Эрэгтэй: Та хоёр ёстой азтай юм аа. 7 охинтой. Бүгд сайн айлд бэр болж орсон Ялангуяа
Эрэгтэй: Цюй айлын долоодугаар охин хүргэнээ дагуулан төрхөмдөө ирлээ
Цюй ноён: Цици ээ. Аавын сайн охин минь. Долоон эгч дүүсээсээ чи л хамгийн сайн нөхөрт гарсан нь Баян айлд орж Гу группийн залуу эзэгтэй боллоо. Ёстой аавынхаа бахархал шүү.
Цюй Нинци: Өнөөдрийн төрхөмдөө ирэх зоогт том эгч яасан юм?
Цюй Иран: Цюй Нинци
Эмэгтэй: Энэ Цюй Иран чинь Цюй айлын том охин Хагас жилийн өмнө Цюй айл нэг хөдөөний царайлаг залууг сонгосон ч Өөрөө хуримаасаа зугтана гэж үймээн тариад замдаа хүний наймаачидтай таарчихсан гэнэ лээ Сонсохнээ улаан дэнлүүний газар зарагдаад бүр биеэрээ дүүрэн бузар өвчин туссан гэсэн
Цюй Нинци: Том эгч ээ. Та санаа зоволтгүй. Би таныг заавал эмчилж эдгээнэ. Заавал.
Эмэгтэй/ Эрэгтэй: Хүн аллаа!
Цюй Иран: Цюй Нинци. Яагаад Цюй айлын долоон охиноос чи хамгийн сайн айлд бэр болдог юм? Чи баян айлын хатагтай болчихоод харин би тоглоом нь боллоо. Би хүлээн зөвшөөрөхгүй. Ямартай ч би удаан амьдрахгүй. Үхсэн ч гэсэн чамайг там руу хамт чирнэ дээ
Цюй ноён: Тэр жил Цюй айл зовлонд унахад өвөө чинь та хэдэд хэдэн гэрлэлтийн тохироо хийсэн юм Одоо энэ 7 айл бүгд сүйн бэлэгтэй иржээ. Шударга байлгахын тулд та нар өөрсдөө сонгоцгоо Аль айлын сүйн бэлгийг сонгоно тэр айлд бэр болж орно Бүх зүйл өөрсдиын чинь хувь тавилангаас шалтгаална.
Цюй Нинци: Би дахин төрөөд хагас жилийн өмнөх Цюй айлын долоон охины сүйн бэлэг сонгон хүргэнээ сонгох үед ирчихэж. Өмнөх насандаа би энэ хайрцгийг сонгож Гу Тинъитэй гэрлэсэн.
Цюй Иран: Би энийг сонгоно. Яг энэ байна.
Цюй Нинци: Тэр бас дахин төрчихсөн гэж үү.
Цюй Иран: Цюй Нинци. Тэнгэр надад дахин сонгох боломж өгчээ. Энэ удаа би чамайг заавал шавартай хутгана даа
Цюй Нинци: Том эгч ээ Эгч дүүс явсны хувьд чамд нэг юм сануулъя. Энэ алтан галт шувуун титэм харахад сүртэй ч үнэндээ...
Цюй Иран: Юугаа илүү үглээд байгаа юм? Би чамаас илүү сайн айлд бэр болж орох гэж байгаад. Чи зүгээр л атаархаж байгаа биз дээ? Би чамд хэлье. Гугийн гэр бүлд Би заавал бэр болж орно
Эмэгтэй: Энэ муу даашинз ямар хэрэгтэй юм? Том эгчийн алтан галт шувуун титэм л хамгийн гоё нь байна
Цюй Иран: Долоодугаар дүү минь Хайрцаг цөөхөн үлдлээ. Чи энийг л сонго.
Цюй Иран: Яагаад будаа байгаа юм бол? Мэдэхгүй юм даа, аль айлын ядуу навсгарууд явуулсан юм бол.
Эмэгтэй: Ийм доод зиндааны юм манай Цюйн гэрийн босгоор орж чаддаг аа?
Эмэгтэй: Тийм шүү. Амьнаасаа уйдсан хүн бэ царайлаг залуу юм байх даа? Дүү минь тийшээ бэр болж Будаа суулгахаар явах нь дээ. Жян Хуайчуань Өмнөх насанд том эгч Жянгийнханг алс бөглүү гэж голоод замын дундаас хуримаасаа зугтсан.
Цюй ноён: Энэ Жянгийнхан хэдхэн жилийн дотор ингэтлээ доройтно гэж санасангүй. Ёстой нэг Муу мэлхий хунгийн мах идэх санаатай. Тэр муу будааг нь гадагш нь хаячих.
Цюй Иран: Аав аа Цюйнхэн хүргэн сонгож байгааг бүх хот даяар мэдэж байгаа Цюй Нинци гэрлэхгүй гэвэл гадны хүмүүс манай Цюйнхнийг шоолно шүү дээ.
Цюй ноён: Энэ
Цюй Нинци: Өмнөх насандаа би Гугийнханд бэр болж зовлон бүхнийг амссан. Энэ насандаа би өөрөө шийднэ. Зүгээр ээ. Би сууя.
Жян Хуайчуань: Цагаан будаа? Аав аа, ээж ээ Та нар мэдэж байгаа шдэ Би Цицигээс олон жил сэтгэлээ нууж явсан. Яагаад миний бэлдсэн 10 тэрбумын сүйн бэлгийг өгөөгүй юм? Заавал нэг шуудай будаа аваачих хэрэг байсан юм уу? Чи... Чи ингэвэл түүнийг яаж намайг сонго гэх юм бэ?
Жян эзэгтэй: Хүү минь. Хараач. Энэ хоёр ахыгаа хар даа. Тухайн үед хоёр бэр авчирсан ч Тэд манай хөрөнгө чинээг мэдээд хоёулаа мөнгийг нь хамж аваад зугтсан. Эцэст нь бэр ч, хайр ч юу ч олдоогүй. Бас цочирдоод тэнэг болсон.
Жян том хүү: Ээж ээ. Хэнийг тэнэг гээд байгаа юм? Тэгвэл миний эхнэр яагаад бусдын мөнгийг хамж аваагүй юм? Зүрхэнд нь би байгаа болохоор тэр.
Жян эзэгтэй: Чи...
Жян дунд хүү: Тийм шүү, ээж ээ. Та ингэж хэлэх чинь арай л эвгүй сонсогдож байна.
Жян том хүү: Тийм.
Жян дунд хүү: Миний эхнэр улаан өнгөнд дуртай. Тэр жаахан мөнгө авлаа гээд яадаг юм?
Жян эзэгтэй: Хар даа. Энэ хоёр ахыгаа Одоо хүртэл хайрын өвчтэй. Бас тэнэг хэвээрээ.
Жян Хуайчуань: Ээж ээ. Том ах, хоёрдугаар ахын хэлсэн зөв.
Жян эзэгтэй: Юу гэнэ ээ?
Жян Хуайчуань: Ээж ээ.
Жян ноён: Эхнэр ээ.
Жян Хуайчуань: Цици мөнгөнд дуртай байлаа ч бид түүнийг гэртээ бэр болгож аваад бүх хөрөнгөө түүнд өгчихвөл болоо биш үү?
Жян эзэгтэй: Тэнэг хүү минь дээ Хэлэхэд амархан л даа. Чи бүх мөнгөө бүгдийг нь түүнд өгчихвөл тэр зөвхөн мөнгө л авна. Чамайг хэрэггүй гэнэ шүү дээ.
Жян Хуайчуань: Тэгвэл яах юм?
Жян эзэгтэй: Хүү минь, өмс.
Жян Хуайчуань: Та нар юу хийгээд байгаа юм?
Жян ноён/ эзэгтэй: Ядуугийн дүр эсгэ.
Цюй ноён: Танк 200 мянга Ауди 1 сая Мерседес 2 сая Роллс-Ройс Дээд хувилбар нь 20 сая Залуу ноён Гу Таны ирэхийг л их хүлээлээ
Цюй эзэгтэй: Залуу ноён Гу, Та харахад л үнэхээр мундаг хүн юм. Бид охиноо танд өгвөл санаа амар байх болно.
Гу ноён: Чи л миний эхнэр байна
Цюй Иран: Нөхөр өө, би эхнэр чинь шүү дээ.
Гу ноён: Нэг аав ээжээс төрсөн байж яахаараа ийм өөр царайтай байдаг байна аа? За яахав Гэртээ аваачаад мөнгийг нь салгаж чадвал болоо.
Эмэгтэй: Том эгч ёстой азтай юм аа. Энэ Гугийнхан чинь Хайчэнд толгой цохих баячууд шүү дээ. Тийшээ бэр болчихвол эдлээд барахгүй эрхэм тансаг амьдрал хүлээж байгаа
Эмэгтэй: Цаашдаа сайхан юм тохиолдвол эгч дүүсдээ ч бас ашгийг нь хүртүүлээрэй.
Цюй Иран: Цюй Нинци Цаашдаа би Гугийнхны залуу эзэгтэй болно. Чи дотроо үхтлээ атаархаж байгаа биз.
Цюй Нинци: Том эгч ээ, алтан үүр үү, галын нүх үү орж үзэж байж л мэднэ.
Эмэгтэй: Долоодугаар дүүг харахад л Энэ чинь атаархал л байна. Үг чинь хүртэл хорсолтой байна шүү.
Эмэгтэй: Сэтгэл чинь тэнцвэргүй байх нь аргагүй. Тэр ядуу эртэй суусан хүн яаж баярлах юм бэ.
Цюй Иран: Галын нүх байсан ч чиний суусан ядуугийн үүрнээс дээр. цаг нь болчихоод байхад тэр муу будаа зөөдөг нөхөр чинь яагаад одоо болтол ирэхгүй байна?
Эмэгтэй: Тийм шүү. Арай сүйт бүсгүйгээ авах олигтойхон машин ч байхгүй юм биш биз?
Цюй Нинци: Тэр бол Жян Хуайчуань миний ирээдүйн нөхөр.
Жян Хуайчуань: Хоёрдугаар ах аа. Чи ямар хогийн машин олоод ирэв ээ?
Жян дунд хүү: Намайг битгий буруутгаарай. Тэр чинь бүгд манай ээжийн гаргасан санаа биз дээ?
Жян том хүү: Болио, хоёр оо бид одоо ямар дүр эсгэж байгаагаа. Битгий мартаарай. Бид чинь зүүн хойд нутгийн уулын гүнээс ирсэн ядуу бүсийн ядуу тосгоны ядуу айл шүү дээ.
Жян дунд хүү: Аан тийм.
Жян Хуайчуань: Боллоо. Би чамайг авахаар ирлээ.
Цюй Нинци: Чи Жян Хуайчуань мөн үү? Хачин юм. Тэр намайг өмнө нь харж байгаагүй шүү дээ. Яаж намайг таньсан юм бол?
Цюй Иран: Энэ залууг ийм царайлаг гэж санасангүй. Бие хаа нь ч дажгүй юм. Цюй Нинци тэр муу хүүхэн. Ёстой л завшлаа лдаа
Эмэгтэй: Энэ долоодугаар хүргэн үү? Энэ ямар загварын машин бэ? Бид үнэхээр таньсангүй шүү.
Эмэгтэй: Ёстой... Зургаадугаар дүүг хангалттай ядруухан айлд орсон гэж бодсон чинь Яаж бүр трактор хүртэл байдаг байна аа? Энэ чинь өмнөх зууны эд биз дээ.
Жян дунд хүү: Трактор яачхаа вэ? Чамд хэлчихье. Манайд хэдэн арваараа бий шүү.
Цюй Иран: Аргагүй л хөдөөнөөс ирсэн бүдүүлгүүд юм. Аялга чинь хүртэл ийм муухай юм.
Жян том хүү: Том эгч ээ. Өглөөний цайндаа хулганы хор идчихсэн юм уу? Ямар хорон үгтэй юм бэ чи.
Цюй Иран: Чи биш...
Жян том хүү: Би яасан гэж?
Жян Хуайчуань: Цици. Уучлаарай.
Цюй Нинци: Зүгээр ээ. Би чамтай гэрлэхэд бэлэн.
Цюй ноён: Цюй Нинци Аав ээж нь сануулаагүй гэж битгий хэлээрэй. Ийм хүнтэй суувал цаашдаа чи зовж амьдарна даа.
Цюй Нинци: Цюйн гэрт өнгөрөөсөн минь сайхан амьдрал байсан гэж үү? Өмнөх амьдралдаа би ч бас Цюйнхны эрхтэн дархтанд тал засах ердөө нэг шатрын хүү байсан. Энэ насандаа би гэр бүлээ өөрөө сонгоно.
Цюй эзэгтэй: Тийм бол цаашдаа чи хадамд гараад сайхан амьдарч чадахгүй бол бидэнд наалдах гэж бүү бодоорой.
Эрэгтэй: Өлзийт цаг боллоо. Цюйн гэрийн 7 бүсгүй нөхөрт гарлаа.
Цюй эзэгтэй: Аяархан аа. Болгоомжтой, болгоомжтой.
Цюй Иран: Нөхөр өө.
Гу ноён: Юундаа маяглаад байгаа юм. Ямар хүнд юм бэ. Өөрөө гэртээ харь.
Жян Хуайчуань: Цици. Би чамайг гэрт чинь хүргэж өгье.
Жян том, дунд хүү: Орон дээр өнхөр, өнхөр. Үр ач дүүрэн болоорой Хүү төрүүлээд, дараа нь охин төрүүлээрэй Орон дээр өнхөр, өнхөр. Үр ач дүүрэн болоорой Хүү төрүүлээд, дараа нь охин төрүүлээрэй
Жян том хүү: Гуравдугаарх аа. За боль, оролдоод хэрэггүй. Одоо яах вэ? Трактор ч эвдэрчихлээ. Явах аргагүй боллоо. Гэртээ ч хүрээгүй байдаг
Жян Хуайчуань: Та нарын олсон байр хаана байгаа юм?
Жян том хүү: Тэр талд. Тэндээс дахиад 3 км.
Жян Хуайчуань: Та нарыг ч их зовоочихжээ. Энэ газрын зураг дээр олдохгүй газрыг та нар олоод иржээ.
Жян том хүү: Юундаа ёсорхох вэ, нэг гэрийн хүмүүс шүү дээ.
Цюй Нинци: 3 км хол биш ээ Алхаад л харья.
Жян Хуайчуань: Би чамайг үүрье.
Цюй Нинци: Хэрэггүй ээ. Их хол шүү дээ. Чи ч бас ядарна Алхаад харьсан нь дээр. Тэгээд ч бид хоёр эхнэр нөхөр. Цаашдын замаа хамтдаа туулах ёстой.
Жян Хуайчуань: За. Чинийхээр болъё.
Жян том хүү: Манай гуравдугаархын эхнэр бусад эмэгтэйчүүдээс Өөр л юм
Жян дунд хүү: Би итгэхгүй байна Эмэгтэйчүүд угаасаа бүгд адилхан. Лав намайг хангалттай мөнгөгүй болохоор эхнэр минь орхисон.
Жян том хүү: За боль, дэмий юм битгий ярь. Явъя. Дөт замаар хурдан гэртээ харьж Бэр маань гэртээ ирсэнийг Ээжид хэлье
Жян эзэгтэй: Ирлээ. Бүгд байр байрандаа. Хурдлаарай, хурдлаарай. Ээ бурхан минь.
Жян Хуайчуань: Ингэтлээ дүр эсгэх хэрэг байна уу?
Жян эзэгтэй: Энэ чинь Цици биз дээ? Би Төмөрбаганын ээж байна аа.
Цюй Нинци: Төмөрбагана гэдэг нь
Жян Хуайчуань: миний багын нэр.
Жян эзэгтэй: Нааш ир, охин минь. Зүгээр битгий зогсоод бай. Пийшинтэй орон дээр сууя. Дулаахан. Явъя. Дээш гарч суу.
Цюй Нинци: Баярлалаа.
Жян Хуайчуань: Болгоомжтой
Жян эзэгтэй: Болгоомжтой, болгоомжтой. Цици ээ. Энэ бол Төмөрбаганын аав. Бэлхүүснээс доош саажсан. Өөрийгөө авч явж чаддаггүй. Энэ нь түүний хоёрдугаар ах. Таван настайдаа халуураад тархиа гэмтээсэн. Энэ бол Төмөрбаганын том ах. Чи уулзаж байсан. Сүрьеэ туссан. Би ч бас доголон. Цици ээ. Манай гэрийн байдал үнэхээр олигтой биш. Чамайг бэр болгож авчраад зовоочихлоо. Өнгөрлөө, өнгөрлөө. Би бэрээ... Айлгаад зугтаалгачих юм биш биз? Хуайчуань энэ жил аль хэдийн 31 настай хий нас нь 32 33 руу орж байна 34 шүргэж удахгүй 35 хүрэх нь Гэрт аль хэдийн хоёр хөгшин ганц бие байдаг Хэрвээ...
Жян Хуайчуань: Цици Үнэндээ манайх
Цюй Нинци: Жян Хуайчуань энэ олон жил Чамд амар байгаагүй байх даа
Цюй Нинци: хөдөлгөөн муутай аав ээжтэй бас оюуны бэрхшээлтэй ахтай энэ том гэр бүлийг чи ганцаараа тэжээх их хэцүү байдаг биз дээ.
Жян Хуайчуань: Тийм болохоор чи намайг голоогүй харин намайг өрөвдсөн юм байна.
Цюй Нинци: Үнэндээ Энэ ч бас дажгүй шүү. Жаахан л жижигхэн юм. Их цэвэрхэн. Цэгцтэй. Цаашдаа манайхан бүгдээрээ сэтгэл нийлж хүчээ нэгтгэвэл гарцаагүй амьдрал улам сайхан болно.
Жян эзэгтэй: Цици Энэ манай гэр. Өрхийн түлхүүрийг цаашид чамд даатгалаа Бид цаашдаа нэг гэр бүл боллоо
Цюй Нинци: Өрхийн түлхүүрийг
Жян эзэгтэй: цаашдаа манай Жянгийнхны бүх хөрөнгийг чамд хадгалуулна
Цюй Нинци: Гэрийн амьдрал ийм хүнд байгаа юм уу? Гэтэл тэд үлдсэн цөөхөн мөнгөө хүртэл надад хадгалуулж байна. Намайг үнэхээр гэр бүлийн хүнээ гэж үзжээ. Би заавал сайн хадгална.
