The Body Guard 2024

The Body Guard 2024

Үргэлжлэх хугацаа: 87мин

 

Гол дүрүүд:

Жон: эм, Жон Шианан

Зи: эр, Лин Зихао, судлаач

Лин: Лин Зихаогийн аав

Т: эр, Лин овогтын даамал

Гао: эр, Гао Бин, зуучлагч

П: эр, сахалтай цагдаа Петер.

Жу: эр, Жу Юанши, урт үст

На: эм, Нана, эмэгтэй алуурчин

Ду: эр, цагдаагийн газрын дарга

 

Эр: Чи хэн бэ?

Эр: Эзэнтэн, залуу ноёнтны жолооч үхсэн. Хэргийн газраас алуурчны үлдээсэн зургийг олсон. Залуу ноёны зураг байсан.

Лин: Гэрт ажиллах шинэ үйлчилгээний ажилчид ол. Гао руу ярь. Ноён Гао,  чи миний хүүгийн аюулгүй байдлыг хангахаас гадна, тэрний хийж байгаа ажлыг хамгаалах ёстой.

Гао: Лин ноён. Надад итгэсэнд баярлалаа. Энэ ажилд тохирох өөр хүн байгаа. Жон Шиао Нан. 1992онд төрсөн. Шандоных. Хөнгөн жингийн холимог тулааны урлагийн улсын аваргын тэмцээнд хоёр удаа дараалан ялсан. Дараа нь тусгай албанд мэргэн буудагчаар ажиллаж байсан. Гардан тулаан, хамгаалалт, олон төрлийн галт зэвсгээр Эй+ үнэлгээтэй. 2016оны 8сард түрүүч цол хүртсэн. Орон нутгийн найман тусгай ажиллагаанд оролцож, таван сэжигтнийг баривчилж, гурвыг нь аюулгүй болгосон.

Гарчиг: Бие хамгаалагч  

Жон: А Яан.

Я: Аан?

Жон: Бараа авчирлаа.

Я: За. Болгоомжтой.

Эм: Энийг боогоод өгөхгүй юу? Энэ загасыг авъя.

Жон: Баярлалаа, Лон.

Эр: Сайн тоолоорой. Чи бэлэн мөнгө авна гэдэг болохоор би байнга банк явах хэрэг гарах юм. Хэцүү ч юм даа.

Жон: Уучлаарай, захирал аа.

******************

Жон: Баярлалаа.

Эм: Болгоомжтой яваарай.  

Жон: Яагаад дагаад байгаа юм?

Гао:  Муугүй байна шүү.

Жон: Жон Хэчэний хүн иймхэн байсан юм уу?

Гао: Хөөх. Хэнийх хүн гэдгийг мэдчихээ юу? Аавыг чинь ахмад байхад би удирдлагад нь 6жил ажилласан. Нэг чухал үйлчлүүлэгчийг хамгаалж өгөөч гэж хэлэхээр ирлээ.

Жон: Хүн андуурсан байна.

Гао: Хөлс нь тэрний эмнэлгийн төлбөрийг хангалттай төлж хүрнэ.

Су: Эмч юу гэж байна?

Эр: Хоёр долоо хоногийн дотор мэс засал хийлгэхгүй бол дахиад алхаж чадахгүй гэсэн.

Су: Вэнвэн. Вэнвэн. Вэнвэн. Вэнвэн. Вэнвэн. Намайг битгий айлга л даа, Вэнвэн. Вэнвэн.

**************

Гао: Чиний хамгаалах хүн Лин Зихао, Шуанта компаний биологийн генетикийн мэргэжилтэн. Лин хэний ганц хүү.

Жон: Санамсаргүй аллага?

Гао: Орон нутгийн цагдаа нар санамсаргүй аллага гэж бодож байгаа. Үнэндээ бол Лин болон тэрний хүүд өгсөн анхааруулга. Аав нь Хуаяао груптэй хамтрах уу яах вэ гээд эргэлзээд байгаа юм. Хамтарч ажиллахаар болох юм бол үнэтэй эмийн зах зээлд өөрчлөлт гарна. Тийм болохоор олон хүн  Лингийнхнийг зүгээр орхих бодолгүй байгаа. 7хоног. Тэрнийг 7хоног хамгаалахад л болно. 7хоногийн дараа хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурах хүртэл.

