Method Acting

Filmbridge

Төрөл: УСК                                              Хуудасны тоо: 34

Нэр: Method Acting 30/07/2026                                  Орчуулсан: Лингостик ХХК

Дүрүүдэд:

Дунхви - 30-35 настай, эрэгтэй, жүжигчин

Дунтэ - 40-45 настай, эрэгтэй, Дунхигийн төрсөн ах, багш

Тэмин - 25-30 настай, эрэгтэй, жүжигчин

Мижон - 30-35 настай, эмэгтэй

Ээж - 60-65 настай, эмэгтэй, Дунхви, Дунтэ хоёрын ээж

Им найруулагч - 30-35 настай, эмэгтэй

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дунхви: Хэн бэ?

Шоуны зохиолч: Сайн байна уу? "Таррент Ким" шоуны зохиолч И Ынжи байна.

Дунхви: Аан, за, за.

Шоуны зохиолч: Урьдчилсан ярилцлага авах гээд залгасан юм аа.

Дунхви: Аан, за, болно оо, болно.

Шоуны зохиолч: Дунхви, та инээдмийн жүжиглэлтээрээ их алдартай байсан шүү дээ. Уран бүтээлээс түр хөндийрөх болсон шалтгаан байгаа болов уу?

Дунхви: Тийм ээ, би ч гэсэн инээдмийн дүрд дуртай, гэхдээ дүрүүд маань нэг л хэвийн болоод байсан болохоор уран бүтээлийн сонголт дээр өөрийгөө сорих хэрэгтэй юм байна гэж их бодох болсон л доо. Хэвшмэл ойлголт гэдэг их аймаар юм шиг ээ.

Шоуны зохиолч: За аа, таныг сайн ойлголоо. Анхны уран бүтээл Алгейн цахим орчинд шуугиад байна л даа-

Дунхви: Танаас гуйя... Алгейны талаар дурдахгүй байвал их зүгээр байна. Түүнээс болж би сандралын эмгэгтэй болчихсон... Зохиолч оо, танаас гуйж байна шүү. Байна уу? Байна уу?

Таррент Ким: Дунхви, хэдэн онд дебют хийсэн билээ?

Дунхви: 2013 онд.

Таррент Ким: Жаахан юм байж, ахтайгаа хүлээлгийн өрөөнд ирээд мэндэлчихгүй дээ.

Эрэгтэй 1: Солонгосын цорын ганц амьд ток шоуны хөтлөгч Таррент Кимийг урьж байна!

Эмэгтэй 1: Царайлаг юм аа, Таррент Ким!

Таррент Ким: Мартагдсан жүжигчдийг дурсацгаая! Тарренттай хамт дахин эхэлье! Жүжигчин И Дунхви! Тийм ээ, тийм! Сүүлийн үед таны санааг зовоож байгаа зүйл их байгаа байх. Хамгийн их санаа зовоож байгаа зүйл чинь юу вэ, Дунхви?

Дунхви: Намайг юу ч хийсэн инээдтэй байна гэх хэвшмэл ойлголт надад хаалт үүсгэх болсон л доо-

Таррент Ким: Ойлголоо! За, тэгвэл бидэнд "И Дунхви" гэвэл юу санаанд ордог билээ? Юу билээ? Юу юм бол? Загварлаг... мөн инээдмийн жүжигчин!

Дунхви: Уучлаарай, ах аа, зохиолын дагуу яваад өгч болох уу?

Таррент Ким: Хөөе, новш минь чи өөрөө л зохиолын дагуу амьдарч үз. Хүлээлгийн өрөөнд ирж мэндлэх чинь яасан юм бэ, бүдүүлэг царайлчхаад?

Таррент Ким: Инээдмийн бас загварлаг жүжигчинтэй бид бүхэн хамт байна аа! Дунхви, одоо бүгдээрээ жаахан нухацтай ярилцах уу?

Дунхви: Тэгье.

Таррент Ким: Инээдмийн дүр биш юм бол, яг ямар дүрд тоглохыг хүсэж байгаа билээ?

Дунхви: Дотоод мэдрэмжтэй дүрд тоглохыг хүсэж байна.

Таррент Ким: Хөөх, И Дунхвигийн бодлоор "Дотоод мэдрэмжтэй дүр" гэдэг нь?

Дунхви: Дүрийнхээ дотоод мөн чанарыг судалж, мэдсэний дараа дүрдээ бүрэн хувирах жүжиглэлтийн арга барил л даа.

Таррент Ким: Яг яагаад дотоод мэдрэмжтэй дүрд тоглохыг хүснэ вэ?

Дунхви: Хүн төрөлхтний талаар мэдэхийг хүсэж байна.

Таррент Ким: Яг нулимс урсах нь ээ. Хүн төрөлхтний талаар мэдэхийг хүссэн И Дунхви, түүний тоглосон архинд донтсон харийн хүн! Түүний анхны уран бүтээл төдийгүй цорын ганц амжилттай бүтээл Алгейны нууц бичлэгийг задалж байна! Үгүй ээ, хүн төрөлхтний талаар мэдэхийг хүссэн байж, яах гэж харийн хүний дүрд тоглосон юм бэ? Ноёд, хатагтай нар аа, би зохиолыг нь нууцаар гартаа оруулсан. За, нэг харцгаах уу? Сайн байцгаана уу? Намайг Алгейн гэдэг. Жинхэнэ нэр бол... Хөөх, энэ үнэхээр хэцүү юм аа. Түүнээс нэг гуйж үзэцгээе. И Дунхви, за аа... Бэлдээд... эхэл! За аа, тэгвэл жаахан хэцүү ч гэсэн би дахиад нэг оролдоод үзье. Хөөе, энэ үнэхээр хэцүү юм байна! Дотоод мэдрэмжээрээ нэг үзүүлчхээч дээ. Бэлдээд... эхэл!

Таррент Ким: Инээдмийн бас загварлаг жүжигчин И Дунхвитай хамт байна аа! Хөөе, энэ үнэхээр чадвар шаардах юм байна аа...

Пак төлөөлөгч: Үгүй ээ, үгүй. Наадах чинь юу гэсэн үг юм бэ? Толгойг нь хальт л шүргэсэн байхад танхайрал гэж болохгүй шүү дээ. Ганцхан удаа харж үзээч. Ойрд ямар ч ажил алга байна шүү дээ. Пак сэтгүүлч ээ, би үнэхээр баларчхаад байна аа. Битгий л дээ, тэгэх үү? Яс яривал өнгөрсөн жил чамайг гэрлэхэд би нэлээн их мөнгө өгсөн шүү дээ. Тийм болохоор ийм үед ч болтугай туслаач... байна уу? Хөөе, муу новш оо!

Пак сэтгүүлч: Юу гэнэ ээ? Новш гэсэн үү?

Пак төлөөлөгч: Уучлаарай, уучлаарай, уучлаарай. Тасарсан гэж бодсон юм аа. Пак сэтгүүлч ээ, үнэхээр уучлаарай. Хараагаагүй шүү. Хараасан нь үнэн л дээ... Гэхдээ үнэхээр ганцхан удаа... Байна уу? Жинхэнээсээ тасалчихлаа шүү. Хөөе, Алгейнд дургүй ч гэсэн... тэвчээд өнгөрчихгүй дээ. Тиймхэн юм тэвчиж чадахгүй юу? Одоо би бүгдийг нь зохицуулах юм уу?

Дунхви: Өөрийн дураар нэвтрүүлэг хөтлөх юм бол яах гэж "Зохиолч" гэж байдаг юм бэ?

Пак төлөөлөгч: Таррент Кимийг новш гэдгийг чи ч гэсэн мэднэ шүү дээ.

Дунхви: Мэдсээр байж яах гэж намайг оруулсан юм бэ?

Пак төлөөлөгч: Чамайг кинонд тоглохгүй байхаар чинь нэвтрүүлэг ч болтугай олохгүй юу даа. Хөөе, манай агентлагт хэдэн жүжигчин харьяалагддаг гэж бодож байна? Ганцхан чи л байдаг, золиг минь! Яг үнэндээ Дунхви, би маш олон кино продакшнтай уулзаж байгаа. "И Дунхви хүнд сэдэвтэй кинонд тоглож чадна, чин сэтгэлээсээ тоглож чадна" гэдэг ч, орж ирсэн санал болгон нь инээдмийн кино байхад үүнийг хийхгүй юм бол би юу идэж амьдрах юм бэ? Энэ сая орж байгаа бүтээл байгаа юм. Үүнийг хийхгүй бол хүргэлтийн ажил ч болтугай хийхгүй юу.

Дунхви: Хийе дээ.

Пак төлөөлөгч: Үнэмлэх яах юм?

Дунхви: Авна даа.

Пак төлөөлөгч: Бүтээл яах юм?

Дунхви: Хийхгүй дээ.

Пак төлөөлөгч: Ядаж уншаад үзэж болно биз дээ? Надад ганцхан удаа итгээд уншаад үзчихэж болно биз дээ? Үүнийг уншихгүй бол чи харамсана шүү. Заавал харамсана.

Текст: ХӨДӨӨГИЙН ИНЭЭДМИЙН ДРАМ ЗАХЫН ӨМГӨӨЛӨГЧ ГҮ ДУНПАЛ

Дунхви: Хөдөө явна уу, инээдмийн кинонд тоглоно уу аль нэгийг нь л хийнэ биз дээ? Үүнийг одоо намайг төл гээд байгаа юм уу, хаашаа юм? Хийе дээ, хийе. Хөдөөгийн өмгөөлөгч Гү Дунпал. Таррент Кимийг хараал идэг.

Тэмин: За, төлөөлөгч өө?

Тэминий төлөөлөгч: Зохиол уншиж үзсэн үү? Сонирхолтой юм байна лээ.

Тэмин: Тийм ээ, уншсан. Таалагдсан шүү.

Тэминий төлөөлөгч: Тийм ээ, сонирхолтой бас шинэлэг. Зохиолч чамд их найдаж байгаа. Тэмин аа, энэ удаад өөрийгөө бүрэн дайчлах хэрэгтэй шүү. Өнгөрсөн удаагийнх шиг эсрэг дүрдээ дийлдэж болохгүй шүү дээ.

Тэмин: Төлөөлөгч өө, би энэ уран бүтээлийг дуусгаад жаахан амармаар байна.

Тэминий төлөөлөгч: Хөөе, яахаараа амардаг юм бэ? Чамайг дүрдээ авах гээд цаана чинь бөөн юм болж байна. Бас эсрэг дүрийг бид сонгохоор болсон болохоор бодсон хүн байвал хэлээрэй. Очиж байгаа болохоор шагнал гардуулах ёслол дээр уулзъя.

Тэмин: За, удахгүй уулзъя.

Тэминий төлөөлөгч: Бодитоороо илүү царайлаг юм аа. Дунхви, манай үзэгчдэд мэндлээрэй!

