Filmbridge
Төрөл: УСК Хуудасны тоо: 24
Нэр: The Osha Rules 21/08/2026 Орчуулсан: Лингостик ХХК
Дүрүүдэд:
Кевин – эрэгтэй, 20-25 насны, гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн
Ана – эмэгтэй, 8-12 насны, Кевиний дүү
Ээж – эмэгтэй, Кевин, Ана хоёрын ээж
Белен – эмэгтэй, 30-40 насны, Анагийн багш
Нетор – эрэгтэй, 20-30 насны, Кевиний найз, гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн
Изекиел – эрэгтэй, 30-40 насны, гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн
Инола – эмэгтэй, 50-60 насны, хүүхэд хөгжлийн төвийн менежер
Виктор – эрэгтэй, Анагийн хуучин багш
Ёруба – эрэгтэй, гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч
Ёруба аав – эрэгтэй, 70-80 насны, Ёрубагийн аав, бөө
Гузман – эрэгтэй, Ёрубагийн туслах
Сандра – эмэгтэй
Орчуго Кун – эмэгтэй, удган
Кевин: Би гадаа ирчихлээ. Сайн уу?
Эм 1: Чи мэдсэн үү?
Кевин: Үгүй ээ, юун тухай?
Эм 1: Тэр дөрөв бараг сүйтгэхээ шахсан. Нөгөө ядуу хүүхдүүд.
Кевин: Ёстой бүтэхгүй амьтад шүү. Юу байна, анд аа?
Эм 1: Юу байна? Ороод ир.
Кевин: Юу байна даа?
Нетор: Хөөе, юу байна, анд аа? Тэгээд яаж хийх вэ?
Изекиел: Чи хоцорч ирсэн шүү.
Кевин: Зам түгжрээд хоцорчихлоо. За, май. Хараагүй юм аа, уучлаарай. Өрсөлдмөөр байна уу, айн? Би чамд нэг кг гарныг өгье.
Эм 1: Хэр их болж байна?
Эр 1: 20 мянга орчим.
Изекиел: Бараа хэр явж байна?
Кевин: Болох уу?
Изекиел: Дахиад жаахан.
Кевин: Сайн яваарай, таныг харахад сайхан байлаа.
Нетор: Болно оо, болно, болно.
Кевин: Хөөе. Дахиад энд уулзмааргүй байна шүү.
Эр 1: Ёстой аймаар юм аа. Таних уу?
Кевин: Үгүй ээ, хэн юм?
Эр 1: Анд аа, санахгүй байна уу? Хоёр хоногийн өмнө байх аа... Нөгөө үдэшлэг дээр таарсан шаргал үст.
Кевин: Аан, тийм шүү дээ.
Эр 1: Үгүй л гээд байх юм. Хэцүү эмэгтэй юм аа.
Кевин: Ёстой онцгүй байна.
Эр 1: Би бараг дурлачихлаа байна.
Изекиел: Хоол ирчихлээ, андууд аа.
Эр 1: Өнөөдөр чиний ээлж үү?
Кевин: Тэнэг амьтан.
Эр 2: Бүгд булан руу зогс! Алив, алив, хурдал!
Эр 3: Өвдөг сөхөр. Сөхөр гэж байна! Гараа толгойнхоо ард ав! Мөнгө. Мөнгөө өгөөд аль.
Эм 1: Хэнийг дээрэмдэж байгаагаа мэдэж байна уу?
Эр 3: Илүү дордуулаад өгч чадна шүү. Битгий хөдөл.
Изекиел: Тайвшир даа, анд минь, тайвшир. Тайвширч үз, за юу?
Эр 3: Мөнгөө хаана байгааг хэл, новш минь.
Изекиел: Янданд байгаа.
Эр 3: Аваад аль. Хурдлаач дээ, хараал идэг гэж! Хурдал гээд байна!
Кевин: Чиний гарт лав орохгүй, новш минь. Цүнхээ өгөөд аль! Цүнхээ надад өг! Хөөе! Цүнхээ өг гээд байна! Сонсож байна уу? Цүнхээ нааш нь өгөөд аль. Алив! Цүнхээ өгөөч дээ! Цүнхээ өг! Муу новш.
Эр 2: Миний хэн гэдгийг мэдэхгүй юу?
Кевин: Чиний хэн байх хэнд хамаатай юм?
Эр 2: Чамайг болгож тавина даа.
Кевин: Бид байх газартаа байж л байна, одоо зайл. Зайлаач! Муу хөгийн новш минь, бид 24-р гудамжныхан шүү. Алив, явж үз.
Виктор: Охид оо, шалгалтын хуудсаа өгөөрэй. Ана.
Ана: За, одоохон нэрээ бичээд орхиё.
Эм 2: Маргааш уулзъя.
Виктор: Маргааш уулзъя.
Ана: Баяртай.
Виктор: Баяртай.
Эм 2: Чимээгүй ээ, энэ манай аав. Сайн уу?
Ана: Сайн уу?
Эр 4: Сайн уу, охид оо? Юу байна?
Ана; Эм 2: Дажгүй ээ.
Эр 4: Сайн байна. Шалгалтаа хэр өгөв?
Ана; Эм 2: Дажгүй ээ.
Эр 4: Дажгүй ээ? Нээрэн үү?
Эм 2: Тийм ээ.
Эр 4: Мэдсэн юм аа. Нээрэн үү?
Эм 2: Санаа зовох юмгүй.
Эр 4: За за, сайн байна. Маргааш уулзъя.
Ана: Маргааш уулзъя.
Инола: За хүүхдүүд ээ, наашаа анхаарлаа хандуулаарай. Энэ бол Белен.
Хүүхдүүд: Сайн уу?
Инола: Сайн байна. Викторын байхгүйд та нарт заах хүн, за юу?
Хүүхдүүд: Ойлголоо.
Инола: Сайн байна. Томоотой байгаарай. Би харж байгаа шүү. Одоо чиний ээлж.
Белен: Сайн уу?
Хүүхдүүд: Сайн байна уу?
Белен: Та нартай хамт байгаадаа баяртай байна. Болно гэвэл та нартай нэг нэгээр чинь танилцмаар байна. Нэг нэгнээ илүү сайн мэдэж авъя.
Хүүхдүүд: За. За.
Белен: За за, чиний нэр хэн бэ? Чи хийсэн юм уу?
Ана: Тэгсэн. Их амархан юм билээ.
Белен: Чи Ана байх аа?
Ана: Харин та Белен.
Белен: Үнэн.
Ана: Юүтүб дээрээс үзсэн юм. Танд заагаад өгөх үү?
Белен: Аан... Тэг л дээ. Би жаахан гарын эв дүйгүй.
Ана: Намайг дагаад хийхэд болно оо.
Белен: Алдчихлаа. За, болж байх шиг байна аа.
Ана: Ингээд бяцхан нохой болно. Амархан байгаа биз дээ?
Белен: Ёстой гоё юм аа. Одоо хуцдаг болгочихвол. Хав! Хав, хав, хав!
Ээж: Битгий мангартаад байгаач дээ.
Кевин: Хав, хав, хав! Сайн уу, дүү минь? Юу хийж байсан юм?
Ана: Тоглоом тоглоод.
Кевин: Гэрийн даалгавраа хийсэн үү?
Ана: Дуусчихсан.
Кевин: Туслах уу?
Ана: Үгүй ээ, хэрэггүй. Нүдээ аньж бай.
