Дүрүүд:
Лин Хаоран
Гу Мин Бай Няны нууц амраг нь
Цзян Тао Лин Хаораны дотны найз
Бай Нянь Лин Хаораны эхнэр
----------------------------------------------
Лин: Бай Нянь намайг хуурсныг мэдсэн өдөр аавын оршуулгатай давхцаж таарсан юм.
Эм: Таны залгасан дугаар завгүй байна, дараа дахин залгана уу.
Эм: Лин Хаоран, аав чинь хорвоод чиний цорын ганц гэр бүл байсан. Тэр өнөөдөр өөд болчихлоо. Бай Нянь өнөөдөр чамд дээр ирэхгүй юм уу?
Лин: Тэр ажилтай байгаа, удахгүй хүрээд ирнэ.
****************************************************
Гун Мин
ЦЗУНЮЭ КЛУБЫН ТУСГАЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН ӨРӨӨ
****************************************************
Гун: Байна. Хөөе, чи байнга залгаад байх юм. Залхахгүй байна уу? Бай Нянь одоо надтай хамт байна. Яасан юм? Чамд яаралтай хэрэг гараа юу?
Лин: Чи хэн бэ?
Гун: Би Бай Няны найз залуу Гу Мин байна. Чи нөгөө Лин Хаоран мөн үү? Цзунюэ клуб, 503 тоот. Хүрээд ир. Хөөх, ёстой янзтай!
****************************************************
Бай: Гу Мин, болж байна! Би чамтай гэрлэж чадахгүй ч, Бай Нянь би чамд амлая, чи үргэлж миний хамгийн их хайрладаг залуу байх болно. Энэ бол би өөрөө зохион бүтээсэн уралдааны машин. Би энийг чамд бэлэглэе.
****************************************************
ДОЛОО ХОНОГИЙН ДАРАА
****************************************************
Бай: Би удахгүй нөхөртэйгээ хамт хуримынхаа гурав дахь жилийн ойг Хайчены “Сенчюри” зочид буудлын дээд давхрын хүлээн авалтын танхимд тэмдэглэнэ. Нөхөр бид хоёрын хайрын гэрч болж хамтдаа тэмдэглэхээр би та бүхнийг урьж байна.
****************************************************
НАС БАРСНЫ ГЭРЧИЛГЭЭ
****************************************************
Бай: Нөхөр минь, би эргээд ирлээ! Ёоох, би маш их ядарлаа! Би урд орой бидний ойн баяраар чамд сюрприз бэлдэх гээд жаахан завгүй байлаа. Аан тийм. Та-да! Гэнэтийн бэлэг энэ байна!
Лин: Чи надад гэнэтийн бэлэг бэлдсэн гэж үү? Эсвэл Гу Минийн орон дотор байсан уу?
Бай: Нөхөр минь! Энэ уралдааны машиныг чамд зориулж би өөрөө зохион бүтээсэн! Бас цор ганц! 3 жилийн ойн мэнд хүргэе, нөхөр минь! Энэ юу вэ?
Лин: 7 хоногийн дараа нээгээрэй. Зүгээр л үүнийг... зүгээр л үүнийг чамд зориулсан ойн бэлэг гэж бодоорой.
Бай: Тийм байж. Тэгвэл бидний ойн баяр болтол би үүнийг нээхгүй ээ. Нөхөр минь, бид бараг 3 жил хамт амьдарлаа. Б и чамд хайртай. Би насан туршдаа чамайг хайрлах болно. Магадгүй, зөвхөн үхэл биднийг салгах байх.
Лин: Хэрэв биднийг салгах цорын ганц арга үхэл бол чи долоо хоногийн дараа намайг үхсэнийг олж мэдээд биднийг урвалт, бас үхэл салгасныг ойлгох болно.
****************************************************
ХӨЛДӨӨХ ТУРШИЛТЫГ ЭХЛҮҮЛЭХ ХҮРТЭЛ 7 ХОНОГ ҮЛДЛЭЭ
****************************************************
ХӨЛДӨӨХ ТУРШИЛТЫГ ЭХЛҮҮЛЭХ ХҮРТЭЛ 6 ХОНОГ ҮЛДЛЭЭ
****************************************************
Тао: Анд аа, чи үнэхээр шийдсэн юм уу? Чи үнэхээр хөлдөөх туршилтад орох гэж үү?
Лин: Хөлдөөх туршилт бол аавын судалгааны төсөл байсан юм, тэр өвдөхөөсөө өмнө эхлүүлсэн ажил нь. Би түүний сүүлчийн хүслийг биелүүлмээр байна. Цзян Тао, чи миний итгэдэг цорын ганц найз. Хэнд ч битгий хэлээрэй. Би утсаа тасаллаа.
Бай: Нөхөр минь, хар даа. Чи өнөөдөр долоо хоногийн хэддэх өдөр билээ, мартчихсан уу? Өнөөдөр ням гараг.
Лин: Эхнэр ням гараг болгонд надад сарнай цэцгийн баглаа илгээдэг байсан юм. Тэр олон жилийн турш энэ зуршлаа орхиогүй.
Бай: Чи миний залуу болно гэж амласнаас хойш би ням гараг болгон чамд сарнай цэцэгийн баглаа илгээдэг байсан. Чи мартчихсан уу?
Ли: Өнөөдрөөс эхлэн би чиний найз залуу болно гэж амлаж байна. Чи намайг хайрладаг шиг би ч чамайг хайрлах болно. Гэхдээ нэг нөхцөлтэй, болох уу? Хэрэв чи нэг л өдөр өөр хүнд дурлавал надад сануулахаа битгий мартаарай. Би огтхон ч эргэлзэхгүйгээр чамаас явж, амьдралд чинь саад болохгүй.
Бай: Сарнай бол миний дуртай цэцэг. Энэ цэцэг жинхэнэ хайр, чин сэтгэлийг бэлэгддэг юм. Лин Хаоран, би өөр хэнд ч дурлахгүй. Бас чи намайг орхихыг ч би зөвшөөрөхгүй.
****************************************************
Бай: Бид учирдаг болсоноос хойш би таван жилийн турш ням гараг бүрт чамд сарнайн баглаа бэлэглэж байна. Лин Хаоран, миний сэтгэл хэзээ ч өөрчлөгдөөгүй. Хайр аа. Энийг нээгээд хар даа! Энэ бол би чамд зориулж өөрөө зохион бүтээсэн уралдааны машин! Хайрт минь, бидний хуримын ойгоор чи энэ машиныг жолоодож намайг ойн баярт аваачих уу?
Лин: Чи энэ уралдааны машиныг бас Гу Минд өгсөн. Бай Нянь, чи зүрх сэтгэлээ хоёр эрийн дунд яаж хувааж чадаж байна аа? Санаж байна уу, бид анх уулздаг байхдаа би чамд хэрэв чи өөр хүнд дурлавал надад хэлээрэй гэж хэлсэн. Би чамайг зовоохгүй.
Бай: Нөхөр минь, чи юу яриад байна аа?
Лин: Юу ч биш. Санаандгүй бодогдоод.
Бай: Нөхөр минь, би чамаас өөр хэнд ч дурлахгүй. Бас чи намайг орхихыг би хэзээ ч зөвшөөрөхгүй. Ажлаас залгаж байна. Байна? За. Ойлголоо. Нөхөр минь. Брэндийн арга хэмжээтэй холбоотой асуудал гарчихаж. Би очихгүй бол болохгүй.
Лин: Тэг ээ. Яв даа.
Бай: Тэгвэл би явлаа.
ХӨЛДӨӨХ ТУРШИЛТЫГ ЭХЛҮҮЛЭХ ХҮРТЭЛ 5 ХОНОГ ҮЛДЛЭЭ
****************************************************
Эр: Хатагтай Бай, таны нөхөр дажгүй залуу шүү! Та энэ машины загварыг анх зохиохоос эхлээд эцсийг нь хүртэл бүгдийг өөрийн биеэр сонгож, зохион бүтээсэн. Хоёр жилийг зарцууллаа ш дээ!
Тао: Анд аа, чиний машин гайхамшиг! Чи үнэхээр азтай юм!
Бай: Машины будгийн өнгө нь хангалттай тод биш байна. будагыг нь дахиад өөрчил. Энэ удаад би нөхрийнхөө саналыг сонсоно. Надад энэ машиныг 5 хоногийн дотор ирүүлэх ёстой. Хуримын ойн баяраар нөхөр бид хоёр төгс харагдахыг би хүсэж байна.
Эр: Мэдлээ, хатагтай Бай.
Тао: Лин Хаоран, хоёулаа явцгаая.
****************************************************
Тао: Хаоран, чи үнэхээр энэ тухай бодсоор л байна уу? Хурим хүртэл тавхан хоног үлдлээ. Чамд одоо ч бодох хугацаа байна. Бай Нянь чамд маш их хайртай. Хэрэв чи гэнэт алга болчихвол тэр ямар их шаналах бол.
Гун: Өнөөдөр би Хаоран группийг төлөөлөн ярилцлага өгч байгаадаа маш их баяртай байна.
Тао: Гу Мин. Долоо эсвэл наймдугаар түвшний загвар өмсөгч Хаораны төлөөлөгч болохын тулд ямар шалгууртай байх ёстой вэ?
Эр: Ноён Гу, компанийн төлөөлөгч болох энэ боломжийг олгосонд та хэнд хамгийн ихээр талархмаар байна? Хатагтай Байд уу?
Гу: Юуны түрүүнд, би найз бүсгүйдээ баярлалаа гэж хэлмээр байна. Учир нь би түүний ачаар өдий зэрэгтэй болсон. Аан тийм. Миний найз бүсгүй ням гараг бүрт надад сарнай цэцгийн баглаа бэлэглэдэг. Тэр сарнай бол жинхэнэ хайр, үнэнч сэтгэлийг бэлгэддэг гэж хэлдэг.
Бай: Сарнай бол миний дуртай цэцэг. Энэ цэцэг жинхэнэ хайр, чин сэтгэлийг бэлэгддэг юм. Лин Хаоран, би өөр хэнд дурлахгүй. Бас чи намайг орхихыг би яасан ч зөвшөөрөхгүй.
