Vivant s2_03

Vivant s2-3

 

Үргэлжлэх хугацаа: 68мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Гол дүрүүд:

Ноги: эр, Юүсүкэ Ноги

Ка: эм, Юзуки Каору найз бүсгүй,

Бэки: эр, Ногорн Бэки

Са: эм, Сакурай

Х: хаяато хиймэл оюун

Эр9: Ногигийн хамтрагч

Но: эр, Нокору

Ноз: эр, Нозаки Мамору

Наг: эр, Нагано, ерөнхийлөгчийн туслах

 

Нэмэгдсэн дүр:

До: эм, Дораму утасны яриа

Ари: эр, Ари буржгар үст

Б: эр, Батрака

 

13-р/2-р бүлгийн 3-р анги

Тайланд улс, Банкок

13:54:40

Ноги: Дораму.

Наг: Карьер, намтар.  

Ноги: Ноги Юсүкэ. 2003 онд Колумбиа их сургуулийг төгсөж Японы өөрийгөө хамгаалах хүчинд орсон. Сэтгэл зүйн батлан хамгаалах курст суралцаж төгсөөд тэр жилдээ Бэппан багт орж ажилласан. Токио их сургуульд мастерт суралцаж байхдаа Бэппаны тусгай сургуулилтад хамрагдсан. 2006 онд сургуулиа төгсөөд Марубиши компанид ажилд орсон. Дараа нь Зүүн болон Төв Азийн орнуудад даалгавар биелүүлж байгаа.

Наг: Нагано Тошишико. 1958онд Үндэсний батлан хамгаалах академийг төгсөж, 1987 онд Японы өөрийгөө хамгаалах хүчинд ажилд орсон. Сэтгэл зүйн курст суралцаж, тэр жилээ Бэппанд орсон. Бэппаны бэлтгэлд хамрагдаж байхдаа Хитоцубаши их сургуулийн мастерын ангид суралцаж, 1989онд төгсөөд Марубиши компанид ажилд орсон. Одоогоор Зүүн Өмнөд Азийн ажиллагааны тэргүүнээр ажиллаж байгаа. Ажиллагаа яасан?

Ноги:  Тэнд байгаа.

Наг: Захирагч энэ асуудлын талаар надад ярьсан. Товчхон ярь.

Ноги: Ойлголоо. Ийшээ. Тентогийн хянагч байсан Чоки Си дүүргийн виллад нуугдаж байгаа. Шинжо тэнд нуугдаж байгааг бид мэдсэн.

Наг: Наттогоор дамжуулж мэдээ юу?

Ноги: Тийм.

Наг: Сайн сэтгэж.

Ноги: Үнэндээ, Дорамугийн санаа байсан юм.

Наг: Тийм үү?

Ноги: Тийм ээ.

Наг: Сайн байна.

Ноги: За...

Наг: Яаж барья гэж бодож байна?

Ноги: Эхлээд... байшингийнх нь дотоод зохион байгуулалт хэрэгтэй. Удаан хугацаанд хоргодох газраар ашиглаж байгаа болохоор зугтаах гарц, нууц өрөө, хонгил байгаа гэж таамаглаж байна. Удахгүй зургийг нь авчих байх. Гол асуудал нь цагдаагийн хамгаалалт. Тэдний хажуугаар өнгөрч чадахгүй бол виллад ойртох боломжгүй.

Наг: бид нар орон нутгийн цагдаагийн газартай холбоотой. Гэхдээ Чоки ч ялгаагүй байх. Тийм болохоор ганц цагдаагийн хүчээр тэрнийг барих боломжгүй.

Ноги: Тийм ээ. Тийм болохоор Дораму бид хоёр виллад цагдаа нартай очиж, Шинжод өөрсдийгөө харуулна. Намайг барьцаалагдсан гэж бодож байгаа болохоор гэнэтхэн намайг хараад

Ши: Ноги...

Ноги: Шинжо болгоомжилж, нууц гарцаар гарах гэж оролдоно. Бид үүдэн дээр нь хүлээж байгааг барьж авна.

Наг: Цагдаа нартай ажиллахаар тэр сэжиг авна.

Ноги: Тийм ээ.

Наг: Орон нутгийн цагдаа нараар нэгжлэг хийлгэхийн тулд хүн амины хэрэг, хар тамхи, галт зэвсэгтэй холбоотой хэрэг байх ёстой.

Ноги: Надад төлөвлөсөн юм байгаа. Чокигийн гэрийн үйлчлэгчийг ажиглаж байгаа. Өдөр бүр 14цагт  үйлчлэгч нь Япон бараа оруулж ирдэг Тайланд дэлгүүрт очиж Япон хоолны орцууд авдаг. Ялангуяа Натто.

Наг: Өдөр болгон уу?     

Ноги: Бидний шалгалтаар батлагдсан зүйл.  Эл Эс Ди- хольсон энэ наттог өгөх санаатай байна. Үйлчлэгчийг 14цагт дэлгүүрт ирэхэд Дорамугийн хөлсөлсөн хүн энийг үйлчлэгчид өгнө. Дораму солилцооны үеэр зургийг нь авч бидэнд явуулна. Бид тэр зургийг хэвлээд, та өөрийн сайн мэддэг цагдаагийн газарт аваачиж өгнө.

Наг: Ойлголоо. Гэхдээ байшингийн хар зураг чухал. Зугтах хонгил, нууц өрөөнүүдийн мэдэх хүртэл ажиллагааг явуулах боломжгүй.

Ноги: Тийм ээ.

Наг: Тагнуулын хэлтэс тусалж байгаа юу?

Ноги: Үгүй ээ. Блү-вокер. Марубишигийн ажилтан Ота Рихогоос хакердаж өгөөч гэж гуйсан.

Наг: Бэппантай хамтран ажилладаг юм уу?

Ноги: Тийм ээ. Тентогийн хэргээс хойш хамтарч ажиллаж байгаа. Бас Бэппаны туршуулуудыг барьцаалагдсаныг мэдээд, албан ёсоор тэрэнд хандсан.

О: Куросу ч гэсэн...барьцаалагдсан?

Ноги: Одоохондоо нотлох баримт байхгүй. Гэхдээ таны чадвар хэрэгтэй байна. Бид нартай гэрээ хийх үү? Албан ёсны бус Батлан хамгаалах яам, техникийн үйлчилгээ болон нууц хамгаалах гэрээ. Эхний жилийн цалин 30сая еэн.

О: 30сая...

