Хаалт
Шүүгч: Яллагдагч. Хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна уу?
Со Ён: Тийм ээ. Хүлээн зөвшөөрч байна. Тэр жилийн өвөл миний хаалтыг давдаг хурднаас илүү гай зовлон намайг дайрч өнгөрөх хурд хурдан байлаа. Сайн байна уу? Баярлалаа.
Эр1: Чи гэхдээ нэг ч болов тоглоомын дэлгүүр ажиллуулж их юм зардаг юм чинь зүгээр ш дээ. Бид болохоор...
Эр2: Намайг хар л даа, намайг.
Эр3: Зардал нь хэр их билээ дээ...
Эр1: Ууцгаая. Гэхдээ маргааш наймаатай байж ингээд уучхаж болох юм уу? Би ч яах вэ.
Эр2: Маргааш манай эхнэр ирэх болохоор хамаагүй ээ.
Эр3: Жаахан л зовчихьё, сайхан өдөр ирэх л байлгүй.
Со Ён: Амтархан идлээ.
Эр1: Эгч ээ, энд дахиад нэг шил сөжү өгөөч.
Эм: Би бас тармаар байна шүү дээ. Одоо уухаа болиод харь.
Мүн Сог: Өө ирчихсэн үү?
Со Ён: Унтаагүй байсан юм уу?
Мүн Сог: Тийм ээ, толгой жаахан өвдөөд.
Со Ён: Дахиад уу? Эмнэлэг яв гээд байхад.
Мүн Сог: Эмнэлэг гэнэ шүү.
Со Ён: Үгүй ээ бага багаар хүндрээд байна шүү дээ.
Мүн Сог: Аав нь өөрөө мэдчихье ээ. Дууг нь чангалсан ч болно гээд байхад. Дотор сонсогдох ч үгүй.
Со Ён: Зүгээр ээ, угаасаа үздэггүй юм чинь.
Мүн Сог: Үздэггүй юм бол... хэрэггүй ээ. Дахиад, дахиад зурагтаа асаалттай унталгүй өрөөндөө ороод унтаарай.
Со Ён: Аав аа.
Мүн Сог: За?
Со Ён: Амралтын өдрөөр ч ажилдаа явна биз дээ?
Мүн Сог: Мэдээж явна шүү дээ яасан?
Со Ён: Би хагассайнд тэмцээнтэй.
Мүн Сог: Чухал тэмцээн юм уу?
Со Ён: Жаахан л.
Мүн Сог: Хаана?
Со Ён: Спортын цогцолборт.
Мүн Сог: Хаана, Угсанд уу?
Со Ён: Тийм ээ.
Мүн Сог: Угсан... За тэр өдөр байдлыг харж байгаад очиж чадахаар бол очно оо.
Со Ён: За. Хэт хүчлэх хэрэггүй ээ.
Мүн Сог: За. Хөөе. Байнга ядраад байна гэдэг юм байж эрт унт л даа.
Со Ён: Сайхан амраарай.
Мүн Сог: За.
Со Ён: Яв, яв. Хөөе.
Багш: Бүгд цуглар. Хөөе Чуи Со Ён.
Со Ён: За.
Багш: Би чамайг анхааралтай бай гээ биз дээ?
Со Ён: Уучлаарай.
Багш: Чи ганцаараа гүйгээд байгаа юм уу?
Со Ён: Үгүй ээ.
Багш: Үгүй юм бол яагаад дохиогоо цагт нь өгөхгүй байгаа юм?
Со Ён: Уучлаарай.
Багш: Энэ чинь буухиа гүйлт, чи ганцаараа гүйж байгаа юм биш. Урдах хүндээ итгээд цагийг нь тааруулаад модоо баттай өг гээд байна, ойлгосон уу?
Со Ён: За.
Багш: Та нар ч гэсэн сайн сонс. Ганцаараа хэчнээн хурдан байсан ч дөрвүүлээ хувааж гүйж байхад яасан ч ялж чадахгүй. Буухиа гүйлт бол модоо хэрхэн дамжуулахаас шалтгаалдаг, ойлгосон уу?
Бүгд: Тийм ээ.
Багш: Ёстой нэг сайн хариулах юм даа. За өнөөдөр ингээд дуусгая.
Со Ён: Номхон. Мэндэл.
Бүгд: Баярлалаа.
Багш: Ёстой нэг сайн ч мэндлэх юм. За. Тар.
Бүгд: Баярлалаа.
Эр: Байрандаа. Анхаар.
Багш: Тэр тамирчин сая хэлсэн Со Ён байгаа юм.
Хан: Хэлсэнчлэн форм сайтай байна шүү.
Бэк: Сүүлийн үед тамирчид ч гэсэн ийм хөөрхөн төрхтэй байх хэрэгтэй. Тэгж байж багийн сурталчилгаанд ч сайн нөлөөтэй.
Багш: За. Ямартай ч манай Со Ёнийг сайн харж хандаарай.
Бэк: Ёстой нэг надад ямар эрх мэдэл байх вэ дээ. Би Хан дасгалжуулагчийн хий гэснээр л гарын үсгээ зурдаг.
Хан: Ёстой нэг дахиад л ингэж байх шив. Пак дасгалжуулагч ч бүгдийг мэднэ. Манай багийн эрх мэдэлтэн нь таныг гэж.
Бэк: Эрх мэдэлтэн гэнэ шүү.
Со Ён: Хөөе Ким Мин Жүн. Ард талыг нь бас оруулаад дарах хэрэгтэй шүү дээ. Эгчийгээ л гаргаж дарахаар чинь яах юм болж байна аа?
Мин Жүн: Надад эгч маань л гарч байвал болоо.
Со Ён: Тийм дээ чи өөрөө мэдээд дар.
Зурагчин: За сумын засаг дарга руугаа дахиад жаахан шахаад зогсоорой. За 1, 2. Дахиад жаахан 1, 2. За болж байна.
Эм1: Хөөх 1 сая вон, атаархмаар юм аа.
Зурагчин: Болж байна, яг болж байна.
Эм2: Өрөвдөлтэй болохоор л авсан шүү дээ, юунд нь атаархдаг юм?
Эм1: Өрөвдөлтэй гэнэ шүү, новш гэж. Хувцсыг нь хар л даа. Мөнгөгүй гэдэг юм байж тэр чигтээ шинэ хувцас өмсчхөж.
Эм2: Тийм байна.
Зурагчин: За одоо дарлаа шүү.
Бэк: Түр хүлээгээрэй. Түр хүлээгээрэй. Түр хүлээгээрэй. Сурагчид аа, дээдэх хувцсаа тайлчих.
Засаг дарга: Бэк дарга аа юу хийгээд байгаа юм?
Бэк: Аан нөгөө сурагчдын хувцасны лого харагдаад байна аа. Түр байхад болно оо.
Засаг дарга: Ойлголоо хурдлаарай.
Бэк: За. За хурдан тайлаарай. Зураг даруулахдаа л.
Эм1: Новш. Тэр ах миний яриаг сонсчихсон бололтой.
Бэк: За болж байна.
Со Ён: Хөөе. Ким Мин Жон хаачих гээв? Хөөе, чи яагаад байгаа юм бэ?
Мин Жон: Новш, ийм юмыг яагаад энд өгдөг байна аа?
Со Ён: Юу?
Мин Жон: Зүгээр мөнгө өгөхөд л болно ш дээ. Тийм ээ, би өрөвдөлтэй гэдэг нь үнэн. Үнэн ч гэсэн... Гэхдээ би яагаад бусдын өмнө өрөвдөлтэй хүн гэж дуудагдах ёстой юм? Ядуу бол бардам зангүй гэж боддог юм уу?
Со Ён: Хөөе Мин Жон аа.
Мин Жон: Уучлаарай би түр гараад ирье.
Эм: Удахгүй эрэгтэй дунд шатны 1,600 метрийн буухиа гүйлтийн тэмцээн эхэлнэ.
Мин Жүн: Эгч ээ. Эгч ээ.
Эр: Энд, энд. Энд ийшээ. Хурдан ирлээ шүү.
Мүн Сог: Яагаад энэ хүртэл ир гээд байгаа юм?
Эр: Удаан хугацааны дараа Ги Тэтэй ч уулзаад гоё шүү дээ.
Ги Тэ: Ах аа сайн сууж байсан уу?
Мүн Сог: Уулзаагүй удсан байна шүү.
Ги Тэ: Тийм ээ.
Эр: Орцгооё.
Мүн Сог: За.
