Filmbridge
Төрөл: УСК Хуудасны тоо: 21
Нэр: Backrooms 24/07/2026 Орчуулсан: Лингостик ХХК
Дүрүүдэд:
Кларк – эрэгтэй, 30-40 насны, тавилгын дэлгүүрийн эзэн
Бобби – эрэгтэй, 20-25 насны, Кларкын ажилтан
Кат – эмэгтэй, 20-25 насны, Кларкын туслах менежер
Мэри – эмэгтэй, 30-40 насны, сэтгэлзүйч
Нарен - эрэгтэй
Фил - эрэгтэй
Засварчин - эрэгтэй
НАРЕН: Болж байна, болж байна. За. За. Новш. Ажиллаарай, ажилла. Ажиллаарай. Ажиллаарай. Стандарт... Стандарт, намайг сонсож байна уу? Нарен байна. Би бусдаасаа салчихсан. Би зүгээр, гэхдээ хаана байгаагаа сайн мэдэхгүй байна. Би өмнө нь ийм хол явж байгаагүй, тиймээс би... Энд нэг зүйл байна. Сайн харж чадсангүй, гэхдээ энд ямар нэг юм байх шиг байна. Та нар хэрэгтэй байна аа. Ойлгож байна уу? Намайг эндээс авах хэрэгтэй байна, гуйя. Новш, залуус аа, та нар ирж намайг эндээс авах хэрэгтэй байна. Наашаа ирж чадах уу, гуйя, стандарт? Стандарт? Өө, новш! Новш. Новш! Новш... Өө, новш. Ямар новш нь вэ? Ямар новш нь вэ? Новш! Новш! Новш! Новш! Новш, новш, новш! Новш!
ТЕКСТ: АРЫН ӨРӨӨНҮҮД
МЭРИ: Бид бүгдээрээ эргүүлэгт оршдог. Зуршил, зан төлөв маань биднийг тойрог л хийлгээд байдаг. ижил нөхцөл байдалд дахин дахин оруулж байдаг. Энэ удаад өөр шинэ газар очлоо гэж боддог. Гэхдээ тийм биш байдаг. Тэгсэн ч энэ маш бага эсэргүүцэлтэй зам байдаг. Таны бүтээсэн зам. Тэр зам чамайг хүүхэд байх үед аюулгүй байсан. Танд гэм хүргэхээс өмнө та хүмүүсийг өөрөөсөө түлхэж сурсан. Харин одоо, нас биед хүрсэн ч, та эхэлсэн газраа л гацчихсан. Ганцаараа.
КЛАРК: Ганцаарддаг гэж хэлээгүй шүү дээ. Надад ажилчид бас... үйлчлүүлэгчид бий.
МЭРИ: Би ганцаардсан гэж хэлээгүй. Ганцаараа гэж хэлсэн.
КЛАРК: Тийм ээ, гэхдээ би... Би хүмүүсийг гомдоодог. Хүсдэггүй л дээ. Гэхдээ л гомдоочихоод байдаг юм. Тэгэхээр ганцаараа байх нь зүйн хэрэг байх.
МЭРИ: Хэн нэгэн ганцаараа байх нь зүйн хэрэг гэж бодож байна уу?
КЛАРК: Мэдэхгүй, гэхдээ, тэр тийм ч муу зүйл биш байх.
МЭРИ: Ганцаараа байх нь... маш гүн сууж өгдөг. Ойлгож байна аа. Та зүүд зүүдэлсэн байна. Эдгээр зүүдийг ойлгох талаас нь биш эсэргүүцэх нь их байдаг. Бид дахин дахин шархалсан үедээ үүнийг хүлээж эхэлдэг. Яг л, “Өө, би энэ замыг мэднэ. Хаашаа хүргэхийг мэднэ.” Тэгэхээр... та шинэ зам бий болгохыг бас хаашаа хөтлөхийг хармаар байна уу?
КЛАРК: Мэдээж. Яагаад болохгүй гэж? Би энд байна шүү дээ.
МЭРИ: Гайхалтай. Тэгэхээр өмнө хийдэг байсан дасгалаа хийхийг хүсэж байна. Дүрд орж тоглоно.
КЛАРК: Өө, нөгөө жүжиглэдэг үү?
МЭРИ: Тийм.
КЛАРК: Тэнэг санагдаад байдаг юм.
МЭРИ: Ойлгож байна. Гэхдээ бидэнд цаг байгаа шүү дээ. Тийм ээ, жаахан оролдож үзье.
КЛАРК: За за.
МЭРИ: Орчноо бүрдүүлцгээе. Барбара таныг орхиж явсан шөнө рүү очицгооё.
КЛАРК: Өөрийнхөө гэрээс хөөгдсөн тэр шөнийг хэлж байна уу?
МЭРИ: Тийм ээ.
КЛАРК: Би өөрийнхөө дүрд тоглоно.
МЭРИ: Харин би Барбара болно.
КЛАРК: Мартсанаас, тэр миний гэр шүү. Мөнгийг нь төлж байгаа хүн нь би.
МЭРИ: Мэднэ ээ.
КЛАРК: За за. За, тэгэхээр... би гэртээ оройтож ирсэн. Хэр орой гэдгийг мэдэхгүй. Тэр унтчихсан байсан. Шөнө дунд байсан байх. Тэр ихэвчлэн эрт унтдаг, тэр хамаагүй л дээ. Хэлэх гэсэн зүйл би гал тогоонд байсан. Аяга, би аяга хагалсан тэгээд тэр дээрээс юу болоод байгааг харах гэж бууж ирсэн... тэгээд байдал хүндэрсэн.
МЭРИ: Танд ямар санагдаж байсан бэ?
КЛАРК: Би... согтуу байсан л даа. надад тэнэг санагдсан. Би ууртай байсан учир нь аяга хагалчихсан шүү дээ.
МЭРИ: Үүнийгээ надад хэлж чадах уу?
КЛАРК: Юуг, Барбарад уу?
МЭРИ: Тийм ээ.
КЛАРК: Сэрээсэн бол намайг уучлаарай.
МЭРИ: Магадгүй чи эрт ирсэн бол бид оройг хамт өнгөрүүлж болох байсан.
КЛАРК: Үгүй, би ажилтай байсан, ойлгож байна уу? Би шууд ажлаасаа ирлээ.
МЭРИ: Надад бүү худал хэл, гуйя. Амнаас чинь үнэртээд байна.
КЛАРК: Жаахан шар айраг л уусан юм аа.
МЭРИ: Жаахан гэдгээ тодорхойлооч.
КЛАРК: Хүнд өдөр байсан болохоор. Сэтгэлээ зассан юм.
МЭРИ: Чи дандаа сэтгэлээ засдаг биз дээ? Чи үргэлж дэлгүүр дээрээ байдаг.
КЛАРК: Чи хүүхэд хүсдэг байх аа?
