53

1. 53_01.srt

Сюй Жин: Би том ачааны машин 10 жил барьж байна Хоосон машинаар төлбөр авах цэгээр ортол пүү дээр 10 тонн жин хэтэрсэн гэж гарлаа. Төлбөр хураагч 50 мянган юанийн торгуулийн хуудас бичив. Миний машинд цаасан хайрцаг ч байгаагүй. Агаар нь жин хэтэрсэн хэрэг үү?

Шалгагч: Төхөөрөмж хэтэрсэн гэвэл хэтэрсэн л гэсэн үг.

Сюй Жин: Би газар дээр нь мөнгөө төлж, нэвтрүүлэх бичгээ авлаа. Эргээд шууд цагдаа руу залгав. Миний ачсан 10 тонн алт төлбөр авах цэг дээр ор мөргүй алга болж Төлбөр авах цэгийн дарсан албан тамга жин нэг граммаар ч дутуу байгааг нотолсон. Би тэднийг зүгээр өнгөрөөхгүй дээ Намайг Сюй Жин гэдэг. Том ачааны машин 10 жил барьж байна Жолооны хүрд бол миний амьжиргаа. Жолоочийн бүхээг бол миний нүүдлийн гэр. 10 жилийн турш би өмнөөс хойш зүүнээс баруун хүртэл энэ улсын хурдны зам бүрийг дугуйгаараа хэмжиж туулсан.

Эрэгтэй: Надад нэг шалгаад өгөөч. Заавал андуурсан байх ёстой Би өнгөрсөн сард л торгуулиа төлсөн шүү дээ. Яаж тийм байх юм? Дахиад л ийм их үү? Энэ удаа бас 50 мянган юань.

Ван ах: Өө...

Сюй Жин: Юу болоод байна?

Ван ах: Жин хэтэрсэн гэнэ. Мянга гаруй юанийн торгууль төлсөн.

Сюй Жин: Бага тат л даа. Энэ удаа би хоосон машинтай буцна, санаа зоволтгүй.

Ван ах: Ингэж хоосон машин барьж явахад ямар асуудал гарах юм?

Шалгагч: 10 тонн даац хэтэрсэн. Торгууль 50 мянган юань. Хурдан төл.

Сюй Жин: Юу гэнэ ээ, 10 тонн даац хэтэрсэн гэж үү? Торгууль 50 мянган юань аа? Дүү минь, чи андуурсан юм биш үү? Би хоосон машинтай буцаж явна. Яаж жин хэтрэх юм?

Шалгагч: Дэлгэцэн дээр бичээстэй байна. Итгэхгүй бол өөрөө очоод хар.

Сюй Жин: Дүү минь, чи тоглоод байгаа юм уу? Миний энэ машин зөвшөөрөгдсөн даац нь 30 тонн. Хоосон өөрийн жин нь 15 тонн. 10 тонн хэтэрсэн гэвэл миний машин одоо 25 тонн байх ёстой гэсэн үг шүү дээ.

Шалгагч: Хэн чамаар тоглосон юм? Чиний энэ хоосон эсэх надад хамаагүй. Би зөвхөн системийн заалтыг л харна.

Сюй Жин: Дүү минь, чи дахиад сайн хараач. Танай систем буруу заагаад байгаа юм биш үү?

Шалгагч: Систем буруу заахгүй.

Сюй Жин: Гэхдээ миний машин хоосон шүү дээ. Дүү минь, тэгвэл чи гараад нэг хараач.

Шалгагч: Хэн чинь чиний дүү юм? Том машин барьдаг нэг жолооч байж надтай дотночилж маяглах хэрэггүй. 10 тонн жин хэтэрсэн 50 мянган юанийн торгууль Хурдан мөнгөө төлөөд яв.

Ван ах: Бүсгүй минь, манай энэ машин өнөөдөр Жиньгу хотын төвөөс буцаж ирсэн. Ачаагаа буулгачихсан, тэвшин дотор юу ч байхгүй шүү дээ.

Шалгагч: Өдөр бүр энүүгээр өнгөрдөг машинуудын арвын найм нь өөрсдийгөө жин хэтрээгүй гэдэг. Яг ийм л үг хэлдэг. Сонсоод чихэнд эвэр ургах нь. Хурдан торгуулиа төл. Бусдын цагийг битгий алдуулаад бай

Сюй Жин: Бүсгүй минь, бид үнэхээр худлаа хэлээгүй. Та итгэхгүй байвал гараад нэг хараач. Ганцхан харахад л болно.

Шалгагч: Надад гарч харах үүрэг байхгүй. Би зөвхөн системээ харна.

Сюй Жин: Бүсгүй минь, чи хар л даа. Миний энэ машины гэрчилгээн дээр энэ машин өөрийн жин нь 15.2 тонн гэж байна. 25 тонн хаанаас гараад ирэв? Үүрийн 4 цагт бид бас танай энэ төлбөр авах цэгээр өнгөрсөн. Ачаагаа буулгаад шууд хоосон буцсан. Танай системд бүгд бүртгэлтэй байгаа. Нааш ир. Өөрөө хар.

Шалгагч: Чи ер нь хүний хэл ойлгодоггүй юм уу?

2. 53_02.srt

Шалгагч: Чи ер нь хүний хэл ойлгодоггүй юм уу? Тэр зөвшөөрөл, бүртгэл чинь надад хамаагүй. Юун бүртгэл гээд байгаа юм? Манай систем дээр чи жин хэтэрсэн гэж гарч байна. Жин хэтэрсэн бол торгууль төлнө. Хөөе, хурдлахгүй юу? Ард машинууд хүлээгээд байна.

Сюй Жин: Үгүй ээ, энэ асуудлыг ингэж шийддэггүй шдэ Миний тэвшин дотор үнэхээр юу ч байхгүй. Дахиад нэг хараад өгөөч. Танай систем алдаа гаргасан юм биш үү?

Шалгагч: Боломжгүй. Систем алдаа гаргахгүй. Би зөвхөн системийн мэдээллийг л харна.

Сюй Жин: Би энэ том ачааны машиныг арван жил барьсан. Нүдээ аниад ч мэднэ, энэ машин хэдэн тонн байдгийг. Хоосон үедээ өөрийн жин нь 15 тонн. Шатахууны сав талдаа, усны сав дүүрэн. тэр хоёрыг нэмсэн ч ихдээ л 16 тонн.

Шалгагч: Наад дэмий юмаа битгий ярь. Нэмэргүй шүү. Танай машин дотор юу ачсанг өөр хүнд юм юу байгаа ч юм билээ эсвэл чи өөрөө өөрчилж тоноглосон ч юм билүү.

Сюй Жин: Би тэгээгүй шдэ

Шалгагч: Боллоо. Та нар шиг ачааны жолооч нарыг би зөндөө харсан. Жаахан юм болоход л манай багаж асуудалтай гэдэг. Үнэндээ цоорхой ашиглах гэж л тэр шд Нэг, хагас тонноор хэтрүүлээд хэн ч мэдэхгүй гэж боддог. Энэ удаа 10 тонн даац хэтэрчихээд нууж чадахгүйгээ мэдээд одоо бултаж эхэлж байна уу?

Сюй Жин: Би бултаагүй

Шалгагч: Та нарын хийдэг тэр адгийн арга мэхийг хэн мэдэхгүй гэж бодоов? Тоолуураа өөрчилж пүү хуурдаг. Ямар бузар юм хийгээгүй гэж? Би чамд хэлье. Надад өөр юу ч хамаагүй. Би систем дээр гарсныг л харна. Систем чамайг хэтэрсэн гэсэн. Тэгвэл чи төлөх л ёстой.

Сюй Жин: Үгүй, би үнэхээр тэгээгүй.

Эрэгтэй: Урд талд юу гэж удаад байгаа юм? Хүмүүсийг нэвтрүүлэх юм уу, үгүй юм уу?

Эмэгтэй: Жин хэтэрсэн бол мөнгөө төл лдө Юундаа бултаад байгаа юм?

Эрэгтэй: Эд нар шиг том ачааны машины жолооч нар угаасаа ийм л зангүй.

Шалгагч: Та нар жаахан хурдалж болохгүй юу? Ийм олон машин түгжрээд байна. Бүгдийн цагийг битгий үрээд байгаач

Эрэгтэй: Илүү хэдэн төгрөг олох гэсэндээ л биш бол хэн ингэж дорд үзэгдэж явах вэ дээ.

Эрэгтэй: Тийм ээ.

Шалгагч: Урд байсан хүмүүс бүгд дуулгавартай мөнгөө төлөөд явсан. Ганц чи л энд удаад байна. Бултах гээд байна уу?

Сюй Жин: Та нар сайн хараарай. Алив Бүгд хараарай. Сайн тод хараарай. Миний 10 тонн хэтэрсэн ачаа хаана байна? Энэ хэдэн муу бүс үү? Эсвэл тэвшин доторх агаар уу?

3. 53_03.srt

Сюй Жин: Бүгд хараарай. Сайн тод хараарай. Миний 10 тонн хэтэрсэн ачаа хаана байна? Энэ хэдэн муу бүс үү? Эсвэл тэвшин доторх агаар уу?

Эрэгтэй: Үнэхээр хоосон машин байна.

Сюй Жин: Бүсгүй минь, буугаад хар. Буугаад нэг хараач дээ Тэгвэл мэднэ шд

Эрэгтэй: Тийм шүү дээ. Арай дэндүү шулж байна даа.

Ван ах: Сюй ахаа Одоо яах вэ? Бид дараагийн ачилтдаа явах ёстой. Үйлдвэрийн дарга аль хэдийн залгаж шавдуулсан Ингэж үргэлжлээд байвал бас болохгүй шүү дээ.

Сюй Жин: Хөөе бүсгүй минь Ийм олон хүн харж байна шүү. Миний машин үнэхээр хоосон. Жин хэтрэх боломжгүй.

Шалгагч: Би бусдыг нь мэдэхгүй. Зөвхөн төхөөрөмжийн заалтыг л харна. Төхөөрөмж торгууль гэж заасан бол чи мөнгөө төлөх л ёстой.

Эрэгтэй: Энэ чинь илт шулж байгаа хэрэг биш үү? Хоосон машин 10 тонн жин хэтэрсэн гэнэ. Хэн итгэх юм?

Эрэгтэй: Энэ Куньши төлбөр авах цэг улам л хар боллоо. Өнгөрсөн сард хоосон машинаар өнгөрөхөд намайг 2,000 юаниар торгосон. Яараад аргагүй байсан болохоор төлөхөөс өөр аргагүй болсон.

Эрэгтэй: Тэглээ гээд ингэж болохгүй шүү дээ.

Эрэгтэй: Арай дэндэж байна.

Дарга: Жолооч Сюй хаана явна? Хурдан ирж ачаагаа ачаач.

Сюй Жин: Бүсгүй минь би ганцхан зүйл асууя. Хэрвээ хэрвээ танай систем алдсан бол яах юм?

Шалгагч: Систем алдахгүй.

Сюй Жин: Хэрвээ, хэрвээ үнэхээр алдсан бол яах юм?

Шалгагч: Хэрвээ гэж байхгүй. Энд надтай битгий маргаад бай. Дүрэм бол дүрэм. Зөвшөөрөхгүй бол гомдол гарга.

Сюй Жин: Гомдол гаргавал хэр удах вэ?

Шалгагч: Би яаж мэдэх юм? Нэг, хоёр сар ч юм уу гурав, таван сар ч юм уу. Ямартай ч дүрэм бол дүрэм. Та эхлээд торгуулиа төл. Гомдлын хариу гарсны дараа дараа нь буцаагаад өгчихнө шдэ

Сюй Жин: Буцаана гэж яаж буцаах юм? Би мөнгөө төлчихвөл та нар системийн мэдээллээ өөрчилчихнө. Тэгээд би юугаар гомдол гаргах юм? Тэр үед систем алдаагүй, би өөрөө андуурсан гэх байх. Тэгвэл би хаана очиж үнэнийг хэлэх юм?

Шалгагч: Би зөвхөн төлбөр авдаг. Бусад нь надад хамаагүй.

Сюй Жин: За. Намайг гомдол гарга гэсэн үү?

Шалгагч: Тийм.

4. 53_04.srt

Шалгагч: Яасан? Намайг цохих гээ юу? Хэлсэн шүү. Энд тэндгүй хяналтын камер байгаа. Надад гар хүрээд үзээрэй Би шууд цагдаад мэдэгдэнэ.

Сюй Жин: Бүсгүй минь, би чамд учраа л ярьж байна.

Шалгагч: Системийн л зөв.

Сюй Жин: Тэгээд чи яг яамаар байгаа юм?

Шалгагч: 10 тонн жин хэтэрсэн. Торгууль 50 мянган юань. Мөнгөө төлбөл явуулна.

Сюй Жин: 50 мянган юань... Би арай гэж бүтэн сар холын замд явж, идэж уухгүй байж дөнгөж 20 мянган юань цуглуулдаг. Гэтэл тэр ам нээгээд л 50 мянгыг нэхэж байна. Би төлж дийлэхгүй.

Шалгагч: Тэр чинь чиний л асуудал.

Сюй Жин: Тэгэхээр өнөөдөр би энэ 50 мянгыг заавал төлөх ёстой юу?

Ван ах: Байна уу? Төлбөр авах цэг аль хэдийн өнгөрчихсөн. Одоо очлоо, бараг хүрлээ. Сюй ахаа, өнөөдөр эхлээд торгуулиа төлчихвөл яасан юм? Ачаагаа хүргэж дуусаад дараа нь гомдол гаргая Ямар ч байсан энд Хяналтын камер харж байгаа шүү дээ.

Сюй Жин: Би жин хэтрүүлээгүй нь тодорхой. Би яагаад энэ торгуулийг төлөх ёстой юм? Ван ахаа, эхнэр маань удахгүй төрөх гэж байна. Чи мэдэж байгаа шүү дээ. Энэ 50 мянгыг би гаргаж чадахгүй.

Шалгагч: Төлж чадахгүй нь чиний асуудал. Надад өөр юм хамаагүй. Багаж юу гэж заасныг л харна. Дүрэм бол дүрэм.

Эрэгтэй: Хагас өдөр саатуулаад байна. Жин хэтэрсэн бол мөнгөө төл лдө Мөнгөгүй бол машин битгий барь.

Эрэгтэй: Чамд асуудал байвал замын хажууд гарч шийдээч Ингэж бөглөөд байгаа чинь ямар учиртай юм?

Эмэгтэй: Тийм шдэ, ямар соёлгүй юм бэ? Бид нар цагтаа явах ёстой байна. Саатуулбал чи төлж дийлэх үү?

Шалгагч: Энд бөглөрөл үүсгэхгүй байж болох уу? Ар талд чинь хэдэн машин түгжирснийг хар даа. Чи ганцаараа хэдэн арван машиныг саатуулж байна. Ичихгүй байна уу? Хурдан торгуулиа төл.

Сюй Жин: Гол нь би огт жин хэтрүүлээгүй.

Шалгагч: Над руу юу гэж орилоод байгаа юм? Санал нийлэхгүй бол гомдол гарга л даа. Миний ажилд битгий саад болоод бай

Эрэгтэй: Хурдал. Мөнгөгүй бол машин битгий барь.

Эмэгтэй: Тийм шд, бидний цагийг битгий үрээд бай бүдүүлэг амьтан бэ

Сюй Жин: Би арван жил ачаа тээсэн. Хэзээ ч муу юм хийж байгаагүй. Гэтэл өнөөдөр би буруугүй гэдгээ нотлох арга ч алга. За. Чи өөрөө хэлсэн шүү. Одоо шууд гомдол гаргана.

5. 53_05.srt

Сюй Жин: Одоо шууд гомдол гаргана. Намайг Сюй Жин гэдэг Улсын дугаар CX89167. Би Куньши төлбөр авах цэг дээр байна. Миний машин хоосон. Тэвшин дотор юу ч байхгүй. Пүүгээр миний машин 10 тонн даац хэтэрсэн гэж гарсан. 50 мянган юаниар торгоно гэнэ. Би төлбөрийн ажилтанд хэлсэн Миний машин хоосон гэж. Тэр итгээгүй. Гарч ирээд үзэх ч үгүй. Системийн заалт буруу биш гэсэн. Бас өөрөө зөвхөн системийн заалтыг хардаг гэсэн. Санал нийлэхгүй бол гомдол гарга гэсэн. Би одоо интернетээр та бүхэнд гомдлоо хэлж байна.