Ги Тэ: Ах аа. Сард 20 сая авах нь баттай гээд байхад.
Эр: Хөөх 20 сая?
Ги Тэ: Тийм ээ.
Эр: Хөөх дажгүй юм гээч. Тэр нь яг хаана гэнэ ээ?
Ги Тэ: Динагат гээд Филиппинд байдаг жижигхэн арал байдаг юм. Тэндэхийн никелийн уурхай ярих ч юм биш. Машингүй болохоор ажиллаж чаддаггүй.
Эр: Филиппин?
Ги Тэ: Тийм ээ.
Эр: Жаахан сонирхол татаад л байна. Эхнэр зөвшөөрөх эсэхийг мэдэхгүй нь.
Ги Тэ: Жаахан хол нь ч хол л доо.
Эр: Танд яаж байна?
Мүн Сог: Юу?
Эр: Юун юу вэ гэж? Энэний хэлсэн юм яаж байна?
Мүн Сог: Би тийшээ яаж явах юм бэ?
Эр: Яагаад? Арай... Со Ёноос болоод уу? Ёстой нэг, Со Ён ямар хүүхэд байгаа биш дээ. Тэгээд бас түүнд ч энд тантай амьдарч байснаас Филиппин рүү очоод мөнгө олох нь илүү таалагдах байх.
Эм: Очих газар хүртэл 500 метр үлдсэн байна.
Мүн Сог: Ёстой нэг.
Эр: Охидын саадтай гүйлтийн 100 метрийн шувтрагын тоглолтод оролцож байгаа тамирчид гарааны хойно цугларна уу.
Мин Жон: Явцгаая.
Со Ён: За. Аав аа.
Гюү Ён: Байна уу? Эндэх Пагэ эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг. Чуи Мүн Согийн охин нь уу?
Со Ён: Тийм ээ.
Эр: Байрлалаа аваад.
Гюү Ён: Аав чинь ухаан алдаад эмнэлэгт хүрч ирсэн.
Эр: Анхаар.
Гюү Ён: Хурдан эмнэлэгт ирэх хэрэгтэй юм шиг байна. Өршөөгөөрэй. Байна уу?
Эр: Гюү Ён сувилагч аа.
Гюү Ён: За.
Эр: Түр наашаа хүрээд ирээч.
Эмч: Цус харвасан.
Со Ён: Цус харвасан гэнэ ээ?
Эмч: Энэ баруун тал нь, цагаан харагдаж байгаа нь цус. Хэдийн их алдчихсан болохоор бүүр дүүрэхээс өмнө хурдан хагалгаа хийлгэх хэрэгтэй. Нэг үгээр бол их тааруу байна. Өвчтөн ухаангүй байгаа болохоор асран хамгаалагч нь хурдан хагалгаанд орохыг зөвшөөрөх хэрэгтэй болохоор ээж рүүгээ залгаарай. Нарийн зүйлсийг нь манай сувилагчаас асуугаарай. Гюү Ён сувилагч аа хэлээд өгөөрэй.
Гюү Ён: За. Эхлээд ээж рүүгээ залгах хэрэгтэй.
Со Ён: Ээж байхгүй ээ. Би асран хамгаалагч нь. Би биччихье.
Гюү Ён: Ахлах сургуулийн сурагч биш юм уу?
Со Ён: Тийм ээ мөн.
Гюү Ён: Сурагч болохгүй ээ.
Со Ён: Яагаад болохгүй гэж?
Гюү Ён: Дүрэм нь тийм ээ. Насанд хүрээгүй хүн гарын үсэг зурж болдоггүй юм.
Со Ён: Тэгвэл яах ёстой юм бэ?
Гюү Ён: Өөр гэр бүлийнхэн рүү нь ч болов залгаад ир гэж хэл.
Со Ён: Гэр бүл...
Авга ах: Байна уу?
Со Ён: Байна уу?
Авга ах: Хэн бэ?
Со Ён: Авга ах аа, би Со Ён байна.
Авга ах: Хэн гэнэ ээ? Со Ён?
Эм: Би түрүүн чамайг дуудлага авахад Со Ён гэж хэн билээ л гэж бодсон.
Авга ах: Юу гэсэн үг юм?
Эм: Тийм л биз дээ? Эгчийг нас барснаас хойш холбоотой амьдарсан билүү?
Авга ах: Юу гэж хэлэх гээд байгаа юм бэ?
Эм: Тэр үеийнх шиг дураараа шийдвэр гаргах хэрэггүй гэж байна. Хариуцлага хүлээнэ, тусална гэсэн үгсийг амнаасаа гаргаад үзээрэй. Одоо бид тэгж байх байдалтай биш байна.
Авга ах: Со Ён чинь манай... танихгүй хүн биш шүү дээ. Миний авга дүү. Гэр бүл маань гэж байна.
Эм: Гэр бүл? Гэр бүл байлаа гээд яах юм? Тэгээд бас чи түүний дугаарыг нь ч мэдээгүй биз дээ?
Авга ах: Ёстой нэг, боль оо.
Эм: Үнэндээ чамайг түрүүн хагалгаанд орохыг нь зөвшөөрсөн нь ч таалагдаагүй.
Авга ах: Хөөе. Боль гээд байна.
Эм: Со Ён аа. Түрүүлээд явах хэрэгтэй бололтой.
Авга ах: Тийм ээ, чи ч бас энд дэмий байгаад байлгүй гэртээ харь. Энд байлаа гээд хийж чадах зүйл байхгүй шүү дээ.
Со Ён: За тэгье ээ.
Авга ах: За. Тэгвэл түрүүлээд явлаа.
Со Ён: Тусалсанд баярлалаа.
Авга ах: Ёстой нэг.
Эм: Ёстой нэг юу л болоод байна даа. Со Ён аа. Чи хүчтэй байх хэрэгтэй шүү. Одоо чи аавынхаа асран хамгаалагч нь. Ойлгосон уу? За. Ёстой нэг. Явлаа.
Авга ах: Хурдан ир ээ.
Эм: За.
Со Ён: Болгоомжтой яваарай. Байна уу?
Цагдаа: Ёстой нэг, нэг сурагч ирээд яах юм бэ? Энд одоо л ийм байгаа болохоос биш өглөө болбол бөөн юм болно. Зөрөөд яваарай.
Со Ён: Уучлаарай.
Цагдаа: Чамд уучлалт гуйх хэрэг байхгүй ээ. Эргэн тойронд чинь туслах хүн байхгүй юу? Аавын чинь танилууд ч юм уу.
Ах: Ёстой нэг. За.
Со Ён: Баярлалаа.
Ах: Юунд нь талархах вэ дээ. Со Ён аа. Хэт санаа зовох хэрэггүй ээ. Аав чинь хүчтэй шүү дээ. Хурдан босоод ирнэ ээ.
Со Ён: За тэгнэ ээ.
Ах: За. Чамд ч бас хэцүү байгаа байх хурдан харь аа. Ах нь бас одоо ажлаа хийхээр явлаа. Ямар нэг зүйл болбол залгаарай.
Со Ён: За. Баярлалаа.
Ах: Тэгвэл түрүүлээд явлаа шүү, хурдан хариарай.
Со Ён: Баяртай.
Эмч: Байдлыг нь жаахан ажиглаад, дараа 7 хоногт энгийн тасаг руу шилжүүлье.
Со Ён: Баярлалаа, баярлалаа. Би энийг хэднийг болтол төлбөл болох вэ?
Эр: Энгийн тасаг руу шилжүүлэхээс өмнө гүйцэд төлөхөд болно.
Со Ён: За.
Эм: Боловсруулж байна.
Эр: Тусламжийн мөнгөний хүсэлт гэнэ ээ? Энд бичээд ирээрэй.
Со Ён: За.
Эр: Нөхцөл нь болохгүй байна.
Со Ён: Юу?
Эр: Орлогын нөхцөл нь болохгүй байна. Бичсэний чинь дагуу бол аавын чинь нэрэн дээр нэг самосвал бичигдсэн, барьцааны мөнгө болон хадгаламжийн ч мөнгөтэй юм байна.
Со Ён: Тийм ээ, тийм л дээ...
Эр: Мөнгөн дүнг нь баттай мэдэхгүй ч, ийм байвал бусад тусламж авахад ч хэцүү байна байх. Ихэнх хүмүүс ийм тусламжийн орлого болон хөрөнгийг нь чухалчилж хардаг юм. Энэ зэрэгтээ бол зүгээр л юм шиг байх юм.