Ноги: Одооноос хийж байгаа үйлдэл бүрийг чинь хянах болно. Мэдээлэл, эсвэл аюулгүй байдал алдагдсан тохиолдолд өөрийн чинь тухай бүх мэдээллийг устгах боломжтой.

О: Би мэдээлэл алдвал намайг ална гэж үү?

Ноги: Үндэсний аюулгүй байдлыг хамгаалахын тулд тэгэхээс аргагүй.  Гэхдээ, хамтарч ажиллах юм бол найман долоо хоногийн дараа шүүх хурал нь эхлэх хакерын  иргэний болон эрүүгийн таван хэргийг чинь түдгэлзүүлж, хорих ялаас хэлтрүүлнэ. Бас учруулсан 100сая еэний хохирлыг чинь төлнө.

Наг: Тэгээд тэр болзлыг зөвшөөрсөн байж.

Ноги: Тийм ээ. Дораму ч гэсэн үүнтэй төстэй гэрээнд гарын үсэг зурсан. Гэхдээ Дораму Аюулгүй албаны Нозакигийн хүн болохоор биднээс нөхөн төлбөр авахаас татгалзсан.

О: Ота байна.

Наг: Болж байна. Тэрнийг холбо.

Ноги: За. Ота хүлээлгэсэнд уучлаарай.

О: Би сая Чокигийн ажиллуулдаг Си Ти Пи компаний сүлжээнд нэвтэрлээ. Гэхдээ...

Наг: Ота, уулзалгүй удсан байна.

О: За.

Ноги: Ота, уучлаарай. Их цочирдсон байх.

О: Яагаад... гүйцэтгэх захирал яагаад энд байгаа юм?  

Ноги: Ота, тэр бидний нэг.

О: Танай хүн гэхээр... Бэппан уу?

Ноги: Тийм ээ.

О: Тэгээд л намайг хамгаалж байж.

Ноги: Тийм ээ. Ота, цаг бага байна. Мэдээллээ явуул. Ота.

О: Ойлголоо. Гүйцэтгэх захирал аа, уулзалгүй удсан байна. Би... юу гэж хэлэхээ мэдэхгүй байна.

Наг: Юу болсон талаар сонссон. Мэдээллээ үргэлжлүүл. Одоо Батлан хамгаалах салбарын хүн болсон. Тайлангаа үргэлжлүүл.

О: За... Си Ти Пи -ийн серверт нэвтэрч чадсан. Гэхдээ хар зураг байхгүй байна лээ.

Ноги: Байхгүй ээ?

О: Тийм ээ. Болгоомжлох зорилгоор хар зураг, чухал баримт бичгүүдийг онлайнд хадгалалгүй, сейфэнд хадгалсан байна. Чокигийн байрлаж байгаа вилланы хар зураг Си Ти Пи компаний төв байрны И-7 дугаарын сейфэнд байгаа.

Ноги: Нууцаар нэвтэрч, авах хэрэгтэй болох нь.

О: Гэхдээ Эс ангиллын хамгаалалтын системтэй.  Хэт улаан туяа, солонгон бүрхэвчийн сканер гээд 7 давхар хамгаалалттай.

Наг: Эс ангилалд нэвтрэхийн тулд төлөвлөж, гүйцэтгэхэд 3хоног шаардагдана.    

Ноги: Манай хүмүүс  эрсдэлд орсон болохоро тийм хугацаа байхгүй. Ота, дизайны компани яах бол?

О: Шалгасан, тэд ч гэсэн хуулбар хадгалдаггүй юм байна лээ.

Наг: Үгүй ээ. Архитекторууд хар зургаа заавал хадгалдаг. Архитекторын хувьд байшин бол урлагийн бүтээл. Хуулбарыг нь хадгалж л таараа.

О: Архитекторын хувийн мэдээлэл... Олчихлоо.

Наг: Сайн байна. Хурдан байлаа.

О: Баярлалаа. Энийг хар даа. Давхар бүрт нууц өрөө байгаа. Улаан өнгөөр харагдаж байгаа. Бас энэ хонгил байна. Хаалга зоорины зүүн урд  хэсэгт байрлаж байгаа.

Ноги: Тунелийн нөгөө хаалга нь?

О: Баруун хойд зүгт 200м-т  байдаг Чокигийн нэр дээрх байшин. Гарах хаалга нь.

Наг: Эндээс нэвтэрч, тэрнийг барьж болно.

О: Гэхдээ хонгилын хоёр талын хаалгыг зөвхөн Чокигийн хурууны хээгээр нээж болно.  Хонгилд 10м тутамд хяналтын камер, хэт улаан туяаны мэдрэгч байгаа. Бүгд механик аргаар холбогдсон болохоор  би хакердах боломжгүй.

На: Тэгвэл эхний төлөвлөгөөгөө барья. Хонгил руу оруулаад, гарах хаалган дээр нь хүлээж байгаад, барьж авна.

Ноги: Мэдлээ.

*****************

Балука

Эр: Ари, гэр бүлийнхэнтэйгээ ирлээ.

Эр: Морил. Ор. Ор.

Но: Сайн байлаа. Чи ч, танай гэрийнхэн ч, их зовсон.

Тайланд улс, Банкок

Наг: Захирагч аргагүй хатуу хүн шүү. Бид нар нэг компанид ажилладаг. Надад чиний тухай хэлж болох л байсан.  

Ноги: Тэгж байж л Бэппаны нууцыг хадгалж чадсан байх, тийм үү?

Наг: Мэднэ ээ. Ойлгож байгаа ч, өнөөдөр биднийг уулзахаас өмнө хэлж болох л байсан. Миний насан дээр зүрх зогсох нь л гэж бодсон. Гэтэл хурдан цохилж байдаг шүү. Чамайг гэж бодохоор... 100саяыг буруу шилжүүлсэн хэргийн үеэр би Бэппан оролцсон байх гэж сэжиглэж байсан юм. Гэтэл чи ирж, Тенто байхгүй болсон. Жоншны тохиролцоогоор чи албан тушаал ахисан. Тэгэхэд би “арай...” гэж бодсон. Чи тийм ч сайн ажилтан байгаагүй.

Ноги: Би тийм чадваргүй харагддаг байх нь ээ?

Наг: Яасан?

Ноги: Юу ч биш.

Наг: Гэхдээ, жүжиглэхдээ сайн юм аа.

Эр9: Жүжиглэх ээ? Наадах чинь жинхэнэ Юүсүкэ. Тийм ээ?

Наг: Тенто хорвоог донсолгосон. Буулгаж авсан хүн нь чи.

Ноги: Тийм ээ.

