08-19-3

Big World 2024

Үргэлжлэх хугацаа: 133мин

Линк: https://www.youtube.com/watch?v=176tysqD2es

 

Гол дүрүүд:

Лиу: эр, Лиу Чунхэ

Эмээ: эм, Чэн Сучун, Лиугийн эмээ  

Ээж: Лиугийн ээж

Д: эр, бөмбөрчин Диао

Яа: эм, Яаяа, цэцэрлэгт таарсан бүсгүй

 

Гарчиг:

Бичиг: Гэрээслэл.

Эмээ: Чунхэ. Лиу Чунхэ.   

Лиу:  Эмээ.

Эмээ: Чунхэ. Миний байсан асрах газар их тухтай байсан. Ээж чинь гуйгаагүй бол би ирэхгүй байлаа. Энийг хар даа. Ирээгүй ганц жил болсон биш дарсан ногооны сав чинь хөгцөрчихсөн байна. Би байхгүй бол энэ гэр яана даа. Чамд зөвлөгөө өгье. Тэнэг эмэгтэй хувцас авдаг. Ухаантай эмэгтэй алчуур авдаг юм. Хямдхан.  Бас амархан сольж олно. Өдөр болгон хүссэнээрээ сольж болно. Чи түрүүн дээвэр дээр юу хийж байсан юм? Аан?

Лиу:  би... тэнгэр харсан.

Эмээ: Тэнгэх үү? Сайн байна. Ээжид чинь утсаа салгуул гэж хэлсэн шд. Хэддүгээр зуун билээ дээ? Мөнгөний гарз.  Байна уу? Хэн бэ? Аанхан. Одоохон... Чунхэ.

Лиу:  Аан?

Эмээ:  Сургалтын төвд хүсэлт гаргасан юм уу?

Лиу:  Тийм.

Эмээ: Ирэх 7хоногт туршилтын хичээлд суу гэж байна. Явах уу?

Лиу:  Явна.

Эмээ: Байна уу? Явна гэж байна. Энэ бороог яана аа. Хөөе. Ирчихсэн байна шд. Манай ач хүү, Лиу Чунхэ. Коллежийн шалгалтанд нэгд бичигдсэн. Коллежиос хариу ирэхийг хүлээж байгаа.

Эм: Мундаг юм аа. Тархины саажилттай гээгүй билүү?

Эмээ: Тэглээ гээд тэнэг гэсэн үг биш. Алив. Би танилцуулъя. Манай найрал дууны гол хүмүүс. Өнөөдөр Чунхэгийн төрсөн өдрийг тэмдэглэхээр ирсэнд баярлалаа.

Бүгд: Төрсөн өдрийн мэнд хүргэе

           Төрсөн өдрийн мэнд хүргэе

           Төрсөн өдрийн мэнд хүргэе

           Төрсөн өдрийн мэнд хүргэе

Эмээ: Хүсэл нь биелэх болтугай.

Бүгд: Төрсөн өдрийн мэнд ээ.

Эмээ: Алив. Тайзаа хотхоноос илүү машины зогсоол дээр байх гэж бодож байна. Ядаж л шуугиан тарилаа гэж гомдол гарахгүй. Та нар юу гэж бодож байна?

Эр: Аль нь ч яах вэ. Чинийхээр болог.

Эм: Надад ч бас.

Эм: Гоцлол дуучин, хаана ч бэлтгэл хийсэн яах вэ.

Эмээ: Харин тоглолт хийх боломж...

Эр: Хийдгээрээ л хийе. Манай хүүгийн дэлгүүртэй болсон. Тэнд очиж найзууд, гэрийнхэндээ хэлээрэй.

Эмээ: Алив, дахиад тулгая.

Эр: За тулгая, тулгая.

Эм: Тулгая.

Эр эм: Тулгая. Тулгая.

Эр2: Алив.

Эмээ: Зүгээр ээ. Юм залгихдаа жаахан хэцүү. Хахаад байдаг юм. За за. Чунхэ. Зүгээр ээ. Зүгээр... алив.

******************************

Эмээ:  Намайг сонсож байна уу? Гэртээ ирчихлээ. Лиу Чунхэ. Ээж нь харах юм бол намайг загнах байх даа.

Эр: Дахиад жаахан хүлээе. Би хань болъё.

Ээж: Юу хийж байгаа юм? Миний хүүд архи уулгаа юу?

Эмээ: Үгүй ээ, хоолонд орсон юм. Тэгээд хэдэн хундага уучихсан.

Ээж: Би хэлсэн биз дээ? 3-р ангид дахиад сурахаар болсон. Хичээлээ хийх ёстой. Согтоочихоор чинь яаж хичээлээ хийх юм?

Эмээ: За за. Болно. Ганц өдөр амраа л биз. Хичээлдээ сайн юм чинь. Тэгээд ч өнөөдөр төрсөн өдөр нь.

Ээж: Тэмдэглэдэггүй шд.

Эмээ: Насанд хүрсэн хүн. Юунаас айсан юм?

Ээж: Чунхэ.

Эмээ: Хүүхдийнхээ төрсөн өдрөөс ичээ юу?

Ээж: Юунаас айх юм? Та юу ч мэдэх вэ дээ. Энэ олон жил ганцаараа яаж амьдарсныг та мэдэхгүй.

Эмээ: Бурхан минь. Ухаантай байж үз. Чунхэг би найман сартайгаас нь хойш харалцаж байгаа. Би байгаагүй бол чи тэрнийг хогийн саванд хаях байсан биз.

Ээж: Тийм ээ. Та байгаагүй бол дөнгөж төрсөн хүүхдийг хогийн саванд хаяж болдогийг би мэдэхгүй байсан. Та ч гэсэн намайг тэгсэн биз дээ?

Эмээ: Битгий дэмийр.

Лиу: Үхчихэж. Миний муур үхчихлээ...

Ээж: Юу? Яаж?

Лиу:  Үхчихлээ.

Эмээ: Насанд хүрчихээд. Энэ муу зуршлаа засах хэрэгтэй.

******************

Ээж: Та юу хийгээд байгаа юм?

Эмээ: Тоглоом тоглож байна. Сайн чадахгүй байна. Надад заагаад өг.  Миний хувийн асуудал. Чамд үзүүлж яах юм?

Ээж: Танд хувийн асуудал байдаг юм уу? Хэрэггүй дэмий юмнаас өөр танд нуух юм байдаг юм уу? Харуулаадах.

Эмээ: Чи миний хувийн нууцад халдаж байна.

Ээж:  танд нуухи юу байдаг юм?

Эмээ: Яагаад байж болдоггүй юм?

Лиу: Надад ч гэсэн нууц байгаа.

Эмээ: Хар. Чунхэ. Өглөө цээжний дасгалаа хийхээс гадна бичгийн хэвээ засаарай.

Лиу: За.

Эмээ: Чиний бичгийн хэв эссэний үнэлгээнд нөлөөлсөн байх.

Ээж: 2цагт  тооны хичээлийн шалгалттай. 120 минут үргэлжилнэ. Тэрэнд сүү халаагаад өгчихөөрэй.

Эмээ: Хөөе. Явчихлаа, явчихлаа. Явчихсан шүү. Юу бодоо вэ?

Лиу:  Гадаа гармаар байна.

Эмээ: За. Одоохон.

************************

Хүү: Яачихсан юм болоо?

Лиу:  Сайн байцгаана уу. Намайг Лиу Чунхэ гэдэг.

Өнөөдөр би шүлэг уншина. Нарны гэрэл тусдаггүй газар

Хаврын улирал ирж

Цэцэглэж буй хөвд будаа мэт жижигхэн

Цээнийн цэцэг гэрэл мэт гялалзана.

Энэ шүлэг Хөвд гэдэг нэртэй. Чин гүрний үед Юан Мей бичсэн шүлэг.

Хүүхдүүд: Энэ ямар өвчин бэ?

Хүү: Галзуу байх аа?    

