Filmbridge
Төрөл: УСК Хуудасны тоо: 35
Нэр: Tuner 08/07/2026 Орчуулсан: Лингостик ХХК
Дүрүүдэд:
Харри – эрэгтэй, 70-80 насны
Ники – эрэгтэй, 20-25 насны
Рүти – эмэгтэй, 25-30 насны
Марла – эмэгтэй, 40-50 насны
Ёни – эрэгтэй, 20-30 насны
Бенни – эрэгтэй, 25-35 насны
Ноён Конвэй – эрэгтэй, 30-40 насны
Ури – эрэгтэй, 40-50 насны
Фрэнк – эрэгтэй
Жинү – эрэгтэй, 25-30 насны
Жүди - эмэгтэй
Сон – эрэгтэй, 30-40 насны
Маэстро – эрэгтэй
Ричардс – эрэгтэй
Херби – эрэгтэй
Харри: Сайн байна, дараагийнх нь. Сайн байна, дараагийнх нь.
Ники: Ди рүү шилжлээ.
Харри: Юу?
Ники: Ди рүү шилжлээ.
Харри: Арай болоогүй байна, Жи зөв гарахгүй байна.
Ники: Та сонсголын аппаратаа зүүсэн үү?
Харри: Миний сонсголын аппаратад санаа зовох хэрэггүй. Чи хэт хүчилчихлээ, дуу нь ширүүн сонсогдож байна. Мэдрэгдээд байна.
Үйлчлүүлэгч эм: Уучлаарай, засварчид аа?
Ники: Энэ новш чинь... Тийм ээ, хатагтай?
Үйлчлүүлэгч эм: Жорлон ус алдаад байна. Засаж өгч чадах уу?
Харри: Юу гэнэ вэ?
Үйлчлүүлэгч эм: Нэмээд 100 доллар өгье.
Харри: Юу?
Ники: Тэр жорлонгоо засуулъя гэнэ ээ.
Харри: Юу... засна аа?
Ники: Жорлонг засаад өгвөл 100 доллар төлье гэнэ ээ.
Үйлчлүүлэгч эм: За яах вэ, зуун тавийг өгье.
Харри: Бид сантехникч шиг харагдаад байна уу? Үгүй ээ, бид жорлон засдаггүй, төгөлдөр хуур тааруулагчид. Бид төгөлдөр хуур засдаг.
Үйлчлүүлэгч эм: За, 200.
Харри: Таван зуу гэвэл бодож үзье. Миний харсан хамгийн царай муутай нохой байна.
Ники: Тэр тэнд зогсож байна шүү дээ. Таныг сонсоно.
Харри: Ди дээр барь.. Би чамд туна загасны талаар нэг юм хэлье, за юу?
Ники: За, туна загасны талаар юу хэлэх гэсэн юм?
Харри: Том туна загасанд мөнгөн ус их байдаг.
Ники: Юу?
Харри: Мөнгөн ус ихдээд өвдөж ч болно. Мэдсэн үү? Тэгээд би том туна идэхээ больсон.
Ники: Та дөнгөж сая туна сэндвич идсэн шүү дээ.
Харри: Тийм ээ, мэдэж байна. Заримдаа зүгээр л хамаагүй байдаг юм.
Ники: Явцгаая?
Харри: Холестерин санаа зовох зүйл чинь биш ээ Нэг юм байдаг даа... "Ү" үсгээр эхэлдэг. Холестерин биш, харин...
Эмэгтэй 1: Уучлаарай, танд туслах уу?
Харри: Өдрийн мэнд, хатагтай... Харри Хоровиц байна, Харри Хоровицын... Төгөлдөр хуур тааруулах, засварын газар.
Ники: Өдрийн хоолонд юу идмээр байна?
Харри: Би солиорол лав хүсэхгүй байна. Хүмүүс яагаад гамбургерт дуртай байдаг юм бол?
Ники: Таныг бага байхад гамбургер байсан уу?
Харри: Өө, муу новш минь.
Эмэгтэй 1: Хэн ч төгөлдөр хуур тоглодоггүй.
Харри: Харамсалтай л юм. Гэхдээ тааруулах шаардлагатай хэвээрээ. Танай...
Эмэгтэй 1: Бобби! Бобби! Энд хэдэн залуу төгөлдөр хуур засахаар ирчхэж.
Ники: Харри, юу яриад байгаа юм бэ?
Харри: Би нөгөө... Үгийг нь мартчихлаа.
Ники: Үрэвсэл.
Харри: Тийм ээ. Үрэвсэл. Наадах чинь, наадах чинь л чамайг ална. Барьж бай. Үгүй ээ, ингэж.
Ники: Юу?
Харри: Гар өвдөөд байна аа. Хамгийн ойрхон ариун цэврийн өрөө хаана вэ?
Ники: Зүлгэн дээр битгий алхаад бай! Болиоч.
Харри: Энэ зүлэг өөрөө хог шүү дээ. Би алим авъя. Баярлалаа.
Үйлчлүүлэгч эр: Ийм яаралтай дуудлагад ирсэнд баярлалаа. Маргааш Херби Хэнкок ирэх гэж байгаа.
Харри: Хербид Харри Хоровиц туна загаснаас хол бай гэж хэлсэн гэж дамжуулаарай. Тэр ойлгоно. Мөнгөн ус.
Ники: Больж үз.
Харри: Би түүнд мөнгөн усны талаар хэлсэн. Үрэвсэл шүү дээ. Ой санамж нь төмөр хавх шиг гэдэг нь. Яг аав шигээ.
Ники: Буцааж авч чадахгүй хоёр минут байлаа, Харри.
Харри: Ямар ч байсан, намайг 16 нас хүрдэг өдөр, тэр намайг Бердланд руу дагуулж явсан. Тэнд Оскар Петерсон тоглож байсан. Би суудлаасаа түүнийг тод харж байсан. Юу болохыг нь мэдэхгүй ч... Би өмнө нь төгөлдөр хуур тэгж тоглохыг хэзээ ч харж байгаагүй. Чамаас бусдаар, Чи гайхалтай гарын уртай. Нэг тоглооч? Надад нэг юм тоглоод өг?
Ники: Ядраад байна аа, Харри.
Харри: Алив дээ, энэ хөгшин өвгөнд нэг юм тоглоод өг.
Ники: Би ядраад байна. Болчихлоо, Харри. Дуусчихлаа.
Харри: Нэг юм тоглоод өг.
Ники: Болсон уу? Төрсөн өдрийн мэнд. Над руу тэгж харахаа боль.
Харри: Хараал ид. ♪ Оройн зөөлөн салхи ♪ ♪ Моддыг энхрийлэн илбэнэ ♪ ♪ Зөөлхөн... ♪ Аавын минь хамгийн дуртай дуу байсан юм. Миний нот хараад тоглож сурсан хамгийн анхны дуу. Хараал ид! Хараал идсэн үе мөчнөөс болоод тоглож чадахгүй нь.
Марла: Зүгээр дээ, хонгор минь. Ид, ид, ид. Ид, ид, ид.
Харри: Ники, давсаа дамжуулаач.
Марла: Чамд давс хэрэггүй ээ. Дахиад зүрхний шигдээс болмоор байна уу?
Харри: Би давс асуух болгонд...
Марла: Натри.
Харри: Чи дандаа "Чамд давс хэрэггүй" гэдэг. Намайг гэсэндээ ингэж байгааг чинь мэдэж байна. Баярлалаа.
Марла: Өнөөдөр бургер идсэн үү?
Харри: Юу?
Марла: Өнөөдөр бургер идсэн үү?
Харри: Мэдээж үгүй! Бид салат, луувангийн шүүс уусан. Би өөрөө шахсан.
Марла: Өөрөө буталсан гэж үү?
Харри: Тийм ээ.
Марла: Дэлгүүрт үү?
Харри: Тийм ээ.
Марла: Лангууны ард ороод, "Би луувангаа өөрөө буталъя" гэсэн юм уу?
Харри: Үгүй, би шахсан.
Марла: Сонсголын аппарат чинь хаана байна?
Харри: Юу?
Марла: Сонсголын... Уучлаарай, Ники. Өнөөдөр тэр аппаратаа зүүсэн үү?
Харри: Битгий хариул. Зүгээр л давс дамжуулчих.
Марла: Үгүй, үгүй. Чамд давс хэрэггүй. Чамд хэрэгтэй зүйл бол... сонсголын аппарат чинь. Шинээр авах болбол бид өөрсдөө мөнгийг нь төлөх учраас. Ойлгосон уу?
Харри: Би хаана байгааг нь мэднэ. Сейфэнд байгаа.
Марла: Юу? Яагаад сейфэнд хийсэн юм?
Харри: Би цагаа угаалгын өрөөнд орхичихсон. Харин аппаратаа сейфэнд хийчихсэн. Андуурсан юм.
Марла: За, тэгвэл очоод ав.
Харри: Чадахгүй ээ.
Марла: Яагаад?
Харри: Онгойхгүй байгаа.
Марла: Сейф үү?
Харри: Кодыг нь санахгүй байна.
Марла: Бидний хуримын ой шүү дээ!
Харри: Би өөрчилчихсөн.
Марла: Өөрчилсөн?
Харри: Тийм ээ.
Марла: За, хэд гэж сольсон юм?
Харри: Мэдэхгүй.
Марла: Мэдэхгүй юм биз дээ.
Харри: Санаатай хийсэн юм шиг яриад байна. Санах байх. Ойрхон л тоо байсан.
Марла: Хуримын ойгоос минь илүү юу? Х, аппаратгүйгээр ажлаа яаж хийдэг юм?
Харри: Сонсохдоо биш ээ. Мэдрэхдээ.
Марла: Өө, өршөөгөөрэй. Мартах шахаж. Мэдрэхдээ шүү дээ...
