Sunshine Woman's Choir

Filmbridge

Төрөл: УСК                                              Хуудасны тоо: 55

Нэр: Нарны туяат эмэгтэй 04/06/2026                 Орчуулсан: Лингостик ХХК

Дүрүүдэд:

Ли Хүй Жэнь - 25 гаран настай эмэгтэй хоригдол - Юнь Шигийн ээж, найрал дууг санаачилсан

Том эгч - 60 гаран настай эмэгтэй хоригдол - Эмээ, том эгч гэж дууддаг, жинхэнэ нэр Ян Юй Ин

А Лань - 25 гаран настай эмэгтэй хоригдол - Жинхэнэ нэр Чю Шю Лань

А Пэй - 30 гаран настай эмэгтэй хоригдол - Жинхэнэ нэр Хуан Пэй Ин, луйврын хэргээр хоригдсон

Лю Юү Синь - 19 настай эмэгтэй хоригдол - Хүн амины хэргээр хоригдсон

Юнь Ши - Ли Хүй Жэний охин - Үрчлүүлэхээс өмнөх нэр нь Юнь Ши (бага насны үе дээр ашигласан)

Зэн Зи Чин - 17 настай охин - Ли Хүй Жэний төрсөн охин - Том болсон үе дээр гарсан

Ван Мэй Ли - 40 гаран настай эмэгтэй хоригдол - Бүжиглэдэг, Ван эгч гэж дууддаг

Фан дарга - 40 орчим настай эмэгтэй - Хорих ангийн дарга

Захирагч - 50 гаран настай эрэгтэй - Шоронгийн захирагч, дарга

Чэнь Юй Вэнь - 25 гаран настай эмэгтэй - Хорих ангийн харгалзагч

Чэнь Синь Ти - 30 гаран настай эмэгтэй хоригдол - Ван эгчийн бүлгэмийнх

Ян Юй Ин - 30 орчим настай эмэгтэй - Том эгчийн залуугийн үе, дуучин

Зэн Я Хань - 30 гаран настай эмэгтэй - Юнь Шиг өргөж авсан ээж нь

Авга эгч - 30 гаран настай эмэгтэй - Я Ханьтай хамт амьдардаг гэр бүлийн хүн

Фэнь Фэнь - 17 настай эмэгтэй - Зи Чиний найз

Хүй Жэний нөхөр - 30 орчим настай эрэгтэй

Цагдаа - 40 гаран настай эрэгтэй

Эмч - 30 гаран настай эмэгтэй

А Юн - 30 гаран настай эрэгтэй - А Пэйгийн нөхөр

Мэй Хуа - 30 гаран настай эмэгтэй - Том эгчийн охин

А Пэйн хүү - 15 орчим настай хүү

Юй Иний нөхөр - 30 орчим настай эрэгтэй - Эмч

Юү Синий ээж - 40 гаран настай эмэгтэй - Лю Юү Синий ээж

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эм-1: Хойд бүсийн эмэгтэйчүүдийн хорих ангид халдлага гарлаа. Шинээр ирсэн хоригдол эмэгтэй найрал дууны шалгаруулалтын үеэр хурц иртэй зүйл ашиглан шоронгийн ажилтан руу дайрсан байна.

ТЕКСТ: ЭЭЖҮҮДИЙН БАЯРЫН ӨМНӨХ ХАЙРЫН ИЛЭРХИЙЛЭЛ.

Эр-1: Хүлээсэнд баярлалаа. Хойд бүсийн эмэгтэйчүүдийн хорих ангийн Нарны туяат эмэгтэйчүүдийн найрал дууг халуун алга ташилтаар угтан авна уу.

Фэнь Фэнь: Харин одоо 3А ангийн сурагч, гитарын клубын гишүүн, төгс сонсголтой Зэн Зи Чин та бүхэнд үзүүлбэрээ үзүүлэх болно. Түүнд алга ташилтаар урам өгцгөөе.

Текст: 2025 ОН 2008 ОН

Эм-2: За, болж байна.

Эмч нар: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав.

Эм-2: Зургаа, долоо. Сайн байна.

Эмч нар: Найм, ес, арав.

Эм-2: Сайн байна.

Эмч нар: Дахиад, дахиад.

Эм-2: Дүлээд байгаарай. Сайн байна. Дүлээд байгаарай. Бараг боллоо. Бараг гарлаа шүү.

Эмч нар: Сайн байна.

Эм-2: Дахиад нэг удаа. За, алив. Дүлээд байгаарай. Толгой нь харагдаж байна.

Эм-3: За, амьсгаадаарай. Толгой нь гараад ирлээ. Амьсгаад. Амьсгалаарай. За, тайван байна шүү. Ли Хүй Жэнь, хүүхэд тань эрүүл саруул харагдаж байна. Мэнгэ алга. Охин байна. Жаахан дутуу төрчихлөө. Тэгэхээр хэсэг хугацаанд инкубаторт ажиглалтад байлгана. Санаа зоволтгүй ээ.

ТЕКСТ: НАРНЫ ТУЯАТ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НАЙРАЛ ДУУ

Олуулаа: Юнь Ши. Төрсөн өдрийн мэнд хүргэе.

Ли Хүй Жэнь: Нэг нас хүрлээ шүү дээ.

Олуулаа: ♪ Төрсөн өдрийн мэнд хүргэе ♪ ♪ Төрсөн өдрийн мэнд хүргэе ♪

Ли Хүй Жэнь: ♪ Төрсөн өдрийн мэнд хүргэе ♪ ♪ Төрсөн өдрийн... ♪

А Лань: Чимээгүй болооч ээ! Хоолойгоо хайргаар үрчихсэн юм уу? Ямар аймаар дуулдаг юм бэ. Хүүхэд уйлуулчихлаа.

А Пэй: Чи ямар баяраар төхөөрч байгаа гахай юу? Хүүхэд айлгаад уйлуулчих юм.

Чэнь Юй Вэнь:  За, алив.

Ли Хүй Жэнь: Тийм муу байсан юм уу?

Том эгч:  За, битгий уйлаарай.

А Пэй: Аймшгийн байсан.

Ли Хүй Жэнь: Та тийм сүрхий юм бол өөрөө дуулаач.

А Пэй: Би хамраараа дуулсан ч чамаас дээр сонсогдох байлгүй.

Чэнь Юй Вэнь: Дуул л даа.

А Пэй: Юнь Ши, сонсож байгаарай. ♪ Төрсөн өдрийн мэнд хүргэе ♪ ♪ Төрсөн өдрийн мэнд хүргэе ♪ ♪ Төрсөн өдрийн мэнд хүргэе ♪ ♪ Өдөр бүр төрсөн өдөр шигээ аз жаргалтай байгаарай ♪ Хар л даа. Түүнд таалагдаж байна. Инээмсэглэж байгааг нь хараач ээ.

ТЕКСТ: МЭРГЭН УХААНЫ ХААЛГА.

А Пэй: Мөнгө аваарай, мөнгө аваарай. Санхүүгийн эрх чөлөө шүү. Амьдралд санаа зовох зүйлгүй болно.

Ли Хүй Жэнь: Эмч болоорой. Өөрийнхөө мөнгийг өөрөө олно шүү. Эмч гоё шүү. Эмч ёстой гоё.

Том эгч: Малгай байна.  Хичээл ном чухал шүү.

Ли Хүй Жэнь: Докторын зэрэгтэй болоорой.

А Лань:  Юнь Ши, наашаа.

А Пэй: Наашаа ирээрэй.

А Лань: Тэрийг авмаар байгаа юм уу?

А Пэй: Галзуу юм уу? Хэн энд гав тавьчихсан юм бэ?

Чэнь Юй Вэнь: Би тавьсан юм аа. Цөөхөн юм харагдаад байхаар нь. Авна гэж яаж мэдэх вэ дээ.

А Лань: Гав тавьж болдоггүй юм.  Тэнэг ээ.

А Пэй: Тийм шүү.

Ли Хүй Жэнь: За, болно оо. За. Үүнийг тооцохгүй ээ. Дахиад нэг удаа, дахиад сонгуулъя. Юнь Ши, дахиад оролдъё, за юу?  Яг зөв.

А Лань: Дахиад сонгоорой.

Ли Хүй Жэнь:  Дахиад нэг үзье.

А Лань: Тэрийг сонгоорой. Гоё доо. Том болоод хөгжимчин болох нь. Төгөлдөр хуур.

Ли Хүй Жэнь: Төгөлдөр хуур тоглож чадах юм чинь дуучин ч болж болно, тийм ээ? Тэгвэл би тайзны арын ээж болох нь.

А Пэй:  Төгөлдөр хуур...

Ли Хүй Жэнь: Хөгжимчин.  Хөгжимчин ч гоё шүү.

А Лань: Төгөлдөр хуур сайхан даа.

Чэнь Юй Вэнь: Мундаг байна.

А Пэй: Гэснээс хэн үүнийг тавьсан юм?

А Лань: Би тавьсан юм. Сайн байгаа биз дээ?

А Пэй: Хамгийн шилдэг нь.

А Лань: Хоригдлуудыг камерт хийх үеэр 6р цехийн хэдэн гэмтэлтэй эд зүйлс харсан юм. Тэгээд нэгийг нь аваад ирэхгүй юу.

Чэнь Юй Вэнь: Энэ чинь хулгай.  Би хурааж авлаа.

А Лань: Харгалзагч аа, битгий. Үгүй ээ, эндээ зураастай байсан. Хаях гэж байсан шүү дээ.

Ли Хүй Жэнь:  Эвдэрхий юм байна.

Том эгч: За яах вэ, үлдээчих л дээ.

А Пэй: Эвдэрхий юм байна.

Чэнь Юй Вэнь: Намайг мэдэхгүй гэж бодоо юу?

Олуулаа: Баярлалаа. Гоё юм аа.

А Лань: Юнь Ши, төгөлдөр хуураа тоглоорой. До, Ре, Ми.

Чэнь Юй Вэнь: За, бүгд наашаа хараарай.

Том эгч: Тэр хар даа, Юнь Ши.

Чэнь Юй Вэнь: Нэг, хоёр, гурав.

А Лань: Хүлээж тэсэхгүй нь.

А Пэй: За, бялуугаа идсэн юм чинь Юнь Шигээс бусад нь надад өртэй шүү.

Чэнь Юй Вэнь: Би ч гэсэн үү?

А Пэй: Өөр яана гэж? Хөөе. Энэ бялууг ямар үнэтэй авсныг мэдэх үү? Бүтэн долоо хоногийн хөдөлмөрийн хөлсөөрөө авсан юм.

А Лань: Өгч л таараа шүү дээ, үглэхээ больж үз. Та одоо мөнгөтэй баян авгай биш дээ?

А Пэй: Энд бялуу гэдэг чинь тансаг хэрэглээ. LVгийн цүнх шиг л гэсэн үг.

А Лань: LV гэж мэдэлгүй л яах вэ. Өдөр болгон л барьдаг байлаа. Үйлчлүүлэгч маань хүртэл нэгийг бэлэглэсэн. Мэдэв үү?

А Пэй: Хуурамчийг нь л өгсөн байлгүй.

А Лань: Юу гэнэ ээ?

А Пэй: Чамд л гэж хэлье. Надад LVгээс цаадах нь ч байгаа. Chanel ч байгаа. Hermès ч гэсэн.

А Лань: Бүгд залилангийнх юм чинь.

А Пэй: Битгий солиор. Чи тэр LVгээ биеэ үнэлж олсон биз. Намайг мэдэхгүй гэж бодоо юу?

А Лань: Тэгээгүй гэж байна.

А Пэй: Тэгвэл тэр мөнгөө хаанаас олсон юм?

А Лань: Эмээ! Энэ хүнийг хар л даа.

Том эгч: А Пэй.  Битгий ингэж хатуурхаад бай.

Чэнь Юй Вэнь: За, за. 15 минутын завсарлагатай байгаагаа битгий мартаарай. Зураг бэлэн боллоо.

Фан дарга: Онгойлго.

Эм-4: Фан дарга аа.

Ли Хүй Жэнь: Ёстой эгдүүтэй юм аа.

А Пэй: Энэ зургийг хараач.

А Лань:  Яасан хөөрхөн юм бэ.

Чэнь Юй Вэнь: Ямар ч эгдүүтэй юм.

Ли Хүй Жэнь: Миний охин өөрийгөө харж байна уу? Авмаар байгаа юм уу?

Фан дарга: Юу хийгээд байгаа юм? Хана руу зогс. Өрөөний үзлэг хий.

Эм-4: Мэдлээ. Полароид камер байна.

Фан дарга: Чэнь Юй Вэнь. Тэдний 15 минутын завсарлага дууссан. Чи яагаад энд эргэлдээд байгаад байгаа юм?

Эм-4: Чавганы дарс байна. Хориотой эд зүйлс энэ байна.

Фан дарга: Чавганы дарс гэнэ ээ?

А Пэй: Чавгыг усанд оруулж байгаа юм.

Фан дарга: Тоглоом хийсээр л байна уу? Хурааж ав.

Эм-4: Мэдлээ.

Фан дарга: Хэн та нарт зураг дарах зөвшөөрөл өгсөн юм, айн?

Чэнь Юй Вэнь: Фан дарга аа, илтгэе. Би зураг дарсан юм.

Фан дарга: Буцаж очоод тайлбар бичиг бичиж өгөөрэй!

Чэнь Юй Вэнь: Мэдлээ.

А Пэй: Дарга аа. Бидэнд хүний эрх гэж байхгүй юм уу?

Фан дарга: Хүний эрх ээ? Мэдээж та нарт байгаа. Гэхдээ та нар өөрсдөө хүний эрхийг хүндэлдэг билүү? Хулгай, луйвар, сүрдүүлэг, хүн амины хэрэг! Эндхийг амралт гэж бодоо юу? Өөрсдийнхөө хэм хэмжээг мэдэж бай! Яах гээв? Намайг цохих гээ юу? Тэг л дээ. Цохиоч тэгээд!

А Пэй:  Үгүй ээ, үгүй, буруу ойлгосон байна.

А Лань:  Тийм зүйл байхгүй ээ.

А Пэй: Хүй Жэнь, зүгээр ээ.

Фан дарга: Доошоо суу. Яг одоо 50 удаа үсэрч суу.

А Пэй: Битгий л дээ. Эгч хөл муутай болохоор бид өмнөөс нь үсэрье.

А Лань: Тийм ээ.

Фан дарга: Яасан их хайр халамж вэ? Тэгвэл 100 болгоё.

А Лань: За, тэгвэл 50.

Фан дарга: Наймаа хийж байна гэж бодоо юу?

Том эгч: Зүгээр ээ.  Би чадна.

А Лань: Ойлголоо, 100г хийе.

А Пэй:  Том эгч ээ, зүгээр юм уу?

А Лань: Эмээ, уучлаарай.

Том эгч: Зүгээр дээ.

Фан дарга: Тоол!

Чэнь Юй Вэнь: Нэг.

Фан дарга: 8112. Хүүхэдтэй гээд онцгой эрх дарх эдэлнэ гэж бодсоны хэрэггүй шү. Чамд хэлчихье. Дүрмээ дагахгүй бол эндхийг чамд улам хэцүү болгоно гэж мэд.

Чэнь Юй Вэнь: Хоёр.

Фан дарга: Чи юм идээгүй юу? Чангахан дуугараач!

Чэнь Юй Вэнь: Гурав. Дөрөв. Тав.

Фан дарга: Шулуухан хэлье. Хүүхдээ аль болох хурдан гадагш явуул. Өөрт нь л дээр.

Ли Хүй Жэнь: Та гурав хүртэл нь байлгаж болно гэсэн. Би охиноо өсгөсөөр байж болно биз дээ?

Фан дарга: Энэ чинь шорон. Хүүхэд өсгөдөг газар биш. Хажуудаа байлгаж байгаагаа хайрлаж байна гэж бодох хэрэггүй.

Чэнь Юй Вэнь: Долоо.

Эм-4: Энд зогс.

Эм-5: Эгнээндээ ор. Хөдлөөд өгөөч. Юугаа хараад байгаа юм?

Эм-4: Ли Гүй Мэй.

Эм-6: Байна.

Эм-4: Чэнь Юй Хань.

Эм-7: Байна.

Эм-4: Лю Юү Синь.

Лю Юү Синь: Байна.

Эм-4: Хуан Ли Жюань.

А Пэй: Хөл өвдөөд яг үхэх нь ээ. Фан дарга энэ удаа арай л хэтрүүллээ.

А Лань:  Том эгч ээ, та зүгээр үү?

Том эгч: Зүгээр ээ. Санаа тавьсанд баярлалаа.  Ийм насан дээрээ...

Эм-4: За, анхаар! Тоолцгоо.

Том эгч: Нэг.

А Пэй: Хоёр.

А Лань: Гурав.

Ли Хүй Жэнь: Дөрөв.

Эм-4: 8918, дотогш ор. Сайн харж байгаарай.

А Лань: Энэ одоо яадаг царай вэ? Гутлаа тайлаач. Чи өөрийгөө наанаа сууж болно гэж бодоо юу? Хөөе!

Лю Юү Синь: Намайг тайван орхи.

А Лань: Чи муу сая юу гэсэн бэ?

Том эгч: А Лань. Дуугаа намсга. Энд хүүхэд байна шүү дээ.

