She Is Betrayed by Her Husband—After Rebirth, She Makes Every Liar Pay
Үргэлжлэх хугацаа: 76мин
Линк: https://www.youtube.com/watch?v=D3NKkctstx8
Гол дүрүүд:
Лу: Лу Нин Ань
Ши: эр, Ши Юнван, Нин Аний нөхөр
Ч : эр, Шие Зичен Лу Нин Аний өргөмөл хүү
Л. эм, Ши Юнваны нууц амраг
Эх: хадам эх,
Ю: эр, Юу ван
Лу: Юнван. Өргөмөл хүү Чэн арь чинь, сайн байгаа. Манай гэрийнхний тусламжтайгаар шилдэг Жуанюаны шилдэг сурагч болсон.
Ч: Ээж ээ.
Лу: Чэн арь. Хурдан. Аавдаа хүж өргө. Шие овогтын нэр төрийг өндөрт өргөсөн болохоор аав чинь мэдээд чиний өмнөөс их баярлаж байгаа байх.
Ч: Ээж ээ, сандрах хэрэггүй. Алив, ийшээ суучих. Би танд шөл хийсэн. Ээж ээ, алив. Та идээд үз.
Лу: Чэн арь, халамжтай шүү. Нагац ах чинь хаачаа вэ? Чамтай цуг армид очиж ажилд бүртгүүлнэ гээгүй билүү? Яагаад харагдахгүй байна.
Ч: Нагац ах. Энд байгаа. Өвөө ч гэсэн ирсэн.
Лу: Хаана? Ээжийгээ айлгахаа боль л доо.
Ч: Таны гарт байна. Зүгээр ээ. Дахиад байгаа. Гүнгийн өргөө дайсантай хуйвалдаж, эх орноосоо урвасан. Хаантан уурлан хилэгнэж, нэн даруй гэр бүлээр цаазаар авч, бүх мөчийг нь таслахыг тушаасан. Би тэдний махаар шөл хийгээд аваад ирсэн. Асгаж болохгүй...
Лу: Аав аа. Гүнгийн өргөө. Яасан ч дайсантай хуйвалдаж, эх орноосоо урвахгүй. Яагаад?
Ч: Яагаад аа? Яагаад гэдгийг хэлээд өгье. Чи миний ээжийн байр суурийг эзлээгүй бол би эцэг эхээсээ салж, чамд хорин жил тамлуулахгүй байсан юм.
Лу: Юу гэнэ ээ?
Л: Чэн арь, өөрийг чинь хэзээ ч ээж нь байгаагүй гэж байна. Юнван. Ороод ир. Та хоёр эхнэр нөхөр байсан хүмүүс. Ядаж сүүлчийн замд нь үдэж өг. Сүүлчийн хүслийг нь биелүүлж байна гэж бод.
Лу: Юнван. Чи үхээгүй байна. Намайг хуурсан гэж үү?
Ши: Чамайг хураагүй бол... Гүнгийн өргөөнд хүргэн орж, чамтай нэг насаа өнгөрөөнө гэж бодоо юу? Гэхдээ... азаар танай гүнгийн өргөөний ачаар би хүүгээ амжилтанд хүргэж чадлаа. Лу Нин Ань. Чиний ганц давуу тал бол... ухаангүй тэнэг.
Лу: Би чиний төлөө хорин жил бэлэвсэн амьдарсан. Гэтэл үхсэн дүр эсгэж, гадуур амьдарч байж. Энэ муу өөдгүй эмийн хүүхдийг авчирч надаар өсгүүлсэн юм биз дээ. Тэрнийг хууль ёсны залгамжлагч болгож, манай Лу овогтыг үгүй хийсэн байж. Та нар... хүн биш...
Ч: Шие Зичен сайд болсон. Хүүгийн хувиар... өргөсөн ээж та намайг уучилна биз... Та нар үхлийн муугаар үхэх болно. Сүнс болсон ч би та нарыг зүгээр өнгөрөөхгүй дээ...
Ши: Чиний ганц давуу тал бол... ухаангүй тэнэг...
Ч: Миний ээжийн байр суурийг булааж, намайг эцэг эхээс маань салгасан.
*******************
Ц: Авхай. Мөхөс би энэ улаан, цагаан хоёр даашинз аль аль нь танд зохино гэж бодож байна.
Лу: Цуй арь. Яагаад чи байдаг билээ? Би... дахиад төрчихөж.
Ц: Авхай. Та юу яриад байна аа? Жанжинг өнөөдөр нийслэлд ирнэ гээд баярлаад байгаа юм уу? Гэхдээ... Жанжин та хоёр гэрлэснээс хойш... зургаан жил уулзаагүй.
Лу: Намайг Лу Нин Ань гэдэг. Урд насандаа би Ши овогтын доройтож байгааг үл тоомсорлож, тэдний бэр болсон. Гэвч Юнвантай гэрлэсэн шөнө... дэр ч нэгтгэж амжаагүй байтал... цэргийн тушаалаар тэр тулаанд явсан. Зургаан жилийн дараа... цэргүүд ялалт байгуулан ирсэн боловч... тэр суманд оногдодн амиа алдсан байсан. Охин биеэ алдаагүй би дахин гэрлэж болох байсан боловч... тэрний төлөө би хорин жил бэлэвсэн амьдарсан.
Ц: Авхай. Та яаж байна аа?
Лу: Хувцасаа солих цаг болж. Удахгүй сайн мэдээ ирнэ. Гурав. Хоёр. Нэг.
Эр: Эзэгтэй. Муу мэдээ. Жанжин хортой суманд оногдож, амь эрсэдсэн гэнэ. Цогцосыг нь өргөө рүү авчирч байгаа гэнэ.
Ц: Юу гэнэ ээ?
Лу: Сайн өдөр, сайн цаг.... улаан даашинз яг тохирно. Цуй арь. Хуримын даашинз бэлд. Нөхрөө гэрт нь хүлээж авъя...
*************
Эх: Май, энийг ид. Миний ухаантай хүү ч мөн дөө. Үхсэн дүр эсгэж, зугтахаар шийдсэн байна. Сайхан төлөвлөгөө. Гүнгийн өргөөнд нэр хүндийг эрхэмлэдэг. Лу Нинийг энэ олон жил хүлээлгэсний эцэст, гүнгийн өргөөний эд баялаг бүгд биднийх болно гэсэн үг.
Эр: Эзэгтэй ирлээ.
Л: Өө...
Эх: Хүү минь... миний хөөрхий хүү... Миний хүү...
Лу: Ээж ээ.
Эх: Чи муу золиг.... миний хүү үхчихээд байхад... дахиад гэрлэх гэж байгаа юм уу?
Лу: нөхөр минь. Нөхөр минь... Намайг хуурах гэж үнэхээр өөртөө шарх үлдээгээ шив... Нөхөр минь... ингэж болохгүй шүү дээ. Нөхөр минь... намайг ганцааранг нь орхиж болохгүй шүү дээ... яагаад ийм хэрцгий юм бэ? ... бид хоёр дэр нэгтгээгүй ч гэсэн би чиний эхнэр шүү дээ... Тулааны урлагт сайн суралцаж... эмс хүүхэн, дарсанд шунахаа боль гэж хэлээд байхад...
Эх: Энэ Лу Нин Ань... даруухан дуулгавартай байдаг байсан... яагаад шулам шиг аашлаад байна аа? Энэ янзаараа... Ван арь энэ эмд зодуулаад үхэж магадгүй нь...
Д: Эзэгтэй. Эзэгтэй. Хичнээн гашуудсан ч гэсэн ингэж өөрийгөө зовоох хэрэггүй. Жанжныг оршуулах ёслолыг би бэлдье.
Лу: Амаа тат. Би нөхөртөө хичнээн сайн билээ. Оршуулгын ажлыг яаж өөр хүнд даатгаж болдог юм? Нөхөр минь. Нөхөр минь... Энэ цогцос... яагаад цус гардаг билээ? Бас нүүр нь улайчихлаа. Арай...
Эх: Болохгүй ээ.
Лу: Ээж ээ. Яасан бэ?
Эх: Муу золиг. Юнван үхчихээд байхад... чи юу хийгээд байгаа юм?
Лу: Ээж ээ. Та хэтэрч байна... Юнван нэр төрөө эрхэмлэдэг хүн. Цусны толботой оршуулах юм бол сүнс нь амар амгаланг олж чадахгүй. Тийм болохоор би цусны толбыг нь арилгаж...
Эх: Болохгүй. Энэ муу золиг... өнөөдөр нэг л биш байна даа. Юнваныг үхсэн болж жүжиглэж байгааг мэдчихсэн юм бол уу? Тийм байх ёсгүй дээ. Энийг өөр хэн ч мэдэхгүй.
Лу: Ээж ээ. Өнгөрсөн жилүүдэд... би Ши овогтынд удам залгах хүү төрүүлж өгч чадаагүй. Юнван нас барсан болохоор би нөхрөө алсан өөдгүй эм болж таарлаа. Тэгээд ч өнгөрсөн хугацаанд би үргэлж таны дэргэд өглөө, оройгүй үнэнчээр үйлчилж байсан. Ээж та надад итгэхгүй байгаа бол, би өөрийн гэмийг үхлээрээ батлахаас өөр арга алга. Нөхөртэйгөө хамт явъя...
Эх: Нин Ань. Нин Ань. Нин Ань, тэгж болохгүй. Болохгүй. Чиний хүссэн болгоныг ээж нь зөвшөөрнө.
Лу: Ээж ээ. Тэгвэл, ээж ээ. Нийслэл даяар Лу Нин Ань намайг охин биеэ алдаагүй гэж зарлая. Тэгвэл би дахиад нөхөрт гарч болно гэсэн үг.
