Эр1 -Багш аа. Яагаад ийм эрт явчихдаг юм бэ.
Залуу -Хөөе та нар юу хийгээд байгаа юм бэ. Зайлцгаа.
Эр 1 -Яагаад намайг хүлээж авахгүй байгаа юм. Энэ хэдэн цагдааг хараач. Ядуу дорой гэж жигтэйхэн. Өнчин хүүхэд, бэлэвсэн эхнэр хоёрыг үлдээчихсэн үнэхээр өрөвдмөөр юм аа. Хүүхэд нь төрөхөөр намайг загалмайлсан эцэг болгочих. Би өсгөнө.
Хажуугын залуу -Явъя явъя. Бэр эгч ээ хурдлаарай. Ха ха ха.
Дарга -Тав дөрөв нэг хоёр. Гучин сантиметр арван хэсэг.
Хүн-Систер хонер.Би өөрийхийгөө сайн хийсэн шүү . Баярлалаа Нахан.
Дарга -Гурав тав нэг дөрөв. Жаран сантиметр. Аравхан ширхэг гэж үү.
Бүдүүн- Арай тоглож байгаа юм биш биз. Арван сантиметр маханд бүтэн нэг боодол өгөх ёстой шүү дээ. Тэгээд тэр хүн гучхан сантиметр байж хорин ширхэг авчихсан байна.
Хоригдол-Үүнийг зохицуулах хүн байна уу.
Дарга -Хөөе. Май энийг чамд өгье ав ав . Би хамгийн шударга хүн. Хүн бүрт ижил хэмжээгээр хуваарилсан. Уг нь тэр боодлыг бүгдээрээ хувааж хэрэглэж болох байсан. Чамаас болоод одоо хэн ч хэрэглэж чадахгүй боллоо.
Лян -Ганцхан цаас л биз дээ. Тийм сүртэй юм уу.
Эм -Лян ирлээ. Дуугүй байцгаа.
Лян -Норсон бол норсон л биз. Буцаагаад аваачаад хатаачихвал дахиад хэрэглэж болно.
Бүдүүн- Улаан эгч Тэр мөн байна. Нэг өшиглөөд хүн алсан тэр хүн мөн байна.
Дарга -Хөөх. Чи үнэхээр сүрхий юм аа. Баатар болох гээ юу. Гэгээн эх болох гээ юу. Чи өөрөө яаж үхэхээ ч мэдэхгүй байгаа биз. Зод ! Гуйж байна . Нэг нэгээрээ дайрхаа болиоч. Бүгдээрээ зэрэг дайраач.
А Гүй-Энэ юмыг бүгдээрээ хамт хэрэглэдэг байсан юм уу.
Дарга -Үхлээ !
А Гүй -Үхэхнүү ? . Гуч гарсан хүн байж одоо хүртэл тогтож өгөхгүй юм. Дахиад тогтож өгөхгүй бол би ясыг чинь хүртэл тэгшлээд өгнө шүү.
Гадаад хүн-хэн зодолдоод байгаа юм хэн зодолдоод байгаа юм . Наад хандлагаа хар !би чамтай яриад байна ! хэлсэн шүү би чамтай яриад байна битгий хөдөл !
Дарга -Би биш ээ. Ус нь гарчихлаа. Ус нь гарчихлаа. Төрөх гэж байна. Одоо төрөх гэж байна. Хараач. Одоо төрөх гэж байна. Хараач. Чамайг чөтгөр аваг. Бүгд боль. Надтай яв.
Өгүүлэгч-Би гэрээсээ холдож гарсан юм. Ээжийн хэлснээр намайг төрсөн өдөр тэнгэрээс ер бусын шинж тэмдэг үзэгдсэн гэдэг. Түмэн хүн бууж ирсэн гэдэг.Хүн бүр. Намайг ирээдүйд заавал их хүн болно гэж ярьдаг байсан. Нэг хүний доор. Түмэн хүний дээр гарна гэдэг байсан. Гэхдээ ээж минь хэлдэг байсан. Юу хийх нь чухал биш. Хамгийн чухал нь буруу замаар явж болохгүй.
Эр-Сонсохоор их сүртэй юм аа. Тэгээд чи одоо ямар ажил хийдэг юм.
Хүн -Нуруу барих хүн ирлээ
Эр-Тухтай байна уу.
Дарга- Гарын ур чадвар сайн юм аа. Хэнээс сурсан юм.
Эр - Би өөрөө.
Хүн -Түүнийг над дээр авчир. Цавчаад алчих.
Эр-Тэгээд ээж чинь яасан юм.
А Гүй-Тэр үү. Би хөхнөөсөө ч гараагүй байхад алга болсон. Түүнийг яриад яах вэ. Анхаарлаа над руу хандуул . Би одоо гол дүр.
Эр-Нэр чинь хэн бэ.
А Гүй- А Гүй.
Эр-ахаа Зүгээр үү.
А Гүй-Бүгд чинийх боллоо. Маргааш гэрт хүрээд ир. Хоол иднэ.
Эр-Баярлалаа дарга аа.
А Гүй -Дарга гэж биш. Ах гэж дууд.
Халзан -Юу хараад байгаа юм. Ийм их мөнгө үзээгүй юу. Хөөе. Төрсөн өдрийн хоол бэлэн боллоо. Ширээгээ хураагаад хоол идэцгээе. А Гүй нааш ир Суу.
Хүмүүс -Хоёрдугаар авга аа.
Эр -Эдгээр хоолыг би анх удаа хийж байгаа юм. Амттай эсэхийг нь мэдэхгүй байна. Гэхдээ манай гэрийн будаа бол сайн шүү. дараа нь хоёр аяга илүү идээрэй.
Халзан -За тэгье. Тэгвэл би санаа зоволтгүй идье.
Эр-Том нь жижгээ тавьж явуулдаг гэж ээж чинь заагаагүй юу. А Гүй. Хоолондоо битгий хэт улайр. Нэг ам мах, нэг ам будаа ид. Тэгвэл будааны амт ч, махны амт ч гарна. Маргаашаас эхлээд Шафан гудамжны талбайг чи хариуцна. Сайн ажиллаарай. Би чамд итгэж байгаа шүү.
А Гүй -Хөөе. Том ах өөрөө ажлаа бүтээж чадахгүй байж. Ийм жаалуудыг авчирч уураа гаргах хэрэггүй. Том хүн юм бол жоохон зай тавьж өг.
Эр-Том нь жижгээ тавьж өгдөг гэнэ ээ. Нутаг дэвсгэрээ чамд өгье. Хүмүүсээ чамд өгье. Харин амиа өгөхгүй.Битий давраад байгаарай .
А Гүй -Хөөе хөөе. Бид бүгдээрээ нэг талын хүмүүс шүү дээ. Битгий маргалдаад бай. Чамайг харахад сэтгэл хангалуун биш байх шиг байна. Тэгвэл ороод ир. Хөөе нөгөө хэн билээ.
А Бин-Намайг А Бин гэдэг.
А Гүй-Хаалгаа түгж
Хүмүүс -Гүй ах аа. Гүй ах аа. Гүй ах аа. Гүй ах аа. Гүй ах аа. Гүй ах аа. Гүй ах аа. Гүй ах аа. Гүй ах аа.
А Гүй-За ажил болчихлоо .
Эр-Алив бос . Чи ийшээ суу .
Зурагчин-Нэг. Хоёр. Гурав.
А Гүй-Хэдэн удаа хэлэх юм бэ. Миний тархинд ийм юм битгий суулга.
Эр- А Гүй
А Гүй-Юу байнадаа
Эр -Танд нэг даргыг танилцуулъя. Энэ хүн бол бүх том бизнесийн ард байдаг эзэн. Энэ сумны хантаазыг шалгаад өг.
Эр-Хулчгар амьтан.
А Гүй -Миний нүд. Миний нүд.
Эр- Яаж байна ?
Эмч-Бид чадах бүхнээ хийсэн. Магадгүй тэр дахиж хэзээ ч харж чадахгүй байх.
А Гүй -Хүмүүс хааччихсан юм бэ. Бүгд хааччихсан юм бэ. Тэр хэн билээ. А Бин. А Бин.
А Бин-Гүй ах аа. Эмч таныг дахиж хэзээ ч харж чадахгүй гэсэн.
А Гүй-Юу гэнэ ээ. Юу солиороод байгаа юм бэ. Хэн ингэсэн юм.
А Бин-Өмнө нь таны хөөж явуулсан тэр эм зардаг хүн.
А Гүй-Одоо л би ойлголоо. Хөгшчүүл яагаад хүн муу замаар орвол заавал төлөөсөө төлдөг гэж хэлдэг байсныг.
Хүн -Энэ удаа тэр яагаад ирэв. Хэрэггүй хүн болсон мөртлөө бас хоол горьдож ирээ юу.
