Vivant s2_02

Vivant s2-2

 

Үргэлжлэх хугацаа: 68мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Гол дүрүүд:

Ноги: эр, Юүсүкэ Ноги

Ка: эм, Юзуки Каору найз бүсгүй,

Бэки: эр, Ногорн Бэки

Са: эм, Сакурай

Х: хаяато хиймэл оюун

Эр9: Ногигийн хамтрагч

Но: эр, Нокору

Ноз: эр, Нозаки Мамору

Наг: эр, Нагано

 

Нэмэгдсэн дүр:

До: эм, Дораму утасны яриа

Ари: эр, Ари буржгар үст

Б: эр, Батрака

 

 

Вивант. 12/2-р бүлгийн 2-р анги

Өг эм: Ноги Юсүкэ өөрийн төрсөн эцэг нь Ногорн Бэки болон Тентогийн удирдагчид болох Батрака, Пиёо нарыг Төрийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Уехарагийн гэрт буудан хорооно. Үүний дараа нотлох баримтыг устгах зорилгоор хэргийн газрыг галдан шатааж, Бэппан ажиллагааны өрөөнд өглөө болтол хүлээнэ.

Бичиг: Энэ үеэр...

Эм: Юу болоо вэ?

Өг эм: Тэнтогийн тусгай ажиллагаанд оролцсон Такада, Вада, Хиросэ, Кумагай нарыг эмчлүүлж байсан эмнэлгүүдээс нь гадаадын тагнуулын албаныхан хулгайлжээ. Түүнээс гадна Барукад байсан Куросу ч мөн барьцаалагдана. Энэ үед Бэппаны тусгай ажиллагааны өрөөнд байсан Ноги Юсүкэ барьцаалагдалгүй үлдсэн байна.

Ноз: Бэппанаас урвасан хүний талаар юу гэж бодож байна?

Х: Олчихлоо.

Са: Тэгж л таарна.

Ноги: Би ч бас тэгж бодож байлаа.

Өг эм: Ноги олзлогдсон нөхдөө олохоор домогт хакер Блү-вокертой хамтран ажиллаж,  гэрт байрлуулсан хяналтын камерын бичлэгийг шалгаж эхэлнэ. Энэ үеэр Куросуг Орос, Ираны хооронд орших Азербайжан хэмээх жижиг улсад аваачсан болохыг  илрүүлнэ. Бэппаны барьцаалагдсан дөрвөн тусгай ажилтны байгаа газрыг ч мөн Блүвокерын ачаар тогтоосон байна.

До: Тэгэхээр манай хүмүүсийг ачааны онгоцоор авч явжээ?

Ноги: Тэгж л таарлаа.

Но: Тус тусад нь авч явсан. Хаана байгаа бол?

Ноги: Ару уулсын ойролцоо 1000км-ын радиус байдаг нисэх буудлууд.

До: Ару уул уу?

Ноги: Арарат уул ч гэж нэрлэдэг. Ноагийн хөлөг онгоцыг энд ирсэн гэж ярьдаг.

До: Сайн мэдэж байх шив.

Ноги: Сургуульд байхдаа Ноагийн хөлгийг сонирхдог байсан юм.

До: Аавтайгаа адилхан юм.

Ноги: Тийм ээ. Окуизумод байдаг манай гэрт ...

Но: Тэр чухал биш. Тэр байрлалуудад Кипр улс багтсан уу?

Ноги: Тийм ээ. Яасан?

Но: Тэнд Ари байгаа.

Ноги: Аан?

Но: Мартчихаа юу? Чиний эрүүдэн шүүсэн Ари.

Ноги: Өөр арга алга даа.

Ари: Болиоч...

Ноги: Үгүй ээ. Ари Венесуэлийн Каракаст байх ёстой.

Но: Тенто ажиллагааны үеэр чамайг энд авчирч, Куросутай газар доор хорьж байх үед аав шийдвэр гаргасан. Чиний эрүү шүүлтийн үеэр Бэкигийн байрлалыг хэлж, Тентогийн харилцаанд чамайг оруулсан Ари. Тэгээд аав Батракаг Каракаст байгаа Ари руу явуулсан.

Б: Ари.

Ари: Батрака.

Б: Хэлэх юм байна. Бэки чамайг уучилсан.

Ари: Нээрэн үү?

Б: Бэки чамайг тамалж байгаа бичлэгийг харсан. Ингэж хэлүүлсэн. Намайг хамгаалахын тулд гшэр бүлээ олон удаа золиосолсонд талархаж байна.

Но: Тенто араас нь хөөхөө больсон болохоор Ари эрх чөлөөтэй болсон. Аюул ихтэй, христийн шашинтай Венесуэлд байж байхаа, лалын шашинтай гэр бүлээрээ аюулгүй амьдарч болох Киприйг сонгосон

До: Тохиолдолд байж мэднэ. Үгүй ч байж болно.

Эр: Барукад очсоны дараа юу хийсэн бэ?

Эр: Орчинтойгоо танилцсан. Бэлтгэл. Али надад тусалсан.

Ноги: Аригийн албан тушаал нь юу вэ?

Эр: Их том удирдах ажилтан. Японыг хариуцдаг.

Ноги: Тентог хариуцдаг уу?

Но: Тийм ээ. Шинжог хянагч болгосон хүн нь Ари. Ари Японыг хариуцахаас гадна Орос, Азийг бүхэлд нь хариуцдаг байсан. Энэ бүсийнхэн бүгд Аритай харилцдаг байсан. Пиёо бид хоёр тэрнээс мэдээлэл авдаг байсан.

Ноги: Ари. Шинжо. Бусад хянагч нарын хувьд тавилан нэг байсан гэж болох нь ээ?

Но: Тийм ээ. Бэппаны барьцаалагдсан ажилтнууд Кипрт байгаа нь үнэн бол, Алигийн хийсэн хэрэг бол гайхах хэрэггүй.

До: Барьцаалагдсан ажилтнууд хаана байгааг мэдэхгүй шд. Эрсдэлтэй ч гэлээ, Шинжотой дотно байсныг нь бодоод Аритай холбоо барьж үзэхэд алдах юм байхгүй. Ямар нэг юм мэдэж болно. Бэппанаас урвасан Шинжог дарамталж болно.

*************************

Ари: Одоохон. Түр хүлээгээрэй. Ноги.

Ноги: Дораму.  Хөөе. Сэр сэр. Сэрээч... Сэр гэж байна. Заа... Ари. Хамгийн муухай дурсамж дахиад давтагдах нь дээ.

Ари: Яагаад? Яагаад, Ноги?

Ноги: эсэргүүцэхээ боль. Эд нарт ямар нэг юм болохыг хүсэхгүй байгаа бол. Дорамугийн бичлэг.