Дунхви: Та бүхэнтэй уулзаагүй удсан байна, И Дунхви байна. Энэ шоунд оролцож байгаадаа үнэхээр их баяртай байна. Өнөөдөр цагийг хөгжилтэй өнгөрүүлэх болно оо. Баярлалаа.

Жолооч залуу: Ах аа, "Таррент Ким" шоунд та үнэхээр их хичээсэн шүү.

Дунхви: Ойлголоо, жолоо барихдаа замаа харж бай гэж хэлсэн шүү дээ, замаа хар.

Жолооч залуу: За, ах аа.

Дунхви: Машин барьж байхдаа, ярихдаа, хариулахдаа ч гэсэн замаа хараад л байж байхад болно, за юу?

Жолооч залуу: За, ах аа. Ах аа, маргаашийн төлөвлөгөө...

Дунхви: Наадхаа дараа яриад замаа хар л даа, замаа!

Жолооч залуу: Уучлаарай.

Дунхви: Ёстой нэг, яагаад байгаа юм бэ? Хурдан машинаа зогсоо.

Жолооч залуу: За, зогслоо... уучлаарай.

Дунхви: Машинаа зогсоо, хурдан.

Жолооч залуу: За, за, ойлголоо.

Дунхви: Ёстой нэг... Машин барьж байхдаа арагшаа битгий хар гэж би байнга хэлдэг биз дээ?

Жолооч залуу: Тэвчихгүй нь ээ, муу алгейн новш.

Дунхви: Алгейн? Хаачихна вэ?

Дунтэ: Зогс! Худлаа байна аа, худлаа байна. Би бүхий л амьдралынхаа турш гахай шиг амьдарсан... Ганц ч удаа олон юм ярилгүй өөрийн хийх ажлаа хийсэн хүн шүү дээ! Юунаас болж, юунаас болж миний хүүхдийг авч явах гээ вэ? Юунаас болж? Хэлж байгаа үг бүрээ үнэ цэнтэй байлгах хэрэгтэй. Хэтэрхий идэвхгүй, сэтгэл хөдлөл алга, айн? Чи найз охингүй л биз дээ? Мэдээж хэрэг байхгүй л байлгүй, новш оо. Сайхан санагдахгүй байгаа биз? Саяын таалагдахгүй байгаа мэдрэмжээ төсөөлөөд... дахиад нэг удаа хийгээд үз.

Эрэгтэй 2: Би бүхий л амьдралынхаа турш гахай шиг амьдарсан...

Дунтэ: Болж байна шүү дээ! Болж байна, болж байна. Энэ чинь шүү дээ. Жүжиглэлт бол үргэлж өөрөөсөө асуух асуулт хэрэгтэй. Жүжиглэлт гэдэг нь юу гэнэ ээ?

Хүмүүс: "Яагаад?"

Дунтэ: Яг зөв! За, наад мэдрэмжээрээ дахиад нэг хийгээд үз. Энэ чинь түүхэн драм шүү дээ. би чамайг үндэсний хувцас өмс гэж хэлсэн биз дээ? Хэрэггүй, хэрэггүй. За, хийгээрэй.

Эрэгтэй 2: Би бол...

Дунтэ: Хүлээгээрэй, дуудлага ирчихлээ... дуудлага ирчихлээ.

Дунтэ: Би ирлээ.

Ээж: Юу болоо вэ? Хоёулаа хамт орж ирээд л... Чиний нийтлэлийг харсан. Уураа жаахан барьж амьдраач ээ.

Текст: АЛГЕЙН

Дунхви: Аваач ээ, үүнийгээ аваач.

Ээж: Яагаад вэ? Наад ааш зангаа! Наад ааш зангаа жаахан дараач дээ.

Ээж: Хөөе, шарсан тахиа ид! Тахиа ид. Юу хийж байгаа юм бэ? Хөөе, хайрцагтай нь авч явдаг нь яаж байгаа юм бэ? Би үүнийг идэхгүй ээ.

Дунтэ: Гилсан уу? Аан, аан. Сайн байна уу, Гилсаны ээж ээ? Аан, за, жаахан эндүүрэл гарсан юм шиг байна. Би дараа тантай холбогдъё.

Ээж: Яасан? Юу болсон бэ?

Дунтэ: Ээж ээ, та яагаад байгаа юм бэ? Шарсан, хуурсан юм битгий ид гэж хэлсэн биз дээ? Ёстой нэг, ямар хэцүү юм бэ? Ийм оройн юун тахиа вэ?

Ээж: Хаашаа авч явах гээд байгаа юм бэ?

Дунтэ: Шингэхгүй шүү дээ.

Ээж: Ёстой нэг, хамт хоол иднэ гэж байхгүй шүү.

Эрэгтэй 3: За, 5 дахь удаагийн К-драм Артист Авардын "Шилдэг хос"-ын шагналыг...

Эмэгтэй 2: "Өнөөдрийн чи" киноны Жон Тэмин, Мин Жонхи. Баяр хүргэе.

Эрэгтэй 3: Баяр хүргэе.

Мижон: Хөөх, хэдэн шагнал аваад байгаа юм бэ? Жон Тэмин ч сайн юм аа. Гэхдээ Дунхви ах шагнал гардуулах ёслол руу яваагүй юм уу? Ойрд бүүр харагдахгүй байх чинь. Дунхви ах инээдмийн кинонд тоглосоор байгаад юм болов уу? Кинонууд нь бүгд төстэй.

Дунтэ: Хөөе, чи инээдмийн кино ямар хэцүү гэдгийг мэдэх үү? Хүмүүсийг инээлгэнэ гэдэг чинь хамгийн хэцүү байхгүй юу.

Мижон: Бэлтгэл үеэ саначихлаа. Та санаж байна уу?

Дунтэ: Ярих сонирхол алга аа.

Мижон: Мэдсэнгүй ээ... Бүх зүйл өнгөрч байхад...

Дунтэ: Гэдсээ чангал.

Мижон: Үүнийг л мэдсэнгүй...

Дунтэ: Гэдсээ чангал гэсэн шүү.

Мижон: Намайг хүргээд өгөөч. Эцсийн замд минь...

Дунтэ: Эргэлээ!

Мижон: Хүлээ л дээ! Ганцхан удаа түүнийг харчихъя.

Дунтэ: Гараа ингэж унагаах, албаар унагаах хоёр маш том ялгаатай гэж хэлсэн биз дээ? Энэ өөртөө итгэлгүй харагддаг гэж би хэдэн удаа хэллээ.

Мижон: Тэр үед ч үнэхээр хөгжилтэй байсан шүү. Би л жүжиглэж чадахгүй...

Дунтэ: Бүх зүйл зүгээр л аз байхгүй юу. Тэр үед бүгд сургуулиа сольж байхад чи ч гэсэн хамт явах байсан юм. Намайг уучлаарай. Хөөе, Мижон аа, уучлаарай... дараа долоо хоногийн Мягмар гарагт машинаа түр зээлэхгүй биз?

Мижон: Би амрах болохоор болно оо. Яах гэж байгаа юм?

Дунтэ: Ээжтэй хамт очих газар байна. Надад загасны шөл хийгээд өгөөч.

Мижон: За.

Эрэгтэй 3: За, дараагийнх нь энэ жил хамгийн их гялалзсан залуу жүжигчдэд өгдөг "Шилдэг шинэ жүжигчин" шагнал юм. Шагналыг өнгөрсөн жилийн ялагч жүжигчин Чуэ Үшиг гардуулан өгөх болно.

Үшиг: Сайн байна уу, Чуэ Үшиг байна.

Дунхви: Чуэ Үшиг ямар аймаар хөгшрөө вэ?

Үшиг: Өнгөрсөн жил би яг 30 хүрсэн юм.

Дунхви: Нэг юм л буруу болчхож дээ.

Үшиг: Өнгөрсөн жил энэ шагналыг авч байснаа маш тод санаж байна. Энэ жил энэ нэр төртэй шагналыг хэн авах бол... за, харцгаая. 5 дахь удаагийн "К-Драма Авардс" "Шилдэг шинэ жүжигчин" шагналын эзэн бол... Баяр хүргэе. Жон Тэмин!

Эмэгтэй 2: Жон Тэмин нь МКН драм "Өнөөдрийн чи" киногоор дамжуулж, үзэгчдээс их хайрыг хүртэн өнөөдрийн "Хамгийн алдартай", "Шилдэг хос", "Шилдэг шинэ жүжигчин" гэх гурван шагналыг гардан авлаа. Шагнал авсанд чин сэтгэлээсээ баяр хүргэе.

Тэмин: Яг үнэндээ би өнөөдөр хоёр шагнал авах болов уу гэж бодож байсан ч, гурван шагнал бол огт төсөөлөөгүй юм байна. Бэлдсэн бүх сэтгэгдлүүдээ түрүүн хэлчихсэн болохоор юу хэлэхээ сайн мэдэхгүй байна. Цаашид илүү сайн жүжигчин болох болно оо. Баярлалаа.

Эрэгтэй 3: Хүлээгээрэй, хүлээгээрэй, хүлээгээрэй. Тэмин аа, шагнал авсан сэтгэгдэл үнэхээр богино байна аа. Удахгүй "Сарны тусгал" киноны зураг авалтыг эхлүүлэх гэж байгаа шүү дээ. Танд хамт тогломоор байгаа эсрэг дүрийн жүжигчин байгаа болов уу?

Тэмин: Байлгүй яах вэ.

Эрэгтэй 3: Сүүлийн үеийн хамгийн эрэлттэй жүжигчин Жон Тэминий сонголт нь...

Тэмин: Надад гэнэт санаад орж байгаа нэг хүн байна.

Эрэгтэй 3: Их сонирхол татаж байна шүү. Тэминд гэнэт бодогдох тэр хүн? Хамгийн их хүлээлттэй "Сарны тусгал" кинонд хамт тоглохыг хүсэж байгаа тэр хүн чинь... хэн билээ?

Тэмин: И Дунхви ах.

Тэмин бага нас: Ах аа...

Эрэгтэй 4: Зогс! Хэдэн удаа хийх гэсэн юм бэ?

Дунхви: Яг одоо зодоон хийхээр явах гэж байгаа намайг бэртчих вий гээд зогсоох ёстой шүү дээ. Чи чинь миний гэр бүлийн хүн гэсэн биз дээ? Цөхрөнгөө бараад чин сэтгэлээсээ "Ах аа, та заавал явах ёстой гэж үү?" гэхэд болно. Нэг хэлээд үз дээ. Найруулагч аа, түр ярилцъя.

Тэмин: Миний анхны уран бүтээл болох "Түгшүүр багасгах" кинонд надад маш их зүйл зааж сургасан болохоор би ахдаа санал тавимаар байна аа.

Ээж: Хөөе, Дунхви, Жон Тэмин чиний талаар яриад байна аа! Гараад ирээч!