А Пэй: Том эгч ээ. Түүнд ч гэсэн дүрэм хэрэгтэй. Үгүй бол толгой дээр гарна. Хөөе. Өөрийгөө танилцуулахгүй юм уу? Яаж яваад энд ирэв? Хэлгүй юм уу, дүлий юм уу? Эндхийн дүрмийг мэдэх үү, айн? Битгий хүн рүү муухай хараад бай, солиотой гичий минь.  Муу новш чинь.

Том эгч: А Пэй. Болиод өгөөч дээ. Залуу хүүхэд байна шүү дээ. Аажуухан бай. Чамайг хэн гэдэг юм?

А Лань: Чамтай юм яриад байна. Хэлгүй юм уу?

Лю Юү Синь: Хэлсэн шүү. Тавь!

А Лань: Юу гэнэ ээ?

Лю Юү Синь: Ойлгохгүй байна уу? Тавь гэж байна!

А Лань: Юу гэнэ ээ, чи?

Том эгч: Битгий. Болиод өгөөч. Боль гэж хэлсэн шүү. Хэдүүлээ оноо хасуулах болно.

Ли Хүй Жэнь: Юугаа харсан юм?

Лю Юү Синь: Шоронд хүүхдээ өсгөж байгаа юм уу?

Ли Хүй Жэнь: Чамд хамаагүй байх шүү.

Лю Юү Синь: Том болоод чамайг үзэн ядна даа.

А Пэй: Яаж ингэж хэлж чаддаг байна аа?

А Лань: Муу солиотой амьтан.

Ли Хүй Жэнь: Чи юу гээд байгаа юм? Чи галзуурчихсан юм уу?

Лю Юү Синь: Тэр чамайг үзэн ядах болно доо!

А Лань: Хүн ирж байна.

Эм-4: Юу гээд шуугилдаад байгаа юм?

А Лань: Суу, суугаач.

Том эгч: Зүгээр ээ. Юу ч болоогүй.

Эм-4: Чимээгүй байцгаа.

А Лань: Яасан? Жорлонгийн хажууд унтах дургүй байна уу?

А Пэй: Хамгийн гоё хэсгийг нь чамд үлдээсэн юм.

А Лань: Энэ хэсэг 6000 юань шүү.

А Пэй: Тохирох уу? Муугүй шүү. Эсвэл энэ 5000 юань гэж байгаа.

Ли Хүй Жэнь: За, миний охин битгий уйлаарай. Битгий уйл, битгий уйл.

Лю Юү Синь: Унтуулах юм уу, үгүй юу?

А Лань: Новш чинь.  Чанга гэж байвал зүгээр зайлчих.

А Пэй: Чамд яг ямар асуудал байна аа? Хүүхэд уйлахыг хараагүй юу? Эргүү амьтан чинь.

Эм-4: Юу хийгээд байгаа юм? Юу болоод шуугиад байгаа юм?

А Пэй: Юу ч болоогүй ээ, харгалзагч аа. Хүүхэд унтах гээд л уйлагнаж байна.

Эм-4: Дуугаа намсга.

Ли Хүй Жэнь: Ойлголоо, ойлголоо. Зүгээр дээ, зүгээр. За, ээжтэйгээ унтъя. Битгий уйлаарай. За, зүгээр, зүгээр. Унтаарай, унтаарай. Унтаарай.

Эм-4: Жагсаарай. Тооллогодоо.

Эм-6: Нэг.

Эм-7: Хоёр.

Эм-8: Гурав.

Эм-9: Дөрөв.

А Лань: Нэг.

Ли Хүй Жэнь: Хоёр.

Лю Юү Синь: Гурав.

Том эгч: Дөрөв.

Чэнь Юй Вэнь: Хоёрдугаар ээлж. Хаалга онгойлго.

А Пэй:  Сайн байна уу, дарга аа?

Олуулаа: Сайн байна уу?

Эм-4: Арын хүмүүс яваад өг.

Эм-5: Хоцорч болохгүй шүү. 8918. Намайг шалгаад байгаа юм уу?

Эм-7: Юнь Ши. Чи ч бас талх хийж байгаа юм уу?

Эм-5: Хэсгийн ахлагч.

А Лань: Байна.

Эм-5: Шинэ хүнийг сурга.

А Лань: Мэдлээ.

Эм-5: 8134. Тийшээ очоод тусал.

А Лань: Ингэж хий. Тэгээд ингэ. Дараа нь ингэнэ. Тэгээд боллоо. Чи нугалж байгаа юм уу, үгүй юм уу? Тэнэг юм уу?

Лю Юү Синь: Чи өөрөө ингэж хийнэ гэсэн биз дээ?

А Лань: Чи үнэхээр ийм тэнэг юм уу? Ээж чинь чамайг бага байхад хаясан гэж сонссон. Тэнэг болохоор чинь л тэгсэн байх даа. Гахай хүртэл чамаас ухаантай байлгүй.

Лю Юү Синь: Юу гээд байгаа юм бэ?

А Лань:  Сонссоныг чинь л хэллээ.

Эм-6: Юу болоод байгаа юм? Юу гээд шуугиад байгаа юм? Хана руу хараад зогс. Хана руу хараад зогс.

Эм-4: Бүгд хоолло.

Олуулаа: Ангийнхантайгаа мэндчилье. Сайхан хооллоорой.

Ли Хүй Жэнь: Амттай байна шүү.

Том эгч: Амттай байна уу?

Ли Хүй Жэнь: Чшш. Ярьж болохгүй.

А Пэй: Ёоё. Түүнийг хар даа. Яасан туранхай юм бэ. Царай нь бүүр цонхийчихсон. Хөөрхий амьтан.

А Лань: Юу ч идэхгүй байна.

А Пэй: Идэхгүй байна гэж үү? Тэгж болохгүй шүү дээ. Чадахгүй нь ээ. Тэгвэл өөрийнхөө хоолноос л өгөхөөс дөө.  Бүгдийг нь өгчихье.

А Лань: Тэгье.

А Пэй: Май, сайн идээрэй, ид ид.

А Лань: Жаахан ахиухан ид.

Лю Юү Синь: Болиод өгөөч!

А Лань: Муу новш чинь. Новш чинь яаж байна аа?

Эм-8: Наадхаа ал!

А Лань: Галзуу хүүхэн!

Эм-4: Зодолдохоо боль!

Эм-9: За, алив.

А Пэй: А Лань, эрхлэгч ирж байна.

Том эгч: Явъя, хурдлаарай!

Ли Хүй Жэнь: Үхэхийг хүсээ юу?

Чэнь Юй Вэнь: Юу хийгээд байгаа юм?  Зодолдохоо болиоч!

Ли Хүй Жэнь: Чи галзуурчихсан юм уу?

Эм-7: Наад новшоо дуусгаад өг!

А Лань: Хүй Жэнь!

Чэнь Юй Вэнь: Хоолны газарт зодоон болж байна. Төв өө, нэмэлт хүч дуудаж байна. Нэмэлт хүч дуудаж байна.

А Пэй: Хүүхдийг нааш нь өг. Наашаа, наашаа.

Том эгч: Болгоомжтой! Боль! Хүй Жэнь! Зодолдохоо боль гэж байна! Хүй Жэнь!

Лю Юү Синь: Тавиач!

Чэнь Юй Вэнь: Юугаа хийгээд байгаа юм?

А Лань: Эмээ!

Ли Хүй Жэнь:  Эмээ!

А Лань: Та зүгээр үү?

Ли Хүй Жэнь: Намайг тавь! Тавь гэж байна!

Эмч: За, харцгаая. За, байз. Эндхийг нь харъя. Жаахан хавдчихаж.

Ли Хүй Жэнь: Өвдөж байна уу?

Эмч: Юнь Шигийн толгой нь л жаахан хөхөрсөн байна. Өөр ноцтой зүйл алга. Гэхдээ... толгойгоо цохисон болохоор аюулгүйн үүднээс нүдийг нь бас шалгасан юм.

Ли Хүй Жэнь: Нүд нь яасан байна?

Эмч: Юнь Шигийн зүүн нүдэнд болрын цайралт илэрсэн. Төрөлхийн болрын цайралт байж магадгүй. Бас үзлэгийн үеэр Юнь Шид юмсыг тод харахад хүндрэлтэй байгаа нь ажиглагдсан. Харааны сулралтай байх магадлалтай.

Ли Хүй Жэнь: Яаж ийм зүйл болдог байна?

Эмч: Болрын цайралт заримдаа удамшлын гаралтай байдаг. Харааны сулрал олон шалтгаантай. Жишээ нь, Юнь Ши дутуу төрсөн шүү дээ. Инкубаторт хэт удаан байснаас болоод харааны хөгжил нь удааширсан байж болно.

Ли Хүй Жэнь: Эмчлэгдэх боломжтой болов уу?

Эмч: Хоёр нүдний харааны ялгааг нүдний шилээр засаж болох ч, болрын цайралтын хувьд заавал мэс засал хийлгэх шаардлагатай. Гэхдээ энэ чинь шорон. Бидэнд тоног төхөөрөмж нь байхгүй. Зохих эмчилгээг нь хийлгэхгүй бол хараагаа бүрмөсөн алдах ч эрсдэл гардаг.

Ли Хүй Жэнь: Бие нь яаж байна? Айн?

Том эгч: Хүй Жэнь. Битгий санаа зов.

Фан дарга: 8112. 8918. Та хоёрын сахилга бат болон хүмүүжлийн үнэлгээнээс тус бүр 0.5 оноо хасна гэдгийг мэдэгдье. Нийтдээ нэг нэг оноо хасагдана. Дээрээс нь сахилгын өрөөнд... долоо хоног хоригдоно.

Ли Хүй Жэнь: Фан дарга аа. Оноо хасагддаг л юм байж. Гэхдээ сахилгын өрөөнд орохгүй байж болохгүй юу? Юнь Ши өвчтэй байна. Би түүнийг асрах ёстой.

Фан дарга: Надтай наймаалцах гээд байгаа юм уу? Би чамд өмнө нь хэлсэн. Энэ чинь шорон. Хүүхэд өсгөдөг газар биш. Хүүхдийг тасагт нь аваач.

Эм-4: Мэдлээ.

Ли Хүй Жэнь:  Юнь Ши, хаана нь өвдөж байна?

Фан дарга: 8918, хүрээд ир.

Ли Хүй Жэнь: Эмээдээ хэлээрэй, за юу? Өвдвөл эмээдээ заавал хэлээрэй.

Эм-6:  Явцгаая.

Ли Хүй Жэнь: Өвдвөл... Эмээ.

Эм-6: Явъя.

Ли Хүй Жэнь:  Юнь Шиг миний өмнөөс сайн харж байгаарай.

Том эгч: Тэгнэ ээ, тэгнэ.  Санаа зоволтгүй.

Эмч: 8024 өө. Биед тань тавгүй зүйл байна уу?

Хүй Жэний нөхөр: Салъя гэж байгаа юм уу? Битгий солиор! Наад хүүхдээ авахуул!

Эм-3: Хүүхэд жаахан дутуу төрсөн учраас инкубаторт байлгах хэрэгтэй.

Эмч: Хараагаа бүрмөсөн алдаж ч магадгүй.

Фан дарга: Энэ чинь шорон. Хүүхэд өсгөдөг газар биш.

Лю Юү Синь: Том болоод чамайг үзэн ядна даа!

Лю Юү Синь: Намайг тавь!

Эм-4: Нэмэлт хүч дуудаж байна. Нэмэлт хүч!

Лю Юү Синь: Намайг зүгээр үхүүлээд өгөөч!

Эм-4: Төв өө, нэмэлт хүч дуудаж байна! 8918 аа!

А Пэй: Хөөх. Хайрын захиа байх чинь. Захидал бичдэг найз юм уу? Ямар цаг үе билээ дээ? Одоо ч захидлаар харилцдаг юм уу?

А Лань: Намайг өмгөөлж байсан залуу өмгөөлөгч байгаа юм. Хар даа, ёстой царайлаг байгаа биз? Энэ чинь миний Майкл шүү дээ.

А Пэй: Харахгүй байна аа. Яагаад түүн рүү бичээд байгаа юм?

А Лань: Тэгээд өөр хэн рүү бичих юм? Надад гэр бүл гэж байхгүй. Энд орж ирэхээсээ өмнө хамгийн сүүлд харсан хүн маань байхгүй юу. Тэгээд л би өөрөө түрүүлж бичсэн юм. Хариу бичнэ гэж огт бодоогүй шүү.

А Пэй: Юу гээч нь вэ?

А Лань: Рэп дууны үг байна. Өмгөөлөгч ч гэлээ хипхоп хөгжим хийдэг юм. Чи үглээд үз дээ. Би битбокс хийе. Хэмнэлийг чинь өгье.

А Пэй: За, алив. ♪ А Лань торны цаанаас оддыг ширтэнэ ♪ ♪ Харин би шүүх танхимд шударга ёсыг эрнэ ♪

Эм-4: Бүгд анхаар.

А Пэй: Шал сонин болгочихлоо.  Дөнгөж эхэлж байхад чинь.

А Лань: Дараа үргэлжлүүлье.

Эм-4: Тооллогодоо.

Том эгч: Нэг.

А Пэй: Хоёр.

А Лань: Гурав.

А Пэй: Ингээд болоо.

Ли Хүй Жэнь: Миний охин.  Ээж нь ирлээ.

А Лань: Юнь Ши, ээж нь ирлээ.

Ли Хүй Жэнь:  Баярлалаа.

А Пэй: Ёстой сайн хүүхэд.

А Лань: Хамгийн мундаг нь.

Ли Хүй Жэнь: Яагаад нүдэнд нь наалт наачихсан юм?

А Пэй: Эмч Юнь Шигийн хоёр нүдний харааг ялгаатай гэсэн. Одоохондоо харааг нь засах шилгүй болохоор эхлээд сайн хараатай нүдийг нь хааж байгаа юм. Сул нүдээрээ хараг гээд. Тэгж дасгадаг гэсэн.

Ли Хүй Жэнь: Хэр удаан ингэж наах юм?

А Пэй: Санаа зоволтгүй ээ. Одоохондоо өдөрт нэгээс хоёр цаг наана. Эмчийн хэлснээр бол... энэ анхан шатны эмчилгээ гэсэн. Тэгээд бас эмч... гайгүй болгохын тулд урт хугацааны эмчилгээг гадуур үргэлжлүүлэх хэрэгтэй гэсэн.

Ли Хүй Жэнь: Сайн охин байсан уу?

А Пэй: Тийм ээ, ёстой сайн байсан. Зураг зурж байсан юм.

А Лань:  Хар даа, тэр эднийг зурсан.

А Пэй: Энэ цэцгийг хараач.

Ли Хүй Жэнь:  Чи зурсан юм уу?

А Лань: Гоё байгаа биз?

Том эгч: Дээрдэж байна уу?

Ли Хүй Жэнь: Үүнийг миний охин зурсан юм уу?

Том эгч: Дух чинь яачихсан юм?

А Пэй: Юм ярихгүй юм уу?

А Лань: Хүн үл тоогоод бүдүүлэг амьтан чинь.

А Пэй: Том эгч ээ. Наад юмаа тоох хэрэггүй ээ. Өөр түвшний галзуу хүүхэн байна лээ.

А Лань: Нэг ууттайг нь өөрөө өргөөч. Шинэков оо, энэ хүнд байна. Ганцхан уут юм уу? Жинхэнээсээ юу? Нөгөө гар чинь сул байна шүү дээ. Чи дүлий юм уу? Үүнийг аваач!

А Пэй: Юугаа ширтээд байгаа юм?

А Лань: Чамайг ав гээд байна! Хурдал, мэдэв үү? Ширтээд л. Ширтээд л байх юм.

А Пэй: Таалагдахгүй байна уу, айн?

А Лань: Биеэ тоосон амьтан.

А Пэй: Биеэ тоосон юм. Энэ галзуу хүүхэн ч ёстой бүтэхгүй ээ.

А Лань:  Хогоо ангилж мэдэхгүй юу?

А Пэй: Юу хийгээд байгаа юм, айн?

Лю Юү Синь: Холд.

А Пэй: Хаачих нь вэ?

А Лань: Чамтай яриад байна. Чамтай ярьж байна гээд байгаа юм биш үү? Дүлий юм уу?

Лю Юү Синь: Надаас юу хүсээд байгаа юм?

А Лань: Намайг цохичихлоо.

А Пэй: Цохичихлоо шүү дээ. Өшиглөөд унагаа.

А Лань: Хогоо ялгаж бай.

А Пэй: Энэ муу чинь яачихсан юм бэ?

А Лань: Яасан?

А Пэй: Муу новш чинь юугаа хийгээд байгаа юм?

А Лань: Хүчтэй цохиулчихсан уу? Доош нь тавь!

А Пэй: Чи чинь солиотой юм уу?

А Лань: Новш минь, доош нь тавь гэсэн шүү!

А Пэй: Насаараа энд хоригдохыг хүсээ юу? Тавь гэсэн шүү.

А Лань: Муу хүн юм биз дээ? Тавь гэсэн шүү.

А Пэй: Над руу дахиад далайгаад үзээрэй.

Ли Хүй Жэнь:  Битгий тэнэглээд бай.

А Лань: Наадхаа цохь! Цохиод хая!  Чи өөрөө л хүссэн.