Ари: Чи...

Ноги: Анхааруулсан  байх аа. Хамгийн муухай дурсамж давтагдана аа гэж. Асуултад үнэнээр нь хариул. Энэ полиграф, Бэппаны бүтээсэн гайхалтай эд байгаа юм. Японд байгаа Бэппаны хиймэл оюун-(AI)-тай холбоотой. Юу болохыг мэдэж байгаа байлгүй. Худлаа ярих хэрэггүй.  Хиймэл оюун хариултыг буруу байна гэвэл... тэднийг нэг нэгээр нь хорооно. Энэ удаа үнэнээсээ... энэ удаа бид нар яаруу байгаа.

Ари: Юу мэдэх гэсэн юм?

Ноги: Асуултанд л хариул. Ари. Чамаас нэг юм асууя. Каракасаас зугтахад чинь туслахад, цөлд чи Тэнто бодит байдлаас огт өөр, аймшигтай террорист байгууллага гэж хэлж байсан.

Ари: Тэр үед... надад өөр арга байгаагүй.

Ноги: Өөр арга байгаагүй ээ? Тэгэхээр жоншны тухай мэдэж байсан байх нь ээ? Бэки, тэрний гурван удирдах албан тушаалтнууд болох Нокору, Батурака, Пиёо л мэднэ гээд байсан. Чи ч гэсэн тэдний нэг байсан биз дээ?

Ари: Тийм ээ. Тийм болохоор...

Ноги: Тэр үед Тэнто өнчин хүүхдүүдийг аврах даалгавартай гэж хэлсэн бол сүүлийн гурван жил олсон их хэмжээний хандивыг чи судлах байсан. Тэгсэн бол би жоншны тухай хэлэх шаардлагатай болно. Тийм болохоор  би хэлээгүй юм. Би юу гэж бодохоо ч мэдэхгүй байна. Тэр үед салахад чи надад Тентогийн сүлжээнд холбогдох нууц үг бичсэн дэвтэр өгсөн. Яагаад? Чи Бэкигийн төлөвлөгөө, бас жоншны талаар мэдэж  байсан тийм үү? Бэппаныг анхаарлыг яах гэж Тенто руу хандуулсан бэ? Тентог тараахыг хүссэн үү?

Ари:   би Ноги танд бооцоогоо тавьсан.

Ноги: Юу?

Ари: Би өөр нэгжийн талаар харж, сонсож байсан. Яг үнэн чанартаа ямар байгууллага гэдгийг нь мэдэхгүй байсан. Тэгээд л...

Ноги: Юу гэсэн үг вэ?

Ари: Тэр нууц үгийг тайлж чадвал Вивант ямар мундаг байгууллага болохыг мэдэж болно.

Х: Тэрийг би тайлаагүй. Блү-вокер тайлсан.

Ари: Гэтэл та тэр элит байгууллагын гишүүн, Бэкигийн төрсөн хүү байсан. Таныг Тентод нэвтэрч чадвал ямар байгууллаг болохыг нь мэдэж, Говийг илчилнэ гэж бодсон юм.

Эр: Энд ч бас гарын үсэгээ зурчих.

Но: Хүлээ. Юу юм?

Говь: уучлаарай. Нокору.

Ноги: Тэр үед Говийг сэжиглэж байсан байх нь ээ.

Ари: Тийм. Нокору Говьд маш их итгэдэг. Миний анхааруулгыг тоохгүй байсан. Тэгээд Говь биднээс урваа биз дээ? Миний төлөвлөж байсанчлан Ноги та Говийг илчилсэн. 

Ноги: Хэн хэлээ вэ?

Ари: Би Мата, Шичи хоёртой холбоотой хэвээр байгаа.

Х: Пи300-д идэвхтэй байна. Ари үнэн хэлж байна.

Ноги: Тэгэхээр анхнаасаа намайг удирдаж байжээ.

Ари: Уучлаарай, Ноги. Гэхдээ энэ үнэн. Та миний хүлээлтийг биелүүлсэн. Нууц илчлэгдсэн. Миний гэр бүлийг сулла. Хөөе. Ноги.

Ноги: Уучлаарай. Одоо гол асуудалдаа оръё. Сайн сонс. Одооноос тийм эсвэл үгүй гэж хариулна.

Ари: Ойлголоо. Үгүй ээ. Тийм ээ. Тийм тийм тийм. Тийм.

Ноги:    Шинжог Тентогийн хянагчаар ажилд авсан уу?

Ари: Тийм.

Ноги: Шинжод зугтахад нь тусалж, хамгаалсан уу? Хариул.

Ари: Үгүй ээ.

Ноги: Шинжогийн яаж зугтсаныг мэдэх үү?

Ари: Үгүй.

Ноги: Шинжогийн хаана нуугдаж байгааг мэдэх үү?

Ари: Үгүй.

Ноги: Хаяато юу гэж байна?

Х. Зүрхний цохилт нь нэмэгдсэн, гэхдээ худлаа яриагүй.

Ноги: Бэппаны ажилтнуудыг Кипрт чи авчруулсан уу?

Ари: Кипрт ээ? Бэппан уу? Юу яриад байна аа? Шинжо, Кипр, Бэппан?       Эд нар ямар холбоотой юм?

Ноги: Каракаст нуугдаж байхдаа Шинжотой холбоотой байсан уу?

Ари: Үгүй ээ. Танд баригдсанаасаа хойш тэрэнтэй холбоо бариагүй.

Ноги: бусад хянагч нартай?

Ари:  Үгүй ээ.

Х: Аригийн хэлж байгаа 93% үнэн.

Са: Одоо болох байх аа.

Эр9: Эф. Одоо больё. Ари мэдэхгүй юм байна.

Ноги: За за. Ойлголоо. Чамд даатгая. Битгий мартаарай. Шинжотой холбоотой цорын ганц сэжүүр шүү.

Эр9: Дораму, дуусчихлаа. Одоо явж болно.

Ари: Ноги. Надад  асуух юм байна.

Ноги: За.

Ари: Улаанбааатрын сүмд ч тэгсэн. Та хуваагдмал зан чанартай юу? Таны дотор яг л өөр хүн амьдарч байгаа юм шиг. Тийм үү? 

Ноги: Надад хүнд хэцүү үед тусалдаг найз байдаг юм.

Ари: Найз аа?

Ноги: ялангуяа даалгавар биелүүлэх үед тусалдаг юм.

Ари: Тийм  байж. Гэхдээ... тэр найзынхаа юу хийж байгааг мэддэг гэсэн үг үү?

Ноги: Мэдээж.

Ари: Аль нь жинхэнэ Ноги юм?

Ноги: Одоо таны харж байгаа сул дорой, өрөвдөлтэй нь.

