USK 07-31

The 45-year-old heirless CEO got a country girl pregnant with twins

and spoiled her endlessly

 

Үргэлжлэх хугацаа: 104мин

 

Гол дүрүүд:

Шэн: эр, Шэн Чэняан, жианчэн хотын тэрбумтан

Ю: эм, Чэн Ючин

Ээж: Ючиний хадам ээж

В: эр, Ван, Шэн захирлын туслах туслах

Бу: эр, Ху Буовэн, Чэн Ючиний хүү

Мэ: эм, Ху Буовэний эхнэр Тиан Мэйлин

Ха: эм, Мэйлиний ээж

Т: эр, Мэйлиний аав, үйлдвэрийн дарга

Ву: эм, Ву Юшин, Шэн захирлын хадам дүү

Си: эм, Шэн Сиюу, Шэн захирлын охин

 

Эр: Хурдан араас нь хөө. Шэн Чэнян Жианчны тэрбумтан. Тэрнийг алдаж болохгүй. Хурдан гүйгээч. Босс  Шэн Чэняаныг барьсан хүнд том шагнал өгнө гэсэн шүү. Ямар ч хамаагүй аргаар барина шүү.

Ю: Чи...

Шэн: Чшш...

Ю: Чи яах гээ вэ?

Шэн: Миний араас хүмүүс хөөж байгаа. Надад туслаач.

Эр: Чи, тийшээ яв.

Ю: Тэнд нуугд.

Эр: энд алга. Тийшээ явж хайя.

Ю: Явчихлаа. Болгоомжтой. Хөөе, зүгээр үү? Яаж байна аа?

Шэн: Надад юм уулгачихаж. Чи надад тусал.

Ю: Чи... Яах гээд байгаа юм бэ?

Шэн: Надад тусалбал... би хүссэнийг чинь өгнө.

Ю: Үгүй ээ. Үгүй... Тэрэнтэй унтчихлаа гэж үү. 

Шэн: Төсөл шалгахаар ирээд, хоёрдугаар дүүгийн занганд унана гэж төсөөлсөнгүй. Надад бүр эм уулгачихдаг. Азаар энэ хүн намайг аварлаа. Уучлаарай. Өчигдөр...

Ю: Өөдгүй хог. Чи хэн юм? Яагаад намайг ингэж байгаа юм?

Шэн: Надад эм уулгачихсан байна лээ. Нэгэнт ийм юм болсон болохоор би заавал хариуцлагаа хүлээнэ.

Ю: Чи...

Ээж: Ючин аа. Чи дуудаад байх шиг байсан. Юу болоо вэ?

Ю: Ээж яагаад энд байдаг билээ? Хурдан хувцасаа өмс. Арын хаалгаар  хурдан гар.

Шэн: Би амалсан.

Ю: Чи...

Шэн: Би хариуцлагаа хүлээнэ. Би заавал амалсандаа хүрнэ.

Ю: Ээж ээ.

Ээж: Ючин. Энэ...

Ю: Ээж ээ. Таны бодож байгаа юм биш ээ.

Ээж: Ючин. Хорь гаран жил чи ганцаараа намайг харж асарсан. Хичнээн хэцүү байсан ч Буовэн ийг өсгөсөн. Хичнээн зовж, хичнээн хэцүү байсан ч чи тэвчсэн. Хадам ээж чинь ч гэлээ, би сайн мэдэж байна. Одоо чи ухаан орж. Өөр хүнтэй болж. Ээж нь сэтгэл амарлаа байна.

Ю: Ээж ээ. Бид хоёр тийм биш ээ.

Ээж: Ючин. Ээж нь эсэргүүцэхгүй ээ. Ээж нь та хоёрыг сайхан амьдраасай гэж хүсэж байна.

Ю: Ээж ээ. Буовэн  том болсон. Би дахиад хүнтэй суухгүй ээ.

Шэн: Ючин. Чи хүүхэдтэй байсан ч хамаагүй. Би өөрийн хүүхэд мэт өсгөнө. Би хүүг чинь сайхан амьдруулна.

Ю: Надад чиний тусламж хэрэггүй. Хүү маан тосгоны даргын хүргэн болсон. Би хаашаа ч явахгүй. Би ээжтэйгээ амьдарна. Чи хурдан яв.

Шэн: Явахгүй ээ.

Ю: Явахгүй бол би явна.

Ээж: Ючин.

Шэн: Алив би би... нааш нь өгчих.

Ю: Хэрэггүй ээ.

Шэн: Нааш нь өгчих өө... Нааш нь өгчих. Одооноос ийм хүнд ажлаа надад даатгачих.

Ю: Чи чадах юм уу?

Шэн: Зүгээр ээ.

Ю: Яг уу?

Шэн: Яг.

****************

Ю: Ээж ээ. Зүгээр ээ. Энэ усан бороонд яаж эмнэлэг явах вэ?

Шэн: Ючин. Борооны цув олоод ирлээ. Би үүрээд явъя.

Ю: За.

Эр: Биеийн байдал нь тогтворжсон байна. Одоо сайн асрах хэрэгтэй. Би яваад эм бичээд өгье.

Шэн: За. За.

Ю: Тэр байгаагүй бол хадам ээж маань тэсэхгүй байсан байх. Итгэж болохоор хүн юм шиг байна. Чэняан. Энүүгээр арч.

Шэн: Одоо л намайг анзаарах шив... Алив, Ючин. Нааш нь өгчих.

Ю: Чэняан.

Шэн: Аан?

Ю: Чиний хэлсэн үг, хүчинтэй хэвээрээ юу?

Шэн: Тэгэлгүй яах вэ. Чи... Надтай гэрлэхээр шийдээ юу?

Ю: Тийм.  

В: Шэн захирал. Шэн захирал аа.

Ю: Шэн захирал аа?

***************

В: Шэн захирал аа.

Ю: Шэн захирал аа?

В: Шэн менежер. Ингэж таныг олох гэж. Та... та зүгээр үү? Компани дээр нэг хэрэг гараад, босс таныг дуудаж байна.

Шэн: Ючин. Би очоод ажлаа зохицуулчихаад эргээд ирнэ. Нэг сар хүлээчих. Эргэж ирээд би чамтай гэрлэнэ.

Ю: За.

В: Шэ-Шэн менежер... Шэн захирал аа. Надаас боллоо. Би алдаа гаргачихлаа.

Шэн: Зүгээр ээ. Эргэж очоод дүүтэйгээ нүүр тулах цаг болж. Ээж аав хоёр компаниа надад өгснөөс хойш ах дургүйцсээр ирсэн. Намайг эзгүй хэд хоноход гартаа бага сага эрх мэдэл аваа байлгүй.

В: Шэн захирал аа. Та үнэхээр тэр тосгоны эмэгтэйтэй гэрлэх юм уу?

Шэн: Тийм ээ. Ганцхан тэр л миний эхнэр болох болно.

***************

Нэг сарын дараа

Ээж: Ючин. Ючин.

Ю: Ээж ээ.

Ээж: Энд, Шиао Шэнийг хүлээж байгаа юм уу?

Ю: Үгүй ээ. Буовэн  гурван сар болоод ирдэг шд. Өнөөдөр ирэх ёстой. Чэняан ч гэсэн  өнөөдөр ирнэ гэсэн. Тэр хоёрыг танилцуулах гээд.

Ээж: Буовэн , энэ хүүхэд чамайг ийм сайн хүнтэй учирсныг мэдээд баярлах нь гарцаагүй.

Ю: Тэгж л найдъя.

Ээж: Тэгвэл чи эндээ хүлээж бай. Би очоод тахиаг чинь хооллочихъё.

Ю: За. Болгоомжтой яваарай.

Ээж: За...

Ю: Ээж ээ. Ээж ээ. Ээж ээ. Ээж ээ. Сэрээрэй...

Эр: Биеийн байдал нь ноцтой байна. Энд эмчлэх боломжгүй. Том эмнэлэгт аваачиж үзүүлсэн нь дээр. Гэхдээ...

Ю: Эмч ээ, гэхдээ юу гэж?

Эр: Том эмнэлгт үзүүлэхэд их үнэтэй. Багаар бодоход тавин мянга юань бэлдэх хэрэгтэй.

Ю: 50мянга аа? Тийм их үү?

Эр: Энэ наад захын зардал. Гэртээ очоод сайн бодоод үз. Эсвэл хамаатнуудаасаа мөнгө зээлсэн нь дээр байх.

Ю: 50мянган юань хаанаас зээлэх болж байна аа?

Ээж: Буовэн. Буовэн дээр очъё.

Ю: Нээрэн тийм. Манай Буовэн байгаа шд. Бид нарыг орхихгүй нь лав. Хоёулаа Буовэн дээр очъё. Явъя. Болгоомжтой.

******************       

Шэн: Линшуйгийн салбарт урьдчилж мэдэгд. Ючинийг Жианчэнд нэр хүндтэйгээр авчирна. Бас... Ху Буовэний хадам аавын үйлдвэр манай Шэн групээс захиалга авахыг хүсэлтээ хэдэн удаа гаргасан. Хэдэн том захиалга өгчих. Ху Буовэнд даатга.

В: Мэдлээ.

Ю: Та энд сууж бай. Би Буовэнтэй уулзаадахъя. Та эндээ суугаад хүлээж бай.

Эр: Яах гээ вэ? Энэ манай тосгоны даргын үйлдвэр. Манай эндхийн хамгийн баян хүн. Хэн хүссэн нь ордог газар биш.

Ю: Сайн уу. Би Ху Буовэний ээж байна. Тэрэнтэй яаралтай уулзах хэрэгтэй байна. Намайг оруулчих тэгэх үү?

Эр: Манай боссын хүргэнийх нь гэр бүл ядуу болохоор тэднийд хүргэн болж ирсэн гэсэн. Өөрийгөө хар даа, толгойноосоо хөл хүртэл ядуу. Хаанаас  ирснийг чинь мэдэхгүй ч, хамаатан болж жүжиглэнэ гэнэ ээ. Өөрөөсөө ичихгүй байна уу? Хурдан яв.

Ю: Би үнэхээр Ху Буовэний ээж байна. Тэгвэл тэрнийг дуудаад өгчих.

Эр: Манай боссын хүргэн чиний хүссэн үедээ уулздаг хүн үү. Надад чамтай маргаж байх зав алга. Хурдан яв.

Ю: Би Буовэний ээж нь мөн гээд байна шдээ. Буовэн. Буовэн. Буовэн. Эмээгийн чинь бие тааруу байна. Гараад ир. Буовэн. Буовэн. Ашгүй чи гараад ирлээ.

Бу: Би танд хэлсэн байх ааа. Завтай болохоороо очиж байна гэж. Яах гэж ирсэн юм?

Ю:  Эмээ нь өвдчихсөн. Санаа зовоод л ирлээ.

Бу: Эмээ өвдсөн бол эмчид үзүүлээч. Надаар яах гэсэн юм?

Ю: Би ч гэсэн төвөг удмааргүй л байна.    Гэхдээ сүүлийн хоёр жил ургац тааруу байсан болохоор би мөнгө хурааж чадаагүй. Тэгээд л чам дээр ирлээ. Ы

Бу: Манай эхнэр хатуу хүн, надад юун мөнгө байх юм?

Ю: Буовэн. Ээж нь чамаас юу ч гуйж байгаагүй, тийм биз дээ? Ингэе. Ээждээ зээлүүлчих.     Ээж нь заавал буцааж төлнө.

Бу: Энэ л байна. Май.

Ю: Энэ... Энэ хүрэхгүй шүү дээ.

Бу: Тэгээд хэд хэрэгтэй юм бэ?

Ю: багадаа 50мянга.

Бу: Тавь... Надад хаанаас тийм их мөнгө байх юм бэ? Байгаа нь л энэ. Авна уу, байна уу, өөрөө мэд.

Мэ: Ху Буовэн. Юу хийгээд байгаа юм?

******************

Мэ: Ху Буовэн, юу хийгээд байгаа юм? Болж дээ, Ху Буовэн. Тиан овогтын мөнгийг энэ эмэгтэйд өгнө гэнэ ээ? Үхмээр байна уу?

Ю: Хөөе.

Бу: Эхнэр. Миний буруу. Надаас 50мянгыг асуусан. Би өгөөгүй ээ.

Мэ: Юу? 50мянгыг асууж зүрхлээ юу? Мөнгө авч яах гээ вэ, авс авах гээ юу?

Ю: Бэр ээ. Энэ мөнгийг би зээлье. Буовэний эмээ өвдчихсөн. Санаа битгий зов. Би мөнгөтэй болонгуутаа өгчихнө.

Мэ: Юун эмээ вэ? Мартаа юу? Ху Буовэн, манай Тиан овогтынд хүргэн орсон. Манайхаас идэж, уудаг. Тэрний ээж надад ямар ч хамаагүй. Гэтэл манай Тиан овогтын цусыг сорох гээ юу? Ичих нүүр байна уу?

Ю: Үгүй ээ, үгүй.

Мэ: Түй... Үгүй гэнэ шүү. Энэ хөгшин зөнөгийг эндээс зайлуул. Манай Тиан овогтын газрыг битгий бузарлаад бай. Үхчихээ юу? Ху Буовэн. Энийг зайлуулаач.

Бу: Сонсож байгаа биз дээ. Хурдан яв. Яваач.

Ю: Буовэн, чиний төрсөн эмээ шүү дээ. Жаахан байхаас чинь эмээ чинь чамд хичнээн сайн байлаа. П

Бу: Больж үз. Аль дээр үеийн хөгшин эмгэнийг одоо ярьж яах юм. Хурдан яв. Яваач.

Ю: Миний хүү. Бэр ээ. Та нар хэлээдэх. Би яавал надад мөнгө зээлүүлэх юм?

 Мэ: Мөнгө үү? За яах вэ. Миний гутал заваарчихсан байна. Сөхөрч суугаад цэвэрлээдэх.

Ю: Юу гэнэ ээ?

Мэ: Яасан? Хүсэхгүй байна уу?

Бу: Эхнэр. Би цэвэрлээд өгье. Гар нь заваан байгаа биз дээ. Гутал чинь улам халтар болчихно.

Мэ:  Хойшоо бай. Чиний юу бодож байгааг мэдэхгүй гэж бодоо юу? Яасан, би яаж хөгшин ээжийгээ бодохгүй байх вэ дээ.

