Чэнь Юйхан: Сүнь багш аа
Манайх тэнд байна.
Миний аав энэ хавьд их алдартай хүн .
Бүгд л түүнийг "Аквамен" гэж дууддаг.
Сүнь багш: Яагаад тэгж дууддаг гэж?
"Аквамен"
яг л далайн эзэн хаан шиг.
Сүнь багш: Сэрээ таягтай нөгөө хүн үү?
Чэнь Юйхан: Сюй ааваа
Сюй: Ирчихэв үү ?.
Чи яагаад ганцаараа ирэв?
А Жэнь чамайг авахаар очоогүй юм уу?
Чэнь Юйхан: Сүнь багш намайг хүргэж ирсэн.
Сүнь багш: Уучлаарай.
Би Чэнь Юйханы цэцэрлэгийн багш.
Намайг Сүнь Лу гэдэг.
Сюй: Уучлаарай, багш аа.
Би өмдөө өмсөөдхөе.
Чэнь Юйхан: Хурдлаач, ичээд үхлээ.
Арай ч дээ.
Сюй: Урьдчилаад хэлэхгүй яасан юм.
За боллоо, багш аа.
Чэнь Юйхан: Аливээ.
Сюй: Ороод суулдаа.
Аква
Мэн
Чэнь Юйхан: Манай аав энэ хавьд их алдартай.
Бүгд түүнийг Аквамэн гэдэг.
Чэнь Сюй: Сүнь багш аа.
Халууцаж байна уу?
энд загас тэжээдэг болохоор
өрөөний температур жаахан өндөр.
Сүнь ЛУ: Зүгээр ээ, би халууцаагүй.
Ноён Чэнь,
үнэндээ миний энд ирсэн
жинхэн шалтгаан бол
Цэцэрлэг тарах цагаар Чэнь Юйханыг авахаар ирдэг хүмүүс
дандаа өөр өөр эмэгтэйчүүд байдаг.
Тийм болхоор бид бүр танаас утсаар баталгаажуулах хэрэгтэй болдог.
Цэцэрлэгийн хувьд энэ нь
нэлээд төвөгтэй байдаг
Нэг хүн дээр тогтож болох болов уу гэж бодсон юм.
Таны хувийн амьдралд оролцох гээгүй юм шүү.
Чэнь Сюй: Аан тэд нар бол бүгдээрэй манай хөршүүд.
Заримдаа дэлгүүрт хүн ихтэй байдаг юм
би гарч чаддаггүй болхоор
Хэн завтай нь очоод аваад ирдэг юм.
Ямар ч хувийн амьдрал гээд байх юм байхгүй.
Сүнь ЛУ: Бас
Энэ түүний пиньинийн даалгавар, та хар даа.
Чэнь Сюй: Ахицтай байна шүү.
Аав нь багадаа тэг ч авч байсан.
Чэнь Юйхан: Үнэн гэж үү?
Тэр чинь бахархаад байх зүйл биш шүү дээ.
Чамд юу гэж худлаа хэлэх билээ дээ.
Сүнь ЛУ: Үнэндээ ахих орон зай бас байна.
Надад пиньинийн хэдэн гарын авлага бий.
Та авч яваад түүнтэй давтаж болно.
Би түүнд бас
нэг дасгалын дэвтэр бэлдсэн.
Өдөрт нэг хуудас байхад болно.
Эцэг эх нь гарын үсэг зурна.
Үүнийг
нэмэлт даалгавар гэж бодъё.
Чэнь Сюй: За.
Хурхдан Сүнь багшид баярлалаа гээрэй.
Хурдан.
Чэнь Юйхан: Баярлалаа, Сүнь багш аа.
Чэнь Сюй: Хурдан очоод давт дараа нь би шалгана.
Чэнь Юйхан: За.
Сүнь ЛУ: Өөр зүйл байхгүй ээ.
Би түрүүлээд явъя.
Чэнь Сюй: За.
Ямар гоё үнэр вэ.
Үнэхээр сайхан үнэртэж байна.
Сүнь ЛУ: Үнэхээр сайхан үнэртэй байна.
Чэнь Сюй: Сүнь багш аа.
Үлдээд хоол идэхгүй юу?
Жэнь эгч: Сюйдун, Юйхан тэр...
Чэнь Юйхан: Жэнь эгч ээ.
Жэнь эгч: Уучлаарай, би ажилтай байж таараад
авахаа мартчихжээ.
Чэнь Сюй: Зүгээр ээ, тэр төөрчихөөгүй.
Сүнь ЛУ: Тэгвэл би түрүүлээд явъя даа
Чэнь Сюй: За, Сүнь багш аа.
Дараачын удаа арай ихийг бэлдээд.
Тэгээд таныг дахин урья.
Сүнь багш аа, баяртай.
Лулу.
Юу хийж байгаа юм?
Сүнь ЛУ: Би энд хүүхдийнхээ гэрээр нь ирж уулзаж байна.
Чи энд юу хийж яваа юм?
Би энэ хавиар явж таарлаа.
Явъя.
Лулу.
Хар даа, би Сүнь захиралд архи авчирсан.
Ээжид чинь гоо сайхны уух бэлдмэл авлаа.
Өөр юу дутуу байна, хар даа.
аав ээж хоёр чамайг ирэхдээ ийм юм авчрах хэрэггүй гэж
хэлээгүй билүү?
Чэнь Юйхан: Сюй аав аа.
Хэзээ хоол болох юм бэ?
Би бүр өлсчихлөө.
Чэнь Сюй: За за.
Одоо болсон байх идье.
Жэнь эгч: Зүгээр бол болоо доо.
би одоо болзоотой.
Та нар идэж бай.
Би түрүүлээд явлаа.
Чэнь Сюй: За.
Чи ажлаа амжуул даа.
Яв даа.
Чэнь Юйхан: Баяртай.
Чэнь Сюй: Чэнь Юйхан.
Би Сүнь багштай...
Би чиний өмнөөс сайрхчихсан шүү.
Чи хичээнгүй суралцах хэрэгтэй шүү
Сонссон уу?
Хэрвээ сайн сурахгүй бол
би акул загасруу утасдаад
Чамайг хазуулна шүү.
Чэнь Юйхан: Сичяо хошуунд угаасаа
ихдээ л гүехэн тэнгис байдаг.
Акул загас байхгүй шдээ.
Чэнь Сюй: За.
Тэгвэл дансанд чинь биччихье.
Нутаг руугаа буцахаараа
нутгийн акул загасанд чамайг хазуулна.
Чэнь Юйхан: Та худлаа яриад байна.
Ланьшаньд ихдээ л алхан толгойт акул байдаг.
Алхан толгойт акул хүн иддэггүй.
Чэнь Сюй: Тэгвэл ямар акул хүн иддэг юм?
Чэнь Юйхан: Мэдээж их цагаан акул шүү дээ.
Чэнь Сюй: Их цагаан акул хүн иддэг биз дээ?
Тэгвэл би их цагаан акул руу утасдаад
Их цагаан акулын
хамгийн дуртай иддэг нь чам шиг
хичээлдээ дургүй хүүхэд.
Чэнь Юйхан: Их цагаан акул чинь утасгүй.
Чэнь Сюй: Чи
явж
гараа угаагаад хоолоо ид.
Чэнь Юйхан: За!
Байна уу?
Чэнь Сюйдун
Чи нүүчихлээ гээд
бид нар чамайг олж чадахгүй гэж бодоогүй биз дээ
Дансны дугаар явуулсан.
Гурав хоногийн дотор
200 мянган юуань хармаар байна шүү.
Мөнгөө авмагцаа бид алга болно.
Мөнгөөр асуудлуудаа шийдэх чинь
шоронд сууснаас юм уу
амиараа төлснөөс хамаагүй дээр шүү.
Алив, Лулу.
ээж: Шио Шян үнэхээр дажгүй сонголт шүү.
Ажилдаа сайн
бас хүнийг халамжилж мэддэг.
Та хоёр эртхэн гэрлэээд
үр хүүхэдтэй бол.
Чадхаар байгаа дээрээ та нарт харж өгч байя.
Сүнь ЛУ: Ээж ээ.
Та арай л холын зүйл яриад байна.
ээж: Юу нь хол гэж?
Үүнийг чинь дарааллаараа явж байна гэдэг юм.
аав: Шио Шян.
Зургаан жилийн өмнө нэг хэрэг гарч байсан.
Их сэжигтэй.
Чи мэдэх үү?
Шио Шян: Ланьшэний хэрэг мөн үү?
аав: Тийм.
Шио Шян: Тэр хэрэг чинь
зургаан жилийн өмнө далайд болсон.
Нутгийн хоёр далайчны хоорондын өш хонзон байгаад.
Тэгээд далайд байхдаа гэнэт маргалдаад.
Алуурчин нь уурандаа дийлдэж нөгөөхөө алаад цогцсыг нь далайд хаясан.
гэхдээ яг тэр мөчид хөлгийн ахмадад баригдчихсан.
Тэгээд гэнэт сандрахдаа
хөлгийн ахмадыг ч бас хутгалчихсан.
хөлгийн ахмад : Гуанцюань, чи галзуурчихаа юу?
Шио Шян: Алуурчин хэрэг үйлдсэнийхээ дараа гэмээс мултарч оргохыг хүссэн.
Тиймээс
ахмадын амийг барьцаалж
туслахыг нь хөлгийг Япон руу жолоод гэж сүрдүүлсэн.
Гуанцюань: Дэмий юм яриад байлгүй хөлгөө хөдөлгө!
Шио Шян: Үнэндээ тэр үед
ахмад их хэмжээний цус алдалтаас болоод нас барчихсан байсан.
Гэхдээ ахмадын тусдах мэдээгүй.
Тийм болохоор
алуурчны зааврыг дагасан.
ээж: Тэгээд юу болсон юм бэ?
Сэжигтэй нь яг энд байгаа юм.
Алуурчин эцэст нь далай руу үсэрч үхсэн.
Тиймээс ял шийтгүүлээгүй.
Эцэст нь хэргийн зэвсгэн дээрээс
зөвхөн ахмадын туслахын хурууны хээ илэрсэн.
Хурдлаарай, эргийн харуулд мэдэгдээрэй
Явъя, эргийн харуулд мэдэгдье!
эд мөрийн баримт нь хөдөлшгүй байсан тул
эцэст нь
ахмадын туслах алуурчны зааврыг дагасан гэж тогтоогоод
албадуулсан хам хэрэгтэн болгосон.
Сүнь ЛУ: Тэгвэл тэр ахмадын туслах ч бас их азгүй юм.
Шио Шян: Тэгж ч бас хэлж болохгүй ээ.
Үнэндээ өөр өнцгөөс бодож болно.
Эд бүгд
албадуулсан хам хэрэгтний ганц талын үг.
Алуурчин ч, ахмад ч аль хэдийн үхсэн.
Тэгвэл тэр хүнийг чухам хэн алсан юм бэ?
Үнэн нь юу юм бэ?
Энэ бол бүгдээрэй нэг хүний л үг.
Тийм биз?
дажгүй шүү Шио Шян,
Шио Шян үнэхээр сайн залуу юм аа.
Лулу.
Бүжгийн сургалт хэрэггүй ээ.
Аав ээжийнхээ үгийг сонс.
Уран бичлэг сур.
Лулу.
Нэвтрүүлэгч, хөтлөгч ч багштай ялгаа байхгүй .
Бүгд л ярьдаг ажил.
Аав ээжийнхээ үгийг сонс.
Зүгээр л төлөвлөгөөний дагуу багшийн сургуульд шалгуулъя.
Үүнийг л шат дараалалтай гэдэг юм.
Сүнь ЛУ: Бүжиг хэрэггүй.
Нэвтрүүлэгч, хөтлөгч ч хэрэггүй.
Чэнь Сюйдун: Сүнь багшаа.
Халуун байна уу?
Уучлаарай.
Сая буцалгасан ус.
Хэт халуун байна уу?
Сүнь ЛУ: Зүгээр ээ, зүгээр.
Би...
Шио Шян дажгүйлдээ.
Төрийн албанд ажилладаг.
Аав ээжийнхээ үгийг сонс.
Чэнь Сюйдун: Сүнь багшаа.
Сүнь ЛУ: Би Чэнь Юйханы даалгавар
хэр явж байгааг шалгахаар ирлээ.
Чэнь Сюйдун: Сүнь багшаа.
Та намайг хайж ирсэн биз дээ?
Чи надад сэтгэлтэй юмуу?
Сүнь ЛУ: Би яахаараа ийм зүүд зүүдэлдэг байна аа?
Тэгээд нөгөө хүн нь бүр сурагчийн маань эцэг эх шүү.
Энэ түүний пиньиний даалгавар, хараарай.
Тарлаа шүү.
Гараа гараа бариарай.
Явъя, гараа бариад.
Гараа бариарай.
Чэнь Сюйдун: Чэнь Юйхан.
Чэнь Юйхан: Сюй ааваа.
Чи бүр онилсон байна шүү.
Чамайг онилсон.
Чэнь Юйхан: Хараач.
Чэнь Сюйдун: Энэ чинь юу вэ?
Чэнь Юйхан: Сүнь багш надад шагнал болгож өгсөн.
Өнгөрсөн удаа ийм наалт өгөхөд
100 авсан хүүхэд л авсан шүү.
Чэнь Сюйдун: Хараад байгаарай
Хэл дээ.
Ямар шагнал авмаар байна?
Лулу, уучлаарай.
Намайг уучлаач, тэгэх үү?
Сүнь ЛУ: Бид аль хэдийн салсан.
Битгий намайг үл ойшоогоод бай
холдож үз
Уучлаарай.
Чи надад одоо ч хайртай гэдгийг би мэдэж байна.
Чэнь Юйхан: Сүнь багшийг хүн дээрэлхээд байна.
Лулу.
Сүнь ЛУ: Чи миний найз залуу биш.
Гараа минь тавьж болох уу?
Би өвдөг сөгдөөд гуйя, тэгэх үү?
Лулу.
Гуйж байна шүү дээ, болохгүй юу?
Лулу.
Сүнь ЛУ: Тавь.
Надад бүү хүр гэсэн шүү ойлгохгүй байна уу?
Чэнь Сюйдун: Хөөе.
Чэнь Юйхан: Сюй аав ямар догь юм бэ!
Чи хэн бэ?
Чэнь Сюйдун: Тэр чамайг дарамтлаад байгаа юм уу?
Би тэрний найз залуу нь байна
Сүнь ЛУ: Бид аль хэдийн салчихсан.
Лулу.
Чэнь Сюйдун: Чи түрүүлээд машинд суу.
Лулу.
Юу гэж хүний хэрэгт оролцоод байгаа юм?
Сүнь ЛУ: Ноён Чэнь, та...
Чэнь Сюйдун: Чи түрүүлээд машинд суу.
Сүнь ЛУ: Боль!
Битгий зодолд
Битгий зодолдооч
Эмч: За боллоо.
Өвчтөн үлдээд шинжилгээ өгнө.
Та харин гарч төлбөрөө төлөөрэй.
Сүнь ЛУ: За.
Гэрлээгүй.
сувилагч: Битгий хөдлөөд бай
Сүнь ЛУ: Чэнь Сюйдун яахлаараа гэрлээгүй байдаг билээ
Тэгэхээр гэрлэлтээ бүртгүүлээгүй байж
түрүүлээд хүүхэдтэй болсон хэрэг үү?
Эм нь бэлэн боллоо.
Сүнь ЛУ: Баярлалаа.
Чэнь Сюйдун: Сүнь багш.
Сүнь ЛУ: Яаж байна, боолт хийлгэчихэв үү?
Чэнь Сюйдун: Зүгээр ээ.
Жаахан шалбарсан л байна.
Том асуудал биш.
Сүнь ЛУ: Тэгвэл ус хүргэхгүй байх дээр ахнаараарай.
Тэгэхгүй бол үрэвсэж мэднэ.
май энэ эм.
Чэнь Сюйдун: Баярлалаа.
саяны залуу цаашид
чамайг дахиж зовоовол
над руу залгаарай.
Май.
Сүнь ЛУ: Чи цагдаа юм уу?
Чам руу залгалаа гээд чи түүнийг баривчилж чадах юм уу?
Чи намайг үнэхээр мартаж чадахгүй байгаа юм уу?
тэр шинж олсон залуу чинь
надтай яг адилхан байна.
Гэхдээ цээжний булчин нь минийх шиг том уу?
Сүнь ЛУ: энэ нэг юм чинь...
Тэр дэмий юм ярьж байна.
Түр хүлээ.
Уучлаарай.
Чэнь Сюйдун: Түүний аль үг нь дэмий байсан гэж?
Би түүнтэй яг адилхан гэдэг нь үү?
Эсвэл түүний цээжний булчин минийхээс том гэдэг нь үү?
Эсвэл хэвлийн булчин нь минийхээс тод гэдэг нь үү?
Чэнь Сюйдун: Би түүнтэй яг адилхан гэдэг нь үү?
Эсвэл түүний цээжний булчин минийхээс том гэдэг нь үү?
Эсвэл хэвлийн булчин нь минийхээс тод гэдэг нь үү?
Сүнь ЛУ: Тэр зүгээр л миний хуучин найз залуу
Зан ааш нь ч жаахан туйлширсан.
Бид аль эрт салсан.
Чэнь Сюйдун: Би чамаас асуугаагүй шүү дээ.
Сүнь багшаа.
та намайг Вичатандаа нэмээгүй л байна.
Эмний мөнгийг чинь өгье.
Сүнь ЛУ: Хэрэггүй ээ.
Намайг өмөөрч зодолдсоны чинь хөлс гэж бод.
Чэнь Сюйдун: Би хөлсний зодоонч уу?
Эсвэл цээж, хэвлийн булчин нь
хуучин найз залуугийнхас чинь илт дутуу хөлсний зодоонч уу?
Сүнь ЛУ: Өнөөдөр баярлалаа.
Гэхдээ цаашдаа
дахиж
асуудлыг хүчээр шийдэхгүй байхыг хичээгээрэй.
Тэр тусмаа цэцэрлэгийн үүдэн дээр.
Хүүхдүүдэд
буруу үлгэр дуурайл болно.
Чэнь Сюйдун: Багшид загнуулаагүй
олон жил болжээ.
За, Сүнь багш аа.
Бүгдийг нь хүлээж авъя.
Сүнь ЛУ: Санаж байх болно шүү.
Юйхан
Юйхан одоо ч
хүүхдийн тоглоомын талбайн үүдэнд байгаа.
Чэнь Сюйдун: Асуудлыг хүчээр битгий шийд.
Тэр тусмаа цэцэрлэгийн үүдэн дээр.
Сэтгэлдээ тогтоолоо, тогтоолоо.
Сүнь ЛУ: Чи Юйханыг аваад түрүүлээд харь.
Би өөрөө
Би өөрөө чадна.
Чэнь Сюйдун: ихэвчлэн урд суудалд хүн суудаггүй юм.
Чамд давчуу байх вий гэж бодлоо.
Хаашаа явах вэ?
Сүнь ЛУ: Ляньхэ зам дээрх Гуаньюй барууны ресторан.
Чэнь Сюйдун: Болзоонд явах нь уу?
Сюй
аав
Чэнь Юйхан: Сюй
аав
Чэнь Сюйдун: Сүнь багшаа
Үнэндээ Юйхан
Сүнь ЛУ: Уучлаарай.
Байна уу?
Шио Шян: Лулу
Би цонхны дэргэд суудал захиалсан.
Чи орж ирмэгцээ шууд харна.
Больё доо.
Тэгвэл би үүдэнд хүлээж байя.
Сүнь ЛУ: Хэрэггүй ээ.
Шио Шян: Өөрийнхөө найз охиныг хүлээх нь
зүй ёсны хэрэг шүү дээ.
Сүнь ЛУ: За.
Чэнь Сюйдун: найз залуу чинь уу.
Сүнь ЛУ: Сохор болзоо.
Чи сая Юйханыг
юу гэсэн бэ?
Чэнь Сюйдун: Нүдний шилтэй тэр хүн биз дээ?
Би хаалга онгойлгоод өгье.
Сүнь ЛУ: Хэрэггүй ээ.
Чэнь Сюйдун: Би Би жаахан бүдүүлэг талтай байж магадгүй ч
ёс мэддэг хүн шүү.
Сохор болзооны чинь хүн дажгүй юм аа.
Харахад л боловсролтой хүн шиг байна.
Сүнь багш аа.
Энэ эмийг яаж уудаг билээ?
Сүнь ЛУ: Цэнхрийг нь өдөрт гурван удаа,
нэг удаад нэг ширхэг.
Тэр улааныг нь өдөрт нэг удаа,
нэг удаад хоёр ширхэг.
Чэнь Сюйдун: За, саналаа. Баярлалаа.
Тэгвэл...
Сайхан хооллоорой.
Шио Шян: Баярлалаа.
Тэр хэн юм?
Сүнь ЛУ: Манай нэг сурагчийн аав.
Шио Шян: Түрүүний тэр
сурагчийн чинь аав
чамаас эм яаж уухыг асуусан нь
юу гэсэн үг вэ?
Сүнь ЛУ: Тэр хүүхдээ авахаар ирэхдээ
надад жаахан туслаад
бага зэрэг гэмтчихсэн юм.
Тэгээд би
түүнтэй эмнэлэг орж боолгуулсан.
