06-21-03

Shamed At The Gala, She Calmly Signed The Divorce

Үргэлжлэх хугацаа: 86мин

Линк: https://www.youtube.com/watch?v=6skegxMmx-s

 

Гол дүрүүд:

Чао:  Чао Юшэн

Жиан: эр, Жиан групийн захирал Жиан Шуан

Су: эр, Жиан Суаны хүү Жиан Сучэн

Шэн: эр, нөхөр Шэн Хуай Чуан

Сон: эм, Сон  Чиан.

Ж: Шэн Хуай Чуаны хүү

Ту: эр,

 

 

Чао: Дахиад таван минут. Чао Юшэн  Дахиад жаахан л тэсчих.

Эм: Хохь нь. Ичгүүргүй гэр бүл үймүүлэгч. Үхтэл нь зод. Нийгмийг цэвэрлэж байна гэсэн үг.  

Эм: Хатагтай Сон. Өрөвдөх хэрэггүй. Ингэж байхдаа таарна.

Эр: Ийм болчихоод байхад буруугаа хүлээхгүй байх шив.

Нө: Чао Юшэн. Тэр үед би чамайг үнэхээр буруу харж. Чианчиан, үргэлжлүүл.

Сон: Ингээд миний өөдөөс сөргөөцөлд. Миний гэр бүлийг үймүүлж... Миний бүх юмыг хулгайлсан... Хорломоор байгаа бол миний амийг ав. Намайг бас Шиао Баог хорлож яах гээ вэ?

Чао: Сон Чиан. Надад өгөхийг хүссэн том бэлэг чинь энэ үү? Тэр үед нөхөр, хүүхдээ хаясан хүн нь чи биш гэж үү?

Сон: Тэгээд юу гэж?  Миний хүсэхгүй зүйл байсан ч, чам шиг хэрэггүй амьтанд яасан ч өгөхгүй.

Чао: Жин И.

Ж: Муу хүн. Энэ хийсэн үйлийн үр чинь.

Чао: Шэн Хуай Чуан. Бидний сүүлчийн уулзалт... ийм байна гэж төсөөлсөнгүй.

Шэн: Сүүлчийнх гэж юу гэж байгаа юм? Буруугаа хүлээхгүй юм биз дээ? Би өөрөө хийе.

Хүмүүс: Ал. Тэрнийг ал. Алаад өг. Ал ал. Тэрнийг ал.

Ж: Би Чао ээжтэй баймаар байна. Хурдан. Хоёулаа аав дээр очъё. Эмч дуудаарай.

Хүмүүс: Ал. Тэрнийг ал. Алаад өг. Ал ал. Тэрнийг ал.  

Ту: Хатагтай Чао. Хатагтай Чао. Таныг гэрт тань аваачихаар ирлээ.

Сон:. Та нар хэн юм?

Чао: 6жилийн амлалт. Ашгүй дууслаа.

Шэн: Чао Юшэн. Чи ямар тоглоом тоглоод байгаа юм?

Чао: Ноён Шэн. Босс Шэн. Хүмүүс буруу ойлгочихож магадгүй, намайг татаж чангаахаа боль. Миний амьдрал... танд хамаагүй.

Шэн: Чао Юшэн, чи хаачих гээ вэ?

Сон: Хатагтай Чао өөрийг нь цохисон болохоор надад өс санасан байх. Анхаарлын төвд байх дуртай хүн.

Ж: Чао эгч ээ. Гудамжинд гармаар байна уу?

Шэн: Чао Юшэн. Чи Шиао Баог алсан. Чианчиан чамайг ганц удаа цохисон. Тэгээд юу гэж?

Чао: Хатагтай Сон, дарсанд хэн хор хийсэн бэ? Та сайн мэдэж байаа.  Та нар намайг зодсон. Би та нарт ямар ч өргүй. Одооноос Чао Юшэн, би... та нартай ямар ч хамааралгүй.

Шэн: Чао Юшэн миний эхнэр. Та нарт тэрнийг авч явах эрх байхгүй.

Ту: Миний мэдэхээр та хоёр гэрлэлтээ батлуулаагүй байх аа? Чао хатагтайн хаашаа ч явсан бай, танд асуух эрх байхгүй.

Шэн: Чи... Чао Юшэн... Эндээс ганц л алхах юм бол Шэн овогтын босгоор дахиад алхахгүй гэж мэд...

Ж: Тэрнийг битгий авч яв. Тэр бид нарыг асрах ёстой.

Сон: Жин И, айх хэрэггүй.  Шийтгэлээс зугтааж байгаа юм. Тэрний бодож олсон заль. Хэд хоногийн дараа буцаад чиний асрагч болохоор ирнэ.

Чао: Ингэж нэг юм явдаг байж...

Хөг: Би хоёуланг нь аварч чадна.

Чао: Та... Ноёнтон.

Хөг: Чи надад өгсөн амлалтаа сайн биелүүлсэн. Гэхдээ чамайг гэмтэнэ гэж би төсөөлсөнгүй. Энэ, эмийг ав. Энийг аваад яв.

Чао: Намайг явахаас өмнө... та надад тусалж болох уу?

Хөг: Хэл хэл.

Чао: Чон Чианы намайг гүтгэж байгаа бичлэгийг надад аваад өг. Энийг Шэн Хуай Чуан, бас тэрний хүүхд өгч байгаа миний сүүлчийн бэлэг болог.

*****************

Шэн: Чао Юшэн, Ган хотод байгаа. Гэр бүл, найз ч байхгүй. Тэр хүмүүсийг хаанаас олсон юм бол? Сүүлийн үед тэр гурваас тав хоног тутамд яриад байна. Эцэст нь...

Сон: Хуай Чуан. Шиао Баог санаад байна. Бүгд надаас л болсон. Миний буруу.  

Шэн: Чианчиан, санаа зовох хэрэггүй. Чао Юшэнд Ган хотод очих газар байхгүй. Гэртээ харьсны дараа, тэр чамд заавал тайлбар өгөх болно.

Сон: Зүгээр ээ, Хуай Чуан. Тэр сая шийтгүүлчихсэн. Дахиад надаар оролдож зүрхлэхгүй.

Ж: Тэр эмэгтэй дахиад л бидний үгэнд орсонгүй. Аав аа. Гэртээ хариад тэрнийг хөөж явуулна шүү.

Сон: Одооноос ээж нь аав та хоёрыг нь асарч байна аа. бас хоол хийж сурна.

Ж: Сайн байна.

Сон: Яасан бэ? Хуай Чуан?

Шэн: Чао Юшэн хаана байна?

Сон: Түрүүлээд амрахаар явчихсан юм бол уу?

Шэн: Хэн чамайг энэ өрөөнд орж болно гэсэн юм? Чао Юшэн?

Сон: Яасан бэ, Хуай Чуан?

Ж: Нөгөө эмэгтэй дахиад л төвөг удаа биз.

Шэн: Чао Юшэн байхгүй байна.

Ту: Хатагтай Чао, таныг гэрт чинь аваачихаар ирлээ.

Шэн: Гэр? Ямар гэр? Чао Юшэн... өнчин биш билүү?

Ж: Аав аа. Энийг тэр хүн үлдээсэн юм бол уу?

Сон: Энэ яагаад гэнэтхэн гараад ирдэг билээ? Үгүй ээ. Яасан ч Хуай Чуанд үзүүлж болохгүй. Хуай Чуан, би... Хуай Чуан. Тог тасарчих шиг боллоо.

Шэн: Хачин юм даа. Чамайг тэврэнгүүт л Жин И уйлахаа больчих юм.

Чао: Хуай Чуан, санаа зовох хэрэггүй. Юу ч болсон бай, би та хоёрт санаа тавина аа.

Шэн: Чи ингээд явчихаж болохгүй.  

Сон: Хуай Чуан, миний бие тааруу байна. Маргааш хотхон хариуцсан албаныхан ирж байж л тог  ирэх байх. Явж эртхэн амаръя.

Шэн: За.

Сон: Чао Юшэн, алга боллоо гээд бүх асуудал шийдэгдэнэ гэж бодоо юу. Амьд бол би чамайг заавал олно. Үхсэн бол цогцосыг чинь харах болно. Харж  л байгаарай.

*************************

Су: Чао эгч ээ. Би таныг зөндөө санасан.  

Чао: Би ч гэсэн чамайг санасан.

Жиан: Шэншэн. Өнгөрсөн хугацаанд Чэнчэн бид хоёр чамд санаа зовж байлаа. За. Битгий уйл.

Эм: Энийг л ид шид гэх байх.

Эм2: Тийм ээ. Чао хатагтай Шэн професорыг  олж байж л энэ хоёрыг эдгээж чадлаа.

Эм: Ингэж л хоёр ид шид нэг дор боллоо.

Жиан: Шэншэн. Баярлалаа.

Чао: Би л талархах ёстой.

Су: Чао эгч ээ. Та ах бид хоёрын төлөө зөндөө юм хийсэн. Та миний эгч болохгүй юм уу?

Жиан: Аан? Чэнчэн багаасаа ээжгүй байсан болохоор ээжтэй болохыг хүссэн юм шиг байна. Чамайг загалмайлсан ээж нь болоосой гэж хүсэж байна.

Чао: Тэгье ээ.

Су: Тийм ээ. Би ээжтэй болчихлоо.

Жиан: Мартсанаас. Шэншэн. Хоёр хоногийн дараа Жиан груп миний эдгэснийг тэмдэглэж, бас миний албан ёсоор ажлаа хүлээж авахад зориулж хүлээн авалт хийнэ. Санаа зоволтгүй. Энэ удаа... бид нар зүгээр байх болно. Бас... Чиний төгөлдөр хуур тоглохыг сонсмоор байна.

Су: Ээж бас төгөлдөр хуур тоглож чаддаг юм уу?

Чао: Тоглоохгүй их удсан. Чэнчэн сонсмоор байна уу?

Су: Сонсмоор байна.  

Чао: За...

*****************

Шэн: Чао Юшэн.

Сон: Хуай Чуан, намайг дуудсан уу?

