Filmbridge
Төрөл: УСК Хуудасны тоо: 20
Нэр: Captain Baitasov 24/07/2026 Орчуулсан: Лингостик ХХК
Дүрүүдэд:
Газиз – эрэгтэй, 40-50 насны, цагдаагийн ахмад
Торежан – эрэгтэй, 40-50 насны, цагдаа
Тайр – эрэгтэй, 50-60 насны, террорист
Адилжан – эрэгтэй, 5-6 насны, Газизын хүү
Арманжан – эрэгтэй, 9-12 насны, Газизын хүү
Гулжан – эмэгтэй, 40-50 насны, Газизын эхнэр
Сырым – эрэгтэй, 30-40 насны, террорист
Олжас – эрэгтэй, цагдаа
Дарга – эмэгтэй, цагдаагийн дарга
Хошууч - эрэгтэй, цагдаагийн хошууч
Серый – эрэгтэй, цагдаа
Мухтар – эрэгтэй, цагдаа
Алибек – эрэгтэй, цагдаагийн IT мэргэжилтэн
Махди – эрэгтэй, террорист
Ляззат – эмэгтэй, Сырымийн эхнэр
Рауан – эрэгтэй, цагдаа
Эр 1: Дугаар 101, шороон замын ойролцоо машин гацсан байна. Очиж чадах уу?
Эр 2: Ойлголоо.
Эр 1: Болгоомжтой яваарай. Айхтар шуурч байна шүү.
Текст: ЭНЭХҮҮ КИНОГ БОДИТ ЯВДЛААС СЭДЭВЛЭН БҮТЭЭВ. ЗАРИМ ДҮРҮҮДИЙН НЭР БОЛОН ҮЙЛ ЯВДЛУУДЫГ УРАН САЙХНЫ ҮҮДНЭЭС ӨӨРЧИЛСӨН БОЛНО. ДАУРЕН КАМШЫБАЕВЫН БҮТЭЭЛ
Тайр: Өөрийгөө нүглээс цэвэрлэхийн тулд хүн тарчилж үхэх ёстой. Дүү чинь энэ даалгаварт гарахад бэлэн гэж үү? Харж л байя.
Газиз: 212 байна! 219, хариу! Рыскуловын гудамжны ойролцоо зүүн зүгт Ниссан 179 маркийн машин хурд хэтрүүлж байна! Заавал зогсоогоорой! Ниссан 179, баруун эргээд зогс! Ниссан 179, баруун эргээд зогс! Баруун эргээд зогс! Баруун эргээд зогс гэж байна! Баруун эргээд зогс. Зүгээр үү? Над руу хар даа! Та зүгээр үү?
Торежан: Юу болоо вэ?
Газиз: Над руу хараарай!
Торежан: Юу болсон юм?
Эр 3: Миний хүү! Миний хүү! Миний хүү! Миний хүү!
Торежан: 201 байна! Түргэний машин нааш нь явуулаарай!
Газиз: Торежан, хурдал!
Эр 3: Миний хүү!
Газиз: Торежан, хурдлаач! Нааш нь өг!
Торежан: Дэлбэрэх гэж байна! Гал машины бүхээг рүү ойртож байна, Газиз! Наанаасаа гар! Хурдлаач, Газиз! Одоо дэлбэрэх гээд байна!
Эр 3: Бүгд чиний буруу! Юундаа хүн хөөгөөд байсан юм? Хангалттай мөнгө аваагүй гэж үү? Тавь! Намайг тавь!
Адилжан: Аав аа.
Газиз: Хүү минь, юу болов? Зүгээр үү?
Адилжан: Би айгаад байна.
Газиз: Юунаас айсан юм?
Адилжан: Арман их өвддөг гэж хэлсэн.
Газиз: Арман өвдсөн байх л даа. Тэгээд л уйлсан хэрэг. Гэхдээ чи чинь зоригтой хүү. Уйлахгүй байлгүй.
Адилжан: Үнэхээр өвдөхгүй гэж үү?
Газиз: Нээрэн.
Адилжан: Аав, би танд хайртай.
Газиз: Унт даа, үр минь. 14. 15. 16. 17. Хөөе, сулбагар аа, бос. Дуусаагүй байна. 18, 19. 19 аравны 5. 20.
Арманжан: Серикийн аав дасгал хийх бүрд нь мөнгө өгдөг гэсэн.
Газиз: Юу? Серик гэж Торежаны хүү юу?
Арманжан: Тийм ээ, та хоёр хамт ажилладаг.
Газиз: Арманжан, чи үүнийг миний биш, өөрийнхөө төлөө хийж байгаа шүү. Над руу хар. Ойлгов уу?
Арманжан: Тийм ээ.
Газиз: Маргааш чи 30 удаа суниана.
Арманжан: Яах гэж?
Адилжан: Аав аа, алим хэрчээд өг.
Газиз: Явъя. Урагшаа, миний хүү.
Гулжан: Өнөөдөр үү? Газиз, өнөөдөр клубд урьдчилгаа аваачаад өгөхгүй биз?
Газиз: За, аваачаад өгье өө.
Гулжан: Манай нөхөр өнөөдөр хүргээд өгнө өө. За.
Газиз: Хамаг хутганууд хааччихав даа?
Гулжан: Баяртай.
Газиз: Одоохон. Сонгоод ав. Миний бяцхан жаал.
Гулжан: Байна уу? Газиз, дахиад нэг ширээ нэмэх үү?
Газиз: Тийм ээ, нэмье.
Гулжан: Тэгвэл нэг ширээ нэмчхээрэй. За за, баяртай. Ширээн дээрээс дэвтрээ ав. Адилжан! Газиз, махаа мартав даа.
Газиз: Болиоч дээ. Гулжан, би махаа эхлээд авна. Тэгээд урилгуудыг хүргэж өгнө. Тэгээд урьдчилгаагаа төлнө.
Гулжан: Юм мартахгүй биз дээ?
Газиз: Хайрт минь.
Гулжан: Хамгийн чухал нь бүгд бүтээсэй билээ.
Газиз: Бүх зүйл бүтнэ дээ. Өнөө орой бүгдээрээ хамт явж кино үзэх үү?
