The Scent of Pho

Filmbridge

Төрөл: УСК                                                     Хуудасны тоо: 46

Нэр: The Scent of Pho 12/06/2026                                Орчуулсан: Лингостик ХХК

Дүрүүдэд:

Мүй - 60 гаран настай эрэгтэй - Мүйгийн Фо шөлний газрын эзэн, гол дүр

Са Сун - 8 настай эрэгтэй хүүхэд - Мүйгийн ганц ач хүү

Тринь - 30 гаран настай эмэгтэй - Үнэртэй ус зардаг, Мүйгийн бэр

Туат - 60 гаран настай эмэгтэй - Дуут жүжиг үзүүлдэг газартай, Мүйтэй найз

Дан - 60 гаран настай эрэгтэй - Өрсөлдөгч Фо шөлний газрын эзэн

Май - 40 орчим настай эмэгтэй - Мүйгийн том охин, Фо-ны газар ажилладаг

Жиан - 30 гаран настай эрэгтэй - Мүйгийн хүргэн, Даны төрсөн хүү

Ман - 38 настай эрэгтэй - Мүйгийн ганц хүү, Триний нөхөр

Тот - 30 орчим настай эрэгтэй - Тринийн эрэгтэй дүү

Үт Той - 20 гаран настай эмэгтэй - Тринийн эмэгтэй дүү

Киеү - 30 гаран настай эмэгтэй - Мүйгийн эхнэр болж жүжиглэдэг

1-р хүү - 30 гаран настай эрэгтэй - Даны хүү

2-р хүү - 30 орчим настай эрэгтэй - Даны хүү

 

 

 

 

 

 

 

 

Са Сун: Цагаан сарын баярыг хүн бүр мэддэг. Тэгвэл та “По фестиваль” гэж сонсож байсан уу? По тосгоны баяр Цагаан сар шиг л хөл хөөртэй болдог гээч. Бэлгийн мөнгө гэж л байхгүй болохоос биш. Энэ өдөр бид По шөлний уламжлалыг үндэслэгчдэдээ хүндэтгэл үзүүлж, хүсэл биелүүлж өгөхийг хүсэн залбирдаг.  Өвөө маань өөрийгөө тосгоны жинхэнэ харц булаам залуу байсан гэж ярьдаг. Өвөөгөөс илүү По хийх дуртай хүн гэж байхгүй дээ.

Эр-1: Мүй өвөө! Мүй өвөө! Мүй өвөө!

Хүмүүс: Хөөх!

Са Сун: Энэ саванд манай гэр бүлийн нууц хадгалагдаж байгаа. Өвөөгийн хэлснээр… тэр нэг л өдөр надад По хийх аргаа зааж өгнө гэсэн.

Мүй: Жаахан үнэрлэхэд л… Мүйгийн анхилуун По гэдэг нь мэдэгдэнэ!

Са Сун: Хүмүүс өглөө болгон эрт босож дасгал хийж, кофе уугаад дараа нь ажилдаа явдаг. Харин өвөө тэднээс гурван цагийн өмнө босчихсон байж байдаг.

Мүй: Анхааралтай ажиглаад сурч ав.

Жиан: Ёоё.

Мүй: Хялам хийж харах гэж байна уу, чи?

Жиан: Манайх нээлээ!

Эм-1: Манайх нээлээ!

Эр-1: Манайх нээсэн шүү!

Мүй: Ороод ирээрэй! Хөөх, ямар олон хүн байна аа. Өнөө өглөө бүгд эрч хүчтэй байх чинь ээ. Тийм ээ, тийм. Та ч гэсэн. Таныг өглөө болгон харж байна шүү. По шөлөнд дуртай юм уу, надад дуртай юм уу?

Жиан: 6-р ширээнд хагас болгосон мах, хоёр өндөгтэйг. Эгч ээ, По-гоо аваарай! 8-р ширээнд шүүслэг мах, өөхтэй хавиргатайг!

Эр-2: Мүйгийн По нь уламжлалт үхрийн махтай По-гоороо алдартай юм билээ. Харин Даны По тахианы махтай По-гоороо алдартай гэсэн. Хэзээ шөл нь гарч эхлэхийг асуучих уу? Уучлаарай. Хөөе, гялс нэг зүйл асуух--

Мүй: Өө, бурхан минь! Дайрахгүй шүү. Дайрахгүй, дайрахгүй. Ойлгосон уу?

Эр-2: Боломжгүй гэнэ дээ.

Эр-3: Тэгвэл ийшээ юу?

Мүй: Үгүй ээ, болохгүй.

Эр-2: Ойлголоо.

Са Сун: Манай өвөө хэлний мэргэжилтэн шүү. Баахан утгагүй юм бувтнаад л түүнийгээ итали хэл гэж жүжиглэнэ.

Эр-4: Аав аа! Цаг агаар сайхан байх чинь. Энэ газраа надад зарчих л даа.

Мүй: Би дагавар хүүгүй л дээ. Намайг битгий "Аав" гээд бай. Наалдамхай шимэгч минь. Алив, явж үз.

Дан: Ямар хөдөөгийн амьтан бэ. Танай По ч үеэ өнгөрөөсөн дөө. Музейд тавьчихвал яасан юм бэ? Тэгээд гавьяаны одонгоо аваач, айн? Холдоорой, холдоорой, зам тавь. Ийм халуунд юу хийж зогсоо юм? Манайх руу ороод сайхан сэрүүцээч. Яг зөв. Хөдөөгөөс дөнгөж ирсэн хүн, врүүм-врүүм Хурдтай яваа машин хараад Зэрлэг үхэр давхиж байна гэж боджээ Юу хийгээд байгаа юм?

Мүй: Гэртээ сууж ногоон сонгино чихэж идчихээд, гарч ирж хэрүүл өдөх гээд байх юм аа.

Дан: Хөөе! Хуурсан бадамлянхуан цай юу даа?

Мүй: Тэгвэл чи өөрөө идчихгүй юу. Энэ халуун нүүрснүүдээ ч гэсэн залгиж үз.

Дан: Хөөш!

Эр-5: Ах нар аа, дундуур чинь зөрчихье.

Дан: Яваач. Хөдөөгөөс дөнгөж ирсэн хүн Хөдөөгөөс дөнгөж ирсэн хүн, врүүм врүүм

Мүй: Галзуурлын шинж тэмдэг илэрч байна шүү. Чи бүүр солиорч орхиж. Хүргэн! Охин минь!

Жиан: Тоох хэрэггүй ээ, аав аа.

Дан: Хөдөөгөөс дөнгөж ирсэн хүн, врүүм врүүм

Жиан: Аав аа, та болиоч дээ!

Мүй: Цайгаа бэлд. Би бүүр эцчихлээ. Одоо нэгнийгээ муулахгүй байя. Жижиг, том шоргоолжнууд сүрэг сүргээрээ нүүдэллэнэ. Алс холоос ирээд газар дэлхийгээр нэг хэрэн хэснэ. Хонхойж сэвтсэн нүүрийг чинь нэвт мэрнэ. Чиний ам хүрэхэд цэнгэг ус хүртэл харлан муудаж, өмхийрнө. Сайхан шар айраг уусан ч, бохир заваан болгож гаргана. Чи бол газрын хар гай, гахайн тэжээл идэж өссөн амьтан. Шавар шавхай, хогийн ургамлаа идээд дахиад л цадна! Өө, яадаг билээ.

Са Сун: Өвөө! Өвөө!

Мүй: Өө, за. Миний бяцхан ач хүү. Хайртай үр минь.

Тринь: Сайн уу, аав аа?

Мүй: Манай хүү өнөөдөр яагаад оройтож ирэв?

Тринь: Аан, би Са Суныг шатрын дугуйлангаас нь авч ирсэн юм.

Мүй: Тийм юманд хүртэл сургалт ордог юм уу?

Тринь: Одоо үед бүх юмны л сургалт байдаг болсон. Тийм ээ, миний хүү?

Мүй: Тэгвэл По хийх сургалтад явуулчих юм уу? Яана вэ!

Са Сун: Өвөө!

Мүй: Яана вэ! Би яасан хөөрхийлөлтэй юм бэ!

Са Сун: Ээжийн хэлснээр өвөөгийн гал тогоонд ажилладаг нь жаахан хайран явдал гэсэн. Жүжиглэх авьяасаараа бол тайзан дээр байх ёстой хүн гэнэ лээ. Яагаад тэгснийг нь одоо ойлгож байна. Дээрээс нь манай өвөө... Туат эгчийн газрын Үндэсний хөгжмийн дугуйлангийн хаан юм чинь.

Тринь: Баярлалаа.

Са Сун: Өө, мартах шахлаа. Туат эгч бол энэ газрын эзэн, хатан хаан нь гэсэн үг.

Тринь: Эгч ээ.

Туат: Өө, та хоёр сайн уу? Са Сун, үүнийг чамд. Аваарай.

Са Сун: Баярлалаа.

Туат: Ороод надтай хамт хоол идээч.

Тринь: Ёс болгож урих хэрэггүй ээ. Үнэхээр үлдээд идчихнэ шүү.

Туат: Хоол бараг бэлэн болчихсон л доо.

Тринь: За, энэ.

Туат: Юу вэ?

Тринь: Шинэ үнэртэй ус.

Туат: Шинэ...

Са Сун: Ээж ч бас өөрийнхөө амьдралын хатан хаан нь болохыг хүсдэг. Ээжийн хэлдгээр... өөрийнхөө олсон мөнгийг өөрөө үрэх л хамгийн сайхан гэсэн.

Туат: Ямар гоё үнэр вэ. "Үзэсгэлэнт Туат эгчид зориулав." Яасан ч халамжтай юм бэ дээ. Надад ч бас нэг юм байгаа. Үүнийг чамд.

Тринь: Өө, яах гэсэн юм бэ. Хөөе!

Туат: Хүүд чинь өгч байна шүү дээ.

Тринь: Баярлалаа, гэхдээ... Өөртөө үлдээ. Та надад хэдийн их тус болсон шүү дээ. Талархлын жаахан бэлэг гээд л бодчих.

Туат: Баярлалаа.

Тринь: За.

Туат: Са Сун ч үнэхээр азтай юм аа. Мундаг хоол хийдэг өвөөтэй. Тэгээд үнэрлэх мэдрэмж нь тулсан ээжтэй. Үнэртэй усны үнэрийг мэргэжлийн хүн шиг андахгүй таньдаг шүү. Харин чи намайг юунд сайн гэдгийг мэдэх үү?

Са Сун: Ёстой мэдэхгүй юм байна аа.

Туат: Удахгүй мэднэ ээ. За, та хоёр дотогшоо ороод ир ээ.

Тринь: За. Алив байж бай, хоолоо идтэл махан ороомог идэж болохгүй, за юу?

Са Сун: За.

Тринь: Хүүе ээ!

Үт Той: Сайн уу? Өнөөдөр тэгээд хэр ихийг зарав даа?

Тринь: Яах вэ, тиймэрхүү л. Гэхдээ өнөөдөр би бэлгийн мөнгөтэй болсон шүү. Туат эгч надад 500 мянган донг өгсөн. Тэгээд ч болоогүй Са Сунд зориулж махан ороомог хүртэл хийсэн байсан.

Үт Той: Та ч азтай юм аа.

Тот: Танаас азтай хүн гэж байхгүй байх аа. Тийм царайлаг нөхөртэй. Дээрээс нь эрхлүүлж ханадаггүй хадмуудтай.

Тринь: Яг үнэн! Гэхдээ үнэнийг хэлэхэд тэр хоёрыг хамт амьдардаг болоосой гэж хүсэх юм. Тэгвэл аавд ч амар байхсан. Туат эгч үнэхээр хөөрхөн шүү.

Үт Той: Та одоо байгаа аз жаргалаа л эдэлж сур. Болбол жаахныг надтай хуваалцаарай.

Тот: Жаахан юу гэж? Махан ороомог уу?

Үт Той: Жаахан газраасаа!

Тот: Сонсов уу, эгч ээ? Энэ хүнд жаахан шороо уутлаад өгчих.

Үт Той: Та яагаад ганц удаа ч гэсэн сайхан юм хэлж болдоггүй юм бэ?