Шэн: Аан. Би өнөөдөр үйлчлүүлэгчтэй уулзана. Миний хувцасыг сонгоод өг.

Сон: За. Хуай Чуан. Ямар хувцас өмсөх юм?

Чао: Үйлчлүүлэгчтэй уулзах гэж байгаа бол энийг өмс. Илүү итгэлтэй, төлөвшсөн харагдана.

Шэн: Зүгээр л... борыг нь.

Сон: За.

Шэн: Энийг зангидаад өг.

Сон: Хуай Чуан сайн зангидаж чаддаггүй.

Шэн: За яах вэ. би өөрөө зангидчихъя.

Ж: Ээж ээ. Ээж ээ. Ээж ээ. ээж ээ. өглөөний цай.

Сон: Аан. Жин  И. Ээж нь өглөөний цай бэлдэж мэдэхгүй. Би удахгүй хоол хийдэг эгч олж өгнө өө. Ирээд хоол хийж өгнө, за юу?

Ж: Үгүй ээ. Тэд нарын хоол амтгүй.

Сон: Хуай Чуан.

Шэн: Зүгээр ээ. Хөргөгчинд юу байна, хараадахъя.

Сон: За.

Чао: Юм идэхээр бол хайрцаг дээр наасан цаасыг нь хуулаад халаахад л болно.

Ж: За.   Хоол ч хийж чадахгүй. Энэ гэрт юу хийж байгаа юм?

Сон: Би...

Шэн: Март. Аяар... Жин И-ийг цэцэрлэгт нь хүргэж өгөхдөө замдаа юм авчихъя.

Сон: За. Хуай Чуан. Жин Игийн цэцэрлэг хаана юм?

Шэн: Зүгээр ээ. Жолоочоор хүргүүлчих.

Сон: За. Хуай Чуан. Ядартлаа ажиллах хэрэггүй. Хоолоо идээрэй.

Шэн: Хөөе. Чао Юшэн. Чи хаана байна? Чамд анхааруулчихъя. Яг одоо ирсэн чинь дээр шүү. Тэгэхгүй бол...

Эр: Шэн захирал аа.

Шэн: Яасан?

Эр: Жианчэний Жиан овогтоос мэдээ ирсэн. Жиан захирал эдгэрсэн. Тэрэнд зориулсан хүлээн авалт хоёр хоногийн дараа болно. Ямар нэг юм бэлдэх үү?

Шэн: Тэгвэл бэлэг авъя.

Эр: Энэ удаагийн үдэшлэгт Жиан захирлын хайртай бүсгүй ирнэ гэж сонссон. Тэр хоёрт зориулж бэлэг авбал ямар вэ?

Шэн: Тэгвэл аятайхан юм аваарай. Мартснаас, Чао Юшэний хаана байгааг шалгаадах.

Эр: Мэдлээ.

Шэн: Яасан бэ?

Сон: Юу ч биш ээ. Зүгээр л сүүлийн үед жаахан ядарсан байх.

Шэн: Яагаад ч юм Чианчиан өөрчлөгдчихсөн юм шиг санагдаад байна. Чао Юшэн. Чи хааччихав аа?

**************************

Эм: Хар даа. Энэ нөгөө Ганчэний алдартай баян, Шэн компаний захирал Шэн Хуай Чуан.

Эм: Царайлаг юм аа.

Эм: Хөөе. Тэр дэргэд нь байгаа Шэн захирлын дэргэдээс салдаггүй, гөлөг шиг зургаан жил дагаж байгаа хүн мөн үү?

Эр: Үгүй байлгүй дээ. Ийм хөөрхөн дурласан гөлөг харж байсан уу? харахад л Шэн захирлын анхны хайр байна. Саяхан гадаадаас ирсэн гэж сонссон. Цуу яриа ч багадахаар байна. Шэн захирал тэрнийг мартаж чадахгүй байх нь аргагүй.

Эр: Шэн захирал аа, хэдэн мянган км-ын цаанаас Жианчэнд болох үдэшлэгт ирэх амаргүй байсан байх. Таны  хичээл зүтгэл гайхалтай. Бид бүгд таны эна чанарыг эрхэмлэдэг.

Шэн: Бизнес бол тулааны талбар. Гэхдээ илүү хэцүү. Харилцан ашигтай байх нь хэн хэнд нь хэрэгтэй.  Тэгээд ч, ноён Жиан эдгэсэн нь сайн хэрэг. Би ирэлгүй яах вэ.

Эр: Аан. Харин энэ…

Шэн: Миний найз. Сон Чиан. Саяхан гадаадаас ирсэн.

Сон: Сайн уу. Өнөөдөр ноён Шэнээс өөр эмэгтэй хамтрагч авчирсан хүн алга. Гэхдээ би Жиан ноёны багын найз ирнэ гэж сонссон. Тэрнийг маш үзэгслэнтэй,  бас төгөлдөр хуур сайн тоглодог гэж байсан. Тэр хоёрыг төгс хос гэж хэлж болох байх. Ноён Шэний найзыг харьцуулах аргагүй байх.

Эр: Жиан групийн залгамжлагчийг нэрлэх үдэшлэгт тавтай морилно уу. Ноён Жианы багын найз бидэнд зориулж төгөлдөр хуур тоглох болно.

Эм: Хөөх.

Эм: Хөөх үнэхээр үзэгслэнтэй. Царайг нь харж чадахгүй байгаа ч, аура, галбир нь өөлөх юм алга. Үнэхээр үзэгслэнтэй.

Эм: Гэхдээ яагаад нүүрээ нуусан юм бол?

Эр: Жиан ноён энэ даашинзыг өөрөө сонгосон гэж би сонссон. Тэрэнд сэтгэлээ илчлэх гэж байсан боловч тэр явдал болсон гэсэн.

Эм: Хөөх. Романтик юм аа.

Эм: Ноён Жиан өнөөдөр сэтгэлээ илчлэх бол уу?

Шэн: Тайзан дээр байгаа хүн яагаад танил санагдаад байгаа юм бол?

Ж: Аав аа. Тэр хатагтай явж байгаа нь... Чао эгчтэй адилхан байна.

Сон:Жин И. Дэмий юм ярихаа боль.

Ж: Чао эгч баяртай гэж хэлээгүй явчихсан болохоор аав уурласаар л байна.

Шэн: Яах аргагүй танил санагдаад байна. Гэхдээ энэ мэдрэмж, зүгээр ч нэг төстэй биш...

Эм: Буруу тоглочихсон уу?

Чао: Чао Юшэн, тайван бай. Чи Шопины олон улсын төгөлдөр хуурын тэмцээнд зургаан жил дараалан түрүүлсэн. Алтан медальт, суут охин...

Жиан: Өнөөдөр Жиан групийн хүлээн авалтад хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Хойшид бүгдтэй нь хамтран ажиллана гэж найдаж байна. Миний дэргэд зогсож байгаа хүн бол миний багын найз. Гэхдээ энэ удаа намайг өвчнөөс маань салгаж өгсөн найздаа маш ихээр талархаж байгаагаа хэлмээр байна.

Эм: Жиан захирал аа, ярих хэрэггүй. Энэ бүсгүйн гоо үзэгслэнг бидэнд харуулаач.

Эм: Тийм ээ. харуулаач.

Жиан: Шэншэн. Би...

Сон:Чао Юшэн.

Шэн: Чао Юшэн, энэ үнэхээр чи гэж үү? Яагаад танихгүй хүн шиг санагдаад байна аа?

Эм: Түрүүний ая нөгөө алдартай суут төгөлдөр хуурчийн л тоглож чадах ая байлаа.

Эм: Үнэхээр гайхалтай. Жиан захирлын дэргэд ийм эрдэнэс нуугдаж байсныг хэн мэдэх билээ.

Ж: Ээж ээ, тэр гайхалтай. Би тэрнийг ээжээ болгомоор байна.

Сон:Жин И. Дэмий юм ярихаа бол. Чи ээждээ хамгийн их хайртай гэсэн биз дээ?

Ж: Хоол ч хийж чадахгүй байж. Би таныг хүсэхгүй байна. Таны хийсэн хоолыг идмээргүй байна. балиар юм.

Сон: Чао Юшэн. Чи явчихсан биз дээ? Яагаад дахиад гараад ирэв ээ? Хуай Чуан. Түрүүн хөтлөгч тэрнийг Жиан захирлын багын хайр гэсэн. Жиан захирал сая өөрөө Чао хатагтайн гивлүүрийг өөрөө өргөсөн.  Хатагтай Чао салах ёс хийлгүй явсан нь ийм учиртай байсан байх.

Чао: Жиан Шуан. Би ядраад байна. Явж жаахан амаръя.

Жиан: За.

Шэн: Үнэд орохоор шийдсэн юм биз дээ.

Сон: Хатагтай Чао, шинэ хүнтэй болчихож, тийм ээ? Тэр хоёр их сайн харилцаатай юм шиг байна.

Шэн: Чао Юшэн. Чи юу хийгээд байгаа юм? Миний дуртай дууг тоглолоо гээд намайг бодлоо өөрчилнө гэж бодоо юу? Чамайг эргээд ирээч гэж гуйна гэж бодоо юу?

Чао: Ноён Шэн. Та эндүүрч байна. Би танд зориулж эсвэл хэн нэгэнд таалагдах гэж төгөлдөр хуур тоглоогүй.  Би зүгээр л дуртай зүйлээ хийсэн.

Шэн: Жиан Шуан хаана байна? Та хоёр ямар холбоотой юм?

Жиан: Шэн захирал аа. Шэншэн минийх. Тэрнийг хүндэлнэ гэж найдъя.

Шэн: Таных аа? Чао Юшэн. Чи хэзээнээс ийм болчихоо вэ? Эсвэл та хоёр аль хэдийнээс ийм байсан юм уу?

Чао: Шэн Хуай Чуан. Өнгөрсөнд болсон бүх зүйл өнгөрсөн. Би чамд ямар ч өргүй. Бас чамд юу ч тайлбарлах шаардлагагүй. Өөрийгөө хүндэл.

