The whole family framed the poor guy for an affair with his mother-in-law, kicked him out with nothi
Үргэлжлэх хугацаа: 113мин
Линк: https://www.youtube.com/watch?v=D3NKkctstx8
Гол дүрүүд:
Чэн: эр, Чэн Мо
Шиа: эм, Шиа авхай
Ла: эм, Лиу Ланши Чэн Могийн эхнэр
Хо: эм, Лиугийн хойд ээж
Өвөө: эр, Тианлон групийн ерөнхийлөгч, Чэн Могийн өвөө
Ли: эм, Ли Лиши, Тианлон групийн нарийн бичиг
Лу: эм, дуудлага худалдааны газрын захирал Лу
Чэн: Ингэхэд өнгөрсөн шөнө юу болсон юм болоо?
Ла: Чэн Мо. Миний хойд ээжтэй унтсан юм биз дээ.
Чэн: Үгүй ээ, үгүй үгүй. Эхнэр, тийм биш. Би тайлбарлая. Би ч гэсэн юу болсныг мэдэхгүй байна.
Хо: Ланчи. Нөхөр чинь намайг хүчиндсэн.
Чэн: Хөөе хөөе. Худлаа ярихаа болиорой.
Ла: Чэн Мо. Салъя.
Чэн: Ланши. Ээж чинь... намайг гүтгэж байна.
Ла: Үгүй ээ, үгүй үгүй. Намайг хуурсан хүн нь чи. Гарын үсэгээ зур.
Чэн: Би нөхөр чинь болоод 3жил болж байна. Надаас салж байгаа юм уу?
Хо: Миний охины нөхөр тэрэнтэй адилхан байх ёстой. Эсвэл тэрнээс илүү хүчирхэг өв залгамжлагч.
Ла: Чи царайнаас цаашгүй. Ойлгож байна уу?
Чэн: За. Салахыг зөвшөөрч байна.
Ла: Үгүй ээ. Би бодлоо өөрчиллөө. Чи... чамд юу ч өгөхгүй.
Чэн: Үгүй ээ. Яасан ч үгүй.
Ла: зөвшөөртөл нь зод.
Чэн: Та нар яах гээ вэ? Надад битгий ойрт. Үгүй ээ. Үгүй. Үгүй.
Чэн: Лиу Ланши. Хэрцгий юм аа. Надаас салаад зогсохгүй, юу ч өгөхгүй гэнэ ээ? Лиу Ланши,тангараглая. Нэг л өдөр чи харамссандаа миний өмнө сөгдөнө өө, гайгүй... Энэ Роллс Ройс. Би эндүүрээгүй бол Хужоуд ганцхан байх ёстой. Тийм ээ. Загалмайлсан аавын машин байна. Бүх Хятадын загалмайлсан эцэг. Гэмт хэргийн ертөнцийн хаан. Тэрний байгуулсан Тианлон груп бүх зүйлийг хянадаг.
Ли: Ноён Чэн Мо. Багш тантай уулзъя гэж байна.
Чэн: Аан?
Ли: Загалмайлсан аав аа, энэ бол Чэн Мо.
Өвөө: Толгойгоо өргө.
Чэн: Таны нүд яагаад минийхтэй адилхан байгаа юм?
Өвөө: Би чиний өвөө байна.
Чэн: Өвөө? Гэхдээ би өнчин шд.
Өвөө: Одооноос тийм биш.
Чэн: Гэхдээ...
Өвөө: Асуух юм их байгааг мэдэж байна. Гэхдээ одоохондоо хариулж чадахгүй.
Чэн: Яагаад?
Өвөө: Би хөгширч байна. Надад өв залгамжлах хүн хэрэгтэй. Чи миний төрсөн ач хүү. Миний бүх хөрөнгийг залгамжилж авах эрхтэй. Миний залгамжлагч болмоор байна уу?
Чэн: Надад итгэж байна уу?
Өвөө: Мэдээж, одоохондоо үгүй. Миний залгамжлагч болж, Тианлон групийг авмаар байгаа бол арван шалгуурыг давах ёстой. Эсвэл нэг тэрбумыг сонгож болно. Санаа зовох юмгүй амьдарч болно. Сайн бодсон уу, хүү минь?
Чэн: Би...
Өвөө: Сайн бодсон уу, хүү минь.
Чэн: Нэг тэрбум. Татгалзахад үнэхээр хэцүү юм. Таны залгамжлагч болмоор байна. Би дараагийн загалмайлсан эцэг болно.
Өвөө: Миний төсөөлснөөс илүү шуналтай юм. Гэхдээ надад таалагдаж байна.
Ли: Энэ цаг... Луугийн бөгж ч гэж нэрлэгддэг. Хорвоод цорын ганц. Загалмайлсан эцгийн нэрийн хуудас гэхэд болно. Энийг зүүснээр Тианлон групийн бүх салбарын ВИП болно гэсэн үг.
Чэн: Би юу хийх вэ?
Өвөө: Миний шалгуур маш аюултай. Шалгуурын үеэр би чамд туслахгүй. Шалгуур давах бүрт би чамд тохирох шагнал өгнө. Эрх мэдэл, нэр нөлөө. Эд хөрөнгө, эмэгтэйчүүд.
Чэн: Шалгуур нь юу юм?
Өвөө: Ли Лиши чамд хэлж өгнө. Хүү минь. Наашаа ойрт. Би чамд бэлэг өгье. Миний нүд рүү хар.
Чэн: Таны нүд... сая яасан бэ?
Өвөө: Бид хоёрын нүдийг Сатаны нүд гэдэг. Би чинийхийг идэвхжүүлчихлээ. Яаж ашиглахаа чи өөрөө олж мэд.
*************
Ли: Эхний шалгуур амархан. Хайчэний Яан овог загалмайлсан эцгийг харах гэж бизнесийнхээ 70%-ийг санал болгосон. Загалмайлсан эцэг зөвшөөрсөн байгаа. Таны шалгуур бол гурав хоногийн дараа болох буяны дуудлага худалдаанд оролцох.
Лу: Чэн ноёнтон, би таныг ВИП үйлчлүүлэгчээр бүртгүүлчихсэн. Луугийн бөгжөө харуулаад шууд орж болно.
Чэн: Тэгээд л болоо юу? Энийг ямар шалгуур гэх юм?
Ли: Дуудлага худалдааны үеэр 15 дугаартай барааг авах ёстой. Авах мөнгөө өөрөө ол.
Чэн: Юу? На-надаа мөнгө байхгүй шд.
Ли: Тийм болохоор л шалгуур гэж байгаа юм.
Чэн: Тийм бол, намайг гэрт хүргээд өгчих.
Лу: Та салчихсан шд.
Чэн: Тийм болохоор... нэг тусламж хэрэгтэй байна.
Ли: Амжилт хүсье. Ноёнтон.
*****************
Чэн: Лиу Лан... Сатаны нүдний чадвар... нэвт хардаг юм байна.
Хо: Чэн Мо. Яах гэж ирээ вэ?
Чэн: Би юу? Авах ёстой юмаа авахаар ирлээ.
Хо: Чиний новшийг аль дээр гаргаад хаячихсан. Хурдан зайл.
Чэн: Энэ хүүхэн... шонто бүжиглэгч. Баян хүнтэй гэрлээд эрх мэдэлтэй, баян болчихно гэж бодоо юу?
Хо: Зогс. Чэн Мо. Чи тийм зоригтой юм бол... би чамайг өндрөөр үнэлье. Даанч... чи эр хүн биш. Тэгэхээр явсан чинь дээр... Галзуураа юу? Яах гээ вэ?
Чэн: Харин л дээ...
Хо: Чи яах гээ вэ? Би Ланшигийн ээж нь.
Чэн: Хойд ээж. Одоо л айж байна уу? Түрүүн намайг харааж байхдаа сүрхий байгаа билүү?
Лан: Боль. Чэн Мо. Сэжиг хүрчихлээ.
Чэн: Ашгүй гараад ирэв үү?
Лан: Яах гэж ирээ вэ? Бид хоёр салчихсан.
Чэн: Яг зөв. Бид хоёр яах аргагүй салчихсан. Гэхд... чи надад нөхөн төлбөр өгөх ёстой. Зуун сая. Тэгвэл би явлаа.
Хо: Зуун сая аа? Галзуураа юу? Их том мөрөөдөж байх шив.
Лан: Лиу овогтын хөрөнгөнд болсныг чинь мэдэж байсан юм аа. Үхмээр байгаа бол хүслийг чинь биелүүлээд өгье. Сайн зод. Үхсэн ч хариуцлагыг нь би хүлээнэ.
Чэн: Хөөе хөөе. Тайван бай, тайван бай.
Лан: Буруугаа мэдсэн бол... сөхөрч суугаад уучлалт гуй. Тэгвэл харж үзэж болох юм.
Чэн: Сая юу гэсэн бэ? Сайн сонссонгүй.
Лан: Чэн Мо. Чи юу хийгээд байгаа юм?
Чэн: Юу хийсэн бэ? Лиу Ланши, би хэлсэн байх аа. Би мөнгөө авахаар ирсэн. Үгүй бол... хамтдаа үхье.
Лан: Чэн Мо. Би чамайг мэднэ. Чи ингэх хүн биш.
Чэн: Үгүй ээ, үгүй үгүй. Чи баян айлын өв залгамжлагч. Хэдэн тэрбумын үнэтэй. Их онцгой хүн. Харин би? Зүгээр нэг өнчин хүн. Хүч чадал байхгүй. Чамтай үхсэн ч алдах юм байхгүй. Алдах юмгүй хүн.
Лан: Лиу компани тэрбумаар үнэлэгддэг ч гэсэн тийм их бэлэн мөнгө байхгүй.
Чэн: Тэгээд хэд байгаа юм?
Лан: 20сая.
Чэн: Тохирлоо. Надад гуйх юм байна. Хуурамч тэсрэх бодис олоод өгчих.
***************
Эр: Ямар гээч машин бэ? Энэ хэн бэ?
Эр: Мэдэхгүй ээ. Манай Хайчэнд ийм хүн байдаг билүү?
Лан: Чэн Мо. Чэн Мо. Чи энд юу хийж байгаа юм?
Хо: аль хэдийн мөнгөө авчихаа биз дээ? Арай... миний охиноос зүүгдэх гээгүй биз дээ? Чэн Мо. Дүлий болчихоо юу? Хүн чамтай ярьж байна. Энд юу хийж байгаа юм?
Чэн: Энэ танай Лиу овогтын газар уу? Би яагаад ирж болохгүй гэж?
Хо: Хараал ид.
Ж: Хэрэггүй амьтан. Хоёрдугаар авгатай яаж яриад байгаа юм? Солиороо юу?
Чэн: Лиу Жиюу. Эр хүн байж Лиу Ланшигийн дагуул хийж байх ч гэж дээ. Чамд ярих эрх байгаа юм уу?
Ж: Чи муу... Чэн Мо, тэнэг юм уу? Тианлон дуудлага худалдааны газар чам шиг хүний ордог газар биш.
И: Чамд урилга байгаа юм уу?
Хо: Урилгатай байсан ч, шалгуулж байж орох ёстой. Чам шиг амьтан ВИП хаалгаар орно гэж үү.
Лан: Ичих нүүргүй.
Эр: Хөөгдөх нь ойлгомжой.
Эр: Өнгөрсөөн.
Эр5: Эрхэм ээ. Морил.
Ж: Чэн Мо. Зогс. Чэн Мо. Худалч амьтан. Тианлон дуудлага худалдааны газрыг хуурна гэнэ ээ? Чамайг илчлээд өгье л дөө. Би таньдаг юм. Өнчин хүн байгаа юм. Манай Лиу овогтын хүргэн.
Эр5: Юу?
Ж: Энэнд урилга ч байхгүй. ВИП байх бүр ч боломжгүй.
Чэн: Лиу Жиюу. Намайг хуурамч гэх гээ юу?
Ж: Яг зөв.
Чэн: Та нарыг бүгдээрэнг нь сохор гэж хэлж байна. Жинхэнэ ВИП хэн болохыг ч ялгахгүй.
Ж: Үгүй ээ. Би тэгээгүй. Миний хэлэх гэсэн юм бол... энэ худалч.
И: Тийм ээ. Тэрний үгэнд битгий итгэ. Мэхэлж байгаа юм. Би энийг сайн мэднэ. Яасан ч ВИП биш.
Чэн: Шалгаад үзэх үү?
Эр5: Эрхэм ээ. Таны ВИП гэдэг нь баттай.
Ж: Юу?
И: Үгүй ээ. Тийм байх ёсгүй. Тэрний хэн гэдгийг шалгах юм бол үнэнийг мэдэж болно.
Эр5: Та нар хэн юм? Тианлон групийн ВИП- үйлчлүүлэгчийг шалгаж байдаг. Үхэхээс айхгүй байна уу?
Лан: Юу болоод байна аа? Энэ муу Чэн Мо яахаараа Тианлоны ВИП үйлчлүүлэгч болчихдог байна аа?
Эр5: Эрхэм ээ. Энэ хүмүүсийг яавал дээр вэ?
Чэн: Хүмүүжилгүй хүмүүс болохоор... хүмүүжүүлээд өг. Мартсанаас... Тианлон груп хар жагсаалт байдаг санагдаж байна.
Эр5: Тийм ээ, эрхэм ээ.
Чэн: Энэ хоёрыг биччих. Дахиад хармааргүй байна.
Эр5: Таныхаар болог, үйлчлүүлэгч ээ. Хурдан хөөж явуул.
И: Чи...
Ж: Хөөе.
И: Намайг тавь. Тавиач.
Ж: Чэн Мо. Чи үхсэн гэж мэд.
И: Үгүй ээ. Намайг тавь. Тавь гэж байна. Тавиач.
Лан: Чэн Мо. Тэр хоёрыг алах гээ юу? Яагаад миний хоёр дууг хар жагсаалтад бичиж байгаа юм?
Хо: Чамд хүн чанар байна уу? Ланшигийн гэрийнхэн шд.
Чэн: Сая намайг яасныг нь та нар хараагүй юу? Намайг доромжилж болсон юм, би хариугаа авч болохгүй юу?
Лан: Хятад улсад татвар, үхэл, Тианлон групгүй амьдрах боломжгүй гэдгийг мэдсээр байж.
Чэн: Тэгээд?
Лан: Тианлоны хар жагсаалтад оруулаад, тэр хоёрыг үх гэж байгаа юм уу?
Чэн: Лиу Ланши. Сая намайг доромжилж байхад нь чи ганц үг хэлэхгүй яасан юм?
Лан: Чамд алдах юм байхгүй. Тэр хоёр Хятадад амьдарч чадахгүй. Хурдан өгсөн тушаалаа цуцлаад, тэр хоёроос уучлалт гуй.
Чэн: Уучлалт гуйх ёстой хүн нь тэр хоёр.
Я: /Ян Лон/ Ян овогтын ууган хүү/ Ланши. Ланши, юу болоо вэ?
Лан: Ян Лон. Ирчихсэн үү.
Я: Дуудлага худалдаа эхлэх гэж байна. Орохгүй юу хийж байгаа юм?
Лан: Энд нэг асуудал гараад.
Я: Аан? Ланши. Чи миний сүйт бүсгүй болохоор асуудал байгаа бол хэлж болно. Би Тианлон дуудлага худалдааг сайн мэднэ.
Лан: Нээрэн үү? Эндхийн хүнийг мэддэг юм уу?
