Vivant s2-4
Үргэлжлэх хугацаа: 45 мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр:
Ф: эм, Фан Диншин
14-р/2-р бүлгийн 4-р анги
Ерусалим
Эр: Хэцүү байсан байлгүй. Би чингэлэг дотор арав гаруй цаг гацсан. Яагаад Израилд ирье гэж бодоо вэ?
Ноз: Ой мод нуугдахад тохиромжтой газар мөн үү?
Из: Тийм ээ, Газын бүсийн байдлаас шалтгаалаад дэлхийн тагнуулууд энд цугларсан байгаа. Нуугдах төгс газар.
Ноз: Гэхдээ Моссадтай нягт холбоотой.
Бичиг: Моссад-Израилийн тагнуулын газар
Ноз: Би сайн мэдэж байгаа.
Из: Би ул мөрийг чинь бүгдийг нь баллачихсан. Тэд араас чинь дагаж чадахгүй.
Ноз: Блү-вокерыг мэдэх үү?
Из: Мэдээж.
Ноз: Блү-вокер тусгай нэгжтэй ажиллаж байгаа. Бэппан.
Из: Тэгэхээр тэдний хүмүүсийг авч явсан нисэх онгоцны буудлыг мэдчихсэн гэсэн үг үү?
Ноз: Тийм.
Эр: Хаана хорьж байгааг ч гэсэн үү? Түр хүлээгээрэй.
Наг: Нозаки сэжигтэй санагдаж байгаагүй юу?
Ноги: Тийм ээ. Нэг л удаа. Би алдаа гаргаж. Тэгэхэд надаас асуусан зүйл...
Ноз: Энэ нислэгүүдийн хуваарийг эцсийн мөчид өөрчилж үү?
То: Тийм байна. Шинжо эцсийн мөчийг хүртэл Бэкийг хэзээ гаргаж авахаа мэдэхгүй байсан. Тэгэхээр төлөвлөсөн нисэх хуваарь өөрчлөгдөнө гэсэн үг.
Ноги: Үгүй ээ, гэхдээ..
О: Өөрчлөгдсөн байна.
Ноги: Байж боломгүй. Би байсан бол төгс төлөвлөгөө гаргах байсан. Тэгэхгүй бол тэр тусгай хорих газраас оргох боломжгүй. Төлөвлөгөөг өөрчлөх боломжгүй. Тэр үед совиндоо итгэсэн бол...
Наг: Нозаки санаатайгаар буруу чиглүүлсэн байх.
Ноги: Тийм ээ. Барукад уулзсанаас хойш бид хоёр байнга хамт байсан. Хурдан сэтгэдэг, зоригтой хүн. Өөрийн мэдэлгүй тэрнийг ах шигээ бодох болж. Тэрэнд бүрэн итгэдэг байсан.
Наг: Тагнуулын ертөнцөд хэнд ч итгэж болохгүй. Бэппаны туршуул байсан ч тэр. Чамд тэгж заасан байх ёстой.
Ноги: Мэдлээ.
Наг: Тийм болохоор л бидний хайртай хүн илүү чухал байдаг юм. Чамд тийм хүн байгаа нь сайн хэрэг. Гэхдээ, одоо ингэж байх цаг биш. Хамгийн чухал зүйл...
Ноги: Бэппаны туршуулуудыг аврах.
Наг: Биднийг бүх төрлийн эрүү шүүлтийг тэсвэрлэхээр бэлтгэсэн. Гэхдээ санаа зовоодог нэг зүйл... хайртай хүмүүсийн маань амь нас...
Ноги: Бэппаны тусгай ажиллагааны баг тэднийг хамгаалж байгаа. Нэмэлт хүн явуулах хүсэлт гарга. Отагаар Нозакигийн хөдөлгөөнийг шалгуул.
Наг: Шинжог яах вэ?
*****************
Из: Хүлээсэнд баярлалаа. Миний төлөвлөгөөнд өөрчлөлт орсон. Би маргааш замд гарна.
Ноз: Хаашаа?
Из: Дэлхийн хамгийн аюулгүй газар.
Ноз: Тэр чинь хаана юм?
Из: Удахгүй мэднэ ээ.
Ноз: Одоо л эхэлж байна.
Из: Би таныг Постой уулзуулна.
Ноз: Ирэх юм уу?
****************
Ари: Блү-вокер болон Бэппаны супер компьютрийн олсон зүйлс. Эргэлзэх зүйл байхгүй. Бидний мэдэж байгаагаар Нозаки Бэппаны нууц мэдээллийг нэг байгууллагад өгөөд, зугтсан. Хаашаа явсан нь тодорхойгүй. Нозаки бас таны буруу мэт харагдуулахын тулд Тожо гэдэг хүнтэй ажиллаж байсан. Ноги Нозакийг таниагүйдээ маш их харамсаж байгаа.
Ч: Шин... Шин...
Ари: Ноги, Шинжо ойлгож байх шиг байна.
Ноги: баярлалаа.
Ари:. Дараа уулзъя.
Ч: Шин.
Ноги: Шинжо, Чоки. Намайг уучлаарай.
Ч: Уучлалт гуйгаад болчихно гэж бодоо юу? Би бас Шиний эцэг эхэд ийм аймшигтай зүйл хийчихээд.
Ноги: Ноён Шинжогийн эцэг эх болон таныг Үндэсний аюулгүй байдлын гэрээнд гарын үсэг зурахыг хүсэж байна. Бид нөхөн төлбөр өгөх болно.