Со Ён: Зүгээр гэнэ ээ?
Эр: Бусад хүмүүсийг бодвол дээр гэсэн үг. Үнэхээр хэцүү хүмүүс илүү их байдаг юм. Ямартай ч одоо нөхцөл нь болохгүй болохоор дараа илүү хэцүү болж нөхцөл нь бүрдвэл тэр үед ирээрэй.
Эр2: Нөхцөл байдлыг ойлгож байна л даа. Хэчнээн тийм байсан ч ганц сурагчид бол болохгүй ээ. Охин нь байсан ч хамаагүй өөрөө л ирэх хэрэгтэй.
Со Ён: Үнэхээр болохгүй юм уу?
Эр2: Би хийж өгөхийг хүсэхгүй байгаадаа хийж өгөхгүй байгаа юм биш ээ. Зүгээр л хууль тийм, хууль. Өөр газраас асуусан ч адилхан л байна. Дэмий хүчээ шавхаад яваад байх хэрэггүй.
Со Ён: За.
Эр3: Ах аа, би ирлээ.
Эр2: Ирчихсэн үү?
Эр3: Тийм ээ жаахан оройтчихлоо.
Эр2: Хурдан ирж бай л даа.
Со Ён: Баяртай.
Эр2: Түр хүлээгээрэй сурагч аа. Түр хүлээгээрэй.
Со Ён: Өг гэж байгаа юм биш ээ, зээлбэл заавал эргүүлж төлнө өө.
Эм: Со Ён аа. Бидэнд тийм мөнгө гэж хаа байх вэ дээ.
Со Ён: Тэгвэл миний оронд зээл аваад өгвөл...
Эм: Бурхан минь. Том юм ярьж байх шив. Тэгээд ч мөнгө байлаа гээд зээлсэн ч чи тэр мөнгийг яаж төлж дуусгах юм? Өрөвдөх сэтгэлгүй гэж битгий бодоорой.
Со Ён: Надад төлөх арга бий.
Бичиг: Багш
Эм: Тэгэхээр төгсчих л юм бол сумын захиргаа руу явахыг нь та баттай хэлж чадах юм уу?
Багш: Юу? Аан... тэгэхээр тэр... баттай хэлнэ гэхээс илүү, тэр талаас ч Со Ёнийг сайнаар харж байгаа. Со Ён яахав одоогийнх шигээ сайн байвал хангалттай явж чадна гэсэн үг.
Эм: Тэгсэн ч гэсэн та баттай хэлж өгч байж... Баттай гээ биз дээ?
Со Ён: Тэр...
Багш: Авга бэргэн.
Эм: За.
Багш: Би 100% явж чадна, явж чадахгүй гэдгийг нь баттай хэлж мэдэхгүй. Гэхдээ л гэр бүл нь шүү дээ. Со Ёнд нэг итгээд үз.
Эм: Намайг ингэлээ гээд хэт өрөвдөх сэтгэлгүй гэж битгий бодоорой. Гэр бүл байлаа ч гэсэн мөнгөний талаар дээр баттай байх хэрэгтэй.
Со Ён: За. Баярлалаа.
Сувилагч: Асрагч олсон уу?
Со Ён: Юу?
Сувилагч: Гэр бүлийнхэн нь өөрсдөө хийх гээ юу?
Со Ён: Сүүлийн үед эмнэлэгт асаргаа хамт хийж өгдөг гэсэн дээ.
Сувилагч: Аан тийм тасаг байдаг л даа. Гэхдээ эндэх зүгээр энгийн тасаг. Гэхдээ энэ өвчтөнд бол тусдаа асрагч хэрэгтэй. Хүнд өвчтөнүүдэд асаргаа их хэрэг болдог юм. Ямартай ч асрагч авах бол хурдан олох нь зүгээр шүү.
Багш: Үгүй дээ, өөр ямар ч аргагүй шүү дээ. Ямартай ч ойлголоо, гэхдээ аль болох боломжтой арга хайгаад үз. Гарч ирээд асуудал гарвал шууд очиж болно шүү дээ. Юу гэж байгааг ойлгож байгаа биз дээ?
Со Ён: Тийм ээ.
Багш: Тэгээд бас ийм юмыг чөлөөтэй гэж бүртгэдэггүйг мэднэ биз дээ? Багш нь хийж өгөхийг хүссэн ч дүрэм нь тийм болохоор.
Со Ён: За.
Эм: Сая хэлсэнчлэн суурь өдрийн цалин 130,000 вон дээр хоолны мөнгө гэж 5,000 вон нэмэгдэнэ. Өвчтөний биеийн байдлаас хамааран өөрчлөгдөж болно гэдгийг харгалзан үзвэл болно оо. Өөр асуух зүйл байна уу?
Со Ён: Байхгүй ээ.
Эм: Тэгвэл ийм нөхцөлтэйгөөр туслах уу?
Со Ён: Жаахан бодож байгаад эргээд залгая.
Эм: Аан... За бодож үзээд залгаарай.
Мин Жүн: Со Ён эгч ээ.
Со Ён: Яах гэж ирсэн юм?
Мин Жон: Уучлаарай. Ирж болохгүй гэж хэлсэн ч, энийг заавал өгөх хэрэгтэй гээд байхаар нь.
Со Ён: Үгүй дээ баярлалаа. Гэхдээ энэ юу юм?
Мин Жүн: Ананастай лаазалсан бүтээгдэхүүн. Үүнийг идвэл бүрэн эдгэрнэ.
Мин Жон: Эмээ Мин Жүнийг өвдөх бүрт эм уухгүй болохоор нь авч өгдөг юм. Дүү одоо ч гэсэн үүнийг идээд өвчин нь эдгэрсэн гэж боддог юм.
Со Ён: Мин Жүн аа, үнэхээр их баярлалаа.
Мин Жон: Одоо өгсөн юм чинь болсон биз дээ? Хурдан явцгаая.
Со Ён: Ийм хурдан явах гээ юу?
Мин Жон: Холбоо ч барилгүй ирсэн шүү дээ. Бид энд байвал тухгүй байна шүү дээ.
Со Ён: Зүгээр юм сан.
Мин Жон: Үгүй ээ, угаасаа үүнийг өгчхөөд л явах гэж байсан юм. Явцгаая. Явлаа.
Мин Жүн: Баяртай.
Со Ён: Баярлалаа.
Мин Жон: Хурдан явцгаая.
Сувилагч: Хаашаа явчхаад ирж байгаа юм?
Со Ён: Доор...
Сувилагч: Онц хэрэг гараагүй бол эндээ байж бай. Ямар нэг зүйл болбол яах юм бэ?
Со Ён: За уучлаарай. Сайн байлаа. Аав аа. Үнэхээр чадах уу?
Мүн Сог: Тийм ээ.
Со Ён: За. Тэгвэл хаа нэгтээ өвдөх юм уу, ямар нэг зүйл болбол шууд над руу залгаарай. Би шууд ирнэ ээ. Ойлгосон уу?
Мүн Сог: За.
Ангийн багш: Та нар үнэгүй сургуульдаа явж байгаа нь ч, үнэгүй сургуулийн хоол идэж байгаа нь ч гэсэн бүгд нийгмийн халамжийн тогтолцоо. Тэгвэл энэ нийгмийн халамжийн тогтолцоо манай улсад хэзээнээс эхэлж бий болсон бол? Манай улсын нийгмийн халамжийн тогтолцоо 2,000 жилийн өмнөөс байсан. Гугүрё улсын төрийн тусламжийн тогтолцоо, Гурё улсын үр тарианы агуулах, Жусоны үеийн үр тариа зээлдүүлэх зэрэг хэцүү байдалд байгаа ард иргэдэд туслах тогтолцоонууд үргэлжилсээр л ирсэн. Тэгвэл ийм зүйл яагаад? Яагаад бий болсон юм бол? Улс оронд ард иргэдээ хамгаалах үүрэг байдаг болохоор. За дараагийн хуудсаа нээгээрэй.
Бичиг: Аав.
Эм1: Хэдүүлээ яах юм бэ?
Бичиг: Аав.
Эм2: Би үнэхээр мэдээгүй.
Эм1: Үгүй ээ, нөгөөдрийг хүртэл шүү дээ. Хөөе чи хаачих гэж байгаа юм бэ?
Багш: Түр амарцгаая, хүрээд ир. Чи хөлрөөгүй байна ш дээ. 15 секунд 74.
Со Ён: Юу?