Адилжан: Тийм ээ! Кино! Тийм ээ! Кино!
Газиз: Арманжан, бэлдээрэй! Орой кино үзнэ шүү!
Олжас: Дүү минь, тавтай морил. Юм олов уу?
Тайр: Тийм ээ, ах аа. Нэр төрийн хэрэг. Баярлалаа. Ах дүүс бэлэн болсон.
Олжас: Бусдынх нь хоолой сонсогдохгүй байна.
Алибек: Тоглоом доторх яриа юм аа. Одоохондоо Тайр л сонсогдоно.
Олжас: Одоо яах вэ?
Алибек: Одоо тоглоомын серверүүдийг дахиад жаахан хакдах хэрэгтэй. Тэгээд проксигоор хамгаалалтыг нь нэвтэрнэ.
Олжас: Хөөе, Алибек. Хүний хэлээр яриад аль.
Алибек: Хугацаа хэрэгтэй.
Тайр: Өнөөдөр бид түвшнээ цэвэрлэсэн. Бүхнийг чадагч бүгдийг хардаг.
Олжас: Бас анхааралтай сонсдог. Тамхи татахаа боль. Аллах өршөөг.
Хошууч: Өдрийн мэнд, ноёд оо!
Цагдаа нар: Өдрийн мэнд, нөхөр хошууч аа!
Хошууч: Сул зогс.
Газиз: Сул зогс!
Хошууч: Өчигдрийн ээлж чанга байлаа. Өнөөдрийнх ч амаргүй байх болов уу. Баяраас өмнө биднийг хүчээ хуримтлуул гэж тушаасан. Байрлалдаа очицгоож, үүрэгт ажлаа эхэл. Чөлөө авах хүсэлтэй хүн байна уу?
Эр 4: Өчигдрийн ослоос хойш цурам ч хийсэнгүй. Чөлөө авч болох уу?
Хошууч: Болно оо. Өнөөдөр гэрлэн дохион дээр амраарай. Болсон! Анхааралтай сонсоцгоо! Изабеков Адил.
Газиз: Яаж зугтаалгаж чадав аа?
Хошууч: 5-р харуулын байр.
Газиз: Ойлгохгүй юм.
Торежан: Машин уу?
Газиз: Тийм ээ.
Хошууч: Таштахметов Серик.
Газиз: Чиний хариуцсан бүс биз дээ?
Хошууч: 7-р харуулын байр.
Торежан: Магадгүй тэр дүрэм ёсоор удаан явж байсан ч юм билүү? Чи л араас нь хөөсөн шүү дээ.
Хошууч: Туашев Бакыт!
Газиз: Хурд хэтрүүлсэн болохоор нь хөөсөн юм.
Хошууч: 9-р харуулын байр.
Газиз: Хүн мөргөчихсөн бол яана?
Торежан: Газиз, бодоод үзээч. Хар шөнөөр хэнийгээ мөргөдөг юм?
Хошууч: Ахмад Байтазов!
Газиз: За, эрхэм ээ!
Хошууч: Салаа таны мэдэлд.
Газиз: Адил, яажшуухан байна даа? Өчигдрийн явдал толгойноос гардаггүй ээ. Согтуу байхдаа хэд хэдэн хяналтын цэг өнгөрсөн байсан. Хэн ч анзаараагүй гэж үү? Хяналтын бичлэгийг үзэж болох уу?
Эр 5: За. Түр хүлээгээрэй.
Торежан: Газеке! Сулеймановын гэрлэн дохио ажилладаггүй. Хэнийг явуулах вэ?
Газиз: Чи явуулчхаж! Чи түүнийг зогсоонгуутаа явуулчихсан байна! Чи ойрхон хүүхэд байхыг харсан!
Торежан: Харсан! Тэгээд юу гэж? Чи л түүнийг хөөсөн биз дээ? Тэгээгүй бол гэр лүүгээ тайван харьчих байсан юм!
Газиз: Чи хэдийг авав?
Торежан: Хүний халаасыг битгий шиншлээд бай.
Газиз: Халаасыг чинь чөтгөр аваг! Чамаас болж хүүхэд сэхээн амьдруулахад орчихлоо! Чамаас болж! Торежан, түүний оронд чиний хүү байсан бол чи яах байсан? Айн?
Торежан: Тонил цаашаа. Харц ардыг авардаг аврагч шиг царайлж гэнэ. Чи түүнийг явуулсан бол өдийд гэртээ байж байх байлаа. Чиний буруу! Хамгийн түрүүнд замаас нь барьж авах гэж л байдаг. Чи өөрийгөө үлгэр жишээ гэж бодоо юу? Бүгд чамайг араар чинь дооглодог. Юу болоод байна? Бүгд яагаад дуугаа хураачхав? Алив, хочийг нь хэлээд аль! Юу гэж дууддаг юм? Би хэлэх үү, айн? Тэгээгүй нь дээр биз. Чамайг гомдоох хэрэггүй байх. "Агуу ахмад Байтазов"-ыг алдахыг хүсэхгүй л дээ.
Газиз: Чам шиг юмнуудаас болж хэн ч биднийг хүндэлдэггүй юм. Ард иргэд биднийг жигшдэг.
Торежан: Хамаагүй ээ.
Газиз: Миний хоч тэгээд юу юм? Айн? Гэрлэн дохион дээр би өөрөө гарамз.
Олжас: Бүгд байршлаа эзэлсэн. Өнөөдөр гадаад хүнтэй ярьсан. Тийм биз?
Рауан: Тэгсэн.
Дарга: Яаж мэдсэн юм?
Рауан: Үзмэрч дээр очоод. Юугаа асуугаад байгаа юм?
Олжас: Сонсооч, дарга аа. Тэд видео тоглоомоор дамжуулж харилцдаг. Өнөөдөр баталгаажуулсан.
Дарга: Залуус аа, үнэнээсээ ярьж байна уу? Та нар тоглоод байгаа юм уу, хаашаа юм? Би дээшээ юу хэлэх болж байна? Та нар чинь галзуураа юу? Ер нь унтаж амарсан юм уу? Ямар утгагүй юм бураад байгаа юм?
Рауан: Бид унтаагүй! Унтаагүй явна! Бүтэн сар унтсангүй! Бүтэн сар эхнэрийнхээ царайг ч харсангүй!