Тот: Газартай болмоор байгаа юм уу, үгүй юу?

Үт Той: Болмоор байна.

Тот: Тэгвэл хойд нутгийн хүнтэй суу.

Үт Той: Тэгье ээ, яг одоо онгоцны тасалбараа захиалчихъя.

Тот: Тэнэгтэхээ больж үз. Доошоо бууж хоолоо ид.

Үт Той: Хоол идчихээд хүссэн газар луугаа ниснэ дээ. Баяртай, эгч ээ!

Мүй: Та хоёр наанаа сайхан хооллоорой!

Эм-1: За! Та ч гэсэн сайхан хооллоорой.

Хүмүүс: Хөөх!

Май: Ямар гоё харагдаж байна аа, аав аа.

Мүй: Үүнийг... хүүдээ. Охиндоо. Хүргэн ямаандаа.

Жиан: Май. Баярлалаа аав аа.

Мүй: Манай бага бэрийн дуртай хоол энд байна.

Тринь: Баярлалаа, аав аа. Хөөх. Та бүүр сэсбаниа цэцэг хүртэл хийчхэж.

Мүй: Тийм ээ.

Тринь: Баярлалаа, аав аа.

Мүй: Гэр бүлийнхэн нэг нэгнийгээ мэддэг байх ёстой. За, май. Одоо өвөөдөө чадвараа үзүүл дээ. Гурван аяга дүүрэн шүү. Богинохон байна аа, Жиан. Эр хүнийг эхлээд хэлээр нь, дараа нь сахлаар нь шинждэг юм. Тэгэхээр чи хоёрт орох юм байна. Үнэрлээд үз дээ. Өвөөгийнх нь хоол ямар болсныг хэлээч.

Са Сун: Энэ аягатайн саримсны нунтаг арай ихэдчихэж.

Мүй: Өө, бурхан минь.

Са Сун: Харин энэ болохоор... нэг л юм дутуу байна даа. Хатаасан жүржийн хальс мөн үү?

Тринь: Миний хүү, зүгээр хоолоо идэж болохгүй юу?

Са Сун: Харин энд...

Мүй: Юу нь болохгүй байгаад байна?

Са Сун: Од гоньд. Шанцай. Цагаан гаа. Лаванда. Заар. Циветийн тос. Бас ваниль. Ёоё, би юу ч үнэрлэж чадахгүй байна, өвөө!

Мүй: Энэ золиг чинь зүгээр байгаа даа? Наашаа өг.

Тринь: Өвдөж байна! Аав аа! Аав! Аав аа! Би яагаа ч үгүй шүү дээ. Аав, би таныг шүүхэд өгнө шүү! Шүүхэднэ дээ.

Мүй: Зүгээр тавь.

Тринь: Би таныг шүүхэд өгнө дөө. Аав ч сайн зөн совинтой юм аа, тийм ээ? Өвөө нь ёстой мундаг байгаа биз? Аав аа.

Мүй: За?

Тринь: Би иддэг хараацайн үүр авчирсан юм. Та яаж жигнэж иддэгийг нь мэдэх үү?

Мүй: Чи өөрөө тэрийгээ жигнэж ид.

Тринь: Аан, за.

Мүй: Энэ гэрт чамайг надаас сайн мэдэх хүн байхгүй.

Тринь: Тэр ч тийм шүү. Хадам аав, бэр хоёр шүү дээ. Өө, одоо буцаагаад авч болох уу?

Мүй: Болно оо.

Ман: За, хоолоо идэцгээе.

Мүй: Идэцгээе.

Тринь: Идээрэй, идээрэй, миний хүү.

Мүй: За, сайхан хооллоорой.

Тринь: Миний үнэр согтом шүү Багахан Мартинигийн ханхална Арманигийн багахан хольцтой Чи надаар өлсөх болно Миний үнэр согтом шүү Наашаа хүрээд ир, дэргэд минь суу Ойртож ирээд уруулыг минь амтал Мөрийг минь зөөлөн илбээрэй

Са Сун: Би нэг удаа Май эгчийн ингэж хэлэхийг сонссон. "Тэд нэгнийхээ гадаад төрхөд дурлацгаасан ч, үнэрээс болж хамт байхаар шийдсэн" гэж. Тэрийг нь би ойлгоогүй л дээ.

Тринь: За, алив, алив, алив. Аав чинь өчигдөр шөнө болтол зургаа зурсан юм. Са Сун.

Са Сун: Айн?

Тринь: Тэгж байгаад ээждээ Дан ахынхаасаа По аваад ирээрэй, за юу?

Са Сун: За, ээж ээ.

Тринь: Гэхдээ хэрвээ өвөөтэйгөө таарах юм бол ээжийнхээ өмнөөс чанга гэгч нь мэндлэх ёстой шүү.

Са Сун: За.

Жиан: 2-р ширээнд дутуу болгосон махтайг өгөөрэй.

Эр-1: За, очлоо.

Эм-2: "Фангийн хоолонд дурлагч" сувгийн шинэ дугаарт тавтай морилно уу. Сүүлийн үед нэг сэдэв их маргаан дагуулж байна. Тахианы махтай По болон үхрийн махтай По-ны талаар. Аль нь илүү амттай вэ?

Жиан: Са Сун!

Эм-2: Үнэндээ хоёулаа л амттай. Тийм болохоор бид өнөөдөр...

Жиан: Долоо хоног дөнгөж эхэлж байхад л Тринь аавыг өдөөд эхэлж дээ.

Дан: Сайхан хооллоорой.

Эр-6: Хөөе! Надад салфетка аваад өгөөч!

1-р хүү: Са Сун! Хаашаа явж байгаа юм?

Са Сун: Би... нөгөө...

1-р хүү: Юу гэж? Хэл л дээ.

Дан: Хөөе, Са Сун! Өнөөдөр юу захиалах гэж байна даа?

Са Сун: Би нэг тахианы гуятай По, нэг пүнтүүзтэй хуурга, нэг пүнтүүзтэй шөл авъя.

Дан: Айн? Юу гэсэн бэ?

1-р хүү; 2-р хүү: Юу идмээр байна гэсэн бэ?

Са Сун: Би харин... Нэг тахианы гуятай По...

Дан: Чанга хэлээрэй. Чи чинь Мүй гуайн ач хүү биш билүү?

1-р хүү; 2-р хүү: Чанга дуугараад хэлээрэй.

Са Сун: Би... Нэг тахианы гуятай По, нэг пүнтүүзтэй хуурга, нэг пүнтүүзтэй шөл авъя!

Дан: Захиалга авлаа! Са Сунд нэг тахианы гуятай По, нэг пүнтүүзтэй хуурга, нэг пүнтүүзтэй шөл хийж өг. Мэдэв үү?

1-р хүү; 2-р хүү: Ойлголоо! Удахгүй бэлэн болно оо!

Дан: Бушуухан гаргаад өг.

Са Сун: С-С-Сайн уу, өвөө?

Мүй: Чи энд юу хийж байгаа юм?

Са Сун: Тахианы махтай По авах гээд... Туат эгчид авах гээд.

Мүй: Ээж чинь чамайг ийшээ явуулсан юм биш үү? Хөрш байна уу, худ ураг байна уу хамаа алга. Хол байсан ч чиний барааг харахаар л дургүй хүрээд байх юм. Туат яаж танай По-г идэж чаддаг байна аа?

Дан: Хөөе, энэ газрыг нээхэд Туат ч бас мөнгө гаргасан юм шүү.

Мүй: Тэднийд дандаа хоолны угаадас байдаг нь аргагүй юм байна. Хамаг шар үс босчихлоо байна!

Дан: Хэний хоолыг угаадас гээд байгаа юм? Амт ялгаж чаддаггүй нь чи л өөрөө байх шүү. Дурианыг карамболагаас ч ялгаж чадахгүй юм байж.

Мүй: Танай тэр олон төрлийн хоолнууд чинь бүгд адилхан амттай шүү дээ. Амсахаас ч бөөлжис цутгамаар!

Дан: Манай гэр бүл төрөл бүрийн хоолны цэстэй л дээ. Танайх шиг нэгэн хэвийн нэг төрлийн хоолны цэстэй биш.

Мүй: Тооноос илүү чанар чухал л даа.

Дан: Танай ач хүү энэ газрын хоолонд ухаангүй дуртай шүү дээ.

Мүй: Үгүй шүү, зүгээр л амт оруулагчийн амтад орчихсон байгаа юм.

Дан: Холдож үз. Ажилд саад болохоо боль.

Мүй: Наад үрчийсэн нүүрээ надаар цөм цохиулмаар байна уу? Үхрийн махтай По олигтой хийж сураагүй болохоороо энэ хоолыг баллаад хаячихсан байж. По, будааны гоймон, пүнтүүз, зутан гээд бүгдийг нь нэг тогооноос гаргадаг. Дараа нь юу вэ? Халуун ногоотой Солонгос гоймон зарах уу? Ямар аймшигтай юм. Ямар ичгэвтэр юм. Нэг багшаар заалгасан байтал чамд багшийн нэрийг гутаахаас өөр юм алга. Багшийн үлдээсэн өв, сургамжийг уландаа гишгэж байх шив!

Дан: Тэнэг толгой.

Мүй: Буцаад явцгаая. Амт оруулагч дүүрэн хоол идэх гээ юу? Яс ч үгүй шөл гэнэ үү? Хар захын хоол л тийм байдаг биз. Огиудас хүрмээр.

Дан: Галзуу амьтан.

Хүү: Хэн нь жинхэнэ үхрийн махтай По хийж чадахаа харъя.

Дан: Өө, ямар сайхан юм бэ. Ороорой, ороод байгаарай.

1-р хүү: Өнөөдөр та юу захиалах гэж байна?

Эр-6: Нэг Бүүн өгөөч.

1-р хүү: Захиалгыг авлаа. Бүүн үү?

Эм-3: Нэг тахианы гуятай По авъя.

2-р хүү: Сайн байна уу? Та ороорой.

Эр-6: За.

2-р хүү: За, дараагийн хүн ороорой. Аав аа!

1-р хүү: Аав аа!

2-р хүү: Аав аа!

Эм-4: Юу болсон бэ?

Жиан: Аав аа! Аав аа! Сэргээрэй!

1-р хүү: Аав аа! Ухаан ороорой!

2-р хүү: Аав аа, юу болсон бэ?

Эр-5: Үйлийн үр. Үйлийн үр чинь энэ. Өдөржин харааж зүхсэний чинь гор гарч байгаа юм. Үйлийн үр ээ гэж.

Мүй: Тэсээрэй дээ. Би яасан ч тахианы махтай По зарахгүй ээ. Чи ч азтай юм аа. Өвчтэй хэвтэж байхад чинь... хөвгүүд чинь хоолны газраа аваад явж байна. Тэр хэд байнга л завгүй гүйцгээж байдаг. Тэгтэл манай хүү... Манай хүү над руу бараг л зурвас бичдэггүй.

ТЕКСТ: ТАХИАНЫ МАХТАЙ По ШӨЛНИЙ НУУЦ ЖОР. БЛА, БЛА.

Мүй: Муу золиг чинь. Дан минь дээ.

Май: Аав аа. Таны эмийг авчирлаа.

Мүй: Эм хэрэггүй ээ. Надад өөр юм хэрэгтэй байна.

Тринь: Би сая жаахан хараацайн үүр жигнэсэн юм. Идвэл таны бие дээрдэх байх аа.

Май: Тринь. Чи ч мөн арга мэх ихтэй хүн бол доо.

Тринь: Аав идэхгүй байна шүү дээ, эгч ээ.

Май: Энд нь үлдээчихье. Бид хоёр гарч байя даа.

Тринь: Та сайхан амраад ав. Өө, аав. Өө, зүгээр ээ. Уучлаарай, аав аа. Намайг тоох хэрэггүй.

Мүй: Бурхан минь.

Мүй: Би ер нь шийдсэн. Са Сунд По шөлний эрдмээ зааж сургана.