Жян эзэгтэй: За.
Жян Хуайчуань: Жянгийнхны хэдэн зуун саяын хөрөнгө эцэст нь хариуцах хүнтэй боллоо. Ээж ч нээрээ Ийм муухай газар олоод байхдаа яах вэ. Цицид эртхэн үнэнээ хэлье. Түүнийг дахиж зовоож болохгүй.
Цюй Нинци: Хуайчуань. Чи яачихав?
Жян Хуайчуань: Үгүй. Зүгээр ээ. Тэр... Нөгөө... Хөлөөрөө алх цохичихлоо. Үгүй. Би тэрийг хэлсэн юм... Миний хөлийг алх цохичихлоо.
Цюй Нинци: Харъя.
Жян Хуайчуань: Хэрэггүй.
Жян эзэгтэй: Яасан их чимээ гаргадаг юм.
Жян ноён: Аз болж манайх нааран ортой. Тэгээгүй бол энэ залуу хосын савлагааг даахгүй байлаа.
Жян эзэгтэй: Явъя. Явъя.
Жян дунд хүү: Би эхнэрээ санаад байна
Цюй Нинци: Уучлаарай.
Жян Хуайчуань: Зүгээр ээ. Чи... чи их зөөлөн юм. Үгүй. Би... Би чамайг хэлсэн юм. их хөнгөн юм гэж
Цюй Нинци: Би түрүүлээд унтлаа.
Жян Хуайчуань: Нөгөө... Би эхлээд хувцсаа тайллаа шүү.
Цюй Нинци: Чи... Чи хувцсаа яах гэж тайлж байгаа юм?
Жян Хуайчуань: Хувцсаа тайлаад унтана шүү дээ.
Төгсөв
Үргэлжилнэ Төгсөв
Төгсөв
Цюй Нинци: Чи... Чи яах гэж байгаа юм?
Жян Хуайчуань: Санаа зоволтгүй. Би... чамд гар хүрэхгүй.
Цюй Нинци: Юу гэсэн үг юм?
Жян Хуайчуань: Үгүй ээ Би чамд хүрэхийг хүсэхгүй байгаа юм биш. Би... Миний хэлэх гэсэн нь... Чи хэзээ нэг өдөр өөрөө хүсвэл...
Цюй Нинци: Унтах бол унт л даа. Тийм олон юм ярих хэрэг юу байна? Аав ээж ээ, өглөөний мэнд.
Жян эзэгтэй: Цици минь. Өчигдөр шөнө ядарсан биз дээ? Хурдан суугаад хоолоо ид. Хурдлаарай.
Цюй Нинци: Манай гэрийн том ах чинь барууны хоол ч хийж чаддаг юм уу?
Жян том хүү: Би хэлсэн дээ. Эрт оройгүй баригдана гэж.
Жян дунд хүү: Хурдхан үнэнээ хэлчихье. Би дахиж тэнэгийн дүр эсгэмээргүй байна.
Жян Хуайчуань: Цици.
Цюй Нинци: Үнэндээ аав ээж ээ, та хоёр миний төлөө заавал ингэж мөнгө үрэх хэрэггүй. Би нэгэнт Жянгийнханд бэр болохоор сонгосон болохоор хоол унд, уур амьсгалд нь дасан зохицож чадна. Энэ хавч үнэтэй юм чинь цаашдаа авахгүй байсан нь дээр.
Жян эзэгтэй: Цици ийм ухаалаг юм чинь бид түүнийг хуурсныг мэдвэл яах бол?
Цюй Нинци: Би мөнгө олох арга бодох хэрэгтэй. Гэрийнхнээ сайхан амьдруулна.
Эрэгтэй: Захирал Жян Уулзаагүй их уджээ. Захирал Жян.
Жян Хуайчуань: Та яагаад ирэв?
эрэгтэй: Танд гэрээ авчирч өгөхөөр ирлээ. Санаа зоволтгүй. Залуу эзэгтэйд мэдэгдэхгүй ирсэн. Энэ бол манай өнгөрсөн улирлын санхүүгийн тайлан. Нийт орлого 300 тэрбум.
Цюй Нинци: Юу гэнэ ээ, 300 тэрбум аа?
Цюй Нинци: Та чинь...
Жян ноён: Энэ...
Жян эзэгтэй: Энэ хүн бол ядуурлыг бууруулах албаны тосгоны ажилтан.
Цюй Нинци: Ядуурлыг бууруулах аа?
Жян том хүү: Тийм. Манайх чинь нөгөө... халамжийн өрх биш бил үү? Тэгээд дээрээс байнга ирж тусламж хүргэдэг шүү дээ. Манайх руу түлээ, будаа, тос, давс гээд байнга явуулдаг юм
Цюй Нинци: Тэгвэл энэ юу юм?
Жян Хуайчуань: Зүгээр л хэрэггүй цаас. Гал асаахад хэрэглэ гэж явуулсан юм.
Эрэгтэй: Би гурван шөнө нойргүй сууж эмхэлсэн санхүүгийн тайлан шүү дээ.
Цюй Нинци: Баярлалаа. Гэхдээ чи санаа зовох хэрэггүй ээ Би аль хэдийн шийдсэн. Ажил хийж мөнгө олно.
Жян гэриихэн: Ажил хийх гэнэ ээ?
Цюй Нинци: Гэрийн зардал их. Зөвхөн Хуайчуань ганцаараа даагаад байж болохгүй. Би гар хөлтэй хүн. Бага ч гэсэн олж чадна.
Жян эзэгтэй: Бэр минь, тэгж болохгүй шүү. Ийм өвлийн хүйтэнд гадаа даарч бээрвэл яана
Жян Хуайчуань: Цици үнэндээ гэрийн зардлын мөнгө байгаа шдэ Чи санаа зоволтгүй.
Цюй Нинци: Та нар надад санаа зоволтгүй. Би шийдвэрээ гаргачихсан. Тэгээд ч би ажил олчихсон. Маргаашнаас ажилдаа орж болно.
Жян гэриихэн: Аа?
Цюй Нинци: Царайлаг залуу аа, усанд сэлэлт, фитнес сонирхоод үзэх үү? Усанд сэлэлт, фит... усанд сэлэлт, фитнес сонирхоод үзэх үү? усанд сэлэлт, фитнес сонирхоод үзэх үү? Бүсгүй ээ, усанд сэлэлт, фитнес сонирхоод үзэх үү?
Жян том хүү: Манай гуравдугаархын эхнэр үнэхээр өөр юм аа. Ёстой зовлон даадаг хүн юм.
Жян эзэгтэй: Бид Цицийг бэр болгож авсан нь түүнийг зовоох гэж үү?
Жян том хүү: Үгүй ээ, ээж, та чинь...
Жян эзэгтэй: Хуайчуань хурдхан арга бодооч.
Жян Хуайчуань: Хамгийн хурднаар залуу эзэгтэйн гар дахь тараах хуудсыг бүгдийг нь ав.
Эрэгтэй: За.
Цюй Нинци: Бүсгүй ээ, Усанд сэлэлт, фитнес сонирхоод үзэх үү?
Эрэгтэй: Надад нэгийг өгөөч.
Эрэгтэй: Би ч бас авъя.
Эмэгтэй: Надад нэгийг өгөөч.
Цюй Нинци: Нэг хүн нэгийг л авна шүү.
Эмэгтэй: Миний хүүхдийг бүртгээд өгөөч. Надад нэгийг аваад өгөөч.
Цюй Нинци: Эндхийн хүмүүс бүгд ийм халуун сэтгэлтэй юм уу? Эдгээр үнэт эдлэл Бүгд шинээр гарсан бараа. Тэгээд үнэгүй зүүж үзэж болно. Лав сайн зарагдах байх аа Нэг ч ширхэг зарагдсангүй. Аргагүй л... Үнэт эдлэл зарна гэдэг тараах хуудас тараахаас өөр юм байна. Арга бодохгүй бол болохгүй нь.
Жян Хуайчуань: 10 минутын дотор хатагтайн бүх барааг борлуулж дуусга.
Эрэгтэй: За. Явъя. Эзэн ээ, надад нэг иж бүрдэл өгөөч. Би 10 иж бүрдэл авъя.
Эмэгтэй: Энэ шүүгээнийхийг бүгдийг нь авъя. Би ч бас авъя.
Цюй Нинци: За за за. Битгий яар. Бүгдэд нь хүрэлцэнэ.
Эрэгтэй: Зөө.
Цюй Нинци: Эндхийн хүмүүс арай л найрсаг юм аа.
Эрэгтэй: Захирал Жян. Бүх ажлыг зохицуулчихлаа.
Цюй Нинци: Захирал Жян.
Үргэлжилнэ
Цюй Нинци: Чи ч бас ажил хайж явна уу?
Жян Хуайчуань: Тийм. Тэр... Би хамгаалагчаар ажилд орох гэж ирсэн Тийм биз?
Эрэгтэй: Тийм. Манай хойд нутгийнхан нилээн шулуун зантай. Гадаа гарахаараа хүмүүсийг тэр захирал, энэ захирал гээд дуудчихдаг. Тэр... Жян аа. Та нар түр ярилцаж бай. Би түрүүлээд явъя.
Цюй Нинци: Таны түрийвч.
Эрэгтэй: Баярлалаа.
Жян Хуайчуань: Өнөөдөр бүтэн өдөр ядарлаа. Хурдан харь даа.
Цюй Нинци: Би өнөөдөр ёстой мундаг байсан. Тараах хуудас хүртэл гялалзсан. Үнэт эдлэл ч бүгд зарагдсан.
Жян Хуайчуань: Тийм үү? Манай эхнэр үнэхээр мундаг.
Цюй Нинци: Аав, ээж, том ах, хоёрдугаар ах аа. Би өнөөдөр 3000 юань олсон
Жян том хүү: Тэгж харагдсангүй шүү. Цици бас мөнгөний хорхойтой юм аа.
Цюй Нинци: Ээж ээ. Энэ 500-г танд өгье. Шинэ хувцас аваарай. Аав аа, энэ 500-г танд. Сайн тэргэнцэрээр солиорой. Том ах аа. Энэ 500-г аваад эмнэлгээс сайн эм аваарай. Хоёрдугаар ах аа. Энэ 500 бол чамд өгч байгаа юм. Хэдэн шинэ тоглоом аваарай. Хуайчуань Энэ 500-г чамд. Эр хүн гадаа явахдаа халаасандаа мөнгөгүй байж болохгүй.
Жян Хуайчуань: Тэгвэл чи өөрөө яах юм?
Цюй Нинци: Үлдсэнийг нь би хадгална. Хангалттай цуглахаар нь гэрээ сайхан засаж янзална.
Жян эзэгтэй: За. За.
Цюй Нинци: Ээж ээ. Яасан бэ?
Жян эзэгтэй: Цици минь. Үнэндээ манайх...
Жян том хүү: Ээжийн зүгээр л сэтгэл их хөдөлсөн байх Ийм удаан хугацаанд ийм их мөнгө хараагүй болохоор
Жян эзэгтэй: Тийм ээ, Цици. Би догдлоод л тэр. Би бүр догдолчихлоо.
Цюй Нинци: Зүгээр дээ. Би дахиад нэг ажилд орох гэж байгаа. Зочид буудлын зөөгчийн ажил. Тэр үед манай гэр улам л сайхан амьдарна.
Жян эзэгтэй: Унтчихлаа. Явъя.
Жян Хуайчуань: Одоо яах вэ?
Жян эзэгтэй: Тэнэг санаа гаргасан нь миний буруу. Ийм сайн бэрийг юуг нь шалгах хэрэгтэй гэж?
Жян ноён: Би одоо бүр гэрийн бүх хөрөнгөө Цицид өгчихмөөр байна. Цициг ажил хийхээр гарч байгааг харахаар сэтгэл өвдөж байна.
Жян Хуайчуань: Зүгээр шууд Цицид үнэнээ хэлье.
Жян Том хүү: Одоо үнэнээ хэлбэл энэ...
Жян дунд хүү: Цици хэрвээ чамайг анхнаасаа л өөрийг нь хуурсан гэж бодвол чамаас салж ч мэднэ дээ
Эрэгтэй: Оллоо. Маргааш нэг олон улсын дуудлага худалдаа болно. Манай Жян группийн зочид буудалд болно. Захирал Жян, та очоод дэлхийд цорын ганц тэр том ягаан алмазыг авч залуу эзэгтэйд бэлэглэвэл магадгүй уур нь жаахан гарах байх
Жян Хуайчуань: Ингээд болох болов уу?
Жян эзэгтэй: Нэг муу чулуу шүү дээ. Цици ч дуртай байх албагүй. Гэхдээ Оролдоод үзье.
Үргэлжилнэ
Цюй Нинци: Сайн байна уу. Би өнөөдөр Зөөгчөөр ажилд орох гэж ирсэн юм Уучлаарай, дуудлага худалдааны танхим хаана байдаг юм бол?
Цюй Иран: Энэ чинь хөдөө айлд бэр болсон нөгөө долоодугаар дүү минь биш үү? Яахаараа энд зөөгч хийж явдаг байна?
Цюй Нинци: Том эгч ээ. Та яагаад энд байгаа юм?
Цюй Иран: Мэдээж нөхөр маань намайг зугаалуулахаар авчирсан л байхгүй юу Дашрамд нь харшдаа суусаар уйдаад өөр газар сольж олон улсын люкс өрөөнд сууж үзье гэсэн юм.
Цюй Нинци: Өмнөх амьдралд Гугийнхны мөнгөний эргэлт тасарч тоолж баршгүй их өндөр хүүтэй зээл авсан. Нүүрээ тахлах гэж баян царайлж байжээ. Харахад энэ хэргийг Цюй Ирань одоо ч мэдээгүй байгаа юм байна Хүргэн ах ийм баян юм чинь мэдээж эндхийн хамгийн үнэтэй ерөнхийлөгчийн люкст буусан байлгүй.
Цюй Иран: Тэгэлгүй яах вэ. Надад нэг ерөнхийлөгчийн люкс өгөөч
Эмэгтэй: Ерөнхийлөгчийн люкс нэг шөнө 388 мянга. Та хэдэн шөнө буух вэ?
Гу ноён: Түр хүлээ. Ямар люкст буух гээд байгаа юм бэ? Чи галзуурсан юм уу?
Цюй Иран: Нөхөр өө бид бал сарын аялалдаа ч яваагүй шүү дээ. Нэг люкст буухад яадаг юм?
Гу ноён: Би хажуугийн буудалд аль хэдийн өрөө авчихсан. Нэг шөнө 50. Тэндээ бууя.
Цюй Иран: Юу?
Цюй Нинци: Санаанд орсонгүй. Том хүргэн ах ямар хэмнэлттэй юм бэ.
Цюй Иран: Чам шиг биш.
Эрэгтэй: Бүгд холдоорой Хайчэнгийн ханхүү ирлээ.
Гу ноён: Энэ хүн домогт гардаг Хайчэнгийн ханхүү юу
Цюй Иран: Ямар том хүн болоод ингэтлээ сүржигнэдэг байна аа?
Гу ноён: Чи л урт үстэй, ухаан богинотой амьтан юм даа Энэ Хайчэнгийн ханхүү бол бүх Хайчэнгийн эдийн засгийн амин судсыг. атгандаа атгадаг хүн Хэрвээ бид түүнтэй холбоо тогтоож чадвал Гугийнхан шууд дээшээ ниснэ.
Эмэгтэй: Бурхан минь. Хайчэнгийн ханхүү үнэхээр манай буудалд ирчихлээ. Сонсох нь ээ Тэр дуудлага худалдаанд эхнэртээ бэлэг авах гэж ирсэн гэсэн
Эмэгтэй: Хэн тийм азтай болоод түүнтэй гэрлэдэг байна аа?
Гу ноён: Захирал Жян. Захирал Жян.
Эрэгтэй: Энэ хоёр бол залуу эзэгтэйн эгч болон эгчийнх нь нөхөр. Тэд тантай мэндлэх гэсэн байх
Гу ноён: Захирал Жян. Би Гу группийн... Гу Тинъи Захирал Жян тантай хамтын ажиллагаа ярилцах гэсэн юм
Жян Хуайчуань: Тэднийг танхимд урь. Хэрвээ тэдэнд таалагдсан зүйл байвал залуу эзэгтэйн нэрээр тэдэнд бэлэглэ.
Эрэгтэй: Захирал Жян та хоёрыг танхимд урьж байна. Таалагдсан дуудлага худалдааны зүйл байвал та хоёрт дуртайяа бэлэглэх болно
Гу ноён: Захирал Жян бидэнд дуудлага худалдааны зүйл бэлэглэх нь ээ.
Цюй Иран: Нөхөр өө, энэ юу болоод байна?
Гу ноён: Юу гэж юу байх вэ. Мэдээж Захирал Жян манай Гу группийг тоосон хэрэг. Манай Гу групп баяжих нь ээ.
Цюй Иран: Нөхөр өө, би мэдэж байсан юм аа. Би буруу хүнтэй суугаагүй юм байна. Эндхийн жирийн нэг дуудлага худалдааны зүйл ч 100 саяас давна биз дээ.
Гу ноён: Тэгэлгүй яах вэ. Энд орж чадсан хүмүүс бүгд хөрөнгөө шалгуулсан байдаг. 100 саяас дээш хөрөнгөгүй бол ерөөсөө орж ирж чадахгүй.
Цюй Иран: Хүн адил ч хувь тавилан өөр юм даа. Зүүн хойд нутгийн тэр болхи эртэй сууснаас хойш Дүү маань бүр ингэтлээ доройтож энд цай ус зөөдөг болох гэж дээ
Ээмэгтэй: Энэ чинь Цюйн гэрийн долоо дахь хатагтай биш үү? Яагаад одоо зөөгч хийж байгаа юм?
Эрэгтэй: Тэр уулын тосгонд доошоо орж бэр болсон гэсэн. Ядуу өрхийн бэр болсон юм гэнэ лээ. Амьдрал нь өрөвдмөөр гэсэн.
