Filmbridge
Төрөл: УСК Хуудасны тоо: 27
Нэр: Home Behind Bars 26/06/2026 Орчуулсан: Лингостик ХХК
Дүрүүдэд:
Жүнён - эмэгтэй, 13-15 настай, дунд сургуулийн сурагч
Жон Тэжо - эмэгтэй, 30-35 настай, шоронгийн харгалзагч
И Миён - эмэгтэй, 35-40 настай, Жүнёний ээж, шоронгийн хоригдол, дугаар 432
Хэрим - эмэгтэй, 25-30 настай, шоронгийн харгалзагч
Ахлах - эмэгтэй, 40 настай, Тэжогийн ахлах
Ынхэ эгч - эмэгтэй, 35-40 настай, Жүнёны асран хамгаалагч
Текст: ЮУНАЖАН ДЭН БУУДАЛ
Ынхэ: Жүнён аа. Оройн хоол иднэ биз дээ?
Жүнён: Идэхгүй ээ.
Ынхэ: Идэхгүй гэж үү? Яагаад?
Жүнён: Та яах юм?
Ынхэ: Би юу? Саяхан гоймон чанаад ирчихсэн болохоор гайгүй л байна. Чи яагаад бас хоол идэхгүй гээд байгаа юм бэ?
Жүнён: Зүгээр л идэх хүсэл төрөхгүй байна.
Ынхэ: Тэгвэл өлсөхөөрөө хэлээрэй.
Ынхэ: ГЭР БҮЛИЙН УУЛЗАХ БАЙР
Миён: Юугаа хараа вэ?
Эмэгтэй 1: Чи өөрөө эхэлж хараа биз дээ, муу галзуу хүүхэн минь?
Миён: Хараал хэлж байгаа нь чи шүү!
Тэжо: Болиорой!
Эмэгтэй 1: Над руу дунд хуруу гаргасан биз дээ?
Тэжо: За, больж үз.
Миён: Битгий хуц.
Тэжо: Дугаар 432!
Миён: Жаахан соёлтой байгаач!
Тэжо: Дугаар 896!
Эмэгтэй 1: Хараахаа болиоч!
Тэжо: Боль!
Эмэгтэй 1: Новш гэж!
Миён: Муу новш чинь.
Эмэгтэй 2: Тэвч ээ.
Миён: Үхсэндээ агсраад байдаг байна аа? Бүүр дургүй хүрчихлээ.
Эмэгтэй 3: Эгч ээ, та зүгээр үү?
Эмэгтэй 4: Харгалзагч аа, та үүний амтыг үзээд өгч болох уу?
Хэрим: Юу?
Эмэгтэй 4: Амт үзээд өгч болох уу? Давс нь сул юм шиг санагдаад байх юм.
Хэрим: Би юу? Яагаад би гэж?
Эмэгтэй 4: Бид энэ үнэрт нь дасчихсан болохоор амтыг нь огт мэдэхээ больчихжээ. Ямар байна? Дажгүй байна уу? Ок уу? Ок.
Хэрим: Тоолоход бэлдээд... номхон!
Тэжо: 3-р тасаг, 55 хоригдол тооллогод бэлэн!
Хэрим: Нэгдүгээр өрөө!
Эмэгтэй 1: Нэг.
Эмэгтэй 2: Хоёр.
Эмэгтэй 3: Гурав.
Эмэгтэй 4: Дөрөв.
Эмэгтэй 5: Тав, дугаар дууслаа.
Хэрим: Хоёрдугаар өрөө!
Ахлах: Эмнэлэг явчхаад ирсэн үү?
Эмэгтэй 1: Тийм ээ, дарга аа.
Хэрим: Зургадугаар өрөө!
Эмэгтэй 1: Нэг.
Эмэгтэй 2: Хоёр.
Эмэгтэй 3: Гурав.
Эмэгтэй 4: Дөрөв.
Эмэгтэй 5: Тав, дугаар дууслаа.
Жүнён: Заваан юм аа.
Хэрим: Сайхан хооллоорой.
Тэжо: Сая ахлах чамайг яах гэж дуудсан юм бол?
Хэрим: Аан, би тайлан дээрээ алдаа гаргачихсан юм аа.
Тэжо: Ямар?
Хэрим: Ойр, ойрхон өвдөөд байдаг дугаар 326-ын талаар л... Байнга даараад байна, энд орж ирэхдээ өмсөж байсан хүрэм өгөөч гээд байхаар нь тайлан дээрээ биччихсэн юм.
Тэжо: Болохгүй шүү дээ.
Хэрим: Харин тийм ээ. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ гээд тайлагнасан чинь ахлах "Ямар байж боломгүй зүйл асуудаг юм вэ?" гэж байна лээ.
Тэжо: Эхлээд надаас асуухгүй яасан юм бэ?
Хэрим: Харин тийм ээ.
Тэжо: Болохгүй зүйлийг болохгүй гээд шууд хэлж бай. Нэг л удаа харж үзвэл, тэд улам л ихийг хүсдэг болно. Бид тэдэнд туслах гэж энд байгаа юм биш.
Хэрим: За. Гэхдээ бие нь өвдөөд байна гэхээр нь санаа зовоод байх юм аа.
Тэжо: Дугаар хэд вэ?
322 эмэгтэй: Би дугаар 322.
Тэжо: Юу болсон бэ?
322 эмэгтэй: Би эмээ уух хэрэгтэй юм шиг байна аа. Яг үхэх нь ээ.
Тэжо: Дугаар 322, түрүүн хоолны дараа эм уухыг чинь би харсан. Санахгүй байна уу?
322 эмэгтэй: Новш гэж. Зүгээр л өгчхөөч дээ. Ямар дургүй хүрмээр юм бэ?
Текст: НАС БАРСАН ТУХАЙ МЭДЭГДЭЛ 3-Р ТАСАГ, 5-Р ӨРӨӨ, ДУГААР 432-ЫН ЭЭЖ
Тэжо: 3-р тасгийн харгалзагч Жон Тэжо байна.
Тэжо: Дугаар 432. Нийгмийн нөхөн сэргээх сургалтад хамрагдана. Бэлдээд гараад ир.
Миён: Одоо юу?
Тэжо: Тийм ээ, одоо.
Миён: Гэнэт яагаад?
Тэжо: Ахлахын заавар. Хувцсаа өмсөнө үү.
Ахлах: Аан, за. Дугаар 432-ын ээжийн бие өвддөг байсан юм уу? За аа. Юу ч гэсэн ажил дээр очоод ярилцъя. Маргааш өглөө чөлөө авах хүсэлтээ гаргацгаая. За, одоо очиж байна аа.
Эмэгтэй 1: Эгч ээ, Миёнд ямар нэгэн юм болоогүй байгаа?
Эгч: Мэдэх юм алга аа. Ирж байж л мэднэ дээ.
Эмэгтэй 1: Миёнд ээж байдаг билүү? Нас барсан бололтой.
Минжи: Тийм юм шиг байна. Үгүй бол ийм орой дуудах өөр шалтгаан байхгүй шүү дээ.
Эмэгтэй 2: Харин тийм ээ. Түүний эцэг байдаггүй байх аа.
Эмэгтэй 1: Чи яаж мэдэж байгаа юм бэ?
Эмэгтэй 2: Чамаас л их зүйл мэднэ шүү.
Эгч: Чимээгүй унтацгаа. Түүнийг ирэхээр нь л... юу болсныг мэднэ шүү дээ.
Эрэгтэй 1: Новш гэж, яахаараа надад өрөө өгдөггүй юм бэ?
Ынхэ: Сонс доо. Та энд цагаа дэмий үрж байна аа. Яг одоо өрөө байхгүй байна шүү дээ.
Эрэгтэй 1: Надад мөнгө байна аа. Мөнгийг нь өгчихнө гээд байхад яагаад намайг муу хүн болгоод байгаа юм бэ? Дэн буудалд өрөө байхгүй байж болох уу? Битгий надад худлаа хэлээд бай!
Ынхэ: Гадаа "Өрөө байхгүй" гээд биччихсэн байгаа биз дээ?
Ынхэ: Хүмүүс одоо унтацгааж байна шүү дээ. Өөр газар орж үз л дээ.
Эрэгтэй 1: Новш гэж...
