Filmbridge
Төрөл: УСК Хуудасны тоо: 30
Нэр: Pressure 07/08/2026 Орчуулсан: Лингостик ХХК
Дүрүүдэд:
Жэймс Стаг - Эрэгтэй. 43 настай. Гол дүр.
Двайт Айзенхауер - Эрэгтэй. 53 настай. Тэргүүн командлагч.
Ирвин Крик - Эрэгтэй. 37 настай. Цаг уур судлаач.
Бернард Монтгомери - Эрэгтэй. 56 настай. Живэр сахалтай.
Бертрам Рамзи - Эрэгтэй. 50-55 настай. Цагаан үстэй.
Лэй Маллори - Эрэгтэй. 50-55 настай.
Эндрю Картер - Эрэгтэй. 30-35 настай. Стагийн туслах.
Брайант - Эрэгтэй. 45-50 настай.
Кэйси - Эрэгтэй. 40-45 настай.
Кэй Саммерсби - Эмэгтэй. 35 настай. Айзенхауерийн туслах.
Лиз Стаг - Эмэгтэй. 35 настай.
ЭР-1: Алив, үүнийг уучих.
Двайт Айзенхауер: Новш гэж.
Жэймс Стаг: За.
Лиз Стаг: Үнэхээр хугацаа байгаа юм уу?
Жэймс Стаг: Байгаа.
Лиз Стаг: Баярлалаа. Хэр удаан явахыг чинь хэлсэн үү?
Жэймс Стаг: Үгүй, хэлээгүй.
Лиз Стаг: Чамайг сонгогдсонд бахархаж байна. Би зүгээр ээ. Яв.
Жэймс Стаг: За.
ЭР-1: Өглөөний мэнд, эрхэм ээ.
ЭР-2: Эрхэм ээ.
Жэймс Стаг: Хурандаа доктор Жэймс Стаг. Ахлах цаг уур судлаач. Үүргээ гүйцэтгэхээр ирлээ.
ЭР-2: Үнэмлэх, нэвтрэх зөвшөөрлөө. Ийшээ, эрхэм ээ.
Эндрю Картер: Саутвикэд тавтай морил, эрхэм ээ. Цаг уурын хүрээлэнгийн Эндрю Картер. Таны туслахаар ажиллана. Тантай уулзаж байгаа нь нэр төрийн хэрэг, доктор Стаг. Таны дэлхийн соронзон орны тухай судалгаа таалагдсан. Гайхалтай сэдэв шүү.
Жэймс Стаг: Тэр тийм ээ.
Эндрю Картер: Хүрээд ирлээ, эрхэм ээ. Ажиллагааны өрөөнүүд дээд давхарт. Телетайпууд дээврийн өрөөнд. Урьдчилсан мэдээний өрөө энүүхэнд байгаа.
Жэймс Стаг: Үүнийг хаана тавих вэ?
Эндрю Картер: Хаана ч хамаагүй. Бид таны майхан руу хүргүүлчихнэ.
Жэймс Стаг: Энэ юу вэ?
Эндрю Картер: Түүхэн аналог схемүүд.
Жэймс Стаг: Мэдэж байна. Гол нь энд юу хийж байгаа юм?
Эндрю Картер: Хурандаа Крик энд тавиулсан юм.
Жэймс Стаг: Аль нь юм? Намайг танилцуул.
Эндрю Картер: Тэр одоо генерал...
Жэймс Стаг: Болиод өгөөч! Юм нүдэхээ боль.
Эндрю Картер: Одоо Генерал Айзенхауертай хамт байгаа байх. Би эргээд залгая.
Кэйси: Эрхэм ээ.
Жэймс Стаг: Юу орж ирж байна?
Кэйси: Хойд зүгийн 53, баруун зүгийн 35 хэмээс мэдээ ирсэн.
Жэймс Стаг: Хосте цаг уурын хөлөг байх аа?
Кэйси: Тийм ээ, эрхэм ээ.
Эндрю Картер: Кэйси, Брайант хоёр Данстэйбл болон Буши хүрээлэнгийн телетайп ажиллагаатай шууд холбоотой.
Жэймс Стаг: Чи хэн нь юм?
Кэйси: Кэйси, эрхэм ээ.
Жэймс Стаг: Буруу байна, Кэйси.
Эндрю Картер: Манай Америк баг, эрхэм ээ. Нислэгийн офицер Муррэй, нислэгийн офицер Хамилтон.
Хамилтон: Уулзахад таатай байна.
Эндрю Картер: Гадаргын цаг уур.
Жэймс Стаг: Хоёулаа юу? Агаарыг хэн хариуцаж байгаа юм?
Эндрю Картер: Хэн ч биш, эрхэм ээ.
Жэймс Стаг: Хэн ч хариуцаагүй гэж үү? Тэгвэл тэр мэдээллийг тэмдэглэхгүй байгаа юм байна. Та хоёр хоёулаа агаарын мэдээллийг хариуц.
Хамилтон: Биднийг түүхэн аналог схем ашигла гэсэн, эрхэм ээ.
Жэймс Стаг: Би биш, би тийм зааварчилгаа өгөөгүй.
Муррэй: Хурандаа Крик бидэнд өөр зааварчилгаа өгсөн.
Жэймс Стаг: Тийм үү? Надад өрөө байгаа юу?
Эндрю Картер: Тийм ээ, эрхэм ээ. Энд байгаа.
Кэй Саммерсби: Өдрийн мэнд, эрхэм ээ.
Эндрю Картер: Энэ бол хурандаа Стаг. Данстэйблээс шилжиж ирсэн. Бид таныг энд ажиллах болсонд... баяртай байгаа.
Кэй Саммерсби: Дэслэгч Кэй Саммерсби. Моторт тээврийн алба. Саутвикэд тавтай морил.
Жэймс Стаг: Бид энэ өрөөг хуваалцах юм уу?
Кэй Саммерсби: Үгүй. Би түр л ашиглаж байсан юм.
Жэймс Стаг: Сайн байна, би ганцаараа ашиглах хэрэгтэй.
Кэй Саммерсби: Ойлголоо.
Жэймс Стаг: Генерал Айзенхауерт намайг ирснийг хэлээд өгч болох уу? Бас оройтож ирсэнд уучлалт гуйгаарай.
Эндрю Картер: За, эрхэм ээ. За.
ЭМ-1: Сүлжээний алба байна. Та хаашаа залгах вэ?
Жэймс Стаг: За, Ричмонд 1937 руу залгая.
ЭМ-1: Уучлаарай, урьдчилсан зөвшөөрөлгүйгээр гадагш дуудлага хийх боломжгүй.
Жэймс Стаг: Үгүй, үгүй. Би эхнэртэйгээ ярих гэсэн юм.
ЭМ-1: Уучлаарай, эрхэм ээ.
Жэймс Стаг: Байна уу? За. Байна уу?
Кэй Саммерсби: Та намайг дагаад явж болох уу? Генерал Айзенхауер тантай уулзах болно. Үүнээс удаан хүлээлгээд дэмий л болов уу. Хурандаа доктор Жэймс Стаг. Генерал Айзенхауерийн яаралтай хүсэлтээр ирлээ.
ЭР-1: Бүх 265 хөлөг асуудалгүй ирсэн, эрхэм ээ.
ЭР-2: Мөн бид таван эргүүлийн хөлөг, гурван сөнөөгч гаргасан.
Двайт Айзенхауер: Энэ ажлыг дуусгая. Сонсоход таатай байна. Дэслэгч Саммерсби.
Кэй Саммерсби: Эрхэм ээ, хурандаа Жэймс Стагийг танилцуулъя. Эцэст нь нэг юм Лондонгоос ирлээ.
Двайт Айзенхауер: Уулзахад таатай байна, хурандаа Стаг. Тавтай морил. Одоо л нэг царайг чинь харж авлаа. Доор хэрэгтэй бүх тоног төхөөрөмж чинь байна уу?
Жэймс Стаг: Тоног төхөөрөмж асуудал биш, эрхэм ээ.
Двайт Айзенхауер: Тэгээд ямар асуудал байна?
Жэймс Стаг: Цаг хугацаа, эрхэм ээ. Надад... тодорхой зураглал гаргах цаг байсангүй.
Двайт Айзенхауер: Тийшээ хар даа, хурандаа. Надад 7,000 хөлөг онгоц, 130,000 явган цэрэг, 200,000 арын албаны ажилчид, 15 эмнэлгийн хөлөг, 8,000 эмч, гурван агаарын дивиз, бүх шаардлагатай хангамж бэлэн байна. Түүхэн дэх хамгийн том далайн довтолгооны хүчин.
Жэймс Стаг: Тийм үү? Довтолгооны өдөр товлогдсон болов уу?
Двайт Айзенхауер: Бид Даваа гарагт Франц руу довтолно.
Жэймс Стаг: Энэ Даваа гараг уу?
Двайт Айзенхауер: Тийм. Даваа гараг, 6-р сарын 5, 06:30 минут. Тэгэхээр довтолгооны өдөр болтол 61 цаг үлдсэн байна. Дайны хувь заяа үүнээс хамаарна. Шаардлагатай бүх зүйл бэлэн болсон байгаа. Тооцоолоогүй ганц л зүйл үлдээд байна. Цаг уурын мэдээ хэрэгтэй.
Жэймс Стаг: Тийм ээ. Таны надаас хүсэж буй зүйл шинжлэх ухааны зүгээс боломжгүй гэж айж байна, эрхэм ээ. Урт хугацааны цаг уурын мэдээ гэдэг үндсэндээ боловсон таамаг л гэсэн үг.
Двайт Айзенхауер: Даваа гараг урт хугацаа биш, бурхан минь. Даваа гараг тийм хол сонсогдож байна уу, дэслэгч Саммерсби?
Кэй Саммерсби: Үгүй, огт тийм биш, эрхэм ээ.
Жэймс Стаг: Гэхдээ энэ бол Хойд Европ, эрхэм ээ. Цаг уур судлалын үүднээс 24 цагаас дээш л бол урт хугацааных гэж үздэг. Гэхдээ би... чадах бүхнээ хийнэ.