Тринь: Аав аа. Са Сун хэтэрхий бага байна шүү дээ. Тогооны чинь амсарт ч хүрэхгүй хүүхэд. Жиан, Май эгч хоёр байна шүү дээ. Яагаад тэдэнд...

Мүй: Удам дамжсан эрдмийг зөв хүнд нь өвлүүлэх ёстой байдаг юм. Жинхэнэ залгамжлах хүнд нь өвлүүлдэг болохоос... хэн дуртай нэгэнд нь өвлүүлчихдэг юм биш. Манай Са Сун хэл ам сайтай хүүхэд. Гоц авьяастан ч болж мэднэ шүү.

Ман: Аан. Магадгүй... Са Сун хааяа аавтай хамт сурч байвал яасан юм?

Тринь: Юу яриад байгаа юм? Тэгж яривал чи өөрөө аавтай хамт сурвал яасан юм?

Мүй: Өө, за. Ганц хүү минь өнөөдөр л нэг намайг бодож үзэх нь үү дээ. Гэхдээ оройтсон! Чи аль эрт энэ эрдмийг сурах ёстой байсан юм. Тэгсэн бол одоо ийм замбараагүй байдалд хүрэхгүй байлаа.

Тринь: Аав аа, Са Сун хичээлтэй шүү дээ. Дээрээс нь сэтгэхүйгээ хөгжүүлэг гээд шатрын дугуйланд явуулж байгаа.

Мүй: Тэгээд По хийх тэнэг ажил болж байна уу? Тэнэг байтлаа бүхэл бүтэн айлыг тэжээж байв гэж.

Ман: Болно оо. Зүгээр хүлээж бай л даа. Миний зургууд алдартай болохоор...

Мүй: Ээ, бурхан минь! Зургууд чинь алдартай болтол хүлээх болж байна уу? Тэр магадгүй... чамайг нас барахын үед л... ганц хоёр нь зарагдаж мэдэх юм.

Ман: Ингээд... Та дандаа л ийм юм ярьж байх юм!

Мүй: Дэмий горьдлого тээх хэрэггүй ээ. Чамаар өрөө төлүүлнэ гэж хүлээвэл би Дан шиг аль хэдийн үхээд өгөх биз. Намайг харж бай.

Ман: Тийм их По иддэг хүн зуу наслах байлгүй.

Мүй: Надад чиний ерөөл хэрэггүй. Дуугүй бай!

Жиан: Аав аа, би түрүүлээд явж байж болох уу? Хамгийн ачаалалтай цаг болчихлоо.

Мүй: Дуугүй бай гэж байна! Сууж бай! Яриа болохоор дандаа бултах гэж оролдоно! Өө, тэнгэр минь гэж! Мүй миний ганц хүү... өдий насыг насалчхаад ааваасаа мөнгө нэхээстэй. Эхнэрийнхээ мөнгөнөөс ч хамааралтай. Ичих нүүр гэж үнэндээ л алга! Надад хамаагүй ээ! Са Сун бол миний ганц ач. Маргаашаас эхлээд миний доор суралцана шүү.

Тринь: Яах вэ, яах вэ гээд байсан бүүр тэвчихээ байлаа! Хөөе, та өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм бэ? Та хоёрын дотно харилцааг бодож л Са Суныг танай мухлагт очиж тоглож байхыг зөвшөөрсөн дөг. Хүүд минь хуруугаа хүргээд үзээрэй! Ойлгов уу? Та миний хадам аав байж болох ч, хэзээ ч миний эцэг байгаагүй шүү!

Ман: Хань аа.

Тринь: Аав аа. Хэрвээ тэгж байгаа бол... би ирэх улирлаас Са Суныг дагуулаад өмнө нутаг руу явъя даа.

Мүй: Хөөе! Би чамд шууд хэлчихье! Нүүр лүү чинь харж байгаад хэлье! Манай гэрт орж ирчхээд одоо бүгдийг орвонгоор нь эргүүлэх гэж байна уу? Нэгэнт энэ айлын хүн болсон бол энэ айлын ёс жаягийг дагана! Төрсөн гэр бүл чинь хэчнээн том байх надад хамаагүй. Чи энэ айлд бэр орсон. Энэ гэр бүл По зардаг бол чи ч бас зарна. Хэрвээ чи зарахгүй бол хүү чинь зарна гэсэн үг. Чи ач хүүг минь аваад явчихвал би үхэхээрээ өлсгөлөн сүнс болох болж байна уу? Манай өвөг дээдсийн буян нөхрийн талаас ирдэг болохоос чиний талаас биш шүү! Явмаар байвал ганцаараа тэр өмнөд нутаг руугаа явж үз! Харин ач хүүг минь орхиорой. Тэгж байж манай удмыг залгуулах ёстой! Ойлгосон уу?

Эр-7: Ах аа!

Мүй: Яасан?

Эр-7: Энэ хүргэлтийг авч болох уу? Тринь гэдэг хүн энд амьдардаг уу?

Мүй: Энд биш бол өөр хаана амьдрах юм!

Тринь: Ёстой гоё үнэртэй шүү.

Мүй: Хүн хорвоод нүцгэн төрдөг Үхэхдээ ч тэр юу ч авч явж чаддаггүй сэн Өвөг дээдсийнхээ ивээлээр амар тайван аж төрнө

Тринь: Өмнөд рүү нүүцгээе.

Мүй: Бүгд тэдний ач буяны үр билээ

Ман: Жинхэнээсээ юу?

Мүй: Үр хүүхдүүд минь итгэл үнэмшлээ бүү алдаасай

Тринь: Чамд энэ байшин ямар их утга учиртайг мэднэ ээ. Гэхдээ намайг, бас хүүгээ бодооч, тэгэх үү?

Мүй: Өнөөдрийн хуур, дуулалт хоёр... нэг л биш байсан юм шиг санагдахгүй байна уу?

Туат: Байдаг шигээ л сонсогдсон доо. Дуулалт чинь бүүр шар үс босгосон шүү.

Мүй: Чам шиг ганц бие байх муугүй ч юм шиг.

Туат: Юу нь сайхан гэж?

Мүй: Би бүүр залхаж гүйцлээ.

Туат: Тэр Жиан гээд хүү яасан юм? Яагаад түүнд эрдмээ өвлүүлж болохгүй гэж? Тэгвэл энд сайхан хөгжим сонсоод сууж болно шүү дээ.

Мүй: Тэгээд Дан овогтнууд По-ны бизнесийг эзэлнэ гэж үү? Гэхдээ Жиан, Май хоёр... одоогийн ажлаа ч арайхийн авч явж байна. Тэдэнд үхрийн махтай По хийх аргаа зааж өгнө гэж байхгүй ээ. Яасан ч үгүй!

Туат: Ёстой нэг. Өөрийнх нь хөл шавартай байхад... дандаа өрөөл бусдаас өө хайж байх юм. Чи ч гэсэн нэг айлын хүргэн байсан биз дээ? Би нэг юм асууя. Мүй эзэгтэйтэй гэрлэхдээ... түүний төлөө гэрлэсэн үү, эсвэл По-ны төлөө юу?

Мүй: Хоёулаа!

Туат: Өө, яасан шуналтай юм.

Мүй: Даанч эхнэр минь эрт өнгөрчихсөн. Тэгээгүй бол дахиад хэдэн хүүтэй болоод, хооронд нь өрсөлдүүлэх байлаа.

Киеү: Тэр талаар санаа зоволтгүй ээ. Барууны оронд таны насны хүмүүс дахиад гэрлэж л байдаг. Май. 90 настай мөртлөө хүүхэдтэй болсон хүн байна. Та дөнгөж дөч гарсан юм шиг харагддаг шүү дээ. Битгий санаа зов.

Мүй: Зөв суугаач.

Туат: Юу гэнэ ээ? Хэлгий амьтан! Дандаа яриан дундуур хавчуулагдах гэнэ.

Киеү: Би зүгээр туслах л гэсэн шүү дээ.

Туат: Ямар юмаа өмсчихсөн юм бэ?

Киеү: Та өөрөө надад өгөөгүй билүү?

Туат: Тэр зүүлтийг цагаан даашинз дээрээ зүү гэж өгсөн болохоос ийм юман дээр зүү гээгүй шүү. Үүнийг дотогш оруул.

Киеү: Ойлголоо. На на, на на, хайрын гүүрэн дээр ганхан бүжиглэнэ На на, на на, хайрын гүүрэн дээр ганхан бүжиглэнэ

Мүй: Ажилгүй хүмүүсийн эрч хүч дуусахгүй юм аа.

Туат: Манай нутгийн хүүхэд байгаа юм. Надад хань болдог ухаантай.

Мүй: Ёстой галзуу нөхөр байна.

Туат: Хөөе. Яагаад бэр эгчтэйгээ гэрлэж болохгүй гэж? Магадгүй... одоо ч гэсэн боломж байгаа ч юм билүү? Дээрээс нь миний гоо сайхны эмнэлэг байна. Жаахан тордоод өгөхөд л... сайхан эмэгтэй болно доо. Тийм биз?

Мүй: Хэрэггүй ээ. Тэгж байхаар хоёулаа суучихвал яасан юм? Өө, үгүй ээ. Зүгээр тоглож байна аа.

Туат: Үгүй ээ, би тоглосон юм.

Мүй: Би ч гэсэн ялгаагүй ээ.

Туат: Бурхан минь гэж. Тэгээд ч би өндөггүй болчихсон.

Мүй: Би зүгээр л наргисан юм аа. Өдий насандаа дахин гэрлэвэл хүүхдүүд маань шоолох байлгүй.

Туат: Мхм. Тэд шоолно биз.

Май: Хөөе! Цэцгүүдээ дотогш оруулаарай.

Жиан: За. Ер нь хэнтэй гэрлэж байгаа юм бол оо? Ингэж нууцлах хэрэг байдаг юм байх даа?

Ман: Ямар гоё юм.

Туат: За, боллоо. Одоо гар.

Са Сун: Та өнөөдөр нэг юм усанд орсон юм уу?

Ман: Би долоо хоног болгон ордог, за юу? Аавыгаа өдөөд байгаарай. Өө, бурхан минь.

Мүй: Үнэхээр санаанд багтамгүй болжээ.

Са Сун: Өвөө бүүр гараад өгчээ!

Мүй: Хүүхдүүд минь, хурдлаарай! Ёслол эхлэх гэж байна шүү. Сүйт бүсгүйг нааш нь дууд.

Киеү: За!

Са Сун: Би нэлээд дараа нь л Киеү эгчийг нэг удаа худагт унаж байсныг мэдсэн. Бас тэр худгаасаа ерөөсөө гарч чадаагүй юм шиг санагддаг.

Хүмүүс: Төлөө!

Мүй: Царайлгууд нь хос болж, царай муутай нь эргэлдсээр үлддэг юм даа.

Эмээ-1: Ёстой сонин өвгөн. Настай хүн байж залуу хүүхэн эргүүлээд л.

Эмээ-2: Харин тийм ээ, заваарсан юм.

Мүй: Би дахин гэрлэхэд оройтсон гэдгээ мэднэ ээ. Гэхдээ огт хийхгүй байснаас оройтсон нь дээр! Тийм ээ. Та нар бүгдээрээ их зугаатай байгаа харагдаж байна. Та бүхний ерөөл манай хоёр гэр бүлд... дахиад нэг хүү авчирна гэж найдаж байна.

Өвөө-1: Тэр эмэгтэй нь их сүрхий гэсэн шүү.

Өвөө-2: Удахгүй хоолны газраа "Киеүгийн По" болгочих ч юм билүү.

Мүй: Өө, По минь. Өө, По минь... По хийх ажил Хүүхдүүдийн чинь ажил, тэдэнд үлдээ Харин хүүхэд хийх ажил... Надад ганц хүү гаргаад өгөөч   Ганц хүү, ганц хүү шүү Тэгвэл би өөрөө өсгөе

Эмээ-2: Тэр айлтай дахиж битгий холбоо бариарай. Хоолоо идэж дуусга.

Киеү: Төлөө! Төлөө! Төлөө!

Мүй: Наашаа хүрээд ир. Хурдан хүрээд ирээч! Хүрээд ир дээ. Одоо юунаасаа ичээд байгаа юм бэ? Хүүе ээ!

