The Old Woman With The Knife

                           The old woman with the knife

Рюү:                   Юутай ч ид. Бургер гэдэг юм.

Рюүгийн эхнэр: Үүнийг бас уу. Очих газар байгаа юу?

Аяга таваг угааж чадна биз дээ?

Рюү:                   Хань аа.

Рюүгийн эхнэр: Би угаасаа хэсэгтээ ажиллаж чадахгүй шүү дээ.

Рюү:                   Мөнгө өгч чадахгүй. Оронд нь идэх, унтах газар өгч болно.

Чу Гак:        Явчхаад ирсэн үү?

Рюү:                   Зүгээр сонсъё оо.

Чу Гак:        Хаа нэг тийшээ явчхаад ирсэн юм уу? Долоо хоног ирсэнгүй.

Рюү:                   Ганц хоёр удаа ч биш дээ. Яагаад гэнэт асуугаад байгаа юм?

Шавж устгал.

Чу Гак:         Юу?

Рюү:                   Хорхой барьсан гэж байна.

Чу Гак:        Аан.

Рюү:                   Өгч бай,  болхи юм аа. Хань аа.

Эрэгтэй 1:  Черри залуу минь, хаана байсан юм бэ? Чамайг байхгүйд танай охидууд их ганцаардах юм. Гэхдээ битгий санаа зовоорой. Би тэдэнд санаа тавьчихна.

Рюү:                   Баярлалаа, ийшээ суу.

Эрэгтэй 1:         Сайн уу, хөөрхнөө.

Чу Гак:        Хэн бэ? Юу хийгээд байгаа юм бэ?

Эрэгтэй 1:         Зүгээр ээ, зүгээр. Үгүй ээ, зүгээр ээ. Зогс, зогс,

зогс. Надад ашиглах гээ юу? Намайг уурлуулахыг хүсээ юу? Новш. Болиоч ээ. Нааш ир. Чи үхсэн дээ.

Чу Гак:        Амь авраач, намайг битгий хөөгөөч. Энд байлгаж өгөөч, гуйя.

Рюү:                   Зүгээр ээ. Нэг шавж л алсан гэж бод. Хумс. Цаашид чиний нэр

Хумс шүү

Бичиг:                Ялзарсан жимс. Хутгатай хөгшин эмэгтэй.

Эмэгтэй 1:         Ах аа, юу хийгээд байгаа юм бэ?

Эрэгтэй 2:         Юугаа харсан юм? Ахмад настай хүн зогсож байхад босохгүй.

Ёс зүй ч гэж байхгүй! Утсандаа толгойгоо мэдүүлээд тоохгүй

байх шив?

Эмэгтэй 1:         Ах аа, би жирэмсэн хүн. Энэ чинь жирэмсэн эхчүүдийн суудал.

Эрэгтэй 2:         Чиний гэдсэнд байгаа үнэхээр хүүхэд үү, эсвэл хоолоор

дүүрчихсэн байгаа юу гэдгийг би яаж мэдэх юм? Нэг

харуулаад аль.

Эмэгтэй 1:         Яагаад байгаа юм бэ? Би жирэмсэн гээд байна. Тэр сууж

байгаа ах нарыг ингэхгүй байж яагаад намайг л ингээд байгаа

юм бэ?

Эрэгтэй 2:         Энэ муу чинь! Юугаа хараа вэ? Сүүлийн үеийн эмэгтэйчүүд

хурим ч хийхгүй, хүүхэд ч төрүүлэхгүй эр хүний гар харж

амьдардаг болсон. Тэгчхээд энэ суудал дээр сууна гэнэ ээ!

Тийм биз дээ?

Эрэгтэй 3:         Чимээгүй бай л даа.

Эрэгтэй 2:         Юу?

Зарлал:             Энэхүү буудал дээр буухыг хүсье.

Эрэгтэй 2:         Муу эмгэн чинь солиорчхоо юу? Замаа аятайхан харж яв л

даа, шахаад байх юм.

Эмэгтэй 3:         Буугаадахъя.

Эрэгтэй 4:         Холд л доо.

Эрэгтэй 5:         Хүлээгээрэй. Уучлаарай. Ах аа. Би биш ээ, би биш.

Хун эзэгтэй:             Нөгөө манай хүүд тусална гэсэн шүү дээ.

Эрэгтэй 6:         Эгч ээ, ингэж болохгүй ээ.

Хун эзэгтэй:             Тусалж болохгүй юм уу?

Эрэгтэй 6:         Ингэж болохгүй ээ.

Хун эзэгтэй:             Түр ярилцаадахъя аа. Энэ чинь Шинсон агентлаг мөн биз дээ?

Эрэгтэй :           Үгүй ээ, биш ээ.

Хун эзэгтэй:             Түрхэн зуур ярилцаадахъя аа!

Жан Би:             Араатны сарвуу. Мөнхрөөг ургуулахад амархан гээд байхад.

Анхан суралцагчдад яг тохирно. Танд авсан байхад яагаад ирж авахгүй байгаа юм бэ? Цэцэглэнэ, бүүр жилд хоёрхон удаа услахад л болно. Ёстой нэг. Сайн юмыг сайн л гэнэ биз дээ.

Чуй Ёб:       Ургамлыг ургуулдаг хүн гэж тусдаа байна. Наадхыг чинь

үхүүлчих вий гээд айгаад байгаа болохоор гэртээ аваад

хариарай.

Жан Би:             Чуй Ёб аа. Байнга улаан өнгө хардаг байж хааяадаа ногоон

өнгө харах хэрэгтэй шүү дээ. Тэгж байж амьдралын өнгийг

харна.

Чуй Ёб:       Эмэгтэй хүн болох нь ээ, болох нь. Тэгээд загалмайлсан эхийг

яагаад тэгж их халамжилдаг юм бэ? Ганц ч хүнд сайхан

ханддаггүй хүн байж.

Жан Би:             Чи яаж мэдэх вэ дээ. Он цагийн жин.

Чуй Ёб:       Он цагийн жин?

Жан Би:             Тийм ээ.

Чуй Ёб:       Наад хулхи юмаа зүүхээ боль оо. Хямдхан харагдаад байна.

Жан Би:             Хөөе, энэ жинхэнэ шүү.

Чуй Ёб:       Ирчихсэн үү?

Сун менежер:   Сайн байна уу?

Жан Би:             Сун менежер ээ, уулзалгүй уджээ.

Сун менежер:   Надтай түр ярилцаач.

Жан Би:             Энэ чинь шавж устгал биш зүгээр аллага биш гэж үү?

Сун менежер:   Нөгөө хүн нь 30 жилийн гэрлэлтийг нь сүйрүүлсэн хүн гэсэн.

Тийм хүний юманд шунадаг хүнийг устгах нь шавж устгал биш

юм бол юу юм? Өдөр өдрийн зовлон нь замын миль шиг

бага багаар хуримтлагдаад байна гэсэн.

Жан Би:             Түүнээс ямар нэг юм авчихсан юм уу?

Сун менежер:   Хэчнээн татгалзсан ч бүгдийг нь хийе гээд байхад яах юм бэ?

Уйлаад гуйгаад байхад. Ийм жижиг зүйл ч байхгүй бол

манай агентлаг яаж цааш явах юм бэ?

Жан Би:             Загалмайлсан эх мэдвэл--

Сун менежер:   Ах аа. Ялаа хортон шавж мөн биз дээ? Цогцос идээд заваан

үлдэгдлийг нь зөөдөг юм чинь. Энэ бол эрт дээр үеэс л

цэцгийн тоосыг хичээнгүйлэн цацаж бидний амьдарч буй энэ

орчныг бүтээж буй экосистем. Цэвэр бохир нь хэнд хамаатай

гэж? Бидэнд ашигтай байхад. Зүгээр нэг бөгж аваад ирэхэд л

болно.

Жан Би:             Сонсоогүй гээд бодчихъё.

Сун менежер:   Ах аа.

Эмч:                   Мэс засал ажилттай дууслаа. Их сайн зүйл хийжээ.

Гэмтсэн амьтныг хараад санаа зовох ч гарандаа цус хүргэн байж аврах нь амар зүйл биш дээ.

Чу Гак:        За.

Эмч:                   Үйлчлүүлэгч ээ. Энэ золиг угийн хөгшин болохоор

асрамжийн газар ч авахгүй. Үрчлэх хүн ч байхгүй байх.

Эцэст нь бууж өгөх магадлал өндөр. Тэгээд байна аа, та өөрөө

яриад өгч болох  болов уу?

Чу Гак:        Ямар?

Эмч:                   Авч ирсэн хүн нь яривал татгалзаж чаддаггүй юм л даа.

Чу Гак:        Угаасаа ийм ажил хүртэл хийдэг юм уу?

Эмч:                   Өвдсөн гээд хаягдах нь хэтэрхий харгис шүү дээ.

Нэг удаа хаягдчихаад байхад. Тийм биз?

Зүгээр ээ, сайн эзэнтэй болно оо. Түр хүлээгээрэй.

Энд байж бай.

Ту Ү:                   Гэхдээ энэ их өвдөх үү? Сонсоод байхад амьдаар нь

шууд задалдаг гэсэн дээ.

Эрэгтэй 7:         Сорви ч үлдээхгүй хийх болохоор санаа зоволтгүй ээ.

Ту Ү:                   Амь өршөө! Амь өршөө!

