Vivant s2_01

Vivant s2-1

 

Үргэлжлэх хугацаа: 67мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Гол дүрүүд:

Ноги: эр, Юүсүкэ Ноги

Ка: эм, Юзуки Каору найз бүсгүй,

Бэки: эр, Ногоон Бэки

Са: эм, Сакурай

Х: хаяато хиймэл оюун

Эр9: Ногигийн хамтрагч

Но: эр, Нокору

Ноз: эр, Нозаки Мамору

Наг: эр, Нагано

 

 

Ад: эр, Адиел

 

 

 

Вивант. 11-р анги

Бичиг: Хятад, Шинжан Уйгарын өөртөө засах орон

 

Эр: уучлаарай. Уучлаарай. Та түр хүлээнэ үү. Уучлаарай. Түр хүлээгээрэй.

Са: Би Үндэсний олон нийтийн аюулгүй байдлын комиссын даргатай ярьсан. Устгагдсан бүх мэдээлэл энд байгаа.

Бичиг:  Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Уехарагийн хувийн эдлэн.

Уе: Би ирлээ.

Эр: Хөөе. Чи юу хийж...

Пиёо: Суу.

Бэки: Хурандаа Уехара.

У: Ноги... юу даа? Амьд байсан юм уу?

Бэки: яагаад ч  юм... гэрийнхэн маань үхсэн ч...

У: Үгүй ээ, тийм биш.

Бэки: Айх хэрэггүй. Гэрийнхэнд чинь муу юм хийхгүй. Гэхдээ... таныг зүгээр өнгөрөөхгүй.  

Бичиг: Хятад Барукагийн хилийн хяналтын цэг

Ноги: Буугаа хая.

Японоор ярина

Эр: Хоёулаа юм уу?

Хал: тавуулаа.

Эр: Тав аа? Хоёулаа буугаад ир.

Өвөрмонгол аялгаар ярина 

Цаг: 03:45 мин

Бэки: Чи буудаж чадахгүй. Чи бол... миний хүү.

Эр: Төв байрнаас ирсэн мэдээлэл. Төлөвлөсний дагуу ажиллагаагаа нэгэн зэрэг эхлүүлнэ гэсэн.

Хал: Аан.

Бичиг: Сага Кенмин эмнэлэг..... Ханда төв эмнэлэг... Асахикава Кёосай эмнэлэг... Вакаяама холбооны эмнэлэг...

Эм: Юу болоо вэ?

**********************

Бичиг: Токио хот

Эм: ... гар урлалын цуглуулгын шинэ бүтээгдэхүүн...

Эр: Зүүн Шикуокад өнгөрсөн шөнө үргэлжилсэн бороо үргэлжлэн орсны улмаас...

Эр: Дараагийн мэдээ. Уржигдраас хойш Шикуока мужид их хэмжээний усархаг бороо үргэлжлэн орсоор байна. Энэхүү борооны улмаас Нумазу хотод хөрсний гулгалт үүсэж, 17-р хурдны замын хөдөлгөөн зогсонги байдалд ороод байна. Замыг чөлөөлөх ажил явагдаж байгаа боловч замын хөдөлгөөнийг сэргээхэд багагүй хугацаа шаардагдахаар байна. Их хэмжээний үргэлжилсэн борооны Шизуокад орсоор байгаа юм. Цаг уурын алба иргэдийг хөрсний гулгалтаас болгоомжлохыг сэрэмжлүүлж байна.

Эм: Дараагийн мэдээ. Шинээр аав болсон хүмүүс ажлаасаа хэрхэн чөлөө авах талаар мэдээлэл хүргэе... Томоохон компаниудад явуулсан судалгаанаас харахад...

Бичиг: Барука-Орос хилийн хяналтын цэг

Өвөр монголоор ярина

Хал: Бие нь тавгүйтээд. Эмнэлэгт үлдээчихсэн.

Эр: аль эмнэлэгт?

Хал: Оргус эмнэлэгт.

Өвөр монголоор ярина

Эр: 7хоногийн урьдчилсан цаг агаарын мэдээ.

Эм: Өнөөдөр үүрээр ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Широ Уехарагийн гэрт гал гарсан байна. Токио хотын цагдаагийн газрын мэдээлж байгаагаар түүний байшин галд бүрэн шатсан боловч  нарийн бичгийн даргын орлогч Уехара болон түүний гэр бүлийнхэн болоод туслахыг нүүлгэн шилжүүлж чадсан боловч ослын газраас гурван хүний цогцос олдсон байна. Токиогийн цагдаагийн газар цогцоснуудын хэн болохыг тодруулахаар ажиллаж байна.

Эм: За, явах уу?

Ноги: Уучлаарай. Би өнгөрсөн хугацаанд...

Ка: Гэртээ тавтай морил.

Ноги: Би эргээд ирлээ.

Эр9: Хөөе хөөе хөөе. Юүсүкэ, би саад болмооргүй л байна. Гэхдээ... чи хар л даа. Тэнд байна.

Эр: ярьж дуусав уу?

Ка: Дуусаж байна уу?

Ноги: Тийм ээ. Үгүй ээ. Уучлаарай. Би дуусаагүй байна. Дуусаагүй байна. Уучлаарай. Уучлаарай. Одоохон. Одоохон. За за за. Аделд зориулж тахилын ширээ босгоо шив?

Ка: Илъя надад Аделийн чандрыг явуулсан болохоор би тахилын ширээ бэлдсэн юм.

Ноги: Тийм байж.

Ка: Жамъян өдөр болгон залбирдаг.

Ноги: Мундаг юм аа, Жамъян.

Ка: Би энэ талаар удаан бодож үзсэн.

Ноги: За.

Ка: Ноги сан Барукагийн алслагдсан газруудаар ховор газрын элементийг Япон руу импортолж, дэлхийг гайхшруулахаар чухал хэлэлцээрүүдийг явуулж байгаа. Бусад улс орон, компаниуд энэ талаар мэдэж болохгүй болохоор утсыг нь хураагаад авчихсан. Тийм болохоор холбоо барьж чадахгүй байсан байх. Тийм үү?

Ноги: Тийм ээ, яг зөв. Тэгээд л би...

Эр9: Бушуулж үз л дээ. Хүлээгээд байхад.

Ноги: Хятад, Оросууд мэдчихвэл энэ боломжийг хүчээр булаагаад авчихна. Тэгвэл том асуудал гарна. Энэ маш чухал асуудал байгаа юм. Тийм болохоор Барукагийн засгийн газартай тохиролцоонд хүрэх хүртэл мэдээлэл алдагдахаас сэргийлэхийн тулд утас хураагаад авчихсан. Японы цоргоны ус ч амттай байна шүү. За, би явлаа...

Эр9: Мартчихлаа.

Ноги: Нээрэн тийм. Одоохон.

Ка: Энийг Барука руу явахаасаа өмнө мэдэж байсан уу?

Ноги: Тийм ээ.

Ка: Тийм бол явахаасаа өмнө хэлчихгүй. Ядаж л...

Ноги: Барукад амиа ч алдаж магадгүй байсан. Явахаасаа өмнө хэлсэн бол Каору сан намайг явуулахгүй байсан. Тийм болохоор л хэлээгүй юм.

Ка: Компанидаа ч гэсэн үү?

Ноги: Хэлээгүй ээ. Хэлчихсэн бол аюулгүй байдлын шалтгаанаар намайг болиулах байсан. Эсвэл надаас хамаагүй илүү чадвартай хүн явуулах байсан.

Ка: Яах гэж ингэтэл...

Ноги: Каору сан. Үнэнийг хэлэхэд би үеийнхэн дундаа хамгийн бага албан тушаалтай. Энэ янзаараа үргэлжилбэл 3-4 насаар дүү хүмүүс ч намайг ардаа орхичихоод байна. Каору сан, Жамъян хоёртой амьдрахын тулд энэ гэрээний төлөө би бүхнээ зориулахаас аргагүй. Уучлаарай, явах хэрэгтэй байна.

Ка: Тэгвэл яагаад утсаар яриагүй юм?

Ноги: Миний утсыг хураагаад авчихсан.

Ка: Утсыг чинь хураасан ч гэсэн, эргэж ирснийхээ дараа нисэх буудалд байдаг төлбөртэй утаснаас залгаж болох байсан биз дээ.

