06-16-01

Лан Лан:              Лан Лан минь дээ, өмнө нь уулзаж ч байгаагүй хөгшин эртэй гэрлэхээр ирж байдаг. Ийм өрөвдөлтэй байдалд орчихлоо гэж үү

Авга эгч:                     Лан Лан! Бэр ээ

Авга эгч:              Бэр ээ! Ашгүй чи ирчхэв үү? За гэрлүүгээ явъя.

                           

Лан Лан:              Эгч ээ , та чинь?

 

Авга эгч:              Өө, энэ намайг ээ. Чамайг ирсэнд баярлаад бүр өөрийгөө танилцуулахаа ч мартчихаж.

                           

Авга эгч:              Сайн байна уу, би Жи Чэний авга эгч нь.

 

Лан Лан:              Сайн уу авга эгчээ

 

Авга эгч:              Ёстой хөөрхөн охин байна. Зурган дээр л тааруухан гардгаас биш..

 

Лан Лан:              Энэ би биш ээ, миний дүү.

 

Авга эгч:              Аан.

 

Авга эгч:              Гадаа халуун болох нь, бэр ээ хурдан гэрлүүгээ явцгаая.

 

Лан Лан:              Заа.

 

Авга эгч:               Алив наадхыг чинь би авья. Явъя явъя

 

Лан Лан:              Заа. Танд баярлалаа.

 

Авга эгч:               Нэг гэрийн хүмүүс юунд нь нэрэлхээв. Явья

 

Лан Лан:              Заа. Танд баярлалаа.

 

Лан Лан:              Би Лан овогтын гэрт байхдаа ийм сайхан сэтгэл хэзээ ч мэдэрч байгаагүй. Магадгүй хувь тавилан намайг энд ирж амьдралаа шинээр эхлүүлэх боломж олгож байгаа байх. Ямартай ч сайн хэрэг байх.

 

Авга эгч:               Тэргэнд сууя. Явъя

 

Авга эгч:               Бэр ээ, энэ гурван дугуйтыг битгий гол оо. Савлаад л байдаг болохоос өндөр суудалтай үзэгдэх орчин сайхан шүү. Гэрт байгаа хэдэн машинаас хамаагүй илүү.

 

Лан Лан:              Авга эгч хөгжилтэй хүн юм. Гэхдээ энэ гурван дугуйт өөрийн гэсэн сайхан мэдрэмж төрүүлж байна. Лан Си Хуаг Лин овогттой гэрлээд ямаршуухан амьдарч байгааг мэдэхгүй юм.

 

Лин овогтын эдлэн

 

 

Ажилчид:              Гэртээ тавтай морил эзэгтэй

 

Лан Си Хуа:         Баян нь ч баян юм аа.  Үнэхээр тансаг юм. Би зөв хүнтэйгээ л гэрлэсэн бололтой. Эгч минь дээ эгч минь, та тэр тосгондоо хар бор ажил хийгээд л байж бай. Харин би элитүүдийн амьдралаар амьдрах гэж байна.

 

Эрэгтэй:                Хүлээгээрэй. Энэ бол Лин овогтын гэр. Гадны хүн зөвшөөрөлгүй орохыг хориглоно

 

Лан Си Хуа:         Чи хэнийг гаднын хүн гээд байгаа юм.  Би залуу эзэнтний чинь эхнэр , Лин овогтын залуу эзэгтэй байна. Намайг хориглож зүрхэлнэ гэнэ ээ. ажлаасаа халагдахыг хүсээ юу

 

Эрэгтэй:               Уучлаарай. Манай хатагтай хэлэхдээ таныг хараахан Лин овогтын залуу эзэгтэй болохыг зөвшөөрөөгүй байгаа гэсэн. Тэгэхээр та орох боломжгүй.

 

Лан Си Хуа:         Чи

 

Лин залуу эзэнтэн:            Юм ойлгодоггүй тэнэг мал минь , эндээс тонил

 

Лин залуу эзэнтэн:            Хайр аа, ээжийн санаа бол чи хараахан албан ёсоор ахмадуудад цай өргөх ёс хийгээгүй болохоор л тэр. Эсвэл энд түр хүлээх үү. Орой цай өргөх ёслол дуусна, тэгээд чи орж болно.

 

Лан Си Хуа:               Юу гэнэ ээ

 

Лин Цян:             Хайр аа, миний төлөө  тэвчээртэй байл даа. Би чамайг насан туршдаа хайрлана гэж амлая.

 

Лан Си Хуа:               За яахав.

 

Е овогтын тосгон

 

Авга эгч:               Жи Чэн хонио хариулахаар явсан. Тэгээгүй бол чамайг тосоход хамт ирэхгүй юу.

 

Авга эгч:               Өө тийн, яг мартах гэж байна. Энэ чамд өгч байгаа бид нарын бэлэг. Чамд таалагдах нь уу үгүй юу.

 

Лан Лан:              Зүгээрээ , яах гэсэн юм бэ. Авга эгч ээ би авч чадахгүй нь.

 

Авга эгч:               Бэр ээ, битгий нэрлэх ээ. Тийм ч үнэтэй эд биш. Тэглээ ч энэ манай тосгоны заншил. зүгээр ав.

 

Лан Лан:              Тийм ээ, энэ бүгд авга эгчийн чин сэтгэл. Эгчийн хэлснээр энэ тийм ч үнэтэй биш юм чинь би авчихъя.

 

Лан Лан:              Баярлалаа, авга эгч ээ.

 

Лан Лан:              Алт.. Энэ чинь

 

Авга эгч:               Яасан, таалагдахгүй байна уу.  бүр хэлээд байсан юм, Жи Чэн сонголт муутай. Чам шиг залуухан охид юу гэж алтанд дурлахав дээ, нөгөө юу билээ ..алмазад дуртай. юу ч гэсэн авчих, дараа нь Жи Чэнд дуртайг нь авч өг гэж хэлье.

 

Лан Лан:              Уучлаарай эгчээ гэхдээ бид ферм ажлуулдаг биш бил үү

 

Авга эгч:               Тийм ээ, тэр уулын орой дээр байгаа хэдэн арван мянган үхэр хонь бүгд манайх.

 

Лан Лан:              Хэдэн арван мянган үхэр хонь оо

 

Авга эгч:              Мхн, тэр хойд уулын оройд дахиад хэдэн арван мянган гахай байгаа. Энэ зарим нь л гээд бод. Дахиад нөгөө учир нь олдохгүй хөрөнгө оруулалт байгаа тэр бүгд та хоёрынх шүү.

 

Авга эгч:              Эргээд хар даа,  Жи Чэн чамайг дагуулж явж үзүүлэг.

 

Зам дээр

 

Авга эгч:              Жи Чэн!  наад хонио сулладаг нь яаж байгаа юм бэ. Чи эхнэрийнхээ замыг хаагаад байна. 

 

Лан Лан:              Ээ бурхан минь , хувь тавилан минь ийм л юм байна.

 

Авга эгч:              Хуа Хуа өвдчихсөн. 

 

Лан Лан:              Чи Жи Чен байх тийм үү. Сайн уу, намайг Лан Лан гэдэг. Би чиний….ирээдүйн эхнэр.

 

Жи Чэн:               Өө,  Лао Гэн авга аа. Би танд хэлсэн ш дээ. Би Хуа Хуаг эмнэлэгт үзүүлнэ , та ийм хол газар гүйх хэрэггүй.

 

Авга эгч:            Үгүй, үгүй. Энэ хүн бол Лао Гэн.  Энэ харин Жи Чэн. 

 

Жи Чен:              Лан Лан уу? Сайн уу намайг Жи Чэн гэдэг.

 

Лан Лан:              Дөч гаран настай тосгоны хөгшин эр гээгүй бил үү, ийм царайлаг , алдартай од гэхэд ч хэтрүүлсэн болохгүйн.

 

Лан Лан:              Сайн… Сайна уу

 

Лин овогтийн эдлэн

 

Лан Си Хуа:        Ээжээ, энэ цай

 

Лин эзэгтэй:        намайг битгий ээжээ гэж дууд. Хэрэв нөхөр минь аль эрт танай Лан овогттой гэрлэх тухай яриагүй байсан бол танайх шиг угсаа гарал дорд айл охиноо өгөх талаар санах ч хэрэггүй байсан. Бас тэр явцуу сэтгэлтэй ээж чинь ч бас сонин юм. Хурим дөхчихсөн байхад хүртэл сүйт залуугаа сольж байдаг. Ийм ичмээр нүүр хийх аргагүй санааг танай Лан овогт л хийж чадна л даа.

 

Лин залуу эзэнтэн:            Ээж! Си Хуа бид хоёр нэгэндээ чин сэтгэлээсээ хайртай. түүнийг битгий хэцүү байдалд оруулаад бай.

 

Лин эзэгтэй:        Цайгаа барьсан бол хурдан өрөөндөө ор. Онцын хэрэг болоогүй  бол гарч ирж миний нүдэнд үзэгдэх хэрэггүй

 

Лин залуу эзэнтэн:            Хайр аа, эсвэл түрүүлж ороод амарч бай. Би дахиад ээжтэй жаахан ярилцъя.

 

Лин эзэгтэй:        Хүү минь ээ, тэрнийг би хэр удаан тэвчих ёстой вэ. Харах болгонд дотор муухайрах юм.

 

Лин Цян:             Ээж,  та жаахан тэвчээч дээ. Манай Лин...Манай Лин овогт юу юугүй дампуурлаа. Лан овогттой гэрлэж байж л хэцүү цагийг давж гарна. Гэхдээ ээж, та санаа зоволтгүй. Би Лан овогтын хөрөнгийг авангуутаа шууд түүнийг хөөж явуулна.

 

Лин эзэгтэй:        Үнэхээр энэнээс өөр арга чарга байхгүй юу.  Өө нээрээ би сонсох нь ээ Жянчэний хамгийн баян нууцлаг эр саяхан Е овогтын тосгонд үзэгдсэн гэнэ. Хэрвээ тэр хүн манай компанид хөрөнгө оруулчихвал бид мөнгөний төлөө Лан Си Хуаг тэсэх хэрэггүй болно.

 

Лин Цян:              Тийм ээ, ээж. Би яг одоо тэр хүнтэй холбоо баръя. Гэхдээ ээж , та энэ амьтныг дахиад жаахан тэвчээдхэл дээ . Яадаг ч байсан тэр баян хүнийг олоход ч бас мөнгө хэрэгтэй.

 

Лин эзэгтэй:        За яахав.

 

Е овогтын тосгон

 

Авга эгч:               Лан Лан,  гэртээ ирчихлээ.

 

Лан Лан:              Бэр ээ, бид ирчихлээ.

 

Жи Чэн:               Дүдү битгий сахилгагүйтээд бай. Дү Дү боль. Уучлаарай. Тэр жаахан сахилгагүй юм.

 

Лан Лан:              Дү дү... ёстой хөөрхөн нэр байна. Дү дү... эгчийгээ нэг үнсээрэй.

 

Жи Чэн:               Чи таалагдсан бололтой.

 

Лан Лан:              Тийм ээ, тэр намайг эгчээ гэж дуудвал чамайг юу гэх болж байна аа

 

Жи Чэн:               Аан..

 

Авга эгч:               Дү Дүгийн аав.

 

Лан Лан:              Юу

 

Жи Чэн:               Өө, уучлаарай. Би чамайг ашиглах гээгүй шүү.Өмнө нь манай авга эгч байнга намайг хүнтэй гэрлэж хүүхэдтэй бол гэж шахаад их үглэдэг байсан юм. Би тэрэнд би хүүхэдтэй болсон  Дү Дү бол миний хүү гэчихсэн юм.

 

Лан Лан:              Тэгвэл цаашдаа ингэж хамаагүй дуудаж болохгүй шүү. Ойлгосон уу. Тэгвэл түүнийг хүргэн ах гэвэл болох уу

 

Лин овогтын эдлэн

 

Лан Си Хуа:        Лин Цяны ээж энэ хөгшин зэвүүн авгай өдөр болгон надад хүйтэн царай гаргаж байна. Би Лин овогтыг бүрэн гартаа оруулчихвал тэр хөгшнийг эндээс шууд хөөж гаргана даа.

 

Лин Чин:             Ээж тэвчээргүй зантай хэвээрээ байдаг. Тэр хамгийн баян хүнтэй ойртохын тулд эхлээд хөрөнгө мөнгө зайлгүй хэрэгтэй. Одоо хамгийн чухал нь Лан Си Хуаг ашиглаж Лан овогтын группийн бүх нөөцийг шавхах.

 

Лин Чин:             Хонгор минь,

 

Лан Си Хуа:        Лин Цян ах аа. Ээж надад дургүй юм уу

 

Лин Чин:             Хайр аа, битгий хэтрүүлж бод оо. Ээжийн цэвэршилтийн үе эрчихсэн, сэтгэл санаа нь таагүй байгаа.

 

Лан Си Хуа:        Чи битгий надаар тоглоод бай. Би чамд тохирохгүй гэдгээ мэднэ.