Дарга: Рауан, сонсож бай. Наадах чинь чиний л асуудал, за юу? Ажил бол ажил.
Олжас: Рауан, болно оо. Орхичих.
Дарга: Байна уу?
Олжас: Уучлаарай. Сонсооч. Террористууд халдлага хийнэ. Асуулт нь гэвэл хэзээ хийх вэ? Халдлага болоход хэдэн гэмгүй хүний амь бидний нуруун дээр тохогдох вэ? Бид бэлэн гэж үү?
Дарга: За за, залуус аа. Та нар өөрсдөө тийшээ оч. Заавал нотлох баримт олж аваарай. Тэгээд 100 хувь итгэлтэй байвал би нэг юм бодож олъё. Ойлгов уу? Гэхдээ та нарын буруу байвал... Намайг яахыг мэдэх байлгүй. Ажилдаа орцгоо.
Рауан: Та нарын буруу байвал...
Олжас: Рауан, болно оо.
Рауан: Энэ хүүхэн тэднийг барь гээд байгаа юм уу, битгий гээд байгаа юм уу? Түүний оронд эрэгтэй хүн байсан бол аль дээр дуусчих ажил байхгүй юу.
Сырым: Ээж, та хэр байна? Бүгд төлөвлөгөөний дагуу. Хэзээ вэ, ээж ээ? Хэзээ? За.
Багштан: Аллах Акбар. Аллах Акбар. Аллах Акбар. Аллах Акбар. Аллах өршөөл, ивээлдээ аваг. Аллах өршөөл, ивээлдээ аваг. Уучлаарай. Та доошоо бөхийсөнгүй. Мэдэхгүй байж болно оо. Би заагаад өгье.
Сырым: Зааж өгөх өө?
Багштан: Тийм ээ. Энэ зөвхөн бурхны гэр биш, мэдлэг олгодог газар юм шүү.
Сырым: Тэгэхээр чи багш байх нь ээ? Үүдэн дэх хар хайрцагт хүмүүс мөнгө хийхийг харсан. Тэр бүх мөнгө хаачдаг юм? Та нар юунд хэрэглэдэг юм? Хааш нь явуулдаг юм?
Багштан: Туслалцаа хэрэгтэй хүмүүст илгээдэг юм аа.
Сырым: Туслалцаа хэрэгтэй хүмүүс... Хүүхэд байхдаа би сүмийн хар хайрцагт зоос хийдэг байлаа. Хойд аав ээжийг маань битгий зодоосой гэж бурханд залбирдаг байсан. Хүмүүс айсандаа энд ирдэг. Бас яг тэрийгээ л төлдөг.
Багштан: Та айхгүй байна уу?
Сырым: Хэнээс айна гэж? Надад тийм мэдрэмж байхгүй. Баруун гарт минь ус, зүүн гарт минь гал байна. Та нарын хүмүүсийг айлгадаг тамын галыг би усаараа унтраана. Харин диваажинг галаараа шатаана. Тэгвэл та нарт юу үлдэх юм? Өөрийнхөө төлөө залбираарай. Өөрийнхөө төлөө, багштан.
Олжас: Рауан?
Рауан: Айн?
Олжас: Чи бурханд итгэдэг үү?
Рауан: Юун бурхан?
Алибек: Дохио ирлээ.
Олжас: Битгий яараарай.
Махди: Али, нөгөө багштан энд юу хийж байгаа юм? Түүний номлолыг сонсоо юу? Юун "сүнс" яриад байгаа юм?
Эр 7: Шал утгагүй юм. Анд аа, түүнийг битгий тоо.
Махди: Багш дуудсан нь дээр байсан юм.
Эр 7: Тайр байсан бол амыг нь хамхичих байлаа.
Али: Хамаатнууд үг сонсохгүй юм аа.
Махди: За за.
Олжас: Түүнийг барина шүү. Тойроод урдаас нь оч.
Рауан: Хөөе, зогс!
Эр 7: Тайр! Тайр! Би биш ээ! Тайр! Тайр! Би биш шүү дээ!
Эр 8: Бос!
Эр 7: Тайр! Тайр! Би биш! Би тэгээгүй! Би чамд үнэнч!
Тайр: Ах дүүс ээ, энэ нүгэлтний хувь заяаг та нарын гарт үлдээе. Гэхдээ нэг зүйлийг бүү март. Тэр биднээс бүх зүйлийг булаасан хүмүүст өөрийгөө худалдсан шүү. Бидний гол зорилго бол шударга ёсыг авчрах. Тийм биш гэж үү?
Мухтар: Нар гарчхаж.
Серый: Дохио шүү.
Мухтар: Юуны дохио?
Серый: Миний дохио.
Мухтар: Чиний дохио?
Серый: Миний дохио.
Мухтар: Дахиад тоглох уу?
Серый: Явцгаая. Сонсож байна, эрдэнэ минь. Одоо ярьж чадахгүй нь ээ, уучлаарай. Чи хэр байна? Би ч бас хайртай шүү. Удахгүй уулзъя. Түүнийг төрөх тасагт аваачсан гэнэ.
Мухтар: Төрөх гэж байгаа юм уу?
Серый: Саяхан авчирсан гэнэ ээ.
Мухтар: За за, одоо хангалттай.
Серый: За даа, за. Чиний цаг ч бас ирнэ дээ.
Мухтар: Мухардчихаад л байх юм.
Серый: Гэхдээ шударга биз дээ? Хурал дээр юу ярив даа?
Мухтар: "Ээж" дөрөв дэх төхөөрөмжийг суурилуулах зөвшөөрөл өгсөн. "Зочин" санаа зовж эхэлж байгаа.
Ляззат: Сырым, хоол болчихлоо. Ирж юмаа ид. Сырым, энэ чинь юу вэ? Наадхаараа яах нь вэ? Юу хийгээд байгаа юм, Сырым? Хэлээч дээ. Хариулаач. Сырым, би айгаад байна.
Сырым: Битгий ай. Юунаас ч бүү ай.
Ляззат: Чамд хэлэх нэг юм байна.
Сырым: Дараа бол. Намайг орой эргэж ирэхээр хэлээрэй.