Шалгагч: Чи... чи яагаад бичлэг хийгээд байгаа юм? Битгий бичээд бай

Сюй Жин: Би хуулийн дагуу бичлэг хийж Баримт үлдээж байна.

Шалгагч: Хэн чамд бич гэв? Дахиад бичээд байвал Хүн дуудна шүү.

Сюй Жин: Куньши төлбөр авах цэг дээр торгуулсан нь ганц би биш. Эдгээр ачааны жолооч нар ч байна. Тэд бүгд надад гэрчилж чадна. Миний машин үнэхээр хоосон байсанг

Эрэгтэй: Би гэрчилнэ. Жолооч Сюйн машин өнөөдөр хоосон байсан.

Эрэгтэй: Би өнгөрсөн сард төлбөр авах цэгээр гарахад ачаа дүүрээгүй байхад намайг 2 тонн жин хэтэрсэн гэж 2,000 юанийн торгууль тавьсан.

Эрэгтэй: Би гэрчилнэ. Куньши төлбөр авах цэгийн торгууль үндэслэлгүй. Үнэхээр хэтэрч байна. Үндэслэлгүй.

Шалгагч: Байна уу, менежер Ма? Та хурдан ирээч. Энд хүн үймээн гаргаад байна.

Сюй Жин: Би итгэлтэй байна. Хоосон машинд торгууль тавиулсан нь ганцхан би биш. Ийм явдал ганц удаа ч биш байх

Эрэгтэй: Дуусах болоогүй юу?

Менежер Ма: Юу болоод байна? Манайд бичлэг хийх хориотой.

Шалгагч: Менежер Ма, тэр байна. 10 тонн жин хэтэрсэн. Мөнгөө төлөхгүй, бас үймээн гаргаад байна.

Менежер Ма: Таны машин үнэхээр жин хэтэрсэн байна Торгуулиа төл. Үгүй бол машиныг чинь саатуулна.

Дарга: Жолооч Сюй. Ирэхгүй бол би өөр машин олно шүү.

Ван ах: Сюй ахаа. Эхлээд торгуулиа төлчихвөл яасан юм? Машиныг чинь саатуулчихвал чи юугаараа амьдрах юм?

Сюй Жин: За за за. Би ойлголоо. Өнөөдөр энэ 50 мянган юанийг төлөхгүй бол би явж чадахгүй гэсэн үг үү?

Менежер Ма: Яг тийм.

Сюй Жин: Менежер ээ. Миний энэ тэвшийг хар даа. 10 тонн жин хэтэрсэн, тийм үү?

Менежер Ма: Тийм. Систем дээр 10 тонн жин хэтэрсэн гэж байна. Бид ч бас журмын дагуу л ажиллаж байна.

Сюй Жин: Хэрвээ би үнэхээр хэтрүүлсэн бол Би төлж болно. Одоо дахин пүүлүүлэх хүсэлт гаргаж байна. Баримт болгож бичлэг хийе. Дургүйцэхгүй биз дээ?

Менежер Ма: Дураараа л бол. Ямартай ч манай мэдээлэл зөрөхгүй.

Сюй Жин: Алдаагүй бол сайн л байна.

Ван ах: Сү-Сү-Сюй ахаа. Та юу хийх гэж байгаа юм?

6. 53_06.srt

Ван ах: Сюй ахаа, та юу хийх гэж байгаа юм?

Сюй Жин: Ван ахаа, утсаараа сайн бичээрэй. Хоосон машин 10 тонн даац хэтэрсэн гэнэ. Би харъя л даа. Энэ 10 тонн юмыг тэд надад яаж гаргаж ирэхийг. Менежер Ма, энэ удаа та сайн энэ пүүгээ хараарай. Ямар нэг алдаа гарвал та төлж дийлэхгүй шүү.

Эрэгтэй: Жолооч Сюй. Жаахан усаа асга. Тосноосоо ч асгаад аажуухан гар.

Шалгагч: Усаа ч асгалаа, тосоо ч асгалаа. Гэсэн ч 10 тонн хэвээрээ.

Менежер Ма: Харсан уу? Давтан шалгалтаар 10 тонн жин хэтэрсэн. Бид чамд хэлсэн биз дээ. Манай төхөөрөмж алдахгүй гэж Мөнгөө төл. 50 мянган юанийг бэлнээр үү, код уншуулах уу?

Сюй Жин: Менежер Ма. Би сүүлчийн удаа хэлье. Миний машин хоосон. Танай энэ пүү асуудалтай байна гэж Чи хүлээн зөвшөөрөх үү?

Менежер Ма: Би чамд хэлье. Энэ бол бүх Жиньгу хотын хамгийн дэвшилтэт пүү. Алдаа нь 10 кг-аас хэтрэхгүй. Чи өөрийгөө хэн гэж бодоов? Манай төхөөрөмжийг алдаатай гэж хэлж зүрхэлнэ гэнэ ээ? Мөнгөө төл.

Шалгагч: Өөрөө жин хэтрүүлчихээд тэр чинь зөв юм уу? Та нар шиг жолооч нар дандаа ийм арга хэрэглэдэг. Жин хэтэрвэл пүүг буруутгана. Буруутгаж чадахгүй бол үймүүлнэ. Үймүүлээд дийлэхгүй бол өрөвдүүлнэ. Бас эхнэрээ шалтаг болгоно, хэн итгэх юм?

Эрэгтэй: Энэ пүүгээр өдөрт хэдэн зуун машин гардаг. Яагаад бусад нь зүгээр байхад чи л асуудалтай байдаг юм? Бусад нь жин хэтрэхгүй, чи л хэтэрдэг.

Менежер Ма: Хурдан мөнгөө төл.

7. 53_07.srt

Менежер Ма: Та нар шиг хүмүүс хууль мэдэхгүй. Дээрэлхэхээ л мэднэ. Та нарт учрыг нь тайлбарлаад ч ойлгохгүй. Дандаа бусад хүн та нарыг хорлож байна гэж бодно.

Эрэгтэй: Хэн нь дээрэлхэж, хэн нь утгагүй байна гэж? Харин чи л утгагүй байна.

Ван ах: Танай пүү л асуудалтай байна шд

Менежер Ма: Би та нарт дахин хэлье. Нэг бол мөнгөө төл. Үгүй бол машиныг чинь саатуулна. Өдрийн зогсоолын төлбөр 200. Та нар өөрсдөө төлнө. Гэхдээ өнөөдөр та нар заавал мөнгөө төлөх ёстой.

Эрэгтэй: Чи үнэхээр учир ойлгодоггүй хүн юм.

Менежер Ма: Та нарт хэлье. Бид энд дүрэм журмын дагуу ажиллаж байна. Жин хэтэрсэн бол торгууль төлнө. Энэ бол журам. Та нар заавал мөнгөө төл. Үгүй бол машиныг чинь саатуулна. Хар цагаанаар Тодорхой бичсэн байна. Нийт жин 25 тонн. 10 тонн хэтэрсэн. Торгууль 50 мянган юань. Мөнгөө төлбөл явуулна. Төлөхгүй бол машиныг чинь саатуулна.

Эрэгтэй: Тэр үнэхээр хоосон машинтай шүү дээ. Бид бүгд харсан. Энэ пүү лав асуудалтай.

Эрэгтэй: Энэ Куньши цэг үнэхээр луйвар юм аа Илт хүмүүсийг мөлжиж байна шд

Эрэгтэй: Угаасаа та нарын төхөөрөмж асуудалтай. Ахаа, мөнгө хүрэхгүй бол би нэмэрлэе.

Сюй Жин: Үгүй, төхөөрөмж эвдрээгүй. Хүмүүс нь ялзарсан байна.

Менежер Ма: Турхирахаа боль. Чи ер нь мөнгөө төлөх үү, үгүй юу?

Сюй Жин: За. Төлье

8. 53_08.srt

Сюй Жин: За. Төлье

Менежер Ма: Эрт ингэвэл болох байсан юм. Яах гэж зөрүүдлэв дээ? Би бүр чамайг хатуу самар гэж бодсон шүү.

Эрэгтэй: Жолооч Сюй, ингээд бууж өгч болохгүй. Тэр чинь 50 мянган юань шүү дээ.

Сюй Жин: Эхлээд машинаа авч үлдье.

Менежер Ма: Овоо ухаантай юм. Картаар төлөх үү? Эсвэл код уншуулах уу? Хуудасаа сайн хадгалаарай Сургамж болог. За.

Сюй Жин: Мэдээж сайн хадгална Одоо би явж болох уу?

Шалгагч: Яв яв.

Цагдаа: Байна уу, сайн байна уу?

Сюй Жин: Байна уу? Цагдаагийн төв үү? Байна уу?

Менежер Ма: Та нар үнэхээр гомдол гаргах гээ юу? Хэлсэн шүү нэмэргүй гэж Хуудсан дээр тодорхой бичсэн байгаа. Жин хэтэрсэн гэж

Сюй Жин: Би гомдол гаргах гэсэн юм Миний машинд ачсан 10 тонн алт Куньши төлбөр авах цэг дээр дээрэмдүүлчихлээ

Цагдаа: Юу? 10 тонн алт аа?

Сюй Жин: Куньши төлбөр авах цэгээс надад гаргаж өгсөн баримтаар миний машин ачаатайгаа нийлээд нийт 25 тонн жинтэй. Миний машин өөрөө 15 тонн. Миний хэлсэн зөв биз дээ?

Менежер Ма: Чи... Чи дэмийрээд байна! Чиний машинд ямар алт байсан юм? Одоо миний тэвш хоосон байна. Доторх зүйл нь ор мөргүй алга болсон. Би сэжиглэж байна лда энэ бүлэг хүмүүс харж хамгаалж байгаад өөрсдөө хулгайлсан гэж

Менежер Ма: Чи зориуд ингээд байна. Ерөөсөө алт байгаагүй.

Сюй Жин: Алт байсан эсэхийг чи шийдэхгүй. Би хэллээ гээд ч шийдэхгүй. энэ л шийднэ. Энэ танай төлбөр авах цэгийн албан тамгатай баталгаа. Миний машин 10 тонн даац хэтэрсэн. менежер Ма чи надад хэл дээ. энэ 10 тонн зүйл юу юм бэ? Цагдаа Та нар хурдан ирээрэй. Би одоо Куньши төлбөр авах цэг дээр байна. 6-р эгнээнд. гэрч, эд мөрийн баримт бүгд байна. хэрэгт холбогдох мөнгөн дүн асар их болохоор заавал хурдан хамгийн шилдэг хүнээ явуулаарай.

9. 53_09.srt

Менежер Ма: Чи... чи... Чи худлаа ярьж байна.

Сюй Жин: Миний машин 10 тонн жин хэтэрсэн. Энэ танайхны албан тамгаар баталсан зүйл. Энэ чинь миний тэр 10 тонн алтны хамгийн сайн нотолгоо биш үү? Баримт болгоод бичье. Дургүйцэхгүй биз дээ? Одоо би дахин пүүлүүлэх хүсэлт гаргаж байна. Танай пүү асуудалтай. Хүлээн зөвшөөрөх үү? Менежер Ма. Чи эцэст нь ойлголоо. Сая миний төлсөн 50 мянган юань худалдаж авсан нь торгуулийн хуудас биш, худалдаж авсан нь худалдаж авсан нь та нар өөрсдөө тамгалсан нотлох баримт.

Ван ах: Дур мэдэн төлбөр авсан бол сайндаа л журам зөрчсөн хэрэг. Харин 10 тонн алт дээрэмдсэн бол чам шиг өчүүхэн менежер байтугай... Танай бүхэл бүтэн компани байсан ч энэ ялыг нь даахгүй.

Менежер Ма: Сюй Жин. Чи галзуурчихаа юу? Ах аа, ярьж тохиръё л доо. Энэ 50 мянган юанийг би бүгдийг нь буцааж өгье. Нэг ч төгрөг дутаахгүй. Юу ч болоогүй гэж үзье. Чи замаа хөө. Хурдал. Мөнгийг нь буцаагаад өг.

Сюй Жин: Оройтсон. Одоо энэ чинь тэр 50 мянган юанийн асуудал биш болсон.

Менежер Ма: Чи... Чи яах гээд байгаа юм?

Сюй Жин: Одоо миний 10 тонн алтны асуудал болсон. Нэг грамм дутвал би чамайг зүгээр орхихгүй.

Ван ах: Сюй ахаа. Чи үнэхээр асуудлыг томруулах гээд байна уу? Тэр 50 мянган юаниа буцаагаад ав. Тэгээд л болоо шүү дээ. Өөрийгөө дахиад битгий хутга.

Сюй Жин: Ван ахаа. Энэ чинь одоо бидний 50 мянган юанийн торгуулийн асуудал биш. Энэ бол бидний зовж зүдэрч зөөсөн тэр 10 тонн алт ор мөргүй алга болсон том хэрэг шүү дээ.

Менежер Ма: Энэ хүн мөнгө нэхээгүй. намайг л онилж байна. Сюй Жин. Би чамд сүүлчийн нэг боломж өгье.

Сюй Жин: Тэгэхгүй бол яах юм?

Менежер Ма: Дараа нь битгий харамсаарай.

Сюй Жин: Би харамсана гэнэ ээ? Менежер Ма. Чи эхлээд сайн бодсон нь дээр. удахгүй яаж энэ 10 тонн алтны асуудлыг тайлбарлахаа.

Менежер Ма: Жин хэмжсэн бүртгэлийг бүгдийг нь хурдан устга.

Шалгагч: Менежер Ма. Тэр өгөгдөл...

Менежер Ма: Устга гэсэн бол устга. Тийм. 6-р эгнээ Хурдан Чирэгч машин дууд

10. 53_10.srt

Сюй Жин: Менежер Ма. Чи нотлох баримт устгах гэж байна уу?

Менежер Ма: Хн. Төлбөр авах цэг өөрийн дүрэмтэй. Машин шалтгаангүйгээр эгнээнд саатаж 30 минутаас хэтэрвэл төлбөр авах цэгийн хэвийн ажиллагааг алдагдуулсанд тооцож Бид албадлагын арга хэмжээ авах эрхтэй.

Эрэгтэй: Яаж ингэж болдог юм? Үнэхээр жигшүүртэй юм аа

Сюй Жин: Одоо замдаа явж байгаа байх.

Шалгагч: Менежер Ма. Чирэгч машин хэзээ ирэх юм бэ?

Менежер Ма: Удахгүй. Тэр машиныг чирээд явмагц нотлох баримт үгүй болно. Тэгээд тэд биднийг яаж ч чадахгүй. Сюй Жин, чи юу хийх гээд байна?

Сюй Жин: Ахан дүүс ээ. Би, Сюй Жин. Дөнгөж сая Куньши төлбөр авах цэг дээр болсон явдлыг та нар бүгд харсан биз дээ? Миний машинд ачсан 10 тонн алт алга болчихлоо. Гэхдээ менежер Ма хүлээх бодолгүй байгаа бололтой. Тэр чирэгч машин дуудсан. Нотлох баримтыг устгах гэж байна. Чирэгч машин удахгүй ирнэ. Жаахан байж байгаад та нар надад гэрч болоорой.

Эрэгтэй: За, за.

Эрэгтэй: Хэрэг томорчихлоо доо.

Эрэгтэй: Энэ Сюй Жин үнэхээр айхтар юм аа.

Цагдаа: Ахлагч Ли. Куньши төлбөр авах цэг хүртэл 10 км үлдлээ.

Ахлагч Ли: Хурдаа нэм. Орон нутгийнхныг ч ир гэж мэдэгд. Их хэмжээний хөрөнгө хамаарч байгаа болохоор Хэргийн газрыг даруй хяналтад авах ёстой.

Цагдаа: За.

Менежер Ма: За. Сюй Жин. Чи чадлаа. Хүлээж бай. Би чамд ойлгуулна аа Чи өнөөдөр ямар тэнэг хэрэг хийснийг чинь

Сюй Жин: Жинхэнэ үзэгдэл дөнгөж эхэлж байна.

11. 53_11.srt

Эрэгтэй: Үнэхээр чирэгч машин дуудчихлаа. Арай дэндүү юм аа.

