MuMu 2025
Үргэлжлэх хугацаа: 111мин
Гол дүрүүд:
Муму: эм, дохионы хэлний орчуулагч охин
Аав: эр, Мумугийн аав Шиао Ма
Ээж: эм, Мумугийн ээж Шиао Жин
А: эм А Мей, дохионы орчуулагч
Си: эр, Си Яао/4 нүдэт аавын найз
Ш: эм, ээжийн өмгөөлөгч
Ч: эр, аавын өмгөөлөгч
Хон: эм, зочид буудалд ажилладаг эгч
Бо: эр, босс
Лю: эр, даатгалын компаний ажилтан
Энэхүү кино нь зохиомол болно
Муму: Тэр өдөр юу болсныг хэлээд өгөхгүй юу?
Ц : Хяналтын камерт хулгай хийж байгаа чинь бичигдчихсэн байсан. Хэлэх юм байхгүй байлгүй.
Муму: Намайг явуулаач. Манай аав намайг хүлээж байгаа.
Ц : бүгдийг нь тайлбарлаж байж л чамайг явуулна шд.
Муму: Яримааргүй байгаа юм уу?
Ц: Бид нар өмнө нь ч гэсэн дохионы орчуулагч авчирсан. Даанч асуултад хариулахгүй, ямар ч хариулт өгөхгүй байна. өнөөдөртөө болъё.
Муму: Гавыг нь тайлж болох уу? Тэгвэл ярьж магадгүй. Та ярихгүй бол... хулгайн хэрэг ноцтой хэрэг гэдгийг мэдэх үү? Би шоронд орох уу?
Ц: Дээрмийн хэрэг 3 хүртэл жил хорих ялтай.
Муму: Тэр миний мөнгө. Би цалингаа л авсан. Босс миний цалинг өгөөгүй.
Ц: Таны цалинг өгөөгүй гэсэн баталгаа байна уу?
Муму: Ажлаасаа гарах гэсэн чинь сүүлийн сарын цалинг өгөхгүй байсан. Би хулгай хийгээгүй. Би яасан ч тийм юм хийхгүй.
Ц: Халууны тогооны газрын эзнээс бид нар асуусан. Тэрнийг ажлаасаа гараагүй, харин мөнгийг нь аваад зугтчихсан гэсэн.
Муму: Тэр сайн хүн биш. Их муу хүн.
**************
Б: Одоо ч хүнд туслах хэрэггүй болж дээ. Эхэндээ өрөвдөөд ногоо хэрчигчээр ажилд аювсан юм. Бөөн төвөг удаад, зөндөө хоол хаягдал болгосон. Тэгсэн ч гэсэн би цалингаас нь суутгаж байгаагүй. Одоо бүр намайг буруутгаж байдаг.
Ц2: Тайван бай. Бид нар сайн шалгаад, учрыг нь олж өгнө өө. За юу?
Б : За. Хэлгүй дүлий хүмүүст дургүй байдаг хүмүүсийг буруутгах арга алга. Тэр...
Муму: Та тэрэнтэй яаж харилцдаг юм? Аан. Дохионы хэлний орчуулагч.
Б: Ихэвчлэн... би дохионы хэл мэдэхгүй л дээ. Зүгээр бичгээр харилцдаг.
Муму: Утсан дээр чинь яагаад босстойгоо бичсэн мессеж байхгүй байгаа юм?
Хэл: Хүчээр устгуулчихсан.
Муму: Хүчээр устгуулсан? Яагаад? Та хоёр юу бичсэн байсан бэ? Би мөнгө авсан. Би цалингаа авахаа болилоо. Гарын үсэгээ зураад явъя. Тэгж болно гэж бодож байна уу? Үгүй ээ. Буруугаа хүлээх юм бол амьдрал чинь сүйрнэ... би тусалъя. Би өмгөөлөгч олж өгье. Шүүх дээр ч гэсэн хамт очино. За юу? Өмгөөлөгч үнэтэй. Чи намайг мэдэхгүй. Яагаад надад тусалж байгаа юм? Би тэр хүнийг буруугүй гэж бодож байна. Та нарын тэрэнд тусална гэж найдаж байна.
Ц: Би мэдмээр байдаг байсан юм. Чи ийм залуухан, дээр нь дохионы хэлний мэргэжил эзэмшээгүй. Яаж дүлий хүмүүсийн талаар ийм сайн мэддэг юм? Бас ингэж санаа тавьж байдаг.
Муму: Тэр тэр хүний аав нь уу?
Ц: Чи яаж мэдсэн юм? Тэр хүн ч гэсэн дүлий. Өдөр болгон энд ирээд хүлээдэг юм. Юу ч гэж хэлсэн явахгүй.
Муму: Дүлий хүнийг хараад яаж таньдагийг та мэдэх үү?
Ц: Яаж?
Муму: Би багаасаа дүлий хүмүүстэй амьдарсан. Багадаа тэдний харцыг харж өссөн. Хайраа чимээгүй илэрхийлж байгаа нь дуу чимээ ихтэй ертөнцөд анзаарагдахгүй өнгөрдөг. Гэхдээ миний сэтгэлд...
Гарчиг: Муму
Муму: мянган үгнээс ч илүү үнэ цэнэтэй.
Эр: Зуу.
Эр: хиймээр байвал хий. Хийхгүй бол эндээс явж үз. Зуу л гэсэн бол зуу. Хиймээр байвал хий. Үгүй бол явж үз. Зуу гэж байна. Жаахан байж байгаад 80 болно.
Муму: 50-аар хийе.
Эр: Чи юу?
Муму: Манай аав.
Эр: Аав чинь хаана байгаа юм?
Муму: Энэ миний аав. Манай аав юу ч байсан засаж чадна. Агааржуулагч, хөргөгч гээд цахилгаан бараа засаж чадна.
Эр: 50-аар хийх юм уу?
Аав: /дохионы хэлээр ярина/ Дараа сайн асууж байгаарай. Төвийн агааржуулагч гэрийн агааржуулагчаас өөр шүү.
Муму: Та мөнгө л олж байвал хийнэ гэсэн шд. Хурдан...
Эр: Муму эргээд ирсэн үү?
Эм: /дохионы хэлээр ярина/ Яасан?
Муму: /дохионы хэл/ Бие чинь сайн биш байгаа. Тамхи татаж болохгүй.
Эм: Уучлаарай.
Эм2: /дохионы хэл/ Баярлалаа.
Аав: /дохионы хэл/ Зүгээр ээ.
Эм: /дохионы хэл/ Амттай шүү. Амттай.
Аав: /дохионы хэл/ Азгүй юм байж, яаж ялах юм бэ?
Эм3: /дохионы хэл/ Яв аа, яв. Өөрөө юмаа хий.
Аав: /дохионы хэл/ Өрөөндөө орж хичээлээ хий.
Эм4: /дохионы хэл/ Жаахан тоглуулчих. Зүгээр ээ.
Аав: /дохионы хэл/ Үгүй ээ.
Эм5: Зүгээр ээ, жаахан л тоглог.
Аав: /дохионы хэл/ Та нар өөрсдөө тогло. Хичээл илүү чухал.
Муму: Явахгүй ээ. явахгүй.
Эр: /дохионы хэл/ Шиао Ма аав, ээжийн үүрэг давхар гүйцэтгээд хэцүү байгаа.
Эм: хэлний сонголт. Эртний шүлгүүд. Сайн байна уу. Зураг дээр юу харагдаж байна вэ? Харсан зүйлээ дарна уу.
Аав: /дохионы хэл/ Шүд чинь хорхой иднэ.
Эм: Өргөн уудам талбайд зэрлэг өвч ургажээ.
Муму: жил бүр хагдарч, дахин ургадаг. Гал түймэрт өртсөн ч, хаврын салхинд дахин ургадаг.
Эр: Дахиад маажаан тоглож байна.
Эр: Тэдний гэр. Өдөр болгон л маажаан тоглодог юм. Байнга шуугина.
Эр: /дохионы хэл/ Яаж байна аа? булхайцаад байгаа юм уу? Хар...
Аав: /дохионы хэл/ Зодолдож болохгүй.
Эм: /дохионы хэл/ Миний хожих гэж байсан мөнгийг өг.
Аав: /дохионы хэл/ Юун мөнгө вэ?
Муму: манай аав мопедоо хэзээ ч угаадаггүй...
Хүмүүс: /дохионы хэл/ Боль. Болцогоо... миний мөнгө өг. Боль.
Эм: Зургийг сайн ажиглаарай.
Муму: Та нар юу тоглож байгаа юм?
Аав: /дохионы хэл/ Муму ирчихлээ. Залуус аа, зодолдохоо болиорой.
Эр: /дохионы хэл/ Дараа ярилцана гэж мэд. Муму ирсэн болохоор энэ удаа харж үзье.
Эр: /дохионы хэл/ Дараа ярилцъя. Одоо зүгээр л бүжиглэ.
Эм: Энэ хүмүүсийг хянах хэрэгтэй байна.
Ц2: Бид нар шалгана аа.
Эр: Нөхөр цагдаа, өдөр, шөнөгүй ингэж байдаг юм.
Эм: Өдөр болгон ийм байдаг. Байнгын шуугиантай.