Ч: Хөөе. Чи хэтэрч байгаа юм биш үү? Нэг муу мөнгө...
Ши: Зөвшөөр. Өөр сонголт байхгүй. Тэдний ямар аюултай болохыг чи мэдэж авсан.
Ноги: Тусдаа ярилцаж болох уу?
Ши: Чоки. Бид хоёрыг үлдээгээд гарч бай.
Чи: Хөөе. Шин. Чамайг Япон руу буцаачихвал
Ши: Тусалсанд их баярлалаа.
Эр: Очиж гарын үсэгээ зур.
Ч: Шин.
Эр: Явъя.
Ч: Хамтдаа Барука явна гэсэн биз дээ? Больж байгаа юм уу? Барука явахгүй юм уу? Шин... тавь. Тавь. Шин...
Ши: Нозаки тийм юм хийсэн гэхээр...
Ноги: Сэжигтэй санагдсан зүйл байсан уу?
Ши: Үгүй ээ. Тэр төгс байсан.
Ноги: Та ч гэсэн мундаг хүн. Нозакигийн хамар доор хянагч гэдэгээ нууж чадсан.
Ши: Насаараа хоригдох уу?
Ноги: Тэгэх байх. Гэхдээ аав маань танд талархах байсан байх.
Ши: Тоглохоо боль. Өөрөө алсан байх аа.
Ноги: Та нэг зүйлийг буруу ойлгож. Аавын бууны сумнуудыг авчихсан байсан.
Бэки: Юсүкэ намайг зогсоох юм бол, Акэми намайг уучлах болно.
Ноги: Аав өөрөө надад алуулахыг хүссэн. Та байгаагүй бол тэрний хүсэл биелэхгүй байсан.
Ши: Тэгвэл би Бэкийд хэрэг болж.
Ноги: Яагаад аавын төлөө амь насаа эрсдэлд оруулсан юм?
Ши: Нэг удаа... Барукад тэрэнтэй таарахад... халуун дулааныг мэдэрсэн. Хэнээс ч илүү халуун дулаан хүн байсан. Намайг халуун дулаанаар бүрхэх шиг болсон. Гайхмаар. Тэрний төлөө юу ч хийхээс буцахгүй гэдгээ ойлгосон.
Ноги: Тийм байж.
Ши: Барукад...
Ноги: Нокору Бэккигийн ажлыг үргэлжлүүлж, өнчин хүүхдүүд, хүмүүсийг хамгаалж байгаа. Та Барука руу явах гэж байсан уу?
Ши: Одоо ямар ч хамаагүй.
Ноги: Та мэдэж байгаа. Тайланд, Японы нөхөрсөг харилцааны дагуу... таныг Японы элчин сайдын яамны Олон нийтийн аюулгүй байдлын алба болон орон нутгийн цагдаагийн байгууллагаар дамжуулан таныг өнөөдөр Япон руу шилжүүлнэ. Жирийн хүн шиг амьдрах боломжгүй.
********************
Г: Урагшаа.
А: Шинжо, уулзалгүй удаж. Чи... жин нэмчихээ шив? Энэ юу вэ? Бохь наачихсан байна. Царайг чинь дараад байна. Намайг санаж байна уу?
Ши: Вакисака Акио. 36 настай. Олон нийтийн аюулгүй байдлын гадаад хэргийн 2-р хэлтэс. Одоогоор Банкокийн элчин сайдын яамны аюулгүй байдлыг хариуцаж байгаа.
А: Сайн байна шүү. Чамайг Японд хүргэж өгнө. Аваад яв.
Ши: Чокийг ч гэсэн аваад яваач.
Наг: Энд нэг хоноод, суллагдана.
Ноги: Ойлголоо. Баярлалаа.
Наг: Шууд Япон руу.
Ноги: Мэдлээ.
Наг: Нозаки юу болж байна?
Ноги: Бэппаны барьцаалагдсан туршуулууд шиг ачааны онгоцоор явсан байх гэж таамаглаж байгаа. Мөрдөн шалгалтаар Израил, Пакистан, Мъянмар эсвэл Австрали байж магадгүй гэж гарсан. Эдгээр улсуудын тагнуулын албадаас мөрдөн шалгахыг хүссэн. Ота дээрх улсуудын хяналтын камерыг хакердаж, Нозакигийн мэдээллийг оруулсан. Их өргөн хүрээг хамрах болохоор хугацаа шаардагдана.
Наг: Нозаки, Тожо хоёр байсан гэдэгт 100% итгэлтэй байх хэрэггүй. Тожо зүгээр л Нозакигийн гарын үзүүр байсан.
Ноги: Тийм ээ. Юу болоод байгааг ч мэдэхгүй байх.
Наг: Хэд хэдэн...
Ноги: ...боломж байгаа.
Наг: Нозакийг ганцаараа ажилладаг байсан гэж найдаж байна. Тийм биш бол маш том асуудал болно. Энийг хурдан мэдэхгүй бол бид хэцүү байдалд орно. Тожогоос эхэлье. Хэдий гарын үзүүр ч гэсэн ямар нэг сэжүүр өгч магадгүй.
Ноги: Мэдлээ, шууд эхэлье.
Наг: Банкок, Марубишигийн цэвэрлэгээг манай тал хариуцна.
Ноги: Баярлалаа.
Наг: Дорамуг харахаа мартав.
Ноги: За.