Сон: Хуай Чуан. Уурлах хэрэггүй. Хатагтай Чао жаргалтай байгааг хараад бид нар сайн сайхныг хүсэх хэрэгтэй. Тийм биз дээ?

Шэн: Амаа тат.  Энэ чамд хамаагүй.

Ж: Ээж ээ. Та намайг орхиж байгаа юм уу? Би энэ ээжтэй баймааргүй байна. Би тантай амьдармаар байна.

Чао: Өмнө нь чи ийм ээжтэй байхыг хүссэн. Одоо чи хүссэнээ авч чадлаа.

Ж: Ээж ээ. Ээж ээ, битгий яв л даа. Та үргэлж надтай байна гэж амалсан шдээ.

Шэн: Чао Юшэн, чи үнэхээр минийх биш болсон гэж үү?

Сон: Чао Юшэн. Яасан гэж бүгдээрээ чамайг тойрон эргэлдэх ёстой юм? Чамайг яасан ч зүгээр өнгөрөөхгүй дээ.

Чао: Шэн Хуай Чуан. Чи солиороо юу? Жиан Шуан. Чи зүгээр үү?

Жиан: Шэн захирлыг яаж уурлуулсанаа мэдэхгүй байна.

Шэн: Олонд хүндлэгдсэн Жиан групийн залгамжлагч байж ямар ч эмэгтэйг сонгож болох байсан. Гэтэл... заавал...

Чао: Шэн Хуай Чуан. Жиан Шуан.       Чамайг сэрэхээс өмнө Шэн захирал бид хоёрын дунд үл ойлголцол байсан. Энэ хэргийг би өөрөө зохицуулъя. За юу?

Жиан: Би...

Чао: Санаа зовох хэрэггүй. Би  энийг өөрөө зохицуулж чадна.

Жиан: Мэдээж, чамд итгэж байна.

Шэн: Ийм хүнд өвчтэй хүнтэй орооцолдож байдаг, чи цөхөрсөн бололтой.

Чао: Миний хэнтэй байх танд хамаагүй, ноён Шэн.

Шэн: Юу гэнэ ээ? Чи үнэхээр тэрэнтэй нийлсэн гэж үү? Тэгэхээр энэ хэд хоног энэ өвчтэй амьтантай байсан юм уу?

Чао: Чамд анхааруулчихъя. Амаа мэд.

Су: Ээж ээ. Энэ хэн бэ?

Ж: Тэр чиний ээж биш.

Шэн: Чи сая тэрнийг хэн гэж дуудсан бэ?

Су: Миний ээжийг битгий дээрэлхээд бай.

Ж: Чиний ээж биш гэж байна.

Шэн: Чамайг ийм том хүүхэдтэйг би яахаараа мэддэггүй билээ?

Чао: Шэн Хуай Чуан. Тавь.

Шэн: Жин И, наад хүүхдээ аваад гарч бай. Аавд нь ээжтэй нь ярих юм байна.

Ж: За.

Чао: Шэн Хуай Чуан. Одоо хангалттай.

Шэн: Би? Хангалттай? Чи л жүжиг тавьж байна. Чи ганц ч үг хэлэхгүй хэд хоног алга болсон. Дээр нь Жиан овогттой холбогдчихсон байна. Надад ийм том гэнэтийн бэлэг барьж байдаг.

Чао:  Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна.

Шэн: Мэдэхгүй ээ? Надтай байхдаа чи аль хэдийн Жиан Шуантай нийлчихсэн байсан уу?

Чао: Чамд анхааруулчихъя. Амаа мэдсэн чинь дээр шүү.

Шэн: Тэрний төлөө... намайг загнаж байгаа юм уу?  Чи туулай шиг дуулгавартай байдаг байсан байх аа? Миний үгнээс зөрдөггүй байсан байх аа?

Чао: Хуучны Чао Юшэн үхсэн. Ноён Шэн тэрнийг санаад байгаа бол цогцоснууд дундаас хайж олно биз.

Шэн: Чао Юшэн. Чи худлаа хэлж байна. Жин И бид хоёр чиний хувьд хэн юм бэ?

Чао: Ноён Шэн, та галзуураа юу? Та л намайг асрагч гэсэн байх аа? Намайг хорон санаатай, зальтай гэж хэлсэн хүн нь та. Одоо хэнд зориулж жүжиглээд байгаа юм?

Шэн: Гэхдээ чи Жин И бид хоёрыг зургаан жил халамжилсан. Зургаан жил чиний сэтгэл, зүрхэнд зөвхөн би байсан. Одоо надаас ингээд л яваад өгчихнө гэж бодоо юу?

Чао: Шэн Хуай Чуан. Бид хоёр гэрлээгүй, бас хэзээ ч жинхэнэ хосууд байгаагүй. Би яагаад явж болохгүй гэж?

Шэн: Итгэхгүй байна. Чи миний дэргэд зургаан жил болсон. Зүгээр л намайг хайрлахаа больчихно гэж байхгүй. Хэнийг хуурах гээ вэ?

Чао: Яасан? Та анхны хайртай байж болдог, би багын хайртайгаа байж болохгүй гэж үү?

Шэн: Тэр өвчтэй амьтны юунд болсон юм?

Чао: Дахиад хэлчихье, миний хэнтэй байх танд огтхон ч хамаагүй.

Шэн: Жиан Шуаны юунд нь болсон юм? Хүн ургамал байж байгаад дөнгөж сэрсэн тийм хүн. Хоёр алхаад амьсгааддаг. Тэр яасан ч ...

Хүмүүс: Хөөх. Юу вэ? Юу болоод байна аа?

Шэн: Хүний тусламжгүй орондоо орж чадахгүй байлгүй...

Сон: Чао Юшэн. Хуай Чуан. Чи зүгээр үү?

Шэн: Чи тэрний төлөө намайг алгадаж байгаа юм уу?

Чао: Би анхааруулсан. Амаа мэд гэж. Шэн ноёныг сэрээх гэсэн юм. Өөрийгөө зөвтгөсөн, хямдхан хайраар намайг занганд оруулах хэрэггүй. Тэгээд ч хуучны Чао Юшэн үхсэн. Та бид хоёрын хооронд юу ч үлдээгүй... Шэн Хуай Чуан. Ийм байгааг чинь хараад дотор муухайрч байна. Сайн хар. Хайртай хүн чинь энэ байна. Нэр нь Сон Чиан.

Сон: Хатагтай Чао. Хүн алгадах гэсэн юм бол намайг алгад. Энэ миний буруу. Би эргэж ирэх ёсгүй байсан юм. Хуай Чуан, Жин И хоёр дээр эргэж ирэх хэрэггүй байж. Үнэхээр зодмоор байгаа бол намайг зод. Ноён Жианыг ашиглах хэрэггүй.

Чао: Алгадчихлаа. Амаа тат.

Сон: Чи...

Чао: Нэгийг авбал нэг үнэгүй.

Сон: Хуай Чуан. Хатагтай Чаог яаж уурлуулсан болоод намайг хоёр алгадаж байгааг мэдэхгүй юм. Гэхдээ, ингээд ч болсон хатагтай Чаог баяртйа болгож чадна гэвэл хамаа алга.

Чао: Хуурамч. Жүжиглэхээ боль. Энэ хоёр алгадалт, эцэг хүү хоёрын төлөө. Эцэг хүү хоёрыг хаяж явчихаад, хохирогчийн дүр эсгэж мөлхөж ирэх хэрэггүй байсан юм. Хорвоо дээрх бүх хүн чиний юмыг хулгайлж байгаа юм шиг аашлах хэрэггүй. Ичих нүүргүйгээр бусдад төвөг удаж, алгадуулж байхдаа таарна. Энэ удаа... миний төлөө. Чи намайг хорлож, гүтгэсэн. Энэ гурван алгадалт юу ч биш. Жүжиглэмээр байгаа бол Шэн Хуай Чуанаар Үндэсний театрт тайз засуулаад ав.

Су: Ээж ээ. Ах аа.

Шэн: Чао Юшэн.

Сон: Хуай Чуан. Эндээс яв.

Чао: Чэнчэн. Чи ямар байна? зүгээр үү?

Су: Зүгээр ээ. Толгой жаахан эргээд байна. Ах аа.

Чао: Явцагаая. Гэртээ харья.

Жиан: За.

Ж: Ээж ээ. Намайг хаяж байгаа юм уу?

Чао: Жин И. Би чиний ээж биш.

Ж: Дахиад миний ээж болж болох уу? Би таны хийсэн хоолыг идмээр байна. Танаар цэцэрлэгтээ хүргүүлмээр байна.

Сон: Жин И, үгэнд ор. Эхлээд гэртээ харья, за юу?

Ж: Та надад хэрэггүй.

Чао: Явъя.

Жиан: За.

Шэн: Чао Юшэн. Чи надад хайртай байсан. Ямар ч нөхцөлгүйгээр намайг хаа сайгүй дагадаг байсан. Чиний сэтгэл өөрчлөгдсөн гэдэгт би итгэхгүй байна. Намайг уурлуулах гэж албаар  худлаа ярьж байгаа. Тийм байж таараа.

*******************

Эр: Жиан захирал аа, та намайг хатагтай Чао өнгөрсөн 6жил юу хийснийг судал гэсэн.  Баримтыг тан руу имейлээр явуулчихлаа.

Жиан: Миний төлөө. Зургаан жил ... чи ийм байдалтай амьдарсан гэж үү? Уучлаарай. Чамайг гомдоосон хүмүүсийг би яасан ч зүгээр орхихгүй. Шэн компанитай бүх хамтын ажиллагааг зогсоо.

Чао: Чэнчэн, сэрчихсэн үү? Бие чинь яаж байна? Өвдөж байгаа юм байна уу?

Су: Жаахан л тухгүй байна. Ээж  тэврэх юм бол зүгээр болчихно оо.

Жиан: Бяцхан золиг. Эрхэлж байна уу? Зүгээр болчихсон юм шиг байна.