А Гүй -Уучлаарай ахаа. Би хоол идэхээр ирлээ.
Хүн -Нохой хооллож байна гэж бодчих.
Эр -Алив суу. Чамд хэлэх чухал зүйл байна.
Хоёрдугаар авга-Би нэг мэдээ авсан. Тэр үед аавын чинь өмнөөс ял үүрсэн хүн шоронгоос гарсан байна. Хэрэв чи аавынхаа өшөөг авахгүй бол. Бусад бүлэглэлүүд чамаас айхаа болино. Бүлэглэл даяараа. Дээр дооргүй бүгд энэ асуудлыг чи яаж шийдэхийг харж байгаа. Нэг сарын дараа тэр хүн амьд байвал. Би ч чамайг хамгаалж чадахгүй байх. Ойлгов уу.
Цагдаа - эгчээ Би таныг Бяцхан Лянфэнгээ олно гэж найдаж байна. Хурдан уулзаарай.
Хүн -Үгүй ээ. Чиний архи даах чадвар муу юм байна. Өөр газар орох уу ?
Эм -Хөөх. Лян эгч буцаж иржээ. Ван ах инээмсэглэхнээ
Лян эгч-Баярлалаа.
Эм -Би л чамд баярлах ёстой. Намайг энд байлгаж өгсөн. Би чамаас зүгээр авч болохгүй. Дотор нь байхад миний нурууг барьж өгдөг байсан хэдэн хөдөлгөөнийг чинь. Би бүгдийг сурчихсан. Чамаас асуулгүй ажил эхлүүлчихсэн. Гэтэл бизнес нь бүр гайгүй явж байна. Яаж байна ах аа. Хүч нь болж байна уу.
Үйлчлүүлэгч-Мм. Болж байна.
Эм-Хүчтэй байна гэвэл хэлээрэй.
Үйлчлэгч -За болно.
Эм -Хаана эвгүй байгаагаа хэлээрэй.
Лян эгч-Бяцхан Лянфэнг олчихсон биз дээ.
Эм -Баяртай Ван ах аа. Дахиад ирээрэй.
Үйлчлэгч -За
Лян эгч-Бяцхан Лянфэнд ямар нэг юм тохиолдсон юм биш биз.
Эм -Би гарч ирээд. Шэнчин асрамжийн газар очсон. Тэндхийн хүүхдүүд гэж ёстой. Гар хөлгүй, сохор хүүхдүүд олон байсан. Тархины саажилттай ч байна. Өвчтэй хүүхдүүд ч байна. Бас энэ хүүхэд. Бяцхан Лянфэн.
Лян эгч-Тэр яасан юм.
Эм -Тэр багадаа шөнө байнга уйлдаг байсан. Нүдээ нээсний дараа хэсэг хугацаанд юм харахаа больдог байсан. Эмчийн хэлснээр жирэмсний эхний гурван сард гэрэл дутагдсанаас болсон гэсэн.
Лян эгч-Бүгд миний буруу.
Эр -Тэр хүүхэд нэг нас хүрчихсэн байсан. Дүрмийн дагуу. Бид түүнийг өөр асрамжийн байгууллагад шилжүүлэх шаардлагатай болсон.
Лян -Надад Бяцхан лянфэнг минь өг ! Лянфэн ! Лянфэн !
Цагдаа -Санаа зоволтгүй. Хүүхэд асрамжийн газарт сайн өснө . Чи өөрөө сайн бай. Хурдан гарч ирээд түүнтэй уулзахын төлөө хичээгээрэй.
Лян-Үгүй ээ ! Миний лянфэн .. Тэр үед би түргэн уурлаагүй бол. Лянфэн надтай хамт шоронд орохгүй байсан. Бүгд миний буруу. Би түүнд буруутай.
Эм -Өөрийгөө хэт буруутгах хэрэггүй. Хэн ч ийм зүйл хүсээгүй шүү дээ. Хөөе. Би чамд хэлье. Бүгд муу мэдээ биш шүү . Захирал надад хэлсэн. Хүүхдийг дараа нь нэг сайхан сэтгэлтэй гэр бүл үрчилж авсан гэсэн. Тэр гэр бүл үнэхээр сайхан хүмүүс байсан. Шар үстэй, цэнхэр нүдтэй. Харахад л төрсөн эцэг эх нь биш нь мэдэгддэг байсан. Хүүхэд сургууль дээрээ бусад хүүхдүүдэд дээрэлхүүлдэг байсан. Ангийнхан нь түүнийг эх нь төрүүлсэн ч хүмүүжилгүй өссөн гэж шоолдог байсан. Гэхдээ тэр хүүхэд чамайг дуурайсан. Зодоонд сайн. Нэг удаа хэлбэл нэг удаа зоддог. Дахиад хэлбэл дахиад зоддог. Хэдэн ч удаа сургасан засардаггүй байсан. Эцэст нь насанд хүрээгүйчүүдийн хорих газар орсон.
Лян эгч-Тэгээд дараа нь яасан.
Эм -Дараа нь. Гарсан. Гарч ирснийхээ дараа холбоо тасарсан. Би цагдаагийн хэлтэсээс асуусан. Ямар нэг мэдээлэл гармагц бидэнд шууд мэдэгдэнэ гэсэн. Бид гэртээ хүлээгээд байж байхад болно. Хөөе. Ийм зүйлд яарч болохгүй. Яарах тусам мөр нь бүдгэрдэг юм. Ухаантай байх хэрэгтэй. Тайван бай. Нэг мэдэхэд хүүхэд чинь өөрөө хаалга тогшоод орж ирнэ. Чи намайг зоддог байсан үеэ сана даа. Падхийтэл цохино. Тэгээд Бяцхан Лянфэн төрчихсөн шүү дээ. Чи ийм байвал Бяцхан Лянфэн буцаж ирээд ч баярлахгүй. Явж амар. Биеэ сайн торд. Тайван.
Лян-Тайван байх гэнээ . шоргоолж минь. Чи мэдээж санаа зовохгүй. Чи түүний төрсөн эх биш шүү дээ.
Эр -Өнөөдөр үнэхээр сайхан уучихлаа.
Эм -Хөөе бид хаасан шүү. Хөөе юу хийх гээд байгаа юм. Чи юу хийгээд байгаа юм.
Эр-Бүх таван төгрөгийг хурааж ав. Манай ахын дайсан дотор нь байгаа байх ёстой.
А гүй -Энэ ямар газар вэ.
Эр-Яньван одны үндэсний урлагийн ордон.
А Гүй -Хурдан орж нөхцөл байдлыг хар. Хурдан.
Эр-Тэр талд хүн байна.
Хар -Цохь. Та хэд энэ газрыг дээрэм хийсэн юм шиг болгож тавь. Би буруу хүн цохичихлоо.
Хүн -Буруу хүн цохичихлоо гэнээ .
Эр2 -Буруу хүн цохисон гэнэ ээ. Тэгээд яасан юм.
Хар -Бэлдчихсэн үү.
Эр-Болсон болсон.
Хар-Тэр хүн дотороо байгаа нь гарцаагүй.
Лян эгч-Та нар хэн юм бэ. Яагаад хүн зодоод байгаа юм.
Хүн-Дайраач ! Үхлээ ! туслаарай Сяо Яо,дайраач !
Лян-та нарыг гайгүй дээ !
Цагдаа-Тэнд хүн байна . АЛив ийшээ яв !
Эр- А Гүй Ах аа.
А Гүй -Дотор ямар байна. Юу болсон бэ.
Эр-Харлаа. Дотор нэг хөгшин авгай байна. Нэлээн сүрхий юм аа.
Лян эгч-Залуусаа болгоомжтой байгаарай. Тэд над руу чиглэж ирсэн хүмүүс. Та нарыг асуудалд оруулчихлаа. Уучлаарай.
Эм -Хажууд дагаад байхаа боль доо. Бяцхан Лянфэн олдвол. Цагдаа нар өөрсдөө аваад ирнэ. Чи гэртээ тайван хүлээж бай. Бяцхан Лянфэнгээ ирэхийг хүлээ. Ээж хүү хоёр уулзах нь хамгийн чухал. Би бол зүгээр байна. Хөөе хөөе.
Лян -Болгоомжтой.
А Гүй-Тэр хөгшин авгай мөн биз дээ. Хүүгээ хайгаад байгаа. Би дууг нь сонслоо. Нэлээн хөгшин юм шиг байна. Яаж сүрхий байж чадах юм. Би ганцаараа орчихъё.
Лян -Гараад ир.Та нар яагаад ингэж байгаа юм !
Халзан -Ах аа. Аймаар байна. Дэндүү аймаар байна.ь
Ах-Удаан ярь !
Халзан-Тэнд нэг эмэгтэй ..
Ах- УДаан ярь гээд байна ! Машинаа асаа. Машинаа асаа. даруй эх орон руугаа буцая . Яг одоо. Гурван саяыг өгье . Яг одоо буцая эсвэл үхэх нь !