Хүмүүс: Үнсээрэй! Үнсээрэй! Үнсээрэй!

Мүй: Үнсэх ээ?

Мүй: За даа. Өнөөдөр их урт өдөр байлаа. Амьсгал ч давхцаж байна. Чи минь түрүүлээд дээшээ гарч бай. Би байж байгаад очно оо. Тэгээд хоёулаа сайхан хөгжилдье.

Киеү: За.

Мүй: Хүүе ээ. Хүүе, яаж байна? Энд дүрчихсэн байна шүү дээ.

Киеү: Өнөө шөнө хоёулаа өлсвөл иднэ гээд авчихъя.

Мүй: Залуу эхнэр авсан чинь өөрөө хүртэл залуужчихсан юм шиг санагдаж байна.

Ман: Аав аа.

Мүй: Айн?

Тринь: Хүмүүс...

Мүй: Намайг шуналтай гэж хэлнэ.

Ман: Хүмүүс...

Мүй: Бид хоёрыг тохирохгүй гэж хэлнэ.

Май: Хүмүүс...

Мүй: Араар минь хов жив ярьцгаана.

Жиан: Гэхдээ та...

Мүй: Хүүхэдтэй болоход дэндүү хөгшин гэж үү? Тэгэхээр... чи Жиантай гэрлэж байхдаа нас бол зүгээр л тоо гэж хэлж байсан шүү. Та нарын хэн чинь ч По хийхийг сурахгүй юм бол энэ эрдмээ өвлүүлэх өөр хүүхэдтэй болохоос өөр арга алга. Энэ байна. Бичиг баримт бүгд бэлэн болсон.

ТЕКСТ: ГЭРЭЭСЛЭЛ.

Май: Байшин тэр чигтээ юу?

Ман: Киеүгийн хүүд очно гэж үү?

ТЕКСТ: ЗӨВХӨН КИЕҮ, МҮЙ ХОЁРЫН ХҮҮ БҮХ ӨМЧИЙГ ӨВ ЗАЛГАМЖИЛНА.

Мүй: Байгалийн аргаараа болохгүй бол... үр шилжүүлэн суулгах ажилбар хийлгэнэ дээ. Намайг мэдэхгүй гэж бодоо юу?

Киеү: Хайрт нөхөр минь!

Мүй: Очиж байна аа!

Киеү: Нөхөр минь ээ! Нөхөр минь!

Мүй: Би дээшээ гарлаа. Эхнэр дээрээ очлоо.

Киеү: Намайг битгий хүлээлгээрэй.

Мүй: Үр шилжүүлэн суулгах ч хэрэггүй байж магадгүй юм.

Киеү: Нөхөр минь! Нөхөр минь ээ! Сүйт хархүү минь ээ! Өө, дүлий юм байна л даа.

Жиан: Өө, нутгийн зам минь, намайг одоо л гэрлүүлж өгөөч...

Май: Ямар сайхан гэр бүл вэ. Бэр нь хоол хийхгүй. Хойд эх нь аяга таваг ч угаахгүй.

Тринь: Заримдаа миний хийсэн хоолонд хэн ч гар хүрдэггүй.

Май: Хэтэрхий чихэрлэг юм хүсвэл би өөрөө чамд хэлье.

Ман: Наад балай яриагаа болиоч.

Май: Тэр бүх хөгийн жүжгүүд нь. Хөгшчүүлийг хүртэл өдөж даапаалаад л.

Жиан: Аав угаасаа нэлээн өвчтэй шүү дээ. Намайг юу ч хэлээгүй гээд бодчих.

Тринь: Энэ бүхний учрыг олохдоо л олно доо. Баттай хэлье. Энэ бүгд аавын нэг арга заль байж таараа. Биднийг атгадаа оруулах амархан гэж бодож байгаа биз.

Май: Том том ярьж байх шив. Удахгүй бүгдээрээ гэрээсээ хөөгдөхөө харж л байя.

Киеү: Өвдөж байна.

Эр-8: Болиод өгөөч! Энд хүмүүс унтмаар байна!

Май: Чиний ч гэсэн буруу байгаа. Нөхөр, хүүхэдтэйгээ жаахан яриад үзсэн бол... ийм юм болохгүй байсан юм.

Тринь: Уучлаарай, гар халтирчихлаа.

Май: Ийм хэцүү үед мөнгө олох ямар хэцүү билээ. Тэгтэл ингээд байж байдаг.

Жиан: Гар нь халтирсан гэж байна. Амжилт хүсье, аав аа! Хөөе, аав надаас ч илүү эрч хүчтэй юм гээч.

Мүй: Бусад хүүхдүүд эхийн хэвлийд байхдаа Моцарт сонсдог Харин манай хүүхэд эхийн хэвлийдээ По хийхийг сурч байна Хонгор минь!

Киеү: Охин минь. Ээж нь чамд зориулаад будааны бялуу аваад ирлээ. Идээрэй.

Май: Би өөрөөс чинь таван насаар эгч л дээ.

Мүй: Айл гэрт дэг жаяг гэж байдаг юм шүү! Тэнэгдүү байсан ч гэсэн ээж чинь л бол ээж, тийм биз?

Жиан: Юу вэ? Бурхан минь.

Киеү: Чи наанаа зүгээр зогсож байхаар юм хэлэхэд яадаг юм? Хүүхэд айлгаад хаячих юм. Чи бас идмээр байна уу? Май. Будааны бялуу ид.

Мүй: Энд хийцгээе, зэрлэг юм шиг байцгаах уу?

Киеү: Хонгор минь, бүх бие минь шатаж байна.

Тринь: Са Суны шатрын хичээлийн цаг болчихлоо. Яагаад гэнэт хүүхдийг энд аваад ирсэн юм?

Мүй: Хөөе, хөөе... Хөөе, Са Сун!

Киеү: Би ядраад байна.

Мүй: Би ч гэсэн.

Киеү: Дээшээ гарцгаая!

Мүй: Явцгаая.

Киеү; Мүй хоёр: Дээшээ, дээшээ, дээшээ, дээшээ! Өндөрт, өндөрт, бүүр өндөрт! Дээшлээрэй!

Киеү: Дээшээ, дээшээ, дээшээ, дээшээ!

Мүй: Дээшээ...

Киеү: Хөөе ээ.

Мүй: Би гарлаа.

Киеү: Хөөш!

Мүй: Оргил дээр нь гарчихлаа.

Киеү: Хөөе!

Тринь: Са Сун! Са С...

Са Сун: Ээж ээ.

Тринь: Хэн чамд таблет ашиглах зөвшөөрөл өгсөн юм? Надаас асуусан билүү?

Са Сун: Киеү эмээ болно гэж хэлсэн. Уучлаарай, ээж ээ.

Тринь: Одоо буцаагаад тавь.

Киеү: Наашаа буцаад ир!

Тринь: Са Сун! Гүйгээрэй! Энэ бодит биш. Бүгд хий хоосон төөрөгдөл.

Мүй: Өө, ёоё. Бурхан минь...

Киеү: Бариарай!

Тринь: Сайн уу, аав аа?

Мүй: Тринь үү дээ?

Тринь: Тийм ээ.

Мүй: Өнөөдөр үнэртэй усаа зараагүй юм уу?

Тринь: Үгүй ээ. Аав, хар даа. По-гийн холбооныхон ирчихсэн байна. Босоод мэндлээрэй.

Эр-9: Сайн байна уу?

Тринь: Тавтай морил.

Эр-9: Та одоо ч хэвээрээ байна.

Тринь: Сайн байцгаана уу? Жаахан золбоотой мэндэл л дээ, аав аа.

Май: Тавтай морилно уу.

Эм-5: Та хоёр сайн уу?

Тринь: Жаахан золбоотой бай л даа, аав аа. Сайн байцгаана уу? Яасан урамтай юм бэ.

Мүй: Тийм ээ.

Тринь: Аав аа, та ядарсан юм биш биз?

Мүй: Үгүй ээ, би зүгээр.

Тринь: Аан, за. Аав аа, шарсан гурилан боовны холбооныхон ирлээ. Алив.

Мүй: Болно оо. Миний өмнөөс мэндэлчих.

Тринь: Та чинь зочдоо угтах ёстой хүн шүү дээ. За, дотогшоо орцгоогоорой. Дотогшоо ороод хүмүүсийг сайхан угтаж аваарай.

Киеү: Охин минь, тайвширч үз. Үнэртэй ус чинь зарагдахгүй байна уу? Тэгвэл нэг аяга По идчих юм уу? Өө, яана вэ. Хонгор минь! Хүүе ээ. Өдрийн хоолны оргил цаг эхэлчхээд байхад юундаа наанаа зүгээр зогсоод байгаа юм? Хөдлөөч. Үгүй бол захиралд чинь хэлж цалингаас чинь суутгуулна шүү. Чи юугаа харсан юм? Чи По-гоор үйлчлэх гэж байгаа болохоос По шиг царайлаад зогсох гэж ирээгүй шүү. Алив, хөдлөөд өгөөч. Үйлчлүүлэгчид хүлээж байна. По чинь нялцайх нь байна. Юу вэ? Чи ойлгохгүй байгаа юм уу? Ямар хандлага гаргаад байгаа юм?

Жиан: Таны түмэн зөв өө, ээж ээ.

Киеү: Миний зөв биз? Тийм биз, айн?

Жиан: Тийм ээ.

Киеү: Тэгвэл инээмсэглэж үзүүл. Харж байна уу? Чи хөөрхөн биш гэж үү? Одоо ажилдаа ор. Удаан байна. Хэтэрхий удаан байна. Харин чамаар юу байна даа? Тооцоогоо гаргаж байна уу? Би харъя даа. Нэг үхрийн бүлхтэй, нэг хагас болгосон махтай, хоёр өндөгтэй... Байз, байз, байз! Хэдэн донг дутуу байна даа. Баримт болгон дээр жаахан жаахан дутаж байна. Ингэж сар бүр хэдэн тэрбумаар нь алдаж байгаа юм. Ингэж болохгүй! Болохгүй! Болохгүй! Болохгүй!

Эр-4: Ёоё!

Жиан: Хүүе ээ! Сая юу байсан бэ?

Киеү: Хүүе ээ, алив харъя даа. Ёстой нэг, будгийг нь халцлаад хаячихсан байх юм. Үүнийгээ төлнө биз дээ?

Эр-4: Танай лангуу чинь миний толгойг цохисон шүү дээ!

Киеү: Чиний толгой манай лангууг мөргөчхөөд байна. Манай үйлчлүүлэгчид дотор хоол идэж байна. Чиний энэ чанга дуунаас болоод цочсондоо По-гоо хамраараа гаргах нь байна!

Эр-4: Намайг чанга гэж байгаа юм уу?

Киеү: Тэглээ яасан?

Эр-4: Өөрөө тээр доороос хүртэл сонсогдож байсан даг.

Киеү: Дуугүй бай!

Эр-4: Би нэг юм хэлье.

Киеү: Юу?

Эр-4: Танайх По-ны газраа бидэнд хариуцуулаад өгчихвөл яасан юм? Тэгвэл хүссэнээрээ амарч болно шүү дээ.

Киеү: Ха! Үгүй шүү! Үгүй!

Эр-4: Хөөе! Эгч ээ!

Киеү: Өө, бурхан минь гэж! Хүүхдүүд ээ, наашаа хүрээд ир дээ. Энэ аяган дотор яагаад ялаа хөвөөд байж байдаг билээ? Үүнийг чинь хэн идэх болж байна? Нэмэлт уураг гэж бодоо юу? Та хоёр ажил хийж чадах юм уу, үгүй юу? Чадахгүй бол больчих. Битгий манай гэр бүлийн нэрийг гутаагаад бай. Ойлгосон уу? Харж байна уу? Би маш завгүй байна. Зохицуулах ёстой ажил их байна. Надад зав байхгүй. Үйлчлүүлэгч явж байна. Болж дээ, ингээд нэг үйлчлүүлэгчээ алдлаа. Одоогийн хүүхдүүд юу ч мэдэхгүй шүү. Эцсийн эцэст би л бүгдийг өөрөө хийх болдог. Та хоёр хийж чадахгүй нь уу? Больё доо, мартаж үз. Өөрсдийгөө хараач. Мэдэх юм юу ч байхгүй. Юу ч хийж чаддаггүй чинь илт байна. Холдооч. Зам хаагаад байна. Мэдэв үү? Бид өөрсдөө хийнэ.