Бу: Эхнэр, би танай Тиан овогтынд ирээд, та нарын нэг болсон. Хүн өмөөрөх байсан ч, чамайг л өмөөрнө шдээ. Тийм биз дээ?

Ю: Бэр ээ. Би хадам ээж чинь. Яаж бэрийнхээ өмнө сөхрөх болж байна аа?

Мэ: Дургүй байх шив. Дургүй байвал мөнгө өгөхгүй. Хурдан зайл.

Ю: Ээж ээ. Ээж ээ.

Мэ:  Харав уу? Тэр хөгшин зөнөг ухаан алдчихлаа. Би хүлээж болох ч, тэр хүлээж тэсэхгүй юм шиг байна.

Ээж: Ючин.

Ю: Би сөхөрье.

*******************

Шэн: Ючин. Би чамайг Шэн овогтынд аваачина. Би чамтай жирийн сайхан хосууд байхыг хүсэж байна. Ючин. Ючин.

Эр: Шэн захирал аа. Хэн ч алга.

Шэн: Хоёр минут. Ючинийг ол.

В: Мэдлээ. Шэн захирал аа. Эзэгтэй Ху овогтын бунхны тэнд байна гэж байна. Нэг юм болсон бололтой.

Шэн: Юу?

Эр: Сөхрөөд суу.

Ю: Буовэн. Миний гэдсэнд байгаа хүүхэд чиний төрсөн дүү. Ээждээ итгэ. Муу юм биш. Тэрэнд аав байгаа. Буовэн.

Бу: Эхнэр. Энэ...

Мэ: Ээж чинь ийм өөдгүй хэрэг хийгээд, биднийг ичгэвтэр байдалд оруулах гээ юу?

Ха: Буовэн. Чи өмөөрөөгүй биз дээ?

Т: Ху Буовэн, зөөлөн сэтгэл гаргаж болохгүй. Сайн бод. Өөрийнхөө ирээдүйг, нэр хүндээ бод. Эргэлзсээр л байна уу?

Бу: Би хамгийн баян айлын таалалд нийцэж, дээшлэх гэж байна.  Өрөвч зан гаргаж болохгүй. Ээж ээ. Таны хийсэн ичгэвтэр хэрэг надад хамаагүй. Аавын тахилын нэр энд байна. Нэг бол өнөөдөр наад хүүхдээ авахуул, үгүй бол өөрөө эндээ үх.

Ю: Ирээдүгээ бодож, ээжийгээ дүүгээ хорлож байдаг. Үйлийн үрээс айхгүй байна уу?

Бу: Ээж ээ. Би хар багаасаа тантай хамт зовсон. Та надад өртэй, өрөө төлнө гэсэн. Одоо өрөө төлөх цаг чинь ирчихээд байна. Би хүн болгоны хийх сонголтыг л хийж байна. Айх юу байгаа юм?

Ю: Би ямар гээч амьтан төрүүлээ вэ? Үйлийн үр гэж энийг л хэлэх байх.

Бу: Надаар хийлгэмээр байгаа юм биз дээ. Гэдэс рүү нь чанга өшиглө.

Эр эр: Мэдлээ. Мэдлээ.

Ю: Чэняан. Чи хаана байна аа? Хүүхдийг маань авраач дээ. Миний хүүхдийг авраач...

Шэн: Боль. Ючин. Зүгээр үү? Гэмтээгүй биз?

Ю: Би зүгээр.

Т: Та нар хэн юм? Миний газар нутаг дээр хэрэг тарьж байдаг.

В: Шэн захирал аа. Эзэгтэй Ху овогтын бунхны тэнд байна гэнэ. Нэг хэрэг гарсан бололтой.

Шэн: Аан? Ючин одоохондоо миний хэн гэдгийг мэдэхгүй. Олон хүнтэй очвол Ючинийг айлгаж мэднэ. Чи надтай Ху овогтын бунхан руу яв.

В: Мэдлээ.

Шэн: Бусад нь эндээ хүлээж бай.

Т: Та нар хэн юм? Хаанаас ирсэн хүмүүс вэ?

Бу: Манай ээжтэй ямар холбоотой юм? Гэдсэн дэх хүүхэд нь чинийх үү?

Шэн: Та нарт миний хэн гэдгийг мэдэх эрх байхгүй. Гэхдээ Ючин, миний сүйт бүсгүй.

Ха: Тэгвэл Чэн Ючиний амраг мөн байх нь ээ.

Бу: Чэн Ючин. Тэгэхээр энэнтэй ичих нүүрээ алдсан юм биз дээ.

Ха: Таарсан таар шуудайнууд. Энэ эмд чам шиг амьтан яг тохирно.

В: Та нар амаа тат. Наад өмхий амаа мэдээрэй. Энэ хүн... Наад өмхий амаа мэд. Та нар хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу? Энэ хү...

Шэн: Ван туслах. Ючинийг яахыг чинь харж л байя.

Т: Яасан? Худлаа хэлэх гэж байсан уу? Сайн сонс, би энэ Шаншуй тосгоны дарга байна. Энд, би хуруугаа имрэхэд л та нар байхгүй болно.

Шэн: Нэг муу жижиг тосгоны дарга зоригтой юм гээч.

Бу: Манай аавыг дорд үзнэ гэнэ ээ? Сайн сонс, Би Жианчэний тэргүүн баянтай хамтарч ажиллах гэж байгаа. Сөхөрч суугаад уучлалт гуйсан чинь дээр шүү.

Шэн: Чи... их том ярьж байх шив. Төрсөн эхийгээ ч хүндэлж чадахгүй хүн тэргүүн баянтай уулзаж чадахгүй.

Бу: Чи...

Т: Өнөөдөр чамайг би сургаад өгье л дөө. Бид нарын уурыг хүргэхээр яадгийг үзүүлээд өгье. Сайн сургаад өг.

Эр: Мэдлээ.

Ю: Болохгүй. Болохгүй ээ. Би сөхөрье. Сөхөрье. Би оронд нь уучлалт гуйя.

Шэн: Ючин. Хурдан бос. Ингэх хэрэггүй.

Ю: Худ аа... үгүй ээ, тосгоны дарга аа. Бүгд миний буруу. Чэняаныг явуулчих. Би оронд нь уучлалт гуйя. Миний буруу. Тэрнийг зүгээр орхичих. Гуйж байна.

Ха: Хүний өмнөөс гуйна гэнэ ээ? Сайн сонс, та хоёрын хэн нь ч сайнаар дуусахгүй.

Шэн: Миний эмэгтэйд гар хүрнэ гэнэ ээ.

Ха: Хань аа, намайг зодоод байна. Юугаа хүлээсэн юм. Өнөөдөр та нарыг Шаншуй тосгоноос явуулахгүй дээ.

Ю: Болохгүй ээ. Болохгүй. Би мөргөөд гуйя. Гуйж байна, тэрнийг явуулчих л даа. Бүгд миний буруу. Гуйж байна.

Шэн: Ючин. Алив, босоод ир.

Ю: Чэняан. Чи мэдэхгүй. Эд нарын хөлсөлсөн хамгаалалтын ажилчид бүгд эндхийн дээрэмчид. Чамайг зодоод алчихаж магадгүй.

Шэн: Ючин. Санаа битгий зов. Энд надад хэн ч хүрч чадахгүй.

Ха: Ганц чи биш,та нар бүгд зугтаж чадахгүй. Тэрний гэдсэнд байгаа хүүхэд ч гэсэн.

Шэн: Юу? Ючин. Чи жирэмсэн болоо юу?

********************

Ха:Чэн Ючин жирэмсэн болсныг мэдээгүй юм уу? Арай, энэ хүүхэд... чинийх биш юм биш биз?

Ю: Энэ хүүхэд чинийх.

Шэн: Сайн юм боллоо. Би аав боллоо. Ючин. Санаа зовох хэрэггүй. Би энд байна. Чамд хэн ч хүрч чадахгүй.

Бу: Амаа тат. Та нар энэ олон хүний өмнө тэврэлдэж, үнсэлдээд ... та нарт ичих нүүр байна уу?

Ха: Хань аа. Нөгөө хүн ирэх болж байгаа. Ийм хүмүүсийг харуулж болохгүй. Энийг хурдан шийд.

Т: Юугаа хүлээсэн юм? Хурдан барьж аваад, хорь. Тэр баяныг  ирээд явсны дараа учрыг нь олно.

Эр: Мэдлээ.

Шэн: Ван туслах.

Т: Эсэргүүцнэ гэнэ ээ? Хурдан босооч! Бушуул.

Шэн: Нүдээ нээгээд энийг сайн хар. Би хэн байна.

Бу: Юу вэ?

Т: Ийм байх ёсгүй дээ. Энэ нэрийн хуудсан дээр Жианчэний тэргүүн баяны нэр байна. Сая тэр туслах нь Шэн гэж дуудаад байсан. Энэ арай үнэхээр... Жианчэний тэргүүн баян....

***************

Ха: Хань аа, хий юм хараад байгаа юм биш үү? Энэ яахаараа Шэн овогт байдаг юм.

Мэ: Тийм ээ, аав аа. Нэрийн хуудас юуг ч батлахгүй.

Бу: Аав аа, худлаа ярьж байгаа юм. Энэ нэрийн хуудсыг олсон байлгүй.

Мэ: Тийм ээ. Аав аа. Чэн Ючин хэдэн настай билээ. Хичнээн хөөрхөн байсан ч Шэн баян юу гэж тэрэнтэй суух юм?

Т: Мэйлиний хэлдэг зөв. Үнэхээр Шэн овогт мөн бол ийм харалган байх ёсгүй.

Ха: Хань аа. Мартаа юу. Мужийн захирагч Шэн овогт эхнэрээ авахаар олон хүн дагуулж ирсэн гэсэн. Энэний байгааг хар л даа.

Шэн: Би мужийн захирагчийг чинь дуудаад хэн болохоо батлаад өгөх үү?

Т: Тэр... мужийн захирагчийг дуудна гэж байна. Үнэхээр нөгөө баян биш биз? Хэрвээ мөн бол... Чэн Ючин, баяны эхнэр болно гэсэн үг шүү дээ.

Ха: Хань аа. Мэдээлэл цуглуулахаар хүн явуулчихсан шдээ. Удахгүй ирнэ. Үнэн худлыг нь удахгүй мэднэ.

Т: Нээрэн тийм. Эхнэрийн хэлдэг зөв.

О: Тосгоны дарга аа. Шэн захирал ирсэн.

Т: Юу гэнэ ээ? Үнэхээр нөгөө баян мөн гэж үү?

*****************

Т: Үнэхээр нөгөө баян мөн гэж үү?

О: Үгүй ээ. Тосгоны дарга аа. Тэр хүний машин дөнгөж сая уулын бэлд ирсэн. Одоо амарч байгаа. Удахгүй тосгонд орж ирэх байх.

Т: Тэгвэл хурдан очиж үйлчил.

О: за.

Т: за за. Та нарт хууртах дөхлөө.

Ха: Чэн Ючин. Чэн Ючин. Ямар эр олсоноо нэг хар даа. Тэргүүн баян болж жүжиглээд, амьдрахаас залхаа юу?

Ю: Чэняан. Намайг хамгаалах гэж тэгсэн. Та нарт худлаа ярих гээгүй.

Ха: Хэн чамд итгэх юм? Хань аа. Энэ тэргүүн баян болж жүжиглээд байгаа нөхрийг бариад тэрэнд өгчихье. Манайх баян, хүчирхэг болох ч юм билүү.

Мэ: Манай Тиан овогт тэгвэл  зөндөө мөнгөтэй болно гэсэн үг.

Бу: Эхнэр, яг зөв.

Т: Инээж байна уу? Авсаа харахаас нааш нулимс унагахгүй юм биз дээ. Сөхөрч суугаад уучлалт гуйвал чамайг харж үзэж болох юм.

В: Шэн захирлыг сөхөр гэнэ ээ? Үхмээр байна уу?

Т: баян хүн болж жүжиглэх дуртай юм биз дээ? Эцсээ хүртэл сөхрөхгүй юм биз дээ? Линшуй мужийн  Шэн групийн салбарын Лин менежер удахгүй энд ирнэ. Тэр үед яахыг чинь харъя. Хурдан барь.

Эр эр: Мэдлээ.

Ю: Хөөе.

Шэн: Тавь.

Мэ: Хөөе. Хар даа, Лин менежер ирж байна. Хар даа, Лин менежер ирж байна.

На: /Ван нарийн бичиг/ Тиан тосгоны дарга.

Т: Ван нарийн бичиг. Та энд юу хийж байгаа юм? Лин менежер яагаа вэ?

Н: Лин менежер удахгүй ирнэ.

Л: Шэн захирал Шаншуй тосгон руу эхнэрээ авахаар түрүүлээд явчихсан. Би тийшээ явлаа. Чи  хурдан очоод Шаншуй тосгоны даргад Шэн захирлыг ирэхээр сайн үйлчил, алдаа гаргаж болохгүй гэж мэдэгд.

Н: За. Би хэлье. Лин менежер Шэн захирал Шаншуй тосгонд ирж байгаа гэж хэлүүлсэн. Сайн бэлдээрэй гэж гэж байна лээ.

Т: Бүгд бэлэн. Гэхдээ энэ луйварчингууд төвөг удаад байна. Энэ хүнийг мэдэх үү?

Н: Мэдэхгүй. Яасан? 

Т: Түрүүн нэрийн хуудас барьчихаад өөрийгөө Шэн захирал гээд байсан. Жүжиглэхдээ үнэхээр сайн юм.

Н: Энэ үү? Лин менежер Шэн захиралтай уулзаад, эхнэрийг нь авахаар явсан. Энэ тэргүүн баян байсан бол Лин менежер хамт байх ёстой. Та нарыг мэхлэх гэсэн луйварчин л байна. Шэн захирлыг Шаншуй тосгонд ирнэ гэж хаанаас дуулсныг нь мэдэхгүй. Яаж хууртаж болдог юм?

Т: Ван нарийн бичиг. Нөгөө баян хүн ирэх гэж байна. Энэ яавч сайн юм биш. Хурдан учрыг нь олох хэрэгтэй. Эд нарыг яавал дээр вэ?

Н: Минийхээр бол бүгдийг нь бариад цагдаагийн газарт аваачиж өг.

