Vivant s2-5
Үргэлжлэх хугацаа: 53 мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр:
Чин: эр, Чингис
15-р/2-р бүлгийн 5-р анги
Эр9: Хөөе. Сэрээд. Сэрээч! Тожо... Тожо, асуусан зүйлд үнэнээр нь хариулбал чамайг алахгүй... Заваан юм аа. Солигдъё.
Ноги: Аан?
Эр9: Чи байхад хангалттай. Миний хэрэг алга.
Ноги: Ой-ойлголоо.
То: Битгий алаач дээ. Гуйж байна. Битгий ал л даа.
Ноги: Чи Нозакигийн хүсэлтээр Шинжогийн зугтсан газрыг зориуд буруу хэлж, тусалсан, тийм үү? Японы цагаар 5сарын 11-ний 18цагт болсон яриа ч ялгаагүй, тийм үү?
Ноз: Нисэх цаг нь өөрчлөгдсөн нислэг байгаа юу?
О: Өөрчлөгдсөн?
То: Аан? Тэгнэ ээ. Шинжо Бэкийг яг хэзээ оргуулахаа мэдэхгүй байсан байж таараа... Нозаки Владивосток руу чиглүүл гэж хэлсэн.
Ноги: Тэгвэл чи унтаж байсан болохоор Японы цагаар 5сарын 12-ны 13цаг 15минутад болсон ярианд оролцоогүй. Энэ талаар хэлэх юм байна уу?
Ноз: Дораму. Тожо сэрээгүй л байна уу?
То: Нозаки Шинжог Банкок руу ниссэнийг мэдчихсэн. Тэгээд намайг гарч ирэх хэрэггүй гэсэн. Гэхдээ... гэхдээ... Нозакигаас сонсох хүртэл Бэппаны хүмүүс барьцаалагдсаныг би мэдээгүй. Огтхон ч мэдээгүй.
Ноги: Тэгвэл...
То: Надад итгээч дээ.
Ноги: Тэгвэл яагаад Нозакийд тусалсан юм?
То: Намайг сүрдүүлсэн. Хийсэн хэргийг чинь илчилнэ гэж сүрдүүлсэн.
Ноги: Өмнө нь үйлдсэн хэргүүдийг чинь үү?
То: Тийм ээ. Тийм тийм. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст орохоосоо өмнө Монакогийн нисэх онгоцны буудлын серверийн саатал, Тейто банкны алдаа гээд... би уг нь бүх нотлох баримтыг устгасан байсан, гэтэл Нозакийд бүгд байсан. Хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа нь гурван жил байдаг. Гэхдээ хохирол барагдуулах нэхэмжлэл гаргавал нэг тэрбум иеэнээр ч тогтохгүй. Тийм болохоор миний хэлснийг хий гэж сүрдүүлсэн.
Ноги: Хэзээ тэр вэ?
То: Шинжог Моника гэдгийг мэдсэний дараа. Нозаки Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасагт ирсэн.
Ноз: Шинжоод ямар байгааг би ойлгож байна. Ямар нэг аргаар тэрнийг зугтаалгамаар байна. Ногийд баригдчихвал тэрнийг зүгээр орхихгүй. Надад туслаач дээ. Гуйж байна.
То: Үгүй ээ. Би шударгаар амьдрахаар шийдээд, энд ажилд орсон. Баригдчихвал... би тусалж чадахгүй нь...
Ноз: Миний хэлснийг дуугүй хий. Тэгэхгүй бол амьдрал чинь дуусна.
То: Тэгээд, би тэр орой хувцасаа солино гэж худлаа хэлээд гэртээ харьсан. Тэрний хэлснээр... Ибаракигийэ нисэх буудлын хяналтын камерын бичлэгийг устгаж, анхнаасаа өөрчилсөн мэт болгож, засварлах гэж оролдсон. Гэхдээ тэр үед...
Ноги: Тэгээд яасан бэ?
То: Аюултай ажил хийлгэдэг байсан. Та биди хоёрын хийсэн Марубишигийн серверт нэтрэх гэх мэт. Тийм болохоор хакердуулах, яриагаа чагнуулах, нууцаар зурагаа авахуулах вий гэж байнга болгоомжилдог байсан. Тэр өдөр ч гэсэн шалгаж байгаад нэг хачин дохио барьж авсан.... Аан? Тэгээд дохио хаанаас үүссэнийг шалгаж үзсэн... би өөрийгөө олж харсан.
Ноги: Ажиглалт.
То: Нозаки намайг гэртээ байхгүй байхад камер суурилуулчихсан байсан. Камерыг салгавал... зүгээр өнгөрөөхгүй. Надад өөр арга байгаагүй. Хэлснийх нь дагуу... Та сонсож байна уу?
Ноги: Би удахгүй Токио руу буцна. Хамт явъя.
**********************
Бичиг: Монгол маягийн жигнэсэн банш
Ка: Бууз. Дораму, яасан бэ? Дорамугийн хамгийн дуртай Окуизүмогийн мочи шүү дээ. Хөөе. Юу болсон бэ? Алив, надад хэлчих л дээ.
Ноги: Ирчихлээ. Тожо, сэрээрэй.
То: За.
Ноги: Камер хаана байгаа вэ?
То: Чшшш...
Ноги: Энийг салгаж аваад шалгаж үзье.
То: Тэгвэл Нокаки мэдчихнэ шдээ. Аан. Мэдчихвэл яана, больсон дээр юм биш үү.
