Ip Man Kung Fu Legend

Filmbridge

Төрөл: УСК                                              Хуудасны тоо: 30

Нэр: Ip Man: Kung Fu Legend 24/07/2026             Орчуулсан: Лингостик ХХК

Дүрүүдэд:

Ип Ман – Эрэгтэй, 50, Ип багш

Лэй Ихү – Эрэгтэй, 30

Хон Жэннан – Эрэгтэй, 50, Хон багш

Чен багш – Эрэгтэй, 50

Пайк – Эрэгтэй, 50

Шү Жинсон – Эрэгтэй, 30

Жао багш – Эрэгтэй, 50

Өвгөн ажилчин – Эрэгтэй, 70

Өвгөн цагдаа – Эрэгтэй, 70

Мэй Лихуа – Эмэгтэй, 30, Эмэгтэй цагдаа

Ип Маны эхнэр – Эмэгтэй, 40

А Жүн – Эрэгтэй, 10, Ип Маны хүү

Жеймс – Эрэгтэй, 30, Пайкын боксчин

Эрэгтэй ажилчин, шавь 1, шавь 2 – Эрэгтэй, 30

Эмэгтэй ажилчин – Эмэгтэй, 30

Цагдаа 1, 2 – Эрэгтэй, 30

 

 

 

 

 

 

 

Эрэгтэй шавь 1: Тавтай морил, Ип багш аа.

Эрэгтэй шавь 2: Тавтай морил, Ип багш аа.

Ип Ман: Хон багш аа.

Хон Жэннан: Ип багш аа. Эрт дээр үеэс бүх тулааны сургууль өөрсдийн дүрэмтэй байсан. Хонконг дахь тулааны урлагийн дүрэмд тулааны урлагийн сургууль нээхийнхээ өмнө шалгуурыг давах ёстой.

Ип Ман: Тайлбарлана уу.

Хон Жэннан: Гурван шалгалт. Давах юм бол бүх сургууль таныг Вин Чөн сургуулийн эзэн гэдгийг зөвшөөрнө. Унах юм бол Фошан руугаа буцаад яв.

Эмэгтэй багш: Зүрх сэтгэлд гэрэл гэрэлтүүлж надад өршөөл үзүүлсэн болохоор чинь ачийг чинь хариулна аа. Лаа унтарч болохгүй. Тос асгарч болохгүй. Ип багш аа. Болгооно уу.

Ип Ман: Маш сайн дүрэм байна. Гал унтарч, эсвэл тос асгарвал нэр хүндээ алдах болно. Ачийг тань хариулах болно оо.

Чен багш: Жинхэнэ кунфу бол харах, харахгүйтэй хамаагүй. Кунфуг дан ганц нүдээрээ харж биш бэлтгэл хийж сурдаг юм. Нүдээ боочихвол хэн ч шалтаглаж чадахгүй.

Ип Ман: Чэн багш аа. Гялайлаа.

Чен багш: Болно.

Хон Жэннан: Хүж дүрмийг зурж, гал хязгаарыг тогтоодог. Өв залгамжлал бол хүж. Дүрэм бол хязгаар. Энэхүү өвийг үргэлжлүүлэх гэж тулааны урлагийн сургууль нээж байгаа. Гэвч хязгаарыг хүндлэхгүйгээр өв залгамжилж болохгүй. Нэг ширхэг хүжээр нүд зурж чадахгүй бол нэгэн дээвэрт орохгүй. Ип багш аа. Боломж олгоогүйд минь битгий зэмлээрэй.

Жао багш: Алтан арлан тэнгэрт заларлаа.

Пайк: Хон багшийн дүрэм энэ барилгаас ч эртнийх.

Жао багш: Энд юу хийж байгаа юм?

Хон Жэннан: Ип багш аа, та буцаад яв даа. Сургуулийн талаар дараа ярилцъя.

Ип Ман: Баяртай.

Пайк: Хон багш. Жонхуа барилгын газарт боксын дэвжээ байгуулахыг засгийн газраас дэмжсэн. Гурав хоногийн дотор бүх зүйлээ аваад нүүгээрэй.

Хон Жэннан: Энэ газрын талаар чамд өмнө нь хэлж байсан. Жонхуа бол тулааны урлагийн холбооны үндэс суурь. Нураачихвал бид хаачих юм?

Пайк: Бадаргуулт төр хааны 27-р онд өвөө чинь засгийн газраас 3,000 лан зээлж байсан. Барьцаанд нь Жонхуа барилга болон 20 мү газар өгсөн. Тэр өр нь хүүгээс хүү бодогдсоор одоо 30,000 лан болсон.

Хон Жэннан: Өрийн бичгийн дээр үед хүчингүй болсон. Жонхуа бол эртний өв юм. Түүнчлэн үүрд тулааны урлагийн холбооны өмч байна гэж амласан.

Пайк: Үүрд ээ? Лэй Ихү ээж нь эмнэлэгт байгаа гэж хэлсэн. Төлбөр нь 50 мөнгөн доллар болсон. Тулааны урлагийн холбооны дансанд хэд үлдсэн бол? Тийм биз дээ, Лэй Ихү? Гарын үсгээ зурчихвал бүх өрийг чинь тэглэе. Жонхуа барилга чиний өмч хэвээр үлдэж, чи ч холбооныхоо тэргүүнээр үлдэж, шавь нар чинь ч идэх хоолтой үлдэнэ. Хэрвээ зурахгүй бол насаараа нүглээ эдэл. Би зөвхөн эрэг дээрх газрыг чинь л авъя. Гурав хоногийн дотор эргийн зогсоолыг тэр чигт нь авмаар байна.

Хон Жэннан: Одоо яв.

Лэй Ихү: Багш аа. Та үнэхээр тэр гадаадын хэлснийг хийхгүй гэж үү? Тэд зөвхөн Шү Жинсоны зогсоолыг л авна гэсэн шүү дээ. Зөвшөөрчихөд л Жонхуа барилга бидэнд үлдэнэ.

Хон Жэннан: Өвдөглө. Тухайн үед өлсгөлөнд нэрвэгдэж байлаа. Шү Жинсоны аав л үр тариа тараасан. 30 тулаанчийн амийг аварсан юм шүү. Тэрээр тулаанч болон ажилчин болгон Хятадуудын угсаа гэж хэлсэн. Зогсоолыг аль хэдий нь Шү Жинсонд бэлэглэсэн. Одоо буцаагаад ав гэж үү?

Лэй Ихү: Багш аа. Холбоо бараг хүнсгүй болж байна. Бас ээжийгээ эмчлүүлэхэд мөнгө хэрэгтэй.

Хон Жэннан: Хангалттай. Бид тэнгэр, газар болон өвөг дээдэстээ өвдөг сөгддөг ч зовлонд бууж өгөхгүй.

Лэй Ихү: Багш аа. Дүрэмдээ баригдаад байж болохгүй шүү дээ. Одоо гадаадууд л биднийг аварч чадна. Их чинээлэг хүмүүс шүү дээ. Тэдэнтэй хамтарлаа гээд дутахгүй.

Хон Жэннан: Гадаад, гадаад л гэх юм. Юм л бол гадаад. Чи бол Хятад хүн. Тэдний зүрх бэхнээс ч хар. Өнөөдөр Жонхуаг барууны ордон болгож байгаа бол маргааш Хятадуудыг боолоо болгоно.

Лэй Ихү: Багш аа, манай ээж...

Хон Жэннан: Санаж яв. Жонхуаг нураалгахгүй. Зогсоолыг худалдахгүй. Мөн ажилчдыг ч явуулахгүй. Эс бөгөөс жигшүүрт нүгэл болно.

Лэй Ихү: За, багш аа. Таны түмэн зөв. Жигшүүрт нүгэл ээ? Ээжийнхээ зүгээр үхэхийг харах л жинхэнэ жигшүүрт нүгэл байх.

Эрэгтэй шавь 1: Багш аа, энэ манай холбооны данс.

Хон Жэннан: Бүгдийг нь зарлагад. Зарчихаар юм байвал зар. Лэй Ихүгийн ээжийг эхлээд эмчлүүлцгээе.

Текст: ГУАНРОН ХУДАЛДААНЫ КОМПАНИ.

Эрэгтэй ажилчин: Алив, наашаа.

Өвгөн ажилчин: Тайван зөө.

Эрэгтэй ажилчин: Энд дахиад нэг байгаа.

Өвгөн ажилчин: Шаоин! Алив, очиж тусал. Болгоомжтой.

Эрэгтэй ажилчин 2: Тэнд дахиад нэг байна..

Өвгөн ажилчин: Захирал аа, дахиад цагаачид ирлээ.

Текст: ЁНАН ЗОГСООЛ.

Шү Жинсон: Май.

Хүү 1: Хоол.

