The Killers

Юүн Чол:             Харь гарагийнханд итгэж байна. Энэ ертөнцөд ганц бид байх боломжгүй шүү дээ. Эмээ маань сүнс харсан гэж байсан, ээжийг минь төрүүлэхээс өмнө угаалгын өрөөнд хүндэрч байхдаа. Эмээ худлаа ярьдаггүй болохоор итгэж байна. Бас… Цус сорогчид байдагт ч итгэж байна. Би өөрөө уулзаж         байсан болохоор.

БИЧИГ:                        Ён Ү Жин Шим Ын Гён Ян Иг Жүн Жон Сон Ү Жан Со Вон САР ГЭРЭЛТЭХ ШӨНӨ Жон И Со ХУВИРАЛ

Юүн Чол:                     Би өөрчлөгдөнө өө. Заавал сайн дүр төрхөө харуулна аа.

Чан Жүн:                     Юуг өөрчлөх юм? Хүн тэгж амархан өөрчлөгдөх үү?

Юүн Чол:                     Үгүй ээ, өөрчлөгдөж чадна аа.

Чан Жүн:                     Тийм үү? Нэг их хичээх хэрэггүй дээ. Мастер чамд хэдийн буугаад өгчихсөн. Яагаад тэгж бага багаар хумсалсан юм бэ? Илүү их хувийг нь өөртөө авчихгүй. Нүдэн дээр нь нэгнийгээ гомдоогоод энэ одоо юу вэ, ёстой нэг.

Юүн Чол:                     Үгүй ээ, мастер буруу ойлгосон бололтой.

Чан Жүн:                     Юуг буруу ойлгосон гэж?

Юүн Чол:                     Юу?

Чан Жүн:                     Ойлголоо. Түр хүлээж бай.

Бичиг:                          АЛИС

Мастер:                        За. Тийм ээ. Тийм байх. Юу? Байж боломгүй юм. Яаж хүн тэгж гэнэт өөрчлөгдөх юм? Зөвшөөрье өө. Сайн зохицуулаарай. Дуусгаад энд ирээд сөжү ууцгаая. За.

Чан Жүн:                     Мастер зөвшөөрч байна. Сайн зохицуул гэж байна.

Юүн Чол:                     Чан Жүн аа... Би чиний ах шүү дээ. Миний буруу. Унтчихсан бололтой. Би хэр удаан унтсан бэ?

Жү Ын:                         Зүгээр л жоохон л дугхийсэн.

Юүн Чол:                     Уучлаарай. Угаалгын өрөө орчхоод ирье. Хачин юм аа. Би энд яаж ирсэн юм?

Жү Ын:                         Энийг уугаарай. Тухгүй биш байна уу? Зүгээр байж бай. Тайвшир. Уугаарай, Манхаттан гэдэг коктейл байгаа юм. Сэтгэлийг тань тайвшруулах болно. Үйлчлүүлэгч та их азтай юм.

Юүн Чол:                     Би байна аа, эндэх ямар газар гэдгийг ч мэдэхгүй байна.

БИЧИГ:                         САР ГЭРЭЛТЭХ ШӨНӨ

Жү Ын:                         Амт нь таалагдахгүй байна уу? Би чихэрлэг зүйлд... нэг их дуртай биш болохоор. Би Мартинид дуртай л даа. Яаж байгаад ардаа... Ёстой их өвдөхөөр харагдсан даа. Надад анх удаа л хүн аваръя гэх бодол төрсөн шүү.

Юүн Чол:                     Надад чамаас асуухыг хүссэн зүйл байна л даа.

Жү Ын:                         За.

Нам Шиг:                     Онгорхой биз дээ? Ийшээ сууя.

Ын Жи:                        Би гараа угаачхаад ирье.

Нам Шиг:                     Тэг, тэг. Энд соёолжоор хийсэн виски байгаа юу? Бас... эмэгтэйчүүдийн дуртай байх юу байгаа бол? Чихэрлэг мөртлөө хүчтэй. Эндхийн уур амьсгал хэр байна?

Ын Жи:                        Албархахаа боль л доо, найруулагч аа.

Нам Шиг:                     Би энгийн ярьж чаддаггүй юм аа.

Ын Жи:                        Та архи уух дуртай юм уу?

Нам Шиг:                     Тийм ээ. Кино найруулагч хүн архи даадаг байх хэрэгтэй. Архи сайн уувал ухаантай болж хүн ч сайн өөртөө татдаг юм. Найруулагч хүн чинь хүн татах л ажил хийдэг.

Ын Жи:                        Та догь болохоор уухгүй байсан ч болно оо.

Эрэгтэй:                       Баярлалаа. Сайхан л юм. Сайхан байна. Олчих шиг боллоо, мастер аа.

Ын Жи:                        Баярлалаа. Амттай байх даа. Ёстой гоё байна...

Жү Ын:                         За. Энэ бүр амттай байх. Цус гэдэг зүйл... намар амттай байдаг юм. Илүү баялаг амттай. Хүйтэн өвлийн цус тансаг ч энэ намарт л байх баялаг амт. Ялангуяа дунд эргэм насны эр хүнийх гүйцэд боловсорсон амттай.

Юүн Чол:                     Танай төрлийн хүмүүс соёогоороо хүмүүсийн хүзүү хаздаг биш үү?

Жү Ын:                         Сүүлийн үед хэн тэгдэг юм? Хүн эрхэмсэг амьдрах хэрэгтэй шүү дээ.

Юүн Чол:                     За.

Жү Ын:                         Ийм юм болсон юм чинь ууж байж л амьд үлдэнэ шүү дээ. Уугаад үз. Уу л даа. Ийм зүйл огт төсөөлөөгүй юм байна. Мэдэх хэрэгтэй зүйл их шүү. Хайран юм аа. Хоол идчхээд болгоомжтой байгаарай, учир нь... чи догширно шүү.

Юүн Чол:                     Хэр зэрэг догшрох юм?

Чан Жүн:                     Юүн Чол аа. Зөрье дөө, баярлалаа. Зугтах байсан юм бол хол зугтахгүй дээ. Энд л ирж байдаг.

Юүн Чол:                     Хэр зэрэг догшрох юм?

Жү Ын:                         Тайвшрахын тулд 20 хүн зодох хэмжээнд. Өөрийгөө сайн бариарай.

БИЧИГ:                         ХУВИРАЛ ХУН СА БИН ЖИ Ү И БАН СОГ МӨН ШИМ ЫН ГЁН ГҮЙЦЭТГЭГЧИД

Төлөөлөгч:                  Нэр нь?

Ин Ён:                           Вон Сү, И Вон Сү. Инээдтэй байгаа биз, нэр юм?

Төлөөлөгч:                  Энэ хүн нь яг юу хийчихсэн юм?

Ин Ён:                           Заавал хэлэх ёстой юм уу?

Төлөөлөгч:                  Тухгүй байвал хэлэхгүй байсан ч болно оо.

Ин Ён:                          Тэр үхэхгүй бол би үхэх юм шиг байна. Түүнтэй хамт нэг ертөнцөд амьдарч чадахгүй нь.

Төлөөлөгч:                         Муу новш байх нь ээ, энэ золиг. Үнийг нь сонссон                                             байлгүй. Бид нэлээд сайн тогтолцоотой баг л даа.

Ин Ён:                           Урьдчилгаа гээд 300 сая. Шалгаад үзээрэй.

Төлөөлөгч:                  Таарах байлгүй. Энд 100 мянга байгаа. Ажил дуусахаар үлдсэнийг нь өгье.

Дарга:                           Хэд юм, үлдсэн нь?

Ин Ён:                           Үлдсэн 300 саяыг ажил дуусахаар өгье.

Төлөөлөгч:                  50 мянга. Ингээд 150 мянга байхад болно шүү дээ.

Дарга:                           За. 30 мянга.

Ахлах:                           Баярлалаа.

Төлөөлөгч:                  Бүтнээр нь өгч байна. Инээх хэрэггүй.

Ахлах:                           Баярлалаа.

Квон Сү:                       Май, 3,000. Шалгаарай. Үгүй энэ чинь, хүлээгээрэй. Юу вэ? 3,000? Ах аа, үнэхээр хэтэрхий юм аа.

Ахлах:                           Чи өөрийгөө дадлагажигч гэдгээ мэдэхгүй юу? Чамд зааж өгч байгаа гэж би л мөнгө авах хэрэгтэй, новш оо. Аан нээрээ. Энэ ажлын хэмжээг бодвол... нэмээд 20 мянга байвал би илүү...

Дарга:                           Энэ новш чинь, би юу идэж амьдрах юм?

Ахлах:                           Уучлаарай.