Ынхэ: Намайг хараал хэлж чадахгүй гэж бодоо юу?
Текст: ХООСОН ӨРӨӨ БАЙХГҮЙ
Тэжо: Унтахгүй юу хийж байгаа юм бэ?
Эмэгтэй 4: Нойр хүрэхгүй байна. Нойрны эм авчирч өг.
Тэжо: Энд нойрны эм юу гэж байдаг юм бэ? Дараа эмчтэй зөвлөгөө авч ярилцах болохоор одоо явж унтаарай.
Эмэгтэй 4: Зүгээр унтуулдаг ямар нэгэн эм байхгүй юу? Байхгүй юм уу?
Тэжо: Ямар ч байсан эхлээд хэвт.
Эмэгтэй 4: Нохойн гөлөг.
Жүнён: Явчхаад ирье.
Ынхэ: Жүнён аа, чи тийшээ явах юм уу? Очно гэвэл би хүргэж өгөх ёстой шүү дээ.
Жүнён: Явах ёстой гэж үү?
Ынхэ: Би юугаа мэдэх вэ? Гэхдээ чи эмээгийнхээ царайг санаж байна уу?
Жүнён: Сайн санахгүй байна.
Ынхэ: Илүү хэрэгтэй юу?
Жүнён: Үгүй ээ, энэ байхад болно оо.
Ынхэ: Чиний хумс чинь ямар урт ургаа вэ?
Жүнён: Юу? Урт биш л байна даа.
Ынхэ: Урт байна аа. Энэ чинь урт шүү дээ. Багш чинь юм хэлэхгүй байна уу?
Жүнён: Багшид миний хумс ямар хамаатай юм бэ? Явлаа.
Ынхэ: За, баяртай. За, Юунажан байна.
Хэрим: Ээж нь нас барчихсан байхад хүртэл чөлөө өгсөнгүй шүү дээ.
Тэжо: Харин тийм ээ. Гэнэтийн байдлаар нас барсан болохоор өгөх байх гэж бодож байсан юм сан.
Ахлах: Бүгд сайн ажиллалаа шүү.
Хэрим: Та ч гэсэн сайн ажиллалаа.
Тэжо: Ахлах аа, дугаар 432-ын ээж өвчнөөр биш гэнэтийн байдлаар нас барсан байхад хүртэл тусгай чөлөөний зөвшөөрөл өгөөгүй гэж үү дээ?
Ахлах: Харин тийм ээ. Одоо чөлөө авах өмнөхөөсөө ч хэцүү болсон. Бас тэд хоорондоо дотно байгаагүй юм байна лээ. Чи ч гэсэн сайн мэдэж байгаа байх.
Хэрим: Гэхдээ л дарга аа, эх нь нас барсан байна шүү дээ.
Ахлах: Хөөе, надад яриад ямар хэрэг байна аа? Би ямар чөлөөний асуудлыг хянадаг биш.
Хэрим: Харгалзагч аа... өнөөдөр юу хийх вэ?
Тэжо: Юу хийх вэ дээ? Харьж унтаж амаръя.
Хэрим: Аан... Тийм ээ, би ч гэсэн харьж унтана.
Тэжо: Яасан бэ? Ямар нэгэн юм болоо юу?
Хэрим: Үгүй ээ, ямар нэгэн юм болоогүй л дээ. Тэгвэл маргааш амралтын өдөр юу хийх вэ?
Тэжо: Зүгээр хэл. Яачхаад байгаа юм бэ?
Хэрим: Би сайн бодож үзлээ л дээ. Хоёулаа хамт... дугаар 432-ын ээжийнх нь оршуулгын ёслолт очиж болох уу? Нөгөө... юу гэмээр ч юм. Түүнийг очихыг зөвшөөрөөгүй болохоор... бид өмнөөс нь очиж болохгүй гэж үү?
Тэжо: Бид түүний ээжийг танихгүй шүү дээ.
Хэрим: Гэхдээ найзуудын эцэг, эх нас барахад хүртэл танихгүй байсан ч гэсэн очдог шүү дээ.
Тэжо: Бас... оршуулгын ёслол хаана болж байгааг ч мэдэхгүй. Хэрвээ Пусанд гэвэл яах вэ? Чи явах юм уу?
Хэрим: Аан, тийм ч хол биш юм байна лээ. Би ахлахаас асуусан чинь, Сөүлд биш ч, ойрхон гэсэн...
Хэрим: За, сайхан амраарай.
Тэжо: За, ор доо.
Эмэгтэй лифт уншигч төхөөрөмж: 15 дугаар давхар.
Эмээ 1: Хүйтэн байхад юу хийж байгаа юм бэ?
Тэжо: Жаахан агаар амьсгалах гээд л...
Эмээ 1: Энэ давхарт амьдардаггүй биз дээ? Би энэ давхрын айлуудыг бүгдийг нь мэднэ.
Тэжо: Тийм ээ. Манайх гурван давхарт байдаг.
Эмээ 1: Хурдан гэртээ ор оо. Гадаа хүйтэн байна шүү дээ. Ханиад хүрчихвэл яах юм бэ?
Жиын: За. Утсаар ярихад бэлдээрэй. Дугаар 122, 235 гараад ирээрэй.
Утасны эмэгтэй хоолой уншигч: Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна.
Жиын: Дугаар 432, өөр залгах хүн байхгүй бол гарна уу. Гурван минут бараг болчихлоо.
Текст: ХӨӨГДСӨН, ҮХСЭН ХҮМҮҮСИЙГ ГЭРИЙГ ЦЭВЭРЛЭХ ӨВДӨЛТИЙН ЗАМ БОЛ БИДЭНД ТУЛГАРАХ ЗАМ
Тэжо: Ирчихлээ.
Хэрим: Намайг үнэхээр уучлаарай. Би эрт сэрэх гэж хичээсэн шүү. Тэгсэн чинь би цагаа... буруу харчихсан байна лээ. Худлаа яриагүй шүү.
Тэжо: Ойлголоо доо, ойлголоо. Зүгээр ээ. Нэг үгээ хэд ч хэлдэг юм. Гэхдээ Хэрим аа, чамд бохь байвал зажилбал яасан юм? Архи үнэртээд байна.
Хэрим: Томчууд нөгөө өрөөнд... унтаж байгаа.
Тэжо: Их гайхсан уу? Бид... ээжийг чинь таньдаг юм аа.
Жүнён: Манай ээжийг үү? Яаж?
Хэрим: Бид хорих ангийн харгалзагч нар байгаа юм. Гэхдээ чи яагаад унтахгүй, энд ганцаараа байж байгаа юм бэ?
Жүнён: Зул битгий унтраагаарай гэхээр нь харж байсан юм.
Тэжо: Чамд... тэгж хэлсэн гэж үү?
Текст: УГААЛГЫН ӨРӨӨ
Тэжо: Дотор нь гайгүй юу?
Хэрим: Айн? Хоосолчихсон чинь зүгээр болчихсон. Уучлаарай.
Тэжо: Архи уучхаад оршуулгын ёслолд ирээд байхдаа яах вэ дээ. Дээрээс нь бүүр өөрөө түрүүлж ирье гэчхээд...
Хэрим: Цуцалж боломгүй уулзалт байсан юм аа. Уучлаарай. Би нэг зүйл асууж болох уу?
Тэжо: Гэнэт яасан бэ? Хүн айлгаад байх юм.
Хэрим: Дээрээс хойш асуумаар байсан юм аа. Тантай өмнө нь хамт амьдарч байсан хүн... Ямар хүн байсан бэ?
Тэжо: "Өмнө нь хамт амьдарч байсан хүн" байхдаа яах вэ дээ. "Салсан нөхөр" гэхэд л болох юмыг.
Хэрим: Би тэгж хэлэхийг мэднэ л дээ. Аль болох тойруу утгаар хэлэх гэж хичээлээ.
Тэжо: Ямар хүн гэдгийг нь хэлэхийг бол хүсэхгүй байна. Зүгээр л тэр үед... салах шийдвэр гаргахдаа бодогдсон зүйл нэг байсан.
Хэрим: Юу байсан юм бол?
Тэжо: Одоо байгаагаасаа... илүү байхын тулд зориг хэрэгтэй. Нэг тиймэрхүү бодол.