Я: Тийм ээ. Дуудлага худалдааны газрын Лу захирал миний найз байгаа юм.
Лан: Ян Лон. Энэ миний экс нөхөр. Хамгаалагчдыг яаж хуурсныг нь мэдэхгүй. Тианлоны ВИП болж жүжиглээд байна.
Я: Ланшигийн экс. Сонссон юм байна. Царайнаас цаашгүй, юу ч мэдэхгүй амьтан яаж Тианлоны ВИП байх юм?
Чэн: Бохир сарвуугаа тат.
Я: Аятайхан байгаарай. Би Лу захирлыг дуудаадахъя. Чи үхсэн... чи үхсэн.
Лу: Байна уу?
Я: Лу захирал аа. Тийм ээ. Би байна. Би, би. Тийм ээ. Би Тианлон дуудлага худалдааны газрын гадна байна. Энд нэг хүн танай Тианлоны ВИП болж жүжиглээд орох гээд байна.
Лу: Тианлоны ВИП ээ?
Я: Тийм ээ. Тийм тийм.
Лу: Байлгаж байгаарай. Би 3минутын дараа очилоо.
Я: За. Тэгье ээ. Тэгье. Бүгд цугла. Загалмайлсан эцгийн залгамжлагч ирчихсэн байна. Очиж хүлээж авъя.
Я: Хайр аа. Лу захирал гурван минутын дараа ирнэ гэж байна. Энэ удахгүй үхнэ.
Лан: Янлон. Баярлалаа.
Я: Зүгээр ээ. Өнөө шөнө хариуг нь бариарай.
Чэн: Байж байгааг нь.
Я: Миний хүнийг муу хэлсэн үү?
Чэн: Тэглээ, яасан?
Я: Ланшигийн хэлдэг үнэн байж. Тэнэг амьтан байна. Өнөөдрийн дуудлага худалдаанд манай хотын тэргүүн баячууд ирнэ. Чам шиг амьтан дотор орсон ч юу ч хийж чадахгүй. Ланши чамайг уучлалт гуйгаад, дуугүй явбад боломж өгнө гэж байна. Гэтэл чи Ланшигийн сайхан сэтгэлийг уландаа гишгэж байдаг.
Чэн: Ийм хэрэггүй амьтанд ямар боломж байдаг юм. Би яагаад ирснийг Лу захирлаас асуугаарай. Би ирээгүй бол энэ дуудлага худалдаа болохгүй.
Я: Гайхалтай. Чи удахгүй үхнэ.
Эр: Галзуурчихаж.
Эр: Чи юу ярьж байгаагаа мэдэж байна уу?
Лан: Чэн Мо, Тианлоны дургүйг хүргэхээ боль. Хурдан уучлалт гуй.
Чэн: Чамаас уу? Яасан ч үгүй... Чамаас уу? Яасан ч үгүй.
Лан: Чи...
Я: Ланшигаас биш бол надаас гуй.
Чэн: Чи юу? Битгий мөрөөд.
Я: Өнөөдрийн дуудлага худалдааг Ян овогтынх зохион байгуулж байгааг чи мэдэх үү?
Чэн: Тэгээд юу гэж?
Я: Сайн сонс. Өнөөдрийн дуудлага худалдааг Тианлоны Лу захирал өөрөө удирдана. Манай Ян овог Тианлоны анхаарлыг татсан гэсэн үг.
Эр: Өнөөдрөөс хойш Ян овогтыг энэ хотод мэдэхгүй хүнгүй болно.
Эр: Ланши юунд хөрөнгө оруулахаа сайн мэдэх юм аа.
Чэн: Та нар итгэхгүй байх. Би яах аргагүй Тианлоны ВИП. Намайг доромжилмоор байна уу? Уучлаарай, урам чинь хугарах нь. Та нар бүгд эрх мэдэлтэй болохыг хүсэж байгаа. Бүгд нэр хүндээ өргөхийг хүсэж байгаа.
Эр: Ямар асуудал байгаа юм?
Чэн: Даанч та нар буруу юм хийлээ. Та нарын хамгийн их хүндлэх ёстой хүн... би.
Я: Чэн Мо. Чиний хэлсэн үг энэ хотын хүчирхэг хүмүүсийн дургүйг хүргэлээ.
Чэн: Хамаагүй ээ. Одоохондоо их зан гаргаж л бай. Нэг минутын дараа би хуурамч уу, үгүй юу гэдгийг Лу захирал та нарт хэлээд өгнө.
Я: Харамсалтай нь чамд хугацаа бага байна. Хүн ир...
Лан: Чэн Мо. Өөрөөс чинь болсон болохоор намайг буруутгах хэрэггүй шүү.
Я: Энэний үе мөчийг хугалаад гаргаад хая.
Эр: Зогс.
Я: Лу захирал аа.
Лу: Тианлон дуудлага худалдааны төвийн захирал Лу Чинчин. Манайд тавтай морил.
Я: Лу захирал аа. Юу болоод байна аа?
Лу: Босс, бид нар оройтчихлоо. Шийтгэж хайрла.
Бүгд: Шийтгэж хайрла.
Чэн: Зүгээр ээ, зүгээр. Одоо надаар уучлалт гуйлгамаар байна уу? Аан? Би хоёр дүүг чинь хар жагсаалтад бичүүлчихсэн. Өөр хэлэх юм байна уу?
Хо: Лу захирал аа. Яагаад ийм амьтны талд ороод байгаа юм?
Лу: Амаа тат.
Хо: Намайг алгадсан уу?
Лу: Нүдтэй мөртлөө харалган болохоор чинь алгадлаа. Чэн ноёныг доромжилж байдаг. Үхмээр байна уу?
Я: Лу захирал аа.
Чэн: Андуураад байгаа юм биш үү? Энэ хүн Лиу овогтын гуйлгачин хүргэн.
Лу: Хүргэн? Чи тэрний хэн болохыг мэдэх үү?
Чэн: Хөөе хөөе. Лу захирал аа. Хэлэх хэрэггүй. Орцогооё.
Лу: Морил.
Лан: Юу болоод байна аа?
Я: Муу новш.
Хо: Итгэмээргүй юм. Хуурамч байж таараа.
Я: Ийм хэрэггүй амьтан том захирлуудаг хуурч чадахгүй нь лав.
Лан: Тэгээд яах гэж байна?
Я: Өнөөдрийн дуудлага худалдаанд хоёр ВИП зочин ирнэ. Нэг нь Тианлоны тэргүүн баян Шие овогтын охин Шиа Шианхан.
Хо: Ян Лон, чи Шиа овогтыг таньдаг юм уу?
Я: Тийм ээ. Миний найз Шиа компанид удирдах албан тушаал хашдаг юм.
Лан: Тэгвэл юу хүлээсэн юм? Хурдан Шиагийнхантай холбоо барь. Тианлон групийг хуурсан тэрний яахыг хармаар байна.
Я: Хэн ч биш байж, өөр хүний дүрд тоглож, Тианлоны удирдлагыг хуурсан болохоор тэрний яах надад хамаагүй. Өнөөдөр би тэрнийг заавал илчилнэ. Явъя.
*********************
Лу: Чэн ноёнтон, ямар ч нөлөөгүй хоёр хүнийг хар жагсаалтад бичээд, шийтгэл нь багадахгүй юу?
Чэн: Үгүй ээ, үгүй үгүй. Лу захирал хангалттай тусаллаа. Баярлалаа.
Лу: Миний ажил шүү дээ.
Чэн: хамаагүй ярьж болохгүй. Намайг загалмайлсан эцгийн залгамжлагч гээд мэдчихэж магадгүй.
Лу: Яагаад хэлж болохгүй гэж? Чэн ноён хэн болохоо хэлэх юм бол энэ хотод хэн ч таныг дорд үзэхгүй.
Чэн: Хэн гэдгээ нууцлах хэрэгтэй байна. Намайг хэн гэдгээ нууцалж байгаа гэсэн яриа тараагаад өг. Намайг жирийн нэгэн гэж бодуулах хэрэгтэй.
Лу: Чэн ноёнтон, шалтгааныг нь асууж болох уу?
Чэн: Би одоохондоо сул дорой байна. Энэ нэрийг ашиглах болоогүй. Эд нар одоохондоо загалмайлсан эцгээс л айна, надаас биш.
Лу: Тэрэнд ялгаа байгаа юм уу?
Чэн: Байлгүй дээ. Эрх мэдэл хоёр иртэй илд гэсэн үг. Сайн ч гэсэн зөв ашиглахгүй бол өөрийгөө гэмтээж мэднэ. Тийм болохоор миний хэлснээр хий. Одоо залгамжлагч болох шалгуурыг л давах хэрэгтэй. Бусад нь чухал биш.
Лу: Мэдлээ. Би таны хэлснээр хийе. Шиа овогтын охин удахгүй ирнэ. Би бэлдэх хэрэгтэй байна.
Чэн: Ашгүй цаг нь болж.
Ф: Чэн ноён.
Эр: Чэн Ноёнтон.
Ф: Чэн ноёнтон. Намайг Фу Шаову гэдэг. Фу овгийн толгойлогч. Манай Фу овог зочид буудлын бизнес эрхэлдэг. Энэ миний нэрийн хуудас.
Эр: Чэн ноёнтон. Би Лэн групийн залгамжлагч. Энэ миний нэрийн хуудас. Хойшид хамтарч ажиллана гэж найдаж байна.
Эр: Энэ минийх.
Эр: Энэ миний нэрийн хуудас.
Чэн: Үгүй ээ, үгүй үгүй. Та нар хүн андуурсан байна. Би тийм мундаг хүн биш.
Ф: Юу гэж дээ. ВИП зочин шд. ВИП.
Хүмүүс: Энийг авчих. Миний нэрийн хуудас. Энэ минийх. Дараа хамтарч ажиллая. Энэ минийх...
Лан: Эрх мэдэлтэй байх тусам хүмүүс ноён нуруугүй байх юм.
Я: Яарах хэрэггүй. Хэн гэдэг нь илчлэгдэх хүртэл хүлээе. Тэгвэл бүгд мэддэг болно. Ярь... Ойлголоо. Тэгж л таараа. Чэн Мо ВИП зочин биш юм байна.
Хо: Юу гэсэн үг вэ?
Я: Манай найз өнөөдрийн ВИП зочдын дунд Чэн Мо гэдэг хүн байхгүй гэж байна.
Лан: Мэдсэн юм аа.
Я: Тэгэхээр нэг л сонголт байна. ВИП туршилтын карт гэсэн үг.
Хо: Туршилтын карт байсан байх нь ээ. Хэрэггүй амьтан гэж хэлээгүй юу? Яаж гэнэтхэн ВИП болох вэ дээ?
Я: Хэдүүлээ очиж нүүрэлдье.
Хүмүүс: Манайх хамтарч ажилламаар байна.
Эр: Бямба гарагт манай гэрт зочлоорой.
Чэн: хэрэггүй ээ, хэрэггүй.
Я: Хэн ч биш байж азаар ВИП урилгатай болж. Өөрийнхөө хэн болохыг ч мэдэхгүй... Хичнээн хүнээр тойрон хүрээлүүлсэн ч хэн ч биш бол хэн ч биш л байдаг юм. Хатагтай, ноёд оо. Энэ хүнд хууртах хэрэггүй. Энэ тийм сүрхий хүн биш. Ар тал ч байхгүй.
Хо: Азаар туршилтын ВИП карт олсон болохоор л энд байгаа юм.
Я: Яасан? Хэлэх үг алга уу? Хэн гэдгийг чинь мэдчихсэн болохоор хэлэх үг алга уу? Яагаад маргахгүй байгаа юм?
Эр: Тэгнэ ээ. Худалч байж. Бид нар бүр хууртах дөхлөө.
Эр: Даанч хараагүй царай байсан юм. Учиргүй баян амьтан юм байх гэж бодсон чинь хэн ч биш байж л дээ.
Эр: Ян захирлын ачаар мэдлээ. Тэгээгүй бол нүүр хийх газаргүй болох байж. Нэрийн хуудаснуудаа буцаагаад авъя. Ийм худалч амьтанд өгөх хэрэггүй.
Эр: Хэрэггүй амьтан.
Я: Би чамд саад болчихсон уу? Намайг цохимоор байна уу?
Чэн: Ян Лон. Чамайг тэнэг гэх үү, мангар гэх үү?
Хо: Жүжиглэхээ больж үз.
Лан: Одоо больж үз. Ингээд байвал би ч гэсэн тусалж чадахгүй шүү.
Чэн: Чиний тусламжаар яах юм?
Лан: юу болоод байгааг ойлгоогүй л байх шив?
Чэн: Та нар л тэнэг болохоор олж харахгүй байна. Тогломоор байна уу? Болж байна. Нэгийн эсрэг нэг үзчихье. Хүрээд ир... Нэгийн эсрэг нэг үзчихье. Зориг байна уу?
Я: Хөөх. Ойлгоогүй байх шив. Би Ян овогтын өв залгамжлагч. Чи хэн юм? Чам шиг хэн ч биш амьтантай нударга зөрүүлж байдаг.
Чэн: Тэгээд яамаар байгаа юм?
Я: Хэн илүү мөнгө үрсэн нь өвөө.
Хо: Энэ яаж зөвшөөрөх вэ дээ? Энэний мөнгө яаж баян аялын залуу ноёдын хөрөнгийг гүйцэх юм?
Чэн: Болж байна.
Лан: Чэн Мо. Тэнэглэхээ боль. Үнэхээр илүү мөнгө үрж чадах юм бол чамайг харж үзье.
Чэн: Яасан? Мөнгөгүй болчихно гээд надад санаа зовоо юу?
Я: Зүгээр ээ. Би юу ч үгүй гуйлгачин, эрх мэдэлтэй баян хүн хоёрын ялгааг харуулаад өгнө. Нөхөд өө. Та нар гэрчилж өгөөрэй. Энэ хэрэггүй амьтан харж байгаарай. Явуулж болохгүй шүү.
Эр: Ян ноён санаа зоволтгүй. Бид нар гэрчлээд өгнө.
Эр: Хэн ч биш байж, баян айлын өв залгамжлагчтай өрсөлдөж байдаг. Шууд бууж өгсөн нь дээр.
Ф: Хамаг хөрөнгө нь бид нарын халаасны мөнгөнд ч хүрэхгүй байлгүй.
**************
Лу: Шиа авхай. Тианлон дуудлага худалдаанд тавтай морил.
Шиа: Миний захиалсан өрөөг бэлдчихсэн үү?
Лу: Тийм ээ, бэлдчихсэн.
Шиа: Энэнд хэн үнэ хаялцахыг би өөрөө сонгоно. Дараа нь үдэшлэг хийж, бүжгэнд урина.
Лу: Нөхөд өө. Нэгэн авхай дуудлага худалдаагаар оруулахаад нэг зүйл өгсөн. Энийг хамгийн сүүлд дуудлагаар худалдана. Энэний зургийг авч чадсан азтай хүнд зориулж Шиа авхай үдэшлэг хийж, хамт зоог барина гэсэн.
Эр: Шиа авхай заруулахаар өгсөн гэж байна.
Эр: Шиа авхай юм бол хичнээн үнэтэй байсан ч, заавал авах хэрэгтэй.
Лан: Хамт зоог барих гэж үнийг нь хөөргөдөх нь. Шиа авхай ч жирийн хүн биш байх.
Лу: За. Буяны дуудлага худалдаа эхэлж байна. Манай эхний бараа бол... Луугийн эзэнт гүрний үеийн цагаан, хөх өнгө хосолсон шаазан ваар. Эхлэх үнэ... 200мянга.
