08-19-2

Among 100 nanny applicants, only she passed , unconscious CEO, earning his family's love

Үргэлжлэх хугацаа: 94мин

Линк: https://www.youtube.com/watch?v=176tysqD2es

 

Гол дүрүүд:

Жэн: эм, Жэн Шиюн асрагч

Фу: эр, Фу Чиншан, Фу овгийн тэргүүн

Ж: эр, Жэн Шиюний хүү

Б: эм, Жэн Шиюний бэр

Ми: эм, Фу Минши, Фу Чиншаны том охин

Ш: эр Шэн Вэнфэн Фу Миншины нөхөр

Ма: эм, Фу Манни, 2-р охин

Ча: эр, Фу Чанюу, 3-р хүү

 

Эм:Хай хотын тэргүүн баян Фу Чиншан гэнэтхэн комд орж, Фу овгийнхон өндөр цалинтай асрагч хайж байна. Асрагчийн эхний сорилт...

Эм: Юу? Нэг нь аль хэдийн цэвэрлээд эхэллээ.

Эм: Тэгвэл би ч гэсэн цэвэрлэнэ ээ.

Эм: Юу болоод байна?

Даа: Одоо, энэ усыг ууна уу.

Эм: Юу? Уу гэнэ ээ?

Эм: Хөтөвчин дотрох ус уух юм уу?

Эм: Уу гэнэ ээ, бид нарыг юу гэж бодоо вэ?

Эм: Яг үнэн. Энийг хэн уух юм?

Даа: Ууж чадахгүй бол сайн цэвэрлээгүй гэж үзээд хасна.

Эм: Хасна аа?

Эм: Тэрийг хар даа.

Даа: Чамайг хаслаа.

Эм: Үнэхээр уучихлаа.  

Жэн: Болчихлоо.

Даа: Муугүй шүү.

Эм: Үнэхээр уучихлаа гэж үү? Заваан юм аа.

Жэн: 50 гаран жил амьдрахдаа би олон зүйл үзсэн. Хэдэн балга ус юу ч биш. Фу овогтын асрагч болох миний амьд үлдэх цорын ганц боломж. Намайг Жэн Шиюн гэдэг. Сарын өмнө би хөхний хавдартайгаа мэдсэн.... Намайг Жэн Шиюн гэдэг. Сарын өмнө Канжонд, би хөхний хавдартайгаа мэдсэн.

Эр: Азаар хоргүй юм байна. Гурван сарын дотор мэс засал хийлгэх юм бол хүндрэхгүй, таныг аварч болно.

Жэн: Би цуглуулсан бүх мөнгөө авч мэс засал хийлгэхээр болсон. Гэвч ийм юм болно гэж бодоогүй.

Ж: Хайр аа. Хөөе, хайр аа. Яасан бэ?

Бэр: Хар. Энэ зөнөг мөнгө нууж байгаа гэж би хэлсэн байх аа. Төрсөн хүгээсээ хүртэл нууж байна.

Ж: Өгөөдөх.

Жэн: Хөөе.

Ж: Өг. Өг гэж байна. Өгөөч. Өгөөдөх.

Жэн: Буцаагаад өг. Наадах чинь надад байгаа сүүлчийн мөнгө. Буцаагаад өг. Надад хэрэгтэй.

Ж: 200мянга. Ийм их үү? Энүүгээр яах гээ вэ? Өдий насан дээр ийм их мөнгөөр яадаг юм? Би хүү чинь. Таны мөнгө, миний мөнгө. Тавь.

Жэн: Хүү минь. Хүү минь. Хүү минь. Сонс л доо. Ээж нь өвдсөн. Энэ миний мэс заслын мөнгө, миний амийг аварна. Надад буцаагаад өгчих.

Ж: Мэс засал аа?

Жэн: Тийм ээ.

Бэр: Эв эрүүл байж, ямар мэс засал яриад байгаа юм? Өдий насалчихаад худлаа ярихаас өөр юм мэдэхгүй.

Ж:  Ээж ээ, яагаад ийм болчихсон юм бэ? Иймхэн мөнгөний төлөө, мэс засал хийлгэнэ гэж худлаа ярьж байдаг. Яаж чадаж байна аа?  Манай хадам ээж тан шиг амиа хичээдэггүй.

Жэн: Хувиа хичээсэн? Би чамайг өсгөсөн. Чиний хуримын мөнгийг төлсөн. Бүх насаараа ажилласан. Хадам ээжийг чинь эмнэлэгт хэвтэхэд би асарсан. Хувиа хичээсэн гэнэ ээ? Чамд хүн чанар байна уу?

Ж:  Би яасан гэж?

Б: Манай ээж таныг бодоход ахмад ажилтан. Тан шиг эмнэлэгт хүний өгзөг арчиж, өдөржин шээс, ялгадас үнэртүүлдэг асрагч биш. Дэргэд нь та  юу ч биш.

Ж:   Ээж ээ. Би хар багаасаа танаас ичдэг байсан. Миний сайхан амьдрахыг харж чадахгүй юу?

Б: Хайр аа. Ээжийн бие сайжирсан болохоор ээж чинь энд байх шаардлагагүй. Хөөгөөд явуул.

Ж:   За за. Хайр аа, чиний хэлснээр болог. Ээж ээ. Төрсөн нутагтаа оч. Энэ 200мянгыг түрээс гэж бод. Дахиад холбоо барих хэрэггүй. Яв. Яв. Яв.

Жэн: Тэнгэр минь.

Ж:   Яв яв. Хурдан яв.

Жэн: Энэ ажил миний амьд үлдэх сүүлчийн боломж. Би тэвчэх ёстой.

Даа: Одоо хатагтай Фу ярилцлага аваад, сонголтоо хийнэ.

Эм: Фу овогтын тэргүүнийг Хайчэний домог гэж болно. Цемент үүрэхээс эхлээд, хамгийн доороос алхам алхмаар өнөөдрийн Хайчэний хамгийн эрх мэдэлтэй хүн болсон. Бас хүнтэй сууж байгаагүй, гурван хүүхэд өргөж авсан. Тэрнийг комд орсны дараа Фу овгийг том охин нь хариуцаж байгаа.

Даа: Надад та нарын өргөдөл байна. Та бүгдийн өргөдөлтэй танилцаад таван хүнийг урьдчилан сонгоно... Та... олон улсын асрагчийн сертификаттай юм байна. Та үлд.

С: За.

Даа: Асрагчаар төгссөн, дээд зэрэглэлийн асрамжийн газарт ажиллаж байсан. Та үлд...

Жэн: Би олигтой ажил хийж байгаагүй. Энэ удаад тэнцэхгүй байх.

Даа: Сувилагч юм уу?

Эм: Тийм ээ.

Даа: Та шүлд.

Жэн: Ганц л үлдлээ. Санаачлага гаргах хэрэгтэй. Зүүн гутал нь баруунаасаа нэг размер том байна.

Даа: Юу....

Жэн: Таны баруун, зүүн гутлын хэмжээ нь өөр байна. Судасны бүдүүрлээс болоод хөл чинь хавагнасан байх. Би массаж хийх туршлагатай. Ийм үед би хараад л мэддэг.

Даа: Массажны техник сайн юм. Гэхдээ таны өргөдөл хов хоосон байна. Хаана туршлага хуримтлуулсан бэ?

Жэн: Би боловрол эзэмшээгүй. Гэхдээ би эмнэлэгт цагаар асрагчийн ажил хийдэг байсан. Надад сертификат байхгүй, гэхдээ би амьдрал дээр туршлага эзэмшсэн.

Даа: За._ Жэн Шиюн байх аа?

Жэн: Тийм ээ.

Даа: Та ч гэсэн үлд.

Жэн: Баярлалаа.

3: ажлын туршлага аа? Сээтэгнэх туршлага байлгүй. Олны өмнө сөхөрч, эрчүүдийн хөлийг илдэг. Тэгж л таараа, хөгшин үнэг сээтэгнэхдээ сайн байж таарна.

Эм: Нас нь жаахан явсан ч, царай нь гайгүй л юм.

С: Тэгж ярих хэрэггүй. Тэрний насан дээр чадах бүхнээ хийхгүй бол яаж бид нартай өрсөлдөх юм?

Жэн: Хэдэн хүний шүлс яав л гэж. Ярилцлаганд тэнцэх ёстой. Үлдэх ёстой.

Ш/Шэн Вэнфэн: Хайр аа, хар даа. Энэ миний үеэл Шу Инин. Тэр ч гэсэн өрсөлдөж байгаа. Тэр их цайлган, бид нар сайн мэднэ. Түрүүний хөгшин эмэгтэй шиг биш. Шууд л долигоноод унасан. Өөрийгөө ч хүндлэхгүй. Хийхгүй юм гэж байхгүй.

Ми: Фу овогтынд арын хаалга байхгүй. Энд үлдээмээр байгаа бол чадварыг нь харна. Оруулаад ир.

Ш: За. За. Ороод ир.

Эм: Хайчэний тэргүүн баян аргагүй байх даа. Ухаангүй байгаа мөртлөө ийм байдаг. Ааштай хөгшин байх гэж бодсон чинь, үнэхээр царайлаг юм аа.

Даа: Бүгдэд ярилцлагын шатанд тэнцсэнд баяр хүргэе. Одоо, хатагтай Фу асрагчийг сонгоно. Нэг нэгээрээ гарч ирээд, өдөр тутмын асаргаагаа харуулаарай.

Эм4: Фугийнхан маш их хөрөнгөтэй. Фугийн хүргэн ч гэсэн баян байж таараа. Тэрэнд наалдаж чадвал, энэ насандаа хоол, хувцасанд санаа зовох юмгүй болно.

Ми: Манай аавд ийм үйлчилгээ хэрэггүй. Хөөж гарга.        

Эм4: Хатагтай Фу, дахиад боломж олгооч? Гуйя. Хатагтай Фу. Дахиад нэг боломж...

Ш: Хурдан гаргаж хая.

Жэн: Ийм айлд хэтэрхий их идвэл гэдэс нь тийрнэ. Өөррийгөө л хичээ, тэгвэл удаан тогтоно.

Ш: Хайр аа, хар даа. Манай үеэл сайн байгаа биз? Их мэргэжлийн. Бас асрагчийн сертификаттай.

Ми: Муугүй. Комд байгаа хүмүүс юу ч мэдрэхгүй гэсэн үг биш. Усны хэмийг шалгаад л бусдаасаа өө гэдгээ харууллаа. Сайн байна. Миний сонгосон асрагч... Энэ... энэ хоёрын нэг байх болно.

Ш: Хайр аа. Энэ хөгшин нэг л сэжигтэй байна. Битгий сонго... Хайр аа, хөгшин асрагч нар хулгай хийдэг гээд мэдээгээр гараад байсан. Юм үзээгүй хөдөөний хүмүүс манай гэрт ирээд шунал нь хөдөлж таараа. Урт гартай байвал яана, аюултай. Зүгээр л Ининийг сонгоё. Бид нар тэрнийг мэднэ, тэр бас анагаахын мэдлэгтэй. Анхны тусламж үзүүлж чадна. Тийм болохоор хүний амь аварч чадна.

Ми: Анагаахын мэдлэгтэй болохоор тэрнийг сонгоё.

Жэн: Энэ ажлыг алдвал, надад ямар ч боломж үлдэхгүй.

Ш: Хамгаалагч, аваад яв.

Жэн: Үгүй ээ.

Даа: Үгүй ээ. Эзэнтний зүрхний цохилт тогтворгүй болчихлоо.

Ми: Аав аа. Яасан бэ?

Даа: Эзэнтний эрүүл мэнд Хайчэний эдийн засагтай шууд холбоотой. Юу ч болох ёсгүй. Хурдал, эмч дуудаад ир.  

Ш: Эмч ирээгүй байна. Инин анхан шатны тусламж мэднэ. Тэрэнд үзүүлэх үү?

Ми: Ирээд хараадах. Аавыг аварсан хүнийг Фу овогтынд үлдээнэ. Цалинг нь гурав дахин нэмнэ.

Эм: Гурав дахин?

3: Би оролдоод үзье.

Жэн: Амьсгалын замын бөглөрөл  юм шиг байна. Хурдан хөдлөх хэрэгтэй. Тавь... Би хийе. Би аварч чадна... тавь. Би хийе. Би аварч чадна. Амьсгалын зам нь бөглөрсөн байна. Хоолойд нь цэр тээглэчихэж. Хурдан арга хэмжээ авах хэрэгтэй.

И: Утгагүй юм. Хяналт цусан дахь хүчилтөрөгч буурсан гэж байна. Хэвтэрт удаан байсан болохоор уушигны судасны цочмог бөглөрөл болсон байна. Чам шиг боловсролгүй хөдөөний амьтан Энийг яаж мэдэх вэ. Хурдан холд. Битгий хөлд тээглээд бай.

3: Яг үнэн. Бид нар бүгд асаргааны сертификаттай. Энэ яах аргагүй судасны бөглөрөл.

Жэн: Уушигны бөглөрөл биш ээ. Би эмнэлэгт ийм юм харж байсан.

Ш: Хөөе. Инин. Ийм үед яах ёстойг хэлээдэх.