Ли Хүй Жэнь: Хангалттай.

А Пэй: Хоолойг нь барьж бай.

Ли Хүй Жэнь: Сахилгын өрөөнд орох гээд байгаа юм уу? Одоо болно. Хангалттай. Түрүүлээд явж бай.

А Пэй:  Хаачих гээд байгаа юм?

Ли Хүй Жэнь: Хангалттай, одоо болно.

А Пэй:  Хаачих нь вэ?

Ли Хүй Жэнь: Явж бай.

А Лань: Юу хийгээд байгаа юм бэ?

А Пэй: Юу болж байна?

А Лань: Яасан, энэрэнгүй зан чинь хөдөлчихсөн үү? Намайг үүгээр цохих гэж байсан шүү дээ.

А Пэй: Хүй Жэнь. Би чамайг дүү шигээ л боддог. Тэр галзуу эм бидэн рүү үүгээр далайж дайрсан, Алах гэж байгаа юм шиг л байсан. А Лангийн нүүр лүү цохисон бол яах болж байна? Эндээс гараад яаж үйлчлүүлэгч олох юм?

А Лань: Юу вэ, би гараад тэр ажлыг хийхгүй л дээ.

А Пэй: Яах вэ, чи...

Ли Хүй Жэнь: Одоохондоо түүнд тусалчих аа. Бэртсэн байгааг нь харахгүй байна уу? Тийм муу хүүхэд биш ээ. Дээрэлхэхээ больчих л доо. Намайг сахилгын өрөөнд байхад хажуугийн өрөөнд байсан юм. Долоон өдөр дараалж уйлсан. Духан дээрх шархыг нь хараач. Өөрөө хана мөргөсөөр байгаад тийм болчихсон. Залуу хүүхэд шүү дээ. Энд орж иртлээ их юм туулсан байлгүй. Дээрэлхэхээ больчих л доо. Нэгнийгээ ойлгох гээд үзээч. Хэдүүлээ нэг өрөөнд байгаа шүү дээ. Тэгэх үү, эгч ээ? Бүгд зүгээр ээ. Чи одоо ч хөөрхөн хэвээрээ байна.

А Пэй: Чи сая арай л чанга өшиглөсөн шүү.

А Лань: Өөрөө тэг гээгүй билүү? Одоо намайг буруутгах нь уу?

А Пэй: Жаахан барьцтай байх хэрэгтэй шүү дээ.

А Лань:  Яаж?

А Пэй:  Гэхдээ чи арай л чанга өшиглөсөн.

А Пэй: Хөөе, хөөе, хөөе. Та нар өлсөж байна уу?

А Лань: Тийм ээ.

А Пэй: Өлсөж байна уу? Бялуу байгаа шүү. А Юн бялуу авчирсан юм.

А Лань: Бялуу байна. Танд их сайн хандах юм аа. Байнга эргэлтээр ирдэг.

А Пэй: Бид хоёр нэгэндээ өртэй хүмүүс. Больж үз. Чалчаад байлгүй ид ээ.

Том эгч: А Лань.

Ли Хүй Жэнь: Нэгийг авах уу?

А Лань: Чи эндээс идэх үү? Уучлаарай.

Лю Юү Синь: Баярлалаа. Намайг ч гэсэн уучлаарай.

А Пэй: Тэврэлдээд эвлэрээрэй. Тэврэлдээд эвлэрээрэй.

А Пэй: Нэг тэвэрчих ээ. Алив л дээ.

А Лань: Эмээ, тэр яагаад тэврэхгүй байгаа юм?

Ли Хүй Жэнь: Тийм шүү.

Том эгч: А Пэй.

А Пэй: Би хүртэл үү? За, за. Зүгээр ганц тэврэлт шүү дээ. Алив, хүрээд ир. Юунд нь ичих вэ дээ. За, ингээд боллоо. Амттай байвал дахиад идээрэй. За юу? Өмнөх явдлын тухайд... намайг уучлаарай. За, ингээд. Бялуунаасаа идье. Идэцгээе, идэцгээе. Амттай байна шүү, амттай байна. Эгч ээ, танд нэг зүсэм.

Том эгч: За.

А Пэй: Май, энэ байна.

Ли Хүй Жэнь: Хараач ээ, дуртай идэж байна шүү.

Олуулаа: ♪ Дууны жигүүрээр хөтлөгдөн ♪ ♪ Өвчин зовлон, хагацалгүй газар луу ниснэ ♪ ♪ Нам гүмхэн сарны туяан доор ♪ ♪ Улаан цэцгээр дүүрэн цэцэрлэг зүүдэлнэ ♪ ♪ Бадамлянхуа цэцгүүд ♪ ♪ Бяцхан дүүгээ хүлээн байна ♪

Ли Хүй Жэнь: Гоё байна уу?

1 ойтой Юнь Ши: Гоё байна.

Ли Хүй Жэнь: Тийм үү?

1 ойтой Юнь Ши: Тийм ээ. Хар даа.

Ли Хүй Жэнь: Таалагдаж байна уу?

А Пэй: Зүрх гаргаарай.

Ли Хүй Жэнь: Зүрх байна. Дуртай байгаа байх нь ээ. Захирагч аа.

Фан дарга: 8112. Юу хийгээд байгаа юм?

Ли Хүй Жэнь: Уучлаарай.

Фан дарга: Хэр хэмжээгээ мэдээч.

Захирагч: Зүгээр дээ. Зүгээр. Хөөе, чи. Чамд асуух зүйл байгаа юм уу?

Ли Хүй Жэнь: Надад нэг асуулт байна. Энэ жилийн урлагийн тоглолтын хөтөлбөр батлагдсан болов уу?

Захирагч: Энэ жилийнх шийдэгдсэн билүү?

Фан дарга: Арай шийдэгдээгүй.

Захирагч: Чи юу хиймээр байгаа юм?

Ли Хүй Жэнь: Би найрал дууны үзүүлбэрт бүртгүүлмээр байна. Би дуулмаар байна. Сая охиноо найрал дуу сонсож байхыг харсан юм. Их баяртай байгаа харагдсан. Үнэхээр дуртай байгаа юм шиг. Би дуулж сурмаар байна.

Ван Мэй Ли: Захирагч аа. Шударга бус байна. Бид ч бас бүртгүүлмээр байна. Бүжгийн үзүүлбэрт.

Захирагч: Чи тэгж бүжиглэж чадна гэж үү?

Ван Мэй Ли: Чадна аа. Би бүүр долгиолж хөдөлж чадна. Хар даа.  Чимээгүй.

Эм-9: За.

Захирагч: Зүгээр ээ, зүгээр. Бүгд арга хэмжээнд идэвхтэй оролцох гэж байгаа нь сайхан байна. Би ч баяртай байна. Гэхдээ энд бүх зүйл шударгаар явагддаг. Та нар өөрсдөө хоорондоо ярилцаад үз. Тэгээд дуулах уу, бүжиглэх үү гэдгээ шийдэцгээ.

Ли Хүй Жэнь: Санаа зоволтгүй ээ, захирагч аа. Манай тасгийн... А Пэй их гоё дуулдаг. Бас эмээ байна. Урьд нь их алдартай дуучин байсан юм. Бүүр найрал дуу удирдаж байсан.

Захирагч: Өө, за. Сайхан явдал байна. Тэгвэл хурдан шийдвэрээ гаргаарай.

Фан дарга: Мэдлээ.

Ван Мэй Ли: Баярлалаа, захирагч аа. Баярлалаа. Баяртай, захирагч аа.

Ли Хүй Жэнь: Эмээ. Уучлаарай даа. Би арай хэтрүүлчихлээ. Намайг уучлаарай.

А Пэй: Хүй Жэнь, Одоо хангалттай. Намайг хүртэл татаад оруулчих юм. Яах гэж тэдэнд эмээгийн тухай хэлж байгаа юм?

А Лань: Тийм шүү. Өөрөө тийм муу дуулдаг байж яах гэж найрал дуу байгуулна гэж?

Ли Хүй Жэнь: Яагаад гэвэл... би Юнь Шиг хугацаанаас нь өмнө явуулахаар шийдсэн.

А Пэй: Дахиад хоёр жил үлдсэн биз дээ? Гэв гэнэт яагаад тэгж байгаа юм?

Ли Хүй Жэнь: Фан дарга аа. Таны зөв гэж бодож байна. Би охиндоо... шинэ гэр бүл олж өгмөөр байна.

Фан дарга: Тэгэхээр чи... Юнь Шиг хугацаанаас нь эрт явуулна гэсэн үг үү?

Ли Хүй Жэнь: Мхм.

Фан дарга: Нүднээс нь болоод уу?

Ли Хүй Жэнь: Би охиныхоо нүдийг эмчлүүлмээр байна. Бас илүү сайхан орчинд өсөөсэй гэж хүсэж байна. Ээж хүний хувьд миний хийх ёстой зүйл тэр.

Ли Хүй Жэнь: Тийм болохоор одоо миний ганц хүсэл гэвэл... энэ л байна. Хэдүүлээ найрал дуу байгуулж... Юнь Шитэйгээ зохих ёсоор салах ёс хийцгээе.

А Пэй: Хөөе. Түрүүнээс хойш бичсэн байж "Хүндэт Майкл"аас өөр юмгүй сууж байх шив.

А Лань: Эхлэл угаасаа хэцүү байдаг юм.

А Пэй: Чиний Англи хэл ч өөр түвшнийх юм аа. Би чамд тусалъя. Зүгээр ингээд бич. Би чамайг маш ихээр... санаж байна. Миний зүрх... загатнаад болохгүй нь.

А Лань: Тэгье. "Галзуурах нь" гээд биччихье. Загатнаж байгаа хэсэг нь зүрхэндээ үлдэг.

Эм-10: Фан дарга намайг үнэлгээ хий гэсэн юм. Юнь Ши эндхийн орчинд сайн дасаж байгаа юу?

Ли Хүй Жэнь: Тийм ээ, гайгүй дасаж байгаа. За, май.

Эм-10: Тэр юунд хамгийн сонирхолтой байна?

Ли Хүй Жэнь: Хөгжимд нэлээн дуртай байгаа.

Эм-10: Хөгжим үү? Сайн байна. Нүдний наалтаа нааж байгаа юу?

Ли Хүй Жэнь: Заримдаа хуулж хаях гээд байдаг ч гэлээ...

Ван Мэй Ли: Замаас холд.

А Пэй: Хөөе. Тэр одоо юу вэ? Нэг юм болох нь дээ.  Явъя, явъя.

А Лань:  Энэ одоо юу вэ?

Ван Мэй Ли: Хүн чинь бүрдээгүй байгаа юм уу?

Ли Хүй Жэнь:  Та нарт ямар хамаатай юм?

А Пэй: Хөөе, хөөе!

А Лань: Та нар юу хүсээд байгаа юм?

А Пэй:  Явцгааж үз.

Ван Мэй Ли: Тайвшир л даа.

А Лань: Юу гэнэ ээ?

Ван Мэй Ли: Юу ч биш ээ. Захирагч биднийг ярилц гэсэн. Тэгээд би энд ярьж байна. Өнгөрсөн жил бүжиг байсан. Түүний өмнөх жил ч ялгаагүй. Муу эргүү хүүхэн чинь. Захирагчид найрал дууны тухай хэлнэ гэнэ ээ? Намайг энэ бүжгийг хэр удаан бэлдсэнийг мэдэх үү?

Чэнь Синь Ти: Тийм шүү. Ван эгч хагас жил бэлтгэл хийсэн. Арга хэмжээн дээр оноо авах гэж шүү дээ. Хугацаанаасаа өмнө гарахын тулд.

Ли Хүй Жэнь: Оноо авмаар байна уу? Тэгвэл манай найрал дуунд ор.

Ван Мэй Ли: Хуцна биз. Дуулах чинь бүжиглэхээр шал өөр. Хажуудаа нэг бацаантай болсон биш өөрийгөө их юманд санаагүй биз дээ?

Ли Хүй Жэнь: Хэнийг бацаан гээд байгаа юм?

Эм-4:  Бүгд нэгнээсээ салцгаа.

Эм-6: Боль гэж байна!

Эм-4: Зүгээр ээ.

Эм-6: Болгоомжтой байцгаа. Болгоомжтой бай.

Лю Юү Синь: Хөөе. Бүжиг сонгогдох эсэх нь хамаагүй би бүжгийн багт л орно. Гэхдээ онооны хувьд минийх байх болно.

Ван Мэй Ли: Яасан муухай юм бэ. Намайг дисконы хатан хаан байхад чи төрөөгүй ч байсан гэж мэд, золиг минь!

Лю Юү Синь: Тэгвэл харуул л даа.

Олуулаа:  Тэгээд харуулаач дээ!

Ван Мэй Ли: Чамаас айхгүй шүү!

А Лань: Чи чадах юм уу? Алив, хүрээд ир!

Чэнь Синь Ти: Харгалзагч аа, жаахан дасгал хийлгүүлчих.

Эм-9: Дасгал хийе. Дасгал хийе.

А Лань: Зүгээр хийгээч дээ. Юугаа хүлээгээд байгаа юм?

А Пэй: Тэдэнд үзүүлээд өг.

Ван Мэй Ли: Харж байна уу?

Ли Хүй Жэнь: Нэлээн сайн бололтой.

А Лань: Бид яллаа.

Ван Мэй Ли: Урт хөлтэй байгаад яах юм?

А Пэй: Яагаад байгаа юм?

А Лань: Юу хийгээд байгаа юм? Ялагдаж чаддаггүй юмнууд!

Эм-4: Яацгаах гээд байдаг юм? Дасгалын цаг дууслаа. Жагсацгаа. Юугаа харсан юм?

Эм-6: Нэг эгнээнд ор. Суудалдаа суу.

А Пэй: Саяных юу вэ?

А Юн: Харсангүй юу? Дунд сургуулийн диплом.

А Пэй: Хүү төгссөн юм уу?

А Юн: Мундаг хүүхэд. Хоёр долоо хоногийн өмнө төгссөн.

А Пэй: За, ашгүй дээ. Тийм юм гаргаж ирээд хүн айлгаад хаячих юм. Гэрлэлтийн гэрчилгээ байна гэж бодлоо.

А Юн: Эрхэм шүүгч ээ, би ямар ч гэм буруугүй.

А Пэй: Шударгаар ажлаа хийж байгаа биз дээ? Дахиж луйвар хийхгүй байгаа биз?

А Юн: Үгүй ээ.

А Пэй: Чи дахиад ороод ирвэл хүүхдүүдийг хэн харж хандах юм?

А Юн: Дуугаа намсга л даа. Үгүй ээ. Би тэр ажлыг дахиж хийхгүй.

А Пэй: Тэгвэл сайн л байна. Хөөе. Дараа ирэхдээ идэх юм ихийг авчраарай. Юнь Ши тахианы гуя идмээр байгаа. Энд бүгд өлөн зэлмүүн л байдаг. Хоёр килограмм, түүнээс их байсан ч яах вэ.

Мэй Хуа: Бараг арван жил болсон юм уу даа? Энэ олон жилийн турш тантай уулзахаар ирж байхад та надтай уулзахаас татгалзсаар ирсэн. Одоо тэгсэн яагаад зөвшөөрөх болов? Шалтгаан чинь юу ч байлаа гэсэн... надад хамаагүй. Би жил бүрийн энэ үеэр ирсээр байх болно. Яагаад гэвэл өнөөдөр...

Том эгч: Түүний нас барсан өдөр. Чиний ах Жы Вэйгийн дурсгалын өдөр. Би мэднэ ээ.

Мэй Хуа: Бас таны аавыг алж... миний амьдралыг сүйрүүлсэн өдөр.

Ян Юй Ин: Дахиад нэг. Амьсгаагаа гарга.

4 настай охин: Ээж ээ. Ээж ээ!

Мэй Хуа: Та үхэхийг оролдсон ч бүтэлгүйтсэн. Тэгээд зүгээр л алга болчихсон. Харин би яах юм? Намайг бага байхад... хэвлэлийнхэн өдөржин дагаж мөрдөж, сэтгүүлчид араас хөөж асуултаар булдаг байсан. "Алдартай ээж чинь яагаад хүн алсан юм бэ?" гэж. Би гудамжны харх шиг л амьдарсан. Та тэрийг мэдэж байсан уу?

Ян Юй Ин: ♪ Салах ёс хийхдээ ♪ ♪ Миний гараас атгаарай ♪ ♪ Уулсын цаагуур жаргах ♪ ♪ Дулаахан нарыг хамтдаа харъя ♪ ♪ Хорвоо дэлхий уудам болохоор ♪ ♪ Би чамтай хамт алхмаар байна ♪ ♪ Гэвч цаг хугацаа ♪ ♪ Үргэлж түрүүлж ♪ ♪ Төгсгөх юм ♪

4 настай охин: Ээж ээ. Ээж л дээ. Ээж ээ, ээж. Ээж ээ!

Юй Иний нөхөр: Ян Юй Ин. Чи өөрөө үүнийг нэг хар даа. Өдөр болгон дуулж, төгөлдөр хуур тоглож сууна. Хүүхдээ ямар болгосноо хар даа. Чи эх хүн мөн үү?

ТЕКСТ: ФЕНИЛКЕТОНУРИ, ОЮУНЫ ХОМСДОЛ ҮҮСГЭЖ БОЛЗОШГҮЙ.