Кевин: Хурдан авчрахгүй бол хэцүүдэх нь байна шүү.
Ана: Алив, би.
Кевин: Тийм ээ, хоол.
Ана: Хар даа!
Кевин: Чи ээж болчхоо юу?
Ана: Түүхий шүү.
Кевин: Жаахан удаан жигнэх хэрэгтэй. Нетор байх. Чи очоод нээчих.
Нетор: Хөөе, юу байна даа? Гадил байна шүү дээ.
Ана: Тэгж харагддаггүй гэж олон удаа хэлсэн биз дээ?
Нетор: Чи чинь гадилтай, цэцэгтэй унтлагын хувцсаа өмсчихсөн байна шүү дээ.
Кевин: Юу байна?
Нетор: Дажгүй юу?
Кевин: Дажгүй л байна.
Нетор: Одоо хүртэл бүтээгүй л байна уу?
Кевин: За, дараа ярья даа.
Нетор: Юу ч биш дээ, бид хоёрыг хүлээж байгаа.
Кевин: Надад юу ч хэлээгүй байгаа шүү дээ.
Нетор: Маргааш болтол хүлээхгүй шүү дээ. Нааш ир, чамд өгөх гэнэтийн бэлэгтэй.
Ана: Нээрэн үү?
Нетор: Тийм ээ.
Ана: Үгүй байлгүй.
Нетор: Үнэн. Савар чамайг барих гэж байна... надаас зугтаарай!
Кевин: Яг юу хүсээд байгаа юм бол?
Нетор: Мэдэхгүй ээ.
Кевин: Юу гэхийг нь сонсохоос.
Нетор: Түүний учрыг хурдан олох хэрэгтэй. Нөгөөдүүл чинь хүлээгээд байна. Юу болоод байна?
Изекиел: Юу ч биш ээ. Алив ээ, Кевин. Алив. Энэ бол Гузман.
Кевин: Хаашаа явж байгаагаа мэдэж болох уу?
Изекиел: Дээдэс чамтай уулзахыг хүссэн.
Кевин: Тэгээд?
Изекиел: Өнөө өглөө чи ихэнх хүний гаргахгүй зоригийг харуулсан учраас. Яагаад түүнийг Дээдэс Ёруба гэдгийг мэдэх үү?
Кевин: Үгүй ээ.
Изекиел: Сантериагийн талаар мэдэх үү?
Кевин: Сантериа гэж мэдэхгүй юм байна аа.
Изекиел: Ядаж үүнийг юу болохыг мэднэ биз?
Кевин: Ганц хоёр дуулсан л юм байна.
Изекиел: Ёруба ах дүүсийн нэгийг тушаал дэвшүүлэхдээ зан үйл хийдэг юм.
Кевин: Зан үйл? Юун зан үйл?
Изекиел: Нэг төрлийн арга хэмжээ. Зүгээр ёс төдий. Хөөе, битгий сандраад бай. Зүгээр л тайван байхад болно.
Ёруба аав: Сала Маленго!
Хүмүүс: Маленго Сала!
Ёруба аав: Сала Маленго!
Хүмүүс: Маленго Сала!
Ёруба аав: Сала Маленго!
Хүмүүс: Маленго Сала!
Ёруба: Үгүй гэж үү!
Хүмүүс: Тийм!
Ёруба: Үгүй гэж үү? Хийсэн зүйлд чинь талархаж байна. Өнөөдөр бид Кевинийг угтахаар цуглаад байна. Үхэл хүсэж, бурхан таалбал тэрбээр бидний шинэ дүү, шинэ сахиусан тэнгэр болно. Энэхүү зан үйлд үхэл ирвэл биднийг залж байна гэсэн үг. Кевин, сүнснүүдтэй гэрээ хийхийг зөвшөөрч байна уу?
Кевин: Тийм ээ.
Ёруба: Энэ ёслолд чи үхэж, шинэ амьдралд эргэн төрөх болно. Зөвшөөрч байна уу?
Кевин: Тийм ээ.
Ёруба: Тэгвэл нэг юм асууя.
Ёруба аав: Үхэл минь, шинэ гишүүнийг хүлээн авна уу.
Ёруба: Хувцсаа тайлаад өг. Энэ шархнууд чамайг дагаж буй бүх муу муухайгаас цэвэрлэнэ. Ариутгах учиртай юм. Эд чиний хамгаалалт болж, ямар ч үед хань болно. Тамгал. Энэхүү гэрээг эмчилгээ гэж бод. Эмчилгээ гэдэг бол ахан дүүсийн холбоо, үнэнч байдал гэсэн үг. Манай бүлгэмийн бурхан тэнгэр. Сайн байна. Дүү минь, чи энэ гэр бүлийн нэгэн хэсэг болно. Одооноос эхлээд чиний дүүг ч үүрд хамгаалах болно. Болчихлоо. Алив, алив. Дараагийн гурван хоног архи ууж болохгүй, тамхи татаж, секс хийж, толинд харж болохгүй. Дахиад амьтны мах идэхгүй, дээр нь гишгэхгүй, бас энэ ёслолын талаар хэнд ч ам алдахгүй. Ойлгов уу? Алив, одоо цусан тахил өргөх цаг боллоо. Давтаад хэл. Би чамтай, чи надтай хамт.
Кевин: Би чамтай, чи надтай хамт.
Ёруба: Болж байна. Би чамтай, чи надтай хамт.
Кевин: Би чамтай, чи надтай хамт.
Ёруба: Би чамтай, чи надтай хамт.
Кевин: Би чамтай, чи надтай хамт.
Ёруба: Сайн байна, маш сайн. Чамайг бурхан адислаг. Тавтай морил. Одооноос эхлээд чи болон чиний дүү шинэ гэр бүлтэй болсон. Дахиад ганцаардахгүй.
Кевин: Баярлалаа. Хөөе! Хэн бэ? Яах гээд байгаа юм? Юу хийж байгаа юм?
Изекиел: Тайвшир даа, анд минь. Бүгд зүгээр, за юу? Чи одоо бүлгэмийн шинэ гишүүн. Нэр хүндтэй, хариуцлага хүлээсэн. Гэхдээ дараа тэр талаар ярина аа. Явж унтаж амар.
Зурагт эм: Намайг яах гэж байгаа юм? Гуйж байна. Намайг зүгээр орхиоч дээ, гуйя. Гуйж байна шүү дээ.
Кевин: Юу болов оо? Яагаад хашхирсан юм?
Ана: Өрөөнд хүн байна.
Кевин: Хэн ч байхгүй л байна шүү дээ.
Ана: Яг энд байсан юм аа.
Кевин: Хоёулхнаа байгаа биз дээ?
Ана: Хэлээд байна шүү дээ, толины дэргэд.
Кевин: Шалан дээр юу хийж байсан юм?
Ана: Би айгаад уначихсан юм аа.
Кевин: Үүнийгээ яачихсан юм?
Ана: Ширээ мөргөчихсөн юм аа.
Кевин: Жаахан хөхрөх нь дээ. Алив, Ана, одоо унт, орой болчихсон байна.
Ана: Үгүй ээ, битгий яв л даа. Жаахан цуг байчих.
Белен: Ана. Цочиж орхилоо. Яагаад ганцаараа сууж байгаа юм?
Ана: Нойр хүрээд байна.
