Mad Dance Office

Filmbridge

Төрөл: УСК                                              Хуудасны тоо: 39

Нэр: Mad Dance Office 07/08/2026                      Орчуулсан: Лингостик ХХК

Дүрүүдэд:

Ким Гүкхы - 50 настай эмэгтэй гол дүр - Дүүргийн захиргааны төлөвлөлтийн хэлтсийн дарга

Ким Ёнгён - 20 гаран настай эмэгтэй гол дүр - Төлөвлөлтийн хэлтсийн ажилтан

Ким Хэри - 20 гаран настай эмэгтэй - Ким Гүкхыгийн охин, гэрээсээ зугтсан

Пак Тэшиг - 50 гаран настай эрэгтэй - Дүүргийн захиргааны хэлтсийн дарга

Хёндог - 20 гаран настай эрэгтэй - Хэригийн найз залуу, рэппер

Хван Хуюүн - 30 гаран настай эрэгтэй - Төлөвлөлтийн хэлтсийн ахлах

Им мэргэжилтэн - 40 орчим настай эмэгтэй - Төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн

Чуэ нийгмийн ажилтан - 20 гаран настай эрэгтэй - Төлөвлөлтийн хэлтсийн ажилтан

Бүжгийн багш - 40 гаран настай эмэгтэй - Фламенко бүжгийн багш

Романтико - 40 гаран настай эрэгтэй - Интернетэд өргөдөл гаргасан хүн, бүжгийн багшийн нөхөр

Бэк Тэнам - 60 орчим настай эрэгтэй - Дүүргийн Засаг дарга

Хотын дарга - 50 орчим настай эрэгтэй - Хотын дарга

Ким ахлах - 40 гаран настай эрэгтэй - Захиргаааны хэлтсийн ахлах

 

 

 

 

 

 

 

 

Эм хөтлөгч-1: Шуурхай мэдээ. Цагдаагийн байгууллага дүүргийн Засаг даргын орлогч Мин Хённамыг төсвийн мөнгө завшсан хэргээр шалгаж байна.

Эр хөтлөгч-1: Сөүлийн Цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс түүнээс байцаалт авахаар дуудсан байна.

Эм хөтлөгч-1: Эрх мэдлээ урвуулан ашигласан явдлыг үндсээр нь таслан зогсоох ёстой. Хариуцсан хүн нь хаана, юу хийж явна вэ?

Ким Гүкхы: Голын эргийн цэцэрлэгт хүрээлэнгийн гүйцэтгэгчийг танил тал харж сонгосон гэж буруутгаж байгаа. Прокурорууд хангалттай нотлох баримттай гэж мэдэгдсэн.

Бэк Тэнам: Хүмүүс яаж хүлээж авч байна?

Ким Гүкхы: Төслийн ажил бүрэн зогссон. Манай дүүргийг авилгын дүүрэг гэж хочлох болсон. Дүүргийн иргэдийн сэтгэл ханамж өмнө байгаагүйгээр доошилсон.

Бэк Тэнам: Юу юугүй сонгуулийн үе эхэллээ. Би заавал нэр дэвших эрхээ авах хэрэгтэй. Энэ нөхцөл байдлаас яаж гарах болж байна? Та нар л энэ бүх замбараагүй байдлыг бий болгосон дог!

Хван Хуюүн: Яаж тэгж хэлж чадаж байна аа?

Эр-1: Үнэн л юм чинь!

Хван Хуюүн: Бид энэ газрыг зохицуулах гэж л ирсэн!

Ким Ёнгён: Больцгоо л доо! Хөөе ээ!

Ким Гүкхы: Ямар ч найдваргүй мэт санагдах үед... Ямар ч гарцгүй юм шиг санагдах үед... Ийм үед л асуудалтайгаа шууд нүүр тулах ёстой юм шүү дээ.

Бэк Тэнам: Энэ чинь юу вэ? "Ханбёл дүүрэг дахин гэрэлтэнэ" төсөл өө?

Ким Ёнгён: Бульдозер... Бульдозер ийшээ ирж байна!

Эр-1: Хэн бэ?

Ким Гүкхы: Өөр гүйцэтгэгч сонгоно. Барилгын ажлыг дахин эхлүүлнэ. Тэгээд иргэдийн цэцэрлэгт хүрээлэн гэж шинэчилж зарлана. Бас нээлтийн үеэр дүүргийн уран бүтээлчдийн тоглолт зохион байгуулна. Энэ газар авилга, төсвийн мөнгө шамшигдуулалтад идэгдсэн газар биш. Ханбёл дүүргийн иргэдийн газар шүү дээ.

Бэк Тэнам: Аргагүй л манай Ким хэлтсийн дарга шилдэг нь шүү. Ийм л хүн дүүргийн Засаг даргын орлогч болмоор байгаа юм даа.

Ким Ёнгён: Хэлтсийн дарга аа.

Ким Гүкхы: Би Ханбёл дүүргийн бульдозер болох болно.

ТЕКСТ: ГАЛЗУУ БҮЖИГЛЭДЭГ АЛБАНЫХАН.

Пак Тэшиг: Хоёулаа ний нуугүй л ярилцъя. Чи тэр албан тушаалд санаархаж байгаа биз дээ?

Ким Гүкхы: Ямар албан тушаал? Хамраа янзлуулдаг ажил уу?

Пак Тэшиг: Юундаа мэдэхгүй царайлаад байгаа юм бэ? Засаг даргын орлогч ямар албан тушаал болохыг чи мэднэ шүү дээ.

Ким Гүкхы: Дүүргийн Засаг даргатай хамт сонгуульд нэр дэвшдэг хүн. Дараа нь өөрөө Засаг даргад нэр дэвшинэ.

Пак Тэшиг: Гүкхы, чи эрх мэдэлд шунаагүй юм бол надад энэ саналыг л батлаад өгчих. Би сайн ажиллана аа. Фестивалийн зохион байгуулалтыг Захиргааны хэлтэс хариуцах ёстой шүү дээ.

Ким Гүкхы: За, тэгье ээ.

Пак Тэшиг: Чи ч шулуухан гоё хүн шүү.

Ким Гүкхы: Тэшиг аа, наашаа ойрт доо.

Пак Тэшиг: За.

Ким Гүкхы: Гэхдээ өмнө нь яг ингэж байгаагүй билүү? Нөгөө залуучуудын тэтгэмжийн хөтөлбөр яасан билээ?

Пак Тэшиг: Тэр үед төсвийн төсөл дээр үг үсгийн алдаа гараад...

Ким Гүкхы: Чи шартчихсан байж байгаад шалгах ч үгүй оруулж ирээд тэр чигт нь баллаа биз дээ!

Пак Тэшиг: Хөөе л дөө...

Ким Гүкхы: Би өөрөө мэдээд зохицуулчихъя. Зүгээр явж үз.

Пак Тэшиг: Чи Засаг даргын орлогч болохыг хүсэж л байгаа даа. Нэр хүндэд дуртай юм аа.

Чуэ нийгмийн ажилтан: Юу юм?

Хван Хуюүн: Хэлтсийн дарга аа. Харуул ахын хэлснээр нохойн байрны өмнө энэ байсан гэнэ.

Ким Гүкхы: Наад чинь юу юм?

Ким Ёнгён: Энэ... Үхсэн усны буга байгаа юм.

Хван Хуюүн: Юу гэнэ ээ?

Ким Ёнгён: Өчигдөр орой хэдүүлээ хамтраад маш сайн төсөл бичсэн шүү дээ. Тэгээд миний бүүр сэтгэл догдлоод. Ажлаа дуусгасан ч сэтгэл тогтож өгдөггүй. Тэгэхээр нь би шөнөжин энд ажил дээрээ суусан юм.

Им мэргэжилтэн: Шөнөжин байсан?

Ким Ёнгён: Тийм ээ. Тэгсэн чинь зам дээр усны буга үхчихсэн байна гэж дуудлага ирсэн. Цагдаа дууддаг юм билүү, яадаг юм билээ гэж байгаад... зам дээр осол гаргаж ч магадгүй гэж бодсон юм. Тэглээ ч бид чинь Ханбёлын бульдозерууд шүү дээ. Яавал дээр вэ, хэлтсийн дарга аа?

Ким Гүкхы: Ким Ёнгён.

Ким Ёнгён: За?

Ким Гүкхы: Зэрлэг амьтны хохирол хариуцсан албаны утас хэд билээ?

Ким Ёнгён: Юу?

Ким Гүкхы: Цээжлээгүй юм уу?

Ким Ёнгён: 0313... 01...

Ким Гүкхы: Намайг хүлээж байхын оронд яагаад өөрөө залгая гэж бодоогүй юм?

Ким Ёнгён: Уучлаарай, миний буруу...

Ким Гүкхы: Чи дунд сургуулийн хүүхэд юм уу?

Ким Ёнгён: Айн?

Ким Гүкхы: Ингээд аваад ирэхээр хэн хариуцах болж байна? Асуудал нэмэх биш, асуудал шийдэж сурах хэрэгтэй байдаг юм! Одоо ч шинэ ажилтан хэвээрээ байгаа юм уу?

Ким Ёнгён: Үгүй ээ.

Ким Гүкхы: Яг одоо 031-3256-360 руу залга.

Ким Ёнгён: Уучлаарай, дарга аа! Би бодлогогүй хандсан байна! 031... 031...

Ким Гүкхы: Хөөе...

Ким Ёнгён: 031...

Хван Хуюүн: Ёнгён аа!

Пак Тэшиг: Юу болох нь энэ вэ? Энэ чинь юу болж байна аа? Хурдан түргэн тусламж дууд! Яаж хүнд ингэж хандаж чаддаг байна аа? Ким Гүкхы! Ким Гүкхы хүн алчихлаа! Ким Гүкхы хүн алчихлаа! Засаг дарга аа!

Чуэ нийгмийн ажилтан: Үхчихсэн юм уу?

Пак Тэшиг: Ким Гүкхы...

Хван Хуюүн: Ёнгён аа, ухаан ороорой.

ТЕКСТ: ӨРГӨМЖЛӨЛ. КИМ ХЭРИ.

Эм-1: Уур чинь их хүрч байгаа байх. Үл тоомсорлуулж байгаа юм шиг санагдаж байна уу? Тайвшраад дахин нэг бодоод үзээрэй. Үнэхээр тийм болов уу? Магадгүй тэр хүмүүс ч гэсэн чадах бүхнээ хийж байж болно.

Ким Хэри: Ээж ээ, өнөөдөр уурлахаар зүйл болсон юм уу? Өнөөдөр бүх талаараа сэтгэл хангалуун өдөр байж чадсан уу?

Ким Гүкхы: Харин л дээ. Их хичээл зүтгэл гаргасан ч үр дүн гарсангүй.

Ким Хэри: Засаг дарга таны хичээл зүтгэлийг заавал үнэлнэ ээ.

Ким Гүкхы: Хоолоо идэцгээе. Ээж нь удахгүй Засаг даргын орлогч болж ч магадгүй.

Ким Хэри: Нээрэн үү?

Ким Гүкхы: Даанч нэг замын садаа байна. Ким Ёнгён гээд чиний насны охин байдаг юм. Ёстой нэг сэтгэлийн хатгүй. Намайг л муу хүн юм шиг болгож харагдуулаад. Одоогийн хүүхдүүд яаж ажил дээрээ уйлж чаддаг байна аа? Манай Хэри тийм хүүхдүүдээс өөр биз дээ? Маргааш багшлах шалгалтын чинь хариу гарах билүү? Хамгийн өндөр оноотой тэнцэнэ гэдэгт чинь итгэлтэй байна. Мэдээж тэгэх л болно. Найз залуугаасаа хүртэл салж, тэгтлээ хичээсэн юм чинь. Үгүй ээ, тэр найз залуу гэж дуудуулах ч эрхгүй юм байсан. Ахлах сургуулиа төгссөн ажилгүй нэг юм байж.

Ким Хэри: Яах гэж ингэж хүмүүсийг шүүмжилж байдаг юм бэ, ээж ээ? Өөрийгөө л бухимдуулахын нэмэр шүү дээ.

Ким Гүкхы: Хэри, өнөөдөр ямар нэг юм болоо юу?

Ким Хэри: Надад санаа зовох хэрэггүй ээ. Таны хэлснээр хоолны дуршил, бэлгийн дур хүсэл, нойроо бүгдийг нь хянаж байгаа. Маргаашийг хүлээж тэсэхгүй нь.

Ким Гүкхы: Маргааш... Маргааш ч чухал өдөр дөө. Үгүй ээ, би бол Ханбёлын бульдозер. Юу ч болж байсан энэ ажлыг бүтээх болно.