Ф: 300мянга.
Эр: 1сая.
Эр: 1,5 сая.
Эр: 2сая.
Эр: 3сая.
Я: Чи үнэ хэлэхгүй юм уу?
Чэн: өөрийгөө л хичээ.
Я: Ланши чамайг өнчин гэж байсан. Сайхан сэтгэлтэй байх гэж бодсон чинь би чамайг хэтрүүлэн үнэлж.
Чэн: Тийм ээ. Би жирийн хүн. Харин чи Ян овогтын залгамжлагч байж, Ян овогт хэдэн тэрбумын хөрөнгөтэй гээд байсан. Яагаад үнэ хэлэхгүй байгаа юм?
Я: Би чиний яахыг харж байна. Чамайг ямар ч үнэ хэлсэн бай би илүү өндөр үнэ хэлэх болно.
Чэн: Болж байна.
Лу: Дараагийн дуудлагаар худалдах бүтээгдэхүүн бол дугаар 15. Орчин үеийн зураг. Эхлэх үнэ 50мянга.
Эр: Энэ одоо юу вэ? Яаж дуудлага худалдаанд орсон юм?
Хо: Дуудлага худалдааны стандартыг унагачихлаа.
Я: Хичнээн буяны дуудлага худалдаа ч гэлээ, ийм юм сонгомооргүй юм. Лу захирал бид нараар наргиад байгаа юм уу?
Лу: Үнэ хаялцаж эхэлье.
Чэн: Энэ дугаар 15 юм байх даа. 100мянга.
Эр: Юу ч мэдэхгүй гэдэг нь мэдэгдэж байгаа юм шд. Юм авсан болох гэж жаахан мөнгө зарцуулахаар шийдээ юу?
Эр: 100мянга байгаа бүх хөрөнгө нь байлгүй.
Я: Хөөе. Яаж дугаараа өргөж чадаж байна аа?
Чэн: Тийм юм бол үнээ хэлээч дээ.
Я: би чамд юу ч өгөхгүй гэж хэлсэн байх аа? Хэрэггүй новш байсан ч тэр. 200мянга.
Охин: ээж ээ.
Чэн: Зайл. Зайл. Энийг чамд. Битгий уйл.
Шиа: баярлалаа. Чамайг хэн гэдэг вэ?
Чэн: 500мянга.
Я: 1сая.
Хүмүүс: Сая аа?
Ф: Нэг сая гэхээр Чэн Могийн дээд хязгаар биз. Ян ноёны хувьд зуун юаниас өөрцгүй.
Эр: Энэ Чэн Мо юугаараа Ян ноёнтон өрсөлдөх гээд байгааг ойлгохгүй юм.
Я: Үргэлжлүүл л дээ.
Чэн: Тэгье ээ. 2сая.
Лан: Ийм буяны дуудлага худалдааны юм үнэ цэнэгүй байдаг шд. Ийм хүнээс болж уурлах хэрэггүй.
Хо: 2саяар цүнх авсан нь хамаагүй дээр.
Чэн: Ян ноён, яасан бэ? Айчихсан уу?
Хо: Чэн Мо. Унгахаа боль. 2сая Ян ноёны хувьд халаасны мөнгөнд ч хүрэхгүй.
Чэн: Ян ноёнтон, надад юу ч өгөхгүй гээд байгаагүй билүү? Буугаад өгчихсөн үү? Өөрөө новш болчихож байгаа юм уу?
Я: Юу гэнэ ээ? ... Юу гэнэ ээ?
Чэн: Мөнгөгүй болчихоо юу?
Лан: Болно оо. Уурлах хэрэггүй. Албаар тэгж байгаа юм.
Я: Хууртана гэж бодоо юу? Буяны дуудлага худалдаа болохоос ямар чухал юм биш.
Чэн: Өө. Манай Ян ноён ялагдлаа хүлээж байна.
Я: Амаа тат. Аваад шатаах байсан ч, чамд өгөхгүй. 1,5сая.
Эр: Ийм хэрэггүй зургийг 5 сая гэхээр... үнэхээр өндөр үнэд хүрчихлээ.
Эр: Ян ноён Ян овогтын залгамжлагч ч гэсэн ингэж мөнгө үрмээргүй юм.
Чэн: Сайрхаж гэнэ. 5-хан сая шүү. 6сая.
Эр: 6 саяар ийм юм уу? Ингэхэд энэ Чэн Мо хэн юм бэ?
Эр: Жирийн нэгэн байвал яах вэ?
Лан: Үнэ өсгөхөө болиоч. Галзуураа юу?
Чэн: Лиу Ланши. Юу яриад байгаа юм? Би буяны хандив өргөж байна. Бид нарыг буян хийх хэрэггүй гэх гээ юу?
Хо: Чэн Мо. Буруу аргаар олсон мөнгө биз дээ?
Чэн: Тийм ээ. Тэгээд л хандивлах гэж байна. Болохгүй юу?
Хо: Чи...
Лан: Болно оо.
Чэн: Ян ноёнтон. Би 6сая гээд дуудчихлаа. Нэмэх юм уу, үгүй юу? Нэмэхгүй бол тэр зураг минийх боллоо шд.
Я: Битгий мөрөөд. 7сая.
Лу: Ян Лон ноён 7сая гэлээ. Өөр өсгөх хүн байна уу?
Я: Хараал идсэн Чэн Мо. Хараал ид. Чэн Мо дуудаач.
Чэн: минийх... 10сая.
Хүмүүс: Юу? 10сая аа?
Чэн: 10сая.
Эр: 10 сая аа?
Хүмүүс:. Юу болоод байна аа? Үнэнээсээ юу? 10 сая шүү.
Эр: Үгүй байлгүй дэ.
Ц: Чэн Мо галзуурсан байх аа? 10 саяар ийм зураг авах уу?
Ф: 10 сая шүү дээ. 100 биш.
Я: Би...
Лан: Саяхан Чэн Мо надаас 20саяыг авсан.
Я: Юу?
Лан: Тэрэнд 20сая байгаа.
Хо: Тийм ээ. Чамд энэ мөнгө юу ч биш. Гэхдээ ийм хэрэггүй зургийг хэн ч авахгүй.
Я: энэ зургийг чи ав. Чамд өгчихье.
Чэн: ялагдал хүлээхдээ сайн юм аа.
Лу: Чэн ноёнд баяр хүргэе. Энэ зураг таных боллоо. Дуудлага худалдаа үргэлжилж байна.
*******************
Шиа: Юу? Миний зураг арван сая хүрсэн гэсэн үү? Хэн авсан юм?
Н: Чэн Мо гэдэг хүн.
Шиа: Чэн Мо?
Чэн: Энийг ав. Битгий уйл.
Шиа: Баярлалаа. Таныг хэн гэдэг вэ?
Чэн: Намайг Чэн Мо гэдэг.
Шиа: Хурдан. Дуудлага худалдаа руу очъё. Би хармаар байна.
Эр: 250мянга.
Эр: 300мянга.
Эм: 500мянга.
Эр: 700мянга.
Эр: 750мянга.
Эр: 1,5сая.
Эр: 3сая.
Я: Хэд болж байна?
Лан: Одоохондоо 3 сая. Гэхдээ хотын хэмжээнд худалдан авах татвар 15% байгаа.
Я: Өнөөдрийн дуудлага худалдаанд олигтой юм алга.
Лан: Дуудлага худалдаа удахгүй дуусна. Одоо яах вэ?
Я: Юунаас айсан юм? Тэр новш яаж ч чадахгүй.
Лу: Баяр хүргэе. 3 дугаартай оролцогч 3сая 388мянгаар авлаа. Та бүхэндээ маш их баярлалаа. Дуудлага худалдаа үүгээр өндөрлөж байна. Тианлон компаний амалснаар хандивласан мөнгөний зарцуулалт нэг ч юань дутаалгүй нээлттэй байх болно. Та бүхэнд баярлалаа.
Чэн: Ян Лон. Бооцоогоо мартаа юу? Бага мөнгө үрсэн нь сөхөрч суугаад, нөгөөхөө өвөө гэж дуудна гэсэн байх аа?
Я: битгий мөрөөд. Эмэгтэй хүний мөнгийг авч үрчихээд юундаа баярхаад байгаа юм?
Чэн: Тэр миний хэрэг. Харин чи 3 саяыг л зарцуулсан. Чи ялагдсан. Зугтах гээ юу?
Я: Чи юу хүсээд байгаа юм?
Чэн: Надад юу ч хэрэггүй.
Я: Тэгвэл амаа тат.
Чэн: Сөхөрч суугаад, уучлалт гуй. Ач хүү минь.
Ф: Чэн ноён. Тоглож байгаа биз дээ?
Чэн: Би тоглоогүй байна.
Я: Чэн Мо. Юу гэнэ ээ?
Чэн: Сонссоныг чинь хэллээ.
Эр: Чэн ноён. Өөрөө хэтрүүлээд байгаа юм биш үү.
Лу: Яасан? Ялагдсанаа хүлээхгүй юм уу?
Ц: Хүлээхгүй байгаа юм биш ээ. Энэ зүгээр л туршилтын ВИП карттай хүн. Тианлон групт ирчихээд ихэрхээд байна.
Хо: Яг үнэн. Бид нар Тианлоныг бодсондоо ингэж байна. Чамайг биш.
Лу: Дахиад алгадуулмаар байна уу?
Я: энд байгаа хүмүүс бүгд энэ хотын хүндтэй хүмүүс. Танай Тианлон групийн төлөө ингэж байна.
Лу: Ян Лон. Чи юу ярьж байгаагаа мэдэж байна уу?
Лан: Лу захирал аа. Танай стандарт баримталдаг байх аа? Чэн Мо хэрээс хэтэрч байна.
Чэн: Би хэрээс хэтэрсэн?
Лан: Тийм ээ.
Чэн: Дуудлага худалдаа эхлэхээс өмнө бооцоо тавьсан хүн нь тэр. Ялагдчихаад ялагдсанаа хүлээхгүй байгаа хүн нь тэр... Лиу Ланши. Бас та нар... намайг хэтэрч байна гэв үү?
Хо: Тэгээд юу гэж? Чи бол зүгээр л нэг азтай, хэн ч биш.
Лан: Тэрний хэн болохыг би сайн мэднэ. Ганц өгүүлбэр хэлээд Ян компаний залгамжлагчийг сөхрүүлнэ гэж бодож байгаа бол битгий горьд.
Я: Лу захирал аа. Энэ наргиа биш. Ян овогтын залгамжлагч гэсэн нэрийг энэ хүн гутаах ёсгүй.
Лу: Та нар... Тианлон груптэй тэрсэлдэхээр шийдсэн юм биз дээ?
Я: Яалаа гэж дээ. Би хуурамч ВИП-д дарлуулахгүй гэж байна.
Ф: Тийм ээ. Бид нар ч гэсэн зөвшөөрөхгүй.
Эр: Би ч гэсэн зөвшөөрөхгүй.
Ц: Бид нар Шиа авхайг л ВИП гэж хүлээн зөвшөөрнө. Бусдыг нь хүлээн зөвшөөрөхгүй.
Чэн: Би жинхэнэ ВИП бол та нар зөвшөөрөх юм уу?
Эр: Жинхэнэ ВИП мөн бол... бид нар чамайг хүндэтгэлгүй яах вэ.
Я: Манай Ян овогт зуун жилийн түүхтэй. Манай өвөг дээдэс дөрвөн үеэрээ хичээж байж өдий зэрэгт хүрсэн юм. Харин чи... Лу захирлаас өөр чамайг дэмжих хэн байгаа юм?
Хо: Яг үнэн. Тийм мундаг юм бол бид нарт харуул л даа.
Чэн: Би хэн гэдгээ илчилбэл та нар айх байлгүй.
Лан: Юу вэ? Худлаа ярихаа болиоч. Чамд ямар чадвар байдаг юм?
Чэн: За яах вэ. Тэгвэл хүслийг чинь гүйцээж өгье. Лу захирал аа. Эд нарт миний хэн болохыг хэлээд өг.... эд нарт миний хэн болохыг хэлээд өг.
Лу: Та нар туршилтын ВИП карт гэж андуурч байна. Ноён Чэн бол манай Тианлон дуудлага худалдааны төвийн хамгийн нэр хүндтэй ВИП.
Я: Тийм байх ёсгүй.
Ф: Хамгийн нэр хүндтэй зочин? Өнөөдөр хоёр ВИП ирнэ гэсэн байх аа?
Эр: Нэг нь Шиа овогтынх гэсэн. Чэн Мо тэгэхээр Шиа авхайтай эн тэнцүү болж байна уу?
Лу: Чэн ноёнтон. Тушаалаа өгнө үү.
Чэн: Би эрх мэдэл хоёр иртэй сэлэмтэй адил гэж хэлсэн. Сайн ашиглаж чадвар сайн. Гэхдээ буруу ашиглавал өөрийгөө гэмтээж мэднэ.
Я: Тийм байх ёсгүй. Тийм байх ёсгүй.
Чэн: Өнөөдөр Ян овогтын зуун жил хичээж байж олж авсан нэр хүндийг чи үгүй хийлээ.
Лу: Гадаа байхад би анхааруулсан байх аа. Даанч та нар итгээгүй.
Я: Би Ян овогтын өөрийн гараар үгүй хийчихлээ. Үгүй ээ. Тийм биш. Би мэдээгүй. Энэ үнэн биш.
Чэн: Боломжгүй юм гэж байдаггүй.
Лу: Хурдан сөхрөөд, Чэн ноёноос уучлалт гуй.
Я: Миний буруу.
Чэн: Энэ чини ар тал уу.
Лан: Хайр аа. Би ойлго...
Чэн: Хайр гэж дуудахаа боль. Бид хоёр салчихсан. Чи намайг занганд оруулж, араар тавьсан гэж гүтгэсэн байх аа? Хамгаалалтын ажилтнаар намайг зодуулсан. Намайг гэрээсээ хөөсөн хүн нь чи байх аа? Намайг хэрэггүй новш гэсэн. Намайг энэ дуудлага худалдаанд оролцох эрхгүй гэлүү? Ян Лон бид хоёрыг мөрий тавиулсан. Намайг элэг доог болохыг харахыг хүссэн үү? Аан? Сайн хар. Энэ нь элэг доог болж байна? Өөдгүй эм.
Лан: Чэн Мо. Чи яагаад надад ийм эрх мэдэлтэйгээ хэлээгүй юм?
Чэн: Чамд хэлсэн бол чи итгэх үү? Аан?
Хо: Хүн дээрэлхэхээ боль. Эхнэрээ дээрэлхэж байдаг чи эр хүн мөн үү?
Лу: Амаа мэд гэж хэлсэн байх аа?
Хо: Дахиад алгадсан уу?
Лу: Амаа тат. Амаа татахгүй бол алчихна шүү.
Лан: Хайр аа. Чи буруу ойлгосон байна. Би чамайг хүчирхэг гэр бүлтэй байгаасай гэж хүсдэг байсан.
Чэн: Амаа тат. Лиу Ланшин. Чамайг харахаар дотор муухайрч байна. Намайг хайр гэж дуудахаа боль гэж хэлсэн байх аа. Ойлгов уу? Үүнээс хойш өөр өөрийнхөөрөө амьдарцагаая. Төвөг удах хэрэггүй.
Лу: Чэн ноёнтон. Эд нарыг яах вэ?