Ян Юй Ин: Чи юугаа хийгээд байгаа юм?

Эм-11:  Юу гээч нь вэ?

Ян Юй Ин: Чи хэн юм?

Юй Иний нөхөр: Новш минь. Өөрийгөө тайзан дээрх том од хэвээрээ гэж бодоо юу? Битгий мөрөөдөөд бай.

Юй Иний нөхөр: Би нэр хүндтэй эмч хүн. Харин чи намайг шившиг болгосон. Яах гээд байгаа юм бэ? Энэ гажигтай хүүхдээ харж бай л даа. Эрүүл саруул хүүхэд ч төрүүлж чадахгүй. Чи төрөх ёсгүй байсан юм. Үхчихгүй яасан юм? Зүгээр үхчихгүй яасан юм?

Ян Юй Ин: ♪ Салах ёс хийхдээ ♪ ♪ Миний духан дээр үнсээрэй ♪ ♪ Цэлмэг хөх тэнгэр ♪ ♪ Чи, бид хоёрыг тэвэрнэ ♪

Мэй Хуа: Та байгаагүй бол би ийм хүчтэй нэгэн болж чадахгүй байсан юм. Жил болгоны энэ өдөр... танд сануулж, таныг тарчлаахаар би ирж байх болно. Тэгж байж та өөрийгөө ямар харгис, ямар аймшигтай ээж байснаа хэзээ ч мартахгүй.

Ли Хүй Жэнь: Эмээ. Та хөгжимд дуртай хэвээрээ биз дээ? Надад туслаач дээ, тэгэх үү? Маргааш шалгаруулалттай.  Тангүйгээр би чадахгүй.

Том эгч: Үгүй. Би чамд үгүй гэж хэлсэн. Чи... болиод өгөөч.

А Пэй: Чи үнэхээр чадах юм уу?

А Лань: Толгойгоо битгий хөдөлгөөд бай.

А Пэй: Ямар уддаг юм бэ.

А Лань:  Новш гэж.

А Пэй: Нээрээ шүү.

А Лань:  Өө, гөлөг.

А Пэй: Харааж байна уу? Охин хүүхэд тэгдэггүй юм.

Ли Хүй Жэнь: А Пэй. Нэг, хоёр, гурав. Дөрөв. Ингэх юм уу? Эсвэл...

А Пэй: Харъя даа.

Ли Хүй Жэнь: Дөрвөн хэмнэлээр явахад...

А Пэй: Дөрвөн хэмнэлээр явахад ингэнэ. Нэг, хоёр, гурав, дөрөв.

Ли Хүй Жэнь: Та удирдаач болбол яасан юм?

А Пэй: Бодоод ч хэрэггүй.

Ли Хүй Жэнь: Тэгвэл маргаашийн шалгаруулалтад надтай хамт явж болох уу? Таны сонсгол сайн шүү дээ.

А Пэй: Бодоод үзье.

Эм-4: Бүгд анхаар. Тооллогодоо.

А Лань: Нэг.

А Пэй: Хоёр.

Ли Хүй Жэнь: Гурав.

Лю Юү Синь: Дөрөв.

А Лань:  Эмээ.

А Пэй: Том эгч ээ.

А Лань: Юу болсон юм? Таныг хаашаа авч яваад ирэв?

Том эгч: Онц юм биш ээ. Дарга намайг дуудсан юм. Жаахан ярилцана гээд. Тэгээд л болоо.

Ли Хүй Жэнь: Аан.

Том эгч: Сайн уу, Юнь Ши?

А Лань:  Эргээд хар.

А Пэй: Болоогүй л байгаа юм уу?  Тоглоогүй шүү.

А Лань: Хөдлөөч ээ.

А Пэй: Би өөрөө хийе ээ. Илүү хурдан байх биз.

Том эгч: Хүй Жэнь.

Ли Хүй Жэнь: Мхм.

Том эгч: Тэгье ээ. Би удирдаач чинь болъё.

Ли Хүй Жэнь: Нээрээ юу?

Том эгч: Би чамд дуулахыг зааж өгье.

А Пэй: Том эгч ээ. Танд юу тохиолдоо вэ?

Том эгч: Юу ч болоогүй ээ. Дарга сүүлийн гурван жилийн турш дандаа бүжиг байсан болохоор энэ жил өөрчлөлт хийхийг хүсэж байгаа юм байна. Дуу, бүжгийг хослуулж болно гэсэн.

А Пэй: Дарга үнэхээр сайн хүн юм аа.

А Лань: Бид дуулж болох юм уу? Дуулна даа. Дуулна даа.  Бүжиглэнэ дээ.

Ли Хүй Жэнь: Эмээ. Та маргаашийн шалгаруулалтад очих уу?

Том эгч: Тэр мэдээж.

Ли Хүй Жэнь: Би харах шаардлагагүй боллоо. Баярлалаа, эмээ.

А Пэй: Хөөе, хөөе. Том эгч явна гэж байгаа бол би ч бас явна.

Ли Хүй Жэнь: Тэгвэл та бидэнд хэрэггүй ээ.

А Пэй: Галзуу хүүхэн чинь. Холдооч.  Эгчийн дуулахыг сонсмоор байна.

А Лань: Битгий хөдлөөд байгаач.

Ли Хүй Жэнь: Баярлалаа, эмээ.

Ван Мэй Ли: 8648. Ван Мэй Ли.

Чэнь Синь Ти: 8423 дугаартай Чэнь Синь Ти.

Ван Мэй Ли: Шалгаруулалтын тухай сонсоод ирлээ.

Чэнь Синь Ти: Бид нэг их бэлдэж амжаагүй шүү.

Том эгч: Чадах юмаа л үзүүл.

Ван Мэй Ли: ♪ Би үргэлж өөртөө итгэлтэй байсан ♪ ♪ Ингэж хэлэхээсээ айхгүй байна ♪ ♪ Гэхдээ чиний дэргэд очихоороо ♪ ♪ Гэнэт л ичээд байх юм ♪ ♪ Залуу минь, чи намайг ичээгээд байна ♪ ♪ Чамайг хажуугаар өнгөрөх болгонд ♪

Чэнь Синь Ти: ♪ Би яагаад ийм болчихдог юм бол? ♪ ♪ Бие минь ч намайг сонсохоо байлаа ♪ ♪ Урьд нь хэзээ ч ингэж мэдэрч байсангүй ♪ ♪ Сэтгэл минь хяналтаас гарчихлаа ♪

Ван эгч; Синь Ти: ♪ Чамайг надад юу хийснийг мэдэхгүй юм ♪ ♪ Гэхдээ л зөв юм шиг санагдаж байна ♪ ♪ Урьд нь хэзээ ч ингэж мэдэрч байсангүй ♪ ♪ Би өөрийгөө хянаж чадахгүй нь ♪

Эм-8: Гоё шүү! Гайхалтай. Үнэхээр сайн байлаа.

Том эгч: Альт, меццо.

Ван Мэй Ли: Юу гэсэн бэ?

Том эгч: Нам өнгө. Дунд өнгө.

Ван Мэй Ли: Тэгээд бид тэнцсэн үү?

А Пэй: Тэнцсэн. Бэлтгэлдээ заавал ирнэ шүү.  Ингээд болсон.

Том эгч: Ингээд боллоо.

Ван Мэй Ли: Хөл дээр гишгэчихлээ. Гараа аваач ээ.

Эм-10: ♪ Уулсын цаагуур жаргах нар ♪

Том эгч: Сопрано. Альт.

Эм-12: ♪ Яагаад тэр билээ, яагаад тэр билээ? ♪

Том эгч: Меццо. Сопрано.

Ли Хүй Жэнь: А Пэй.

А Пэй: ♪ Хайрын далайд шидэгдэж, зовж тарчилж явна ♪

Том эгч: Меццо.

А Лань: Меццо гэж юу юм?

Ли Хүй Жэнь: Наанаасаа буу гэсэн үг.

Эм-10:  Буугаач.

Ли Хүй Жэнь: Үгүй ээ, тийм биш.

Том эгч: Меццосопрано.

А Лань: Нэмэлт оноотой боллоо.

А Пэй: Хүй Жэнь. Чи дуулахгүй юм уу?

Ли Хүй Жэнь: Хэтэрхий олон хүн байна аа. Би өрөөндөө дуулчихъя.

А Пэй: Үгүй ээ. Сурахыг хүсэж байгаа бол гараад дуулах хэрэгтэй.

Том эгч: Нэг оролдоод үз л дээ.

А Пэй: Энэ чинь шалгаруулалт.

Том эгч: Оролдоод үз ээ.

Ли Хүй Жэнь: 8112. Ли Хүй Жэнь.

Ли Хүй Жэнь: ♪ Талархлаар дүүрэн зүрх минь ♪ ♪ Чамд баярлаж явдаг ♪ ♪ Насан туршид минь хамт байж ♪ ♪ Өөрийнхөөрөө байх зоригийг надад өгсөн ♪ ♪ Талархлаар дүүрэн зүрх минь ♪ ♪ Хувь заяандаа баярлана ♪ ♪ Цэцэгс дэлгэрч, гандах ч ♪ ♪ Би тэр бүхнийг нандигнан хадгална ♪

Том эгч: Сопрано.

Ли Хүй Жэнь: Сопрано гэж үү?

Том эгч: Тийм ээ.

Ли Хүй Жэнь: Би тэнцчихсэн үү?

Том эгч: Гэхдээ Хүй Жэнь.

Ли Хүй Жэнь: За.

Том эгч: Тэр болтол сайн дуулдаг болохгүй бол... хасна гэж мэдээрэй.

Ли Хүй Жэнь: Бүх чадлаараа хичээнэ ээ. Баярлалаа. Баярлалаа.

Том эгч: За, хүмүүс ээ. Хоолойн өнгөөрөө ялгараад зогсоорой. За, зогсоорой. Сопрано тийшээ. Тэгээд альт, меццо гээд зогсоно шүү.

А Пэй: Над дээр гараа тавьчихлаа.

Том эгч: Ван эгч ээ. Меццосопрано... энд зогсоно шүү.  Тэр талд.

Ли Хүй Жэнь: Зүгээр ээ, байраа сольчих.

Чэнь Синь Ти: Ван эгчийг захад гар гэж байгаа юм уу? Яагаад түлхээд байгаа юм бэ?

А Лань: Юугаа хийгээд байгаа юм?

Ли Хүй Жэнь: Яагаад түлхээд байгаа юм бэ?

Том эгч: Больцгоогоод өгөөч.

Ван Мэй Ли:  Битгий түлхээд байгаач!

А Пэй: Яах гээд байгаа юм бэ? Боль гэж байна!

Ван Мэй Ли: А Лань. А Лань эхлүүлсэн.

Эм-4: Юундаа шуугиад байгаа юм? Дуугаа намсгацгаа.

Том эгч: Юу ч болоогүй ээ. Зүгээр. Бүгдээрээ доошоо буу. Бууцгаа.

А Пэй: Буугаач.

Том эгч: Бүгдээрээ насанд хүрсэн хүмүүс байж... байнга л хэрэлдэцгээж байх юм. Надад хэл дээ. Сайн найрал дуу гаргахын тулд юу хэрэгтэй вэ? Ойлголцол.

А Лань: Эмээ. Тэрийг яаж бий болгох юм?

Ван Мэй Ли: Чи амаа хамхичихвал тэр чинь ойлголцол.

А Лань: Юу гэнэ ээ?

А Пэй: Юу вэ?

Том эгч: За. Та нар нэг нэгнээ ойлгох хэрэгтэй. Тийм болохоор өнөөдөр... бүгдээрээ... бие биедээ өөрсдийгөө танилцуулна аа. Яагаад энд ирсэн гэдгээ. За. Чиний сонирхол. Сайн чаддаг зүйл чинь. Тэр зүйлсээ хэлнэ. Ойлгосон уу? Хүй Жэнь, чи эхэл.

Ли Хүй Жэнь: Би юу?

Том эгч: Тийм ээ.

Ли Хүй Жэнь: За. Намайг Ли Хүй Жэнь гэдэг. Үнэт цаасны компанид ажилладаг байсан. Би нөхрөө алсан. Сонирхол гэвэл... Надад тийм юм байхгүй ээ. Чадвар гэвэл... улаан буурцагтай боов сайн хийдэг.

Ван Мэй Ли: Яагаад нөхрөө алсан юм?

Ли Хүй Жэнь: Тэр хүн Америкийн хувьцаанд хөрөнгө оруулсан. Санхүүгийн хямралын үеэр бид их хэмжээний мөнгө алдсан. Тэгээд дампуурсан л даа.

Ли Хүй Жэнь: Би арай гэж жирэмсэн боллоо шүү дээ. Хүүхдээ төрүүлмээр байна.

Хүй Жэний нөхөр: Намайг ямар их өртэй байгааг мэдэж байна уу? Юугаараа хүүхэд өсгөх гэсэн юм? Аан, ойлголоо. Чи үүгээр шалтаглаж надаас салах гэж байгаа юм байна. Тэгвэл чи энэ өрнөөс үүрэлцэх шаардлагагүй болно. Сонсож бай. Би чамайг хүссэнээр чинь байлгахгүй.

А Пэй: Тэрийг мэдэх үү? Тэр үед жирэмсэн байсан гээд бодооч. Нөхөр нь бараг үхтэл нь зодсон. Муу адгийн амьтан.

Ли Хүй Жэнь: Тэр үед би... Юнь Шиг тээж байсан юм. Хүүхдээ төрүүлэхийг минь зөвшөөрөөгүй. Үргэлж авахуул гэж шаарддаг байсан. Харин би татгалзсан. Тэгээд намайг өдөр болгон зоддог болсон. Хэвлий рүү өшиглөнө.

Хүй Жэний нөхөр: Салмаар байна уу, айн?

Ли Хүй Жэнь: Цаашаа бай. Болиоч!

Хүй Жэний нөхөр: Надаас сална аа. Тэгээд чи салмаар байгаа юм уу, айн? Салмаар байна уу? Салах гээд үз л дээ. Там руугаа тонил!

Ли Хүй Жэнь: Тийм байна даа. Баярлалаа. Таны ээлж.

А Пэй: Миний ээлж ээ? За, би. Хуан Пэй Ин гэдэг. Бүгд намайг А Пэй гэж дууддаг юм. Өөр чинь... Баас...

Чэнь Синь Ти: Айн? Баас аа?

А Пэй: Новш гэж, галзуу авгай минь. Чи дүлий юм уу, хаашаа юм? Луйвар гэж байна.

Чэнь Синь Ти: Дэндүү их хүндэрсээр байгаад энд ороод ирж дээ.

А Пэй: Инээж болцгоов уу? За, болно. Мөнгөний гачигдалтай байсан юм. Тэгээд л эхэлсэн дээ. Удахгүй болино л гэж бодож байсан. Гэтэл түрүүлээд баригдчихсан. Урт хөлт өө, чиний ээлж.

А Лань: Чю Шю Лань гэдэг. А Лань гэж дууддаг. Би биеэ үнэлэгч байсан. Нэг охин надаар цэнэглэгчтэй хайрцаг нууцаар зөөлгүүлсэн юм. Тэгээд баригдчихсан.

Эм-12: За, тийм байж. Зүгээр нэг цэнэглэгч зөөсөн хүнийг 13 жилээр хорихгүй дээ.

Ван Мэй Ли: Дотор нь юу байснаас л шалтгаална шүү дээ. Хар тамхи.

А Лань: Зөв өө. Нэг том цохилтоор мөнгө олох гэсэн юм. Тэгээд нэг өдөр хувцасны дэлгүүр нээнэ гэж бодсон.

Чэнь Синь Ти: Тийм их мөнгө авах байсан гэж үү? Чи тэнэг юм биш үү?

А Лань: Амаа тат. Чамд хамаагүй шүү.

Том эгч: За, болно оо. Одоо больцгоо. Дараагийнх нь Ван эгч. Таны ээлж.

Чэнь Синь Ти: Алив, Ван эгч ээ.

Ван Мэй Ли: Хэрэггүй гээд байна.

А Лань: Өгзөг чинь дотуур өмдөө идчихээ юу?

Ван Мэй Ли: Чинийх л тэгдэг юм байгаа биз?

А Лань: Өгзөг чинь өлсөж байгаа юм байна даа.

Ван Мэй Ли: Үгүй гэж байна. Өмд чинь өгзгийн завсар орж байгаагүй юу?  Битгий татаад бай.

Чэнь Синь Ти: Ойлголоо доо.

Ван Мэй Ли: Намайг багад манайх их ядуу байлаа. Би доороо олон дүүтэй айлын том охин. Тийм болохоор манайх... хоол авах ч мөнгөгүй байдаг байлаа. Тэгээд би бүлэглэлд орсон. Хоол авах мөнгөтэй болохын тулд бүлэглэлд орж байсан юм. Дараа нь том болсон хойно... надад ямар ч чадвар байгаагүй. Тэгээд өр хураагч болсон. Нэг хүнийг зодож байгаад санамсаргүй алах шахсан. Тэгээд л энд ирсэн дээ. Сонирхол, чадвар гэвэл бүжиглэх. Түүнтэй өрсөлдөх гэж орж ирсэн юм. Чиний ээлж.

А Пэй: Тэр дэндүү жаахан байна аа. Зүгээр ээ. Алгасаж болно.