Лиу:  Хөвд ямар харагддагийг мэдэх үү? Мэдэх хүн байна уу?

Эм: Чимээгүй. Хичээлдээ анхаарлаа хандуул.

Лиу:  Хэлээрэй.

Охин: ногоон өнгөтэй. Бас зөөлхөн.

Лиу:  Яг зөв. Сайн байна. Энийг хар даа. Хавар, эсвэл зун бороо орсны дараа хана, эсвэл чулуунуудын завсраар ургадаг. Шинэхэн, ногоон өнгөтэй. Жижигхэн, бас зөөлхөн байдаг. Энийг хар даа. Жиа Дао... “Жаргаж буй нар шүүдэр дээр тусаж, модны сүүдэр хөвдөн дээр тусна” гэж бичсэн. Бай Жуи “Улаан навчит модон дээр суусан шувууд... Хөвдөөр хучигдсан газар дээр... Сар баяр хөөртэй тусна” гэж бичсэн байдаг. Лиу Юши “Зуун га газрын талыг хөвд хучиж... Тоорын цэцгийг цэцэгт байцаа орлоно... ” гэж бичсэн. Бүгд гайхалтай ч гэлээ, уран зохиолын хэтрүүлэг. Энд хөвд зөвхөн туслах үүрэг гүйцэтгэж байгаа. Юан Мейгийн шүлэгт л хөвд өөрийн гэсэн онцлогтой байдаг. Нар тусдаггүй харанхуй газар ч хөвд ургадаг. Будаа шиг жижигхэн ч гэсэн  бууж өгдөггүй. Гэхдээ өөрийгөө ялан дийлдэггүй. Өөрийн хүчийг ашиглан цээнийг цэцэг шиг амьдрахыг хүсдэг.     

Эмээ: Сайхан хичээл байлаа. Энийг хар даа.

Эм: Лиу Чунхэ. Өнөөдөр ирсэнд баярлалаа. Сайхан хичээл байлаа. Бид нарт их таалагдсан. Сайн байна. Үнэн шүү. Гэхдээ хүүхдүүдийн хүслийг бодолцож үзэх хэрэгтэй.

Эмээ: Хүүхдүүдэд их таалагдсан.

Эм: Тийм ээ.

Эмээ: Тэрэнд таалагдсан.

Эм: Тэгсэн тэгсэн. Их сайн байсан. Гэхдээ тэрэнд жаахан төвөгтэй байсан байх.

Эмээ: Тэрний бие ийм юмыг даана аа.

Эм: Энийг би шийдэж чадахгүй...

******************

Эмээ: Алив, алив алив. Дотор махаар хийсэн гоймонтой хоол шиг сайхан юм байхгүй. Тостой дотор мах нэмчих. Тэр сургалтын курс... ирээдүйгүй байх аа.

Лиу:  Би зүгээр ээ, эмээ.

Д: Эзэн. Гахайн дотор махтай гоймонтой шөл, ахиухан тостой.

Эмээ: Диао. Энд суу. Хөөе. Аяар бэлтгэлдээ ирээрэй.  Надад хэлэх сайн мэдээ байна.

Д: Очихгүй ээ.

Эмээ: Яагаад? Гэрт чинь асуудал гараа юу?

Д: Та нар намайг хүндэлдэггүй. Би та нарын манай хүүгийн дэлгүүрээс юм аваарай гэж хэлсэн. Та нарын нэг нь ч ирээгүй. Бөмбөрчин ямар чухал болохыг та нар мэдэх үү? Бөмбөр бол тоглолтын хамгийн чухал нь. Дуучид бүгд бөмбөрийг дагадаг. Би тодорхой хэлчихье. Миний шаардлагыг биелүүлэхгүй бол би найрал дуунаас чинь гарна.

*********************

Эмээ: Шинаний хүлээн авалт зохион байгуулдаг хүн миний интернэтэд тавьсан бичлэгийг үзсэн байна лээ. Бид нарыг Шинаньд тоглолт хийхийг урьсан.

Хүмүүс: Тийм ээ. Юун сайн юм.

Эмээ: Үзэгчдийг өөрсдөө хариуцна гэсэн. Тэгэхээр бид үзэгчдэд юм өгч татах шаардлагагүй гэсэн үг. Сайн байгаа биз дээ?

Хүмүүс: Тийм байна. Тийм байна. Сайн хэрэг байна.

Эмээ: бид нар бас аялаад авна.

Эр: Сайн байна.

Эр: Сайхан тохиролцоо байна.

Эм: Ашгүй дээ.

Эр: Бид нарт Диао хэрэгтэй. Яах вэ? Бөмбөр хэн тоглох вэ?

Эм: Яг үнэн. Бөмбөргүй яаж тоглох юм?

Эм: Энэ ч том асуудал шүү.

эм: Том асуудал. Би Диаог орлох хүн олно оо. Сайн уу, Фэн мөн үү? Фэн биш юм уу? Аль эрт ээ?

Эр: Юу болоо вэ?

Эм: Нас барсан гэнэ.

Эр: Байна уу, Зао? Надад дууриас тэтгэвэртээ гарсан бөмбөрчин Лигийн утасны дугаарыг өгөөч. Тоглолтонд хэрэг болоод байна.

Эм: Чи оёдолчин юм уу?

Эм: Баяртай.

Эр: Үгүй байлгүй дээ. Бөмбөрчин ийм их ховор болоо юу?

Эм: Тэгвэл зүгээр л больё доо. 

Эр: Үгүй ээ. Яалаа гэж?

Эмээ: Хүлээ. Надад нэг хүн байна.

Эм: Хэн бэ?

Эм: Аль түрүүн хэлэхгүй дээ. Хэн юм бэ? Хэн юм?

Эмээ:

**********************

Лиу:  Би бөмбөр тоглож үзээгүй.

Эмээ: Тоглож байсан. Цэцэрлэгт байхдаа өдрийн хоолны цагаар хоолны саваа савхаар цохидог байсан шд.

Лиу:  Тэр чинь өөр.

Эмээ: Юу нь өөр гэж? Адилхан л цохихоос хойш.

Эм: Лэшан, Тианфу өргөн чөлөө. Нэг нэгээрээ болгоомжтой буугаарай. Шатнаас болгоомжилно уу.

Эм: Баярлалаа.

Хүү: Баярлалаа.

Эмээ: Хүү минь. Яаж яваад байгаа юм бэ? Миний хүү.

Эр: Зүгээр үү?

Эмээ: Гэмтээгүй биз? Гэмтээгүй биз дээ?

Эр: Суухгүй яасан юм бэ?

Эмээ: Битгий хүр.

Эр: Ийм байж битгий автобусаар явж байгаач.

Эмээ: Чи сая юу гэсэн бэ?

Эр: Суу гэж байна.

Эмээ: Яахаараа автобусаар ярьж болдоггүй юм? Аан? Тахир дутуу болохоор эрх байхгүй гэж үү?

Эр: Хэн тэгсэн юм. Хэтрүүлэхээ боль.

Эмээ: Уучлалт гуй.

Эр: Яасан гэж?  Намайг тавиач. Яах гээд байгаа юм?

Эмээ: Уучлалт гуй. Уучлалт гуй.

Эм: Хөөе. Цаг үрэхээ боль л доо.

Эмээ: Хэн хэлсэн бэ? Аан?

Эр эм: Уурлах хэрэггүй ээ. Санаатай тэгж хэлээгүй шдээ.

Эм: Өөр санаа байхгүй шүү. Би яараад байна.  

Эм: харин тийм ээ.

Эм: явъя л даа.

Эр: Явъя аа.

*********************

Эмээ: Алив.

Ээж: Яаралгүй ид.

Эмээ: Зүгээр. Зүгээр.

Ээж: Ус уу. Чунхэ. Цэвэр бичигээ давтсан уу?

Эмээ: Давтсан. Удаан давтсан. Өдөр хоолоо ч идээгүй. Миний юм хэлэхийг ч сонсохгүй байсан. Өөр юу ч анзаарахгүй бичээд байсан.