Шү Жинсон: Алив. Идэцгээ.

Хүү 1: Баярлалаа!

Шү Жинсон: Бүгдээрээ хуваагаад идэцгээгээрэй. Өнөөдөртөө энэ л байна. Маргааш дахиад хоол иднэ ээ.

Өвгөн ажилчин: Захирал аа, хэтэрхий олон биш үү? Үр тариа маань гурав хоног л хүрэлцэнэ. Яавал дээр вэ?

Эмэгтэй ажилчин: Ачаарай.

Шү Жинсон: Гүрийх л болж. Дараа гадаадууд дээр очиж тусламж гуйя. Арга олдоно оо. Цагаачдыг амраа.

Өвгөн ажилчин: Ойлголоо. Алив, дотогшоо орцгооё.

Эрэгтэй ажилчин: Би зөөлцье.

Өвгөн ажилчин: Ип багш ирчихлээ.

Шү Жинсон: Ип багш аа.

Эрэгтэй ажилчин: Ип багш аа.

Ип Ман: Жон ах аа.

Эрэгтэй ажилчин 2: Ип багш аа.

Эрэгтэй ажилчин: Ип багш аа.

Шү Жинсон: Ип багш аа, болчихсон уу?

Ип Ман: Шалгалтуудаа давсан. Одоо асуудалгүй байх.

Эмэгтэй ажилчин: Тэгэлгүй яах вэ? Одоо асуудалгүй.

Ип Ман: Жинсон оо. Энэ миний хүнс, түрээсийн мөнгө.

Шү Жинсон: Ип багш аа, таныг ойлгож байна аа. Ийм үед бүгдэд нь хэцүү байгаа. Өөртөө зарцуул даа. Сургуульд тань газар олж өгнө өө. Мөнгөний тал дээр битгий санаа зов.

Өвгөн ажилчин: Тийм ээ, олоод өгье.

Ип Ман: Төвөг удаж байгаад уучлаарай.

Шү Жинсон: Та л аавын минь хүнсийг хамгаалсны буянд өдийд энэ зогсоолтой байгаа.

Өвгөн ажилчин: Болж дээ. Одооноос Ип багшаас тулааны урлаг сурч болох нь.

Шү Жинсон: Ип багш.

Эрэгтэй ажилчин: Ип багш аа.

Эрэгтэй ажилчин 2: Ип багш аа.

Ип Ман: Гялайлаа.

А Жүн: Аав аа.

Ип Ман: А Жүн.

Өвгөн ажилчин: Зам тавиарай.

Эмэгтэй ажилчин: Энэ хайрцаг бас.

А Жүн: Аав аа. Хэн нь хурдан угсрах вэ гэж уралдах уу?

Ип Ман: Тэгье.

Ип Маны эхнэр: Өнөөдөр зах дээр очсон. Ван захирал будаа зээлүүлж чадахгүй гэсэн. Өдөр нэг хүний хувцсыг нөхөж өгөөд хоёр зэс зоос олсон. Тал шуудай будаа л авч байна лээ.

Ип Ман: Алив. Надад өгчих. Жинсон өнөөдөр манай төлбөрийг аваагүй. Маргааш явж будаа авцгаая. Сургуулиа нээчихвэл бүх зүйл зүгээр болно оо.

Лэй Ихү: Ээж ээ. Эмээ уучих. Алив.

Лэй Ихүгийн ээж: Миний хүү. Ээжийнх нь өвчин эдгэрэхгүй. Одоо битгий мөнгөө үр.

Лэй Ихү: Ээж ээ. Мэс заслын дараа эдгэрнэ гэж эмч хэлсэн шүү дээ. Мөнгийг яаж ийж байгаад олчихно оо. Эмээ уучих аа. За.

Пайк: Багш чинь мунхаг юм гээч. Шавь нар чинь өлсөж үхэцгээж байна. Миний саналыг хүлээж авахын оронд Шү Жинсоны аавд тавьсан өртэйгөө зууралдаж байх гэж дээ. Чи багшийгаа бодвол ухаантай хүн гэдгийг мэдэж байна.

Лэй Ихү: Надаар яах гэсэн юм?

Пайк: Их амархан. Хон Жэнанийг саналыг минь хүлээж авахад тусал. Оромжуудыг шатааж ажилчдыг хөөж явуул. Тэр хөгширсөн. Залуу үедээ зайгаа тавьж өгөх болсон. Оронд нь Жонхуагийн шинэ эзэн чи болох болно.

Лэй Ихү: Жонхуаг нураах гэж байгаа юм уу?

Пайк: Үгүй ээ, үгүй. Тулааны урлагийн шинэ холбооны бэлгэ тэмдэг болгож янзална. Төд удалгүй Хонконг дахь бүх сургууль чамайг тахин шүтэх болно. Хон Жэнэнаас илүү чамд илүү хэрэгтэй гэдгийг санаарай. Мөнгөний хувьд бол хүссэн тоогоо бичиж болно.

Өвгөн ажилчин: Ип багш аа, би байна аа. Ип багш аа. Ип багш аа, та унтаж байна уу? Ип багш аа. Ип багш аа, баларлаа.

Ип Ман: Жон ах аа.

Өвгөн ажилчин: Шү захирлыг хулгайлчихлаа.

Ип Ман: Хэн?

Өвгөн ажилчин: Тулааны урлагийн танхайчууд.

Ип Ман: Баталгаатай биз?

Өвгөн ажилчин: Тэгэлгүй яах вэ. Хоёр нүдээрээ харсан юм чинь. Ип багш аа, та хурдан ирэх хэрэгтэй байна.

Ип Маны эхнэр: А Ман. Болгоомжтой байгаарай.

Ип Ман: А Жүнийг сайн харж байгаарай. Явцгаая. Явцгаая. Хон багш аа. Шү Жинсон хулгайлагдсан байна. Та явуулсан уу?

Хон Жэннан: Шү Жинсон хулгайлагдсан гэнэ ээ?

Өвгөн ажилчин: Би өөрийн хоёр нүдээрээ харсан. Холбооны дүрэмт хувцастай байсан. Харваас холбооны гишүүд гэдэг нь илт байна.

Хон Жэннан: Би аливаа зүйлийг үргэлж нээлттэйгээр үйлддэг. Юу гэж тийм жигшмээр зүйл хийж байдаг юм?

Эрэгтэй шавь 1: Багш аа. Багш аа, том ах хэдэн залуучуудыг зогсоол дээрээс ачиж байна.

Текст: БУЦАШГҮЙ ШИЛЖҮҮЛЭГ, ШИЛЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН ҮСЭГ.

Лэй Ихү: Гарыг үсгээ зур. Тэгвэл энэ 100 лан чинийх болно. Одооноос шинэ нутаг дэвсгэрт та нар дахиж өлсөхгүй.

Шү Жинсон: Энэ газрыг аавд минь атга будааны хариуд өгч байсан. Ажилчдын минь ганц амь зуух зам шүү дээ. 25-р онд өлсгөлөнд нэрвэгдэж байхад Хон багш надад амласан. Холбоо оршин тогтнож байх цагт үйлдвэр хаагдахгүй гэж. Лэй Ихү. Өөрийгөө хэн гэж бодоо вэ?

Лэй Ихү: Чамайг хүндэлдэг болохоороо энд авчирсан юм шүү дээ.

Хон Жэннан: Лэй Ихү. Яаж байгаа чинь энэ вэ?

Лэй Ихү: Багш аа. Яг цагтаа ирлээ. Танд хэлэх зүйл байна.

Хон Жэннан: Чамайг арван жил өсгөж хүмүүжүүллээ. Гадаадуудад дургүйг минь мэдэж баймаар юм. Гэтэл улыг нь долоолоо гэж үү? Муу хэнд ч хэрэггүй зулбасга.

Лэй Ихү: Би танд арван жил өдөр шөнөгүй зүтгэсэн. Шанд нь юу авсан юм? Аж үйлдвэрийн танхимын хүргэн дэд захирал болж хэсгийн ахлагчийн албыг тэр Жао овогтонд өгсөн. Гэтэл надад ээжийгээ эмчлүүлэх мөнгө ч алга. Энэ бүх хугацаанд та намайг магтаж байсан уу? Ядаж ганц удаа. Ганцхан удаа. Үгүй. Тэгээгүй. Надад ямар байгаа бол гэж бодож байсан уу? Намайг ер нь бодож байсан удаа байгаа юу? Гадаадуудтай хамтраад хэд л хонож байна. Тэгээд аль хэдий нь таны хэмжээнд оччихлоо. Хар даа. Тулааны урлагийн холбоо одоо ямар байдалтай байна? Идэх хоол ч үгүй байна. Нөхөд минь гадаадуудаас үмх талх хулгайлаад хавиргаа хугалуулж байхад нь би л тэднийг хамгаалсан. Бас энэ Шү Жинсон. Үйлдвэр нь манай холбооны газар нутагт байрладаг шүү дээ. Пайк хэлсэндээ хүрнэ. Та мөнгийг чинь өгөхгүй гэж бодоод байгаа юм уу, багш аа? Та ер нь дандаа яагаад... Аан, тийм. Багш аа, гарын үсгээ зурчихвал холбооны нэр дээрх бүх өрийг шууд тэглэж өгнө гэсэн шүү дээ. Муу өөдгүй новш.