Эрэгтэй 7:         Зүгээр ээ, золиг минь.

Ту Ү:                   Миний буруу.

Босс Кү:            Цочих гэж.

Ту Ү:                   Уучлаарай.

Босс Кү:            Айх зүйл байхгүй, зүгээр ээ. Чамд нүднийхээ болрыг зарах

бодол байна уу?

Ту Ү:                   Гэнэт үү?

Босс Кү:            Манай захиалагч харин гуйгаад байна л даа.

Ту Ү:                   Нэг нь хэд юм?

Босс Кү:            Бөөрийг чинь 50 сая, дээрээс нь нэмээд 30.

Ту Ү:                   30 сая уу?

Босс Кү:            Тийм ээ.

Ту Ү:                   30 сая гэхээр жаахан тиймхэн л байна.

Босс Кү:            Яасан?

Ту Ү:                   Сонс доо ах аа. Насаараа сохор байх байж 30 саяар юу хийж

чадах юм? Айн? Нүдний шилний үнэ ч өсөөд байхад нүдний

болор яагаад 10 жилийн өмнөхтэйгөө адилхан байгаа юм?

Босс Кү:            Ойлголоо, тэгвэл би нэгмөсөн ихийг өгье.

Ту Ү:                   Арав.

Босс Кү:            Нэг тэрбум уу?

Ту Ү:                   10 секунд. Чиний үхэх хугацаа.

Эрэгтэй 8:         Муу новш минь!

Босс Кү:            Яагаад ингээд байгаа юм бэ? Хэн явуулсан юм?

Ту Ү:                   Саяхан бас нэг нүд авсан гэсэн байх аа?

Өөр хүний захиалагч булаагаад.

Босс Кү:            Пак захирал явуулсан юм уу?

Ту Ү:                   Харин тэгээд найзууд байж захиалагчийг нь

яах гэж булаасан юм? Удахгүй уулзана аа, тамд очоод эвлэр.

Босс Кү:            Пак захирал үхчихсэн юм уу? Тэгсэн ч гэсэн ингэж байгаа

             зорилго байгаа байлгүй дээ.

Ту Ү:                   Зорилго уу? Алдартай болох. Энд мэдрэлийн судас их байгаа,

энд ямар байна?

Босс Кү:            Амь авар.

Ту Ү:                   Би ч яаж хийхийг мэдэхгүй. Миний мэдэх арга бол удаанаар

их өвтгөж...

Сун менежер:   Хаашаа явчхав аа? Юу вэ? Зогс, зогс, зогс. Зогсооч! Зогсооч

ээ!

Ту Ү:                   Хүний ажлын газар луу зөвшөөрөлгүй нэвтэрсэн байх чинь ээ.

Сун менежер:   Аргагүй л зэрлэг юм аа.

Ту Ү:                   Цуурхал сонсоод ирээ юу?

Сун менежер:   Банпу төвийн Ан захирал, Дунтан төвийн Юүн захирал,

бас өнөөдөр Кү захирлыг хүртэл. Ийм чадварлаг байж

гудамжинд ингээд үрэх хайран биш гэж үү?

Ту Ү:                   Аан, мөшгөгч фен юм уу? Баяртай.

Сун менежер:   Юу? Хүлээгээрэй! Байз л даа! Хоёулаа ярилцъя.

Үүгээр тохиролцъё.

Ту Ү:                   Би их үнэтэй, зүгээр юм уу?

Эрэгтэй 6:         Болохгүй гээд байна шүү дээ.

Хун эзэгтэй:             Яагаад? Тэр шавж шиг хогийн амьтан биз дээ?

Тийм байж яагаад болохгүй гэж?

Эрэгтэй 6:         Юу гээд байгааг чинь ойлголоо, гэхдээ энэ тийм газар биш.

Хун эзэгтэй:             Хүссэн бүхнийг чинь хийе. Түүнийг алаад өг.

Эрэгтэй 6:         Яв л даа.

Хун эзэгтэй:             Чадахгүй ээ.

Хун эзэгтэй:             Түүнийг алж чадахгүй бол манай хүү яах юм бэ?

Эрэгтэй 9:         Хоолоо идсэн үү? Идээгүй бол хамт хооллоё.

Чуй Ёб:       Ядаргаатай биш байна уу? Утсаараа л нэг юм дарахад л болох

байхад. Та л ганцхан ингэх юм. Ёстой нэг. Үүнийг хэзээ бүгдийг

нь нягтална аа. Цэвэрхэн зохицуулсан биз дээ? Хяналтын

камер, гэрч болох зүйл байхгүй юу? Үгүй ээ. Захиалагч ч тэр,

чимээгүй газар биш тийм хүн ихтэй газар хар гэсэн шиг ал

гэсэн болохоор л.

Чу Гак:        Санаа зоволтгүй ээ. Хэрэгцээгүй гэж сонсохоосоо

өмнө өөрөө мэдээд явчихна.

Чуй Ёб:       Эмзэг гэдэг нь.

Чу Гак:        Энэ гадаа байгаа эмэгтэйн хэрэг үү?

Чуй Ёб:       Сүртэй зүйл биш ээ. Хун эзэгтэй гэж танилцуулсан.

Хүүгийнх нь найз охин хар тамхичдад өртөөд шоконд орж

үхсэн гэсэн. Хүү нь заргалдах гэж орж зодуулаад одоо комонд

орчихсон. Ёстой эмгэнэлтэй ч гэсэн олон талын үндэслэлээр

Сун менежер татгалзчихсан. Болсон биз дээ? Бас Чан

эмнэлэгт үзлэгийн цаг авчихсан.

Эрэгтэй 9:         Дүрмээ дага гэхээр нь. Өөрийгөө нуухгүй л байсан даа.

Намайг таниад ир гэсэн шиг. Тэгээд бүүр бай болох хүнээ

дэргэдээс нь дарамталж байгаад галзуурахын яг өмнөхөн

хамгийн өвдөлт өгөх аргаар алдаг гэж. Тэгээд хоч чинь хүртэл Бухын тулаанч.

Ту Ү:                   Оршил нь болсон, гол зүйл нь юу юм?

Эрэгтэй 9:         Нэг үгээр тийм утга учиргүй аллага биш, манай энэ салбарт

наад сайн чадвараа ашигла. Шавьж устгал? Хорхойг ал гэж

байгаа юм уу? Тийм ээ, манай нийгмийг хорлож буй хорхой

шиг хүмүүсийг цэвэрхэн гэгч нь устгаад зовлонд нэрвэгдсэн

хүмүүсийг аврах нь бидний ажил.

Ту Ү:                   Авралын өргөө юм уу?

Эрэгтэй 9:         Хөөе. Зүгээр явж болохгүй шүү дээ. Муу новш чинь!

Ту Ү:                   Тэгвэл чамайг алчхаад явъя.

Эрэгтэй 9:         Хөөе. Бухын тулаанч, тоглоом чинь хэтрээд байна аа.

Ту Ү:                   Юу ч гэсэн энэ газар их нухацтай гэдгийг мэдлээ.

Энэ хүүхэд мэдэлгүй жаахан тоглосон юм аа. Нэг харж үз л

дээ.

Чу Гак:        Хүн авахдаа сайн судал.

Эмч 2:         Нугасны шингэнд чинь уураг маш их байна. Сүүлийн үед гар

чинь их чичрэхгүй байна уу?

Чу Гак:        Үгүй ээ, зүгээр байгаа.

Эмч 2:         Энэ өнгө нь нэлээн доройтсоныг харуулж байна.

Чу Гак   :            Компанид хэлэхгүй байж бай.

Эмч 2:         Тэгж болохгүй ээ.

Чу Гак:        Тэгвэл өнөөдөр хамгийн сүүлийн уулзалт болох нь.

Эмч 2:         Дараагийн даалгавар чинь юу юм? Хүчлээд байж болохгүй

дээ.

Чу Гак:        Асуудал гарна гэж үү? Хүчлэвэл?

Эмэгтэй 3:         Муу хатуу хөгшин! Хаана нуучихсан юм бэ? Ёстой нэг!

Зүгээр чимээгүй ууна биз, яагаад ийм ядаргаатай юм бэ?

Үнэрийг нь ээ. Яах гэж амьдардаг юм бэ! Яах гэж амьдардаг

юм бэ? Энэ яагаад сугарчихсан юм бэ? Хэн бэ? Юу хүсээд

байгаа юм бэ? Хүссэн бүгдийг чинь хийе.

 Жан Би:            Тэр хөгшчүүл бас  чиний хэлсэн бүгдийг хийсэн байлтай.

Яагаад алсан юм?

Эмэгтэй 3:         Аан, тэр Пак Гюбуг эмээ юу? Эрхэм ээ. Тэр чинь цагдаагаас

буруугүй гэж хаасан хэрэг.

Жан Би:             Зүгээр хэргээ үүрээд шийтгэлээ авахгүй яасан юм?

Хөдөл.

Жан Бигийн охин:   Аав аа. Аав!

Жан Би:             Ынху. Аав нь биш ээ. Ынху, аав нь биш ээ!

Чу Гак:        Яачхаа вэ? Айн? Яасан бэ, толгой эргүүлээд? Айн?

Чи бас миний насан дээр очоод үз, мартамхай болно.