Су: Ээж ээ, өчигдөр орой... тэр... Тэр муу хүмүүс тантай ямар холбоотой юм?

Чао: Би...

Су: Ээж ээ. уучлаарай. Би асуух ёсгүй байж...

Шэн: Чэнчэн. Өөрийгөө буруутгах хэрэггүй. Үнэнийг хэлэхэд нуугаад байх юм биш. 6жилийн өмнө та хоёрыг аврахын тулд би нэг хөгшинд Шэнгийн аав хүү хоёрын дэргэд байж, зургаан жил халамжилна гэж амалсан юм. Даанч, тэд нар тийм амар хүмүүс байгаагүй.

Эр: Хөлийн алчуур...

Чао: Одоо бүгд өнгөрсөн хэрэг. Одоо бодоход юу ч биш байсан. Зүгээр л... ямар ч завсарлагагүй 24цагийн ажил байсан.  Ажлын морь байх хаа ч адилхан. Тийм ээ? Өвдөлтийг би юу ч биш юм шиг ярьж байгаа ч, надад үнэхээр хайртай хүмүүст энэ инээдтэй санагдахгүй. Зарим хүний нүдний өмнө хичнээн зовж, шаналсан ч, хараагүй царайлдаг.

Жиан: Шэншэн. Ингэж хичээх хэрэггүй.

Су: Тийм ээ. тийм. Одоо бид хоёрт найдаж болно.

Жиан: Яг үнэн.

Чао: Бяцхан жаал.

Су: Үнэнээсээ хэлж байна. Намайг дутуу үнэлэх хэрэггүй.

Чао: За за. Манай Чэнчэн хамгийн мундаг. Маргааш хүүхдийн баяр. Маргааш хамт цэцэрлэгт хүрээлэн явъя, тэгэх үү?

Су: Хөөх. Тийм байлгүй дээ.

Жиан: Муу золиг.

****************

Шэн: Юшэн.

Сон: Хуай Чуан. Яагаад ингэж их уусан юм бэ?

Шэн: Чи байна...

Сон: Уучлаарай. Хуай Чуан.

Чао: Хуай Чуан, шар тайлдаг шөл уу. Маргааш өглөө дотор чинь муухайрахгүй.

Шэн: Мэдсэн юм аа. Чи бид хоёрт маш их хайртай. Чи намайг орхихгүй. Тийм ээ?

Сон: Хуай Чуан. Би эргээд ирсэн. Дахиад чамайг орхихгүй.

Шэн: Юшэн.

Сон: Шэн Хуай Чуан. Чи намайг тэр Чао Юшэнтэй андуураад байгаа юм уу? Аав хүү хоёр тэрэнд ухаанаа алдчихаж. Хуай Чуаны сэтгэлийг буцааж авах энэ боломжийг алдаж болохгүй. Заваан юм аа...

******************

Шэн: Өмнө нь намайг уухаар... хичнээн оройтсон байсан ч, Юшэн намайг иртэл хүлээдэг байсан. Шар тайлдаг шөл бэлдээд, намайг сайн халамжилдаг байсан.

Ж: Аав аа, танаас өмхий үнэртэж байна. Явж шүршүүрт ор. Тэгээд цэцэрлэгт хүрээлэн явъя.

Шэн:Юун цэцэрлэгт хүрээлэн бэ?

Ж: Өнөөдөр хүүхдийн баяр. Цэцэрлэгт хүрээлэнд гар урлалын тэмцээн болж байгаа. Ээж намайг авч очино гэж амалсан. Бас нэгдүгээр байранд орно гэж амалсан.

Шэн: Чианчиан. Би… би гар урлал хийж мэдэхгүй. Та хоёр явчихаад ир.

Сон: Хуай Чуан. Би ч гэсэн гар урлал хийж мэдэхгүй.

Ж: Та нар өөдгүй. Би цэцэрлэгт хүрээлэнд очмоор байна. Би нэдүгээр байранд ормоор байна. Та нар өөдгүй. Би ээждээ очмоор байна.  Цэцэрлэгт хүрээлэн явмаар байна.

Шэн: Юшэн энд байсан бол ч... Жин Ийг тайвшруулж чадах байсан даа.

Ж: Сургуульд явмааргүй байна.

Чао: Жин И, сайн хүү. Хар даа. Бяцхан үлэг гүрвэл энд байна. Тог тог тог. Хичээлдээ явах юм уу, үгүй юу?

Ж: Цэцэрлэгт хүрээлэн явмаар байна.

Сон: Жин И. Ээж нь чамтйа хамт дуртай хүүхэлдэйг нь үзье. За юу?

Ж: Хүүхэлдэй үзмээргүй байна. Цэцэрлэгт хүрээлэн явмаар байна.  

Шэн: За яах вэ. Хурдан бэлд. Тэгээд явъя, за юу?

*********************

Жиан: Энэ...

Эм: Энэ үеийн ялагчийг тодрууллаа. Тэдэнд баяр хүргэе.

Ж: Аав аа. Та шүршүүрт орсноос болж байгаа юм. Тэргүүн байрын шагналыг алдчихлаа. Та надад өртэй. Надад өртэй шүү.

Шэн: За за. Жин И. Тэргүүн шагнал, юу нь сайхан байгаа юм? Аав нь тэд нараас худалдаад аваад өгье. За юу?

Ж: Та над руу хашгичаад байна. Та нар муу хүмүүс. Би ээждээ очмоор байна.

Эм: Дараагийнх нь. Жиан Сучэнийг тайзан дээр гарч ирж, шагналаа авахыг урьж байна.

Ж: Ээж яагаад өөр хүүхдэд миний шагналыг өгч чадаж байна аа? Надад хамгийн их хайртай байж. Яаж чадаж байна аа?

Сон: Юшэн, намайг  Жин Итэй тэмцээнд оролцохоор ирнэ гэдгийг мэдсээр байж, аав хүү хоёрыг авчирч нэгдүгээр байрыг булааж байдаг. Уг нь ийм байгаагүй дээ. Яагаад ийм болчихдог байна аа?

Шэн: Тийм ээ. Чао Юшэн албаар намайг уурлуулах гэж оролдож байна. Надад сэтгэлтэй байж таараа. Бид хоёрын төлөө их юм хийсэн хүн. Хичнээн гавъяа биш ч гэсэн, хичээл зүтгэл байсан. Би харж үзэж болох юм. Юшэн. Наанаа зогс.

Жиан: Юу хүсээ вэ?

Су: Миний ээжид битгий хүр.

Ж: Чао Юшэн. Надад энэ шагналыг өгнө гэж амалсан биз дээ. Яаж өөр хүнд өгдөг байна аа? Энэ удаа хичнээн гуйсан ч, би яасан ч уучлахгүй.

Шэн: Чиний уучлалт надад хэрэггүй. Тэгээд ч, шагнал авмаар байгаа бол эцэг эхээрээ авхуул. Миний хүүгийнхийг булаах хэрэггүй.

Ж: Гадны хүнтэй нийлж намайг дээрэлхэж байгаа юм уу?

Сон: Юшэн. Жин И чамайг зургаан жил ээж гэж дуудсан. Чи яаж бусадтай нийлж, ингэж чадаж байна аа? Уур чинь хүрээд байгаа бол уураа надад гарга. Яагаад хүүхдэд уурлаад байгаа юм?

Чао: Шэн Хуай Чуан. Хүүхдээ хүмүүжүүлээч.

Шэн: Чао Юшэн. Чи хэр удаан ингэх гэсэн юм? Чамд сүүлчийн удаа боломж өгье. Намайг дагаад, дуугүй гэртээ харь. Тэгвэл би... бүгдийг мартъя.

Чао: Шэн Хуай Чуан. Бодит байдлыг хар.  Бид нар гадны хүмүүс болсон.

Су: Яг үнэн. Ээж манайх. Бид нар нэг гэр бүл.

Шэн: Яахаараа гадны хүмүүс байдаг юм? Чи надад хичнээн хайртай билээ.

Сон: Хуай Чуан.

Жиан: Шэн Хуай Чуан. Шэншэн чамайг харахыг хүсэхгүй байгаа. Дахиад тэрнийг дарамтлах юм бол намайг буруутгах хэрэггүй шүү.

Шэн: Чамд анхааруулчихъя. Чао Юшэн бид хоёр зургаан жил хамт байсан. Тэр надад байж болох бүх аргаар санаа тавьсан. Тэр надад хайртай. Тэр надад итгэдэг.

Чао: Шэн Хуай Чуан. Чи солиороо юу?

Шэн: Тэр түрүүлж цохисон шд.

Чао: Чи зүгээр үү? Өвдөж байна уу?

Жиан: Тийм ээ. Их өвдөж байна.

Чао: Гэртээ харья. Очоод шархыг чинь цэвэрлэж өгье.

Шэн: Чао Юшэн. Чи галзуураа юу? Худлаа хэлж байгааг нь харахгүй байна уу? Энэ жаахан шарх харихад чинь эдгэчихнэ.  

Чао: Холд. Дахиад хэлүүлэх хэрэггүй шүү.

Шэн: Юшэн. Надад үнэхээр хайргүй болчихсон гэж үү?

***************

Ж: Ээж ээ. Ээж дээрээ очмоор байна.

Шэн: Чианчиан. Би таагүй байна. Жин Ийг чамд даатгалаа шүү.

Сон: Хуай Чуан, явж амар. Би Жин Ийг харж байгаа болохоор санаа зовох хэрэггүй.

Шэн: Жин И. Томоотой байгаарай.

Ж: Ээж дээрээ очмоор байна. Ээж дээрээ очмоор байна.

Сон: Уйлахаас өөр юм мэдэхгүй. Би төрсөн ээж чинь байна. Талархаж мэдэхгүй амьтан.

Ж: Та миний ээж биш. Муу хүн.

Сон: За яах вэ. Уйлмаар байна уу? Тэгвэл ганцаараа уйлаад байж бай. Хэр удаан уйлахыг чинь харъя л даа. Уйл.