Дунхви: Үзэхгүй ээ!

Тэмин: Энэ удаагийн уран бүтээлийн эсрэг дүрийн жүжигчнээр И Дунхви ахтай заавал хамт хиймээр байна.

Эрэгтэй 5: Завсарлацгаая!

Эмэгтэй 3: Хоол идээрэй!

Текст: ШИЛДЭГ ШИНЭ ЖҮЖИГЧНИЙ ШАГНАЛ ЖОН ТЭМИН ЖОН ТЭМИН, АЛГЕЙН И ДУНХВИ НАР ХАМТДАА "САРНЫ ТУСГАЛ" КИНОНД ТОГЛОХ БОЛОВ УУ?

Дунхви: Ээж ээ, жаахан аяархан л даа! Жаахан аяархан! Ёстой нэг. Ээж, гоё зүйл тохиолдоо юу? Юу хийгээд байгаа юм бэ?

Ээж: Гоё зүйл тохиолдолгүй яах вэ.

Дунхви: Үүнийг унтраачих л даа. Хүн эмзэг байхад чинь. Яагаад байгаа юм бэ? Нэг гэр бүл байж огт туслахгүй юм аа. Унтраа гэж байна! Ээж ээ, галзуураа юу? Яагаад байгаа юм бэ? Дуучин болооч дээ. Гарч сонгон шалгаруулалтад ор!

Дунтэ: Ёстой нэг!

Ээж: Ажилтай болохоор хурдан ярь аа.

Дунхви: Хэзээнээс ингэсэн юм? Хурдан хэл л дээ!

Ээж: Эхний шат гэсэн. Хавдар туссан гээд бүгд үхчихвэл манай улсын хүн ам яах болж байна аа. Гэхдээ тэр... Жон Тэминий саналыг зөвшөөрч болохгүй юм уу?

Дунхви: Ээж та одоо тийм юм ярих нөхцөл байдалтай байна гэж үү?

Дунтэ: Хөөе, ээж хүсэж байна гэж байна шүү дээ.

Дунхви: Галзуураа юу? Ээж юу хиймээр байна гэж?

Ээж: Үгүй ээ, ямар нэгэн уран бүтээл хийх хэрэгтэй биз дээ? Үнэхээр юу ч хийхгүй юм уу? Дунхви! Дунхви!

Дунхви: Ёстой нэг!

Пак төлөөлөгч: Жинхэнэ кино! Чиний дуртай жинхэнэ кино! Найруулагч нь Им Сонжон, зохиолч нь Кан Пилсон!

Дунхви: Ах аа, тэр чинь жинхэнэ савангийн дуурийн зохиолч биз дээ?

Пак төлөөлөгч: И Дунхви үнэхээр чадна гэж үү? Юу ч хийсэн "Алгейн" байхад үзэгчид автаж үзэх болов уу гэдэг л байна.

Эмэгтэй 8: Гэхдээ бас жаахан хааны төрх байхгүй байна уу? Жаахан байхгүй байна гэж үү? Үгүй юм болов уу?

Пак төлөөлөгч: Хаан бол биш ээ. Жаахан тайган тал руугаа л.

Дунхви: Ямар ч байсан, ах аа... би наадхыг чинь хийж чадахгүй ээ.

Пак төлөөлөгч: Хөөе, чи намайг өлсөж үхэхийг хармаар байгаа юм уу?

Дунхви: Тийм биш ээ, зүгээр л хачин байгаа биз дээ?

Пак төлөөлөгч: Бид энэ янзаараа удахгүй үнэхээр өлсөж үхнэ шүү. Чи завсарлага аваад бүүр хоёр жил болчихсон. Аюултай нөхцөл байдалд байгаа шүү. Энэ үнэхээр давгүй шүү. Дунхви, хийчихье л дээ. Авраач дээ, надад итгээд үз л дээ.

Дунхви: Ах аа, тасалдаад юу ч сонссонгүй ээ. Дараа яръя.

Пак төлөөлөгч: Үгүй ээ, үгүй. Битгий таслаарай.

Дунхви: За, тасаллаа.

Пак төлөөлөгч: Байна уу?

Ээж: Уучлаарай.

Пак төлөөлөгч: Дунхви, чи үнэхээр сайн бодсон байна. Им найруулагч жаахан завсарлага авсан ч гэсэн, түүхэн кинондоо үнэхээр гарамгай шүү дээ. Яасан бэ, зураг авалтын талбай дээр очоогүй удсан болохоор сандарч байна уу?

Дунхви: Ах аа, урьдчилгаа төлбөр авах боломжтой бол аваад өгөөч. Энэ удаад би үнэхээр их хичээнэ ээ. Өнөөдрөөс эхэлж би мацаг барина.

Пак төлөөлөгч: Ард түмнийхээ зовлонгийн төлөө өлсгөлөн зарласан хаан... Энэ үнэхээр галзуу юм аа. Чиний дүр төрхийг үнэхээр өөрчлөхөөр байна.

Дунхви: Үнэхээр хичээнэ ээ. Хичээх ёстой. Мэдрэмжтэй жүжиглэх гэж юу байдгийг би жинхэнэ харуулна аа.

Пак төлөөлөгч: Хөөе, Дунхви, чамайг сая мацаг барина гэсэн чинь нэг зүйл санаанд орлоо. Сонсоод үз дээ.

Пак төлөөлөгч: Жу сэтгүүлч ээ, та сайн сууж байв уу?

Пак төлөөлөгч: Би сэтгүүлч нарт мэдээлэл өгнө. И Дунхви ард түмнийхээ төлөө өлсгөлөн зарладаг хааны дүр аваад, жинхэнээсээ кино зураг авалт дуустал мацаг барина.

Пак төлөөлөгч: Сэтгүүлч ээ, жинхэнээсээ сайн нийтлэл бичээд өгөөрэй. Тэгэлгүй яах вэ. Нээрэн шүү. Иймэрхүү байвал яаж байна? Эсвэл сэтгэл хөдлөлөө жаахан хасах уу? Бас эхний зураг авалт дээр зураг авалтын талбайд ухаан алдчих.

Пак төлөөлөгч: Тийм шүү. Новш гэж... арай биш юм уу? Хөөс сахруулах уу? За, хөөс явлаа.

Дунхви: Арай хэтрүүлээд байгаа юм биш үү?

Пак төлөөлөгч: Үгүй ээ, бүгд болж байгаа ч, гэр бүлийнхнийгээ хүртэл итгүүлэх хэрэгтэй.

Пак төлөөлөгч: Тэгж байж л жинхэнэ болно. За, эхэллээ! Үгээ хэлээрэй.

Дунхви: Би энэ тахлыг арилтал юу ч идэхгүй байх болно!

Пак төлөөлөгч: Илүү цөхрөнгөө барсан мэтээр...

Дунхви: Юу ч идэхгүй!

Тэмин: Нээрэн үү? Хийнэ гэнэ үү? Сонирхолтой юм гээч.

Пак төлөөлөгч: Эхэл! Новш гэж, арай биш ээ.

Дунхви: Яаж ингэж хэлж зүрхэлнэ вэ? Чи муу ямар бүдүүлэг байна аа? Ард түмэн чинь өлсөж байна, новш оо!

Пак төлөөлөгч: Битгий хараал хэл. Хараал битгий хэл.

Тэмин: Эцэг минь, наадах чинь энэ улсын төлөөх сонголт...

Дунхви: Энэ хоолоор энэ тахлыг эмчилж болно гэсэн үг үү? Юу ч хамаагүй хийх хэрэгтэй биш гэж үү? Оруул. Оруул, оруул, оруул...

Пак төлөөлөгч: Чи ямар нэгэн юм идчихээ юу?

Тэмин: Эцэг таны төлөөх ч сонголт биш юм...

Дунхви: Ард түмнийхээ царайг харсан.

Пак төлөөлөгч: Өлсөж, цөхөрч байгаагаа гадагшаа гарга л даа.

Дунхви: Тэр өлсөж байгаа ард түмний царайг харсаар байж яаж тэгж ярьж чадаж байна аа?

Тэмин: Энэ бол хаан эцгийн ч сонголт биш, ард түмний төлөөх ч сонголт биш билээ! Гуйя, ухаантай бай л даа!

Дунхви: Бүдүүлэг байна шүү! Намайг хэн гэж бодож ийм зүйл ярина вэ? Өлсчихлөө... өлсөөд байна аа...

Пак төлөөлөгч: Хөөе, Дунхви, унтаад босоод ирэхэд л болно. Энэ сүүлийнх шүү. Эхэл!

Дунхви: Би энэ тахал арилтал юу ч идэхгүй...

Пак төлөөлөгч: Зогс! Болж байна.

Ээж: Тэр байж байгааг нь ээ. Өлсөхөөр сайн жүжиглэдэг юм уу? Хурдан хоолоо идэж үз!

Дунхви: Идэхгүй. Таны бие ямар байна?

Ээж: Надад санаа тавиад байлгүй, хоол идэж үз! Мижон 9:30-аас ирнэ гэсэн билүү?

Дунтэ: Тийм ээ.

Ээж: Бэлдэхээс.

Дунтэ: Хүндрэх нь ээ. Хүндрэх нь... Хөөе, чи идсэн биз дээ?

Дунхви: Хурдан яв аа! Муухай үнэртээд байна!

Дунтэ: Идээгүй гэж үү?

Дунхви: Хурдан явж үз!

Дунтэ: Худлаа яриад л... Өлссөн болж л жүжиглэхэд болох юмыг, золиг чинь...

Дунхви: Хурдан явж хүндэрч үз.

Дунтэ: Хаанаас юу сурчихдаг байна аа, балай юм чинь...

Пак төлөөлөгч: Нээрэн, Дунхви, би юмыг яаж мэдэх вэ гээд хэлчихье. Гурвалжин кимбаб? Тийм юм ч гэсэн иднэ гэж бодолтгүй шүү. Тэгвэл чи... дуусаа л гэсэн үг.

Ээж: Юу хийгээд байгаа юм бэ?

Дунхви: Юу вэ? Цочих гэж.

Ээж: Яагаад цочоод байгаа юм бэ?

Дунхви: Аан, ирчихсэн үү? Юу гэнэ ээ? Ойлголоо, ойлголоо, ойлголоо.

Ээж: Яасан бэ? Юу болсон бэ?

Дунхви: Пак төлөөлөгч намайг ирж авах байсан чинь замд нь осол гарсан гэнэ ээ.

Ээж: Юу?

Ээж: Эхлээд зураг авалт руу яв аа. Эхний зураг авалт дээрээ хоцорч болохгүй шүү дээ!

Дунхви: Эхлээд эмнэлэг рүү яв аа.

Ээж: Зураг авалт руу эхлээд явъя.

Мижон: За, тэгвэл зураг авалт руу эхлээд...