Двайт Айзенхауер: Надад тэр чинь хэрэггүй. Угаасаа мэдээжийн зүйл. Баттай юм хэл. Черчилл чамайг улсынхаа шилдэг цаг уурч учраас намайг хурандаа Крикээс илүү чамд итгэх ёстой гэсэн. Чи таних уу?
Жэймс Стаг: Бусдаас сонсож байсан.
Двайт Айзенхауер: Крик 42 оноос хойш надтай ажиллахдаа нэг ч удаа буруу чиглүүлж байгаагүй. Тэгэхээр чамайг хэр байхыг харъя. Даваа гарагийн цаг уурын төлөвийг маргааш өглөө гэхэд гаргасан байгаарай.
Жэймс Стаг: Гүйцэтгэе.
Двайт Айзенхауер: Битгий урам хугалаарай.
Кэй Саммерсби: Хурандаа. Явцгаая. Хурандаа.
Ирвин Крик; ЭР-1: ♪ Тэр хэний ч дуурайж чадахгүй хэв маягаар тоглодог байв ♪ ♪ Үүндээ хамгийн шилдэг нь байлаа ♪ ♪ Гэтэл түүний цаг нь ирж ♪ ♪ Албанд мордохоор болжээ ♪ ♪ Армид очоод бүрээ тоглож эхэллээ ♪ ♪ Б тасгийн бүрээчин хүү болсон нь тэр ♪ ♪ Тэд авга Сэмдээ зориулж тоглохыг хүслээ ♪ ♪ Хоршиж чадахгүй болохоор улам сэтгэлээр унав ♪ ♪ Ахмад түүнийг нь ойлгов бололтой ♪ ♪ Маргааш нь ахмад хэрэг гарган ♪
ЭР-1: ♪ Хамтлаг дагуулж иржээ ♪
Ирвин Крик: Кэй!
ЭР-1: ♪ Харин одоо цэргүүд дэгдэж... ♪
Ирвин Крик: Хатагтай ноёд оо, Кэй Саммерсби. Үргэлжлүүлээрэй. Алив, Кэй. Надтай бүжиглээч. Хуучных шигээ. Болж байна. Болж байна.
Кэй Саммерсби: Төгөлдөр хуураа л тогло, Ирв. Чи хурандаа Стагтай уулзаж амжаагүй байгаа байх.
Ирвин Крик: Утсаар л ярьж үзсэн. Доктор Стаг, тантай уулзах сайхан байна. Төсөөлснөөс залуу хүн байна.
Жэймс Стаг: Чи төсөөлснөөс намхан юм.
Ирвин Крик: Аналогууд.
Жэймс Стаг: Би хараад ойлгосон.
Ирвин Крик: 1900 оноос хойших Хойд Европын бүх цаг уурын схем.
Жэймс Стаг: Миний туршлагаар бол цаг агаар хэзээ ч өөрийнхөө түүхийг давтдаггүй.
Ирвин Крик: Кино продюсерт тэгж хэлээд үзээрэй. Селзникийг санаж байна уу, Кэй? 39 оны 7-р сар. Дэвид Селзник над руу залгалаа. Кино хийнэ гэсэн. Беверли Хиллсийн гурав хоногийн цаг уурын төлөвийг асуусан. Тэр сцен нь... Атлантагийн гал түймэр. "Ганц ч дусал бороо орох ёсгүй шүү, Ирв. Ганц ч дусал. Ганц ч дусал." Студиэс нь залгаад хэзээ зураг авахаа хэллээ. Би цаг уурын мэдээг нь өгсөн. Гайхалтай цаг агаар. Зүгээр л уулга алдмаар. Тэнгэрт ширхэг ч үүлгүй. Кино нь од болж, би Кларк Гэйблтэй уулзсан. Та нарыг сонссон эсэхийг мэдэхгүй л юм. "Салхитай үгүйрсэн нь" гэдэг нэртэй. Чи үзэж байсан уу?
Жэймс Стаг: Үгүй.
Ирвин Крик: Үгүй юу? Солиотой юм. Энэ киног үзээгүй хэн байдаг байна?
Жэймс Стаг: Би. Би үзээгүй.
Ирвин Крик: Тэгвэл үзээрэй. Гайхалтай кино шүү. Би Айктай хамт үзэж байсан. Кэй биднийг Лондонгийн нээлт рүү нь хүргэж өгсөн.
Кэй Саммерсби: Тэр үнэн.
Ирвин Крик: Гайхалтай үдэш.
Кэйси: Тэгээд Вивен Лэйтэй уулзсан уу?
Ирвин Крик: Тэгэлгүй яах вэ.
ЭР-1: Ямар байсан бэ?
Ирвин Крик: Ямар вэ гэж үү? Тэр хөөрхөн байсан.
Жэймс Стаг: Холбоотны дээд удирдлага биднийг маргааш нэг цагт урьдчилсан мэдээгээ гаргаж өг гэсэн. Францын эрэг рүү довтлох өдрийг Даваа гараг гэж тохирсон. Даваа, Даваа. 6-р сарын 5, 6:30 цагт. Тэгэхээр эхэлж болох уу? Төгөлдөр хуураа боль. Баярлалаа.
Кэй Саммерсби: Танд төвөг болоод байна уу, доктор Стаг?
Жэймс Стаг: Энэ чинь зохисгүй.
Кэй Саммерсби: Генерал Айзенхауертай ярихыг хүсвэл ийшээ залгаарай. Өдөр шөнө аль нь ч хамаагүй.
Жэймс Стаг: Түүний шууд шугам уу?
Кэй Саммерсби: Үгүй. Надтай холбогдох шугам. Би генералын бүх харилцаа холбоог хариуцдаг юм.
Жэймс Стаг: Наашаа түр анхаарлаа хандуулаач. Брайант, утсаа доош нь тавьчих. Нэр нь Брайант мөн билүү?
Брайант: За, хэлээрэй.
Жэймс Стаг: Энэ цаг уурын мэдээ ямар чухал болохыг хэлэх хэрэггүй байх. Гэхдээ би ганцхан зүйлийг маш тодорхой хэлмээр байна. Ганцхан шүү. Өгөгдлийг цуглуул. Тэр л хамгийн чухал. Нормандигаас 3,000 км доторх бүх баазын хэмжих багажийн заалтуудыг цуглуул. Парис, Голуэй, Рейкьявик, Бостон, Вашингтон, Лисбон, Нью Йорк, Ньюфаундлэнд. Та нар ойлгосон байх. Надад бүх цаг уурын станц, бүх бөмбөлөг, бүх тандах нислэгийн мэдээлэл хэрэгтэй. Агаар мандал, гадаргын агаар, радарын заалт, далайн температур, давсжилт гээд бүгдийг нь. Хэмжчихсэн бол надад аваад ир. Тэнд байгаа өрөө рүү. Би тэнд байх болно. Өгөгдлийг цуглуул. Тэр л хамгийн чухал нь.
ЭР-1: 700 миллибар. 210. 28. 650 миллибар. Нэмэх 19.
ЭМ-1: Испанийн ажиглалтын мэдээ.
ЭР-2: 18 хэм.
ЭР-3: 10/10, тэнгэр бүхэлдээ үүлтэй бүрхэг байна. 20 хэмд хөөргөх гэж байна.
ЭМ-2: 1-0-1-5 миллибар.
ЭР-1: Баруун хойноос 19 зангилаа.
ЭР-2: 6-0-0 миллибар.
ЭМ-2: Баруун өмнөөс 14 зангилаа.
ЭР-3: Өмнөд Исланд аравны долоо. 9000 метр. Зүүн өмнөөс 25 зангилаа.
ЭР-2: 1-0-1-8 миллибар.
Жэймс Стаг: Дахиад хэл дээ. Дахиад.
Ирвин Крик: Зүүн фронт болсон уу?
Хамилтон: Үгүй, би...
ЭР-1: Аравны долоо, давхраат үүл. 900 метр, 25 зангилаа.
ЭМ-1: Гренландын мэдээ ирээгүй байна. Баруун өмнөөс 25 зангилаа.
Ирвин Крик: Наадхаа зүгээр ингээд орхичих.
Жэймс Стаг: Эл-3 ямар хурдтай байна?
ЭР-1: 25 зангилаа.
Эндрю Картер: Наадах чинь дуусав уу?
Брайант: Арван стратокю, 900 метр, зүүн өмнөд зүг, 14 зангилаа.
ЭМ-2: 1-0-1-3 миллибар.
ЭМ-1: 0930-ын радарын хэмжилт ирлээ.
Ирвин Крик: Гол замд ямар ч хөдөлгөөн илрээгүй.
ЭМ-3: Эрхэм ээ, Нормандын цаг уурын нөхцөл байдал.
ЭР-1: Энэ өчигдрийн 12 цагийнх. Чийгшлийн мэдээ. Таны хүссэн хавтаснуудыг авчирлаа.
Ирвин Крик: Тэнд юу ч алга.
Кэйси: Картер. Болчихлоо.
Эндрю Картер: Сайн байна. Эрхэм ээ. Шинэ бүрэн газрын зураг.
Ирвин Крик: Алив ээ. Схемүүдээ хар л даа. Тогтуун, нарлаг цаг агаар.
Жэймс Стаг: Энэ схемүүд юуны ч баталгаа болохгүй.
Ирвин Крик: Юу гэсэн үг вэ? Энд байна шүү дээ. Чи сохор юм уу? Ийшээ хар л даа.
Жэймс Стаг: Харах хэрэг байхгүй. Энэ схем 19 жилийн өмнөх.
Ирвин Крик: За, тэгвэл энэ 40 жилийн настай, 27 жил, 15 жилийн настай ч байна. Энэ л гол нь шүү дээ. Олон жилийн зүй тогтол.
Жэймс Стаг: За. Баярлалаа. Миний бодлоор бид өнөөдөр буюу яг энд, одоо юу мэдэж байгаагаа тодорхойлох ёстой. Тэгэхээр хоёр ширүүхэн далайн шуурга Ньюфаундлэндээс Норманди руу Атлантын далайгаар ойртож байна.
Ирвин Крик: Тийм.