Эр9: Ногоон Бэкийд санаа зовж байсан учраас тийм зав байгаагүй гэж байна.

Ноги: Уучлаарай. Би утасны чинь дугаарыг цээжээр мэдэхгүй л дээ.

Ка: Юу?

Эр9: Юу гэнэ ээ?

Ноги: Одоо надад утасныхаа дугаарыг хэлж болох уу?

Ка: Юу?

Эр9: Бусад бүх юмыг санадаг юм байж... тэрнийхийг мэддэггүй.

Ноги: Миний амьдрал энэ ажлаас шалтгаална. Эргэж ирээд бүгдийг нь тайлбарлаж өгнө өө. Хүлээж байгаарай.

Ка: Хүлээгээч.

Эр9: Араас дагаж байна.

Ноги: Тийм байна.

Эр9: Араас ирж байна. Ганцаараа биш байж таараа.

Ноги: Аанхан.

Эр: Зуйшин хаалганаас Хонго гудамж руу явж байна.

Эр2: Мэдлээ... Наашаа явсан нь үнэн юм уу?

Эр: Баттай.

*******************

Эр: Хүлээсэнд баярлалаа. Энэ Жигэдо Сайхакугийн санал болгосон цай. Тавтай зооглоорой.

Эр9: Танд баярлалаа... Яаралтай. Сацума Хаяато.

Бичиг: Батлан хамгаалах яам

Батлан хамгаалах яамны газар доорх бункер/хоргодох газар

Ноги: Ёооо... одоо яадаг билээ?

Эр9: Олон юм бодоод сэтгэлээр унаж байна уу? Чи ч дарга нартай хэл амаа ололцохдоо тааруу хүн дээ. “Бид арван хүн хохирсон”... энэн шиг утгагүй зүйл дахиад хэлэх байх даа.

Ноги: Харин тийм ээ. Өөр хүн шиг байх үнэхээр хэцүү юм аа. Энэ янзаараа удах юм бол...

Эр9: Юүсүкэ.

Са: Хаято, бичлэгийг үзүүл.

Х: мэдлээ.

Бичиг: Хаяатогийн хиймэл оюуны /AI/ удирдлагын төв

Х: Дууны битүүмжлэл идэвхжүүллээ.

Са: Өнөө өглөө нэвтрэн орох даалгавар гүйцэтгэж байсан Кумагай, Такада, Хиросе, Ва нар бүгд сураггүй алга болсон. Тэд нарыг барьцаалсан нь гарцаагүй.

Ноги: Эмчлүүлж байсан эмнэлгээсээ юу?

Са: Тийм.

Ноги: Хэдий эмчилгээ хийлгэж байсан ч гэсэн, тусгайлан бэлтгэгдсэн хүмүүс шүү дээ. Тийм амархан барьцаалагдана гэж байхгүй дээ.

Са: Хаяато.

Х: Юүсүкэ, энийг хар даа. Өчигдөр орой 5 хагасын үеийн тэдний эмчлүүлж байсан эмнэлгийн хяналтын камерын бичлэг.  Эхнийх нь Кумагай Казукигийн эмчлүүлж байсан Сага мужийн эмнэлэг. Акимицу Такадагийн эмчлүүлж байсан Асахикавагийн Кёосай эмнэлэг. Мизуки Хиросэгийн эмчлүүлж байсан Айчи мужийн нэгдсэн эмнэлэг. Мицугу Вада Вакаяама холбооны эмнэлэгт эмчлүүлж байсан.

Ноги:  Тэдний хоолонд триазолаам эсвэл барбитурат хольсон байж таараа.

Х: Заримд нь тариа хийсэн ч байж магадгүй. Тэгээд ухаан нь балартсан байх. Хоолоо идсэнээс хойш нэг цаг орчмын дараанаас ухаан нь балартаж, ухаангүй болсон байх.

Ноги:  Тэгээд шөнө дунд болсны дараа тэднийг барьцаалсан байж таараа. Тэгснээс зайлахгүй.

Са: Гэхдээ анзаарахгүй өнгөрөх боломжгүй. Тэд нар бүгд амтыг нь анзаарсан л байх ёстой. Ийм зүйлийг танихаар бэлтгэгдсэн хүмүүс.

Ноги: Хаяато олж чадахгүй гэж үү?

Х: Наадах чинь хамгийн чухал асуулт. Энийг тайлбарлах ганц арга бол тэднийг барьцаалсан байгууллага үнэргүй, амтгүй шинэ эм ашигласан байх. Тэднийг яг барьцаалагдахын өмнө эмнэлгүүдийн хяналтын камерууд ажиллагаагүй болсон. Машины зогсоолуудын бичлэгүүд ч гэсэн олдоогүй. Энэ цахим сүлжээнд тавигдсан бичлэг. Тэр үед Казуки Кумагайгийн эмчлүүлж байсан Сагэ мужийн эмнэлгийн зогсоол дээр байсан машин гэнэт дэлбэрч шатсан. Эмх замбараагүй явдлын үеэр тэдний хүмүүс Кумагайг авч явсан байх гэж таамаглаж байна. Дараагийнх нь Акитоши Такадагийн хэвтэж байсан Асахикава Кёосай эмнэлгийн бойлерын өрөөнд дэлбэрэлт болсон. Энэ арга нь Сагэд болсон үйл явдалтай 98% төстэй байна. Мөн л адилхан аргаар барьцаалсан гэж таамаглаж байгаа. Мөн Айчи мужийн Айчи Ханда төв эмнэлгийн дээвэр дээр байдаг засварын өрөөнд гал гарсан. Өвчтөнүүд сандралдан эмнэлгээс гарах үеэр мөн л адилахан арга хэрэглэж Мизуки Хиросэг авч явсан байх. Мицугү Вадагийн эмчлүүлж байсан Вакаяамагийн нэгдсэн эмнэлэгт дэлбэрэлт болоогүй. Гэхдээ хамгаалагчийн дүрэмт хувцас өмссөн хүн сувилагч руу устөрөгчийн цианид цацаж ухаан алдуулаад, Вадаг авч явсан. Энэ бүх хэргийг урьдчилан төлөвлөсөн байсан гэж үзэж байгаа. Юүсүкэ, эргээд хар... эмнэлэг бүрийн 1км радиуст байдаг хяналтын камерын бичлэгийг шалгахад сэжигтэй машин илрээгүй. Газраар авч яваагүй бол муу усны хоолойгоор авч явсан байж таараа.

Ноги: Эргэлзэх юм алга. Өөр арга байхгүй.

Х: Барьцаалагчид энэ ажиллаагаанд их эртнээс, удаан хугацаанд нямбай бэлтгэсэн юм шиг байна.

Са: Биднийг Ногон Бэкуг барихаар завгүй ажиллаж байгааг мэдээд, энэ боломжийг ашиглахаар шийдсэн байх. Тэрнээс гадна ноён Куросу өнөө өглөөнөөс хойш холбоо барьж болохгүй байгаа.

************************

Но: Би ирчихлээ. Хаалганых нь цоожийг хайлуулчихсан байна. Би орж байна. мэдлээ... Курисугийн ул мөр алга. эсэргүүцсэн ул мөр ч алга... Ногигийн гэр бүлийн хамгаалагч илдийг авчирсан уу?

Ноги: Наана чинь алга уу?

Но: Алга. Гэрийнх нь хананд нүх гарчихаж.

Ноги: Нүх ээ?

Но: Тийм. Сумны нүх юм шиг байна. Ямартай ч, Куросу алга болсон болохоор жонш олборлох төлөвлөгөөнд томоохон асуудал учирсан гэсэн үг.

Ноги: Би эндээс өөр мэдээлэл цуглуулахыг бодъё. Залгая.

Ноги: Мэдлээ.

Са: Энэ Япон улсын хувьд маш ноцтой нөхцөл байдал үүссэн гэсэн үг.

Ноги:Тийм ээ.

Са: Өнөөг хүртэл зөвхөн цуурхал хэлбэрээр оршин тогтнож байсан тусгай байгууллага дэлхий нийтэд анх удаа оршин тогтнож байгаагаа илчлэх болно. Энэ маш том асуудал авчирна.

Х: Хамгийн чухал нь манай ардчилсан Япон ул өөрийгөө хамгаалах хүчин дотор өөрийн гэсэн нууц тагнуулын байгууллага байгаа явдал.