*********************
А: Шинжо. Нэг юм хэлээч. Бэкийг суллахын тулд ирээдүйтэй ажилаа хаях шаардлага байсан юм уу? Хөөе, Шинжо. Толгойг нь өргө.
Эр: Мэдлээ.
А: Юугаа хийгээд байгаа юм?
Эр: Сэжигтэн уурлаж, Эд, Дио хоёрыг ухаан алдуулчихлаа.
Г: Вакисаки яасан бэ?
Эр: Сэжигтэнд буу тулгачихсан байна.
Г: Зугтахаас сэргийл. Машинаас буухдаа түлхүүрээ аваарай.
Эр: Мэдлээ.
Ч: Шин.
Ши: Гуйж байна. Намайг ал.
А: Юугаа яриад байгаа юм?
Ши: Бусад нь байг гэхэд чи мэдэж байгаа. Хүссэн бол би эндээс аль хэдийн зугтчихсан байгаа.
А: Хөөе.
Ши: Гэхдээ... Зугтсан ч, байнга зугтааж амьдрах хэцүү. Намайг зугтаалгачихвал карьер чинь үгүй болно. Харин намайг зугтах гэж байхад буудчихвал карьерт чинь саад болохгүй.
А: Чи...
Ши: Японд очиж, нэр төргүй амьдрах хүсэл алга.
А: Үхэхийг тэгж их хүсээд байгаа бол өөрөө хий.
Ши: Би католик шашинтай. Өөрийгөө алж чадахгүй. Тийм болохоор намайг ал. Чи л чадна. Эндхийн цагдаа нар намайг алчихвал Японы цагдаагийн газартай хамтарч ажиллах боломжгүй болно. Тэгэхээр миний хөл, гарыг л буудна.
А: Шинжо. Новш гэж.
Ши: Чам шиг амьтан цагдаагийн дарга болбол Япон асуудалд орно. Сайн бод.
Ч: Шин.
Г: Буугаа хаяад, наашаа өшиглө. Тэгэхгүй бол буудна. Амин газар нь буудаж болохгүй. Гар, хөлийг нь онил.
Ши: Чоки.
Ч: За...
Ши: Ээж аав хоёрт намайг өдий хүртэл өсгөсөнд баярлалаа гэж хэлээрэй.
Ч: Аан?
Г: Новш...
Ч: Шин. Шин. Шин. Шин. Шин.
Г: Хэн бэ? Хэн цээж рүү нь буудсан бэ? Хэн буудсан бэ? Түргэн дууд. Хурдан түргэн тусламж дуудаач.
Ч: Шин.
**********************
Ф: Танд баяр хүргэе.
Ноз: Ёжлоод байгаа юм уу?
Ф: Юу?
Ноз: Би эх орноо орхисон хүн. Гомдоллож байгаа юм биш шүү.
Ф: Яагаад сэтгэлээр уначихаа вэ? Ийм хүн биш дээ. Ногоон Бэкийг барьсан болохоор чинь баяр хүргэж байна.
Ноз: Үхчихсэн.
Ф: Угаасаа дэлхийд алдартай хүн байсан, одоо чамайг танихгүй хүнгүй болсон.
Ноз: Нэг хүний ачаар.
Ф: Бэппаны туршуул, Ногоон Бэкигийн хүү. Ноги Юсүкэ.
Ноз: Тийм ээ.
Ф: Ингэж хамтдаа суугаагүй 4 жил болсон байна. Би чамд талархах ёстой. Чи бусад туршуулуудын хийж чадаагүйг хийсэн. Бэппан байдаг гэдгийг баталсан.
Ноз: Чи... их зөөлөн болж.
Ф: Чиний л ач. Бид Бэппаны туршуулуудыг барьцаалсан. Тавууланг нь. Миний амийг аварсан.
Ноз: Сонсоход таатай байна.
Ф: Тийм ээ. Эмнэлэгт байсан Бэппаны дөрвөн туршуулыг, бүгдийг нь зүрхнээс нь дээн 5мм-ийн зайд буудсан байсан. Үхэхээс наахнуур байсан. Ямар учиртай юм?
Ноз: Шалгаагүй юм уу?
Ф: Хэл л дээ.
Ноз: Тентод итгүүлэхийн тулд Ноги Бэппаны туршуулуудыг дайрч орох үеэр буудсан. Тэднийг аварсан хүн нь би.
Ф: Тийм байж.
Ноз: Дараа нь юу болсон гэж бодож байгаагаа хэл л дээ. Буруу байвал би засаад өгье.
Ф: Чи Ногоон Бэкийг баривчилсан. Эргэж очсоноос чинь хэд хоногийн дараа Бэки оргосон. Чиний доор ажилладаг байсан Шонжо оргуулсан болохыг мэдээд Шинжод бүх хэргийг тохохоор шийдсэн. Тэгээд бид нарт барьцаалах ажлыг өгсөн.
Ноз: Өөр нэг юм байна. Бэки Японы газар нутагт террорист ажиллагаа явуулахаар оргосон бол би зүгээр суухгүй байсан. Гэхдээ хувийн өс хонзон гэдгийг мэдээж Бэкийд өшөөгөө авах боломж өгье гэж бодсон.
Ф: Яагаад?
Ноз: Бэки хүндэтгэл хүлээсэн хүн байсан.
Ф: Хүндлэл ээ?
Ноз: Тийм.
Ф: Юу гэсэн үг вэ? Алив ээ. Хэл л дээ.