Харри: Тийм ээ.
Марла: Мэдрэх л чухал, тийм ээ?
Харри: Тийм ээ, мэдрэмж.
Марла: Өршөөгөөрэй.
Ники: Танд аппарат чинь хэрэгтэй. Сейфийг чинь үзье.
Харри: Ники, би Марлагийн төрсөн өдрийг үзсэн. Өөрийнхөө төрсөн өдрийг, чиний төрсөн өдрийг аавын чинь төрсөн өдрийг, бүр Диззи Гиллеспигийн төрсөн өдрийг хүртэл туршсан..
Марла: Чи бүр солиорч байна!
Харри: Яагаад ганцхан алдаан дээр ингэж дарамтлаад байгаа юм?
Марла: Түгжээ тайлах хүн дуудъя.
Харри: Хэн?
Марла: Марти Фицжеральд.
Харри: Марти Фицжеральд үхчихсэн л дээ. Гэхдээ хүсвэл залгаад үз.
Марла: За Ники, эвдчих. Зүгээр л цохиод онгойлго.
Харри: Үгүй! Битгий эвд!
Марла: Хонгор минь, энэ сейф мянган жилийн настай. Эвдчих.
Харри: Зүв зүгээр ш дээ!
Марла: Одоо зүгээр биш ээ.
Ники: Хоёр инчийн ган юм байна. Тийм ч амархан эвдрэхгүй. Би гэртээ аваачаад...
Харри: Тийм ээ!
Марла: Гэртээ аваачих ий? Март аа. Хэтэрхий хүнд.
Харри: - Түүнийг аваад явуул. Хэтэрхий хүнд шүү дээ!
Марла: Харри!
Харри: Тэр юуг ч засаж чадна.
Марла: Ник, Харри маргааш үдэд эмчийн үзлэгтэй. Хот руу явна. Тиймээс Шафицын ажлыг чи ганцаараа хийх болох нь. Маргааш амжихгүй зүйлсдээ санаа зоволтгүй. Лхагва гарагт дуусгачихна.
Ники: За.
Марла: Тэгээд бас Альпинд нэг дуудлага байгаа.
Ники: Тийм ээ, би дөрвөн цаг гэхэд оччихно.
Марла: Тэдэнд хэлчихье. Наашаа ир. Ник? Тамхи татаа юу?
Ники: Үгүй ээ.
Бичлэг хоолой эр: Сейфийг яаж онгойлгодог юм? Сейф түгжээтэй байсан ч түгжээний шүргэлцэх цэгүүдийг сонсож болно. Чадварлаг сейф онгойлгогчид бол мэдрэгддэг. Хүрэх мэдрэмж болон сонсголоор. Ялгаа нь дуу чимээ болон мэдрэмжид байдаг. Түгжээ эдгээр цэгүүдийг шүргэх үед тусгай төхөөрөмжгүй бол бараг мэдэгдэхгүй маш өчүүхэн байдаг. Тиймээс өндөр мэдрэмжтэй, сургалттай мэргэжилтэн... Гэхдээ тэвчээр, дадлага байхад... Бидний сонсох гэж байгаа зүйл бол хаалга болон араанууд түгжээтэй үл ялиг хүрэлцэх тэр мөч. Одоо хийх зүйл үргэлжлүүлэхэд л болно. Удаан, тогтвортой байх хэрэгтэй.
Хөгжмийн сургууль багш эм: Хөгжмийн зохиолчийн ангийн оюутнууд жилийн эцсийн тоглолтдоо бэлдэж байгаа. Төгөлдөр хуур яг таг таараагүй байвал бүгд бухимдана. Гол тайзнаас эхэл.
Ники: Уучлаарай.
Рүти: Новш!
Хөгжмийн сургууль багш эм: Рүти? Төгөлдөр хуур тааруулагч ирчихлээ. Дадлагын өрөөнүүдийн нэг рүү орж болох уу?
Рүти: Би гол тайзыг долоо хоногийн өмнө захиалсан.
Хөгжмийн сургууль багш эм: Өнөөдөр үдээс өмнө бэлэн болгох хэрэгтэй байна.
Рүти: Хэр удах вэ?
Ники: Хоёр цаг орчим. Хоёр цаг хагас ч юм уу. Уучлаарай.
Рүти: Гайхалтай, баярлалаа.
Ники: Би баруун гарын хэсгийг жаахан зөөлрүүлсэн. Аялгууны хэсгийг илүү уянгалаг болгосон. Дунд До-гийн дээрх Ми бемолийг дараад өгөөч.
Рүти: Ми бемол уу? Сайхан сонсогдож байсан.
Ники: Итгэлтэй байна уу? За, гучин секунд өгч болох уу? Гучин секунд?
Рүти: Би... хичээллэх хэрэгтэй байна
Ники: Удахгүй ээ, амлая. Алив жаахан зайлаач.
Рүти: За.
Ники: Ялгааг нь мэдэрч байна уу?
Рүти: Чи абсолют сонсголтой юу?
Ники: Тийм ээ.
Рүти: Энэ юу вэ?
Ники: Ми. Соль. До. Ля бемоль, Ми бемоль. Си бемоль.
Рүти: Нүдээ ань. Чи булхайцаад байна.
Ники: Ля, Си. До, Фа диез. Си бемоль, Ми. Ми7 бемоль 9. Фа7 диез 5, диез 9. Фа диез. Соль, Ля, Ля диез, Ре диез дээрх Си. До мажор 7 диез 11, Си бемоль 13, Фа диез минор 7 бемоль 5, Ми7 диез 9, Соль минор 11, Ми мажор 7 диез 5, Ре диез минор 7 бемоль 5, тэгээд мөн нээлттэй Ми минор гурвалсан аккордын дээрх До диез мажор гуравласан аккорд. Штрауссын “Электра” аккорд. Баяртай.
Рүти: Гайхалтай.
Ники: Наадах чинь Фа диезээс бусад нь.
Үйлчлүүлэгч эм 2: Сайн уу. Сайн уу, сайн уу. Аан... Надад интернет төхөөрөмж асаахад тусалж болох уу? Вай-Фай ажиллахгүй байна.
Хамгаалач эр: Түлхүүрийг дамжуулаарай, эрхэм ээ.
Ники: Зайлаач.
Ноён Конвей: Сайн уу, сайн уу? Төөрчихөө юу?
Ники: Юу?
Ноён Конвей: Хүний гэрт орж ирэхдээ хаалга тогшдоггүй юм уу?
Ники: Уучлаарай, хаалга онгорхой байсан юм. Би төгөлдөр хуур тааруулагч.
Ноён Конвей: Төгөлдөр хуур яачихсан юм? Өнгөрсөн жил арга хэмжээнээс хойш тэр төгөлдөр хуурт хэн ч хүрээгүй. Хэн ч.
Ники: Тийм ээ, эрхэм ээ. Төгөлдөр хуурт хүрсэн эсэхээс үл хамааран хөг нь гардаг юм.
Ноён Конвей: Өө, хөөх. Мэдмээр юм байна. Хүмүүс ялгааг нь мэдэх ч юм шиг.
ЗБ эм: Уучлаарай. Ноён Конвей маргааш орой хандивын арга хэмжээ зохион байгуулж байгаа. Билли Жоэл тоглоно.
Ники: Хатагтай, би... Би ийм их чимээнд ажиллаж чадахгүй.
ЗБ эм: Өө, бурхан минь. Үүнийг бодоогүй юм байна. Өглөө эрт эргээд ирж болох уу?
Ники: Уучлаарай, маргаашийн захиалга дүүрчихсэн.
ЗБ эм: Найман цаг хүртэл хүлээж болох уу? Бүх хүмүүс бүгд явчихаар эндэх бүхэлдээ чиний мэдэлд үлдэнэ.
Ники: Хатагтай аа, би...
ЗБ эм: Юу гээч? Яваад... Ноён Конвейн зардлаар юм идээд ир. Ямар нэг асуудал гарвал над руу залгаарай.
Ники: За. Хараал ид. Хүн байна уу? Хүн байна уу? Хүн байна уу?
Ури: Чи одоо хэн гээч вэ?
Ники: Төгөлдөр хуур тааруулагч.
Ури: Эндхийг судалж байгаа бололтой?
Ники: Харин та нар эндэхийг дээрэмдэж байгаа бололтой?
Ури: Гадаад аялгатай хүн сонсоод шууд гэмт хэрэгтэн гэж боддог юм уу?
Ники: Үгүй ээ, зүгээр л тэр өрмөөс болоод...
Ури: Бид шинэ хамгаалалтын систем суурилуулж байна. Ноён Конвей энэ сейфэн доторх юмыг шинэ сейф рүү шилжүүл гэсэн юм.
Ёни: Ухаалаг сейф.
Ури: Блютүүттэй.
Ёни: Хамаагүй дээр.
Ники: Тэгээд яагаад кодыг нь өгөөгүй юм? Хөөе, найз аа.
Ури: Чи өөрийгөө хэн гэж бодоо вэ? Биднийг гүтгээд байна уу?
Ники: Хөөе!
Ури: Энэ бол ялгаварлан гадуурхалт. Гадаад аялгатай хүн энэ улсад амьдрах гэж ямар хэцүү байдгийг мэдэх үү?
Ники: Үгүй.
Ури: Би компани байгуулсан. Би хүмүүсийг ажиллуулдаг. Яаж зүрхэлж байна аа? Чи өөрөө юу хийдэг юм?
Ники: Би зүгээр л нэг муу хуур тааруулагч. Ажлаа хийх гээд л байна. наадах чинь хэтэрхий чанга байна. Та нар хэр удах вэ?
Ури: Хэлэхэд хэцүү л дээ.
Ники: Баримжаа хэлж болох уу?