 

Лин Чин:             Хонгор минь, чи санаа зоволтгүй ээ. Бусад хүмүүс юу гэж ч хэлсэн бай миний сэтгэлд зөвхөн чи байгаа. Өө тийн, энэ бол би чамд зориулж дуудлага худалдаагаар авсан том алмаз , 30 сая юанийн үнэтэй, дэлхийд цор ганц .

 

Лан Си Хуа:        Лин Цян ах аа. Та үнэхээр сайхан сэтгэлтэй юм аа.

 

Лин Чин:             Энэ тэнэг амьтныг хуурахад ч ёстой амархан юм аа. Юуных нь 30 сая юанийн алмаз , яг үнэндээ 200 юаны хуурамч бараа.

 

Лин Чин:             Өө нээрээ, би танай эгчийг Е овогттой гэрлэсэн гэж сонссон.

 

Лан Си Хуа:        Чи тэрийг ярьж яах гээв.

 

Лин Чин:             Яахав... би Женчэний хамгийн баян эр яг одоо Е овогтынд байгаа гэж сонссон. Манай Лин овогтод нэг төсөл байгаа тэр хүнтэй хамтаръя л гэж бодоод. Эсвэл чи миний өмнөөс нэг очиж уулзах уу

 

Лан Си Хуа:        Лин Цян ах аа. Лин овогтын төсөл юм бол та яагаад өөрөө очиж болохгүй гэж

 

Лин Чин:             Учир нь надад ямар ч мөнгө байхгүй болохоор тэр.

 

Лин Цян:             Мэдээж чи бид хоёрын аз жаргалын л төлөө ш дээ. Чи боддоо, бид нар хамгийн баян хүний хөрөнгө оруулалтыг авчихвал манай ээж чамайг шууд хүлээн зөвшөөрнө. Тэр үед чи Лин овогтын хууль ёсны залуу эзэгтэй болно ш дээ.

 

Лан Си Хуа:        Хэрвээ хамгийн баян хүний мөнгийг авч чадвал Лин Чэний тэр муу ээж миний өмнө сөхөрч гуйх болох нь. Тэглээ ч Е овогтынд очиж ашгүй нэг Лан Ланы ямар ядуу амьдарч байгааг харж болох нь.

 

Лан Си Хуа:        Лин Цян ахаа, хэдэн өдрийн дараа би ээжтэйгээ хамт Е овогтын тосгонд очья.

 

Е овогтын тосгон

 

Жи Чэн:               Нөгөө юу..манай гэр хоёр л унтлагын өрөөтэй.  

 

Лан Лан:              Юу..

 

Жи Чэн:               Чи тайвшир..Бидний хурим болохоос өмнө  би чамд огт хүрэхгүй. Хэрвээ тэгсэн ч чамд хэцүү байвал би амбаарт унтъя.

 

Лан Лан:              Тэнгэр минь, та андуурчээ..хажууд ийм царайлаг залуу байхад би өөрийгөө барьж дийлэхгүй байх вий дээ.

 

Лан Лан:              Танай авга эгч надад хэлэхдээ танай гэр маш их хөрөнгөтэй гэсэн , яагаад хотод очиж амьдардаггүй юм бэ

 

Жи Чэн:                Үнэндээ , бид нар өөрсдийнхөө төлөө энд байгаа юм биш. Манай ойр хавьд арван хэдэн жижиг ядуу тосгон бий . Тэр жил миний эцэг мөнгө эд зүйл хандивласан ч энэ өнгөц төдий туслалцаа болохоос үндсээр нь шийдээгүй хэрэг. Эцэг эх минь өөд болсноос хойш  би өмнөөс нь тэдний мөрөөдлийг биелүүлэхээр шийдсэн. Тосгоныхоо иргэдийг өөрсдийн шаргуу хөдөлмөрөөр баяжих арга замыг олоход нь чиглүүлдэг. Бид хонь үржүүлэг, мал аж ахуйн салбарыг хөгжүүлсэн. Бас тосгоноороо ядуурлаас гарч чинээлэг болно гэсэн найдвараар амралт сувиллын газар ч барьсан.

 

Лан Лан:              Нөхөр минь, чи ёстой зөв хүнтэйгээ учирсан байна.  Би их сургуульдаа мал аж ахуйн мэргэжлээр сурсан. Би та нарыг бас тосгоныхноо дагуулаад хөл дээр нь босгож чинээлэг сайхан амьдрахад ямар ч асуудал байхгүй.

 

Жи Чэн:               Үнэн үү, тэгвэл үнэхээр сайн байна.

 

Жи Чэн:               Хүлээгээрэй,

 

Жи Чэн:               Энэ картад хэдэн арван сая юань байгаа. Чи дуртай юм аа ав.

 

Лан Лан:                      Хэдэн арван сая аа,

 

Жи Чэн:               Хүрэхгүй гэж үү

 

Жи Чэн:               Энд дахиад хэдэн карт байгаа. Арван хэдэн тэрбум орчим юань бий, чи дуртай юм аа бүгдийг нь авч болно.

 

Лан Лан:              Гарт нь таарснаараа л хэдэн арван тэрбумын гаргачихдаг Жянчэнийн тэргүүн баян ч ингэж мөнгө цацдаггүй байх

 

Лан Лан:              Яахын яахын

 

Жи Чэн:               Манай гэрийн мөнгийг дандаа эхнэрүүд захиран зарцуулдаг. Миний бүх юм чинийх. Чи зүгээр л ав

 

Лан Лан:              Чи надад тэгтлээ итгэж байгаа юм уу

 

Жи Чэн:               Ммхн

 

Жи Чэн:               Би тангараглая, энэ мөчөөс эхлээд чи миний хамгийн хайртай эмэгтэй байх болно. Хэрвээ тангаргаа зөрчвөл тэнгэр нэргэж аянга цохиг

 

Лан Лан:              Битгий дэмий юм ярь

 

Авга эгч:               Болохоо байлаа. Манай том хар илжиг хөрш Ван авгайн илжгийг дагуулаад зугтчихсан байна

 

Лан Лан:              Айн

 

Ван Шүэ:             Миний илжиг..миний илжиг.. Танай муу балай хар илжгийг дээ. Манай А Хуа чинь нялхаараа илжиг, ингээд л хууртагдаад явчихлаа

 

Лан Лан:              Ван Шүэ мөн үү, Алий.. битгий сандар.

 

Ван Шүэ:             Би яаж сандрахгүй байх юм ? Манай А Хуа тийм жоохноороо алга болчихлоо. Одоо яах болж байна аа

 

Лан Лан:              Та юу ч гэсэн тайван бай. Би сайн хараадахъя Энэ мөр хоорондын зайг харвал эр илжиг шиг байна. Жин нь ойролцоогоор 200 кг орчим.

 

Авга эгч:               Бэр ээ, чи эр илжиг гэдгийг нь яаж мэдээд байна аа

 

Жи Чэн:               Лан Лан мал аж ахуй, үржлийн чиглэлээр онц төгссөн хүн

 

Авга эгч:              Тийм байх аа, би хотоос ирсэн хүүхдүүд бүгд л эрх танхи өсдөг гэж бодож байлаа

 

Ван Шүэ:             Бүгдээрээ хурдан арга зам бодож ольё оо

 

Лан Лан:              Энийг....

 

Лан Лан:              Би танай А Хуаг аврах арга бодоод олчихлоо. Тэд урд талын толгод дээр л байх ёстой. Алив, намайг дагаад яв. Би та нарыг тэдэн дээр аваачъя

 

Авга эгч:              Явъя, явъя явъя

 

Лан Лан:              Хардаа, тэнд л байна

 

Ван Шүэ:             Бяцхан охин минь ээ

 

Лан Лан:              Танай илжиг ийм романтик гэж мэдээгүй юм байна. Хаа сайгүй зэрлэг цэцэг түүж явдаг..

 

Ван Шүэ:             Лан Лан, түрүүн эгч нь онцгүй зан гаргачихлаа. Энэ удаа чамд үнэхээр их баярлалаа.

 

Лан Лан:              Эгч ээ, бүгдээрээ нэг тосгоны хөршүүд шүү дээ. Энд баярлаад байх юу байхав.

 

Ван Шүэ:             Жи Чэн үнэхээр азтай юм, ийм сайн эхнэртэй болчих гэж. Хөөрхөн, тэгснээ ухаалаг.

 

Жи Чэн:               Лан Лантай учирсан нь миний зол буян.

 

Лан Лан:              Тэр ч гэсэн надад дургүй биш юм шиг байна.

 

Ван Шүэ:             Энэ удаа танай бэрийн нэр хүндийг бодоод танай хар илжиг манай А Хуаг дагуулж зугтсан хэргийг зүгээр орхиё. Тэр манай А Хуагаас холдож чадахгүй байвал танай илжигний махаар банш хийж идвэл намайг битгий буруутгаарай.

 

 Авга эгч:             Лан Лан чи ёстой сүрхий юм аа

 

Тосгоны дарга    Жи Чэн , чи хурдан буцаж очоод хардаа. Манай тосгоны нугас олноороо үхчихлээ. Яаралтай арга хэмжээ авахгүй бол үлдсэн хэдэн арван мянга нь ч бас үгүй болох нь.

 

Жи Чэн:               Юу гэнэ ээ

 

Тосгоны дарга    Өнөөдөр өглөө л гэнэт ийм юм болчихлоо. Малын эмч халдварт өвчин гэж бодоод хэдэн тариа хийсэн ч ямар ч үр дүн алга.

 

Тосгоны дарга    Байз байз. Жи Чэн намайг ингэж хэлж байгаад уучлаарай, чиний эхнэр хотоос ирсэн хүн яаж нугас эмчлэхийг мэдэх бил ээ

 

Жи Чен:               Тосгоны даргаа Лан Лан мал аж ахуйн мэргэжилтэй , сая Ван эгчийн алга болсон илжгийг тэрний тусламжтай олсон.

 

Авга эгч:              Тийм ээ, Тосгоны даргаа чи Лан Ланд наадуулаа харуулчих. Чи энэ нугасны байдлыг хараач, ийм янзтай удаан байвал бүгд амь гарахгүй гэж айж байна

 

Тосгоны дарга    Тийм байсан ч өмнө нь хотын онц сурлагатаууд ямар ирж байгаагүй биш. Ихэнх нь залуухан мөртөө хүнд хүчрээс зугтсан хоосон толгой л байсан ш дээ. Ер нь танай бэр чинь яг чадвартай хүн мөн үү. Хэрвээ тэднийг алчихвал бид хэнийг буруутгах болж байна

 

Тосгоны иргэн    Зөв өө зөв. Хэрэв тэр яваад өгвөл бидний энэ жилийн хөдөлмөр талаар нэг болно.

 

Жи Чэн:               Хүндэт тосгоны иргэд ээ, намайг Жи Чэн гэдэг. Би энд та нарт амлаж байна. Хэрэв Лан Лан нугасыг эмчилж чадахгүй бол ямар хохирол гарна би бүгдийг нь хариуцъя.

 

Лан Лан:              Тэр намайг дэмжлээ гэж үү. Нэгэнт ийм юм болсных би яасанч ч түүнийг гонсойлгож болохгүй. 

 

Лан Лан:              Заа, би нэг хараадахъя. 

 

Лан Лан:              Энэ, энэ халдварт өвчин биш байх шиг байна. Байзаарай, энэ тэжээл.. тэжээл хөгцөрчихсөн байна

 

Тосгоны дарга    Юу

 

Жи Чэн:               Энэ тэжээлийг хэн худалдаж авсан бэ

 

Тосгоны иргэн    Ли нягтлан л энэ тэжээлийг гучин хувиар хямдарсан гэсэн.

 

Ли нягтлан          Е ноёнтоон, би ийм гэж үнэхээр мэдээгүй.  Тэр дэлгүүр л нойтон бол хатаагаад хэрэглэхэд л болно гэсэн.

 

Жи Чэн:               Би чамтай дараа нь тооцой хийнэ.

 

Жи Чэн:               Лан Лан одоо тэгвэл яах вэ , энэ нугаснууд бол тосгоны бүх иргэдийн хөлс цус шүү дээ.

 

Лан Лан:              Жи Чэн чи санаа зоволтгүй. Би хүн явуулж ногоон буурцаг, чихэр өвстэй ус бэлдүүлье, бас үрэвсэл болон хор гадагшлуулж халуун бууруулах эм. Эд нарыг шингэлээд нугасанд өгчихвөл зүгээр болох болно.

 

Тосгоны дарга    За, бид нар явж бэлдье

 

Лан Лан:              Болсоон ,авч яваад сайн амраа.

 

Жи Чэн:              Алив эднийг би хийе , чи яваад жаахан амар.

 

Лан Лан:              Энэ эмийн харьцааг чи сайн мэдэхгүй ээ, та нар ойлгохгүй.  Энийг би....