Жэймс Стаг: Азорын дээхэн талд өндөр даралттай бүс байдаг.
Ирвин Крик: Тэр л сонирхол татаж байна.
Жэймс Стаг: Гэвч маш удаан хөдөлж байгаа.
Ирвин Крик: Чи өөрөө хэлсэн шүү.
Жэймс Стаг: Уучлаарай, чи дахиад яримаар байгаа юм уу?
Ирвин Крик: Би юу? Үгүй, чиний ээлж. Ярь ярь.
Жэймс Стаг: Бид зөвхөн гадаргын агаар болон аналог схемд үндэслэн цаг уурын мэдээ гаргаж болохгүй. Бид салхины урсгалыг бодолцож үзэх ёстой.
Ирвин Крик: Салхины урсгал аа?
Жэймс Стаг: Тийм ээ, Европыг чиглэн хурдтай явах замдаа хоёр шуургыг дагуулж, гурав дахь шуурга ч үүсгэж болох тэр салхины урсгалыг ярьж байна.
Ирвин Крик: За.
Жэймс Стаг: Тэгэхээр ямар ч эргэлзээгүй ойрын хэд хоногт буюу маргааш, Ням, Даваа гарагт шуургатай байна. Довтолгоо хийхэд огт тохиромжгүй.
Ирвин Крик: За, маш их баярлалаа, доктор Стаг. Энэ бол 1925 оны 6-р сарын хоёрны схем. Өнөөдрийн нөхцөлтэй бараг адилхан. Мөн л Атлантын далайд уналттай, Азорын дээгүүр өндөр даралттай байсан. Цааш явъя. Гурав хоногийн дараа 1925 оны 6-р сарын 5 буюу довтолгооны өдөр. Тогтуун, нарлаг цаг агаар.
Жэймс Стаг: 1925 он бидний ярьж байгаа зүйлтэй ямар ч хамаагүй.
Ирвин Крик: Би 1904 он эсвэл 1929 оны 6-р сарын хоёрныг сонгож болох байсан.
Жэймс Стаг: Агаар мандлын төлөв байдал хэзээ ч 100 хувь адилхан байдаггүйг чи ч сайн мэднэ.
Ирвин Крик: Би Аламейнд хэн цаг уурыг зөв таамагласныг л мэдэж байна. Баруун цөлийн ажиллагаа. Бас Тунисийн ажиллагаа, Бамбар ажиллагаа. Каирт хэн үргэлж зөв мэдээ өгч байсныг мэдэж байна. Триполи, Алжир, Оран, Касабланка. Чи мэдэх үү?
Жэймс Стаг: Чи юу?
Ирвин Крик: Тийм ээ. Би.
Жэймс Стаг: Гэхдээ энэ Касабланка биш, хурандаа Крик. Энэ бол Хойд Европ.
Ирвин Крик: Тэр чинь хамаагүй. Тэр хамаагүй. Агаар мандлын төлөв байдал тохирч байх юм бол цаг агаар зүй тогтлыг дагадаг. Үүнийг сайн санаарай. Довтолгооны өдөр тогтуун, нарлаг байх болно. Сайхан амраарай, ноёд оо.
Жэймс Стаг: Хэн ч явахгүй. Буцаад ажилдаа ор.
Двайт Айзенхауер: Стаг чамд ямар санагдав?
Кэй Саммерсби: Шотланд.
Двайт Айзенхауер: Черчилл түүнийг суут ухаантан гэсэн.
Кэй Саммерсби: Тийм ээ, гэхдээ... эрчүүд энэ үгэнд их дуртай.
ЭР-1: 3/10 Кю болон Стратокю. 600 метр өндөрт Баруун Уэльс хүртэл үүлтэй байна.
Бернард Монтгомери: Хийлдэг танкууд, онгоцнууд, их буу, цэрэг тээвэрлэгчид. Зүгээр л хийлдэг резин, ноёд оо. Гэвч Нацистуудын хувьд тандах онгоц. Жинхэнээс нь ялгах ямар ч боломж байхгүй. Би Хойд Африкт үүнийг олон удаа баталсан. Ялалт, ялалт, бас дахин ялалт. Мэдээж энэ зөвхөн дайснуудыг сүйтгэх тухай асуудал биш. Тэднийг хуурах тухай юм. Үүнд эргэлзэх хэрэггүй. Бид Зүүн Англи даяар хуурамч арми байрлуулсан байгаа. Олон мянган хуурамч хангамжийн агуулах, хуурамч радио дохио, хоосон майхнууд, мөн эзэнгүй ил галууд. Довтолгооны өдөр... элсээр дүүргэсэн хиймэл шүхэрчдийг Нормандын эргээс 25-30 км дотогш буулгах болно. Газарт хүрмэгцээ дэлбэрнэ. Зөвхөн шүхэр нь үлдэнэ. Азтай байвал дайснууд биднийг Францын эх газраар ухаангүй хөдөлж байна гэж бодоод эрэг дээр байгаа цэргүүдээсээ нэлээд хувийг нь дотогш татна.
Двайт Айзенхауер: Энэ арай л жижигхэн юм биш үү, Монти?
Бернард Монтгомери: Жижиг ээ?
Двайт Айзенхауер: Тоглож байна, Монти.
Бернард Монтгомери: За. Бидэнд маш бага хугацаа байна. Германы 12-р танкийн нэгтгэл Каннд ойрхон ирсэн. 352-р явган цэргийн дивиз маш сайн бэхлэлттэй. Бид Даваа гарагаас илүү хойшлуулбал тэд энэ бүх төлөвлөгөөг олоод мэдчихнэ. Бидний өдийг хүртэл хийсэн зүйлс, бүхий л хөдөлмөр маань оргүй дэмий үрэгдэх болно.
Бернард Монтгомери: Тэр 14 хоногийн дотор хамгаалалтаа хоёр дахин нэмсэн. Цаг өнгөрөх тусам бидний даалгавар аюултай болж байна. Харин эрт дайрвал сайн.
Двайт Айзенхауер: Тэгэх боломжгүй. Бидэнд хоёр хоног байна.
Бернард Монтгомери: Дайснууд бэлтгэлтэй байх тусам би улам ширүүн догшин болох ёстой. Энэ миний хүсэл биш ч гэсэн, илүү олон хүн эрэгт буулгана гэвэл би давшилтын бригадынхаа бүх гишүүнийг золиослох ёстой болж магадгүй.
Двайт Айзенхауер: Танихгүй хүн байсан бол чамайг ингэж хэлэхдээ дуртай байна гэж бодох юм байна.
Бернард Монтгомери: Тийм. Би жинхэнэ дайнд оролцсон хүн. Хэдий тийм ч гэсэн, та удирдаж байгаа.
Двайт Айзенхауер: Тийм. Довтолгооны өдрийн эцсийн товыг би гаргах болно. Зөвхөн би шүү. Цэлмэг тэнгэрт залбирч бай.
Бернард Монтгомери: Цаг агаар хамаагүй. Ямар ч байсан, бид явах л ёстой.
ЭР-1: Жорж түүнийг өөр дээр нь ирсэн гэсэн.
ЭР-2: Өөрөө очсон гэж үү?
Бернард Монтгомери: Ирж өөрийгөө танилцуулъя гэж бодлоо. Бернард Монтгомери.
Жэймс Стаг: За. Сайн байна уу? Жэймс Стаг.
Бернард Монтгомери: Даваа гараг сайхан байх нь уу?
Жэймс Стаг: Үгүй. Үгүй, үгүй, үгүй. Тэгж хэлж чадахгүй нь, эрхэм ээ.
Бернард Монтгомери: Тийм тааруу байхгүй байлгүй.
Жэймс Стаг: Та энэ улсыг мэднэ шүү дээ. Амархан хувирдаг.
Бернард Монтгомери: Битгий эргэлзээ төрүүл, хурандаа. Эргэлзээ төрж эхлэх үед л тулаанд ялагддаг юм. Бид Даваа гарагт сувгийг гатална. Тэр бол тодорхой. Энэ довтолгоо цуцлагдвал бид дайнд ялагдана. Та дайнд ялагдсаны гол буруутан болмоор байна уу, хурандаа Стаг?
Жэймс Стаг: Үгүй, эрхэм ээ. Бурхан минь гэж.
Ирвин Крик: За. Явахад бэлэн үү?
Жэймс Стаг: Хаашаа?
Ирвин Крик: Хурал руу.
Жэймс Стаг: Бид хурал дээр очихоороо яг юу гэж хэлэх гэж байгаа билээ?
Ирвин Крик: Даваа гараг тогтуун, нарлаг байх болно.
Жэймс Стаг: Фойнс дахь барометрийн заалт өглөөжингөө уналаа.
Ирвин Крик: Тийм ээ, би харсан. Багахан уналт, чухал биш.
Жэймс Стаг: Би чухал гэж бодож байна.
Ирвин Крик: Сонсооч, найз минь. Би Айктай ажиллаад гурван жил болж байна. Би түүнийг мэднэ.
Жэймс Стаг: Тэгээд?
Ирвин Крик: Тэр тодорхойгүй юманд дургүй.
Жэймс Стаг: Тийм. Тэгвэл би хуралд ганцаараа орсон нь дээр юм байна.
Ирвин Крик: Тоглоод байна уу? Чи тэгж болохгүй. Энд ажил тэгж явдаггүй юм. Чи тэгж болохгүй.
Жэймс Стаг: Би довтолгооны өдрийн цаг уурын мэдээг гаргах үүрэгтэй. Үүндээ ч хөнгөн хуумгай хандахгүй.
Ирвин Крик: Ганц чи биш. За юу? Бид. Бид хамтдаа.
Жэймс Стаг: Үгүй. Энд ганц л цаг уурын ахлах офицер байгаа. Тэр нь чи биш. Чи өнөөдрийн хуралд орохгүй. Өөр хэлэх юм байна уу?
Ирвин Крик: Хөгийн новш.
Кэй Саммерсби: Ирв.
Жэймс Стаг: Хэр хугацаа үлдсэн бэ?
Кэй Саммерсби: Үлдээгүй. Хурандаа Крик яасан юм?