Эр: Манай хүүхэд сүүлийн үед хичээлдээ муу болоод байгаа.
Муму: Сайн уу, ах аа.
Ц : Сайн уу. Манайх хууль бусаар маажаан тоглодог гэсэн гомдол ирсэн. Байнга шуугиж байдаг. Амар тайван байдал алдагдуулдаг.
Муму: Ах аа, энэ манай гэр. Энэ манай аавын найзууд. Бүгдээрээ дүлий болохоор сонсож чадахгүй. Асуух юм байвал надаас асууж болно.
Ц : Аав чинь хаана байна? Та аав нь уу? Би яагаад та хоёрыг хараагүй байдаг билээ?
Муму: Дөрвөн нүдэт ах бид хоёрыг энд байж болно гэсэн.
Ц: Та нарын юу хийдгийг мэдэхгүй гэж бодох хэрэггүй. Ингэж мөрийтэй тоглох хууль зөрчсөн хэрэг гэдгийг та нар мэдэж байгаа биз?
Хүмүүс: /дохионы хэл/ Сонсохгүй байна.
Муму: /дохионы хэл/ Та нарыг мөрийтэй тоглодог гэж байна.
Бүгд: /дохионы хэл/ Үгүй ээ. уран бичлэг сурч байна.
Ц: Намайг тэнэг гэж байх шив. Жаал аа. Ээж чинь хаана байна?
Муму: Манай ээж өөр хотод ажилладаг.
Ц: Чи аль сургуульд явдаг вэ? Яагаад хичээлдээ яваагүй юм?
Аав: /дохионы хэл/ Юу гэж байна?
Муму: /дохионы хэл/ Намайг яагаад сургуульд явдаггүй юм бэ гэж байна.
Си.: Уучлаарай. Уучлаарай.
Ц: Ашгүй хүрээд ирэв үү?
Си: Төвөг удсанд уучлаарай.
Ц: Ингэхэд энд юу болоод байгаа юм?
Си: Юу ч биш ээ. Юу ч биш.
Ц: Хэдэн удаа ингэж хэлэх гэсэн юм бэ?
Си: Соёлын цуглаан байгаа юм.
Ц: Уучлаарай гэж хэллээ гээд асуудал шийдэгдэх үү?
Си: За за за. Энэ сүүлчийнх нь.
Ц: Сүүлчийнх гэж хэлэхээ боль. Хэдэн удаа тэгж хэлж байгаа билээ дээ.
Си: Дахиад тэгэхгүй ээ. уучлаарай.
***************
Аав: /дохионы хэл/ Яагаад унтахгүй байгаа юм?
Муму: Ээж, хэзээ ирэх юм?
Аав: /дохионы хэл/ Мэдэхгүй ээ.
Муму: Ээж надтай утсаар яриагүй.
Аав: /дохионы хэл/ Сургуульд орохоор чинь ээж нь утсаар ярина аа. Ирэх 7хоногт, хоёулаа сургуульд бүртгүүлэх гээд үзье.
Муму: Хичээл аль хэдийн эхэлчихсэн. Бид хоёрын дандаа хөөдөг шд. Би очихгүй.
Аав: /дохионы хэл/ Сургуульд эрт бүртгүүлэх ёстой гэж би мэдээгүй.
Муму: Яагаад сургуульд сурах ёстой юм? Надаа зав байхгүй. Надгүйгээр та юм сонсож бас мөнгө олж чадахгүй.
Аав: /дохионы хэл/ Сургуульд сурах илүү чухал. Сургуульд сурах юм бол өмгөөлөгч, эмч, багш болж болно. Хүссэн юмаа хийж болно. Ойлгосон уу? Эрт орой хэзээ нэгэн цагт сонсдог хүмүүсийн ертөнцөд орох хэрэгтэй.
Муму: Яагаад? Ээж сонсож чаддаг болохоор уу?
Аав: /дохионы хэл/ Чи сонсож чаддаг болохоор.
Муму: Ээжийн царайг бараг санахгүй байна. Би ээжтэй адилхан уу?
Аав: /дохионы хэл/ Үгүй ээ, надтай адилхан.
Муму: Худлаа яриад. Таны хамар том, бас хөмсөг чинь өтгөн. Дээр нь бөгтөр.
Аав: /дохионы хэл/ Би жүжигчин шиг царайтай шүү.
*****************
Ээж: Муму. Энэ олон жил Мумуг ганцаараа өсгөх амаргүй байсан байх. Салсан гэдгээ хэлээгүйд баярлалаа. Энэ удаа би Мумугийн боловсролын талаар чамтай ярилцахаар ирлээ. Энэ жил долоон нас хүрч байгаа. Би авч яваад хэвийн амьдралаар амьдруулъя гэж бодож байна. Ойлгож байна уу?
Аав: /дохионы хэл/ Мумуг чамд өгөх юм уу?
Ээж: Тийм ээ, надад өг. Тийм. Би Мумугийн ээж нь.
Аав: /дохионы хэл/ Чи өөр хүнтэй суучихсан. Бас өөр хүүхэдтэй.
Ээж: Эмэгтэй хүүхэд том болох тусам ээж нь хэрэгтэй. Муму эмэгтэй хүүхэд.
Аав: /дохионы хэл/ Чамтай явбал зовно.
Ээж: Тэрний ирээдүй... Тэр... Тэрний... Юу бодож байгаагаа бичээдэх. Биччих. Бичээд өг.
Аав: /дохионы хэл/Чи таван жилийн өмнө орхиод явсан.
Ээж: Би явсан. Явсан ч гэсэн би Мумуг ийм болохыг хүсээгүй.
Аав: /дохионы хэл/ Би Мумуг таван жил өсгөсөн.
Ээж: Мөнгөгүй. Нэр хүндгүй. Ирээдүйгүй.
Эм: Сайн байна уу. Таны захиалга.
Ээж: Энэ миний гадаадад ажиллаад олсон мөнгө. Бүгд энд байгаа. Мумугийнх.
Аав: /дохионы хэл/ Юу гэж байгаа юм?
Ээж: Мумугийн өдөр тутмын зардал.
Аав: /дохионы хэл/ Мумуг мөнгөөр худалдаж авах гээ юу?
Ээж: Үгүй ээ. Энэ миний ажил хийгээд олсон мөнгө. Миний олсон бүх мөнгө энд байгаа.
Аав: /дохионы хэл/ Мумуг мөнгөөр авах гээ юу?
Ээж: Мумуд өгч байгаа юм.
Аав: /дохионы хэл/ Энүүгээр Мумуг худалдаж авах гээ юу?
Ээж: Мумуд хэрэглээний мөнгө өгч байна гэж байна. Энэ мөнгөөр...
Аав: /дохионы хэл/ Энүүгээр Мумуг авах гэсэн юм биз дээ.
Ээж: би Мумуг хамаагүй дээр амьдруулж чадна. Чи чадах юм уу? Чи хүүхдээ маажаан тоглодог газар амьдруулж байгаа. Тэгж болдог юм уу? Би илүү дээр амьдралаар амьдруулмаар байна.
Аав: /дохионы хэл/ Чи галзуураа юу?
Ээж: Би тэрнийг хамаагүй дээр...
Аав: /дохионы хэл/ Намайг дорд үзэж байна уу?
Ээж: Хэвээрээ байх шив. Чи ингээд ерөөсөө юм ярьж чаддаггүй шд. Чи Мумуг хувийн өмч гэж боддог. Та хоёр өдөржин дохионы хэлээрээ ярьдаг. Та хоёр өөрсдийнхөө харилцдаг. Би ч гэсэн та хоёртой ярилцмаар байна. Яагаад намайг ойлгож болдоггүй юм бэ? Би ч гэсэн... би ч гэсэн хүн шиг ярилцмаар байна. Чи шүүхэд өг гэж байгаа юм уу?
Аав: /дохионы хэл/ Ойлголоо.
Эм: Шүүхээс эцэг эхийн орлого, санхүүгийн байдлыг харгалзан үзэж, хүүхдийг тогтвортой, тав тухтай амьдрах боломжоор хангах боломжийг судална.
Эм: /дохионы хэл/ Ээж нар хүүхдэдээ илүү анхааралтай байдаг шдээ.
Эм: /дохионы хэл/ Үгүй ээ, тэр охиноо их сайн өсгөж байгаа.
Эм: /дохионы хэл/ Тэр Мумуг таван жил өсгөж байгаа. Муму сайн л байгаа биз дээ? Гэхдээ Муму сургуульд орчихвол бид нар хичээлийг нь зааж өгч чадахгүй.
Эм: /дохионы хэл/ Бүгд Мумуд хайртай. Бид нар бүгдээрээ тэрнийг харж хандана.
Эр: /дохионы хэл/ Салсан эхнэр чинь хүүхдийг чинь авах гэж байгаа бол тэрэнтэй яаж өрсөлдөх юм бэ?
Эм: /дохионы хэл/ Тийм ээ. Хаанаас мөнгө олох юм?
Эр: /дохионы хэл/ Тэгээд л арга бодож олъё гээд байна.
Си: /дохионы хэл/ Мумуг ээжид нь өгмөөргүй байгаа биз дээ? Тэгээд шүүхэд очино гээд шийдчихсэн үү? Таньдаг өмгөөлөгч байгаа юу? Та нарт байна уу? Байгаа юу? Надаа байгаа.