Хон Жэннан: Чи холбоог шороотой нь хутгах нь.

Лэй Ихү: Багш аа. Би холбоог аврахыг хичээж байна. Таны зарчим ажиллахгүй байна. Та хөгширч байна. Залуу үедээ халаагаа тавьж өг. Би үргэлжлүүлээд авч явъя. Үлдсэн амьдралаа тайван өнгөрүүлсэн нь дээргүй юу?

Хон Жэннан: Муу урвагч. Ойлголоо. Хон овгийн нэрийн өмнөөс чамайг чөлөөлж байна.

Ип Ман: Хон багш аа.

Лэй Ихү: Хон Жэннан. Өөр арга үлдсэнгүй дээ. Хаалгыг хаа. Та яг одоо гарын үсгээ зурахгүй бол эндээс хэн ч амьд буцахгүй.

Хон Жэннан: Ип багш аа. Би энэ мондийг аргалъя. Та боломжийг ашиглаад Шү захирлыг авар.

Ип Ман: Ойлголоо. Хон багш аа, болгоомжтой байгаарай.

Лэй Ихү: Дайраад.

Эрэгтэй шавь 2: Дайраач ээ.

Ип Ман: Зүгээр үү?

Шү Жинсон: Зүгээр ээ.

Эрэгтэй шавь 2: Дайраач.

Ип Ман: Хон багш аа.

Цагдаа 1: Явцгаа.

Цагдаа 2: Алив.

Цагдаа 1: Явцгаая.

Цагдаа 2: Битгий хөдөл.

Цагдаа 1: Шаардлагыг биелүүл.

Цагдаа 2: Гараа ардаа ав.

Өвгөн ажилчин: Ип багш аа.

Эрэгтэй шавь 1: Та зүгээр үү?

Мэй Лихуа: Хэн нэгэн асуудал тариад байна гэж сонслоо.

Лэй Ихү: Хатагтай Мэй. Зүгээр л багштайгаа өнгөрснөө дурсаж байна аа. Болохгүй юм байхгүй биз дээ?

Мэй Лихуа: Цагдаа байна. Зэвсгээ хая.

Лэй Ихү: Миний ард хэн байгааг мэдэж байна уу? Надаар оролдоод хэрэггүй.

Мэй Лихуа: Юу? Надаар л битгий оролд. Яг одоо чамайг хөнөөчхөж чадна шүү. Дэмий үхээд яах юм бэ дээ?

Лэй Ихү: Боль доо. Эвт шаазгай буга барина. Тийм нухацтай зүйл биш шүү дээ.

Мэй Лихуа: Битгий хөдөл. Лэй Ихү. Таныг хүн барьцаалсан хэргээр баривчилж байна. Аваад яв.

Цагдаа 1: За, хатагтай. Яв.

Цагдаа 2: Хурдал.

Мэй Лихуа: Шү захирал аа. Хон багш аа. Зүгээр үү?

Шү Жинсон: Баярлалаа, офицер оо.

Хон Жэннан: Ип багш аа. Зэвсгээ буулгачих.

Ип Ман: Аан, тийм.

Мэй Лихуа: Хэлтэс рүү дагаад яв.

Хон Жэннан: Хатагтай. Энэ бол Хон овгийн дотоод асуудал. Ип багштай ямар ч холбоогүй. Та арай...

Мэй Лихуа: Хон багш аа. Би ажлаа л хийж байна. Сайн дураараа ир гэсэн нь дээр үү? Эсвэл хүчээр явах уу?

Текст: КОЛОУНЫ ЦАГДААГИЙН ГАЗАР.

Ип Маны эхнэр: Гарч ирж байна.

Өвгөн ажилчин: Ип багш ирж байна.

Эрэгтэй шавь 1: Ип багш аа.

Эрэгтэй шавь 2: Ип багш аа.

Өвгөн ажилчин: Ип багш аа. Зүгээр байна.

Ип Маны эхнэр: Зүгээр үү?

Жао багш: Хон багш аа, та зүгээр үү?

Эрэгтэй шавь 1: Хон багш аа.

Ип Маны эхнэр: Ашгүй дээ.

Эрэгтэй шавь 1: Ип багш аа.

Шү Жинсон: Хатагтай Мэйн ачаар танд хэрэг үүсээгүй.

Лэй Ихү: Би гараад ирлээ.

Эрэгтэй шавь 1: Хү ах аа.

Эрэгтэй шавь 2: Хү ах аа.

Эрэгтэй шавь 1: Хү ах аа.

Ип Ман: Хон багш аа.

Лэй Ихү: Шү Жинсон. Өчигдөр чамд аз тохиолоо. Зогсоол яадаг ч байсан минийх болох болно. Гэрээгээ хүлээж бай. Аан, бас холбооны тэргүүний суудал бас л минийх болох болно. Миний өмнө өвдөг сөгдөх цаг ирнэ ээ.

Эрэгтэй шавь 2: Хү ах аа, таны зоог бэлэн боллоо. Хөдөл. Алив.

Өвгөн цагдаа: Битгий хараад бай. Хотын захирагчийн албанаас суллах бичиг явуулсан. Пайкийн хүмүүст хүрээд хэрэггүй.

Мэй Лихуа: Хүрээд хэрэггүй ээ? Агуулахад байсан цус, Шү захирлын гэмтлүүд. Тэдний хийсэн хэрэг биш үү? Ард нь гадаадууд байгаа болохоор л шүү дээ.

Хон Жэннан: Ип багш аа. Үнэхээр их уучлаарай.

Ип Ман: Юу гэж дээ. Өнөөдөр эвгүй байдлаас аварсанд баярлалаа.

Хон Жэннан: Шү захирлыг аврахад тусалсны хариуд би л талархлаа илэрхийлэх хэрэгтэй байх. Намайг уучлаарай. Арслангийн нүд зурах шалгалтыг албаар хэцүү болгосон. Холбоо сүйрлийн ирмэгт байгаа. Дахиад нэг сургууль нэмэгдвэл бусад нь өлсөнө л гэсэн үг. Ойлгож байгаа гэж найдаж байна.

Ип Ман: Ойлгож байна аа, Хон багш аа.

Хон Жэннан: Сургуулийн тань тухайд би шийдэж өгье. Гурав хоногийн дараа Жонхуад зоог барьцгаая. Бүх сургуулийн эзэд гэрчээр оролцох болно.

Шү Жинсон: За.

Эрэгтэй ажилчин: За.

Эрэгтэй ажилчин 2: Сургууль нээгдэхээр боллоо!

Эрэгтэй ажилчин: Эцэст нь нэг!

Өвгөн цагдаа: Хонконг тийм л газар болсон. Өнгөрсөн сард хөгшин Ли мөрдөгч Пайкын бие хамгаалагчийг баривчилсан. Гэтэл яасан? Гурав хоногийн дараа хогийн цэгийн харуул руу шилжүүлсэн шүү дээ. Чи бол Хятадын анхны эмэгтэй цагдаа. Ингээд боломжоо алчхаж болохгүй.

Мэй Лихуа: Би гадаадуудын өмнө бөхөлзөх гэж цагдаа болоогүй.

Өвгөн цагдаа: Нэг зүйл асууя. Энэ талаар бодож үзсэн үү? Манай хэлтсийн цагдаа нар чамаар энэ хэргийг удирдуулмааргүй байгаа. Хэрэг зөвхөн хэнтэй холбоотой эсэх нь хамаагүй асуудал. Эмэгтэй хүн болохоор чинь бас тэгж байгаа юм. Эмэгтэйчүүд цагдаа биш гэртээ хүүхдээ хараад байсан нь дээр гэж боддог. Итгэхэд бэрх ч гэсэн тэр л чиний гол өрсөлдөгч шүү дээ.

Мэй Лихуа: Лэй Ихүгийн хувьд дахиад хэрэг хийхийг нь хүлээнэ ээ. Заавал барьж авах болно. Мэдээж бас баталж харуулмаар байна. Эмэгтэйчүүд өөрсдөөс нь илүү шударга, хүчирхэг цагдаа байж чадна гэдгийг.

Өвгөн цагдаа: Чи чинь... Байна уу? Байна уу? Пайкын хуульч байна. Хууль бусаар хүн баривчилсан гэж гомдол мэдүүлнэ гэнэ.

