In The Grey

Filmbridge

Төрөл: УСК                                                     Хуудасны тоо: 40

Нэр: In the Grey 26/06/2026                                    Орчуулсан: Лингостик ХХК

Дүрүүдэд:

Салазар - Эрэгтэй. 60-65 настай.

Бракстон - Эрэгтэй. 60-65 настай.

Сид - Эрэгтэй. 40-45 настай.

Хоровиц - Эрэгтэй. 65-70 настай. Өмгөөлөгч.

Бронко - Эрэгтэй. 40-45 настай.

Бэйкэр - Эрэгтэй. 30-35 настай. Хар арьстай.

Гловер - Эрэгтэй. 35-40 настай. Туранхай, нүдний шилтэй.

Гуччи - Эрэгтэй. 30-35 настай. Ази.

Данн - Эрэгтэй. 30-35 настай.

Морено - Эрэгтэй. 35-40 настай.

Олссон - Эрэгтэй. 45-50 настай. Улаан үстэй.

Рэйчэл - Эмэгтэй. 40-45 настай. Гол дүр.

Бобби - Эмэгтэй. 50-55 настай. Шар үстэй.

 

 

 

 

 

 

 

 

 

ЭР-1: Бараг л хүрлээ, Бронко. Гуччи, бид ойртож байна.

ЭР-2: Ойлголоо.

ЭР-1: Рэйчэл, машинд байж бай. Доошоо бол.

Рэйчэл: Ойлголоо.

ЭР-1: Морено!

ЭР-2: Очлоо!

ЭР-1: Явцгаая! Бэйкер, над дээр!

ЭР-3: Ойлголоо!

ЭР-1: Гуччи, хэр удах вэ?

ЭР-4: Дахиад нэг минут!

ЭР-1: Бидэнд нэг минут байхгүй! Гучч, өгзгөө хурдан аваад ир!

ЭР-2: Дайсан ирж байна. Наанаасаа хурдан гар!

ЭР-1: Бүгд доошоо!

Рэйчэл: Намайг Рэйчэл Уайлд гэдэг. Би маш онцгой төрлийн хуульч. Миний ажил бол хуулийн цоорхой, халхавч компани ашиглан өр төлбөрөөс зугтдаг хүмүүсийг олж илрүүлдэг юм. Би ёс суртахуун завхрал хоёрын дунд, хууль ба хууль бусын дунд, хар ба цагааны дунд... би саарал бүсэд ажилладаг юм.

ТЕКСТ: СААРАЛ БҮС

Бобби: Байна уу?

Бракстон: Хөөе, Бобби. Чамд дуулгах мэдээ байна.

Бобби: Бракстон?

Бракстон: Хөөе, сонсож байна уу, Бобби?

Бобби: Үгүй ээ, тасалдаад байна.

Рэйчэл: Энэ утсаар ярьж байгаа эр надад мэддэг бүхнийг заасан юм.

Бракстон: Хөөе, жолооч оо, сүлжээтэй газар олоодхооч.

ЭР-1: За, ойлголоо.

Бракстон: Хөлийн чилээгээ гаргахгүй юу?

ЭР-1: За.

ЭР-2: Би ганцааранг чинь үлдээх үү, Босс?

Бракстон: Баярлалаа, Жон. Бобби, сонсож байна уу?

Бобби: Бракстон, чи юу олж мэдэв?

Бракстон: Би уулзалт хийсэн.

Бобби: Хэнтэй?

Бракстон: Салазартай.

Бобби: Чи Салазартай уулзсан юм уу?

Бракстон: Түүгээр ч зогсохгүй шүү.

Бобби: Тэгээд яахаар байна, Бракстон?

Бракстон: Чи яалгамаар байгаа юм?

Бобби: Надаар бүү даажигна. Хэд вэ?

Бракстон: Бүх өрийг чинь, нэмээд хүүтэйгээ.

Бобби: Тэр боломжгүй. Би чамд итгэхгүй байна.

Бракстон: Надад хөшүүрэг байсан. Тохиролцож чадсан. Гэрээ хийгээд гарын үсэг зурсан.

Салазар: Үүнээс цааш би чамд ямар ч өргүй шүү. Бидний яриа дууссан.

Бракстон: Тийм ээ.

Салазар: Олссон чамайг буудал руу чинь хүргэж өгнө.

Бобби: Чи яаж үүнийг амжуулав? Бракстон, хэрэв чи үүнийг бүтээчихвэл үүнээс таван хувийг нь аваарай. Чи хаана байна?

Бракстон: Би Салазарын арал дээр байна. Өнөө орой Нью Йорк орно.

Бобби: Асуудалгүй юу?

Бракстон: Үгүй дээ, би хамгаалагч Жонтойгоо яваа.

Бобби: Чи түүний арал дээр ганц хамгаалагч авч очсон юм уу?

Бракстон: Тэр тал дээр би өөрөө санаа тавья. Мэдээж тэр. Бурхан минь!

Бобби: Бракстон?

Бракстон: Новш! Новш.

Бобби: Юу болоод байна? Намайг сонсож байна уу? Бракстон, юу болоод байна? Бракстон чи тэнд байна уу? Намайг сонсож байна уу?

Рэйчэл: Энэ ажлын давуу тал нь хэрэв нэг олбол цөм хийнэ. Сул тал нь хэрэв хожигдвол газарт булагдаж дуусна.

ЭР-1: Ноён Салазар, гэрээ хүчингүй болсон.

Салазар: Сайн байна! Спенсер Голдстэйн тэрбум доллароо буцаан авна гэж бодож байгаа бол том андуурч. Хэрэв өөр хүн явуулбал бид дор нь учрыг нь олчихно.

ТЕКСТ: НЬЮ ЙОРК

Рэйчэл: Миний үйлчлүүлэгчид бол хөрөнгийн менежерүүд, товчхондоо өндөр түвшний банкирууд. Тэд мөнгө зээлдүүлж ашиг олдог, харин тэд алдаа гаргавал тэд Бракстон шиг эсвэл над шиг хүмүүсийг хөлсөлдөг юм. Эхний хулгана л жаахан алдвал… хоёр дахь хулгана бяслагийг иднэ.

ЭМ-1: Хүлээгээч, хатагтай Уайлд!

Бобби: Хяналтад байгаа, ноён Голдстэйн.

ЭМ-1: Хүлээ, хатагтай Уайлд! Гуйж байна!

Рэйчэл: Чи залгах ёстой байсан, Бобби.

ЭМ-1: Уучлаарай, хатагтай Шийн.

Бобби: Бид цаг тохирсон билүү?

Рэйчэл: Бракстонд юу тохиолдсоныг бодолцож үзвэл тийм гэж хэлж болно.

Бобби: Одоо надад зав алга.

Рэйчэл: Тийм. Чамд байгаа. Би чамд мөнгийг чинь авч өгөхөөр ирлээ.

Бобби: Би эргээд залгая. Баярлалаа, хатагтай нар аа. Хоёр минут. Бас над руу хог шидэх хэрэггүй.

Рэйчэл: Чи яагаад түүнд юу руу орж байгааг нь хэлээгүй юм?

Бобби: Хэн ч тэр талаар мэдээгүй байсан. Энэ чамд ямар хамаатай юм?

Рэйчэл: Надад Бракстон таалагддаг. Харин түүнд дамжуулсан гар бөмбөг чинь надад таалагдсангүй. Манни Салазар. Тэр тэрбум доллар зээлсэн бол эргүүлж өгнө гэж байхгүй төрлийн хүн. Чи алдаа гаргасан, Бобби.

Бобби: Би хог шидэхгүй байх талаар юу гэлээ?

Рэйчэл: Би мөнгийг чинь авч өгөх боломжийн талаар ярьж байна.

Бобби: Авч өгч чадна гэж бодож байна уу?

Рэйчэл: Чадна гэдгийг чи мэдэж байгаа.

Бобби: Чамайг хэтэрхий үнэтэйг л мэдэх юм байна.

Рэйчэл: Спенсер Голдстэйн мөнгөө аваад цогцос булахгүй байвал түүнд амар шүү дээ.

Бобби: Болгоомжтой. Чи царайлаг-дуу. Бас хөгжилтэй-дүү. Бас ухаантай. Гэхдээ тийм ч ухаалаг биш.

Рэйчэл: Өөр хүн хөлсөлбөл Бракстон дээр гаргасан алдаагаа дахиад л давтана. Яг ижил үр дүн.

Бобби: Нөхцөл чинь?

Рэйчэл: Стандарт гэрээ. Та нарт ямар ч холбоо хамаарал байхгүй. Спенсер Голдстэйны гар цэвэр үлдэнэ. Мөнгийг чинь авч өгсний дараа төлбөрөө төлнө.

Бобби: Хэр их?

Рэйчэл: Хорин хувь.

Бобби: Би таван хувиар тохирч чадна.

Рэйчэл: Хэнтэй? Тавд хүмүүсээ алуулаад л дуусна шүү дээ.

Бобби: Би чамд үнэхээр дургүй хүрч байна.

Рэйчэл: Та нар нэг доллар хэмнээд нэг зуун доллар алдана.

Бобби: Муу хар ядаргаа.

Рэйчэл: Мэдээж би бол ядаргаа.

Бобби: Миний зөвшөөрч чадах хувь долоо хагас.

Рэйчэл: Арван хувь. Арван саяын урьдчилгаа авна. Би чамд итгэхгүй байна. Тэгэхээр та нар эрсдлээ хүлээх ёстой.

Бобби: Би зөвшөөрч байна.

Рэйчэл: Их амархан байлаа. Босс руугаа эхлээд залгахгүй байсан уу?

Бобби: Надад утасдах хэрэг байхгүй.

Рэйчэл: Сэтгэл хөдлөм! Ирэх бүрд л оффис чинь дээшлээд байх юм. Гэхдээ чамд том оффис хэрэгтэй шүү. Хайртай шүү, Бобби.

Бобби: Тонилж үз, Рэйчэл.

Бронко: Хөрөнгийн менежерүүд. Тэд маш баян гээд байна шүү дээ.

Сид: Би хөрөнгийн менежертэй, тэр мөнгийг минь зохицуулдаг.

Бронко: Яагаад гэвэл чи ингэж харагддаг ч, чи бодож чаддаг. Гэхдээ жижиг зургаар л.

Сид: Тиймээс л хөрөнгийн менежертэй байгаа юм.

Бронко: Тэд мөнгөөр чинь яадаг гэж бодож байна?

Сид: Тэдний юу хийдгийг мэднэ. Тэд надад мөнгө олж өгдөг.

Бронко: Тэд бүгдийг эзэмшдэг учраас чамаас хамаагүй их мөнгө хийдэг.

Сид: Би сэтгэл хангалуун байна.

Бронко: Тэднийг юу хийх гэж байгааг мэдвэл үгүй л болов уу? Тэд хяналтаас гарсан. Тэд бүгдийг захирдаг мэдээ, үзэл бодол, хамгийн муу нь зэвсэг, дайн.

Сид: Хуйвалдаан гэж байхгүй. Энэ надад ашигтай чамд уршигтай. Ус бүлээн дээр үсэрсэн чинь дээр дээ.

Рэйчэл: Би Сид, Бронко хоёртой маш удаан ажиллаж байгаа, амь насаа тэр хоёрт л итгэж даатгадаг юм. Салазар бол хамелеон шиг хүн, хэдэн зуун хуурамч нэртэй. Өнгөрсөн сард түүнийг МкИнтайр гэж дуудаж байсан. Өмнөх сард нь Родригез. Салазарыг буланд шахахын тулд түүн рүү хуулийн дагуу бас хууль бусаар дайрах хэрэгтэй. Миний багийн хагас нь хуулийн дагуу, нөгөө хагас нь хууль бусаар ажилладаг юм.

Сид: Бүгдэд нь оройн мэнд. Гловер.

Рэйчэл: Ноёд оо.

Сид: Хатагтай.

Бронко: Хатагтай.

Рэйчэл: Бронкогийн баг нүүлгэн шилжүүлэх, сүрдүүлэх, барьцаалах ажиллагаа явуулдаг. Харин Сиднэйн баг бол авилга, хээл хахуул, нууц ажиллагаагаар гаршсан баг.