Эрэгтэй: Нэг гэрийн эгч дүүс байж тэр Цюй Иран харин өндөрт гарч галт шувуу болжээ. Гугийнханд бэр болно гэдэг нэр нүүртэй айлд орсон гэсэн үг.
Цюй Иран: Үүгээр ч зогсохгүй. Манай нөхөр бүр Хайчэнгийн ханхүүгийн үнэлэмжийг хүртсэн. Бас бидэнд дуудлага худалдааны зүйл өгнө гэсэн.
эрэгтэй: Тэгвэл Цюйн том хатагтай, Захирал Гу хоёр цаашид биднийг сайн харж үзээрэй.
Цюй Иран: Зогс.
Цюй Нинци: Том эгч ээ. Бас юу хэрэгтэй юм?
Цюй Иран: Хэн чиний том эгч юм? Тийм дорд амьтантай гэрлэчихээд надад чам шиг дүү байхгүй.
Цюй Нинци: Манай нөхөр өөрийн хоёр гараараа мөнгө олдог. Яагаад дорд гэж? Харин чи амаа нээмэгц л хүн хараана. Тэгээд өөрөө ариун хүн үү?
Жян Хуайчуань: Юу?
Жян эзэгтэй: Юу гээч нь вэ? Жянгийн бэрийг дээрэлхэж зүрхэллээ юу.
Жян эзэгтэй/ ноён: дуудлага худалдаа руу даруй яв.
Цюй Иран: Цюй Нинци Чи бүр цохиж зүрхэллээ?
Цюй Нинци: Гу группийн залуу эзэгтэй тийм сүртэй юм уу?
Цюй Иран: Нөхөр өө. Түүнийг хар даа. Тэр бүр Гу группийг нүдэндээ ч тоохгүй байна.
Гу ноён: Чамайг миний эхнэрийн дүү гэж бодоод Чамд нэг боломж өгье. Эхнэрээс минь уучлал гуй.
Цюй Нинци: Гу Тинъи, чи юугаа жүжиглээд байгаа юм? Гу групп одоо ямар байдалтай байгааг чи өөрөө мэдэхгүй гэж үү?
Цюй Иран: Юун ямар байдал вэ? Нөхөр маань удахгүй Хайчэнгийн ханхүүтэй хамтарна. Өнөө оройны дуудлага худалдааны зүйлсийг бид хүссэнээрээ сонгож болно. Чи өөрийгөө хэн гэж бодоо вэ? Юу дэмийрээд байгаа юм?
Цюй Нинци: Эгч дүүсийн хувьд чамд зөвлөхөд даруйхан салсан нь дээр.
Цюй Иран: Салах аа? Би мэдэж байна. Чи зүгээр л надад атаархаж байгаа. Намайг Гугийнханд бэр болсонд. Гэхдээ чи тэглээ гээд Өөрийн чинь амьдрал муу байлаа гээд миний сайн явахыг тэвчиж чаддаггүй юм уу.
Цюй Нинци: Би зүгээр л сайн санаагаар сануулсан.
Цюй Иран: Хэн чамаар сануулах гэсэн юм? Хүн байна уу! Цюй Нинциг бариад дар!
Цюй Нинци: Яаж байгаа юм бэ? Тавиач!
Цюй Иран: Цюй Нинци. Өмнөх насандаа чи Гугийнханд бэр болж эд баялаг, тансаг амьдрал эдэлсэн. Энэ насандаа би чамайг ёстой шаварт нь гишгэлнэ.
Цюй Нинци: Тавиач!
Цюй Иран: Энэ арай хөдөөх нутаг дахь муу байшингийн чинь түлхүүр биш биз?
Жян эзэгтэй: Энэ манай гэрийн эрх мэдлийн түлхүүр. Цаашдаа чамд даатгалаа. Бид цаашдаа нэг гэр бүл болно.
Гу ноён: Надад ердөө нэг муу түлхүүр өгчихөөд ингэж сүржигнэх хэрэг байна уу? Ёстой юм үзээгүй амьтан.
Цюй Нинци: Цюй Иран. Би сая хэлсэн үгийнхээ төлөө чамаас уучлал гуйя. Энэ түлхүүр надад маш чухал. Гуйя, надад буцаагаад өгчих
Цюй Иран: Энэ түлхүүрт тэгж их санаа тавьдаг юм уу? За тэгвэл өөрөө ирээд ав.
Цюй Нинци: Аав ээж ийм чухал зүйлийг надад өгсөн.
Цюй Иран: Бүгдээрээ хар даа! Тэр яг жижиг нохой шиг байна.
Цюй Нинци: Би алдаж болохгүй.
Жян Хуайчуань: Яасан их зориг вэ. Жянгийн хүнд хэн гар хүрэв?
Үргэлжилнэ
Гу ноён: Хайчэнгийн ханхүү ирлээ.
Жян Хуайчуань: Цици, зүгээр үү?
Цюй Нинци: Аав аа. Бие чинь эдгэрчихээ юу? Ээж ээ, бас таны хөл... Та нар чинь...
Жян Хуайчуань: Аав ээжийн тухай дараа чамд тайлбарлая. Одоо эхлээд тэднийг шийдье.
Цюй Иран: Долоодугаар хүргэн их том амтай юм аа. Мэдэхгүй хүн бол чамайг ямар нэг том хүн гэж бодох нь.
Гу ноён: Хувцасласан нь овоо хүн шиг л юм. Энэ чинь олон улсын дуудлага худалдаа. Ямар ч хамаагүй амьтан хүртэл шургаад ордог юм уу?
Жян Хуайчуань: Миний хэн болохыг та нар мэдэх эрхгүй.
Цюй Иран: Юун сүртэй хүн гэж? Бүтэн гэр бүлээрээ өмхий гуйлгачдыг дагуулчхаад энд юугаа шившиглээд байгаа юм?
Жян эзэгтэй: Адилхан л Цюйн охин байж ингэтлээ хүмүүжилгүй байх гэж. Үнэхээр анх удаа харж байна.
Цюй Иран: Хэнийг хүмүүжилгүй гээд байгаа юм? Танай хүү чинь зүгээр л тариан талбайд будаа суулгадаг хүн шүү дээ. Юугаа ихэмсэглээд байгаа юм? Өрөө дүүрэн ядуу гуйлгачид. Даруй эндээс зайлцгаа.
Цюй Нинци: Цюй Иран. Чи чамайг дүү гэж хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Гэхдээ миний гэр бүлийг хүндэл.
Цюй Иран: Хүндлэх гэнэ ээ? Манай нөхөр чинь Хайчэнгийн ханхүүгийн тааллыг хүртсэн хүн Удахгүй Жян групптэй хамтрах гэрээ байгуулах гэж байна. Би та нарыг хүндлэх хэрэгтэй гэж үү? энэ дорд хүмүүсийг үү?
Жян ноён: Бид хэзээ Гу групптэй хамтрах гэсэн юм?
Жян дунд хүү: Худлаа нэр барьж ирсэн байх.
Цюй Нинци: Цюй Иран. Миний түлхүүрийг буцааж өг.
Жян Хуайчуань: Ямар түлхүүр?
Цюй Нинци: Нөгөө... Хуримын өдөр ээжийн надад өгсөн гэрийн түлхүүр. Уучлаарай. Би сайн хамгаалж чадсангүй.
Жяэ Хуайчуань: Тэгэхээр Цици түлхүүрийг хамгаалах гэж байсан юм байна.
Жян эзэгтэй: Цици. Өөрийгөө бүү буруутга. Хуайчуань. Нэгэнт тэд өгөхийг хүсэхгүй байгаа бол Тэгвэл жаахан хатуу арга хэрэглэе.
Цюй Иран: Зүгээр нэг муу түлхүүр биз дээ. Та нар шиг ядуу гуйлгачид л эрдэнэ шиг үзнэ дээ
Жян Хуайчуань: Тийм үү?
Гу ноён: Та нар юу хийх гээд байна? Хэлсэн шүү Энэ бол Захирал Жяны газар.
Эрэгтэй: Сайн байна уу, Захирал Жян.
Эрэгтэй: Сайн байна уу, Захирал Жян.
Гу ноён: Юу... юу? Юу гэнэ ээ? За... Захирал Жян?
Эрэгтэй: Нүд чинь сохорчихоо юу? Энэ хүн чинь Хайчэнгийн ханхүү Захирал Жян.
Цюй Нинци: Энд юу болоод байна аа?
Жян эзэгтэй: Цици. Үнэндээ би...
Цюй Нинци: Хуайчуань лав мэдсэн байх, намайг дээрэлхүүлснийг. Тэгээд зориуд ингэж байгаа байх Ойлголоо. Би дагаж тоглоё. Тийм ээ. Миний нөхөр Хайчэнгийн ханхүү мөн. Цюй Ирань. Чи түлхүүрээ хурдан гаргаад өг. Тэгэхгүй бол нөхөр маань чамайг зүгээр орхихгүй шүү
Жян дунд хүү: дүү бэр маань хурдан дасаж байна шүү.
Цюй Иран: Нөхөр өө. Цюй Нинци хэлэхдээ нөхрөө Хайчэнгийн ханхүү, Захирал Жян гэнэ ээ
Гу ноён: Гурван тариа сэргээш хийлгэчихсэн юм уу? Толгойгоо цохиулаад тэнэг болчихсон юм уу? хэдэн олны хэсгийн жүжигчин авчраад хүн айлгачихна гэж бодоо юу?
Жян Хуайчуань: Айсан эсэхийг туршаад үзвэл мэдэгдэнэ дээ
Гу ноён: Та нар юу хийж байна?
Цюй Иран: Юу хийгээд байгаа юм бэ?
Гу ноён: Би чинь Захирал Жянгийн ...
Эрэгтэй: Тэгвэл би Захирал Жяны өмнөөс хүн шиг байхыг та нарт зааж өгье
Үргэлжилнэ
Эрэгтэй: Тэгвэл би Захирал Жяны өмнөөс хүн шиг байхыг чинь сайн зааж өгье.
Гу ноён: Та нар юу хийж байна? Битгий зодооч.
Жян Хуайчуань: Дахиад ийм явдал гарвал амийг чинь авна шүү.
Эрэгтэй: Залуу эзэгтэй. Таны түлхүүр.
Цюй Нинци: Баярлалаа, тосгоны дарга аа. Тэгвэл Эхлээд буцъя.
Жян эзэгтэй: Явъя.
Жян ноён: Гэр лүүгээ алхъя.
Цюй Нинци: Буцааж авсан нь яамай. Энэ олны жүжигчид нэлээд үнэтэй биз дээ? Тэднийг эхлээд явуулчих. Бас та нарын өмссөн энэ хувцас түрээсийнх биз дээ?
Жян Хуайчуань: Цици. Би чамд үнэнээ хэлье. Үнэндээ би...
Цюй Нинци: Үнэндээ чи зүгээр л намайг дээрэлхүүлснийг сонсоод надад хүч нэмэх гэж тэднийг дуудсан, тийм үү?
Жян Хуайчуань: Үгүй ээ, би...
Цюй Нинци: Сая чи нэлээд сайн жүжиглэсэн. Гэхдээ азаар чи ямар нэг Хайчэнгийн ханхүү биш юм даа
Жян Хуайчуань: Яагаад?
Цюй Нинци: Хайчэнгийн ханхүү юу нь сайн гэж? Эрчүүд мөнгөтэй болмогцоо эвдэрдэг.
Жян эзэгтэй: Цици ээ. Үнэндээ миний бодлоор Хайчэнгийн ханхүү ч бас дажгүй шүү дээ. Мөнгөтэй, дээр нь царайлаг. Бас би сонссон лдо Хайчэнгийн ханхүүгийн аав ээж нь их сайн хүмүүс гэсэн.
Жян ноён: Тийм шүү. Чи гэрлэчихвэл Жянгийнхны бүх асар их хөрөнгийг чамд даатгана. Тэгээд цаашдаа зовж ажил хийх хэрэггүй болно.
Цюй Нинци: Гэхдээ би зүгээр л энгийн хүнтэй гэрлээд амар тайван амьдрахыг хүсэж байна. Миний хамгийн дургүй зүйл бол баян айл шд Өмнөх амьдралдаа тийм айлд бэр болж Ямар их зовсныг би л өөрөө мэднэ. Та нар арай...
Жян гэр бүлийхэн: Үгүй ээ.
Жян эзэгтэй: Манайх чинь үнэндээ жирийн л айл.
Жян том хүү: Тийм ээ, манайх бүр хоосон шахуу ядуу.
Жян дунд хүү: Аймаар ядуу.
Цюй Нинци: Аав, ээж ээ. Та хоёрын хөл
Цюй Нинци: Гэхдээ аав, ээж ээ та хоёрын хөл... Аав аа Та яачихав?
Жян эзэгтэй: Нөхөр өө
Жян ноён: Цици минь Би чамайг дээрэлхүүлсэн гэж сонссон чинь миний бие өөрийн эрхгүй эдгэчихлээ Гэхдээ одоо дахиад болохоо байчихлаа.
Цюй Нинци: Ээж ээ.
Жян эзэгтэй: Бурхан минь. Цици минь. Миний бодлоор миний хөл одоо ч доголон хэвээрээ байна
Цюй Нинци: Энэ... энэ яаж боломжтой байх юм?
Эрэгтэй: Үнэндээ Ийм боломж бий. Өмнө нь нэг өвчтөн хоёр хөл нь саажсан байсан ч аюултай байдалтай тулгарахдаа гайхамшигтайгаар босоод ирсэн. Эмч үүнийг стрессийн хариу урвал гэдэг гэсэн.
Цюй Нинци: Үнэн үү?
Жян Хуайчуань: Үнэн байх. Аав ээж, том ах, хоёрдугаар ах. Зүгээр л чамд дэндүү санаа зовсон болохоор л түр зуур тэнхэрсэн юм.
Цюй Нинци: Бүгд миний буруу. Өвчтэй биетэй та нарыг ингэж гаргаад зовоочихлоо. Тэгвэл аав ээжийг эхлээд хурдан хүргээд өгье.
Жян гэр бүлийхэн: Хөдөлцгөөе. Манай тэр хавийнхан бүгд зүүн хойд нутгийнхан. Манай тэр хавийнхан бүгд амьд Лэй Фэнүүд.
Гу ноён: Наанаа зогс!
Цюй Иран: Энэ Жян Хуайчуань өөрийгөө Хайчэнгийн ханхүү гээгүй билүү? Гэтэл яагаад муу гурван дугуйттай яваа юм?
Гу ноён: Ямар юмных нь Хайчэнгийн ханхүү байдаг юм Тэднийх бүгд луйварчид. Чамд хэлчихье. Та нарыг зүгээр орхихгүй дээ
Жян эзэгтэй: Гуравдугаарх аа Ингэж эргэлдэхээ боль Хараад толгой эргэчихлээ
Жян Хуайчуань: Ээж ээ Аав аа Ээж ээ Энэ та нарын гаргасан муу санаа шүү дээ Энэ... Одоо яах вэ?
Жян эзэгтэй: Тэглээ гээд намайг буруутгах уу? Цицийг тийм гэж би яаж мэдэх юм. Ядууг голж баяныг шүтдэггүйгээр барахгүй баян хүнтэй суухыг ч хүсдэггүй. Би л буруу тооцоолчиж
Жян ноён: Ингээд байнга хэвтсээр байгаад ургамал хүн болчихвол яах юм?
Жян эзэгтэй: Амаа тат.
Жян дунд хүү: Тэр чинь ядаж миний тэнэгийн дүр эсгэснээс дээр биз дээ.
Жян том хүү: Чи дүр эсгэсэн юм уу?
Жян Хуайчуань: Нэгэнт Цици жирийн хүний амьдралаар амьдрахыг хүсэж байвал тэгвэл би ч дуртайяа үргэлж түүний хажууд байна
Жян том хүү: Ёстой романтик.
Жян эзэгтэй: Гэнэн хүү минь дээ.
Эрэгтэй: Захирал Гу Өнгөрсөн удаагийн дуудлага худалдаанаас хойш Хайчэнгийн ханхүү манай Гу групптэй хамтын ажиллагаагаа тасалсан.
Гу ноён: Цюй Иран чи юу хийснээ хар. Чиний тэр дүү охин ядуу арчаагүй нөхрөө дагуулж ирээд дуудлага худалдааг баллаагүй бол би Захирал Жянтай холбогдох боломжоо алдах байсан уу? Хэдэн арван тэрбумын наймаа ингээд л бүтэлгүйтчихлээ.
Эрэгтэй: Захирал Гу баттай эх сурвалжаар бол Захирал Жян тосгоны газрыг хэд дахин өндөр үнээр худалдаж авч хөгжүүлэх санаатай гэнэ.
Цюй Иран: Нөхөр өө Хоёулаа Жянгийн тосгонд очиж газар аваад Захирал Жянд өгчихвөл магадгүй энэ үл ойлголцол тайлагдах ч юм билүү.
Гу ноён: Ирань аа, тэр газар авах мөнгийг чиний инжнээс гаргачихъя.
Цюй Иран: Юу?
Гу ноён: Битгий тэгж нарийн бай л даа. Өчүүхэн мөнгө шүү дээ. Одоо компанийн мөнгөн эргэлт 100 сая давж байна. Энэ өчүүхэн мөнгийг чи л гаргачих.
Цюй Иран: За тэгье. Цюй Нинци Хүлээж бай. Энэ өрийг эрт оройгүй чамаас нэхнэ.
Жян Хуайчуань: Алив. Чи амарч бай. Би хийчихье.
Цюй Иран: Нөхөр өө. Захирал Жян үнэхээр энэ газрыг худалдаж авах уу? Энэ муу тосгон чинь машин ч орж ирэх аргагүй юм байна шд
Гу ноён: Бага үглэ л дээ. Бид газрыг нь аваад тэгээд буцъя. Явъя.
Цюй Иран: Хөөе. Та хоёр гараад ир. Бидэнд хайрцаг өргөлцөөд өг. Хүний 200 юань өгье. Цюй Нинци. Чи яагаад энд байгаа юм?
Цюй Нинци: Энэ манай гэр. Би энд байх нь мэдээж шд
Цюй Иран: Хэд хоногийн өмнө нөхрөө гайхуулаад байсан биз дээ? Хайчэнгийн ханхүү гэж? Хайчэнгийн ханхүү ийм муу газар амьдардаг юм уу?