Мэй Лихуа: Өө, за. Тэгээд үз л дээ. Би заавал эцсийг нь үзэх болно. Эмэгтэйчүүд ч бууж өгөхгүй юм аа.

Пайк: Энэ хэсгийг хуваачихвал арван жилийн дараа дорно зүгийн Оксфорд болох болно.

Гадаад эр 1: Төлөө.

Пайк: Тийм ээ.

Гадаад эр 1: Ноён Пайкын тэр үйлдэл их ухаалаг байлаа шүү.

Гадаад эр 2: Лондоны бизнес дорно зүг рүү хөдлөх цаг ирсэн.

Пайк: Тийм ээ.

Гадаад эр 1: Яг зөв!

Лэй Ихү: Пайк.

Пайк: Өршөөгөөрэй.

Гадаад эр 1: Энэ хар даа.

Пайк: Юу болж байна?

Лэй Ихү: Хон Жэннан Шү Жинсоныг хамгаалж байна. Бас Ип багш хүртэл оролцож байна. Хэрвээ холбооныхныг ашиглаад Хон Жэннанийг хөнөөгөөд Ип Ман дээр тохвол яаж байна?

Пайк: Нэг сумаар хоёр туулай. Зогсоол дахь гал улам дүрэлзэх болтугай.

Ип Маны эхнэр: А Ман. Фошан руу буцаад явбал яаж байна?

Ип Ман: Шү захирлыг хулгайлсан байсан. Би... түүнийг үх гээд хаяж чадахгүй.

Ип Маны эхнэр: Гэр бүлээ аюулгүй байлгахыг л хүсэж байна.

Хон Жэннаний эхнэр: Багш аа.

Ип Маны эхнэр: Хэн бэ?

Ип Ман: Мэй офицер оо. Юу болж байгаа нь энэ вэ?

Мэй Лихуа: Ип багш аа.. Хон багш нас барсан. Таныг алуурчин нь гэсэн гэрчийн мэдүүлэг байна. Намайг дагаж явж хамтран ажиллана уу. Баривчил.

Ип Маны эхнэр: Чи...

Шү Жинсон: Бүгдээрээ болгоомжтой байгаарай.

Ип Маны эхнэр: Шү захирал аа. Баларлаа, Шү захирал аа. Шү захирал аа.

Шү Жинсон: Та энд юу хийж байгаа юм бэ?

Ип Маны эхнэр: А Маныг баривчилчихлаа.

Мэй Лихуа: Ип багш аа. Та өмгөөлөгч хөлслөх үү, улсын үйлчилгээ авах уу?

Ип Ман: Би хэнийг ч хөнөөгөөгүй.

Мэй Лихуа: Хон багшийн эхнэр нүдээрээ харсан байна.

Хон Жэннан: Ип багш уу даа?

Мэй Лихуа: Алуурчин урт хар нөмрөгтэй, дао сэлэм барьсан байсан. Хэргийн газрыг шинжлэхэд аллагын зэвсэг яг таныхтай ижил байсан.

Ип Ман: Бид хоорондоо ямар ч асуудалгүй. Би яагаад...

Мэй Лихуа: Би итгэж болох ч эд мөрийн баримт болохгүй.

Ип Ман: Үнэхээр би хөнөөсөн бол хэргийн газар зэвсгээ үлдээхээр тэнэг хүн гэж үү? Хэн нэгэн албаар төлөвлөсөн байна. Хатагтай, та эд мөрийн баримтад итгэдэг үү, шударга ёсонд итгэдэг үү?

Мэй Лихуа: Ип багш аа. Би бол цагдаа хүн. Эд мөрийн баримтад л итгэдэг.

Хон Жэннаний эхнэр: Мөн байна. Яг мөн байна.

Мэй Лихуа: Хатагтай Хон. Царайг нь яг сайн харсан биз?

Хон Жэннаний эхнэр: Яг ч тийм... биш л дээ.

Мэй Лихуа: Эрхэм ээ, энэ хэрэгт өөр зүйл байх шиг байна аа. Ип Ман Хон багшийг хамгаалж байсан. Ямар нэг өш хонзонгүй л харагдсан. Гэхдээ... Эрхэм ээ. Хэргийн газрыг дахиад нэг хар л даа. Арай л шулуухан шийдэгдчихлээ шүү дээ. Хатагтай Хуны мэдүүлгээс эхлээд хэргийн газраас олдсон зэвсэг хүртэл бүх эд мөрийн баримт Ип Ман өөрийгөө түүнийг хөнөөснөө харуулах гээд байгаа юм шиг.

Өвгөн цагдаа: Тэгээд юу гэх гээд байгаа юм?

Мэй Лихуа: Хатагтай Хон алуурчны царайг сайн хараагүй. Мэдээж Ип Ман сэжигтэн л дээ. Гэхдээ хэн нэгэн албаар хэргээ тохсон байх боломжтой.

Өвгөн цагдаа: Шинжлээд л бай. Томчууд энэ хэрэгт анхаарлаа хандуулаад эхэлсэн. Ип Маныг хэлмэгдүүлж болохгүй. Алуурчныг явуулж бүүр ч болохгүй.

Мэй Лихуа: Мэдлээ, гүйцэтгэе.

Эрэгтэй шавь 1: Амийг амиар.

Эрэгтэй шавь 2: Амийг амиар.

Эрэгтэй шавь 1: Амийг амиар.

Эрэгтэй шавь 2: Амийг амиар.

Эрэгтэй шавь 1: Амийг амиар.

Эрэгтэй шавь 2: Амийг амиар.

Эрэгтэй шавь 1: Амийг амиар.

Эрэгтэй шавь 2: Амийг амиар.

Эрэгтэй шавь 1: Амийг амиар.

Эрэгтэй шавь 2: Амийг амиар.

Шү Жинсон: Хатагтай.

Эрэгтэй шавь 2: Амийг амиар.

Шү Жинсон: Дээшээ гарцгаая.

Эрэгтэй шавь 2: Алуурчны эхнэр байна. Амийг амиар.

Цагдаа 1: Цаашаа.

Шү Жинсон: Хэдхэн хором л орчхоод гараад ирье. Гуйж байна шүү дээ.

Ип Маны эхнэр: Энэ удаад л харж үзэж болохгүй юу, офицер оо?

Цагдаа 2: Хагас цагийн дараа хүрээд ир ээ.

Шү Жинсон: Энэ. Энэ удаад харз үзээч дээ.

Цагдаа 2: Одоо та нарыг оруулаад хэрэг байхгүй ээ. Аль хэдий нь хүн орчихсон байгаа.

Шү Жинсон: Хүн орчихсон байгаа?

Лэй Ихү: Ип багш аа.

Ип Ман: Лэй Ихү. Энд юу хийж байгаа юм?

Лэй Ихү: Тантай уулзахаар ирлээ, багш аа.

Ип Ман: Хон багшийг чи хөнөөсөн үү? Хон багшийг чи хөнөөсөн.

Лэй Ихү: Тийм ээ. Би хөнөөсөн. Гэвч Хонконг хуультай болсон. Эд мөрийн баримтгүй бол юу ч биш.

Ип Ман: Муу новш.

Лэй Ихү: Өөрийгөө нэг хар даа. Өөрийгөө ч хамгаалж чадахгүй. Өршөөл гуй. Өршөөл гуйх юм бол гадаадуудад хэлээд гаргаад өгье. Дан ганц сургуулийг чинь нээж өгөөд зогсохгүй танд их хэмжээний мөнгө болон эмэгтэйчүүдийг өгч болж байна. Ип багш аа.

Ип Ман: Чам шиг юмтай холбогдож байснаас шоронд хатаж үхсэн нь дээр.

Лэй Ихү: Ип багш аа. Эхнэр, хүүхдэдээ санаа зовохоо болио юу даа? Танай хүүг модон хүнд дуртай гэж сонссон.

Ип Ман: Тэгээд үзээрэй.

Лэй Ихү: Үзвэл яана гэж? Багш аа. Танд боломж олгосон шүү.

Ип Ман: Лэй Ихү. Лэй Ихү. Лэй Ихү.

Лэй Ихү: Явцгаая.

Эрэгтэй ажилчин: Шү захирал аа.

Шү Жинсон: Яасан?

Эрэгтэй ажилчин: Та ирэх хэрэгтэй байна аа.

Шү Жинсон: Юу болоо вэ?

Эрэгтэй ажилчин: Зогсоол дээр асуудал үүсээд байна.

Шү Жинсон: Хатагтай.

Ип Маны эхнэр: Яв даа.

Шү Жинсон: Явцгаая.

Ип Ман: Эрхэм ээ. Эрхэм ээ, юу болоод байгаа юм?