Ин Ён:                           Ү Рим их сургуулийн хөгжмийн профессор байгаа юм. Ажлын өдөр сургууль дээр байдаг болохоор машины зогсоол дээр хүлээж байвал таарна. Машинаа байнга нэг газарт тавьдаг юм. С47. Ногоон өнгийн Феррари байгаа болохоор шууд нүдэнд тусна.

Төлөөлөгч:                  За. И Вон Сү гээд Сөүлийн нэг их сургуульд хөгжмийн профессор хийдэг.

Дарга:                           Энэ... хөгжмийн профессор гэсэн. Нэг алдартай сургуульд хөгжмийн профессор юм байх. Юутай ч чи ойлгох байлгүй.

Квон Сү:                       За, зургийг нь.

Ахлах:                           Олохоороо дараа явуулна аа.

Квон Сү:                       За. Гэхдээ харвал чи мэднэ ээ. Нэг л айхтар дүр эсгэсэн, их зантай нөхөр бий.

Төлөөлөгч:                  Манай үйлчлүүлэгч ёстой жоохон охин. Энэ новшоос болоод үхмээр байна гээд уйлсан.

Дарга:                           Новш гэж махыг нь түлнэ үү, ясыг нь салгана уу... Наад новш чинь хүүхэд оролдсон... Би өөрөө хүүхэд өсгөдөг аав болохоор... Тэр жоохон охин одоо ч сэтгэл нь шархалсан байгаа. Амиа хорлох гэж оролдсон ч гэсэн билүү. Их сэтгэлээр унасан байгаа. Ямар нэг юм хий, за юу.

Төлөөлөгч:                  Ажлын өдөр сургууль дээр байдаг болохоор өдөр сонгоод учрыг нь ол. Машины зогсоолын С хэсгийн 47. Ногоон Феррари байгаа. Энэ новшийн чинь машин болохоор шууд нүдэнд тусна.

Дарга:                           Новшийн Феррари? Порше ч гэсэн билүү. Аль нэг нь, би чамд дараа хэлье. Юутай ч сургуулийн зогсоолын С хэсэг.

Ахлах:                           C? Их сургуулийн профессор. Машины зогсоол дээр зохицуул. Юутай ч... Энэ хэргийг сайн зохицуулбал чамд дахиад мянгыг нэмж өгье. Сайн хийх ёстой шүү.

Квон Сү:                       Нээрээ юу?

Ахлах:                           Тэгээд сайн хий, новш минь.

Квон Сү:                       Хичээнэ ээ.

Ахлах:                           Болгоомжтой байгаарай, бэртчихэв ээ. Тэр чинь ёстой хөгийн новш гэсэн шүү.

Квон Сү:                       Хүн байхгүйд л хийнэ дээ. Амралтын өдрөөр.

Ин Ён:                           Заавал ажлын өдөр байх ёстой.

Квон Сү:                       Ногоон машин?

Ин Ён:                           Олив ногоон өнгөтэй Феррари.

Квон Сү:                       Муу новшийг ална даа.

Ин Ён:                           Хамгийн ихээр зовоож шаналгаарай. Тэр л хамгийн чухал шүү.

Квон Сү:                       Хаана байгаа юм? Бид нар бүгд ирчихсэн. Хурдал аа. Юу? Юу яриад байгаа юм? Хөөе, ойлгосон болохоор зүгээр хурдан ир. Тасаллаа шүү.

Сон Ён:                         Яасан?

Квон Сү:                       Ирсэн ч гэсэн битгий цочирд гэж байна.

Сон Ён:                         Юунд?

Квон Сү:                       Харин тийм ээ. Ирээд хэлэх биз. Квон Сү. Сан Тэг ирэхээс өмнө ярилцъя. За, ярь л даа.

Сон Ён:                         Яаж бодсон ч хүн хөнөөж байхад 300 бага байна.

Квон Сү:                       Хөөе. Сан Тэ тэрнээс багыг авдаг. 100-г аваад л надад тусална гээд ирж байгаа.

Сон Ён:                         Бидэнд ингэж хандаж болох юм уу? Ядаж 500-г төл л дөө.

Квон Сү:                       Байнга мөнгөний талаар гоншигнох уу? Би чамд хэлсэн шүү дээ. Мөнгөний төлөө хийж байсан бол чамайг дуудах ч үгүй. Үнэхээр новш гэсэн. Зөндөө муу зүйл хийгээд зугтчихсан. Үйлчлүүлэгч нь бүх аргаар үзээд бидэн шиг хүмүүс ирж байна шүү дээ. Тэр хүний сэтгэлийг бодож үзсэн үү? Өнөөдөр ёстой хувиа хичээж байна шүү. Чи уг нь тийм биш дээ.

Сан Тэ:                         Сайн уу?

Квон Сү:                       Юу вэ?

Сон Ён:                         Энэ одоо юу вэ?

Квон Сү:                       Хэн бэ? Замдаа осолд орчихсон юм уу?

Сан Тэ:                         Би гоо сайхны мэс засалд орсон.

Сон Ён:                         Юу?

Квон Сү:                       Тэгвэл алхаж явахад зүгээр юм уу?

Сан Тэ:                         Эмч зүгээр гэсэн. Мэс засал амжилттай болсон.

Сон Ён:                         Хаанаа хийлгэсэн юм? Хөөх.

Квон Сү:                       Новш гэж.

Сан Тэ:                         Нүд, хамар, давхар эрүү гээд.

Квон Сү:                       Яагаад?

Сан Тэ:                         Зүгээр л... Сонгон шалгаруулалтад орох гээд.

Сон Ён:                         Сонгон шалгаруулалт?

Квон Сү:                       Юун сонгон шалгаруулалт?

Сан Тэ:                         Тийм юм байгаа. Яагаад гэнэт намайг сонирхоод эхлэв ээ? Хурдан очоод ажлаа дуусгая. Тийшээ биз дээ?

Квон Сү:                       Хөөе, ногоон машин хайгаарай.

Сон Ён:                         Зураг байхгүй юм уу?

Квон Сү:                       Зүгээр ногоон машин.

Сан Тэ:                         Манай улсад хүмүүс ногоон машин барьдаггүй шүү дээ.

Квон Сү:                       Тийм болохоор ногоон машин л хай.

Сан Тэ:                         Сонин л хүн бололтой.

Сон Ён:                         Энгийн хүн биш биз.

Сан Тэ:                         Ногоон өнгө чинь муу өнгө шүү дээ. Уламжлалын дагуу бол барууны орнуудад муу гэдэг.

Сон Ён:                         Муу, сайн өнгө гэж бас байдаг юм уу?

Сан Тэ:                         Нэг төрлийн мухар сүсэг л дээ. 4-ийн тоог муу ёр гэдэг шиг л.

Квон Сү:                       Чи гэхдээ ямар сонгон шалгаруулалтад орох гээд байгаа юм?

Сан Тэ:                         Нөгөө... Үнэндээ миний мөрөөдөл л дөө, жүжигчин болох. Нэг амьдрах юм чинь туршиж үзэх гээд. Та нарт мөрөөдөл байхгүй юу?

Сон Ён:                         Мэдээж байлгүй яах вэ, гэлэнмаа болох.

Квон Сү:                       Минийх цагдаа.

Сан Тэ:                         Гэлэнмаа, цагдаа. Сайхан л юм. Залуус аа, сайн хийцгээе. Одоо ч залуу байна. 40 гэдэг чинь орчин үеэр бол 20 нас гэж байгаа. Тэгэхээр хэдүүлээ 5-р анги л гэсэн үг.

Сон Ён:                         Сан Тэ.

Сан Тэ:                         За? Энэ ажлыг хийгээд 100-г л авч байгаагаа чи юу гэж бодож байна? Яах ч аргагүй шүү дээ. Мөнгөний төлөө хийж байгаа биш.

Сон Ён:                         Тийм үү?

Сан Тэ:                         Тийм ээ. Үнэндээ надад мөнгө байхгүй ээ. Энэ хагалгааг хийлгэх гэж мөнгө ч зээлсэн. Энэ удаагийн ажил их учир утгатай. Тэгээд л эмч гэртээ бай гэж байхад гарч ирсэн шүү дээ. Үнэхээр новш гэсэн биз дээ? Тэр үхчихвэл дэлхий ертөнц дээрдэхгүй гэж үү? Ийм үйл хэрэг дээр мөнгөний талаар маргаж болохгүй шүү дээ. Огт догь биш. Юутай ч Квон Сү, баярлалаа. Ийм туршлагууд надад жүжигчин болоход сайн суурь болно.

Квон Сү:                       Ажлаа суугаад нэмж асууж үзнэ ээ. Ядаж 500-г нэмж өгөх байлгүй дээ.

Сон Ён:                         Тийм үү, зүгээр юм уу?

Квон Сү:                       Тэгэлгүй дээ, асуугаад үзэж болно шүү дээ.

Сан Тэ:                         Тийм ээ, асуувал яав л гэж. Туршаад үзэж болно. Ногоон машин л гэсэн биз дээ?