Наг: Төв Ази миний харьяалалд байдаггүй болохоор би нарийн ширийнийг нь мэдэхгүй. Тенто яг юу байсан юм?

Ноги: Тенто их олон нууцтай байсан. Удирдагч нь Ногоон Бэки байсан. Миний төрсөн эцэг.

*******************

Но: Үнэхээр уучлаарай. Аригийн хэлдэг зөв байсан. Би Говийн сайн харах ёстой байж.

Ари: Хөөе. Ингэх хэрэггүй. Ноги та хоёр хүчээ нэгтгэж Барукагийн ирээдүйг хамгаалсан. Одоо... бүгд өнгөрсөн хэрэг. Агуу Бэкигийн хүсэл Барукад амьдарсаар байх болно. Тусалж чадахаар бол би чадахаараа тусална.

Но: Баярлалаа. Батрака, Пиёо хоёр ч бас нас барсан. Би танд найдаж байгаа.

Ари: За. Эхлээд, оршуулганд оролцох асрах газрын хүмүүстэй холбоо барь. Өмнө нь амьдарч байсан хүмүүсийн оролцуулаад 50мянга гаран болно.

Но: Тийм ээ. Тэдэнтэй холбоо барих хамгийн хурдан бас хялбар арга бодож олъё.

Наг: Тэгээд л Барукад үлдэж, нөхцөл байдлыг ажиглая гэж хэлсэн байх нь.

Ноги: Жоншны төсөл жигдрэх хүртэл Нокоругийн дэргэд байхыг хүссэн юм.

Наг: Намайг сэжиглээгүй гэж үү?

Ноги: Тентогийн хянагч Марубишийд нуугдаж байсан. Тийм болохоор...

Наг: Намайг сэжиглээ юу?

Ноги:  Тийм ээ. Усами захирал та хоёр миний гол сэжигтэн байсан.

Наг: Тийм байж.

Ноги: Би нэг юм асууж болох уу?

Наг: Миний хар тамхинд донтсон талаар уу?

Ноги: Тийм ээ. Намайг Бузэн Накацуд орсон тухай мэдээлэл худлаа байсан. Батлан хамгаалах академид суралцсан болохоор намайг сэжиглэх нь аргагүй.  Тийм болохоор би хуурамчаар эмчилгээнд явсан гэсэн хуурамч баримт бүрдүүлсэн байсан.

До: Ноги, би ч гэсэн юм асууж болох уу?

Ноги: Хувийн асуулт болохгүй шүү. Гэхдээ...

Наг: Асуу асуу.

До: Рихо та хоёр хэр дотно болсон бэ?

Ноги: Дораму.

Наг: Энийг дээ.

До: Тодорхой хэлэхгүй бол энэ даалгавар дээр би хамтарч ажиллахгүй.

Ноги: Дораму. Сонс. Ота Яамамотог хамгаалахын тулд гүйцэтгэх захиралд өөрөө хандсан юм. Куросуд тэгж хэлсэн байна лээ. Тийм болохоор...

До: Гэхдээ уулздаг байсан биз дээ? Аав нь байхаар хөгшин юм байж. Дургүй хүрч байна. Дургүй хүрч байна.

Наг: Отад сайн юм уу? Тийм байж. Санаа зоволтгүй. Би тэрэнд хүрээгүй.

До: Үнсээгүй гэж үү? Тийм үү? Яаж батлах юм? Яаж батлах юм бэ?

Ноги: Дораму, хангалттай. Тэд нар үнсэлцсэн байна уу үгүй юу, хэнд хамаатай юм?

Наг: Чи бас уурладаг байжээ.

Наг: Уучлаарай, Дораму. Хашгичих ёсгүй байсан юм.

Наг: Дораму. Би бүх зүйлээ энэ улсын төлөө зориулсан. Тэгээд ч, би эхнэртэй.

До: Үнэн үү?

Наг: Тийм ээ.  Их айсан, бас тусламж хэрэгтэй харагдсан. Тагнуулын салбарт олон жил ажилласан болохоор ямар нэг юм буруу байгааг анзаарсан. Тэгээд би Отагийн хэлснээр харилцдаг байсан. Гэхдээ тэрнийг алдартай Блү-вокер гэж төсөөлөө ч үгүй. Өнөөдөр ч гэсэн. Чи өнөөдөр 30минутын өмнө ирсэн үү?

Ноги: Тийм ээ. Гүйцэтгэх захирал та уулзалттай байсан. Би сандарсандаа ажиллагааг зогсоосон.

Наг:  15минутын өмнө дуусгаад, Бэппаны туршуултай уулзах байсан.

Ноги: Тийм байж.

Наг:   Үнэнийг хэлэхэд, чиний орж ирэхийг би анзаараагүй.  Нас ч явж байна даа. Чи ч гэсэн нэг л өдөр ийм болно.

Ноги: Тэр үед та яая гэж бодож байна?

Наг: Орхино доо. Биеийн хүч, хянамгай байдал муудаж болох ч, туршлага илүү чухал. Тэгж байж л дээшээ ахиж, хүмүүсийг удирдаж, улс орондоо үйлчлэх болно. Бэппаны нууц мэдээллийн ачаар гүйцэтгэх захирал болох амархан.

Ноги: Тэгвэл та ч гэсэн...

Наг:   Захирагчийн зөвшөөрлөөр. Ноги, гэр бүлтэй болох уу?

Ноги: Тэр...

Наг:   Сайн хүн байгаа юу?

До: Байгаа биз дээ?

Ноги: Байгаа.

Наг:   Тийм байж. Тушаал дэвшээд, харагдах байдал чухал болохоор би Бэппаны бас надтай адилхан албан тушаалтай, нэг ажилтантай гэр бүл болсон. Нэр төдий зүйл. Даалгавраа биелүүлэхэд бүхнээ зориулж, ганцаардмал амьдралаар амьдарсан. Энэ салбарт гэр бүлтэй байна гэдэг эрсдэл. Гэхдээ ямар ч болзолгүй хайр хүнийг илүү хүчирхэг болгодог. Хайртай хүнээ нандигнаж яваарай. Холбоо барьж байгаа биз дээ?

Ноги: Тэр...

Наг:  Хурдан залга.

Ноги: Гэхдээ...

Наг:   Дораму, явж юм идье.

Ноги: Өршөөгөөрэй. За, Ноги байна.

Ус: Байна уу, Ноги. Юу болж байна? Бүх юм зүгээр үү?

Ноги: Тийм ээ. Таны ачаар бүх зүйл сайн байгаа.