Ноз: Дараа. Бэкийг оргосны дараа Бэппаны туршуулууд бүгд тэрнийг барихад анхаарч байсан. Тэр үед хөдөлсөн бол биднийг олон хүн мэдэх байсан. Тэгээд би ч гэсэн Бэкийг хайж байгаа дүрс эсгэсэн.
Ф: Дүрс эсгэсэн?
Ноз: Тэр хооронд Шинжогийн байгаа газрын талаар хуурамч сэжүүр өгсөн.
Ф: Эртхэн энд ирэхгүй дээ.
Ноз: Дахиад нэг бэлэг авчиръя гэж бодсон юм.
Ф: Бэлэг ээ?
Ноз: Шинжогийн байгаа газрыг олохгүй бол Бэппаны Аюулгүй байдлын алба маш нууц хамтарсан ажиллагаа явуулна. Энийг ашиглаад удирдлагыг нь судалъя гэж бодсон юм. Даанч Ноги Шинжог миний бодсоноос хамаагүй хурдан барьчихсан болохоор энэ төлөвлөгөө бүтэлгүйтсэн.
Ф: Тэгээд, тэр шатсан цогцос Бэкигийнх мөн юм уу?
Ноз: Тийм ээ. Нарийн бичгийн орлогч Уехараг хамгаалахын тулд Ноги өөрийн төрсөн эцгийг буудаж хөнөөсөн. Тэгээд байшинтай хамт шатаасан.
Ф: Зоригтой юм гээч. Гаднаасаа тэгж харагдаагүй.
Ноз: Үгүй ээ. Надтай таарч байсан хүмүүсээс хамгийн сонирхолтой нь Ноги. Хичнээн хүний аминд хүрсэн ч, эх орноо л хамгаалж байвал юуг ч хийх хүн.
*******************
Ч: Шин.
Эр: Хойшоо. Хойшоо.
Ч: Шинжо. Шин...
Эр: Замаас холд.
Ч: Шин. Шинжо. Шинжо. Ирчихлээ. Шин, жаахан л тэсчих. Шин.
Эр: Замаас холдоорой.
Ч: Шин. Шин.
А: Хөөе...
Ч: Шин. Шин. Шинжо. Шин...
Г: Тайван бай.
Ч: Шин.
********************
Эр: За. Ойлголоо. Тэрнийг гэдэгт итгэлтэй байна уу? Баярлалаа. Өршөөгөөрэй. Захирал аа, Марубиши компаний Ноги Юсүкэ гэдэг хүн ярьж байна. П
Зах: Мөн юм уу?
Эр: Хоолой таних төхөөрөмжөөр баталсан. Дуудлага Банкокоос ирсэн. 7-р шугам.
Зах: Ойлголоо.
Ноги: Шинжо Котарог гартаа оруулсан. Гэхдээ тээвэрлэлтийн үеэр зугтах гэж оролдсон. Орон нутгийн цагдаа нар гал нээсэн. Цээжинд нь буудуулсан. Одоо мэс засал хийлгэж байгаа. Гэхдээ...
Зах: Амьд уу? Ноги? Ноги, хариулаач.
Эр: Нас барсан цаг 10цаг 13минут.
Ч: Шинжо. Шинжо. Шинжо.
Ноги: Нас барсан гэж зарлалаа.
Зах: Шинжо үхсэн?
Ноги: Тийм ээ. Тайландын цагдаагийн газар удахгүй задлан хийнэ. Дараа нь цогцосыг нь Япон руу явуулах байх.
Зах: Яагаад шууд надтай холбогддог билээ? Нозаки яасан?
Ч: Шинжо.
Ноги: Алга болсон. Бэппаны туршуулууд эмнэлгээс барьцаалагдсаныг ерөнхий захиад Ватануки, та хоёр мэдэх байх. Барьцаалах зөвшөөрлийг өгсөн хүн нь Нозаки.
Зах: Нозаки юу? Юу яриад байгаа юм?
Ноги: Баттай мэдээлэл.
Зах: Нотлох баримт?
Ноги: Цаг нь болохоор тайлбарлаж өгөмз. Гэхдээ Бэппаныг засгийн газар албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй болохоор барьцаалсан хэргийг олон нийтэд зарлаж болохгүй. Тэгэхээр Нозакийг энэ хэргээр шүүх боломжгүй.
Зах: Энэ асуудлыг бид өөрсдөө шийднэ.
Ноги: Нозакийг олох ажлыг танд даатгая.
Эр: Өршөөгөөрэй. Тайландын цагдаагийн газраас холбогдлоо. Шинжо тээвэрлэлтийн үеэр алагдсан байна.
Зах: Бүх мөрдөгчид, кибер мэргэжилтнүүдийг яаралтай дууд.
Эр: Мэдлээ.
*****************
Эр: Бүх зүйл төлөвлөсний дагуу. Дораму энд байгаа.
Ноги: Захирагч аа. Та юу олоо вэ?
Са: Тодорхой байна. Хаяато.
Х: Эхлээд, Шинжог нас барсан гэдгийг сонсоны дараах үйлдэл.
Ноги: Тэрнийг нас барсан гэж зарлалаа.
Зах: Шинжо үхсэн?
Х: Яах аргагүй гайхсан байсан. Сона жинхнээсээ цочирдсон байсан. Нозакигийн тухайд...
Ноги: Барьцаалахыг зөвшөөрсөн хүн нь Нозаки.