Ээж: Би сургуулиудтай холбоо барьж байгаа. Шалгалтаа дахиад өгвөл гэртээ ойрхон коллеж сонгоорой. Ойлгосон уу?

Лиу:  Цадчихлаа.

Эмээ: Бараг идээгүй шдээ. Аан? Энийг ид.

Ээж: Хөөе.

Эмээ: Идэхгүй ээ.

Ээж: Би сахраа хянаж байгаа.

Эмээ: Биед чинь хэрэгтэй.  Чунхэд жирэмсэн гэдэгээ хэзээ хэлэх юм бэ?

Ээж: Жаахан байж байгаад хэлнэ ээ. Эмч намайг сахраа хянахгүй бол зулбаж магадгүй гэсэн.

Эмээ: Хүмүүс олон хүүхэдтэй хүн зовдог гэж ярьдаг. Хүүхэд төрүүлэх амаргүй.

Ээж: Хүүхэд төрүүлэхгүй байснаас л дээр.

Эмээ: Тэр ч тийм.

Ээж: Ялангуяа тан шиг хүмүүс

Эмээ: Над шиг үү? Яагаад? Чи намайг мэдэх юм уу? Би чамайг өрөвдөөд л тэгж байна. Хүний ач мэдэхгүй.

Ээж: Би таныг ойлгодоггүй. Та ч намайг ойлгохгүй. Бид хоёр тэр боломжоо алдчихсан. Хэний буруу юм?

********************

Эмээ: Юу бичиж байгаа юм?

Лиу:  Гомдол. Та ч гэсэн бичих хэрэггүй гэж бодож байна уу?

Эмээ: Бичих хэрэгтэй. Гэхдээ тэглээ гээд ямар ч нэмэргүй.

Лиу:  Өргөдөл гаргах үр дүн. Худлаа ярих буруу. Би хичээлээ хийхгүй байгаа.

Эмээ: Миний хүү. Чи эр хүн мөн үү?

Лиу:  Мөн.

Эмээ: Тэгвэл энийг санаж яв. Эр хүн... ялангуяа насанд хүрсэн эр хүн... хааяа худлаа ярихад гэмгүй. Алив... бөмбөрөө сонго. Чунхэ. Надад хэд хоног тусалчих л даа. Диаог эргээд ирэхээр больчихгүй юу. Бид нарт тайзан дээр гарах боломж олох хэцүү байсныг чи мэднэ шд.

Лиу:  Боломжгүй.

Эмээ: Чунхэ. Чи бид нарт хэрэгтэй байна. Бид нар үнэхээр үнэхээр үнэхээр хэрэгтэй байна. Чунхэ.

Лиу:  Нээрэн үү?

Эмээ: Үнэн. Үнэн.

Лиу:  Тийм бол... бөмбөр хэрэгтэй.

Эмээ: За.

***************

Эмээ: Инээхээ боль.

Эм8: Харав уу? Бөмбөр суртал өдий байна даа.

Эмээ: Яах гэж тэгдэг  юм? Чунхэ сандарч ядаж байхад.

Эм8: Миний буруу юм уу? Ийм тэнэгээр бөмбөр тоглуулж, бид нарын цагийг үрж байна шд.

Эмээ: Сүүлчийн удаа хэлье. Чунхэ тархины саажилттай. Тэнэг биш.

Эм8: Тэглээ ч гэсэн цохиураа ч барьж чадахгүй байна шд. Ямар ялгаа байгаа юм?

Эмээ: ялгаа? Ялгаа нь чи миний дургүйг хүргэлээ. Наанаа зогс. Зогс гэж байна...

Эм8: Өдөржин боллоо.

Эмээ: Энэ тэр гэж элдвээр хэлээд... Тэгээд юу гэж? Би юу чадах юм?

Эм8: Өөрийгөө хэл. Мөн сурах байх даа.

Эмээ: Чамайг хэн мэдэх юм?

Яа: Зүгээр үү? Нааш нь шидчих. Шидчих.

Эм: Чунхэ, эмээгээ болиулаарай.

Лиу:  Зүгээр ээ. Ганц ч ялагдаж байгаагүй.

*******************

Эр: Сургаад өг.

Эр: Өдий болсон хүн байж,  насандаа байгаач. Хүүхэд шиг зодоон хийгээд.

Эр: Би зодолдоогүй ээ. Зодооныг болиулж байсан юм.

Эр: Энийг уу.

Эм8: Би хүүхэдгүй, ганц бие. Чи?

Эмээ: Би дуудахгүй. Охин намайг алах байх. Манай гэр сүйрнэ.

Эр: буруутайгаа мэдэж байгаа бол гар бариад нэг нэгнээсээ уучлалт гуй.

Эм8: Уучлаарай. Би бүдүүлэг зан гаргалаа.

****************

Эмээ: Сайн байна...

Ээж: Наад араг яснаасаа салж болдоггүй юм уу? Яах гэж гэртээ байлгадаг юм?  Муу ёр.  Май... аав бид хоёр чинь удаан хугацааны аялалд явна. Нэг хэсэгтээ ирэхгүй байх. Хичээлээ сайн хийгээд байж байгаарай. Эмээгээ харж байгаарай. Дахиад хүнд хууртчихаж магадгүй. 

Лиу: Юу болсон юм? Яагаад удна гэж?

Эмээ: Унтлаа. Гэрлээ унтраачихаарай.

Ээж: Болчихсон уу? Болчихож.

Эмээ: Хурдан унт унт.

Лиу: Коллеж намайг авна гэвэл би явж болох уу?

Ээж: Тийм сургууль биш ээ?

Лиу: Яагаад?

Ээж: Хотоос явах хэрэггүй.

Лиу: хурдны галт тэргээр 90минут л явна шд.

Ээж: Болохгүй гэсэн бол болохгүй. Тэр сургуульд орох юм бол би төлбөрийг чинь төлөхгүй. Хурдан унт.

Эмээ: Чунхэ. Эмээгийнх нь хөрөнгө оруулалт сайн байгаа. Хугацаа нь дуусахаар эмээ нь сургуулийн чинь төлбөрийг өгнө. Зүгээр.

******************

Ээж: Цаг агаар өнөөдөр бороо орох магадлал 30% гэж байна. Май. Энийг өмсүүлчих. Бороо орвол энийг гадуур нь өмсөөрэй.

Эмээ: Чунхэ. Чи энэ жил 20 хүрч байгаа биз дээ?

Лиу: Тийм.

Эмээ: Чамайг 3-той юм байх гэж бодлоо шд.

Ээж: Нүүрээ угаа.

Лиу: За.

*******************

Эр: Чунхэ энийг хар даа. Миний түрүү сарын тэтгэврийн мөнгө орж ирээгүй. Нийгмийн ажилтнаас асуусан чинь намайг амьд байгаагаа батлахын тулд нэг юм татаж авах ёстой гэсэн. Тэгэхгүй бол тэтгэврийг маань өгөхгүй гэнэ ээ.

Хүмүүс: Хөгшрөх ч хэцүү юм өө.

Лиу: Та...

Эр: Аан?

Лиу: Камер руу хар. Амаа ангай. Хажуу тийшээ хар. Амаа хаа. Болчихлоо.

Хүмүүс. Хөөх. Ухаантай юм аа. Ингээд болгочихлоо шд. Сайн байна шүү.

Эмээ: За, болно оо. Болно болно. Битгий ядраачих. Жаахан амраг, аяар бөмбөр тоглоно. Амар амар амар.

Яа: Бөмбөр тоглох сонирхолтой байна уу?

Лиу:  Сонирхолтой. Ингэж барьдаггүй юм.

Яа: Ингэвэл догь харагдаж байна шд.

Эм: Энд юу хийж байгаа юм?

Д: Шинэ бөмбөрчин олсон гэлүү?

Эр: хаанаас сонсоо   вэ?

Д: Мэдээж, эсэргүүцэж байгаа хүнээс.

Эм: Би биш ээ. Би зүгээр л...