Ким Гүкхы: Мэдэж байгаачлан энэ төслөөс манай дүүргийн захиргааны хувь заяа шийдэгдэнэ.

Хван Хуюүн: Энэ төслийн гол хүмүүс бол...

Ким Гүкхы: Энэ төслийн гол хүмүүс...

Хван Хуюүн: Та бүхэн юм.

Ким Гүкхы: Уран бүтээлчид. Тэднийг заавал ятгах ёстой. Гэхдээ та нарын мэдэж байгаачлан бидэнд төсөв байхгүй. Тиймээс мөнгөнөөс илүү сэтгэлээрээ оролцохыг нь хүснэ. Ойлгосон уу?

Ким Ёнгён: Тийм ээ!

Ким Гүкхы: Дахин гэрэлт!

Төлөвлөлтийн хэлтсийнхэн: Ханбёл! Ханбёл! Урагшаа!

Эр-2: Их сайхан үйлсийн төлөө юм байна.

Хван Хуюүн: Яг зөв. Үнэхээр утга учиртай арга хэмжээ болно.

Эм-2: Хөлс нь ч боломжийн юм. DJ DOC-д 10 сая вон төлнө гэсэн байна.

Хван Хуюүн: DJ DOC гэж бичсэн байна гэж үү? Өмнө жилийн материал яагаад энд...

Эр-3: Энд байна. 100 мянган вон гэнэ үү?

Эм-2: DJ DOC-гийн нэг хувь нь л юм байна.

Эр-3: Үлдсэн 9 сая 900 мянган воныг нь яачихсан юм?

Эм-2: Ингэж болохгүй шүү дээ! Та нар биднийг мөлжиж байна.

Хван Хуюүн: Мөлжих гээд байгаа юм биш ээ. Хүлээгээрэй, төсөв батлагдаагүй байгаа юм аа. Дахиад жаахан хүлээчих л дээ.

Эр-3: Бид нар гуйлгачин шиг харагдаж байна уу? Юу гээд байгаа юм бэ?

Эр-2: Алив, холдооч! Хахуулийн мөнгөө хааш нь хийчихсэн юм?

Хван Хуюүн: Хахууль аа? Бид хахууль аваагүй шүү дээ.

Ким Ёнгён: Түр хүлээгээрэй!

Ким Гүкхы: Ёстой нэг. Пак Тэшиг, миний төсвийг батлахгүй юугаа хийгээд байгаа юм?

Ким ахлах: Амрыг эрье! Явахад бэлэн боллоо! Би хаалгыг тань хаая.

Бэк Тэнам: Ким хэлтсийн дарга аа, их хичээлээ.

Пак Тэшиг: Манай Ким хэлтсийн даргын төлөвлөгөө бүтэлгүйтсэн юм шиг байна. Хоёулаа явж яаж шинэчлэн сурталчлахаа ярилцах уу? Явчхаад ирье. Баяртай. Хөдлөөрэй.

Ким Гүкхы: Цөөвөр чоно шиг амьтан чинь. Энэ мууг ёстой... Хэн хийсэн? Ямар ухаантай амьтан нь өмнө жилийн материалыг хэвлэв? Хөөе, Хван ахлах...

Хван Хуюүн:  Ким Ёнгён.

Ким Ёнгён: Айн?

Хван Хуюүн: Би чамд хулганаа чирэхдээ болгоомжтой бай гэж хэлсэн биз дээ?

Ким Ёнгён: Чирэх ээ?

Хван Хуюүн: Өөрийнхөө юу буруу хийснийг хэлтсийн даргад сайн тайлбарла.

Ким Ёнгён: Нөгөө би... Хэлтсийн дарга аа, би... Би энэ удаа үнэхээр хичээсэн...

Ким Гүкхы: Болно оо, больж үз. Хурдан дээшээ гараад энэ алдаагаа зас. Уран бүтээлчидтэй нэг нэгээр нь уулзаад яаж ийж байгаад ятгах ёстой шүү. Ойлгосон уу?

Төлөвлөлтийн хэлтсийнхэн: Ойлголоо.

Ким Гүкхы: Хурдан хөдлөөч! Би өнөө орой илүү цагаар ажиллаж чадахгүй шүү.

Хван Хуюүн: За, ойлголоо.

Ким Гүкхы: Яв, яв, яв!

Эм-3: Доошилж байна.

ТЕКСТ: ШАЛГАЛТЫН ХАРИУ. КИМ ХЭРИ. 2025 ОНЫ БАГШЛАХ ЭРХИЙН ШАЛГАЛТ.

Ким Гүкхы: Тэнцчихсэн байна! Ийм орой болсон хойно хаашаа явчихдаг байна аа? Хэри. Хүүе ээ? Энэ юу болж байна аа? Хэн ингэдэг билээ? Байна уу?

Хёндог: Эгч ээ, би Хёндог байна аа.

Ким Гүкхы: Чи яах гээв?

Хёндог: Та гайхаж байгаа байлгүй. Хэри одоо надтай хамт байна.

Ким Гүкхы: Муу новш минь, чи миний охинд юу хийсэн?

Хёндог: Юу ч хийгээгүй шүү дээ. Яримааргүй байвал утсаа тасалъя даа.

Ким Гүкхы: Үгүй ээ, байж бай. Хэдийг хүсэж байгаа юм?

Хёндог: Та захиаг нь уншсан уу?

Ким Гүкхы: Захиа гэнэ ээ?

Хёндог: Арай олж уншаагүй байгаа байх нь ээ. Ширээн дээр байгаа даа.

Ким Гүкхы: Хэт хатуу зүйл амархан хугардаг. Хэт чанга байвал хэврэг болдог. Юм бүхэн хэтэрвэл аюултай. Үүрд ингэж туйлширч амьдрах боломжгүй. Төгс төгөлдөр гэх зүйл бүтэлгүйтдэг. Өөгүй мэт харагдах бүхэн эцэстээ нурдаг.

Ким Хэри: Сайхан амьдраарай, ээж ээ. Дахиж хэзээ ч уулзахгүй байцгаая.

Хёндог: Хэри өөрийг нь алга болсон гэж мэдэгдээд хэрэггүй гэж дамжуулсан. Хэрвээ тэгвэл таныг мөшгөсөн гэж цагдаад өгнө гэсэн. Тэгвэл ингээд баяртай.

ТЕКСТ: ХЭРИ.

Эм-3: Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. Дохио дуугарсны дараа хэлэх зүйлээ үлдээнэ үү. Дуудлагын төлбөр тооцогдож болно.

Эм-1: Гайхамшигт өглөөний хятад хэл. Өнөөдрийн өгүүлбэр юу бол? Хэт цэнгэг усанд загас тогтдоггүй. Хэт зөрүүд хүний дэргэд хүн тогтдоггүй.

Ким Гүкхы: Дураараа амьдарч үз, Ким Хэри.

Им мэргэжилтэн: Тэр юу вэ? Ямар нэг дохио байна даа.

Чуэ нийгмийн ажилтан: Өнөөдөр надаар оролдвол үхнэ гэж мэд.

Хван Хуюүн: Байдал улам дордсон. Уран бүтээлчдийг мөлжиж байна гэх өргөдөл интернетэд тавигдсан байна лээ. Би яах аргагүй бүгдийг нь ятгасан л гэж бодсон...

Ким Гүкхы: Романтико? Тэр хэн юм?

Хван Хуюүн: Би интернетээр хайж үзсэн л дээ. Интернет дэх хүмүүсийн асуултад хариулдаг нэрээ нууцалсан бичээч юм байна.

Ким Гүкхы: Зүгээр нэг ажилгүй амьтан юм биш үү?

Хван Хуюүн: Асуудал нь энэ хүн уран бүтээлчдийг турхирч байгаа. Бас сонины сэтгүүлчидтэй холбоотой юм байна. Энэ сэтгэгдлүүд бүхэлдээ сэтгүүлчдийнх. Энэ нийтлэлийн хандалт улам нэмэгдэж байгаа. Ингэж байгаад мэдээлэл тархвал...

Ким Гүкхы: Олон нийт бидний эсрэг зогсоно. Ёстой толгой өвтгөсөн асуудал болж байх шив. Өнөө орой гэхэд энэ асуудлыг шийдэх ёстой.

Хван Хуюүн: Өөрийн биеэр очих гэж байгаа юм уу? Та нэг л царай алдсан харагдаж байна...

Ким Гүкхы: Намайг иймхэн юмнаас сүрдэнэ гэж бодоо юу? Тарцгаа!

Хван Хуюүн: Хэлтсийн дарга аа. Нэг нь дагаж яваад жолоо барьж өгөөч.

Ким Ёнгён: Би байна! Би явъя!

Хван Хуюүн: Үгүй ээ, чи биш ээ! Ёнгён машин барьж чаддаг болов уу?

Ким Гүкхы: Жолоогоо битгий тэгж чанга атгаад байгаач. Мөрөө сулла.

Ким Ёнгён: За.

Ким Гүкхы: Хурдаа жаахан багасга.

Ким Ёнгён: За.

Ким Гүкхы: Юугаа гишгээд байгаа юм бэ?

Ким Ёнгён: Айн?

Ким Гүкхы: Наад чинь хааз шүү дээ! Голын дөрөөгөө гишгэ! Тоормосоо гишгээч ээ! Хөлөө өргөөч!

Ким Ёнгён: Ашгүй нэг юм ирлээ. Яах вэ...

Ким Гүкхы: Чи... Зам тээврийн хэлтэс рүү залгаад энэ асуудлаа зохицуул. Би түрүүлээд дээшээ гарлаа.

Ким Ёнгён: Та эмнэлэг явах хэрэгтэй.

Ким Гүкхы: Яг одоо! Ёоё, нуруу... Өршөөгөөрэй.

Бүжгийн багш: Та утсаар ярьсан хүн мөн үү?

Ким Гүкхы: Тийм ээ, тийм байх. Залгах нь залгасан л даа. Манай машин харин...

Бүжгийн багш: Таныг ирэхийг хүлээж байлаа.

Ким Гүкхы: Юу?

Бүжгийн багш: Шинээр ирсэн хүмүүс бүгд л ингэж тань шиг сандардаг юм. Байдаг л зүйл. Тиймээс ярихаа багасгаад биеэ хөдөлгөж эхлэх хэрэгтэй.

Ким Гүкхы: Би энэ ажлыг 25 жил хийж байна.

Бүжгийн багш: Юу?

Ким Гүкхы: Хүмүүсийн харцнаас л надаас юу хүсэж байгааг нь мэдэж чадна.

Бүжгийн багш: Юу яриад байгаа билээ?

Ким Гүкхы: Бүжиглэсний дараа... надтай ярилцана шүү.

Бүжгийн багш: Запатеадо! Ун, до, тре. Ун, до, тре. Эсо! Бүүм, бүүм, бүүм! Бүүм, бүүм, бүүм!

Ким Гүкхы: Бүүм, бүүм, бүүм!

Бүжгийн багш: Вамос! Хөлөө хүчтэй дэвс! Хийгээд бай! Илүү хүчтэй! Уно! Бүүм, бүүм, бүүм! Илүү хүчтэй! Та бол цыган хүн. Үзэн яддаг хүн, өөрийг чинь хуурч, сэтгэлийг чинь шархлуулсан хүнийг бод. Царайг нь төсөөлөөд хөлөө чанга дэвс!

Ким Хэри: Сайхан амьдраарай, ээж ээ. Дахиж хэзээ ч уулзахгүй байцгаая.

Эм-4: Хоцорсонд уучлаарай. Машин тавих зогсоол олддоггүй ээ.

Бүжгийн багш: Хэн билээ?

Эм-4: Танай сургалтад сууя гээд залгасан даа.

Бүжгийн багш: Өөрөө хэн бэ?

Ким Гүкхы: Би нөгөө...

Эм-4: Та гадаахыг харсан уу? Танай самбарыг машин мөргөчихсөн байсан.

Ким Гүкхы: Би түрүүн тайлбарлах гэсэн чинь...

Ким Ёнгён: Хэлтсийн дарга аа! Зам тээврийн хэлтсийн ажилчид бүгд тарчхаж. Тэгээд оронд нь би ирлээ. Би эзнээс нь уучлалт гуйя...

Романтико: Хань аа, юу болоод байна аа? Энэ хүн цагдаа юм уу? Энд юу болоод байгаа юм бэ? Хүүе? Энэ төрийн албаны гар хөл энд юу хийж яваа юм? Энд ер нь юу болоод байна аа?

