06-16-02

https://www.youtube.com/watch?v=4IVTPDMzSbQ

Дүрүүд: Сү Рань- эхнэр, Линь Мүзэ-нөхөр, Нэнси Зое-нууц амраг

Хугацаа: 1:10

Орчуулсан: Ч. Болормаа

Сү Рань(бодол): Тэр намайг араар тавьжээ..

Үл танигдах дугаар: Леон хатагтай , бид хоёр зургаан сарын турш хамтдаа байсан. Тэр танд ажлаар явж байна гэж хэлэх бүрдээ яг үнэндээ надтай хамт хонодог байсан.

Сү Рань(Бодол): Линь Мүзэ, би араар тавилтыг хэзээ ч тэвчихгүй гэдгээ чамд хэлж байсандаа. Нэг л удаа араар тавих юм бол, чамаас бүр мөсөн салах болно гэж.

Сү Рань: Би гадагшаа явах саналыг чинь зөвшөөрлөө.

Найз: Дүү минь, чи үнэхээр итгэлтэй байна уу? Чи миний нэрийг авах л юм бол Сү Рань байхаа бүр мөсөн болино шүүдээ.

Сү Рань: Би сайн бодож үзсээн.

Найз: За, би чамд ирэх долоо хоногийн онгоцны билет захиалчихъя.

Линь Мүзэ: Сү Рань! Би ирлээ. Уучлаарай, өнөөдрийн үйлчлүүлэгч их чухал байсан юмаа. Бидний гурван жилийн ойн өдөрөө ирж чадсангүй. Сү Рань! Хардаа

Сү Рань:Энэ юу вэ?

Линь Мүзэ: Лаванда цэцгийн үнэртэй шинэ сүрчиг. Би үүнийг олох гэж маш их хичээсэн шүү. Үз дээ.

Сү Рань: Линь Мүзэ, би лаванда цэцэгт харшилтай шүү дээ.

Линь Мүзэ: Өө, мэдсэнгүй ээ. Уучлаарай.

Сү Рань: Зүгээр дээ,

Линь Мүзэ: би санаад авъя

Линь Мүзэ: Уучлаарай, битгий уурлаа. Өнөөдөр бидний гурван жилийн ой шүү дээ.Хундага өргөцгөөе.

Сү Рань: Линь Мүзэ ээ, яагаад өнөөдрийн хоолонд нэг ч дуртай хоол минь байхгүй байна аа?

Линь Мүзэ: Би мартчихжээ.

 Линь Мүзэ: Зүгээр дээ, өдөр бүр надад хоол хийж өгдөгт чинь их талархдаг. Чам шиг сайн эхнэртэй байхад өөр юу хүсэх билээ? Тулгацгаая.

Сү Рань:Энэ бидний гурван жилийн ойн бэлэг.

 Линь Мүзэ :Надад ч бас бэлэг байгаа! Баярлалаа

Сү Рань: Долоо хоногийн дараа нээгээрэй.

 Линь Мүзэ :  Ямар нууцлаг юм бэ. За яахав, чиний хэлснээр болъё. Сү Раньаа , өнөөдөр би гэнэтийн ажилаас болоод оройтчихлоо. Уучлаарай. Сү Рань..би төрсөн өдрөөр чинь чамайг заавал цас үзүүлэхээр авч явна гэдэгээ амлаж байна, за юу?

Сү Рань: Чи намайг дахин алхаасай гэж жинхнээсээ хүсэж байна уу?

Линь Мүзэ: Мэдээж тэгэлгүй яах вэ. Санаа зоволтгүй. Би байхад чи заавал эдгэрэх болно.

Сү Рань(бодол):Хэрвээ гурван жилийн өмнө намайг араар тавина гэдгийг мэдэж байсан бол, би түүнийг аврах сонголтыг хийх байсан болов уу?

Линь Мүзэ:Сү Рань, хэрвээ чи намайг авраагүй бол хөл чинь гэмтэхгүй байх байсан. Санаа зоволтгүй. Би бүх зүйлээ алдсан ч хамаагүй чамайг эрүүл болгохын төлөө бүхнийг хийх болно.

Сү Рань: Ядрахгүй байна уу?

Линь Мүзэ:Үгүй ээ, үгүй. Чи эхнэр минь шүү дээ. Чамдаа бол ядарсан ч хамаагүй ээ. Орой болчиж. Маргааш чамайг үзлэгрүү нь авч явнаа. Тийм болохоор чамайг усанд оруулъя, тэгэх уу?

Зое

Сү Рань: Явдаа. Би өөрөө өөрийгөө зохицуулж сурах хэрэгтэй.

Сү Рань(Бодол): Линь Мүзэ, чамгүйгээр босч чадна. Гэхдээ чи үүнийг хэзээ ч мэдэхгүй. Бүх эрчүүд адилхан юм уу? Өөрийн болгож аваад л сэтгэл нь хувирдаг. 3 жилийн өмнө би хүнд өвдөж, комд орсон. Миний төлөө тэр уулан дээрх сүм рүү явж, 3000 гаруй шатаар авирч, намайг сэрээсэй л гэж хүсэж байсан. Тиймээс би сэрснийхээ дараа түүнтэй гэрлэхээ амласан. Тэр санал нь 100 дахь гэрлэх санал нь байсан.

Сү Рань: Линь Мүзэ ээ, би сайн эхнэр болохгүй ч байж магадгүй, гэхдээ амьдралынхаа бүхий л үед үхэн үхтлээ чамтай хамт байх болно. хэрэв ирээдүйд чи нэг удаа л хамаагүй намайг араар тавибал чамайг үүрд орхих болно шүү. Дахин  намайг хэзээ ч олж чадахгүйгээр.

Линь Мүзэ: Би тангараглаж байна, хэзээ ч тийм өдөр ирэхгүй. Би үүрд зөвхөн чинийх

Сү Рань: Одоо тэр өөр эмэгтэйн төлөө худлаа ярьж байна. Линь Мүзэ, долоон хоногийн дараа бидний гэрлэлт дуусах болно.

Линь Мүзэ: Сү Рань, уучлаарай, өчигдөр яаралтай ажил гараад оройтчихлоо. Тэгээд чамдаа дуртай өглөөний цайг нь аваад ирлээ. Идэх үү?

Сү Рань: Би өлсөхгүй байна.

Линь Мүзэ: За. Үзлэгээ дуусгаад 2лаа хоол идье.

Сувилагч: Хөөе, тэр Леоны ноёнтон биш үү? Бурхан минь, түүнийг энд харна гэж бодсонгүй.

Сувилагч: Тэд хөлний эмчилгээндээ  профессор Фордтой уулзахаар ирсэн байх. Мэдээгээр Леоны ноёнтон хайрынхаа төлөө эмнэлгийн тусламж хайж байна гэж байсан. Тэр нь үнэн бололтой.

Сувилагч: хатагтай Леон ийм гайхалтай нөхөртэй азтай юм аа. Хэрэв би оронд нь байсан бол, тахир дутуу байсан ч хамаагүйээ.

Нэнси Зое(msg): Өчигдөр орой Линь Мүзэ миний хөлөнд дуртай гэж хэлсэн, ялангуяа бид *екс хийх үед. Тэр бүр ханадаггүй. Гэтэл чиний хөл яг л мод шиг. Чамайг эмнэлэг дээр байгааг мэдэж байна . Хэрэв одоо наан чинь очвол Линь Мүзэ тахир дутуу мод чамтай үлдэх боловуу эсвэл надтай явах болуу?

Линь Мүзэ: цангаж байна уу? Би чамд ус аваад ирье.

Сү Рань: Цас орж байна.

Линь Мүзэ: Дараагийн төрсөн өдрөөр чинь би чамайг заавал цас үзүүлэхээр авч явна гэж амлаж байна.

Хүн(эрэгтэй): Бурхан минь! Хараач! Энэ бол Нэнси Зое байнашдээ!

Хүн(эмэгтэй):Тэр энэ хавьд байна гэнээ! Явцгаая. Үгүй бол бид түүнийг харж чадахгүй. Хурдлаарай!

Сурвалжлагч: Нэнси Зое, өчигдөр орой танайд нэг эрэгтэй хүн орсныг харсан байна . Тэгэхээр танд найз залуу байгаа юу?  Бурхан минь! Тэр Хэн бэ?

Нэнси Зое : Нэгэнт та нар  мэдчихсэн юм чинь би нуухгүй ээ. Тэр одоо машин дотор байна. Гэхдээ тэр онцгой хүн болохоор түүнийг ил гаргаж болохгүй.

Хүн(эрэгтэй): Бурхан минь! Хэн байж болох вэ?

Нэнси Зое : Гэхдээ тэрэнд хэлмээр байна. Өнөөдрийн цас үнэхээр таалагдаж байна. Чамдаа баярлалаа. Цасанд дуртай гэж хэлсэн чинь л тэр минь надад зориулж цас орууллаа. Бие минь таагүй байна гэсэн чинь над дээр яаран ирлээ

Хүн(эмэгтэй): вов, Тэгэхээр энэ хиймэл цас юм байна! Бурхан минь! Нэнси жинхэнэ хайраа олжээ!

Хүн(эрэгтэй): ямар өгөөмөр хүн бэ! Томчууд бүгд гоо үзэсгэлэнд дуртай байдаг нь аргагүй.

Хүн(эмэгтэй):Яг ч тийм бишээ. Леон ноёнтон бол тахир дутуу байсан ч эхнэртээ хайртай хүн. Тэд хамтдаа олон жил болсон.

Хүн(эрэгтэй): Магадгүй түүний эхнэр нь бас үзэсгэлэнтэй байх. Үгүй бол тэр аль хэдийн түүнийг орхих байсан биз.

Линь Мүзэ: Сү Рань! 

Линь Мүзэ: Сү Рань, чи минь сэрцэнүү. Уучлаарай. яаралтай ажилтай байсан юмаа. Хурдан ирнэ гэж бодсон ч, ийм удна гэж санасангүй. Эмч чамайг хэт их стрессдснээс болсон гэж хэлсэн. Ухаан алдахынхаа өмнө чи ямар нэгэн зүйл харсан уу?