Зах: Нозаки юу? Юу яриад байгаа юм?
Х: Жирийн үетай харьцуулахад хариулт нь оройтож ирсэн.
Са: Тодорхой байна. Өөр тайлбар шаардлагагүй. Сано Нозаки Бэппаны туршуулуудыг худалдсаныг мэдэж байсан. Энэнд итгэлтэй байж болно.
Х: Мэдлээ. Царай таних тооцоолол 95,8% хуурамч гэж гарсан. Эргэлзэх зүйл байхгүй.
Ноги: Сано захирал Нозакийг мэдэж байж.
Са: Саног яахыг бид шийдэх болно.
Ноги: Ойлголоо. Хаято, Тожо яасан?
Х: Цагдаагийн газарт байгаа. Нозакийг Банкок руу явсан гэж бодоод ажлаа хэвийн үргэлжлүүлж байгаа.
Ноги: Мэдлээ.
Эр9: Тожо зугтаагүй байгаа бол чухал биш гэсэн үг. Ойлгохгүй юм аа. Сано мэдэж байсан бол....
Ноги: том хэрэг гэсэн үг...
Эр9: Дөрвөн боломж байна. Нэгд. Нозаки, Сано хоёр гадаадын тагнуулын албатай ажиллаж байсан. Хоёрт. Тэдэнд өөр хамтрагчид байгаа. Гуравт. Аюулгүй байдлын гадаад хэргийн 4-р хэлтст гадаадын тагнуулын албад нэвтэрсэн.
Ноги: Сүүлийн боломж нь... Нозакигийн урвалтыг даалгавар гэж хэлж болно.
Эр9: Ирж байна. Ирж байна.
До: Энэ үнэн байх. Нозакигийн төлөвлөгөөний нэг хэсэг ч юм билүү.
Ноги: Дораму, харамсалтай нь тийм байх боломж бараг байхгүй.
До: Гэхдээ, Нозаки биднээс урвах хүн биш.
Ноги: Даалгавар байсан бол надад хэлэх байсан.
До/дохионы хэлээр: Шалтгаан байх ёстой биз дээ? Шалтгаан байх ёстой. Ноги, итгээч дээ.
Ноги: Амаа тат. Тэглээ гээд ямар ч нэмэргүй.
**************************
Ф: Тэгээд Бэкийг байцаах үеэр Тентогийн удирдлагууд бас хянагчдын талаар юм хэлээгүй юу?
Ноз: Өөрийнх нь төлөө амиа өгөхөөс буцахгүй хүмүүсээс урвахгүй гэсэн.
Ф: Тэгээд тэрнийг хүндэтгээ юу?
Ноз: Надаар хүндэтгүүлэхэд энэ хангалтгүй.
Ф: Тэгээд юу юм?
Ноз: Тэр... Оройжин Тентогийн тухай асуулаа. Аль хэдийн тарчихсан байгууллага, одоо ямар хэрэгтэй юм? Та нар Тентогийн тухай юу мэдмээр байгаа юм? Хэл л дээ.
Ф: Тийм зүйл хийдэг газар, орогнох газар, гишүүд нь ийм удаан илчлэгдэхгүй байна гэдэг ховор. Мэдээллээ яаж хамгаалдаг байсан нь сонирхолтой байна.
Ноз: Өөр юм байгаа л юм шиг байна.
Ф: Байхгүй ээ.
Ноз: Тентогийн зохион байгуулалтын бүтэц, хувийн харилцааг би бүгдийг нь мэднэ.
Ф: Мундаг юм аа. Чиний тухай миний бодол зөв байж.
Ноз: Мэдмээр байвал хэл л дээ.
Ф: Юу тэр вэ?
Ноз: өөрийнхөө нэг хүнийг миний удирдлагад байрлуулсан биз дээ?
Ф: Аан?
Ноз: Тоглохоо боль. Хэн юм?
Ф: Юу яриад байгаа юм бэ? Токио хотын цагдаагийн аюулгүйн албаны хэлтэст яаж өөрийн хүнийг оруулах юм?
Ноз: Тийм үү. Одоо л ойлголоо. Надад итгэхгүй байх шив. Тэгвэл би ч гэсэн итгэхгүй.
Ф: Юу гэсэн үг вэ?
Ноз: Юунаас болсныг мэдэхгүй ч, та нар Тентогийн талаар мэдэхийг хүсэж байна. Тентогийн тухай ярьсны дараа, намайг хэрэггүй болсон цагт, та нар намайг цааш нь харуулж магадгүй. Надаас өөр хэний мэдэхгүй мэдээлэл байгаа цагт надаас тийм амархан салж чадахгүй. Энийг даатгал гээд бодчихъё.
Ф: Ярьж байгааг нь. Чамд итгэлгүй яах вэ.
Ноз: Надад өгнө гэснээ өгөөгүй л байгаа.
Ф: Утсыг нь аваад ир. Энэ чиний шинэ утас. Бэлдчихсэн болохоор нууц үгээ хийхэд болно. Ярьж байснаараа таван тэрбум.
Ноз: Ажил яах вэ?
Ф: Бэлдчихсэн. Гэхдээ чи эх орноосоо зугтаж, их мөнгөтэй болсон. Нэг хэсэгтээ тайван амьдрахгүй юм уу?
Ноз: Сонс. Тийм юм хийсэн болохоор дэлхийн тагнуулын байгууллагууд бүгд намайг ажиглаж байгаа. Тайван амьдрах юм бол таван тэрбум дорхноо дуусах байлгүй. Өдий насан дээрээ тэтгэвэрт гарах тохиромжгүй.