Ким Гүкхы: Романтико?

Романтико: Төрийн албан хаагч хүн байж яаж дүүргийн уран бүтээлчдийг мөлжиж чаддаг байна аа? Би өөрийгөө төрд үл тоогдсон уран бүтээлчдийг төлөөлөхөөр хүн гэж бодож байгаа. Би Ёнсэ их сургуулийн хөгжөөн дэмжигчдийн багт байсан хүн юм шүү. Ханбёл дүүргийн Засаг дарга Бэк Тэнам! Төлөвлөлтийн хэлтсийн дарга Ким Гүкхы! Өөрсдөөсөө ичицгээ! Өөрсдөөсөө ичиж амьдар!

Ким Гүкхы: Нөхөр чинь ямар ажил хийдэг вэ?

Бүжгийн багш: Сонгуулийн үеэр либерал намын улс төрийн тоймч байсан юм. Даанч одоогийн Засаг даргаас болоод нэр дэвшигч нь нэрээ татсан. Одоо ажилгүй хүн болсон.

Романтико: Өөрсдөөсөө ич...

Бүжгийн багш: Ойрд уйдаад байх шиг байсан. Ёстой нэг нар нь гарч байх шив.

Романтико: Хөөе...

Бүжгийн багш: Ойлгож өгөөрэй.

Ким Гүкхы: Ажилгүй...

Романтико: Хань аа. Яагаад танихгүй хүнд тэрийг хэлж байгаа юм? Надаас ичээд байгаа юм уу? Би чам шигээ уран бүтээлчдийн төлөө л...

Бүжгийн багш: Намайг бодох хэрэггүй. Одоо больж үз. Энэ юу юм? Чамаас болоод оройн ангиа цуцалчхаад байж байна. Хэдэн сарын дараах шинэ сурагч хүртэл үргээчихлээ.

Романтико: Тэгвэл би тэр хүн рүү эргээд залгаад үзье ээ...

Бүжгийн багш: Төрийн албаныхныг эсэргүүцэж суухаар сургалтын төвийг минь сурталчил л даа.

Ким Гүкхы: Эрхэм ээ. Интернетэд үүсгэсэн өргөдлөө татаад авчих л даа.

Романтико: Тэгж чадахгүй ээ. Та нар шиг урлагийг дорд үздэг хүмүүсийн өмнө яасан ч толгой бөхийхгүй шүү.

Ким Гүкхы: Та буруу ойлгосон байна. Би урлагт хайртай хүн. Ялангуяа фламенкод. Таны үзүүлсэн тэр хэсэгхэн туршлага үнэхээр гайхалтай байлаа. Маш их сэтгэл хөдөлсөн. 50 гаруй жил амьдрахдаа анх удаа л тийм амьд мэдрэмжийг авсан. Бүх зүйлээ зориулахаар хэмжээний. Хоёр сарын сургалтад бүртгүүлье.

Романтико: Энэ хүн чинь юу сэдээд байгаа юм бэ?

Бүжгийн багш: Ойлголоо.

Романтико: Хань аа, авах хэрэггүй ээ. Битгий ав.

Ким Гүкхы: Надад сайн зааж өгөөрэй, багш аа. Би жинхэнэ цыган шиг болмоор байна. Оле!

Бүжгийн багш: Туслах багш аа. Яг одоо тэр өргөдлөө буцааж тат. Манай сурагчтай ингэж харьцаж болохгүй шүү дээ.

Романтико: Хань аа, би зөвхөн шударга ёсны төлөө хамаг хүчээрээ...

Бүжгийн багш: Донгосно биз. Хэрүүл хийх л дуртай байж.

Бүжгийн багш: Анхан шатны ангид тавтай морил.

Эм-4: Багш аа. Танд хэлэхээ мартчихаж. Би ямар ч бүжгийн эвсэлгүй юм л даа. Зүгээр болов уу?

Бүжгийн багш: Зүгээр дээ. Фламенко угаасаа хэцүү бүжиг. Харин ч юу ч мэдэхгүй хүн илүү хурдан сурдаг шүү. За, бэлэн болсон бол... Запатеадо! Нэг, хоёр, гурав!

ТЕКСТ: ҮХЭХЭЭС БУЦДАГГҮЙ ХҮН Л АМЬД ҮЛДДЭГ.

Ким Гүкхы: Залуус аа. Фестиваль эхлэхэд ердөө 30 хоног үлдсэн байна. Баримт бичиг, зөвшөөрөл болгон дээр бүх сэтгэл зүрхээ зориулах хэрэгтэй шүү. Үхэхээс ч буцахгүй ажилла! Дахин гэрэлт!

Төлөвлөлтийн хэлтсийнхэн: Ханбёл! Ханбёл! Урагшаа!

Бүжгийн багш: Ун, до, тре. Ун, до, тре. Хөдөлгөөн бүрдээ цыган хүний сэтгэлээ шингээнэ шүү. Ун, до, тре...

Ким Гүкхы: Романтиког би өөрөө хариуцъя. Барилгын явц ямар байгааг шалга. Бас хүн бүр нэг уран бүтээлч дагуулж ирнэ шүү.

ТЕКСТ: ХОЁУЛАА САЛЪЯ.

Ким Гүкхы: Фестивалийн бэлтгэл дуусах хүртэл эрт харина гэж бодсоны ч хэрэггүй.

Бүжгийн багш: Хөл, гар. Хөл, гар.

Ким Гүкхы: Хөл, гар. Хөл, гар.

Бүжгийн багш: Нэг, хоёр. Нэг, хоёр.

Ким Гүкхы: Нэг, хоёр. Нэг, хоёр.

Бүжгийн багш: Наад чинь кунфу.

Ким Гүкхы: Ингээд...

Бүжгийн багш: Наад чинь энэтхэг бүжиг. Ингэж тохойгоо нугал. Дахиад, дахиад...

Ким Гүкхы: Болъё оо, болъё! Үхэхээс буцдаггүй хүн л амьд үлддэг. Бүх хүчээ зориулбал бүтэшгүй зүйл гэж байхгүй!

Ким Гүкхы: Би болохгүй гэсэн хариулт хүлээж авахгүй. Буцааж ав! Буцааж ав гэж байна!

Ким Ёнгён: За, дарлаа шүү.

Ким Гүкхы: Унасан ч бууж өгөхгүй байна. Төрийн албан хаагч хүн тийм л байх ёстой.

Бүжгийн багш: Да-да-да-да! Да-да-да-да! Ун поко мас рапидо! Тохойгоо бүүр сайн нугал! Бүх биеэ сунгаад өг! Хяналттай, хүчтэй хөдөлгөөн. Сэтгэл зүрхнээс гарах цуурай. Тэр чинь л фламенко.

Ким Гүкхы: Да-да-да-да...

Бүжгийн багш: Чамаар маш их бахархаж байна. Энэ хүртэлх бие халаалт байлаа. Жинхэнэ бүжиг одоо л эхэлнэ. Фламенко гоё байгаа биз дээ, Гүкхы?

Ким Гүкхы: Яагаад ингэтлээ ядраад байна аа?

ТЕКСТ: БИ ЧАМД ЮУ БУРУУ ХИЙСЭН ЮМ БЭ?

Ким Гүкхы: Одоо хүртэл хариу алга. Хэнийг дуурайгаад ийм зөрүүд болчихдог байна аа?

ТЕКСТ: ХУВИЙН МӨРДӨГЧ. ХЭНИЙГ Ч ОЛЖ ЧАДНА.

Бүжгийн багш: За, кебрада! Төвлөр! Мөрөө тэгшил. Хөлөө тавиад!

Ким Гүкхы: Хөлөө тавиад...

Бүжгийн багш: Эргээрэй! Гүкхы. Чамаас аль дээрээс нэг юм асуумаар санагдаад байсан юм.

Ким Гүкхы: Юу юм?

Бүжгийн багш: Яагаад ингэж хамаг биеэ чангалаад байдаг юм?

Ким Гүкхы: Чангалахгүй бол уначихна шүү дээ.

Бүжгийн багш: Үгүй ээ, чангалбал бүүр ч хэцүү болно. Биеэ суллах хэрэгтэй гээд байхад. Үхэн хатан хичээхгүйгээр юм хийж байсан удаа бий юу? Байхгүй биз дээ? Тэгвэл одоо чөлөөтэй бүжиглэ. Тэгсэн ч фламенко гээд байна. За, ойлгосон бол дахиад нэг оролдъё.

Ким Гүкхы: Яг үхэх нь ээ.

Бүжгийн багш: Байрлалаа ав. Хөлөө тавь.

Ким Гүкхы:  Хөлөө тавиад...

Бүжгийн багш: Эргээрэй. Нуруугаа суллаад.

Ким Гүкхы: Суллаад...

Бүжгийн багш: Толгойгоо сулла. Мөрөө сулла. Битгий чангалаад бай. Нуруугаа сулла. Битгий чангал. Мөрөө суллаарай. Суллаач. Эргэ!

Хван Хуюүн: Хэлтсийн дарга аа. Та зүгээр үү? Зам тээврийн осолд орчхоогүй биз дээ?

Ким Гүкхы: Тэгсэн гээд бодчих. Онц зүйлгүй биз дээ?

Хван Хуюүн: Үүнийг хар даа. Сонин дээр хорооны дарга нарын гомдлыг нэгтгээд нийтэлчхэж. Манай барилгын ажлыг журам зөрчиж байгаа гэсэн байна. Бас тоосжилтоос болоод иргэд амьсгалын замын өвчин тусаж байна гэчхэж. Дараагийн хуудсыг нь хар даа. Нэрээ нууцалсан төрийн албан хаагч бүх бурууг тань руу чихсэн байна.

Ким Гүкхы: Нэрээ нууцалсан гэнэ шүү. Харваас Тэшиг байна даг. Ажил хариуцаж байгаа Ким хэлтсийн даргын буруу. Угийн догшин зантай нэгэн байсан. Ажилчдыгаа заамдаж хүртэл авдаг... Ямар ч чадваргүй. Оройтохоос нь өмнө энэ төслийг өөр хэлтэс хариуцах ёстой... Энэ муу сэтгүүлч хэлсэн болгоныг нь биччихжээ! Юун тайван байх? Хван ахлах аа, Олон нийттэй харилцах хэлтэс рүү залга.

Ким Гүкхы: Төлөвлөлтийн хэлтсийн дарга Ким Гүкхы байна. Та бүхний санаа зовнилыг арилгахын тулд би өөрөө камерын өмнө гарч ирлээ. Намайг дагаад яваарай. Үүнийг хар даа. Бид салхины чиглэлийн мэдээллийг судалж, энэ хамгаалалтын хашааг барьсан байгаа. Ингэснээр тоос шороо орон сууцны бүс рүү тархахгүй гэсэн үг. Үүгээр ч зогсохгүй. Мөн бид хууль дүрмийн дагуу энэ дугуй угаагч төхөөрөмжийг суурилуулсан. Ингэснээр ачааны машинуудын дугуй цэвэрлэгдэж, тоосжилт эрс багасах юм.

Эр-4: Үр дүнтэй юм гээч.

Ким Гүкхы: Дүүргийн оршин суугчид аа... манай Ханбёл одоо авилгын дүүрэг байхаа больсон. Та бүхний эрүүл мэнд, аз жаргалын төлөө бүхнээ зориулж ажиллах болно оо! Хүлээгээд харж байгаарай! Дахин гэрэлт! Ханбёл, Ханбёл! Урагшаа! Урагшаа! Гайхалтай!

Ким Ёнгён: Унтраарай!

Ким Гүкхы: Гайхалтай. Гайхалтай.

Ким Гүкхы: Би ухаанаа алдчихсан юм байна л даа. Яах гэж хөлөөрөө дэвсдэг байна аа?

Ким Ёнгён: Хэлтсийн дарга аа.

Ким Гүкхы: Яав?

Ким Ёнгён: Би ойрхон дэлгүүрээс цамц аваад ирлээ. Сольж өмсөх үү?

Ким Гүкхы: Хөөе! Юмаа унагаачихлаа. Энэ чинь юу вэ?

ТЕКСТ: ФЛАМЕНКО? ДАРГЫН НУУЦ ЭНЭ ГЭЖ ҮҮ?

Ким Гүкхы: Байнга хялам хялам хийж хараад нэг л сэжигтэй санагдаад байсан юм аа. Хэн чамд даалгасан?

Ким Ёнгён: Би нөгөө...

Ким Гүкхы: Захиргааны хэлтсийн дарга уу?

Ким Ёнгён: Үгүй ээ.

Ким Гүкхы:  Тэгвэл хэн юм?