Сү Рань: Үгүй ээ.

Линь Мүзэ: Намайг битгий буруутгаарай. Одооноос дахиж ганцааранг нь үлдээхгүй.

Сү Рань: За.

Линь Мүзэ: Өө нээрээ, профессор  Форд юу гэж хэлсэн бэ?

Сү Рань: яг л өмнөхтэй адил зүйл ярьсан. Ноцтой зүйл биш.

Линь Мүзэ: Анагаахын техникүүд хөгжсөн болохоор өөр арга зам бодцгооё. 2лаа  заавал хөлөө эмчлүүлэх болноо. Сү Рань, юу бодож байгаа юмбэ?

Сү Рань: Нэнси Зое.

Линь Мүзэ: яагаад гэнэт түүнийг бодов?

Сү Рань: Тэр саяхан энд мэдэгдэл хийсэн шүү дээ.

Линь Мүзэ: тиймүү? Хэнтэй?

Сү Рань: босс нь байж тэрнийг мэдэхгүй гэж үү?

Линь Мүзэ:Манай компанид маш олон од бий, яаж бүгдийг нь мэдэх билээ?

Сү Рань:Би зүгээр л өнөө оройн цас үнэхээр үзэсгэлэнтэй байсан талаар бодож байна. Түүний ачаар цас харж баяссан.Тэр залуу түүнд тийм их хайртай байх нь. Хэзээ нэгэн цагт тэр залуу бодлоо өөрчлөөд, түүнийг орхих болов уу?

Линь Мүзэ:Үгүй ээ, тэр орхихгүй.  Тэр хүнийг бол  мэдэхгүй л дээ, гэхдээ би бодлоо хэзээ ч өөрчлөхгүй. Сү Рань, чи зүрхэнд минь цор ганц.

Сү Рань: Үнэхээр үү?

Сү Рань(бодол):Линь Мүзэ, зүрхэнд чинь би байгаа ч, бие чинь өөр зүйл хүсдэг биздээ?

Линь Мүзэ:Дараа зун чамд илүү том цас оруулж, бүгдийг атаархуулна аа.

Сү Рань: Хэрэггүй дээ. Би худлаа зүйлд дургүй. намайг хуурамч зүйлд дургүй гэдгийг мэдмээр юм.

Линь Мүзэ: Би болгоомжгүй байлаа. чамайг түлчихэв үү?

Сү Рань: Зүгээр дээ. Би гэртээ харимаар байна.

Линь Мүзэ: За. Сү Рань, маргааш чамд нар мандахыг үзүүлнэ ээ. Чи нар мандахыг үзмээр байна гэж гэсэн тэ?

Сү Рань: тэрийг санаж байгаа уу?

Линь Мүзэ: Би чамтай холбоотой бүх зүйлийг санадаг.

Сү Рань: Мартдаа. гэнэт явмааргүй болчихлоо.

Сү Рань(бодол): Тэнд очсон хосууд насан туршдаа салдаггүй гэдэг юм билээ. Гэхдээ бидэнд одоо хэрэггүй.

Линь Мүзэ: Сү Рань, эндээ хүлээж байгаарай. Ажил дээр яаралтай асуудал гарлаа. аль болох хурдан ирэх болно, за юу? Намайг битгий буруутгаарай. чамайг дахин ганцааранг чинь үлдээхгүй.

Сү Рань (бодол): Худалч!

Линь Мүзэ: За. Энэ удаад би хурдан ирэх болно.

Эмэгтэйчүүдийн эмнэлэг

Нэнси Зое :Хатагтай Леон хатагтай, ямар гэнэтийн учрал вэ! Та бас энд байгаа юм уу?

Линь Мүзэ: Сү Рань, би зүгээр л түүний мэдэгдэлтэй холбоотой асуудлыг шийдэж байгаа юм. Би түүнтэй гэнэт таараад, тэгээд хань болсон юм.

Нэнси Зое:  Тийм ээ, ноён Линь бол маш амжилттай хүн бас эхнэртээ маш их хайртай. Тийм байж яагаад намайг үзлэгт дагаж  орох гээд доошоо бууж ирэх билээ дээ?

Сү Рань: Зое хатагтай, үнэхээр хурдан юм аа. Та дөнгөж сая харилцаагаа зарлаад, одоо жирэмсэн болчихсон юм уу?

Нэнси Зое: Тийм ээ, саяхан мэдлээ. Нэг сар орчим болж байна. Хүүхдийн маань  аав  үүнийг сонсоод маш их баярласан.

Сү Рань: Үнэхээр үү?

Нэнси Зое: Өө, мартах шахжээ. Танд хүүхэд байхгүй шүүдээ, тиймээс та ээж болох ямар байдгийг ойлгохгүй байх

Линь Мүзэ: Нэнси Зое, өөрийгөө хэн гэдгийг битгий мартаарай. Эхнэрийн минь өмнө, чам шиг хэн ч танихгүй жүжигчин ингэж ярих эрхгүй.

Нэнси Зое: Тийм ээ, ноён Линь зөв хэллээ. Хүүхэдгүй ч гэсэн Лео хатагтайд та хайртай шүүдээ. Надаас ялгаатай нь, би жирэмсэн хэдий ч хүүхдийн минь аав надтай үзлэгт хамт ирж чаддагүй.

Сү Рань: Линь Мүзэ, түүнийг тоох хэрэггүй. Зүрх сэтгэлдээ бүү ойртуул.Бидэнд хүүхэд байгаа эсэх нь надад хамаагүй ээ. Буцацгаая.

Нэнси Зое: Сү Рань, чи аль хэдийн гадарласан байлгүйдээ тэ? Би чиний нөхрийн хүүхдийг тээж байгаа.

(3 жилийн өмнө )Эмч: хатагтай Леон ,таны бие жирэмслэхэд тйим ч тохиромжтой биш байна. Маш эрсдэлтэй байна. Энэ нь эх хүүхэд 2-ууланд нь үхлийн аюултай эрсдэл авчирч магадгүй.

Сү Рань: Линь Мүзэ, одоо харамсахад арай оройтоогүй байна.

Линь Мүзэ: Сү Рань, би зөвхөн чамтай л хүүхэдтэй болохыг хүсэж байна. Хэрэв чи төрүүлж чадахгүй бол, энэ амьдралдаа би хүүхэдтэй болохгүй.

Линь Мүзэ: Юу болов, Сү Рань? Чи юу харж байгаа юм?

Сү Рань:  Зүгээр л нэг хогийн зар байна.

Линь Мүзэ:  Өдөржин завгүй байлаа. Эртхэн амарцгаая, за юу?

Линь Мүзэ: Сү Рань,ажил дээр нэг асуудал гаржээ. Чи түрүүлээд унтаж байхуу?

Сү Рань: Чи явахгүй байж болох уу?

Сү Рань(бодол):Шөнө хүмүүс ихэвчлэн гэнэтийн шийдвэр гаргадаг. Энэ удаа л  чамайг үлдчихвэл дахин нэг боломж өгьё.

Линь Мүзэ: Сү Рань, ажил дээр үнэхээр том асуудал гарлаа. Би шийдэгдмэгц л ирэх болно.

Нэнси Зое: Чиний нөхөр хүүхдэд үнэхээр дуртай. Тэр намайг гэдэс өвдлөө гэхэд л яаран ирдэг.

Сү Рань(бодол): Амлалт гэдэг дэлхий дээрх хамгийн үнэ цэнэгүй зүйл байж.

Сү Рань: Линь Мүзэ, би чамайг дахин хайрлахгүй.

Сү Рань: Энэ дуудлага худалдааны газар уу? Надад дуудлагаар зарах зүйл байна.

 Нэнси Зое: Сү Рань, чиний нөхөр томилолтоор явлаа гэх үедээ надтай хамт байсан. Өнөөдөр чиний нөхөр надад болон хүүхдэдээ олон хувцас авч өглөө. Чиний нөхөр миний шууд дамжуулалт дээр дахиад нэгт орлоо.

 Ажилтан: Сью хатагтай аа, таны бүртгэл цуцлагдлаа.

Нэнси Зое: Сү Рань, чамд ичэх нүүр алга уу? Линь Мүзэ чамд хайргүй болсон. Үгүй бол тэр чамайг дахин дахин орхихгүй байсан. Чи яагаад Линь Мүзэгээс салахгүй зуураад байгаа юм бэ? Чи секси ч биш, хүүхэд ч гаргаж чадахгүй. Чам шиг тахир дутуу хүн яаж Леоны хатагтай байх нүүр байна бэ?

Линь Мүзэ: Сү Рань, юу болов?

Сү Рань:Хэзээ ирэх вэ?

Линь Мүзэ: Уучлаарай, энэ үйлчлүүлэгч жоохон төвөгтэй байнаа. Хэд хоног үргэлжилж магадгүй юм шиг байна. Гэхдээ санаа зоволтгүй. Би чамд асрагч хөлсөлсөн, удахгүй ирнэ.

Сү Рань: За, яахав. Зүгээр л сануулахад, нэг долоо хоног өнгөрлөө. Миний гурван жилийн ойд зориулж өгсөн бэлгийг... нээхээ мартваа.

Линь Мүзэ: За, би гэртээ очтол хүлээж байгаарай, би чамтай хамт нээе.

Сү Рань:Үгүй ээ, боломжгүй.

Сү Рань: Нэнси Зое, Линь Мүзэ, та нар намайг дахин дахин өдөж байх шив. Та хоёрын гутаагдсан нэр хүнд бол миний та нарт өгөх сүүлчийн бэлэг юм.

Асрагч: Сайн байна уу, би Линь Мүзэ ноёны хөлсөлсөн асрагч байна. Та Сү Рань хатагтай мөн үү?

 Линь Мүзэ: Сү Рань нэг л сонин байна.

Нэнси Зое:Чи түүнд асрагч хөлсөлсөн бизднн? Юунд нь санаа зовдог юм бэ?  Линь Мүзэ: Үгүй ээ, би буцаж очих ёстой.