Тринь: Хараал ид! Би яг дэлбэрлээ!

Тот: Түр хүлээгээрэй.

Үт Той: Тэр хүүхэн танд ямар нэг юм хийсэн юм уу? Танд гар хүрсэн үү?

Тринь: Би үнэхээр тэвчихээ байлаа. Бурхан минь, тэр хүүхэн өнөөдөр хоолны газарт ирээд бөөн жүжиг тавьж байгаад явсан. Тэвчихгүй нь. Чи тэвчих үү?

Үт Той: Үгүй ээ, би байсан бол бас яасан ч тэвчиж чадахгүй юм байна. Гэхдээ хамгийн гол нь тэр таныг цохисон уу? Хэрэв танд гар хүрсэн байх юм бол шууд нисэж очоод байхгүй болгоод өгөх юм шүү. Сүүлийн үед дасгал хийж байгаа болохоор би нэлээн хүчтэй болсон.

Тот: Гэхдээ эгч ээ, хэцүү байгаад байвал манайх руу нүүгээд ир л дээ. Аав, ээжийн боломжгүй үед та биднийг өсгөсөн шүү дээ. Тэгэхээр одоо бид таныг асаръя.

Тринь: Хэрэггүй ээ! Тэр хүүхэн том эгчийг чинь дийлнэ гэж байхгүй.

Үт Той: Хөөе, эгч ингэтлээ дээрэлхүүлсээр байгаад ухаан санаа нь самуурчхаагүй байгаа?

Тот: Тийм ээ, бүүр галзуурсан бололтой.

Үт Той: Энэ байдлаараа удаан тэсэхгүй байх аа. Энэ өвлийг давахгүй ч байж мэднэ.

Тринь: Хөөш! Би энд амьд байна шүү.

Үт Той: Тийм ээ, тийм. Та эрүүл саруул хэвээрээ байна. Урьдын адил эв эрүүл, амьд мэнд байна.

Тринь: Муусайн золигнууд чинь!

Киеү: Дэндүү түүхий байна. Идэж чадахгүй нь ээ.

Тринь: Тэгэхээр, ээж ээ.

Мүй: Цаашаа хараарай. Чи минь зүгээр үү?

Киеү: Ёоё, яг хахах гэж байна.

Тринь: Ээж ээ, май.

Ман: Энэ юу юм?

ТЕКСТ: ХАЙРТ ХҮҮДЭЭ ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.

Мүй: Энэ чинь ямар учиртай юм? Наашаа өгч бай. Хөөе!

Киеү: Айн, за?

Мүй: Яагаад надад өөрийгөө ганц бие гэж хэлсэн юм бэ? Онгон гэж хүртэл хэлсэн. Энэ чинь ямар учиртай юм?

Киеү: Би одоо ч ганц бие.

Тринь: Ийм том зүйлийг хүртэл биднээс нуусан байна шүү дээ. Энэ гэр бүлээс өөр ямар аймшигтай зүйлс нууж байгаа бол гэж гайхах юм. Миний харж байгаагаар бол та энэ айлыг орвонгоор нь эргүүлж байна.

Мүй: Хэлээд аль! Надад юу болоод байгааг хэлээд аль! Тэдний хэлж байгаа үнэн юм гэж үү?

Тринь: Аав аа. Харахад л ойлгомжтой биш байна гэж үү? Сүүлийн үед өндөр настнуудыг залилдаг, хүүхэд хулгайлдаг хэрэг газар авч байгаа гэсэн. Бид танд анхааруулсан. Та өөрөө л сонсоогүй.

Жиан: Өндөр настнуудын залилан гэхээр... тэд хохирогч нь гэсэн үг үү, эсвэл өөрсдөө луйварчид нь гэсэн үг үү?

Май: Мэдээгээр гарч байсан. Хүүхэд хулгайлах хэрэг явган хүний зам дээр хүртэл гарч байгаа гэсэн.

Жиан: Ээ, бурхан минь. Аймшигтай юм аа, тийм ээ?

Тринь: Өөр айлуудыг ч тэр хуурч байсан юм билүү, хэн мэдлээ.

Мүй: Хэлээч гэж байна!

Ман: Цочоогоод хаячих юм даа.

Мүй: Энэ үнэн үү? Чи хүүхэдтэй юм уу? Чи намайг хуурах гэсэн байна. Туат хүртэл шүү. Энэ бүх хугацаанд хэн чамд тусалж байсан билээ?

Ман: Ёоё, өвдөж байна!

Киеү: Би хэнийг ч хуураагүй ээ.

Тринь: Ингээд байвал хүүхдийн эцэг хэн болохыг ч мэдэхгүй юм байна.

Мүй: Хэлээч! Хэл гэж байна!

Киеү: Ойлголоо. Энэ манай гэр бүлийн нууц байгаа юм. Энэ хүүхэд миний дүү.

Тринь: Юу?

Киеү: Миний эрэгтэй дүү байгаа юм аа. Ээж маань намайг бага байхад нас барсан. Намайг гадаадад байхад... аав маань гэнэт нэг хүүхэд дагуулж ирсэн. Тэгээд удалгүй аав маань ч өөд болсон. Тэгээд... түүнийг сургуульд оруулахын тулд... төрсний гэрчилгээн дээр нь өөрийнхөө нэрийг бичүүлэхээс өөр аргагүй болсон. Тэгж байж л сургуульд явж чадах байсан юм. Хэрвээ энэ бүхэн ил болчихвол хүүхдүүд түүнийг дээрэлхэх вий гэхээс би айдаг. Надад итгэхгүй байвал Туат эгчээс асуусан ч болно. Би луйварчин биш ээ. Би хүүхдийн хулгайч ч биш. Намайг битгий тэгж нэрлээч дээ. Би юу ч буруу хийгээгүй шүү дээ. Танай гэр бүлийнхэн яагаад надад ингэж хандаад байгаа юм бэ?

Мүй: За, тайвшир даа. Хүүхдээ бод л доо. Дуугүй болохгүй юу?

Киеү: Бурхан тэнгэр минь! Ямар шударга бус юм бэ!

Мүй: Дуугүй бол гэсэн шүү! Яагаад ингэж чанга орилоод байгаа юм? Дуугүй бол!

Киеү: Би дуугүй болохгүй!

Мүй: Ээ, бурхан минь.

Киеү: Миний хүүхэд бид хоёр... та нарын тоглоом чинь биш шүү.

Мүй: Тэр Тринь л... үнэг шиг овжин байхгүй юу. Танай нутагт хүртэл очсон байна лээ.

ТЕКСТ: ХЭД ХОНОГИЙН ӨМНӨ.

Мүй: Өөр юу ухаж олсныг хэн мэдэх вэ? Бид түрүүлж хөдлөх хэрэгтэй.

ТЕКСТ: ХЭД ХОНОГИЙН ӨМНӨ.

Мүй: Би чамд зүгээр л тэднийг жаахан айлга гэж хэлсэн шүү дээ. Чи өөрөө яах гэж По-нд ялаа хийж байгаа юм? Толгойгоо ажиллуул л даа, Киеү. Энэ ажлыг бүтээчихвэл... би чамд... 50 сая донг өгнө шүү. Хөөе, зайгаа барина шүү. Би нэр төрөө хадгалмаар байна шүү дээ.

Мүй: Ээ, тэнгэр бурхан минь! Газар шороо минь! Хүү, охин, хүргэн бэрүүд минь... бүгдээрээ нийлээд эхнэр, бид хоёрыг дарлаж байна! Ээ, тэнгэр минь гэж! Би яасан өрөвдөлтэй хүн юм бэ?

Киеү: Би ч бас өрөвдөлтэй байна! Би юу хийсэн болоод ингэж хандуулах ёстой гэж?

Мүй: Ийм гэр бүл гэж ер нь байдаг юм уу?

Мүй: Наад эвшээлт чинь заваан юм аа.

Ман: Юу вэ? Та дахиад Туат эгчийнд тоглолт үзүүлэх гэж байгаа юм уу?

Мүй: Тийм ээ, тэнд зугаатай байдаг юм. Ээжийгээ зурж байгаа юм уу?

Ман: Үгүй ээ. Са Суныг зурж байна.

Мүй: Үнэхээр үү? Их абстракт зураг байна шүү. Чамд ийм авьяас байхад аав чинь По хийж сур гэж шахаад байдаг. Харамсалтай юм, тийм ээ? Ээж чинь их зовсон доо. Гэнэтхэн л яваад өгсөн. Би амьдралынхаа хань ижлийг алдсан. Харин та нар хайртай ээжийгээ алдсан. Тэр минь үргэлж бүхнээ зориулдаг хүн байлаа.

Ман: Та дандаа По-ны газраа л боддог байсан болохоор тэр биз дээ? Яагаад ээжийг амьд байхад нь анхаарч халамжлаагүй юм?

Мүй: Би халамжлаагүй гэж үү?

Ман: Тийм бол... яагаад тэр солиотой хүүхнийг ээжийг орлуулж авчирсан юм? Тэр чинь надаас ч залуухан! Тэгээд бүүр биднээр "ээж" гэж дуудуулахыг хүсэж байна уу? Нас намбадаа байж үзээч. Битгий тэнэг юм хийгээд бай.

Мүй: Яаж намайг тэнэг гэж хэлж чадаж байна аа? Энэ гэр бүл бүхэлдээ... По-ны газраас хамааралтай амьдардаг! Энэ гэр бүлийн хоол ундыг хаанаас гардаг гэж чи бодож байна? Би л энэ гэр бүлийг авч явахгүй юм бол өөр хэн авч явах юм? Бас хэн намайг асарч халамжлах болж байна? Хэн тэгэх юм?

Туат: Чамд санаа зовж байна. Чи, бас чиний арга зальд чинь.

Киеү: Сүүлийн үед "Туат" нэртэй хүн болгон эзэгтэй болоод байх юм. Харин "Киеү" нэртэй хүн болгон өөрийгөө зарж байна.

Туат: Чи тэнэг юм уу?

Мүй: Тэгвэл битгий гарын үсэг зур.

Киеү: Зурна аа, зурна!

Мүй: Миний нэр төр гэж бий. Энэ байшин... ээж, бид хоёрын чинь хөлс хүч, нулимсаараа босгосон гэр юм шүү дээ. Чи авмааргүй байна гэж үү? Би яг одоо чамд өгсөн ч чадна.

Ман: Жиан, Май хоёрын гэр бүл бас байгаа шүү дээ, аав аа.

Мүй: Мүйгийн По ээжийн чинь ч гэсэн үлдээсэн өв. Хэрэв энэ газар дампуурвал... чиний сэтгэл шархлахгүй гэж үү? Ээжийн чинь ч сэтгэл шархална гэж бодохгүй байна уу? Эсвэл зүгээр хоолны газраа хаачих уу?

Ман: Ойлголоо доо. Тэгээд та яг юу хүсээд байгаа юм?

Тринь: Байж бай даа. Чи өөрөө По хийх дургүй юм байж одоо хүүгээрээ өөрийгөө орлуулах гээд байгаа юм уу?

Ман: Утгагүй юм.

Тринь: Утгагүй юм гэнэ үү? Чи хүүгээ өвөө шигээ өтөлтлөө тогоотой шөл хутгадаг хүн болгомоор байгаа юм уу? Найман настай хүүхэд гал тогоонд ажиллаж байхыг харж байсан уу?

Ман: По-ны газрын хүүхэд шүү дээ.

Тринь: Аюултай санагдахгүй байна уу?

Ман: Юу гэж. Би түүний насан дээр байхдаа бүтэн тогоо шөл өөрөө чанадаг байсан.

Тринь: Сүр болж гэнэ. Одоо чи 38 настай болсон. По хийхээс өөр юу хийж чаддаг юм? Сонсооч.

