Masha and the Bears

Filmbridge

Төрөл: УСК                                              Хуудасны тоо: 31

Нэр: Маша ба баавгайнууд 21/08/2026                Орчуулсан: Лингостик ХХК

Дүрүүдэд:

Маша - 10 гаран настай охин - Эмэгтэй гол дүр  

Ваня - 8 настай эрэгтэй хүүхэд - Эрэгтэй гол дүр

Ваня-ишиг - Ванягийн ишиг болсон хоолой

Кикимора - 30 гаран настай эмэгтэй - Хараал хийдэг ойн шулам

Аварга биет - 40 гаран настай эрэгтэй - Чулуун аварга биет, бүдүүн хоолойтой

Ах баавгай - 40 орчим настай эрэгтэй - 3 баавгайн хамгийн ахмад нь

Дүү баавгай - 20 гаран настай эрэгтэй - 3 баавгайн хамгийн бага нь

Дунд баавгай - 30 гаран настай эрэгтэй - 3 баавгайн дундах нь

Коля - 10 гаран настай эрэгтэй хүүхэд

Ойн харуул - 40 гаран настай эрэгтэй - Ойд амьдардаг

Олег - 30 гаран настай эрэгтэй - Маша, Ваня хоёрын аав

Светлана - 30 гаран настай эмэгтэй - Маша, Ваня хоёрын ээж

Шувуу-эм - Эмэгтэй хоолойтой шувуу

Эмээ - 60 гаран настай эмэгтэй - Олегийн ээж

 

 

 

 

 

 

 

 

Эр-1: Нэг мөөг... хоёр мөөг... Өө, бас нэг царайлаг мөөг байна. Тэнд хэн байна? Өө, тэгж ч бодсон юм аа.

Дүү баавгай: Сайн уу, наад сагсанд чинь юу байгаа юм бэ?

Эр-1: Хүч ашиглах л биш шүү!

Дунд баавгай: Өө, өдрийн мэнд!

Эр-1: Намайг битгий идээч дээ! Намайг битгий ид л дээ!

Ах баавгай: Чи мөөг болж хувцаслах гэж байгаа юм уу?

Эр-1: Надаас хол бай гэж байна шүү! Наад мөөгнүүдээ идэж үз!

Дунд баавгай: За, тэгэхээр өнөөдөр мөөгтэй шөл хийх нь ээ?

Ах баавгай: Өчигдөр шөл хийсэн. Өнөөдөр мөөгтэй пирог хийнэ ээ.

Дүү баавгай: Өнөөдөр мөөгтэй зайрмаг хийсэн нь дээр юм биш үү дээ!

Ах баавгай: Дахиад л өөрийнхөөрөө зүтгээд эхэллээ. Бид хоёр тэр мөөгтэй нимбэгийн ундааг чинь мартаагүй л байгаа шүү.

Дүү баавгай: Би зайрмаг идмээр байна.

Дунд баавгай: Харин би шөл.

Дүү баавгай: Би зайрмаг.

Дунд баавгай: Харин би шөл.

Ах баавгай: Хангалттай! Би пирог идмээр байна!

Маша: Чи зүгээр биз?

Ваня: Танд ч гэсэн өглөөний мэнд, эгч ээ.

Маша: Чи яагаад хувцсаа сольчихсон юм?

Ваня: Яагаад гэвэл энэ чинь миний ч бас өрөө. Тэгээд л өөрийнхөө юмыг хийхгүй юу.

Маша: Чи яг мэдрэл муутай. Эмчлүүлэх хэрэгтэй байх шүү.

Ваня: Өөрийгөө хэлээч. Үүнийгээ хайж байна уу?

Маша: Буцаагаад өг!

Ваня: Чадахгүй ээ. Би Валерад хариу бичиж байна. Таныг их санаж байгаа байлгүй.

Маша: Буцаагаад өг! Өг гэж байна!

Ваня: Түүнтэй ярьж ч амжаагүй байна шүү дээ.

Маша: Буцаагаад өг! Чи миний нууц үгийг яаж мэдэж байгаа юм?

Ваня: Би бүгдийг нь мэднэ!

Маша: Муу тэнэг!

Олег: Чамайг ямар хүйтэн хөндий, харгис, сэтгэлгүй хүн болохыг чинь хэлэхийг хүсдэг байлаа.

Светлана: Олег, больж үз.

Олег: Би болихгүй ээ. Би энэ олон жилийн турш нэг ядарсан хөгшин эрийн амьдралыг сүйрүүлж чадахаар тийм эмэгтэйтэй амьдарсан байж.

Светлана: Олег, чамаас гуйя.

Олег: Нэр төрийг нь дэвслээд...

Светлана: Болиод өгөөч! Би цааш нь сонсож чадахгүй нь.

Олег: Тэгвэл хүнийг ингэж газарт ортол нь битгий дэвсэл.

Светлана: Хангалттай. Энэ тухай хар мянган удаа ярьсан шүү дээ. Бидэнд өөр ямар ч гарц байхгүй. Хүүхдүүд долоо хоног эмээ дээрээ очно. Ийм л байна.

Олег: Энэ хоёр хүүхэд цугтаа эмээ дээрээ очно. Би зөв ойлгосон уу?

Светлана: Яг зөв. Маша, Ваня, өглөөний цайгаа уу.

Маша: Уг нь минийх юм сан.

Ваня: Ээж ээ!

Светлана: Яагаад жаахан хүүхэд шиг аашлаад байгаа юм бэ?

Олег: Маша, больж үз. Чи чинь том болсон шүү дээ.

Маша: Светлана Георгиевна, Олег Петрович. Танай хүүхдүүдийн дунд нэг эрх хүүхэд байдгийг албан ёсоор зарлаж болох уу? Би ёс суртахууны бүх хэм хэмжээг ярьж байна. Түүний онцгой байр суурийг онцолж, хүний анхан шатны хэрэгцээний тухай Маслоугийн пирамидыг хүртэл иш татаж тайлбарлах шаардлагатай гэж бодож байна уу? Хэлэх зүйлгүй юу?

Светлана: Би юу ч хэлээгүй шүү.

Маша: Тэгнэ ч гэж бодсон юм аа. За, тэгэхээр надаас илүүтэйгээр бага хүүхдээ хамаагүй их хайрладаг гэдгийг чинь нотлох урьдчилан тааварлашгүй баримтыг хүлээн зөвшөөрөхөд хүргэх байсан сүйрэлд хүргэхүйц ярианаас зайлсхийх боломж олгосонд баярлалаа.

Светлана: Бид та хоёрт хоёуланд чинь маш их хайртай. Хачиртай талх идмээр байна уу?

Ваня: Би идье.

Маша: Ээж ээ, та үүнийг хэр олон амт оруулагч, үнэр оруулагч, хадгалалтын бодистойг мэдэх үү? Ийм зүйлийг зөвхөн хариуцлагагүй эцэг эх л хүүхдэдээ өгдөг юм.

Олег: Алив ээ, Тимоша, энгийн зайдас ид л дээ.

Маша: Өнөөдөр би өлсөөд үхсэн нь дээр бололтой. Сайхан хооллоорой. Баярлалаа.

Маша: Намайг бүүр залхааж гүйцлээ. Одоо бүүр давраад дээрэлхүү болсон. Тавган дээр минь байсан хамгийн сүүлийн шарвинг хүртэл миний нүдэн дээр идчихсэн. Тэгтэл аав ээж хоёр түүнийг өмөөрсөн. Дандаа л дүүгийн талд ордог. “Маша, чи том нь." “Маша, тэвчээртэй бай." “Маша, ухаантай бай.” Мэдээж би тэр усан толгойтой тэнэгээс ухаантай шүү дээ.

Эм-1: <i>Тийм шүү.</i>

Маша: Тэгээд ч би яагаад түүнтэй өрөөгөө хуваалцах ёстой гэж?

Эм-1: <i>Заяуш, би чиний талд байгаа шүү.</i> <i>Мэдээж дүүтэй байхад сайн тал байгаа л байлгүй дээ.</i>

Маша: Ямар ч сайн тал байхгүй ээ. Юу ч байхгүй. Тэг. Чи намайг ойлгож байна уу?

Светлана: Маша, ярилцах хэрэгтэй байна.

Ваня: Эмээгийнх рүү юу?

Маша:  Эмээгийнх рүү юу?

Ваня: Нээрээ ярьж байна уу?

Маша: Би түүнтэй цуг хаашаа ч явахгүй шүү.

Ваня: Би ч бас түүнтэй хамт хаашаа ч явахгүй.

Олег: Гайхалтай эв нэгдэл байна шүү. Гэр бүлийн аз жаргалын нууц энэ юм байна. Хоёуланг нь эмээгийнх рүү нь явуулах хэрэгтэй.

Маша: Та биднийг эмээгийнх рүү явуулж чадахгүй шүү. Хэзээ ч үгүй гэж мэд. Ойлгосон уу?

Ваня: Ойлгож байна уу?

Светлана: Одоо ойлголоо.

Олег: Хүүхдүүд ээ, гомдоллохоо больцгоо. Яасан?

Маша: Би гомдоллоогүй байна. Зүгээр л аав, ээж хоёрын маань доторх хүүхэд өөрсдийнхөө хүссэнээс өөр юуг ч сонсохыг хүсэхгүй байгаад л урам хугарч байна.

Олег: Тэр хоёрын чинь доторх хүүхэд галзуурч байна аа.

Ваня: Эмээ!

Эмээ: Яасан том болоо вэ. Бүүр том болчхож.

Олег: Ээж ээ! Сайн уу?

Эмээ: Сайн явж ирэв үү?

Светлана: Маша, би чамд гарч эмээтэйгээ мэндэл гэж сүүлийн удаа хэлье. Дүүтэйгээ эв түнжингүй байгаад чинь эмээгийн чинь буруу байхгүй шүү дээ. Бас та хоёрыг эвлэрүүлэхийн төлөөх бүх оролдлого...