И: Мэдээж. Цээжинд хүчтэй даралт өгөх хэрэгтэй. Надад даатгачих.

Жэн: Хөөе. Болохгүй. Үгүй ээ. Тэрнийг алчихна. Цэрийг нь цулцан руу нь түлхчихнэ. Тэгвэл амьсгал нь боогдоод үхнэ.

И: Эмнэлэгт хэдэн хүн асарч байсан гээд хүн эмчилчихнэ гэж бодоо юу? Өдий насан дээр гэртээ хоолоо хийгээд, ач зээгээ хараад сууж байх байтал, энд ирчихээд мэддэг царайлж байдаг. Фу өвөөгийн эмчилгээнд саад болбол хариуцлагаа хүлээж чадах юм уу?

Жэн: Үгүй ээ, би...

Ш: Явахгүй бол би өөрөө гаргаад шидчихнэ шүү. Яв.

Жэн: Тавь. Би явж болохгүй.

Ш: Яв... яв...

Жэн: Холд.

Ш: Арай... тэрний хэлсэн бүгд үнэн гэж үү?

И: Зүгээр л аз. Хурдал, чирээд гарга. Юунд ч хүргэж болохгүй.

3: Яг зөв. Юу ч мэдэхгүй байж. Мэддэг царайлж, анхны тусламж үзүүлж, өвчтөнд нэмэлт гэмтэл учруулж байна.

Ш: Хүн байна уу? Хурдан чирээд гарга.

Ми: Аав аа. Энэ төслийн танилцуулгад  таны гарын үсэг хэрэгтэй байна. Аав аа. Яасан бэ?  Аав амьсгалын замын асуудалтай байсан. Арай... тэрний зөв юм бол уу? Байз. Нэг боломж өгье. Сайн бодоорой. Миний аав Фу овгийн тэргүүн. Ямар нэг юм болох юм бол хариуцлагыг нь та хүлээж чадахгүй байх шүү.

Ш: Хөөе.

Ми:  Цаашаа бай.

Жэн: Хоолой нь дугарч байна. Яах аргагүй цэр нь гацчихсан байна. Энд соруулах төхөөрөмж байхгүй. Дахиад хойшлуулбал амьсгал нь боогдож үхнэ. Амаараа сорох л ганц арга байна.

Ш: Хайр аа. Энэ ичгүүргүй амьтныг хар даа. Аавыг ухаангүй байхад нь ашиглаж байна. Бид нарын нүдэн дээр. Бохир арга хэрэглээд байна. Энийг хурдан гарга.

Жэн: Ядаж л байдал нь тогтворжлоо. Яагаад ингэдэг билээ? 

Ми: Аав аа. Сэрээрэй.

Жэн: яагаад ингэдэг билээ?

Ш: Хэрэггүй амьтан. Яагаад аавыг хорлож байгаа юм?

Жэн: Имй байх ёсгүй. Ийм байх ёсгүй. Сая зүгээр амьсгалж байсан. Ингэх ёсгүй.

И: Миний үгэнд орсон бол ийм юм болохгүй байсан.

Ш: Чи Фу овгийн тэргүүнийг алсан. Тэрний амь маш үнэтэй. Чи өөрийнхөө амиар төл.

Эм: Авхай, эмч ирлээ.

Ми: Эмч ээ, аавыг минь авраач. Өвчтөн сая амьсгалын зам нь боогдсон байна. Амьсгал нь түгжигдсэн.

И: Тэр хөгшний хэлдэг үнэн байжээ. Анхны тусламжийг мэргэжлийн үзүүлсэн байна. Гадны эдийг цагийг нь олж гаргасан байна. Амьсгалын замыг чөлөөлж өгсөн.

Ш: Эмч ээ, тийм байж болох уу? Андуураад байгаа юм биш үү? Хяналтан дээр зүрхний цохилт гарахгүй байна.

И: Үеэлийн хэлдэг зөв. Тийм л мэргэжлийн байсан юм бол Фу ноён юу гэж аюулд орох юм?

Эр: Юу болсон юм? Мэдрэгчийг салгачихсан байна. Аюулаас мултарсан.

Жэн: Түрүүн...

Ми: Ашгүй, аав зүгээр байна.

И: Ийм юм байж болох уу?

Ми: Одоо, та нар тайлбарлаадах. Би энд хүнд итгээгүй бол аав маань үхэх байлаа. Энийг мэргэжлийн гэх үү?

И: Энэ алдаа байсан.

Ми: Чиний алдаа миний аавыг алах дөхлөө.

И: Минши, миний буруу. Гуйя. Дахиад нэг боломч өгөөч дээ.

Ми: Одооноос энийг Хай хотод харах хүсэл алга.

И: Минши. Дахиад ганц боломж өгөөч дээ. Минши. Минши. Гуйж байна, Минши.

Ш: Хайр аа. Би аавд санаа зовоод л. Аавыг сэрүүн байхад эмэгтэйчүүд араас нь гүйдэг байсан. Анхны хайраа байнга боддоггүй байсан бол одоо олон хүүхэдтэй байх байсан. Аавыг бодох хэрэгтэй шдээ, тийм ээ?

Ми: Санаа зовох биш,тэнэглэл. Одооноос аавын хэрэгт оролох хэрэггүй. Жэн гэсэн байх аа? Одооноос, аавыгаа танд даатгалаа.

Жэн: Намайг авсан гэсэн үг үү? Гурав дахин их цалин уу?

Ми: Тийм ээ.

Жэн: Сарын 90мянга. Гурван сар. Мэс засал хийлгэхэд хангалттай хүрнэ.

Ш: Хайр аа. Энийг хар л даа. Яах арагүй мөнгөний төлөө. Мөнгөний төлөө юу ч хийж чадах хүнд яаж аавыг даатгах юм?

Жэн: Таны зөв. Би мөнгөний төлөө ирсэн.

Ш: Харав уу, өөрөө хэлж байна. Мөнгөний төлөө биш бол яаж хөтөвчнөөс ус ууж, амаараа цэрийг нь сорж, ийм заваан юм хийх юм?

Жэн: Таны хэлсэн заваан юмыг би насаараа хийж байна. Би энэ ажлыг хийж, өөрийгөө гэр бүлээ тэжээдэг. Миний ажил бохир байж болох ч, миний олсон зоос болгон цэвэр бас нэр төртэй.

Ми: Сайн байна. Шударга зан, бас хэцүү ажлыг чинь бодоод гурав дахин нэмсэн цалинг чинь 5 дахин нэмж өгье.

Жэн: Тав дахин, гучин мянга гэхээр... сард 150мянга гэсэн үг. Баярлалаа. Ноён Фуг сайн асарна гэж амалъя.

Ми: Таны тусламжтайгаар аав маань хурдан эдгэнэ гэж найдъя.

Ш: Баярлах хэрэггүй. Манай Фу овогт өөрийг чинь явуулж чадах олон хүн байгаа. Туршилтын хугацааг давж чадах үгүйг чинь харъя.

******************

Жэн: Сүүлд хэзээ ийм байснаа санахгүй байна.

Ж: Хөөе. Миний хувцасыг угаачихаарай. За юу?

Жэн: Гэр бүлийн цусан холбоо ч ганц хормын дотор өөрчлөгдөж болно. Эцэст нь амьдралынхаа талыг зарцуулж олж авсан туршалага л найдвартай. Хоёр гар маань байгаа цагт, ямар ч шуурга болсон би үндэслэж, ургах болно.

Даа: Фу ноён хоёр охин, нэг хүүтэй. Фу Минши болон тэрний нөхөртэй та уулзсан. Тэрнээс гадна хоёр дахь охин, Фу Манни. Гуравдугаар залуу ноён Фу Чанюу хоёр... Фу ноёныг асрах болохоор тэд нартай харилцах хэрэг гарна. Болгоомжтой байгаарай.

Жэн: За. Ойлголоо. Олон жил ажилласаар байгаад үе мөч нь хөшчихсөн байна. Бороо орох болгонд өвддөг байх. Баян хүн байх тийм ч амаргүй юм шиг байна. Сумны шарх байна. Олон жилийн өмнөх байх. Залуудаа цэрэг байсан юм бол уу? Өдий насандаа эрүүл чийрэг байх нь аргагүй юм байна. Бас залуухан харагдаж байна.

Даа: Болохгүй ээ, хоёрдугаар авхай.

Ма: Холд. Холд. Замаас холд.  Хэн намайг мөргө гэсэн юм?

Даа: Хоёрдугаар авхай, ийшээ орж болохгүй. Том авхай тэгж хэлсэн.

Ма: Тэр миний аав хэвтэж байна. Фу өргөөнд миний орж болохгүй газар байхгүй.

Даа: Хоёрдугаар авхай. Үгүй ээ. Хурдан. Хоёрдугаар авхайг зогсоорой. Тэр тэр тэр... ноёны хөрөнгийг шилжүүлэх гэж байгаа юм. Би яваад том авхайг дуудаад ирье. Өнөөдөр тэрнийг болиулахгүй бол бид хоёр хоёулаа ажилгүй болно.

Жэн: барьж бай. Хоёрдугаар авхай. Ингэж болохгүй.

Ма: Чи хаанаас ирсэн юм? Хэн болоод надад заагаад байгаа юм?

Жэн: Би Фу ноёны асрагч.

Ма: Фу өргөөнд намайг юу ч хийсэн, хэн ч зогсоож чадахгүй. Чи, нэг муу асраг, хэн болоод надад заагаад байгаа юм?

Жэн: Асрагч нар мэдээж өвчтөнийг харах ёстой. Ноён Фу одоо ухаангүй байгаа. Ийм сэжигтэй гэрээнд хурууны хээгээ дарах ёсгүй.

Ма: Аавын юм миний юм. Гадны хүн оролцох эрхгүй. Замаас холд. Үгүй бол ганц үг хэлээд халуулчихна шүү.

Жэн: Фу авхай. Ухаангүй байгаа аав дээрээ ирээд шуугиан тарьж, хөрөнгийг нь өөртөө хайргүй хүнд шилжүүлэх хэрэг байгаа юм уу?

Ма: Мөнгийг нь өөр хүнд өгөх гэж байгааг яаж мэдсэн юм?

Жэн: Би андуураагүй бол, энэ түлэгдэлт биз дээ?

Ма: Тэгээд юу гэж?

Жэн: Хоол хийж байгаад түлсэн байна. Тан шиг эрх залуу авхай эр хүний төлөө л хоол хийнэ. Хувцас чинь гаднаас нь харахад дэгжин байгаа ч, чанар муутай юм. Хямдхан. Хуурамч байх. Хувцас авч чадахгүй болж, аавынхаа орны дэргэд уйлахад хүргэх зүйл эр хүнээс өөр байх боломжгүй.

Ма: Чи юугаа  мэддэг юм? Миний Дуан Фэнд хайртай гэсэн  баталгаа. Компанид нь мөнгө хэрэгтэй байгаа. Хайртай хүндээ туслахад юу нь буруу гэж?

Жэн: Гэхдээ тэр танд хайргүй.

Ма: Тэрнийг мэдэхгүй байж. Хайргүйг нь яаж мэдэж байгаа юм?

Жэн: Танд үнэхээр хайртай бол алган дээрээ бөмбөрүүлнэ. Хамгийн сайн болгоныг өгнө. Ингэж хуурамч хувцас өмсүүлж, гал тогоонд зарц шиг ажиллуулахгүй. Ядаж л таны аав, ноён Фу тэгэхгүй байсан.

Ма: Та мэдэхгүй. Аав намайг тоодоггүй.

Ми: Манни. Аав ухаангүй байгаа.  Гэтэл нэг хэрэггүй амьтны төлөө шуугиан тарьж байдаг. Яаж байгаа юм?

Ма: Дуан Фэнийг тэгж ярихаа боль. Миний сүйт залуу.

Ми: Залуу авхайг өрөөнд нь аваач. Миний зөвшөөрөлгүйгээр гаргаж болохгүй.

Даа: Манни авхай.

Ма: Хойшоо бол. Минши, чамд намайг хянах эрх байхгүй. Яг аав шиг, мөнгөнөөс өөр юу ч мэдэхгүй. Мөнгө мөнгө. Энэ гэрт хэн ч намайг тоодоггүй.

Жэн: Эцэст нь хайрлуулахыг хүссэн хүүхэд л юм даа. Минши авхай. Залуу авхай залуу байна. Сайн ярилцаад үз. Үгүй ээ, баян айлд байгаагаа мартчихаж. Амаа мэдэхгүй бол болохгүй. Хамаагүй ярьж болохгүй.

Ми: Жэн Шиюн. Би асрагч хөлсөлсөн болохоос юу хийхийг заадаг настан хөлслөөгүй.

Жэн: Авхай, би тэрнийг өмөөрөөгүй. Таныг бодсон юм.

Ми: Намайг бодсон?

Жэн: би ч гэсэн хүүхэд өсгөсөн. Хоёрдугаар авхай одоо өөр юм бодохгүй байгаа. Ийм үед хатуурхвал, буруу тийшээ л явна. Илүү том хэрэг ч тарьж магадгүй. Надад даатгачих. Би ярилцаад үзье.

Ми: За яах вэ. Ганц боломж өгье. Энэ удаа ухаан орно гэж найдъя. Үгүй бол хоёулаа Фу өргөөнөөс яваарай.