Жон: Ноён Тэту мөн үү?

Т: Аан?

Жон: Жон Шиаонан.

Т: Аан… Юу, Гао ноён хэлээгүй…

Жон: Гао Би намайг явуулсан. Явцагаая.

Т: За за.

Эр: Такси байна. Такси. Зочид буудалд хүргэж өгнө.

Т: Жон авхай, та анх удаа Шуантад ирж байгаа байх.

Жон: Тийм.

Т: Эзэнтэн намайг ирэх 7хоног тантай бүрэн хамтарч ажиллаарай гэсэн.

Жон: Баярлалаа.

Т: Мартсанаас, Жон авхай. Юу… аяар… залуу ноён эзэнтний шийдвэрт уурлаж магадгүй. Жон авхай, та ойлгоорой. Битгий уурлаарай.

Жон: Миний үүрэг тэрнийг хамгаалах. Бусад хэрэг надад хамаагүй.  

Т: Жон авхай, түр хүлээгээрэй.

Зи: Ту ах аа, ирчихсэн үү.  

Т: Тэглээ. Залуу ноёнтон. Энэ эзэнтний танд олсон бие хамгаалагч.

Зи: Ингэх хэрэг байгаа юм уу? Цагдаа нар дээрмийн хэрэг гэсэн биз дээ? Юу бодоод байгаа юм бол доо. Эмэгтэй хүн хөлсөлж байдаг.

Жон: Лин ноёнтон, сайн байна уу. Би таны бие хамгаалагч Жон Шиаонан.

Зи: Жон авхай, сайн уу. Надад бие хамгаалагч хэрэггүй.

Жон: Таныг харсан мөчөөс миний гэрээ хэрэгжиж эхэлсэн. Ирэх 7хоногийн хугацаанд таны аюулгүй байдлыг би хариуцна. Гурван минут, 24 секундын өмнөөс.

Зи: Жон авхай. Маш их баярлалаа. Гэхдээ, одоо буцаад явж болно.

Жон: Лин ноёнтон. Миний хэзээ явахыг та шийдэхгүй. Та 24цагийн турш миний нүдэнд ил байх ёстой.

Зи: Гаргаж өг. Би эмэгтэй хүнээр хамгаалуулахгүй.

Т: Жон авхай. Уучлаарай.

Жон: Намайг эмэгтэй гэж хэлээгүй юм уу?

Гао: Нөхцөл байдал ямар байна?

Жон: Нэг.  Тэр аюул байхгүй гэж бодож байгаа. Хоёр. Эмэгтэй хүнээр хамгаалуулахгүй гэж байна.

Гао: Чи Жон Шиаонан. Чамайг тэрний учрыг олж чадна гэдэгт итгэж байна.

Цаг: 13:53мин

Т: Жон авхай, юу болоод байна аа?

Жон: Энэ хүмүүс хэзээнээс энд ажиллаж байгаа юм?

Т: Залуу ноёнтны жолооч алуулсны дараа эзэнтэн ажилчдыг бүгдийг нь соль гэсэн.

Жон: Энд байж болохгүй. Хурдан явъя.

Зи: За. Хувцас өмсөөдөхье.

Жон: хөөе. Хувцасаар яах гэсэн юм.

Зи: Хөөе. Хүлээ. Энэ машин аюултай.

Т: Гражт өөр машинууд байгаа. Би аваад ирье.

Жон:  Машинуудад дамжуулагч суулгачихсан байх.

Зи: Тэгвэл… одоо яах вэ?

Т: Залуу ноёнтон. Жаахан тэсчих.

Эр: Баярлалаа, хатагтай. Баярлалаа, хатагтай.

Зи: Яагаад над руу хараад байгаа юм? Одоо хаачих вэ?

Ва Лон зочид буудал

Зи: Хүлээ л дээ. Энд байрлах юм уу?

Т: Жон авхайд итгэ.

Зи: Үгүй ээ, итгэх үгүй нь хамаагүй. Үгүй ээ. Ту ах аа.

Т: Явъя аа явъя.

Зи: Өөр газар очъё л доо. Үгүй ээ. Бид… өмхий байна шдээ… Шүршүүрт орлоо…

Т: Жон авхай. Энэ залуу ноёнд хувцас авчирлаа. Залуу ноён яасан?

Жон: Шүршүүрт орж байгаа.