Ари: би тэр найзад чинь үнэхээр дургүй.

Ноги: Ойлгож байна.

******************

Ари: Шинжотой хоёр жилийн өмнө танилцсан. Барукад... жолооны сургуульд

Ноги: Жолооны сургууль аа?

Ари: Тийм ээ. Тэнд анх таарсан юм.

Ноги: Шинжо тэнд байсан юм уу?

Ари: Тийм.

Ноги: Нозаки Арийг Тентотой холбоотой, Шинжог нууц ажилтнаар илгээсэн гэж бодож байгаа. Дораму, тийм байх аа? Гэхдээ мөрдөн байцаалтын үеэр Шинжо Тентогийн өнчин хүүхдүүдэд туслах ажил, бас үнэнч зан нь өөрчлөгдсөнийг анзаарсан.

Ари: Тийм ээ.

До: Гэхдээ Нозаки Ари удаад байгаа болохоор юу ч мэдэж чадаагүй, жолооны сургуулиас гарсан гэсэн.

Ари: Тийм биш ээ. Жолооны сургуульдаа явж байсан.

Ноги: Дораму, наадах чинь хэзээнийх вэ?

Ари: 2021оны 12сарын 10. Тэр үед надад аюулгүйн албанд ажилладаг, хянагч болсон гэдгээ хэлсэн.

Ноги: Нозаки Арийг орхихоор шийдсэн юм уу?

До: Мөрдөн байцаалтаар шинэ сэжигтэн гарч ирсэн. Заир, өөрийгөө дэлбэлчихсэн. Багийнхан, би ч бас Заирийг дагаж байсан.

Ари: Заир ч гэсэн хянагч байсан.

Ноги: Хянагч аа?

Ари: Тийм. Шинжотой адилхан. Шилдэг нь байсан.

Ноги: Шилдэг нь ээ?

Ари: Гэхдээ... гуравхан   цол байдаг юм.

Ноги: Ямамотогийнх? Асуух ч хэрэггүй байж.

Ари: Ихэнх нь доод ангиллынх. Тэдний ихэнх нь... ихэнх нь... атаа хорсол... гомдлын синдромтой.

Ноги: Гомдлын хам шинж.

Ари: Тийм. Эрх мэдэлтэй хүмүүс эсвэл өөрийн улсыг шийтгэхийн тулд Тентогийн үйл ажиллагааг дэмждэг байсан. Дунд ангиллынхан Тентогийн жинхэнэ зорилгыг мэднэ. Шинжо, Заир хоёр шиг шилдэгүүд Бэкийг мэддэг байсан. Долоон хүн байдаг. Мэдээж, жоншны талаар мэдэхгүй.

До: Ноги, юу болоо вэ?

Ноги: Шинжо тэр сургуульд анх хэзээ ирсэн бэ?

Ари: 2021оны 8 сард байх.

Ноги: 2021оны 12-р сард гарсан гээд байсан. Үнэндээ нууцаар явсаар байж.

Ари: Тийм.

Ноги: Хачин юм даа. Жолооны үнэмлэх авахад хэтэрхий удаан санагдахгзүй байна уу?

Ари: Тийм биш ээ. Үнэмлэх авахад 200цагийн туршлага шаарддаг.

Ноги: 200цаг аа? Үнэмлэх? Арай... онгоц... Онгоцны сургалт байсан юм уу?

Ари: Тийм ээ.

Ноз: Тэр золигийг гар гэж хэлж байхад явсаар байж.

Цагдаагийн төв газар

До: Тийм ээ, Нозаки. Шинжо нууж байж. Бүр олон хөдөлгүүрт жолоодох эрх авсан байна лээ.

Ноз: Муу новш.

Эр: Үнэмлэх аваад юугаар нисэх юм? Хувийн онгоцоор зугтсан гэж үү?

До: Нозаки. Өрөөг чөлөөлнө үү.

Ноз: Бүгд өрөөнөөс гарцагаа... Хөдлөөч...

Бүгд: мэдлээ.

Эр: Хурдан...

Эр: Хаалга хаагдлаа. Дохиоллыг хаалаа.

Ноз: Ноги. Үргэлжлүүл.

Ноги: Нозаки. Шинжо паспорт, нисгэгчийн үнэмлэх хуурамчаар хийж, хувийн онгоцоор хил давж зугтсан байх.

То: Үгүй ээ, үгүй үгүй. Шинжог хянагч гэдгийг мэдсэнээс таван минутын дараа Японы нүүр таних систем бүгд бүрэн ажиллаж эхэлсэн. Хувийн онгоцны багийнхан тусгай хаалгаар ордог, тэр тэнд байгаагүй. Нэг л биш байна.

Ноги: нүүрээ хувиргасан байх.

Эр: Чөтгөр ав. Ота одоо шалгаж байгаа.

То: Ота? Блү-Вокер уу?

Ноз: Амаа тат. Ноги, Отатай холбогдсон байгаа юу?

Ноги: Тийм. Ота, Кибер гэмт хэргийн хэлтэстэй холбоод өгнө үү.

Ноз: Байз. Зөвхөн аудиогоор холбогд. Хоолойгоо өөрчил.

О: Аан?

То: Аан, яах гэж?

Ноз: Хэн, хаанаас харж байгааг хэн ч мэдэхгүй. Болгоожлох хэрэгтэй.

О: Мэдлээ.

То: Аан, юу вэ?

Ноз: Коконтэй Шиншо.

О: Тожо, Ота байна. Хамтарч ажиллахдаа таатай байна.

Ноз: Ёсорхох хэрэггүй. Шууд эхэлье.

О: мэдлээ.     Шинжо 5-р сарын 6-нд Ногорн Бэкийг шоронгоос оргуулсан өдөр Японоос хөөрсөн хувийн онгоцнуудын мэдээлэл. Нийт 13 байсан.

Ноз: Эн-систем, замын камеруудаас бултаж болох ч, хол явж чадахгүй.

О: Тэгвэл Канто, Токай хоёрыг шалгая. Тусгай гарцны бичлэгийг шалгая. Бичлэг бүх нислэгээс 30минутын өмнө эхэлнэ. Нисэх буудлуудын зөвхөн ажилчдын ордог хаалганы бичлэг. Эхнийх нь Хамамацугаас Шанхай. Ибаракигаас Владивоскток. Чубугаас Сөүл... Шин-Фужигаас Банкок.

То: Байхгүй байна.

Ноз: Нислэгийн цаг нь гэнэт өөрчлөгдсөн нислэг байна уу?

О: өөрчлөгдсөн?

То: Нээрэн тийм, Шинжо Бэкийг хэзээ суллахаа баттай мэдэхгүй байсан. Тэгэхээр нислэгийн төлөвлөгөө өөрчлөгдөж таараа.