Мэдээ:        Энэ ослоор жолооны ард байсан 40 орчим насны эмэгтэй

амиа алдсан байна. Гэрчийн мэдүүлгээр хэрэг гарахаас өмнө

гэмт хэрэгтэн байж болзошгүй эрэгтэй хохирогчийн машины

ард хэсэгт байсан хэмээн мэдүүлж байна. Хэрэгтэн галт

тэрэгний зам дээр машиныг байрлуулан галт тэрэг ирж буйг

мэдсээр байж ухаангүй байх хохирогчийг орхин ганцаараа

буусан байна. Иймд хэрэгтэн нь хохирогчийг албаар зам дээр орхисон байна. Цагдаа нар энэ хэргийг хүн амины хэрэг гэж үзэн олон нийтэд нээлттэй эрэн сурвалжилж, 50 орчим насны эрэгтэйг хэн гэдгийг тогтоохоор ажиллаж байна.

Худалдагч:              Сайн яваарай.

Шим захирал:   Товлосон цагаасаа 10 минутын өмнө иржээ?

Би яг цагтаа л эхэлдэг хүн. Дарга чинь ажилтнаа сургаагүй юм уу? Бодсоноос ч бодлогогүй юм аа. Юу вэ?

Сун менежер:   Амьдралынхаа талыг ажилдаа зориулсан хүнээ алдаад

надад ч тийм сайхан биш байна. Тэгсэн ч ганц чулуу бүтэн

машиныг эргүүлж чадна шүү. Дүрэм бол дүрэм. Хүн явуулъя.

Чу Гак:        Би хийе.

Сун менежер:   Та юу? Тэгвэл ч надад сайн л байна.

Чуй Ёб:       Загалмайлсан эх ээ, яаж олох гэж байгаа юм бэ?

Чу Гак:        Түүний очих газар ойлгомжтой.

Сун менежер:   Хөгшин хүмүүс анхаарал их шаарддаг гэж.

Чуй Ёб:       Зүгээр болов уу? Тэр... "Он цагийн жин."

Сун менежер:   Ирчихсэн үү? Ямар байсан? Зүгээр байсан уу?

Ту Ү:                   Төвөгтэй ажлыг чинь хийгээд ирсэн байхад намайг хүлээгээгүй

бололтой.

Чуй Ёб:       Ёстой нэг. Юу вэ? Бөгж олоод ир гэсэн чинь

хуруунуудыг нь аваад иржээ.

Ту Ү:                   28 үе бүгд байгаа. Менежер ээ.

Сун менежер:   Надтай түр ярилцаадах уу? Нэг хэрэг байгаа юм.

Чуй Ёб:       Галзуу амьтан.

Жан Би:             Загалмайлсан эх ирчихжээ. Нэр төрийн хэрэг байна.

Чу Гак:        Яагаад тэгсэн юм?

Жан Би:             Ынху харагдаад байна.

Чу Гак:        Ынху үхчихсэн, 10 жилийн өмнө.

Жан Би:             Манай Ынху тэр муу новштой уулзаагүй бол амьдралдаа

шантрахгүй байх байсан. Тэгвэл миний амьдрал ч өөр байх байсан байх.

Чу Гак:        Зам байдаг болохоор л алхдаг. Үхэх, амьдрах нь юу тийм

гайхалтай гэж?

Жан Би:             Зүгээр яв, гуйя!

Чу Гак:        Намайг алаад яв.

Жан Би:             Би алж чадахгүй юм шиг байна уу? Чадахгүй юм шиг байна уу?

Чу Гак:        Уурлаж болохгүй гэж хэлсэн байх аа. Уурлавал дуусгаж

Чадахгүй гэж.

Жан Би:             Мэдэхгүй ээ. Чам шиг сэтгэлгүй юм шиг амьдарч чадахгүй.

Чу Гак:        Сэтгэл хөдлөлдөө автаж ажлаа сүйтгэсэн учир чи дүрмийн

дагуу үхнэ.

Жан Би:             Угаасаа үүнийг л хийгээд болих гэж байсан юм. Тахианы газар

нээгээд, цэцэг тарьж амьдрах гэж байна. Тийм болохоор...

Ту Ү:                   Уйдсандаа үхэх шахлаа.

Чу Гак:        Чи юу вэ? Чи хэн юм?

Ту Ү:                   Хоёулаа уулзаж байсан даа.

Чу Гак:        Холд, энэ миний ажил.

Ту Ү:                   Бас миний ч ажил.

Чу Гак:        Сун менежер хэлсэн юм уу?

Ту Ү:                   Ажлаа аятайхан хийсэн бол би ингэж оролцохгүй байсан юм.

Домог болсон хүн гэсэн чинь үс нь ч цайраад, үрчлээтсэн

байна. Ийм хурдан хөгшрөхөөр яах болж байна аа?

Чу Гак:        Дуугүй бай. Чам шиг юм хэрэггүй.

Ту Ү:                   Тэгвэл өөрөө мэдээд дуусга. Таны ажил юм чинь.

Жан Би:             Үхэх үе нь ирвэл санаж байсан хүн нь тосохоор ирдэг гэсэн.

                    Миний охин одоо болсон, аав та чадахаараа хичээсэн гээд

тосож ирсэн бололтой.

Өвгөн:         Үнэхээр хүнд юм аа.

Чу Гак:        Сүнс нь тэнгэр лүү явчихсан болохоор.

Өвгөн:         Тэгвэл арай хөнгөн байх ёстой биш гэж үү? Бас нэг урт удаан

нөхөрлөсөн найзаа явуулах гэж.

Чу Гак:         Амьдралынхаа үлдсэн бүх өдрийг өнгөрөөчихсөөн.

Өвгөн:         Хүйтэн хөндий хүн шүү. Энэ чинь юу вэ? Энэ яасан ч шатахгүй

шүү дээ.

Чу Гак:        Хаа сайгүй л байдаг чулуу шүү дээ. Шатахгүй бол нэг тийшээ

хаячих аа.

Өвгөн:         Бүдүүлэг гэдэг нь. Тэгснээс, Сун менежер миний цалинг байнга дутааж байх юм.Рюү захирал байхад бүх юм хамаагүй цэгцтэй, цэвэрхэн байдаг байсан сан. Үгүй гэж үү?

Чу Гак:        Би холбоо барина аа.

Өвгөн:         Хүн бүр л өтөлж байна шүү, чиний ч гэсэн үхэх цаг дөхөж л

байгаа байх.

Чу Гак:        Эрхэм ээ, утсаа авахгүй байна. Зүгээр буцаад явъя аа.

Рюү:                   Үгүй ээ, ажлаа дуусгаад явна.

Чу Гак:        Ямар нэг юм болсон бол яах юм? Өдөржин холбоо барьж

чадсангүй. Яасан ч хутганы үзүүрт асуудлаа хутгах хэрэггүй.

Рюү:                   Нөгөө хүн нь хэн ч байсан. Хүний хэрэг сонсоод байхаар

эцэст нь ийм юм болж байгаа юм. Санаж яв. Буугаар эрвээхэйг буудах хэрэггүй.

Чу Гак:        Юу вэ?

Рюү:                   Одоо явъя.

Эмч 1:         Битгий хөдлөөрэй, шингэн хийж байна.

Чу Гак:        Юу сэдээд байгаа юм?

Эмч 1:         Юун чимээ вэ гээд харсан чинь замын голд машин зогсож

байсан. Юмыг яаж мэдэх вэ гээд хартал та байж байсан.

Эмнэлэг рүү яасан ч явж болохгүй гэж хэлээд ухаан

алдчихсан. Яс хүртлээ тулсан 8 см гүн шарх байсан.

Эрхтний ойролцоо болохоор жаахан л гүн байсан бол

одоо амьд байхгүй байсан. Цус болсон хувцсыг чинь хайчилсанд уучлаарай.

Чу Гак:        Миний юмнууд яасан?

Эмч 1:         Сайн хадгалсан байгаа. Ингэж болохгүй ээ, хэтэрхий их цус

алдсан. Жаахан тэвчээрэй.

Чу Гак:        Өнөөдрийн хэргийг...

Эмч 1:         Хүн хүний хэрэг өөр шүү дээ. Сувилагч нар удахгүй ирнэ.

Эм бичээд өгье.

Сун менежер:   Жаахан оройтжээ

Чу Гак:        Ардаас хүн явуулсан байна лээ. Яасан? Надад итгэхгүй байна

уу?

Сун менежер:   Нөгөө хүн нь ч том хүн байхад манай загалмайлсан эхэд ямар

нэг зүйл тохиолдож болохгүй шүү дээ. Манай компанийн чухал

хүн байхад. Энэ хутга яагаад болохгүй байна аа?

Чу Гак:        Энэ хутга их мохоо харагдаж байгаа ч одоо ч хэрэглэж

болохоор байна.

Сун менежер:   За.

Чу Гак:        Хараад байхад гудамжнаас нэг хүн олоод ажил даалгаад байх

       шиг болсон. Бидний ажил бол хортон шавжийг устгадаг ажил.

Жишээлбэл энгийн хүүхдүүдийг дагуулж явж хүчээр

үхэлд хүргэсэн тэр хар тамхичдыг устгах. Чиний татгалзсан тэр ажил чинь л бидний ажил.

Сун менежер:   Ёстой нэг, давчидмаар юм аа. Тэд нар хар тамхи хэрэглэсэн

маф. Оролдож байгаад буруутвал бүгд үхэхээр байхад яах байсан юм?