Эх: Юу? Дахиад гэрлэнэ гэнэ ээ? Чи... муу тэнэг хог. Миний хүүгийн цогцос хөрч амжаагүй байхад... дахиад гэрлэнэ гэнэ ээ? Чи... Ши овогтынд хүн байхгүй гэж бодоо юу?
Лу: Урд насанд Ши Юнван надаас салахын оронд үхсэн дүр эсгэж, гадуур амьдарч байсан. Энэ хөгшин Ши хатагтай нэр хүнд ярьж намайг насаар маань бэлэвсэн амьдруулсан. Айлд хүргэн орчихоод амар тайван амьдарч чадахгүй, манай бүх хөрөнгийг авч, гүнгийн өргөөг ашиглана гэж бодож байгаа бол... битгий мөрөөд... Ээж ээ. Бэр нь дахиад гэрлэхийг хүсээгүй ээ. Зүгээр л ээж танаас бэрийгээ амьтан хүний амны зугаа болохоос хамгаалаач гэж байна. Лу овогтынхон таныг намайг хамгаалж байгааг харах юм бол танд талархах нь гарцаагүй. Хойшид би Ши өргөөнд байна гэсэн ч намайг хорихгүй... Ашигтай болохоор зөвшөөрч л таараа.
Эх: тэрний хэлдэг зөв. За яах вэ. Одоохондоо зөвшөөрчихье. Дараа нь энэний учрыг олох арга олдож л таараа. За яах вэ. Би яг одоо хүнээр зарлуулъя.
Лу: Гялайлаа, ээж ээ. Тушаал дага. Миний нөхрийн оршуулга сүр жавхлантай болох ёстой.
***********************
Эх: Бүгд бэлэн үү?
Д: Санаа бүү зов, хатагтай. Энэ авсыг аль эрт захиалчихсан байсан. Энэ дотор жанжин амьсгалж чадна.
Эх: Сайн байна. Лу Нин Анийг л хуурч байвал, бусад нь алга урвуулахтай адил амархан.
Д: Цаг боллоо. Авсыг өргө. Жанжныг аваад яв...
Эх: Миний хүү...
Лу: авсыг буулга. Энэ авсанд асуудал байна.
Эх: Энэ... Нин Ань. Чи юу яриад байна аа? Авсанд яахаараа асуудал байдаг юм?
Лу: Ээж ээ. Бэр нь танд хэлсэн шүү дээ. Нөхөр маань эх орныхоо төлөө амиа алдсан болохоор... оршуулгын ажил сүр жавхлантай байх ёстой. Оршуулгын бүх зардлыг миний инжнээс гаргана. Ээж та мөнгөнд санаа зовох хэрэггүй. Ийм чанаргүй авс яаж болдог юм бэ? Цуй арь, жанжныг миний тусгайлан хийлгэсэн зандан модон авсанд хий.
Ц: Мэдлээ.
Эх: Нин ань.
Лу: Ээж ээ, санаа амар бай. Энэ авс нийслэл байгаа хамгийн үнэтэй нь. Бүхэлд нь зузаан зандан модоор хийснээс гадна, ямар ч залгаагүй ганц модоор хийсэн юм. Нөхрийн маань цогцос энэ дотор мянган жил болсон ч муудахгүй. Гаднаас юу ч нөлөөлж чадахгүй, агаар ч нэвтрэхгүй.
Эх: Тэр... авсыг авчир...
*****************
Лу: Зогс.
Эх: Яасан бэ?
Лу: Авсан дотор юм дуугараад байна.
Эх: Нин ань. Чи буруу сонссон байна. Хурдан булъя. Сайн цаг өнгөрчихнө.
Лу: Энэ авс... Хэн хадсан бэ? Хадаагүй байна. Могой, харх, шоргоолж, шавьжнууд ороод нөхрийг маань мэрж хэмлэвэл яах болж байна?
Эх: Нин ань. Эд нар алдаа гаргасан байна. Сайн цаг өнгөрчихлөө. Бушуу явъя аа.
Лу: Ээж ээ. Нөхөр маань гэнэтхэн өнгөрөөд... сүнс нь амар тайвныг олж чадаагүй байгаа... энэ... оршуулга нь ийм байж болохгүй биз дээ? Ээж ээ.
Эх: Ёстой.
Лу: Үхэхдээ сайн өдөр сонгоогүй байж, оршуулахад сайн цаг сонгоно гэж горьдох ч хэрэггүй. Сайн өдөрт тийм дуртай юм бол хойд насандаа сайн сонгоорой доо.
Эх: Яах юм бэ?
Лу: Та нар хадахгүй бол... би өөрөө хадна. Цуй арь... алх аваад ир.
Эх: Чи яаж байна аа? Болохгүй. Тэнэг хог... үхсэн хүнийг ч амар тайван байлгахгүй. Лу Нин ань боль. Боль гэж байна. Лу Нин ань. Муу мунхаг эм. Хадаж болохгүй гэж байна. Чи сонсож байна уу? Болохгүй ээ... үгүй... Лу Нин ань.... чи... чамтай нэгийгээ үзнэ дээ. Боль гэж байна. Хадахаа боль. Болиоч. Хурдан боль... Миний хүү... Миний хүү...
Д: Хөгшин хатагтай ухаан алдчихлаа. Хурдан өргөө рүү аваад яв.
*****************
Эх: Хурдан. Бушуул... бушуул бушуул... бушуул гэм... хөөрхий хүү минь. Миний хүү... Хурдан босоод ир. Лу Нин ань тэр эм... чиний амийг авах шахлаа. Зүгээр үү? Алив...
Ши: Тэрний даруу эелдэг зан бүгд жүжиг байж.
Эх: Өнөөдөр ярихыг нь сонсоод байсан... дахиад гэрлэх санаатай байна. Ши өргөө юу ч үгүй болсон. Лу овгийн дэмжлэггүйгээр хойшид бид яаж амьдрах болж байна аа?
Ши: Ээж ээ. Хүүд нь бодсон юм байна.
Эх: Эндээс хурдан явъя.
Лу: Ши Юнван. Ши Зичен. Лин Ван арь. бас гадна бурхан мэт аашилдаг хорт могойн сэтгэлт хадам эх. Та нарыг би яасан ч зүгээр орхихгүй.
*****************
Эр: Эзэгтэй, таны инжийг алтанд шилжүүлбэл 430мянга 3687мөнгөн зоос болж байна. Дээр нь үнэт чулуунууд, хаш эдлэлүүдийг мэргэжлийн хүнд үзүүлж байж хэд болохыг нь тогтоох хэрэгтэй.
Лу: Эрхэм ээ, өнгөрсөн жилүүдэд миний данснаас жанжны өргөөнд хичнээн хөрөнгө зарцуулсан бэ?
Эр: Тодорхой хэлж мэдэхгүй байна. Хамгийн багадаа 200мянга байж таараа.
Ц: 200мянга аа? Авхай... би мэдээгүй юм байна. Таныг гэрлэснээс хойш таны инжний тал нь жанжны өргөөнд... Авхай. Жанжны өргөөнийхөн үнэхээр ичих нүүргүй юм аа. Өдөр болгон таны ачаар идэж, ууж байж таныг хуурч, бэлэвсэн болгож байдаг.
Лу: Надаас идэж, уухаас гадна урд насанд маань... миний махыг мэрж, цусыг уусан. За за. Өнгөрснийг өөрчлөх аргагүй. Залгисан болгоныг нь буцаагаад нэг нэгээр нь нулимуулж л таараа.
Ц: за.
Лу: Дансны дэвтэр хураа. Өргөө рүү буцъя.
Ц: Мэдлээ.
Ю: Авхай, болгоомжтой.
Лу: Юу ван. Гялайлаа.
Ю: намайг санахгүй байх шив.
Ту: Саяных... жанжны эхнэр биш үү? Ши жанжин ирж яваад осолдсон гэж сонссон. Эхнэр нь бэлэвсэрсэн гэсэн. Үнэхээр харамсалтай.
Ю: Нийслэлд эргэж ирснээс хойш анх удаа л сайхан мэдээ сонслоо.
****************
Ч: Эзэгтэй. Эзэгтэй. Өрөөж хайрла. Надад идэх юм хайрлаач.
Лу: Ши Зичен. Энэ удаа ч гэсэн чи ирээ шив. Чүү...
Л : Чэн арь.
Лу: Та хоёр их айсан байх. Сая энэ залуу ноён гэнэт урдуур ороод ирлээ. Би сандарсандаа буруу юм хийчихлээ. Зүгээр үү?
Л: Зүгээр ээ, зүгээр. Эзэгтэй, энэ залуу ноён биш ээ. Зүгээр л өдөр болгон гудамжинд гуйлга гуйдаг хүү байгаа юм.
Лу: Тийм үү? Сая өөрөө тэрнийг Чэн арь гэж дуудаад байсан. Яасан? Та хоёр нэг нэгнээ мэдэхгүй юу? Урд насандаа би хорин жил тэрэнд зааж сургасан. Тэгсэн ч гэсэн өөрчлөгдөөгүй. Харин ч намайг буруутгасан. Энэ удаа... юу сонгохыг нь хардаг хэрэг ээ... Энд зуун лан мөнгө байгаа. Та хоёр эх хүү хоёр мөн бол миний өгч байгаа өглөг гэж бод. Өргөө худалдаж авна уу, пүүс нээнэ үү... та хоёрт сайхан амьдрахад хангалттай хүрнэ. Ши Зичен. Энэ удаа чамд сонголт өгвөл... чи өмнөхөөсөө өөр сонголт хийх үү?