Сон Ён:                         Тийм ээ.

Квон Сү:                       Залуус аа. Та нарт хэлээгүй зүйл бий. Нэг зүйл хүссэн. Шууд хөнөөлгүй эцэс хүртэл нь зовоо гэсэн.

Сан Тэ:                         Энэ новшоос болж хэчнээн зовсон болоод тэгж хүсэх вэ дээ.

Сон Ён:                         Хэдүүлээ өнөөдөр яг зөв хийцгээе. Сул дорой байхгүйгээр.

Квон Сү:                       Ирчихлээ.

Сан Тэ:                         Хаана? Эмэгтэй хүн байна.

Сон Ён:                         Эмэгтэй хүн байхаар муу зүйл хийж чадахгүй юм уу?

Квон Сү:                       Царайг нь хараад яаж мэдэх юм? Ёстой сайн дүр эсгэдэг гэж сонссон. Гаднаа сайхан харагдах ч дотроо хөгийн амьтан. Явцгаая. Энэ машины эзэн үү?

Жү Ын:                         Аан тийм ээ...

Квон Сү:                       Энэ их сургуульд ажилладаг юм уу?

Жү Ын:                         Аан тийм ээ...

Квон Сү:                       Гэр лүүгээ харьж яваа юм уу?

Жү Ын:                         Тийм ээ...?

Квон Сү:                       Тэгвэл зөв л юм байна.

Жү Ын:                         Юу... Хэн бэ? Оюутан юм уу? Гуйя... Ойртох хэрэггүй.

Квон Сү:                       Новш гэж. Наанаа зогс. Зогсооч.

Сон Ён:                         Чадлаа, бодсоноос хурдан байлаа шүү. Та нар чадна гэж мэдэж байсан уу?

Сан Тэ:                         Тэр гэдгийг нь ч мэдээгүй шүү. - Намайг цохиход нь толгой эргээд л эхэлсэн!

Сон Ён:                         Царай чинь зүгээр юм уу?

Сан Тэ:                         Мөнгөний төлөө хийж байгаа гэж бодоо юу?

Квон Сү:                        Юу гэсэн бэ? Ойлгосон уу?

Сан Тэ:                         Мөнгө өгье л гэж байна, муу новш чинь. Ингээд толгой ордог байх нь ээ.

Квон Сү:                       Хэн эхэлмээр байна? Новш гэж. Ажилтай байхдаа утсаа унтраа л даа.

Сан Тэ:                         Минийх биш байна.

Сон Ён:                         Минийх биш байна.

Квон Сү:                       Минийх бас биш байна.

Сон Ён:                         Ээж нь залгаж байна.

Сан Тэ:                         Ээж?

Квон Сү:                       Юу гээд байгаа юм? Тод хэлээч дээ.

Жү Ын:                         Ээж ээ, ээж ээ... Ээж... Ээжийн минь дуудлагыг аваад өгөөч.

Сон Ён:                         Нааш ир.

Жү Ын:                         Ээж ээ...

Сон Ён:                         Цагдаа дуудчихсан юм биш үү? Өдийд ээж нь залгаад сонин юм.

Квон Сү:                       Ээжүүд угаасаа тэгдэг юм, гэнэт л залгана.

Сан Тэ:                         Залуус аа, энэ боломж шүү. Шалгаад үзэх.

Квон Сү:                       Юуг?

Сан Тэ:                         Зан аашийг нь. Худлаа эсэхийг нь шууд мэдчихнэ шүү дээ.

Сон Ён:                         Худлаа байвал?

Квон Сү:                       Шууд алчихна.

Жү Ын:                         Яана аа...

Сон Ён:                         Нууц үг чинь юу юм?

Жү Ын:                         0000.

Квон Сү:                       Хөөе. Хөөе!

Жү Ын:                         За.

Квон Сү:                       Чи тэнэг юм хэлэх гэж оролдвол чамайг бас эцэг эхийг чинь ална шүү. Хариул. Юу ч хэлэхгүй ээ, яасан ч. Амлая.

Ээж:                              Су Мин? Байна уу?

Жү Ын:                         Ээж?

Ээж:                              Су Мин одоо ч сургууль дээрээ байна уу? Түрүүн залгасан чинь авахгүй байсан.

Жү Ын:                         Би сургууль дээрээ байхгүй байгаа.

Ээж:                              Тарчихсан байх нь ээ, хоол идсэн үү?

Жү Ын:                         Юу? Ээж та хоол идсэн үү?

Ээж:                              Түрүүн идсэн. Гэхдээ хоолой чинь яачихсан юм? Өвдөө юу, ханиад хүрсэн юм уу?

Жү Ын:                         Үгүй ээ, яасан? Ханиад хүрээгүй дээ. Хоолой маань яасан гэж, зүгээр ээ.

Ээж:                              Орой унтахдаа хөнжил нөмөрч унт. Шөнөдөө хүйтэн шүү дээ. Ханиад хүрэхээрээ эдгэх гэж уддаг юм байж. Одоо ч сургууль дээр байвал хоол ирж ид гэх гэсэн юм.

Жү Ын:                         Ээж ээ!

Ээж:                              Тасаллаа шүү.

Жү Ын:                         Ээж ээ, байна уу?

Ээж:                              Яасан? Одоо ч таслаагүй байна, хэл ээ.

Жү Ын:                         Би таны охин болж төрөөд үнэхээр жаргалтай байсан шүү.

Ээж:                              Яагаад байгаа юм?

Жү Ын:                         Үгүй ээ, нээрээ шүү.

Ээж:                              Гэнэт яасан бэ? Ямар нэг зүйл болсон юм уу?

Жү Ын:                         Үгүй ээ, юу ч болоогүй. Түрүүн би кино үзээд их сэтгэл хөдлөөд л аав та хоёрыг бодсон юм. Аав та хоёрт зөндөө хайртай шүү.

Ээж:                              Би ч бас хайртай шүү, Су Мин чамдаа хайртай шүү.

Жү Ын:                         Ээж ээ?

Ээж:                              За?

Жү Ын:                         Эрүүл энх... эрүүл энх удаан амьдарна биз дээ?

Ээж:                              Тэгэлгүй дээ, чамтай хамт удаан амьдарна шүү дээ. Амралтын өдрөөр ирнэ биз дээ? Чиний дуртай булгүгиг хийнэ ээ.

Жү Ын:                         Тэгэлгүй дээ.

Ээж:                              Су Мин аа, дулаан байгаарай. Хоолой чинь муу сонсогдож байна.

Жү Ын:                         Зүгээр ээ, киноноос болоод л тэр.

Ээж:                              За, ойлголоо. Тэгвэл сайхан амраарай. Болгоомжтой яваарай.

Жү Ын:                         Би байна аа... Бурхан гэж байдаггүй гэж боддог. Гэхдээ та нар миний өмнө гарч ирснийг харахад... бурхан миний залбирлыг сонссон бололтой.

Сон Ён:                         Юун залбирал?

Жү Ын:                         Намайг ч бас аваад яв гээд. Тэнгэрт байгаа охин руу минь. Би одоо жаргалтайгаар үхэж чадах нь. - Баярлалаа.

Квон Сү:                       Юу вэ...

Жү Ын:                         Баярлалаа.

Сон Ён:                         Охин нь үхсэн бололтой.

Сан Тэ:                         Тийм бололтой.

Жү Ын:                         Ээж...

Квон Сү:                       Үгүй ээ, үгүй. Хэдүүлээ одоо хэтэрхий мэдрэг болоод байна. Ажлаа л хийе. Хэн эхлэх юм? Сан Тэ, чи.

Сан Тэ:                         Би дараа нь болъё.

Квон Сү:                       Тэгвэл Сон Ён эхлээд хутгал.

Сон Ён:                         Бид нар угаасаа өнөөдөр ална биз дээ? Түрүүн мөнгө өгнө гэсэн шүү дээ... Мөнгийг нь аваад албал яаж байна? Угаасаа шууд алах хэрэггүй гэсэн шүү дээ. Юунд яарах юм? Үнэндээ байнга сэтгэлийг минь зовоод байгаа нь хүнийг алах ажлыг 300-д хийнэ гэдэг.

Сан Тэ:                         300?

Квон Сү:                       Хөөе! Тийм ээ... 300.

Сон Ён:                         300. Бид хамтдаа...

Квон Сү:                       100, 100, 100 гэвэл... нийт 300.

Сон Ён:                         100 ч бай, 300 ч бай. Сан Тэ чамд үнэхээр мөнгө чухал биш үү?

Сан Тэ:                         Мөнгө чухал биш гэж хэлж байгаагүй шүү дээ.

Сон Ён:                         Харин тэгээд ээ. Үхэх хүртэл нь мөнгө авч болно биз дээ? Хориглоогүй биз дээ?

Сан Тэ:                         300...