Эр-Тэр бол та нарын хайж байгаа хүн.
Эм -Нэр нь хэн юм.
Эр-Лянфэн.
Эм -Асрамжийн газарт өссөн зөв үү. Тэр асрамжийн газрын нэрийг санаж байна уу.
А Гүй-Мартчихсан.
Эм -Мартчихсан гэнээ .
Дүү -Тэр амьдралдаа маш их зүйл туулсан. Олон зүйлийг санахгүй байгаа.
Эм -Шэншин асрамжийн газар. Санаж байна уу. Хаана байдаг байсныг санаж байна уу.
Дүү -Юм уначихлаа. Гүй ах аа. Таны шалгуулсан материалыг бүгдийг нь цээжилсэн биз дээ. Хэрэв тэр хөгшин авгай таныг хуурамч хүү гэдгийг мэдчихвэл. Амиа ч алдаж магадгүй шүү.
А Гүй-Энэ цагдаагийн дүрэмт хувцас их жинхэнэ юм шиг байна. Хаанаас хулгайлчихсан юм.
Дүү -Гүй ах аа. хэрэггүй юм битгий ярь. Өдөржин би энэ материалыг уншлаа. Төрсөн он сар өдрөөс бусад нь. Шаогуань дахь хүмүүжүүлэх газар, зодуулж байсан, төрөлхийн хүчирхийлэх хандлагатай. Энэ бүгдийг жүжиглэх ч хэрэггүй. Энэ чинь яг та өөрөө шүү дээ. Буруу юм хэлчихсэн үү ?
А Гүй -Анхааралтай бай. Илчлэгдэж болохгүй шүү.
Дүү -Санаа зоволтгүй. Хуурамч цагдаа болж жүжиглэх бол миний мэргэжил. Янь Шиньцю хатагтай мөн үү.
А Гүй-Тийм ээ.
Дүү -Та манай хэлтэст ирж. Хүү Лянфэнгээ хайж өргөдөл өгсөн биз дээ. Өнөөдөр танд нэг сайхан мэдээ байна.
Лян эгч-Миний хүү олдсон уу.
Дүү -Олдсон . Гэхдээ нүд нь жаахан асуудалтай.
Лян эгч-Нүд нь яасан юм.
Дүү -Би авчирчихсан. Өөрөөс нь асуугаарай.
Лян – Нааш ир . Нааш ир .
Эм -Тэр багадаа шөнө болгон уйлдаг байсан. Нүдээ нээсний дараа хэсэг хугацаанд юм хардаггүй байсан. Эмчийн хэлснээр жирэмсний эхний гурван сард гэрэл дутагдсанаас болсон гэсэн.
Эр - Чи гэмт хэрэг хийсэн болохоор шоронд орсон. Гэхдээ хүүхэд ямар буруутай юм. Хүүхдээ шоронд өсгөж. Өөртэйгөө хамт ял эдлүүлмээр байсан юм уу.
Лян эгч-Яо Лянфэн. Чи их зовжээ.
Дүү -Тэр өмнө нь чамайг хайж байсан Лян хатагтай мөн үү.
Лян эгч-Тэнгэрт байгаа нөхөр минь намайг ивээж. Хүүгээ олоход тусаллаа. За за. Явж хүж өргө.
А Гүй-Хэнд
Лян -Үхсэн эцэгтээ Чи эргэж ирсэн болохоор. Би чамайг өөрөөр нь сонсгохыг хүссэн юм. Болох уу. Арай баруун тийшээ.баруун баруун Тийм ээ. Одоо чи хаана амьдардаг юм. Манайхаас хол уу.
А Гүй-Хэлэх гэсэн юмаа шууд хэлчих.
Лян эгч-Тэгвэл би шууд хэлье. Би чамайг надтай хамт амьдраасай гэж хүсэж байна. Бие биедээ түшиг болно.
Лян эгч-Чи юу идэх дуртай вэ. Би зах орж хүнс аваад хоол хийж өгье.
А Гүй-Би юу ч иддэг. Та хурдан яваад ир.
Лян эгч-За за.
Дүү -Би тэр хөгшин авгайг сайн зодолддог гэж хэлсэн биз дээ. Чи айгаад байгаа юм биш биз.
А Гүй -Тэнэг ээ. Хэн түүнтэй шууд үзэлцэнэ гэсэн юм. Нууцаар буудвал хэн ч бултаж чадахгүй.
Дүү -Ямар учиртай юм.
А Гүй -Эхлээд хүү нь болж жүжиглээд сэрэмжийг нь сулруулна. Дараа нь нууцаар эвтэйхэн зэвсэг олно. Тулааны ур чадвар өндөр байсан ч хутганаас айдаг гэсэн үг бий. Анхаарал нь сарних тэр мөчид. Би шууд цавчаад ална.
Лян эгч-Хүү минь. Зах ойрхон. Надтай хамт явж болох уу.
А Гүй-Аан. Ногоо авах гэж байгаа юм уу. Тэгвэл хамт явъя.
Лян эгч- За.
Лян эгч-Наашаа наашаа. Энд шаттай шүү. Яг зөв. Өнөө орой чи энд унтана шүү. Суу суу.
А Гүй-Тэгвэл та хаана унтах юм.
Лян эгч-Өө би ч бас их ядарч байна.
А Гүй-Намайг хүү минь гэж дуудахаа больж болох уу. Миний нэрийг А Гүй гэдэг. Бүгд намайг А Гүй гэж дууддаг.
Лян-Мартсанаа хэлэхэд. Чиний нэрийг Лянфэн гэдэг.
Лян эгч-Ямар ч байсан. Чамайг А Гүй гэж дуудъя. Үнэнийг хэлэхэд. Ээж ээ гэж дуудах ггэхээр үнэхээр амнаас гарахгүй байна. Би таныг хөгшин авгай гэж дуудвал болох уу.
Лян эгч-Тэгж болохгүй ээ. Чи намайг Лян эгч гэж дууд. Би нэг юм асууя. нүд чинь багадаа гэмтсэн юм уу. Эсвэл сүүлд санамсаргүй гэмтээчихсэн юм уу. Эртхэн унт. Маргааш өглөө ажлаа албан ёсоор эхэлнэ.
А Гүй-ажил гэнээ? Ямар ажил эхлэх юм... Хөгшин авгай , би чадахгүй гэж хэлсэн биз дээ.
Үйлчлүүлэгч-Ахын гар үнэхээр хүчтэй юм аа. Миний өвчин бүр эдгэчихлээ.
Лян-Дээд цэг , Оновч , Төвлөрөл ! ,Хүчээ тааруул
Лян-Ван ах Дараа дахин ирээрэй.
Ван -За тэгье.
Лян эгч-Болж байна шүү. Шууд сурч эхэллээ. Яг над шиг. Халуун дээр нь давт гэдэг дээ. Энэ номыг сайн үзээрэй. Хятад анагаах ухааны бариа засалд цэг маш чухал байдаг. Хүний биед гурван зуу гаруй цэг бий. Тэр нь гурван зуу гаруй унтраалга гэсэн үг. Аль цэгийг яаж ашиглах нь маш нарийн мэдлэг шаарддаг.
А Гүй-Ашиггүй юм байна. Сурахгүй.
Лян эгч-Илүү мэдлэг хэзээ ч дарамт болдоггүй. Нэгийг ойлговол зууг ойлгоно. Зөвхөн бариа засал биш. Ирээдүйд өөр хэрэг гарч ч мэднэ шүү дээ.
А Гүй-Дарвал шууд үхдэг цэг байдаг юм уу.
Лян эгч-Хятад анагаах ухаан бол хүн аврахад зориулагдсан. Хүн алахад биш.
А Гүй-Өөрөө илүү мэдлэг илүүдэхгүй гэсэн биз дээ. Хэрэв нэг өдөр би хүн алах хэрэг гарвал яах юм.
Лян эгч-Юундаа инээгээд байгаа юм. Энэ бол духны яс.Гарын цэг .Нурууны цэг Өвчин намдаадаг цэг. Хятад анагаах ухаан хүн авардаг төдийгүй өөрийгөө ч аварч чаддаг. Хүний биед арван хоёр судал байдаг. Тэд арван хоёр цагтай тохирдог. -Чамд энд хангалттай хугацаа байна. Аажмаар дасгал хий. Аажмаар хятад анагаах ухаан, бариа заслыг сур. Эртний хүмүүс долоон хувь арчилгаа, гурван хувь эм гэдэг байсан. Би бүх эмийн хайрцаг дээр брайль тэмдэглэгээ хийчихсэн. Эмийн нэр болон жор найруулахыг сайн сур. Эмээ буруу найруулбал. хүн аврах ёстой зүйл хүн алах хэрэгсэл болж хувирна.
А Гүй-Хөөе хөгшин авгай. Эмийг нүүрсээр чанадаг юм уу.