Эмээ: Шинэ бөмбөрчин... бүгд хамт гаргасан шийдвэр.

Д: Мэргэжлийн хүн гэж бодсон чинь... тэнэг амьтан байх шив.

Эм8: Диао, тэгж ярихаа боль. Чунхэ тэнэг биш. Тархины саажилттай.

Д: Бөмбөр тоглож чадах юм уу? Эрхий хуруугаа ч тэгшилж чадахгүй байж. Буруу сууж байна. Хэмнэлээ ч олохгүй. Чи өөрөө мэдэж байгаа биз дээ?

Лиу:  Тийм.

Д: Яаж тоглодгийг хар. Энийг бөмбөр тоглох гэдэг юм.

Яа: Үзүүлээд өг. Сайн байна.

Эр: Сайн байна. Сайн байна.

Эм: Сайн байна.

Эр: Сайн байна.

Эм: амжилт.

Эм: Хөөх.

Бүгд. Сайн байна. Сайн байна шүү. Их сайн байна.

Эмээ: Диао ирсэн болохоор... хэдүүлээ...

Яа: Шударгаар өрсөлд...

Бүгд: Тийм ээ. Яг зөв. Тэг тэг.

Эмээ: Сайхан санаа байна. Хамт тоглог.

Бүгд: Тэг тэг.

Эмээ: Хэн нь сайн болохыг харъя.       Бүгдэд нь харуулаад өг.

Бүгд: Яг зөв. Тэгье.

Д: Намайг... хөгжлийн бэрхшээлтэй хүн дээрэлхсэн гээд байв аа.

Бүгд: Тийм ээ. Амжилт. Амжилт... үзүүлээд өг. Амжилт амжилт. Хурдан сурч байна шүү...

*********************

Яа:  Сайн уу.

Лиу:  Сайн уу.

Яа:  Та нар өдөр болгон бэлтгэл хийдэг юм уу?

Лиу:  хоёр дахь, дөрөв дэх, хагас сайнд. 2-4 цагийн хооронд. Түрүүний сүүдрэвчинд.

Яа:  Аан.

Лиу:  Та нар?

Яа:  Баттай биш. Ээж л мэддэг юм. Чамайг хэн гэдэг вэ?

Лиу:  Лиу Чунхэ.

Яа:  Намайг Яаяа гэдэг. Би чиний бөмбөр тоглохыг харах дуртай. ВиЧатаар найзалъя. Дургүй байгаа юм уу?

Лиу:  Үгүй ээ. ВиЧат байхгүй.

Яа:  Тэгээд хүмүүстэй яаж холбоо барьдаг юм?

Лиу:  Би... энэ цагаар...

Яа:  Уучлаарай. Чи сурагч уу?

Лиу:  Үгүй. Ахлах сургуулиа төгсчихсөн. Би 20-той.

Яа:  Баяртай, ахлах сургууль төгссөн хүн гуай.

Лиу:  Баяртай.

Эмээ: Бурхан минь. Хөлөө хөштөл сууж байхад. Ганц нэрийг нь л асууж байдаг.

********************

Лиу:  Яаяа. Яаяа. Яаяа, хүлээ л дээ. Яаяа, хүлээгээч. Яаяа яагаад гудамжны гэрэл барьчихсан юм бэ?

Яа: Сайн хар. Бамбар байгаа биз дээ. Чи гүйхээрээ царайлаг харагдаж байна.

Лиу: Гүйх юу ч биш. Би ингэж эргэж чадна.

Яа:  Нууц үг.

Лиу:  Юу?

Яа:  би ферм худалдаж авмаар байна.

Лиу:  Миний гарыг дараад байна.

Яа:  Дарс ямар байна?

Лиу:  Сайхан амттай байсан. Яаяа, би халууцаад байна.

Эмээ: Босоод, нүүрээ угаа.

Лиу:  Та гарч бай. Гараач...

Эмээ: Сургууль дээр... бэлгийн боловсролын хичээл ордог уу?

Лиу: Ордог.

Эмээ: Тэгвэл надад тайлбарлах хэрэг алга. Эрэгтэй хүн цаг нь болохоор ингэдэг юм. Бие чинь хэвийн ажиллаж байна гэсэн үг. Хэрвээ чи...

Лиу: Өнөөдөр би кафед ажилд бүртгүүлнэ.

Эмээ: Кафе?

Лиу: Тийм.

Эмээ: Нөгөө сургалтын төвд ажилламаар байна гэсэн биз дээ?

Лиу: Туршиж үзмээр байна.

Эмээ: болзоонд явах мөнгө олох нь уу?

Лиу: Сургуулийн төлбөр олно.

Эмээ: Одоохондоо энэ утсыг хэрэглэж бай. Ажилтай болохоороо наад цагаа хаяарай.

Лиу: За.

Эмээ: Хөөе. Хамт явахгүй юм уу?

Лиу: Битгий хөдөл.

Эмээ: Болгоомжтой яваарай.

Лиу: За.

Эмээ: Яаралгүй яваарай.

************************

Эр: Халуун латтэ. Авч явахаар.

Эр2: За. Таны захиалга.

Эр: Баярлалаа.

Эр2: Баярлалаа. Та юу явах вэ?

Лиу:  Сайн уу. Би... ажилд орох гээд... миний Си Ви.

Эр2: за. Түр хүлээж байгаарай.

Лиу:  Баярлалаа.

Эр2: Босс. Ажилд орох хүсэлт.

Бо: Лиу Чунхэ?

Лиу:  Тийм.

Бо: Яагаад ийм болчихсон юм?

Лиу:  энэ... тархины саажилт. Мэдрэл судлалын тайлагдаагүй нууц.

Бо: Үйлчлүүлэгч ирчихлээ.

Эр2: За.

Бо: Хэр удаан зогсож чадах вэ?

Лиу:  Хичнээн байсан ч чадна.

Бо: Хэр хол алхаж чадах вэ?

Лиу:  би... 10минут алхдаг. Тэгээд... амраад, алхана.

Бо: Алхаад үзүүл дээ. Хар даа. Бариста кофены төрөл, үнийг цээжлэх ёстой. Тооцоо хийж, кофе чанаж, аяга шаазан угаана. Ай Кю, бас Эй Кю шаардагдана. Чамайг хийж чадна гэдэгт итгэлтэй баймаар байна.

Лиу:  За.

Бо: За, болно. Болно оо.

Лиу:  Хүмүүс ээ. Өнөөдөр... би цэс уншиж өгье. Өнөөдөр манайх... жигнэсэн хонины мах, жигнэсэн баавгайн савар, жигнэсэн сүүл, шарсан нугас, шарсан тахиа, шарсан дэгдээхий, жигнэсэн мах, чанасан тахиа, даршилсан мах, гахайн гэдэс, утсан зайдас, төрөл бүрийн чипс, утсан тахианы гуя, жигнэсэн гахайн мах, будаан шанзтай нугас... лаазалсан гурргуул, лаазалсан бөднө шувуу, төрөл бүрийн жигнэсэн мах, гургуул, туулай, мэлхийн мах... Бетти боттерын цөцгийн тос... Гэхдээ тэр “цөцгийн тос гашуун байна” гэсэн. Зуурмагт хийх юм бол зуурмаг гашуун болно. Гэхдээ сайн цөцгийн тос хийвэл гашуун зуурмаг илүү дээр болно. Тиймээс тэр гашуун цөцгийн тосноос илүү сайн цөцгийн тос худалдаж аваад, гашуун зуурмагтаа хийж, гашуун зуурмагаа илүү сайхан болгов. Тэгэхээр Бетти Боттероос илүү сайн цөцгийн тос худалдаж авсан нь дээр. Гургалдайн өдийг зулгаана. Би өд зулгаахдаа сайн, том гургалдайн өдийг ч зулгааж чадна.

Бо: Үнэнийг хэлэхэд... би жирийн хүн авмаар байна.

Лиу:  би... Ой сайтай, жирийн хүн.