Дунхви: Ээж ээ, зөрүүдлэхээ боль л доо. Өвдсөн хүн байж яг яагаад байгаа юм бэ? Эмнэлэг явчхаад зураг авалтын талбай руу явахад болно шүү дээ. Ямар зөрүүд юм бэ?

Дунтэ: Эмнэлэгт цаг авчихсан байхад яагаад гэнэт...

Ээж: Буугаарай. Би таксигаар явчихъя.

Дунтэ: Та яасан гэж вэ?

Ээж: Суу, суу, суу!

Дунтэ: Намайг яагаад байгаа юм бэ?

Ээж: Хурдан суу л даа.

Дунтэ: Би яах гэж вэ?

Ээж: Ямар хүнд юм бэ? Ах, дүү хоёр цагийг хөгжилтэй өнгөрүүлээд ирээрэй.

Дунтэ: Юу яриад байгаа юм бэ?

Ээж: Эхний зураг авалт юм чинь сайн халамжлаарай. Яв гэж байна шүү.

Дунхви: Хэн хэнийг халамжилна гэчхэв ээ?

Ээж: Санаа зоволтгүй хичээгээрэй! Өөртөө итгэлтэй байгаарай! Мижон аа, явцгаая.

Дунтэ: Үгүй ээ, би яагаад хамт явах ёстой гэж? Мижон хамт явчхаж болохгүй юм уу? Би ч гэсэн завгүй хүн шүү дээ. Ямар инээдтэй юм бэ?

Дунхви: Ээж!

Дунтэ: Ээж!

Им найруулагч: Дунхви!

Дунхви: Сайн байна уу?

Им найруулагч: Сайн байна уу? Бэлдчихээд машиндаа хүлээж байвал бид бэлэн болохоор нь дуудъя.

Дунхви: Эхний зураг авалтын өдөр байгаа юм аа. Танд найдлаа шүү. Зураг авалтын дундуур анх удаа орж байгаа болохоор жаахан сандраад байна аа.

Им найруулагч: Хурдан бэлдэцгээе.

Дунтэ: Манай Дунхвиг танд найдлаа шүү.

Им найруулагч: За аа.

Дунтэ: Энэ хүн найруулагч нь байх нь ээ.

Дарга: Өөр тийшээ яваад байгаа юм уу? Ирэх юм уу, ирэхгүй юм уу? Тэгвэл бусад хүмүүс чинь яах болж байна аа? Энэ хувцас тэгээд хэнд ч хамаагүй таарна гэж бодоо юу?

Зураглаач 1: Сайн байна уу? Кино бүтээх багийн зураглаач байна. Өнөөдрийн эхний өдрийн сэтгэгдлээ хэлээч. Менежер ээ, энд бичлэг хийж байна шүү. Түр ийшээ.

Дарга: Үгүй ээ, наад нөхрийн чинь авсан дүр маш олон байгаа шүү дээ. Та хариуцлага хүлээ.

Зураглаач 1: Дарга аа, энд бичлэг хийж байна аа.

Дунтэ: Гэхдээ би менежер нь биш ээ. Гэр бүлийнх нь...

Зураглаач 1: За, эхэллээ шүү. За, эхлээрэй.

Дунхви: Сайн байна уу? И Дунхви байна. Ард түмнийхээ төлөө өлсгөлөн зарлах хааны дүрийг бүтээх гэж хэдэн өдөр мацаг барьж үзлээ. Хичээж дүр бүтээх болно оо.

Зураглаач 1: Таны мэдээг харсан. Таны бие дажгүй байна уу?

Дунхви: Жаахан хэцүү л байна. Амжилт!

Зураглаач 1: Амжилт! Баярлалаа.

Дунхви: Баярлалаа.

Дунтэ: Би төрсөн ах нь байгаа юм аа. Менежерийнх нь машин эвдрээд ирж чадаагүй юм аа. Би менежер нь биш ээ.

Дунхви: Ах аа, хувцас солих өрөө хаана байна?

Дунтэ: Би машинд очоод байж байх уу?

Дунхви: Хувцас солих өрөө хаана юм бэ?

Дунтэ: Дагаад яв.

Нүүр будагч эмэгтэй: Дунхви ах аа! Хувцсаа сольсон бол шууд нүүр будалтдаа оръё.

Дунхви: За, очлоо.

Нүүр будагч эмэгтэй: Хурдлаарай, хурдлаарай!

Дунхви: Энэ одоо юу вэ? Яагаад байхгүй байдаг билээ?

Нүүр будагч эмэгтэй: Дунхви ах аа, сахал сайн наалдсан эсэхийг шалгалаа шүү.

Дунхви: За. Энэ миний жинхэнэ сахал байгаа юм аа.

Нүүр будагч эмэгтэй: Уучлаарай... Таны арьс үнэхээр гоё юм аа. Арьс арчилгаагаа яаж хийдэг юм бэ?

Дунхви: Юун арчилгаа вэ?

Нүүр будагч эмэгтэй: Та одоо бараг 40 хүрч байгаа биз дээ? Үнэхээр залуухан харагдаж байна шүү.

Эмэгтэй ажилтан 1: Жон Тэмин жүжигчин ирсэн. Бэлдээрэй! Жон Тэмин жүжигчин ирсэн. Бэлдээрэй!

Тэмин: Ах аа, уулзалгүй удсан байна шүү. Та сайн сууж байсан уу?

Дунхви: Тийм ээ, уулзаагүй удсан байна, Тэмин аа. Хоёулаа өмнө нь бас бүтээл дээр таарч байсан байх аа.

Тэмин: Ёстой нэг... Тантай хамт жүжиглэх болсон нь нэр төрийн хэрэг. Танд найдлаа шүү.

Дунхви: За аа. Чи...

Тэмин: Сайн байна уу?

Им найруулагч: Аан, Тэмин аа. Сэтгэл санаа дажгүй биз дээ?

Тэмин: Үнэхээр сайхан байна.

Им найруулагч: За, ашгүй, ашгүй.

Тэмин: Амжилт!

Им найруулагч: Амжилт! Дунхви! Түр ярилцъя.

Дунхви: За, найруулагч аа.

Им найруулагч: Эхлээд бид 36-р үзэгдлийн зураг авна. Улс орон даяар учир нь үл мэдэгдэх тахал тархаад хаан ард түмнийхээ зовлонг ойлгохын төлөө өлсгөлөн зарладаг хэсэг. Аль болох өлсгөлөнгийн мэдрэмжийг дүрсэлнэ шүү, ойлгосон уу? Нэг хэлээд үз дээ.

Дунхви: Энд үү? Эхлэхээр нь шууд явъя аа.

Им найруулагч: Би харж байж л явна шүү дээ.

Дунхви: Энэ ард түмнийхээ царайг харсаар байж яаж ийм зүйл хэлж чадаж байна аа?

Им найруулагч: За, болно оо. Эхэлцгээе.

Эмэгтэй ажилтан 1: Эхэллээ шүү! Эхэллээ шүү!

Дарга: Хөөе, ирж чадахгүй бол хариуцах нь мэдээж хэрэг биз дээ? Үгүй ээ, тийм төрх биш. Том толгойтой хүн, өргөн царайтай хүн байдаг даа. Том толгойтой хүн. Том толгойтой хүн! Үгүй ээ, тиймэрхүү төрхтэй хүн биш. Толгой нь сар шиг том бөөрөнхий царайтай хүн байдаг даа! Нүд нь зураасан, уруул нь жижиг, хацар нь цухуйсан заваан царайтай төрх байдаг даа! Үс уналтаас болж дух нь томорсон. Түүхэн кино шүү дээ, түүхэн! Олоод явуулаад аль! Наад тамхиа унтраа! Хурдан хөдлөөч ээ! Жаахан тусал л даа! Надад хэцүү байна шүү дээ!

Дунхви: Би... энэ тахал арилтал... юу ч идэхгүй.

Им найруулагч: Надад энэ хэсэг хамгийн дажгүй санагдлаа. Тэминд ямар байна? Дажгүй байна уу?

Тэмин: Тийм ээ, надад болж байна л даа. Дунхви ахын шилдэг жүжиглэлт нь биш л юм шиг байна даа. Жаахан зохимжгүй ч юм шиг. Та юу гэж бодож байна?

Дунхви: Аан, юу... тэгвэл би дахиад нэг өөрөөр хийгээд үзье.

Тэмин: Ах аа, яриа нь хэт холдвол хасуулчхаж ч магадгүй. Завсар нэг их аваад хэрэггүй юм шиг байна. Гэхдээ... хувцас чинь төсөөлж байснаас илүү зохиж байна шүү.

Им найруулагч: Дуу бичээрэй.

Ажилтан залуу 1: Ажиллаж байна.

Эмэгтэй ажилтан 1: Камер.

Ажилтан залуу 2: Ажиллаж байна.

Эмэгтэй ажилтан 1: Үзэгдэл 36-1-1.

Им найруулагч: Эхэл!

Хүмүүс: Хаантан! Хаантан! Хаантан!

Тэмин: Тайвширцгаа! Оточ ирж байгаа! Би заавал энэ тахлын шалтгааныг олох болно!

Дунхви: Би энэ тахал арилтал юу ч идэхгүй байх болно!

Дунтэ: Байз, байз, байз. Битгий түлхээд бай, битгий түлхээд бай! Би ороод алъя даа. Байз л даа. Ах аа, битгий түлхээд бай л даа! Хаантан!

Им найруулагч: Ингэж хэлэх нь зөв үү?

Найруулагчийн туслах эрэгтэй: Үгүй дээ.

Дунтэ: Хаантан, та мөнх наслагтун! Хаантан!

Им найруулагч: Түүний төрх болж байна шүү.

Дунтэ: Намайг хороо!

Им найруулагч: Эртний хүн мөн байна.

Дунтэ: Хаантан!

Тэмин: Оточ ирж байгаа! Би энэ тахлын шалтгааныг заавал олж мэдэх болно!

Найруулагчийн туслах эрэгтэй: Найруулагч аа, энэ өмдний хажууд байгаа юу вэ?

Дунхви: Би тахал арилтал юу ч идэхгүй байх болно!

Им найруулагч: Зогс! Дунхви, өмдний чинь хажууд байгаа чинь юу юм бэ?

Дунхви: Энэ... энэ чинь... яагаад... Энэ... нөгөө... Холдуулчихсан болохоор үргэлжлүүлье!

Им найруулагч: Сайн шалгаж бай л даа. Хөөе, Чанбом аа!

Эмэгтэй ажилтан 1: Би авчихъя!

Им найруулагч: Үргэлжлүүлж болох юм уу?

Эмэгтэй ажилтан 1: Тийм ээ, үргэлжлүүлье!

Дунхви: Ёстой нэг, хаана байгаа юм бэ? Ах аа, гурвалжин кимбаб сайхан өшиглөж өгсөнд баярлалаа. Үүнийгээ буцааж өгөөд хурдан ээж дээр оч, эмнэлэг яв аа, хурдал!