МЭРИ: Бид хоёулаа хүсэж байгаа.
КЛАРК: Гэр бүлээ тэжээхийн тулд мөнгө хэрэгтэй, тэгэхээр хэн нэгэн ажиллах ёстой. Оюутныг ажилтай хүн гэдэг болчихоогүй л бол.
МЭРИ: Шударга бус байна. Чөлөө авчихсан, чи ч мэдэж байгаа.
КЛАРК: Хичээлээ гүйцэхгүй байгаа чинь миний буруу лав биш. Хэрэв чи хуулийн сургуульд сурч чадахгүй бол яаж хуульч болох юм? 30 настай 1-р курсын оюутан шиг сургуулиараа тэнэж явахад чинь энэ бүхнийг хэн төлдөг гэж бодоо вэ? Би ойртуулж өгөх үү, би төлдөг юм. Би чиний сургалтын төлбөр, толгой хоргодох газрыг чинь төлж байна.
МЭРИ: Би одоо ярьж болох уу?
КЛАРК: Үгүй! Үгүй. Мэдмээр байна л даа, хэрэв чи төгсөж чадвал юу болно гэж бодож байна? Нэг хүүхэд гаргана, тэгээд би л төлбөр дээр унана. Эсвэл би гэртээ живх солиод л гацна. Учир нь чи амьдралдаа анх удаа ажил хийгээд завгүй байна.
МЭРИ: Чи хэт хэрцгий байна.
КЛАРК: Шударга л байнадаг. Энэ чиний хүсээд байгаа зүйл гэж бодож байна.
МЭРИ: Чи архитектор болж чадаагүй чинь...
КЛАРК: Би бол новшийн архитектор! Гэтэл хараал идсэн тавилга зарж байна. Яагаад гэвэл хэн нэгэн нь новшийн тарган өгзгөө хөдөлгөөд туслахгүй байгаа болохоор!
МЭРИ: Одоо яаж байна, Кларк?
КЛАРК: Би хэнтэй ярьж байна?
МЭРИ: Би, энд байна.
КЛАРК: Намайг уучлаарай, би хүсээгүй шүү... уурлаж, хяналтаа алдахыг хэлж байна.
МЭРИ: Ойлгож байна. Дасгалын зорилго нь энэ юм шүү дээ. Энэ тун сайн эхлэл боллоо. Юу мэдэрч байгааг мэдрэх тэгээд шинэ замыг олж нээх таны гаргасан хариу үйлдэл бол байдаг л хариу үйлдэл.
КЛАРК: Тэр чинь би шүү дээ. За за, хөөе найзууд аа! Зовж олсон хэдийгээ хэт үнэтэй тавилганд үрэхээс залхаж байна уу? Өөрийг чинь гайхшруулах зүйл хайж байна уу? Тэгвэл Кэп’н Кларкын Оттоманы хаант улс руу ирээрэй. Санта Клара хөндийн хамгийн нэр хүндтэй үзэсгэлэнгийн тэнхим. Унтлагын өрөө, зочны өрөө, хооллох хэсэг, угаалгын өрөө байгаа. Анх удаа гэр бүл болж байна уу? Бид танд туслах болно. Анхны хүүхэддээ шинэ ор хайж байна уу? Бидэнд даатга! Хамгийн орчин үеийн шинэ загвараас өнгөрсөн жилийн сонгодог загвар хүртэл энд бүгд байна, та харамсахгүй. Яасан бэ, хө? Зээлийн талаар санаа зовоо юу? Кэп’н Кларк зээлийн оноо хүрэхгүй бол асуудал биш гэж хэлж байна! Өндөр чанарын задгай тэнгис рүү дарвуулаа өргө, мөнгөний асуудлаа хаяандаа үлдээ. Наашаа хүрээд ир, мөрөөдлийн буйдан, гал тогооны ширээ, гэрэл, орны мод, бүгд энд Кэп’н Кларкын Оттоманы хаант улсад байна. Манай хаяг Капитол МакКи 680-ын хажууд шүү. Наашаа хүрээд ир. Хөлөө жийгээд тухлан суу. Бор гэртээ хаан гэдэг шиг тухла! Хаан бүрт сэнтий хэрэгтэй. Харин бидэнд та нарыг сийлсэн сэнтий Кэп’н Кларкт байна.
БОББИ: Үгүй байлгүй дээ!
КАТ: Кларк, чи зүгээр үү?
КЛАРК: Камераа унтраа.
БОББИ: Үгүй, үгүй, муу шүү. Нэмэлт материал, хөгшөөн.
КЛАРК: Новшийн камераа унтраа, Бобби.
БОББИ: За за. Бурхан минь. Тусламж хэрэгтэй юу?
КЛАРК: Үгүй, би зүгээр, өөрөө чадна.
КАТ: Аа, бид дахиад эхлэх үү, эсвэл...?
КЛАРК: Үгүй. Кат, одоо дэлгүүрээ нээж болно.
КАТ: Нээсэн байгаа.
БОББИ: Аан гээч, хөгшөөн, би ойлгохгүй байна. Чи далайн дээрэмчин юм уу, эсвэл хаан юм уу? Энэ хоёрынхоо ялгааг л сайн гаргах хэрэгтэй байна.
КЛАРК: Амаа тат. Хямдхан хөгийн зохиол чинь хэрэг алга. Үүнийг цэвэрлэчихнэ биз дээ?
КАТ: Май.
ЗАСВАРЧИН: Саад болсонд уучлаарай.
КЛАРК: Ямаршуу байна?
ЗАСВАРЧИН: Тоолуур зүгээр л байна. Төлбөр өндөр гарсан нь танайхаас болсон байна.
КЛАРК: Цахилгаан тасалдалт яах юм? Ажлын цагийн дараа болдог.
ЗАСВАРЧИН: Мэдэхгүй ээ, ноён гэрэл л таслуурыг унагаад байх шиг байна.
КЛАРК: Дэлгүүр хаасны дараа таазны гэрлийг унтраадаг. Цахилгаан доголдохоос өмнө. Тэгээд уг нь төлбөр буурах ёстой биз дээ?
ЗАСВАРЧИН: Цахилгаан таслуурын хайрцаг чинь хаана байна?
КЛАРК: Би сайн мэдэхгүй ч, түрүүн шалгасан, асуудал харагдаагүй дээ.
ЗАСВАРЧИН: Гэрэл анивчсан гэж хэлсэн.
КЛАРК: Тийм ээ, дэлгүүр бүхэлдээ. Нэг цагтаа биш. Нэг шөнө, дээд давхарт дараа шөнө доод давхарт тасарсан. Тогтсон хэмнэл байхгүй.
ЗАСВАРЧИН: Хэн үүнийг угсарсан юм?
КЛАРК: Барилга цаанаасаа цахилгаанд холбоотой байсан. Их хуучирсан, тийм ч хуучин биш.