Ури: "Баримжаа" гэж юу юм?
Ёни: Тойм гэсэн үг.
Ури: Хэр хугацаа зарцуулна, төдий чинээ. Тиймээс сейфийг онгойлгож чадахгүй бол зайл. Новш гэж.
Ники: За, одоо амаа тат. Би ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй байна.
Ури: Хөг тааруулагч аа. Хэрэв жинхэнэ мөнгө олмоор байвал над руу залгаарай.
Харри: Ахлах сургуульд байхдаа би найз Боб О'Даудтайгаа энд ирдэг байлаа. Тэр миний анхны жааз гурвалын хамтлагт байсан. Түүний гар их эвгүй байсан. Нэг эрхий хуруу, тэгээд өөр хоёр хуруутай. Тэгээд л болоо. Гайхалтай бөмбөрчин. Тэр гараараа бүр жижиг бөмбөр ч тоглодог байсан. Хараал ид. Зүгээр дээ.
Ники: Зүгээр үү?
Харри: Тийм ээ. Би зүгээр ээ.
Ники: Үргэлжлүүл.
Харри: Ингэх л хамгийн дургүй дээ. Шээс алдчихсан юм шиг харагддаг юм.
Рүти: Хөөе, Фрэнк. Төлбөрөө хийчихэж болох уу?
Фрэнк: Тэгэлгүй яах вэ, хонгор минь. Одоохон.
Рүти: Сайн уу? Дахиад уулзахад таатай байна.
Ники: Сайн уу?
Харри: Намайг танилцуулаач.
Ники: Би нэрийг нь мэдэхгүй.
Рүти: Намайг Рүти гэдэг.
Харри: Сайн уу, Рүти. Намайг Харри Хоровиц гэдэг. Харри гэхэд болно оо, шөнөөр оройн хоолонд л битгий дуудаарай. Ба-бам.
Рүти: Над үгээ эмээгээс минь хулгайлаа юу?
Харри: Үгүй ээ, би амьдралдаа хулгай хийж үзээгүй. Энэ бол Ники. Тэр миний хөг тааруулагч шавь. Цусан холбоогүй ч надад зээ хүү шиг л хүн. Нэг юм хэлье, тэр бол үнэхээр сайн хүргэн болох залуу. Гэхдээ сонсголын асуудалтай. Чихэндээ хийсэн бөглөөг нь харж байгаа биз. Сонсголын аппарат биш шүү. Хүмүүс их андуурдаг юм. Тэр бүдүүлэг зан гаргаагүй, эмчийн зааврыг л дагасан төдий. Тэгээд тэр үнэхээр сайн хүргэн болох хүн гэдгийг хэлсэн билүү?
Ники: Харри.
Харри: Юу?
Ники: Больчих л доо.
Харри: За, Бостон кремтэй пончик идэх үү?
Рүти: Хичээлдээ явахад хэрэгтэй шүү. Маш их баярлалаа.
Харри: Ямар хичээл вэ?
Рүти: Ахисан түвшний хөгжмийн зохиол.
Харри: Сонсож байна уу, Ники? Тэр ахисан түвшнийх гэж байна.
Ники: Тийм ээ, тоглож байхыг нь сонссон. Сайн юм билээ.
Харри: Тийм үү? Энэ хүнээс ийм магтаал сонсоно гэдэг их зүйл шүү. Итгэнэ үү байна уу, жинхэнэ суут хүн.
Рүти: Тэгэхээр сайн хүргэн болох суутан юм биз?
Харри: Үнэндээ тийм ээ. Тэр багадаа гайхамшигтай авьяастай хүүхэд байсан. Гэхдээ сонсголын асуудлаасаа болоод одоо тоглохоо больсон. Магадгүй чи түүнд урам өгч болох юм.
Ники: За. Баярлалаа, Харри. Тэр явах гээд байгаа нь илт байна.
Рүти: Тийм ээ.
Харри: Зүгээр дээ. Тэгвэл анги хүртэл нь хүргээд өг.
Ники: Тэр тэгж хүсэхгүй байгаа.
Рүти: Тэгэх шаардлагагүй ээ, баярлалаа. Би өөрөө...
Харри: Ядаж номыг нь барьж өгвөл жинхэнэ эр хүний ёс болно.
Ники: Харри, энэ 1950 он биш шүү дээ.
Рүти: Би номоо өөрөө барьчихна.
Харри: 1950 он биш гэдэг чинь юу гэсэн үг юм? Тийм сүртэй зүйл биш шүү дээ. Зүгээр л номыг нь бариад ангид нь хүргээд өг!
Рүти: Би үүнийг идмээргүй байна. Наашаа өг. Өчигдөр хачин аашилсанд уучлаарай.
Ники: Зүгээр дээ. Би ч ааштай байж чадна.
Рүти: Бас жаахан онгироо.
Ники: Гайхалтай.
Рүти: Зүгээр дээ. Чи өөрөө ч суут ухаантан юм чинь.
Ники: Үгүй ээ., Харри зүгээр бурж байгаа юм.
Рүти: Надад Харри таалагдсан.
Ники: Тийм ээ, бүгдэд таалагддаг. Өчигдөр тоглож байсан бүтээл чинь юу байсан бэ?
Рүти: Миний зохиол.
Ники: Гоё сонсогдож байсан.
Рүти: Зүгээр л гоё уу? Баярлалаа, сайхан үнэлгээ байна.
Ники: Мусоргскийд дуртай юу?
Рүти: Тийм. "Үзэсгэлэнгийн зургууд" надад их урам өгсөн.
Ники: Сонсож байсан. Равелийг ч бас.
Рүти: Тэгэхээр миний бүтээлийг дуураймал гэх гээд байна уу?
Ники: Арпежионууд нь бол нэлээд өвөрмөц шүү дээ
Рүти: Зайл.
Ники: Нэлээд түрэмгий өнгө аястай. Уур бухимдлаа энэ бүтээлээрээ гаргаж байгаа юм уу?
Рүти: Ер нь бол энэ чинь эмгэнэл л дээ.
Ники: Уучлаарай. Нэр нь юу вэ?
Рүти: "Нэг тэнэг залуу намайг соль минор анги хүртэл хүргэж өгсөн нь". Ямар санагдаж байна?
Ники: Гоё. Хэлэхэд ч амархан юм.
Рүти: Анги хүртэл хүргэж өгсөнд баярлалаа.
Ники: Хүргүүлсэнд баярлалаа. "Хүргэгдүүлсэнд баярлалаа" билүү? Яачихсан амьтан бэ? Мунхаг амьтан. Өө, новш. Новшийн газар байна.
Марла: Ник. Фургоныг зарчих.
Ники: Юу яриад байгаа юм бэ? Яагаад?
Марла: Харри сонсголын аппаратыг нь даатгалаас төлөхгүй гээд уурласан. Эсэргүүцэл болгож даатгалын төлбөрөө төлөхөө больсон.
Ники: Хэдий хэмжээний өртэй юм?
Марла: Ойролцоогоор 36,000 доллар. Дээр нь энэ зардал нэмэгдэнэ.
Ники: Бурхан минь. Новш гэж, Марла.
Марла: Ники, чи түүнийг ямар зөрүүдийг мэднэ шүү дээ. Тэгээд тэр өөр яах байсан юм?
Ники: Новш.
Марла: Тэр 30 жилийн турш үнээ нэмээгүй.
Ники: Фургоныг надад зарчих.
Марла: Айн?
Ники: Фургоныг надад зарчих.
Марла: Тийм их мөнгийг хаанаас олох юм?
Ники: Мэдэхгүй. Арга олно оо.
Зээлийн ажилтан эм: Өдрийн мэнд, ноён Уайт. Би Лендинг Директ Финаншиал-ийн Маделин Плоткин, дуудлагад нь хариу өгч байна.
Зээлийн ажилтан эр: Харамсалтай нь таны зээлийн түүх хангалтгүй байгаа тул одоогоор жижиг бизнесийн зээл олгох боломжгүй байна.
Ники: Баярлалаа.
Зээлийн ажилтан эм: Таны хүсэлтийг хянаж үзээд, бид таны зээлийн хүсэлтийг зөвшөөрөх боломжгүй байна.
Ники: Яагаад гэдгийг асууж болох уу?
Зээлийн ажилтан эр: Бизнесийн туршлага дутмаг, барьцаа хөрөнгө, зээлийн түүх хангалтгүй, мөнгөн урсгал, санхүүгийн үзүүлэлтүүд хүрэлцэхгүй байна. За ойлголоо. Баярлалаа. Үнэндээ та бараг бүх шалгуур дээр унаж байна.
Ури: Баяртай, хонгор минь, баяртай. Хөг тааруулагч аа! Сайн уу, дүү минь? Зүгээр үү? Зүгээр үү? Нааш ир. Бид энд бараг нэг жил болж байна. Үеэлийн минь газар. Их гоё байрлалтай. Бид энд сар бүр алдартай техно рейв үдэшлэг зохион байгуулдаг. Халуухан бүсгүйчүүд, гайхалтай хөгжим. Таалагдаж байна уу?
Ники: Үгүй.
Ури: За. Тэгээд юу гэж бодож байна?
Ники: Хараал ид.
Ури: Стэйси, амаа хамхи.
Бенни: Битгий хашхираад бай.
Ури: Надад юу хийхийг битгий заа. Яасан, нохойд дургүй юм уу? Энэ бол усан мотоцикл. Хүссэн үедээ унаж болно. Нуур луу явж, нэг бүсгүйтэй зугаац. Харин энэ бол Бенни. Эгчийн минь хүү. Намайг түүнийг чанга хүн болгож өг гэсэн. Амаргүй ажил шүү. Харин энэ бол Ёни. Манай ухаантай нөхөр. Залуус аа, Никитэй мэндлээрэй.