Квон Сү:                       Чамд хэд байгаа юм?

Сон Ён:                         Мөнгө үү? Тийм ээ, мөнгө хэр их байгаа юм? Мөнгө өгнө гэсэн биз дээ?

Жү Ын:                         Мөнгө... Хэдийг өгвөл болох юм?

Сон Ён:                         3 мянга.

Квон Сү:                       Хөөе! 

Сон Ён:                        30 мянга!

Квон Сү:                       Тийм ээ!

Жү Ын:                         Өгье өө. Байгаа бүх мөнгөө өгье. Утас дотор маань банкны аппликейшн бий.

Сон Ён:                         Нууц үг асууж байна.

Жү Ын:                         Аан, S-E-K.

Сон Ён:                         S-E-K, томоор уу, жижгээр үү?

Жү Ын:                         Эхний үсгийг нь томоор хийгээд үзэх үү?

Квон Сү:                       Зөв байсан дээр шүү.

Сон Ён:                         S том үсгээр...

Жү Ын:                         - Зөв, зөв.

Сон Ён:                        E, K жижгээр.

Жү Ын:                         Тийм ээ. S-E-K... - S-E...

Квон Сү:                       Новш чинь ээрээд байх юм.

Сон Ён:                         S-E-K...

Жү Ын:                         @ 5-6-4-8.

Сон Ён:                         Тэгээд?

Жү Ын:                         Анхааруулгын тэмдэг.

Сон Ён:                         Үгүй гэж байна шүү дээ.

Жү Ын:                         Үгүй ээ...

Квон Сү:                       Буруу?

Жү Ын:                         Үгүй ээ, зөв шүү дээ. Мемод тэмдэглэчихсэн байгаа. Тэнд бүгдийг нь хадгалдаг юм.

Сон Ён:                         Мемо нь хаана байгаа юм? Энэ үү?

Жү Ын:                         Тийм ээ.

Сан Тэ:                         Тэнд байна.

Жү Ын:                         Гэхдээ... алах хүн чинь би мөн юм уу? Яагаад заавал би гэж?

Сан Тэ:                         Ногоон машин унадаг болохоор.

Жү Ын:                          Ногоон өнгөтэй машин?

Сон Ён:                         Буруу л гэж байна.

Квон Сү:                       Профессор байж хүүхдүүдэд буруу зүйл хийсэн биз дээ? Бид бүгдийг мэдэж байгаа.

Жү Ын:                         Их сургуулийн профессор уу?

Квон Сү:                       Тийм ээ.

Жү Ын:                         Их сургуулийн профессор... Би профессор биш ээ. Би үнэхээр профессор биш. Сургуулийн захиргааны хэлтэст ажилладаг.

Квон Сү:                       Тийм ээ, захиргаа гэхээр их сургуулийн профессор мөн л байна.

Жү Ын:                         Яаж захиргаа чинь... Би профессор биш ээ. Профессор яах гэж захиргаад ажиллаж байдаг юм? Нээрээ шүү.

Сон Ён:                         Бид нарын бай профессор байсан юм уу?

Квон Сү:                       Би хэлээгүй юм уу?

Сан Тэ:                         Үгүй ээ, ногоон машин хай л гэсэн.

Квон Сү:                       Юу яриад байгаа юм, би бүгдийг тайлбарласан шүү дээ.

Сон Ён:                         Тайлбарлаагүй.

Квон Сү:                       Тайлбарлаагүй юм уу?

Сон Ён:                         Тайлбарлаагүй, новш оо.

Квон Сү:                       Тайлбарлаагүй байх нь ээ. Гэхдээ профессор байвал яах юм?

Сон Ён:                         Хөөе, залгаад үз.

Квон Сү:                       Яагаад?

Сон Ён:                         Залгаад шалга.

Квон Сү:                       Дугаар нь байхгүй.

Жү Ын:                         Сургуулийн дугаар... 031-023-2373. Залгаад шалгаад үз.

Квон Сү:                       Амаа татаач.

Сан Тэ:                         Залга. Хун Квон Сү, залга гэж байна шүү.

Квон Сү:                       За, залгая, залгая. Сургууль руу залгаад шалгая. Чи жинхэнээсээ профессор бол шууд ална шүү.

Сан Тэ:                         Миний хамгийн айж байсан мөч байна.

Сон Ён:                         Ингэнэ гэж бодож байсан уу?

Сан Тэ:                         Эмэгтэй бүр ээж юм байна шүү дээ. Анх харсанаас хойш жоохон хачин санагдсан юм.

Сон Ён:                         Чам шиг хүмүүсээс болоод бурууддаг юм. Хачин байсныг мэдэрсэн юм бол шууд залруулах гэх нь яасан юм?

Сан Тэ:                         Миний буруу гэж үү?

Сон Ён:                         Квон Сү та хоёр хоёулаа ялгаагүй гэж байна.

Сан Тэ:                         Чи юугаараа өөр гэж? Чамд ч хэлэх үг байхгүй.

Квон Сү:                       Та нар хүлээж байгаарай, одоо болж байна.

Сан Тэ:                         Ёстой нэг.

Жү Ын:                         Би жинхэнээсээ профессор биш ээ. Нээрээ биш ээ. Үгүй гэж байгаа биз дээ?

Квон Сү:                       Новш гэж, амралтын өдөр болохоор авахгүй байна.

Сон Ён:                         Яагаад авахгүй байгаа юм бол?

Сан Тэ:                         Би зүгээр л дэлхийг арай дээр газар болгох гэсэн ч... гацчихсан мэт мэдрэмж төрөөд байна.

Жү Ын:                         Нөгөө... би байгаа бүх мөнгөө өгвөл... намайг амьд үлдээх юм уу?

Сон Ён:                         Хэр их мөнгө байгаа юм?

Жү Ын:                         300 сая байгаа, миний дансанд. Охины минь нас барсны тэтгэмж байгаа юм, огт хүрээгүй. Зүгээр явуулчих л даа. Алах ёстой хүн чинь би биш гэдгийг мэдэж байгаа шүү дээ. Бүгдээрээ ийм жоохон, гэм зэмгүй хүүхдүүд байж битгий ингэ л дээ. Ингэж байгаад шийтгүүлнэ шүү, нүгэл үйлдэж буй хэрэг шүү дээ. Би тус бүрд чинь 100 саяыг өгье. 100 саяыг.

Сон Ён:                         100 сая? Нээрээ юу?

Жү Ын:                         Тийм ээ, 100 сая.

Сан Тэ:                         Үнэхээр профессор биш гэж үү?

Жү Ын:                         Тийм гээд байхад. Профессор биш гэж хэд хэлэх юм? Ёстой нэг. Би хэн гэдгийг нь мэдэх юм шиг байна. Тэр новш байх нь ээ, баттай шүү. Сургуулийн захирал байгаа юм. Зөндөө олон машинтай, ногоон машин ч байгаа. Тэр ёстой новш шүү. Хүмүүсийг үл тоомсорлодог. Мөнгө ч бас угаадаг. Тэр новш мөн дөө, нээрээ шүү. Түүнийг алахыг хүсдэг хүн хэчнээн их билээ? Эрхэм ээ, би түүний хаяг, утасны дугаар, гэр бүлийн мэдээлэл гээд бүгдийг нь мэднэ. Настай болохоор хүч ч нэг их байхгүй. Амархан байх болно оо. Бас тэр новшоос болж... манай охин үхсэн.

Сан Тэ:                         Тэр новш охиныг чинь яасан юм? И Жун Сэ муу новш. Түүний зардлыг янзлах гэж амралтын өдөр ажиллахаар очсон юм. Тэр үед л эмнэлэг оччихсон бол... Нэр нь И Жон Сэ гэсэн үү?

Жү Ын:                         Үгүй ээ, И Жун Сэ, И Жун Сэ. И Жун Сэ гэж байна. Новш гэж...

Сан Тэ:                         Энэ ч бас дажгүй харагдаж байна.

Сон Ён:                         Дажгүй харагддаг гэж хэлсэн шүү дээ.

Квон Сү:                       Тийм ээ. Гэхдээ хүүхдүүдэд муу зүйл хийдэг гээд...

Жү Ын:                         Би үнэхээр сүйрчээ, үхэх ёстой байсан юм.

Сан Тэ:                          Мөн үү?

Жү Ын:                         Тийм ээ! Энэ новш. Энэ муу новш. Энэ новш мөн байна.

Сон Ён:                         Яана аа.

Жү Ын:                         Ён Хви. Манай охин өшөөг нь аваг гээд та нарыг явуулсан байх. Та нараас гуйя... Энэ новшийг алж өгөөч. Жинхэнэ новш байгаа юм. Би... Би мөнгийг... Үгүй ээ, зүгээр надад байгаа бүхнийг ав. Би бүгдийг өгөх болохоор энэ новшийг л алчих.