***************

Ю: Болохгүй. Ван нарийн бичиг ээ. Гуйж байна. Намайг... намайг барь. Намайг л барьчих. Энэ хүнд хамаагүй.

Н: Хаанаас ирсэн гуйлгачин бэ?

Шэн: Чи...

Н: бохир гараараа битгий миний үнэтэй хослолд хүрээд бай. Өнөөдөр би Шэн захиралд үйлчлэх ёстой.  Миний ажилд саад болох юм бол зүгээр өнгөрөөхгүй гэж мэд.

Шэн: Чи түрүүлээд явж бай. Энийг надад даатгачих.

Ю: Үгүй ээ. Чэняан. Энэ чамд ямар ч хамаагүй хэрэг. Хүн барих гээд байгаа бол намайг барь. Энэ Чэняанд ямар ч хамаагүй.

Н: Минийхээр бол бүгд хуйвалдсан байна. Өнөөдөр би та нарыг бүгдийг нь барьж, тэргүүн баянд хүлээлгэж өгнө.

Ю: Чи...

Шэн: Хн. Хуйвалдсан. За за. Эд нар бүгд Ючиний худууд. Эд нарыг ч гэсэн барих уу?

Т: Үгүй ээ, үгүй үгүй. Би тосгоны дарга. Би яаж ийм дорд эмтэй холбоотой байх юм.

Ха: Яг зөв. Манай Тиан овог. Энэ дорд амьтантай ямар ч холбоогүй.

Мэ: Тийм ээ. Бид нарт ямар ч хамаагүй. Ямар ч холбоогүй.

Ха: Буовэн. Амьдармаар байгаа бол энэ эмээс хурдан холбоогоо тасал.

Мэ: Буовэн. Юундаа эргэлзсэн юм? Манай Тиан овогтын ирээдүйг баллах гээ юу? Гурав хүртэл тоолъё. Энэ галзуу эмээс харилцаагаа таслахгүй бол би чамаас сална. Гурав. Хоёр.

Ю: Буовэн, чи төрсөн эх чинь. Ингэж болохгүй биз дээ.

Мэ: Нэг.

Бу: За за. Чэн Ючин. Өнөөдрөөс би чиний хүү биш. Чи миний ээж биш. Тиан овогтын хүргэн болсон өдрөөс хойш би Тиан овогтын хүн болсон. Өнөөдрөөс би нэрээ Тиан Буовэн болгож өөрчилнө. Өнөөдрөөс  Чэн Ючин үхнэ үү, сэхнэ үү, надад ямар ч хамаагүй.

Шэн: Ючин. Яасан бэ?

Ю: Чи... Юу гэнэ ээ? Би төрсөн эх чинь байна. Чи яаж ингэж чадаж байна аа?

Бу: Та өөрөө  тэнэг. Энэ өөдгүй амьтны төлөө амиараа дэнчин тавьж байдаг. Надад хүртэл гай болоод.

Шэн: Ху Буовэн. Сайн сонс. Хүний үнэргүй амьтан. Төрсөн эхийгээ хаяж байгаа хүн нохой, гахайнаас ч дор амьтан. Сайн сонс. Ээжийнхээ ачаар чи нэр хүндтэй болж чадах байсан юм. Харин одоо... тэгж чадахгүй.

Бу: Чи хэн юм? Ээж бид хоёр ийм байдалд орсон нь чамаас болсон. Үхэх ёстой хүн нь чи.

Мэ: Яг зөв. Ичих нүүргүй хоёр завхай амьтан.

Бу: Миний ингэснийг хараад Шэн захирал харин ч намайг шагнах болно. Овгоо Тиан болгож сольсноос хойш миний шинэ амьдрал эхэлсэн.

Ю: Буовэн. Чи яаж ингэж хэлж чадаж байна аа? Энэ олон жил би чамайг ганцаараа өсгөсөн. Хичнээн ядуу байсан ч, яаж ийгээд чамайг сургуульд сургасан. Идэх хоолгүй байсан ч, би чамайг өлсгөж байгаагүй. Чиний төлөө би өдөр шөнөгүй ажиллаж, чамд дуртай юмыг чинь авч өгөх гэж бусдаас мөнгө гуйдаг байсан. Би чамайг зовоож үзээгүй. Гэтэл ингэж ярьж байдаг... чи хүн мөн үү?

Бу: Хангалттай. Хэн намайг төрүүлээд өгөөч гэсэн юм? Үнэхээр намайг боддог юм бол яг одоо үхээд өг.

Ю: Чи...

Ха: Чэн Ючин. Сонсож байна уу? Хүү чинь чамайг хэрэггүй гэж байна. Ийм хүүтэй байгаад яах юм? Одоо надад үйлчилж байгаа биз.

Мэ: өөрийнхөө өрөвдөлтэй царайг хар даа. Хүүдээ хүртэл хаягдаад.

Ха: Хохь чинь. Хүүтэй байгаад яах юм. Дорд эм.

Эм: Хохь нь гэдэг юм.

Т: Манай тосгонд чам шиг амьтан хэрэггүй.

Шэн:  Ючин. Юу болоод байна аа? Ючин, юу болоод байна аа? Явъя.

Т: Хурдан зогсоо.

Эр: Мэдлээ.

Т: Зугтах гээ юу?

Н: Өнөөдөр та нарыг явуулчихвал би тэргүүн баянд юу гэж хэлэх болж байна?

Шэн:   Ючиний гэдсэн дэх хүүхдэд ямар нэг юм болох юм бол танай тосгон яасан ч зүгээр өнгөрөхгүй гэж мэд. Ван туслах. Хурдан эмч дууд. Замд тээглэсэн хэн ч бай, арав дахин хариуг нь барь.

В: Мэдлээ.

Шэн:   Лин менежерт таван минутын дотор ир гэж хэл.

Ха: Жүжиглэсээр л байх шив. Хэн итгэх юм?

Т: Жүжиглэх үнэхээр дуртай юм гээч.

Н: Лин менежер, Шэн захирлыг эхнэртэй нь авчирна. Та нар удахгүй үхнэ. Хурдан бариад яв.

Эр эр: мэдлээ.

Эр: явъя.

Л: Юу хийгээд байгаа юм? Больцогоо!

Т: Лин менежер.

Ха: Харав уу? Лин менежер ирчихлээ. Та нар хэргээ хүлээ.

Н: Лин менежер ээ. Ашгүй та ирлээ. Энэ хүн тэргүүн баяны дүрд тоглоод байна. Би барьж аваад, сургах гэж байлаа.

Л: Нүднээс далд ор. Ш-Ш-Ш-Шэн захирал аа.

Бүгд: Шэн захирал аа? …

Т: Лин менежер ээ. Шэн захирал гэв үү?

Н: Лин менежер ээ. Хүн андуураад байгаа юм биш үү? Энэ хүн чинь луйварчин.

Т: Тийм ээ.

Ха: Тийм.

Т: Чэн Ючиний нууц амраг. Луйварчин.

Л: Амаа тат. Наад нүдээ нээгээд, сайн хар. Энэ хүн Жианчэний тэргүүн баян, Шэн групийн захирал. Шэн захирал аа, би ажлаа сайн хийж чадсангүй. Намайг уучлаарай.

Шэн:   Лин менежер. Танай хүмүүс сайн юм аа.

Л: Уучлаарай, Шэн захирал аа. Бүгд миний буруу.

Ю: Чэняан. Чи... Чи тэр баян хүн...

Шэн:   Ючин, уучлаарай. Уг нь аль эрт хэлэх гэж байсан юм. Гэхдээ чамайг надтай байхаас татгалзана гэж айсан юм. Даанч чамайг энэ өөдгүй амьтдад дээрэлхүүлнэ гэж бодсонгүй. Одооноос, хэн ч чамайг дээрэлхэж чадахгүй. Ван туслах. Хурдан эмч дууд.

В: Мэдлээ. Арван минутын дотор Шаншуй тосгон руу эмч авчир.

Шэн:   Ючин миний сүйт бүсгүй. Ючин, хүүхэд хоёрт ямар нэг юм болох юм бол та нарыг зүгээр өнгөрөөхгүй гэж мэд. Лин менежер.

Л: Байна.

Шэн:   Миний эхнэрийг яаж дээрэлхсэн, хариуг нь арав дахин ав.

Л: Юугаа харсан юм? Хурдан хөдлөөч.

Эр эр: Мэдлээ.  Сөхрөөд суу. Сөхрөөч.

Ха: Ёоёо.

Т Ха: Шэн захирал аа. Шэн захирал аа, би харалган байж.

Т Ха Бу Н: Шан захирал аа, бид нарын буруу.

Н: Шэн захирал аа. Би ч гэсэн эд нарт хууртсан. Шэн захирал аа, намайг өршөө.

Т: Мөнгө үрэхээс өөр юм мэдэхгүй амьтан. Чамаас болоод би тэргүүн баяны уурыг хүргэчихлээ. Эндээс зайл.

Ха: Шэн захирал аа. Бид нарын буруу. Бид нарыг өршөөгөөч дээ.

Б: Шэн захирал аа. Би буруугаа мэдлээ. Биднийг явуулчих.

О: Тос-тосгоны дарга аа. Үйлдвэрийн үүдэнд байсан хөгшин нас барчихлаа.

Ю: Ээж ээ... Ээж ээ.

Шэн:   Эд нарыг цагдаагийн газар аваачиж өг.

Эр: Мэдлээ. Явъя.

Т: Шэн захирал аа. Бид нар тэр хөгшнийг яагаа ч үгүй. Өвчнөөс болж үхсэн. Бид нарт ямар ч хамаагүй.

Бу: Ээж ээ. Намайг авраач дээ. Би таны төрсөн хүү. Намайг хаяж болохгүй биз дээ. Энэ хорон санаат эхнэрээс болж байгаа юм. Энэнээс болж байгаа юм. Ээж ээ. Авраач дээ.

Т: Худ аа. Худ аа. Бид чинь худууд шүү дээ. Туслаач дээ. Гуйж байна.

Ха: Тийм ээ. Худ аа. Чи тэргүүн баяны эхнэр болсон. Тэрэнд хэлээд бид нарыг явуулчих л даа.

Мэ: Хадам ээж ээ. Хадам... Үгүй ээ, үгүй. Ээж ээ. Би дахиад тэгэхгүй. Биднийг уучилчих л даа.

Ю: Ху Буовэн. Чи гадны хүмүүстэй нийлж эмээгээ алсан. Чамайг яасан ч уучлахгүй. Яасан ч үгүй.

Шэн:   Бүгдийг нь авч яваад, арав дахин илүү шийтгэ.

Эр эр: Мэдлээ.

Бу: Ээж ээ. Ийм хүйтэн сэтгэл гаргаж болохгүй шдээ.

Ю: Бу Буовэн. Бид хоёрын эх хүүгийн харилцаа дууссан. Одооноос... бүгд дууссан.

Шэн:   хурдан аваад яв.

Эр эр: Мэдлээ.

Бу: Ээж ээ. Ээж ээ.

Шэн:   Ючин. Хурдан эмнэлэг явъя.

**********************

Шэн:  Сэрчихсэн үү?

Ю: манай хүүхэд...зүгээр үү?

Шэн:  Хүүхэд зүгээр ээ. Санаа зоволтгүй.

Ю: Хадам ээж...

Шэн: Уучлаарай. Би оройтчихлоо. Жианчэний оршуулгын газарт нутаглуулсан. Бие чинь дээрдэхээр, хоёулаа очино оо.   

Ю: Баярлалаа.

Шэн:  Чи миний эхнэр болох хүн. Энэ миний хийх ёстой юм. Бие чинь сайжрахаар, хоёулаа том хурим хийнэ ээ.

Ю: Над шиг хөдөөний эмэгтэй, яаж ийм том захирлын эхнэр болох юм?

Шэн:  Өөрийгөө адлах хэрэггүй. Чи сайхан сэтгэлтэй хүн. Яагаад захирлын эхнэр болж болохгүй гэж? Бие чинь  сайнгүй байна. Ядарч болохгүй. Хуримаа хойшлуулж болно. Ороод ир...

Ю: Чэняан. Энэ... энэ...

Шэн:  Чи зөндөө зовсон. Энэ бүгд чинийх. Таалагдаж байна уу?

Ю: Хэтэрхий их, бас их үнэтэй.

Шэн:  чи миний эхнэр. Энэ юу ч биш. Хойшид би чамд сайн болгоныг өгнө. Алив, эзэгтэйд үйлчил. Хувцасыг нь соль.

Эм эм эм: Мэдлээ, Шэн захирал аа.

******************

Ю: Чэняан.

Шэн:  Ючин. Үнэхээр үзэгслэнтэй. Одооноос хэнд ч чамайг дээрэлхэхийг зөвшөөрөхгүй. Чамайг энэ хорвоогийн хамгийн жаргалтай эхнэр болгоно.

Эм: Ву хатагтай, та ирээ юу?

Ву: Хүргэн ах яагаад намайг нисэх буудлаас тосоогүй юм? Юу хийгээд завгүй байгаа юм?

Эм: Шэн захирал... эхнэртэйгээ байгаа.

Ву: Юу? Хүргэн ах хэзээ хүнтэй суучихаа вэ? Би яагаад мэддэггүй юм?

Эм: Хуримаа хийгээгүй байгаа. Шэн захирал эхнэр болох хүнээ саяхан хөдөөнөөс авчирсан.

Ву: Хэн юм? Хөдөөний хүн гэнэ ээ?

Эм: Миний сонссоноор, тогсоны хүн гэсэн.

Ву: Юу? Тосгоны хүн? Хүргэн ах тосгоны эмэгтэй авчирсаан? Энэ олон жил хүргэн ахын дэргэд надаас өөр хүн байгаагүй. Дараагийн эзэгтэй болох хүн нь би. Гэтэл тосгоны эмэгтэй болсон гэнэ ээ.

Эм: Ву хатагтай. Би ч гэсэн таныг өрөвдөөд байна. Шэн захирал эхнэртээ их сайн гэсэн.

Ву: Юу нь тийм сайхан юм. Ичгүүргүй эм, надаас Чэняаныг булаана гэнэ ээ? Яасан ч зүгээр өнгөрөөхгүй дээ.

Эм: Гэхдээ, одоо яарч хөдлөх юм бол Шэн захирлын уурыг л  хүргэх байх.

Ву: Тэгвэл бохир ажлаа өөр хүнээр хийлгэе. Явъя. Миний үеэл дүү, Шэн Сиюутай уулзъя.