*******************
Си: /дохионы хэл/ Ноён Жао ирээгүй юм уу?
А: Тэр ирж яах юм? Дохионы хэл мэдэхгүй юм чинь.
Си: Наадахаа аваад ир.
А: Би хийх юмаа хийчихлээ. Надаар хүргүүлэх гээ юу? Хүлээ. Чи жолоо барь. Сонсголын аппарат зүүгээд нэмэргүйг мэдэж байна. Цагдаа нарт харуулахад болно.
Эр: Жолоо барьж мэддэг юм уу?
А: Хүмүүс чамйаг дүлий хүмүүсээс хамгийн түрүүнд жолооны үнэмлэхээ авсан гэж байсан. Олигтой барьж чаддаггүй юм байна шд. Хурдаа нэм...
Ш: Салах үеэр хүүхдийн асран халамжлах эрхийг ноён Мад өгсөн. Зарчмын хувьд одоо энийг өөрчлөх амаргүй. Хүүхэд найман нас хүрээгүй байгаа болохоор шүүхээс хүүхдийн бодлыг нэг их харгалзахгүй. Өөрөөр хэлбэл хүүхэд өөртэй чинь амьдарна гэж хэлсэн ч, шүүх тоож үзэхгүй байж мэднэ.
Ээж: Тэгвэл өөр арга байхгүй гэсэн үг үү?
Ч: Санаа зовох хэрэггүй. Хүүхдийн хүчирхийлэл байхгүй бол шүүх шийдвэрээ бараг өөрчилдөггүй юм.
А: Ойлголоо. Тэгэхээр санаа зовох зүйл байхгүй гэсэн үг үү?
Ч: Яг зөв.
А: Би тэгээд дамжуулчихъя. /дохионы хэл/ Өмгөөлөгч чамайг энэ хэрэг дээр ялах амаргүй гэж байна.
Аав: /дохионы хэл/ Яагаад? Муму бид хоёр их жаргалтай амьдарч байгаа.
А: Тэр ямар хамаатай юм? Та хоёр маажаан тоглодог газар амьдардаг. Чамд байнгын тогтмол цалин байхгүй. Муму сургуульд явахгүй байгаа. Ээжтэй нь харьцуулах юм бол чи ялагдах нь гарцаагүй.
Ш: Хүүхэдтэй амьдарч байгаа эцэг эх нь хүнд өвчтэй бол, түүнээсээ болоод хүүхдээ өсгөх чадваргүй болсон бол, эсвэл хүүхдээ хүчирхийлдэг, хүүхдийн бие болон сэтгэхүйд хохирол учруулдаг бол шүүх шийдвэрээ өөрчилж болно.
Аав: /дохионы хэл/ Үгүй ээ. Би сайн ажиллана. Би Мумуг юугаар ч дутаахгүй. Мөнгөтэй болоод Мумуг сургуульд оруулна.
А: Ийм богино хугацаанд яаж мөнгөтэй болох юм?
Аав: /дохионы хэл/ Би чадах бүхнээ хийнэ. Би чадна аа. Үнэн шүү.
Ч: Энэ... юу гээд байна? Над руу яагаад ингэж хараад байна?
А: Зүгээр л миний үгэнд ороод толгой дохиорой. /дохионы хэл/ Чэн өмгөөлөгч чамд туслахыг зөвшөөрсөн. Ийм төрлийн хэрэг дээр мэргэшсэн хүн.
Аав: /дохионы хэл/ Нээрэн үү?
А: Баярлалаа гэнэ ээ.
Ч: Хөөе хөөе хөөе.
Ш: Гэхдээ ноён Ма хүүхдээ сургуульд явуулахгүй байгаа, амьдрах орчин муу байгаа гэсэн болохоор нэг юм бодож олж болох байх. Мэдээж, ийм арга хэрэглэх юм бол сэтгэлд сэвтэй л байх байх. Тийм болохоор бэлтгэлтэй байх хэрэгтэй.
Ч: Тэрэнд хэлээд өг. Одооноос маажааны газар тоглож болохгүй гэж хэл. Бас аль болох хурдан тогтсон ажилтай бол гэж хэл. Тэгээд охиноо хурдан сургуульд оруул.
А: За. Баярлалаа Чэн өмгөөлөгч өө. Баярлалаа.
Ч: За.
А: /дохионы хэл/ Чэн өмгөөлөгч туслахыг зөвшөөрсөн. Гэхдээ их үнэтэй. Чамд мөнгө байгаа юу?
Аав: /дохионы хэл/ Хэд болох вэ?
***************
Аав: /мессеж/ Хон эгч ээ, зочид буудалд ажил асуугаад өгч болох уу?
Мессеж: Ажлын байр байгаа. Бас давгүй цалинтай. Мумуг аваад энд хүрээд ир.
Муму: Та хоёроос би нэгийг нь л сонгох юм уу? Аав, ээж хоёртой хоёулантай нь байж болохгүй юм уу? Би үгэнд орно оо. Сургуульд явбал хоёулантай нь байж болох уу? Ээж, яагаад бид хоёртой байхыг хүсэхгүй байгаа юм?
Аав: /дохионы хэл/ Тийм биш ээ. Чамтай байхыг хүсэж байгаа. Тэр... надтай байхыг хүсэхгүй байгаа.
******************
А: Эхнэр чинь болж жүжиглэ гэнэ ээ? Юу бодоод байгаа юм бэ?
Аав: /дохионы хэл/ Эхнэр биш ээ. Мумугийн ээж. Тусалчих л даа. Гуйж байна. Гуйя, тусалчих л даа. Та миний мэдэх цорын ганц орчуулагч.
А: /дохионы хэл/ Дэндүү төвөгтэй. Би хийхгүй. Би хүүхдэд дургүй.
Аав: /дохионы хэл/ Би мөнгө өгнө өө.
А: /дохионы хэл/ Надад чиний мөнгө хэрэггүй. Гар.
Муму: /дуулна/ Манай аавд угаадаггүй мопед байдаг...
Аав: /дохионы хэл/ Би тэрэнд эртний шүлэг зааж өгсөн.
Муму: Ардаа олон шаар зүүгээр аав маань ажил хайхаар явдаг.
Юу ч ойлгохгүй байсан ч хаа сайгүй явж...
Асуудал гарах юм бол би шийдэж өгдөг
Аав: /дохионы хэл/ Тэгэх үү?
Хүүхдүүд: Усны бяцхан дусал хэлж гэнэ ээ.
Лянхуа цэцгийн навч миний ор
Лянхуа цэцгийн навчин дээр хэвтээд
Бяцхан усны дусал гялтганасан нүдээ анивчиж гэнэ
Эм: Муму. Гурав дээр хоёрыг нэмбэл хэд вэ?
А: Манайх 100-ийн дотор нэмж, хасаж чадна.
Эм: Муму. Чи халим зурах дуртай юм уу? Хэн чамд зурахыг зааж өгсөн юм?
А: Надаас сурсан байх. Тийм ээ, зураг зурах авъяастай юм шиг байгаа юм.
Эм: Муму. Багшийнхаа асуултад хариулж болох уу?
А: Муму. Бангдаа шүлэг уншаад өгчих. Манай охин ухаантай, арав гаран шүлэг мэднэ. Хамгийн сайн мэддэгээ уншаад өгчих. Хурдан.
Эм: Энэ хүүхэд... ярьж чаддаггүй юм уу?
А: Сайн ярьж чадна. Гэртээ радио шиг л зогсоо зайгүй ярьдаг. Өнөөдөр жаахан сандраад л тэгж байгаа байх.
Эм: Хүүхэд чинь ярихгүй байгаа болохоор бид нар сайн мэдэхгүй байна. Өөр сургуульд очоод үз дээ. Уучлаарай. Би хичээлтэй болохоор бэлдэх хэрэгтэй байна.
А: Аан.
Аав: /дохионы хэл/ Юу болсон бэ?
А: /дохионы хэл/ Ярихгүй байна... багш аа. Өнгөрсөн... өнгөрсөн хугацаанд тэр охиноо ганцаараа өсгөсөн юм. Амар байгаагүй... Тэрний дүлий гэдгийг та мэдэж байгаа. Сургуульд ч олигтой сурч байгаагүй. Тэгсэн ч гэсэн охиноо сургуульд сурч, бусад хүүхдүүдтэй адилхан байгаасай гэж хүсдэг юм. Мумугийн хоолойг сонсож чадахгүй болохоор... шүлэг цээжилж, үг болгоныг нь амны хөдөлгөөнөөр нь хардаг. Тэгээд шүлгийг нь үг үгээр нь шалгадаг. Мумугийн шүлэг уншиж байгааг бичиж аваад зөв уншиж байгаа үгүйг нь мэдэхийн тулд хүмүүст сонсгодог. /дохионы хэл/ Дуу хураагуураа гаргаад ир... Мумугийн шүлэг...