Бенни: Сайн уу, Ники?
Ники: Сайн уу?
Ёни: Ники, сайн уу? Юу байна? Бүх зүйл зүгээр.
Ники: Хөгжмөө жаахан... намсга гэж түүнд хэлээд өгч болох уу?
Ури: Ёни, тэнэг тоглоомынхоо дууг багасга. Бид өндөр зэрэглэлийн үйлчлүүлэгчдэд хамгаалалтын систем суурилуулж, хяналт тавьдаг. Мужийн хамгийн баян хүмүүсийн байшинг хамгаалдаг гэсэн үг. Үйлчлүүлэгч маань гэртээ байгаа эсэхийг би мэднэ. Найдвартай цоож онгойлгогч олох ямар хэцүү байдгийг мэдэх үү? Онгойлгож чадах уу? Ёни. Хүн ямар нэг зүйлд итгэлгүй байгаа нь нүүрэн дээр нь илт харагдаж байгааг юу гэдэг билээ?
Ёни: Эргэлзсэн.
Ури: Эргэлзсэн? Хөг тааруулагч аа, юунд эргэлзэнэ вэ?
Ники: Танай үйлчлүүлэгчид юм нь алга болсныг анзаардаггүй юм уу?
Ури: Хэрэв ханан дээрх уран зураг алга болбол анзаарна. Үнэ цэнтэй бүтээл эсвэл хуримын бөгж алга болбол анзаарна. Харин нэг цаг эндээс, нэг бөгж тэндээс алга болбол хэн ч тоохгүй. Анзаарлаа ч гэсэн цэвэрлэгээний ажилтнаа халчхаад даатгалаасаа мөнгө нэхдэг. Ёни, чи надад юу гэж тайлбарлаад байлаа?
Ёни: Ахуй хэрэглээний буурах өгөөжийн хууль. Хэтэрхий их эд зүйлтэй хүмүүс өөрийнхөө эд зүйлсийг бага юмтай хүмүүс шиг үнэлдэггүй.
Ури: Тэр баян новшнуудын сэтгэлгээ өөр. Тэдний ертөнц өөр. Тэгээд энэ бол боломж. Би цоож хаана байгааг мэднэ. Чи тэднийг яаж онгойлгохоо мэднэ. Яг л... юу билээ?
Ёни: Синержи,
Ури: Харилцан ашигтай хамтын ажиллагаа. Тэр хаалганы цаана юу байгааг хэзээ ч мэдэхгүй. Бас, хөг тааруулагч аа, чиний нүднээс харахад чи маш их сониуч хүн байна. Би ч бас сониуч. Онгойлгож чадах уу?
Ники: Болно. Гэхдээ эхлээд нохойгоо эндээс гаргачих.
Ури: Бенни. Нохойгоо аваад гар. Салхилуулаад ир. Салхилуулаад ир ээ. За. Бэлэн үү? Онгойлго. Арван минут хангалттай байх.
Бенни: Хөөе. Нэгийг авах уу?
Ники: Үгүй ээ, хэрэггүй.
Бенни: За.
Ури: Хөг тааруулагч. Энэ бямба гарагт чамд нэг ажил байна.
Ники: Хэдийг өгөх юм?
Ури: Төгөлдөр хуур тааруулахаас лав илүү.
Ники: Урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна. Фургоны урьдчилгаа төлбөр. Үлдсэнийг нь удахгүй өгнө.
Марла: Ийм их мөнгийг хаанаас олчхов?
Ники: Түүнд бүү санаа зов. Хэн төгөлдөр хуур тоглох юм?
Марла: Би мэдэх ёстой юу?
Ники: Тантай яриагүй ээ.
Марла: Уучлаарай.
Ники: Магадгүй Кенни Баррон байх. Хорас Силвер? Магадгүй Томми Флэнаган? Сайн байна.
Ники: Харри Хоровиц. Төгөлдөр хуур тааруулалт ба засвар.
Рүти: Сайн уу. Аан... Манайд усны хоолой хагараад, төгөлдөр хуурыг маань шалба норгочихлоо. Би... Харри надад нэрийн хуудас өгсөн юм. Аан...
Ники: Уучлаарай, хэн бэ?
Рүти: Аан, уучлаарай, энэ... Би... Би... Би Рүти байна. Аан... Та намайг хичээлд хүргэж өгсөн.
Ники: Өө, өө, тийм, тийм, тийм. Тийм ээ, Рүти. Сайн уу? Аан... Ямар төгөлдөр хуур вэ?
Рүти: 1930-аад оны... Бёзендорфер. Энд. Энэ яг л... Үнэхээр аймаар сонсогдож байна. Мод нь бараг мурийж байна.
Ники: Тийм, тийм, тийм, тийм. Зуураад байна.
Рүти: Хараал идэг. Та... одоо ирж чадах уу, эсвэл өнөөдөр? Харин...жаахан яаралтай асуудал байгаа юм.
Ники: Хаана вэ?
Рүти: Бушвикт.
Ники: Бушвик уу? Аан, за.
Рүти: Хэрэв завгүй бол зүгээр ээ. Танд... Танд санал болгох хүн бий юу?
Ники: Аан, би төгөлдөр хуур... Би ч одоо хотод байна л даа. Цагийн дотор очиж чадна аа.
Рүти: Тэгвэл үнэхээр баярлах байна. Би хаягаа явуулчихъя. Маш их баярлалаа. Сайн уу?
Ники: Сайн уу?
Рүти: Баярлалаа, баярлалаа, баярлалаа, баярлалаа.
Ники: Тийм ээ, асуудалгүй. Сайхан төгөлдөр хуур байна. Хаанаас авсан юм?
Рүти: Аан, эмээгийнх минь байсан юм.
Ники: За. Одоо даралтуудыг нь хатаая.
Рүти: Би яаж туслах вэ?
Ники: Хүчтэй юу? Үүнийг салгахад туслах уу?
Рүти: Мхм. Хаана тавих уу? Шалан дээр үү?
Ники: Аан, орон дээр тавья.
Рүти: За.
Ники: Зүгээр үү?
Рүти: Тийм. Чи?
Ники: Тийм.
Рүти: Хүлээ, хүлээ, хүлээ, хүлээ, хүлээ.
Ники: Зүгээр үү?
Рүти: Бурхан минь, ямар хүнд юм бэ. Яаж ганцаараа хийдэг юм?
Ники: За... Би маш хүчтэй. Тэгэхээр чамд үлдээсэн юм уу?
Рүти: Тийм. Надад хоёр зүйл үлдээсэн. Надад жижигхэн сувдан цаг үлдээсэн... би тэрийгээ галт тэргэнд гээчихсэн. Мөн миний сүйтгэчихсэн байгаа төгөлдөр хуур.
Ники: Сүйрээгүй ээ. Товчлуурын механизм л хөөчхөж, гэхдээ бага зэрэг халуун тусална. Би чийгийг нь багасгаад, бага зэрэг тосолно. Үе холбоосны эсгийний заримыг дахин сойздох хэрэг гарч магадгүй. Үс хатаагч байна уу?
Рүти: Байгаа.
Ники: Уучлаарай.
Рүти: Үнэтэй сонсогдож байна.
Ники: Санаа зоволтгүй ээ, үнэгүй.
Рүти: Үгүй, үгүй, үгүй, үгүй, үгүй. Юу ч төлөхгүй гэхээр надад эвгүй байна.
Ники: Хэрэв би үүнийг тавдугаар өргөн чөлөөнд хийж байсан бол, 5,000 доллар болно. Миний засдаг ихэнх төгөлдөр хуур хэзээ ч тоглогддоггүй, зүгээр л чимэглэл шиг байдаг. Харин энэ бол үнэ цэнтэй. Тэрийг залгаад өгөөч.
Рүти: Ядаж би 5,000 долларын үнэтэй паста хийгээд өгч болох уу?
Ники: За. Чи яаж төгөлдөр хуурч болсон юм?
Рүти: Эмээ минь заасан.
Ники: Сургуулиа төгсөөд юу хийхийг хүсэж байна?
Рүти: Миний мөрөөдөл бол нэгэн хөгжмийн зохиолчийн шавь болох.
Ники: Өө тийм үү? Хэн?
Рүти: Майсснер.
Ники: Нэлээд том зорилго байна. Чи хамгийн дээд оргилыг зорьж байна.
Рүти: Тэр манай хөтөлбөрөөс жилд нэг оюутан авдаг. Би тэр ажлыг үнэхээр хүсэж байна. Чи... Наадхаа авдаггүй юу?
Ники: Үгүй, бараг үгүй. Би сонсгол хэт сайжрах эмгэгтэй. Өөрөөр хэлбэл би чанга дуунаас харшилтай гэсэн үг. Халуухан байгаа биз?
Рүти: Тэгээд, аан... том нь юунд хэрэгтэй юм?
Ники: Чимээний хяналтгүй орчинд.
Рүти: Тэгэхээр хаа сайгүй?
Ники: Үндсэндээ хаа сайгүй. Дэлхий ертөнц ямар чанга байдгийг чи гайхах болно.
Рүти: Чиний... энд жаахан сүмс байна.
Ники: Чи тоглож байгаа биз дээ? Хэр удаан энд байсан юм?
Рүти: Яах вэ, магадгүй зургаан хазалт орчим. Хмм. Төгөлдөр хуур тийм чанга биш үү?
Ники: Би, өө... Олон жил дасгах эмчилгээ хийлгэсэн. Тэгэхээр, зөөлөн, төвлөрсөн чимээнүүд зүгээр.
Рүти: Чи тоглодоггүй юм уу?
Ники: Үгүй.
Рүти: Яагаад?