Чу Гак:        Их тайван ажиллах юм аа.

Сун менежер:   Миний эрх мэдэл.

Чу Гак:        Эрх мэдлийг хариуцлага дагадаг юм.

Сун менежер:   Тэгвэл өөрөө хийгээд үз л дээ!

Чу Гак:        Чадахгүй гэх зүйл байхгүй ээ.

Сун менежер:   Бас тэр Бухын тулаанч ажилдаа үнэхээр сайн, чадварлаг

болохоор одоо хамтрагчаараа хүлээн зөвшөөрөөд хамт ажил.

Чу Гак:        Одоо харсан чинь танай аав их залуу байжээ. Чамайг живхтэй

явж байх үед байх аа?

Сун менежер:   Тийм ээ! Тэр үед та ч бас их залуу байсан.

Ту Ү:                   Яагаад ийм хурдан явж байгаа юм? Жаахан байж байгаад

                    явахгүй. Хумсаа ургуулах бодол байхгүй юу?

Чу Гак:        Юу?

Ту Ү:                   Гоё байсан л байлгүй, эмчилгээ хийлгээд үз.

Чу Гак:        Яасан? Царайг чинь хумсаараа ураад өгөх үү?

Ту Ү:                   Түүнээс өмнө хийх зүйл байгаа даа. Нохой шиг хэвтээд

эмчлүүлсэн байна лээ. Тэгэхээр тэнд гэрч үлдээсэн гэсэн үг.

Компани мэдвэл үхнэ гэсэн үг биз дээ?

Чу Гак   :            Одоо л чиний хэн гэдгийг мэдлээ.

Ту Ү:                   Мэднэ гэж үү? Намайг?

Чу Гак:        Тийм ээ. Үхлийг хүсдэг эр.

Ту Ү:                   Тийм ээ. Хөгширсөн ч гэсэн таны нүдэнд өртсөн хүн үхдэг

гэсэн байх аа? Мэддэг хүн ганц хоёроор тогтохгүй байна лээ.

Чу Гак:        Тийм болохоор миний нүдэнд өртөх хэрэггүй. Удаан

амьдармаар байвал. Хүнээ сайн харж ав.

Сун менежер:   Би өөрөө мэдээд хийе ээ, загалмайлсан эх ээ.

Эрэгтэй 10:       Галзуу новш чинь үхэхийг хүсээ юу?

Сун менежер:   Тэгэхээр мөнгө ч биш, шударга ёс ч биш бол

энд ирсэн зорилго нь юу бол?

Ту Ү:                   Домог болох гэж.

Сун менежер:   Зөв газартаа иржээ. Харц чинь таалагдаж байна.

Ту Ү:                   Одоо чамайг яах вэ?

Эмч 1:         Хоолоо ялгаад байж болохгүй шүү.

Эмчийн охин:   Ойлголоо, эрхэм ээ! Та өөрийгөө л хичээ.

Эмч 1:         За, сайн яваад ирээрэй.

Эмэгтэй 4:         Хөөе, наадхаа зайлуулахгүй юу.

Хамгаалагч 1:   Ойлголоо.

Эмч 1:         Уучлалт гуй.

Хамгаалагч 1:   Юуны чинь уучлалт?

Эмч 1:         Уучлалт гуй гэж байна. Сайн мэдэх хүн байж.

Хамгаалагч 1:   Ёстой нэг, боль!

Эмч :                  Уучлалт гуй гэж байна!

Эмчийн охин:   Сайн байна уу?

Чу Гак:        Сайн уу?

Эмээ:                 Тавтай морил! Энэ сүүлийн үед их зарагдаж байгаа тоор,

үнэхээр чихэрлэг.

Чу Гак:        Наадхаас чинь авъя.

Эмээ:                 Хэдийг авах уу? Дөрөв байхад болох уу?

Чу Гак:        Арай их байна аа.

Эмээ:                 Идээд байвал дөрөв хурдан дуусна аа.

7 настай ч сайн зурж байгаа биз?

Чу Гак:        Тийм ээ. Ээж нь сахиусан тэнгэр бололтой.

Эмээ:                 Тийм ээ, тэнгэрийн оронд байгаа.

Чу Гак:        Яаж байгаад?

Эмээ:                 Мэс засал нь сайнгүй болоод 5 жил эмнэлэгт хэвтэж байгаад

Харамсалтайгаар хорвоог орхичихсон. Түүнээс хойш манай

хүргэн шөнө унтаж чадахаа ч больсон. Тэгээд байнга шөнийн

ээлжид гардаг. Нэг хүний үзлэг ч билүү, нэг тийм юм хийгээд

хэдэн жил явж байна. Тэр нь үхсэн хүнийг гэх ёс ч гэнэ үү,

мэдэхгүй ээ. Би хэтэрхий их юм ярьчихлаа. Би энэ пагва

гэдгээс дахиад өгье. Жаахан муудчихсан гээд хүн худалдаж

авдаггүй ч энэ илүү амттай байдаг.

Чу Гак:        Амтархан иднэ ээ.

Эмээ:                 Дахиад ирээрэй! Хэни. Аав нь ирж байна.

Эмч 1:         Хэни.

Эмчийн охин:   Аав аа! Яагаад ингэж оройтсон юм бэ?

Эмч 1:         Хоолоо идсэн үү?

Эмчийн охин:   Идсэн. Саналаа шүү дээ.

Эмч 1:         Хэни, хүлээгээрэй. Настан! Настан! Яагаад ирсэн юм бэ?

Манай гэр бүл ямар ч хамаагүй шүү дээ.

Чу Гак:        Яасан?

Эмч 1:         Юу?

Чу Гак:        Намайг юу авч явдгийг харсан л байлтай.

Эмч 1:         Сайн хүн шүү дээ. Хаягдсан нохойг авраад.

Чу Гак:        Би сайн хүн биш ээ.

Эмч 1:         Тэрийг сайн хүн л хийж чадах үйлдэл шүү дээ.

Зоригтзүрх сайн байгаа юу?

Чу Гак:        Зоригтзүрх ээ?

Эмч 1:         Зоригтой юм шиг болохоор нь тийм нэр өгсөн юм.

Чу Гак:        Нэр өгөхдөө муу юм аа.

Эмч 1:         Яагаад эмнэлэг явахгүй байгаа юм?

Чу Гак:        Ажлаасаа халагдах вий гээд.

Эмч 1:         Аймаар компани бололтой, тийм зүйл дээр халаад.

Тэгвэл шарх чинь сэдэрвэл над дээр ирээрэй.

Зоригтзүрхтэй бас хамт салхилаад. Би юу гэж дуудахаа сайн мэдэхгүй байна. Нэр тань хэн юм бэ?

Чу Гак:        Чиний бодлоор бас би сайн хүн шиг байна уу? Зоригтзүрх.

Тийм ээ, одоогоос чиний нэр Зоригтзүрх шүү.

Сун менежер:   Энэ газрын барилга баригдаад хэдий нь 40 жил өнгөрчээ.

Бүгдийг нь буулгаад шинээр баривал сайхан даа.

Ту Ү:                   Гэвч тийм амар биш гэж үү?

Сун менежер:   Төрөхдөө л нэг муу олз байсан хүний өмнө нэг хөгшин арслан

хаагаад байна шүү дээ.

Ту Ү:                   Тэр сарвуунууд нь бүгд унасан байх шиг болсон доо.

Өдийг хүртэл ан хийхдээ ганц ч алдаа гаргаагүй гэж үү?

Сун менежер:   Төгс байсан, итгэхийн аргагүй. Бахархдаг хэрнээ айдаг домог

гэх үү дээ. Тэр хүмүүс түүний юунд ч хүрэхгүй.

Ту Ү:                   Яг юу болсон юм бэ?

Сун менежер:   Энэ газрыг анх бүтээсэн Рюү гэх хүн байсан юм.

Эрэгтэй 11:       Энэ золигийг дээ.

Рюү:                   49 хоногийг нь өнгөрөөх гээд оройтчихлоо. Манай гэр бүл энэ

ертөнцийг орхиж чадахгүй байх вий гээд.

Чу Гак:        Тэр хүний тахилын өдөр өшөө авна гээд 28 хүнийг арчиж

хаясан гэсэн.

Ту Ү:                   Загалмайлсан эх үү?

Сун менежер:   Тэр өдрөөс хойш нэрээ Хумс байснаас Араатны сарвуу болгож

сольсон. Хэзээний яриа билээ дээ. Хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг хаях ёстой биз дээ?

Эмч 1:         Настан.

Эмчийн охин:   Эмээ, сайн байна уу?

Чу Гак:        Сайн уу?

Эмч 1:         Зоригтзүрхтэй хамт салхилахаар гарч иржээ.

Эмчийн охин:   Хамт тоглож болох уу?

Эмч 1:         Хэни.

Чу Гак:        Мэдээж.

Эмчийн охин:   Хөөх. За. Зоригтзүрх ээ, явцгаая.

Эмч 1:         Хэни, хол явж болохгүй шүү.

Эмчийн охин:   За.

Чу Гак:        Хүүхэд чинь их ухаантай харагдаж байна.

Эмч 1:         Ээжийгээ их дуурайсан. Манай хадам ээжээс сонссон биз дээ?