Ж: Ээж ээ. Ээж дээрээ очмоор байна. ээж ээ. Ээж дээрээ очмоор байна. Ээж дээрээ очмоор байна. Ээж ээ. Ээж дээрээ очмоор байна. Ээж ээ.

Сон: Харав уу? Хүүхдүүд ядрахаараа уйлахаа больдог юм. Аргадах шаардлагагүй.

Ж: Ээж ээ.

************

Шэн: Жин И. Жин И. Сэрээрэй. Яасан бэ? Жин И. Аавыгаа битгий айлгаад бай. Ли эмч ээ. Хурдан ирээрэй.

Эр: Ноцтой байна. Эмийг нь цагаар уулгаж байж, халууныг нь бууруулна.

Шэн: Ойлголоо. Баярлалаа. Юу болоод байгаа юм? Жин И яахаараа том өрөөнд ухаанд алдчихдаг юм?

Сон: Би... би  ч гэсэн мэдэхгүй байна. Өчигдөр орой би Жин Ийг өрөөнд нь оруулж өгчихөөд явсан. Өглөө босоод хартал яагаад ийм юм болсныг мэдэхгүй байна. Жин Ин тоглож байгаад, гараад ирсэн байх.

Ж: Аав аа.

Шэн: Жин И. Чи зүгээр үү? Дахиад үймүүлж болохгүй шүү. Шөнө нууцаар гарч яаж болдог юм?

Ж: Үгүй ээ. Тэр... Намайг гадаа орхичихсон... Тэр... намайг гадаа орхичихсон.

Шэн: Юу?

Сон: Үгүй ээ. Хуай Чуан. Хуай Чуан, би тайлбарлая. Жин И халуундаа солиорч байгаа юм. Үгүй ээ. Хүүхдийн утгагүй үгэнд итгэх хэрэггүй. Би төрсөн ээж нь. Би юу гэж тэгэх юм?

Шэн: Би энэ хэргийг шалгана.

Сон: Хуай Чуан. Би... Жин И. Эмээ уучих, за юу? Өөрийгөө хар даа, халуураад дэмий юм яриад байна.

Ж: Уухгүй. Муу хүн. Чао Юшэн дээр очмоор байна.

Шэн: Жин И чамайг харахыг хүсэхгүй байна. Чи явсан нь дээр.

Сон: Хуай Чуан.

Шэн: Гар... Алив, Жин И. Эмээ уучих, за юу? Эмч эмээ уувал хурдан эдгэнэ гэсэн шдээ. За алив. Жин И, чи яагаад ингээд байгаа юм бэ? Юшэн энд байсан бол...

Чао: Нэг балгачих. Дахиад нэг... Сайн байна, Жин И. Алив. Дахиад нэг балгачихъя, за юу?

Ж: Аав аа. Ээж дээр очмоор байна.

Шэн: Жин И, яасан бэ? Алив. Эмээ хурдан уучих.

Ж: Үгүй ээ. ээж дээр очмоор байна. Ээжийг харахаас нааш уухгүй.

Чао: За яах вэ. Би хүргээд өгье. Явъя.

***************

Шэн: Юшэн. Жин И халуураад байна. Чамтай уулзана гээд уйлаад байна. Гараад ир. Тэгэх үү? Жин И өвдчихсөн. Чамтай уулзахгүй бол эмээ уугүй байна.

Жиан: Шэншэн. Гарах юм уу?

Чао: Үгүй ээ. Хамааралгүй болоод удаж байна. Дахиад орооцолдох шаардлагагүй.

Су: Ээж ээ. Гуниглах хэрэггүй. Тоглоом тоглоё.

Жиан: Тэгье. Алив, хамт тоглоё. Амьтны хүрээлэнд юу байгаа вэ?

Шэн: Чао Юшэн. Чамд хүн чанар алга уу? Жин И чамтай зургаан жил хамт байсан. Одоо яагаад бүгд өөрчлөгдсөнийг би ойлгохгүй байна. яагаад?

Ж: Аав аа. Ээж яагаад гарч ирэхгүй байна аа? Намайг үзэн яддаг юм уу? гараад ир гэж хэл л дээ. Би сайн байна гэж амалъя. Буцаад ир гэж хэл л дээ.

Шэн: Зүгээр ээ. зүгээр. Зүгээр. Чао Юшэн. Миний буруу байсныг мэдэж байна. Намайг үзэн ядах чинь аргагүй. Тэгвэл би өнөөдөр сөхөрч суугаад, уучлалт гуйя. Гарч ирээд, Жин Итэй уулзчих. Эндээ байж бай, битгий хөдлөөрэй. Аавыгаа хүлээж бай.

Ж: За.

Шэн: Юшэн. Гарч ирээд Жин Итэй уулзчих л даа. Тэгэх үү? Юшэн. Бид хоёрыг орхиж чадахгүй гэж мэдэж байсан юм.

Чао: Шэн Хуай Чуан. Чи андуурч байна. Би хүн чанартайдаа л гарч ирлээ. Одоо харчихсан болохоор хүүхдээ аваад яв. Хариад эмийг нь уулга.

Ж: Ээж ээ. Намайг битгий хая л даа. Би одооноос томоотой байна аа. эргээд ир л дээ. Тэгэх үү? Ээж ээ. Битгий ингэ л дээ.

Чао: Яв. Дахиад ирж төвөг удах хэрэггүй._

Шэн: Юшэн.

Чао: Чи өөр юу хүсээд байгаа юм?

Шэн: Чи яаж хэдхэн хоногийн дотор өөр хүн болчихсоныг мэдмээр байна. Чи надад маш их хайртай байсан. Бидний өнгөрүүлсэн тэр аз жаргалтай мөчүүдийг мартчихлаа гэж үү?

Чао: Би өөрчлөгдөөгүй. Чи л миний хэн болохыг мэдээгүй. Бид нар хэзээ ч жаргалтай байгаагүй. Би зөвхөн шаналал, урвалтыг л санаж байна. Чи бол хам хэрэгтэн.

Шэн: Би олон алдаа хийсэн. Чамайг гомдоосон гэдгээ ч мэдэж байна. Намайг уучлаарай. Гэхдээ одоо, би алдаагаа ойлгосон. Дахиад ганцхан боломж өгчих. Гуйж байна. Чи бид хоёрт хичнээн хайртай байлаа. Би сохор байж. Би олж харсангүй. Ганцхан удаа уучилчих тэгэх үү? Энэ удаа би урмыг чинь хугалахгүй гэж амалъя.

Чао: Тийм биш ээ. Би чамд хайртай байгаагүй.

Шэн: Тийм юм байж болно гэж үү? Чи юу хэлэх гээ вэ? Надад хайргүй байсан юм бол өнгөрсөн зургаан жил яагаад миний хэлсэн болгоныг хийдэг байсан юм?

Чао: Чи үнэхээр мэдмээр байна уу? Яагаад гэвэл өнгөрсөн зургаан жил анхнаасаа дуусах хүртэл даалгавар байсан... Яагаад гэвэл өнгөрсөн зургаан жил анхнаасаа дуусах хүртэл даалгавар байсан юм. Би Жиан Шуан, Чэнчэн хоёрыг аврахын тулд Жин И та хоёрыг асарч байсан. Энэ хоёр намайг машины ослоос аврах гэж байгаад ухаагүй болсон. Дараа нь нэг хөгшин ирээд тэднийг эмчилж чадна гэсэн. Гэхдээ нэг болзолтой. Жин И та хоёрыг зургаан жил харж ханд гэсэн.

Шэн: Ийм юм байж болно гэж үү? Ийм тэнэг даалгавар.

Чао: Эхэндээ... би ч гэсэн утгагүй гэж бодож байсан юм. Гэхдээ тэр үед надад өөр арга байгаагүй. Тэр хөгшин ч ялгаагүй. Тэр жил Сон Чианыг явсны дараа чи хүн биш болсон. Тэр хүнд ч бас чамд туслах энэнээс өөр арга байгаагүй. Гэхдээ миний хувьд зөвхөн буруу эхлэл байсан.

Шэн: Итгэхгүй байна. Чи зохиож байна. Худлаа хэлж байна. Намайг болиулах гэж ингэж байгаа биз дээ?

Чао: Хангалттай. Шэн Хуай Чуан. Би чамд бүгдийг хэллээ. Мэддэг бүхнээ. Итгэнэ үү, байна уу өөрөө мэд.  Жиан Шуан, оръё.

Ж: Ээж ээ. ээж ээ.

Шэн: Үнэн.

Чао: Яагаад гэвэл өнгөрсөн зургаан жил анхнаасаа дуусах хүртэл даалгавар байсан. Би чамд бүгдийг хэллээ. Мэддэг бүхнээ. Итгэнэ үү, байна уу өөрөө мэд.

Шэн: Чианчиан. Сон Чиан.  Чамаас хариугаа авна даа. Өвөө.

Хөг: Одоо л мэдэх шив.

Шэн: Энэ бүгд... Энийг та хийсэн юм уу?

Хөг: Тийм ээ. Би Юшэнийг авч явсан. Тэрнийг чиний дэргэд байлгах ч бас миний хүсэл байсан юм. Юшэний сайхан сэтгэл, ажилч нямбай зан чамд сайн эмэгтэй ямар байдгийг ойлгуулна гэж найдаж байсан юм. Чамайг тэр Чон Чиан гэдэг эмд дахиад хууртана гэж бодсонгүй. Тэр өөдгүй эм... Ахин дахин... чи тэрнийг гомдоосон. Юшэн. Хичнээн сайн охин билээ. Юу болоод байна?

Эр: Шэн професор оо, маш ноцтой машины осолд орсон гэсэн. Энэ хүмүүс сэрсэн ч гэсэн амьд ургамал болох байх.

Хөг: Сайхан сэтгэлтэй охин байна. Бас хөөрхөн юм. Миний сохор ач хүү Сон Чианыг мартаж чадахгүй байгаа нь харамсалтай. Энэ охинтой уулзаж чадвал... Нөгөө судалгаа хэр удах вэ?