Т: Аан. Жон авхай. Өнөөдөр баярлалаа. Мартсанаас, би цагдаагийн газар руу ярьсан. Удахгүй хамгаалах хүмүүс явуулна гэсэн. Бас, Жон авхай. Манай залуу ноён жаахан ааш муутай. Угаасаа ийм хүн байгаа юм. Тоох хэрэггүй. Уг нь их сайн хүн байгаа юм.

Жон: Сайн хүн үү, үгүй юу надад хамаагүй. Тэрнийг хамгаал гэж мөнгө өгсөн болохоор би ажлаа л хийж байна.

Т: Юу… Өлсөж байгаа байх. би би идэх юм аваад ирье.

Зи: Яасан бэ?

Жон: Чш…

Цаг: 19:05мин

Жон: Тавь!

Цаг: 20:19мин

Т: Залуу ноёнтон.

Зи: Ту ах аа.

Т: Залуу ноёнтон, та зүгээр үү?

ЖУ: Ду дарга аа. Манай хүмүүсийг нөгөө шинэ хамгаалагч дахиад л цааш нь харуулчихлаа. Нэг арга бодож ол.

***************

Эр: Чи хэд дэхээ баригдаж байна.

Эр: Чамайг ямар ахмад гэх юм. Тийм олон хүн явуулчихаад барьж чадахгүй байж.

Эм: Аятайхан байгаарай.

Эр: Шалтаг хэлэхээ боль.  

Жон: Гунигтай байгааг чинь ойлгож байна. Гэхдээ эхлээд энэ хэргийн учрыг олох хэрэгтэй.

Эр: Та хоёр юугаа хийгээд байгаа юм? Хурдан орж ирээд мэдүүлгээ өгөөч.

Ду: Ирж байна уу?

Ц: Шатаар өгсөж явна.

Ду: Машин бэлдчихсэн. Ууланд байдаг нууц байшинд аваач. Сайн харж байгаарай.

П: Юу?  Одоо юу?

Ду: Тийм. Яг одоо.

Зи: Мэдэхгүй гэж хэдэн удаа хэлэх юм? Та нар цагдаа биз дээ? Та нар шалгахгүй юу.

П: Тайван бай. Бид нар ажлаа яаж хийхээ өөрөөр чинь заалгахгүй.

Эр: Эрхэм ээ. энэ тэдний мэдүүлэг.

П: Аан. Суугаач. Залуу минь, тайвшир. Суу суу суу. Суу. Би бол Эрүүгийн гэмт хэргийн тасгийн Д-9 багийн Петер. Би энэ хэргийг хариуцахаар болсон. Та нар тэр хоёр алуурчныг мэдэхгүй гэсэн. Тэгвэл  яаж мэдсэн юм?

Жон: Совингоороо.

П: Та хэн билээ?

Жон: Лин ноёны бие хамгаалагч.

Зи: Надад хэрэггүй.

П: Лин ноён. Санаа зовох хэрэггүй. Одооноос бид нар таны аюулгүй байдлыг бүрэн хариуцна.

Жон: Хамт явъя. Би 24цаг хамт байх ёстой.

П: Та халагдчих шиг боллоо. Хэрэггүй болсон.

Зи: Хаашаа явж байгаа юм?

П: Лин ноёнтон, санаа зоволтгүй. Би таныг заавал аюулгүй газарт аваачина. Яагаад энэ замаар явж байгаа юм? Андуурчихсан уу? Хөөе. Чи аль багийнх вэ? Танай дарга чинь хэн юм?

Эр: Амаа тат. Дуугүй суу.

П: Зогс. Машинаа зогсоо! 

Цаг: 27:57

Эр: Хөөе. Туслаарай. Туслаарай.

ЖУ: Баярлалаа, хайрт найз минь. Үлдсэнийг нь би зохицуулчихна.  Лин ноёнтон. Хамтарч ажиллах талаар бодож үзэхгүй юм уу?

Лин: Миний хүүг сайн харж байгаарай. Тэгвэл би хамтарч ажиллаж болох юм. Маргааш холбоо барья.

Жон: Лин ноёны бие хамгаалагч.

Зи: Надад хэрэггүй.  Лин Зихаог хамгаална гээд байсан байх аа? Хаана байна?

П:  Машинд дүр эсгэгчид байсан. Явъя. Хөөе.