Тао: Хаоран, Бай Нянь чамд долоо хоног бүр сарнай бэлэглэж, хайртай гэдгээ илэрхийлдэг биз дээ?
Гу: Тэр надад янз бүрийн бяцхан сюрпризүүд бэлдсэн байдаг. Намайг цэнхэр өнгөнд дуртайг мэдээд надад дэлхийн хосгүй сайхан индранилийг бэлэглэсэн. Бас намайг завгүй их ажлын дараа гэртээ ирэхэд лааны гэрэлд оройн хоол бэлдэж, намайг ирэхийг хүлээж байдаг.
Тао: Үгүй Бай Нянь та хоёр л ингэдэг биз дээ?
Гу: Бизнест миний найз бүсгүй надад урам зориг өгч, намайг дэмжиж, хэн ч мэдэхгүй жижиг загвар өмсөгчөөс өнөөдөр миний бахархдаг гайхалтай амжилтанд хүрэхэд тусалсан. Болоогүй, намайг далайд маш дуртайг мэдээд надад арал авч өгч, нэрийг минь өгсөн.
Тао: Бай Нянь чамд нэрээр чинь арал бэлэглэсэн биз дээ?
Лин: Чи бидний түүхийг түүнд хов жив болгож ярьсан уу, эсвэл өөр хүн үүнийг дуурайж яриад байна уу?
Эр: Бид хатагтай Байг Хайчэний хамгийн халамжтай эхнэр гэж үргэлж боддог байлаа, гэтэл ноён Гугийн найз бүсгүй бас яг тийм гэж огт бодсонгүй. Атаархмаар юм аа!
Эр: Гэхдээ ерөнхийлөгч Бай нөхрөө хайрладаг шиг хэмжээнд хүрэхгүй л биз дээ?
Эр: Хатагтай Бай хуримын өдрөөрөө Хайчэний хамгийн тансаг “Сенчюри” зочид буудлыг захиалсан. Бас тэр 520 ширхэг сарнай бэлдсэн. 520 удаа буудуулсан салют нь хотыг бүрхэж байсан юм!
Эр: Тийм ээ, би хатагтай Бай нөхрөө илүү их хайрладаг гэж боддог.
Бай: Мэдээж би чамайгаа хамгийн их хайрладаг. Өнөө орой 19,00 цагт би хүн бүрийг бидний хайрыг гэрчлэхийг урьж байна.
Гу: Харцгаа. Өнөө орой Хайчэний “Сенчюри” зочид буудалд миний найз бүсгүй надад зориулан 1314 бяцхан сарнай бэлдэж, 1314 удаа салют буудуулж, Хайчэн хот даяар бидний хайрыг гэрчлэх болно!
Тао: Бурхан минь. Ёстой том хөдөлдөг бүсгүй байна! Үнэхээр ч халамжтай юмаа!
****************************************************
Тао: Хаоран, чи зүгээр үү?
Бай: Хаоран, нөхөр минь. Хаоран, нөхөр минь.
****************************************************
Бай: Хаоран, чи яагаад ийм тавгүй байгаа юм бэ? Хоёулаа эмнэлэгт очих юм уу?
Лин: Би зүгээр. Зүгээр л амрая, тэгвэл гайгүй болчих байх. Эхлээд Цзян Таог гэрт нь хүргэж өгье.
Тао: Үгүй ээ. Би чамайг эхлээд хүргэнэ. Би такси бариад гэртээ харьчихна.
Бай: Байна.
Гу: Эхнээр, чи өнөө орой намайг үнэхээр баярлууллаа. Бүгд л надад атаархаж байна.
Бай: За.
Гу: Би гэртээ харилаа. Өнөө орой манайд хүрээд ир. Би хоол хийж өгье. Чамд амттай сайхан хоол бэлдэнэ. Чамд миний гэрт ирэх 30 минут л байна. Орой болохыг хүлээх хэрэггүй.
Бай: Ойлголоо. Цзян Тао, компанид яаралтай ажил гарчихлаа. Чи Хаораныг гэрт нь хүргээд өгөхгүй юу?
Тао: Ердөө ганцхан булан тойрно. Нэг их удахгүй.
Лин: Цзян Тао, ажилтайгаар нь Бай Няныг эхлээд явуулчих.
Бай: Цзян Тао, би өнөөдөр та нарт төвөг удсанд уучлаарай. Чи Хаораныг гэрт нь хүргээд өгчихөөрэй.
Тао: Би нэг л ойлгосонгүй, тэр яагаад ингэтэл яарсан юм? Би чамайг гэрт чинь таксигаар хүргэж өгье.
Лин: Машин удахгүй ирнэ. Машины хойноос дагаарай. Бай Нянь надад яагаад тийм их хайртайг чи мэдэхийг хүсдэггүй байсан гэж үү? Би түүнээс яагаад салах ёстойг мэдэх үү? Чи хэдэн хоромын дараа учрыг нь олж мэднэ.
****************************************************
ГУ МИНЫ ХАРШ
****************************************************
Гу: Чамайг ирнэ гэдгийг би мэдэж байсан, бяцхан шулам минь.
Бай: Дэмийрэхээ больчих. Би жирэмсэн, чи намайг өлсөглөнгөөр боомилох эрхгүй шүү.
Гу: Өө, ойлголоо, ойлголоо. Санаа зоволтгүй. Гэхдээ байна аа, хоолоо идэхээс өмнө би эхлээд хүүхэдтэйгээ яг махан биеэрээ уулзмаар байна.
Тао: Новш гэж! Энэ Бай Нянь чамайг хуурч, бүр энэ муу новшоос жирэмсэн болжээ! Бай Нянь арай л дэндэж байна. Тэр яах араггүй чамд хайртай байсан. Яагаад чамайг хуурч байгаа юм?
Лин: Тэр надад өгсөн хайраа бусдад ч өгч чадна. Их хугацаа өнгөрч. Сэтгэл нь хөрсөн бол зүрх нь өөрчлөгдлөхгүй байсан ч бие нь захирагддаггүй. Би үүнийг нь яах ч араггүй. Хэрэв энэ байдал давтагдвал би эцгийнхээ үгийг дагаж, өөрийгөө энэ ажилд бүрэн зориулах болно. Миний аав агуу эрдэмтэн байсан. Тэр хүн төрөлхтөний тусын тулд хүнийг хөлдөөх судалгаанд өөрийгөө зориулсан хүн. Гэвч маш их ачаалалаас болж аав минь өвчилсөн.
Аав: Хаоран, надад амла, бид энэ судалгааг үргэлжлүүлэх ёстой. Бүгдийг нь нэг бүрчлэн дуусгах ёстой.
Лин: Би аавын хэлсний дагуу шамдан суралцаж, чамтай учрах хүртлээ сэтгэлийн бүх асуудлаа хойш тавьдаг байлаа. Чи яг сарнай шигээ энхрий байсан. Арван жилээс их сургуульд орох хүртэл... Их сургуулиас нийгэмд орох хүртэл чиний уйгагүй зан огт өөрчлөгдөөгүй. Би чиний сэтгэлд уярч, улмаар чамтай гэрлэсэн. Гэтэл тэр гуравхан жилийн дотор надаас урвалаа.
Тао: Анд аа, гэрлэлтэнд үнэнч зан байдаггүй юм. Зөвхөн эрчүүд сүүлэрдэг юм биш. Бай Нянь чамд маш их хайртай учраас чамаас заавал уучлалт гуйна гэж би итгэж байна.
Лин: Нэгэнт би шийдээ гаргасан бол би үүндээ харамсахгүй. Нэг л хуурсан бол үргэлж хуурна.
Гу: Хайр аа. Өнөө шөнө битгий яваач, тэгэх үү?
Бай: Хаоран намайг хүлээсээр байгаа.
Гу: Чи түүний юунд нь дурладагийг би үнэхээр ойлгодоггүй. Чи надад бүх юмаа яриагүй гэж үү? Тэр уйтгартай. Надаас өөр хэн чамайг аз жаргалтай болгох юм? Хайр аа, эсвэл чи түүнээс салчих. Би чамтай гэрлэе, тэгэх үү?
Бай: Гу Мин, би анх чамтай учирч байхдаа сануулж хэлсэн. Бидний хооронд ямар ч гэрлэлт байхгүй. Надад чи зөвхөн унтахад л хэрэгтэй. Миний хайрладаг хүн Хаоран. Хэрэв чи ийм балай юм бодсоор байвал би чамаас харилцаагаа таслана.
Гу: Би ойлголоо, ойлголоо. Би энэ тухай дахиж ярихгүй. Хэн бэ?
Бай: Цзян Тао байна. Байна уу.
Тао: Байна, Бай Нянь, Хаоран гэнэт ухаан алдаад одоо эмнэлэгт хэвтэж байна.
Бай: Юу?
Гу: Хөөе, чи хаачих гэсэн юм бэ? Лин Хаоран, би ирээдүйнхээ төлөө чамайг заавал замаасаа зайлуулна.
****************************************************
Тао: Хараахан ухаан ороогүй л байна уу?
Бай: Одоохондоо үгүй. Нөхөр минь, чи ухаан орсон уу? Аз болоход халуун нь буусан байна.
Тао: Хаоран, чамд дээр болсон санагдаж байна уу? Өнгөрсөн шөнө чи гэнэт ухаан алдаж, өндөр халуурсан. Харин Бай Нянь цурам ч хийлгүй шөнөжин чамайг сахиж суусан.
Бай: Нөхөр минь, чи юу хийж байна аа?
Лин: Би гэртээ харимаар байна. Надад энд үлдэх хүсэл алга.
Бай: Ойлголоо, тэгвэл би яваад чамайг эмнэлгээс гаргах бичиг баримтыг бүрдүүлье.
Тао: Хаоран, Бай Нянь, чамд маш их хайртай юм. Чамд дөрвөн өдөр үлдсэн. Чи бүгдийг сайтар бодож үзэхгүй юм уу?