Лэй Ихү: Явж ажлаа хийцгээ.

Пайк: Юу ч хийхгүй байхад болно. Хараагүй юм шиг л бай. Бурхан "Надтай хамт биш нэгэн миний дайсан" гэдэг.

Алуурчин: Таныг хөнөөлгөхөөр явууллаа, Ип багш аа. Эхэл.

Лэй Ихү: Та энэ ажлаа хийгээд хэр их цалин авдаг вэ? Ип Маны амь насны хариуд энэ их мөнгийг олж болно. Сайхан амьдарна шүү дээ. Үймээн самууны үеэр Ип Ман нас барсан гээд бичихэд л болно.

Пайк: Бусад зүйлд битгий санаа зов.

Эмэгтэй ажилчин: Бурхан минь, гал гарч байна. Гал. Унтраагаарай.

Өвгөн ажилчин: Хурдлаарай. Унтраагаарай.

Цагдаа 1: Зогс.

Цагдаа 2: Битгий хөдөл.

Цагдаа 1: Битгий хөдөл.

Цагдаа 2: Зэвсгүүдээ хаяцгаа.

Цагдаа 1: Чи. Цаашаа бол.

Цагдаа 2: Цаашаа.

Цагдаа 1: Сонсож байна уу? Цаашаа.

Мэй Лихуа: Ип багш аа, та зүгээр үү?

Ип Ман: Зүгээр ээ.

Мэй Лихуа: Эмнэлэгт хүргэ. Мэдлээ. Өрөө рүү нь явуулцгаа.

Өвгөн цагдаа: Яасан их мөнгө вэ? Насаараа ажиллаад ч ийм олсонгүй. Энэ мөнгөөр олон сайхан зүйлсийг авч болно. Гэхдээ Хятад хүмүүсийн амийг авч чадахгүй. Би цагдаа хүн шүү. Нохой биш. Ойлгосон уу? Одоо гар.

Пайк: Ахлах байцаагчийн албан тушаал солигдох болж дээ.

Ип Маны эхнэр: Хань аа. Хань аа. Ямар их санаа зовсон гээч. Зүгээр үү?

Ип Ман: Зүгээр ээ.

Мэй Лихуа: Эрхэм ээ. Ип багшийг Кеннеди шорон руу шилжүүлэхээр болсон юм уу? Хурдан шийдэх юм аа. Тэгж таарна л даа. Хөнөөнө гэдгээ ний нуугүй хэлж байсан. Бэлтгэлтэй ирсэн нь мэдээж. Ип багш хэцүү байдалд орох нь дээ.

Өвгөн цагдаа: Амьд үлдээх цорын ганц арга зам бол түүнийг цагаатгах. Өөр юм олсон уу?

Мэй Лихуа: Энэ хэрэг ойлгомжтой болсон. Ип багш Пайкыг үйлдвэр нураахаас сэргийлсэн. Пайк өшөөгөө ав байгаа юм. Бид Пайкыг мөрдөж болох уу?

Өвгөн цагдаа: Пайкыг мөрдөх өө? Эд мөрийн баримт байгаа юм уу? Тэглээ ч хотын захирагчийн хүндэт зочин шүү дээ. Бас ард нь Англичууд байгаа. Пайк болон Лэй Ихү нарыг мөрдөж болохгүй.

Мэй Лихуа: Үнэнийг гуйвуулж гэмгүй хүмүүсийг хөнөөхийг нь зүгээр хараад суух гэж үү?

Өвгөн цагдаа: Бид нөхцөл байдлаа ойлгох хэрэгтэй. Одоохондоо ээлжийн амралтаа аваад энэ хэргээс холд гэж зөвлөмөөр байна. Үгүй бол өөрийгөө хамгаалж чадахгүй шүү.

Мэй Лихуа: Цагдаагийн дүрэмт хувцас өмсчхөөд амиа бодно гэж байхгүй шүү. Цагдаа хүний үүрэг бол хэлмэгдэгчдийн дуу хоолой болж гэмгүй хүмүүсийн шударга ёсны төлөө тэмцэх. Шударга ёс ялах болно гэдгийг үйлдлээрээ харуулах ёстой. Үхлээс айдаг байсан бол цагдаа болохгүй байсан.

Эмэгтэй ажилчин: Зогсоол үгүй болчихлоо. Ажилгүй болсон гэсэн үг биз дээ?

Өвгөн ажилчин: Гадаадуудад манай үйлдвэрийг шатаах эрх байхгүй.

Эрэгтэй ажилчин: Яг зөв. Хэн ч дуугарахгүй юм. Хууль дүрэм нь үйлчилдэггүй юм уу?

Өвгөн ажилчин: Хууль дүрэм ээ? Сонгуулиар Пайкын мөнгийг хүлээж байгаа. Энгийн ард бидний амьдрал тэдэнд ямар ч хамаагүй.

Эрэгтэй ажилчин: Хулчийж сууснаас тулалдсан нь дээр. Тэмцэцгээе.

Эрэгтэй ажилчин 2: Тэгье. Тэмцье.

Эмэгтэй ажилчин: Тэмцье.

Өвгөн ажилчин: Амь насаараа тулалдах болно.

Эмэгтэй ажилчин: Тэмцье.

Өвгөн ажилчин: Захирал аа, ямар нэг зүйл хэл л дээ.

Шү Жинсон: Гадаадууд арай л хүчирхэг байна. Та нар айхгүй байна гэж үү?

Эмэгтэй ажилчин: Юунаас нь айх юм бэ? Өлсөж үхсэнээс шоронд орсон нь дээр.

Эрэгтэй ажилчин: Үйлдвэрээ байя гэхэд шударга ёсыг олох хэрэгтэй. Тийм ээ, шударга ёс.

Эмэгтэй ажилчин: Шударга ёс.

Эрэгтэй ажилчин 2: Шударга ёс.

Эмэгтэй ажилчин: Шударга ёс.

Эрэгтэй ажилчин: Шударга ёс.

Өвгөн ажилчин: Захирал аа. Яагаад юу ч хэлэхгүй байгаа юм бэ?

Эрэгтэй ажилчин 2: Тийм ээ, захирал аа.

Шү Жинсон: Тэнгэр бурхан биднийг орхихгүй. Хамтдаа байгаа цагт үргэлж арга олдоно. Бид зоргоороо дээрэлхүүлээд суухгүй.

Өвгөн ажилчин: Тийм ээ. Зоргоороо дээрэлхүүлэхгүй.

Эрэгтэй ажилчин: Тэмцье.

Эмэгтэй ажилчин: Тэмцье.

Шү Жинсон: Үйлдвэрийг маань буцааж өг.

Өвгөн ажилчин: Үйлдвэрийг маань буцааж өг.

Эмэгтэй ажилчин: Үйлдвэрийг маань буцааж өг.

Шү Жинсон: Шударга бусыг хал!

Өвгөн ажилчин: Шударга бусыг хал.

Эрэгтэй ажилчин: Шударга бусыг хал.

Шү Жинсон: Танхай этгээдүүдийг шийтгэ.

Өвгөн ажилчин: Танхай этгээдүүдийг шийтгэ.

Эмэгтэй ажилчин: Танхай этгээдүүдийг шийтгэ.

Шү Жинсон: Үйлдвэрийг маань буцааж өг.

Эрэгтэй ажилчин: Үйлдвэрийг маань буцааж өг.

Эрэгтэй ажилчин 2: Үйлдвэрийг маань буцааж өг.

Эрэгтэй ажилчин: Шударга бусыг хал.

Эрэгтэй ажилчин 2: Шударга бусыг хал.

Пайк: Хурдан хөөж явуул.

Эрэгтэй ажилчин: Танхай этгээдүүдийг шийтгэ.

Шү Жинсон: Танхай этгээдүүдийг шийтгэ. Үйлдвэрийг маань буцааж өг.

Эрэгтэй ажилчин: Үйлдвэрийг маань буцааж өг.

Шү Жинсон: Шударга бусыг хал.

Эрэгтэй ажилчин: Шударга бусыг хал.

Эрэгтэй ажилчин 2: Шударга бусыг хал.

Шү Жинсон: Танхай этгээдүүдийг шийтгэ.

Эрэгтэй ажилчин: Танхай этгээдүүдийг шийтгэ.

Эрэгтэй ажилчин 2: Танхай этгээдүүдийг шийтгэ.

Шү Жинсон: Үйлдвэрийг маань буцааж өг.

Эрэгтэй ажилчин: Үйлдвэрийг маань буцааж өг.

Шү Жинсон: Шударга бусыг хал.

Лэй Ихү: Юугаа орилолдоод байгаа юм бэ?

Эрэгтэй ажилчин: Шударга бусыг хал.