Чэнь Синь Ти:  Яагаад?

А Пэй: Мэдэх шаардлагагүй ээ.

Ван Мэй Ли: Ярихаас айгаад байна уу, жаал аа? Юм хэлж чадахгүй байх чинь. Чи буруу замаар орж хар тамхитай холбогдоод баригдсан уу?

Лю Юү Синь: Намайг Лю Юү Синь гэдэг. Сонирхол гээд байх юмгүй. Чадвар гэвэл орчин үеийн спорт бүжиг.

Чэнь Синь Ти: Тэгээд л ийм уян хатан юм байна. Яагаад энд орсон юм?

Лю Юү Синь: Ээж маань... намайг бага байхад орхиод явсан. Эмээ, аав хоёр маань л намайг өсгөсөн. Эмээ эрт нас барсан. Тэгж байтал аав гэнэт харвачихсан. Бүтэн биеийн саажилттай болсон. Тэгээд би мөнгө хүүлэгчдээс зээл авсан. Эцэст нь аав нас барсан ч гэсэн...

Лю Юү Синь:  Яах гээд байгаа юм?

Эр-2: Хаачих нь вэ?

Лю Юү Синь: Тавиач.

Эр-2: Тэврэхэд юу нь болохгүй гэж? Өрөө төлөх ёстой биз дээ?

Лю Юү Синь: Гараа тат! Одоо болсон уу?

Эр-2: Юугаа харсан юм? Чи одоо яах гэж байна?

Лю Юү Синь: Намайг тавь!

Эр-2: Янхан байж гэмгүй дүр эсгэхээ боль.  Наашаа хүрээд ир!

Лю Юү Синь: Новш минь!

Эр-2: Чиний амьдрал одоо ийм л болсон. Явчихна гэж бодоо юу?

Лю Юү Синь: Тэр үед... намайг огтхон ч тоож авч үзээгүй. Би зүгээр л түүний тоглоом байсан. Намайг хэзээ ч хүн гэж харж байгаагүй. Би хангалттай тэссэн. Үнэхээр их тэссэн. Тэгээд би бууг нь хулгайлсан.

Ван Мэй Ли: Чи хэдтэй вэ?

Лю Юү Синь: Арван естэй.

Ли Хүй Жэнь: За... Юуны өмнө... бүгдэд нь бидэнтэй нэгдсэнд баярлалаа. Би эндээс явахаас нь өмнө охиндоо... сайхан дурсамж бүтээж өгөхийн тулд энэ найрал дууг байгуулж байгаа юм. Та нарыг бүгдээрээ... ийм их сэтгэл гаргана гэж огт бодсонгүй. Өмнө нь бид хэн ч байсан гэсэн... одоо ингээд та нарыг мэдэж авсандаа баяртай байна. Бүгдээрээ хичээцгээе. Хамтдаа оноогоо авъя. Тэгээд эртхэн суллагдъя. Баярлалаа.

Том эгч: Цээжээ цэх.

Олуулаа: До.

Том эгч: Зогсохгүй шүү. Гэдсээ татаарай. За, болж байна.

А Пэй: Багш аа, илтгэе. Ван эгч гэдсээ татсангүй.

Ван Мэй Ли: Багш аа, илтгэе. Би татсан шүү.

Том эгч: За, алив, алив. Эндээс авч явна шүү. Яг зөв. Одоо найрал дууныхаа хөгжимчнийг танилцуулъя. Юй Вэнь.

Ван Мэй Ли: Чи байсан юм уу?

Олуулаа: ♪ Аз жаргалтай, үнэхээр жаргалтай ♪ ♪ Алга ташилт бэлэглэе ♪

Том эгч: Үүнийг итгэлцлийн дасгал гэдэг юм. Амьсгаа аваарай.

А Пэй: Гэдсээ бөмбөлөг шиг болгож төмбийлгө. Амьсгаагаа гаргаад... Үгүй ээ, тэгж биш. Яагаад ийм жижиг байгаа юм?

Ли Хүй Жэнь: Энэ үнэхээр тус болдог гэж үү?

А Пэй: Тус болно оо, болно. Алив дахиад.

Том эгч: Амьсгаа аваад, аваад. Гаргаад, гаргаад.

Чэнь Юй Вэнь: 8648, гүйнэ шүү. Гүйгээрэй.

Ван Мэй Ли: Би яг багтарч үхлээ.

Чэнь Юй Вэнь: Амьсгал. Амьсгал.

Ван Мэй Ли: Амьсгалж л байна шүү дээ.

Олуулаа: ♪ Чи өндөр өнгөө авна шүү ♪ ♪ Би нам өнгөө авъя ♪ ♪ Тэгээд хоёуланг нь нийлүүлээд ♪ ♪ Ла, ла, ла ♪

Ван Мэй Ли: Үлээ. Хүчтэй үлээ. Энэ хүртэл үлээчихвэл болно. Яг зөв, яг зөв.

А Лань: Ойлголоо.

ТЕКСТ: ХАРАА ЗАСАХ НҮДНИЙ ШИЛ АВАХ ХҮСЭЛТ.

Чэнь Юй Вэнь: Мөнгө байгаа юм уу?

Ли Хүй Жэнь: Эгч нар тусалсан юм.

Олуулаа: ♪ Ямар тод, сайхан аялгуу вэ ♪ ♪ Ямар сэтгэл татам аялгуу вэ ♪ ♪ Яасан сайхан аялгуу вэ ♪

Чэнь Синь Ти: ♪ Шоронд үнэхээр жаргалтай ♪

Том эгч: Хөөе, хүмүүс ээ. Найрал дууны хордоо ямар нэр өгвөл зүгээр вэ?

Эм-12: Мөрөөдлийн найрал дуу.

Том эгч: Мөрөөдлийн найрал дуу.

Эм-11: Үгүй ээ. Эрх чөлөөний найрал дуу гэе.

Олуулаа: Больё оо.

Эм-11:  Чамд эрх чөлөө байна уу?

Эм-12: Үгүй шүү.

Том эгч: Хэл л дээ.

Эм-13:  Арван найман цэцгийн дэлбээ найрал дуу.

Чэнь Синь Ти: Юу гэнэ вэ? Ёстой хуучинсаг нэр байна.

Ван Мэй Ли: Хөөе, Төмөр бүсгүйчүүд гэе.

Эм-8: Найтаадаг найрал дуу.

Ван Мэй Ли: "Найрал дуу" гэдгийг тайвань аялгаар тэгж хэлдэг юм.

Ли Хүй Жэнь: Надад нэг санаа байна.

Том эгч: Хэл, хэл.

Ли Хүй Жэнь: Нарны туяат эмэгтэйчүүдийн найрал дуу.

А Лань:  Арай албан ёсны сонсогдож байна.

А Пэй: Тийм байна.

Ван Мэй Ли: Ёстой гоё байна. Нар тусаж байна.

Эм-12:  Нарны туяа.

Ван Мэй Ли: Нарны туяа тусаж байна.

А Лань: Би Нарны туяат охин шүү.

Том эгч: За, тэгвэл... Нарны туяат эмэгтэйчүүдийн найрал дуу.

Чэнь Юй Вэнь: Нарны туяат эмэгтэйчүүдийн найрал дууг халуун алга ташилтаар угтан авна уу.

Олуулаа: ♪ Гайхамшигт нигүүлсэл ♪ ♪ Над шиг төөрсөн нэгнийг аварсан ♪ ♪ Ямар сайхан эгшиг вэ ♪ ♪ Би нэгэн цагт төөрсөн байлаа ♪ ♪ Харин одоо замаа олсон ♪ ♪ Хараагүй байсан ч ♪ ♪ Одоо би хардаг болсон ♪ ♪ Надтай хамт бүжиглэж сураарай ♪ ♪ Би салхи шиг л ирж буцна ♪ ♪ Надтай хамт бүжиглэж сураарай ♪ ♪ Би ердөө л нэг сэвшээ салхи ♪ ♪ Тийм ээ ♪ ♪ Яг ингээд ♪ ♪ Тарвас хувааж байгаа юм шиг ♪ ♪ Ямар амархан хөдөлгөөн гээч ♪ ♪ Тийм ээ ♪ ♪ Яг ингээд ♪ ♪ Цаасан шувуу хөөргөж байгаа мэт ♪ ♪ Эрх чөлөөтэй дүүлэх шувуу шиг ♪ ♪ Өө ♪ ♪ Залуу нас богинохон шүү ♪ ♪ Огтхон ч ичих хэрэггүй ♪ ♪ Алхам урагшлаад, алхам хойшил ♪ ♪ Өө ♪ ♪ Банзал ч богинохон шүү ♪ ♪ Ургуулж бодох хэрэггүй ♪ ♪ Хөгжмийн хэмнэлд найгаарай ♪ ♪ Бүгдээрээ ♪ ♪ Ах нар эгч нарыг хөтлөөрэй ♪ ♪ Бүгдээрээ ♪ ♪ Эгч нар ах нарыг хөтлөөрэй ♪ ♪ Бүгдээрээ ♪ ♪ Зуун нас хүртлээ бүжиглэцгээе ♪ ♪ Бүгдээрээ ♪ ♪ Арван наймтай мэт мэдэрцгээе ♪ ♪ Надтай хамт бүжиглэж сураарай ♪ ♪ Би салхи шиг л ирж буцна ♪ ♪ Надтай хамт бүжиглэж сураарай ♪ ♪ Би Луу хатагтай биш шүү ♪ ♪ Тийм ээ ♪ ♪ Яг ингээд ♪ ♪ Тарвас хувааж байгаа юм шиг ♪ ♪ Ямар амархан хөдөлгөөн гээч ♪ ♪ Тийм ээ ♪ ♪ Яг ингээд ♪ ♪ Цаасан шувуу хөөргөж байгаа мэт ♪ ♪ Эрх чөлөөтэй дүүлэх шувуу шиг ♪ ♪ Өө ♪ ♪ Залуу нас богинохон шүү ♪ ♪ Огтхон ч ичих хэрэггүй ♪ ♪ Алхам урагшлаад, алхам хойшил ♪ ♪ Өө ♪ ♪ Банзал ч богинохон шүү ♪ ♪ Ургуулж бодох хэрэггүй ♪ ♪ Хөгжмийн хэмнэлд найгаарай ♪ ♪ Бүгдээрээ ♪ ♪ Ах нар эгч нарыг хөтлөөрэй ♪ ♪ Бүгдээрээ ♪ ♪ Эгч нар ах нарыг хөтлөөрэй ♪ ♪ Бүгдээрээ ♪ ♪ Зуун нас хүртлээ бүжиглэцгээе ♪ ♪ Бүгдээрээ ♪ ♪ Арван наймтай мэт мэдэрцгээе ♪ ♪ Надтай хамт бүжиглэж сураарай ♪ ♪ Би салхи шиг л ирж буцна ♪ ♪ Надтай хамт бүжиглэж сураарай ♪ ♪ Би Луу хатагтай биш шүү ♪

Чэнь Юй Вэнь: 8112. Хүрээд ирээч. Ярих зүйл байна.

Ли Хүй Жэнь: Охины талаар уу?

Чэнь Юй Вэнь: Юнь Шид одоо хүртэл гэр бүл олдоогүй л байгаа. Нийгмийн халамжаас эрт үеийн хөгжлийн хөтөлбөртэй хүүхдийн асрамжийн газар олсон.

Ли Хүй Жэнь: Хэрэв одоо тийшээ явуулбал тэндээ үлдэх үү, эсвэл...

Чэнь Юй Вэнь: Тэд үрчилж авах гэр бүл хайсаар байна. Угаасаа үрчлэх үйл явц амаргүй л дээ. Гэхдээ чамайг зөвшөөрвөл... Юнь Шигийн мэдээллийг гадаад руу явуулж болно. Тэгвэл илүү боломжтой.

Ли Хүй Жэнь: Үгүй ээ, үгүй. Гадаад руу явуулахгүй ээ. Хэтэрхий хол шүү дээ. Тэгвэл дахиж харж чадахааргүй болчихно. Гадаад руу бол болохгүй ээ. Тэгвэл чиний хэлснээр бол... түүнийг хэзээ явуулна гэсэн үг вэ?

Чэнь Юй Вэнь: Дараа сард.

Ли Хүй Жэнь: Тийм хурдан уу?

Ли Хүй Жэнь: Энэ даашинз ямар байна? Үүнийг өмсөж үзье. Мөрөвчтэй юм байна. Ямар хөөрхөн юм бэ. Хар даа, миний охины дуртай өнгө юу билээ? Нил ягаан. Айн? Энд нь зүрх байна. Тийм байна. Ээж нь чамд зөндөө гоё хувцас авсан. Энэ байна. Эд нарыг дараа өмсөнө өө. Жаахан том болохоороо өмсөөрэй. Миний охины очих газар энэ байна. Тэнд чамайг харж хандах олон хүн байгаа. Тэд чамд сайн хандана аа. Зөндөө олон багш байгаа.

Чэнь Юй Вэнь: 8112, ирчихсэн шүү. Зүгээр ээ.

Фан дарга: Хүүхэд халамжийн төвийн багш байгаа юм. Тэд Юнь Шиг сайн харж хандах болно. 8112 оо! Юу хийгээд байгаа юм?

Ли Хүй Жэнь: Юнь Ши, бид хоёр... ажлын байр луугаа буцлаа.

Фан дарга: Чи өөрөө хугацаанаас нь өмнө явуулна гэсэн. Одоо харамсаад байгаа юм уу? Чиний л шийдэх асуудал.

Ли Хүй Жэнь: Фан дарга аа. Гуйж байна. Намайг Юнь Шитэй хамт... дахиад хэдхэн хоног байлгачих л даа. Хэдхэн л хоног, тэгэх үү?

Фан дарга: Хэд хоног байх нь надад хамаагүй.

Ли Хүй Жэнь: За.

Фан дарга: Гэхдээ охин чинь яах юм? Нүд нь хэр удаан хүлээж чадах юм? Ирээд энд гарын үсгээ зур.

Эм-14: Ли хатагтай. Санаа зовох хэрэггүй ээ. Бид охинд чинь сайн анхаарал тавина. Би тэвэрье.

Ли Хүй Жэнь: Хаана гарын үсэг зурах вэ?

1 ойтой Юнь Ши: Ээждээ очъё. Ээждээ очмоор байна. Ээждээ очмоор байна. Ээждээ очмоор байна. Ээждээ очмоор байна. Ээждээ очмоор байна.

Фан дарга: Болсон. Бичиг баримт бэлэн боллоо. Одоо авч явж болно оо.

Ли Хүй Жэнь:  Хүлээ.

Чэнь Юй Вэнь: 8112!

Ли Хүй Жэнь:  Би охиндоо түр юм хэлье.

Чэнь Юй Вэнь: Хангалттай, одоо болно.

Ли Хүй Жэнь:  Юнь Ши, миний охин.

1 ойтой Юнь Ши: Ээж ээ.

Фан дарга: За, ойлголоо. Тэдэнд жаахан хугацаа өгье.

1 ойтой Юнь Ши: Ээж ээ.

Ли Хүй Жэнь: Битгий уйл, битгий уйл.

1 ойтой Юнь Ши: Явмааргүй байна. Явмааргүй байна. Ээжтэйгээ байя.

Ли Хүй Жэнь: За, за. Тийм ээ. Ээжийгээ битгий мартаарай, за юу?  Хоолоо сайн идээрэй.

1 ойтой Юнь Ши: Ээж дээрээ очъё. Ээж дээрээ очъё.

Ли Хүй Жэнь: Сайн байна шүү.  Нүдээ битгий өвтгөөрэй.

Фан дарга: Аваад яв.

Ли Хүй Жэнь: Хоолоо сайн идээрэй, за юу? Юнь Ши! Юнь Ши!

Чэнь Юй Вэнь: 8112. Болно оо. Охиноо айлгах нь байна.

Ли Хүй Жэнь: Үүнийг мартчихсан байна.

Чэнь Юй Вэнь: 8112 оо.

Ли Хүй Жэнь: Юнь Ши! Юнь Ши! Миний охин! Юнь Ши!

Чэнь Юй Вэнь: 8112 оо, наанаа зогс!

Ли Хүй Жэнь: Юнь Ши! Юнь Ши! Юнь Ши! Юнь Ши! Юнь Ши! Уучлаарай. Ээжийгээ уучлаарай. Юнь Ши! Юнь Ши! Юнь Ши! Сайн хүн болж өсөөрэй. Юнь Ши! Юнь...

Зэн Зи Чин:  Гүйгээрэй.

Фэнь Фэнь: Хөөе, намайг хүлээ. Зэн Зи Чин, намайг хүлээ л дээ.

Зэн Зи Чин: Фэнь Фэнь, хурдал л даа. Чи ямар удаан юм бэ.

Фэнь Фэнь: Тахианы гуятай бенто минь. Би очиж байна!

Эр-3: Гоё үнэртэж байна.

Фэнь Фэнь:  Намайг хүлээгээч.

Зэн Зи Чин: Хурдал л даа. Хурдлаарай. Сайн байна уу? Тахианы гуятай бенто хоёрыг авъя. Хөөх, ямар их хачиртай юм бэ. Баярлалаа.

Фэнь Фэнь: Хөөе, чамд хоёр гуя байна. Надтай сольчих.

Зэн Зи Чин: Үгүй ээ.