Эр: Тэр сэргээх туршилт клиникийн туршилтын гуравдугаар үед орсон. Одоогийн байдлаар ямар нэг асуудал гараагүй. Удахгүй өвчтнүүдэд хэрэглэж болно.

Хөг: Оролдоод үзье. Цөхрөнгөө барсан үед цөхөрсөн арга хэрэглэхээс яах вэ. Охин минь. Би тэр хоёрыг аварч чадна. Гэхдээ... чи миний болзлыг зөвшөөрөх ёстой. Тэр охин намайг бодлоо өөрчилчихнө гээд шууд зөвшөөрсөн. Жиан овогтынхонд хичнээн талархаж явдагийг нь энэнээс харж болно. Гэтэл чи... одоо л ойлгож байдаг. Миний буруу ч байгаа. Тэгэхэд би хэтэрхий биеэ тоосон байж. Та хоёрыг зургаан жил хамт байвал хангалттай гэж бодсон юм. Та хоёрыг нийлнэ гэж бодсон. Одоо... яриад нэмэргүй болж. Одооноос чи хүссэнээрээ амьдар. Би өөрийнхөөрөө амьдаръя.

Шэн:  Үгүй ээ. Чао Юшэн надад Жиан Шуан өөрийг нь аварсан болохоор хүн ургамал болсон гэж хэлсэн. Тэгэхээр одоо Жиан Шуантай байгаа нь талархалаа илэрхийлж байгаа хэрэг.

Хөг: Тэгээд өөр яах гээ вэ? Нэгэнт Жиан Шуаныг сонгосон болохоор төвөг удахаа боль.

Шэн: Үгүй ээ. Би тэрэнд тайлбарлана. Би одоо очиж тайлбарлана.

Сон:Жин И. Ээж нь оронд нь оруулаад өгье, за юу? Манай Жин И өнөөдөр ямар үлгэр сонсмоор байна?

Ж:  Танаар үлгэр уншуулахгүй.

Сон: За яах вэ. Тэгвэл үлгэр уншихаа больё. Тэгвэл унтацгаая. За юу? Наад зургаа тэврэхээ боль. Ээж нь хадгалчихъё.

Ж:  Намайг зүгээр орхи. Ээж ээ, санаад байна.

Сон: Чао Юшэн төгөлдөр хуурын тэмцээнд оролцоно гэнэ ээ?  Чао Юшэн. Өөдгүй эм. Тэмцээний үеэр чамайг хэн ч биш болгоод өгнө өө.

Шэн: Үгүй ээ.

*************

Эр: Таны ус.  

Чао: Баярлалаа.

Су: Ах аа. Ээжтэй уулзмаар байгаа бол оччихоод ир. Одоо хамгийн чухал үе. Та илүү идэвхтэй байх хэрэгтэй. Сайн хичээгээрэй.

Жиан: Тэгвэл... ах нь тайзны ард очоод, уулзчихаад ирье. Чи ганцаараа...

Су: Би ганцаараа байж чадна аа. Бие хамгаалагч байхад болно.

Жиан: За. Дараа нь чамайг том шагнана аа.

Чао: Туслаарай... Аа...

Жиан: Чао Юшэн. Хаалгаа нээ. Үгүй ээ...

Эр: Үгүй ээ. Үнэхээр хөөрхөн юм аа. Тэр хоёр чиний төлөө муудалцаад байгаа нь аргагүй юм байна. гэхдээ... өнөөдрөөс... чи минийх болно. Надад гар хүрнэ гэнэ ээ?

Чао: Миний хэн гэдгийг мэдэх үү? Надад гар хүрнэ гэнэ ээ?

Эр: Чиний хэн байх надад хамаагүй. Тэгээд юу гэж? Үхээд сүнс болж байснаас, сайхан бүсгүйн тэвэрт үхсэн нь дээр.

Чао: Туслаарай. Туслаарай. Туслаарай.

Эр: Ааштай юм гээч. Таалагдаж байна. Хүссэнээрээ хашгирч болно. Даанч хэн чамайг аврахгүй.

Чао: Туслаарай. Туслаарай.

Эр: Чи хэн бэ?

Шэн: Зайл. Яг одоо. Юшэн. Эндээс явъя. Юшэн. Эхлээд эндээс гаръя, за юу?

Чао: Хаашаа? Би ийм болчихоод байна. Хөдөлж чадахгүй нь. Халуун байна. Сайхан байна.

Шэн: Юшэн. Би ухаанаа алдсан байна. хоёулаа...

Чао: Миний толгой сэргэг байна.

Шэн: Чи ухаантай байна уу?

Чао: Өнгөрсөн хугацаанд надад сайн гэдгийг чинь би харсан.

Шэн: Чи үнэхээр тэгж бодож байна уу?

Чао: Мэдээж. Жиан Шуан...

Шэн: Чао Юшэн. Би хэн бэ, сайн хар.

Чао: Жиан Шуан. Яагаад уурлаад байгаа юм бэ?

Шэн: Сайн хар. Би Жиан Шуан биш.

Чао: Шэн Хуай Чуан. Чи энд юу хийж байгаа юм? Шэн Хуай Чуан. Чамайг ийм хүн гэж бодсонгүй.

Шэн: Юу гэж байгаа юм?

Чао: Чамайг боловсон хүн гэж бодож байсан юм. Ийм дорд, бузар юм хийнэ гэж төсөөлсөнгүй.

Шэн: Би бузар гэж үү? Сая хэн надаас зүүгдээд байлаа?

Чао: Чи эм уулгаагүй бол би ингэхгүй байсан.

Шэн: Болгоомжтой.

Чао: Шэн Хуай Чуан. Жүжиглэхээ боль.

Шэн: Намайг тэгж их үзэн ядаа юу?

Чао: Гар. Чамайг харах хүсэл алга.

Шэн: Тэгээд хэнийг харах гээ вэ? Чао Юшэн.

Чао: Чи л биш бол... Шэн захирал аа, хайр хичнээн хүчилсэн ч нэмэргүй. Энэ бодлоо хурдан орхи.

Шэн: Үгүй гэвэл яах вэ? Чао Юшэн, сайн сонс. Өмнө нь би чиний тухай бодож байгаагүй. Гэтэл чи намайг өөрөө өдсөн.

Жиан: Тэрнийг тавь...

Шэн: Хаачих гээ вэ?

Жиан: Би Шэн захирал шиг хүнд байдалд байгаа хүнийг ашиглахгүй. Тэгээд ч, Шэн захирал аа. Өөрийгөө хичээ. Хуучин эхнэртэйгээ буцаад нийлэхээр шийдсэн бол Шэншэнийн дарамтлахаа боль.

Чао: Жиан Шуан. Явъя.

Жиан: За... Шэншэн. Шэншэн. Тайвшир.

Чао: Би тэвчихгүй нь.

Жиан: Шэншэн. Жаахан л тэсчих. Эмч удахгүй ирнэ.

Чао: Надад туслаач дээ.

Су: Ах аа. Ах аа. Эмч ирчихлээ. Би юу ч хараагүй. Ах аа. ойлголоо. Та хоёр үргэлжлүүл. Би саад болохгүй ээ. Эмч ах аа. явъя.

Жиан: Хөөе. Чэнчэн. Тоглохоо боль. Эмч ах  нь ээжийг чинь эмчлэхээр ирсэн.

Су: За. Эмч ээ.

Эр: Одоо зүгээр ээ. Тариа хийчихсэн болохоор удахгүй сэрнэ.

Жиан: Баярлалаа, эмч ээ. Шэншэн.

Чао: Жиан Шуан.

Жиан: Шэншэн.

Чао: Би сая яасан бэ?

Жиан: Чамд эм уулгачихаж. Гэхдээ эмч чамд тариа хийчихсэн. Бие чинь яаж байна? Юу... Чи... юу ч болоогүй юм шиг... хариуцлагаа хүлээхгүй байх гэж байгаа юм биш биз дээ?

Чао: Үгүй ээ.

Жиан: Тэгвэл санаж байгаа юм уу?

Чао: Би тэгж хэлэх гээгүй. Тэгээд ч, хоёулаа... юу ч хийгээгүй биз дээ?

Жиан: Харин л дээ.

Су: Ээж ээ, та хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Та хоёр орон дээр үнсэлцэж байсан. Эмч ах бид хоёр бүгдийг нь харсан. Та ахтай суухгүй бол ах сайн эхнэртэй болж чадахгүй.

Чао: Энэ...

Су: Ээж ээ, ах сайн хүн шүү. Тэр сайн нөхөр болж чадна.

Жиан: Шэншэн. Бодоод үзээрэй, за юу?

Чао: Жиан Шуан сайн хүн  юм шиг байна.

Су: Ээж ээ.

Чао: За яах вэ. За яах вэ. Би бодож үзье.

Жиан Су: Тийм ээ.

***************

Сон: Би тэрнийг ийм хүн гэж бодсонгүй. Зургийг нь сайн аваарай. Өөр хүнд муу юм хийхийг зөвшөөрч болохгүй.

Эр: санаа зовох хэрэггүй.

Сон: Чао Юшэн. Чи удахгүй сүйрнэ. Яагаад Хуай Чуан байдаг билээ? Чао Юшэн хаана байна аа? Зүгээр ээ. Тохиолдол байх. Хуай Чуан. Чи энд юу хийж байгаа юм? Энд сонирхолтой юм болж байна гэж сонсоод би сэтгүүлч нартай харахаар ирлээ.

Шэн: Чианчиан. Нэгэнт ирчихсэн юм чинь орж ирээд суу л даа.

Сон: Хайрын өрөө. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн. Тэр арай... Хуай Чуан. Чи юу хийгээд байна аа?

Шэн: Чи надад ойртохыг хүсдэг байсан байх аа? Би чамд боломж өгч байна.

Сон: Хуай Чуан. Чи яаж байн аа?

Шэн: Сон Чиан. Чиний бяцхан залийг мэдэхгүй гэж бодоо юу? Яасан? Сэтгүүлч дуудаж намайг барих гээ юу? Утгагүй юм.