Нэнси Зое:  Надад одоо цол хэргэм огт хамаагүй. Тэгвэл чи түүнд их цаг гаргах юм байна. Одоо чи надтай болон хүүхэдтэйгээ хамт үлдэж болохгүй юу? Чи намайг тэр хувцастай харахыг хүсэж байна гэж хэлээгүй билүү? Би худалдаад авчихсан. Хэрэв чи өнөөдөр намайг орхивол би тэрийг дахин өмсөхгүй шүү.

Линь Мүзэ: Асрагчтай болохоор тэр зүгээр биз ээ.

Линь Мүзэ: Жирэмсэн байж ингэж сээтэгнэх юмуу?

Нэнси Зое: Чи тэгэхэд дуртай биш гэж үү?

 

Гэрийн үйлчлэгч: Линь Мүзэ ноёнтоон, Сү Рань хатагтай явчихлаа.

Линь Мүзэ: Юу?

Линь Мүзэ:Сү Рань,Уучлаарай, би хоцорлоо. Рань? Сү Рань? Сү Рань? Манай зургууд хаана байна? Яагаад бүх зураг алга болчихов? Рань? Рань! Сү Рань, уучлаарай. Би чамайг гэртээ ганцааранг чинь үлдээх ёсгүй байсан юм. Надаас битгий нуугдаач. Намайг битгий айлгаач.

Гэрийн үйлчлэгч: Линь Мүзэ ноёнтон оо, юу болсон бэ?

Линь Мүзэ:Та миний эхнэрийг хааш нь авч яваачсан бэ?

Линь Мүзэ: Би Леон хатагтай хаана байгааг мэдэхгүй.

Линь Мүзэ: Тэр хүн чинь тахир дутуу шүү дээ. Та яаж түүнийг ганцааранг нь явуулж чадав аа?

Гэрийн үйлчлэгч: Би түүнийг өөрөө алхаж байхыг харсан.Леоны хатагтай... Боломжгүй. Тэр тахир дутуу биш байсан.

Линь Мүзэ: боломжгүй. Форд профессор хэлэхдээ... Өө тийм, тэр юу гэж хэлсэн бэ?

Сү Рань: Ердийн л юм ярьсан.

Линь Мүзэ: Санаа зоволтгүйээ. Анагаах ухаан хөгжсөн болохоор өөр арга зам олноо. хөл чинь эдгэрнэ гэдэгт итгэлтэй байна. Үгүйээ. Би түүнийг үзлэгт дагаж яваагүй. Тэр надад худлаа хэлсэн байна.

Сү Рань: Тэр залуу түүнд тийм их хайртай байх нь. Хэзээ нэгэн цагт тэр залуу бодлоо өөрчлөөд, түүнийг орхих болов уу?

 

 Линь Мүзэ: Үгүй ээ, Сү Рань. Чи миний зүрхэнд үргэлж цор ганц байх болно. Сү Рань: Гэхдээ чи мэдэх хэрэгтэй, би хуурамч зүйлд дургүй.

 Сү Рань Чи явахгүй байж болох уу?

 Линь Мүзэ: Сү Рань, ажил дээр үнэхээр том асуудал гарлаа. Би шийдэгдмэгц л ирэх болно.

 Линь Мүзэ: Тэр мэдчихсэн юм байхдаа? Тэр шөнө миний сүүлчийн боломж байсан байна..

Гэрийн үйлчлэгч:  Линь Мүзэ ноёнтоон, та Сү Рань хатагтайг хайж байна уу? Яасан...?

 Линь Мүзэ: Байна уу? Бүх зүйлээ орхи. Миний эхнэрийг даруй ол!

Туслах: Линь Мүзэ ноёнтоон, би яг тэр талаар хэлэх гэж байсан юм. Бид онлайн худалдааны сайтаас түүний хуримын бөгжийг дуудлагаар зарах гэж байгааг оллоо.

 Линь Мүзэ: Юу?

Туслах: Линь Мүзэ ноёнтон оо! Линь Мүзэ ноёнтон оо, яасан бээ?

 Линь Мүзэ ( бодол): Сү Рань бэлгийн хайрцагт ямар нэгэн сэжүүр үлдээсэн юм болуу? Салах гэрээ! Салах гэрээ! Сү Рань салахыг хүсэж байна! Үгүй... Сү Рань

 Линь Мүзэ: тэр гарын үсэг зурчихсан байна. Тэр намайг хүсэхээ больсон байна. Түүнд өөр хэн ч байхгүй шүүдээ. Тэр хаашаа явах билээ?

 Гэрийн үйлчлэгч: ноёнтоон. ноёнтоон, та зүгээр үү?

 Линь Мүзэ:Хурдан! Сү Ранийг ол! Зардал мөнгө хамаагүй, бөгжийг буцааж ав! Сонсов уу?

 Гэрийн үйлчлэгч: Та оройн хоол идэх үү?

 Линь Мүзэ:Оройн хоолооо? Юуны чинь оройн хоол? Би чамайг эхнэрийг минь асруулах гэж хөлсөлсөн шүү дээ. Одоо тэр явчихсан болохоор чиний хэрэг байхгүй. Гар! Яг одоо гар!

Асрагч: Би одоо явлаа. Ийм ааштай... эхнэр нь орхисонд гайхах юм алга.

 Сү Рань: Нэг долоо хоног өнгөрлөө. Ойн баярын бэлэг... Нээхээ битгий мартаарай.

Линь Мүзэ: Сү Рань явна гэж байхгүй. Энэ бөгжийг би зөвхөн чамд зориулан бүтээсэн юм. Энэ дэлхий дээр цор ганц. Миний чамд гэх өвөрмөц хайрын бэлэг тэмдэг. Чи таалагдаж байна уу?

 Сү Рань:Тийм ээ! Таалагдаж байна

Линь Мүзэ: чи яагаад намайг орхив? Бид үнэхээр бие биедээ хайртай байсан шүү дээ. Би чамайг хайхраагүйгээс болсон юм уу? Тэгээд чи намайг айлгах гэж салах гээд байгаа юмуу?

Линь Мүзэ: Тийм үү? Надад хэлээч, Сү Рань! Сү Раань! Сү Ранийн утас? Энэ... Сү Рань! Энэ чинь...

Нэнси Зое: Чи дахиад хожигдчихлоо. Би бүр жирэмсэн байхад тэр надтай секс хийх гэж шаардаад байсан. Өнөөдөр чиний нөхөр надад болон хүүхдэд олон хувцас авч өглөө. Сү Рань, чиний нөхөр томилолтоор явж байна гэж хэлэхдээ надтай хамт байсан. Линь Мүзэ чамд хайргүй болсон. Сү Рань, чи ичдэггүй юм уу? Чи яагаад Линь Мүзэгээс зуураад байгаа юм бэ?

Линь Мүзэ: Өнөөдөр бидний гурван жилийн ой. Хундага өргөцгөөе. Сү Рань, өнөөдөр хийсэн хоолнуудаас яагаад  миний дуртай нэг ч хоол алга байна аа? Нэнси Зое: Чиний нөхөр дахиад л над дээр ирлээ. Би түүнийг явуулж ч чадсангүй.

Линь Мүзэ:Орой болж байна. Маргааш би чамайг үзлэгт авч явна. Би чамайг усанд оруулъя.

 Сү Рань:За, яв. Би өөрөө өөрийгөө асарч сурах хэрэгтэй.

Линь Мүзэ:Тэгэхээр тэр шөнө, чи аль хэдийн мэдэж байсан байх нь ээ.

Нэнси Зое: Өнгөрсөн шөнө Линь Мүзэ намайг хамгийн үзэсгэлэнтэй хөлтэй, ялангуяа *?ексдэж байхдаа гэж хэлсэн. Тэр надтай байхдаа огт ханадаггүй. Харин чиний хөл яг л модон хөл шиг. Чамайг эмнэлэгт байгааг чинь мэдэж байна. Хэрвээ би одоо наан чинь очвол, Линь Мүзэ чам шиг тахир дутуу, хөдөлгөөнгүй модон чамтай үлдэх болов уу, эсвэл намайг хамт явах бол уу?

Линь Мүзэ: Ам чинь цангаж байна уу? Би чамд ус аваад өгье.

Линь Мүзэ: Сү Рань,тийм бишшдээ. Чиний бодож байгаа шиг зүйл болоогүй. Би түүнтэй зөвхөн чиний төлөө л хамт байсан юм.

Нэнси Зое: Чиний нөхөр хүүхдэд үнэхээр хайртай. Намайг ходоод өвдлөө гэж хэлэнгүүт л наашаа яаран ирдэг.

Линь Мүзэ: Сү Рань, ажил дээр асуудал гарчээ. Чи эхлээд унтаж байвал яаж байна?

Сү Рань: Чи явахгүй байж болохгүй уу?

Линь Мүзэ: Сү Рань, ажил дээр үнэхээр том асуудал гарчихлаа. Шийдэгдэнгүүт би одоохон буцаад ирнэ ээ.

Нэнси Зое: Чи яагаад одоо хүртэл Линь Мүзэгээс зууралдсаар байгаа юм бэ? Чи түүнд бэлгийн дур хүсэл төрүүлдэггүй, бас хүүхэд ч төрүүлж өгч чадахгүй. Чам шиг тахир дутуу амьтан яаж Леон хатагтайн суудалд сууж зүрхэлдэг байна аа?

Линь Мүзэ: Сү Рань... Нэнси Зое!

Нэнси Зое:  Энэ миний хамгийн дуртай... Хөөх, ийм хурдан буцаад ирэв үү? Коммент: Энэ хэн бэ? Тэр хэн юм бэ? Тэр Линь Мүзэгийн нууц амраг нь юм уу? Яагаад энд эрэгтэй хүн байгаа юм? Үнэхээр танил харагдаж байна. Бид нар эцэст нь түүнийг хэн бэ гэдгийг харах нь ээ? Нэнси Зое үнэхээр гайхалтай харагдаж байна!

Нэнси Зое: Чи намайг цохичихлоо гэж үү?