Даа: Ярилц.

Ма: Ганц удаа тусалчихаад, талархана гэж бодох хэрэгүй. Хн...

Жэн: Оролцох хэрэггүй байж. Фу өргөөнд ажиллахын тулд энэ эрх авхайн учрыг олохоос. Хоёрудугаар авхай. Үнэнийг хэлэхэд Дуан Фэн ямар хүн гэдгийг мэдмээр санагдаж байна. Яагаад тийм сайн юм?

Ма: Дуан Фэн. Царайлгаас гадна, их авъяастай. Тэднийх хүнд байдалд байгаа ч, их чадвартай. Компанийхаа асуудлыг шийдчихсэн, удахгүй хөл дээрээ босно.

Жэн: Чадвартай байж та мөнгө өгч байгаа юм уу?

Ма: Сайн хамтрагч байхын тулд хайртай хүндээ туслах ёстой биз дээ? Сайн байрлалтай газар оффис авч өгөөд, хамгийн сайн төхөөрөмжүүд өгч, юунд ч санаа зовохгүй ажиллахад нь тусална.

Жэн: Тэгээд та энэ бүгдийг хийж өгч. Таны төлөө юу хийсэн юм?

Ма: Надад сайн байдаг. Надад зутан хийж өгдөг. Бас хоолоо идсэн үү гэж байнга асуудаг. Одоо завгүй байгаа ч гэсэн. ..

Жэн: Интернэтэд хайраас болж сохорсон гэдэг хүмүүсийн нэг юм уу?

Ма: Сохорсон? Намайг сохор гэсэн үү? Хэлсэн үгээ бүгдийг нь буцааж ав. Үгүй бол Фу өргөөнөөс хөөчихнө шүү. Хай хотод байх аргагүй болгоод өгнө.

Жэн: Хоёрдугаар авхай. Би чин сэтгэлээсээ хэлж байна. Дуан Фэний  танд хайртайг олж харахгүй байна. Толгойг чинь эргүүлж, тооцоо бодож байна.

Ма: Дуан Фэн надад хамгийн их хайртай гэсэн. Би л хүүхэд шиг аашилж, байнга уурлуулдаг байсан. Тэр эмэгтэйд боломж өгсөн.

Жэн: Өөр эмэгтэй байгаа юм уу?

Ма: Дуан Фэн түр зуур тэрэнд ухаанаа алдчихсан байгаа. Хангалттай мөнгө өгвөл Дуан Фэн миний сэтгэлийг мэднэ. Тийм ээ. Илүү ихийг өгөх хэрэгтэй.

Жэн: Би ч гэсэн ийм байсан. Бүх зүйлээ зориулбал намайг ойлгож, талархана гэж боддог байлаа.

Б: Манай найз охины гэрийнхэн сүйн бэлэг 888мянга гэсэн.

Жэн: 888мянга аа? Сүйн бэлэг арай л их юм биш үү? Хаанаас тийм их мөнгө олох юм?

Б: Зээл ав. Хүнд үйлчлэхдээ сайн биз дээ? Эмнэлэгт очоод ухаангүй, тахир дутуу болсон хүмүүсийг сонго. Өндөр цалин өгнө. Би лав өөр хүнтэй суухгүй.

Жэн: Тэр үед би хэмжээ хязгааргүй өгөх нь хүндэтгэл, хайр авчирдаггүй гэдгийг мэдээгүй. Харин ч илүү их дээрэлхдэг. Би оройтож ойлгосон. Гэхдээ та залуу байна.

Ма: Ийм олон ярь яриад. Надад туслахгүй юм биз дээ? Би яг одоо эгчид очиж миний юмыг хулгайлсан гэж хэлнэ. Фу өргөөнөөс хөөлгөнө.

Жэн: Хоёрдугаар авхай. Одоо юу ч хэлсэн сонсохгүй. Одоохондоо аяыг нь олох хэрэгтэй. Тэгж байгаад өөр арга бодъё. Хоёрдугаар авхай. Сонс доо. Тэрнийг буцааж авах арга байна.

Ма: Үнэн үү? Тэгж чадахгүй бол...

Жэн: Би шууд ажлаасаа гарна.

Ма: Өөрөө хэлсэн шүү. Чадахгүй бол... яахаа мэдэж байгаа биз дээ.

Жэн: Хоёрдугаар авхай, санаа зоволтгүй. Жэн Шиюн би хэлсэн үгэндээ хүрдэг. Надад итгэж болно.

Ма: Тэгээд яах вэ?

Жэн: Эхлээд хувцасаа соль.

Ма: Миний хувцас яасан гэж?

Жэн: өөрийгөө хар даа. Тэрбумтны охин шиг харагдахгүй байна. Дуан Фэн тантай байхыг зөвшөөрвөл, өмнө нь сайн байсан байх аа? Тэгэхээр хуучин ямар байсан бэ?

Ма: Өмнөх би? Би бардам... их зантай...

Ду: Зүгээр үү?

Ма: Тэгээд би Дуан Фэн ахад хайртай болсон. Аав аа. Гуйж байна. Би яахаа мэдэхгүй байна. Ганцхан удаа тусалчих л даа. Дуан Фэн ах намайг хаячихна шдээ. Аав 500саяын хөрөнгө оруулж Дуан Фэн бид хоёрт гэрлэх гэрээ хийсэн. Гэхдээ Дуан Фэн ах намайг мөнгөөр доромжилж байна гэж боддог.

Ду: Бохир мөнгөөрөө гайхуулах хэрэггүй шүү. 500сая байхгүй байсан ч Дуан Фэн би хөл дээрээ босчихно.

Ма: Дараа нь... Дуан Фэн ах ажил ихтэй болсон. Бай Лиан арь гэдэг тэр эмийг туслахаараа авсан.

Ду: Дагахаа болиод өгөөч. Би ажилтай байна. Дуан Фэн ах аа, идээд үз. Би танд зориулж хийсэн юм.

Ду: Ид ид ид. Өөр юу ч мэдэхгүй. Таргалснаа харахгүй байна уу? Бай Лиан Арийг хар. Ямар туранхай байна. Бай Лиан Ариас юугаараа дээр гарах юм?

Ма: Би анх удаа хэрэггүй амьтан гэдгээ ойлгосон. Дуан Фэн ахад таалагдах гэж маш их хичээсэн. Бүх мөнгөө өгсөн. Сэтгэл... бие... бүх зүйлээ өгсөн.

Жэн: 500мянгын зарлага. Ажил биш байлаа ч, үнэгүй юманд  дуртай хүнийг Маннигийн дэргэд байлгаж болохгүй. Өөртөө ч хоол, хувцас аваагүй байхад, хамаг мөнгийг чинь үрж байна.

Ма: Ажил дээрээ ч миний картыг ашигладаг. Надад хүзүүний зүүлт авч өгсөн. Надад хайртай гэсэн баталгаа.

Жэн: Танд уу? Эргэлзэж байна.

Ма: Кариа зөвхөн эмэгтэй хүний хүзүүний зүүлт зардаг. Надад биш бол өөр хэнд авах юм?

Жэн: Таны хэлсэн зүүлт мөн үү?

Эм: Уучлаарай, Манни. Буруу хүнд явуулчихаж.

Ма: Дуан Фэн яаж миний мөнгөөр тэрэнд юм авч өгч чадаж байна аа? Асуугаадахъя. Яагаад намайг блоколчихов оо? Дуан Фэнийг над руу яриулж чадна биз дээ? Хурдан. Дуан Фэнийг над руу яриулж чадах юм бол би тавин мянгыг өгье.

Жэн: 50мянга. Миний өвчнийг хүндрэхээс сэргийлэх эм нэг сав нь 20мянга. Энэ мөнгийг авчихвал эмээ авчихна. За яах вэ. Хоёрдугаар авхай. Миний үгэнд орох юм бол, таван минутын дотор тан руу ярина гэж амалъя.

Ма: За. Яаж? Эгчээс очиж мөнгө асуух уу? Эсвэл Фу компаний хувьцаа өгөх үү?

Жэн: аль нь ч биш.

Ма: Тэгвэл юу юм?

Жэн: Картыг нь яг одоо хаа... Картыг нь яг одоо хаа.

Ма: Юу? Дуан Фэн улам л уурлана. Муу хүн гэж мэдсэн юм аа. Олигтой санаа биш байна. Даамал. Энийг аваад яв.

Жэн: Хоёрдугаар авхай. Эхлээд миний хэлэхийг сонс. Энэ Дуан Фэн таныг мөнгөөр доромжлохыг тэвчиж чаддаггүй гэсэн байх аа? Тийм ээ. Тийм бардам, бас босс хүн. Хаа ч явсан таны мөнгийг үрдэг. Ямар их гутардаг бол?

Ма: Тийм гэж үү?

Жэн: Сонс. Бодоод үз дээ. Эр хүн. Та тэрэнд өөрийнхөө мөнгийг өгдөг. Бардам зан нь яах болж байна?

Ма: Таны зөв. Тэгвэл яг одоо картыг нь хаачихъя. Сун менежер ээ. Тэр картыг хаачих... таван минут бараг болчихлоо. Яагаад Дуан Фэн холбоо барихгүй байгаа юм? Танаас болж байгаа юм. Дуан Фэнийг уурлуулах юм бол зүгээр өнгөрөөхгүй дээ.

Ду: Манни, юу хийж байна?

Ма: Дуан Фэн надад мессеж бичиж байна. Баярлалаа. Би 20мянгыг нэмээх шилжүүлчихлээ.

Эм: Али пей 70мянган юань хүлээн авлаа.

Жэн: Хоёрдугаар авхай, ийм их хэрэгүй. Өгөх ёстойгоо өгөхөд л болно. Би  илүүг нь буцаагаад шилжүүлчихье.

Ма: Тэг ээ тэг.

Жэн: Эмээ авах мөнгөтэй болчихлоо. Манни, муу хүн биш. Буруу зөвийг ялгадаг. Аврах боломж байна.

Ду: Би төсөл хэрэгжүүлж байгаа. Мөнгө хэрэгтэй байна. Карт нээгээд өг. Ажлаа дуусаад чам дээр очино. Тэгэх үү?

Ма: Дуан Фэн над дээр ирнэ гэж байна. За, хүлээж байя. Картыг чинь нээчихье.

Жэн: Хоёрдугаар авхай. Картаа нээж болохгүй.

Ма: Миний мөнгө. Яагаад болохгүй гэж?

Жэн: Таны мөнгө мөн юм уу?

Ма: Юу хийгээд байгаа юм? Тавиач. Юу хийгээд байгаа юм бэ?

Жэн: Бариад үз. Аав чинь олон жил ажиллаад үе мөчний гажигтай болсон. Дуан Фэнд өгч байгаа зоос болгон аавын чинь хөлс, цус. Таны үрж байгаа мөнгө тэнгэрээс унаагүй. Аавын чинь бага багаар цуглуулсан мөнгө. Таныг сайхан амьдруулахын тулд чадах бүхнээ хийсэн. Өөр хүний өмнө очиж, гуйж, гувшуулах гэж биш.

Ма: Би  ч гэсэн ингэмээргүй байна. Би яахаа мэдэхгүй байна. Ганцхан үг хэлбэл би баярладаг. Ганц үгэнд нь гомддог. Тэрэнд таалагдах гэж байдгаараа хичээдэг. Байдгаараа хичээж байна. Би өөр яах ёстой юм бэ?

Жэн: Та жинхэнэ хайр гэж хэллээ. Таныг жаргалтай байлгаж чадахгүй байгаа хүн яаж жинхэнэ хайр байх юм?

Ма: би хамаг юмаа өгсөн. Зүгээр зогсоод тэр Лиан арьт өгөх гэж үү? Үгүй ээ. Би бууж өгөхгүй.

Жэн: Шар мөрнийг харахаас нааш бууж өгөхгүй нь. Сэрээх хэрэгтэй. Тэр хүний жинхэнэ төрхийг харуулах хэрэгтэй. Надад төлөвлөгөө байна. Миний үгэнд ор. Эргэж ирнэ гэж амалъя.

Ма: Үгүй ээ. Би Дуан Фэнийг тэгж чадахгүй.

********************

Ма: Эгч ээ, таны тусламж хэрэгтэй байна. Дуан Фэн ахад хөрөнгө оруулах талаар.

Ми: Хангалттай. Дуан Фэний төлөө мөнгө нэхэхээр ирээ юу. Энэ удаа би ганц зоос ч өгөхгүй.

Ма: Жэн эгч...

Ш: Жэн эгч ээ? Хайр аа, хар даа. Маннигаар мөнгө нэхүүлж байна шд. Мөнгө авах гэснээс зайлахгүй. Энэ асрагч... сайн таньдаг өөр хүн олсон нь дээр. Жишээлбэл... Инин. Хайр аа, юу гэж бодож байна? Болчихлоо...

Жэн: Эмээ авах мөнгөтэй болчихсон. Дахиад хоёр сар ажиллачихвал мэс засал хийлгэх 200мянгатай болчихно. Фу өргөөнд ирсэн нь сайн болж. Тэгээгүй бол гудамжинд үхэх байлаа.

Ш: Жэн Шиюн. Юмаа багла. Фу өргөөнөөс зайл.