Ким Ёнгён: Та буруугаар ойлгоод байна...

Ким Гүкхы: Үүгээр яах гэж байгаа юм? Нэг нэгээр нь намайг унагах шалтаг хайж байгаа биз дээ?

Ким Ёнгён: Үгүй ээ, тийм биш...

Ким Гүкхы: Үнэнээр нь хэлэхгүй юу!

Ким Ёнгён: Үлгэр дуурайл авдаг болохоор л. Та миний үлгэр дуурайл авдаг хүн. Харж байгаачлан би их сул дорой хүн л дээ. Тэгээд л дандаа хүчтэй эмэгтэй дарга нараас үлгэр дуурайл авдаг байсан юм. Тэгтэл анхны дарга маань данс тооцооны луйврын хэргээр баривчлагдсан. Хоёр дахь дарга маань сүлжээний луйварт холбогдоод гадаад руу зугтчихсан. Харин гурав дахь дарга маань... Үнэхээр гайхалтай хүн байсан юм сан. Даанч хэтрүүлж ажиллаж байгаад өөд болчихсон.

Ким Гүкхы: Өөд болсон?

Ким Ёнгён: Харин та баривчлагдаагүй, оргож зугтаагүй, бас өөд болоогүй шүү дээ. Тийм болохоор би таны хийдэг бүхнийг дагаад суралцаж болохгүй гэж үү?

Ким Гүкхы: Танайх Дубёл дүүрэгт гэсэн байх аа? Эндээс эргэх юм байна.

Ким Ёнгён: Хэлтсийн дарга аа. Фламенко сурч байгаа чинь нууц юм уу? Ёстой догь юм сан. Би тантай хамт сурч болохгүй юу?

ТЕКСТ: ШИЛДЭГ ХУВИЙН МӨРДӨГЧ.

Ким Ёнгён: Ажлын дараа ч хамт байж болно...

Ким Гүкхы: Байна уу, мөрдөгч өө? Юу? За, хаягийг нь явуулчих. За.

Ким Ёнгён: Ямар нэг юм болсон юм уу?

Ким Хэри: Манай будаа дуусчхаж.

Хёндог: Аль хэдийн дуусчхаж уу? Би яваад аваад ирье.

Ким Гүкхы: Чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ!

Ким Хэри: Ээж ээ.

Ким Гүкхы: Хэри чи... Энэ байгааг нь хараач ээ. Хүүе ээ. Чи ёстой бүтэхгүй хүн болоо шив дээ. Чи ингэх гэж гэрээсээ яваа юу? Ингэж амьдрах гэж үү? Энэ новштой хамт... Чи яагаад наанаа байгаа юм?

Ким Ёнгён: Та намайг буулгаагүй шүү дээ...

Ким Гүкхы: Юутай ч гэртээ хариад ярилцъя.

Ким Хэри: Юун харих гэж? Би ямар хар тамхи хэрэглэсэн үү? Биеэ үнэлсэн юм уу? Хүн алаад шоронд орчихсон байгаа юу? Яасан болоод бүтэхгүй хүн гээд байгаа юм?

Ким Гүкхы: Ким Хэри... Чи чинь гэнэт яачхаад байгаа юм бэ?

Ким Хэри: Гэнэт... биш л дээ. Би угийн л ийм байсан. Ямар ч утгагүй Хятад зүйр цэцэн үгс цээжлэхээс илүү... өөрийнхөө хүслээр амьдрахыг хүсдэг байсан.

Ким Гүкхы: Чи...

Хёндог: Хэри...

Ким Гүкхы: Ким Хэри!

Ким Хэри: Би цаашид ингэж амьдарна. Ийм байх хамаагүй аз жаргалтай байна. Тийм болохоор цаашид миний амьдралд хошуу дүрэхээ болиод өг!

Хёндог: Хэри, зүгээр үү?

Ким Гүкхы: Чамайг... энэ новш сүрдүүлээд байгаа юм уу?

Хёндог: Эгч ээ...

Ким Гүкхы: Тийм дээ, чи чинь танхай амьтан шүү дээ. Мотоцикл унаж, тамхи татаж явдаг амьтан биз дээ?

Хёндог: Би зүгээр л... рэппер шүү дээ.

Ким Хэри: Болиод өг л дөө! Яагаад дандаа түүнийг буруутгадаг юм? Энэ хүн миний амийг аварсан. Танд тэгтлээ дорд үзүүлдэг байсан ч... эцсээ хүртэл намайг хаяагүй хүн гэж байна!

Ким Гүкхы: Хэри. Бидний хооронд ямар ч асуудал байгаагүй шүү дээ. Тийм ээ. Чамд хэцүү байсан болохоор л ингэж байгаа юм. Багшлах эрхийн шалгалт гээд их дарамттай байсан байлгүй. Одоо бүгд дууссан. Гэртээ харьцгаая л даа.

Ким Хэри: Зүгээр яваад өгөөч дээ! Намайг зүгээр орхичих. Ойлгохгүй байгаа биз дээ? Юу хэлээд байгааг миньогт ойлгохгүй байгаа биз дээ? Хар л даа. Хоёулаа нэгнээ харахгүй амьдарсан нь дээр. Одоо ингээд яв.

ТЕКСТ: ТӨСЛИЙН САНАЛ.

Хван Хуюүн: Хэлтсийн дарга аа, танаар батлуулах гэсэн юм. За, тэгвэл...

Ким Гүкхы: Хуюүн аа. Чамд надаар шахуулах үед... ажлаа хаяад... зугтмаар санагддаг уу?

Хван Хуюүн: Юу, би... Үгүй ээ, тэгдэггүй. Таны хэлдэг бүхнийг хэрэгтэй сургамж гэж бодоод...

Ким Гүкхы: Болно оо. Явж ажлаа хий.

Хван Хуюүн: За.

Им мэргэжилтэн: Ёнгён аа.

Ким Ёнгён: За?

Им мэргэжилтэн: Царай чинь яачхаа вэ? Дахиад ажил дээр хоносон юм уу?

Ким Ёнгён: Үгүй ээ, нэг мэдсэн хоёр хоног унтаагүй явчхаж.

Им мэргэжилтэн: Тийм бол чөлөө аваад амрахгүй дээ.

Ким ахлах: Ким Ёнгён, энэ юу юм? Яагаад зардлын хэмжээ таарахгүй байгаа юм?

Ким Ёнгён: Би хэд хэдэн удаа шалгасан даа...

Ким ахлах: Тийм бол яагаад хэлтсийн дарга буцаагаад байдаг билээ? Зүгээр тоглоогүй л байлгүй дээ.

Ким Ёнгён: Би дахиад нэг шалгая.

Ким ахлах: Харин тэгээд анхнаасаа зөв хийхгүй яасан юм? Энэ тийм хэцүү байна уу? Юу хийгээд байгаа юм?

Ким Ёнгён: Уучлаарай.

Ким ахлах: Ким Ёнгён ажилтан... Би яах аргагүй чамд хэлсэн дээ. Хүчрэхгүй байгаа юм бол зүгээр надад тамгаа өгчих гэж. Чамаас болоод би гэртээ ч харьж чадахгүй илүү цагаар ажиллаж байна! Тамга чинь хаана байна?

Им мэргэжилтэн: Оролцох хэрэггүй ээ. Чи ч бас асуудалд орно.

Ким ахлах: Ажлаа ингэж хийж байгаа болоод л дандаа алдаа гаргаж байгаа шүү дээ.

Ким Гүкхы: Яг одоо зогс. Хөөе, Ким ахлах аа. Яаж зөвшөөрөлгүй төрийн албан хаагчийн ширээнд хүрч чадаж байна аа?

Ким ахлах: Ким хэлтсийн дарга аа...

Ким Гүкхы: Ингэж байгаад албаны баримт бичиг гэмтэх юм уу, гадагш задарвал... хуулийн хариуцлага хүлээнэ гэж мэдэхгүй юу?

Ким ахлах: Юу?

Ким Гүкхы: Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг! Гурван жил хүртэлх хорих ял, эсвэл 20 сая воны торгууль! Шоронд суухыг хүсээ юу?

Ким ахлах: Хэлтсийн дарга аа, тийм биш ээ...

Ким Гүкхы: Бүгд сонс.

Төлөвлөлтийн хэлтсийнхэн: За.

Ким Гүкхы: Өрөөний кодыг солиорой. Захиргааны хэлтсийнхнийг соёлтой харьцаж суртал нь битгий дотогш оруул.

Чуэ нийгмийн ажилтан: Мэдлээ.

Ким Гүкхы: Гар. Гараач! Гараад хаалга тогшоод буцаж орж ир. Гараач!

Ким Ёнгён: Уучлаарай. Би цэвэрлэе.

Чуэ нийгмийн ажилтан: Шангаа хүртэх шив.

Им мэргэжилтэн: Харин тийм. Ёстой бүтэхгүй амьтан шүү.

Хван Хуюүн: Эргээд ажилдаа орцгооё.

Ким Гүкхы: Ёнгён аа. Чи өнөө орой сууж ажиллана шүү.

Ким Гүкхы: Бусад хэлтэстэй харьцах сүртэй зүйл биш. Харж бай. Шүүхийн цахим хуудсанд сүүлийн үеийн олон шийдвэр байгаа. Энэ байхад ихэнх тэнэгүүдтэй учраа олчихлоо л гэсэн үг.

Ким Ёнгён: За.

Ким Гүкхы: Байх ёстой байрыг нь мэдрүүл.

Ким Ёнгён: Байх ёстой байрыг нь мэдрүүл. Байх ёстой байрыг нь мэдрүүл...

Ким Гүкхы: Ёнгён аа.

Ким Ёнгён: За?

Ким Гүкхы: Би нэг арга зааж өгөх үү?

Ким Ёнгён: За.

Ким Гүкхы: Битгий уйл. Уйлбал юм бодож чадахгүй. Тийм болохоор... цаашид уйлах гээд байвал нүдээ ийм болго. Нөгөө хүн рүүгээ цоо ширтэж байгаад... ингэж хэл. Миний зөв л дөө.

Ким Ёнгён: Миний зөв л дөө.

Ким Гүкхы: Үгүй шүү.

Ким Ёнгён: Үгүй шүү.

Ким Гүкхы: Намайг сонс гэж байна.

Ким Ёнгён: Намайг сонс гэж байна.

Ким Гүкхы: Ширтсээр л бай. Нүдээ анивчихгүй. Тэдэнд дийлдэж болохгүй шүү. Болж байна. Маш сайн.

Ким Ёнгён: Хэлтсийн дарга аа. Охиндоо их санаа зовж байгаа биз дээ? Би гал тогоонд нь байсан эмийг харсан юм. Флуоксетин. Хүнд хэлбэрийн сэтгэл гутралыг эмчлэхэд хэрэглэдэг эм л дээ. Танай охин дор хаяж хоёр жилийн өмнө сэтгэл гутралтай гэж оношлогдсон байх.

Ким Гүкхы: Чи эм зүйч юм уу?

Ким Ёнгён: Би олон жил сэтгэцийн эмчид үзүүлж байгаа.

Ким Гүкхы: Сайн юм боллоо. Энэ талаар нэг ярилцъя. Танай үеийнхэн яагаад ийм байдаг юм? Ямар асуудал байна, айн? Яагаад дандаа өвдөж, сэтгэлээр унадаг юм? Дайн үзсэн юм уу? Өлсөж, зодуулж өссөн юм уу? Яг ямар асуудал байгаад байгаа юм?

Ким Ёнгён: Та... охиноо ойлгомоор байна уу? Тэгвэл би танд туслах уу?

Ким Гүкхы: Яаж?

Ким Ёнгён: Ээж ээ! Өө, нээрээ. Үүнийг психодрама гэдэг юм.

Ким Гүкхы: Тэр нь юу юм?

Ким Ёнгён: Шууд зохиож дүрд тоглож байгаа юм. Би таны охины дүрд тоглоно. Харин та өөрийнхөө дүрд.

Ким Гүкхы: Юу яриад байгааг чинь ойлгох юм алга.

Ким Ёнгён: Би охины чинь юу мэдэрч байгааг... мэдэх юм шиг санагдаж байна. Их юм бодоод хэрэггүй. Шууд эхлээд явъя!

Ким Гүкхы: Яана гэж?

Ким Ёнгён: Бүгд таны буруу! Үргэлж төгс бай гэдэг байсан биз дээ? Унтаж, идэхгүй ингэ тэг гээд л!

Ким Гүкхы: Үгүй ээ, би хэзээ тэгсэн юм?