Линь Мүзэ: Хэн чамд Сү Рань руу тэр зурвасуудыг илгээх зөвшөөрөл өгсөн юм? Өөрийнхөө байр суурийг мэдэж бай гэж би чамд сануулаа биз дээ!

Нэнси Зое: Линь Мүзэ... Би зориуд тэгээгүй юм шүү. Зүгээр л чамд дэндүү их хайртай болохоор тэр. Намайг уучлаарай, тэгэх үү?

Линь Мүзэ: Чамайг уучлах аа? Чамайг уучиллаа гээд Сү Рань буцаад ирэх үү?

Нэнси Зое: Тэр явчихсан юм уу? Тэр бүхнийг мэдчихсэн юм чинь хоёулаа зүгээр л хамт байчихъя л даа. Би бүх зүйлээ орхиё. Надад юу ч хэрэггүй. Би зөвхөн чиний эхнэр чинь л баймаар байна, тэгэх үү?

Линь Мүзэ: Намайг хуурна гэнээ? Надаар тоглож, хуурсныхаа ардаас юу болдгийг харж ав.

Нэнси Зое: Линь Мүзэ... Линь Мүзэ, би үнэхээр буруугаа ойлголоо. Гуйж байна, хүүхдийнхээ төлөө намайг уучилаач, тэгэх үү?

Линь Мүзэ: Сү Рань аль хэдийн явчихсан. Энэ хүүхэд одоо надад чухал хэвээрээ байна гэж чи бодоод байгаа юм уу?

Нэнси Зое: Наад үг чинь юу гэсэн үг юм бэ?

Линь Мүзэ: Чи бол зүгээр л надад болон Сү Раньд хүүхэд гаргаж өгөх хэрэгсэл байсан юм. Одоо Сү Рань байхгүй тул чи ч, энэ хүүхэд ч надад хэрэггүй.

Нэнси Зое: Линь Мүзэ! Чи намайг хэн гэж бодоод байгаа юм бэ? Чи намайг ер нь надад хайртай  байсан юм уу?

Линь Мүзэ: Хэрвээ энэ хүүхэд байгаагүй бол чам шиг эмэгтэй надтай ярилцах ч эрхгүй байх байсан юм.

Нэнси Зое: Линь Мүзэ! Хоёулаа орон дотор байхдаа чи надад тэгж хэлээгүй шүү дээ. Сү Рань яагаад чамайг ганцааранг чинь орхиод явсныг чи мэдэх үү? Учир нь тэр чамаас бузар ичгүүрийг мэдэрсэн болохоор. Чи намайг зориод түүнийг орхих бүрд, тэр чиний намайг ямар байрлалаар эдэлж байгааг төсөөлөн шаналдаг байсан юм.

Линь Мүзэ: Амаа тат!

Нэнси Зое: Миний хүүхэд... Миний хүүхэд... Бидний хүүхэд...

Туслах: Леон захирлаа, бид хатагтай Леон буюу Сү Раний сургийг гаргалаа, гэхдээ...

Линь Мүзэ: Ойлголоо, би одоохон очлоо.

Нэнси Зое: Линь Мүзэ... Хүүхдээ авраач. Бидний хүүхдийг авраач! Хүүхдээ авар... Бидний хүүхдийг...

Линь Мүзэ: Чамайг Сү Раньд мэдэгдвэл би чамайг тамлана гэж хэлсэн байх аа.

Нэнси Зое: Линь Мүзэ, тэр чиний ч бас хүүхэд шүү дээ. Чи түүнд огт санаа зовохгүй байна уу?

Линь Мүзэ: Хэрвээ чи гуйлгачин болж төгсөхийг хүсэхгүй байгаа бол олон нийтийн сүлжээгээр манай гэр бүлийг сүйтгэсэн нууц амраг гэдгээ хүлээн зөвшөөр. Хүн бүр Сү Раньаас уучлалт гуйх ёстой.

Нэнси Зое: Битгий ингээчдээ. Гуйж байна, тэгж болохгүй. Линь Мүзэ...

Линь Мүзэ: Сү Рань? Сү Рань, би буцаад ирлээ. Сү Рань?

Туслах: "Леон захирлаа, хатагтай Сү Рань банкны дансаа хаалгачихсан байна. Энэ нь цаашид дахин Сү Рань гэдэг хүн байхгүй болно гэсэн үг."

Линь Мүзэ: Сү Рань... Сү Рань... Хэрвээ бидний ойгоор, тэр шөнө би арай эрт харьсан бол... Хэрвээ би чамайг эмнэлэгт ганцааранг чинь үлдээгээгүй байсан бол... Хэрвээ тэр шөнө би яваагүй байсан бол... Би чамайг алдахгүй байсан байж магадгүй, тийм үү? Гэвч "хэрвээ" гэдэг үг одоо ямар ч утгагүй. Сү Рань бүхнийг мэдэж байсан. Сү Рань намайг жигшсэн. Сү Рань намайг орхиод явчихлаа.

Сү Рань Линь Мүзэ, шал хүйтэн байгаа. Бос, хурдал.

Линь Мүзэ: Сү Рань... Сү Рань, би мэдсэн юм аа. Сү Рань, чи намайг орхихгүй гэдгийг би мэдэж байсан юм. Сү Рань... Сү Рань...

Сү Рань(бодол): Глория, одооноос эхлэн би бидний мөрөөддөг байсан мөрөөдлийг биелүүлэх болно. Ээж та 2 минь одоо амар амгалан нойрсдоо.

Касси: Сү Рань!

Сү Рань: Касси, одооноос эхлэн Сү Рань гэдэг хүн байхгүй болсон. Зөвхөн миний ихэр Глория л гэж байгаа.

Касси:Өө... Би бараг мартах шахаж. Үүнийг хардаа.

Нэнси Зое (Бичлэг дээр): Леон захирлын гэр бүлд хөндлөнгөөс оролцсон хүн бол би байсан юм. Хатагтай Сү Рань, намайг уучлаарай.

Сү Рань(бодол): Өөрийнхөө бурууг үүрүүлэхийн тулд эмэгтэй хүнийг түлхэж байна уу. Линь Мүзэ, би чамайг хэзээ ч үнэхээр хангалттай таньж мэдээгүй юм шиг байна.

Касси: Өчигдөр Нэнси Зое баяртайгаар лайв хийж байтал гэнэт чиний хуучин нөхөр орж ирээд түүнийг алгадчихсан.Интернетээр түүнийг хэрвээ нууц амраг нь яг мөнүү гэж байтал хэн нэгэн нь тэдний бичлэгийг дэлгэчихсэн байна лээ. Энэ нь түүнд маш том цохилт боллоо. Үүнийг хэн хийснийг мэдэхгүй юм.

Сү Рань: Би хийсэн юм.

Найз: Сайхан хэрэг! Чи гэрлэснийхээ дараа биднээс холбоо тасарсан. Бид бүгд чамайг сайн амьдарч байгаа гэж бодсон. Энэ бүхнийг хэн мэдэх билээ дээ! Салсан чинь үнэхээр сайн хэрэг болж. Одоо чи тэрбум төгрөгийн өв хөрөнгийг залгамжлаад зогсохгүй тэр новшд сайхан цохилт өглөө. Одооноос эхлэн би чамтай үргэлж хамт байх болно.

Леон группийн барилга...

Туслах: Леон захирлаа, буцаад байж байгаад ирэхүү? Хатагтай Сү Раний явуулсан бичлэгийг мөн болохыг баталсан байна. Машинаас буух нь хэтэрхий аюултай байна.

Линь Мүзэ: Сү Рань ч бас намайг харж байгаа болов уу?

Сурвалжлагч: Өөх... Леон захирал аа! Хараарай, Линь Мүзэ захирал байна! Линь Мүзэ энд ирчихэж.

Иргэн(эмэгтэй): муу новш! Чиний тэр халамжтай нөхрийн дүр чинь үнэхээр урам хугалсан. Энэ бүхэн худал хуурмаг байсан гэдэгт итгэж чадахгүй байна. Үнэхээр зэвүүн юм.

Иргэн(эрэгтэй):Яг үнэн, заваан новш!

Иргэн(эмэгтэй):Эхнэр чинь чамайг тэвчиж чадахгүй яваад өгсөн. Чи үүнийг хүртэх ёстой. Чи одоо хүртэл түүнийг хайх нүүртэй байгаа юм уу. Ямар ичгүүргүй амьтан бэ!

Сурвалжлагч (эмэгтэй): Линь Мүзэ захирлаа, таныг хатагтай Сү Ранийг хайж байгаа гэж сонслоо. Түүнийг олсныхоо дараа та юу хийх гэж байна вэ?

 Сурвалжлагч(эрэгтэй):Линь Мүзэ захирлаа, таны нууц амрагийн асуудал нь та эхнэрээ тахир дутуу гэж голсных уу?

Линь Мүзэ: Үгүй ээ! Тийм биш. Сү Рань… Би буруу зүйл хийснээ мэдэж байна. Гэхдээ зүрх сэтгэлийнхээ гүнд би чамд үргэлж хайртай байсан. Би алдаа гаргасан. Би үнэхээр буруутай. Намайг уучлаарай. Гуйя, буцаад ирээч.

Иргэд: Тэр үнэхээр уйлж байна шүү. Үнэндээ тэр нэг удаа хуримын бөгж хийх сургалтад бүртгүүлж, өдөр бүр олон цагаар суралцаж байсан. Тэр үнэхээр хичээж байсан шүү. Түүнчлэн тэр жил бүр хүүхдүүдэд маш их мөнгө хандивладаг.

Иргэн(эмэгтэй): Тэр тэр гичий-д зориулж хиймэл цас хүртэл хийж өгснийг битгий март. Тэр бас жагсаалтыг тэргүүлж байсан. Одоо тэр зөвхөн компанийн нэр хүнд, хувьцааны үнэ цэнийг аврахын тулд ингэж жүжиглэж байгаа юм. Тэгж л таараа. Эрэгтэй хүний нулимс хамгийн итгэж боломгүй зүйл байдаг юм.

Иргэн(эмэгтэй): Яг үнэн! Би бараг хууртагдах шахлаа. Тэр үнэхээр сайн жүжигчин юм аа

Туслах: За, ингээд болно.