Ман: Би өөрийнхөө гэр бүлийг ч олигтой... авч явж чаддаггүй хүн. Над шиг ямар эр хүн байх вэ дээ?

Тринь: За л даа, би тэгж хэлэх гээгүй шүү дээ. Алив, битгий уурла л даа. Би зүгээр л тоглож байсан юм аа. Буруу ярьчихлаа. Чи минь ёстой сайхан үнэртэж байна. Би энэ үнэрт чинь дуртай. Битгий уурла л даа, тэгэх үү? Тэгэх үү? Ммм, ммм? Чи нээрээ яриад байгаа юм уу?

Ман: Аавд бидэнтэй хамт байх хугацаа тийм ч их үлдээгүй.

Тринь: Би хүүхдээ өвөө шигээ хүнд амьдралтай өсөөсэй гэж хүсэхгүй байна. Яах вэ. Багаасаа По хийж сурлаа гээд... насаараа По хийх албагүй шүү дээ.

Тринь: Сонсож байна уу?

Май: Чи усны мөнгөө нарийлаад усанд ч орохгүй байгаа юм уу? Шумуул чам шиг өмхий хүнд дуртай байдаг юм даа.

Тринь: Алив, тэгж чанга цохих хэрэггүй байсан шүү дээ.

Жиан: Уучлаарай, санаатай цохиогүй шүү.

Ман: Залуу нөхөртэй болчхоод ингэж нялуурдаг мөртлөө хүүхэдгүй хэвээрээ байдаг. Жаахан суралцаач. Хөөе. Та хоёр яаж шөл гаргадгийг мэдэх үү?

Жиан: Тийм ээ.

Ман: Би заагаад өгөх юм уу?

Жиан: Хэрэггүй ээ.

Ман: Хэрэггүй гэж үү?

Май: Бусад нь ч яах вэ, чи ингэж том ярих гэж...

Тринь: За, бүгдээрээ. Наашаа анхаарлаа хандуулаарай. Сүүлийн үед Киеүгийн гэдэс томроод байгааг анзаарсан хүн байна уу?

Ман: Галзуу юм уу?

Тринь: Үнхэлцэг хагалах гэж байна.

Май: Тийм байна шүү. Саяхан гэрлэсэн байхад гэдэс нь томроод эхэлчихсэн. Жинхэнэ эсэхийг нь мэдэхгүй л юм.

Тринь: Би нэг гайхалтай төлөвлөгөө бодож олсон.

Жиан: Гайхалтай төлөвлөгөө гэнэ ээ?

Эр-8: Энэ гэр бүлийнхэн бүгд адилхан юм аа.

Тринь: Чи аавд сонсгохыг хүсээ юу? Тэгэхээр ингэе. Би аавд бууж өгсөн дүр үзүүлнэ. Хүмүүс юу гэдэг билээ? "Нэг алхам ухарвал, гурван алхам урагшилна." гэдэг дээ. Манайх Са Сунд По хийж сурахыг нь зөвшөөрнө. Тэгээд Са Сун буцаад Жианд сурсан юмаа заана. Эцэст нь Мүй гэр бүлийн бүх нууц жор Жианд очно гэсэн үг. Янзтай төлөвлөгөө байгаа биз? Харж байна уу? Энд би шатар нүүж байна. Тийм биз?

Жиан: Тийм байна.

Тринь: Гэхдээ нэг нөхцөлтэй. Са Суныг миний өмнөөс сайн харах ёстой шүү. Гал тогоо ямар аюултай билээ дээ.

Ман: Аав хэзээ болтол түүнийг сургахыг тэнгэр л мэдэх биз.

Тринь: Харах юм уу?

Ман: Би зураг зурах ажилтай шүү дээ.

Тринь: Тэгвэл мартаж үз. Төлөвлөгөө цуцлагдлаа. Тэгж л бай! Больцгоохгүй юу!

Май: Алив ээ, Тринь.

Ман: Тайвшир л даа.

Тринь: Би зүгээр явж унтлаа.

Ман: Суучих. Битгий донслоод байгаач.

Тринь: Дахиад намайг донсолдог гэвэл би ёстой...

Май: Тайвшир аа, Тринь.

Ман: Ойлголоо доо. Алив, наашаа суу.

Тринь: Та нараас бүүр залхаж гүйцлээ.

Ман: За, Жиан, бид хоёр Са Суныг харж байя.

Жиан: Тэгэхээр Мүй гэр бүлийн По-ны нууц жор удахгүй Жиан, Май хоёрынх болох нь ээ?

Тринь: Хөөе, хорон санаатны дүрд хэтэрхий ороод байна шүү.

Ман: Эв хавгүй сонсогдож байна.

Май: Манай Тринь ёстой ухаантай шүү.

Тринь: Тэр мэдээж шүү дээ. Энэ гэр бүлийнхэн бие биеэ сайн мэддэг шүү.

Май: Барын бамбараар барыг барина гэдэг дээ.

Тринь: Айн? Би тийм хэлц сонсож байгаагүй юм байна. Чи сонсож байсан уу?

Ман: Алийг нь?

Тринь: Барын бамбартайг нь. Барын бамбараар барыг барина гэж үү? Шахаж байгаа юм шиг.

Май: Хөөе!

Тринь: Эгч ээ, би танд үнэнээ л хэлье. Би өмнөд нутгаас нүүж ирсэн хүн. Тийм болохоор зарим хэлцийг ойлгодоггүй юм. Хэлэх гэсэн зүйл байвал надад ойлгогдохоор шууд хэлчхэж байгаарай.

Май: Ухаантай хүн хэлэх үгийнхээ хагасыг л хэлдэг гэдэг. Тэгэхээр...

Тринь: Айн? Тэгээд болоо юу? Өөр хэлэх гэсэн юм чинь яасан?

Май: Ухаантай хүн хэлэх үгийнхээ хагасыг л хэлдэг болохоор... Тийм л байна.

Тринь: Унтацгаая даа.

Жиан: За, тэр.

Ман: Та тэнэг юм уу?

Май: Хөөе л дөө, Тринь.

Ман: Хань аа.

Жиан: Тайвшир л даа. Дүүгээ яах гэж ингэж өдөж байдаг юм бэ?

Май: Үнэндээ би үлдсэн хэсгийг нь санахгүй байсан юм.

Жиан: Өө. Мартчихсан юм уу? Тэгэхээр чи өөрийгөө ухаантай хүн гэж харагдуулах гэсэн байх нь ээ? Ёоё л доо.

Мүй: Чи бэлэн үү? Ажилдаа орцгооё.

Са Сун: Мэдлээ, эрхэм ээ!

Мүй: Хүү минь, По олон төрлийн амтлагчтай байдаг шиг хүний амьдрал олон давхар утгатай байдаг юм. Шанцай, од гоньд, кардамон, бас Са Сун. Уул, далай бүгд нэг тогоонд ордог юм.

Са Сун: Тэгж байж тэнцвэртэй амттай болдог.

Мүй: По шөлийг хийхдээ чөмөгний яс, сээр ашиглах ёстой шүү.

Са Сун: Сээрний яс.

Мүй: Тэгж байж шөл чинь өтгөн... час хийсэн амттай болдог юм.

Са Сун: За.

Мүй: Харин үлдсэн ясыг нь ээждээ аваачаад өгчихөд болно. Тэгээд ээжээрээ шөл хийлгүүлж уу.

Са Сун: Ээж хоол хийхдээ муу болохоор хоолыг нь хэн ч идэхгүй дээ.

Ман: Хөөе, наашаа. Энд, энд. Үгүй ээ, ингэж хийх ёстой шүү дээ.

Мүй: Эхлээд ясаа маш сайн угаана. Тэгээд тав орчим минут буцалгана. Болсон бол гаргаж ирээд, ясанд наалдсан бүх нитгэлийг угааж зайлна. Тэгээд зөөлөн гал дээр буцалгана даа.

Ман: Энэ чиний үнэртэй усны дэлгүүр болох газар.

Мүй: 10 килограмм ясанд 50 литр ус хийнэ шүү. Тэгвэл алтан харьцаа болно. Сайн тогтоож аваарай.

Са Сун: Алтан харьцаа.

Ман: Ингээд бодоод байхад хоёулаа ер нь учрах тавилантай байсан юм шиг ээ.

Тринь: Яагаад? Яах вэ, би ингээд үнэртэйгээ байж болно. Чи энэ үнэрт дуртай юм чинь.

Мүй: Шөлөө дор хаяж 12 цаг буцалгах хэрэгтэй.

Са Сун: Арван хоёр цаг гэнэ ээ?

Мүй: Мэдээж. Тэгж байж өтгөн, амттай шөл гарна шүү дээ.

Ман: Энэ байна. Өө, хөөрхий.

Мүй: Өө, Май!

Май: Сайн уу, аав аа?

Мүй: Са Сун хаана байна?

Май: Надтай хамт байна аа.

Са Сун: Сайн уу, өвөө?

Мүй: Шүүрхий махтайг хийж өгөхдөө сүүл хэсгийн махыг ашиглана. Бүрэн болгож өгөх махны хувьд цус нь бүрэн гарах хүртэл хүйтэн усанд сойно.

Са Сун: Нээрээ гэж үү, өвөө?

Мүй: Тэгэлгүй яах вэ. Баян болмоор байвал  толгойгоо ажиллуулах хэрэгтэй шүү. Бичээд ав. "Баян болмоор байвал толгойгоо ажиллуул." гээд.

Са Сун: Би танаар нэг юм таалгая.

Мүй: За.

Са Сун: Дээр үед хаад эхнэрээ яаж дууддаг байсан бэ?

Мүй: "Хатан минь" гэж дууддаг байсан байлгүй.

Са Сун: Буруу байна.

Мүй: Тэгвэл юу юм?

Са Сун: Амаараа дууддаг байсан юм.

Мүй: Амаараа гэж үү?

Са Сун: Тийм ээ. Юу гэхээр... Амаараа биш юм бол өөр яаж дуудах юм?

Мүй: Муу золиг чинь.

Са Сун: Зальтай таавар байгаа биз, өвөө?

Мүй: Дүрсгүй золиг.

Тринь: Аав хүрээд ирлээ. Цааш нь нуу. Аав хүрээд ирлээ. Та ирчхэв үү, аав аа?

Мүй: Чи байсан юм уу?

Тринь: Тийм ээ.

Жиан: Ирчихсэн үү, аав аа?

Тринь: Явцгаая. Хурдлаарай, миний хүү. Хурдал, хурдал. Хурдлаарай!

Ман: Яг зөв! Сайн байна! Тийм ээ, яг зөв шүү. Бараг боллоо.

Са Сун: Тийм ээ!

Мүй: Энэ л Мүйгийн По шөлний нууц юм шүү дээ.

Са Сун: Сам хорхойн нухаш уу?

Мүй: Манай нутгийн гар аргаар хийсэн сам хорхойн нухаш. Би чамд жорыг нь бичээд өгье. Гадилын навч тавьж байгаад булцуут байцайн дотор хийнэ. Тэгээд шөлөндөө хийж уусгана даа. Үнэрийг нь улам тодруулж өгдөг юм. Үхрийн өөхний хүнд амтыг дарна гэж байгаа. Тэгээд л хүмүүс "Мүйгийн анхилуун По" гэж нэрлэдэг юм шүү дээ.

Жиан: Хувь тавилан гэж сонин юм аа.

Мүй: Би чамд зааж өгнө өө. Гэхдээ заавал нууцалж явна шүү. Ялангуяа Жиан авгадаа хэлж болохгүй шүү. Санаж аваарай. Жиан авгадаа!

Са Сун: Болчихлоо, авга ах аа.

Жиан: Мүйгийн По-д сам хорхойн нухаш ордог байсан юм байна. Надад ч гэсэн нэг нууц байгаа шүү. Та-даа! Амталсан хар тахианы яс. Шөлийг илүү тунгалаг болгодог юм.

Са Сун: Хөөх! Авга ах Жиан бүхнийг мэдэх юм аа. За, хурдал л даа, авга ах аа. Өвөө гэртээ хүлээж байгаа шүү дээ. Хөөх, ёстой амттай болсон байна. Гоё үнэртэж байна.