Ноги: Гэхдээ...

О: Нэг байна. Нислэг Японд ирснээсээ хойш онгоцны эзэн Оросын хөрөнгө оруулагч Николай нислэгийн цагаа гурван удаа өөрчилсөн байна.

Ноги: Николай?

О: Зураг, мэдээллийг нь харуулъя. Энэ байна.

Ноз: Ибаракийн нисэх буудлын бичлэгийг дахиад гарга.

О: За.

Ноз: Дахиад жаахан буцаа.

О: За. Нэг минутаар ухраалаа.

То: Тэр... юу болов оо?

Ноз: Удаашруул.

О: За.

То: Бичлэгийг сольсон юм шиг байна.

О: Тэгвэл... энд бас...

До: Шинжод сайн хакер байдаг бололтой. Шинжогийн явж өнгөрсөн хэсгийг өөрчилчихсөн байна.

О: Шинжогийн бичлэгийн эх хувийг олж чадвал дайсны хэн болохыг мэдэж болно.

Ноги: За. Хэр удах вэ?

О: Хоёр цаг орчим болох байх.

Ноз: Ойлголоо. Энэ өрөөнд удаан байх боломжгүй. Тожогийнд очъё.

Ноги: Мэдлээ.

****************

Ноги: Юу олоо вэ?

Ари: Миний уулзаж байсан бүх хянагч нарыг, гэр бүлийнхнийг нь шалгасан. Николай гэдэг хүн байгаагүй. Царай нь ч таарахгүй байна.

Ноги: Тийм үү.

Ари: Энэ... надтай ажиллаж байсан хянагч нарын нэрс.

Ноги: Баярлалаа.

Ари: Тагнуулын  байгууллага, эсвэл мэдээллийн зуучлагч юм бол уу?

Ноги: Төвөөс шалгаад юм олоогүй.

До: Ноги. Нозаки, Тожогийн гэрт ирчихсэн гэж байна.

Ноги:За. Маш их баярлалаа.

Ноз: Юм олов уу? Ота?

О: За. Одоохон. Тэр үеэр хамгаалалтын системийг унтраачихсан байж.

То: Мундаг юм аа.

О: Гэхдээ бичлэгийн эх хувийг хадгалсан газрыг шалгасан яг адилхан бичлэг гарч ирж байна. Араас нь хайсан боловч 35 улсын серверээр дамжаад буцаад Японд ирсэн. Энэ арга маш их хугацаа, нямбай бэлтгэл шаардсан байж таараа.

Ноз: Ингэж байгаа бол Шинжо Владивосток ниссэн байж таараа.

Ноги: Тийм ээ.

Ноз: За. Владивосток руу явъя.

Ноги: Нозаки. Тожог түр гаргаж байхгүй юу.

То: Юу яриад байгаа юм бэ? Энэ чинь миний гэр.

Ноз: Тожо.

То: За.

Ноз: Ноги. Одооноос тэрний тусламж хэрэгтэй болно. Би дараа тайрбарлая. Үргэлжлүүл.

Ноги: Нозаки тэгж байгаа бол...

То: Юу юм?

Ноги: Аюулгүйн албаныхан Шинжог баривчилсан ч, юу ч хэлэхгүй бол ямар ч нэмэргүй.

Ноз: Өө. Хууль бус арга хэрэглэж яриулах нь уу?

Ноги: Тийм ээ. Манай хүмүүсийн амь нас аюулд орчихоод байна.

То: Хүлээгээрэй. Шинжо Бэкийг оргуулснаас өөр юм хийсэн юм уу?

Ноз: Дуугүй бай.

То: За.

Ноги: Бүгдийг тодруулсны дараа танд хүлээлгэж өгнө өө.

Ноз: Энийг сонсож байгаа захирагч чинь юу гэх бол?

Са: /ам нь хөдөлнө/ бичиг: Хэлэх шаардлагагүй.

Ноги: Хариултыг нь та мэдэж байгаа.

Ноз: Адуио, видео гээд бүх бичлэгийг өгөөрэй. Энэ миний болзол.

Ноги: Ойлголоо.

****************

Эр9 : Хачин санагдахгүй байна уу?

Ноги: Чиний зөв. Дэлхийн хаа сайгүй даалгавар биелүүлж байхдаа олон хакерыг баривчилсан. Олон хүнтэй харьцаж байсан байх аа? Яг тийм. Хамгийн шилдэг нь хэн байсан бэ?  

Эр9: Мэдээж Ота.

Ноги: Тийм ээ.

Эр9: суперкомпьютер байж Хяато хүртэл тайлж чадахгүй байсан Алигийн нууц кодыг тайлсан шд. Тэр хамгийн шилдэг нь. Амьтны зөн совин гэсэн ч болно. Ота төрөлхийн авъяастай.

Ноги: Гэхдээ Ота ч гэсэн нисэх буудлын бичлэгийг өөрчилснийг анзаараагүй. Шинжод Отагаас илүү хакер гэхээр итгэж өгөхгүй байна. Бас тэр Николай. Ямар холбоотой нь мэдэгдэхгүй байгаа... Каору байна.

Эр9: Жамъяны сургуулийн тухай байлгүй.

Ноги: Үгүй ээ, би залгахаа мартчихаж.

Токио хот.

Эр: Дуудлага. Альфа бүх багт.

Японы Батлан хамгаалах хүчний ажиглалтын төв

Эр: Хамгаалалтанд байгаа хүн болон түүний сүйт залуу Ноги хоёрын олон улсын дуудлага. Яриаг чагна.  

Ноги: Каору. Хүлээлгэсэнд уучлаарай. Ярь ярь.

Ка: Жагсаалт, брошурнуудыг бэлдчихсэн.

Ноги: За. Минийхээр бол Жамъяанд Баяр академи тохирох юм шиг байна.

Ка: Аан.

Ноги: Аан?

Ка: Би  ч гэсэн тэгж бодож байсан юм.

Ноги: Тийм үү.

Ка: Ногитой санал нийлсэнд баяртай байна.

Ноги: Би ч гэсэн.

Ка: Би хэдэн удаа очиж үзсэн. Монгол, Өвөр Монгол хүүхдүүд сурдаг юм байна лээ. Танилцуулга дээр байсан Дэнсмаа багш сайн хүн байна лээ. Японд ирээд удаагүй айж, сандарсан хүүхдүүдийг дэмжиж, тусалдаг юм байна лээ.

Ноги: Тийм үү.

Ка: өдрийн хоолноос гадна хүсвэл оройн хоолоо ч тэнд идэж болно.

Ноги: Тэгвэл ажил ихтэй үед боломжийн юм байна.