Ноги: Ота баригдахгүйн тулд арга хэмжээ авч байгаа. Санаа зоволтгүй, за юу?
То: Болчихлоо... Наана чинь...
Ноги: Бахь аваад ир.
То: Бахь уу? Энэ... Нозики, муу новш. Ийм юм суулгачихсан байж.
Эр9: Өмнө нь харж байгаагүй юм байна.
Ноги: Харин тийм.
Эр9: Хаяатогаар яаралтай шалгуулсан нь дээр байх.
Ноги: Тэгье.
То: Н-нөгөө... Харин тийм, тэгье гээд хэнтэй яриад байгаа юм?
Ноги: Бүгдийг нь салгаж авъя.
То: Ойлголоо. Дараагийнх нь... Энэ хавьд... Дээшээ... жаахан дээшээ. Энэ энэ...
Ноги: Баярлалаа.
То: Яг... Аан, мөн байна... чигээрээ... мөн байна. Мөн байна... Наад хавьд чинь.
Ноги: Тожо, өнөөдрөөс ажилдаа эргэж ороорой.
То: Аан? Аан?
Ноги: Нууц мэдээллийг мэдсэн болохоор нэг хэсэгтээ Бэппаны ажилд оролцоно.
То: Бэ-бэ-бэппан уу?
Ноги: Тийм ээ. Бэппан... өөрийг чинь байнга хянаж байгаа. Хэрвээ сэжигтэй юм хийвэл амь насыг чинь баталж чадахгүй шүү.
Бичиг Өөрийгөө хамгаалах хүчний ажиглалтын цэг
Эр: Дорамугийн мэдээлэл. Илгээгч нь тодорхойгүй цахим шуудан хүлээн авсан. Цахим шуудан авснаас хойш 15минутын дараа хөдөлж эхэлсэн. Юүзүки Каору, Жамъян нарыг хянах ажил үргэлжилж байна.
До: Ийшээ орж болох юм уу?
Ноги: Тусгай зөвшөөрөл авчихсан. Дораму. Назокитай уулзмаар байна уу? Каоругаас имейл ирсэн. Дорамуг юу ч идэхгүй байгаа болохоор Жамъяан ч гэсэн санаа зовоод байна гэсэн. Банкокоос ирснээс хойш юм идэхгүй байгаа гэсэн. Үнэн үү?
До: Нозакитай ярилцахгүй бол хоол идэж чадахгүй нь.
Ноги: Тийм үү.
До: Би Нозакийд итгэж байна. Миний амьд байгаа нь Нозакигийн ач. Бүх хүн Нозакийг үзэн ядсан ч, би тэрний талд зогсоно. Ноги, Каору багш, Жамъян гуравт ч гэсэн сайн. Тийм болохоор Нозаки муу юм хийсэн бол... би Нозакийг...
Ноги: Нозаки Азербайжаны хөрш Горбад байгааг тогтоосон. Бусад мэдээллийг шалгаж байгаа, одоохондоо өөр мэдээлэл алга. Гэхдээ... Нозакитай Шинши гэдэг хүн холбоотой байсан. Тожогийн өрөөнд байрлуулсан хяналтын камер ч бас Шиншигийн ашигладаг, Японд байдаггүй төхөөрөмж байсан. Бидний өрсөлдөгч бол Шинши. Дорамугийн амь насанд аюултай байж магадгүй. Тэгсэн ч гэсэн Нозакитай уулзахаар явах уу?
До: Гэхдээ Каору багш, Жамъян хоёрыг хамгаалах ёстой.
Ноги: Тэр хоёрын хамгаалалтыг би нэмэгдүүлнэ ээ. Тийм болохоор санаа зоволтгүй.
До: Ноги, маргааш Бэкигийн оршуулганд очих уу?
Ноги: Тийм ээ, очиж тусална.
До: Тэгвэл Чингистэй уулзах юм байна, тийм үү?
Ноги: Үгүй ээ. Очихгүй байх.
До: Гэхдээ...
Ноз: Итгэл даах хүн. Ямар нэг хүнд хэцүү юмтай тулгарвал Чингистэй зөвлөлдөж болно. Сайн зөвлөгөө өгч чадах байх.
До: Нозакийд итгэж чадахгүй байгааг чинь ойлгож байна. Гэхдээ тэр үгийг чин сэтгэлээсээ хэлсэн гэж итгэж байна.
Ноги: Гэхдээ Дораму... Бэппаны зургаан хүнээс намайг барьцаалж чадаагүй. Намайг барих гэж зохиосон заль байвал яах вэ? Сонс доо. Токио, Барука, Кипр, Камбож, Тайланд, Тоттори, Шиманэ, буцаад Токио... Хаа сайгүй нисэж явдаг намайг барих тийм ч амар биш. Хэрвээ би Шинши байсан бол Чингисийг ажиглаж байгаад, намайг гарч ирэх мөчийг ашиглаад шууд барьж авна. Тэгвэл хамаагүй амархан.
До: Үгүй ээ, Ноги. Наадах чинь заль биш. Би Нозакитай олон жил хамт явсан болохоор би мэдэж байна. Надад итгээрэй.
Ноги: Дораму.
До: Нозакигийн үлдээсэн дохио байж магадгүй. Тийм ээ?
Ноги: Ойлголоо. Дораму, нэлээд турчихсан байна. Уулзчихаад сайн хоол идээрэй. Ингэж тураад байвал уначихна шүү.