Ники: Өө... Уучлаарай. Би, өө... Өө, би явах хэрэгтэй. Өө... Оройн хоолонд баярлалаа. Би зарим юмаа энд үлдээчихье, болох уу? Маргааш буцаж ирээд, дуусгачихъя.
Рүти: Тийм ээ. Маш их баярлалаа. Маш их талархаж байна.
Ники: Тийм ээ. Сайхан амраарай.
Рүти: Сайхан амраарай.
Ники: Чи нохойд дуртай юу?
Бенни: Тийм ээ. Би тусгай нохойн асрамжийн газар нээмээр байна, хэн ч ирж аваагүй нохдыг хэзээ ч унтуулдаггүй.
Ури: Бенни нохойд дуртай. Тэдэнтэй оюуны түвшинд холбогддог.
Ёни: Наа чинь нохдыг доромжилж байна.
Бенни: Өө, боль доо. Амаа тат. Нохдыг доромжилж байна гэнэ.
Ури: Чи булчингаа хөгжүүлэх хэрэгтэй, Бенни. Гар дээр суниалт, шон дээрх суниалт. Би чамайг жинхэнэ эр хүн болгоно.
Ёни: Их ажил байна.
Ури: Маш их ажил, гэхдээ бид тууштай. Яг энд дээшээ. Ёни, гараашийг хаа.
Ёни: Ури.
Ури: Энд байна уу? Тийм. Би мэдэж байсан. Зүгээр л чамайг шалгасан.
Ёни: Тэр бөөлжих гэж байгаа юм шиг байна.
Ури: Тайвшир, зүгээр болно. Явцгаая. Чиний ээлж, Хөг Тааруулагч аа.
Ёни: Одоо биднийг хаяад зугтчихаж болохгүй шүү, Хөг Тааруулагч аа.
Ури: Чи хаалга онгойлгодог залуу биз дээ? Онгойлго. Чи чадна аа, Хөг Тааруулагч аа. Чи чадна. Алив. Энэ баян новш яаж энэ хараал идсэн байшинг авсныг мэдэх үү? Энэ новш улс даяар цөөнхийн бүлгүүдэд мөлжлөгийн нөхцөлтэй, эрсдэл өндөртэй зээл олгодог зээл өгдөг санхүүгийн компани байгуулсан. Ойлгож байна уу? Маш олон хүний байшинг хурааж, хэдэн зуун мянган хүнийг хоёрхон удаа төлбөрөө алгасвал гудамжинд гаргасан. Хоёрхон удаагийн хараал идсэн төлбөр. Тэгээд энэ новш, энэ тансаг байшинд амьдарч, харин дэлхийн бусад хүмүүс өлсөж байна. Тиймээс бүү шалчгана. Онгойлго. Орноосоо буугаач, тэнэг минь! Чи галзуурчихаа юу? Гуталтайгаа юу? Эсвэл... надад урьдчилгаагаа буцаагаад өг, тэгээд бид эндээс зайлцгаая.
Ники: Новш!
Ёни: Чи энэ нөхөр мөнгөө холигч төхөөрөмжөөр олсон гэсэн биз дээ?
Ури: Нутрибуллет.
Бенни: Өө, би Нутрибуллет-д дуртай.
Ники: Би өвчтөний дансанд төлбөр хийх гэсэн юм. Харри Хоровиц, 410-р өрөө.
Сувилагч эм: Төрсөн огноо?
Ники: 1937 оны 8-р сарын 8.
Сувилагч эм: Тухайн өвчтөний дансны үлдэгдэл өр 36,481.92 доллар байна. Та хэдийг төлөхийг хүсэж байна?
Ники: 10,000 доллар.
Рүти: Төгс сонсогдож байна. Яаж хийснийг чинь мэдэхгүй юм.
Ники: Энэ төгс биш ээ. Тааруулагчид "Т" үгийг хэрэглэдэггүй.
Рүти: Юу гэсэн үг юм?
Ники: За, чамд... нэг тусдаа түлхүүр байна, тийм үү? Мөн чамд бүхэл хөгжмийн зэмсэг байна. Одоо тэр нэг товчлуур төгс сонсогдож болох ч, бусад 87-тойгоо харьцуулахад тийм биш байж магадгүй. Төгөлдөр хуур тааруулах гэдэг бол... эмх замбараагүй байдлаас эв зохицол бүтээх тухай бөгөөд... тэгэхийн тулд чи төгс бус байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. За... Шинэ юм шиг болчихлоо. Тоглож үзмээр байна уу?
Рүти: Юу сонсмоор байна?
Ники: Чиний тогломоор байгаа юу ч байсан болно.
Рүти: Хмм... Хмм... Энэ бол миний анх зохиосон зүйл.
Ники: Утаа үнэртэж байна уу?
Рүти: Новш!
Ники: Өө!
Рүти: Үнэхээр уучлаарай.
Ники: Зүгээр ээ, зүгээр ээ. Би гайгүй.
Рүти: Үнэхээр уучлаарай.
Ники: Би, өө... Би явлаа.
Рүти: Битгий... Битгий яв. Зүгээр ээ. Зүгээр.
Ники: Хөөх. Би дээрдчих шиг боллоо.
Дуу: ♪ Ямар сайхан өдөр байв аа? ♪ ♪ Ямар ховор сайхан сэтгэл хөдлөлд автсан байна аа? ♪ ♪ Бараг л ♪ ♪ Дурласан юм шиг ♪ ♪ Нүүрэнд минь инээмсэглэл тодорчээ ♪ ♪ Бүх хүн төрөлхтний төлөө ♪ ♪ Бараг л ♪ ♪ Дурласан юм шиг ♪ ♪ Амьдралын бүх хөгжим надад ♪ ♪ Яг л надад зориулж хонх дуугарч буй мэт ♪ ♪ Бас миний мэдэрч буйгаар ♪ ♪ Тэр хонх жингэнэж эхлэхэд ♪
Ури: Хөөх.
Дуу: ♪ Би дурлаж байна гэж бодох байсан ♪ ♪ Дурлаж байна гэж бодох байсан ♪ ♪ Бараг л дурласан юм шиг ♪ ♪ Ямар сайхан өдөр байв аа? ♪ ♪ Ямар ховор сайхан сэтгэл хөдлөлд автсан байна аа? ♪ ♪ Бараг л дурласан юм шиг ♪ ♪ Өө, инээмсэглэл тодорчээ, нүүрэнд минь ♪ ♪ Бүх хүн төрөлхтний ♪ ♪ Би дурлаж байна гэж бодох байсан ♪ ♪ Дурлаж байна гэж бодох байсан ♪ ♪ Бараг л дурласан юм шиг Хайр, хайр, хайр ♪ ♪ Бараг л дурласан юм шиг ♪
Рүти: Дахиад! Гурав, дөрөв. За, боль, боль! Тэр хөндлөн хэмнэлүүд бүр хэтэрхий дарагдаад байна. Жүди, чи арай илүү тодруулж чадах уу?
Жүди: Тийм ээ, ойлголоо.
Рүти: Бидэнд долоо хоног үлдсэн. Гуйя, мансууруулах бодисгүй бас үхчихгүй шүү, за? Маш их баярлалаа. Эмх замбараагүй.
Ники: Юу?
Рүти: Эмх замбараагүй байдал.
Ники: Юу яриад байгаа юм?
Рүти: Төгсгөл нь бүтэхгүй сонсогдож байна. Кодад шилжих аман хуурын шилжилт бүх юмыг баллаад байна. Би яахаа мэдэхгүй байна. Надад ердөө хоёрхон гар бий.
Ники: Төгөлдөр хуур нэм.
Рүти: Төгөлдөр хуур нэм гэж юу гэж байгаа юм?
Ники: Тийм ээ, төгөлдөр хуур эсвэл цахилгааныг нэм. Найруулгыг илүү баяжуулна.
Рүти: Новш! Новш! Новш, гайхалтай санаа байна. Ямар уур хүрмээр юм бэ? Ямар уур хүрмээр юм бэ? Новш!
Ники: Шийдэгдлээ. Чамд жаахан амралт хэрэгтэй.
Рүти: Үгүй, би одоо тэр аяыг бичих хэрэгтэй.
Ники: Зүгээр жаахан амар. Чи бүтэн өдөр байгаа. Жаахан амсхий, за юу?
Рүти: Ники, надад ганцхан долоо хоног үлдсэн. Би амарч болохгүй.
Ники: Би чамд нэг юм авсан.
Рүти: Шинэ төгсгөл үү?
Ники: Үгүй.
Рүти: Хөөх. Энэ чинь... Энэ чинь Ролекс байна.
Ники: Тийм ээ.
Рүти: Үүнийг хаанаас авсан юм?
Ники: Дуудлага худалдаанаас авсан юм. Энэ надад эмээгийн чинь цагийг санагдуулсан, зураг дээр байсан, чиний алдчихсан тэр цагийг.
Рүти: Би үүнийг авмааргүй байна.
Ники: За. Яагаад?
Рүти: Бид хэтэрхий шинээрээ байна. Энэ... Энэ... Зүгээр л хэтэрхий их байна. Бид үерхээд ердөө сар л болж байна. Уучлаарай, би зүгээр л маш стресстэй байна. Надад... зүгээр л... Би маш их зугаатай байсан. Тэгээд энэ огтхон ч сайн зүйл биш, учир нь би одоо төвлөрөх хэрэгтэй.
Ники: За.
Рүти: Инээхээ боль.
Ники: Үгүй, үгүй, үгүй. Би ойлгож байна, үгүй, би ойлгож байна, ойлгож байна. Энэ... Энэ... Энэ хэтэрхий их.
Рүти: Би... Би зүгээр л... Би... Бид юу болохыг мэдэхгүй.