Жэн: Юу?

Ш: Ойлгохгүй байна уу? Чамайг халсан... чамайг халсан.

Жэн: Би буруу юм хийгээ юу? Зүгээр л хэлчих. Би өөрчилье. Дахиад боломж өгөөч дээ.

Ш: Дахиад боломж байхгүй. Хэлсэн байх аа, Фу өргөөнд надаас гадна өөрийг чинь хөөх хүн олон байгаа гэж. Тэгж зовж орж ирсний хэрэг юу байгаа юм? Үлдэх чинь жинхэнэ чадвар. Яв...

Жэн: Гэхдээ Фу авхай намайг ажилд авсан. Явах байсан ч, Фу авхай өөрөө хэлэх ёстой.

Ш: Намайг дорд үзэж байна уу? За яах вэ? Фу Миншигээс сонсмоор байгаа юм биз дээ? Хэлүүлээд өгье. Явъя. Хайр аа. Энэ хөгшин зөнөг чамаар халсан гэж хэлүүлнэ гэнэ ээ.

Жэн: Ажилдаа үлдэх арга олох хэрэгтэй. Сөхрөх байсан ч хамаагүй. Арга бодож олох хэрэгтэй. Фу авхай, гуйж байна.

Ми:   Та... их сайн байна.

Ш: Юу?

Жэн: Аан?

Ш: Юу? Тэрнийг хална гээ биз дээ?

Ми:   Бид нар Маннийг буруу ойлгосон байна. Жэн эгчийн зөвлөгөөг дагаж байж. Дуангийнд оруулсан хөрөнгө оруулалтаа эргүүлж татна гэсэн.

Жэн: Тэрэнд өгсөн мөнгөө бүгдийг нь буцааж ав.

Ма: Үгүй ээ. Дуан Фэн ахыг тэгж болохгүй.

Жэн: Хоёрдугаар авхай. Та хувиа бодож байна.

Ма: Би  юу? Хувиа бодсон?

Жэн: Тийм ээ. Дуан Фэн танд мөнгийг бохир гэсэн гээ биз дээ? Харин та... тэрнийг Фу овгоос хараат болгочихсон байна. Тантай байхын тулд 500саяас болж дуугүй зовж байна шд.

Ма: Тийм үү?

Жэн: Бай Лиан арь тэрэнд эр хүн гэдгийг нь мэдрүүлдэг болохоор л тэрэнтэй хамт байгаа юм.

Ма: Гэхдээ би тэрэнд сайн баймаар баймаар байна. Би…

Жэн: Талархаж мэддэггүй амьтан болж. Тэрнийг гомдоохоос гадна, өөрийгөө золиосолж, хэмжээ хязгааргүй үрж байгаа чинь таныг хайрладаг Фу ноёныг хүртэл гомдоож байгаа. Хувиа бодсон, дураараа зангаас чинь болж, танд хайртай хоёр хүн гомдчихоод байна.

Ма: Таны зөв. Би явж эгчтэйгээ уулзлаа. Дуан компаниас хөрөнгө оруулалтаа тат гэж хэлье.

Ми: Манайх 500саяыг өгчихөөд авч чадахгүй хэдэн жил болж байна. Та ганц өдрийн дотор чадлаа. Дуаныхаас хөрөнгө оруулалтаа авангуутаа  би таныг шууд байнгын ажилтан болгоно.

Жэн: Фу авхай, санаа зоволтгүй. Би урмыг чинь хугалахгүй.

****************

Ду: Фу Манни. Хар өглөөгүүр залгаад. Одоо бас юу өгөх гээ вэ? Мөнгөөр намайг доромжлохыг чинь тэвчихгүй гэдгээ би хэлсэн байх аа?

Жэн: Алив. Сайн мэдээгээ хэл.

Ма: Би энд...

Эр: Гар...

Ду: Яасан?

А: Дуан захирал аа. Энэ хоёр хүн намайг компаниас хөөчихлөө.

Ду: Миний хүнд хүрнэ гэнэ ээ? Миний хэн гэдгийг мэдэх үү?

Эр: Энэ барилгыг Фу овгийнхон буцааж авсан.

Ду: За яах вэ. Хардаа юу? Яг одоо энэ хоёр хүнийг халаадах. Бас Бай Лиан арь бид хоёроос уучлалт гуйж, хоёр хоёр саяыг өг. Үгүй бол би чамайг уучлахгүй.

Ма: Энэнээс уучлалт гуй гэж байгаа юм уу?  Үгүй.

Ду: Надад татгалзана гэнэ ээ? За яах вэ, компани дээр ирүүлэхгүй юм биз дээ? Би өөрөө аваад явлаа.

Эр: Өршөөгөөрэй, ноён Дуан. Фу барилгад нэвтрэх эрх танд байхгүй.

Ду: Миний эрхийг бас хасаа юу?

Ма: Зөвшөөрлүүдийг чинь цуцалчихсан. Би энд...

Ду: Фу Манни. Тэнэглэхээ больж үз. Эр хүнд карьер ямар чухал болохыг мэдэх үү?

А: Дуан захирал аа. Тэр үргэлж дуулгавартай байсан. Таныг компаниас хөөж чадахгүй. Өчигдөр картыг чинь царцаасан болохоор таныг уурласан гэж айж байгаа байх. Тэгээд илүү том, гоё оффис барилга өгөх гэж байгаа байх.

Ду: Тийм байх. За яах вэ. Өнөөдөр болсон юмыг мартъя. Хэлэх гэсэн юмаа хурдан хэл.

Ма: Энэ хөрөнгийн мэдэгдэл. Би энийг...

Ду: За за. Ойлголоо. Надад барилга өгч байгаа юм уу? Хөрөнгийн мэдэгдлээ өгөөдөх.

Жэн: Ичгүүргүй. Ийм хөгийн амьтан өөрийгөө их юманд бодож. Барилга авна  гэнэ ээ?

Ду: Иймхэн юм хийж чадахгүй юу? Хэрэгүй амьтан. Чамд байгаа хөрөнгөнүүд ямар ч хэрэгүй. Надад өгчихвөл таарна.

А: Ноён Дуан. Эхнэр нь галзуу өвчтэй гэдэг нь тогтоогдвол нөхөр нь асран халамжлагчийн хувиар бүх хөрөнгийг нь авдаг гэсэн. Эхлээд гэрлэхийг зөвшөөрчих. Тэгээд...

Ду: Манни. Энд гарын үсэгээ зурах юм бол явж гэрлэлтээ батллуулъя.  

Жэн: Гуйлгачнаас дээрэмчин. Манни. Битгий зөвшөөр.

Ду: Фу Манни. Сайн л бодоорой доо. Гарын үсэгээ зур. Тэгвэл миний хууль ёсны эхнэр болно. Чи энийг хүсдэг байсан байх аа? Тийм үү?

Ма: Гэхдээ...

Ду: Фу Манни. Баян айлууд хайр гэж мэдэхгүй. Фугийнхан мөнгөнөөс өөр юм мэдэхгүй. Чамайг хэн ч тоохгүй. Би л чамд хайртай. Ганцхан би л, чамайг ирээдүйд харж хандана. Үгэнд ор. Гарын үсэгээ зур. Тэгвэл бид хоёр жинхэнэ гэр бүл болно.

Жэн: Манни. Гарын үсэгээ зурвал гарах гарцгүй болно.

Ма: Би...

Ду: Чи... Фу овогтын нохой намайг цохино гэнэ ээ? Маннитай гэрлэсний дараа...

Жэн: Харж бай. Тэр боломж чинь үгүй болсон. Энийг хар.

Ду: Юу?

Жэн: Фу авхай Дуан Фэнд өгсөн бүх бэлгээ буцааж авахаар шийдсэн. Өнөөдрөөс хүчинтэй.

Ду: Боломжгүй. Ийм байх ёсгүй. Надад хайртай гээ биз дээ? Надгүй амьдарч чадахгүй гээ биз дээ? Өгсөн юмаа яагаад буцааж авч байгаа юм?

Жэн: хоёрдугаар залуу авхайг мөнгөөр доромжилдог гэж гомдоллоод байсан биз дээ?

Ду: Өөрөө л өгсөн. Өрөвдсөндөө л авсан юм.

Жэн: Тийм болохоор манай хоёрдугаар авхай танд хүчээр мөнгө өгөхөө болихоор шийдсэн. Яагаад уурлаад байгаа юм? Тэрний мөнгөнд болсон гэж хэлэх гээ юу? Тэрнээс болсон гэж үү?

Ма: Тэгэхээр... мөнгөнд дургүй гэсэн чинь жүжиг байжээ.

Ду: Дуан овог удам угсаа сайтай. Фу овгийн бохир мөнгө бид нарт ямар хамаатай юм?

Жэн: Сайн байна. Тэгвэл боллоо. Та хоёр хоёрдугаар авхайн Дуан Фэнд өгсөн бүх хөрөнгийг буцааж ав.

Эр: Мэдлээ. Гаргаад ир.

Ду: Намайг тавь... тавь гэж байна. Мөнгө. Миний мөнгө. Мөнгө. Лиан арь. Чи байгаа нь яамай. Эхлээд бүх мөнгөө над руу шилжүүлээдэх. Би удахгүй хөл дээрээ босчихно. Тэгээд би чамайг Дуан хатагтай болгоно. Дуан овог алдартай шүү.

А: Мөнгөнөөс болоогүй бол чам шиг их зантай, азгүй амьтныг хэн тоодог юм? Миний мөнгийг үрмээр байна уу? Битгий мөрөөд.

Ду: Хараал ид. Фу Манни. Мөнгөний төлөө намайг бөхөлзүүлэх гэж ийм арга хэрэглэж байгаа юм биз дээ?

*************

Ш: Тэр хөгшнийг байнгын ажилтан болгоно гэсэн үү? Инин яах юм?

Ми: Тэр Маннийд тусалсан. Би шийдчихсэн. Оролцох хэрэггүй.

Ш: Үгүй ээ. Манни тэр Дуан гэдэг залуугаасаа салаагүй. Тэр хөгшин чамайг итгүүлэх гэж жүжиг тоглож байгаа юм. Надад итгэхгүй байвал би харуулъя. Хөөе. Дуан. Юу байна? Манни чамайг санаад байна. Гэртээ, унтаж, идэж ч чадахгүй байгаа. Эмэгтэй хүнийг аргадах гэж байгаа бол сайхан үг хэлэх хэрэгтэй.

Ду: Тийм ээ. Тийм юм байна.  За за. Хүлээж бай...

******************

Ма: Тэрнийг миний бодож байгаагаас өөр гэж би мэдэж байсан. Гэхдээ итгэхийг хүсээгүй. Өөрийгөө хуурч байсан.

Жэн: Хүмүүс хийсэн сонголтондоо хариуцлага хүлээх хэрэгтэй. Одоо ухаарахад оройтоогүй. Гэрлэхээс өмнө асуудлыг мэднэ гэдэг сайн хэрэг.  Яасан, намайг байнгын ажилтан болгоно гэж байна уу?

Даа: Үгүй ээ. Дуан Фэн.  Ирчихсэн байна. Гадаа сөхөрч суучихаад явахгүй гээд байна.  

Ду: Манни. Намайг уучлаарай. Намайг уучилчих л даа. Бай Лиан ариас болж байгаа юм. Одоо би тэрний үнэн төрхийг олж харсан. Би өөрийгөө ойлгосон. Манни, надтай гэрлээч. Ганцхан чи л миний эхнэр болж чадна.

Жэн: Яах гээ вэ? Тэрний... тэрний мөнгөнд болж байгаа биз дээ?

Ду: Амаа тат. Тэр му хөгшин зөнөг Фу Чиншантай адилхан. Та хоёр намайг ядуу болохоор дорд үздэг. Бид хоёрыг салгахыг хүсэж байгаа биз дээ? Одоо Фу Чиншан үйлээ эдэлж байгаа юм. Хэвтэрч орчихсон. Дараагийнх нь чи...

Жэн: Хөөш, чи...

Ду: Манни. Надтай гэрлэ. Би ганцхан чамайг хайрлана. Чиний хамгийн үнэнч хөлөг баатар болно.

Жэн: Аа... миний хэд хоног хичээний үр дүн... юу ч болоогүй гэж  үү?

Ма:  Миний аавыг хараасан уу?

Жэн: Хоёрдугаар авхай ухаан орж.

Ду: Манни, би тэгээгүй. Би чамтай гэрлэхийг маш их хүсэж байна. Айсандаа буруу ярьчихлаа.

Ма:  Надтай гэрлэхийг тэгж их хүсээ юу? Надтай гэрлэмээр байгаа бол болно. Гэхдээ гэрлэхийн өмнөх хөрөнгийн гэрээ хийнэ. Гэрлэхээс өмнө болон дараа би чамд ганц ч зоос өгөхгүй. Тэгсэн ч гэсэн надтай гэрлэх үү?

Ду: Гэрлэчихвэл бид гэр бүл болно. Чиний мөнгө минийх биш гэж үү?

Ма:  Мөнгөний төлөө ирээ шив. Зайл. Нүдэнд бүү үзэгд.

Жэн: Хоёрдугаар авхай мундаг юм аа. Яг том авхай шиг.