Л: Эзэгтэй. Та үнэхээр буруу ойлгож. Би үнэхээр энэ хүүг мэдэхгүй. Юм хэлээч. Зуун мөнгөн зоосоор намайг зайлуулна гэж бодоо юу? Манай Чэн арь жанжны өргөөны залгамжлагч. Тэрний цол хэргэмийг өвлөх болно.
Ч: Ши эзэгтэй өгөөмөр, сайхан сэтгэлтэй. Зичэн надад эцэг эх байхгүй. Эзэгтэй танаас мөнгө залилж чадахгүй.
Лу: Эцэг, эхгүй ээ? Тийм бол... Манай өргөөнд очиж зарц болбол ямар вэ?
Л: Зарц болж болохгүй.
Лу: Аан? Идэх хоол ч үгүй байж, яагаад зарц болж болохгүй гэж? Тийм бол... Цуй арь... явъя...
Л: Байз. Жанжны өргөөнд орж л байвал, залуу ноён болно уу, зарц болно уу, тэрний шийдэх хэрэг биш. Эзэгтэй. Энэ хүүг аваад яв.
Ч: Эзэгтэй. Чэн арь, эзэгтэйд үйлчлэхийг зөвшөөрч байна.
Лу: Харамсалтай нь... би хүсэхгүй байна. Эцэг эхгүй гудамжаар тэнүүчилж явдаг бохир хүүхэд... жанжны өргөөнд очвол хамаг юм заваарчихна.
Л: Чи...
Лу: Цуй арь. явъя.
Л: Хөөе. Хөөе.
Лу: Ши Зичэн. Урд насандаа би чамайг хүүгээ болгосон. Гэвч чи манай Лу овогтыг бүгдийг нь алсан. Энэ насанд... надгүйгээр чиний яаж амжилтанд хүрэхийг харж л байя.
**************************
Эр: Эзэгтэй ирлээ.
Эх: Чэн арь. хурдан ээжийнхээ амрыг эр. Чэн арь, ид... сайн байна. Нин ань. Энэ хүүхэд...
Лу: Энэ хүүхдйиг би харсан.
Эх: Энэ хүүхэд их дуулгавартай. Манай өргөөнд чамайг хайж ирсэн. Мөргөж сөгдөх юм гэнэ. Ачлалтай хүү юм шиг байна. Юнван нас барсан болохоор Ши овгийг залгамжлах хүнгүй болсон. Тэрнийг өргөж аваад, чиний нэр дээр өсгөе. Залгамжлагчаа болго.
Лу: Хүүхдээр далимдуулж намайг жанжны өргөөнд үлдээх гэж байх шив. Энэ удаад ч гэсэн та нарт өөр арга олдсонгүй шив... Ээж үнэхээр сайхан сэтгэлтэй хүн шүү. Нэг муу гуйлгачин... жанжны өргөөний залгамжлагч болно гэв үү? Мөргөж сөгдөнө гэсэн байх аа? Тэгвэл эхлээд гурван удаа сөгдөж мөргөөдөх. яаж хийхийг нь... харъя...
Эх: Оч.
Ч: Муу өөдгүй эм. Чамаас болж миний ээж жанжны өргөөнд орж чадахгүй байгаа. Намайг сөгдүүлж мөргүүлнэ гэнэ ээ. Эрт орой хэзээ нэгэн цагт чамайг өмнөө сөхрүүлж өршөөл эрүүлэхээ мэдье ээ.
Лу: Хүлээ... Ингэвэл ёсонд нийцэхгүй. Цуй арь. Заагаад өг.
Ц: Мэдлээ. Залуу ноёнтон. Толгой чинь чанга дуугарах ёстой. Тэгж байж л чин сэтгэлээ харуулна шүү дээ. Алив, би заагаад өгье.
Эх: Хөөе хөөе... болно... болно оо. Мөргөсөөр байгаад толгой нь хагарчихлаа байна. Гадуур явж байсан хүүхдэд ганц өдрийн дотор ёс заана гэж юу байх вэ? Хурдан арын өргөө рүү аваад яв.
Лу: Би хэзээ өргөж авахыг зөвшөөрсөн юм? Энэ хүүхэд... гуйлгачин биш. Хумсыг нь авчихсан. Алган дээр нь эвэр ч алга. Өмссөн гуйлгачны хувцас нь... санаатайгаар нөхөж бэлдсэн хувцас байна. Хэн нэг нь энэ хүүхдийг жанжны өрөөнд оруулах гэж их л бэлдэж дээ. Хэн нэг нь манай жанжны өргөөг хүүхдийн наймаа хийсэн гэж гүтгэх гэж байгаагаас зайлахгүй. Эсвэл хэн нэг нь өөрийнхөө хүүхдийг жанжны өргөөнд оруулж өсгүүлэх гэсэн юм бол уу? Ээж ээ. Та надаас илүү туршлагатай хүн. Юу гэж бодож байна?
Эх: Нин ань. Чи хэтрүүлж байна. Жаахан хүүхэд шүү дээ.
Лу: Удам угсааг нь мэдэхгүй хүүхэд... хэн нэг нь далд санаа тээж явуулсан бол... манай Ши овогтыг үгүй хийж дөнгөнө. Ээж та заавал өргөж авна гэвэл... бэр намайг өршөөнө биз. Өөрийн Лу овгийг аюулд оруулахгүйн тулд би эндээс явъя. Цуй арь. даамалд түлхүүрийг нь өг.
Эх: Чи... Март. Нин ань. Чи яахыг хэлээдэх.
Лу: Ээж танд энэ хүү тэгж их таалагдаад байгаа бол... тэрнийг өргөөнд үлдээж, нэрийг нь солиод... зарц болгоё. Дараа эцэг эх нь хайж ирсэн ч гэмгүй. Гоушэн гэж нэрлэвэл... ямар вэ?
Эх: Чи...
*****************
Л: Тэр муу Лу Нин ань. Манай хүүд тийм олиггүй нэр өгч байдаг. Бас зарц болгочихлоо.
Ши: Төрсөн гэртээ найдаж байгаа юм. Манай жанжны өргөөн дураараа дургиж байх шив...
Л: Юнван. Чэн арь чиний мах цусны тасархай. Ши овогтын ганц залгамжлагч. Ингэж бусдад дээрэлхүүлж болохгүй биз дээ? Нэг арга бодож ол л доо.
Лу: Булш сахина аа? Юнваныг оршуулаад хоёр л хонож байна. Намайг булшийг нь сахь гэж байгаа юм уу? Ийм зүйл... би анх удаа л сонсож байна.
Эх: Нин ань аа. Хадам ээж чинь чамайг санаатай зовоож байгаа юм биш. Юнван миний зүүдэнд ирсэн. Та хоёр эхнэр нөхөр шүү дээ. Чамайг санаад байна гэж байна. Чи хүйтэн сэтгэл гаргахгүй биз дээ?
Лу: Тэгвэл бэр би явъя. Гэхдээ ээж ээ... бэр нь өнгөрсөн шөнө... бас зүүдэлсэн. Юнван газар доор хүйтэн болохоор ээж таныг хань болгомоор байна гэж байна лээ.
Эх: Тэр... тэр... намайг үх гэж харааж байх шив... Чунтао. Миний хэлснийг санаж байна уу? Сайн хийх юм бол Юнваны өрөөнд орох боломж олдоно.
Т: Хатагтай та санаа амар бай. Эзэгтэй, жанжин хоёр сайн харилцаатай байсан болохоор эзэгтэй уй гашуугаа дийлэхгүй жанжны араас явах болно.
Лу: Хэн бэ? Юу ван. Мөхөс би Юу вангийн амрыг айлтгая.
Ю: Нөхөртөө барьсан зул чинь унтарчихлаа. Эзэгтэй үнэхээр хатуу сэтгэлтэй юм. Гэхдээ үхсэн бол жүжиглэсэн хүний хоосон булшинд зул ямар хэрэг байх вэ. Эзэгтэй юу гэх вэ?
Лу: Юу ван энд намайг дооглох гэж ирээгүй байлтай. Та юу хэлэх гээ юу?
Ю: Би хэд хоногийн өмнө сонирхолтой мэдээ хүлээж авсан. Нэг хүн хотын туульчдад мөнгө өгч, маргааш жүжиг тоглуулахаар болсон гэнэ. Жанжны эхнэр үнэнч бөгөөд цэвэр ариун. Амиа алдсан нөхрийнхөө булшин дээр амиа хорлосон гэсэн.
Лу: Энэ удаа Ши Зичэнийг өргөөндөө авахын тулд намайг алахаар шийдэж.
Ю: Эзэгтэй бид хоёр өмнө нь уулзаж байсан болохоор хүн явж шалгуулсан. Ван би эзэгтэй таныг үхээсэй гэж хүсэхгүй байна.
Лу: уулзаж байсан? Тэр өдөр хоолны газрын үүдэнд... Мөхөс би Юу ванг бусдын хэрэгт оролцдог хүн биш ээ гэж дуулсан юм байна. Өнөөдөр яагаад тусалсан юм?
Ю: Таны төлөө гэвэл... итгэх үү?
Лу: Эрхэм дээдэс та даажигнах хэрэггүй.
Ю: Эзэгтэй, санаа бүү зов. Вантан надад танаас юу ч хэрэггүй. Хорон санаатай хүмүүсийг яасан ч ордны түшмэл болгож болохгүй. Тэгвэл ард иргэд амьдрах аргагүй болно. Хамтарч ажиллая. Би тусалъя. Ямар вэ?
Лу: Тэгвэл вантан та намайг өргөөнд маань хүргэж өгнө үү.