Цюй Нинци: Чамд ямар хамаатай юм? Харин чи энд юу хийж яваа юм?
Цюй Иран: Чамд ямар хамаатай юм. Замаас холд.
Жян Хуайчуань: Гар. Гар.
Гу ноён: Жян Хуайчуань. Цюй Нинци, тийм үү? Өнгөрсөн удаа та нар дуудлага худалдаан дээр миний бизнесийг балласан. Би та нараас өнгөрснийг нэхэхгүй байж болно. Гэхдээ та нар байшингаа надад зарах ёстой.
Цюй Иран: Нөхөр өө Энэ газар үнэхээр дажгүй юм. Талбай нь ч том. Жаахан муудсан л болохоос экскаватороор тэгшлээд дахиад жаахан янзалчихвал Захирал Жянийн сэтгэл нь ханах байх
Жян Хуайчуань: Хэн биднийг байшингаа зарна гэсэн юм?
Гу ноён: Энэ муу байшингийнхаа үнээ хэлчих. Би үүнийг заавал авна шүү.
Цюй Нинци: Та хоёр хүний хэл ойлгодоггүй юм уу? Энэ манай гэр. Бид зарахгүй.
Цюй Нинци: Энэ манай гэр. Бид зарахгүй.
Цюй Иран: Цюй Нинци, чи битгий сайн мууг мэдэхгүй аашлаад бай. Та хоёр ядуураад бүр үнс долоох дээрээ тулсан шд Танай байшинг авах нь та нарт мөнгө өгч байгаа хэрэг. Битгий сайн мууг мэдэхгүй бай лда
Гу ноён: Би ч бас та нарт үнэнээ хэлье. Энэ Жянгийн тосгон чинь удахгүй Захирал Жянд худалдагдана. Би энэ байшинг Захирал Жянд бэлэглэх гэж авч байгаа юм. Та нар ухаантайхан байвал энэ эвдэрхий хог новшоо хурдан цэгцлээд нүүгээд яв.
Жян Хуайчуань: Захирал Жян уу? Тэгвэл та нар ёстой Буруу газар ирж
Гу ноён: Яасан? Сүрдүүлж мөнгө авах нь уу? За яахав Энэ газарт чинь чамд ийм дүн өгье Яасан? 50 мянга багадаад байна уу?
Цюй Иран: Нөхөр өө, ийм балгасанд 5 мянга байхад хангалттай Цюй Нинци Ямартай ч бид эгч дүүс шүү дээ. Эгч нь чамд тусалж байна. Би чамд нүүр өгч байхад нүүргүй зан гаргаад байв аа. Манайхан хүмүүжилтэй хүмүүс лдэ Та нарт бэлэг авчирсан. Эд нар та нарт идэж уухад хэсэгтээ хүрнэ.
Цюй Нинци: Том эгч ээ Наад хогоо аваад яв. Манай хашааг битгий бузарлаад бай
Гу ноён: Та хоёрт эрдэнэ биш үү. Юугаа дүр эсгээд байгаа юм? Би дахиж давтаж хэлмээргүй байна. Юмаа бушуухан хураагаад нүү.
Жян Хуайчуань: Тэгвэл би ч бас та нарт хэлье. Энэ Жян тосгон энэ байшинтайгаа хамт Өвсний ширхэг ч чамд зарахгүй. Зайл.
Цюй Иран: Энэ Жян тосгоныг танайх гэж бодоо юу? Зарахгүй гэвэл зарахгүй юу?
Гу ноён: За чи... эхлээд наадахаа эхлээд тавь. ядуу байж болно. Гэхдээ битгий дүр эсгээд бай л да. Чи бодоогүй юу, зөвхөн танай энэ муу байшинг надад зарахгүй бол би аргагүй болно гэж үү? Бүх тосгоноороо надад зарах гэж уралдаж байна. Байна уу? Туслах Лю. Жян тосгоны бүх үл хөдлөхийн гэрчилгээг цэгцэлж гаргаад Над дээр авчир. Би нэг нэгээр нь сонгоно.
Жян эзэгтэй: Хэн бэ? Манай хашааг хэн авах гээд байгаан?
Цюй Иран: Та нар... Та нар юу хийж байгаа юм бэ?
Цюй Иран: Та нар юу хийж байгаа юм?
Гу ноён: Та нар муусайн даварсан хүмүүс биш үү? Юугаа жүжиглээд байгаа юм? Хэдхэн хоног хараагүй байтал доголон нь доголж, саажсан нь саажчихсан байх чинь. Юу болоод байна?
Жян ноён: Чи
Жян эзэгтэй: Гу Тинъи мөн үү? Манай Жян тосгоны байшингууд бүгд биднийх. Жянгийнхны өвөг дээдсийн гэр гаднын хүнд зарагдахгүй.
Гу ноён: Доголон гурав аа, Чи ухаанаа алдчихаа юу? Чамд ямар хамаатай юм. Эдгээр байшинг би худалдаж аваад Хайчэнгийн ханхүүд өгөх гэж байгаа юм. Та нарыг хар, саажсан нь саажчихсан, бас хоёр тэнэг байна. Та нарт 100 мянгыг нэмж өгье. Хурдхан юмаа баглаад зайл.
Цюй Нинци: Гу Тинъи. Чи миний гэрийнхэнд жаахан хүндэтгэлтэй ханд.
Цюй Иран: Хүндэтгэл гэнэ ээ? Түй. Та нарт 100 мянга нэмж өгье. Бид сайхан сэтгэл гаргаж байна. Юмны учир мэдэхгүй байв аа.
Жян ноён: Чи ч ёстой том амтай юм аа
Жян том хүү: 100 мянга аа? Аймаар их мөнгө гэж бодсон юм байх даа?
Жян дунд хүү: Ийм жижиг мөнгөний нэгжийг удаан хараагүй юм байна.
Жян Хуайчуань: Би хэлсэн шүү, Жянгийн тосгонд би байгаа цагт та нар ганц ширхэг өвс ч худалдаж авна гэж бүү бод.
Гу ноён: Үгүй ээ. Энэ Жянгийн тосгон Мянга гаруй мү газар бүгд танайхынх уу?
Эрэгтэй: Захирал Гу Жянгийн тосгоны бүх үл хөдлөхийн гэрчилгээг цуглуулж дууслаа. Эд бол Жянгийн тосгоны бүх байшин сууц мөн уул ой, тариан талбай зам зэрэг нь багтана. Бүх үл хөдлөхийн гэрчилгээ бүрдсэн.
Жян Хуайчуань: Эднийг бид зарахгүй.
Гу ноён: Та нар огт зарахгүй гэнэ ээ? Та нарт дээд тал нь энэ муу нурсан байшин л байгаа биз дээ. Чамд ямар хамаатай юм?
Цюй Иран: Тийм шүү. Нөхөр өө, чи дуртай нэгийг нь сонго. Энэ хэдэн өхөөрдмүүдтэй энд цагаа битгий үрээд бай.
Гу ноён: Ёстой нээрээ. Эдгээр үл хөдлөхийн гэрчилгээн дээр энэ овоо бүгд чиний нэртэй гэж үү?
Жян эзэгтэй: Тэгэлгүй яах вэ.
Цюй Иран: Нөхөр өө, сонгочихов уу?
Гу ноён: Яаж ийм байх боломжтой юм?
Цюй Иран: Яасан?
Гу ноён: Үгүй ээ, танай Жян тосгоныхон бүгдээрээ Жян Хуайчуань гэдэг юм уу?
Цюй Иран: Энэ... Энэ юу болоод байна аа?
Цюй Нинци: Хуайчуань, эдгээр үл хөдлөхийн гэрчилгээн дээр бүгд чиний нэр байна шүү дээ. Юу болоод байгаа юм бэ?
Жян Хуайчуань: Эхнэр ээ, бидний хурим жаахан яаруу болсон. Буцаад очихоороо би энэ үл хөдлөхүүдийг бүгдийг нь чиний нэр дээр шилжүүлнэ.
Жян эзэгтэй: Үнэндээ энэ... Энэ...
Жян ноён: хурдан зохио л доо!
Цюй Иран: Би мэдлээ. Энэ лав хуурамч гэрчилгээ хийлгэсэн байна.
Жян эзэгтэй: Юу гэнэ ээ?
Цюй Иран: Цюй Нинци, өнгөрсөн удаа дуудлага худалдаан дээр танай гэрийнхэн бүгдээрээ Хайчэнгийн ханхүүгийн дүр эсгэсэн. Жүжиглэхдээ бүр донточихоо юу?
Гу ноён: Хуурамч гэрчилгээ шүү дээ! Та нарыг шүүхэд өгнө шүү, итгэхгүй байна уу?
Жян эзэгтэй: Юмаа аваад ир! Энэ хоёр шуугиантай амьтныг надаас хол хөөгөөд гарга! Яв!
Жян ноён: Гараад яв! Яв!
Гу ноён: Чи... Та нар... Та нар муу новшнууд, мэдэж байна уу? Миний энэ костюм ямар үнэтэй гээч!
Жян эзэгтэй: Бүгдээрээ хурдан ирээрэй! Намайг дээрэлхэж байна!
Эмэгтэй: Жянгийн бэрийг, залуу эзэгтэйг дээрэлхэж байна!
Эрэгтэй: Юундаа гөлөрсөн юм? Юмаа аваад ир! Урагшаа
Эрэгтэй: Гараад яв!
Жян эзэгтэй: Тэр байна! Жянгийн бэрийг дээрэлхэж зүрхэллээ юу.
Эрэгтэй: Гараад яв!
Гу ноён: Битгий шидээч!
Цюй Иран: Туслаарай! Юу вэ энэ чинь!
Гу ноён: Юундаа удаад байгаа юм? Бос!
Жян Хуайчуань: Жянгийн тосгоноос хурдан зайл! Дахиад ийм юм болбол Шаварт унах төдийхнөөр ингээд амар өнгөрөхгүй шүү. Яв!
Цюй Нинци: Түр хүлээ. Том эгч ээ, хогоо аваад явахаа мартав аа.
Жян Хуайчуань: Манай эхнэрийн хэлснийг ойлгохгүй байна уу?
Цюй Иран: Чи
Цюй Нинци: Дараа бэлэг өгөхдөө иймэрхүү юм битгий өгч байгаарай Юун наранцэцгийн үр, лонган вэ? Хөөгдөж гарахдаа түүж авахад хэцүү шүү.
Цюй Иран: Цюй Нинци, чи арай хэтэрч байна шүү. Удахгүй төрхөмдөө очно. Чиний хийсэн энэ бүхнийг би аав ээжид бүгдийг нь хэлнэ дээ
Цюй Нинци: Дураараа л бол. Гэртээ харья.
Эрэгтэй: Явъя.
Эмэгтэй: Гэртээ харилаа шүү.
Жян том хүү: Баяртай.
Гу ноён: Юундаа гөлөрчихөв? Түү лдээ.
Жян Хуайчуань: Цици. Сая Цюй Ирань төрхөмдөө очих тухай хэлсэн.
Цюй Нинци: Та нар санаа зоволтгүй. Төрхөмдөө очиход би ганцаараа явчихад болно.
Жян эзэгтэй: Тэгж яаж болох юм? Цици ээ, төрхөмдөө очих энэ явдлыг манайхан бүгд сэтгэлдээ авч байгаа. Чи холын зүүн хойд нутагт бэр болсон. Аав ээж чинь ч санаа зовж байгаа. тэгээд ч Хуайчуанийг чамтай хамт явуулъя. Хадам аав, хадам ээжтэй чинь албан ёсоор золгоно.
Цюй Нинци: Хэрэггүй ээ. Хуайчуань гэртээ үлдээд та нарыг харж байг.
Жян Хуайчуань: Эхнэрээ төрхөмд нь ганцааранг нь явуулдаг ёс хаана байна?
Жян эзэгтэй: Тийм шүү.
Жян Хуайчуань: Гэр орноо хүнээр харуулчихна. Чамтай хамт төрхөмд чинь очих л хамгийн чухал.
Цюй Нинци: Гэхдээ тэд чамайг хүнд байдалд оруулах вий гэж айж байна.
Жян Хуайчуань: Тэгвэл бүр ч чамтай хамт явах ёстой.
Жян эзэгтэй: Цици, огт санаа зоволтгүй. Төрхөмдөө очих энэ явдлыг бүгдийг нь манайхан даая. Чи өнөөдөр ч ядарлаа. Эртхэн харьж амар. Хурдхан яв. Харь даа.
Жян Хуайчуань: Явъя. Эртхэн амраарай.
Жян эзэгтэй: Нааш ир. Ир. Цюйнх чинь долоон охинтой. төрхөмдөө очиход заавал нэг нэгнээ харьцуулна. Бид Цицийг яавч нэр нүүрийн алдуулж болохгүй.
Жян эзэгтэй: Манай хөдөөд ч нэг их юм байхгүй. Ийм л шуудай байна. Энэ хэдэн шуудайг бүгдийг нь дүүргэе. За. Ав. Ахдаа дамжуулаад өг. За, би чамд нэг хэлээд өгье. Энэ нь бол үнэт эдлэл, бугуйн цаг. Бас энэ бол хүн орхоодой, трюфель мөөг.
Жян ноён: Энэ Францаас би зориуд захиалсан улаан дарс.
Жян дунд хүү: Харин энэ багц нь үл хөдлөхийн гэрчилгээ. Гурван гольфын талбай бас далайн үзэмжтэй арван том харш.
Жян эзэгтэй: За боллоо. Ач.
Жян ноён: За.
Жян эзэгтэй: Бүгдийг нь дүүргээд ач.
Цюй Нинци: Энэ бол
Жян Хуайчуань: Цици. Энэ хадам аав, хадам ээжид бэлдсэн бэлэг.
Цюй Нинци: Ийм их юм уу? Энэ чинь хэдэн төгрөг болсон бол оо?
Жян Хуайчуань: Манай гэрийн жаахан нутгийн юмнууд л даа. Үнэтэй юм биш ээ
Жян эзэгтэй: Тэр чинь хаанаа ч хүрэхгүй. Шинэ жилээр төрхөмдөө очиход хамаатан садан олон болохоор Тааралдсан болгонд нэгийг өгнө.
Жян дунд хүү: Нэг улаан дугтуйн дотор 5 саяын чек байгаа. Миний халаасны мөнгө ч ийм их биш.
Жян Хуайчуань: Цици. Явцгаая.
Эмэгтэй: Аав, ээж ээ. Өвлийн хүйтэнд хурдан дотогш ор доо.
Эмэгтэй: Тийм шүү, аав ээж ээ. хоёр буурлаар яаж өөрсдөөр нь угтуулж болох вэ дээ.
Цюй ноён: Би том хүргэнээ хүлээж байна.
Цюй Иран: Нөхөр өө. Өнөөдөр бид заавал Цюй Нинцийг нөхөртэйн хамт хөл дороо гишгэлнэ. Аав, ээж ээ.
Цюй ноён: Том хүргэн минь. Та нар арай гэж ирлээ
Цюй эзэгтэй: Том хүргэн минь. Энэ удаа шинэ жил өнгөрсний дараа яв. Үйлчлэгчдээр аль хэдийн та хоёрын өрөөг бүгдийг нь цэвэрлүүлчихсэн.
Гу ноён: Хэрэггүй ээ. Би өнөө орой буцна. Компанид хэдэн зуун саяын төсөл намайг очиж ярихыг хүлээж байна.
Цюй Иран: Манай нөхөр чинь Гу группийн өв залгамжлагч шүү дээ. Нүдээ цавчих төдийд л хэдэн тэрбумын төсөл хайнга хандаж болохгүй
Цюй ноён: Тийм ээ. Тинъи чинь том ажил хийдэг хүн. Их мөнгө олохыг нь бүү саатуул.
Цюй Иран: Өнөөдөр төрхөмдөө очих өдөр. Цюй Нинци яасан юм?
Цюй ноён: Тэр аль хэдийн хол хөдөө бэр болсон. Одоо буцаж ирээд яах юм?
Цюй Нинци: Аав аа Ээж ээ Өнөөдөр төрхөмдөө очих өдөр. Энэ бол Хуайчуань бид хоёрын багахан сэтгэлийн бэлэг.
Цюй ноён: Юу гээч юм бэ? Наадахаа холдуул.
Цюй эзэгтэй: Тийм шүү. Нэр нүүргүй нэг хөдөөний хүнтэй суучхаад. Хэдэн муу уут барьчхаад буцаж ирэхээсээ ичихгүй байна уу? Чи зүгээр л гадаа хаячихгүй яасан юм? Манай Цюйгийнхны нүүрийг барлаа.
Эмэгтэй: Дүү минь тийшээ бэр болоод их зовж байгаа бололтой. Төрхөмдөө ирэхдээ хүртэл ийм ядмаг байх гэж
Эмэгтэй: Төрхөмдөө ирэх гэнэ ээ? Миний бодлоор Энийг ямар төрхөмдөө ирэх гэх вэ дээ. Зүгээр л гадаа амьдарч дийлэхээ болиод буцаж ирж хоол гуйж байгаа хэрэг.
Эмэгтэй: Их бага нь хамаагүй долоодугаар дүүгийн сэтгэл шүү дээ.
Эрэгтэй: Тийм ээ. Бэлэг бага ч сэтгэл их гэдэг дээ.
Цюй Иран: Мөнгөгүй бол мөнгөгүй л биз. Цюй Нинци Өнгөрсөн удаа би нөхөртэйгөө танай муу байшинг авах гэсэн чинь та нар харин их сүртэй байсан. Одоо буцаж ирэхдээ хэдхэн хайрцаг муу жимс ногоо л авчирчээ.
Цюй эзэгтэй: Том охин оо Ямар байшин авах гээд байгаа юм? Юу болсон юм?
Цюй Иран: Аав ээж ээ Та хоёр мэдэхгүй л дээ. Энэ Цюй Нинци чинь хэд хоногийн өмнө нөхрөө дагуулаад дуудлага худалдаан дээр Хайчэнгийн ханхүү болж жүжиглэсэн. Тэгээд намайг Тинъитэй хамт зодоод зогсохгүй бид тэдний муу байшинг авах гэсэн чинь тэд бас тосгоныхонтой нийлээд биднийг хөөгөөд гаргасан.