Ф: Япончууд та нар хачин хүмүүс шүү.
Ноз: Мартсанаас Бэппаны хүмүүс ямар байгаа вэ?
Ф: Одоохондоо байцааж эхлээгүй байгаа.
Ноз: Яараагүй юм биз дээ?
Ф: Эрүү шүүлтийг тэвчих тамир тэнхээ хэрэгтэй. Куросугаас бусад дөрөв нь барьцаалах үеэр эмчлүүлж байсан. Энд ирэхдээ амьсгаатай байсан. Барьцаалах үеэр Куросу манай хоёр хүнийг алчихсан болохоор бусад нь тэрнээс хариуг нь авч байгаа.
Ноз: Тэрнийг алчихаа юу?
Ф: Үхэхээс наахнуур. Гэхдээ одоо зүгээр ээ. Алхаж чадахтайгаа болсон. Куросу удахгүй бусадтайгаа нэгдэнэ.
Эр: Наранд гаралгүй удсан биз дээ. Энд хамтдаа сайхан нарлаад ав. Найзуудтайгаа мэндэл. Хөөе. Найзууддаа баярлалаа гэж хэлээрэй. Ли...
Ли: Мэдлээ. Намайг Ли гэдэг.
Эр: Тэрнийг сайн хараад ав.
Ли: Босоод ир.
Эр: Явъя.
Ноз: Тэгээд хаана хорьж байгаа юм?
Ф: Сайхан газар байгаа.
Ноз: Хаана ч байлаа гэсэн...
Ф: удахгүй тамд очино.
Ноз: Тийм амархан гэж үү?
Ф: Бэппан ярихгүй гэж бодож байна уу?
Ноз: Энгийн хүмүүс биш.
Ф: Харж л байя. Хамгийн хатуу хүн ч бууж өгдөг юм. Мөрийцсөн ч болж байна.
Ноз: Алгасъя. Та нар ч гэсэн энгийн хүмүүс биш.
Ф: За. Мөнгийг чинь өгчихсөн. Тентогийн тухай ганц ч гэсэн юм хэл л дээ.
Ноз: Юу мэдмээр байна?
Ф: Бэкийг яагаад хүндэлдэг юм? Сонирхол татаад байна.
Ноз: За яах вэ. Бэкигийн оршуулган дээр олж мэдэхээс хойш.
Ф: 7хоногийн дараа гэсэн байх аа?
Ноз: Тийм. Сонс. Тентогийн террорист ажиллагаа мөнгөний төлөө байсан. Үйлчлүүлэгчдээсээ маш их хэмжээний мөнгө авч ажлыг нь хийж өгдөг байсан. Хамгийн сонирхолтой нь олсон бүх мөнгөө Барукагийн иргэний дайнаас үлдсэн өнчин хүүхдүүдэд зориулдаг байсан. Өнчин хүүхдүүдийг хоол, боловсрол, амьжиргааны зарлаар хангадаг байсан. Хүссэн нэгнийг нь юм бол гадаадад ч сургадаг байсан. Одоо Барукад амжилтанд хүрээд байгаа ихэнх залуус Бэкигийн асрах газруудаас төрсөн гэж хэлэхэд хилсдэхгүй.
Ф: Хүндлэхээс аргагүй юм. Тэгэхээр, Барукад байдаг байгууламжууд...
Ноз: 70орчим хувь нь.
Ф: Имейл ирж байна. Уучлаарай. Түр хүлээж байгаарай.
Ноз: Имейл ирээгүй.
Ф: Имейл ирж байна.
Ноз: Утсаа нээж ч ороогүй байж. Ийм болгоомжтой хүн ингэж жүжиглэнэ гэхээр... Юуг мэдэгдэх гэж яарсан юм бол? Асрамжийн газрууд. Асрамжийн газрууд уу? Тэгээд ингэж яарсан юм бол уу? Одоо Барукад амжилтанд хүрээд байгаа ихэнх залуус Бэкигийн асрах газруудаас төрсөн гэж хэлэхэд хилсдэхгүй. Тентогийн асрамжийн газруудад чухал юм байгаа байх нь.
********************
Зах: Шинжо нэг цагийн өмнө Тайландад нас барсан нь батлагдсан.
Эм: Нас барсан?
Эм: Шинжо нас барсан?
Эр: Амиа хорлосон уу?
Зах: Зугтаах гэж байгаад буудуулсан. Дахиад нэг муу мэдээ байна. Нозаки ч гэсэн сураггүй алга болсон. Нозаки улсын нууцыг өөр улсад худалдсан байж болзошгүй.
То: Улсын нууц...
Зах: Нозакийг баривчилсны дараа л үнэнийг мэдэх боломжтой. Нөхөд өө, Нозакигийн байгаа газрыг нэн даруй тогтоо.
Бүгд: Мэдлээ.
То: Бэппаны мэдээллийг зарсан хүн Нозаки гэж үү? Энэ ч муу шүү. Муу. Ноги намайг алах байх даа. Шинжо шиг амиа алдах байх даа.
********************
Токио, Ханэда нисэх буудал
Ноги: Дораму. Ингээд бидний зам салах нь. Бэппаны ажилчдыг барьцаалсан байгууллага миний талаар мэдэж байгаа байх. Каору, Жамъян хоёрын дэргэд байж болох уу? Миний Японд ирснийг нууцлаарай.