ЗАСВАРЧИН: Үүнийг хар даа.
КЛАРК: Өмнө нь тэнд байгаагүй дээ. Эсвэл анзаараагүй байх. Хэлсэн дээ, мэргэжлийн хүн биш гэж. Яагаад, яагаад тийшээ харчихсан юм бол?
ЗАСВАРЧИН: Гол асуулт нь юутай холбогдож байна вэ гэдэг л байна. Айн?
КЛАРК: Кат! Цахилгаан яаж байна?
КАТ: Юу?
КЛАРК: Дээр ямар нэг зүйл мэдэгдэв үү?
КАТ: Хараал ид. Хархнууд буцаад ирж.
КЛАРК: Гэхдээ цахилгаан байна уу?
КАТ: Тийм ээ. Хархыг алсан гэж бодсон юмсан.
КЛАРК: Бид нэг л харх алсан. Асуудал нь энэ байж уу?
ЗАСВАРЧИН: Ойлгохгүй байна. Цахилгаан энэ хэсгийн сүлжээгээр огт гарч чадахгүй байна. Зүгээр л энд байгаад байх. Нэг юм гацчихсан юм шиг. Тийм ээ.
ТВ ЭР: Шилний цаана амьдарч байгаа юм шиг мэдрэгдэж байсан уу? Амьдрал үргэлжлэхийг хараад л. Гэхдээ очоод оролцож болохгүй байна уу? Магадгүй одоо цонхоо дотроосоо нээх цаг нь болсон байх. Өөрийн гаргасан зураг төслийнхөө эзэн нь та байж болно. Учир нь бид бүгдэд мөрөөдлөө биелүүлэх боломжийг хүртэх эрх бий. Боломж бий гэж итгэсэн тэр цагт та үүнийг хийгээд эхэлсэн байдаг. Дотор орших цонхыг захиалаарай. Мөн гурван хэсэгтэй аудио хичээл дагалдах болно, Доктор Мэри Клайн таныг хөтлөх болно. Хичээлийн үнэ 24.95 доллар ба хүргэлтийн хөлс нэмэгдэнэ. Захиалгын утас, 1-800-555-0199.
ТВ ЭМ: Шинэ зам нээж олоход хэзээ ч оройтохгүй.
ТВ ЭР 1: Хуучин хавтас дүүрэн цаас, буруу хаягтай хуурцаг, түгжээтэй шүүгээний түлхүүр хайж явна уу? Таны бизнес мэдээлэл дээр амьдардаг... ...гэвч ихэнх компаниуд мэдээллээ овоолчихдог...
ТВ ЭР 2: Тэр жижиг цэг солир биш, сансрын хөлөг байна, биднийг дагаж байна. Ойртож байна.
ТВ ЭР 3: Боломжгүй, Ригна. Тэд биднийг анзаарах ёсгүй. Бид радарын хамгаалалттай.
ТВ ЭР 2: Мэдэж байна, гэхдээ эрхэм ээ, тэд биднийг гүйцэж байна.
ТВ ЭР 3: Дэлхийд бидний хамгаалалтыг нэвтрэх нууц төхөөрөмж байх боломжтой юу?
КЛАРК: Муу новш.
МЭРИ: Та яагаад үүнийг өөртөө хийсэн юм? Яаж энд орсон юм? Таны оюун санаа гэдэг дурсамжаар дүүрэн өрөөтэй адил ба байнга хувьсаж байдаг. Амьдрал үргэлжлэх тусам, бэлтгэгдээгүй оюун ухаан хана барьж эхэлдэг. Гадна ертөнцөөс өөрийгөө хамгаалах саад бүтээж эхэлдэг юм. Энэ бол байгалийн хариу үйлдэл. Үүнийг бид ихэвчлэн мэддэггүй. Хэрэв шалгахгүй яваад байвал, гацсан юм шиг мэдрэмж төрж эхэлдэг. Гадна ертөнц таньгүй бол илүү дээр байх юм шиг бодож эхэлдэг. Таны өмнөх харилцаанд та байх огт хэрэггүй байсан юм шиг. Тэгээд өөрийнхөө амьдралыг ганцаардлын цонхоор харж эхэлдэг. Би танд үүнийгээ нээхэд чинь туслах болно. Учир нь тэр цонх түгжээтэй биш. Бариул огт хугархай байгаагүй. Та цааш алхахад бэлэн үү? Нэгэн цагт таных байсан зүйлээ буцаан авч... амьдралаа буцаагаад хяналтдаа авна. Амьдрахыг хүссэн тэр амьдрал. Өнгөрсөн үеийн шархаа үл тоож, бүтээсэн хүлээс бүхнээсээ ангижир. Тэгээд өөрийн бүтээсэн замыг чөлөөтэй сонго.
ТВ ЭР: За, сайн байцгаана уу, үхэрчин охид хөвгүүд ээ! Рио Грандегийн энэ хэсэгт хамгийн ашигтай саналыг хайж байна уу?
КЛАРК: Гажиг амьтан.
ТВ ЭР: Тэгвэл, тийм ээ гэж хэлээрэй! Яг энд Биг Вэйнсд, хоолны өрөөний багц яг л алт олсон юм шиг мэдрэмж өгөх болно. Тиймээс өөр газар руу явах талаар бодох ч хэрэггүй. Биг Вэйнс, зүгээр л алт мэт боломжийг...
КЛАРК: Яадаг новш...
КЛАРК: Тэнэг... новш! Муу хөгийн сэг!
КЛАРК: Хүн байна уу?
КЛАРК: Ямар новш нь вэ?
КЛАРК: Хүн байна уу?
КЛАРК: Энд хүн байна уу?
КЛАРК: Өө, новш...
КЛАРК: За за...
КЛАРК: Уучлаарай, оройтчихлоо. Зам гэж там, эрт ирж чадсангүй.
МЭРИ: Байгаа цагаа ашиглацгаая. Өнөөдөр танд ямар байна, Кларк?
КЛАРК: Би ямар харагдаж байна?
МЭРИ: Дажгүй. Бага зэрэг ядарсан юм уу?
КЛАРК: Авах юмгүй харагдаж байгаа.
МЭРИ: Би асуулт асуух гэсэн юм. Буруу хариулт гэж байхгүйг мэдэх байх. Та одоо согтуу байна уу?
КЛАРК: Яагаад ингэж асуугаад байгаа юм?
МЭРИ: Яаж асуусан гэж?
КЛАРК: Баасан гарагаас хойш уугаагүй. Тиймээс л хогийн харагдаж байгаа байх. Би нэг зүйл асууж болох уу?
МЭРИ: Мэдээж.
КЛАРК: Та хэн нэгнийг нийгмээс тусгаарлаж байсан уу?