юу болсон юм бэ?
юу ч биш ээ.
Жаахан үл ойлголцол төдий.
Шио Шян: Цаашид ямар нэгэн хэрэг гарвал
шууд надад хандаж болно.
Тиймэрхүү хүнтэй
хэт ойртохгүй байсан нь дээр.
Сүнь ЛУ: Ямар хүн гэж?
Шио Шян: Сурагчийн чинь аав шүү дээ.
За больё, түүний тухай ярихаа больё.
Лулу
Бид танилцаад нэлээд хугацаа өнгөрлөө.
Би чамд ямар сэтгэлтэйгээ
маш сайн ойлгож байна
Би чамд хайртай.
Чамтай үүрд хамт баймаар байна.
Миний найз охин болох уу?
Муугүй шүү, Шио Шян.
Шио Шян үнэхээр сайн залуу юм.
Та хоёр эртхэн гэрлэчих хэрэгтэй.
Лулу
Аав нь чамд худлаа хэлдэггүй биз дээ?
Шио Шян гэх энэ залуу үнэхээр дажгүй залуу юм.
Чиний их сургуульдаа үерхэж байсан тэр хуучин найз залуу чинь
үхэр мэлхий шиг царайтай байсан.
үнэхээр найдваргүй
За за.
Чи дахиад л сөхөөд уналаа.
Охин маань аль хэдийн их дуулгавартай болсон.
Бид буцаад ир гэсэн чинь
тэр буцаад ирлээ шүү дээ.
мартаж үзье, мартаж үзье
Шио Шян чамд сэтгэлээ яаж илчилсэн бэ?
Сүнь ЛУ: Зүгээр хамт хоол идсэн.
Дараа нь надад цэцэг
Бас нэг зүүлт өгсөн
алив ээждээ хурдхан харуулаач.
Чэнь Сюйдун гэнэ үү
Чэнь Сюйдун гэж хэн бэ?
Чэнь Сюйдун гэж хэн бэ?
Сүнь ЛУ: Нэг сурагчийн эцэг эх.
Би дээшээ гарч амаръя даа.
Чэнь Сюйдун: Усны түвшинг энд нь байлгахад болно.
Тэгээд
шүүлтүүрийг нь тогтмол цэвэрлээрэй.
үйлчлүүлэгч: Жаахан төвөгтэй юм аа.
Сүнь багш аа
Түр хүлээгээрэй.
үйлчлүүлэгч: Би өөр дэлгүүрээр дахиад харъя.
Баярлалаа.
Чэнь Сюйдун: Чи ямар хэргээр ирэв?
Сүнь ЛУ: Би чамд нэг
түрхдэг тос авчирсан.
Түрхэхээ мартав аа.
Заавар нь дотор нь байгаа.
Баярлалаа.
Энэ загас тэжээхэд амархан уу?
Чэнь Сюйдун: Амархаан.
Тулаанч загас арчилгаа нээх шаарддаггүй.
агааржуулагч ч хэрэггүй.
Усны чанарт голдоггүй юм.
Сүнь ЛУ: Энэ загасыг авъя.
Чэнь Сюйдун: Бусдын голсныг чи авах нь ээ?
Сүнь ЛУ: Бусдын голсон зүйл байлаа гээд
заавал муу гэсэн үг биш.
Надад аквариумыг нь тохижуулаад өгөөч.
Өнөөдөр хичээл тарсны дараа
Чэнь Сюйдун: Өнөөдөр хичээл тарсны дараа би Ханыг авна.
Усны ургамал, тоног хэрэгсэл
Би замаараа бүгдийг нь чамд хүргээд өгье.
Дахиад болзоонд явах нь уу?
Сүнь ЛУ: Би ажилдаа явж байна.
Чэнь Сюйдун: Албан ёсны ямар нэгэн хэргэм зэрэггүй
тэгсэн хэрнээ үг дуугүй бүгдийг нь хийх юм аа
Сүнь ЛУ: Одоо байдаг болсон.
Найз залуу маань хэдэхдээ...
Надад арван минут л үлдлээ, хоцрох нь.
Би түрүүлээд явлаа.
Чэнь Сюйдун: Сүнь багш
Энэ загас хэд болохыг ч асуухгүй юм уу?
Төсөвөө ч хэлэхгүй,
зүгээр л авчихлаа?
Би энэ талаар сайн мэдэхгүй л дээ.
загасны үнэ 200 мянга.
Бусдыг нь би өөрөөсөө гаргаад өгье.
Сүнь ЛУ: Юйханы аав аа,
Намайг хүүгийн чинь багш гэж бодоод та...
Чэнь Сюйдун: Энд нэг навч байна.
Яагаад нүдээ аниад байгаа юм?
Сүнь ЛУ: Бизнес бол бизнес
Мөнгийг нь яг таг тооцох ёстой.
Чэнь Сюйдун: Сүнь багш та бодохдоо
чамайг эргүүлэхийн тулд л
би чамд эднийг өгсөн гэж бодоо юу ?
Тэгээд одоо чи ганц бие байхаа больчихсон болохоор
тооцоогоо шууд дуусгах гээд байгаа юм уу?"
тэгээд л болоо юу?
Сүнь ЛУ: Юйхан сүүлийн үед хичээлдээ сайжирч байгаа.
Аав хүний хувьд
илүү анхаарал тавих хэрэгтэй шүү.
эцэст нь ээж нь ойр байхгүй.
Сүнь ЛУ: Ээж нь хаашаа явсныг би мэдэхгүй.
Би ч Юиханы төрсөн аав биш.
Чэнь Юйхан: Сюй аав аа,
хэзээ намайг цэцэрлэгт хүргэж өгөх юм бэ?
Чэнь Сюйдун: Одоо явцгаая.
Хэн ирснийг хар даа.
Чэнь Юйхан: Сүнь багш аа.
Шио Шян: Лулу.
Болсон үү?
Сайн байна уу,
Намайг Шио Шян гэдэг.
Сүнь багшийн найз залуу.
Чэнь Сюйдун: Танилцсандаа таатай байна.
Чэнь Сюйдун.
Шио Шян: Аан нээрээ
сүүлд сонсох нь ээ, Чэнь эзэн
найз охинд минь туслаад гэмтчихсэн гэсэн
Маш их баярлалаа.
Нээрээ,
сонсох нь ээ
энэ хавийг цэгцлэх гэж байгаа гэсэн.
Яг таарлаа, газрын дарга миний найз.
Энэ миний нэрийн хуудас.
Асуудал гарвал хэзээ ч хамаагүй холбогдоорой
Чэнь Сюйдун: Хэрэггүй дээ.
Баярлалаа.
Би яаральай амжуулах жаахан ажилтай байна.
Юйхан
Хурдхан хичээлдээ яв.
Энийгээ яачихсан юм?
Дахиад хамаа намаагүй юм идсэн үү?
Чэнь Юйхан: Үгүй ээ.
Чэнь Сюйдун: Орой хувцсаа өөрөө угаагаарай.
энь Юйхан: За.
Чэнь Сюйдун: Хурдан яв даа.
Сүнь багшийн үгэнд ороорой
Яв даа.
Чэнь Юйхан: Баяртай.
Шио Шян: Явъя.
Чэнь Сюйдун: Сүнь багш аа.
Хичээл тараад намайг хүлээж байгаарай, аквариумыг чинь хүргээд өгье.
Сүнь ЛУ: Баярлалаа.
Шио Шян: Та ч үнэхээр сайн багш юм аа.
Зааж сургаад л, хүргэж өгөөд л, бүр цогц үйлчилгээтэй юм аа.
Сүнь ЛУ: Яг зам дагуу байсан юм чинь.
Чэнь Юйхан: Би Сүнь багшид хамгийн дуртай.
Шио Шян: Би ч бас Сүнь багшид дуртай.
Сүнь ЛУ: Бид түрүүлээд орлоо.
Шио Шян: ӨӨ нээрээ.
Ажил чинь тарахаар ирж авъя.
Сүнь ЛУ: тарсны дараа Юйханы аав надад аквариум хүргэж өгнө.
Би орлоо.
Чэнь Юйхан: Баяртай.
Шио Шян: Баяртай.
Чэнь Юйхан: Ээж нь хаашаа явсныг би мэдэхгүй.
Би ч Юйханы төрсөн аав биш.
Сүнь ЛУ: Сая
танай загасны дэлгүүрт
чи аавыгаа Сюй аав гэж дуудсан.
Чэнь Юйхан: Тийм ээ.
Тэр чинь миний Сюй аав шүү дээ.
Сүнь ЛУ: Тэгвэл төрсөн аав чинь?
Чэнь Юйхан: Миний аав нас барсан.
Эмээ намайг тэжээж дийлээгүй.
Сюй аав хөдөө ирээд
намайг энд авчирсан.
Сүнь ЛУ: Тэгвэл Сюй аав чинь...
Чэнь Юйхан: Миний төрсөн аавын сайн найз.
Сюй аав бас
цаашдаа миний жинхэн аав болно гэсэн.
Чэнь Сюйдун: Сүнь багш аа.
Үнэндээ Юйхан бол...
Сүнь ЛУ: Юйханы сурлага сүүлийн үед
сайжирч байгаа.
Аав хүний хувьд
илүү анхаарал хандуулах хэрэгтэй.
Ядаж ээж нь дэргэд нь байхгүй шүү дээ.
Чэнь Юйхан: Гараа өг.
Ү багш: Хичээл тарлаа.
Чэнь Юйхан: Сюй аав аа!
Ү багш: Битгий гүйлдээрэй.
Ү багш: Ноён Чэнь.
Чэнь Сюйдун: Ү багш аа.
Сүнь багш яагаад харагдахгүй байна?
Ү багш: Найз залуу нь түрүүн ирээд аваад явсан.
Ямар нэгэн ажил гарсан байх.
Аан тийм, ноён Чэнь.
Нөгөө загасыг нь...
Та энд түр үлдээх үү, эсвэл...
Чэнь Сюйдун: Дараа би өөрөө түүнд өгье.
жаахан заавар шаардлагатай байгаа.
Би өөрөө түүнд хэлж өгмөөр байна.
Чэнь Сюйдун: Би чамд загас хүргэж ирлээ.
гэвч чи байсангүй.
Утсаар ярьж болох уу?
Чэнь Юйхан: Сюй аав аа!
хоёулаа хэзээ явах юм бэ?
Би бүр өлсчихлөө.
Шио Шян: Лулу.
бүх юм бэлэн болсон.
Явъя.
Битгий уурлаад байлдаа.
миний буруу байжээ, болсон биз дээ?
Би чамд л гэнэтийн бэлэг барих гэсэн юм.
За за, явъя, явъя.
Лулу.
Прокурорын газар луу шилжих тушаал гарчихсан.
Би хот руу шилжихээр боллоо.
Сүнь ЛУ: ямар сайн хэрэг вэ
Баяр хүргэе.
Шио Шян: хэрвээ чи хүсвэл...
Надтай хамт хот руу явах уу?
Сүнь ЛУ: Би энэ талаар бодож үзээгүй юм байна.
Тэгээд ч...
Миний давуу тал хошуундаа л бий.
Эндээс явчихвал алга болчихно.
Шио Шян: Тэгээд... сонсохнээ,
Сүнь захирал ч удахгүй тушаал дэвших гэнэ.
Удахгүй тэр ч бас
хот руу шилжинэ.
Чи буруу ойлгоод байна.
Миний хэлсэн давуу тал аав минь биш.
Нээрээ...
Эндхийн орчин дажгүй байгаа биз?
Цаг агаар нь хүйтэн ч биш, халуун ч биш.
Кемп хийхэд нэлээд тохиромжтой юм.
Би өдий хүртлээ
нэг ч удаа кемп хийж үзээгүй.
Өнөө орой энд кемп хийвэл яаж байна?
Сүнь ЛУ: Өнөө шөнө энд хонох юм уу?
Шио Шян: Болно шдээ.
Тэгвэл
Би эзэнд нь хэлчихээд ирье.
Сүнь ЛУ: Хэрэггүй ээ.
Шио Шян: нээх удахгүэ, түр хүлээгээрэй.
Сүнь ЛУ: Үгүй ээ, Шио Шян.
Шио Шян: удахгүэ.
Чэнь Сюйдун: Чи өнөөдөр завтай юу?
Би чамайг хоолонд даая.
Дашрамд нь Юйханы талаар ярилцья.
Сүнь ЛУ: Би Лудаод кемп хийж байна.
Өнөөдөртөө буцаж чадахгүй байх.
Чэнь Юйхан: Сюй аав аа, хоол их шорвог болчихож.
Чэнь Сюйдун: Сүнь багш чинь дэндүү завтай юм аа.
Кемпэлхээр хүртэл явж байдаг.
Хурдан ид.
Шио Шян: Лулу.
Нөгөө... би эзэнтэй нь тохирчихлоо.
Эндхийн майхнууд
олон янзын загвартай юм байна.
Очиж үзье.
тэндээс аль чамд таалагдсан нэгийг нь сонгоё.
Явъя, нэгийг нь сонгоё.
За, явъя аа.
Зүгээр ээ.
Майхан доторх хэрэгсэл бүрэн.
Эзэн нь хэлэхдээ.
шөнө одод хамгийн тод байдаг гэсэн.
Чамд лав таалагдах байх
Хэрвээ чи сонирхвол Машинд нэг шил улаан дарс байгаа.
Машинд нэг шил улаан дарс байгаа.
бид ууж болох юм.
Сүнь ЛУ: Шио Шян.
хоёулаа...
хоёулаа зүгээр л найзууд байсан нь дээр байх.
Юйхан намайг гэртээ хүлээж байгаарай.
Би Жэнь эгчийг нь чамайг харж байгаарай гээд хэлчихье
Чэнь Юйхан: Заа.
Чэнь Сюйдун: Битгий холдоорой.
Шио Шян: Зүгээр үү?
Харъя даа.
Шио Шян: Харъя даа.
Яаж ийм болгоомжгүй байдаг байна аа?
Сүнь ЛУ: би зүгээр ээ
Шио Шян: Ингэе, би
эндхийн эзэн дээр очоод
мөс байгаа эсэхийг асууя.
Намайг жаахан хүлээж байгаарай.
Чэнь Сюйдун: Байна уу?
Сүнь ЛУ: Чэнь ноёнтоон, үнэхээр уучлаарай.
Би санамсаргүй буруу дарчихсан бололтой.
Сая
би сая л дуудлага хийснээ мэдлээ.
Арав гаруй минут ярьсан байсан.
Өнөөдөр өдрийн хувьд ч бас уучлаарай.
Надад гэнэт жаахан ажил гарчихлаа.
Энэ загасыг одоохондоо авч амжихгүй нь.
Та хэзээ завтай байна?
Би өөрөө очоод авъя.
Чэнь ноёнтоон.
Чэнь Сюйдун: Загас.
Би танд аваад ирлээ.
Сүнь ЛУ: Та хаана байна?
Чэнь Сюйдун: Би очиход тохиромжтой эсэхийг мэдэхгүй байна.
Сүнь ЛУ: Хэзээ ирсэн юм?
Чэнь Сюйдун: Та хоёрыг завгүй байх үед.
Сүнь ЛУ: Бид тэгээгүй.
Шио Шян: Яасан бэ?
Түлэгдчихлээ.
алив харъя даа.
Сүнь ЛУ: Би... бид тэгээгүй.
Тэгвэл та тохиромжгүйг нь мэдсээр байж
яагаад ирсэн юм бэ?
Чэнь Сюйдун: Тиймээс л би явах гэж байна.
Загасаа дараа хэзээ ч ирээд авчихаж болно.
Шио Шян: Лулу.
Мөс дуусчихаж.
Би нэг шил хүйтэн кола аваад ирлээ.
За, хурдан жин тавьчих.
Чи хэнтэй утсаар ярьж байгаа юм?
Чэнь Сюйдун: Надтай.
Шио Шян: Чэнь ноён.
Та ч бас зусланд яваа юмуу?
Чэнь Сюйдун: Загас хүргэж явна.
Авах юм уу?
Сүнь ЛУ: Чи энд хүртэл хүргээд ирсэн юм уу?
Би одоо хаана тавих юм?
Чэнь Сюйдун: Манай дэлгүүр гэрт хүргэлттэй.
Үнэгүй суурилуулна.
Бас шүүлтүүрийн сав бэлэглэнэ.
Загас тэжээх аргыг ч нь зааж өгнө.
Шио Шян: Чэнь ноён.
Та бизнесээ арай дэндүү түрэмгий хийгээд л байна даа.
Ингэе.
Нэгэнт хүргээд ирсэн юм чинь
загасаа үлдээчих.
Хэд вэ?
Би шилжүүлье.
Чэнь Сюйдун: 200 мянга.
Юйхан.
Одоо буцаад очлоо, ойрхон байна.
Сүнь ЛУ: Чи Юйханыг гэрт нь ганцааранг нь үлдээчихсэн юм уу?
Байна уу, Юйхан.
Сюй аав чинь одоохон буцаад очно.
За, би түүнтэй хамт байна.
Чи яаж Юйханыг
гэртээ ганцааранг нь орхиж чаддаг байна аа?
Би түүнийг гэртээ ганцаараа байгаа гэж хэлээгүй шүү дээ.
Өөр айлд аваачаад орхисон байсан ч болохгүй шүү дээ.
Төрсөн аав нь биш болохоор
ингэж л санаа амар байж болдог юм уу.
Чэнь Сюйдун: Би байгаагүй бол
тэр асрах хүнгүй үлдэх байлаа.
Сүнь ЛУ: Чи аавтай нь
Чэнь Сюйдун: нэг нутгийнх.
Ланьшаньд хамт өссөн.
Дараа нь далайд осол гараад.
Сүнь ЛУ: Тэгээд
чи өнөөдөр үнэхээр загас хүргэхээр л ирсэн юм уу?
Чэнь Сюйдун: Тэгэхгүй өөр яах гэж?
Тэгвэл загасаа хүргэхгүй
Намайг хүртэл хамт аваад явчих юм.
Юу гэсэн үг вэ?
Чэнь Сюйдун: Чи өөрөө надтай хамт явсан биз дээ?
Чэнь Сюйдун: Чи өөрөө л надтай хамт явсан биз дээ?
Сүнь ЛУ: Чи цэцэрлэг дээр намайг хайж очсон байсан.
Чэнь Сюйдун: Загас хүргэж өгнө гэж тохирсон биз дээ.
Зарим хүн хэлсэндээ хүрдэггүй юм.
Та хоёрт саад болоогүй биз?
Сүнь ЛУ: Саад болсоон.
Одоо намайг буцаагаад хүргэж өг.
Чэнь Сюйдун: Мөрөөд.
Сүнь ЛУ: өнөөдөр үнэндээ
эр намайг гэнэт л дагуулаад ирсэн юм.
Тэгээд ч
Би Шян Юаньд салъя гээд хэлчихсэн.
Чэнь Сюйдун: Би чамаас тайлбар нэхээгүй шүү дээ.
Сүнь ЛУ ээж: Лулу
Сүнь ЛУ Ааваа, ээж ээ.
Би ирлээ.
Чэнь Сюйдун: Аав ээж чинь гэртээ байсан юм уу?
Сүнь ЛУ: Энэ бол манай сурагч Чэнь Юйханы аав.
Надад аквариум хүргэж өгөхөөр ирсэн юм.
Энд тавьчихад болно.
Чэнь Сюйдун: За.
Тэгвэл зааврыг нь утас руу чинь явуулъя.
Сүнь ЛУ: За, баярлалаа.
Чэнь Сюйдун: Тэгвэл би түрүүлээд явъя.
Сүнь ЛУ: ээж Чи чинь яачихаад байгаа юм бэ?
Шяныг тэгж хаячихаад
шөнө дөлөөр
сурагчийнхаа эцэг эхтэй хамт явж байдаг.
Сүнь ЛУ: аав Шян залгаж байна.
Чи өөрөө ярь.
Сүнь ЛУ: Байна уу?
Би гэртээ ирчихлээ.
Зүгээр ээ.
Тасаллаа.
Сүнь ЛУ: ээж Чи яагаад жаахан ч болов ярьсангүй вэ?
Шян чинь дараалаад
өчнөөн удаа залгалаа.
Их санаа нв зовсон байна.
Сүнь ЛУ: Би Шян Юаниас салчихсан.
Сүнь ЛУ: ээж Зүгээр байж байгаад яагаад салчихав?
Саяын тэр сурагчийн чинь эцэг эхээс болсон юм уу?
Лулу.
Би чамд хэлчихье.
Манай гэрийн хүмүүжил угаасаа ёс журам сайтай.
Чи яасан ч болохгүй шүү
Сүнь ЛУ: Ээж ээ.
Үүнтэй ямар ч хамаагүй.
Би Шян Юаньтай
тийм ч сайн тохирохгүй байх.
Тэгээд ч тэр удахгүй
өөр газар ажиллахаар шилжинэ.
Дөнгөж үерхэж эхлээд
хамт байж чадахгүй бол
сэтгэлээ хадгалах аргагүй шүү дээ.
Тэгээд л салсан нь дээр гэж бодсон.
Сүнь ЛУ аа: Тэр том хот руу шилжвэл
харин ч сайн хэрэг биш үү?
Тэр холын харилцааг хүсэхгүй байгаа юм.
Тэгвэл би түүнээс асууя.