Фэнь Фэнь:  Тэг л дээ. Битгий харамлаад бай.

Зэн Зи Чин: Үгүй ээ. Удаан гүйсний шийтгэл чинь энэ.

Зэн Зи Чин: Ээж ээ. Авга эгч ээ.

Ээж; авга эгч: ♪ Төрсөн өдрийн мэнд хүргэе ♪ ♪ Төрсөн өдрийн мэнд хүргэе ♪

Авга эгч: За, хүслээ бодоорой.

Зэн Я Хань: Төрсөн өдрийн мэнд хүргэе.

Авга эгч: Төрсөн өдрийн мэнд хүргэе.

Зэн Я Хань: За, ингээд. Бялуугаа хуваацгаая.

Зэн Зи Чин: Ингэхэд... ирэх долоо хоногийн тоглолтод та хоёр ирэх үү?

Авга эгч: Мэдээж шүү дээ.

Зэн Я Хань: Чамд амласан биз дээ?

Зэн Зи Чин: Би бас нэг хүн урьж болох уу?

Авга эгч: Хэн юм?

Зэн Зи Чин: Төрсөн ээжийгээ.

Авга эгч: Зи Чин. Тэр тухайд гэвэл бидний бодлоор...

Зэн Я Хань: Би холбоо барих гээд үзье.

Зэн Зи Чин: Нээрээ юу?

Зэн Я Хань: Гэхдээ... олон жил өнгөрсөн байна. Тэр хүн нэг ч удаа ирж байгаагүй. Тийм болохоор ирнэ гэж амлаж чадахгүй шүү.

Чэнь Юй Вэнь: Би чиний өмнөөс Юнь Шитэй уулзаад ирсэн. Тэр сайн байна лээ. Нүдний эмчилгээ нь үргэлжилж байгаа. Санаа зовох хэрэггүй ээ.

Ли Хүй Жэнь: Баярлалаа.

Чэнь Юй Вэнь: Зүгээр дээ. Би ч гэсэн ямар байгааг нь мэдмээр байсан юм.

Ли Хүй Жэнь: Гэснээс харгалзагч аа. Нэг зүйл асуумаар санагддаг байсан юм. Яагаад Юнь Ши, бид хоёрт ингэж их санаа тавьдаг юм?

Чэнь Юй Вэнь: Чамд надад байгаагүй тэр зориг байсан. Тэр үед би хангалттай зоригтой байгаагүй. Тэгээд хүүхдээ төрүүлээгүй юм.

Ли Хүй Жэнь: Харин би төрүүлсэн. Даанч түүнд эрүүл бие өгч чадаагүй. Охиноо өөрөө өсгөж ч чадаагүй. Үнэхээр зөв байсан болов уу?

Чэнь Юй Вэнь: Ядаж л чи түүнд ирээдүй өгсөн.

Ли Хүй Жэнь: Ингэхэд... Юнь Ши гараад хоёр жил гаран болж байна. Одоо болтол хүн үрчилж аваагүй байдаг. Арай ээж нь... хүн амины хэрэгтэн болохоор тэр юм болов уу?

Чэнь Юй Вэнь: Шинэ гэр бүл олно гэдэг... угаасаа хувь тохиол шаарддаг зүйл. Битгий санаа зов.

А Лань: Хүй Жэнь. Яриад суугаад байлгүй наашаа ирж тоглооч.

Чэнь Юй Вэнь: Цуглаарай.

Фан дарга: Надад нэг мэдэгдэл байна. Захирагч Нарны туяат эмэгтэйчүүдийн найрал дууг "Итгэл" тоглолтод оролцуулахаар санал болгосон.

Эм-12:  Хөөх.

Чэнь Синь Ти: Юу?

А Пэй: Би дэндүү сайн дуулсан юм болов уу?

Фан дарга: Болсон уу? Чимээгүй. Ямартай ч, та нар хоёр сарын дараа Ээжүүдийн баярын долоо хоногоор эмэгтэйчүүдийн хорих ангийг төлөөлж, гадуурх тоглолт дээр дуулна шүү.

А Лань: Бид шоронгоос гарна гэсэн үг үү?

Фан дарга: Тэгнэ ээ.

А Лань: Майкл, би очиж байна!

Фан дарга: Чимээгүй байцгаа. 8112.

Ли Хүй Жэнь: Байна.

Фан дарга: Чи заавал оролцоно шүү.

Ли Хүй Жэнь: Би... Фан дарга аа. Би оролцмооргүй байна.

Фан дарга: Чи миний урдаас татгалздаг хэн юм? Харгалзагч нар аа. Тэднийг тасагт нь буцаа. Тарцгаа.

Чэнь Юй Вэнь: Мэдлээ.

Эм-4: 8024 өө. Эмээ уу.

Том эгч: Баярлалаа.

Эм-6: Бүгд анхаар. 8918. Уулзалт ирлээ.

Лю Юү Синь: Надад уу?

Эм-6: Тэгээд өөр хэн юм? Очих юм уу, үгүй юу?

Юү Синий ээж: Юү Синь. Юү Синь.

Лю Юү Синь: За. Та хэн бэ?

Юү Синий ээж: Би... Би ээж чинь байна. Намайг уучлаарай. Чамд ийм хэцүү зүйлс тохиолдсоныг саяхан л олж мэдлээ. Би чамайг их санасан. Тиймээс уулзмаар байсан юм. Чамаас нэг юм асууя. Эмээ чинь нас барахаасаа өмнө... байшингаа чамд өвлүүлнэ гэж гэрээслэл үлдээсэн гэж байсан. Чи тэрийг нь мэдэх үү?

Лю Юү Синь: Мэддэг бол юу гэж? Мэдэхгүй бол юу гэж?

Юү Синий ээж: Би зүгээр л... чи угаасаа... энд байгаа... Чи энд байгаа юм чинь... тэр байшингийн тухайд өмчлөх эрхээ надад шилжүүлж болохгүй юу гэх гээд? Чи... Юү Синь. Битгий буруугаар ойлгоорой. Хэрвээ байшинг түрээслүүлбэл мөнгө олж болно шүү дээ. Чамайг гараад ирэхээр би байшинг чинь буцаагаад өгнө. Тэгэх үү?

Лю Юү Синь: Худлаа ярихаа боль. Та намайг бага байхад хаяад явсан. Нэг ч удаа эргэж ирээгүй. Эмээ, аав хоёрыг нас барахад ч ирээгүй. Одоо тэгснээ яаж байшин гуйхаар ирж чаддаг байна аа? Танд мөнгө л хэрэгтэй болохоос би биш.

Эм-4: 8918, анхаар. Дуугаа намсга. Үгүй бол уулзалтаа дуусга.

Юү Синий ээж: Юү Синь. Миний амьдрал үнэхээр хэцүү байсан. Чи... Чамайг тээж байсан үеийг минь бодооч дээ. Би тэр арчаагүй аавыг чинь хүртэл тэжээж байсан. Эмээ чинь ч гэсэн хувиа хичээсэн хүн. Байшингаа эртхэн зарчихсан бол чи ингэтлээ зовохгүй байх байсан юм.

Лю Юү Синь: Та мөнгөнд толгойгоо мэдүүлчхэж. Байшинг зарсан бол бид хаана амьдрах болж байна? Гудамжинд гарах уу? Тэр байшин ер нь ямар үнэ хүрнэ гэж? Аавын эмчилгээнд ч хүрэхгүй байсан.

Юү Синий ээж: Үгүй ээ, үгүй. Чи мэдэхгүй байна аа. Нэг барилгын компани тэр газрыг сонирхоод байгаа. Тансаг зэрэглэлийн орон сууц барих гэж. Их өндөр үнэд хүрнэ. Тийм болохоор чамайг гарч ирэхээр би... мөнгийг нь хуваая. Яг тэнцүү. 5050 хувь, тэгэх үү?

Том эгч: Яасан бэ? Юу болсон юм? Нааш ир. Эмээдээ хэл дээ. Айн?

Лю Юү Синь: Яагаад юм бэ? Би яагаад ийм ээжтэй болсон юм бэ? Үнэхээр үзэн ядаж байна. Үзэн ядаж байна.

Том эгч: Битгий уйл. Битгий уйл даа. Тэр зүгээр л... яаж ээж байхаа мэдэхгүй байгаа байх.

Ли Хүй Жэнь: Эмээд юу болсон юм бол? Яагаад тариа хийлгээд байгаа юм?

Чэнь Юй Вэнь: Зүгээр эмчид үзүүлж байгаа юм аа. Битгий санаа зов. Явъя.

Фан дарга: Чамд нэг зүйл хэлэх гэж дуудсан юм. Юнь Шид гэр бүл олсон.

Ли Хүй Жэнь: Тэгсэн гэж үү? Ямар... Ямар хүмүүс юм бол? Өөр хүүхэдтэй юу? Ямар ажил хийдэг хүмүүс вэ?

Фан дарга: Май, энэ материал нь. Нийгмийн халамжийн газар олон гэр бүл судалж үзээд тэднийг хамгийн тохиромжтой гэж үзсэн.

ТЕКСТ: ЯЛ ШИЙТГЭЛИЙН БҮРТГЭЛГҮЙ.

Фан дарга: Тэгж байгаад... шүүхээс чамайг дуудна. Тэр хүмүүстэй биечлэн уулзсан ч болно.

Ли Хүй Жэнь: За, ойлголоо. Ашгүй дээ.

Том эгч: Би бие засах газар ороод ирье.

Ли Хүй Жэнь: Эмээ. Та зүгээр үү?

Том эгч: Миний ч нас явж байна даа. Санаа зовох хэрэггүй ээ.

Ли Хүй Жэнь: Эмээ. Эмнэлгийн өрөөний хажуугаар өнгөрч яваад танд дусал хийж байхыг харсан юм. Та эм ч их уудаг болсон. Та өвдсөн юм уу?

Том эгч: Сүртэй юм биш ээ. Санаагаа чилээх хэрэггүй.

Ли Хүй Жэнь: Үнэхээр санаа зовоод байна аа. Эмээ. Энэ чинь ноцтой асуудал. Би шоронгийн даргатай яриад таныг гадуур эмнэлэгт үзүүлье л дээ. Тэгэх үү?

Том эгч: Хүй Жэнь. Би элэгний хорт хавдартай. Сүүлийн шатандаа орсон.

Эмч: Элэгний хорт хавдрын хоёрдугаар шат гэсэн хариу гарсан. Тэгэхээр... таныг гадуурх эмнэлэгт очиж, илүү нарийн шинжилгээ хийлгэхийг зөвлөж байна. Тэгж байж эмчилгээний аргаа тодорхойлно. Элэгний хорт хавдрын үед гэр бүлийн хэн нэгэн нь элэгний донор болох боломжтой байдаг.

Фан дарга: Хүсвэл бид ар гэрийнхэнтэй чинь холбоо барьж болно. Таны шийдвэрээс л шалтгаална. 8024 өө.

Том эгч: За. Тийм ээ.

Чэнь Юй Вэнь: Би охинтой чинь холбоо бариад өгч болно шүү.

Том эгч: Фан дарга аа. Баярлалаа. Маш их баярлалаа. Би гэр бүлийнхэндээ... дараа болохыг хүсэхгүй байна. Тэгээд бас намайг өвчтэй гэдгийг бусдад маань битгий хэлээрэй. Гуйж байна.

Фан дарга: Ойлголоо.

Том эгч: Би бүхнийг дуусгая гэж хүртэл бодсон. Гэхдээ... чамаас болоод... Чамайг охиныхоо төлөө... энэ найрал дууны нэгдлийг байгуулж, намайг удирдаач болооч гэхийг хараад... чиний ачаар би... дахин дуу хөгжмийг олсон. Чамд баярлалаа гэж хэлмээр байна. Би амьдралынхаа төгсгөлд... ийм сайхан дурсамж бүтээж чадлаа шүү дээ. Би энэ хугацаанд л... хамгийн хүн шиг амьдарсан юм шиг санагдаж байна. Бас би... хэн байснаа... эргэж санасан. Дуучин... Жулиан байснаа. Би мэдэж байгаа. Би энэ газраас амьд гарч чадахгүй.

Ли Хүй Жэнь: Битгий тэгж хэлээч.

Том эгч: Нээрээ шүү, би чадахгүй ээ. Тийм болохоор... би найрал дууныхантайгаа хамт гадагш гарч, энэ хорвоог сүүлчийн удаа тольдож хармаар байна.

Ли Хүй Жэнь: За, тэгье ээ.

Олуулаа: ♪ Өсөх насны салхи аяархан үлээж ♪ ♪ Өнгөрснийг дагуулан авч одно ♪ ♪ Үдшийн шүүдэр, өглөөний цэцэгс ♪ ♪ Ертөнцийг зөөлөн үнсэнэ ♪ ♪ Өнгөрснийг инээмсэглэн эргэн харна ♪

А Пэй: Урт хөлт өө, энэ чи байна.

Чэнь Юй Вэнь: Ар гэрийнхэн чинь тасалбар авч болно шүү. Хэлэхээ мартуузай.

Олуулаа: ♪ Тэнгэрээс нулимс дусалж ♪ ♪ Санагалзсан сэтгэл газарт ургана ♪ ♪ Хүмүүс яаран салж одоход ♪ ♪ Хэзээ дахин уулзахыг хэн мэдэх билээ ♪

А Пэй: Тасалбараа авсан уу?

А Юн: Тайвшир аа. Ямар ч асуудалгүй. Үнсүүлээгүй ямар удсан юм бэ.

ТЕКСТ: ХУ МЭЙ ХУА.

Эм-15: Өөрөө төрсөн ээж нь үү?

Ли Хүй Жэнь: Тэр Юнь Ши мөн үү?

Эм-15: Тийм ээ.

Ли Хүй Жэнь: Тэр хаана байгаа вэ?

Эм-15: Түр асрах өрөөнд байгаа.

Ли Хүй Жэнь: Тэгэхээр... би уулзаж чадахгүй гэсэн үг үү?

Эм-15: Тийм.

Эм-16: Ли Хүй Жэнь. Та өөрийн охин Ли Юнь Шиг Зэн Я Ханийн асрамжид шилжүүлэхийг зөвшөөрч байна уу?

Ли Хүй Жэнь: Зэн авхай. Танаас гуйж байна. Юнь Шигийн нүдийг заавал эмчлүүлээрэй. Тэгэх үү?

Зэн Я Хань: Заавал эмчлүүлнэ ээ.

Эм-16: Ли Хүй Жэнь.

Ли Хүй Жэнь: Баярлалаа.

Эм-16: Хэрвээ та зөвшөөрч байна гэж хариулбал үүгээр таны асран хамгаалах эрх бүрэн дуусгавар болно. Хуулийн дагуу та цаашид түүний ээж нь байхаа болино.

Фан дарга: Гадаа гараад асуудал тарих юм бол би өршөөл үзүүлэхгүй шүү.

Чэнь Юй Вэнь: Дарааллаараа буугаарай. Түлхэлцэж болохгүй шүү.

А Лань: Хөөх, бид бүүр од болчихжээ.

Эм-17:  Сайн байна уу? Ийшээ.

Эм-4: Хурдан хөдөл.

Эм-17: Дотогшоо ороорой.

Фан дарга: Хөдлөөч. Бүгд анхаар. Одоо бүгд... толгойгоо доош болгоод ийш тийш харахгүй, ярихгүй шүү. Яваад.

Чэнь Юй Вэнь: Жагсаад урагшлаарай.

Эр-4: Хөөе, хар даа.

А Пэйн хүү: Аав. Манай суудал энд байна.

А Юн: Энд үү? За, чи эхлээд суучих. Алив. Хүлээж бай даа. Чи энд суу. Харин чи энд. Энд суугаарай.

Чэнь Синь Ти: Ингээд.

Эм-12: Хурдан яриач.

Чэнь Синь Ти: Өнөөдөр үсээ хоёр бооно оо.

Ли Хүй Жэнь: Ариун цэврийн өрөө орж болох уу?

Эм-13: Уучлаарай, би ч бас ормоор байна.

А Лань: Би ч гэсэн.

Фан дарга: За, түр хүлээж бай. Сүүлийн удаа дахин анхааруулъя. Нэг чинь л асуудал гаргах юм бол... тоглолтод оролцохгүй гэж мэдээрэй. Бүгд хамт хөдлөх ёстой учраас нэг нь явбал бүгд явна. Буцаж ирсний дараа дахиж бие засна гэсэн юм байхгүй шүү. Ойлгосон уу?

Олуулаа: Ойлголоо.

Чэнь Юй Вэнь: За, ариун цэврийн өрөө рүү жагсаарай. Яаралтай байгаа нь урд гараарай. Алив,, аажуухан, аажуухан. Хажуу тийшээ. Хажуу тийш болоорой.

Эр-5: Энд яагаад хоригдлууд байгаа юм?

Эр-6: Тоглолт дээр юу хийж байгаа юм бол?

Чэнь Юй Вэнь: Зүгээр захлаад явахад болно оо. Хана руу харах шаардлагагүй.

А Лань: Тэрийгээ тодорхой хэл л дээ.

А Пэй: Бүүр зуршил болчихсон байна.

Ван Мэй Ли:  Рефлексээрээ л.

Чэнь Синь Ти: Хэтэрхий сайн сургасан байна.

Эм-12: Хурдал л даа.