Ф: Үл ойлголцол гарлаа.
Лу: Үл ойлголцол оо?
Л : Тийм ээ. Тийм. Буруу ойлгочихож. Ян, Лиу овгийнхон л Чэн Мог эсэргүүцээд байсан. Бид нар оролцоогүй.
Ц: Тийм ээ. Чэн ноён ийм залуухан, царайлаг бас эрх мэдэлтэй хүн. Бидэн шиг хүмүүсийг тоохгүй биз.
Эр: Тэгж л таараа. Тийм ээ, Чэн ноёнтон?
Ф: Чэн ноёнтон, уучлалт гуйя. Манай компанитай хамтарч ажиллана гэж найдъя. Бид нар чин сэтгэлээсээ хамтарч ажиллана.
Л: Тийм ээ, Чэн ноёнтон. Та яамаар байна? Манайх хүссэн бүгдийг чинь өгнө.
Ц: Тийм ээ. Тийм. Алт, үзэгслэнтэй бүсгүй гээд бид нарт бүгд байгаа.
Бүгд: Тийм ээ.
Чэн: За за за. Буруу ойлгосон юм байж.
Бүгд: Тийм ээ. Тэгсэн тэгсэн. Тийм тийм.
Чэн: За яах вэ. Бүгд намайг тэгж хүндэлж байгаа бол... даанч урмыг чинь хугалах нь дээ. Би... тийм өгөөмөр хүн биш. Тийм болохоор та нар дампуурах болно.
Я: галзуу амьтан. Чэн Мо. Чи солиотой амьтан. Манай Ян овог Тианлоныг ялна гэж хэлж чадахгүй ч гэсэн, одооноос Тианлон груп манай хотыг захирна гэж горьдох хэрэггүй.
Лу: Хамгаалагч.
Я: Чэн Мо. Чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ. Харж л байгаарай.
Лу: Чэн ноён л хүсэх юм бол Тианлон таны талд байх болно.
Ф: Чэн ноён. Та өөрийгөө хэтэрч байна гэж бодохгүй байна уу?
Чэн: Яасан? Болохгүй юу?
Л: Буруу ойлгосон төдий шд. Тэгээд ч бид нар уучлалт гуйсан.
Чэн: Хн. Надад мөнгө байхгүй гэж бодоо юу?
Ф: Мөнгөөр дутаагүй ч гэсэн, Хужоу хотын элитүүдийг дарлана гэж бодож байгаа бол хэтэрхий том мөрөөдөж байна.
Ц: Яг үнэн. Манай дөрвөн компанийг нийлүүлэх юм бол хүнс, хувцас, үл хөдлөх хөрөнгө, тээвэр гээд Хужоу хотыг бүхэлд нь хөдөлгөнө.
Ф: Манай дөрвөн компани нийлээд Хужоу хотыг атгадаг гэвэл хэтрүүлсэн хэрэг болохгүй. Хужоу хотыг ганц өгүүлбэрээр өөрчилнө гэж бодож байгаа бол...
Чэн: Болохгүй гэж үү?
Ф: Чамд тийм эрх байхгүй.
Лу: Фу ноён.
Ф: Танай Тианлон груп илүү эрх мэдэлтэй нь үнэн. Харин энэ... энэний жинхэнэ ч бай, хуурамч ч бай Хужоу хотыг буулгаж авч чадахгүй.
Лу: Хэн хүссэн нь Тианлоны ВИП болдог гэж бодоо юу? Энэ хүний хэн болохыг чи мэдэх юм уу?
Ф: Тэнгэрийн хаан байсан ч, хамаагүй... Чэн ноён. Амьдармаар байвал бусдад ч гэсэн амьдрах боломж олгох хэрэгтэй.
Л: Фугийн хэлдэг зөв. Манай Лин овогт ч гэсэн Хужоугийн баячуудын нэг. Ганц үг хэлээд үгүй хийнэ гэж байгаа бол...
Лу: Та нар... Тианлоны эсрэг босохоор шийдсэн юм биз дээ?
Ф: Лу захирал аа. Бид нар яалаа гэж. Бид нар ч гэсэн амьдрахыг хүссэн төдий. Чэн ноён. Та бол Тианлоны ВИП болохоос... Тианлон групийг төлөөлж чадахгүй. Загалмайлсан эцгийг ч орлож чадахгүй.
Чэн: Итгэлтэй байна уу?
Ф: Мэдээж. Үнэхээр тийм чадвартай бол Тианлон групийг намайг хар жагсаалтад оруул гэж хэл.
Чэн: Өөрийгөө хар жагсаалтад оруул гэж байгаа хүнийг анх удаа л харж байна.
Лу: Чэн ноёнтон, тушаалаа өгнө үү.
Ц: Жүжиглэсээр байх шив.
Ф: Чэн ноён. Ганц шөнийн дотор дээшээ гарсан өөр шиг чинь хүмүүс элитүүдийг ойлгохгүй бас бизнес яаж хийдгийг мэдэхгүй байх.
Чэн: Юу хэлэх гээд байгаа юм?
Ф: Сайн сонс. Өнөөдөр энд ирсэн хүмүүс бүгд эрх мэдэл, нэр хүнд байхгүй байсан ч өөрийн хүчээр дахиад эд хөрөнгөтэй болж чадах хүмүүс.
Эр: Тийм ээ. Харин чи Лу захиралд найдаж, ВИП гэсэн нэрний ард нуугдсан хүнийг энэ өрөөнд байгаа хэн ч бай уландаа гишгэж чадна.
Чэн: Итгэлтэй байна уу?
Ф: Мэдээж.
Лу: Нэг муу Хужоу хотын Фу овог их том дуугарч байх чинь. Чэн ноёнтон, тушаалаа өгнө үү.
Чэн: За. Ли нарийн бичиг рүү ярь. 3минутын дотор... Фу компанийг дампууруул.
Л: Ли нарийн бичиг ээ? Хэн юм?
Ц: Тианлон групт тийм удирдах албан тушаалтанд байдаг гэж сонсоогүй юм байна.
Ф: Чэн ноён. Эцсээ хүртэл жүжиглэсээр л байх уу?
Чэн: Жүжиг үү, биш үү гэдгийг удахгүй мэднэ ээ.
Ф: За. Хүлээж байя.
Лу: Би хэлчихлээ.
Ф: Лу захирал аа. Манай Фу овог хэдэн арван тэрбумын хөрөнгөтэй. Улс орон даяар салбартай. Гуравхан минутын дотор Фу компанийг дампууруулна гэж хэтрүүлээд байгаа юм биш үү?
Лан: Чэн Мо. Одоо хангалттай. Энд байгаа хүмүүс бүгд олон жил бизнесийн салбарт туршлага хуримтлуулсан хүмүүс. Тианлон груп байсан ч хэдхэн минут хангалтгүй.
Лу: Лиу авхай, та андуурч байна. Тианлон груп Фу компанийг дампууруулахад ганц минут байхад хангалттай. Фу ноён, хурдан Чэн ноёноос уучлалт гуй. Тэгвэл боломж байж магадгүй юм. Ян Лон шиг өнгөрсөн хойно нь харамсах хэрэггүй.
Ф: Хэрэггүй. Лу захирал аа. Чэн ноёныг өмөөрөх хэрэггүй. Өнөөдөр энд Фу овог ганцаараа биш.
Л: манай Лин овог...
Ц: Бас би...
Эр: Ноён Чэн... Тианлон дуудлага худалдааны ВИП үйлчлүүлэгч хүн бид нарыг дампууруулж чадна гэж бодоо юу? Хн. Танай Тианлон дуудлага худалдаанд одоохондоо тийм чадвар байхгүй.
Чэн: Чи өөрийнхөө хэн болохыг мэдэх үү?
Ф: Байна.
Нэг хүн ярина.
Хо: Нээрэнгээсээ дампуурчихсан юм уу? .... Нээрэнгээсээ дампуурчихсан юм уу?
Л:Үгүй байлгүй дээ.
Лан: Чэн Мо. Чи ингэхэд хэн юм бэ?
Ф: Чи муу... чамайг алчихъя.
Эр: Энэ хэн юм бэ?
Лу: Хэн гэдгийг нь таа л даа.
Эр: Ийм том санхүүгийн нөөцийн хөдөлгөнө гэхээр... Шиа авхайгаас өөр... загалмайлсан эцгийн залгамжлагч л байгаа даа.
Хо: Залгамжлагч гэнэ ээ?
Шиа: Шиа Шианхан миний сүйт залуу Хужоу хотын элитүүдийг дампууруулж яагаад болохгүй гэж? Чэн Мо ах Шиа Шианхан миний аврагч. Энэ байхад хангалттай юу?
Ц: Чэн ноён Шиа овогтой холбоотой байж.
Лан: Чэн Мо. Ийм холбоотой байсан юм уу?
Чэн: Шиа авхай. Бид нар анх удаа л уулзаж байна. Надад тусалж байгаа шалтгаан нь юу билээ?
Шиа: Чэн Мо ах аа. Бид нар анх удаа уулзаагүй.
Н: Чэн ноёнтон. Таны худалдаж авсан зургийг Шиа авхай өөрт тохиолдсон үйл явдлаас сэдэвлэж зурсан юм.
Чэн: Юу?
Н: Та санаж байгаа байх. Тийм ээ. Та манай залуу авхайн гэрлэхээр сонгосон хүн.
Эр: Тэр... тэр...
Шиа: Чэн Мо ах аа. Уулзаагүй удсан байна. Буяны санд хандив өргөсөнд баярлалаа. Энэ миний танд бэлдсэн бэлэг.
Эр: Хамгийн шилдэг, дээд зэрэглэлийн 17 саяын үнэ бүхий Пагани Браун Эйч Би машин. Юнчэний Тианхайд байрлах 30саяын харш. 99,99 саяын үнэ бүхий алтан гулдмай. Ноён Чэн Мо болон Шиа Шианхан авхайд аз жаргал, урт удаан амьдралыг хүсье.
Шиа: Чэн Мо ах аа. Энэ бүгдээрээ таных. Таалагдаж байна уу?
Хо: Ланши. Түрүүн Шиа авхай Чэн Мог...
Лан: Сүйт залуу...
Л: Үнэхээр том бэлэг байна.
Ц: миний бүх хөрөнгөнөөс ч их юм байна.
Ф: Энэ Шиа овогтын хүч байж таарлаа. Намайг 3минутын дотор дампууруулах нь аргагүй юм байна. Фу овог ялагдлаа. Чэн ноёнтон, би ялагдлаа.
Чэн: Та нар?
Бүгд: ойлголоо. Ойлголоо. Ойлгосон.
Чэн: Ли нарийн бичигт хэл. Эд нарын хөрөнгийг та хоёр хувааж ав.
Лу: Мэдлээ. Одоо өөрсдийнхөө асуудлыг ярилцах уу даа.
Шиа: Тэгье. Чэн Мо ах аа.
Чэн: Ийшээ...
Лан: Байз.
Чэн: Лиу захирал аа. Хэлэх юм байгаа юм уу?
Лан: чиний ВИП эрх чинь Шиа овогтоос зээлсэн нэр биз дээ?
Хо: Чэн Мо. Жүжиглэхээ боль. Өмнө нь чи Лиу овогтоор тэжээлгэж байсан. Одоо Шиа овогтыг сонгож. Чи бүх насаараа хүний хоол идэж амьдарна.
Шиа: алгад. Өөрийгөө хэн гэж бодоо вэ? Миний дэргэд Чэн Мо ахыг доромжилдог. Танай Лиу овог ч гэсэн дампуурч үзмээр байна уу?
Лан: Чэн Мо. Чи миний асуултад хариулсангүй.
Чэн: Чамд хамаагүй.
Лан: Чэн Мо. Чамаас салсан болохоор гомдсоныг чинь мэдэж байна._ Гэхдээ чамаас өөрөөс чинь болсон байх аа?
Чэн: Юу гэнэ ээ?
Лан: Өнөөдөр чи олон хүнийг айлгаж чадсан нь үнэн. Чамайг өөрийнхөө хүчээр хийж байна гэж бодсон юм. Чэн Мо. Чамд урам хугарч байна.
Чэн: Өөрийгөө хэн гэж бодоо вэ?
Лан: Гэхдээ, чамайг одоо ч гэсэн эмэгтэй хүн ашиглаж, цусыг нь сорж яваа гэж бодсонгүй. Чэн Мо. Чамайг хараад дотор муухайрч байна.
Чэн: Хүссэнээ л бод. Лиу захирал аа, бид нар хамааралгүй хүмүүс. Шиа авхай, явъя.
Лан: Шиа авхай. Шиа овогтын охин байж, ийм хэрэггүй амьтан сонгож байдаг. Нэр хүндээ алдахаас айхгүй байна уу?
Шиа: Лиу захирал Шиа овогтын охин гэдгийг мэдэж байгаа бол өөрийгөө надаас дээр гэж бодож байна уу? Би Бээжинд бизнес хийдэг хүн. Жижигхэн хотын, өчүүхэн амьтан байж намайг хуруугаараа чичих хэрэггүй. Чэн Мо ах аа, явъя.
Хо: Юу гэнэ үү? Шиа овогтынх л байгаа биз. Түй.
Лан: Нэр хүнд эрх мэдэлтэй болохоор их зантай байх нь аргагүй.
Хо: Ланши. Гомдож байна уу?
Лан: Зүгээр ээ. Жаахан муу хэлүүлээ л биз. Лиу Ланши би... Лиу компанийг бага багаар илүү хүчирхэг болгоход болно.
Хо: Яг зөв. Миний охин мөн дөө.
Лан: Чэн Мо. Лиу компани яаж өндөрт гарахыг чамд харуулна аа. Тэр үед чамайг, Шиа овогтой улан дороо гишгэнэ.
****************
Лу: Ли нарийн бичиг ээ, ийм л юм боллоо.
Ли: Залуу ноёныг доромжилно гэнэ ээ? Зүгээр нэг дампууруулах ч багадна.
Лу: Тэгвэл таны хэлж байгаагаар...
Ли: Тианлон груп Хужоугийн баяуудын эсрэг хөдөлнө гэсэн зар тараа. Ялангуяа Лиу компани.
Лу: Тэгвэл... Лиу овог бүрмөсөн байхгүй болох байх даа.
Ли: Залуу ноёныг доромжилж байгаа бол загалмайлсан эцгийг доромжилсонтой адил. Амьд үлдэнэ гэж бодож байна уу? Манай Тианлон групийг юу гэж бодоо вэ?
*****************
Чэн: Одоо ярилцаж болохоор боллоо. Шиа авхай. Яагаад надад туслаад байгаа билээ?
Шиа: Яагаад гэвэл... би танд сайн. Авга эгч ээ. Аврагчаа хараад сэтгэл хөдлөөд л тэгж байна.
Чэн: Аврагч аа? Юун аврагч билээ?
Шиа: Чэн Мо ах аа. Та санахгүй байгаа юм уу? Би тэр зурган дээр байсан жаахан охин байна.
Чэн: Аан? 15жилийн өмнөх тэр жаахан охин уу?
Н: Шианхан. Ноён Чэн Мо. 15жилийн өмнө манай Шианханыг аварсанд баярлалаа. Би Шианханы авга эгч нь. Намайг Шагуа гэдэг. Манай Шиа овогтынхон хүний тусыг мартдаггүй.
Чэн: Авга эгч ээ, та буруу ойлгочихож. Би ямар нэг далд шалтгаанаар аварсан юм биш.