***********

Ю: Ээж ээ. Буовэнийг өсгөхдөө, ийм хүн болно гэж төсөөлсөнгүй. Би тэрнийг яасан ч уучлахгүй.

Ээж: Ючин.

Ю: Ээж ээ.

Ээж:  Ючин. Тэр өөдгүй хогийг бодох хэрэггүй. Чиний гэдсэнд хоёр хүүхэд байгаа. Одоо өөрийгөө л бодох цаг.

Ю: Мэднэ ээ. Гэхдээ би ганц хүүтэй. Тэр үед би охиноо алдаагүй бол ийм юм болохгүй байсан байх.

Эр: Зогс. Зогс.

Ю:  Миний охин. Ээжийгээ иртэл энд хүлээж байгаарай. Дуугарч болохгүй шүү. За юу? Ээжийгээ иртэл хүлээж байгаарай.

Эр: Зогс.

Ю: Тэр үед, тэр хүмүүсээс зугтааж байгаад би жалга руу уначихсан. Охиноо авах гээд очсон ч гэсэн... олоогүй. Ул мөргүй алга болчихсон байсан.

Ээж:  За. Өөрийгөө буруутгах хэрэггүй. Удахгүй охиноо олох ч юм билүү.

Ю: Зүүн мөрөн дээр нь эрвээхий хэлбэртэй мэнгэ байдаг байсан. Тэр үед... надад чадвар байгаагүй. Одоо олох боломжтой боллоо.

Ээж:  Чиний сайн байгааг хараад сэтгэл амарлаа.

Ю: Ээж ээ. Санаа зовох хэрэггүй. Би сайхан амьдарна аа.

******************

Си: /Шэн Сиюу/  Шиао Шуан. Би явлаа. Нагац эгч ээ. Нагац эгч ээ. Та энд юу хийж байгаа юм?

Ву: Сиюу. Хурдан гэртээ харъя. Аав чинь хөдөөний хүнтэй гэрлэх гэж байна.

Си: Аан?

Эм: Авхай. Та мэдэхгүй байна. Шэн захирал нэг хөдөөний эмэгтэй авчраад, эхнэрээ болгоно гээд байна. Тэр хүн нагац эгчийн чинь хүртэл дээрэлхдэг.

Ву: Дуугүй бай. Хэн намайг дээрэлхсэн юм.

Си: Нагац эгч ээ. Айх хэрэггүй. Та бол миний гэр бүл. Тэр хөдөөний амьтан миний ээжийн суудалд сууна гэнэ ээ.  Аав дахиад гэрлэх байсан ч, тантай л гэрлэх болно.

Ву: Сиюу. Би тэгж хэлэх гээгүй. Хүргэн ах хөдөөний хүнтэй суучихвал манай Шэн овог хүмүүсийн элэг доог болох байх.

Си: нагац эгч ээ. Шэн овогтыг л бодох юм. Санаа зовох хэрэггүй. Би тэр хөдөөний хүнийг яасан ч зөвшөөрөхгүй... өөдгүй эм, эндээс зайл.

Ю: Яаж байна аа? Юу хийгээд байгаа юм? Яагаад миний залуугийн төрхтэй адилхан байдаг билээ? Арай... миний алдагдсан охин биш байгаа? Найнай, чи мөн үү?

Си: Хурдан яв. Аавыг сайн байдаг болохоор миний хойд эх болно гэж мөрөөдөх хэрэггүй. Сайн сонс. Аавын сэтгэлд хэн ч миний ээжийг орлож чадахгүй.

Си: Чэняаны охин байх нь ээ.

Ю: Би хэнийг ч орлох гээгүй.

Си: Мэдэж байгаа бол сайн байна. Аав ээжид маш их хайртай байсан. Ээж нас бараад олон жил болсон ч, аав өрөөнд нь хэнийг ч оруулдаггүй. Тосгоноос ирчихээд энэ гэрийн эзэгтэй болж чадна гэж бодоо юу? Ичих нүүр байдаг юм бол намайг ямар нэг юм хийхээс өмнө юмаа аваад, эндээс хурдан яв. Юу хараад байгаа юм? Хурдан зайл гэж байна.

Ю: Чэняаныг ирэхээс нааш би хаашаа ч явахгүй.

Си: Аавын нэрээр намайг сүрдүүлж байх шив.        Сайн сонс. Би аавын ганц охин. Хамгийн хайртай охин нь. Би гэрлүүлэхгүй гэх юм бол Шэн овогтын хүн болно гэж горьдох ч хэрэггүй. Яг одоо хурдан зайл.

Ю: Би зөвхөн Чэняаны үгэнд орно. Намайг яв гэвэл би шууд явна.

Ву: Сиюу. Хар даа. Боловсролгүй хөдөөний эм. Ичнэ гэж юу байдгийг ч мэдэхгүй. Хачиг шиг Шэн овогтын мөнгө, эрх мэдлийн төлөө наалдчихаад салахгүй.

Си: Өөрийнхөө ямар харагдаж байгааг мэдэх үү? Энэ бол Жианчэний хамгийн баян, Шэн овогтынх. Хэн дуртай нь ирдэг газар биш. Баян хүний эхнэр болмоор байсан ч... манай Шэн овог нэр нүүрээ алдахыг хүсэхгүй байна.

Ву: Яг зөв. Хурдан яв. Нохой шиг харагдаж байна.

Ю: Та нар хүн доромжлох эрх байхгүй шүү.

Си: энийг доромжилсон гэж байгаа бол жинхэнэ доромжлол гэж юу байдгийг харуулаад өгье. Хүн ир. Энийг барьж бай.

Эм: Мэдлээ, авхай.

Ю: Яагаад байгаа юм? Намайг тавь...

***************

Ю: юу хийгээд байгаа юм? Намайг тавь.

Си: энэ гоё зүүлтийг манай аав авч өгсөн байлгүй. Түрүүн дуугүй явчихсан бол хараагүй царайлаад энийг өгөх байсан юм. Харин одоо... манай Шэн овгоос нэг ч юм өгөхгүй.

Ву: Сиюуг дээрлхэхээр яадгийг харуулъя. Чэняаныг өдөхөөр яадгийг харуулаад өгье.

Си: Энийг ч гэсэн Шэн овогтын мөнгөөр авсан байх аа? Хурдан тайл. Намайг түлхэнэ гэнэ ээ? Үхлээ эрж.

Ю: Болохгүй.  Ээж ээ. Ээж ээ. Би... амьд байхад чинь сайхан амьдруулж чадаагүй. Үхсэн хойно чинь хүртэл зургийг чинь хамгаалж чадсангүй. Уучлаарай, ээж ээ. Уучлаарай.

Си: Өрөвдөлтэй царай гаргаж байна уу? Аав энд алга. Хэнд харуулах гэж жүжиглээд байгаа юм?

Ву: Яг үнэн. Сиюу. Зальтай эм юм гээч. Нас барсан хөгшнийг хүртэл ашиглаж байдаг. Яасан ч зүгээр орхиж болохгүй.

Си: Чам шиг ядуу амьтад ямар ч үнэ цэнэгүй. Үхсэн ч гарз болохгүй. Үхсэн хүний зургаар намайг сүрдүүлнэ гэнэ ээ?

Ю: Чи ийм залуу хүн байж, нас барсан хүнийг ч хүндэлж  мэдэхгүй, хэлж ярьж байгаа чинь хүртэл аймшигтай. Аав чинь чамайг ингэж хүмүүжүүлээ юу?

Си: Аавын нэрээр намайг сүрдүүлнэ гэнэ ээ? Хурдал... өмссөн хувцасыг нь урж хая. Дахиад их зан гаргахыг нь харъя.

Ю: Тавь...

Шэн: Боль. Боль.

Си: Аав аа. Ашгүй та ирлээ. Та энэ эм...

Шэн: Хэн ингэ гэсэн юм? Хүн ир... эд нарыг чирч гаргаад бүгдийг нь хал. Шэн овогтынд дахиад хэзээ ч ажилд авахгүй.

Эм: Шэн захирал аа. Бид нар албаар тэгээгүй. Бид нарыг өршөөгөөч дээ. Шэн захирал аа, бид нар эндээс явж болохгүй. Шэн захирал аа. Шэн захирал аа. Уучлаач дээ.

Си: Аав аа. Яагаад эд нарыг шийтгэж байгаа юм? Энэ хөгшин эм...

Шэн: Юу гэнэ ээ? Чи тэг гээгүй бол эд нар ингэх үү? Хөгшин эм гэнэ ээ. Чиний ээж болох хүн. Ахмад хүнтэй ингэж харьцдаг юм уу? Хурдан уучлалт гуй.

Си: Аав аа. Та... энэ хөгшийн эмийн төлөө... намайг алгадна гэнэ ээ. Бас уучлалт гуй гэсэн үү?

Ву: Хүргэн ах аа. Зүгээр өнгөрөөчих. Гэнэтхэн гадны хүн гэрт нь хүрээд ирэхээд Сиюуд  хүлээж авахад хэцүү байгаа. Тэгээд ч, та тэрэнд ганц ч удаа гар хүрч байгаагүй. Анх удаа л ингэж байна.

Шэн: Би энийг хэтэрхий эрхлүүлж. Ахмад хүнийг хүндэлж ч мэдэхгүй. Шэн Сиюу. Хурдан уучлалт гуй. Үгүй бол намайг аав гэж дуудах хэрэггүй.

Си: Уучлаарай. Бах чинь ханав уу?

Шэн: Яаж яриад байгаа юм?

Ю: Чэняан. Хэрэггүй. Залуу хүүхэд, бага багаар заахад болно.

Шэн: Одооноос гурав хоног гэрээс гаралгүй, хийсэн юмаа сайн бод. Сайн бодоорой. Зайл...

Ю: Би зүгээр.

Шэн: Явъя. Тэнд очиж сууя. Ючин. Сиюугийн ээж нас барсан болохоор багаас нь эрхлүүлчихсэн юм. Уучлаарай.

Ю: Зүгээр ээ. Чэняан. Тэрнийг буруутгахгүй. Одоохондоо жаахан байна.

Шэн: Чи Сиюугийн ээж болох хүн. Тэрнийг сургахад надад туслаарай. 20жилийн өмнө Сиюугийн төрсөн ээж намайг аварсан. Харамсалтай нь... энэ олон жил хайгаад тэрнийг олж чадаагүй. Тэрнийг харсан ганц хүн машины осолд ороод ой ухаанаа алдчихсан. Ючинийг Сиюуг өсгөхөд тусална гэж найдъя.

Ю: За. Тэгье ээ. Сиюу намайг буруугаар ойлгоод байх шиг. Тийм бол энэ үл ойлголцлыг тайлах хэрэгтэй.

Шэн: Гэрийн үйлчлэгч нар хүртэл дээрэлхэж байдаг. Нэг юм бодож олохоос. Удахгүй луут завины баяр болно. Би чамд зориулж хүлээн авалт бэлдсэн. Тэгвэл хүмүүс чамайг миний эхнэр гэдгийг мэддэг болно. Чиний жирэмсэн гэдгийг зарласны дараа дахиад хэнд ч чамайг дээрэлхэхийг зөвшөөрөхгүй.

*******************

Ву: Хөөе. Манай Сиюуг хэн дээрэлхээ вэ? Яагаад урвайчихаа вэ?

Си: Тэр муу хөдөөний эм. Намайг юу гэж муулсныг мэдэхгүй. Аав одоо болтол надтай дуугарахгүй байна.

Ву: Сиюу. Чи хэзээ ч ингэж доромжлуулж байгаагүй шд.

Си: Нагац эгч ээ. Та нэг арга бодож ол л доо. Намайг насаар минь ингэж дээрэлхвэл яах юм?

Ву: Сиюу. Санаа зовох хэрэггүй. Хүргэн ах тэрэнд зориулж хүлээн авалт хийх гэж байгаа гэж сонссон. Тэр үед би хариуг чинь заавал авна.

Си: Харж л байгаарай, сургаад өгнө дөө.

***************

Ю: Чэняан.

Шэн: Ючин. Чи сайхан харагдаж байна. Өнөөдөр хоёулаа хамт хүлээн авалтанд оролцоно. Хүмүүс чиний хэн гэдгийг мэдэх болно.

В: Шэн захирал аа. Танд мэдэгдэх маш чухал юм байна. Шэн захирал аа. Тэр үед Сиюу авхайн ээжтэй таарсан бие хамгаалагчийн ой санамж сэргэсэн гэж байна. Таныг ажил дээр хүлээж байгаа.

Шэн: Тэгвэл Сиюугийн төрсөн ээж хэн гэдгийг мэдэж болох нь ээ? Ючин. Надад ажил гарчихлаа. Би түрүүлээд очиж бай. Би удахгүй очино.

Ю: За.

*****************

Ву: Чэнзэ захирал аа. Ах чинь сонирхолтой юм аа. Ганц ч үг хэлэхгүй, гэнэтхэн хөдөөнөөс нэг эмэгтэй дагуулаад ирдэг.

1: Юу? Хөдөөний эмэгтэй? Манай Шэн овог Жианчэний хамгийн алдартай гэр бүл. Чаняан яахаараа тийм хүн авчирдаг билээ?

2: Өнөөдөр хөдөөний хүмүүс ч гэсэн ирж дээ. Тэр эмээс болж манай Шэн овог нэр нүүрээ алдах байх даа.

Ч: Ахын юу бодож байгааг ойлгохгүй юм. Тийм дуртай юм бол хаалттай хаалганы цаана хийж болдоггүй юм байх даа. Ингэж сүржигнэж яах юм? Маргааг тэргүүн баяны эхнэр хөдөөний хүн гээд бүгд мэдэх байх даа. Шэн овогтын хувьцааны үнэ ч унах нь дээ.

1: Тэгвэл бид нарт ч гэсэн нөлөөлнө гэсэн үг.

2: Хөгшин, царайтай муутай гэж байсан. Ямар арга хэрэглэсэн болоод Чэняаныг уруу татаж чадсан юм бол?

3: Өнөөдөр яаж тэнэглэхийг нь харж л байя. Дараа нь яаж хүний нүүр харах юм байгаа юм?

3: Тэр хэн бэ? Үзэгслэнтэй юм аа.

2: Сиюу авхайтай төстэй харагдаад байх юм.