*****************

Эр: Ид ид.

Эр: Дахиад хоёр шорлог хийчих.

Эр2: Удахгүй болно оо.

Эр: Болж байна уу?

Эр2: Одоохон. Одоохон.

Эр: Алив. Тулгая. Алив ээ, уу уу.

Эр: Маргааш үргэлжлүүлнэ шүү.

Эр: Маргааш ажлаа дуусгачихаад нөгөө газраа уулзъя.

Эр: Том ах аа.

Эр3: Сайн сонс.

Эр: Аан?  

Эр: Очоод юу болоод байгааг хараадах.

Эр: За...  

Цаг: 35:09

Зи: Хөөе. Хөөе.

Жон: Зүгээр үү?

Зи: Зүгээр.

На: Сайн уу/Хай. Гараад ир… би ирж байна/I’m coming-Айм комин… Чи хаана байна/Where are you-вер ар юу?  ...

Цаг: 39:02

ЖУ: Тэрнийг амьдаар нь авчрах ёстой шүү. Алж болохгүй.  Ойлгов уу?

На: Амаа тат. Би тэр Хятад эмийг ална.

ЖУ: Нана. Нана! 

***************

Жон: Хаашаа явж байгаа юм? Хариулаач.

П: Цагдаагийн газар руу.

Жон: Болохгүй. Цагдаагийн газар очсоны дараа ийм юм болсон.

П: Жон авхай. Хэл дээ. Тэгээд хаашаа явах юм?

Жон: Цагдаагийн газар очиж болохгүй. Танай цагдаагийн газарт асуудал байна.

П: Миний хэлэхийг сонс.

Жон П: Үгүй.

П: Жон авхай.  Лин ноёны ийм байгааг би ч гэсэн хармааргүй байна. Юу ч болсон бай, цагдаагийн газар хамгийн аюулгүй.

Жон: Танай цагдаагийн газар сэжигтэй байна гэж хэлээд байна.

П: Би…

Жон: Танай цагдаагийн газар асуудал байгаа бол…

П: Хамгийн аюулгүй газар гэж хэлээд байна.

Жон: хэн хариуцлагыг нь хүлээх юм?

П: Тэгээд өөр хаашаа явах  гэсэн юм? Хэлээдэх.

Жон: Хариулаач.

Зи: Би мэднэ гээд байна.

Жон П: Амаа тат! 

Жон: Манай үйлчлүүлэгчийг аюултай байдалд оруулж байгаагаа мэдэж байна уу? Ойлгож байна уу?

П: Тавь. Тавь гэж байна. Галзуураа юу? Хангалттай…

Ду: Хаана байна?

П: Эрхэм ээ. Өнөөдөр эвгүй юм боллоо. Гэхдээ… бид нар аюулгүй байгаа.

Ду: Яагаад надад мэдэгдээгүй юм?  Лин Зихао чамтай байна уу? Асуугаад байна. Лин Зихао чамтай хамт байна уу?

П: Тийм ээ, эрхэм ээ. Хөөе.

Ду: Петер. Петер…

Жон: Мөрдөгч өө. Танай цагдаагийн газар сэжигтэй байна гэж би хэлээд байна. Сайн сонс. Түрүүний дүр эсгэгчид танай Ду Арь даргатай холбоотой байж таараа.

П: Ярьж дуусав уу? Жон авхай. Цагдаагийн газрыг хүндэл. Манай цагдаагийн системд асуудал байдаг ч гэсэн, ахлах офицер Ду Арь тийм хүн биш.

Жон: Итгэлтэй байна уу?

П: Тэрэнд асуудал байгаа бол… Тэрэнд үнэхээр асуудал байгаа бол… Энэ… Лин ноён… одоо амьд байхгүй байсан.

Зи: Иймхэн мөнгөний төлөө ийм том эрсдэл гаргаж байдаг. Хэрэг байгаа юм уу?

Жон: Лин ноёнтон. Энэ хорвоод… тан шиг мөнгөөр гачигддаггүй хүн олон биш. Зарим хүний хувьд… мөнгө бол… амьдрал…

Эр: Хоёр долоо хоногийн дотор мэс засал хийлгэхгүй бол дахиад алхаж чадахгүй гэсэн.

Охин: Ээж ээ. Би дахиад сургуульдаа явмаар байна.