Сан Тэ:                         Квон Сү, яах юм?

Жү Ын:                         Ён Хви, миний охин.

Квон Сү:                       Тэгвэл мөнгө баттай өгнө биз дээ?

Жү Ын:                         Тэгнэ гээд байхад. Яагаад хүнд итгэхгүй байгаа юм? Хэдэн удаа хэлэх ёстой юм?

Квон Сү:                       Ойлголоо. Тэгвэл нарийн зүйлсийг нь хэлээрэй.

Жү Ын:                         Нөгөө...

Сан Тэ:                         100 сая... 34,350.

Жү Ын:                         Болсон биз дээ? - Бүгдээрээ авсан уу?

Сон Ён:                         Тийм ээ!

Сан Тэ:                         Тийм ээ, болчихлоо.

Жү Ын:                         Би одоо явчих уу?

Сон Ён:                         Тэг ээ!

Сан Тэ:                         Шарх тань зүгээр үү?

Жү Ын:                         Тийм ээ.

Квон Сү:                       Би тусалъя.

Жү Ын:                         Үгүй дээ, зүгээр.

Сон Ён:                         Үнэхээр уучлаарай.

Жү Ын:                         Үгүй ээ. Бүгд л алдаа гаргадаг шүү дээ. Тэр захирлыг... Сайн зохицуулаарай.

Сан Тэ:                         И Жун Сэ муу новшид хариуцлага үүрүүлнэ ээ.

Жү Ын:                         Найдлаа шүү, бас эрүүл байгаарай.

Квон Сү:                       Болгоомжтой яваарай!

Сон Ён:                         Болгоомжтой яваарай.

Сан Тэ:                         Яв даа.

Сон Ён:                         Болгоомжтой яваарай!

Квон Сү:                       Баяртай!

Сан Тэ:                         Биеэ сайн бодоорой.

Бүгдээрээ:                   Хөөх, 100 сая!

Квон Сү:                       Хөөе, Га Рим аа!

Сан Тэ:                         Ирчихсэн үү?

Сон Ён:                         Сайн уу?

Квон Сү:                       Хөөе. Хурдан иржээ.

Га Рим:                         Осолд орсон юм уу, царай тань.

Сан Тэ:                         Юу ч биш дээ, хурдан ирсэнд баярлалаа.

Га Рим:                         Ах нар дуудаж байхад ирэлгүй дээ.

Сон Ён:                         Га Рим, аа жинхэнэ онцгой ажил байна...

Сан Тэ:                         Өөр хүний хийж чадахгүй, чиний л хийж чадах.

Га Рим:                         Хэд юм?

Квон Сү:                       Га Рим аа, энэ үнэхээр утга учиртай ажил. - Чи сайн хүн биз дээ?

Га Рим:                         Тийм л байх.

Квон Сү:                       Энэ ажил мөнгөнөөс илүү. Тэгэхээр... Ёстой муу зүйл хийж амьдарсан хүн. Түүний тухай сонссон чинь... үнэхээр муухай зүйлс хийсэн байсан.

Сон Ён:                         Сайн болж байгаа биз дээ? Сайн л үнийг нь хасах хэрэгтэй дээ. 50 мянга байвал яг болно доо. Дэлхийг илүү сайхан болгохын тулд үүнийг дөнгөж эхлэхэд нь дарж авах ёстой. Бид хамтдаа шүү дээ. Тэр жоохон хүүхдүүд... Эхлэлд нь л дарж авах хэрэгтэй. За, Га Рим аа болгоомжтой яваарай. Үхрийн махаар дайлна аа. Сайн зохицуулаарай.

Га Рим:                         За, явлаа шүү!

Сан Тэ:                         Баяртай!

Сон Ён:                         Сайн яваарай, Га Рим аа. Сайн ярилцсан уу?

Квон Сү:                       Болчихсон, ёстой сайн хүү шүү.

Сан Тэ:                         Сайн болжээ, сайн юм болж.

Квон Сү:                       Баян болсон юм чинь амттай зүйл идэхээр явъя.

Сан Тэ:                         Тэгье ээ, хэд байгаа билээ? Үнэтэй зүйл идье.

Сон Ён:                         Та нар маргааш юу хийх юм?

Квон Сү:                       Маргааш төрийн албаны шалгалтын ангид бүртгүүлнэ.

Сан Тэ:                         Цагдаа болох гээд үү? - Хичээл хийх өрөө авсан ч болох юм байна.

Квон Сү:                       Тийм шүү, чи юу хийх юм?

Сон Ён:                         Юутай ч... - сүм орж залбирна аа.

Квон Сү:                       Залбирал.

Сон Ён:                         Тэгээд хэсэгтээ сайн дурын ажил хийнэ.

Сан Тэ:                         Сайхан юм аа.

Сон Ён:                         Сан Тэ чи ч бас дахиад засвар мэс засалд орсон дээр байх.

БИЧИГ:                         2019 онд гарсан энэ хэрэг хамгийн сүүлчийн гүйцэтгэгч болох гадаадын иргэн А-г цагдаад мэдүүлснээр дуусав. Хэрэгт санамсаргүйгээр холбогдсон Б эмэгтэй хүн амины захиалга өгсөн хэргээр мөн баривчлагджээ. А нь хүн амины захиалгын талаар бус хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зөрчсөн гэж цагдаад мэдэгдсэн байдаг. УУШИЙН ГАЗАР

Нэвтрүүлэгч:              Чүннам аймгийн Данжин дахь Сапгё нуурын далангийн нээлтийн ёслолд Ерөнхийлөгч Пак оролцлоо. Ерөнхийлөгч уг байгууламжид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж төрийн албан хаагчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлэв.

БИЧИГ:                         У ЁН А ЖАН ХЁН СОН КИМ МИН ПАК САН МЁН И ЖҮН ХЁГ КИМ СҮ ЖИН ЖОН СОГ ХУ

Юү Хва:                        Өнөөдөр ч бас иржээ. Урьдын адил.

БИЧИГ:                         ХҮН БҮР ТҮҮНИЙГ ХҮЛЭЭНЭ.

Юү Хва:                        Цаг агаар сэрүүссэн байгаа биз?

Хён Сан:                       Эмээ харагдахгүй байна шүү, өнөөдөр.

Юү Хва:                        Ээж Ири хот руу явсан. Үеэлийн маань хуримд оролцохоор. Маргааш өглөө эрт ирнэ. Тэр одоо 20 хүрж байж багштайгаа учир ургуулчихсан. Яаж ч гэрийнхэн нь эсэргүүцсэн ч тэр хоёр салахгүй байгаа гэсэн. Өнөөдөр би ч бас нэг уучихъя. Ганцаараа уувал хөгжилтэй биш шүү дээ, тийм ээ?

Хён Сан:                       За.

Юү Хва:                        Ээж байхгүй үед энэ л давуу тал шүү дээ. Тийм биш гэж үү? Энэ сайн эд шүү. Далайгаас шууд авчирсан. Уг нь гэр бүлээрээ л иддэг ч та царайлаг болохоор тусгайлан өгч байгаа юм. Идээд үз.

Хён Сан:                       Бүсгүй... гэрлэсэн үү?

Юү Хва:                        Яагаад асууж байгаа юм? Гэрлээгүй бол хос олж өгөх гээ юу?

Хён Сан:                       Зүгээр сонирхоод л. Гэхдээ байнга сонирхдог байсан юм. Энэ ямар зураг юм?

Юү Хва:                        Мэдэхгүй ээ. Хажуу талын хуучин эдлэлийг дэлгүүрээс авсан юм. Зүгээр л таалагддаг юм.

Хён Сан:                       Гадаад улс шиг л харагдах юм. Америк юм болов уу?

Юү Хва:                        Харин л дээ. Тэр арагшаа харж суугаа малгайтай эр... хэн нэгнийг хүлээж байгаа юм шиг харагдахгүй байна уу? Энд байгаа хүн шиг. Та хүн хүлээж байгаа биз дээ?

Хён Сан:                       Би юу?

Юү Хва:                        Хэдийн 2 долоо хоног боллоо шүү. Эндхийн хүн ч биш, гэнэт л өдөр бүр нэг цагтаа ганцаараа ирээд л. Жоохон хачин биш гэж үү? Хэн юм? Таны тэгж их хүлээгээд байгаа хүн. Хөөрхөн үү? Мөн байна, эмэгтэй хүн. Ярьж дуусаагүй байхад хаашаа явж байгаа юм?

Хён Сан:                       Угаалгын өрөө рүү.

Юү Хва:                        Гараад баруун талд байдгийг мэднэ биз дээ?

Сог Жон:                      Ирчихсэн үү?

Хён Сан:                       Муу бузар чинь.

Сог Жон:                      Таны бодож байгаа зүйл биш ээ.

Хён Сан:                       Би юу бодож байгаа гэж?