Бронко: Тэгэхээр тэр Салазар билүү?

Рэйчэл: Манни Салазар маш ховор төрлийн хүн. Бракстон түүний нуусан зарим хөрөнгийг олсон, Салазар тэднийг Бракстонтой хамт булчихсан.

Сид: Тэгээд бид яаж түүнийг шахах вэ?

Рэйчэл: Тэр өөрөө бидэн дээр ирэх болно.

Бронко: Яаж тэгэх билээ?

Рэйчэл: Тактик болон дүрэм журам хослуулан дайрч түүнийг шахна. Сиднэй, чи Сауди руу явах хэрэгтэй. Харин чи... Бронко надтай хамт явна.

Рэйчэл: Эхлээд би Салазарын цуутай хуульчтай уулзана. Би үүнийг нуугдмал Тройн морь ашиглаж хийнэ.

Хоровиц: Таныг хүлээлгэсэнд уучлаарай, хатагтай Уайлд. Манай ажилтан танд санаа тавьсан гэж найдаж байна.

Рэйчэл: Зүгээр дээ, ноён Хоровиц.

Хоровиц: Тэгэхээр бид таны саналыг сайн харлаа л даа. Тэгээд танд нэлээд их хэмжээний тусламж хэрэгтэй хөрөнгө байгаа юм байна. Уучлаарай, та хэн билээ?

Бронко: Намайг тоох хэрэггүй.

Рэйчэл: Тийм ээ, тэр үнэн. Ер нь бол ноён Салазарын талаар сонирхож явна.

Хоровиц: Тэр бол хувийн мэдээлэл. Намайг уучлаарай. Эрхэм ээ. Болгоомжтой. Маш үнэтэй эд шүү. Яагаад энд өөр зүйл ярьж байгаа юм шиг санагдаад байна?

Рэйчэл: Та сонсохыг хүсэж байна уу?

Хоровиц: Үгүй. Тэр бол өөр уулзалтын асуудал. Бидэнд ярих зүйл үлдсэнгүй! Гэйриг миний өрөөнд дуудчихгүй юу? Энд асуудал үүсээд байна.

Рэйчэл: Би танд батлан хэлье, та сонсох хэрэгтэй. Өөр сонголт маш үнэтэй тусна шүү.

Хоровиц: Тэгвэл би таны борлуулж буй зүйлийг авахгүй. ГЭЙРИ! ГЭЙРИ!

ЭР-1: Ноён Хоровиц, асуудал байна уу?

Хоровиц: Тэднийг миний өрөөнөөс яг одоо гарга.

ЭР-1: Хатагтай... Эрхэм ээ... та нар намайг дагаад...

Бронко: Гэйри, түр хүлээ. Энэ нөхцөл байдал хоёр үр дүнд хүргэж болно. Хувилбар нэг, Гэйри 30 секунд тэр хаалганы цаана тэвчээртэй чимээгүй хүлээж бид ажлаа ярилцана. Дараа нь бид тайван эмх цэгтэй гараад явна. Хувилбар хоёр, Гэйри урагшаа алхаж бодлоггүй зүйл хийнэ, та дараагийн зургаан цаг түүний хэлтэрхийг хананаас хусаж угаана. Гэйри аль хувилбарыг сонгох бол?

ЭР-1: Та... би... та нар... Би... би...

Бронко: Гэйри. Чшш.

Хоровиц: Гэйри, чи хойшоо хэдэн алхам алхсан нь дээр бололтой.

Рэйчэл: Би энд Салазарын Спенсер Голдтстэйнд өгөх ёстой өрийн талаар ярих гэж ирсэн. Түүний хуульчийн хувьд та түүнийг бүх компани нууц хөрөнгүүдийг тун сайн мэднэ гэж бодож байна. Энэ бол надтай хамтран ажиллах таны боломж, тэгээд бид тун найрсаг хэлцэл хийх болно.

Хоровиц: Та нар явах цаг болсон гэж бодож байна.

Рэйчэл: Хэрэв би тантай энэ яриаг хийж чадахгүй бол Салазартай өөртэй уулзаж таарах нь дээ.

Хоровиц: Сэлж чадахгүй ус руугаа орох хэрэггүй.

Рэйчэл: Та ч мөн адил. Мөн. Хэрэв танд ямар нэг асуудал гарвал над руу залгаарай. Би үр дүнтэй ажилладгаараа алдартай хүн шүү. Рэйчэл Уайлд. Миний Дугаар. Хүссэн үедээ залгаж болно. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй, Ноён Хоровиц.

Бронко: Баярлалаа, Гэйри.

Рэйчэл: Бидний төлөвлөгөө ойлгомжтой юу? Нэгдүгээр үе. Дүрэм журам хуулийн дагуу. Бронко Бэйкэр хоёр Салазарын арал руу нисэж очно, тэнд ямар ч аюул байхгүй. Салазарын сонирхолыг татаж, намайг уулзахаар очхоос сарын өмнө тэнд өөрсдийн баазыг байгуулсан байна. Сид Сауди руу нисэж хээл хахуулийн ажлаа эхэлнэ. Түүний нэргүй дуудлага Саудийн эрх баригчдад мэдээлэл өгнө. Салазар Жеддад нэг зуун гучин мянган фут квадрат газарт зочид буудал барихаар зөвшөөрөл авсан байна. Зураг төслөөс харах юм бол барилгын талбай нэг зуун тавин мянган квадрат фут байна.

ЭР-1: Сайн уу?

Рэйчэл: Утсаар яаманд өгсөн мэдээллээр төлөвлөлтийн зөвшөөрлөө зөрчсөн нь тодорхой болно.

Сид: Тэд ажлаа хийнэ.

Рэйчэл: Саудичууд үүнийг ноцтой хүлээн авч барилгын ажлыг зогсоож, бичиг цаасны ажилд орно.

ЭР-2: Тэд барилгын талбайг хэмжиж байна. Бидний ажлыг зогсоож байна.

Хоровиц: Түр хүлээж байгаарай.

Рэйчэл: Хоровиц олон дуудлага хүлээн авах болно. Тэгээд тэр далавчаа таслуулна.

Хоровиц: Яагаад манай Саудад байгаа барилгын даамал барилгын ажил хэмжээний зөрчилтэй гэж зогссон талаар надад мэдэгдэж байгаа юм?

Рэйчэл: Таны хүлээх алдагдал ойролцоогоор... 7 хоногт дөрвөн сая доллар.

Хоровиц: Хэн нэгэн биднийг хорлоод байна. Тэр эмэгтэйгээс зайлахгүй. Тэр новшийн хүүхэн гэдэгт эргэлзэхгүй байна!

Рэйчэл: Тэр энэ галыг унтраах гээд завгүй ухнатаж байх зуур Сиднэй хоёр дугаар үе рүү орно. Хээл хахуулийн ажил. Авилгал гэдэг маш нарийн ур чадвар шаардана Харин Сид бол бидэнд байгаа хамгийн гаргууд мэс засалч.

Сид: Хэрэв хэн нэгнийг хахуулдах гэж байгаа бол зөв бас буруу хоёр арга бий

Гуччи: Хэн нэгний халаасанд 25 мянган доллар хийхэд юу нь буруу гэж?

Сид: Миний бодлоор үүнийг тун гоёор хийх хэрэгтэй. Хэн нэгэнд 25 мянгыг шууд өгнө гэвэл бүтэхгүй. Юу хэрэгтэй вэ гэвэл гулсуулах хэрэгтэй. Үүнийг илүү эерэг санагдуулах ямар нэг зүйл хийх хэрэгтэй. Яадаг билээ. Намайг үнэхээр уучлаарай. Миний буруу.

ЭР-1: Санаа зоволтгүй дээ, бараг яагаа ч үгүй байна.

Сид: Та мэдэхгүй шүү дээ. Мэдрэгч, гол төмөр гээд л. Та зүгээр үү?

ЭР-1: Би зүгээр ээ.

Сид: Асуудал мэдрэгдэх хүртэл хоёр өдөр болдог. Манай найз эмч. Тэр таныг үзээд өгнө.

Гуччи: Нэг хөл дээрээ, зогс. Тэгээд нүдээ аниарай.

ЭР-1: Өө, энэ ч тун муу харагдаж байна.

Сид: Та эмчид очих хэрэгтэй. Санаа зоволтгүй дээ, бид төлбөрийг нь төлнө. Дугтуй дотор эмчийн захидал байгаа түүнд хэрхэн эдгэрэх талаар бичсэн байгаа. Санаж яваарай зургаан 7 хоног шүү. Тэр гаалийн дарга хуучин “бэлэн мөнгө”-ний ид шидэд автсан. Бас жилийн цалингаа зургаахан долоо хоногт хийх талаар тун тодорхой зааварчилгаа авсан. Надад эрхий хуруу л хэрэгтэй. Нэг бол тэр манай талд орсон. Үгүй бол тэр чиний эрхтнийг хөхнө. Чи азтай байна, Гуччи. Одоо боомтийн дарга нэг жилийнхээ цалинг татваргүй авсан ажлаа хийнэ.

ЭР-1: Танай ган төмөр саатуулагдсан. Бичиг баримтын зөрчилтэй байна.

Хоровиц: Саатуулагдсан гэж юу гэж байгаа юм? Одоохон ачааг ав. Тэр новшийн эмэгтэй манай төмрийг түгжчихлээ!

Рэйчэл: Одоо Хоровиц бүр ч муу мэдээ хүлээн авсан байгаа. Учир тэдний барилгын 20,000 тонн ган төмөр гааль дээр гацаж 2,000 ажилчин хийх ажилгүй наранд шарж байгаад бүтэн цалингаа авах болно. Торгууль болон удаашрал түүнд үнэтэй тусна. Түүний алдагдал 7 хоногт 5 сая доллар болно. Тэр одоо уурандаа шатах гэж байгаа. Одоо түүний зүүн талд дахин гал асааж тэнцвэрийг нь алдуулцгаая. Дараа нь бид түүний Испанийн арлууд дахь бизнес рүү нь дайрна.

ЭР-2: Газрын тосны цооног яаж байна? Тэр чинь бараг л Салазарын хаяанд шүү дээ.

Рэйчэл: Бронко, Бэйкэр хоёр юу хийж байгаа гэж бодож байна?

ЭР-3: Хавиер.

Бронко: Бронко. Энэ бол миний хамтрагч Бэйкэр. Та юу ч байсан олж чадах эр байна. Та бидэнд туслах уу?

ЭР-3: Би хүссэн бүхнийг чинь олж өгч чадна.

Бронко: Бидэнд хамгаалалтын малгай хэрэгтэй.

Бэйкэр: Маргаашийн хүргэлт тэсрэлтээс урьдчлан сэргийлэгч юм байна. тэнд очихоос нь өмнө аргалах хэрэгтэй.

Бронко: Үгүй, арай л болхи байна. Гэрт байгаа Гориллагаас илүү хулганы учрыг олох хэцүү. Хэрэв тэд асуудлыг олохгүй бол асуудлыг засаж чадахгүй. Шинжээчдээр гацаах. Би тэднийг хэдэн сарын турш бүр мөсөн зогсоомоор байна.

Рэйчэл: Хоёр зуун мянган тоннын нефтийн цооног одоо Тройн хулгана орсноор хэрэггүй болно. 25 грамм утаа гаргах жаахан бодис тэгээд тэслэгч байхад л болно.

Бронко: Тийм ээ, манай ажил дууссан эрхэм ээ.

Рэйчэл: Харин одоо юу хийх хэрэгтэй гэвэл байцаагчийг зөв зүгт жаахан түлхээд өгөхөд л болно. Тэд цооног аюулгүй ажиллагааны асуудалтайг мэдмэгц... Цооног ажиллахгүй бол, хөдөлгөөн хийхгүй бол, Салазар өдөрт хагас сая доллар алдаж эхэлнэ. Одоо тэр нэлээд том зүйлтэй тулгарснаа ойлгож эхэлнэ.