Ус: Сайн байна. Ашгүй дээ. Хэд хоног сураггүй болохоор чинь санаа зовж байлаа.

Ноги: Намайг уучлаарай. Бид нар ажил ихтэй байгаа л даа.

Ус: Аан, тийм үү. Тэгвэл Ноги, өөрөө мэдээд ажлаа сайн хийгээрэй.

Ноги: Баярлалаа.

Ус: Нээрэн, би ч гэсэн нэг очдог юм уу гэж бодож байгаа. Барукагийн тийз авчихсан. Тав хоногийн дараа.

Ноги: Тав хоногийн дараа? Эрхэм ээ, ингээд гэнэтхэн...

Ус: санаа зоволтгүй. Би саад болохгүй. За, би дараа дахиад залгая.

Ноги: Усами дарга аа. Хүлээ...

Наг: Тушаал дэвшиж, зөвлөлд орохыг их хүсэж байгаа.  Бэппаны ажилд саад болохгүйгээр би зохицуулчихна аа.

Ноги: Үнэхээр баярлалаа.

Наг: Дораму, явах уу? Ярихаа мартав.

Ноги: За. Байна уу? Каору мөн үү? Жамъяны сургууль юу болж байна? Тийм үү? Сайн юм болж.

******************

Ноз: Шинжо Аюулгүй байдлын албаны шилдэг таван ажилтны нэг. Маш болгоомжтой байгаарай.

Ноги: Сайн ойлголоо. Өнөөдөр 16цагийн орчимд баривчлахаар төлөвлөж байгаа.

Ноз: Ойлголоо.

Ноги: Нойрсуулагч ашиглаж бариад, сэрэхээр нь байцаана. Шөнө дундаас хойш л юу болсныг мэдэх байх.

Ноз: Ойлголоо. Би өөрөө очиж авна аа. Маргааш шөнө Банкокт оччихно.

Ноги: Нозаки, та ганцаараа ирэх үү?

Ноз: Үгүй ээ. Дораму байгаа болохоор би зүгээр.

Ноги: Ойлголоо. Хүлээж байя.

*****************

Тайланд, 14 цаг.

Эр3: Хүлээгээрэй. Хүлээ хүлээ. Надад ч бас натто хэрэгтэй байгаа юм. Надад ганцыг өгч болох уу?

Эр: Тэг ээ.

Эр3: Баярлалаа.

Ноги: Энэ байна.

Г: Сайн байна уу. Хурдан хөдөлье.

Наг: Танд баярлалаа.

Эр: Юу болоод байна? Түрүүч Дон. Амрыг эрье.

Бүгд: Амрыг эрье.

Ч: Шин, цайгаа уугаарай.

Эр: Анхаараарай, цагдаагийн долоон машин ойртож байна.

Ч: Цагдаагийн машин? Хурдан дэлгэцэн дээр гаргаадах.

Эр: Мэдлээ.

Ч: Яагаад манайд ирдэг билээ? Ясу, шалтгааныг нь асуу.

Эр: Шалтгааныг судалж байна.

Ч: тэр цагдааг харж байгаагүй юм байна. Ясу, энэ хэн бэ?

Эр: Түр хүлээнэ үү.

Ши: Гэмт хэрэгтэй тэмцэх тусгай тасаг.

Эр: Таны зөв.

Ч: Гэмт хэрэгтэй тэмцэх тусгай тасаг аа? Энэ, яагаад хамт байдаг билээ? Файсал, хурдан оч.

Эр3: Мэдлээ. Ясу, намайг холбоод өг.

Эр: Холбож байна. Холбогдлоо.

Эр3: Эрхэм ээ, танд юугаар туслах вэ?

Г: Гэмт хэрэгтэй тэмцэх тусгай тасаг. Нэгжлэг хийх, битүүмжлэх яаралтай тушаал гарсан.

Эр3: Яагаад? Ямар шалтгаанаар?

Г: Хар тамхины хяналтын хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа.

Ч: Юу?

Ши: Чи...

Эр3: Манайд тийм хүн байхгүй ээ.Тийм биш.

Г: Танай хүмүүсийн нэг гэж сэжиглэж байгаа. Дунд зэргийн нуруутай, махлагдуу, танай үйлчлэгч Файсалыг сэжиглэж байгаа.

Ч: Чи... мэдэж байгаа биз дээ?

Эр3: Би биш ээ. Би биш...

Г: Гэр бүлийн бүх гишүүдийг хэлтэст аваачиж байцаана. Бүгд гарч ирнэ үү. Энэ байшинг ч бас битүүмжилнэ. Орцогооё.

Ши: Ясу. Бичлэгийг ухраа.

Эр: Мэдлээ.

Ши: Ясу, хоёрдугаар камерыг томруул.

Эр: Мэдлээ.

Ши: Дораму. Ясу, бичлэгийг томруул.

Эр: мэдлээ.

Ч: Сумо бөх үү?

Ши: Ноги? Яагаад?

Ч: Энэ шар буурцаг шиг царайтай залуу хэн бэ?

Ши: Бэппаны туршуул.

Ч: Бэппан?

Ши: Мэдчихэж.

Ч: Ясу. Барилгыг бүрэн битүүмжил. Хэнийг ч оруулж болохгүй.

Эр: Мэдлээ.

Ч: Шин, нааш ир. Файсал, эндээ үлдээд байдлыг ажигла.

Эр3: Мэдлээ.

Эр: Хурдан.

Ноги: Гүйцэтгэх захирал аа, хонгил юу болж байна?

Наг: Түр хүлээ. Бэлэн үү? Бэлэн.

Ноги: Мэдлээ.

Ч: Шинзо. Ийшээ...

Ши: Хүлээ.

Ч: Яасан бэ?

Ши: нэгэнт ирсэн бол хонгилын нөгөө гарцыг мэдэж байгаа.

Ч: Барилгын зургийг хэн ч харж чадахгүй. Тийм болохоор аюулгүй.

Ши: Барилгын ажилтнууд. Дизайнер. 100% баттай гэж хэлж чадах уу? Хонгилын хаалган дээр хүлээж байгаа.

Ч: Тэгээд яах вэ?

Ши: Замбараагүй байдал.

Ч: Замбараагүй байдал?

Ши: Эмх замбараагүй байдал үүсгэх хэрэгтэй.

Ч: Эмх замбараагүй байдал... замбараагүй байдал үүсгэнэ. Тэгвэл хамгийн том хөзрөө гаргах цаг болж.

Ши: Бэлэг юм уу?