 

Жи Чэн:              Лан Лан, Лан Лан

 

Авга эгч:               Лан Лан, Лан Лан

 

Авга эгч:               Чи нэг юм сэрчхэв үү, бүтэн гурван цаг өнгөрлөө.

 

Жи Чэн:              Алив алив, аажуухан

 

Авга эгч:               Алив , хурдан жаахан юм уучих

 

Лан Лан:              Тосгоны даргаа,

 

Тосгоны дарга    Жи Чэний эхнэр ээ , чи сайн хэвтэх хэрэгтэй. Бид хэд талархснаа илэрхийлэх гэж ирлээ. Бид өмнө таагүй хандсан  байх, ерөөсөө санаа зоволтгүй. Чи цаг тухайд нь нугасны учрыг олж илрүүлээгүй бол бидний энэ жилийн хөдөлмөр дэмий хоосон болох байлаа.

 

Лан Лан:              Тосгоны даргаа, зүгээр дээ. Энэ бүгдийнх нь хичээл зүтгэл.

 

Тосгоны иргэн    Жи Чэн чи ёстой сайн эхнэр авч,  Ван эгчийн илжгэнд туслаад зогсохгүй нугаснуудыг хүртэл эмчиллээ. Манай тосгоны хэнийг ч тэрэнтэй харьцуулшгүй.

 

Тосгоны иргэн    Лан Лан тосгонд ирснээс хойш бид нар бүгдээрээ ач тусыг нь хүртлээ. Үүнээс хойш Лан Лан манай Е овогтын тосгоны эрдэнэ боллоо. Жи Чэн чи түүнийг дээрэлхвэл бид нар чамайг амархан өршөөхгүй шүү.

 

Жи Чэн:               Бүгд санаа зоволтгүй ээ. Би Лан Ланыг заавал сайн харж хандана.

 

Тосгоны дарга    Заа заа, бид садаа болоод яах вэ. Энэ бид нарын бэлдсэн жаахан бэлэг . Бүгд эндхийн онцгой бүтээгдэхүүн.

 

Лан Лан:              Үгүй байлгүй дээ, та нар эднийг эндхийн бүтээгдэхүүн гэж байгаа юм уу.

 

Тосгоны дарга    Хэрвээ таалагдахгүй байгаа бол бид нар өөр юм өгье. 

 

Лан Лан:              Хэрэггүй ээ, би зүгээр милээн ядарчхаж, жаахан амраад л зүгээр болчихно. Та нар мөнгө дэмий үрэх шаардлагагүй.

 

Жи Чэн:               Лан Лан, чи манай тосгонд аз авчирсан буянтай хүн. Ялангуяа Е Жи Чэн миний насан туршдаа хамгаалж явах хүн. Би заавал чамайг сайн харж хандана.

 

Лан Лан:              Болсоон, болсон. Дандаа л ийм юм яриад байх юм. Бүгд энд байхад санаа зовохгүй байна уу

 

Тосгоны дарга    Заа, бид энд садаа болоод яахав. Бид ингээд явлаа.

 

Лан Лан:              Би та нарыг гаргаж өгье.

 

Жи Чэн:               Хэрэггүй ээ, чи амар. Би гаргаад өгчихье

 

Тосгоны дарга    Жи Чэн, чи одоо тийм ч залуу биш болсон.  Энэ хэдэн жил тосгоны хөгжлийн төлөө өөрийн хамгийн чухал хэргийг хойш тавьсан. Би дотроо үргэлж л гунигтай байсан юм, Лан Лан сайн охин байна та хоёр хурдан хуримаа хий. Гэхдээ нэг юм хэлэхэд ,чи яасан ч тэрэнд муухай хандаж болохгүй шүү.

 

Жи Чэн:               Ойлголоо тосгоны дарга аа. Хоёр өдрийн дараа Лан Ланы төрсөн өдөр болно би амралтын газар тэрэнд гэрлэх санал тавихаар төлөвлөж байгаа.

 

Тосгоны дарга    Гайхалтай санаа байна.

 

Жи Чэн:               Тэр үед би түүнд гэнэтийн бэлэг барьмаар байна. Тосгоны дарга таныг бас тосгоны иргэдийг надтай хамтрана гэж найдаж байна.

 

Тосгоны дарга    Санаа зоволтгүй ээ, бид нарт найдаж болно.

 

Амралт , сувиллын газар

 

Ээж                       Си Хуа, энэ нөгөө тэргүүн баяны хөрөнгө оруулсан амралтын газар уу. Үнэхээр гайхалтай. Гэхдээ, чи яаж түүнийг энд байгаа гэдэгт итгэлтэй байгаа юм бэ

 

Лан Си Хуа:        Мэдээж ш дээ. Лин Цян надад энд байгаа гэсэн. Тэр хамгийн  баян хүн чинь яг энэ Е овогтын тосгонд л байгаа шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө эдлэндээ л байна биз дээ. Яаж ч бодсон Лан Лангий суусан тэр тосгоны хөгшин гоонь эр шиг муу шавар овоохойд амьдрахгүй нь тодорхой.

 

Ээж                       Үнэн хэллээ. Манай Си Хуа ч ухаантай шүү.

 

Лан Си Хуа:        Явцгаая ээжээ. Эхлээд өрөөгөө захиалчхаад дараа нь тухтайхан тэр тэргүүн баяныг хайя.

 

Ээж                       За, явъя.

 

Лан Лан:              Ээж ээ..Си Хуа.

 

Лан Си Хуа:        Чи энд юу хийж байгаа бил ээ.

 

Лан Лан               Си Хуа, Та хоёр яаж энд ирээ вэ.

 

Лан Си Хуа:        Лан Лан , чи Лан овогтын ууган охин байтал яаж яваад үйлчлэгч болчихоо вэ

 

Лан Лан               Энэ манай өнөөдрийн..

 

Лан Си Хуа:        За за, надад тайлбарлах хэрэггүй.  Би жаахан ядраад байна хурдан нэг өрөө өгөөдөх. Би өнөө орой сайн унтах хэрэгтэй бас жаахан гоо сайхны эмчилгээ хийчих.  Маргааш тэргүүн баянтай уулзана.

 

Лан Лан               Тэргүүн баянтай уулзана аа.  Ээжээ.. Си Хуа , өнөөдөр миний төрсөн өдөр шүү дээ. Би та хоёрыг миний төрсөн өдрийг хамт тэмдэглэхээр ирсэн гэж бодлоо.

 

 

Ээж                       Битгий өөрийгөө их юманд бодоод бай. Чамд сайрхаад байх юм юу байгаа юм.

 

Лан Лан               Лан Лан, Лан Лан минь сэрүүн зүүдлэхээ больж үз. Тэдний сэтгэлд чи байхгүй шүү дээ.

 

Ээж                       Тэнэг минь юу гаа хүлээгээд байгаа юм бэ. Биднийг хурдан өрөөнд оруулаадхаач. Чи ингэж удаад байвал танай өрөө үйлчилгээний менежерт чинь гомдол гаргана шүү.

 

Жи Чэн:               Лан Лан, энэ үеэр жуулчид их ирдэг эдлэнд хүн хүч хүрэхгүй байна. Тэгэхээр төвөг удаж байгаа ч.. чи эзэгтэй ч гэлээ түр хугацаанд цэвэрлэгээний ажил хийхээс өөр аргагүй болох нь.   

 

Лан Лан:              Ажил хийхэд ямар юмных нь дээр доор байх вэ дээ. 

 

Жи Чэн:               Танай ээж дүү хоёр энд ирсэн гэж сонссон. Хоёулаа боломж гарвал нэг очъё

 

Лан Лан:              Хэрэггүй ээ, Нөгөө..ямар ч байсан тэд намайг гэр бүлээ гэж үзэхгүй байгаа 

 

Жи Чэн:               Лан Лан, өнөөдрөөс эхлээд энэ бол чиний гэр, дараа ямар ч зүйл болсон авга эгч бид хоёр чиний гэр бүл шүү.

 

Авга эгч:              Муу хүүхэд,  чи манай Лан Ланыг дээрэлхсэн юм биш биз

 

Жи Чэн:               Үгүй ээ,

 

Авга эгч:              Бас худлаа ярина гэнэ ээ. Чи Лан Ланыг дээрэлхээгүй юм бол тэр яагаад уйлчихсан юм.

 

Авга эгч:              Сайн хүүхэд! битгий уйл аа. Энэ амьтан чамайг дээрэлхээд байвал шууд надад хэл. Би хариуг чинь аваад өгнө.

 

Лан Лан:              Авга эгчээ тэр намайг дээрэлхээгүй ээ. Миний сэтгэл хэтэрхий хөдлөөд. Би үнэхээр азтай юм. Жи Чэнтэй бас тантай учраад яг л өөрийн гэр бүлтэй болчихсон юм шиг санагдаж байна.

 

Авга эгч:              Сайн хүүхэд,  бид бүгд нэг гэр бүл. Бид ч бас баяртай байгаа.

 

Лан Лан:              Жи Чэн, авга эгчээ та хоёр хааччихав аа

 

Лан Лан:              Жи Чэн..Авга эгчээ...Та нар

 

Лан Лан:              Жи Чен, авга эгчээ бүгдээрээ хааччихав аа

 

Жи Чэн:               Төрсөн өдрийн мэнд хүргье, Төрсөн өдрийн мэнд хүргье , Төрсөн өдрийн мэнд хүргье......   Төрсөн өдрийн мэнд хүргье  

 

Лан Лан:              Та нар, та нар чинь... 

 

Жи Чэн:               Лан Лан , Төрсөн өдрийн мэнд.

 

Лан Лан:              Жи Чэн чамд баярлалаа. Миний төрсөн өдрийг санаж байгаад баярлалаа. Бүгдэд нь баярлалаа.  

 

Авга эгч:              Лан Лан хүслээ шивнээрэй.

 

Лан Лан:              Е овогтын тосгоны ажил үйлс улам хөгжиг, авга эгчийн бие эрүүл саруул байг, бас хамгийн сүүлд нь Жи Чэн бид хоёр үүрд хамт байгаасай гэж хүсэж байна.

 

Жи Чэн:               Лан Лан би чамаас олон насаар ах бас бүх талаараа чамаас дутмаг хүн, гэхдээ би амлая, би чамайг аз жаргалтай амьдруулахын тулд чадах бүхнээ хийх болно.  Чи надтай гэрлээч

 

Тосгоны иргэд:   Гэрлээрэй, гэрлээрэй

 

Лан Лан:              Би, би зөвшөөрч байна. 

 

Жи Чэн:               Лан Лан , авга эгч надад чамайг алтан гоёл чимэглэлд дургүй гэсэн, тэгэд би хүн явуулж дуудлага худалдаанаас энэ том алмаазан бөгжийг авхуулсан юм. Чамд таалагдаж байна уу

 

Лан Лан:              Таалагдаж байна, чи өгсөн л бол бүх юм таалагдана.   Баярлалаа Жи Чэн.

 

Тосгоны иргэд:   Үнсэлцээрэй, үнсэлцээрэй.

 

Авга эгч:              Энэ амьтан чинь..

 

Лан Си Хуа:        Чи хурдан миний бөгжийг тайлж өгөөдөх.

 

Жи Чэн:               Чи яаж байна аа

 

Авга эгч:              Өөрөө хэн бэ, яагаад манай бэрийг зоддог бил ээ

 

Лан Си Хуа:        Аан, энэ хоёр аягүй бол чиний нөхөр бас нөхрийн чинь авга эгч  үү. Ёстой л нэг гэрийн хүмүүс гэсэн шиг бүгд гуйлгачин шиг царайтай юм.

 

Лан Лан:              Лан Си Хуа , би чамд өөрийн нөхөр, бас гэр бүлээ доромжлуулахгүй шүү. Чи одоохон болиод хурдан эднээс уучлалт гуй.

 

Лан Си Хуа:        Лан Лан, чи бүр солиорчээ. Чи намайг энэ хоёр тосгоны хүмүүсээс уучлалт гуй гээ юу.  

 

Авга эгч:              Энэ залуу бүсгүй чинь нэг л танил харагдаад байх чинь

 

Авга эгч:              Лан Лан, арай анх Жи Чэнтэй гэрлэх гэж байсан танай дүү юм биш биз.

 

Лан Си Хуа:        Тэгээд юу гэж.  Тэнэг хүн л энэ тосгоны гартай гэрлэх биз.  Би одоо Жянчэний Лин овогтын залуу эзэгтэй.

 

Авга эгч:              Иим муухай яриатай байж ямар юмных залуу хатагтай байхав дээ.  Надад лав манай тосгоны хөгшин эмгэнээс ч дор байна.

 

Лан Си Хуа:        Хөдөөний авгай чинь юу гээд байгаа юм бэ

 

Лан Лан:              Лан Си Хуа , чи арай хэтэрч байна.Чи авга эгчид гар хүрч зүрхэлнэ гэнэ ээ

 

Лан Си Хуа:        Би тэрэнд хүрэхээр яадаг юм. Тэглээ ч гэмтээгүй биз дээ. Ер нь гэмтсэн байсан ч намайг яах юм

 

Лан Си Хуа:        Лан Лан, чи намайг алгадна гэнэ ээ. Надад өдий хүртэл эцэг эх минь ч гар хүрч үзээгүй шүү

 

Лан Лан:              Чамайг алгадлаа тэгээд ?  Би чиний эгч , чамд ахмад хүмүүстэй яаж ярихыг зааж байна. Тэр бол ахмад хүн.