Эр9: Нээрэнгээсээ Чингистэй уулзах юм уу?
Ноги: Тийм.
Эр9: Минийхээр бол явахгүй байсан нь дээр байх.
Ноги: Үгүй ээ, Дорамуд итгэж байна. Нозаки үнэхээр надад юм хэлэхийг хүссэн ч юм билүү.
Эр9: Тийм үү. Уулзахаар бол болгоомжтой байгаарай. Отагаар хянуулаарай.
Ноги: Тэгнэ ээ.
*****************
Барука
Ноги: Ямар байна?
О: Их олон хиймэл дагуул төвлөрчихсөн байна. Хятад, Орос, Их Британи, Америк, Израиль, өөр олон орны хиймэл дагуулууд оршуулгын үйл явцыг хянаж байна.
Ноги: Хиймэл дагуулын дүрс нь ямар байна?
О: Би хакердчихсан. Орос, Израилийн хиймэл дагуулын дүрсийг авсан. Одоо явууллаа. Тентогийн удирдагч нас барсныг дэлхийн улс орнууд мэдчихсэн байна.
Ноги: Тийм ээ. Нокоруд ч бас явуулчихаарай.
О: Ойлголоо.
Ноги: Чингис яаж байна?
О: Одоохондоо хөдлөөгүй л байна. Ногигоос зүүн урд зүгт, 1км орчим зайд байгаа толгодын орой дээр байх шиг байна.
Ноги: Ойр хавьд сэжигтэй хүн, машин байна уу?
О: Одоохондоо, хэт улаан туяагаар шалгавал... 2км-ын радиуст сэжигтэй хүн, тээврийн хэрэгсэл илрээгүй байна.
Ноги: Ойлголоо.
Чин: /Монголоор ярина/ .....
Ноги: Та хүртэл мэдээ юу?
Чин: Монголоор ярина...
Ноги: Юу гэсэн үг вэ?
Чин: /Монголоор ярина/ ...
Ноз: Чингис. Чи бол эндхийн хамгийн шилдэг цагдаа. Тентогийн асуудал чиний ачаар шийдэгдсэн. Чин сэтгэлээсээ талархаж байна.
Чин: /Монголоор ярина/ ...
Ноз: Үгүй ээ. Би өнгөн дээрээ цагдаа мэт боловч, тийм биш. Би бол тагнуулч. Хүний амийг аврах ч үе байна. Ямар ч гэмгүй хүнийг хороох ч үе байна. Тэгэхээр хэзээ ч бүрэн шийдэгдэж чадахгүй Пи шиг ертөнцөд өөрийгөө аваачсан байдаг.
Чин: /Монголоор ярина/ ...
Ноз: Үнэнч шударга. Худал хуурмаг бүхнийг хариулж чадаагүй. Тийм л ертөнц.
Чин: /Монголоор ярина/ ...
Ноз: Удахгүй Ноги чам дээр ирнэ.
Чин: /Монголоор ярина/ ...
Ноз: Тийм ээ. Заавал ирнэ. Тэр үед Ногигоос асуусан нь дээр. Тэгээд миний өмнөөс уучлалт гуйчихаарай.
Чин: /Монголоор ярина/ ...
************************
Чин: /Монголоор ярина/ ...
Ноги: Тэнгэрийн торыг нэвтрэх боломжгүй зүйл гэж үгүй. Бурхан бүгдийг харж байдаг. Гэмт хэрэг хийсэн хүн заавал тэнгэрийн гэсгээл хүртдэг гэсэн утгатай.
Чин: /Монголоор ярина/ ...
Ноги: Уучлаарай, хариулж чадахгүй нь.
Чин: /Монголоор ярина/ ...
Ноги: Чадсан.
Чин: /Монголоор ярина/ ...
Ноги: Тэгнэ ээ.
Эр9: Тэнгэрийн торыг нэвтрэх боломжгүй зүйл гэж үгүй. Тийм үү. Тэнгэрийн тор гэж Хятадыг бүхэлд нь хамарсан хүчирхэг хяналтын сүлжээг хэлдэг байх аа?
Ноги: Тийм ээ. Нозаки надад яагаад ч мултарч чадахгүй хяналт байгааг хэлэхийг хүссэн юм бол уу?
Эр9: Хэнийг тэр вэ? Юсүкэг уу? Нозакийг уу? Эсвэл олон нийтийн аюулгүй байдлын газрыг уу?
Ноги: Эхлээд, сайн бодъё.
Эр9: За...
Ноги: Нозаки Чингисээр дамжуулж уучлалт гуйгаарарй гэж аавыг шилжүүлж өгөхийн өмнөх орой хэлсэн байсан. Тэгэхээр тэр үед Нозаки Бэппаны мэдээллийг Шиншийд өгөхөөр төлөвлөж байсан, эсвэл өгчихсөн байсан гэсэн үг. Гэхдээ тэр үед Нозаки “Тэнгэрийн тор” гэсэн үгийг Чингисээр дамжуулж надад өгүүлсэн. Тэгэхээр...
Эр9: Нозаки Бэппаны мэдээллийг Шиншийд өгсөн ч гэсэн...
Ноги: Шиншигийн хяналтанд орчихсон байсан бол яах вэ?