Маша: Ээж ээ, энэ зүгээр л багадаа эцэг эхээсээ авсан шархаа төрсөн хүүхдэдээ дахин амсуулах таны нэг төрлийн төсөл шүү дээ.

Эмээ: Охид яагаад гарч ирэхгүй байгаа юм?

Олег: Тэр хоёр ядарсан юм байлгүй дээ.

Светлана: Тэгвэл ингэе. Эмээгийндээ нэг долоо хоног муудалцахгүй байчих. Бурхан минь, битгий л муудалцаж үзээрэй. Тэгэх юм бол... аав чинь чамд ажлын өрөөгөө өгнө шүү.

Эмээ: Хөөе.

Маша: Гэхдээ аав зөвшөөрөхгүй шүү дээ.

Светлана: Тэгээд л би зохицуулсан юм. Зөвшөөрөлгүй яах вэ.

Маша: Светлана Георгиевна, танд нэг зүйлийг албан ёсоор хэлье. Та заримдаа үнэхээр хүнийг ятгаж чаддаг шүү. Амралтаа сайхан өнгөрүүлээрэй.

Светлана: Ямар сайхан юм бэ.

Маша: Сайн уу, эмээ?

Светлана: Сайн байна уу?

Эмээ: Сайн яваарай.

Ваня: Баяртай.

Светлана: Баяртай.

Олег: Хэрэг тарьж болохгүй шүү. Чи юу гэж амласан юм? Ямар баяртай байгааг нь хараач.

Светлана: Сүртэй зүйл биш ээ. Зүгээр л чиний ажлын өрөө.

Олег: Юу гэнэ ээ? Би ойлгохгүй байна, Свет. Тэгээд би хаана ажиллах юм? Гал тогоонд уу?

Светлана: Тийм ээ.

Олег: Свет, хүлээж бай л даа. Светлана, би ойлгохгүй байна. Чи тоглоод байгаа юм уу?

Светлана: Үгүй ээ.

Олег: Тэгээд яаж байгаа юм? Би хаана ажиллах болж байна аа? Би лав зөвшөөрөхгүй шүү. Би яасан ч зөвшөөрөхгүй гэж мэд.

Маша: Мэхлэгчтэй ярилцах амаргүй байдаг. Заль мэхтэй тэмцэх хамгийн зөв арга бол... түүний дүрмээр тоглох биш, өөрийн дүрмийг чимээгүйхэн, тууштай тулгах.

Эмээ: Замдаа ядраа юу?

Маша: Эмээ, биеийн хүчний ямар ч ачаалал сэтгэл санааны дарамттай харьцуулахын аргагүй байдаг юм байна. Ялангуяа та нарын "миний дүү" гэж нэрлэдэг дүрсгүй жижигхэн мангастай хамт байх ёстой гэдгээ ойлгох бүүр ч хүнд байна.

Эмээ: Тийм дээ. Чамайг биднээс их зүйл сурна гэж бодож байна. Май, үүнийг ав. Чамд хэрэг болно.

Маша: Өвөрмөц л юм. Гэхдээ энэ надад яаж тус болох юм?

Эмээ: Цаг нь болохоор мэднэ ээ. Удахгүй өдрийн хоол бэлэн болно.

Маша: Баярлалаа, эмээ.

Эмээ: Зүгээр дээ.

Маша: За.

Эмээ: Маша, чи чинь дүүдээ буулт хийдэг сайн хүүхэд байна шүү дээ.

Маша: Мэдээж, би сайн хүүхэд. Бүүр супер сайн хүүхэд шүү.

Ваня: Эмээ, энэ пирошки ёстой тасархай байна.

Эмээ: Ашгүй дээ.

Маша: Тайван бай. Би бол насанд хүрсэн, ухаалаг хүн. Би чиний өдөөн хатгалтад автахгүй шүү. Тэгээд би удахгүй өөрийн гэсэн өрөөтэй болно. Чи хүссэнээ хийж болно оо. Би чамд ямар ч хариу өгөхгүй юм чинь.

Эмээ: Одоо эмээ нь өөр юм өгнө өө.

Маша: Буцаагаад өгөөч!

Эмээ: Юу болж байгаа чинь энэ вэ? Яг одоо боль гэж байна шүү! Юу болоод байгаа юм? Та хоёр чинь яачхаад байгаа юм бэ? Муур, нохой шиг л байцгаах юм. Ямар танихгүй хүмүүс байгаа биш. Маша, чи ийм хөөрхөн дүүгээ өрөвдөхгүй байна уу?

Маша: Эмээ, би түүнийг огтхон ч өрөвдөхгүй байна.

Эмээ: Ваня, харин чи хайртай эгчийгээ ингэж өдөөд ичихгүй байна уу?

Ваня: Тэр миний хайртай эгч огтхон ч биш.

Эмээ: Та хоёр зүгээр л бие биедээ ямар их хайртайгаа мэдэхгүй байгаа юм. Юу ч биш дээ. Удахгүй өөрсдөө олоод мэдчихнэ. За, одоо гурвуулаа пирогоо хийцгээе. За. Ваня, чи үүнийг сайн цэвэрлэнэ шүү. Маша, яваад ус аваад ир.

Маша: Хаашаа явах юм?

Эмээ: Худаг руу. Худгийн ус ямар амттай байдгийг мэдэх үү? За, алив. Пирог хийхэд хамгийн тохиромжтой ус байгаа юм. Гэрээсээ гараад ойн жимээр чигээрээ явах юм бол замд чинь худаг харагдана.

Коля: Тусламж хэрэгтэй юу?

Маша: Би өөрөө чадна аа.

Коля: Чамайг хэн гэдэг вэ?

Маша: Маша. Харин чамайг?

Коля: Намайг Коля гэдэг. Чамайг энэ хавьд харж байгаагүй юм байна.

Маша: Би эмээ дээрээ зочилж ирсэн юм.

Коля: Хэр удах вэ?

Маша: Үхэн үхтлээ. Ер нь бол миний хувьд тийм хугацаа.

Коля: Чамайг өрөвдчихлөө.

Маша: Тэгэх хэрэггүй ээ. Би хохирогчийн дүр эсгэх дургүй л дээ.

Коля: Би чамайг дөхүүлээд өгье.

Маша: Тэг л дээ.

Коля: Үнэнийг хэлэхэд эндэх их дажгүй газар шүү. Манай найзууд энд цугладаг юм. Бас бид энд оройн хоол иднэ. Энд оройн хоолоо идэх болохоор... өнөөдөр тэнд гал түлэх байх. Чи ирмээр байна уу?

Маша: Тэгье ээ.

Коля: Чи хүмүүсээр айлгуулах дуртай юу?

Маша: Уйдаж сууснаас айсан нь дээр байх аа.

Коля: Тэр ч тийм шүү. За, тэгвэл хүрээд ирээрэй. Айхгүй байгаа бол шүү дээ.

Маша: Дараа уулзъя.

Маша: Би орчин үед хоол хийх шаардлагагүй болсон гэж боддог. Хаа сайгүй хүргэлт, пицца, бэлэн хоол, кафе байгаа шүү дээ. Робот, хүргэлтийн ажилтан хүртэл гарчихсан. Амьдралд ер нь пирог хийх ямар хэрэх болох юм бэ?

Эмээ: Юу хэрэгтэй, юу хэрэггүй гэдгийг чи яаж мэдэж байгаа юм? За, одоо пирогоо зууханд хийе.

Маша: Чи хаанаас гараад ирэв? Тэнд унтаж байсан шүү дээ.

Ваня: Таныг хуурах ёстой амархан шүү. Та хүүхэд шиг л гэнэн.

Маша: Би хүүхэд биш.

Ваня: Би ч гэсэн насанд хүрсэн хүн. За, тэгээд хаашаа явах гэж байгаа юм бэ дээ?

Маша: Би хаашаа явах билээ?

Ваня: Хүлээж бай. Намайг дагуулж явахгүй бол би эмээд хэлчихнэ шүү.

Маша: Чи бол бусдыг удирдаж, зальдах дуртай жижигхэн муу сүрдүүлэгч.

Ваня: Тэгж хэлж болох л юм.

Хүү-1: Эрт урьд цагт холын хол ойн захад нэгэн хаягдсан хуучин худаг байдаг байжээ. Нэгэн охин тэр худгаас ус авахаар шийдэж гэнэ. Тэр охин аажуухан худаг руу дөхөж очоод тусламж гуйн залбирч буй бяцхан охиныг олж харжээ. Бяцхан охин гараа сунгав. Тэгтэл нөгөө охин гараас нь шүүрч аваад өөр лүүгээ татаад явчихжээ. Тэр охиныг дахиж хэн ч хараагүй гэдэг.

Хүү-2: Чи яагаад нурмайчихаа вэ? Айгаа юу?

Ваня: Би огтхон ч айхгүй байна. Анхнаасаа л үүнийг чинь тоглоом гэдгийг мэдэж байсан юм.

Коля: Ямар ч утгагүй юм. Гэхдээ бидний эргэн тойронд ид шид дүүрэн байдаг. Жишээ нь хажуугийн тэр ойд байгаа. Тэр газрыг энгийн газар биш гэдгийг бүгд мэднэ. Тэр ой хүмүүсийг өөрчилдөг. Тийшээ орсон л бол чи өмнөх шигээ байхаа болино. Эргэн тойронд чинь хүмүүс биш, мангасууд байдаг болно. Тэр ойд нэг худаг байгаа. Замыг нь дагаад яваад байх юм бол эцэст нь тэр худаг дээр очно.

Хүү-1: Тэгээд худгаас ус уувал... юу ч болж хувирч магадгүй гэж байгаа.

Хүү-2: Тэр худгаас ус ууж болохгүй. Бас тэр ойд нэг л биш юм болоод байдаг.