Су: За. Хоёулаа эдгэхээрээ сургуульдаа явна аа, за юу?  

Жон: Арван нас ч хүрээгүй. Амьдралаа… тэргэнцэр дээр өнгөрөөх ёсгүй.

Зи: Нэг тийшээ явъя.

Эр: Тэнд байна. Хурдал. Тийшээ.

Эр: Та хэд наашаа хүрээд ир.

Эр: Алга.

Эр: Алга аа.

Эр: Наана чинь?

Эр: Энд ч алга.

Эр: Явчихаж.  Сайн хай.

На: бяцхан хархнууд. Хурдан зугтаа шив.

*****************

Зи: Наашаа. Туршилт удахгүй дуусна. Тэр хүмүүс... миний судалгааны мэдээллийг авахыг хүсэж байгаа. Ийшээ... Хугацаа бага байна. Өөрсдөдөө итгэхээс өөр арга алга. Энэ судалгааны материалууд тэр хүмүүсийн гарт орох ёсгүй. Устгасан нь дээр...

На: Хай/Hi. Бяцхан хархнууд хаана байна?

Эм: Мэдэхгүй ээ.

На: Буруу хариулт.

Эр: Та нар хэн юм бэ? Яах гээд байгаа юм?

Эр: Үгүй ээ.

Эр: Битгий ойрт…

Эм: Болохгүй ээ…

Эр: Ирсэн мэдээллээс харахад нэгэн Хятад эмэгтэй манай хотын бизнесмений хүү Лин Зихаог барьцаалчихаад байгаа. Буудалцааны үеэр цагдаагийн хоёр ажилтан амиа алдаж, шериф алга болсон. Гэмт хэрэгтнийг барьж, аюулгүй байдлыг хангахын тулд бид чадах бүхнээ хийнэ гэж хотын оршин суугчдад амалж байна.

***************

Жон: Өнөө өглөө үүрээр манай хотод байдаг хувийн судалгааны лабораторит террорист халдлага гарсан байна. Энэ үеэр олон хүн амиа алдаж, лабораторит байсан ганц ч хүн амьд үлдээгүй байна. Хэрэгтэн маш харгис хэрцгий  байдлаар олон хүний аминд хүрсэн байна. Цагдаа нар уг хэргийг мөрдөн шалгаж, шалтгааныг нь тогтоохоор ажиллаж байна. Та бүхэнд энэ талаар ямар нэгэн мэдээлэл байгаа бол цагдаагийн газарт хандана уу.

Ду: Хүмүүсээ хянаач! Энийг яаж аргалах юм? Энэ миний мэдлийн газар. Ийм олон хүн алаад. Би хариуцлагыг нь хүлээн шд.

Жу: Хэдэн хүн үхээ л биз. Юундаа сандарсан юм?  Угаасаа олон хүний аминд хүрээ биз дээ?

Ду: Анхааруулчихъя!  Одооноос дахиад хүн алж болохгүй. Үгүй бол би хариуцахгүй гэж мэд.

Жу: За за за. Алахгүй. Тайвширч үз. Юм уу л даа.

Ду: Галзуу новш.

***************

Зи: Би багадаа энд амьдардаг байсан. Санаа зоволтгүй. Энэ газрыг цөөхөн хүн мэдэх болохоор аюул багатай. Миний лаборатори зооринд байгаа. Туршилт удахгүй дуусна. Хуаяао Технологид хариуг нь хүлээлгэж өгөхөд л болно. Та хоёр амарч бай. Би  хурдхан учрыг нь олоодохъё.... Баярлалаа. Уучлаарай. Цамц томдчихож...

Жон: Надад бол зүгээр л байна.

Зи: Ашгүй дээ.

Жон: Манай ээж намайг жаахан байхад нас барчихсан. Тусгай албаны их сайн ажилтан байсан.

Зи: Ажлаа хийж байгаад үрэгдсэн үү?

Жон: Тийм.

Аав: Шиаонан. Аавыгаа ойлгоорой.

Жон: Ойлгож байна. Ойлгож байна… Даанч та ойлгохгүй. Энэ дүрэмт хувцасыг тайлах ямар утгатай болохыг…

Зи: Танд хайртай болоод л тэгсэн байх.  Таныг алдахыг хүсээгүй байх.