Серый: Эрвээхэй үүрийг орхилоо.
Ляззат: Сайн уу?
Серый: Таван минут байгаа шүү. Амжилт.
Мухтар: Серый, Серый, сонсож байна уу? Би байрлалаа эзэллээ.
Эм 1: Ляззат, чи өртэй шүү дээ. Юу хийгээд байгаа юм? Сырым ер нь ажил хийдэг юм уу? Ээж чинь залгасан. Би юу гэж хэлэх вэ?
Ляззат: Миний амьдралд битгий садаа бол. Бид өөрсдөө учраа олчихно. Долоо хоногийн дотор бүх өрөө төлчихөмз.
Серый: "Эрвээхэй" үүр лүү явж байна. Орчихлоо. Одоо гар.
Мухтар: Бараг дууслаа.
Серый: Чи амжихгүй ээ.
Мухтар: Амжина аа, Серый. Битгий холбогдоод бай.
Серый: Зугтаач ээ!
Мухтар: Бараг дууслаа. Бүгд байрандаа.
Сырым: Тайр хаяг илгээсэн. Юун чимээ вэ?
Алым: Дохион дундуур саад болохоор ийм чимээ гардаг юм.
Сырым: Наанаа зогс.
Газиз: За, хайрт минь? Одоо очлоо. Чамайг очиж авах гэж байна. Болгоомжтой! Болгоомжтой яв, ах минь. Алив ээ, зам гараач дээ.
Эр 9: Амрыг эрье, нөхөр ахмад.
Газиз: Яагаад урд гэрлээ асаагаагүй юм?
Эр 9: Уучлаарай, дахиад ийм явдал гаргахгүй ээ. Та хэр байна? Бид нэмэлт хүчээр явж байна.
Газиз: Тэр яачихсан юм?
Эр 9: Яагаа ч үгүй ээ. Зүгээр л... Өчигдрийн осол, нэмэлт хүч гээд... ядарчихсан яваа юм.
Эр 10: Цонхоо хаа л даа.
Эр 9: Газеке, битгий уурлаарай, энэ... өчигдөр хэтрүүлчихсэн хэрэг.
Газиз: Хэтрүүлчихсэн? Бид нэмэлт хүч болох ёстой! Эргүүлийг ингэж хийдэг хэрэг үү? Хүмүүс харж байгаа шүү.
Эр 9: Газеке, тэр хэний хүү гэдгийг чи мэднэ дээ.
Газиз: Хэний хүү байх нь ямар хамаатай юм? Миний тушаал дор байгаа гэдэг нь л чухал. Дагаад яв. Машинд суугаад дагаад яв! За. Гулжамал, би ажилтай байна. Тийм ээ, мэднэ. За, дараа залгая.
Жандос: Түүнийг буулгах ямар хэрэг байна? Хэдэн дуудлага ирээд л 15 минутын дотор буцаад ажилдаа гарна. Хэний хүү гэдгийг нь мэднэ биз?
Газиз: Мэднэ ээ.
Жандос: Газеке, би чамайг хүндэлдэг. Гэхдээ...
Газиз: Намайг буруутга аа. Жандос, өчигдөр үүн шиг согтуу новшоос болж жаахан хүүхэд бэртсэн. Биеийн байдал нь хүнд байгаа.
Эр 11: Залуус аа, би бичиг цаасны ажлыг нь зохицуулъя.
Жандос: Үүгээрээ яг юунд хүрэх гээв?
Али: Бурхан ивээг.
Махди: Бурхан ивээг. Хаана байсан юм?
Али: Би буцаад ирнэ ээ.
Махди: Ор.
Тайр: Яагаад хоцров?
Али: Уучлаарай.
Тайр: Дүү чинь яаж байна? Бүгд зүгээр болно доо. Санаа зоволтгүй. Хаана байна?
Али: Алдчихсан.
Тайр: Сырым жаахан удах нь. Эхэлж байя.
Олжас: Бэлэн болцгоосон уу? Хаалгыг нь эвдэлж орох хэрэгтэй.
Рауан: Бэлэн. Тушаал хүлээж байна.
Тайр: Эхэлцгээе.
Эр 12: Гэрийнхэнтэйгээ алхацгаая. Театраас эхэлнэ ээ.
Махди: Хүн ихтэй байна байх. Битгий төөрчхөөрэй.
Эр 12: За. Салютыг эндээс буудна. Харин бид энд байна. Эндээс сайн харагдана.
Эр 13: Араас нь салюттай орж ирнэ. Хүмүүс их цугларна.
Махди: Ойлголоо. Хажуугаас нь ажиглаж байя.
Эр 12: Пуужингуудаа авчирсан уу?
Махди: Битгий санаа зов.
Тайр: Хүн хүлээж байгаа юм уу?
Дарга: Сонсож байна, яриарай. Мэдээлэл илгээсэн үү? "Гурав", "Дөрөв"-ийг цугларах газар нь суурилуул гэж хэлсэн байх аа. Сайн байна уу? Юу дэлбэрсэн гэж? Хэзээ? Хаана? Хариулаач! Тоглоод байна уу? Би хэдэн удаа хэлэх юм бэ! Хөдөлшгүй баримт хэрэгтэй! Нотлох баримт!
Рауан: Байна уу? Тэд зэвсгээ бэлдэж байна. Тайр ч бас байгаа. Бид яг одоо орох ёстой, үгүй бол оройтно!
Дарга: Та нарын буруу байвал?
Рауан: Сонсож бай. Би бүх хариуцлагыг нь хүлээе.
Дарга: Сонсож бай. Тайрыг амьдаар нь барь.
Эр 14: Юу байна даа, хөөрхий амьтад аа?
Алым: Сырым, яагаад энэ уяаг авч явдаг юм? Өөрийн ухаантай бай л даа, ах минь. Тайр биднийг ашиглаад байна. Одоо больё, ах минь. Хэтэрхий оройтох нь байна. Одоо дуусгая!
Сырым: Алым, чи чадахгүй гэвэл ойд очиж бай. Бүгд өөрийн гэсэн зорилготой. Ойлгов уу?