Цюй ноён: Юу гэнэ ээ? Тийм юм бас болсон хэрэг үү? Цюй Нинци Хурдхан энэ балмад нөхрөө Тинъи-гээс уучлалт гуйлга.
Цюй Нинци: Юуны уучлалт гуйх юм? Тэд өөрсдөө л гайгаа дуудсан.
Цюй Иран: Чи...
Жян Хуайчуань: Миний эхнэрт гар хүрээд үзээрэй.
Цюй ноён: Цюй Нинци Чи ямар сайн нөхөртэй болсноо хар даа. Эгчийгээ хүртэл сүрдүүлж зүрхэлж байна.
Цюй Нинци: Аав аа Угаасаа тэд л түрүүлж намайг хавчсан шүү дээ.
Цюй эзэгтэй: Чамайг хавчлаа гээд яадаг юм? Том хүргэн бол Гу группийн өв залгамжлагч шүү. Та хоёрыг хавчина гэдэг чинь Та хоёрт нэр нүүр өгч байгаа хэрэг.
Гу ноён: За яах вэ. Би чинь Гу группийн өв залгамжлагч хүн. Энэ хоёр хөдөөнийхөнтэй тооцоо бодохгүй. Тэднийг оруул. Хоолны бараа харуул.
Цюй ноён: Тэгвэл том хүргэний үгээр болъё. Гэрт орцгоо.
Цюй эзэгтэй: Хүлээ. Гэрт орж болно. Гэхдээ энэ хэдэн муу уутыг гадаа хая Манай гэрийн шалыг бохирдуулна.
Цюй Нинци: Энийг нөхөр маань зориуд нутгийн онцлог юм гээд авчирсан.
Цюй Иран: Хөдөөнөөс авчирсан муу жимс ногоо авчрахаасаа ичдэггүй юм уу.
Цюй Нинци: Чи
Жян Хуайчуань: Зүгээр ээ Нэгэнт хадам ээж тоохгүй байгаа бол бид дараа нь буцаагаад аваад явъя.
Цюй Нинци: Уучлаарай надаас болж чамайг гомдоолоо.
Жян Хуайчуань: Юун уучлалт вэ? Бид эхнэр нөхөр шүү дээ. Намайг байхад тэдэнд хэзээ ч чамайг өчүүхэн ч дээрэлхүүлэхгүй.
Төгсөв
Цюй Иран: Та нарын суудал мөн үү? Яаж наанаа суудаг юм?
Цюй Нинци: Аав, ээж ээ Энэ юу гэсэн үг вэ?
Цюй ноён: Та хоёр эхнэр нөхөр тэр ширээнд суу.
Цюй Иран: Цюй Нинци Ямар хүн байна тэрэндээ таарсан суудалдаа суух ёстой. Та хоёр эхнэр нөхөр Хүүхдүүдийн ширээнд очоод суу.
Цюй эзэгтэй: Тэд чинь бүгд манай хамаатнууд шүү. Хүүхдүүдтэй нэг ширээнд суусан ч та нарыг гомдоосон хэрэг биш.
Жян Хуайчуань: Зүгээр ээ. Зүгээр л хоол идэх төдий. Тэр ширээнд суусан ч болно.
Гу ноён: Хадам аав аа. Хадам ээж ээ. Өнөөдөр төрхөмдөө очих дайллага бас шинэ жил шүү дээ. Би та нарт хундага өргөе.
Жян Хуайчуань: Би ч бас очоод хадам аав, хадам ээжид хундага өргөе. Зүгээр ээ. Энэ бол ёс. Хадам аав аа. Хадам ээж ээ. Энэ хундагыг хоёр бууралд өргөе. Та хоёрт эрүүл энхийг хүсье.
Жян Хуайчуань: Хадам аав аа. Хадам ээж ээ. Энэ чинь юу гэсэн үг вэ?
Цюй эзэгтэй: Хараад ойлгохгүй байна уу? Чамайг дорд үзэж байна гэсэн үг.
Цюй ноён: Эрдэнэ минь өргөсөн хундага би ууж дийлэхгүй ээ.
Цюй Нинци: Аав аа. Ээж ээ. Та нар арай хэтэрч байна. Адилхан л хүргэн байж Гу Тинъи та нартай тоож ч харьцахгүй байхад та нар харин өөрсдөө наалдаад байх юм.
Цюй Иран: Манай нөхөр Гу группийн ерөнхий захирал. Мэдээж хүндэт суудалд сууна. Харин чиний нөхөр хэн юм бэ? Хундага өргөх гээ юу? Та нар тэнцэх юм уу?
Цюй Нинци: Чи...
Жян Хуайчуань: Би зүгээр ээ. Чи гэртээ ховорхон ирдэг шүү дээ. Уур амьсгал эвдээд хэрэггүй
Цюй Иран: Аав, ээж ээ. Бүгдээрээ ууцгаая.
Цюй ноён: За.
Цюй Нинци: Уучлаарай. Хуайчуань Өнөөдөр төрхөмдөө очоод чамайг гомдоочихлоо.
Жян Хуайчуань: Тэд чинь чиний аав ээж. Хэдэн үг хэллээ гээд би тэвчиж чадна. За, хүүхдүүд ээ наашаа. Шинэ жилийн мэнд. Ах нь Та нарт бэлгийн мөнгө өгье.
Гу ноён: Бэлгийн мөнгө тарааж байгаа юм уу? Мэдэхгүй л юм. Дотор нь хэдхэн зоос байгаа бол доо. Очоод харъя.
Цюй Иран: Ийм нимгэн юм уу? Ихдээ л 100 юань биз.
Эмэгтэй: Юун 100 вэ? 1 юань л байгаа байлгүй.
Жян Хуайчуань: Хэдэн мөнгө байна? Нээгээд хар лдаа. Тэгээд л мэднэ шүү дээ.
Цюй Иран: Ердөө 1 юань л биз дээ. Юу нь сонин гэж. Том нагац эгч нь Та нарт том дугтуй өгье.
Хүүхэд: Бид том нагац эгчийн том дугтуйг авмаар байна.
Хүүхэд: Би ч бас авъя.
Цюй Иран: Хүн бүрт 1000 юань хийж өгье.
Цюй ноён: Ирань л хамгийн сайн айлд бэр болжээ. Зүгээр өгсөн нэг дугтуй нь л 1000 юань гэсэн үг.
Гу ноён: Хадам аав аа. Эд чинь өчүүхэн мөнгө.
Цюй Иран: Тийм ээ. Манай нөхөр та нарт зориуд бэлэг бэлдсэн шүү.
Гу ноён: Хүн байна уу? Өргөөд оруулаад ир.
Цюй ноён: Залуу ноён Гу ховорхон ирдэг шүү дээ. Яах гэж бэлэг хүртэл авчирсан юм бэ. Ёстой зардал гаргажээ.
Цюй эзэгтэй: Энэ нэлээд үнэтэй байх даа?
Гу ноён: Ердөө л 10 сая гаруй юань.
эмэгтэй: Том хүргэн ах ёстой гар татахгүй юм аа. Үүнтэй харьцуулахад миний хүн орхоодой гаргахаас ч ичмээр болчихлоо.
Цюй Иран: Том жижиг нь хамаагүй, сэтгэл л чухал шүү дээ. Зарим хүмүүсээс л өөр юм даа. Хоёр уут хог чирээд л ирсэн.
Цюй Нинци: Өмнөх амьдралд Гугийнхан дампуурлын ирмэгт байсан. Яаж авч дийлэх юм бэ? Алтан Будда нь хаана байна?
Цюй Иран: Юу хараад байгаа юм? Бохирдуулбал төлж дийлэх үү.
Гу ноён: Тэр хоёр хөдөөний хүн алт үзээгүй болохоор аргагүй шүү дээ.
Эмэгтэй: Том хүргэн ах л мундаг юм. төрхөмдөө очихдоо хүртэл гар хоосон ирдэг Зарим хүн шиг биш
Цюй Нинци: Би нутгийн бэлэг авчирсан.
Цюй эзэгтэй: Чиний тэр хэдхэн хэрэггүй юм уу? Чи үүнийгээ гаргаж ирэхээс ичихгүй байна уу?
Эмэгтэй: Ёстой доо. Нөхрөө ч нүүр бардам харуулж чадахгүй байж өөр ямар олигтой юм гаргаж чадах юм бэ?
Эмэгтэй: Хоёрдугаар эгч ээ, гуравдугаар эгч ээ. Бүгд л эгч дүүс шүү дээ. Ингэж муухай хэлэх хэрэггүй.
Цюй Иран: Бидний үг муухай санагдаад байвал битгий ир л дээ. Гуйлга гуйж идэж байж хоол голох нь ээ.
Цюй Нинци: Аав, ээж ээ. Өнөөдөр төрхөмдөө ирсний зоог. Би хэрүүл хиймээргүй байна. Гэхдээ та нар намайг дээрэлхэж болно. Нөхрийг минь дээрэлхэж болохгүй.
Цюй Иран: Өө? Нөхөр чинь өөрөө дуугараагүй байхад чи харин өмөөрөөд эхэллээ юу?
Цюй Нинци: Манай нөхөр тэвчиж чаддаг. Тэр та нарыг үргэлж миний гэр бүл гэж бодож ирсэн. Та нарыг үргэлж хүндэлж ирсэн. Харин та нар яав?
Гу ноён: Хүндлэл гэнэ ээ? Та хоёр шиг хөдөөний бүдүүлгүүд тэгж хүндлүүлэх эрхтэй юу?
Эмэгтэй: Тийм шүү. Том хүргэн баян айлынх шүү дээ. Дээд зиндааны хүн л хүндлүүлэх эрхтэй.
Цюй ноён: Том хүргэн төрхөмд ирэхдээ 10 саяын алтан бурхан бэлэглэсэн. Цюй Нинци, нөхөр чинь тийм юм өгч дийлэх үү?
Цюй Нинци: Та нар ингэтлээ энэ том хүргэнд долигоноод байгаа юм уу? Тэгвэл би та нарт харуулъя Тэр чухам юу бэлэглэснийг.
Цюй ноён: Чи юу хийх гээд байгаа юм?
Цюй Нинци: Энэ алтан бурхан шавраар хийсэн байжээ.
Цюй ноён: Том хүргэн ээ, энэ... 24 каратын цэвэр алтан бурхан яахаараа шавар болчихов?
Цюй Иран: Нөхөр өө, энэ юу болоод байна аа?
Эмэгтэй: Том хүргэн нүүр хийх гэж баян царайлаагүй биз дээ? Мөнгөгүй биш биз?
Гу ноён: Чи юу дэмий донгосоод байгаа юм? Энэ чинь захиалгаар хийлгэсэн эд шүү. Тийм ээ. Худалдагч нь андуурсан байх.
Жян Хуайчуань: Яаж ч андуурлаа гэсэн шавраар хийсэн байх ёсгүй биз дээ?
Цюй Нинци: Бэлэг өгсөн хүн нь луйварчин, бэлэг авсан хүмүүс нь бөөн сохрууд юм.
Цюй Иран: Ямар луйварчин? Сохор гэнэ ээ? Цюй Нинци, чи надад тодорхой хэл.
Цюй Нинци: Миний хэлэх гэсэн нь та нарын нүдэнд байгаа тэр баян айлын хүргэн чинь үнэндээ хоосон бүрхүүл л гэсэн үг.
Гу ноён: Юун хоосон бүрхүүл? Чи юу дэмий донгосоод байгаа юм? Би та нарт хэлье. Би удахгүй Хайчэнгийн ханхүүтэй хамтарна. Манай Гу группийн ирээдүйд 100 тэрбумын захиалга тоолж баршгүй болно. Миний харахад та хоёр зүгээр л атаархаж байна.
Цюй эзэгтэй: Гугийнхан ямар хөрөнгөтэйг бид мэдэхгүй гэж үү? Тэр алтан бурхан Заавал нэг үл ойлголцол байлгүй дээ.
Эмэгтэй: Минийхээр бол долоодугаар дүү атаархаж байна. Бүр солиотой юм ярьж эхэллээ.
Цюй ноён: Цюй Нинци, чи анх заавал ийм ядуу нөхөртэй сууна гэсэн. Одоо эгчдээ хүртэл атаархах нь уу?
Цюй Нинци: Нэгэнт тийм бол өөрсдөө л мэдэж үз. Үүнээс хойш Цюйн гэрийн босгоор би дахиж алхахгүй. Нөхөр өө, явцгаая.
Цюй ноён: Чи муу ачлалгүй үр! Том хүргэн ээ, энэ алтан бурхан зүгээр л нэг алтан бурхан биз дээ?
Гу ноён: Энэ удаа хууртчихлаа. Дараагийн удаа Би танд илүү сайныг олж өгье. Яарах хэрэгтэй бололтой. Мөнгө олох арга бодох хэрэгтэй.
Цюй Нинци: Уучлаарай. Уг нь би чамайг дагуулаад төрхөмдөө очиж шинэлье гэсэн чинь Ингэж гомдооно гэж бодсонгүй.
Жян Хуайчуань: Би эр хүн байж өнөөдөр эхнэрээрээ хамгаалууллаа. Огт гомдоогүй ээ Харин би л чиний нэрийг унагалаа.
Цюй Нинци: Юун нэр унагах вэ дээ. Чи бол миний өөрөө сонгосон нөхөр. Чамтай гэрлэсэндээ би харамсахгүй.
Жян Хуайчуань: Гэхдээ чи яаж мэдсэн юм? Гугийнхан дотроо хоосорчихсоныг. Ер нь компанийн санхүүгийн байдал нийтэд ил болдоггүй шүү дээ.
Цюй Нинци: Би... таасан юм аа. Би зүгээр л Гугийнхныг дампууруулахыг хүссэн юм. Тэгвэл би түрүүлээд трактор дээр хүлээж байя.
Жян Хуайчуань: Эхнэр ээ. Тэгвэл би чиний хүслийг биелүүлж, Гугийнхны дампуурлыг хурдасгана.
Жян эзэгтэй: Хуайчуань. Нааш ир. Ир л дээ. Хаалгаа хаа. Нааш ир. Хаалгаа хаа. Нааш ир. Дөнгөж хандалсан шүү. Хурдхан уу.
Жян эзэгтэй: Хурдхан уу.
Жян Хуайчуань: Үгүй ээ. Аав, ээж ээ. Та хоёр юу хийж байгаа юм бэ?
Жян ноён: Хүү минь. Энэ чинь сайн эд шүү. Ээж чинь чамайг тээж байхад би ч зөндөө уусан
Жян Хуайчуань: Надад хэрэггүй.
Жян эзэгтэй: Уу. Заавал ууна, хурдхан уу.
Цюй Нинци: Жян Хуайчуань. Чи хувцсаа тайлахгүй юм уу? Миний хэлэх гэсэн нь... Ингэж хувцастайгаа унтвал тухгүй шүү дээ. Чи...
Жян Хуайчуань: Чи эхэлж хэл.
Цюй Нинци: Юу ч биш ээ Унтъя. Жян Хуайчуань. Чи уусан уу?
Жян Хуайчуань: Юуг?
Цюй Нинци: Ээжийн чамд өгсөн нөгөө юмыг.
Жян Хуайчуань: Би... Би уугаагүй. Би яаж тийм юм уух юм бэ.
Цюй Нинци: Тэгвэл... Чамд тэнхээ байна уу?
Цюй Нинци: Чамд тэнхээ байна уу? Тэнхээгүй бол больё.
Жян Хуайчуань: Эхнэр ээ. Надад тэнхээ байна. Тэрийг уугаагүй ч би тэнхээтэй байна
Жян эзэгтэй: Болчихлоо.
Жян ноён: Миний юм хэрэгтэй гэж хэлсэн биз дээ.
Жян том хүү: Та хоёр юу хийгээд байгаа юм бэ? Та ийм насандаа... Та ичихгүй байна уу?
Жян дунд хүү: Тийм шүү.
Жян том хүү: Хурдан яв.
Жян эзэгтэй: Чи... Юу хийгээд байгаа юм? Өвгөн өө.
Жян эзэгтэй: холд Цици ямар байна? Өвдөж байна уу? Тэр залуу анх удаа шүү дээ. Юу ч мэдэхгүй. Явъя, хоол идье. Тэжээл нөхөж авъя.
Жян том хүү: Цици.
Жян Хуайчуань: Цици.
Жян Хуайчуань: Чи битгий санаа зов. Эмч удахгүй ирнэ.
Цюй Нинци: Тэр... би зүгээр л санамсаргүй хөлөө эвгүй гишгэчихсэн юм. Шөрмөс, яс гэмтээгүй. Ноцтой юм биш ээ
Жян Хуайчуань: Би... Би эхлээд жаахан дарж өгье. Ингэвэл өвдсөн хэвээр байна уу?
Жян том хүү: Эмч ирлээ.
Эмч: Залуу эзэгтэй, хөлийг тань эмчлэхээр ирлээ.
Жян дунд хүү: Энэ чинь манай хувийн эмч биш үү? Юунаас болоод ийм болчихов?
Жян том хүү: Дүүгийн эхнэрийн өмнө жүжиглэхээс хойш бүрэн жүжиглэх хэрэгтэй биз дээ.
Эмч: Залуу эз... Хөл нь зүгээр байна. Зүгээр л цусан дахь сахар жаахан багассан.
Цюй Нинци: Тэгвэл... Тэр чинь жижиг асуудал.
Жян эзэгтэй: Энэ чинь асар том асуудал шүү. Чи өнөөдрөөс эхлээд орон дээрээ сайн амар. Та нар бүгд гараад ир. Бүгд миний буруу. Заавал ядуугийн дүр эсгэж Цицийг шалгана гээд. Тэгээгүй бол Цици өвдөх ч үгүй байсан.
Жян Хуайчуань: Эндээс аль болох хурдан нүүх ёстой. Би одоо Цицид манай гэрийн байдлыг үнэнээр нь хэлье. Тэр намайг зодож загнасан ч яах вэ. Салахгүй л бол боллоо.
Жян эзэгтэй: Болохгүй. Чи одоо үнэнээ хэлж болохгүй. Хэрвээ чи хэлчихвэл Цици биднийг буруутгана.
Жян ноён: Чи ингэж болохгүй, тэгж болохгүй гэсээр Тэгээд яах юм? Цицийг үргэлжлүүлээд энд зовоох юм уу?