Си: Амаа тат. Хэнийг надтай харьцуулаад байгаа юм? Үсэндээ галт шувууны өд зүүсэн гургуул байхад. Хичнээн сайхан хувцасласан ч, гуйлгачин гэдгээ нууж чадахгүй.

Ву:  Гургуул бол гургуул. Галт шувуу болж чадахгүй.

1: Нөгөө хөдөөний хүн чинь энэ юм уу.

Ву: Юу үнэртээд байна аа? Ирэв үү, үгүй юу өмхий үнэртэж байна.

Си: Гахай шиг үнэрээ арилгаагүй байж Шэн овогтын үдэшлэгт ирж байдаг. Дотор муухайрчихлаа.

Ю: Үгүй ээ. Би савангаар биеэ угаасан.

Ву: Савангаар уу? Зарим хүмүүс шаварт хөлбөрөх тавилантай байж, дээшээ мацахыг хүсдэг. Толинд хараад манай хүргэн ахад тохирох үгүйгээ мэддэггүй юм байх даа? Чамтай цуг ирнэ гэсэн байх аа?

Ю: Яаралтай ажил гарсан.

Ву: Яаралтай ажил уу, эсвэл чамтай цуг зогсохоос ичсэн юм бол уу?

Ю: Яаралтай ажил гарсан.

2: Чамайг Шэн захиралтай заль хэрэглэж унтаад, хүчээр эхнэр нь болж байгаа гэж сонссон.

1: Хөөх. Тийм юм болсон юм уу? Ичгүүргүй юм аа. Иймэрхүү хүмүүс юу ч хийж мэднэ.

2: Бас хорин жил бэлэвсэн амьдарсан гэж байна лээ.

3: Тэгвэл аргагүй юм байна.

Ю: Тэгтлээ дургүй чинь хүрээд байгаа бол би явлаа.

Ву: Хаачих нь вэ? Хүргэн ах ирээд чамайг байхгүй болохоор бид нарыг буруутгавал яах юм?

1: Яг үнэн. Тоглоом ч даахгүй. Уйтгартай юм.

2: Ийм болоод л боловсролгүй хүмүүс бүдүүлэг байгаа юм.  Өөрт нь зориулж үдэшлэг хийж байхад, явна гэж байдаг. Чэняаныг ичгэвтэр байдалд оруулж байгаа юм.

Ву: Бага сургуулиа ч төгсөөгүй байх даа. Ийм хүнээс өөр юу хүлээх вэ дээ.

3: Чэняаныг өрөвдчихлөө. Жианчэний язгууртан эмэгтэйчүүд хичнээн хүсээд өөрийн болгож чадаагүй хүн, ийм хөдөөний амьтантай нийлчих гэж.

2: Чэняан хариуцлагатай хүн болоод л тэр. Тийм биш бол юу гэж энэнтэй суух юм?

1: Байж байгааг нь хар л даа. Соёлгүй, бүдүүлэг. Хичнээн үнэтэй хувцас өмссөн ч, нуугдаж чадахгүй.

Ю: Мэргэжил эзэмшээгүй ч гэсэн би хангалттай ном уншсан. Би ядаж л хүнийг элдвээр хэлж доромжилж болохгүйг мэднэ. Бид нар өмнө нь уулзаж байгаагүй. Та нар намайг  мэдэхгүй. Яагаад намайг доромжлоод байгаа юм?

Ву: Сонсов уу? Бид нарыг өөрөөсөө дорд гэж байна.

************************

Эр: Шэн захирал аа. Би  Сиюу авхайн төрсөн ээжийн зургийг олсон.   

Шэн: Энэ...Сиюу байна. Сиюуг ээжтэйгээ ийм адилхан гэж бодсонгүй.

Эр: Шэн захирал аа. Энэ Сиюу авхайн ээжийн хорин жилийн өмнөх зураг. Одоо ямар болсныг нь би мэдэхгүй.

Шэн: Жиансу, Жэжиан их сургуулийн лабораториуд руу явуул. Хорин жилийн дараа ямар болсныг нь тооцоолж ол. Хурдан.

В: Мэдлээ.

Шэн: Ючин хүлээж байгаа. Би явлаа.

1: Хөдөөний эм, хэн болоод их зан гаргаад байгаа юм?

2: Утгагүй юм. Хөдөөнөөс ирчихээд. Хажууд чинь зогсохоос ч сэжиг хүрч байна. Чамд бид нартай ярих эрх байхгүй.

3: Өөрийнхөө хэн гэдгийг мэддэггүй юм байх даа. Захирлын эхнэр болно гэнэ шүү.

1: Би чиний оронд байсан бол ингэж тэнэглэж байхаар, аль хэдийн хөдөө рүүгээ явчихсан.

Ч: Дуугүй байцагаа. Энэ чинь ахыг аварсан хүн. Ахыг ирэхээр алтан хошуу хүргэвэл яана?

1: Аварлаа гээд яадаг юм? Чэняантай санамсаргүй л таараа биз. Аз  таарсан байлгүй, яаж аврах вэ дээ.

3: Чиний хэлдэг зөв. Шэн овогтын мөнгөнд болсон байлгүй. Сиюу, ухаантай байдаг юм шүү. Аавтай чинь суучихвал Шэнгийн хамаг хөрөнгө тэрнийх болно. Яасан ч зөвшөөрч болохгүй.

Си: Манай аавын мөнгөнд болсон юм уу? Тэгээд явахгүй байгаа юм уу? Мөнгө хэрэгтэй бол би өгье. 500мянга хангалттай биз дээ? Тэгвэл нэг сая. Таван сая. Манай аавын дэргэдээс холдоно гэвэл би энэ мөнгийг өгье. Хөдөө эргэж очоод амьдрахад хангалттай хүрнэ.

Ю: Би мөнгөнөөс болж аавтай чинь нийлээгүй.

1: Хөөх. Мөнгөний биш бол юуны төлөө гэж? Арай, хайртай юм биш биз дээ?

Си: Аав үнэхээр чамд хайртай байсан бол ганцааранг чинь явуулж, бид нараар доромжлуулах боломж өгөхгүй байсан юм. Эртхэн ойлгосон чинь дээр.

Ву: таван саяыг бага гэж бодоод, хүргэн ахын дэргэд наалдаж, илүү ихийг авах гэсэн байх. Чамд зөвлөхөд шунал тийм ч сайн юм биш. Өмнө чинь таван сая байна, арван удаа амьдарсан ч чи ийм мөнгө олж чадахгүй. Энэ мөнгийг аваад зайлж үз. Чэн Ючин. Ингэж доромжлуулчихаад, энд үлдэж чадахыг чинь харъя л даа.

Ю: Яаж амьдрах нь хүн өөрөө мэдэх хэрэг. Хүмүүсийн юу гэх надад хамаагүй. Чэняан надад хайртай.

Ву: Өөдгүй эм. Хайртай гэнэ шүү.      

Си: Хөөе. Хэмжээгээ мэд.

Ч: Сиюу. Тэгж ярьж яаж болдог юм? Ээж чинь болох хүн шүү дээ.

Си: Ийм ядуу, хөдөөний амьтныг хэн ээжээ болгодог юм? Энэнд тийм эрх байхгүй.

Эр: Чэн дарга аа. Компаний хамгийн том гурван хөрөнгө оруулагч ирж байна.

Ч: Бусад нь хамаагүй ч, энэ хөрөнгө оруулагчид манай компанид маш чухал. Очиж хундага тулгах хэрэгтэй. Ах ирээгүй байгаа болохоор чи ч гэсэн очиж хундага тулгасан нь дээр.

Ю: Би... уудаггүй...

Ч: Алив, алив. Би танилцуулъя. Энэ миний бэр эгч болох хүн. Шэн захирлын сүйт бүсгүй, Чэн Ючин.

10: Шэн захирлын сүйт бүсгүй. Язгууртан авхай байж таараа.

Ю: Би... би хөдөөнөөс ирсэн.

10: Чэн авхай тэгвэл гайхалтай чадвартай байх.

Ву: Тийм ээ. Манай бэр эгч тахиа, галуу, нугас өсгөдөг. Мартсанаас бас гахай өсгөж чадна.

20: Шэн захирал угаасаа урьдчилан таамаглах аргагүй хүн.

Ч: Алив. Манай хамгийн том хөрөнгө оруулагчидтай хундага тулгая.

Ю: Уучлаарай. Уучлаарай.

10: Зүгээр ээ. Зүгээр.

Ю: Уучлаарай.

Ву: Уучлаарай. Манай бэр эгч их энгийн хүн. Дарс ууж үзээгүй байх. Тэгээд л дарсаа тан руу цацчих шиг боллоо.

30: Боловсон зан мэдэхгүй бол гэртээ байж байгаач. Ингэж болдог юм уу?

20: Захирал хүний эхнэр байж, Шэн захирал Жианчэнд хүний нүүр харж чадах нь уу?

Ч: Шэн Чаняан. Шэн Чаняан. Хамгийн том хөрөнгө оруулагчдын дэмжлэггүйгээр Шэн овогтын ирээдүй ямар байхыг харж л байя.

1: Энэн шиг бүдүүлэг хүн ... захирлын эхнэр болох эрх байна уу?

2: Шэн овогтынхоос хөөж явуул.

1: Хөөе явуул:

3:. Шэн овогтоос хөө.

Хүмүүс: Хөөж явуул. Хурдан хөөж явуул. Хөөж явуул. Шэн овогтынхоос хөө. Хөөж явуул. Хурдан хөөж явуул. Хөөж явуул. Хурдан хөөж явуул. Шэн овогтынхоос хөө. Хөөж явуул.

Шэн: Хэн чинь хөөж чадахыг харъя. Уучлаарай. Би оройтчихлоо.

30: Чэняан. Хэл дээ. Чи ийм бүдүүлэг хүнтэй гэрлэх эгж байгаа юм уу?

Шэн: Тийм. Аль хэдийн шийдсэн.

30: Сайн л бодоорой доо.

Шэн: би хуумгай хөдөлдөг хүн биш.

10: Чэняан. Би чамайг багаас чинь мэднэ. Чи багаасаа л чадварлаг байсан. Залуудаа их том амжилт гаргасан. Аав чинь чамайг өндрөөр үнэлдэг байсан. Тийм болоод л нас барахаасаа өмнө Шэн групийг чамд үлдээсэн. Чи хэзээд тайван байж, миний урмыг хугалж байгаагүй.  Гэтэл өнөөдөр юу болж байгаа юм? Ийм эмэгтэйд хөл алдаж байдаг.

20: Тийм ээ, Чэняан. Баян айлын гэрлэлт хэзээ ч хувийн асуудал байдаггүй. Хуучин эхнэр чинь нас барсны дараа эд хөрөнгөтэй, хүчирхэг айлын авхай нартай гэрлэхийг зөвшөөрөөгүй чинь нэг хэрэг. Гэтэл, ийм хүнтэй үнэхээр гэрлэх юм уу? Чи Шэн группийн захирал, бас Жианчэний тэргүүн баян. Чиний эхнэр бол Шэн групийн төдийгүй Жианчэний нүүр царай.

30: Энэ гэрлэлтийг бид нар зөвшөөрөхгүй.

Шэн: Ах нар аа. Миний төлөө хэлж байгааг чинь  ойлгож байна. Гэхдээ... би Чэн Ючинтэй заавал гэрлэнэ...

30: Тэрэнтэй гэрлэвэл биднийг эсэргүүцэж байгаа хэрэг.

Шэн:  Өнөөдөр надад хэн ч саад болж чадахгүй. Нөхөд өө. Та бүхэнд сүйт бүсгүйгээ танилцуулъя. Чэн Ючин.  Тэр эелдэг, зөөлөн бас сайхан сэтгэлтэй хүн. Тэр байгаагаараа надад таалагддаг. Хамгийн чухал нь... Хэзээ ч, хаана ч байсан үргэлж намайг нэн тэргүүнд тавьдаг. Баян ч бай ядуу ч бай... эрүүл ч бай, өвдсөн ч бай... яасан ч намайг орхихгүй. Би ийм л хүнтэй амьдралаа өнгөрүүлэхийг хүсэж байна.

20: Шэн Чэняан. Чи ухаанаа алдаж. Ийм их хөрөнгөтэй байж ийм өнгөц юманд дурлаад, карьерт чинь нэмэр болж чадах уу? Шэн групийн захирал байх эрх чамд байна уу?

Шэн: Мэдээж Шэн групийг өндөрт гаргахыг хүсэлгүй яах вэ. Надад хэлэх бас нэгэн сайхан мэдээ байна. Манай Шэн груп шинэ залгамалагчтай болж байгаа.

Эм: Шэн груп шинэ залгамжлагчтай болно оо?  Юу болоод байна?

Шэн: Миний сүйт бүсгүй Чэн Ючин, жирэмсэн.  Бид хоёрын хүүхэд шинэ залгамжлагч болно.

Хүмүүс: Баяр хүргэе. Шэн захирал аа, баяр хүргэе.

Эр: Шэн захирал аа, баяр хүргэе.

***************

20: Шэн Чэняан үнэхээр толгой нь эргэж. Олон жил тэрнийг бэлтгэсний хэрэг гарсангүй.

10: Баян айлын гэрлэлтэд хайр гэж юу байх вэ. Харилцан ашиг л хардаг. Яагаад ийм болчихдог байна аа?

30: Тэр хүүхдийг өөрийнх нь гэж яаж мэдэж байгаа юм? Энэ эмийн өөр хүнээс олсон хүүхэд ч юм билүү? Шинэ залгамжлагч гэж зарлаад, дараа нь нүүр хийх газаргүй болох гэж байгаа юм.

Ч: Ах нар аа. Та нар ахын ямар байгааг харлаа. Та нарын хэлж байгааг ч сонсохгүй, зөрүүдлээд байна. Энэ янзаараа Шэн груп эрт орой хэзээ нэгэн цагт байхгүй болно. Намайг бодож үзвэл ямар вэ?

20: Чиний хэлснээр болог.

В: Шэн захирал аа. Жианчэн их сургуулиас Сиюу авхайн ээжийн зургийг явуулсан байна. Зочид буудлын үүдэнд байна гэж байна.

Шэн: Би гарчихаад ирье. Хүлээж байгаарай.

Ву: Бэлдчихсэн үү?

1: Ву хатагтай. Үнэхээр таны хэлснээр хийх юм уу?