МЭРИ: Шаардлагатай үед тусгаарлаж байсан тохиолдол бий. Шаардлагатай байсан учир.
КЛАРК: Яахаар шаардлагатай гэж үзэх вэ?
МЭРИ: Тухайн хүн өөртөө болон бусдад аюултай гэж үзвэл, эсвэл маш хүчтэй галзуурсан үед.
КЛАРК: За за. Ойлголоо. Би дэлгүүрт нэг зүйл олсон.
МЭРИ: За. Та юу олсон юм?
КЛАРК: Нэг газар олсон. Би нэг газар олсон.
МЭРИ: Нэг газар аа?
КЛАРК: Тийм ээ. Нэг тиймэрхүү... дэлгүүртэй адилхан, гэхдээ... үргэлжилсэн, гэж бодож байна. Яг л нэг тийм... хананы цаана хана байгаа ч дахиад зөндөө хана байгаа юм шиг, дэлгүүр цааш үргэлжлээд, яг л хуулаад тавьчихсан юм шиг. Би хаалганы цаана толь ашигласан юм болов уу гэж бодсон, мэдэхгүй ээ.
МЭРИ: Уучлаарай, би ойлгосонгүй. Та энэ өрөөг мэддэггүй байсан юм уу?
КЛАРК: Үгүй, за за... Дотогш яваад орно, эхлээд харахаар албан өрөөнүүд шиг харагддаг. Яг нэг тийм нүсэр том оффисын барилга шиг харагддаг. Тэгээд, хэрэв цаашаа яваад байвал та ойлгох болно. Тэр ямар ч утгагүй. Энэ яг л хэн нэгэн нохойг огт үзээгүй хүнд дүрсэлж яриад тэгээд нохойг зурахыг хүсэж байгаа юм шиг. Тэд зарим зүйлийг зөв зурж магадгүй, гэхдээ тэд бүх зүйлийг яг таг дүрслэх боломжгүй. Ойлгож байна уу, нарийн деталь бүрийг. Холоос харвал нохойг харж байна гэж бодно. Харин ойртоод харвал... Та яагаад над руу ингэж хараад байгаа юм?
МЭРИ: Би зүгээр ойлгохыг л хичээж байна.
КЛАРК: Сэтгэл зүйч хүн гэхэд нүүрний хувирал ихтэй юм аа.
МЭРИ: Таны ярьсан бүхэн гайхалтай сонсогдож байгаа ч, аюултай биш. Эдгээр албаны өрөөнүүдэд хүмүүс ажилладаг уу?
КЛАРК: Би лав хараагүй. Би хөлийн чимээ сонссон, бас хараагүй байхад юмс хөдөлдөг. Яаж сонсогдохыг нь мэдэж байна, гэхдээ та ойлгох хэрэгтэй, маш том газар. Яг л Нью Йоркын метроны систем шиг тийм том. Миний мэдэхээр тэнд хэдэн зуун хүн байгаа... гэхдээ би тэднийг хараагүй. Хар даа. Харж байна уу? Тэр яг л төөрдөг байшин шиг. Тасралтгүй үргэлжлээд л байна. Заримдаа би төөрчих вий гэж айдаг.
МЭРИ: Яагаад энэ газрыг өөр хэн ч олоогүй гэж бодож байна?
КЛАРК: Мэдэхгүй ээ. Хаалга нь доод давхарт байдаг. Тэгэхээр нийт байгууламж бүхэлдээ газар дор байдаг байх. Ямар ч хотын газрын зураг дээр байхгүй. Орох хаалга нь нууц, тиймээс хэн хайх юм?
МЭРИ: Би танд итгэхгүй байгаа юм биш, гэхдээ та надад өнгөрсөн баасан гарагаас хойш архи уугаагүй гэсэн. Таны бодлоор тэнд… Кларк…
МЭРИ: Үгүй, үгүй. Хэрэв үнэн бол…
КЛАРК: Тийм ээ, ойлгож байна. Баярлалаа. Би нотлох баримттай энд эргэн ирэх болно. Харин та надаас уйчлал гуйх ёстой болох байх даа.
КЛАРК: Кат.
БОББИ: Бурхан минь, хараал ид. Очлоо! Очлоо!
КЛАРК: Хөөе.
БОББИ: Кэп’н Кларк уу? Хүлээ, хүлээ, хүлээ, Кат?
КАТ: Очиж байна.
БОББИ: Кат!
КАТ: За, очлоо доо!
КЛАРК: Хар даа…
КАТ: Ямар новш нь вэ?
КЛАРК: Тийм ээ, уучлаарай. Та хоёр маргааш юу хийх вэ?
КАТ: Юу яриад байгаа юм?
КЛАРК: Би мөнгө төлье. Хоёр цаг. Илүү цагийн хөлс. Үсрээд л.
КАТ: Юуны төлөө мөнгө өгөх гэж?
КЛАРК: Судалгаа. Чамд камер байгаа биз дээ? Чи дахиад зээлж болно. Тийм биз дээ?
БОББИ: За, бид бичиж байна. Энд нэг асуудал гараад байна. Зогс гэсэн тэмдэг байна. Олс. Олсоор яах юм?
КЛАРК: Хангамж.
КАТ: Өө, гайхалтай биднийг хүлэх нь л дээ.
КЛАРК: Үгүй, бид өөрсдийгөө уях хэрэгтэй.
БОББИ: Хмм. Солиотой.
КАТ: Ямар новш нь вэ?
БОББИ: Та бидэнд энд юу хийж байгааг хэлээгүй байгаа.
КЛАРК: Би судалгаа гэж хэлсэн шүү дээ. Энэ бол бидний судалгаандаа ашиглах багаж хэрэгсэл. Үүнийг ойлгох тийм ч хэцүү биш.
БОББИ: За за, юуны судалгаа юм? Илүү тодорхой ярь л даа, хөгшөөн.
КЛАРК: Би хаалгаар орох болно.
КАТ: Ямар хаалга?
КЛАРК: Энэ хаалгаар. Би нөгөө талд нь бас цаас наасан байгаа. Замаа алдахгүйн тулд шүү дээ.
КАТ: Бобби?
БОББИ: Юу?
КЛАРК: Сонс, энэ солиотой сонсогдох ч миний хэлснээр хийгээрэй. Ойлгосон уу? Нар мандахаас өмнө эргэж ирэхийг хүсэж байна.
БОББИ: Хөгшөөн, оройн 9 цаг болж байхад юу яриад байгаа юм?
КАТ: Ямар новш нь вэ? Кларк?! Чи яаж үүнийг хийв?
БОББИ: Сая харсан биз дээ?
КАТ: Тэр яаж үүнийг…
КЛАРК: Би энд байна. Өөрсдөө ирээд харцгаа.
БОББИ: Ямар новш нь вэ? Чи дөнгөж сая…
КАТ: Юу? Бобби, зогс. Чи яаж байна вэ?