Ким Ёнгён: Тэгсэн шүү дээ! Та намайг зогсолтгүй гүй гэдэг байсан! Араас хутгатай хүн хөөж байгаа юм шиг үхэн хатан гүй гэчхээд!

Ким Гүкхы: Би тэгж хэлж байгаагүй шүү.

Ким Ёнгён: Хэдий манай бүх хамаатан Сөүлийн их сургуулийг төгссөн байлаа ч гэсэн!

Ким Гүкхы: Хэний талаар яриад байгаа юм? Хүн амьтан харах нь байна. Ёнгён аа, энэ хүргээд дуусгая.

Ким Ёнгён: Би үхмээр байна. Нээрээ шүү. Би... үргэлж хамаг чадлаараа хичээж амьдарч ирсэн. Ийм залуу байж бие минь ч,сэтгэл минь ч хэдийн туйлдчихсан. Гэтэл бүгд намайг бүтэлгүйтсэн гэсэн. Бүгд миний буруу гэсэн. Би хангалттай хичээгээгүй юм байх. Яах ёстой юм бэ? Би толинд харах болгондоо өөрийгөө хараадаг. Тэнэг амьтан минь. Яагаад илүү сайн байж чаддаггүй юм? Илүү их хичээ, тэнэг минь. Юу ч болсон илүү их хичээ. Бос. Дахиад ганцхан л алхам явчих. Ганцхан л алхам... Дахиад ганцхан л алхам.

Ким Гүкхы: Би чиний төлөө л тэгсэн.

Ким Ёнгён: Үгүй ээ. Та өөрийнхөө төлөө л тэгсэн. Би танд хангалтгүй байсан. Би ээж таны гоёл чимэглэл шүү дээ. Төгс төгөлдөр байгаагүй болохоор та сэтгэл дундуур байсан байлгүй.

Ким Гүкхы: Тийм биш ээ.

Ким Ёнгён: Тэгээд л намайг шахсан биз дээ? Үхлийн ирмэгт хүрэн хүртэл минь шахсан!

Ким Гүкхы: Тийм биш ээ, би...

Ким Хэри: Намайг зүгээр орхичих.

Ким Ёнгён: Гуйж байна...

Ким Гүкхы: Болиод өгөөч! Намайг хүссэндээ ингэж амьдардаг гэж бодоо юу? Би ч гэсэн бусад хүмүүс шиг амарч, зугаацаж амьдардаг бол сайхан л байна. Амьдралыг тийм амархан гэж бодоо юу? Үгүй. Зогсох юм бол юу болохыг мэдэж байна уу? Бүгд бидний нурж унахыг хүлээж байгаа гэж байна! Амьд үлдэх ёстой шүү дээ. Тийм ээ. Би амьдралын хариултыг мэдсэн болохоор урьдчилж чамд зааж өгсөн юм. Тэр тийм нүгэлтэй зүйл үү? Чи яаж надад хорсол тээж чадаж байна аа? Би энэ бүхнийг хийгээгүй бол бид аль хэдийн сүйрчих байсан! Байна уу?

Романтико: Та өнөөдрийн хичээлдээ ирсэнгүй шүү. Тэгэхээр одоо манай сурагч байхаа больсон гэсэн үг биз дээ?

Ким Гүкхы: Энэ хүн чинь ёстой... Байна уу? Байна уу?

ТЕКСТ: АЛГА БОЛ, КИМ ГҮКХЫ!

Ким Гүкхы: Ёстой нэг, энэ Романтиког яая даа!

Романтико: Би зураг дээр гоё гарч байгаа биз? Чамайг сэтгүүлч болсонд үнэхээр баяртай байна.

Ким Гүкхы: Болиод өгөөч. Би өнөөдөр жаахан хоцорсон ч гэсэн хичээлдээ ирчихсэн байна. За юу?

Романтико: Энэ хүн чинь гэнэт... Яая даа.

Эм-5: Арса. Эсо. Салхинд бөхсөн... галын дөлөнд. Нар жаргасны дараах нам гүм боомтод. Үрээ алдсан эхийн нулимсанд. Ганцаардсан тэр гитар... өөрөө өөртөө аялна.

Бүжигчид: Оле!

Романтико: Оле!

Эм-6: Юу хийгээд байгаа юм? Наашаа хүрээд ир. Сайхан хөгжилдөцгөөе.

Бүжигчид: ♪ Хэдий нүдийг нь таглаж, амыг нь бөглөж, гарыг нь хүлсэн ч ♪ ♪ Гитар улам чангаар хашхирна ♪ Оле!

Эм-6: Багш аа, та намайг сонс доо. Ёоё. Өнөөдөр манай хүн гэнэт хаалга түгжээд 'Битгий яв' гэдэг юм даа. "Байнга бүжиглэсээр байгаад үхчхэж мэднэ" гэсэн.

Эм-5: Үхтлээ бүжиглэнэ гэнэ.

Бүжгийн багш: Чамайг энд өөр хүнтэй болсон гэж бодоод байгаа юм биш үү? Хардаж байгаа юм аа.

Эм-6: Тэгвэл хамт ирнэ биз дээ.

Эм-5: Тийм шүү.

Эр-5: Би тэгээд л дагаад ирсэн шүү дээ. Манай хүн төрөх дөхчихсөн мөртлөө... огт сонсож байгаагүй бүжиг сурна гээд орой болохоор л алга болоод болдоггүй шүү.

Эм-6: Тэгвэл таных?

Ким Гүкхы: Юу?

Эм-6: Та юунаас болж энд ирсэн бэ?

Ким Гүкхы: Надад онц юм байхгүй ээ.

Эм-6: Тийм ээ, амархан амьдарсан хүн шиг харагдаж байна.

Эр-5: Тулгая!

Эм-5: Тулгая! Уугаарай!

Эм-6: Амттай юм аа.

Ким Гүкхы: Гэрлээд нэг жил болсны дараа нөхөр маань өөд болсон. Хүүхдээ дагуулаад амьд үлдэхээс өөр аргагүй болсон доо. Урьдынхаас нэг их ялгаа байгаагүй ээ. Хоёр дахин их л ажиллах хэрэгтэй болсон. Тэгтэл саяхан охин маань гэрээсээ зугтчихсан. Надаас болоод үхмээр байдаг байсан юм байх. Дахиж хэзээ ч уулзахгүй байя гэсэн. Би өдийг хүртэл... энэ бүхнийг зөв л гэж бодож явсан. Бид хоёрын амьд үлдэх цорын ганц арга гэж. Гэхдээ тэр нь охины минь хувьд... там шиг байсан юм бол... Магадгүй... үнэхээр л... би буруу ойлгож явсан бололтой.

Бүжгийн багш: Гүкхы. Их хэцүү байсан байлгүй.

Ким Гүкхы: Үгүй ээ, тийм хэцүү байгаагүй.

Бүжгийн багш: Гүкхы. Замаасаа төөрсөн юм шиг байгаа биз дээ? Хаашаа явахаа ч мэдэхгүй. Цаг нь болохоор... бүжгийн гутал чинь зөв зам руу хөтөлнө өө. Чи яагаа вэ? Бие чинь өвдөө юу?

Романтико: Үгүй ээ. Гүкхыгийн ярьсан түүх үнэхээр сэтгэл өвтгөм байлаа. Ёстой гунигтай байна. Гүкхы бидэнтэй л адил цыган хүн шүү!

Ким Ёнгён: Баяр хүргэе, хэлтсийн дарга аа!

Романтико: Тийм болохоор ийм үнэтэй бүжгийн хичээлд ирэхгүй байсан ч болно оо. Би дахиж эсэргүүцэхгүй болохоор санаа зовох хэрэггүй.

Ким Гүкхы: Нээрээ биз?

Романтико: Би чамд итгэж байна аа!

Эм-5: Амласан шүү!

Бүжгийн багш: Энэ тэнэгийг дээ.

Романтико: Хань аа...

Эм-6:  Бүгдээрээ алга ташицгаая!

Романтико: Ямар сайхан орой вэ!

Ким Гүкхы: Ёоё...

Ким Гүкхы: Таны ажил сайн уу? Хүүхдүүдийн урлагийн хөтөлбөрийн тухайд...

Хван Хуюүн: Энэ байна.

Чуэ нийгмийн ажилтан: Баярлалаа.

Ким Гүкхы: Тэр ажлыг зохиолч Гудук хариуцахаар болсон л доо. Утасны дугаарыг нь өгье. Түр хүлээгээрэй.

Им мэргэжилтэн: Тэр ажил болчихсон уу?

Чуэ нийгмийн ажилтан: Арай болоогүй байгаа.

Ким Гүкхы: Тийм ээ, мөн. Та мэддэг байсан юм уу?

Хван Хуюүн: Фестивальтай холбоотой бүх материалыг над руу явуулаарай.

Им мэргэжилтэн: Бидэнд жаахан хугацаа хэрэгтэй байна л даа. За, баярлалаа.

Чуэ нийгмийн ажилтан: Өнөөдөр дахиад илүү цагаар ажиллах нь дээ.

Ким Гүкхы: Төсөл бэлэн болсон. Одоо зөвхөн дүүргийн Засаг даргын зөвшөөрлийг хүлээж байгаа. За, болмогц нь эргээд тантай холбогдъё. Хоёр хоног орчим... Тийм ээ, сонсож байна аа. Маргааш хоёр цагт уу? Маргааш уулзъя. За.

Ким Ёнгён: Хэлтсийн дарга аа...

Ким Гүкхы: Юу ч битгий хэл.

Ким Ёнгён: За.

Ким Гүкхы: Эргэж хараад цаашаа яв.

Ким Ёнгён: За.

Ким Гүкхы: Ирэхгүй байсан ч болно гэсэн байхад яагаад очих гээд байгаа билээ? Багш аа, би гутлаа буцааж өгөх гээд...

Ким Ёнгён: Өө, хэлтсийн дарга аа. Таныг ирнэ гэж мэдэж байсан юм аа.

Ким Гүкхы: Би гутлаа буцааж өгөөгүй болохоор л.

Ким Ёнгён: Явцгаая.

Ким Гүкхы:  Хөөе, хөөе!

Бүжгийн багш: Гүкхы, ингээд шинэ ангийн найзтай боллоо. Өнөөдрөөс хосоороо бүжиглэе. За, баяр баясгалантайгаар. Ун, до, тре. Ун, до, тре. Ун, до, тре. Севильянас! Одоохондоо анхлан суралцагчид шүү дээ. Багийн ажиллагаа чинь сайжирна аа. Хаана ч, хэзээ ч байсан хамтдаа бүжгээ давтаарай. Эхэл. Пасада! Ун, до, тре. Пасада. Ун, до, тре. Пасада... Тэгвэл нэгэнтэйгээ мөргөлдөнө шүү дээ!

Ким Ёнгён: Энэ тал руу. Оле!

Ким Гүкхы: Оле!

Бүжгийн багш: Ингэж хэлээд болчихно гэж бодсон уу? За, дахиад!

Бүжгийн багш: Хамтрагчаа ойлгож мэдрэх хэрэгтэй. Тэгэхийн тулд эхлээд хамтрагчдаа итгэх ёстой. Нуруугаа илүү сайн нугал! Дахиад, дахиад! Биеэ тусгаарлаж хөдөлгө!

Ким Ёнгён: Та зүгээр үү?

Ким Гүкхы: Чи нэлээн... сайн юм гээч.

Ким Ёнгён: Би юу? Хэлтсийн дарга аа.

Ким Гүкхы: Яах нь вэ?

Ким Ёнгён: Хараарай.

Бүжгийн багш: Та хоёрт хэрэгтэй зүйл бол дуэнде.

Ким Ёнгён: Бам!

Ким Гүкхы:  Бам!

Бүжгийн багш: Зүгээр л эргэх биш гээд байна. Бүжгийн гутал чинь хаашаа хөтөлж байгаад төвлөр.

Ким Ёнгён: Вамос! Гүкхы. Илүү ширүүн болго. Эндхээ гээд байна!

Ким Гүкхы: Алчихна шүү. Би шугам давах хэрэггүй гэсэн байх аа?

Ким Гүкхы: Түг-тог. Түг-тог.

Пак Тэшиг: Яахаараа Ким Гүкхыгийн бүх төсөл бүтээд байдаг юм бэ?

Ким ахлах: Дарга аа, битгий бууж өгөөрэй. Бидний мэдэхгүй нэг юм байж л таараа. Хүн болгонд нуусан зүйл байж л байдаг шүү дээ. Өө! Юу болоод өнгөрөв өө? Нэг юм жирс гээд өнгөрсөн...