Эр9: Тийм л байх. Нозаки Юсүкэд “чамайг хянаж байгаа. Болгоомжтой байгаарай” гэж одоо хэлэх хэрэг байсан юм уу? Бэппаны гишүүдийг хулгайлсны дараа Нозаки өөрөө чамд хамгаалалт гаргаж өгөөд, болгоомжтой бай гэж анхааруулсан. Тэгэхээр магадгүй Нозаки өөрөө, эсвэл Аюулгүй байдлын товчоо хяналтад байгаа гэж хэлэх гэсэн юм бол уу?
Ноги: Тийм болохоор л Чингисээр дамжуулж надад өгсөн байх. Чингисээр дамжуулж надад өгвөл хамгийн аюулгүй. энд “Тэнгэрийн тор” үйлчлэхгүй болохоор тэр.
Эр9: Гэхдээ Японд байхдаа Юсүкэд хаа ч өгч болох байсан. Гэхдээ хяналтанд байсан болохоор өгч чадаагүй. Тэгэхээр Пи ертөнц гэдэг нь сэжигтэй санагдаад байна.
Ноги: Юу нь зөв шударга, юу нь буруу вэ гэдэг нь мэдэгдэхгүй ертөнц. Юу нь зөв, юу нь буруу... зөв ба буруу...
Эр9: Магадгүй...?
Ноги: Тийм.
**********************
То: За. Тожо байна.
Ноги: Нозаки ч гэсэн чамтай адилхан хяналтад байсан байж магадгүй гэсэн хувилбар гарч ирсэн.
То: Аан? Тийм байж болох уу?
Ноги: Нозакийг хянаж байсан хүн Аюулгүй байдлын албаных байж магадгүй. Бас товчооны байранд хяналтын камер суурилуулсан байж магадгүй.
То: Тийм юм гэж байхгүй байлгүй дээ. 7хоногт нэг удаа нарийвчилсан шалгалт хийдэг шд... Аа... уучлаарай. Болохгүй зүйл биш байна. Боломжтой. Боломжтой.
Ноги: Танай гэрт суурилуулсан камер тусгай радио долгион ялгаруулдаг байсан. Би мэдээллийг нь явуулъя. Давтамжийг нь илрүүлэх төхөөрөмж хий.
То: Тийм юм хийнэ гэдэг чинь...
Ноги: Цаг алга. Хийж чадахгүй бол албан тушаалаа...
То: Хийе ээ. Хийе. Хийгээд өгье.
Ноги: Илрүүлэгчийг хийж дуусаад Аюулгүй байдлын товчооны гадаад хэргийн 4-р хэлтэст нэвтэр.
То: Гэхдээ тийшээ тусгай зөвшөөрөл байхгүй бол нэвтрэх боломжгүй шдээ... Хийе ээ. Тусгай зөвшөөрөл ч гэсэн олж авъя.
********************
Горбад, Румо
Ноз: Долма, Пити. Хоёр.
Эм: Таны дуртай хоол уу?
Ноз: Эндхийн долма үнэхээр амттай юм билээ.
Эм: Баярлалаа.
Цаг 18:55
Ф: Энд ирэх дуртай юм аа. Өнөөдөртэй нийлээд гурав дахь өдрөө ирж байна.
Ноз: Намайг хянаж байгаа юм уу? Итгэж болохгүй юу?
Ф: Тийм биш ээ. Таван тэрбумаа аваа юу?
Ноз: Та нарын нээж өгсөн данс. Хэзээ ч царцаачихаж магадгүй болохоор мөнгөө өөр данс руу шилжүүлчихсэн.
Ф: Бид нарт итгэж чадахгүй байна уу?
Ноз: Илүү дээр ажил олж өгвөл итгэе.
Ф: РХөөе. Олигтой ажил гэж юуг хэлж байгаа юу?
Ноз: Би Японд тагнуулын байгууллагыг удирдаж байсан. Тэрэнтэй дүйцэхүйц ажил өгөх хэрэгтэй юм биш үү.
Ф: Тодорхой хэл.
Ноз: Шиншигийн удирдах албан тушаал.
**********************
То: Өө. Тав арав болчихож. Хүн мөнгө шилжүүлсний ачаар л сэрлээ. Аан? Аюултай, аюултай. Яарахгүй бол болохгүй. Яарах хэрэгтэй. Яарах хэрэгтэй. Ноги алчихаж магадгүй. Ноги намайг алчихна. Нозаки? Хөөе хөөе хөөе. Хүлээгээрэй. Яагаад? Нэг. Арав, зуу, мянга, арван мянга, зуун мянга, сая... Юу вэ? Юу болоод байна аа? Юу гээч нь болоод байна аа? Яана аа? Ноги мэдчихвэл яах вэ? Намайг Нозикитай холбоотой гэж бодох байх даа. Яах вэ? Одоо яах вэ?
Эр9: Хөөе. Саятаан. 126 сая шүү дээ. Гайхалтай юм аа. Ингээд жинхэнэ саятан болчихлоо шүү дээ. Дахиад уу? Заваан юм аа.
То: Үгүй ээ. Тийм биш. Би мэдэхгүй. Мөнгө өөрөө л ороод ирсэн... тийм болохоор... тийм болохоор, гуйж байна. Намайг битгий алаач дээ. Битгий ал л даа.
Эр9: Нүүрний чинь хувирлыг хараад л ойлгомжтой байна.
То: Юу?
Эр9: За, хурдан усанд орчихоод ир.
То: За. Уучлаарай.
Ноги: Хэтрүүлчихэж байгаа юм биш үү?
Эр9: Чиний хэлснээр нээрэн шээчихлээ.
То: Ямар аймаар тоглодог юм?