*****************

Эмээ: Намайг хэзээ мэдсэн юм?

Лиу:  Гэрээс гарангуутаа. Намайг дагана гэж мэдэж байсан.

Эмээ: Ярилцлага ямар байсан? Зүгээр ээ. Чамайг авахгүй бол тэд нарын л гарз. Мэргэжлийн хүмүүс кофе зүрхний өвчнийг нэмэгдүүлдэг гэсэн. Юнун цай уудаг болсон байна лээ. Кафе ирээдүйгүй газар. Удахгүй хаагчихна.

Лиу:  Эмээ.

Эмээ: Аан?

Лиу:  Банкинд данс нээлгэмээр байна.

Эмээ: Яах гэж?

Лиу:  Цалингаа авна.

Эмээ: Аан. Энэ золгийг дээ. Ажилд орчихсон юм уу?

Лиу:  Аанхан.

Эмээ: Лиу Чунхэ.  Чи баян болох нь. Дуртай хувцасаа авч, утастай болно. Бас дуртай сургуульдаа сурч болно.

Лиу:  Үгүй ээ, эмээ. Мөнгөнөөс гадна... ажилтай байх нэр хүндийн хэрэг.

Эмээ: Нэр хүнд... Яг үнэн.

Лиу:  Нэр хүнд.

Эмээ: Яг зөв. Хоолоо ид. Эмээ нь баярлаад байна. Баярын нулимс. Зүгээр.

Лиу:  Мэднэ ээ. Тэвэрье би зүгээр ээ. Би зүгээр.

Д: Шударгаар өрсөлдье гэж байхад, хүний бөмбөрийг цохиж байдаг. Та нар албаар тэгж байгаа биз дээ?

Эмээ: Мао даргын нэрээр тангараглая, би бөмбөрийг чинь эвд гэж хэлээгүй.

Эр: би биеэ барьж дийлсэнгүй. Өөрийгөө хянаж чадсангүй.

Д: Мөн тийм байх даа. Тэрний бөмбөрийг ч гэсэн цохиогүй цагт...

Эмээ: Диао эргээд ирээч дээ.

Эм: Диао, хүрээд ир ээ.

Яа: Сайн уу.

Лиу:  Сайн уу.

Яа: Дахиад муудалцаа юу? Чамд сонсогдож байна уу? Аан? Боргоцой.

Лиу:  Ингэж айх гэж.

Яа: Май. Хурдал аа.

Лиу:  Очилоо.

*****************

Эмээ: Сулла. Баруун тийшээ... зүүн тийшээ.   

Лиу:  Таных...

Эм: Таны дансны үлдэгдэл

Эмээ: Чунхэ, чи баян болчихож.

Бо: Энд дар... болчихлоо... Сайн болж.

Лиу:  Сайн байна... тэгээд... хүссэн апп-аа хайна. Тэгээд “суулгах” гэсэн дээр дарна...

Эмээ: Чи... Юу хийгээд байгаа юм бэ?

Лиу:  Халтирчихлаа. Хурдан гар...

Эмээ: Ичиж гэнэ. Би чиний бодсоноос ч олон эр хүн харсан. Чунхэ. Байна уу?

Ээж:  Чунхэ юу хийж байна?

Эмээ: Чунхэ. Дөнгөж сая сүүгээ уусан. Одоо ном уншиж байна.

Ээж:   Сайн амарч бай гээрэй. Орой эрт унтуулж байгаарай.

Эмээ: санаа зоволтгүй ээ. Би сайн харж байгаа.

Ээж:  би сэргээн засах эмчилгээний цаг авчихсан. Хоёр дахиад арав хагасаас.

Эмээ: за.

Ээж:   Та аваад очоорой.

Эмээ: за за за.

Ээж:   Хоцорч болохгүй шүү.

Эмээ: За. Хоцрохгүй ээ.

Ээж:   Чунхэ хаана байна?

Эмээ: Чунхэ. Чунхэ.

Ээж:   Чунхэ.

Лиу:  Аан.

Ээж:   Чунхэ. Би ажлаа дуусчихаад шууд очино. За юу?

Лиу: За.

Ээж:   Хичээлээ сайн хийгээрэй. Амжилт.

Лиу: За.

Эмээ: хөөе. Хичээлээ хийж байна.

Ээж:   за.

Эмээ: Баяртай. За. Ээж нь үнсье. Муа.

***********************

Эм: Загасан дээр цусны толбо байна. Сайн болгоорой.

Эр: За за за.

Эмээ: гаргаад ир. Аргуу болчихно.

Эр: Алив...

Эм: Сонгиноо мартчихсан байна шдээ.

Эмээ: Болоогүй байна.

Лиу: Савх.

Д: Чунхэ. Үсэрч цохихыг мэдэх үү? Техник шаарддаг юм. Бөмбөрчин хүний байрлал чухал. Чи сул дорой харагдаад байна. Зөв ч сууж чадахгүй.

Яа: Ах аа.

Д: Бас чиний насан дээр...

Лиу: Нэг сандал дутуу байна.

Д: надад ч гэсэн...

Яа: Хамт явъя.

Лиу: Явъя.

Д: Хөөе. Би чамд дөрвөн ноот зааж өгье... найман ноот... тоглолтонд оролцож чадах юм уу?

Яа: Ээж ээ. Би сүү захиалчихсан. 30минутын дараа очино. Хөргөгчинд хийчихээрэй.

Лиа: Чи ээжтэйгээ их дотно байдаг байх.

Яа: Надад цалинг өгдөг юм. Би бүтэн цагаар охины ажил хийж байгаа. Гэхдээ удахгүй ажилгүй болно.

Лиу: Яагаад?

Яа: Би гэртээ ирээд жил болж байна. Бид хоёр нэг нэгнээ бодож байснаас өөр гэдгийг мэдсэн. Зөндөө ном байна. Бүгдийг нь уншсан уу?

Лиу: чи шүүгээндээ байгаа бүх хувцасыг өмссөн үү?

Яа: Үгүй.

Лиу: би бүгдийг нь уншсан. Хөдөлгөөн нь хязгаарлагдсан хүнд ном унших цаг нөгцөөх сайхан арга.

Эм8:Битгий микрофон булаацалдаад бай.

Эмээ: Сичуан перц байхгүй бол халуун ногоотой загас амттай болохгүй.

Эм: Тэгсэн ч гэсэн ийм ихийг хийж болохгүй шд. Ам хамар мэдээгүй болчихно.

Д: Хоол чинь болоогүй юу?

Эр: Дахиад  ганцхан хоол.

Эмээ: Чунхэ, Яаяа хоёр хаана байна аа?

Д: Унтлагын өрөөнд.

Эмээ: Ийм хурдан уу.

Яа: Энэ шүлгийг хаанаас олсон юм?

Лиу: Энд...

Яа: Чи бичсэн юм уу?

Лиу: Тийм.

Яа: Энэ шүлэгнүүдийг бүгдийг нь бичсэн юм уу?

Лиу:  Тийм.

Яа: Чи яруу найрагч юм байна, Лиу Чунхэ. Мундаг юм аа.

Лиу:  Энийг чамд...

Яа: чи бол тэнгэрт байдаг од

Би ганцаардлын голоор аялж буй байдаг хачин хүн

. Ингээд болоо юу?  

Лиу:  Тийм. Үлдсэнийг нь... толгойдоо бодож байгаа.

Яа: Таалагдаж байна.  Би авлаа. Энэ юун хайрцаг вэ? Гоё юм аа.

Лиу:  Үнс байгаа.

Яа: юун үнс?

Лиу:  Ли Зэнзигийн үнс.

Яа: Ли Зэнзи гэж хэн юм?  

Лиу:  Миний муур байсан юм. Би гудамжнаас олсон. Гурван хөлтэй. Над шиг явдаг байсан.  Би гэртээ авчраад таван жил тэжээсэн. Тэгээд... үхчихсэн.

Эмээ: Унтраа. Байна уу?

Ээж: Та хоёр юу хийж байна?

