паста.

Мисаки:       Эрхэм ээ! Маргааш бидний сүүлийн тоглолт. Дахиад ирж чадахгүй

гэж үү? Бүх хүн найз нөхөд, гэр бүлээ урьж байгаа.

Шота:          Уучлаарай, гэхдээ... Би аялалд явна.

Мисаки:       Хаашаа явна гэж?

Шота:          Би одоогоор шийдээгүй байгаа ч хөл маань хаашаа хүргэнэ тийшээ

л. Энэ бэлэг. Алекстэйгээ хуваагаад ав. Уулзахдаа ингээд нийлүүлж

болно.

Мисаки:       Баярлалаа, эрхэм ээ. Энэ захиа юу вэ? Захиа юм уу?

Шота:          Тэр...

Мисаки:       Үүнийг Наод өгүүлэх гэж байсан юм уу?

Шота:          Айн?

Мисаки:       Эрхэм ээ, та Наогийн фэн юм уу?

Шота:          Айн?

Мисаки:       Үнэндээ Нао л тоглолтод оролцох ёстой байсан юм.

Гэхдээ тоглолтоос хэд хоногийн өмнө гэртээ шатнаас уруудаж

байгаад уначихсан. Гар нь гэмтсэн учраас би түүний

оронд тоглох ёстой болсон. Тэр намайг оронд нь тоглож өгөхийг хүссэн. Олон муу зүйл болсон байж магадгүй гэж бодож байна.

Шота:          Нао?

Мисаки:       Санаа зовох хэрэггүй ээ! Их хүнд биш. Гэхдээ яг таарчээ!

Тэр маргааш ирэх ёстой. Эрхэм ээ. Та маргааш заавал ирэх ёстой

шүү. Тэгээд үүнийг өөрийн гараар түүнд өгнө шүү! Түүний нүд рүү нь

харж байгаад өгвөл илүү чин сэтгэлээсээ харагдана. Мөн миний нэр

Мисаки. Мисаки.

Шота:          Ойлголоо. Чи Мисаки юм байна.

Рейкогийн

найз залуу: Би чамайг хүргээд өгье өө.

Дэ Сон: Та согтуу байна. Хороолол таалагдаж байгаа болохоор алхъя гэж

бодож байна.

Рейко:  Болгоомжтой яваарай.

Дэ Сон: Ойлголоо. Баяртай. Баяртай!

Юто:            Та дахиж ирнэ биз дээ? Амла!

Дэ Сон: Би амлаж байна! Эмээ! Эмээ!

Эмээ:          Юу болоо вэ?

Дэ Сон: Таныг сайн харьсан болов уу гэж санаа зовж байлаа.

Эмээ:          Ор оо, ор! Ороод сууж бай.

Дэ Сон: Эмээ.

Эмээ:          Яасан?

Дэ Сон: Надад бургер хийгээд өгөөч!

Эмээ:          Дахиад бургер идмээр байгаа юм уу?

Дэ Сон: Таны бургерийг нэг ч удаа идэж үзэж байгаагүй шүү дээ.

Эмээ:          За, тэгье. Ороод сууж бай.

Дэ Сон: Туслах уу?

Эмээ:          Удаан алхаад ядарсан байхаа. Жаахан амраад хүлээж бай.

Одоохон бэлэн боллоо.

Дэ Сон: За!

Шота:          Ким менежер таны сурсан мэргэжил чинь юу байсан бэ?

Ким

менежер:    Би иргэний барилгын инженерлэлээр сурсан.

Шота:          Иргэний инженерүүд ихэвчлэн бохирын байгууламж руу ордоггүй биз

дээ?

Ким

менежер:    Өмнөх ажил маань орон сууцны загварчлах баг дээр байсан л даа.

Гэхдээ надад сонирхолтой санагдаагүй болохоор л.

Шота:          Яагаад?

Ким

менежер:    Талбай, хэмжээ нь байр болгонд өөр ч гэсэн, гэхдээ өдөр болгон нэг

ижил ажил хийдэг л дээ. Надад энэ ажил илүү утга учиртай юм шиг

санагддаг.

Шота:          Би үргэлж л адилхан ажил хийж амьдарсан юм сан. Өдөр бүр,

нэг ижил ажил давтагдаад л, давтагдаад л. Өдөр бүр давтагдаад л,

давтагдаад л. Би бол ган хүн!

Эмэгтэй 8:  Асуудал шийдэгдлээ, тийм ээ?

Эрэгтэй 5:  Сайн ажиллаа. Чуй менежер, Ким менежер ээ, сайн ажиллаа.

Эрэгтэй 6:  Сайн байлаа. Сайн ажиллаа.

У захирал:  Ямартай ч таны ачаар ажил сайн бүтсэн нь ашгүй дээ.

Шота:          Гэхдээ үйлдвэр дээр муур их байсан ч таныг тэднийг хөөж явуулсан

гэж сонссон.