Ч: Би хэн билээ дээ. Мэдээж шүү дээ. Хар даа... Шүтэн бишрэгч. Муу урвагч. Би чамд хичнээн мөнгө өгснийг мартаа юу? Юун хар тамхины хэрэг вэ?

Эр: Танай зарцыг сэжиглэж байгаа. Бусад нь хамаагүй. Хурдан гарч ирсэн нь дээр.

Ч: Тэнэг. Шар буурцаган царайт, сумо хоёр хоёулаа Япон. Тэд нар Шинжог баривчлахаар ирсэн. Маш чадварлаг тагнуулчид.

Эр: Тагнуул гэнэ ээ?

Ч: Яаж ч байсан үхэхийг хүсэхгүй байгаа бол байшингаас холд.

Эр: Байшингаас холд гэж юу гэж байгаа юм?

Ч: Шин бид хоёр амиа хорлох гэж байна.

Эр: Аан? Амиа хорлоно оо?

Ноги: Холдоцгоо. Бүгд хойшоо... Тэд амиа хорлох гэж байна. Хурдан яв... яваарай.

Эр: Босс, цагдаа нар явж байна.

Ч: Би яв гэсэн юм... Шин, юу хийж байгаа юм?

Ши: Цус орлуулагч.

Ч: Мундаг юм аа. Гэхдэ... жаахан цус урсах  л байх.

Ши: Мэднэ ээ. Юмыг яаж мэдэх вэ.

Эр: Энэ юу юм бэ? Энэ...

Ч: Энэ... Хөөе... Эндээс явах юм бол үхнэ. Жижигхэн бөмбөг. Тэнгэр рүү пүн гээд дэлбэрнэ. Энэ өрөөнд байх юм бол яах ч үгүй. Бүгд бэлэн үү?

Ши: хурдлаач.

Ч: Мэдэж байна аа, дарах гэж байна.

Наг: Ота, түргэн тусламж, галынхныг дууд.

О: За.

Г: Юуны түрүүнд амь насыг нь аврах хэрэгтэй.

Бүгд: мэдлээ.

Г: Түрүүч Дон.

Эр: Мэдлээ. Бүгд миний араас.

Ноги: Би нөхцөл байдлыг шалгая.

Г: Хөөе. Тэд нар амьд үлдсэн байх гэж таамаглаж байна. Эмчид үзүүлсний дараа хорино. Эхлээд эмчийн зөвшөөрөл авах хэрэгтэй. Юуны түрүүнд хүний амийг аврах нь чухал. Чи, бас чи. Энэ хоёрыг сайн ажиглаж бай, хамаагүй явуулж болохгүй.

Эр эр: Мэдлээ.

Эр: Чоки. Чоки.

Эр2: Хүн байна уу?

Эр: Чоки.

Эр3: Хүн байна уу?

Эр: Алив. Хаалгыг бушуу нээ.

Эр эр: мэдлээ. Нэг, хоёрын гурав аа.

Эр: Холд... Чоки.  Чоки, энд байгаа бол дугараарай. Чи байна уу?

Эр2: Чоки, байна уу? Байна уу? Чоки, зүгээр үү? Чоки?  Сонсож байна уу? Сонсож байвал дуугараач.

Эр: Чимээгүй. Энд байна. Чоки, одоохон. Нурангийг зайлуул. Багажнууд хурдан авчир.

Бүгд: Мэдлээ.

Ч: Шин. Чи зүгээр үү? Амьд уу? Файсал, зүгээр үү?

Эр: Ноёнтон, аюулгүй гэсэн чинь яасан бэ?

Ч: Би хэтэрхий олон бөмбөг байрлуулчихаж.

Г: Түргэний машиныг оруул. Нурангийг хурдан зайлуул.

Бүгд: Мэдлээ.

Эр: Болгоомжтой.

Эр3: Чоки. Чоки.

Эр: Чоки. Чоки, зүгээр үү? Хурдан түргэний машинд хүргээд өгье.

Ч: Зүгээр. Би зүгээр. Тэнд байгаа хоёр хүнийг хурдан гарга.

Эр: Энд байгаа юм уу? Цаад талаас нь хар.

Эр3: Мэдлээ.

Эр: Ийшээ суучих. Энэ хоёрыг яаралтай гаргах хэрэгтэй.

Бүгд: Мэдлээ.

Ч: Юу ч болсон бай бид нарыг тэр сумо, шар царайт хоёрт өгч болохгүй.

Эр: Ойлголоо.

Ч: Си Ти Пи-ийн 3-р эмнэлэгт хүргэнэ шүү.

Эр: Аааан.

Эр: алив. Хурдан хөдөл.

Эр: яваарай. Яв яв. Хурдан хурдан.

Эр: За.

Эр: Өргөлөө.

Эр: өргөе.

Бүгд: нэг хоёр гурав.

Эр: За ороорой, түрүүлээд ор...

Ч: би хамт явлаа, чи дараагийн түргэнээр яваарай.

Эр: За.

*********************

Ч: Сайн юм боллоо. яг энэ замаар явбал манай эмнэлэгт очино. Тэнд оччихвол, хүссэнээрээ зугтаж болно. Шин. Сонсож байна уу?

Эр: Цус их алдсан болохоор болгоомжтой байх хэрэгтэй. Хамаагүй босож болохгүй. Хурдан хэвт.

Ши: Энэ кетчуп.

Эр: Кетчуп аа?

Ч: Тийм ээ. Долоогоод үз...    Хөөе. Си Ти Пигийн 3-р эмнэлэг рүү. Зүүн эргэх ёсгүй шдээ.

Ши: Яаж байна аа?

****************************

Эр: Хоёр хүнээ авсан. Уулзах цэгт байна.

Наг: Ойлголоо. Ноги. Бэппаны төв товлосон цагт бэлэн болсон байх ёстой. Өөрчлөлт гарахгүй. 2-0-0-0-ийн дагуу.

Ноги: Мэдлээ.

24цагийн өмнө

Наг: Тэгвэл төлөвлөснөөрөө хөдөлье. Тэрнийг хонгил руу оруулаад, гарах гарцан дээр нь хүлээж байгаад барьж авна.

Ноги: За. Гэхдээ нэг юм хэлж болох уу?

Наг: Нэмэлт зүйл төлөвлөе гэж үү?

Ноги: Тийм ээ.

Наг:  Токиогийн тусгай хорих газраас Бэкийг хүмүүстэй нь оргуулж чадсан хүн.

Ноги: Хонгилын хаалган дээр биднийг хүлээж байгааг мэдэж таараа. Чи Шинжо байсан бол яах байсан бэ?  