Мүй: Чи их сайжирчээ.

Са Сун: За.

Мүй: Энэ эрчээрээ байгаарай.

Са Сун: Ойлголоо. Өвөө, та яагаад По шөлөнд ингэтлээ хайртай байдаг юм бэ?

Мүй: Хэрвээ чи Вьетнам хүн л бол... баян ч бай, ядуу ч бай... бүгд По шөлөнд дуртай байдаг юм. Таван амт нь тэнцвэртэй, арга, билиг шиг зохицсон байдаг. Заримдаа нэг аяга По... бүхэл бүтэн... хүний амийг аварч чаддаг юм. Би анх удаа По амссан тэр өдрөө... хэзээ ч мартахгүй.

Хүү: Аав аа! Аав аа...

Мүй: Хань минь. Би өөрийн хүслээ биелүүллээ. Багш аа. Би залгамжлагчаа олсон.

Жиан: По бол манай ард түмний сүнс, мөн чанарыг агуулсан хоол. Тиймээс заавал хадгалж үлдэх ёстой. Хайрт хүүхдүүд минь. Аягатай По болгон урлагийн бүтээл байдаг юм шүү дээ. Яг л манай гэр бүл шиг чихэрлэг, гашуун, исгэлэн, халуун ногоотой, давстай амтууд хоорондоо уусан нийлдэг юм. Хүн болгон өөр өөр боловч бүгд чухал хэрэгцээтэй.

Ман: Сайхан хэллээ шүү.

Тринь: Бүүр шар үс босчихлоо.

Ман: Ингээд байхаар аавын жинхэнэ хүүхэд нь би юм уу, чи юм уу гэдгийг мэдэхээ байчих юм.

Май: Аав та нарыг араар нь ийм юм хийж байгааг мэдвэл та нар бүгдээрээ баларна даа.

Тринь: За, тэгвэл больчих уу?

Ман: Тийм ээ?

Май: Тэгж яах юм бэ.

Тринь: За, худлаа жүжиглэхээ больж үз. Та ч гэсэн дуртай байгаа юм байж.

Ман: Идэцгээе. Өө, энэ чинь.

Жиан: Яасан?

Ман: Хөөе. Амттай байна шүү. Залгамжлагч хүн ч аргагүй өөр юм аа.

Тринь: Тийм байна.

Ман: Аргагүй л дээд зэргийн амт байна.

Жиан: 1900-аад оны эхэн үеэс л бид По хийж иддэг байсан юм. Дан, бид хоёрыг бага байхад өлсгөлөнд нэрвэгдсэн үе байлаа. Тэр үед нэг аяга По диваажингийн бэлэг шиг л санагддаг байлаа, хүүхдүүд минь. Ойлгож байна уу? Будаа эхнэр чинь. По амраг чинь юм шүү дээ. Харин гудамжны хоолнууд түр зуурын учралууд. Түр зуурын дурлал шүү.

Ман: Аавын хийдгээс ч амттай байна шүү.

Жиан: Яагаад ийм байдалтай хоол хийнэ гэж боддог байна аа?

Ман: Үүнтэй харьцуулах юм биш байна.

Тринь: Ирчхэв үү, аав аа? Аав аа, аав.

Жиан: Аав аа.

Тринь: Би юу хийсэн болоод намайг ингэж сэжиглээд байгаа юм бэ?

Тринь: Санаж яваарай. Сурч дуусмагцаа буцаад ирээд Жиан авгадаа зааж өгнө шүү.

Мүй: Би чамд зааж өгч байна. Хэнд ч мэдэгдэж болохгүй шүү. Ялангуяа Жиан авгадаа...

Тринь: Өвөөдөө мэдэгдэж болохгүй шүү, за юу?

Мүй: Би чамд шууд хэлчихье. Манай гэрт орж ирчхээд одоо бүгдийг орвонгоор нь эргүүлэх гэж байна уу? Төрсөн гэр бүл чинь хэчнээн том байх надад хамаагүй. Чи энэ айлд бэр орсон. Энэ гэр бүл По зардаг бол...

Тринь: Би ирэх улирлаас Са Суныг дагуулаад өмнө нутаг руу явна.

Са Сун: Өвөө.

Мүй: Шатар тоглож байгаа юм уу?

Са Сун: Тийм ээ.

Мүй: Өвөөдөө хэл дээ. Чи шатар тоглох, По хийх хоёрын алинд нь илүү дуртай вэ?

Са Сун: Би тантай хамт По хийх их дуртай.

Мүй: Тийм үү?

Са Сун: Гэхдээ шатар ч бас хөгжилтэй.

Мүй: За.

Са Сун: Ялангуяа аав, ээж завтай үедээ надтай тоглохоор бүр гоё байдаг.

Мүй: Ямар сайн хүү вэ. Миний бахархал болсон үр минь шүү дээ.

Са Сун: Би одоо зүгээр л...

Мүй: Яамаар байна?

Са Сун: Туат эгчийн хийдэг гахайн махан ороомог идмээр байна.

Мүй: Тэгвэл өвөө нь доод гудамжнаас очоод аваад ирье.

Са Сун: Үгүй ээ, биш, биш, биш! Заавал Туат эгчийнх байх ёстой.

Мүй: Гахайн махан ороомог л бол гахайн махан ороомог шүү дээ. Доод гудамжинд зардаг нь Туатынх шиг амттай биш гэж бодсон юм уу? Амтгүй байвал буцаагаад л өгчихнө. Амархан шүү дээ.

Са Сун: Мэдэхгүй байна аа. Заавал Туат эгчийнх л байх ёстой.

Мүй: Хөөе!

Киеү: Эцэг чинь!

Мүй: Хэсэг Са Суныг харж байгаач.

Киеү: Тэгье ээ. Өө! Ах аа, одоо Са Сун По хийж сурсан юм чинь... би шагналаа авахгүй юм уу?

Мүй: Бүх зүйл цаг хугацаатай. Яагаад дандаа ингэж яарч байдаг юм бэ? Дараа ярья. Намайг хүн хүлээж байгаа.

Киеү: Яагаад дандаа ингэж яарч байдаг юм бэ? Тэгдэггүй байсан бол яаж амьдралаа авч явах болж байна?

Киеү: Сайн уу? Мүйгийн ач хүү. Өвөө чинь чамайг харж бай гэж захисан юм.

Са Сун: Өвөө надад гахайн махан ороомог авахаар Туат эгчийнх рүү явсан.

Киеү: Хүсвэл би хийж өгч чадна шүү. Минийх ёстой амттай гээч. Чамд хийгээд өгье, за юу?

Са Сун: Нээрээ юу?

Киеү: Мэдээж. Надад бүүр гадаадаас авчирсан хиам байгаа. Итгэхгүй байна уу? Тангараглая. Хэрвээ худлаа ярьсан байвал... миний өгзөг салж унаг. Идмээр байна уу? Идэх үү?

Мүй: Зүгээр амсаад үз. Амт нь яг таарсан шүү. Илүү нарийн амттай ч байж мэднэ.

Туат: Яах вэ, чамтай маргах хүн байх биш.

Мүй: Киеү! Са Сун! Би буцаад ирлээ. Дээд давхрыг шалгая.

Туат: Тэнд байгаа байх аа.

Мүй: Би доор хүлээж байгаарай гэж хэлсэн дээ. Киеү!

Туат: Тэд хаашаа явахаа хэлээгүй юм уу?

Мүй: Хэлсэн бол би ингээд хайгаад байж байх уу? Мессеж ирлээ.

ТЕКСТ: АЧ ХҮҮГЭЭ ДАХИАД ХАРМААР БАЙВАЛ МӨНГӨӨ БЭЛДЭЖ БАЙ.

Мүй: Энэ чинь... Ээ, тэнгэр минь.

Жиан: Хариу ирсэн үү?

Май: Юу ч ирээгүй байна. Киеүг тийм юм хийх хүн гэж бодохгүй байна.

Май: Явуулсан зурваст хариулсан уу?

Жиан: Тэгээд хэдийг нэхэж байгаа юм?

Туат: Дүү нь ч гэсэн алга болсон гэнэ.

Ман: Тэрийгээ хэлээгүй ээ. Хэлээгүй л байна.

Тринь: Са Суныг олоод, гэрт нь аваад ирээч дээ! Гуйж байна! Хүүг минь буцаагаад аваад ир л дээ, хань аа! Буцаагаад аваад ирээч дээ, гуйж байна!

Ман: Аав аа, яасан бэ?

Тринь: Хань аа, юу гэнэ? Юу болсон бэ?

Ман: Маргааш шөнө дунд гэхэд 12 тэрбум донг бэлд гэсэн байна. Цагдаад мэдэгдэж болохгүй гэж анхааруулж. Үгүй бол тэд...

Жиан: Тэгсэн ч цагдаад мэдэгдсэн нь дээр байх аа. Тэд юу хийхээ мэдэж байгаа шүү дээ.

Мүй: Юу гэсэн байна?

Тринь: Юу юм бэ?

Май: Наашаа өгч бай.

Тринь: Юу юм бэ? Са Сун...

Мүй: Яана вэ! Са Суныг минь хүлчихсэн байна! Бурхан минь гэж! Хүлчихсэн байна шүү дээ! Ямар нэг юм хийх хэрэгтэй. Бидэнд мөнгө байгаа. Яг одоо түүнийг аврах ёстой!

Тринь: Аав аа, Са Суныг буцаагаад аваад ир л дээ. Гуйж байна!

Мүй: Тэд мөнгө хүсэж байгаа! Манай гэр бүлд мөнгө байгаа. Са Суныг аврах ёстой шүү дээ! Босоод түүнийг авар л даа!

Тринь: Аав аа, Са Суныг надад буцаагаад аваад ирээч дээ!

Мүй: Босоод түүнийг хайгаач дээ!

Тринь: Гуйж байна, Са Суныг авраач дээ!

Мүй: Яаж ийм харгис байж чаддаг байна аа?

Тринь: Түүнийг авраач дээ!

Мүй: Хурдан бүгдийг нь сайн шалгаарай. Хэр их мөнгө байгаагаа тооцъё. Тэгээд яахаа шийдье. Өө, за.

Ман: Хэд болж байна?

Май: Бүгдийг нь нийлүүлээд... маргааш дахиад мөнгө татсан ч... тэдний нэхсэн мөнгөний дөрөвний нэгт ч хүрэхгүй юм байна.

Мүй: Гэрт асуудал гараад аа. Зүгээр асууж байна. Тэгтлээ сүржигнэх хэрэггүй ээ.

Жиан: Тэр хүмүүс аавын По-ны нууц жорыг мэдэж авах гэж... Са Суныг хулгайлсан юм биш байгаа? Ялангуяа Са Сун аавын нууц жорыг дөнгөж сурсан байсан шүү дээ.

Мүй: Чи тэрийг яаж ийм сайн мэддэг билээ?

Жиан: Би...

Мүй: Би угаасаа чамайг сэжиглэж байсан юм. Анхнаасаа сэжиглэж байсан юм аа.

Жиан: Үгүй ээ, би...

Мүй: Чи ач хүүг минь хулгайлсан байна! Чи байж! Чи хулгайлсан байж!

Тринь: Аав аа, би тэгсэн юм.

Май: Аав аа.

Тринь: Аав аа, би байсан юм. Би Са Суныг тань руу По заалгах гэж явуулаад... дараа нь Жианд заалгуулж байсан юм. Тэр үргэлж л энэ гэр бүлийн төлөө зүтгэсээр ирсэн. Та яагаад түүнд ингэж хатуу хандаад байдаг юм?

Мүй: Чи муу урвагч! Ёстой л Даны үр удам юм даа!

Май: Аав аа, танаас гуйж байна шүү дээ.

Ман: Одоо больж болохгүй юу? Одоо хамгийн чухал нь Са Суныг олох болчхоод байна! Аав аа, байшингаа заръя.

Мүй: Тийм ээ. Тэгье. Гэхдээ одоо шууд зарж чадах юм уу?

Ман: Тэрийг би ч мэдэхгүй л байна. Хэцүү л байна байх.