Багш: 15 секунд 74 гэж байна. Золиг минь. Хичээл зүтгэлээ дэмий үрэх гээ юу?
Со Ён: Үгүй ээ.
Багш: Тийм ээ, чиний нөхцөл байдлыг хангалттай ойлгож байна. Асаргаа тийм амар зүйл биш ээ. Гэхдээ одоогийнх шиг үзүүлэлт чинь буураад байвал сумын захиргаанд орно гэж баттай хэлж чадахгүй шүү.
Со Ён: Уучлаарай.
Багш: Золиг минь энэ надаас уучлалт гуйх хэрэг үү? Чиний ирээдүй үүнээс шалтгаална. Хэрэггүй ээ. Өнөөдрөөс эхлээд намрын тэмцээн хүртэл шөнийн бэлтгэлээс чөлөөлж чадахгүй шүү. Ойлгосон уу?
Со Ён: За.
Багш: Бүгд цуглар.
Сувилагч: Асран хамгаалагч аа, түр ярилцъя. Бид ч бас таны нөхцөл байдлыг сонсоод хангалттай мэдэж байгаа. Тэгээд аль болох нүдээ аниад өнгөрөөхийг хичээсэн ч байнга ингээд байх юм бол хэцүү шүү. Энэ одоо хэд дэх өдөр нь вэ?
Со Ён: Уучлаарай.
Сувилагч: Дахиж харж үзэхгүй шүү. Өөрөө өвчтөний хажууд зүй ёсоор нь асаргаагаа хий, болохгүй бол ямар ч аргаар хамаагүй асрагч ол.
Со Ён: За. Уучлаарай.
Сувилагч: Хэлсэн шүү.
Мүн Сог: Со Ён аа.
Со Ён: За?
Мүн Сог: Уучлаарай.
Со Ён: Юунд нь уучлалт гуйдаг юм бэ?
Мүн Сог: Уучлаарай.
Со Ён: Битгий тэгж хэл ээ. Намайг уучлаарай.
Мүн Сог: Уучлаарай.
Со Ён: Яагаад байнга уучлалт гуйгаад байгаа юм бэ? Битгий тэгж хэл.
Мүн Сог: Аавыгаа уучлаарай, бас баярлалаа. Хайртай шүү.
Со Ён: Би ч бас хайртай.
Бичиг: Ү Шиг ах
Ү Шиг: Байна уу?
Со Ён: Байна уу?
Ү Шиг: За Со Ён аа юу болсон?
Со Ён: Ах аа, асуух зүйл байна.
Ги Тэ: Мэдсэн бол эртхэн ирэх байсан юм. Оройтож ирсэнд уучлаарай ах аа.
Ү Шиг: Би хэлдэг байжээ. Энэ хүүхэд чинь гэнэт залгаад Ги Тэ чиний нэрийг хэлээд байхаар нь юу болсон юм бол гэж бодсон.
Ги Тэ: Би ч яах вэ, Ү Шиг түүнийг Мүн Сог ахын охин гэж яаж мэдэх вэ дээ.
Ү Шиг: Харин тийм ээ. Яаж ингэж уулздаг байна аа?
Ги Тэ: Үйлс бүтэх гээд л тэгж байгаа бололтой.
Ү Шиг: Тийм ээ тийм бололтой. Одоо та л босчихвол боллоо. Ойлгосон уу?
Мүн Сог: Тийм ээ. Миний то, то, толгой өвдөөд байна.
Ү Шиг: Тийм ээ харах ч юм байхгүй угаасаа сайн юм бий. Ийм юмны энэ дансны дугаар болон мөнгөн дүнг нь л сайн шалгахад болно.
Ги Тэ: Тэгсэн ч гэсэн бататгах хэрэгтэй шүү дээ. Аавд нь хэцүү байгаа болохоор чи ч болов сайн уншаад үз. Мэдэхгүй зүйл байвал асуугаарай.
Со Ён: За.
Багш: Одоо яг 1 сар үлдлээ. Намайг юу гэж байгааг ойлгож байгаа биз?
Бүгд: Тийм ээ.
Багш: Хичээл зүтгэлийг...
Бүгд: Бүгд гаргана.
Багш: Үйл явц...
Бүгд: Харагддаггүй.
Багш: Үр дүн...
Бүгд: Бүгдийг илэрхийлдэг.
Багш: Дуусгачхаад харамсаад байлгүй одоо гүй. Пёнхва охидын сургууль.
Бүгд: Амжилт.
Асрагч: Сурагч ирчихсэн үү? Амжилт.
Со Ён: Сайн байлаа.
Багш: Эцсээ хүртэл хий, эцсээ хүртэл Со Ён аа. 15 секунд 36.
Со Ён: Дахиад жаахан.
Багш: Зогсож болохгүй. Хурдал хурдал. 15 секунд 16.
Мүн Сог: Муур.
Со Ён: Зөв. Чадна аа миний аав.
Багш: 14 секунд 89.
Со Ён: Дахиад жаахан. Аав аа. Дахиад алхах юм бол хаашаа хамгийн их явмаар байна?
Мүн Сог: Алхах аа?
Со Ён: Тийм ээ, яасан? Дахиад алхаж чадах юм шиг байна. Битгий инээгээд бай л даа. Нухацтайгаар, хаашаа хамгийн их явмаар байна?
Мүн Сог: Тэмцээний талбай. Охиныхоо гүйж байгааг хармаар байна.
Со Ён: Заавал үзэхээр ирээрэй. Миний гүйж байгааг.
Багш: Со Ён аа. Биеэ сулла. Бэлтгэлийн үе шигээ л хий, бэлтгэлийн үе шигээ.
Со Ён: За.
Багш: Мин Жон, өнөөдөр ямар чухал өдрийг мэднэ биз дээ?
Мин Жон: Тийм ээ.
Багш: Хүмүүс үр дүнг л хардаг шүү.
Эм: Байраа аваад. Анхаар. Охидын ахлах ангийн сурагчдын 100 метрийн тэмцээний үр дүнг танилцуулъя. Алтан медаль Пёнхва охидын сургуулийн Чуи Со Ён. Мөнгөн медаль Юнхён тамирын ахлах сургуулийн Ким Су Вон. Хүрэл медаль...
Эм2: Төвийн захирал ч, багш ч өөр тэтгэлэг байгаа эсэхийг хайж байгаа. Арга байж л таараа. Мин Жон чи хэт санаа зовох хэрэггүй ээ. Түүнээс илүү эмээгийн чинь бие муудаад байгаа болохоор тэрэнд л санаа зовоод байна. Мин Жон аа.
Мин Жон: За.
Эм2: Үгүй дээ. Ямартай ч Мин Жүн багш нартайгаа сайн байгаа болохоор тэмцээнээ сайн дуусгаад ирээрэй.
Мин Жон: Баярлалаа.
Эм: Удахгүй эрэгтэйчүүдийн 1,600 метрийн тэмцээн...
Со Ён: Ким Мин Жон.
Эм: Үнэхээр гоё зохиж байна. Их хөөрхөн юм аа.
Со Ён: Хөөе Ким Мин Жон. Хөөе. Эндэх манай сургуультай адилхан харагдахгүй байна уу? Ямар байна?
Мин Жон: Яах вэ, тийм ч юм шиг. Гэхдээ бага сургуулиад бүгд л адилхан харагддаг шүү дээ.
Со Ён: T биш гэчих вий гэсэн шиг л. Хүлээлтийг минь талаар болгосонгүй. Чи тэрийг мэдэх үү? Би бага сургуульд байхдаа хичээлээ тараад гэртээ харилгүй байнга энд ирж хөнгөн атлетикийн бэлтгэлийг үздэг байсан.
Мин Жон: Мэднэ шүү дээ.
Со Ён: Мэдэх юм уу?
Мин Жон: Тийм ээ. Тэгээд л багш огт гүйж чаддаггүй чамайг хөнгөн атлетикт авсан биз дээ?
Со Ён: Огт гүйж чаддаггүй байгаагүй шүү.
Мин Жон: Огт чаддаггүй байсан.
Со Ён: Чи л сайн байсан хэрэг.
Мин Жон: Тэр үед сайн байсан л даа. Гэхдээ бодоод үзэхээр, тэр үед яагаад тэгсэн юм?
Со Ён: Зүгээр дургүй байсан юм. Гэртээ ганцаараа байх. Тиймээс их атаархсан. Та нарыг хамт гүйж байгаад.