Муму: Алс холын талбайд зэрлэг өвс ургана
Жил бүр хагдарч, дахин ургадаг
Халуун галд шатсан ч
Хаврын салхинд ахин ургадаг
Сайхан үнэр эртний зам дээр тархаж
Сайхан ногоон өнгө нь хотыг чимдэг
Дахин нэгэн жил өнгөрч
Бүдүүрч хөгширсөн өвс салах ёс хийнэ
А: /дохионы хэл/ Шинэ ажлын чинь цалин нь хэр юм? Чэн өмгөөлөгч хүлээж байгаа.
Аав: /дохионы хэл/ Удахгүй ээ. Жаахан л хүлээчих.
А: /дохионы хэл/ Хурдлаарай. Шүүх чамайг хүлээхгүй шүү.
*****************
Муму: Шүүх гэж юу юм?
Аав: /дохионы хэл/ Шүүгч чамайг ээжтэйгээ амьдрах уу, аавтайгаа амьдрах уу гэдгийг шийднэ.
Муму: Хэнтэй амьдрахаа хүмүүсээр шийдүүлмээргүй байна.
Аав: /дохионы хэл/ Би ч гэсэн тэгж хүсэхгүй байна. Надтай амьдрах сайхан байдаг уу? Муухай байдаг уу?
Муму: Сайхан байдаг. Танд олон сул тал байдаг ч гэсэн, та сайн аав. Шүүхэд очих юм бол би шүүгчид тантай амьдарна гэж хэлнэ ээ.
Аав: /дохионы хэл/ Нээрэн үү?
Муму: Хэлсэн үгнээсээ буцах юм бол би тоорой болно. Гахай. Гахай. Гахай. Гахай гахай гахай. Гахай. Гахай. Гахай. Гахай. Гахай. Гахай.
**************
Эм: /дохионы хэл/ Энийг сургуульд орохоор нь хэрэглээрэй.
Эм: /дохионы хэл/ Энэ эрүүл мэндэд нь хэрэгтэй. Сургуульд сайн сураарай. Аавынхаа үгэнд сайн ороорой. Хайртай шүү.
Эм: /дохионы хэл/ Хичээлээ сайн хийгээрэй.
Эм: /дохионы хэл/ Мумуг энд авчрах хэрэггүй. Сайхан амьдраад, биднийг дурсаж яваарай.
Бүгд: /дохионы хэл/ Биднийг битгий мартаарай.
Эр эм: /дохионы хэл/ Сайн яваарай.
Аав: /дохионы хэл/ Энэ чиний машин уу?
Си: /дохионы хэл/ Догь байгаа биз, тийм ээ?
Аав: /дохионы хэл/ Чи авсан юм уу? Хаанаас ийм их мөнгө олсон юм?
Си: /дохионы хэл/ Хуучин машин. Ноён Жао өгсөн юм. Бид хоёр хамтрагчид.
****************
Хон: Буугаарай. Муму. Өндөр болчихсон байна. Бас хөөрхөн болчихож.
Муму: /дохионы хэл/ Та сонсголын аппарат авч чадаагүй л байгаа юм уу?
Хон: Хон эгч нь хөгширч байгаа болохоор, их мөнгө олж чадахгүй байгаа. Муму хамаагүй энэ тэрүүгээр явж болохгүй шүү. Сайн санаарай.
Аав: /дохионы хэл/ Ойлголоо.
****************
Аав: /дохионы хэл/ Өчигдөр чи оройтож унтсан. Тэгээд өнөөдөр хичээлээсээ хоцрох нь байна шдээ.
Муму: /дохионы хэл/ Та ч гэсэн эрт босоогүй.
Аав: /дохионы хэл/ Сургууль дээр дохионы хэлээр ярих хэрэггүй. Мартав аа?
Ээж: Муму. Нааш ир. Сургуулийн эхний өдөр сандарч байна уу? Сургуульд орсны бэлэг. Чамд авсан юм. Таалагдаж байна уу? Алив.
Эм: Ангийнхаа шинэ найзыг угтаж авцагаая.
Муму: Бүгдээрээ сайн уу. Намайг Муму гэдэг.
Эр: Өнөөдөр манайд шинээр ажилд орж байгаа Шиао Ма. Тэр бусдаас жаахан онцгой. Сонсголын бэрхшээлтэй.
Хон: Намайг Шиао Ма гэдэг. Та бүхэнтэй танилцаж байгаадаа баяртай байна.
Эм: Муму, чи юунд дуртай вэ?
Муму: Миний дуртай… дуртай… би цонхоор харах дуртай. Бас аавдаа мөнгийг нь тоолж өгөх дуртай. Би бас маажаан тоглох дуртай.
Хон: Тавтай морил.
Бүгд: Тавтай морил.
Хон: Жаргалтай.
Бүгд: Жаргалтай. Сайн найз.
Хон: Царайлаг.
Бүгд: Царайлаг.
Хон: Сайн санаж ав. Заавал тогшино шүү.
Эм: Далайд очсон хүүхэд байвал гараа өргөөрэй. Ийм олон хүүхэд үзсэн юм уу. За, гараа буулгаж болно.
Муму: бяцхан тагтаа ярьж байна.
******************
Эм: Хөөе. Би өрөөний үйлчилгээ дуудаагүй шдээ.
На: Надад дохионы хэл заагаад өг, тэгэх үү?
Муму: Зүгээр гэж байгаа юм. Хөөрхөн.
Эм: Уучлаарай. Ээж нь оройтчихлоо. Найздаа баяртай гэж хэлээрэй.
На: Баяртай.
Муму: Баяртай.
Ээж: Хон эгч ээ. Бид хоёр хамт ажилладаг байсан. Намайг дээрэлхэж байхад олон хүн хараад зогсож байсан ч, ганцхан тэр л намайг хамгаалсан… Хүнтэй зодолдоод… эндээ сорвитой болчихсон. Надад их сайн байсан. Байнга намайг инээлгэнэ. Би тэрэнтэй хамт байхыг хүссэн. Хэлгүй, дүлий байх хамаагүй гэж боддог байсан. Би дохионы хэл сурчихна.
Хон: Тийм ээ.
Ээж: Гэхдээ Муму эрүүл саруул хүүхэд. Муму төрснийхөө дараа ярьдаггүй байсан. Шиао Ма байнга дохионы хэлээр ярьдаг болохоор улам л дуу нь цөөрсөн. Би байнга айдаг байсан. Дараа нь би албаар дохионы хэл ашиглахаа больсон. Мумуд ч гэсэн хориглосон. Зүгээр ярь гэдэг болсон. Шиао Ма уурлаад, надтай байнга маргадаг болсон… Гэртээ ирэхээр… надтай хэн ч ярьдаггүй байсан. Тэр ч яах вэ. Бид хоёр салахдаа … Мумуг сургуульд орохоор би авна гэж тохиролцсон. Одоо надад боломж байна. Би ч гэсэн охиноо сайхан амьдруулмаар байна. Хон эгч ээ, би шүүхдмээргүй байна. Үнэхээр хүсэхгүй байна.
********************
Аав: /дохионы хэл/ Хаашаа явж байгаа юм? Муму намайг хүлээж байгаа.
А: /дохионы хэл/ Тийшээ хар.
Аав: /дохионы хэл/ 4 нүдэт. Зогс. Машинаа зогсоо. Мөргөлдчихлөө.
А: /дохионы хэл/ Сайн харсан уу?
Аав: /дохионы хэл/ Юу?
А: /дохионы хэл/ Чи надад амалсан байх аа? Миний хэлснийг хийнэ гэж.
Аав: /дохионы хэл/ Юу хийх гэж? Машины осол гаргах уу?
А: /дохионы хэл/ Мөргөсөн ч чамд хариуцлага тооцохгүй. Машин даатгалтай. Мөргөхдөө санамсаргүй мөргөж байгаа юм шиг харагдуулахад л болно.
Аав: /дохионы хэл/ 4 нүдэт чамд ийм юм хийж өгдөг байсан юм уу?
А: /дохионы хэл/ Чамайг зөвшөөрвөл өмгөөлөгчийн мөнгийг чинь төлөхөд тусалъя.
Аав: /дохионы хэл/ Чи зүгээр үү?
Си: /дохионы хэл/ Энийг ав.
Аав: /дохионы хэл/ Чиний хэлээд байсан ажил энэ юм уу? Чи ийм юм хийдэг мю уу?
Си: /дохионы хэл/ Зүгээр ээ. Зүгээр. Хөөе. Энэ миний найз. Миний найз аа.
Эр: /дохионы хэл/ Бушуул.
Си:. Сайхан амьдрахыг хүсдэггүй хэн байсан юм? Ойлгов уу? Би бусдаас илүү амьдармаар байна.
***************
Эр: Чи ажлын цаг дуусаагүй байхад хэдэн удаа явснаа мэдэх үү? Ингэхэд чи хэдэн цагийн ажил хийдэг юм?
Аав: /дохионы хэл/ Надад асуудал гараад. Мөнгө хэрэгтэй байна.
Эр: Мөнгө. Надад ч гэсэн мөнгө хэрэгтэй байна. Сар болгон чам дээр хичнээн гомдол ирж байна? Бас... Би... чамайг хангалттай харж үзэж байгаа. Чи охинтойгоо дотуур байранд амьдарч байгаа. Би мэдсэн ч, мэдээгүй юм шиг байгаа. Сарын дотор өөр амьдрах газар ол. Хүүхдээ унтах газаргүй болгов. Ойлгов уу? Аав хүн байж.