Зүгээр байсан хүн нэг өдрийн дотор л... Эмнэлгийн дарга тэгж

байсан. Мөнгөний араас явдаг хүн бүр эхэндээ бүгд уучлалт гуй гэдэг юм гэсэн. Тэр үед зүгээр хэлээ хазаад үхчих үү ч гэж бодсон. Эсвэл зүгээр...

Чу Гак:        Алмаар санагдсан уу?

Эмч 1:         Хамт хоол идэх үү? Бид хоёр хоол идэхээр явж байсан юм.

Чу Гак:        Үгүй ээ, би зүгээр.

Эмч 1:         Ирчихсэн үү?

Эмчийн охин:   Хамт явъя аа, бүгд л идэж байж амьдарна шүү дээ.

Чу Гак:        Уучлаарай, эмээ нь зүгээр явлаа.

Эмчийн охин:   Гуйж байна. Хамт явъя л даа. Би ирэх долоо хоногт илтгэл

тавина. Эмээ та ч гэсэн ирээрэй.

Чу Гак:        Яана аа, би ийм газар луу явдаггүй юм сан.

Эмчийн охин:   Үгүй ээ, би бүжгийн бэлтгэл зөндөө хийсэн шүү дээ.

Эмч 1:         Хэни, яагаад байгаа юм бэ? Тоох хэрэггүй ээ.Хурдан ид.

Чу Гак:        Чу Гак.

Эмч 1:         Чу Гак гэнэ ээ?

Эмчийн охин:   Миний нэр. Нэг сарвуу, хоёр сарвуу, гурван сарвуу...

Эмч 1:         Хэни, боль.

Чу Гак:        Араатны сарвуу гэсэн утгатай.

Эмч 1:         Тийм билүү? Мэдээгүй юм байна.

Эмчийн охин:   Наашаа хараарай!

Эмч 1:         Хэни, томчуудын зөвшөөрөлгүйгээр ингэж болохгүй гээд

байхад.

Эмчийн охин:   Үүнийг хар даа, гоё гарсан байгаа биз дээ?

Дугаараа өгчих, тан руу явуулъя.

Эмч 1:         Хэни...Уучлаарай.

Эмчийн охин:   Аав аа, одоо яана аа? Хэн нэгэн хагалаад зугтаачхаж.

Нэлээн үнэтэй байх даа

Эмч 1:         Сайн байна уу? Танд юугаар туслах вэ?

Ту Ү:                   Нэг хөгшин анч нохойтой юм л даа.

Ойрд их сонин үйлдэл хийгээд болдоггүй ээ.

Яагаад тэгээд байгаа юм бол?

Эмч 1:         Юу?

Ту Ү:                   Өчүүхэн зүйлд цочирдох ч юм уу, айдас ихтэй болох ч юм уу,

хүсдэггүй зүйлээ хүсэх ч юм уу?

Эмч 1:         Сэтгэцийн эмгэгийн талаар ярьж байгаа бол та буруу газраа

ирсэн байна.

Ту Ү:                   Энэ эмнэлэг биш юм уу?

Эмч 1:         Амьтны эмнэлэг л дээ.

Ту Ү:                   Хүн ч бас амьтан биш гэж үү?

Эмч 1:         Тийм л дээ, гэхдээ би хүнийг эмчилж чадахгүй ээ.

Ту Ү:                   Сонин юм аа. Хүнийг бас эмчлээд л байх шиг байсан даа?

Үйлчлүүлэгч:     Сайн байна уу?

Эмч 1:         Сайн байна уу?

Үйлчлүүлэгч 1: Хоол огт иддэггүй ээ.

Эмч 1:         Хэцүү байсан байх даа? Орцгооё. Уучлаарай.

Эмэгтэй 5:        Хурдан орцгооё, үнэхээр сонирхож байна. Эгч ээ, сайн байна

уу?

Эмэгтэй 6:         Яасан хөөрхөн болчихсон юм бэ? Эгч ээ, хумсаа янзлуулах

гэсэн юм уу? Орж ирээд хар л даа, хямдралтай байгаа.

Ту Ү:                   Гүзээлзгэнэ ээ, гүзээлзгэнэ. Би гүзээлзгэнэ идмээр байна шүү

дээ.

Эмээ:                 Гүзээлгэнэ аль хэдий нь дуусчхалгүй яах вэ?

Ту Ү:                   Чэжүгийн жүрж байна уу?

Эмээ:                 Калифорни жүрж илүү амттай шүү дээ.

Ту Ү:                   Яаж илүү байж чадах юм бэ?

Эмчийн охин:   Ах аа, май. Би дараа долоо хоногт илтгэл тавина, ирээрэй.

Ту Ү:                   Яана аа? Ах нь завгүй шүү дээ.

Эмчийн охин:   Үгүй ээ, би бүжгийн бэлтгэл их хийсэн шүү дээ.

Ту Ү:                   Тийм үү? Нэг харж болох уу? Ямар мундаг юм бэ?

Тэр жимсний дэлгүүрийн эзэн үнэхээр чадварлаг юм аа.

Чу Гак:        Юу хийж байгаа чинь энэ вэ?

Ту Ү:                   Энэ жүрж удаад үрчийгээд бүүр хөхөрчихсөн ч, яг л ижилхэн

амттай. Хүмүүс сайн мэдэхгүй болохоор шинэлэг, зүс сайтайг

нь авдаг гэсэн.

Чу Гак:        Кан эмчийн гэр бүлд дахиж ойртсон байгаад үзээрэй.

Ту Ү:                   Жинхэнээсээ байх нь ээ? Ах ч үнэхээр авьяастай юм аа.

Мөс шиг таныг сэтгэлийг хайлуулаад л...

Чу Гак:        Би хол явчих болохоор одоо больж үз.

Ту Ү:                   Юу?

Чу Гак:        Би л байхгүй болчихвол, Шинсон агентлагт аюул учрах хэрэг гарахгүй. Гэм зэмгүй хүмүүс аюулгүй байна шүү дээ.

Ту Ү:                   Хүсэхгүй байна. Яаж тэр ганц хүнээс болж, хутгаа хурааж,

зодог тайлж энгийн хүн шиг амьдарна гэж боддог байна ааХөгширсөн чинь хагарсан арьсаар чинь дамжаад сонин мэдрэмжүүд төрөөд байна уу? Өрөвдөх сэтгэл, өөрийгөө буруутгах гэх мэт хамгаалмаар тийм мэдрэмжүүд төрөөд байгаа юм уу?

Чу Гак:        Энд орж ирсэн зорилго чинь юу юм?

Ту Ү:                   Зорилго? Хүмүүс ийм инээдтэй шүү дээ. Өөрийнхөө хаашаа

явж байгааг мэдэхгүй байж бусдын хаашаа явахыг асуудаг.

Өөрийгөө ер нь хаашаа явж байгааг мэдэж байгаа юм уу?

Тийм дээ. Нас хэнд хамаатай юм бэ? Хүссэн бүхнээ харах

эрхтэй шүү дээ. Гэхдээ тэгэх эрхбайхгүй биз дээ?

Хар л даа? Хэн адилхан үнээр үүнийг худалдаж авах юм бэ?

Рюү:                   Орж амар аа.

Чу Гак:        Зүгээр ээ.

Рюү:                   Шинэ иргэний үнэмлэх, тасалбар олж өгье.

Чу Гак:        Хэрэггүй ээ. Би өөрийнхөө байхыг хүссэн газраа баймаар

байна.

Рюү:                   Өөрөө мэд. Гэхдээ одоо...чи ч тэр, би ч тэр хамгаалах ёстой

зүйл бий болгохоо больцгооё. Аль хэдий нь 10 жил өнгөрчхөж.

Хичээсэн шүү. Үүгээр Шинсон агентлагийг хамгаалаарай.

Шим эзэгтэй:    Хөөе, чи юу вэ?

Эрэгтэй 12:       Эзэгтэй, эзэгтэй!

Чу Гак:        Тийм аймаар хорссон юм уу? Хүүхдийнх нь өмнө гэхээр?

Сун менежер:   Харин л дээ. Үйлчлүүлэгчийн захиалга нууцлалтай

байдаг болохоор хэлэхэд жаахан...

Чу Гак:        Бухын тулаанч тэр үгэнд сайн ордог золигоороо хийлгэхгүй

яасан юм?

Сун менежер:   Аан...Нөгөө талаас ойролцоо насны эмэгтэй гэх

хүсэлт тавьсан болохоор би өөрийн биеэр ингээд асууж байна л даа. Өөр хүн орж замбараагүй болгож байснаас, та үүнийг цэвэрхэн зохицуулчихвал...

Чуй Ёб:       Юу вэ?

Чу Гак:        Үйлчлүүлэгч чинь хэн юм?

Чуй Ёб:       Загалмайлсан эх ээ. Намайг яах гээд байгаа юм бэ?

Чу Гак:        Яагаад Кан эмчийг онилсон юм?

Чуй Ёб:       “Асуултад хариулбал тэр доороо үх" таны гаргасан дүрэм биз

дээ?

Чу Гак:        Наад дүрэм чинь загас барихад хэрэггүй. Далайг барихад хэрэгтэй.

Чуй Ёб:       Одоо энэ завь хаашаа явж байгааг ер нь мэдэж байна уу?

Эмнэлгийн захирлын хүү Кан Бунхви өөрийнх нь ээжийг алсан болохоор өшөө авна гээд маш их мөнгө өгч байна лээ.