Н: Шианханы түрүүн өгсөн дээр нэмээд... 100саяыг бэлнээр өгье.
Чэн: Тийм ихийг үү? Шалтгаантай л байж таараа.
Н: Би шулуухан хэлчихдэг хүн. Түрүүн Шианханы өөртэй чинь гэрлэнэ гэж хэлснийг тоох хэрэггүй. Дээр нь Шианхантай дахиад уулзахгүй гэж найдъя. Зогс.
Чэн: Уучлаарай. Саналыг чинь хүлээж авч чадахгүй юм шиг байна. Миний зорилго загалмайлсан эцгийн шалгуурыг давах.
Н: Өөр шиг чинь хүн хичнээн азтай байсан ч, удам судраа өөрчилж чадахгүй. Ингэе... хоёр хоногийн дараа Шианхан та хоёр Шиа овогтын тулааны урлагийн академид оч. Тэнд очсоныхоо дараа надад хариалтаа өгвөл ямар вэ? Залуу хүнд хэтэрсэн шунал хэрэггүй. Сайн бодоорой.
Шиа: Чэн Мо ах аа. Удахгүй уулзъя.
Чэн: Залгамжлагчийн шалгуурыг хурдан давах хэрэгтэй болох нь. Тэгэхгүй бол хүссэн нь доромжлох шинжтэй. Чэн Мод ааш байдаггүй гэж бодоо юу?
****************
Өвөө: Тэгээд юу гэж бодож байна?
Чэн: Эрх мэдэл толгой эргүүлж байна. Энэ мэдрэмж таалагдаж байна.
Өвөө: Яг зөв. Энэ зөвхөн чиний нүдийг нээх шалгуур байсан.
Чэн: Тэгээд, би тэнцсэн үү?
Өвөө: Тийм ээ. Шагналд нь Тианлоныг идэвхжүүлж өгье. Чамд бүх хөрөнгөний 10%-ийг хянах эрх өгье. Дээр нь Тианлон дуудлага худалдааны төв чинийх болсон. Тэрнээс гадна 100тэрбумын өртөг бүхий гоёл чимэглэлийн компани чиний мэдэлд шилжлээ. Чи удирд.
Ли: Залуу ноёнтон, баяр хүргэе.
Өвөө: Мэдээж, энэ хамгийн чухал нь биш.
Чэн: Чухал биш гэнэ ээ?
Өвөө: Энэ миний загалмайлсан эцэг болсон нууц. Би чамд шилжүүлнэ.
Чэн: энэ ямар гээч чадвар вэ?
Өвөө: Энийг Кунпэн амьсгалын техик гэдэг. Энийг эзэмшиж чадвал хүний биеийн хязгаарыг ч давж чадна.
Чэн: Өөрөөр хэлбэл Кунпэн амьсгалын техникийг сурчихвал би супермен шиг болно гэсэн үг үү?
Өвөө: Миний олж авсан чадвар хувь тавилангаа өөрчилж, мөнхийн эрх мэдэлтэй болох арга. Энэ хүчийг эзэмшсэнээр энэ хорвоогийн захирагч болно.
Чэн: Өвөө. Надад зааж өгөөч.
Өвөө: Хөөе. Ийм онцгой аргыг яагаад чамд шилжүүлж байгааг мэдэх үү?
Чэн: Мэдэхгүй байна. Өвөө та хэлж өгөөч.
Өвөө: Энэ хорвоод татагдах зүйл маш олон. Мөн чанараа хадгалж чаддаг хүн цөөхөн байдаг. Эхний шалгуурыг давсан чинь эрх мэдэлд шуналгүй, мөнгөнд хуурталгүй, хүүхэд шиг цэвэр ариун сэтгэлтэй байгааг харуулж байгаа юм. Ийм хүн л энэ хүчийг эзэмшиж чадна.... Нэг өдрийн дотор сурч, хагас өдрийн дотор эзэмшлээ. Чамайг залгамжлагчаараа сонгосон нь алдаа биш байж.
Чэн: Чадвар эзэмшүүлсэнд баярлалаа өвөө.
Өвөө: Одоо... хоёр дахь шалгуурт бэлэн үү? ... Одоо хоёр дахь шалгуурт бэлэн үү?
Чэн: Би бэлэн, өвөө.
Өвөө: Сайн байна. Чиний хоёр дахь шалгуур... Шиа Шианханы хувийн бие хамгаалагч болох.
Чэн: Юу?
Өвөө: Эхлээд наадахаа хар.
Ли: Залуу ноёнтон. Шиа Шианхан авхай Шанжиний Шиа овогтын нэгдүгээр авхай. Шиао овогтын шууд удмын хүн биш.
Чэн: Биш гэнэ ээ?
Ли: Тийм ээ. 3жилийн өмнө Шанжиний Шиа овгийн залгамжлагч амиа алдсаны дараа Шиао овгийнхон хуваагдаж эхэлсэн. Шиа Шианхан энэ боломжийг ашиглаад байр сууриа бататгаж чадсан. Тэгээд л залгамжлагч болсон юм.
Чэн: Энд Шиа овог гэрлэлтээс холбоотнуудтай болдог гэсэн байна.
Өвөө: Сайн байна. 3жилийн өмнө Шиагийнхан их том хохирол амссан. Гэрлэлтээр дамжуулж байр сууриа бататгах боломжтой. Гэхдээ Шиа Шианхан сүйт залуудаа их сэтгэл дундуур байгаа.
Чэн: Тэгэхээр тэр хол зам туулж, Хужоуд ирээд, буяны галад оролцсон нь... хянах боломжтой сүйт залуу олох гэсэн хэрэг үү?
Ли: Шиа Шианхан эхэндээ тийм бодолтой байсан. Гэхдээ залуу ноёнтон... Та тэр үед амийг нь аварсан. Шиагийнхэн ийм юм болно гэж төсөөлөөгүй байсан.
Чэн: Шиагийнхан Шиа Шианханыг надад хайртай болчихож магадгүй гэж болгоомжилж байгаа. Тийм болохоор намайг Шиа Шианхантай уулзуулах дургүй байгаа, тийм үү?
Н: Залуу хүнд хэтэрсэн шунал хэрэггүй. Сайн бодоорой.
Чэн: Тэгэхээр... Шиа овгийнхон миний хэн гэдгийг мэдэхгүй байгаа.
Өвөө: Хүү минь. Чи бодож үзэв үү?
Чэн: Энэ шалгуурыг зөвшөөрлөө.
******************
Ли: Залуу ноёнтон, таны залгамжлагчийн шалгуурт тэнцсэнийг Тианлоны бүх салбарын захирлууд мэдсэн байгаа. Тантай уулзмаар байна гэсэн.
Чэн: Одоохондоо цаг нь болоогүй. Миний хүч хангалттай биш байна. Жаахан хүлээчих.
Ли: Мэдлээ. Залуу ноёнтон. Өнөөдөр Шиа овогтын хүлээн авалт биш. Загалмайлсан эцэг даруухан байсан нь дээр гэсэн. Тийм болохоор таны сэтгэлийг илэрхийлж, 100жилийн настай Дахонпао бэлдсэн. Зуун жилийн настай Дахонпао ч гэсэн маш бага хэмжээгээр үйлдвэрлэдэг болохоор үнэ нь 5 сая орчим болдог. Шиа толгойлогчийн дуртай цай.
Чэн: Баярлалаа.
Шиа: Чэн Мо ах аа. Та ирчихсэн үү.
Чэн: Амалсан болохоор ирэлгүй яах вэ. Сайн уу. Чэн Мо.
2: Чи хэн юм? Хаанаас ирсэн, хэн болоод надтай гар барих гээд байгаа юм?... хаанаас ирсэн, хэн болоод надтай гар барих гээд байгаа юм?
Шиа: Хоёрдугаар ах аа. Юу гэж байгаа юм?
2: Ийм хувцастай болохоор нь гуйлгачин юм байх гэж бодлоо.
Шиа: Шиао Чэнзэ. Чэнмо ах миний зочин.
2: Яасан? Уурлачихсан уу? Тоглож байхад даа.
Чэн: Шиа ноён наргих дуртай юм байж. Өдөр болгон дэгжин хувцастай, үнэтэй э хэрэглэдэг хүмүүстэй таардаг байх даа. Над шиг ийм хувцастай хүнтэй уулзах таалагдахгүй байх нь аргагүй. Гэхдээ Шиа ноёнтон. Та ийм үг сонсож байсан уу?
2: Ямар?
Чэн: Гаднаа гяланцаг, дотроо паланцаг.
2: Юу гэнэ ээ?
Чэн: Таныг хэлээгүй юм шүү. Зарим нэг хонины нэхий нөмөрсөн чононууд байдаг шүү дээ.
2: Байз.
Шиа: Яагаад байгаа юм бэ?
2: Өнөөдөр Шиа овгийн уулзалт. Энэний ямар бэлэг авчирсныг харъя. Энэ юу вэ? Хөгцөрсөн цайны навч байх шив. Манай Шиа овог алдартай овог юм шүү. Ийм хог бэлэглэж байдаг. Манай Шиа овгийг хэтэрхий дорд үзээд байгаа юм биш үү?
Шиа: Танд хамаагүй. Чэн Мо ах хоосон ирсэн ч хамаагүй.
2: Шианхан, өөрийнхөө байр суурийг сайн л бодоорой доо. Ийм юм өгвөл өвөөг доромжилсон хэрэг болно. Манайх хамгийн дээд зэрэглэлийн цай л уудаг. Ийм юмыг манай зарц нар ч уухгүй.
Чэн: Тийм үү? Шиа ноён өөрийнхөө үнэлэмжийг нэмэх гэж хүний юмыг муулах дуртай бололтой.
2: Үнэнийг л хэллээ. Ийм бэлэг авчирсан хүнийг өөр юу гэх вэ? Хэлж болохгүй юу?
Чэн: Бололгүй яах вэ. Яаж хэлж байгаагаас чинь өөрийг чинь ямаршуу хүн бэ гэдгийг мэдэж болж байна. Зарим хүн хичнээн алт мөнгө хэрэглэлээ ч, дотрох шавар нь цухалзаад байдаг юм.
2: Юу гээд байгаа юм? Намайг шавар гэж байгаа юм уу?
Чэн: Үгүй ээ, Шиа ноёныг хэлээгүй. Өөртөө тусгах хэрэггүй.
2: Хэлэмгий амьтан байх нь. Манай Шиа овогт шургална гэж мөрөөдөх ч хэрэггүй. Шианхан. Чиний өрөвч гэдгйиг мэдэж байна. Хүнд амархан хууртдаг. Гэхдээ нүдээ сайн нээгээд хар. Зарим хүн хунгийн мах идэх гээд өөрийнхөө хэн гэдгийг мартчихдаг юм... Зарим хүн хунгийн мах идэх гээд өөрийнхөө хэн гэдгийг мартчихдаг юм.
Шиа: Шиа Чэнзэ, хангалттай. Миний хэнийг авчрах нь танд хамаагүй. Чэн Мо ах хоосон ирсэн байсан ч, хамаагүй. Чэн Мо ах аа. Явъя. Шиа Чэнзэгийн хэлснийг тоох хэрэггүй.
Чэн: Зүгээр ээ. Би тийм хүн биш.
Шиа: Та ч гэсэн бэлэг өгөхдөө болгоомжтой сонгож байгаарай. Ийм юм авчраагүй байсан нь дээр.
Чэн: Шиа авхай. Энэ их сайн эд шүү. Өвөөгийн чинь дуртай зуун жилийн настай Дахонпао. Таалагдах нь гарцаагүй.
Шиа: Чэн Мо ах аа. Миний дэргэд ингэхгүй байж болно оо. Би танд сайн болохоос, харагдах байдалд чинь татагдаагүй.
Чэн: Миний хэлдэг үнэн.
Шиа: За за. Итгэе. Явъя.
Чэн: За.
*****************
Шиа: Уучлаарай. Би хүн тосоод ирлээ.
Эм: авга эгч ээ, энэ хэн юм? Хэн болоод манай Шиа овгийн настнуудыг хүлээлгээд байгаа юм? ... Хэн болоод манай Шиа овгийн настнуудыг хүлээлгээд байгаа юм?
Н: Шиачин. Үгээ мэд. Энэ Шианханы найз. Ноён Чэн Мо.
Эм: Үеэлийн магтаад байсан нөгөө ядуу залуу юу?
А: Шианхан. Өнөөдөр гэр бүлийн цугларалт. Хэрэггүй зүйлээр уур амьсгал эвдэх хэрэггүй.
Шиа: За, аав аа.
2: Шианхан. Чиний зочин их өгөөмөр юм аа. Энэ цай... миний нохой ч тоож уухгүй.
Шиа: Хоёрдугаар ах аа. Галзуу нохой шиг аашлах хэрэг байгаа юм уу?
2: Жаал аа, Шиа овгийн босгоор чам шиг хэн ч биш давдаггүй юм. Яг одоо зайл.
Чэн: Хоёрдугаар Шиа. Хичнээн чанга хуцаад, юу ч өөрчлөгдөхгүй. Дэгжин хувцас өмссөн ч, арилсан дотор чинь өөрчлөгдөхгүйтэй адил...
2: Намайг гэмтээнэ гэнэ ээ? Хүн ир. Энийг чирээд гарга.
Ө : Яасан гээд хашгичаад байгаа юм?
А: Аав аа.
Ө: Энэ зуун жилийн настай Дахонпао байна. Таван саяын үнэтэй. Энийг хэн авчирсан бэ? Энийг хэн авчирсан бэ?
Чэн: Би.
2: Өвөө. Зуун жил болсон Дахонпао гэсэн үү? Манай зарц нарын уудаг навчнаас ялгаагүй л юм байна лээ шд.
Ө: Амаа тат. Тэнэг хог. Чи юугаа мэддэг юм? Зуун жил болсон Дахонпао маш багаар үйлдвэрлэгддэг. Одоо Тианлон групээс өөр хаана ч байхгүй. Залуу, чи авирсан гэв үү?
Чэн: Тийм ээ:.
Ө: Энэ цайг хаанаас аваа вэ?
Чэн: Манай өвөө өгсөн юм. Шиа овогт юм мэддэг хүн бол энэ тамгыг хараад Луугийн цусан тамга гэдгийг танина гэж хэлсэн.
Ө: Чи загалмайлсан эцэг үү?
Чэн: Одоо хэн нь новш байна?
2: Чэн ноёнтон, харалган би өмнөө байгаа уулыг таньсангүй. Өгөөмөр зан гаргаж намайг өршөөгөөч дээ. Би дахиад тэгэхгүй.
Чэн: Саяхан их зан гаргаад байгаагүй билүү? Яасан? Айгаа юу? Гэхдээ би эрх мэдлээ буруугаар ашигладаг хүмүүст дургүй.
2: Чэн ноёнтон. Чэн ноёнтон. Би буруугаа ойлгосон. Юу ч хий гэсэн би хийе. Надад битгий уурлаач дээ. Шианхан, хоёрдугаар ахдаа тусал л даа. Би хоёрдугаар ах чинь байна.
Шиа: Хоёрдугаар ах аа. Чэн Мо ахыг гуйлгачин гээд байсан байх аа? Яагаад больчихоо вэ? Өвөө, Чэн Мо ах намайг аварсан. Шиа овгийг аварсан гэсэн үг. Тэрэнд гар хүрэх юм бол Шиа Шианхан би, үхэхээс буцахгүй.
Ө: Ийм ч юм байх гэж.