Рауан: Нөхцөл байдал хурц байна. Бид хаалгыг нэвтэлж орно. Дотор 10 орчим зэвсэгт этгээдүүд бий. Хар малгайтай эр манай хүн шүү. Болгоомжтой байгаарай.
Алым: Та яах юм?
Сырым: Яв гэсэн байх аа? Дараа холбогдоно оо.
Рауан: Залуус аа, намайг халхлаарай!
Олжас: Зогс! Зогс! Битгий бууд! Зогс! Тайр, зогс! Чамд зугтах газар байхгүй. Зогс. Ярилцъя.
Тайр: За яах вэ, ярилцъя. Эхлээд зэвсгээ буулгачих. Хурдлаач!
Олжас: За.
Тайр: Одоо надаас юу хүсээд байгаагаа хэл.
Олжас: Тайр, мэдээлэл хэрэгтэй байна.
Тайр: Тодорхой яриач!
Олжас: Агуулах хаана байна? Чиний ард хэн байгаа юм?
Тайр: За за, хэлье ээ. Би оронд нь юу авах юм?
Олжас: Чи мэдэж байгаа.
Тайр: Тэдний амласан эрх чөлөө юу? Тийм эрх чөлөө надад ямар ч хэрэггүй. Би чиний залинд хууртахгүй. Би эрх чөлөөтэй хүн!
Олжас: Хөөе, Тайр, чи хаашаа зугтана гэж болов? Эндээс үсрэх гээ юу? Чамд өөр гарц байхгүй.
Тайр: Тийм ээ. Надад өөр сонголт байхгүй. Гэхдээ нэг юмыг бүү март. Миний эрчүүдийн үхэл чиний толгой дээр шүү.
Олжас: Тайр, зогс!
Махди: Тавь! Дахиад уулзана аа!
Рауан: Хөгийн өлөгчин. Тэр холдож амжаагүй байх. Эргэн тойрныг нэгд нэгэнгүй самна! Ганц ч нүх сүв үлдээлгүй шалга!
Тайр: Энд юу хийж байгаа юм?
Сырым: Юу вэ?
Тайр: Хамаагүй ээ. Явах хэрэгтэй байна.
Сырым: Ах дүүс яах юм?
Тайр: Тэд үхсэн, Сырым. Дэлбэрэлт болохгүй.
Сырым: Үхсэн гэдэг чинь юу гэсэн үг юм? Би яах юм? Алым яах юм?
Тайр: Тэвчээртэй бай. Ах дүүс Бүхнийг чадагч руу буцсан. Бидэнд сэхэх хугацаа хэрэгтэй, Сырым.
Сырым: Бидний даалгавар яах юм? Ах дүүс маань хэрэггүй үхсэн гэж үү? Би өшөөгөө авахдаа л авна. Заавал авна. Ойлгов уу?
Тайр: Чиний зөв. Өшөөгөө авах ёстой. Авах ч болно. Гэхдээ одоо биш.
Сырым: Яасан, айгаа юу?
Тайр: Савраа тат, золиг минь. Миний хэн гэдгийг мартаа юу? Би чиний багш хэвээрээ шүү. Өшөө авмаар байвал ганцаараа явахгүй юу.
Сырым: Зэвсгийн агуулах хаана байна?
Тайр: Савраа тат!
Сырым: Зэвсгийн агуулах хаана байна, Тайр? Энэ чиний агуу даалгавар уу? Энэ агуу даалгавар чинь юм уу?
Тайр: Сырым, агуу хүчний эсрэг мөнгө юу ч биш. Зорилгодоо хүрэхэд хэрэгтэй бүх зүйл надад байна. Мөнгө, зэвсэг хангалттай их байна. Харин чи хамар доорхоо харахгүй мунхаг амьтан.
Сырым: Тэр агуу хүчээ өөрийг чинь дагадаг хүмүүст л гарга. Надад бол өшөө авалт хэрэгтэй. Зэвсгийн агуулах хаана байна? Хаана вэ? Бүгд өөрийн гэсэн даалгавартай. Агуулах хаана байна? Агуулах хаана байна? Түлхүүр нь хаана байна? Зэвсэг хаана байна?
Тайр: Сапарычид байгаа. Би өнөөдөр амьд гарахгүй бол чиний талаарх мэдээлэл хүрэх хүмүүстээ хүрнэ. Одоо чамд зугтах газар үлдээгүй, Сырым. Бууд! Буудаач!
Сырым: Би мөнгийг чинь авсан. Эрх мэдлийг чинь авсан. Чи өөрөө ч хэлсэн. Энэ хорвоод нүгэлтнүүд тарчлах учиртай гэж. Одоо тарчилж үз.
Тайр: Зогс, муу нохой! Чи надаас бүхнийг минь булаасан гэж бодоо юу? Үгүй дээ, надад бүх юм байна. Харин чамд юу байгаа юм? Чи хэнд ч хэрэггүй. Чи эцэг эхдээ хүртэл хаягдсан муу хөгийн нохой. Чиний бугуйд зүүсэн улаан уяа бол чам шиг нохдод зүүлгэдэг гинж байсан юм.
Сырым: Тайр. Чи надад санаснаасаа ч илүүг өгсөн. Баярлалаа.
Хошууч: Газиз, энэ чинь ямар учиртай юм? Одоо юу болохыг мэдэхгүй байна. Явцгаая.
Адилжан: Аав, яагаад гадаадад Ахмад Америк байхад манайд байдаггүй юм?
Арманжан: Ахмад Америк чинь зохиомол дүр. Мангар.
Адилжан: Хөөе! Жинхэнэ шүү! Аав! Жинхэнэ биз дээ?
Газиз: Тийм ээ, миний хүү, жинхэнэ. Би ч бас ахмад шүү, Адыек.
Адилжан: Үгүй байлгүй дээ.
Газиз: Харав уу? Дөрвөн од.
Адилжан: Гэхдээ тэр чинь супер баатар.
Газиз: Баатрууд юу хийдэг гэж бодож байна, миний хүү?
Адилжан: Муу залуусыг зодож, сайн хүмүүсийг хамгаалдаг.
Арманжан: Жинхэнэ баатрууд хэнээс ч айдаггүй.
Газиз: Гар. Алив, ярилцъя. Юу бодоод байгаагаа хэлэх хүртлээ машинд суухгүй шүү.