Ка: Харин тийм. Жамъяан Барукагаас ирсэн ч гэсэн төрөлх хэлээр нь ярьдаг найзуудтай болох хэрэгтэй. Тэгж байж хурдан дасах байх. Японд амьдрах болохоор Япон хэл ч бас сураасай гэж хүсэж байна.

Чарли ажиглалтын цэг

Ноги: Тийм ээ.   Японоор ойлгодог болчихвол дохионы хэл, эсвэл Дораму шиг утсаар ярилцсан ч болно. Тэгвэл Япон сургуульд сурсан ч болно.

Ка: Ярьж чаддаг болох ч юм билүү.

Ноги: Тийм ээ.

Ка: Тэгвэл энэ сургуульдаа бүртгүүлчих үү?

Ноги: Тэгье ээ. Уучлаарай. Жамъянтай ярьж болох уу?

Ка: Ноги ярьж байна. Яриарай.

Ноги: Жамъян. Ганцаардуулсанд уучлаарай. Японд хурдан дасаад, Япон оронд хайртай болоорой. Би удахгүй очино оо.

Ари: Ноги. Удаан хүлээлгэсэнд...

Ка: Жамъян баяртай харагдаж байна.

Ноги: Ашгүй дээ. Уучлаарай. Би дахиад хуралтай.

Ка: ойлголоо. Тэгвэл...

Ноги: За, Жамъян. Дахиад утсаар ярина аа. Сайхан амраарай.

Ари: Адиелийн охин, Жамъян мөн үү?

Ноги:  Тийм ээ. Манайд амьдарч байгааг нь мэднэ биз дээ.

Ари: Тийм ээ. Мата надад хэлсэн. Жамъяан сайн байгаа юу?

Ноги: Японд ирэхээсээ өмнө их зовсон. Мэс засал нь амжилттай болж, одоо сайн байгаа.

Ари: Тийм үү. Японд ирсэн бол яамай даа. Жамъяан Японд ирсэн гэхээр баяртай байна.

Ноги: Барукад амьдарсан ч одоо аюулгүй...

Ари: Болохгүй... Үгүй ээ... Японд илүү аюулгүй.

********************

Дараа өдөр нь

Ноги: Санал нэг байна. Ойлголоо. Би хэлчихье.

До: Такси ирчихлээ, Ноги.

Ноги: Баярлалаа, Дораму. За. Би дараа нь утасдаж хэлнэ ээ.

Ари: Яасан?

Ноги: Ари. 10хоногийн дараа Бэкигийн оршуулгын ёслол болно. Бэлдэхэд тусалж болох уу? Тэгээд Барукад үлдэж Нокоруд тусалж өгнө үү.

Ари: Гэнэтхэн яагаад? Би ойлгохгүй байна.

Ноги: Тенто тарсан. Бэки нас барсан. Нокору Бэкигийн гэрээслэлийг биелүүлэх гэж хичээж байгаа. Пиёо, Батурака хоёр байхгүй болохоор тэрэнд чин сэтгэлээсээ ярилцах хүн бас итгэл даах хүн байхгүй байгаа.

Ари: Намайг тохирно гэж бодож байна уу?

Ноги: Говийг аль эртнээс сэжиглэж байсан шүү дээ. Бас тэр нууц кодыг надад өгч намайг хөдөлгөсөн. Танд стратегич болох авъяас байна. Тэрэнд тус болж чадна.

Ари: Ноги. Би тэднээс нэг удаа урвасан. Нокору намайг хүлээж авахгүй.

Ноги: Би Нокорутай утсаар ярьсан. Тэр ч бас  зөвшөөрсөн. Таныг туслаач гэсэн.

Ари: Нокору юу? Нокору тэгж хэллээ гэж үү?

Ноги: Тийм ээ.

Ари: Хэлж байсанчлан болох нь дээ.

Ноги: Аан?

Ари: Мэдээгээр анхааруулж байсан. Шэрит Яауш Хатти. Болох магадлалтай гэж байсан. Японд болдог юм.

Ноги: Хар шуурга уу?

Ари: Тийм ээ. Тэр чинь...

Ноги: Хар шуурга...

*********************

Эр: Шизуокад өнгөрсөн шөнөөс хойш нүүрлээд байна.

Эр: Дараагийн мэдээ... Уржигдраас хойш Шизуокад хар шуурга нүүрлэж, үргэлжилсэн аадар бороо орсоор байна. Хар шуурга Шизуокагийн зүүн хэсэгт их хэмжээний хохирол учруулаад байна.

Эр9: Уржигдар гэдэг нь 5сарын 9 байсан. Шизуокад Шин-Фужи нисэх буудал байдаг. Яг таарч байна. Тэр бичлэг дээр бороо орж байсан уу?

Ноги: Үгүй ээ, санахгүй байна. Уучлаарай. Түлхүүр...

******************

О: Шин-Фужи нисэх буудал гэсэн үү?

Ноги: Тийм.

О: Одоохон.

Ноги: Ота, зүгээр үү?

О: Тийм ээ. Зүгээр. Энэ байна. Олчихлоо. Цонхыг нь ойртуулаадахъя. Шиврээ бороо бол харагдахгүй байх. Бороо байхгүй л байна даа.

Ноги: Яг энэ үеийн нисэх буудлын ойролцоох бичлэг олдох уу?

О: Одоохон. Хяналтын цамхагийн ойролцоох бичлэг. Тийм ээ. Энэ...

Ноги: Ари. Влидивосток руу явах нислэгийг цуцал. Банкок руу явах хамгийн ойрын нислэг захиал.

Ари: За.

*****************

Ноз: Шинжо Владивосток биш,  Банкок явсан?

Ноги: Тийм ээ. Шин Фужигийн нислэгийн багийн бичлэгийг сольсон байсан.

О: баруун талынх нь 6сарын өмнөх, 11сарын 8-ных.  Зүүн талынх нь бидний харсан, 5сарын 6-ных.

До: Адилхан байна.

О: Он сарыг нь өөрчлөөд, хуучны бичлэгээр сольчихож.

До: тэгвэл Ибракигийн шуугиантай бичлэг...

Ноз: Зангаж байж.

Ноги: Дайснууд бидний анхаарлыг Владивостокт хандуулахын тулд нислэгийн цагаа олон удаа өөрчилж, бичлэгийг ольсон байна.

О: Тэгвэл тэр шуугиан ч гэсэн худлаа гэсэн үг үү?

Ноги: Тийм ээ.

Ноз: Шинжогийн Шин Фужигийн жинхэнэ бичлэг юу болж байна?

О: Хайж л байна. Гэхдээ ганцаараа болохоор цаг их орно.

Ноз: Дораму, Тожо сэрээгүй л байна уу? Тэнэг хог.