Хэрим: Догь юм аа.
Текст: ЖОН ТЭЖО 010-9125-2463
Эмэгтэй 6: Чи унтахгүй юм уу?
Жүнён: Тэгж хэлээгүй биз дээ?
Эмэгтэй 6: Ёстой нэг. Чи яагаад ийм юм бэ? Ээж шигээ муухай ааштай гэдэг нь.
Эмэгтэй 7: Хүүхдэд юу гээд байгаа юм бэ?
Эмэгтэй 6: Яасан бэ? Тэр хар л даа. Ёстой нэг...
Нэвтрүүлэг эрэгтэй дуу: ♪ Хууль бидэнд тусална ♪ ♪ Хууль биднийг хамгаална ♪
Нэвтрүүлэгч эмэгтэй: Та бүхэн сайхан амарцгаасан уу? Шинэ өглөөг эхлүүлэх гэж байна. Одоо босоод, өрөөгөө цэгцэлж, өглөөний тоололд бэлдээрэй. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй гэж хүсье.
Нэвтрүүлэг эрэгтэй дуу: ♪ Дүрмийг дагаж мөрдөх нь асар их баяр баясгаланг авчирна ♪
Тэжо: Бүх өрөө, номхон! 3-р тасаг, 55 хоригдол. Тооллого хийхэд бэлэн.
Ахлах: Жон харгалзагч.
Тэжо: За?
Ахлах: Сайн унтаж чадаагүй юм уу?
Тэжо: Үгүй ээ, унтаж чадсан.
Ахлах: Гэтэл царай чинь яачхаа вэ?
Тэжо: Царай юу?
Хоол хүргэгч охин: Будаа.
Минжи: За, баярлалаа.
Хоол хүргэгч охин: Шөл. Хачир.
Богино үстэй эмэгтэй: Яах ёстой юм бэ? Би идлээ шүү.
Өндөр эмэгтэй: Ёстой нэг. Тэгвэл би ч гэсэн... идлээ шүү.
Миён: Намайг тоох хэрэггүй зүгээр идэцгээ.
Эгч: Миён аа, чи хоол ид л дээ. Хурдан ид.
Өндөр эмэгтэй: Эгч ээ, зүгээр орхичих оо. Хоол хоолойгоор давж байж л иднэ шүү дээ. Хүчээр яаж иддэг юм бэ?
Миён: Би гуниглаад ингээд байгаа биш болохоор... битгий тоо, тэгэх үү?
Богино үстэй эмэгтэй: Хөөе, И Миён, эгчтэй тэгж ярьж арай болохгүй шүү.
Миён: Чөтгөр ав! Зүгээр л ганцаараа амьдарч байгаад үхэхгүй, яагаад намайг төрүүлсэн юм бол оо? Үхсэн ч гэсэн намайг ийм тэнэг байдалд оруулж байна шүү дээ.
Текст: ТАЙЛАН ХАР БААСАН ГАРАГ ЭХЭЛЖ БАЙНА! САНУУЛГА: БААСАН ГАРАГТ ШИНЭ АЖИЛТНЫГ УГТАХ ОРОЙН ЗООГТОЙ.
Хоол хүргэгч охин: 7-р өрөөний хумсны хутга. 6-р өрөөний хумсны хутга. 5-р өрөөний хумсны хутга.
Өндөр эмэгтэй: Хөөе.
Хоол хүргэгч охин: За?
Өндөр эмэгтэй: Надад өөрийг өгчих. Энэ сайн авдаггүй юм аа.
Хоол хүргэгч охин: Бүгдээрээ адилхан шүү дээ.
Өндөр эмэгтэй: Үгүй ээ, би үүнийг өмнө нь хэрэглэж байсан болохоор сайн мэдэж байна. Би бүүр тэмдэглэчихсэн байхгүй юу.
Хоол хүргэгч охин: Хаана нь?
Өндөр эмэгтэй: Тэр нууц. Ямар ч байсан өөрөөр солиод өг л дөө.
Хоол хүргэгч охин: Миён эгч зүгээр үү?
Өндөр эмэгтэй: Хөөе, чи байсан болохоор зүгээр байх уу?
Ынхэ: Жүнён аа. Өнөөдөр юу хийх гэж байна даа?
Жүнён: Мэдэхгүй ээ. Угаалгын газар явдаг юм билүү гээд л...
Ынхэ: Энд бүгдийг нь угааж өгч байхад... яах гэж дандаа тэнд мөнгө үрдэг байна аа? Орны даавуу хүртэл бариад явбал нэлээд хүнд шүү дээ.
Жүнён: Би өөр орны даавуунуудтай хамт угаалгах дургүй ээ. Хачин байдаг юм аа.
Ынхэ: За. Хүссэнээрээ л бол.
Камерны хянагч эмэгтэй: Хог хаягдлыг хянах камер ажиллаж байна. Зөвшөөрөлгүй хог хаявал 1,000,000 вон хүртэлх торгууль оногдуулна. Хог хаягдлыг хянах камер ажиллаж байна. Зөвшөөрөлгүй хог хаявал 1,000,000 вон хүртэлх торгууль оногдуулна.
Текст: ШИНЭ ЗУРВАС БИ ЖҮНЁН БАЙНА. БИ КАН ЖҮНЁН БАЙНА.
Эмэгтэй харгалзагч 1: Чи дандаа л мах шардаг шүү дээ.
Эмэгтэй харгалзагч 2: Үгүй ээ, би зүгээр ээ. Надад ингэх л илүү тухтай байдаг юм аа.
Ахлах: Наадах чинь өөр хүнээр мах шаруулах дургүй ээ. Зүгээр орхичих.
Хэрим: Би шарах уу?
Эмэгтэй харгалзагч 1: Хэрэггүй ээ, хэрэггүй.
Ахлах: Хэрим аа, чи шарсныгаа л идэж үз.
Эмэгтэй харгалзагч 2: Хэд дэх төгсөлт вэ?
Шинэ харгалзагч: Би 290 дэх төгсөлт.
Хэрим: Би 287 дахь төгсөлт.
Эмэгтэй харгалзагч 1: Аан. Болж дээ. Бүгдээрээ тулгах уу?
Хэрим: За.
Ахлах: Бүгдэд нь байна уу?
Бүгд: Байна, байна.
Ахлах: Бүгдээрээ сайн ажиллалаа.
Бүгд: Сайн ажиллалаа.
Ахлах: Шинэ хүн тавтай морил.
Эмэгтэй харгалзагч 1: Тавтай морил.
Эмэгтэй харгалзагч 2: Бидэнтэй нэгдсэнд баяртай байна.
Эмэгтэй харгалзагч 1: Нээрэн, маргааш хяналтын зөвлөл хэдэн цагаас вэ?
Эмэгтэй харгалзагч 2: Юуны талаарх вэ? Уулзалтын байр юу?
Эмэгтэй харгалзагч 1: Тийм ээ.
Эмэгтэй харгалзагч 2: Уг нь 10 цагт гэж хэлсэн л дээ. Дараа цаг нь өөрчлөгдөж магадгүй гэж байсан. 30 орчим минут оройтож магадгүй ээ. Гишүүдийнх нэгэнд нь жаахан цаг хэрэгтэй байна гэсэн юм.
Ахлах: Хэун аа, энд битгий ажил яриад бай, за юу?
Эмэгтэй харгалзагч 1: Уучлаарай.
Жиын: Тэгээд бид өөр юу ярих юм бэ?
Ахлах: За.
Хэрим: Мах идээрэй.
Жиын: Золиг чинь балиар халамжтай шүү. Тийм биз дээ?
Ахлах: Жиын аа, "Балиар халамжтай" гэнэ шүү. Ямар балиар хэлдэг юм бэ? За.
Тэжо: Би түр гарчхаад ирье.
Тэжо: Байна уу? Аан, Ынсүг аа. Тийм ээ, уулзалгүй удсан байна. Юу болсон юм бэ?
Ынсүг: Манай нөхөр тэгж тийшээ орох хүн биш юм аа. Хилс хэргээр гэнэт орчихсон. Чамд бусад шоронгуудад танил тал байдаг биз дээ? Чи нэг сайн яриад өгвөл... Санаа амрах гээд байна...