Арманжан: Яагаад Адилд зүгээр л кино гэж хэлээгүй юм?
Газиз: Тэр кино гэдгийг нь мэднэ.
Арманжан: Одоо жинхэнэ гээд бодчихлоо. Баатрууд байдаг гэж.
Газиз: Байдаггүй гэж үү?
Арманжан: Байдаггүй! Бодит амьдрал дээр баатар гэж байдаггүй юм! Та зүгээр нэг цагдаа! Яагаад ээжийг боддоггүй юм? Би яах юм?
Газиз: Арманжан, би чамайг боддог. Өдөр бүр.
Арманжан: Худлаа ярь! Та биднийг боддоггүй! Та дандаа л ажиллаж байдаг!
Газиз: Чи юу хүссэн юм? Хоол ундтай, толгой хоргодох газартай байна! Сургууль дээр чинь мөнгө хэрэг болоо юу? Би өгье. Өөр юу хүссэн юм?
Арманжан: Би сахлаа хусаж сурмаар байна!
Газиз: Юу?
Арманжан: Серикийн аав сахлаа яаж хусахыг зааж өгсөн гэсэн! Харин би? Юу ч мэдэхгүй! Танаас юу ч гуйж болдоггүй!
Газиз: Арманжан, чи одоо хангалттай том болсон. Амьдрал ямар хэцүү гэдгийг ухаарч эхэлж байгаа. Гэхдээ нэг юмыг ойлго л доо. Чиний зөв. Би үргэлж чамтай хамт байж чадахгүй. Чи энэ гэрийн том хүү. Чи доороо дүүтэй. Намайг байхгүй бол түүнийг чи харж хандах ёстой. Ойлгов уу, Арман? Миний эзгүйд энэ гэр бүлийг чи харж хандах ёстой. Над руу хар. Би чамд хайртай. Сонсооч. Би хамгаалалтад гарах юм шиг байна.
Гулжан: Энэ ямар чухал болохыг мэдэж байна уу? Чи ойлгохгүй байна. Энэ Адилжан, эсвэл хамгаалалтын тухай асуудал биш. Энэ ч яах вэ, ингээд л өнгөрнө. Харин чиний асуудал дуусахгүй нь.
Газиз: Гулжан, чиний нөхөр цагдаа хүн. Би үүрэг хүлээсэн хүн!
Гулжан: Чиний гол үүрэг гэр бүл чинь. Хүний хувьд би чиний тууштай зан, эр зоригийг чинь хүндэлж байна. Гэхдээ эмэгтэй хүний хувьд чамайг энэ хорвоотой хувааж амьдармааргүй байна. Чи тэр дүрэмт хувцсаа өмсмөгцөө л өөр хүн болчихдог. Яагаад? Яагаад гэдгийг хэлээч.
Газиз: Хамгийн хайртай хүмүүс минь бол Адилжан, Арманжан, Гульжан.
Сырым: Цаг нь ирлээ. Өнөөдөр бүх нүгэлтнүүд шүүгдэнэ. Бүгдээрээ! Чи явах хэрэгтэй.
Ляззат: Юу?
Сырым: Надтай хамт байгаад хэрэггүй.
Серый: Дуугаа нэм дээ.
Мухтар: Сонсож байна уу?
Ляззат: Сырым, би хаашаа ч явахгүй. Би жирэмсэн.
Серый: Жирэмсэн гэнэ.
Мухтар: Ойлгохгүй юм. Чи ажиллаад байгаа юм уу, үгүй юу?
Рауан: Эхнэр чинь гурван удаа үр зулбасан бол чи ч ойлгох байлаа.
Ляззат: Юу хийгээд байгааг чинь ойлгохгүй байна. Гэхдээ юу ч байлаа гэсэн би чиний талд. Сырым, чи эцэггүй өссөн. Би хүүхдээ эцэггүй өсөөсэй гэж хүсэхгүй байна. Сырым, бүх зүйл сайхан болно гэж хэлээч. Хүүхэд маань аавтайгаа хамт өснө гэж амла. Бидэнтэй хамт байна гэж амла, Сырым.
Сырым: Чамайг энэ бүхэнтэй хутгахыг хүсээгүй юм шүү. Гэхдээ бүү ай. Бид хамтдаа байна. Заавал. Амлаж байна. Бид хамт байна. Амлаж байна. Амлаж байна.
Серый: Төхөөрөмж яачхав аа? Чимээ гарахгүй юм. Юу суулгачихсан юм?
Мухтар: "Лиш."
Серый: "Сарнай" суулгах ёстой байсан юм. Хаа хамаагүй хүн ажилд авах юм аа.
Мухтар: Би "Дөрөв"-ийг суулгасан.
Сырым: Намайг хүүхэд байхад манай хойд аав ээжийг маань зоддог байлаа. Ихэнхдээ түүнд шалтгаан ч хэрэггүй байсан. Архи, бас би түүний хүү биш гэдэг нь хангалттай санагддаг байсан биз. Нэг өдөр түүнийг дахиад согтуу ирэхэд ээж маань намайг шүүгээнд нуусан юм. Намайг олж чадахгүй болохоор ээжийг маань зодоод, боомилж эхэлсэн. Би зургаан настай байлаа. Тэр явдлыг өөрийн нүдээр харсан. Гэхдээ хамгийн аймшигтай нь тэр шоронд ч ороогүй. Өөрөө цагдаа байсан учраас тэр. Тэр өдөр би ээждээ өшөөг нь заавал авна гэж амласан. Надад санаа зоволтгүй ээ, хайрт минь. Амласан ёсоороо бид удахгүй хамт байна.
Серый: Гарчихлаа.
Мухтар: Би дагая. Чи нуугд.
Серый: Яаж?
Мухтар: Бүтнэ дээ. Хөгшин эрийн гэрт байгаа байх.
Серый: Өглөө болтол уух байлгүй. Манай эхнэр жирэмсэн болоход яаж тэмдэглэж байсныг санаж байна уу?
Мухтар: Серый, түүний хэн гэдгийг битгий мартаарай.
Серый: Өглөө болтол ууна аа. 5,000-аар мөрийцье.