Чу Гак:        Кан Бунхви тийм хүн биш.

Чуй Ёб:       Сонин байсан л даа. Эмнэлгийн захирлын хүү гэчхээд

хуурамч цаг зүүчихсэн байна лээ. Сун менежер мөнгө нь

хэрэгтэй болохоор зүгээр авчихъя гэсэн ч юмыг яаж мэдэх вэ

гээд жаахан судалсан юм.

Эрэгтэй 13:       10 сая? 100 сая хүртэл өсгө, новш минь. Хэр том элэгтэйг нь

нэг харцгаая. Новш гэж, орох юм уу, үгүй юм уу? Би бүгдийг нь тавина, новш минь. Ёстой нэг. Нохойн гөлөг, галзуу новш чинь... Хэн гээч новш вэ?

Чу Гак   :            Кан Бунхвиг яах гэж ал гэсэн юм?

Эрэгтэй 13:       Хэн гэнэ ээ? Үнэхээр мэдэхгүй шүү дээ, үнэхээр мэдэхгүй.

Мөнгө авч хий гэснийг нь л хийсэн.

Чу Гак:        Хэнээс?

Эрэгтэй 13:       Утсаар...Утсаар, утсаар ярьсан юм. Арын халаасанд гар утас

байгаа.

Чу Гак:        Залга.

Эрэгтэй 13:       За.

Ту Ү:                   Яасан бэ?

Эрэгтэй 13:       Яг одоо нэг эмэгтэй...

Ту Ү:                   Эмээ минь одоо наадуултайгаа тоглоод байж байх цаг биш л

юм шиг байна даа?

Чу Гак:        Чи юу хүсээд байгаа юм?

Ту Ү:                   Адилхан сүйрэл? Удахгүй Кан эмчийн ажил тарах цаг боллоо.

Энэ удаад ч гэсэн би туслах уу?

Эмч 1:         Хүлээгээрэй, хүлээгээрэй. Баярлалаа.

Дугуйтай хүн:   Та зүгээр үү?

Хамгаалагч 2:   Болгоомжтой бай л даа.

Чу Гак:        Уучлаарай. Багш аа. Багш аа. Намайг ганцааранг нь битгий

орхиоч дээ.

Рюү:                   Уучлаарай...

Эмч 1:         Эндхийг яаж мэдэж...

Чу Гак:        Ашгүй дээ.

Эмч 1:         Юу? Бидэнд санаа зовох хэрэггүй ээ.

Чу Гак:        Хөөе. Зүгээр надад хэлэх ямар нэгэн юм байхгүй юу?

Эмч 1:         Турчихсан байна. Хоолоо сайн идэж байгаарай.

Ту Ү:                   Ямар байна? Зүрх чинь хүчтэй цохилж байна уу?

Чу Гак:        Яагаад ийм төвөгтэй болгоод байгаа юм бэ?

Ту Ү:                   Өөр арга байхгүй шүү дээ. Хувьдаа л бодохгүй бол шүү дээ.

Чу Гак:        Одоо очоод шууд шийдчих юмыг яагаад надтай зууралдаад

байгаа юм бэ?

Ту Ү:                   Харин тийм ээ. Зүгээр тасархай домгийг хармаар

санагдсан гэх юм уу?

Чу Гак:        Урам чинь их хугарсан байх даа?

Ту Ү:            Урам хугарсан шүү. Өөрөө өөртөө. Иймхэн новшийг насаараа        хайсан шүү дээ.

Чу Гак:        Боль. Хайж байгаа чинь би бол олчихлоо шүү дээ.

Ту Ү:                   Үгүй шүү. Хараахан олж чадаагүй ээ. Жинхэнэ ялалт бол энэ

биш шүү дээ. Ажлаасаа гарна гэнэ ээ? Битгий хөөрөөд байгаарай. Бас та хэзээ ч намайг ялж чадахгүй.

Танд хамгаалах зүйл байгаа бол надад алдах зүйл байхгүй.

Эмэгтэй 7:         Тавтай морил.

Эмэгтэй 8:         Эндэх ямар гоё болоо вэ? Энд сууцгаах уу?

Ту Ү:                   Удаан хүлээж чадахгүй шүү.

Чу Гак:        Охин биш ээ, хоёр хүү, 1998,1999...Үгүй ээ...

Өнөөдрөөс эхэлж ажиллахаар болсон…Сайн уу?

Харшилтай...

Ту Үгийн аав:    Ус өгөөч.

Чу Гак:        Хоолоо яах вэ? Хэрэггүй ээ. Аав чинь хэзээ орж ирэх вэ?

Ту Ү:                   Орой 12 цаг өнгөрнө өө. Ирэхгүй үе ч их байдаг.

Ту Үгийн аав:    Хэр удаан ажиллаж байгаа билээ?

Чу Гак:        10 хоног?

Ту Үгийн аав:    Ядрахгүй байна уу?Ёстой нэг...

Чу Гак:        Уучлаарай. Цэвэрлэлээ.

Ту Үгийн аав:    Ёстой нэг... Хэн гутлын үдээс тайлчхав аа?

Чу Гак:        Миний араас хутгалах гээд байгаа юм биз дээ?

Чи сайн сонс. Хэрэв би эргэж ирэхгүй бол чи тийшээ гарна шүү. Тэнэг юм шиг хүлээж байгаад өлсөөд үхчхэв ээ.

Шинэ эзэн хайна уу, хогийн сав ухна уу яаж ийгээд амьд үлдээрэй. Нохой баригчдад битгий баригдчихаарай.

Сун менежер:   Хан Сонду тэр муу новш үүр лүүгээ дайрна гэнэ ээ?

Чу Гак:        Би Шинсон агентлагийнхаа ажлыг хийчихнэ.

Шавжийг устгаж, өвдсөн хүнийг аврах ажил.

Сун менежер:   Хун эзэгтэй, гэхдээ тэр муу хар тамхичнаас ийм амар

салчихгүй шүү дээ. Тэр муу малын эмчийг дуусгачихгүй дээ.

Яагаад гэнэт ингээд байгаа юм бэ? Буруудвал үнэхээр дайн дэгдэнэ шүү дээ. Хэдий загалмайлсан эх ч гэлээ ганцаараа үнэхээр хэцүү шүү.

Чу Гак:        Миний амьдралын хамгийн сүүлчийн ажил. Үхсэн ч, амьдарсан

                    ч алга болоод өгье. Тэгж их санаа зовоод байгаа бол нэг хүн

нэмээд өг. Бухын тулаанч новшийг.Гэнэт ирээд ингэхээр чинь би...

Эрэгтэй 13:       Хөөе, хөөе, хөөе, нааш ир ээ.

Хан Сонду:       Сайн байцгаана уу? Амтархан хооллоорой! Ёстой нэг...

Юу вэ?

Чу Гак:        Бусдын цусыг урсгачхаад жаргалтай байсан уу?

Хан Сонду: Эмгэн байсан юм уу? Гэхдээ ямар новш нь ийм хөгшнийг явуулдаг байна аа? Хэн явуулсан юм? У Гванрёл?

Үгүй байх шив? Хун эзэгтэй яг мөн юм уу?

Чу Гак:        Хэний гарт үхэх нь хэнд хамаатай юм? Яагаад үхэж байгаа нь

л чухал.

Туслах:       Том ах аа!

Хан Сонду:       Хөөе! Энэ муу хөгшний оршуулгыг бэлд!

Чуй Ёб:       Загалмайлсан эх ээ...Ингэж болохгүй ээ. Хэдий та ч гэсэн энэ

үнэхээр аюултай шүү дээ. Очвол алуулна шүү дээ.

Өөрөө мэд ээ, новш гэж.

Туслах 2:           Хөөе. Бариад ав!

Хан Сонду:       Хөөе, хурдан олооч. Хөөе, хурдлаач дээ.

Чу Гак:        Бухын тулаач яасан?

Сун менежер:   Тэр яасан гэж?

Чу Гак:        Тэр хаана байна?

Сун менежер:   Галзуурсан биш яагаад урхинд орчхоо вэ? Загалмайлсан эх

ээ, хүн бүрд өөрийн гэсэн квот байдаг. Амьтны эмнэлгийн Бунхвиг хувийн асуудлаасаа болж амьд үлдээсэн гэсэн үү?

Бас ажлаасаа гарахыг хүссэн? Манай загалмайлсан эх их удаан амьдарчээ.

Туслах 3:           Барьчихлаа. Дөрөвдүгээр байрны урд.

Хан Сонду:       Хөгширсөн бол зүгээр үхчихгүй ямар хичээнгүйлэн амьдарч

байх юм? Хөөе, Сун менежер ээ. Энэ ярьснаасаа өөр байнашүү дээ. Надаас хэр их мөнгө авлаа даа? Агентлаг хог дээр гарчихвал яах болж байна аа? Хэд хэдэн удаа алуулах байсан байж ийм сайхан боломж гарч байхад юуг нь боддог байна аа? Юу ч гэсэн уулзаж байгаад... Муу новш чинь...

Яамаар байна? Уучлалт гуйх уу? Хурдан дуусгацгаая.

Өт шиг амьтан. Явах замдаа жаахан зооглоорой.

За, сайхан хооллоцгоогоорой. Хөөе, булан бүрд нь сайн тараа л даа. Эмээ минь, баяртай. Хурдан явцгаая.