Пак Тэшиг: Хэрэггүй ээ! Тэдний хэлтсийг тандаад ир. Ким Ёнгён гэж хамгийн сул хүн байгаа шүү дээ.

Ким ахлах: Ким ажилтан, чи дахиад л алдаа гаргасан байна.

Бүжгийн багш: Вамос, вамос!

Ким Гүкхы: Эвэртэй бух шиг дайр! Өөртөө эргэлзэх хэрэггүй! Чи бол цыган хүн!

Ким Ёнгён: Би үнэхээр алдсан гэж үү? Гурван удаа шалгаад, зөвшөөрөл хүртэл авсан даа.

Ким ахлах: Гэхдээ тэр тоо нь...

Ким Ёнгён: Ким Жиён, би зөв гэдэгт нь итгэлтэй байна.

Ким ахлах: Юу?

Хван Хуюүн: Ёнгён аа...

Ким ахлах: Би алдаа гаргасан юм болов уу? Манай хэлтсийн дарга андуурч л дээ.

Им мэргэжилтэн: Сая юу болчхов оо?

Чуэ нийгмийн ажилтан: Итгэж чадахгүй нь. Үнэхээр гайхалтай байлаа!

Ким Гүкхы: Чи... Цүнх баригч чинь!

Ким Ёнгён: Ахлах аа, энэ оршин суугчдын сүүлийн үеийн гомдлууд шүү.

Хван Хуюүн: За.

Ким Ёнгён: Им мэргэжилтэн, би баримт бичгүүдийг чинь үдээд өгье. Чуэ нийгмийн ажилтан, энэ цэцгийг өөр газар тавина биз дээ?

Чуэ нийгмийн ажилтан: Тийм ээ, баярлалаа.

Ким Ёнгён: Дээшээ, доошоо, эргээд.

Ёнгён; Гүкхы хоёр: Оле!

Бүжгийн багш: Буэно, мучо, мучо! Та хоёр чинь юу болчхоо вэ? Үнэхээр сайн байлаа. Муй биен! Манай сургалт нэг бүжгээ бүрэн сурмагц тэмдэглэдэг уламжлалтай юм. Хундага юм ууцгаая. Вамос.

Ким Ёнгён: Вамос,

Ким Гүкхы: Маргааш барилгын ажил дуусах болохоор ууж болохгүй л дээ.

Бүжгийн багш: Үгүй шүү, үгүй, үгүй! Вамос, Гүкхы!

Ким Ёнгён: Үгүй шүү, үгүй, үгүй. Вамос.

Бүжгийн багш: Вамос, вамос! Вамос, Ёнгён!

Ким Ёнгён: Вамос!

Ким Гүкхы: Энэ хүн чинь галзуу юм биш үү?

Ким Гүкхы: Тэгшхэн алхаач.

Ким Ёнгён: Хэлтсийн дарга аа. Хэлтсийн дарга аа, би танд үнэхээр хайртай!

Ким Гүкхы: Тавиач ээ, тавь. Ямар халуун юм бэ. Ёоё, хөл минь.

Ким Ёнгён: Хэлтсийн дарга аа. Надад танд хэлэх нэг юм байна. Уурлаж болохгүй шүү.

Ким Гүкхы: Юу юм?

Ким Ёнгён: Амла. Та-даа!

Ким Гүкхы: Энэ юу юм?

ТЕКСТ: ФЕСТИВАЛЬД ОРОЛЦОГЧИЙН МАЯГТ.

Ким Ёнгён: Бид үзүүлбэр үзүүлнэ. Та, бусад эгч нар, багш, бас би.

Ким Гүкхы: Юугаа яриад байгаа юм бэ? Миний хурууны хээг хэзээ авчихсан юм?

Ким Ёнгён: Таныг ухаанаа алдчихсан байх үеэр.

Ким Гүкхы: Будалт чинь ёстой гоё харагдаж байна.

Ким Гүкхы: Яасан ч үгүй. Үлгэр жишээ байх ёстой хүмүүс байж олны өмнө бүжиглэнэ гэж юу байсан юм? Хотын дарга хүртэл ирэх байхад. Яагаад над руу тэгж ширтээд байгаа юм?

Ким Ёнгён: Намайг эхлээд сонс доо. Би танаас болж бүжиглэж эхэлсэн ч гэлээ... одоо бол ингэж бодож байна. Энэ бусдад үзүүлэхийн төлөөх бүжиг биш. Миний өөрийн төлөөх бүжиг. Тийм болохоор зөв, буруу эсэхийг нь... би өөрөө л шийднэ. Энэ тайзан дээр гарвал... би үнэхээр өөрчлөгдөж чадна гэж бодож байна. Та надад тусалж болохгүй гэж үү?

Ким Гүкхы: Тэгсэн ч болохгүй!

Ким Ёнгён: Ойлголоо. Хоёулаа ингээд бүжгийн хамтрагч байхаа болилоо. Насаараа ийм дарангуйлагчийн амьдралаараа сайхан амьдраарай!

Ким Гүкхы: Хөөе. Хөөе. Ким Ёнгён!

Ким Гүкхы: Чи тайзан дээр гараад... бүжиглэ ээ.

Ким Ёнгён: Нээрэн үү?

Ким Гүкхы: Хүссэн зүйлээ хийхийг чинь би яаж зогсоож чадах вэ дээ. Эцэст нь дахиад л бүх буруу над дээр ирэх байх даа.

Ким Ёнгён: Тэгвэл би яваад хоёр оролцогчийн маягт аваад ирье.

Ким Гүкхы: Юу? Хоёр оо?

Ким Ёнгён: Хоёулаа хамт бүжиглэх хэрэгтэй шүү дээ!

Ким Гүкхы: Чамайг ганцаараа бүжиглэ гэж байхад! Хөөе, хөөе!

ТЕКСТ: ФЕСТИВАЛЬ БОЛОХОД 7 ХОНОГ. ТӨРИЙН АЛБАН ХААГЧ УСААР ЦАЦУУЛЛАА.

Ким Гүкхы: Гайхалтай! Унтраагаач! Гайхалтай!

Ким Гүкхы: Юу үзэж байгаа юм?

Чуэ нийгмийн ажилтан: Ямар ичгүүргүй юм бэ! Баатар хүнийг хүртэл ингэж элэглэж байх гэж!

Ким Гүкхы: Гайхалтай! Унтраагаач!

Им мэргэжилтэн: Энэ яах аргагүй... хүний бичлэгийг зөвшөөрөлгүй ашиглаж, нэр төрд халдсан хэрэг. Яаралтай кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандах хэрэгтэй...

Ким Гүкхы: Хөгжилтэй л байна шүү дээ. Эгдүүтэй биш байна уу?

Ким Гүкхы: Гайхалтай! Унтраагаач!

Ким Гүкхы: Одоогийн хүүхдүүд ийм юм ёстой сайн хийдэг болжээ. Сурталчилгаандаа ашигладаг юм билүү? Хван ахлах хаана байна? Хван ахлах аа? Хван ахлах аа!

Хван Хуюүн: Хайр аа, тэр өдөр эрт харих гэж байсан ч гэнэт илүү цагаар ажиллахаар болоод. Яагаад уйлаад байгаа юм бэ? Битгий уйл л даа. Дахиад жаахан л тэсчихвэл энэ үе дуусна аа. Бүх зүйл сайхан болно оо. Битгий санаа зов.

Пак Тэшиг: Энэ үнэхээр л манай нэр хүндийг аварна шүү.

Бэк Тэнам: Ямар сайхан санаа вэ!

Пак Тэшиг: Хамаагүй сайжирсан шүү. Өө, ирчихсэн үү?

Бэк Тэнам: Ким хэлтсийн дарга аа, ороод ир.

Пак Тэшиг: Смарт Сити компани манайхыг ивээн тэтгэхээр болсон.

Ким Гүкхы: Нэрийг нь "Ханбёл Смарт Сити Парк" болгож өөрчлөх юм уу? Дүүргийн хамтрагч компанийн хувиар... Шинэ орон сууцны хороолол гэж сурталчлах гэж байгаа юм уу?

Ким ахлах: Тэр тийм чухал биш ээ. Хамгийн гол нь... На Хүнаг урих хэмжээний төсөвтэй боллоо шүү дээ.

Пак Тэшиг: Манай арга хэмжээний гол уран бүтээлчээр оролцох нь байна.

Ким ахлах: Бид чадлаа!

Бэк Тэнам: Сайн ажиллалаа, Пак хэлтсийн дарга аа. Аргагүй л жинхэнэ эр хүн шүү.

Пак Тэшиг: Би танд жинхэнэ эр хүн гэдгээ баталж харуулах уу?

Ким ахлах: Үгүй ээ, үгүй!

Пак Тэшиг: Тавхан минут болно.

Ким ахлах: Хэрэггүй ээ!

Бэк Тэнам: Хотын даргад хамгийн гоё суудлыг бэлдээрэй. Тэгж өөрсдийнхөө талд татах хэрэгтэй.

Ким Гүкхы: Ингэж болохгүй ээ, Засаг дарга аа.

Бэк Тэнам: Юу?

Ким Гүкхы: Голын эргийн цэцэрлэгт хүрээлэнгийн зорилго юу билээ? Дүүргийнхээ нэр хүндийг сэргээх. Тийм байхад ингэж компанийн нэр хавсаргаж болохгүй шүү дээ.

Бэк Тэнам: Тэгээд... На Хүнагийн тоглолтыг цуцлах болж байна уу? Тэр чиний санал юм уу?

Ким Гүкхы: Дүүргийн үйлдвэрлэгчдээ оролцуулъя. Нээлтийн үеэр үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа гаргана. Тэндээс олсон мөнгөөр На Хүнаг авчирч болно.

Пак Тэшиг: Яагаад ивээн тэтгэгчээс татгалзаж байгаа юм бэ? Гүкхы!

Ким Гүкхы: Нэмэлт санхүүжилт ч яаралтай хэрэг болоогүй байна. Илүү их мөнгө үрэх ямар хэрэг байна? Энэ чиний эцсийн арга юм уу? Гавьяаг нь өөртөө авах гэсэн хэрэг үү?

Пак Тэшиг: Мэдэж байгаа юм бол... Жаахан харж үз л дээ. Ганцхан энэ удаа.

Ким Гүкхы: Ганц удаагийнх биш шүү дээ! Энэ бүсийн бүтээн байгуулалтын хязгаарлалт цуцлагдана! Тэшиг аа. Ухаан орж үзээч. Гуйж байна.

Пак Тэшиг: Амархан замыг нь сонгочхооч дээ!

Ким Гүкхы: Хван ахлах аа.

Хван Хуюүн: За?

Ким Гүкхы: Цаг хэд болж байна?

Хван Хуюүн: Зургаан цаг хоёр минут болж байна.

Ким Гүкхы: Тар.

Хван Хуюүн: За. Айн?

Ким Гүкхы: Тарцгаа гэж байна. Би өөрөө төслийн эхийг биччихье. Маргааш ирээд ажлаа хувааж хий.

Хван Хуюүн: Гэхдээ хэлтсийн дарга аа, яаралтай банкны асуудлыг судалж үзээд... лангууны төлбөр тооцоог бас ярилцах ёстой болохоор илүү цагаар...

Ким Гүкхы: Төрийн албан хаагч заавал илүү цагаар ажиллах ёсгүй! Хурдан явцгаа гэж байна!

Им мэргэжилтэн: Баярлалаа.

Чуэ нийгмийн ажилтан: Маргааш уулзъя.

Хван Хуюүн: Сайн ажиллалаа.

Ким Ёнгён: Гүкхы. Оролцогчийн маягт чинь хаана байна?

Ким Гүкхы: Хэнийг дуурайгаад байгаа юм?

Ким Ёнгён: Та, бид хоёр хоёулаа цыган хүмүүс. Хамтдаа л хийцгээе.

Ким Гүкхы: Огтхон ч адилхан биш байна.

Ким Гүкхы: Багш аа, уучлаарай. Хувцасны бэлтгэлд ирж чадсангүй. Наад хувцас чинь надад биш биз дээ?

Бүжгийн багш: Чинийх мөн. Анхны тайз чинь болохоор их задгай биш даруухан хувцас сонгосон.

Ким Гүкхы: Даруухан гэж үү? Ёо, эвгүй юм бэ...

Ким Ёнгён: Ёстой халуухан байна.

Ким Гүкхы: Миний ийм хувцас өмсөх нас өнгөрсөн. Хөхөвчний мөр хүртэл харагдаад байна. Болохгүй нь ээ, өөр хувцас сольж өгөөч гэж хэлнэ ээ.