Жэймс Стаг: Түүнийг тоох хэрэггүй.
Кэй Саммерсби: Тэдэнд таалагдахгүй дээ.
Жэймс Стаг: Надад ч таалагдахгүй байна.
ЭР-1: Тэд таныг хүлээж байна, хурандаа Стаг.
Двайт Айзенхауер: За.
Кэй Саммерсби: Эрхэм ээ, ирчихлээ. Өршөөгөөрэй.
Двайт Айзенхауер: Хурандаа Стаг. Энэ бол генерал Бернард Монтгомери. Холбоотны явган цэргийн тэргүүн командлагч. Харин энэ хүн бол агаарын цэргийн маршал Лэй Маллори. Холбоотны агаарын хүчний тэргүүн командлагч. Адмирал Рамзи, холбоотны тэнгисийн цэргийн тэргүүн командлагч. Мөн дэслэгч генерал Омар Брэдли, АНУ-ын анхны армийн командлагч. Хурандаа Крик хаана байна?
Жэймс Стаг: Тэр хуралд оролцохгүй.
Двайт Айзенхауер: Яагаад?
Жэймс Стаг: Даваа гарагийн цаг уурын төлөвийг танилцуулах нь миний үүрэг гэж бодож байна.
Двайт Айзенхауер: Тэр энд байх ёстой.
Лэй Маллори: Түүнийг дуудуулчих уу?
Жэймс Стаг: Хурандаа Крик оролцох үгүй нь миний мэдээнд нөлөөлөхгүй.
Двайт Айзенхауер: За. Цаашдаа дагуулж ирж байгаарай. Ойлгосон уу?
Жэймс Стаг: Яг тийм.
Двайт Айзенхауер: Сайн байна. Бидэнд танилцуулаач.
Жэймс Стаг: Харамсалтай нь Атлантын далайд жилийн энэ үеэр урьд нь гарч байгаагүй маш ширүүн хоёр шуурга үүсээд байгааг хэлмээр байна. Тийм учраас миний тооцоолсноор... Өршөөгөөрэй. Тиймээс миний тооцооллын дагуу довтолгооны өдөр буюу 6-р сарын 5-ны даваа гарагт дараах байдалтай байна. Салхи, баруун болон баруун хойноос, хүчтэй. 25 зангилаа, цаашлаад 31 зангилаа хүрэх боломжтой.
Бертрам Рамзи: 31 ээ? Итгэлтэй байна уу?
Жэймс Стаг: Үгүй. Энэ бол таамаг. Үүл нам. Үзэгдэх орчин муу. Бороо, өндөр магадлалтай. Давлагаа 3-4 метр хүрнэ. 4.5 метр ч хүрч болзошгүй. Найдвар... тааруу. 6-р сарын тавны дараа 6-р сарын 6-ны Мягмар гарагийн хувьд... маш тааруу.
Двайт Айзенхауер: Стаг, би цаг уурч биш л дээ. Гэхдээ чи ойрд цонхоор харсан уу?
Жэймс Стаг: Европын энэ бүсийн цаг агаар маш хурдан өөрчлөгддөг.
Лэй Маллори: Үзэгдэх орчин муу гэдэг нь хэр муу юм?
Жэймс Стаг: Нэг бээрээс бага. Тэр хавьцаа.
Бернард Монтгомери: Манай шүхэрчид зөв газардахын тулд бүтэн сартай байх ёстой. Хаврын түрлэг хөлөг онгоцнуудаа газардуулахад маш чухал. Хурандаа Стаг, та 6-р сарын 5-ны Даваа гараг энэ жилийн хувьд эдгээр нөхцөлүүд төгс давхцаж байгаа цорын ганц өдөр гэдгийг ойлгож байна уу?
Жэймс Стаг: Би ойлгож байна, мэдээж.
Бернард Монтгомери: Тэгвэл та хэзээ довтол гэж зөвлөх вэ?
Жэймс Стаг: Цаг агаарын үүднээс хэлэх боломжгүй. Сар болон түрлэгийн хувьд дараагийн боломж 6-р сарын 18-нд тохионо.
Бернард Монтгомери: Дахиад 14 хоног уу? Чи галзуураа юу?
Бертрам Рамзи: Бид бэлтгэлээ тийм удаан нууц байлгаж чадахгүй. Зүгээр л боломжгүй.
Бернард Монтгомери: Мэдээж боломжгүй. Дайснууд бэлэн хүлээж байх болно. Манай цэргүүдээс нэгийг ч үлдээхгүй хөнөөнө.
Двайт Айзенхауер: Их гутранги цаг уурын мэдээ байна. Баттай итгэлтэй байна уу?
Жэймс Стаг: Үгүй. Баттай биш. Шуурга ирнэ гэдэгт итгэлтэй байна. Яг хэзээ гэдгийг баттай хэлж чадахгүй.
Бернард Монтгомери: Хангалтгүй байна.
Жэймс Стаг: Шуурга өнөө шөнө ирвэл Даваа гараг гэхэд сарниж алга болсон байна. Гэхдээ маргааш ирвэл цаг уурын нөхцөл байдал... яг миний хэлснээр байна.
Бернард Монтгомери: Тэгсэн ч гэсэн, явах хэрэгтэй. Энэ асуудалд бодит тулааны туршлагатай хүний үзэл бодол хэрэгтэй. Дахин нэг Бар сургуулилт хийж болохгүй. Манай эрчүүд том тулаанд бэлэн бөгөөд бэлтгэлтэй байгаа. Ямар ч аргаар хамаагүй тэднийг эрэгт гаргах ёстой. Үлдсэнийг нь надад даатга.
Двайт Айзенхауер: Шинийг аваад ир.
Бернард Монтгомери: Явцгаая. Цаг боллоо.
Двайт Айзенхауер: Монти. Чи юу ч гэж бодож болно, тэрийгээ миний нүүрэн дээр хэлэх ч чөлөөтэй. Гэвч дахиад миний хүмүүсийн урд намайг дорд үзээд хэрэггүй шүү.
Бернард Монтгомери: Тайвшир даа, найз минь. Би ямар мэдэхгүй юмыг нь хэлсэн биш.
Двайт Айзенхауер: Бар сургуулилтын ажиллагаа байсан юм. Довтолгооны өдөрт зориулсан бэлтгэл. Тэр цэргүүдийн тэн хагас нь дөнгөж цэрэгт татагдсан хөвгүүд байсан юм. Би тэднийг хатуужуулахын тулд их буугаар... галлах тушаал өгсөн. Миний тушаалын дагуу биднийг газардахаас нэг цагийн өмнө далайн эргийг бөмбөгдөх ёстой байсан. Холбоонд саатал үүссэн учраас эхлэх цагаа хойшлуулах ёстой болсон юм. Манай радио Британичуудынхаас өөр давтамжтай байсан. Манай хөвгүүд мэдээг хүлээж аваагүй. Шууд л бөмбөгдөлт рүү орчихсон. Ганц алдаа. Тэр ганцхан алдаа.
Кэй Саммерсби: Айк. Айк, над руу хар. Өөрийгөө ингэж зовоохоо болих хэрэгтэй. Тэр өнгөрсөн хэрэг.
Двайт Айзенхауер: Намайг нүдээ анихаар... бүтэлгүйтэл л харагддаг. Хэн ирснийг хараач ээ.
Ирвин Крик: Оройн мэнд, эрхэм ээ.
Двайт Айзенхауер: Оройн мэнд. Чи дажгүй юу?
Ирвин Крик: Тийм ээ. Ярилцаж болох уу?
Двайт Айзенхауер: Юу хэлэх гэсэн юм?
Ирвин Крик: Тэгэхээр, эрхэм ээ, таныг тэр тухай--
Кэй Саммерсби: Айк! Нэгдсэн хэвлэл биднийг маргааш Францад газардана гэж зарласан байна. СиБиЭс, Москва радио бүгд олж мэдсэн байна.
Двайт Айзенхауер: Генерал Мклурт мэдэгд.
Кэй Саммерсби: За.
Двайт Айзенхауер: Үүнийг хурдхан цэвэрлээрэй. Нэрсийг нь олж ир.
Кэй Саммерсби: Гүйцэтгэе.
Двайт Айзенхауер: Юу хэлэх гэж байсан бэ? Стаг! Стаг! Бүгд гарцгаа! Хурдал! Хаалгаа хаагаад гараарай. Тэр... чиний өгсөн мэдээ... Британи болон Америкийн багийн хамтын үзэл бодол байсан уу?
Жэймс Стаг: Холбоотны цаг уурын албаны үзэл бодол байсан.
Двайт Айзенхауер: Битгий дэмий олон юм солиороод бай. Крик надад дөнгөж сая хэллээ. Даваа гарагийн цаг уур хэвийн гэж байна. Асуудалгүй, нарлаг сайхан цаг агаар!
Жэймс Стаг: Хурандаа Крикэд тэгж хэлэх эрх байгаагүй.
Двайт Айзенхауер: Буруу! Хурандаа Крик Даваа гарагийн довтолгооны үр дүнд ямар нэг байдлаар нөлөөлнө гэж үзэх юм бол үг дуугарах бүрэн эрхтэй. Ойлгомжтой юу? Ойлгов уу?
Жэймс Стаг: Яг тийм.
Двайт Айзенхауер: Чи ер нь өөрийгөө хэн гэж бодоо вэ? Хэн юм? Миний хүний хэл амыг хорьж, гэр лүүгээ залгахын тулд ажилтныг минь залхааж байдаг.
Жэймс Стаг: Би хариу хэлж болох уу?
Двайт Айзенхауер: Би сонсож байна.
Жэймс Стаг: Цаг уурын ахлах офицерын хувьд хурлын үеэр тайлбарласан санал зөвлөмждөө бүрэн хариуцлага хүлээнэ. Хурандаа Крик бид хоёр санал зөрөлдсөн тэр шалтгааны улмаас л би ганцаараа очсон нь илүү ойлгомжтой, тодорхой байна гэж үзсэн юм.
Двайт Айзенхауер: Крикийн цаг уурын мэдээ олон мянган хүний амь аварсан. Чамд итгэл хүлээлгэх ёстой шалтгаан байна уу?