Салазар: Би чамд Спенсер Голдстэйны учрыг ол гэсэн. Чи надад асуудал үхээд булагдсан гэж хэлсэн. Гэтэл ямар нэг байдлаар... би новшийн гурван сая долларыг... новшийн цооног ажиллахгүй байгаагаас болж алдаж байна. Тэгэхээр би юу мэдмээр байна гэвэл... Нэгт, яг хэн үүнийг хийгээд байна? Хоёрт, тэгээд чи яг ямар новшоо хийж байна, Виллъям?

Хоровиц: Нэг эмэгтэй байгаа. Маш чадварлаг сайн багтай. Тэд зальжин, ухаалаг бас маш үр дүнтэй ажилладаг. Тэд үүнээс илүү том асуудал үүсгэнэ гэдгээс айж байна.

Салазар: Ойрт, Виллъям. Хэрэв тэд үхчихвэл, асуудал болсоор байж чадах уу?

Хоровиц: Тийм ээ. Тэр аль хэдий нь үүнийг бодолцсон байгаа. Түүний толгойг тасалбал урьдчилан төлбөр авсан хорин хуульч ажиллаж эхлэх болно. Хэрэв тэгвэл бид тэр зүйлээс гарч чадахгүй гэж айж байна

Салазар: Чи юу гэж зөвлөх байна?

Хоровиц: Тэгэхээр тэр сард аль хэдийн 28 сая долларын... алдагдалд оруулаад байна, тэгэхээр түүнтэй тохиролцсон нь танд хямд тусах байх гэж бодож байна.

Салазар: Хэдээр?

Хоровиц: Тохиролцож болох байх. Ойролцоогоор... 300 сая.

Салазар: 300 сая доллар уу?

Хоровиц: Тийм.

Салазар: Миний мөнгөнөөс үү?

Хоровиц: Тэр хавьцаа.

Салазар: Чи хөлөрч байна гэж бодож байна уу? Би чиний новшийн хөлсийг урсгаад өгөх үү, Виллъям?

Хоровиц: Тэр үүнээс илүү зүйл олохгүй, хамгийн ашигтай бүхнийг Уольфганг удирдаж байгаа болохоор түүнд үүнийг мэдэх арга байхгүй.

Рэйчэл: Хөөрхөн гэдэг тэнэг гэдэгтэй ижил утгатай үг. Тэнэг гэдэг бол гэнэн гэсэнтэй утга нэг. Намайг гэнэн гэж бодоосой гэж би хүсэж байна. Бидний анхны уулзалтаар Бронко шилдэг хуульчийн цомон дотор чагнах төхөөрөмж суурилуулсан.

Хоровиц: Уучлаарай маш үнэтэй эд байгаа юм.

Рэйчэл: Уольфганг гэж хэн болохыг бид олж мэдсэн. Хоровиц маш эелдгээр түүний хэн гэдгийг бидэнд хэлээд өглөө. Гэтэл тэр нягтлан бодогч байв. Уольфганг Клоус. Харвардыг төгссөн Герман Араб. Тэр бүхэл бүтэн санхүүгийн эзэнт гүрнийг Жедда дахь цайзаасаа хөтлөн явуулдаг.

Гуччи: Салазарт Уольфганг яагаад тийм чухал гэж?

Сид: Тэр түүний мөнгийг нуудаг мэргэжилтэн. Тэр хэдэн улс хооронд тоглолт хийж хуурамж компаниар халхавч хийн хэн жинхэнэ эзэн нь хэн бэ гэдгийг олох боломжгүй болгодог. Хэрэв Салазарын мөнгийг олохгүй бол өрийг барагдуулж чадахгүй. Бид эдгээр нэрсийг эдгээр компаниуд руу холбож байж Салазарын бантангийн зангилааг тайлна. Хэрэв бид Уольфгангын компьютерт нэвтэрч чадвал... булсан цогцоснууд хаана байгааг мэдэж болно. Рэйчэл түүний компаниуд мөн гэдгийг илчилнэ.

Рэйчэл: Тэр саяхан гэртээ сэтгүүлчдийг... урьж ямар баян, гайхалтай, сонирхолтой хүн гэдгийг ярьж онгирсон байна. Энэ зурагт тэр 50-иад оны изотерик уран барималд дуртай нь харагдаж байна. Ярилцлагын үеэр тэр Бэкгаммонд маш дуртайгаа дурдаж. Миний бэлгийг хүлээж авсан уу?

Сид: Яг одоо харж байна. Хавсралт А-г нээ дээ. Хүндрүүлсэн шоо юу?

Рэйчэл: Яг зөв. Боломжит хөрөнгө оруулагчийн урилга чамд явуулсан байгаа. Түүний анхаарлыг татахын тулд... чи хожих хэрэгтэй.

ЭМ-1: Уучлаарай, эрхэм ээ.

Вольфганг: Юу болсон?

ЭМ-1: Нэг зочин бэкгоммоны ширээнд тасралтгүй хожиж байна.

Вольфганг: Яагаад надад хэлж байгаа юм?

ЭМ-1: Учир нь... тэр хожих бүртээ мөнгөнөөс татгалзаж байна.

Сид: Санхүүчийн хувьд мөнгөнд дургүй эрээс өөр сайхан зүйл юу байх юм.

Вольфганг: Тэр хэдийг хожоод байгаа юм?

ЭМ-1: 200,000-аас ихийг, эрхэм ээ.

Сид: Түүний анхаарлыг татсан болохоор... тэр намайг сонжих болно. Тиймээс, надад ямар нэг... илүү дутуу санаа байхгүй гэдгээ итгүүлж чадвал... гэрийн эзэн учир намайг луйварчин, өөрийгөө бай гэж бодож сэжиглэх болно. Тэгээд надтай тоглохыг хүснэ.

Вольфганг: Би тоглож болох уу?

Сид: Мэдээж.

Вольфганг: Нэг оноог 5000-аар тогловол яаж байна?

Сид: Мэдээж. Өөрчилсөн шооны тусламжтай би хожсоор байна. Бас мэдээж мөнгөнөөс татгалзсаар байна. Тэр надад мөнгө өгөх гэж ятгах болно.

Вольфганг: Би өрөө дарах хэмжээний оноо цуглуулна.

Сид: Тэр үед би сүүлчийн нүүдлээ хийнэ. Та надтай дахин тогловол бүх өрөө цайруулж болно, гэхдээ эрчүүд байна, ядаж 10 доллараар мөрийцье.

Рэйчэл: Чи хожигдоно. Төлбөрт нь чи түүнд бэлэг санал болгоно. Тэр бэлэг нь яг түүний сонирхдог баримал байж таарна.

Сид: Хавсралт Б-г нээ.

Рэйчэл: Үүн дотор Тройн харх бий.

Вольфганг: Аз миний талд байгаа бололтой.

Сид: Сайхан тоглолт боллоо. Ичмээр нь бэлэн мөнгө авч явдаггүй юм. Хэрэв та зөвшөөрвөл... би танд шуудангаар илгээе.

Рэйчэл: Хүмүүс өгч байгаа биш... авч байгаа хүмүүсийг л сэжиглэдэг юм.

ЭМ-1: Эрхэм ээ, ноён Кершнерын илгээсэн бэлэг ирсэн байна.

Рэйчэл: Уольфгангын оффис бол юу ч үл нэвтрэх хайрцаг. Түүний мэдээлэлд гаднаас нэвтрэх ямар ч боломжгүй. Хэдий тийм боловч, чи өрөөн дотор түүний компьютерт 20 тохой ойртоход л... түүний ертөнцөд нэвтэрч чадна. Манай баримал... вирус бас камер... Бас довтолгооны төхөөрөмж. Компаниудын нэрсийг олчихвол түүний санхүүгийн зангилааг тайлж чадна.

Гловер: Боб бол танай ах, Фэнни эгч чинь. Нэвтэрлээ.

Рэйчэл: Бид одоо Уольфгангын ертөнцөд нэвтэрсэн болохоор... Сонгинын давхаргыг хуулж эхэлнэ. Одоо би түүний нуусан зарим эд хөрөнгүүдийг царцаах боломжтой болно

Гловер: Уольфганг би одоо чамайг барьсандаа.

Рэйчэл: Үүнээс болоод тэр түргэн тохиролцохыг хүснэ.

ЭМ-1: Шүүхээс олон улсын хэмжээнд хөрөнгө битүүмжлэх хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна.

Хоровиц: Эсэргүүцэж байна, эрхэм шүүгч ээ!

ЭМ-1: Хүлээж авахгүй!

Рэйчэл: Баярлалаа, эрхэм дээдэс ээ.

Хоровиц: Тэр бол мангас.

Рэйчэл: Таагүй ч тохиролцоог хийхийн тулд би Салазарын нүд рүү эгцлэн харах хэрэг гарна.

Хоровиц: Байна уу? Байна уу?

Рэйчэл: Ноён Хоровиц, залгасан тань ямар сайн хэрэг вэ?

Хоровиц: За за, хонгор минь, 200. Өөр чадахгүй.

Рэйчэл: Хэн нэгэн танд таны хоолойны тимбр үнэхээр гоё гэж хэлж байсан байлгүй. Би санах гээд байна.

Хоровиц: Инээдтэй байна уу? 200 сая инээдтэй байна уу?

Рэйчэл: Саначихлаа. 1950-иад оны хит кино болох Африкын Хатан Хаан Кэйтрин Хэпбурн Хампри Богарт гол дүрд нь тоглодог. Таны хоолой яг Кэйтрин Хэпбурн шиг сонсогдож байна.

Хоровиц: За за. 300.

Рэйчэл: Би Салазартай уулзмаар байна. Би тантай тохиролцож чадахгүй учир түүнтэй уулзмаар байна.

Хоровиц: Юу? Муу новшийн... даварсан... гөлөг.

Сид: Салам Алэйкум.

Рэйчэл: Салазар одоохондоо мэдэхгүй байгаа ч тэр надтай уулзахыг зөвшөөрөх болно. Уулзалт түүний арал дээр болно. Тэнд л тэр амар амгалан байх болно. Хэзээ гэдэг л асуудал... Гэхдээ чи болон танай хөвгүүдэд хамгийн муу нөхцөл байдалд бэлдэхэд... хангалттай цаг гарна.

Сид: Бронко? Чи одоо хангалттай мэдээлэлтэй болсон байх. Чамд энэ ямар санагдаж байна?

Бронко: Надад бол дажгүй л санагдаж байна.

Сид: За за. Юмыг яаж мэдэх вэ олон гутал авсан дээр шүү.

ЭР-1: Хоёрдугаар үе. Төлөвлөлт ба бэлтгэл.

Сид: Ноён. Сайхан залуу.

Бронко: Бюнос Диас, Ахмад Мундаг.

Сид: Гоё цамц байна.

Бронко: Торго. Миний орны даавуу шиг.

Сид: Мэдээж тэгж л таарна.

Рэйчэл: Миний даатгалын бодлого бүтэн баг хэрэгтэй.

Сид: Байкэр...

Рэйчэл: Бэйкэр тэсрэх бодис сум хариуцна. Морено газрын тээврийг хариуцна. Данн, агаарын тээвэр хариуцна.

Сид: Энэ бол Гуччи, тэр технологи хариуцна.

Бронко: Торго гэж хэлээд байна шүү дээ.

Рэйчэл: Тэдний гол зорилго нь намайг арлаас аюулгүй гаргах юм. Бас маш хурдан тэндээс явах хэрэгтэй. Үүний тулд тэдэнд маш их хэмжээний тоног төхөөрөмж хэрэгтэй.

Бронко: Орон нутгийн түргэний машин, 40,000 км заалттай, сав дүүрэн инээлгэх хий, цоо шинэ дөрвөн дугуй. Бэйкэр хаалга... Абракадабра. Хавиертэй танилцацгаа.

Бүгд: Сайн уу, Хавиер.

Хавьер: Сайн уу, чикос.