Ким Ёнгён: Үгүй ээ, болохгүй!

Бүжгийн багш: Ёнгён аа, ороод ирээрэй.

Ким Ёнгён: За! Янзтай. Үнэн халуухан байна.

Ким Гүкхы: Ёстой нэг.

Бүжгийн багш: Нэг ширхэг ч үс илүү гаргаж болохгүй шүү. Хавчаараар сайн гэгч нь тогтоогоод өгнө. Цэцгээ эрүүнийхээ ойролцоо зүүнэ.

Ким Ёнгён: Би нэг их толинд хардаггүй юм л даа. Энэ байж.

Ким Гүкхы: Юу?

Ким Ёнгён: Та яагаад тайзан дээр гарах ёстой юм гэж асуусан даа. Би хариултыг нь олчих шиг боллоо. Та охиноо тоглолтод урих хэрэгтэй юм байна.

Ким Гүкхы: Юу?

Бүжгийн багш: Сайхан санаа байна шүү дээ.

Ким Ёнгён: Тийм байгаа биз? Үнэнийг хэлэхэд та жирийн үед их аймаар хүн шүү дээ. Гэхдээ бүжиглэхээрээ ямар байдаг гээч? Ингээд л...

Бүжгийн багш: Яг адилхан байна.

Ким Ёнгён: Гоё байдаг гэж байна. Хайр татам болчихдог. Би л ганцаараа тэгж боддог юм биш. Та Юүтүб дээр ч од болж байгаа. Им мэргэжилтэн хүртэл таныг өмнөхөө бодоход илүү тэсэж болохоор болсон гэсэн.

Ким Гүкхы: Хөөе!

Ким Ёнгён: Юу хэлэх гэсэн бэ гэхээр... охин чинь таны ийм төрхийг өмнө нь харж байгаагүй шүү дээ. Чиний мэддэг тэр хэлтсийн дарга байхаа больсон. Тийм болохоор айх хэрэггүй хүрээд ир. Ингэж хэлж байгааг чинь ойлгоно гэж бодож байна. Юу гэж бодож байна?

Ким Гүкхы: Хайрт... Эрхэм охин... Үгүй ээ!

Ким Гүкхы: Ийм эрт ямар хэргээр залгав?

Романтико: Нөгөө Гүкхы... Өнөөдөр болгоомжтой байсан нь дээр шүү.

Ким Гүкхы: Би юу?

Романтико: Би сая сэтгүүлч найзуудтайгаа уулзаад ирсэн юм.

Пак Тэшиг: Одоо л ирж байх шив. Хөөе, Ким хэлтсийн дарга аа. Чи үүнийг нэг хар даа. Энэ өнөө өглөө банкнаас ирсэн бичиг. Харж байна уу? Дүн дээр нь нэг тэг илүү орчихсон байна. Яарч юм хийж байгаад нэг том алдаа гаргана гэж мэдээд байсан юм аа.

Ким Ёнгён: Хэлтсийн дарга аа. Би үүнийг хийгээгүй ээ. Нээрээ шүү.

Пак Тэшиг: Тэгж хэллээ гээд асуудал шийдэгдчих юм уу? Үүнийг чинь одоо яах болж байна? Аль хэдийн батлагдчихсан. Цуцаллаа гэхэд бидэнд итгэх итгэлийг нь алдана.

Ким Гүкхы: Чи юу сэдээд байгаа юм? Айн? Банкны захирал, та хоёрыг найзууд гэдгийг сайн мэдэж байна. Хоёулаа нийлээд ийм жүжиг зохиогоо юу? Тэгээд бас... Ким Ёнгён өчигдөр өдөржин надтай хамт байсан. Хэзээ энэ бичгийг батлуулаад, хүргүүлж амжсан байх вэ?

Пак Тэшиг: Тэгвэл энэ юу юм? Бусад хэлтсийнхнийг энд орж чадахааргүй болгосон шүү дээ. Гэтэл тамга нь байж байна.

Ким Ёнгён: Би тамга дараагүй шүү дээ.

Пак Тэшиг: Тэгвэл эм уусан байхдаа дарчихсан юм уу? Өвчтэй байсан юм бол бидэнд хэлэх хэрэгтэй шүү дээ. Чи энэ талаар мэдээгүй байсан юм уу? Хариуцлагыг нь чи л өөрөө үүрнэ шүү. Ийм чухал бичиг баримтыг өөрийн ухаангүй хүүхдэд хариуцуулж болохгүй шүү дээ.

Ким Гүкхы: Пак Тэшиг. Сая хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээж чадна биз дээ? Айн?

Пак Тэшиг: Ямартай ч буруудвал мөнгө завшсан хэрэгт ч орно магадгүй. Дэмий зүйлд орооцолдохоосоо өмнө Ёнгёнд чөлөө олгоод явуул. Нэгэнт ийм юм болсных Захиргааны хэлтэс энэ төслийг хариуцна биз.

Ким Гүкхы: Хэлэх гээд байсан зүйл чинь энэ байсан юм уу? Ёстой донгосно биз. Би яасан ч зүгээр өнгөрөөхгүй дээ. Батлуулах үйл явцыг эхнээс нь дуустал нь шалгуулна. Тэр хүртэл хэн ч юу ч хийхгүй шүү!

Бэк Тэнам: Юу? Албан ёсны шалгалт оруулъя гэж байгаа юм уу? Болж байна. Сэтгүүлчид л их баярлах байх даа. Дахиад нэг шалгах хэрэг нэмэгдэнэ биз. Голын эргийн цэцэрлэгт хүрээлэн ямар ч хэрэггүй болно. Фестиваль ч цуцлагдана.

Ким Гүкхы: Засаг дарга аа.

Бэк Тэнам: Хэрвээ тэгвэл... чи зүгээр өнгөрөх болов уу? Чи нэг ч удаа өөрийгөө гарах гарцгүй болно гэж бодож байгаагүй биз дээ? Би тийм болгоод өгөх үү? Амьдралд чинь арилшгүй хар толбо үлдээгээд өгөх үү?

ТЕКСТ: ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТЭС. БУРУУГАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ.

Ким Гүкхы: Ёнгён аа, хүлээж бай. Би энэ бүхнийг яасан ч зүгээр өнгөрүүлэхгүй.

Ким Ёнгён: Хэлтсийн дарга аа. Түрүүн харсан уу? Би уйлаагүй. Дэндүү шударга бус санагдаад нүдэнд нулимс цийлгэнээд л байсан. Гэхдээ би тэвчсэн. Би сайн байсан биз дээ? Та хурдан Засаг даргын орлогч болоод... бүгдийг нь бульдозероор түрээд хаяарай.

Им мэргэжилтэн: Үнэхээр ийм юм болчихлоо.

ТЕКСТ: ШИНЭ ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ.

Чуэ нийгмийн ажилтан: Пак дарга Ким хэлтсийн даргыг дийлчихлээ.

Им мэргэжилтэн: Нэр хүндийн төлөө юу ч хийхээс буцахгүй хүн юм аа.

Пак Тэшиг: Зөв хүнээ дагах хэрэгтэй шүү.

Хван Хуюүн: За, мэдлээ.

Пак Тэшиг: Би дүүргийн Засаг дарга болбол чи орлогч болж ч магадгүй шүү.

Ким ахлах: Шууд л мөрөн дээр ачаа буучих шиг боллоо.

Пак Тэшиг: Удахгүй чиний дээш гарах үе ирнэ ээ. Энэ удаа Хотын дарга...

: БУРУУГАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ.

ТЕКСТ: ТЕНДЕРИЙН САНАЛ АВАХ БИЧИГ.

Хван Хуюүн: Болж байна!

Чуэ нийгмийн ажилтан: Боллоо!

ТЕКСТ: ХАНБЁЛ СМАРТ СИТИ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН НЭЭЛТ.

Хван Хуюүн: Тийм ээ! Хэдүүлээ чадлаа!

Чуэ нийгмийн ажилтан: Сайн ажиллалаа.

Хван Хуюүн: Үнэхээр их хичээлээ.

Чуэ нийгмийн ажилтан: Ахлах аа, хайртай шүү!

Хван Хуюүн: Больж үз.

Им мэргэжилтэн: Сайн ажиллалаа.

Ким Гүкхы: Эцэст нь энэ өдөр ирлээ.

Хван Хуюүн: Та ирчихсэн үү?

Чуэ нийгмийн ажилтан:  Өглөөний мэнд.

Ким Гүкхы: Хван ахлах аа. Надтай нэг тамхилаач.

Хван Хуюүн: Айн?

Ким Гүкхы: Пак хэлтсийн дарга шиг найр тавьж хандаагүй гээд гомдолтой байсан юм уу?

Хван Хуюүн: Айн, юу? Хэлтсийн дарга аа, тийм биш ээ...

Ким Гүкхы: Чи тэгсэн биз дээ?

Хван Хуюүн: Уучлаарай. Хүүхдийн минь царай нүдэнд харагдаад. Гэртээ харих гэж яараад солиорсон байсан бололтой. Үнэхээр уучлаарай.

Ким Гүкхы: Миний л буруу юм даа. Гаднаас ирэх дайралтад анхаарахын оронд... чамтай ярилцах ёстой байсан юм. Уучлаарай. Явцгаая. Эцсийг нь үзэх хэрэгтэй шүү дээ.

Бэк Тэнам: Манай Ханбёл дүүрэг маш онцгой билээ. Их өгөгдлийг ашиглаж, хиймэл оюун ухаанд суурилсан хөгжлийг бий болгож, эрчим хүчээ өөрсдөө үйлдвэрлэж, хотын эдийн засгийн тулгуур болох болно! Бэк Тэнам миний бие энэ бүхнийг хэрэгжүүлэх болно оо! Надад итгэл хүлээлгээрэй!

Пак Тэшиг: Захирал аа. Та ирчихжээ.

Эр-6: Сайн байна уу?

Пак Тэшиг: Тантай ирж уулзалгүй яах вэ. Байр чинь сайн зарагдаж байна уу?

Эр-6: Тийм ээ, чиний л ач шүү дээ.

Пак Тэшиг: Угийн сайхан дүүрэг л дээ.

Эр-6: Тэр ч тийм шүү.

Пак Тэшиг: Тэр өдрийн хоолны төлбөрийг яагаад төлсөн юм бэ?

Эр-6: Тэр зэргийг хийлгүй яах вэ.

Пак Тэшиг: Би улсын мөнгөөр төлчхөж болох байсан байхад.

Эр-6: Санаа зоволтгүй ээ.

Пак Тэшиг: Сайхан хооллосон шүү.

Эм-7: Ийшээ яваарай.

Эм-8: Тун удахгүй тоглолт эхлэх гэж байна. Та бүхэн суудлаа эзэлнэ үү.

Ким Гүкхы: Ня Хүна? Ёстой бантанг нь хутгаж байна даа.

Эр-7: Ингэж хийнэ шүү! Бам, бам, бам! Тийм биш гээд байна. Богино мөртлөө хүчтэй шүү. Бам, бам, бам! Ойлгов уу?

Эр-8: Мэдлээ.

Эр-7: Илүү хүчтэй! Сайн байна.

Ким Ёнгён:  Хэлтсийн дарга аа.

Ким Гүкхы: Яагаад ганцаараа байгаа юм?

Ким Ёнгён: Бусад маань багшийн машинаар ирж байгаа. Би ерөөсөө сандраад болдоггүй.

Ким Гүкхы: Аан, тийм үү? Жаахан хоцорч байх чинь.

Им мэргэжилтэн: Хэлтсийн дарга аа, хүндэт зочид ирчихлээ.

Ким Гүкхы: За, явлаа шүү.

Эр-7: Өөртөө итгэлтэй бай! Хийж чадна аа!

Романтико: Тоглолт хийх нь хийдэг байж. Гэхдээ би хэлэх юмаа хэлмээр байна. Энэ асуултад л хариулчих! Яагаад бүх бурууг Ким Ёнгёнд тохсон юм бэ?

Ким ахлах: Амаа хамхиач!

Бүжгийн багш: Энэ тэнэг чинь... Хэзээ ийм юм өлгөчихсөн юм бэ?

Ким ахлах: Хөөе, тэр эмэгтэйг зогсоо!

Бүжгийн багш: Холдооч ээ! Бид тоглолт эхлүүлэх ёстой гээд байна!

ТЕКСТ: ЁНГЁН.

Эм-8: Ханбёл дүүргийн иргэдэд зориулсан энэ фестиваль... Смарт Сити компанийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байна. Эхний үзүүлбэрийг удахгүй толилуулах гэж байна.