Ноги: Шинжог алга болсоноос хойш унтаагүй байх.

Ноз: Би ч гэсэн.

Ноги: Уучлаарай.

О: Хөөх.

Ноги: Юм олоо юу?

О: Тийм ээ. Ийм хурдан олчихно гэж бодсонгүй.

Ноз: Хурдан харуулаадах.

О: За. За за. Одоо тавилаа.

До: Энэ Шинжо байна.

Ноз: Энэ нүд, чих... Шинжо мөн байна.

О: Харьцуулаадахъя.

Ноз: Дүрээ сайн өөрчилж.

Ноги: Ота. Николай бас Банкок руу ниссэн онгоцны эзэд холбоотой байж таараа. Шалга.

О: Шалгаж байна. Нэг сэжигтэй зүйл оллоо. Энэ байна. Банкокийн нислэг Сийкоок компанийх байж. Толгой компани нь Сиамэра. 77%-ийг нь Си Ти Пи эзэмшдэг. Захирал нь Чоки Тэпанит. 

Ноги: Чоки Тэпанит их алдартай тэрбумтан. Жагсаалтад байсан Чоки...

О: Тэр мөн байна. Аригийн жагсаалтад Чоки гэсэн байсан. Уучлаарай, хаяг нь бас байсан. Би илүү сайн шалгах ёстой байж.

Ноги: Дораму, Аритай холбоо барь. Банкокийн нислэгийг цуцал. Камбожийн Пномпень руу явах тасалбар ав.

Ноз: Ноги, хэтрүүлэх хэрэггүй.

Ноги: За.

***********************

Киприйн олон улсын нисэх буудал.

Ари: Ноги. Азаар тасалбар авч чадлаа.

Ноги: Үнэхээр баярлалаа.

Ари: Тасалбарууд...  паспорт чинь. Энэ карт чинь.

Ноги: За.

Ари: Бас...Чокигийн мэдээллийг авчирсан.

Ноги: Баярлалаа.

Ари: Тэрний нуугддаг гурван газар байдаг. Тэрний бусад мэдээлэл энд байгаа.

Ноги: Баярлалаа.

Ари: Байрлалыг нь олох хэрэгтэй болбол би тэрэнтэй утсаар яриад асууж болох байх.

Ноги: Гэнэтхэн холбоо баривал Аюулгүйн албанд ажилладаг байсан Шинжо бид нарын ирж байгааг мэдчихнэ.

Ари: Тийм юм байна.

Ноги: Ари. Чоки тагнуулын албатай холбоотой байсан уу?

Ари: Миний мэдэхээр үгүй. Гэхдээ сүүлийн үед гадаадын зуучлагч нартай холбогдоод байсан.

Ноги: Зуучлагч?

Ари: Нууцын зэрэглэлтэй улсын нууц зарсан гэгдэж байсан. Шууд төрийн албадтай холбогдох аюултай болохоор зуучлагч ашигласан байх.

Ноги:  Гэхдээ Чоки чинь тэрбумтан биз дээ? Тэгж яах юм?

Ари: Хятадын үл хөдлөх салбарт маш их хөрөнгө оруулалт хийсэн.

Ноги: Хөөсөн бөмбөлөг хагараад их хохирол амссан байх нь.

 Ари: Тийм ээ. Алдагдлаа нөхөхийн тулд Бэппаны мэдээллийг зарсан байх.

До: Манай нислэг байна.

Ари: Ноги. Би маргааш Барука руу явна.

Ноги: Явахаар шийдээ юу?

Ари: Би гэрийнхэнтэйгээ бараг хоосон ирсэн.

Ноги: Мөнгө байгаа юу?

Ари: Таны өгсөн юм Улаанбаатарт байгаа.

Ноги: Тийм байж. Тэгвэл Барукад уулзъя.

*****************

До:  Ноги, асуух юм байна.

Ноги: Тайландын хөрш, Камбожид яагаад ирсэн бэ гэж үү?

До: Тэрийг мэднэ ээ.

Камбож улс, Сиануквил

До: Чоки Тайландын тэрбумтан. Цагдаагийнхантай хамтарч ажилладаг байж таараа. Банкокийн нисэх буудлын гаалиар орох юм бол биднийг хэлж, Шинжо биднийг мэдчихнэ.  

Ноги: Яг зөв. Тэр валют солих газрын урд зогсчих.

Эр: За.

До: Тэгэхээр Камбожаар дамжаад Сиануквилаас усан онгоцоор Тайланд руу явна.

Ноги: Тийм ээ. Маркхам боомтоос хөдөлнө. Ирчихлээ. Баярлалаа.

До: Гэхдээ...

Ноги: Уучлаарай.

До: Гэхдээ, боомтын гаальд бүртгэл хийлгэнэ биз дээ?

Ноги: Тийм.

До: энийг л асуугаад байна. Яаж тэрүүгээр орох юм?

Ноги: Нуусан хөзөр байгаа. Сайн байна уу.

Эм: Энийг бөглө.

Ноги: Тайландын булан өнөөдөр ширүүн байх бол уу?

Эм: Больж үз. Паспортоо. Тэр байна. Өөр юм байхгүй. Энийг ашиглаарай.  

Ноги: Мэдлээ. Энийг ав. Загасчин болж дүрээ өөрчилнө.

До: Том хөзөр байна. Сиануквилд Тайланд паспорт авахаар ирсэн байжээ.

Ноги: Тийм ээ.

До: Гэхдээ энэ зургаар гаалийнхан царай таних системээр биднийг мэдчихнэ.

Ноги: Барукад төрсөн болохоор энийг мэдэхгүй байх. Японы загасчид загасчилсныхаа дараа Японы боомтод ирж байгаа бол гаалийн бүртгэл хийлгэдэггүй юм. Тайландад ч ялгаагүй.

До: Камбожаас явахдаа яах вэ?

Ноги: Хяналтаар орно. Гэхдээ Камбож бидний царайг шалгана гэж бодохгүй байна. Хувцасаа сольё.... Тайланд руу орох аргыг Бэппаны ажилтан хэлж өгсөн юм. Эхлээд Сиануквил боомтод  очино. Квам Ван загасчны завин дээр ажилладаг Рудийг олж уулзана.

До: Квам Ван зүүн талд, далай руу хараад зогсож байгаа байх тийм ээ?  Ноги, Тэр мөн үү?

Квам Ван

До: Нэг юм асууя. Руди байгаа юу?

Эр: Би байна. Та хэн бэ?

Ноги: Усны түвшин нэмэгдэхэд загас шоргоолж иддэг.

Эр: Буурвал яах вэ?

Ноги: Шоргоолж загас иднэ.

Эр: 100мянган бат/баат/.