Бронко: Тэр маш ухаантай жаал бас түүнд маш урт жагсаалт бий. Хоёр завь... 4 сэлүүр, 2 нэмэлт мотортой. 2010 оны Коше машин. LS3 V8 мотортой. Гурван КТ М450. Өндөг, сүү зөөх 125 си-си скүүтер. Хоёр ширхэг Поларис Рэйзэр 190 морины хүчтэй дөрвөн дугуйт. Харин Теддиг загасчлахад. Бидэнд бүтэн ком хутга сэрээ байна. Бидэнд алсын тусгалтай буунууд байна. Дуу намсгагч, утаа, бас цайруулагч. 9 мм болон 45 мм-ийн жижиг гар буунууд. Гуччи Автомат 203 гренат шидэгчтэй. Хөнгөн жинтэй агаарын хамгаалалтын пуужин. Газраас агаарт хөөргөх шилдэг зэвсэг. Эцэст нь 24 ширхэг цэв хүйтэн шар айраг. Хариуцлагатай уугаарай. За хатагтай нар аа, байрлах газраасаа их зүйл хүлээх хэрэггүй. Бид Салазарын арлын хамгийн бөглүү хэсэгт нуугдана. Энэ газрыг сонгосон учир нь, Рэйчэлыг авах 3 байршилтай ойр, бас хуучин газар доорх хонгил ашиглан аюулгүйгээр эндээс явна.

Сид: Рэйчэл энэ хоёр газрын нэгд байх болно. Энд Виллад эсвэл Салазарын зочид буудалд. Тэр пентхауст амьдардаг тэр өрөөнд тэд уулзана. Асуудал хөгжилтэй болвол бид ээжийг нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй болно, аюулын түвшинг үнэлж, түүнийг вилла руу авчирна. Тэгээд арлаас явна.

Бронко: Зугтах гурван цэг байгаа. Бид Рэйчэлыг буудлаас авах бол, бид зүүн замыг ашиглана. Бид машинаар хот дундуур явж үерийн далангаар явж завин дээр очно. Хэрэв түүнийг Виллагаас авах бол, бид арлын ард байрлах нисэх зурвасаас арлаас явна. Онгоц болон нисдэг тэрэг ашиглаж болохгүй учир нь Салазар тэнгэрийг хянадаг. Тиймээс бид завиар явна, хоёр мини нисдэг тэрэг хүлээж байна. Тэд мэдэгдэхгүй явж болно. Баруун зугтах замыг эцсийн найдвар болсон үед ашиглана. Арлаас явах өөр зам байхгүй үед ашиглана. Зам бүр өөрийн эрсдэлтэй, эдгээр цэгт аль болох үр дүнтэй хурдан хүрэх хэрэгтэй. Эцэст нь бид бүх зүйлд бэлэн байж үүнийг зөв хийх хүртэл бэлтгэл хийнэ.

Сид: Гэхдээ энэ бол Салазарын арал. Цагдаа нар түүнээс цалин авдаг бас тэр боломжийн туршлагатай хувийн армитай.

ЭР-1: Хэдэн хүн байгаа вэ?

Сид: Хамгийн ихдээ 50.

ЭР-2: Тэр бүхэн ямар учиртай юм?

Сид: Түүний ажиллагааг харвал тэр жижиг хувийн армитай байх нь түүнд тухтай байх.

Бронко: Цагдаагийн газар асуудалтай юм байна даа. Хэрэв хэн нэгэн баригдвал, бид гаргаж авах арга олох ёстой.

ЭР-1: Хаанаас нь эхлэх вэ?

Бронко: Тэгэхээр эхлээд... замуудаа шалгана, буудлыг дараа нь цагдаагийн газрыг.

Сид: Бид хуваагдана.

Бронко: Гуччи, Данн, Бэйкэр... Хойд нүүлгэн шилжүүлэх цэгийг тандаж шалга. Эх газар руу очих нислэгүүдийг бүртгэ.

Сид: Бронко, Морено... надтай хамт. Бид Салазарын пентхаусаас хотоор дамжин зугтаж явах хамгийн хурдан зүүн нүүлгэн шилжүүлэх цэг хүртэлх замыг судална.

Бронко: Хөөе, ахмад Мундаг та хурдаа жаахан хасахгүй юу би сандраад байна. Чамтай хамт байх үед цаг хугацаа зогсох шиг болох юм.

Сид: Юунд уцаарлаад байгаа юм. Чиний л төлөвлөсөн зам шүү дээ. Болгоомжтой байхгүй бол аав чинь хамаг нууцыг задлах нь. За. Баярлалаа. Аавдаа бүгдийг нь нэг дор үрж болохгүй гэж хэлээрэй.

Бронко: Миний бодож байгааг бодож байна уу? Хоёр дугуйт дөрөвөөс дээр юм байна.

ЭР-1: За, хонгорууд минь. Бид зүүн зугтах цэг хүртэлх замыг шалгая. Хэрэв түүнийг тэндээс авах бол Ээжийг мотоциклаар авч явах болох нь.

ЭР-2: Урд цагдаагийн машин байна.

ЭР-1: Хэн тэдний өгзгийг өшиглөхийг хүсэж байна. Эргүүлээд өшиглөж чадах нь уу харах уу?

Морено: Надад үлдээчих.

ЭР-1: Сайн жаал, Морено. Шоронд орчхов доо. Үерийн далан руу яв. Хөөх зоригтой эсэхийг нь харъя л даа. Арай л хэтэрхий амархан байна. Надад мотоциклтой гахай хэрэгтэй байна. Морено, ямар новшоо хийгээд байгаа юм?

Морено: Чи өөрийн зүйлээ хий... Би өөрийнхөө ажлаа хийе.

ЭР-2: Чиний мөрөөдөл биелж байх шиг байна. Хоёр дугуйттай гахай гараад ирлээ.

ЭР-1: Тийм байна, баярлалаа!

Сид: Аан гээч энэ залуу бас тийм ч яадгаа алдсан биш юм.

ЭР-2: Энэ новш 20 тохой өндрөөс үсэрч чадах эсэхийг харъя л даа.

ЭР-1: Харамсалтай нь тэр хөөсөнгүй.

ЭР-2: Хажуугаар чинь орлоо шүү. Чи дажгүй авъяаслаг юм, Морено.

Сид: За за. Хэрэгтэй гэвэл энэ болох л юм шиг байна.

ЭР-2: Тэгэхээр эндээс биднийг завь тосож авах юм уу?

Сид: Тэгэх л санаатай. Хэрэв бид ухаан алдсан эсвэл гэмтсэн хүн тээвэрлэх бол мото ашиглаж болохгүй. Тэгнэ гэвэл бидэнд түргэний машин хот дундуур ашиглаад дөрвөн дугуйтаар үерийн далангаар явж болно. Тэгээд завинд сууж болно.

Бронко: За, дараагийн цэгт хүрэхэд. хойд нүүлгэн шилжүүлэх цэг салхин сэнсний хажуугаар гараад шууд явна. Тэр бол манай гол нүүлгэх цэг... Манай мини нисдэг тэргүүд... Рэйчэлын хамгийн хурдан арлаас явах арга. Хамгийн гол нь маш хурдан нислэгийн... зурваст гаргаж 3 минут дотор хөөргөх хэрэгтэй. Үүнийг хийхийн тулд сургуулилах хэрэгтэй.

ЭР-1: Эх газар хүртэл 25 минут шаардаж байна.

Бронко: 25 минут гэсэн үү?

ЭР-1: Арай хурдан зүйл өгвөл илүү хурдан аваачна.

Сид: Зочид буудлаас хэр хол вэ?

Бэйкэр: Үүнийг есөн минут хагас болгож буулга.

Сид: Найм хагас болго.

Гуччи: Тэр боломжгүй.

Бронко: Чиний зөв, зургаа хагас боломжтой.

Сид: Бид тэгэхээр ингэж хийнэ. Бид Рэйчэлыг буудлаас авна. Эднийг зогсоолоос гаргаад хөөргөхөд гурван минут. Хоёр нисгэгч тэгээд Рэйчэл бас би байна.

Бронко: Энэ бүтэхгүй бол бид баруун нүүлгэх цэг рүү явна. Тэр нь эргээд Вилла руу явна гэсэн үг, тэгээд хонгилоор Явж болох хүртэл мототой яваад цааш явган явна. Тэгээд саад байгаа. Саадын давуу тал нь хэн ч биднийг дагахгүй. Саадын сул тал нь гэвэл...

ЭР-1: Энэ тэгээд хамгийн шулуун зам уу? Тонил чи.

Гуччи: Би асуудлыг харсан.

Бронко: А цэг, Вилла тэр зүгт 2,5 бээрийн зайд байгаа. Б цэг баруун зугтах цэг тэр зүгэр 7,5 бээрийн зайд байгаа. Энэ бол хамгийн шулуун зам. Та нарын өмнө 300 тохой гүн буух аргагүй хавцал байгааг мэдэж байна. Азаар, Бэйкэр бид хоёр гайхалтай санаа олсон. Бидний олж мэдсэнээр... хэрэв хангалттай сайн гүйгээд... сайн хурд аваад гараа хүчтэй ингээд саваад байх юм бол... их зөөлөн газардаж болно. Эсвэл... арай адал явдалтай өөр нэг сонголт байгаа. Үүнийг зиплайн гэдэг.

Сид: Зиплайн ашиглан бид нуусан дөрвөн дугуйт дээр очно.

Бронко: Тэгээд боомт руу маш хурдан очих асуудал гарна.

Сид: Бусад замын адил бид энэ замыг ч бас сургуулилах цаг хэрэгтэй.

Бронко: Дахиад хий! Тэнд юу болсон бэ?

ЭР-1: Би илүү сайн чадна.

Бронко: За алив. Явж үз. Алив.

ЭР-1: Хаалга.

Бэйкэр: Дөрвөн минут.

ЭР-1: Зүүн тал руу дөрвөн тохой. Зүүн тал руу гурван тохой. Хоёр тохой зүүн. Бинго.

Бронко: Дахиад хий.

Бэйкэр: Дөрвөн минут. Муугүй. Дахиад хийцгээе.

ЭР-1: Хараал ид.

Бэйкэр: 2:59. Болж байна.

Сид: 3, 2, 1. Муугүй шүү.

Бронко: Нөөц төлөвлөгөөнд, хэрэв хойд Зугтах зам бүтэлгүйтэж хойноос машин хөөж байвал бид тэднийг гадилын талбай руу аваачна.

Сид: Нэг машин хоёр мотоцикл байна. Мотоциклууд салаад дагагч нарын ард гарна.

Бронко: Газарт нүх ухах хэрэгтэй.

ЭР-1: Асуулт, бид юугаар ухах вэ?

Бронко: Хуруугаараа эсвэл экскаватор ашигла. Бид хорин яардын зайд баруун эргэнэ. Шороон замаар орж занга руу хүрнэ. Бид дээгүүр нь гарна. Би үсэрч буугаад зангыг нээнэ. Бид хамгийн багадаа нэгийг нь нүхэнд унагана үлдсэнийг би хоёр мотогын тусламжтай дуусгана.

Сид: Би ээжийг аваад зугтах цэг рүү явна. Энэ зураглал ойлгомжтой юу?

Бүгд: Маш ойлгомжтой.

Бронко: Буудал Вилла хоёрын дунд Рэйчэл эмзэг байх нэг л боломж байна. Хэрэв тэр зогсоож зайрмаг нэхвэл бид зогсоох боломжгүй. Тэгвэл Гуччи чи дроноо хөөргөнө, бусад нь нуугдаж байна. Бүтэн баг байгаагаа мэдэгдэхийг хүсэхгүй байна. Хэрэв ирээд хазах гэвэл тэд шүднээсээ салахыг би хүсэж байна. Бид зугтах цэгүүдийг мэднэ. Хурд бол бидний зорих зүйл. Яагаад гэвэл бидэнд гурван чиглэл бий, үл мэдэгдэх газар нутаг, энэ түүний арал, бас бидний тооны харьцаа аравын эсрэг нэг. Бид сургуулилалт хийсээр байх болно.

Сид: Дасгал хийснээр бид бүх зүйлийг бэлдэнэ

Бронко: Дугүй бүрийг тосло. Боломжтой бүгдийг хий.

Сид: Тэгээд замыг бүрэн өөрийн болгож хором бүрийг хожих хэрэгтэй. Бид Салазараас нэг алхамын өмнө алхах хэрэгтэй.