Ма:  Нээрэн үү?

Ду: Би амийг чинь аварсан. Чи мэдэж байгаа.  Чи зүгээр үү? Манни. Тэгэхэд чамайг аврах гэж би өөрийгөө аюулд оруулсан. Чиний төлөө би амиа өгөхөөс ч буцахгүй. Энэ миний чин сэтгэл биш гэж үү?

Ма:  Дуан Фэн ах намайг аварсан нь үнэн.

Жэн: Хоёрдугаар авхайн толгойг эргүүлэхээр шийдэж. Азаар хэд хоногийн өмнө би том авхайд хоёрдугаар авхайн машины осол сэжигтэй байна гэж хэлсэн. Энийг шалгасан бол уу? Том авхай, бодох тусам Дуан Фэн хоёрдугаар авхайн мөнгөнд болж, гадуур өөр хүүхнүүдтэй уулздаг гэж бодогдоод байна. Анхнаасаа өөр бодолтой байсан байх. Тэр машины осол ч гэсэн. Сэжигтэй биш гэж үү?

Ми: Машины осол уу? Хөөе. Дуан Фэнийг шалга. Тэр машины ослыг ч гэсэн.

Эр: Мэдлээ.

Ду: Буцаад нийлье. Тэр үед би байгаагүй бол чи үхэх байсан.

Ми: Хүлээ. Дуан Фэн. Чи миний дүүг аврах гэж өөрийгөө аюулд оруулсан гэлээ. Ослын бичлэгийг хамтдаа үзвэл ямар вэ?

Ду: Энэ баатар, авхайг аварсны дараа Фу Маннигийн бүх хөрөнгө Дуан Фэн, минийх болно. Чи зүгээр үү?

Ми: Тэрний хэн болохыг харав уу?

Жэн: Миний хэлдэг үнэн байж. Анхнаасаа залилж байж.

Ду: Чиний хийсэн хэрэг үү, хөгшин зөнөг?

Ма:  Өөдгүй новш. Гаж донтон. Над шиг тэрбумтны охиноор өдөр болгон гуйлгах сайхан байсан уу?

Жэн: Сайн цохь. Хийсэн хэргийнх нь хариуг ав.

Ми: Жэн эгч цагааолж анхааруулсны ачаар би үнэнийг мэдсэн.  Дуан Фэн, санаатай гэмтэл учруулж, залилсан хэргээр би чамайг шоронд хатаана. Хамгаалагч.

Ду: Манни. Битгий. Би шоронд ормооргүй байна. Манни.

Жэн: Хохь чинь. За за. Тийм хүний төлөө уйлах хэрэггүй.

Ма:  Жэн эгч ээ. Би тийм муу хүн гэж үү? Надад хайртай гэж хэлсэн ганц хүн мөнгөний төлөө байж.

Жэн: Хэн тэгж байна? Хэн ч хайргүй гэнэ шүү. Нааш ир... Танд хамгийн хайртай хүн дэргэд чинь байсан.

Ма:  Энэ... аавын өдрийн тэмдэглэл.

Фу: Энэ гурван хүүхдээс Минши биеэ даасан, мөрөөрөө хүүхэд. Чанюу хүү. Гэхдээ Манни...

Ма:  Аав аа, гуйж байна. Тусалчих л даа. Тэгэхгүй бол би яахаа мэдэхгүй байна. Ганцхан удаа тусалчих.

Фу: За яах вэ. Өөрөөсөө доогуур хүнтэй гэрлэсэн ч, би байгаа цагт Маннийг хамгаална. Тэрнийг яасан ч зовоохгүй. Маннийг хайрлаж яваарай. Энэ 500сая чинийх.

Ма:  Тэгэхээр аав миний ирээдүйг төлөвлөж байж. Аав аа. Намайг уучлаарай. Миний буруу. Би дахиад таныг уурлуулахгүй.

Жэн: Харав уу? Фу ноён хөдөлж байна. Таны хоолойноос болсон байх.

Ма:  Одооноос би өдөр болгон ирж ярьж байна аа. Нааш нь өгчих...

Жэн: Таны ингэж байгааг мэдвэл баярлана даа.

Ма:  би болхи бас тэнэг. Энэнээс өөр юм хийж чадахгүй. Эгч эртнээс компанид ажиллаж эхэлсэн.

Жэн: Хэн тэгж байна? Хүн болгон өөр. Яагаад өөрийнхөө сайн чаддаггүй юмыг, бусдын сайн чаддаг юмтай жиших ёстой гэж? Бодоод үз. Танд дуртай, бас сайн чаддаг юм байж л таараа.

Ма:  Үнэнийг хэлэхэд би гоо сайхан, нүүр будалт сонирхдог. Өөрийн гэсэн гоо сайхны брэндтэй болмоор байна.  Гэхдээ Дуан Фэн тийм юм дорд гэсэн.

Жэн: Танд жинхнээсээ сайн биш. Үгийг нь сонсох хэрэгүй. Явъя. Том авхайгаас очиж асууя.

Ма:  Явахгүй ээ. Түрүүн их ууртай байсан. Намайг Фу овгийг элэг доог болгосон гэж бодож байгаа.

Жэн: Танд санаа зовоод л тэгж байгаа юм. Эгч нар тийм байдаг юм.

Ми: Яасан?

Ма:  Эгч ээ. Гоо сайхны брэндийн санал. Хар даа.

Жэн: Дуан Фэнийг шоронд хийсний дараа хоёрдугаар авхай ухаан суусан. Хийсэн бизнес төлөвлөгөөг нь хар даа. Их тодорхой бичсэн байна лээ.

Ма:  Тийм ээ. Би их дураараа байсан. Эр хүнээс болж их төвөг удсан. Би дахиад тэгэхгүй. Жэн эгч байнга урам өгдөг болохоор, би өөрчлөгдөхийг хүсэж байна.

Ми: энэ бизнес төлөвлөгөө...

Ма:  Та юу гэж бодож байна?

Ми: Муугүй. Би хөрөнгө оруулъя. Жэн эгч ээ. Таны ачаар Манни ухаан орсон. Би таныг яг одооноос байнгын ажилтан болголоо.

*****************

Ш: Хайр аа. Яасан баяртай байх юм?

Ми: Манни өнөөдөр өөрөө над дээр ирсэн. Дуан Фэнтэй танилцсанаас хойш анх удаа л аятайхан ярилцлаа. Энэ асрагч эгч өөр юм аа. Тэрнийг үлдээсэн нь зөв болж.

Ш: Тэр хөгшин зөнө Фу Маннийг өөрийнхөө талд оруулчихаж. Үгүй ээ. Тэрнийг явуулах арга олох хэрэгтэй. Ининийг авчирна. Хайр аа. Асрагч Маннийг засаж чадсан юм чинь гуравдугаар дүүг дуудах уу? Тэрнийг ч гэсэн хүмүүжүүлэх хэрэгтэй.

Ми: Чиний зөв.

Ш: гуравдугаар дүү, Фу Чанюу Фу овогтын жинхэнэ хэргийн эзэн. Тэр зөнөгийн яахыг харж л байя.

Ча: Аавыг хар гэж дуудаа биз дээ? Яагаад оруулахгүй байгаа юм? Яасан?

Ш: Гуравдугаар дүү. Аавын чинь шинэ асрагч ямар хүн болохыг мэдэхгүй байна. Хоёрдугаар эгчид чинь хүртэл зааж байна. Чамайг чадуулах вий гэж айж байна.

Ча: Ялагдана гэж айгаа юу? Тэр асрагчийн юу хийж чаддагийг орж хараадахъя.

Жэн: Хөөе. Золиг минь. Яаж орж ирсэн юм? Хурдан гар.

Ча: Золиг гэсэн үү?

Жэн: Наад уранхай өмдөө хар. Бас наад үсээ. Өөр юу гэж дуудах юм?

Ча: Та юугаа мэддэг юм? Энэ чинь фейшн. Миний өмссөн брэндийн хувцаснуудыг насаараа мөнгөө цуглуулаад ч авч чадахгүй.

Жэн: Надад тэр брэнд энэ тэр хамаагүй. Хурдан эндээс гар. Гарахгүй бол хамгаалагч дуудчихна шүү.

Ча: Яв гэсэн үү? Явахгүй за.  

Жэн: Хамгаалагч. Хамгаалагч. Энийг гарга.

Эр эр: Гуравдугаар залуу ноён.

Ча: Өөрийгөө танилцуулъя. Намайг Фу Чанюу гэдэг. Фу овогтын гуравдугаар залуу ноён. Фу өргөөнд би ямар нэг юм хийхгүй л гэсэн бол хийхгүй. Одооноос би энд байна. Та яах юм? ... Зогсоогоод үзээрэй.

Жэн: Залуу ноёнтон. Залуу ноён.

Ча: Юу хийгээд байгаа юм бэ?

Жэн: Эндээс гараад тогло. Өвчтөн амрах ёстой.

Ча: Хөгшин зөнөг. Би энд тоглоно.

Жэн: Явахгүй юу? Явахгүй бол цацчихна шүү.

Ча: Чадахгүй юм байж. Цацчихаж байгаа юм уу?

Жэн: Явах юм уу, үгүй юу? Явахгүй бол, дахиад ч байна.

Ча: Хөгшин зөнөг. Харж л байгаарай. Хариугаа авна даа.

Ш: Бяцхан чөтгөр хараандаа авсан л бол гурав хоногийн дотор уйлаад зугтана гэж мэд.

Ча: Харж л байгаарай. Яадгийг харуулаад өгье.

Жэн: Өнөөдөр гадаа гарч салхилъя. Дасгал хийх хэрэгтэй. Эдгэхэд тустай.

Ча: Аавыг гэмтээхгүй тулд өөрийгөө золиосолж байдаг. Жэн эгч ээ. Та зүгээр үү?

Ми:. Юу болоод байгаа юм?

Ма: Чи тэгсэн үү, өөдгүй хог? Аавыг алах гээ юу?

Жэн: Март. Зүгээр л эрхийн тэнэг. Би хөгширч. Хөл маань муудаж байна.

Ш: Гар хөл чинь ажиллахгүй бол чамаар яадаг юм? Хөгширсөн юм бол энийг хурдан халаад, залуу хүн ав.

Ми: Өвчтэй хүн харахын тулд залуу, эрч хүчтэй хүн хэрэгтэй.

Ш: Сонсов уу? Өөр шиг чинь болхи хөгшин аавын дэргэд байгаад хэрэггүй. Юмаа баглаад, дараагийн хүнд байраа тавьж өг.

Жэн: Гайхуулсандаа харамсаж байна. Арай гэж ажилтай болсон чинь...

Ча: Надаас болсон.

Ш: Энэ тэнэг.

Ча: Би тэнд аалз тавьчихсан. Бас машиныг удирдсан. Тэрнийг айлгах гэсэн юм.

Ма: Өөдгүй амьтан. Галзуу амьтан шиг уралдаад байдаг чинь багадаад аавын амиар тоглох гээ юу?

Ча: Тэгэх гээгүй юм аа.

Ми: Фу Чанюу. Чамайг жаахан дэггүй гэж бодож байснаас, ийм хариуцлагагүй гэж мэдсэнгүй.

Жэн: Хүүхэд шүү дээ.

Ма: Жэн эгч ээ. Гэмтчихээд тэрнийг өмөөрөөд байх юм. Аав өдөр болгон шийтгэдэг байсан нь аргагүй юм байна. Илүү хатуу шийтгэх байж. Үхтэл нь зодчихгүй. Муу золиг.

Ча: Чи, эр хүнд ухаанаа алдчихдаг тэнэг амьтан. Намайг загнах эрх чамд байхгүй шүү. Намайг зодно гэлүү? Тэг л дээ. Би том болчихсон. Фу овогтынд надад хэн ч гар хүрч чадахгүй.

Ми: Фу Чанюу, чи хэтэрч байна шүү.

Эм: Бүр дураараа дургиж байх шив. Тоглох гэж мөнгө хулгайлна гэнэ ээ? Чамайг сургаад өгье л дөө. Зогс чи...

Жэн: Бид хоёр адилхан болох шив. Хэн бэ?

Ча: Би аавыг тэгнэ гэж бодоогүй. Тэр хөгшин зөнөгийг л айлгах гэж байсан юм.

Жэн: Муу золиг. Нүүр нь шарлаад, олон жил уусных байх. Их ууснаас болоод ходоодны хүчил нь нэмэгдэж. Берберин хэрэгтэй. Их хэмжээний берберин.

Ча: Ямар гашуун юм бэ? Хөгшин зөнөг. Надад юу уулгачихав аа?

Жэн: Шар тайлдаг шөл.

Ча: Шар тайлдаг шөл өө? Ямар шөл гэхээрээ ийм гашуун байдаг юм?

Жэн: Ходоод чинь өвдсөн юм шиг байхаар нь би эмийн ургамал нэмчихсэн. Тэгээд? Дээрдэж байна уу?

Ча: Өвдөхөө больчихож.  

Жэн: За за. Ухаан орчихсон бол явж унт.

Ча: Ээжтэй байсан бол бас ингэх байсан байх даа.

****************

Ча: Хаачих гэж байгаа юм?