Мин Жон: Адилхан юм байна. Би ч бас гэртээ харихыг хүсээгүйдээ хөнгөн атлетикт орсон. Эмээг ирэхээс өмнө Мин Жүнийг ганцаараа харах хэрэгтэй байдаг байсан. Тэр үед тэгэх их дургүй байдаг байсан. Яагаад инээгээд байгаа юм?
Со Ён: Инээдтэй л байна шүү дээ. Бидний хөнгөн атлетикт орсон шалтгаан гүйх дуртайдаа биш гэртээ харихыг хүсээгүйдээ гэдэг.
Мин Жон: Тийм байна.
Со Ён: Гэхдээ түрүүн тэмцээний үеэр яагаад тэгсэн юм?
Мин Жон: Зүгээр л. Энэ удаад үнэхээр сайн байхыг хүссэн юм. Тэр нь болоогүй болохоор.
Со Ён: Дараагийн удаад сайн байхад болно шүү дээ.
Мин Жон: Надад дараагийн удаа гэж юу байх вэ дээ.
Со Ён: Юу гэсэн үг юм?
Мин Жон: Одоо болих хэрэгтэй шүү дээ.
Со Ён: Юу?
Мин Жон: Миний байр байдал харвал би хангалттай ихийг хийсэн. Угаасаа эмээг өвдөж эхлэх үеэс л болих гэж байсан юм. Гэхдээ энэ цорын ганц зүйл маань байсан. Миний хийхийг хүсээд хийсэн зүйл. Тэгээд “Дахиад жаахан, дахиад жаахан” гэдэг байсан юм. Одоо бол ямар ч арга алга.
Со Ён: Их сургуульд орчхоод бол чадахгүй биз дээ?
Мин Жон: Мэдээж шүү дээ.
Со Ён: Хөөе тэгсэн ч гэсэн төгсөх хүртлээ хий л дээ.
Мин Жон: Тэглээ гээд өөрчлөгдөх зүйл байхгүй шүү дээ. Бүтэхгүй зүйлийг байнга зуураад байхаас ч залхаж байна.
Со Ён: Би сүүлийн үед ингэж бодож байгаа. Хүмүүс амьдралыг марафон гэдэг шүү дээ. Гэхдээ марафон биш буухиа гүйлт байсан бол гоё гэж.
Мин Жон: Буухиа гүйлт?
Со Ён: Миний урд модыг минь авах хүн харагдвал жаахан ч болов тэсэж болохуйц шүү дээ. Надад одоо чиний модыг авах боломж байхгүй ч хэзээ нэгэн цагт заавал, чиний урд зогсоод авна аа.
Мин Жон: Хөөе дэмий юм яриад байлгүй маргааш модоо л сайн дамжуул. Мод ямар чинийх уу?
Со Ён: За за, битгий санаа зов.
Мин Жон: Хөөе юу хийгээд байгаа юм?
Со Ён: Хийгээгүй удсан болохоор болох эсэхийг нь мэдэхгүй нь.
Мин Жон: Галзуураа юу? Балрана шүү. Хөөе. Муу галзуу золиг.
Со Ён: Ким Мин Жон. Гүй. Яв.
Эм: Охидын ахлах ангийн сурагчдын 400 метрийн буухиа гүйлтэд алтан медаль Пёнхва охидын ахлах сургууль.
Багш: Хөөе үзүүлэлт сайн байна шүү.
Эм: Гайхалтай.
Багш: Пёнхва охидын сургууль.
Бүгд: Амжилт.
Багш: Чи тэмцээн дууссан ч гэсэн цаашдын алхам бүүр чухал гэдгийг мэдэж байгаа биз?
Со Ён: Тийм ээ.
Багш: Ойлгосон болохоор өнөөдөр яв даа.
Со Ён: Баярлалаа.
Эр: Би өөрөө мэдээд хийчихье ээ.
Со Ён: Сайн байна уу?
Эр: Дотогшоо орох уу?
Хан: Аан за.
Эм1: Өчигдөр харсан уу?
Эм2: Үнэхээр догь байсан.
Эр: Баярлалаа. Энэ удаагийн үзүүлэлт сайн байсан гэлүү?
Багш: Тийм ээ муугүй, илүү хичээх хэрэгтэй.
Эр: Мэдээж хичээх хэрэгтэй шүү дээ. Тэгээд Хан дасгалжуулагчийн хэлснээр Со Ёний үзүүлэлт их сайжирсан гэсэн.
Багш: Тийм ээ одоо манай бүсэд Со Ёнийг давах хүүхэд байхгүй. Улс даяар ч гэсэн.
Эр: Ммм... тэгвэл сонгон шалгаруулалтаар мэдээж тэр хүүхэд сонгогдох нь.
Багш: Тийм ээ санаа зовохгүй байж болно оо. Янз бүрийн яриа гаргалгүй цэвэрхэн гэгч нь чадварыг харуулна аа.
Эр: Янз бүрийн яриа... Пак дасгалжуулагч аа.
Багш: За.
Эм: Эгч ээ, үнэхээр болих гэж байгаа юм уу?
Мин Жон: Та нар илүү хичээгээрэй. Над шиг бууж өгөлгүй. Үүнийг авах уу? Чи өөрийнхийгөө удаан хэрэглэсэн шүү дээ. Энийг өмнө нь авсан юм, хэдхэн удаа л өмссөн ч гэсэн бараг шинээрээ.
Со Ён: Баярлалаа сайн өмсөнө өө.
Мин Жон: Чи үүнийг өмсөөд шалтгалтаа сайн өгвөл миний ач гэсэн үг шүү.
Со Ён: За.
Мин Жон: Явлаа.
Со Ён: Байна уу? За эгч ээ.
Эм: Ямартай ч энэ чигээрээ бол надад хэцүү байна аа. Чамд ингэж хэлэхийг хүсээгүй юм сан. Ингэж байгаад би өөрөө үхэх нь.
Со Ён: Тэгвэл хэдийг нэмж өгөх юм?
Эм: Өдөрт 10,000 вон нэмж өг.
Со Ён: 10,000 вон?
Эм: 10,000 вон их мөнгө биш шүү дээ. Эндэхээс илүү сайн нөхцөлтэй газрууд хэчнээн их билээ дээ. Гэхдээ би чиний нөхцөл байдлыг бодоод хямдхан асарч байгаа шүү дээ.
Со Ён: Тэрийг мэднэ л дээ. Гэхдээ гэнэт 10,000 вон гэдэг жаахан...
Эм: Хэцүү байвал ямар ч аргагүй ээ. Өөр хүн хайгаад үз.
Со Ён: Тийм юм биш ээ... Надад... бодох цаг жаахан...
Эм: Юу бодох гээд...
Эм2: Таны залгасан дугаар ашиглалтад байхгүй байна. Шалгаад дахин залгана уу. Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. Дохио дуугарсны дараа дуут зурвас...
Эр: Ямар хүйтэн юм бэ ёстой нэг. Цочих гэж. Хэн бэ?
Со Ён: Уучлаарай. Юм асуух гээд. И Ү Шиг гэж таних уу?
Эр: Ү Шиг...
Со Ён: Таних уу?
Эр: Мэдэх нь ч мэднэ л дээ. Гэхдээ тэрийг яагаад хайгаад байгаа юм?
Со Ён: Холбоо барьж болохгүй байна.
Эр: Юу гэсэн үг вэ? Ү Шиг хэдэн өдрийн өмнө нас барчихсан.
Со Ён: Юу? Тэр чинь юу гэсэн үг вэ? Ах яагаад нас барсан гэж?
Эр: Ёстой нэг мэдээгүй бололтой. Ги Тэ тэр новшид луйвардуулаад Филиппин хүртэл яваад машинаа хүртэл булаалгаад, хэдэн өдрийн өмнө амиа хорлочихсон. Ёстой нэг, ёстой нэг, яасан бэ, яасан бэ? Юу болоод байна аа? Хөөе. Зүгээр үү? Ёстой нэг яадаг юм билээ.
Эр2: Хэдийн Филиппинд дугаараа солиод нууцаар гаргачихсан болохоор олоход хэцүү байна байх. Түүнээс гадна чи ч гэсэн ял үүрч магадгүй.
Авга ах: Чи яг юугаа хийгээд яваа юм бэ? Айн? Би яаж дахиж туслах юм бэ? Яагаад хэрэг тариад байгаа юм, хэрэг?
Эм: Юу болсон юм бэ? Надад утсаа өг.
Авга ах: Зүгээр байж бай. Чи тэр үед авсан мөнгөө төлж чадна биз дээ? Байна уу? Со Ён аа.