Жэймс Стаг: Хурандаа Крик азтай байсан.
Двайт Айзенхауер: Сайн байна. Би азад дуртай. Тэр яагаад азтай гэж?
Жэймс Стаг: Түүнд тогтвортой цаг уурын системийн мэдээ гаргах даалгавар өгсөн учраас азтай. Зүй тогтол таамаглах боломжтой байвал тийм ээ. Аналог схемүүд хэрэг болно.
Двайт Айзенхауер: Тэр Хойд Африкт нэг ч алдаа гаргаж байгаагүй. Ганц ч удаа.
Жэймс Стаг: Мэдээж гаргаагүй байх. Тэр тэнд бүрэн аюулгүй байсан. Гэвч эндэхийн нөхцөл байдал... харьцуулах аргагүй. Схемүүдийг хар л даа. Энд хоёр ширхэг-- Нэг биш, хоёр томоохон шуурга яг одоо Нормандийн эргийг чиглээд явж байгаа.
Двайт Айзенхауер: Францтай огт ойрхон биш байна.
Жэймс Стаг: Үгүй, эрхэм ээ. Болоогүй байна.
Двайт Айзенхауер: Та хоёрын санал нийлсэн мэдээ хэрэгтэй байна. Ойлгов уу?
Жэймс Стаг: Яг тийм.
Кэй Саммерсби: Мэдээг бүрэн буцааж татсан.
Двайт Айзенхауер: Баярлалаа.
Кэй Саммерсби: Зүгээр ээ, эрхэм ээ. Би чамайг гэр лүүгээ залгах гэж оролдсоныг хэлээгүй шүү. Доод давхраас л ам алдсан байх гэж айж байна.
Жэймс Стаг: За.
Кэй Саммерсби: Тэр заримдаа ийм болчихдог юм. Тоохгүй өнгөрөөчих. Тэр юу хэлснээ ч санахгүй.
Жэймс Стаг: Чи тэгж аргалдаг юм уу?
Кэй Саммерсби: Тэр юу ч биш. Би цахилгаан дайны үеэр түргэний жолооч байсан. Их олон цогцос байсан учраас кино театрыг морг болгон ашиглаж байлаа. Сүүлдээ тийм юманд дасчихдаг юм.
Жэймс Стаг: Түргэний жолооч байсан хүн тэргүүн командлагчийн туслах болжээ.
Кэй Саммерсби: Тийм. Жолооч, нарийн бичиг, туслах, сувилагч. Үндсэндээ бүгдийг нь үзсэн. Бид хамт ажиллаад гурван жил болж байна. Би Мароккод, Алжирт очиж үзсэн.
Жэймс Стаг: Сэтгэл догдлом байх даа.
Кэй Саммерсби: Тийм мөчүүд байсан. Тэгэхээр чиний яриад байгаа шуурганууд ирнэ гэдэгт яаж тийм итгэлтэй байгаа юм?
Жэймс Стаг: Би итгэлтэй биш байна. Цаг уурыг баттай мэдэх арга байхгүй. Бодит өгөгдлүүдийг л харах боломжтой.
Кэй Саммерсби: Чи цаг уурчид эртнээс жаахан уйтгартай байсныг мэдэх үү?
Жэймс Стаг: Яаж тэгж хэлж чадав аа? Цаг уурчид магадгүй. Гэхдээ цаг уур яаж уйтгартай байх юм? Энэ биднийг тэжээдэг. Цаг агаар. Биднийг сүйтгэж ч болно. Өдөр тутмын амьдралыг удирддаг. Тэр уйтгартай гэж бодохгүй байна. Хүмүүс "Хэзээ бороо орох вэ? Хэзээ нар гарах вэ?" гэж асуудаг. Гэхдээ шалтгаан нь яах болж байна? "Яагаад салхи үлээдэг вэ? Салхи гэж юу вэ?" Өршөөгөөрэй. За, Стаг байна. За, давтаад хэлээрэй. Тэг, тэг, нэг, тэг, дөрөв...
ЭМ-1: 600 метрт Стратокю. Дээд хязгаар 1,800 метр.
Двайт Айзенхауер: Сайн мэдээ юу, муу мэдээ юу?
Ирвин Крик: Бүх юм сайн байна, эрхэм ээ.
Жэймс Стаг: Би огт санал нийлэхгүй байна. Энд сайн байгаа юм алга.
Ирвин Крик: Юу гээч? Би чиний энэ Шотланд гутранги үзэл, Хайлэндийн гуниглалаас залхлаа.
Жэймс Стаг: Би Хайлэндийнх биш.
Ирвин Крик: Тэгвэл Лоулэндийн гуниглал.
Жэймс Стаг: Би Хайлэнд, Лоулэнд хоёрын алинд нь ч хамаагүй.
Ирвин Крик: За, чи хаанаас чирсэн бай, Даваа гарагийн цаг агаар асуудалгүй. Үүнийг хар даа. Энд байгаа өндөр даралт 1925 оны 6-р сарын 3-нтай адил Азорын арлуудаас холдсон байна.
Жэймс Стаг: Энэ бол тэнэглэл. Энэ үнэхээр тэнэглэл.
Ирвин Крик: Би одоо тэнэг болчихсон уу? Гайхалтай, Стаг. Гайхалтай. Яг нүүрэн дээр минь доромжил.
Жэймс Стаг: Доромжлох биш, чамайг тодорхойлж байна.
Ирвин Крик: Тэнэг гэж үү?
Двайт Айзенхауер: За, хангалттай.
Жэймс Стаг: Өөртөө итгэлтэй тэнэг.
Ирвин Крик: Тонилж үз, Стаг. Чи энд байгаа бүгдээс нь дээр гэж бодоо юу?
Двайт Айзенхауер: За, хангалттай. За, за, одоо болно. Бурхан минь гэж. Бидэнд гурван цаг байна. Командлагч нарт танилцуулахад гурван цаг байна. Тэгэхээр... дайрах уу, дайрахгүй юу?
Жэймс Стаг: Эрхэм ээ, бодолцож үзэх ёстой--
Двайт Айзенхауер: Үгүй, үгүй. Дахиж бодолцож үзэхгүй. Үгүй. Дайрах уу, дайрахгүй юу? Дайрах уу, үгүй юу? Ийм л асуудал. Аль нь юм бэ?
Ирвин Крик: Бид дайрах ёстой, эрхэм ээ.
Двайт Айзенхауер: Стаг.
Эндрю Картер: Уучлаарай, эргээд залгая. Ойлголоо. Уучлаарай, эрхэм ээ. Танд ирсэн байна.
Жэймс Стаг: Одоо биш.
Эндрю Картер: Нэн яаралтай хэрэг гэсэн.
Жэймс Стаг: За, Стаг байна.
ЭМ-1: Эрхэм ээ, Данстэйбл цаг уурын албанаас Эми Хэйг танд мэдээ дамжуулж байна. Таны эхнэр Сэйнт Мэри эмнэлгийн амаржих тасагт очсон. Тэр жирэмсэн байх аа?
Жэймс Стаг: Тийм ээ. Тийм, тэр жирэмсэн. Хүүхэд төрчихсөн үү? Би хоцорчихсон уу?
ЭМ-1: Эрхэм ээ, танд хэлэх ёстой юм байна. Сэйнт Мэри эмнэлэг өнөө орой бөмбөгдөлтөд өртсөн. Нэлээд хохирол амссан, эрхэм ээ. Тэд... таны эхнэрийг хайж байгаа. Хурандаа Стаг?
Жэймс Стаг: Өөр мэдээлэл байна уу?
ЭМ-1: Одоогоор байхгүй.
Жэймс Стаг: Олон хүний амь үрэгджээ дээ?
ЭМ-1: Тийм, эрхэм ээ.
Жэймс Стаг: За. Тэгвэл... өөр мэдээ ирэх юм бол... над руу залгаж хэлээрэй.
ЭМ-1: Мэдээж, эрхэм ээ.
Жэймс Стаг: Баярлалаа.
ЭМ-1: Зүгээр дээ, эрхэм ээ.
Двайт Айзенхауер: Асуудал гараа юу, Стаг?
Жэймс Стаг: Үгүй. Энэ хамаагүй.
Двайт Айзенхауер: Сайн байна. Тэгэхээр би тушаалаа өгч болох уу?
Жэймс Стаг: Юу?
Двайт Айзенхауер: Тушаал. Даваа гарагийн.
Жэймс Стаг: Үгүй.
Двайт Айзенхауер: "Үгүй?" Тэгэхээр битгий тушаал өг гэж байгаа юм уу? Тийм үү?
Жэймс Стаг: Тийм ээ, тийм. Тийм. Би таныг... би танд... Даваа гарагийн цаг агаар маш хүнд байх болно гэж хэлж байна.
Двайт Айзенхауер: Би чамд асуудлаа хэлье, Стаг. Би хүртэл үүнийг хараад Крикийн эсрэг циклон хөдөлж байгааг харж байна. Учир нь яг энд золигийн зураг дээр байна. Бидний сүүлийн уулзалт шөнийн 4 цагт болно. Ямар нэг зүйл өөрчлөх хамгийн сүүлийн боломж гэсэн үг. Тэгэхээр энэ шуурганууд ирнэ гэж баталж чадахгүй бол бид төлөвлөсний дагуу 6-р сарын 5-ны 6 цаг 30 минутад довтолно.
Жэймс Стаг: Ойлголоо.
Двайт Айзенхауер: Гурван цаг, ноёд оо.
ЭР-1: Бэлэн үү? Бэлэн үү?
Кэй Саммерсби: Доктор Стаг. Надтай хамт яваач. Алив ээ. Та бидэнд хэрэгтэй байна. Алив. Зүгээр дээ.
Жэймс Стаг: Тийм.
Кэй Саммерсби: Намайг дуудаарай.
Жэймс Стаг: За.
Эндрю Картер: Энэ дөнгөж сая ирлээ.
Кэй Саммерсби: Би нэг юм хэлмээр байна.
Двайт Айзенхауер: За, юу юм?