Сон: Үгүй ээ. Тийм биш ээ, Хуай Чуан.

Шэн: Бусдын эсрэг заль хэрэглэхдээ сайн байх аа? Өнөөдөр хүнд гүтгүүлэх ямар байдгийг чамд мэдрүүлээд өгье. Аваад яв.

Сон: Хуай Чуан. Би тайлбарлая. Андуурсан байна. би юу ч хийгээгүй. Үнэн шүү.

Шэн: Андуурсан? Тэгвэл энэ ч гэсэн андуурал уу? Төрсөн өдрийн үдэшлэгийн бичлэг.

Сон: Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна.

Шэн: Сон Чиан. Одоо чамд хэлэх юм байна уу?

Сон: Үгүй ээ. Тийм биш ээ, Хуай Чуан. Хуай Чуан. Надад итгээч дээ. Намайг урхидсан.  

Шэн: Урхидсан? Чиний худал үгэнд итгэнэ гэж бодоо юу?

Сон: Үгүй ээ, Хуай Чуан. Би чамд хайртай болохоор л хийсэн юм. Чао Юшэнээс өөр хүн олж харахгүй болохоор чинь тэгсэн юм. Чамд хайртай болохоор. Тэгээд л ингэсэн юм.

Шэн: Надад хайртай? Сон Чиан. Чиний хайр бусдыг хуурч, ийм өөдгүй арга хэрэглэхийг хэлдэг юм уу? Чиний хайр бөөлжис цутгуулж байна. Өнөөдөр чамд үйлийн үр гэж юу байдгийг харуулъя.

Сон: Үгүй ээ. үгүй. Хуай Чуан. Ингэж болохгүй. Хуай Чуан. Би буруугаа мэдэж байна. Хуай Чуан. Гуйж байна. Хуай Чуан. Хуай Чуан, гуйж байна. Болиул л даа. Харж үзээч дээ.

Шэн: Харж үзэх ээ? Чи Юшэнийг харж үзсэн үү? Зооринд аваачиж хорь.

Сон: Хуай Чуан. Ингэхээ боль л доо. Харанхуйгаас айдгийг чи мэднэ шдээ.

Чао: Намайг гаргаач дээ.

Шэн: Чао Юшэнд хийсэн бүхнийг чинь эргүүлж өгч байна. Тэгээд л болоо.

Сон: Шэн Хуай Чуан. Ингэлээ гээд Чао Юшэн чамайг уучилна гэж бодоо юу? Чао Юшэн чамайг энэ насандаа яасан ч уучлахгүй.

Шэн: Юшэн. Уурлачихсан байгаа. Би хариуг нь авчихсан болохоор намайг уучилж л таараа.

***********

Шэн: Юшэн. Намайг уучлаарай. Тэр хорон санаат Сон Чиан... чамд юу хийснийг би мэдсэн. Миний буруу. Би чамайг хамгаалаагүй.

Чао: Болов уу? Хэлэх юмаа хэлсэн бол хурдан яв. Дахиад ирэх хэрэггүй.

Шэн: Юшэн. Сон Чианы чамд хийсэн бүгдийг нь би өөрт нь амсуулсан.

Чао: Шэн Хуай Чуан. Ямар ч барьцгүй хүн. Тэрэнд сайн байхдаа алган дээрээ бөмбөрүүлж байсан. хайргүй болоод ийм хэрцгий байж чадаж байна. Одооны Сон Чиан тэр үеийн би.

Шэн: Чи... хангалтгүй гэж бодож байна уу? Зүгээр ээ. Надад өөр арга байгаа.

Чао: Хангалттай. Шэн Хуай Чуан. Хийсэн бүхэн чинь ямар ч утгагүй. Сон Чиан хичнээн өрөвдөлтэй байсан ч, тэрний надад хийсэн зүйлс алга болохгүй. Чи ч ялгаагүй. Чи яаж ч засах гэсэн, хийсэн зүйлээ өөрчилж чадахгүй.

Шэн: Тийм биш ээ.

Чао: Шэн Хуай Чуан. Бид нар... зүгээр л хөндлөнгийн хүмүүс.

Шэн: Юшэн. Ингэхээ боль л доо. Би буруугаа мэдэж байна. Өнгөрсөн хугацаанд би маш олон буруу юм хийсэн. Чамайг гомдоосон. Бүгд миний буруу. Гэхдээ би одоо л өөрийгөө ойлгож байна. Би чамд хайртай болоод удаж байна. Би өөрөө л ойлгоогүй байсан болохоос.

Чао: Надад хайртай? Яаж хайртай гэж хэлж чадаж байна аа? Өнгөрсөн зургаан жил чи надад зарц шиг ханддаг байсан. намайг бусдад доромжлуулж, зодуулдаг байсан. Чиний хувьд би зүгээр л нохой. Чиний далласан газар  ил гарч, далайсан газар далд ордог нохой.

Шэн: Үгүй ээ, үгүй. Би чамд хайртай. Би яаж илэрхийлэхээ мэдэхгүй болохоос... би ч тэнэг юм даа. Надад итгээч дээ.

Чао: Өнгөрсөн зургаан жил чамайг надад хайргүй  байсан ч, жаахан ч гэсэн сайн гэж боддог байсан. Гэхдээ Сон Чианыг ирснээс хойш би тийм биш гэдгийг ойлгосон. Жаахан ч гэсэн намайг гэж боддог байсан бол чи эргэлзээгүйгээр намайг зовоохгүй байсан.

Шэн: Үгүй ээ.

Жиан: Шэншэн. Чамайг ингэж их зовсон гэж мэдсэнгүй. Намайг аврахын тулд ийм зүйлийг тэвчиж. Намайг уучлаарай. Дахиад чамайг яасан ч зовоохгүй.

Шэн: Сон Чианаас болж байгаа юм. Бүгд тэрний зохиосон заль. Энэ бүгд эндүүрэл.

Чао: Шэн Хуай Чуан. Чи хэзээ ч надад хайртай байгаагүй. Зүгээр л чамайг тойрч эргэлддэг байсан нохойгоо алдсан болохоор дасахгүй байгаа юм. Жинхэнэ хайр хэзээ ч ийм байдаггүй юм.

Шэн: Тэгвэл ямар байдгийг надад хэлээд өг. Би суръя. Тэгэх үү?

Чао: Тэгье ээ. Сайн сонс. Жинхэнэ хайр... Жиан Шуан шиг. Жинхэнэ хайр... аюулд орсон үед тусалдаг. Миний зовж байгааг харсан ч хараагүй юм шиг царайлахгүй. Жинхэнэ хайр...  эмэнд хордож, ухаанаа алдчихсан байхад... биеэ барихыг хэлдэг юм. Хүч хэрэглэх биш. Өнгөрсөн зургаан жил... би чамд итгэж байсан. Даанч чи намайг ахин дахин гомдоосон. Одоо хэтэрхий оройтсон. Бид хоёрт ямар ч найдвар байхгүй.

Шэн:  Оройтоогүй. Дахиад ганцхан боломж өгчих. Тэгэх үү? Дахиад эхэлье.

Чао: Би өөр хүнд сайн. Чамд ойлгуулахын тулд л энийг хэлж байна.

Шэн: Хэн? Жиан Шуан уу?

Чао: Чамд хамаагүй. Намайг тавь.

Шэн: Ингэхээ боль.

Чао: Тавиач.

Жиан: Тэрнийг тавь. Шэншэн. Зүгээр үү? Шэн Хуай Чуан, чамд анхааруулсан байх аа. Шэншэнийг дарамтлахаа боль гэж хэлсэн байх аа. хүний үг ойлгохгүй бол би сургаад өгье. Сайн санаж ав.

Шэн: Юшэн. Өвдөж байна.

Жиан: Муу новш.

Чао: Өвдсөн бол эмчид үзүүл. Би эмч биш. Тэгээд ч өөрөөсөө болж байгаа юм.

Жиан: Шэншэн. Миний гар өвдөөд байна.

Чао: Жиан Шуан. Хурдан оръё. Эм түрхээд өгье.

Жиан: За.

Шэн: Юшэн.

Жиан: Шэншэн. Өвдөөд байна.

Чао: Жүжиглэхээ боль.

Жиан: Жинхнээсээ өвдөж байна. Хардаад... Гашуун байна. Бүр шүд өвдчихлөө.

Чао: Ичдэггүй гэдэг нь. Чамтай ярихаа болилоо.

Жиан: Шэн Хуай Чуан. Энэ юу гэдгийг мэдэх үү? Энэ надад зориулсан үдэшлэг дээр чиний өгсөн бэлэг.

Шэн: Тэгээд юу гэж?

Жиан: Шэншэн чиний өгсөн бэлэг муу уур амьсгал авчирна гэсэн. Тэгээд би аваад ирлээ. Аваачиж хая. Шэн Хуай Чуан. Шэншэн чамд дургүй болохоор чиний өгсөн бэлэг ч таалагдахгүй. Бэлгээ аваад эндээс зайл.

*************

Сон: Шэн Хуай Чуан. Шэн Хуай Чуан. Намайг гаргаач дээ, Шэн Хуай Чуан. Хуай Чуан.

Шэн: Гаргах аа? битгий мөрөөд. Чао Юшэнийг гомдоохыг би хэнд ч зөвшөөрөхгүй. Хүн явуулж Чао Юшэнийг  дагуул. Яаж ч байсан сайн хамгаална шүү.

Ж: Аав аа. Аав аа, яасан бэ? Сэр л дээ.

Сон: Жин И. Жин И. Жин И, ээжийнхээ хэлэхийг сонс. Хаалгаа нээ. Ээжийгээ гаргачих. Тэгэх үү? Ээж нь энд үхэх гээд байна. Жин И. Жин И. Жин И. Жин И. Жин И. Жин И. Ээж нь чамд худлаа хэлээгүй. Ээжийнхээ хүлээсийг тайлаад өг тэгэх үү? Ээж нь амалъя. Ээжийнхээ хүлээсийг тайлаад, ээжийгээ явуулах юм бол би дахиад яасан ч муу юм хийхгүй. Чао Юшэн чамайг хаячихсан. Ээждээ туслахгүй бол чи дахиад ээжтэй болохгүй. Ээжийн сайн хүү.