Жэн: Залуу ноёнтон. Хувийн ажлаар гарлаа. Том авхайгаас чөлөө авчихсан. Би явлаа.

Ча: Хэлэхгүй юм уу? Өөрөө л очиж харахаас.

Эр: Хэмжээ нь хэвийн байна. Дахиад эм бичиж  өгье. Цагаар нь уугаарай.

Жэн: За.

Эр: Эм уух, түр зуурын л юм шүү. Дордохгүй гэсэн үг. Гэхдээ мэс заслаа хурдан хийлгэх хэрэгтэй.

Жэн: Дахиад хэдхэн сар ажиллаадахъя. Мөнгөтэй болчихоод мэс заслаа хийлгэнэ ээ.

Эр: Хурдан тусмаа сайн.

Ча: Хүнд өвчтэй байж.

Жэн: Сайн уу, төлбөрөө хийх гэсэн юм.

Эм: сканердах уу, картаар уу? Эсвэл бэлэн мөнгөөр үү?

Жэн: сканердъя.

Б: Ээж чинь биш үү?

Ж: Юу төлөөд байгаа юм?

Б: 20мянга. Сайн нуугаа шив?

Ж: Хүүгээ нууж байна уу? Энд таараагүй бол баян болсныг чинь мэдэхгүй байж.

Жэн: Буцаагаад өг. Өгөөдөх.

Ж: Гайгүй байлгүй. Эмчилгээ хийлгэхгүй. Бүгдийг нь буцаагаад өг. Хайр аа, апп-аа нээчих. Бүгдийг нь чам руу шилжүүлчихье.

Жэн: Өг гэж байна. Миний амийг аврах мөнгө.

Ж: Юуны чинь амь. Хөгшин юм байж. Өдий насалчихаад тэртэй тэргүй удаан амьдрахгүй. Энэ мөнгөөр бид хоёр хэдэн удаа аятайхан хоол идчихнэ.

Жэн: Муу араатан. Би...

Ча: Хичнээн олон хүн ээжтэйгээ дахиад ганц удаа уулзахыг хүсдэгийг чи мэдэх үү? Гэтэл чиний өмнө амьд мэнд зогсож байна. Чи ингэж байгаа юм уу?

Ж: Намайг цохисон уу? Цагдаад өгнө дөө. Хамаг юмыг чинь үгүй хийгээд өгье.

Ча: Үгүй хийнэ ээ? Болж байна. Цагдаад өг л дөө. Азаар Фу овгийн шилдэг өмгөөлөгч нар сүүлийн үед хийх ажилгүй байсан юм. Чамаас жаахан тоглоно биз.

Ж: Фу овог оо? Энэ хөгшин зөнөг Хайчэний тэрбумтан Фу овогтой холбоотой гэж бодсонгүй.

Ча: Хурдан зайл.

Ж: За за. Явъя. Явъя.

Ча: Сая буцаасан эмээ, буцаагаад өгчих.

Жэн: Залуу ноёнтон. Ингэж болохгүй. 20мянга болно. Би танд шилжүүлчихье.

Ча: Үнэгүй биш.  Шар тайлдаг шөлний хариу гэж бод.

****************

Ж: Нээрээ Фу өргөө байна. Ийм том байшин хэд байдаг бол?  

Ш: Хэн бэ? Яагаад энүүгээр эргэлдээд байгаа юм?

Ж: Эрхэм ээ. Ээжтэйгээ уулзах гэсэн юм. Жэн Шиюн.

Ш: Жэн Шиюн ээж чинь юм уу? Тэрүүгээр яах гээ вэ?

Ж: Эрхэм ээ, манай ээж хүнд өвчтэй. Эмнэлэгт хэвтэхгүй, хүн асраад байх юм. Хүү нь болохоор би санаа зовоод байна.

Ш: Ярихдаа сайн юм аа. Гэхдээ мөнгөний шуналтай амьтан байна. Нааш ир. Чамтай ярих юм байна.

Ж: За...

Ш: Та. Хүрээд ир. Хайр аа, би нэг юм сонссон. Энэ зөнөг хүнд өвчтэй гэсэн. Энд байлгаж болохгүй.

Жэн: Би эмээ цагт нь ууж байгаа. Миний  бие хэвийн байгаа. Ноён Фуг асрахад нөлөөлөхгүй.

Ма: Яг үнэн. Жэн эгч аавыг их сайн асардаг. Хүн болгон мэднэ. Эмч хүртэл тэрнийг мэргэжлийн гэж магтсан.

Ми: Тайвшир. Битгий төвөг удаад бай.

Ш: Сайн харлаа гээд яах юм? Халдвартай өвчин ч юм билүү. Одоо үед хөгшин хүмүүс хүртэл ДОХ-той болсон. Хараажийн олигтой хүн биш. Тэгээд аав халдвар авчихвал нэр хүнд нь унана.

Жэн: Гүтгэхээ боль.

Ча: Амаа тат. Хавдартай. Халдвартай биш. Өчигдөр би эмээ авахад нь би тэнд байсан. Дахиад тэрнийг гүтгэх юм бол яахыг харж байгаарай.

Ш: Хараал Ид. Фу Чанюу, бяцхан чөтгөр хүртэл тэрний талд орчихож. Энэ зөнөг ямар гээч ид шидтэй юм бэ? Тэгэхээр эмчилгээ хийлгэхийн тулд Фу өргөөнөөс хулгай хийсэн юм биш үү? Энэ үнэн биз дээ?

Жэн: Би тэгээгүй.

Ми:. Вэншуан. Нотлох баримттай байх ёстой.

Ш: Нотлох баримт аа? Төрсөн хүү нь тэгж хэлсэн. Нотлох баримт болохгүй юу? Яагаад...

Ж: Ээж ээ... ээж ээ. Таны алдаа гаргахыг би зүгээр хараад сууж чадахгүй. Ээж ээ, би энийг авсандаа гэмшиж байна. Фу овогтынд буцаагаад өгчихье.

Жэн: Би...

Ш: Шаазан ваар давгүй юм гээч. Хөөе. Энэ яагаад танил харагдаад байна аа?

Ми:. Эд нар... аавын ажлын өрөөнд байдаг юмнууд байна. Жэн эгч ээ, тайлбарлаадах.

Жэн: Би би... би аваагүй ээ. Би Фу ноёныг асраад завгүй байдаг. Энэ юу гэдгийг ч мэдэхгүй. Намайг гүтгэхээ боль. Төрсөн эхээ алах гээ юу? Чамд ямар хэрэгтэй юм?

Ж: Хэдэн зуун мянгын ашигтай шүү дээ. Би худлаа яриагүй. Энийг өчигдөр та өөрөө надад өгсөн шд. Үнэтэй юм гэж хэлээ биз дээ. Хурдан зар гэж хэлчихээд. Миний хүн чанар... би тэвчиж чадахгүй нь. Ээж ээ, бид нар ядуу ч гэсэн хүн чанартай байх хэрэгтэй.

Ча: Яаж ирж чадаж байна аа? Өчигдөр зодуулсан чинь багадаа юу? Эгч ээ, битгий итгэ. Хүний арьс нөмөрсөн араатан.

Ма: Яг үнэн. Жэн эгчийг би хамгийн сайн мэднэ. Ийм юм хийх хүн биш.

Ш: Та хоёр залуу болохоор гэнэн байна. Амархан хууртаад. Намгаас гарч ирсэн зөнөг амьтад ямар байдгийг мэдэхгүй байна. Хүний үнэргүй.

Ж: яг үнэн. Та нар танилцаад хэдхэн хонож байна. Би, төрсөн хүү болохоор сайн мэдэж байна. Буруугүй байсан бол төрсөн хүү нь тэрнийг буруутгах уу?

Жэн: за яах вэ. Энэ миний өсгөсөн хүү.     Тэгэхэд иймхэн юм байсан, яагаад миний амийг ч хайхрахгүй араатан болчихдог байна аа?

Ж: Ээж ээ, та хүлээмээргүй байгаа бол би хүлээе. Би эд нарыг хулгайлсан. Асуудал байгаа бол надтай ярь. Би бүгдийг нь буцаагаад өглөө. Фу овогтынхон, ээжийг маань уучилчих. Оронд нь намайг барь.

Ш: Төрсөн хүүгээ ямар болгосноо хар. Эхнэр, энэ хорон санаат амьтныг хурдан хөө.

Ма: Эгч ээ.

Ми: Хангалттай. Шалтгаан нь юу байх хамаагүй. Фу овогтынд урт гартай хүн хэрэггүй. Таныг бодоод цагдаа дуудахгүй өнгөрье. Жэн эгч ээ. Та явж болно.

Жэн: Намайг авсан гэлээ. Нотлох баримт алга. Болж байна. Цагдаа дууд. Би нэрээ цэвэрлүүлнэ.

Ш: Цагдаа гэнэ ээ? яасан гэж? Төрсөн хүүгийн чинь хэлсэн үг. Маргаад байх юм алга. Хамгаалагч, чирээд гарга.

Жэн: Намайг тавь. Юу ч болсон  надад айгаад байх юм алга. Би хулгай хийгээгүй гэж байна.

Ча: Байз. Жэн эгч буруугүй гэсэн нотлох баримт надад байгаа.

Ш: Юу... би энэ хүүхдэд хууртсан. Төрсөн хүү нь Фу овогтынхоос хулгай хийж, эхийгээ гүтгэнэ гэж хэн мэдэх юм?

Ми:. Жүжиглэхээ боль. Хулгайчийг чи оруулаа биз. Хамгаалагч.

Ж: Үгүй ээ. Ээж тэгсэн.

Ми: Жэн эгч ээ. Бид нар буруу юм хийж. Та энэ хүүгээ яая гэж бодож байна? Таны хэлснээр болъё.

Ж: Ээж ээ. Миний буруу. Би  түр зуур ухаанаа алдчихаж. Ээж ээ. Ганцхан удаа уучилчих л даа. Ээж ээ.

Жэн: Ингэхээ мэдсэн юм бол яах гэж хийсэн юм? Олон жил гэр бүл явснаа бодоод өнөөдөр уучилъя.

Ж: Баярлалаа, ээж ээ.

Жэн: Гэхдээ... одооноос чи бид хоёр эх хүү биш. Чи өөрийнхөөрөө амьдар. Би өөрийнхөөрөө амьдарна. Зайл.

Ча: Сонссон биз. Зайл гэж байна. Жэн эгчийн өмнө дахиад үзэгдэх юм Хайчэнээс хөөнө гэж мэд.

Ми: Чи ч гэсэн. Буруу юм хийсэн бол үнэнээ хэлж бай. Жэн эгчээс уучлалт гуй.

Ш: Уучлаарай.

Жэн: Энийг мартъя.

Ш: Хараал идсэн хөгшин зөнөг. Харж л байгаарай. Чамайг сүйтгэхгүй бол би Шэн биш.

***************

Жэн: Залуу ноёнтон. Өнөөдөр намайг өмөөрсөнд баярлалаа.

Ча: Шөнө дунд юу вэ? Би таныг аврах гэсэн юм биш. Би зүгээр л баатар болж тоглох дуртай.

Жэн: За за. Ямар ч байсан, Жэн эгч нь баярлалаа. Хариуцлагатай сайн хүү шүү. Аав чинь сэрүүн байгаад харсан бол бахархах байсан даа.

Ча: Бахархах аа? Наргих хэрэггүй. Надад хайргүй.

Жэн: Яалаа гэж. Хүүхдэдээ хайргүй аав гэж хаана байсан юм?

Ча: Бага байхын нь л том эгч, хоёрдугаар эгчид хайртай байсан. Намайг байнга загнаж, муухай хардаг байсан. Гэр бүлийн шийтгэлээр шийтгэдэг байсан. Тэгээд би эсэргүүцдэг байсан юм. Байнга хэрэг тарьдаг байсан. Хэр их үзэн яддагийг нь харах гэж.

Жэн: Чанюу. Тийм биш ээ. Аав чинь танд их хайртай.  Нааш ир. Дагаад яв. Аавынхаа биеийг арчаад өг. Тэгээд хараарай. Явъя. Нааш ир. Аавыгаа өргөөд өг. Би нурууг нь арчаадахъя.

Ча: Уул шиг байсан аав маань... ийм хөнгөн болчих гэж.

Жэн: Алив, цамцных нь товчийг тайл. Биеийг нь арчина.

Ча: Миний багын тоглоом байна. Би өөрөө ч санахгүй байна. Аавыг авч явдаг гэж бодсонгүй.

Жэн: Анх ирээд зүүчихсэн байхыг нь хараад би жаахан хүүхдийн тоглоом байна гэж бодсон. Аав чинь хатуу үгтэй ч гэсэн, үнэндээ жаахан байсныг чинь байнга боддог байх.

Ча: Аав аа, намайг уучлаарай. Би тэнэг байж. Аав аа. Аавын гар хөдөлж байна. Аав аа.

Жэн: эмч ээ. Эмч ээ.

Эр: Ноён Фуг их сайн асарсан байна. Одооноос ноён Фуг гаднаас нь сайн өдөөж өгөх хэрэгтэй. Удахгүй сэрэх байх.

Ми: Жэн эгч ээ. Энэ хугацаанд байнга дэргэд байсанд баярлалаа. Аавыг сэрчихвэл би танд 500мянгын бонус өгнө өө.