Хүмүүс: На Хүна! На Хүна!

Хотын дарга: Чи чинь нөгөө... усаар шүршүүлсэн... төрийн албан хаагч мөн үү? Хэддүгээр зэргийнх вэ?

Ким Гүкхы: Тавдугаар зэргийнх.

Хотын дарга: Ийм насан дээрээ юу? Хэдэн удаа дэвших боломжоо алдаа вэ?

Пак Тэшиг: Сайн байна уу, Хотын дарга аа? Энэ таны суудал байна. Бүх юм төлөвлөгөөний дагуу явж байна.

Бэк Тэнам: Тийм байна.

Эм-8: Ханбёлын өөрийн гэсэн фламенко хамтлаг. Лас Росас!

ТЕКСТ: ХЭРИД.

Эм-8: Дахин нэг алга ташилтаар угтъя. Лас Росас!

Эм-9: Хаана байна аа?

Эр-9: Хурдлаач ээ.

Бэк Тэнам: Тэшиг аа. Юу болоод байгаа юм?

Им мэргэжилтэн: Хоцорч байгаа гэнэ.

Пак Тэшиг: Тэгвэл дараагийн үзүүлбэр лүүгээ шилж л дээ.

Им мэргэжилтэн: Тэгэх боломжгүй ээ. Ня Хүна зууш идэж байгаа болохоор тэр хүртэл жаахан хугацаа хожих хэрэгтэй.

Пак Тэшиг: Зууш яасан?

Ким Ёнгён: Би бол цыган хүн. Би бол цыган хүн.

Хотын дарга: Гарч ирж байна.

Ким Ёнгён: Би бол цыган хүн. Би бол... Цыган хүн. Би бол цыган хүн.

Пак Тэшиг: Тэр чинь Ким Ёнгён биш үү?

Им мэргэжилтэн: Хувцас солих өрөөнд байсан шүү.

Бэк Тэнам: Тэнд юу хийж байгаа юм бол?

Ким Гүкхы: Ёнгён аа.

Хотын дарга: Таньдаг хүн чинь юм уу?

Эм-9: Хурдлаач ээ!

Эр-10: Эхлүүл л дээ. Тоглолтоо эхлүүлээч ээ!

Пак Тэшиг: Ажлаа хайнга хийсэн, зохисгүй авир гаргасан гээд сахилгын арга хэмжээ авах уу?

Бэк Тэнам: Хэрэггүй ээ, зүгээр орхичих. Өөрөө нүүр хийх газаргүй болоод сургамж авна биз.

Чуэ нийгмийн ажилтан: Хэлтсийн дарга аа.

Ким Гүкхы: Ёнгён аа, чи хийж чадна аа. Би хэмнэлээр нь алга таших болохоор оролдоод үзье.

Хван Хуюүн: Хэлтсийн дарга аа, та юу хийгээд байна аа?

Ким Гүкхы: Ким Ёнгён! Над руу хар.

Эм-9: Юу хийгээд байна аа?

Эр-9: Яагаад байгаа юм бол оо?

Эм-10: Наадхаа бүжиг гээд байгаа юм уу?

Хван Хуюүн: Хэлтсийн дарга согтчихсон юм уу?

Пак Тэшиг: Ингэх зүгээр үү?

Бэк Тэнам: Юу гэж зүгээр байдаг юм. Миний доор ажилладаг гэдгийг нь мэдчихвэл... хүмүүс намайг юу гэж бодох болж байна? Хурдан очоод тайзнаас буулга!

Хотын дарга: Аль хэдийн шууд дамжуулж байна.

Бэк Тэнам: Юу?

Эм-9: Ямар муу бүжиглэдэг юм бэ!

Эр-10: Наанаасаа буугаач ээ! Ичихгүй байгаа юм байх даа?

Ким Гүкхы: Дараагийн хөдөлгөөн нь юу билээ? Ёнгён аа. Би хэлтсийн дарга хүн. Дээрээс нь 50 настай. Алив л дээ, Ёнгён аа. Зүгээр чөлөөтэй бүжиглэ л дээ. Хүмүүс юу гэх нь ямар хамаатай юм бэ? Зөв, буруу хөдөлгөөн гэж байхгүй. Өөрийнхөө хүссэнээр бүжиглэ. Чи чинь цыган хүн.

Чуэ нийгмийн ажилтан: Гайхалтай!

Романтико: Ёнгён аа, би ирлээ! Гэртээ байгаа юм шиг л бүжиглэ! Бэлтгэл хийсэн шигээ л хийхэд болно. Ёстой сайн байна! Юу хийгээд байгаа юм?

Ким Гүкхы: Хөөе!

Романтико: Би нэг баг гээд байна! Намайг яагаад ингээд байгаа юм бэ? Би хамтлагийнх нь хүн шүү дээ.

Ким ахлах: За, ойлголоо!

Бүжигчид: Вамос! Арриба, вамос яа!

Эм-6: Аха!

Эм-5: Тома!

Бүжгийн багш: Оле!

Бүжигчид: Оле!

Им мэргэжилтэн: Сайн байна.

Хван Хуюүн: Урагшаа, Ким хэлтсийн дарга аа!

Чуэ нийгмийн ажилтан: Урагшаа!

Бүжигчид: Оле!

Бэк Тэнам: Юу болоод байна аа?

Хван Хуюүн: Мундаг байлаа!

Ким Ёнгён: Хэлтсийн дарга аа!

Ким Гүкхы: Багш аа...

Бүжгийн багш: Яаж ч чадсангүй ээ. Манай нөхөр дахиад асуудал тарьчихлаа.

Ким Гүкхы: Аан, за.

Бүжгийн багш: Үнэхээр сайн байлаа.

Ким Гүкхы: Тэр юу вэ?

Эм-6: Дохио байна шүү дээ.

Эм-5: Явцгаая.

Эр-6: За, явцгаая.

Эм-11: Алив ээ!

Бүжгийн багш: Гүкхы, одоо чиний ээлж.

Эм-6: Вамос!

Эр-11: Вамос!

Бүжигчид: Гүкхы! Гүкхы! Гүкхы!

Бүжгийн багш: Вамос!

Эм-6: Вамос, Гүкхы!

Бүжигчид: Гүкхы! Гүкхы! Гүкхы!

Бүжигчид: Оле!

Ким Гүкхы: Хэри. Би хадны ирмэг дээрх тулаан шиг л амьдралаар амьдарсан. Дайснууд байнга араас шахаж... доор минь ангал байдаг байсан. Би амьд үлдэхийн тулд чадах бүхнээ хийсэн. Уначихвал үхнэ гэж боддог байлаа. Гэхдээ хар даа. Ингээд ёроолд нь унасан ч үхээгүй байна. Би зүгээр байна. Үгүй ээ, харин ч эрх чөлөөтэй мэдрэгдэж байна. Анх удаа л ийм зүйл мэдэрч байна. Хэри... Тийм амьдрал хүчээр туулуулсанд уучлаарай.

Романтико: Эсо! Муй гуапа! Ла Гүкхы! Тома, тома! Тийм ээ!

Ким Гүкхы: Одоо ийм зүйл хэлэхэд хэтэрхий оройтсон гэдгийг мэднэ ээ. Би бүх насаараа буруу бодож байж. Тэгсэн ч ээжийн чинь хувиар нэг зүйлийг хэлмээр байна. Хүн хэчнээн сөхөрч унасан ч үхдэггүй юм байна.

Романтико: Хань аа!

Ким ахлах: Эрхэм ээ, эндээс явцгаая.

Бүжигчид: Оле!

Хүмүүс: Оле!

Хотын дарга: Оле!

Пак Тэшиг: Оле!

Бэк Тэнам: Ёстой нэг.

Ким Гүкхы: Тийм болохоор санаа зовох зүйлгүй... өөрийнхөө хүссэнээр амьдар, охин минь.

Ким Хэри: Оле!

Хёндог: Оле!

Хүмүүс: Оле!

ТЕКСТ: ХОЁР САРЫН ДАРАА.

Эр-12: Энд өөрийнхөө гэрийн хаягийг бичээрэй.

Ким Гүкхы: Хэн ирснийг хараач ээ.

Романтико: Ойрхон ажлаар явж байсан юм. Тэгээд ороод ирлээ.

Ким Гүкхы: Хүүе ээ.

Романтико: Чамайг ийшээ шилжүүлнэ гэж ёстой төсөөлж ч байсангүй.

Ким Гүкхы: Төрийн албан хаагч гэдэг ийм л байдаг. Тушаал дагахаас өөр арга байхгүй.

ТЕКСТ: ХЭРИ. АЖЛЫН ЭХНИЙ ӨДӨР.ЭНЭ ХҮҮХДҮҮД ЁСТОЙ ГАЛЗУУ ЮМ БАЙНА.

Романтико: Хүүе, утсаараа оролдоод байна уу даа? Хөөе, нөгөө чанга хатуу Ким Гүкхыд юу тохиолдоо вэ? Ким Ёнгён.

Ким Ёнгён: Өө!

Романтико: Шилжсэн даруйд нь энэ хүнийг дагаад ийшээ хүрээд ирсэн юм уу?

Ким Ёнгён: Би угаасаа даргыг мөшгөдөг юм. Болчихлоо.

Эр-13: Баярлалаа.

Ким Ёнгён: Болгоомжтой яваарай.

Эр-13: За.

Ким Ёнгён: Хүлээгээрэй. Та биш аав тань өөд болсон шүү дээ. Өө, яана аа! Эрхэм ээ, хүлээгээрэй!

Ким Гүкхы: Өө...

Романтико: Хөөх.

Ким Ёнгён: Эрхэм ээ!

Ким Гүкхы: Огт өөрчлөгдөхгүй шүү.

Романтико: Ямар догь харагддаг юм бэ.

Эм-12: Ким дарга аа?

Хотын дарга: Хотын даргын бүрэн эрхийн хүрээнд Ким Гүкхыг Стратегийн газрын 3-р зэргийн даргаар томилж байна.

ТЕКСТ: ГЫМЧОН ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТӨВ.

Ким Гүкхы: Хөөе!

Ким Ёнгён: Сониуч зан хөдлөөд байж сууж чаддаггүй ээ. Хотын захиргаанаас ирсэн хүн юу гэж байна?

Ким Гүкхы: Ёнгён аа. Ёнгён аа. Ёнгён аа. Харж байна уу? Би ч яаж ч хүссэнээрээ бүжиглэсэн... фламенко хэвээрээ л байна.

TRAILER

Ким Гүкхы - Төлөвлөлтийн хэлтсийн дарга Ким Гүкхы байна.

Бэк Тэнам - Ийм л хүн дүүргийн Засаг даргын орлогч болмоор байгаа юм даа.

Ким Гүкхы - Үхэхээс буцдаггүй хүн л амьд үлддэг. Бэлтгэл дуусах хүртэл эрт харина гэж бодсоны ч хэрэггүй. Үхэхээс ч буцахгүй ажилла!

ТЕКСТ - ТӨГС БАЙХЫН ТӨЛӨӨХ АМЬДРАЛ.

Ким Гүкхы - Юугаа гишгээд байгаа юм бэ?

ТЕКСТ - БҮХ ЗҮЙЛ БУРУУГААР ЭРГЭЖ ЭХЭЛЛЭЭ.

Ким Гүкхы - Та бүхний эрүүл мэнд, аз жаргалын төлөө бүхнээ зориулж ажиллах болно оо!

Ким Хэри - Сайхан амьдраарай, ээж ээ. Дахиж хэзээ ч уулзахгүй байцгаая.

Ким Гүкхы - Яагаад ингэтлээ ядраад байна аа?

ТЕКСТ - АЛДАА ГАРГАСАН Ч ЗҮГЭЭР.

Бүжгийн багш - Тэгвэл нэгэнтэйгээ мөргөлдөнө шүү дээ!

ТЕКСТ - МИНИЙ ШИНЭ АЛХАМ ЭХЭЛЛЭЭ.

Ким Ёнгён - Ёстой халуухан байна.

Ким Гүкхы - Би нэг арга зааж өгөх үү? Нүдээ ийм болгоод. Дийлдэж болохгүй шүү. Байх ёстой байрыг нь мэдрүүл.

Ким Ёнгён - Байх ёстой байрыг нь мэдрүүл.

ТЕКСТ - ЧУЭ СОНЫН, ЁМ ХЕРАН.

ТЕКСТ - Ү МИХВА, ПАК ХУСАН, БЭК ХЁНЖИН, АРИН.

ТЕКСТ - ТУН УДАХГҮЙ.

Back to episodes Go home