Аав: /дохионы хэл/ Надад туслаач дээ. Надад ажил олоход хэцүү шүү дээ. Гуйж байна.
Эр: Хуруу гараа хөдөлгөх хэрэггүй. Үгүй ээ, үгүй. бичих хэрэггүй. Бичих хэрэггүй. Юу гээд байгааг чинь ойлгохгүй байна. Чи ч гэсэн миний ярьж байгааг сонсохгүй. Надад ч гэсэн дарга байдаг юм. Тусалж чадахгүй нь, за юу?
А: /дохионы хэл/ Машины осол аюултай шүү. гэмтэж бэртэв, болгоомжтой байгаарай.
Аав: /дохионы хэл/ Хэдийг өгдөг юм?
А: /дохионы хэл/ 2000.
****************
Муму: Манай аавыг харсан уу?
Эм: Үгүй ээ. Ажлаа хийж байгаа байлгүй.
Муму: Та манай аавыг харсан уу? Хааччихдаг юм бэ?
Аав: /дохионы хэл/ Хар дараа юу? Юу зүүдэлсэн юм?
Муму: /дохионы хэл/ Таныг надтай байхыг хүсэхгүй байна гэж зүүдэлсэн.
Аав: /дохионы хэл/ Үгүй ээ. Тэнэг.
Муму: /дохионы хэл/ Энэ хэнийх юм? Таны зүүж байхыг хараагүй юм байна.
Аав: /дохионы хэл/ Гамбургер авчирсан.
Эр: /дохионы хэл/ Дээшээ гар.
Бо: Май... Шиао Ма ирчихсэн үү? Суу. Чэн өмгөөлөгч. Танина биз дээ? Лао Лю. Одоо таньдаг боллоо. Даатгалын компанийх. Хөөе. Наанаа суучих. Би ч гэсэн дохионы хэл сурмаар л байна. Даанч бүтэлгүй юм болохоороо цээжилж чаддаггүй юм. Гэхдээ бид нарын харилцаанд саад болохгүй. Чэн өмгөөлөгчийг би өнөөдөр тусгайлан урьсан. Чиний хэрэгт тусалмаар байна гэсэн. Чамайг сайн аав гэдгийг бид нар мэднэ. Чиний түүх бид нарын сэтгэлийг их хөдөлгөсөн.
Эр: /дохионы хэл/ Би шүүх дээр ялж чадах уу?
Ч: Тэр...
Бо: Чэн манай хуучны анд. Тэрний чадварыг би сайн мэднэ. Чиний хэрэг дээр ялах нь гарцаагүй. Яарах хэрэггүй. Яаралтгүй. Чэн өмгөөлөгч шүүх дээр чамд эд хөрөнгийн баталгаа хэрэгтэй гэсэн.
Эр: /дохионы хэл/ Ямар хөрөнгийн баталгаа?
Бо: Охиноо тэжээж, өсгөж чадна гэдгйиг батлах баталгаа.
Эр: /дохионы хэл/ Хэд хэрэгтэй вэ?
Ч: Багадаа 500мянга болох байх.
Аав: /дохионы хэл/
Эр: /дохионы хэл/ 500мянга орчим.
Аав: /дохионы хэл/ 500мянга уу?
Бо: Мөнгийг би зохицуулна. Чиний нэр дээр машин шилжүүлээд чинийх гэж хэлж болно.
Эр /дохионы хэл/ Яагаад надад тусалж байгаа юм?
Бо: Бид нэг баг. Чиний хэрэг, миний хэрэг. Бид нар хамтдаа мөнгө олж, хамтарч ажиллах чухал. Тийм л амархан. Алив... Чиний гаргасан ослоос хэдийг олсоноо хэлээд өгье. 6 оронтой. Тэрэн шиг дээд зэрэглэлийн машины сэлбэг олоход их хэцүү. Даатгалын компани өндрөөр үнэлдэг. Манай засварын газарт ирэхээр нь бид нар хямд сэлбэгээр солиод завсраас нь мөнгө олдог юм. Ойлгосон уу? Сүүлийн үед ажил хэрэг тааруу байгаа. Бас би энэ олон ах дүүтэй болохоор арга бодож олохгүй бол болохгүй. Мөнгөтэй болохоороо хувааж авдаг юм. Чамд амалъя. Чи удахгүй мөнгөний баталгаатай болж чадна.
Эр: /дохионы хэл/ Би машин мөргөөд л байх мю уу? Тийм. Та нарын хөлсөлдөг жолооч нар бүгд дүлий юу?
Бо: Яг ч тийм биш ээ. Гэхдээ дүлий хүмүүст давуу тал байдаг юм. Та нарын яаж жолоо барихыг хэн ч тоохгүй. Энийг орчуулах хэрэггүй.
Эр: /дохионы хэл/ Энэ чинь хууль зөрчсөн хэрэг биш үү?
Ч: Намайг байгаа цагт юу ч болохгүй ээ.
********************
А: /дохионы хэл/ Болгоомжтой байгаарай. Энэ удаа чамайг зөөлөн мөргөсөн байна гэсэн. Даатгалаас мөнгө авах амаргүй байх болно.
Аав: /дохионы хэл/ Надад мөнгө хэрэгтэй байна. Өөр машин өгчих.
Муму: Аавд... Аав сүүлийн үед их унтдаг болоод байгаа. Шөнө ажиллаж байгаа юм уу?
Хон: Үгүй ээ. Өдөржин ажиллаад их ядарч байгаа.
Муму: /дохионы хэл/ Та дахиад л унтчихсан байна. Та шөнө юу хийгээд байгаа юм? Та унтахаараа ингэж дуугардаг.
Аав: /дохионы хэл/ Муухай дуугарч байна уу?
Муму: /дохионы хэл/ Сайн дуугардаг.
Аав: /дохионы хэл/ ам нь хөдөлнө
Муму: /дохионы хэл/ Сайн дуугардаг.
Аав: /дохионы хэл/ Ам нь хөдөлнө.... Ямар чимээ сайхан сонсогддог вэ?
Муму: /дохионы хэл/ Зайрмаг шиг чихэрлэг. Зуны зөөлөн салхи шиг. Салхи шиг...
Аав: /дохионы хэл/ Энэ юу юм?
Муму: /дохионы хэл/ Линлиний надад өгсөн бэлэг. Халим шиг дуугардаг.
Аав: /дохионы хэл/ Зурагтаар халимнууд дуугардаггүй гэсэн шд.
Муму: /дохионы хэл/ Зөвхөн найзууд нь л сонсож чаддаг гэсэн. Та энийг үлээвэл надад сонсогдоно. Би хамт үлээе.
Аав: /дохионы хэл/ Миний хамгийн их харамсдаг юм охиныхоо хоолойг сонсож чадахгүй байх. Мумугийн хоолой хорвоо дээрх хамгийн сайхан нь байх. Сайн чимээ... Сайн чимээ...
****************
Бо: Шиао ма.
Аав: /дохионы хэл/ Миний мөнгө хаана байна. Би мөнгөө авъя.
Бо: Яасан?
Аав: /дохионы хэл/ Миний мөнгө хаана байна аа? Өг л дөө. Мөнгө шилжүүлсэн баримт их чухал.
Бо: Гурав хоног дутуу байгаа биз дээ. Эхлээд ажлаа дуусгачих.
А: /Дохионы хэл/ Юунд яарсан юм? Жаахан хүлээчих.
Аав: /дохионы хэл/ Шүүх хурал болоход гуравхан хоног үлдчихээд байна.
Бо: Зүгээр ээ. зүгээр.
Аав: /дохионы хэл/ Миний охин надад маш чухал.
Бо: Тэрэнд хэлээдэх. Энэ удаа ажлаа олигтой хий гэж хэл. Ганц оролдлогоор олигтойгоор эвд гэж хэлээрэй. Тэгж байж л бид нар баригдахгүй.
Аав: /дохионы хэл/ Надад орчуулаад өгөөч. Юу гэж хэлсэн бэ?
А: /дохионы хэл/ Мөнгө шилжүүлсэн баримт хэрэгтэй гэж байна.
Бо: Надаар заалгах гээд байгаа юм уу? Хэлээч дээ. Машин эвдсэнийх нь дараа мөнгө шилжүүлсэн баримт өгнө өө гээд. Өрөвдөөд байгаа юм уу? Мөнгө шилжүүлсэн баримт авмаар байгаа бол энийг олигтойхон эвдээдэх.
******************
Муму: /дохионы хэл/ Шиао Ма. Замаас холдооч ээ, Шиао Ма.
Аав: /дохионы хэл/ Тэрнийг эмчилсэн үү?
Эр: /дохионы хэл/ Тайвшир. Тайвшир.
Аав: /дохионы хэл/ Энд орчуулагч байна уу?
Эр: /дохионы хэл/ Энэ хүний яриаг орчуулаад өгөх гэрийнхэн нь байна уу? ярьж чаддаг хүн байна уу?
Ээж: /дохионы хэл/ Эмч ээ. Би хүүхдийн ээж нь байна. Муму ямар байна?