Эр9: Хөөе. Тожо... ультраменыг яачихсан юм?
То: Бэ-Бэкигийн яриаг сонсоод дуртай болчихсон. Тэгээд барын маскийг санаад...
Эр9: Бэкийг барын багтай адилтгаа юу?
Ноги: Өнчин хүүхдүүдэд тусалдагаараа төстэй.
Эр9: Төстэй л юм байна.
То: Юу... Миний дансанд яг хэдийг шилжүүлснийг хүртэл мэдэж байсан...
Ноги: Өчигдөр 10цагт гадаадаас данс руу чинь мөнгө шилжүүлэх хүсэлт ирсэн. Бид нар шуурхай илрүүлээд, яахыг чинь харахыг хүссэн юм. Бас Ота...
О: За.
То: Блү-вокер? Хөөе. Түр хүлээгээрэй.
О: Бичлэг тоглууллаа.
То: Нэг. Арав, зуу, мянга, арван мянга, зуун мянга, сая... Юу вэ? Юу болоод байна аа? Юу гээч нь болоод байна аа? Яана аа? Ноги...
Ноги: Бүгдийг хянаж байгаа гэж хэлээгүй юу.
То: Хэзээнээс ингэж...
Ноги: Нозаки энэ мөнгөний талаар ямар нэг юм хэлсэн үү?
То: Үгүй ээ. Мөнгөний тухай юу ч хэлээгүй. Яагаад ийм их мөнгө шилжүүлснийг нь ойлгохгүй байна.
Ноги: бид нар ч гэсэн маш их мөнгө болохоор ямар нэг нууц код байж магадгүй гээд шалгасан. Одоохондоо тодорхой хариу гараагүй байгаа. Тэр ч яах вэ. Ямар нэг сэжүүр болчихоор зүйл байна уу, санах гээд үзэээрэй.
То: Уучлаарай. Гэхдээ, ямар нэг юм санавал шууд утсаар ярьж хэлнэ ээ.
Ноги: Ойлголоо.
То: Энэ 120саяыг яах вэ?
Ноги: Хэрэглэх хэрэггүй. Шаардлага гарвал ар гэрийнхэнд нь өгч магадгүй.
То: Аан? Ар гэр ээ? Манай юу?
Ноги: Үгүй ээ, үгүй. Бэппаны барьцаалагдсан гишүүдийнх.
То: Аан.
Ноги: Нөгөө ажил юу болж байна?
То: Камер илрүүлэгч үү? Хийж байгаа. Хийж байгаа... Үгүй ээ, хийж байсан юм. Гэхдээ 2цагийн дараа хийгээд дуусчихна.
Ноги: Тэгвэл нэг хагаст эхэлье. Энийг чихэндээ хийчих.
То: Аан?
Ноги: Дүрсийг энэ камераар дамжуулж харна. Энийг цээжин дээрээ зүүхэд л ажиллана.
То: Тожо байна. Ноги, сонсож байна уу?
Ноги: Ноги сонсож байна. Дохио сайн байна.
То: Одоо нэвтрэх ажлыг эхлүүлье.
Ноги: Ойлголоо.
То: За... эхний шалгалтыг давлаа... Удахгүй хоёр дахь шалгалт.
Ноги: Илрүүлэгчээ өрөөний голд байрлуулаарай. Хайлт хийхэд хэр хугацаа орох вэ?
То: Ойролцоогоор 30секунд. Өгөгдөл шууд та нарт очино.
Ноги: Ойлголоо.
Эр: Хөөе Тожо, юу хийж байгаа юм?
То: Нозакитай холбоотой нэг юм тодруулах гээд... гэхдээ би зөвшөөрөл авчихсан.
Эр: Аан. Тэгээд юу юм?
То: Аан?
Эр: Наадах чинь юу юм?
Ноги: Барьж байгаа юмаа үзүүлээд, үнэнийг холиод хэл.
То: За.
Эр: Аан?
То: Энэ үү? Энэ...
Эр: Юу юм?
То: Хэрвээ Нозаки үнэхээр оргон зайлсан бол энд байгаа мэдээллийг ч гэсэн мэдэхийг хүссэн байх. Тийм биз дээ? Аюулгүй байдлын товчоо өөрийнх нь тухай хэр их мэдээлэлтэй байгааг мэдэхийг хүсэх нь ойлгомжтой. Тэгэхээр зугтахаасаа өмнө чагнах төхөөрөмж, далд камер суурилуулсан байж магадгүй гэж бодсон юм. Тийм ээ? Энэ миний хийсэн илрүүлэгч төхөөрөмж. Өрөөний голд байрлуулаад хайлт хийх гэж байсан юм.
Эр2: Тэгвэл хийгээд үз.
То: Тэгнэ ээ. Одоохон.
Эр3: 1.2.3.4.5.6.7.8.9.10. 11.12.13.14... 15?
То: Хөөх. Ийм олон уу?
Эр: Бүгдээрээ юу?
То: Тийм л болж таарлаа.
Эр3: Хүлээгээрэй. Манай хяналтын камерын байрлал байна шдээ.
То: Аан?
Эр: хөөе. 4-р хэлтсийн камерын байрлалуудыг гаргаад үз.
То: Аан, за.
Эр2: Яг адилхан байна.
Эр: Яагаад манай камеруудыг илрүүлдэг билээ? Хэрэггүй юм хийж байх юм.
Ноги: Илрүүлэгчийг 2,015 гигагерцийн давтамж дээр тохируулсан биз дээ?