*****************
Эх: Хөгшин би Юу вангийн амрыг айлтгая. Юу ван ямар хэргээр морилж явааг асууж болохсон бол уу? Нин ань, чи? Юу болоод байна? Нин ань өдийд Юнваны булшны дэргэд үхчихсэн байх ёстой.
Ю: Юу ван би Ши жанжны булшинд хүндэтгэл үзүүлэхээр очсон юм. Гэтэл... эзэгтэй уй гашуугаа дийлэлгүй амиа хорлох гэж байхтай таарлаа. Эзэгтэй аварч, өргөөнд нь хүргэж ирлээ. Манай улс эх орныхоо төлөө амь үрэгдэгсдийн ар гэрийг мартахгүй. Жанжны өргөөнд эзэгтэйг сайн асарч, халамжлахыг даалгая. Үгүй бол... Юу ван миний өөдөөс тэрсэлснээс өөрцгүй гэж мэд.
Эх: Юу вантанд талархая. Сөхөр...
Лу: Хадам ээж ээ, Нин ань яагаад сөхрөх ёстойг хэлээд өгөөч.
Эх: Лу Нин Ань чи... надаас асууж зүрхэлнэ гэнэ ээ? Миний хүүг оршуулаад удаагүй байхад өөр эртэй сээтэгнэж байдаг. Нэг сүйхэнд хүртэл сууж байдаг. Миний хүү амьд байсан бол... чамаас салчихсан байгаа.
Лу: Тийм үү? Миний мэдэхээр манай улсын хуулиар хадам ээж, хадам аав ч гэсэн салах бичиг бичиж болдог. Хадам ээж таныг бичиж өгнө гэвэл би жанжны өргөөнөөс холбоогоо тасалж болох юм.
Эх: Чи... яаж зүрхэлж байна аа? Миний хүү үхчихээд байхад ингэж аашилж байдаг. Ичгүүргүй, эхнэрийн ёс мэдэхгүй, үнэнч бус, ачлалгүй эмийг... гахайн торонд хийвэл таарна.
Лу: Болж байна. Ээж та намайг буруутгахыг тэгж их хүсээд байгаа бол Ши, Лу овогтын настнуудыг дуудъя. Би ч танай жанжны өргөө бэрийнхээ инжийг хурааж, гаднаа дуулгавартай дүр эсгэдэг мөртлөө, хааны гэр бүлийг доромжилж, Юу вантныг сэжиглэж байгааг чинь хэлээд өгье.
Эх: Би хэзээ хааны гэр бүлийг доромжилж, Юу ванг сэжиглэсэн юм?
Лу: Өнөөдөр би Юу вангийн сүйхэнд суусан төдий. Та намайг үнэнч бус гэсэн. Энэ чинь хааны гэр бүл, Юу ванг доромжилж байгаа хэрэг биш бол юу юм?
Эх: Чи...
Лу: Хадам ээж ээ. Намайг явуулмаар байгаа бол... салах бичиг бичихээрээ надад өгнө биз. Намайг гахайн торонд хиймээр байгаа бол... бунхнаа нээж, хоёр талын настнуудыг дуудчихаад... намайг дуудна биз.
Эх: Чи... Чи...
*****************
Ц: Авхай... таны таамаг зөв байж. Өчигдөр өргөөндөө очоод юмаа шидэлж, баахан хараасан. Тэгээд бүр уурандаа ухаан алдчихсан.
Лу: Цуй арь. А Гоуг зарц болгох гэж байгаа. Маргаашнаас эхэлье.
Ц: за.
Лу: Надад сайхан даашинз бэлдээрэй. Маргааш... сайхан хувцаслах хэрэгтэй. Их сонирхолтой өдөр болно.
Ц: Мэдлээ, авхай.
Лу: Нэрээ бичээд хурууны хээгээ дар. Одооноос та нар Ши овогтын хүмүүс болсон. Манай Ши өргөө зарц, үйлчлэгч нартаа өгөөмөр, сайн ханддаг.
Ц: Санаа бүү зов. Манай жанжны өргөө хэнийг ч хүчээр зарц болгохгүй. Хүсэхгүй байгаа бол яг одоо эндээс явж болно. Гэхдээ энд байвал гудамжинд тэнүүчилснээс хамаагүй дээр амьдарна... сануулаад хэлчихье. \Нэгэнт зарц болохоор шийдсэн бол энэ насандаа залуу ноён, залуу авхай болно гэж мөрөөдөх ч хэрэггүй. Бүх насаараа зарц байх болно. Хөөе. Гоушэн. Яагаад дарахгүй байгаа юм? Би тусалъя.
Эр: Жанжин ирж байна. Жанжин эргээд ирлээ.
Ши: Хурууны хээгээ дарж болохгүй.
Лу: Худлаа. Миний нөхөр эх орныхоо төлөө амиа өргөсөн. Тулаанд амиа алдсан. Хүн ир... Миний нөхрийн нэрийг барьсан энэ луйварчныг барь.
Бүгд: мэдлээ.
Ши: Зодохоо боль. Зодохоо боль... Би Ши Юнван байна. Эзэгтэй. Надад нотлох баримт байгаа. Энэ үнэрт уутыг чи өөрөө надад оёж өгсөн.
Ц: Жанжны нэрийг барьж, эзэгтэйн өгсөн бэлгийг хулгайлж байдаг. Эзэгтэйг гүтгэж байна. Үхтэл нь зод.
Эх: Боль... Энэ чиний нөхөр, миний хүү Ши Юнван гэж байна.
*********************
Ши: Ийм жаахан хүүхдийг... албадаж, зарц болгож байдаг. Хүмүүс мэдвэл... юу гэх болж байна?
Лу: Үхсэн жанжин эргэн ирээд... хууль ёсны эхнэрээ анх удаа харж байж... санаа зовохгүй атал... хэн нь үл мэдэгдэх гудамжны хүүхдэд санаа тавьж байдаг. Ээжид ч гэсэн гайхсан шинж алга.
Ши: Би тулааны талбайд хүнд шархдаж, ухаан алдсан. Намайг үхсэн гэж андуурч... би булшин дотор сэргэсэн. Азаар сайн санаат эмэгтэй өнгөрч яваад намайг аварсан.
Лу: Ийм сонирхолтой түүх анх удаа л сонсож байна. Тэгвэл жанжны хэлж байгаагаар тэр амь аварсан ачтан манай Ши овогтын бурхан л гэсэн үг. Таны хоёр дахь эцэг эх гэсэн үг.
Ши: хараал ид. Ийм хурц хэлтэй байсныг нь... Би яагаад анзаардаггүй билээ? Ямар нэг юм мэдчихсэн мю бол уу?
Лу: Жанжин амьд эргэж ирсэн болохоор том цэнгүүн хийх хэрэгтэй. Гүнгийн өргөөнд очоод миний аав, ах хоёрыг дуудаад ир. Тэр амь аварсан ачтаныг ч гэсэн урих хэрэгтэй.
Ц: мэдлээ.
Ши: Байз. Хадам аавд төвөг удаж яах гээ вэ. Эхнэр сайхан сэтгэлтэй болохоор, жаахан юм өгөхөд л болно. Лин авхай.
Л: Дорд би хатагтайн амрыг эрье. Дорд надад шагнал хэрэггүй. Оронд нь... жанжны өргөөнд үлдэхийг зөвшөөрнө үү. Зарц ч бай, татвар эм ч бай хамаагүй.
****************
Лу: Энэ хорвоод... амь аварсан ачтаныг зарц болгодог ёсон үгүй. Лин авхайн хэлсэн үгийг хүмүүс мэдвэл... элэг доог болохгүй гэж үү?
Л: Лу Нин ань. Та нар шиг баян айлын охид нэр төрөө хамгаална гэж мэдсэн юм аа.
Ши: тэгвэл эхнэр юу гэж бодож байна?
Ц: Эзэгтэй. Эзэгтэй. Эзэгтэй, хар даа. Шинэ ном гарчихсан байна. Нийслэл даяараа энэ номыг магтаж байна.
Ши: Юу юм? Шивэгчин байж, ёс жаяг мэдэхгүй. Гар.
Ц: Байз. Наад номоо жанжинд уншаад өг. Жанжны сонирхлыг татаж магадгүй.
Ши: хурдан унш.
Ц: Мэдлээ. Энэ номонд... Дайнд мордсон жанжин нэгэн бүсгүйд дурласан тухай гардаг юм. Гэхдээ эхнэрийнхээ гэр бүлийн эрх мэдэлд шунаж, үхсэн дүр эсгэдэг. Эхнэрээ бэлэвсэн болгож, дээр нь хууль бус бутач хүүхдээ эхнэрээрээ өсгүүлэхийг хүсдэг.
Лу: Нөхөр минь. Яасан бэ? Миний сонссоноор энэ түүхэнд гардаг эмэгтэй надтай адилхан овогтой гэсэн байх аа?
Ц: Тийм ээ. Энэ түүхийг язгууртнууд, хан хөвгүүд хүртэл мэдсэн гэсэн. Тэд нар хэрвээ энэ үнэн бол ийм хүнийг яасан ч ордны түшмэл болгож болохгүй гэж ярьж байна гэсэн.
Ши: энэ хэргийг ордныхон мэдсэн гэв үү?
Лу: Энэ зохиолд гардаг жанжин хуурамчаар үхсэн болохоор эзэн хаан тэрнийг оргож, амь үрэгдэгсдэд олгодог мөнгийг завших гэж байсан гэж ойлгох биз. Тэгвэл эзэн хааныг мэхэлсэн хэрэг болох юм байна. Нөхөр минь, гэхдээ би чамд итгэж байна. Чи яасан ч тийм юм хийх хүн биш.