Маша: Нэг л биш гэж?

Хүү-1: Манай авга ах ой хамгаалагч. Нэг удаа мөөг түүхээр яваад ярьдаг баавгайн сүрэгт хөөгдсөн гэнэ лээ. Арай гэж амьд мултарсан гэсэн.

Ваня: Тийм ээ, бүгд шал худлаа. Бяцхан ойн цагдаа нар биз.

Ваня: Надад ч бас ойн цагдаа байгаа. Сүнстэй ой. Нууцлаг худаг. Хүүхдийн үлгэр шиг ч гэх юм уу.

Маша: Хэрэв тэд үнэн ярьсан бол энэ ой үнэхээр сүнстэй гэсэн үг.

Ваня: Маша, чи тоглоод байгаа юм уу? Маргааш би ойгоос мөөг түүгээд аваад ирье. Тэгүүлмээр байна уу?

Маша: Мэдээж шүү дээ. Маргааш чи хөлдөж үхэх байлгүй. Ой руу орох гэж байгаад мангас хараад буцаад ирнэ биз.

Ваня: Би тэр сүнстэй ой руу орохдоо л орно. Ойлгов уу?

Маша: Нөөц өмдөө авч явахаа битгий мартаарай даа. Тэр ойн шар шувуунууд чамайг дусаатал чинь айлгавал хэрэг болно.

Эмээ: Маша, чи Ваняаг харсан уу?

Маша: Үгүй ээ. Яасан? Би их баяртай байна.

Ваня: <i>Маргааш би ойгоос мөөг түүгээд аваад ирье.</i> <i>Тэгүүлмээр байна уу?</i>

Маша: Ваня! Ваня, зогс! Ваня! За яах вэ. Би ядаж л зөв замаараа явж байна. Ваня гуай, чамайг олдог л юм бол болгоод өгнө дөө.

Ваня-Ишиг: Тэндээс битгий ус уу, Маша. Хэлээд байна шүү дээ, битгий уу. Наад ус чинь хараалтай. Би наад худгаас чинь ус уугаад ийм болчихлоо.

Маша: За. Тайвшир. Үүнд заавал учир шалтгаантай тайлбар байж л таарна.

Ваня-Ишиг: Маша, тэр хүүхдүүд үнэн хэлж байж. Ойн тухай ч, энэ худгийн тухай ч.

Маша: Гэхдээ хүн ямаа болж хувирна гэж байхгүй дээ. Зарчмын хувьд бол боломжгүй зүйл.

Ваня-Ишиг: Боломжтой. Валерия руу залгаад асуугаад үз.

Маша: Ваня?

Ваня-Ишиг: Ингэж нэг юм.

Маша: Өө, Ваня, чи энэ удаа бас юу хийчхэв дээ? Аав, ээж хоёр ч намайг ална даа. Одоо тэгээд хоёулаа яах вэ?

Ваня-Ишиг: Мэдэхгүй байна аа.

Шувуу-Эм: Өөр хийх юм юу ч байхгүй ээ. Хувь заяандаа захирагдахаас өөр аргагүй.

Маша: Уучлаарай, чи сая юм хэлсэн үү?

Шувуу-Эм: Өөр хэн байх вэ дээ? Энд биднээс өөр хэн ч алга. Түүнийг ямаа болгосон Кикимора зөвхөн шөнөөр гарч ирдэг юм.

Маша: Ямар Кикимора гэнэ ээ?

Шувуу-Эм: Энгийн л нэг Кикимора. Манай ойн хорон санаатан. Тэр худгийн уснаас уусан хүн болгоныг элдэв янзын амьтан болгож хувиргадаг хараал хийчихсэн юм.

Маша: Тэгээд яагаад ийм баясгалантай яриад байгаа билээ?

Шувуу-Эм: Яагаад гэж юу гэсэн үг вэ? Ой л юм чинь дээ.

Маша: Хүүхдүүдийг ямаа болгодог энэ үйл явцыг өөрчлөх боломж байна уу?

Шувуу-Эм: Яах гэж? Кикиморад бүх зүйл зүгээр байгаа.

Маша: Ямар нэг аргаар Кикиморатай уулзах боломж байхгүй биз?

Шувуу-Эм: Тэр тал дээр би тусалж чадна аа. <i>Кикимора дээр очих зам тун амаргүй шүү.</i> <i>Хуучин хожуулд хүрснийхээ дараа зүүн талын жимээр яваарай.</i> <i>Тэндээс хоёр унасан модны дундуур гардаг замаар явна.</i>

Маша: Хоёр унасан модны дундуур гэсэн билүү?

Шувуу-Эм: <i>Тэгээд тэндээс баруун тийшээ яваад том ургаа чулуун дээр очно.</i> <i>Чулууг өнгөрөөд цааш хадан цохио хүртэл яв.</i> <i>Тэгээд ой руу чигээрээ яваад намгийн цаана хүрнэ.</i> <i>Намгийн цаана нэг гуу байгаа.</i> <i>Тэр гууд Кикиморагийн гэр байдаг юм.</i>

Кикимора: Худаг руу хатаасан өвс хийвэл ёроолд нь дүлий ой харагдана. Нүүрс нь дүрэлзэж байх хооронд танихгүй хүмүүс ой дундуур алхаж явна.

Ваня-Ишиг: Маша, хоёулаа төөрчихлөө. Энэ хожуулын хажуугаар гурав дахь удаагаа гарч байна.

Маша: Ваня, битгий их юм бод л доо.

Ваня-Ишиг: Энэ ерөөсөө ч хожуул шиг харагдахгүй байна.

Ваня: Би хэлээд байна шүү дээ, бид төөрчхөж. Чи харахгүй байна уу?

Маша: Чимээгүй.

Маша: Хараач, тэнд нэг айл байна. Сонин юм даа.

Ваня-Ишиг: Ойн гүнд хэн амьдардаг байна аа?

Маша: Очоод олж мэдэцгээе. Тэгээд бас зам асууя.

Ваня-Ишиг: Өө, би мэдэрч байна. Энэ ч сайны дохио биш дээ. Заавал орох хэрэг байна уу даа?

Маша: Сайн байна уу? Энд хэн нэгэн байна уу?

Ваня-Ишиг: Маша, зүгээр эндээс явъя л даа. Би айгаад байна.

Маша: Хэн ч байхгүй байгаа бололтой. Нөхцөл байдлыг шинжлэх хэрэгтэй байна. Хэсэг энд байж бай. Энэ гурван сандал бат бөх хэвээрээ байгааг харахад энд гурван гэмгүй залуу амьдардаг нь тодорхой байна. Тэд саяхан гарсан бололтой. Зуух нь дулаахан хэвээрээ байна. Гэхдээ удахгүй ирэх байх. Хараач, цонх нь онгорхой байна. Ваня! Чи юу хийчхэв ээ?

Ваня-Ишиг: Би зүгээр л юм идмээр байсан юм аа.

Маша: Хоёулаа тайван байх хэрэгтэй. Чи чинь ердөө л ямааны хүүхдийн биед орсон хүний хүүхэд шүү дээ. Юм идэхийг л хүссэн төдий. Өсөж яваа биед бол энэ хэвийн үзэгдэл. Гэрийн эзэд биднийг ойлгож л таараа.

Ваня-Ишиг: Маша, чи гэмтээгүй биз?

Маша: Үгүй ээ. Ямар эвгүй байдалд орчхов доо. Энэ ямар байлаа? Ийм билүү? Ор нь хатуу юм байна. Энд яг гурван эрэгтэй амьдардаг юм байна.

Ваня-Ишиг: Гүнзгий дүгнэлт байна шүү.

Маша: Гэхдээ тэд хэн юм бол? Ойн харуулууд уу, анчид уу? Эсвэл бүүр...

Ваня-Ишиг: Зүгээр л хүлээж байгаад хэн ирэхийг нь харъя л даа. Ойн харуулууд уу, анчид уу гэдгийг.

Маша: Явцгаая.

Ваня-Ишиг: Маша, энэ юу вэ? Ямар аймаар юм бэ.

Ах баавгай: Ингэж нэг юм гэртээ ирлээ. Дүү нар аа, манай гэрт хэн нэгэн орж ирсэн гэж бодохгүй байна уу?

Дунд баавгай: Тийм ээ, гарцаагүй хэн нэгэн орж ирсэн байна.

Ах баавгай: Хэн миний хоолыг идэж зүрхлэв?

Дүү баавгай: Хэн миний сандал дээр суугаад хэмхэлчхэв ээ?

Дунд баавгай: Хэн миний орон дээр унтсан бэ? Манай гэрт яах аргагүй ямаа орж ирсэн байна.

Ах баавгай: Ямаа?

Дүү баавгай: Ямаа?

Ах баавгай: Тэгвэл олцгооё. Энд байх шив.

Дунд баавгай: Яг мөн.

Дүү баавгай: Энд хэн ч алга байна.

Ах баавгай: Тэгвэл энд байна уу?

Дунд баавгай: Эсвэл энд үү?

Дүү баавгай: Энд байна уу?

Дунд баавгай: Үгүй ээ.

Ах баавгай: Энд байгаа юм болов уу?

Дүү баавгай: Энд ч алга. Энд ч гэсэн байхгүй юм шиг байна өө.

Дунд баавгай: Хөөх, бид юу хийж орхисныг хар даа.

Дүү баавгай: Хөөх, тэгээд хэнийг ч олсонгүй. Тоос шороо л бужигнуулчихлаа.

Ах баавгай: Чи хэн гээч нь вэ?

Дүү баавгай: Хэн чамайг энд дуудсан юм?

Ваня-Ишиг: Ээж ээ.

Дунд баавгай: Би та нарт ямаа байгаа гэж хэлсэн дээ.

Дүү баавгай: Би хэлсэн дээ.