У захирал:  Тэр нэг удаа гүйж яваад нэг чимээ сонссон юм. Тамхинаасаа гарах

хэрэгтэй юм сан. Нэг муур тунадасжуулах саванд уначихсан байсан.

Би цочсондоо арай гэж л тороор татаж авсан. Хэрвээ тэр үед олоогүй байсан бол юу болох байсан бол доо? Зүгээр ээ, зүгээр.

Яах гэж тийшээ орсон юм бэ? Тэгээд л дахиад тийм зүйл болох юм

шиг санагдаад гадагшаа бүгдийг нь хөөчихсөн.

Шота:          Тийм байх нь ээ. Гэхдээ энд байрлаж байгаа юм чинь эхнэртэйгээ

хэзээ уулздаг юм бэ?

У захирал:  Эхнэр ээ? Би гэрлээгүй юм сан.

Шота:          Аа, тэгэхээр цэвэрлэх байгууламж чинь таны эхнэр байх нь ээ!

У захирал:  Тийм юм байх даа? Тийм байх аа. Нээрээ тийм. Дээр жимсний

тариалангаас буцах замд муурнууд Шота таны араас дагаад байсан.

Шота:          Тэгсэн юм уу?

У захирал: Тийм ээ. Тэд эндээс хөөгдөж гараад тариалангийн талбай дээр очсон

байх. Нэлээн их өссөн байна лээ. Барьчихлаа, барьчихлаа!

Шота:          Тат.

Эрэгтэй

ажилтан:     Юу хийж байгаа юм бэ?

Эрэгтэй 6:  Захирал аа, Шота.

У захирал:  Хөөе! Сайн шарагдаж байна уу?

Эрэгтэй 6:  Нэг хундага татчих?

У захирал:  Макголли юм уу?

Эрэгтэй 6:  Тийм ээ, макголли.

У захирал:  Макголли ч сайхан шүү! Солонгос үхрийн мах. Хүлээ, энэ юу вэ?

Энэ Солонгос үхрийн мах биш байна шүү дээ!

Эрэгтэй 6:  Гахайн мах ч бас амттай шүү дээ.

У захирал:  Ёстой нэг. Шорвог байна. Хэр их гочүжан хийчихсэн юм бэ?

У захирал:  Шота!

Эмэгтэй 8:  Хурдан хүрээд ир ээ!

У захирал:  Шота!

Дэ Сон: Хурдлаарай! Тэнд.

Эрэгтэй

ажилтан:     Тэнд үү? Энд үү? Үнэндээ, захирлын ширээний шургуулганд

10-аас илүү огцрох өргөдөл байсан. Өчигдөр Дэ Сон бид хоёр

тэднийг бүгдийг нь уншсан. Би нээсэн юм биш тэр л уншсан.

ДэСон: Юу? Яагаад намайг буруутгаад байгаа юм бэ?

Эрэгтэй

ажилтан:     Би буруутгаагүй, гэхдээ...

Эмэгтэй

ажилтан:     Юу гэнэ ээ? Тэр өөрөө захирал болохоор өргөдлүүдээ

хэн нэгэнд өгч чадаагүй болохоор өөртөө л бичсэн байх.

Эрэгтэй

ажилтан:     Би аль хэдийн мэдэж байсан. Тэр оффист ирэхээ больсон цагаас

хойш. Тэр ямар ч алдааг зөвшөөрдөггүй. Тэр анх эхлэхдээ ердөө

гуравхан ажилтантай байсан ч энэ том үйлдвэрийг босгосон.

Гэхдээ одоо түүний гар чичирч, ой санамж  нь ч орж гараад байгаа.

Тэр үнэхээр паникт орчихсон байсан байх. Бусдын нүд рүү ч эгцэлж

харахаа больчихсон байсан. Тэр хурц ухаантай хүн ажилтнууддаа

бүтэлгүйтэж байгаагаа харуулахыг хүсээгүй байх. Тэр өөрийгөө

үүнээс илүү үзэн яддаг байсан шүү дээ.

Эмэгтэй

ажилтан:     Тийм дээ. Тэгвэл үйлдвэрийн зэвэрдэггүй хоолойнууд юу болсон бэ?

Дэ Сон: Нүхнүүдийг гагнуураар нөхсөн гэсэн.

Эмэгтэй

ажилтан:     Ашгүй дээ.

Дэ Сон: Гэхдээ хэрвээ хэдхэн нүх байвал яах юм бэ? Эсвэл жаахан зэв

       байвал? Зүгээр гэж үү?

Эмэгтэй

ажилтан:     Юу гэнэ ээ? Манай компанийн нэр Steels Global Precision Machine

гэдгийг мэдэхгүй юу?

Дэ Сон: Мэдээгүй юм аа.

Эрэгтэй

ажилтан:     Хар л даа Чи одоо ч компанид санаа зовж байна. Ажил их байгаа,

маргааш ажилдаа буцаад ирээрэй.

Дэ Сон: Тийм ээ! Би ч бас тусална аа.