Лин: Тэр Гу Миний гэрээс ирсэн гэдгийг битгий март.
****************************************************
Гу: Бай Нянь. Бай, сонин юу байна?
Бай: Чи энд юу хийж яваа юм?
Гу: Энэ нөгөө Лин байх аа? Сайн уу, Лин. За, за, тийм байж. Би Хаоран группийн төлөөлөгчийн хувьд Линтэй уулзаж жаахан юм мэдэж авах санаатай. Тэгээд л би өнөөдөр санаандгүй хүрээд ирлээ. Надад Линтэй ярилцах боломж байгааг би мэдэхгүй.
Бай: Түүний бие нь сайнгүй байгаа. Хүн хүлээж авах боломжгүй.
Гу: Лин, Бай Нянь чамд их л хайртай байдаг байх. Ингэж таарах ч гэж! Бай Нянтай маш төстэй нэг найз бүсгүй надад байдаг.
Бай: Гу Мин, чи яг юу хүсээд байгаа юм бэ?
Гу: Миний найз бүсгүй надад маш их хайртай. Тэр шөнө бүр намайг чанга тэврээд унтдаг. Тэр надтай байхдаа маш жаргалтай, би чамгүйгээр амьдарч чадахгүй гэж хэлдэг. Миний бодлоор, та хоёрт олон нийтлэг зүйл байна.
Бай: Хангалттай! Өнөөдөр нөхрийн бие сайнгүй байгаа гэж би чамд хэлсэн. Чи одоо хүний хэл ойлгодоггүй юм уу?
Лин: Гу, Бай Няны хэлсэнээр би өнөөдөр тааруухан байна. Уучлаарай. Чи одоо явж болно.
****************************************************
Бай: Нөхөр минь, би чамд аяга ус авчирч өгье.
Гу: Лин Хаоран, чи юундаа мэдэхгүй царайлсан юм бэ? Эхнэр чинь надтай дотно харилцаатайг чи сайн мэднэ. Чамд бас нэг нууц хэлье. Бай Нянь надаас жирэмсэн болсон. Тиймээс чи бодолтой хандаж, Бай Нянтай зууралдахаа больчих гэж зөвлөе.
Бай: Хаораны юмнууд яагаад алга болчихов оо?
Гу: Лин Хаоран, хайргүй эмэгтэй хүний амраг болдог юм. Бид гурав нэг гэр бүл болно. Бид хамтдаа байх сайхан биш гэж үү?
Бай: Нөхөр минь, чиний зөндөө олон юмнууд яагаад гэрт байдаггүй билээ?
Лин: Аан. Би шинээр худалдаад авчихна.
Бай: Гэхдээ чи өөрөө тэр бүгдийг сонгосон ш дээ! Надад үнэхээр таалагддаг гэж чи хэлдэг байсан.
Лин: Надад хичнээн таалагдсан ч, нэг л өдөр залхаж, өөр шинэ зүйл хүсэж эхлэнэ гэж чи хэлсэн биз дээ?
Бай: Хайрт минь, чи уурлаад байгаа юм уу? Би сүүлийн үед ажил ихтэй, чамтай байх зав гараагүй. Гэхдээ би бас бидний хуримын ойд бэлдэж байгаа. Чи тэр өдрийг тэсэн ядан хүлээж байгаа биз дээ? Хар даа.
Лин: Тийм ээ. Би тэр өдрийг тэсгэлгүй хүлээж байна.
Бай: Нөхөр минь, санаа зоволтгүй. Тэр өдөр чи хорвоогийн хамгийн сайхан эр байх болно. Бас чи миний зохиосон спорт машинаар очиж, би бүх хүмүүст ганцхан чи миний цорын ганц хайр гэдгийг хэлнэ.
Лин: Ойлголоо.
Гу: Бай Нянь зөвхөн надад хайртай. Чи итгэх үү, үгүй юу? Би ганцхан залгахад л тэр дуулгавартайгаар над дээр ирнэ.
Бай: Хайр аа, би энэ дуудлагыг авах ёстой. Нөхөр минь, хуримын ойн баярын бэлтгэлд бага зэрэг асуудал гарчихаж. Би тийшээ явах хэрэгтэй болох нь.
Лин: Тэг ээ.
Бай: Чи намайг эндээ хүлээж байгаарай, за?
****************************************************
ХӨЛДӨӨХ ТУРШИЛТЫГ ЭХЛҮҮЛЭХ ХҮРТЭЛ 4 ХОНОГ ҮЛДЛЭЭ
****************************************************
ХӨЛДӨӨХ ТУРШИЛТЫГ ЭХЛҮҮЛЭХ ХҮРТЭЛ 3 ХОНОГ ҮЛДЛЭЭ
****************************************************
ХӨЛДӨӨХ ТУРШИЛТЫГ ЭХЛҮҮЛЭХ ХҮРТЭЛ 2 ХОНОГ ҮЛДЛЭЭ
****************************************************
Лин: Байна?
Эм: Ноён Лин, та 9 сарын 3-ны 17:00 цагт намайг ирээд авбал болох уу?
Лин: Тэгье.
Эм: За, ноён Лин, тэр өдөр таны хуримын гурав дахь ой тохионо. Хатагтай Бай Нянь энэ тухай хот даяар ярьж байна. Энэ бол нэлээд ноцтой асуудал. Та хөлдөөх туршилтанд оролцохыг үнэхээр хүсээд байгаа юм уу?
Лин: Санаа зоволтгүй, би хэлсэн амнаасаа буцахгүй. Гэхдээ чи надтай гэрээ байгуулсан. Хэрэв хөлдөөх туршилт амжилттай болвол бүтээлийнх нь патентыг аавын нэр дээр бүртгүүлэх ёстой.
Эм: За, санаа зоволтгүй. Энэ таны аавын бүтээл. Тэр агуу эрдэмтэн байсан.
Лин: Тиймээ.
Гу: Бай Нянь хэвлийд нь байгаа хүүхэд төрсний дараа гурвуулаа жаргалтай сайхан амьдрана гэж хэлсэн.
Бай: Байна уу, нөхөр минь. Би гэртээ харихаар явж байна. Чи хоол идмээр байна уу? Би чамд аваад очье.
Лин: Маргааш бидний хуримын ойн баярын өмнөх орой. Чамд баяртай гэж хэлэхийн тулд хамт оройн хоолонд орцгооё.
Бай: Ойлголоо, миний хайр аа, чи юу идмээр байна? Би чамд хоол хийж өгье.
Лин: Надад юу ч байсан хамаагүй. Чи өөрийнхөө дуртай хоолыг хий.
Бай: За ойлголоо. Баярлалаа, нөхөр минь, би чамд хайртай. Би одоо хөдөллөө. Намайг очтол хүлээж байгаарай.
Гу: Хөөе. Өө, чи миний найзын хүсэлтийг хүлээж авч авахгүй гэж би бодож байлаа.
Лин: Яах гэсэн юм?
Гу: Би одоо хаана байгааг мэдэх үү?
Лин: Юу хэлэх гээд байна?
Гу: Би чамд нэг юм үзүүлье. Энэ ямар байна? Чи харж байна уу? Энэ бол Бай Няны чамд зориулж бэлдсэн хуримын ойн бэлэг. Гэвч надад энэ машин таалагдлаа гэнгүүт Бай Нянь шууд л надад өгчихсөн. Бай Нянь үүнийг өөрөө зохиосон гэж би сонссон.
----------------------------------------------
Бай: Хэрэв чамд энэ машин таалагдсан бол худалдаж авах юм уу?
Лин: Энэ машин хэтэрхий үнэтэй. Чи дөнгөж бизнесээ эхлүүлж байгаа. Мөнгө өө үрэх хэрэггүй.
Бай: Миний бизнес амжилттай болсны дараа би чамд Хайчэнь даяар атаархах уралдааны машин зохион бүтээж өгнө өө. Тэр үүнээс ч илүү гоё байх болно!
Лин: Тэгээрэй.
Гу: Бай Нянь хэнийг хамгийн их хайрладгийг чи одоо мэдэв үү?
Лин: Гу Мин. Хэрэв Бай Нянь үнэхээр л чамайг сонгосон бол тэр яагаад үргэлж надад хайртай гэдэг юм?
Гу: Чи...
Бай: Нөхөр минь, би хүрээд ирлээ. Ханиа, надад чамтай ярилцах юм байна. Ханиа? Ханиа.
Лин: Юу болсон юм?
Бай: Чиний машинд асуудал гарчихаад байгаа юм. Нөгөөдөр гэхэд бэлэн болж чадахгүй байх. Гэхдээ энэ бас хамгийн сайн машин. Одоо Хайчэньд хязгаарлагдмал тоогоор борлуулагдаж байгаа.
Лин: Зүгээр дээ, энэ чинь ердөө л машин. Ямар ч эд зүйлстэй адилхан. Надад энэ машиныг жолоодох боломж хэзээ ч гарахгүй.
Бай: Нөхөр минь, чи надад ямар бэлэг бэлдсэнийг би мэдэхийг үргэлж хүсдэг. Хуримын ойн баяраар энэ хайрцгийг хамтдаа нээцгээе, за юу?
Лин: Үгүй ээ. Зөвхөн чи л энэ хайрцгийг нээх ёстой.
Бай: Яагаад тэр вэ?
Лин: Тэгээд ч энэ чамд зориулагдсан бэлэг. Дараа нь үзээрэй.
Бай: За. Нөхөр минь, би өлсөж байна. Хоёулаа хийж идэх үү? Явцгаая.
****************************************************
Бай: Хөөх, ханиа, чи миний дуртай бүх хоолыг хийчихсэн байна.
Лин: Тэгвэл идээрэй! Үүнийг бид хуримын ойн баяраа урьдчилан тэмдэглэж байна гэж бод. Бас энэ бол чамд албан ёсоор баяртай гэж хэлэх цаг.
Бай: Ингэхэд, чи юу гэмээр байна? Хоёулаа жил бүр хуримынхаа ойн баярыг нэг өдрийн өмнө эрт тэмдэглэвэл ямар вэ? Ямар санагдаж байна?