Белен: Яагаад нойр чинь хүрэв? Бие чинь муудаа юу? Ана. Дээрдэв үү? Ямар айхтар цохио вэ? Яаж яваад ийм болгочхов?
Ана: Өчигдөр орой хар дараад, сэрэхдээ уначихсан юм аа.
Белен: Унасан гэж үү?
Ана: Та хар дарж байсан уу?
Белен: Тийм ээ. Бүгд л хар дардаг.
Ана: Хар дарахгүй байхын тулд яах ёстой вэ?
Белен: Хүн бүрийн хувьд өөр л дөө. Гэхдээ хар дармааргүй байвал... унтахынхаа өмнө сайн сайхан зүйл бодох хэрэгтэй. Алив, явъя. Би тийшээ очно оо. За, хайрт минь, баяртай. Баяртай. Охид оо, босох цаг боллоо. Өглөөний мэнд. Сандра, босох цаг болсон шүү. Хаалгаа нээ. Би эргээд ирнэ ээ, за юу? Хаалгаа нээгээрэй. Энд тамхи татаж болохгүй шүү дээ. Цонхоо нээгээд, босоод ир. Сандра. Хаалгаа нээгээч, Сандра. Хаалгаа нээчих. Хөөе, дахиад тамхи татахгүй шүү.
Эм 3: За, уучлаарай, Белен.
Белен: Сандра, хаалгаа нээгээд аль. Хаалгаа нээгээч! Сандра. Хаалгаа нээ!
Инола: Шинэ ангидаа хэр дасаж байна?
Белен: Чадлаараа л.
Инола: Удахгүй учраа олчих байх аа.
Белен: Тийм ээ, тэгж л найдъя.
Инола: Тийм үү? Асуудалгүй байх аа.
Белен: Инола. Танд талархах боломж гарсангүй. Энэ миний хувьд маш том боломж.
Инола: Дахиад хамт ажиллах боломж гарсанд баяртай байна. Бас чи сайхан харагдаж байна.
Белен: Баярлалаа.
Нетор: За за, энэ хавьд л байх ёстой доо. Тийм ээ, энэ байна.
Кевин: Энэ тэгээд мөн юм уу? Ёстой муухай газар байна. Энд юу байгааг мэдэх үү?
Нетор: Бидэнд өгсөн л хаяг нь шүү дээ. Мөн л байна. Энд.
Ёруба: Тийм ээ. Сууцгаа. Байршлаа өөрчлөх хэрэг гараад. Одооноос эхлээд энэ манай үйл ажиллагааны төв болсон. Энэ хавь тэр чигтээ.
Кевин: Изекиел яах юм?
Ёруба: Түүнийг дахиад харахгүй ээ. Би энэ хавийг удирдах шинэ хүн хайж байгаа. Нетор?
Нетор: За, Дээдэс ээ.
Ёруба: Түүнд итгэдэг үү?
Нетор: Тийм ээ, миний анд шүү дээ.
Ёруба: Бүлгэмийн бусад гишүүд түүнийг хүндэлдэг үү?
Нетор: Тийм ээ.
Ёруба: Сайн байна. Одооноос эхлээд чи ах дүүсээ удирдаж яваарай. Тэдний ахлагч нь бол. Тэд чамайг хүндэлж, үгийг чинь дагах учиртай. Ойлгомжтой юу?
Кевин: Тийм ээ.
Ёруба: Чамд өгөх эхний тушаал. Изекиел буруу замаар орсон. Муу хөвгүүдийн удирдагчдын нэгтэй нь хамт. Памбеле гэдэг нэртэй нөхөр. Та хоёр мэдэх үү? Над дээр энэ Памбеле Эзе гэдэг нөхрийг авчир. Наашаа авч ирээрэй. Тэгээд миний өмнө тавь. Хэр сайн хийхийг чинь харъя.
Кевин: Ойлголоо.
Ёруба: Кевин!
Кевин: За.
Ёруба: Чиний амийг хамгаална. Гэгээнтнүүд чамайг дагаж, аюулгүй буцаах болтугай.
Ана: Кевин!
Кевин: Яасан?
Ана: Нааш ир ээ.
Кевин: Яасан?
Ана: Түр хүрээд ирээч.
Кевин: Больё доо. Дахиад хүүхэлдэйд чинь туслахгүй шүү.
Ана: Кевин!
Кевин: Яав аа?
Ана: Гал тогоонд хүрээд ир дээ.
Кевин: Чийгийн толбо л байна.
Ана: Муухай үнэртэй юм аа.
Кевин: Дараа янзалъя аа.
Ана: Та намайг хүүхэд хөгжлийн төвд хүргэж өгөх ёстой шүү.
Кевин: Надад хийх ажил их байгаа. Би чиний хувийн жолооч байгаа биш дээ.
Ээж: Үгүй юу?
Кевин: Та нарын харж байгаачлан Муу хөвгүүд манай дошин дээр ирж, дураараа дургиж болно гэж бодоод байх шиг байна. Харин бид зүгээр зогсоод яахыг нь харах уу?
Эр 1: Ёстой үгүй! Үгүй!
Эм 1: Үгүй!
Кевин: Үгүй ээ! Мэдээж үгүй! Гэхдээ эхлээд бид 24-р гудамжныхан ямар байдгийг харуулах ёстой. 24 гэж юу байдгийг ойлгуулах хэрэгтэй. 24-тэй орооцолдож болдоггүй юм гэдгийг мэдрүүлээд өгнө!
Нетор: Ойлгосон уу, ноёд оо! Хэн ч биднийг өдөх ёсгүй!
Бүгд: Хэн ч!
Нетор: Сайн байна!
Кевин: Бид бүлгэмд үнэнч байх ёстой. Би энэ бүлгэмийн удирдагч болно гэж амласан. Бүрэн хүчээ зориулна гэж амласан. Үүнийгээ ч харуулах болно. Бид бүгд энэ Памбеле гээч нөхрийг олох ёстой. За юу?
Ана: Хэн бэ?
Зурагт эм 1: Юм нэхэж сурах хэрэггүй дээ. Хэн нэхэхийг зааж өгнө гэж?
Ана: Хэн байдаг байна аа? Кевин? Кевин, инээдтэй биш байна!
Кевин: Яасан бэ? Яагаад баахан юм завааруулснаа хэл дээ.
Ана: Би ингээгүй ээ. Тэр ингэсэн юм.
Кевин: Тэр гэдэг чинь юу юм?
Ана: Мэдэхгүй ээ. Сүнс, хий үзэгдэл. Юу гэдгийг нь мэдэхгүй байна.
Кевин: Сүнс, хий үзэгдэл ээ? Яагаад сүнс, хий үзэгдэл ийм юм хийнэ гэж?
Ана: Би яаж мэдэх юм?
Кевин: Анхаарал татахын тулд л хийнэ байх.
Ана: Тийм л байх. Байз, намайг гэж бодоод байгаа юм уу?
Кевин: Ана, би ядраад байна. Одоо чи энэ хавийг цэвэрлээд, гал тогоогоо өөгүй болгох хэрэгтэй. Харин тэр сүнс, хий үзэгдэл чинь буцаад ирвэл цэвэрлэхэд тусал гэж хэлээрэй. За юу?
Ана: Битгий яваач. Та надад туслах хэрэгтэй. Ганцаараа чадахгүй шүү дээ.
Кевин: Бүгдийг нь ганцаараа завааруулж чадсан юм чинь ганцаараа цэвэрлээрэй.
Ана: Би ингээгүй.