Са: Наадахыг чинь би сайн мэдэж байна.

Х: Уучлаарай.

Са: Тооцоолол байна уу?

Х: Тооцооллыг хийж байна. Тооцоолж дуусаад хариуг нь илгээе.

Са:Тэгээрэй.

Х: Мэдлээ. Ноён Куросукийн байгаа байрлал, барьцаалагдсан дөрвөн хүний нэр, тэдний байсан эмнэлгийн мэдээллийг эдгээр 11 хүн мэдэж байсн. Хаяатогийн мэдээлэл алдагдсан байж магадгүй талаар хийсэн тооцооллын баримтуудыг эндээс харж болно.

Х: Юүсүкэгийн тайланд дурдсанаар Бэки, Батрака, Пиёо нар үхэх бэлтгэлтэйгээр Японд ирсэн. Тэгэхээр эд нараас мэдээлэл алдагдана гэж айх шаардлагагүй. Сакурай Сатоми, Ноги Юүсүкэ нар Ногоон Бэкийг аюулгүй болгох үүрэгтэй ажиллаж байсан.

Ноги: Өөр сэжигтэй зүйл алга уу?

Х: Гэсэн хэдий ч мэдээлэл алдагдсан байж болзошгүй тул шалгаж байгаа.

Ноги: Куросугийн хувь яагаад ийм өндөр байгаа юм?

Х: 8-ны шөнө дундын үед юу болсон нь тодорхойгүй байгаа. Түүнээс гадна барьцаалагдсан гэсэн нотлох баримт олдоогүй. Барьцаалагдсан мэт жүжиглэж, зугтсан байж ч болзошгүй. Нозаки Мамору гадаадад удаан хугацаагаар алба хааж байсан. Тагнуулын ажилтны хувьд онцгой чадварлаг, мөн мэдээллийг маш сайн дүгнэж, боловсруулж чаддаг. Бас өөрийн бодлыг сайн нууцалж чаддаг зэрэг ур чадварыг нь харгалзан үзсэн. Сано Ютаро  болон Ватануки захирлын талаар Батлан хамгаалахын салбарт байгаа мэдээлэл  тэднийг эх оронч, үнэнч хүмүүс болохыг баталж байгаа. Үндэсний эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг хүмүүс. Юүсүкэ тэрэнд эргэлзэж байсан ч гэсэн тэр мэдээллийг хадгалж байсан. Гэхдээ ганцаараа ажиллахад ч бас сөрөг талууд байдаг. Энийг бодолцож үзэх хэрэгтэй.

Са: Үлдсэн хоёрын нь?

Х: Одоохон. Магадлалыг тооцоолж байна... Болчихлоо.

Са: Тэгж бодсон юм аа.

Ноги: Би ч бас тэгж бодож байлаа. Би шууд Барка руу явъя. Гэрт нь ямар нэг юм байж л таараа.

Х: Хамгийн зөв шийдвэр байна. Сураггүй болсон дөрвөн хүний Японд байгаа, эсвэл гадаад руу гарсан эсэхийг мэдэх боломж маш бага байгаа.  Баркад цөлөрхөг болохоор машинаар явахаас өөр боломж байхгүй. Хиймэл дагуулын тусламжтайгаар хайж болох юм. Сэжүүр олохын тулд эхлээд Шун Куросуг олох нь чухал. Гэхдээ тэр бүс нутгийн хиймэл дагуулын дүрсийг авахын тулд бид Оросын эсвэл Хятадын цэргийн хиймэл дагуулд нэвтрэх шаардлагатай болно. Мэдэж байгаачлан тийм зүйл хийхийг надад хориглосон. Тийм болохоор...

Ноги: Зүгээр ээ. Хаято, надад бодсон юм байна.

Са: Хөх хакер уу?

Ноги: Тийм ээ.

Са: Боломжтой бүх аргыг хэрэглэ. Ямар нэгэн аргаар өөрийнхөө талд оруул.

Ноги: Мэдлээ.

Х: Өөр нэг зүйл байна. Марубиши марудел жоншийг цорын ганц газарт нийлүүлэх гэрээ хийхээр төлөвлөж байгаа юу?

Ноги: Тийм ээ. Бизнесийн ажиллагаа тогтворжих хүртэл хүлээх хэрэгтэй гэж бодож байна. Хэрвээ Марубиши цорын ганц нийлүүлэгч болбол би хүссэн үедээ  Барука руу аялж, Нокоруд туслах боломжтой болно гэсэн үг.

Х: Гэхдээ та хоёр том гэрээнд гарын үсэг зурснаар цолоо хоёр дахин ахиулах боломжтой болно. Тэгвэл даалгавраа биелүүлэхэд чинь саад болохгүй гэж үү?

Ноги: Надад энэ талаар бэлдсэн юм байгаа.

Са: Ойлголоо. Ноги сан. Чиний амьд үлдсэн шалтгаан бол чи өнгөрсөн шөнө Бэкитэй байсан болохоор чиний хаана байгааг мэдээгүй хэрэг. Маш болголмжтой байгаарай.

Ноги: Миний хаана байгааг мэдэж байна лээ?

Са: Тэр хүмүүс үү?

Ноги: Олон нийтийн аюулгүй байдлын Гадаад хэргийн 4-р хэлтэс. Шунсаку Вакуй, Киичи Морита.

Са: Энийг мэдээд,  ноён Нозаки өнөө өглөө таны аюулгүй байдлыг хамгаалахаар зохицуулсан байгаа.

Ноги: Мэдлээ. Би дэлхийг хамарсан том эргүүлэгт орсон. Нозаки надад ингэж хэлж байсан юм. Дэлхийг донсолгосон үйл хэрэг илчлэгдэж, задарлаа. Тэрнээс болж багийнхныг хэн нэг нь барьцаалсан.

Са: Энэ хоёр хэрэг анхнаасаа холбоотой гэж бодож байна уу?  

Ноги: Тийм ээ, илүү том эргүүлэгт орсон байж магадгүй.

*********************

Ноги: Удахгүй Сакурада хаалганд хүрнэ. 5. 4. 3. 2. 1.

Эм: Галт тэрэгнээс буухдаа аюулгүй байдлаа хангана уу.

Эм: Нозаки сан, Жи Пи Эс дохиолол ирж байна.

Эр: Юу? Шинжогоос дохиолол ирж байна гэж үү? Тийм байх ёсгүй. Хуурамч мэдээлэл байх. Алдаа байлгүй дээ.

Эм: Уучлаарай, Шинжо биш ээ. Юүсүкэ Ногигийн дохиолол байна.

Эр: Толгой эргүүлээд байх юм.

Ноз: Хаана?

Эм: Энд.

Ноз:  Цагдаагийн газарт уу?

Эм: Үгүй ээ. Доороос, метроны хэсгээс. Метронд байгаа юм шиг байна.  

Эр: Ноги Юүсүкэг олж харсан байна. Токиогийн Мицукоши-мэ буудлаас А-3 хаалгаар гарч ирсэн. Одоо Чуо гудамжны Мицукоши дэлгүүрийн өмнө явж байна. Кандагийн зүг явган явж байна. Араас нь дагаж байгаа хүн алга.

Эр: Зүүн тийшээ Муромачи уулзвар руу эргээд, Марубиши руу явж байна. Дагаж байгаа хүн алга.

Ноз: Ойлголоо. Одоохондоо хөдлөх хэрэггүй. Нихонбашийд гэгээн цагаан өдрөөр хөдлөх боломжгүй.

Эр: Мэдлээ.

Эм: Ногигийн Жи Пи Эс дохиолол алга болчихлоо.

Ноз: Сузуки, Ногийг харж байна уу?

Эр: Үгүй ээ, алга болчихлоо. Харагдахгүй байна.

Ноги: Хаа сайгүй олон хүн, бас хяналтын камеруудаар хүрээлэгдсэн болохоор чагнах төхөөрөмж байрлуулах боломж байхгүй.

Эр9: Тэгээд ч харагдахгүй өнгөрөх, камерт өртөхгүй байх боломжтой газар байхгүй. Тэгэхээр хамгийн аюултай газар...

Ноги: Аан....

Эр9: Тэр ирж байна.