Жэн: 500мянга. Энэ мөнгөөр мэс засал хийлгэж, амиа аварч болох нь.

Ма: Эмч ээ. Гадны өдөөлт гэж юуг хэлэх вэ? Яавал аав хурдан сэрэх бол?

Эр: Ноён Фуд... байнга боддог байсан хүн, эсвэл ямар нэг юм байгаа юу? Тэр хүнийг олж чадвал, эсвэл хүслийг нь гүйцээж өгвөл хурдан сэрэх байх.

Ми: Анхны хайраа байнга боддог байсан.

Ма: Тэгвэл хүмүүс явуулж тэр хүнийг олоод, аав дээр авчиръя. Тэгвэл  аав хурдан сэрэх байх.

Ш: Би тэрнийг хэвтэрт оруулсан. Сэрэхийг нь хараад зүгээр сууж болохгүй.

И: Фу Миншийг хэзээ хаяж, намайг энэ өргөөний эзэн болгох юм?

Ш: Удахгүй ээ, удахгүй. Яарах хэрэггүй. Фу овогтын бүх юм эрт орой хэзээ нэгэн цагт бид хоёрынх болно.

Фу: Та хоёр... Фу овогтын хөрөнгөнд шунана гэнэ ээ. Хамгаалагч.

Ш: Яриулж болохгүй. Тэгэхгүй бол миний хөрөнгө, нэр төр бүгд үгүй болно. Муу хөгшин зөнөг үх. Энэ зөнөг сэрчихвэл Инин бид хоёр дуусна. Үгүй ээ, ухаан оруулж болохгүй. Хэзээ ч сэрэхгүй бол бүр ч сайн. Жэн эгч ээ. Өчигдөр та өдөржин ажилласан. Би Фу ноёнтон жаахан ганцаараа баймаар байна. Өнөөдөр та өрөөндөө очоод унтаж амар.

Жэн: Шөнө дунд болж байхад, ухаангүй хүн дээр ирж яах гэсэн юм бол? Юу хүссэн юм бол? Яасан ч олигтой юм биш. Ийм орой Фу ноёноор яах гээ вэ? Тэрнийг асрах миний ажил. Тэгэхээр өнөө шөнө би хаашаа ч явахгүй.

Ш: Фу овогтынд асрагчаар ажиллаж байгаа чинь мөнгөний төлөө биз дээ? Өнөөдөр өрөөндөө очоод, үүр цайтал унтах юм бол... энэ нэг сая таных...

Жэн: Миний өвчин удаан хүлээх боломжгүй. Энэ мөнгөөр мэс засал хийлгэхээс гадна, дараа нь мөнгөгүй гэж санаа зовох шаардлагагүй болно.

Ш: Жэн эгч ээ. Энийг ав.  

Жэн: Таны зөв. Надад эмчилгээ хийлгэх мөнгө хэрэгтэй. Гэхдээ би өөрийгөө аврах гэж бусдыг хорлохгүй. Би амиа зөвхөн цэвэр мөнгөөр л аварна. Ийм мөнгө миний насыг богиносгоно, өөрөө ав.

Ш: Талархаж мэдэхгүй. Харж л байгаарай. Эрт орой хэзээ нэгэн цагт... эний чекийг аваагүйдээ харамсана аа, гайгүй.

Жэн: Өөдгүй хог. Чамаас айна гэж бодоо юу?

*************************

Ш: Сайхан төлөвлөгөө байсан юм. Чамайг үеэлээ болгоод, Фу овогтынд сувилагч болгоно. Чимээгүй, анхаарал татахгүйгээр тэр зөнөгийг оронд нь цааш нь харуулах байсан юм. Тэр хөгшин зөнөгөөс болоод хамаг төлөвлөгөө нурчихлаа...

И: Зүгээр л нэг ядуу хөгшин. Зохицуулчихаж чадахгүй байна уу? Эм ууж байгаа гэсэн биз дээ?

Ш: Юу гэж?

И: Эмийг нь сольчих.

**********************

Жэн: Хачин юм даа. Би эмээ цагт нь ууж байгаа. Яагаад улам дордоод байна аа?

Ш: Хөөе. Яваад зочны өрөөний хивсийг угаа. Жаахан л тоос үлдсэн байх юм бол... энэ сард цалинг чинь өгөхгүй гэж мэд.

Жэн: Гадна байдаг хивс би угааж чадахгүй.

Ш: Би Фу авхайн нөхөр. Хөгшин зөнөг минь, өөдөөс сөрнө гэнэ ээ?

Жэн: Залуу ноёнтон. Том авхай надаар аавыгаа асруулах гэж хөлсөлсөн. Тэгэхээр би энэ өрөөн дотрохыг хариуцна. Зочны өрөөний хивс, миний ажил биш... Юу хийгээд байгаа юм?

Ш: Энэ өрөөнд ажиллана гээ биз дээ? Яв. Сөхөрч суугаад цэвэрлэ.

Жэн:  Зүгээр л тэвч. Эмчид үзүүлэхийн тулд мөнгө хэрэгтэй.

Ш: Хөгшин зөнөг. Аль хэдийн эмийг чинь сольчихсон. Ядарч үхтэлээ ажиллаад удахгүй сөхрөх байлгүй. Тэр үед Фу өргөөнд надад саад болохыг чинь харна аа.

Жэн: Эмээ уусны дараа яагаад улам өвдөөд байна аа? Би хивс угаагаад... Фу ноёныг харах хүнгүй байгаа. Үгүй ээ, очих харахгүй бол болохгүй.

************************

Ма: Жэн эгч ээ. Ашгүй сэрчихсэн үү.

Ча: Өвчтэй байж эмээ цагт нь уухгүй. Таныг эрт олсон нь аз. Тэгээгүй бол аюултай байлаа шд.

Жэн: би эмээ цагт нь ууж байгаа. Ганцыг ч алгасаагүй.

Ча: Биш байна. Үнэр, хэлбэр нь өөр бйана. Энэ хуурамч эм байна. Сольчихсон юм биш үү.

Жэн: Юу?

Ш: Талархаж мэдэхгүй. Харж л байгаарай. Нэг л өдөр энэ чекийг аваагүйдээ харамсана аа гайгүй.

Жэн: Ноён Фу хаана байна? Хэн харж байгаа вэ?

Ма: Жэн эгч ээ, санаа зовох хэрэгүй. Аав хажуу өрөөнд байгаа. Хүргэн ах таныг ядарч байгаа гээд Шу Ининээр харуулж байгаа. Жэн эгч ээ. Хаачих нь вэ? Дөнгөж сэрчихээд. Өөрийгөө ядраах хэрэггүй. Сайн амар.

Жэн: Үгүй ээ. Явах хэрэгтэй. Фу ноёны дэргэдээс холдож болохгүй.

Ча: Жэн эгч ээ.

*********************

Ш: хийснийхээ дараа тэр хөгшин зөнөгийг тэгсэн гэж хэл. Энэ хөгшний хоол, хувцасыг бүгдийг нь хариуцаж байгаа. Арван амтай байлаа ч,  зугтааж чадахгүй.

И: Ойлголоо. 20насаар залуу байсан бол.. хэн мэдлээ... чиний эмэгтэй болж болох л байсан байх. Даанч... хувь тавилан чинь ирж...  

Жэн: Боль. Фу ноёнд юу хийх гээ вэ?

И: Юу  ч биш. Юу ч иш. Хөгшин ноёны байдлыг шалгаж байна.

Жэн: Харуулаадах.  

И: Тэжээл өгдөг тариа. Фу ноёны бие сул байгааг хараад тэжээл тарих гэж байсан юм. Тэгээд ч, би Жэн Вэншуаны үеэл. Тэгэхээр Фу ноёны хамаатан гэсэн үг. Би яасан гэж муу юм хийх юм?

Жэн: За яах вэ. Туслахаар ирсэн гээ биздээ? Тэгвэл үлд... гэхдээ нэг юм хэлчихье. Миний хэлснээр хийнэ шүү. Яг миний хэлснийг дагах ёстой.

И: Намайг захирах гээ юу?

Жэн: Надад захирагдах дургүй байгаа бол болно. Би том авхайд Фу ноёнд сэжигтэй юм тарих гэж байсныг чинь хэлнэ.

И: Зөвшөөрч байна. Фу ноёныг эргүүлэх гэж байна.

Жэн: Эхлээд цонхны тавцан арч.

И: Би... хөгшин ноёны халууныг үзээдэхье.

Жэн: Эхлээд хөтөвчийг нь цэвэрлэ.

И: Хөгшин зөнөг. Битгий давраад бай.

Жэн: Тэгвэл Фу авхайд хэлэхээс.

И: Хөөе. Цэвэрлэе ээ. Аятайхнаар болохгүй бол өөр арга хэрэглэхээс.

Жэн: Энд яах гэж ирээ вэ?

Ш: Фу Минши компани руугаа явсан. Фу Манни, Фу Чанюу хоёр гадагшаа гарсан. Өнөөдөр энэ хөгшин зөнөгийг хэн ч аварч чадахгүй.

Жэн: Хойшоо бай. Ойртох юм бол хашгирна шүү.

Ш: Холд...

Жэн: Намайг тавь... галзуураа юу? Хорон санааатай амьтад.

Ш: Санаж яв. Фу Чиншаны хүчилтөрөгчийн гуурсыг чи огтолсон.

Жэн: Туслаарай. Авраарай. Эхлээд ноён Фуг аврах хэрэгтэй. ноён Фу... Жаахан тэсчих. Надтай байгаарай.

Ш: Хар даа. Тэр. Гэнэтхэн татаад, галзуурчихсан. Аавын хүчилтөрөгчийн гуурсыг салгачихсан. Аавыг алах гэж байна. Харж байна уу? Ашгүй би ирж шинээр сольж тавьсан. Тэгээгүй бол хорон санаатай энэ зөнөг аавыг алах байлаа.

И: Яг үнэн. Тэр тэгсэн. Хүчилтөрөгчийн гуурсыг таслахыг нь би өөрөө харсан. Энэ галзууг хурдан барь.

Ча:  Хүлээ. Жэн эгч тийм юм хийх хүн биш. Ийм удаан үнэнчээр ажилласан. Аавыг хорлох байсан бол өнөөдөр болтол хүлээхгүй.

Ма: Тийм ээ. Би ч гэсэн Жэн эгчид итгэж байна.

Ш: За яах вэ. Энэ зөнөг та нарын тархийг угааж. Өнгөрсөн шөнө гэнэтхэн бие нь өвдөөд ухаан нь орж гараад байсан. Хэзээ дахиад галзуурахыг хэн мэдлээ. Ямар ч байсан хүчилтөрөгчийг гуурсыг тасалсан. Энэ асрыг хариуцлагаа хүлээх ёстой.

Ми: Амаа тат. Энэ ноцтой хэрэг. Бас сэжигтэй байна. Эхлээд шалгана.

Ш: Гэрч, нотлох баримт байна. Тэрнийг хамгаалж байгаа юм уу? Энэ алуурчныг аавын дэргэд байлгаад л байх уу? Хамгаалагч. Аваад яв.

Жэн: Явахгүй. Фу ноёныг асрах ёстой.

Ш: Наад хурууг нь салгаад аваач. Хэрэггүй амьтад.

Эр: Явъя.

Жэн: Явахгүй. Намайг тавь. Тавиач... би явахгүй. Намайг тавь...

Фу: Гар хүрээд үзээрэй.

Ма: Аав аа. Та сэрчихэв үү.

Ш: Энэ зөнөг яагаад сэрчихэв ээ?

Фу: Би зүгээр. Тэрнийг хурдан авар.

Ча: Жэн эгч ээ. Эмч ээ. Эмч ээ. Жэн эгч ямар байна?

Эр: хэтэрхий их цус алдаж. Хуучны хэвлийн гэмтэл нь сэдэрсэн байна. Яаралтай мэс засалд оруулах хэрэгтэй.

Ма: Тэгвэл хурдан хийлгэ. Хамгийн сайн эмч нарыг дууд. Хичнээн үнэтэй байсан ч хамаагүй. Хурдан зохицуул.

Эр: Ааваад явъя.

Ма: Зөөлөн.

Фу: Наанаа зогс.

Ш: Аав аа, миний буруу. Аав аа. Миний буруу, аав аа. Би тайлбарлая.

Ми: юу болоод байгаа юм?

Фу: Тэр... намайг ийм болгосон хүн энэ. Би энэ хоёрын явалдаж байхыг харсан. Манай гэрийн хөрөнгийг авах төлөвлөгөө зохиочихсон байсан. Энэ хоёр хүний мөсгүй амьтан намайг түлхсэн.

И: Ноён Фу. Би ухаанаа алдсан байж. Энэнээс болсон. Энэ надаар хийлгэсэн. Хүчээр хийлгэсэн.

Ш: Би шуналд автсан байж. Аав аа. Хүргэнээ гэж бодоод ганцхан боломж өгчих.

Фу: Та хоёр шоронд нүглээ наманчлаарай.

Ш: Яагаад? Би Фу овогтынд ирээд олон жил болж байна. Эцэст нь? Би одоо ч үндсэн бизнест орж чадахгүй байгаа. Ингэхэд би хэн юм?