Инола: Хөөе, хэн ч инээхгүй шүү! Чимээгүй байгаарай! Золиг гэж!
Белен: Ана! Ана! Ана!
Инола: Анагийн ах Кевин ирэх гэж байгаа.
Белен: Таньдаг юм уу?
Инола: Жаахан байхдаа хүүхэд хөгжлийн төвд Анатай хамт ирдэг байсан юм. Ганц бие ээжтэй, өнөөх нь өдөржин гадуур ажилтай явдаг. Өдөр энд байдаг байлаа.
Белен: Ээж нь яагаад өнөөдөр ирж болоогүй юм?
Инола: Хэдэн жилийн өмнө нас барчихсан. Яг Кевинийг ялаа эдлээд гарч ирэх гэж байхад нь. Гэхдээ тэр ажил олж, шүүгчийг ч ятгаж, дүүгээ өөр дээрээ авч чадсан. Ана одоо ахтайгаа амьдардаг юм. Ирчихлээ. Кевин!
Кевин: Өдрийн мэнд.
Инола: Юу байна?
Кевин: Дажгүй ээ, та? Та яаж байна?
Инола: Яасан олон шивээстэй болоо вэ?
Кевин: Муухай байна уу?
Инола: Үгүй дээ, зүгээр л их олон юм. Энэ бол Белен, Анагийн ангийн багш.
Кевин: Таатай байна. Уучлаарай, Инола, би зав багатай явна.
Инола: Тийм ээ, ороод ир. Ана ангийнхандаа нэг юм ярьж өгсөн. Гэрт нь нэг сүнс ч юм уу, чөтгөр ч юм уу амьдраад байгаа гэсэн л дээ.
Кевин: Уран төсөөлөл сайтай охин байгаа юм аа.
Инола: Бусад хүүхдүүд түүнийг тоглоод байна гэж бодохгүй юу. Тэгээд Ана уурлаад. Яаж дууссаныг нь чи мэдэх биз.
Белен: Ойрд түүнд ямар нэг өөрчлөлт гарсан уу?
Кевин: Ээжийг нас барснаас хойш сайнтай, муутай л байгаа. Ээжийг санаад л тэр байх аа.
Инола: Мэдээж, байдаг л зүйл шүү дээ.
Кевин: Инола, тэр хэзээ ч зодоон цохион хийж байгаагүй шүү дээ.
Белен: Зодолдоогүй ээ. Дайрсан.
Кевин: Тэр хэзээ ч хүн рүү дайрч байгаагүй.
Белен: Ана нөхцөл байдлынхаа талаар хүнтэй ярилцах хэрэгтэй байх.
Кевин: Би түүнтэй байнга ярилцдаг.
Белен: Сэтгэлзүйчтэй гэх гэсэн юм.
Кевин: Үгүй ээ, тэгээд хэрэггүй байх. Тэр юу ч туссан бай удахгүй алга болчихно. Тэгээд л хуучин хэвдээ орох биз.
Белен: Тийм л дээ, гэхдээ өдий насан дээрээ ээжийгээ алдвал хүүхэд...
Кевин: Сонсооч, анхаарал тавьсанд баярлалаа, гэхдээ яг юу гэх гээд байна?
Белен: Үгүй дээ, зүгээр л мэргэжлийн хүн гэр бүлийнхнээс нь илүү тус болдог юм гэх гээд.
Кевин: Мэдээж л дээ, асуудал нь гэвэл та намайг ч, дүүг минь ч сайн мэдэхгүй.
Инола: Тайван байгаарай.
Кевин: Үгүй дээ, би их тайван байна. Түүнд юу хэрэгтэйг мэдэхгүй гэж бодоо юу?
Инола: Кевин.
Белен: Намайг буруугаар ойлгосон чинь харамсалтай хэрэг. Анад л санаа зовсон төдий.
Инола: Бид бүгд л Анад санаа зовж байна. Бид бүгд л түүнд сайныг хүсэж--
Кевин: Би ингээд явъя даа. Битгий санаа зов. Дахиад ийм юм болохгүй. Бүх зүйлд баярлалаа, Инола.
Белен: Түүний ямар байгааг харсан биз дээ?
Инола: Чиний хэлсэн зүйл жаахан бухимдуулсан бололтой.
Белен: Сэтгэлзүйч гэсэн үү? Тийм муу юм биш шүү дээ. Тэр надад нэг л таалагдахгүй байна.
Инола: Яах вэ дээ, хөөрхий хүү насандаа ахадсан их хариуцлага хүлээгээд залхаж байгаа байх. Гэхдээ дүүдээ бол үнэхээр хайртай шүү.
Белен: Тэр охинд асуудал байгаа нь ойлгомжтой байна.
Инола: Тийм ээ, тэр охинд ч, энд ирдэг олон хүүхдэд ч бүгдэд нь асуудал гарсан. Харамсалтай нь бидний хийж чадах цорын ганц зүйл бол түр зуур ч болов амьдралаас нь сатааруулах. Белен, энэ бол ердөө хүүхэд хөгжлийн төв.
Белен: Тийм л дээ, гэхдээ тэр чинь...
Инола: Хамаагүй гүн оролцоод хэрэггүй гэж зөвлөмөөр байна.
Ана: Юу гэдгийг нь мэдэхгүй байна, гэхдээ нэг юм байгаа. Гэхдээ та ч надад итгэхгүй л дээ.
Кевин: Итгэхэд хэцүү л юм.
Ана: Та гэртээ байдаггүй болохоор л хэзээ ч хараагүй байхгүй юу.
Кевин: Би хэдэн төгрөг олж, төлбөрөө төлж, чамайг хоолтой ундтай байлгах гэж яваад л гэртээ ирэхгүй байгаа юм, за юу? Мөнгө хаанаас гардаг гэж бодов?
Ана: Би яаж мэдэх вэ дээ, надад хамаагүй юм чинь.
Кевин: Чи ч яаж ойлгох вэ дээ. Яачхаад байгаа юм?
Ана: Надад асуудал гарсныг таныг ойлгоосой л гэж хүссэн юм.
Кевин: Хүмүүст тийм юм яриад байх юм бол чамайг галзуу гэж бодно шүү дээ.
Ана: Би галзуу биш!
Кевин: Надтай битгий тэгж ярь!
Ана: Би хүссэнээрээ ярина!
Кевин: Дуугаа намсга! Би чиний найз биш, за юу? Намайг уучлаарай. Зүгээр л олон асуудал давхцаад. Чамайг тайвшруулах арга байна.
Ана: Намайг битгий галзуу гэж бодоод бай.
Кевин: За за, чи галзуу биш ээ. Гэхдээ энэ талаар дахиж хэнд ч хэлэхгүй гэж амла. За юу?
Ана: За.
Кевин: Чамайг үргэлж хамгаална гэдгийг минь мэднэ биз дээ? Тийм биз? Мэдэж байна уу?
Ана: Тийм ээ.
Кевин: Надад итгэж байна уу?
Ана: Би орлоо.
Кевин: Алив, үнсье.
Белен: Хаалгаа нээ, Сандра! Хаалгаа нээ! Хаалгаа нээчих л дээ! Хаалгаа нээ гээд байна шүү дээ! Нээ л дээ! Авмаар байна уу?
Эм 4: Хамаагүй дээ, чи ямар үнэгүй өгөх биш.
Кевин: Тэгээд оронд нь юу өгөх юм?