Гу: Өнөө орой та хоёр лааны гэрэлд оройн хоол иднэ гэж би сонссон.
Бай: Энэ хэн бэ?
Гу: Чи надад итгэж чадах уу? Би ганцхан залгахад л тэр чамайг хаяад явна.
Лин: Чухал юм биш.
Бай: Хоол оо идэцгээе. Алив. Хуримын ойн баярын мэнд!
Лин: За.
Бай: Ажлаас дуудлага ирж байна.
Лин: Утсаа аваад хариул. Хэрэв энэ чухал байвал яана?
Бай: Байна?
Гу: Эхнэр ээ, би яг одоо чамайг санаад байна. Чи хүрч ирээд надад хань болж болох уу?
Бай: Би өнөө орой завгүй. Би нөхөртэйгөө хамт баймаар байна. Аа! Чи яачихав аа?
Гу: Хайр аа. Эхнээр, би сая шагайгаа мулталчих шиг боллоо. А, би алхаж чадахгүй юм шиг байна. Эхнэр ээ, эхнэр ээ, чи намайг эмнэлэгт хүргээд өгч болохсон болов уу?
Бай: Би одоохон яваад очъё. Ханиа, оффист ямар нэг юм болсон гэнэ. Би...
Лин: Хоолны дараа хамтдаа явцгаая.
Бай: Би ажлаас буцаж ирээд чамтай хамт байна, за юу?
Лин: Чи яваад өнөө шөнө буцаж ирэхгүй нь мэдээж. Энэ бол миний эхний бас эцсийн гуйлт, үлдээч.
Бай: За.
Гу: Эхнэр ээ, би чамайг хүлээсээр байна.
Бай: Нөхөр минь, энэ яаралтай гэнэ. Би явах хэрэгтэй.
Лин: Тэг дээ. Яв, яв.
Бай: Би удахгүй буцаад ирнэ. Намайг хүлээгээрэй.
Лин: Бай Нянь, би чамайг цаашид хүлээж чадахгүй. Чи энэ амьдралдаа намайг дахиж хэзээ ч харахгүй.
****************************************************
ХӨЛДӨӨХ ТУРШИЛТЫГ ЭХЛҮҮЛЭХ ХҮРТЭЛ 0 ХОНОГ ҮЛДЛЭЭ
****************************************************
Эр: Ноён Лин, бид аль хэдийн замдаа гарчихсан.
Лин: Мэдлээ.
Тао: Хаоран, чи үнэхээр үүнийг хийж чадах уу? Энэ туршилт маш эрсдэлтэй.
Лин: Цзян Тао, үүнийг нуухад надад тусалсанд баярлалаа. Санаа зоволтгүй, одооноос эхлэн надад 50 жилийн дараа сэрэх боломж байна, анд минь.
Бай: Нөхөр минь. Хуримын ойн баярт бүх зүйл бэлэн болсон. Би одоо очиж чамайг авна.
Лин: За, за.
Бай: Удахгүй уулзъя.
Эр: Ноён Лин. Бид дор зогсоолд ирчихээд байна.
Лин: Мэдлээ.
Гу: Чи бол зүгээр нөхөөс нь. Бай Нянь чамд l хайртай гэж чи үргэлж бодож байсан, гэвч түүний сэтгэлд зөвхөн би л байдаг!
Лин: Би яг чиний хүссэнээр Бай Няныг орхиж байна!
Гу Мин, Бай Нянь бидний харилцсан мессежийг үзээд чамайг урдынх шигээ хайрлах болов уу? Явцгаая.
****************************************************
Лин: Баяртай.
Бай: Нөхөр минь, би чамайг энэ амьдралд хэзээ ч орхихгүй.
****************************************************
Бай: Нөхөр минь!
****************************************************
Лин: Нөхөр минь, чи бэлэн үү? Ханиа? Ханиа.
****************************************************
Гу: Лин Хаоран, Бай Нянь миний хүүхдийг тээж байгаа. Бид гурав хамтдаа амьдрах сайхан биш гэж үү?
Лин: Баяртай.
Бай: Байна, ханиа, энэ чи мөн үү?
Эм: Нөхөр чинь осолд орсон. Биеийн байдал нь хүнд байгаа, та эмнэлэгт хурдхан ирнэ үү.
Бай: Юу?
****************************************************
Эм /ТВ/: Хатагтай Бай, бас ноён Лин өнөөдөр хуримынхаа ойн баярт хүрэлцэн ирсэнгүй. Компанийх нь ажилтнууд тэр хоёртой холбогдож чадахгүй байна. Шалтгааныг нь одоо болтол тодруулж байна.
Бай: Нөхөр минь, нөхөр минь! Яагаад чи байдаг юм? Эмч, миний нөхрийг осолдсон гэж хэлээгүй билүү?
Гу: Эхнээр, би өнөөдөр машины осолд орсон. Би үнэхээр их айсан. Эмнэлэгээс ар гэрийнхэнтэй нь холбогдох мэдээлэл хэрэгтэй гэхээр нь чиний утасны дугаарыг өгсөн юм. Эхнээр, битгий яваач. Хайр аа, чи Хайчэнд миний цорын ганц гэр бүл. Түүнээс гадна, чи одоо бидний хүүхдийг тээж байгаа. Би ердөө л чамтай гэр бүл болмоор байна.
Бай: За яахав, ямар нэг зүйл болвол зүгээр л амарч бай.
Гу: Хөөе, чи хаачих гэсэн юм бэ?
Бай: Хаоран алга болчихсон. Би явж түүнийг хайна.
Гу: Лин Хаоран үнэхээр явчихсан байжээ. Бурхан минь, амьд хүн яаж алга болох юм бэ? Магадгүй тэр зугаацахаар хаа нэгтээ явсан байх. Санаа зовох хэрэггүй.
Тао: Бай Нянь?
****************************************************
Тао: Бай Нянь? Чи энд юу хийж яваа юм?
Бай: Цзян Тао, Хаоран алга болчихлоо! Чи түүнийг хаана байгааг мэдэх үү?
Тао: Тэгэхээр энэ хүүхэн Лин Хаораны нас барсаны гэрчилгээг хараахан үзээгүй байх нь!
Гу: Бай Нянь, энэ хэн бэ?
Тао: Би хэн байх нь чамд тийм чухал уу? Бай Нянь, Хаоран хэдийн явчихсан, гэтэл чи эмнэлэгт өөр эртэй амраглаад амжсан хэрэг үү?
Гу: Ингэхэд, энэ чамд ямар хамаатай юм бэ?
Бай: Би... Цзян Тао, надад хэлээд өгөөч! Хаоран хаашаа явсан юм бэ?
Тао: Хаоран чамаас явсан, гэтэл чи энд нууц амрагтайгаа нялуураад байж байдаг! Бай Нянь, чиний зүрх чулуу болчихсон юм уу? Тэр алга болсон.
Бай: Юу? Чи сая юу гэсэн бэ?
Тао: Тэр Хаоран туршилтад оролцсоныг мэдэхгүй хэвээрээ байгаа бололтой. Аан. Тэр амрахаар аялалд гарсан. Долоо хоногийн дараа эргэж ирнэ гэж байсан.
Бай: Амрах аа? Юу болоод түүнд аялалд гарч амрах хэрэг гарсан юм бол?
Тао: Энэ тухайд надад мэдэх юм алга. Би чамаас л асуумаар байна. Чи түүний дургүйг хүргэх ямар нэг буруу зүйл хийсэн үү?
Бай: Магадгүй, би өчигдөр оройн хоолны үеэр яваад өгсөн, тэгээд л Хаоран уурласан байх.
Тао: Өө! Тэгвэл одоохон явж үүнийгээ залруул. Тэр үүнд чинь баярлаад буцаад ирж мэдэх байх. Одоо би палатуудаар эргэлттэй, би эхлээд явлаа. Лин Хаораны нас барсаны гэрчилгээг олж үзээд яахыг чинь би харахыг тэсэн ядан хүлээе. Чи юу хийсэндээ харамсах болов уу? Чи насаараа шийтгүүлэх ёстой хүн.
Гу: Эхнэр минь. Өнөөдөр надтай хамт байгаач, тэгэх үү?
Бай: Хаоран амрахаар аялалд гарсан гэж Цзян Тао хэлснийг чи сонсоогүй юу? Үнэндээ юу болсныг би мэдэхгүй. Гэхдээ бид хоёрын харилцааг түүнд огт мэдэгдэж болохгүй. Дараагийн хэдэн өдөр уулзахгүй байцгаая.
Гу: Хөөе, Бай Нянь. Бай Нянь! Лин Хаоран. Надад арга бий. Би чамд дорвитойхон арга хэмжээ авахгүй бол чи зайлахгүй бололтой. Сайн уу, телевизийн сэтгүүлч үү? Тийм ээ, миний хэлснээр хий.
****************************************************
Бай: Нөхөр минь, чи яагаад баяртай гэж хэлэлгүйгээр явчихав аа?
Лин: Төгсөх курст байхад аавын өвчин хөдөлж, түүний хагалгаа нь бүтэн 10 цагийн турш үргэлжилсэн. Аав ухаан ороод хамгийн түрүүнд хэлсэн үг нь хүнийг хөлдөөх технологийн тухай судалгааных нь ажил байлаа. Аав 30 жил үүнд дээр ажиллаж, хавдраар өвчлөгсөдийг аврахаар зорьж байсан юм. Гэвч биеийнх нь байдал улам дордож энэ судалгааны ажлаа зогсоох хэрэгтэй болсон. Түүний мөнхийн мөрөөдөл нь энэ судалгааны ажлаа гүйцээж дуусгах байлаа. Аав амьсгал хураахаасаа өмнө тэр судалгааны ажлыг дуусгахад намайг туслах ёстой гэж олон удаа хэлдэг байсан. Намайг амласны дараа тэр надаас үүрд явсан. Түүнээс хойш би амьдралдаа зөвхөн суралцахаас өөр юмгүй болсон юм. Тэр нэг өдөр хүртэл. Хэдийгээр Бай Нянь надад санаа тавьсан анхны эмэгтэй биш ч гэлээ тэр үргэлж миний дэргэд байсан. Тэр маш их анхаарал, халамжтай байсан. Миний хүсдэг бүх юмыг сайн санадаг.