Лян эгч-Тийм ээ. Хэт ойртож болохгүй шүү ,Түлэгдэнэ.
А Гүй-Аан, ийм учиртай юм байна. Хөгшин авгай.
Лян эгч-Мм.
А Гүй-Би энд байна Та гараад яв даа. Би талыг нь сурчихсан. Санаа зоволтгүй. Гар даа. Энэ удаа чи мултрахгүй. Ах аа, би аль хэдийн итгэлийг нь бүрэн олчихсон. Тэр надад бүрэн итгэж байгаа. Удалгүй ажлыг дуусгаад үзүүлье.
Ах-Би ч мэдэж байсан. Хамгийн их найддаг хүн бол чи. Би гадаадаас нүдний мэргэжилтэн олсон. Засаг даргын нүдийг хүртэл эмчилж байсан хүн. Чиний нүдийг эдгээж магадгүй.
А Гүй-Итгэмээргүй юм. Би үнэхээр юу гэж хэлэхээ мэдэхгүй байна.
Ах-Бид ах дүүс шүү дээ. Юу ч хэлэх хэрэггүй.
А Бин-ах аа, юунд инээгээд байгаа юм.
А Гүй-А Бин. Чи яагаад энд байгаа юм.
А Бин-Чан дарга гадаадаас их мөнгөөр. Мэргэжилтэн урьсан гэж сонссон. Таны нүд эдгэрчихвэл. Дахиад оргил үедээ очих нь байна шүү. Хэзээ явах юм. Намайг ч бас аваад яваач.
А Гүй-Өнөөдөр ажлыг дуусгана.
А Бин -Яасан юм.
А Гүй-Очоод юу болсныг хар.
А Бин- Юу харах юм ?
А Гүй -Хурдан Яв. Хөгшин авгай аа. Та мөнгөө хэдийд төлсөн бэ. Зочдод халуун ус ч алга. Энэ удаа заавал ажлаа амжилттай дуусгана.
Лян-Улаан эгч Дахиад л эхнэрээ тэврээд унтаж байна.
Эм -Лао Лян аа. х5 Хөөх. Та нар юу хийгээд байгаа юм.
Лян эгч-Унтаж байна. Чи яагаад эмнэлгээс гараад ирэв.
Эм -Унтахдаа яагаад хутга барьчихсан байгаа юм. Энэ чинь Бяцхан Лянфэнгийн хутга уу .
А Гүй - болиоч. Тавь тавь.
Лян -Бяцхан Лянфэнгийн хутга яагаад миний гарт байгаа юм. Миний хуучин өвчин дахиад хөдөлчихөж. Унтахдаа хүртэл тайван байдаггүй. Яг хулгайчаас хамгаалж байгаа юм шиг. За за. Суу суу.
Эм -Өмнө нь чамаар эцэг эхийн шинжилгээ хийлгэ гэсэн. Хийлгэсэн үү.
А Гүй-Мартчихсан.
Эм -Мартчихсан гэнээ . Ийм чухал юмыг яаж мартаж болдог юм.
Лян эгч-Чи эмнэлэг рүүгээ буцаад яв. Эндхийн ажлыг би зохицуулна. Бяцхан Лянфэн надад тусална.
Эм -Би өөрөө цагдаагийн газар очиж асуусан. Бяцхан Лянфэн огт очиж байгаагүй гэсэн.
Лян эгч-Ганцхан цагдаагийн газар байдаггүй юм.
Эм -Ямар зөрүүд юм бэ. Би өөрөө асууна. Бяцхан Лянфэн.Холд Хоёр зуун метрийн зай барь.
А Гүй-Намайг А Гүй гэж дууд.
Эм -А Гүй тийм үү. Чи санаж байна уу. Тэр үед ямар асрамжийн газарт байсан бэ. Санаж байна уу.
А Гүй-Хариулахгүй байж болох уу.
Лян-Болноо
Лян эгч-Болохгүй. Би тэвчээд л байна. Хэл ! Хэрэв чи үнэхээр Бяцхан Лянфэн мөн бол. Ийм тайван байхгүй байсан байх.
Цагдаа -Тэр асрамжийн газрын нэрийг санаж байна уу. Шэншин асрамжийн газар гэж санаанд орж байна уу.
А Гүй-Шэншин асрамжийн газар.
Эм -Шэншин асрамжийн эмнэлэг. Тэр бол бүгд цагдаагийн газрын бүртгэл дээр байгаа мэдээлэл. Хэрэв чи үнэхээр Бяцхан Лянфэн мөн бол. Асрамжийн газарт шөнө болгон хүүхэд уйлдаг байсныг мэдэх ёстой шүү дээ. Яагаад гэдгийг нь мэдэж байна уу.Хэлээч !
А Гүй -Асрамжийн газарт. Нэг лам байсан юм. Тэр золбин нохой тэжээх их дуртай байсан. Шинэ нохой ирэхээр. Өмнө нь байсан ноход бүгд хуцаж эхэлдэг байсан. Тэгээд хүүхдүүдийг сэрээгээд уйлуулчихдаг байсан юм.
Эм -Тэгэхээр чи үнэхээр Лянфэн мөн юм байна. Тэгвэл чи яагаад энэ хутгыг авч явдаг юм. Одоо үед зарим хүмүүс мөнгөний төлөө. Юу ч хийхээс буцахгүй. Би их зүйл үзсэн.
Лян эгч-А Гүй ээ, түүнийг ойлгоорой. Улаан эгч чинь бол миний хамгийн сайн найз. Тэр миний аюулгүй байдалд санаа зовдог юм. Миний аюулгүй байдалд санаа зовдог . Би чамд хэлье. Би маш аюулгүй байгаа. Дашрамд нь хоёр мэх зааж өгье. Өөрийгөө хамгаалахад хэрэг болно.
А Гүй -Одоо газар дүүрэн тоорын яс байна. Би ганц хутгалчихвал айхгүй биз .
Лян эгч-Ийм ихэмсэг байна аа. Одоо чамайг шууд унагаачихъя.
Эм -Лян эгч ээ боль доо. Тэр үнэнгээсээ хэлээд байна.
Лян эгч-Сурчихсан биз дээ.
А Гүй-Та ийм хурдан цохиж байхад. Би яаж сурах юм
Лян эгч-Тэгвэл хоёулаа үзье. Сурсан уу.Одоо болно .
А Гүй -Чаддаг юм бол гараа бүү тавь. Дахиад үзье ! .
Лян эгч-Гар нь хурдан юм аа. Багадаа байнга зодуулдаг байсан юм уу.
А Гүй-Би хэзээ ч ялагдаж байгаагүй.
Лян эгч-Чи Зүгээр үү.
А Гүй-Хөгшин авгай аа, дахиад хүрээд ир.
Эм-Буулт хийж болохгүй юу ? . Ай. Дахиж хүн эмнэлэгт оруулах хэрэггүй. Чи хурдан хоолоо хий. Хоол идчихээд би эмнэлэг рүү буцна. А Гүй ээ. Наашаа ирээд түшээд өг.
А Гүй-Хаачих гэж байгаа юм.
Эм -Би ариун цэврийн өрөө орох гэж байна
А Гүй-Ариун цэврийн өрөө бол өөрөө орчих.
Эм -Харахгүй байгаа биз дээ.
А Гүй-Би харахгүй ч үнэрлэж чадна.
Эм -Хэн энд ийм их үнэр гаргаад байгаа юм.
А Гүй-Энэ ямар үнэр вэ. Миний хамар маш мэдрэмтгий.
Эм -Цагаан үс байна
Лян эгч-Мэдээж шүү дээ. Хөгширсөн хүн чинь. Битгий миний буурал үсийг зулгаа.
Эм-Тэр үед бид хоёр дотор байхад. Хоёулаа л залуу охид байсан. Яагаад ганцхан шөнийн дотор юм шиг. Ингээд хөгширчихсөн байдаг байна аа.
Лян эгч-Ийм олон жил өнгөрчихөөд байхад ганцхан шөнө гэж. Энэ олон жилийн турш. Би нэг ч өдөр Бяцхан Лянфэнгээ бодолгүй өнгөрөөгөөгүй. Одоо хүүхэд минь эргэж ирсэн. Алдагдсан эх үрийн хугацаагаа нөхнө. Хэдийг алдсан байна, төдий хэмжээгээр нөхнө.
Улаан эгч-За за. Нөхөөрэй нөхөөрэй.
Лян -Тийм болохоор битгий дэмий аашил.
А Гүй-Хөөе хөгшин авгай. Хятад бариа засал сурчихвал. Тань шиг зодолдож чаддаг болох уу.
Лян эгч-Тэгвэл чин сэтгэлээсээ сур. Ирээдүйд надаас ч илүү болно. Наашаа ирээд хоолоо ид.
Эр -Хөөх сайхан юм аа.