 

Лан Си Хуа:        Надад ийм ядуу гуйлгачин шиг царайтай ахмад гэж байхгүй.

 

Ээж                       Яасан бэ...

 

Лан Си Хуа:        Ээж ээ.. Лан Лан намайг алгадсан. Бас намайг энэ ядуу хөгшнөөс уучлалт гуй гэнэ ээ.

 

Лан Лан:              Чамайг алгадсан хүн нь би. Хэн чамд миний нөхөр гэр бүлийнхнийг доромжлох эрх өгсөн юм , тэднээс уучлал гуй.

 

Лан Си Хуа:        Би...

 

Ээж                       Болсоон. Шуугиан тарихаа больцгоо. Чи Лин овогтын залуу эзэгтэй байж энэ хэдэн тосгоныхонтай юундаа маргалдаад байгаа юм. Ичихгүй байна уу, бид энд яах гэж ирснийг битгий мартаарай.

 

Лан Си Хуа:        Ээж, Лан Лан Лин Цян ахын надад өгсөн том алмаазан бөгжийг хулгайлчихсан байна. 

 

Лан Лан:              Чи худлаа ярь. Би хэзээ чиний бөгжийг хулгайлсан юм.

 

Лан Си Хуа:        Хулгайлаагүй ээ!! Чи хулгайлаагүй юм бол энэ яаж чиний хуруунд байгаа юм. 

 

Лан Лан:              Энийг Жи Чэн надад өгсөн ,чамтай ямар ч хамааралгүй.

 

Лан Си Хуа:        Тэр үү! Тэр авч чадах уу. Лин Цян ах хэлэхдээ энэ гучин сая юаны үнэтэй том алмаз гэсэн, энэ найман үеэрээ ажиллаад ч авч чадахгүй.   

 

Жи Чэн:               Чи намайг авч чадахгүй гэж яаж мэдэж байгаа юм.

 

Лан Си Хуа:        Нэг муу тосгоны ажилчин чи авч чадах уу, зочид буудлын цэвэрлэгээний хоёр гурван мянган юаны цалингаараа чи юу авч чадах вэ дээ  

 

Лан Лан:              Чамд нотолгоо байгаа юм уу, намайг чиний бөгжийг хулгайлсан гэх нотолгоо

 

Лан Си Хуа:        Миний бөгж буудлын өрөөнд байсан чамайг нойл цэвэрлэсний дараа намайг ирэхэд байгаагүй. Одоо чиний гарт орчихсон байхад чи аваагүй юм бол өөр хэн авдаг юм

 

Иргэн:                  Тэр хулгайлчихсан юм биш үү

 

Иргэн 2:               Миний харахад аваагүй л юм бол ийм адилхан байна гэж юу байхав дээ.

 

Авга эгч:              Чи битгий дэмийрээд бай. Манай бэр ийм юм хийнэ гэж байхгүй.  Энэ яалчатгүй Лан Ланы бөгж мөн, хурдан тэрэнд өгөөдөх

 

Лан Си Хуа:        Энэ муу чинь яаж байна аа. Миний алмазыг эвдэхээ шахлаа, арван амьтай байгаад ч төлж чадахгүй шүү.

 

Лан Лан:              Лан Си Хуа чи үнэхээр эвдэрчээ. Миний бөгжийг хурдан өг. Дараа нь манай гэриийхнаас уучлал гуй.

 

Лан Си Хуа:        Лан Лан чи галзуурчихаа юу, би тэднээс уучлал гуйна аа!!  Битгий мөрөөд.

 

Лан Лан:              Чи..

 

Жи Чэн:               Энэ эмэгтэйг ээ...би чамайг Лан Ланы гэр бүлийн хүн гэж бодъё,  одоо шууд миний эхнэрийн бөгжийг өгөөд манай гэр бүлээс уучлал гуй.

 

Лан Си Хуа:        Чи муу тосгоны амьтан, манай Лан овогтын хэрэгт чи битгий оролц.

 

Жи Чэн:               Тэр бол миний эхнэр.  Чи дахиад тэрэнд хүрээд үзээрэй.

 

Менежер:            Лан хатагтай, бид таны өрөөнөөс энийг оллоо. Энэ таных мөн үү.

 

Иргэн:                  Яаж яг адилхан хоёр бөгж байдаг байна аа. Явж явж энэ охиныг гүтгэчихсэн юм шиг байна.

 

Иргэн2:                Харин тийн, ямар хүн гэхээрээ өөрийнхөө эд зүйлийг хамаагүй хаячихаад хүн гүтгэдэг байна.

 

Лан Си Хуа:        Чи хулгайлаагүй байсан ч ямар ялгаа байхав дээ. Энэ хөдөөний гартай гэрлэсэн юм чинь насан туршдаа хуурамч юм хэрэглэх жамтай.

 

Лан Лан:              Лан Си Хуа чи жаахан хүндэтгэлтэй яриарай

 

Авга эгч:              Зөв өө. Манай бэр хэзээ ч хуурамч юм зүүх хүн биш. Энэ Жи Чэн дуудлага худалдаанаас тусгайлан авч манай Лан Ланд бэлэглэсэн эд.

 

Лан Си Хуа:        Дуудлага худалдаа аа!!

 

Лан Си Хуа:        Та нар шиг хэдэн тосгоныхон дуудлага худалдаа гэж юу болохыг мэдэх үү.

 

Жи Чэн:               Лан Лан. Энэ бөгжийг би үнэхээр дуудлага худалдаагаар авсан. Надад итгээрэй.

 

Лан Лан:              Жи Чэн , би чамд итгэж байна.

 

Лан Си Хуа:        Ээж, та сая сонссон уу. Манай эгч тэнэг болчхоогүй байгаа даа. Тэр нэг тосгоны эр тэрэнд жинхэнэ бөгж авсан гэдэгт итгэлээ гэж үү

 

Ээж:                      Нэг гэрийхэн бүгд асуудалтай. Танай эгч чинь аль хэдийн энэ тосгоны эрд тархиа угаалгаад гаднаа ганган харагдах гэж хуурамч юм зүйдэг тосгоны эмэгтэй болчхож. Чи тэрнээс жаахан холхон бай. Тэрний бүдүүлэг занг битгий өөртөө халдаачих.

 

Лан Лан:              Та нар яагаад миний гарт байгаа бөгжийг хуурамч гээд байгаа юм, минийхаар харин ч чиний гарт байгаа л хуурамч байна.

 

Лан Си Хуа:        Минийх хуурамч байх учиргүй . Манай Лин Цян ах надад бэлэглэсэн. Тэр бол Лин овогтын залуу ноён. Юу гэж надад хуурамч юм өгдөг юм.

 

Үнэт эдлэлийн мастер:    Хатагтай нар аа маргалдахаа боль. Намайг Лан Юн гэдэг.  Би үнэт эдлэлэийн талаар бага сага мэднэ. Надад өөрсдийнхөө бөгжийг харуулж болох уу

 

Иргэн:                  Тэр нөгөө Лан Юн..., дэлхийн шилдэг үнэг эдлэлийн мэргэжилтэнгүүдийн нэг Лан Юн.

 

Иргэн 2:               Сонсох нь ээ Лан Юн мастер үнэт эдлэлийг нэг хараад л шууд жинхэнэ хуурамчийн ялгадаг , олон жилийн турш нэг ч удаа алдаж байгаагүй гэсэн.

 

Лан Лан:              Тэгвэл танд л найдая, эрхэм ээ. Лан Си Хуа, чи юугаа хүлээсэн юм. Яасан айгаа юу.

 

Лан Си Хуа:        Инээдтэй юм, би яасан гэж айх юм. Хэрвээ чиний бөгж хуурамч байвал чи миний өмнө өвдөг сөгдөж уучлалт гуйгаарай.

 

Лан Лан:              Хэрэв чинийх хуурамч бол

 

Лан Си Хуа:        Минийх хуурамч байх ёсгүй

 

Лан Лан:              Хэрэв чинийх хуурамч бол чи тэр дор нь миний бөгжийг надад эргүүлж өгөөд эндээс яваарай. Бас манай гэр бүлийнхнээс уучлалт гуй.

 

Лан Си Хуа:        Болж байна.

 

Үнэт эдлэлийн мастер:    Энэ хоёр бөгжний нь нэг нь хуурамч байна. Тэгээд бүр маш хямд бараа байна.

 

Лан Си Хуа:        Лан Лан, чи яахав одоо хүлээн зөвшөөрөөд надаас уучлалт гуйвал би чамайг өршөөе. Үгүй бол жаахан хүлээгээд үнэн ил гарахаар та нар нүүр хийх газаргүй болох нь

 

 

Лан Лан:              Жи Чэн надаа дуураймал бөгж өсгөн байсан ч тэр надад сэтгэлээсээ өгсөн.  Мастераа, Та хариугаа хэлнэ үү

 

Үнэт эдлэлийн мастер:    За , би хэлье , Хатагтай нар аа, таны энэ бөгж бол....жинхэнэ. Франц дизайнерын гараар хийгдсэн байна. Дээр нь байгаа том алмаз нь дэлхий дээр ганц л байгаа. Таны нөхөр танд үнэхээр их сэтгэл гаргаж.

 

Лан Си Хуа:        Яаж ийм байж болох юм бэ.  Мастераа та буруу харчихсан юм биш үү, тэр яаж жинхэнийг нь авч чадах юм бэ

 

Үнэт эдлэлийн мастер:    Хадагтай, миний харснаар таных яахын аргагүй хуурамч. Материал нь байдаг л нэг голын бөөрөнхий чулуу.Зах зээл дээр 200 юанаас хэтрэхгүй.

 

Лан Си Хуа:        Байж боломгүй юм. Ээж

 

Үнэт эдлэлийн мастер:    Хэрвээ та итгэхгүй байгаа бол өөр хүнээр дахиад шалгуулсан ч болно

 

Лан Лан:              Ийм юм болчихоод байхад чамд өөр хэлэх үг байна уу. Чи яг одоо эндээс яв бас манай гэрийхнаас уучлалт гуй.  

 

Лан Си Хуа:        Энэ..ийм юм байх ёсгүй

 

Лан Си Хуа:        Ааааан ойлголоо, та нар яг нийлж байгаад миний бөгжийг сольчихсон байна

 

Лан Лан:              Лан Си Хуа чи битгий энд асуудал үүсгээд бай. Чи энд бид нар тай дэмий мунгинаж маргалдахаа боль. Аль эсвэл гэртээ очоод Тэр Ли Цян ахаасаа сайн асуугаад үз.

 

Лан Си Хуа:        Чи бүр Лин Цян ах бид хоёрын хооронд яс хаях гээ юу. Яг та нар л сольсон. Тэгээгүй л бол тосгоны хүн яаж ийм үнэтэй бөгж авч чадах юм.

 

Лан Лан:              Лан Си Хуа чи ёстой гандан буурахгүй юм аа

 

Лан Си Хуа:        Хурдан бөгж өгөөдөх. Үгүй бол би цагдаа дуудна.

 

Лан Лан:              Би чамд сүүлийн удаа хэлчихье. Хэн ч чиний бөгжийг солиогүй . Энэ бол миний бөгж.

 

Лан Си Хуа:        Энэ бөгж чинийх гэж чи яаж батлах юм. Чи батлаж чадахгүй бол би одоо цагдаа дуудна. Ийм үнэтэй бөгж танайхныг насаараа шоронд суухад хүргэж ч магадгүй шүү.

 

Жи Чэн:               Баталгаа.., надад байна. Энэ бол дуудлага худалдаанас надад өгсөн баталгааны бичиг.  Бүгд харж болно. Дээр нь бас дуудлага худалдааны тамга байгаа.

 

Лан Си Хуа:        Энэ... энэ байж боломгүй юм. Тэр чинь зүгээр л нэг хөдөөний хүн. Яаж ийм үнэтэй бөгжийг авч чадна гэж

 

Авга эгч:              Хөдөөнийх гэхээр яана гэж, хөдөөний хүн мөнгөтэй байгаад бөгж авч болохгүй юу . Тэглээ ч энэ бөгж ердөө гучин сая юаны л үнэтэй. Ийм байсан ч манай Лан Ланд арай л дутуудсан санагдаж байна.

 

Лан Си Хуа:        Ердөө л гучин сая аа. Хөгшин авгай чинь..ямар том дугарч байна аа.