Ноз: Уулзъя гэж байхыг бодоход тэр дөрвийн талаар мэдчихсэн байх. Тийм үү?

Ноги: 5 хүн.

Ноз: Куросу ч гэсэн үү?

Ноги: Тийм ээ.

Ноз: Амьд үлдсэн хүн нь ганц та юу?

Ноги: Тийм ээ. Аюулгүй байдлыг хангаж өгсөнд баярлалаа. Шалтгааныг нь мэдэж болох уу?

Ноз: Таны авчирсан газар доорх байгалийн баялгийн мэдээллийг дэлхийн бүх тагнуулын ажилтнууд хүсэж байгаа. Бидэнд таныг аюулд орсон талаар нэг эх сурвалжаас мэдээлэл ирсэн. Гэхдээ баттай мэдээлэл байгаагүй.

Ноги: Тун удахгүй үйлдвэрлэлийн тагнуулууд хөдөлж эхлэх байх.

Ноз: Тэгэхээр таны гэр бүлийг хамгаалалтад авах хэрэгтэй болох нь ээ?

Ноги: Тийм ээ. Дайснууд багийнхны талаар мэдээлэл авахыг хүсэж байгаа. Тийм болохоор биднийг алахаас илүү мэдээлэл олж авахын тулд чадах бүхнээ хийх нь ойлгомжтой.

Ноз: Үнэнийг хэлүүлэх эм, усан тамлалт гээд олон олон арга ашиглана.

Ноги: Бид бүгд бэлтгэгдсэн хүмүүс. Ямар ч эрүү шүүлтийг тэсээд гарна. Гэхдээ гэрийнхнийг маань сүрдүүлбэл би яахаа мэдэхгүй байх.

Ноз: Энэ хамгийн үр дүнтэй арга.

Ноги: Тийм ээ. Дайснууд гэр бүлийг хараандаа авах нь ойлгомжтой, тэгэхээр тэднийг хамгаалалтад авах хэрэгтэй.  

Ноз: Тэгэхээр аюулгүй байдлыг хангах хэрэгтэй гэсэн үг байх нь ээ?

Ноги: Тийм ээ.

Ноз:  Бид таван гишүүн болоод Жамъяныг хамгаалж байгаа. Аюулгүй байдлын албаны гурван хүний хамаатнууд болоод багшийг хамгаалж байгаа. Нэмж хэлэхэд орон нутгийн цагдаа нарыг ч гэсэн байршуулах бодолтой байгаа. Харин та?

Ноги: Нөгөө баг хөдлөхгүй, гэхдээ явган цэргийн тусгай анги бэлэн байдалд байгаа.

Ноз: Ойлголоо. Тийм бол, удирдлагыг нэгтгэсэн нь дээр. Олон баг оролцвол хэн нь найз, хэн нь дайсан болохыг ялгахад бэрх болно.

Ноги: Тийм ээ, тэрнээс л айж байна.

Ноз: Яаж ч болсон тусгай ажиллагааны анги илүү том болохоор, татгалзсан нь дээр.

Ноги: ойлголоо.

Ноз: Тэгэхээр багийнхнаасаа урвасан хүний талаар юу гэж бодож байна?

*******************

Х: Олчихлоо.

Са: Тэгж бодсон юм аа.

Ноги: Би ч гэсэн тэгж сэжиглэж байлаа.

Х: Харуулын ажил хийдэг байсан Шинжо Котаро ирээдүйд Японд амдьрахад хэцүү гэж бодоод гадаад руу зугтсан байх гэж таамаглаж байна. Аюулгүй байдлын албаны гадаад хэргийн газарт Японы технологи болон нууц мэдээллийг хураахыг оролдож буй гадаадын тагнуулчдын талаарх тагнуулын мэдээлэл байгаа. Түүнээс гадна энэ байгууллагад бусдын нэвтрэх боломжгүй маш нууц мэдээллүүд байдаг. Тэр мэдээллийг өгөх юм бол тухайн улсад байнгын оршин суух эрх авах маш амархан болно. Тэд мэдээллийг зарж, зугтахад бэлтгэсэн байх магадлал өндөр.

Ноз: Тэгж л таараа. Энэ л байж таарна. Тэрнийг заавал олох хэрэгтэй. Тэгэхээр Бэкийд зугт гэж хэлсэн хүн нь Шинжо болж таарах шив.

Ноги: Тийм ээ, энэ батлагдсан мэдээлэл.

Бичиг: арван цагийн өмнө

Ноги: Би тайлан бичиж байна. Гэхдээ танаас тодруулах юм байна.

Ноз: Шинжогийн талаар уу?

Ноги: Тийм ээ.

Ноз: Шинжод тушаал өгсөн хүн нь би.

Ноги: Тэрний оргох төлөвлөгөөний талаар юу гэх вэ?

Ноз: Хэлэх юм алга.

Ноги: Нокору.

Но: Утасны дугаарыг нь мэдэж байсан ч, би хэлэхгүй. Тэгээд ч, би утасных нь дугаарыг  үнэхээр мэдэхгүй.

Ноз: Би төлөвлөгөөгөө гаргахад нь тусалъя гэсэн, Шинжо өөрөө гаргана аа гэсэн.

Ноги: Мэдлээ.

Ноз: Би ч гэсэн тэгэх байсан байх. Норукагийн мэдээлэл та бид хоёроос алдагдаж магадгүй болохоор хэлэхгүй байх нь аргагүй. 

Ноги: Тийм ээ. Нозаки сан. Би удахгүй Гифү рүү явах байх. Бас маргааш Барука руу явна.

Ноз: Болгоомжтой байгаарай.

Ноги: За.

******************

Бичиг: Марубиши корпораци, эрчим хүчний хэлтэс

Эм: Менежер ээ. Та зүгээр байна. Ашгүй дээ.

УС: Ноги. Чи...  

Ноги: Төвөг удсандаа маш их харамсаж байна.

УС: Чамаас болж би хичнээн их зовсныг мэдэж байна уу? Өнөөдөр би чам руу хэдэн удаа залгасныг мэдэх үү, чи! Яагаад залгаагүй юм?

Ноги: Надад шалтаг байсан юм аа. Энд тайлбарлаж чадахгүй нь.  

УС: Шалтаг аа?

Ноги: Тэр талаар энд ярьж болохгүй байна л даа.

УС: Тайлбарлаадах. Энэ хэргийг олигтойхон тайлбарласан чинь дээр шүү. Үнэт металлын нөөцийн газар тэр газарт ховор элемент байгаа үгүйг шалгасан боловч юу ч олоогүй байна лээ. Ямар ч үржил шимгүй газар. Гэтэл та 99% цэвэр жонш байгаа гээд байсан байх аа? Чи хууртаад байгаа юм биш үү?

Ноги: Дарга аа, энийг хар даа.

УС: ЖКТ-ийн нөөцийн газар. Орибэ хемикал. Энэ хоёр газар зөвшөөрсөн юм уу?

Ноги: Тийм ээ.

УС: Яаж тэр билээ?

Ноги: Үнэт металлын нөөцийн газар 150м хүртлэх гүнд л шалгалт явуулсан. Гэтэл энийг 200м-ийн гүнээс илрүүлсэн.

УС: Хэмжээ нь?

Ноги: 4-р хуудсанд. Энэ байна.

УС: Нөөцийн хэмжээ нь урьдилан таамагласнаар... 160сая тонн гэнэ ээ?

Ноги: Энэ талаар мэдээллийг бусад улс орнуудад тархахаас сэргийлэх зорилгоор миний гар утсыг хураагаад авчихсан. Тэгээд л би холбоо барьж чадаагүй юм. Азийн орнууд зөвхөн манай Япон улсаар дамжуулан импортлох боломжтой. Марубиши  энэ агентлагуудын бүх гэрээг хариуцаж байгаа.

УС: Онцгой импортын эрх манайх гэсэн үг үү?

Ноги: Тийм ээ.

УС: Чи… өөрийнхөө ажлыг ч олигтой хийж чадахгүй байж. Бусад хэлтсийн ажлыг хийж өгөөд байх юм. Хэрэггүй амьтан.