А Гүй -Түр хүлээ. Түр хүлээ.
Лян эгч-Намайг жаахан амраач. Миний хүү
Эр- үнэхээр царайлаг юм аа.
Үйлчлүүлэгч-Өнөөдөр хэд хоног өвдсөн газар дахиад өвдөөд байна Хурдан дараад өг. сайхан байна.
Улаан эгч-Хөгшин авгай. Дахиад хэд үлдсэн бэ.
Лян эгч-Хорь, гуч орчим үлдсэн.Алив нааш ир ?
А Гүй-Яаваа?
Лян-Гарын үсгээ зур
А Гүй -Боломжгүй. Туршиж үзсэн шид минь үйлчилсэнгүй.
Лян эгч-Чи миний гараас атгаад. Насан туршдаа тавихгүй гэсэн биз дээ. Би байхад хэн ч чамайг дээрэлхэж зүрхлэхгүй.
А Гүй-Болчихлоо ! Хөөе хөгшин авгай. Та найтаагаад намайг сэрээчихлээ.
Лян эгч-Уучлаарай. Ханиад хүрчихжээ.Юу барьчихсан юм .
А Гүй -Ханиадны эм .Хурдан халуун дээр нь уучих.
Лян -Алтан мөнгөн цэцэг. Форситиа Гаа. Тэр цагаан тунадас юу билээ.
А Гүй-Эм лав биш .
Лян эгч-Цагаан хушны үр. Намайг шалгах гэж байна уу. Бүтэхгүй. Тийшээ очоод суу.
А Гүй -сонсохгүй байна.
Лян эгч-Энд хоёр хадгаламжийн дэвтэр байна. Нууц үг нь аавын чинь төрсөн өдөр, миний төрсөн өдөр. Бас энэ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ. Бүгд чинийх.
А Гүй-Та юу яриад байгаа юм.
Лян эгч-Санаж байна уу. Чи үйлчлүүлэгч бүрийн дараа. Би чамаар гарын үсэг зуруулдаг байсан. Тэдний дунд нэг үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ бий. Бас энэ уламжлалт эмнэлэг. Би бүгдийг нь чамд үлдээсэн.
А Гүй-Юу гэсэн үг вэ?
Лян-Хэрэв надад ямар нэг юм тохиолдвол. Эсвэл ой санамжаа алдвал. Эсвэл ямар нэгэн гай тохиолдвол. Өөр хүний гарт орж болохгүй.Нааш ир. Үүнийг ав.
А Гүй-Та мөнгөө аваад намайг зугтчих вий гэж айхгүй байна уу.
Лян эгч-Угаасаа чамд үлдээх гэж байсан юм. Яаж ашиглах нь чиний дур. Хүү минь. Би чамтай насан туршдаа хамт байж чадахгүй.
А Гүй -энэ ур чадвараар. Та үхсэн ч би үхэхгүй.
Лян эгч-Бүгд миний буруу. Бүгд миний буруу.
А Гүй-Бүх хариуцлагыг өөр дээрээ бүү ав. -Танд өөрийн хувь тавилан бий. Надад ч өөрийн хувь тавилан бий. Тийм ч чухал биш.
Эмч-Лян хатагтай, та өөрөө эмч хүн болохоор. Альцгеймер өвчинд эмчилгээ байдаггүй гэдгийг тайлбарлах шаардлагагүй гэж бодож байна. Таныг асрах гэр бүлийн хүн байгаа юу. Маш сайн. Мэдээж өөр сонголт бий. Орон нутгийн байгууллагад хандаж. Сайн дурын ажилтан эсвэл асрагч гаргаж өгөхийг хүсэхийг зөвлөж байна.
А Гүй -Даалгавар биелэхгүй байх шиг байна.
Дүү -Яагаад.
А Гүй -Үнэндээ өчигдөр надад боломж байсан.
Дүү -Тэгээд..
А Гүй -Чи ав . Ах утас руу минь тасралтгүй залгаад байна.
Ах -А Гүй утсаа авахгүй байна уу.
Эр-Тиймээ
Ах -Лиягааг хөдөлгөчих
Эр- Ма Фү Ма Фү ах аа, яаж байгаа юм. Өнөөдөр би дэмий ажиллачихлаа. Чи ер нь чадах юм уу.
А Гүй -Ма Фү Ах аа, над дээр яах гэж ирэв.
Ма Фү-Чамтай ярих ч хүсэл алга. Би өөрөө амиа хамгаалж чадахгүй байна. Чан ахын дор ажиллана гэдэг тэжээсэн нохой нь байхтай адил. Ангаа барьж чадахгүй бол хэрэггүй болно. Тэгээд хаягдана. Магадгүй нэг өдөр. Гудамжинд үхчихсэн хэвтэж байх вий.
А Гүй -Бид нэг ширээнээс хоол идэж байсан хүмүүс. Бүгд гэр бүл шиг шүү дээ. Ах бидэнд тэгж хандахгүй ээ.
Ах-Бид түүний хэтэрхий олон нууцыг мэднэ. Тэр биднийг амьд үлдээхгүй.
Эр -Ма Фү. Аяга тавгаа угааж дууссан уу. Яагаад ийм удаан байгаа юм.
Ма Фү-очлоо Уучлаарай. Очлоо очлоо . Аан тийм. Чан ах аль хэдийн алуурчин олчихсон. Өөрийгөө бодоорой.
Лия-Сайн байна уу. Лян эмч байгаа юу.
Лян эгч-Таныг хэн гэдэг вэ.
Лия-Намайг Лия гэдэг.
Лян эгч-Лия юу. Муугүй нэр юм.
Лия-Энэ миний материал. Би хорооноос ирсэн сайн дурын ажилтан.
Лян эгч-Тэгвэл чи ер нь юу хийх дуртай вэ.
Лия-Би цэвэрлэгээ хийх дуртай.
Лян эгч-Өдөр бүр үү.
Лия-Тийм ээ, өдөр бүр.
Лян эгч-Бас юунд дуртай вэ.
Лия-Би бас эмнэлгийн баримтат кино үзэх дуртай. Барууны анагаах ухаанд их сонирхолтой.
Лян эгч-Тэгвэл бүр сонирхолтой юм байна. Дараа нь А Гүйгээр хэдэн мэх заалгана аа. Найз залуу байгаа юу.
Лия-Байхгүй. Одоогоор найз залуугүй.
Лян эгч-Яасан юм.
Лия-Ариун цэврийн өрөө ашиглаж болох уу.
Лян эгч-Болно болно. Дотогшоо ороод зүүн тийш.
Лян-Яагаад байгаа юм
А Гүй -Энэ охин болохгүй
Лян -Би ч бас тэгж бодож байна. Асрагч хийхэд хэтэрхий залуу байна. Бэр болгоход яг таарна.
А Гүй-Яасан. Надад зуучлах гээд байна уу.
Лян эгч-Тэгэлгүй яах вэ. Чамд ашигтай юм шүү.
А Гүй-Ийм зүйлд таны тусламж хэрэггүй.
Лян эгч-Өнөө орой энд хоол иднэ шүү. Би хэдэн хоол илүү хийнэ.
А Гүй -Чи том ахын явуулсан алуурчин мөн биз дээ.
Лия-Яаж мэдсэн юм.
А Гүй-Чамаас бүхэлдээ цусны үнэр үнэртэж байна. Хэчнээн угаасан ч арилахгүй.
Лия-Тэгээд чи яах гэж байна.
А Гүй-Ахдаа хэл. Хөгшин авгайг би өөрөө зохицуулна. -Чиний тусламж хэрэггүй.
Лия -Чамайг одоо хүртэл амьд байгаа цорын ганц шалтгаан бол. Манай ах надад ганцхан хүний мөнгө төлсөн.
Лян эгч-А Гүй ээ. Юу хийгээд байгаа юм. Бүсгүй хүнтэй ингэж харьцдаггүй юм.
Лия -Эр хүн арай идэвхтэй байх хэрэгтэй. Тэгвэл би илүү дуртай.
Лян эгч-Хятад анагаах ухаан хүн аврахаас гадна өөрийгөө ч авардаг. Цус тогтооно. Энэ бол хүний биеийн арван том цэг. Маш сайн анхаараарай. Хэт хүчтэй дарвал хэдхэн секундэд эвхэртлээ өвдөнө. А Гүй болгоомжтой Ганц бие хүн энэ насаа ганцаараа өнгөрөөнө. Амиа зориулж, нэрээ үлдээнэ. Ард түмэн. Дангүг. Зэрлэг уул. Зэрлэг уул. Зэрлэг уул. Зэрлэг уул. Зэрлэг уул. Зэрлэг уул. Зэрлэг уул. Зэрлэг уул. Зэрлэг уул. Зэрлэг уул.
А Гүй-Та нараас хэн нь хөгшин авгайд гар хүрнэ. Тэр хүнтэй би зөөлөн харьцахгүй.