Шиа: Чэн Мо ах аа, би таныг хүргээд өгье. Манай өвөө...
Эр: Зогс.
Чэн: Болгоомжтой.
Эр: Жаал аа. Үхмээргүй байвал саад болох хэрэггүй.
Шиа: Чэн Мо ах аа, болгоомжтой.
Эр: Үх...
Чэн: Кунпэн далайг залгисан нь.
Эр: Зэрэг дайръя.
Эр: Чи... чи хэн юм бэ?
Чэн: Чамд мэдэх эрх байхгүй. Энд аюултай. Хурдан явъя.
Шиа: За.
Чэн: Хөл чинь яагаа вэ?
Шиа: Түрүүн эвгүй гишгэчихсэн.
Н: Шианхан. Чэн Мо. Шианханыг яах гээ вэ?
Шиа: Авга эгч ээ. Та буруу ойлгочихлоо. Чэн Мо ах дахиад намайг аварлаа.
Н: Дахиад л Си Жи. Энэ сард тав дахь нь болж байна. Хараал идэг.
Чэн: Яасан? Шиа авхайг яагаад алах гээд байгаа юм?
Н: Шиа овог алдартай, чинээлэг айл. Шианханд санаархах нь гарцаагүй. Чэн Мо. Чамайг яалтай билээ? Ингэе. Энэний хариуд Лиу, Ян овгийг үгүй хийж өгье.
Чэн: Хоёр чинээлэг овгийг яаж үгүй хийх вэ? Шиа овог оролцох хэрэггүй. Би өөрөө хийчихнэ.
Н: Залуу хүн ам түргэн байхаас яах вэ. Шиа овгийн дэмжлэгтэй байсан ч хоёрын хоёр овгийг үгүй хийх амаргүй.
Чэн: Тэгвэл оролдоод л үзье.
Н: Ямарч байсан Шиа овог чамд өртэй боллоо. Хүссэн зүйлээ хэлж болно.
Чэн: Шианхан надтай гэрлэж болох уу?
Н: Шианхан даруу байх хэрэгтэй. Хэнтэй гэрлэхээ сонгоход чинь саад болохгүй гэж амалъя. Энэ миний хийж байгаа маш том буулт.
Чэн: Тоглосон юм аа. Би хүсэж байгаа юм их энгийн. Шиа өргөөнд байрлаж, Шиа авхайн бие хамгаалагч болох гэсэн юм.
Н: Юу? Шиа өргөөнд амьдарч, Шианханы бие хамгаалагч болно гэнэ ээ?
Чэн: Тийм ээ. Шиа авхай онцгой хүн. Байнгын бие хамгаалагчтай байх хэрэгтэй. Сайн юм боллоо. Сүүлийн үед би завтай байгаа. Энийг зөвшөөрч болох уу?
Шиа: авга эгч ээ. Зөвшөөрчих л дөө. Чэн Мо ах тулалдахдаа сайн болохоор намайг хамгаалж чадна.
Н: За яах вэ. Шианхан чамд итгэж байгаа бол би зөвшөөрье. Гэхдээ... чамд далд санаа байгаа бол... надад гомдох хэрэггүй шүү.
Чэн: Юу гэж дээ? Би цагийн ажилтан юм чинь.
Эр: Шиа авхай. Муу мэдээ. Хужоугийн Ян, Лиу овог Анти-Тианлон гэдэг байгууллага байгуулж, элитүүдийг нэгтгэхийг хичээж байна. Тианлон компанийг бойкотолно гэж байна.
Шиа: Юу? Тианлоныг бойкотолно оо? Хэн зөвшөөрсөн юм?
Чэн: Ян, Лиу овгууд. Ян Лон гэнэ ээ?
Эр: Тийм ээ. Эхний ээлжинд Тианлоны гоёл чимэглэлийн компаний түүхий эдийг тасална гэж байна. Тианлон түүхий эдийн дутагдалд орчихоод байна.
Шиа: За, ойлголоо. Тианлон групийг ажиглаж бай.
Эр: Мэдлээ.
Чэн: Өвөөгийн гоёл чимэглэлийн үйлдвэр бай болж. Тэгээд надад өгсөн юм бол уу?
Ту: босс, Фаншин байна. Өнөөдрөөс би таны туслахаар ажиллана. Би Тианлон гоёл чимэглэлийн компанийг удирддаг. Ахлах дизайнер. Танд компанитай холбоотой мэдэгдэх юм байна. Танд ярих боломж байна уу? Босс, та сонсож байна уу?
Чэн: Зав байна. Шиа өргөөнөөс ирээд авчих.
Шиа: Чэн Мо ах аа. Хэн ярьж байна?
Чэн: Тианлон гоёл чимэглэлийн захирал Фаншин. Намайг ирж авна гэж байна.
Н: Нөгөө алдартай гоёл чимэглэлийн дизайнер Фаншин уу? Та хоёр ямар учиртай юм?
Чэн: Тэр... миний туслах гэсэн.
Н: Чэн Мо. Чи бид нарыг мэддэг болохоосоо өмнө айлын хүргэн байсан. Одоо яахаараа Тианлоны захиралыг таньдаг болчихдог билээ? Ямар холбоотой юм?
Чэн: Тэр...
Н: Март. Би чиний хүсэлтийг зөвшөөрсөн. Маргааш ажилдаа ирээрэй.
Чэн: Залгамжлагч болох хоёр дахь шалгуур. Ингээд давчихлаа.
Н: Одооноос чи Шианханы бие хамгаалагчдын нэг боллоо.
******************
Шиа: Санаа зовох хэрэггүй. Би хуучин эхнэр шиг чинь таныг дорд үзэхгүй.
Чэн: Сая намайг худлаа гайхуулсан гэж бодож байна уу?
Шиа: Үгүй ээ. Үгүй. Миний хэлэх гэсэн... Энэ миний туслах юм байх даа? Надаас илүү сүржин байна шүү.
Бүгд: Босс.
Чэн: Хөөе хөөе. Ёсорхох хэрэггүй. Хурдан явъя.
Шиа: Чэн Мо ах аа.
Чэн: Шиа авхай. Би хэлсэн байх аа. Би худлаа яриагүй.
Н: Энэ Чэн Мо ингэхэд хэн юм бэ? Тианлон груптэй ийм сайн харилцаатай байна гэхээр... Загалмайлсан эцэг анхнаасаа л нууцлаг байсан.
Шиа: Чэн Мо ах... Тианлон групийн залгамжлагч мөн бол...
*****************
Ту: Тианлон гоёл чимэглэлд хэдэн арван шилдэг дизайнер байдаг. 3 нэрийн дэлгүүрт, хэдэн зуун борлуулагч ажилладаг. Нийт хөрөнгө нь 1тэрбум орчим.
Чэн: Тэрбум аа? Мэдээгүй юм байна. Өвөөгийн ганц гоёл чимэглэлийн охин компани Лиу компанитай тэнцэнэ гэж бодсонгүй.
Ту: Тийм ээ. Одоо энэ компани таных болсон.
Чэн: Минийх үү?
Ту: Тийм ээ. Залгамжлагчийн хоёрдугаар шалгуурт тэнцсэн болохоор 500саяыг бэлнээр, Тианлон гоёл чимэглэлийн компанитай өгч байгаа юм. Энд гарын үсэгээ зурчихвал Тианлон гоёл чимэглэл 100% таных болно.
Чэн: За. Тианлон групийг би мэднэ. Чи Тианлон гоёл чимэглэлийн захирал хэвээр үлдэнэ. Би менежментийн ажилд оролцохгүй. Өмнө нь ямар байсан тэр хэвээрээ байх болно.
Ту: Мэдлээ, босс. Би компаний сайн удирдана аа. Гэхдээ...
Чэн: Ян, Лиу овгийн байгуулсан Анти-Тианлон холбоог хэлж байна уу?
Ту: Тийм ээ. Манай компанид хэдэн шилэн хаш л үлдсэн. Хэмжээ нь их биш.
Чэн: Би энийг Шиа овогтынд байхдаа сонссон. Миний тусламж хэрэгтэй юм байна уу?
Ту: түүхий чулуу, бас боловсруулах ажлыг бүгдийг нь Ян компани хариуцдаг. Сүүлийн үед Янгийнхан Лиу овогтой их дотно болсон. Хамгийн сайн чулуунуудыг Лиу компанид өгдөг болсон. Лиу компани манай өрсөлдөгч.
Чэн: Лиу компани гоёл чимэглэл хийж, борлуулдаг. Янгийнхан чулууны түүхий эд нийлүүлдэг. Ажил нь холбоотой болохоор надаас салах нь аргагүй.
Ту: Манайд одоо арилжааны зах зээлд нийлүүлэх хамгийн багадаа дээд зэрэглэлийн 10кг хаш хэрэгтэй байгаа. Нийлүүлэлт хийгдэхгүй удвал манай зах зээлд эзлэх хувь байхгүй болно.
Чэн: Дээд зэрэглэлийн хаш хаанаас авч болох вэ?
Ту: босс, их олон дээд зэрэглэлийн хаш байгаа. Зах дээрээс л түүхий эдээ авахаас өөр арга байхгүй.
Чэн: тэгвэл тийшээ явъя.
Ту: Үгүй ээ. Босс... Үгүй ээ, босс. Хаш авах маш эрсдэлтэй. Хашны чулуу худалдаж авсан хүмүүс арваас 9-д нь алддаг.
Чэн: Мэднэ ээ.
Ту: Гэхдээ түүхий чулууг хөрөөдөхөөс нааш дотор нь юу байгааг мэдэх боломжгүй. Үнэтэй хаш ч байж мэднэ, эсвэл юу ч байхгү байж мэднэ.
Чэн: Би мэдэж чадна.
Ту: Юу гэнэ ээ? Орчин үеийн технологи хашны гадна давхаргыг нэвтэлж чадахгүй болохоор дотор нь байгаа хашны хэмжээ, чанарыг мэдэх боломжгүй.
Чэн: Би чадна.
Ту: Та чулууны гаднаас хараад дотор нь хаш байгаа үгүйг мэднэ гэж үү?
Чэн: Тийм ээ.
Ту: Гэхдээ хэрвээ энэ үнэн бол та хашны ертөнцийг эзэлнэ гэсэн үг. Энэ...
Чэн: Хашны салбарыг байлдан дагуулах. Үгүй ээ, миний зорилго тэрнээс хамаагүй том. Би Тианлон групийг өөрийн болгож, шинэ загалмайлсан эцэг болно.
Ту: За. Хашны зах руу явъя.
Чэн: Ян овогтын хашны зах руу явна шүү.
Ту: Ян овогтын зах уу?
Чэн: Яг зөв. Ян овогтын хашны худалдаа Хужоу хотод хамгийн том нь биш. Яг овгийнхон ажил ихтэй болчихвол чи авсан хашаараа гоёл чимэглэл хийж, худалдана. Тэгэнгээ тэд нарыг хэлэх үггүй болгоно.
*****************
Я: А Ши. Наадахаа харахаа болиод жаахан амар.
Лан: Зүгээр ээ.
Я: Ингээд байвал бие чинь дийлэхгүй.
Лан: Тэр хамаагүй. Тианлонтой эцсээ үзэхээр нэгэнт шийдсэн болохоор компаний хөгжлийн дараагийн төлөвлөгөөг аль болох хурдан хийх хэрэгтэй.
Я: Тэр хэрэггүй амьтан үнэхээр азтай юм аа. Шиа овгийн дэмжлэгийг авчихдаг.
Лан: За за.
Я: Эгч ээ. Удахгүй хурим болно. Би өөрөө хамгийн үнэтэй, хамгийн сайхан гоёл чимэглэл сонгох болно. Та Хужоугийн хамгийн баян, хамгийн үзэгслэнтэй сүйт бүсгүй байх болно.
Лан:Тэгээд юу гэж?
Я: Манай Ян компаний хамгийн ойр байдаг түүхий чулууны уурхайгаас чулуунууд ирсэн. Би өөрөө сонгож авна. Өөрийнхөө гараар гоёл чимэглэл хийж өгнө.
Лан: Хамгийн дээд зэрэглэлийн хаш сонгож чадна гэж бодож байна уу? Хашны түүхий чулуу маш их хортой. Дээд зэрэглэлийн хаш олох магадлал өндөр биш.
Я: Санаа зовох хэрэггүй. Тэр чулууг би удаан хайсан. Манай Ян компаний мэргэжилтнүүд ч гэсэн шалгасан. Их сайн эд. Дээд зэрэглэлийн хаш олох ч юм билүү.
Лан:За. Тэгвэл танай зах руу явъя. Яах гэж байгааг чинь мэдэж байна. Гэхдээ одоо цаг нь биш. Дээд зэрэглэлийн хаш олж чадах юм бол хүссэнээ хийхэд оройтохгүй.
Я: Та хэлсэн шүү.
*******************
Лан: Тианлон гоёл чимэглэл. Фан Шин яагаад энд ирдэг билээ?
Я: Яарч байгаа. Фан Шин тэвчихээ байсан биз. Манай Ян компани сүүлийн үед тэрэнд хаш зараагүй. Арга олохгүй бол компани нь зарах юмгүй болно.
Лан:Фан Шин. Түүхий чулууны зах дээр хаш авахаар ирж байдаг. Нас нь явах тусам дордоод байх чинь. Танайх мөнгөтэй болох нь дээ.
Я: Миний мөнгө, чинийх.
Лан:Чэн Мо яах гэж байгаа юм бол? Яагаад Фан Шинтай ирдэг билээ? Фан Шин бүр хаалгыг нь нээж өгч байна.
Я: чи ч сүнс шиг салахгүй юм аа. Хаа сайгүй байж байх юм.
Ту: Ян Лон. Юу хүсээд байгаа юм?
Я: Энэ манай Ян овогтын газар. Чи ч гэсэн энэ хэрэггүй амьтантай орооцолдчихоогүй биз дээ?
Ту: Чи...
Чэн: Фан Шин бид хоёр хамт байх Ян Лонд ямар хамаатай юм? Атаархаа юу?
Я: Тоох хэрэггүй. Харахад л уур хүрч байна. Фан Шин энэ хоёр ямар харилцаатай юм бол?
Лан: Чэн Мо, чи ч эмэгтэйчүүдтэй холбогдохдоо сайн юм аа. Шиа авхайгаас холдов уу үгүй юу, Фан Шинтай нийлчихсэн байх шив.
Чэн: миний эмэгтэйчүүдтэй холбогдоно уу, хэнтэй хамт байх нь чамд хамаагүй.
Лан: Чи Фан Шин бид хоёр өрсөлдөгч гэдгийг сайн мэдэж байгаа. Чи намайг уурлуулах гэж л ингэж байгаа.
Чэн: чиний яагаад ийм жирийн мөртлөө, өөртөө хэт итгэлтэй байдгийг ойлгохгүй юм. Явъя.
Ту: Босс. Ян Лон таныг доромжилсон. Би хүн дуудаад сургаад өгөх үү?
Чэн: Одоохондоо тэгж л байг. Удахгүй уйлна.
Ту: Босс. Янгийн хашны зах түүхий чулуу, нүхэлсэн чулуу зардаг. Нүхэлсэн чулууны хэсэгт эхлээд очвол ямар вэ? Дээд зэрэглэлийн чулуу олох магадлал арай өндөр.
Чэн: Нүхэлсэн нүхлээгүй надад ялгаагүй.
Эр: Босс, энүүгээр хүссэнээ үзээрэй. Дуртайгаа авч болно.