Эр: Шаардлагатай шинжилгээг бүгдийг нь хийсэн. Хүүхдэд ил шарх сорви бараг байхгүй. Гэхдээ ярихгүй байна.
Ээж: /дохионы хэл/ Ярихгүй байна аа?
Эр: Уг нь ярьж чадах л ёстой.
Ээж: /дохионы хэл/ Зүв зүгээр ярьдаг хүүхэд.
Эр: Цочирдсоноос болоод нэг хэсэгтээ ярьж чадахгүй байж магадгүй. Нэг хэсэгтээ ажиглах хэрэгтэй.
Ээж: /дохионы хэл/ Муму. Муму.
Эм: Зүгээр ээ. Санаа зовох хэрэггүй.
Ээж: /дохионы хэл/ Муму, нааш ир. Өвдөж байгаа юм байна уу? Эмч ээ. өөр хийлгэх шаардлагатай шинжилгээ байгаа юу?
Эм: Өвдсөн юм байхгүй бол гэртээ харьж болно. Ямар нэг юм мэдэгдвэл шууд ирээрэй.
Ээж: /дохионы хэл/ За, баярлалаа.
Аав: /дохионы хэл/ Зүгээр гэж байна уу? Зүгээр...
Ээж: /дохионы хэл/ Надад битгий хүр. Мумуг би аваад явлаа. Чи... Шүүх дээр уулзъя.
*****************
Ш: Энэ Мумугийн өмнө нь аавтайгаа амьдардаг байсан газар. Ямар аймшигтай газар амьдарч байсныг харж болно...... Ийм хариуцлагагүй хүнтэй амьдарч болохгүй. Тэрнийг ээж нь өсгөсөн нь дээр.
Эм: Шүүгдэгчид хэлэх юм байгаа юм уу?
Эр: Мумутай уулзмаар байна гэж байна.
Ээж: /дохионы хэл/ Уулзуулахгүй. Одоохондоо миний охиныг хамгаалах чадваргүй байгаа. Мумутай одоо уулзах юм бол охинд маань улам л муу гэж бодож байна.
Эм: Шүүгдэгч ээ, Мумутай ямар шалтгаанаар уулзах гэж байгаа юм?
Эр: Мумугийн юу гэж хэлэхийг мэдмээр байна гэж байна.
Ээж: /дохионы хэл/ Муму ярьж чадахгүй байгаа. Муму ярьж чадахгүй гэж байна. Хэнээс болсныг мэдэж байгаа биз дээ?
Эм: Нэхэмжлэгч ээ. Та биеэ барина уу. Шүүгдэгч санаатайгаар Мумуг хорлоогүй гэдэгт би итгэлтэй байна. Шүүгдэгчийн онцгой нөхцөл байдлыг харгалзаж үзээд шүүхээс хоёр талыг байлцуулан Мумутай уулзаж болно гэж бодож байна. Гэхдээ шүүгдэгч Муму одоохондоо найман нас хүрээгүй болохоор тэрний хүсэл шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Охин минь, чи ээжтэйгээ амьдармаар байна уу? эсвэл аавтайгаа амьдармаар байна уу? ... итгэлтэй байна уу?
*****************
Ээж: Яасан их бороо орж байна аа? Түрүүн уг нь гайгүй байсан даа.
Эм: Шинэ Зеланд руу хэзээ явах вэ?
Ээж : Ирэх 7хоногт явахаар болсон.
Ээж: За амралтын өдөр уулзъя. Муму, явъя. Бороо ороод байна. Хурдан машинд сууя. Явъя.
Эр: Жоу эгч ээ. Би ван ахад танилцуулчъя.
Ээж: Тэг тэг.
Эр: Тавилгуудаа хэдхэн жилийн өмнө авсан. Ерөнхийдөө өнгөрсөн хэдэн жил гадаадад байсан юм болохоор тавилгаа бараг ашиглаагүй гэсэн үг. Ерөнхийдөө бол тавилгатай нь авч болно гэсэн үг. Жоу эгч их өгөөмөр хүн. Явахдаа бүх юмаа үлдээгээд явна гэсэн.
Ээж: Яасан? Шинэ Зеланд гоё байна уу?
Эр: Ээж. Тэрний ээж.
Ээж: Муму. Ээжтэйгээ хоёулаа удахгүй гадаад явна. Дүү чинь өвөөд нь баяртай гэж хэлэх гээд явчихсан. Одоохондоо дүүгийнхээ өрөөнд унтаарай. Дүү нь ахынх нь хүүхэд. Одооноос бид нар нэг гэр бүл болсон. Гэхдээ Муму... Чи ээжийнхээ ганц хүүхэд.
Аав: /Мессеж/ Муму зүгээр үү? Ярьж байна уу?
Ээж: Муму. Чамд хэлэх юм байхгүй юу? Ээжийнх нь санаа зовоод байна... Миний санаа зовоод байна. Муму ярихгүй байна. Очоод яаж сургуульд явах юм?
Эр: Одоо тэрнийг тайван орчин байлгах илүү чухал. Хүүхдүүдтэй байвал бүр сайн...
Муму: /дохионы хэл/ Би том болоод таныг хамгаална аа.
Си: /дохионы хэл/ Юу үлээгээд байгаа юм?
Аав: /дохионы хэл/ Надад сонсогдож байна. Надад үнэхээр сонсогдож байна. Мумугийн хоолой. Мумугийн хоолой сайхан сонсогддог. Үнэн шүү. Надад итгэ.
Си: /дохионы хэл/ Чи галзуураа юу?
Аав: /дохионы хэл/ Миний буруу. Маргааш Мумутай уулзаад... би хэргээ хүлээнэ.
Си: /дохионы хэл/ Галзуураа юу? Үхмээр байгаа бол надаас хол байгаарай. Талархаж мэдэхгүй новш.
*****************
Эм: Муму сургуулиасаа гарчихсан. Та мэдээгүй юм уу? Өнөөдөр өдөр ниснэ гэсэн.
Ээж: Муму. Муму.
Хүү: Муму. Муму. Муму?
Ээж: Муму.
Хүү: Муму.
Ээж: Нааш ир. За. Хашгирахаа боль. Эгч чинь ирж байна.
Эр: Ханхан, нааш ир.
Муму: Шиао Ма.
Ээж: Муму.
Муму: /дохионы хэл/ Аав аа, уучлаарай. Би таныг орхихгүй. Надад битгий уурлаарай.
Аав: /дохионы хэл/ Үгүй ээ, миний буруу. Би буруу юм хийсэн.
Муму: /дохионы хэл/ Би гадаад явмааргүй байна. би дандаа тантай хамт баймаар байна.
Аав: /дохионы хэл/ Үгүй ээ, гадаад явчихаад ир. Чинйи ирээдүйд хэрэгтэй. Аав нь баяртай байна. Ээжийнхээ үгэнд сайн ороорой. Хоолоо сайн иднэ шүү. Болгоомжтой байгаарай.
Муму: /дохионы хэл/ Намайг явчихаар, тэгж мөнгө олох хэрэггүй шүү. Дахиад машин жолоодох хэрэггүй.
Аав: /дохионы хэл/ Надад санаа зовох хэрэггүй.
Муму: /дохионы хэл/ Уулзмаар байна.
Аав: /дохионы хэл/ Тэр хаалга. Тэнд уулзъя. Жаргалтай байгаарай.
Эр: Шиаожин, тийш нь битгий явуул. Цаг болчихоод байна.
Аав: /дохионы хэл/ Тэнд очоод хүйтэн шүү. Дулаан хувцас авсан уу?
Эр: Энэ байна.
Эр: Бариад ав. Бариад ав.
Ээж: Муму.
Эр: Бариад ав.
Эр: бариад аваарай.
Ээж: Муму. Муму. Муму. Муму... Муму.
Муму: /дохионы хэл/ Аав аа. Миний аавыг тавь. Миний аавыг тавиач ээ. Миний аавыг тавь. Тавиач ээ. Миний аавыг тавь. Миний аавыг тавь. Аав аа. тавиач ээ. Миний аавыг тавь. Миний аав сайн хүн. Миний аав хамгийн сайн аав. Миний аавыг тавиач. Миний аавыг тавь...
***************
Эм: Даатгалын луйвар хийдэг бүлгийг манай хотоос баривчилсан байна. Сэжигтний хэлснээс харахад өндөр өртөгтэй даатгалаас мөнгө олохын тулд жолооч нар хамгаалалтын хувцас өмсөж, өөрсдийгөө хөнжлөөр ороогоод урьдчилж бэлдсэн машиныг санаатайгаар мөргүүлж, нэг эсвэл хоёр машинд эвдрэл учруулдаг байжээ. Ингээд даатгалын компаниас авсан мөнгөний завсраас ашиг олдог байсан байна. Үүнээс нэг удаадаа л гэхэд хэдэн зуун мянгын ашиг олдог байж. Энэхүү луйврын бүлэг нь сүлжээ болж өргөжсөн байжээ. Луйврын хэрэгт мөн дүлий иргэдийг оролцуулдаг байсан нь батлагдсанб йана. Цагдаагийн баривчилгааны үеэр цагдаагийн нэг ажилтан гэмтсэн байна.