Кэй Саммерсби: Чи Стагт буруу хандаад байх шиг байна. Цаашдаа ингээд байх юм бол тэр ажилдаа шантарч, чи түүнийг алдана.
Двайт Айзенхауер: Тэгвэл би Крикийг томилно.
Кэй Саммерсби: Ирв надад таалагддаг, гэхдээ тэр Стагийн хэмжээнд хүрэхгүй.
Двайт Айзенхауер: Чи хэзээ мэргэжилтэн болчхоо вэ?
Кэй Саммерсби: Битгий надтай ингэж ярь. Түүний эхнэр эмнэлэгт байгаа. Тэр жирэмсэн.
Двайт Айзенхауер: Амаржиж байгаа. Эмнэлэг бөмбөгдүүлсэн, тийм. Мэдэж байна. Өөр?
Кэй Саммерсби: Тэр жирэмсэн эхнэрээ амьд үгүйг ч мэдэхгүй байгаа.
Двайт Айзенхауер: Тийм ээ.
Кэй Саммерсби: Би олж мэдье.
Двайт Айзенхауер: Юу олж мэднэ гэж?
Кэй Саммерсби: Би хэдхэн цагийн дотор эмнэлэгт очоод ирж чадна.
Двайт Айзенхауер: Чи яаж тэгэх юм бэ?
Кэй Саммерсби: Тэгвэл сэтгэл нь амарна.
Двайт Айзенхауер: Үгүй. Чи энд хэрэгтэй байна.
Кэй Саммерсби: Хэдхэн цаг болно шүү дээ.
Двайт Айзенхауер: Үгүй. Зөвшөөрөхгүй. Зөвшөөрөхгүй, дэслэгч ээ.
ЭМ-1: Өмнөд Исланд. 7/10 Стратокю, 900 метр. Зүүн өмнөөс 25 зангилаа.
ЭР-1: 450 метрт 10/10.
Эндрю Картер: Ирландад дулаан секторын нөхцөл байдал үүссэн. Шотландын баруун хойд зүгт даралт 996 миллибар. Багаасаа хоёр дахь нь. Нам үүлсийн эх үүсвэр. Дулаан секторын дээш урсгал өндөр чийгшилтэй байна. Фронтын системүүд хойд зүгт-- Болоогүй байна.
ЭР-1: Тэд эхлэх гэж байна.
Эндрю Картер: Дахиад хэдхэн минут. Гуйя. Надад 13 болон 18 цагийн гадаргын агаарын зураг байна.
Жэймс Стаг: Зүгээр ээ. Бидэнд схемүүд хэрэггүй.
Эндрю Картер: Дахиад жаахан хугацаа байна, эрхэм ээ.
Двайт Айзенхауер: Ирвин, эхлээд байр сууриа танилцуулаач.
Ирвин Крик: Гүйцэтгэе. Ноёд оо. Энэ 1925 оны 6-р сарын 3-ны схем. Анзаарах юм бол энд бас энд Азорын дээгүүр түр зуур даралт суларсан харагдана. Яг өнөөдөртэй адилхан. 24 цагийн дотор энэхүү даралт хэвийн хэмжээндээ орж, Хойд Европт заналхийлж буй шуургыг үгүй хийнэ. Харж байгаачлан... 1904, 1925 онуудад яг адил зүй тогтол ажиглагдсан. Би дахиад олон жишээ хэлж чадна. Гэхдээ энгийнээр ийм байна. Маргааш 6-р сарын таванд цаг агаар тогтуун байна. Баярлалаа.
Двайт Айзенхауер: Стаг. Чиний ээлж ирлээ.
Жэймс Стаг: Би энд байгаа хүмүүст таалагддаггүй. Би ойлгож байна. Байж болох зүйл. Надад сайн хандана гэж бодоогүй, гэхдээ та нар намайг сонсох хэрэгтэй. Би энд зогсоод та бүхэнд дахиад олон баримт танилцуулж болно. Даралт хэмжигчийн заалт, салхины хурд, бидний цуглуулсан агаар мандлын хэмжилтийн дүн. Гэхдээ үүний аль нь ч өөрчлөлт авчрахгүй байх, тийм үү? Тийм биз? Та нар хурандаа Крикийн хэлснээр маргааш Нормандад газардахад аюулгүй гэдэгт итгэхийг хүсэж байгаа учраас түүндээ л итгэж байгаа. Гэхдээ түүний сая хэлсэн бүхэн цэвэр, ямар ч эргэлзээгүй... нохойн баас. Та нар хүссэнээрээ хэчнээн ч олон танк, цэрэг, онгоц цуглуулж болно. Түүхэн дэх хамгийн шилдэг тэнгисийн хүчнийг бүрдүүлж ч болно. Гэхдээ маргааш довтлох юм бол тэд урсаад алга болно. Учир нь миний яриад байгаа шуурганууд бодит, бас тэднийг Нормандийн эрэг рүү түрж буй салхины урсгал ч мөн адил бодит. Бас байгалийн уур хилэн... бодит. Үүнийг үл тоох юм бол үй олон эрс, тоолж баршгүй олон хөвгүүд... Ингээд болсон.
Бернард Монтгомери: Тэр бүүр ухаанаа алджээ.
Двайт Айзенхауер: Яагаад нохойн баас гэж?
Жэймс Стаг: Тийм ээ, түүний 1904, 1925 онуудын тухай хэлсэн нь үнэн. Гэхдээ тэр 1916 оныг дурдаагүй. 6-р сарын 5. Монт Соррелийн тулаан. Тэр үед одоогийнх шиг Азорын дээд хэсэгт өндөр даралттай байсан ч, шуурга ирдгээрээ ирсэн. Энд байгаа олон хүн тэр тулааныг санах байх. Гамшиг. Жинхэнэ гамшиг. Олон мянган хүн амь алдсан. Дэлхий дээрх там! Аадар бороо! Тэр зөвхөн өөртөө тохирох өгөгдлийг сонгож, бусдыг нь үл тоож байна. Бид бодит баримтыг харах ёстой. Бодит баримт! Хэчнээн аймшигтай байсан ч гэсэн!
Двайт Айзенхауер: Хэрвээ... Даваа гараг биш бол хэзээ гэж?
Жэймс Стаг: 6-р сарын 18 хүртэл боломжгүй.
Бернард Монтгомери: Бурхан минь гэж, одоо болтол 18-наа ярьсаар л байна. 18 аа? 18-н гэж байхгүй. Байхгүй шүү. 18-н гэж байхгүй! Үгүй! Үгүй, үгүй, үгүй, үгүй! 18-н огт сонголт биш.
Двайт Айзенхауер: Монтгомери. Берти. Бид ямар нөхцлийг давж гарч чадах вэ?
Бертрам Рамзи: Нэгээс хоёр метрийн давлагааг аргалж болно. Хоёр метрээс дээш бол... боломжгүй.
Двайт Айзенхауер: Стаг.
Жэймс Стаг: Миний таамгаар 2.5-аас 3 метр хүрнэ.
Двайт Айзенхауер: Траффорд, чиний хувьд?
Лэй Маллори: Үүлсийн түвшин 300 метрээс доош байвал бид сохроор нисэх болно.
Жэймс Стаг: Үүлс дор хаяж 8/10 хэмжээтэйгээр 300 метрээс доор байна.
Бернард Монтгомери: Тэгвэл битгий нис. Рамзи, манай эрчүүдийг эрэгт л гаргаад өгчих.
Лэй Маллори: Агаарын дэмжлэггүйгээр үү?
Бернард Монтгомери: Тэр хамаагүй.
Лэй Маллори: Амаа тат, Монти.
Бернард Монтгомери: Бидний гол зорилго эрэг дээр газардах. Газардахгүй бол дөрөв дэх фронт бий болохгүй. Дөрөв дэх фронт--
Бертрам Рамзи: Бурхан минь, Монти. Гурван метрийн давлагаанд хаана ч газардах боломжгүй.
Бернард Монтгомери: За, тэгвэл бүгдээрээ эртхэн Герман хэлний хичээлээ эхэлж, Нацист алхаа сурцгаая. Тэгээд олон жилийн дараа нэг л өдөр яагаад довтлоогүй тухайгаа дуулж--
Двайт Айзенхауер: Хангалттай! Крик, нэмж хэлэх юм байна уу?
Ирвин Крик: Ирэх долоо хоногт бүхэлдээ цэлмэг тэнгэртэй байх болно. Та хойшлуулах сонголт хийвэл үлдсэн амьдралынхаа турш харамсана. Би байр сууриасаа ухрахгүй.
Жэймс Стаг: Би ч ялгаагүй.
Двайт Айзенхауер: Тийм байдаг байж. Довтолгоог хойшлууллаа.
Бертрам Рамзи: Айк. Үүнийг яримааргүй байгаа ч, доор олон зуун мянган цэрэг довтлогоонд бэлэн байгаа. Мэдээж ажиллагааны талаар товч мэдээлэл авсан. Маш олон сул ам гэсэн үг.
ЭМ-1: Цэргүүд байрандаа. Давтъя. Цэргүүд байрандаа.
ЭМ-2: Давтъя, бүх цэргүүд хуарангаас гарч болохгүй. Хэн ч хуарангаас гарч болохгүй.
ЭМ-3: Хэн ч хуарангаас гарч болохгүй.
ЭМ-4: Давтъя, хэн ч хуарангаас гарч болохгүй. Хуарангаас гарахыг хориглоно.
ЭМ-1: Бүх цэргүүдэд хөл хорио тогтоолоо.
Кэй Саммерсби: Та зөв зүйл хийсэн.
Двайт Айзенхауер: Бурхан минь. Довтлох ёстой байсан юм.
Кэй Саммерсби: Айк.
ЭР-1: Бурхан амьд хүн бүхэнд... энэрлээ... өөд бологсдод амар амгалан, улс оронд... энх тайван хайрлах болтугай. Түүнийг дагагч хэн бүхэнд мөнхийн амьдрал ирэх болно. Бурхны бөгөөд эх орныхоо төлөө зүтгэх сүсэгтэн биднийг ивээлдээ багтаана уу. Гэрэл бид бүхнийг зөв замчлах болтугай. Танд үйлчлэх зүрх зориг, нэгдмэл байх хүч чадлыг бидэнд хайрлаарай. Амен.