Жян дунд хүү: Гуравдугаарх аа. Надад нэг арга байна. Чи...
Цюй Нинци: Хуайчуань. Та нар намайг энд юунд авчирсан юм?
Жян Хуайчуань: Цаашид манай гэр бүлээрээ энд амьдарна.
Цюй Нинци: Юу?
Үргэлжилнэ
Цюй Нинци: Хуайчуань Энэ байшинг харахад хямдхан биш юм шиг байна. Хэрвээ бид хот руу нүүвэл үнэтэй байшинг түрээсэлж ч дийлэхгүй
Жян Хуайчуань: Цици Үнэндээ ийм учиртай юм лда Энэ байшингийн эзэн гадаад явчихсан. Тиймээс манай гэр бүлийг хөлсөлж энд ажиллуулж байгаа юм.
Жян том хүү: Тийм.
Цюй Нинци: Манай гэр бүлийг хөлсөлсөн?
Жян том хүү: Аа, тийм. Цаашид бид энэ байшинд амьдарна. Түүний өмнөөс бид энэ байшинг нь сайн харж хандахад л болно.
Цюй Нинци: Ямар эзэн нь ийм олон хүн хөлслөдөг юм бэ? Тэгээд ч аав ээж, бас хоёрдугаар ах бүгд бие муутай шүү дээ. Тэгвэл
Жян ноён: бэр минь чи битгий ай. Би цэцэг услах л үүрэгтэй.
Жян эзэгтэй: Би гэрийн үйлчлэгч.
Жян дунд хүү: Би цэцэрлэгч.
Жян том хүү: Би мод тарихыг хариуцна.
Цюй Нинци: Тэгвэл чи?
Жян Хуайчуань: харшийн хамгаалалтыг Би хариуцна
Цюй Нинци: Гэхдээ
Жян том хүү: Цици, гэхдээ гээд байх юм байхгүй. Тэр эзэн биднийг ажилд авсан энэ байшинг арчилж тордуулахаар жилд нэг сая өгнө гэсэн шүү.
Цюй Нинци: Нэг сая аа? Яаж тийм юм байх вэ?
Жян том хүү: Хэн мэдлээ дээ. Баячууд чинь ер нь жаахан сонин байдаг биз дээ мөнгө нь багтаж яддаг байлгүй дээ.
Жян эзэгтэй: Цици Манай тэр хуучин байшин удахгүй нураагдах гэж байна. Бид бүр амьдрах газаргүй боллоо шүү дээ.
Жян Хуайчуань: Тийм ээ.
Цюй Нинци: За яах вэ. Тэгвэл нэгэнт эзэн бидэнд ингэж итгэсэн юм чинь бид сайн ажиллах хэрэгтэй. Эндхийн бүхнийг сайн арчилъя.
Жян эзэгтэй: Хичээцгээе.
Жян эзэгтэй: Өөрийн гэртээ ирсэн чинь ямар тухтай юм бэ.
Жян ноён: Тэгэлгүй яах вэ.
Жян дунд хүү: Ээ бурхан минь. Энэ хэзээ дуусах юм бол оо? Сүүлийн үед би тэнэгийн дүр эсгээд инээсээр байгаад нүүр хөшчихлөө.
Жян ноён: Чи бас ярьж байна аа. Би саажилттай хүний дүр эсгээд хэзээ хүртэл жүжиглэхээ ч мэдэхгүй хэзээ хүртэл үргэлжлэх юм бол.
Жян Хуайчуань: Ингээд байгаад байвал энэ арга биш шүү дээ.
Жян эзэгтэй: Хүү минь. Энэ асуудал чамаас л шалтгаална. Чи Цицитэй илүү их сэтгэлээ ойртуулж Түүний сэтгэлийг тат. Хэрвээ нэг өдөр баян хүмүүс гэдгийг маань Цици мэдчихвэл магадгүй сэтгэл нь зөөлөрч биднийг уучилж ч мэднэ
Цюй Нинци: Аав ээж ээ.
Жян ноён: Ирлээ.
Жян эзэгтэй: Цици. Чи сайн амар л даа. Цэвэрлэгээг бид хийчихье.
Цюй Нинци: Тэгж яаж болох юм бэ. Энэ байшин би ойролцоогоор тооцоход ядаж 3000 м.кв байна. Арын хашаанд нь усан сан, гольфийн талбай, зүүн талд нь бас сарнайн цэцэрлэг, ургамлын хүрээлэнтэй. Энэ байшингийн эзэн бидэнд ингэтлээ итгэж байхад бид мэдээж Цэвэрхэн цэмцийтэл нь цэвэрлэнэ
Жян дунд хүү: Дүү бэр маань ёстой ажилдаа үнэнч юм аа.
Жян эзэгтэй: Та нар бүгдээрээ юунд цуглаад байгаа юм? Тар тар. Туслаад ажиллаач. Хурдан ажилдаа ор.
Жян дунд хүү: Ёстой зовлон юм аа.
Цюй Нинци: Гэрийн эзэн ирэхээр лав сэтгэл хангалуун байна байх
Эрэгтэй: Захирал Гу. Одоо компанийн данс нэг сар ч тэсэхгүй байх. Бүх хамтрагчид хөрөнгөө татаж байна. Зарим нь бүр биднийг шүүхэд өгсөн.
Гу ноён: Яагаад ийм болчихов оо?
Эрэгтэй: Би сурагласан чинь Хайчэнгийн ханхүүгийн санаа гэсэн.
Гу ноён: Юу?
Цюй Иран: Энэ бол би нөхөртэйгөө амьдардаг харш. Бүтэн харш шүү дээ Бараг 300 м.кв. Та нар лав үзээгүй байх ийм сайхан байшин.
Цюй ноён: Ирань аа, чи үнэхээр аавын бахархал юм аа Ийм сайхан байшинд амьдарч чаддаг байна шүү.
Эмэгтэй: Бусдын нөхрийг хар даа. Тэгээд өөрийгөө хар.
Эрэгтэй: Том хүргэн Гу группийн өв залгамжлагч. Хэн түүнтэй зүйрлэх юм бэ?
Цюй Иран: Нөхөр өө,
Гу ноён: Цюй Ирань, чи тэднийг яах гэж авчирсан юм?
Цюй Иран: Нөхөр өө, манай гэрийнхэн үзэж байгаагүй шдэ Ийм тансаг харшийг тэдэнд юм үзүүлж нүд тайлуулах гэж авчирсан юм.
Цюй эзэгтэй: Тийм ээ. Сайн хүргэн минь, чиний энэ байшин үнэхээр сүртэй харагдаж байна.
Эмэгтэй: Том хүргэн үнэхээр мөнгөтэй юм аа. Цаашдаа боломж гарах болов уу, манай нөхрийг хамтын ажиллагаанд ч бас оролцуулж болох уу?
Эрэгтэй: Тийм шүү. Том хүргэн ах аа, сайн юм гарвал дүү хүргэнүүдээ ч бас бодож байгаарай.
Гу ноён: Би яаж Цюй Ирань шиг ийм өхөөрдөм бүсгүйтэй гэрлэчихэв ээ?
Цюй ноён: Нээрээ, Тинъи, Хайчэнгийн ханхүү Захирал Жян шинэ жилээр гэртээ харьсан гэнэ. Шинэ жилийн үе юм чинь очиж золгосон нь дээр биш үү? Ойртож танилцаад авъя.
Гу ноён: Шинэлэхээр зочлох
Цюй Иран: Тийм ээ, нөхөр өө. Шинэлэхээр очвол энэ гэрээ шууд батлагдаж ч мэднэ.
Гу ноён: Захирал Жян Гу группийг сануулсан нь лав өнгөрсөн дуудлага худалдааны явдлаас болоод Шинэ жилийн үе юм чинь би бэлэг аваад өөрөө очиж уучлал гуйя. Магадгүй том хэрэг намжиж ч мэднэ. Туслах Лю, даруй бэлэг бэлд. Би Захирал Жянд бас түүний гэрийнхэнд шинэлэхээр очно.
Эрэгтэй: За.
Цюй эзэгтэй: Сайн хүргэн минь. Тэгвэл шинэлэхээр очихдоо Биднийг ч бас авч явбал яасан юм?
Эмэгтэй: Тийм шүү. Том хүргэн ийм чадвартай юм чинь бид ч бас ханхүүгийн гэрт очиж нүд тайлмаар байна.
Гу ноён: Өнгөрсөн удаа Захирал Жян зориуд надад дуудлага худалдааны зүйл бэлэглэх гэсэн. Намайг их үнэлдэг нь лавтай. Энэ удаа би гэрийнхнээ дагуулаад өөрөө очиж уулзан, үл ойлголцлоо тайлъя. Магадгүй Захирал Жян надад бүр онцгой хандах ч юм билүү. За яах вэ. Тэгвэл та нар дагаад яв. Гэхдээ сайн санаарай. Яасан ч ханхүүгийн өмнө миний нүүрийг битгий унагаарай.
Цюй Иран: Санаа зоволтгүй, нөхөр өө. Жянгийн гэр
Жян эзэгтэй: Ийм болно гэж мэдсэн бол авахгүй л байсан юм ийм том байшин. Үүнийг цэвэрлэх чинь үнэхээр төвөгтэй юм аа
Жян том хүү: Ингэж ажилласаар байвал хүн бүр сульдаж дуусна биз дээ
Жян дунд хүү: Тийм ээ.
Жян ноён: Ядаж Тэр хоёрын харилцаа ахицтай л байна шүү дээ.
Жян Хуайчуань: Цици Би тусалъя.
Цюй Нинци: Хэрэггүй ээ
Жян Хуайчуань: Би хийе.
Цюй Нинци: Үгүй ээ, хэрэггүй.
Жян Хуайчуань: За яах вэ. Тэгвэл би буцаагаад тавья.
Жян том хүү: Харуул, гэрийн үйлчлэгч хоёрын хайр Ямар гоё зохицож байна аа.
Гу ноён: Удахгүй Захирал Жянтай уулзана шүү. Бүгд жаахан эелдэг байгаарай. Өнөөдөр бид хамтын ажиллагаа ярих гэж ирсэн.
Цюй эзэгтэй: Санаа зоволтгүй. Том хүргэн ээ. Бид лав гай болохгүй.
Цюй Иран: Ямар солиотой хүн бэ? Цюй Нинци. Та нар яагаад энд байгаа юм?
Цюй Иран: Та хоёр үнэхээр салахгүй дагадаг сүнс юм аа. Тэр муу тосгондоо суухаа болиод энд гэрийн үйлчлэгч хийхээр ирээ юу? Энэ ямар газар гэдгийг мэдэх үү?
Цюй Нинци: Энэ бол хувийн харш. Би гэр бүлийнхэнтэйгээ эндхийн цэвэрлэгээг хариуцдаг. Та нар юу хийх гэж ирсэн юм?
Эмэгтэй: Долоодугаар дүү бүр ингэтлээ доройтчихож цэвэрлэгч болтлоо унажээ. Харахад үнэхээр нөхрөө дагаад л ийм болж дээ.
Цюй ноён: Цюй Нинци, манай Цюй овгийн нэр нүүрийг чи бүрмөсөн барлаа.
Гу ноён: Та хоёрт хэлчихье. Өнөөдөр бид Захирал Жянд шинэлэж зочлохоор ирсэн. Та хоёр зам битгий хаагаад бай Хажуу тийшээ зайл.
Жян Хуайчуань: Захирал Жянд шинэлэхээр ирсэн гэж Захирал Жян та нарыг урьсан юм уу?
Гу ноён: Чам шиг хамгаалагчид ямар хамаатай юм. Би Захирал Жянтай төсөл ярих гэж ирсэн. Бидэнд хэдэн зуун саяын гэрээ байгуулах ажил байна.
Жян Хуайчуань: Тэгвэл та нарын урмыг хугалах нь дээ. Энд та нарыг хүлээж авахгүй.
Цюй Иран: Чи ер нь хэн юм бэ? Захирал Жяны өмнөөс шийдэх эрхтэй юм уу?
Цюй эзэгтэй: Том хүргэн ээ. Тэднийг битгий тоо. Хурдхан орцгооё. Залуу ноён Жяныг удаан хүлээлгэж болохгүй.
Цюй Нинци: Зогс.
Цюй эзэгтэй: Юун зогс гэж? Холд. Явъя.
Цюй Нинци: Нөхөр өө Энэ хувийн харш Хайчэнгийн ханхүү Захирал Жяных байх ёстой биз дээ Гэхдээ та нар чинь энэ байшингийн эзэн гадаад явсан гэсэн шд? Тэгвэл тэд яагаад бас ирээд шинэлэхээр зочлоод байгаа юм?
Жян Хуайчуань: Цици Үнэндээ энэ байшин бол
Төгсөв
Цюй Иран: Ээ бурхан минь
Цюй Нинци: Баларлаа. Аав ээжид ямар нэг юм тохиолдсон байх
Цюй Иран: Энэ чинь Захирал Жяны хувийн харш шүү дээ Та нар өөрийнхөө гэр гэж бодоо юу?
Жян Хуайчуань: Аав, ээж
Цюй Нинци: Том ах аа, хоёрдугаар ах аа Э-энэ юу болоод байна аа?
Жян эзэгтэй: Тэд яагаад ирчихэв? Сүнс шиг салахгүй юм. Цици ээ Би тэр алчуураар шил арчсан чинь ер болохгүй байхаар нь Энэ муу зураг ч хэрэггүй юм шиг санагдаад түүнийг алчуур болгоод хэрэглэчихсэн.
Жян ноён: Би ч бас хараад байсан энэ ваартай ургамал нүдэнд нэг л эвгүй санагдаад шууд тайраад хаячихлаа
Жян том хүү: Зүгээр дээ. Дараа шинээр солиод л болоо.
Гу ноён: Шинээр солино оо? Чи мэдэж байна уу? Гарт чинь байгаа энэ зураг дэлхийд алдартай зураг шүү. Мөнгөөр ч олдохгүй. Бас энэ ваартай ургамал Жян өвгөн ноён ногоон ургамалд хамгийн дуртай. Лав үнэлж баршгүй үнэтэй биз. Бас энэ тавилга, буйдангууд Аль аль нь 10 саяас дээш үнэтэй биз? Чи юугаараа шинээр нь солино гэж?
Цюй Иран: Цюй Нинци Би үнэхээр санаандгүй байлаа. Захирал Жян та нарыг өрөвдөөд энд ажиллуулсан чинь харин та нар яав? Эндхийг бүр бантан болгочихлоо.
Цюй ноён: Цюй Нинци Үүнийг танайхан л хийсэн шүү. Надад битгий тохоорой
Цюй эзэгтэй: Охин оо Манай Цюй гэр бүлд чам шиг охин байхгүй.
Эмэгтэй: Удахгүй Захирал Жян ирэхээр та нар төлөхөө л хүлээж бай. Дотуур өмд ч үлдэхгүй дээ.
Жян эзэгтэй: Тэр намайг төл гэнэ ээ
Жян ноён: Тэдний санаа тийм бололтой.
Жян том хүү: Үгүй ээ. Би хэлэх гэсэн юм. Ах аа, эгч ээ. Та нар хэн юм бэ? Ингэж бөөн цүнх савтай, гэр бүлээ чирээд хэн та нарыг оруулсан юм?
Гу ноён: Бэлгүүдээ тавь. Би бол Гу группийн ерөнхий захирал. Гу Тинъи. Энэ удаа Захирал Жянд шинэлэж зочлохоор ирсэн юм.
Жян Хуайчуань: Шинэлэх хэрэггүй. Одоо та нарыг даруй зайлж гарахыг хүсье.
Гу ноён: Би Хайчэнгийн ханхүү Захирал Жянд шинэлэхээр ирсэн. Чам шиг хамгаалагчид ямар хамаатай юм?
Цюй Иран: Тийм шүү. Дараа нь Захирал Жян ирээд та нар эндхийг ийм замбараагүй болгосныг харвал тэр үед... Та нар хүлээж байгаарай Насаараа ажил хийж төлнө дөө.
эмэгтэй: Ажил хийх гэнэ ээ? Ажил хийлгэх ч багадна. Уг нь тэднийг бүгдийг нь хууль сахиулах албанд өгөх ёстой.
Цюй Нинци: Энэ бүхэн манай гэрийнхэнд хамаагүй. Би тэднээр цэвэрлүүлсэн юм. Төлүүлэх бол Би ганцаараа төлнө.
Цюй Иран: Чи төлнө гэнэ ээ? За яах вэ. Тэгвэл би чамд тооцоод өгье. Энэ уран бичиг, зураг их мастерийн бүтээл. Үнэ хүрэх ч зах дээр олддоггүй. 10 саяар бодъё. Бас энэ ваартай ургамал өнгө нь тун цэвэр. хэлбэр нь этгээд ядаж 5 сая Бас энэ буйдан ч гэсэн захиалгаар хийлгэсэн Энэ том жижиг юмсыг бүгдийг нь нийлүүлбэл ядаж 30 сая
Эмэгтэй: Долоодугаар дүү минь, энэ чинь 30 сая шүү. 3000 юань биш. Танай гэрийнхэн бүгдээрээ насаараа хог түүсэн ч энэ тоонд хүрэхгүй биз дээ.
Цюй Нинци: Энэ миний хэрэг. Чи санаа зовох хэрэггүй.
Гу ноён: За. Тэгвэл би энд Захирал Жяныг иртэл хүлээнэ. Тэр үед та нарыг яаж шийтгэхийг харъя.
Жян том хүү: Пөөх. Чи хэн юм бэ? Гэрт орж ирэнгүүтээ орон дээр гараад бүр энд суучихлаа?
Гу ноён: Чи намайг цохиж зүрхэллээ? Мэдэж байна уу? Би танай Захирал Жяны хүндтэй зочин.
Жян том хүү: Дахиад дуугарвал алгадна шүү
Жян Хуайчуань: Чи ам ангайх бүртээ Захирал Жян гээд байх юм. Захирал Жян хэн болохыг мэдэх үү?
Гу ноён: Захирал Жян. Захирал Жян үргэлж нууцлаг байдаг. Би мэдээж уулзаж үзээгүй. Гэхдээ өнгөрсөн удаа дуудлага худалдаан дээр би азаар Захирал Жяны үнэлгээг авсан. Энэ удаа зөвхөн шинэлэхээр ирээгүй. Бид бас хамтын ажиллагаа ярилцана.