Эмээ: Хоолоо идэх гэж байна. Яасан?

Ээж: Хаалгаа нээ. Би түлхүүрээ орхичихож.

Эмээ: Юу? Яагаад хүрээд ирээ вэ?

Д: Хоолоо идээрэй.

Эм: Хоолоо идээрэй.

Эм8: Ямар олон хоол вэ? Бүр өлчихсөн...  

Эмээ: Манай найрал дууны найзууд.

Ээж: Танилцацгаа. Манай охин.

Д: Сайн уу.

Яа: чи... чинийх... хатуурдаг уу?

Лиу:  харж байгаа биз дээ. Би 20 настай жирийн нэг залуу. Гэхдээ, тэрийг асуусанд баярлалаа. Зарим хүн намайг идэж, бие засахаас өөр юм мэдэхгүй гэж боддог.

Ээж: Юу хийж байгаа юм?

Лиу:  манай ээж шиг хүмүүс.

**********************

Эмээ: алив... жаахан ус уучих. Хар даа. Хөлс чинь гарчихаж.

Ээж: Мэднэ ээ. Яагаад сэргээн засах эмчилгээнд очоогүй юм?

Эмээ: Аан. Надаас л боллоо. бэлтгэлээ хийж байгаад мартчихсан байна лээ. Зүгээр ээ. Би эмнэлэгт очоод Луо эмчээс дахиад цаг авчихна.

Ээж: Түрүүн өрөөнд байсан охин хэн  юм?

Эмээ: Аан? Чунхэгийн ангийн хүүхэд.

Ээж: Худлаа. Би ангийх нь хүүхдүүдийг бүгдийг нь мэднэ. Харж байгаагүй хүүхэд байна лээ.

Эмээ: Өөр ангийнх. Энэ жил давтан сууж байгаа гэсэн. Хамт сурч байгаа.

Лиу:  Би хичээлээ хийгээгүй. Ганц ч удаа хийгээгүй. Би давтан суухыг хүсээгүй.

Ээж: Тэгээд юу хийх юм?

Лиу:  Коллежид явна. Багшийн сургуульд. Би бас кафед ажиллаж байгаа.

Ээж: Кафед ажиллаж байгаа гэнэ ээ?

Лиу:  Тийм.

Ээж: Та мэдсэн үү? Та хоёр өөр юу нуусан бэ? Таныг яах гэж энд үлдээсэн юм бэ? Тэрнийг харж бай гэсэн шд.

Лиу: Эмээг загнахаа боль. Би өөрөө шийдсэн. Сургуулийн төлбөрөө би өөрөө төлнө.

Ээж: Мөнгө ямар ч хамаагүй.

Лиу: Тэгээд юу юм?

Ээж: Чамайг авна гэсэн захиа явуулахгүй.

Лиу:  Би  тавьсан шаардлагад нь тэнцсэн.

Ээж: Тэр сургуульд орчихлоо гэж бодъё, тэгээд яах вэ? Багш болж чадах уу?

Лиу:  Яагаад болохгүй гэж?

Ээж: Багш нар удаан зогсож, сурагчид, эцэг эхчүүдтэй ярилцах ёстой. Чи чадах уу? Жирийн хүмүүсийг ч бүгдийг нь авдаггүй. Яаж чамайг авах юм?

Лиу:  Тэгвэл... намайг хэн төрүүлсэн юм?

Эмээ: Чунхэ...

Лиу:  Хэн намайг ийм болгосон юм?

Эмээ: Чунхэ.

Лиу:  Хэлж чадах юм уу?

********************

Лиу:  Багш аа, уучлаарай. Уучлаарай, багш аа. Тархины саажилттай бол сургуульд авахгүй бол уу? Уучлаарай, багш аа.

Эм: Сайн байна уу, сургуулийн элсэлтийн албатай холбогдлоо. Манайх 9-17 цагийн хооронд ажиллана. Та холбогдох хүнийхээ дотоод дугаарыг оруулна уу. Баярлалаа.

Эмээ: Ээж чинь явчихсан. Энийг ид.

Лиу:  Би жолооны үнэмлэх авч болох бол уу?

Эмээ: Яах гэж? Зугтах нь уу?

Лиу:  Эндээс үсэрвэл... илүү хол явах бол уу?

******************

Эр: Сандрах хэрэггүй.

Эр: Уулзалгүй удсан байна.

Лиу:  Уулзалгүй удсан байна. 

Эм: Сайн уу.

Эмээ: Яасан ч хэцүү юм. Автобусанд явахаар зүгээр байдаг мөртлөө... дотор муухайраад байна.

Эр: та нар яаж жолооны үнэмлэх авах юм?

Эмээ: Жолоодоод... онгоцоор ниснэ гэж бодоо юу? Зөөлөн яв л даа...

Эр: Онгоцоор ниснэ... уруу явж байж... зөөлөн яваач...

Эм8:  Чунхэд нэг санал. Диаод нэг санал. Диад дахиад нэг.

Бүгд: За за.

Эм8: Чунхэд нэг.

Д: Чам шиг залуу хүн яагаад хөгшчүүдтэй нийлээд байдаг  билээ?

Эм8: Диао.

Бүгд: Тиймээ.

Эм8: Дахиад Диао. Чунхэ.

Бүгд: Сайн байна.

Эм8: Чунхэд дахиад нэг. Диаод нэг.

Эр: Сайн байна. Сайн байна.

Эм8: Чунхэд нэг.

Лиу:  Диао.

Эм8: Диаод нэг.

Лиу: Диао.

Эм: Болгоомжтой яваарай.

Эм: Хөдлөхгүй хэвтэж бай. Болгоомжтой.

Эмээ: За за. Сая түргэн ирээд аваад явлаа. Эмнэлэгт шууд очоорой. Шууд очиход болно. Байз... ажил ааваас чинь илүү чухал юм уу? Байна уу? Чунхэ.

Лиу:  Би өнөөдөр чөлөө авчихсан. Би явахгүй. Диао өвөөг хүлээнэ.

Эмээ: Чунхэ. Чи том ах болсон. Очиж хармаар байна уу?

****************

Аав: Жорлон ормоор байна гэнэ ээ. Ороод ир.

Ээж: Яагаад ийм эрт хийсвэр хийлгэж байгаа юм?

Аав: Ургийн зүрхний цохилт сайнгүй байсан юм. Эмч нар ихэс нь урагдана гэж айгаад эрт хийхээр шийдсэн. Катетрийг авснаас хойш шээхгүй байна.

Эмээ: Катетер хэрэггүй.

Аав: Шээж чадахгүй бол дахиад тавина гэсэн.

Ээж: Битгий хүр. Битгий ай. Битгий ай.

Эмээ: Зүгээр ээ.

Ээж: Битгий уйл. Чимээгүй. Зүгээр ээ.

Эмээ: Зүгээр зүгээр.

*******************

Лиу:  Ээж жирэмсэн гэж... мэдэж байсан уу?

Эмээ: Тийм. Мэдэж байсан.

Лиу:  Яагаад надад хэлээгүй юм?

Эмээ: Ээжийн чинь сахрын хэмжээ өндөр байсан. Зулбаж магадгүй гэсэн. Эмч эмнэлэгт хэвт гэсэн. Хүүхдээ гаргаж чадах үгүйг мэдэхгүй байсан юм.

Лиу:  Хэн намайг ийм болгосон юм? Хэлж чадах юм уу?

Эмээ: Чунхэ.

Лиу:  Та ээжийн үүргээ биелүүлээгүй. Таны гаргасан алдаанаас болж би ийм болсон. Би бага багаар дасаж байгаа, дасах гэж хичээж байна. Та надад Чунхэ, чи бол  амьтны хүрээлэнгийн торонд байх ёстой,  торноос яасан ч гарч болохгүй, хүний нүүр харах эрхгүй, чамайг тэжээдэг хүмүүсийг ичгэвтэр байдалд оруулна гэж байнга сануулдаг. Тэгээд... хүмүүс надаас зайгаа барьдаг. Надаас айдаг, намайг шоолдог. Миний төрсөн ээж намайг үзэн ядаж, намайг дорд үздэг. Би та нарт гай болж байгаагаа мэднэ. Би мэднэ. Яах гэж санаа тавьсан дүр эсгээд байгаа юм? Чэн Лу, миний дургүй хүрч байна. Хоёр нүүртэй.