Бүгд: Амен.
Лэй Маллори: Цэргүүдээ ингээд хориод байж болохгүй, Айк. Дахиад хагас сар чадахгүй.
Двайт Айзенхауер: Тэгээд намайг яалгах гээ вэ? 300,000 эрийг довтолгооны талаар мэдээтэй тараах уу? Нацистуудад өөрсдөө хэлчихвэл дээр байлгүй.
Лэй Маллори: Зүгээр л миний ажиглалт.
Двайт Айзенхауер: Бид арга олно оо, Траффорд. Тэсэж л бай.
Лэй Маллори: За. Эрхэм ээ.
ЭР-1: 2, 3-р түвшин нэг систем болж хувирсан. Мөн шинэ доод түвшин зүүн зүгт ширүүсэж байна.
Эндрю Картер: Эрхэм ээ. Өршөөгөөрэй, доктор Стаг. Хүйтэн фронт баруун Ирландаас арилж байх шиг байна.
Жэймс Стаг: Юу?
Эндрю Картер: Арилж байна, эрхэм ээ.
Жэймс Стаг: Геострофийн шатлуур ямар байна?
Эндрю Картер: Хойд зүгт 40 зангилаа.
Жэймс Стаг: Тэгэхээр удааширч байна.
Эндрю Картер: Баттай хэлэх аргагүй. Бид нэг л хэмжилт харсан.
Жэймс Стаг: Хаанаас ирсэн юм?
Эндрю Картер: Баруун хойд Ирланд.
Жэймс Стаг: Тодорхой хэл. Хэн хэмжсэн юм? Ямар цаг уурын баазаас?
Эндрю Картер: Хатагтай Маурин Свини, эрхэм ээ. Блаксод цэг.
Жэймс Стаг: Харъя. Буцаагаад залга. Дахин шалгуул. Гурав дахин.
Эндрю Картер: Эрхэм ээ.
Жэймс Стаг: Яг одоо. Та надад Блаксод цэгээс 800 км доторх бүх баазын хэмжилтийн дүнг аваад ирээч.
Эндрю Картер: Сүүлийн хэмжилтийн дүнг авч болох уу?
Ирвин Крик: За.
Жэймс Стаг: Энэ дөнгөж сая Блаксод цэгээс ирлээ.
Ирвин Крик: Шалгасан юм уу?
Жэймс Стаг: Одоо шалгаж байгаа.
Ирвин Крик: Ямар нэг юм байж болно, үгүй ч байж болно.
Жэймс Стаг: Тийм ээ, гэхдээ аль нь вэ? Чи юу гэж бодож байна?
Ирвин Крик: Яагаад надаас асууж байгаа юм? Цонхоор гадагшаа хар л даа, Стаг.
Жэймс Стаг: Чиний мэдлэг туршлага хэрэгтэй учраас асууж байна. Гуйя. Тав дахь хэмжилт нь.
Ирвин Крик: Хэвийн бус юм.
Жэймс Стаг: Тийм ээ.
Ирвин Крик: Шалгаж үзэх хэрэгтэй.
Жэймс Стаг: Сайн байна.
ЭР-1: 35-р уртрагийн баруун талд нягт бөөн үүл.
ЭМ-1: Шөнө Блаксодын даралтын түвшин унаж, үдээс хойш бага зэрэг өссөн байна.
ЭР-2: 1-0-1-1 миллибар.
Жэймс Стаг: Чи хэнтэй ярьж байна?
Эндрю Картер: Дөнгөж асууж байна.
Ирвин Крик: Одоо юу хийж байгаа юм?
Жэймс Стаг: Тэр хэмжилтээ ч бас явуулчих. Энэ зөв зүгтээ явж байна, гэхдээ...
Ирвин Крик: Хэтэрхий ойрхон байна.
Жэймс Стаг: Тийм.
Ирвин Крик: Хамилтон, дараагийн схем хэзээ гарах вэ?
Хамилтон: Нэг цагийн дотор.
Жэймс Стаг: Нэг цаг гэдэг хангалтгүй байна. Бидэнд Данстэйбл баазын хэмжилтийн дүнг авах боломж байна уу? Цагийн өмнө ирэх ёстой байсан.
Ирвин Крик: Хүйтэн фронт яаж хөдөлж байна?
ЭР-1: 30 зангилаа хэвээрээ.
Ирвин Крик: Чи ийм хөдөлгөөн харж байсан уу?
Жэймс Стаг: Үгүй. Өвөл бол магадгүй. Жилийн энэ үеэр бол үгүй.
ЭР-2: 600 метрээс дээш Стратокю.
ЭР-3: Далайн гадаргын температур 15 хэм. Даралтын хэмжээ 400 миллибар.
Ирвин Крик: Юу хайгаад байгаа юм?
Жэймс Стаг: Зай. Учир нь тэнд нэг байна.
Ирвин Крик: Тэрийг зай гэж байгаа юм уу?
Жэймс Стаг: Тийм ээ, зай гэж байна.
Ирвин Крик: Маш нарийн зай байна.
Жэймс Стаг: Гэлээ ч, зай л бол зай. Баярлалаа. Чи зай харж байна уу?
Эндрю Картер: Зай гарч байх шиг байна.
Жэймс Стаг: Тийм ээ, зай. Баярлалаа.
Ирвин Крик: Энэ энгийн мэдээ байсан бол чи хэлэх байсан уу?
Жэймс Стаг: Тийм ээ. Мэдэхгүй ээ. Тэгэх байх. Тийм ээ.
Ирвин Крик: Ганц ялгаа нь энэ довтолгооны өдөр.
Жэймс Стаг: Том ялгаа.
Ирвин Крик: Айзенхауер луу залга.
Двайт Айзенхауер: Надтай уулзахыг хүсээ юу?
Жэймс Стаг: Тийм ээ. Шуурганд өөрчлөлт гарсан, эрхэм ээ. Ньюфаундлэндийн шуурга удааширч байх шиг байна. Тааруухан цаг агаарын дундуур хэсэгхэн зай гарна гэж бодож байна. Тэгэхээр энэ тамхины хайрцгийг Ньюфаундлэнд шуурга гэж үзье. Гурван шуурганы том нь. Миний нүдний шил хоёр жижиг шуурга. Одоогоор том шуурга нь хоёр жижиг шуургаа Нормандын эргээс холдуулан авч явж байгаа бөгөөд энэ нь... Мягмар гарагийн өглөө манай цэргүүдэд газардах багахан цаг хугацаа гаргаж өгч байгаа юм.
Двайт Айзенхауер: Мягмар гараг аа? 26 цагийн дараах Мягмар гараг уу?
Жэймс Стаг: Эрхэм ээ, хэрвээ схемийг харах юм бол...
Двайт Айзенхауер: Золигийн схемийг чинь хармааргүй байна. Ойлгоход хэтэрхий төвөгтэй. ББи чамайг өвдөг сөхрөөд, нүд рүү минь эгцхэн харж байгаад ингэж хэлээсэй гэж хүсэж байна. "Мягмар гарагийн өглөө нарлаг сайхан байх болно." Чи анзаарч амжаагүй байгаа бол тэнд хуй салхи үлээж байна.
Жэймс Стаг: Онолын хувьд хуй салхи биш.
Двайт Айзенхауер: Нартай үед боль гээд, шуургатайд довтол гээд байдаг.
Жэймс Стаг: Үгүй. Тийм л дээ. Би яг тэгж хэлж байна.
Двайт Айзенхауер: Би цэргүүдээ шуурга руу... шуурга руу явуулах ёстой гэж үү?
Жэймс Стаг: Тийм ээ. Тэд хэзээ ч дайралтыг таамаглаж чадахгүй, эрхэм ээ. Шуурганы дундуурх ийм зайг хэзээ ч төсөөлөхгүй.
Двайт Айзенхауер: Чи бат итгэлтэй байна уу? Чи үүндээ бат итгэлтэй байна уу, хурандаа Стаг?
Жэймс Стаг: Зай гарна гэдэгт итгэлтэй байна. Цаг агаар төгс байхгүй. Гэхдээ боломжтой.
Двайт Айзенхауер: Энэ чиний байр суурь уу?
Жэймс Стаг: Миний байр суурь... ийм байна. Довтол. Та довтлох хэрэгтэй.
Двайт Айзенхауер: За, бид довтолно. Довтолгооны өдөр 6-р сарын 6.
Двайт Айзенхауер: Бүх юм сайнаар эргэвэл... би маргааш энэ мэдэгдлийг хийнэ. Харин... энэ эсрэг тохиолдолд.
Кэй Саммерсби: Хөөе. Би гэнэтийн бэлэгтэй ирсэн. Энд их ховор шүү. Маргаашийн тухайд сайн совин төрж байна. Жаахан амраад ав даа.
Двайт Айзенхауер: Тэгье.
Кэй Саммерсби: Тэгэх үү? 6 цаг 30 минут.
Двайт Айзенхауер: 6:30. Манай цэргүүд эх орныхоо төлөө бүхий л сэтгэл зүрхээ зориулсан. Хэрвээ хэн нэгнийг буруутгаж, алдаа хайх ёстой болбол тэр нь би байх болно, зөвхөн би шүү. Би тэгж бичсэн. Маргааш бүтэлгүй болох юм бол.
Кэй Саммерсби: Тэгэхгүй.
Двайт Айзенхауер: Цэргүүд, далайчид, нисгэгчид ээ. Холбоотны цэргийн хүчний дайчид аа. Та бүхэн бидний олон сарын турш бэлтгэлээ базаасан дайны чухал довтолгоонд оролцох гэж байна. Дэлхий дахин та нарыг ажиглаж байна. Эрх чөлөөнд хайртай ард иргэдийн итгэл залбирал та нартай хамт байх болтугай. Бид фронтод байгаа зоригт холбоотнууд, зэвсэг нэгт ахан дүүсийнхээ хамтаар Германы цэрэг арми, зэвсэгт хүчнийг үгүй хийх ёстой. Европ тив дэх эгэл ардыг туйлдуулж буй Нацистын бурангуй дэглэмийг түлхэн унагааж, эрх чөлөөт дэлхийд аюулгүй байдлаа сэргээе.