Лян -. Уучлаарай. Өнөөдөр ажиллахгүй.
А Гүй -Энэ бас хэн бэ.
Гадаад хүн-Ямар уддаг юм бэ. Зүгээр нэг хөгшин авгай шүү дээ.
Лян -Энэ хоёр жирийн хүмүүс биш. Мэдээж мэргэжилтнүүд байна.
А Гүй -Өөр юу гэмээр байна .
Лян эгч-Ээж нь чамайг аваад гарна. Урагшаа нэг алх.Биеэ бэлд ! Хөлөө хар. Энэ хүнээс өөр юу санаж үлдсэн байна.
А Гүй -Санаж байгаа зүйлээ хэлсэн шүүдээ.
Лян эгч-Хурдал
Эм -Хөөе. Энэ хүн яагаад уначихав аа. Би түргэн тусламж дуудъя.
Эмч-Органик фосфорын хордлого бололтой. Бид өвчтөний ходоодыг угаасан. Жаахан хэвтвэл зүгээр болно.
Лян эгч-Баярлалаа эмч ээ.
Эмч-Зүгээрээ
Эм -Надад таалагдахгүй байна. Огт адилхан биш байна.
Лян-Гар гар гар
А Гүй-Би хаана байна. эмнэлэгт байна уу .
Лян-Чи хордсон .
А Гүй-Ийм юмнаас болж эмнэлэгт хэвтэх хэрэг байсан юм уу. Таны чадвараар. Эмнэлэг дээрээ надад хоёр эм бичиж өгчихөд л болно. Энд мөнгө үрэх хэрэггүй.
Лян эгч-Ийм үед хүртэл миний мөнгийг хэмнэхийг бодож байдаг. Чи бүрэн шинжилгээ хийлгэх ёстой. мөнгө харамлах хэрэггүй.
Эм -Би нэг юм асууя. Тэр хариу гарсан уу.
Эмч -Эцэг эхийн шинжилгээ юу.
Эм -Аан тийм.
Эмч-Магадгүй гарсан байх. Би очоод асуугаад ирье.
Эм -Баярлалаа.
Эмч-Зүгээр дээ.
А Гүй-Хөгшин авгай. Дараагийн удаа онц юмгүй бол намайг эмнэлэг рүү битгий ирээрэй.
Эм -Ээжтэйгээ ингэж ярьдаг юм уу. Хэн бэ чи .
Лян -Улаан эгч. Явж жаахан амарцгаая. Ай хөөрхий. Нааш ир. Явж амаръя.
Эм -Дахиад сүржигнэвэл. Чамайг харах болгондоо зодно шүү.
Лян -Уурлах хэрэггүй. Уурлаад хэрэггүй. Уур хүргэчихлээ
Лян эгч-Чи яасан бэ.
Эм -Би ариун цэврийн өрөө орчихоод ирье. Намайг хүлээж байгаарай.
Лян эгч-Болгоомжтой байгаарай.
Эм -За за, санаа зоволтгүй.
Эмч-Лян хатагтай. Таны эцэг эхийн шинжилгээний хариу.
Лян эгч-Баярлалаа.
Эмч-Зүгээр дээ.
Лян эгч-Ай даа. Энэ Улаан ч гэж. шинжилгээ хийлгэнэ гээд. Миний үс хүртэл зулгаачихсан.
Эм -Аан. Хариу гарчихаж. Би харъя.
Лян эгч-Хариун дээр А Гүй бол Бяцхан Лянфэн мөн гэж байна.
Эм -Төрсөн хүү мөн байна. Үнэн байна.
Лян-Үнэхээр мөн байна.
Эм -Ай ёо. Айлгачихлаа шүү. Өө уучлаарай. Хэт чанга зулгаачихаж.
Лян -Зүгээр байж ажил нэмээд.
Эм -За больё. Баяр хүргэе.
Лян -Баярлалаа.
Эм -Юундаа баярлаад байгаа юм. Буцаад ирсэн нь л хамгийн сайхан хэрэг.
Лян эгч-Баярлалаа. Баярлалаа.
Утасны автомат хариу-Таны залгасан дугаар одоогоор холбогдох боломжгүй байна. Дараа дахин залгана уу.
Лян эгч-Асрагч хийхэд хэтэрхий залуу. Бэр болоход харин яг таарна.
А Гүй-Юу вэ. Надад зуучлах гээд байгаа юм уу.
Лян эгч-Тийм шүү дээ. Чамд ашигтай шүү
Эм -Миний ажил бүтэлгүйтсэн нь бүгд чиний хүнээс болсон.
Ах-Ийм давхцал гэж байдаг юм уу.
Эм Чи одоо хүртэл инээж чадаж байна уу.
Ах -Би бүр илүү сонирхолтой зүйл бодчихлоо.
А Гүй-Хөөе хөгшин авгай. Юу хийгээд байгаа юм. Яваад л байна. Гэртээ ч хүрэхгүй байна.
Лян -Гэр гэж. Гэр хаана байгаа юм.
Гадаад дуу хоолой-Альцгеймер өвчинд эмчилгээ байдаггүй.
Эр-Сохор юмуу
А Гүй-Хөөе. Яагаад байгаа юм Лян эгч ээ. Уламжлалт эмнэлэг рүүгээ буцъя. Та намайг дагуулахгүй юм уу. Би харж чадахгүй байна.
Лян эгч-Уламжлалт эмнэлэг. Нөхөр минь. Та хэн бэ. Бяцхан Лянфэн хаана байна. Бяцхан Лянфэн.
А Гүй -Хэн бэ
Ах -Би чам руу залгаж байна шүү.
А Гүй-Хөөе ах аа. Ах аа намайг сонсооч.
Ах-Тайлбарлах хэрэггүй. Бид ах дүүс. Чи одоо хаана байгаа юм.
Лян -Бяцхан Лянфэнг харсан уу. Тэр ийм өндөртэй. Бяцхан Лянфэн.
А Гүй -Лян эгч. Би таныг Бяцхан Лянфэн дээр аваачна.
Лян -Хаана байгаа юм.
Лян эгч-энд байгаа
А Гүй-Хөөе. Хөөе хөөе. Юу хийгээд байгаа юм.
Ах -Өөрийн хүн байсан ч ялгаагүй. Түүнийг булчих.
Эр-За
Лян эгч-Би мэдэж байсан. Чи мөн байсан. А Гүй. А Гүй чи хаана байна. Та нар новшнууд. Миний хүүд гар хүрч зүрхэллээ. Дахиад шоронд орохоос би айхгүй. Хүүг минь буцааж өг.
Ах -А Гүй. Нааш ир.
Лян- А Гүй нааш ир .
Лян эгч-ойртох хэрэггүй шүү . Та нартай зөөлөн харьцахгүй.
Ах-Хөгшин авгай. Та нар зугтаж чадахгүй. Бууж өг.
Лян -Нааш ир. А Гүй Уучлаарай.
Ах- А Гүй Юуг нь хүлээгээд байгаа юм.
Лян -А гүй Чи юу хийгээд байгаа юм.
А Гүй -Чиний хамгийн буруу зүйл бол бидэнд. Эмч Таогийн бүхнийг заасан явдал. Битгий ингэж зөрүүдлээд бай. Толгойгоо бөхийлгөөд уучлалт гуйчих. уучлалт гуйвал тэр ингэхгүй .
Лян -Тэр чамайг албадаж байгаа биз дээ.
А Гүй-Уучлаарай. Би таныг хуурсан. Би таны хүү биш. Уучлаарай. Би таныг хуурсан. Би таны хүү биш.
Эр -Хөөх. Сумны хамгаалалттай хантааз хүртэл цоорчихсон байна.
Лян эгч-Чи миний хүү мөн. Надтай хамт яв. Дахиж буруу замаар битгий яваарай.
Ах -Чи А Гүйн дүү мөн биз дээ. Юу хийх ёстойгоо мэдэж байна уу.
Эр -Гүй ахад машин дууд.
Туслах -За.
Эр -А Гүй ээ. Эхлээд хэд хоног уламжлалт эмнэлэгтээ бай. Санаж байна уу. Би өмнө нь хэлсэн. Герман эмчийн тухай. Нүд үздэг эмч шүү дээ. Ирэх долоо хоногт ирнэ. Чиний нүдийг заавал эдгээнэ. Санаа зоволтгүй. Цэнхэр Лууны бүлэглэлд миний дараа. Бүгд чиний үгийг сонсоно. Дээр нь бүгд А Гүйн хурууны хээ байгаа. Түүнийг цагдаа нар амархан олох газар хая. Ял авахад хангалттай. Авга ах аа. Ажил дуусчихлаа. Та нар сэтгэл хангалуун байх болно.
Лян эгч-Хүү минь. Би чамтай насан турш хамт байж чадахгүй. Чи миний хүү мөн. Дахиж буруу замаар битгий яваарай.