Эм: 1, 2. 1, 2. Сайн байна уу?
Бүгд: Сайн байна уу?
Эм: 1, 2. 1, 2.
Эм2: Сайн байна уу?
Эм3: Сайн байна уу?
Со Ён: Мин Жон аа. Юу вэ? Чи яагаад энд байгаа юм?
Мин Жон: Тэр...
Бүгд: Сайн байна уу?
Багш: Тэр нөгөө... аав нь хэр байна?
Со Ён: Юу?
Багш: Үгүй ээ тэр... бие нь дээрдсэн болов уу гээд.
Со Ён: Тийм ээ яах вэ.
Багш: Со Ён аа. Бүсийн чадварлаг хүмүүсийг сонгох шалгаруулалт байдаг даа. Тэнд шалгалт өгч чадахгүй болсон.
Со Ён: Юу? Тэр чинь юу гэсэн үг юм?
Багш: Уучлаарай тийм юм болсон.
Со Ён: Дасгалжуулагч аа, тэр чинь юу гэсэн үг юм бэ? Би яагаад шалгалтад орж чадахгүй гэж? Юу гэсэн үг юм гээд байна.
Багш: Сумын захиргаанаас чамайг авахгүй гэсэн.
Со Ён: Яагаад? Миний үзүүлэлт сайн байгаа шүү дээ. Би хамгийн сайн нь шүү дээ. Би шалгалтад орвол бүгдийг нь ялж чадна.
Багш: Тийм ээ, тийм болохоор шалгалтад битгий ор гэсэн. Чи орчихвол чамайг сонгох хэрэг гарах болохоор. Тэгээд хэдий орсон ч бай, чамайг сонгохгүй гэсэн.
Со Ён: Тэр чинь юун байж боломгүй үг вэ? Яагаад намайг сонгохгүй гэж?
Багш: Сумын захиргаанаас Мин Жоныг аваад явна гэсэн. Сургуулиас ч зөвшөөрсөн. Мин Жон ч бас тэгье гэсэн.
Со Ён: Мин Жон уу? Яагаад? Яагаад би биш... Би Мин Жоноос илүү сайн шүү дээ.
Багш: Новш. Мэднэ ээ. Тэрийг би мэдэхгүй гэж үү? Гэхдээ тэр талаас чадварлаг хүүхэд хэрэггүй гээд байна шүү дээ.
Со Ён: Тэгээд? Тэгээд юу хэрэгтэй юм?
Багш: Зар сурталчилгаа. Зар сурталчилгаанд орж болохуйц хүүхэд хэрэгтэй гэнэ. Мин Жон шиг дэндүү ядуу, өрөвдөлтэй хүүхэд тэдний туслалцааг авч амжилтад хүрсэн гэх түүх хэрэгтэй гэнэ. Энэ талбар яагаад өөрчлөгддөггүй байна аа?
Со Ён: Дасгалжуулагч аа. Та мэднэ шүү дээ. Миний нөхцөл байдлыг мэднэ шүү дээ. Надад одоо хэн хүнээс илүү хэцүү байгааг. Та сайн мэднэ шүү дээ.
Багш: Би хэлээгүй л байв гэж дээ. Чиний хэлдгээр хэн хүнээс илүү сайн мэднэ шүү дээ. Гэхдээ шийдвэрийг тэр хүмүүс гаргана шүү дээ. Ийм зүйл болсонд уучлаарай.
Эм: 1, 2. 1, 2. 1, 2. 1.
Со Ён: Мин Жон аа. Намайг авраач. Намайг авраач гуйя. Надад энэ л байхгүй бол болохгүй гэдгийг мэднэ шүү дээ.
Мин Жон: Битгий ингэ л дээ.
Со Ён: Чи болих гэж байсан биз дээ? Үүнээс өөр арга байгаа биз дээ? Тэгээд л бууж өгсөн биз дээ? Би бол үгүй. Тиймээс гуйя буугаад өгөөч. Чи л буугаад өгчихвөл...
Мин Жон: Би яаж бууж өгөх юм? Үүнээс би яаж бууж өгч чадах юм? Би бууж өгч чадахгүй.
Со Ён: Чи сайндаа сонгогдоогүй ш дээ. Чи надаас илүү сайндаа биш, өрөвдөлтэй болохоор тэр биз дээ?
Мин Жон: Би ч гэсэн мэднэ. Миний чадвар биш өрөвдөлтэй болохоор сонгогдсон гэдгээ. Тиймээс надад ч гэсэн новшийн байна. Би чадвараараа чамайг огт ялж чадахгүй. Гэхдээ би ялсан гэнэ. Миний ядуу байдал ялсан гэнэ. Би чамаас илүү өрөвдөлтэй болохоор. Тиймээс би тэдэнд хэрэгтэй гээд байна.
Со Ён: Яаж, ингэж чаддаг байна аа? Чи ингэж болохгүй ш дээ. Хоёулаа ингэж болохгүй ш дээ.
Мин Жон: Би анх удаа ядаа байгаадаа талархаж байна. Тиймээс энэ удаад ядуу, өрөвдөлтэй охин болох хэрэгтэй байна. Уучлаарай.
Со Ён: Тэгвэл би?
Мин Жон: Нэг хүн тэгж байна билээ. Бидэн шиг хүүхдүүдийг сонгох гуравхан л шалтгаан бий. Би үхэх юм уу, гэр бүлээ алах юм уу, эсвэл бүгдээрээ үхтлээ хүлээх. Гэхдээ би бүгдэнтэй нь хамт амьдармаар байна. Тэгэх болно.
Эм: Өнөөдрийн хачир зүгээр байгаа биз? Ёо цочих гэж. Юу хийгээд байгаа юм бэ?
Мүн Сог: Со, Со, Со Ён аа.
Со Ён: Яв.
Эм: Юу?
Со Ён: Яв гээд байна.
Эм: Гэнэт ирчхээд юу гээд байгаа юм бэ? Чи арай... өчигдөр миний хэлсэн үгнээс болоод ингээ юу?
Со Ён: Үгүй болохоор яв аа.
Эм: Юу вэ? Надад хэлэх ч үгүй өөр хүн авчихсан юм уу? Сурагч аа, энэ чинь...
Со Ён: Яв гээд байна. Мөнгө байхгүй болохоор зүгээр яв. Танд өгөх мөнгө байхгүй болохоор яв гээд байна.
Эм: Энэ чинь галзуурчхаа юу? Ийм хүн бас байдаг аа? Ёстой нэг.
Бичиг: Ү Шиг.
Эм: Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. Дохио дуугарсны дараа...
Мүн Сог: Со Ён аа. Хоёулаа гэртээ харьцгаая. Аав нь гэртээ харимаар байна. Гэртээ харьцгаая.
Эмч: Эмнэлгээс гарахгүй байхыг бол бид зөвлөсөн, гарвал үүсэж болох эрсдэлүүдийг тайлбарласан ч өвчтөн өөрийн сайн дурын хүсэлтээр гарахаар болсон гэсэн утгатай. Зөвшөөрч байвал гарын үсгээ зурахад болно.
Со Ён: Энийг би зурж болох юм уу?
Эмч: Юу? Зүгээр энд зурчихад болно.
Мүн Сог: Өвдөж байна. Өвдөж байна.
Со Ён: Энэ юу вэ? Яагаад дуудаагүй юм бэ?
Мүн Сог: Нэг их удаагүй ээ.
Со Ён: Нэг их удаагүй гэнэ шүү. Бүгд хатаад наалдчихсан байхад, та яагаад байгаа юм бэ?
Мүн Сог: Уучлаарай, унтаж байх шиг болохоор нь.
Со Ён: Уурласанд уучлаарай. Хурдан солиод өгье.
Мүн Сог: Идэхгүй ээ.
Со Ён: Яагаад вэ? Дахиад жаахан идчих.
Мүн Сог: Би идэхгүй ээ.
Со Ён: Юу гэсэн үг юм бэ?
Мүн Сог: Дотор муу байна.
Со Ён: Дахиад 3 халбага л идчих.
Эр: Ямар хэргээр ирсэн юм?
Со Ён: Гэрийн асаргааны үйлчилгээ авах хүсэлт гаргах гэсэн юм.
Эр: Гэрийн асаргаа үйлчилгээ?
Со Ён: Тийм ээ.
Эр: Яадаг билээ? Тэр дуусчихсан шүү дээ.
Со Ён: Юу?
Эр: Энэ жилийн бүх төсөв дууссан болохоор дараа жил дахиад хүрээд ир.