Мухтар: Өглөө болтол ууна гэж.
Серый: Тэгээд дуулна.
Мухтар: Тохирлоо.
Серый: Би эхлээд эхнэр дээрээ очлоо.
Мухтар: Яв даа, яв. Яв.
Серый: Хайртай шүү, анд минь.
Мухтар: Серый, Серый, чамайг ялаасай гэж найдъя. За, дарга аа. Бүгдийг нь ажиглаж байна. Сергей байна аа. Хамт сууж байна. Ойлголоо. Муу тэнэг. Одоо нөгөө хөл чинь доголоод эхэллээ. Тэнэг ээ! Серый! Төвөөс тушаал ирж байна. Нөгөөдөх нь зугтчихлаа. Юу гэнэ ээ? Тийм ээ. Хамаг ажил талаар өнгөрлөө.
Дарга: Тийм ээ, дарга аа. Тэгсэн. Би боломжоо алдчихлаа. Миний буруу.
Олжас: Хөөе, Макош.
Махди: Макош гэж дуудахаа боль! Махди! Би бол Махди!
Олжас: Махди, энэ талаар юу хэлмээр байна? Махди, чи шоронд сууна. Их удаан. Харин бусад хоригдлууд чамд яаж хандахыг би шийднэ. Агуулах хаана байгааг хэлэхгүй бол энэ зургийг тэдэнд үзүүлнэ дээ. Одоо яамаар байна? Айн?
Махди: Би юу ч хийхгүй байх л даа. Гэхдээ нөгөө ертөнцөд та нарыг тамын дүрэлзсэн гал хүлээж байгаа. Та нар тамд шатаж үхнэ. Тийм ээ, та нарыг там хүлээж байгаа. Та нар тэндээ ялзарна, ойлгов уу?
Сырым: Төлөвлөгөө өөрчлөгдсөн.
Олжас: Сайн уу, дарга аа? Агуулахыг олсон. Тэсрэх бөмбөг салгах баг явуул. Тайр? Хэн? За. Тайрыг хөнөөж.
Рауан: Хэн?
Олжас: Мэдэхгүй ээ. Гэхдээ Сырымийг барих хэрэгтэй гэж байна.
Газиз: Манай хүү жинхэнэ баатар. Уйлахгүй биз дээ?
Адилжан: Уйлахгүй ээ.
Газиз: Үнэхээр үү?
Адилжан: Уйлахгүй ээ.
Газиз: Чамд тариа хийнэ. Огтхон ч өвдөхгүй. Дараа нь би бэлэг авч өгнө өө.
Адилжан: Нээрэн үү?
Газиз: Тийм ээ.
Гулжан: Чамд чөлөө өгөх юм уу?
Газиз: Тийм ээ, өгнө. Өнөөдөр эрт тарна аа. Тэгээд ингэе. Өнөө орой хэдүүлээ эрт унтана. Маргааш баяр болно. Бурхан таалбал бүх зүйл сайхан болох биз. Дараа нь бүгдээрээ хамт аялалд гарна аа.
Адилжан: Аялал! Аялал! Тийм ээ! Эмээгийнд очно доо!
Гулжан: Тэгж хэлэх хэрэггүй байсан юм. Хүүхдүүдэд худлаа найдвар төрүүлээд.
Газиз: Гулжан, би одоо бүгдийг ойлгож байна. Би өвлөөс залхаж байна. Сэтгэл минь зуныг хүсэж байна.
Гулжан: Ахмад Байтазов, чамд Газизыгаа даатгалаа шүү.
Алым: Сырым, болгоомжтой байгаарай.
Эр 6: Амралт хурдан болоосой.
Эм 2: Ач хүүхдүүдээ харах нь уу?
Эр 6: Үгүй ээ. Загасанд явна.
Эм 2: Надад бас авчраарай. Хуучин найз залуудаа өгнө өө.
Эр 6: Одоогийн найз залуу чинь яах юм?
Эм 2: Юун найз залуу? Салонд орж хөөрхөн болох хэрэгтэй. Хүн намайг болзоонд уривал хачин харагдаж болохгүй шүү дээ.
Эр 6: Соно.
Эм 2: Буга. Ах минь, харж байгаарай. Би удахгүй ирнэ ээ.
Эр 6: За. Өдрийн мэнд. Юугаар туслах... Буугаа буулга, хүү минь.
Сырым: Өөр хэн байгаа вэ?
Эр 6: Хэн ч байхгүй. Хэн ч! Би ганцаараа байна.
Сырым: Гар! Гараач!
Мухтар: Ойлголоо. Хяналтаа цуцалж байна. Төвөөс тушаал ирлээ.
Серый: Цэцгийг хар даа.
Мухтар: Юу?
Серый: Тэд түүнийг цэцэгтэй оруулаагүй.
Мухтар: Тушаал зөрчихгүй байцгаая, за юу?
Серый: Муха, тэр жирэмсэн.
Мухтар: Байз. Хаачих гээ вэ?
Серый: Ус алдаад байна! Хөрш өө!
Мухтар: Хотод ёстой эх захгүй байна гэнэ. Чимээ алга уу?
Серый: Түүнийг алчихжээ.
Мухтар: Яаж?
Серый: Боомилоод. За, Наталъя Анатолевна? Баярлалаа. Түүнд хайртай гэдгийг минь хэлээрэй. Би удахгүй очлоо. Би хүүтэй болсон байж.
Мухтар: Баяр хүргэе.
Эр 15: Төв өө, төв өө! Хулгайлагдсан машин урд байна. Харж байна!
Арманжан: Аав аа. Өнөөдөр эрт ирээрэй.
Газиз: Чадахгүй ээ, Армашка.
Арманжан: Яагаад? Та чөлөө авсан шүү дээ.
Газиз: Улаан үст ээ, явган хүний зам хангалтгүй байна уу? Маргааш чөлөө авсан. Өнөөдөр сайн ажиллах ёстой. Маргаашаас хамт амарна аа. Тэгэх үү?
Арманжан: Амлаж байна уу?
Газиз: Цохиорой.
Рауан: Холбоотой байгаарай. Ажиллагааны багийг Сергей, Мухтар луу явуулсан байна.