БОББИ: Ямар новш нь вэ?!
КАТ: Кларк, та хаана байна?
БОББИ: Хөөе, чи харсан биз дээ? Тэр хаашаа явчихсан бэ?
КАТ: Тийм ээ, Бобби, харсан!
БОББИ: Тэр хаашаа...
КЛАРК: Хаалгаар ороод ир. Яах ч үгүй!
КАТ: Юу? Үгүй ээ. Юу болоод байгааг бидэнд хэл!
БОББИ: Аан гээч зүгээр л...
КАТ: Үгүй ээ, Бобби, хүлээ! Бобби, хүлээ! Чи юу хийж байна?
БОББИ: Ямар новш нь вэ? Хөгшөөн! Хөгшөөн, энэ яаж боломжтой гэж?
КАТ: Бобби! Кларк! Чи хаана байна? Тэнд юу байгаа юм бэ?
БОББИ: Үгүй, үгүй, үгүй, Кат, зүгээр, зүгээр. Чи орж ирээд үүнийг харах хэрэгтэй. Тийм ээ, нөгөө... ойлгож байна уу? Зүгээр дээ.
КАТ: Кларк, энэ юу вэ? Бид хаана байна?
КЛАРК: Тэрийг харин ойлгох гээд хичээж л байна.
БОББИ: Энэ хэний юм бэ? Энэ танай дэлгүүрийн зүйл үү?
КЛАРК: Хэрэв эзэн нь байгаа бол, бид тэдэнтэй таараагүй л байна.
БОББИ: За за.
КЛАРК: Би энэ газрыг олсноос хойш орой бүр ирж байгаа. Одоогоор өнгөн хэсгийг нь ч үзэж дуусаагүй байна. Нааш ир. Би та хоёрт харуулъя. Улам л гоё болно.
БОББИ: Ямар новш нь вэ?!
КАТ: Хөөе. Хөөе. Тэр биднийг ямар нэг зүйлээр мансууруулаагүй биз дээ?
БОББИ: Юу? Үгүй, үгүй, үгүй. Бид мансуураагүй. Би өөрийгөө мансуурсан эсэхийг мэднэ гэж бодож байна.
КАТ: Чи хэргэлсэн шүү дээ!
БОББИ: Потыг тооцохгүй. Тэгэхээр, энэ хоосон оффисын барилга юм уу?
КЛАРК: Энд үү? Мэдээж. Гэхдээ мансуурсан барилгачид барьсан юм шиг хааш яаш. Энд бүр усан сан ч бий шүү.
КАТ: Усан сан байгаа юм уу?
КЛАРК: Тийм ээ. Тиймэрхүү л. Бүү хоцроорой.
БОББИ: “Потс” гэнэ үү. Ямар новш нь вэ?
КЛАРК: Тийм ээ, үгүй, үгүй, өнгөрсөн удаа үүгээр явсан. Тийм ээ, би шатаар доошоо харсан. Миний олж мэдсэн ганц зүйл гэвэл энэ бол хамгийн энгийн зүйл нь.
БОББИ: За.
КЛАРК: Мэдэхгүй ээ, энэ яг нэг налуу юм шиг.
БОББИ: Энэ...
КЛАРК: Энэ... энд дээр байна. Нэг минутын дараа хүрчихнэ.
БОББИ: За за.
КАТ: Доошоо хэдэн давхар үргэлжлэх вэ? Энэ гэхдээ...
БОББИ: За за.
КЛАРК: Чи үүнийг бичиж байна уу?
БОББИ: Тийм ээ.
КАТ: Яагаад Бобби явах ёстойг ойлгохгүй байна.
БОББИ: Би хүсэж байна.
КЛАРК: Тэр камертай хүн шүү дээ.
КАТ: Камертайгаа холбоотой биш дээ.
БОББИ: Тийм ээ, камерыг миний оюутны үнэмлэхтэй холбосон юм.
КЛАРК: Асуудал гарвал дугтраарай. Татаад гаргана, за юу?
КАТ: Асуудал? Кларк, ямар асуудал гэж?
КЛАРК: Асуудал гарахгүй ээ.
БОББИ: Үгүй, хөөе. Зүгээр дээ. Зүгээр.
КАТ: Хайр, чи үүнийг хийх хэрэггүй.
БОББИ: Үгүй дээ, зүгээр. Зүгээр, юу байгааг хармаар байна. Сонин биш байна уу?
КАТ: Энэ үнэхээр тэнэг хэрэг!
КЛАРК: Аль болох хол яваарай, за юу?
БОББИ: Үгүй, сонс, сонс! Чамд ер нь бол олсны хэрэг байхгүй. Зүгээр дээ, эгц биш юм байна.
КЛАРК: За.
БОББИ: За за. Гэхдээ нэг зүйл байна. Хэрэв би эргэж ирэхгүй бол ээжид хайртай гэж хэлээрэй, за юу?
КЛАРК: За за.
БОББИ: За за.
КЛАРК: За за, аажуу яваарай.
БОББИ: За. Өө, үнэндээ нэлээд эгц юм байна.
КЛАРК: Дажгүй юу?
БОББИ: Тийм ээ. Намайг унагаж болохгүй шүү.
КЛАРК: Ойлголоо. Чамд хэр их хэрэгтэйг хэлээрэй.
БОББИ: Хөөе. Болгоомжтой! Ямар... Хөөе! Хөөе! Хөөе! Новш! Та нар тэнд ямар новшоо хийгээд байгаа юм?
КЛАРК: Уучлаарай. Хөлд орооцолдчихлоо!
КАТ: Чи зүгээр үү?
БОББИ: Тийм ээ, би зүгээр. Бурхан тэнгэр минь. Доошлуулаад байгаарай.
КЛАРК: За за. Явууллаа шүү.
БОББИ: За. Би орчихлоо.
КЛАРК: Ямар нэг юм харагдана уу?
БОББИ: Энд баахан угаах хувцас энэ тэр байна.
КЛАРК: Юу гэсэн үг вэ? Хувцас уу?
БОББИ: Тийм ээ, энд аймаар өмхий байна.
КЛАРК: Өөр юм харагдана уу?
БОББИ: Тийм ээ, би жаахан хараад орхиё.
КЛАРК: За за.
БОББИ: Өө, бурхан минь. Ямар новш нь вэ?
КАТ: Бобби?
БОББИ: За.
КАТ: Зүгээр эсэхийг чинь шалгасан юм.
БОББИ: Тийм ээ, би зүгээр. За за. За. За за. Юу вэ, новш гэж...?
КАТ: Бобби? Эргээд ир! Надад таалагдахгүй байна!
БОББИ: Хөөе! Дахиад жаахан олсоо сунга!
КЛАРК: Болохгүй нь! Олс дууссан.
БОББИ: Новш. Новш, новш, новш, новш! Намайг татаарай! Татаарай!