Ши: Мэдээж шүү дээ. Сайхан сэтгэлтэй хүн намайг аварсан болохоор л би эргэж ирсэн. Удахгүй би хаан дээр очиж тайлбарлана.
Лу: Тийм бол сайн байна. Мартсанаас... тэр Гоушэн гэдэг хүүхэд... Нөхөртэй маань их адилхан харагдаад байна.
Ши: Энэ миний хүүхэд биш ээ.
Лу: Тийм бол ашгүй дээ. Манай жанжны өргөө хэн дуртай нь шургалаад байдаг газар биш. Нөхөр минь... чи хэлэхээ мартаж, эд нар хэн юм?
Ши: Юу... Энэ Лин Ван арь. миний амийг аварсан хүн. Миний булшны хажуугаар явж байгаад чимээ сонсоод намайг аварсан юм. Энэ хүүхэд...
Л: Жанжин.
Ши: Энэ хүүхэд Ван арийнх.
Лу: Тийм үү? Гэхдээ эртээд гудамжинд таарахад Ван арь бүсгүй яагаад биш гээд байсан юм? Арай... далд санаа агуулаагүй байгаа?
Л: Хараал ид, Лу Нин ань. Тэр ном Чэн арь бид хоёрыг жанжны өргөөнд оруулахгүй гэж тэрний зохиосон түүх байж таараа... Эзэгтэй, намайг өршөө. Манайх идэх хоолгүй ядуу болохоор... би хүүгээ идэх хоолтой болгох гэсэн хэрэг. Дорд надад мөнгө хэрэггүй. Чэн арь л сайхан амьдарч байвал болох нь тэр. Намайг бууж өгнө гэж бодсон бол битгий горьд.
Лу: Бүр сэтгэл хөдөлчихлөө. Тийм бол... жанжны амийг аварсныг нь бодоод Лин бүсгүйг өргөөнд үлдээж, татвар эм болговол ямар вэ?
Ши: Үнэн үү?
Лу: Худлаа. Жанжинтай наргиж байхад.
Ши: Нин ань. Мэдсэн юм аа. Чи хамгийн сайхан сэтгэлтэй, өгөөмөр хүн шүү дээ.
******************
Л: Хөгшин хатагтай. Би Ши овогтын залгамжлагчийг төрүүлж өгсөн шдээ. Надад ингэж хандаж болно гэж үү?
Эх: Өөр ямар ч арга алга. Юнваны нийслэлд цуу яриа тархсан гэж хэлэхийг сонсоо биз дээ? Чи... одоохондоо тэвчээртэй бай. Хойшид яахаа л бод. Сайн сана. Өчүүхэн залиа март. Жанжны өргөө байж байж л чамд боломж олдоно.
Л: Мэдлээ, хатагтай.
Лу: Энэ шувууны үүрийг би өөрийнхөө мөнгөөр авсан. Ээж ээ. Энэ таных...
Эх: Надад бэлдсэн юм чинь энэ зутан уу? Намайг дээрэлхээд байгаа юм уу?
Лу: Ээж та намайг тэнхрүүлэх гэж сайн гэсэн болгоныг өгдөг байсан. Гэтэл одоо өөрөө идмээргүй байгаа бол... бэр би таныг хүчлэхгүй ээ.
Ши: Юу гэнэ ээ?
Ч: Эзэгтэй. Эзэгтэй. Хатагтайг хүчилж болохгүй.
Л: Чэн арь. харласан дотортой амьтан. Хүүхэд ч зүгээр өнгөрөөж чадахгүй юу?
Ши: Юу болоод байгаа юм?
Л: Жанжин. Ашгүй та ирлээ. Эзэгтэй...
Лу: ичгүүргүй эм. Харах нүдтэй атал сохор.
Ч: Миний ээжийг зодохоо боль.
Лу: Бас чи... өргөөний дүрмийг цээжлээгүй юм шив. Эзэн ярьж байхад дорд зарц саад болох ёсгүй.
Ши: Лу Нин ань. Юу хийгээд байгаа юм? Гүнгийн өргөөний язгууртан охин байж олон хүний нүдэн дээр хүн зодож байдаг. Хүмүүс мэдвэл эдэг доог болно.
Лу: Элэг доог оо? Энэ хаш аяга өмнөх хаан миний өвөөд бэлэг болгон өгсөн эд. Намайг айлын бэр болоход энэ аягыг надад өгсөн. Гэтэл энэ хагалчихлаа. Эзэн хааны бэлгийг сүйтгэнэ гэдэг маш том гэмт хэрэг. байг гэхэд аа банздуулж, хамгийн багадаа бүх хөрөнгөө хураалгаж, цөллөгт явна.
Ши: юу гэнэ ээ? Эзэн хааны бэлэг ээ? Энэ...
Эх: Нин ань. Чэн арь жаахан хүүхэд шдээ. Чи...
Лу: Би өршөөж болно. Гэхдээ Ши овогтынхон нэг муу жаахан хүүхэд ч захирч чадахгүй, эзэн хааны өгсөн бэлгийг сүйтгэсэн гэдгийг хүмүүс мэдвэл.. зүгээр өнгөрөх бол уу?
Ши: Хүн ир... Лин татварыг аваад яв. Гарыг нь гучин удаа цохь. Ши Зичэн урав хоног сөхөрч, уух ус ч битгий өг. Ингэвэл... болох уу?
Лу: Жанжин ухаантай аж. Цуй арь, ийм чухал хэргийг харж байгаад хийлгэ. Цуу яриа гарвал яана?
Ц: Мэдлээ.
Лу: Ши Юнван. Энэ дөнгөж эхлэл. Чи, Ши овогт... бас энэ эм... хийсэн хэргийнхээ хариуг амсах болно.
**************
Ц: Авхай. Эд нар арай хэтэрч байна. Өдөр болгон таны хоолыг идэж, таны хувцасыг өмсөж байж, таныг гүтгэж байдаг. Дургүй хүрчихлээ.
Лу: Зүгээр ээ. Мартсанаас... Миний хэлсэн хэрэг юу болж байна?
Ц: Авхай, санаа амар бай. Би Юу вангийн өргөөнд хүргээд өгчихсөн. Жанжны өргөөний нэр дээр байгаа тариан талбай, эд хөрөнгийг бүгдийг нь зараад улсын санд хандивлачихсан. Санаа бүү зов. Бусдыг нь маргааш ордноос хүн ирж авна.
Лу: Сайн байна. Жанжны өргөөний гадна хүмүүс цуглуулж сайн магтуул.
Ц: За.
Лу: Ши Юнван. Энэ удаа... ийм том сайн үйл хийсэн болохоор чамайг тэснэ гэж найдъя.
Эр: Ши жанжин аргагүй л үе үеэрээ дурсаж явах ачтай хүн билээ.
Ши: Босцогоо. Ёсорхох хэрэггүй. Манай Ши овог эх орноо хайрлаж, зөв шударга байдлыг эрхэмлэсээр ирсэн билээ. Гэхдээ ийм олон хүн цугларсан нь... ямар шалтгаантайг сайн мэдэхгүй л байна.
Эр: Жанжин. Даруу зан гаргах хэрэггүй. Жанжны өргөө өөрийн санг хоосолж, улсын санд өргөснийг Бианжин хотынхон бүгд мэдэж байгаа.
Эх: Юу?
Л: Зогс. Наадах чинь миний юмнууд. Миний юмыг өг. Авч болохгүй. Болхогүй ээ. Нөхөр минь...
Ши: Зогс. Бүгд зогс гэж байна. Юу хийгээд байгаа юм? Аан? Хэн та нарт зөвшөөрсөн юм?
Лу: Би зөвшөөрсөн юм.
Эх: Лу Нин ань. Галзуураа юу? Хурдан буцаагаад тавь гэж хэл. Манай жанжны өргөө эд хөрөнгөө хандивлахгүй.
Лу: Ээж ээ. Нөхөр минь. Ордонд аль хэдийн мэдэгдсэн хэрэг. Одоо буцаах юм бол эзэн хааныг мэхэлсэн хэрэгт орж, 9үеэрээ цаазаар авахуулна. Та нар... үнэхээр тэгмээр байна уу?
Эр: Эзэн хааны зарлиг. Жанжны өргөө бол зөв шударга байдлын үлгэр жишээ бөгөөд Ши овгийн хөгшин хатагтайд тавдугаар зэргийн ахайтан цол олгож байна. Жанжны эхнэр Лу Нин Аний өгөөмөр сайхан сэтгэлийг үнэлж, Пин Ань гүнж гэсэн цол олгож байна.
Лу: Эзэн хааны ивээлд талархая. Эзэн хаан ивээлээ хайрлалаа. Нөхөр, хадам ээж хоёр талархахгүй байгаа хэрэг үү?
Ши: Албат би эзэн хаанд талархая. Эзэн хаан түм бум, түм бум наслах болтугай.
Лу: Тэсэж чадахгүй нь уу? Харж л байгаарай. Жанжны өргөөний надаас авсан болгоныг та нараас би бүгдийг нь авах болно.
*****************
Л: Лу Нин ань. Тэнэг хог. Жанжны өргөөнийхнийг салхи идэж амьдар гэх гээ юу?
Лу: Лин татвар хэтрүүлж байна. Жанжны өргөө хааны ордноос цалин авдаг. Яалаа гэж хоосон хонох юм?
Ши: Амархан ярьж байх шив. Өргөөнийхөн бүгд ганц миний цалингаар амьдарна гэвэл ядуу тарчиг амьдарч, амьтны доог болох байлгүй.