Дунтэ: Дарга нүүр хувиргалтдаа орчхоод түр ярилцъя гэсэн.

Дунхви: Юуны тухай вэ?

Дарга: Дунтэ ах аа! Нааш ир, нааш ир! Ямар сайн жүжиглэдэг юм бэ? Энэ эрдэнэсийг би яагаад одоо мэдэж байгаа юм бол?

Дунтэ: Би угаасаа урлагийн дугуйланд багшилдаг, бас удаан жүжиглэж байсан.

Дарга: Хэр удаан?

Дунтэ: Тайзан дээр бол...

Дарга: Байна уу?

Дунхви: Ах аа!

Пак төлөөлөгч: Ухаан алдаж чадсан уу?

Дунхви: Юун ухаан алдах вэ? Баларчхаад байгаа болохоор хурдан ирж үз, хурдал!

Пак төлөөлөгч: Гэхдээ би эмчилгээ хийлгэж байна аа.

Тэмин: Сайхан хооллоорой, сайхан хооллоорой. Ах аа, хоолоо идсэн юм уу? Аан, нээрэн тийм. Мацаг барьж байгаа билүү? Мартчихжээ, намайг уучлаарай.

Дунхви: Тэмин, чи өөрөө очоод сайн ид дээ.

Тэмин: Өлсгөлөн хааныг их өлсөж байгаа байх гэж бодоод бэлдсэн юм сан... Буруу бодсон бололтой.

Дунхви: Та хоёр очоод сайхан хооллоорой.

Тэмин: Ах, та... гурвалжин кимбабд их дуртай бололтой.

Зураглаач 1: Сайн байна уу?

Тэмин: Сайн байна уу?

Зураглаач 1: Өнөөдөр эхний зураг авалт юм чинь дурсгалын сэтгэгдлээ хэлээч.

Тэмин: Тэгье, тэгье.

Зураглаач 1: Эхэл!

Тэмин: Ах аа, уулзаагүй удсан байна шүү. Та сайн сууж байсан уу?

Дунхви: Сайн, сайн.

Тэмин: Бид өмнө нь "Түгшүүрээс ангижрах" нэртэй уран бүтээлд хамтарч байсан юм. Удаан хугацааны дараа дахин хамтарч байгаадаа үнэхээр баяртай байна аа, ах аа! Танд найдлаа шүү!

Дунхви: Чамд ч гэсэн!

Зураглаач 1: Хамтдаа "Амжилт" гэж хэлцгээе. "Амжилт" шүү.

Тэмин: Нэг, хоёр, гурав! "Сарны тусгал" амжилт!

Дунхви: "Сарны тусгал" амжилт!

Дунхви: Өлсгөлөн ард түмэнтэйгээ хамт би мацаг барьсаар байх болно. Тэр үхэж буй ард түмний царайг харсаар байж яаж ингэж хэлж чадаж байна аа?

Тэмин: Би Монголоос хоолны оточ авч ирсэн. Оруулж болох болов уу?

Дунхви: Оруул.

Дунтэ: Хаантан! Монголын оточ танд бараалхаж байна.

Дунхви: Аан...

Дунтэ: Таны санаа ямар их зовж байгаа бол. Манай Монголчуудын санаа бас их зовж байгаа гэсэн.

Им найруулагч: Зогс! Дахиад нэг явъя. Дунтэ, саяынх болж байна л даа. Өөрийнхөө хоолойгоор явж үзье.

Дунтэ: Гэхдээ би дүрийг жүжигчинд биш, жүжигчин дүрдээ өөрөө ойртоосой гэж хүсдэг.

Им найруулагч: Аан, өөрийнхөө хоолойгоор явцгаая.

Дунтэ: Энэ бол Станиславскийн хэв маяг... Уучлаарай...

Им найруулагч: Бэлдээд...

Дунтэ: За аа. Бид та бүхнийг аврахаар ирлээ! Та сонсож байсан болов уу?

Им найруулагч: Битгий ойртоорой!

Дунтэ: Уразил ууланд...

Им найруулагч: Зогс!

Дунтэ: Энэ хоолойгоор болж байна уу?

Им найруулагч: Тийм ээ.

Дунтэ: Ховор түүхий усан бууцай...

Им найруулагч: За, дахиад явлаа шүү.

Дунтэ: За. Ховор түүхий...

Им найруулагч: Ховор түүхий усан бууцай.

Дунтэ: Ховор түүхий усан бууцай... Ховор түүхий усан бууцай... Ховор... ховор...

Им найруулагч: Дунтэ.

Дунтэ: Гэхдээ тийм бууцай үнэхээр юм уу? Ховор түүхий усан бууцай. За, амжилт! Уучлаарай.

Им найруулагч: Эхэл!

Дунтэ: Ховор... ховор...

Тэмин: Ёстой нэг! Найруулагч аа... хэллэг нь болохгүй байхад зүгээр яриаг нь алгасаад явчихъя л даа.

Им найруулагч: Тэмин аа, зохиолч заавал оруулаарай гэсэн байхад надаар яалгах гээд байгаа юм бэ? Зураг авалтын уур амьсгал яачхаа вэ? 10 минут завсарлага авъя.

Эмэгтэй ажилтан 1: За, 10 минут завсарлага авцгаая!

Тэмин: Нэг хэлээд үз дээ.

Дунтэ: Юу?

Тэмин: Ганц танаас болж хэдэн хүн хүлээж байгааг мэдэж байна уу? Хурдан хэл л дээ.

Дунхви: Үгүй ээ, Жон жүжигчин... Сандарвал чадахгүй байж болно шүү дээ.

Тэмин: Хурдан хэлээд аль! Хүмүүсийн цагийг дэмий үрэх хэрэггүй.

Дунхви: Хөөе, больж үз.

Тэмин: "Хөөе" гэсэн үү?

Дунхви: Давраад байгаа юм биш үү? Чи наашаа хүрээд ир. Наашаа хүрээд ир! Хөөе... хөөе, Солонгост төрчхөөд гадагшаа ч явж үзээгүй хүнийг Монгол хүн болгочихоор чинь сайн чадна гэж бодоо юу? Чи чадах юм уу?

Тэмин: Чадалгүй яадаг юм! Зураг авалт ямар тоглоом юм уу? Хийхээс өөр яадаг юм!

Дунтэ: Ховор түүхий усан бууцай! Ховор түүхий усан бууцай! Ховор түүхий усан бууцай! Болсон уу, муу новш минь? Чи өөрөө нэг хийгээд үз дээ. Хийгээд үз! Муу ааш муутай новш!

Эмэгтэй ажилтан 1: Байз л даа, байз!

Дунхви: Галзуурчхаа юу? Яагаад байгаа юм бэ?

Дунтэ: Байз л даа, чи тийм сайн юм уу?

Дунхви: Боль оо!

Дунтэ: Дуудахад хэцүү байсан юм, золиг минь!

Дунхви: Боль л доо.

Дунтэ: Жаахан юм байж, золиг чинь.

Тэмин: Ёстой нэг, энэ уур амьсгал яачхаа вэ?

Дунтэ: Хэллэг нь балай байсан юм чинь яах юм бэ?

Дунхви: Одоо боль оо!

Дунтэ: Ховор түүхий усан бууцай!

Дунхви: Боль!

Дунтэ: Новш гэж!

Дунхви: Хөөе, Жон Тэмин! Хөөе!

Дунтэ: Хэллэг нь ийм новшийн байхад чинь...

Дунхви: Дуртайдаа жүжиглэчхээд яагаад доромжлуулаад байгаа юм бэ? Зүгээр байж бай гээд байхад. Хурдан явж үз.

Дунтэ: Явлаа. Гэрт тааръя. Гэхдээ энэ... тайзны жүжиглэлтээс үнэхээр өөр юм аа. Хүмүүс харахгүй л байвал болох юм шиг байх юм. Өөр юм аа... Ээж дагаж яв гэснээс л боллоо. Гэртээ уулзацгаая. Ховор түүхий... Ямар тэнэг өдөр вэ?

Тэминий төлөөлөгч: ЧОЛҮ АХ

Дунхви: Юу болсон бэ?

Пак төлөөлөгч: Манай Дунхви сайхан амарсан уу? Мацаг бариад их зовлоо шүү. Дараагийнх нь иддэг хэсгүүдтэй болохоор хүссэнээрээ идэж болно. Хоол идсэн үү?

Дунхви: Өлсөж үхэх шахсан шүү. Дахиж мацаг барихгүй.

Пак төлөөлөгч: Продакшны компаниас над руу залгасан. Жүжиглэлт чинь үнэхээр сайн байсан гэсэн. Кино бут авах байх гэсэн шүү.

Дунхви: Зураг авалт тийм ч муу байгаагүй ээ.

Пак төлөөлөгч: Хөөе, өнөөдрийн нийтлэл ямар гарах бол оо? Хөөе, мэдрэгдэж байна шүү. Энэ яг гоё болох нь. Би юу гэсэн билээ дээ?

Дунхви: Оффис дээр уулзах юм уу?

Пак төлөөлөгч: Тэгье, тэгцгээе.

Дунхви: Яасан ч яах вэ. Би яваад очъё.

Пак төлөөлөгч: За, найман цаг гэхэд ирээрэй. Шар айраг бэлдчихье.

Дунтэ: Өөр юм үзье л дээ. Бүүр залхаж гүйцлээ. Байнга л үүнийг үзэх юм аа.

Ээж: Инээдтэй байгаа биз дээ?

Дунтэ: Юу нь инээдтэй байгаа юм бэ? Хэдэн удаа үзэх гэсэн юм бэ?

Дунхви: Нөгөө... юу ч биш дээ. Маргааш, нөгөөдөр хийх юм байхгүй бол хамт далай явбал явахгүй юу.

Ээж: Юу болоо вэ? Өнөөдөр хэдээс гарах билээ?

Дунтэ: 9 цагт.

Ээж: 9 цаг?

Дунтэ: Хөөе, жүжиглэсэн хөлсөө хэнээс нэхэх ёстой вэ?

Ээж: Манай найзууд бүгд үзнэ гэсэн. Өнөөдөр гэртээ хамт үзэцгээе, Дунхви.

Дунхви: За, наад хувцсаа хурдан соль.

Дунтэ: Хөөе, жүжиглэсэн хөлсөө хэнээс нэхэх юм бэ? Дарга хүртэл утсаа авахгүй байна.

Ээж: Үсээ будах хэрэгтэй юм байна даа.

Текст: САРНЫ ТУСГАЛ ЖОН ТЭМИН

Дунхви: Тэр ард түмнийг харсаар байж намайг яаж хоол идэж чадна гэж бодоо вэ?

Текст: И ДУНХВИ 1-Р АНГИ

Тэмин: Би Монголоос хоолны оточ дагуулж ирсэн. Оруулж болох болов уу?

Дунхви: Оруул.