Ноги: Ёоо…

Эр9: Дараагийн хэлтсийн даргын албан тушаалд энэ залуу,  Металлын нөөцийн албаны Тогаши хоёрын нэг нь томилогдоно. Байдал энэ янзаараа үргэлжлэх юм бол энэ төсөл Металлын нөөцийн албанд маш их орлого оруулна гэсэн үг. Тэгэх юм бол тэр албан тушаалд Тогаши л очих байх даа. Энэ залуу яах бол? Өөрөө албан тушаал дэвших бол уу, компаний эрх ашгийг өмнөө тавих уу?

Ноги: Дарга аа, удахгүй ЖКТ, Орибэ хемикал хоёроос залгах байх. Яахаа мэдэхгүй байгаа байх даа. Өөрөө тушаал дэвших үү, эсвэл компаний ашиг сонирхол уу? Ингээд байх юм бол Тогаши л тушаал дэвших байх даа. Тэр үед энийг нуун дарагдуулбал...

УС: Чи...

Ноги: Уучлаарай.

УС: Замаас холд... Ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал хоёр Гифүд уулзалт хийхээр ирсэн байна. Явъя.

Ноги: Юу?

УС: явъя аа. Энэ тэд нартай уулзах ганц боломж. Ерөнхийлөгч маргааш Хойд Америк руу явна. Гүйцэтгэх захирал Зүүн Өмнөд Ази руу урт хугацааны ажлын аялалаар явах гэж байгаа. Хурдан явъя.

Ноги: За за.

Бичиг: Гифү, ЭНА .... Ивамура хот

Наг: За. Ойлголоо. Ерөнхийлөгч өө. Жоншны бизнес төлөвлөгөө ирсэн байна.

Ер: Хэд гэж байна?

Наг: Жилдээ 530тэрбум иен. 20жилийн хугацаанд 10их наяд иенээс ч илүү болно гэсэн үг.

Е: Тийм байж. Энэ хойшид Марубишийг  дэмжих маш том төсөл болох байх даа.

Наг: Тийм ээ. Гэхдээ санаа зовоосон нэг юм байна.

Е: Аан?

Эм: Манайд тавтай морилно уу.

Эм: Таны хүлээж байгаа зочин ирлээ.

То: За за за. Ерөнхийлөгч намайг яаралтай ир гэж дуудсан.

УС: Тогаши.

То: Би чадлаараа л хурдан ирлээ.

Эр9:  За за за. Дараагийн өндөр албан тушаалд томилогдох хүмүүс өнөөдөр бүгд энд цуглаа шив. Хэн дараагийн гүйцэтгэх захирал болох нь өнөөдөр шийдэгдэж магадгүй л юм. Харж л байя.

Наг: Барукад жоншны олборлолт эхлэх гэж байгаатай хобоотойгоор ерөнхийлөгч хурдан арга хэмжээ авах шаардлагатай гэж бодож байгаа. Жоншны мэргэшсэн шинэ хэлтэс байгуулах талаар бодож байгаа. Тэр хэлтсийн даргаар хэнийг сонгох талаар та нартай ярилцахаар бид Тогашийг яаралтай дуудсан юм.

Эр9: Тэгэхээр бидний нэг нь өнөөдөр ерөнхий менежер, дэд захирал болох нь дээ.

Т То: Ерөнхийлөгч өө.

То: Энэ хүнд хариуцлагыг надад даалгана уу. Усами сангаас уучлалт гуйя. Гэхдээ энэ их жоншийг зөв хуваарилж, хамгийн их ашиг оллохын тулд компаниудын хоорондын зөрүүг арилгах, борлуулалтыг сүлжээг бий болгох нь чухал. Манай компанид жоншны талаарх мэдлэг, туршлагаараа намайг давж гарах хүн байхгүй гэдэгт би итгэлтэй байна.

Эр9:  Аргагүй л зоригтой хэлж байна.

Е: яах аргагүй Тогашигийн хэлдэг зөв өө.

То: За.

Эр9: Тогаши ч удирдах зөвлөлд орох нь тодорхой боллоо.

Е: Гэхдээ би арай өөр бодолтой байна. Барукагийн засгийн газар болон Мурудел компанитай харилцах харилцааг бодож үзэх юм бол энэ шийдвэр хэтийдсэн гэж бодож магадгүй юм. Гэхдээ би хэлтсийн даргын албан тушаалыг Ногийд өгье гэж бодож байна. Тэр хамгийн том хувь нэмэр оруулсан.

Эр9: Чи албан тушаалаараа энэ хоёрыг ардаа орхих нь байна шүү дээ.

Е: Барукагийн засгийн газар болон Мурудел компанитай харилцах харилцааг бодож үзэх юм бол энэ шийдвэр хэтийдсэн гэж бодож магадгүй юм. Гэхдээ би хэлтсийн даргын албан тушаалыг Ногийд өгье гэж бодож байна. Тэр хамгийн том хувь нэмэр оруулсан.

Эр9: Чи албан тушаалаараа энэ хоёрыг ардаа орхих нь байна шүү дээ.

Наг: Тийм байж.

Е: Энэ Марубишийн ирээдүйг дэмжих томоохон төсөл болох байх даа.

Наг: Тийм ээ. Гэхдээ нэг санаа зовоосон асуудал байна.

Е: Аан?

Наг: Жоншны асуудлыг хариуцаж байгаа Мурудэл компани Марубиши гэсэн нэрнээс  илүү ноён Ногийд, хувь хүнийх нь хувиар итгэж байгаа. Тийм ч болохоор энэ гэрээг хийхийг зөвшөөрсөн.

Е: Ноги?

Наг: Энэ байна. Тэрээр компанид орсноосоо хойш томоохон амжилт гаргаж байгаагүй. Тэрний гүйцэтгэлийн үнэлгээ Си-ээс давж үзээгүй. Албан тушаал ахиагүй их удаж байгаа, дээр нь шийдэмгий бус. Ганц авууштай нь хэзээ ч ашиг эсвэл алдагдалд тулгуурлаж ажлаа хийдэггүй… Ноён ерөнхийлөгч өө. Буруу шийдвэр гаргавал энэ төслийг алдаж магадгүй. Түүнчлэн энийг Мицуй булаах юм бол Мурудэл компани Мицуйтай ч гэрээ байгуулж магадгүй.

То: Ерөнхийлөгч өө. Хэрвээ тэрнийг томилбол, тэрний албан тушаал гурван шатаар ахиж, дэд захирал болно гэсэн үг.

Е: Тэрбум иен. Энэ бол хангалттай амжилт. Өөр хэлэх юм байна уу?

То: Үгүй ээ.

Наг: Та хоёроос Ногийг дэмжихийг хүсэж байна.

УС: Мэдлээ.

Эр9: Юүсүкэ ямар нэг юм хий л дээ. Энэ чинь маш том эргэлт шүү.

Ноги: Ерөнхийлөгч өө, таны ингэж хэлэхийг сонссон маань маш том хүндэтгэл. Гэхдээ энэ төслийг баталгаажуулж чадсан нь ганц миний амжилт биш.

Наг: Тэр чинь юу гэсэн үг вэ?

Ноги: Үнэндээ... энэ жоншны талаар мэдээд... би Усами менежер руу залгаж саналыг нь асуусан. Хэдийгээр энэ тэрний хариуцсан ажил биш гэдгийг мэдэж байсан ч, Марубишигийн төлөө, үндэсний эрх ашгийн төлөө ажил болохоор заавал бүтээх хэрэгтэй шүү гэж надад захисан юм. Тэрнээс гадна мэдээлэл алдагдахаас маш их болгоомжилж, цаашид холбоо барих шаардлагагүй гэж хэлсэн. Тэгээд миний Японд ирэхийг хүлээж байсан юм.

Е: Усами.

Ус: Аан?

Е: Энэ үнэн үү?

Ус: Тийм ээ.

Эр9: Сайн байна. Үргэлжлүүл.

Ноги: Энэ гэрээг Усами менежерийн ачаар л хийсэн гэсэн үг. Та бүгдийн мэдэж байгаачлан миний гүйцэтгэлийн үнэлгээ Ди зэрэглэлтэй. Ганц энэ төслийн ачаар би гүйцэтгшэх захирал болох юм бол бусад хүмүүс яах билээ. Бас би энэ ажлыг хийж чадна гэдэгтээ итгэлгүй байна. Тийм болохоор хэлтсийн даргаар Усами менежерийг томилох нь зөв гэж бодож байна.