Эрэгтэй: энэ машин уу

Менежер Ма: Тийм, чирээд яв. Машин дээрх юмыг нэгийг ч үлдээхгүй шүү

Сюй Жин: Болохгүй. Цагдаа иртэл би заавал тэсэх ёстой Тэдэнд миний машиныг чирүүлж болохгүй. Хөөе, хөөе! Та нар ямар эрхээр миний машиныг чирэх гээд байгаа юм?

Менежер Ма: Та зам дээр зогсоод хөдөлгөөнд саад болж байна. Журмын дагуу бид таны машиныг хөдөлгөөнд саад болохгүй газар шилжүүлэх эрхтэй.

Сюй Жин: Би цагдаа дуудчихсан. Одоо удахгүй ирнэ.

Менежер Ма: Тэр чинь таны хэрэг. Тэднийг ирэхээр та зогсоол дээр очоод машинаа буцааж авч болно. Гэхдээ одоо машиныг заавал чирнэ.

Сюй Жин: Бүгдээрээ, харсан биз дээ? Тэд чирэгч машин дуудчихлаа. Миний машиныг чирч явуулах гэж байна. Миний машин доторх нотлох баримтыг тэд устгах гэж байна

Менежер Ма: Хөөе! Юундаа гөлрөөд байгаа юм? Чир!

Сюй Жин: Цагдаа ирэхээс өмнө Хэн ч миний машиныг чирээд явна гэж бүү сана.

Эрэгтэй: Чи холдох уу, үгүй юу?

Сюй Жин: Холдохгүй.

Менежер Ма: Хөөе, хөөе! Чи юу хийгээд байгаа юм? Машиныг чинь чирээд явчихвал жаахан хадгалалтын төлбөр төлөөд л болоо шүү дээ. Чи одоо голд нь зогсож байна. Санамсаргүй мөргүүлчихвэл өөрийн чинь л хариуцлага шүү. Одоо чамд буух зам өгье. Одоо шууд холд. Тэгвэл би чамайг хариуцлагад татахгүй. Хурдан!

Сюй жин: Чи чирэгчээр миний машиныг чирүүлэх гэж байна. Хуулийн үндэслэл байна уу? Бичгээр мэдэгдэл байна уу? Бүртгэл байна уу? Чамд юу ч алга. Зүгээр л нэг чирэгч дуудчихаад намайг айлгаж буулгаж авах гэсэн биз дээ. Би чамд хэлье. Өнөөдөр би хаашаа ч явахгүй. Цагдаа ирэхээс өмнө хэн миний машинд гар хүрнэ түүнтэй би эцсээ хүртэл үзнэ.

12. 53_12.srt

Менежер Ма: Замаас зайл! Хурдан чир!

эрэгтэй: Чи яаж байна аа?

Сюй Жин: Наашаа буугаад ир!

Эрэгтэй: Залуу минь, үхлээ эрээ юу?

Сюй Жин: Надад гар хүрээд үзээрэй! Хэдэн зуун мянган хүн харж байгаа шүү. Та нар бүгд харсан шүү. Миний машиныг чирүүлэх гэж байгаа хүн энэ менежер Ма. Гар хүрсэн нь энэ жолооч. Дараа нь дахиад ямар нэг юм болбол та нар бүгд гэрч болоорой.

Эрэгтэй: За.

Эрэгтэй: Ма ахаа. Ийм олон хүн харж байна. Больчихсон нь дээр биш үү?

Менежер Ма: Юунаас айх юм? Бидэнд журам бий. Эгнээнд саатсан машиныг бид чирэх эрхтэй. Хурдан чир! Хурдан!

Сюй Жин: Хөөе!

Эрэгтэй: Зайл чи!

Эрэгтэй: Анд аа, би чамайг дэмжинэ. Би ч бас энэ чиглэлээр явдаг.

Эрэгтэй: Намайг ч бас нэм. Өнгөрсөн удаа тэд намайг торгосон. Би тэвчээд өнгөрсөн. Харин энэ удаа дахиж тэвчихгүй.

Ван ах: Намайг ч бас нэм.

Эрэгтэй: Өнөөдөр та нар машиныг чирээд явна гэж бүү санаарай Тийм ээ, чирээд явна гэж бүү сана.

13. 53_13.srt

Менежер Ма: Та нар юу хийх гээд байна? Бүгдээрээ үймээн дэгдээх гэж байна уу?

Эрэгтэй: юун үймээн гэж орилоод байгаа юм? Та нарын хийж байгаа чинь юу юм? Хоосон машиныг хүчээр жин хэтэрсэн гэнэ. 50 мянган юаниар хайр найргүй торгоно. Та нарын сэтгэл ханахгүй байна уу? Өнөөдөр бид нэгдэж Та нарт ингэж хүмүүсийг дээрэлхэхээ боль гэж хэлж байна

Эрэгтэй: Би мэднэ. Та нарын нүдэнд ачааны жолооч бид нарын амь нас юу ч биш хүмүүс. Гэхдээ бидэнд ахан дүүс, эгч дүүс бий. Бидэнд мөс чанар бий. Та нар хэчнээн эрх мэдэлтэй байсан ч бид ийм олон хүн хамт зогсож байна. Өнөөдөр бидэнд тайлбар өгөхгүй бол та нараас хэн нь ч явж чадахгүй.

Эрэгтэй: Явж чадахгүй!

Сюй Жин: Та нар бүгд харсан биз дээ? Тэд өмнө нь над шиг л айж байсан. Машинаа алдахаас айж байсан. Машин бол тэдний амьжиргаа. гэр бүлийнх нь амь. Гэхдээ энэ удаа бас л азгүйдээ тооцоод өнгөрвөл цаашдаа мянга мянган ачааны жолооч хохирно. Тэр үед хэн миний өмнөөс тэдний өмнөөс шударга ёс нэхэх юм?

Эрэгтэй: Ма ахаа Энэ хэрэг томорчихлоо. Би энэ ажлыг авч чадахгүй. Өөр хүн хай.

Менежер Ма: Зайл! 10 тонн алтны хэрэг үүсчихсэн Тэд намайг зүгээр өнгөрөөхгүй. Би яадаг ч байсан энэ машинийг холдуулж, энэ асуудлыг шийдэхгүй бол ажилгүй, бас өрөнд орох нь

14. 53_14.srt

Цагдаа: ахлагч Ли Дахиад хоёр километр Урд түгжрэлтэй байна. Тойрч явах хэрэгтэй байх

Ахлагч Ли: Тойр. Тэд аль хэдийн тулгарчихсан байж магадгүй. Хурдал.

Цагдаа: Мэдлээ.

Менежер Ма: Замаас холд. Би гурав хүртэл тоолъё.

15. 53_15.srt

Ван ах: Одоо зүгээр боллоо.

Ахлагч Ли: 10 тонн алтны дээрмийн хэрэг Хэн бэ?

Сюй Жин: Би.

Ахлагч Ли: Буу. Буу гэж байна. Сонсож байна уу?

Менежер Ма: Цагдаагийн нөхөр өө. Та нар арай гэж ирлээ. Энэ хүн манайд учиргүй үймүүлээд манай төлбөр авах цэгийн хэвийн үйл ажиллагаанд ноцтой саад болж байна.

Ахлагч Ли: Чи юу?

Сюй Жин: Би байна.

Ахлагч Ли: Чи хэлэхдээ машин дээрх 10 тонн алт дээрэмдүүлсэн гэсэн үү?

Сюй Жин: Тийм.

Ахлагч Ли: Машин хаана байна?

Сюй Жин: Энэ...

Ахлагч Ли: Алт нь?

Сюй Жин: Алга болчихсон. Саяхан энд байсан Тэдний пүүнд орсны дараа Алт нь ор сураггүй алга болсон.

Цагдаа: Ноёнтон Жаахан нухацтай байгаарай. Энэ хууль зөрчсөн хэрэг. Мэдэж байна уу?

Менежер Ма: Тийм ээ. Хууль зөрчсөн. Мэдэж байна уу? Болгоомжтой бай, та нарыг шоронд суулгана шүү.

Сюй Жин: Энэ л үнэхээр миний талд шийдэж өгөх хүн байна даа Би тэгээгүй Надад гэрч ч, эд мөрийн баримт ч байна. Цагдаагийн нөхөр Үүнийг нэг үзнэ үү.

Ахлагч Ли: CX89167 нийт жин 25 тонн 10 тонн даац хэтэрсэн 50 мянган юанийн торгууль Үүнийг Куньши төлбөр авах цэгээс бичсэн биз дээ?

Сюй Жин: Тийм. Тэдний төлбөр авах цэг тамга дарж баталгаажуулсан. Торгуулийг төлсөн. 50 мянган юань, нэг ч мөнгө дутуугүй. Картаар төлсөн, гүйлгээний бүртгэлтэй.

Ахлагч Ли: Менежер Ма мөн биз дээ? Энд бичсэн нь үнэн үү?

Менежер Ма: Цагдаагийн нөхөр Энэ... Энэ бол үл ойлголцол. Яах аргагүй үл ойлголцол. Манай пүү Өө тийм манай пүү алдаа гарсан. Дэлгэц нь буруу заасан. Гэхдээ гэхдээ бид мөнгийг нь түүнд буцаагаад өгчихсөн шүү дээ.

Сюй Жин: Үл ойлголцол? Би хоосон тэвшээ онгойлгоход чи яагаад пүү эвдэрсэн гэж хэлээгүй юм? Дахин шалгах үед чи яагаад пүү эвдэрсэн гэж хэлээгүй юм? Чи хэлээгүй бил үү? танай энэ төхөөрөмж бүх Жиньгу хотын... хамгийн нарийн төхөөрөмж гэж? Чи хэлээгүй бил үү? чи зөвхөн төхөөрөмждөө итгэнэ миний хоосон тэвшинд итгэхгүй гэж? Яагаад цагдаа ирэнгүүт танай төхөөрөмж эвдэрчихдэг юм?

16. 53_16.srt

Ахлагч Ли: Энэ төлбөр авах цэгт асуудал байгаа бололтой. Хүмүүсийг туйлд нь хүргэчихэж. Нэгэнт чи төхөөрөмж доголдсон гэж байгаа юм бол яагаад 10 тонн илүү жинтэй гэж гаргасан юм? Энэ тоо хаанаас гарсан юм?

Менежер Ма: Цагдаагийн нөхөр өө, энэ хэрэг... энэ хэрэг... би үнэхээр мэдэхгүй ээ Өө тийм, тийм, тийм. Тэр, тэр, тэр. тэр. Энэ төлбөр хураагч залуу, юм мэдэхгүй алдаа гаргасан байх. Манай төлбөр авах цэгийн удирдлагад үнэхээр цоорхой гарсан байна Гэхдээ би яаж мэдэх вэ дээ, тэр 10 тонн илүү жинтэй гэж гаргаад дур мэдэн торгуулийн хуудас бичнэ гэж. Чи ажил хийхдээ үнэхээр бүтэхгүй юм аа

Шалгагч: Би... би мэдэхгүй. Магадгүй магадгүй систем... Санамсаргүй үүсгэсэн байх.

Ахлагч Ли: За. Ноён оо, төлбөр авах цэгийн бүртгэл таны машин 25 тонн гэж нотоллоо ч та яаж нотлох юм? илүү гарсан энэ 10 тонн алт гэдгийг? Магадгүй чулуу байсан ч юм билүү. Магадгүй төмөр байсан ч юм билүү. Та яагаад заавал алт гэж хэлээд байгаа юм?

Менежер Ма: Тийм шүү. Юугаар нотлох юм? тэр алт гэдгийг? Алт гэдгийг нь нотолж чадахгүй бол ихдээ л дур мэдэн төлбөр авсан эдийн засгийн маргаан болно. Надад юу ч болохгүй.

Сюй Жин: Учир нь зөвхөн алт л намайг төлөхөд хүргэнэ 50 мянган юанийн торгуулийг. Хэрвээ миний машин дээр 10 тонн чулуу эсвэл 10 тонн хаягдал төмөр байсан бол Даац хэтэрсэн торгуулийг би хүлээнэ. Гэхдээ ийм ихээр торгохгүй. Зөвхөн алт шиг онцгой үнэтэй бараанд л ийм тусгай тооцооллын торгууль ноогдоно. Үүнийг танай төлбөр авах цэгийн менежер Ма энэ 50 мянган юанийн торгуулийн хуудсаар надад нотолж өгсөн. Тэр миний мөнгийг авсан. Тэгэхээр миний ачааны үнэ цэнийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Одоо миний ачаа алга болчихлоо. Би мэдээж түүнийг хайна.

Ахлагч Ли: Хм. Дур мэдэн төлбөр авсан үйлдлийг ачааны үнэ цэнтэй салшгүй холбочихлоо. Өнөөдрийн энэ явдал аяархан дуусахгүй бололтой. За боллоо. Бүгд энд зогсоод байхаа боль. Гомдол гаргагч Сюй Жин, чи эхлээд машинаа хажуу тийш гарга. Замын хөдөлгөөнд битгий саад бол. Холбогдогч менежер Ма, мөн төлбөр хураагч, Байцаалтад маань хамтран ажиллана уу. Бид дэлгэрэнгүй мэдүүлэг авна. Энэ хэргийг бид авлаа.

17. 53_17.srt

Ахлагч Ли: Ноён Сюй, санаа зоволтгүй. Хэрэв таны хэлсэн үнэн бол бид энэ хэргийг заавал тодорхой шалгаж тогтооно. Харин худал хэлсэн бол үр дагаврыг нь...

Дэд захирал Чэнь: Байна уу?

Менежер Ма: Дэд захирал Чэнь. 6-р гарц дээр хэрэг гарлаа.

Дэд захирал Чэнь: Юу? За, мэдлээ. Захирал Жоу. Куньши төлбөр авах цэг дээр том хэрэг гарлаа.

Захирал Жоу: Мэдлээ. Үнэхээр арчаагүй амьтад. Ма Дун юу хийж суудаг байна аа? Би хэлээгүй бил үү? Энэ ажлыг цэвэрхэн хий барьц үлдээж болохгүй гэж.

Дэд захирал Чэнь: Захирал Жоу, уураа бариарай. Одоо гол нь тэр жолоочийн гарт манай төлбөр авах цэгийн тамгатай торгуулийн хуудас байна. Дээр нь хар цагаанаар бичээстэй байгаа 10 тонн жин хэтэрсэн гэж Гол нь тэр залуу 10 тонн алт байсан гэж тас зүтгээд байна Мөнгөн дүн нь дэндүү их Тэр амархан тавихгүй бололтой Захирал Жоу Надад нэг арга байна тэр 10 тонн алтны асуудлыг шийдэж чадна

Захирад Жоу: Яв. Энэ удаа дахиж урмыг минь бүү хуглаарай

Ахлагч Ли: Хурдны замын удирдлагын компанид утасдаад хариуцсан хүнийг нь нааш ирүүл

Цагдаа: За Байна уу? Хурдны замын удирдлагын төв мөн үү?

18. 53_18.srt

Ахлагч Ли: Ноён Сюй, битгий сандраарай Болсон явдлыг дахин дэлгэрэнгүй ярьж өгнө үү А хотод орж ирснээс эхлээд алт алдагдсаныг мэдэх хүртэл

Сюй Жин: Тэд миний ярианаас цоорхой хайх гэж байна За, би ярья Би хотын баруун агуулахаас ачаагаа хүргээд буцаж явахдаа Куньши төлбөр авах цэг дээр очсон Төлбөрийн ажилтан нь залуухан охин байсан хорь гаруй настай Лю Ваньянь гэдэг

Шалгагч: 50 мянган юанийн торгууль Хурдан мөнгөө төлөөд яв

Сюй Жин: Тэр миний машиныг 10 тонн жин хэтэрсэн 50 мянган юанаар торгоно гэсэн Би хоосон машинтай буцаж явсан яаж жин хэтрэх юм бэ?