Со Ён: Дараа жил гэнэ ээ?
Эр: Тийм ээ уучлаарай. Дараа жил дахиад ирээрэй.
Со Ён: Тусална гээ биз дээ?
Эр: Юу?
Со Ён: Өмнө нь тусална гээ биз дээ? Илүү хэцүү болбол ир гээ биз дээ? Яг хэзээ туслах юм бэ?
Эр: Уучлаарай энд ингэж болохгүй ээ.
Со Ён: Гуйя туслаач, гуйя...
Мүн Сог: Хань аа битгий яв л даа. Хаачих гэж байгаа юм бэ? Өвдөж байна, өвдөж байна.
Со Ён: Би яваад ирье.
Хан: Хөөе Пак дасгалжуулагч аа. Новш.
Багш: Со Ён аа. Юу хийгээд байгаа юм бэ? Хэлсэн биз дээ? Энд ирлээ гээд...
Со Ён: Мэднэ ээ. Гэхдээ л ганц удаа ч болов гүйе.
Багш: Мэдэхгүй ээ өөрөө мэдээд хий.
Бичиг: Аз.
Эр: Одоо сүүлийн удаа үзүүлэлтийг хэмжье. Оролцогчид доошоо буугаад ирээрэй.
Бүгд: За.
Эр: За оролцогчид гараа руу яваарай. Тэр дээр байгаа оролцогч. Хурдан буугаад ирээрэй. Өө, өө, өө, яадаг билээ. Түргэн тусламжийн баг хурдал, хурдал. Сурагч аа, сурагч аа. Сурагч аа. Сурагч аа. Сурагч аа, ухаан ороорой сурагч аа. 119, 119, 119, 119. Сурагч аа, ухаан ороорой. Яваарай яваарай. Сурагч аа. Сурагч аа, ухаан ороорой сурагч аа. Сурагч аа. Болоогүй байна уу?
Эр2: Одоо дуудаж байна.
Эр: За. Сурагч аа, ухаан ороорой. Мэдээлэл хүргэе. Ямартай ч осолдсон оролцогч шууд эмнэлэгт хүргэгдсэн. Шинжилгээ өгч байгаа, азаар амь насанд нь аюулгүй гэж байна.
Эм: Шалгалтаа яаж өгөх юм?
Эр: За шалгалтыг эцсээ хүртэл үргэлжлүүлэх төлөвтэй байна. Цочроогоо гаргасны дараа би дахиад тайлбарлаад өгье.
Эр2: Үгүй ээ хүүхдийг эмнэлэг рүү явуулсан бол тийшээ яв гэхгүй яагаад намайг энд ир гэсэн юм?
Хан: Уучлаарай, бүгд өөрийн ухаангүй байж таараад холбоо барьж чадсангүй.
Эр2: За тэр ч яах вэ, тэр яаж байгаад шатнаас уначихдаг юм бэ?
Хан: Тэрийг бид ч бас одоохондоо... Гэхдээ тэр хүүхэд чинь нөгөө хүүхэд. Хэдүүлээ сонгохоор болсон.
Эр2: Ёстой нэг янз бүр болох юм аа ёстой нэг.
Хан: Яах вэ?
Эр2: Яах юу байдаг юм бэ? Нээлттэй шалгалт хүртэл авчихсан юм чинь элдэв яриа гаргахгүй байя гэвэл өөр хүүхэд сонгохоос өөр яах юм? Ёстой нэг галзуурах нь ээ.
Эр: Анхаар.
Эм: Мин Жоныг сайн харж хандаарай.
Багш: За битгий санаа зов.
Мин Жүн: Эгчтэй хамт байна аа.
Эм: Мин Жүн багштайгаа хамт яв аа.
Мин Жүн: Үгүй ээ эгчтэй хамт байна.
Эм: Эгчийгээ хурдан эдгээе гэвэл Мин Жүн багштайгаа хамт явах хэрэгтэй. Мин Жүн энд байвал эгч нь хурдан эдгэхгүй гэнэ. Мин Жүн аа, наадхаа эгчдээ өгнө гээ биз дээ?
Багш: За. Энэ юу юм?
Эм: Мин Жүн эгчдээ заавал өгнө гээд авсан юм.
Багш: Аан за. Ах нь эгчид нь заавал өгнө өө.
Мин Жүн: Ананастай лаазалсан бүтээгдэхүүн. Эгчид заавал өгөх хэрэгтэй шүү.
Багш: За.
Эм: Тэгвэл явъя даа. Ямар нэг зүйл болбол залгаарай.
Багш: За болгоомжтой яваарай.
Мин Жүн: Со Ён эгч. Со Ён эгч. Со Ён эгч.
Со Ён: Би түр гараад ирье.
Эм: Тор өгөх үү?
Со Ён: Үгүй ээ.
Эм: 43,300 вон. Үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэнэ ээ.
Со Ён: Үүнийг хасчих.
Эм1: Хоёулаа гүйж уралдъя.
Эм2: Тэгье.
Эм1: Бэлдээд, эхэл.
Эм2: Хөөе ийм юм гэж юу байсан юм бэ?
Эр: Хэзээ хүсэлт гаргасан билээ?
Со Ён: 2 долоо хоног орчим болсон.
Эр: Одоохондоо боловсруулж л байна.
Со Ён: Тэгвэл хэзээ болох юм?
Эр: Ихэвчлэн 30 хоног орчим болдог. Нэмэлтээр судлах зүйл гарвал 60 хоног хүртэл болж болно. Ингэж хүрч ирэхгүй байсан ч хүлээгээд байж байвал хариуг нь илгээнэ ээ. Өршөөгөөрэй. Зүгээр үү?
Эр2: Бэ хариуцагч, үүнийг хар даа.
Эр: За. Өршөөгөөрэй. Түр хүлээгээрэй.
Эм: Тайван идээд яв аа.
Со Ён: Уучлаарай их оройтсон уу? Хурдан хоол өгье. Юу хийгээд байгаа юм? Тавь. Яагаад ингэсэн юм? Яагаад ингэж байгаа юм? Юу хийгээд байгаа юм?
Мүн Сог: Чадна гэж бодсон юм сан.
Со Ён: Тэр чинь юу гэсэн үг юм? Юу хийж чадна гэж?
Мүн Сог: Аав нь, аав нь энийг ч хийж чадаагүйд уучлаарай.
Со Ён: Надад яагаад ингэж хандаад байгаа юм бэ? Би ганцаараа юу хийж чадах юм бэ? Та хүртэл ингэвэл би үнэхээр... яах юм бэ?
Мүн Сог: Аавыгаа, аавыгаа уучлаарай. Уучлаарай аавыгаа. Аавыгаа уучлаарай. Со Ён аа. Хэцүү байгаа биз дээ? Аавд нь ч хэцүү байна. Тиймээс одоо больцгооё.
Со Ён: Аав аа.
Мүн Сог: Аав нь хэрэг гарвал дуудах болохоор хаалгаа хаагаад гараад байж бай.
Со Ён: Тэр чинь юу гэсэн үг юм?
Мүн Сог: Аавыгаа дуудтал өрөөнд битгий орж ир. Тэгээд өг. Гуйж байна. Аав нь үнэхээр зүгээр болохоор аавынхаа үгэнд ор. Аав нь чамайг зовоосонд уучлаарай. Со, Со, Со Ён аа. Аавыгаа үнэхээр их уучлаарай. Баярлалаа. Хайртай шүү.
Эм: Охидын ахлах ангийн сурагчдын 100 метрийн тэмцээний үр дүнг танилцуулъя. Алтан медаль Пёнхва охидын сургуулийн Чуи Со Ён.
Со Ён: Аав аа.
Эр: Эндэх юм шиг байна.
Эм: Хэн бэ?
Эр: Бид сумын захиргааны нийгмийн халамжаас явж байгаа юм. Эндэх Чуи Мүн Согийн гэр биш үү?
Эм: Яасан юм?
Эр: Тэгэхээр, Чуи Мүн Согийн гэрт цахилгаан, ус суваг, хийн түлш бүгд унтраалттай байгаа болохоор шалгах гээд...
Эм2: Энд амьдардаг хүн нас барсан юм уу?
Эм: Тийм ээ. Түүнээс болж ирсэн юм биш үү? Тэр хүн хэдэн өдрийн өмнө нас барсан шүү дээ.
Эр: Нас барсан гэнэ ээ?
Эм2: Бичиг баримтыг харъя даа. Энд яагаад тусгаагүй юм бэ?