Эм 4: Надтай хамт нэг шөнө.
Нетор: Энэ үү? Найз минь таалагдаа юу?
Эм 4: Яах вэ дээ, муугүй л юм.
Нетор: Эсвэл би таалагдаа юу?
Эм 4: Би явлаа.
Нетор: Нээрэн үү?
Кевин: Битгий баллаад хаячих, надад бэлэн байсан юм.
Нетор: Тийм дээ, найзууддаа ч гаргах зав чамд алга, золиг минь. Одоо дарга болчихсон гээд хөгийн зан гаргахгүй гэж найдъя.
Кевин: Би явлаа.
Нетор: Би л чиний гараас барьж тэр шавраас татаж гаргасныг мартчихав даа.
Кевин: Үгүй ээ, мартахгүй.
Нетор: Төлөвлөгөө байгаа шүү дээ. Чи, бид хоёр хамтдаа дээшээ гарах болно, новш минь. Би чиний төлөө, харин чи миний төлөө.
Кевин: Мэднэ ээ.
Нетор: Нээрэн үү?
Кевин: Тийм ээ. Чи яачхаад байгаа юм? Энд юу хийж байгаа юм?
Ана: Би дээшээ гарахгүй ээ.
Кевин: Тэгээд яах гээв? Энэ сандал дээр унтах уу? Өрөөнд чинь үнэхээр юм байсан хэрэг үү?
Ана: Тийм ээ, би өчнөөн хэлсэн дээ.
Кевин: Тэгээд хоёулаа яах вэ?
Ана: Мэдэхгүй ээ.
Кевин: Үгүй ээ, үгүй, хэл л дээ. Хоёулаа яах вэ?
Ана: Мэдэхгүй байна аа.
Кевин: Магадгүй танай багшийн зөв байх.
Ана: Юун тухай?
Кевин: Чамайг хүнтэй яриулах хэрэгтэй гэсэн.
Ана: Би тантай ярьж л байна даг.
Кевин: Үгүй ээ, чамд тус болж чадах хүнтэй. Би харваас тэгж чадахгүй бололтой.
Ана: Яг хэн гэж?
Кевин: Сэтгэлзүйч, сэтгэл судлаач ч юм уу.
Ана: Надад сэтгэлзүйч хэрэггүй. Та надад итгэх л хэрэгтэй байна.
Кевин: Боль л доо, Ана, гуйж байна.
Ана: Тэр намайг гэмтээхийг хүсэж байгаа. Таныг ч бас ялгаагүй.
Кевин: Хангалттай. Одоо болсон. Сонсооч, намайг уучлаарай. За юу? Чамд хэлэх хэрэгтэй байсан юм. Намайг уучлах уу?
Ана: Тийм ээ. Та надтай хамт унтаж болох уу?
Кевин: Болно оо.
Ана: Намайг унттал хамт байх уу?
Кевин: Тэгье ээ.
Ана: Амлаж байна уу?
Кевин: Амлаж байна.
Белен: Юу зурж байгаа юм?
Ана: Танд ямар хамаатай юм?
Белен: Яаж хариулж байгаа чинь энэ вэ?
Ана: Яагаад манай ахад намайг сэтгэлзүйчид үзүүлэх хэрэгтэй гэсэн юм?
Белен: Чи сэтгэлзүйч гэж хэн болохыг мэдэх үү?
Ана: Тийм ээ.
Белен: Би үзүүлж байсан. Надад их тус болсон шүү. Би чамайг л бодсон юм, Ана.
Ана: Энэ манай ээж.
Белен: Их гоё болсон байна.
Ана: Хүмүүс үхэхээрээ диваажинд очдог гэдэгт итгэдэг үү?
Белен: Гараа эндээ тавиарай. Зүрх чинь цохилж л байвал ээж чинь үргэлж энд хамт байх болно. Би ч бас ээжийгээ алдсан.
Ана: Тийм үү?
Белен: Бид Мексикт амьдардаг байсан юм. Аав маань нас барахад намайг авга эгчтэйгээ амьдар гэж ийш нь явуулсан.
Ана: Надад авга эгч байсан бол манай ах надтай хамт амьдрахгүй байсан байх.
Белен: Яагаад тэгж хэлэв?
Ана: Яагаад гэвэл заримдаа би түүний замд саад болдог юм шиг санагддаг.
Белен: Чамайг байнга загнадаг уу?
Ана: Тийм ээ.
Белен: Хамгийн сүүлд юунаас болж загнасан бэ?
Ана: Зарим нэг юмаа хүмүүст ярьж болохгүй гэсэн.
Белен: Надад хэлмээр байвал хэлээрэй. Чи, бид хоёрын дунд л үлдэнэ.
Ана: Би дахиад энэ тухай яримааргүй байна аа.
Белен: Бидний л нууц байх болно. Амлаж байна. Энэ ямар утгатай юм?
Ана: Мэдэхгүй ээ, хар дарсан зүүдэндээ л харсан.
Инола: За за, одоо боль. Юу болсон юм?
Белен: Ана нэг юм хэлэх гээд байгаа ч, яаж хэлэхээ мэдэхгүй байх шиг.
Инола: За за. Тэгээд яамаар байна?
Белен: Нийгмийн ажилтан дуудах хэрэгтэй байх.
Инола: Биед нь ямар нэг гэмтэл харсан уу?
Белен: Духан дээрх шархыг нь хараагүй юу?
Инола: Тэр ч хангалттай биш байх аа даа. Секс, хар тамхи ч юм уу, өөр өдий насан дээрээ ярих учиргүй юмнууд ярьж байна уу?
Белен: Үгүй ээ.
Инола: Зан авир, байр байдлын өөрчлөлтөөс болж арга хэмжээ авахад хэцүү байна байх. Нийгмийн ажилтан дуудвал охины амьдрал үүрд өөрчлөгдөж ч магадгүй. Бас сайн талаараа ч биш шүү.
Белен: Үнэхээр үү, Инола? Зүгээр орхиё гэж үү?
Инола: Үгүй ээ. Тэгээд ч тэр жаахан шархнаас өөр юу байгаа гэж? Охин хүүхэд юм чинь тоглож байгаад ч гэмтсэн байж болно. Яг ямар шалтгаан байна?
Белен: Өөрийг нь сүнс дагаад байна гэсэн тэр яриа нь Кевиний үйлдсэн ямар нэг хүчирхийллийг нуух гэсэн арга байх. Охинд ямар нэг зүйл тохиолдвол би өөрийгөө хэзээ ч уучилж чадахгүй.
Инола: Би бодож үзье.
Эр 1: Толгой яг хагарах нь ээ. Өчигдөр ёстой айхтар үдэшлэг боллоо шүү, анд аа. Ямар олон задгай охид байсныг харсан уу? Нэг нь лав толгойдоо юмтай. Надтай хэд хоног дараалж унтахыг хүссэн гээч. Үнэн шүү. Ёстой галзуу.
Текст: МАННИ: ЭНД. ДАРААД БАЙРШЛЫГ НЬ ХАР.
Кевин: Явах боллоо.
Эр 1: Эндээ байж байя аа.
Кевин: Хэнийг дээрэмдсэнээ мэдэх үү?
Эр 2: Хэнийг дээрэмдсэн гэж?
Кевин: Хэнийг дээрэмдсэнээ мэдээгүй юу? Хэнийг дээрэмдсэнээ мэдэхгүй юу? Айн! Байж бай!