Тэжо: Ынсүг аа. Би тусалж чадахгүй нь ээ уучлаарай. Шоронгийн харгалзагч нар нэгнээ мэддэггүй юм. Мэддэг байсан ч, тусгайлан тиймэрхүү зүйл... байдаггүй.
Жиын: Манай нөхрийг И Хужин гэдэг шүү. Мукпугийн шоронд байгаа. Надад туслаач дээ, Тэжо.
Эрэгтэй хүн 2: Та нар энд хүүхэд хүртэл хүлээж авдаг юм уу?
Ынхэ: Юу яриад байгаа юм бэ? Миний гэр бүлийн гишүүн байгаа юм.
Эрэгтэй хүн 2: Аан... охин чинь юм уу?
Ынхэ: Үгүй ээ, охин биш. Зүгээр гэр бүлийн гишүү.
Жиын: Би юу гэх гээд байна вэ гэхээр… надад ерөөсөө зөв санагдахгүй байгаа байхгүй юу. Эм байна аа... эм ууж байгаа нь ч тэр... Хоол нь бас адилхан. Бүгд татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. Үүнээс болоод л, бид нар хэчнээн хичээж ажилласан ч… Бид нарыг хоригдлуудын зарц гэж боддог. Хүмүүс бид нарыг тэгж л хардаг...
Тэжо: Одоо хангалттай. Ахлах байна шүү дээ.
Жиын: Харгалзагч аа... би... би буруу зүйл огт яриагүй биз дээ?
Тэжо: Чамайг буруу юм ярьсан гэсэнгүй. Одоо хангалттай л гэлээ.
Ахлах: Жиын аа! Тэжог уурлуулахаа больж үз!
Эмэгтэй харгалзагч 2: Гэхдээ... Надад хоригдлуудын тухай хэлэх зүйл их байгаа ч... таны юу гэх гээд байгааг сайн ойлгож байна. Гэхдээ бид... одоо ийм юм ярих цаг биш ээ. Шинэ хүнээ угтаж байж. Айн? Тийм биз дээ?
Хэрим: Уучлаарай!
Эмэгтэй харгалзагч 1: Гэнэт юунд уучлалт гуйгаад унаа вэ?
Хэрим: Согтсонд уучлаарай. Харгалзагч аа, уучлаарай.
Тэжо: Хэрим аа. Битгий дахиад өмнөх шигээ бөөлжчихөөрэй.
Хэрим: Юу? Айн? Би зүгээр ээ.
Тэжо: Яах гэж хольж ууж байгаа юм бэ?
Хэрим: Яг үнэндээ, холих гоё шүү дээ, харгалзагч аа. Харгалзагч аа.
Тэжо: Айн?
Хэрим: Тоглоом. Түрүүн Мин харгалзагчийн хэлсэн зүйл... ахлахын өмнө хэлэх ёсгүй зүйл байсан ч гэсэн... буруу зүйл бол яриагүй гэж бодож байна.
Тэжо: Хэн түүний буруу гэсэн юм? Зураас давахаа боль л гэсэн юм.
Хэрим: Та яаж үүнийг хийсэн юм бэ? Ийм удаан...
Тэжо: Харин л дээ. Зүгээр л... сэтгэл маань мэдээгүй болсон болохоор тэр байх. Гэхдээ ингэхийг хүсээгүй. Зүгээр л... амьдар гэж явсаар байгаад ийм байдалтай болчихсон болохоор... Хэрим чиний хувьд заавал...
Текст: БИ КАН ЖҮНЁН БАЙНА. ЖОН ТЭЖО 010-9125-2463
Жүнён: Очсон юм уу, очоогүй юм уу?
Текст: САЙН УУ, ЖҮНЁН АА?
Багш: Хөөе, хичээл дуусах болоогүй байна шүү. Чимээгүй байцгаа.
Эмэгтэй сурагч 1: Багш аа, жаахан эрт дуусгаж болохгүй юу? Хэтэрхий хатуу юм аа.
Эмэгтэй сурагч 2: Үнэн шүү.
Багш: Ёстой нэг. Хүүхдүүд ээ, багш нь царайлаг бас дээрээс нь сайхан сэтгэлтэй байна гэдэг байж болно гэж үү дээ? Юу гэнэ вэ? За, дараагийн шүлэг бол "Сорвитой навчнууд". Хөөе, хөөе, хөөе!
Эмэгтэй сурагч 1: Жүнён аа, яасан бэ? Хурдан ир ээ.
Жүнён: Би хоол идэхгүй ээ.
Эмэгтэй сурагч 1: Яагаад?
Жүнён: Гэдэс өвдөөд байна аа.
Эмэгтэй сурагч 1: Ойлголоо, би жимс ч юм уу аваад ирье. Явлаа.
Хэрим: Харгалзагч аа, та тэр үед... хэзээдээ утасны дугаараа өгчихсөн юм бэ? Хоёулаа байнга хамт байсан шүү дээ.
Тэжо: Чамайг ариун цэврийн өрөө орох үед.
Хэрим: Аан... Нээрэн тийм. Та яах гэж утасны дугаараа өгсөн юм бэ?
Тэжо: Хүүхдэд зул битгий унтраагаарай гээд өөрсдөө унтахаар явчихсан гэхээр нь утгагүй санагдаад бас уур хүрээд байсан юм. Тэгээд юу ч хамаагүй хийж өгмөөр байсан юм аа.
Хэрим: Аан...
Сургуулийн эмч: Халуун биш байгаа биз дээ?
Жүнён: Тийм ээ.
Сургуулийн эмч: Сарын тэмдэг нь анх хэзээ ирсэн бэ?
Жүнён: 6-р ангидаа байх аа.
Сургуулийн эмч: Аан, нэлээн оройтож ирсэн байна шүү. Чи нэлээн өсөх байх аа.
Жүнён: Тийм гэж үү?
Сургуулийн эмч: Тийм тохиолдол байдаг юм аа.
Жүнён: Тогтмол ирдэг үү?
Сургуулийн эмч: Үгүй ээ, янз бүр байдаг.
Жүнён: Тийм болохоор тэмдэглэхээ ч больсон.
Сургуулийн эмч: Гэхдээ л тэмдэглэсэн нь дээр ээ. Аппликейш хүртэл байдаг шүү дээ. Өглөөний цайгаа ч бас сайн ууж байгаарай.
Жүнён: За.
Сургуулийн эмч: За, жаахан амарчих. Түр унтсан ч болно.
Жүнён: За.
Ахлах: Тат аа. Зүгээр биз дээ?
Тэжо: Юуны талаар ярьж байгаа билээ?
Ахлах: Чиний. Чамайг зүгээр үү гэж байна. Маргааш амрах юм чинь юу хийх гэж байна даа?
Тэжо: Онц зүйл хийхгүй ээ. Зүгээр л... унтана... номын сан явна, эсвэл гэртээ л байна даа. Нэг тиймэрхүү л. Та харин зүгээр үү?
Ахлах: Зүгээр ээ. Чамд амттай хоол авч өгдөг юм уу гээд л.
Тэжо: Би зүгээр ээ. Маргааш жаахан амармаар байна.
Ахлах: За.
Нэвтрүүлэгч эмэгтэй: Өнөөдрийн нэвтрүүлэгт Угсандалбитын "Өнөөдөр ч гэсэн сайн байлаа" дууны шүлгийг уншиж өгье. "Дэлхий дээрх хүмүүс хариултыг нь үнэхээр мэддэг үү?"
Өндөр эмэгтэй: Золиг гэж, зүгээр л дууг нь тавиад өгчихгүй. Яахаараа дууны үгийг уншаад солиороод байдаг байна аа?
Минжи: Эгч ээ. Угаасаа оройн нэвтрүүлэгт дуу тавьж өгдөггүй шүү дээ.
Өндөр эмэгтэй: Минжи минь ээ, эгч нь ч гэсэн мэдэж байна аа. Чиний мэдэх юмыг би мэдэхгүй байлаа юу? Чи яахаараа өдөр ирэх тусам ийм хачин болоод байгаа юм бэ? Дуугүй унтаж үз.
Минжи: За аа.
Эгч: Хурдан унтацгаа. Миён аа, даараад байвал дахиад нэг хөнжил асууж өгөх үү?