 

Авга эгч:              Ердөө гучхан сая. Үнэтэй байна уу. Лан Лан, би танай гэрийнхнийг ийм ядуу гэж мэдээгүй юм байна. Энэ хэдэн жилүүдэд чи үнэхээр зовсон байх даа

 

Лан Си Хуа:        Хөгшин авгай минь хэн манайхыг ядуу гээв

 

Лан Лан:              Чи...Лан Си Хуа.. чи яаж манай авгыг түлхэж чадав аа

 

Лан Си Хуа:        Түлхсэн ч яадаг юм. Нэг муу хөгшин  авгайг түлхлээ гээд яадаг юм.

 

Ээж:                      Си Хуа , хоёулаа энэ хэдэн тосгоныхонтой доош нь орж маргалдах шаардлагагүй. Хурдан явж тэр баяныг хайя.  Бушуухан эндээс явцгаая. Энэ хэдэн тосгоны гуйлгачин шиг авирт битгий авт.

 

Авга эгч:              Жи Чэн ,энэ хоёр чамайг олж яах гэж байгаа юм.

 

Жи Чэн:               Тэд нарыг надаар яах гэж байгааг би яаж мэдхэв дээ.

 

Лан Си Хуа:        Ээж ээ, та сая сонссон уу. Тэр өөрийн нөгөө Жянчэний хамгийн баян хүн гэнэ ээ. Тэр Жянчэний тэргүүн баян юм бол би дэлхийн тэргүүн баян болох нь.

 

Ээж:                      Лан Лан,  чиний энэ хөдөөний нөхөр чинь ядуугаас гадна бас тархиндаа юмтай юм биш үү

 

Жи Чэн:               Та нар юу ч гэж хэлсэн энд та нарыг хүлээж авахгүй. 

 

Авга эгч               Хурдан эндээс гар.

 

Ээж:                      Нэг муу хөдөөний заваан цэвэрлэгчид ямар эрхтэй гэж биднийг яв гэж хөөдөг юм бэ.

 

Лан Лан:              Явахгүй бол би хамгаалагч дуудлаа.

 

Лан Си Хуа:        Лан Лан, чи хажуудаа байгаа энэ хэдэн хөдөөний хүмүүстэй нийлчихээд өөрийгөө их юманд санаа юу.  Би чамд хэлчихье. Чи энэ ямар газар гэдгйиг мэдэх үү. Энэ бол Е овогтын группийн газар. Миний нагац ах энэ газрын ерөнхий менежер нь , би яг одоо түүнлүү ярьна.

 

Лан Си Хуа:        Нагац ахыг дуудаадах.

 

Лан Си Хуа:        Удахгүй та нараас хэн нь хөөгдөхийг харья л даа. 

 

Жи Чэн:               Тэгье ээ.   Би ч бас хэн нь хөөгдөхийг харья.

 

Лан Си Хуа:        Нагац ах аа, энэ хүмүүс ээж бид хоёрыг дээрэлхээд байна. Та хурдан бидэнд туслаач.

 

Чэн менежер       Эгч ээ, би одоо Е группийн ерөнхий менежер.  Өдөр шөнөгүй ажиллаж байна. Дараа нь ийм жижиг асуудалд намайг хамаагүй битгий дуудаарай.

 

Ээж:                      Ойлголоо, ойлголоо. Чи багаасаа л манай гэрийн хамгийн мундаг нь байсан. Эгч чинь одоо аргагүй байдалд орчихоод л чамайг дуудлаа.

 

Чэн менежер       За яахав, би энэ удаа л танд туслъя.

 

Ээж:                      Чэн менежер ээ, энд хүмүүс биднийг дээрэлхээд зогсохгүй чиний зээ дүүгийн бөгжийг хүртэл хулгайлчихсан. Чи заавал өнөөдөр эд нарт сургаад өг.

 

Лан Си Хуа:        Нагац ах аа, бас миний өмнө эднийг сөхрүүлж уучлалт гуйлга.

 

Чэн менежер       Энэ хэдэн даварсан юмнууд Чэн Жэн Шан миний эгч зээ дүү хоёрыг дээрэлхэж зүрхэлжээ. Ухаантай юм бол өвдөг сөхрөөд уучлалт гуй. Тэгвэл өнөөдрийн энэ хэргийг болоогүй гэж бодьё.

 

Жи Чэн:               Чэн менежер ээ.  Та эхдээд намайг хэн болохыг нэг сайн хараадхаач.

 

Чен менежер       Чи надад ямар хамаатай юм. Е..Е ноёнтоон.

 

Авга эгч:              Чэн Жэн Шан,  өмнө нь бид үнэхээр чамайг буруу таньжээ.  

 

Лан Лан:              Та нар.. манай нагац ахыг таньдаг юм уу.

 

Жи Чэн:               Тэр нагац ах чинь гэж үү. Би түүнийг зүгээр нэг таньдаг юм биш , одоо байгаа албан тушаалд нь хүртэл би өөрөө дэвшүүлсэн .

 

Лан Си Хуа:        Нагац ах аа, яасан бэ, тэд нараас юунд нь айсан юм. Энэ хэдэн хөдөөнийхөн чинь бүгд л танаас амьдралаа залгуулдаг ш дээ. Та хурдан тэднийг миний өмнө сөхрүүлж уйчлалт гуйлга. Үгүй бол бүгдийг нь ажлаас нь халчих.

 

Жи Чэн:               Тийм үү Чэн менежер ээ. Би сонсохнээ та одоо Жянчэний тэргүүн баяны группийн ерөнхий менежер ,та юунаас айгаав. Та саяхан л их бардам байгаагүй бил үү . Алив тэгээч

 

Ээж:                      Миний дүү бол Жянчэний хамгийн баян хүний ойрын итгэлт хүн. Ганцхан үг хэлэхэл л та нар дуусна.

 

Чэн менежер       Хурдан наад амаа татаадах.

 

Ээж:                      Чэн Жэн Шан чи юу гээд байгаа юм бэ. Энэ хэдэн хөдөөнийхнөөс юундаа айгаав.

 

Чэн менежер       Ам аа хамхи.

 

Лан Си Хуа:        Нагац ах аа, та яачихаав вэ. Тэд нар чинь зүгээр л хөдөөнийхөн ш дээ. Та юунаас нь айсан юм

 

Чэн менежер       Чи ч гэсэн хурдан амаа хамхи. Е ноёнтоон, би тэдэнтэй ямар ч холбоогүй.

 

Жи Чэн:               Зүгээр дээ, Чэн Жэн Шан чи тэдэнтэй хамаатан биш шүү дээ  

 

Чэн менежер       Үүнээс хойш би энэ хоёртой холбоогоо таслах болно.

 

Лан Си Хуа:        Нагац ах аа, та яаж энэ хэдэн хөдөөнийхний төлөө бидэнтэй холбоогоо таслана гэж

 

Ээж:                      Чэн Жэн Шан,  чамд хүн чанар алга уу. Би чиний эгч ш дээ.

 

Чэн менежер       Та одоо миний өвөг дээдэс байлаа ч надад хамаагүй, гуйя битгий хашгираад бай. Би энэ хүртэл амаргүй зам туулсан битгий намайг зовоо. Намайг ирээгүй гэж бодоорой.  

 

Ээж:                      Чи явж болохгүй ээ. Чи өнөөдөр биднийг хариугаа авахад заавал тусла. 

 

Жи Чэн:               Битгий тэрнийг хүчлээд бай. Тэрэнд арван амь байсан  ч бидэнд гар хүрч зүрхлэхгүй.

 

Ээж:                      Чи хөдөөний амьтан минь,   чи өөрийгөө хэн гэж бодоов. Миний дүү бол тэргүүн баяны ойрын хүн ганц үгээр л чамайг дуусгаж чадна.

 

Чэн менежер       Чэн Цай Юн, намайг битгий уруу татаад бай.

 

Ээж:                      Чэн Жэн Шан чи яг юунаас айгаад байгаа юм бэ

 

Жи Чэн:               Хангалттай, Чэн Жэн Шан чи хамаатнуудаа аваад хурдан яв. Намайг битгий хоёр хэлүүлээд бай.

 

Чэн менежер       Заа заа..Хүн ир, аваад яв

 

Ээж:                      Чэн Жэн Шан , чи муу хүн чанаргүй юм. Чамайг жаахан байхад намайг яаж сайн ханддаг байсныг мартчихсан уу. Жаахан байхад чиний живхийг хүртэл би угаадаг байсан. Чи..

 

Лан Си Хуа:        Лан Лан би чамд хэлчихье. Би өнөөдөр амссан бүхнээ чамд эргүүлж өгнө.

 

Лан Лан:              Авга эгчээ, авга эгчээ уучлаарай. Бүгд миний буруу. Би та нарт төвөг удчихлаа. Та нарын нүүрийг гутаалаа. Уучлаарай.

 

Авга эгч:              Тэнэгхэн минь,  эгч нь чамд л санаа зовж байна. Бид нар танай ээж дүү хоёрыг  ийм ухаангүй хүмүүс гэж бодсонгүй.  Чиний өмнөх амьдралыг бодох төдийд л тэвчихийн арга алга.

 

Лан Лан:              Зүгээр дээ. Заа заа нэгэнт болоод өнгөрсөн явдлыг зүгээр орхиё. Та хар даа өнөөдрөөс эхэлж надад та бас Жи Чэн байна бид чинь нэг гэр бүл шүү дээ.

 

Жи Чэн:               Тийм ээ, Лан Лан үүнээс хойш бид нэг гэр бүл. Ямар ч хэрэг гарсан бид чиний ард байгаа.  

 

Лан Лан:              Үгүй ээ. Е Жи Чэн чи  Жянчэний хамгийн баян хүн гэдгээ хэр удаан надаас нуух гээв.

 

Жи Чэн:               Би чамаас нууя гэж бодоогүй ээ. Би зүгээр л..  

 

Лан Лан:              Чи намайг эд хөрөнгөд дуртай шуналтай охин гэж бодоо юу. Мөнгөнөөсс болж чамтай хамт байгаа гэж бодсон уу

 

Жи Чэн:               Юу гэж дээ. Би үнэхээр тэгж бодсон бол гэрт байгаа бүх картаа чамд өгнө гэж үү.

 

Лан Лан:              Тэр ч тийм л дээ.

 

Жи Чэн:               Миний бодлоор тэргүүн баян байх нь юуг ч илэрхийлэхгүй. Би авга эгч аль хэдийн чамд хэлсэн л гэж бодсон. Дахиад хэлэхэд чи намайг онгирч байна гэж бодсон уу. Харин би бүр чамайг миний мөнгөнд татагддаг байгаасай гэж хүсэж байна. Би үнэхээр баян хүн.

 

Лан Лан:              Дураараа ярих юм 

 

Жи Чэн:               Лан Лан, бид хоёрын нас их зөрүүтэй болохоор хамт өтлөнө гэдэг хэцүү.   Тиймээс чамд боломжтой хэмжээнд нөхөн төлбөр өгье гэж бодож байна.

 

Лан Лан:              Жи Чэн, чи мэднэ. Би энэ бүхэнтэй биш чамтай хамт жаргал зовлонгоо хуваалцаж бие биенээсээ юу ч нуухгүй байвал л бол оо.

 

Лан Си Хуа:        Уур хүрч үхэх нь ээ. Ээж , өдийг хүртэл ийм доромжлолыг амсаж байсангүй. Нагац ах гэж ямар ч хэрэггүй арчаагүй амьтан. Лан Ланы тэр хөдөөний залуугаас байгаад байхдаа яахав дээ.

 

Ээж:                      Нэг л сонин байна. Тэр одоо  Е овогтын группийн ерөнхий менежер, Жянчэн даяар тэр хэнээс ч айх хүн биш. Лан Ланы тэр гэрлэсэн хүн нь үнэхээр Жянчэний хамгийн баян хүн биш л бол..

 

Лан Си Хуа:        Ээж, та арай тэр эмэгтэйг дагаад ухаан санаагаа алдчихаагүй биз дээ.Тэр зүгээр л нэг тосгоны хөгшин хүнтэй гэрлэсэн. Юуны чинь Жянчэний тэргүүн баян. Инээдтэй юм.

 

Ээж:                      Би арай хэтрүүлээд бодчихлоо.

 

Лан Си Хуа:        Нэгэнт та нар надад туслаж чадахгүй, нагац ах гэж бас ямар ч хэрэггүй амьтан. Тэгвэл би явж Лин овогтоос тусламж гуйна. Би заавал Лан Ланыг сургаж өгнө. Бас энэ бөгж ямар учиртай болохыг ч заавал учрыг нь олно.

 

Ээж:                      Тэгье.

 

Жи Чэн:               Юу харж байгаа юм. Ийм нухацтай

 

Лан Лан:              Чи ирчихэв үү. Алив ийшээ суу 

 

Лан Лан:              Сүүлийн үед манай засгийн газар хөдөө сувилал хөгжүүлэх төслүүдийг эрчимтэй дэмжиж байна. Би саяхан тосгоноор нэг тойроод үзсэн чинь баруун талд уул ус нь тэгширсэн том хоосон газар байна . Тэгээд бодоод байсан тэнд экологийн аялал жуулчлал, ахмадын асаргааг хослуулсан амралт сувиллын газар байгуулах төсөл хийвэл манай тосгонд нилээн орлого оруулж болох юм шиг санагдлаа. Би нэг төлөвлөгөө гаргасан чи хардаа ямархуу санагдаж байна.