Жолооч-Ноёнтоон. Та хаашаа явах гэж байгаагаа хэлээгүй байна.
А Гүй-Буцна.
Жолооч-Хаашаа буцах юм.
А Гүй-Хаанаас ирсэн, тийшээ буцна.
Жолооч-За ойлголоо.
А Гүй -Ойр хавьд нэг газар ухагдсан байна уу
Жолооч -Таны ард байна .
Лян эгч-Би бүх эмийн хайрцаг дээр брайль тэмдэглэгээ хийсэн. Чамайг эмний жортой танилцуулах гэж...
1:14:22
Цагдаа-Эцэст нь барилаа А Гүй.
А Гүй -Юу хараад байгаа юм.
Цагдаа-Бид мэдээлэл авсан. Лян эмч 48 цагийн турш сураггүй болсон. Сүүлд боомт дээр харагдсан. Тэр үед чи хамт байсан. Мөн ойр орчмоос. Чиний хурууны хээтэй цус болсон хутга олдсон. Биологийн шинжилгээгээр. Тэр цусны ДНХ нь Лян эмчийнх болох нь тогтоогдсон. Энэ удаа нотлох баримт хангалттай. Чи зугтаж чадахгүй. Аваад яв.
Лян эгч-Би энд байна. Ноён офицер оо. Би зүгээр байна.
Цагдаа- Зүгээр гэнээ .Тэгсэн ч та бидэнтэй хамт очиж мэдүүлэг өгнө. Үхээгүй байсан ч. Тэр хүн аллага хийхийг завдсан хэрэгт сэжиглэгдэж байна. Тэнгэрийн хаан ирсэн ч. Түүнийг өмгөөлж чадахгүй. Бүгдийг нь аваад яв.
Дүү -Зогс.
Цагдаа-Бүгдийг нь хамт аваад яв.
Дүү -Дуудлага ирж байна.
Цагдаа -байна уу ? За. Мэдлээ.
Дүү -Чшш. Чиний зэрэглэл хүрэхгүй. Асуух эрх байхгүй.багаа тараа
Цагдаа-тарцгаа , явцгааяа
А Гүй-А Бинд юу болсон юм бэ. Хөгшин авгай одоо ямар байгаа юм. Хурдан эмнэлэг рүү аваач.
Дүү - яв л даа
Лян -Ноёнтоон чи шархадсан байна. Халдвар авч магадгүй. Би түр боолт хийе.
А Гүй-Ямар ноён гэж. Балрах нь. Дахиад хүн алчихсан юм биш биз.
Эр -Хөгшин авгай үхээгүй.
Ах -Юу. -Хөгшин авгай үхээгүй гэж үү. Энэ удаа заавал дуусга. Түүнийг надад нэг мөр шийдээд өг.
Алуурчин-Тэр сохор авгайг хамт устгаж болох уу. Баяр хүргэе. Сул байна.
А Гүй -Хөөе. Тэр Зүгээр үү.
Дүү -Ян хатагтай Альцгеймер өвчтэй. Би түүнийг нүхнээс гаргаж ирэхэд өвчин нь хөдөлсөн. Бас чи түүнийг Лян эгч гэж дуудах ёсгүй. Учир нь тэр чиний төрсөн ээж.
А Гүй-Юу солиороод байгаа юм. Чи бид хоёр хамтдаа түүнийг хуурч байснаа мартчихсан уу.
Дүү -Чан Мо хар бүлэглэл байгуулсан. Хууль бус бизнес эрхэлсэн. Нууц мөрийтэй тоглоом. Хар тамхины наймаанд холбоотой. Би чиний хажууд байсан шалтгаан бол Чан Мог мөрдөж. Нотлох баримт цуглуулах байсан.
Хүмүүс -Нээ. Нээ. Нээ. Нээ. Нээ. Нээ. Нээ.
Дүү -Би өөрийгөө дахин танилцуулъя. Би чиний мэддэг А Бин биш. Би ахлах мөрдөгч Фань Фэнь. Чи мэдэх үү. Би чиний болон ээжийн чинь төлөө хэчнээн зүйл хийснийг.
А Гүй-Хэн миний ээж гэж. Чи чинь хуурамч цагдаа шүү дээ.
Дүү -За за за. Сонс доо. Лян хатагтайг хоёр удаа галын аюулаас аварсан хүн нь би. Хийн хоолойг хаасан хүн нь ч бас би. Чиний ус, цахилгааны мөнгийг хүртэл би төлсөн. Чи мэдэх үү. Ус, цахилгааны төлбөр төлөхгүй бол хэзээ ч тасарч болно.
А Гүй-Тэгэхээр чи үнэхээр цагдаа байсан юм байна. Үнэхээр сайн нуугдсан байна шүү. Яагаад намайг сонгосон юм.
Дүү -Би чамайг буруу замаар яваасай гэж хүсээгүй. Тэр Чан Мо маш зальтай хүн. Гэхдээ Лян эгч бол чиний ээж гэдэг дээр. Би үнэхээр худлаа хэлээгүй. Дараа нь би шалгасан. Чи үнэхээр тэр асрамжийн газарт өссөн байсан. Эхэндээ би зүгээр давхцал гэж бодсон. Гэтэл та хоёрын эцэг эхийн шинжилгээ гарсан.
А Гүй-Намайг сохор гэж бодоо юу. Эцэг эхийн шинжилгээ гэж үү. Та нарын цагдаа нарын ярьдаг зүйлд би нэг ч итгэхгүй.
А Бин-Хөөе хөөе хөөе. А Гүй үгүй ээ Вэй ах аа. Чи чаддаг ч бай, чаддаггүй ч бай. Лян эгч чамд ямар сайн байсныг мэднэ биз дээ. Одоо буцахад оройтоогүй байна. Лян эгч үхээгүй. Чан Мао чамайг тавихгүй. Бас Ма Фү үхсэн. Одоо цагдаатай хамтар. Чан Могийн бүх гэмт хэргийг олон нийтэд дэлгэ. Энэ бол чиний сүүлчийн боломж.
А Гүй-Надаас битгий шаард ! Намайг хөдөлгөх гэж байгаа юм уу. Ахаасаа урвана гэж үү. Тэгвэл хүн чанартаа яаж нүүр тулах юм.
Лян -Муу хүнд үйлчилж байгаа нь хүн чанартай хэрэг үү.
А Бин-Лян эгч та үнэхээр тэнэг юм уу. Эсвэл галзуурчихсан юм уу.
Дүү -Чи үнэхээр юу ч мэдэхгүй юм байна. Гучин жилийн өмнө Лян эмч шоронд орсон шалтгаан нь. Чан Могийн аав байсан. Тэр Лян эмчийн нөхрийг алсан. Ян эмч уурласандаа тэр хүнийг нэг өшиглөж алсан. Чангийн гэр бүл бол тэдний амьдралыг сүйрүүлсэн жинхэнэ буруутан. Гүй ах аа. Таван цагийн ажиллагааг зөвшөөрсөн биз дээ.
А Гүй -Надад амла. Лян эгчийг аюулгүй газар хүргэнэ гэж.
Дүү -Гүй ах аа санаа зоволтгүй. Бид ах дүүс. Таны ээж бол миний ч ээж. Сайн байна. Би одоо тэдэнрүү залгая.
А Гүй -Чиний түүх үнэхээр сэтгэл хөдөлгөм юм. Гэхдээ зарим зүйл төрөхөд л шийдэгдсэн байдаг. Над шиг өнчин хүн. Багаасаа л нэг зүйлийг мэддэг. Хэрэв дээрэлхүүлбэл. Өөрөө л хариу цохих хэрэгтэй. Харин чи. Зугтаж болно. Гэхдээ би олон хүний өшөөг авах ёстой.
Лян-Жижиг юманд яасан ихийг өгдөг юм .
А Гүй -Яаж байна ах аа. Тухтай байна уу. Саяхан сурсан зүйлээ үзүүлж байна.
Эр -Ингэж том хүндэтгэл үзүүлэх хэрэггүй
А Гүй -Тэвчээрэй. Өвдөлт байвал бөглөрөлтэй гэсэн үг. Бөглөрөл арилбал өвдөлт арилна гэдэг биз дээ. Ах аа. Манай ертөнцийн дүрмээр. Таны аав болон тэр цагдаа аль хэдийн нэг амиар нэг амь төлсөн. -Тэр хөгшин авгайг мартчихъя. Хүнд багахан зай үлдээдэг юм. Дараа нь дахин уулзахад амар байдаг.
Ах -Миний гэрийн хоолыг идэж байж. Бусдын өмнөөс гуйгаад байгаа юм уу. Чи надад юу хийчихэв.