Сүнь ЛУ: Аав аа.
Түүний ажлын талаар биш.
Бид хоёр тохирохгүй.
Хамгийн гол нь
би түүнтэй нийлснээсээ хойш
Би түүнд тийм ч их дуртай биш юм шиг байна
гэдгээ ойлгосон.
Сүнь ЛУ аав: Хэрвээ чи үнэхээр түүнд дургүй юм бол
тэр бол зүгээр.
Дараа нь би чамд өөр хүн танилцуулъя.
Ци авга чинь шүүхэд ажилладаг.
Дараа түүнээс асууя.
Сүнь ЛУ ээж: Хурдхан утасдъя.
Сүнь ЛУ: Аав аа.
Би дал наятай хөгшин болчихоо юу?
Юунд ингэтлээ яараад
намайг хүнтэй нийлүүлэх гээд байгаа юм бэ?
Би одоо дөнгөж ажилд орсон.
Зүгээр л сайн
ажлаа хиймээр байна, болох уу?
Сүнь ЛУ ээж: Ажил, амьдрал хоёрыг
зэрэгцүүлж болно шүү дээ.
Чи эмэгтэй хүүхэд байж
хорин дөрөв гэдэг чинь бага нас биш.
Сүнь ЛУ: Би усанд орлоо.
Сүнь ЛУ ээж: Чи хэзээнээс ийм
дуулгаваргүй болчихов оо?
Салчихаад эцэг эхдээ ч хэлсэнгүй.
Бид чамайг хүнтэй танилц д гэсэн болхоос биш
чамд муу юм хийх гэсэн юм шиг л байх юм.
Сүнь ЛУ: Би хангалттай үгэнд ордоггүй гэж үү?
Сүнь ЛУ аав: Лулу.
Чи сая юу гэсэн бэ?
Сүнь ЛУ аав: энэ чинь одоо юу гэсэн үг вэ?
Сүнь ЛУ: хар бага билчараасаа өдий хүртэл юун дээр
би та хоёрын үгийг сонсоогүй юм бэ?
Аль нь
та хоёрын зохицуулснаар хийгдээгүй юм бэ?
Бага сургууль,
дунд сургууль,
ахлах сургууль,
их сургууль,
бүр одоо хошуундаа буцаж ирсэн нь хүртэл
цэцэрлэгийн багш болсон нь
бүгд л та хоёрын үгийг дагасан биш үү?
Сүнь ЛУ аав: Яг бид чамд
ийм зөв зөвлөгөө өгсөн болохоор
Тэгээгүй бол
чи хэчнээн тойруу замаар явах байсан бол.
Сүнь ЛУ: Зөв зөвлөгөө гэнэ ээ?
Юуг зөв зөвлөгөө гэдэг юм?
Багадаа би бүжиг сурмаар байсан.
харин та хоёр намайг уран бичлэгт явуулсан.
Би урлагийн шалгалтаар явмаар байна гэхэд
хөтлөгч, нэвтрүүлэгчээр сур гэсэн.
Та хоёр охин хүүхэд
багш болох ёстой гээд
намайг багшийн сургуульд явуулсан.
Тэгээд
хөтлөгч, нэвтрүүлэгч багштай адилхан,
маш их юм ярьдаг гэж хэлсэн.
Сүнь ЛУ аав: Тийм болохоор л чи
одоогийн сайхан амьдралд хүрсэн юм.
Сүнь ЛУ ээж: Тийм ээ.
Сүүлийн ганц алхам л дутуу байна.
Чи үгэнд сайн ороод
ааваар чинь
дахиад нэг хүн танилцуулуулъя.
Сүнь ЛУ: Ээж ээ.
Аав аа.
Энэ сүүлийн ганц зүйл дээр
миний саналыг хүндэтгэж болохгүй юу?
би өөрийнхөөрөө
өөрийнхөө хүссэнээр хийе
Болох уу?
Би усанд орлоо.
Сүнь ЛУ ээж: Лулу аа.
Сүнь ЛУ: Ээж ээ.
Одоо би бүр усанд орох ч эрх чөлөөгүй болчихоо юу?
Та дагаж орох гээ юу?
Тэгвэл би
энэ гэрээс нүүх талаар бодох хэрэгтэй болох нь.
Сүнь ЛУ ээж: Чи
Чи нүүгээд явчихвал
халуун хоол, шөл ч идэж чадахгүй.
Сүнь ЛУ аав: Чи түүнийг явуул л даа.
Уур хүргээд үхүүллээ.
Сүнь ЛУ: заа Хүүхдүүд ээ.
Өнөөдөр
бидний сэдэв бол
үзэмжтэй бас амттай
сэдэвт жимсний таваг хийх.
Чэнь Сюйдун: Чи яахаараа тарвас аваад ирэв ээ?
Үүнийг чинь хийхэд хэцүү шүү дээ.
Чэнь Юйхан: Идмээр байна.
Чэнь Сюйдун: Ёстой ачлалтай хүү юм аа.
заа энд суу.
Бид юу хийвэл дээр вэ?
Чэнь Юйхан: Сюй аав юу хийсэн ч амттай.
Ү багш: Чэнь Юйханы аавыг хар даа.
Царайлаг дээрээс нь
гарын эв дүй сайтай.
Амьдрал авч явахдаа гаргуун хүн байна.
Чэнь Сюйдун: Сүнь багш аа, үлдээд хоол идчихгүй юу?
Сүнь ЛУ: Тэр амьдрал авч явж чадах эсэхийг
би яаж мэдэх юм?
Ү багш: Цаг бараг боллоо.
Хүүхдүүд ээ
10 секундийн тоолол үлдлээ шүү.
Найм
Долоо
Зургаа
Тав
Дөрөв
хэн
бүтээлээ танилцуулах вэ?
Чэнь Юйхан
Гараад ирээрэй.
Чэнь Сюйдун: Амжилт, амжилт!
Ү багш: Ямар бүтээлч юм бэ!
Үнэхээр мундаг байна, Чэнь Юйхан.
За танилцуулаарай.
Чэнь Юйхан: Сайн байцгаана уу.
Намайг Чэнь Юйхан гэдэг.
Миний авчирсан үлгэрийн нэр бол
Загасны сүрэг хуурай газар руу сэлсэн нь
Ү багш: Загас усанд амьдардаг биш билүү?
Яаж хуурай газар руу сэлэх юм бэ?
Чэнь Юйхан: Учир нь үргэлж усан доор амьдардаг загаснууд
усны мандал дээр гарч
агаараар амьсгалдаг.
Загас ч бай, мэлхийн авгалдай ч бай
эсвэл бяцхан мэлхий ч бай
тэд бүгд эрх чөлөөг хүсдэг.
Чэнь Сюйдун: Сайхан хэллээ.
Сүнь ЛУ: Энэ үгийг чи түүнд зааж өгсөн үү?
Чэнь Сюйдун: Чи түүнийг гоц ухаантан гэж бодоо юу?
Сүнь ЛУ: Тэгвэл эрх чөлөө гэж юу вэ?
Эрх чөлөө хаана байдаг юм бол?
Ү багш: Төсөөлөх чадвар чинь үнэхээр баялаг юм.
Гараар бүтээл хийх чадвар ч бас маш сайн.
Багш нь чамаар бахархаж байна.
Чэнь Сюйдун: Эрх чөлөө бол эрх чөлөө.
Хаана ч байсан
Ү багш: үргэлжлүүлэн хичээгээрэй.
Чи үнэхээр мундаг.
Чэнь Сюйдун: Би чамд жижигхэн тарвасны зүсэм үлдээсэн.
Сүнь ЛУ: Тэгвэл эрх чөлөө гэж юу вэ?
Эрх чөлөө хаана байдаг юм бол?
Чэнь Сюйдун: Эрх чөлөө бол эрх чөлөө.
Хаана ч байсан
Сүнь ЛУ:Чэнь Юйхан
Чэнь Юйхан
Чэнь Сюйдун: Сүнь багш
Хан унтчихлаа.
Сүнь ЛУ: Яасан бэ?
Чэнь Сюйдун: Тэр унтчихсан.
Сүнь ЛУ: Би түүнд тамга дарж өгөх гэж ирсэн юм.
Чэнь Сюйдун: Тамга уу?
Манай арван тамга бүгд дүүрчихсэн.
Сүнь ЛУ: Тэгвэл
миний энэ тамгыг чи авах уу?
Чэнь Сюйдун: Тамга чинь бүгд дүүрчихсэн.
Тэгээд хаана дарах гэж?
Сүнь ЛУ: Би эхлээд хэлчихье.
Би одоо ганц бие.
Би Шян Юаниас салсан.
Чэнь Сюйдун: Тэгэхээр чи цочирдчихсон хэрэг үү?
Сүнь ЛУ: Энэ тамга жаахан муруй дарагдчих шиг боллоо.
Чэнь Сюйдун: Сүнь багш
Чи арай их уучихсан юм биш үү?
Сүнь ЛУ: Согтчихвол
хариуцлага хүлээхгүй байж болно гэж үү?
Чэнь Сюйдун: Яасан?
Чи хариуцлага хүлээхгүй гэж байгаа юм уу?
Сүнь ЛУ: Зүгээр л нэг үнсэлт шүү дээ.
Иймхэн юм даахгүй юу?
Чэнь Сюйдун: Тэгэхээр чи надтай сэтгэлээр тоглох гээд байна уу
эсвэл биеэр тоглох уу?
Сүнь ЛУ: Мэдээж
Чэнь Сюйдун: Тэгэхээр чи миний сэтгэлээр тоглох гээд байна уу
эсвэл биеэр минь тоглох уу?
Сүнь ЛУ: Мэдээж
биеэр чинь тоглоно.
Чамд байгаа нь л энэ биш үү?
Чи зүрхлэх үү?
Зүрхлэх үү?
Бид
хэсэг үерхэж болно.
Ирээдүйд яах нь
Цаашдаа яасан ч
гуравхан өдөр ч бай
гурван сар ч бай
хэн хэндээ хариуцлага хүлээхгүй тийм.
Чэнь Сюйдун: Сүнь Лу,
Би чамайг дутуу үнэлжээ.
Багш хүн байж
ийм үг хэлж чаддаг аа?
Сүнь ЛУ: Хүлээгээрэй.
Би...
Би дахиад бодъё.
Чэнь Сюйдун: Сүнь Лу,
чи огт сайн бодоогүй байна.
Өөрөө юу хүсээд байгаагаа
Хэрвээ зүгээр л нэг хүнтэй унтах гэсэн бол
болно оо.
Би бүр дуртай байна.
Гэхдээ чи өөрөө сайн бодоод үз.
Дараа нь харамсахгүй байвал л болно.
Сүнь ЛУ: Би өөрөө багш хүн.
би бусдаар заалгахгүй.
Чэнь Сюйдун: Сүнь Лу,
хэрвээ чи найз залуудаа хайргүй
бас намайг тоохгүй бол
тэгвэл өөр хүн ол.
Өөрөө тоож, бас дурлаж чадах хүнээ.
Намайг битгий өд.
үйлчлүүлэгч: Энийг хэдээр зарж байна?
13 юань.
Сүнь ЛУ: Тэгвэл энэ хулсны нахиа?
Энэ нь 10 юань.
Сүнь ЛУ: Энэ хэд вэ?
10 юань.
Чэнь Сюйдун: Энэ хулсны нахиа 10 юань аа
Энэ хулсны нахиа 10 юань
Чэнь Сюйдун: Явъя.
Тавдугаар сарын сүүлээр гаднын хулсны нахиа авдаг гэнэн гар.
Дөрөвдүгээр сар өнгөрвөл хаврын хулсны нахиа битгий ав.
Тавдугаар сар өнгөрөхөөр нутгийн шинэ хулсны нахиа биш болчихдог.
Чи сая тэр хулсны нахиаг харсан биз дээ?
Нэг жин нь 5 юань байвал л таарна.
Бас амтгүй.
Сүнь ЛУ: Тэр...
Тэр яаж юу ч болоогүй юм шиг байж чаддаг байна аа?
Чэнь Сюйдун: Тэр тэр өдөр согтсон дүр эсгэсэн юм уу
эсвэл үнэхээр согтчихсон байсан юм уу?
Чи яагаад энд ногоо авч яваа билээ?
Өмнө нь энд чамтай таарч байгаагүй юм байна.
Сүнь ЛУ: Хоол хиймээр санагдаад л ирж авлаа.
Чэнь Сюйдун: Найз залуу чинь яасан?
Сүнь ЛУ: Ажлаасаа тараагүй байгаа.
Би хэлсэн биз дээ,
би одоо ганц бие гэж?
Чэнь Сюйдун: Согтсон дүр эсгэжээ.
Сүнь ЛУ: Чи ой санамжаа алдчихсан юмуу?
Чэнь Сюйдун: Хэн нь ой санамжаа алдсаныг мэдэхгүй л юм.
Сүнь ЛУ: Чэнь Сюйдун.
Чи ор угсарч чадах уу?
Би шинэ ор авсан ч угсарч чадахгүй байна.
Чэнь Сюйдун: Ор угсрах аа?
Сүнь ЛУ: Би шинэ байранд нүүж орсон.
Чэнь Сюйдун: Болно оо.
Тэгвэл ногоо битгий ав аа.
Одоо Юйханд хоол хийж өгнө
чамд нэг порц авчиръя.
Дашрамд нь орыг чинь угсраад өгье.
Сүнь ЛУ: За.
Чэнь Сюйдун: Ганц хүний ор юмуу, хоёр хүний ор юмуу?
Сүнь ЛУ: Ганцаараа байлаа гээд хоёр хүний орон дээр унтаж болохгүй юу?
Чэнь Сюйдун: Болнолдоо.
Тэгвэл удахгүй хаягаа явуулаарай.
Чэнь Сюйдун: Ор угсрагч ирлээ.
Сүнь ЛУ: Ороорой.
Ямар амттай юм авчрав?
Чэнь Сюйдун: Хоёр махтай, нэг ногоотой.
Улаан сүмстэй загас.
Загасны амттай хэрчсэн гахайн мах.
Хуурсан ногоон ногоо.
Сүнь ЛУ: Чиний хоолны нэр давхардаад байгаа юм биш үү?
Чэнь Сюйдун: Загасны амттай маханд загас байхгүй.
Сүнь ЛУ: Гэхдээ загасны амттай шүү дээ.
Чэнь Сюйдун: Тэгвэл чи идэх үү?
Сүнь ЛУ: Үнэгүй бол иднэ дээ.
Чэнь Сюйдун: За.
Сүнь багш идэж дуусаад
надад тамга дарж өгөхөө л мартав аа.
Хэрвээ чи найз залуудаа дургүй,
бас намайг ч тоохгүй бол
тэгвэл өөр хэн нэгнийг ол.
Чиний тоож, дурлаж чадах нэгнийг.
Намайг битгий өд.
Сүнь ЛУ: Чи ийм олон хоол хийчихээд
өөрөө идсэн юмуу?
Чэнь Сюйдун: Идсэн.
Ихдчихвэл хоёр хоол болгоод идчихгүй юу.
Сүнь ЛУ: Би үлдэгдэл хоол иддэггүй.
Чэнь Сюйдун: Тэгвэл маргааш дахиад хийж өгье.
Сүнь ЛУ: Надад зориулж уу, эсвэл далимдаа юу?
Чэнь Сюйдун: Таагаарай.
Сүнь ЛУ: Далимдаа л байх гэж тааж байна.
Чэнь Сюйдун: Тэгвэл зөв таалаа.
Сүнь ЛУ: Тэгвэл чи надад хоол хийж өг.
Ажлаа хийхгүй юм уу?
Чэнь Сюйдун: Хагас цагийн өмнө хаа.
Арван минутанд хүнсээ ав.
Хагас цагт хоолоо хий.
Таван цагт
яг цагтаа хүргээд ир.
Сүнь ЛУ: Чи ороо угсар даа.
Би хоолоо идлээ.
Чэнь Сюйдун: За.
Сүнь ЛУ: Чи яасан бэ?
Чэнь Сюйдун: Зүгээр ээ.
Сүнь ЛУ: Их яарч байна уу?
Чэнь Сюйдун: Яаралгүй яах вэ.
Сүнь багш хоол идэхдээ хүртэл
ийм намбатай байх юм аа.
Сүнь ЛУ: Хүзүү хөшчихлөө.
Чэнь Сюйдун: Өчигдөр шөнө чи нээрээ
шалан дээр унтсан юм биш биз?
Сүнь ЛУ: Өрөвдмөөр байгаа биз?
Чэнь Сюйдун: Бариад өгье.
Сүнь ЛУ: Өвдөж байна.
Зөөлөнлдөө.
Чамайг ийм олон юм чаддаг гэж.
бодоогүй юм байна
Бүр массаж ч хийж чаддаг байх нь ээ.
Чэнь Сюйдун: Хэрэгтэй байгаа биз?
Сүнь ЛУ: Хэрэгтэй байна уу үгүй юу гэдгийг
Хэрэглэж байж л мэднэ дээ.
Чэнь Сюйдун: За.
Тэгвэл сайн идээрэй.
Би нэг тамхи татчихаад ирье.
Чэнь Сюйдун: Идчихсэнүү.
Сүнь ЛУ: Идчихлээ.
Тэгэхээр орыг шалгаж үзэхээр ирлээ.
Чэнь Сюйдун: Ямар байна?
Бат бөх байгаа биз?
Сүнь ЛУ: Өөрөө туршаад үзвэл мэднэ шүү дээ.
Цангаж байна уу?
Би ус аягалаад өгье.
Чэнь Сюйдун: Цангаагүй.
Харин өлсчихлөө.
Сүнь ЛУ: Тэгвэл би чамд савх аваад өгье.
Чэнь Сюйдун: Хэрэггүй ээ.
Чэнь Сюйдун: наадах чинь тулаанч загас.
Чамаар тоглуулах загас биш.
Сүнь ЛУ: Надаар тоглуулах дуртай байвал яах юм?
Чи дургүй шүү дээ.
Хүзүү хөшчихсөн гэж хэлсэн биз дээ.
Чэнь Сюйдун: Дураараа өдсөний чинь гор нь энэ.
Сүнь ЛУ: би хүн өдсөн үү, загас өдсөн үү?
Чэнь Сюйдун: Загас ч,тэр хүн ч тэр баярлахгүй байна.
Сүнь ЛУ: Чи баярлахгүй байгаа юмуу?
Чэнь Сюйдун: Хүн чамаар тогловол чи баярлах уу?
Сүнь ЛУ: Тэгвэл чи тогломоор байна уу?
Сүнь ЛУ: Тэгвэл чи тогломоор байна уу?
Чэнь Сюйдун: Багш хүн байж
Юу ч хамаагүй хэлчих юм аа.
Сүнь ЛУ: Ийм үг хэрэглэвэл хариуцлага хүлээхгүй.
Ямар сайхан юм.
Бид
хэсэг хугацаанд үерхэж болно.
Гурав хоног байсанч
Гурван сар байсан ч ялгаагүй.
Хэн хэндээ хариуцлага үүрэхгүй тийм харилцаа.
Чэнь Сюйдун: Чи яагаад дандаа анхилуун үнэртэй байдаг юм?
Би Юйханы даалгаврын дэвтрээс
дандаа энэ үнэрийг үнэртдэг.
Энэ юу юм бэ?
Сүнь ЛУ: Интоорын цэцгийн үнэртэй гарын тос.
Байнга шохойгоор бичих нь
гарт их муу.
Чэнь Сюйдун: Тэгвэл уруул дээрээ юу түрхсэн юм?
Сүнь ЛУ: Уруулын тос.
Чэнь Сюйдун: Амттай юу?
Амсаж үзэж болох уу?
Сүнь ЛУ: Сарын юм ирчихсэн.
Чэнь Сюйдун: Чи худалч.
Сүнь ЛУ: Би чамайг юугаар хуурсан юм?
Чэнь Сюйдун: Тэгвэл би шалгая.
Сүнь ЛУ: Чи чинь солиороо юу?
Чэнь Сюйдун: Би гараа угаачихаад ирье.
Сүнь ЛУ: Гараа угаахтай ямар хамаатай юм?
Зөрүүдлээд байхаар чинь.
Чэнь Сюйдун: Сүнь Лу
Чи ёстой муухай юм аа.
Заа за.
Тэгвэл би явлаа.
Сүнь ЛУ: Би жаахан тасалгааны ургамал авмаар байна.
Санал болгох газар байна уу?
Чэнь Сюйдун: байлгүү яах вэ.
Бямба гарагийн өглөө
би чамайг бөөний зах руу дагуулж явъя.
Сүнь ЛУ: За.
Өвдөж байна.
Чэнь Сюйдун: Энийг түр танайд тавьчихъя.
Нааш цааш нь зөөхөөс амар.
Сүнь ЛУ: Багажны хайрцгаа авахгүй юм уу?
Чэнь Сюйдун: Дараа ирж чамайг засахад үлдээе.
Сүнь ЛУ: Муухай амьтан.
Сүнь ЛУ: Чи энэ газрыг яаж мэддэг юм?
Чэнь Сюйдун: Би мэддэггүй байсан.
Цэцгийн дэлгүүрүүдээс асууж байгаад олсон.
Чи авмаар байна гэсэн шүү дээ.
Тэгэхээр би чамд заавал
хамгийн хямд, чанартайг нь олох ёстой.