То: Тийм.
Ноги: Тэгвэл байдал ноцтой байна.
То: Тантай санал нэг байна.
Ноги: Өндөр нягтаршил дээр тохируулаад, хяналтын камеруудын зургийг бүх талаас нь ав.
То: За.
*******************
Х: Шалгалтын хариу гарлаа. Энийг харна уу. Баруун талынх нь Рамрас компанийи Ви Икс 7785 камер. Зүүн талынх нь Тожогийн Аюулгүй байдлын товчоонд авсан ижил загварын камерын зураг. Энэ хоёр камерыг харьцуулж үзээд нэг ялгаа оллоо. Дөрвөн боолт нь үйлдвэрийн боолтноос 1мм-ээр том байна. Энэ боолтнуудын аль нэгэнд нь... далд байрладаг, бичил камер суурилуулсан байж магадгүй гэсэн үг. Тожогийн гэрт байсантай адилхан камер гэсэн үг.
Са: Энийг хэн ч анзаарахгүй юм байна.
Х: Нийт 15 камер. Аюулгүй байдлын товчооны гадаад хэргийн 4-р хэлтэст болж байгаа зүйлийг Шинши бүгдийг нь харж байгаа гэсэн үг.
Ноги: Тэнгэрийн тор гэсэн нь энэ юм бол уу?
Са: Тагнуулын газрын хувьд үхлийн аюултай байдал.
Ноги: Нозакигийн мессежний утгыг ойлгоход... тэрний үйлдлийг мэдэж байсан Сано дарга байж таараа. Аюулгүй байдлын албаны гадаад хэргийн хэлтсийн дарга Сано... Шиншигийн талд хяналт тавьж байсан. Өөрөөр хэлбэл Нозакийг урвахаас сэргийлж хянадаг байсан байх. Тэгвэл Нозакитай адилхан хяналтанд байсан юм бол уу? Тэрний байр суурь, харъяаллыг яаралтай тогтоох хэрэгтэй юм байна.
Са: Бэппаны таван гишүүн амь нас энэнээс хамаарна. Хатуу арга хэмжээ авахаас өөр арга алга.
Ноги: Сано дарга Шиншигийн хүн байвал яах вэ?
Са: Аюулгүй байдлын газрын дарга байж эх орноосоо урвасан гэсэн үг. Байцааж, үнэнийг хэлүүлсний дараа шууд устгана.
Ноги: Мэдлээ.
Са: Нозакигийн ажлын явцыг танилцуул.
Х: Мэдлээ.
Ноги: Нозакийг Румод байгаа гэдгийг өмнө нь тайлагнасан. Кавказын бүсийг хариуцсан орон нутаг дахь Бэппаны гишүн Нозакигийн байгаа газрыг тогтоосон. Энэ бидэнд ирсэн бичлэг.
Ноги: Томруул.
Х: Мэдлээ.
Ноги: Нозаки.
Са: Эрүүл саруул байгаа нь яамай даа.
Ноги: Энэ Румод байгаа бичлэг үү?
Х: Тийм ээ. Тайландын мэдээлснээр Румо нь гадаад сүлжээнд холбогддоггүй, бие даасан дэд бүтцээр тоноглогдсон газар. Тийм болохоор харилцаа холбоогоордамжин мэдээлэл задрах боломжгүй гэсэн үг. Бас хотын хяналтын камеруудад гаднаас холбогдож, хянах боломжгүй. Өөрөөр хэлбэл Нозаки Мамору дэлхийн хамгийн аюулгүй хотод хоргодож байгаа гэсэн үг.... Бас орон нутагт байгаа Бэппаны гишүүн 24-ний 18цаг 50минутад Нозаки “Төртийн/thirteen” зоогийн газарт орсноос 10минутын дараа... Фаныг тэнд ирснийг тогтоосон. Фан Румод байна гэхээр... Шиншигийн төв байр Румод байгаа гэдэгт итгэж болно гэсэн үг. Тэрнээс гадна Нозаки өдөр болгон 8цагт “Румо техно материалс” үйлдвэрт очдог.
Са: Шиншигийн төв байр энэ үйлдвэрт байдаг байх.
Ноги: Тэгвэл Куросу тэр хэд ч бас энд хоригдож байгаа гэсэн үг үү?
Х: Бэппаны туршуулууд Фаныг байнга дагаж байгаа ч... одоохондоо хаана гэдгийг нь тогтоож чадаагүй байгаа.
Ноги: Тийм байж.
Са: Өөр нэг юм байгаа. Хаяато.
Х: Энэ мэдээг ч бас Бэппаны туршуул явуулсан.
Ноги: Дораму.
Са: Турчихсан байх чинь.
Ноги: Хаана вэ?
Х: Румо.
Ноги: Дораму ч мөн дөө.
Са: Нозакигийн доор олон жил ажилласан болохоор аргагүй байх. Горбадад очоод хэдхэн хоногийн дотор Румог мэдчихсэн байна.
Ноги: Тийм ээ. Нөхцөл байдлыг хурдан ойлгож, арга хэмжээ авч чаддаг. Нозакигийн зургийг хүмүүст харуулж байгаа байх. Хамгийн зөв арга. Хэд хоногийн дараа Шинши Дорамуг баривчилна. Тэгвэл Нозакитай уулзаж болно гэж бодсон байх.
**************************
Ф: Бээжинд байсан үеийн тайлангаа биччихсэн үү?