Дарга: Тэр новшийг ямар ч аргаар хамаагүй ол. Бариад, нааш нь авчир.
Рауан: Ойлголоо.
Олжас: Одоо яах гэж байна?
Рауан: Дарга аа, та амьд уу? Яаж байна? Бүгд зүгээр үү?
Дарга: Амьд аа, амьд. Олжас хаана байна? Олжас?
Газиз: Үүнийг ээждээ өгөөрэй.
Рауан: Олжас. Олжас! Олжас! Сэрээрэй! Сэргээрэй! Сэрээрэй! Сэр! Сэрээрэй! Түргэн! Түргэн дууд! Суучих. Суугаарай.
Олжас: Рауан. Рауан. Би анхны ажиллагаагаараа байшинд дайрч орж байлаа. Байшинд ороход нэг залуу урдаас гараад ирсэн. Айсандаа түүнийг буудаж орхисон. Өрөөнүүдийг шалгаж байгаад ард юм хөдлөхийг сонссон юм. Эргэж хараад айсандаа дахиад л буудчихсан. Рауан. Тэр зургаан настай хүү байсан. Зургаан настай хүү. Тэнд залбирч байсан юм билээ. Аав нь хүүгээ хамгаалахыг оролдсон. Түүнийг тэврэхэд надад ингэж хэлсэн юм. "Бидний төлөө залбираарай." Рауан. Рауан, бид харгислалаар энх тайвныг тогтоож чадна гэж үү? Рауан. Рауан. Миний төлөө... Миний төлөө залбираарай.
Газиз: Доошоо! Доошоо! Чи хэтэрхий хол зугтлаа. Бууж өг!
Сырым: Тэгэхгүй ээ. Бодох ч хэрэггүй.
Газиз: Чамайг бууд гээ юу?
Сырым: Би сумыг чинь тоолсон. Чамд ганц ч үлдээгүй.
Газиз: Хэдэн хүн алсан юм?
Сырым: Бүгд хүртэх ёстойгоо хүртсэн.
Газиз: Хэн үхэх, амьдрахыг чи шийддэг юм биш.
Сырым: Ахмад аа! Та гэр бүлтэй юу? Хүүхдүүдтэй юу?
Газиз: Чамд хамаагүй.
Сырым: Надад байгаа. Эхнэр, хүүхэд. Тэд намайг хүлээж байгаа. Хаана хүлээж байгааг нь мэдэх үү? Диваажинд. Тэгэхээр, ахмад аа...
Гулжан: Чи тэр дүрэмт хувцсаа өмсмөгцөө л өөр хүн болчихдог. Яагаад? Яагаад гэдгийг хэлээч.
Жандос: Энэ бүхэн ямар хэрэгтэй юм?
Арманжан: Баатар гэж байдаггүй юм! Та зүгээр нэг цагдаа!
Торежан: Газиз, чи юу хүсээд байгаа юм?
Адилжан: Аав, яагаад гадаадад Ахмад Америк байхад манайд байдаггүй юм?
Текст: КИНО УРЛАГТ ӨМСГӨЛ ӨМССӨН ҮЛГЭРИЙН БААТАР ОЛОН БАЙДАГ Ч МАНАЙ АХМАД БАЙТАЗОВ ЖИНХЭНЭ ХҮН БӨГӨӨД ЖИНХЭНЭ ЦАГДААГИЙН ДҮРЭМТ ХУВЦАСТАЙ НЭГЭН БАЙСАН ЮМ.
Газиз: Гулжан, чиний хүлээлтэд хүрч чадсангүй дээ.
Гулжан: Чи хүмүүсийг үхлээс аварсан.
Газиз: Харин миний гэр бүл? Миний хүүхдүүд?
Гулжан: Цаг хугацаа өнгөрдгөөрөө өнгөрнө. Тэд бүгдийг нь ойлгоно оо.
Газиз: Харин чи? Намайг өршөөх үү?
Гулжан: Чамайг өршөөж байна. Чи ч бас өөрийгөө өршөөгөөрэй.
Текст: ЭНЭХҮҮ КИНОГ АХМАД ГАЗИЗ БАЙТАЗОВЫН БААТАРЛАГ ҮЙЛЭЭС СЭДЭВЛЭН БҮТЭЭВ.
TRAILER
Хошууч: Өчигдрийн ээлж чанга байлаа. Өнөөдрийнх ч амаргүй байх болов уу. Баяраас өмнө биднийг хүчээ хуримтлуул гэж тушаасан.
Газиз: Болсон явдлыг буцаах аргагүй. Эх орныхоо төлөө!
Текст: Бүгд Найрамдах Казахстан Улсын Соёл ба Мэдээллийн яам, Үндэсний кино урлагийг дэмжих үндэсний төв
Газиз: Чи зугтаалгаж ээ?
Текст: Бодит явдлаас сэдэвлэв
Олжас: Сонсооч. Террористууд халдлага хийнэ. Асуулт нь гэвэл хэзээ хийх вэ? Халдлага болоход хэдэн гэмгүй хүний амь бидний нуруун дээр тохогдох вэ? Бид бэлэн гэж үү?
Эр 12: Гэрийнхэнтэйгээ алхацгаая.
Махди: Хүн ихтэй байна байх. Битгий төөрчхөөрэй.
Эр 12: Салютыг эндээс буудна. Харин бид энд байна. Эндээс сайн харагдана.
Махди: Ойлголоо. Хажуугаас нь ажиглаж байя.
Сырым: Баруун гарт минь ус, зүүн гарт минь гал байна. Та нарын хүмүүсийг айлгадаг тамын галыг би усаараа унтраана. Харин диваажинг галаараа шатаана. Тэгвэл та нарт юу үлдэх юм?
Текст: Зере киноны найруулагчийн бүтээл
Гулжан: Чиний гол үүрэг гэр бүл чинь. Чи тэр дүрэмт хувцсаа өмсмөгцөө л өөр хүн болчихдог.
Арманжан: Баатар гэж байдаггүй юм! Та зүгээр нэг цагдаа!
Мухтар: Тэнэг ээ!
Газиз: Баруун эргээд зогс!
Рауан: Ганц ч нүх сүв үлдээлгүй шалга!
Текст: Ахмад Байтазов
Back to episodes Go home