Ж: Хурдан яв. Дахиад битгий муу юм хийгээрэй.

Шэн: Юшэн. Юшэн, битгий яваач дээ.

Сон: Чао Юшэн. Муу өлөгчин. Чамаас болж би ийм болсон. Чамайг яасан ч зүгээр орхихгүй дээ.

**************

Жиан: Шэншэн. Өнөөдөр  би чамайг найз охиноо болгоно.

Су: Ах аа, таныг ингэж сандарна гэж бодсонгүй.

Жиан: Чшш... Чи юу ч мэдэхгүй. Намайг сэтгэлээ илчлэхээр... хүмүүсийн дундаас дэмий юм хэлээд үзээрэй. Хамаагүй юм хэлж болохгүй шүү.

Су: мэдлээ. Ирээдүйн аз жаргалын төлөө. Бид гурвын төлөө. Би даруухан байна аа. Даруухан байна.

Жиан: Сайн байна.

Эр: Шэн захирал аа.

Чао: Төрсөн өдрийг маань нөхөн тэмдэглэхийн тулд ийм их юм бэлдээд. Ийм том үдэшлэг хийж байдаг. Ингэж их хичээж байдаг. Надад хайртай хүн... хичнээн жижиг зүйл байсан ч чухал байдаг юм байна.

Жиан: Шэншэн. Төрсөн өдрийн үдэшлэг эхлэх гэж байна. Хувцасаа солихгүй яасан юм?

Чао: Юу ч биш ээ. Зүгээр л үдэшлэг ямар болох нь вэ гэж харахаар ирлээ.

Жиан: Ямар байна? таалагдаж байна уу?

Чао: Таалагдаж байна. Таалагдалгүй яах вэ. Жиан Шуан, маш их баярлалаа. Миний төлөө ийм юм хийж байдаг.

Жиан: Шэншэн. Надад талархал хэрэггүй.

Чао: Би... мэднэ ээ.

Жиан: Мэднэ ээ? тэгээд ямар хариу өгөх гэж байна?

Чао: Чи удахгүй мэднэ ээ.

Жиан: Би... сайн сонсогдохгүй байна.

Чао: Удахгүй мэднэ гэж... Чи албаар...

Эр: Шэн захирал аа, Жиан овогтынхон өнөөдөр бүгд цугларна. Чао хатагтай ч гэсэн...

Ж: Аавын утсаар ярьсан юм үнэн бол уу? Хэрвээ ээж тэр хүнд зөвшөөрөх юм бол надтай дахиад уулзахгүй. Үгүй ээ. Миний ээж байх ёстой.

Жиан: Шэншэн. Миний зангиаг дахиад зангидаад өгөөч?

Чао: Зангидчихсан байна шдээ. Яах гэж?

Жиан: Энэ зангиаг ирээүдүйн эзнээ таних хэргэтэй биз дээ. Шэншэн. Баярлалаа.

Чао: Зүгээр л зангиа шдээ. Яагаад ёсорхоод байгаа юм?

Жиан: Миний юу ярьж байгааг чи мэднэ.

Су: Саад болсонд уучлаарай. Зочид ирж байна. Та хоёр дараа тэврэлдэж болох уу?

Чао: Би явж хувцасаа сольё.

Су: Ахад донтолтын эсрэг систем хийж өгөх хэрэгтэй юм байна.

Жиан: Шэн захирлыг бусдын яриаг нууцаар сонсох дуртай гэж мэдээгүй юм байна.

Шэн: Чао Юшэн ийм хүн гэдгийг чинь мэдэх үү?

Жиан: Тэгээд юу гэж? Хүн дуурайх гээд бүтэлгүйтэж байснаас л дээр. Хамаагүй дээр  байгаа биз дээ?

Эм: Хүндэт зочид оо, хатагтай Чао Юшэний  төрсөн өдөрт тавтай морил. Өнөөдөр онцгой өдөр тохиож байна.

Жиан: Юу ч болсон бай, өнөөдрөөс Шэншэн миний найз бүсгүй болно.   Шэн захирал аа,  хойшид манай аз жаргалтай гэр бүлд саад болохоо боль.

Шэн: Юшэн. Тэрэнтэй байхдаа итгэлтэй байна уу?

Эм: Одоо... хатагтай Чаог тайзан дээр урья.

Шэн: Юшэн тайзан дээр гарсангүй.

Сон: Хойшоо бол.

Шэн: Сон Чиан. Чи энд юу хийж байгаа юм?

Сон: Хайртай хүүгийн маань ач. Төрсөн ээждээ хайртай болохоор намайг гаргасан юм.

Ж: Надаас боллоо. Би энэ хорон санаат эмэгтэйг гаргасан. Ээжийг аврах хэрэгтэй.

Жиан: Тэнэглэхээ боль. Шэншэнийг яг одоо сулла.

Сон: Жиан захирал шулуухан юм аа. Би өнөөдөр хүн алах гэж ирээгүй... Шэн Хуай Чуан намйаг зүгээр орхихгүй гэдгийг би  мэднэ. Өнөөдөр би мөнгө авахаар ирлээ. Тэгээд би буцаад гадаад явна. Ийм олон зочин байхад та хоёр хэлсэн үгэндээ хүрнэ биз дээ?

Чао: Жиан Шуанаас мөнгө авах гээ юу? Яасан гэж? Шэн Хуай Чуаны хийсэн хэрэг байхад.

Сон: Амаа тат. Чамаас болж байгаа юм. Чи байгаагүй бол  Хауй Чуан намайг хайрлахгүй байна гэж байхгүй. Ийм юм болохгүй байсан. тэгээд ч тэр хоёр чамд хайртай юм чинь би илүү их мөнгөтэй болно. Юу нь буруу байгаа юм?

Су: Эгч ээ. ичихгүй байна уу? Урд насандаа гутлын ул байсан юм уу?

Сон: Намайг өдөөд байгаа юм уу? Муу золиг Шэн Жи Ийг  бодоход ухаантай юм гээч.

Ж: Тэгвэл би хүчээ харуулъя. Тэгвэл би хүчээ харуулъя.

Сон: Цаашаа.

Шэн:. Жин И.

Чао: Жин И.

Сон: Би амьдрахгүй бол та нар ч амьдрахгүй.

Шэн: Үгүй ээ.

Чао: Шэн Хуай Чуан.

Сон: Шэн Хуай Чуан. Би чамайг алах гээгүй. Хуай Чуан. Үхэх ёстой хүн нь тэр. Хуай Чуан.

Шэн: Юшэнийг зүгээр орхи. Гуйж байна.

Сон: Хуай Чуан.

Эр: Бүү хөдөл. Таныг санаатай хүний аминд хүрсэн хэргээр баривчилж байна.

Жиан: Шэншэн. Одоо зүгээр ээ.

Сон: Яагаад? Би зүгээр л шинээр эхлэхийг хүссэн. Гадаад руу явахыг хүссэн. Яагаад намайг барьж байгаа юм? яагаад?

Жиан: Чи л өөрийгөө ийм байдалд оруулсан. Чи хэтэрхий шуналтай. Шэншэн чамтай өрсөлдөх тухай бодож ч байгаагүй. Чи л алхам алхмаар өөрийгөө ийм байдалд оруулсан.

Сон: Би юу? Тэрэнд ямар ч буруу байхгүй гэж үү?

Жиан: Офицер оо. тэрнийг аваад яв.

Сон: Чао Юшэн. Юм хэлээч... Чао Юшэн. Чао Юшэн. Чамайг зүгээр орхихгүй дээ.

Жиан: Зочид оо, үнэхээр уучлаарай. Санаанд оромгүй юм боллоо. Дараа би уучлалт гуйж, гэр рүү чинь бэлэг явуулна аа. Өнөөдөртөө ингээд тарцагаая.

*************

Эм: Ар гэрийнхэн нь байна уу?

Чао: Би зуръя.

Эр: Хүүхэд толгойгоо цохисон. Тархины дотоод цус алдалттай.  Хүн ургамал болж магадгүй. Бэлтгэлтэй байгаарай.

Жиан: Аав нь?

Эм: Зүрхэндээ хутгалуулсан. Амьд байгаа нь ид шид. Бусад нь тэрнээс шалтгаална. Алив. Ойлгосон бол энд гарын үсэгээ зур. Зүүн талын хонгилд очоод төлбөрөө хийгээрэй. Тэнд касс байгаа.

Жиан: Явъя.

Чао: Жиан Шуан. Энэ надаас болоогүй, тийм үү?

Жиан: Шэншэн. Тэгж бодож байгаа чинь сайн байна. Энэ бүгд Шэн Хуай Чуаны үйлийн үр. Зургаан жилийн өмнө Шэн Хуай Чуан Сон Чианаас  бүрэн салаагүй. Тийм болохоор л ийм юм болж байгаа мю.

Су: Ээж ээ. Шэн аав хүү хоёр ах бид хоёр шиг сайн хүн байсан ч, Сон Чианыг атаархаж, бусдад муу юм хийхийг зогсоож чадахгүй. Тэгэхээр энэ таны буруу биш.

Жиан: Тийм ээ.

Хөг: Охин минь, намайг таньж байна уу?

Чао: Нөгөө хөгшин байна.

Хөг: Тийм ээ. Шэн Хуай Чуан миний ач хүү гэж хэлэх гэсэн юм. би тэднийг эдгээчихнэ. Өөрийгөө буруутгах хэрэггүй. Харин ч тэрнийг тэр тамаас татаж гаргасанд би чамд талархах ёстой.

Су: Ээж ээ. хавар болчихож.

Жиан: Шэншэн. Надад чамд хэлэх юм байна. би чамд сайн. Миний найз бүсгүй болох уу?

Су: Зөвшөөр. Зөвшөөр. Зөвшөөр.

Чао: Зөвшөөрч байна.

Төгсөв.

 

Back to episodes Go home