Эр: Яаж байгаад?
Эм: Юу вэ? Үнэхээр мэдээгүй ирсэн бололтой. Охин нь аавыгаа өлсгөж алсан гээд дүүргээр бөөн юм болж байгаа. Тэр үед сэтгүүлчид ч ихээр ирээд бөөн юм болсон.
Эр: Охин нь өлсгөж алсан гэнэ ээ? Үгүй ээ яаж...
Эм: Энэ гэрийн хүн тархины үхжилтэнд орсон юм шиг байсан. Тэр ахлах сургуульд сурдаг охин нь 7 хоног гаран хоол өгөхгүй өрөөнд нь хорьчихсон байсан гэсэн. Ёстой нэг шар үс босоод. Тийм хүүхэд гэдгийг нь ч мэдэхгүй ёстой нэг.
Эр: Охин нь аавыгаа...
Эм2: Жу хариуцагч аа, өнөөдөр очих газар их байна.
Эр: Аан за.
Эм2: Хэлж өгсөнд баярлалаа. Бид явлаа.
Эр: Мөн яллагдагч Чуи Со Ён нь цагдаагийн мэдүүлэгт аав болох Чуи Мүн Сог ухаан алдсаны дараа амьжиргаа хэцүү болж түүнээс болж их гомдолтой байсан гэж мэдүүлэг өгсөн. Энэ нь хэрэгтэн гарцаагүй аллагыг зориудаар үйлдсэн гэдгийг харуулж байна. Яллагдагч нь талийгаач Чуи Мүн Согийн охины хувьд аавдаа туслах үүргийг үл харгалзан 4 мөч нь зогсонги байдалд орсон хохирогчид хоол болон ус, эмийг нь таслан зогсоож хохирогчийн өрөөнд 7 хоногийн турш огт ороогүй буюу хохирогчийг үл тоомсорлосон. Түүний үр дүнд хохирогч ноцтой тэжээлийн дутагдалд орж уушгины үрэвслээр нас барсан. Иймд прокуророос яллагдагч Чуи Со Ёнд эрүүгийн хуулийн 250-р зүйлийн 2 дахь хэсэг мах цусны холбоотноо алсан гэх нүглээр шоронд 7 жил яллах хүсэлт гаргаж байна.
Шүүгч: Өмгөөлөгч өө, хамгийн сүүлчийн өмгөөллөө хийнэ үү.
Эм: Хүндэт шүүгч ээ. Яллагдагч талийгаач Чуи Мүн Сог өөрөө “Өрөөний хаалга хаагаад гар, дуудах хүртэл битгий орж ирээрэй” гэх гуйлтыг авч түүнийг нь хэрэгжүүлж хохирогчийг нас барахад хүргэсэн юм. Яллагдагч өөрөө биш хохирогчийн гуйлт байсан гэдгийг нухацтай авч үзэхийг хүсэж байна. Үүнийг өмгөөлөгч би уг хэргийг ердийн хүн амины хэрэг бус эрүүгийн хуулийн 252-р зүйлийн 1 дэх хэсэг хохирогчийн хүсэлт буюу зөвшөөрлөөр хүнийг хөнөөсөн гэмт хэрэг гэж дүгнэх нь зүйтэй гэж үзэж байна. Эцэст нь, яллагдагч хохирогчийн нас барснаас хойш өдийг болтол нэгэн хэвээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа гэдгийг харгалзаж үзэхийг хүсэж байна. Дууслаа.
Шүүгч: Яллагдагч. Сүүлчийн өмгөөллөө хэлнэ үү. Яллагдагч аа. Сүүлчийн өмгөөлөл байхгүй юу? Боломж өгсөн ч татгалзсан гэж үзэн ингээд дуусгалаа.
Со Ён: Түр хүлээгээрэй. Шүүгч ээ. Би нэг юм асууж болох уу? Би буруу зүйл хийсэн гэдгээ сайн мэдэж байна. Тиймээс үхээд ч болов аавынхаа царайг дахиад харж чадах болов уу гэж санаа зовж байна. Гэхдээ, гэхдээ байна аа. Бүгд намайг аавын асран хамгаалагч нь гэдэг шүү дээ. Намайг аавыгаа хамгаалах ёстой байтал алсан гэдэг. Гэхдээ би аавын асран хамгаалагч юм бол, тэгвэл намайг хэн хамгаалах ёстой юм бэ? Би хэнээр хамгаалуулах юм бэ? Намайг ч бас, намайг ч бас хэн нэгэн хамгаалах ёстой биш юм уу? Тийм биз дээ? Тэгэх ёстой биз дээ? Би үнэхээр их хичээсэн. Би аавтайгаа амьдрах гээд үнэхээр их хичээсэн гэж байна. Гэтэл яагаад бусад хүмүүс намайг янз бүрээр хэлээд байгаа юм? Хэн ч, хэн ч туслаагүй биз дээ?
Шүүгч: Дүгнэлтийг хэлье. Шүүх бүрэлдэхүүн яллагдагчийн гэмт хэргийг шинжлэн хохирогчийг хөнөөсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ яллагдагчийн хэцүү нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдэх үед бага насны охин ганцаараа туулах зовлонг хангалттай ойлгож болох тул үүнийг харгалзан үзнэ. Гэхдээ хэчнээн нөхцөл байдал хэцүү байсан ч хүний амь насаас илүү үнэ цэнтэй зүйл гэж үгүй бөгөөд эцэг, эхээ орхигдуулж, улмаар үхэлд хүргэсэн гэм бурууг хөнгөн гэж үзэх боломжгүй. Иймээс энэ бүх зүйлийг харгалзан үзэн шийдвэрийг гаргалаа. Яллагдагч Чуи Со Ёнд эрүүгийн хуулийн 250-р зүйлийн 2 дахь хэсэг цусан төрлөө хөнөөсөн гэмт хэрэгт буруутган, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, 4 жилийн хорих ял оногдуулсугай.
Бичиг: БНСУ-д гэр бүлийн гишүүнээ асарч байгаа залуусын тоо 180,000 орчим гэж тооцогдож байна. 2025 онд “Гэр бүлийн асаргаа хариуцдаг хүүхэд, залуусыг дэмжих тухай хууль” үндэсний парламентээр батлагдсан ч тэдний өвөл хараахан дуусаагүй байна.
Орчуулсан: Мөнхжин
TRAILER
Со Ён : Миний хаалтыг давдаг хурднаас илүү гай зовлон намайг дайрч өнгөрөх хурд хурдан байлаа. Би асран хамгаалагч нь. Би биччихье.
Эмч : Насанд хүрээгүй хүн гарын үсэг зурж болдоггүй юм аа.
Эр : Одоо нөхцөл нь болохгүй болохоор дараа илүү хэцүү болж нөхцөл нь бүрдвэл тэр үед ирээрэй.
Бичиг : Асран хамгаалагчийнхаа асран хамгаалагч нь болсон охин.
Со Ён : Хүмүүс амьдралыг марафон гэдэг шүү дээ. Марафон биш буухиа гүйлт байсан бол гоё гэж боддог. Хөөе. Миний урд модыг минь авах хүн харагдвал...жаахан тэсэж болохуйц шүү дээ. Хэзээ нэгэн цагт заавал, чиний урд зогсоод авна аа.
Бичиг : Мөрөөдөл нь ч, амьдрал нь ч шалдаа буусан
Багш : Одоогийнх шиг үзүүлэлт чинь буураад байвал сумын захиргаанд орно гэж баттай хэлж чадахгүй шүү. Чиний ирээдүй үүнээс шалтгаална.
Со Ён : Намайг авраач гуйя. Энэ л биш бол болохгүй гэдгийг мэднэ биз дээ?
Багш : Гэхдээ тэнд чадварлаг хүүхэд хэрэгтэй гээгүй шүү дээ.
Со Ён : Тэр чинь юун байж боломгүй үг вэ?
Бичиг : Бодит байдлын гүйлтийн заман дээр зогслоо.
Мин Жон : Бидэн шиг хүүхдүүдийг сонгох гуравхан л шалтгаан бий. Би үхэх юм уу, гэр бүлээ алах юм уу, эсвэл бүгдээрээ үхтлээ хүлээх.
Со Ён : Бүгд намайг аавын асран хамгаалагч нь гэдэг шүү дээ. Тэгвэл намайг хэн хамгаалах ёстой юм бэ?
Бичиг : Бидний хамгаалах ёстой кино “Хаалт”
Back to episodes Go home