 

Жи Чэн:               Хүүх, энэ ёстой гайхалтай төлөвлөгөө байна.  Тосгоны ажилгүйдлийг шийдээд зогсохгүй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг ч борлуулж нэг сумаар хоёр туулай буудах нь. Би шууд хүн явуулж хот даяар суртчилгаа хийлгээд дэмжлэг авахыг хичээе. Эртхэн энэ төслийг бодит ажил болгьё.

 

Лан Лан:              Ммхн

 

Жи Чэн:               Лан Лан чамд баярлалаа. Чи манай Е овогтын тосгоны төлөө ийм их зүйлийг бодсонд баярлалаа.

 

Лан Лан:              Жи Чэн,  чи бас тосгоны иргэд надад ийм сайн байхад би ч гэсэн ямар нэг юм хийж та нарт туслахыг хүсч байна. Сэтгэл санаа ч илүү сайхан болох байх.

 

Авга эгч:              Лан Лан , нөгөө юу

 

Лан Лан:              Авга эгчээ, юу болсон бэ

 

Авга эгч:              Юу ч биш ээ. Би зүгээр чамайг ямар нэг хөнгхөн юм идэхүү л гэж асуух гээд.

 

Лан Лан:              Би идэхгүй ээ. Жин хасаж байгаа

 

Авга эгч:              Залуухан охин байж юунд турах гэдэг байна аа. Идмээр байвал шууд ид. Тарган байх тусмаа аз ауянтай байдаг юм.

 

Жи Чэн:               Авга эгчээ,

 

Авга эгч:              Би ойлголоо..үргэлжлүүл

 

Жи Чэн:               Лан Лан, үргэлжлүүлцгээе

 

Лан Лан:              Болохгүй ээ.

 

Жи Чэн:               Яагаад вэ

 

Лан Лан:              Чи чадах юм уу даа.

 

Жи Чэн:               Нөхрийнх нь буруу байж, би одоо л эхнэртээ батлаад өгье.

 

Лан Лан:              Гэхдээ, чиний биед чинь нөлөөлчихвий гэж айж байна.

 

Жи Чэн:               Юу гэж дээ.

 

Лин Цян:             Хайр аа, гарч зугаалая л даа.

 

Лан Си Хуа:        Лин Цян, чи өнөөдөр үнэт эдлэлийн мастер Лан Юн миний энэ бөгжийг хуурамч гэснийг заавал надад тайлбарлаж өг.

 

Лин Цян:             Ёстой сайхан баригдлаа даа.

 

Лин Цян:             Тийм байх ёсгүй дээ. Хайр аа, би энийг дуудлага дудалдаагаар авсан яаж хуурамж байдаг юм бэ

 

Лан Си Хуа:        Чи худлаа хэлсээр л байна уу, чи намайг энэ бөгжнөөс чинь болж тэр хөдөөнийхний урд нүүр хийх газаргүй болсныг мэдэх үү

 

Лин Цян:             Хайр аа, би хайр сэтгэлээрээ андгайлж байна , энэ бөгж яах аргагүй жинхэнэ. Тэр , тэр ямар мастер бил ээ гудамжны луйварчин байна. Өө тийн хайр аа, чи Е овогтын тосгон луу явж эгчтэйгээ уулзсан юм уу, яагаад ийм ууртай байгаа юм бэ

 

 Лан Си Хуа:       Чи надаас ийм юм асуух эрхтэй гэж үү.  Би эгч дээр очиход тэр яг надтай адилхан бөгж зүүчихсэн байсан шүү. Тэгээд болоогүй тэрнийн жинхэнэ нь гэсэн баталгаатай. Тэр мастер бас тэрнийнх жинхэнэ миний хуурамч гэсэн. Би үнэхээр залхаж гүйцлээ.

 

 

Лин Цян:             Юу, ямар ичгүүргүй юм бэ. Хэдэн тосгоны нөхдүүд Лин Цян миний эхнэриийг дээрэлхэж зүрхлэнэ гэнэ ээ.

 

Лан Си Хуа:        Лин Цян ахаа. Та заавал миний хариуг авч өг. Тэр хөдөөний хүмүүсийг заавал сайн сургаж өг.

 

Лин Цян:             Лин Цян миний эхнэриийг дээрэлхэвэл намайг ч дээрэлхэж байна гэсэн үг. Хариугаа заавал авна. Гэхдээ одоо биш. Өө эхнэр минь, би нэг юм дуулсан Е овогтын групп одоо хот даяар тендерийн шалгаруулалт хийнэ гэсэн мэдээ авсан. Бид энэ удаагийн тендерт оролцоод тэргүүн баянтай хамтарч чадвал Жянчэн бүхэлдээ манай Лин болон танай Лан овогтийнх болно. Тэгвэл хэдэн тосгоны нөхдийг цэгцлэх юухан байхав.

 

Лан Си Хуа:        Нээрээ юу Лин Цян ах аа. Тэгвэл би таны хэлснээр явья.

 

Лин Цян:             Эхнэр минь, ийм байна аа. Энэ тендерын шалгаруултад оролцохын тулд бидэнд урилга хэрэгтэй. Би мөнгөтэй байж л урилга авна ш дээ. Даанч одоогоор надад мөнгө жаахан дутмаг байдаг. Чи надад туслаж чадахгүй юу.

 

Лан Си Хуа:        Танай Лин овогт чинь чинээлэг биш бил үү. Яагаад бас миний мөнгө хэрэгтэй болдог чил ээ

 

Лин Цян:             Би бүх мөнгөөрөө чамд бөгж аваад өгчихсөн ш дээ. Хэрвээ компаний мөнгийг хэргэлвэл нууц алдагдахгүй гэсэн баталгаа байхгүй. Бид тендэрт ялсан ч ашиггүй. Тэгээд ч чи үргэлж ээжид тоогдохыг хүсдэг биз дээ. Тэр хүнтэй хамтрав уу үгүй юу чи шууд л манай Лин овогтын ачтан болно бас хэн чамайг дорд үзэж чадах юм тийм биз дээ

 

Лан Си Хуа:        За яахав.

 

Лан Си Хуа:        За яахав. Энэ миний инж.  Бүгд энд байгаа.

 

Лин Цян:             Санаа зоволтгүй ээ хайр аа. Би чамайг үхэн үхтлээ хайрлана.

 

Лин Цян:             Би тэргүүн баянтай хамтарчих л юм бол бушуухан энэ тэнэг амьтнаас л салах юм шүү.

 

Лан Си Хуа:        Лан Лан, бид тэргүүн баянтай хамтарчихвал  чи хэзээ ч толгой өндийхгүй нь дээ. Насан туршдаа миний хөл доор гишгэгдэж амьдрах болно.

 

Шалгаруулалт

 

Авга эгч:              Лан Лан,  өнөөдөр чиний зохион байгуулсан тендерийн шалгаруулалт үнэхээр сайхан болж байна.

 

Лан Лан:              Мэдээж шүү дээ. Өнөөдөр тендерт оролцож байгаа хүсүүс бүгд Жянчэний нэртэй хүмүүс. Би яаж Жи Чэний нүүрийг улайлгаж болох бил ээ.

 

Авга эгч:              Лан Лан,  Жи Чэн чамтай гэрлээд үнэхээр азтай юм.

 

Лан Лан:              Өө нээрэээ авга эгч ээ,  өнөөдөр тендерт ажиллах хүн дутмаг байна хоёулаа хувцасаа сольж ирээд туслацгаая.

 

Авга эгч:              Тэгье, явъя. 

 

Лан Си Хуа:        Тэр Лан Лан биш үү. Бас нөгөө тосгоны хөгшин авгай байх чинь

 

Лин Цян:             Айн

 

Лан Си Хуа:        Лин Цян ах аа, би сая Лан Лан бас тэр тосгоны хөгшин авгыг нь харчих шиг боллоо.

 

Лин Цян:             Лан Лан.. чиний нөгөө хөдөө гэрлэхээр явсан эгч чинь биш үү. Чи яг буруу харсан байх.  Энэ бол тэргүүн баяны зохион байгуулж байгаа том арга хэмжээ тэр тосгоны бохир нөхдүүд ийшээ нэвтрэх ямар ч боломжгүй.

 

Лан Си Хуа:        Би буруу харсан бололтой.

 

Лин Цян:             Байж боломгүй ш дээ.  Явъя аа эхнэр минь. Хоёулаа яаралтай хурал эхлэхээс өмнө тэргүүн баяныг олоод манай Лин овогтыг сонгохыг ятгах хэрэгтэй.

 

Жан орлогч:        Хүлээгээрэй. Та нар юун хүмүүс бил ээ. Өнөөдөр энд чухал бизнесийн уулзалт болж байгаа гадны хүн дураараа орохыг хориглоно.  

 

Лин Цян:             Та Е овогт группийн Жан орлогч захирал мөн байх аа.  Сайн байна уу. Аан, би Лин овогт группийн залуу ноён Лин байна. Бид ч бас энд тендерт оролцох гэж ирсэн.  

 

Жан орлогч:        Тендер ээ, та нарт урилга байна уу 

 

Лин Цян:             Урилга.. байгаа байгаа. 

 

Жан орлогч:        Лин ноёнтоон, танай Лин овогт тендерийн шалгуурт тэнцэхгүй л санагдахын , энэ урилга чинь хуурамч биш биз

 

Лан Си Хуа:        Хөөе, Чи ер нь яаж ярьхаа мэддэг юм уу.   Бид нарын урилга жинхэнэ байх нь ойлгомжтой. Чи нэг муу угтах ажилтан юм биш үү. Чи өөрийгөө хэн гэж бодоод ийм...

 

Жан орлогч:        Чи юу гэнэ ээ.

 

Лин Цян:             Жан орлогчоо , уурлах хэрэггүй ээ. Манай эхнэр дэмий юм ярьж байгаа юм. Та битгий уурла.

 

Лин Цян:             Лан Си Хуа, чи яаж байна аа. Энэ яах аргагүй Е группийн Жан орлогч захирал. Тэрнийг уурлуулсанд чинь хэлэх ч үг алга.

 

Лан Си Хуа:        Лин Цян, чамд хэлэхэд чи ч гэсэн Жянчэний Ли овогтын том хүү байж одоо юундаа ингэтлээ дорой болчихов оо. Эсвэл танай Лин овогтод ямар нэг юм тохиолдсон юм биш биз

 

Лин Цян:             Эхнэр минь ээ, битгий дэмий юм бод оо . Манай Лин овогт чинь Жянчэний үе дамжсан хөрөнгтөй айл яалаа гэж асуудал байхав дээ. Би зүгээр л хүн бүр этвэй байвал ашиг орлого дагаад ирнэ гэж бодсон тийм биз дээ. За энгье, би Жан орлогтой яриадхая.  

 

Лин Цян:             Жан орлогчоо,   энэ урилга яалтачгүй жинхэнэ шүү дээ. Нуулгүй хэлэхэл манай эхнэрийн нагац ах Е группийн ерөнхий менежер Чэн Жэн Шан. Энэ тэрний өгсөн урилга.

 

Жан орлогч:        Тэр Чэн Жэн Шан ерөнхийлөгчийн өөрөө дэвшүүлсэн хүн нь , магадгүй ерөнхийлөгч Лин овогтын группийг энэ тендерт оролцуул гэж захисан юм болов уу .

 

Жан орлогч:        Тийм бол та нар ор доо.

 

Лин Цян:             Си Хуа, явцгаая.

 

Лан Си Хуа:        Тэргүүн баяны зохиож байгаа тендер гэхэд гайхах юм алга  үнэхээр сайн болжээ.

 

Лин Цян:             Хайр аа, чи энүүгээр тойрч бай. Би эхлээд явж тэргүүн баяныг хайя.

 

Лан Лан:              Авга эгч ээ, өнөөдөр ийм их хүн ирсэн байхад үйлчлэгчид хүрсэнгүй. Жи Чэн бас дахиад л ерөнхий захиралтай ярилцана гээд явчихсан. Тэгэхээр танаас л тусламж хүсэж зовоохоос өөр аргагүй нь.

 

Авга эгч:              Тэнэг хүүхэд, чи тосгоныхны төлөө ийм их золиос гаргаж ийш тийш гүйж байхад би ирж тусалсан л төдий. Юуны чинь төвөг байхав. Харин чамд л төвөг боллоо.

 

Лан Си Хуа:        Лан Лан

 

Лан Лан:              Лан Си Хуа,  чи энд юу хийж байгаа бил ээ

 

Лан Си Хуа:        Би сая та хоёрын дууг сонсоод бүр нүдэндээ ч итгэсэнгүй.

 

Лан Лан:              Энэ тендерийн шалгаруулалт. Чи ирж яах гэсэн юм

 

Лан Си Хуа:        Би мэдээж тендерт оролцох гэж л ирнэ биз дээ, ямар та хоёр шиг зөөгч хийх гэж ирэх биш.