Сог Жон:                      Нөгөө...

Хён Сан:                       Муу тэнэг. Эргүүлд гарч байж. Залхуу амьтан. Ямар мөрдөгч эргүүлд гарч байхдаа гар хангалга хийдэг юм?

Сог Жон:                      Тийм зүйл биш гээд байхад.

Хён Сан:                       Юу нь биш гэж? Гаргаж байхыг чинь харсан шүү.

Сог Жон:                      Хэдийн 2 долоо хоног өнгөрлөө. Тэр новш энд байхгүй бололтой. Бидний түүний талаар мэдэх зүйл гэвэл нэр нь Юүм Сан Гу зүүн талын мөрөндөө Нарцис цэцгийн шивээстэй гэдэг л байна. Нутаг, нас, хаягийн мэдээлэл таних онцлог шинж гээд бүгд тодорхойгүй. Тэр новш бидний өмнө гарч ирсэн ч хэн гэдгийг нь яаж мэдэж барих юм бэ?

Хён Сан:                       Заавал энд гарч ирнэ. Даргын онцгой тушаал шүү. “Ямар ч аргаар хамаагүй заавал барь. Алаад ч болов.”

Сог Жон:                      Ах аа... Өөр газар ухвал ямар уу? Заавал тэр газарт гарч ирнэ. Ём Сан Гу.

Юү Хва:                        Хүндэрсэн юм уу? Яагаад ингэж их удсан юм? Тавтай морил. Юу авах уу?

Сахал:                           Чи эзэн нь үү?

Юү Хва:                        Тийм ээ.

Сахал:                           Юу ч хамаагүй өгчих.

Сог Жон:                      Тийм ээ, одоогоор юу ч болоогүй байна. Чуй мөрдөгч дотор байгаа. Тийм ээ, бид хоёр хоёул бүрэн цэнэглэгдсэн байгаа. Тийм ээ, дарга аа. Биднээс өөр хэн ч энэ талаар мэдэхгүй. Тийм ээ, ойлголоо. Дуусгая. Новш гэж, ганц хүн үзэгдэхгүй байхад хэнийг барь гэж ингэж шахаад байгаа юм бэ? Тэнэг өвгөн чинь.

Сахал:                           Энэ хорооллын хүн үү?

Юү Хва:                        Үгүй ээ. Ойролцоо барилгын газарт ажиллахаар ирсэн гэсэн.

Сахал:                           Хэзээнээс?

Юү Хва:                        2 долоо хоног болж байгаа бололтой.

Сахал:                           Арай ... зүүн талын мөрөнд нь ямар нэг шивээс харсан уу? Нарцис цэцэг ч юм уу.

Юү Хва:                        Нарцис цэцэг ээ?

Сахал:                           Чимээгүй! Харсан юм уу? Шивээс?

Юү Хва:                        Тийм зүйл яаж харах юм? Бид тийм дотно биш.

Сахал:                            Нэр нь?

Юү Хва:                        Нэр ээ?

Сахал:                           Тийм ээ, нэр нь.

Эрэгтэй:                       Ём Сан Гу. Тийм нэртэй хүнд энд ирсэн үү?

Юү Хва:                        Үгүй ээ, анх удаа л сонсож байна.

Эрэгтэй:                       Хөөе, залуу. Ганцаараа яваа бололтой, бидэнтэй хамт суугаач.

Хён Сан:                       Одоо бараг хөл хорионы цаг болж байна. - Архи ч их уучихсан.

Эрэгтэй:                       Новш гэж! Хөл хорионы цагаас айдаг байж өөрийгөө эрэгтэй хүн гэх гээ юу?

Хён Сан:                       Танихгүй хүнийг их сонирхож байх чинь.

Эрэгтэй:                       Сонирхохгүй байх арга алга л даа. Ганцаараа архи ууж байсан залуу бид нарыг орж ирснээс хойш архиа нууцаар асгаад байхаар.

Сахал:                           Хөөе, хамт сууя аа.

Цагдаа:                         Эрхэм ээ.

Сог Жон:                      Юу вэ?

Цагдаа:                         Хөл хорионы цаг болж байхад энд юу хийж байгаа юм?

Сог Жон:                      Би Сөүлээс ирсэн цагдаа байна, явж үз.

Цагдаа:                         Бичиг баримтаа үзүүлээрэй.

Сог Жон:                      Ёстой нэг... Сая юу гэсэн бэ?

Цагдаа:                         Бичиг баримтаа үзүүлээрэй...

Сог Жон:                      Болсон уу? Уур амьсгалаа мэдрээч.

Цагдаа:                         Уучлаарай.

Сог Жон:                      Хөдөөний цагдаа ч гэсэн хэзээ хошуу дүрэхээ мэддэг байх хэрэгтэй.

Цагдаа:                         Уучлаарай.

Сог Жон:                      Онцгой даалгавартай явж байна. Явж үз, ойлгосон уу?

Цагдаа:                         Мөрдөгч өө.

Сог Жон:                      Яасан?

Цагдаа:                         Уучлаарай, гэхдээ... ямар хэрэг юм бол?

Сог Жон:                      Энэ новш үнэхээр яадаг новш вэ?

Цагдаа:                         Манай хэсэгт юу болж байгаа талаар би хэлтэстээ мэдэгдэх ёстой байдаг юм.

Сог Жон:                      Муу галзуу минь, чи үнэхээр асуудалд ормоор байна уу?

Цагдаа:                         Уучлаарай.

Сог Жон:                      Муу новш чинь.

Цагдаа:                         Гэхдээ хайж байгаа биз дээ...

Сог Жон:                      Юу хайдаг юм, тэнэг ээ.

Цагдаа:                         Ём Сан Гу...

Сог Жон:                      Юу?

Цагдаа:                         Юу вэ, энэ юу юм? Муу тэнэг...

Хён Сан:                       Тэгэхээр Ём Сан Гу гэх хүнийг хайж байгаа. Тэгвэл нэг зүйл асууя. Тэр Ём Сан Гу гэх залуу. Ямархуу хүн юм?

Сахал:                           Адгийн новш. Айхтар алуурчин.

Хён Сан:                       Айхтар алуурчин.

Сахал:                           Түүний толгой ч их үнэтэй шүү. Тэгээд олон ангуучид түүнийг алахаар хөөж яваа.

Хён Сан:                       Чи ч бас тэдний нэг үү?

Сахал:                           Бид мэргэжлийн хүмүүс. Тэр хулигаануудаас шал өөр.

Хён Сан:                       Хүн бүхний хүлээж буй тэр. Ямархуу царайтайг нь сонирхчихлоо байна.

Эрэгтэй:                       Харсан хүн байхгүй. Царайг нь харсан хүн болгон бүгд үхсэн болохоор. Тэгээд царайг нь мэдэхгүй байж яаж олох юм?

Сахал:                           Нарцис цэцэгт шивээс. Тэр зүүн мөрөндөө нарцис цэцгийн шивээстэй.

Хён Сан:                       Тэгээд тэр өнөө орой энд ирнэ гэж үү?

Сахал:                           Баттай. Шөнө дунд болохоос өмнө... Одоо шөнө дунд болж байгаа юм чинь буруу мэдээлэл байх нь.

Эрэгтэй:                       Мэдэхгүй шүү дээ. Хэдийн энд байгаа ч юм билүү? Одоо чиний хариулах ээлж. Чи Ём Сан Гу юу?

Хён Сан:                       Яасан... Хариулт нь болсон уу?

Цагдаа:                         Хөл хорионы цаг биз дээ? Хариугүй юм биз дээ? Хөл хорионы цаг өнгөрчхөөд байхад юу хийж байгаа юм гэж байна. Та нар бүгд дүлий юм уу?

Юү Хва:                        За, байна уу? Түр хүлээгээрэй. Та хоёрын нэгтэй нь ярья гэж байна.

Эрэгтэй:                       За. Бүсгүй... Хурдан энэ газрыг түгж.

Юү Хва:                        Юу?

Эрэгтэй:                       Хурдан!

Юү Хва:                        За. Одоо энэ дунд... Ём Сан Гу байгаа.

Цагдаа:                         Энэ новшуудыг хараад байгаарай. Галзуурчхаа юу? Цагдаа руу буу онилж зүрхэлнэ гэнэ ээ?

Хён Сан:                       Чи цагдаа биш. Галт бууг зүгээр нэг цагдааг өгдөггүй юм. Тэгэхээр нэг бол Ём Сан Гу, нөгөө бол түүнийг алахаар ирсэн хүн биз.

Сахал:                           Бид яагаад ч биш, энэ золиг ч бас биш. Тэгэхээр чи л Ём Сан Гу. Тийм болохоор буугаа тавь, үгүй бол үхсэн гэж мэд.

Цагдаа:                         Би Ём Сан Гу биш.