Ноз: 2цагийн өмнө.
Ф: Хурдан юм аа.
Ноз: Хөөе. Илүү сонирхолтой ажил хиймээр байна гэж хэлсэн биз дээ? Зүгээр суугаад, уйдаж үхэх нь.
Ф: Тэр талаар ярих юм байна. Дээшээ гаръя.
*****************
То: намайг сүрдүүлээд байна. Надад зөвлөгөө авах гэсэн юм. Даанч уулзах боомж гарахгүй байна. Хаа ч байлаа гэсэн Бэппан хянаж байгаа. Утсаар битгий залгаарай. Сайн шалгасны эцэст манай гэр аюулгүй гэдгийг мэдэж авсан. Гуйж байна. Өнөөдөр 18цагт хүрээд ирээрэй. Гэхдээ Бэппан мөрдөж магадгүй болохоор гар утсаа дохио тусгаарладаг уутанд хийж авчраарай.
*******************
Ноз: Тэгээд намайг удирдах албан тушаалд тавихаар болоо юу?
Ф: Болзолтой.м
Ноз: Тентогийн мэдээллээр солилцох гэж үү?
Ф: Яг зөв.
Ноз: Хөөе. Нэгмөсөн хэлчихээч. Тентогийн мэдээллээр яах гэсэн юм?
Ф: Удирдах албан тушаалд очсоны чинь дараа хэлж өгье.
Ноз: Тэгвэл би ч бас хэлэхгүй.
Ф: Тэгж бодсон юм аа. Хөөе. Чамайг удирдах албанд томилохыг зарим хүн эсэргүүцээд байгаа.
Ноз: Тийм үү? Тэгээд?
Ф: Нэг шалгалт өгөөд үз. Үнэхээр эх орноосоо урвасан уу, эсвэл нууц ажиллагаа явуулж байгаа юу гэдгийг тогтооно.
Ноз: За яах вэ. Гэхдээ өвдөхгүй биз дээ?
Ф: Үгүй ээ, эрүү шүүлт биш. Полиграф.
Ноз: Тийм бол зөвшөөрье.
Ф: Гэхдээ энгийн нэг полиграф биш.
**************
Сургуулийн дүрс. Багш, хүүхдүүд монголоор ярина.
Цаг гарна.
Ноги: Сано дарга аа. Танд жаахан зав байна уу? Тожо, тусалсанд баярлалаа.
Сано: Ингэх ч байх гэж бодож байсан юм. Явъя...
Ноги: Баярлалаа. Уучлаарай.
Сано: Бас тариа хийх үү?
Ноги: Тийм ээ. Сано дарга аа, сэрээрэй. Сано дарга аа.
Батлан хамгаалах яамны доор байрлах хоргодох газар
Сано: Энэ хаана байдаг газар вэ?
Ноги: Бэппаны байгууламжуудын нэг.
Са: Сакурай эрэгтэй хүний хоолойгоор ярина: Аюулгүй байдлын хэлтсийн дарга Сано Юүтаро. Японы тагнуулын байгууллагын ил болон далд хоёр байгууллагын тэргүүнүүд уулзах ёсгүйг та ойлгож байгаа байх. Гэхдээ амь нас, улс орны оршин тогтнолыг шийдэх эгзэгтэй мөч гэж үзсэн тул таныг энд авчрахаас өөр арга байсангүй. Манай байгууллагын онцлогоос шалгаалан бид хэн гэдгээ илчлэх боломжгүйг ойлгоно биз ээ. Энд Бэппаны захирагчийг оролцуулаад нийт 9 удирдах албан тушаалтан оролцож байна. Ноги Юсүкэ, эхэл.
Сано: Мэдлээ. Сано дарга аа, таны биед байрлуулсан нэг удаагийн мэдрэгчүүдээр биед чинь гарч байгаа хариу үйлдэл, өөрчлөлтийг хянаж байгаа. Хяналтыг манай Хаяато гэдэг Хиймэл оюун хийж байгаа.
Х: Миний тооцоолох хүчин чадал 400 петафлопс. Супер компьютерийн хэмжүүрээр бол Фугаки түвшнийх гэж ойлгож болно.
Ноги: Худал хэлбэл Хаяато шууд илрүүлнэ.
Сано: Ойлголоо.
Ноги: Эхэлье.
Эзэн хааны ордны штабын газар доор байрлах хоргодох газар. Бэппаны хурлын танхим
Ноги: Нозаки Мамору Бэппаны гишүүдийг хулгайлан баривчлах ажиллагаанд ролцож байгааг та мэдэж байсан, тийм үү?
Сано: Бэппаны асуудал. Та нар мэдэж байгаа болохоор ингэж асууж байгаа байлгүй.
Ноги: Тийм ээ.
Сано: Яаж мэдсэн юм?
Ноги: Бэппаны гишүүдийг хулгайлсан нь онц ноцтой байдал. Захирагчийн зөвшөөрлөөр Аюулгүйн албаны камеруудыг Хаяато хакердаж , мэдээллийг шалгасан. Энийг харна уу. Хаяато. Бэппаны туршуулууд эмнэлгээс барьцаалагдсаныг ерөнхий захирал Ватануки, та хоёр мэдэх байх. Барьцаалах зөвшөөрлийг өгсөн хүн нь Нозаки.
Сано: Нозаки? Юу гэсэн үг вэ?
Х: Нүүрний хувирлыг шинжилж үзвэл магадлал 95,8% байна.