Ноги: Рудигийн завиар Тайландын тохойгоор хойшоо явна. Нүүр таних камерт бичигдэхгүйн тулд баг өмсөнө.

До: Ойлголоо.

Тайланд улс... Маркхам боомт

Эр: Ширтэхээ боль.

Ноги: Аан, за.

Эр: Цагдаа нар мэдчихвэл баларна. Битгий хар гээд байхад.

Ноги: Уучлаарай.

Эр: Харахаа боль.

Ц: Та нар... Камбожоос ирсэн үү?

Эр: Тийм ээ.

Ц: Энэ шинэ хүмүүс үү?

Эр: Тийм.

Ц: Нүүрээ харуул.

Ц2: Хаанаас ирсэн бэ?

Ноги: Тайланд.

Ц: Үнэмлэхээ гаргаад ир.

Ноги: Уучлаарай.

Ц: Явж болно. Явж болно.

Эр: Энэ фургоныг ашигла.

Ноги: Цүнхэнд 100мянга байгаа. Дээр нь хэдийг илүү хийчихсэн.

Эр: За.

Ноги: Тусалсанд баярлалаа... 3-р замаар 400км яваад Банкокт очино. Зам зуурт Японы Н-системтэй төстэй 20 гаруй хяналтын камер байгаа болохоор нүүрээ нуух хэрэгтэй.

**********************

Ши/Шинзо: Олоо юу?

Чо:/Чоки/ /эмэгтэй хүн шиг хоолойтой: Барука руу буцчихсан.

Ши:  Барука юу?

Чо: Тийм ээ. Тийм тийм. Би шинэ компанийх нь утсыг, Капрт байдаг гэрийнх нь хаягийг ч олсон. Үхтэлээ залгаад ч авахгүй байна. Уур хүрээд үхэх шахсан. Тэгээд шалсан чинь Барука руу явчихаж.

Ши: Яагаад Барука явсан юм бол?

Чо: Мэдэх юм алга. Аан. Маркхам боомтын цагдаагийн тайлан. Японоос ирсэн байж магадгүй нэг залуу, сумо бөх шиг нэг залуутай Камбожоос ирсэн гэсэн байна лээ.

Ши: Сумо бөх гэнэ ээ?

Чо: Аанхан.

Ши: Нөгөө хүн нь өндөр гэж байна уу?

Чо: Мэдэхгүй ээ. Их зөөлөн, даруухан царайтай гэсэн.

Ши: Нозаки биш байна. Сумо гэхээр... Зургийг нь харж болох уу?

Чо: Мэдээж. Одоохон... Тамтам. Чоки байна. Өчигдөр Камбожоос ирсэн загасны завин дээр ирсэн хоёр хүний  үнэмлэхний зургийг явуулаач... хакердаад авахгүй юу... чамд чаддаг юм байна уу? ... Таааам, гуйж байна. Олоод өгчих л дөө. За... бай/Bye/. Уучлаарай. Гайхсан уу? Ид ид...

Чо: Зураг ирчихлээ. Ясу, хурдан харуул.

Эр: Мэдлээ.

Чо: Энэ зураг нь мөн гэж үү?

Ши: Биш байна.

******************

Ноги: 200м-ийн зайд камер байгаа. Гурав, хоёр, нэг. Доошоо. За... Ямар нэг юм болоо юу?

О: Тийм ээ. Ноги, Дораму хоёрын Камбожид ашиглаж байгаа паспортын мэдээллийг хакердаж байна.

Ноги: Тэд нар цагдаатай холбоотой нь үнэн байж.

О: Тийм ээ.

Ноги: Хакер хаанаас ажиллаж байна.

О: Би хайж байна. Паспортын зургийг яах вэ?

Ноги: Одоо зүгээр ээ. Буцаагаад сэргээчих.

О: Ойлголоо.

Чо: Шин, санаа зовох хэрэггүй. Чиний хувийн онгоцоор зугтсаныг хэн ч мэдэхгүй. Япон даяар хайж байгаа байлгүй.

***************** 

Ноги: Түр байрлах газраа олчихлоо. Сиам зочид буудлын 307-р өрөө.

Банкок .... Сиам зочид буудал

До: Өлсөж байна шүү. Мочи идмээр байна.

Ноги: Өрөөнд байгаа байх. Би түрүүлээд захиалчихсан... Хаяато, Чокигоос Бэппаны мэдээллийг худалдаж авсан хүнийг тогтоосон уу?

Х: Блү-вокер Чокигийн клоуд имейлийн нууц кодыг тайлсан. 4 сарын 22 ноос хойш, Шинжо Нокоруд Такада, Вада, Хиросэ, Кумаги дөрвийн амьд байгаа нотлох баримтыг илгээснээс хойш хэд хэдэн хүнтэй байнгын холбоотой байсан. Бүгд Иран, Хятад, Орос, Хойд Солонгос, Сирит байдаг мэдээлэл зуучлагчид. Блү-вокер, үргэлжлүүлээрэй.

О: За. Гэхдээ мессежүүдэд Япон, Бэппаны туршуул гэх мэт үг байгаагүй. Уулзаж байж ярилцъя гэж нууц кодоор бичсэн байсан.

Ноги: Их болгоомжилж.

О: Тийм ээ. Би бас Чокигийн Си Ти Пи компаний санхүүгийн мэдээллийг шалгасан. Аригийн хэлснээр маш их хэмжээний зээлтэй байна лээ.

Са: Бэппаны мэдээлэл мөнгөөр үнэлэгдэхгүй. Мэдээллийг зарвал тэр бүх өрөө дарчихна.

Ноги: Бэкийг бусадтай нь чөлөөлсний дараа Шинжо Чокигоос хил давуулж өгөхийг хүссэн. Чоки Шинжод байгаа Бэппаны туршуулуудын мэдээллийг мэдээд, Хятадад хийсэн хөрөнгө оруулалтынхаа алагдлыг нөхөхөөр шийдэж, Шинжог дэргэдээ авсан.

Са: Наадах чинь бараг л мөн байх.

Ноги: Мэдээллийг хэн авсныг Шинжо, Чоки хоёрын нэгээр хэлүүлэх хэрэгтэй.

Х: Аригийн өгсөн Чокигийн гурван нууц байрнуудын Вилла комплекс Си-л Шинжо нуугдаж байгаа гэж бодож байна.

Ноги: Яагаад?

Х: Гурван шалтгаантай. Эхнийх нь, Блү-вокер Банкокийн нисэх буудлын ангарын бичлэгүүдийг хакердсан.

Ноги: Хүлээгээрэй. Энэ удаа бичлэгийг нь устгаагүй байна уу?