Наг: Тэгээд та яах болж байна?

Ноги: Хэрвээ зөвшөөрвөл төслийг жигдэртэл би Барукагийн орон нутгийн менежерийн хувиар үйл ажиллагааг үргэлжлүүлэн хянах хүсэлтэй байна.

Е: Гэхдээ та... Ойлголоо. Одооноос эхлэн өөрийн хүссэнээр ажилла.

Ноги: Маш их баярлалаа.

Ус: Маш их баярлалаа.

Наг: Ямартай ч шинэ хэлтэс байгуулахад хугацаа шаардагдах болохоор нэг хэсэгтээ ингэж шийдье.

Е: Сайн бодож, төлөвлөж байж хийх хэрэгтэй.

**************

Ус: Ноги сан.

Ноги: За.

Ус: Маш их баярлалаа.

Ноги: Зүгээр дээ.

Ус: Ганц өгүүлбэр хэлээд л намайг гүйцэтгэх захирал болгочихлоо. Маш их баярлалаа.

Ноги: Зүгээр ээ. Зүгээр.

Ус: Баярлалаа.

Ноги: Зүгээр ээ.

Ус: Хөөе. Ноги.

Ноги: За.

Ус: Өнгөрсөн бүх явдлыг уучлаарай.

Ноги: Зүгээр ээ. Хүлээгээрэй. Хүлээгээрэй. Дарга аа. Дарга аа. 604-р өрөө. Энд байна. Ирчихэж.

Ус: Энэ юм уу?

Ноги: Наашаа ороорой.

Ус: За за. Энэ таны цүнх. Баярлалаа. Баярлалаа.

Ноги: За. Сайхан амраарай.

Ус: Баяртай. Сайхан амраарай.

Ноги: За.

Ус: Баяртай.

**********************

Ноги: Өө... Хөөх... Нээрэн...

Таван минутын өмнө

Ноги: Өө...

Эр9: Хөөх. Тэнд камер байна. Тэнд бас нэг байна. Ерөнхийлөгч өгсөн юм байх даа. Агаар алдагдаж байна. Тариураар хийсэн юм байх даа. Энд байх ёстой. Би очъё.

Эм: 3цагт нэг. Үүдэнд хяналтын камер байгаа. Бас оргилуун дарсыг ууж болохгүй.

Ноги: Тэрнийг Сон Мучен гэдэг. Ази даяар, ялангуяа Японд ажилладаг. Маш чадварлаг үйлдвэрлэлийн тагнуул. Харамсалтай нь манай багийнхныг хулгайлсан хүн биш. Үгүй ээ, тэд нар байсан бол хамгийн түрүүнд намайг хулгайлах байсан байх. Сон Мучен эхлээд сейфэнд байгаа ножшны мэдээллийг авах гэж байсан.

Эм: Тэгвэл маргааш уулзъя. Би хажуугийн өрөөнд байгаа.

Ноги: Маргааш нээрэн Барука руу явна.

Эм: Би ч гэсэн явна. Нозаки саны тушаал. Таны дэргэдээс холдож болохгүй гэсэн. Тэр хяналтын камеруудыг авсан нь дээр байх.

Ноги: Их баярлалаа.

****************

Бичиг: Нарита олон улсын нисэх буудал

Эр: Нэвтрэх хаалга. Баруун талд, 30м. Ноги, Дураму хоёр хоёулаа байгаа. ЖАЛ-ын Л хэсэг дээр очино. Дагуул байхгүй.

Ноз: Ойлголоо.

Ноз: Та багштай маргалдаа юу?

Ноги: Аан... Тийм ээ, энэ ажил гэдгийг ойлгох шиг болсон.

Ноз: Энэ...

Ноги: Баярлалаа.

Ноз: Оршуулга?

Ноги: Томоохон юм хийх хэрэгтэй болох байх.

Ноз: Тэр нь дээр. Аюулгүй байдлын албанаас олон улсын тагнуулын байгууллагуудад сэмхэн мэдээлэл өгнө.

Ноги: баярлалаа.

Ноз: Тэнтийн удирдагч Ногоон Бэки үхсэн гэдгийг дэлхий нийтэд мэдэгдэх хэрэгтэй.  

Эм: Тэр өдөр Барукагийн тэнгэрт армийн хиймэл дагуулууд бөглөрөл үүсгэх байх даа.

Ноз: Тэгэх байх. Гэхдээ ёслолд зөвхөн асрамжийн газрын хүмүүсийг л оролцуулна. Ногор та хоёр, Тентийн удирдагчид оролцох хэрэггүй.

Ноги: Би ч гэсэн тэгж бодож байлаа.

Ноз: Барукагийн цагдаагийн газар хамгаална гэж амалсан.

Ноги: Чингис үү?

Ноз: Үгүй ээ. Тэр Говь, Ваницийг байцааж байгаа болохоор ирж чадахгүй. Гэхдээ Мөнхбат, Болормаа хоёр хорин хүнтэй ирж байгаа.

Ноги: Хорин хүн. Чингис том тус боллоо шүү. Гэхдээ бидний анхны уулзалт тийм ч сайхан байгаагүй.

Эм: Заяагийн эмнэлэгт болсон хэрэг үү?

Ноги: Заяагийн эмнэлэгт болсон хэрэг.

Ноз: Доошоо...

Эм: Аан?

Ноз: Итгэл даадаг хүн. Ямар нэг бэрхшээл тулгарах юм бол Чингистэй зөвлөлдөөрэй. Сайн зөвлөгөө өгч чадах байх.

Ноги: За. Тэгье ээ.

Барука

Монголоор ярина

Ноги: /монголоор ярина/  Та бүхний хүндэтгэж байсан удирдагч энд байна. Чандрыг нь бүгдийг нь авчирч чадаагүй тул чандрынх нь нэгээхэн хэсгийг авчирлаа.

Но: Тентийг төлөөлөн талархал илэрхийлж байна... албан ёсны оршуулга хоёр долоо хоногийн дараа болно. Зөвхөн газартай холбоотой хүмүүс оролцох боломжтой. Энэ жоншны асуудалтай холбоотой. Марудел, Тент хоёрын харилцааг таслан зогсоохын төлөө... ингэсэн нь илүү ухаалаг шийдвэр гэж бодоод ингэж шийдлээ.

Бүгд: Мэдлээ.

Но: Ингээд боллоо. Ах аа, шууд явах уу.

Ноги: Тэгье.

********************

Ноги: Энэ газрыг хараад... Бэкигийн зорилго нь ээжийг үхэлд хүргэсэн хүнээс өшөө авах байсныг ойлгосон.

Эр: Энэ дуудлага эцэст нь Бэкигийн хувийн өшөө авалт байсан уу?

Ноги: Энэ тэрний сүүлчийн хүсэл байсан байх. Бэкигээс өшөөгөө авах  л болно.

Эр: Би ч гэсэн явна аа.

Ноги: Барука ч гэсэн арга хэмжээ авах байх. Бас, намайг хүлээж байгаарай.... Нэг хивс дутуу байна.

Но: Хивс ээ?

Ноги: Араб хээтэй хивс.

Но: Ах аа. Би Уай 2 Кейгээр шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгэсэн. 22калибрын винтов буу байна элээ. 500-100м-ийн зайнаас буудсан.

Ноги: хонгио нь яасан?

Но: Сумных нь хонгиог би хайгаад олоогүй.

Ноги: Биед нь байгаа юм бол уу?

Эм: Хяналтын камер уу?

Ноги: Тийм ээ.

Но: Та суулгасан юм уу?

Ноги: Аав энэ газрыг надад өгөхөд би бүрэн итгэдэггүй байсан. Ямар нэг болбол шалгаж үзэхэд болно гэж бодсон юм.

Но: Манайд очиж үзье. Би тоног төхөөрөмж захиалчихсан. Удахгүй ирнэ.

Ноги: Дахиад хоёр ширхэг байгаа.

Но: Хоёр оо? Усыг гүехэн гэж басаж болдоггүй гэдэг байх аа.

Ноги: Тийм ээ. Ямар ч тохиолдолд алтан дүрэм гурав гэдэг байх аа.

Но:  Нууц үг нь?

Ноги:  Жамъян. Кириллээр бичнэ.  

Но: Энэ байна. Оройны 10цаг дөхөж байна.