КАТ: Бобби! Юу болсон бэ?
БОББИ: Новш!
КЛАРК: Чи юу харж байна?
БОББИ: Ямар новш нь вэ? Түүнийг татаарай!
КЛАРК: Би татаж байна! Бурхан минь!
БОББИ: Хүчтэй тат! Татаарай, залуу минь! Юу вэ?! Ямар новш нь вэ... Новш гэж, хурдан тат! Кларк, түргэлээрэй!
КЛАРК: Бараг л ирлээ! Бараг л хүрлээ, одоо тун жаахан! Юу болсон бэ? Чи юу харсан бэ?
БОББИ: Тэнд доор хэн нэгэн байна.
КАТ: Бид чамайг барьж байна. Юу? Хөөе, удаан, зүгээр л амьсгал. Амьсгал. Хонгор минь, одоо зүгээр.
БОББИ: Энийг тайлаарай.
КАТ: Зүгээр дээ. Зүгээр.
КЛАРК: Юу харсан бэ?
БОББИ: Хөгшөөн, энэ ямар гээчийн зангилаа вэ?
КАТ: Ямар новш нь вэ? Туслаарай! Кларк!
БОББИ: Хөөе, хөөе, хөөе!
КЛАРК: За, за, за!
КАТ: Бидэнд туслаач, новш минь!
КЛАРК: За, за! Одоохон, одоохон!
БОББИ: Миний уяаг тайл, залуу минь! Чи юу хийгээд байгаа юм, Кларк?
КЛАРК: Чадахгүй байна! Би хичээж л байна шүү дээ!
БОББИ: Тавьж болохгүй шүү! Битгий тавиарай! Новш! Үгүй, үгүй, үгүй! Тавьж болохгүй шүү!
КЛАРК: Наанаасаа гараарай.
БОББИ: Битгий тавиарай. Новш.
КЛАРК: Бобби!
КАТ: Бобби!
КЛАРК: Бобби.
КАТ: Одоо яах вэ? Бид одоо яах вэ... Кларк!
КАТ: Бобби! Үгүй! Үгүй!
КЛАРК: Кат!
КАТ: Бобби! Бобби! Бобби!
КЛАРК: Кат! Өө, новш. Өө, үгүй, үгүй, үгүй, үгүй! Үгүй ээ! Кат! Кат?
КЛАРК: Хүн байна уу? Хойшоо бол! Надаас хол бай!
КАТ: Кларк, Кларк! Би энд байна. Би энд байна. Тэр эргээд ирж байна. Гуйя, Кларк намайг оруулаач!
КЛАРК: Кат?
КАТ: Намайг оруулаач!
КЛАРК: Чи хаана байна?
КАТ: Бид явах хэрэгтэй, Кларк! Бид явах хэрэгтэй. Тэр эргээд ирнэ. Намайг олно!
КЛАРК: Хүлээгээрэй, ойлгохгүй байна. Чи хаана байна?
КАТ: Гуйя, намайг оруулаач дээ!
КЛАРК: Гэхдээ... энд хана байна. Чи яаж намайг харж байгаа юм?
КАТ: Би шилний нөгөө талд байна. Чи яаж харж чадахгүй байгаа юм?
КЛАРК: Юун шил? Чи юугаа яриад байгаа юм? Чи юу яриад байгаа юм? Чиний талаас ямар нэг зүйл харагдаж байна уу? Ямар нэг хаалга, бариул ямар нэг юм харж байна уу? Цонх ч юм уу?
КАТ: Үгүй, үгүй, үгүй.
КЛАРК: За, би одоохон учрыг нь олоод орхиё, за? Хүлээж байгаарай. Хүлээж байгаарай, за? Энэ нэг...
КАТ: Кларк?
КЛАРК: Хүлээж байгаарай, би одоохон учрыг нь олно оо.
КАТ: Кларк! Кларк! Кларк! Кларк, ард чинь!
МЭРИ ЭЭЖ: Мэри. Мэри, чи юу бодож байсан юм? Би чамайг гадаа гарч болно гэж ер хэлээгүй. Энэ тун муу. Тэд хаа сайгүй байгаа.
МЭРИ: Сайн байна уу? Та доктор Мэри Клэйнтэй холбогдлоо. Одоогоор хариулах боломжгүй байгаа тул зурвас үлдээнэ үү. Би тун удахгүй холбогдох болно.
КЛАРК: Mэри... би цонх нээсэн. Би эргэж ирэхгүй.
ТВ ХҮҮ: Үхэж болохгүй шүү! Энэ гар хаана байсныг мэдэхгүй.
КЛАРК: Сайн байцгаана уу, анд нар аа! Харин одоо газрын зургаар, та нар очир эрдэнээр дүүрэн баян оронд газардсан байна. Асар баян газар нутаг. Тиймээс зангуугаа буулгаж Кэп’н Кларкын Оттоманы Эзэнт гүрэнд тавтай морил. Төгсгөлгүй далай мэт олон ширээ, сандал, унтлагын өрөөний тавилган дунд төөрөөрэй. Бяцхан дээрэмчний өрөөнд орны даавуу хэрэгтэй юу? Бидэнд бүгд бий! Манай үнийг хараад бараг л биднийг залилж буй мэт санагдах болно!
МЭРИ: Хүн байна уу?
МЭРИ: Хүн байна уу?
МЭРИ: Кларк?
МЭРИ: Кларк, чи намайг сонсож байна уу?
МЭРИ: Кларк?
МЭРИ: Кларк?
МЭРИ: Кларк.
КЛАРК: Та олоод иржээ.
МЭРИ: Чи яагаад нуугдаад байгаа юм?
КЛАРК: Та маш их чимээтэй байлаа.
МЭРИ: Бид хаана байна?
КЛАРК: Энэ бол…
КЛАРК: оршиж байсан бүх газар.
МЭРИ: Чи энд хэр удаж байгаа юм?
МЭРИ: Тэр юу байсан бэ?
КЛАРК: Тайван байгаарай.
КЛАРК: Зөвхөн би л байна. Та намайг мэднэ.
КЛАРК: Таны төлөө л хийж байгаа шүү.
КЛАРК: Амьдрал үргэлжлэх тусам... бэлтгэгдээгүй оюун ухаан тойрог үүсгэж эхэлдэг. Зуршил, зан төлөв чинь чамайг нэг газар эргэлдүүлэх болно. Ижил асуудлууд үүсгэж, нэг ижил шийдвэртээ дахин дахин хүрсээр байх болно. Тэгсэн ч энэ мэдрэлийн хамгийн бага эсэргүүцэл бүхий зам юм. Миний бүтээсэн зам, хүүхэд насанд минь намайг аюулгүй байлгаж ирсэн тэр зам. Хүмүүсийг намайг гэмтээхээс нь өмнө би тэднийг өөрөөсөө түлхэж сурсан. Харин одоо нас биед хүрсэн ч, би одоо ч зогссон хэвээрээ. Яг л анх эхэлсэн газраа. Ганцаараа.