Сурвалжлагч:  Линь Мүзэ захирлаа, ямар нэг зүйл хэлээч. Линь Мүзэ захирлаа, илүү ихийг хэлээч. Линь Мүзэ захирлаа.

Линь Мүзэ: Намайг уучлаарай. Гуйя, буцаад ирээч. Сү Рань.

Найз: PАнь… Глория, чи юу гэж бодож байна? Сэтгэл чинь уярч байна уу?

Сү Рань: Хэрвээ чиний хоол бохир заваан нүх рүү уначихвал, чи түүнийг буцаж гаргаад идэхүү?

Найз: Заваан юмаа.

Сү Рань: Надад яг одоо яг тийм мэдрэмж төрж байна.

Найз: Сайн хэллээ!

Линь Мүзэгийн ээж: Тэр тэнд байна! Хүү минь! Чи яагаад ийм их уучихсан юм бэ?

Линь Мүзэ: Сү Рань. Сү Рань.

Линь Мүзэгийн ээж: Хүү минь, нааш ир. Хурдлаарай. Бос.

Линь Мүзэ: Та нар энд яах гэж ирсэн юм? Зайл цаашаа!

Линь Мүзэгийн аав: Линь Мүзэ! Чи ээжтэйгээ яаж ингэж харьцаж зүрхэлж байна аа? Одоо өөрийгөө хараач. Чи ерөөсөө гүйцэтгэх захирал шиг харагдахгүй байна.

Линь Мүзэ: Гүйцэтгэх захирал уу? Сү Рань явчихсан. Түүнгүйгээр надад ямар ч утга учир алга. Гүйцэтгэх захирал байгаад яах юм бэ?

Линь Мүзэгийн ээж: яагаад түүнийг алгадаж байгаа юм бэ? Буруутгамаар байвал Сү Ранийг л буруутга. Тэр ганц ч үггүй орхиод явчихсан. Тэр хүүхэд гаргаж чадахгүй. Бид түүнийг хангалттай тэвчсэн.

Линь Мүзэгийн аав:Тэр буцаж ирэхгүй байсан ч зүгээр.Одоо хүүхэдтэй болох талаар бод.

Линь Мүзэ: Хүүхэд үү? Хүүхэд! Хүүхэд! Сү Рань жирэмсэн болж чадахгүйг та нар сайн мэдэж байсан. Гэвч та нар түүн рүү байнга хүүхэд гарга гэж шаардаж, түүнийг дарамталж,  түүнийг үргэлж гэм буруугийн мэдрэмж дунд амьдруулсан.

Линь Мүзэгийн ээж: Гэхдээ бид зөвхөн чамд л санаа зовсон юм шүүдээ.

Линь Мүзэ: Гэвч дараа нь чи түүнийг гэртээ авчрахаас татгалзсан биз дээ?

Линь Мүзэгийн ээж: Тэр одоо явчихсан. Энэнд бид нартай ямар хамаатай юм бэ?

Линь Мүзэ: Хэрвээ Сү Ранийг та нар ингэж шахаагүй байсан бол, би өөр эмэгтэй хайх шаардлагагүй байсан юм.

Линь Мүзэгийн аав: Чи юу гээд байгаа юм бэ?

Линь Мүзэ: Энэ бүхэн одоо дууссан. Миний гэр бүл сүйрчихлээ. Та одоо баяртай байна уу?

Линь Мүзэгийн ээж: Хүү минь, Сү Рань чамд үнэхээр хайртай. Тэр ингээд явчихгүй ээ. Магадгүй тэр нуугдаж байгаа байх. Тэр тайвшрахаараа буцаад ирнэ. Бидэнтнй хамт явья. Бид нэг арга олъё. Хүү минь...

Линь Мүзэгийн аав: Чи нэгмуу ганц эмэгтэйн төлөө ээжтэйгээ яаж ингэж харьцаж зүрхэлж байна уу?

Линь Мүзэгийн ээж:Миний хүү...

Линь Мүзэ:тэр  гэрт би дахиж хэзээ ч эргэж ирэхгүй.

Линь Мүзэгийн ээж:Үгүй ээ!

Линь Мүзэ:Би хэзээ ч эргэж ирэхгүй. Хэрвээ Сү Рань буцаж ирэхгүй бол би нарыг  хэзээ ч уучлахгүй. Зайл цаашаа. Яв!

Линь Мүзэгийн аав: Явцгаая. Түүнийг тайвширтал ньорхи!

Линь Мүзэгийн ээж: Хүү минь... Миний хүү...

Туслах: Леон захирлаа, би нэг сэжүүр оллоо. Хатагтай Сү Рань Глория гэдэг ихэр эгчтэй юм байна. Тэднийг бага байхад эцэг эх нь салж, Глория аавтайгаа хамт гадаад руу явсан байна. Хатагтай Сү Рань явахаасао өмнө энэ Глория руу залгасан байна.

Линь Мүзэ: Тийм ээ. Би яаж Глориягийн талаар мартаж чадав аа? Тасалбар захиал. Яг одоо!

Линь Мүзэ: Чи Глорияг мэдэх үү?

Сувилагч:  Глория юу? Би мэдэхгүй юм байна.

Линь Мүзэ:Чи энэ охиныг харсан уу? Тэр миний эхнэр байгаа юм. Чи энэ охиныг харсан уу? Тэр миний эхнэр байгаа юм.

Иргэн: Тийм ээ, би түүнийг харсан. Гэхдээ тэр явчихсан шүү дээ. Хэрвээ чи нэг өдрийн өмнө ирсэн бол түүнтэй таарах байсан.

Туслах: Леон захирлаа, би хатагтай Сү Ранийг олчихлоо!

Линь Мүзэ: Хаана байна?

Туслах: Дөнгөж сая интернетэд хэн нэгэн хамгийн үзэсгэлэнтэй зураачийн зургийг нийтэлсэн байна..

Линь Мүзэ: Тэр мөн байна. Байршил нь хаана байна?

Туслах: Яг хажууханд байгаа талбай дээр байна. Явцгаая.

Иргэн: Сү хатагтай, сая нэг залуу зураг бариад чамайг хайж ирлээ. Би түүнд чамайг аль хэдийн явчихсан гэж хэлсэн. Гэвч тэр чиний байршлыг олчихсон бололтой.

Сү Рань: Баярлалаа.  төвөг удсанд уучлаарай.

Иргэн: Зүгээр дээ, асуудалгүй.

Линь Мүзэ: Сү Рань! Сү Рань! Сү Рань, надаас битгий нуугдаач, тэгэх үү? Хоёулаа нүүр нүүрээ хараад ярилцъя. Гуйж байна? Сү Рань! Сү Рань! С...

Иргэн:Чи нутгийн хүн шиг сонсогдож байна. Надад туслах зүйл байна уу?

Туслах: Сайн байна уу, бид энэ охиныг хайж байна.

Иргэн 2: Тэр дөнгөж саяхан явчихсан.мөрөөдлийнхөө араас явна гэсэн. Тэгэхээр тэр нэг газраа хэтэрхий удаан байхгүй байх аа.

Туслах: Мөрөөдөл өө? Линь Мүзэ захирлаа, та түүний мөрөөдөл юу болохыг мэдэх үү?

Линь Мүзэ (Дурсамж): Одооноос эхлэн энэ бидний шинэ гэр байх болно. Чамд таалагдаж байна уу?

Сү Рань (Дурсамж): Тийм ээ! Линь Мүзэ, чи харамсахгүй юу? Би одоо тахир дутуу болчихсон. Надад одоо юу ч зурах зориг алга.

Линь Мүзэ (Дурсамж): Сү Рань, чиний хамгийн том хүсэл бол дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй дүр зургийг зотон дээр буулгах гэдгийг би мэднэ. Гэвч миний хувьд чи бол хамгийн үзэсгэлэнтэй нь юм. Би чиний зурагт биш, чамд өөрт чинь дурласан. Чи дахиж хэзээ ч зурахгүй байсан ч би бүх амьдралаа чамайг халамжилж, хайрлахад зориулахдаа баяртай байх болно. Надад итгээрэй, заюу?

Сү Рань (Дурсамж): за.

Линь Мүзэ: Би амлалтаа зөрччихлөө. Би чиний итгэлийг .

Найз: Сү Рань, чи түүнтэй уулзахгүй юм үү?

Сү Рань: Би нэгэнт салахаар шийдсэн учраас дахин орооцолдох шаардлага байхгүй. Явцгаая.

Линь Мүзэ: Сү Рань! Явцгаая. Сү Рань!

Туслах: Леон захирлаа. Линь Мүзэ захирлаа!

Линь Мүзэ: Сү Рань!

Туслах: Линь Мүзэ захирлаа! Бид буцах хэрэгтэй байна.

Линь Мүзэ: Гэвч би сая түүнийг үнэхээр харсан шүү дээ.

Туслах: Танаас болоод компанийн хувьцаа огцом унаж байна. Компанид одоо та хэрэгтэй байна.

Линь Мүзэ:Зайл цаашаа.

Туслах: Хэрвээ та тоохгүй орхивол дараа нь бүх зүйлээ алдах болно. Тэгвэл та түүнийг яаж олох юм бэ?

Линь Мүзэ:Тасалбар захиал. буцъя.

(Гурван сарын дараа)

Линь Мүзэ: Сү Раньд энэ хувцастай таалагдах болов уу?

Туслах: Тийм ээ. Хэрвээ хоёр хүн үнэхээр хайртай бол хэдэн ч удаа байсан хамаагүй, дахин дурлана гэж тэд хэлдэг.

Линь Мүзэ: Би түүнд цэцэг авсан нь дээрүү?

Туслах: Тэгсэн нь дээр байх. Та түүний юунд дуртайг мэдэх үү?

Линь Мүзэ: Мэдээж хэрэг, тэр улаан сарнайд хамгийн их дуртай.

Линь Мүзэ(бодол):Сү Рань, би эцэст нь чамайг оллоо.