Дунтэ: Монголын мөөг.

Дунтэ: Юу вэ?

Ээж: Хөөе, ийм хурдан уу?

Туслах эрэгтэй: Ханхүү, яаралтай шалгах зүйл байна. Улс даяар сүнсэнд автсан бололтой. Маш сайн удган байгаа юм. Нэг уулзаад үзэх үү?

Бөө: Ордны ойролцоо тэнгэрээс бууж ирсэн мангас байна.

Тэмин: Тэр чинь юу гэсэн үг вэ?

Бөө: Улс орон даяр тархсан тахлын шалтгаан ханхүү таны ойролцоо байна гэсэн үг. Энэ сахиусыг аваад хаантантай уулз. Тэгвэл үнэнийг та өөрийн нүдээр харах болно.

Хүмүүс: Хаантан! Өршөөж хайрла!

Залуу5: Энэ нь улс орныг асар их гай гамшигт хүргэнэ, хаантан!

Дунхви: Би үхэж буй ард түмнийхээ царайг харсан. Зовж, шаналж буй ард түмнийхээ хоолойг сонссон. Тэр ард түмийг харсаар байж би яаж хоол идэж чадах юм бэ? Зовлонт өдрүүд дуусах хүртэл би өөртөө мацаг барих зарлиг буулгаж байна. Үүнийг зовж буй ард түмэнд дуулгана уу!

Текст: "САРНЫ ТУСГАЛ" 2-Р АНГИ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ГАРНА.

Дунтэ: Чих нь томорчихлоо. Юу вэ?

Тэмин: За, зохиолч оо? Тийм ээ, харсан, харсан. Үнэхээр сонирхолтой байна аа. Санаа зоволтгүй ээ. Тийм ээ, тийм. Нээрээ шүү.

Пак төлөөлөгч: Гэрээнээс болоод өөр яаж ч чадахгүй нь ээ. Нөхөн төлбөр өгөх юм уу?

Дунхви: Чадахгүй ээ, чадахгүй гэж байна шүү дээ. Чадахгүй!

Пак төлөөлөгч: Талархъя. Одоо чамд хүссэнээр сонгох эрх байхгүй. Энэ дэлхий дээр өөрийнхөө хүссэн бүтээлийг хийдэг хүн хаана байдаг юм бэ? Ганцхан л байгаа байх.

Дунхви: Хэн?

Пак төлөөлөгч: Ди Каприо. Ди Каприо л чадна, Дунхви.

Дунхви: Би Ди Каприо биш шүү дээ.

Пак төлөөлөгч: Юу вэ?

Мижон: Би ч гэсэн жүжиглэмээр байна. Гэхдээ хэдэн зуун удаа намтраа явуулсан ч, надад боломж олдохгүй байхад ах та яагаад ийм дүүрчихсэн юм яриад байгаа юм бэ? Та Ди Каприо мөн ч бай, биш бай, зүгээр наадхаа хий!

Дунхви: Намайг тавиад аль. Би өөрөө мэдчихье.

Пак төлөөлөгч: Зүгээр үү?

Дунхви: Өвдөж байна. Ах аа... би юу ч байсан хамаагүй хийнэ. Гэхдээ харийн хүн л болохгүй гэж хэлсэн шүү дээ.

Пак төлөөлөгч: Дунхви, надад чи энэ дэлхий дээрх хамгийн инээдтэй хүн. Үнэхээр галзуурмаар хамгийн шилдэг нь. Би яг үнэндээ хааяа Алгейн үздэг.

Дунхви: Битгий үз ээ.

Пак төлөөлөгч: Гэхдээ хэзээ ч үзсэн инээдтэй шүү.

Дунхви: Битгий үз ээ. Битгий л дээ.

Пак төлөөлөгч: Хөөе, тэр одыг хар даа.

Дунхви: Битгий хар аа.

Пак төлөөлөгч: Тэр чинь л И Дунхви шүү дээ.

Дунхви: Үгүй ээ.

Пак төлөөлөгч: Миний од.

Дунхви: Битгий хар аа.

Пак төлөөлөгч: Миний од.

Дунхви: Үгүй ээ.

Нүүр будагч эмэгтэй: Найруулагч үүнийг заавал наачих гэнэ ээ.

Дунхви: Ойлгосон болохоор бусдыг нь эхлээд дуусгачих.

Нүүр будагч эмэгтэй: Дуусчихсан шүү дээ. Ах аа, үүнийг наахгүй бол би загнуулна шүү дээ. Наачхаж болохгүй юм уу? Тэгэх үү? Би хийх гэж их хичээсэн шүү дээ.

Дунхви: Бэлтгэлээ эхлүүлцгээе.

Им найруулагч: Дунхви, чих яасан бэ?

Дунхви: Чихгүйгээр зүгээр явъя. Гэнэт ингэж өөрчлөх боломжтой гэж үү дээ?

Им найруулагч: Ойлгож байна. Сайн ойлгож байгаа ч, таныг хаан гэдэгт бүрэн итгэхгүй байна гэх яриа гарсны улмаас зохиолч маань жаахан өөрчилчихсөн юм.

Дунхви: Итгэхгүй байж яах гэж намайг тоглуулсан юм бэ?

Им найруулагч: Дунхви, яг үнэндээ ингэж өөрчлөгдсөн нь надад ч гэсэн эвгүй байна. Гэхдээ зохиолч маань удахгүй чихийг болиулна гэсэн болохоор ингээд явчхаж болохгүй юу? Би сайн хэлээд үзье. Нар жаргахаас өмнө дуусгацгаая, тэгэх үү? Нэг бэлдчихье.

Эмэгтэй ажилтан 1: Бүгдээрээ бэлдээрэй.

Дунхви: Бүдүүлэг байна! Намайг хэн гэж бодоо вэ? Би харийн хүн биш, хаан байна! Намайг тавь!

Им найруулагч: Нэг л биш ээ. Зогсоочих.

Туслах эрэгтэй: Зогсоорой.

Им найруулагч: Дахиад эхэлье. Чихээ наа. Төсөөлөгдөхгүй байна шүү дээ.

Нүүр будагч эмэгтэй: Наахгүй гэсэн.

Им найруулагч: Зургаа авах хэрэгтэй шүү дээ. Цаг алга, хурдан хийцгээе.

Нүүр будагч эмэгтэй: За. Найруулагч наагаад хийе гэнэ ээ.

Им найруулагч: Дунхви, үгээ хэлэхгүй юм уу? Эхэл! Үгээ хэлээч ээ!

Нүүр будагч эмэгтэй: Ёстой нэг...

Туслах эрэгтэй: Нар жаргах гэж байгаа болохоор... жаахан хурдлахгүй бол болохгүй нь.

Им найруулагч: Дахиад явъя.

Эмэгтэй ажилтан 1: 20 дахь зураг авалт.

Им найруулагч: Зогс! Дунхви, хаана байна аа?

Эмэгтэй ажилтан 1: 26 дахь зураг авалт.

Им найруулагч: Зогс! Дунхви! Дунхви! Дунхви! Яг яагаад байгаа юм бэ, айн? "Ямар бүдүүлэг юм бэ? Намайг хэн гэдгийг мэдэхгүй байна уу? Би харийн хүн биш, энэ улсын хаан байна" ингээд л хэлчих л дээ!

Дунхви: Хийхгүй, новш гэж. Хийхгүй!

Нүүр будагч эмэгтэй: Чих яагаад шидчихэж байгаа юм бэ? Авахгүй юу хийгээд байгаа юм бэ?

Им найруулагч: Хэн талбайд орилоод байгаа юм бэ? Дунхви, яг яах гээд байгаа юм бэ? Зүгээр хийчих л дээ.

Дунхви: Ядаж хэдэн өдрийн өмнө хэлэх ёстой байсан биз дээ? Ингэж болохгүй шүү дээ!

Им найруулагч: Би хэлсэн биз дээ? Гэнэт өөрчлөгдсөн гэж! Тэгээд одоо яах юм бэ? Хийх хэрэгтэй биз дээ?

Дунхви: Яг ямар хэрэгтэй гэж? Ард түмнийхээ төлөө өлсөх хаан чухал болохоос илжигний чих ч юм уу, шовх чих яг юу нь тийм чухал юм бэ? Та яг одоо зохиолчид хэл!

Им найруулагч: Би хэлнэ гэж хэлсэн шүү дээ. Би хэлнэ гэж хэлсэн биз дээ? Хичээнэ гэж хэлсэн шүү дээ! Чих аваад ир! Хурдан аваад ир!

Дунхви: Хараал идсэн чихнээс болж...

Им найруулагч: Хараал идсэн чих? Хараал идсэн чих? Надад ч гэсэн чих таалагдахгүй байна. Надад харийн хүн ч бай, Алгейн ч бай огт хамаа алга! Зүгээр л чих наачихад болно. Шовх ч бай, илжигний чих ч бай, зүгээр зохиолчийн өөрчилснөөр хийхэд болно, за юу? Бид зүгээр хийхэд л болно. Зүгээр л хий! Бэлд! Хурдан бэлд!

Дунхви: Хөөе. Чи мэдэж байсан биз дээ?

Тэмин: Юу яриад байгаа юм бол?

Дунхви: Чих наана гэдгийг мэдэж байсан юм уу гэж байна.

Тэмин: Би тэгээгүй ээ. Зүгээр "Дажгүй юм" гэж хэлж байсан удаатай.

Дунхви: Чиний ачаар түүхэн кинонд ч тоглоод гоё байна. Таныг "Түгшүүр багасгах" киноны зураг авалт дээр ингэсэн болохоор бүгд ингэдэг юм байх л гэж бодохгүй юу. Би танаас сурсан юм сан. Буруу гэж үү? Гэхдээ та хэвээрээ байх шив. Шовх чих юу нь тийм чухал гэж? Би наачих уу? Сүржигнэчих юм.

Эрэгтэй 5: Царайг нь харахаар л инээд хүрээд би тэвчиж чадахгүй нь ээ. Бүүр гар өвдчихлөө. Яг үнэндээ хаан гэдэгтэй нь санал нийлэхгүй байгаа биз дээ? Сая шовх чих наасныг нь харсан уу? Шууд л Алгейн байна лээ шүү дээ.

Эмэгтэй 4: Хөөе, яг үнэндээ И Дунхви хаан байна гэдэг байж болох уу?

Эмэгтэй 5: Харин тийм ээ, яасан ч болохгүй болохоор нь зохиолоо өөрчилсөн байх аа. И Дунхви одоо инээдмийн кинондоо л тоглохгүй, яах гэж том дуугардаг байна аа.

Им найруулагч: Дунхви, арагшаа нэг алхам ухарчих.

Дунхви: За.

Эмэгтэй ажилтан 1: Үзэгдэл 23-3-2.

Им найруулагч: Эхэл!

Эрэгтэй 5: Сая шовх чих наасныг нь харсан уу?