Ваня-Ишиг: Би ямаа биш ээ. Би эрэгтэй хүүхэд.

Ах баавгай: Би чамайг барьж иднэ дээ!

Дунд баавгай: Харин би чамайг болгоод өгнө дөө!

Дүү баавгай: Тэгвэл би чамайг савраараа урж тастана даа!

Маша: За. Эрхэм сүүгээр хооллогчид оо. Дундах зөрчлөө улам хурцатгахаа больцгооё. Бид ойгоор нэлээн удаан алхсан болохоор их ядарсан байна. Бас тийм ээ, танай гэрт түр хоргодсон юм. Тиймээс та нар зүгээр л... сайн сонсоод бидэнд аль болох хурдан Кикимора дээр очих нууц замыг зааж өгөх хэрэгтэй байна.

Ах баавгай: Өө, муу хоёр хөлт өөдгүй амьтан чинь! Манай гэрт сэм орж ирээд жимсийг минь тарааж хаячхаад!

Дүү баавгай: Сандлыг минь хэмхэлчхээд.

Дунд баавгай: Ямаагаа орон дээр минь унтуулчхаад!

Ах баавгай: Одоо бас юу хүсээд байгаа юм? Сууж бай.

Ваня-Ишиг: Нэг чоно ямааг байхгүй хооронд гэрт нь очоод...

Дүү баавгай: Тэгээд долоон ишгийг нэг дор идэж орхидог.

Дунд баавгай: Үгүй ээ, зургаа. Нэг ишиг нь зууханд нуугддаг.

Дүү баавгай: Үгүй ээ, долоо! Би сайн санаж байна.

Дунд баавгай: Үгүй ээ, зургаа.

Дүү баавгай: Долоо!

Дунд баавгай: Зургаа!

Дүү баавгай: Долоо!

Дунд баавгай: Зургаа!

Ах баавгай: Чимээгүй болцгоо! Та хоёр намайг хүмүүсийн өмнө шившиг болгоод байна. Та хоёр чинь ямар гээч баавгай вэ? Та нарын буруу.

Дунд баавгай: Яах аргагүй зургаа байсан гэж санаж байна.

Дүү баавгай: Үгүй ээ, долоо.

Дунд баавгай: Тийм ээ, зургаа!

Маша: Хангалттай! Та хоёрын харилцан ойлголцох чадвар үнэхээр гайхалтай юм. Багадаа авсан сэтгэл зүйн шархтай чинь холбоотой гэж бодож байна.

Дунд баавгай: Юу яриад байгаа юм?

Маша: Та нарын хэвлэлийн салбар дахь нэр хүнд эргэлзээгүй хүндлүүштэй л дээ. Гэхдээ ийм хортой авирыг ямар ч хэмжүүрт багтаах ёсгүй. Чи жинхэнэ хүчирхийлэгч юм байна.

Дүү баавгай: Хүчирхийлэгч гэнэ!

Маша: Харин чи? Яагаад эсэргүүцэхгүй, өөрийн хил хязгаараа хамгаалахгүй, дуугүй байгаад байгаа юм? Чи хэн нэгнээс хамааралтай юм уу? Хэрвээ тийм бол би чамд баяртай мэдээ дуулгая. Чи хохирогчийн хам шинжтэй юм байна.

Дүү баавгай: Хохирогчийн хам шинжтэй гэнэ ээ.

Маша: Харин чи? Зүгээр л эцэг эхээсээ бүрэн салж, биеэ дааж чадаагүй, одоо ч хүүхдийн байр сууриндаа үлдсэн хүүхдэрхүү баавгай.

Дүү баавгай: Юу гэнэ ээ?

Ах баавгай: За, болно оо. Хангалттай сэтгэл зүйн онош тавилаа. Би юм идмээр байна.

Дунд баавгай: Бид ч бас.

Дүү баавгай: Бид ч бас.

Маша: Ингэе. Энэ их нухацтай яриа шүү. Эцэст нь та нар хүсэж байгаа зүйлээ тодорхой хэлж эхэллээ. Та нарын асуудлыг шийдэхэд ер нь амархан. Тохиролцъё л доо. Би та нарт хоол хийж өгье. Харин та нар бид хоёрт Кикимора дээр очих зам зааж өг.

Ах баавгай: За, байз...

Дунд баавгай: Энэ одоо юу вэ? Чи хоол хийж чаддаг юм уу?

Маша: Тэгэлгүй яах вэ. Бас миний хийсэн хоол таалагдахгүй бол би өөрөө идчихэж болно.

Ваня-Ишиг: За, залуус аа.

Ах баавгай: Болж байна. Тэгвэл би мөөгтэй пирог идмээр байна.

Маша: Асуудалгүй ээ.

Эмээ: Юу хэрэгтэй, юу хэрэггүй гэдгийг чи яаж мэдэж байгаа юм?

Маша: Зүгээр л энд жаахан цэвэрлэгээ хийгээд... хийх ажлаа хуваарилах хэрэгтэй байна. Чи.

Дунд баавгай: Би юу?

Маша: Мөөгөө цэвэрлэ. Чи худаг руу явж ус авчир. Харин би энд цэвэрлэгээнд тусалъя. За, бэлэн боллоо.

Дунд баавгай: Би амьдралдаа ийм амттай юм идэж үзээгүй юм байна.

Маша: Таалагдав уу? Ашгүй дээ. Тэгэхээр би үүргийнхээ нэг хэсгийг биелүүллээ. Одоо та нарын ээлж. Кикимора дээр очих замыг бидэнд зааж өг.

Ах баавгай: Кикимора их ууртай.

Дунд баавгай: Түүн дээр очих зам үнэхээр...

Дүү баавгай: Шидэт бөмбөггүй бол та нар шууд л төөрнө.

Маша: Тэр шидэт бөмбөг нь юу юм?

Дунд баавгай: Чи яагаад дэмий юм яриад байгаа юм бэ?

Ах баавгай: Болж байна. Бид чамд бөмбөгний тухай ярьж өгье. Хэрвээ дахиад нэг пирог хийж өгөх юм бол шүү дээ.

Дунд баавгай: Хоёр пирог.

Дүү баавгай: Үгүй ээ, гурван пирог. Жимстэйг.

Дунд баавгай: Мөөгтэйг.

Дүү баавгай: Жимстэй гэж байна.

Дунд баавгай: Мөөгтэй гэж байна.

Дүү баавгай: Үгүй ээ, жимстэйг.

Дунд баавгай: Мөөгтэйг гэж байна.

Маша: Залуус аа, битгий маргалд л даа. Та нар бие биетэйгээ тохиролцож сурах хэрэгтэй.

Дүү баавгай: Бид яаж тохиролцдогийг мэдэхгүй шүү дээ.

Маша: Сонсож бай, би заагаад өгье. Дундах нь ахтайгаа тохиролцоно. Бага нь дундахтайгаа. Харин ах нь багатайгаа тохиролцоно гэсэн үг.

Дүү баавгай: Тийм ээ, тэгэх нь зөв.

Ах баавгай: За, тэгвэл нэг пирог шүү.

Дүү баавгай: Бас жимстэй шүү.

Маша: Тохирлоо.

Ах баавгай: Ер нь бол тэр шидэт бөмбөг гээд байгаа зүйл...

Дүү баавгай: Та нарыг хүссэн газарт чинь хүргэж чадна. Кикимора дээр ч хүргэнэ.

Дунд баавгай: Гэхдээ тэр та хоёртой ярих ч үгүй дээ.

Маша: Яагаад тэр билээ?

Дунд баавгай: Яах вэ дээ, түүнд хэрэгтэй зүйлийг нь өгөх ёстой.

Дүү баавгай: Жишээ нь, шидэт сам ч юм уу.

Дунд баавгай: Өө, чи одоо юу вэ? Аварга биет тэрийгээ хэнд ч өгдөггүй юм.

Ах баавгай: Завийг нь хулгайлснаас хойш тэр бүүр сэтгэлгүй нэгэн болсон.

Дунд баавгай: Өөрөө зохиосон баахан таавартай.

Дүү баавгай: Вова, хэрвээ чи тааж чадахгүй бол чамайг чулуу болгоно.

Маша: Мхм. Тэгэхээр аварга биетэд завь хэрэгтэй юм байна.

Дунд баавгай: Тийм ээ.

Маша: Тэр завийг хаанаас авах юм?

Дүү баавгай: Ойн харуулд байгаа.

Ах баавгай: Өө, муу сул амт.

Маша: Одоо бүх юм ойлгомжтой боллоо. Эхлээд ойн харуул дээр очно. Дараа нь аварга биет дээр. Тэгээд Кикимора. Кикимораг насанд хүрсэн эмэгтэй байхад түүнтэй тохиролцох чадахгүй гэх юм.

Дунд баавгай: Тэглээ гээд бүтэхгүй дээ.

Ах баавгай: Ойн бүх юмс түүнд харьяалагддаг юм шүү дээ.

Дүү баавгай: Тэр манай эндхийн хамгийн том нь.

Маша: Яагаад түүнийг хамгийн том нь гэж бодоод байгаа юм? Эндхийн хамгийн чухал хүмүүс бол та нар. Та нар бол энэ ойн эзэд. Энэ чинь та нарын ой. Үүнийг насан туршдаа санаарай.

Ах баавгай: За, дураараа бол доо. Та хоёрт бөмбөгөө өгье.

Дунд баавгай: Гэхдээ дахиад нэг пирог хийнэ шүү.

Дүү баавгай: Үгүй ээ, дахиад хоёрыг.

Дунд баавгай: Хүн болгонд шүү.

Дүү баавгай: Жимстэй, бас мөөгтэйг.

Ах баавгай: Гэхдээ нэг юмыг санаарай. Бүтэн сар гарахаас өмнө амжихгүй бол дүү чинь насан туршдаа ишиг хэвээрээ үлдэнэ шүү.