МЭРИ: Энэ юу вэ?
КЛАРК: Холион бантан. Миний зөв биз?
МЭРИ: Кларк. Чамд туслахыг минь зөвшөөрөөч. Буцааж болохгүй ямар нэг зүйл хийхээсээ өмнө.
КЛАРК: Асуултад хариул.
МЭРИ: Тийм ээ. Үнэхээр холион бантан байна.
КЛАРК: Бас тун үзэсгэлэнтэй. Нэг талаараа. Үгүй юу?
МЭРИ: Энэ юун хүмүүс вэ?
КЛАРК: Энэ газар тэднийг бүтээдэг. Ер нь тэднийг санадаг гэвэл илүү тохирох байх. Тэгээд ямар нэг зүйлийг олон дахин санах тусам, тэр зүйл улам багасдаг. Тэнд хаа нэгтээ судалтай цамцтай залуу байгаа. Гэхдээ, энд, түүнийг дурсан санаж байгаа юм. Бага зэрэг алдаатайгаар. Тэнд бас нэг тэргэнцэртэй дэнлүү барьсан эр байгаа. Үүнийг ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэ бүх газар, өрөөнүүд, барилгууд өөрсдийгөө ч мартаж эхэлж байгаа.
МЭРИ: Кларк, үүний талаар сайн ярилцацгаая.
КЛАРК: Зарим нэг байдлаар... тэд эх хувилбарынхаа сайжруулсан загвар нь. Нэгт, тэд юу ч мэдэрдэггүй. Энэ хэчнээн сайхан санагдахыг төсөөлж байна уу? Ямар ч бодол, өвчин, бардамнал байхгүй. Айх зүйлгүй. Тэд зүгээр л... оршдог. Яг л... тавилга шиг! Үүнийг хар даа. Хамгийн гоё нь. Тэднийг идэж болно! Энэ миний... туслах менежер. Би түүнд туслах гэж хичээсэн тэр зүгээр л...
МЭРИ: Кларк. Хэрэв миний хүлээсийг тайлбал, бид энэ талаар ярилцаж болно. Эдгэрэхэд чинь тусалж болно.
КЛАРК: Үгүй дээ, хүлээсийг чинь тайллаа гэхэд яана гэж? Тэгээд яана гэж? Та энүүгээр гарах зам хайж толгойгоо таслуулсан тахиа шиг л гүйнэ шүү дээ. Тэгээд та эндээ буцаад л ирнэ. Таны яриад байсан нөгөө замтай л ижил зүйл.
МЭРИ: Кларк! Би чамд туслахыг л хүсэж байна. Юу хэрэгтэйгээ хэлчих. Би тэрийг чинь хийх болно.
КЛАРК: Тийм үү?
МЭРИ: Тийм ээ. Тийм, гуйя.
КЛАРК: За за. Тэгвэл та надад би ямар ч буруу зүйл хийгээгүй, бас та миний талаар андуурч байсан гэж хэл.
МЭРИ: Би чиний талаар эндүүрсэн байна. Би буруу бодож байж.
КЛАРК: Үгүй, үгүй, тэгж биш. Тийм хурдан биш, ойлгов уу? Би нөгөө эхлээд орчин бүрдүүлмээр байна! Эхнээс нь хийе. Яагаа вэ, нөгөө өөрийнхөө гэрээс хөөгддөг шөнийг. Шөнө орой болсон байсан. Нэлээд харанхуй байсан. Гэрлээ асаачихгүй юу. Түүнтэй энэ дасгалыг хийж байсан. Ямар ч үр дүн гараагүй. За, яах вэ. Өөрөө л хийхээс. Эцсийн эцэст энэ миний гэр шүү дээ. Тийм ээ. Баярлалаа. Хамаагүй дээрдлээ. Гэхдээ л ямар нэг зүйл дутаад л байна даа.
МЭРИ: Кларк, гуйя.
МЭРИ: Үгүй, гуйя, битгий, битгий.
КЛАРК: Намайг уучлаарай. Намайг уучлаарай. Намайг уучлаарай, аяга хагалж тэгээд чамайг сэрээсэнд. Би чамайг эрт унтах дуртайг мэднэ. Би дэлгүүр дээр оройтчихлоо. Цаг хугацаа өнгөрснийг анзаарсангүй. Барааны үлдэгдэл шалгаж байсан юм. Гэвч... жаахан шар айраг уухаар зогссон.
МЭРИ: Кларк...
КЛАРК: Барбара! Би барааны үлдэгдэл шалгаж байсан. Жаахан шар айраг уухаар зогссон.
МЭРИ: Жаахан гэдгээ тодорхойл.
КЛАРК: Хүссэн хэмжээгээрээ. Учир нь энэ миний гэр. Би төлбөрийг нь төлдөг. Би бүгдийг нь төлдөг. Би чиний сургуулийн төлбөрийг төлдөг. Би чиний завсардсан сургуулийн төлбөрийг төлдөг. Би чиний толгой хоргодох байрыг төлж байгаа. Чи хүүхэд хүссэн байх аа? Түүнд чинь мөнгө хэрэгтэй. Тиймээс хэн нэгэн ажиллах хэрэгтэй. Хэн нэгэн тарган өгзгөө чирч босгоод ажил хийх хэрэгтэй байна гэлээ.
МЭРИ: Чи архитектор болж чадаагүй болохоор...
КЛАРК: Би бол новшийн архитектор. Хөгийн тавилга зардаг л болохоос. Учир нь хэн нэгэн тарган өгзгөө хөдөлгөж надад туслахгүй байна.
МЭРИ: Би чиний эхнэр биш!
КЛАРК: Дүрээсээ бүү гар. Дүрдээ орооч.
МЭРИ: Би түүнтэй уулзаж ч байгаагүй!
КЛАРК: Дүрээсээ бүү гар.
МЭРИ: Тонил чи!
КЛАРК: Чи юу гэсэн бэ?
МЭРИ: Эхнэр чинь яагаад чамайг хаясныг мэдмээр байна уу? Чиний архидалт, эсвэл гэртээ оройтож ирдэг чинь, эсвэл уур уцаар чинь ч биш. Харин чиний яншаа зан! Бүгд чиний зөв байдаг биз дээ? Тийм биз дээ? Чи хэт их уудаг уу? Ажлаа буруутгадаг. Чи ажлаа үзэн яддаг уу? Дэлхийг буруутгадаг. Гэрээсээ хөөгдсөн үү? Эхнэрээ буруутгадаг. Над руу дайрч, намайг хүлсэн. Тархи толгойгоо буруутга. Энэ бол чиний новшийн тархи, новш минь!