Х: 13цаг 14минут. Саног Шинжо нас барсан, Нозаки зугтсан талаар мэдэгдэхэд Тожо Олон нийтийн аюулгүй байдлын гадаад хэргийн 4-р хэсэгт ажиллаж байсан. Дараа нь кибер гэмт хэргийн тасагт эргэн ирсэн. Нэг минутын дараа хувийн нөүтбүүкээ аваад юу ч болоогүй мэт гарч яваад зугтсан. 13 цаг 20минут. Газар доорх машины зогсоолд ирж, ачааны машин дотор нуугдсан. 9минутын дараа цагдаагийн газраас гарсан. Ачааны машинд нуугдсанаар Тусгай ажиллагааны багийн хамгаалалтаар гарч явсан.
Ноги: Дараа нь яасан бэ?
Х: 1цаг 43минут. Ачааны машин Асака дахь Хикава орчуулгын газрын гадна зогсох үеэр машинаас гарч зугтсан. Дараа нь бид Токиогийн царай таних төхөөрөмжүүд, хяналтын камеруудыг шүүж үзсэн боловч тэрнийг олоогүй.
Ноги: Тожо Японы өнцөг булан бүрт хяналтын камер хаана байрладгийг мэднэ. Нийтийн тээврээр үйлчлүүлэхгүй. Цагдаагийн газраас гараад машинаар зугтсан гэж бодож байна. Эн-системээр шалга.
Х: Түр хүлээгээрэй. Тожо Эн-системийн камерууд хаана байрладгийг мэдэх байлгүй дээ.
Ноги: Камерын ойролцоо доошоо харж царайгаа нуусан байх. 14цагаас хойш жолоочийнх нь царай харагдахгүй байгаа хэсгүүдийг шалга.
Х: Мэдлээ. Сайхан санаа байна.
Са: Яагаад төрхөө өөрчилчихөө вэ?
Х: Миний өмнөх аватар алдартай байгаагүй. Тэгээд өөрийгөө эгдүүтэй болгосон юм. Таалагдахгүй байна уу?
Са: Зүгээр болж.
Х: Баярлалаа. Юсүкэ сэжүүр өгсөн болохоор үлдсэнийг нь надад даатгачих. Би ийм ажилд сайн. Хайлтыг эхлүүллээ. Эн систем. 41цагаас хойш Канто дүүрэг орчимд үл мэдэгдэх 52 жолоочийг илрүүлсэн байна. Олчихлоо, олчихлоо. Энийг хар даа. Зорчигчийн суудал дээр байгаа үүргэвч бартай түлхүүрийн оосор байна. Тожогийн зугтахдаа зүүж байсантай тохирч байна.
Ноги: Машины дугаар.
Х: Шинагава Ва 9867.
Ноги: Ва гэхээр... арилжааны зориулалттай машин байна.
Х: Машин түрээслэх үйлчилгээнийх. Минатогийн Асасака 6- зогсоолоос авсан байна. Эзэн нь Тагучи Аяана, 27 настай. Эмэгтэй.
Ноги: Мэдээллийг нь ол.
Х: Одоохон. Машины дугаараар хайж үзвэл 15 цаг 8минутад Томэй хурдны замын Яамато хонгилын ойролцоо явж өнгөрсөн. Дараа нь явсан чиглэлийг шалгавал... 23цаг 55минутад Тоттрои мужийн Ёонаго хурдны замд байдаг Ёонаго товчоогоор гарсан.
Ноги: Хятад, Хойд Солонгос, Оросын аль нэг рүү гарахаар Япон тэнгис рүү явж байна.
Са: Машины дугаараар нь хиймэл дагуул ашиглан дага.
Ноги: Би тийшээ явъя.
***********************
Окаяама зогсоол
Эм: 2-р зам дээр Изумог чиглэн яваа Яакумо экспресс галт тэрэг ирээд байна. Галт тэрэгнээсээ битгий хоцроорой. Галт тэрэгний суудлууд зарагдаж дууссан байна.
Ноги: За, Ноги байна.
Са: Нозакигийн байгаа газрыг олсон.
Ноги: Хаана?
Х: Үүрэн холбооны сүлжээгүй бүсэд нэвтэрсэн байна. Сүлжээтэй газар очих хүртэл түр хүлээнэ үү.
Тоттори мужийн Хино дүүрэг, Шояама зогсоол
Ноги: Утсаар ярих гээд Шояама зогсоол дээр буучихлаа. Энд сүлжээ сайн байна. Үргэлжлүүлж болно.
Са: Нозакигийн царай Ерусалимд үзэгдсэн.
Ноги: Ерусалим.
Са: Ота, үргэлжлүүлнэ.
О: 2 өдрийн өмнө, Бен Гурион нисэх буудлын бичлэг. Ойртуулаадахъя.
Ноги: Фан Линшин.
Х: Тийм ээ. Фан Линшин, Хятадын батлан хамгаалах яамны 6-р хэлтсийн захирал байсан.
Ноги: 10жилийн өмнө, тэрний аав Фан Шинюу намын өндөр албан тушаалаасаа огцрох үеэр тэрнийг ажлаасаа гарсан гэсэн.
Х: Тэр үнэн. Гэхдээ тэрнийг аавыгаа ашиглан энэ салбарт орсон гэж ярьдаг ч, өөрөө маш чадварлаг гэдэг нь батлагдсан хүн. Тэрнийг Шиншигийн тэргүүн гэж ярьдаг.