Ву: Мэдээж. Чэн Ючин. Яаж зугтахыг чинь харна аа, гайгүй.

***************

2: Чи эндээ хүлээж бай. Хэн ч орж ирсэн бай, хийх ёстой юмаа л хий.

Эр7: Тэгвэл миний шагналыг яах вэ?

2: Мөнгө авсан бол ажлаа олигтой хийгээрэй.

Эр7: Тэгнэ ээ, тэгнэ.

Ю: Дарс уугаагүй удсан. Хэтрүүлчихсэн юм шиг боллоо. Толгой эргэж байна. Та нар яах гээ вэ?

2: Санаа зовох хэрэггүй, хамт явъя. Шэн захирал чамайг хүлээж байгаа.

Си: Хааш нь авч яваа юм бол? Очиж хардаг хэрэг ээ.

Ю: Яагаад намайг түгжчихэв ээ? Хаалгаа нээ. Хаалгаа нээ.

1: Наанаа дуугүй байж бай.

Ю: Хаалга...

Си: Сая... Чэн Ючинийг аль өрөөнд оруулсан бэ? Яах гээ вэ?

Эр7: Яав л гэж дээ. Чамд санаа тавьж байна.

Си: Намайг тавь.

Эр7: Хөөрхөн бүсгүй. Хашгирах хэрэггүй. Цагийг сайхан өнгөрүүлье, за юу?

Си: Намайг тавь.

Ю: Сиюу...

Си: Тавь гэж байна. Тавиач.

Ю: Юу вэ? Сиюу.

Си: Намайг тавь...

Си: Туслаарай. Туслаарай.

Эр7: Хөөрхөн өө. Хоолойгоо сөөтөл орилсон ч, хэн ч чамайг аврахгүй.

Ю: Хаалгаа нээ. Хаалгаа нээ. Хаалгаа нээгээч.

Эр7: Хараал ид. Яах гээд саад болоод байгаа юм?

Си: Аваарай. Авраарай.

Ю: Үгүй ээ. Сиюуг тавь. Хаалгаа нээ.

Эр7: Тэрнийг хэн ч аварч чадахгүй. Би өнөөдөр заавал хийх болно.

Си: Намайг тавь.

Ю: Хүн байна уу? Хүн байна уу? Хүн байна уу, туслаарай.

Ву: Чэн Ючин. Чи энд юу хийж байгаа юм? Энэ өрөөнд хэн байгаа юм? Юу болоод байгаа юм?

2: Өрөөнийх нь дугаарыг андуурчихсан юм шиг байна.

Ву: Хаалгаа нээ. Онгойлгооч. Онгойлго.

Ю: Холд...

Си: Туслаарай.

Ю: Сиюу. Хурдан. Босоод ир. Эрвээхий хэлбэртэй мэнгэ.

Эр: Зогс. Зогс. Зогсооч.

Ю: Миний охин. Ээжийгээ иртэл энд хүлээж байгаарай. Уйлж болохгүй шүү. За юу? Ээжийгээ иртэл хүлээж байгаарай.

Эр: Хурдан араас нь хөө. Алдаж болохгүй шүү. Хурда хөөгөөч.

Ю: Сиюу үнэхээр миний охин гэж үү? Сиюу. Мөрөн дээрх мэнгийг чинь харж болох уу?

Си: Юугаа яриад байгаа юм? Миний биеийг харж яах гээ вэ.

Ву: Сиюу. Чи зүгээр үү? Чэн Ючин. Чи яаж чадаж байна аа? Сиюуг яаж ингэж чадаж байна аа?

Си: Нагац эгч ээ. Та юу яриад байна аа? Энэний хийсэн хэрэг юм уу? Энэ хоёр хамсаатнууд гэж үү?

Ву:Тийм ээ. Тэгээгүй бол юу гэж чамайг аврах гэж ирэх юм? Бүгд энэний зохиосон заль. Чамайг аварсан болж өөртөө татах гэсэн хэрэг.

Си: Гэхдээ түрүүн харахад...

Ву: Сиюу. Тэрнийг өмөөрөх хэрэггүй. Чи залуу байна. Ийм хүмүүс ямар аймшигтай, хорон санаатай болохыг чи мэдэхгүй.

Ю: Ву Юшин. Намайг гүтгэхээ боль. Би энэ хүнийг мэдэхгүй. Би юу гэж Сиюуд муу юм хий гэж даалгах юм?

Ву: Гэмгүй гэх гээ юу? Тэрнээс асуугаад үз л дээ.

Эр7: Юу болоод байна аа?

Ву: Хэлээдэх. Энэ хүнийг мэдэх үү? Энэ чамайг Сиюугаар оролд гэж хэлсэн үү? Үлдсэн мөнгөө авмаар байвал үгэнд орсон чинь дээр шүү.

Эр7: Энэ байна. Энэ хүн  намайг тэг гэсэн.

Си: Ийм хүнд золтой л итгэчихсэнгүй. Аргагүй  л, хорон санаатай амьтан юм даа.

Ю: Тийм биш ээ. Би чамайг мэдэхгүй. Яагаад намайг гүтгэж байгаа юм?

Эр7: Ажлаа дууссаны дараа надад арав дахин ихийг өгнө гэсэн байх аа. Одоо энэ мөнгө надад хэрэггүй. Намайг зүгээр орхи.

Ю: Худлаа ярихаа боль. Би хэзээ чамд мөнгө өгсөн юм? За яах вэ. Намайг даалгасан гэсэн байх аа? Тэгвэл би хэзээ, хаана тэгж хэлсэн юм? Хэлээдэх.

Эр7: Аан.

Ву: Тэргүүн баяны сүйт бүсгүй шүү. Нотлох баримтгүй хүн гүтгэх хэрэггүй.

Эр7: Би гүтгээгүй. Тэр тэргүүн баянтай суухад нь саад болоод байгаа болохоор, ийм аргаар сургамаар байна гэж хэлсэн.

Си: Муу новш. Энэ адгийн амьтантай хуйвалдаж байдаг.

*********************

Шэн: Ирж байгаа юм уу? Яагаад ирэхгүй байгаа юм?

Эр: Ван туслах уулзахаар гарсан. Би залгаад асуугаадахъя.

Эр: Шэн захирал аа. Уучлаарай, Шэн захирал аа. Гэнэтхэн гэдэс өвдөөд ариун цэврийн өрөө орчихоод ирлээ.

Шэн: Ючин. Яагаад Ючин байдаг билээ? Хурдал. Ючин дээр очъё.

Ю: Сиюу. Би чамд муу юм хийгээгүй. Надад итгэхгүй байгаа бол  чи шалгаад үз. Тэгвэл миний буруугүйг мэдэж болно.

Ву: Буруугүй ээ? Буруугүй гэдэг үг мэддэг байсан юм уу?  Сиюу, хар залуугаараа байна. Тэрэнд ямар буруу байгаа юм? Азаар би цагаа олж ирлээ. Тэгээгүй бол яах байсан бол? Хэрцгий амьтан.

Ю: Би үнэхээр муу юм хийгээгүй.

Си: Хийгээгүй юм бол яагаад энд байгаа юм?

Ю: Би...

Си: Яасан? Тайлбарлаж чадахгүй нь уу? Гэмгүй царайлахаа боль.

1: Сиюу. Ву хатагтай. Та нар зүгээр үү?

2: Юу болсон бэ?

Ю: Энэ хоолой... яагаад ийм танил байдаг билээ? Байз... саначихлаа... Эд нар... Эд нар намайг энд авчирсан.

1: Юу гээд байгаа юм? Чи л өөрөө бид хоёрыг дагаад яв гээ биз дээ. Үзэх юм байгаа гэчихээд.

2: Тийм ээ. Сэжигтэй санагдаад бид хоёр чамтай оролгүй, буцаад явчихсан.

1: Олигтой юм сэдээгүй байж л дээ. Сиюу авхайг элэг доог болохыг харуулах гэж байж.

Си: Элэг доог болгох оо? Өөр хэлэх юм байна уу? Яахаараа ийм хорон байдаг байна аа?

Ю: Үгүй ээ. Тэгэхэд би согтчихсон байсан. Энэ хоёр намайг авчирсан. Миний толгой эргээд байсан. Тэгсэн ч гэсэн би хоолойг нь таньж байна.

1: Согтчихсон байсан гэнэ шүү. Олон ангит киноноос их юм сурч дээ.

Ву: Энэ хоёр чамайг авчирсан гэлээ. Нотлох баримт байгаа юм уу?   

Ю: Байхгүй. За яах вэ. Ойлголоо. Та нар бүгд нийлж... миний эсрэг хуйвалдсан байна.

Си: Яасан гэж хуйвалдах юм? Хорвоогийн бүх хүнийг хорон санаатай гэж бодоо юу? Сайн сонс, чам шиг хорон санаатай эмэгтэй баян хүний эхнэр болно гэж горьдох ч хэрэггүй. Аав дахиад эхнэр авах байсан ч, миний нагац эгчтэй суух болно.

Ву: Сиюу. Ийм аймшигтай юм хийж байгаа хүн, маргааш юу хийхийг хэн мэдлээ. Өнөөдөр яасан ч зүгээр өнгөрөөж болохгүй. Энийг бариад ав.

Ю: Үгүй ээ. Үгүй.  Үгүй ээ. Намайг тавь... Үгүй ээ. Намайг тавь...

1: Сөхөр...

2: Тийм ээ. Сөхөрч суугаад Сиюу авхайгаас уучлалт гуй.

Ю: Би буруу юм хийгээгүй. Сиюу. Би чамд муу юм хийгээгүй.

Ву: Хоёр гарыг нь газар тавь. Сайхан байна уу? Сиюуд муу юм хийвэл ингэдэг юм. Өөдгүй эм, буруугаа мэдсэн үү?

Ю: Би буруу юм хийгээгүй.

Ву: Дахиад зөрүүдлээд үзээрэй. Буруугаа хүлээх үү, үгүй юу?

Ю: Сиюу. Би Сиюуг аврах гэж ирсэн. Та нар намайг гүтгэж байна. Та нар.

Ву: Сиюуг тархигүй гэж бодоо юу? Чиний худал үгэнд итгэнэ гэж бодоо юу?

Си: Тийм үү. Хоёр нүүртэй, зэвүүн амьтан. Намайг аварсан гэдэг чинь зугтаж чадахгүй болохоор бодож олсон шалтаг биз дээ.

Ю: Үгүй ээ.

Ву: Юу хийгээд байгаа юм? Нөгөө гарыг нь газар тавиач.

Ю: Үгүй ээ.

Ю: Энийг чинь Чэняан мэдэх юм бол  та нарыг яасан ч зүгээр орхихгүй дээ.

Ву: Ийм аймшигтай юм хийчихээд, хүргэн ахыг чинь талд орно гэж бодоо юу?

Си: Аав намайг бага байхын л эрхлүүлдэг байсан. Намайг ингэснийг чинь мэдвэл, чамайг яасан ч зүгээр өнгөрөөхгүй.

1: Яг үнэн. Тэрний эхнэр болно гэж мөрөөдөх ч хэрэггүй.

Ву: Сиюу. Гарах гарцгүй болсон болохоор хэргийг нь хүлээлгэж, гарын үсэг зуруулбал ямар вэ?

Си: Нагац эгчийн хэлдэг зөв. Одоо аав энийгр өмөөрч чадахгүй. Хурдан бэлд. Гарын үсгийг нь зуруул.

Ву: өчүүхэн ч гэсэн хүн чанар байгаа бол хэргээ хүлээсэн гэж гарын үсэг зур.

Ю: Би гарын үсэгээ зурахгүй. Тэгвэл энэ хэрэг улам төвөгтэй болно. Зурахгүй. Зурахгүй.

Эр7: Хээгээ дар. Дар гэж байна.

Ю: Би Сиюуд муу юм хийгээгүй. Хурууны хээ дарахгүй. Чэняан. Чи хаана байна аа?

Си: Эсэргүүцнэ гэнэ ээ. Хурдан сургаад өг.

1: Шэн овогтын авхайгаар оролдоно гэнэ ээ. Хойд ээж нь болохыг хүсээ юу. Өөрийгөө хар.

2: Чамд тэгэх эрх байгаа юм уу? Хурдан хээгээ тавь. Тавь гэж байна.

Ю: Үгүй ээ. Би тавихгүй.

Ву: Сиюу... энэ эм хэргээ хүлээчихлээ. Гэдсэнд нь хүүхэд байгаа болохоор л чиний эсрэг хөдөлж зүрхэлсэн байх. Хүүхэд нь төрөхөөр өөр юу ч хийх юм билээ?

Си: Нагац эгчийн хэлдэг зөв. Энэ хүүхэд надад бас Шэн овогтынд төвөг удахаас цаашгүй. Өнөөдөр... би гэдсэн дэх хүүхэдтэй нь цаг үгүй хийнэ.

Ю: Үгүй ээ. Болохгүй. Хүүхдэд муу юм хийж болохгүй.

Си: Сайн барь. Гэдсээр нь тэнд мөргүүл.

Ю: Сиюу. Аав чинь намайг чамд анхаарал тавьж, дотно байгаарай гэсэн. Би чамд муу юм хийгээгүй. Миний гэдсэнд байгаа хүүхэд чиний төрсөн дүү. Гуйж байна, битгий л дээ.

Си: Амаа тат. Аавын нэрийг барихаа боль. Гэдсэнд чинь байгаа хүүхэд... миний дүү болно гэнэ шүү. Гайгүй байлгүй.

Ю: Сиюу. Чи ойлгохгүй байна уу. Энэ хүмүүс надаас, хүүхдээс маань салах гэж чамайг ашиглаж байна. Ийм хүмүүст ашиглуулж, харамсах юм хийх хэрэггүй. Тэгвэл аав чинь...

Ву: Өөдгүй эм... Сиюуг сүрдүүлж байх шив. Шэн захирлын эхнэр болчихсон гэж бодоод байгаа юм байх даа.

Си: Нэр хүнд, зэрэг зиндаа байхгүй хөдөөний амьтан тэрбумтны эхнэр болохыг мөрөөдөж байдаг. Шэн овгийг юу гэж бодоо юу? Барьж бай. Өнөөдөр Шэн овогтынд орох амар биш гэдгийг ойлгуулаад өгье.

Ю: Миний хүүхдэд битгий хүр.