Энэ чинь бизнесийн нууц шүү.
Би бүр царай зүсээ ашигласан.
Сүнь ЛУ: Царай зүсээ ашигласан аа?
Тэр цэцгийн дэлгүүрийн эзэд бүгд эмэгтэй байсан.
Чэнь Сюйдун: Хэцүү байна уу?
Сүнь ЛУ: Үнэхээр хэцүү байна.
Чи харин жаргаж үхэж байна даа.
Өнөөдөр
ийм газраар хэснэ гэж эрт хэлсэн бол\
би өндөр өсгийт өмсөхгүй байх байсан юм.
Чэнь Сюйдун: Хүлээж бай.
Сүнь ЛУ: Чи хаачих нь вэ?
Чэнь Сюйдун: машиндаа хүлээж бай.
Битгий холдоорой.
Сүнь ЛУ: Яах гэж байгаа юм?
Чэнь Сюйдун: Яах гэж байгаа юм гэнээ?
Чи юу гэж бодож байна?
Явлаа шүү.
Сүнь ЛУ: Намайг гаргаач.
Чэнь Сюйдун: Сайн суугаарай.
Сүнь ЛУ: Намайг буулгаач.
Чэнь Сюйдун: Битгий нүүрээ халхлаад бай.
Цэцэг үзэх гэж ирээгүй юм уу?
Сүнь ЛУ: За.
Цэцэг үзье.
Зүүн тийшээ яв.
Чэнь Сюйдун: Тэгвэл эргэх дохиогоо өг л дөө.
Сүнь ЛУ: Яаж дохио өгөх юм?
Чэнь Сюйдун: Өөрөө аргаа ол доо.
Сүнь ЛУ: Би машин доторхийг чинь норгочихвол
надаар төлүүлэхгүй биз дээ?
Мэдээж төлнө шүү дээ.
бас төлөхгүй санаатай
Сүнь ЛУ: Юугаа хараад байгаа юм?
Чэнь Сюйдун: Юу ч хараагүй.
хамаг Хувцас норчихлоо.
Өмсөөд байхаар хэцүү шүү дээ.
Энэ бороо дуусахаар
зун болох нь дээ.
Юу хараад байгаа юм?
Сүнь ЛУ: Би хайж байна.
Дөрөв.
Би хайж байлаа,
нөгөө хоёр найз маань хаачив аа гэж.
Чэнь Сюйдун: Тэгээд
хайрт гэрийнхэн чинь явсан уу?
Сүнь ЛУ: Ойлгохгүй байна.
Чэнь Сюйдун: Ойлгохгүй байна гэнэ ээ? .
Сүнь ЛУ: Түр байж байгаарай.
Чи очоод аваад ир.
Чэнь Сюйдун: Хаана байгаа юм?
Орны хажуугийн шүүгээнд.
Чэнь Сюйдун: Чи аль нь зөв, аль нь буруу талыг нь ялгаж мэдэх үү?
Сүнь ЛУ: Юугаа дүр эсгээд байгаа юм?
Чэнь Сюйдун: дүр эсгэх ээ?
Яаж тэр вэ ?
Тэгвэл
Сүнь багш өөрөө зааж өг дөө.
Сүнь ЛУ: Ийм үед
намайг ингэж битгий дууд.
Чэнь Сюйдун: Ямар үед гэж?
Ямар үед вээ?
Яагаад би ойлгохгүй байна аа?
Сүнь ЛУ: Чэнь Сюйдун.
Чэнь Сюйдун: Байна.
Юу гэж тушаах вэ?
Энэ бол миний амьдралдаа хийсэн
цор ганц хамгийн сэтгэл хангалуун хийсэн сонголт.
Чэнь Сюйдун: Чамтай унтсан нь уу ?
цэвэр бие сэтгэлээрэй татагдаж байгаа эр хүнээ
өөрийн хүслээрэй сонгосон нь
Чэнь Сюйдун: Тэгвэл сэтгэлээрээ яах вэ?
Сүнь ЛУ: Тэгвэл чи бүр илүү хичээх хэрэгтэй дээ.
Миний сэтгэлийг булаах хэрэгтэй дээ.
Сүнь ЛУ: Чи үргэлж фитнес хийдэг байсан юм уу?
Чэнь Сюйдун: Одоо бараг хийхээ больсон.
Өмнө нь далайд байхдаа
зав гарвал л хийдэг байсан.
Сүнь ЛУ: Чи
үнэхээр далайчин байсан юм уу?
Би итгэхгүй байна.
Чи намайг хуурч байгаа байлгүй.
Чэнь Сюйдун: Гуанцюань.
Тэгвэл дахиад нэг асуулдаа
Сүнь ЛУ: Чэнь ноёнтоон, танаас асуухад
Чэнь Сюйдун: Би бол харь гарагийн хүн.
Чэнь Сюйдун: Би бол харь гарагийн хүн.
Сансрын хөлөг жолоодож байсан.
M78 мананцараас ирсэн.
Гэрлийн орноос.
Чамайг иднэ дээ.
Сүнь ЛУ: Гоймон минь болчихлоо.
Аягалаад ир.
Чэнь Сюйдун: Гоймон бэлэн боллоо!
Идээрэй.
Чэнь Сюйдун: Халуун байна.
Чэнь Сюйдун: Ямар байна?
Сүнь ЛУ: Амттай.
Сүнь ЛУ: Чи мэдэх үү?
гоймонгийн үнсэлт гэж?
Чэнь Сюйдун: Өлсөж үзээгүй чинь илт байна.
Хоолоор битгий тоглоод бай.
Сүнь ЛУ: Ядаргаатай юм аа.
Чи ерөөсөө романтик мэдрэмжгүй хүн юм.
Чэнь Сюйдун: Энэ чинь миний чаддаг зүйл биш.
Сүнь ЛУ: Тэгвэл чи юундаа сайн юм?
Чэнь Сюйдун: Дахиад 25 минут байна.
Идэхээ боль.
Нааш ир, чадвараа харуулъя.
Чэнь Сюйдун: Шяо Шя.
Хэзээ ирээ вэ?
Яагаад над руу залгаагүй юм?
Шяо Шя: Сюй ахаа.
Би Сичяод нэг ажил хөөцөлдөхөөр ирсэн юм.
Замдаа таныг эргээд гаръя гэж.
Чэнь Сюйдун: алив алив Гэрт орцгооё.
Чамд хоол хийж өгье.
Шяо Шя: Би яаруу ажилтай,явна аа явах хэрэгтэй.
Чэнь Сюйдун: Машинтай ирсэн үү?
Шяо Шя: Үгүй ээ, үгүй.
Сюй ахаа.
Надад яагаад ч юм
та өмнөхөөсөө өөр болчихсон юм шиг санагдаад байна.
Үнэр анхилуулаад л.
Эмэгтэй хүний
сүрчигний үнэр байна.
Сюй ах.
Ирээдүйн бэр маань тэгээд нутгийн хүн үү?
Гэрийнхэн нь юу хийдэг хүмүүс вэ?
Чэнь Сюйдун: энэ талаар би үнэхээр асууж байгаагүй
Нутгийн цагдаа, прокурор, шүүхийн талынх л байх.
Шяо Шя: Ца.. Цагдаа...
Үгүй ээ, ах аа.
Таны өмнөх тэр хэрэг
гэрийнхэн нь мэдэх үү?
Тэгээд тэд хүлээж авч чадах уу?
Чэнь Сюйдун: Тэр хүртэл явж чадах эсэхээ
одоохондоо мэдэхгүй л байна.
Тэр үед л ярья даа.
Шяо Шя: Ах аа.
Үнэндээ таны нөхцөл байдал ч муугүй.
Далайн их сургууль төгссөн.
Бас нэг зураас, нэг одтой бага дэслэгч.
Тэр хэрэг гараагүй бол...
Чэнь Сюйдун: Хурдан цусыг нь тогтоо.
Тэгэхгүй бол тэр үхнэ.
Гуанцюань: Онгоцоо хөдөлгө!
Үгүй бол би түүнийг ална.
Онгоцоо хөдөлгө!
Уучлаарай.
Чэнь ах аа.
Үнэхээр уучлаарай.
Чэнь Сюйдун.
Чи үнэхээр л намайг бодож байвал
Тавьчих
Чэнь Сюйдун: Гуанцюань.
Хутгаа тавьчихвал боломж байсаар байна.
Охиноо бодооч.
Боломж байхгүй ээ.
Гуанцюань
Гуанцюань
Гуанцюань
туслах дүр 1: Сюй... Сюйдун, чи...
Шяо Шя: Сюй ах аа.
туслах дүр 1: Хурдал, хурдал!
эргийн харуулд мэдэгд!
Яв, яв, эргийн харуулд мэдэгд!
Шяо Шя: Сюй ах аа.
Та дөнгөж шоронгоос гараад л энд ирлээ.
Хэргээ цагаатгуулах гэж яаж яарсан ч
ингэтлээ яарах хэрэггүй биз дээ.
Танай гэрийн хүүхэд мөн шүү дээ.
Хүү минь.
Ү Гуанцюань нас барснаас хойш
Өвөө гэж дууд.
тэдний тосгонд элдэв цуу яриа тарсан.
Энэ хүүхэд Ү гийн удмынх биш гэнэ лээ.
Ү Гуанцюань үхсэн гээд
хэн энэ хүүхдийг
төрөлхийн зүрхний өвчтэй гэж мэдэх вэ.
Чэнь Сюйдун: чи миний өмнөөс Үгийнхэнд хэлээрэй.
Хүүхдийн өвчнийг эмчлүүлэх мөнгийг
цаашдаа би гаргана.
Шяо Шя: Ах аа.
Ү гийнхний тэр хэд
чамд дахиад төвөг удаж байна уу?
туслах дүр : Битгий ур!
Битгий ур! гэж байна
Мөнгөө төл
Чи чинь одоо дүлий юмуу?
Мөнгөө төл хэлж байна.
Чи... чи яах гээд байна?
Би цагдаа дуудна шүү.
Чэнь Сюйдун: Буцаад Ү Гуанцюаний гэрийнхэнд хэл.
Би та нарт мөнгө өгсөн нь
та нараас айсандаа биш.
Миний ямар нэг сул талыг
та нар атгасан болохоор ч биш.
Тэр өвчтэй охиныг нь өрөвдсөндөө л тэр.
Зайл.
Би тэдэнд дахиж мөнгө өгөхгүй ээ.
Хэсэг хугацааны дараа
энэ дэлгүүрээ ч зарна.
Шяо Шя: Ах аа,
та нүүх гэж байгаа юм уу?
Чэнь Сюйдун: Өмгөөлөгч авахад их мөнгө хэрэгтэй.
Шяо Шя: Өмгөөлөгч авах аа?
Сюй ах аа,
та гомдол гаргах гэж байгаа юм уу?
Чэнь Сюйдун: Тийм.
Би өөрийнхөө нэрийг цэвэрлэнэ.
Шяо Шя: Сюй ах аа
та гомдол гаргах гэж байгаа юм уу?
Чэнь Сюйдун: Тийм.
Би өөрийнхөө нэрийг цэвэрлэнэ.
Гэхдээ тийм амар байхгүй л байх.
Эхний удаад
давж заалдах материал маань буцаагдсан.
Хоёр дахь удаад өмгөөлөгч минь шууд хэлсэн.
Өмнөх нотлох баримтын хэлхээ
аль хэдийн маш тодорхой болсон гэж.
Хэрэв шинэ нотлох баримт гаргаж чадахгүй л бол
давж заалдаад ч нэмэргүй.
Шяо Шя: Ү Гуанцюань үхээгүй байсан бол сайн сан.
Бид бүгдээрээ гэрчилсэн ч
түүний ганц үгэнд ч хүрэхгүй.
Сүнь ЛУ: Биеэрээ татагддаг эрийг сонгосон нь
Би өөрөө сонгосон юм
Чэнь Сюйдун: Тэгвэл сэтгэлээрээ яах вэ?
Сүнь ЛУ: Тэгвэл чи бүр илүү хичээх хэрэгтэй.
Миний сэтгэлийг булаах хэрэгтэй дээ.
Чэнь Сюйдун: Одоо Сүнь Лу-гийн харж байгаа би
хамгийн сул дорой би.
Өмнөх би бол
M78 одны мананцараас ирээгүй ч
сансрын хөлөг жолоодож байгаагүй ч
ерөнхийдөө
цог золбоотой байсан.
Ядаж л
дуртай эмэгтэй минь надад зүгээр зугаацъя гэхэд
эсэргүүцэх зориг ч үгүй болтлоо тулаагүй.
Чэнь Юйхан: Босоорой.
Гоё үнэртэй байх чинь.
Сү.. Сүнь багшийн үнэр байна.
Би мэдлээ.
Чи өчигдөр орой
Сүнь багшийн гэрт хулгай хийсэн биздээ.
Гарын тосыг нь хулгайлчихсан юм уу айн?
Чэнь Сюйдун: Би гарын тосыг нь хулгайлсан гэж үү?
Чэнь Юйхан: Сүнь багшийн гарын тос хаана байна айн ?
Чэнь Сюйдун: Надад талыг нь өгөөч, идье.
Чэнь Юйхан: За яахав.
Чамд талыг нь өгье.
аа би мэдлээ.
Чи өчигдөр өдөр
Сүнь багштай хамт байсан.
Чэнь Юйхан: Чи өчигдөр өдөр
Сүнь багштай хамт байсан юм байна.
Чэнь Сюйдун: Чи их мундаг юм аа.
Том болоод мөрдөгч болчихоорой.
Чэнь Юйхан: Чи Сүнь багштай гэрлэх гэж байгаа юм уу?
Чэнь Сюйдун: Чи гэрлэх гэж юу байдгийг мэддэг хэрэг үү?
Чэнь Юйхан: Чи гэртээ дандаа Сүнь багшийг ярьдаг.
бас Вичатан дээрээ
Сүнь багшийн зургийг тавьчихсан байсан
Удахгүй гэрлэх нь дээ, тийм үү?
Гэхдээ Сүнь багш найз залуутай шүү дээ.
Сюй аав аа,
чи арай эрэгтэй гуравдагч нь юм биш биз?
Үгүй ээ,
бүр дөрөв дэх нь.
Чэнь Сюйдун: Чи хаанаасаа ийм
эмх замбараагүй үг сурчихдаг байна аа
Дахиж хэлж болохгүй шүү.
Чэнь Юйхан: Сюй аав аа,
хэрвээ чи дараа нь
Сүнь багштай гэрлэхгүй бол
оронд чинь би түүнтэй гэрлэнэ.
Чэнь Сюйдун: Нааш ир.
Чи ч бас Сүнь багшид дуртай юу?
Чэнь Юйхан: Дуртай шүү дээ.
Тэгвэл
бид хоёр хайр дурлалын өрсөлдөгчид болох нь.
Гэхдээ чамд жаахан хэцүү байх байх аа.
Сүнь багш өөрөөсөө дүү хүнд дургүй.
Явъя, хоол идье.
яах нь энэ вэ.
Нуруу минь дийлэхээ болилоо.
Чэнь Юйхан: Нуруу чинь бас болохгүй байгаа юмуу?
Чэнь Сюйдун: Миний нуруу зүв зүгээр шүү.
Сүнь ЛУ: Байна уу, ээж ээ.
Сүнь ЛУ ээж: Лулу.
Өдөр Линь ахтай хоол идэхээр болзсон.
Би Шяныг чамайг авахаар явуулъя.
Сүнь ЛУ: Ээж ээ, битгий дандаа Шян Юанийг зарж л байлдаа.
Би түүнтэй хоёулаа
Шио Шян: Лулу.
Ээж чинь намайг чамайг авахаар явууллаа
Сүнь ЛУ: Дараа дахиад аав ээж минь чамд ингэж төвөг удвал
шууд татгалзчихад болно шүү.
Шио Шян: Сүнь авга, Линь дарга хоёр
хоёулаа миний удирдах албан тушаалтан.
Энэ хоолонд би угаасаа
дагалдаж очих ёстой байсан.
Зүгээр л давхцаж таарсан юм.
Сүнь ЛУ: Үнэхээр уучлаарай.
Дахиж тийм юм болохгүй ээ.
Шио Шян: Яагаад?
Надтай бүр
насаараа харилцахгүй юм шиг л байх юм.
Сүнь ЛУ: Үгүй ээ.
Тэр...
түр хүлээж байгаарай.
Би хувцсаа сольчихоод ирье.
Шио Шян: Нээрээ.
Ариун цэврийн өрөөг чинь ашиглаж болох уу?
Сүнь ЛУ: За.
Шууд ороод ир.
Гутлаа солих хэрэггүй.
Тэнд дотор байгаа.
Их тогооч оо.
Өнөөдөр надад хоол хүргэх хэрэггүй.
Би гарч хооллоно.
Чэнь Сюйдун: Хаана хооллох юм?
Чамайг очиж авах уу?
Шио Шян: Лулу
Болчихлоо.
Намайг түр хүлээж байгаарай.
арай харчихаагүй байгаа даа?
Анзаараагүй байх аа, тийм үү?
Шян Юань.
Өнөөдөр баярлсан шүү.
Шио Шян: Харин би чамд баярлах ёстой.
Чамайг хүргэж өгнө гэж шалтагласны ачаар
би дайллага дээр архи уухаас мултарлаа.
Сүнь ЛУ: Би Шян Юаниас салсныхаа дараа
Чэнь Сюйдунтай болсон.
Араар тавьсан биш дээ.
Гэхдээ
аав ээжид хэлчих юм биш биз?
Чэнь Сюйдун: Гэртээ харьсан уу?
Шио Шян: Хэн юм?
Сүнь ЛУ: Шян Юань.
Би... би энд буучихъя.
Сүнь ЛУ: Шян Юань.
Би... би энд буучихъя.
Шян Юань, битгий ингэ
Шян Юань.
Шио Шян: Дээшээ гарч аяга ус уумаар байна.
Болох уу?
би дандаа энэ зогсоолд машинаа тавьдаг байсан.
Зайл.
Хогийн саван доторх юм
түүнийх биз дээ?
Чи надаас салсан нь
бас түүнээс болсон биз дээ?
Чэнь Сюйдун: Тэр доор байсаар байна.
Сүнь ЛУ: Сая...
баярлалаа.
Чэнь Сюйдун: Юунд баярлалаа гэж?
Сүнь ЛУ: Зогсоол тавьж өгсөн ачийг чинь шүү дээ.
Сая тэр зогсоолыг
Чэнь Сюйдун:дандаа өөрийнх нь байсан гэсэн.
Тэгвэл тэр хэдэн удаа машинаа тавьсан юм?
Сүнь ЛУ: Өнөөдөр үдээс хойш намайг авах гэж ирэхдээ л
Чэнь Сюйдун: Ямар давилуун юм.
Ганц удаа тавьчихаад л өөрийнх нь болчихсон гэнэ шүү.
Сүнь ЛУ: Чи зогсоолын тухай ярьж байна уу?
Чэнь Сюйдун: Тэгэхгүй яах юм?
Сүнь ЛУ: Нээрээ
Дараа нь угаалгын өрөөний хогийг
доош аваачаад хаячирай.
Чэнь Сюйдун: Хог бага байвал
дахиад жаахан гаргачихъя.
Сүнь ЛУ: сая яагаад Шян Юаньтай хамт байсан юм гэж.
яагаад асуухгүй байгаа юм. эсвэл
Яагаад чиний зурваст хариулаагүй юм гэж.
Чэнь Сюйдун: Чиний хувьд би зүгээр л тоглоомын харилцаатай хүн.
Би өөрийнхөө байрь суурийг сайн мэднэ.
Сүнь ЛУ: Өнөөдөр үдээс хойш тэр намайг авах гэж ирсэн.
Дараа нь аав ээжтэй минь тэгээд бас
манай гэр бүлийн нэг таньдаг ахтай хамт
хоол идсэн.
Чамайг над руу зурвас бичих үед
Тэр яг миний хажууд байсан.
Би уг нь бүгдэд нь
бид хоёрын харилцааг мэдүүлэхийг хүсээгүй юм.
Гэхдээ түрүүн
Шян Юань машиндаа байхдаа
би түүнээс салсан нь
чамаас болсон уу гэж надаас асуусан.
Чэнь Сюйдун: Чи түүнд юу гэж хариулсан бэ?
Сүнь ЛУ: Би чамаас болоогүй гэж хэлсэн.
Гэхдээ...
Чиний гарч ирснээс болсон.
Чэнь Сюйдун: Тэр хоёрын ялгаа юу байна?
Сүнь ЛУ: Өөрөө бодоод үз.
Тэгвэл чи арай илүү хичээх хэрэгтэй дээ.
Миний сэтгэлийг булаах хэрэгтэй
Чэнь Сюйдун: Чи ч бас Сүнь багшид дуртай биз дээ.
Чэнь Юйхан: Би чамайг миний аав болоосой гэж,
Сүнь багш миний ээж болоосой гэж үнэхээр хүсэж байна.
Чэнь Сюйдун: Тавтай морил.
Шио Шян: Би загас үзэх гэж ирлээ.
Би нэг загас авъя.
Миний найз охинтой
яг адилхан загас.
Бас адилхан тохижилттой.
Чэнь Сюйдун: Таны найз охин гэж хэн бэ?
Шио Шян: Сүнь Лу.