Шалгагч: Дэлгэц дээр бичээстэй байна шүү дээ Итгэхгүй бол өөрөө очоод хар

Сюй Жин: Дараа нь тэдний менежер ирсэн Ма овогтой Тэр тас зүтгээд

Менежер Ма: Төхөөрөмж алдахгүй Эсвэл торгуулиа төл, эсвэл машиныг чинь саатуулна

Сюй Жин: менежер Ма ч миний машиныг жин хэтэрсэн гэсэн

Менежер Ма: Эсвэл торгууль төл эсвэл машиныг чинь саатуулна 10 тонн жин хэтэрсэн Бид ч дүрмийн дагуу л ажиллаж байна

Сюй Жин: Би дахин пүүлүүлэхийг шаардсан Гэтэл санаанд оромгүй нь

Менежер Ма: Харсан уу?

Сюй Жин: Тэд дахин дахин нэг л үгээ давтаад байсан

Менежер Ма: Төхөөрөмж алдахгүй Манай төхөөрөмж алдахгүй

Сюй Жин: Тэр 50 мянган юанийн торгуулийн хуудас бичээд намайг төл гэж шахсан

Менежер Ма: Үгүй бол машиныг саатуулна Өдрийн зогсоолын төлбөр 200 өөрсдөө төлөөрэй Цаасаа сайн ав Сургамж болог

Сюй Жин: Куньши төлбөр авах цэг надад гаргаж өгсөн нотолгоонд миний машин ачаатайгаа нийлээд нийт 25 тонн гэж байсан Тэгвэл илүү гарсан тэр 10 тонн миний алт биш өөр юу байх юм? Тэр үед ойр хавьд олон жолооч харсан Тэд бүгд надад гэрчилж чадна Би бас утасныхаа навигацийн бүртгэлийг өгч үнэхээр хотын баруун агуулахаас гараад шууд Куньши төлбөр авах цэгт ирэхдээ замдаа зогсоогүй бүр ачаа ч ачаагүйг нотолж чадна Торгууль төлөхөөс өмнөх хүртэл миний хэлсэн үг бүр үнэн

Ахлагч Ли: Тэгээд чи 50 мянган юанийн торгуулиа төлөөд дараа нь яасан бэ?

Сюй Жин: Дараа нь би Куньши төлбөр авах цэгээс тамга дарж баталгаажуулсан баримт болон явуулах зөвшөөрөл авсан Тэгээд би машиныхаа тэвшийг шалгатал тээвэрлэж явсан 10 тонн алт алга болсныг мэдсэн Тиймээс би шууд

Ахлагч Ли: Ноён Сюй, би танаас дахин асууя. Таны машинд ачсан зүйл үнэхээр алт байсан уу?

Сюй Жин: Би итгэлтэй байна.

19. 53_19.srt

Сюй Жин: Би итгэлтэй байна.

Ахлагч Ли: Ачааны дагалдах бичиг бий юу? Эсвэл таны алт тээвэрлэсэн гэдгийг нотлох өөр баримт?

Сюй Жин: Би... Энэ удаа нууцаар тээвэрлэсэн тиймээс ямар ч цаасан баримт байхгүй. Энэ шалтгаан надад өөрт минь ч утгагүй санагдаж байна. Гэхдээ одоо би заавал тууштай байх ёстой. Учир нь миний бүх найдвар тэр баримтан дээр л байгаа.

Ахлагч Ли: Өөрөөр хэлбэл энэ төлбөр авах цэгийн баримтаас өөр танд өөр шууд нотлох баримт байхгүй юм байна Машинд чинь алт байсан гэдгийг нотлох, тийм үү?

Сюй Жин: Тийм. Гэхдээ цагдаа аа, яг адилхан та нарт ч ямар ч нотлох баримт байхгүй. Миний тэвшин дотор ачсан зүйл алт биш гэдгийг нотлох баримт. Харин миний гарт Куньши төлбөр авах цэгийн тамгатай 10 тонн жин хэтэрсэн гэж гаргасан албан бичиг байна. Хуулийн хувьд энэ миний мэдүүлгээс илүү хүчтэй биш үү?

Ахлагч Ли: ноён Сюй, та 10 тонн алт ямар үнэтэйг мэдэх үү?

Сюй Жин: Одоогийн алтны ханшаар бараг 4 тэрбум юань байх.

Цагдаа: 4 тэрбум юань. А хотын нэг жилийн орлого нь хэд билээ? Энэ одоо дээрмийн хэрэг биш, харин тэнгэр тулсан том хэрэг боллоо.

Менежер Ма: Цагдаа аа, энэ хүн бүр дэмийрч байна. Та нар түүнтэй битгий олон юм ярь. Тэгснээс түүнийг...

Ахлагч Ли: 4 тэрбум юанийн ачааг ямар ч хамгаалалтгүй, ямар ч бичиг баримтгүй, ганцхан чамаар том ачааны машин бариулаад тээвэрлүүлсэн гэж үү? Ёсонд нийцэхгүй биз дээ.

Сюй Жин: Би машин барих л үүрэгтэй. Бусад хэрэгт би оролцохгүй, бас мэдэхгүй.

Ахлагч Ли: Төлбөр авах цэгийнхэн амаргүй хүнтэй таарчээ.

Сюй Жин: Би илүү олон нотлох баримт гаргаж өгч чадахгүй байсан ч тэд миний гарт байгаа гол нотлох баримтыг няцааж чадахгүй.

Ахлагч Ли: Тэдний бичиг баримтыг бүгдийг нь хураа. Төлбөр авах цэгийн хэрэгт холбоотой бүх ажилтан болон эдгээр жолооч нарыг бүгдийг нь хэлтэст авчирж Нэг нэгээр нь байцаа.

Цагдаа: За.

Сюй Жин: Ингэтлээ шуугилаа ч жижиг жараахайнууд хэчнээн дэвхцээд ердөө л бусдын өмнөөс золиос болж байна. Жинхэнэ үзэгдэл одоо л эхэлж байна.

20. 53_20.srt

Цагдаа: Сайн байна уу, ноён оо.

Дэд захирал Чэнь: Сайн байна уу. Бид хурдны замыг хариуцсан хүмүүс байна Жаахан зохицуулаад биднийг оруулж болох уу?

Цагдаа: Түр хүлээнэ үү. Ахлагч Ли. Куньши хурдны замын удирдлагын компанийн хүмүүс байна. Жоу группийн харьяа. Жиньгугийн хамгийн том хувийн компани.

Ахлагч Ли: Тэднийг хүлээлгэ.

Цагдаа: За.

Ахлагч Ли: Хурдны замын компанийн хүмүүсийг ингэж хурдан шууд хэргийн газар ирүүлж чадна гэдэг нөгөө талын нөлөө багагүй юм. Ноён Сюй. Энэ хэрэг тийм ч энгийн биш бололтой. Нөгөө тал тантай тохиролцохыг хүсэж байж магадгүй. Тэд танд мөнгө өгнө. 50 мянган юаниас хавьгүй давсан нөхөн төлбөр. Тэгээд таныг гомдлоо тат гэж ятгана. Энэ хэргийг үл ойлголцол гэж тогтоолгох гэж. Та юу гэж бодож байна?

Сюй Жин: Тэд миний хязгаарыг туршиж байна. Бас надад сануулж байна. Энэ хэргийн цаадах ус гүн гэдгийг. Ахлагч Ли. Би одоо тантай нөхөн төлбөр ярьж байгаа юм биш. Би хэрэг мэдүүлж байна. Миний 10 тонн алт Куньши төлбөр авах цэгийн нутаг дэвсгэр дээр алга болсон. Би хууль сахидаг иргэн. Би та нарт итгэж байна. Би хуульд итгэж байна. Бас та нарт итгэж байна. Та нар надад тэр алга болсон алтыг олж өгнө. Эсвэл надад алтыг дээрэмдсэн дээрэмчдийг олж өгнө.

Ахлагч Ли: Би ойлголоо. Би түүнийг нааш ирүүлье.

Ван ах: Сюй тэр хүн тийм ч энгийн биш бололтой.

Сюй Жин: Ма Дун бол зүгээр л жижиг гар. Түүний ард жинхэнэ том загас бий. Харин би өнөөдөр яг түүнийг л хармаар байна. Энэ том загас яг хэр том бол? Жинхэнэ тулаан одоо л эхэлж байна.

Дэд захирал Чэнь: Сайн байна уу, цагдаагийн нөхөр. Би Куньши хурдны замын удирдлагын компанийн дэд захирал Чэнь. Компанийнхаа өмнөөс асуудлыг зохицуулахаар ирлээ. Надад жаахан хугацаа өгөөч. Жолооч Сюй мөн үү? Сайн байна уу.

Сюй Жин: Би саяхан 10 тонн алтаа алдчихлаа Та надад буцааж өгөхөөр ирсэн үү?

21. 53_21.srt

Дэд захирал Чэнь: Жолооч Сюй, та ч наргиж байгаа байх Куньши төлбөр авах цэг манай хурдны замын удирдлагын компанийн харьяа гэрээт төлбөр авах цэг. Өнөөдөр болсон явдлын талаар би компанийнхаа өмнөөс танд чин сэтгэлээсээ уучлал хүсье. Ма Дун болон өнөөдрийн тасалбарын ажилтан манай удирдлагын хүн сонгон шалгаруулалтын алдаа тул Бид аль хэдийн шийдсэн Тэр хоёрыг даруй хална. Өнөөдөр таны амссан сэтгэл санааны дарамт, хохирлыг нөхөхийн тулд манай компани танд нөхөн төлбөр өгөхөөр шийдсэн. 500 мянган юань.

Эрэгтэй: Үүнийг олох гэж хэдэн жил ажиллах бол?

Дэд захирал Чэнь: Энэ бол бидний өчүүхэн сэтгэлийн илэрхийлэл. Тийм ээ, бас өнөөдөр таны төлсөн 50 мянган юанийн торгуулийг Бид удахгүй танд буцааж шилжүүлнэ. Ингэж шийдэж байгаад та сэтгэл хангалуун байна уу?

Сюй Жин: 500 мянган юань. дэд захирал Чэнь чи гуйлгачинд юм өгч байгаа юм уу?

Дэд захирал Чэнь: жолооч Сюй Хүн хэт шуналтай байж болохгүй. Энэ хэргийн мөн чанар нь ердөө л жижигхэн төлбөрийн маргаан. Бид буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Мөн арав дахин хохирлыг тань нөхөн төлөхөд бэлэн. Энэ аль хэдийн бидний хамгийн их чин сэтгэл. Харин таны хэлээд байгаа 10 тонн алт гэдэг тэр чинь ердөө л ямар ч үндэслэлгүй яриа. Тэд ч бас таны энэ үлгэрт итгэхгүй байх.

Сюй Жин: Аргадаж ч, сүрдүүлж ч байна. Нэг гараараа мөнгө өгөөд нөгөө гараараа намайг шуналтай бас учиргүй хэрүүл хийсэн болгож байна. Үндэслэлгүй яриа мөн эсэхийг та хэлээд шийдэхгүй. 500 мянган юань. Энэ пүүн дээрх жин нь тэг. Миний хоосон машин энэ пүүгээр гарахад жин нь 25 тонн болсон. дэд захирал Чэнь. Таны энэ 500 мянган юань ганц цаасны жин ч хүрэхгүй. Харин минийх бол 10 тонн алт байсан. Та хэл дээ. Тэр алт яг хаашаа алга болсон юм бол?

Эрэгтэй: Тэд яаж тайлбарлахыг харъя.

22. 53_22.srt

Сюй Жин: Миний тэр 10 тонн алт 4 тэрбум юанийн үнэтэй. Та одоо 500 мянган юаниар тэр алтыг хаах гэж байна уу? дэд захирал Чэнь. Та намайг хэт шуналтай гэж бодоо юу? Эсвэл та өөрөө хэт гэнэн юм уу? Энэ жаахан мөнгөө өөрөө цай уухдаа хэрэглэ. Миний алтнаас ганц грамм ч дутуу байж болохгүй.

Дэд захирал Чэнь: Сюй Жин. Сайн бод гэж зөвлөе. Чи ачааны машины жолооч. Өдөр бүр зам дээр явдаг. Ийм өчүүхэн угаасаа байхгүй зүйлийн төлөө чамд ямар ч ашиггүй шүү дээ Бас би бүртгэлийг чинь шалгасан. Чиний машин сар бүр манай замаар хэдэн арван удаа явдаг юм байна лээ Тэгээд ч зам дээр машин их явна. Гэнэт ямар нэг осол гарвал яана? Жишээ нь тоормос ажиллагаагүй болох дугуй хагарах гэх мэт тэгвэл юу болохыг хэлэхэд хэцүү.

Сюй Жин: Энэ чинь танай арга барил уу? Сүрдүүлж, өгөөш амлах. Намайг нэг хэн дуртай нь дээрэлхдэг сул дорой хүн гэж бодоо юу? дэд захирал Чэнь. Таны хэлсэн зөв. Би ердөө том ачааны машины жолооч. Манай энэ хүмүүс онцгой чадалгүй ч олуулаа. Бас маш эв нэгдэлтэй. Бидэнд нэг зуршил бий. Зам дээрх сонин явдлыг хуваалцах дуртай. Та таагаарай. Хэрвээ би нэг пост оруулаад гарчгийг нь Жиньгу хотын Куньши төлбөр авах цэг дээр 10 тонн алтаа дээрэмдүүллээ, хурдны замын компани ердөө 500 мянган юань нөхөн төлнө гээд амь насанд минь хүртэл заналхийллээ гэвэл яах бол? Энэ пост хэр удах бол гэж таа лдаа улс даяар тархахад ачааны жолооч нарын хүрээнд. Дахиад таагаарай. Жиньгу хотын ачааны жолооч нар энэ постыг харвал юу гэж бодох бол? Юу хийх бол? Тэд магадгүй танай хурдны замын төлбөр авах цэгийг хааж, эсвэл танай компанийн утсыг дэлбэлэх байх. Бүр шуудхан хэлбэл, танай компанийн харьяалдаг тэр замуудаар зориглоод явах хүн үлдэх үү? Интернэтийн эринд олон нийтийн дарамт нэг компанийг нураахад хангалттай. Ялангуяа танайх шиг хагас монополь шинжтэй, угаасаа нэр хүнд муутай компанид ганц буруу шийдвэр л хангалттай. Тэгвэл асар том шуугиан болно. Та азаа үзэх үү? дэд захирал Чэнь Та бодож байна уу намайг зүгээр л жирийн нэг жолооч гэж? Та эндүүрч байна. Миний нүүр тулж байгаа нь та мөн таны ард байгаа ашиг сонирхлын бүх бүлэглэл. Харин таны нүүр тулж байгаа нь би болон миний ард буй мянга мянган зам дээр амьдралаа залгуулдаг ахан дүүс, эгч дүүс.

Дэд захирал Чэнь: Сюй Жин чи зүгээр л ачааны машины жолооч. Надтай үзэлцэх эрх чамд байгаа юм уу?

Сюй Жин: Учир нь би угаасаа алдах юмгүй хүн. Би салхи бороонд явж ирсэн. Би азаа үзэж чадна. Харин та биржид бүртгэлтэй компанийн дэд захирал. Нийгэмд нэр хүндтэй, нүүртэй хүн. Та азаа үзэж чадахгүй. Хэрвээ энэ шуугиан интернетээр тарвал Куньши хурдны замын удирдлагын компани улсын бүх ачааны жолоочдын нийтийн дайсан болно чам шиг өчүүхэн дэд захирал битгий хэл ард чинь байгаа ТУЗ-ийн дарга ч үүнийг дааж чадахгүй.

Дэд захирал Чэнь: Ха-ха-ха жолооч Сюй тайван ярилцъя Бидний буруу. Эхлээд утсаа далд хийчихгүй юу? Бид таныг эндүүрчээ. Би саяын хэлсэн үгэндээ танаас уучлалт гуйя.

Сюй Жин: Уучлал хэрэггүй. Би шулуухан хүн. Хоосон юм яримааргүй байна. Одоо миний алтны тухай ярья.

23. 53_23.srt

Дэд захирал Чэнь: жолооч Сюй Ингэвэл болох уу? Энэ хэрэг үнэхээр манай ажлын ноцтой алдаа байсан. Танд асар их нөхөж баршгүй хохирол учруулсан. Манай компани хариуцлага хүлээж, танд алдагдсан энэ ачааг нөхөн төлөхөд бэлэн байна За жолооч Сюй энэ дүн ямар байна?