Жон: Ээжийнхээ ажлыг өвлөхийн тулд би тусгай албанд орсон. Тэгвэл… Ээж дэргэд маань байгаа юм шиг санагддаг.

Зи: Жон авхай. Үнэхээр зоригтой... Яаж энд ирдэг билээ? Энэ газрыг мэдэх ёсгүй дээ.

П: Би хэлчихсэн. Ирсэн мэдээллээс харахад нэгэн Хятад эмэгтэй манай хотын бизнесмений хүү Лин Зихаог барьцаалчихаад байгаа.

Эм: 65юань.  

П: Аан, за.

Ду: Буудалцааны үеэр цагдаагийн хоёр ажилтан амиа алдаж, шериф алга болсон.

П: Баярлалаа... Эрхэм ээ. Эрэн сурвалжилж байгаа мэдээлэл бодит байдлаас зөрөөд байна.

Жу: Петер гэсэн байх аа? Эхнэр чинь хөөрхөн юм аа. Бас эгдүүтэй охин байна. Хөөрхөн юм аа. Чи ч гэсэн охиноо аз жаргалтай өсөхийг хармаар байгаа биз дээ?

П: Надад өөр арга байсангүй.

Жон: Хурдан явъя.

*******************

На: Би ирлээ/I’m comin-Айм комин/.

Эр: Тэр байна. Зогс! Зогс!

Жон: Очоод юмаа ав. Эндхийг надад даатга. Яв!

Зи: Болгоомжтой.

Цаг: 01:05:07мин

П: Хурдан юмаа ав. Эндхийг надад даатга.

Зи: Болгоомжтой байгаарай.

Цаг: 01:08:24

Зи: Цаг болж байна.

Жу: Дуулгаваргүй гэдэг нь… Энэ удаа чи арай л хэтрүүлчихлээ.

Жон: Лин Зихао. Лин Зихао. Лин Зихао.

Зи: Наашаа. Чи зүгээр үү? Наашаа. Болчихлоо. Надад туслаарай… Онгойлго.

Жон: За.

Зи: За. Явъя. Хурдан явъя.

Жу: Ингэж нэг уулздаг байжээ. Наадахаа. Өг.

Зи: Битгий мөрөөд.

Цаг: 01:15:31

Зи: Зүгээр үү?

Цаг: 01:18:35  

Жон: Хутгаа хая.

Жу: Буугаа хая.

******************

Цаг: 01:20:00

Лин: Шанхэн эмийн үйлдвэр Хуаяао био технологитой хамтарч ажиллах болсондоо баяртай байна. Энэ  хэцүү шийдвэр биш ч гэлээ, энэ шийдвэрийг гаргах амар байгаагүй.

Зи: Аав аа. Би ноён Гаотой уулзаадахъя.

Лин: За.

Гао: Лин ноён. Таны тухай их сонссон. Одоо л уулзах боломж гарлаа.

Зи: Гао ноён, сайн байна уу.

Гао: Яасан? Хамгаалагчаа хайгаа юу?

Зи: Ирэх байх гэж бодсон юм. Мартсанаас, би Шанхайд Вэнвэнийг эмчлэх эмч олсон. Тэр ямар байна?

Гао: Хятадад эргээд ирсэн юм чинь та өөрөө очоод үз л дээ.

***************

Зи: Цагдаа нар Жу Юаншийг хүмүүстэй нь баривчилсан. Би судалгааныхаа хариуг Хуаяао групт өгчихсөн.

Жон: Би даалгавраа амжилттай биелүүлсэн. Одоо танд хамгаалагч хэрэггүй.

Зи: Би Хятадад үлдэхээр болсон. Жон авхай. Одооноос би таны бие хамгаалагч. Би 24цагаар дэргэд чинь байх болно.

Жон: Байна уу?

Гао: Шиаонан. Чамд өгөх даалгавар байна.

Жон: Дахиад даалгавар уу?

Гао: Тийм ээ. Шинэ газарт, шинэ даалгавар. Бас… шинэ хамтрагч.

Жон: Шинэ хамтрагч аа?

Гао: Тийм ээ. Чам дээр оччихсон байх ёстой.

Зи: Би шинэ хамтрагч чинь биш юм уу? Тэр ч гэсэн миний хамтрагч биз дээ?

Эм: Сайн уу. Чиу Шиаошиа.

Жон: Сайн уу. Жон Шиаонан.

Төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home