Ноги: Үгүй ээ. Яг шөнө дунд болж байна. Би хөх хакертай холбоо барьсан. Энийг харж бай. Ота сан. Энэ миний дүү Нокору. Бас...

Эм: Намайг Дураму гэдэг. Таатай байна.

О: Ота Рихо гэдэг. Танилцсандаа таатай байна.

Но: Таатай байна.

О: Тэгэхээр... Би Орос, Хятадын хиймэл дагуулуудад нэвтрэх оролдлого хийж үзсэн. Даанч 4 хоногийн өмнө Тент тарсран гэсэн мэдээлэл дэлхий даяар цацагдаж, Төв Азийг хянаж байсан хоёр улсын армийн хиймэл дагуулуудыг шилжүүлсэн. Оросынх Украин руу, Хятадын Тайвань, Сенкаку арал руу. Тэгээд нягтаршил багатай цаг агаарын хиймэл дагуулаас л нэг бичлэг авч чадсан. Шөнийн тэг цаг 5минутын үед ачааны машин гэрийн ойролцоо ирж зогссон. 3цагийн үед алга болсон.

Но: ямар машин юм бол?

Ноги: Агаараас авсан зураг болохоор дугаар нь харагдахгүй байна. Энэнтэй төстэй олон ачааны машин байдаг болохоор хаанаас ирсэн, хаашаа явж байгааг нь мэдэх боломжгүй.

Но: Гэхдээ машинаасаа буугаад гэр рүү алхсан байх ёстой. Тийм үү? Тэр хэсгийн бичлэг байна уу?

О: өнгөлөн далдлалтын хувцас өмссөн байсан бололтой. Хүний дүрсийг ялгаж харж чадаагүй.

Ноги: Дараагийн бичлэг...

Но: Аан... энийг харж байна уу? Юм хүлээгээд байх шиг... ирж байна.

Эм: өнгөлөн далдлах хувцас өмссөн байна. Тагнуулын хиймэл дагуул биш бол ялгах боломжгүй.

Но: Цоожийг нь хайлуулсан байна.

Ноги: Оросуудын байнга ашигладаг арга. Куросу...

Ку: хөдлөх юм бол хоолойг чинь хэрчинэ гэж мэд. Чи хэн бэ? Хэн чамайг явуулсан бэ?

Ноги: Ота сан. 3 хүн. Үгүй ээ, 4 хүн үү?

Но: 4 хүн.

Ноги: Эхний хүний хоолойг хэрчсэн. Хоёр дахь нь тооноор үсэрч орж ирсэн. Гурав дахь нь хаалгаар Куросу руу нойрсуулагч буугаар буудсан. Дөрөв дэх нь дамжуулагчаас ирсэн дохиог хянаж байсан. Мэргэн бууч хоёр дахь хүнийг гэрийн гаднаас буудсан. Үгүй ээ, Ота сан, таван хүн байна.

Но: Энэ хоёр хүн удирдагчаа хүлээгээд байх шиг байна.

Ноги: Тийм ээ.

Эм: Хөөх. Гар нь санжаад байна. Зөвхөн арьсан дээр тогтож байгаа юм шиг. Ногигийн удмын илд гайхалтай хурц юм гээч... их гайхалтай илд гэж бодож байх шиг байна. Ингэхэд авах гэж байгаа юм байх даа?... Тэгнэ ээ, авна гэж мэдэж байсан юм. Гэхдээ их сайн бэлтгэгдсэн хүн байна. Нэг л үг хэлсэнгүй. Хлорт бодис шүршиж байх шиг байна. Ийм болохоор л цусны толбоноос ДНХ илрээгүй байх.

О: Ноги сан. Таван хүн тээвэрлэж явсан ачааны машины бүртгэлийг оллоо. Байрлал нь Шинжаан Уйгарын өөртөө засах орны болон Барукагийн хил дээр байдаг Доржи уагаачлалын шалган нэвтрүүлэх цэгээр 5-р сарын 7-ны 16цаг 18минутын орчимд нэвтэрсэн. Дотор нь таван хүн байсан. Зорилго нь Орос руу дамжин өнгөрөх гэж мэдүүлсэн. Бас ямар ч ачаагүй явсан. Энэ тэнд явсан хүмүүсийн мэдээлэл.

Ноги: Таван хүний зураг нь тохирч байгаа ч, паспорт нь хуурамч байж магадгүй.

О: 12цагийн дараа. Барука, Оросын хооронд байдаг Өлгийн хилийн боомт дээр энэ ачааны машин бүртгүүлсэн байна. Гэхдээ тав биш гурван хүн байсан. Сураггүй болсон хоёр хүн болох Василевич, Владимирович хоёрыг гэнэтийн өвчний улмаас Оргус эмнэлэгт хэвтэж байгаа гэж мэдэгдсэн. Тэднийг эмнэлэгт хэвтэж байгааг байцаагч нар лавласан байна. Гэхдээ Оргус эмнэлэгт хэвтэж байгаа хоёр хүн нь паспортонд дээрх хүмүүстэй тохирохгүй байна.

Эм: Өөр хүн байна. Цогцосыг нь булаад нуучихсан байх.

Но: Куросу хаана байгаа бол?

О: Энэ үеэр ачааны хэсгийг шалгасан байсан.

Эм: Ачааны хэсэг нь хоосон байх шиг байна.

Ноги: Хаана нуусан байж болох вэ?

Но: Машин нь хачин байна. Варукад ийм машиныг их ашигладаг.

Ноги: Ота сан. Ижил төрлийн бусад машинуудтай харьцуулж болох уу?

О: За. Энэ нэг цагийн өмнө энд шалгуулсан адилхан машин. Зэрэгцүүлээд харъя.

Но: Хар даа. Шал нь өндөр байна.

Ноги: 27см өндөр байхад дотор нь хүн багтах боломжтой. Ота сан. Энэ улсын дугаартай машин хаана байгааг ол.

О: Ойлголоо.

Ноги: Би командлалд мэдэгдье.

Но: Ойлголоо.

О: Ноги сан. Куросу сан амьд бол уу?

Ноги: Дайснуудад хамгийн хэрэгтэй зүйл бол мэдээлэл. Одоохондоо тэрнийг алахгүй, гэхдээ мэдээлэл авчихвал... бид цаг хугацаатай уралдах хэрэгтэй.

Цагдаагийн төв газар, кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв

Ноз: Юу болоо вэ? Эн системийн царай таних систем  юу болж байна?

Эр: Токиогийн бүх өнцөг булан бүрийг шалгаж байгаа боловч...

Ноз: Юу байна?

Эр: Сайнгүй. Сураггүй алга болчихсон. Шинжо ч мөн дөө.

Ноз: Төгс зүйл гэж байхгүй. Хүмүүс үргэлж алдаа гаргадаг.

Эр: Тэрний сул тал таныхтай төстэй. Биеийн хэмжээ нь Япон хүнээс ялгаатай, хамаагүй том. Гэхдээ би одоо энийг шалгаад...

Ноз: Хүлээ... За, Нозаки байна. Өө, ирчихсэн юм уу? Одоо очилоо. Одоохон. Удахгүй гарлаа... Хурдан шалга.

****************

Нью Отани зочид буудал

Ө : За. Түр хүлээгээрэй.

Ноз: баярлалаа. Гэнэт ирсэнд уучлаарай. Шиманегаас гэнэт залгаад ирлээ.

Ө : Зүгээр ээ. Сайтама хотод уулзалтаа маргааш товлочихсон болохоор санаа зовох зүйлгүй. Ингэхэд... та юун талаар ярилцахыг хүсээ вэ?  Юүсүкэд ямар нэг юм тохиолдоо юу?

Ноз: Үгүй э. Таны дүү Ноги Шигуру саны талаар ярилцахаар ирлээ.

О: Шалгаад дуусчихлаа. Оросын хилээр нэвтэрсний дараа ачааны машин шууд Абакан олон улсын нисэх буудал руу явсан. Шууд ачаа хадгалах хэсэгт орсон.

Ноги: Ачааны агуулахын дотрох бичлэг байгаа юу?

О: Агуулахын хяналтын камерын бичлэгүүд машин ирэхээс 5минутын өмнөөс эхлээд 12мин ажиллаагүй, унтарчихсан байсан.