Нэнси Зое : Сү Рань, чи намайг аймшигтайгаар сүйрүүллээ. Чиний ачаар би энд шал угааж, нуугдаж байна. Линь Мүзэтэй дахин гэрлэхийг хүсэж байна уу? Чамд тийм тавилан байх эсэхийг харъя.

(Глориягийн зургийн үзэсгэлэн)

Сү Рань (Дурсамж): Линь Мүзэ, ирээдүйд би зөвхөн бидэнд зориулсан зургийн үзэсгэлэн гаргахыг хүсэж байна. Тэнд бидний очсон бүх газрууд, бидний зургууд байх болно.

Линь Мүзэ (Дурсамж): За, тэгвэл би тэднийг бүгдийг нь худалдаж аваад гэртээ өлгөх болно оо.

Сү Рань (Дурсамж): Гайхалтай.

Линь Мүзэ (Дурсамж): тэгээд тэднийг хүүхдүүд, ач, зээ, гуч нартаа үзүүлье. Бидний хайр ямар үзэсгэлэнтэй байсныг хүн бүрт мэдүүлье. Чи юу гэж бодож байна?

Сү Рань:Гайхалтай.

Линь Мүзэ: Одоо үзэсгэлэн гарчихлаа, гэвч надаас ямар ч ул мөр алга.

Сү Рань: Энэ бүтээлийг би Европт байхдаа зурсан юм.

Туслах: Линь Мүзэ захирлаа, тэр ирчихлээ.

Линь Мүзэ: Баярлалаа. Гуйя.

Линь Мүзэ:Сү Рань, чи намайг санаж байна уу? Баяр хүргэе. Чи эцэст нь өөрийн гэсэн үзэсгэлэнгээ гаргалаа шүү дээ. Энэ чамд зориулсан юм. Чиний хамгийн дуртай улаан сарнай.

Сү Рань: Намайг улаан сарнайд дуртай гэж хэн хэлсэн юм бэ? Эрхэм ээ, танд урилга байгаа юу? Байхгүй бол одоо гарна уу. Харуул аа!

Линь Мүзэ: Сү Рань. Би чамаас гуйж байна. Гуйя, намайг битгий хөөгөөч. Би... Би үнэхээр буруу зүйл хийснээ мэдсэн. Би чамаас урвах ёсгүй байсан юм. Би өөр эмэгтэйтэй хүүхэдтэй болох ёсгүй байсан. Гэвч тэр хүүхэд одоо байхгүй. Гуйж байна, надад дахин нэг боломж олгооч.

Сү Рань: Би ойлгохгүй байна.

Линь Мүзэ: Сү Рань, надтай битгий ийм хүйтэн хөндий байгаач тэгэхүү, гуйж байна. Чи намайг цохиж болно. Чи намайг харааж болно. Гэхдээ надтай танихгүй хүн шиг битгий харьц, тэгэх үү?

Сү Рань: Гар тавь.

Линь Мүзэ: Би шүршүүрт орчихсон. Би заваан биш ээ. Би Нэнси Зоетэй аль хэдийн холбоогоо тасалчихсан.

Куинн: Линь Мүзэ захирлаа, үзэсгэлэнгийн дараа ингэж хэлж болохгүй гэж үү?

Линь Мүзэ: Би эхнэртэйгээ ярилцаж байна. Энэ чамд ямар хамаатай юм бэ?

Глория: Эхнэр үү? Та хүн андуурсан бололтой.

Линь Мүзэ: Үгүй ээ, би андуураагүй. Чамайг өөрийн ихэр эгч Глорияг олохоор гадаад руу явсныг чинь би мэднэ. Чи түүний оронд очсон. Тийм учраас чи дансаа хаалгасан. Чи зүгээр л надаас зугтаад байна, тийм үү?

Сү Рань: Үгүй ээ…Эрхэм ээ, би чамайг таних ч үгүй юм байна. Хэрвээ та ингээд үймээн самуун дэгдээгээд байвал би цагдаа дуудах болно шүү.

Линь Мүзэ: Би хэдий тэнэг байлаа ч өөрийн эхнэрээ танихгүй байна гэж байхгүй.

Иргэд: Тэр Леон группийн Линь Мүзэ захирал байх шиг байна. Үнэнч хүний дүрээр халхавч хийсэн новш уу? Тэр тахир дутуу эхнэрээ хайсаар байсан. Би түүнийг өөрчлөгдсөн гэж бодсон ч өөрчлөгдөх боломжгүй амьтан байж. Одоо тэр шинэ амрагтай болчихсон байна.

Линь Мүзэ: Утгагүй зүйл ярихаа боль! Би үргэлж бас зөвхөн эхнэртээ л хайртай.

Иргэд: Тэгвэл чиний хажууд байгаа тэр эмэгтэй хэн юм бэ?

Линь Мүзэ: Тэр бол миний эхнэр. Сү Рань, бид салалтаа эцэслээгүй байгаа. Тэрийг тооцохгүй. Чи одоо ч миний эхнэр хэвээрээ байгаа. Гэртээ харьцгаая!

Цинь Ань:Тэр чиний эхнэр гэж үү?

Линь Мүзэ: Чи хэн бэ? Түүнийг тавь.

Цинь Ань: Линь Мүзэ захирлаа, тэр хараахан юу ч хэлээгүй байна. Та яагаад ингэж их яараад байгаа юм бэ?

Линь Мүзэ:  Би чамд түүнийг тавь гэж хэлсэн шүү.

Сү Рань: Линь Мүзэ! Чи больчихгүй юу?

Линь Мүзэ: Сү Рань, чи эцэст нь намайг таньж байна уу, Сү Рань.

Сү Рань: Алдартай Линь Мүзэ захирал эхнэрээ хуурч, нууц амрагтайгаа хүүхэдтэй болсон гэсэн. Би энэ бүх хов живийг гадаадад байхдаа сонссон. Чамайг танихгүй байхын аргагүй шүүдээ. Би зүгээр л түрүүн санасангүй.

Линь Мүзэ: Намайг уучлаарай, Сү Рань. Миний буруу. Гэхдээ чи түүнийг явуулж чадах уу? Хоёулаа бидний асуудалд хөндлөнгийн хүн оролцуулахгүй байж болохгүй уу?

Куинн: Намайг хэн хөндлөнгийн хүн гэж хэлээд байгаа юм бэ?

Линь Мүзэ: Энэ чинь юу гэсэн үг юм?

Куинн: Эхнэр чинь чамайг орхиод явсан. өөрийнхөө юуг буруу хийснийг бодох хэрэгтэй юм биш үү. Тэгсэнээ энд ирж миний эхнэртэй сээтэгнэнэн гэнээ.

Куинн:  Хэрвээ би ингэхгүй бол тэр хэзээ ч болихгүй.

Линь Мүзэ: Сү Рань, түүний хэлж байгаа үнэн үү? Та хоёр тийм харилцаатай байгаа юм уу?

Сү Рань: Линь Мүзэ захирлаа, наад үг чинь хачин сонсогдож байна. Бид хоёулаа энд ингээд зогсож байна. Та бидний харилцааг юу гэж бодоод байгаа юм бэ?

Линь Мүзэ: Гэхдээ..

Сү Рань: Одоо хангалттай. Энэ бол миний үзэсгэлэн. Чи үүнийг сүйтгэчихлээ, би чамтай тооцоо бодоогүй. Би чамайг энэ удаа харж үзье. Харуул аа! Энэ хүн урилгагүйгээр дайрч орж ирсэн байна. Түүнийг аваад яв.

Линь Мүзэ: Намайг тавь!

Сү Рань:Энд ирсэн та бүхэнд баярлалаа. Өнөөдөртөө ингээд үзэсгэлэн хаалаа. Баярлалаа.

Куинн: Баярлалаа, Куинн ноёнтоон. Хэрвээ чи надад үнэхээр баярлаж байгаа бол надад нэг боломж олгооч?

Сү Рань: Хэрвээ тийм бол би талархлаа буцааж авъя. Би үнэхээр тийм хүний сэтгэлийг татахаар гэж үү? Миний хувьд гэрлэлт яг л хавх шиг санагддаг.

Куинн: Би хайртай гэх нэрээр хэн нэгнийг хүлж баглахыг хүлээн зөвшөөрддөггүй. Хэрвээ би чиний юуг ч хорихгүйгээр, яг одоогийнх шиг чинь эрх  чөлөөтэй байлгавал яах вэ?

Сү Рань:нэг хүн өмнө нь үүнээс ч илүү сайхан үгс хэлж байсан, бүр тэднийгээ харуулдаг байсан. Гэхдээ үр дүн нь яг л адилхан байсан. Би одоо ойлгосоон. Куинн: Тэгвэл Сү хатагтайд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сү Рань: Баярлалаа, Куинн ноёнтоон. Чамд ч бас адилхан.

Нэнси Зое: Сайн уу, би чиний шүтэн бишрэгч байгаа юм. Энэ цэцгийг танд... Танд таалагдана гэж найдаж байна.

Нэнси Зое(бодол):Сү Рань,намайг ирнэ гэж чи бодоогүй биз дээ? Өнөөдөр чиний бүх зүйл дуусна.

Сү Рань: Нэнси Зое! чи байжээ.

Нэнси Зое: Чи яаж мэдэв?

Сү Рань: Хэтэрхий их драм үзжээдээ? Малгай өмсчихвөл чамайг танихгүй гэж бодоо юу?

Нэнси Зое: Чи Линь Мүзэг танихгүй дүр эсгэж байсан. Гэхдээ үнэндээ чи түүнийг араас чинь гүйж байгааг харж таашаал авч байгаа биз дээ, айн?

Сү Рань: Муудсан навчийг хүн бүр хүсдэггүй юм. Чи од биш гэж үү? Чи яаж ингэтлээ доошоо орчихоо вэ?

Нэнси Зое: Хэрвээ чи тэр видеог дэлгээгүй байсан бол би ийм байдалд орохгүй байсан юм.

Сү Рань: Чи од болохыг хүссэн биз дээ? Би харин ч чамд тусалсан шүүдээ. Чи харин ч надад баярлах ёстой. яасан? Намайг явсны дараа тэр чамтай гэрлэхээр төлөвлөөгүй байсан юм уу?