Лу: Жанжин мэдэж байсан байх нь ээ. Өнгөрсөн жилүүдэд энэ өргөө ордноос өгдөг цалингаар амьдраагүй гэдгийг... тэгвэл жанжин та хар даа. Өнгөрсөн жилүүдэд Ши өргөө хэний мөнгөөр амьдарч байсныг хар.
Ши: Харахгүй.
Эх: Лу Нин ань. Хэл амаа билүүдэхээ боль. Бүгд чиний хийсэн хэрэг. Намайг үхсэн гэж бодоо юу?
Ши: Миний хийсэн хэрэг нь үнэн. Би байгаагүй бол хадам ээж та тавдугаар зэргийн ахайтан цолыг амьддаа авч чадах байсан бол уу.
Эх: Юу гэнэ ээ?
Ши: Хадам ээж, нөхөр хоёр миний хийсэн зүйлд дургүй байгаа бол... Цуй арь... энэ агуулахын түлхүүр. Хөгшин хатагтай танд эргүүлээд өгье. Өнөөдрөөс жанжны өргөө надтай ямар ч хамааралгүй.
Эх: Эргээд ир...
Л: Ээж ээ. Зүгээр орхи оо. Жанжны өргөөг хариуцах төдий хэрэг. Тэрэнгүйгээр жанжны өргөө тэсэж чадахгүй гэж бодсон мю байх даа.
Эх: Чи юугаа мэддэг юм. Өнгөрсөн жилүүдэд... жанжны өргөөний бүх зардлыг Лу овогтынх дааж ирсэн. Тэр байхгүй бол... бид нарт идэх хоол ч олдохгүй.
*****************
Ц: Авхай. Лин Ван арь... хөгшин хатагтайд данс хариуцна гэж хэлсэн гэнэ. Хөгшин хатагтай уурандаа уйлж байгаад ухаан алдчихсан гэж байна. Хэд хэдэн удаа ухаан алдсан гэж байна.
Лу: Дахиад хэд уйлсан ч яах вэ. Хойшид уйлах ч боломж олдохгүй.
Эх: Хурдан яв. Лу овогтын өгсөн тайвшруулдаг танг аваад ир. Хурдан аваад ир гэж байна.
Л: Лу Нин Ань тэр танг Лу овогтынх өгсөн гээд улсын санд хандивлачихсан гэсэн. Үнэндээ бид нарт өгөхгүй гээд өөрөө нуучихсан байх.
Эх: Юу гэж хандивлаж байдаг юм. Намайг алах гэсэн байлгүй. Тэр муу эмийг Чунтао алчихаагүй нь харамсалтай. Ёоёоёо...
Л: Жанжны өргөөний хөрөнгийн үрэн таран хийсэн хүн. Ээж ээ, нөхөр та хоёр санаа амар байна. Тэрнийг үхчихвэл... харин ч амархан байх бус уу? Надад бодсон юм байна. Лу Нин Ань дуулгавартай болно оо.
Эх: Хэлээдэх.
Т: Хатагтай, мөхөс намайг битгий зараач дээ.
Эх: Тиймхэн хэргийг бүтээчихэж чадахгүй. Хэрэггүй амьтан. Энэ удаа чамд нүглээ наманчилж, алдаагаа засах боломж олгоё.
*******************
Эм: Хатагтай, муу мэдээ. Том хэрэг мандлаа. Залуу эзэгтэй өргөөнд эрэгтэй хүн орчихлоо.
Эх: Тэр муу хог. Миний хүү амьд ирчихээд байхад ийм юм хийж байдаг. Явъя. Энэ удаа юу гэж хэлэхийг нь харъя.
Ц: Эзэгтэй тан уугаад унтахаар хэвтсэн. Жанжин...
Ши: Энийг тан уугаад унтсан гэх үү? Ямар тан уусныг нь харъя л даа.
Ц: Жанжин эндүүрэл гарсан юм шиг байна.
Ши: Зайл. Жанжин би өнөөдөр энэ ичгүүргүй эр эм хоёрыг барина.
**********************
Ши: Чи...
Эр: Жанжин, амь өршөө. Жанжин. Жанжин, амь өршөө. Жанжин.
Эх: Лу Нин ань. Муу ичгүүргүй эм. Миний хүү дайнд яваад арай гэж амьд эргэж ирж байхад... Чи...
Лу: Хадам ээж ээ. Нөхөр минь. Та хоёр энд юу хийж байгаа юм? Энэ... юу болоод байна аа?
Эх: Лу Нин ань? Чи яагаад энд байгаа юм?
Лу: Би... би яагаад энд байж болохгүй гэж? Лин татвар. Чи юу хийж байгаа юм?
Л: Лу Нин ань. Өөдгүй эм. Чи намайг мэхэлсэн.
Лу: Чи, энэ хүнтэй...
Л: Жанжин...
Лу: Та хоёр...
Л: Жанжин, үнэн мөнийг олж өгөөч. Лу Нин ань. Чи намайг залилсан. Чи үхлийн муугаар үхнэ дээ.
Лу: Лин татвар. Ичгүүргүй үйл үйлдэж, миний өргөөг бузарлачихаад, намайг гүтгэж байдаг. Би чамайг энэ эрийн өвөрт хийгээ юу?
Л: Жанжин. Жанжин. Тэрний үгэнд битгий итгэ. Тэрнээс болсон. Тэрний хийсэн хэрэг. Жанжин.
Ши: Ли Нин ань. Чамайг ийм хорон санаатай гэж мэдсэнгүй. Ван арь миний амийг аварсан. Тэрний эсрэг ингэж хуйвалдаж байдаг.
Лу: Нотлох баримт илт байхад энэ хэргийг надад тохох гээ юу? Тийм бол... Цуй арь... надтай яв. Яаманд очиж энэ хэргийг мэдэгдэж, үнэнийг тогтооё. Энэ өргөөнд үнэн гэж байдаггүй юм бол яамны түшмэлүүд үнэнийг тогтооно биз.
Ши: Тэгээд үзээрэй.
Лу: Тэгвэл жанжны яахыг харъя. Гүнгийн өргөөний нэр хүндийг хэн дуртай нь уландаа гишгэдэг юм биш.
Эх: Хөөе. Та хоёр аятайхан ярилц. Аятайхан ярилц. Лу Нин ань хичнээн дургүй хүргэсэн ч, миний дэргэд байгаа цагт... учир нь олдож л таараа. Гүнгийн өргөөний дэмжлэгийг яасан ч алдаж болохгүй.
Ши: За яах вэ. Ээжийг бодоод чиний тайлбарыг сонсъё. Ван арь чиний өрөөнд ийм хэрэгт холбогдсоныг.. чи яаж тайлбарлах гэж байна?
Лу: Наадахыг чинь би л асуумаар байна. Лин татвар шөнө дунд болж байхад яагаад өөрийнхөө өргөөнд биш миний өргөөнд байдаг билээ?
Л: Би... хараал ид, Лу Нин ань. Жүжиг үзье гэж ирсэн биш... хаалган дээр нь ирэнгүүт цохиод ухаан алдуулчихдаг байна шүү.
Лу: Тэр хэлэхгүй бол... чи хэл... Сайн сонс. Хэргээ үнэнээр нь хүлээж байж... амьтайгаа үлдэнэ гэж.
Эр: эзэгтэй. Лин татвар. Эзэгтэй намайг дуудаж байна гэж хэлсэн. Энд ирээд... нэг мэдсэн чинь эзэгтэй өрөөнд ороод ирсэн байсан... тийм ээ... тэр намайг өөрөө өдсөн. Намайг хүчтэй, зоригтой гээд байсан. Эзэгтэй, амь өршөө. Эзэгтэй амь өршөө.
Эх: Амаа тат. Хүн ир. Энийг чирч гаргаад үхтэл нь зод.
Лу: Байз. Энэний хэлэхийг сонсоход хайрын ханд уусан бололтой. Сайн болж. Жанжны өргөөний отчийг дууд. Цуй арь. Лю отчийг дуудаад ир.
Ц: Мэдлээ авхай.
Эх: Ийм олиггүй юмыг хүн болгонд мэдэгдэх гээ юу?
Лу: Энэ хэрэг Лин татвар бид хоёрын гэм буруугүйг батлах ёстой. Хадам ээж, нөхөр хоёр энэ хэргийг сайтан шалгана уу. Үгүй бол... би яаманд мэдэгдэнэ. Байцаан шийтгэх газарт мэдэгдэнэ.
Оточ: Хөгшин хатагтай. Эзэгтэйн хэлснээр энэ хоёр хордсон нь үнэн байна. Ухаан балартуулдаг хүж хайрын хандтай адил нөлөө үзүүлдэг билээ.
Ц: Эзэгтэй. Эзэгтэй. Би сая ирж яваад хөгшин хатагайн өргөөний шивэгчид Чунтао нууцаар өргөөнөөс зугтах гэж байгаатай таарлаа. Мөхөс би дур мэдээд бариад ирлээ. Дээр нь тэрний биеэс ийм юм оллоо.
Т: Хөгшин хатагтай. Амь авар.
Оточ: Тийм ээ. Энэ тэр хүж мөн байна.
Лу: Цуй арь. Чунтао эзнийхээ эсрэг тэрсэлж хүнд гэмт хэрэг үйлдсэн. Байцаан шийтгэх газарт мэдэгд.
Ц: Мэдлээ.
Лу: Лин татварын хэргийг жанжин танд даатгая.
Ши: Ван арь бусдад хорлогдсон болохоор... тийм болохоор...
Лу: Сиюн сүмд илгээж, үсийг нь хусаж, гэлэнмаа болговол ямар вэ? Нэгд Лин татварын нэр хүндийг хамгаална. Хоёрт. Жанжны өргөө амийг нь аварсан ачтаныг доромжилсон гэсэн яриа гарахгүй.