Бай: Зөөгч өө, цагаан гаа, ногоон сонгино, сармисгүй. Нэмээд энэ хоол хэтэрхий халуун ногоотой байж болохгүй. Миний нөхөр идэж чаддаггүй юм.
Лин: Харин намайг ядарсан үед надад хөгжилтэй юм ярьж өгдөг.
Бай: Нөхөөр, би чамд инээдтэй юм ярьж өгье. Нэг удаа би Bluetooth чихэвчтэй аймшгийн кино үзэж байгаад маш их айсандаа утсаа унагаачихсан! Тэгэхэд л би хий үзэгдлүүд чихэвч зүүгээд зомбиг дуурайдаг болохыг нь мэдсэн!
Лин: Өөр нэг удаа би халуурч, Бай Нянь намайг эмнэлэгт хүргэхээр давхилаа. Гэвч Бай Нянь замдаа аваарт орсон юм. Гэтэл тэр нүдээ нээхдээ хамгийн түрүүнд хэлсэн зүйл нь...
Бай: Хаоран, Хаоран яасан бэ? Нөхөр минь. Чи минь зүгээр байна.
Лин: Би түүнийхээ дэргэд байж, насан туршдаа асарч халамжлахаар шийдсэн. Би бүх дуртай зүйлсийг нь санаж, түүнд амттай хоол хийж өгөх болно. Би эхнэрээ хорвоод хамгийн жаргалтай эмэгтэй болгохыг хүсдэг. Бай Нянь бол миний баргар амьдралын гэрэл гэгээ, түүний ачаар хайрлуулах ямар байдгийг би мэддэг болсон. Би эхнэртээ маш их хайртай. Би түүнтэйгээ хамт хөгшрөхийг үнэхээр хүсдэг. Чи хичнээн завгүй байсан ч эхнэрээ компанийн гадаа хүлээж байгаад гэртээ аваачина. Би түүнийгээ харахаар бүх зүйл хэвэндээ ордог. Би эхнэрээ нандигнан хайрлах болно. Би түүнтэйгээ үүрд хамт байхыг хүсэж байна. Үхлээс өөр юу ч биднийг салгахгүй.
Бай: Нөхөр минь, уучлаарай, сүүлийн хэдэн өдөр би чамд анхаарал хандуулж чадаагүй.
Гу: Хайр аа, би чамайг санаад байна. Өнөө орой манайд ирээрэй.
Бай: Гу Мин, энэ хоёр өдөр бид хоёр уулзаж болохгүй гэж би чамд хичнээн удаа хэлэх юм? Нөхөр минь, дараагийн 7 хоногт би чамд дахин нэг гэнэтийн бэлэг барина аа.
****************************************************
Бай: Энэ ширээн дээр тавьчих.
****************************************************
Бай: Байна. Надад машин дүүрэн сарнай захиал. Хаоран энэ байшингийн өнцөг булан бүрээс миний хайрыг мэдрэхийг би хүсэж байна. Ханиа, хүрээд ирэхээр чинь миний хайрлах цорын ганц хүн чи гэдгийг би нотлох болно.
****************************************************
Гу: Бай Нянь, чи тэр Лин Хаораныг бодсоор л байна уу? Байна уу? Хөөе, тэр өдөр бид тохирлцсон ёсоор хурдхан хийх юмаа хий. Бай Нянь Гу Мин надаас жирэмсэн болсныг бүх хүмүүс мэдээсэй гэж би хүсэж байна.
Бай: Нөхөр минь, энэ бол чиний надад өгсөн хуримын ойн бэлэг. Би үүнийг хадгалж байгаад чамайг буцаж ирсэн өдөр хамт нээх болно.
****************************************************
Бай: Хуримын ойн баярын мэнд хүргэе!
****************************************************
Бай: Байна уу? Цзян Тао, Хаоран өнөөдөр хэзээ ирэх вэ? Би түүнийг онгоцны буудлаас тосож авмаар байна.
Тао: Чи Хаораныг сэтгэлдээ хадгалсан хэвээр гэж үү? Зүгээр л зурагтаа үз! Баяр хүргэе. Би та гуравын гэр бүлд үүрдийн аз жаргалыг хүсье.
Эр /ТВ/: Загвар өмсөгч Гу Мин нь гэрлэж, хүүхэдтэй болсон гэдгээ мэдэгдсэн байна. Түүнтэй бэлгийн харилцаатай байж, дараа нь түүнээс жирэмсэлсэн хүн нь Хаоран Группийн ерөнхийлөгч юм байна.
****************************************************
Эр /ТВ/: Загвар өмсөгч Гу Мин нь гэрлэж, хүүхэдтэй болсон гэдгээ мэдэгдсэн байна. Түүнтэй бэлгийн харилцаатай байж, дараа нь түүнээс жирэмсэлсэн хүн нь Хаоран Группийн ерөнхийлөгч юм байна.
Бай: Байна уу? Ли Тежу, одоохон бүх мэдээг хаа. Хаоран энэ мэдээг яасан ч үзэж болохгүй! Нөхөр минь! Чи энд юу хийж яваа юм?
Гу: Хайр аа, манай гэрийн гадаа бөөн папараццичид цуглачихаад байна. Би чам руу залгасан чинь чи хариу өгөөгүй. Би чамдаа, бас бидний хүүхдэд санаа зовоод чамайг яаж байгаа бол гээд ирлээ ш дээ. Намайг битгий хөөгөөч, тэгэх үү?
Бай: Энэ ямар учиртай мэдээ вэ?
Гу: Хэн задруулсныг би мэдэхгүй.
Бай: Хангалттай! Чи юу хийснээ мэдэж байгаа.
Гу: Энэ мэдээ бид хоёуланд нь сайн юм авчрахгүй. Би загвар өмсөгч, бас компанийн хэвлэлийн төлөөлөгч. Би одоо чиний, бас миний карьерийг баллах ийм зүйл хийсэн байх уу?
Бай: Чи...
Гу: Яг одоо миний зүрхний цохилт хүчтэй болж байна. Чи энэ хэдэн өдөр миний дэргэд байгаагүй болохоор би сайн унтаж чадаагүй. Би сая сурвалжлагч нараас зугтааж хэтэрхий хурдан гүйсэн бололтой, би тамирдаж байна. Унтлагын өрөөнд жаахан амрахад минь чи надад туслаж болох уу? Лин Хаоран та хоёрт байсан бүх зүйл чинь одоо минийх болно.
Бай: Надтай хамт яв.
Гу: За.
Бай: Чи одоохондоо Хаораны өрөөнд амарч бай. Шуудхан хэлчихье, түүний юманд хүрч болохгүй шүү.
Гу: Эхнэр ээ, Лин Хаоран эхлээд явсан ш дээ. Гэтэл чи яагаад түүнийг бодоод байдаг юм бэ?
Бай: Хаоран надад маш их хайртай. Тэр буцаж ирнэ гэж би боддог.
Гу: Гэхдээ чи надад илүү хайртай гэж хэлээгүй гэж үү? Эхнэр ээ, наашаа ороод ир, тэгэх үү?
Бай: Одоо боль! Би чамд эмч дуудсан. Хаоран өнөөдөр буцаж ирнэ. Чи түүнийг ирэхээс өмнө явсан байх ёстой. Би чамд ус аваад ирье.
****************************************************
Гу: Би Бай Нянь та хоёрын хуримаа хийсэн оронд хэвтэж байна. Чи хэзээ ч эргэж ирэхгүй гэж үнэхээр найдъя.
Бай: Энэ Хаораны утас биш гэж үү? Хэн түүнд мессеж бичдэг байна?
Гу: Чиний эхнэр сүүлийн хоёр өдөр манайд байсан, Лин Хаоран. Лин Хаоран, чи юундаа мэдэхгүй царайлсан юм бэ? Эхнэр чинь надтай дотно харилцаатайг чи сайн мэдэж байгаа. Чамд бас нэг нууц хэлье. Бай Нянь надаас жирэмсэн болсон. Тиймээс чи бодолтой хандаж, Бай Нянтай зууралдахаа больчих гэж зөвлөе. Юу? Яаж ийм байдаг байна аа? Лин Хаоран, хайргүй эмэгтэй хүний амраг болдог юм. Бид гурав нэг гэр бүл болно. Бид хамтдаа байх сайхан биш гэж үү?
Лин: Чиний хүссэнээр би Бай Няныг орхиж байна.
Бай: Тэгэхээр Хаораныг явахад хүргэсэн хүн нь чи байжээ!
Гу: Байна?
Эм: Бай Нянь та хоёрын тухай мэдээ гарсны дараа чиний карьер сэхэх араггүйгээр сүйрсэнийг чи мэдэх үү?
Гу: Хн, сүйрсэн л биз. Би эрх мэдлийг авсны дараа зөвхөн би л Бай Няны нөхөр нь болно. Бас болоогүй, энэ хүүхэн олсон бүх мөнгөө надад дуулгавартайгаар өгдөг болно. Эд баялаг, алдар нэр миний үлдсэн бүх амьдралд хүрэлцэнэ. Үүний хажууд тэр карьер юу юм?
Эм: Бай Нянь үнэхээр Лин Хаоранаас салж, чамтай гэрлэнэ гэдэгт чи итгэлтэй байна уу?
Гу: Мэдээж, тэр надтай гэрлэхгүй байж зүрхлэхгүй. Явж явж тэр надаас жирэмсэн болсон! Бай Нянь тэр Лин Хаоранд хайртай гэдэг ч яс юман дээр би түүн рүү залгахад л Лин Хаораныг шууд хаяна. Би чамд гэж хэлэхэд, түүний Лин Хаоранд өгсөн хайр нь зүгээр л хоосон зүйл.