Нэнси Зое: Тэгэхээр гурван сарын өмнө чи миний явуулсан мессежүүдийг харуулахын тулд албаар утсаа тэнд үлдээсэн байх нь ээ, тийм үү гүүюу?

Сү Рань: Чи намайг өдөхийн тулд орондоо авсан зургуудаа надлуу явуулсан биздээ. Тэглээ ч албаар тэгсэн бол чи юу гэж,айн ?

Сү Рань: Чи түүнийг гэрлэсэн гэдгийг мэдсээр байж, араас нь гүйсээр л байсан биздээ. Та 2 яг адилхан, үзэн ядагдаж байхдаа таарсан амьтад.

Нэнси Зое:  Сү Рань, тэгсэн ч чи түүний хайрыг авч үлдэж чадахгүй байсан. Энэ миний асуудал бишлдээ. Гэхдээ, хэрвээ би байхгүй байсан ч өчнөөн эмэгтэйчүүд байх л байсан. Чи бол, хүүхэд ч гаргаж чадахгүй өвчтэй амьтан, тийм байж эр хүнтэй байгаадаа ядаж талархах хэрэгтэй. Тэгсэнээ чи түүнээс үнэнч байхыг хүсээ юуу?

Сү Рань: Би дээр яараад явсан байсан. Тэрнээс аль эрт чамайг алгадах байсан юм.Одооноос чиний амьд байна уу, үхсэн байна у надад хамаагүй. Миний нүдэнд дахин бүү үзэгдээрэй. Шижгийн юм!

Нэнси Зое:Чи миний амьдралыг сүйрүүлчихээд,ингээд явчихна гэж бодоо юу?

Линь Мүзэ: Чи зүгээр үү?

Нэнси Зое: Линь Мүзэ. Чи түүний төлөө үхэхээс ч айхгүй байна уу, айн?

Линь Мүзэ: Тиймэ ээ, миний түүнийг гэх хайр миний амьдралаас ч илүү.

Линь Мүзэ:Чи түүнийг гэмтээх гэж зүрхлэнэ гэнээ. Би өмнө нь чамд хэтэрхий зөөлөн хандаж байсан бололтой. Орхичих. Миний туслах гадаа байгаа. Тэр зугтаж чадахгүй.

Сү Рань: Намайг хамгаалсанд баярлалаа. Эмнэлэг рүү яв.

Линь Мүзэ: Сү Рань, би чамтай ярилцах хэрэгтэй байна.

Сү Рань: Хэрэггүй ээ. Ярих юм байхгүй. Гуйж байна, намайг дахин бүү зовоо.

Линь Мүзэ: Харлдаа, чи өөрийгөө Сү Рань гэдгээ хүлээн зөвшөөрчихлөө шүү дээ.

Сү Рань: Би биш ээ. Хуучин Сү Рань аль хэдийн үхсэн. Чи түүнийг өөрийн гараар алчихсан.

Линь Мүзэ: Намайг уучлаачдээ, Сү Рань. Энэ бүхэн миний буруу. Би чамаас хол байж чадахгүй байна. Би чамайг хайхаа зогсоож чадахгүй байна. Чи намайг одоо үзэн ядаж байгааг чинь би ойлгож байнаа, гэхдээ гуйж байна, намайг уучлаачдээ. Надад дахин нэг боломж олгооч, бүхнийг шинээр эхлэх ганцхан боломж олгооч, тэгэх үү?

Сү Рань: Үгүй ээ. Линь Мүзэ, би чамд маш их хайртай байснаа хүлээн зөвшөөрч байна. Чиний төлөө би бүх зүйлээ орхисон. Би өөрийгөө алдаж, бараг л өөрийгөө үгүй хийх шахсан. Гэвч чамайг араар тавьсныг мэдээд миний зүрх сэтгэл үнэхээр шархалсан. Надад та хоёрыг хоёуланг чинь алчихмаар санагдаж байсан үе бий.

Линь Мүзэ: Сү Рань...

Сү Рань: Гэвч энэ гурван сарын хугацаанд би бийрээ дахин гартаа атгаад өөрийгөө дахин олсон. Харин чамайг дахиад харсан чинь, би чамд хайргүй болсноо ойлголоо. Үзэн ядалт минт хүртэл алга болсон байна. Бидний харилцаа бүрмөсөн дууссан, Линь Мүзэ.

Линь Мүзэ: Үгүй ээ! Бид дуусаагүй ээ, Сү Рань. Бид дуусаагүй байна. Чи намайг үзэн ядахгүй байна гэж хэллээ шдээ. Бидэнд шинээр эхлэх боломж заавал байх ёстой.

Сү Рань: байхгүйээ! Чи түүнтэй унтаж байхдаа миний тухай бодсон уу?

Линь Мүзэ: Би...

Сү Рань: Би гурван жилийн ойгоороо бид үүрд хамт байна гэж л бодож байсан. Гэвч тэр гучин секундийн дотор л  чи түүнтэй хамт байх ямар гайхалтай байсан тухай бодож байсан уу, эсвэл намайг араар тавьсандаа гэмшээд байж байсан уу?

Линь Мүзэ: Би зөвхөн чиний төлөө л түүнтэй хамт байсан юм. Би түүгээр бидний хүүхдийг гаргаж авахуулахыг л хүссэн. Гэсэн ч  би зөвхөн чамд л хайртай.

Сү Рань: Түүнийг жирэмсэн болсноос хойш тэгвэл чи түүнтэй  дахин унтаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч чадах уу?

Линь Мүзэ: Би...

Сү Рань: Тиймээс, чамайг орхиод явсан хүн нь би биш. Чи л намайг бага багаар өөрөөсөө түлхэж холдуулсан нь.

Нэнси Зое: Тавь!Тавь!

Туслах: Линь Мүзэ захирлаа, би түүнийг цагдаагийн газарт хүргэж өгөх үү?

Линь Мүзэ:Хамаагүйээ.

Нэнси Зое: Линь Мүзэ, чи одоо гэмшээд байгаа юм уу? Түүнийг аль хэдийн өөр хүнтэй болчихсоныг чи харахгүй байна уу? Магадгүй тэр эхлээд араар тавьсан байж магадгүй шүү дээ.

Линь Мүзэ: Чи хүн бүрийг өөр шиг заваан, эрчүүдтэй явалддаг гэж боддог байх нь ээ. Хэрвээ чи намайг согтуу байхыг далимлуулан ашиглаагүй байсан бол би чамайг Сү Рань гэж андуурахгүй байх байсан юм. Энэ бүхэн чиний буруу.

Нэнси Зое:Гэхдээ Сү Рань тэгж бодохгүй байгаа

Линь Мүзэ: Түүнийг цагдаад аваачиж өг.

Нэнси Зое: Линь Мүзэ!

Линь Мүзэ: Санаа зоволтгүй дээ. Энэ жижиг гэмтэл чамд тийм ч удаан байлгахгүй. Гэхдээ хэрвээ чи дахин Сү Ранийг гэмтээхийг завдвал би чамайг бүх амьдралын чинь турш шоронд суулгаж, үхлээс ч дор зүйлийг мэдрүүлэх болно шүү.

Нэнси Зое(бодол): Линь Мүзэ, чи намайг хүүхдээс минь хагацуулж, миний нэр хүндийг сүйрүүлсэн. Тэгсэнээ надад ямар ч өршөөл үзүүлсэнгүй. Хэрвээ нэгэнт ингэхээ тулах юм бол надтай хамт там руу тонилцгооё!

Сү Рань: Чи байсан юмуу?

Линь Мүзэ: Чамайг шөнө ганцаараа алхаж байхаар чинь санаа зовоод.

Сү Рань: Миний бүх өвдөлт чамаас л болсон. Миний амьдралаас хол бай,бас  тэгвэл би зүгээр болно.

Линь Мүзэ: Намайг уучлаарай.

Сү Рань(дурсамж): Хуучин Сү Рань үхсэн. Чи түүнийг өөрийн гараар алчихсан. Чи чамайг хараад хайргүй болсноо би ойлголоо. Үзэн ядалт хүртэл алга болсон байна. Бид бүр мөсөн дууссан. Линь Мүзэ... Чи түүнтэй унтаж байхдаа миний тухай бодсон уу? Чи түүнийг жирэмсэн болсноос хойш дахиж түүнтэй унтаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч чадах уу? Тэгэхээр, чамайг орхиод явсан хүн нь би биш байж. Чи л намайг бага багаар өөрөөсөө түлхэж холдуулсан.

Сү Рань(дурсамж): Миний бүх өвдөлт чамаас л болсон. Миний амьдралаас хол бай, тэгвэл би зүгээр болно.

Линь Мүзэ: Сү Рань, миний буруу байжээ. Би үнэхээр буруу зүйл хийжээ. Би маш их харамсаж байна.

Туслах: Линь Мүзэ ноёнтооон!

Линь Мүзэ(зүүд):Сү Рань, надтай гэрлээч? Одооноос эхлэн, би зөвхөн чамд л хайртай. Би зөвхөн чамд л сайн байх болно.

Сү Рань: Би хүсэхгүй байна. Би түүнтэй гэрлэхийг хүсэж байна.

Линь Мүзэ:Чиний хөл... Сү Рань. Сү Рань, битгий яваач. Сү Рань...

37

Линь Мүзэ: (Эмнэлэгт сэрэхдээ)

Туслах: Линь Мүзэ ноёнтон оо, та сэрлээ. Эмч хэлэхдээ та хэт их архи ууснаас болж ходоод чинь бараг цоорсон байна гэсэн. Азаар би таныг яг цагт нь энд авчирч чадлаа. Таныг ухаангүй байхад хэн нэгэн биднийг мэдээллэсэн байна. Тэгээд хэн гэдгийг нь хайсан чинь Нэнси Зое байж. Прокурорууд өнөөдөр үдээс хойш шалгалт хийхээр ирнэ.