Миён: Зүгээр ээ, эгч ээ. Сайхан амраарай.
Эгч: За...
Тэжо: Даарахгүй байна уу?
Жүнён: Дааралгүй яах вэ. Өвөл юм чинь.
Тэжо: Цүнхэндээ яагаад цоож зүүдэг юм бэ?
Жүнён: Аан, зүүгээд удаж байгаа. Дээр үед хүүхдүүд цүнх ухаж байсан юм. Тэр үеэс л зүүдэг болчихсон.
Тэжо: Хэн ухсаныг нь олсон уу?
Жүнён: Үгүй ээ. Зүгээр л... мартчихсан. Хэрвээ ангид камер байсан бол шууд барьчихгүй юу. Тэр өдөр... Надад утасны дугаараа өгсөн тэр өдөр.
Тэжо: За?
Жүнён: Тэр үед ямар нэгэн зүйл хэрэгтэй бол яриарай гэсэн шүү дээ.
Тэжо: Тэгсэн.
Жүнён: Ээжийн тухай ярихгүй байсан ч, та сайн мэдэж байгаа гэдэг нь тухтай санагдсан юм шиг байна.
Тэжо: Ашгүй дээ. Чамд тухтай байсан бол.
Жүнён: Ээж одоо юу хийж байгаа вэ?
Тэжо: Юу?
Жүнён: Ээж одоо юу хийж байгаа бол?
Тэжо: Аан... Одоо оройн хоолны цаг болж байгаа байх аа.
Жүнён: Ийм эрт үү?
Тэжо: Жүнён аа, чи ээжтэйгээ уулзах гэж ирж байгаагүй биз дээ?
Жүнён: Та яаж мэдэж байгаа юм бэ?
Тэжо: Миний ажил шүү дээ.
Жүнён: Айхаар миний бие жаахан өвдөөд байдаг юм.
Тэжо: Юу? Сая юу гэсэн бэ?
Жүнён: Айхаар миний бие жаахан өвдөөд байдаг юм аа. Гэхдээ одоо зүгээр л дээ. Манай найзууд намайг энд амьдардгийг мэдэхгүй ээ.
Тэжо: Аан...
Жүнён: Тэгвэл дараа дахиад уулзъя.
Тэжо: Юу?
Жүнён: Би орлоо.
Ынхэ: Ойлголоо. Дараа уулзахад л болно шүү дээ. За, за. Ойлголоо. Тасаллаа. Уучлаарай, одоо өрөө байхгүй байна.
Тэжо: Аан... Нөгөө... тийм биш ээ. Намайг Жон Тэжо гэдэг. И Миёныг хариуцсан шоронгийн харгалзагч.
Ынхэ: Гэхдээ харгалзагч нар гэрт хүртэл ирдэг юм уу? Ямар цагдаа байгаа биш. Цагдаа ирсэн ч энд хараад байх зүйл байхгүй ээ. Би хууль бус зүйлсээс залхчихсан.
Тэжо: И Миёнтэй эртний найзууд юм уу?
Ынхэ: Найз аа? Харин л дээ... Одоо тэр бид хоёр найзууд юм байх даа? Яг ямар харилцаатай гэдгээ одоо ч сайн мэдэхгүй юм. Миёнтой танилцаад удахын хувьд удсан. Халуун усны газар хамт ажиллаж байхдаа танилцсан юм. Тэр үед би хөмсөг засдаг байсан, харин Миён үсний хими хийдэг байсан.
Тэжо: Аан...
Ынхэ: Гэхдээ Жүнён ээжийгээ дуурайгаагүй их ухаантай.
Тэжо: Энд Жүён хэр удаан амьдарч байгаа вэ?
Ынхэ: Нэлээн удсан. Тэр хүүхэд ч гэсэн жаахан юм байж их зовсон. Нэлээн олон газар дамжиж амьдарсан. Уучих.
Тэжо: Баярлалаа.
Хэрим: Дугаар 644, 325 захиа ирлээ.
Эмэгтэй 5: За, баярлалаа.
Хэрим: За.
Эмэгтэй 3: Байрлалаа.
Өндөр эмэгтэй: Яасан бэ? Юу вэ?
Богино үстэй эмэгтэй: Чи усанд орчхоод яагаад дандаа цэвэрлэдэггүй юм бэ?
Өндөр эмэгтэй: Хийдэг шүү дээ.
Богино үстэй эмэгтэй: Хуцна биз. Хөөе, новш гэж, чамайг орсны дараа хаа сайгүй үс байх юм аа. Өөрийнхөө юм аа цэвэрлэж бай л даа.
Өндөр эмэгтэй: Үгүй ээ, яагаад гэнэт над руу дайраад солиороод байгаа юм бэ? Нөхөр чинь захиа бичээгүй болохоор ингээд байгаа юм уу?
Богино үстэй эмэгтэй: Ална шүү.
Өндөр эмэгтэй: Өөр хүүхэн үү?
Минжи: Эгч ээ, таны охин тань руу яагаад захиа бичдэггүй юм бэ?
Миён: Новш гэж, мэдэхгүй ээ.
Эгч: Миён аа, өнөө маргаашгүй дөч хүрэх гэж байж, наад хараалаа болиоч.
Тэжо: Өглөөний мэнд. Сайн ажиллалаа. Онцын зүйл болоогүй юу?
Со харгалзагч: 3-р хэсэгт асуудал байгаагүй ч, асуудал нь 2-р хэсэг. Нэг настан нас барчихсан. Нэлээн юм боллоо шүү.
Тэжо: Хэн бэ? Дугаар хэд вэ?
Со харгалзагч: 147 дугаартай эмээ. Нөгөө харц тулгарах болгонд нэг их хөөрхөн инээдэг. Шөнийн 3 цаг орчимд юм уу даа... Тайлан дээр бас биччихсэн байгаа шүү. Үүрээр дуудлага өгсөн. Эмчийн хэлснээр зүрхний шигдээс гэсэн. Ариун цэврийн өрөө орчхоод ирэх хооронд миний бодлоор нэг л хачин байгаа юм даа. Тэгээд л үүрээр түргэн тусламж дуудаж бөөн юм болсон шүү дээ.
Тэжо: Өмнө нь өөрөө эмчилгээ хийлгэхийг хүссэн юм уу, эсвэл өвдөж байсан удаа байгаа юу?
Со харгалзагч: Тэгж сонсоогүй дээ. Гэхдээ түүний насыг бодохоор хэцүү ч юм даа. Та ямар нэгэн зүйл мэдвэл биччихээрэй. За, сайн ажиллаарай.
Тэжо: Тэнд алчуур битгий өлгө гэж хэлсэн юм сан. Өмнө хэлж байсан санагдаад байх юм. Яагаад ингээд байгаа юм бол?
Өндөр эмэгтэй: Харгалзагч аа, уучлаарай.
Тэжо: Дугаар 432, эм уугаагүй байна.
Эгч: Яг уух гэж байсан юм аа, харгалзагч аа.
Тэжо: Одоо уучих. Намайг харж байгаа дээр ууна уу.
Текст: СЭРҮҮЛЭГ 01:30 ЦАГТ ЖҮНЁН БАЯРЛАЛАА
Ынхэ: Онцын зүйл байхгүй ээ. Өсвөр насан дээрээ байгаа болохоор гадуур их явж байх шиг байна аа.
Миён: Хөөе, түүнд жаахан анхаарал хандуул л даа. Гадуур битгий хамаагүй явуулаад бай.
Ынхэ: Хөөе, намайг зүгээр суудаг гэж бодоо юу? Танай тэр харгалзагч Жүнёнтой уулзахаар ирснээс хойш, тэр их баяртай байгаа.
Миён: Хэн гэнэ ээ?
Ынхэ: Хэн байх вэ дээ? Чамайг хариуцсан харгалзагч гэсэн. Жүнёнтой байнга холбоотой байдаг юм байна лээ. Харгалзагч хүн гэнэт энд ирэхээр нь би их гайхсан шүү.
Жиын: Дугаар 432, цаг дууслаа. Гарна уу.
Миён: Ойлголоо, тасаллаа.
Ынхэ: За, за, баяртай.
Жиын: Танд тэр тайлагнаагүй биз дээ?