Бай: Эндээс зайл!
Гу: Эхнэр, эхнэр, эхнэр, би тайлбарлая! Эхнэр, миний хэлэхийг сонсооч! Эхнэр, би чамд тайлбарлая! Энэ чиний бодож байгаа зүйл биш! Эхнэр...
Бай: Өөдгүй муу новш, миний гэрээс одоохон зайл! Миний гэрийг битгий бузарла!
Гу: Чи надтай ингэж харьцах эрхгүй шүү! Би чиний нөхөр!
Бай: Гу Мин, би чамтай зөвхөн эр эмийн харилцаатай. Чи Хаоранаар оролдохгүй ээ гэж надад амлаагүй гэж үү?
Гу: Чи энэ бүхнийг мэдэж ээ? Тэгсэн ч би ч гэсэн чиний амраг! Чи надад хайргүй гэж үү?
Бай: Амраг аа? Би ердөө л чамтай хэсэг хугацааг хамт өнгөрүүлэхийг хүссэн. Би чамайг сонгосондоо үнэхээр харамсаж байна. Чи миний ар хударгаар Хаораныг элдэвлэнэ гэж би ер бодож байсангүй! Хаоран яагаад баяртай гэж хэлэлгүй явсныг би одоо л нэг ойлголоо. Тэр бид хоёрын тухай аль хэдийн мэдсэн байж!
Гу: Уучлаарай, миний буруу байсан. Бидний хүүхдийн төлөө намайг уучлаач! Би амлая, би цаашид чамд сайн хандаж, одооноос чамайгаа асарч халамжилна!
****************************************************
Гу: Би амлая, би цаашид чамд сайн хандаж, одооноос чамайгаа асарч халамжилна, за юу?
Бай: Халамжлах аа?
Гун: Аанхан.
Бай: Халамжлах. Хэрэв чи надад хэлээгүй бол би чамаас жирэмсэн болсныг бараг мартах шахлаа. Хэрэв Хаораныг буцаж ирэхэд нь ийм байдалтай угтвал тэр баярлахгүй нь мэдээж!
Гун: Чи яах гэж байна? Хөөе, Бай Нянь! Бай Нянь. Эхнээр, гадаа дүүрэн сурвалжлагчид байгаа. Чи юу хийх гэсэн юм бэ?
Бай: Гу Мин, миний амьдралд битгий хутгалд гэж би чамд хичнээн удаа хэллээ?
Гун: Чи яаж байна аа? Эхнээр, би буруу боджээ. Би Лин Хаораныг зовоох ёсгүй байсан юм. Би чамд маш их хайртай болоод л тэгчихлээ. Гурвуулаа хамт аз жаргалтай гэр бүл байхыг л би хүссэн. Чи надад хайртай биз дээ?
****************************************************
Гу: Чи надад хайртай биз дээ?
Бай: Гурвуулаа хамт гэр бүл ээ? Хэрэв чи өөрийгөө зөв авч явсан бол бидний харилцаа одоо ч хэвээрээ байх байлаа. Гу Мин, чи хэтэрхий ихийг хүсдэг чинь чиний алдаа. Одоо болж байгаа энэ бүх зүйлд чи л буруутай!
Эр: Ноён Гу, цахим орчинд цацагдсан мэдээлэл үнэн үү? Хатагтай Бай, та үнэхээр Гу Минээс жирэмсэн болсон юм уу?
Эм: Ноён Гу, хатагтай Бай аль хэдийн гэрлэсэн, Хайчэнд халамжтай эхнэр гэдгээрээ алдартай. Та яагаад хөндлөнгөөс нь оролцсон юм бэ?
Гу: За, за. Бай Нянь, чи үнэхээр Лин Хаоранд хайртай гэж үү? Хэрэв чи үнэхээр хайртай юм бол яах гэж надтай янаглаж, миний өвөрт орж надаас жирэмсэн болсон юм бэ?
Бай: Чи...
Гу: Би чамд хэлье, чи зүгээр л өөртөө бардсан хүүхэн. Хүнийг жинхэнээсээ хайрладаг бол чиний бие, зүрх сэтгэл чинь тус тусдаа байж чаддаггүй юм. Чи жинхэнэ хоёр нүүртэн! Чи нөхөртөө хайртай гэдэг ч шөнө бүрийг надтай амраглаж өнгөрүүлдэг байсан.
****************************************************
Гу: Чи нөхөртөө хайртай гэдэг ч шөнө бүрийг надтай амраглаж өнгөрүүлдэг байсан.
Бай: Амаа тат!
Гу: Яасан, миний буруу юу? Би та нарт хэлье. Энэ эмэгтэй нүүрэн дээрээ Лин Хаоранд маш их хайртай гэдэг, ачир дээрээ надтай эр эмийн харилцаатай. Чи, Бай Нянь, өөрийгөө үнэнч эмэгтэй гэж зарладаг ч үнэндээ хоёр нүүртэй эмэгтэй!
Эм: Хатагтай Бай, долоон хоногийн өмнө ноён Лин та хоёр хуримын ойн баяртаа ирээгүй. Энэ ноён Гутай холбоотой шалтгаан байсан уу?
Эр: Хатагтай Бай, та зүгээр л нөхөртөө санаа тавьдаг дүр эсгэж байсан юм уу?
Бүгд: Хатагтай Бай, хатагтай Бай, хатагтай Бай..
Бай: Надад та нарт хэлэх юм байхгүй.
Гу: Бай Нянь, чамд гэж хэлэхэд, Лин Хаораныг явахад хүргэсэн жинхэнэ хүн нь би биш, харин чи шүү!
Бай: Чи юу яриад байна? Би гэнэ ээ? Би үнэхээр буруу зүйл хийсэн гэж үү? Арай ч оройтоогүй байна. Хаораныг эргэж ирэхээс өмнө би бүх алдаагаа залруулна. Нэгийг нь ч орхихгүй. Миний болон Гу Миний тухай энэ бүх цуурхалууд худал зүйл. Гу Миний хувийн амьдрал надад, мөн Хаоран группт маш муу үр дагвар авчирсан тул өнөөдрөөс эхлэн би Гу Минтэй бүх талаар хамтран ажиллахаа зогсоож байна. Бүгдэд нь баярлалаа.
Гу: Чи юу хийж байгаа юм бэ?
****************************************************
Бай: Цзян Тао, Хаоран та хоёр Гу Мин бид хоёрын явдлыг аль хэдийн мэдэж байсан уу? Чи яагаад надад хэлээгүй юм?
Тао: Юу? Чи юу яриад байгааг би ойлгосонгүй.
Бай: Чи түүний хамгийн сайн найз нь. Яаж мэдэхгүй байх юм? Битгий худлаа хэл. Хаоран хаана байна?
Тао: Чи яагаад надаас ингэж асууж байгаа юм?
Бай: Би түүнийг олох хэрэгтэй байна.
Тао: Энэ боломжгүй! Чи түүнийг олохгүй.
Бай: Юу гэсэн үг юм?
Тао: Чи энэ насандаа түүнийг хэзээ ч олохгүй.
Бай: Би чиний юу яриад байгааг ойлгохгүй байна.
Тао: Хаораны чамд өгсөн гурван жилийн ойн бэлэг. Чи үүнийг хараахан нээгээгүй байх нь, тийм үү? Нээгээд сайтар хар. Бүх үнэн дотор нь байгаа.
****************************************************
Бай: Яаж ийм байдаг юм бэ? Нас барсаны гэрчилгээ. Хаоран саяхан байсан байршлыг нь шалгаж надад туслаач.
Ли: Мэдлээ, хатагтай Бай. Ноён Лин, 2025 оны 10-р сарын 23-нд нас барсан байна. Түүний хувийн мэдээлэл устсан.
Бай: Нөхөр минь, би ямар буруу хийсэн юм бэ? Хань минь.
****************************************************
Бай: Хаоран хаана байна?
Тао: Чи Хаораны нас барсаны гэрчилгээг үзсэн байх ёстой. Чи яах гээд надаас асуугаад байгаа юм бэ?
Бай: Энэ нас барсны гэрчилгээг надад урьдчилаад өгсөн байна. Хаоран урд нь ямар нэг аргаар хувийн мэдээллээ устгасан байх. Тэр амьд байх л ёстой. Миний алдааг уучлах араггүйг би мэднэ. Гэвч би чамаас гуйя, чи намайг Хаорантай дахиад нэг уулзуулж өгөөч. Би түүнд бүгдийг тайлбарлаж, нүглээ наманчлах болно. Чамаас гуйж байна.
Тао: Одоо оройтсон.
Бай: Юу гэсэн үг юм?
Тао: Би чамд аль хэдийн хэлсэн! Чи энэ амьдралдаа түүнийг дахин хэзээ ч харахгүй.
Бай: Хаоран хаана байна?
Лин: Хэрэв нэг л өдөр Бай Нянь үнэнийг мэдвэл түүнд энэ захидлыг өгөөрэй.
Тао: Энэ бол Хаораны чамд үлдээсэн захидал, явахынхаа урд орой нь бичсэн юм.
Бай: Урд шөнө өө?
Лин: Яв даа.
Бай: Би удахгүй хүрээд ирнэ. Намайг хүлээж байгаарай.
Лин: Бай Нянь, чи энэ захидлыг унших үед би аль хэдийн явчихсан байна. Чи Гу Минийг төлөө намайг орхиж явахад миний сонголт зөв байсныг ойлгосон. Одоо ч гэсэн, чамайг гэсэн миний хайр жинхэнэ гэдэгт итгэдэг, тиймээс би чамд дурласандаа харамсдаггүй. Чи өөрийн хүсэл тэмүүлэлтэй, үнэнч хайртайгаа хамт миний ертөнцөд нэвтэрч, залуу насыг минь эмчилсэн. Бидэнд сайхан дурсамжууд зөндөө бий, өнгөрсөн бүхэн чи надад ямар их хайртайд итгэхэд хангалттай гэж бодож байна.
Бай: Хаоран. Явж явж, би чамд тийм чухал байжээ.