Лэй Ихү: Шү Жинсон. Амьдралаасаа уйдаа юу даа?

Шү Жинсон: Энэ хүн мөн. Лэй Ихү гэдэг. Дээрэмчидтэй нийлж зогсоолыг маань шатааж газрыг маань булаах гэж үзсэн. Энэ хүн мөн.

Эмэгтэй ажилчин: Энэ хүн мөн.

Эрэгтэй ажилчин: Энэ хүн мөн.

Эмэгтэй ажилчин: Муу нохой.

Эрэгтэй ажилчин: Энэ хүн мөн.

Эрэгтэй ажилчин 2: Энэ бүхэн үнэн үү?

Лэй Ихү: Алив ээ. Сайтар дараад аль. Амьдралаасаа уйдсан хүмүүсийг хармаар байна. Камерыг нь хураа.

Эрэгтэй шавь 1: Аваад ир.

Эмэгтэй ажилчин: Яагаад байгаа юм бэ?

Лэй Ихү: Та нар юугаа донгодоод байгаа юм?

Пайк: Энд юу болоод байгаа юм?

Сэтгүүлч эмэгтэй: Ноён Пайк. Таныг дээрэмчидтэй нийлж зогсоол булааж, иргэдэд халдаж байгаа гэлцэж байна.

Пайк: Ор, үндэсгүй зүйл.

Сэтгүүлч эмэгтэй: Тэгвэл саяны зугтаадаг дээрэмчид юу болж таарч байна?

Пайк: Дээрэмчид ээ? Юун дээрэмчид?

Шү Жинсон: Муу гадны чөтгөр. Битгий жүжиглээд бай. Чи захиалсан биз дээ. Лэй Ихүгээр зогсоолыг маань шатаалгаж, Ип багшийг хэлмэгдүүлж шоронд оруулсан. Яг одоо сулла. Зогсоолыг маань буцааж өг.

Эрэгтэй ажилчин: Зогсоолыг маань буцааж өг.

Эрэгтэй ажилчин 2: Зогсоолыг маань буцааж өг.

Пайк: Юу яриад байгааг чинь мэдэхгүй байна. Асуух зүйл байвал хуульчтай минь холбогд.

Шү Жинсон: Байж бай.

Эрэгтэй ажилчин: Байж бай.

Эрэгтэй ажилчин 2: Наанаа байж бай.

Эрэгтэй ажилчин: Ип багшийг сулла.

Эрэгтэй ажилчин 2: Ип багшийг сулла.

Цагдаа 2: Хурдал. Яваад өг.

Цагдаа 2: Хурдал.

Цагдаа 1: Алив.

Мэй Лихуа: Ип багш аа. Зогсоолын үйлдвэр сүйрсэн. Уучлаарай. Танд тусалж чадсангүй.

Ип Ман: Дахиад л Лэй Ихү байх. Хон багшийг хөнөөсөн байсан.

Мэй Лихуа: Хон багшийг хөнөөсөн өө?

Лэй Ихү: Ноён Пайк. Битгий санаа зов. Энэ сэтгүүлчдийг бүгдийг нь аргалчихна. Энэ талаар сонин дээр ширхэг ч үг бичигдэхгүй.

Пайк: Эзэн минь. Намайг өршөөгөөрэй. Хүний аминд хүрэх нь ээ. Өөр арга алга. Амэн. Лэй Ихү. Ажлаа хий. Яв даа.

Лэй Ихү: Бурхан өршөөг.

Пайк: Яагаад явуулчхаж байгаа юм? Яагаад алаагүй юм?

Алуурчин: Ип багшийг л хөнөөх мөнгө өгсөн. Дахиад мөнгө хэрэгтэй.

Пайк: Хараал идэг.

Текст: ХОНКОНГ, КЕННЕДИ ШОРОН.

Цагдаа 1: Бууцгаа.

Цагдаа 2: Хурдалцгаа.

Цагдаа 1: Хурдал.

Цагдаа 1: Хурдал.

Цагдаа 2: Түргэл.

Цагдаа 2: Ип багш аа.

Цагдаа 2: Мэй Лихуа надад захисан.

Цагдаа 2: Томоотой байвал танд төвөг удахгүй ээ.

Цагдаа 1: Явъя.

Шү Жинсон: А Жүн. Хүслээ шивнээрэй. Төрсөн өдрийн мэнд хүргэе.

Ип Маны эхнэр: Төрсөн өдрийн мэнд хүргэе. Юу хүссэн юм, А Жүн?

А Жүн: Аав маань хурдан гарч ирээд хамтдаа тэмдэглээсэй гэж.

Шү Жинсон: А Жүн. Аав чинь одоохондоо алга. Оронд нь би хамт тэмдэглэж өгье.

Охин 1: Шү ах аа, би төрсөн өдрөөрөө бялуу авч болох уу?

Шү Жинсон: Мэдээж болно. Бүгдээрээ авна.

Хүү 1: Шү ах аа, өлсөөд байна аа. Бялуугаа задлах уу?

Ип Маны эхнэр: Тэгье ээ. Хүүхдүүд эхлээд аваарай. За, Шаомин. Гараад тоглоод байж бай. Болгоомжтой.

Шү Жинсон: Болгоомжтой, хүүхдүүд ээ.

Охин 1: Намайг бариарай.

Охин 2: Барина аа. Барьчихлаа.

Шү Жинсон: Хатагтай. Ип ахыг би л оролцуулчихлаа. Гэхдээ битгий санаа зов. Би амьд байгаа цагт заавал гаргах болно.

Охин 1: Бариарай.

Охин 2: Хүлээгээрэй.

Охин 2: Хэн нэгэн байхгүй байна даа.

Охин 1: А Жүн алга болчихлоо.

Ип Маны эхнэр: А Жүн. А Жүн. А Жүн. А Жүн алга болчихлоо.

Цагдаа 1: Тавхан минут шүү.

Шү Жинсон: Баярлалаа. Ип ах аа, та яаж байна?

Ип Ман: Зүгээр ээ. Дээрдэж байгаа. Ийм орой ирж байдаг. Юу болсон юм?

Шү Жинсон: Ах аа. Намайг уучлаарай. А Жүн... А Жүн алга болчихлоо.

Ип Ман: А Жүн.

Цагдаа 1: Ип Ман. Ип Ман.

Шү Жинсон: Ип ах аа, та... Олоогүй л байна.

Ип Ман: Ёнчөн. Битгий санаа зов. А Жүнийг заавал олох болно.

Алуурчин: Ип багш аа. Таныг зөндөө хайлаа шдээ.

Ип Ман: Жинсон.

Ип Маны эхнэр: Шү захирал аа. А Ман.

Ип Ман: Шү захирлыг эмнэлэгт аваач. Яв. Яв.

Ип Маны эхнэр: Шү захирал аа. Шү захирал аа. Шү захирал аа. Хүн байна уу? Хүн байна уу? Шү захирал аа. Туслаарай.

Өвгөн ажилчин: Шү захиралд ямар нэг зүйл тохиолдчихвол яана аа?

Эмэгтэй ажилчин: Жон ах аа. Шү захирал зүгээр болох болно оо.

А Жүн: Аав аа. Ээж ээ.

Ип Маны эхнэр: А Жүн. Хаана байсан юм бэ?

Ип Ман: А Жүн.

Ип Маны эхнэр: Ямар их санаа зовсон гээч. Ямар их айв аа.

Мэй Лихуа: Ип багш аа. Лэй Ихү баривчлагдсан. Лэй Ихү, зугтана гэж байхгүй шүү.

Лэй Ихү: Намайг барьж болно. Гэхдээ Пайкын эсрэг баримт зөвхөн надад л бий.

Мэй Лихуа: Яагаад чамд итгэнэ гэж? А Жүн.

Лэй Ихү: Намайг баривчлахгүй гэвэл хүүхэд, баримт хоёрыг хоёуланг нь өгье. Насаар нь шоронд хатаахаар баримтууд бий.

Текст: БИЧВЭРИЙН ДУГТУЙ

Мэй Лихуа: Энд Пайкын эсрэг бүх баримт бий.

Текст: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨ

Ип Ман: Эмч ээ. Яаж байна?

Эрэгтэй ажилчин: Гайгүй юу?

Шү Жинсон: Бүгдэд нь хэцүү байгааг мэдэж байна аа. Үр тариа ч үлдсэнгүй. Хүүхдүүд өлссөндөө аав, ээжээсээ уйлан хоол гуйж байна. Гэхдээ миний хэлэх гэсэн зүйл бол хөдөлмөрлөх хүсэл байвал үргэлж арга олдоно. Нэг л өдөр ажилчин болгон ходоод цатгалан явах болно. Хэн нь ч яаж амьдрах вэ гэж санаа зовохгүй, ирээдүйдээ санаа зовдоггүй болно. Бусдын төлөө биш өөрсдийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө. Ирээдүйд хэзээ нэгэн цагт өвөг дээдэстэйгээ уулзаад сайн сайхныг ярьж өгөх болно.