КЛАРК: Та энэ миний буруу гэх гээд байна уу?
МЭРИ: Тийм! Гэхдээ энэ бол чиний байгаа байдал биз дээ? Тийм биз дээ?!
КЛАРК: Би яаж үүнийг болих вэ?
МЭРИ: Үнэндээ, надад мэдэх юм алга. Би чамд туслаж чадахгүй, Кларк. Би зөндөө л хичээсэн. Би бол чадахгүй юм байна. Би хэнийг ч аварч чадахгүй.
КЛАРК: Би өөрчлөгдөхийг хүсэхгүй байх шиг байна.
МЭРИ: Тэгвэл битгий.
КЛАРК: Надад энд байх таалагддаг. Маш удаан хугацаанд анх удаа надад... би энд байхаар заяагдсан юм шиг санагдсан.
МЭРИ: Тэгвэл үлдээч дээ. Яг байгаа газраа. Харин намайг явуулчих.
КЛАРК: Намайг уучлаарай.
МЭРИ: Яасан гэж?
КЛАРК: Чи энд юу хийж байгаа юм? Энэ бол Мэри. Тэр сэтгэл зүйч. Тэр явах гэж байсан юм. Үгүй, үгүй. Санаа зовох хэрэггүй. Тэр биднийг өөрчлөгдөх хэрэггүй гэсэн. Зүгээр дээ. Бидний байгаа нь л тэр гэнэ.
ЭР: Та зүгээр үү? Та зүгээр үү? Тэр хэн бэ? Юу болсон бэ?
ФИЛ: Сайн байна уу? Намайг Фил гэдэг. Харин та, Мэри биз дээ? Танаас хэдэн асуулт асуух гэсэн юм л даа. Бидний зүгээс тодруулах зүйл гэх юм уу. Асуудалгүй бол шүү дээ. Эхний асуулт. Та яаж ийшээ орж ирснээ тайлбарлаж чадах уу?
МЭРИ: Тавилгын дэлгүүрийн зоорийн давхрын ханаар нэвтэлж орсон.
ФИЛ: Бидний яриад байгаа газар энэ гэдгийг та баталгаажуулж чадах уу? Сайн байна. Тэгэхээр, та дэлгүүр хэсэж байсан уу эсвэл...
МЭРИ: Би нэг хүнийг хайж байсан юм.
ФИЛ: Энд байгаа энэ хүнийг, та хайж байсан уу?
МЭРИ: Би одоо хаана байна?
ФИЛ: Та баталгаажуулж болох уу? Энд байгаа эр таны хайж байсан эр мөн үү?
МЭРИ: Гуйж байна. Уучлаарай, таныг хэн гэсэн билээ?
ФИЛ: Фил.
МЭРИ: Гуйя, Фил. Би хаана байна?
ФИЛ: Би нөгөө хэлж... Би нөгөө... уучлаарай... манай компани, бид... ...MRI машин хийдэг юм. Эсвэл хийдэг байсан гэж хэлэх ёстой байх л даа. Одоо хийхээ больсон. Таны байсан тэр газрыг... олохоос өмнөх явдал л даа.
МЭРИ: Та тэнд байжээ.
ФИЛ: Тийм ээ. Тэнд байсан. Одоо энэ миний ажил болсон. Өдөр бүр би тийшээ ордог. Тэгээд бага ч болов зүйл олж мэдэхийг хичээдэг. Би чадахаараа энэ газрыг зураглах гэж үзсэн. Бас улам л итгэлтэй болж байна. Мэри бидний амьдарч байгаа цаг үед, магадгүй бидний бүх түүх ч үүний хажууд маш жижиг. Гэхдээ би ойлгохгүй байна. Би үүнийг дүрслэж ч чадахгүй. Энэ...
МЭРИ: энэ яг л огт нохой харж байгаагүй хүнд нохойг дүрсэлж хэлэх шиг. Тэгээд нохойг зурахыг гуйхтай ижил. Харин одоо та намайг түүнийг дүрслэхийг хүсэж байна. Тэгээд дараа нь та бичиж авна, тэгээд дараа нь яах вэ?
ФИЛ: Мэри.
МЭРИ: Та намайг тавьж явуулах уу?
ФИЛ: Бид бүгд ижил зүйл хүсэж байгаа. Бид хүсэж байгаа. Би жаахан ч гэсэн зүйл олж мэдэхийг хүсэж байгаа.
МЭРИ: Надад юу тохиолдох бол, Фил?
ФИЛ: Түүнийг би шийдэхгүй. Хэрэв та бид хоёр ярилцаж чаддагсан бол, ойлгож байна уу, яг л эгэл жирийн хоёр хүн шиг. Тэгвэл үүнийг зарим нууцыг нээж чадах байх, бид хоёулаа тэнд байсан. Бас бид тун сайн ойлголцох байсан. Хаалганууд хаа сайгүй онгойж байдаг. Яагаад гэдгийг эсвэл юу тэднийг холбодгийг бид мэдэхгүй. Зүгээр л болоод байдаг. Бас бид үүнийг хэрхэн зогсоохоо мэдэхгүй байгаа.
TRAILER
КЛАРК – Би нэг зүйл олсон. Дэлгүүр дотор.
МЭРИ – Аан за. Та юу олсон бэ?
КЛАРК – Газар. Би нэг газар олсон. Хүн байна уу? Хэн нэгэн байна уу?
ТЕКСТ – Энэ 5-р сард.
КЛАРК – Ямар сонсогдож байгааг мэдэж байгаа ч, маш том зүйл тэнд байна.
МЭРИ – Би танд итгэхгүй байна гэж хэлээгүй ээ.
КЛАРК – Би дараа ирэхдээ нотлох баримттай ирнэ ээ. Чи бичиж байгаа биз дээ? Намайг дагаад яваарай.
КАТ – Кларк, энэ юу вэ?
КЛАРК – Үүнийг л олж мэдэх гээд байна даа. Энэ газрыг олсноос хойш орой болгон ирж байгаа. Одоогоор өнгөн хэсгийг нь ч үзэж дуусаагүй байна. Аажуухан яваарай.
БОББИ – Бурхан минь. Намайг татаарай, татаарай, тат.
КЛАРК – Чи юу харж байна?
ТЕКСТ – Кейнь Парсонсын бүтээл.
КЛАРК – Энэ бүх өрөөг энэ газар бий болгосон. Төөрдөг байшин шиг, тасралтгүй үргэлжлээд л байна. Заримдаа би төөрчих вий гэж айдаг.
МЭРИ – Кларк, намайг сонсож байна уу? Би ойлгохгүй байна, энэ юу вэ?
КЛАРК – Үзэсгэлэнтэй байгаа биз?
МЭРИ – Хүн байна уу?
ТЕКСТ – АРЫН ӨРӨӨНҮҮД
Back to episodes Go home