Линь Мүзэ: Сү Рань болон тэр эр хоёр ямар харилцаатай гэдгийг олж мэдээдэх. Түүнийг тэр эрэгтэйд хайртай болсон гэдэгт би итгэхгүй байна.

Линь Мүзэ: Линь Мүзэ ноёнтоон!! одоо компанийн асуудал л хамгийн чухал байна. Та гурван сар нойр, хоолгүй зүтгэж байж л алдагдлыг багасгасан. Одоо энэ л хамгийн чухал үе. Үгүй бол бүх хүн асуудалд орох болно.

Линь Мүзэ: Сү Раниас илүү чухал зүйл гэж байхгүй! Явж шалга! Хурдал! Тэднийг гэрлээгүй л байгаа цагт, надад боломж бий.

Туслах: : Та компандаа анхаарахгүй гэж байгаа бол би ажлаа өгьедөө. Одооноос эхлээд өөрөө зохицуул.

Линь Мүзэ: Буцаад ир!

Ээж: Хүү минь...

Аав: Эмч ээ, эмч ээ!

Ээж:  Юу болсон бэ? Миний хүү...

Аав: Эмч хэлэхдээ чамайг дахиж уух юм бол амь нас чинь эрсдэлд орно гэж байна. 

Ээж: Линь Мүзэ ээ, компани чамайг л хүлээж байна. Том зургаар нь харж болохгүй гэж үү?

Линь Мүзэ: Би зүгээр л Сү Ранийг буцааж авмаар байна. Өөр юу ч хамаагүй. Ээж: Чи өөрөө өөрийгөө ийм байдалд оруулчихаад, ийм байвал бүр л түүнийг холдуулна.

Линь Мүзэ: Үгүй, тэгэхгүй!

Ээж: Тэр их өвдөж байна. Чи яагаад тийм байхад нь улам дордуулаад байгаа юм бэ?

Аав:Түүнийг хар л даа! Ямар ч найдвар алга! Эртхэн мэдэх ёстой байсан юм. Ээж: Би Сү Ранийн утасны дугаарыг өчигдөр зургийнх нь үзэсгэлэн дээрээс авсан. Би түүнийг дуудаж ирүүлэх үү? Энэ тус болж магадгүй.

Ээж: Сү Рань, би байнаа.

Сү Рань: Эгчээ, ямар нэгэн зүйл болоо юу?

Ээж: Чи ч хурдан ярианий өнгөө өөрчилдөг хүн юм аа.

Сү Рань: Линь Мүзэ бид хоёрын гэрлэлт аль хэдийн дууссан. Танийг "эгчээ" гэж дуудах нь зөв.

Сү Рань: Зөв зөв. Би ойлгож байна. Угаасаа  миний хүүгийн буруу байсан. Гэхдээ одоо тэр чамаас болоод эмнэлэгт байна. Би чамайг дахин гэрлэ гэж албадахгүй. Зүгээр л ирж нэг удаа хүрээд ир. Ядаж нүүр нүүрээ байгаад дуусгачих, тэгэхүү?

Сү Рань: Эгчээ, тэр л бидний гэрлэлтийг хуурсан хүн шүү дээ. Та намайг биш, түүний араар тавьсан тэр эмэгтэйг хайх хэрэгтэй.

Ээж: Гэхдээ одоо түүний зүрх сэтгэлд зөвхөн чи л байна.

Сү Рань: Тэр өөрийн болгож чадахгүй байгаа зүйлээ мартдаггүй. Эгчээ, түүнд жоохон хугацаа өг. Тэр өөр хүнд хайртай болохоороо л намайг мартчихна. Би хийх ажилтай байна. Би одоо тасаллаа.

Ээж: Хүлээ... тэр одоо ямар байгааг харуулахыг зөвшөөрөөч. Хэрэв чи ийм харгис байх юм бол, намайг чамруу залгасныг мартаарай.

Сү Рань: Эгчээ, энэ дэлхий дээр Сү Рань гэж байхгүй. Би одоо өөрийн гэсэн амьдралтай болсон. Би буцаж очихгүй. Хүүдээ анхаарал тавь. Түүнд надад дахиж битгий гай бол гэж хэлээрэй. Үгүй бол би цагдаад мэдэгдэх болно шүү.

Ээж: (Сү Ранийг ярьсны дараа) Энэ Сү Рань, анхнаасаа л буруу хүн байсныг би мэдэж байсан юм. Түүнийг хар даа! Маш харгис!

Аав: За, надад үлдээчих 

Ээж: Хүү минь... Яаж ингэж...

Аав: Одооноос эрүүл мэнддээ анхаар. Түүнийг мартсаны дараа л чи эмнэлгээс гарна шүү.

Мүзэ: Үгүй, би чадахгүй. Би хараахан салах өргөдөлд гарын үсэг зураагүй байгаа. Тэр миний эхнэр хэвээрээ байгаа. Би араас нь дахиад очих л юм бол, тэр намайг заавал уучлах болно.

Аав: Уучлах гэнэ ээ? Түүний ээжд чинь хэлсэн үгийг сайн сонс.

Сү Рань: Эгчээ, энэ дэлхий дээр Сү Рань гэж байхгүй. Би одоо өөрийн гэсэн амьдралтай болсон. Би буцаж очихгүй. Хүүдээ анхаарал тавь. Түүнд надад дахиж битгий гай бол гэж хэлээрэй. Үгүй бол би цагдаад мэдэгдэх болно шүү

Ээж: За, хүү минь... зүгээр л боль. Тэр чамайг ийм байдалтай байгааг харсан мөртлөө огт тоосонгүй. Тийм байхад чи Яагаад түүнийг хайрлаад  байгаа юм бэ?

Линь Мүзэ: Үгүй. Сү Рань тийм хүн биш. Тэр тийм биш. Би түүнтэй уулзах болно. Би түүнтэй уулзах болно!

Ээж: Хүү минь... миний хүү… түүнд яагаад санаа чинь зовоод байгаа юм вэ? Линь Мүзэ: Намайг битгий зогсоо! Сү Рань... Би түүнтэй уулзах болно!

Аав: Линь Мүзэ, та хоёр дууссан!

Линь Мүзэ: Үгүй! Бид хэзээ ч дуусаагүй!

Аав: Ухаан орж үз!  Хэрэв чи түүнийг араас ингэж гүйгээд байвал тэр чамайг бүр л доош нь хийж, бүр л илүү чамайг үзэн ядах болно.

Гурван хоногийн дараа

Найз: Та түүнтэй уулзахгүй юм уу? Одоо л биш бол дахиж уулзах боломж бараг л олдохгүй байх.

Сү Рань: жоохон байхад минь, аав минь ээжийг хуурч, ээжийг минь үхэлд хүргэсэн. Дараа нь тэр хорт хавдраар нас барсан. Чи  ээж минь намайг түүнтэй уулзаасай гэж хүснэ гэж бодож байна уу?

Найз: Хэрвээ би ээжийн чинь оронд байсан бол уулзахыг хүсэхгүй байх байсан юм байна.

Сү Рань: Би ч бас. Тэгвэл явцгаая.

Ээж:  Өнөөдөр ямар байна даа?

Аав:Чи ингэж болчимгүй байж болохгүй. Аудитын баг гүйлгээнээс асуудал олсон. Чи  үдээс өмнө тэрийг шийдэх хэрэгтэй.

Сувилагч : Глориа өнөөдөр явж байгаа. Түүний үзэсгэлэнг үзэж амжсангүй нь даанч харамсалтай юмаа.

Линь Мүзэ: харин тийм ээ, тэр дэлхийг тойрох аялалд гарч байгаа гэсэн. Тэр очсон газраа дахин хэзээ ч очихгүй гэсэн. Бид түүнийг зөвхөн мэдээгээр л харах боломжтой болжээ.

Ээж: Хүү минь, хүү минь...

Аав: Түүнийг явуул. Тэр үүнийг хүртэх ёстой. Азаар би залуу байна, дахиад хүүхэдтэй болж чадна.

Ээж: Чи юу яриад байгаа юм бэ? Тэр галзуурчихсан байгааг харахгүй байна уу? Бид түүнийг хянаж чадахгүй байна шүүдээ.

Линь Мүзэ: Сү Рань! Сү Рань! Сү Рань! Сү Рань!

Найз: Сү Рань, хуучин нөхөр чинь байна! машинаа зогсоох уу?

Линь Мүзэ: Сү Рань!

Сү Рань: Цэцэгс дэлгэрэх  болно. Миний зам улам л дээрдэх болно. Би эргэж харахгүй.

Найз : За. Жолооч оо, жаахан хурдлаарай. Бид нисэх онгоцноос хоцрох нь. Линь Мүзэ: Сү Рань! Сү Рань... Би чамгүйгээр амьдарч чадахгүй.

Нэг сарын дараа

Линь Мүзэ: Сү Рань! Шинэ оны мэнд хүргэе! Сү Рань, намайг уучилж, над руу буцаж ирсэнд баярлалаа. Би амлья, одооноос эхлэн би зөвхөн чамд л сайн байх болно. Би чамд үүрд хайртай байх болно. Сү Рань. Тулгацгаая .

Мэдээ: Линь Мүзэ групп татвараас зайлсхийсэн хэргээр өнөө өглөө дампуурлаа зарлалаа. Тэдний од Нэнсиг залилан, биеэ үнэлсэн хэргээр шоронд хорьсон. Гүйцэтгэх захирал Линь Мүзэ сураггүй алга болсон байна.

Сү Рань: Линь Мүзэ. Шинэ оны мэнд хүргэе. Сэрээрэй.  Би чиний дуртай хоолыг хийсэн.

Линь Мүзэ:Шинэ оны мэнд хүргэе.

 Мэдээ: алдарт уран бүтээлч Глориа дэлхий даяар нэг тэрбум гаруй шүтэн бишрэгчтэй болсон байна . Тэр одоо Исландад туйлын туяаг баримтжуулахаар явж байна. Баярын дараа тэр бидэнд илүү гайхалтай бүтээлүүдийг авчрахнээ

Өөр хүнийг хайрлахаасаа өмнө өөрийгөө хайрла.

Back to episodes Go home