Си: чиний гэдсэн дэх хүүхэд надад хамаагүй.  Ийм хорон санаатай эхтэй болсон тэрний хохь.

Ю: Шэн Сиюу. Өнөөдөр хийсэн үйлдлийг аав чинь чамайг яасан ч өршөөхгүй. Тэнгэрт байгаа ээж чинь ч гэсэн охин нь ийм харгис хэрцгий болсныг хараад ямар их шаналах бол.

Си: Өөдгүй эм. Миний ээжийг ярих эрх чамд байхгүй. Чамд тэрний гутланд ч хүрэх эрх байхгүй. Хурдал. Тэрнийг чанга мөргүүл.

Ю: Үгүй ээ, миний хүүхэд... Чаняан, чи хаана байна аа? Ирээд, хүүхдийг  маань авраач дээ.

Шэн: Ючин.

Шэн: Ючин. Больцогоо. Юу болоод байгаа юм? Хэн чамайг гэмтээсэн бэ? Хэн юм?

Ву: Хүргэн ах аа. Би яагаа ч үгүй. Наадах чинь өөрөө л энэ булан мөргөчихсөн.

Ю: Чэняан. Хурдан миний хүүхдийг авар.

Шэн: хурдан эмч дууд.

В: Мэдлээ.

*******************

Шэн: Ингэхэд юу болоод байгаа юм?

Си: Аав аа. Энэ хорон санаат эм хүнтэй хуйвалдаж, намайг хорлох гэж байсан. Хүн хөлсөлж намайг хүчирхийлэх гэж байсан. Бас би амиа алдах дөхсөн. Аав аа, шударга ёс гэж байна уу?

Ву: Яг үнэн. Хүргэн ах аа. Бид нар бүгд харсан. Хэргээ хүлээсэн бичиг нь энэ байна. Хэргээ хүлээсэн бичиг нь энэ байна. Та өөрөө хар. Хүргэн ах аа. Наана чинь хийсэн хэрэг нь тодорхой байгаа. Өөрөө ч хүлээсэн. Хурууныхаа хээг ч дарсан.

Си: Тийм ээ. Аав аа. Ийм аймшигтай хүнийг зүгээр өнгөрөөж болохгүй.

Шэн: Ючин. Ингэхэд юу болоод байгаа юм?

Ю: Чэняан. Надад итгэ. Би Сиюуд муу юм хийгээгүй. Энэ хүмүүс бүгдийг нь миний эсрэг зохиосон. Хурууны хээгээ тавихгүй гэхээр намайг зодож эхэлсэн.  Миний гарыг барьж байгаад хүчээр даруулсан.

Шэн: Итгэж байна.  Чамд итгэж байна. Хэлсэн болгонд чинь итгэж байна. Би энийг сайн шалгана. Эмч ээ, хүүхэд зүгээр үү?

Эр: Шэн захирал аа, санаа зоволтгүй. Хүүхэд сайн байгаа. Хойшид эзэгтэй юм мөргөхөөс зайлсхийх хэрэгтэй.

Си: Хохь чинь. Хорон санаатай амьтад ингэж байхдаа таарна. Хүүхдээ алдсан ч өөрөөс нь болж байгаа юм.

Ву: Хүргэн ах аа. Сиюу...

В: Амаа хамхи чи!  

Си: Аав аа. Энэ өлөгчнөөс болж намайг зодож байгаа юм уу. Үзэн ядаж байна.

Шэн: Би чамайг хэтэрхий эрхлүүлж. Тэгээд л ийм болж байгаа юм. Ючинийг өөрөө гэдсээрээ булан мөргөсөн гэж хэлсэнд чинь итгэнэ гэж бодоо юу?

Ву: Хүргэн ах аа. Энэ эм буруу юм хийгээгүй бол Сиюу юу гэж тийм юм хийх юм? Бүгд энэ эмээс болж байгаа юм.

Шэн: Амаа татацгаа. Хэн чамайг ярихыг зөвшөөрсөн юм?

Си: Аав аа. Би таны охин. Энэ хөдөөний эм. Өнөөдөр тэрний талд орох юм бол... өнөөдрөөс Шэн овогтод нэг бол би, нэг бол тэр үлдэнэ.

Шэн: Шэн Сиюу... чи юу хэлэх гээ вэ?

Си: Аав аа. Өнөөдөр та бид хоёрын нэгийг сонго.

Шэн: намайг сүрдүүлж байна уу?

Си: Надад хойд ээж авчрах байсан  ч, нагац байх ёстой. Нагац эгч бид хоёрыг олон жил харж байсан болохоос энэ хөдөөний хорон санаат биш. Миний ээж болох эрх энэнд байхгүй.

Ву: Хүргэн ах аа. Миний эгч хэн билээ? Жианчэний Ву баяны үр сад. Сиюугийн удам угсаа ийм өндөр байхад яаж хөдөөний хэн ч биш хүнийг ээж гэж дуудах юм? Миний эгч байсан ч зөвшөөрөхгүй.

Си: Тийм ээ. Аав аа. Өнөөдөр энэ хүнийг хөөхгүй бол би Шэн овогтоос явна. Эргэж ирэхгүй.

Шэн: Мулгуу хог. Энэ хүн хэн болохыг мэдвэл чи харамсана даа.

Си: Хэн гэж? Нэг муу халтар, хөгшин эмэгтэй л байна. Баян айлын алдагдсан охин гэх гээ юу?

Шэн: Ван туслах. Наадахаа өг дөө. Чи өөрөө хар.

***************

Си: Яагаад энэний зургийг харуулаад байгаа юм? Ойлголоо. Тэрнийг үлдээж, намайг яв гэж байгаа юмбайна. За яах вэ. Би явъя.

Шэн: боль.

Си: Энэ хөгшин эмийн зураг тийм эрхэм байна уу? Аав аа. Тэгэхэд ээж таныг яаж аварсныг та мартаа юу? Охиныг нь ингэж байгааг ээж мэдэх юм бол яасан их гомдох бол?

Ву: Хүргэн ах аа. Энэ хөдөөний эмнийн төлөө бид хоёрыг хөөж байгаа юм уу? Тийм бол... би Сиюуг, эгчийнхээ юмнуудыг аваад Шэн овогтынхоос явъя. Угаасаа бид хоёрт байх газар алга.

Си: Аав аа. Ээжийг ингэж болж байгаа юм уу? За яах вэ. Бид хоёр явъя. Харамсах хэрэггүй шүү.

Шэн: Чамд тархи байна уу? Харамсах хүн нь чи өөрөө.

Си: Би яасан гэж харамсах юм?

Шэн: Вэнли. Нааш ир. Юу болсныг энэнд хэлээд өг.

Эр: Мэдлээ, Шэн захирал аа. Сиюу авхай. Үнэнийг хэлэхэд тэр үед захирлыг аварсан хүн нь эзэгтэй биш, бас та эзэгтэйн төрсөн охин нь биш.

Си: Юу гэнэ ээ?

Эр: тэр үед  Шэн захирал хүнд байдалд ороод, би хүнд гэмтчихсэн байсан. Би таны төрсөн ээжээс тусламж гуйсан юм. Ээж чинь сайхан сэтгэлтэй хүн байсан болохоор тэр үед бага байсан таныг аваад дайснуудыг дагуулж зугтсан. Намайг охинд авхай та замын хажууд уйлчихсан сууж байсан. Ээж чинь байгаагүй. Тэр үед хичнээн хайгаад олоогүй болохоор Шэн захирал таныг авирч, эзэгтэйд даалгаж өгсөн. Тэгээд төрсөн охин шигээ өсгөсөн юм.

Си: Тэгвэл... би ээжийн төрсөн охин биш гэсэн үг үү?

Эр: Тийм ээ, авхай. Тэр зурган дээр байгаа хүн таны төрсөн ээж.

Си: Юу гэнэ ээ?

Ю: Сиюу. Чиний зүүн мөрөн дээр эрвээхий хэлбэртэй мэнгэ байдаг биз дээ?

Си: Яаж мэдсэн юм?

Ю: Миний охинд яг минийх шиг мэнгэ байдаг байсан.

Си:Яаж ийм юм...

********************

Ю: Миний охинд яг минийх шиг мэнгэ байдаг байсан.

Си:Яаж ийм юм... Үнэхээр миний төрсөн ээж гэж үү? Миний төрсөн ээж яахаараа хөдөөний хүн байдаг юм? Нагац эгч ээ. Хэл л дээ. Худлаа гэж хэлээч.

Ву: Сиюугийн мэнгэ нууц биш. Тэгээд ч түрүүн чи өрөөнд орохдоо харсан биз дээ? Би чамайг таньж байна. Шэн захирлын бие хамгаалагч байсан. Энэ олон жил дуугүй байсан байж яагаад гэнэт олон юм яриад байгаа юм? Чэн Ючин тэг гээ юу? Чамд юу өгсөн юм?

Эр: Үгүй ээ. Тийм биш. Би Сиюу авхайн ээжийг хайж байгаад осолд орж, ой санамжаа алдчихсан байсан. Саяхан миний ой санамж сэргэсэн. Тэгээд Шэн захиралд хэлсэн юм.

Ву: Та нар хуйвалдсан болохоор бэлдсэн байж таараа.

Си: Тийм ээ, аав аа. Андуурсан байж таараа. Миний төрсөн ээж яаж ийм хөдөөний хүн байх ёсгүй.

Ву: Тийм ээ. Хүргэн ах аа. Энэ бие хамгаалагч энэ олон жил юу санахгүй байсан байж яагаад гэнэтхэн саначихдаг юм? Ийм тохиолдол байх уу?  Ийм олон жил юу ч санахгүй байсан байж, яагаад гэнэтхэн саначихдаг юм? Ийм юм гэж байх уу?

Шэн: Ючин. 20жилийн өмнө юу болсныг санаж байна уу?

Ю: Санаж байна. Миний араас хүмүүс хөөж байсан. Би жалга руу уначихсан. Энэ... хорин жилийн өмнөх сорви.

Шэн: Уучлаарай. Чи байгаагүй бол би аль хэдийн үхчихсэн байх байсан. Шэн групийг байгуулж чадахгүй байсан. Чамаар хоёр удаа авруулна гэж төсөөлсөнгүй. Намайг уучлаарай. Хоёр дахь удааагаа авруулахдаа ч чамайг таньсангүй.

Ю: Энийг хувь тавилан гэх байх. Чэняан, би яасан ч охиндоо муу юм байхгүй. Сиюуг хэн хорлох гэснийг заавал олж мэдээрэй. Заавал шийтгэх ёстой шүү.

Шэн: За. Би заавал хатуу шийтгэнэ. Сиюутэй байсан хүмүүсийг бүгдийг нь авчир.

Эр: Мэдлээ.

Шэн: Хэл. Хэн та нарыг ийм юм хий гэсэн бэ? Хэл. Хэн та нарыг ийм юм хий гэсэн бэ?

Эр7: Би...

Шэн: Үнэнээ хэлэхгүй байсан ч цагдаагийн газарт очино гэж мэд.

Эр7: Ву хатагтай захиалсан. Өрөөнд хүлээж байгаад, орж ирсэн эмэгтэйг хүчинд гэсэн. Би таны охин гэж мэдээгүй.

Ву: Худлаа. Би юу гэж тийм юм хийх юм?

Эр7: Би худлаа яриагүй. Үлдсэн мөнгөө өгөхгүй байж магадгүй гээд би яриаг чинь бичээд авчихсан.

 2: Эндээ хүлээж бай. Хэн ч орж ирсэн бай хийх ёстой юмаа л хий.

Эр7:  Миний мөнгийг өгнө биз дээ?

2: Хэргээ гүйцээхгүй бол  юу ч өгөхгүй гэж мэд.

Ву: би чамд хичнээн итгэдэг байлаа. Ийм юм хийж байдаг. Хүргэн ах аа. Би мэдээгүй. Би юу ч мэдэхгүй. Энэний хийсэн хэрэг. Надад ямар ч хамаагүй. Бодоод үз л дээ. Би юу гэж өөрийнхөө үеэл дүүг хорлох юм? Миний эгчийн хайртай охин нь шд. Би ийм олон жил дэргэд чинь байсан. Надад итгэ л дээ.

Ю: Тийм ээ. Чи Сиюуг хорлохгүй.

Ву: Хүргэн ах аа. Хар л даа. Намайг Сиюуд муу юм хийхгүй гэж байна.

Ю: та нарын хорлох гэсэн хүн би... та нарын хорлох гэсэн хүн би...

Ву: Чэн Ючин. Сайн хүн байж гэж бодтол... ийм хорон санаатай байх гэж. Өөдгүй эм...

Шэн: чи юу хийснээ сайн мэдэж байгаа. Ючинийг хорлож, тэрний хэвлийд байгаа хүүхдийг алахыг оролдсон. Эгч чинь хичнээн сайхан сэтгэлтэй байлаа. Чи яагаад ийм болчихсон юм? Ючин. Хэл дээ. Эд нарыг яавал дээр вэ.

Ю: Би хөдөөний хүн болохоор мэдлэг тааруу. Гэхдээ, хорт могойг хичнээн аварсан ч, дахиад хазах л болно.

Шэн: Бүгдийг нь цагдаагийн газарт хүргэж өг.

Ву: Хүргэн ах аа. Би буруугүй. Би таны дэргэд олон жил болсон. Та миний ямар хүн бэ гэдгийг сайн мэднэ.

Шэн: Чамайг сайн мэддэг болохоор л  харсан ч хараагүй царайлдаг байсан юм. Эгчийг чинь бодоод чамайг өнгөрөөдөг байсан. Одоо юу хийснээ хар. Хурдан аваад яв.

*******************

Шэн: Эгчийг чинь бодоод чамайг өнгөрөөдөг байсан. Одоо юу хийснээ хар. Хурдан аваад яв.  Гэтэл юу хийснээ хар. Хурдан аваад яв.

Ву: Сиюу. Гуйж байна. Аавдаа хэлээд өг л дөө.

Си: Танд итгэж байдаг би сохор байж. Энэ олон жил ээжийнхээ оронд ээж гэж боддог байсан. Одоо хараад дотор муухайрч байна.

Ву: Хүргэн ах аа, гуйж байна.  Намайг уучлаач дээ. Чэн Ючин. Сайн сонс. Чамайг яасан ч зүгээр орхихгүй дээ.

Шэн: Аваад яв.