Чэн: Энэ чулуун дотрох хаш доод зэргэлэлийнх байна. Үнэд хүрэхгүй. Энэ сайн юм байна. Дотор нь гарын хэмжээтэй мөсөн хаш байна. Энийг дундаад дээд зэрэглэл гэж болно. Нэлээд хэд хагарчихаж. Хэдхэн зуун мянга болно. Энэ сайн байна. Шил шиг тунгалаг. Эрхий хурууны хэмжээтэй. жижиг зүүлт хийсэн ч өндөр үнэд хүрнэ.
Эр: Ингэхэд хашны тухай мэддэг юм уу? Хараад л нэвт хардаг гэх гээ юу?
Чэн: Нил ягаан, шил шиг байна. Зуун саяын үнэтэй. Фан Шин, энэ шидэт чулууг… авъя… энийг авъя.
Ту: босс, үнэхээр түүхий чулуу авах юм уу? Ийм чулуунаас дээд зэрэглэлийн хаш олно магадлал лотерейнд хожихоос ч бага.
Чэн: Зүгээр ээ. 20мянга л юм байна. Азаа үзье.
Ту: За.
Эр: Амжилт хүсье... Амжилт хүсье. Сайн хадгалаарай. Сайн үзээрэй.
Ту: Босс, энэ чулуу
Чэн: нил ягаан өнгийн шилэн хаш ямар үнэтэй байгааг хэл дээ.
Ту: Босс, би нил ягааныг харалгүй удаж байна. Нил ягаан хашны үнэ хааны ногоонтой адилхан байгаа.
Чэн: Ямар үнэтэйг л хэлээдэх.
Ту: Үнийг нь хэлэх хэцүү. Гэхдээ би нил ягаан шилэн хашаар гоёл чимэглэл хийсэн. 200гр орчим жинтэй байсан. 100саяын үнэтэй байсан.
Чэн: Наад чулуу чинь 100саяын үнэтэй.
Ту: босс. Энэ чулуунд нил ягаан шилэн хаш байгаа гэж үү?
Чэн: Би харсан. Худлаа байх боломжгүй. Гэхдээ эн Ян овогтынх. Дандаа хагарсан, хэлбэргүй бараанууд л байна. Явж нүхэлснийг үзье.
Эр: Залуу ноён Ян. Та наад чулуугаа зүсүүлэх гэж байгаа юм уу?
Я: Би энэ чулууг удаан харж байна. Сайн материал гарах байх. Хар даа, энэ өнгө нь чулууны гүн хүртэл үргэлжилж байна. Хааны ногоон ч байж магадгүй.
Эр: Залуу ноён Ян өгөөмөр юм аа. Энэ 15саяын чулууг өөрөө зүсэх гэж байгаа юм уу?
Эр: бид нар ч гэсэн нүд тайлах нь.
Эр: Залуу ноён Ян юм чинь аргагүй шд.
Я: Энийг зүсчих. Зөөлөн байгаарай. Энэ хааны ногоон хашаар би Ланшийд хос зүүлт хийж өгнө.
Лан: Ян Лон, баярлалаа.
Ту: Ян Лон хааны ногоог хаш олсон юм шиг байна. Очиж харах уу?
Я: Чэн Мо. Хог түүхээр ирээ юу? Хэд вэ?
Чэн: 20мянга.
Я: 20мянга, болж байна. Бэлэглэчихье.
Чэн: Нэрээн үү? Энэ чулууг надад өгч байгаа юм уу? Энэ чулууг надад өгч байгаа юм уу?
Я: Тийм.
Чэн: Эхлээд гэрээ бичих үү? Тэгэхгүй бол чи харамсах байх.
Лан: Чэн Мо. Тэнэглэхээ боль. 20мянган юань ч төлж чадахгүй байгаа юм биш биз?
Я: Нээрэнгээсээ юу? За яах вэ. Чи дуугүй байгаа бол... би яаж өгөхгүй байх вэ? Гуйлгачин ч гэсэн надтай ярих хэрэгтэй шд. Болчихлоо.
Ту: Босс, таныг доромжилж байна.
Чэн: Зүгээр ээ. Удахгүй бөөлжинө. Ян ноёнд баярлалаа. Энийг удахгүй нээнэ ээ. Энэ газар нулимсанд живнэ.
Ту: Мэдлээ босс.
Чэн: Энэ хэрэггүй чулуу 15сая юм уу? ... энэ хэрэггүй чулуу 15 сая юм уу?
Я: Чам шиг амьтан юугаа мэдэх вэ дээ? Чам шиг хүмүүс хурдан очиж тэр хэдхэн мянгын чулууг үзсэн нь дээр. Чамд ийм юмаар тоглох чадал байхгүй.
Чэн: Ян Лон. Яагаад их зан гаргаад байгаа юм? Дуудлага худалдаан дээр намайг өвөө гэж дуудсанаа мартаа юу?
Я: Чи...
Чэн: би л лав ийм хог 15саяар авах тэнэг хүн биш.
Эр: Амаа тат. Чи юугаа мэддэг юм?
Эр: энэ чулууг хог гэж байгаа юм уу? Атаархсандаа тэгж байгаа байлгүй.
Эр: Яг үнэн.
Я: Болно оо. Чэн Мо, харамсалтай л юм. Энэ чулууг би чамд зарахгүй. Би өөрөө зүсүүлнэ. Айсандаа амиа алдав даа.
Чэн: За. Харж л байя. Энэ нүхэлсэн чулуу зардаг хэсэг хамаагүй дээр юм гээч.
Ту: Босс. Та энэ чулууг авах гээгүй биз дээ?... босс та энэ чулууг авах гээгүй биз дээ? Босс, дахиад харахгүй юм уу? Бусад нь ямар байна. Энэ чулууг мэдэхгүй хүн байхгүй. Энд 3 жил болж байгаа. Чулууны мэргэжилтнүүд бүгд үзсэн. Бүгд адилхан шийдвэр гаргасан. Өнгө нь нэвт харагдахгүй. Гэхдээ сэтэрхий нь нэвт явсан байгаа. Бөөн хагархай юм л гарах байх.
Эр: босс. Амжилт хүсье. Энэ чулууны анхны үнэ нь 20сая байсан. Одоо 5 сая болсон. Энийг авбал алдахгүй. Авсан ч алзахгүй шүү.
Ту: Амаа тат. Энийг авсан хүн тэнэг.
Чэн: Хөөе. Хэнийг тэнэг гээд байгаа юм?
Ту: таныг биш ээ. Би тэгж хэлэх гээгүй. Бодит байдлыг л хэлж байна.
Чэн: Зүгээр ээ. Энэ удаа би тэнэг болог. Энийг ч гэсэн хөрөөдөх машин дээр аваач. Яг энэ зураасаар хөрөөдөөрэй.
Эр: За.
Ту: Нээрэнгээсээ үү?
Чэн: Мэдээж.
*******************
Я: Нанши. Санаа зовох хэрэггүй. Миний сонгосон чулуу сайн чулуу.
Лан: Дээд зэрэглэлийн хаш гарч ирвэл өнөөдөр тэмдэглэнэ шүү.
Я: Яаж?
Лан: Би тусална.
Я: Болж байна. Чэн Мо, тэр тэнэгийн харц нь хачин байна.
Лан: Энэ чулуу тийм муу юм уу?
Я: Тэр чулуу 5 саяын үнэд нь хууртах хэрэггүй. Зүгээр л хаягдал байгаа юм. Манай Ян компаний үнэлгээний мэргэжилтнүүд олон удаа шалгасан.
Лан: чамд мөнгө өгч байхад авч л бай. Би ойлгохгүй байна. Яаж томчуудтай холбогдсон юм бол? Фан Шин ийм тэнэг амьтнаар чулуу сонгуулж байдаг. Тэнэг байх аа.
Я: Тианлон гоёл чимэглэл өрсөлдөгч байхаа больж байх шиг байна.
Эр: Босс, амжилт.
Я: Хөөе. Энэ юм уу? Дахиад авахгүй юм уу?
Чэн: Сонгоод байвал чамайг тэсэхээ байх байх гэж бодлоо. Энэ луу, галт шувууг хооллоход хангалттай хүрнэ.
Я: Юу? Фан Шин, чи үнэхээр энийг урьсан юм уу? Галзуураа юу? Тианлон гоёл чимэглэлийг надад өгмөөр байгаа юм уу?
Ту: Чамд хамаагүй.
Я: Чамайг хүсвэл... би тусалж болно шүү.
Ту: Манай босс сонгож байхад өөр хүн хэрэггүй. 5 сая байтугай, 50 сая байсан ч, 500 сая, Тианлоныг зарах байсан ч Чэн Мо ав гэх юм бол би шууд авна. Чамд огтхон ч хамаагүй.
Лан: Хэрэггүй. Эмэгтэй хүнээс зүүгддэг хэрэггүй амьтан... Эмэгтэй хүнээс зүүгддэг хэрэггүй амьтан.
Ту: Лиу Ланши. Юу гэнэ ээ? Чаддаг юм бол дахиад хэлээдэх. Итгэн үү байна уу, амыг чинь оёчихно шүү.
Лан: Буруу юм хэлээ юу? Угаасаа хэн ч биш. Чамайг ашиглах гэж л чамд ойртож байгаа юм.
Ту: Чи... Босс.
Чэн: Тоох хэрэггүй. Хар даа, 15саяын чулууг хөрөөдөж байна.
Я: Замаас холд.
Ту: Босс. Нээрэнгээсээ дээд зэрэглэлийн хаш гараад ирвэл манай Тианлон хүнд байдалд орно. Лиу компани алдартай болно. Манай Тианлоны бизнесийг булаахыг хүсэж байгаа.
Чэн: Тийм ээ. Царай нь харлачихсан байгааг хар даа. Сайн мууг нь мэдэх арга алга.
Ту: Босс. Та хүний нүүр уншиж чаддаг юм уу?
Чэн: Жаахан л. ямар ч байсан тэд нар азгүйтнэ. Харин чамд өнөөдөр том аз тохионо.
Ту: Дээд зэрэглэлийн хаш байх вий дээ.
Эр: Юу?
Я: Шидэт толь.
Эр: Яахаараа ийм байдаг байна аа? Яагаад ийм хагархай юм бэ? Хайран юм. Тэр чигээрээ хагарчихсан байна.
Эр: Дээр нь хаш нь харагдаж байгаа шигээ том биш байна.
Эр: Өнгө нь алга болчихлоо. 10саяын үнэтэй байсан чинь, хөрөөдөөд нэг сая хүрэхгүй үнэтэй болчихлоо.
Хүмүүс: Хайран юм. Өнгөрсөөн өнгөрсөн. Баларсан юм.
Ту: Жинхэнэ хог гэж энийг л хэлэх байх. Бараг онгорхой байсан шд. Өмдөндөө алдчихсан бол уу? Ян Лоны гэдэс өвдөж. Та нарыг бүр өрөвдчихлөө.
Я: амаа тат. Баярлах болоогүй байна. Тэрний чулууг хөрөөд.
Лан: Тийм ээ, танайхыг хөрөөдье. Ямар хог гарч ирэхийг харъя. Ян Лоныхоос дор юм гарах байлгүй.
Ту: Хэдэн хогийн чулуу хөрөөдсөн ч та хоёрынхоос л дээр байх. 15сая.
Я: Амаа тат.
Лан: Олон юм ярихаа боль. Хурдан хөрөөд.
Чэн: Нэг нэгээр нь ээлжилье. Тэгэхгүй бол үрэлгэн Ян ноён тэсэхгүй байх.
Эр: Чөтгөр ав.
Эр: Хөөх. Нил ягаан хаш байна.
Бүгд: Нил ягаан байна. Шилэн хаш байна.
Эр: Хэдэн арван саяд хүрэх байх.
Эр: Ичмээр юм аа.
Эр: Ийм юм байх гэж.
Чэн: нил ягаан өнгийн шилэн хаш ямар үнэтэй вэ?
Ту: 100сая.
Чэн: Тэгвэл наад чулуу чинь 100саяын үнэтэй.
Ту: Босс. Та нээрэнгээсээ чулуу нэвт харж чаддаг юм уу?
Чэн: би хэлсэн байх аа. Би худлаа хэлдэггүй гэж.
Ту: Босс, уучлаарай. Түрүүн би танд итгээгүй. Одоо итгэж байна. Өө, мартсанаас... энэ чулууг Ян ноён үнэгүй өгсөн байх аа.
Эр: Өөр хүнд өгчихдөг.
Эр: Хайран юм.
Эр: Яах гэж хүнд өгдөг байна аа?
Ту: Ура. Ура. Ура. Ура.
Я: Яах гэж 15саяынхыг авав аа. Чэн Могийн сонгосон хогноос нил ягаан өнгөтэй хэдэн зуун саяын чулуу гарчихлаа.
Чэн: Хөөе.
Ту: Ян ноёны өгөөмөр занд баярлалаа. Энэ удаа Тианлонд их тус боллоо. Баярлалаа.
Я: Яаж ийм юм байдаг байна аа?
Ту: Лиу Ланши. Ян Лон та хоёр гэрлэх гэж байгаа, анти-Тианлон холбоо байгуулсан. Тианлон гоёл чимэглэлийг дарах гэж тэгсэн байх аа? Манай босс та нарын мэхийг мэдчихсэн нь харамсалтай.
Лан: Чэн Мо. Дахиад л чи. Яагаад надтай сөргөөцөлдөөд байгаа юм?
Чэн: Лиу Ланшин. Чи бодож үзсэн үү? Намайг гүтгээгүй бол, чи одоо, энд баярлаад зогсож байх байсан. Ян Лон. Цусаар бөөлжөөд. Надад хөрөөдөөгүй чулуу байна. Энэ чулуун дотор юу байгааг мэдэх юм бол чи уурандаа ухаан алдах байх.
Я: Чэн Мо.
Чэн: Дахиад мөрийцөх үү?
Я: энэ чулууг хөрөөдөөд хаш гарна гэж би бодохгүй байна.
Чэн: чиний итгэх үгүй чухал биш. Хамгийн чухал нь би гарна гэж байна. Заавал гарч ирнэ. Дахиад нэг мөрийцвөл ямар вэ?
Я: Наадах чинь хог байвал яах вэ? Чи шийдвэр гаргаж чадах юм уу?
Чэн: Мэдээж шийдвэр гаргаж чадна. Чамд хэлээгүй л гэж битгий хэлээрэй. Ян овгийн залгамжлагч ч гэсэн бооцоо чинь манайхаас бага байна.
Ту: Тийм ээ. Манай боссын олсон нил ягаан хаш 100саяын үнэтэй. Танайх... юугаар мөрийцөх вэ?
Лан: манайх ялах юм бол 100саяын хаш байгаа гэж хэл.
Я: өнөөдрийг тооцохгүй байсан ч, дуудлага худалдаан дээр бид мөнгөө алдсан. За. Чэн Мо мөрийцмөөр байгаа бол... энэ таван саяын чулууг манай Янгийн мэргэжилтнүүд олон удаа шалгасан. Ямар ч хэрэггүй хог.
Чэн: Болж байна. Мөрийцье. Бооцоо чинь манайхтай адилхан үнэтэй бол...
Я: Болж байна. Харж бай. Би Ян компаний Жан ноён руу яриад ир гэж хэлээдэхье.
Чэн: Тэг ээ, тэг.
Я: Чэн Мо. Манай Ян овог шинэхэн нээсэн хашны уурхайгаар бооцоо тавь гэж байна. Тэр уурхайг саяхан илрүүлсэн. Зуун сая хангалттай хүрнэ.