Ники: Би мэднэ. Чи бол миний найз бүсгүй. Эсвэл... Эсвэл чиний хүсдэг юм биш үү?
Рүти: Би мэдэхгүй ээ. Би мэдэхгүй.
Ники: Цагны тухайд уучлаарай. Чамд ямар их...
Рүти: Үнэндээ ганцхан сарын дараа хүнд өгөхөд үнэхээр галзуу бэлэг байна.
Ники: Тийм ч үнэтэй байгаагүй. Чамайг арай бага цочирдсон үед өгнө өө.
Рүти: Битгий хүр, миний цаг.
Ники: Сайн уу, Марла?
Марла: Ники! Нааш ир!
Ники: Яаж байна?
Марла: Чамайг хараад бүр сайхан байна.
Ники: Энэ бол Рүти.
Рүти: Сайн уу, Марла?
Марла: Хөөх, хар даа! Үнэхээр онцгой юм, тийм үү? Баярлалаа. Хар? Харри? Ники ирчихсэн.
Харри: Юу?
Марла: Ники найз Рүтитэйгээ ирчихсэн байна.
Ники: Сайн уу, Харри?
Харри: Юу? Хөөе, нотны цаас аа. Сандал аваад наашаа ир.
Рүти: Сайн уу, Харри? Бие чинь яаж байна?
Харри: Чамайг хараад ямар их баярлаж байна гээч. Чи надад стейкээр дайлах өртэй шүү. Чи түүний номыг барьж өгсөн.
Рүти: Бид үнэндээ танд цагирган боов авчирсан чинь сувилагч хураачихсан.
Харри: Хараал идсэн тас шувууд. Ёстой төвөгтэй юм. Яг одоо миний цагирган боовыг идэж байгаа. Ники, хайрцаг аваад ир.
Марла: Ники, түүний үгийг битгий сонс.
Ники: Уучлаарай, Харри. Марла л дарга.
Харри: Чи урьд нь миний талд байдаг байсан. Өө, нэг юм санаанд орлоо. Өнөөдөр үдээс хойш чиний аав ирсэн. Тэр надад юу хэлснийг мэдэх үү?
Марла: Харри, чи юм төсөөлөөд байна.
Харри: Үгүй.
Марла: Үгүй дээ, хонгор минь, Жон... Жон аль эрт нас барсан шүү дээ, хонгор минь.
Харри: Яагаад намайг галзуу болгох гээд байгаа юм бэ? Яагаад? Тэр чиний тухай ярихаа ер больсонгүй. Тэр чиний сонсголтойгоо яаж зоригтой тэмцэж байгааг ярьсан. Тэр чиний төгөлдөр хуур тоглодог тухай ярьсан, долоон настай байхад чинь. Тэр миний сонсож байсан хамгийн мундаг төгөлдөр хуурч гэдгийг мэдэх үү? Би чамд хайртай.
Ники: Би ч бас чамд хайртай, Харри.
Харри: За, эндээс явъя. Надад энд таалагдахгүй байна. Клуб орцгооё. Надад энд таалагдахгүй байна, за юу? За, энэ чинь юу вэ? Миний гар дээр юу байна?
Марла: Таны бугуйвч. Түүн дээр таныг хэн болохыг бичсэн байгаа.
Харри: Өө, бурхан минь. Энэ ямар газар вэ? Надад энэ газар таалагдахгүй байна.
Марла: Ус уумаар байна уу?
Рүти: Надад нэг санаа байна.
Харри: Одоо л зөв ярьж байна. Ники, надад нэг юм тоглоод өг.
Ники: Өө, үгүй, энэ удаад Рүти тоглоно. Надад итгэж байна уу? Энэ охиныг сонсмоор байна уу?
Харри: Аймхай амьтан.
Рүти: За, Харри, юу сонсмоор байна?
Харри: Өөрөө сонго.
Марла: Үүнийг хаанаас авсан юм?
Ники: Юуг?
Марла: Би өнөөдөр үдээс хойш нягтлан бодох хэлтэст очсон. Кассчин бидний төлбөр бүгд төлөгдсөн гэсэн. Жаахан сэжигтэй байна. Эхлээд чи фургоны мөнгийг олж ирсэн, одоо бас энэ үү? Чамайг ямар нэг тэнэг юм хийж яваасай гэж хүсэхгүй байна. Бид зүгээр байх болно. Бид үнэхээр зүгээр байх болно. Ойлгов уу? Намайг ойлгож байна уу?
Ури: Хөг Тааруулагч аа, би байна, Ури. Би залгаж байхад яагаад утсаа авахгүй байгаа юм? Намайг хайрлахаа больчихсон уу? Тоглосон юм. Өнөө орой ажил гарсан. Ёни дэлгэрэнгүйг мессежээр явуулна. Жаахан хол, гэхдээ асар том, том ажил, үнэ цэнтэй. Санаа зоволтгүй. За баяртай.
Ники: Энэ чинь юу вэ?
Бенни: Сайн уу, Ники.
Ники: Бенни, энэ юу вэ?
Бенни: Юу нь?
Ники: Энэ хэний байшин юм?
Бенни: Мэдэхгүй ээ.
Ники: Бид энд юу хийж байгаа юм?
Бенни: Мэдэхгүй ээ. Уригаас асуу.
Ёни: Өө, Ники!
Ники: Юу болоод байна? Ури, бид энд юу хийж байгаа юм бэ?
Ури: Эд нар бол бидний хамтрагчид, за юу.
Ники: Тийм ээ, бид хаана байна? Эд нар хэн юм?
Ури: Тэд биднийг сейф онгойлгохоор хөлсөлсөн, за юу? Тэд биднийг хөлсөлсөн, бид чамайг хөлсөлсөн. Зүгээр л сандал дээр суугаад, сейфийг онгойлго. Тэгээд л болоо. Дараа нь явна. Миний төлөө хийчих.
Ёни: Наад новшоо унтраа.
Ники: Би үүнийг яах ёстой юм?
Сон: Болгоомжтой, Рэйн Мэн.
Ники: Хараал идсэн буунууд уу?
Ури: Зүгээр л хий, залуу минь. Сейф онгойтол, тэр дарга нь, за юу? Утаснуудаа чимээгүй горимд тавь. Бенни, чи ч бас. Бас идэхээ боль. Чимээ гаргаад байна.
Ники: Хараал ид гэж! Бенни?
Бенни: Тийм ээ, Ники.
Ники: Ирж байгаа онгоцнуудыг ажиглаж байгаарай, за юу?
Сон: Энэ хэр удах вэ...
Ёни: Чшш!
Сон: Битгий новш...
Ури: Чшш!
Бенни: Ёни. Онгоц. Хөлдөж үхэх нь.
Ури: Амаа тат! Амаа тат!
Бенни: Онгоц.
Сон: Тэр онгойлгочихсон уу? Новш. Тэр онгойлгочихлоо!
Ники: Энэ чинь юу вэ?
Сон: Хөөе, наадхаа өг. Өө, тийм.
Ури: Зүгээр үү?
Сон: Тийм. Бид хараал идсэн баян болно, залуу минь! Зураг авцгаая! Хөөе!
Ёон: Энэ чинь юу вэ?
Сон: Бүгдээрээ тайвшир, би ярья.
Жинү: Хөөе, хөөе, хөөе.
Ёон: Доошоо суу. Доошоо суу.
Сон: Авга ах аа, энэ таны бодож байгаа шиг биш.
Ёон: Новшийн жаал минь, би чамд, ээжид чинь ямар сайн байсан билээ? Хараал идсэн утаснуудаа загасны аквариум руу хий.
Ури: Ники? Зүгээр үү?
Ёон: Амаа тат. Утсаа шид. Та нар бүгд. Хөдөл! Чи ч бас, буржгар аа. Тийм. Тийм юм бодох ч хэрэггүй, новш минь! За, нааш нь шид.
Жинү: Би түүнд хэлсэн шүү дээ, энэ муу санаа гэж.
Сон: Худалч новш! Түлхүүр чамд байсан!
Жинү: Холдооч!
Ёон: Амаа тат. Нааш нь шид. Хурдан номоо шид, новш минь. Тэнэг новш. Тэрийг ав.
Ники: Алийг?
Ёон: Тэр хуудсыг, хараал идсэн хуудсыг ав. Жинү, би энэ новшийг цээжилчихсэн гэж бодоогүй биз? Хөөе! Түүнийг битгий хар. Хоёр хувааж ур. Цаасыг, хоёр хувааж ур. Дахиад. Дахиад. Одоо ид.
Ники: Юу?
Ёон: Хуудсаа амандаа хий, зажлаад дараа нь залги. Алив. Өө, та муусайн малууд. Хараал идсэн тэнэгүүд. Энд юу болно гэж бодсон юм бэ, аан? Залги! Та хоёр ч бас. Та хоёр хэн юм бэ? Үзүүл.
Ники: За.
Ёон: Сайн байна. Одоо би та муу новшнуудыг...
Ники: Нууцлаг, далай. Сүүдэр, хүрхрээ, нээх, хүүхэд. Нарны, нуман хаалга, санамсаргүй, төгөлдөр хуур, сэлүүр, нэг.
Рүти: Байна уу? Марла байна.
Ники: Хөөе. Хөөе, хөөе.
Херби: Юу гээч, түүнийг алдсанд үнэхээр харамсаж байна. Харри шиг хүн дахиж хэзээ ч гарахгүй. Бид түүнийг юу гэж дууддаг байсныг мэдэх үү? Хөг Тааруулагч загас. Галзуу, тийм ээ?
Ники: Тэнэг юм.
Херби: Тийм ээ, гэхдээ... Гэхдээ тэр содон хүн байсан.
Ники: Тийм ээ, баярлалаа, ноён Хэнкок, ирсэнд тань. Харри их баярлах байсан.