Чэнь Сюйдун: өө найз охинтой минь ижилхэн нэртэй юм байна.
Чэнь Сюйдун: Таны найз охин гэж хэн бэ?
Шио Шян: Сүнь Лу.
Чэнь Сюйдун: найз охинтой минь ижилхэн нэртэй юм байна.
Шио Шян: одоо л ойлгомжтой боллоо..
чамтай цэцэрлэгийн үүдэнд байнга таардаг байсан нь .
яагаад миний найз охиныг зуслангаас авч явсан нь
одоо л ойлгомжтой боллоо
Чэнь Сюйдун: Би цэцэрлэгийн үүднээс хүүгээ авдаг.
Би Сүнь Лу-г зуслангаас авч явах үед
тэр аль хэдийн чиний найз охин биш болсон байсан.
Шио Шян: Тэгэхээр
чи хүүгээрээ далимдуулаад
миний найз охинд ойртсон юм байна.
Чэнь Сюйдун: Би дахиад хэлье.
Тэр чиний найз охин биш.
Ингэж ойлгоход болох байх
хэрвээ тэр
Юйханыг миний төрсөн хүү гэж бодоогүй бол
анхнаасаа чамайг сонгохгүй байсан.
Шио Шян: Юу гэсэн үг вэ?
Чэнь Сюйдун: Чиний одоогийн сэтгэл санаа загас тэжээхэд тохирохгүй.
Шио Шян: Тэгвэл би юу тэжээвэл тохирох вэ?
Чэнь Сюйдун: Чамд тохирох тэжээвэр амьтан
манайд байхгүй.
Хэрэг гарвал
надтай холбоо барьж болно шүү.
Өөр хэрэг байна уу?
туслах дүр : прокурор Шян
Таны хүссэн бичиг баримтуудыг олоод ирлээ
Энэ нэр их танил харагдаад байх юм.
Ланьшэны хэрэгт нэг ялтан байсан.
Түүнийг ч бас Чэнь Сюйдун гэдэг байсан
Шио Шян: Ланьшэны хэрэг үү?
туслах дүр: Тийм ээ.
Ланьшэн хэргийн 027 дугаар хөлгийн багийн гишүүн.
Би санаж байна.
Гурван жилийн ял авсан.
Ял эдэлж байх хугацаандаа
амиа үл хайхран хүн аварсан
том гавьяа байгуулсан гээд
тэгээд хугацаанаасаа өмнө суллагдсан тэр хүн.
Ямар сонин давхцал вэ.
Түүнийг бас Чэнь Сюйдун гэдэг.
Сүнь ЛУ аав: Зургаан жилийн өмнө нэг хэрэг гарсан.
нэлээд сэжигтэй хэрэг.
Ланьшэний хэрэг мөн үү?
Сүнь ЛУ ээж: Тэгээд ямар ял өгсөн юм бэ?
Тэгвэл тэр ахмадын туслах ч нэлээд азгүй хүн юм аа.
туслах дүр : Прокурор Шян.
Өөр зүйлгүй бол би түр гарлаа шүү.
Шио Шян: За.
Хүмүүсийн яриа бол хэвийн олон нийтийн хэлэлцүүлэг.
Чэнь Сюйдун: Ийм хурдан ямар загас авахаа шийдчихээ юу?
Зүгээр л харж байна уу?.
Шио Шян: Хотын прокурорын газар.
Лулу чамд хэлсэн байх.
Чэнь Сюйдун: Ямар хэргээр явна ?
Би мөрдөн шалгалтад хамтрах хэрэгтэй юу?
Шио Шян: Лулугийн аав
бас прокурорын газарт ажилладаг.
Чэнь Сюйдун: Лулу надад хэлж байсан.
Шио Шян: Лулугийн аав прокурорын газрын дарга.
Одоо тавь гаруйхан настай ид мандаж яваа.
Бараг илүү ч үгүй дутуу ч үгүй .
Тэтгэвэрт гарахад арван жил байна.
Тэтгэвэрт гарахаасаа өмнө
дор хаяж дахиад хоёр шат ахина.
Тэгээд бас
сүүлийн тушаал дэвших нь
магадгүй яг энэ жил байх.
Чэнь Сюйдун: Тэгээд?
Загасны дэлгүүр ажиллуулдаг над шиг залуу
аавынх нь тушаал дэвшихэд нөлөөлнө гэсэн үгүү?
Шио Шян: Зүгээр загасны дэлгүүр ажиллуулах бол мэдээж нөлөөлөхгүй.
Гэхдээ чи шоронд сууж байсан.
дээрээс нь ялын бүртгэлтэй.
Шио Шян: Хэрвээ надаас асуух зүйлгүй бол
би түрүүлээд явъя.
Сүнь ЛУ: Сая Шян Юанийн хэлсэн шоронд суусан тухайгаа
надад нэг бүрчлэн
эхнээс нь дуустал бүгдийг хэл.
Чэнь Сюйдун: Шян Юань...
хоёр хоногийн өмнө над дээр ирсэн.
Би түүнд нэрийн хуудсаа өгсөн юм.
Шоронд суусан хэргийн тухайд...
Сүнь ЛУ: Лулу
Зургаан жилийн өмнөх Ланьшэний хэргийг мэдэх үү?
Сүнь ЛУ: Сонсож байсан юм байна.
Чэнь Сюйдун: хэрвээ би тэр хөлөг дээр байсан байж магадгүй гэж хэлбэл ..
хэрвээ би тэр хөлөг дээр байсан хүмүүсийн нэг байж магадгүй гэж хэлбэл
Сүнь ЛУ: Чамайг тэр хөлөг дээр байгаагүй байгаасай гэж хүсэж байна.
Чэнь Сюйдун: Гэхдээ би яг тэр хөлөг дээр байсан.
Шио Шян: Алуурчин, ахмад хоёр аль хэдийн үхсэн.
Тэгвэл тэр хүнийг тэгээд хэн алсан юм бэ?
Тэгвэл үнэн нь юу юм бэ?
Амаар хэлсэн юманд нотолгоо алга.
Сүнь ЛУ: Тэгэхээр чи...
алуурчин уу
эсвэл хамсаатан уу?
Чэнь Сюйдун: Би алуурчин Ү Гуанцюань
бас ахмад Чэнь Юань
бид гурав нутаг нэгтэй.
Ү Гуанцюань уг нь сайн хүн байсан.
Гэхдээ жаахан архи уух дуртай.
Гэхдээ архи уусныхаа дараа
сэтгэл хөдлөлөөрөө ямар нэгэн юм хийчихдэг
бас элдвийг бодож хардах нь их.
Тэр нэг хөлөг дээр хамт явж байсан Жоу Хаог
эхнэртэй нь явалддаг гэж хардаж байсан.
Чэнь Юань ах түүний байдлаас их санаа зовж байлаа.
Гэхдээ бидний хамгийн хүсээгүй зүйл
эцэст нь болсон.
Сүнь ЛУ: Тэгэхээр
Юйхан тэр ахмадын хүү юм байна.
Чи алуурчныг оргоход тусалсан.
Шоронд сууж гараад
Юйханыг үрчилж авсан.
Сүнь ЛУ: Чи алуурчныг оргоход тусалсан.
Шоронд сууж гараад
Юйханыг үрчилж авсан.
Чэнь Сюйдун: Тийм.
Ямар ч байсан
би харамсдаггүй.
Сүнь ЛУ: Юунд харамсдаггүй гэж?
Алуурчныг оргоход тусалсандаа юу?
Эсвэл шоронд суусандаа юу?
Эсвэл Юйханыг үрчилж авсандаа юу?
Сүнь ЛУ: Гэхдээ би харамсаж байна.
Чэнь Сюйдун: Надтай хамт байсандаа харамсаж байна уу?
Сүнь ЛУ: Чамтай хамт зуслангаас буцсандаа харамсаж байна.
Намайг өмөөрч зодолдсонд чинь талархсандаа харамсаж байна.
Чамтай цэцэг авахаар явсандаа харамсаж байна.
Бүр анх
Юйханыг дагаж энд гэрт чинь ирсэндээ
Бүгдэд нь харамсаж байна.
Чэнь Сюйдун: Харамсаж байгаа бол
Шио Шян: Лулугийн аав прокурорын газрын дарга.
Тэтгэвэрт гарахаасаа өмнө
ядаж хоёр шат ахих боломжтой байсан.
Зүгээр загасны дэлгүүр ажиллуулдаг бол мэдээж нөлөөлөхгүй.
Гэхдээ чи шоронд сууж байсан.
Харамсаж байгаа бол
бидний харилцаа энд дуусаж болно.
Ямар ч байсан мэдэх хүн бараг байхгүй.
Сүнь ЛУ: Чи асуудлыг ингэж шийддэг юм уу?
Шоронд суусан тийм том хэрэг байхад надад хэлээгүй.
Надаас нуусаар ирсэн.
Одоо хүртэл нуусаар, нууж чадахаа болихоороо
надад ганцхан “энд дуусъя” гэж хэлээд
энэ бүхнийг шийдчихнэ гэж бодоо юу?
Чэнь Сюйдун: Чи зүгээр л надтай тоглож байсан биз дээ?
Чи миний өнгөрсөэ амьдарлийн талаар
хэзээ ч асууж байгаагүй.
миний өнгөрсний тухай
миний гэр бүлийн тухай
миний тухай бүх зүйлийг
Хэрвээ би нухацтайгаар
чамд шоронд сууж байсан гэж хэлбэл
бас хүн амины хэрэгтэн ч байж магадгүй гэвэл
чи юу гэж бодох байсан бэ?
Би чамайг айлгачих вий гэж айсан.
Би чиний урмыг хугадхаас бүр илүү айсан
Сүнь ЛУ: Яаж урам хугална гэж?
Юун урам хугалах вэ?
Чэнь Сюйдун: Чи яагаад надтай тоглохыг хүссэнийг би мэднэ.
Яагаад намайг тоосныг ч мэднэ.
Нэгэнт л би зөвшөөрсөн юм чинь
чамтай тоглохоор
би өөрөө ч бас
чамаар тоглуулахад бэлэн байх ёстой.
Тийм биш гэж үү?
Сүнь Лу
Сүнь ЛУ: надаас холд.
Чиний нэг хувцас манайд байгаа.
Дараа үүдэнд тавьчихъя.
Өөрөө очоод ав.
Чэнь Сюйдун: Чи надтай зүгээр л тоглох гэсэн биз дээ?
Чи хэзээ ч асууж байгаагүй.
Миний өмнөх явдлын тухай,
миний өнгөрснийг,
миний гэр бүлийг,
миний тухай бүхнийг.
туслах дүр : Энэ хэрэг тун ээдрээтэй.
Хүн бүр өөр өөр өнцгөөс харж байна.
Усан цэрэг Ү Гуанцюань согтуу үедээ сэтгэл хөдлөлдөө автан хүн алсныхаа дараа
ахмад Чэнь Юанийг бас андуурч шархдуулсан.
Чэнь Сюйдун: Тэгээд ахмадыг барьцаалсан.
Би алуурчин Ү Гуанцюаньтай
мөн ахмад Чэнь Юаньтай
бид гурав нэг нутгийнхан.
Ү Гуанцюань ер нь сайн хүн.
Даанч жаахан архинд дуртай.
Ү Гуанцюань
Гэхдээ архи уусны дараа амархан
сэтгэл хөдлөлөөрөө юм хийчихдэг.
Гуанцюань: Усан онгоцыг хөдөлгө.
Японы усан бүс рүү чиглүүл.
Тэгэхгүй бол би түүнийг ална шүү.
Чэнь Сюйдун: Ямар ч байсан
би харамсахгүй.
Гуанцюань
Гуанцюань
Тухайн үед онгоцон дээрх бусад багийнхан
хэргийн голомтод ойртоогүй.
Тиймээс үнэн яг ямар байсан нь
тухайн хүмүүсээс
амьд үлдсэн цорын ганц Чэнь Сюйдун л мэдэх байх.
Чэнь Юйхан: Сюй
аав аа
Сүнь ЛУ: Чи түүний аавтай
нэг нутгийнх.
Ланьшанд хамт өссөн.
Дараа нь далайд хэрэг гарсан.
Чэнь Юйхан: Сюй аав бас
тэр цаашдаа миний аав болно гэсэн.
Чи яагаад ийм тэнэг юм бэ?
Би харамсахгүй.
Сүнь ЛУ: Юунд харамсахгүй гэж?
Хүн аварсандаа харамсахгүй.
Харин тэднийг аварч чадсандаа харамсаж байна.
Сүнь ЛУ: Чиний нэг хувцас манайд байгаа.
Өөрөө ирээд ав.
Чэнь Сюйдун: Лулу
Яасан бэ, Лулу?
Зүгээр үү, Лулу?
Сүнь ЛУ: Зүгээр. Чамд хамаагүй.
Чэнь Сюйдун: Би ганцаараа ирсэн.
Би орлоо шүү.
Сүнь ЛУ: орж ирэх хэгэрргүй.
Зүгээр гэж хэлсэн шүү
Чи орж ирэх хэрэггүй.
Зүгээр ээ.
Битгий...
Сүнь ЛУ: Яасан бэ?
Хаанаа гэмтчихэв? Харъя.
Сүнь ЛУ: Чамд хамаагүй.
Бид аль хэдийн салсан.
Чи яах гээд байна аа?
Чэнь Сюйдун: Замын нохой байсан ч
үхэхийг нь хараад аврахгүй байж болохгүй шүү дээ.
Сүнь ЛУ: Тэгвэл намайг нохой гэж бодчих
Чэнь Сюйдун
Чи ер нь яагаад ийм зөрүүд байдаг юм бэ?
Тэр жил усан онгоцон дээр ч чи ингэж байсан уу?
Тэр ахмад аль хэдийн үхчихсэн байсан шүү дээ.
Гэтэл чи Ү Гуанцюанийн хутгыг булаах гэж очсон.
Тэгээд хутган дээр чиний хурууны хээ үлдчихсэн
Тэгэх ямар хэрэг байсан юм?
Чэнь Сюйдун: Одоо надтай эмнэлэг явж чадах уу?
Сүнь ЛУ: Чадахгүй.
Сүнь ЛУ: Бөгс минь
Чэнь Сюйдун: Бөгс чинь яасан юм?
Харъя.
Сүнь ЛУ: Зүгээр ээ.
Чэнь Сюйдун: Бөгсийг чинь харъя.
Сүнь ЛУ: Чи яах гээд байна аа?
Чэнь Сюйдун: Бөгсийг чинь харах гэсэн юм.
Сүнь ЛУ: Юу хийх гээд байгаа юм?
Миний бөгс чамд ямар хамаатай юм?
Чэнь Сюйдун: Бөгс чинь яахаараа надад хамаагүй гэж?
Чамайг ийм байхад миний санаа амрахгүй.
Сүнь ЛУ: Чэнь Сюйдун
Сүүлийн удаа.
Чэнь Сюйдун: Өнөөдрийнх үү?
За яахав.
Гэмтсэн болохоор чинь
Зөвшөөрье.
Чи үнэхээр ичихгүй юм аа.
Сүнь ЛУ: Жигнэмэг амттай байсан уу?
Чэнь Сюйдун: Жигнэмэг ээ ?
Ямар жигнэмэг?
Чиний хогийн саванд хаясан байсан уу ?.
Амттай байсан.
тийм амттай жигнэмэг идэж үзээгүй юм байна
Сүнь ЛУ: Дуусгачихсан уу?
Чэнь Сюйдун: Хоёрхон ширхэгийг л идсэн.
Идэхэд хайран санагдаад.
Сүнь ЛУ: Муудчихна шүү дээ.
Чэнь Сюйдун: Хөргөгчинд хийчихсээн.
Сүнь ЛУ: Хөргөгчинд хийсэн байсан ч муудна.
Чэнь Сюйдун: Дараа дахиад хийж өгөх үү?
Сүнь ЛУ: Цаашдаа цэцэрлэг дээр таарвал
жирийн л танилууд шиг байцгаая.
Чэнь Юйханы хичээл
эсвэл амьдралд нь асуудал гарвал
би чамтай холбоо барина.
Дараагийн улиралд би тэдний ангийг дахиж хариуцахгүй гэж.
хүсэлт гаргана.
Чэнь Сюйдун: Юу гэсэн үг вэ?
Дахиж уулзах хэрэггүй байх.
Сүнь ЛУ: Дахиж уулзах хэрэггүй байх
Чэнь Сюйдун: Чиний уурлах чинь аргагүй
Үнэндээ энэ явдлыг би чамаас санаатай нуусан
Чи
хэсэг хугацаанд надтай ярихгүй байж болно
Гэхдээ чи...
Юу гэж?
Галзуу юм уу?
Үгээ дутуу хэлээд
туслах дүр : Чэнь Сюйдун
нөхөн төлбөр өг гэсэн чинь өгөөгүй.
Одоо бүр хэргийг эргүүлэх гээ юу?
За яахав.
Нэгэнт чи нүүрээ буруулсан юм чинь
тэгвэл цаашаа яахыг харъя.
Чэнь Сюйдун: Лю өмгөөлөгч өө.
Миний давж заалдах явц ямар байна?
Би аль болох хурдан шүүх хуралдмаар байна.
Чиний хэлсэн үнэ дэндүү бага байна.
Манай энэ гудамжаар хүн их явдаг.
Бизнес сайн байгаа.
Тэгэхэд загас, тоног төхөөрөмжийг бүгдийг нь чамд өгнө.
борлуулалт чинь буурахгүй.
Хүн алга байна шүү дээ.
тэгвэл
Ингэе.
Дээд тал нь би ийм л хэмжээгээр нэмнэ.
Болохоор бол тохиръё.
Чэнь Сюйдун: Тохирлоо.
За.
Би буцаж очоод бэлдье дээ.
Чэнь Сюйдун: OK
Юу хийж байгаа юм?
Одоо болтол идэж дуусаагүй юмуу?
Бас л давстай болчихож уу ?.
Чэнь Юйхан: Сюй аав аа.
Та дэлгүүрээ зарах гэж байгаа юм уу?
Чэнь Юйхан: Сюй аав аа.
Та дэлгүүрээ зарах гэж байгаа юм уу?
Чэнь Сюйдун: Би дэлгүүрээ л зарж байгаа болохоос, чамайг зарж байгаа биш.
Сүнь ЛУ: Сүнь багш сүүлийн үед намайг гэрт хүргэж өгөхөө больсон.
Чэнь Сюйдун: Сүнь багш сүүлийн үед завгүй байгаа.
Чэнь Юйхан: Сюй аав аа.
Та яагаад Сүнь багшид сайн хандахаа больчихсон юм бэ?
Та Сүнь багшид дургүй болчихсон юм уу?
Чэнь Сюйдун: Чи өлссөн гэсэн биз дээ?
Хурдхан хоолоо ид.
Чи зурагт үзэж болохгүй шүү.
хоолоо идэж дуусаад даалгавраа хий.
Би ирээд даалгавар дээр чинь гарын үсэг зурна.
Чэнь Юйхан:Та чинь өөр юм яриад байна.
Зүүн тийш хараад...
Үгүй, үгүй.
Баруун тийш хараад...
Чэнь Сюйдун: Зүүн баруун харж өөр юм ярих.
Чэнь Юйхан: Тийм.
Яг энэ үг.
Сюй аав аа.
Та Сүнь багшид хэзээ дахиад дуртай болох юм бэ?
За за.
Би дуртай.
Чигчий хуруугаараа тангаргалъя.
Чигчий хуруугаараа тангаргалъя., зуун жил өөрчлөхгүй.
Тамгалъя.
Чэнь Сюйдун: Хурдан ид дээ.
Сүнь ЛУ: хийж өгсөн зүйлд нь баярлалаа.
Зориулаад хүрээд ирсэнд.
Шио Шян:Чи үнэхээр түүний хэргийг цагаатгуулах гэж байгаа юм уу?
Асуудал бодож байгаа шиг тийм ч энгийн биш байх.
Сүнь ЛУ: Яаж тэр вэ?
Шио Шян: Чи мэдээгүй байгаа байх.
Чэнь Сюйдун
алуурчны ар гэрийнхэнд байнга өр нэхүүлдэг.
Бусдыг нь орхиё.
Тэдэнд хэд хэдэн удаа мөнгө өгсөн гэдгийг л ярья.
Хэрвээ өөрөө буруутайдаа айгаагүй бол
яагаад тэдэнд сүрдүүлэн мөнгө нэхүүлэхийг зөвшөөрөөд байдаг юм?
Сүнь ЛУ: Байна уу?
Чэнь Сюйдун: Лулу
Юйхан алга болчихлоо.
Сүнь ЛУ: Яахаараа алга болдог билээ?
Чэнь Сюйдун: Лулу
Юйхан алга болчихлоо.
Сүнь ЛУ: Яаж алга болдог юм бэ?
Чэнь Сюйдун: Тэр нэг зурвас үлдээсэн байна.
чамайг хайхаар цэцэрлэг рүү явсан бололтой.
Би одоо цэцэрлэг рүү нь явж байна.
Сүнь ЛУ: Ингэе, чи эхлээд битгий сандар.
Би цэцэрлэгийн хойд зүгээр явъя.
Чи урд зүгээр нь хай.
ямар нэгэн юм болвол утсаар холбоо барья.
Чэнь Сюйдун: За.
Шио Шян: юу болсон бэ?