Сандра: Битгий ойрт.
Белен: За.
Сандра: Намайг сонс. Би тайван амгалан байж болох газар луу явлаа.
Белен: Юу гээч? Би чиний асуусан юмыг авчихсан. Чиний хүсээд байсан...
Сандра: Баярлалаа.
Ёруба: Энэ хүнийг тахил болгон хүлээж аваач. Та үргэлж ялж, бүхнийг захирч, бүх муу муухайгаас хамгаалдаг. Та үргэлж ялж, бүхнийг захирч, бүх муу муухайгаас хамгаалдаг. Кевин! Кевин! Энэ бол... Энэ бол миний сахиус. Намайг хорон сүнснээс хамгаалж, нөгөө ертөнцтэй харилцахад тусалдаг юм. Цусаар хооллодог. Чамд үргэлж байх болно.
Ээж: Санаж байна уу? Чи их айсан шүү дээ. Буулгамааргүй байсан юм аа.
Ёруба: Чи хүний амь авч байсан уу?
Кевин: Үгүй ээ.
Ёруба: Тахил өргөх хэрэгтэй. Чимээгүй ээ! Алив. Алив!
Эр 5: Үгүй ээ!
Ёруба: Битгий санаа зов. Битгий санаа зов. Зөвхөн хар шидтэн би л энэ тахилыг өргөж чадна. Битгий санаа зов. Тэнд очоод байж бай. Би чиний эзэн, чиний хаан болно. Би чиний эзэн, чиний хаан болно. Хутга.
Эр 5: Үгүй ээ, битгий! Үгүй ээ, үгүй! Үгүй ээ... Битгий л дээ, битгий!
Ёруба: Сахиус минь, энэ тахилыг авч хайрла! Би нүдээ нээлээ. Чиний сүнс үүрд энд гацна. Намайг үхэх өдөр л чи амар амгаланг олно. Сахиус минь, энэ тахилыг авч хайрла! Муу ёрын бурхан таныг энд ирсэнд талархаж байна. Харин Кевин, бид хоёр тохиролцох болно. Уу. Сахиус минь, энэ тахилыг авч хайрла!
Белен: Ана?
Ана: Белен.
Белен: Ана, яасан бэ? Одоо тайвшраарай. Намайг дагаад амьсгал. Давтаарай. Амьсгаа ав. Гаргаарай. Болж байна. Дээрдэв үү? Энд юу хийж байгаа юм?
Ана: Нуугдаад.
Белен: Яагаад?
Ана: Танд хэлбэл итгэхгүй байх аа.
Белен: Нөгөө сүнс үү?
Ана: Сүнс эсэхийг нь мэдэхгүй ээ. Юу гэдгийг нь мэдэхгүй байна.
Белен: За, тэр яах вэ. Яагаад түүнээс айсан юм?
Ана: Миний зүүдэнд орж ирдэг. Намайг айлгаад, надтай яриад байдаг.
Белен: Тэгээд юу гэж байх юм?
Ана: Муухай зүйлс. Өмнө нь зөвхөн гэрт байсан, харин одоо намайг хаа сайгүй дагаж байгаа. Би яахаа мэдэхгүй байна.
Белен: Битгий санаа зов. Энд аюулгүй.
Ана: Үгүй ээ, тийм биш.
Белен: Тэр юм чинь... Чамаас юу хүсээд байгаа юм?
Ана: Би...
Белен: Ана! Туслаарай! Кевин.
Кевин: Миний дүү яасан?
Белен: Шинжилгээ хийж байгаа. Толгойгоо нэлээд хүчтэй цохисон.
Кевин: Яаж? Яаж цохисон юм? Миний дүү яасан юм?
Белен: Чамд яаж тайлбарлахаа мэдэхгүй юм.
Кевин: Хэл л дээ.
Белен: Тэр... Их бухимдсан байсан... тэгээд анги руу очоод, дотроос нь түгжсэн. Тэгээд намайг араас нь очтол... газраас хөөрч байсан...
Кевин: Юу гээд байгаа юм?
Белен: Яг л... агаарт хөвж байгаа юм шиг.
Кевин: Намайг үүндээ итгэ гээ юу?
Белен: Кевин, үнэхээр тийм юм болсон. Би өөрийнхөө нүдээр харсан.
Кевин: Хэлж чадах юм чинь ердөө энэ үү?
Белен: Тийм ээ, ийм л байна.
Кевин: Миний дүүд яаж тийм зүйл болно гэж?
Белен: Би түүнийг хэзээ ч гэмтээхгүй.
Кевин: Яв.
Белен: Кевин, гуйя.
Кевин: Амаа татаад, зайлж үз! Гар. Нүд чинь... Нүд чинь яачихсан юм? Би сувилагч дуудаад ирье.
Сувилагч эм: Газар юу хийж байгаа юм? Босооч дээ.
Нетор: Хараал идсэн Ёруба үүрийн дөрөвт манайд ирээд чамайг асуугаад байсан. Манай ээжийг сэрээж орхисон. Түүнтэй бушуухан очиж ярилц.
Кевин: Би 24-өөс гарна аа.
Нетор: Юу? Чи чинь галзуурчихсан юм уу, хаашаа юм?
Кевин: Нетор, одоо миний чамд хэлэх зүйл галзуу сонсогдох байх. Гэхдээ заавал сонсоорой.
Нетор: За за, хэл хэл.
Кевин: Хэдэн хоногийн өмнө манай дүү... нэг сүнс ч юм уу, чөтгөр ч юм уу өөрийг нь дагаад байгаа гэсэн. Чи намайг гэртээ нэг их очдоггүйг мэднэ дээ. Би тэнд унтах гэж л очдог. Дүүтэйгээ бараг таардаггүй. Байнга ганцаараа байдаг болохоор янз бүрийн юм бодоод, гэрийнхнийгээ санаад, бие нь өвдсөн байх гэж бодсон... Зүгээр л надад тийм юм яриад байсан шалтгаан нь... миний анхаарлыг татах юм байх гэж бодсон. "Над руу хар л даа, та надад хэрэгтэй байна" гээд л. Гэтэл үгүй шүү. Миний буруу байж. Ана үнэн ярьж байж.
Нетор: Юу үнэн гээд байгаа юм? Анд аа, юугаа яриад байгаа юм бэ? Юу үнэн гэж?
Кевин: Тэдний надад хийсэн зан үйлээс болж их аймшигтай юм болоод байна.
Нетор: Одоо бүүр болохоо байлаа. Галзуу юм яриад байх юм.
Кевин: Тийм ээ, надад ч бас галзуу санагдаж байна. Гэхдээ чамд тайлбарлах гээд л энэ бүхнийг яриад байна шүү дээ.
Нетор: Надад жаахан бодох хугацаа өг. Юу болоод байгааг мэдэх ч юм алга. Юу гэж хэлэхээ мэдэхгүй байна, анд минь.
Кевин: Нетор, би ээждээ Анаг хамгаална гэж амласан ч, одоо хүртэл чадаагүй л байна. Би амлалтаа биелүүлэхийг хүссэн юм.
Нетор: Биелүүлж байгаа шүү дээ, анд аа. Чи заавал биелүүлнэ. Хөөе! Энд л анхаар. Тэр новшнуудыг дуусгахгүй бол тэд биднийг дуусгах нь байна. Чи хийх юм уу, үгүй юу?
Кевин: Ёрубад надтай уулзсан гэж битгий хэлээрэй. Гуйж байна.