Ахлах: Юуг вэ?
Жиын: Танд хүртэл тайлагнахгүйгээр тийшээ...
Ахлах: Хөөе. Жаахан чимээгүй л дээ.
Жиын: Бүүр утгагүй санагдаад байна шүү дээ.. Түүнийг жаахан хачин гэдгийг мэддэг байсан л даа. Харгалзагч хүн байж хил хязгаар гэж баймаар юм.
Ахлах: Хачин зүйл ч их байна шүү. Түүнд ямар нэгэн шалтгаан байсан байлгүй. Тийм хөнгөн, хуумгай хүн биш шүү дээ.
Жиын: Үгүй ээ, та ингэж түүний талд орохоо боль л доо. Яг үнэндээ энэ чинь... зүгээр энгийн хүн биш шүү дээ. Тэр...
Ахлах: Хөөе, одоо болно! Чамайг Жон офицерт дургүй гэдгийг чинь мэдэж байна л даа. Би өөрөө олж мэдэх болохоор... битгий том асуудал болгоорой, ойлгосон уу?
Жүнён: Аль нь дээр гэдгийг мэдэхгүй юм...
Тэжо: Ариун цэврийн цаас байгаагүй юм уу?
Жүнён: Аан, байсан л даа... хаалганы цоож нь эвдэрчихсэн байсан.
Тэжо: Аан, тийм үү? Тэгээд юу болсон бэ?
Жүнён: Гараараа барихгүй юу.
Тэжо: Орой унтаж байхад чинь... гэнэт хаалга онгойх юм уу, танихгүй хүн орж ирж байсан уу?
Жүнён: Өрөөний хаалгаа байнга түгждэг. Зуршил болчихсон.
Тэжо: Тийм байх нь ээ.
Жүнён: Ынхэ эгч бас байгаа шүү дээ.
Тэжо: Оройн сайн унтаж чадаж байгаа юу?
Жүнён: Яасан? Та сайн унтаж чадахгүй байна уу?
Тэжо: Яагаад хариулахгүй, буцааж асуугаад байгаа юм бэ?
Жүнён: Ихэнх хүмүүс асуулт асуухдаа... өөрийнхөө хэцүү зүйлийг хүмүүсээс асуугаад байдаг. Өөрийнхөө талаар ярих хэцүү болохоор л тэр байх.
Тэжо: Аан... миний... нойр солигдчихсон. Ажлаас болоод ийм болчихсон.
Жүнён: Би... их зүүд зүүдэлдгийг эс тооцвол... Гэхдээ зүгээр ээ. Сайн унтдаг юм шиг байна.
Тэжо: За, дарга аа, ямар нэгэн асуудал гараа юу?
Ахлах: Гадаа байгаа юм уу?
Тэжо: Үгүй ээ, дөнгөж сая гэртээ орж ирлээ.
Ахлах: Аан... Онцын зүй биш ээ. Чамд надад хэлээгүй зүйл байгаа юм уу?
Тэжо: Юуны талаар яриад байгаа юм бол?
Ахлах: Дугаар 432-ын талаар. Дугаар 432-ын охинтой яах гэж уулзсан юм бэ? Би энэ талаар яагаад чамаас биш, өөр хүнээс сонсох ёстой юм бэ? Тэжо, болж өгвөл битгий тэг, за юу?
Тэжо: Гэхдээ дарга аа... юу битгий тэг гээд байгаа юм бол?
Ахлах: Чи... Нийгмийн нөхөн сэргээх рүү бас яах гэж очсон юм бэ? Юунаас болж? Уулзалтын байр олохоор очсон юм уу? Яагаад надад хэлэх ч үгүй, ингээд байгаа юм бэ, Тэжо?
Жүнён: Жолооч ах аа.
Жолооч ах: За?
Жүнён: Чи сая төлбөрөө төлөөгүй юм уу?
Жолооч ах: Үгүй ээ, төлсөн шүү дээ. Асуух юм байна.
Жүнён: За, юу юм бол?
Жолооч ах: Ижилхэн дугаартай автобуснууд мэндлээд байгаа юм байна, зөв үү?
Жүнён: Мэндлэх ээ?
Жолооч ах: Гараа өргөөд ингээд мэндлээд байдаг даа? Сая хийсэн шүү дээ.
Жүнён: Аан... Тийм ээ, ижилхэн дугаартай автобус бол мэндэлнэ.
Жолооч ах: Хэрвээ харахгүй өнгөрчихвөл яах вэ?
Жүнён: Тэгвэл яах ч арга байхгүй шүү дээ. Хараагүй юм чинь...
Эмэгтэй сурагч 1: Жүнён аа, чи амралтын өдөр юу хийх гэж байна?
Жүнён: Амралтын өдөр үү? Бямба уу? Ням уу?
Эмэгтэй сурагч 1: Сайн хэлж мэдэхгүй л байна. Бямба?
Жүнён: Юу хийх гэж байгаа юм бэ?
Эмэгтэй сурагч 1: Миний таньдаг Чаншины ах нар байдаг юм аа.
Жүнён: Чаншин?
Эмэгтэй сурагч 1: Чи мэддэггүй юм уу?
Жүнён: Чаншин дунд сургууль уу?
Эмэгтэй сурагч 1: Би чиний зургийг үзүүлсэн чинь чамайг хөөрхөн юм гээд танилцмаар байна гэсэн.
Жүнён: Гэхдээ би нэг их хөөрхөн биш юм сан.
Хэрим: Дугаар 432, харгалзагч уулзъя гэж байна. Бэлдээд гараад ирээрэй.
Тэжо: Дугаар 432, би юм асууж байна шүү дээ.
Миён: Новш гэж. Зүгээр байгаа хүнд яагаад ядаргаа болоод байгаа юм бэ?
Тэжо: Битгий хараал хэлээд бай. Битгий! Энд чамтай хэн хүндэтгэлгүй харьцаад байна, айн?
Миён: Харин тийм ээ, дургүй хүрээд байгаа болохоор намайг тайван орхиод аль.
Тэжо: Дургүй хүрээд байна гэнэ ээ? Дургүй чинь хүрээд байна уу? Яагаад? Яагаад дургүй чинь хүрээд байгаа юм бэ? Яагаад? Жүнён... Жүнёнтой нэг уулзаад үзвэл яаж байна? Уулзаагүй нэлээн удсан шүү дээ.
Миён: Жүнёнтой яах гэж байн, байн уулзаад байгаа юм бэ? Офицер оо, та яахаараа уйлах гээд байгаа юм бэ?
Тэжо: Би угаасаа... хэн нэгэн миний хажууд уйлахаар дагаад уйлчих гээд байдаг юм.
Эгч: Хүсэлт илгээчих ээ, Миён аа. Тэгэх үү?
Өндөр эмэгтэй: Ямар давчидмаар юм бэ? Ямар ч байсан, тэнд... уулзалт хийж өгье гэж байна шүү дээ. Бусад нь хүссэн ч чадахгүй байхад...
Богино үстэй эмэгтэй: Хийж өгнө гээгүй ээ, зүгээр л хүсэлт илгээгээд үзсэн нь дээр шүү дээ. Зөвшөөрч байж л хийнэ биз дээ?
Хэрим: 3-р ангиллын хоригдлуудад үүнийг зөвшөөрдөг гэж үү дээ? Харж байсан юм уу?
Тэжо: Дүрмийн дагуу бол... онцгой харилцаатай гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд. Эсвэл шоронгийн даргын тушаалаар.
Хэрим: Аан... Зөвшөөрчихвөл бид орж болохгүй гэсэн үг үү?
Тэжо: Тийм л дээ. Гэхдээ энэ чөлөө биш болохоор "Уулзалтын байр" боломжтой л гэж бодож байна.
Со харгалзагч: Ойрд хүлээлгэ ихтэй байгаа болохоор хэцүү л байх даа. Ялангуяа 3-р ангилалд. Ян дарга үнэхээр хатуу хүн болохоор анхны оролдлогоор шууд зөвшөөрнө ч гэж байхгүй.
Хэрим: Со харгалзагч, та шоронгийн даргатай дотно юм уу?
Со харгалзагч: Энэ дотно байж мэдэр асуудал биш ээ. Түүний хий гэснийг хийгээд л, хийхгүй гэснийг нь хийхгүй байхад л болдог доо.