Ши: Лу Нин ань.
Лу: Би ч гэсэн жанжны өргөөний төлөө л ингэж байна. Жанжин та арай Лин татвар өөр эртэй нөхцөж, Ши жанжин араараа тавиулсан гэж хэлүүлмээр байгаа юм уу?
Л: Намайг хөөж чадна гэж бодоо юу? Муу өөдгүй эм... чамайг алчихъя...
Ч: Ээж ээ. Ээж ээ. Ээж ээ. Аав аа.
Ши: Амаа тат. Эзэгтэйн хэлдэг зөв. Чунтао эзнээ хорлосон тул үхэх ялтай. Энэ хоёрыг чирч гаргаад булшны нүхэн дээр аваачиж, үхтэл нь занч. Лин овогт... Сиюн сүмд аваачиж, гэлэнмаа болго.
Ч: Ээж ээ. Ээж ээ.
Л: Чэн арь. чэн арь.
Ч: Ээж ээ.
Л: Чэн арь. чэн арь.
Ч: Ээж ээ.
Л: Чэн арь.
Ч: Ээж ээ. Ээж ээ.
Л: Лу Нин ань. Чи миний юу хийх гэж байгааг мэдэж байсан. Тэгээд л өнөөдөр намайг занганд оруулж.
Лу: Тэгээд юу гэж? Чиний юу хийснийг мэдэхгүй гэж бодоо юу? Үгүй ээ. Үгүй ээ. Үгүй ээ... Хэн бэ?
Ю: Лу авхай. Би байна.
Лу: Юу ван.
Ю: Хөөе. Хүжээр хордсон байна. Энэ ерөндөг. Хурдан уу. Ухааныг чинь сэргээж, хурдан сэргээнэ.
Лу: Гялайлаа.
Ю: Энэ бүгд Ши хатагтайн таныг хорлох гэж хийсэн хэрэг.
Лу: Ши өргөө хорт могой, хархны үүр гэж мэдсэн юм. Гэхдээ арай ч ийм хэрцгий гэж бодсонгүй.
Ю: Лу овогтын эд хөрөнгийг авахын тулд таныг доромжлуулах хүн явуулж байдаг. Лу авхай. Одоо яая гэж бодож байна? Вантан би таны өмнөөс хаантанд мэдэгдвэл ямар вэ?
Лу: Хэрэггүй. Өөрийнх нь аргыг өөрт нь ашиглаж... хариугаа авна.
Л: Лу Нин ань. Жанжинд чамайг гэх сэтгэл өчүүхэн ч байхгүй. Эрт орой хэзээ нэгэн цагт чамаас салж, надтай гэрлэнэ.
Лу: Лин татвар. Одоо болтол ойлгоогүй л байна уу? Ши Юнваны зөвхөн өөрийгөө л боддог хүн. Санаа бүү зов. Тун удахгүй та гурвыг гэр бүлээр чинь газар доор уулзана.
********************
Оточ: Жанжин хөгшин хатагтай. Залуу ноён жаахан болохоор бие нь сул байна. Өнөөдөр айснаас болоод өндөр халуурч, халуун нь буухгүй байна. Тийм болохоор...
Ши: Юу гэж?
Оточ: сэргэсэн ч гэсэн... толгой нь зүгээргүй болох байх.
Эх: Юу гэнэ ээ? Чэн арь Ши овогтын залгамжлагч. Би...Лу Нин ань гэдэг тэр эмээс болж байгаа юм. Өрөвдөх сэтгэлгүй харгис эм. Хүүхэд ч зүгээр байлгахгүй.
Эм: Хөгшин хатагтай. Жанжин. Эзэгтэй Юу вангийн сүйхэнд суухыг би өөрийн нүдээр харсан.
Ши: Юу гэнэ ээ? Юу вантай хуйвалдсан байх нь ээ.
Эх: Тэр муу эм... Манай Ши овогтыг хүнгүй гэж бодоо юу?
Ши: Надаас урвасан болохоор... надад гомдох хэрэггүй шүү...
*/**************
Лу: Юу ван. Яагаад энд байгаа билээ?
Ю: арван жилийн өмнө... дэнлүүний баярын өдөр... би нэг охинтой таарсан юм. Тэр үед ээж маань дөнгө өнгөрөөд байсан. Хүмүүс намайг их дээрэлхдэг байсан. Гэтэл тэр охин гарч ирээд намайг өмөөрсөн. Хараимсалтай нь ордонд хуйвалдаан болж, би тулааны талбар руу явсан. Эргээд иртэл... тэр хүн гэрлэчихсэн байсан...
Лу: Юу хийгээд байгаа юм? Өөдгүй амьтад. Зодохоо боль.
Ю: Тэр хүүхэд том болоод надтай гэрлэж, намайг хамгаална гэсэн.
Лу: Том болоод, энэ хашийг надад авчирч өгөөрэй.
Ю: Болгоомжтой.
Лу: Юу ван. Юу ван.
Д: Жанжин. Болчихлоо. Тэр хүнийг согтуу луу асар руу аваад явсан.
Ши: Сайн байна. Энэ удаа тэр эмийг барьсны дараа... салах сайхан шалтаг болно. Тэр үед... Гүнгийн өргөө ч минийх болно. Хурдан сүйх бэлд.
************************
Ю: Авхай, ингэхгүй байсан ч болно. Ийм жаахан шарх юу ч биш. Хурдан өргөөндөө буц. Хүн харчихвал таны нэр хүндэд муу.
Лу: Нэр хүнд зэрэгт санаа зовохоо болиод удаж байна. Тэрнээс гадна... надаас л болсон. Намайг авраагүй бол... би яаж зүгээр хараад суух болж байна? Ши Юнваны учрыг олох аргыг би аль хэдийн олсон... Жанжин та юу хайгаа вэ?
Ши: Амрагч чинь байна?
Лу: Жанжин та тэгж асууж болохгүй байх аа?
Ши: Лу Нин ань.
Лу: Нөхөр минь. Их загатнаж байгаа биз? Энэ хор аминд халгүй ч гэсэн... тэсэхийн аргагүй загатнана.
Ши: Лу Нин ань. Муу өөдгүй эм.
Лу: Намайг алах хэргийг нөхөр та сэдсэн болохоор... би гарыг чинь эрэмдэг болгоод өгье.
Ши: Ерөндөг. Хурдан ерөндөг өгөөдөх.
Лу: Уур чинь хүрч байна уу? Та нарын миний эсрэг хуйвалдсан чинь энэ хорны дэргэд хэдэн зуу, хэдэн мянга дахин илүү хүчтэй байсан.
Ши: Лу Нин ань. Би чиний эр нөхөр, жанжин. Ерөндөг хурдан өгөөдөх. Үгүй бол...
Лу: Үгүй бол юу гэж? Жанжин надаас салах гээгүй биз дээ?
Ши: Эрт орой хэзээ нэгэн цагт салж л таараа. Сайн сонс. Лин Ван арь... миний амийг аварсан юм биш. Ши Юнван миний эмэгтэй. Ши Зичэн. Миий мах цусны тасархай. Харин чи... миний амжилтанд хүрэх шат төдий. Айж байна уу? Одоо... Ван арийг суллаж, танай Лу овог Зичэнд тусалж, чи миний өмнө сөхөрч мөргөх мю бол... би өнгөрсөн хэргийг мартаж болох юм.
Лу: Мартана аа? Жанжин та ийм үг мэдэх үү? Асгасан усыг цуглуулж болдоггүй юм. Ши Юнван. Өрөвдөх сэтгэлгүй, талархаж мэдэхгүй. Манай Лу овгийн эд хөрөнгийг авахын тулд намайг алахыг завдсан.
Ши: Лу Нин ань. Амаа тат. Худлаа ярихаа боль.
Лу: Лу Нин ань би тангараглаж байна. Ганц л худал үг хэлсэн бол... манай жанжны өргөө гамшигт өртөж, эрчүүд нь боол болж, эмэгтэйчүүд нь биеэ үнэлэгч болог.
Ши: Амаа тат.
Лу: Дахин хэзээ ч өөдлөн дэвжихгүй.
Ши: Өөдгүй эм...
Ю: Ши жанжин. Эзэн хаан байсаар байтал хүний аминд хүрч байдаг. Хууль дүрэм мэдэхгүй юу?
Ши: Лу Нин ань. Эмэгтэй хүний ёсыг зөрчиж, Ши овогтыг гүтгэж байна.
Ю: Ши жанжин мартсан бололтой. Энэ хүн ч гэсэн Ши овогтын хүн.
Эр: Хүн чанаргүй хог. Бас сална гэж сүрдүүлж байдаг. Хурдан сал. Өдий наслахдаа чам шиг хүн хараагүйюм байна.
Эр: Юуных нь жанжин байдаг юм. Жаахан амжилт гаргасандаа бардаж, хүнийг хүн гэж үзэхгүй байна.
Ши: Чи...
Ц: үхтэл нь занч. Үхтэл нь занч.
Бүгд: Үхтэл нь занч. Үхтэл нь занч. Үхтэл нь занч. Үхтэл нь занч. Үхтэл нь занч. Үхтэл нь занч. Үхтэл нь занч. Үхтэл нь занч. Үхтэл нь занч. Үхтэл нь занч.
Ши: яах гээ вэ? Би ордны түшмэл хүн шүү. Надад битгий хүр.
Ю: Өнөөдөр энгийн иргэд бүгдийг харсан. Удахгүй би байцаан шийтгэх газарт мэдэгдэнэ. Тэр үед нөхрөөсөө салах уу, хамт амьдарна уу, ямар ч шийдвэр гаргасан хүмүүс юу ч хэлж чадахгүй.