 

Авга эгч:              Үйлчлэгч гэхээр яадаг юм

 

Лан Лан:              Үйлчлэгч ч гэсэн өөрөө хоолоо олж идэх чадалтай юм шүү.

 

Лан Си Хуа:        Лан Лан, чи ядаж л урьд нь Лан овогтын том охин байсан хүн яаж ингэтлээ доошоо ордог байна аа. Танай нөгөө тосгоны нөхөр нас дээр гарчихаад ганц эхнэрээ тэжээж чадахгүй нь уу . Бүр та хоёрыг үйлчилэгчийн ажил хийлгэж байх гэж. Жинхэнэ арчаагүй амьтан.

 

Лан Лан:              Лан Си Хуа чи амаа тат. Би чамайг миний нөхрийг доромжлохыг зөвшөөрөхгүй шүү.

 

Лан Си Хуа:        Тэр арчаагүй амьтан надад юу л хэлж чадав гэж.  Иймэрхүү чадваргүй хүмүүсийг чам шиг тэнэг хүн л хайрлаж чадах биз.

 

Лан Лан:              Лан Си Хуа би одоо чамайг харахыг хүсэхгүй байна. Хурдан эндээс яваад өг. 

 

Авга эгч:              Тийм ээ, яв яв

 

Лан Си Хуа:        Хөгшин авгай минь ,чи юу гэнэ ээ

 

Лан Лан:              Авга эгч ээ.

 

Лан Си Хуа:        Нэг муу үйлчлэгчид намайг хөөх эрх байхгүй шүү

 

Лан Лан:              Мэдээж тэр эрхтэй.  Учир нь энэ удаагийн тендерийн хурлыг манай гэрийнхэн зохион байгуулж байгаа.

 

Лан Си Хуа:        Хаха, Лан Лан би буруу сонссон биз дээ. Чи сая энэ тендерийг танай гэрийнхан зохион байгуулж байгаа гэсэн үү

 

Лан Лан:              Зөв өө, чи буруу сонсоогүй.  Тийм болохоор одоо бушуухан эндээс яваадах.

 

Лан Си Хуа:        Хөөх, чи солиотой юм уу. Битгий сэрүүн зүүдлээд бай. Тендерийн шалгаруулалтыг танай гэр зохион байгуулж байгаа гэнэ ээ . Өө, тэгвэл чинийхаар Жянчэний тэргүүн баян манай хүргэн ах юм байна л даа. Битгий өөрийгөө дөвийлгөөд бай.

 

Лан Лан:              Би одоо танай Лан овогттой ямар ч хамааралгүй болсон.

 

Авга эгч:              Тийм ээ, Манай Лан Ланд чам шиг ийм дүү байх ёсгүй.

 

Лан Си Хуа:        Та хоёр хоосон мөрөөдхөө болиод аяга тавгаа л сайн зөө за юу. Хэрвээ Жянчэний тэрүүн баян та хоёрыг хэн нэгэн хамаатных нь дүрд тоглож байгааг мэдвэл та хоёр ч том асуудалд орно доо.

 

Лан Лан:              Би л чамд наад үгийг чинь хэлмээр байна. Миний мэдэхээр Лин овогтод сүүлийн үед ар араасаа асуудал тасрахгүй байгааг гэсэн . Ийм тендерийн арга хэмжээнд оролцох ч эрхгүй. Тийм байхад урилга чинь хаанаас гараад ирснийг асууж болох уу.

 

Лан Си Хуа:        Энэ чамд ямар хамаатай юм. Өөрсдийнхөө аяга тавгыг л сайн зөө мэдэв үү.

 

Лан Лан:              Мэдээж надтай шууд хамаатай. Яагаад гэвэл энэ шалгаруулалтыг манай гэрийнхэн зохион байгуулж байгаа. Би шаардлага хангаагүй компани ийшээ оролцохыг хэрхэвч зөвшөөрөхгүй. Намайг цагдаа дуудахаас өмнө өөрөө хурдхан эндээс явбал яасан юм.

 

Лан Си Хуа:        Лан Лан, чи ер нь өөрийнхөө юу ярьж байгааг мэдэж байна уу. Чи энэ хаанах гэдгийг мэдэх үү. Энэ газар бол миний эзэмшил. Чи тэр тосгондоо жүжиглээд явдаг юм байж бас энд ирээд жүжиглээд байх хэрэггүй. Би чамд хэлчихье өнөөдөр миний нөхөр ч бас ирсэн. Миний нөхөр бол Жянчэний Лин овогтын тэргүүн баян.

 

Лан Лан:              Жянчэний Лин овогтны залуу ноёоон.. ёстой сонсоогүй юм байна.  Гэхдээ чиний яриаг сонсоод бүр сонирхол төрчихлөө. Ямар юм байдгийг нь харья л даа.

 

Лан Си Хуа:        Болно оо. Миний нөхрийг ирэхээр та нарыг яахыг чинь харья л даа.

 

Лин Цян:             Эхнэр минь..

 

Лан Си Хуа:        Лин Цян ахаа. Энэ нөгөө тэр үед Е овогтын тосгонд ээж бид хоёрыг дээрэлхсэн хоёр чинь.

 

Лин Цян:             Та хоёр миний эхнэрийг дээрэлхсэн нь намайг ч дээрэлхсэн  гэсэн үг. Намайг хэн гэдгийг мэдэх үү. Би та хоёрт зөвлөхөд , дуугүй уучлал гуй. Үгүй бол та хоёр сайнаа үзэхгүй шүү.

 

Лан Лан:              Бурхан минь ээ, яасан онгироо юм бэ. Гэхдээ миний мэдэхээр танай Лин овогт юу юугүй дампуурах гэж байгаа гээ биз дээ.

 

Лин Цян:             Новш гэж..нэг муу тосгоны хүүхэн байж яаж манай хэргийг мэддэг бил ээ.

 

Лан Лан:              Жи Чэн, энэ удаагын тендерийн нэрсийн жагсаалтад Лин овогтынх алга байх юм.  Тэд нар ч бас эндхийн шилдэг нь биш гэж үү.

 

Жи Чэн:               Лин овогтынх юу юугүй дампуурах гэж байгаа. Чи мэдээгүй юм уу

 

Лан Лан:              Юу..

 

Жи Чэн:               Лин овогтынх юу юугүй дампуурах гэж байгаа. Чи мэдээгүй юм уу. Тэдний бүх төслүүд уналтанд орчихсон, мөнгөний урсгал нь ч аль хэдийн тасарсан.  Энэ мэдээ салбар даяар аль хэдийн тархчихсан. Би танай Лан болон Лин овогтын гэрлэлт энэнээс л болсон гэж бодсонш дээ. Би чамайг аль эрт л мэдэж байгаа гэж бодсон ш дээ.

 

Лан Лан:              Би мэдээгүй ээ.

 

Лан Лан:              Гэхдээ аав мэдсэн л байж таараа. Эцэг минь өөд болохынхоо өмнө намайг Лиг овогттой гэрлэ гэснийг би тэр намайг сэтгэлдээ хайрлаж байна гэж бодсон байтал үнэндээ Лан Си Хуаг зовоохыг хүсээгүй хэрэг байж. 

 

Жи Чен:               Лан Лан, зүгээр үү.

 

Лан Лан:              Жи Чэн, би үнэхээр хайрлуулах эрхгүй юм гэж үү.

 

Жи Чэн:               Лан Лан, юу гэж дээ. Чи сайн хүн, бүр гайхалтай. Чамайг үнэлж чадаагүй нь тэд нарын л буруу.

 

Лан Лан:              Гэхдээ Жи Чэн, би үнэхээр тийм үнэ цэнэтэй хүн гэжүү

 

Жи Чэн:               Чи бол Е Жи Чэний энэ амьдралдаа учирсан хамгийн сайн эмэгтэй. Миний гурван насны аз завшаанаараа олж авсан үнэт эрдэнэ. Зөвхөн би ч биш авга эгч бас тосгоны иргэд бүгд чамайг сайн хүн гэж үздэг. Лан Лан чи санаж ав..ямар ч үнэ цэнэгүй хүн, хэрэггүй зүйлээс болж битгий шанал.

 

Лан Лан:              Жи Чений хэлдэг үнэн. Тэд аль хэлийн ийм хэмжээнд хүрчихсэн байхад би яаж гэж байхгүй болсон гэр бүлийн холбоогооноос болж шаналах хэрэгтэй гэж. Надад санаа тавьдаг хүсүүсийн дагаад хамт дэмий гуниглуулах хэрэггүй.

 

Лан Лан:              Жи Чэн, чамд баярлалаа. Үргэлж намайг гунигтай байгааг анзаарч ахмал хүн [миний асран хамгаалагч шиг намайг тайвшруулж, хайрлаж  халамжилдагт баярлалаа. 

 

Жи Чэн:               Юу гэсэн үг вэ. Чи намайг хөгшин  гэх гээ юу.

 

Лан Лан:                      Гүй ээ, үгүй үгүй. Би яаж...

 

Лин Цян:             Дам..дампуурах аа. Чи битгий дэмийр.Манай Лиг овогт дампуурна гэж юу байдаг юм.

 

Лин Цян:             Хайр аа, тэрний дэмий үгийг битгий сонс. Манай Лин овогтын бизнесс тийм том ,яаж дампуурах вэ дээ. Тэр чамайг өөрөөс нь сайн хүнтэй гэрлэсэнд атаархаж байгаа юм.  Ямартай ч тэрний хөгшин нөхөр нь хийж бүтээсэн өөдтэй юмгүй. Надтай бол бүр харьцуулаад ч хэрэггүй.

 

Лан Си Хуа:        Лин Цян ахаа.  Та зөв хэллээ. Лан Лан, би чамайг өмнө нь Лин Цян ахтай гэрлэхийг хүсдэг байсныг мэднэ.  Гэхдээ чи юу гэж ч хэлсэн Лин Цян ах чамайг тоохгүй.

 

Лан Лан:                      Ээ бурхаан, бурхан минь ээ.

 

Лан Лан:              Чи бүр солиорчихсон юм уу. Чи бүх хүсүүсийг өөртэйгээ адилхан гэж бодоо юу. Эгч дүүсийн хуьд чамд нэг үг хэлчихье жаахан сайн юм идэж байгаач.

 

Лан Си Хуа:        Лан Лан, чи дахиад нэг үг хэлээд үзээрэй, би чиний амыг тас татчихна шүү.

 

Лин Цян:             Эхнэр минь, эхнэр ээ тайвшир л даа. Хоёлулаа энэ хэдэн хөдөөниийхөн  шиг доош нь орох шаардлага байхгүй.Шал дэмий нэр хүндээ унагахын нэмэр. Хоёулаа явж тэргүүн баяныг олж ажлаа бодье. Дараа нь ирээд эд нарыг зохицуулахад ер оройтохгүй.

 

Лан Си Хуа:        Лан Лан энэ удаа би чамайг тоохгүй өнгөрье. Хоёулаа эхлээд явж тэргүүн баянтай хамтралаа ярилцая. Хамтын ажиллагаа дууссаны дараа би Лиг овогтын бага эзэгтэй болно. Тэр үед та нарыг налаас яаж гуйхыг харья л даа би нэг сохор зоос ч чамд өгөхгүй.

 

Лан Лан:              Жянчэний тэргүүн баяаан.. Тэгвэл та нар түүнииг ямаршуухан хүн байдгийг мэдэх үү . Нэрийг нь хэн гэдэг юм

 

Лан Си Хуа:        Жянчений тэргүүн баянтай би уулзаж байгаагүй эээ. Гэхдээ тэр мэдээж даруу төлөв, царайлаг үлгэр жишээ хүн байгаа биз. Хэрвээ би түүнийг харах л юм бол шууд танина.

 

Лин Цян:             Тийм шүү. 

 

Лан Си Хуа:        Та муу хөдөөнийхөн юундаа шоолоод байгаа юм

 

Лан Лан:              Шоолоогүй ээ. Миний бодлоор Жянчэний тэргүүн баян яхын аргагүй царайлыг хүн байх шүү тийм ээ

 

Лан Си Хуа:        Ингэж хэлэхийг бодоход чи тэргүүн баянтай уулзаж байсан юм шиг байна

 

Лан Лан:              Мэдээж би уулзаж байсан. Би түүнийг таниад зогсохгүй бид хоёр насан туршдаа хамт амьдарна гэвэл яах уу  

 

Лан Си Хуа:        Лан Лан, би чамайг тархиндаа юмтай болчиж гэж хэлээгүй бил үү. Яасан ч их мөрөөдөж яасан ч том ярьдаг юм.  

 

Лан Лан:              Заа заа, шалгаруулалт удахгүй эхлэх гэж байна та нар хурдан явчихгүй юу. Эндээс хурдан зайлж үз.  

 

Лан Си Хуа:        Чамайг яв гэхээр би явах уу. Би яагаад чамайг сонсох ёстой гэж.  