У захирал:  Хар даа, ус нь үнэхээр цэвэрхэн байгаа биз? Шота!

Шота:          Ёстой нэг.

Дэ Сон: Би Дэ Сон байна аа.

Шота:          Баярлалаа. Ютод үнэхээр их таалагдсан байх.

Дэ Сон: Тийм ээ, бүгдээрээ хөгжилтэй байсан.

Шота:          Болж дээ. Алекс гэх тэр хүний тухайд. Үнэндээ найз охинтой байсан

юм байна лээ. Миний бодлоор чи буруу ойлгосон байх.

Дэ Сон: Алекс бол зүгээр л бүжгийн хамтрагч байсан гэдгийг мэднэ ээ.

Миний буруу л даа.

Шота:          За. Чи одоо л жинхэнэ утгаар нь аялж чадах нь дээ.

Дэ Сон: Юуных нь аялал? Шота танаас болоод ажил л хийсэн биз дээ.

Шота:          Тийм ээ, уучлаарай.

Дэ Сон: Гэхдээ л хөгжилтэй аялал байлаа. Таны томилолт ямар байсан бэ?

Шота:   Харин л дээ. Энэ удаагийн томилолт аялж байгаа юм шиг л санагдлаа.

Дэ Сон: Аан тэгээд бас Шота. Юто аавыгаа хүлээж байгаа.

Шота:   Намайг уу?

Дэ Сон: Тэр аав бол зүгээр л аав болохоор ямар ч асуудалгүй гэсэн.

Өмнөх шигээ далайн эрэг дээр хөгжилдмөөр байна гэсэн.

Шота:          За, би буцаагаад залгая.

Эмэгтэй 4:  Нао байна.

Эмэгтэй 5:  Нао!

Эмэгтэй 4:  Зүгээр үү? Гар чинь зүгээр үү?

Эмэгтэй 6:  Нао.

Нао:            Зүгээр ээ.

Микаси:      Нао, баярлалаа.

Нао:            Үгүй ээ, чамд баярлалаа.

Микаси:      Шота гэдэг хүн ирсэн. Чиний фэн гэсэн.

Бичиг:         Ютогийн аавдаа өгүүлсэн бэлэг. Үнэхээр сайхан бэлэг байна.

Уучлаарай, түр хүлээж байгаарай.

TRAILER

Шота:     Тавтай морил. Өнөөдөр томилолтын минь сүүлчийн өдөр. Оффис дээрээ очиж халагдах өрөгөдөлөө өгөх ёстой байсан ч гэсэн... шууд ийшээ ирчихлээ.

Бичиг:   ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ ЧАДААГҮЙ ХАЛАГДАХ ӨРГӨДӨЛ

Эр:          Найз охиндоо захидал өгөх гээд аяллаар ирсэн ч, өөртөө хадгалаад л үлдлээ.

Бичиг:   ӨГЧ ЧАДААГҮЙ ЗАХИДАЛ

Шота:     Зүгээр ээ.

Эр:          Солонгос хэл мэддэг юм уу? Та миний захидал дамжуулаад өгөөч?

Шота:     Тэгвэл оронд нь миний халагдах өргөдлийг өгчхөөч?

Бичиг:   ХАЛАГДАХ ӨРГӨДӨЛ БОЛОН ЗАХИДАЛ СОЛИЛЦОН
“ОРОНД МИНЬ ДАМЖУУЛААД ӨГӨӨЧ?”

Эр:          Шота.

Эр 2:      Удахгүй аадар орох гээд байхад байдал ноцтой байна шүү.

Эр:          Энийг өгөхөөр ирсэн юм.

Эм:         Тэр захирал болохоор эдгээр өргөдлүүдийг өөртөө бичсэн байх.

Эр:          Байна уу?

Шота:     Ажилтан нь байхгүй юу?

Эр:          Бүгд гадагшаа гарсан байна.

Шота:     Нэг зүйл гуйя.

Эр:          Миний захиа танд байгаа биз дээ? Би одоо холбогдож чадахгүй ээ. Маргааш найз охины маань тоглолтын өдөр байгаа юм. Дамжуулаад өгч чадна биз дээ? Нао цайвар шаргал өнгөд дуртай.

Шота:     Болж байна. Тэгвэл чи хүүд минь бэлэг дамжуулаад өг.

Эр:          Өнөөдөр төрсөн өдөр чинь биз дээ? Энд хэнийг хүлээж байгааг чинь мэдэж байна. Энийг хийгээд үзэх үү?

Бичиг:   ТОМИЛОЛТ АЯЛАЛ БОЛЖ
АЯЛАЛ АМЬДРАЛ БОЛОХ НЬ ТЭР
ОТАНИ РЁХЭЙ
ЖИН ЁН

Эр:          Шота ах аа, томилолт нь хэр байв даа?

Шота:     Энэ удаагийн томилолт... аялал шиг байлаа.

Бичиг:   Шотагийн сүүлчийн томилолт

Back to episodes Go home