Но: Ачааны онгоцоор тээвэрлэсэн юм бол уу?

О: Энэ хугацаанд ганц ч ачааны онгоц хөөрөөгүй. Харин нэг хувийн тийрэлтэт хөдөлгүүртэй онгоц хөөрсөн.

Ноги: Хаашаа?

О: Одоохон шалгаадахъя. Орос, Ираны дунд байдаг Азербайжан улс.

Ноги: Азербайжан.

Но: Европ, Ойрхи Дорнодын хил байх шив.

Эм: Энийг Кавказын бүс нутаг гэж нэрлэдэг.

Ноги: Дараа нь хаачсан байна.

О: Би шалгасан. Энийг хар даа.

Бичиг:  Хейдар Алиевийн олон улсын нисэх буудал

О: Хувийн онгоц Бакуд байдаг Хейдар Алиевийн нэрэмжит нисэх онгоцны буудлын ангаарт орсон. Мөн л эндхийн бүх камерууд тэднийг ирэхээс 5минутын өмнөөс унтарч, 60мин ажиллаагаагүй болсон.

Но: Куросуг авч явсан хүмүүс камерыг унтраасан гэсэн үг үү?

Ноги: Эргэлзээгүй.

******************

Х: Куросуг энэ таван хүн хулгайлсан гэдэгт эргэлзэх зүйл алга. Тэдний зургийг, паспортанд ашигласан хуурамч нэртэй нь харьцуулж үзсэн боловч мэдээлэл нь мэдээлэллийн санд байгаагүй. Харамсалтай нь энэ таван хүн аль байгууллагынх болохыг мэдэхгүй.

Са: Гэхдээ ноён Куросуг Азербайжан руу  тээвэрлэсэн гэдгийг энэний ачаар мэдэж чадлаа. Өөр?

Х: 5-р сарын 8-нд хөөрсөн ачааны онгоцнуудын жагсаалтыг энд хавсаргасан байгаа.

Ноги: Ачааны онгоц.

Х: 3цаг 30минутад Израил руу чиглэсэн ачааны онгоц Чубу сентрейр олон улсын нисэх буудлаас хөөрсөн. Энэ нь Хиросэ Мизукигийн байрлаж байсан Ханда нэгдсэн эмнэлгээс ойролцоогоор 30минутын зайд байдаг. Казуки Кумагайгийн байрлаж байсан Сага мужийн эмнэлгээс 110 орчим минутын зайд орших Китакюшү нисэх онгоцны буудлаас Гүрж рүү чиглэсэн онгоц 4:50 цагт хөөрсөн. Мицугу Вадагийн байрлаж байсан Вакаяма эмнэлгийн холбооны эмнэлгээс 40 орчим минутын зайд орших Кансай олон улсын нисэх онгоцны буудлаас Туркменистан руу чиглэсэн онгоц үүрийн 3:45 цагт хөөрсөн. Такада Акимицугийн эмчлүүлж байсан Асахикава Кёсай эмнэлгээс Шинэ Читосе нисэх онгоцны буудал хүртэл 120 орчим минут явдаг. Тэндээс ачааны онгоц Кипр рүү үүрийн 5:05 минутад хөөрсөн. Бүх ачааг нарийвчилж шалгадаггүй, ялангуяа том ачааг шалгахаас зайлсхийхэд хялбар байдаг. Хэрэв тэд ухаангүй байсан бол мэдэх боломжгүй.  

Са: Гэхдээ энэ нислэгүүдэд үнэхээр байсан эсэхийг шалгах хэрэгтэй. Одоохондоо энэ бол зөвхөн таамаг.

Ноги: Захирагч аа. Эндээс Ота сантай холбоо барихыг зөвшөөрнө үү.

Са: Тэг ээ..

Арван минутын дараа

О: Ноги сан. Захирагч аа. Шалгалтын үр дүн гарсан. Энэ бичлэгийг үзнэ үү.

Ноги: За.

О: Эхлээд, Хиросэ саныг тээвэрлэсэн гэж таамаглаж байгаа Израилийн Бен Гурион нисэх онгоцны буудал. Кумагай саны Гүржийн Тбилисийн нисэх онгоцны буудал, Вада саны Туркменистаны Ашгабат хотын нисэх онгоцны буудал, Такада саны Киприйн Ларнака хотын нисэх онгоцны буудал. Энэ бол ачааны онгоцнуудыг ирэхээс 5минутын өмнө бүх камерууд унтарсан.  

Ноги: Захирагч аа.

Х: Таамаг биш болж таарлаа. Миний тооцоолсноор энэ мэдээлэл үнэн байх магадлал 98,2% байна. Багийн таван гишүүнийг өөр өөр нисэх буудал руу тээвэрлэсэн байх магадлал маш өндөр байна.

Са: Тэд нарыг нэг газарт аваачих нь гарцаагүй.

Ноги: Байрлал нь хаана гэдгийг олж чадах юм бол хэн гэдгийг мэдэх боломжтой болно.

Са: Хаяато. Ойрхи Дорнод, Зүүн Европт байдаг бусад багийн гишүүдэд мөрдөн байцаалт явуулахыг үүрэг болго.

Х: Мэдлээ.

Са: Ноги сан. Маш болгоомжтой байдаг юм шүү.

Ноги: Мэдлээ.

*****************

Эм: Тэгэхээр тэр дөрвийг ачааны онгоцоор тээвэрлэсэн гэсэн үг үү?

Ноги: Тийм л болж таараа.

Но: Тэгэхээр бүгд тарчихаж. Хаашаа явж байгаа юм бол?

Ноги: Энэ Аар уулын эргэн тойронд 1000км радиуст байдаг нисэх онгоцны буудлууд.

Эм: Аар уул уу?

Ноги: Өөрөөр бас Арарат уул гэж нэрлэдэг. Ноагийн хөлөг онгоц газардсан гэж ярьдаг домогт уул.

Эм: Сайн мэдэж байх шив.

Ноги: Тийм ээ, би сургуульд байхдаа Ноатай холбоотой түүхийг их сонирхдог байсан.

Но: Аавтайгаа адилхан.

Ноги: Тийм ээ. Окуизумод байдаг манай гэрт...

Но: Тэр ч яах вэ. Кипр улс  очих боломжтой улсуудын тоонд багтсан уу?

Ноги: Тийм ээ. Яасан?

Киприйн олон улсын нисэх буудал

Эм: Сэжигтэй хүн харагдахгүй байна.

Ноги: Тийм ээ.

Эм: Ноги сан. Такси тэнд байна.

Ноги: Дагаад яв. Би бэлэг дурсгалын зүйл худалдаж авна... Өршөөгөөрэй. Пирамид давсны багц байгаа бол уу?

Эм: Танд ямар нь хэрэгтэй вэ?

Ноги: Леменемийнх хэрэгтэй байна.

Эм: Хэдийг авах вэ?

Ноги: Хоёрыг.

Эм: Тооцоогоо юугаар хийх вэ?

Ноги: Картаар.

Эм: Түр хүлээнэ үү. 31евро.

Ноги: Баярлалаа.

Эм: Ийшээ.

***************

Эм: Энд бас холбоотнууд байдаг юм уу?

Ноги: Дэлхий даяар байгаа.

Эм: Үзэгслэнтэй эмэгтэй юу?

Ноги: Үгүй ээ, Дураму сантай адилхан агент. Их том байгууллага болохоор гишүүд нь нэг нэгнээ бүгдийг нь мэдэх боломжгүй. Тэгэхээр одоо би төлөвлөгөөгөө тайлбарлаж өгье. Голын усыг гүехэн гэж басаж болдоггүй гэдэг юм.

Эр: Одоохон. Түр хүлээгээрэй. Ноги сан.

Ноги: Дураму.

2-р бүлгийн 1-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир  

TRAILER

VIVANT2026_Teaser1

Ноги:  Миний зовлон дуусах цаг болоогүй байна

Бичиг: Жинхэнэ адал явдлын эхлэл

Гарчиг:

VIVANT2026_Teaser2

Ноги: Яагаад хоёр өөр борлуулалтын бүсийг Тент-д ойртуулах гээд байгаа юм бэ?

Гарчиг:

Бичиг: Жинхэнэ адал явдал эндээс эхэлнэ

 

 

Back to episodes Go home