Ээж: Чиний хэлдэг зөв. Би чамд дургүй. Чи надад огтхон ч хамаагүй. Надад хамаагүй. Лиу Чунхэ. Энэ чиний тавилан. Бас миний тавилан. 

Лиу:  Би ийм амьдрал хүсээгүй.

*****************

Эр: Хурдаа  хас... гараад хүлээж бай. Хашлага руу гар...

Эмээ: Яасан хурдан явдаг юм? Үхмээр байна уу?

Эм: Кафе шинэ бүтээгдэхүүн гаргаж байгаа гэсэн.

Бо: Тийм ээ. Манайх удахгүй “Хайрын иристэй чихэр” гаргана. Манай тархины саажилттай ажилтан Лиу Чунхэгийн гаргасан жор. Реюнион кафе нийгмийн халамж, буяны ажилд байнга оролцдог. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслахыг хичээдэг.

Эр: Татвар хөнгөлдөггүй байсан бол тэрнийг ажилд авахгүй байсан байлгүй.

Эм: Аяархан яриач.

Эр: Ойлгохгүй ээ.

Эм: Ойлгочихвол яах юм?

Эр: Ямар байна?

Эм: Амттай байна. Амттай.

Эр: Алдаа гарсан уу?

Эм: Үгүй ээ, үгүй. Сайн байсан.

Эр: Би  та нарт бэлэг бэлдсэн.

*****************

Яа: Сайн уу.

Лиу:  Сайн уу.

Яа: Ингэж айх гэж. Би ээжийг эмчид үзүүлээд. Гараад ирсэн чинь чамаас арав гаран дуудлага ирчихсэн байсан. Нэг юм болсон юм байх л гэж бодлоо шд. Энэ...

Лиу:  Баярлалаа.

Яа: Чи мэдээгүй байсан юм уу? Гэхдээ эртээд харахад... гэдэс нь том байсан. Чи таргалсан гэж бодсон юм уу? Эсвэл... дахиад хүүхэдтэй болно гэж бодоогүй юу?

Лиу:  Би бодож үзсэн. Нэгэнт болчихсон болохоор... итгэж чадахгүй байна.

Яа: Тэд хоёрын эрх шд. Хүүхэдтэй болох уу, хэдэн хүүхэдтэй болох... тэд нарын шийдэх асуудал.

Лиу:  Тэд нар надад хэзээ, хаана хичээл хийхийг, аль хот руу явах, юу өмсөхийг заах эрхгүй.

Яа: Тийм ээ. Яг зөв. Тийм болохоор тэр хоёр шиг болж болохгүй. Хувиа бодсон, хоёр нүүртэй томчууд шиг.

Лиу:  Тэгэхгүй. Хоёулаа гадуур явъя. Гэртээ харимааргүй байна.

Яа: Тэгье.

*******************

Яа:  Би угаалгын өрөө орлоо.

Лиу:  За.

Яа: Лиу Чунхэ.

Лиу:  чи бол тэнгэрт байдаг од

           Би ганцаардлын голоор аялж буй байдаг хачин хүн

           Гүүрэн дээрх зандарчин мөрөөдлийг нухчин дарж

           Эргээс цуурайтах буун дуу хүсэл тэмүүллийг хөнөөнө

           Миний барьж буй цаасан дээрх хаяг

           Өнчин толгодын ирмэг дээр би үзэгслэнт чамайг харна.

           Гэвч яг одоо миний цохилох зүрх хөшиж

           Бие минь илт хөгширч

           Тун удахгүй би хавханд хэр удсанаа мартах болно.

**********************

Эмээ: Зүгээр ээ. Санаа зовох хэрэггүй ээ. Би байхад чинь. За тасаллаа. Баяртай. Ирчихсэн үү.

Лиу: Тийм.

Эмээ: Өлсөж байна уу?

Лиу:  Үгүй ээ. Юм идчихсэн.

Эмээ: Юу юм?

Лиу: Ээжийн бэлэг.

Эмээ: Ээжийн бэлэг ээ? Юу юм?

Лиу:  Миний хийсэн чихэр.

Эмээ: Чи хийсэн юм уу?

Лиу:  Тэгсэн.

Эмээ: Хөөх. Чи хийсэн юм уу? Амттай байна. Ээжийн чинь сахрын хэмжээ өндөр байгаа. Чихэр идэж болохгүй. Гоё юм аа. Чунхэ. Ухаантай гэдэг нь.

Лиу:  Юун үнэр вэ?

Эмээ: Хүүе. Гахайн тагалцагны шөл.... яасан бэ? Чунхэ. Яасан бэ? Яагаад ийм ихийг чихчихсэн юм бэ? Чунхэ. Ангай. Яаж байгаа юм бэ? Галзуураа юу? Яаж байгаа юм бэ? Чунхэ. Чунхэ... болохгүй ээ. Чунхэ. Чунхэ. Галзуураа юу? Амаа ангай.   Хурдан гарга. Амаа ангай. Нулим... нулимаач... Чунхэ...ангай л даа...

Аав: Чунхэ.

Ээж. Хааччихав аа? Аятайхан алхаж ч чадахгүй байж.

Аав: Гадаа гарч хайя.

Ээж: Жаахан амраадахъя. Ядраад байна. Тэрнийг олохгүй бол... амьдрал хамаагүй дээр байх бол уу?

Аав: Магадгүй. Гэхдээ бидний төсөөлөхийн аргагүй амьдрал.

Ээж: Битгий. Битгий ярь... чамайг аврахын тулд хоолойг чинь зүсчихсэн. Шархыг нь эдгэртэл хүлээх хэрэгтэй. Саяхан... чиний төрж байсныг зүүдэлсэн. Чамайг гаргахын тулд гурван эмч миний гэдсэн дээр дарж байсан. Би дүлсэн... чадлаараа чанга дүлсэн... Даанч буруу дүлээд байсан... эмч нар... дүлж чадахгүй байна гэсэн. Энэ олон жил... төрсөн өдрийг чинь тэмдэглэж, хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх авч өгөөгүй. Тэр үгнээс болсон юм. Дүүг чинь гаргахдаа ч тэр үгийг бодсон. Буруу дүлээд байна гэсэн. Дахиад тэгэх вий гэж айсан. Чунхэ. Тэр өдөр ээж нь... тэгж хэлэх гээгүй... би сандарсан... бас айсан. Энэ миний ээж болох сүүлчийн боломж. Би харамсахыг хүсэхгүй байна. Уучлаарай. Уучлаарай, Чунхэ.

*******************

Эмээ: Сөхөр. 

Эр: Тулааны бурхан... би чиний дүрийг бүтээдэг. Өнөөдөр би бол чи... Бурхны нөмрөг доогуур гарвал... замд учирсан бүх саадыг давах болно.

*************************

Лиу:  Хэлээч. Хүмүүс яагаад царцаа шиг байж болохгүй гэж? Хуяг нь салах болгонд шинэ амьдрал эхэлдэг.

Эмээ: Чунхэ. Унтахгүй яасан юм?

Лиу:  өвдөж байна уу?

Эмээ: Өвдөхгүй байна. Салхилахаар тэгдэг юм.

Лиу:  Та надад хэлээгүй. Юун сорви юм?

Эмээ: Эмээ нь... Төвдөд очоод хоолны газар нээсэн. Нэг шөнө дансаа  шалгаж байсан чинь... Ийм урт илд... миний хоолойд тулгасан. Мөнгөө өг гэсэн. Би мөнгөө охиндоо өгнө, чамд өгөхгүй гэсэн... цус гараад л...

Лиу:  Тэгээд яасан?