Сахал:                           Батал. Новш гэж, тэгээд хэн Ём Сан Гу юм? Хэн юм?

Хён Сан:                       Энд байгаа бүгд биш гэвэл...

Юү Хва:                        Их удаан ойлгох юм аа. Та нар... Та ч хайран юм аа. Таалагдсан юм сан. Даарч байна уу? Дээш харах хэрэггүй. Чи миний царайг харвал үхнэ. Эрт ирлээ шүү. Ээж ээ.

Бичиг:                          1979 онд нэг сум харанхуйн зүрхийг нэвт сүлбэсэн. Гэвч түнэр харанхуй арилаагүй.

Жү Ын:                          Оршин байдаг ч юм шиг, байдаггүй ч юм шиг домогт газар доорх хот. Дүрвэгсэд, гэмт хэрэгтэн, хууль бус цагаачид, цөллөгдөгсдийн орогнох Диаспора хот гэж бий.

БИЧИГ:                         ХОРИОТОЙ БҮС

Жү Ын:                         Газар доор удаан амьдарсан болоод тэр үү? Тэр өдөр цөхөрсөндөө алх шүүрч аваад дайрсан юм. Жилийн турш утгагүй зүйл чарласан тэр радиог хэмхлэх гэж. Гэсэн ч өнөөдөр өөр байх болов уу гэж итгэж найдсаар. Гэхдээ хэдэн удаа тохируулагчийг нь эргүүлээд хий хоосон найдлага байсныг ухаарсан. Тэр үед санаандгүй дарсан хуучны касет тоглуулагч мартчихсан байсан инээмсэглэлийг минь авчирсан. Тэр өдөр огт оршдоггүй Диаспора хотын 1000 өдрийн ой байсан юм. Тэр өдөр ч бас бусад өдрийн адил ярьж чаддаггүй Хоолой, инээж чаддаггүй Инээмсэглэл хоёр баярын уриаг хаана өлгөх дээр маргалдаж байсан юм. Тэр өдөр тэд ирээгүй байсан бол тэр дүр зураг бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг хэвээр үлдэх байсан. 10 минутаар түрүүлж явдаг цаг 5:30-г дөнгөж өнгөрөхөд тэд орж ирсэн. Ихэр шиг адилхан шилтэй, ковбойчууд л өмсөх урт хүрэм, цэргийн гуталтай. 3-р зэргийн комедиан нар шиг харагддаг тэд намайг чимээгүй байхыг тушаасан.

Инээмсэглэл:             Гадаа ертөнцөд бороо зогссон байх ёстой. Тэр бол нүх.

Жү Ын:                         Тэр бол нүх. Энэ үгийг сонсохдоо бодож болох тийм төрлийн нүх биш. Бидний гаднах ертөнцийг хардаг ганц цонх. Энд ирснээс хойш

Инээмсэглэл:             Энд ирсэнээс хойш өдөр, шөнийг ялгаж чадахгүй, гэрэл гэгээ үзэх эрхээ хасуулчихсан гэж боддог байлаа. Гэхдээ тэрүүгээр өдөр шөнөө ялгаж чадна. Эндхийн хүмүүс нүх гэж хэлдэг ч надад бол кино театр шиг санагддаг. Хааяа нэг мөрөөдөж болох.

Жү Ын:                         Гунигт хөлсний өмхий үнэр, бохирын өмхийтэй нийлж мөсөн цууны хүчил шиг хуралдсан энэ газарт хүмүүс тэр нүхээр л мөрөөддөг. Үгүй ээ, магадгүй бид өдөр бүр асуудалгүй өнгөрөөсэй гэж тэр нүхээр өнгийж хардаг ч байж мэдэх юм.

Эрэгтэй:                       Хөөе, яагаад ингээд хөшчихсөн юм? Үйлчлүүлэгчтэйгээ инээж ярих чинь чинь ёс зүй биш юм уу? Биднийг энд ирсэнд асуудал байна уу? Инээж чадахаар болтол уруулыг чинь ураад өгөх үү?

Эрэгтэй 2:                   Энд хэдүүлээ байдаг юм?

Инээмсэглэл:             Юу, манайх тийм зүйлээр...

Эрэгтэй 1:                   Бас дүлий юм уу? Энд хэдүүлээ ажилладаг юм гээд байна.

Жү Ын:                         Ах аа.

Хоолой:                        Тэд яах гээд байгаа юм? Яагаад биднийг ир яв гээд байгаа юм?

Инээмсэглэл:             Мэдэхгүй ээ, чи мэдэх үү?

Жү Ын:                         Харин л дээ, дурсгал зураг авахуулах гэсэн юм болов уу? Тэр алхыг харах үед, яг хэзээ гэдгийг мэдэхгүй ч гай түйтгэр ойртож байгааг шууд мэдэрсэн.

Эрэгтэй 1:                   Хурдан цуглаач.

Жү Ын:                         Ассан зулын гол шиг буцааж болшгүй зүйл.

БИЧИГ:                         ИНЭЭМСЭГЛЭЛ

Эрэгтэй 1:                   Инээмсэглэл гэсэн үү?

Инээмсэглэл:             Өмнөх ажлын газарт минь миний талаар мэдэгдэл байсан. 'Яагаад ганц ч инээдэггүй юм бол?' Тэгээд нэг хүн намайг төрийн эсрэг үзэлтэй болохоор инээдэггүй гэж гүтгэсэн.

Эрэгтэй 1:                   Сонирхолтой л юм. Тэгвэл асуулт асууя!

Эрэгтэй 2:                   Гэнэтийн асуулт!

Эрэгтэй 1:                   Саяхан бид шинэ улсын тэргүүнээ угтаж авсан. Тэр улс орны эв нэгдлийн төлөө хэвлэл мэдээллийг нэгтгэж... өдөөн хатгагчдыг устгаж, шударга нийгмийг цогцлоохоо зарласан. Тэд мөн биднийг дэлхийн энх тайвныг цогцлоохын тулд бүсээ чангалж золиос гаргах шаардлагатайг онцолсон юм.

Эрэгтэй 2:                   Одоо асуулт эхэлж байна. Манай тэргүүн өнөөдөр энд ирвэл та нар инээмсэглэлээр угтана биз дээ?

Инээмсэглэл:             Мэдээж инээлгүй дээ.

Эрэгтэй 1:                   Тэгвэл инээмсэглэлээ харуул.

Эрэгтэй 2:                   Инээ.

Хоолой:                        Инээгээч ээ.

Эрэгтэй 2:                    Инээ.

Хоолой:                        Инээ.

Эрэгтэй 1:                   Ярьж чаддаггүй Хоолой... Тэгвэл чи ч амандаа асуудалтай бололтой. Тийм биз? Саншаян. Саншаян юм байна... Саншаян гэхээр...

Эрэгтэй 2:                   Тэнэг гэдэг нь. Мөрөөдөж болохгүй үедээ хэтэрхий их мөрөөдсөн. Нэг үгээр хэлбэл мөрөөдөгч биз дээ? Өнөөдөр бидний энд ирсэн шалтгаан...

Жү Ын:                         Тэднийг зогсох үед ямар нэгэн хүчэнд хөтлөгдсөн мэт гар минь алх руу өөрийн эрхгүй сунгагдсан.

Инээмсэглэл:             Хүлээгээрэй.

Жү Ын:                         Гэхдээ миний гаранд байсан зүйл... Дараагийн сүржин үгээ хэлэхийнхээ өмнө... жүжиглээд түр завсарлаж байгаа юм уу? -Зүгээр л агаар...

Эрэгтэй 1:                   Гэрэлтэж байна. Тэгээд л Саншаян бололтой.

Эрэгтэй 2:                   Тэнэг юм ярихаа боль гэсэн биз дээ?

Эрэгтэй 1:                   Тэнэг ээ? Тэнэг гэж хэлэхээ боль гэсэн байх аа.

Эрэгтэй 2:                   Өнөөдөр бид энд хүн алахаар ирсэн юм. Тэр хүн энд өдөр бүр 6 цагт ирдэг. Нэг секунд ч хоцрохгүй. Алимны соус, нухсан төмстэй шарсан гахайн мах. Бас яг адил зүйл захиалдаг.

Хоолой:                        Өдөр бүр 6 цагт...

Инээмсэглэл:             Өдөр бүр ирдэг...

Жү Ын:                         Адилхан зүйл захиалж, адилхан газар суудаг.

Инээмсэглэл:             Тэр хүнийг алах юм уу?

Эрэгтэй 1:                   Алах аа? Ална аа.

Жун Сэ:                        Би байна аа, чиний ах Жун Сэ. Хүн алж байсан хүн хэдийд ч үхэж магад гээд байнга ийм сандруу байдаг юм аа.