Бронко: Түүний хөдөлгөөн бүрийг мэдэж, яриа бүрийг сонсох хэрэгтэй.

Сид: Пентхауст бидэнд чих хэрэгтэй.

Бронко: Бид үүнийг түүнийг биднийг арал дээр ирсэнийг мэдэхээс өмнө хийх хэрэгтэй. Данн түүний явдаг замуудыг судал.

Сид: Морено, Бэйкэр хоёр буудлын арын гарцыг судал.

Бронко: Сиднэй бид хоёр үүдний танхимд орно.

Сид: Бронко зүрхний шигдээс болж буудлын менежрыг сатааруулна.

Бронко: Тэр бидэнд сайхан сэтгэлээр түлхүүрээ өгнө.

Сид: Бронко зүгээр болно.

Бронко: Тэгээд Сид түүнд сахарын хэмжээ бага байна гэж хэлнэ.

Сид: Зөвхөн чихэр хэрэгтэй.

Бронко: Тэгээд нөхөр бид хоёр пентхаус руу орно.

Сид: Гуччи камерыг салгана.

Гуччи: Камер унтарсан.

Сид: Камер унтарсан.

Бронко: Чшш. Муу зүйл бүү сонсог. Дотогш нь хий.

Сид: Би юу хийж байгаагаа мэднэ. Гурван гарц... бидний орж ирсэн хаалга, галын гарц...

Бронко: Хүзүү хугалагчийн өнцөг дээр зогсож байна.

Сид: Хэрэв ямар нэг зүйл хэлэх бол... эсвэл Салазар тэвчээр алдарвал, бид Рэйчэлыг арлаас авч явах хэрэгтэйгээ мэдэж байх хэрэгтэй.

Бронко: Хэрэв тэд гал нээвэл бид хариу гал нээнэ, алдаж буудахгүй.

Сид: Хэрэв Салазарын цагдаагийн хүчин ирвэл бид тэдэнд төлөөсийг нь амсуулна.

ЭР-1: Түүнийг яаж аргалах гэж байна?

Бронко: Өө, чи тэднийг аргална. Тэдний машин дор нь хөдөлгүүр тэслэгч байршуулна.

Сид: Хэрэв хэн нэгэн баригдвал, тийшээ орвол... бид хэрхэн гаргаж авах аргаа мэддэг байх ёстой.

Бронко: Хэрэв зөв санаж байгаа бол, чиний аялалд гарах ээлж болж. Хөвгүүд чинь хүрээд ирлээ. Их булчинлаг харагдаж байна. Ганцхан шөнө юм чинь хэтрүүлэх хэрэггүй. Бас санаж яв... би чамд хайртай шүү.

Сид: Намайг хүлээж байгаарай.

Бронко: Дахиад нэг зүйл...

Сид: Чшшш... захидалдаа бичээрэй.

Бронко: Гэхдээ би захидал бичдэггүй. Үгүй ээ, сомбреро малгай биш шүү.

Рэйчэл: Бэлэн үү?

Бронко: Тийм ээ, бэлэн.

Рэйчэл: Цаг болсон уу?

Бронко: Тийм ээ, чи наашаа ирэх хэрэгтэй.

Рэйчэл: Чи надад байрлах гоё газар олсон уу?

Бронко: Гантиг ордон байгаа. Фреттегын орны даавуу, алтан жорлонтой.

Рэйчэл: Худалч.

Бронко: Чи хаана ч унтсан бай өнөөдөр Сиднэйн унтах газраас хамаагүй тухтай байх болно.

ЭР-1: Эрхэм ээ. Хөөе!

Бронко: Яг одоо, тэр цагдаагийн гутал руу шээж байна. Чи Уольфгангаас хэрэгтэй зүйлээ авсан уу?

Рэйчэл: Ирж яваа. Одоо хийх нэг зүйл үлдсэн. Удахгүй та нартай уулзана. Тэд бэлэн. Түүнийг арал руу аваачъя. Үүнийг хувийн болгоцгооё. Түүний тоглоомыг булаацгаая. Онгоц бас тансаг завь.

Гловер: Тэр онгоцоороо арал руу ниснэ шүү дээ.

Рэйчэл: Өө, тэр ухаалаг хүү. Тэр арга олно. Шүүх рүү явцгаая.

ЭМ-1: Шүүхээс Мануэл Салазартын хувийн өмчийг битүүмжлэхийг зөвшөөрлөө.

Хоровиц: Эсэргүүцэж байна, эрхэм дээдэс ээ!

ЭМ-1: Хүлээж авахгүй!

Рэйчэл: Эхлээд тэд түүнийг онгоцыг олон улсын хуулиар газардуулна.

Салазар: Хоровиц, би одоо онгоцныхоо гадна зогсож байна! Тэр одоо миний онгоц биш болсон гэж байна.

Хоровиц: Тийм, мэдээж таны онгоц мөн л дөө. Жаахан техникийн л асуудал байгаа.

Салазар: Яагаад би өөрийн новшийн онгоцоороо нисэж болдоггүй юм!

Хоровиц: Олон улсын хуулийн дагуу саатуулагдсан.

Салазар: Хэзээнээс надад олон улсын хууль үйлчилдэг болоо вэ?

Хоровиц: Дахиад ч өөр зүйл байгаа. Та сэтгэлээ барих хэрэгтэй байх.

Рэйчэл: Тэгээд түүнийг завийг тэнгисийн хуулийн дагуу саатуулна.

ЭР-1: Тэр бүр намайг ч онгоц руу гаргасангүй.

Салазар: Миний завь! Миний новшийн завь!

Рэйчэл: Одоо би түүний анхаарлыг татаж чадсан.

Хоровиц: Та санаа зовох хэрэггүй. Би удахгүй авчихна гэдэгтээ итгэлтэй байна. Бид шүүхдэнэ.

Салазар: Бид шүүхдэхгүй. Би түүний нүд рүү хармаар байна. Арал дээр уулзалт зохион байгуул.

ЭР-1: Яваарай.

Бронко: Яагаад ингэж их удав?

Сид: Гутал руу шээдэг нь хэтрүүлчихсэн бололтой.

Бронко: Мэдээ байна уу?

Сид: Би... одоо чинийх биш болсон.

Бронко: Тэр надад хамаагүй. Камерууд?

Сид: Сүлжээнд холбогдсон... Гэхдээ хоцрогдсон.

Бронко: Хамгаалагч нар?

Сид: Үсрээд 12, гудманд 20.

Бронко: Буу?

Сид: Тийм ээ. Маш их. Араар орох зам бий юу?

Бронко: Хананд нүх гаргах л хэрэгтэй.

Сид: Дараагийн удаа чи шоронд шөнийг өнгөрүүлээрэй.

Бронко: Үгүй, чи бол цэрэг. Чи хөвгүүдтэй сайн зохицдог.

Сид: Тийм ээ, чиний зөв. Чамайг амьдаар чинь идчих байлгүй.

Бронко: Бодол өөрчлөгдлөө шүү...

Сид: Би орохдоо тэдний дохиог барьсан. Абракадабра.

Бронко: Чамд алиалагчаас олон илбэ байна, чи яг л илбэчин шиг үнэртэж байна. Энэ манай цагдаагийн газар. Энэ хорих өрөөнүүд.

Сид: Бид энэ өрөөнд орж болохгүй... Учир нь дахиад өөр ханаар хүрээлэгдсэн бас камертай.

Бронко: Тиймээс бид хэн нэгнийг гаргахын тулд заавал орох хэрэгтэй юм байна.

Сид: Бид арын ханаар гарч болно. Камер байхгүй бид машинаа шууд тулгаад очиж болно.

Гуччи: Дрон их дуутай зочин илэрүүллээ, эрхэм ээ.

Сид: Энд хэн ирдэг билээ? Хэрэв таавал арван оноо өгье.

Бронко: За, жаахан дөхүүлээч.

Сид: Том.

Бронко: Заан.

Сид: Сахалтай.

Бронко: Сахалтай заан?

Сид: Улаан.

Бронко: Улаан сахалтай заан?

Сид: Салазарын хамгаалалтын ахлах. Чи мэнд мэдэх үү?

Бронко: Үгүй ээ, чи хангалттай ярьж байна гэж бодож байна.

Сид: Гуравдугаар үе. Дайсантай хэлэлцээр хийх. Эрхэм дээдэс ээ.

Рэйчэл: Ахмад мундаг.

Сид: Май. Үүнийг чамд.

Рэйчэл: Жаахан эвгүй болох нь дээ, тийм үү?

Сид: Зүгээр л зүүчих.

Рэйчэл: Сиднэй, үнэхээр гоё юм. Баярлалаа. Дотор нь ямар нэгэн зүйл бий юу?

Сид: Нэг юм бий. Хэрэв товчийг дарвал би дэлхийн хаанаас ч чамайг олно.

Рэйчэл: Алдаа гарсан үед даатгал хэрэгтэй шүү дээ. Бронко Сид хоёр бол миний хөвгүүд. Ийм эрчүүдийг худалдаж авч болохгүй харин хүндлэлийг нь хүлээх ёстой. Нэг ч үг хэлэлгүй дагаад яв. Би тэдний хүндлэлийг хэдэн зуун ажлын өмнө хүлээсэн, тэднийг Чианг Мэйн шоронгоос сулласан юм. Биднийг дагаж байна уу?

Сид: Тийм.

Рэйчэл: Санаа зовох хэрэгтэй юу?

Сид: Үгүй.

Рэйчэл: Яагаад ийм удаан явж байгаа билээ?

Сид: Хүмүүс хурдтай явах үед аюултай зүйлс болдог юм. Би тэднийг осолд оруулмааргүй байна.

Рэйчэл: Сайн уу?

Гуччи: Хатагтай.

Рэйчэл: Ноён Сайхан залуу.

Бронко: Эрхэм ээ.

Рэйчэл: Тэгээд энэ нөгөө гантиган харш Фретти даавуу алтан суултуур уу?

Бронко: Үгүй ээ, энэ хөвгүүдийн байр. Таны хувьд бид 100 хувь цахилгаан амралтын машин органик орны хэрэглэл, бордоо болдог жорлон байгаа. Би танд танилцуулъя.

Рэйчэл: Хөвгүүд ээ.

Бүгд: Хатагтай.

Хоровиц: Бид 350-аас эхэлнэ. Шаардлагатай бол дөрөв рүү түлхэнэ. Би эхлэх хэрэгтэй...

Рэйчэл: Гуччи мэдээ байна уу?

Гуччи: Хатагтай, тэдний эцсийн үнэ 400 бололтой.

Рэйчэл: Тун хангалтгүй. Ноён Салазар. Рэйчэл Уайлд.

Хоровиц: Хатагтай Уайлд. Миний үйлчлүүлэгч өмнөх саналыг өсгөхөөр бэлдсэн байгаа.

Рэйчэл: Тэгвэл цагаа дэмий үрээгүй л юм байна.

Хоровиц: Ноён Салазар, 350 сая доллар санал болгож байна. Өнөөдөр бүгдийг эцэслэнэ.

Рэйчэл: Тэгэхээр би шийдэл олох хүртэл би энд шөнө дунд хүртэл байна. Тиймээс цаг хэмнэх үүднээс шууд л голд нь хатга.

Салазар: 400. Түүнээс илүү гэж байхгүй.

Хоровиц: Ноён Салазар бидний тохирсон тоо

Салазар: Амаа тат, Хоровиц.

Рэйчэл: За, тоглоом эхэллээ. Бид сүүлнээс нохой руу шилжлээ.

Салазар: Та шугам давсан, хатагтай Уайлд. Та бохир тоглож байна. Сүүлийн 15 жилийн хугацаанд анх удаа би өөрийн биш онгоцоор энэ уулзалтад ирлээ. Яагаад гэж үү? Яагаад гэвэл хэн нэгэн тоглоомын дүрмийг үл тоосон. Хэн нэгэн өөрийгөө ухаантай гэж бодсон. Гэхдээ хувийн хөрөнгө бизнес хоёрыг заагладаг шугам бий. Спенсер Голдстэйн миний бизнест хөрөнгө оруулсан, түүнээс миний хувийн орон зайд биш. Харин та хувийн орон зай руу минь арми орууллаа.