 

Авга эгч:              Байзаарай. Өнөөдрийн шалгаруулалтыг манай гэр бүл зохион байгуулсан болохоор та нарт оролцох эрх байхгүй. Яв яв яв

 

Лин Цян:             Муу хөгшин авгай чинь яаж байна аа

 

Лан Си Хуа:        Лан Лан чи намайг алгадаж зүрхэлнэ гэнэ ээ  

 

Лан Лан:              Лан Си Хуа, чи миний гэр бүлийн хүнийг доромжилсон . Дараа ингэвэл би дахиад чамайг алгадна.

 

Лан Си Хуа:        Лин Цян ахаа та юугаа хийсэн юм бэ. Эхнэр чинь алгадуулчхаад байхад ирж туслахгүй юу   , Тэрнийг бариад ав.

 

Авга эгч:              Чи яаж байна аа, манай Лан Ланыг дээрэлхэхийг чинь зөвшөөрөхгүй шүү

 

Лан Лан:              Авга эгч ээ.

 

Лан Лан:              Лан Си Хуа, та нар арай хэтэрч байна. Тэр ахмад хүн байхад та нар тэрэнтэй яаж харьцаж байгаа юм бэ

 

Лан Си Хуа:        Нэг тосгоны авгай ямар юмных нь ахмад байдаг юм. Лан Лан чи өөртөө л сайн санаа тавьсан дээр шүү.

 

Лан Лан:              Жи Чэн

 

Авга эгч:              Жи Чэн энэ хоёр балай юм Лан Ланыг дээрэлхээд байна.

 

Жи Чэн:               Гарыг нь тавь.

 

Жи Чэн:               Би өнөөдрийн тендерийн шалгаруулалтад Лин болон Лан овогтыг урьснаа санахгүй юм. Та нар яаж орж ирсэн юм

 

Лин Цян:             Чи хэн бэ. Миний яаж орж ирэх чамд ер хамаагүй. 

 

Лан Си Хуа:        Лин Цян ахаа , энэ  нөгөө манай эгчийн гэрлэсэн тосгоны хөгшин.

 

Лин Цян:             Хэн юм бол гэж бодоод байсан чинь нөгөө тосгоны гар нь байсан байх нь ээ.

 

Жи Чэн:               Намайг уурлахаас өмнө эртхэн эндээс явахыг хүсье. Үгүй бол намайг битгий буруутгаарай

 

Лин Цян:             Хөөх, ямар том дуутай юм бэ.  Нэг муу тосгоны юм байж юундаа гайхуулаав. Намайг ганц хуруугаа хөдөлгөхөд л танай гэр бүл бүхэлдээ дуусна гэвэл итгэх үү

 

Лин Цян:             Ёоо ёоо ёоо,  хогийн амьтан минь хурдан тавиадах. Муу тосгоны амьтан хурдан миний гарыг тавь

 

Лан Си Хуа:        Лин Цян ах аа та зүгээр үү

 

Лин Цян:             Яаж зүгээр байх юм бэ, Чи энийг миний гарыг хурдан тавиулаадах л даа

 

Лан Си Хуа:        Лан Лан чи солиотой юм уу , чи хурдан өөрийнхөө тосгоны юмыг болиулаадах тэгэхгүй бол манай Ли Цян ахын гар гэмтчихвэл та нарт арван амь байгаад ч яаж чадахгүй шүү.  

 

Лин Цян:             Үнээн, та хэдэн тосгоныхан хурдан намайг тавь. Би бол тэргүүн баяны урьсан хүндтэй зочин. Хэрэв тэргүүн баян надад ингэж хандаж байгааг харчихвал та нар сайн аа үзэхгүй шүү , санаарай

 

Жан орлогч:        Хэн энд чимээ шуугиан тариад байна вэ

 

Лан Си Хуа:        Жан орлогчоо, та яг цаг аа олж ирлээ. Энэ хэсэг тосгоны нөхдүүд манай нөхрийг дээрэлхээд байна. Энэ хүн бас Жянчэний тэргүүн баян болж жүжиглэсэн. Хурдан, хурдан тэднийг ажлаас нь хал.

 

Жан орлогч:        Байз, чи хэнийг тосгоны хүн гэнэ ээ,

 

Лин Цян:             Тэд, тэд нар тосгоныхан.

 

Лан Си Хуа:        Нөхөр мииь

 

Жан орлогч:        Чи өөрийгөө хэн гэж бодоод Е ноёнтны гэр бүлийг дорд үзэж зүрхэлж байна вэ

 

Лин Цян:             Энэ,Энэ.. Жан орлогчоо энэ чинь юу гэсэн үг бил ээ. Та энэ хэдэн тосгоныхныг таньдаг хэрэг үү.  

 

Жан орлогч:        Чи өөрийгээ хэн гэж бодоод Е захирлын нёочтны гэр бүлийг дорд үзэж зүрхэлж байна вэ. Е ноён бол манай Е овогт группийн ерөнхийлөгч мөн Жянчений тэргүүн баян. Та хоёр Е ноёнтны тендерийн шалгаруултад ингэж даварч  л байдаг.  Е ноён болон түүний гэрийнхийг гүтгэчихээд  Жянченд байж чадна гэж бодож байна уу

 

Лан Си Хуа:        Байж боломгүй юм.Тэр яаж Жянчэний тэргүүн баян байдаг юм бэ

 

Лан Лан:              Яасан, чи одоо ч итгэхгүй байна уу, нэр хүндтэй Е овогт группийн орлогч захирал та нарыг төлөө худлаа хэлнэ гэж үү.

 

Лин Цян:             Дууслаа дууслаа. Би тэрнийг тэргүүн баян байх юм гэж огт санасангүй.

 

Лин Цян:             Бүгд чам муугаас боллоо . Тэргүүн баянтай муудалцуулаад...

 

Лин Цян:             Эгч ээ, хадам эгч минь, ураг төрлийн холбоогоо бодоод намайг өршөөгөөч. Манай Лин овгийг зүгээр орхиоч. Манай Лин овогт юу юугүй дампуурлаа

 

Лан Си Хуа:        Лин Цян, чи юу гэнэ ээ. Чи өмнө надтай ярихдаа Лин овогтынх зүгээр байгаа гээ биз дээ. Яаж дампуурна гэж.

 

Лан Лан:              Лан Си Хуа, чи мэдээгүй байх , аав өөд болохынхоо өмнө чамайг Лин овогттой л битгий гэрлээрэй гэж хичнээн захисан бил ээ. Даан ч ээж та хоёр аавыг надад тал засаж байна гэж ойлгоод булаацалдсаар байгаад тэр Лин овогт гэдэг там руу өөрөө үсэрч орсон. Одоо хар даа, үйлийн үр гэж энэ дээ.

 

Лан Си Хуа:        Лин Цян, чи  яаж намайг хуурч зүрхлэв ээ. Миний мөнгө хаана байна, миний инжний мөнгийг буцаад өгөөдөх.

 

Лин Цян:             Хэн чамаас мөнгө зээлсэн юм. Лан Си Хуа би чамаас айхгүй хэлчихье . Миний чамтай гэрлэсэн нь зөвхөн танай Лан овогтын мөнгөнд болсон хэрэг. Түр хугацаанд манай Лин овогтод туслаад тэрнээс биш

 

Лан Лан:              Уучлаарай Лин залуу ноёнтоон. Та чинь хотын хүн бид бол тосгоныхон биш бил үү. Танай Лин овогт уг үндсээрээ ялзарсан хүмүүс

 

Жи Чэн:               Жан орлогчоо, цөвүүн цаг ирж, Лин овогтын дампуурах цаг иржээ.

 

Лан Лан:              Царайлаг юм аа, дурлачихлаа дурлачихлаа

 

Лин Цян:             Е ноёнтоон, Е ноёнтоон. Та төрөл садны холбоогоо бодоод намайг өршөөгөөч дээ.   

 

Жи Чэн:               Хүн ир

 

Лин Цян:             Хадам эгч ээ. Хадам ах аа. Е ноёнтоон.Е овогтынхоон Е овогтынхоон

 

Лан Си Хуа:        Бүгд миний буруу

  

Лан Лан:              Лан Си Хуа,  чи одоо л буруугаа мэдэж байна уу. Гэхдээ хэтэрхий оройтсон. Чи болон чиний ээж намайг Лан овогтын гэрээс хөөсөн тэр мөчөөс эхлээд бид хэзээ ч нэг гэр бүл биш болсон. Бидний хооронд өчүүхэн ч холбоо байхгүй.  

 

Лан Си Хуа:        Эгч ээ, та намайг хаяж болохгүй . Миний төрсөн эгч шүү дээ. та намайг хаяж болохгүй

 

Ээж:                      Юу болоод байна аа

 

Лан Си Хуа:        Ээж, бид нар Лин овогтынхонд мэхлэгдсэн байна. Лин овогтынхон аль хэдийн дампуурсан. Бас миний инжний мөнгө.. бүгдийг нь тэрэнд алдчихлаа. Миний инжний мөнгө бүгд байхгүй болчихлоо.

 

Ээж:                      Юу

 

Лан Си Хуа:        Бас, тэр миний эгч.. тэр худлаа яриагүй байна.  Тэр нөгөө Жянчэний тэргүүн баян.

 

Лан Лан:              Ээж, та төсөөлөөгүй биз.   Таны багаасаа алган дээрээ бөмбөрүүлж эрхлүүлсэн охин чинь буруу хүндээ итгэжээ. Харин таны хэзээ ч тоож үздэггүй, хайрлаж ч байгаагүй би хувь тавилангийн эрхээр хотын хамгийн баян хүнтэй гэрлэчихлээ. Сэтгэл чинь хэцүү л байгаа биз дээ..

 

Лан Лан:              Өнөөдрийг хүртэл таны сэтгэлд  зөвхөн Лан Си Хуа л байсан.

                              Хамаагүй ээ, би одоо намайг чин сэтгэлээсээ хайрладаг гэр бүлтэй болсон. Тиймээс та нарын хуурамч ураг төрлийн холбоо надад хэрэггүй.

 

Лан Лан:              Чэн Ця Юн, Лан Си Хуа би дахиад сүүлийн удаа хэлье . Зөвхөн  Жи Чэн бас авга эгч хоёр л миний гэр бүл. Би танай Лан овогттой ямар ч хамааралгүй. Та нарын хэрэгт би туслаж чадахгүй. Туслахыг ч хүсэхгүй.

 

Тосгоны ахлагч: Зөв өө, та нар шиг ийм хүмүүст бид яасан ч туслахгүй. Лан Лан манай тосгоны нугасыг эмчлээд зогсохгүй бид нарт эрүүл мэндийн сувиллын төсөл нарийн төлөвлөж өгч тусалсан. Тэр байгаагүй бол манай Е овогтын тосгон одооных шиг болохгүй байсан.  Тэрнийг зүрхэлж дээрэлхсэн хэн ч байсан манай тосгоныхонтой нүүр тулна гэсэн үг. Тийм биз дээ хүмүүсээ

 

Тосгоны иргэд:   Тийм ээ

 

Лан Лан:              Бүгдэд нь баярлалаа. Баярлалаа тосгоны дарга аа. 

 

Лан Си Хуа:        Ёоо бүгд танаас боллоо.  Багаас нь намайг илүүд үзээд эгчийг минь ялгаж эгчийг намайг ингэтлээ үзэн ядуулсан. Надад олоо юу ч үлдсэнгүй.

 

Лан Си Хуа:        Си Хуа, ямар нүгэлтэй юм бэ, нүгэл

 

/1 жилийн дараа/

 

Жи Чэн:               Ор ор ор, ийшээ,, хурдан хурдан

 

Тосгоны ахлагч: Баяр хүргье, баяр хүргье

 

Жи Чэн:               Баярлалаа

 

Авга эгч:              Алив тосгоны даргаа ийшээ ороорой.

 

Тосгоны иргэн    Баяр хүргье, Лан Лан хаана байна

 

Жи Чэн:               Өрөөндөө хүүхэдтэйгээ хамт байгаа

 

Авга эгч:              За ор ор ор

 

Жи Чэн:               Баярлалаа

 

Жи Чэн:               Хүүхэд унтчихав уу

 

Лан Лан:              Ммхн, тосгоныхан бүгд явчхав уу 

 

Жи Чэн:               Бүгд явчихсаан. Бүгд л чамд санаа тавьж байна. Ван эгч хэлэхдээ чиний сар гүйцэхээр манай хүүхдийг харж өгч тусална гэсэн.

 

Лан Лан:              Миний өмнөөс тэдэнд талархаарай.   

 

Жи Чэн:               Лан Лан чамд баярлалаа. Чамтай учирхаас өмнө би хэзээ ийм халуун дулаан жаргалтай байна гэж төсөөлж байгаагүй. 

 

Лан Лан:              Жи Чэн, санаа зоволтгүй би чамайг болон хүүхдээ сайн харч хандана.   

 

 

 

 

 

Back to episodes Go home