Ц: Авхай. Та ч гэсэн өшиглөөд үз. Сайхан байна лээ.
Лу: Сайхан байна. Илүү сайхан зүйл ч байгаа. Юу ван. Яагаад ингэж хараад байгаа юм?
Ю: Авхай таныг хойшид ийм байгааг чинь харвал сайхан байхсан гэж бодож байлаа.
**************
Ц: Жагсаалтанд бичсэнээр авхайн бүх инжийг зөөж гарга.
Бүгд: Мэдлээ.
Эх: Лу Нин ань. Лу Нин ань. Муу өөдгүй эм. Лу Нин ань. Чи... муу өөдгүй эм... ямар айлын бэр хадам ээжийнхээ өргөөнд дайрж ороод, инжэнд өгсөн бэлгээ авч байсан юм? Тэрнийг болиул. Миний өрөөнд оруулж болохгүй.
Ши: Лу Нин ань. Юу болоод байгаа юм? Жанжны өргөөний хөл толгойг алдагдуулчихаад... өөр юу хүсээд байгаа юм?
Ц: Жанжин. Дорд би тушаал биелүүлж байна.
Ши: Амаа тат. Лу Нин ань. Чи солиороо юу? Нэг муу шивэгчний төлөө жанжныг алгадна гэнэ ээ?
Лу: Алгадаа л биз. Цуй арь намайг дагаж ирсэн шивэгчин. Тэрнийг алгадах чинь намайг алгадсанаас өөрцгүй. Жанжин та алгадуулах юм хийгээгүй гэх гээ юу?
Ши: Итгэнэ үү, байна уу...
Лу: Тэгээд үз л дээ.
Ши: Лу Нин ань. Сайн сонс. Чи салмаар байгаа биз дээ? Битгий мөрөөд. Чи үхээгүй цагт жанжны өргөөнөөс явна гэж горьдох ч хэрэггүй. Чи үхээгүй цагт жанжны өргөөнд надад захирагдах болно.
Аав: Ши Юнван. Яасан бүдүүн зүрх вэ? Миний охинтой яаж ярьж байгаа чинь энэ вэ?
Ши: Хадам аав аа.
Лу: Аав аа.
Ши: Хадам аав аа.
Аав: Намайг дуудах эрх чамд байхгүй. Өнөөдөр, би Юу ван, байцаан шийтгэх газрын ноёны өмнө чамтай тооцоо бодно.
Б: Юу вантан. Хөгшин хатагтайн хувийн хөрөнгөний 90% нь залуу авхайн инж, гоёл чимэглэл байна.
Ю: Хөгшин хатагтай. Танд хэлэх юм байна уу?
Ши: Тэр манай Ши овогтын бэр. Миний ээж, хадам ээжийн хувиар хадгалж байгаа юм. Юу нь буруу гэж?
Ах: Хадгалсан? Манай гүнгийн өргөөнийхнийг сохор гэж бодоо юу? Танай Ши өргөөг миний дүүгээр хичнээн жил тэжээлгэж байгаа билээ? Одоо эд зүйсийг нь хүртэл барьцаалдаг газар өгчихсөн байсан. Энэ чинийхээр хадгалж байгаа хэрэг үү?
Ши: Хүний эхнэр болсон охин хүүхэд асгасан уснаас өөрцгүй. Үхсэн байсан ч, манай Ши овгийн сүнс.
Ц: Бэрийнхээ гоёл чимэглэлийг булааж байдаг. Хөгшин хатагтай та арай дахиад гэрлэх гээгүй биз дээ?
Эх: Амаа тат. Ёс мэдэхгүй амьтан. Нэг муу шивэгчин миний өөдөөс дугарч байдаг... Та нар манайхаас цол хэргэмээр илүү болоод ингэж байгаа юм. Юу ван... тэрэнд тусалж байгаа чинь ч бас далд санаатай.
Лу: Далд санаа. Энэ хорвоод далд санаагүй хэн байсан юм? Танай Ши овогтынхон ичих нүүр, хүн чанар үгүй. Өөрсдийн шуналын төлөө бусдын цусыг ууж, махын мэрдэг хүмүүс. Та нарт бусдыг буруутгах эрх байхгүй.
Ши: Лу Нин ань. Ши овогтыг доромжлохоо боль.
Лу: Чи л доромжилж байна. Чи өөрийгөө доромжилж байна. Би Ши овгийн бэр болсноос хойш хадам эцэг эхээ хүндэлж, өргөөний бүх ажлыг хариуцаж ирсэн. Лу Нин ань би... надад нуух юм байхгүй. Хадам ээж ээ. Та миний нөхрийг эргэж ирээд өрөө төлнө гэж хэлдэг байсан байх аа. Жанжин эргээд ирсэн болохоор... тооцоогоо хийх цаг болж. Хүний эд хөрөнгийг булааж, хүн алах гэж алуурчин хөлсөлж, гүтгэсэн. Юу вангийн аминд хүрэхийг завдсан. Энэ хэргүүд... нэг нэгээр нь... өнөөдөр... тооцоог нь хийнэ.
Б: Үхвэл таарна. Ши захирагч. Энэ хэргийг би ордонд мэдэгдэх үү, эсвэл эндээ шийдэх үү? Яг одоо надад хэлээдэх.
Ха: Манай Ши овогт ийм харгис эм байх гэж. Ийм байхад манайх яаж олигтой явах юм? Манай Ши овгийн дүрмийг юу ч биш гэж бодоо юу? Байцаагч ноёнтон. Санаа бүү зов. Бид нар яасан ч харж үзэхгүй.
Эх: Та нар... бүгд миний эсрэг хуйвалдаж байна.
Ши: Ээж ээ. Лу Нин ань. Энэ Ши овогтын хэрэг. Өөрсдөө ярьж шийдье. Чи салахыг л хүсэж байгаа биз дээ? Зөвшөөрч байна.
Аав: Чиний зөвшөөрөл хэрэггүй. Манай Лу овог хэдэн үеэрээ үнэнч явсан. Одоохондоо охиноо салгах бичиг авчихтайгаа байгаа.
Ши: Лу Нин ань. Чи үнэхээр ингэхээр шийдээ юу?
Лу: Ши өргөө надтай аль хэдийн хамааралгүй болсон. Өнгөрсөн хэдэн жил талархаж мэдэхгүй хэдэн чоно тэжээсэн гээд бодчихъё. Одоо, энд... чи, Ши хатагтай ганц л зоос авах юм бол би эцсээ хүртэл үзэлцэнэ.
Ши: Захирагч аа. Бид нар авсан мөнгөө заавал төлнө. Гэхдээ ээжийн нас дээр гарсан. Тэр...
Ха: Юнван. Ээж чинь... алуурчин хөлсөлсөн. Хааны удамд халдсан... эд хөрөнгө булаасан. 9 үеэрээ цаазлуулдаггүй юм аа гэхэд амийг нь авармаар байгаа бол Ши овгоос хөөнө.
Эх: Ямар эрхтэй гэж намайг хөөж байгаа юм?
Ха: Ши овгийн нэр хүндийг гутаан доромжилж, ёс алдсан гэж. Манай Ши овогт чам шиг хүн хэрэггүй. Манай Ши овог ийм бэртэй байна гэдэг найман үеэрээ азгүй хэрэг. Өнөөдөр... Нас барсан нөхрийн чинь өмнөөс чамд салах бичиг өгч, хөөх болно.
Эх: Надаас сална гэнэ ээ? Би хааны зарлигаар гэрлэсэн юм шүү. Намайг хөөх гээд үз л дээ. Муу өөдгйү эм. Хадам эхийгээ гэрээс нь хөөлгөж, гудамжинд гаргах гээ юу?
Лу: Миний гуйж авч өгсөн цол гэдгийг мартаа юу? Таныг өндөрт өргөж чадсан бол... уландаа гишгэж ч чадна.
Эх: би найман хүнээр дамжлуулж, их сүйхэнд заларч, Ши овогтынд ирсэн хүн шүү. Намайг хөөнө гэнэ ээ? Би явахгүй. Явахгүй гэж байна. Явахгүй. Явахгүй. Яасан ч явахгүй.
Ю: Эзэнт гүрний хуулийн дагуу Ли овогт нөхрийнхөө эрх мэдлийг ашиглаж, эхнэр хүний үүрэг, ёс жаягийг зөрчсөн тул ноёд түшмэлүүд хэлэлцэж, түүнийг нөхрөөс нь салгах, эсвэл шийтгэхийг шийднэ.
Эх: Явахгүй ээ, би явахгүй.
Ши: Лу Нин ань. Чи миний ээжийг алмаар байна уу?
Лу: Тийм. Чамаас гадна... чиний ээж... Чи эхтэйгээ нийлж намайг алах хүн хөлсөлсөн. Намайг бузарлахаар хүн явуулахдаа ийм өдөр ирнэ гэж бодох ёстой байсан юм. Энэ бүгд... та нарын үйлийн үр.
Ах: Явъя.
Ха: Энэ эмийг хөөж явуулахгүй бол энэ гэр амар тайван байхгүй. Хүн ир. Ли овогтыг Ши өргөөнөөс чирч гарга. Дали сүмд аваачиж, шүү.
Эх: Би явахгүй ээ....
Ши: Ээж ээ.
Ха: Чирээд гар.
Эх: Явахгүй. Би явахгүй. Би явахгүй.
Өг эр: Ши хөгшин хатагтай хөөгдсөний дараа жанжны өргөөнөөс улам дордож... Ши овогт ээж хүү хоёр гудамжинд гуйлга гуйж, хүн бүрт ад үзэгдэх болжээ.
Төгсөв.
Back to episodes Go home