Эм-11: Ариун цэврийн өрөө байна.  Би тэсэхгүй нь ээ.

Эм-12: Алив ээ.

Чэнь Синь Ти: Түр хүлээж байгаач дээ.

Эм-8: Юунд нь яардаг юм?

Эм-10: Эмээд шүү.

Захирагч: Газрын дарга аа. Босоорой.

Эр-7:  Мэндчилье.

Эр-8:  Мэндчилж байна.

Эр-9: Сайн байна уу, дарга аа?

Эр-10: Эрхэм зочид оо, "Ирээдүйн одод" сан болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамтран зохион байгуулж буй "Итгэл" хандивын тоглолтод тавтай морилно уу. Та бүхнийг догдолж байгаа гэдэгт итгэлтэй байна. Суудалдаа сууж байраа эзэлнэ үү. Та бүхэнд баярлалаа.

А Пэй: За, ингээд.

А Лань: Зүгээр ээ.

Том эгч: Чи гоё харагдаж байна. Зүгээр байна.

Цагдаа: Хэн ч битгий хөдөл!

Чэнь Юй Вэнь: Юу болсон юм бол?

Цагдаа: Хулгайн хэрэг бүртгэгдсэн. Бүгд суудлаасаа босоод зогс.

Эм-13: Байз, ямар нотолгоо байгаа юм?

Цагдаа: Бүгдийг нь нэгж. Нэгжээрэй.

А Лань: Юу нэгжих гээд байгаа юм бэ?

Цагдаа: Бүгдээрээ... чимээгүй бай. Та нар эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд байсан. Тиймээс та нарыг хулгайн хэрэгт холбоотой гэж үзэж байна. Мөрдөн шалгалтад хамтарч ажилла.

Чэнь Юй Вэнь: Тэдэнд битгий гар хүр.

Эр-11: Жун ах аа.

Эр-12: Юу болсон?

Эр-11: Эмэгтэйчүүдийн найрал дуунд асуудал гарлаа.

Фан дарга: Юу болоод байгаа юм?

Эр-11: Найрал дууныхан хулгайн хэрэгт холбогдсон гэнэ. Үзүүлбэр цуцлагдаж ч магадгүй байна.

Эр-12: Дарга Хаана тэр вэ?

Эр-11: Ариун цэврийн өрөөнд.

Цагдаа: Одоо би эндхийг хариуцаж байгаа. Бүгд коридорт гараад жагс гэж байна! Хөдлөөч!

Эр-13: Гарцгаа.  Толгойдоо гараа ав.

Чэнь Юй Вэнь:  Эхлээд гарцгаая.

Эм-18: Хурдал л даа.

Цагдаа: Гарцгаа. Хөдлөөч!

Чэнь Юй Вэнь:  Гараарай.

Эм-18: За, алив.

Цагдаа: Дуугарахгүй гэсэн шүү!

Эр-10: Төгөлдөр хуурч Ли Жянь Лүний гайхалтай үзүүлбэрт зориулж, халуун алга ташицгаая. Өршөөгөөрэй, үзэгчид ээ. Хөтөлбөрт өөрчлөлт орсон байна. Иймээс бид найрал дууны үзүүлбэрийг цуцлахаас өөр аргагүй боллоо. Гэхдээ санаа зовох зүйлгүй. Бид дараагийн үзүүлбэрээ шууд толилуулах болно. Хийлч На Чиг халуун алга ташилтаар тайзан дээр угтан авцгаая. Таалан соёрхоно уу.

Захирагч: Өршөөгөөрэй.

Цагдаа: Бүгдээрээ сонс. Хувцсаа тайлцгаа. Бүтэн биеийн нэгжлэг хийх болно.

Чэнь Юй Вэнь: Болохгүй ээ. Мөрдөн шалгалт байлаа ч хүний эрх гэж бий. Эндээс юу ч олдоогүй шүү дээ.

Цагдаа: Хүний эрх гэсэн үү? Энэ муу хоригдлуудад уу? Бүгд хувцсаа тайл гэж байна. Нэгжлэгээ эхлүүл. Нэгжиж эхэл.

Эм-18: Хамтарч ажиллана уу.

Лю Юү Синь: Надад битгий хүрээд бай. Би өөрөө тайлчихъя.

Эр-13: Хурдлаач!

Лю Юү Синь: Нэгж л дээ!

Эм-18: Бидэнтэй хамтарч ажиллана уу.

А Лань: Намайг нэгж л дээ!

Цагдаа: Хана налаад зогс.

Чэнь Юй Вэнь:  Битгий...

Эм-18: Яагаад тайлахгүй байгаа юм?

Ли Хүй Жэнь: Яах гээв?

Том эгч: Битгий ингэ л дээ.

Цагдаа: Тайл гэж байна!

Том эгч:  Юу хийгээд байгаа юм?

Цагдаа: Хөөе, чи!

Том эгч: Яагаад ингэж байгаа юм бэ?

Цагдаа: Тайлахгүй юу хийгээд байгаа юм?

Ли Хүй Жэнь: Би юу ч хулгайлаагүй. Яагаад тайлах ёстой гэж?

Захирагч: Юу хийцгээгээд байгаа юм? Бүгд хувцсаа өмс. Хувцсаа өмсөцгөө.

Фан дарга: Манай хүмүүсийг тавь. Тавь гэж байна!

Цагдаа: Чи...

Фан дарга: Яасан? Хулгай хийсэн гэх нотолгоо хаана байна? Харуулаад аль! Тэгэхээр чи ямар ч нотолгоогүй байж тэднийг хүчээр гаргаж ирээд, хананд шахаж, хувцсыг нь тайлуулж нэгжлэг хийж байгаа юм уу? Эхнэр чинь байсан ч ингэж хандах эрх байхгүй шүү! Энэ одоо юу юм? Цагдаа нар ийм замбараагүй ажилладаг болчхоо юу? Эсвэл зүгээр хоригдлууд болохоор нь тэднийг хулгайлсан гэж үзсэн юм уу?

А Лань: Бид юу ч хулгайлаагүй. Зүгээр ариун цэврийн өрөө орсон төдий.

Фан дарга: Би өөрийн хүмүүстээ итгэдэг.

Цагдаа: Тайвширч үз. Бид дүрмийн дагуу л ажиллаж байна. Ойлгов уу?

Захирагч: Тэгвэл сайн сонс. Хэрэв тэдний нэг нь л хулгай хийсэн байх юм бол хариуцлагыг нь би бүхэлд нь хүлээе. Тэгсэн ч хангалттай нотолгоогүй байж ингэж хүч хэрэглэж болохгүй. Чиний тэмдгийг хураалгуулна гэж мэд.

Цагдаа: Өршөөгөөрэй. Бүх зүйл журмын дагуу явагдсан.  Мөрдөн шалгалтын хүрээнд...

Эр-13: Дарга аа, илтгэе. Бөгжийг олсон байна. Нэг охин олсон гэнэ.

Цагдаа: Алив. Бүгд ажиллагаагаа зогсоо. Эндээс явъя.

Фан дарга: Зогсож бай! Эндээс явъя гэнэ ээ? Зүгээр нэг хог түүдэг ажил гэж бодоо юу? Дуртай үедээ ирээд, дуртай үедээ явж болно гэж бодоо юу?

Захирагч: Зүгээр дээ. Бүгд бэлдээрэй. Газрын дарга биднийг хүлээж байгаа. Болно. Хурдан явж бэлдэцгээ.

Чэнь Юй Вэнь: За, одоо бүгд зүгээр ээ.

Эр-10: Хийлч На Чигийн гайхалтай үзүүлбэрт дахин алга ташицгаая. Та бүхэн сая Нарны туяат эмэгтэйчүүдийн найрал дууг тэсэн ядан хүлээж байсан биз дээ?

Олуулаа: Тийм ээ!

Эр-10: Тэгвэл надад нэг сайхан мэдээ байна. Нарны туяат эмэгтэйчүүдийн найрал дууны үзүүлбэр тун удахгүй төлөвлөгөөний дагуу гарах гэж байна.

А Юн: Ээж нь тайзан дээр гарна гэнэ ээ.

Эр-10: Арван минутын завсарлага аваад эргээд уулзъя.

А Пэй:  Хөөрхөн юм аа.

Ван Мэй Ли: Баярлалаа.

А Пэй: Чи үүнийг юу болохыг нь бидэнд хэлээгүй шүү дээ.

А Лань: Энэ биднийг илэрхийлж байгаа юм. Нарны туяат эмэгтэйчүүдийн найрал дуу.

Ван Мэй Ли: Хаанаа зүүх юм?

Том эгч: Энгэр дээрээ.

А Пэй: Энд ингээд.

Ван Мэй Ли: Сандарч байна уу?

Лю Юү Синь: Мхм.

Ван Мэй Ли: Битгий ай. Бид бүгд энд байна.

Чэнь Юй Вэнь: Саяын болсон явдлыг мартацгаая. Бүгд бэлэн үү?

Олуулаа: Бэлэн.

Том эгч: Та нар хамгийн мундаг нь шүү.

Чэнь Юй Вэнь: Битгий сандар. Бид чадна аа.

Эр-10: Эрхэм зочид оо. Хүлээсэнд баярлалаа. Одоо бүгдээрээ Хойд бүсийн эмэгтэйчүүдийн хорих ангийн Нарны туяат эмэгтэйчүүдийн найрал дууг тайзнаа урьцгаая!

Олуулаа: ♪ Арван эрээс ♪ ♪ Долоо нь тэнэг, найм нь мулгуу, ес нь муу хүн ♪ ♪ Гэхдээ хүн бүрийн хайрладаг нэг залуу бий ♪ ♪ Бүсгүйчүүд ээ, урагш алхаарай ♪ ♪ Ялдам үгсээр ч болов ♪ ♪ Түүнийг өөртөө татаарай ♪ ♪ Бүх сэтгэлээрээ хайрлаж дахиж битгий явуулаач ♪ ♪ Тэгээд унахад бэлэн бай ♪ ♪ Унаж байна, улам гүн унаж байна ♪ ♪ Хайр үнэхээр тийм агуу юм бол ♪ ♪ Тийм агуу, тэгтлээ сайхан юм бол ♪ ♪ Яагаад түүнээс зугтсаар байна гэж ♪ ♪ Яагаад эсэргүүцэн тэмцэнэ гэж ♪ ♪ Би бусдаас юугаараа дутуу гэж ♪ ♪ Хэн амралтын өдөр гэртээ үлддэг билээ ♪ ♪ Хэн ч тэгж үлдэхийг хүсдэггүй ♪ ♪ Зурагт үзэн, попкорн идээд л ♪ ♪ Зурагт, попкорн хоёртой үлдэхийг хүсэхгүй ♪ ♪ Чиний хэлсэн сайхан үгсийг бодохоор ♪ ♪ Бүгд худлаа байсан мэт санагдаж байна ♪ ♪ Нулимс өөрийн эрхгүй урсана ♪ ♪ Арван эрээс ♪ ♪ Долоо нь тэнэг, найм нь мулгуу, ес нь муу хүн ♪ ♪ Гэхдээ хүн бүрийн хайрладаг нэг залуу бий ♪ ♪ Бүсгүйчүүд ээ, урагш алхаарай ♪ ♪ Ялдам үгсээр ч болов ♪ ♪ Түүнийг өөртөө татаарай ♪ ♪ Бүх сэтгэлээрээ хайрлаж дахиж битгий явуулаач ♪ ♪ Арван эрээс ♪ ♪ Долоо нь тэнэг, найм нь мулгуу, ес нь муу хүн ♪ ♪ Гэхдээ хүн бүрийн хайрладаг нэг залуу бий ♪ ♪ Бүсгүйчүүд ээ, урагш алхаарай ♪  ♪ Ялдам үгсээр ч болов ♪ ♪ Түүнийг өөртөө татаарай ♪ ♪ Бүх сэтгэлээрээ хайрлаж дахиж битгий ♪ ♪ Явуулаач ♪

А Пэй: ♪ Мөнгөний төлөө ганц л буруу алхам хийсэн Тэгээд харанхуй руу унасан ♪ ♪ Шалтаг ч үгүй, мөнгө ч үгүй, хоол ч үгүй, амиа ч үл хайрласан ♪ ♪ Бүгд үр хүүхдийнхээ төлөө ♪ ♪ Сүнсэнд шүглүүлсэн мэт ♪ ♪ Хэний ч үгийг сонсоогүй ♪ ♪ Чөтгөрт эзэмдүүлсэн галзуу хүн шиг худал ярьсан ♪ ♪ Мөнгөний төлөө, ашиг хонжооны төлөө ♪ ♪ Өөрийгөө ч, өрөөлийг ч хуурсаар эцэст нь бүх мэдрэмжээ алдсан ♪ ♪ Тийм новшнуудыг ♪ ♪ Муу муухайгаас салтал нь хорьж байвал таарна ♪ ♪ Хувь заяагаа өөрчлөх болно Өөрчил, өөрчлөөд өг ♪ ♪ Тамхиа хая, мөрийтэй тоглоомоо боль Ааш зангаа ч зас, худлаа ярихаа боль ♪ ♪ Бүгдийг нь өөрчил Мөнгөний төлөө улайрахаа боль ♪ ♪ Одоо амьдралаа шинээр эхэл, Бүсгүйчүүд ээ, хамтдаа тэмцье ♪ ♪ Байр сууриа бүү алд, Дүр эсгэх хэрэггүй ♪ ♪ Эргэлзэх зүйл үгүй ♪

А Лань: ♪ Намайг сонс, дахиж битгий төөрөөрэй ♪ ♪ Бүсгүйчүүд ээ, хамтдаа тэмцье ♪ ♪ Байр сууриа бүү алд, энэ бүхнийг даван туулъя ♪ ♪ Айх зүйл байхгүй, бидэнд итгэл найдвар бий ♪ ♪ Чөтгөр шулмууд зайлж үз ♪

А Пэй; А Лань: ♪ Галзуу юмнууд зайлж үз ♪ ♪ Би новшнуудтай өөрөө учраа олъё ♪ ♪ Тонил, тонил, тонил ♪

Том эгч: ♪ Хэрвээ алсад хүрэх нэгэн газар байдаг бол ♪ ♪ Тийшээ чиглүүлэх зүг нь чи юм ♪ ♪ Харамсал дурсамжаас урт насалдаг нь даанч харамсалтай ♪

Ли Хүй Жэнь: ♪ Санах сэтгэл хэзээ ч дуусдаггүй ♪ ♪ Зүрхэнд хүнд ачаа болсоор л байдаг ♪ ♪ Нэгэн цагт чинийх байсан өөрийгөө ♪ ♪ Би мартаж чадахгүй нь ♪

А Пэй: ♪ Хоромхон зуурын мөчийг ч ♪

А Лань: ♪ Үүрд мөнхөөр сольж үзэх сэн ♪

А Пэй; А Лань: ♪ Цаг хугацаа хагарч бутарсан мөрөөдлийг минь эдгээнэ ♪

Олуулаа: ♪ Хагацал гэдэг дэндүү хэцүү юм ♪ ♪ Салалтын шархыг минь эдгээгээч ♪ ♪ Бүх шаналал минь нарны гэрэл болдог ч болоосой ♪

Хүүхдийн хор: ♪ Би аз жаргалын дууг сонсож байна ♪ ♪ Аз жаргал дуулж байна ♪ ♪ Баяр гунигийн тухай дуу ♪ ♪ Бүгд эх дэлхийдээ буцаж шингэнэ ♪ ♪ Нар, бороо мэт,цэцэглээд эргээд ганддаг шиг ♪ Би уучилж сурлаа ♪ ♪ Учир нь чи хамгийн нандин мөрөөдлөө ♪ ♪ Миний зүрхэнд үлдээгээд явсан шүү дээ ♪ ♪ Би аз жаргалын дууг сонсож байна ♪ ♪ Аз жаргал дуулж байна ♪ ♪ Хар үүлсийн цаанаас ♪

Эм-16: Ли Хүй Жэнь. Та өөрийн охин Ли Юнь Шиг Зэн Я Ханий асрамжид шилжүүлэхийг зөвшөөрч байна уу?

Ли Хүй Жэнь: Зэн авхай. Үрчилж авахаас чинь өмнө нэг хүсэлт тавьж болох уу?

Зэн Я Хань: Юу юм бол?

Ли Хүй Жэнь: Юнь Шид ээж нь... хүн алсан гэдгийг битгий мэдэгдээрэй. Аминчлан гуйя. Баярлалаа.

Эм-16: Ли Хүй Жэнь. Хэрвээ та зөвшөөрч байна гэж хариулбал үүгээр таны асран хамгаалах эрх бүрэн дуусгавар болно. Хуулийн дагуу та цаашид түүний ээж нь байхаа болино. Та зөвшөөрч байна уу?

Ли Хүй Жэнь: Зөвшөөрч байна.