Цюй Иран: Цюй Нинци Та нарт зөвлөхөд, хурдхан үүнийг цэвэрлэсэн нь дээр байх шүү Үгүй бол Захирал Жян буцаж ирээд уурлах вий дээ
Эмэгтэй: Том эгч ээ, Тэд угаасаа л хөлсний ажилчид шүү дээ. Тэгвэл түүнийг манайд ажиллуулъя.
Эмэгтэй: Цюй Нинци чинь үнэхээр өрөвдмөөр юм аа Нөхөр болгож авсан нь нэг тэнэгдүү амьтан байхаас гадна хадам ээж нь доголон, хадам аав нь тахир дутуу. Энэ хоёр ах нь ч харахад нэг их ухаантай биш.
Цюй Нинци: Амаа тат. Манай гэр бүлийг доромжлохгүй шүү.
Цюй Иран: Яасан? Буруу хэлсэн гэж үү? Нөхөр чинь ядуу байг гэхэд бас ийм бөөн тэнэгдүү амьтан дагуулчихсан. Чи...
Цюй Нинци: Намайг хэлж болно. Харин манай гэр бүлийг болохгүй. Тэнэг амьтан минь.
Цюй Иран: Чи намайг цохиж зүрхэллээ?
Жян эзэгтэй: Чи юу хийж байгаа юм?
Цюй Иран: Нөхөр өө Аав аа, ээж ээ Цюй Нинци намайг цохичихлоо.
Цюй ноён: Цюй Нинци Чи эгчийгээ цохиж зүрхэллээ? Чиний хүмүүжил хаачив?
Цюй Нинци: Цюйнхны хүмүүжил гэж Цюй Ираныг дураар нь тавьж манай гэр бүлийг доромжлуулах юм уу?
Цюй ноён: Даварлаа лда!
Цюй Нинци: Та нар Цюй Иран сайн нөхөртэй болж баян айлд бэр орсон болохоор ашгийг нь хүртэнэ гэж бодоо юу? Тэглээ гээд манай гэр бүл түүнээс дорд гэж үү?
Цюй эзэгтэй: Өөрөө ядуу хүнтэй суучихаад бас тэрийгээ зөв гэж бодоо юу?
Цюй Нинци: Нөхөр минь ядуу нь үнэн. Гэхдээ тэр намайг хүндэлж, хайрладаг. Түүний гэрийнхэн ч надад маш сайн ханддаг. Жянгийнд бэр болсон доо би, Цюй Нинци харамсахгүй.
Цюй Иран: Цюй Нинци, ийм дээрээ тулчихаад Одоо хүртэл том ярьсаар л байна уу. Та нарын эвдэж сүйтгэсэн энэ бүх зүйлийг Захирал Жян буцаж ирэхээр яаж зохицуулахыг чинь харъя.
Гу ноён: Боллоо. Бид шинэлэхээр зочилж ирсэн. Та нар шиг хамаагүй хүмүүс бүгд зайлцгаа.
Жян эзэгтэй: Орж ирэнгүүтээ л орилж чарлаад. Наад өчүүхэн юмнуудаа аваад зайлцгаа.
Цюй Иран: Хөөрхөн минь. Энэ чинь бидний өгсөн бэлэг. Чи газарт шидчихлээ.
Жян эзэгтэй: Шидсэнээр барахгүй бас гишгэлээ. Хүү минь, юундаа гөлийгөөд байгаа юм? Хөдөл.
Гу ноён: Та нар мэдэх үү эд нар ямар их үнэтэй гээч
Жян эзэгтэй: Ямар үнэтэй гэж?
Цюй Иран: Цюй Нинци танайхан бүгд галзуурчихаа юу?
Цюй ноён: Бүдүүлэг Үнэхээр бүдүүлэг Цюй Нинци чи хар даа, хэнтэй сууснаа Энэ чинь ямар айл вэ? Би ер нь чамайг ингэж хүмүүжүүлсэн юм уу?
Цюй Нинци: Энд та нарыг хүлээж авахгүй. Зайл.
Гу ноён: Миний энэ дээд зэргийн наранцэцгийн үрийг хар даа.
Цюй Нинци: Том эгч ээ нэг сонин юм хэлэх үү. Бэлэг өгөхдөө ийм юм битгий өгч бай Баян хүмүүс чинь үр цөмдөггүй юм
Цюй Иран: Чи
Жян эзэгтэй: хүү минь Юундаа гөлийчихөөд байгаа юм? Энэ гахайнуудыг хөөгөөд гарга!
Жян том хүү: Яв Яв
Жян том хүү: Зайл
Гу ноён: Түр хүлээ Бид чинь Захирал Жяны зочид шүү. Чи намайг хөөх ямар эрхтэй юм?
Жян том хүү: Чадалтай юм бол Захирал Жяндаа очиж хэл. Бид хоёрт юу гээд байгаа юм?
Жян дунд хүү: Тэд Захирал Жянтай уулзсан ч танихгүй байж мэднэ.
Цюй Иран: Ёстой чамайг даа, Цюй Нинци. Дараа нь бид Захирал Жянд хэлнэ дээ Та нар гэр бүлээрээ хүлээж бай!
Жян Хуайчуань: Хурдан зайл
Жян том хүү: Та нар зайл Хурдан зайл Ээж ээ
Жян эзэгтэй: Цици минь Би шалгаад үзсэн Энэ зураг Нэг их үнэд хүрэхгүй юм байна Энэ ургамал Аль хэдийн хатчихсан байна.
Цюй Нинци: Аав ээж намайг санаа зовно гэж айгаад тэгж хэлсэн байх. Зүгээр дээ. Төлөх хэрэг гарсан ч би заавал арга олж мөнгийг нь бүрдүүлнэ.
Жян эзэгтэй: Ингэхэд Цицид үнэнээ хэлэх цаг болсон бололтой. Цици минь Чи санаж байна уу? Би чамд өгсөн тэр харшийн түлхүүрийг
Цюй Нинци: Энд байна. Яасан бэ?
Жян эзэгтэй: Энэ бол банкны сейфний түлхүүр. Дотор нь жаахан мөнгө хадгалсан байгаа
Жян ноён: Энэ манай Жянгийнхны энэ олон жилийн хуримтлал.
Цюй Нинци: Үгүй үгүй, болохгүй. Энэ мөнгийг заавал аав ээжийн өтөл насанд зориулах мөнгө. Ямар ч байсан энэ мөнгөнд гар хүрч болохгүй.
Жян Хуайчуань: Цици Тэгвэл чи очоод үз л дээ.
Жян том хүү: Тийм шүү. Цици Магадгүй чи очоод үзвэл энэ асуудал ч... тэгээд бүгд шийдэгдчихнэ шд
Цюй Нинци: Аав ээж хагас насаараа зүтгэж байж энэ хуримтлалыг бий болгосон. Би эхлээд жаахныг авч түр аргацаая. Дараа нь буцаагаад нөхчихнө.
Эмэгтэй: Сайн байна уу. Ямар үйлчилгээ авах вэ?
Цюй Нинци: Сайн байна уу. Би манай гэрийн сейфнээс Жаахан мөнгө авах гэсэн юм
Эмэгтэй: Энэ чинь Менежер ээ манай банкны VVVVIP үйлчлүүлэгч ирлээ.
Төгсөв
Цюй Нинци: Та нар Энэ...
Менежер: бүсгүй та Жян Хуайчуань ноёнтой ямар холбоотой вэ?
Цюй Нинци: Би түүний эхнэр нь
Менежер: Тэгвэл энэ түлхүүр...
Цюй Нинци: Үүнийг хадам ээж надад өгсөн. Сүүлийн үед гэрт жаахан өр гараад Жаахан мөнгө авч түр аргацаах хэрэг гарчихлаа
Менежер: Залуу эзэгтэй юм байна. Би сайн үйлчлэх ёстой. Хайнга хандаж болохгүй. Тэгвэл энэ удаа таны авах мөнгөн дүн нь хэд вэ?
Цюй Нинци: Аав ээжийн хадгаламжинд хэдэн арван мянга л байгаа байх. Эхлээд 3000-ыг авч түр аргацаая. Дараа нь арга бодъё. Иймийг
Менежер: 300 сая Яаралтай хаалга цонхоо бүгдийг нь түгж. Хэнийг ч дотогш оруулж болохгүй.
Эрэгтэй: За.
Цюй Нинци: Менежер ээ. Ингэтлээ сүржигнэх хэрэггүй биз дээ?
Менежер: Огт сүржигнээгүй. асар их мөнгөн дүн шүү дээ Мөнгө авах явцад бид бүх хугацаанд таны аюулгүй байдлыг хангана. Намайг дагаад ийшээ явна уу
Цюй Нинци: Би ердөө 3000-ыг л авна. Ингэтлээ сүртэй байх хэрэггүй биз дээ? Ирлээ.
Менежер: Таны бэлэн мөнгөө хадгалдаг газар яг энд байна.
Цюй Нинци: Би... би буруу хаалга онгойлгочихов уу?
Менежер: Буруу хаалга? Тэр талд бас найман хаалга бий. Дахиад сайн хар даа.
Цюй Нинци: Бас найм уу?
Менежер: Алдаагүй ээ Жян групп манай банкинд нийт найман үл хөдлөх хөрөнгө хадгалуулсан. Хажууд бас арав гаруй хаалга бий. Бүгд үл хөдлөх хөрөнгө. Залуу эзэгтэй бэлэн мөнгө авах уу? Эсвэл алт авах уу?
Цюй Нинци: Жян... Жян групп үү?
Менежер: Тийм ээ. Ноён Жян Хуайчуань бол Хайчэнгийн ханхүү Захирал Жян. Мөн Жян группийн цорын ганц өв залгамжлагч. Түүний нэр дээрх хөрөнгө Тоолж баршгүй.
Жян Хуайчуань: Цици.
Цюй Нинци: Аав, ээж. та хоёрын хөл Энэ ер нь юу болоод байна аа?
Жян Хуайчуань: Цици. Уучлаарай. Би чамайг хуурсан юм Үнэндээ би Хайчэнгийн ханхүү. Жянгийн тосгон минийх. Хувийн харш ч минийх. Тоолж баршгүй хөрөнгө хүртэл бас минийх.
Цюй Нинци: Бүгд чинийх. Тэгэхээр чи та нар анхнаасаа л намайг хуурч байсан юм байна.
Жян эзэгтэй: Цици. Буруутгах бол намайг л буруутга. Хуайчуанийг би шахсан юм. яагаад гэвэл өмнө нь манай Жянгийнхан дэндүү баян болохоор Хуайчуаний хоёр ахын авсан эхнэрүүд бүгд мөнгийг нь аваад зугтсан юм лда Би чамайг бас зугтаачих вий гэж айгаад ингэсэн хэрэг шүү дээ.
Жян ноён: Тийм ээ, Цици. Сүүлд бид чамайг зөв шударга хүн гэдгийг мэдээд тэгээд чамд үнэнээ хэлэх гэж байсан юм. тэгсэн чамаас баян айлд бэр болох дургүйг чинь сонсоод Бид... бид тэгээд ингэж дүр эсгэсээр байсан юм. Тэгээд л...
Жян Хуайчуань: Цици. Миний буруу. Чи яаж шийтгэсэн би хүлээнэ. Ямар ч байсан би чамаас салахгүй.
Цюй Нинци: Чи эхлээд бос.
Жян том хүү: Гуравдугаархын, энэ арга чинь дажгүй шүү.
Жян дунд хүү: Өөрийгөө зовоож өрөвдүүлэх арга байна даа. Дүүгийн эхнэр лав өрөвдөнө.
Жян том хүү: Тэгэлгүй яах вэ.
Цюй Нинци: Хэн чамайг сөхөр гэж хэлсэн юм? Зүгээр л... бидний гэрлэлт
Жян эзэгтэй: Тэгвэл би ч бас сөхөрье
Жян ноён: Тэгвэл би ч бас...
Цюй Нинци: Та нар ингэхээ боль лдо
Жян том хүү: Энэ мөнгөний асуудал бүр будлиантай юм аа.
Цюй Нинци: Битгий үймүүлээд бай.
Үргэлжилнэ
Жян эзэгтэй: Цици Намайг уучлахгүй байсан ч болно. Ядуугийн дүр эсгэхийг би санаачилсан юм. Харин Хуайчуань аль эртнээс чамд нууцаар дурласан
Жян Хуайчуань: Надад аль эртнээс нууцаар дурласан гэж үү?
Жян Хуайчуань: Цици Чи санаж байна уу? цэцэрлэгийн үеийн тэр... гацаа жаалыг?
Цюй Нинци: Гацаа жаал аа.
Жян Хуайчуань: Зээтүү... тариа...
Цюй Нинци: Та нар юу хийж байгаа юм?
эрэгтэй: Хурдан зугтаарай! Цюй Нинци байна! жаахан шулмас ирлээ!
Цюй Нинци: Чамд буцааж өгье. Тэр гацаа жаал чи байсан юм уу? Чи зөвхөн үүнээс болоод тэгээд л надад дурлачихсан юм уу?
Цюй Нинци: Тэр гацаа жаал чи байсан юм уу? Чи зөвхөн үүнээс болоод тэгээд л надад дурлачихсан юм уу?
Жян том хүү: Тийм ээ, Цици. Би гэрчилж чадна. Манай гурав дахь энэ нөхөр ёстой үнэнч дурласан шүү.
Жян дунд хүү: Тэгэлгүй яах вэ.
Жян том хүү: Цэцэрлэгээ төгсөөд л Тэгээд л гадаадад сурахаар явсан. Сураад буцаж ирснийхээ дараа танай Цюйнхан охидоо бэр болгохыг мэдээд тэр нөхөр аймаар их сүй бэлэг бэлдсэн. Аймаар их шүү. Тэгээд дараа нь тэр хоёр сольчихсон.
Цюй Нинци: Гэхдээ Цюйнхан охидоо бэр болгохдоо долоон охиноо бүгдийг нь гаргасан шүү дээ. Чи яаж мэдсэн юм бэ би чинийхийг сонгоно гэж?
Жян Хуайчуань: Хэрвээ намайг сонговол тэнгэрийн заяа гэсэн үг. Хэрвээ намайг сонгоогүй байсан ч чамайг аз жаргалтай байхыг хараад би ч харамсах зүйлгүй байх байсан
Жян том хүү: Энэ хүүхэд чинь юу яриад байна аа?
Жян Хуайчуань: Цици Хэн гэдгээ нуусан нь Миний буруу. Чи намайг уучилж чадах уу?
Жян эзэгтэй: Цици Хэрвээ чи мөнгөнд дургүй бол бид одоо тэр хэдэн өрөөн дэх хэрэггүй эднүүдийг бүгдийг нь хандивлачихъя.
Жян ноён: Бид түүнийг бүгдийг нь хандивлачихъя тэгээд гэр бүлээрээ Жянгийн тосгон руу нүүгээд амьдаръя Цицийн хүссэн амьдралаар
Жян том хүү: Өө, баларлаа үл хөдлөх хөрөнгө хөдөлчихлөө шд
Цюй Нинци: Тэгэх шаардлагагүй дээ мөнгийг нь үлдээе Мэдээж тэгж болно Нэг хэсгийг нь хандивлая.
Жян ноён: За.
Жян Хуайчуань: Тэгвэл хүн нь яах вэ? үлдээх үү, үгүй юу?
Жян эзэгтэй: Ёстой сайхан! Манай бэр зугтахгүй нь.
Жян ноён: Хурдхан бүгдэд мэдэгд. Бид хурим хийх гэж байна гэж
Жян дунд хүү: Гуравдугаарх Ёстой сайн эхнэртэй болжээ.
Жян том хүү: Чамаас дээр юм.
Жян дунд хүү: Би эхнэрээ авна аа
Гу ноён: Хараал идсэн Жян Хуайчуань, Цюй Нинци Биднийг хөөж гаргаж зүрхэллээ.
Цюй Иран: Нөхөр өө битгий уурла лда Дараа Захирал Жянтай уулзах боломж заавал гарна.
Гу ноён: Ямар юмных нь боломж! Захирал Жянтай нэг уулзах ямар хэцүүг мэдэх үү? Хэчнээн хүн цаг авч дугаарлаж байгаад ч нүүрийг нь ч харж чаддаггүй.
Цюй эзэгтэй: Сайн хүргэн гэнэ ээ. Чи эхлээд битгий уурла л даа. Тэгсэн ч гэсэн чамайг тайвшруулах гэсэн юм.
Гу ноён: Эмгэн минь би чамд хэлье. Чи надаас холд. Чиний энэ өсгөсөн охин байгаагүй бол Би өнөөдөр ингэтлээ шившиг болох байсан уу?
Эмэгтэй: Хайчэнгийн ханхүү Захирал Жян гурав хоногийн дараа Нийгмийн нэр нөлөөтэй хүмүүсийг урьж оролцуулан сүр дуулиантай хурим хийхээр боллоо
Гу ноён: Хурим? Гурав хоногийн дараа? Харахад энэ л ганц Захирал Жянтай уулзах боломж Эхнэр ээ Хадам аав, хадам ээж ээ сая би үнэхээр жаахан догдолчихлоо. Та хоёр минь өршөөгөөрэй. Сая бүгд сонссон биз дээ Захирал Жяны энэ хурим том өдөр болох нь Тиймээс би заавал очиж нүүрээ харуулах ёстой.
Цюй эзэгтэй: Тэгэлгүй яах вэ.
Гу ноён: Гэхдээ танай Цюй Нинци миний бэлгийг бүгдийг нь унагаад хагалчихсан. Тийм болохоор энэ хуримын бэлгийн мөнгийг
Цюй ноён: Том хүргэн ээ, шууд хэл. Хадам аав нь чамайг дэмжинэ.
Гу ноён: Танайх ядаж 10 саяыг гаргах ёстой биз дээ.
Цюй гэр бүлийхэн: Юу?
Цюй ноён: Том хүргэн ээ, энэ 10 сая чинь үнэндээ арай их байна аа.
Цюй Иран: Тийм ээ, нөхөр өө. Манай Цюйнхан Гугийнхантай дүйцэхгүй. Богино хугацаанд тийм их мөнгө гаргаж чадахгүй.