Жү Ын:                         Эхэндээ эзлэн түрэмгийлэгч цэргүүд шиг дайрч дараа нь танхай бүлэглэл мэт авирлаж одоо болохоор өчүүхэн зүйлээр хөөцөлдөж байна. Тэд яг хэн юм бол?

Инээмсэглэл:             Тэгвэл дараа нь бид яах юм?

Эрэгтэй 1:                   Дараа нь яана аа?

Инээмсэглэл:             Дараа нь тэр хүнийг алах юм уу? Тэгвэл бид яах талаар мэдмээр байна.

Эрэгтэй 1:                   Дараа нь, түүний дараа... Яах юм? Дахиад тэнэг гэж дуудах хэрэггүй шүү. Яах юм?

Эрэгтэй 2:                   Түүний дараа... Дараа нь... Дараа нь... Юу ч хэлэхгүй, юу ч хийхгүй бол юу ч болохгүй.

Жү Ын:                         3-р зэргийн комедиан, үзэгчид, хулигаан ч биш байсан. Энх тайван, цэвэр ариун нийгмийн төлөө хувь нэмэр оруулж байна гэсэн бардамналтайгаар буугаа улам чанга атгах хямдхан үзэл сурталчид, мөн алуурчид байсан. Тэгээд ч зогсохгүй... бид нэг нэгэндээ юу ч хэлэхгүй, хийхгүй гэж амлаад зураг авахуулж буй мэт хөдөлгөөнгүй зогссон. Гэтэл тэр мөчид тэд энэ цаг 10 минут хурдан явдаг гэдгийг мэддэггүй гэдгийг санасан. Хүлээгээрэй. Тэр хүн та нарт юу хийсэн юм?

Эрэгтэй 1:                   Бидэнд юу ч хийх боломж олгоогүй. Бид уулзаагүй байгаа шүү дээ.

Эрэгтэй 2:                   Өнөөдөр л анхны бас сүүлийн удаа уулзана.

Жү Ын:                         Тэд царайг нь мэдэхгүй болж таарсан. Тэгвэл бид түүний талаар юу ч хэлэхгүй, хийхгүй байвал...

Эрэгтэй 1,2:                Юу ч болохгүй.

Жү Ын:                         Тэгэхээр тэр хүн байнга 6 цагт энд ирдэг. 1 секунд ч хоцордоггүй. - Гэхдээ!

Эрэгтэй 1:                   Гэхдээ?

Жү Ын:                         Гэхдээ өдөр бүр биш.

Эрэгтэй 1:                   Өдөр бүр биш? Юутай ч 6 цагт ирнэ биз дээ?

Жү Ын:                         Бас нэг зүйл байгаа нь энэ цаг.

Хоолой:                        Бусад хүмүүс оройн хоолны цаг гэж бодож ирнэ. Өнөөдөр ойн баяр болохоор бүр их хүн ирнэ. Тэднийг яах юм?

Эрэгтэй 1:                   2 минут л байна, яах вэ?

Жү Ын:                         Өнөөдөр гал тогоо хаасан гээд хэлчих үү?

Эрэгтэй 1:                   1 минут, 1 минут.

Жү Ын:                         Хүлээгээрэй. Тавиач.

Эрэгтэй:                       Юу ч хэлэлгүй, юу ч хийхгүй байвал Юу ч болохгүй.

Жү Ын:                         6 цаг болох үед хөл минь өөрийн мэдэлгүй алхаж “Ийм зүйлд оролцох хэрэггүй.” гэж Инээмсэглэл гараараа надад хэлсэн. Гэтэл хормын төдийд л буу бидний гарт шилжсэн.

Эрэгтэй 2:                   6 цаг өнгөрөөгүй билүү?

Жү Ын:                         Ах аа, тэр цаг...

Инээмсэглэл:             10 минут...

Жү Ын:                         20 минут хурдан!

Эрэгтэй 1:                   20 минут хурдан?

Жү Ын:                         Түрүүн хэлэх гэж байсан юм. Тэгэхээр нарийн хэлбэл одоо ч 6 биш, 5...

Эрэгтэй 1:                   5:40... биш ээ, 30. Одоо ч цаг байгаа юм байна. Юм идэх үү, өлсөөд байна.

Эрэгтэй 2:                   Одоо өлсөж байна уу, тэнэг ээ... - Тэр юу билээ, алимны соустай...

Эрэгтэй 1:                    Шарсан гахайн мах...

Инээмсэглэл:             Тэр 6 цагаас гардаг.

Эрэгтэй 1:                    Гэхдээ одоо 6 шүү дээ!

Жү Ын:                         Тэр цаг 20 минут түрүүлж явдаг гэж хэлсэн шүү дээ.

Эрэгтэй 1:                   Ёстой нэг. Юу вэ...

Эрэгтэй 3:                   Шизофрин гэж дуулсан уу?

Эрэгтэй 4:                   Шизофрени гэдэг чинь ухаан санаа чинь хоёр хуваагдаж байгаа юм шиг санагддаг өвчин үү?

Эрэгтэй 3:                   Тийм ээ, манай дүү шизофринтой. Хүний ярианд нэг хэмнэл гэж байдаг.

Эрэгтэй 4:                   Гэхдээ түүнд тийм зүйл байхгүй байх нь ээ. Бодит байдал, хий хоосон зүйл холилдоод.

Эрэгтэй 3:                   Нэг өдөр надад энэ данх хортой болохоор битгий уу гэж хэлсэн. Ихэнхдээ би инээж өнгөрдөг ч тэр өдөр их сэтгэл тавгүйтсэн.

Эрэгтэй 4:                   Тэгж болно л доо. Онц биш зүйл дээр - чи эмзэглэж, хүндээр хүлээж авдаг.

Эрэгтэй 3:                   Тэгээд түүнийг алахаар шийдсэн юм. Бодоод үз. Тэр үхчихвэл би харж хандах хэрэггүй болно. Ингэж дэмий юм ч ярих хэрэггүй. Тэгээд арга барилаас хэрэгт холбоогүй нотлох баримт гээд төгс гэмт хэрэг үйлдсэн.

Эрэгтэй 4:                   Тэгээд? Гэхдээ чи чинь дүүгүй шүү дээ.

Эрэгтэй 3:                   Харин тэгээд энэ данханд хор бий.

Эрэгтэй 1:                   Тэд хэн юм?

Инээмсэглэл:             Маргааш ирээрэй. Өнөөдөр биш, маргааш.

Жү Ын:                         10 минут хурдан явдаг цаг 6 цаг руу ойртож байлаа.

Хоолой:                        Хийцгээе. Хийцгээе. Хурдан.

Жү Ын:                         Бидний төлөвлөгөө ийм байсан. Би алуурчны сандлыг унахаар цохино. Гурав... Хоёр... Нэг! Хоолой намайг хөдөл гэж ширтсэн ч хөл минь захирагдахгүй байлаа.

Эрэгтэй 2:                   Теннисний бөмбөг байна. Инээмсэглэл- Үйлчлүүлэгч ээ. 6 цаг болж байна.

Эрэгтэй 1:                   Одоо ч 10 минут байна шүү дээ. Инээсэн үү? Инээсэн биз дээ?

Хоолой:                        6 цаг болж байна. Дүлий юм уу, эсхүл?

Эрэгтэй 1:                   Ярьж байна, хар л даа. Новшнууд чинь. Тэд инээж, ярьж, өшиглөж чадаж байна. Намайг тэнэг гэж бодоо юу?

Эрэгтэй 2:                   Новш гэж, бүгдийг чинь алчих уу? Тавиач.

Жү Ын:                         Юу ч хэлэхгүй, юу ч хийхгүй байвал юу ч болохгүй.

Эрэгтэй 1:                   Үх.

Жү Ын:                         Түүний дараа?

Бичиг:                          Түүний дараа?

TRAILER

Сахал:                          Арай ... зүүн талын мөрөнд нь ямар нэг шивээс харсан уу? Нарцис цэцэг ч юм уу.

 

Эрэгтэй 2:                    Өнөөдөр бид энд хүн алахаар ирсэн юм.

 

Төлөөлөгч:                  Энэ хүн яг юу хийчихсэн юм?

 

Ин Ён:                          Заавал хэлэх ёстой юм уу?

 

Квон Сү:                      Нэг зүйл хүссэн, амархан үхүүлж болохгүй гэсэн. Эцэс хүртэл нь шаналгаж зовоогоод.

 

Эрэгтэй 2:                          Тэр хүн өдөр бүр энд 6 цагт ирдэг. 1 секунд ч хоцролгүй.

 

БИЧИГ:                       Найруулагч Ким Жун Хван, Ну Дог, Жан Хан Жүн, И Мён                                     Сэ. ХАРАНХУЙ АРИЛАХ ҮЕД

 

Жү Ын:                        Хөнөө.

 

БИЧИГ:                       ТҮҮХ ЭХЭЛНЭ. THE KILLERS

Back to episodes Go home