Ноги: Замбараагүй байдал үүсгэж, завсраар нь зугтана. Ота, төлөвлөгөөнд сэжигтэй зүйл байна уу?

О: Нэг юм сэжигтэй санагдсан. Давхар болгонд Си үсэг, бас миний мэдэхгүй Тайланд бичигтэй хайрцагнууд байсан.

Ноги: Тайландаар 4-ийн тоо.

Наг: Си-4.

О: Си4.

Ноги: Нийлэг тэсрэх бодис.

О: Тэсрэх бодис уу?

Ноги: Баярлалаас нь харахад дээшээ чиглэлтэй дэлбэрэх нь.

Наг: Газар доор нуугдаж байгаад, дэлбэлнэ.

Ноги:  Замбараагүй байдлын үеэр түргэний машинаар зугтана.

О: Чоки хэдэн эмнэлэгтэй.

Наг: Энийг ашиглаж болох юм байна.

Ноги: Тийм ээ.

****************

20цаг

Ноги: Хөөе. Шинжо. Яасан, үл тоомсорлож байна уу? Тамалж, үнэний серум уулгасан ч чамд үйлчлэхгүй. Полиграф ч ялгаагүй. Тийм болохоор зүгээр л ярилцъя гэж бодлоо. Тэгээд энэ газрыг бэлдсэн юм. Шинжо. Намайг хараад гайхаж байна уу? Аргагүй ээ. Чиний худалдсан Бэппаны туршуулууд... би, Куросу, Вада, Хиросэ, Кумагай, Такада. Гадаад руу зугтах гээд завгүй байсан болохоор барьцаалах ажиллагаа хэзээ явагдсаныг  мэдээгүй байх. Гэхдээ нарийн бичгийн дарга Уехарагийн тухай мэдээллийг харсан байлгүй. Чиний тэгтлээ хүндэлдэг Ногоон Бэкигийн сүүлчийн том ажил байсан. Гэхдээ Уехара амьд сэрүүн байгаа. Тэрэнтэй уулзах гэж чи хичнээн хичээсэн ч, Бэки үхчихсэн. Яагаад үхсэн юм бол? Яг зөв. Миний хийсэн хэрэг. Би Бэкийг бусадтай нь буудсан. Нотлох баримт үлдээхгүйн тулд хүнээр Уехарагийн гэрт гал тавиулсан. Яг тэр үеэр Куросу, Такада, Вада, Хиросэ, Кумагай нарыг барьцаалсан. Би тэр шөнө Бэппаны тусгай ажиллагааны өрөөнд байсан болохоор барьцаалагдалгүй үлдсэн. Гол юмаа ярья... Эх орноосоо зугтахад тусалсны хариуд чи Чокийд Бэппаны зургаан туршуулын мэдээллийг өгсөн. Чоки Хятадын үл хөдлөхөөс болж их мөнгө алдаж, санхүүгийн хямралд орсон. Тэгээд Бэппаны мэдээллийг тагнуулын зуучлагчид өндөр үүнээр зарж, санхүүгээ сайжруулахаар шийдсэн. Бидний судалгаанаас харахад Ираны Зарун, Хятадын  Юншу, Оросын Навил Датил, Хойд Солонгосын Сурёон, Сирийн Жил нарын нэг. Надад хэлээдэх. Хэнд нь зарсан бэ? Зохиох гэж оролдох хэрэггүй. Чокийг ч гэсэн байцааж байгаа. Хариулт чинь зөрөх юм бол хэзээ ч мартахгүй аймшигтай дурсамжтай болно гэж мэд. Тэгээд? Ярих уу? Новш гэж. Бодоод байсан чинь... Тентогоос дэлхий айдаг байсан. Тэрний толгойлогч Бэкийг чи шоронгоос оргуулсан. Японы хамгийн том нууц байгууллага Бэппаны мэдээллийг өөр улсад худалдаж, зугтсан. Урвалт гэсэн үг. Цаазаар авахуулахгүй ч гэсэн, Бэппаны ганц л туршуул амьд эргэж ирэхгүй бол, аль ч шоронд байлаа гэсэн, хичнээн хатуу хамгаалалттай байлаа ч... Бэппан чамайг олж цааш нь харуулах болно... Эр орноосоо урвасан хэнийг ч өршөөхгүй. Энэ миний итгэл үнэмшил... Үгүй ээ, Бэппаны эхний дүрэм. Гэхдээ хэнд зарсанаа үнэнээр нь хэлэх юм бол, Бэппаны туршуулууд бүгд эх орондоо нууцаа хадгалсаар эргэж ирвэл, чамайг өршөөж болох юм. Тентогийн хянагч яагаад Бэкийг оргоход нь тусалсныг ч бас ойлгож болох юм. Тэгээд... хэл л дээ...  Заа за. Чи ийм л хүн... Аичигийн Тоёохашигаас шууд дамжуулна. Тоглогчдыг оруул.

Ши: Үгүй ээ.

Ноги: Ярьж чадаж байх шив.

Ши: Чи...

Ноги: Тийм ээ. Чи зөв таалаа. Ав...

Ши: Юу хийгээд байгаа юм?

Ноги: Одоо ярилцаж болох нь ээ.

Ши: Миний ээж аав хоёр энэнд ямар ч хамаагүй.

Ноги: Хэлээдэх. Мэдээллийг хэнд зарсан бэ?

Ши: Надад хэлэх юм юу ч байхгүй.

Ноги: Бүгд л ийм зан гаргах юм. Тэгвэл өөр арга алга даа. Ааваас нь эхэлье. Эхэл.

Ши: Хөөе. Боль. Болиоч. Боль... болиоч. Боль.

Ноги: Одоо ярихад бэлэн үү? Хэлсэн байх аа. Хэзээ ч мартахгүй аймшигтай дурсамжтай  болно гэж хэлсэн байх аа...

Ши: Дутуу үнэлж байх шив. Хөөе. Камераа доош нь харуулахгүй юм уу? Олсноос зүүчихсэн байгаа биз дээ? Мэдээж. Бид нар албан ёсны бус тагнуулын байгууллага ч гэлээ, гэмгүй хүнийг дураараа хороож болохгүй. Алив. Доош нь харуул... Доош нь харуулаач.