Ноги: Шинши? Нозаки Шиншийд мэдээлэл өгсөн...
Са: Төвөөс тэгж таамаглаж байна.
Ноги: Бэппаны мэдэлэл Шиншигээр дамжиж Хятадын Батлан хамгаалах яаманд очвол... Японы эсрэг ажиллагаа эрчимжүүлж, Японы сүүлийн үеийн технологийг хулгайлах явдал нэмэгдэж, эцэст нь улс орны байдал хүндэрнэ.
Са: Маш ноцтой аюул.
Х: Бид ч бас Хятадын олон туршуул, тагнуулыг хөнөөсөн. Тэрнээс болж их өс санадаг.
Са: Бид зөвхөн өөрсдийгөө хамгаалсан.
Х: Хоёулаа л адилхан юм байна.
Са: Дуугүй бай.
О: Өршөөгөөрэй. Шинши гэж юу юм бол?
Х: Албан ёсоор олон улсын хувийн тагнуулын агентлаг. Үнэн хэрэгтээ... товчоор хэлбэл... Хятадын Бэппан гэсэн үг.
О: Бэппан.
Ноги: Нозаки Ерусалимд очсонхоо дараа яасан бэ?
Х: Моссадад Фаныг мөрдөх хүсэлт гаргасан. Өнөөдөр орон нутгийн цагаар 9цагт хувийн онгоцны талаар мэдээлэл ирүүлсэн.
Ноги: Нозаки тэрэнтэй явснаас зайлахгүй. Хаашаа явсан байна?
Х: Энэ. Азербайжантай хил залгаа байдаг улс.
Ноги: Горбад.
Х: Бүгд Найрамдах Горбад улс. Торгоны зам дайрч өнгөрдөг байсан улс. Одоо Хятадын “Бүс ба зам” санаачлагын хамтрагч. Хятадтай дотно харилцаатай. Дэд бүтцээ сайжруулахаар их хэмжээний зээл авсан. Бэппаны туршуулуудыг барьцаалсан улсаас холгүй байдаг. Тэднийг Горбадын хаа нэгтээ байгаа гэж таамаглаж байна. Орон нутагт байгаа Бэппаны туршуулууд энийг шалгаж эхэлсэн.
Са: Сонирхолтой юм болох нь ээ? Нозаки урвасны ачаар Шиншигийн тухай сэжүүр олж авлаа. Ноги, Тожог барих ажлаа үргэлжлүүл. Нозаки, Сано… өөр хэн байж болох вэ? Аюулгүй байдлын албанд юу болоод байгааг мэдэх нь чухал.
Ноги: Мэдлээ.
Бүгд Найрамдах Горбад улс, Румо
Ноз: Шинши яагаад Горбадад байрладгийг одоо л ойлголоо. Энэ газар яагаад дэлхийн хамгийн аюулгүй газарт тооцогддог юм бол?
Ф: Горбад тэр чигээрээ биш. Румо дүүрэг онцгой газар.
Ноз:Онцгой?
Румо Техно материал
Ноз: Зогс. Энэ цогцолборын нэг буланд байгаа юу?
Ф: Тэр уурын яндангийн ард. Муугүй байгаа биз?
Ноз: Ухаантай. Тэнд байгаа гэж хэн ч төсөөлөхгүй. Сайн байна.
Ф: Албан ёсоор бол технологийн төв. Бусад ажилчид энд компаний маш нууц судалгааны ажил явагддаг гэж бодож байгаа. Хэн ч ирэхгүй. Японы компаниудад ч ийм газар байдаг байлгүй.
Ноз: Тийм ээ. Ялангуяа автомашин үйлдвэрлэгч технологийн төвүүд. Хамгаалалт сайтай болохоор муур ч орох боломжгүй.
Ф: Хээг чинь таниулчихсан байгаа.
Ноз: Хөөх. Хэдэн давхарт вэ?
Ф: Би-3.
Ноз: Яачихав?
Ф: Би-3 руу зөвхөн захирлууд орж болно. Чиний ажлын байр Би-6-р давхарт. Санаад ав.
Ноз: Аан.
Ф: Наашаа. Энэ миний ажлын өрөө.
Ноз:Аан. Тансаг юм аа.
Ф: Ийшээ.
Ноз:Хөөх.
Ф: Миний Шиншийд... Тавтай морил.
Токио хот, Ханэда нисэх буудал
Тусгай ачаа хадгалах хэсэг
Зах: Эхлээд шалгая. Нээ.
Эр: мэдлээ... Аймшигтай юм.
Эр: Цогцосыг нь яаж хадгалсан юм бэ?
Эм: Тээвэрлэлтийн үеэр задрал явагдсан байх... Шинжо.
Зах: Эцэг эхэд нь ийм байдалтай харуулж болохгүй. Чандарлаад, чандрыг нь аваачиж өг.
Эр: Задлан шинжилгээ...
Зах: Үхлийн шалтгааныг нь мэдэж байгаа. Тайландад задлан хийчихсэн. Болсон.
Эр: Мэдлээ.
Шиманэ мужийн Уннан хот
То: Хойд Солонгос руу бол, 10 саяар гаргаж өгье. Үнэмлэх бэлдэж өгнө. Зурагаа явуул. Болж байна.
Ноги: Чи мэдээгүй байсан нь дээр.
14-р/2-р бүлгийн 4-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home