Муму: Би аавтай үлдэх юм бол аав үхнэ. Надаас болж ийм юм хийсэн. Би байхгүй бол хамаагүй дээр.
Ээж: Тийм биш ээ. миний охин. Миний охин. Тийм биш ээ.
**************
Муму: /дохионы хэл/ Шиао Ма. Шиао Ма. Шиао Ма.
Ээж: Зүгээр ээ. Зүгээр.
Эм: Южиан мужийн Ванпин дүүргийн шүүх хурал эхэлж байна. Шүүгдэгч Ма Да, Жао Лиан, Ли Мей, Чэн Жичэн, Жоу Сиши, Лю Шэнан, Шиао Тонрон нарыг даатгалын луйвар хийсэн хэргээр шүүх болно.
Эм: /дохионы хэл/ Танд тулгаж байгаа хэргийг зөвшөөрч байна уу? Шүүгдэгчид хэлэх үг байна гэж байна. Буруугаа хүлээж байна гэж байна.
Муму: Тэр үед ээж аавд их сайн өмгөөлөгч олж өгсөн. Би жаахан байсан. Намайг дахиад аавтайгаа хэзээ ч уулзахгүй байж магадгүй байгаад шүүхээс намайг шүүх хуралд оролцохыг зөвшөөрсөн. Тэр үед аавыг зүгээр байна гэж би бодож байсан. Гэтэл аавын хийгээгүй их олон гэмт хэрэг байсан ч, аав буруугаа хүлээсэн.
Эм: Яагаад?
Эр: Би өмгөөлөгчтэйгөө уулзмаар байна.
Ц: Битгий хөдлөөд бай.
Эр: Би хэрэг хийгээгүй.
Ц: Битгий хөдөл.
Эр: Өмгөөлөгтэй уулзмаар байна гэж байна.
Ц: Битгий хөдөл. Дуугүй хэргээ хүлээ.
Ц2: Битгий хөдөл. Битгий хөдөл. Битгий хөдөл гэж байна.
Бо: Бүх хэргийг хүлээ.
Ц: Зүгээр бай. Битгий хөдлөөд бай.
Бо: Тэгэхгүй бол хэзээ ч охиноо харахгүй гэж мэд.
Эр: Битгий хөдөл. Зүгээр бай.
Эр: Би буруугүй.
Ц: Юу хийгээд байгаа юм? Битгий хөдөл.
Бо: Гадна байгаа манай хүмүүс чиний охиныг мэднэ.
Эм: /дохионы хэл/ Бүх хэргийг ганцаараа хийсэн гэж байна.
Хүмүүс: Үгүй ээ. үгүй. Үгүй. Үгүй.
Эр: Танхим хэв журам сахиарай.
Эм: /дохионы хэл/ Өөр хэн ч оролцоогүй.
Эр: Чимээгүй.
Эм: /дохионы хэл/ Чимээгүй. Бүгд сууцагаа.
Эр: Шүүгчдийн бүрэлдэхүүн шүүгчдээс тусад нь байцаалт авна.
Эм: Шүүгдэгч Ма Да, таны эвдэлж, даатгалын луйвар үйлдсэн машинууд бүгд Шитиан засварын газрынх байсан. Эсэргүүцэх юм байна уу? Эсэргүүцэх юм алга. Засварын газрын эзэн Жао Лиан энэ хэргийг даалгасан уу? Үгүй. Итгэлтэй байна уу? Тэр машинуудыг унаж явахад чинь засварын газрын хүмүүс мэдээгүй гэж үү? Тийм ээ.
Хүмүүс: /дохионы хэл/ Тэнэг юм уу? Хийгээгүй байж яагаад хйисэн гээд байгаа юм?
Эм: /дохионы хэл/ Шүүгдэгч Жао Лиантай ямар холбоотой вэ?
А: /дохионы хэл/ Ажилтан, ажил олгогчийн харилцаатай.
Эм: /дохионы хэл/ Засварын газарт ямар ажил хийдэг байсан бэ?
А: /дохионы хэл/ борлуулалт.
Бо: Манайд байгаа машинууд бүгд зарах машинууд. Нэг өдөр Шиао Ма машин зээлээч гэж гуйсан болохоор нь би өгсөн.
Эм: Тэгвэл шүүгдэгч Ма Да-г таних уу?
А: /дохионы хэл/ Тийм ээ.
Эм: Тэгвэл даатгалын луйвар хийх гэж машин эвдэлдэгийг нь мэдэж байсан уу?
Бо: Би нуусан нь үнэн. Өрөвдсөндөө л. Тахир дутуу болохоор нь. Даанч дараа нь ийм юм болно гэж бодоогүй.
А: /дохионы хэл/ Мэдээгүй.
Эр: Одоо, улсын яллагч энэ хэрэгтэй холбоотой шүүхэд нотлох баримтуудыг танилцуулна.
Эм: Нотлох баримтаас харахад шүүгдэгч Ма Да баривчилгааны үеэр эсэргүүцэл үзүүлж, ажилчдад аюул учруулсан. Шүүгдэгч Ма Даг ажиглах хугацаанд цагдаа нар тэрнийг охиныхоо сургууль, амьдардаг газрынх нь ойролцоо эргэлдэж байсныг тогтоосон. Заримдаа охиноо сургууль руу явах, ирэхэд нь араас нь дагадаг байсан. Ямар зорилготой нь тодорхойгүй. Саяхан охиныхоо асран халамжлах эрхийг алдсан. Цагдаа нар ямар нэг гэнэтийн үйлдэл гаргаж, хүүхдэд муу юм хийх вий гэж болгоомжилсны үндсэн дээр яаралтай арга хэмжээ авсан. Баривчилгааны үеэр шүүгдэгч Ма Да эсэргүүцэл үзүүлж, цагдаагийн биед халдсан.
Муму: Цагдаад халдсан гэж юу гэж байгаа юм?
Ээж: Аав нь баривчлагдахгүйн тулд цагдааг цохисон гэсэн үг.
Муму: Тэгээгүй, надтай уулзах гэж байсан шд.
Ээж: Мэднэ ээ. мэднэ.
Эр: Шүүгдэгч Ма Да. Хэрэгтэй холбоотой нотлох баримтаас эсэргүүцэх зүйл байна уу?
Эм: Үгүй ээ. Мөрдөн байцаалтын үеэр шүүгдэгч охинтойгоо амьдардаг байхдаа хэрэг үйлдэж эхэлсэн нь батлагдсан. Охин нь машинд хамт байхад хүртэл даатгалын луйврын хэрэг үйлдсэн. Ямар эцэг хүн хүүхдийнхээ амь насыг ингэж аюулд оруулах юм? Ийм хариуцлагагүй аав, хичнээн дүлий байсан ч харж үзэх шаардлагагүй. Шүүхээс хуулийн дагуу шийтгэж өгөхийг шаардаж байна.
Муму: Худлаа ярихаа боль. Миний аав тийм хүн биш.
Эр: Танхим чимээгүй байгаарай.
Муму: Миний аав надад муу юм хийгээгүй. Хорвоо дээрх хамгийн сайн аав. Надад муу юм хийгээгүй. Миний аав сайн аав.
Эр: Танхимд эмх журам сахиарай.
Муму: Хамгийн сайн аав.
Эр: Чимээгүй.
Ээж: Муму. Муму.
Эр: Шүүх хурлын журмыг сахих ёстой шүү.
Ээж: Муму.
Муму: Аав аа.
Ээж: Муму.
Муму: Аав аа. Намайг тавь. Аав аа, хэл л дээ.
Ээж: Миний охин. Намайг тавь...
Эр: Түр завсарлая.
Муму: Миний аавыг тавь.
Эр: Чимээгүй.
Муму: Аав аа. Тийм хүн биш гэж хэл л дээ.
Эр: Чимээгүй. Шүүгдэгчийг аваад гар.
Муму: Аав аа.
Эр: Чимээгүй.
Муму: Аав аа.
Аав: /дохионы хэл/ Миний буруу. Намайг шийтгэ.
Муму: Эгч ээ, миний аавд тусал л даа. Эгч ээ, миний аавд туслаач дээ. Миний аавыг тавиач дээ.
Ээж: Муму.
Муму: Миний аавыг тавь.
Эр: Ингэж болохгүй.
Муму: Эгч ээ. миний аавд туслаач дээ.
А: /дохионы хэл/ Би худлаа хэлсэн. Би худлаа хэлсэн. Машины осол, даатгалын луйвар гээд би бүгдийг нь мэдэж байсан. Шиао Ма бол миний олсон жолооч. Би дохионы хэл мэднэ. Би албаар сурсан юм. Дүлий хүмүүс дуулгавартай бас хуурахад амархан байдаг болохоор. Тэд нар хий гэснийг хийдэг. Бид нар бүгдийг нь зохион байгуулсан. Шиао Ма юу ч мэдэхгүй.
Эм: Тэгвэл Ма Дагийн нэр дээр олдсон хуурамч мөнгөний баримтууд, машины шилжүүлгүүд бүгд та нарын хийсэн хэрэг үү? Та нар юу хүссэн юм?
А: /дохионы хэл/ Тэрнийг хуурсан юм.
Эм: тэгвэл тэр яагаад хэрэг хүлээсэн юм?