Ноги: За яах вэ. Бэппан, ямар аюултай болохыг харуулъя. Доош нь харуул. 120сая иргэний аюулгүй байдлыг хамгаалахын тулд бид багаха золиос гаргахаас айхгүй. Энийг батлан хамгаалах гэдэг юм. Хэлээдэх. Зарун, Юншу, Навил, Датил, Сурсон, Жил. Хэн нь вэ? Хэнд нь зарсан бэ? Яасан? Ярьж чадахгүй байна уу? Аавынхаа өлгөөтэй байгааг харах хэцүү байна уу? Ярихгүй бол бид нарт ч гэсэн өөр арга алга даа. Заримдаа хорыг хороор  дардаг байх аа. Сайн харж бай. Ээжийг нь шид.

Ши: Хүлээ...

Ноги: Байз...

Ши: Би мэдэхгүй.

Ноги: Мэдэхгүй ээ? Худлаа ярихаа боль.

Ши: Би үнэхээр мэдэхгүй. Сая ярьсан юмнуудыг... би бүгдийг нь мэдэхгүй. Бэппаны туршуулууд барьцаалагдсан? Бэппаны элит туршуулууд барьцаалагдсан гэж үү? Хэн? Хэнд зарсан гэж? Зуучлагч аа? Юугаа яриад байгаа юм? Ийм хэрэггүй юмны төлөө миний аавыг шидэж байдаг. Чи...  Би Бэппанаар бахархдаг. Япон улс дэлхийтэй мөр зэрэгцэхийг хүсэж байгаа бол албан ёсны бус тагнуулын нууц байгууллагатай байх ёстой. Чамайг Бэппаны хүн гэдгийг  мэдээд, би баярласан. “Үнэхээр байдаг юм байна” гэж бодсон.

Ноги: Тийм үү? Сайн л байна.

Ши: Ноги. Чи гайхалтай байсан. Миний дагаж байгаад алдсан анхны хүн.

Ноги: Анхных аа? Тэгвэл Яамамотог албаар алдсан байх нь.

Эр: Холдоорой.

Ши: Омияад тэрнийг якиникугийн арын өрөө рүү чирэгдэж орохыг нь харсан. Гэхдээ би алдчихлаа гэж мэдэгдсэн. Нозаки дараа нь намайг зөндөө загнасан ч, өөр арга байгаагүй. Алдчихлаа. Байг алдчихлаа. Ямамото ч бас  Тентогийн хянагч байсан. Туслахаас өөр арга байгаагүй.

Ноги: Шинжо. Цаг үрэхээ болихгүй юм уу? Ээжийгээ хар даа... Хэрцгий юм аа. Үхэл 5м-ийн зайд байна. Ингээд орхих хайран л юм. Өмдөндөө шээс алдчихаж  магадгүй юм. Нэг бол хурдан үхүүлээд, нэг бол авар. Бид нарт хүлээж байх зав алга. Куросу, Вада, Кумагай, Хиросэ, Такада нар хэргий тамлуулж байгаа байх. Куросу, миний хувьд дүүгээс маань өөрцгүй. Тэрнийг хурдан авармаар байна. Хэлээдэх. Хэнд зарсан бэ?

Ши: Мэдэхгүй... гэж хэд хэлэх юм? Мэдэхгүй гэж байна.

Ноги: за яах вэ. Ингээд дуусгая. Чокигоос л асуухаас.

Ши: Тэг... Тэгж үз... болиулаач. 

Ноги: Хурдан хэл...

Ши: Би бүгдийг нь хэлсэн. Больчих л доо.

Ноги: Тэгвэл хурдан хэл.

Ши: Боль.

Ноги: Хэл.

Ши: Болиул.

Ноги: Дахиад нэг л алхвал үхнэ. Хэл...

Ши: Ээж ээ.

Ноги: Боль... Ф, баярлалаа. Хангалттай.

Эр9: Юу болоод байгаа юм?

Ноги: Ингэж байхад хэлэхгүй байгаа бол мэдэхгүй гэсэн үг.

Эр9: Чокигоос л асуухаас.

Са: Ноги, одоохондоо ажиллагааг зогсоо. Чокигийн байцаах өрөөнд хурдан оч.

Ноги: Гүйцэтгэх захирал Нагано тэнд байгаа. Бия явлаа.

Эр9: Тэгэхээс дээ.

Са:. Ноги, хариу.

Ноги: Уучлаарай. Ноги байна.

Са: Чокигин байцаалт дуусах дөхөж байгаа. Хурдан тийшээ оч.

Ноги: Мэдлээ. Өршөөгөөрэй, би түр гараад ирье.

Ши: Уучлахгүй. Ноги. Энэ дуусах яагаа ч үгүй байна.

Ноги: Хаяато, бичлэгийг солиод, тайлбарлаад өг.

Ши: Хөөш...

Х: Мэдлээ. Шинжо Котаро, бичлэгийг солих гэж байна. Дэлгэц рүү харна уу. Энэ Тоёохашигийн шууд дамжуулалт...

Ши: Энэ...

Х: Хуурамчаар хийвэл таныг мэдчихнэ гээд бид яг энэ бичлэгийн урьдчилаад хөдөлгөөнт камераар биччихсэн байсан. Камерыг доош нь харуулахдаа бичлэгийг сольсон. Таны харсан бичлэг урьдчилж бэлтгэсэн Си Жи бичлэг байсан. Аав, ээж хоёр чинь эрүүл саруул байгаа. Сэтгэл санааны хямралын нөхөн төлбөрийг олгох болно.

***********************

Наг: Дахиад. Мэдээллийг хэнд зарсан бэ?

Ч: Би тэгээгүй гэж хэлээд байна шд.

Наг: Асуух болгонд адилхан хариулж байна. Гадаадын зуучлагч нарт явуулсан имейл, Бэппаны мэдээллийг хэн худалдаж авсан талаар... Хаяато тэрнийг худлаа яриагүй гэсэн.

Ноги: Хариулахгүй юм биз дээ. Шинжо нууц мэдээлэл хулгайлсан. Тэр мэдээллийг чи зуучлагчид зараагүй гэж үү?

Ч: Үгүй ээ. Би тэгээгүй. ө

Ноги: Таван зуучлагчид явуулсан имейлийг би харсан.

Ч: Би саяхан чухал мэдээлэл байна гэсэн имейл илгээсэн. Би Шинжогоос хулгайлах гэж оролдсон. Би өөр бүлгийн талаар юу ч мэдэхгүй. Тийм болохоор... өөр багийн мэдээллийг заръя гэж хэлсэн. Би яасан ч Японоос урваж чадахгүй.

Ноги: Тийм бол... яагаад Шинжод тусалсан юм? Хариул. Хариулаач.