Хүүхдийн хор: ♪ Энэ хорвоод диваажин гэж байдаг бол ♪ ♪ Чи яг одоо миний дэргэд байна ♪ ♪ Хэзээ ч мартаагүй юм шүү ♪

Олуулаа: ♪ Би аз жаргалын дууг сонсож байна Аз жаргал дуулж байна ♪ ♪ Баяр гунигийн тухай дуу бүгд эх дэлхийдээ буцаж шингэнэ ♪ ♪ Нар, бороо мэт, цэцэглээд эргээд ганддаг шиг ♪ Би уучилж сурлаа ♪ ♪ Учир нь чи хамгийн нандин мөрөөдлөө ♪ ♪ Миний зүрхэнд үлдээгээд явсан шүү дээ ♪ ♪ Би өнгөрсөн бүхнээ эдгээгүй шархтай нь тэврэн авна ♪ ♪ Нулимсаа арчаад хэзээ ч мартахгүй гэж амлая ♪ ♪ Хайр бол чиний дэргэд ♪ ♪ Үргэлж хамгаалж байдаг мөнхийн гэрэл юм шүү ♪

Хүүхдийн хор: ♪ Хэзээ ч мартаагүй юм шүү ♪

Олуулаа: ♪ Би хэзээ ч мартаагүй юм шүү ♪

Фан дарга: Илтгэе, захирагч аа. Хэдүүлээ... хүүхдийн халамжийн төвтэй холбогдоод, Юнь Ши гэдэг охиныг авчирч болох юм. Өмнөх арга хэмжээ маш амжилттай болсон шүү дээ. Тийм болохоор... хэрэв ээж охиныг уулзуулах юм бол олны анхаарлыг бүүр их татах байх.

Захирагч: Сайхан санаа байна. Тэгвэл тэгж шийдье.

Ли Хүй Жэнь: Юнь Ши. Чи сая ёстой мундаг байлаа.

4 настай Юнь Ши: Миний нэр Юнь Ши биш. Намайг Зэн Зи Чин гэдэг.

Ли Хүй Жэнь: Аан. Тийм шүү дээ. Зи Чин. Ямар хөөрхөн нэр вэ. Чамайг тэвэрч болох уу?

4 настай Юнь Ши: Ээж ээ, болох юм уу?

Зэн Я Хань: Мэдээж болно. Өмнө нь бэлдэж байснаараа хийгээрэй.

4 настай Юнь Ши: За. Эгч ээ, би танд хайртай.

Ли Хүй Жэнь: Би ч бас чамд хайртай. Баярлалаа. Юу... Энэ цэцгэн тэмдгийг... түүнд өгвөл болох уу? Бид хоёрын хамтралын дурсгал болгоод. Болох уу? Чи авч болно оо. Таалагдаж байна уу?

Зэн Я Хань: Надад өгч чадах юм энэ л байна. Таалагдана гэж найдаж байна.

Ли Хүй Жэнь: Баярлалаа. Нүдийг нь эмчлүүлж өгсөнд баярлалаа.

Зэн Я Хань: Амласан шүү дээ. Зи Чин, явцгаая.

4 настай Юнь Ши: За. Баяртай.

Ли Хүй Жэнь: Баяртай.

Эм-13: Нэг, хоёр, гурав, дөрөв.

Эм-14: Нэг, хоёр, гурав, дөрөв.

А Лань: Нэг.

Ли Хүй Жэнь: Хоёр.

Лю Юү Синь: Гурав.

Том эгч: Дөрөв.

А Пэй: Тав.

Эм-11: Нэг, хоёр, гурав.

Эм-9: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав.

Эм-8: Нэг, хоёр, гурав.

Эм-4: Тооллого дууслаа.

Чэнь Юй Вэнь: За. Хоёрдугаар цех. Хаалгаа нээ. Яваарай.

А Пэй:  Эгч ээ, яасан бэ?

Ли Хүй Жэнь: Юу болсон бэ?

Ли Хүй Жэнь: Эмээ!

Чэнь Юй Вэнь: Бүгд доош суу. Огцом хөдөлж болохгүй шүү. 8024, юу болсон бэ? 8024. Сонсож байна уу? Хоёрдугаар цех төвд дуудлага өгч байна. 8024 ухаан алдлаа. Яаралтай тусламж хүсэж байна.

Чэнь Юй Вэнь: Эмээ, сэрчихсэн үү? Би охин руу чинь залгасан. Замдаа явж байгаа.

Эм-4: Юй Вэнь. Эргэлт ирлээ.

Чэнь Юй Вэнь: Эмээ. Би очоод аваад ирье.

Том эгч: Мхм.

Чэнь Юй Вэнь: Хүлээж байгаарай.

Фан дарга: Бүгд анхаар. Тооллогодоо.

А Пэй: Нэг.

А Лань: Хоёр.

Ли Хүй Жэнь: Гурав.

Лю Юү Синь: Дөрөв.

А Пэй: Харгалзагч аа. Том эгчийн бие ямар байна? Яагаад одоо болтол ирэхгүй байгаа юм?

А Лань: Хөөе.

А Пэй: Яагаад юмыг нь хураагаад байгаа юм?

Ли Хүй Жэнь: Хөөе. Битгий юмнуудыг нь хураа л даа. Эмээ буцаад ирнэ ээ.

А Лань:  Яагаад хурааж байгаа юм?

А Пэй: Битгий л дээ.

Ли Хүй Жэнь:  Тэр эргэж ирнэ шүү дээ.

А Пэй:  Битгий хураагаач.

Ли Хүй Жэнь: Харгалзагч аа.

А Пэй: Битгий хураа л даа. Тэгэх үү?

Фан дарга: 8112.

А Пэй: Том эгч ээ. Тэр эргэж ирэхгүй юм уу?

Фан дарга: Тийм. 8024 та нарт зориулж үүнийг бичиж үлдээсэн.

А Лань: Эмээ.

Ли Хүй Жэнь: Эмээ их өвдөж байгаад явсан уу?

Фан дарга: Үргэлжлүүл.

А Лань: Эмээ их өвдөж байсан уу?

Том эгч: Хайрт охин Мэй Хуа минь. Намайг уучлаарай.

Чэнь Юй Вэнь: Би эмч дуудаад ирье.

Том эгч: Чамайг намайг уучилна гэж найдахгүй байна. Зөвхөн аз жаргалтай байгаасай л гэж хүсэж байна. Ээж хүний хувьд... хүртэх ёстой хайрыг чинь өгч чадаагүй гэдэг миний амьдралын хамгийн том харамсал. Өнгөрсөн гучин жилийн турш... би энэ бүх гэмшлээ нэг ч удаа мартаж байгаагүй.

Мэй Хуа: Ээж ээ.

Том эгч: Гэхдээ бас би чамайг хайрлахаа... хэзээ ч больж байгаагүй юм шүү.

Ян Юй Ин: Эднийг сайн хадгалаарай. Зөвхөн эмээдээ л өгнө шүү, за юу? Энэ зүүлтийг... эмээ чинь надад өвлүүлж өгч байсан юм. Ирээдүйд юу ч тохиолдсон байсан... энэ зүүлт чамайг бүхнээс хамгаалах болно. Ойлгосон уу?

Олуулаа: ♪ Нэгэн цагт хайрлаж явсан хүмүүс минь ♪ ♪ Та нар минь сайн байгаа болов уу? ♪ ♪ Намайг одоо ч санаж явдаг болов уу? ♪ ♪ Тавьж явуулж чадаагүй хүмүүс минь ♪

Том эгч: Хайрт дүү нар минь, энэ захидлыг уншиж байх үед чинь би энэ дэлхийгээс явсан байх болно. Үлдсэн амьдрал минь тэр чигтээ харанхуйд өнгөрнө гэж боддог байлаа. Гэхдээ та нарын ачаар, найрал дууныхныхаа ачаар миний сүүлчийн өдрүүд аз жаргалаар дүүрэн байлаа. Би үзэн ядалт дунд дэндүү их цаг хугацаагаа үрсэн. Тэгээд өөрийгөө үргэлж хайраар хүрээлүүлж байсныг мартаж орхиж.

Олуулаа: ♪ Би чамтай хамт энэ замаа үргэлжлүүлэн туулмаар байна ♪ ♪ Гэвч цаг хугацаа үргэлж ♪ ♪ Хэтэрхий хурдан төгсгөлдөө хүрэх юм ♪

Том эгч: Магадгүй бид хийсэн алдаагаа хэзээ ч бүрэн засаж чадахгүй байх. Гэхдээ бидэнд одоо ч хайрлах сэтгэл байсаар байгаа гэдгийг битгий мартаарай.

Олуулаа: ♪ Дахин уулзах тэр өдөр ♪ ♪ Миний гарыг атгаарай ♪ ♪ Цэлмэг тэнгэрийн дор ♪ ♪ Бид хамтдаа алхана ♪ ♪ Хайр гэдэг салхи мэт ♪ ♪ Тавьж явуулахыг бидэнд сургадаг ♪ ♪ Бид хагацаж сураагүй ч ♪ ♪ Тавьж явуулахыг л сурчээ ♪ ♪ Алдахыг хүсдэггүй хүмүүс минь ♪

Том эгч: Амьдрал дэндүү богинохон юм. Хайрлах, хайрлуулах мөч бүрээ нандигнаарай. Та нарыг, бас хайртай хүмүүсийг чинь дахин уулзах хувьтай байгаасай гэж хүсье.

ТЕКСТ: ЗИ ЧИНД. ХАЙРТ ЗИ ЧИНДЭЭ. УУЧЛААРАЙ. ТӨГСӨЛТИЙН ТОГЛОЛТОД ЧИНЬ ОЧИЖ ЧАДАХГҮЙ НЬ. 18 НАСНЫ ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ. ЭНЭ МИНИЙ БЭЛЭГ ЮМ ШҮҮ.

Зэн Зи Чин: Юун төгөлдөр хуур вэ? Намайг гитар тоглодгийг ч мэдэхгүй байх гэж.

ТЕКСТ: БЭЛГЭЭ ХАРСАН УУ? ТЭГСЭН. ИЙМ ЗҮЙЛ БОЛСОНД УУЧЛААРАЙ. ЗҮГЭЭР ЭЭ, БАЯРЛАЛАА, ЭЭЖ ЭЭ.

Эр-14: Халуун латте авъя.

Авга эгч: Нэг халуун латте. Харин та?

Эр-14: Нэг иогурт өгчих.

Авга эгч: Иогурт, ойлголоо. Түр хүлээгээрэй. Яасан? Мэндчилгээг нь уншсан гэнэ үү? Я Хань. Түүнд худлаа ярьсаар байж болохгүй гэж бодож байна.

Зэн Я Хань: Тэгээд би яах ёстой юм?

Авга эгч: Үнэнийг нь хэл л дээ. Эрт орой хэзээ нэгэн цагт мэднэ шүү дээ.

Зэн Я Хань: Гэхдээ би Ли Хүй Жэньд хэлэхгүй гэж амласан.

Эм-19: Уучлаарай.

Авга эгч: Би очъё. Хэдийг авах вэ?

Эм-19: Нэгийг авъя.

Эр-15: Илгээмж ирлээ.

Зэн Зи Чин: Одоо очлоо.

Эр-15: Зэн Я Ханьд ирсэн юм.

Зэн Зи Чин: Одоогоор байхгүй байна.

Эр-15: Тамга нь байхгүй юу?

Зэн Зи Чин: Юнь Ши...

ТЕКСТ: ХОЙД БҮСИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОРИХ АНГИД ХАЛДЛАГА ГАРЛАА.

Эм-20: Фан дарга аа, чамайг ална даа!

А Пэй: Хүй Жэнь! Хүй Жэнь!

А Лань: Яагаад ийм их цус гараад байгаа юм бэ?

Фан дарга: Төв өө, нэмэлт хүч дуудаж байна. Би Фан дарга байна. Урлаг заал руу яаралтай түргэн тусламж явуул. Аль болох хурдан! Хурдал!

Эм-21: Хойд бүсийн эмэгтэйчүүдийн хорих ангид халдлага гарсан байна. Шинээр хоригдсон нэгэн эмэгтэй найрал дууны шалгаруулалтын үеэр хурц иртэй зүйл ашиглан шоронгийн ажилтан руу дайрсан байна. Халдлагыг зогсоохоор оролдсон найрал дууны ахлагч хүнд шархдан яаралтай эмнэлэгт хүргэгджээ. Цагдаагийн байгууллага зэвсгийн эх үүсвэр болон  халдлагын шалтгааныг шалгаж байна.

Фэнь Фэнь: Та нарт зугаатай байна уу?

Олуулаа: Тийм ээ!

Фэнь Фэнь: Одоо бүжгийн клубийн “Супер гурвал” хамтлагийг угтан авч, гайхалтай үзүүлбэрийг нь сонирхоцгооё! Алга ташилтаар угтан аваарай! Супер гурвалд баяр хүргэцгээе. Харин одоо 3А ангийн сурагч, гитарын клубын гишүүн, энэ дэлхий дээрх миний хамгийн сайн найз төгс сонсголтой Зэн Зи Чин гитарын үзүүлбэрээ үзүүлэх болно. Алга ташилтаар угтан авъя!

Зэн Зи Чин: ♪ Хэрвээ алсад хүрэх нэгэн газар байдаг бол ♪ ♪ Тийшээ чиглүүлэх зүг нь чи юм ♪ ♪ Харамсал дурсамжаас урт насалдаг нь даанч харамсалтай ♪

Зэн Зи Чин: Сайн байна уу? Хоёр тахианы гуятай бенто авъя. Хачир нь ямар их юм бэ. Баярлалаа.

Фэнь Фэнь: Хөөе, чамд хоёр тахианы гуя байна.  Надтай сольчих.

Зэн Зи Чин:  Үгүй ээ.

Эр-22: Нэг тахианы гуятай бенто авъя.

А Пэй: 90 юань. Өөрөө авчих.

Зэн Зи Чин: Нэг шарсан загастай бенто авъя.

А Пэй: Шарсан загас уу? За, байж байгаарай. Чамд зориулаад бэлдчихсэн байгаа.

Зэн Зи Чин: ♪ Цаг хугацаа хагарч бутарсан мөрөөдлийг минь эдгээнэ ♪ ♪ Хагацал гэдэг дэндүү хэцүү юм ♪

А Лань: Энэ Хүй Жэний өмнөөс бичсэн мэндчилгээ байгаа юм.

Зэн Я Хань: Тусалсанд баярлалаа.

А Лань: Зүгээр дээ.

Авга эгч: Үгүй ээ, их баярлалаа.

А Лань: Баярлалаа.

Зэн Я Хань: Энэ юу юм?

А Лань: Юнь Шид... Зи Чинд таалагдана аа.

Зэн Зи Чин: ♪ Аз жаргал дуулж байна ♪ ♪ Баяр гунигийн тухай дуу ♪ ♪ Бүгд эх дэлхийдээ буцаж шингэнэ ♪ ♪ Нар, бороо мэт, цэцэглээд эргээд ганддаг шиг ♪ Би уучилж сурлаа ♪ ♪ Учир нь чи хамгийн нандин мөрөөдлөө ♪ ♪ Миний зүрхэнд үлдээгээд явсан шүү дээ ♪ ♪ Би өнгөрсөн бүхнээ эдгээгүй шархтай нь тэврэн авна ♪

ТЕКСТ: ХОЙД БҮСИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОРИХ АНГИД ХАЛДЛАГА ГАРЧ, НЭГ ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ.

Зэн Зи Чин: ♪ Нулимсаа арчаад хэзээ ч мартахгүй гэж амлая ♪ ♪ Хайр бол чиний дэргэд ♪ ♪ Үргэлж хамгаалж байдаг мөнхийн гэрэл юм шүү ♪ ♪ Хэзээ ч мартаагүй юм шүү ♪

Эм-23: Зи Чиний хагалгаа амжилттай боллоо. Баяр хүргэе, Зэн хатагтай.

Зэн Я Хань: Энэ хэний гар вэ?

Зэн Зи Чин: ♪ Би хэзээ ч мартаагүй юм шүү ♪

Ли Хүй Жэнь: Хамтдаа хичээцгээе. Хамтдаа оноогоо авъя. Тэгээд хурдан суллагдъя.

Чэнь Юй Вэнь: Нэг, хоёр, гурав!

TRAILER

Эм: Би цагаан морь уналаа!

Ван Мэй Ли: Намайг энэ бүжгийг хэр удаан бэлдсэнийг мэдэх үү? Муу эргүү хүүхэн чинь. Захирагчид найрал дууны тухай хэлнэ гэнэ ээ? Хажуудаа нэг бацаантай болсон биш өөрийгөө их юманд санаагүй биз дээ?

Фан дарга: Хулгай, луйвар, сүрдүүлэг, хүн амины хэрэг! Эндхийг амралт гэж бодоо юу? Энэ чинь шорон. Хүүхэд өсгөдөг газар биш.

Ли Хүй Жэнь: Та гурав хүртэл нь байлгаж болно гэсэн. Би охиноо өсгөсөөр байж болно биз дээ? Сайхан дурсамж бүтээж өгөхийг хүссэн юм. Миний ганц хүсэл бол найрал дууны баг байгуулах.

Текст: Найруулагч Лин Гавины бүтээл... Айви Чен, Вен Чие Чи, Мэри Шуэн, Анни Чен, Чун Шин Лин, Ке-Ли Миао, Чен Юйн Ру... Сэтгэл зүрхнээсээ бүтээв.

Эр-1: Нарны туяат эмэгтэйчүүдийн найрал дууг халуун алга ташилтаар угтан авна уу.

Ван Мэй Ли: Ингэж хэлэхээсээ айхгүй байна Гэхдээ чиний дэргэд очихоороо Гэнэт л ичээд байх юм

 

Back to episodes Go home