Хэрим: Би... зохицуулахыг бодъё.
Тэжо: Яаж?
Хэрим: Яах вэ дээ, шоронгийн даргатай уулздаг ч юм уу?
Тэжо: Хэрим аа, чи шоронгийн даргатай ганцаарчилж уулзаж үзсэн юм уу?
Хэрим: Үгүй ээ, үзээгүй.
Хэрим: Юүн Хэрим харгалзагч байна!
Шоронгийн дарга: За, мэдэж байгаа.
Хэрим: Юу? Намайг мэддэг юм уу?
Шоронгийн дагра: Юүн офицер гэдгийг чинь мэдэж байна аа. Нэрийн тэмдэг дээр чинь байна шүү дээ.
Хэрим: Аан, за. Манай 3-р тасагт 432 дураагтай хоригдол байдаг юм. Тэр хоригдлын охин нь... Охин нь дунд сургуулийн сурагч гэх гэсэн юм аа. Гэр бүлийн уулзалтын байрыг зөвшөөрөөч хэмээн би танд... хүсэлт тавихаар ирлээ.
Шоронгийн дагра: Тэр хоригдлын аюулгүйн зэрэглэл хэд вэ?
Хэрим: Аан, за. Одоогоор 3-р зэрэглэлтэй байгаа.
Хэрим: Ээждээ тэврүүлж ч үзээгүй гэсэн. Бид хоригдлуудаас гадна, тэдний хүүхдүүдийг ч бас анхаарч... халамжилбал бидний хүмүүжүүлэх ажил үр дүнтэй хэрэгжинэ гэж бодож байна.
Шоронгийн дагра: Сайхан сонсогдож байна. Гэхдээ... үүнд зориулсан хууль байдаг юм уу?
Хэрим: Юу?
Шоронгийн дагра: Тэгэхээр... бидэнд тэгж болохыг зөвшөөрсөн хууль бий юу?
Хэрим: Аан... Нөгөө... хоригдлын хүүхдийг хамгаалах тухай хуулийн төсөл... Улсын их хурлаар өргөн барьсан гэж сонссон. Одоогийн байдлаар хэлэлцэж байгаа.
Шоронгийн дагра: Хэлэлцэж байгаа гэнэ ээ? Аан... хэлэлцэх... Хэлэлцэх... хэлэлцэх гэхээр... Ёстой нэг... Хэлэлцэх, хэлэлцэх...
Эмэгтэй багш: Хүүхдүүд ээ, одоо 10 минут үлдсэн байна шүү. Үзгээ тавиарай. Шалгалтын хуудсыг араасаа эхлээд, урд байгаа хүндээ дамжуулаарай.
Тэжо: 3-р тасгийн харгалзагч Жон Тэжо байна. За... Аан... За. Шоронгийн дарга даалгасан юм уу? За. За, ойлголоо. Эм тараач дуусаад шууд очлоо. За, баяртай. За.
Ахлах: Юүн Хэрим?
Хэрим: За?
Ахлах: Чи шоронгийн даргатай юу ярьсан юм бэ? Үгүй ээ, яг яасан болоод... дарга намайг дуудаад, хурдан зөвшөөр гэх юм бэ? Үнэхээр хачин байна шүү.
Хэрим: Онц зүйл байгаагүй л юм даа. Яг үнэндээ, сандраад сайн санахгүй...
Ахлах: Хөөе, Тэжо, тэр үнэхээр чадвартай эд юм гээч.
Тэжо: Эд биш хүн шүү дээ, ахлах аа.
Ахлах: Хатуу хандаж гэнэ. Үгүй ээ, тэр нөхөр үнэхээр хатуу хүн. Ийм хурдан шийддэг хүн биш байхгүй юу даа. Юм хэлэхээр чимээгүй сонсоод л байна... "За, гарч болно оо" ихэвчлэн ингэдэг байхгүй юу.
Тэжо: Хэрим хүний сэтгэлийг хөдөлгөх чадвартай шүү дээ.
Хэрим: Аан...
Ахлах: Яасан бэ?
Хэрим: Жаахан хачирхалтай байсан зүйл гэвэл... "Хэлэлцэх" гэдэг үгэнд анхаарлаа их хандуулж байсан гэх юм уу?
Ахлах: Хэлэлцэх ээ? Юу хэлэлцэнэ гэж?
Хэрим: Би даргад хоригдлын хүүхдийг хамгаалах тухай хуулийн төсөл Улсын их хурлаар хэлэлцэж байгаа тухай хэлсэн юм. Тэгсэн чинь байнга л... "Хэлэлцэх ээ?" гээд л байсан. Тэгээд намайг энэ үгнийхээ утгыг мэдэх үү гэсэн. Тэгэхээр нь би "Тийм ээ, мэднэ. Шийдэгдээгүй, хүлээгдэж байгаа гэсэн утгатай шүү дээ" гэсэн чинь "Гарч болно" гэсэн.
Ахлах: Хөөх... Манай Хэрим бодож байснаас их ухаантай юм гээч. Тэжо, дугаар 432-ын охин болон охины асран хамгаалагч руу залгаад өдрөө товлоорой.
Тэжо: Нээрэн, би өөрөө уулзах гэж байгаа шүү дээ.
Минжи: Мэргэжилтэн шиг л байна. Сүлжмэлийн мэргэжилтэн!
Өндөр эмэгтэй: Минжи минь ээ, одоо тоглох цаг алга аа. Чи ч гэсэн хурдан нэхэж үз.
Минжи: За аа. Миён эгч ч гэсэн сайн байна шүү.
Богино үстэй эмэгтэй: Чи мэдээгүй юм уу? Миён гараараа юм хийхдээ сайн шүү.
Өндөр эмэгтэй: Жинхэнэ мэргэжилтэн. Үсчин, чадварлаг үсчин шүү дээ. Ёстой гоё.
Богино үстэй эмэгтэй: Хөөе, И Миён сая инээлээ! Инээчихлээ! Инээчихлээ!
Бүгд: Инээчихлээ!
Богино үстэй эмэгтэй: Инээчихлээ!
Миён: Чимээгүй бай л даа.
Минжи: Гэхдээ, эгч ээ, Гадаа байдаг хүмүүс үүнийг бид хийсэн гэдгийг мэдэхгүй байх даа?
Нэвтрүүлэгч эмэгтэй: Өнөөдрийн унтлагын цагийн нэвтрүүлэгт Нажим Хикмэтийн "Амьд байхын учир" шүлгийг уншиж өгье. Амьдарна гэдэг тоглоом биш Үнэнч амьдрахгүй л бол болохгүй Амьдрахаас өөр юу ч хүсэхгүй мэт Үнэнч амьдрахгүй л бол болохгүй Жишээ нь, далан настай болсон ч, чидун жимсний мод тарьж байгаа мэт
Өндөр эмэгтэй: Нөгөө... уг нь "Гэр бүлийн уулзах байр" биш, "Хосын уулзах байр" байсан гэсэн. Тэгээд ганцхан удаа хамт хонох боломж өгөөд бүх биеэр овоорсон тэр их... бүгдийг нь... тайлж, аваад... хийгээд...
Богино үстэй эмэгтэй: Үхсэнээ яриад байгаа юм бэ, муу тэнэг ээ?
Өндөр эмэгтэй: Бас яагаад байгаа юм бэ? Эхлэл нь тийм байсан л гэсэн юм. Баримттай зүйл ярьж байхад, новш гэж.
Эгч: Хөөе... одоо энэ өрөөнд хараал хэлэх хориотой шүү. Ямар ч хараал хэлж болохгүй. Хэлээд үзээрэй. Би огт зүгээр өнгөрөөхгүй шүү.
Богино үстэй эмэгтэй: "Тэнэг" гэж болохгүй юу?
Өндөр эмэгтэй: "Новш" гэж ч болохгүй юу?
Эгч: Чи тэгж санаа алдахаа боль. Аз харьдаг юм.
Миён: Эгч ээ, та унтаж байна уу?
Эгч: Яасан бэ? Нойр нь хүрэхгүй байна уу?
Миён: Эгч ээ, би байна аа... яг үнэндээ одоо эндээс гарах хүсэлгүй болсон. Гараад амьдрах зориг ч байхгүй.