Ирвин Крик: Унтаж чадсан уу?
Жэймс Стаг: Цурам ч хийгээгүй. Чи?
Ирвин Крик: Унтаагүй.
Двайт Айзенхауер: Та бүхний даалгавар амар байхгүй. Дайснууд чинь сайн бэлтгэлтэй, хангамж сайтай, тулааны хатуужилтай байх болно. Тэд зэрлэгээр тулалдана.
Лэй Маллори: Довтолгоо хүртэл 60 секунд. Радио холбоо 60 секундийн дараа эхэлнэ.
Двайт Айзенхауер: Гэхдээ энэ бол 1944 он. Чи хаанаас ирсэн бэ?
ЭР-1: Хойд Каролин, Бракен уул.
Двайт Айзенхауер: Хойд Каролин?
ЭР-1: Тийм ээ, эрхэм ээ.
Двайт Айзенхауер: Дайны давлагаа эргэсэн. Манай дэлхийн эрх чөлөөт эрчүүд хамтдаа ялалтын төлөө давшиж байна. Чамайг хэн гэдэг вэ?
ЭР-2: Ойлер, эрхэм ээ.
Двайт Айзенхауер: Ойлер. Хаанаас ирсэн бэ? Би та бүхний зориг зүрх, үүрэг хариуцлага, тулааны чадварт бүрэн итгэлтэй байна. Бид бүрэн ялалтаас бусдаар юуг ч хүлээн зөвшөөрөхгүй. Амжилт хүсье. Энэхүү агуу бөгөөд ариун үйл хэрэгт бурхан биднийг хайр энэрэлдээ багтаах болтугай.
ЭМ-1: Юта. Хариу, Юта. Юта, хариу. Төвөөс Ютад хандаж байна. Хариу, Юта. Омаха удирдлагын төв өө, сонсож байна уу? Юта, хариу. Юта, сонсож байна уу?
ЭР-1: Юта. Пулемётын галд өртлөө. Хохирол...
ЭМ-1: Юта эрэгт хүчтэй эсэргүүцэлд орлоо.
Бернард Монтгомери: Бусад эргүүд яаж байна?
ЭМ-2: Омаха эрэгт хүнд хохирол амслаа.
Лэй Маллори: Хэр их хохирол амсав?
ЭР-1: Баруун зүгийн салхи чиглэлээ өөрчиллөө.
ЭМ-3: Баруун зүгийн салхи чиглэлээ өөрчиллөө.
ЭР-1: Үзэгдэх орчин 3 км. Үүлний хязгаар 460 метрт.
ЭМ-1: Газардах хөлгүүд Ютагаас урсаж холдлоо.
ЭМ-2: Үзэгдэх орчин 3.2 км. Үүлний хязгаар 460 метр. Омаха эргийн тэнгэр одоо ч--
ЭР-2: Өмнөд эрэг дээрх ангиудтай холбогдож чадсангүй.
ЭР-3: Яваад бай!
ЭР-4: Урагшаа! Гүйгээд! Гүйгээд! Ирж байна! Доошоо!
ЭР-3: Дайсны галаас болоод буулгах боломжгүй.
ЭР-5: Эл-1 хэсэг усанд алдагдлаа. Хоёр дахь хагас урагшилж байна.
ЭМ-1: Далайн эргээс 730 метр.
ЭМ-2: Омахад баруун зүгээс 14 зангилаа. Голд болон Омахад хүчтэй эсэргүүцэлтэй туллаа.
ЭМ-3: Дог Редэд олон хүн шархадсан, яаралтай нүүлгэн шилжүүл.
ЭР-1: Үүлний түвшин нам, 150 метр.
ЭМ-1: Үүлний түвшин нам, 150 метр.
ЭР-2: Бидэнд боломж олдохгүй байна.
ЭМ-2: Цэргүүдээ аюулд оруулахгүйгээр агаараас довтлох боломжгүй байна.
Лэй Маллори: Бидэнд юу ч харагдахгүй байна.
ЭР-1: Салхи 18 зангилаа, баруун, баруун өмнө.
ЭМ-1: Салхи 18 зангилаа, баруун, баруун өмнө.
ЭМ-2: Үүлс 240 метр, хөөрч эхэлж байна.
ЭР-2: Зүгээр ээ, зүгээр.
ЭР-3: Би үхэх үү?
ЭР-2: Үгүй, чи гэртээ харина. Зүгээр.
ЭР-4: Ютад давлагаа намдаж байна, 60-90 см боллоо.
ЭР-5: Үүлсийн түвшин 460 метр боллоо. Эх газарт тэнгэр цэлмэж байна.
Двайт Айзенхауер: Дайралтаа үргэлжлүүл! Надад хамаагүй! Урагшаа!
ЭР-1: Ютад үүл арилж байна.
ЭР-2: Гүйгээд!
ЭР-3: АНУ-ын хоёр сөнөөгч--
ЭР-4: Дээшээ!
Бернард Монтгомери: За. За. Юу? Баярлалаа. Бүх эргүүдэд бэхлэлтээ байгуулжээ. Цэргүүд агаарын болон тэнгисийн дэмжлэгтэй эрэгт гарч чаджээ.
ЭМ-1: Сүлжээний алба сонсож байна.
Жэймс Стаг: Клапхам дахь Сэйнт Мэри эмнэлэгтэй холбож өгөөч.
ЭМ-1: Уучлаарай, аюулгүй байдлын хориг тавигдахаас хүртэл гадагш дуудлага хийх боломжгүй.
Кэй Саммерсби: Чамайг шууд эмнэлэгт хүргэж өгнө.
Жэймс Стаг: Маш их баярлалаа. Баярлалаа.
Ирвин Крик: За, баяр хүргэе, Стаг.
Жэймс Стаг: Чамд ч бас баяр хүргэе. Амжилт хүсье. Хийсэн бүхэнд чинь баярлалаа.
Кэй Саммерсби: Битгий тэгж хэл дээ. Би илүү тусалж чадсангүй.
Жэймс Стаг: Үгүй, үгүй. Бид завгүй байсан. Баярлалаа.
ЭМ-1: Үгүй, үгүй. Болохгүй. Үгүй! Үгүй!
Лиз Стаг: Сайн уу, Жим?
Жэймс Стаг: Сайн уу, Лиз? Чи зүгээр үү?
Лиз Стаг: Харин чи? Тийм үү? Хүү чинь.
Жэймс Стаг: Сайн уу? Сайн уу, хөөрхөн өө?
TRAILER
Двайт Айзенхауер: Довтолгооны өдрийн эцсийн шийдвэрийг би гаргана. Зөвхөн би шүү.
Кэй Саммерсби: Генерал Айзенхауер луу залга.
Двайт Айзенхауер: Довтолгооны өдрийн бэлтгэл болгон Бар нэртэй сургуулилт хийсэн юм. Тэд яг гал руу орчихсон. Ганц алдаа. Тэр ганцхан алдаа.
Кэй Саммерсби: Айк. Чи өөрийгөө ингэж зовоохоо болих хэрэгтэй. Тэр нэгэнт өнгөрсөн хэрэг.
ТЕКСТ: Бодит түүхээс сэдэвлэн бүтээв.
Кэй Саммерсби: Хурандаа доктор Жэймс Стаг. Генерал Айзенхауерийн яаралтай хүсэлтээр ирлээ.
Жэймс Стаг: Довтолгооны өдрийн тов гарсан уу?
Двайт Айзенхауер: Одоогоос 61 цагийн дараа довтолгоо эхэлнэ. Энэ бол түүхэн дэх хамгийн том тэнгисийн довтолгоо. Дайны хувь тавилан, олон хүний амь нас үүнээс хамаарч байна. Цаг уурын мэдээ хэрэгтэй.
ТЕКСТ: “Darkest Hour” киноны продюсерууд.
Двайт Айзенхауер: Черчилл чамайг улсынхаа шилдэг цаг уур судлаач гэсэн.
Жэймс Стаг: Нормандийн эргээс 3000 км доторх бүх баазын хэмжилтийн дүнг авчир. Довтолгоо Даваа гарагт болно. Даваа, Даваа.
Кэй Саммерсби: Тэдэнд таалагдахгүй байх даа.
Жэймс Стаг: Хоёр хүчтэй шуурга бий болсон байна.
Двайт Айзенхауер: Чи бат итгэлтэй байна уу?
Ирвин Крик: Даваа гарагт тогтуун, нарлаг байх болно.
Жэймс Стаг: Би огтхон ч санал нийлэхгүй байна.
ТЕКСТ: Энэ 5-р сард.
Монтгомери: Довтолгооны өдөр цуцлагдвал бид энэ дайнд ялагдана.
Двайт Айзенхауер: Довтолгооны өдрийн эцсийн шийдвэрийг би гаргана. Зөвхөн би шүү.
ТЕКСТ: Нэг шийдвэр…
Жэймс Стаг: Маргааш довтлох юм бол тэд эрэгт хүрч чадахгүй.
ТЕКСТ: энэ дэлхийг…
Двайт Айзенхауер: 300,000 цэрэг эр дахин гэр бүлээ харахгүй ч байж магадгүй.
ТЕКСТ: өөрчлөх болно.
Двайт Айзенхауер: Би яагаад чамд итгэх ёстой юм?
Жэймс Стаг: Бодит баримтыг харах ёстой. Баримт! Хэчнээн аймшигтай байсан ч гэсэн!
Монтгомери: Довтолгоог хойшлуулбал дайснууд бэлтгэлтэй хүлээж байх болно. Манай цэргүүдээс нэгийг ч үлдээхгүй хөнөөнө.
ТЕКСТ: Эндрю Скотт. Академийн шагналт Брендан Фрейзер. Керри Кондон. Дэмиан Левис.
Жэймс Стаг: Миний яриад байгаа шуурганууд... бодитой. Байгалийн уур хилэн ч бас... бодитой.
Back to episodes Go home