Сюй Жин: Өө хөө 5 сая юань 500 мянга нь 5 сая болчихлоо. Энэ мөнгө над шиг ачааны жолоочийн хувьд насаараа ч олж чадахгүй санаанд багтамгүй их тоо. Үүгээр би Жиньгу хотын хамгийн сайн байршилд том байр бас тансаг машин авч хүрнэ. Тэгээд тав тухтай үлдсэн насаа өнгөрөөнө.

Дэд захирал Чэнь: Би итгэхгүй байна ийм юмнаас татгалзаж чадах хүн байна гэж Том ачааны машин барьдаг хүн зүгээр л үнэ нэмэх гэсэн биш үү? Одоо тэр лав дуулгавартайгаар энэ хэргийг амнаасаа гаргахгүй.

Цагдаа: 5 сая юаниар нэг үл ойлголцлыг дарна. амар тайвныг худалдаж авна.

Ахлагч Ли: Тэр зөвшөөрөөд л энэ чекийг аваад явбал тэгвэл энэ дэлхий доргиосон алтны дээрмийн хэрэг тэр дороо бүгд баяртай төгсөх жүжиг болж хувирна.

Ван ах: Харваас Сюй ах энэ удаа зөвшөөрөх нь. Гэхдээ ч зүгээр дээ. Ийм их мөнгө түүнд тав тухтай үлдсэн амьдралаа өнгөрөөхөд хангалттай. Өөр хэн ингэж төвөг удахыг хүсэх вэ дээ?

Менежер Ма: Хм. Ийм их мөнгө чамд арай дэндүү ашигтай туслаа.

Дэд захирал Чэнь: ноён Сюй Таныг ухаантай хүн гэдгийг би мэдэж байсан юм. Чи... чи...

Эрэгтэй: Яагаад урчихав аа?

Сюй Жин: дэд захирал Чэнь Та одоо хүртэл ойлгоогүй бололтой. Миний хүссэн зүйл хэзээ ч мөнгө байгаагүй. Миний алт. Эсвэл та нар шиг энэ хүмүүсийг шоронд суулгах шударга ёс.

24. 53_24.srt

Сюй Жин: та нар шиг хүмүүсийг шоронд суулгах шударга ёс.

Эрэгтэй: Сайн байна. Харсан уу? Тэр урчихлаа. 5 сая юанийг шууд урчихлаа. андуудаа ахан дүүс ээ, хурдлаарай Энэ хэсгийг скриншот хийгээд тараагаарай.

Эрэгтэй: Тийм, шударга ёс шаардая. Шударга ёс! Шударга ёс! Шударга ёс! Шударга ёс! Шударга ёс!

Дэд захирал Чэнь: Сюй Жин, чи яаж зүрхэлж байна аа!

Ахлагч Ли: дэд захирал Чэнь дэд захирал Чэнь Та нарын хувийн тохиролцоо дууссан бололтой. Нэгэнт ноён Сюй өөрийн цагдаад мэдэгдэх хүсэлтээ шаардсаар байгаа бол тэгвэл бид журмын дагуу ажиллахаас өөр аргагүй. Жан аа

Цагдаа: Байна.

Ахлагч Ли: Шинжилгээний байгууллагад даруй мэдэгдэж Куньши төлбөр авах цэгт яаралтай ирүүл. Бидэнд гуравдагч талын эрх бүхий байгууллага хэрэгтэй. 6-р гарцын жин хэмжих төхөөрөмжид бүрэн шалгалт хийж, битүүмжлэх хэрэгтэй. Шинжилгээний тайлан гарахаас өмнө энэ пүүнд хэн ч хүрч болохгүй.

Цагдаа: Ойлголоо, ахлагч Ли.

Дэд захирал Чэнь: Пүүг гуравдагч байгууллага батлаад санаатай өөрчилсөн ул мөр байна гэвэл энэ хэргийн шинж чанар сүрдүүлж мөнгө нэхсэн хэрэг болно.

Ахлагч Ли: Ахлагч Ван, ахлагч Ван.

Ахлагч Ван: Хүлээн авлаа.

Ахлагч Ли: Хэдэн хүн дагуулаад 6-р төлбөрийн гарцыг анхааруулах туузаар хаа. Хэргийн газрыг битүүмжил. Төлбөр авах цэгийн хяналтын төвийг хяналтдаа ав. Өнөөдөр үдээс хойших бичлэгийг гаргуул. 6-р гарцын бүх ойролцоох хяналтын камерын бичлэгийг бүх төлбөр авах цэгийн ээлжийн бүртгэл ажилтнуудын ээлжийн хуваарь мөн менежер Ма бас Лю Ваньянь гэдэг төлбөр хураагчийн бүх хүний нөөцийн хавтсыг бүгдийг нь авч ир.

Ахлагч Ван: За.

Ахлагч Ли: Жолооч нар аа. Та бүхэн хамтран ажиллаж анхааруулах туузны цаана гарна уу. Өнөөдөр та нарын бичсэн бичлэг бидэнд нотлох баримт болж магадгүй. Сайн хадгалаарай. дэд захирал Чэнь. Дэд захирал Чэнь, та одоо энэ хэргийн чухал холбоотой хүн. Шалгалтад маань хамтран ажиллана уу. Өөрийн мэдэх бүхнээ Куньши төлбөр авах цэгийн талаар мөн менежер Ма-гийн талаар мөн жинлэх төхөөрөмжтэй холбоотой бүхнийг тодорхой ярьж өгнө үү

Дэд захирал Чэнь: Чи хүлээж бай.

Сюй Жин: Би шийдсэн тэр мөчөөс эхлээд нэг бол би та нарыг дарж унагаана эсвэл та нарт бяц даруулна. Гурав дахь сонголт гэж хэзээ ч байгаагүй.

Ахлагч Ли: Явъя.

Сюй Жин: хэрэггүй хэрэггүй

Ахлагч Ли: Ноён Сюй, таныг биширлээ. Үнэнийг хэлэхэд би 20 жил ажиллахдаа тан шиг ийм зоригтой хэрэг мэдүүлэгч харж байгаагүй.

Сюй Жин: Ахлагч Ли. Та намайг хэт магтлаа. Би зүгээр л өөрийн юмаа буцааж авах гэсэн жирийн хүн. Зүгээр л миний юм арай үнэтэй л дээ.

Ахлагч Ли: За, та ингэж шаардаж байгаа бол бид энэ хэргийг заавал Эцсийг нь хүртэл шалгана. Одоо бидэнд таны тодорхой мэдээлэл хэрэгтэй. Жишээ нь энэ алтны эх үүсвэр, ачааг танд даатгасан захиалагч хэн бэ, очих газар нь хаана вэ? Эдгээр мэдээлэл хэргийг илрүүлэхэд маш чухал.

Сюй Жин: Би хэлж чадахгүй.

25. 53_25.srt

Сюй Жин: Би хэлж чадахгүй

Ахлагч Ли: Ноён Сюй, та...

Сюй Жин: Ахлагч Ли, би өмнө нь танд хэлсэн дээ. Энэ ачаа нууцаар тээвэрлэгдэж байгаа. Надад өөрийн мэргэжлийн ёс зүй бий. Би ачааны эзэнтэй нууц хадгалах гэрээ байгуулсан. Ачаа олдохоос өмнө би ачааны эзний ямар ч мэдээллийг хэлж болохгүй. Энэ бол дүрэм. Хуулийн хувьд би хэрэг мэдүүлэгч. Надад одоогоор ямар ч мэдээлэл задруулахгүй байх эрх бий.

Ахлагч Ли: Ноён Сюй, гэхдээ та ингэж ёс жудаг яриад байвал бидний ажил маш хүнд байдалд орно.

Сюй Жин: Ойлгож байна. Ахлагч Ли, надад ч бас хэцүү зүйл бий. Энэ хэрэгт гэрч, эд мөрийн баримт бүгд байна. Куньши төлбөр авах цэг л хэргийн газар. Менежер Ма, дэд захирал Чэнь хоёр гэмт хэрэгт сэжиглэгдэгчид. Тэр пүү бол Ахлагч Ли, би итгэж байна энэ сэжмээр үргэлжлүүлэн шалгавал үнэн заавал ил болно.

Ахлагч Ли: За, тийм бол өнөөдөр ингээд дуусгая. Ноён Сюй, холбоо барих мэдээллээ үлдээнэ үү. Энэ хугацаанд Жиньгу хотоос битгий гараарай. Утсаа үргэлж нээлттэй байлгаарай. Дараагийн шалгалтад бидэнд дөхөм болно.

Сюй Жин: За.

Ахлагч Ли: Таны энэ машиныг би хүн явуулж манай хэлтсийн хашаанд хүргүүлээд зохих ёсоор хадгалуулна. Тэр бас чухал эд мөрийн баримт. Хэрэг хаагдахаас өмнө битүүмжлэн хадгалах хэрэгтэй. Утсаа битгий унтраа, хүн олонтой газар байвал аюулгүй шүү

Эрэгтэй: Жолооч Сюй, та үнэхээр мундаг юм. Тэр чинь 5 сая юань шүү дээ. Та шууд ураад хаячихлаа. Үнэхээр биширч байна.

Эрэгтэй: Бид бүгдийг нь бичиж аваад Интернэтэд тавьчихсан. Үзэлт нь аль хэдийн сая давсан.

Эрэгтэй: Та санаа зоволтгүй. Энэ хэрэгт манай ачааны машины ахан дүүс бүгд таны талд. Өнөөдрөөс эхлээд та манай ачааны машины хүрээний домог боллоо. Мундаг, үнэхээр биширч байна.

Сюй Жин: Энэ бол дөнгөж эхлэл. Та нар надад өртэй. Бүх жолооч нарт өртэй. Би та нараар үндсэнтэй нь, хүүтэй нь бүгдийг буцааж гаргуулна.

26. 53_26.srt

Сюй Жин: Өнөөдөр азаар бооцоо минь таарлаа. Уг нь зүгээр л надаас сүрдүүлж мөнгө нэхсэн хэрэг байх ёстойг би амжилттайгаар нөгөө тал нь сэжиглэгдсэн 4 тэрбум юанийн алтны асар том дээрмийн хэрэг болгочихлоо. Одоо бөмбөг тэдний талбайд очсон. Тэд авахаас өөр аргагүй. Тэгээд маш болгоомжтой авах ёстой.

Шу Хүй: Ханиа, ирчихэв үү?

Сюй Жин: Өө, Шу Хүй. Хоёр дахь хүүхдээ төрүүлэх мөнгийг би цуглуулж л байна. Өнөөдөр тэр мөнгийг төлсний дараа бараг юу ч үлдсэнгүй.

Шу Хүй: Эмч төрөх хугацаа хоёр долоо хоногийн дараа гэсэн шүү дээ. Зүгээр ээ, яарах хэрэггүй. Нээрээ, өнөөдөр юу болсон юм? Яагаад ингэж оройтож ирэв?

Сюй Жин: Чи хараагүй юм уу? Куньши төлбөр авах цэгийн хэргийг. Тэд бүр танил талаа ашиглаад мэдээг дарчихсан байна. Одоо цаг нь болоогүй. Олон нийтийн санаа бол хамгийн хүчтэй хөзөр. Тийм амархан гаргаж болохгүй. Хамгийн чухал мөчид л тэдэнд үхлийн цохилт өгөх ёстой.

Шу Хүй: Яасан бэ, ханиа? Ер нь юу болсон юм?

Сюй Жин: Зүгээр ээ, өнөөдөр зам түгжирээд Үйлчлүүлэгч гомдол гаргасан юм. Чи хурдан амар даа. Би энд жаахан суулаа Куньши хурдны замын удирдлагын компани энэ Жоу группийн харьяа охин компани юм байна. Энэ л дэд захирал Чэний арын хүн байх нь ээ? Жинхэнэ том загас. Ийм хурдан ирчихдэг юм уу? Жиншин цайны газар Жиньгу хотын хамгийн тансаг цайны газар. Тэр том загас гадар дээр гарч эхэлж байна уу? Харин би нэг хараад авъя энэ аюулын үүрэнд яг ямар адгийн амьтад нуугдаж байгааг

Эмэгтэй: Ноён Сюй, намайг дагаарай. Ноён Сюй, орно уу.

Лю гуай: Ноён Сюй, сууна уу.

27. 53_27.srt

Сюй Жин: Өвгөн гуай, таныг хэн гэж дуудах вэ?

Лю гуай: Энэ жилийн Да Хун Пао эх модны цайг амсаад үз. Би тусгайлан хүнээр Уишань уулнаас авчруулсан юм. Амаргүй олдсон шүү.

Сюй Жин: Мм. Цай бол сайн цай байна. Гэхдээ би бүдүүн баарагтаа дасчихсан. Нарийн амтыг нь ялгахгүй юм байна Би өнөөдөр цай уухаар ирээгүй. Өөрийн юмаа буцааж авахаар ирсэн.

Лю гуай: Ноён Сюй, танай нутаг хойд зүгт гэж сонссон. Багаасаа уурхайн бүсэд өссөн тийм үү?

Сюй Жин: Тэд намайг судалчихаж. Би уурхайн бүсэд өссөн. Тийм болохоор багаасаа мэднэ. Чулуу их хатуу. Гэхдээ хүний яс чулуунаас ч хатуу байдаг.

Лю гуай: Сонирхолтой юм. Ноён Сюй үнэхээр энгийн хүн биш юм. Тийм болохоор би тойруулж ярихаа больё. Миний овог Лю. Хүмүүс намайг хүндлээд Лю гуай гэдэг. Өнөөдөр таныг урьсан нь нэг шийдэл ярилцах гэсэн юм. Танд ч бидэнд ч ашигтай шийдэл. Куньши төлбөр авах цэгийн хэрэг эхнээсээ эцсээ хүртэл алдаа байсан. Ма Дун тэнэгтэж Дэд захирал Чэнь өөрийгөө ухаантай гэж эндүүрсэн. Тэд манай компанид асар их төвөг учруулсан. Бас танд таагүй зүйл тохиолдуулсан. Би ТУЗ-ийн дарга Жоугийн өмнөөс танаас уучлалт гуйж байна.

Сюй Жин: Жоу Жяньхуа. Жоугийн группийн ТУЗ-ийн дарга. Жинхэнэ том загас нь энэ байж. Уучлалт хэрэггүй. Би өмнөх үгээ л давтана. Би алдсан зүйлээ л буцааж авмаар байна.

Лю гуай: ноён Сюй, энд нэг гэрээ бий. бас нэг тээврийн компанийн бүх хувьцааг шилжүүлэх бичиг баримт. Маргаашаас эхлээд та эзэн нь болно. Цаашид салхи, наранд зүдрэхгүй. Харин өөрийн оффистоо тав тухтай сууж захирал Сюй болно. Үүнээс гадна, танай компанийн машин манай компанийн хариуцдаг замаар явбал замын төлбөрөөс бүрэн чөлөөлнө. Энэ нөхцөл танд ямар санагдаж байна? Та нар шиг олон жил гадагшаа явж зүтгэдэг хүмүүсийн хамгийн их хүсдэг нь тогтвортой амьдрал. Одоо нэг алтан боломж таны өмнө байна. ноён Сюй, та ухаантай хүн. “Ухаантай хүн зөв талдаа ордог” гэдэг ямар сонголт хийхээ ч мэдэж байгаа. танд хамгийн ашигтай биз дээ.

28. 53_28.srt

Сюй Жин: Энэ бор цаасан уут яг л Пандорагийн хайрцаг гэсэн үг Хэрвээ би үүнийг нээвэл өмнө нь зүүдэндээ ч төсөөлж зүрхлээгүй бүхнээ авна. Лю ах аа, таны энэ нөхцөл үнэхээр сэтгэл татам юм Гэхдээ үүнийг нээвэл би бас зарим зүйлээ алдана. Жишээ нь, ноён нуруугаа. Бас ардаас минь харж дэмжиж буй хүмүүсийн итгэлийг. Гэхдээ би чинь ходоод муутай хүн. Доромж болон өгсөн хоол болгоныг идэж чаддаггүй. Бас цус шингэсэн ийм юм авч чаддаггүй. Танай компанийн Ма Дун шиг хүмүүс та нарт олж өгсөн мөнгө хэчнээн жолоочийн цус, хөлсөөр будагдсан бол? Та надаас илүү сайн мэднэ. Хэрвээ би танай компанийн хувьцааг авбал тэгээд би тэднээс юугаараа ялгаатай болох юм? Тэгэхээр, Лю гуай сайхан сэтгэлийг тань ойлголоо гэхдээ би бас л алтаа буцааж авмаар байна

Лю гуай: Сюй Жин чи юунаас татгалзсанаа мэдэж байна уу?