Рэйчэл: Хүлээ. Нэг зураглал зурс гээд ороод ирлээ. Сувдаа тэвэрчихсэн орилж байгаа эмэгтэй.

Салазар: Надад ч бас таны зураглал байна. Хэрэв хэлчихвэл би эр хүн биш болно.

Рэйчэл: Таны өр нэг тэр бум доллар. Би энд таныг тэр үүргээ биелүүлэхэд чинь туслахаар ирээд байгаа. Би бас дагалдах заалтуудыг мэднэ харин танд нэмэлт төлбөр, торгууль, хүү зэргийн өрөнд нэмж хиймээргүй байна. Бас би их ядаргаатайгаараа алдартай хүн шүү.

Салазар: Таны илд ишиндээ тулсан. Дахин зүсэх зай үлдээгүй. Тавьсан саналыг минь хүлээн зөвшөөр, үгүй бол зайл.

Рэйчэл: Новш гэж, уух хэрэгтэй байна. Гловер.

Гловер: Босс.

Рэйчэл: Дахиад мэдээлэл хэрэгтэй байна. Би түүнийг буулгаж авч чадсангүй. Тэр бидэнд илүү зүйл байхгүй мэдэж байна.

Гловер: Сонс, Уольфганг өөр мэдээлэл нээхгүй бол бидний мэдээлэл дууссан.

Рэйчэл: Би шар айраг уумаар байна.

Сид: Ойлголоо. Бид түр зогсох гэж байна.

ЭР-1: Бид юу хийж байгаа юм?

Сид: Босс шар айраг уумаар байна гэнэ.

ЭР-1: Шар айраг уухад тун тохиромжгүй цаг байна.

Бронко: Баяртай, хайрт минь.

Сид: Хэт зугаацах хэрэггүй шүү. Ээж, Бронко хоёр кафе руу орлоо. Байршлыг хамгаалцгаая. Гуччи дроноо хөөргө.

Гуччи: Дрон хөөрлөө.

ЭР-1: Бид бүгд шар айрагт уригдсан уу?

Сид: Данн, хэр хол байна?

ЭР-2: Нэг минутын зайд байна.

Бронко: Бидэнд ард ширээ захичих.

Рэйчэл: Ямар романтик юм бэ?

Сид: Данн, ирээд талбайн зүүн талыг аваарай.

ЭР-1: Ойлголоо.

Сид: Гуччи, байдал ямар байна?

Гуччи: Шалгаж байна. Их хэмжээний хөдөлгөөн кафе руу чиглэж байна.

ЭР-4: Сайн уу? Юугаар туслах вэ?

Рэйчэл: Хоёр шайраг. Баярлалаа.

ЭР-4: Ойлголоо.

Бронко: Бид яаж байна, Сид?

Сид: Бага зэрэг эвгүй үнэртэж байна.

ЭР-1: Кафе руу орж байгаа хоёр мануухайг харав уу? Тэд Салазарын буудалд байсан.

Сид: Бронко, Салазарын хоёр зочин нэгдэж байна шүү. Тэднийг харав уу?

Бронко: Тийм, тэднийг харлаа.

Рэйчэл: Миний бодсоноос хамаагүй ээдрээтэй болох нь.

Бронко: Чи ээдрээнд дуртай шүү дээ.

ЭР-1: Сид, дахиад хоёр бар руу орлоо.

Сид: Ойлголоо. Бронко дахиад хоёр шинэ үйлчлүүлэгч. Хажуугийн хаалга. Тэднийг харж байна уу?

Бронко: Харлаа.

ЭР-1: Дахиад хоёр дайсан барны гадаа байна.

Сид: Бронко, их л шахалдуу болох нь дээ. Бэйкэр, баарыг ав.

Гуччи: Бэйкэр, яваарай.

Сид: Би машинаа арын хаалган дээр авчирлаа. Бронко, арын хаалгаар гаргаарай.

Бэйкэр: Барны хаалга руу ойртож байна.

Рэйчэл: Баярлалаа.

Бронко: Үүнийг зээлэх гэсэн юм.

Сид: Бронко тэнд юу болж байна?

Бронко: Үүдний өрөөнд хоёр, барны хажууд нэг хонгилд нэг дайсан байна.

Рэйчэл: Асуудал байна уу?

Бронко: Асуудал гэхээсээ илүү сорил гэх юм уу. Дуу намсгагч бэлэн.

ЭР-2: Чимээ багатай хийгээрэй.

ЭР-3: Ойлголоо.

ЭР-1: Мексик... чиний араас хоёр дайсан ойртож байна.

ЭР-2: Би тэднийг харлаа.

ЭР-1: Гучч, харж байна уу?

Гуччи: Дахиад хоёр ирлээ.

ЭР-1: Новшийн бүтэн хөл бөмбөгийн баг боллоо.

Гуччи: Данн, бэлэн байгаарай.

ЭР-3: Хэн нэгний өмд барьж байна уу?

Сид: Гуччи, байдлаа илтгэ.

Гуччи: Дөрөв гадаа сууж байна. Дөрөв дотор байна. Сиднэй, арын хаалга цэвэр хэвээр байна.

Сид: Би машинаа арын хаалган дээр бэлэн байлгая. Барилгын араас орж ирж байна.

Гуччи: Эскалэйд ойртож байна шүү.

ЭР-1: Дотор нь дор хаяж зургаан хүн байна. Миний тоолсноор 14 дайсан байна.

Гуччи: Бэлэн үү?

ЭР-1: Тийм ээ, би бэлэн шүү.

Сид: Тэд хулгайлахаар шийдсэн байна. Гал тогооны хаалгаа руу явж байна. Чиний тушаалаар Бронко.

Бронко: За за, би үүдний хэсэгт байгаа хоёрыг авлаа. Сид, чи баарны арынхыг ав. Бэйкэр хонгилыг ав. Зэвсэг хэрэглэж болно.

ЭР-2: Хоёр нь уналаа. Үүдний өрөө цэвэр.

Сид: Гал тогоо цэвэр.

Бэйкэр: Бар цэвэр.

Бронко: Явцгаая.

ЭР-2: Гуччи, бид дажгүй юу?

Гуччи: Бронко, арын хаалга цэвэр яваарай. Тэд эскалэйднээс бууж байна.

ЭР-2: Араар гараарай.

ЭР-1: Урд хаалга руу дайрлаа. Доошоо бол.

Сид: Эскалэйд цэвэр. Бэйкэр...

Бэйкэр: Цэвэр.

Бронко: Ээжийг нүүлгэж байна.

Сид: Сайн буудлаа. Эндээс арилцгаая.

Гуччи: Бронко скүүтэртэй хоёр хүн ойртож байна. Бронко цэвэр.

Бронко: Яваарай. Дотогшоо ороод, доошоо бол.

Сид: Гуччи, эндээс явцгаая.

Гуччи: Явлаа.

Сид: Бронко, бид зүгээр үү?

Бронко: Бид зүгээр. Ээж аюулгүй. Уулзах газар Вилла.

Сид: Гуччи, вилла руу буцаарай. Дүрэм бүү зөрч, хурд, гэрэл зөрчиж болохгүй. Данн, хэн нэгэн зогсоох гэвэл нүүрэнд нь бууд.

ЭР-4: Бүтсэнгүй.

Хоровиц: Юу бүтсэнгүй гэж?

ЭР-4: 14 эр.

Хоровиц: 14 эр ээ?

ЭР-4: 14.

Хоровиц: 14 эр гэж юу гэж байгаа юм? Түүний занганд унасан гэж хэлэв дээ. Хэрэв түүнийг алах гэж оролдсон бол тэр яаралтай хориг арга хэмжээ авна. Биднийг орвонгоор нь эргүүлнэ гэсэн үг. Хуулийн дагуу тэдэнд маш том боломж гарна. Уольфганг руу яг одоо залга.

Гловер: Босс.

Рэйчэл: Гловер, яриарай.

Гловер: Уольфганг хөрөнгүүдийг хөдөлгөж эхэллээ. Том хөрөнгүүдээ. Тэд сандарч байна. Бид түүнийг барьчих шиг боллоо.

Рэйчэл: Гловер, чамд хайртай шүү. Намайг одоо сайн сонс, чиний хийх зүйл. Түүний нуусан хөрөнгүүдийг түүний бизнестэй холбо. Түүнийг нэр дээр болгоод бүгдийг нь хаа. Бид кодыг тайлж чадна. Хэрэв орлогын эх үүсвэрийг тасалж чадвал бидэн рүү эргэн ирэхээс өөр сонголтгүй болж тэрбумаа ширээн дээр тавьна.

Сид: Хэрэв та бүхнээ дэнчин тавих бол бид ч мөн адил.

Бронко: Хэрэв та тоглоомоос гарна гэвэл бид гаргаж чадна. Яг одоо.

Рэйчэл: Бид үлдэнэ. Сиднэй, чиний Уольфгангд өгсөн бэлэг үр дүнгээ өгсөөр байна. Дуслаас эхэлсэн зүйл маань үер болж дууслаа. Одоо Салазарын бүх хөрөнгө, хаана байгааг нь би мэддэг болсон. Миний өмгөөлөгчид хөрөнгийг царцааж, хурааж, сүүлчийн мөнгийг нь хүртэл шавхана.

ЭМ-1: Шүүх олон улсын хөрөнгө битүүмжлэх хүсэлтийг хүлээн авлаа.

Рэйчэл: Тэр маш хүнд байдалд орно. Дараа нь... Скайсилл химийн үйлдвэр, 1.1 тэрбумын эргэлтийн хөрөнгөтэй.

ЭМ-1: Нотлох баримтыг хар, Ноён Хоровиц. Тодорхой байна. Шүүхээс олон улсын хөрөнгө битүүмжлэх хүсэлтийг хүлээн авч баталлаа.

Салазар: Гоншгонохоо болиод ажлаа л хий.

ЭР-1: Надад хийж чадах зүйл алга. Шүүх биднийг ажиллагаа зогсоочихлоо.

Салазар: Зүгээр л бүтээ!

Рэйчэл: Тэд сандарч эхэлнэ. Праймостор Телеком. Түүний анхны компани. 800 сая долларын хөрөнгөтэй. Тэр одоо хана мөргөнө.

ЭМ-1: Дэлхий хэмжээнд хөрөнгө битүүмжлэх зарлигийг нэн даруй мөрдсүгэй.

Хоровиц: Эсэргүүцэж байна, эрхэм дээдэс ээ.

ЭМ-1: Хүлээн авахгүй.

Рэйчэл: Тэд одоо мэдээлэл алдаж байгаагаа ойлгоно.

ЭМ-1: Давтан хэлье, компанийн халхавчийг ил болгох хүсэлтийг хүлээн зөвшөөрлөө.

Рэйчэл: Эцэст нь, Аркон. Дижитал стартап компани. 385 сая долларын бэлэн мөнгөний нөөцтэй. Гацаана, зогсооно, тэгээд хураана.

ЭМ-1: Компанийн халхавчийг ил болгох хүсэлтийг хүлээн авлаа.

Хоровиц: Эсэргүүцэж байна!

ЭМ-1: Хүлээж авахгүй.

Рэйчэл: Тройн харх орсныг олж мэдэх нь цаг хугацааны л асуудал байсан. Харин би хэрэгтэй бүхнээ авсан.

Салазар: Энэ хэр хэмжээний үнэ өртөгтэй байх талаар чи ойлгохгүй байна. Би түүнд өгөхөөс өөр арга алга... тэр ухаантай юм.

Рэйчэл: Хоровиц. Юу хүссэн юм?

Хоровиц: Миний үйлчлүүлэгч чамтай уулзахыг хүсэж байна. Яг одоо.

Рэйчэл: Юу, яг одоо юу?

Хоровиц: Тийм ээ, яг одоо гэвэл яг одоо гэсэн үг.

Рэйчэл: Би бэлэн болохоороо очно.

Бронко: Арслангийн үүр рүү дахиад орох нь дээ.