Ноги: Өөрөөр хэлбэл Нозаки гишүүдийг барьцаалах ажлыг гүйцэтгэсэн гэдгийг та мэдэж байсан гэсэн үг.
Сано: Үнэхээр сайн хийж.
Ноги: Нозаки хаашаа явсныг хэлээд өгөхгүй юу?
Сано: Израиль руу явсан ачааны онгоцоор Японоос хөөрч, Израилиар дамжин Горбадад очсон гэж таамаглаж байна.
Х: Худал хэлсэн байж болох магадлал 3%.
Ноги: Худлаа хэлээгүй гэж үзэж байна.
Х: Энэ бол царай таних систем ашиглан Ерусалимд байсан Нозагийг бичсэн бичлэг. 5сарын 16-ны 20цагт. Хажууд нь байгаа хүн бол Шиншигийн удирдаж гэж таамаглаж байгаа Фан Линшин. Зүрхний цохилт болон нүүрэнд мэдэгдэхүйц өөрчлөлт илэрсэнгүй.
Ноги: Гайхахгүй байхыг бодоход Нозаки Шиншигийн Фан Линшинтэй холбоотой гэдгийг та мэдэж байжээ? Таны таамаглаж байгаачлан Нозаки Мамору, Фан Линшин хоёр Горбад руу явсан. Энийг мэдэж байсан уу? Нозаки Бэппаны гишүүдийг баривчлах ажиллагааг явуулахаасаа өмнө надад өгөөрэй гэж Чингист зурвас үлдээсэн байсан.
Сано: Зурвас аа?
Х: Зүрхний цохилт өөрчлөгдөж, гайхсан шинж илэрлээ.
Ноги: Нозаки энэ талаар хэлээгүй байсан юм шиг байна. Өөрийг нь маш хүчирхэг хяналтын сүлжээ байнга хянаж байгаа гэсэн захиас байсан. Би тэр даруй Японд ирж, шалгалт хийсэн. Тожогийн гэрт 4, Аюулгүй байдлын албаны гадаад хэргийн 4-р хэлтэст 15, кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст 9 нууц камер байрлуулсан байсан.
Х: Зүрхний цохилт болон нүүрэнд мэдэгдэхүйц өөрчлөлт илэрсэнгүй.
Ноги: Хяналтын камеруудын талаар мэдэж байж.
Са: Ноги Юсүкэ, би үргэлжлүүлье.
Ноги: Мэдлээ.
Са: Сано, та яг хэн юм? Нозаки Мамору та хоёр Японы байгууллагууд дундаас манай Бэппантай эн зэрэгцэхүйц хамгийн өндөр түвшний Гадаад хэргийн аюулгүй байдлын албанд ажилладаг хүмүүс. Тэнд Шиншигийн камерууд суурилуулсныг мэдэж байсан мөртлөө санаатайгаар арга хэмжээ авалгүй орхисон. Яагаад? Энэ талаар тодорхой хариулт өгнө үү. Нозаки та хоёр эх орноосоо урваж, Шиншийд хөлслөгдсөн бол… энэ уучилж болшгүй ял. Сайн, мууг нь ялгаж үзвэл… Таныг сайн хүн гэдгийг бид мэднэ.
Сано: Тоглохоо боль. Яаж мэдэж байгаа юм?
Са: Энэ асуултад хариулах боломжгүй. За. Асуултанд хариулна уу.
Сано: Энд хэлсэн зүйл, гадагшаа задрахгүй биз дээ?
Са: Задрахгүй.
Сано: Ойлголоо. Хариулъя. Нозаки ч, би ч Японоос урваагүй. Тэр мөрдөн шалгах нууц ажиллагаанд оролцож байгаа.
Ноги: Тэгэхээр Нозаки Шиншийд нэвтрэхийн тулд Бэппаны гишүүдийг барьцаалах ажиллагаанд оролцсон гэсэн үг үү?
Сано: Тийм ээ.
Ноги: Яах гэж?
Эр: Захирагч байцаалт хийж байна. Ноги Юсүкэ оролцох хэрэггүй.
Ноги: Уучлаарай.
********************
Ноз: Юу вэ? Полиграфыг төв байранд хийхгүй юм уу?
Ф: Төв байр гэж хэн хэлсэн юм?
Ноз: Аан?
Ф: Энэ зүгээр л мэдээлэл боловсруулах төв? Жинхэнэ төв байр өөр газар байгаа.
Ноз: Аан.
*****************
Сано: Нозаки Шиншийд нэвтэрсэн зорилго нь юу байсан бэ? Яагаад Аюулгүй байдлын албанд байрлуулсан Шиншигийн камернуудыг орхиж, Бэппаны гишүүдийг Шиншийд барьж өгсөн бэ? Нэг нэгээр нь хариулсан ч та нар будилах байх. Тэгэхээр болсон явдлыг дарааллаар нь ярьж өгвөл болох уу?
Са: Тэгж бодож байгаа бол болно оо.
Сано: Таван жилийн өмнө Нозаки Бээжин дахь Японы элчин сайдын яамны харилцаа холбооны ажилтнаар томилогдон ажиллаж байсан. Тэр үед нууцаар баллистик пуужин харваж байсан Хойд Солонгосын эсрэг тагнуулын ажиллагаа явуулж байсан юм. Нозакигийн удирдлаган дор ажиллаж байсан туршуулуудын дунд Жан Жэнши, Лю Миншуан хоёр байсан.
15/2-р бүлгийн 5-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home