Ч: Хайртай болохоор. Хамт Тентогийн сургалтанд хамт сууснаас хойш би одоо болтол сайн хэвээрээ. Хайртай гэж байна.

Х: Юүсүкэ. Чокигийн хэлсэн 99% үнэн байна. Үнэн хэл байна.

Ноги: Тэгээд, хэн байж таарах вэ?

О: Ноги. Шалгаад дуусчихлаа. Шинжо, Чоки хоёроос хурааж авсан утаснуудыг шалгачихлаа. Шинжогийн утсанд байсан Бэппаны мэддээллийг устгачихсан байна. Гадагш нь гаргасан гэсэн ул мөр алга. Чоки нууцлалтай 5 имейлийн явуулснаас хойш өөр сэжигтэй зүйл олдсонгүй. Гэхдээ сүүлийн хэд хоног Чокитой нэг хүн хэд хэдэн удаа холбоо барьсан байна. Нэр нь Тамтам. Чокигийн компаний Ай Ти ажилтан. Системд нэвтэрсэн хувийн мэдээллийг нь шалгаж байгаад нэг юм олсон. Хар шуурга... бичлэг сольсон ажиллагаа... Шинжогийн нүүрийг өөрчилж нуусан... бас Шин-Фужи нисэх буудлаар дамжин Тайланд руу зугтсан хэрэг... Тамтам нисэх буудлын серверт нэвтэрсэн байна. Бичлэгийг Тамтам сольсонд эргэлзэх юм алга. Гэхдээ бид нарыг Шинжогийн араас Владивосток явуулах дөхсөн Ибараки нисэх буудлын бичлэг, биднийг дэлхийн олон орны серверээр хайсан хэргүүд Тамтамын хийсэн ажил биш. Ибаракигийн нисэх буудлын серверт нэвтэрсэн гэсэн баримт алга.

Ноги: Тэгвэл өөр хүний хийсэн хэрэг.

О: Нэг сэжиг төрөөд Ибаракигийн нисэх буудлын серверт нэвтэрсэн хүмүүсийн мэдээллийг шалгаж үзсэн. Тусгай протокол ашиглаж толгой компани мэт харагдуулж, Японоос нэвтэрсэн байсан. Мэдээллийг 5сарын 7-ны өдөр 1цагийн үед өөрчилсөн.

Ноги: Японоос уу?

О: Тийм ээ. Хаяг нь Токио, Эдогава дүүрэг, Мизуэниши, 1-24-7тоот. Тожогийн гэрийн хаягтай тохирч байна.

Ноги: Тожо?

До: 5сарын 7-ны 1цаг...

Ноги: Киприйн цагаар 5 сарын 6-ны 19цаг. Биднийг Аритай уулзахаас өмнө.

До: Тэгэхээр Арийг бидэнд Шинжог онгоц жолоодох үнэмлэхтэй гэж хэлэхээс өмнө Тожо мэдэж байж. Тэрнээс гадна Шинжог Тайланд руу зугтсаныг мэдэж байсан. Тэгээд л Ногийг Тайланд руу явуулахгүйн тулд бид нарыг Владивосток руу явуулах гэж байж.

Наг: Тэгвэл энэ Тожо Бэппаны мэдээллийг задруулсан байх нь.

Ноги: Үгүй ээ. Тожо Бэппаны туршуулуудын хаана байгааг мэдэж байсан 11 хүний дунд байгаагүй.

О: Надад ч гэсэн хачин санагдаад Японоос Шинжогийн суралцаж байсан Барукагийн Куданы нисэх сургуультай харьцсан байдлыг шалгаж үзсэн. 5сарын 6-нд, Шинжо Бэккийг сулладаг өдөр, 11цаг 35минутад Токиогийн цагдаагийн газраас гадагшаа дуудлага хийсэн.

Ноги: Тэр хүн нь...

О: Олон нийтийн аюулгүй байдлын гадаад харилцааны 4-р хэлтсийн Вакуй.

Наг: Хамсаатан уу?

Ноги: Үгүй ээ, Вакуй залгаагүй ч байж магадгүй. Ота, Япон, Барука хоёр нэг цагийн зөрүүтэй. 5сарын 6-ны 12цаг 35минутад тэдний дотоод камерын бичлэгт нэвтэрч болох уу?

О: Олон нийтийн аюулгүй байдлын газрын хамгаалалт маш сайн. Надад ч ахадна.

Са: Хаяато, орон нутгийнх болохоор чи хий. Чамд зөвшөөрлөө.

Х: Мэдлээ. Хакердаж дууслаа.

О: Хөөх.

Х: гадаад харилцааны 4-р хэлтсийн өмнөд хонгилын 15-р камерт Вакуй бичигдсэн байна. Царай таних системээр батлагдсан. 12цаг 35 минутаас 45минутаас өмнө 12цаг 34минутад дуудлага хийсэн.

Эр: Нэримагийн цагдаагийн газрын харъяа газарт дээрэм, хүн амины хэрэг гарсан. Сэжигтэн болох 4эрэгтэйг, Токурюу бүлгийн хүмүүс гэж сэжиглэж байна. Дахин хэлье. Онцгой мэдээлэл...

Х: Яриаг нь бусад дуу чимээнээс салгаадахъя. Болчихлоо. Дахин сонсоно уу.

Ноз: Вакуй.

Эр2: За.

Ноз: Миний утас унтарчихлаа. Утсаараа яриулаач.

Эр2: За.

Ноз: Сүүлийн үеийн загвар байна.

Х: Ойртуулаад үзье. 12цаг 35минут 15секунд. Куданы нисэх сургуультай ярьсан цагтай тохирч байна. Дуудлага хийсэн хүн нь Нозаки Мамору.

Са: Хаяато. Нозакигийн нислэгийн мэдээллийг шалга.

Х: Мэдлээ. Банкок руу хийсэн нислэг. Японы цагаар 9цагт хөөрсөн. Зорчигчдын жагсаалтад байхгүй байна. Нозаки Банкок руу яваагүй.

Са: бүх нисэх буудлын, бүх нислэгийг шалга.

Х: Мэдлээ... бүх нисэх буудал. Орон нутгийн болон олон улсын, ганц мэдээлэл алга.

Ноз: Нозаки яагаад... яагаад Нозаки гэж...

Израил, Ерусалим хот

Эр: Хүлээж байсанчлан, сайн болж. Дарга нар баяртай байгаа болохоор би ч амьсгаа авах боломжтой боллоо.

Ноз: Сайн байлаа. Энд ч бас... Тусалсандаа баяртай байна.

Төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home