Эрэгтэй ажилчин: Шү захирал аа.

Эрэгтэй ажилчин 2: Шү захирал аа.

Эрэгтэй ажилчин: Шү захирал аа.

Эрэгтэй ажилчин 2: Шү захирал аа.

А Жүн: Шү ах аа. Шү ах аа. Шү ах аа.

Ип Ман: Хатагтай, эдгээр баримтууд хангалттай байж чадах уу?

Мэй Лихуа: Хууль түүнд хатуу шийтгэл оноох болно.

Ип Ман: Хатуу шийтгэл ээ? Шү Жинсон нас барахынхаа өмнө муусайн ажилчдадаа л бүтэн ходоодтой байлгахыг хүссэн. Харин нас барсных нь дараа Пайк хатуу шийтгэл л амсана гэж үү? Бид Япончуудад дарлуулж өссөн. Гэтэл одоо дахиад гадаадуудад дарлуулах гэж үү? Эдгээр өдрүүд хэзээ дуусах юм бэ?

Өвгөн ажилчин: Ип багш аа. Бидэнд алдах зүйл байхгүй. Пайкын амиар амиа зольё. - Пайкын амиар амиа зольё. - Пайкын амиар амиа зольё.

А Жүн: Шү ах аа.

Ип Ман: Жинсон. Чи Хятадуудыг дарлуулахгүй байхыг хармаар байна гэсэн. Би өмнөөс чинь харъя. Гэхдээ хүлээхгүйгээр. Тулалдаж байж харна. Хууль дүрмийн чадаагүй шударга ёсыг нударгаараа хүртэх болно.

Текст: ЖОНХУА БАРИЛГА.

Пайк: "Цаг үеэ мэддэг бол цэцэн нэгэн." Хон багш энэ үгийг ойлгодог байсан бол ийм зүйл болохгүй байх байсан. Тийм биз, Жао багш аа? Гарын үсгээ зур. Энэ бол танай холбооны ганц гарц.

Текст: ШИЛЖҮҮЛГИЙН ГЭРЭЭ.

Эрэгтэй шавь 1: Битгий зураарай, Жао багш аа.

Эрэгтэй шавь 2: Зурж болохгүй шүү.

Эрэгтэй шавь 1: Битгий зураарай!

Эрэгтэй шавь 2: Яасан ч болохгүй ээ!

Пайк: Ажилгүй болно гэж айгаад байгаа бол яг одоо надад хэлчих.

Эрэгтэй шавь 1: Хэл ээ?

Пайк: Боксоор хичээллэж болно шдээ.

Эрэгтэй шавь 1: Муу ёрын гадаад.

Пайк: Барууны бокс бол жинхэнэ тулааны урлаг.

Жао багш: Одоо болно. Хон багш өнгөрчихсөн. Тулааны урлагийн холбоо энэ дээрээ тулаад байна. Холбоо маань миний гар дээр ингэж бутарна гэж хэзээ ч төсөөлсөнгүй.

Пайк: Сайн байна.

Эрэгтэй шавь 1: Битгий зураарай.

Эрэгтэй шавь 2: Зурж болохгүй шүү.

Эрэгтэй шавь 1: Битгий зур.

Эрэгтэй шавь 2: Жао багш аа.

Эрэгтэй шавь 1: Битгий.

Эрэгтэй шавь 2: Жао багш аа.

Эрэгтэй шавь 1: Жао багш аа.

Эрэгтэй шавь 2: Ингэж болохгүй ээ, Жао багш аа.

Ип Ман: Жао багш аа.

Жао багш: Ип багш аа.

Эрэгтэй шавь 1: Ип багш аа.

Пайк: Ип Ман? Амьд байна гэж үү?

Ип Ман: Чиний ачаар. Жао багш аа, та нэгэнт шийдээ юу?

Жао багш: Ип багш аа, хэсэг тэвччихвэл бүх зүйл тайван болно. Нэг ахлам ухраад хязгаар үгүй тэнгэр хүлээж байна.

Ип Ман: Тэвчих ээ? Хэр удаан тэвчинэ гэж? Гэр бүлээ алдтал тэвчинэ гэж үү? Жао багш аа. Шударга ёсыг тэвчиж олдоггүй юм. Тулааны урлагаар хичээллэгчид нударгаа зангидах цаг нь болбол заавал зангидах ёстой.

Жао багш: Нударга аа? Нударга яаж чадах юм?

Ип Ман: Ядаж л нударгаараа хоол олж иддэг шүү дээ. Шударга бус ертөнцөд бидний нударга л шударга ёс болно.

Эрэгтэй шавь 1: Тийм шүү. Ип багшийн зөв. Шударга бус ертөнцөд нударга минь шударга ёс.

Эрэгтэй шавь 2: Нударга минь шударга ёс.

Эрэгтэй шавь 1: Нударга минь шударга ёс.

Ип Ман: Пайк. Зогсоолыг авч чадаагүй болохоор одоо Жонхуаг авахаар ирээ юу?

Пайк: Ганц муу зогсоолоор яах вэ? Хонконг бол тэр чигтээ Британийн эзэнт гүрний өмч. Хүссэн зүйлээ хүссэн цагтаа нураах эрхтэй.

Ип Ман: Засгийн газар чинь хүн аминд хүр, гал тавь гэж хэлээ юу?

Пайк: Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна.

Ип Ман: Зогсоолыг авч чадаагүйдээ Лэй Ихүг Хон багшийг хөнөөгөөд намайг гүтгэ гэсэн бус уу? Нууцыг чинь дэлгэчихнэ гэж айгаад намайг нухуулахаар Алтан ирвэсийг удаа дараа явуулсан биз дээ? Бас болоогүй ажилчдын оромжийг шатааж Шү захирлыг хөнөөсөн. Тиймээс би тэдний өмнөөс шударга ёсыг авахаар ирлээ.

Пайк: Шударга ёс гэж юу болохыг мэдэх үү? Би хэлээд өгье. Ялагч бол шударга ёс. Ойлгосон уу? Нударга чинь шударга ёс гэсэн билүү? Боломж олгоогүй л гэж битгий хэлээрэй дээ. Боксчдыг минь ялах юм бол газраа өөрсдөдөө үлдээ. Жеймс. Гараад ир.

Жеймс: Зүгээр юм уу?

Пайк: Хийх ёстой зүйлээ л хий.

Жеймс: Эхлээд хэн нь вэ?

Жао багш: Ип багш аа. Би эхэлье.

Ип Ман: Жао багш аа.

Жао багш: Зүгээр ээ.

Эрэгтэй шавь 1: Жао багш аа.

Эрэгтэй шавь 2: Жао багш аа.

Жеймс: Хөөе. Чи хэн бэ?

Ип Ман: Вин Чунь. Ип Ман.

Жеймс: Танай Хятадын кунфү чинь ингээд л болоо юу?

Өвгөн ажилчин: Ип багш аа.

Эмэгтэй ажилчин: Ип багш аа.

Пайк: Ип Ман. Ингээд л болоо юу? Яриад байдаг шударга ёс чинь хүч чадлын урд зүгээр л инээдэм байна.

Жао багш: Ип багш аа.

Эрэгтэй шавь 1: Босоорой.

Эрэгтэй шавь 2: Ип багш аа.

Эрэгтэй шавь 1: Хурдан босоорой.

Эрэгтэй шавь 2: Танд найдаж байгаа шүү.

Эрэгтэй шавь 1: Босоорой.

Эрэгтэй шавь 2: Ип багш аа, хурдан босоорой.

Эрэгтэй шавь 1: Ип багш аа.

Эмэгтэй ажилчин: Ип багш аа.

Эрэгтэй шавь 1: Ип багш аа. Ип багш аа.

Эрэгтэй шавь 2: Та босох хэрэгтэй.

Эрэгтэй шавь 1: Шү захирлын хариуг ав.

Эмэгтэй ажилчин: Танд итгэж байгаа шүү, Ип багш аа.

Эрэгтэй шавь 1: Ип багш аа.

Эрэгтэй шавь 2: Ип багш аа.

Эрэгтэй шавь 1: Ип багш аа.

Эмэгтэй ажилчин: Та чадна аа.

Пайк: Болж байна. Дахиад нэг үе тулалдъя.

Жао багш: Ип багш ялчихлаа.

Эрэгтэй шавь 1: Ип багш ялчихлаа.

Эрэгтэй шавь 2: Ип багш ялчихлаа.

Эрэгтэй шавь 1: Ип багш ялчихлаа.