Рэйчэл: Та нарын ачаар арслангийн тоо цөөрсөн.

Салазар: Хатагтай Уайлд. Харамсалтай зүйл болсон талаар дуулсан.

Рэйчэл: Зарим хүмүүст бол харамсалтай. Хоровиц танд тайлбарлаж өгсөн байх гэж бодож байна. Чи намайг алах гэж оролдсоноороо эргэж буцах аргагүй хууль зүйн шугам давсан. Харин одоо үлдсэн жаахан хөрөнгөө бүгдийг нь алдахыг хүсээгүй бол өрөө өнөөдөр бүрэн төлж дуусга.

Салазар: Та нар 800-г авч болно.

Рэйчэл: Ямар новш нь вэ? Надад 8 хэрэггүй. Би бүгдийг нь авна.

Салазар: Би харин завь онгоц хоёроо авмаар байна.

Рэйчэл: Тоглоомоо алдаж хоцорсон тэрбумтан. Ёстой ичмээр юм. Хийх ёстойгоо хий.

Салазар: Одоо чи ялсан Хатагтай Уайлд тиймээс саналыг хүлээн ав.

Рэйчэл: Үгүй! Тэрбум долларын өрийг төлвөл тохиролцож болно.

Салазар: Ингэж их цээжээ дэлдээд чи үүнээс нэг цент олж авах уу? Үгүй шүү дээ. Саналыг хүлээн ав, 800 тэгээд миний өмчийг буцаан өг.

Рэйчэл: Би хөшигний ардахыг бүгдийг нь харсан, чамд одоо нууц гэж байхгүй. Чиний нуусан бүх цогцосыг чинь ухаад гаргаад ирэх үү? Учир нь дайны засаг захиргааны нохдыг суллаж Цогцос булсан газар бүрийг чинь мөн... хулхидсан бүх хөрөнгө оруулагчтай чинь зарлана Би нэг тэрбум нэхэх биш, тэд таван тэрбумын өр нэхэх байх шүү.

Салазар: Тэрбум. Тэгээд чи бүгдийг буцаан өгөөрэй.

Рэйчэл: Бидний ажил дууссан.

Салазар: Энэ өлөгчинд мөнгийг нь өг. Чиний ажил бол ийм зүйл болохоос урьдчилан сэргийлэх байсан. Би чамайг халж байна, Уиллъям. Олссон чамайг нисэх рүү хүргэж өгнө.

Бобби: Рэйчэл. Би чамд юугаар туслах вэ?

Рэйчэл: Болсон.

Бобби: Юу тэр билээ?

Рэйчэл: Салазар өрөө бүрэн төлөхөөр тохирсон.

Бобби: Бракстон яг л тэгж хэлсэн дээ.

Рэйчэл: Тэр улаан утас дуугарах хоёрхон шалтгаан бий. Эхнийх нь чи халагдсан, хоёр дахь нь гайхалтай агентлаг хөлсөлж өрөө авсанд баяр хүргэнэ.

Бобби: Хэрэв тэгвэл, Рэйчэл миний сэтгэл маш их хөдлөх болно.

Рэйчэл: Үгүй, утас дуугарахаар чи бидний царцаасан бүхнийг буцаан өгнө. Гэрээний дагуу завь онгоц багтаж байгаа. Ойлгомжтой биз дээ?

Бобби: Маш ойлгомжтой. Болсон гээд бодчих.

Рэйчэл: Одоо харин утас руугаа маш анхааралтай харж байгаарай. Утсаа чагнаарай, муу новш минь.

Бобби: Тэгээд миний хэлж байсанчлан...

ЭР-1: Бобби.

Бобби: Ноён Голдстэйн.

ЭР-1: Баяр хүргэе.

ТЕКСТ: З САРЫН ДАРАА

Рэйчэл: Бобби, бид зуухан саяас болж... Муудалцах хэрэгтэй гэж үү? Над руу залгаарай. Салазараас мөнгө салгах нь Спенсер Голдстэйнтэй учраа олохтой харьцуулахад хүүхдийг тоглоом байж.

ЭМ-1: Чи үргэлж тэдэнд итгэж болохгүй гэдэг байсан.

Рэйчэл: Тэр хэн бэ? Бид газрын мухарт байгаа шүү дээ. Бид зочин хүлээж байгаа билүү?

ЭМ-1: Үгүй.

Рэйчэл: Рашид! Рашид! Энд хүлээж бай. Рашид? Шэрийн! Шэрийн! Шэрийн!

ЭР-1: Сайн уу, хөөрхөн өө?

Бобби: Та нар хэн бэ? Та нар миний албан тасалгаа руу шууд орж болохгүй!

Бронко: Тийм ээ, бид чадна.

Бобби: Камер байгаа. Хүмүүс харж байгаа шүү.

Сид: Үгүй ээ, хараагүй.

Бобби: Та нар хэн юм? Та нарт юу хэрэгтэй юм?

Сид: Салазар Рэйчэлыг барьсан.

Бобби: Ойлголоо. Түүний хөвгүүд байх нь. Тун хөөрхөн юм. Бүгдийг зохицуулж байгаа. Одоо зохицуулж байгаа.

Бронко: Яг яаж тэр билээ?

Бобби: Бид гадаад хэргийн яам бас Төрийн департмент, Бас Испаний цагдаатай ярьж байгаа. Энэ маш нарийн төвөгтэй их ажил орох нөхцөл байдал шүү дээ.

Сид: Тэгэхээр юу ч хийгээгүй байх нь.

Бобби: Сонс, бид бүгд тэвчээртэй байж Салазар тоглоомоо буцааж авахыг хүлээх хэрэгтэй. Рэйчэл суллагдаж. Тэр цалингаа авна...

Бронко: Хөөе, хөөе, хөөе. Тэгэхээр тэр мөнгийг чинь авч өгөөд байхад, хөлсийг нь ч өгөөгүй юм уу? Тэр чинь арай л муухай байна шүү.

Бобби: Сонс, та нар бүжигээ л хий би харин бодохыг нь хийе.

Сид: Хөөрхөн царайлах хэрэггүй.

Бобби: Энэ тийм ч энгийн биш.

Бронко: Тийм ээ, тун энгийн. Өрөө төл.

Салазар: Хатагтай Уайлд... бид тохиролцсон. Би үүргээ биелүүлсэн. Спенсер Голдстэй харин чадсангүй.

Рэйчэл: Тэр ч тийм энгийн биш л дээ.

Салазар: Тэдэнд миний маш үнэтэй зүйлс бий. Харин одоо надад тэдэнд үнэтэй зүйл байна.

Рэйчэл: Үгүй, чамд юу ч байхгүй. Тэд намайг энд байгааг мэдсэн ч, тэд огт тоохгүй. Би бол тэдний хувьд золбин нохой л гэсэн үг. Хамгийн ихдээ чи хэдэн тэрбумын хөрөнгөтэй бол тэд хэдэн их наядын хөрөнгөтэй. Тэд Нью Йоркыг эзэмшдэг бол Чи тэдний хажууд шарсан зайдасны мухлаг л гэсэн үг. Намайг барьцааллаа гээд чи юу ч олж долоохгүй. Бас тэд хэзээ ч чамд мөнгө өгөхгүй. Тэд миний мөнгийг ч өгөөгүй.

Салазар: Харж л байя. Чи тэднээс мөнгө авах арга олно. Үгүй бол чиний эрхтнүүдийг тэдний Нью Йоркын оффис руу илгээж эхэлнэ. Энэ бол миний арал, Рэйчэл. Миний цагдаа, миний хууль. Чамайг аврахаар хүн ирэхгүй байлгах бүхэл бүтэн арми надад бий.

Сид: Байршил илрүүлэгч цагдаагийн газарт зааж байна уу?

Хавьер: Тэр тэнд байгаа, батлагдсан.

Бронко: Бид А төлөвлөгөөг дагах уу?

Хавьер: Тийм ээ, бүх зүйл байрандаа байгаа. Би цагдаагийн машинд хөдөлгүүр дэлбэлэгч байршуулсан. Би бас зиплайн ажиллуулсан. Дугуй хагалагч байршуулсан. Газрын тэсрэх бөмбөгч мөн адил. Урхи хүртэл бэлэн.

Сид: Хүмүүсийн тоо өөрчлөгдсөн үү?

Хавьер: Салазар хамгаалалтааа чангатгасан. Тиймээс бэлтгэлтэй байгаарай. Зочид буудалд нэмэлт хүч гарсан. Цагдаагийн газрын хамгаалтад 20 гаруй хүн нэг хөдөлгөөнт эргүүл. Одоо ээлж солилцож байгаа. Тохиромжтой цаг, гэхдээ тэд мэргэжлийн хүмүүс тэд асуудалд бэлэн байгаа.

Бронко: Хөөе. Эхлээд хувцсаа солино биз дээ? Бид цагдаагийн машинаар урд явна. Морено, Бэйкэр арын замаар яваарай. Гуччи, Данн хоёр завиар хөөрөх бүс рүү яв. Бүгдэд нь төлөвлөгөө ойлгомжтой юу?

ЭР-1: Тийм ээ, эрхэм ээ.

Сид: Нууцаар орно. Зэвсэг авна. Рэйчэлыг аваад орж ирсэн замаараа гарна.

Бронко: Морено, урд талыг харж бай, хөдөлгөөн ажиглаарай.

Морено: Ойлголоо.

Сид: Данн, Гуччи хоёртой нислэгийн талбайд уулзана.

Бронко: Данн, чамд Рэйчэлыг тосож аваад хөөрөх 8 минут байгаа.

Данн: Ойлголоо.

Бронко: Гуччи, чи Сидыг авна. Тэгээд үлдсэн надтай хамт хамгаалтад шилжинэ. Тэднийг хөөрөхөөр бид баруун зугтах цэг рүү явна.

Гуччи: Ойлголоо.

ЭР-1: Цагдаагийн газрын араас ойртож байна. Бэйкэрыг буулгалаа. Бронко, Сид хэзээ ирэхээр байна?

Бронко: 30 секундын дараа.

Гуччи: Ойлголоо.

ЭР-2: Бэйкэр замдаа гарлаа.

Гуччи: 20 секунд.

ЭР-2: Урд хаалгыг тагнахаар байршил руу хөдөллөө.

Гуччи: 10 секунд.

ЭР-2: Урд тал нам гүм байна, хөвгүүд ээ. Хоёр дайсан, дэмий сууж байна. Асуудал алга.

Гуччи: Бид зогслоо.

Сид: Мэдлээ. Анхааралтай байгаарай. Гараа өргө! Гараа өргө!

Данн: Бүгд нам гүм, урд талд хөдөлгөөн алга.

Бронко: Гараа өргө!

Сид: Гараа өргө! Гараа өргө!

Бронко: Гараа өргө! Гараа өргө!

Сид: Бодох ч хэрэггүй шүү.

Данн: Хүмүүс ирлээ, залуус аа.

Бэйкэр: Нэг машин ойртож байна. Одоо зогслоо. Машиндаа сууж байна. Түүнийг буухаар нь хэлье. Хөдөлгөөн алга.

Сид: Хана руу зогсоод тэндээ байж бай.

Бэйкэр: Гадна хаалга асуудалгүй.

ЭР-4: Та нар хэн бэ?

Сид: Гараа өргө! Дээшээ! Чи ч бас.

Бэйкэр: Гурван цагдаа хажуу хаалгаар орж байна. 10 секунд. 5 секунд. Урд хаалгаар дахиад хоёр орж ирлээ.

Сид: Бронко нэмээд ирж байна.

Бронко: Тэр чинийх.

Сид: Гараа өргө! Гараа өргө! Бүү тэнэгтээрэй. Новш гэж.

Данн: Хүмүүс нэмж ирж ирлээ. Завгүй болж байна шүү.

Бронко: Бид урд талаар гарч чадахгүй нь.

Сид: Бэйкэр, Б төлөвлөгөө рүү шилж. Арын хаалга гаргаарай!

Бронко: Явцгаая... Хөдөл, хөдөл, хөдөл!

Сид: Морено, машинаа аваад ир.

Морено: Хөдөллөө!

Сид: За. Явцгаая.