Нетор: Тэр чиний араас ирнэ.
Орчуго Кун: Намайг Орчуго Кун гэдэг. Яг ямар зорилготой хийж байгаа вэ гэдгээс хамаг зүйл шалтгаална. Энэ бол маш нарийн дүрэмд захирагддаг шүтлэг байгаа юм. Сантериаг Ошагийн дүрэм гэдэг. Ийм шалтгаантай юм л даа. Энэ шүтлэгт дүрмүүдийг нь заавал хүндэтгэж, дагах ёстой байдаг. Дүрмүүдийг нь дагаагүй бол Сантерио маш аюултай зан үйлд тооцогддог юм. Бидний ертөнц болон нөгөө ертөнц хоёрын дунд үүссэн ан цав маягийн үүд хаалгаар сүнсэн биетүүд суллагдаж, наашаа орж ирдэг.
Кевин: Чамайг орхих ёсгүй байсан юм. Чамайг ганцааранг чинь үлдээсэнд уучлаарай. Уучлаарай. Зүгээр л тэгж болохоор... Чамайг ингээд яваад өгнө гэж бодохоор... Надтай хамт үлд л дээ. Би тэсэхгүй шүү дээ. Намайг өршөөх үү? Ана! Намайг уучил.
Ёруба: Тэр багш болон Нетороос өөр дүүд чинь юу тохиолдсоныг мэдэх хүн бий юу?
Кевин: Үгүй ээ, миний мэдэхийн лав үгүй.
Ёруба: Яагаад эртхэн хэлээгүй юм?
Кевин: Өчигдрийг хүртэл манай дүү зохиож яриад байна гэж бодсон юм.
Ёруба: Кевин. Сүнс гэдэг маш ноцтой зүйл.
Кевин: Тиймээс л тэр зан үйлд юу болсныг мэдмээр байна.
Ёруба: Би бүтэн 20 жил энэ шашныг шүтэж байгаа. Өмнө нь хэзээ ч ийм зүйл харж байсангүй. Хөөе. Намайг сонсож бай. Энэ бол маш ер бусын зүйл.
Кевин: Яагаад бидэнд ийм зүйл тохиолдов оо? Манай дүү тэнд байгаа ч үгүй шүү дээ.
Ёруба: Тэр сонгогдсон учраас. Та хоёрыг бурхан өөрөө сонгосон байна. Ялангуяа дүүг чинь.
Кевин: Юунд сонгосон гэж?
Ёруба: Өөрийнхөө зууч болгох гэж. Тэгвэл сүнс, үхэл бууж ирнэ. Бидэнд хэлэх ёстой зүйлээ хэлэх гэж тэр. Надад өгчих. Би түүнийг эцэг дээрээ аваачъя.
Кевин: Үгүй ээ.
Ёруба: Загалмайлсан эцэг дээрээ.
Кевин: Үгүй ээ. Тийм юм байхгүй шүү.
Ёруба: Гэхдээ эмч нар юу ч хийж чадахгүй шүү дээ. Чи өөрөө ч харсан.
Кевин: Би дахиад Сантериад ормооргүй байна. Дахиад шулмын зан үйл хэрэггүй. Дахиад тахил хэрэггүй. Өөр юу ч хэрэггүй.
Ёруба: Кевин. Чи өөрөө зөвшөөрсөн. Энэ бол чиний буруу.
Ёруба: Тийм ээ. Тийм ээ. Тийм ээ. Тийм ээ. Тийм ээ. Боллоо. Дүү чинь одоо яах ч үгүй. Чи надтай, би чамтай хамт. Санаж яваарай. Чи надтай, би чамтай хамт.
Гузман: Ирчихсэн шүү.
Ёруба: Одоо үхэлтэй тулна. Сайн байна уу, аав?
Ёруба аав: Энэ охиныг бурхнаас салгах хэрэгтэй.
Кевин: Салгах аа?
Ёруба аав: Түүнд наалдсан эгүнийг салгах сүнс ариутгах зан үйл.
Кевин: Эгүн гэж юу юм?
Ёруба аав: Хар үхэл, өөрөөр бол хөөгдсөн үхэл. Зөнчийн бие махбодыг эзэмдэж, манай ертөнцөд амьдрах арга хайж буй доод астрал ертөнцийн сүнс. Харин энэ тохиолдолд охины биед орохоор шийдэж. Гузман! Толь хаана байна?
Ёруба: Аав! Аав! Юу болоод байна?
Ёруба аав: Мэдэхгүй ээ, гэнэт л бие муудаад.
Ёруба: Яг яаж муудсан гэж? Хүлээж бай.
Ёруба аав: Нэг л биш байна.
Ёруба: Аав!
Ёруба аав: Чадахгүй нь ээ.
Ёруба: Юу?
Ёруба аав: Чи хий.
Ёруба: Салгах зан зүйлийг... Би хийж байгаагүй шүү дээ. Яаж хийхээ ч мэдэхгүй.
Ёруба аав: Бүх зүйл бүтнэ ээ... Одоо яв.
Ёруба: Тойрог руу явъя, аав. Алив ээ, аав. Чи ч бас тойрогт ор.
Кевин: Чи яаж хийхээ мэдэхгүй гэсэн шүү дээ.
Ёруба: Дүүгээ авруулмаар байгаа бол тойрог руу яваад аль.
Кевин: Би эргээд ирнэ ээ, за юу?
Ёруба: Боль! Сарабанда! Нүдний минь долоон цацраг! Очорабуэнге! Синтеа ундоги! Сарабанда! Долоон цацраг! Энэ охиныг хар! Би чамаас шаардаж байна... Яг одоо энэ биеийг орхин яв! Яг одоо энэ охины биеэс гар. Энэ хүн чинийх биш. Христийн нэрийн өмнөөс. Бурхны нэрийн өмнөөс. Өөрт харьяалагдахгүй энэ биеэс гарагтун. Энэ бие чинийх биш. Энэ биеэс гар, гар! Гар! Эндээс яв! Өөрийн гэсэн ганц бие болох сүнсэн бие рүүгээ буц. Чамайг түүний биед орохыг хориглож байна. Өөрийн биш бие махбодыг яг одоо эргүүлж өг. Христийн нэрийн өмнөөс чамайг эндээс яв гэж тушааж байна. Үүдээр буцаад гар! Эндээс яв! Чамд тушааж байна! Энэ охины биеэс гар гэж тушааж байна! Гар! Зайл!
Ёруба аав: Хар ертөнц!
Кевин: Ана! Ана! Хөөе! Сэрээрэй! Ана, сэргэ л дээ. Хөөе, Ана! Сэрээч! Хөөе! Юу болсон бэ? Зүгээр үү?
Ёруба аав: Ёслол дууслаа. Одоо толинд өөр хүн харах ёсгүй.
Гузман: Газарт бул.
Ёруба: Ёстой үгүй шүү. Би өөртөө авч үлдэнэ. Охин ч зүгээр өнгөрлөө.
Гузман: Дээдэс ээ. Би тэр юмыг харсан.
Ёруба: Тийм ээ, би ч бас харсан. Тэгээд л өөртөө үлдээх гээд байна.
Ёруба аав: Ёруба.
Ёруба: Би түүний тусламжтай титэм зүүж, энэ ертөнцийн хаан болно.
Ёруба аав: Ёруба.