Лин: Хүмүүс хайр цаг хугацааны урсгалыг тэсвэрлэдэггүй гэж үргэлж ярьцгаадаг ч үнэндээ цаг хугацаа бидний мөнх бусыг тэсвэрлэдэггүй. Чи минь хүсэл тэмүүлэлтэй, эрч хүчтэй бяцхан нар, харин би удаанаар унтарч буй өөртөө итгэлгүй өчүүхэн эр. Чи намайг дулаацуулж байсан. Гэвч би чамайг хамгийн ихээр хайрлаж эхлэх үед чи надаас залхаж эхэлсэн. Намайг хайх хэрэггүй. Би аавынхаа биелээгүй хүслийг нь биелүүлэхийн тулд дуусгаагүй туршилтад нь оролцоно. Би чамтай ханилсанаас хойш яаж сайн нөхөр байх вэ гэж үргэлж бодож, чамайг харамсахад хүргэх тийм хүн биш гэдгээ чамд ойлгуулах аргыг хайж байсан. Би чиний төлөө их өөрчлөгдсөн, гэвч чиний төлөө амьдралаас чинь явах миний хийх хамгийн сүүлчийн зүйл гэж ер бодсонгүй. Баяртай, хайрт минь. Намайг хайх хэрэггүй. Энэ бол чиний сонголт, бас миний сонголт. Бид энэ амьдралдаа дахиж хэзээ ч уулзахгүй гэж найдаж байна.
Тао: Бай Нянь, энэ Хаораны өөрийнх нь сонголт байсан. Чи түүнийг хүндэлж чадна гэж би найдъя.
Бай: Би энэ насандаа Хаораныг дахиж хэзээ ч уулзахгүй юу?
Тао: Уулзаж чадахгүй.
Бай: Хэрэв тэр туршилт нь бүтэлгүйтвэл яах вэ?
Тао: Тийм ээ. Тэр шууд үхнэ. Бай Нянь, чи өөрөө ийм байдалд хүргэсэн.
****************************************************
Гу: Бүгдээрээ сайн уу, намайг Гу Мин гэдэг. Сүүлийн үед цахим орчинд миний тухай яриа их гарах боллоо. Үүнээс болж Бай Нянь, Хаоран групп надтай хамтран ажиллахаа больсон.
Эм: Ах аа, та үнэхээр царайлаг юмаа. Ах аа, би үргэлж өөрийн чинь талд. Ах аа, би танд итгэж байна.
Гу: Үүнтэй холбоотойгоор, Бай Нянь жирэмсэн болсон нь үнэн, хүүхэд нь үнэхээр минийх гэдгийг хэлмээр байна. Энэ үнэн!
Эр: Бай Нянь эгч үнэхээр чамаас жирэмсэн болжээ. Энэ нийгэм бүр солиорчихож.
Гу: Бай Нянь, чи эхэндээ намайг өрөвддөг байсан, одоо намайг жийж хаяхыг хүссэн. Тэгвэл чамайг сүйрүүлсэнд намайг буруутгах хэрэггүй шүү.
Эр: Байзаарай, Гу Мин, чи юундаа нэг их шаналсан дүр эсгэдэг юм бэ? Чи нууц амраг биз дээ?
Эм: Яг үнэн. Эсвэл энэ зүгээр л бие үнэлэгч биз. Бай Нянь нөхөртэй гэдгийг хүн бүр мэддэг. Харин энэ нэг юм хүүхнүүдээр тэтгүүлж амьдарчихаад худлаа гунигийн дүр эсгэж гэнэ. Гун Миныг блоклохыг би бүгдэд нь уриалж байна.
Бүгд: Блокл! Блокл! Блокл!
Гу: Яаж... яаж ийм юм болдог байна? Тэд уг нь Бай Няныг үзэн ядах ёстой биш билүү?
Ли: Сайн уу, ноён Гу. Хатагтай Бай энэ харшийг ашиглах чиний эрхийг хэдийн цуцалсан. Чи яг одоо эндээс хурдхан нүүх ёстой.
Гу: Яаж тийм юм байдаг юм? Энэ харшыг Бай Нянь надад бэлэглэсэн ш дээ!
Ли: Гу Мин, би шулуухан хэлчихье. Хүмүүст бардамнал, модонд холтос байдаг юм. Чи хатагтай Байтай амраглаж байсан тухайгаа цахим орчинд тараасан байна лээ. Хатагтай Бай үүнийг чинь мэдээгүй гэж чи бодож байна уу? Хатагтай Байн энэ баримтанд тодорхой дурдсан байгаа, зөвхөн энэ харш ч биш, бас өмнө нь чамд өгсөн бүх зүйлийг бүгдийг нь нэг бүрчлэн буцааж авна.
****************************************************
Гу: Бай Нянь! Бай Нянь, чи намайг юу ч үгүй үлдээх гэж үү?
Бай: Би нүглээ наманчилж, бүх алдаагаа нэг бүрчлэн залруулах болно.
Гу: Бай Нянь, би ч гэсэн чиний амраг! Чи яагаад намайг ингэж байгаа юм бэ? За яахав, Лин Хаоран та хоёрын дунд хайр байдаг, тэгвэл бидний хооронд юу ч байхгүй юу? Бид хоёрт сайхан дурсамжууд байхгүй гэж үү? Чи надад хэлээч. Чи миний оронд хэвтэж байхдаа зүрх чинь шаналж байсан уу?
Бай: Хэрэв би шинээр эхлүүлж чаддагсан бол би хуурахгүй, гэр бүлээ сүйтгэхгүй, Хаораныг гомдохгүй байх байсан!
Гу: Тиймээ, би Лин Хаораныг зовоосон. Энэ үнэн, харин чи бидний хүүхдийг зовоож байна! Бидний тэр бүх амлалтууд, сайхан үгс худлаа байсан гэж үү?
Бай: Чи сайхан үгс гэж хэлж байгаа ч тэр чинь яаж үнэн байх юм? Гу Мин, би урд нь чамайг өөрт нь хэзээ ч байхгүй эд зүйлст шунадаггүй ухаалаг залуу гэж боддог байсан. Би чамд сүүлчийн удаа тодорхой хэлчихье, би чамд хэзээ ч хайртай байгаагүй! Миний хувьд энэ зүгээр л зугаацах гэсэн тоглоом байсан юм. Одоо тоглоом дууссан, чи сэрсэн чинь дээр! Тиймээс, миний нүдэнд дахиж битгий үзэгдээрэй!
Гу: Чи юу хийж байгаа юм бэ?
Эр: Чи хаачих гэж байна?
Гу: Би Бай Нянтай уулзах гэсэн юм.
Ли: Хатагтай Бай, мөрдөж байгаад олж тогтоолоо. Ноён Линыг үнэхээр хөлдөөсөн юм байна.
Бай: Тэр лаборатори нь хаана байна? Туршилт эхэлсний дараа би түүнийг зогсоож болох уу?
Ли: Нэгэнт туршилт эхэлсэн бол түүнийг зогсоох боломжгүй.
Бай: Хаоран, чи хөлдөөгч камерт орох үедээ юу мэдэрсэн бол?
Ли: Хатагтай Бай, Гу Мин гадаа оруулахыг шаардаж хашхираад байна. Таны бодлоор, түүнийг яасан нь дээр вэ?
Бай: Түүнээс бүх юм болж, Хаоран явахаас араггүй болсон. Түүнд яв гэж хэл.
Ли: Мэдлээ.
Гу: Та нар надаар яах гээд байгаа юм бэ? Намайг тавиач! Намайг хэн болохыг та нар мэдэх үү? Намайг оруул!
Ли: Хатагтай Бай хэнийг ч оруулахгүй байхыг тушаасан.
Эр: Хатагтай Бай гадны хүн оруулахгүй байхыг тушаасан байна. Одоо яв!
Гу: Гадны хүн, хаха! За яахав, Бай Нянь, би чамайг ийм харгис гэж бодсонгүй.
-------------------------------------------------------
Эм: Чи яагаад гэнэт дороо буцаад ирэв? Бай Нянь, Лин Хаоран эргэж ирээгүй л байна уу? Тэр Гу Мин та хоёрын явдлыг мэдсэн үү? Тэр Лин Хаоран эхнэрээ яаж халамжлахаа ер мэддэггүй хүн байдаг. Эмэгтэйчүүд бид залуу эрчүүдтэй зугаацах нь байх зүйл биз дээ? Миний зөв биз?
Эр: Эгч ээ, таны түмэн зөв.
Эр1: Ямар амжилттай эмэгтэй шөнийн цэнгээн, үдэшлэгт дургүй байдаг юм бэ? Харин тэр Гу Мин өөрт нь юу ашигтай, ашиггүйг сайн мэддэггүй бололтой. Амраг байх ямар ч мэдрэмжгүй!
Эр: Яг үнэн.
Эм: Гэхдээ энэ бас миний буруу. Би Гу Миныг анх Бай Нянтай танилцуулахдаа түүнийг арай ч ийм залуу гэж төсөөлж байгаагүй. Бай Нянь, битгий дуугай байгаач!
Бай: Би эцэст нь ямар буруу юм хийснээ ойлгосон.
Эм: Бай Нянь, энэ чинь юу гэсэн үг вэ?
Бай: Хэрэв чи намайг уруу татаагүй байсан бол Хаоран надад урам нь хугарахгүй байх байсан.
Эм: Энэ тэгээд надад ямар хамаатай гэж? Энэ Лин Хаораны өчүүхэн зангаас л болсон.
Эр: Яг үнэн.
Бай: Та нар одоо явцгаа. Би одооноос та нарыг харах хүсэл ч алга. Гарцгаа!
Эм: Бай Нянь!
Бай: Гараач!
Эм: Чи хүлээж л байгаарай!
Бай: Ханиа, би чамайгаа буцааж авахын тулд юу хийвэл дээр вэ?
****************************************************
Эр: Гу Мин, чи биеэ үнэлэгч, ичгүүргүй нууц амраг байж бас Хаоран группт ирэх нүүртэй хэвээр байна аа? Чи үхвэл таарна.