Херби: Өө, бурхан минь. Тоглож байна уу? Өө, би бараг мартчихаж. Чи төгөлдөр хуур тааруулсаар байх гэж байгаа биз дээ?
Ники: Мм, тийм ээ. Өө... Одоохондоо л доо.
Херби: Харри шиг байна гэж найдаж байна.
Ники: Тийм биш байх. Ноёнтоон, намайг нэг хором өршөөхгүй биз?
Херби: Тэгэлгүй яах вэ, яв.
Ники: Таныг харахад сайхан байлаа.
Ури: Цагаан загасанд илүү их гоньд хэрэгтэй.
Ники: Чи энд юу хийж байгаа юм?
Ури: Миний өвөө Вильнюст утсан загасны дэлгүүртэй байсан. Нэмэлт гоньд, тэр л түүний нууц байсан. Тэр хорих лагерьт нас барсан, гэхдээ жор нь амьд үлдсэн.
Ники: Чи явах хэрэгтэй.
Ури: Шивад зочлохоор ирсэн хүмүүсийн холимог юм.
Ники: Гуйя.
Ури: Сонс. Нөгөө оройн явдалд уучлаарай. Юм хяналтаас гарчихсан.
Ники: Ури. Яв.
Ури: Чи крипто дансны нууц үгийг залгичихсан. Гэхдээ асуудал нь, Хөг Тааруулагч аа, өөр нэг зам бий. Нөгөө залуугийн гэрт байгаа техник хангамжийн түрийвч. Өөр нэг хаалганы цаана байгаа өөр нэг түлхүүр. Надад чи түүнийг онгойлгох хэрэгтэй. Маргааш манайд ир.
Ники: Үгүй.
Ури: Оройн 10:00.
Ники: Үгүй, март. Би больсон.
Ури: Тийм үү? Тэнд байгаа тэр чиний найз охин уу? Тэр сайхан гартай юм. Ир. Ойлгов уу? Чухал маш их зүйл байна.
Марла: Сайн байна уу? Би Марла. Би... Би Харригийн эхнэр.
Ури: Марла.
Марла: Тийм.
Ури: Манай ээж тийм нэртэй байсан.
Марла: Үнэхээр үү?
Ури: Тийм ээ. Гүн эмгэнэл илэрхийлье.
Марла: Баярлалаа.
Ури: Харри үнэхээр онцгой хүн байсан. Тэр Никитэй байсан нь азтай хэрэг.
Марла: Харри Никид маш их хайртай байсан, би ч мөн адил. Идэцгээ.
Ники: Тэр... Тэр явах ёстой.
Ури: Уучлаарай, гэхдээ би явах хэрэгтэй. Ники, маргааш уулзъя.
Марла: Ямар мундаг хүн бэ. Энэ хүн хэн бэ?
Ники: Ажлын газрын л нэг хүн. Юм идсэн үү?
Рүти: Байна уу?
Ники: Гоё сонсогдож байна.
Рүти: Би... Би зүгээр л... Майсснер миний бүтээлд хариу өгнө гэж найдаж байна.
Ники: Тэгэх байх аа.
Рүти: Хөөе, чи яагаад ийм хайхрамжгүй байгаа юм? Энэ үнэхээр том асуудал. Би үүн дээр маш удаан ажилласан. Маргааш шүү дээ. Би маш их түгшиж байна.
Ники: За, битгий түгш. Майсснер сүүлийн үед юу хийсэн юм?
Рүти: Би Майсснерт хайртай.
Ники: Мэдэхгүй ээ. Хараал ид.
Рүти: Чи яачхаад байгаа юм? Яагаад сайхан юм хэлчхэж болохгүй байгаа юм? Жишээ нь "Рүти, Майсснер чамайг сонгохгүй бол тэнэг." Эсвэл ямар нэг сайхан юм.
Ники: Надаас юу хүсээд байгаа юм? Намайг зүгээр энд суугаад чамайг дэмий магтаасай гэж үү? Тийм ээ, чи Моцартаас хойших хамгийн шилдэг хөгжмийн зохиолч. Маргааш Майсснер бүтээлийг чинь сонсоод, тэтгэвэртээ гарна, учир нь мянган жилд нэг төрөх авьяастан, Рүти Уэймон, энэ дэлхийд байдгийг мэдээд
Рүти: Наадах чинь дэмжсэн үг гэж үү? Би бол муухай үг байсан гэж хэлнэ. Чи ерөөсөө ойлгохгүй байна.
Ники: Би юуг ойлгохгүй байгаа юм?
Рүти: Насан туршдаа тэмүүлсэн зүйл рүүгээ зүтгэнэ гэдэг ямар байдгийг чи ойлгохгүй. Чи бол төгөлдөр хуур тааруулагч. Өглөө босоод, ажилдаа явна, гэртээ ирээд, унтана. Чи юунд ч зорьж ажилладаггүй. Зүгээр л тийм. Гэхдээ би үнэхээр дээрэнгүй өнгө аясыг чинь үнэлэхгүй байна.
Ники: Чи намайг юунд ч зорьж ажилладаггүй гэж бодож байна уу? Би хоёр жилийг харанхуй новшийн өрөөнд өнгөрөөсөн өөрийнхөө дуу хоолойг сонсох нь хүртэл там шиг байсан газар.
Рүти: Би тэгж хэлээгүйг чи мэдэж байгаа.
Ники: Маргааш сэрээд... Маргааш сэрээд хөгжим тоглож чадахгүй болсон байна гээд төсөөл. Тэгвэл чи хэн юм? Зүгээр л төсөөл. Чи... Чи хэн юм? Чи юу ч биш. Би ч гэсэн юу ч биш. Би юу ч биш. Би хараал идсэн төгөлдөр хуур тааруулагч. За тэгвэл. Гэхдээ өдөр болгон би зүгээр л хэвийн байхын төлөө энэ новшийн өдрийг даван туулахын төлөө ажилладаг.
Рүти: Уучлаарай.
Ники: Би тэдний дэргэд байж чадна гэдэг жинхэнэ гайхамшиг. Жинхэнэ гайхамшиг. Миний амьдралыг надаас булаасан. Миний амьдрал чинийх шиг байх ёстой байсан. Энэ. Тиймээс тэр өндөрлөг дээрээсээ намайг юунд ч зорьж ажилладаггүй гэж битгий хэл. Учир нь би чамаас хамаагүй илүү сайн төгөлдөр хуурч байсан.
Рүти: За тэгвэл, Ники, надад нэг юм тоглоод өг. Алив, надад тоглоод өг. Яасан, айж байна уу? Үгүй ээ, үнэхээр. Надад нэг юм тоглоод өг. Чи үнэхээр хараал...
Ники: Өө, хараал ид.
Ури: Ники. Би чамтай үнэхээр эвтэйхэн харьцахыг хичээсэн, гэхдээ би ир гэж хэлбэл, чи ирэх ёстой!
Сон: Хараал идэг, хүмүүс ээ, англиар ярь.
Ури: Санаа зоволтгүй. Ники! Хөөе!
Бенни: Хөөе, Ники.
Ури: Бурханд талархъя.
Бенни: Хөөе, Ники.
Ури: Зүгээр ээ, зүгээр. Түүнийг аваад ир.
Ёни: Тийм. Гараа авчир. За.
Ури: Тийм, зүгээр байна. Зүгээр байна.
Ёни: Тэр зүгээр. Тийм. За.
Ури: Үгүй, үгүй, бүх зүйл зүгээр.
Ники: Би энд байж чадахгүй. Би...
Сон: Жинү, хивсийг аваад ир.
Ури: Сейфийг онгойлго.
Ники: Хмм, хэдэн цаг болж байна?
Ури: Новшийн сейфийг онгойлго!
Ники: Би... Би сейфийг онгойлгож чадахгүй. Чих шуугиад байна.
Ури: Онгойлго! Новшийн гичий минь.
Ники: Хараал ид, би энэ новшийн сейфийг онгойлгож чадахгүй байна. Чих шуугиад байна.
Ричардс: Хатагтай ноёд оо, та бүхнийг угтан авах нь миний хувьд нэр төрийн хэрэг Шафиц консерваторын Мастер...
Ники: Би юу ч сонсож чадахгүй байна. Кофе. Кофе, надад кофе хэрэгтэй. Би та нарыг үнэхээр үзэн ядаж байна.
Ричардс: Гуравдугаар эгнээ, төвд. Дараагийнх нь чи. Гүнзгий амьсгаа ав.
Ники: Надад... Надад очих газар бий.
Сон: Тэгвэл чи хурдлах хэрэгтэй юм байна.
Ники: Дахиад ганц үг хэлээд үзээрэй. Бурхнаар тангараглая.
Ури: Хөөе, хөөе, тайвшир, залуусаа. Тайвшир.
Сон: Чамд тийм яаралтай юу байдаг юм?
Ричардс: Хамгийн сүүлд ч гэхдээ хамгийн муу нь огтхон ч бус, Коннектикут мужийн Нью Бритэнээс ирсэн Рүти Уэймоныг угтан авна уу.
Ури: Арван долоон сая!
Ричардс: Би өнөөдөр чамаар маш их бахархаж байна.
Рүти: Баярлалаа.
Ричардс: Маш сайн.
Рүти: Баярлалаа! Баярлалаа.
Ричардс: Одоо төвлөр.
Рүти: Тийм, тийм, тийм.
Ричардс: Сайхан байна. Тийм.
Ричардс: Маэстро. Рүти, Маэстро Мариус Майсснер.
Рүти: Тантай уулзаж байгаа нь нэр төрийн хэрэг, Маэстро.
Маэстро: Зүгээр дээ. Надад шинэ бүтээл зохиох захиалга ирсэн. Анхны тоглолтоо хийхээр, ирэх өвөл Сиднейн Дуурийн Театрт.