Эмээ: Тэрүүгээр явж байсан ачааны машины жолооч намайг аварсан.

Лиу:  Ээж энийг мэдэх үү?

Эмээ: Би булшиндаа аваад орно. Ээжид чинь хэлэхгүй. Мэдчихвэл би тэвчиж чадахгүй. Ээждээ уурласаар л байна уу? Чамд яаж хэлэхээ мэдэхгүй байсан болохоор л жирэмсэн гэдгээ хэлээгүй юм.Ээж чинь ааштай болохоор чи сайн ээж биш гэж боддог байх. Ээжийгээ буруутгаж болохгүй. Тэрэнд сайн ээж байхыг хан ч заагаагүй. Би 21-тэйдээ ээжийг чинь гаргасан. Сарын дараа аав нь намайг хаяад, өөр хүнтэй явчихсан. Би охиноо мөнгөтэй болгохоор Төвд рүү явсан. Арав гаран жил болсон. Намайг ирэхэд ээж чинь 15 хүрчихсэн байсан. Энэ олон жил намайг ганц ч удаа ээж гэж дуудаагүй.  Тэрнийг буруутгах хэрэггүй. Миний буруу. Хамгийн хэрэгтэй үед нь...

Лиу:  Эмээ... та сайн хүн.

Эмээ: Аан?

Лиу:  Манай дүү над шиг ахтай байхыг хүсэх бол уу?

Эмээ: Нээрэн, чамайг эмнэлэгт байхад илгээмж ирсэн.

Лиу:  Надад уу?

Эмээ: Тийм.

Лиу:  Эмээ. Эмээ.

Эмээ: Яасан бэ?

Лиу:  Эмээ.

Эмээ: Яасан бэ?

Лиу:  Хар даа. Намайг их сургуульд авчихаж.

Эмээ: Чунхэ. Чунхэ. Чунхэ. Чи багш болох нь. Их сургууль. Лиу багш. Нөхөр Лиу Чунхэ. Таныг манай сургуулийн уран Хятадын зохиолын ангид суралцахыг урьж байна. 2023оны 8-р сарын 27-ны өдөр элсэлтийн бичигээ авчран бүртгүүлнэ үү. Лиу багш аа, баяр хүргэе.

*********************

Эмээ: Заа. Алив, энийг тараагаарай.

Эм: за.

Эмээ: Хурдан. Та нар идээч ээ. Би жорлон орлоо. Жорлон орлоо.

Эм: Хэлээгүй юу. Хэлсэн байх аа.

Эмээ: Байна уу. Чамд анхааруулчихъя. Цагдаагийн дүр эсгэх гэмт хэрэг шүү. Би яахаараа тайван байдаг юм? Юу гэнэ ээ?

Эм8: Тийм л юм болсон доо. Юундаа инээсэн юм бэ. Эмээ нь ирж байна. Явъя. Алив, юмаа аваарай. Энэ хэнийх вэ?

Эмээ:  Түр хүлээгээрэй. Надад хэлэх юм байна.

Эм: Юу юм?

Эмээ: Сая цагдаагийн газраас ярьсан. Шинаний зохион байгуулагч луйварчин байсан байна. Өчигдөр баривчлагдсан гэж байна.

Эм8: Тоглолт яах вэ?

Эмээ: Тоглолт цуцлагдсан. Гэхдээ... би луйвардуулж байсан туршлагатай болохоор... энэ удаа их болгоомжтой байсан. Би мөнгөө шилжүүлээгүй. Тэгэхээр галт тэрэгний тасалбарын мөнгө л үрэгдсэн. Би сайн байна уу? Би мөнгийг чинь буцаагаад тарааж өгнө... Миний дугаарыг хаанаас авсныг чинь мэдэхгүй. Би тийм амархан хүн биш шүү... Юу гэнэ ээ?

Эм: Ийшээ. Шучуаны автобус компаний одууд.

Эр: Баярлалаа.

Эм: Манай соёл урлагийн танхимд... ирээд байна. Алга ташин хүлээн авна уу.

Эр: Сарын өмнө бид нар Лиу ноёны захиаг хүлээж авсан. Бид удирдлагууддаа мэдэгдсэн. Тэгээд яаралтай жолооны хичээлийг эхлүүлсэн. Бид үйлчлүүлэгч бүрийн аюулгүй байдлыг хангасан, чанартай үйлчилгээ үзүүлдэг.

Эм: Үлгэр дууриал үзүүлсэн Ван нарийн бичигт баярлалаа. Бид ноён Лиу болон түүний гэр бүлийнхэнд бэлэг бэлдсэн байгаа. Нөхөд өө, энэ бол чин сэтгэл болон хайрын уулзалт юм.

Эр: Лиу ноёныг тайзан дээр урьж байна.

Эр: Чунхэ, гараад ир... За. Лиу ноёныг тайзан дээр гарч, үг хэлэхийг хүсэж байна.

Хүмүүс. Сайн байна. Сайн байна.

Лиу:  Миний гаргасан гомдлоос бол намайг дуудсан гэж бодсон. Тал болж хуваагдаад асуудлыг хэлэлцэнэ гэж бодсон. Харамсалтай нь, тэгсэнгүй. Надад бэлэг бэлдсэн юм. Би юм идэхдээ байнга хахдаг. Ямар байдгийг та нар мэдэхгүй байх. Би дасчихсан болохоор уурладаггүй, бас өвддөггүй. Харин жаахан айдаг. Юу ч хийж чадахгүй гэхээс айдаг. Надад тусалдаг хүмүүс нэг өдөр байхгүй болох вий гэж айдаг. Тэгвэл би амьдарч чадахгүй байх. Би эмээгээсээ... ээж, аав хоёроосоо... бас эмчээс асуусан... Надад хариулт өгөөгүй. Хариултыг нь би хэзээ ч мэдэхгүй. Гадуур явахдаа би оло хүний харцтай тулгардаг. Өрөвдсөн... айсан... зэвүүцсэн харц... гэхдээ над руу эгцэлж хараад чи бидний нэг гэж хэлэх харцыг би ховорхон харсан. Энэ хөгшчүүд над руу тийм харцаар хардаг. Тэд гар утсаараа төлбөр хийж чадахгүй,  хувийн мэдээллээ баталгаажуулж чадахгүй байгааг хараад би өөртэйгөө адилхан хүмүүсийг олсон гэж боддог. Та нар хувингийн онол гэж мэдэх үү? Хувингийн эзэлхүүнийг хамгийн богино банзаар нь хэмждэг. Энэ хорвоод бид нар тэр богино банз. Би зүгээр л би хичнээн жижигхэн, хэвийн биш байсан ч би бол би гэдгийг харуулахыг хүссэн. Ыаз жаргалын утга учир бол бүгд баяртай байх.

******************

Лиу: Эмээ.  

Эмээ: Аан?

Лиу:  Та эр хүн худлаа ярьж байх хэрэгтэй гэсэн. Одоо би танд зааж өгье. Эмэгтэй хүн... өөртөө үнэнч байх хэрэгтэй. Эмээ.

Эмээ: Аан?

Лиу:  Намайг сургуульд хүргэж өгөхөөр чинь би таныг хоолонд оруулна аа.

Эмээ: Тэгээрэй.

Лиу:  Тэгээд... та галт тэрэгний тасалбар аваад хүссэн газар руугаа аялж болно. Зугаалж, хөгжилд.  Би бусдыг нь өөрөө хийж чадна. За юу?

Эмээ: За. Сайхан байна шүү. Сайхан байна.

Лиу: 

Найз минь, чи өнөөдөр алсыг зорино

Энийг уугаад ганцаараа аялахын уй гашууг март

Ертөнцийн хязгаар хүртэл

Цаг хугацааны төгсгөл хүртэл согт

Өнөөдөр замд гараад дахиад зогсох хэрэггүй  

Хундагаа өргөе анд минь, төлөө  

Эмээ: Ахмадын найрал дууны хамтлаг “Хайрт минь” дуугаа хүргэнэ.

Төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home