Маша: Хар даа. Энэ нөгөө шувууны ярьж байсан чулуу мөн байна. Зөв замаараа л явж байгаа юм байна.

Кикимора: Ногоон тал галд шатаж, шившлэг чимээгүйхэн сүлэлдэнэ. Өвснөөс өвс унаж, ой нүдээ нээх болно.

Маша: За, одоо хаашаа явах вэ?

Ойн харуул: Гүүг гүүг. Гүүг гүүг. Гүүг гүүг. Гүүг гүүг.

Маша: Сайн байна уу? Та энд байдаг ойн харуул уу?

Ойн харуул: Ямар хурц нүдтэй юм бэ. Чамд жимс харагдаж байна уу? Хар даа. Эргүүлээд, эргүүлээд толгойг нь эргүүлнэ дээ.

Маша: Би мөрийтэй тоглодоггүй л дээ.

Ойн харуул: Өө, яадаг билээ. Ямар зөв хүүхэд вэ. За, тэгвэл боргоцой хэрэггүй гэж байгаа бол хөзөр тогловол яаж байна?

Маша: Үгүй ээ, баярлалаа.

Ойн харуул: Костя!

Маша: Өөр нэг юм дутуу байна даа.

Ойн харуул: Даалуу?

Маша: Чулуун дээр цаас тавья.

Ойн харуул: Юу гэнэ ээ?

Маша: Тэгэхээр таны бодлоор энэ боргоцой юу, өрөвтасын навч уу? Навч нь боргоцойг дарна. Өрөвтас навчийг цоолно. Харин боргоцой нь өрөвтасыг шингээнэ. Ойлгов уу?

Ойн харуул: Навч боргоцойг дарна. Маш амархан. За, алив эхэлцгээе.

Маша: Хоёулаа юунд тоглох билээ?

Ойн харуул: Ер нь юманд тоглохгүй байж ч болно. Би чамтай ямар ч байсан тоглоно.

Маша: Ойлголоо. Тэгвэл би... үүгээр тоглоё. Энэ байна. Тэгвэл энэ байвал яаж байна?

Ойн харуул: Чи наад шидэт толио хаанаас олсон юм?

Маша: Шидэт толь оо?

Ойн харуул: Энэ толь олон жилийн өмнө алга болсон юм. Домогт өгүүлснээр... ойн дагинынх байсан гэдэг.

Ваня-Ишиг: Дагина аа?

Ойн харуул: Дагина энэ толь руу хөтөлдөг. Харин толинд орсон бүхэн өөр дүр төрхтэй болж буцаж гарч ирдэг.

Маша: Яаж тэгэх юм?

Ойн харуул: Янз бүрийн аргаар л болдог гэсэн. Харж бай. Харсан уу? Энд боргоцой байсан. Харин одоо жимс болчихлоо. Жимс гоё шүү дээ.

Маша: Хөөх, ийм толь өөрсдөд маань ч хэрэг болох юм байна.

Ваня-Ишиг: Тэр ч тийм шүү.

Ойн харуул: За, тоглох юм уу, үгүй юу?

Маша: Тэгээд та өөрөө юугаар тоглох юм?

Ойн харуул: Оймс уу? Угалзтай гутал? Өврийн ятга? Гар хийцийнх шүү. Малгай юу? Үл үзэгдэгч малгай шүү.

Маша: Эсвэл шидэт алчуур ч юм уу?

Ойн харуул: Чи шидэт алчуурын тухай хаанаас сонссон юм? Айн? Аварга биет ярьж байсан байх нь ээ. Өө, тэр аварга биет... Тэр чинь миний найз байгаагүй билүү? Тийм ээ. Тэгээд би түүний шидэт алчуурыг хэрэглэдэг байлаа. Ойлголоо доо! Гаргаад ирье л дээ. Би шидэт алчуураа бооцоонд тавьж байна. Гар хийцийнх шүү.

Дунд баавгай: Ер нь Маша их сайн охин юм байна аа.

Дүү баавгай: Бид гуравт пирог хийж өгсөн.

Дунд баавгай: Яаж нэгэнтэйгээ эвлэрч, тохиролцож сурахыг зааж өгсөн.

Ах баавгай: Тэгээд бас Кикиморагийн эсрэг ганцаараа явсан.

Дунд баавгай: Яг үнэн.

Дүү баавгай: Гэтэл бид энд хулчийгаад сууцгааж байна.

Ах баавгай: Гэхдээ тэр зөв хэлсэн. Энэ бол бидний ой. Тиймээс бид түүнд туслах ёстой.

Ваня-Ишиг: Нэгийн эсрэг тэг.

Ойн харуул: Би яллаа. Би ялсан даа.

Ваня-Ишиг: Нэгийн эсрэг нэг.

Ойн харуул: За, за, гурав дахь нь. Одоо би заавал ялна даа. Энэ тоглоомыг чинь яаж тоглохыг хэдийн ойлгоод авчихлаа.

Ваня-Ишиг: Ураа! Та яллаа!

Ойн харуул: Үгүй ээ! Үгүй ээ, үгүй! Яагаад ийм зүйл болчхов оо? Ийм зүйл болох ёсгүй! Арилж үз! Шидэт алчуураа аваад явж үз!

Маша: Та ялагдаж сурах хэрэгтэй шүү. Бас та ямар ч тэвчээргүй болохоор ялагдаж сураагүй байгаа юм. Тийм болохоор өөрийгөө бариад ямар нэг хэрэгтэй зүйл хий. Энэ моднууд дээрх шувууны үүрийг засах ч юм уу. Ойн харуулууд угаасаа өөр юу хийдэг гэж? За яах вэ, сэтгэлээр унах хэрэггүй гээд... би энэ толийг танд бэлэглэе.

Ойн харуул: Яах гэж?

Маша: За.

Ойн харуул: Баярлалаа. Надад өмнө нь хэн ч бэлэг өгч байгаагүй.

Дүү баавгай: Гурвуулаа Кикимораг яагаад ч дийлэхгүй шүү дээ.

Дунд баавгай: Тийм ээ, тэр үнэхээр хүчтэй.

Ах баавгай: Хэрэв бид хэн нэгэнтэй нэгдвэл яах вэ?

Дунд баавгай: Маш хүчтэй нэгэнтэй.

Дүү баавгай: Бас маш зальтай нэгэнтэй.

Дунд баавгай: Тийм ээ. Тэгэхгүй бол тэр биднийг барьж аваад юу ч болгож мэднэ.

Ах баавгай: Хөөе, хөөрхий бяцхан охин! Нэг нь дүүгийнхээ төлөө ингээд явж байхад... баавгайнууд бид энд суугаад туулай шиг чичирч байх ч гэж дээ. Дүү нар аа, та нар надтай хамт уу?

Кикимора: Уурын зуух утаа савсуулж, данхтай зүйл буцална. Хоёр шулам хатсан мөчрүүдийг гараараа тэмтчин, урилгагүй зочдыг эрэн хайна.

Ваня-Ишиг: Маша, чи юу гэж бодож байна? Аварга биет хэр том бол?

Маша: Мэдэхгүй ээ. Дэлхийн тэнхлэгээс лав өндөр биш байх.

Ваня-Ишиг: Хэрэв уулнаас ч өндөр байвал яах вэ? Эсвэл алхах чимээ нь бүх ой даяар сонсогддог бол яана?

Маша: Тийм биш байгаасай л гэж найдъя даа, Ваня.

Ваня-Ишиг: Хоёулаа ирчихсэн бололтой.

Маша: Нааш ир. Тийм ээ, энд хэн нэгэн байгаа юм шиг байна.

Ваня-Ишиг: Маша, би айгаад байна.

Маша: Би ч гэсэн. Гэхдээ маш хурц хамартай биш л бол Кикимора биднийг мэдэхгүй ээ.

Дүү баавгай: Хэдүүлээ ийшээ явах нь яг зөв үү?

Дунд баавгай: Би тэрийг яаж мэддэг юм? Тийшээ юу, ийшээ юу?

Дүү баавгай: Бид тийшээ яваагүй ч байж магадгүй. Тийшээ л явах хэрэгтэй дээ.

Дунд баавгай: Тэгвэл яагаад ийшээ биш, тийшээ гэж?

Ах баавгай: Тийшээ ч байсан, ийшээ ч байсан больцгоож үз! Маша бидэнд юу гэж заасан билээ? Бие биетэйгээ санал нэгдэж сурах хэрэгтэй.

Дүү баавгай: Тэгвэл тийшээ явъя. За, март даа. Тийм ээ.

Аварга биет: Хэн миний чулууг хөдөлгөж зүрхлэв? Өөрсдийгөө танилцуул.

Маша: Намайг Маша гэдэг. Харин энэ миний дүү Ваня.

Аварга биет: Дүү гэнэ ээ?

Маша: Уг нь тэр ямаа биш, хүн л дээ.

Аварга биет: Та нарт юу хэрэгтэй юм?

Маша: Бид танд Самобранкагийн шидэт алчуур авчирлаа.

Аварга биет: Лесовик явуулсан байх нь ээ. Нааш нь өг.

Маша: Тэгэлгүй яах вэ. Гэхдээ нэг болзол байна.

Аварга биет: Тэрийгээ хэл.

Маша: Бидэнд шидэт самыг өгөөч.

Аварга биет: Сам өгнө гэж байхгүй.

Маша: Арай ухаалгаар бодоод үзье л дээ. Алдаж болохгүй наймааны санал шүү. Самобранкагийн шидэт алчуураар\ солиход хамгийн тохиромжтой. Сонсооч. Та хоол хийх ч хэрэггүй. Ан хийх ч шаардлагагүй болно. Зүгээр л дэлгээд хүссэнээ идэж болно шүү дээ.

Аварга биет: Гайхалтай!

Маша: Зөвшөөрч байна. Тэр сам их дүрсгүй гэсэн.