Сүнь ЛУ: Нэг хүүхэд хайхад туслаач
Чэнь Юйхан: Гүнж нар бүгд ийм титэм зүүдэг.
Сүнь багш зүүвэл лав их гоё харагдана.
худалдагч: Энийг үү.
Чи ганцаараа ирсэн юм уу?
Чэнь Юйхан: Эгч ээ.
Хэд вэ?
худалдагч: 29 юань 8 мао.
Дүү минь, 2 мао хариулт чинь.
Чэнь Юйхан: Эгч ээ.
2 маогоор энэ чихрийг авч болох уу?
худалдагч: Болохгүй.
Энэ чихэр чинь 2 юань 5 мао.
Чэнь Юйхан: Сүнь багш хэлэхдээ
Чихэр идвэл шүд чинь муудна шүү гэсэн.
худалдагч: Муудахгүй ээ, энэ шүд хамгаалдаг чихэр.
тэгвэл ингэе
Тэр талын өндөр өсгийтийг харж байна уу?
тэр өндөр өсгийтийг авах юм бол
Энэ чихрийг чамд өгье.
Чэнь Юйхан: Болохгүй ээ, Сүнь багшид багтахгүй
Шио Шян: Битгий сандрар, зүгээр ээ.
Сүнь ЛУ: Хаашаа явчихав?
Шио Шян: Урд явж байгаа хүүхэд мөн үү?
Сүнь ЛУ: алив зогсоорой.
Чэнь Юйхан.
Чи яагаад ганцаараа энд явж байгаа юм бэ?
Чэнь Юйхан: Таныг санаад
Намайг санасанСүнь ЛУ: бол Даваа гараг хүртэл хүлээж болно шүү дээ.
Эсвэл Сюй ааваараа
над руу утасдуулж болно шүү дээ.
Чэнь Юйхан: Тэр одоо утасдахгүй байх.
Манай загасны дэлгүүр байхгүй болчихсон.
Сүнь ЛУ: Загасны дэлгүүрээ яасан юм?
Чэнь Юйхан: Сюй аав загасны дэлгүүрээ зарчихсан.
Чэнь Юйхан: Сюй аав загасны дэлгүүрээ зарчихсан.
Тэгээд бас
загас, тоног төхөөрөмж, дэлгүүртэй нь хамт
бүгдийг нь зарсан гэсэн.
Сүнь багш аа,
бид цаашид уулзаж чадахгүй болох юм биш биз?
Сүнь ЛУ: Үгүй дээ.
Эхлээд надтай хамт машинд суу.
Явъя.
Чэнь Сюйдун: Би хэлсэн байх аа.
Би та нар луу дахиж мөнгө шилжүүлэхгүй.
Та нар Чэнь Юанийн хүүд
хүрээгүй байсан нь дээр шүү
Та нар Юйханд ямар нэгэн юм болсон байх юм бол
би та нарт хариуг нь барина шүү.
Чэнь Юйхан, нааш ир.
Би чамайг зодохгүй.
Чэнь Юйхан: Үгүй, очихгүй.
Чэнь Сюйдун: Зодохгүй гэж байна, хурдан нааш ирэхгүй юу.
Чэнь Юйхан: Үгүй ээ, очихгүй.
Сүнь ЛУ: Зүгээр ээ.
Багш нь энд байгаа болохоор, тэр чамайг зодохгүй.
Гарахаасаа өмнө чи зурвас үлдээсэн.
Гэрээсээ дайжсан биш.
Бас хэлэлгүй явсан ч биш.
надад амла, цаашдаа
дахиж ингэхгүй шүү заа
Чэнь Сюйдун: Та нарт Юйханыг олж өгсөнд баярлалаа.
Дараа та нарыг хоолонд даая.
Сүнь ЛУ: Хүлээгээрэй.
Надад чамд хэлэх зүйл байна.
Шио Шян: Би хүүхэд харж чадна.
Сүнь ЛУ: Би асууна, чи хариул.
Сая чам руу залгасан хүн хэн бэ?
Яагаад тэднээс мөнгө зээлсэн юм?
Та нарын хооронд яг юу болсон юм?
Чи яагаад тэд нар Ханыг
аваад явчих вий гэж санаа зовсон юм?
Бас
яагаад загасны дэлгүүрээ зарах гэж байгаа юм?
Ханыг аваад хаашаа явах гэж байгаа юм?
Хан чамд хэлсэн юм уу?
Хэн хэлснийг нь битгий асуу.
Би асууна, чи хариулна.
Чи намайг чам дээр битгий ир гэсэн биз дээ?
Тэгсэн мөртлөө надад ингэтлээ санаа тавиад?
Хариулах юм уу, үгүй юм уу?
Тавь.
Миний буруу.
Битгий уурла, миний буруу.
Гараа тавь.
Миний буруу.
Өнөөдөр Хан алга болчихоод
би хүйтэн хөлсөө цутгатал айсан.
Гэхдээ чамайг хармагцаа
сэтгэл амарсан.
Чиний сэтгэл амарсан ч
минийх амраагүй.
Намайг үнсвэл би цохино шүү.
Сүнь Лу.
Энэ хэдэн өдөр би чамайг үнэхээр их санасан.
Гэхдээ чи намайг чам дээр ирүүлэхгүй гэсэн.
Тэгээд би зүгээр л санаж суухаас өөр аргагүй.
Түр хүлээ.
Чи миний асуултад хариулаагүй байна.
Бас ингээд булзааруулаад өнгөрнө гэж бодох хэрэггүй.
Ойрдоо над руу битгий ойр ойрхон ирээд бай.
Миний хэрэгт ч битгий оролц.
Би өөрөө чам руу гүйж ирсэн юм уу?
Өнөөдөр чи түрүүлж над руу залгаагүй гэж үү?
Тийм ээ.
Ханыг олоход тусалсанд баярлалаа.
Гэхдээ бусад асуудлыг чи шийдэж чадахгүй.
Би шийдэж чадахгүй байхад чи шийдэж чадна гэж үү?
Чи шийдэж чаддаг байсан бол
өнөөдрийн ийм байдалд хүрэх байсан уу?
Сүнь ЛУ: Чи шийдэж чаддаг байсан бол
өнөөдрийн ийм байдалд хүрэх байсан уу?
Чэнь Сюйдун: Би зүгээр л бодсон юм.
Энэ асуудлыг шийдчихээд
дараа нь чам дээр очъё.
Тэгээд чамд тайлбарлая.
Гэхдээ би чамд хэлж байсан.
Би чам дээр очихгүй байж чадна.
Чи ч хэсэг хугацаанд намайг тоохгүй байж болно.
Гэхдээ чи тэр хугацаанд үерхэж болохгүй.
Сүнь ЛУ: Яагаад?
Чэнь Сюйдун: Юу гэж яагаад?
Болохгүй л бол болохгүй.
Чи түүнтэй үерхэж болохгүй.
Сүнь ЛУ: Хэнтэй?
Чэнь Сюйдун: Шян Юань.
Сүнь ЛУ: Чи болиуллаа гээд би болиод байх ёстой юм уу?
Би үерхэнэ, бүр заавал үерхэнэ.
Чэнь Юйхан: Сюй ааваа
Чэнь Сюйдун: Энэ хаанаас гараад ирэв?
Чэнь Юйхан: Энэ Сүнь багшид авсан бэлэг, титэм.
Чамайг авсан гэж хэлэх гэж байсан юм.
Чэнь Сюйдун: Тэгээд чиний алга болсон нь
миний өмнөөс Сүнь багшид бэлэг авах гэж үү?
Чэнь Юйхан: Ван Юйшин төрсөн өдрөөрөө
ийм титэм цэцэрлэг дээр авчирсан.
Сүнь багш гоё байна гэсэн.
Чэнь Сюйдун: Чи хэдээр авсан юм?
Чэнь Юйхан: 29 юань 8 мао.
Чэнь Сюйдун: Чи тийм их мөнгө хаанаас авсан юм?
Чэнь Юйхан: Би хоолны мөнгөнөөсөө хэмнэсэн.
Чэнь Сюйдун: Чи чинь тэнэг юм уу даа?
Өглөөний цайгаа уухгүй бол өсөхгүй шүү.
тэгэхээр
Дахиж ингэж болохгүй шүү.
Зүгээр нэг зурвас үлдээгээд яваад өгч болохгүй.
Сюй аав чинь ямар их санаа зовсныг мэдэх үү?
Чэнь Юйхан: Мэднэ ээ
Мэдэж байна.
Сүнь багш аль хэдийн хэлчихсэн шүү дээ.
Та дахиад л үглээд байх юм.
Чэнь Сюйдун: Сайн суу, чамайг супермаркет авч явъя.
Чамд жижиг тоглоом авч өгье.
Чэнь Юйхан: Би шүд хамгаалдаг чихэр идмээр байна.
Чэнь Сюйдун: Бас шүд хамгаалдаг чихэр мэддэг болжээ.
Чэнь Юйхан: шүд хамгаалдаг чихэр шүд хорхойтуулахгүй шүү дээ.
Гуанцюаны эхнэр: Прокурор оо,
Та надад заавал туслаарай.
Чэнь Сюйдун миний нөхрийг алсан.
Би охиноо эмчлүүлэх гэж түүнээс жаахан мөнгө нэхсэн юм.
Гэтэл тэр намайг сүрдүүлэн мөнгө нэхсэн гэнэ.
та аан гэж бай.
Тэр буруутайдаа л айж байгаа юм.
Одоо бүр хэргээ эргүүлэх гэж байна.
Өөрийэхөө нэрийг цэвэрлээд сайн хүн болох санаатай.
Тийм юм байхгүй шүү.
Би түүнийг шүүхэд өгнө.
Нэг бол мөнгөө төлөх хэрэгтэй.
Үгүй бол дахиад шорондоо хатаж болно
Ах дүү нутгийнхаан!
Шио Шян: Лулу, үүдэнд намайг жаахан хүлээж бай.
Материалыг уншиж дуусаад өөрт чинь өгье.
Сүнь ЛУ: Шян Юань.
Прокурорын газрын үүдэнд нэг эмэгтэй бусдыг үймүүлээд байна.
Тэр яасан юм?
Шио Шян: Тэр алуурчны ар гэрийн хүн.
Хэд хоног суулт хийж байна.
Олон нийтийн шуугианыг зориуд дэвэргэх гээд байгаа юм шиг.
Нарийн зүйлийг нь чамд хэлж болохгүй.
Би одоо энэ асуудлыг хөөцөлдөж байна.
Сүнь ЛУ: Ойлгож байна.
Чамайг эвгүй байдалд оруулж болохгүй.
Сүнь ЛУ ээж: Лулу.
Сүнь ЛУ: Ээж ээ.
Аав аа.
Та өнөөдөр хот руу явах ёстой биш бил үү?
Сүнь ЛУ аав: Суу.
Гэртээ очоод ярья.
Сүнь ЛУ ээж: Явья, гэртээ харья.
Сүнь ЛУ: Би удахгүй ажилдаа явах ёстой.
Сүнь ЛУ аав: Тэр ажил чинь юу юм?
Өдөржин сурагчийн эцэг эхтэй хэлхэлдээд л.
Суу.
Сүнь ЛУ: Шян Юань.
Чи аав ээж хоёрт хэлчихсэн юм уу?
Шио Шян: Лулу.
Аав ээж чинь чамайг буруу замаар орохоос л айж байна.
Сүнь ЛУ ээж: Байна уу?
Шян аа.
Завтай болхоороо манайд хоол идээрэй.
Шио Шян: За, эгч ээ.
Нээрээ.
Лулутай сайн ярилцаарай.
Тэр залуу байна.
Амьдрал сайн мэдэхгүй.
Сүнь ЛУ ээж: тэгэлгүй яах вэ
Гэртээ харья.
Сүнь ЛУ аав: Суу.
Явъя, гэртээ харья.
Зургаан жилийн өмнө шуугиан тарьсан Ланьшэний хэрэг
Сүүлийн үед
алуурчин Чэнь Сюйдунгаас болж
Сүнь ЛУ: Аав аа, ээж ээ
Чэнь Сюйдун үнэхээр хүн амины хэрэгтэн биш ээ.
Сүнь ЛУ аав: Чи юунд үндэслээд түүнийг хүн амины хэрэгтэн биш гээд байгаа юм
Чи түүнийг хэр сайн мэдэх юм?
Сүнь ЛУ: Би хэргийн материалыг өчнөөн шалгасан.
Би бас түүний хүн чанарт итгэдэг.
Аав аа, тэр одоо үнэхээр аюулд орчихоод байна.
Тэр ингэж дуугүй байсаар байвал
үнэхээр хүн амины хэрэгтэн гэж гүтгүүлэх нь.
Сүнь ЛУ аав: Шүүх, цагдаа байгаа биз дээ?
Чамд ямар хамаатай юм?
Гэртээ л томоотой сууж бай.
Сүнь ЛУ: Ээж ээ.
Аав аа.
Аав аа.
Аав аа.
Аав аа.
Чэнь Сюйдун, чи ер нь яагаад байгаа юм бэ?
Аяархан яваарай.
Санаа зоволтгүй ээ.
Дараа заавал чам дээр ирнэ ээ
Чэнь Сюйдун: Лулу.
Чи юу хийгээд энд ирчихэв?
Тэр загас авах гэж ирсэн юм.
Сүнь ЛУ: Энэ л жинхэнэ нь.
Чэнь Сюйдун: Тэгвэл эхний алгадсан нь...
Сүнь ЛУ: Чи дахиад намайг хуурсан.
Чэнь Сюйдун: Чамайг хуурсны төлөөс
ганц алгадалт байхад л
дуусчихдаг юм байна.
Гар чинь яагаад ийм хүйтэн байгаа юм бэ?
Сүнь ЛУ: Тавь.
Чэнь Сюйдун: Ханиад хүрэв дээ.
Суу.
Сүнь ЛУ: Би дахиад асууя
Тэр үед загасчны завин дээр яг юу болсон юм бэ?
Тэд яагаад чамайг шүүхэд өгсөн юм бэ?
Чамд надад хэлээгүй өөр юу байна?
Би арай гэж нэг эр хүнд татагдсан юм шүү.
Чэнь Сюйдун: Тэр гэмээс айж оргохдоо
би түүний живж байгааг харсан.
Би шоронгоос гарсныхаа дараа нотолгоо хайх гэсэн.
Гэхдээ охин нь туранхай, жижигхэн,
өвчтэй байсныг нь хараад
тэр үед би бүх мөнгөө
түүний охинд нь,
эмчилгээнийх нь мөнгө болгож өгсөн
Сүнь ЛУ: Тэгэхээр чи сайхан сэтгэлээр гаргаад тусалсан ч
харин тэд чамаас мөнгө салгах гэж зуурчээ.
Чэнь Сюйдун: Тийм.
Сүнь ЛУ: Чэнь Сюйдун, чи үнэхээр мундаг юм аа.
Шоронд суусан, өртэй болсон гээд бүгдийг тас нуужээ.
Надад хэлэх бодол огт байгаагүй юм байна.
Чэнь Сюйдун: Лулу.
Миний хэрэг үнэхээр төвөгтэй.
Олон ч өмгөөлөгч гардаж авахаас айдаг.
Энэ олон жил би албадуулсан хамсаатан гэсэн
хүн амины хэрэгтний нэр зүүж явлаа.
хурдхан энэнээс салахыг би юунаас ч илүү хүсэж байна.
Гэхдээ тийм амар биш.
Лулу.
Чи бол хүүхдүүдэд ч,
эцэг эхчүүдэд ч хайрлагддаг цэцэрлэгийн багш.
Аав чинь
прокурорын газрын дарга.
Би...
Сүнь ЛУ: Би эр хүнийг таних нүдэндээ итгэдэг.
Анддаа тусалж,
хүүхдийг нь өсгөхөд ч бэлэн хүн шүү дээ.
Тэр хүн, хүн амины хэрэгтэн байх боломжгүй.
Сүүлийн үед би Шян Юань дээр байнга очсон.
Би чамд нэрээ цэвэрлэхэд чинь туслах гэсэн юм.
Гэтэл чи надад юу ч хэлдэггүй.
Чамайг гүтгэсэн гэдгийг хүртэл
би өөрийн нүдээр харж байж л мэдсэн.
Дандаа л өөрөө үүрнээ гэдэг.
Юугаа ганцаараа үүрэх гээд байгаа юм?
Чи чинь хууль ч мэдэхгүй хүн .
Чамайг өөрийгөө хохироочих вий гэж айж байна.
цагдаа: Чэнь Сюйдун гэж хэн бэ?
Чэнь Сюйдун: Би байна.
Бид Сичяо хошууны цагдаагийн газрын
хууль сахиулах ажилтнууд.
Бидэнтэй хамт яв.
шалгаж тодруулах зүйл байна.
Сүнь ЛУ: Би чамтай хамт явъя.
Чи түүний хэн юм?
Сүнь ЛУ: Би өмнө нь хүүхдийнх нь цэцэрлэгийн багш байсан.
Багш аа?
Шио Шян: Сурагчийн эцэг эх.
Сүнь ЛУ: Одоо түүний найз охин.
Сүнь ЛУ: Одоо бол түүний найз охин.
Шио Шян: Чэнь Сюйдун.
Бидэнтэй яв.
Чэнь Сюйдун: түр хүлээгээрэй.
Лулу.
энэ хүн лүү залга.
Тэр чамд бүхнийг хэлж өгнө.
Намайг хүлээ.
Сүнь ЛУ: Байна уу, сайн байна уу?
Лю өмгөөлөгч мөн үү?
Би байна.
Сүнь хатагтай мөн үү?
Чэнь ноён надад хэлсээн.
Өөрийгөө танилцуулъя.
Би Чэнь Сюйдун ноёны итгэмжлэгдсэн өмгөөлөгч.
Сайн мэдээтэй
Гомдлын материалыг шүүхэд өгчихсөн.
Ирэх даваа гарагт хариу гарна.
Сүнь ЛУ: Үнэн үү?
Тийм ээ.
Чэнь ноён дахин
гомдол гаргахаар бэлдэж байсан.
Өнгөрсөн долоо хоногт
тэр өмгөөлөгчийн хөлсийг бүгдийг шилжүүлсэн.
Сүнь ЛУ: Баярлалаа.
Чэнь Сюйдун: Дууссан уу?
Шио Шян: Энэ удаагийн байцаалт дууслаа.
Бэлтгэлтэй байгаарай.
Бид дараа дахин дуудан ирүүлнэ.
Түрүүн цагдаа танд хэлсэн байх.
Гэхдээ
би дахин нэг сануулъя.
Энэ хугацаанд
та энэ хотоос гарч болохгүй.
Утсаа 24 цаг асаалттай байлгаарай.
Чэнь Сюйдун: Тэгээд?
Шио Шян: Тэгээд өөрийнхөө нөхцөл байдлыг сайн ухамсарла.
битгий Бусдад төвөг уд.
Чэнь Сюйдун: Төвөг гэснээс,
миний хэргээс болоод
Сүнь Лу үнэхээр чам дээр олон удаа ирсэн байх
Чамд ч бас төвөг уджээ.
Гэхдээ одоо ингээд сайхан байна.
Энэ хэрэг хурдан дуусмагц
би Сүнь Лу-д гэрлэх санал тавина.
Прокурор Шян,
чамд ямар ч боломж үлдээгүй.
Нээрээ,
дарга чинь загасчлах их дуртай гэсэн.
Завтайдаа түүнтэй илүү хамт байгаарай.
Загас барьж бай.
Ойлгохгүй зүйл гарвал хэзээд надаас асууна биз.
Чи Сүнь Лу-гийн найз шүү дээ.
Тэгэхээр миний ч найз.
Шио Шян: Ялихгүй зүйлд ч өшөө авдаг.
Сүнь ЛУ: болчихсон уу.
Чи дэлгүүртээ буцаад ирчхэв үү?
Чэнь Сюйдун: Тийм ээ.
Би шинэ жижиг загас авсан.
Жаахан орчиндоо дасаж тогтворжсоных нь дараа
чамд өгье.
Сүнь ЛУ: Чэнь Сюйдун.
Чамаас асуух нэг юм байна.
юун чимээ вэ?
Чэнь Сюйдун.
Хэн бэ?
Чэнь Сюйдун: Загас авах хүн байж магадгүй.
Би эхлээд утсаа тавья.
Дахиад л хүн алга.
цагдаа нар хараахан .
тэрний араас мөрдөж мөшгөөгүй байгаа байх.
Цагдаа нар түүнийг шаналгаад ирэхээр
тэр өөрөө над дээр ирнэ.
Тэгвэл би эхлээд түүнд цацаад өгье.
Чи байсан юм уу?
Чи юу хийгээд хаалгаа онгойлгохгүй байгаа юм?
Чэнь Сюйдун: Яасан?
Дахиад будаг цацах гээ юу?
Алив.
Цац л даа.
Чи мөнгөө төлөөгүй болохоор л тэр
Би өмнө нь хүүхдийн бие муу байсан болхоор
мөнгө өгч байсан
Гэхдээ сүүлд сонсох нь ээ
хүүхэд чинь овоо дээрдсэн гэсэн.
Дараа нь та нарт дахиад хүндрэл гарвал
тосгоны зөвлөлд оч.
Засгаас та нарт тусламж өгнө.