О: Тийм ээ. Шинжогийн суусан машиныг мэдсэн. Тэндээс Пукэтэд байдаг Комплекс Си- рүү явдаг 20 гаран км замын камеруудыг бүгдийг нь идэвхгүй болгосон байсан.

Х: Гэхдээ тэнд байгаа манай Бэппаны туршуул нисгэгчийг хувцас өмссөн, өндөр Япон хүн Комлекс Си хотхоны нэг байр руу орохыг харсан гэрч олсон гэсэн. Энэ хоёр дахь шалтгаан нь. Гурав дахь нь, Юсүкэгийн Камбожоос явахдаа ашигласан үнэмлэхний мэдээлийг Чокигийн Сиамрим гэдэг харилцаа холбооны компани хакердсан. Дараа нь энэ мэдээллийг энэ газар руу явуулсныг Блү-вокер тогтоосон.

Ноги: Ийм олон нотлох баримт байхад эргэлзэх юм алга.

Са: Тийм ээ.

Х: Комплекс Си- хотхон 20 орчим байшинтай. Цагдаагийн хатуу хамгаалалтад байдаг.

До: Шинжо алинд нь байгаа бол?

Х: Блү-вокер армийн хэд хэдэн хиймэл дагуулд нэвтэрч зургийг нь авах гэж оролдсон боловч хана нь тусгай материалаар хийгдсэн байсан. Хэт улаан туяагаар Шинжог таних боломжгүй болсон.

Ноги: Тайландын цагдаа нарт мэдэгдэхгүйгээр, зэвсэгтэй Шинжог барихын тулд багагүй хүч шаардагдана.

Эр: Ойлголоо. Бодож үзье.

Ноги: Баярлалаа.

Эр: Байрлалыг нь яаж олох вэ?

Ноги: хотхоныг цагдаа нар хамгаалж байгаа болохоор Шинжо гарч ирэхгүй бол мэдэх боломжгүй. Эхлээд өгөөш тавьж гаргах хэрэгтэй.

До: Ноги, би оролдоод үзье.

Ноги: Аан?

До: 100мянган баат өгчих.

Ноги: Болно оо. Гэхдээ яаж? Аан...

Эр: Тэр  хүн биш үү? Хөөе, энд байна. Энд...

До: Ирсэн хүн бүрт баярлалаа. Хүн болгоны гар утсанд мэдээлэл явуулсан байгаа. Сайн шалгаарай.

Эр: Үнэхээр 3000баат өгөх юм уу?

До: Зургийг нь надад явуулсан хүнд Трү-монигоор мөнгийг нь шилжүүлнэ. Энэ аппийг хэрэглэдэггүй хүн байхгүй биз дээ?

Ө: Дугаар 28.

Эр: Би би...

Ө: Дугаар 8.

Эр: Энд байна.

До: Дахиад хэлье. Тодруулахын тулд худалдаж авсан юмных нь зургийг явуулаарай.

Эр: Тооцоогоо хийе.

*********************

Ноги: Дораму. Олчихсон уу?

Өмнөх өдөр

Ноги: Аан...

До: Гадаадад байхдаа хүн болгон гэрийнхээ хоолыг санадаг байх аа?

Ноги: Тийм ээ. Би Сэкиханд дуртай.

До: Шинжо ч гэсэн Нозакигийн сэкиханд дуртай байсан. Барукад байхдаа ч, заавал авч очоод, байнга иддэг байсан.

Ноги: Тав дугаарын байшин энийг худалдаж авсан.

До: Энэ байшин байж таараа.

Ноги: Сайн байна шүү.

Чаупхраяа гол

Эр: Тусгай хэлтсийн нэг ажилтан томилсон. Энэ ажилтан орон нутгийн цагдаа нар, Зүүн өмнөд Азитай хамтарч ажилладаг.

Ноги: Баярлалаа.

Эр: өнөөдөр 13цагт Мандарин зочид буудалд. Сала Рим Наам зоогийн газар. Тав дугаарын зангиа зүүгээрэй. Ажилтан тан дээр өөрөө очино.

Ноги: Ойлголоо.

Банкок, Мандарин ориентал  ... 12 цаг 35  минут ... Сала Рим Наам...

Ноги: Баярлалаа.

Эр9: Арай эрт ирчих шиг боллоо.

Ноги: Ф, одоохондоо зүгээр. Цаг нь болохоор гараад ирээрэй.

Эр9: Мэдэж байна аа. Сэтгэл хөдлөөд байна. Ямар хүн байгаа бол?

Ноги: Чамд найдаж байгаа шүү.

Эр9: Болно оо. Бүх юм сайхан болно. Хөөх...

Ноги: Аан?

Эр9: Тэр залуу... Үгүй ээ, тэр биш. Харц нь гэнэт тагнуулын ажилтан шиг харагдаад... мөн байх гэж бодсон юм.

Ноги: Мөн юм биш үү?

Эр9: Шивээс үү? Тагнуулын ажилтан ийм их шивээс хийлгэх үү? Мафи байж таараа.

Ноги: Энд, шивээс бол фейшн. Гаднаас нь хараад дүгнэж болохгүй.

Эр9: Тийм гэж үү? Хэн байж болох вэ? Хөөе. Юсүкэ. Тэр....

Ноги: Гүйцэтгэх захирал Нагано. Зүүн Өмнөд Азид ажлын айлчлал хийнэ гэсэн Банкокт ирчихэж.

Эр9: Хөөе. Явах нь уу?

Ноги: Мэдээж, би Барукад байх ёстой. Тайландад байгааг мэдчихвэл яах ч юм билээ.

Эр9: Тэгээд уулзалт яах юм бэ?

Ноги: Байрлалаа өөрчлөхөөс. Нагано захирал харчихаагүй биз дээ?

Эр9: Зүгээр ээ. Юм яриад завгүй байна.

Са: Таньдаг хүн?

Ноги: Тийм ээ. Ажиллагаанд саад болж мэднэ. Тэгээд ажиллагааг түр зогсоосон.

Эр: Тийм үү. Холбоог тасаллаа. 15минутын дараа залгаарай.

Ноги: Мэдлээ.

Эр: Нөгөө хүнтэй холбоо барьсан. 13цаг 55 минутад өрөөнд чинь очино.

Ноги: Энэ өрөөнд үү?

Са: Тийм ээ. Асуудал байгаа юм уу?

Ноги: Үгүй ээ, захирагч аа. Таван минутын юм байна. Дораму байж байж болох уу?

Эр: Зөвшөөрч байна. Ажиллагаанд оролцож байгаа болохоор болно. Би нөгөө талд хэлчихье. Холбоо барих код 3-2-1-1-8.

12цаг 54минут 40секунд  

Ноги: Дораму.

Холбоо барих кодоор хаалга тогшино

12/2-р бүлгийн 2-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home