А Гүй -Ах аа. Таны нурууны ясны байрлалыг өөрчилчихсөн. Нурууны мэдрэл хүчтэй гэмтсэнээр. Та тэр дороо саажсан. Хэрэв чи хагас цагийн дотор бодлоо өөрчлөхгүй бол. Насан туршдаа өөрөө босож чадахгүй болно.
Ах-Та нар юу хийгээд байгаа юм намайг авраач !
А Гүй -Ах аа, цааш үргэлжилбэл та даахгүй шүү.
Ах -Ингэснээр чи зугтаж чадна гэж бодож байна уу.
А Гүй -Хэрэв чи зөвшөөрөхгүй бол. Бид хоёр ах дүү! нэг нь үхвэл нөгөө нь хамт үхнэ.Юу вэ?
1:25:11
(Харь хэл )
Лян эгч-Бяцхан Лянфэнгийн төрсний гэрчилгээ. Бяцхан Лянфэнгийн тоглоом.
Цагдаа-Би яг одоо ажиллагааны зөвшөөрөл хүссэн тайлан өгч байна. Хамгийн хурдандаа хоёр цагийн дараа л хөдөлж чадна.Та эхлээд бэр эгчийг аюулгүй газар хүргэ.
Дүү -Баярлалаа Чянзы. Чан Мо яг одоо Паома гудамжны нэгдүгээр байранд байгаа. Түүний хүү ч гэсэн тэнд байгаа.
Лян эгч-Паома гудамжны нэгдүгээр байр. Паома гудамжны нэгдүгээр байр.
Цагдаа -Машин дууд.
Эр -Энэ хүүхэд аль хэдийн нэг нас хүрсэн. Дүрмийн дагуу. Бид түүнийг асрамжийн газарт шилжүүлэх хэрэгтэй. Санаа зоволтгүй. Та нар хүүхдийг аваад яв. Энэ хүүхэд аль хэдийн нэг нас хүрсэн. Дүрмийн дагуу. Бид түүнийг асрамжийн газарт шилжүүлэх хэрэгтэй. Санаа зоволтгүй. Та нар хүүхдийг аваад яв. Та хүүхдээ шоронд өсгөмөөр байна уу. Тантай хамт ял эдлүүлмээр байна уу. Та хүүхдээ шоронд өсгөмөөр байна уу. Тантай хамт ял эдлүүлмээр байна уу.
Хүмүүс -Хаалгаа онгойлго. Хаалгаа онгойлго. Хурдан онгойлго. Бууж ир. Хурдан бууж ирээд хаалгаа онгойлго.
Дүү -Зогсоо. Машинаа зогсоо. Хурдан зогсоо.
Эр -За ах аа.
Ах – Чи бүр ингэчиж байгаа юм уу ? Битгий алаад хаячих .
Лян эгч-Хөөе. Миний хүүг буцаагаад өг.
Ах -Сонирхолтой юм. Би эндээ хүлээгээд байж байна.
Лян эгч-Дахиад нэг хэлье. Миний хүүг буцаагаад өг.
Ах -Хөгшин авгай. Өөрөө ирж үхэх гэж байгаа юм бол. Хүслийг чинь биелүүлнэ. Та хэд түүнийг шийд.
Эр -Явцгаа ! .
А Гүй-Лян эгч ээ. Та чинь цагдаагийн газар байсан биз дээ. Хурдан яв.
Лян эгч-Чи хэн юм. Яагаад намайг яв гэж байгаа юм. Би Бяцхан Лянфэнгээ хайж ирсэн.
А Гүй -та дахиад мартчихаж.
Лян -Юуг мартах юм. Хүмүүс миний хүүг энд байгаа гэсэн. Чи харсан уу. Тэр намайг аваад явах ёстой .
(харь хэл )
А Гүй -Жан Же. Чи хаана байна. Би харж чадахгүй байна.
Лян эгч-Бяцхан Лянфэн. Бяцхан Лянфэн.
А Гүй -лян эгчээ
Лян эгч-Бяцхан Лянфэн.
Эм -Хөгшин авгай чамд нүд болж өгөхгүй бол. Чи жирийн хүнээс ч дор.Хүмүүс ингэж сүржигнэхэд би дургүй.
Лян эгч-Бяцхан Лянфэн. Бяцхан Лянфэн.
А Гүй-Лян эгчээ
Лян- Бяцхан лянфэн
А Гүй -Лян эгчийг би хамгаална. Би түүнийг аваад явна...Бариад ав !
Лян -Би харж байна. Миний нүд харж байна.
А Гүй-Лян эгч. Лян эгч.
Лян -Бяцхан Лянфэн. Бяцхан Лянфэн.
А Гүй-Эгчээ Та хурдан яв. Чан Мао ааваасаа өөр. Тэр буу хэрэглэдэг.
Лян эгч-Би явахгүй. Би Бяцхан Лянфэнгээ олно.
А Гүй-Бяцхан Лянфэн үхсэн. Та явахгүй бол тэр ч бас үхнэ. Энд хүүхдийн бараа ч алга. Би анхнаасаа мэдэж байсан. Тэр аль хэдийн үхсэн байх ёстой.Лян Эгчээ Лян эгчээ ...
1:38:52
Лян-Чөтгөрлүүгээ тонил !
А Гүй-Лян эгчээ .Битгий !
Лян -Чи сая юу гэсэн бэ?
А Гүй -Та бараг бүх насаа шоронд өнгөрөөсөн. Дахиж орж болохгүй.
Лян эгч-Нэг ч удаа чамайг өсгөж байгаагүй хүн. Ээж чинь байж чадахгүй
А Гүй -Гэхдээ та дахиж буруу замаар явж болохгүй... Чи мэдэх үү. Би ямар их зовж байж. Өөрийн гэсэн гэр бүлээ олсон. цаашид миний гараас тавихгүй гэж та Өөрөө тэгж хэлсэн. Ээж ээ. Түүнийг цагдаад өгье. Би цаашид муу хүмүүсийн төлөө таныг зовоохгүй. Таны надад заасан зүйл энэ.
Дүү -Уучлаарай. Би нууц ажиллагааны хүн байсан юм .
Лян эгч-Бяцхан Лянфэн.
Цагдаа -Яв даа.
Лян эгч-Ээж нь чамаас уучлал хүсэж байна. Чамайг буруу зам руу оруулчихсан. Би хүсэхгүй байна. Чамайг над шиг насаараа шахуу шоронд өнгөрөөсэй гэж.
А Гүй-Би яахаа мэднэ. Би Ляны үндэсний эмчилгээний газрын хоёрдугаар зэрэглэлийн засалч. Муугүй бариач шүү. Одоо би. Цагдаад хэрэг мөрдөхөд тусалж байгаа.Тийм биздээ
Дүү-Тийм ээ. Тийм ээ. -Гүй ах үнэхээр манай мэдээлэгч мөн. Зүгээр л ажиллагааны журам...
Лян -Журам дүрмийг нь ойлгож байна. Надад дахиад тавхан минут өгөөч. Яриагаа дуусгачихаад машиндаа сууя. Болох уу.
Цагдаа-За.
Лян -Баярлалаа. Юу хийх нь чухал биш. Буруу замаар л битгий яваарай.
Шүүгч-Шүүгдэгч Гари, хоч нь А Гүй. Зохион байгуулалттай гэмт бүлэглэлтэй холбоотой хэрэгт буруутгагдсан. Гэвч Чан Могийн эсрэг мэдүүлэг өгч мөрдөн шалгалтад тусалсан тул. Гурван жилийн хөнгөн ял оноолоо.
Дүү-А Гүй чинь төрсөн хүү нь биш юм байна. Энэ тухай Лян эгчид хэлэх үү.
Эм -Одоогийн нөхцөлд. Мэдэхгүй байх нь хөгшин хүнд хамгийн сайн зүйл болов уу. Аан тийм. А Гүй энэ тухай мэддэг үү.
Дүү -Би хэлсэн. Гэхдээ тэр урьдынхаа л үгийг хэлсэн.
Хамт-Цагдаа нарын ярьсан үгэнд би нэг ч үсэг итгэхгүй .
Эм -Хөөе. өдөр бүр эмээ ууж байгаарай. Ядаж Бяцхан Лянфэн буцаж иртэл тэсэх хэрэгтэй. Сонсож байна уу.
Дүү -Тонигийн ачаар дэвшчихлээ.
А Гүй -Юу гэнэ ээ. Юу болсон юм
Дүү -Ахлах мөрдөгч болсон. Яаж байна. Шоронгийн амьдралдаа дасчихсан биз дээ.
А Бин-Очоод уулз.
Дүү -Дээр байгаа хүмүүс хүлээж чадахгүй байна. Өнөө орой заавал хүнийг гаргаж ирэх ёстой. Алив ээ Гүй ах аа.
Эр-Би хэдэн удаа хэлэх юм. Нэрийн пайзан дээр тодорхой бичсэн байгаа. Намайг Лян Фань гэдэг.
Back to episodes Go home