Туслах 5:           Хөөе, хаагаарай. Хөөе, зогс гэж байна шүү.

Ту Ү:                   Хараахан дуусаагүй байгаа биз дээ?

Хан Сонду:       Юу вэ? Хүү нь юм уу?

Ту Ү:                   Тийм ээ... Гэр бүл нь ч мөн шүү. Хаана байгаа юм бэ?

Хаана байна аа? Зүгээр үү?

Хан Сонду:       Үх, новш минь.

Чу Гак:        Санаа зовж байна уу?

Чуй Ёб:       Тийм ээ.

Чу Гак:        Тэгвэл Бухын тулаанчийг миний араас дагуул. Чи өөрөө гуй.

Сун менежер хүсэхгүй байх.

Чуй Ёб:       Би гуйлаа гээд тэр явах болов уу?

Чу Гак:        Зүгээр миний хэлснээр хий. Хоол идчихээд яв.

Ту Ү:                   Ийм байж юун хоол хийх вэ?

Чу Гак:        Хамт ажилладаг хүндээ ганц аяга хоол хийгээд өгч чадна шүү.

Ту Ү:                   Энгийн хүн...

Чу Гак:        Юу?

Ту Ү:                   Энгийн хүмүүс байнга ингэж хооллодог байх даа?

Гэхдээ яаж байгаад энд ажилласан юм бэ?

Чу Гак:        Азаар, би бага байхдаа их өлсдөг байсан болохоор

хөршийнхөө хонхон цэцгийн үндсийг нууцаар идэж байсан юм.

Гэтэл тэр зэрлэг хүн орхоодой байж таарсан. Тэр мөнгийг нь төлөх гэж гэр бүлээрээ бөөн юм болж, намайг хөөчихсөн.

Том болох тусам юм л бол зодуулна, бүгд гараад үх гэдэг байсан. Энэ хорвоогийн хамгийн хэрэггүй хог гэдэг байсан.

Тэгж байгаад 16 насандаа намайг гэр бүлийнхээ гишүүн болгох хүнтэй уулзсан.

Рюүгийн эхнэр: Чамайг хэн гэдэг вэ?

Чу Гак:        Мин Солхва.

Рюүгийн эхнэр: Ямар гоё нэр вэ?

Чу Гак:        Хооллож, хонуулж, ажил ч бас өгсөн. Бас тэр хүнээс анх удаа хэрэгтэй хүн байна гэх үгийг сонссон.

Рюү:            Битгий тэгж бултаад бай. Хаа хамаагүй рефлексээрээ хөдлөөд байвал "Би мэргэжлийн хүн" гэдгээ хэлж байна л гэсэн үг.

Толгой чинь хагарсан ч нуу, ойлгосон уу?

Чу Гак:        За.

Рюү:                   Өнөөдөр энэ хүртэл хийе. Би энэ ажлын их ариун гэж боддог.

Бид тус тусдаа энэ дэлхийг аварч байна л гэсэн үг. Хэн ч мэдэхгүй ч гэсэн.

Ту Ү:                   Атаархмаар юм аа. Надад ч бас тийм гэр бүл шиг хүн байсан.

Хэсэгхэн зуур л. Тэгэхэд, анх уулзаж байснаа санаж байна уу?

Чу Гак:        25 жилийн өмнө билүү? Сайн уу? Уучлаарай, Дуён аа.

Ту Ү:                   Хөөх, үнэхээр сэтгэл хөдлөм юм гээч? Тэгвэл намайг яах гэж

ирснийг мэдэж байгаа байх нь ээ?

Чу Гак:        Шууд алсан нь дээр байгаагүй юм уу?

Ту Ү:                   Өшөө авалтаа өөр хүний гарт өгч болохгүй шүү дээ.

Эцсээ хүртэл тоглох хэрэгтэй.

Рюү:                   Ингэж өгсөн болгоныг авч идээд байвал шууд үхнэ л гэсэн үг.

Ялангуяа ажлын хамтрагч нар.

Ту Ү:                   Албаар, албаар бүтэлгүйдсэн юм уу? Намайг ирнэ гэдгийг

мэдээд?

Чу Гак:        50 хувьтай л. Гэхдээ чи заавал намайг хайхаар ирдэг.

Ту Ү:                   Тийм байх аа. Нэг л...замбараагүй байсан юм.

Чу Гак:        Араатанд хумслуулсан гээд бодчих. Тамд уулзацгаая.

Чиний нандигнадаг золигийг би явуулчихсан шүү.

Чамайг хүлээн зөвшөөрөх хэрэггүй байсан юм.

Сун менежер:   Хүлээн зөвшөөрч байсан гэж үү? Би өөрсдийнхөө төлөө...

Шинсон агентлагийн төлөө. Бүгдийг өөрсдийнхөө төлөө тэгсэн       шүү дээ.

Чу Гак:        Тийм ээ. Хичээсэн шүү. Чиний аав байсан бол ямар сонголт

хийх байсан бол?

Чуй Ёб:       Хийнэ биз дээ? Дуусгаагүй ажлуудаа?

Чу Гак:        Эндхийг бүгдийг нь шатаа. Чи ч бас яв.

Эмч 1:         Хэни! Аав нь энд байна.

Эмээ:                 Тэр хэний охин бэ?

Эмч 1:         Миний охин шүү дээ.

Эмчийн охин:   Намайг харсан уу?

Эмээ:                 Хаана байна аа?

 

Эмч 1:         Багш аа.

Багш:                 Аан, сайн байна уу?

Эмч 1:         Хэни, яасан юм бол?

Багш:                 Хэни юу? Сая хамгийн түрүүнд гарсан шүү дээ.

Эмээ:                 Би ариун цэврийн өрөөнд хайгаад үзье.

Багш:                 Тэгвэл би дотор хайгаад үзье. Хэни? Хэни?

Эмч 1:         Барьчихлаа.

Чу Гак:        Уучлаарай. Гэнэт бариад авахаар чинь л...

Эмч 1:         Энэ арай биш шүү дээ. Яагаад жаахан хүүхдийг хүртэл?

Чу Гак   :            Юу?

Эмч 1:         Үүнийг хараад ч мэдэхгүй дүр эсгэх үү?

Ту Ү:                   Тамын хаалганы өмнө бодож үзсэн чинь Хэни их өрөвдөлтэй

юм аа. Бид нар шиг ганцаараа үлдэх нь тодорхой шүү дээ.Мэдэрч байсан болохоор сайн ойлгож байна. Энэ миний дүрэмд харшлах ч гэлээ, уур хүрээд өөр арга байсангүй.

Энэ жинхэнэ асуудал шүү. Сэтгэл санаагаар унавал

дүрэм журам ямар ч утгагүй болж байна шүү дээ.

Ойлгож байгаа биз? Маш том үдэшлэг бэлдэж байя.

Ганцаараа ирээрэй. Аз жаргалын орон.

Эмч 1:         Та үнэхээр хэн юм бэ? Яг юу хүсээд байгаа юм бэ?

Чу Гак:        Цагдаад огт мэдэгдэж болохгүй шүү. Би аваад ирнэ.

Эмч 1:         Байж боломгүй юм ярих юм? Шууд мэдэгдэх хэрэгтэй.

Чу Гак:        Итгэ ээ. Хэни аюулгүй байх болно. Тэр новшийн хүссэн зүйл

бол би.

Эмч 1:         Гуйж байна. Тэр өдөр намайг амьд үлдээснээс болсон уу?

Амьд үлдээж болохгүй хүнийг амьд үлдээсэн биз дээ?

Гэхдээ би харамсахгүй байна. Таныг эмчилсэндээ.

Мэдээжийн хийх ёстой зүйл байсан шүү дээ.

Эмчийн охин:   Яагаад хөдлөхгүй байгаа юм бэ? Сайн уу?

Чу Гак:        Зоригтзүрх минь. Миний хэлснийг санаж байгаа биз дээ?

Зоригтзүрх ээ.

Харилцуур:       Байг онилж байна. Шалгалаа. Бүгд цэвэр.

Гурван давхар, гурван давхар. Тараарай, тараарай.

Бай ил гарсан. Б баг, гурван давхар луу гарч байна.

Хамгаал.

Ту Ү:                   Гараад ир. Хүүхдийг яах ч үгүй. Энэ өөрийн чинь дүрэм биз

       дээ?

Чу Гак:        Болиоч.

Ту Ү:                   Тэгвэл, буугаа хая. Ямар уддаг юм бэ? Хүлээж байгаад яг үхэх

гэж байна шүү дээ.

Чу Гак:        Тэгээд бэлдсэн зүйл чинь ердөө энэ байсан юм уу?

Ту Ү:                   Өшөө авалт минь ингээд дуусах нь гэж санаа зовлоо шүү дээ.

Тийм дээ, доожоогүй юмнуудтай хамт ажилладаг байж дээ.

Эрэгтэй 13:       Муу новш чинь, яах нь вэ гэсэн чинь. Жаахан юм байж...

Ту Ү:                   Бүх мөнгийг чинь өгчихсөн байхад өөр асуудал байна уу?

Эрэгтэй 13:       Тэнэг төлөвлөгөөнөөс чинь болоод манай хүүхдүүд бүгд

үхчихлээ.