Эмэгтэй 5: И Дунхви хаан байна гэдэг байж болох уу?

Эмэгтэй 4: И Дунхви инээдмийн кинондоо л тоглохгүй, яах гэж том дуугардаг байна аа?

Эмэгтэй 5: Хөөе, яасан ч болохгүй болохоор нь зохиолоо өөрчилсөн байх аа.

Дунхви: Уучлаарай. Энэ эцгээ... өстнөөр... уучлаарай...

Им найруулагч: Зогс! Дараагийн үзэгдэл рүү алгасъя!

Эмэгтэй ажилтан 1: Дараагийн үзэгдэл бэлдье.

Дунхви: Найруулагч аа, найруулагч аа, би ганцхан удаа дахиад хийе.

Им найруулагч: Одоо цаг алга аа.

Дунхви: Би жинхэнээсээ ганцхан удаа дахиад хийвэл сайн чадна аа.

Им найруулагч: Гайгүй хэсэг байсан болохоор тэндээс сонгочиход болох байх аа.

Дунхви: Найруулагч аа! Би энэ чихийг хэзээ авч болохоо мэдэж болох болов уу?

Им найруулагч: Дунхви... Чамаас хүмүүсийн хүсдэг зүйл бол наадах чинь. Зүгээр л хүлээн зөвшөөрөөд хий. Би ч гэсэн энэ бүтээлийг сайн байгаасай гэж хүсэж байна.

Дунтэ: Далай! Далай! Гоё байна шүү, гоё байна! Жон Бугжа бас хамт ирлээ!

Ээж: Би ирлээ!

Ээж: Зураг даруулъя!

Дунтэ: Би Монгол хүн байна! Нэг, хоёр, гурав! Нэг, хоёр, гурав!

Ээж: Хөөе, хурдан ирээрэй! Хөөе, жаахан ойрт, ойрт. Инээ. Нэг, хоёр, гурав!

Дунхви: Үгүй ээ, тэр нийтлэлийг л буулгаад өгчих л дөө. Би харийн хүн гэж мэдэж ороогүй шүү дээ. Сурвалжлагч чинь юу ч мэдэхгүй бичсэн шүү дээ.

Дунтэ: Хөөе! Явахгүй юм уу? Одоо болсон! Аяллаар ирчхээд.

Дунхви: Юун албаар тэгсэн гэж? Сурвалжлагч чинь зүгээр л тэгээд биччихсэн биз дээ? Хурдан устгаж өг өө.

Дунтэ: Ээж яагаад гарч ирэхгүй байгаа юм бэ? Эмнэлгээс залгасан... ээжийн бие жаахан муудсан юм шиг байна лээ. Хэвтэх хэрэгтэй гэсэн.

Дунхви: Эхний үе гэсэн биз дээ? Зүгээр болоогүй байсан юм уу?

Дунтэ: Харин ээж л бидний санаа зовчихно гээд жүжиглэж байхгүй юу даа. Чи юу ч мэдэхгүй дүр эсгээрэй. Ямар уддаг юм бэ? Дахиад хоол шингэхгүй байна уу?

Ээж: Сайхан болчихлоо. Юугаа харсан юм бэ? Хоолоо идэж үз. Яасан бэ?

Дунхви: Орж бай. Тамхи үнэртэнэ ээ. Хавдартай хүн юу гэж тамхи татдаг юм бэ?

Ээж: Хөөе, үүнийг татлаа гээд өнөө маргаашгүй үхчих юм уу? Зүгээр орхичих оо, ганцыг татчихъя.

Дунхви: Хурдан унтраа, хурдан.

Ээж: Зүгээр орхичих, золиг минь. Бухимдаж байна уу?

Дунхви: Юунд вэ?

Ээж: Алдсан жүжигчин гэж байхгүй ээ, боломж үргэлж байдаг юм.

Дунхви: Ээж.

Ээж: Яасан, золиг минь?

Дунхви: Та миний бүтээлүүдээс алинд нь хамгийн дуртай вэ?

Ээж: Юу? Алгейн.

Дунхви: Алгейн?

Ээж: Чи тэр үед үнэхээр их хичээсэн шүү дээ.

Дунхви: Хичээсэн л дээ.

Ээж: Бусад бүтээлүүдээс И Дунхви л харагддаг бол Алгейн дээр чи их анхаарсан шүү.

Дунхви: Би уг нь байнга л анхаардаг шүү дээ.

Ээж: Инээдтэй байна гэдэг, инээдмийн дүрд тоглохоос өөр шүү дээ, золиг минь. Энэ удаад сэтгэлээр унаад байлгүй, сайн хичээгээрэй. Хаан харийн хүн байсан ч, харийн хүн хаан байсан ч яадаг юм гоё л байхад.

Тэмин: Чиний өлсгөлөн зарласан шалтгаан чинь ард түмнийхээ төлөөх сэтгэл биш, харийн хүн болохоор тэр байсан байх нь ээ. Хүн байна уу? Яг одоо энэ харийн амьтныг аваад гар!

Дунхви: Намайг тавь! Бүдүүлэг байна шүү! Золигуудаа, намайг тавь!

Тэмин: Энэ урвагчийг нүгэлдээ гэмших хүртэл нь зодохоо зогсоож болохгүй шүү.

Текст: "САРНЫ ТУСГАЛ" КИНОНЫ ҮЗЭЛТ ӨСӨЖ, И ДУНХВИГИЙН НЭР ХҮНД БАС ӨСӨЖ БАЙНА.

Дунтэ: Монгол оточ байна!

Эрэгтэй 6: Ховор түүхий усан бууцай.

Эмэгтэй 6: Ховор түүхий усан бууцай.

Дунтэ: Дараагийнх нь.

Эрэгтэй 7: Ховор түүхий усан бууцай.

Дунхви: Би энэ улсын харийн хаан байна!

Дунхви: Тийм гоё байна уу?

Ээж: Үнэхээр гоё байна.

Эмэгтэй 7: Гоё байлаа. Гэхдээ бодитоороо хамаагүй царайлаг юм аа.

Ээж: Тийм байгаа биз? Манай бага хүү.

Дунхви: Баярлалаа.

Дунтэ: Хөөе, хөөе, чи үүнийг харсан уу? Би сая харлаа. Энэ одоо хэн юм бэ? Чиний хажууд унтаж байгаа нь.

Дунхви: Ажилчдын нэг нь л.

Дунтэ: Энэ нөхөр бүх анхаарал татчихсан байна шүү дээ.

Дунхви: Түүнээс болж бид зураг авалтын талбай дээр хэцүү байсан.

Дунтэ: Тийм биш ээ, түүний царай нь зүгээр энд угаасаа амьдардаг хүн шиг л харагдаж байна. Гэхдээ чиний гэдэс ямар тийм том байгаа биш, шүдээ сугалдаг ч юм уу, ямар нэгэн шударга бус зүйлийг харуулах юм биш үү?

Ээж: Юу яриад байгаа юм бэ? Гар.

Дунтэ: Ээж ээ, ямар чанга юм бэ?

Ээж: Гарцгаа!

Дунхви: Та Монгол явчхаад ирсэн юм уу?

Дунтэ: Юуны талаар яриад байгаа юм бэ?

Дунхви: Монгол явчхаад ирсэн юм уу?

Дунтэ: Өглөө жүжиглэх хичээл орсон юм аа.

Тэмин: Ойлголоо, тэгье.

Им найруулагч: Зогс, болсон. Бүгд сайн байлаа. Байршлаа сольцгооё.

Эмэгтэй ажилтан 1: За, бүгдээрээ цэгцлээд дараагийн байршил руу явцгаая.

Им найруулагч: Надтай түр ярилцаад эхлэх үү?

Тэмин: Найруулагч аа, өнөөдөр ингээд болчихсон юм уу?

Им найруулагч: Тийм ээ, зохиолч өөрчлөхдөө хэдэн хэсэг хасчихсан болохоор... дуусчихсан. Хурдлаарай, хурдлаарай. Дөрвөн цаг гэхэд байшинд шүү.

Эмэгтэй ажилтан 1: За аа.

Нүүр будагч эмэгтэй: Хурдан явж байна аа!

Тэмин: Төлөөлөгч өө, ингэх гэж эхлээгүй шүү дээ.

Тэминий төлөөлөгч: Тэмин аа, И Дунхви жүжиглэж чадахгүйг мэдэж байгаа биз дээ? Чи чадвараараа бут ниргэчих л дээ. Шантрахад арай эрт байгаа болохоор хийцгээе.

Дунхви: Хүссэнээрээ хийцгээ! Та нар чадахгүй л дээ! Та нар шийтгэлээс айхгүй байна уу, муусайн юмнууд?

Эмэгтэй ажилтан 1: 19 дахь зураг авалт.

Дунхви: Би харийн хүн биш, хаан байна! Намайг тавиач!

Им найруулагч: Зогс, болж байна!

Эмэгтэй ажилтан 1: Зогс, болж байна!

Дунхви: Урвагч болгож байж санаа чинь амрах уу? Намайг харийн хүн гэж нүгэл үйлдсэн бөөтэй яг одоо уулзуул... Яг одоо уулзуулахгүй бол... Бөөтэй яг одоо уулзуул! Харийн хүн биш, би чиний эцэг бөгөөд энэ улсын хаан байна.

Им найруулагч: Таван минутын дараа эхэллээ шүү. Бэлдээрэй!

Текст: ЭЭЖ ГЭНЭТ МЭС ЗАСАЛД ОРОХООР БОЛЛОО. ЯМАР НЭГЭН ЮМ БОЛБОЛ ХЭЛЬЕ. САНАА ЗОВОЛТГҮЙ, ЗУРАГ АВАЛТАА САЙН ДУУСГААРАЙ.

Тэмин: Харийн хүн чиний төлөвлөгөөгөөр хэдэн зуун хүн нас барсан. Яг одоо буц.

Дунхви: Намайг харийн хүн гэсэн тэр бөөтэй би яг одоо уулзмаар байна. Би харийн хүн биш, энэ улсын хаан бөгөөд чиний эцэг. Хэцүү ч юм даа... Юунд надад итгэхгүй байгаа юм бэ? Юунд...

Им найруулагч: Зогс, болсон!

Эмэгтэй ажилтан 1: Болсон.

Нүүр будагч эмэгтэй: Хурдан хөдлөөрэй!

Им найруулагч: Дунхви, өнөөдөр яасан эрч хүчгүй байх юм? Ямар нэгэн зүйл болоо юу?

Дунхви: Үгүй ээ, уучлаарай.

Туслах эрэгтэй: Түр хүлээгээрэй. Орчны дууг нэг бичиж үзье.

Им найруулагч: Чимээгүй!

Туслах эрэгтэй: Орчны дуу, дубль 1. За, болсон. Баярлалаа.