Ми: Чи хэн юм? Хонины арьс нөмөрсөн чоно. Талархаж мэдэхгүй, хүний үнэргүй амьтан. Шуналд автаагүй бол ийм юм болохгүй байсан. Хамгаалагч. Энэ хоёр новгшийг чирээд гарга.

Ш: Намайг тавь.

Ми: Аав аа.  Сайн амраад ав. Компани дээр ажилтай. Би аяар ирнэ ээ.

Фу: Минши. Хүлээ. Наашаа суу. Өнгөрсөн хэд хоног сайн хичээлээ. Гэр бас ажил гээд бүгд чиний нуруун дээр ирсэн.

Ми: Миний үүрэг.  Сайн амраад ав. Хэрэг гарвал намайг дуудаарай.

Фу: Минши. Өнгөрсөн хэд хоног миний дэргэд хэн байсан бэ?

Ми: Таныг асруулахаар хөлсөлсөн асрагч.

Фу: Асрагч аа? Ямар хүн юм? Ямар нэг онцгой юм байсан уу?

Ми: Настай, 55-тай. Нэг их өндөр биш. Туранхай. Гэхдээ эелдэг, нүдэнд дулаахан царайтай.

Фу: Өөр?

Ми: Өө. Нээрэн гар нь эвэршсэн, бас олон сорвитой. Олон жил хүнд ажил хийснийх байх.

Фу: Эвэршсэн, соривтой. Гэхдээ миний мэддэг байсан Шиюн гараа их хайрладаг байсан. Цагаан бас зөөлөн байсан. Ганц ч сорви байхгүй. Би буруу сонссон байх. Шиюний хоолой биш байсан.

Ми: Таныг сайн асарч байсны хүчинд та хурдан эдгэсэн. Тэгээд ч, Манни түргэн зантай байсан.  Чанюу хариуцлагагүй байсан. Тэрнийг ирснээс хойш тэр хоёр ухаан суусан. Бас тэрэнтэй бас, тэрнийг хамгаалдаг.

Фу: Энэ хугацаанд ганцаараа намайг асарч байсан юм уу?

Ми: Тийм. Хоол, өдөр тутмын асаргаа, таны эмийг уулгаж, биеийг чинь арчих гээд бүгдийг нь хийдэг байсан.

Фу: Өдөр тутмын арчилгаа?

Ми: Тийм ээ. Эмнэлгээс гарахаар нь таны байнгын асрагчаар авъя гэж бодож байгаа.

Фу: Тэгэхээр... тэр намайг бүгдийг нь харсан гэсэн үг үү?

Ми: Гэхдээ таныг асарч байсан шд.

Фу: Үгүй ээ, үгүй. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс ийм ойр байж болохгүй. Эмнэлгээс гарахаар нь ахиухан нөхөн төлбөр өгөөрэй. Дахиад ирүүлэх хэрэггүй.

Ми: Ирүүлэхгүй ээ? Жэн эгчийг халж байгаа юм уу?

**********************

Ча: Жэн эгч ээ. Яаж явж болдог юм бэ?... Жэн эгч ээ. Яаж явж болдог юм бэ?

Жэн: Би зүгээр л ажлаасаа гарсан. Үхээгүй байна. Эмч мэс засал сайн болсон гэсэн. Миний хавдрыг авчихсан гэсэн. Одооноос би Фу өргөөнд байхгүй. Намайг санавал дуртай үедээ ирж байгаарай.

Ма: Фу өргөөнд байхгүй гэж хэн хэлсэн юм? Жэн эгч ээ. Санаа зовох хэрэггүй. Таныг явуулахыг бид нар яасан ч зөвшөөрөхгүй.

Ча: Тийм ээ, бид нар таныг харж хандана.

Ма: Жэн эгч Фу овогтын төлөө их юм хийсэн. Жэн эгч ээ. Би аавтай дахиад яриад үзье. Сайхан сэрсэн болохоор зарим юмыг сайн мэдэхгүй байгаа байх. Бид нар ингээд орхихгүй.

Жэн: Хэрэггүй ээ. Фу авхай. Би тэтгэвэртээ гарах хангалттай мөнгөтэй болсон. Ноён Фу эдгэсэн болохоор тэнд байх шаардлагагүй.

Ма: Хэн шаардлагагүй гэж байна? Жэн эгч ээ, битгий яв.

Ча: Тийм ээ. Жэн эгч ээ.  Би дахиад хэрэг тарихгүй ээ. Таны үгэнд орно. Үлд л дээ.

Жэн: Явлаа гээд холбоо барихгүй гэсэн үг биш. Та нар зөвшөөрвөл би та нарыг өөрийн хүүхэд гэж бодож байя.

Ми: За, Жэн эгч ээ. Та тэгж байгаа бол таныхаар болъё.

**************************

Фу: Шиюн. Чи хаана байна аа?

Жэн: Фу өргөөнд удаан ажилласан болохоор Фу ноёнтон ядаж салах ёс хийх хэрэгтэй байх.

Эр: Ноён Фу, таны хайж байсан хүний талаар мэдээлэл олсон.

Фу: Тийм үү? Энэ олон жил би сайн муу бүх юмыг үзэж, үхлээс эргэж ирсэн. Эцэст нь тэрнийг мартаагүй гэдгээ ойлгосон. Шиюнийг олох миний энэ насны хүсэл. Шиюнийг олж чадахгүй бол үхсэн ч амгалан байж чадахгүй байх. Гэрлэчихсэн байсан ч хамаагүй ямар байгааг нь хармаар байна.

Жэн: Ноён Фу. Би...

Фу: Шиюн.

Эр: Таны анхны хайр Жэн Шиюн одоо Фу өргөөнд асрагчаар ажиллаж байгаа.

Ма: Тэгэхээр Жэн эгч аавын хайгаад байсан анхны хайр байх нь ээ?

Ча: Тэгвэл Жэн эгч манай ээж болох юм уу?

Жэн:  Бид танил билүү?

Фу: Шиюн. Чи Шиаошан байна.

Жэн: Чи... чи... Тэгэхэд цэрэгт явсан Шиаошан юм уу.

Фу: Халагдаж ирээд чамайг нүүснийг мэдсэн. Би энэ олон жил чамайг хайж байлаа. Сүүлийн үед миний бас хүүхдүүдийн төлөө хийсэн бүхнийг чинь би Миншигээс сонссон. Чи байгаагүй бол, манайх, Фу овог үгүй болох байлаа.

Жэн: Энэ миний үүрэг.

Фу: Шиюн. Чи хэвээрээ байна. Сайхан сэтгэлтэй. Шиюн. Намайг хүлээж байгаарай. Албаа хаагаад ирж, гэрлэхийг минь хүлээж байгаарай.

Жэн: Аанхан.

Фу: Шиюн. Тэгэхэд миний өгсөн амлалт одоо ч хэвээрээ. Хоёулаа гэрлэе.

Ча: Жэн эгч ээ, зөвшөөрчих. Би ээжтэй болохыг хүсдэг байсан.

Ми:. Тийм ээ. Жэн эгч ээ. Таныг байвал би энэ хоёр хэргийн эзэнд санаа зовохгүй байж чадна.

Жэн: Гэхдээ би... би хөгширсөн. Надад мөнгө ч, чадвар ч байхгүй. Чамд тохирохгүй.

Фу: Миний хувьд ганцхан чи л надад тохирно. Шиюн. Бид хоёр тэр үед боломжоо алдсан. Надад дахиад нэг боломж өгөөч. Үлдсэн амьдралаа би чамд зориулна.

Жэн: За...

Ма: Тийм ээ. Жэн эгч зөвшөөрчихлөө.

Ча: Би ээжтэй боллоо.

***********************

Б: Тоглохоо боль. Фу овогтынд хийсэн хэргийг чинь хүмүүс мэдчихсэн. Манай жижиг бизнес сүйрчихлээ. Хар. Түрээсээ гурван сар төлөөгүй. Төлөхгүй бол удахгүй хөөгдөх нь.

Ж: Тэр хөгшин зөнөгөөс болж байгаа юм. Төвөг удаагүй бол бид нар ийм болохгүй байсан. Фу групийн тэргүүн, Фу Чиншан дахин гэрлэхээр боллоо. Сүйт бүсгүй нь тэрний асрагч юм. Хар даа. Энэ ээж биш үү?... бинго. Бинго. Одооноос тэргүүн баян миний аав. Ээж ээ. Ээж ээ.

Жэн: Яах гэж ирсэн юм?

Ж: Мэдээж таныг харж хандахаар ирлээ. Бид нар буруу юм хийсэн. Намайг уучил л даа. Таныг ачийг хариулах боломж өгчих.

Жэн: Ачийг хариулна аа? Яаж хэлж чадаж байна аа? Намайг өвчтэй байхад хэн дарамт болно гээдгэрээсээ хөөж, үх гэж хараалаа? 

Ж: Ээж ээ, тэгж ярьж болохгүй шдээ. Тэгэхэд таныг хөөж гаргаагүй бол та яажж Фу овогтынд ажилд орж, ноён Фуд наалдах юм? Тийм биз дээ?

Жэн: Чамд ичих нүүр байна уу?

Ж: Ээж ээ. Та миний ээж. Таны бүх юм минийх. Ийм байж болохгүй биз дээ. Ээж нь сайхан амьдарч байхад, хүү нь юу ч үгүй байдаг. Амьдралаа сайжрахаар намайг хаяж байгаа юм уу? Яасан ч үгүй шүү. Би энд амьдарна.

Жэн: Намайг тавь.

Фу: Фу өргөөнд хэн төвөг удаад байгаа юм?

Ж: Аав аа.

Фу: Айх хэрэггүй. Би энд байна.

Ж: Аав аа. Аав аа. Одооноос бид нар нэг гэр бүл.

Фу: Чи юу? Гэр бүлээ?

Ма: Гэр бүлээ? Жэн эгчийг үхэх гэж байхад чи хаана байсан юм?

Ча: Дээр манайд ирж хэрэг тарьчихаад, сургамж аваагүй л байна уу? Дахиад ирээ юу?

Ж: Энэ миний төрсөн ээж. Би тэрнийг асарч болохгүй юу?

Ми: Бид нар өөрсдөө асарна. Жэн эгчийг төрсөн ээж шигээ асарна. Чам шиг дүр эсгэсэн, хувиа хичээсэн амьтан хэрэггүй.

Ж: Тэгж хэлэх хэрэггүй. Юу ч болсон бай төрсөн хүү нь. Мах цусны тасархай нь.

Жэн: Хангалттай. Эртээд би тодорхой хэлсэн байх аа? Холбоогоо тасалсан байх аа?

Ж: Тийм үү? Тэрбумтанд наалдчихаад, намайг хаяж байгаа юм уу? Надаас ичээ юу? Намайг хаяж байгаа юм биз дээ? Би одоохон тавьчихъя. Хүмүүс хараг. Төрсөн эх нь баян хүнтэй суухын тулд төрсөн хүүгээ хаясан гээд...

Жэн: Төрсөн? Чамайг өргөж авсан. Бид хоёрт цусан холбоо байхгүй.

Ж: Өргөж авсан?

Жэн: Тийм. Тэр үед чамайг замын хажуунаас олсон. Чи турж үхэх гэж байсан. Чамайг халбагаар хооллодог байсан. Тэгж өсгөсөн.

Ма: Жэн эгч чамайг тэгж өсгөж байхад, хүний ач мэддэггүй амьтан болж.

Ча: Жэн эгч чамд сайхан сэтгэлээр тусалсан. Чамд ямар ч өргүй. Хүний ач мэдэхгүй.

Ж: Өргөж авсан ч бай, миний ээж. Одоо баян амьдарч байгаа бол би ч гэсэн хувь авах ёстой.

Жэн: Би өнөөдөр өмгөөлөгчтэй уулзаж, өргөж авсанаа цуцална.

Ж: Цуцална аа?  Баян аав байхгүй болчихлоо. Том байшин ч алга болчихлоо. Бүгд байхгүй болчирлоо. Үгүй ээ. Үгүй. Бүгд минийх. Бүгд минийх. Хөгшин зөнөг. Чамд тийм эрх байхгүй.

Ми: Хамгаалагч.

Ж: Та нарын эд хөрөнгө, нэр төр минийх болох ёстой.

Ми: За яах вэ. Жүжиг тогломоор байгаа бол чамд боломж олгоё. Африкийн салбарт уурхайчин хэрэгтэй байгаа. Тийшээ яв...

Ж: Үгүй ээ. Би Африк явахгүй. Ээж ээ. Авраач дээ. Ээж ээ, туслаарай. Би явахгүй. Явахгүй ээ...

Фу: Шиюн. Одооноос энэ чиний гэр. Хэрэггүй хүмүүст санаа тавих хэрэггүй.

*****************

Ма: Жэн эгч ээ. Биш ээ. Ээж ээ. Өнөөдөр ёстой хөөрхөн байна.

Ча: Мэдээж шд. Миний ээж хамгийн хөөрхөн нь.

Фу: Үзэгслэнтэй.

Ми: Ээж ээ, аав аа. Ярихаа болиод бэлд. Зурагчин хүлээгээд байна.

Эр: За алив... чийз...

Төгсөв.

 

Back to episodes Go home