Сюй Жин: Мэдэхгүй гэхдээ мэдмээр байна

Лю гуай: За залуу минь Залуу хүн залуу минь Залуу хүн ноён нуруутай байх сайхан гэхдээ заримдаа яс хэт хатуу байвал хугардаг юм Чамайг харамсахгүй байгаасай гэж хүсэж байна

Сюй Жин: Хэлэлцээ бүтэлгүйтлээ Гэхдээ жинхэнэ дайн удахгүй эхэлнэ Би ч бас мэдмээр байна чи ямар аргаар миний ясыг хугалах бол

Жао ах: Сюй Жин, чи түр хүлээж бай даа

Сюй Жин: Яасан бэ, Жао ахаа? Тэр ачааг яаралтай явуулах ёстой биш үү?

Жао ах: Энэ постонд чамайг улсын өнцөг булан бүрийн хурдны зам дээр сүрдүүлж мөнгө нэхдэг замын дээрэмчин гэсэн байна Бас энэ удаа чи Куньши төлбөр авах цэг дээр хуучин аргаа давтсан ч эцэст нь өөрөө балрав гэнэ тэгээд бас ямар гээч 10 тонн алт гэсэн худал үг зохиож мултарсан гэнэ вэ Чи үнэхээр ичих нүүргүй юм

Сюй Жин: Би

29. 53_29.srt

Жао ах: Анд минь, би чамайг нэг хоёр өдөр мэдсэн биш Энэ удаагийн явдлыг чи 10 тонн алт гэнэ ээ Чи 10 тонн алт ачиж дийлэх үү? Одоо бүх сүлжээгээр чамайг хуурамч хэрэг зохиож мөнгө салгадаг луйварчин гэж ярьж байна Манай энэ жижиг газар чам шиг том хүнийг багтаахгүй Чи ойрын хэд хоногтоо түр битгий ирээрэй

Сюй Жин: Жао ахаа, энэ бүгд худлаа Тэд намайг санаатай харлуулж байгаа

Жао ах: Надад ийм юм битгий ярь Хурдан яв Намайг битгий чирэгдүүлээд бай

Сюй Жин: Жао ахаа, Жао ахаа

эрэгтэй: 10 тонн алт гэнэ шүү Яагаад зүгээр л бүтэн машин алмааз ачсан гээгүй юм? Худлаа бүлтрэхдээ ч бодож ярьдаггүй юм уу

Эрэгтэй: Би тэр постыг үзсэн Тэдэнд нотлох баримт байна лээ банкны карт шилжүүлгийн бүртгэл энэ тэр хэд хэдэн гүйлгээ байсан шүү Энэ чинь хуурамч хэрэг зохиож салгасан мөнгө биш үү? Тэр чинь ам хаах мөнгө л биз дээ Тийм биз? Яг тийм

Сюй Жин: Үгүй ээ, тэр ам хаах мөнгө биш түлш хэмнэлтийн тэмцээний шагнал Мэдэхгүй байж битгий дэмий ярь

Эрэгтэй: Жолоо бариад Нобелийн шагнал авчихсан юм уу? Хэнийг хуурах гээд байгаа юм?

Эрэгтэй: Чи зүгээр л хоосон сүржигнэж байна Бас алт дээрэмдүүлсэн ч гэх шиг Чи ердөө төлбөр авах цэгээс мөнгө салгах гэсэн биз дээ Одоо бүр баригдчихлаа Буух газаргүй болчихлоо доо

Эрэгтэй: Хар даа, хар даа Энэ чинь өнөө алтны хуурамч хэрэг зохиогч хоосон машинаар баян царайлсан нүүр нь дугуйнаас ч зузаан

Сюй Жин: Би луйварчин биш Би хуурамч хэрэг зохиогоогүй Куньши төлбөр авах цэгийнхий Пүү асуудалтай Машин маань хоосон байхад тэд намайг гүтгэсэн Намайг 50 мянган юаниар торгосон Би алт дээрэмдүүллээ гэж цагдаад мэдэгдсэн Тэд намайг тэгэхээс өөр аргагүй болгосон Тэд надад төлбөрийн баримт бичиж өгсөн Илүү гарсан тэр жин алт биш юм бол юу юм?

Эрэгтэй: Тэгвэл нотлох баримтаа гарга Наад өчүүхэн мэхийг чинь хэн ойлгохгүй байх юм?

эрэгтэй: Тийм шүү Чи үнэхээр зөв бол очоод заргалдаач Энд юу гэж орилоод байгаа юм?

Эрэгтэй: Миний бодлоор тэр зүгээр л алдартай болох гэсэн байх Нэрд гарах гэж галзуурчээ Алив, наашаа хараарай Чамд томоос том зураг өгье Алив, энийг хар, энийг Алив, алив

Сюй Жин: Үгийг минь тасалж мушгиж Баримтыг сольж хутгаж байна Энэ Лю авгын арга барил уу? Тэр мэдэж байгаа Зам дагаж амьдардаг бид хамгийн ихээр нэр хүнд, ам дамжсан үнэлгээг л эрхэмлэдэг. Тэд эхлээд олон нийтийн санаа бодлоор намайг бүр мөсөн гутаах гэж байна. Намайг хүн бүрийн үзэн яддаг адгийн амьтан болгоод эцэст нь ганцаардаж тусламжгүй галзуу хүн болгох гэж байна. За. Та нар итгэхгүй байгаа биз дээ? Гурав хоногийн дараа өглөө 10 цагт Куньши төлбөр авах цэгийн 6-р эгнээнд би Сюй Жин өөрийн машинаа бариад алдагдсан тэр 10 тонн алтыг ачаад тэндээс гарна Үнэн үү, худал уу? Хуурамч хэрэг зохиож мөнгө салгаж байна уу, эсвэл дээрэм үү? Улс даяарх ахан дүүс, эгч дүүс ээ, Хэвлэл мэдээллийн найзууд ирж гэрч болоорой.

30. 53_30.srt

Эрэгтэй: Бас л жүжиглээд эхэллээ. Энэ хүн чинь зүгээр галзуу юм биш үү Тоохоо боль. Явцгаая. Ажилдаа ор, ажилдаа ор.

Сюй Жин: Байна уу, ахлагч Ли.

Ахлагч Ли: Сюй Жин, чи одоо хаана байна?

Сюй Жин: Ачаа тээврийн төв дээр байна.

Ахлагч Ли: Танай талд ямар нэг юм болсон уу?

Сюй Жин: Чи мэдчихсэн юм уу?

Ахлагч Ли: Куньши төлбөр авах цэгийн 6-р эгнээний бүх хяналтын камерын бичлэг хүчтэй соронзон оронд саатуулагдаж өгөгдөл нь бүгд гэмтсэн байна Сэргээх боломжгүй. Мэргэжилтнүүдийн урьдчилсан дүгнэлтээр тэр пүүний үндсэн програмыг хүн өөрчилсөн байна. Гэхдээ ямар ч үйлдлийн ул мөр олдоогүй. Бид очиж уулзаж шалгасан. Тэр өдөр тэнд байсан хэдэн гэрч жолооч бүгд мэдүүлгээ өөрчилсөн. Тухайн үед хол байсан гэсэн. Юу ч тод хараагүй. Ма Дун, Лю Ваньянь хоёр тоног төхөөрөмжийн гэмтэл гэж тас гүрийсэн. Ажиллагааны алдаа байсан гэсэн Өөр юу ч хэлэхгүй байна. Хамгийн төвөгтэй нь бид шалгаж үзтэл чиний нэр дээрх банкны картанд сүүлийн хоёр жилд үнэхээр хэд хэдэн өөр мужуудаас ирсэн хурдны замын компаниудын эх үүсвэр нь тодорхойгүй шилжүүлэг орсон байна. Одоо интернэтэд чиний талаар таагүй яриа их гарч байна. Сюй Жин одоогийн байдал чамд маш ашиггүй байна. Чи надад заавал үндэслэлтэй тайлбар өгөх ёстой.

Сюй Жин: Ахлагч Ли, би танд тайлбарлах шаардлагагүй. Учир нь удахгүй би тэдэнд хэзээ ч мартахгүй нотолгоо үзүүлнэ.

31. 53_31.srt

Эрэгтэй: 9 лайв өрөөнд орлоо 24 лайв өрөөнд орлоо

Сюй Жин: Гурван хоногийн дараа Өглөөний 10 цагт Куньши төлбөр авах цэг 6-р эгнээ Би, Сюй Жин өөрийн машинаа жолоодоод алдагдсан 10 тонн алтаа ачаад тэндээс гарна Сөрөг довтолгооны бүрээ хэдийн дуугарсан Энэ удаа би зөвхөн нэрээ цэвэрлэхгүй тэнгэрт хүртэл цоорхой гаргана Миний пост гүний бөмбөг шиг ачааны жолооч нарын ертөнцөд асар их давлагаа үүсгэлээ Пост платформ дээр гармагц үзэлт нь агшин зуур мянга давлаа Их бооцоо албан ёсоор эхэллээ

Дэд захирал Чэнь: Хаха захирал Жоу Нөгөө галзуу жолооч пост оруулжээ Гурав хоногийн дараа 10 тонн алт ачаад манай төлбөр авах цэгээр гарна гэнэ Хаха Хараач

Захирал Жоу: Хаха 10 тонн алт гэнэ шүү Тэр муу ядуу амьтан гэр бүлээрээ Цинь улсын үеэс эхлэн ажилласан ч тийм ихийг олж чадахгүй биз

Дэд захирал Чэнь: Хахаха, тийм ээ захирал Жоу сүүлийн үеийн олон нийтийн шуугиан бүгд манайхыг онилж байна яах уу?

Захирал Жоу: Үймүүлж л байг Шуугиан томрох тусмаа сайн Гурав хоногийн дараа бүх хэвлэл мэдээллийн өмнө жолооч нарын нүдэн дээр тэр яаж энэ 10 тонн алтыг гаргаж ирэхийг харъя Гаргаж чадахгүй бол насаараа шоронд суухдаа бэлдээд байг

Дэд захирал Чэнь: Захирал Жоу, арга тань мундаг юм аа Тэр алдартай болохыг хүссэн биз? Тэгвэл бид түүнд хамгийн том тайз бэлдэж өгье Хахахахаха

Захирал Жоу: Зохицуулаад ир Гурав хоногийн дараа дуудаж болох бүх хэвлэл мэдээллийг бүгдийг нь дууд Би бүгдэд харуулна Манайхтай тэрсэлдвэл ийм л төгсгөлтэй болохыг

Дэд захирал Чэнь: За.

Шу Хүй: Ханиа, хүмүүсээс сонслоо. Чи интернэтээр хүнтэй хэрэлдсэн гэнэ? Бид тэр хүмүүсийг дийлэхгүй шдэ

Сюй Жин: Зүгээр ээ, ханиа. Чи зүгээр л өөрийгөө, Сисиг сайн хараад байж бай Бусдыг нь надад даатга.

Шу Хүй: Ханиа, чи юу ч хийсэн би чамайг дэмжинэ.

Сюй Жин: Байна уу, ааваа.

Сюй ноён: Чи ер нь юу хийгээд байгаа юм бэ? Ван ах чинь хэлсэн чи том компанийн эзэнтэй үзэлцэж байгаа гэнэ Чи ухаанаа алдчихаа юу? Тэд чинь бүгд арга зальтай хүмүүс Чи яаж тэднийг дийлэх юм бэ?

32. 53_32.srt

Сюй Жин: Ааваа, би юу хийж байгаагаа мэдэж байна. Би буруу юм хийгээгүй шдэ Би зүгээр л шударга ёс хүсэж байна.

Сюй ноён: Юун шударга ёс вэ? Амар тайван байх л бүхнээс чухал. Чамд мөнгө ч, эрх мэдэл ч байхгүй. Гадаа хүмүүстэй үзэлцээд чи яаж дийлэх юм бэ?

Сюй Жин: Ааваа, надад итгээрэй. Би зохицуулж чадна.

Шу Хүй: Ханиа

Сюй Жин: Өө, ахлагч Ли.

Ахлагч Ли: Чиний нийтэлсэн постыг би харсан. Чи мэдэж байна уу? Ингэвэл ямар үр дагавар гарахыг

Сюй Жин: Мэдэж байна.

Ахлагч Ли: Чи өөрийгөө мухардал руу шахаж байна.

Сюй Жин: Ахлагч Ли. Би аль хэдийн хадны ирмэгт шахагдчихсан. Ухарвал сүйрнэ. Би зөвхөн урагшаа дайрахаас өөр аргагүй.

Ахлагч Ли: Бүх нотлох баримт тасарчихсан. Хяналтын камер, пүү гээд гэрчүүдийг бүгдийг нь цэвэрлэчихсэн. Хуулийн журмаар бол бид тэднийг яаж ч чадахгүй.

Сюй Жин: Ойлгож байна.

Ахлагч Ли: Тэгээд чи бас ингэж байгаа юм уу? Гурван өдрийн дараа чи 10 тонн алтыг яаж гаргаж ирэх юм? Бид хамгийн түрүүнд чамайг барина. Би чамайг түр зуурын уур хилэнгээс болж өөрийгөө шорон руу хийхийг хүсэхгүй байна.

Сюй Жин: Ахлагч Ли, итгэсэнд баярлалаа. Гэхдээ надад өөрийн арга бий. Гурван өдрийн дараа Куньши төлбөр авах цэг дээр би танд алтыг харуулна. Тэр үед үнэн худал нь хар цагаан нь олны өмнө тодорхой болно.

Ахлагч Ли: Өөрөө л мэдэж дээ.

Сюй Жин: Би одоо дөрвөн талаасаа шахагдсан. Ар талд ёроолгүй ангал байна. Гарт минь юу ч алга. Бүх хүн намайг ялагдах нь тодорхой гэж бодож байгаа Гэхдээ би мэдэж байна, надад бас нэг хөзөр бий. Тэр нь хэний ч санаанд ороогүй нууц хөзөр.

Шу Хүй: Ханиа,

Сюй Жин: Шухуй, Сиси, бас үр минь, санаа зоволтгүй. Би та нарыг удаан хүлээлгэхгүй. миний хуучны хуурай дүү нэг ослоор хөлөө гэмтээгээд ачааны тээврийн салбараас гарсан. Тэгээд арайл гэж тогтож буй авто засвар нээсэн. Миний таньдаг бүх хүний дундаас гарын ур нь хамгийн сайн, толгой нь хамгийн сийрэг, бас хамгийн зоригтой нь.

Эрэгтэй: Хөөе, хэн бэ?

33. 53_33.srt

Сюй Жин: Андаа, би Сюй Жин байна. Улаан Жефан машин унадаг Гоуцигийн Сюй Жин.

эрэгтэй: Аа? Чи юм уу, залуу минь. Баяжчихаа юу?

Сюй Жин: Надад жаахан асуудал гарлаа. Асар том асуудал. Надад чи 10 тонн юм хийж өгөх хэрэгтэй байна

Эрэгтэй: 10 тонн юу?

Сюй Жин: Алт.

Эрэгтэй: Чи солиорчихоо юу?

Сюй Жин: Би солиороогүй, анд аа Энэ ажилд туслах уу, үгүй юу гэдгээ л хэл.

Эрэгтэй: Хотын баруун талд хаягдсан гангийн үйлдвэрийн Гуравдугаар цех. Нэг цагийн дараа хүлээж байя.

Сюй Жин: Би мэдэж байсан юм. Жинхэнэ ах дүүд тайлбар хэрэггүй гэж

Эрэгтэй: Ирээ юу

Сюй Жин: Хөл чинь яаж байна?

Эрэгтэй: Үхчихгүй ээ. Чи үнэхээр интернэтээр яриад байгаа шиг сүрдүүлж мөнгө нэхсэн юм уу?

Сюй Жин: Нотлох баримтыг тэд бүрэн арилгасан. Хяналтын камер, пүү, гэрч бүгд алга болсон. Тийм болохоор л тэд интернэтээр намайг зориуд харлуулж байна.