Бронко: Данн, бид агаарын зурвас руу хөдөллөө. Нисдэг тэргээ бэлд.

ЭР-1: Тэд охиныг авчихлаа.

Салазар: Охиныг авчихлаа гэж юу гэж байгаа юм?

ЭР-1: Тэд түүнийг шоронгоос оргуулсан, арлаас явах гэж байна.

Салазар: Тэгвэл тэднийг зогсоо! Түүнийг буцааж авчир!

ЭР-2: Хэрэв тэднийг явгалах бол бидний боломж.

Сид: Гуччи, бид ойртож байна.

Бронко: Машиндаа байж бай.

Сид: Морено...

Морено: Мэдлээ! Машин ойртож байна!

Гуччи: Дрон! Дрон! Дрон!

Сид: Наанаасаа гараарай!

Бэйкэр: Данн!

Гуччи: Бүгд доошоо.

Бэйкэр: Данн! Данн!

Сид: Гуччи, Морено, мотоциклдоо!

Морено: Бэлэн, явцгаая!

Сид: Төлөвлөгөө өөрчлөгдлөө! Баруун зугтах цэг.

ЭР-2: Тэгж болохгүй, өөр баг ирж байна.

Сид: За, тэгвэл, гадилын талбайд тэднээс салцгаая. Бэйкэр, хараарай. Биднийг хамгаал.

Бэйкэр: Харж байна. Нэг километр.

Бронко: Гуччи, Морено, салаарай, аргалын эвэрт бэлд.

Гуччи: Мэдлээ.

Сид: Бэйкэр, галаа зогсоо. Тэднийг урхинд ортол хүлээ.

Бэйкэр: Зуун тохой үлдлээ.

Сид: Аргалын эвэр, яг одоо!

Бэйкэр: Одоо эргэлээ.

Сид: Бэйкэр, тэднийг саатуул. Бронко, 3 тоолоод зогсоно. 3, 2, 1 Бронко буулаа.

Бронко: Нүхийг нээж байна. Новш. Нүх ойнгойсонгүй.

Сид: Бронко, миний зам дуусаж байна, наадхаа заавал онгойлго!

ЭР-2: Бронко, дажгүй юу?

Бронко: Бид дажгүй. Вилла дээр уулзацгаая.

Олссон: Бүү санаа зов. Бид 70-уулаа тэд 6-уулаа. Явцгаая!

Сид: Гуччи дроноо. Бэйкэр, бөмбөг бэлд.

Бэйкэр: Мэдлээ.

Сид: Морено, чи надтай хамт. Өмнө зүг.

Морено: Мэдлээ, эрхэм ээ.

Сид: Бид тэднийг сатуулна, нааш нь оруулж ирээд дэлбэлнэ.

Гуччи: Дрон ажилласан. Баруун талаас гурван машин. 300 яардын зайд байна. Дугуй хагалагч, одоо. 12 явган цэрэг ойртож байна, Сид. Тэд цохио руу явж байна. Зүүн замаар хоёр машин. Чам руу очиж байна, Бронко.

Бронко: Бэйкэр.

Бэйкэр: Эхний машин зогслоо!

Гуччи: Сид тэр цохиогоор очиж байна.

Сид: Морено?

Морено: Бэлэн.

Сид: Эхлүүл.

Гуччи: Зүүн талаар машин! Зүүн өмнө зүгээс дахиад жийп. Тактик М60 автомат дээрээ суурилуулсан байна.

Морено: Би цэвэрлэе.

Бронко: Бэйкэр, хонгилыг нээ!

Бэйкэр: Мэдлээ, эрхэм ээ!

Сид: Морено, баруун талд чинь!

Бэйкэр: Хонгил цэвэр!

Сид: Гуччи, Морено яваад зиплайн бэлд! Хөдлөөрэй!

Данн: Хамгаалж байна. Сид яваарай!

ЭР-1: Гуччи, явцгаая!

Сид: Зам цэвэр эсэхийг шалгаад. 4 дугуйтаа бэлд.

Гуччи: Мэдлээ, эрхэм ээ.

Данн: Яваарай! Яваарай! Яваарай!

Бронко: Чи яаж байна, Бэйкэр?

Бэйкэр: Бүгд хэвийн. Тэсрэх бодис бэлэн.

Гуччи: Зугтах зам цэвэр.

Сид: Бронко! Шөл уусан хөлс гарч байна.

Бронко: Хонхоо дуугаргах уу?

Сид: Тэгж бодож байна.

ЭР-2: Сид, зиплайн бэлэн.

Сид: Бронко, ээж, явцгаая.

Бэйкэр: Ээжийг аваад яв. Би гүйцээд очно.

Бронко: Үгүй, дэндүү аюултай байна. Эндээс яв. Би үлдэе.

Бэйкэр: Ээж та хоёр явах байсан. Хэн нэгэн үлдэж товч дарах хэрэгтэй. Бэйкэр! Битгий маяглаад бай!

Сид: Бронко!

Бронко: Хоёр минут, Бэйкэр.

Бэйкэр: Би очно.

Бронко: Хоёр минут шүү.

Сид: Явах цаг боллоо. Рэйчэл, ойрхон яв. Сид! Нуугдаарай.

ЭР-2: Дөрвөн дугуйт бэлэн. Бид боомт руу явлаа.

Сид: Бронко, хөдлөх хэрэгтэй байна.

Бронко: Бэйкэр, яаж байна? Бэйкэр?

Бэйкэр: Очиж байна!

Бронко: Бэйкэр, хоёр минут дууслаа. Явах цаг боллоо.

Бэйкэр: Би очиж байна гэсэн шүү дээ.

Бронко: Урдуур гараарай, хонгил эзлэгдсэн. Хараал ид, Бэйкэр! Сонсож байна уу! Юу хийгээд байгаа юм?

Бэйкэр: Би зугтах цэг дээр уулзана.

Бронко: Бэйкэр!

Бэйкэр: Би ард чинь явна.

Бронко: Чи ард алга, Бэйкэр! Наанаасаа яв! Энэ бол тушаал! Энэ тушаал шүү! Новш!

Бэйкэр: Ээжийг арлаас аваад яв.

Бронко: Чи юу хийгээд байна? Дэлбэлээд үзээрэй! Битгий! Бэйкэр! Бэйкэр! Рэйчэл, хамт яв! Сид, явцгаая! Морено, Гуччи бид усан зогсоолоос хоёр минутын зайд байна.

ЭР-2: Ойлголоо. Явахад бэлэн.

Бронко: Новш!

Олссон: Дахиад тойр!

Сид: Зай?

Бронко: Хүлээ.

Сид: “Зай” гээд байна.

Бронко: “Хүлээ” гээд байна. 300. Хүлээгээрэй, 275.

Сид: Хурдан шийд.

Бронко: 250. Унага, Жанет минь.

Данн: Яваарай. Бэйкэр?

Бронко: Чадаагүй. Түүнийг завь руу хүргэ. Бид гүйцээд очно.

Рэйчэл: Замаараа ороод гаръя гэж бодлоо.

Бобби: Гомдоогүй байх гэж найдаж байна.

Рэйчэл: Би төлбөрөө авсан.

Бобби: Бүгд сэтгэл хангалуун үлдэх шив.

Рэйчэл: Үнэндээ, яг ч тийм биш л дээ. Би дээд давхараас ирлээ.

Бобби: Ойлголоо.

Рэйчэл: Салазарын будлиан ч нэлээд удаан үргэлжлэх шинжтэй шүү.

Бобби: Надад ямар хамаатай гэж? Түүний хаана байгааг хэн ч мэдэхгүй. Тэр сураггүй алга болсон.

Бронко: Бид гүйцээд очно. Сайхан амраарай, жоом гуай.

Салазар: Новш.

Рэйчэл: Чи шугам давсан, Бобби. Чи боломж олдсон дээр ашгаа аваад гарах байсан юм. Би асуудлыг чинь шийдэж өгч байхад, чи харин шунаж бантан хутгасан. Тиймээс Сид, Бронко хоёр үүнийг өөрсдийнхөө аргаар шийдэх болно. Хэн нэгэн хариуцлага хүлээх хэрэгтэй. Хэн нэгэн булшлагдах ёстой.

Бобби: Би лав биш.

Рэйчэл: Тэгвэл Салазар улайхгүй л гэж найдахаас, хэрэв тэр улайвал, Спенсер Голдстэйн гэмт хэргийн байгууллагад санхүүжилт өгсөн нь нотлогдоно.

ЭР-1: Маяамид тавтай морил, ноён Салазар.

Салазар: Ноён Салазар гэж хэн юм? Би бол ноён Смит.

Рэйчэл: Бяцхан улаан утас чинь дуугарахгүй бол, чи зүгээр гэж бодож байна. Хайртай шүү, Бобби.

 TRAILER

Хоровиц: Гариг миний өрөөнд дуудаад өгөөч, энд нэг асуудал үүсээд байна.

Рэйчэл: Таныг аятайхан сонсоно гэж бодож байна. Үгүй бол өөр арга нь их л үнэтэй болно доо.

Хоровиц: Гари! Тэднийг яг одоо миний өрөөнөөс гарга!

Бронко: Гари, түр хүлээгээрэй. Ийм зүйл ихэнхдээ хоёр байдлаар л дуусдаг.

Сид: А хувилбар.

Бронко: Гари хаалганы цаана маш тэвчээртэй, тайван хүлээж байна.

Сид: Б хувилбар.

Бронко: Гари хөдөлсний дараа чи 6 цагийн турш хананаас түүний үлдэгдлийг цэвэрлэнэ. Гарид аль хувилбар нь дээр гэдгийг мэдэж байна аа. Гари, чшш.

Рэйчэл: Манни Салазар. Тэр бол чиний нэг тэрбум доллар зээлүүлчхээд буцааж авна гэж итгэж суухаар хүн биш дээ.

Бобби: Чи үүнийг хийж чадна гэж бодож байна уу?

Рэйчэл: Намайг чадна гэдгийг мэднэ дээ.

ТЕКСТ: Тэрбум доллар хулгайлагдав.

Рэйчэл: Энэ салбарын бизнест алдаа гаргасан л бол чамд хамгаалалт хэрэгтэй болно.

ТЕКСТ: Тэдгээр мэргэжлийн хүмүүс...

Рэйчэл: Хүүхдүүд ээ, олон юм ярихгүй дагаад яв.

ТЕКСТ: ...үүнийг буцааж хулгайлна.

Рэйчэл: Бронко болон Сид. Одоо тэдний аргаар шийднэ.

Сид: Гоё цамц байна.

Бронко: Торго байгаа юм.

Сид: Мэдээж шүү дээ.

Бронко: Би саяхан чамд хэлсэн дээ. Торго гэж.

ТЕКСТ: Найруулагч Гай Ричигийн бүтээл.

Сид: Энэ бол Салазарын арал. Цагдаа нар нь худалдагдсан. Бас түүнд маш туршлагатай хувийн арми байгаа. Юу ч үлдээхгүйгээр...

Бронко: Бүгдийг нь шалга.

Сид: Дугуй бүрийг тосолж...

Бронко: алхам бүрийг шалга.

Сид: Гурав, хоёр, нэг.

ТЕКСТ: Жэйк Жиллэнхал.

ТЕКСТ: Хэнри Кавил.

ТЕКСТ: Элза Гонзалес.

Сид: Зай нь хэд вэ?

Бронко: 300. Хүлээгээрэй, 275 юм байна.

Сид: За, шийдвэрээ хэлээрэй.

Бронко: 250 юм байна. Цэнэглээрэй, Жанет.

Рэйчэл: Ёс зүй болон ёс зүйгүй байдлын зааг. Хар болон цагааны хооронд. Тэд үүнийг саарал гэж нэрлэдэг.

Гуччи: Нэг асуудал байна даа.

Бронко: Энэ хавцал 300 футын өндөр гэдгийг мэдэж байна. Гэхдээ өөртөө хангалттай гүйх зай гаргаж өгөөд, хурдаа сайн аваад, гараараа яг ингэж дэвээрэй. Тэгвэл арай зөөлөн газардах болно.

Back to episodes Go home