Та нар дахин дахин
намайг сүрдүүлж мөнгө нэхээд байвал
Энэ чинь сүрдүүлэн мөнгө нэхэх хэрэг.
Хууль зөрчиж байгаагаа мэдэж байна уу?
Хүн албал амиараа төлнө.
Өр тавивал мөнгөөрөө төлнө.
Одоо Асуудлыг томруулахгүйн тулд.
чамаас жаахан мөнгө л гаргуулж байна
Одоо аль хэдийн томорчихлоо.
Би өмнө нь хөөцөлдөөгүй нь
цагдаатай орооцолдохыг хүсээгүй болохоор л тэр
Одоо нэгэнт ийм юм болчихлоо.
За, алив л дээ.
Надад хамаагүй.
би хэнийг ч алаагүй.
Чи...
Би...
Прокурорын газар
дотроо бүгд мэдэж байгаа.
Хүнийг чи алсан уу, үгүй юу гэдгийг
цэлийсэн их далайд
хэн мэдэх юм бэ?
За яахав, анд аа.
Бид чамд хариуцлага тооцох гэсэн юм биш.
Ингэе.
Мөнгө нь хангалттай байвал
бид гомдлоо татна.
Тэгвэл чи цагдаатай орооцолдох ч хэрэггүй.
Ингэе.
Сүүлчийн үнэ.
Долоон оронтой тоо.
Сүнь ЛУ: Та нар юу хийж байгаа юм?
Та нар энд хууль зөрчиж байгааг мэдэж байна уу?
Эндхийн дэлгүүрүүд бүгд хяналтын камертай.
Та нарын хэлсэн бүхэн бичигдэнэ.
Тэгээд ч бидэнд гэрч бий.
Бидэнд бичлэг хийж өгч байгаа.
Бичиж байна, бичиж байна.
Би ч бас бичиж байна.
Сүрдүүлэн мөнгө нэхсэн.
Дээрээс нь хэт өндөр үнэ нэхсэн.
Хуулийн хариуцлага хүлээнэ дээ.
Сүнь ЛУ: Сүрдүүлэн мөнгө нэхээд, дээрээс нь хэт өндөр үнэ нэхсэн.
Хуулийн хариуцлага хүлээхдээ бэлдэж бай.
Бүсгүй
Чи юу хийдэг хүн бэ?
Сүнь ЛУ: Би прокурорын газрын хүн.
Төрийн албан хаагчийн ар гэрийн хүн.
Яасан?
Намайг ч бас сүрдүүлэх гээ юу?
Би чамд сануулчихъя.
Би түүн шиг зөөлөн сэтгэлтэй биш шүү.
Дахиж түүнийг сүрдүүлэх юм бол
Би та нарыг шууд шүүхэд өгнө.
Хурдан явцгаа.
Чи зугтаж чадахгүй.
Дэлгүүр чинь энд байгаа цагт.
Би чамайг олоод л ирнэ.
Чэнь Сюйдун: би аль хэдийн дэлгүүрээ зарчихсан.
Одоо минийх биш.
Өнөө орой ишнэ эзэн нь ирээд авчихна.
Би
Явъя.
Сүнь ЛУ: Дахиж ирж болохгүй.
том биетэй гээд өөрийгөө мундаг гэж бодоо юу?
Чэнь Сюйдун: Сүнь багш яг л
тэнгэрээс буусан дагина эсвэл супер баатар шиг.
Сүнь ЛУ: За боль доо.
Чи ер нь
гэнэн дүр эсгэж байгаад бусдыг аргандаа оруулдаг хүн юм байна, тийм үү?
Чэнь Сюйдун: Тийм ээ.
Чиний өмнө бол би гахай л даа.
Сүнь ЛУ: заа алив хурдан ор.
Чамаас асуух юм байна.
Би чамайг ...
хэтэрхий олон арга мэхтэй хүн юмаа даа
Чэнь Сюйдун: оюун санаа минь яг л төөрдөг занга шиг болхоор л тэр
Сүнь ЛУ: Битгий маяглаад бай.
Одоо
Сүнь шүүгч чамаас асууж байна.
Юу асуусан тэрэнд нь хариул.
Чэнь Сюйдун: За хадагтай.
Сүнь шүүгч ээ, асуугаарай.
Би чин шудрага байхаа тангаргалаж байна
үнэнээ хүлээсэн хүмүүст өршөөл үзүүлнэ
нухацтай хандаарай
Сүнь ЛУ: чи аль эртнээс л
хэргээ цагаатгахаар төлөвлөж байсан юм уу?
Чэнь Сюйдун: Тийм.
Сүнь ЛУ: Өмгөөлөгчийн хөлс дэндүү үнэтэй.
Мөнгөгүй болчихвол надад хэлж болно шүү.
Чэнь Сюйдун: Эмэгтэйгээрээ тэжээлгүүлэх гэдэг чинь ...
Энийг харин сайн бодолцъё.
Сүнь ЛУ: Юун эмэгтэйгээрээ тэжээлгүүлэх вэ?
Чэнь Сюйдун: Лулу
Чамтай учирснаас хойш
Урьд нь надад хамаагүй байсан зүйлс
одоо чухал болсон.
Би гэнэт өөрийгөө илүү сайн хүн болгохыг хүссэн.
Тэгж байж л чамд чиний зэрэгт хүрнэ
би бас .
Чи аав ээжийнхээ өмнө
намайг илүү бахархалтайгаар танилцуулаасай гэж хүсэж байна
Чэнь Сюйдун: Би гэнэт өөрийгөө илүү сайн хүн болгохыг хүссэн.
Тэгж байж л чамд илүү зохино.
Бас чи аав ээжийнхээ өмнө
намайг илүү бахархалтай танилцуулаасай гэж хүсэж байна.
Сүнь ЛУ: Чамайг даа нээрээ
өөрийгөө үгэнд муу гээд байдаг.
Миний харахад чи
ёстой гоё сайхан үгтэй, уран ярьх юм.
Бас арга заль ч ихтэй.
Чэнь Сюйдун: үг минь гоч сайхан эсэхийг амсаад үзвэл мэднэ шүү дээ.
Сүнь ЛУ: Юу вэ?
За боллоо.
Би явлаа.
Нээрээ.
Дараа тэд дахиад ирвэл
заавал хамгийн түрүүнд надад хэлээрэй.
Чэнь Сюйдун: За.
Чамайг дахиад тэнгэрээс бууж ирэхийг хүлээе.
Сүнь ЛУ: Чи үдээс хойш Юйханыг авах уу?
Чэнь Сюйдун: Тийм.
Уг нь Юйханы ээж ирж авах байсан юм.
Гэхдээ тэдний тосгоныг нурааж дахин төлөвлөх гэж байгаа бололтой.
тиймээс ээж нь байр хуваарилуулах гэж буцсан.
Сүнь ЛУ: Тэгвэл магадгүй
Юйхан нүүлгэн шилжүүлэлтийн хөрөнгөтөний хүүхэд болчихвол
чамд том вилла ч хуваарилж мэднэ шүү.
Чэнь Сюйдун: Тэр том виллагаа авах хүртэл
бид хоёр эхлээд гүүрэн доор амьдаръя даа.
Өнөөдөр загасны дэлгүүрээ хүлээлгэж өгнө.
Сүнь ЛУ: Чамайг Юйханыг авахаар ирэхээр ярьлцая.
миний сайхан ааштай хөдөлвөл
та хоёр
тэнэмэл болохгүй ч байж мэднэ.
Баяртай.
Явлаа шүү.
Чэнь Сюйдун: Лю өмгөөлөгч өө.
Ноён Чэнь.
Таны төлбөр хангалттай бол
миний явуулсан хүн
дөнгөж сая шинэ сэжүүр оллоо.
Сүүлийн нэг жилийн хугацаанд
Ү Гуанцюаний гэрийнхэн
гэнэт гадаадруу холбоо тогтоосон байна.
Миний хувийн дүгнэлтээр
Ү Гуанцюань амьд байж магадгүй.
Чэнь Юйхан: Сюй ааваа.
Чэнь Сюйдун: Өнөөдөр Сүнь багшийн үгэнд сайн орсон уу?
Чэнь Юйхан: сайн орсон шүү
Сая бүр надад наалт авсан.
Чэнь Сюйдун: Сүнь багш аа.
та бид хоёр шиг тэнэмлийг
хаашаа авч явах гэж байна?
Сүнь ЛУ ээж: Сүнь Лу, машинд суу.
Сүнь ЛУ: Ээж ээ.
Сүнь ЛУ ээж: Чи цэцэрлэгийн багш байж...
Ажлаасаа буугаад л хүүхэд асрагч хийх нь үү?
Чэнь Сюйдун: Чи аав ээжтэйгээ явсан дээр
Би Юйханыг аваад түрүүлээд явъя.
Сүнь ЛУ: Чи өдөр юу гэж хэлсэн билээ?
Дахиад л эгзэгтэй үед зугтах гэж байна уу?
Сүнь ЛУ ээж: Чи үнэхээр ухаанаа алдчихаж.
Гэртээ харь.
Сүнь ЛУ аав: Нэгэнт өнөөдөр таарсан юм чинь
шууд бүгдийг нь тодорхой болгоё
Чэнь Сюйдун.
Чиний гаргасан гомдлыг
шүүх нэг бус удаа буцаасан.
Найдвар багатай.
Чэнь Сюйдун: хэдий өчүүхэн ч байсан найдвар бол найдвар
Учир нь би гэм буруугүй.
Би хууль шударга гэдэгт итгэдэг.
Сүнь ЛУ ээж: Товчхондоо,
бид Лулуг
ялын бүртгэлтэй хүнтэй хамт байхыг зөвшөөрөхгүй.
Сүнь ЛУ: Ээж ээ.
Шоронд суулаа гээд алуурчин гэсэн үг биш.
Тэгээд ч Чэнь Сюйдун ч бас хохирогч.
Ямар ч гэм зэмгүй атлаа
жил хагас шоронгийн зовлон амссан.
Тэгээд тэр гарч ирснийхээ дараа
тэр ахмадын хүүг үрчилж авсан төдийгүй
бас үргэлж
тэр алуурчны охинд тусалж
эмчилгээнийх нь зардлын хийсээр ирсэн.
Харин ч тэр гэм буруугүй.
Сүнь ЛУ ээж: Чи бүр шийдчихсэн юм байна, тийм үү?
Түүнтэй хамт баймаар байгаа юм биздээ
Сүнь ЛУ: Тийм.
Бүр мөсөн шийдсэн.
Сүнь ЛУ аав: Сүнь Лу.
Чиний ингэтлээ зүтгээд дагах гэж байгаа энэ эрийн
ээж нь
сэтгэцийн хувьд
асуудалтай хүн шүү.
Чэнь Сюйдун: байна.
За, би шууд яваад очъё.
Би заавал явах шаардлагатай болчихлоо
Сүнь ЛУ: Юйханыг надад даатга.
Чи хурдхан яв даа.
Чэнь Сюйдун: Эгч ээ.
Захирал Сүнь.
Сүнь ЛУ: Нааш ир.
Сүнь ЛУ ээж: Хэлэх юм байвал гэртээ очоод хэл.
Явъя.
Сүнь ЛУ аав: Машинд суу.
Сүнь ЛУ: Чэнь Сюйдун.
урдах асуудлаа л анхаарал хандуул.
Битгий их юм бод.
Би чамд итгэж байна.
Сүнь ЛУ ээж: Би энэ хүүхдийг л өрөвдсөн.
Та хоёрын явдлыг зөвшөөрсөн гэсэн үг биш шүү.
Чэнь Юйхан: Энэ бол хүүхэлдэйн арслан загас.
Арслан загасны төрлийн далайн загас.
Хэлний хичээл дээр асуултад хариулсан юм.
тэгээд Сүнь багш намайг шагнасан.
Эднийг бүгдийг Сюй аав надад заасан.
Сюй аав маш их юм мэддэг.
Загас тэжээж чадна, хоол ч хийдэг.
Түүний хийсэн хоол үнэхээр амттай.
Бас бас...
Сюй аав Лун...
Лунчуань далайн их сургуулийг төгссөн шүү.
Сүнь ЛУ ээж: Чэнь Сюйдун Лунчуань далайн их сургуулийг төгссөн гэнэ ээ ?
Тэр чинь 211-ийн сургууль шүү дээ.
Би сайн мэдэхгүй ээ.
Юу ч мэдэхгүй байж
хүнтэй үерхэхийг л бодно.
Чи хэний уурыг барах гээ вэ?
Уг нь бид өнөөдөр ирсэн нь
чамд нэг сайхан мэдээ дуулгах гэсэн юм.
Аавын минь албан тушаал ахих томилгооны бичиг гарсан.
Тийм ээ.
Аав чинь тушаал дэвшсэн.
Сүнь ЛУ: Баяр хүргэе, ааваа.
Сүнь ЛУ ээж: Энэ хэд хоногт
ухаан бодлоо жаахан төвлөрүүл.
Завтай үедээ
юмнуудаа цэгцлээд баглаарай.
Сүнь ЛУ: Юуг цэгцлэх гэж?
Сүнь ЛУ ээж: Аав чинь Дунпин руу шилжсэн.
Ирэх даваа гарагт
бид хамт нүүх болно.
Сүнь ЛУ: Би нүүхгүй ээ.
Сүнь ЛУ ээж: Сүнь Лу.
Чи ийм том болчихоод
жаахан ухаантай байж болохгүй юу?
Бид бүгд Дунпин рүү нүүчихвэл
чи ганцаараа энд үлдээд яах юм?
Сүнь ЛУ: Би энд үлдэж ажиллана.
Тэгээд ч
би Чэнь Сюйдунгийн хэргийг цагаатгахад тусална.
Сүнь ЛУ аав: Шүүх гомдлыг нь хэд хэдэн удаа хэрэгсэхгүй болгосон.
Найдваргүй болсон.
Чэнь Юйхан: Сюй аав заавал ялна!
Сүнь багш, Сюй аав заавал ялна!
Тэр хүн амины алуурчин
одоо бүр мөнгө өгөхгүй гэнэ.
Ямар эрхээрээ?
Шяо Шя: Сюй ах, Сюй ах!
Сюй ах.
Чэнь Сюйдун: Ээж ээ.
Зүгээр ээ.
Чэнь Сюйдун ээж: Сюй.
Чи...
Чи яагаад гараад ирэв?
Чи хурдхан буцаж очоод, гэмээ сайн хүлээ.
Хүн шиг амьдар.
Чэнь Сюйдун: Ээж ээ.
Би шоронгоос гарсан.
Одоо зүгээр болсон.
Зүгээр ээ.
Чэнь Сюйдун ээж: Үнэн үү.
Шяо Шя: Эгч ээ.
Сюй ах үнэхээр шоронгоос гарсан.
Тэр аль эрт гарчихсан.
Үнэн шүү.
Чэнь Сюйдун: Тэр үед намайг гурван жилээр шийтгэсэн.
Би өөрөө ч их хэлмэгдсэн гэж боддог.
Та нар бүр араас минь намайг гүтгэсэн.
Намайг хүн амины хэрэгтэн болгосон.
Ээж минь энэ хэргээс болоод
сэтгэл санаа нь ийм болчихсон.
Гэтэл та нар бас гэрт минь ирлээ.
Шүүх чиний өргөдлийг хэрэгсэхгүй болгосон.
Чи дахиад шоронд орохоо л хүлээж бай.
Чи муу алуурчин!
Чэнь Сюйдун: Зайл!
зайл гэж байна!
Дахиад ингэвэл цагдаа дуудна шүү.
Цагдаа гэнэ ээ?
Чи бас цагдаа дуудна гэнэ үү?
Гуанцюанийг чи л алсан.
Тийм сайн андаа хүртэл алсан шүү дээ.
Чи дууддаггүй юм бол би цагдаа дуудна.
Чэнь Сюйдун: Би хэнийг ч алаагүй.
Эгч ээ
Би та нарт ахин дахин мөнгө өгсөн нь
өөрөө буруутайдаа, гэмшсэндээ биш.
Тэр жил бид далайд байхдаа
бие биедээ амласан юм.
Хэрвээ хэн нэгэнд нь гай тохиолдвол
нөгөөгийнхөө гэр бүлийг сайн харж хандана гэж.
Ямар ч байсан чи мөнгө өгөх ёстой.
Өгөхгүй байж болохгүй.
Ланьшэн хэрэг дахин шуугиан дэгдээлээ.
Оргон зайлсан сэжигтэн
Ү Гуанцюань амьд эсэх нь одоо ч нууц хэвээр
Холбогдох хүн Чэнь Сюйдун
Ү Гуанцюаний охины эмчилгээний зардлыг олон жил даажээ
Тэд нэг нутгийн хүмүүс байсан гэх мэдээлэл байна
Залуудаа тэд хэрвээ нэгэнд нь гай тохиолдвол
нөгөөгийнхөө гэр бүлийг харж хандана гэж амлаж байжээ
Шяо Шя: Сюй ах
Давж заалдах ажил чинь юу болж байна?
Тэд нар байнга ингэж үймүүлээд байвал
эгч тэсэхгүй шүү дээ.
Чаншэн ах
Чаншэн ах: Ван Шя
Сюйдун
Чэнь Сюйдун: Жоу ах
Уулзаагүй уджээ.
Шяо Шя: Уулзаагүй уджээ.
Алив, алив, суу суу.
Шяо Шя: Сюй ах.
Чаншэн ах одоо
мужийн төвд дажгүй яваа.
Чаншэн ах: Яах вэ дээ, жирийн л.
Хэдэн дарвуулт завь авсан.
Тэгээд нэг клуб нээсэн.
Чи сүүлийн үед ямаршуухан байна?
Чэнь Сюйдун: Дажгүй ээ.
Шяо Шя: Олигтой биш.
Тэр Ү Гуанцюаний эхнэр
сая ирээд бөөн шуугиан тарьсан шүү дээ.
Энэ удаагийн гомдол
дахиад буцаагдах нь.
Чаншэн ах: Гомдлын асуудалд яарах хэрэггүй.
Дараа би чамд асуугаад өгье.
Хот дахь загасны дэлгүүрээ зарсан гэж сонслоо.
за Ойлгомжтой.
Чэнь Сюйдун: Жоу ах.
Би таныг дуудсан нь
Танаас мөнгө зээлэх гэсэн юм биш.
Тэгхээр шуудхан хэлье
Жоу ах, та ямар нэгэн байдлаар
Сичяо хошууны прокурорын газрын дарга Сүнь Жяньхуныг таних уу ?
Чаншэн ах: Сичяо хошуунд нэр нөлөөтэй хүмүүсийг
би бүгдийг нь танина шүү.
Та намайг нэг хүнтэй зуучилж өгөөч.
Захирал Сүнь
нэг охинтой, нэр нь
Чэнь Сюйдун: Сүнь Лу.
Чаншэн ах: Лулу.
Чи ч овоо гар юм аа.
Нэрээ цэвэрлэхдээ намайг хайгаагүй.
Мөнгө хэрэгтэй болоход ч намайг хайгаагүй.
ийм л асуудлаар намайг хайж иржээ.
Энэ чинь харин жинхэнэ хайр байна даа.
Чэнь Сюйдун: Жоу ах.
Миний одоогийн байдлыг та харсан шүү дээ.
Сүнь Лу-гийн гэрийнхэн зөвшөөрөхгүй байна.
Би Сүнь Лу-тай хамт байхыг хүсэж байна.
Гэхдээ би ямар хүн бэ гэдгийг
далайд олон жил хамт явсан, та сайн мэднэ.
Тийм болохоор Жоу ах аа,
Энэ асуудал дээр
та надад тусалж чадах уу?
Чаншэн ах: би ам нээхэд яахав.
Гэхдээ
хувийн асуудал чинь шийдэгдэхгүй бол
энэ хэрэг үргэлж
тэдний сэтгэлд хатсан өргөс шиг байна.
Чэнь Сюйдун: За.
Ойлголоо.
За за, ууцгаая.
Баярлалаа, Жоу ах аа.
За.
Чэнь Юйхан: Сүнь багш аа
Танайх нүүх гэж байгаа юм уу?
Сүнь ЛУ: Тэд нүүнэ.
Бид нүүхгүй.
Сүнь ЛУ ээж: Лулу
Юмаа бүгдийг нь хураасан уу?
Чи нэг арга бод л доо.
Энэ хүүхдийг хэн нэгэнд даатгаад
бидэнтэй хамт яв.
Сүнь ЛУ: Хэнд даатгах юм бэ?
Сүнь ЛУ ээж: Төрсөн ээж рүү нь залга л даа.
Сүнь ЛУ: Ээж нь нутагтаа байр хуваарьлуулах гээд явсан.
Сүнь ЛУ ээж: Түүнийг аваад хамт яв л даа.
Чэнь Сюйдунг ирэхээр өөрөөр нь ирүүлж авхуулъя.
Сүнь ЛУ: Ээж ээ.
Би одоо ч энд ажилладаг хэвээр байгаа.
Би хаашаа ч явахгүй.
Би энд үлдээд та нарын байрыг харж өгье.
Сүнь ЛУ ээж: Энэ байрыг чамаар харуулах хэрэг байна уу?
Сүнь ЛУ: Ямар ч байсан би хаашаа ч явахгүй.
Сүнь ЛУ ээж: Чи өдий том болчихоод
яагаад ийм хүний үг авдаггүй юм бэ?