Эрэгтэй: Тэгэхээр чи бүхэл бүтэн Жиньгу хотын Жоу групптэй тэрсэлдэж байгаа юм уу?

Сюй Жин: Тийм. Одоо би ганцаараа. Чамайг нэмбэл хоёуулаа болно

эрэгтэй: Сонирхолтой юм аа. Үнэхээр сонирхолтой. Би яг ийм тэнгэр цоолохоор том хэрэгт дуртай. Хэл, яаж хийх гэж байна?

Сюй Жин: Надад 10 тонн хуурамч алт хэрэгтэй байна Жинхэнэ юм шиг харагдах бас жин нь яг таарах ёстой. Нэг грамм ч зөрж болохгүй.

Эрэгтэй: Энэ хорвоод тийм юм хаана байдаг юм? Чи солиорчихоо юу? Арга байна. Юуг ашиглавал алт гэж хуурч болохыг мэдлээ. Хэн ч ялгаж чадахгүй.

34. 53_34.srt

Сюй Жин: Битгий нууцлаад бай л даа. Хурдан хэлээч, юу юм?

Эрэгтэй: Хар тугалга.

Сюй жин: Хар тугалга аа?

Эрэгтэй: Хар тугалгын нягт алтныхтай хамгийн ойролцоо. Гаднаас нь алтан өнгөлгөөтэй будаг түрхээд Дараа нь хуучин мэт боловсруулна. Ингэвэл хэн ч ялгаж чадахгүй.

Сюй Жин: Тэгвэл бид 10 тонн хар тугалга хаанаас олох юм?

Эрэгтэй: Эдгээр хаягдал аккумуляторуудын дотор нь хар тугалган хавтан бий. Салгаж аваад хайлуулбал хангалттай.

Сюй Жин: Чи ийм олон аккумулятор яах гэж цуглуулсан юм?

Эрэгтэй: Уг нь өөрөө ялгаж аваад жаахан мөнгө олох гэсэн юм. Харин одоо чамд сэлэм цутгаж өгье. Мөнгө нь?

Сюй Жин: Бүх хөрөнгө минь нийт 300 мянган юань л байна

эрэгтэй: Аяа. Хүрэхгүй шүү дээ Энэ хайлуулах зуух... Түлш дээр нь алтан өнгөлгөөтэй будаг бас хүн хүч Мөнгөний асуудлыг би аргалъя. Чи зүгээр харж бай. Өнөө орой энэ балгас сэлэм цутгах зуух болно. Гурав хоногийн дотор чамд хосгүй сайн сэлэм цутгаж өгнө.

Дэд захирал Чэнь: захирал Жоу Нөгөө залуу хүн цуглуулаад байх шиг байна. Газар нь хотын баруун талын хаягдсан гангийн үйлдвэр.

Захирал Жоу: Хүн цуглуулж байна гэнэ үү? Хм. Баахан машин засварчид хаягдал түүгчид хаягдал төмрийн үйлдвэрт юу хийх гээд байгаа юм? Гэхдээ яасан ч байсан түүнийг сайн ажигла. Бас цаад учрыг нь сайн шалга. Машиныг нь ч хажууд нь байгаа хүмүүсийг ч. Гурван өдрийн дараа Ямар ч асуудал гарч болохгүй.

Дэд захирал Чэнь: Ойлголоо.

35. 53_35.srt

Сюй Жин: Тэд энэ хотын хамгийн анзаарагддаггүй жижиг шураг мөн энэ хотын хамгийн хатуу яс. Гэхдээ тун удахгүй тэд энд надтай хамт Хот даяар шуугиулах гайхамшгийг бүтээх болно

Босс: Явцгаая.

Эрэгтэй: Новш гэж. Жоу Жяньхуагийн хүмүүс байна.

Сюй Жин: Тэд ойролцоогоор хэдүүлээ ирсэн байна?

Эрэгтэй: Хорь гаруй хүн. Бүгд зэвсэгтэй байна.

Босс: Хай! Давхар давхраар нь нэгж!

Эрэгтэй: Дууслаа, бид нууж чадахгүй нь.

36. 53_36.srt

Босс: Хай! Давхар давхраар нь нэгж!

Туслах: За. Босс оо, олдсонгүй.

Босс: Энэ цехийг нэгжсэн үү?

Туслах: Энэ хаалга цоожтой байна.

Босс: Цоожийг нь эвд.

Туслах: За.

Босс: Хүчтэй цохи!

Эрэгтэй: Тэд удахгүй орж ирлээ.

37. 53_37.srt

Туслах: Босс оо Энд алга аа. Ар талын тэр эгнээ цехүүдийг шалгаад үзэх үү?

Босс: Яв, үргэлжлүүлээд хай. Өрөө бүрийг нэгжээд өг.

Туслах: За.

Эрэгтэй: Явчихлаа. Жаахан л дутлаа.

Эрэгтэй: Зүрх минь... бараг сугараад гарах шахлаа.

эрэгтэй: Энд байж болохгүй нь Тэд эрт оройгүй буцаад ирнэ.

Сюй Жин: Мэдэж байна. Гэхдээ бид өөр хаашаа явах юм?

эрэгтэй: Дахиад ирлээ.

38. 53_38.srt

Эрэгтэй: Явчихсан юм биш үү?

Эрэгтэй: Нэг машин байна

Эрэгтэй: Ганц хүн байна.

Эрэгтэй: Энэ хэн бэ? Танихгүй юм байна Жоу Жяньхуагийн хүн биш шиг байна. Яв, яв, яв.

Жао Фэн: Уучлаарай. Сюй Жин энд байна уу? Хүн байна уу?

Сюй Жин: Чи хэн бэ?

Жао Фэн: Намайг Жао Фэн гэдэг. Жоу группийн хөрөнгө оруулалтын хэлтсийн төслийн менежер. Санаа зоволтгүй. Би гай тарих гэж ирээгүй. Би туслахаар ирсэн. Жоу Жяньхуа миний дарга төдийгүй миний өшөөт дайсан байгаа юм Аавын минь компанийг тэр хүн бузар аргаар дампууруулсан. Би түүнийг унагаах ганц боломж гарч ирэхийг 5 жил хүлээсэн Харин та, ноён Сюй тэр боломжийг надад харуулсан

Эрэгтэй: Одоо бас ямар жүжиг тавиад байна? Өөрийгөө золиослох арга уу, хагалан бутаргах арга уу?

Жао Фэн: Энд Жоу группийн бүх далд данс байгаа. Жоу Жяньхуаг шоронд насаар нь суулгахад хангалттай. Надад итгэхгүй бол нээгээд үзэж болно

Сюй Жин: Чи юу хүсэж байгаа юм?

Жао Фэн: Би юу ч хүсэхгүй ээ Түүний нэр төр бүрэн сүйрэхийг л хүсэж байна Дээр нь нэг юм сануулъя. Хэйшүй бүлэглэл та нарыг онилчихсон байгаа Тиймээс надтай хамтрах нь та нарын амьд гарах цорын ганц зам.

Сюй Жин: Би чамд итгэж байна. Гэхдээ одоо бид яаж хамтрах ёстой юм?

Жао Фэн: Юуны өмнө хайлуулах зуух хэт их чимээ гаргана. Хүнд баригдахад дэндүү амархан. Намайг дага. Би та нарт нэг нууц газар олж өгье. Байршил нь хотын захын алс газар. Явах уу, үлдэх үү гэдгээ та нар өөрсдөө шийд.

39. 53_39.srt

Жао Фэн: Энэ Жиньгу хотын 7-р шугам Гурван жилийн өмнө ажил нь зогссон. Ус, цахилгаан бүрэн. Орох хаалга нь нууцлаг. Хэн ч огт олж мэдэхгүй.

Эрэгтэй: Сайхан юм аа. Энд л хийе. Энэ чинь яг л бидэнд зориулж хийсэн бэхлэлт байна шүү дээ.

Сюй Жин: ноён Жао Надад нэг асуулт байна.

Жао Фэн: Хэл лдэ

Сюй Жин: Энэ флаш дотор Жоу Жяньхуагийн бүх хар баримт байгаа гэлээ. Чи яаж батлах юм? Би яаж итгэх юм? Энэ бүр том урхи биш гэж үү?

Жао Фэн: Намайг дага.

Сюй Жин: Санаандгүй нь энэ хэрэг бидний бодсоноос илүү ноцтой бололтой

Эрэгтэй: Ахан дүүс ээ бид хайлуулж байгаа нь хар тугалга биш. Цээжин дэх энэ хилэн юм. Эхэлцгээе.

Сувилагч: Байна уу, Жоу Шухуй мөн үү? Таны өнгөрсөн удаагийн жирэмсний үзлэгийн хариу гарсан байна Хэдэн үзүүлэлт тийм ч сайн биш байна. Эрхлэгч эмч танд аль болох хурдан эмнэлэгт ирж дахин үзүүлэхийг зөвлөсөн. Бүрэн үнэлгээ хийлгэсэн нь дээр гэсэн Преэклампси болж хүндрэхээс болгоомжилж байна.

Шу Хүй: Ноцтой юу?

Сувилагч: Одоохондоо тодорхой хэлж чадахгүй байна Гэхдээ хойшлуулж болохгүй. Энэ хоёр хоногт зав гаргаад ирээрэй.

Шу Хүй: За. Ойлголоо. Баярлалаа, ахлах сувилагч аа.

Сиси: Ээж ээ. Та өвдчихсөн юм уу?

Шу Хүй: Зүгээр ээ. Зүгээр л бяцхан үр жаахан дэггүйтээд байна. Аав нь ээжийг нь дагуулаад эмчид үзүүлнэ.

Сиси: Гэхдээ ангийнхан бүгд аавыг луйварчин гэдэг. Ээж ээ. Аав луйварчин биш Тийм биз дээ?

Шу Хүй: Мэдээж шүү дээ. Аав чинь одоо дэлхийг доргиох том ажил хийж байгаа. Тэр энэ хорвоогийн хамгийн мундаг хүн.

Сиси: Үнэхээр үү?

Шу Хүй: Үнэн Тэр бүх ажлаа дуусгахад хүмүүс бүгд дахиж түүнийг буруугаар ойлгохгүй.

Эрэгтэй: Хөөе, залуу минь! Залуу минь, хурдлаач! Хурдан бос, бос! Том хэрэг гарлаа!

Сюй Жин: Ямар том хэрэг?

Эрэгтэй: Хотын баруунд нуусан ачааны машин маань хүнд эвдүүлчихлээ.

Сюй Жин: Юу?

40. 53_40.srt

Эрэгтэй: Энэ новшнууд Биднийг мухарт шахах нь ээ.

Сюй Жин: Ийм бохир аргаар бидэнтэй тэмцэж байна. Тэд бидэнд биднийг дорд үзэж байгаагаа хэлж байна За. Тэд ихэрхэх тусам би тэднийг улам хүчтэй унагаана даа

Эрэгтэй: Яах вэ? Энэ дугуйнуудыг одоо ч амжиж солино. Гэхдээ салхины шил яах вэ?

Сюй Жин: Амжина. Заавал амжина. Ван ахаа. Би Сюй Жин байна. Надад дөрвөн дугуй нэг салхины шил шөнөдөө солих хэрэгтэй байна Хэд ч байсан хамаагүй.

Эрэгтэй: Жин ахаа. Надад мөнгө үлдээгүй. Өнөөдөр барилгын талбайгаас гэнэт залгаад Намайг ажлаас халсан гэнэ. Шалтгаан нь зөвшөөрөлгүй ажил тасалсан гэж. Би чөлөө авч чамд туслахаар ирсэн шүү дээ.

Эрэгтэй: Жолооч Сюй. Би ч бас. Сая ачааны төвөөс над руу залгалаа. Миний машиныг дахиж ашиглахгүй гэсэн. Яагаад гэж асуутал тэд цаанаас чи өөрөө сайн мэдэж байгаа биз гэсэн.

Эрэгтэй: Жин ахаа. Сая эхнэр маань надад хэлэхдээ Энэ хэрэгт битгий оролц гэсэн. хэн нэгэн түүн рүү залгаад чамайг дагаж дахиж үймүүлбэл манай гэр бүл Жиньгу хотод үлдэнэ гэж саналтгүй гэсэн гэнэ.

Эрэгтэй: Жан ах ч надад хэлсэн. Түүний хаягдал авах цэгийг гурван удаа шалгасан гэнэ. Ээлжлээд л шалгаад байгаа. Тэр цааш тэсэхгүй болсон болохоор Тэгээд түрүүлээд явчихсан.

Сюй Жин: Андаа. Би та нарыг энэ хэрэгт оролцуулах хэрэггүй байсан юм болов уу гэж бодож байна

41. 53_41.srt

Эрэгтэй: Юу гээд байна?

Сюй Жин: Үйлдвэр лацдуулж, машин эвдүүлж, ахан дүүс ажилгүй болж, гэр бүл нь заналхийлэлд өртсөн нь бүгд надаас болсон. Би та нарыг чирэгдүүлэхийг хүсэхгүй байна.

Эрэгтэй: Нааш ир. Энэ хүмүүсийг хар. Тэдний царайг хар. Тэд чамд туслахаар ирсэн нь чи Сюй Жин нэр нөлөөтэйдөө юу? Эсвэл чи Сюй Жин тэдэнд мөнгө өгсөндөө юу? Үгүй. Тэд хүн бүрт ханатлаа дээрэлхүүлсэн. Хүн бүр чамд итгэж байна. Чи тэдний өмнөөс дуугарч өгнө гэж. Энэ газар хаагдлаа ч дахин нээж болно. Ажлаа алдлаа ч дахин олж болно. Гэхдээ хүний нуруу нэг л бөхийвөл насан туршдаа тэнийхгүй.

Эрэгтэй: Жин ахаа Ван ах нь нэг их чадваргүй барилга дээр л хар ажил хийдэг Гэхдээ нэг зүйлийг ойлгодог Хүн хөлд гишгүүлчихээд одоо л босохгүй бол үүрд босож чадахгүйг

Эрэгтэй: Өчигдөр орой эхнэр минь намайг харь гэсэн Би харьж болно гэж хэлсэн гэхдээ ажлаа заавал дуусгана Тэр намайг арчаагүй гэж загнасан Би энэ удаа айгаад ухарвал тэр л жинхэнэ арчаагүй хэрэг гэсэн

Эрэгтэй: Жин ахаа Би том юм ярьж мэдэхгүй Гэхдээ миний бодлоор чиний зөв Зөв зүйл хийсний төлөө шийтгүүлэх ёсгүй

Сюй Жин: Ахан дүүс ээ Сюй Жин миний бие та нартай танилцсан явдал миний хамгийн хамгийн том аз Үйлдвэрийг битүүмжилсэн машиныг эвдсэн Ахан дүүс ажилгүй болсон Энэ бүгдийг би санаж байгаа Гурван хоногийн дараа Энэ тооцоог би тэднээр нэг бүрчлэн буцааж төлүүлнэ

Эрэгтэй: Буцааж төлүүлнэ, буцааж төлүүлнэ

Босс: захирал Жоу үнэхээр зөв хэлжээ Та нарыг эндээс үнэхээр барьж авлаа Ахан дүүс ээ Цохиод өг Хэд хоногийн дараа тэднийг хэвлэл мэдээллийн өмнө төлбөр авах цэг рүү мөлхүүлж оруул

42. 53_42.srt

Эрэгтэй: Ахан дүүс ээ Энэ чинь манай газар Тоосго, хавтан бүрийг нь бид барьж үзсэн Тэднээс илүү сайн мэднэ Юмаа барьцгаа Сайн нүдээд өг

Босс: Хэсэг замбараагүй сүрэг захирал Жоугийн эсрэг зогсож зүрхэлнэ гэнэ ээ

Эрэгтэй: Хэнийг замбараагүй сүрэг гээд байна? Бүгд боль! Чи Жоу Жяньхуад очоод хэл Хүзүүгээ сайн угаагаад Шоронд суухдаа бэлдээд байж бай гэж Сонссон уу? Зайл 10 тонн шүү Нэг грамм ч дутуугүй Маргааш энэ алтыг аваад тулааны талбар руу орно Би үнэхээр тэр новшнуудын царайг харахыг тэсэн ядаж байна

Сюй Жин: Хоёр өдөр, хоёр шөнө Бид нэг гайхамшиг бүтээнэ Жаахан хүлээчих Удахгүй үүр цайна Байна уу?