Гу ноён: Манай Гугийнхны мөнгө бүгд төсөлд ороогүй байсан бол би та нарыг царайчлах байсан уу?
Эмэгтэй: Том эгчийг сайн айлд бэр болсон гээгүй бил үү? Тэгтэл Гугийнхан яагаад манайхаас мөнгө нэхээд байгаа юм?
Гу ноён: Манай Гугийнхан эхнэр авахдаа надад арга зам олж туслуулах гэж авсан Түүнээс биш түүгээр та нарыг дагуулж, энэ ядуу хамаатнуудаар хаа сайгүй намайг шившиг болгох гэж биш. Үнэхээр болохгүй бол салъя.
Цюй Иран: Салж болохгүй. Нөхөр өө, би одоо арга олъё. Аав ээж ээ, та хоёр манай гэрийн байшинг зараад мөнгө бүрдүүлчих.
Цюй ноён: Байшингаа зарах аа?
Цюй Иран: Санаа зоволтгүй. Манай нөхөр Жян группийн төслийг авчихвал тэр үед та хоёрт илүү том байшин авч өгнө.
Цюй ноён: За яах вэ.
Цюй Иран: Хоёр оо, гурав аа, бүгд нэг гэрийн эгч дүүс шүү дээ. та нар ч бас жаахан нэмэрлээч. Том эгч чинь буцааж өгөхгүй гэж айгаа юу? Манай нөхөр Гу группийн захирал шүү дээ. Та нарын тэр жаахан мөнгөөр дутах уу? Нөхөр өө, энэ хүрэх үү?
Гу ноён: Арайхийн л. Нээрээ, чи иргэний үнэмлэхээ надад өгөх хэрэгтэй. Би бүртгэл хийлгэнэ. Тэр үед төслийн мөнгө орж ирвэл Чамайг ашиггүй үлдээхгүй.
Цюй Иран: Эгч дүүс ээ, бүгд сайн сонсоорой. Өнөөдөр хуримд ирсэн чинь манай нөхрийн ачаар шүү. Та нар яасан ч манай нөхөр бид хоёрын нэрийг битгий унагаагаарай.
Эмэгтэй: Бурхан минь, би урьд нь ийм тансаг хурим үзэж байгаагүй.
Эмэгтэй: Тийм ээ, ингэж бэлдэхэд хэдэн зуун сая хүрнэ дээ.
Эмэгтэй: Үүгээр ч зогсохгүй, энэ чинь 5 тэрбумын өртөгтэй хурим шүү дээ Сүй бэлгийн жагсаалт нь хүртэл зузаан багц байсан гэнэ.
Эрэгтэй: Тэгээд Захирал Жян эхнэрээ амь шигээ хайрладаг. Өөрийн нэр дээрх бүх хөрөнгөө бүгдийг нь шилжүүлж өгсөн гэнэ тэр хатагтайд.
Цюй ноён: Ямар айлын охин ингэж сайхан айлд бэр болж чаддаг байна аа.
Эмэгтэй: Сүйт бүсгүйн нэрийг харин сонсоогүй юм байна. Гэхдээ миний охин байсан бол бид насан туршдаа идэж уухдаа санаа зовохгүй дээ.
Эмэгтэй: Өмнө нь том эгчийг сайхан айлд бэр болсон гэж сонссон. Ингээд харьцуулахад үнэхээр юу ч биш юм аа.
Эмэгтэй: Тийм шүү. Хөөе Ингэхэд том эгч, том хүргэний хурим одоо болтол хийгдээгүй шүү дээ.
Цюй Иран: Манай нөхөр удахгүй Захирал Жянтай хамтрах гэрээ байгуулна. Тэр лав надад дахин нэг илүү сүртэй хурим хийж өгнө.
Эрэгтэй: Та бүхэнд хуримд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Одоо бүгдээрээ нижигнэсэн алга ташилтаар угтан авцгаая хүргэн сүйт бүсгүй
Цюй Иран: Цюй Нинци яахаараа дахиад тэр байдаг юм
Цюй Иран: Нөхөр өө Энэ юу болоод байна аа? Яагаад Цюй Нинци тэр ядуу нөхөртэйгөө байгаа юм бэ?
Гу ноён: Арай энэ Жян Хуайчуань үнэхээр Хайчэнгийн ханхүү юм биш биз?
Цюй Иран: Үгүй Боломжгүй Цюй Нинци яаж... Захирал Жянтай гэрлэнэ гэж
Цюй нинци: Миний хуримд та нарыг уриагүй байх аа
Цюй Иран: Юу гэж чиний хурим гэж жүжиглээд байгаа юм Энэ чинь илт
Жян Хуайчуань: Энэ бол Цици бид хоёрын хурим
Гу ноён: Тэгэхээр чи үнэхээр Хайчэнгийн ханхүү юм байна Захирал Жян Тэгэхээр та нар үнэхээр Жянгийнхан юм байна
Эмэгтэй: Захирал Гу айсандаа тэнэг болчихоо юу Арай чи өмнө нь Захирал Жяныг огт харж байгаагүй юм биш биз
Цюй Иран: Үгүй Боломжгүй Цюй Нинци яаж надаас илүү сайн хүнтэй гэрлэдэг юм Энэ бүгд худлаа байх ёстой.
Цюй эзэгтэй: Цици. Чи залуу ноён Жянтай гэрлэсэн байж ийм сайхан зүйлийг яагаад аав ээждээ хэлээгүй юм бэ?
Цюй ноён: Тийм шүү. Аав ээж нь чамд инж бэлдэж өгөх байсан шүү дээ.
Жян Хуайчуань: Хэрэггүй. Цицийн сүй бэлэг, инжийг Би аль хэдийн бэлдчихсэн.
Эрэгтэй: Хүн байна уу? Сүй бэлгийн жагсаалтыг авчир.
Эрэгтэй: Залуу эзэгтэй. Энэ бол Захирал Жяны танд бэлдсэн сүй бэлгийн жагсаалт. Та үзэж танилцана уу.
Цюй Нинци: Энэ чинь нэг хуудас уу, нэг ном уу?
Эрэгтэй: Бүтэн нэг ном.
Жян эзэгтэй: Цици. Хурим жаахан яаруу болсон болохоор энэ ердөө нэг ном л доо. Гэрт дахиад хэдэн дэвтэр байгаа. Эмхэлж амжаагүй.
Цюй Иран: Эд чинь уг нь бүгд минийх байх ёстой байсан.
Цюй ноён: Захирал Жяныг зовоочихлоо. Миний охиныг ингэж их үнэлж байдаг. Энэ сүй бэлгийг бид түр хадгалж өгье.
Цюй Нинци: Хэн чиний охин юм?
Цюй эзэгтэй: Цици. Яасан сонин үг хэлдэг юм бэ? Аав охин хоёрт хоног дамнасан өш байдаггүй юм
Цюй Нинци: Тэр үед би нөхрөө дагуулаад төрхөмдөө очиход та нар ам уралдан намайг охиноо гэж хүлээн зөвшөөрөөгүй. Нэгэнт тийм омогтой байсан юм бол насаараа битгий хүлээн зөвшөөр.
Цюй ноён: Цюй Нинци! Чи одоо баян айлд бэр боллоо гээд төрсөн аавыгаа танихгүй гэж зүрхэлж байна уу?
Цюй эзэгтэй: Ач мэддэггүй амьтан. Чамайг ингэтэл өсгөсөн минь талаар болж.
Жян эзэгтэй: Амаа тат. Цици одоо манай охин. Энд түүнийг битгий гүтгэ.
Цюй эзэгтэй: Худ аа, энэ бүхэн чинь бүгд үл ойлголцол. Тэр үед төрхөмдөө ирэхдээ энэ Цюй Нинци чинь ядуугийн дүр эсгээд биднийг хуурсан байна Тэгээд л бид...
Цюй ноён: Тийм шүү. Төрхөмдөө ирж байгаа хүргэн хоёр уут хог новш бариад ирдэг гэж үү?
Жян Хуайчуань: Та нар нээгээд хараа ч үгүй шүү дээ. Дотор нь хог новш байгааг яаж мэдсэн юм?
Жян том хүү: Тийм болохоор үүдэнд чинь ирсэн баялгийг чи өөрөө барьж чадсангүй дээ Тэр хоёр уутанд дурын нэг зүйл нь л 10 саяын үнэтэй байсан.
Жян дунд хүү: Тийм шүү. Манай гурав дахь тэр юмсыг буцааж авч ирэхэд Бид бүр мэл гайхсан. Бодоод үз дээ. Өнөө цагт ийм эд танихгүй том тэнэгүүд байх юм гэж
Цюй ноён: 10 саяын үнэтэй. Тэр улаан дугтуйнууд...
Жян том хүү: Улаан дугтуйг хэлж байна уу? Улаан дугтуй бүрийн дотор нэг нэг ширхэг 5 саяын чек байсан
Эмэгтэй: Тэнгэр минь, долоодугаар хүргэн үнэхээр өгөөмөр юм аа. Тэрийг мэдсэн бол тэр үед бид ч бас улаан дугтуй авах байж.
эмэгтэй: Тийм шүү. тэр 5 сая байхад хэн тоох юм бэ Гу Тинъигийн мянган юанийг.
Эмэгтэй: Ёстой том юм алджээ.
Цюй Иран: Мөнгө харахаараа нүд нь эргэлддэг нөхөд.
Эмэгтэй: Том эгч ээ, та ч гэсэн ярих юм биш. Өнөөдөр та том хүргэнтэй хамт ирсэн чинь бас л Захирал Жянд тал засах гэж биз дээ?
Цюй Иран: Чи...
Цюй Нинци: Анх би Цюйн гэрээс явахдаа хэлж байсан. Би хэзээ ч дахиж эргэж ирэхгүй гэж. Өнөөдөр миний хурим. Зургаадугаар эгч, зургаадугаар хүргэнээс бусад хүмүүс эндээс гарна уу
Жян Хуайчуань: Хүн байна уу? Зочдыг гаргаж өг.
Цюй ноён/ эзэгтэй: Хүлээгээрэй, хүлээгээрэй.
Үргэлжилнэ
Төгсөв
Цюй ноён: Долоодугаар хүргэн ээ, би чинь чиний хадам аав шүү дээ. Өмнөх тэр бүхэн үл ойлголцол байсан.
Цюй эзэгтэй: Тийм шүү дээ. Долоодугаар хүргэн ээ, хар даа. Өнөөдөр бид том хүргэнтэй хамт ирсэн нь Гу, Жян хоёр тал хамтрах гээд л тэр.
Цюй Нинци: Хамтрах гэнэ ээ? Хамтрах уу? Гугийнхан одоо ямар байдалтай байгааг та нар мэдэхгүй байгаа юм уу?
Цюй Иран: Цюй Нинци, чи юу гэсэн үг юм? Тийм ээ. Чи одоо баян айлд шургачихсан байж болно. Гэхдээ миний нөхөр ч муугүй.
Цагдаа: Цюй Иран бүсгүй аль нь вэ?
Цюй Иран: Би байна, яасан?
Цагдаа: Бид Дунчэн цагдаагийн хэсгээс ирлээ. Та их хэмжээний зээл авсан хэрэгт сэжиглэгдэж байна. Бидэнтэй хамт явна уу.
Цюй Иран: Юу дэмий юм яриад байгаа юм? Би тэгээгүй шүү дээ
Цагдаа: Бид онлайн зээлийн платформоос таны иргэний мэдээллийг олсон. Хууль бусаар 80 саяын зээл авсан байна.
Цюй Иран: Нөхөр өө. Иргэний үнэмлэхээ би зөвхөн чамд л өгсөн. Энэ юу болоод байна?
Цюй Иран: Нөхөр өө. Иргэний үнэмлэхээ би зөвхөн чамд л өгсөн. Энэ юу болоод байна?
Цюй Нинци: Би чамд хэлье. Том эгч ээ. Гугийнхны хөрөнгийн урсгал аль эрт тасарчихсан. Чиний хэлээд байдаг баян айл аль хэдийн хоосон бүрхүүл болсон.
Цюй гэр бүлийхэн: Юу?
Жян Хуайчуань: Өөрөөр хэлбэл Гугийнхан аль эрт дампуурчихсан гэсэн үг.
Цюй ноён: бид бүр байшингаа барьцаанд тавьчихсан шүү дээ.
Эмэгтэй: Бас бидний хадгаламж яах юм?
Эрэгтэй: одоо яах вэ?
Эмэгтэй: Тэр чинь бидний бүх хадгаламж шүү дээ. Том хүргэн ээ, мөнгөө буцааж өг.
Цюй Иран: Боломжгүй. Энэ үнэн биш. Нөхөр өө. Чи Гу группийн захирал шүү дээ. Яаж дампуурна гэж?
Гу ноён: Дампуураа л биз дээ. Юундаа сүржигнээд байгаа юм?
Цюй эзэгтэй: Гугийнхан үнэхээр дампуурчихсан юм уу? Тэгвэл манай үл хөдлөхийн гэрчилгээ, мөнгө...
Гу ноён: Юундаа орилоод байгаа юм? Бүгд нэг гэр бүл шүү дээ. Мөнгө яривал эвгүй биз дээ
Цюй ноён: Чи...
Үргэлжилнэ
Цюй эзэгтэй: Өвгөн минь. Чи муу хүн чанаргүй амьтан! Мөнгөө бидэнд буцааж өг.
Эмэгтэй: Мөнгөө өг, мөнгөө өг!
Гу ноён: Ямар мөнгө? Та нарт хэлэхэд Тухайн үед Цюй Иран л та нараас мөнгө нэхсэн. Мөнгө нэхмээр байвал түүнээс нэх л дээ.
Цюй Иран: Цюй Нинци Гугийнхан дампуурсан гэж Чи эртнээс мэдэж байсан юм уу?
Цюй Нинци: Мэдэлгүй яах вэ. Тэгээд би нэг бус удаа чамд сануулсан.
Жян Хуайчуань: Тэднийг бүгдийг нь хөөж гарга.
Цюй ноён: Үгүй ээ. Цюй Нинци Яаж ч байсан би чинь чиний аав шүү дээ. Надтай ингэж харьцаж зүрхэлж байна уу? Цици Захирал Жян Ач мэддэггүй амьтан.
Цюй эзэгтэй: Чи төрсөн эцэг эхээ хүртэл танихаа больжээ. Ачлалгүй охин.
Эмэгтэй: Бид одоо энд юундаа гөлөрч зогсоод байгаа юм бэ? Хурдан явцгаая.
Цюй Нинци: Та хоёр ч бас гарна уу.
Цюй Иран: Цюй Нинци Чи яагаад дандаа ийм азтай байдаг юм. Би хүлээн зөвшөөрөхгүй.
Цюй Иран: Цюй Нинци Яахаараа чи ийм азтай байдаг юм?
Жян Хуайчуань: Цици Чи зүгээр үү? Цагдаа Цюй Иран санаатайгаар хүн гэмтээсэн хатуу шийтгүүлэх ёстой.
Цагдаа: Ноён Жян, бид хуулийн дагуу шийдвэрлэх болно
Цюй Нинци: Хүлээгээрэй
Цюй Иран: Цюй Нинци Чи дахиад юу хэлэх гээв?
Цюй Нинци: Энэ насанд ч чи өөрөө сонгосон төгсгөл чинь энэ.
Цюй Иран: Тэгэхээр чи ч бас...
Цюй Нинци: Би чамд сануулсан. Чи л итгээгүй.
Жян Хуайчуань: Аваад яв. Сая чи түүнд хэлсэн үг чинь юу гэсэн үг юм?
Цюй Нинци: Утга нь гэвэл миний сонгосон нөхөр түүний сонгосноос дээр.
Жян эзэгтэй: Цици Нөхрөө чи өөрөө сонгосон. Бид ч бас чиний сонгосон гэр бүл шүү.
Эрэгтэй: За боллоо. Хурим албан ёсоор эхэлж байна
Эмэгтэй: Ер нь сүйт бүсгүйг аав нь хүргэж өгдөг дөө Сая Цюйн эцгийг аваад явчихлаа шд
Жян Хуайчуань: Түр хүлээ. Хэн тэгж хэлсэн юм? Охиныг заавал аав нь хүргэх ёстой гэж? Би өөрөө эхнэрээ тосож авна. Цици Явцгаая.
Эрэгтэй: Одоо хүргэн, сүйт бүсгүй бөгжөө солилцоно уу.
Жян Хуайчуань: Цици чи яагаад Жянгийн тосгонд бал сараа өнгөрөөхийг хүссэн юм?
Цюй Нинци: Би зүгээр л буцаж ирээд хармаар санагдсан юм
Жян Хуайчуань: Трактор унтарчихлаа.
Цюй нинци: Энэ дүр зураг яагаад нэг л танил байна? Гурван км хол биш. Алхаад буцъя.
Жян Хуайчуань: Би чамайг үүрье.
Цюй Нинци: Хэрэггүй ээ. Их хол шдээ. Чи ядарна. Алхаад буцсан нь дээр. Тэгээд ч бид хоёр эхнэр нөхөр шүү дээ. Цаашдын замаа бас хамтдаа туулна. Явъя, гэртээ харья.
Жян Хуайчуань: Алив.
Жян эзэгтэй: Цици, бид туслахаар ирлээ.
Цюй Нинци: Аав, ээж. Та нар яагаад ирэв?
Жян том хүү: Сонссон юм аа, трактор тосгоны аманд дахиад суучихсан гэж. Тэгээд бүгдээрээ хамт туслахаар ирлээ.
Жян ноён: Та хоёр залуу хос яаж хөдөлгөж дийлэх юм бэ? Олуулаа бол хүчтэй шүү. Тийм ээ.
Цюй Нинци: Хэрэггүй ээ. Би Хуайчуаньтай хамт шийдэж чадна.
Жян эзэгтэй: Цици. Бид нэг гэр бүл шүү дээ. Бэрхшээл гарвал хамтдаа шийднэ. Ажилдаа орцгооё.
Эрэгтэй: Явъя.
Цюй Нинци: Гар гараасаа хөтлөөд хамт алхах гэдэг зөвхөн хайртай хүнтэйгээ биш, бас гэр бүлтэйгээ хамт байх юм.
Back to episodes Go home