Аварга биет: Дүрсгүй гэнэ ээ? Тэр чинь шидэт сам. Зүгээр ингээд өгчихгүй шүү. Тааврыг минь таа.

Маша: Ойлголоо, таавраа таалга л даа. Гэхдээ хурдан шүү. Цаг бага байгаа болохоор гурваас илүүг таалгахгүй шүү.

Ваня-Ишиг: Тийм ээ.

Дүү баавгай: Хэдүүлээ ингээд яваад л байх юм. Гэхдээ чулууны талаар мартсан бололтой.

Ах баавгай: Нээрээ тийм шүү дээ.

Дунд баавгай: Одоо хэдүүлээ яах болж байна аа? Энэ чулуунуудыг яаж давж гарах юм бэ?

Дүү баавгай: Эмээ бидэнд хэлж байсан даа. Эмээгийн эмээ нь энэ чулуунуудын завсраар баавгай орох боломжгүй гэж хэлсэн гэсэн.

Ах баавгай: Одоо болно. Хангалттай маргалдлаа. Тэдэн дээр очоод байгаа эсэхийг нь мэдээд авъя. Явцгаая.

Дүү баавгай: За, явцгаая даа. За, за, явъя даа.

Аварга биет: Эхний таавар. Хүн бүрт байдаг, хүн бүр хэрэглэдэг. Тэр юу вэ?

Ваня-Ишиг: Би мэднэ, би мэднэ. Wi-Fi шүү дээ.

Аварга биет: Буруу. Зөв хариулт нь нэр.

Маша: Чамд баярлалаа, Ваня.

Ваня-Ишиг: Уучлаарай даа. Гэхдээ Wi-Fi ч бас муугүй хариулт шүү дээ.

Маша: За. Нэгийн эсрэг тэг боллоо. Дараагийн таавартаа оръё.

Ах баавгай: Алив ээ, дүү нар минь. Бидэнд хугацаа бага байна. Эсвэл...

Дүү баавгай: Энд чинь...

Дунд баавгай: Чулуунууд байна.

Ах баавгай: Зогсож ханалаа. Одоо явцгаая.

Дүү баавгай: Би айгаад байна аа.

Дунд баавгай: Тийм ээ. Хэрэв бид бух болчихвол яах вэ?

Ах баавгай: Хангалттай. Энд тэгтлээ айгаад байх зүйл байхгүй ээ. Явцгаая.

Дүү баавгай: Тийм байдаг байж.

Аварга биет: Дараагийн таавар. Үргэлж гүйдэг мөртлөө хэзээ ч алхдаггүй. Тэр юу вэ?

Ваня-Ишиг: Би хариуг нь мэднэ ээ.

Маша: Чимээгүй бай.

Ваня-Ишиг: Гэхдээ Маша.

Маша: Хэрэв буруу хариулбал аварга биет бидэнд самаа өгөхгүй. Сам өгөхгүй л бол Кикимора чамд юу ч хэлэхгүй. Тэгээд шууд л барьж аваад идчихнэ.

Аварга биет: Хариултаа хэл.

Ваня-Ишиг: Гол. Хариулт нь гол. Үргэлж урсдаг ч хэзээ ч алхдаггүй.

Аварга биет: Зөв байна. Голын урсгал чулууг элээдэг. Харин одоо гурав дахь таавар. Үүгээр бүхнийг шийднэ. За, тэгээд та хоёр бэлэн үү?

Дүү баавгай: Тэр хаашаа явчхав аа?

Дунд баавгай: Хаашаа гэж хаашаа вэ? Чи ойлгохгүй байна уу? Ямаа болоод хувирчхаж.

Ах баавгай: Чи өөрөө ямаа болчихсон юм биш үү?

Дүү баавгай: Хоолой нь мөн юм шиг байна даа. Ямаа лав биш байна.

Ах баавгай: Тэгээд юундаа наанаа зогсоод байгаа юм? Наашаа хүрээд ир.

Дүү баавгай: Ян мөн байна. Ямаа биш байна.

Дунд баавгай: За, яасан? Тэгвэл явцгаая.

Дүү баавгай: Тэгье ээ, явъя.

Аварга биет: Энэ хорвоогийн хамгийн хэврэг зүйл юу вэ?

Ваня-Ишиг: Шил юм болов уу? Эсвэл мөс үү? Өндөг ч байж болох юм.

Аварга биет: Хэн хариултыг нь хэлэх гээд байгаа юм? Надад сонсогдохгүй байна.

Маша: Чимээгүй байдал. Хорвоогийн хамгийн хэврэг зүйл бол чимээгүй байдал. Энэ бол хамгийн амархан эвдэгддэг зүйл.

Аварга биет: Чи тэрийг яаж мэдсэн юм? Энэ чинь миний таавар. Үүнийг хэн ч тааж байгаагүй. Чамайг даа! Би чамайг... За яах вэ. Самыг чинь өгье. Аваад яв.

Маша: Эрхэм дээдэс ээ.

Аварга биет: Юугаа хүлээгээд зогсоод байгаа юм? Чи бас чулуу болчхоо юу? Явцгааж үз! Би ядарч байна. Явж байхдаа үнэгтэй таарах юм бол... Сайн байна уу?

Ойн харуул: Хэзээ ч үгүй. Та нар чинь галзуурчхаа юу? Тэр айхавтар Кикиморагийн эсрэг тэмцэнэ гэнэ шүү. Бид хэзээ ч түүнийг дийлж чадахгүй гээд байна!

Ах баавгай: Бид дийлэх л болно.

Дунд баавгай: Хэрвээ нэгдэж чадвал шүү дээ.

Ойн харуул: Ха-ха-ха-ха! Инээдтэй юм ярьж байх шив. Хөөе! Энд хэн нэгэн Кикиморагийн эсрэг тэмцмээр байна гэнэ ээ!

Ваня-Ишиг: Бид зөв замаараа явж байна. Энд төөрч ч мэдэхээр дэндүү харанхуй байна.

Маша: Хүлээ. Надад нэг юм байгаа.

Ваня-Ишиг: Чи юу гэж бодож байна? Кикимора намайг дахиад хүн болгохыг зөвшөөрөх болов уу?

Маша: Мэдээж тэр зөвшөөрнө. Би түүнтэй тохиролцоно. Би баавгайтай хүртэл тохиролцсон шүү дээ.

Ах баавгай: За, дүү нар аа. Хэдүүлээ Кикиморагийн эсрэг хэний тусламжийг авах вэ?

Дүү баавгай: Хархнууд дээр очъё.

Ах баавгай: Яагаад хархнууд гэж?

Дунд баавгай: Кикиморагийн эсрэг хархнуудаар юу хийх болж байна аа?

Дүү баавгай: Яах вэ, нүх ухуулаад л. Бөөнөөр нь. Хархнууд нүх ухна. Бид анхаарлыг нь сарниулна. Тэгээд пад гээд л! Кикимора унана даа. Тэгээд дээрээс нь таглачихна.

Ах баавгай: Үгүй дээ, дүү нар минь. Амьтан ч тэр, шувуу ч тэр бидэнд тусалж чадахгүй ээ. Бидэнд тэднээс ч өмнө байсан нэгэн хэрэгтэй. Кикиморагаас ч урт удаан оршсон нэгэн.

Дунд баавгай: Агуу нэгэн.

Дүү баавгай: Агуу нэгэн.

Ваня-Ишиг: Би зөв газраа ирсэн бололтой. Маша, би үнэхээр даарч, бас ядарч байна. Намайг тэвэр л дээ.

Маша: Наашаа хүрээд ир. Тийм дээ. Кикиморад яг тохирсон сайхан ордон байна. Би яг ийм л байна гэж төсөөлж байсан.

Ваня-Ишиг: Одоо Кикимораг өөрийг нь л олох үлдлээ. Тэр хаана нуугдаж байгаа бол оо?

Маша: Кикимора хатагтай! Бидэнд царайгаа харуулж тус болооч. Тантай ярилцах чухал зүйл байна. Мэдээж таныг дотогшоо хүн гэдгийг ойлгож байна л даа. Гэхдээ заримдаа харилцан ойлголцохын тулд ярихаас өөр аргагүй шүү дээ.

Ваня-Ишиг: Хөөе, Кикимора! Гараад ирээч дээ! Эсвэл айгаад байгаа юм уу?

Кикимора: За, сайн уу, хөөрхөн хүүхдүүд минь! Хоёулхнаа хүрээд ирсэн байх чинь ээ. Сайн байна! Магтмаар байна шүү!

Маша: Болиоч!

Кикимора: Та нар дэндүү өлссөнөөсөө болоод ногооныг нь хүртэл идчихээ юу?

Маша: Гуйж байна, боль л доо! Ямар нэгэн байдлаар тохиролцож болохгүй юу?

Кикимора: Нааш нь өг дөө. Энэ чинь шидэт сам уу даа? Миний хүүхдүүд. Миний төрөл садан! Өө, Кикимораг ингэж баярлуулж байгаад чинь... би яаж талархах ёстой вэ?

Маша: Би тантай нэг зүйл ярилцмаар байна. Та ойг бүхэлд нь айдаст автуулсан байгаа. Бүгдийг нь эв түнжингүй болгосон. Гол нь ойн оршин суугчдад өөрсдийгөө хөгжүүлэх, өөрийнхөөрөө байх ямар ч боломж үлдээгээгүй.

Кикимора: Хүүе, хүүе, хүүе. Ямар аймшигтай юм бэ. Тэд яагаад өмнө нь хэлээгүй юм бол оо? Одоо бүгдийг нь засна аа. Ойг чинь буцааж өгч, хоорондын харилцааг чинь ч сэргээнэ. Нэг нэгээр нь. Тэгээд л болоо.

Маша: Манай дүүг ч гэсэн тэгж чадна биз дээ? Нэг нэгээр нь. Гуйж байна.