Хүмүүс: Хөөх. Уурхай юу? Том бооцоо байна.
Ту: Итгэлтэй байна уу? Би тэр уурхайг мэднэ. Хелен мужийн хамгийн том уурхайнуудын нэг. Үнэ нь зуун саяас дээш байгаа.
Чэн: Өөрөөр хэлбэл энэ уурхайг авчихвал түүхий эдээр тасрахгүй гэсэн үг үү? Болж байна. Зөвшөөрлөө.
Эр: Зөвшөөрчихлөө.
Я: зөвшөөрчихсөн үү. Сайн байна. Тохирлоо.
Чэн: Хөөе хөөе байз. Би бодоодохъё.
Я: Айгаа юу?
Чэн: Хэн айсан юм? Гэрээгээ аваад ир.
Ту: Босс, гарын үсэг зурах хэрэггүй.
Я: Фан Шин. Оролцохоо боль. Гэрээ аваад ир.
Чэн: Сүүлийн чулууг хөрөөдөөд 50саяас дээш үнэтэй, дээд зэрэглэлийн хаш гарахгүй бол Ян овог ялсан ч, өмнө нь гарч ирсэн нил ягаан хаш бүгд Ян овгийнх болно.
Я: Тийм ээ.
Чэн: Хэрвээ 50саяас дээш үнэтэй дээд зэрэглэлийн хаш гарч ирвэл Янгийн хашны уурхай Тианлоны мэдэлд очино.
Я: Яг зөв.
Чэн: Тэнгэр минь.
Эр: Хурдан нээгээч дээ. Тийм ээ?
Бүгд: Нээ нээ. Нээгээч ээ. Хурдал л даа.
Я: Чэн Мо. Чиний яаж баярлахыг харна аа. Өнөөдөр харамсах гэж юу байдгийг би чамд харууламз.
Чэн: Тийм үү? Ян Лон. Чи хичнээн ялагдаж байна. Яагаад сургамж авдаггүй юм? Надтай мөрийцсөөр байх шив. Инээд хүрчихлээ.
Я: Чи... хөрөөд.
Чэн: Өнөөдөр чамд ялагдах ямар байдгийг ойлгуулна аа.
Хүмүүс: Ямар чулуу гарч ирэх бол? Юу байгаа бол?
Эр: Бурхан минь ээ. Энэ ... энэ дээд зэрэглэлийн хааны ногоон байна.
Бүгд: Хөөх. Хааны ногоон хаш. Ямар азтай юм бэ? Хөөх...
Ту: Босс. Бид нар баяжих нь. Манай Тианлон гоёл чимэглэл баяжих нь.
Эр: Тэрбум. Хамгийн багадаа тэрбумын үнэтэй хаш.
Эр: Энэ хашны үнэ хэдэн баян айлын хөрөнгийг нийлүүлснээс ч их байна.
Эр: Гараад ирлээ. Гараад ирлээ. Ямар их мөнгө вэ?
Лан: Ийм байх ёсгүй. Байж болохгүй.
Я: Үгүй ээ. Ийм байх ёсгүй. Энэ чулууг Ян компаний олон мэргэжилтэн шалгасан. Ямар ч хэрэггүй хог байсан. Тэрбумын үнэтэй байх ёсгүй.
Чэн: Энэ танай Янгийнхан хэрэггүй амьтад гэдгийг харуулж байна. Хогийг эрдэнэ мэт үзэж, эрдэнийг хог мэт үздэг.
Ту: Ян Лон. Чамд баярлалаа. Танай Ян овгийн ачаар Тианлон санаа зовох юмгүй боллоо. Одоо Тианлон Лиу компанийг дарахад амархан боллоо.
Чэн: Энийг мэргэжилтэн гэдэг юм. За юу?
Лан: Ян Лон. Ян Лон.
Чэн: Фан туслах аа. Ян овгийн хөрөнгийг хураахад бэлд.
Ту: Мэдлээ, босс.
Эр: Жинхэнэ их зан гэж энэ дээ.
Эр: Хаан шиг л байна.
***********************
Ту: Босс. Компаний хамгаалалтын ажилтнуудын талыг нь таныг хамгаалахаар явуулах уу?
Чэн: Хэрэггүй. Тэд нар намайг Тианлон гоёл чимэглэлийн эзэн гэж мэдэхгүй болохоор... над руу дайрахгүй.
Ту: Босс. Хүлээн авахаас ярьж байна. Лиу Ланши тантай уулзъя гэж байна.
Чэн: Ян овог байхгүй болсныг мэдээд тэгж байгаа юм. Оруулчих.
Лан: Чэн Мо. Ян Лоны эсрэг хамтарч ажиллая.
Чэн: Чи чадах уу?
Лан: надад Янгийнхан хууль бус бараа тээвэрлэсэн нотлох баримт байгаа. Ян Лон сүүлийн жилүүдэд хууль бус бараа, мөнгө угааж амьдарч байгаа. Нотлох баримт нь энэ байна. Надтай хамтарч ажиллавал би тусалъя.
Чэн: Лиу Ланши. Энүүгээр надтай хамтарч ажиллана гэж бодоо юу? Ян Лон тахир дутуу болсон. Ян овогт дууссан. Чи надад юу өгч чадах юм?
Лан: Чэн Мо, хангалттай. Сайн бод. Янгийнх байхгүй болсон ч гэсэн манай Лиу овог байгаа. Надтай хамтарч чадахгүй бол Лиу компани бүх хүчээ ашиглан дайрна. Тианлон гоёл чимэглэл ч зүгээр өнгөрөхгүй байх шүү.
Чэн: Лиу Ланши. Чи гэнэн байна. Лиу овог хэр удаан тэснэ гэж бодож байна? Ян овог унасан нь дөнгөж эхлэл. Дараагийнх нь танай Луи овог.
Лан: Аль хэдийн төлөвлөчихөө шив.
Ту: Өөр хэлэх юм байхгүй бол Лиу Ланши, ийшээ.
Чэн: Миний хоёр дахь шалгуур дууссан. Тэгэхээр би Шиа Шианханы бие хамгаалагч болох хэрэггүй гэсэн үг үү?
Ту: Мэдээж. Гэхдээ загалмайлсан эцэг мессеж явуулсан байна лээ. Үүр цайхаар тийшээ очоорой. Гурав дахь шалгуурыг хэлэх ёстой.
Чэн: Юугаа хүлээсэн юм. Үүр цайнгуут явъя.
*******************
Чэн: Өвөө би шалгуураа давчихсан. Өглөө болохоор би Шиа овогт очихгүй гэж мэдэгдэнэ.
Өвөө: Хүү минь, тэгж болохгүй.
Чэн: Яагаад?
Өвөө: чиний гурав дахь шалгуур бол Шиа овогтой холбоотой.
Чэн: Ямар шалгуур юм?
Өвөө: чамд долоо хоног өгье. Тианлон групийн хувьцааны үнийг хоёр дахин нэмэх ёстой.
Чэн: Юу?
Өвөө: чамд долоо хоног өгье. Тианлон групийн хувьцааны үнийг хоёр дахин нэмэх ёстой.
Чэн: Юу? Долоо хоногийн дотор уу?
Өвөө: Амархан бол ямар шалгуур байх вэ дээ?
Чэн: Өвөө, энийг ярилцъя. Жаахан зөөлрүүлчих. Тэгэх үү?
Өвөө: Хөгшин намайг зальдах хэрэггүй. Одоо чиний дансанд 600сая гаруй юань байгаа. Дээр нь хэдэн тэрбумын үнэтэй үнэт эдлэлийн компани.
Ли: бас далд бизнес байгаа. Дээр нь Янгийн хашны уурхайг авчихсан. Хэн ч биш гэж хэлэх боломжгүй болсон. Тийм биз дээ? Хөрөнгийн зах зээлд манипуляци хийх залуу ноёнд хэцүү биш байлгүй.
Чэн: Мэдэж байсан юм уу? Фан туслах. Лиу Ланшигийн харуулсан Янгийнхны мөнгө угаасан нотлох баримт байгаа юу?
Ту: байгаа, босс.
Чэн: Сайн байна. Ланшитай утсаар ярь. Ян Лоныг шоронд хий гэж хэл. Би дахиад гэрлэнэ гэж хэлнэ.
Ту: Гэрлэнэ ээ?
Чэн:. Тийм. Шиа авхай. Надад нэг гуйх юм байна.
****************
Лан: Байна уу? Би... хэрэг мэдүүлэх гэсэн мю. Ян компани хууль бусаар бараа тээвэрлэдэг. Удахгүй нотлох баримтыг нь аваачиж өгье. Ян Лон. Ингээд дууслаа.
Я: Ланши. Яасан эрт босоо вэ?
Лан: Ян Лон. Надаас хол бай.
Я: Ланши. Бид хоёр гэрлэх гэж байгаа. Ингэх хэрэг байна уу?
Лан: Хэн чамтай гэрлэнэ гэж? Танай Ян овог дууссан. Чи ч гэсэн.
Я: Юу гэж байгаа юм?
Лан: Ян Лон. Чамайг хууль бус бараа тээвэрлэсэн, мөнгө угаасан хэргээр сэжиглэж байгаа. Би цагдаад мэдэгдчихсэн.
Я: Чамд ямар нотлох баримт байгаа юм? Лиу Ланши. Муу өөдгүй эм. Надаас урвана гэнэ ээ. Лиу Ланши.
**************
Ту: Босс. Ян Лон цагдаагийн газарт баривчлагдсан. Лиу Ланши утасдаад тантай уулзмаар байна гэж байна.
Чэн: Оруул.
Лан: Чэн Мо. Би чиний хэлснийг хийчихсэн. Харамсаж байна. Үнэхээр харамсаж байна.
Чэн: Юунд тэр вэ?
Лан: Чамаас урвасандаа харамсаж байна. Чамаас салах ёсгүй байсан юм. Хоёулаа дахиад гэрлэе тэгэх үү? Буцаад нийлье л дээ.
Чэн: Болж байна. Дахиад гэрлэе.
Лан: Нээрэн үү? Тэгвэл би очоод юмнуудаа аваад ирье. Чи хүлээж бай.
Ту: Босс. Лиу Ланши үнэнийг мэдээд галзуурах байх.
Чэн: Галзуурах аа? Яахаа мэдэхгүй цөхөрнө.
*******************
Н: Хүндэт зочид оо. Та бүхэн тавтай морилно уу. Ноён Чэн Мо болон Шиа Шианхан авхай хоёрын сүй тавих ёслол эхэлж байна.
Лан: Чэн Мо. Худлаа хэлсэн юм уу?
Чэн: Лиу Ланши? Энэ чиний ирэх газар биш.
Лан: Чи амалсан. Надтай гэрлэнэ гэж амалсан биз дээ. Яагаад намайг хуурч байгаа юм?
Чэн: Гэнэн хэвээрээ байх шив. Намайг чамтай буцаад гэрлэнэ гэж бодоо юу? Чи... миний шатрын хүү байсан.
Лан: Миний буруу. Би амиа өгье. Гуйж байна. Буцаад нийлье л дээ.
Чэн: уйлах хэрэггүй. Чиний нулимс миний хувьд 20-хон саяын үнэтэй. Фан туслах аа. Уучлаач гэж байна уу? Болж байна. Энэ гэрээнд гарын үсэгээ зур.
Лан: Лиугийн бүх хувьцааг чамд өг гэж үү? Яасан ч үгүй.
Чэн: Өөр арга байхгүй. Хамгаалагч. Аваад яв.
Лан: Намайг амьд үлдээхгүй гэж байгаа бол... хамт үхье. Би энийг хүсээгүй. Энийг хүсээгүй.
Н: Шианханд хүрнэ гэнэ ээ? Үхмээр байна уу? Энийг аваад яв.
Лан: Би ингэхийг хүсээгүй.
А: Миний охин.
Чэн: Шианхан. Шианхан. Битгий ай. Зүгээр болно.
Шиа: Чэн Мо ах аа. Намайг үхэхгүй бол та жинхнээсээ надтай гэрлэх үү?
Чэн: Тийм ээ. Чи зүгээр болно. Битгий ай. Миний өвөө загалмайлсан эцэг. Би тэрнээс гуйгаад чамайг заавал эмчлүүлнэ. Түргэн дууд. Түргэн дуудаарай.
Н: Хурдан эмнэлэг явъя.
Чэн: Хурдан. Хурдлаарай. Шианхан. Шианхан.
Н: Шианханыг Шиа овгийнхон асарна. Чэн ноён санаа зовох хэрэггүй.
Чэн: Юу гэж байгаа юм?
Н: Шиа овгийн өмнөөс Чэн ноёны талаар мэдмээр байна.
*****************
Н: Ноён Чэн.
Чэн: Баярлалаа.
Н: Зүгээр ээ.
Чэн: Шууд гол юмаа ярья.
Н: Болж байна. Шианхан та хоёрын сүй хуурамч биш биш, жинхэнэ байгаасай гэж хүсэж байна.
Чэн: Та миний хэлэхийг сонссон. Миний өвөө загалмайлсан эцгийнхээ эхнэртэй гэрлэсэн.
Н: Тийм бол ноён Чэн Тианлонтой ойрын харилцаатай байх нь аргагүй юм байна.
Чэн: Сүй тавьж болно. Гэхдээ нэг болзол байна. Шиа компани бүрэн миний мэдэлд байх ёстой.
Н: Ноён Чэн тоглож байгаа байлгүй. Бээжингээс энэ хүртэл Тианлон груп шиг алдартай биш ч гэлээ, Шиа груп бусдын шатрын хүү биш. Болзлыг чинь зөвшөөрч чадахгүй нь.
Чэн: Хүнээс юм шаардахыг Шиа овгийнхон сайн хийдэг байх аа. Үнэндээ дотоод болон гадаад мөргөлдөөнөөс болоод Шиа овог нурж байна. Цаг хугацааны л асуудал.
Н: Юу гэж байгаа юм?
Чэн: Шиа овогт дотроо олон хуваагдсан. Гадны хүчирхэг дайснууд олонтой. Дангаараа хэр удаан тэснэ гэж бодож байна?
Н: Тэгсэн ч гэсэн Шиа овог хэнд ч тийм амархан бууж өгөхгүй.
Чэн: Шианхан надтай гэрлэвэл зөвшөөрөх үү?
Н: Надаах чинь үнэн үү?
**********************
Чэн: Лиу Ланши. Лиу Ланши. Насаараа бусдыг залилсан хүн. Ингэж дуусах гэж дээ.
Ту: Босс. Шиа Шианхантай таныг гэрлэх гэж байгаа гэсэн яриа тархсанаас хойш биржийн үзүүлэлт сайн байгаа. Тианлон групийн хувьцааны үнэ хоёр дахин нэмэгдсэн.
Лу: Таны хэлсний дагуу Шиа овгийнх руу том бэлэг явуулсан. Бас дэлхийн тэргүүн баячуудад Шиа авхай та хоёрын хуримын урилга явуулчихсан.
Чэн: Сайн байна.
Ли: Баяр хүргэе. Та гуравдугаар шалгуурыг амжилттай давлаа. Загалмайлсан эцэг болоход нэг алхмаар ойртлоо.
Чэн: Баяр хүргэх юм биш ээ. Өвөө дээр очъё. 4-р шалгуурт би бэлэн...
Бүгд: Мэдлээ.
Төгсөв.
Back to episodes Go home