А: /дохионы хэл/ Охиноо хамгаалах гэж... Шүүгч ээ. Шүүх хурал болохоос өмнө Жао Лиан Шиао Маг дохионы хэлээр сүрдүүлэхийг би харсан.
Бо: Худлаа.
А: /дохионы хэл/ Үнэн.
Эр: Битгий хөдөл.
А: /дохионы хэл/ Надад хэлэх юм байна. Жао Лианы хоёр хүн энд байгаа. Тэр. Тавдугаар эгнээнд.
Хүмүүс: Бариад ав. Баривчил.
А: /дохионы хэл/ Одоо Муму аюулгүй. Тэнэг юм хийх хэрэггүй.
Эр: Шүүх хурал үргэлжилж байна. Шүүгдэгч Ли Мейгийн хэлснээс татгалзах юм байна уу?
Эм: Үгүй ээ.
Эр: Жао Лиан таныг сүрдүүлсэн үү?
Эм: Тийм.
Эр: Та гэмт хэрэг үйлдсэнээ мэдэж байна уу?
Эм: Тийм ээ.
Эр: Танд өөр хэлэх юм байна уу?
Эм: /дохионы хэл/ Би хэрэг хийсэн. Уучлаарай. Миний буруу. Би дүлий. Миний охин сайхан сэтгэлтэй.
Эм Муму: /дохионы хэл/ Мумуг сайхан амьдруулахын тулд би сайн ажилласан. Гэхдээ их хэцүү байсан. Би хүмүүс рүү хараад инээхээс цаашгүй. Даанч хүмүүс намайг ойлгодоггүй.
Муму: Азаар Муму надад орчуулж өгдөг. Би өөрсдийнхөө ертөнцөд байгаа цагт хангалттай гэж боддог байсан. Гэтэл ээж нь Мумуг гадаад руу авч явахаар болсон. Би айсан. Мумутай дахиад уулзахгүй гэж айсан. Гэхдээ Мумуг өөрийн чих болгож, дэргэдээ байлгаж болохгүй. Би хэтэрхий хувиа бодсон... Муму, өөрөөрөө байж, сайн хүн болоорой. Надад чиний аав байх эрх байхгүй... Сүүлийн үед би их бодсон. Би яагаад сонсож чаддаггүй юм бол? Яагаад ярьж чаддаггүй юм бол? Чиний хоолойг сонсохыг хүсэж байна. Мумугийн хоолой энэ хорвоогийн хамгийн сайхан хоолой байх...
Аав: /дохионы хэл/ сайхан хоолой... сайхан хоолой...
Муму: А Мейгийн мэдүүлгийн ачаар ял нь хамаагүй хөнгөрсөн. Гэхдээ тэр хэрэг их мөнгөтэй холбоотой байсан болохоор 6жилийн хорих ял авсан. Дүлий хүмүүс бусдад дуу хоолойгоо хүргэх хэцүү гэдгийг мэдэж байна. Гэхдээ, дүлий хүмүүс ч гэсэн шударга шүүгдэх ёстой. Надад итгэ. Би хүмүүст хэлж өгье. Хэлээд өгье. Тэгэх үү?
Б: Нууцаар хийсэн бичлэг нотлох баримт болдог юм уу?
Ц: ВиЧатын бичлэг ч гэсэн нотлох баримт болно. Та хүчээр устгуулсан байсан.
Б: Худлаа ярихаа болиорой. Юун нотлох баримт.
Ц2: Чатыг нь сэргээж болох уу?
Ц: Ямар ч асуудалгүй. Техникийн албаныхан аль хэдийн ажлаа эхэлсэн.
Б: Нөхөд өө, би энийг өрөвдсөндөө л ажилд авсан. Өрөвдсөн болохоор л санаа тавьдаг байсан юм.
Ц2: Та гурван сарынх нь цалинг өгөөгүй байна лээ. Энэ үнэн байх аа?
Б: Гэнэтхэн явна гэсэн.
Ц2: Ажил нь сайн байсан бол хэн явах юм?
Б: Энэ хэлгүй дүлий амьтны тархи нь зүгээргүй байх.
Ц2: Амаа мэдээрэй.
Муму: Хэлгүй дүлий амьтан биш. Зүгээр л сонсож чаддаггүй болохоос хэлгүй биш. Дүлий эсвэл сонсголын бэрхшээлтэй гэж хэл. Тэгээд ч та дүлий хүнийг ойлгодог юм уу? Сонсож чадахгүй болохоор ямар их айж явдагийг мэдэх үү? Таны гаргадаг энэ үйлдлээс айдаг юм.
Б: Шуудхан хэлчихье. Би гэмт хэрэгтэн биш. Хэрэгтэн нь тэр.
Эр: Хөөе.
Муму: Бид нар өглөө босоод гадагшаа гарч, юм идэж, ажилдаа явж, даргаасаа цалингаа авч, өөрсдийгөө аюул, доромжлолоос хамгаалдаг. Энэ бол хүн болгоны хувьд наад захын хэрэг. Гэтэл дүлий мянга, хэдэн мянга дахин илүү хичээсэн ч, бид нар шиг байж чаддаггүйг мэдэх үү? Өдөр болгон орноосоо босож, амьдрахын тулд маш их зориг шаарддаг. Асуудал тулгарсан ч нийгмээс гадуурхагдаж, хаягдсан мэт санагддаг. Тийм болохоор дүлий хүмүүс тэвчээртэй байдаг юм. Ийм дуулгавартай хүнийг цагдаагийн газар авчирсан хүн нь та. Бүр шоронд хийхийг хүссэн. Танд хүн харах нүүр байна уу?
Ц2: Одоо танаас эмэгтэй ажилтанд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр байцаалт авна. Хамтарч ажиллахыг хүсье... Ямар нэг шийдвэр гарвал би шууд мэдэгдэнэ ээ.
Муму: Тэгээрэй.
Ц2: Хөөе. Нээрэн дүлий хүнийг яаж ганц хараад мэдэж болохыг чи надад хэлээгүй юм байна.
Муму: Яваад ороход дүлий хүмүүс таныг харангуутаа л инээдэг.
Танилцуулга:
Лиао Тианшин: Найзуудтайгаа тоглоом тоглож, халуун тогоо идэх дуртай
Ду Инлин: Дохионы хэлний ахлах багш, нэвтрүүлгийн хөтлөгч. Дүлий иргэдийн соёлын блогч, дохионы хэлийг сурталчлан таниулагч
Леона: Багадаа өндөр халуурч, дүлий болсон, жүжигчин болохыг мөрөөддөг
Гү Жирон: Чонин өндөр хүчдэлийн унтраалгын үйлдвэрээс тэтгэвэртээ гарсан. Гэрэл зураг, аялах дуртай
Юан Ин: Сычуаны тахир дутуу иргэдийн урлагийн хамтлагийн бүжигчин. Үндэсний Тахир дутуу иргэдийн урлагий наадмыг ялагч
Фэн Вэн: Хүргэлт хийдэг, бариста
Ли Бо: Дүлий байгаагүй бол цагдаа болохыг хүсдэг
Ва Шианхэ: Хятадын Тахир дутуу иргэдийн урлагийн хамтлагийн бүжигчин асан
Шиао Ёонлиао: Хэвлэлийн компанид үсэг өрөгчөөр ажиллаж байсан
Зэн Ин: Дохионы хэл мэддэггүй хүмүүстэй чөлөөтэй харилцдаг болохыг хүсдэг
Хуан Жиюэ: Сайн дурын ажил хийх дуртай, Дүлий иргэдийн хутга ирлэх багийн сайн дурын ажилтан
Тан Шинхуа: Дүлий хүмүүст тусалдаг
Ниу Данин: Хүүгийнхээ “ээж” гэж дуудахыг сонсохыг хамгийн ихээр хүсдэг
Шу Хоулан: Сонсож чаддаг байсан бол дуучин болох байсан
Ли Жиан: Эмийн компаний худалдагч байсан, эгдүүтэй ач охинтой
Ван Шүэмэй: Хүү, охин хоёр нь хоёулаа сонсож чаддаг
Хоу Лиан, Ван Дан: Гэрлээд таван жил болж байгаа, Шанхай хотод кафе ажиллуулдаг. Нэг л өдөр дэлхий тойрон машинаар аялахыг мөрөөддөг.
Бичиг: Шоронгоос суллагдсаныхаа дараа Шиао Ма дүлий найзуудынхаа хамтаар гэр цэвэрлэдэг компани байгуулж, амар тайван амьдарч байгаа. Муму их сургуулиа төгсөөд Хятадад эргэн ирж, дүлий хүмүүсийн дуу хоолойг хүмүүст хүргэхийг зорилгоор дохионы хэлний орчуулагчаар ажиллаж байгаа.
Бичиг: Аавыг хамгаалахыг хүсдэг байсан бяцхан охин одоо илүү олон хүнийг хамгаалдаг болсон. Хорвоо чимээгүй байж болох ч хайр үргэлж байдаг.
Бичиг: Энэхүү төслийг Жэжиан соёл урлагийн хөгжлийн сангаас ивээн тэтгэв.
Нинбо хотын соёл, урлагийн шилдэг төслийн дэмжлэгтэйгээр бүтээв.
Төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home