Кикимора: Хонгорхон минь, би та нарын төлөө юу ч хийхэд бэлэн. Гэхдээ дүүгийн чинь хараалыг тайлахын тулд ёслол үйлдэх шаардлагатай. Тэгэхийн тулд шидэт бөгжөө олох хэрэгтэй байгаа юм. Надад тусалж чадах уу?

Маша: Энэ чинь...

Кикимора: Өчигдөр би нэг газраар орсон юм. Тэгээд тэнд шидэт бөгжөө гээчихсэн бололтой. Тэр бөгжгүй бол би юу ч хийж чадахгүй. Нүд минь ч муудаж орхиж. Найзын ёсоор биш, тус болж байна гэж бодоод надад туслаач.

Маша: Үнэхээр тэнд байгаа юм уу?

Кикимора: Байлгүй яах вэ. Гурил шигших үеэр гараас мултраад уначихсан байх. Чи хурдан олоод ирнэ дээ. Тийм бөгжийг юутай ч андуурахгүй учраас. Яарах хэрэггүй шүү, хонгорууд минь. Сайн хайгаарай. Тэр бөгж байхгүй бол дүү чинь эргээд хүн болж чадахгүй шүү. Би ингээд явлаа. Хажуугаар нь шөлөө буцалгах хэрэгтэй байна л даа. Ямааны махтай шөлөндөө хийх хоньчны цэцгээ түүж дуусгах хэрэгтэй.

Маша: Хар даа.

Кикимора: Дүүг чинь жинхэнээсээ ямаа болохыг хүлээгээд байж байя.

Дүү баавгай: Зөв зүг рүү явж байгаа гэдэгтээ итгэлтэй байна уу?

Дунд баавгай: Тэгэлгүй дээ. Энд байна. Чимээгүй байгаач.

Дүү баавгай: Би чимээгүй байна. Та л баавгай шиг түгдрээд яриад байна.

Дунд баавгай: Би чимээгүй түгдэрч байна. Гэхдээ чи чимээ гаргаад байна.

Ах баавгай: Бүгд чимээгүй!

Дүү баавгай: Өө, ээж баавгай минь гэж. Ямар том юм бэ.

Дунд баавгай: Тэр сэрчихлээ.

Ваня-Ишиг: Алив ээ! Дахиад жаахан!

Маша: Болохгүй нь ээ, Ваня. Бид энд түгжигдчихсэн бололтой.

Ваня-Ишиг: Маша, би айгаад байна.

Маша: Алив ээ, Ваня. Айдас бол бодол санаа, хүсээгүй үр дагаварт үзүүлж буй бие махбодын л хариу үйлдэл. За, за.

Ваня-Ишиг: Юу байна?

Маша: Үнэндээ би ч бас айж байна.

Аварга биет: Энд ямар ч чулуу үлдээгүй гэж хэлээд байна. Тэгээд энэ мэлхий болчихно.

Ах баавгай: Тийм байж.

Ваня-Ишиг: Маша, одоо хоёулаа яах вэ?

Маша: Бид тулаанд ялагдсан болохоос дайнаа дуусгаагүй байна. Сар бүтэн болоогүй байгаа болохоор бидэнд хугацаа байгаа гэсэн үг. Энд юу байгааг сонирхож харчхаад эндээс гарах арга олоод үзье.

Ваня-Ишиг: Энд нэг л жихүүн байна аа. Ёоё! Ямар заваан юм бэ!

Кикимора: ♪ Хатаж орхисон нарс модны сүүдэр доор... ♪

Дунд баавгай: Тэр юу хийгээд байгаа юм бэ?

Ах баавгай: Мэдэхгүй байна аа. Гэхдээ энд Маша алга.

Дүү баавгай: Угаасаа энд ямар ч хүүхэд алга.

Кикимора: ♪ Намаг дотор түнэр харанхуй шөнөөр ♪ ♪ Зөвхөн ойм өвс л ургах юм ♪

Дунд баавгай: Одоо хэдүүлээ яах билээ?

Ах баавгай: Мэдэхгүй ээ. Бид гурав нийлээд ч түүнийг дийлэхгүй.

Кикимора: <i>♪ Голын дээгүүр тусах сарны гэрэл дор... ♪</i>

Дүү баавгай: Эхлээд Машаг олцгооё.

Ах баавгай: Тэгье ээ. Сайхан санаа байна.

Кикимора: <i>♪ Би аз жаргал, хайрыг дэлгэрүүлэхийн тулд ♪</i> <i> ♪ Та нарын эрдэнэсийг авах хэрэгтэй ♪</i>

Дүү баавгай: Тэр тэнд ямар нэг зүйл нууж байсан бололтой.

Дунд баавгай: Юу вэ?

Кикимора:  ♪ Ойм өвс дахин ургаг ♪

Дунд баавгай: Тэрийг хар даа. Тэнд байна. Тэр нь нөгөө бөгж байвал яах вэ?

Ваня-Ишиг: Маша, намайг уучлаарай. Энэ бүх зүйл миний буруу. Чиний үгэнд ороогүй миний л буруу. Гэхдээ үнэндээ би чамд ямар их хайртайгаа ойлгосон.

Маша: Би ч гэсэн чамд хайртай, Ваня. Байнга элдэв юмаар шалтаглаж муудалцаж байсанд уучлаарай.

Дүү баавгай: Битгий түлхээд байгаач!

Ах баавгай: Маша! Энд байсан байжээ.

Маша: Баавгайнууд аа.

Дүү баавгай: Бид үнэхээр мундаг байгаа биз?

Ах баавгай: Аль болох хурдан эндээс гарцгаая.

Маша: Кикиморагүйгээр тэгж чадахгүй ээ. Кикиморагүйгээр Ваняаг буцаад хүн болгож хувиргаж чадахгүй. Бидэнд бөгж хэрэгтэй. Ваня, чи яагаад байна аа?

Дунд баавгай: Өө, хөөрхий минь гэж.

Дүү баавгай: Тэр хувирч байгаа бололтой.

Ах баавгай: Юу? Жижигхэн ишиг болчхож. Тэгээд л тэр.

Маша: Ванячка. Бид ямар нэг арга олох хэрэгтэй. Сар бараг бүтэн боллоо.

Дүү баавгай: Бид энд гар хоосон ирээгүй юм шүү. Май. Бариарай.

Дунд баавгай: Хурдлаарай! Тэвдэж сандрах хэрэггүй. Сар бараг бүтэн боллоо!

Маша: Ваня, эргээд энгийн хүүхэд бол! Болсонгүй. Арай өөрөөр үзье. Ишиг минь, эргээд Ваня болоод гараад ир! Энэ яагаад болохгүй байна аа? Буцаад хувир! Буцаад хувираач!

Дунд баавгай: Дэндүү оройтчихлоо.

Дүү баавгай: Тогоо!

Маша: Юу гэж?

Ах баавгай: Наад бөгжөө тогоо руу хий!

Маша: Болохгүй байна.

Дунд баавгай: Илүү хүчтэй тат!

Дүү баавгай: Яг л жинхэнэ баавгай шиг!

Ах баавгай: Одоо наадхаа тогоо руу шидчих.

Дүү баавгай: Маша, хийгээрэй!

Дунд баавгай: Тийм ээ, хурдхан шиг хая!

Ах баавгай: Хурдан шид гээд байна!

Дүү баавгай: За, амжилттай бүтсэн үү?

Ах баавгай: Надад юу ч харагдахгүй байна. Манан руу шид л дээ.

Маша: Ваня. Чамайг буцаад хүн болоход ингэж их баярлана гэж төсөөлж ч байсангүй. Би ямар их баяртай байна гээч.

Дүү баавгай: За алив, явцгаая аа.

Ах баавгай: Эсвэл Кикимораг хүлээх юм уу?

Дүү баавгай: Зугтаарай!

Аварга биет: Чи яах гэж энд ирсэн юм, өвгөн минь?

Ойн харуул: Хуучин өс хонзонгоо мартах цаг болсон байна аа.

Аварга биет: Тэр чинь юу гэсэн үг юм?

Ойн харуул: Нэг охин над дээр ишигтэй хамт ирсэн юм л даа. Нэрийг нь Маша гэдэг. Тэр Кикимора дээр очих гэж байсан. Тэгээд би чамтай нийлж түүнд туслах хэрэгтэй гэж бодлоо. Түүнд тусалъя л даа. Ганцаараа бол Кикимораг дийлэхгүй.

Аварга биет: Тийм ээ, би мэднэ. Тэр их сайн охин байсан. Бас нөгөөх нь ишиг биш. Дүү нь шидийн хүчээр тийм болчихсон юм.

Ойн харуул: Тийм болохоор л би Кикимора дээр ирсэн юм. Тэгэхээр тэр шулам шидтэн юм байна. Өө, шулам уу, үгүй юу гэдгийг нь мэдэхгүй юм. Бүх ой түүний хараалд автчихсан.

Аварга биет: Би түүнд ямар хараал хийж чадахаа харуулаад өгье л дөө.

Ойн харуул: Сайхан санаа байна шүү. Надад нэг төлөвлөгөө байна.

Маша: Гүйгээрэй, гүй, гүй!

Кикимора: Бяцхан ямаа минь, чи хаана байна? Ээж дээрээ хүрээд ир.

Дунд баавгай: Маша, Ваня, яасан ч зогсож болохгүй шүү. Бид аль болох хурдан гарц руу хүрэх хэрэгтэй.

Дүү баавгай: Бидэнд юу тохиолдох бол? Юу болох бол оо?

Дунд баавгай: Гарц тийм ч холгүй байгаа.

Ах баавгай: Битгий зогсоорой, гүйгээд бай! Гарц ойртоод л байна!

Маша: Болгоомжтой, Ваня!

Ах баавгай: Одоо амрах цаг биш ээ! Босоорой!

Маша: Босоорой, Ваня!