Эгч: Яагаад дахиад дэмий юм яриад унав аа?
Миён: Үнэндээ хүүхэдтэй гэдэгтээ ч... дургүй хүрч байна.
Эгч: Тийм үг хамаагүй хэлж болдоггүй юм. Харамсана шүү.
Миён: Үгүй ээ, тийм утгатай биш ээ. Би яаж... Би... үнэхээр инээдтэй биш байна гэж үү? Би хэн нэгний ээж шиг харагдаж байна гэж үү дээ? Би яаж эх хүн байх юм бэ? Биш шүү дээ.
Эгч: Миён аа... ээж болоход шаардлага гэж байдаггүй юм. Ямар шалгалт өгч ээж болдог гэж бодоо юу?
Тэжо: Ярихаа болиод унтаарай. Унтах цаг шүү.
Текст: 22 ЦАГААС ХОЙШ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД ОРУУЛАХГҮЙ.
Тэжо: Жүнён аа!
Жүнён: Гэхдээ би... согтоогүй шүү.
Тэжо: Аюулгүйн бүсээ зүү.
Жүнён: Уучлаарай.
Тэжо: Би уурлаагүй ээ.
Жүнён: Ууртай харагдаж байна.
Тэжо: Үгүй ээ... зүгээр л жаахан урам хугарсан.
Жүнён: Уучлаарай.
Тэжо: Чиний гаргах... Жүнён аа, Чиний гаргасан шийдвэр бүр чамайг хэн болохыг тодорхойлно. Яасан бэ?
Жүнён: Автобус.
Тэжо: Автобус?
Жүнён: Дөнгөж сая хоёр ижилхэн дугаартай автобус зөрлөө. Тэгэхээр жолооч ах нар хоорондоо мэндэлдэг. Яг зөрөх үедээ. Би зүгээр байна аа.
Тэжо: Ойлголоо доо. Би юу гэсэн юм бэ? Чамд бэлэг өгөх гээд бэлдчихсэн байхад хоцроод байх юм аа.
Жүнён: Надад ч бас өгөх юм байгаа шүү дээ.
Тэжо: Баярлалаа. Цүнхэндээ зүүвэл гоё юм шиг санагдаад. Харин үүнийг ганцаараа байхдаа уншина аа.
Жүнён: Би заавал... очих ёстой биш биз дээ? Ээжид дургүй хүрч... зүгээр л дургүй байгаа юм биш ээ. Жаахан өөр. Гэхдээ хэрвээ... "Ээж намайг санаад байна уу? би ээжийг санаад байна уу?" ингэж бодвол тийм ч бас биш. Зүгээр л... яг үнэндээ сайн мэдэхгүй байна аа.
Тэжо: Гэхдээ... "Уулзах байр"-ны зөвшөөрлийг... хүссэн хүн бүрд өгдөггүй юм. Тэгэхээр тэр байна аа... боломж шиг зүйл болохоор...
Жүнён: Би ямар нэгэн зүйл хийгээд ийм нөхцөл байдалд байгаа юм биш шүү дээ. Зүгээр л миний хувьд юу гэж хэлэхээ сайн... тэгэхээр... зүгээр л... зүгээр л ийм нөхцөл байдал үүсчихсэн шүү дээ. Гэхдээ... би ямар нэгэн зүйл хийгээгүй байж тийм биш байхад хүртэл... "Би ямар нэгэн зүйл буруу хийсэн юм байх даа? Би буруу зүйл хийчхэж" гэх мэт бодлууд орж ирдэг. Өөрийн мэдэлгүй тийм бодол орж ирдэгт үнэхээр дургүй хүрч, бас хэцүү санагддаг.
Тэжо: Жүнён аа, жаахан оройтсон ч гэсэн, хариу бичиж байна. Би өнөөдөр нэлээн удаан хугацааны дараа гэрээ цэвэрлэж үзлээ. Хөшгөө нээгээд, нарны гэрэл орж ирсэн чинь харанхуйд харагдахгүй байсан тоосонцрууд үнэхээр сайн харагдаж байна лээ. Нарны гэрэлд зогсоход эргэн тойрны тоос их сайн харагдана. Харах хүртлээ тэнд байгааг мэдэхгүй. Тэр үед нь тоосыг арчихад л болдог. Энэ нь өөртөө анхаарах нэг арга. Жүнён аа, би чамайг хараахан сайн мэдэхгүй ч гэсэн би чиний хувьд ямар хүн болохыг хүсдэг талаараа бодож үзсэн. Нарны гэрэл. Нарны гэрэл шиг хүн. Шорон бол миний ажлын газар. Ээж чинь байдаг ч гэсэн, миний хувьд бол миний ажлын байр. Тийм болохоор чамайг... миний ажилладаг газар нэг ирж үзээч гэж хүсэж байна. Чамайг ээжтэйгээ уулзахаар ирэх юм бол... Хэрвээ чамайг ирнэ гэвэл... би хажууд чинь байх болно. Жүнён аа, айхаар чиний бие өвддөг гэсэн шүү дээ. Би ч гэсэн адилхан. Гэхдээ айдас, зориг хоёр хоёулаа зэрэгцээ оршдог юм шиг байна лээ.
Тэжо: Эргүүлээд доош нь дараад... асаагаад шөл хийхэд болно. Будаа яаж агшаахаа санаж байна уу?
Миён: Хийгээгүй удсан болохоор сайн...
Тэжо: Энэ болохоор... Энэ тэмдгийг харж байгаа биз?
Миён: Тийм ээ.
Тэжо: Энд хоёр аяга будаа хийгээд энэ тэмдэгт тааруулаад усаа хийхэд болно. Тэгээд... хаасныхаа дараа үүн дээр дараарай.
Миён: Аан.
Миён: Бүгдийг нь та авчирсан юм уу?
Тэжо: За. За, ойлголоо. За.
Жүнён: Ээж...
Тэжо: Орцгоо. Маргааш өглөө ирье. Дунд нь залгахаар утсаа авч байгаарай.
Текст: ГЭР БҮЛИЙН УУЛЗАХ БАЙР
TRAILER
Тэжо: 3-р тасгийн Жон Тэжо байна. Дугаар 432, гадуур хувцсаа өмс
Текст: 15 ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ ХАРГАЛЗАГЧИЙН ДҮРД СУН ЖИХЮУ
Эмэгтэй сурагч: Жүнён аа, чи явахгүй юм уу? Хурдал аа!
Жүнён: Би хоол идэхгүй ээ.
Текст: 15 НАСТАЙ ДУНД СУРГУУЛИЙН ОХИНЫ ДҮРД ДУ ЁНСО
Ынхэ: Одоо яг өсвөр насан дээрээ байгаа болохоор...
Миён: Хөөе, чи хүүхэд сайн хар л даа.
Текст: 8 ЖИЛ ХОРИГДОЖ БАЙГАА ДУГААР 432-ЫН ДҮРД УГ ЖИЁН
Хэрим: Хоёулаа дугаар 432-ын ээжийнх нь оршуулгын ёслолд очиж болохгүй юу?
Тэжо: Энэ газар бол тэдний гуйлтыг зөвшөөрдөг газар биш.
Текст: ХОРИГДЛЫН ЭЭЖИЙН БИЙ БОЛГОСОН НАРНЫ ГЭРЭЛ ШИГ УЧРАЛ
Тэжо: Жүнён аа!
Миён: Жүнёнтой яах гэж уулзаад байгаа юм бэ?
Жүнён: Хүмүүс ихэвчлэн өөрийнхөө хэцүү зүйлийг хүмүүсээс асуудаг юм байна лээ. Өөрийнхөө талаар ярих хэцүү байдаг болохоор тэр байх аа.
Текст: БИЕ БИЕИЙНХЭЭ АМЬДРАЛД ГЭГЭЭ ТУСГАХ
НАРНЫ ГЭРЭЛ ШИГ УЧРАЛ
Тэжо: Жүнён аа, би чамайг хараахан сайн мэдэхгүй ч гэсэн, би чиний хувьд “Нарны гэрэл шиг хүн”
Болохыг хүсэж эхэлсэн.
Текст: УУЛЗАЛТЫН БАЙР
Back to episodes Go home