Рүти: Ямар сайхан мэдээ вэ?
Маэстро: Надад найруулгын мэдрэмжтэй бас техникийн нарийвчлалтай туслах хэрэгтэй. Урт цагаар ажиллаж чадна гэж бодож байна уу?
Рүти: Мэдээж, тийм.
Маэстро: Миний студид минийхээс өөр том эго байхгүй, Нэг мөчид чи концерт дээр ажиллаж байж магадгүй, тэгээд... тэгээд... дараагийн мөчид кофе авчирч явна.
Рүти: Ойлголоо. Асуудал болохгүй.
Маэстро: Ганцхан жижиг зүйл байна. Тэр нь... жаахан инээдтэй л дээ. Би энэ гоёмсог цагийг хаанаас авсныг тань сонирхож байна.
Рүти: Найз залуу маань надад бэлэглэсэн.
Ричардс: Түүний найз залуу манай төгөлдөр хуур тааруулагч.
Маэстро: Өө.
Ники: Хөөе! Рүти хаана байна?
Жүди: Хөөх! Захирлын өрөөнд байгаа байх.
Маэстро: Дөрвөн долоо хоногийн өмнө би... шүүгээн дахь сейфээс минь чухал эд зүйлс алга болсныг анзаарсан юм. Тэдний дунд миний өвөө эмээ хоёрын хуримын өдөр солилцсон хоёр цаг байсан. Өвөө минь эдгээр хоёр цагийг Парис дахь гэрийн үйлчлэгчдээ даатгасан. Түүнийг нацистууд аваад явахаас өмнө л дөө. Энэ үнэхээр гайхалтай давхцал байна. Төгөлдөр хуур тааруулагч энэ цагийг яаж олж авсныг мэдмээр байна.
Рүти: Уучлаарай, ганц хором. Уучлаарай.
Ники: Уучлаарай, уучлаарай. Би... Би 16 блок газар гүйх хэрэгтэй болсон. Түлхүүрээ алдчихаад, машин барьж чадахгүй...
Рүти: Цагийг хаанаас авсан юм?
Ники: Юу?
Рүти: Чи надад хулгайн цаг өгсөн. Үүнийг мэдэж байсан уу? Чи мэдэж байсан уу?
Ники: Үгүй. Би... Би мэдээгүй.
Рүти: Цагийг хаанаас авсан юм?
Ники: Аан...
Рүти: Ники, чи цагаа хаанаас авсан юм?
Ники: Урт түүх л дээ. Тэгээд... Би бүгдийг нь тайлбарлаж чадна, за юу? Энэ бол, аан... Би зүгээр л чамд сайхан зүйл хийх гэсэн юм, гэхдээ... би... би алдаа гаргасан, за юу? Уучлаарай.
Рүти: Өчигдөр шөнө би чиний төлөө маш их санаа зовсон. Чамайг зүгээр байгаад үнэхээр баяртай байна. Намайг битгий дага.
Ники: Уучлаарай. Зүгээр л намайг...
Рүти: Үгүй, гуйя.
Маэстро: Энэ бол маш их сэтгэл түгшээсэн нөхцөл байдал. Би таны авьяаслаг Рүтиг найз залуу нь хулгайч гэдгийг мэдсээр байж ажиллуулахдаа тав тухтай байх эсэхээ мэдэхгүй байна.
Ники: Үгүй. Хөөе. Рүти энэ талаар юу ч мэдээгүй. Та надад итгэх шалтгаан байхгүйг би мэднэ, гэхдээ зүгээр л... Зүгээр л, гуйя, тэр юу ч мэдээгүй гэдэгт итгээрэй.
Ричардс: Маэстро, би цагдаа дуудах уу?
Ники: Өө, боль доо. Үгүй, үгүй, үгүй, үгүй, хүлээгээрэй.
Маэстро: Би эрх баригчдыг зэвүүцдэг... гэхдээ өөр аргагүй байх.
Ники: Хүлээгээрэй. Хүлээгээрэй. Зүгээр л намайг сонсооч. Та хоёр дахь цаг байгаа гэж хэлсэн. Принс Ролекс, тэгш өнцөгт алтан гэртэй, матрын арьсан оосортой. Тийм үү? Хэрэв би түүнийг буцааж авчирч чадвал яах вэ?
Ричардс: Түр хүлээнэ үү.
Маэстро: Боломжтой гэж үү?
Ники: Тийм ээ, би буцааж авчирч чадна. За. Хөөе, Марла... Би өчигдөр гэрээр чинь орсон, тэгээд төгөлдөр хуур дотор чамд нэг зүйл үлдээсэн. Битгий уурлаарай.
Марла: Хараал идэг!
Ники: Би танд хайртай.
Дуу: ♪ За тэгээд би хад руу гүйдэг ♪ ♪ Намайг нуучихаач Би хад руу гүйдэг ♪ ♪ Намайг нуучихаач, Эзэн минь ♪ ♪ Тэр өдөржин ♪ ♪ Гэвч хад хариулсан ♪ ♪ Би чамайг нууж чадахгүй Хад хариулсан ♪ ♪ Би чамайг нуухгүй ээ, залуу минь ♪ ♪ Тэр өдөржин ♪ ♪ Би хэлсэн, "Хад аа" ♪ ♪ "Чамд юу тохиолдоод байна, Хад аа?" ♪
Ники: Новш! Стэйси! Новш!
Ёни: Чи тоглоод байгаа юм уу? Аан? Аан? Ури.
Ури: Эндээс зайл! Эндээс зайл!
Ёни: Би түүнийг сейф ухаж байхад нь барьж авсан.
Ури: Бенни, дохионы бүрээг аваад ир. Новшийн амьтан! Муусайн новш! Муу сайн баас! Нохойн зулбасга! Муу сайн тэнэг! Чи өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм, аан?! Би чамайг дүүгээ гэж боддог байсан, муусайн новш! Чи энд орж ирээд надаас хулгай хийх үү?! Муу сайн новш! Аан?! Чи юу хийж байна гэж бодоод байгаа юм?! Чамайг хараал идэг!
Ники: Надад тэр хараал идсэн цагаа өг.
Ури: Энэ цаг уу?
Ники: Тийм.
Ури: Бүрээг авчир!
Ники: Хараач, надад зүгээр л цаг хэрэгтэй, за юу? Зүгээр л надад тэр хараал идсэн цагаа өгчих.
Ури: Бүрээг авчир!
Бенни: Стэйси!
Ури: Хараал идсэн бүрээг үлээ!
Бенни: Нааш ир, хайрт минь! Чи яаж гарч ирэв?
Ури: - Хараал идсэн бүрээг үлээ! - Үгүй ээ, нохой айна.
Бенни: Үгүй ээ, нохой айна.
Ёни: Бүрээг үлээ, муу мангар аа!
Ури: Алив ээ, мангар, хулчгар амьтан!
Ники: Үүний эзэн асуудал хүсэхгүй байгаа, за юу? Би түүнд буцааж өгч чадвал тэр цагдаа дуудахгүй. Энэ бол түүний өвөөгийн холокостын цаг.
Бенни: Бид холокостын цаг хулгайлсан юм уу? Тэгвэл муу хэрэг байна, Ури!
Ники: Түүний бүх гэр бүл устгагдсан, за юу? Энэ бол түүнд үлдсэн цорын ганц зүйл. Новш, Ури, надад зүгээр л цагаа өгчих. Мөнгөө аваад зайлж болно шүү.
Ёни: Холокостын цаг хулгайлах муу ёр.
Бенни: Түүний зөв, Ури. Чи холокостын цагаа буцааж өгөх ёстой.
Ёни: Мэдээж шүү дээ, энэ бол зөв зүйл, ах аа.
Ури: Зөв зүйл.
Ёни: Өө. Ури, нэг секунд хүлээ. Түр сонсооч.
Бенни: Үгүй, Ури, боль.
Ёни: Ах аа, гуйя сонсооч. Ури, боль, би чамаас гуйж байна!
Бенни: Үгүй, Ури, үгүй! Үгүй, үгүй! Ури, үгүй!
Сувилагч: Ноён Уайт, та намайг сонсож байна уу? Таны чихний хэнгэрэг цоорсон байна. Босох гэж бүү оролдоорой. Би эмчийг дуудаж байна. Энд таны эд зүйлс байна. Өөртөө анхаараарай, за юу?
Марла: Ники. Би чамайг яах вэ? Хөөе. Явцгаая, хүү минь.
Туслах: Хүлээсэнд баярлалаа. Маэстро одоо тантай уулзана. Маэстро одоо тантай уулзана.
Маэстро: Стэйнвэй нар их эрх, тэгээд би Яамахад шилжсэн. Аа. Чамд юу тохиолдсон юм, Хөг Тааруулагч аа? Өнгөрсөн долоо хоногт манайд нэг тааруулагч ирсэн, чих нь муу бүдүүн эр. Миний урам хугарсан. Магадгүй чи тусалж болох юм.
Рүти: Маэстро, эхний анги хянагдаж дууссан хэвлэхэд бэлэн болсон, хэрэв та дахин нэг харахыг хүсвэл.
Маэстро: Рүти. Тааруулагчийг өршөөлөө.
Рүти: Би одоохон очъё, Маэстро.
Маэстро: Яарах хэрэггүй.
Рүти: Чамд юу тохиолдсон юм?
Ники: Би чамайг сонсож чадахгүй байна.
Рүти: Юу тохи... Юу тохиолдсон юм?
Ники: Зүгээр л бага зэрэг асуудалд орчихсон. Би зүгээр ээ.
Рүти: Би ажилдаа буцаад орох хэрэгтэй.
Ники: Ми бемоль таараагүй байна.
Back to episodes Go home