Эм: Ичгүүргүй биеэ үнэлэгч, болоогүй, бусдын гэр бүлийг хүртэл бусниулагч! Ичээч! Үхвэл таарна.
Эр: Түй! Явцгаая! Зүгээр л далд ор!
****************************************************
Гу: Гу Мин, Гу Мин, чи үнэхээр тэнэг юм! Чи карьераа золиослон байж Бай Няны хэлсэн утгагүй худал үгнээс болж түүнийг хүүхэдтэй нь хамт дэргэдээ байлгаж чадна гэж бодсон.
Бай: Би чамтай гэрлэж чадахгүй ч, Бай Нянь би чамд амлаж байна, чи үргэлж миний хамгийн их хайрладаг залуу байх болно. Энэ бол би өөрөө зохион бүтээсэн уралдааны машин. Би энийг чамд бэлэглэе. Тийм ээ, чи бүр анхнаас л бидний хооронд гэрлэлт байхгүй гэж хэлсэн. Би хэтэрхий их юм бодож. Бай Нянь, би чамайг үзэн ядаж байна!
Бүгд: Үнсээрэй! Үнсээрэй! Үнсээрэй! Үнсээрэй!
Гу: Харцгаа. Өнөө орой Хайчэний “Сенчюри” зочид буудалд миний найз бүсгүй надад зориулан 1314 бяцхан сарнай бэлдэж, 1314 удаа салют буудуулж, Хайчэн хот даяар бидний хайрыг гэрчлэх болно!
****************************************************
Гу: Лин Хаоран, чи яллаа.
****************************************************
Бай: Нөхөр минь, би чамайгаа санаж байна.
****************************************************
Бай: Нөхөр минь, чиний зөндөө олон юмнууд яагаад гэрт байдаггүй билээ?
Лин: Аан. Би шинээр худалдаад авчихна.
Бай: Гэхдээ чи өөрөө тэр бүгдийг сонгосон ш дээ! Надад үнэхээр таалагддаг гэж чи хэлдэг байсан.
Лин: Надад хичнээн таалагдсан ч, нэг л өдөр залхаж, өөр шинэ зүйл хүсэж эхлэнэ гэж чи хэлсэн биз дээ?
Бай: Нөхөр минь, санаа зоволтгүй. Тэр өдөр чи дэлхийн хамгийн сайхан эр байх нь гарцаагүй. Бас чи миний зохион бүтээсэн спорт машинаар очиж, би бүх хүмүүст ганцхан чи миний цорын ганц хайр гэдгийг хэлнэ.
****************************************************
Бай: Ханиа, оффист ямар нэг юм болсон гэнэ.
Лин: Хоолны дараа хамтдаа явцгаая. Чи яваад өнөө шөнө буцаж ирэхгүй нь мэдээж. Энэ бол миний эхний бас эцсийн гуйлт, үлдээч.
Бай: Нөхөр минь, энэ яаралтай гэнэ. Би явах хэрэгтэй.
Лин: Тэг дээ. Яв, яв.
Бай: Нөхөр минь, би буруу юм хийснээ үнэхээр мэднэ. Юу вэ? Чи минь эргээд ирэв үү? Нөхөр минь, энэ үнэхээр миний буруу байсан. Намайг уучлаач, тэгэх үү? Би буруу байснаа сайн мэднэ. Би хайраасаа урвах ёсгүй байсан. Би чамайг маш их санаад байна. Буцаад ирээч дээ! Би амлаж байна, би дахиж хэзээ ч өөр хүнтэй уулзахгүй. Би чамтайгаа л хамт байна. Би чамайг дахиж хэзээ ч хуурахгүй. Би чамайг маш их санаж байна!
****************************************************
Тао: Архи хэтрүүлсэн, дээр нь үр зулбалт. Чи яах гэж ийм зүйл хийж байгаа юм?
Бай: Хаоран явчихсан. Надад одоо юу ч хамаагүй.
Тао: Чамайг ингэнэ гэдгийг эртхэн мэдэх ёстой байж.
Бай: Би Хаоранд тохирох эмэгтэй биш гэдгээ мэдэж байна. Би хуурч эхэлсэн мөчөөс эхлэн түүнд өгсөн амлалтаа зөрчсөн. Цзян Тао, би чамаас гуйя. Намайг Хаорантай ганцхан удаа уулзуулж өгөөч, тэгэх үү?
Тао: Тэр одоо байхгүй.
Бай: Би түүнийг явсаныг мэднэ. Туршилтын бааз хаана байгааг надад хэлээч. Би ердөө сүүлчийн удаа түүнийгээ хармаар байна. Би чамаас гуйя!
Тао: За яахав, чамайг эмнэлгээс гарахаар би чамайг тийш нь аваачъя.
****************************************************
Тао: Нөхцөл байдал ийм байна, та нар хатагтай Бай Няныш Лин Хаорантай ганцхан удаа уулзуулахыг зөвшөөрч болох уу?
Эр: Ноён Лин туршилтад оролцохыг зөвшөөрсөн үед бид түүнээс энэ амьдралдаа боддог явдаг хүн байдаг уу гэж түүнээс асуусан юм.
Бай: Тэр юу гэж хэлсэн бэ?
Эр: Юу ч гээгүй.
Бай: Тийм байж.
Лин: Би хүн хөлдөөх судалгааны туршилтад сайн дураараа оролцож байна. Хөлдөөх камерт орсны дараа би амьдралаа орхино, аз жаргалаа орхино, харилцаагаа орхино. Би энэ дэлхийгээс алга болохыг илүүд үзнэ. Хэрэв туршилт бүтэлгүйтвэл хэн ч үүнд хариуцлага хүлээхгүй.
Эр: Тиймээс ноён Лин Хаоран бүр алга болсон гэж болно.
Бай: Намайг оруулаач дээ. Би хармаар байна. Сүүлчийн удаа харахад л хангалттай.
Эр: Хатагтай Бай, та эхлээд босчих. За яахав, гэхдээ та зөвхөн гаднаас нь харж болно. Харин дотор нь орж болохгүй. Энэ байна.
Бай: Хаалгыг нь онгойлгоод өгөөч. Би зүгээр л ороод харчихъя, тэгэх үү?
Эр: Болохгүй, дотор нь ариутгасан орчин байдаг.
Бай: Тэр ухаантай хэвээрээ юу?
Эр: Үгүй ээ, сэргэх хүртлээ үгүй.
Бай: Тэгвэл тэр сэргэхэд хэр хугацаа шаардагдах вэ?
Эр: Хэрэв туршилт амжилттай болвол 50 жил шаардагдана.
Бай: Би бүх хөрөнгөө танайд хандивлах болно. Туршилт ямар ч саадгүй үргэлжлэхэд нь анхаараарай.
Эр: Бай хатагтай, та итгэлтэй байна уу?
Бай: Би маш итгэлтэй байна. Хаоран амьд байгаад би итгэлтэй байх ёстой.
Эр: Ойлголоо, бид туршилтыг саадгүй үргэлжүүлж, амжилттай болгохын тулд хичээн ажиллах болно.
****************************************************
Эм: Хөөе, тэр хачин хөгшин эмэгтэйг хар даа. Тэр энд 50 жилийн турш ирсэн гэж сонссон. Тэр хөлдөөгч камерт байгаа хүнтэй ямар холбоотой юм бол?
Эр: Хөлдөөгч камерт байгаа хүн түүний нөхөр нь. Эхнэр нь сүүлэрч сэтгэлийг нь шархлуулсанаас болж хөлдөөх туршилтанд сайн дураараа орсон юм.
Эм: Ай даа, хүн хайрын тухай зөндөө их ярьсан ч нэг л хуурах юм бол бүх аз жаргал утгагүй болдог.
Эр: Анхаар! Тэр сэргэжээ! Туршилт амжилттай болж! Хөлдөөсөн хүн ухаан орсон байна!
****************************************************
2075 он
****************************************************
Эм: 50 жилийн өмнө эхлүүлсэн хүн хөлдөөх судалгааны төсөл маш амжилттай болсон байна! Уг төслийг анх санаачлагч нь Лин Гуо хэмээх агуу эрдэмтэн байжээ. Энэхүү агуу бүтээл нь дэлхий дахиныг донсолгох нь дамжиггүй. Манай мэдээ үргэлжилсээр байх болно.
Эр: Би үнэхээр царайлаг юмаа!
Лин: Сайн. Сайн байцгаана уу! Та хоёр машины уралдаанд их хорхойтойг би харлаа. Та нар өөрсдөө нэг туршаад үзэхгүй юм уу?
Эр: Март даа, хайр аа. Бид одоо ч бизнесийн гарааны шатандаа явж байгаа, мөнгөө ухаалгаар зарцуулцгаая.
Эм: Гэхдээ чи уралдах сонирхолтой байдаг биз дээ? Энэ удаад яагаад туршиж үзэж болохгүй гэж? Манай бизнес амжилттай болох цагт би чамд өөрөө машин зохион бүтээж өгнө. Чи хамгийн дэгжин залуу болно!
Эр: Баярлалаа, хайр аа! Гэхдээ бид мөнгөтэй баян болох үед чи бодлоо битгий өөрчлөөрэй!
Эм: Яаж тийм юм байх юм? Би чамайг насан туршдаа хайрлах болно.
Эр: Энэ... Энэ уралдааны зам биш гэж үү? Энэ хөгшин яаж энд орж ирсэн юм?
Лин: Сайн байна уу, би танд юугаар туслах вэ?
Бай: Уучлаарай намайг. Би буруу газраа ирчихэж.
Лин: Тийм бол яриагаа үргэлжлүүлье.
Эр: За тэгье.
Лин: Эхнээр.
Бай: Ашгүй дээ. Чи минь эцэст нь эхэлсэндээ буцаж очлоо. Нар шиг цацарсан, сайхан залуу минь. Сайхан бүсгүйтэй танилцаж, аз жаргалтай, сайхан амьдрахыг чамдаа хүсье.
Төгсөв
Back to episodes Go home