43. 53_43.srt

Сюй Жин: Ханиа Өнөөдөр яагаад ийм эрт босчихов?

Шу Хүй: Ханиа Чамайг өнөөдөр том хэрэг хийхээр явахыг мэдэж байна Би чамд хэлмээр байна Үр дүн нь ямар ч байсан бид хоёр гэртээ чамайг хүлээж байна

Сиси: Ааваа, амжилт! Та хамгийн мундаг нь Ээж бид хоёр танд итгэж байна

Сюй Жин: Хөдөллөө

Эрэгтэй: Бид энд хүлээж байна Машин ирлээ Машин ирлээ Урд явж байгаа энэ машин

Цангасан загас: Ахан дүүс ээ

Цаасан шувуу: Ирлээ!

Цангасан загас: Ахан дүүс ээ, бүгдээрээ Жин ахааг дэмжихээр очъё! Лайв талбараар

Мухар булан: Ахан дүүс ээ, бүгдээрээ Жин ахааг дэмжихээр очъё! Лайв талбараар

Акул шог: Амжилт! Бүгдээрээ Жин ахааг дэмжихээр очъё! Лайваар

Цангасан загас: Ахан дүүс ээ, бүгдээрээ Жин ахааг дэмжихээр очъё! Ахан дүүс ээ, бүгдээрээ Жин ахааг дэмжихээр очъё! Зун лайв талбараар орж ирлээ. Долоон өнгөт зун лайв талбараар орж ирлээ. Амжилт! Сүүн замын дэлгүүр: Амжилт, Жин ахаа!! Бүгдээрээ Жин ахааг дэмжихээр очъё!

Эмэгтэй: Ирлээ, ирлээ

44. 53_44.srt

Эмэгтэй: Гурван өдрийн өмнө 10 тонн алт алдсан гэж мэдэгдсэн ачааны машины жолооч Сюй Жин өнөөдөр хэргийн газарт ирээд байна Тэр удахгүй хэвлэл мэдээллийн нүдэн дээр дахин пүүн дээр жинлүүлнэ Эцэст нь төлбөр авах цэгийн нэр хүнд унах уу эсвэл Сюй Жин шоронд орох уу Хүлээгээд харцгаая

Дэд захирал Чэнь: Тэр... Тэр үнэхээр ирлээ

Захирал Жоу: Залуу минь Дараа нь алтаа гаргаж чадахгүй бол нүүр бурууллаа гэж биднийг битгий буруутгаарай

Сюй Жин: ТУЗ-ийн дарга Жоу ингэтлээ итгэлтэй байгаа юм уу? Би тэр 10 тонн алтыг гаргаж чадахгүй гэж үү?

Дэд захирал Чэнь: Чи чинь алдарших гэж ухаанаа алдчихаа юу? Тэр чинь 10 тонн алт шүү дээ

Сюй Жин: удахгүй та нар алтыг харсны дараа инээж чадаасай гэж Үнэхээр хүсэж байна ахан дүүс ээ Алтаа харуул!

45. 53_45.srt

Эмэгтэй: Бурхан минь Үнэхээр алт байна Бүр 10 тонн

Эрэгтэй: Би энэ насандаа ийм их алт харж байсангүй Энэ Сюй Жин үнэхээр чадалтай юм аа 10 тонн алт бүрдүүлж чадлаа

Захирал Жоу: Ийм байх боломжгүй

Сюй Жин: захирал Жоу өөрийнхөө алтыг би буцаагаад авчирлаа одоо та нарын дээрмийн тооцоо бодох цаг болсон биз дээ

Захирал Жоу: Дэмийрээд бай 4 тэрбум юанийн алтыг зүгээр л ачааны жолооч хаанаас олж ирэх юм? Энэ угаасаа хуурамч залилан байна

Эрэгтэй: ноён Сюй Эрүүгийн хуулиар залилсан мөнгөн дүн онц их бол оноох ял нь 10-аас дээш жилийн хорих ял байдаг Бид аль хэдийн бэлдчихсэн байгаа цагдаад мэдүүлэх материалыг Чи өөрөө өөрийн хэлсэн, хийсэндээ хариуцлага хүлээх болно

Дэд захирал Чэнь: Бүгд бодоод үз дээ Гуравхан хоногийн өмнө алт алга болсон гэж хэлсэн гэтэл гурав хоногийн дараа 10 тонныг ачаад ирлээ хаанаас гаргаж ирсэн юм? Тэнгэрээс унаад ирсэн үү? Энэ чинь илт урьдчилж бэлдсэн хуурамч хэрэгсэл шүү дээ

Захирал Жоу: Хүмүүс ээ би Жоу Жяньхуа ажлаа ил тод, шударга хийдэг хүн Өнөөдөр би бүх хүний өмнө энэ луйварчны үнэн нүүрийг илчилнэ Тэр машинд ачсан зүйл угаасаа алт биш Гурав хоногийн өмнө Худал дуудлага өгч Өнөөдөр бас алт хуурамчаар хийсэн зорилго нь сүрдүүлж мөнгө нэхэх Ийм хүн шоронд суух ёстой

Эрэгтэй: Хөөе бид баригдчихсан юм биш үү?

Сюй Жин: Битгий яар захирал Жоу та үүнийг хуурамч гэсэн дэд захирал Чэнь хуурамч гэсэн таны өмгөөлөгчид бас бүгд хуурамч гэсэн Тэгвэл энэ алтууд үнэхээр хуурамч эсэхийг үүгээр батлуулъя Гурав хоногийн өмнө энэ төхөөрөмж миний машиныг 10 тонн жин хэтэрсэн гэж баталсан танай менежер Ма Дун өөрийн амаар бүх Жиньгу хотод танай төхөөрөмж л хамгийн нарийн гэж хэлсэн Тэгвэл Өнөөдөр энэ бүх Жиньгу хотын хамгийн нарийн төхөөрөмжөөр дахин нэг батлуулъя Миний машин өөрийн жин нь 15 тонн эднийг ачаад та нарын хэлдэг хуурамч алтуудыг пүүн дээр гаргаад жинлэе Харъя 25 тонн болох эсэхийг Хэрэв биш бол би газар дээр нь гэмээ хүлээнэ Харин мөн бол та нар баримтаар батлагдсан дээрэмчид

Эрэгтэй: Жинлэ Заавал жинлэ

Эрэгтэй: өөрсдийнхөө пүүгээр бидэнд жинлээд харуул

Захирал Жоу: Хм Хүлээ Жинлэж болно гэхдээ надад нэг болзол байна Хэрэв жинлээд гарсан нь 25 тонн биш байвал чи ганцаараа гэмээ хүлээхгүй чиний ард байгаа энэ хүмүүс нэгийг нь ч үлдээлгүй бүгд хам хэрэгтэн болно Бид бүгдээс чинь хуулийн хариуцлагыг нэхнэ жолооч Сюй чи арай өөрийнхөө шударга ёс гэгчийн төлөө энэ ахан дүүсээ бүгдийг нь сүйрэл рүү түлхэх гэж байгаа юм уу?

46. 53_46.srt

Сюй Жин: Ли ахаа Бидний бэлдсэн зүйл жин нь асуудалгүй биз?

Эрэгтэй: Санаа зоволтгүй Манай энэ хэдэн хөгшчүүл зуухны дэргэд насаараа нухлуулсан нэг грамм ч зөрөхгүй

Сюй Жин: Ахан дүүс ээ айж байна уу?

Эрэгтэй: Ахан дүүс ээ Одоо бид өөрсдөө үүрэхгүй бол цаашдаа хэн бидэнд шударга ёс өгөх юм? Би бол айхгүй Та нар айж байна уу?

Эрэгтэй: Айхгүй байна

Эрэгтэй: Зориглох уу?

Эрэгтэй: Зориглоно

Эрэгтэй: Залуу минь Хий Юм болбол бид хамтдаа үүрнэ

Сюй Жин: Ахан дүүс бүгд айхгүй байхад би юунаас айх юм? захирал Жоу Таны нөхцөлийг би зөвшөөрлөө Гэхдээ надад ч бас нэг нөхцөл байна

Захирал Жоу: Ямар нөхцөл?

Сюй Жин: Хэрвээ жинлээд жин нь 25 тонн гарвал чи бас ард чинь байгаа энэ хүмүүс тэр даруй та нараас болж хохирсон жолооч нараас өвдөг сөгдөн уучлал гуйна

Захирал Жоу: За Би зөвшөөрье

Ахлагч Ли: Сюй Жин Би чамд сүүлчийн удаа сануулъя Хэрвээ энэ жин 25 тонн биш байвал өчүүхэн л дутвал бид тэр дор нь чамайг... Чи үнэхээр итгэлтэй байна уу?

Сюй Жин: Тийм ээ

Ахлагч Ли: Тэгвэл сайн байна Чамд амжилт хүсье Талбайг чөлөөл Ачааны машиныг пүүн дээр гарга

47. 53_47.srt

Эрэгтэй: Залуу минь Тогтуухан бай Яллаа, бид яллаа Сайн байна Чадчихлаа

Сюй Жин: захирал Жоу Ямар байна? 25 тонн алт Нэг грамм ч дутуугүй Одоо чи өөр юу гэх вэ?

Захирал Жоу: Түр хүлээ Жин нь зөв байгаа ч дотор нь алт байна гэдгийг баталж чадахгүй

Эрэгтэй: Тийм ээ Хар тугалга байж магадгүй төмөр ч байж болно

Эрэгтэй: Түй, зайл аа Чи чинь бүхэл бүтэн ТУЗ-ийн дарга байж хүүхдийн заль мэх хэрэглээд байна уу? Ялагдлаа хүлээж чадахгүй байна уу?

Эрэгтэй: Тийм шүү

Эрэгтэй: Бултаж байна

Захирал Жоу: Бүгд амаа тат Би дүрэм журмын дагуу ажиллаж байна Бултаж байна та нар Та нар өнөөдөр баталж чадахгүй ч байж мэднэ доторх алт жинхэнэ гэдгийг Хэн ч намайг баривчилж чадахгүй Тэнгэр цууртал орилоод ч намайг өчүүхэн ч хөдөлгөж чадахгүй

48. 53_48.srt

Сюй Жин: захирал Жоу чи үнэхээр эцсийг нь үзэхээс нааш бууж өгөхгүй юм даа Та нарын зөв Жин нь таарсан үнэхээр баталж чадахгүй дотор нь алт байсан гэдгийг Гэхдээ захирал Жоу чи нэг зүйлийг мартжээ Гурван өдрийн өмнө чиний гар доорх хүн Ма Дун надад бичиж өгсөн шд 50 мянган юанийн торгуулийн хуудас Торгуулийн шалтгаан нь 10 тонн жин хэтэрсэн Хэрвээ миний ачсан зүйл чулуу эсвэл төмөр байсан бол яаж ч бодсон 50 мянган юань шиг ийм их торгууль гарахгүй Зөвхөн алт шиг өндөр үнэтэй эд л ийм төрлийн тусгай тооцооллын торгуультай байдаг Энэ бол та нарын тамгалсан баталгааны бичиг Энэ торгуулийн хуудас шууд нотолж байна энэ 10 тонн бол алт гэдгийг захирал Жоу одоо надад хэл дээ дотор нь яг юу байгаа юм бэ?

Эрэгтэй: Уучлалт гуй. Хурдан уучлалт гуй. Уучлалт гуй.

Захирал Жоу: Уучлаарай.

Сюй Жин: захирал Жоу Чи бодоогүй юу бид ийм их хүч гаргасан нь чамаар зүгээр л ганц уучлалт гуйлгахын төлөө гэж үү?

Захирал Жоу: Тэгээд чи яах гээд байгаа юм?

Сюй Жин: Би чамаар гэмт үйлдлийн чинь төлөө төлөөс төлүүлнэ. Та бүхэн харж байгаачлан өнөөдөр би алтаа буцааж авахаас гадна бас нэг бэлэг авчирсан. Энэ U дискен дотор дотоод дансны дэвтэр улсын дугаарууд байгаа

Эрэгтэй: тэр миний улсын дугаар байна 3-р сард торгуулсан 30 мянга

Эрэгтэй: миний машин ч бас байна би өнгөрсөн жил 5 мянга гаруй төлсөн

Ахлагч Ли: Энэ чинь дээрэм байна шүү дээ Жоу Жяньхуа чамд хэлэх үг байна уу?

Захирал Жоу: Боломжгүй миний дансны дэвтэр яаж түүний гарт ордог юм? Үгүй энэ боломжгүй

Ахлагч Ли: Жоу Жяньхуа нотлох баримт хөдөлшгүй байна энэ мөнгийг яаж залгисан тэр янзаараа буцааж гарга Аваад яв

Сюй Жин: Түүнээс хойш бидэнд “Хотын баатар” цол олгож Бидний хар тугалганы блок цутгадаг үйлдвэр Жиньгу хотын сошиалын алдартай очих газар болсон

49. 53_49.srt

Шалгагч: Сайн байна уу Замдаа саадгүй яваарай

Сюй Жин: Жао Фэн мэдээлэл өгч гавьяа байгуулсан тул шинэ хариуцагчаар томилогдов Түүний хамгийн түрүүнд хийсэн зүйл бол энэ олон жил сүрдүүлж авсан бүх мөнгийг жолооч нарт буцааж өгсөн мөн нэгэн жолоочдын төлөөлөл хянадаг ил тод төлбөрийн систем байгуулсан

Сиси: Ээж ээ

Шу Хүй: Айн?

Сиси: Та одоо дүүг төрүүлчихсэн болохоор бид хамтдаа гадаа тоглож болох уу?

Шу Хүй: Тэгэлгүй яах вэ Чамайг гадаа тоглуулах төдийгүй чамд бас аавд чинь хамгийн дуртай хоолыг чинь хийж өгнө улаан соустай тахианы далавч

Сиси: Ёстой гоё, хэхэ

Сюй Жин: Харин миний хувьд Явцгаая

Ахлагч Ли: Өглөөний мэнд, жолооч Сюй Тантай уулзахаар ирлээ Хэдэн зүйл байна Шалгалтад хамтран ажиллах хэрэгтэй байна

50. 53_50.srt

Ахлагч Ли: Надад их сонин байна тэр 10 тонн алтыг та хаанаас олсон юм бэ?

Сюй Жин: Ахлагч Ли, нуулгүй хэлэхэд тэр үнэндээ огт алт биш харин алттай жин, нягт нь яг адилхан хар тугалган блок

Ахлагч Ли: Хар тугалган блок оо? Тэгэхээр чи анхнаасаа нэг том аз туршиж байсан юм байна

Сюй Жин: Аз туршсан юм биш харин би тэд юунаас айдгийг мэдэж байсан Тэд ил гарахаас айдаг Тиймээс энэ огт аз туршилт биш заавал ялах дайн байсан

Ахлагч Ли: Анхнаасаа өнөөдрийг хүртэл та ер нь бодож байсан уу? төлбөр авах цэгийг илчилж баяжина гэж

Эрэгтэй: Ноён Сюй бид Тайм сэтгүүлийн сурвалжлагчид байна танаас ярилцлага авахыг хүсэж байна

Эрэгтэй: Жолооч Сюй бид Жиньгу хотын Хунцюань хуулийн фирмээс явж байна 50 сая юанийн хөлсөөр Та манай сурталчилгааны нүүр болооч

Эрэгтэй: Жин ахаа том лайв платформ таньтай гэрээ хийхийг хүсэж байна жилийн цалин 9 оронтой

Сюй Жин: Та юу гэж бодож байна?

эрэгтэй: Жин ахаа ачааг чинь бүгдийг нь аччихлаа

Сюй Жин: За, би одоо хөдөллөө Энэ хорвоод шударга бус зүйл их бий харанхуй зүйл ч олон Гэхдээ хүн байсаар байвал гарч ирэх зоригтой байвал өөрийн нуруугаараа нэгэн тэнгэрийг түшиж чадвал гэрэл унтрахгүй Яс сайтай хүмүүс гэж бий тэд чулуунаас ч хатуу гангаас ч хүчтэй Миний түүх дууслаа гэхдээ зам урагш үргэлжилнэ Дугуй эргэж л байвал бидний түүх хэзээ ч зогсохгүй

Back to episodes Go home