Текст: АМАР ТАЙВАН НОЙРСОГ. ЖОН БУГЖА

Дунхви: Ээж хамгийн сүүлд юу гэсэн бэ?

Дунтэ: Зүгээр л... бага байхад чинь байнга ахын чинь талд ордог байсанд уучлаарай гэсэн. Тэгээд л чамайг ярих нь багассан байх гэсэн. Уучлаарай гэсэн. Дунхви! Чи бид хоёрыг хамт зурагтаар гарсанд баярласан гэсэн.

Дунхви: Нээрэн... "Түгшүүр багасгах" кино зураг авалтын үед намайг чамд тэгж хандсан болохоор тэгсэн үү?

Тэмин: Тэр үед намайг яагаад тийм их алдсаныг мэдэх үү? Тэр үед та найруулагчид хэлээд миний дүр, хэлэх үг, хувцсыг хүртэл өөрчилчихсөн. Тэгээд л би танаас өшөө авахыг хүссэн юм.

Дунхви: Уучлаарай.

Тэмин: Би ч гэсэн их бодож үзсэн... шовх чихийг уучлаарай. Гэхдээ нэгэнт эхэлсэн юм чинь дуустал нь хичээцгээе. Ах аа, юу ч биш дээ.

Дунтэ: Ээж...

Дунхви: Уйлахаа боль л доо! Ямар ядаргаатай юм бэ, ах аа!

Текст: АЛГЕЙН

Таррент Ким: Инээдмийн кино биш бол яг ямар кино тоглохыг хүснэ вэ?

Дунхви: Мэдрэмжтэй дүрд тоглохыг хүсэж байна.

Таррент Ким: И Дунхи мэдрэмжтэй дүрд тоглоно гэж үү?

Ээж: Хаан харийн хүн байсан ч, харийн хүн хаан байсан ч яадаг юм. Гоё л байна шүү дээ.

Им найруулагч: За, бэлдээрэй. Эхэллээ шүү. Бэлдээд... эхэл!

Тэмин: Эцэг минь... намайг өршөөж хайрла.

Дунхви: Хүн байна уу? Хурдан оточ дууд!

Им найруулагч: Зогс, болсон.

Эмэгтэй ажилтан 1: Болсон.

Хүмүүс: Баярлалаа.

Дунхви: Чи муу яаж миний нүдний өмнө амьсгал хурааж чадаж байна аа? Эцэг, хүү хоёрын тухай нэг үг байдаг. Эцэг хүн хүүдээ энэрэнгүй хандаж, харин хүү нь эцгээ дээдлэн хүндлэх учиртай. Толинд туссан цэцэг шиг, усан туссан сар шиг чамд би дахиж хүрч, мэдэрч чадахгүй нь... Сэтгэл өвдөж байна... Намайг гүтгэсэн чинь хүртэл багадаад, миний нүдэн дээр амиа егүүтгэнэ гэнэ ээ? Үйлдэл бүхэн чинь эхтэйгээ их адилхан юм. Тэгж их хаан ширээнд суухыг хүсээ юу? Унхиагүй амьтан... Тэнгэрт хоёр хаан байх учиргүй, энэ улсын хаан зөвхөн би л байх учиртай! Хэрэв хаан ширээнд чи суух юм бол энэ улс цусан далайгаар будагдах болно! Хүү минь... Хүү минь... миний буруу... Энэ эцгийн чинь буруу... Нүдээ нээ л дээ... Нүдээ нээ л дээ... Энэ эцгийн чинь... Энэ эцгийн чинь буруу... Би энэ улсын хаан байна... Ард түмнийхээ төлөө өлсгөлөн зарласан... би энэ улсын хаан байна!

Дунхви: Ах аа, юу хийгээд байгаа юм бэ? Хурдан гараад ир.

Дунтэ: Болчихсон, болчихсон. Хөөе, би ямар байна?

Дунхви: Юу өмсчихсөн юм бэ? Болзоонд явах гэж байгаа юм уу?

Дунтэ: Анхны сэтгэгдэл их чухал шүү дээ. Миний царай бол чиний царай л гэсэн үг. Хүлээгээрэй, машины түлхүүр хаана байна?

Дунхви: Хурдал аа, хурдал.

Дунтэ: Түлхүүр, түлхүүр, түлхүүр. Хөөе, машины түлхүүр хараагүй юу? Хаана байна аа, хаана байна аа? Жаахан ухаантай бай л даа, Дунтэ минь ээ. Энгийн үе шигээ л байхад болно оо. За, явцгаая, явцгаая! Гар утас, гар утас...

Ээж: Хөөе, ээжтэйгээ нэг зураг авахуулчих. Инээгээрэй. Хөөе, нэг дуу дуулчихъя.  Нам гүм шөнө байлаа

Дунтэ: Их уусан бололтой.

Ээж:  Үнэхээр нам гүм байсан  Охин цонхны дэргэд ганцаараа зогсож байлаа  Тэр шөнийн тэнгэрийг ширтэж байлаа  Одгүй шөнийн тэнгэр  Тэр уйлсан ч, хэн ч мэдсэнгүй  Цонхны цаадах гудамжны гэрэл миний сэтгэлийг мэдэж байгаа болов уу?  Тэр ямар ч шалтгаангүйгээр гуниглах үед  түүнийг зөвхөн гудамжны гэрэл л тайвшруулна  чимээгүй нам гүм оройн зөвхөн гудамжны гэрэл л түүнийг зөөлөн тайвшруулна

Текст: И ДУНХВИ ЮҮН ГЁНХУ КАН ЧАНХЫ КИМ ГЫНСҮН ЮҮН БЁНХЫ КУН МИНЖОН НАЙРУУЛАГЧ И ГИХЁГ

Мижон: Би ингэж нэг зураг авалтын талбай дээр очих гэж. Очоод хамгийн түрүүнд юу хийх хэрэгтэй вэ? Найруулагчтай мэндлэх үү? Эсвэл эхлээд зураг даруулах ёстой юм болов уу? Одоо яана аа? Бүүр догдолчихлоо! Би өчигдөр нэг хором ч унтаж чадаагүй. Нүүр хавдчихсан байна уу?

Пак төлөөлөгч: Мижон гэсэн билүү? Зураг авалтын талбайд жаахан чимээгүй байгаад өгөөрэй. Өнөөдөр Дунтэгийн менежерийн эхний өдөр билүү?

Дунтэ: Тийм ээ.

Пак төлөөлөгч: Жолоогоо болгоомжтой бариад, бас зураг авалтын талбайд хийх зүйл үнэхээр их шүү. Сайн сурчихвал над шиг амжилтад хүрч чадна аа.

Дунтэ: Хичээх болно оо.

Пак төлөөлөгч: Дунхви, чи өмнөх дээр хагас мацаг барьсан юм чинь энэ удаад бүтэн мацаг баривал яаж байна? Аан, бүтэн баривал үхэх байх даа. Уучлаарай, тийм утгаар хэлээгүй шүү.

Дунтэ: Дунхви...

Дунхви: Замаа хар аа.

Дунтэ: Уучлаарай.

Пак төлөөлөгч: Нээрэн тийм, Дунхви. Ажил дээр нэг зохиол орж ирсэн. Уншаад үзээрэй.

Дунхви: Ямар?

Пак төлөөлөгч: Алгейн 2.

Дунхви: Хийхгүй ээ.

Пак төлөөлөгч: Яах гэж ингэдэг юм бэ? Уншаад үз.

Дунхви: Хийхгүй ээ.

Пак төлөөлөгч: Үнэхээр сонирхолтой шүү, уншаад үз.

Дунхви: Хүсэхгүй байна аа.

Дунтэ: "Алгейн 2" гоё сонсогдож байна шүү, Дунхви.

Дунхви: Дунтэ ах аа, та замаа хар аа.

Дунтэ: За, за, за.

Мижон: Алгейн үнэхээр хөгжилтэй байсан.

Дунхви: Ухаан ороод, Дунтэ ахтай хамт буугаад харьж үз.

Пак төлөөлөгч: Энэ удаад харийн хүнийг хол давахаар зүйл хайцгаая. Би сэтгүүлч нартай холбогдмоор байгаа ч, миний утсыг одоо авахаа ч больсон байна лээ.

Trailer

Зохиолч: Дунхви, та инээдмийн жүжиглэлтээрээ их алдартай шүү дээ.

Текст: ИНЭЭДМИЙН ЖҮЖИГЧИН И ДУНХВИ

Мижон: Байнга инээдмийн дүрд тоглодог болохоор тэр юм байх даа. Бүх дүрүүд нь төстэй шүү.

Дунхви: Инээдмийн дүрд дуртай ч гэсэн...

Пак төлөөлөгч: Орж ирсэн санал болгон нь инээдмийн дүр байхад хийхгүй гэвэл...

Таррент Ким: Яг ямар дүрд тогломоор байгаа юм бэ?

Хөтлөгч залуу: Хамтрахыг хүссэн жүжигчин байгаа болов уу?

Тэмин: И Дунхви ах.

Текст: ЭЦЭСТ НЬ ДҮР АВЛАА!

Им найруулагч: И Дунхи үүнийг хийж чадна гэж үү?

Дунтэ: Манай Дунхви их дутагдалтай шүү.

Дунхви: Хоёулаа өмнө нь бас таарч байсан байх аа.

Дарга: Толгой томтой хүн, маш том. Жаахан заваан төрх байдаг даа.

Дунтэ: Хаантан!

Им найруулагч: Царайн төрх болж байна.

Дунтэ: Намайг хороо!

Им найруулагч: Түүхэн үе.

Текст: ЭНЭ БҮХЭН ЖҮЖИГ ҮҮ, ЭСВЭЛ БОДИТ УУ?

Дунхви: Би энэ удаад үнэхээр хичээнэ ээ. Өнөөдрөөс эхлээд мацаг барина. Би юу ч идэхгүй байх болно.

Текст: ЖҮЖИГЧИН И ДУНХВИ

Дунхви: Намайг тавь! Би харийн хүн биш, хаан байна.

Текст: ХАМГИЙН ҮНЭМШИЛТЭЙ ЖҮЖИГЛЭЛТ

Тэмин: Хамт тоглох болсондоо маш их баяртай байна, ах аа.

Дунхви: Хийхгүй ээ.

Дунтэ: Хөөе, чи инээдмийн дүр ямар хэцүү гэдгийг мэдэх үү? Хүн инээлгэнэ гэдэг чинь хамгийн хэцүү зүйл.

Им найруулагч: Дунхви чамаас хүмүүс ийм л зүйл хүсэж байна.

Таррент Ким: Яг яагаад мэдрэмжтэй дүрд тогломоор байгаа гэж?

Дунхви: Хүн төрөлхтний талаар мэдмээр байна. Сэтгэл хөдлөлтэй дүр байсан ч хамаагүй жинхэнээсээ нэг хийж үзье.

Текст: ДҮР БҮТЭЭХ

 

 

 

 

Back to episodes Go home