Си: Ээж ээ. Бүгд миний буруу. Намайг уучилж болох уу? Надад гомдсоор л байгаа юм уу? Би буруугаа ойлгосон. Буруу хүмүүст итгээд, би сохор байж. Ээж ээ, намайг уучилчих л даа. Би буруугаа ойлгож байна. Бүгд миний буруу. Миний буруу.

Ю: Сиюу...

Си: Ээж ээ, намайг уучилж болох уу? Би буруугаа сайн ойлгож байна. Бүгд миний буруу. Миний буруу.

Ю: Сиюу. Боль.

Шэн: Шэн Сиюу. Ээж чинь тайван амрах ёстой. Чи яаж байгаа юм?

Си: Аав аа. Би зүгээр л уучлалт гуйх гэсэн юм. Би сохор байж. Хүмүүсийн хэлсэн үгэнд итгээд... ээж дүү хоёрыгоо баллах шахлаа. Би үнэхээр харамсаж байна.

Шэн: Харамссан ч гэсэн хэтрүүлж болохгүй. Одоо хурдан гэртээ харь. Хийсэн хэргээ сайн бод. Бодоод ойлгохгүй бол гарч болохгүй. Яв.

Си: Яг одоо явлаа.

Шэн: Би хэтэрхий эрхлүүлснээс болоод ийм болчихож. Тэрнийг уучилмааргүй байгаа бол би ирэх хэрэггүй гээд хэлчихье.

Ю: Мэднэ ээ. Өнгөрсөн хорин жил би өдөр болгон охиноо боддог байсан. Өдөр болгон олохыг хүсдэг байсан. Одоо яах ёстойгоо мэдэхгүй л байна.

Шэн: за. Яарах хэрэггүй. Аяндаа болно.

**************

Ю: Чэняан.

Шэн: Аан?

Ю: Компани дээр ажил ихтэй байж, байнга ингэж цагаа үрэх хэрэггүй.

Шэн: Манай дүү Шэн групийг булаацалдаагүй бол чамтай байнга хамт байхгүй юу.

Ю: Өнөөдөр яаж ирсэн юм?

Шэн: Гадагшаа явчихсан. Байхгүй байгаа.

Ю: Ажлаа сайн хийгээд, өөртөө анхаарал хандуулахад л болно.

Шэн: би гэрийнхнийгээ сайхан амьдруулах гэж насаараа хичээж ажилласан. Гэрийнхэнтэй ч цагийг өнгөрөөж чадахгүй бол ингэж хичээхийг хэрэг юу байна?

Ю: Харамсалтай нь, би тусалж чадахгүй юм даа.

Шэн: хэн тэгж байна? Чи намайг хоёр удаа аварсан. Бас надад залгамжлагч төрүүлж өгөх гэж байна. Энэ чиний хувьд хамгийн том тус. Би хүүхдэдээ их том найдвар тавьж байгаа. Хоёулаа сайн өсгөх хэрэгтэй.

Ю:  Хамгийн чухал нь... зөв бурууг ялгадаг байх хэрэгтэй.

Шэн: Чиний хэлдэг зөв. Өнөөдөр 15. Фубао хийд рүү явж шөнийн мөргөл хийхээр явъя. Бүх зүйл сайхан байхын төлөө.

В: Шэн захирал аа. Фубао хийд эзэгтэй та хоёрыг хүлээж авахад бэлэн гэж байна. Хэдүүлээ хөдлөх үү?

Шэн: За. Явъя.

Ю:За.

Эр: Босс. Байг оллоо.

******************

Ю: Чэняан. Жианчэний хүмүүс шөнө босдог уламжлалтай.

Шэн: Үнэндээ Жианчэнд тийм уламжлал байхгүй. Надад хийх ажил байгаа болохоор... Би ажилтай болчихлоо. Намайг хүлээж байгаарай.

Ю: Хурдан ирээрэй.

Шэн: За.

В: Шэн захирал аа. Шэн Чэнзэ АНУ-д газардангуутаа шууд Жианчэн орох онгоцонд буцаад суусан гэж байна. Нэг юм төлөвлөж байгаагаас зайлахгүй.

Шэн: Хүмүүстээ бүгдэд нь хэл хүргэ. Юмыг яаж мэдэх, бэлтгэлтэй байсан нь дээр.

В: Мэдлээ.

Си: Өнөөдөр, ээж аав хоёр хийдэд мөргөхөөр ирсэн. Уул руу авираад ядарсан байх. Миний хийсэн зууш таалагдана гэж найдъя. Ээж байна...

****************

Ю: Та нар хэн бэ? Яаж байгаа юм?

Эр: Яасан гэж? Мэдээж чамайг алах гэж байна.

Си: Зогс. Зогс... ээжийг явуул.

Эр: Энэ бас хэн бэ? Хүний хэрэгт оролцоод. Чамайг ч гэсэн алчихна шүү.

Си: сохор юм уу. Миний хэн болохыг мэдэхгүй юу? Сайн сонс, миний аав Шэн Чэняан, Жианчэний тэргүүн баян. Ээжийг барьцаалсныг чинь мэдэх юм бол та нарыг яасан ч зүгээр өнгөрөөхгүй.

Ю: Сиюу. Яах гэж энд ирсэн юм?

Си: Ээж ээ. Битгий ай. Би таныг аварна.

Эр: Нэг хүн дагаад байх шиг байсан. Хэн юм болоо гэж бодсон чинь... Шэн авхай байж л дээ. Чамайг ч гэсэн барьцаалчихвал яах бол гэж бодож байтал... өөрөө хүрээд ирээ шив.

Ю: Сиюу. Намайг орхи. Хурдан яв. Хурдан зугт.

Си: Ээж ээ. Таныг ганцааранг чинь орхихгүй.

Ю: Сиюу... Сиюу... Сиюу... Сиюу. сэрчихсэн үү? Толгой нь өвдөж байна уу?

Си: Ээж ээ. Санаа зоволтгүй. Би зүгээр. Ээж ээ. Сиюу их олон буруу юм хийсэн. Өнгөрсөн сарын хугацаанд би зөндөө бодсон. Би танд ачлалтай байж, дахиад яасан ч уурлуулахгүй. Намайг уучилж болох уу?

Ю: Тэнэгхэн минь. Ээж нь аль хэдийн уучилчихсан. Гэхдээ ээж нь чамтай яаж ярилцахаа мэдэхгүй байсан юм.

Си: Ээж ээ.

Эр: Ойлголоо. За. Өөрөө хий. Энэ хоёрыг цааш нь харуул гэж байна.

***************

Эр: Шэн захирал аа, компаний сүүлийн үеийн байдлыг танилцуулъя.

Шэн: Хоёрдугаар дүү  өдийд хөдлөх ёстой доо. Гэтэл чимээгүй байх чинь. Нэг л биш байна.

В: Шэн захирал аа. Баларлаа. Эзэгтэй. Эзэгтэй алга болчихож.

Шэн: Үгүй ээ. Явъя.

Ю: Та нар. Та нар... та нар яах гээ вэ?

Эр: Наадахаа тамын хаанаас асуугаарай. Ингээд үх...

Шэн: Зогс! Сиюу. Ючин. Зүгээр үү?

Си: Зүгээр.

Шэн: бүгдийг нь авч яваад байцаа.

Ч: Зогс. Өнөөдөр хэн ч явахгүй.

Шэн: Яах гээ вэ?

Ч: Миний ах. Олон жил өнгөрчихөөд байхад миний юу хүсэж байгааг мэдэхгүй гэж үү? Өнөөдөр ашгүй та нарыг цуглуулж чадлаа. Өнөөдөр би өөрийнөө Шинэ групийг буцааж авна.

Шэн: Шэн групийг яагаад чинийх гэж бодоо вэ?

Ч: Яагаад гэвэл та нар эндээс гарч чадахгүй. Нэгийг нь ч алдаж болохгүй.

Шэн: Ван туслах.

Ч: Ав аа.

Шэн: Байна уу? Юу гэнэ ээ? Юу гэнэ ээ?

Ч: Хөөх. Царайг чинь хараад юу болсныг гадарлаж байна аа. Өө, захирлуулын зөвлөлөөс хөөгдчихсөн үү. Халагдчихсан уу?

Шэн: Чиний хийсэн хэрэг үү?

Ч: Намайг хэн гэж бодоо вэ? Сая л онлайн хурал хийж байсан байж яагаад хэлээгүй юм бол гэж гайхаж байна уу?

Шэн: Яагаад? Яагаад гэвэл бүгд миний удирдлагад орсон. Намайг хянуулахаар явуулсан хүмүүс ч ялгаагүй.

Эр: Өнөөдрийн ярилцах сэдэв...

Ч: Шэн групт үлдэхийг хүсэж байгаа бол миний хэлснийг хий. Яасан? Сонирхолтой байна уу? Гэхдээ хамгийн сонирхолтой нь юу гээч? Чамайг үргэлж дэмждэг байсан гурван том хөрөнгө оруулагч намайг дэмждэг болсон. Яагаад гэдгийг мэдэх үү?

Шэн: яагаад?

Ч: Сүйт бүсгүйд чинь талархах хэрэгтэй байх. Хөдөөний, хөгшин эмтэй гэрлэнэ гэж зүтгээгүй бол, төрөөгүй хүүхдээ залгамжлагчаар нэрлээгүй бол... надад яаж ийм аз тохиох вэ дээ.     

Ю: Чэняан. Уучлаарай. Надаас л боллоо. Хурим хийхээ больё. Хөрөнгө оруулагч нартаа намайг нутаг руугаа явна, дахиад чамтай уулзахгүй гэж хэлээрэй. Би тариа тарьж, хүүхдээ өсгөнө. Намайг явчих юм бол тэр хүмүүс дахиад чамайг дэмжинэ.

Си: Ээж ээ. Таныг явбал би ч гэсэн явна. Би олон жил ээжийн хайрыг мэдрээгүй. Таныг олсон болохоор та хаашаа ч явсан бай би хамт явна.      

Шэн: Ючин. Та нар явах хэрэггүй. Гурвуулаа үүрд хамт байх болно.

Ч: Болж байна. Та дөрөв хувь тавилантайгаа эвлэрээд, тариа тарьж амьдар. Тэгвэл би ч гэсэн та нарыг зүгээр явуулъя. За юу? Энэ хөрөнгө шилжүүлэх баримт. Гарын үсэгээ зур. Тэгвэл би та дөрвийг хөдөө тариа тарихаар явуулъя.

20: явах ёстой хүн нь чи. Чамайг ажлаас халсан баримт энэ байна. Зөвлөлд өгнө биз.

Ч: Бид нар хамтарч, Шэн Чэняаныг зайлуулна гэж тохиролцсон биз дээ. Яахаараа намайг халчихдаг юм бэ? Итгэхгүй байна. Итгэхгүй байна.

Шэн: Шэн Чэнзэ. Чи ч гэнэн юм даа. Гурван ахын хэн гэдгийг чи мэдэх үү? Аавтай цуг сайн, мууг туулсан хүмүүс. Ючин бид хоёрын гэрлэлтийг зөвшөөрөхгүй байсан ч, чам шиг ах дүүтэйгээ хөрөнгө булаалддаг хүнд компанийг зүгээр л өгчихнө гэж бодоо юу?

Ч: Тэгэхээр... Та нар гурав Чэняаныг байцаах гэж ирээ юу?

20: Тэр үед бид нар ч гэсэн Ючинийг хөдөөний хүн болохоор нь зөвшөөрч чадахгүй байсан. Чамтай хамтарч ажиллая ч гэж бодсон. Азаар бид гурав олон юм үзсэн болохоор шийдвэр гаргах амархан байсан.

10: тэгээд бид нар хүмүүс явуулж та хоёрыг шалгуулсан. Чэн Ючинийг ч бас.

Ч: хөгшин зөнөгүүд хүн явуулж намайг шалгуулсан байх нь ээ.

30: Тийм ээ. Хариу нь бодож байснаас ч илүү сонирхолтой байсан. Чэн Ючин, хөдөөний хүн ч гэсэн, Чэняаны хэлсэнчлэн даруухан, эелдэг, сайн эхнэр.

20: Та нар шиг өндөр боловсрол эзэмшээгүй ч гэсэн хүнтэй яаж харьцахаа мэддэг, ухаантай хүн. Хүнтэй шударга, нийцтэй харьцдаг. Олон ном уншсан мөртлөө, ёс суртахуунгүй та нараас огт өөр.

Ч: Тэр... би... Надаас илүү гэнэ ээ? 

30: Чи өөрийгөө тийм онцгой гэж бодно уу? Албан тушаалаа ашиглаж, мөнгө шамшигдуулсныг чинь байг гэхэд 20жилийн өмнө, хэдэн сарын өмнө... ахыгаа алуулахаар хүмүүс явуулсныг чинь ч мэдсэн. Чэн Ючин хоёр удаа Чэняаныг аварсан байна лээ. Хэлээдэх, бид нар хэнийг сонгох вэ?

Ч: Үгүй ээ. Үгүй... Үгүй.

Шэн: Манай дүү өнгөрсөн хүн. Та нар ч гэсэн үхмээр байна уу?

Хүмүүс: Шэн захирал аа. Шэн захирал аа, өршөө. Шэн захирал аа, уучлаарай. Шэн захирал аа.

Эр: Юундаа инээсэн юм? Бид нар бүгд Шэн Чэняан захирлыг дэмжиж бана.

Ч: Хэрэггүй амьтад.

Шэн: Сиюу. Ючин. Зүгээр үү?

Ю: Би зүгээр.

20:Шэн Чэнзэг барь. Хуулийн дагуу шийтгэ.

Ч: Үгүй ээ. Үгүй. Чэняаэн. Чэн Ючин. Та нар харж л байгаарай. Би эргэж ирнэ ээ.

Ю: Энэ хүн галзуурчихсан юм шиг байна.

Шэн: Өөрөөсөө болж байгаа юм. Ючин. Тэрнийг тоох хэрэггүй. Та нар л зүгээр бол болох нь тэр.

Ю: Сиюу ч бас. Гурвуулаа сайхан амьдрах хэрэгтэй.

Си: Ээж ээ. Буруу хэлчихлээ. Дүү байгаа шд. Бид чинь дөрвүүлээ.

Шэн: Тийм ээ. Дөрвүүлээ. Манайх дөрвүүлээ.

Төгсөв.

Back to episodes Go home