яг юу болоод байгаа юм?
Чи угаасаа прокурорын гэр бүлийн хүн.
Хэрвээ Шянтай сайхан үерхвэл
ирээдүйд прокурорын эхнэр болно.
Гэтэл одоо яав?
Шоронд сууж байсан хүний хүүхдийг харж өгөөд
тэр хүүхэд нь бүр өөрийнх нь ч биш.
Сүнь ЛУ: Ээж ээ.
Тэгээд энэ хүүхдийг түүнийх байгаасай гэж хүсээ юу?
Сүнь ЛУ ээж: Чи
Сүнь ЛУ аав: Сүнь Лу
чи юу хийж байгаагаа мэдэж байгаа биздээ
Сүнь ЛУ: Аав аа.
Би өөрөө юу хийж байгаагаа.
үргэлж мэдэж ирсэн.
Би Чэнь Сюйдунд итгэж байна.
Түүний гомдол заавал амжилттай болно.
Тэр сэтгэлтэй, жудагтай сайн эр хүн.
Би өөрийнхөө нүдэнд итгэдэг.
Сүнь ЛУ аав: Сүнь Лу
Чи аль хэдийнээ том хүн болсон.
Өөрөө юу хийж байгаагаа ч мэдэж байгаа.
Чи
өөрийн хийсэн сонголтдоо битгий харамсаарай.
Явцгаая.
Яваач.
Сүнь ЛУ ээж: Энэ...
Чэнь Юйхан: Захирал өвөө, эмээ хоёр замдаа сайн яваарай.
Сүнь ЛУ: Явъя, бид ч бас одоо гэртээ харья.
Чэнь Юйхан: Сүнь багш аа.
Хичээлээсээ хоцрох нь.
Өвдөж байна.
Сүнь ЛУ: Уучлаарай, уучлаарай.
Чиний Сюй аав чинь
яагаад утсаа авахгүй байна аа?
Чэнь Юйхан: Сүнь багш аа, та анхаарлаа төвлөрүүлэхгүй байна.
Та яг загас барьж буй муур шиг
сэтгэл чинь хоёрдоод байна.
Сүнь ЛУ: За за, миний сэтгэл хоёрдсон юм байна.
Чэнь Юйхан: Сүнь багшаа явцгаая
Сүнь ЛУ: За за.
Чэнь Юйхан: Сюй аав аа.
Сюй аав аа.
Та баярын найранд явах гэж байгаа юм уу?
Чэнь Сюйдун: Тийм ээ.
Их баяртай зүйл боллоо.
Сүнь ЛУ: Ямар их баяр вэ?
Шүүхэд гаргасан гомдол чинь амжилттай болсон юмуу.
Чэнь Сюйдун: Түүнээс ч илүү баярт явдал.
ШСүнь ЛУ: үүхэд гаргасан гомдол чинь амжилттай болсон юм уу.
Чэнь Сюйдун: Түүнээс ч илүү баяртай зүйл.
Сүнь ЛУ: Битгий нуугаад бай, хурдан хэл.
Чэнь Сюйдун: Ү Гуанцюань буцаад ирсэн.
Сүнь ЛУ: Тэр үхээгүй юм уу.
Чэнь Сюйдун: Тийм.
Тэр үхээгүй.
Тэр өөрөө очиж хэргээ хүлээсэн.
Явъя.
Сүнь ЛУ: Явъя.
Чэнь Юйхан: Явъя даа.
Шяо Шя: Сүнь багшаа.
Доторх дуусаагүй л байна уу?
Сүнь ЛУ: Дуусаагүй ээ.
Та битгий сандраа.
Шяо Шя: Би сандарч байна лдаа.
гэхдээ та надаас ч илүү сандарч байна.
Би ганц тамхи татах хооронд
та арван найман удаа эргэлдлээ.
Сүнь ЛУ: Тийм ээ.
Чэнь Юйхан: Тэгж эргэлдээд миний толгой хүртэл эргэчихлээ.
Сюй аав.
Шяо Шя: Сюй ах.
Яасан бэ?
Чэнь Сюйдун: Бүх юм ард өнгөрлөө.
Сүнь ЛУ: Юу гэсэн үг вэ?
Чэнь Сюйдун: Ү Гуанцюань тэр жилийн хэргийг
нэг бүрчлэн бүгдийг нь ярьсан.
Би дахиж гомдол гаргах шаардлагагүй боллоо.
Би гэм буруугүй.
Чэнь Юйхан: Би... би...
Намайг хавчаад байна.
Чэнь Сюйдун: Чиний Сюй аав гэм буруугүй ээ.
Чэнь Юйхан: Сюй аав угаасаа гэмгүй шүү дээ.
Шяо Шя: Сюй ах үнэхээр сайн хүн, сайн сайхныг хүртдэг л юм байна.
Чэнь Юйхан: Сюй аав, таны сахал их хатгаж байна.
Цагдаа: Чэнь Сюйдун
Ү Гуанцюань чамтай уулзъя гэж байна.
Ү Гуанцюань
Цаг боллоо, явцгаая.
Чэнь Юйхан: Сүнь багшийн сонголт үнэхээр л сайн юм байна.
Чэнь Сюйдун: Юу?
Чэнь Юйхан: Өнөөдөр захирал өвөө, эмээ хоёр нүүх гэж байна.
Сүнь багшийг аваад явах гэсэн.
Сүнь багш үхтлээ эсэргүүцсэн.
Сүнь ЛУ: Ийм үгийг хаанаас сурдөг байна аа?
Арай дэндүү сүртэй юм биш үү?
Чэнь Сюйдун: Тэгээд?
Чэнь Юйхан: Тэгээд Сүнь багш хэлсэн
тэр өөрөө юу хийж байгаагаа мэдэж байна гэж.
Бас өөрийнх нь сонголт сайн гэсэн.
Чамайг сонгосон нь маш зөв гэж.
Чэнь Сюйдун: Сүнь багш намайг сонгосонд үнэхээр баярлалаа.
Сүнь ЛУ: Зүгээр дээ.
Хурдан хөдөл л дөө.
Чэнь Сюйдун: Явлаа.
Гэртээ харья.
Чэнь Юйхан: Сюй аав.
Эргээрэй.
Чэнь Сюйдун: За.
Чигээрээ яв.
Чэнь Сюйдун: За.
Сүнь ЛУ: Чэнь Сюйдун.
Чи яагаад ийм тэнэг мөртлөө
ийм ухаалаг юм бэ?
Чаншэн ах: Баяр хүргэе ээ, давхар баяр тохиолоо.
Шинэ байранд орсны баяр дээр тушаал дэвшсэн баяр нэмэгдлээ.
Сүнь ЛУ аав: Баярлалаа.
Чаншэн ах: Үгүй ээ бүр.
Гурван баяр зэрэг тохиолоо гэх ёстой юм байна.
Сүнь ЛУ аав: Ямар гурван баяр билээ?
Сүнь ЛУ ээж: Тийм ээ, ямар гурван баяр гэж?
Чаншэн ах: Танай охин хэдийнээ гэрлэх насанд хүрсэн.
Саяхан гэж сонссон.
Бас нэг их сайн найз залуутай болсон гэсэн.
Сүнь ЛУ ээж: Бүү дурс.
Энэ хүүхэд ерөөсөө үгэнд ордоггүй.
Дандаа бидний эсрэг зөрнө.
Хараач,
бид Дунпин рүү нүүгээд ирсэн.
Гэтэл тэр заавал Сичяод үлдэнэ гэнэ.
Шян ямар сайн хүн билээ дээ.
Аавтай нь бас нэг системийн хүн.
Гэтэл тэр ерөөсөө ойшоохгүй юм.
Чаншэн ах: Тэгвэл тэр хэныг сониорхдог юм?
Сүнь ЛУ ээж: Тэр ялын бүртгэлтэй хүнд дуртай.
Чаншэн ах: Сүнь захиралаа
Би охинд чинь нэг хүн зуучилъя.
Болох уу?
Сүнь ЛУ ээж: Ямар шуу хүн юм?
Юу хийдэг вэ?
Хүн нь яг ямархуу вэ?
Чаншэн ах: Миний бие Жоу Чаншэний үнэлдэг хүн
миний сонгосон хүн бол
зан чанарын хувьд огт асуудалгүй.
Надад итгэж байна уу?
Сүнь ЛУ аав: Итгэж байна.
Бид хэдэн жил нөхөрлөж байгаа билээ дээ.
Сүнь ЛУ ээж: үнэхээр сайхан хэрэг байна.
Нэг өдөр авчраад бидэнд танилцуулаарй
Чаншэн ах: Өөр өдөр гэлтгүй
Өнөөдөр ч байж болно шүү дээ.
Сүнь ЛУ ээж: Өнөөдөр өө?
Чаншэн ах: Тиймээ.
Сүнь ЛУ: Аав аа, ээж ээ.
Чэнь Сюйдун: Сүнь захирлаа, эгч ээ.
Сайн байцгаана уу.
Би Чэнь Сюйдун байна.
Сүнь захирлаа, эгч ээ.
Эд нар бол миний шүүхийн шийдвэрүүд.
Лунчуань далайн их сургуулийн диплом.
Байрны гэрчилгээ.
Байр тийм ч том биш.
Гэхдээ Лулугийн ажилладаг цэцэрлэгт их ойрхон.
Түүнд ажилдаа явах, ирэхэд амар.
Цаашдаа Чэнь Юйхан
хааяа бидэнтэй хэд хоног амьдарна.
Та хоёрт ч бас өрөө бэлдсэн.
Сүнь ЛУ: Яагаад надад энэ бүхнийг хэлээгүй юм бэ?
Сүнь ЛУ аав: Чиний ингэж байгаа чинь...
Чэнь Сюйдун: Сүнь захирлаа, эгч ээ.
Би Лулуд гэрлэх санал тавьсан.
Гэхдээ Лулу
та хоёрын саналыг заавал авах ёстой гэсэн.
Тиймээс би өнөөдөр
Жоу ахыг надад зууч болж өгөхийг гуйсан юм.
Чаншэн ах: Миний дүү шиг анд.
Цаашдаа бас миний клубын ахмад болно.
Сүнь ЛУ ээж: Нааш ирээд суу.
Сүнь ЛУ аав: Суу даа.
Чаншэн ах: Үйлчлэгч ээ.
Дахиад хоёр хүний аяга савх нэмээд өгөөч.
Чэнь Сюйдун: Лулу
Бэлэн үү?
Сүнь ЛУ: Юунд бэлэн үү гэж?
Чэнь Сюйдун: Ээжийн минь одоогийн байдал
магадгүй олон жилийн өмнө гацсан тэр хэвээрээ байгаа.
Сүнь ЛУ: Тэгвэл ээжийг чинь дагуулаад
хамтдаа урагшилъя.
Чэнь Сюйдун: За.
Ээж ээ.
Би ирлээ.
Чэнь Сюйдун ээж: Сюйдун аа.
Энэ хэн бэ?
Сүнь ЛУ: Эгч ээ.
Намайг Сүнь Лу гэдэг.
Би цэцэрлэгийн багш хийдэг.
Чэнь Сюйдун ээж: Чи...
Сюйдунгийн багш юм уу?
Сюйдун энэ жил ахлахын хоёрдугаар ангид.
Яг л чухал үе шүү дээ.
Тэр сургууль дээрээ дахиад хэрэг тарьсан уу?
Муу хүү минь.
Чи дахиад юу хийчихэв?
Чи дахиад юу хийчихэв ээ?
Чи...
Ямар хэрэг тарьчихав?
Сүнь багшийг ийм холоос
гэртээ хүртэл ирүүлэхээр.
Сүнь ЛУ: Эгч ээ, эгч ээ, тэр...
Би өнөөдөр зүгээр л гэрээр нь эргэх гэж ирсэн.
Сүүлийн үед тэр их сайн байгаа.
Чэнь Сюйдун ээж: Тэгвэл сайн байна.
Өнөөдөр манайд хоол идээд яваарай.
Би загас чанасан.
Чэнь Сюйдун: Тийм ээ.
Манай ээжийн чанасан загас хамгийн амттай.
Чэнь Сюйдун ээж: Тэгвэл...
Сүнь ЛУ: Тэгвэл эгчийг зовоочихлоо.
Чэнь Сюйдун ээж: Зовох юу байх вэ.
Савх нэг хосыг нэмэх л хэрэг. Хурдан суу.
Нааш ир, суу.
Чэнь Сюйдун: Сүнь багш аа, орж ирээрэй.
Чэнь Сюйдун ээж: Сүнь багш аа,
Сюйдун чинь
жаахан сахилгагүй л дээ.
Хичээл тасална, сургууль ч тасална.
Гэхдээ толгой нь
их сэргэлэн шүү.
Та сайн хүмүүжүүлж байгаарай.
Сургууль дээр сахилгагүйтээд байвал
санаа зоволгүй зодоорой.
Би таныг дэмжинэ шүү.
Сүнь ЛУ: Эгч ээ, санаа зоволтгүй.
Тэр муу байвал
би сайн гэгч нь зодно.
Чэнь Сюйдун: Манай ээж таныг айлгаагүй биз?
Би тийм аймхай хүн үү?
Ингэж амархан айх гэж.
Чэнь Сюйдун ээж: Сюйдун аа,
хоолондоо бэлдээрэй.
Чэнь Сюйдун: За.
Сүнь ЛУ: Эгч ээ.
Тэгвэл бид түрүүлээд явъя даа.
Чэнь Сюйдун ээж: За.
Сүнь багш аа,
Завтай байвал ойр ойрхон ирээрэй.
Чэнь Сюйдун: Ээж ээ.
Би Сүнь багшийг эрэг хүртэл хүргээд өгье.
Чэнь Сюйдун ээж: За, болгоомжтой яваарай.
Чэнь Сюйдун: За.
Чэнь Сюйдун ээж: Сүнь багш аа.
Арал дээр сэрүүхэн шүү.
Дулаан хувцаслаарай, даарч болохгүй шүү.
Сүнь ЛУ: За.
Ээж ээ.
Чэнь Сюйдун: Би өнөө орой гэртээ ирэхгүй.
Найзуудтайгаа шинэ оноо угтана.
Чэнь Сюйдун ээж: Маргааш хичээлтэй шүү дээ.
Тоглоод хэтрүүлэв ээ.
Чэнь Сюйдун: Маргааш шинэ оны эхний өдөр.
Сургууль амарсан.
Тийм биз дээ, Сүнь багш аа?
Сүнь ЛУ: Тийм ээ.
Маргааш сургууль амарна.
Чэнь Сюйдун ээж: За.
Сүнь ЛУ: Аан тийм, эгч ээ.
Та санаа зоволтгүй.
Чэнь Сюйдун сургууль дээрээ
их сайн байдаг.
Тэр ирээдүйд
Лунчуань далайн их сургуульд заавал тэнцэнэ.
Ширээн дээр
түүний сүүлийн үеийн үнэлгээний хуудсыг тавьсан.
Завтайдаа заавал үзээрэй.
Чэнь Сюйдун ээж: За.
Танай багш нар сайн сургаж хүмүүжүүлсний ач шүү.
Сүнь ЛУ: Тэгвэл бид явъя даа.
Шинэ жилийн мэнд, эгч ээ.
Чэнь Сюйдун ээж: За.
Шинэ жилийн мэнд.
Чэнь Сюйдун: Явлаа, ээж ээ.
Сүнь ЛУ: Чиний ээж
миний төсөөлснөөс их өөр юм.
Чэнь Сюйдун: Илүү сайн уу, эсвэл муу юу?
Сүнь ЛУ: Аль нь ч биш.
Би бодохдоо
ээж чинь чамайг өсгөх гэж үнэхээр амаргүй байсан.
Тэгээд
ийм олон зүйл туулсан нь
танай гэр бүлд
үнэхээр шударга бус санагдаж байна.
Үнэндээ би
нэг зөн совин төрөөд байна.
Чэнь Сюйдун: Ямар зөн совин?
Сүнь ЛУ: Тэр нь...
Чэнь Сюйдун: Байна уу, ээж ээ, яасан бэ?
Сүнь ЛУ: Үнэндээ надад
нэг зөн совин төрөөд байна.
Чэнь Сюйдун: Ямар зөн совин?
Сүнь ЛУ: Тэр нь...
Чэнь Сюйдун: Байна уу, ээж ээ, яасан бэ?
Чэнь Сюйдун ээж: Сюйдун аа.
Орой гэрт ирсэн тэр охин хэн бэ?
Чэнь Сюйдун: Сүнь багш шүү дээ.
Чэнь Сюйдун ээж: Чи дахиад надаар зодуулах гээ юу?
Чэнь Сюйдун: Ээж ээ.
Чи түүнийг хэн гэж бодож байна,
тэр чинь тэр хүн.
Чэнь Сюйдун ээж: Та хоёрыг гар гараасаа хөтлөлцсөж байхыг би харсан.
Чэнь Сюйдун: Та...
таны таасан тэр.
Чэнь Сюйдун ээж: Ээж нь чамайг нүүр хийх газаргүй болгочихоогүй биз?
Чэнь Сюйдун: Ээж ээ.
Үгүй ээ.
Чэнь Сюйдун ээж: Тэгвэл сайн сан.
Би Сүнь багшид хэдэн үг хэлмээр байна.
Чэнь Сюйдун: За.
Сүнь ЛУ: Байна уу, эгч ээ.
Чэнь Сюйдун ээж: Сүнь минь.
Чамайг өнөөдөр гэрт ирсэнийг
эгч нь мэдээгүй.
Урьдчилж ч бэлдсэнгүй.
Дараа ирэхээр чинь
эгч нь чамд нугас чанаж өгье.
Сүнь ЛУ: За.
Эгч ээ.
Өнөөдрийн загас ч бас үнэхээр амттай байсан.
Чэнь Сюйдун ээж: За за.
Сюйдун ч хоол хийж чадна.
Цаашдаа түүнээр өөртөө амттай юм хийлгээрэй.
Тэр чамайг дээрэлхэж зүрхэлбэл
надад хэлээрэй.
Би өгзгийг нь улайтал нь алгадаад өгнө.
Сүнь ЛУ: За.
Чэнь Сюйдун ээж: Сүнь минь.
Сюйдун сайн хүн шүү.
Сүнь ЛУ: Мэдэж байна, эгч ээ.
Чэнь Сюйдун
сайн хүн.
Чэнь Сюйдун ээж: Тэгвэл эгч нь та хоёрыг саатуулахгүй ээ.
Баяртай.
Сүнь ЛУ: Баяртай, эгч ээ.
Чэнь Сюйдун: Чи сая юу хэлэх гэсэн юм?
Сүнь ЛУ: миний хэлэх гэсэн юм...
Надад нэг зөн төрөөд байна.
Эгч бүрэн эдгэрнэ.
Сүнь ЛУ: Надад нэг зөн төрөөд байна.
Эгч бүрэн эдгэрнэ.
Чэнь Сюйдун: Лулу.
Манай ээж бол...
их уламжлалсаг хүн.
Аавыг амьд байхад
тэр намайг, бас аавыг л гэж амьдардаг байсан.
Аав өөд болсны дараа
тэр намайг л гэж амьдарсан.
Дараа нь би шоронд суусан.
Түүний сэтгэл санаа улам дордож.
Түүнтэй дахин уулзахад
тэр сэтгэцийн эмнэлэгт байсан.
Сүнь ЛУ: Эгч заавал дээрдэнэ гэдэгт би итгэж байна.
Чэнь Сюйдун: Тэгнэ ээ.
Сүнь багш.
Хэл л дээ.
Яах вэ?
Сүнь ЛУ: Юуг яах вэ?
Чэнь Сюйдун: Манай сургууль багш, сурагчийн үерхлийг хорьдог уу?
Сүнь ЛУ: Би чамд тэсэхийн аргагүй хайртай.
Зүгээр үү?
Энэ юу вэ?
Чэнь Сюйдун: Өнгөрсөн удаа Юйханыг
Өнгөрсөн удаа гэрээсээ зугтсаныг санаж байна уу?
Энийг
тэр миний өмнөөс чамайг аргад гэж
чамд авч өгсөн бэлэг.
Энэ жаал их харамч шүү.
Өөрийнхөө амттан авах мөнгөөр чамд авч өгсөн.
Сүнь ЛУ: Цаашаа хар.
Хурдан цаашаа хар.
Эргэж харахгүй шүү.
Чэнь Сюйдун: За.
Сүнь ЛУ: Боллоо.
Юм хэл л дээ.
Гацчихав уу?
Чэнь Сюйдун: Лулу.
Би Чэнь Сюйдун,
хоол хийж чадна.
Хүүхэд харж чадна.
Бас загас зарж чадна.
Эхнэртээ ч сайн хандана.
Тэр тал дээр бол...
бас муугүй шүү, мэдэж байгаа биз.
Сүнь ЛУ: Олиггүй юм чинь.
Намайг дахиад битгий хуураарай.
Чэнь Сюйдун:Зүрх минь...
Сүнь ЛУ: Хуурч болохгүй шүү.
Чэнь Сюйдун: Чи бүгдийг нь шат шатаар төлөвлөчихсөн биз дээ?
Лулу
Би чамайг
өргөн уудам ертөнцөөр
хүссэнээрээ дүүлэн яваасай гэж хүсэж байна.
Би чамд хайртай.
Чи зөвшөөрөх үү?
Back to episodes Go home