Кикимора: Та нар хаашаа явж байна гэж бодсон юм?

Дунд баавгай: Ингээд дууслаа.

Ах баавгай: Бид чамаас айхгүй байна. Бас бид найзуудаа хорлохгүй.

Кикимора: Тийм байж.

Дүү баавгай: Бас чи эндхийн хамгийн том нь биш. Бид энэ ойн дэг журмыг дахин авч үзэх хэрэгтэй.

Кикимора: Ямар хөгжилтэй атлаа тэнэгхэн шөнийн үлгэр вэ, Мишка. Одоо та нарын сайхан зүүд зүүдлэх цаг боллоо.

Дунд баавгай: Энэ чинь одоо юу вэ?

Кикимора: Одоо чиний ээлж, охин минь. Яасан? Чи намайг дийлнэ гэж бодсон уу? Тийм юм хэзээ ч болохгүй л дээ.

Ойн харуул: Маша!

Маша: Яагаад надад энэ бүхэн хэрэгтэй гэж бодсон юм бэ?

Кикимора: Юу гэж байгаа юм? Чи манай ойд ирэнгүүтээ л бүх зүйлийг үймүүлж эхэлсэн. Энд тэндгүй холхиж, хэнд юу хийхийг зааж зааварлана. Тэгээд бүүр баавгайтай хүртэл ярьсан. Тийм байхад чамайг зүгээр л явж байсан гэдэгт итгэнэ гэж бодоо юу? Чи намайг урхинд оруулахаар шийдсэн.

Маша: Миний зарим үйлдэл чамд огт хамааралгүй, далд зорилготой байсан л даа. Чи тэр талаар сонсож ч байгаагүй биз.

Кикимора: Би ч бас чамд хариу барих аргаа мэднэ. Нээрээ шүү.

Маша: Юу гэж? Хүмүүсийг хуурах гэж үү?

Кикимора: Чи миний хаана ч хүрэхгүй.

Ойн харуул: Алив ээ, алив! Хурдлаач ээ!

Маша: Харамсалтай нь би өөрийгөө хөгжүүлэх огт өөр түвшинд явж байгаа л даа. Бас би оршихуйн хямралд автсан эмэгтэйчүүдтэй өрсөлддөггүй.

Кикимора: Чи тренд болсон нэг үг сурчхаад хаа хамаагүй хэрэглэж болно гэж бодоо юу? Миний шавжуудыг битгий басамжил. Өө, бослого гаргаж байгаа юм уу? Надтай сөргөлдөхөөр шийдээ юу? Их зоригтой байна шүү. Сайшаалтай л юм.

Аварга биет: Бидэнд тушааж захиргаадахаа боль!

Ойн харуул: Гүйгээрэй! Намайг өршөөгөөч.

Кикимора: Чи урмыг минь хугаллаа. Гуйж байна. Би бүгдийг нь буцааж өгье.

Маша: Мэдсэн юм аа. Биднийг аварна гэдгийг чинь мэдсэн юм.

Ах баавгай: Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг юм шүү дээ.

Дунд баавгай: Чи бидэнд тусалсан байхад бид яагаад хариу барихгүй гэж?

Дүү баавгай: Бас чи ёстой амттай пирог хийдэг шүү дээ.

Маша: Баярлалаа. Та нар ёстой жинхэнэ баатрууд юм.

Ах баавгай: Хэн баатар гэж? Бид үү?

Дунд баавгай: Зүгээр л туслахыг хүссэн юм.

Дүү баавгай: Өөр юмгүй дээ.

Ваня: Надад бөгж олоход тусалсанд баярлалаа. Бас намайг буцаагаад хүн болголоо.

Ах баавгай: Гуйж байна. Өө, нээрээ тийм. Бас нэг юм сануулъя. Эргэж харах хэрэггүй шүү. Чигээрээ явсаар байгаад тосгондоо хүрнэ.

Ваня: Ойлголоо.

Маша: Баяртай.

Ваня: Баяртай.

Ах баавгай: Баяртай.

Дунд баавгай: Баяртай.

Дүү баавгай: Дараа уулзъя.

Маша: Цагдаа нар биднийг хайж байгаа байх даа.

Ваня: Сонин юм аа. Нэг л чимээ аниргүй байна даа.

Маша: Эмээ биднийг анзаарахаас өмнө хурдан орцгооё.

Кикимора: Намайг гаргаач! Намайг гарга гэж хэлсэн шүү!

Ойн харуул: Хэсэг суугаач дээ. Эргэн тойрноо сайн хар. Тэгж байх зуураа нэг тоглоом тоглох уу? За, Розочек, тоглоё л доо. Дүрэм нь маш энгийн. Би чамд хэллээ шүү дээ.

Кикимора: Тэгээд бооцоонд нь юу тавих юм?

Ойн харуул: Хар л даа. Надад зөндөө юм байгаа шүү. Бүгдийг нь. Хэрвээ хүсвэл энд үл үзэгдэгч малгай байна. Ёстой ховор эд шүү.

Кикимора: Надад сонирхолтой юм санал болгож чадахгүйг гэдгийг чинь мэдэж байсан юм аа.

Ойн харуул: Ойлголоо, хэл л дээ! Чи юугаар тогломоор байна?

Кикимора: Яах вэ, бодъё л доо. Би хожвол намайг дуртай үед минь явуулна.

Ойн харуул: Өөр юу байна даа?

Кикимора: За, үгүй дээ, үгүй. Зүгээр өрөвдүүлчих юм байна. Дэндүү амархан ялалт болчих байх л даа. Угаасаа би яаж тоглохыг нь мэдэхгүй шүү дээ.

Ойн харуул: Зөвшөөрлөө. Ямар ч байсан чамайг ялна даа. Харин би чамаас мөнхийн залуу нас хүсэж байна. Чадна биз дээ?

Кикимора: Мэдээж чадна аа, хонгор минь. Би юуг ч хийж чадна. За, одоо чиний төлөө нэг тоглоцгооё доо.

Ойн харуул: Би албаар тэгсэн юм аа.

Кикимора: Тэгвэл тохиролцлоо шүү, хонгор минь.

ТЕКСТ: МАША БА БААВГАЙНУУД.

Маша: Би мөрийтэй тоглодоггүй л дээ.

Ваня: Би огтхон ч айхгүй байна.

Ваня-Ишиг: Би наад худгаас чинь ус уугаад ийм болчихлоо.

Светлана: Хүүхдүүд долоо хоног эмээ дээрээ очно. Ийм л байна.

Олег: Тэгээд би хаана ажиллах юм? Гал тогоонд уу?

Эмээ: Одоо гурвуулаа пирогоо хийцгээе.

Шувуу-Эм: Тэр тал дээр би тусалж чадна аа.

Ойн харуул: Өө, за, за. Ямар хурц нүдтэй юм бэ.

Кикимора: Чи миний урмыг хугаллаа.

Ах баавгай: Кикимора их ууртай.

Дунд баавгай: Би та нарт ямаа байгаа гэж хэлсэн дээ.

Дүү баавгай: Өө, би айгаад байна аа.

Аварга биет: Гайхалтай!

Дүү баавгай: Ингээд дууслаа.

TRAILER

Ах баавгай: Хэн миний хоолыг идэж зүрхлэв?

Дунд баавгай: Хэн миний орон дээр унтсан бэ?

Дүү баавгай: Хэн миний сандал дээр суугаад хэмхэлчхэв ээ?

Маша: Чи зүгээр биз?

Ваня: Танд ч гэсэн өглөөний мэнд, эгч ээ.

Маша: Муу хөгийн амьтан. Эмээгийнх рүү юу?

Ваня: Эмээгийнх рүү юу?

Светлана: Эмээгийндээ нэг долоо хоног муудалцахгүй байчих. Бурхан минь, битгий л муудалцаж үзээрэй. Тэгэх юм бол... аав чинь чамд ажлын өрөөгөө өгнө шүү.

Олег: Юу гэнэ ээ?

Светлана: Баяртай.

Текст: Хүн бүрийн хайртай үлгэрээс сэдэвлэн бүтээв...

Эмээ: Маша, чи Ваняаг харсан уу?

Маша: Ваня, зогс!

Коля: Тэр газрыг энгийн газар биш гэдгийг бүгд мэднэ.

Маша: Ваня!

Коля: Тэр ой хүмүүсийг өөрчилдөг. Тийшээ орсон л бол чи өмнөх шигээ байхаа болино.

Ваня-ишиг: Тэндээс битгий ус уу. Би наад худгаас чинь ус уугаад ийм болчихлоо.

Маша: Ваня?

Текст: Алдарт үлгэрийн баатрууд амилна...

Маша: Үүнд заавал учир шалтгаантай тайлбар байж л таарна. Хар даа. Тэнд нэг айл байна. Энд хэн нэгэн байна уу?

Текст: Шинэ адал явдал...

Шувуу-эм: Түүнийг ямаа болгосон Кикимора зөвхөн шөнөөр гарч ирдэг юм.

Дунд баавгай: Тэр самаа хэнд ч өгдөггүй юм.

Ах баавгай: Аварга биет.

Дунд баавгай: Өөрөө зохиосон баахан таавартай.

Маша: Тэр чинь хаана юм?

Дүү баавгай: Ойн харуулд байгаа.

Ойн харуул: Гүүг гүүг. Ямар хурц нүдтэй юм бэ. Эргүүлээд, эргүүлээд толгойг нь эргүүлнэ дээ.

Маша: Би мөрийтэй тоглодоггүй л дээ.

Текст: Эртний үлгэр...

Кикимора: Алив, наашаа хүрээд ир.

Ваня-ишиг: Маша...

Кикимора: Сайн байна! Магтмаар байна шүү!

Текст: Маша ба баавгайнууд

Ойн харуул: Малгай юу? Үл үзэгдэгч малгай шүү.

 

 

 

Back to episodes Go home