Ту Ү:                   Анхнаасаа их бууны өмнөх халаалт гэдгийг мэдээгүй юм уу?

Эрэгтэй 13:       Дахиад хэл дээ. Новш чинь өөрийгөө одоо болтол

загалмайлсан эх гэж бодоо юу? Там руугаа тонил.

Хөөе, босоод ир. Босоод ир. Новш гэж.

Ту Ү:                   Хэлсэн биз дээ? Дорд үзэх хүн биш гэж гээд байхад.

Би очиж байгаад төлбөрийг чинь төлье.

Болгоомжтой яваарай.

Эрэгтэй 13:       Новш чинь.

Ту Ү:                   Арчаагүй царайлаад яагаад байгаа юм бэ? Чихийг нь

             тасалчихна шүү. Үлдсэнийг нь ч бас.

Чу Гак:        Хүүхдийг яавал явуулах юм?

Ту Ү:                   Юун буцаах вэ? Өөрөө мэдээд аваад яв.

Чу Гак:        Яагаад Кан эмчийг оролцуулж байгаа юм бэ?

Ту Ү:                   Тэр эмч бол хамгаалах ёстой хүн. Харин би цэвэрлэх хэрэгтэй

хог шаар учраас.

Чу Гак:        Тийм байх нь ээ...

Ту Ү:                   Яагаад ингээд байгаа юм бэ дээ? Харин өөрөө...жинхэнээсээ

хаягдах ёстой хог шаар биш гэж үү? Хөгшрөөд хэрэггүй

болчихсон юм чинь. Нэг нь хөгшрөөд хэрэггүй болчихсон ч

хаяж болохгүй гэж байна лээ. Та Кан эмчийг хэзээ ч хамгаалж чадахгүй. Би алчих юм чинь. Гэр бүлийнхнийг нь бүгдийг нь.

Ийм байж юун хамгаалах вэ?

Эмчийн охин:   Эмээ.

Ту Ү:                   Ингээд байх юм бол хүүхдийг  шидчихнэ шүү.

Чу Гак:        Болохгүй ээ...

Ту Ү:            Одоо яана аа? Ялсан хүн нь таны машиныг унаад явах юм        байна.

Чу Гак:        Сурч чадаагүй байх нь ээ? Бусдыг тэгж их хорхой шиг үзэх юм

бол чи өөрөө хорхой болж хувирна шүү.

Ту Ү:                   Уучлаарай. Би өөрөө сурсан юм л даа.

Чу Гак:        Алж болох юм уу?

Ту Ү:                   Тийм ээ. Угаасаа тийм бодолтой байсан биш гэж үү?

Хаашаа хараад байгаа юм бэ?

Чу Гак:        Юу вэ? Дуусчихсан юм уу? Дургүй юм уу? Аав нь хэзээ гэртээ ирэх юм бэ?

Ту Ү:                   Оройн 12 цагт. Ирэхгүй өдөр ч бас зөндөө байдаг.

Чу Гак   :            Чи ч гэсэн одоо унтах хэрэгтэй.

Ту Ү:                   Гэхдээ ямар дуу сонсож байгаа юм бэ?

Чу Гак:        Аан, энэ үү? Хэцүү үедээ сонсож байгаарай.

Ту Ү:                   Энэ, энэ биш юмсан. Надад өгч байгаа юм уу?

Хоёр болохоор шударга бус байгаа биз?

Нэгийг нь хаячих уу?

Чу Гак:        Өөрөө мэд. Гэхдээ харамсана даа.

Ту Ү:                   Би яах аргагүй буцааж өгсөн шүү.

Чу Гак:        Баярлалаа.

Ту Үгийн аав:    Бэ Дуён. Аав чинь мөнгө олоод ирвэл гарч ирээд мэндэлж бай

гэж хэлсэн үү, хэлээгүй юу муу новш минь! Чи хэнийгээ

дуурайгаад ийм юм бэ? Галзуу новш.

Чу Гак:         Захирал аа.

Ту Ү:                   Юу вэ? Домог гэсэн биз дээ? Ердөө иймхэн гэж үү?

112-ийн эмч:            Яаралтай дуудлага сонсож байна.

Эмчийн охин:   Би хулгайлагдчихсан. Аавд маань хурдан хэлээд өгөөч дээ.

Кан Хэни гэдэг. Хурдан байршил тогтоогоод намайг авраач.

Ту Ү:                   Заавал санаж яваарай. Энэ бүгд таны тараасан үр шүү.

Би бусдаас арай өөр, амлалтаа биелүүлдэг хүн л дээ.

Чу Гак:        Амлалт? Сайн явчхаад ирээрэй.

Ту Ү:                   Одоо болтол ойлгохгүй байна уу? Тэнэг амьтан.

Цаг хожоод байгаа юм уу? Түүнээс болж? Бурхныг бодож

намайг хар гэж байна.  Намайг!

Чу Гак:        Битгий их гомдоорой. Би бас удахгүй араас чинь очих

болохоор.

Ту Ү:            Одоо дуусга. Энэ удаад би ялсан шүү. Таныг орхиод түрүүлээд        явж байгаа болохоор.

Чу Гак:        Сайн яваад ирээрэй. Өдрийн эмээ заавал уугаарай.

Ту Ү:            Яагаад надад сайн ханддаг байсан юм бэ? Тэгэхгүй байсан ч болох байсан байж.

Охин:                 Дуён аа, хаачих гэж байгаа юм?

Ту Ү:                   Гутлаа мартчихжээ.

Чу Гак:        Юу ч хараагүй шүү. Март.

Ту Ү:                   Би бас хамт явж болохгүй юу?

Чу Гак:        Дараа, чамайг жаахан том болохоор.

Ту Ү:                   Би олоод очъё. Заавал!

Чу Гак:        Яагаад эртхэн хэлээгүй юм бэ?

Ту Ү:            Айгаад байсан юм. Санахгүй бол яах юм? Одоо санаж байна      уу?

Чу Гак:        Тийм ээ.

Ту Ү:                   Яаж?

Чу Гак:        Үхэх цаг нь болбол нүдний өмнө бүх зүйл өнгөрдөг юм.

Амла. Ааваасаа илүү хүчтэй болох цаг заавал ирнэ.

Тэр болтол өршөө хорслоо чанга атга. Эртхэн амар даа.

Маргааш хамаагүй дээр байх болно.

Ту Ү:                   Хамт...

Чу Гак:        Юу?

Ту Ү:                   Аз жаргалын орон руу явж болохгүй юу?

Чу Гак:        Аз жаргалын орон?

Ту Ү:                   Тоглоомын парк байгаа юм. Найзууд маань бүгд явчхаад ирсэн

гэж гайхуулдаг. Болохгүй юу?

Чу Гак:        Явъя аа.

Ту Ү:                   Худалч. Хариулчхаад... Та... хараахан... үхэх...болоогүй юм

шиг байна.

Чу Гак:        Одоо эм яаж залгихаа мэддэг болсон уу?

Эмэгтэй 6:         За, үйлчлүүлэгч ээ. Зүүн гараа өгөөрэй. Уучлаарай, би анх

удаа хиймэл гар харж байгаа болохоор.

Чу Гак:        Хүссэнээ хий. Зураг зурдаг сан уу.

Эмэгтэй 6:         Мэдлээ, үйлчлүүлэгч ээ. Бүх хүчээ дайчилна аа.

Чу Гак:        Манай гэр бүлийн шинэ гишүүн. Рюү. Чи хамгаалах зүйл хийсэн болохоор ийм зүйл болоогүй шүү. Эцэст нь бид угаасаа л алга болж устана шүү дээ. Гэхдээ ингэж амьдрах тийм ч муу биш юм байна.

Номлогч:    Намайг шоронд хоригдож байхад ч намайг буруутгасан хүмүүс. Намайг гүтгэсэн Сатанууд! Тэр нь хэн ч бай ганц ч удаа би буруутгаж байгаагүй билээ. Охин минь,

би чамайг дулаацуулъя.

Чу Гак:        Гэхдээ Рюү чам дээр очих цаг минь арай болоогүй юм шиг

байна.

Чуй Ёб:       Хийх ажил ч их байна шүү.

TRAILER

Эрэгтэй: Аа ядаргаатай новш чинь галзуурчхаа юу?

Эрэгтэй 2: Хүүе, та зүгээр үү?

Эмгэн: Энэ миний сүүлчийн ажил болог.

Сун менежер: Зүгээр тавиад явуулчихна гэж байхгүй дээ. Энэ байгууллагын ямар хүндтэй ажилтан билээ дээ.

Ту Ү: Ид үе чинь өнгөрсөн байж магадгүй ч , өөрийг чинь оролдсон хүнийг зүгээр өнгөрөөдөггүй байх аа?

Сун менежер: Амьд домог л гэсэн үг. Ганцаараа 28 эртэй үзээд нухчихсан хүн дээ.

Ту Ү: Савар нь уначихсан л юм шиг байна даа.

Эмгэн: Урт насламаар байвал, нүдэнд минь үзэгдэх хэрэггүй ойлгов уу? Одоо л хэн гэдгийг чинь мэдлээ. Жаахан мохсон юм шиг харагдаж байгаа ч одоо ч хэрчсээр байгаа шүү. Юу хүсээд байгаа юм?

Ту Ү: Зовлонгоо хамтдаа үүрье.

 

 

 

 

 

Back to episodes Go home