Пайк: Маргаашийн сонины гарчиг дээр чиний талаар "Ип Ман Британийн нутагт нэвтэрсэн халдлагыг удирдаж Британийн талаас хариу цохилт өгч тэрээр нас баржээ." гэх болно.

Эрэгтэй шавь 1: Ип багш аа.

Эмэгтэй ажилчин: Ип багш аа.

Жеймс: Та нар үхлээс айхгүй байна уу?

Өвгөн ажилчин: Хятад хүмүүс үхлээс айдаггүй.

Эмэгтэй ажилчин: Тийм ээ.

Эрэгтэй шавь 1: Бид үхлээс айхгүй байна.

Эмэгтэй ажилчин: Бид үхлээс айхгүй байна.

Эрэгтэй шавь 1: Бид үхлээс айхгүй байна.

Жеймс: Ойлголоо.

Өвгөн ажилчин: Буудах нь уу, харъя л даа.

Өвгөн цагдаа: Ноён Пайк. Та зүгээр үү? Яг цагтаа ирлээ. Энэ оргодлыг яг одоо баривчил. Баривчил.

Цагдаа 1: Мэдлээ.

Цагдаа 2: Мэдлээ.

Пайк: Үгүй ээ. Буруу хүнээ барьчихлаа. Би биш тэр шүү дээ.

Өвгөн цагдаа: Ноён Пайк. Таныг хууль бус барилга нураалт, хүн амины хэрэг болон авилга өгсөн хэрэгт сэжигтнээр татаж баривчилж байна. Мөрдөн байцаалтад хамтран ажиллана уу. Аваад яв.

Пайк: Чамд намайг баривчлах эрх байхгүй. Захирагчтай уулзмаар байна.

Мэй Лихуа: Захирагч аа? Сайн хар даа. Захирагчийн гарын үсэгтэй баривчлах тушаал. Үүнээс гадна Лэй Ихү хэргээ хүлээсэн. Одоо хэргээ хүлээх юм бол ялаа хөнгөрүүлэх боломжтой. Харин тэмцсээр байх юм бол улам дордох болно шүү. Аваад яв.

Цагдаа 1: Яв.

Пайк: Та нар хүртэх ёстойгоо хүртэнэ дээ.

Жеймс: Намайг баривчлах эрх байхгүй.

Пайк: Дараа нь харамсана даа. Чи муу...

А Жүн: Хон багшийн жинхэнэ алуурчин шударга ёсыг хүртлээ. Гадаадын ажил хэрэгч хүртэх ёстойгоо хүртлээ. Хон багшийн жинхэнэ алуурчин шударга ёсыг хүртлээ. Гадаадын ажил хэрэгч хүртэх ёстойгоо хүртлээ. Хон багшийн жинхэнэ алуурчин шударга ёсыг хүртлээ. Гадаадын ажил хэрэгч хүртэх ёстойгоо хүртлээ.

Жао багш: Ип багш ирлээ. Тавтай морил, Ип багш аа.

Эрэгтэй шавь 1: Тавтай морил, Ип багш аа.

Ип Ман: Бүгдэд нь баярлалаа.

Чен багш: Ип багш аа, бид ярилцаад дууссан. Холбооны тэргүүний албан тушаал танд л тохирно.

Эрэгтэй шавь 1: Тийм ээ. Танд л тохирно.

Эрэгтэй шавь 2: Та л тэргүүн болох ёстой.

Ип Ман: Энэ хариуцлагатай ажилд би тохирно гэж үү?

Жао багш: Ип багш аа, даруухан загнах хэрэггүй ээ. Жонхуа барилга сүйрлийн ирмэгээс аврагдаж чадлаа. Энэ бүхэн таны л ач гавьяа. Бид бүгд сэтгэлийнхээ гүнээс шийдсэн. Тийм биз дээ?

Эрэгтэй шавь 1: Тийм ээ.

Эрэгтэй шавь 2: Тийм ээ.

Эрэгтэй шавь 1: Бид шийдсэн.

Эрэгтэй шавь 2: Бид шийдсэн.

Чен багш: Бид бүхэнд дүрмээ мөрдөж, тулааны урлагт суралцаж, Лэй Ихүгийн замаар орохгүй байхад таны зөвлөгөө хэрэгтэй.

Жао багш: Ип багш аа, та хүлээн авна уу.

Эрэгтэй шавь 1: Ип багш аа, та хүлээн авна уу.

Эрэгтэй шавь 2: Ип багш аа, та хүлээн авна уу.

Ип Ман: Ойлголоо. Зөвшөөрч байна.

Жао багш: Болно. Арслан асуй.

Чен багш: Арслан асуй.

Ип Ман: Болгооно уу.

Жао багш: Багш аа, нүдийг зурна уу.

Ип Ман: Дахиад уу?

Жао багш: Энэ удаагийнх шалгалт биш ээ. Алтан арслангуудын нүдийг зурж архируулна уу хэмээн хүсэж байна. Болгооно уу.

Ип Ман: Ойлголоо. Тулааны урлагт долоон эрдэм бий. Тулааны урлагийн долоон их эрдмийг тунгаана уу. Нэгдүгээрт, дайн байлдаанаас хазаарлах. Хоёрдугаарт, нийтийн эрх ашгийг эрхэмлэх. Гуравдугаарт, олноо нэгтгэх. Дөрөвдүгээрт, шударга ёсыг баримтлах.

Жао багш: Мэдлээ.

Чен багш: Мэдлээ.

Жао багш: Алаггүй шударга ёс.

Эрэгтэй шавь 1: Түмэн зөв.

Эрэгтэй шавь 2: Түмэн зөв.

Эрэгтэй шавь 1: Гайхалтай.

Эрэгтэй шавь 2: Гайхалтай.

Ип Маны эхнэр: Баяр хүргэе.

Өвгөн ажилчин: Баяр хүргэе.

Эрэгтэй ажилчин: Баяр хүргэе.

Эмэгтэй ажилчин: Баяр хүргэе.

Ип Ман: Баярлалаа.

Өвгөн ажилчин: Баяр хүргэе, Ип багш аа.

Ип Ман: Баярлалаа.

Охин 1: Ип ах аа, би тулааны урлагт суралцмаар байна. Хайртай хүмүүсээ нударгаараа хамгаалах ёстой гэсэн шүү дээ.

Ип Ман: Тэгвэл бэрх цагт бэлэн байгаарай.

Охин 2: Зовлон бэрхшээлээс айхгүй байна. Зовсны эцэст жаргана гэж ээж минь хэлдэг.

Эрэгтэй ажилчин: Сайн байна.

Эрэгтэй ажилчин 2: Баяр хүргэе.

Эрэгтэй ажилчин: Баяр хүргэе, багш аа.

Жао багш: Суудалдаа сууна уу, багш аа.

Эрэгтэй ажилчин: Баяр хүргэе.

Эрэгтэй ажилчин 2: Би ч бас суралцмаар байна.

Жао багш: Болгооно уу.

Чен багш: Болгооно уу.

Жао багш: Арслангууд айсуй.

Чен багш: Арслангууд айсуй.

Ип Ман: Жао багш аа, та сууна уу. Суу, суу.

Эмэгтэй ажилчин: Гайхалтай.

Эрэгтэй ажилчин: Гайхалтай. Тийм ээ. Гайхалтай.

Өвгөн ажилчин: Гайхалтай. Хар даа.

Ип Маны эхнэр: Аз хүсээд адис аваарай. Гайхалтай юм аа.

Өвгөн ажилчин: Тийм ээ.

Эрэгтэй шавь 1: Гайхалтай.

Эрэгтэй шавь 2: Гайхалтай.

Ип Ман: Тийм ээ.

Жао багш: "Шинэ тэргүүн тамгыг залгамжиллаа. Сүр жавхлант арслан эрдэмт багшид ивээлээ хайрлалаа."

Текст: ЖОНХУА БАРИЛГА.

TRAILER

Ип Ман: Нударгаа зангидах цаг тулбал зангидах ёстой.

Жеймс: Хэн эхлэх вэ?

Ип Ман: Вин Чунь. Ип Ман.

Хон Жэннан: Эрт дээр үеэс бүх тулааны сургууль өөрсдийн дүрэмтэй байсан. Холбооны сургуулиуд хэцүүдээд байна.

Шү Жинсон: Гадаадууд хүчирхэг байна. Зүгээр дарлуулаад суух юм гэж үү?

Лэй Ихү: Гарын үсгээ зурахгүй бол хэн ч амьд гарахгүй.

Хон Жэннан: Муу урвагч.

Пайк: Британийн газар нутагт халдаж байна.

Алуурчин: Ип багш аа, таныг хөнөөлгөхөөр илгээлээ.

Ип Ман: Шударга бус ертөнцөд нударга минь шударга ёсыг авчирна.

Back to episodes Go home