Ёруба: Хэн бэ? Энд юу хийж байгаа юм? Эндээс яг одоо яв!
Ана: Харав уу?
Ёруба: Яв!
Гузман: Дээд шүүгч ээ.
Кевин: Хурдал л даа, гуйж байна!
Ёруба: Юуг тэр вэ?
Кевин: Хурдал, хурдал!
Белен: Над руу хар, над руу хар. Над руу хар. Тийм ээ, зөв. Над руу хараарай.
Ёруба аав: Энэ биеэс гар! Би тушааж байна! Энэ биеийг орхи!
Гузман: Суллагдах гээд байна!
Кевин: Хурдлаач дээ, гуйя! Алив, хурдан тайлаарай. Алив ээ! Явъя, явъя! Түүнийг өргөөрэй!
Белен: Эндээс явцгаая!
Ёруба: Үгүй шүү.
Кевин: Наанаа зогс! Битгий хөдөл! Амаа тат! Битгий хөдөл! Дахиад ганц ч алхах хэрэггүй шүү! Наанаа зогс! Наанаа зогс! Наанаа зогс! Битгий хөдөл! Чамайг алчихна шүү! Дахиад урагшлаад үзээрэй! Наанаасаа ганц ч алхам битгий холд! Ална шүү! Гуйя. Ёруба, битгий--
Эр 6: Дээдэс ээ! Охиныг аваад ирлээ.
Ёруба: Миний хүссэн хүн! Хэн бэ?
TRAILER
Ёруба: Одооноос эхлээд чи ах дүүсээ удирдаж яваарай. Тэдний ахлагч нь бол. Тэд чамайг хүндэлж, үгийг чинь дагах учиртай.
Кевин: Бид 24-р гудамжныхан, муу новш минь!
Изекиел: Дээдэс чамтай уулзахыг хүссэн. Ёруба ах дүүсийн нэгийг тушаал дэвшүүлэхдээ зан үйл хийдэг юм.
Ёруба: Дараагийн гурван хоног архи ууж болохгүй, тамхи татаж, секс хийж, толинд харж болохгүй. Дахиад амьтны мах идэхгүй, дээр нь гишгэхгүй, бас энэ ёслолын талаар хэнд ч ам алдахгүй. Одооноос эхлээд чи болон чиний дүү шинэ гэр бүлтэй болсон.
Белен: Энэ ямар утгатай юм?
Ана: Мэдэхгүй ээ, хар дарахдаа харсан юм. Тэр намайг гэмтээхийг хүсэж байгаа. Таныг ч бас ялгаагүй.
Ёруба: Сүнс гэдэг маш ноцтой зүйл.
Кевин: Тиймээс л тэр зан үйлд юу болсныг мэдмээр байна.
Белен: Бие чинь муудаа юу?
Ёруба: Сарабанда! Нүдний минь долоон цацраг! Сарабанда! Долоон цацраг! Чи өөрөө зөвшөөрсөн. Энэ бол чиний буруу.
Кевин: Наанаа зогс! Битгий хөдөл!
Ёруба: Наанаасаа гар гэж тушааж байна!
++++
1
00:06:35,340 --> 00:06:36,400
Тэд биднийг түгжиж байна!
2
00:06:36,840 --> 00:06:38,300
Гарцгаа
3
00:06:40,560 --> 00:06:41,620
Надад хаалгыг онгойлгоход тусал!
4
00:06:41,840 --> 00:06:45,840
Алив!
Коулын дохиогоор!
5
00:06:51,419 --> 00:06:52,219
Кевин!
6
00:12:34,180 --> 00:12:36,880
Ямар нэг зүйл хүсч байна уу? ...
7
00:12:36,904 --> 00:12:38,904
Юу гэж байгаа нь бэ?
8
00:12:38,928 --> 00:12:40,301
Би чиний ээж
9
00:12:41,023 --> 00:12:42,596
Би бол...
Алив би хэлье
10
00:12:42,900 --> 00:12:45,480
Энэ бол чиний ах Лео.
11
00:12:45,780 --> 00:12:49,050
Тэгээд тэр хатан хаан гэж юу вэ
үргэлж чиний дотор байх ёстой амьдрал.
12
00:12:49,060 --> 00:12:53,060
Аа, бас их хүсэл тэмүүллээр
13
00:12:53,500 --> 00:12:54,740
Би чам шиг яарч байна.
14
00:12:55,400 --> 00:12:57,040
Энэ бол чиний нүдэнд харагдах зураас юм.
15
00:12:57,480 --> 00:12:58,320
Тийм, тийм, тийм.
16
00:12:58,380 --> 00:12:59,460
чи бол Арслан.
17
00:12:59,820 --> 00:13:01,960
Гэхдээ юу гэдгийг санаарай
Түүнд очиж анхаарал тавих хэрэгтэй.
18
00:13:02,260 --> 00:13:03,760
Чи одоо надтай хамт байж чадна.
19
00:13:04,060 --> 00:13:05,360
Тэр гүнж шиг харагдаж байна.
20
00:13:06,760 --> 00:13:08,630
Өө, миний ойлгож байгаа зүйл бол ...
21
00:13:08,640 --> 00:13:10,960
байсан!
Баяртай, хаан минь!
22
00:13:11,600 --> 00:13:15,600
Ана.
Дюмин?
23
00:34:52,632 --> 00:34:54,161
Яагаад таньд Тежера таалагддаг юм?
24
00:34:54,198 --> 00:34:58,019
Яагаад гэвэл би маш олон шийдвэр гаргах хэрэгтэй байгаа юм Ана
25
00:34:59,980 --> 00:35:03,980
Намайг юм нэхэж байхад бодол санаа минь цэгцэрдэг
26
00:53:33,642 --> 00:53:34,442
Алив бууцгаая
27
00:53:49,380 --> 00:53:53,380
Яасан асуудал байна уу?
Байхгүй ээ
28
00:53:53,620 --> 00:53:55,580
Яасан асуудал байна уу?
Асуудал байна уу?
29
00:55:55,242 --> 00:55:57,540
Хараач ээ
Тийм ээ хардаа.
30
00:55:58,040 --> 00:55:59,440
Ээж нь үүнийг авч болох уу?
31
00:55:59,520 --> 00:56:00,980
Чамайг тийм ч муу гэж бодохгүй байх гэж айж байна.
32
00:56:02,060 --> 00:56:03,640
Ремерита байна.
33
00:56:03,760 --> 00:56:05,240
Би үүнийг хэзээ ч гаргаж авахыг хүсч байснаа мэдэхгүй байна.
34
00:56:06,040 --> 00:56:06,840
Гэхдээ тэр түүнийг илүүд үзсэн үү?
35
00:56:06,880 --> 00:56:08,910
Тиймээ.
Аа, энд Бэбэгийн хүүхэд байна.
36
00:56:08,920 --> 00:56:10,720
Өө юу!
Хар, хар, хар!
37
00:56:11,260 --> 00:56:13,540
Маш сайн!
Энэ юу вэ хонгор минь!
38
00:56:14,100 --> 00:56:15,460
Түүний хувьд тэр маш их идсэн.
39
00:56:15,880 --> 00:56:17,240
Та маш их идсэн үү?
Тийм ээ,
40
00:56:18,860 --> 00:56:19,780
маш сайхан байна.
41
00:56:20,180 --> 00:56:21,660
Чи намайг энэ зураг нь дээр өөр гарсан гэж бодож байна уу?
Back to episodes Go home