Мүй: Эртээд миний чамд өгсөн 500 сая донг хаана байна? Авч ирээд байгаа мөнгөн дээрээ нэм. Эсвэл бүгдийг нь үрчихсэн үү?

Тринь: Ямар 500 сая... Айн?

Ман: Надад нэг ажил зохицуулахад 500 сая өгч болохгүй юу? Үлдсэнийг нь дараа ярилцъя. Би тэгж бодлоо л доо. Са Сун өвөөгөөсөө По хийхийг сурвал яасан юм? Алив, оръё. Энэ чиний үнэртэй усны дэлгүүр болох газар.

Тринь: За, зөвшөөрлөө.

Тринь: Тэгэхээр аав, та хоёр нийлж хуйвалдсан байх нь ээ. Тэгж л таарна.

Ман: Энэ бүхэн ааваас л болсон. Аав л дүр эсгэж тэр солиотой хүүхнийг авчраад гэр орныг орвонгоор нь эргүүлсэн.

Тринь: Юу яриад байгаа юм? Яаж дүр эсгэсэн гэж?

Ман: Аав. Бүх зүйл.

Тринь: Аав аа. Тэр чинь юу гэсэн үг юм?

Мүй: Бүгд миний буруу. Хэн ийм бэртэй болохыг хүсэх билээ дээ. Хүний үг ерөөсөө сонсдоггүй. Дандаа өмнөд нутаг руугаа явах талаар бодно.

Тринь: Тэгээд өөр ямар ч аргагүй болоод... тэр солиотой хүүхнийг гэртээ авчирч, бүхнийг самруулсан юм уу? Одоо Са Суныг хүртэл хулгайлчихлаа. Сэтгэл чинь ханаж байна уу?

Мүй: Би ердөө л... та нарыг бүгдийг нь, энэ гэр бүлийг авч явахыг хүссэн юм. Би угаасаа үхэхдээ алийг нь авч явж чадах биш.

Тринь: Та ер нь хүнийг бодож үздэг юм уу? Та зөвхөн По-ны газраа л боддог шүү дээ. Би танд хэлчихье. Энэ гэр бүлийнхэн... бүгд нэг нэгээрээ таныг орхиод явна. Ээж ч гэсэн ялгаагүй тэгсэн биз дээ?

Май: Тринь!

Тринь: Би буруу яриад байна уу? Тэр үед... ээж шахмал түлшний утаанд хордож нас барсан биз дээ?

Мүй: Чи чинь! Гэр бүлийнхээ нууцыг хүртэл гаднын хүнд ярьчихсан юм уу? Золиг минь!

Тринь: Сонсож байна уу, Жиан? Сонсож байна уу? Чамайг энэ гэр бүлийн төлөө морь, нохой шиг зүтгэж байхад тэд яаж байна? Эцсийн эцэст чи гаднын хүн хэвээрээ л байна. Би ч ялгаагүй. Би төрсөн нутгаа орхиод танайд ирж бэр болсон. Ач хүү хүртэл төрүүлж өгсөн шүү дээ. Тэгтэл одоо ч надтай гаднын хүн шиг харьцаж байна. Ээж амьд байхдаа тантай гаднын хүн шиг харьцдаг байсан юм уу? Хэн танд По хийхийг заасан билээ?

Мүй: Болно! Наад амаа татаач!

Жиан: Аав аа.

Май: Аав аа. Аав аа.

Жиан: Аав аа, та зүгээр үү?

Май: Аав аа. Аав аа. Та зүгээр үү?

Тринь: Та наад аргаа хэдэн удаа хэрэглэх гэсэн юм бэ? Дандаа бие өвдлөө гэж жүжиглэнэ. Тэгж хүүхдүүдээ, ачаа айлгадаг. Намайг ингэж урдаас чинь сөргөлдөхөд та дуртай байдаг биз дээ? Та тэгж өөрийгөө зөвтгөдөг биз дээ?

Ман: Аавын бие муу байна!

Тринь: Минийх зүгээр байна гэж бодоо юу? Яг одоо Са Суныг хаана байгаа гэж бодож байна? Хүлүүлчихсэн, зодуулчихсан, өлсөөд, айгаад байж байгаа! Тэрийг мэдэж байна уу? Би бүгдийг нь дуусгамаар байна. Чи тэрийг мэдэж байна уу? Хэрэв хүүд минь ямар нэг юм тохиолдвол... би таныг яасан ч өршөөхгүй!

Ман: Би чамайг боль гэсэн шүү!

Туат: Чамайг уйлахыг харахаар сэтгэл тавгүйрхээд байх юм. Хөөрхий Са Сун минь. Хамар доороо могой тэжээсэнтэй адил юм болж дээ. 12 тэрбум донг гэдэг бага мөнгө биш. Надад одоогоор бэлэн мөнгө байхгүй л байна.

Са Сун: Өвөө! Өвөө!

Тринь: Ээж шахмал түлшний утаанд хордож нас барсан биз дээ?

Ман: Би чамайг боль гэсэн шүү!

Тринь: Би таныг яасан ч өршөөхгүй!

Залуу үеийн Мүй: Хань аа. Яагаад ингэж их ханиалгаад байгаа юм бэ?

Эм-6: Хоолой руу утаа орчихлоо.

Мүй: Би чамдаа бүх амьдралаараа өртэй. Гэтэл чи намайг хүлээлгүй яваад өгсөн.

1-р хүү: Энэ манай гэр бүлийн арай гэж цуглуулсан нэг тэрбум донг байгаа юм.

Мүй: Баярлалаа.

1-р хүү: За.

Мүй: Чамд ч бас баярлалаа.

2-р хүү: За.

Эр-4: Би даргаасаа гуйн барин энэ үнэд хүргэхээр тохиролцсон юм шүү. Гарын үсэг зурах л юм бол алт, доллар, бэлэн мөнгө аль хүссэнээр чинь найман тэрбумыг танд өгөх болно.

Туат: Энэ... Сайн бодож үзсэн биз дээ? Гарын үсэг зурах л юм бол... мөнгийг авах л юм бол... По-ны жороо үүрд алдана гэсэн үг шүү. Үүнээс хойш үр хүүхэд, ач зээ нар чинь дахиж хэзээ ч По зарж чадахгүй болно. Тэрийг ойлгож байна уу?

Мүй: Арван По-ны газар байсан ч... ач хүүгийн минь хажууд... тэр юу ч биш.

Мүй: Зураач хүн байж хэдэн хархнаас айгаад байгаа юм уу? Ээ, бурхан минь!

Май: Зүгээр үү?

Жиан: Зүгээр ээ.

Эр-10: Нэг нь мөнгөө аваад дотогш ороод ир. Элдэв юм сэдсэний хэрэггүй шүү.

Са Сун: Ээж ээ!

Тринь: Са Сун? Са Сун!

Ман: Тринь!

Тринь: Юу хийгээд байгаа юм?

Эр-11: Дуугүй бай!

Тринь: Намайг тавь!

Эр-11: Дуугүй бол гэсэн шүү! Хөдөлгөөнгүй суу, үгүй бол хүүгийн чинь хөлийг тастана шүү. Дуугүй болооч!

Эр-10: Тэр хөгшин!

Мүй: За.

Эр-10: Мөнгөө нааш нь аваад ир.

Ман: Би аваад явъя.

Мүй: Чи хөгшин биш шүү дээ. Нааш нь өг!

Ман: Аав аа!

Эр-12: Хөдлөхөө боль. Огцом хөдлөөд үзээрэй!

Эр-11: Битгий хөдөл!

Мүй: Түүнийг явуул!

Май: Аав аа!

Ман: Аав аа!

Мүй: Ман! Жиан! Жиан!

Эр-11: Хөөе, битгий хөдөл!

Эр-12: Байрандаа бай!

Эр-11: Хүүхдээ дахиж хармаар байгаа биз дээ?

Эр-12: Зүгээр зогсож бай! Чи!

Мүй: Намайг хүл! Намайг цохь! Намайг алсан ч болно! Гэхдээ хүүхдүүдийг минь явуулаач! Би мөнгийг чинь аваад ирсэн. Өөр юу хүсээд байгаа юм бэ? Хүүхдүүдийг минь явуулчих. Оронд нь намайг хүл! Намайг ал гэж байна! Бүгд миний буруу. Өтөлсөн хойноо ч тэнэг, зөрүүд хэвээрээ байжээ би. Гуйж байна, би өвдөг сөгдөөд гуйя.

Май: Аав аа!

Мүй: Хүүхдүүдийг минь л явуулчих. Миний бэр... үргэлж шаргуу хөдөлмөрлөж, хэмнэж, гамнаж амьдарсан. Насаараа зовлон бэрхшээл туулж, нөхөр, хүүхэд, хадмуудаа бүгдийг нь асарсаар ирсэн. Би та нараас гуйя. Ингээд өвдөг сөгдөөд гуйж байна. Өмнө чинь сөгдөөд... өөрийнхөө амиар гуйж байна. Миний бэр, ач хүү хоёрыг тавиад явуулчих. Гуйж байна. Хүүхдүүд минь байхгүй бол би яаж амьдрахаа ч мэдэхгүй байна. Гуйж байна. Гуйж байна шүү дээ.

Са Сун: Ээж ээ!

Тринь: Са Сун!

Мүй: Са Сун! Алив, би тусалъя. Са Сун, би тайлаад өгье.

Тринь: Са Сун, миний хүү зүгээр үү? Бурхан минь гэж, миний үр.

Мүй: Хүү минь зүгээр үү?

Ман: Аав аа! Миний хүү зүгээр үү? Аав аа!

Май: Са Сун. Са Сун.

Мүй: Миний хайртай ач хүү. Миний баяр баясал. Ивий, хөөрхий дөө.

Жиан: Са Сун мундаг юм аа.

Мүй: Өвөө нь хүүдээ байгаа бүхнээ өгнө өө! Ач хүүдээ л өгнө. Са Сун, чи айсан уу?

Са Сун: Үгүй ээ, эмээ намайг сайн харж байсан. Эмээ гэнэ ээ?

Туат: Ёстой нэг, энд чинь сүрэл, тоос шорооноос өөр юм алга.

Мүй: Чи энэ бүхний ард байсан байжээ?

Туат: Зүгээр биз дээ?

Мүй: Чи миний ач хүүг хулгайлсан юм уу?

Туат: Хулгайлсан гэнэ шүү. Тайван байж үз. Одоо жүжгийнхээ учрыг тайлъя.

Эр-4: Ёоё, ээж минь... Ёоё, ёоё.

Май: Хүүе ээ.

Мүй: Чи энэ газрыг хүртэл худалдаад авчхаа юу?

Эр-4: Та хэзээ ч надаас зугтаж чадахгүй шүү. Өө, эгч ээ. Одоо бүх юм дууссан юм чинь надад жаахан шагнал өгч болно биз дээ?

Эр-11: Бидэнд ч гэсэн?

Туат: Та нар бүгд сайн ажилласан.

Эр-12: Надад ч гэсэн.

Туат: Бүгд шагнуулна аа.

Эр-10: За.

Туат: Маш их баярлалаа.

Эр-4: За.

Са Сун: Ёоё, ёоё.

Туат: Байж бай.

Са Сун: Энэ ёстой тухгүй юм аа.

Туат: Са Сун надаас байн байн тусламж гуйгаад байсан юм. Тэгээд Киеү бид хоёр оролцсон хэрэг. Тийм болохоор л би чамаар гэрээ харуулсан байхгүй юу.

Са Сун: Та линзийнх нь тагийг авахаа мартчихаж. Зүгээр харагдаж байна уу? Миний ам хөхөрсөн харагдаж байна уу?

Туат: Тэгээд л би түүнд туслахаар шийдсэн дээ. Өөрт чинь, бас Триньд сургамж өгөхийн тулд. Та нар бүгдээрээ хүүхдийг бодож байх хэрэгтэй. Хүүхэд та нарын маргаан дунд хавчуулагдаж байна шүү дээ. Хөөрхий нялх юм. Танай гэр бүл цирк шиг л бужигнаантай амьдрах юм.

Ман: Тэгэхээр энэ бүхэн Туат эгч, Са Сун хоёрын төлөвлөгөө байсан юм уу?

Туат: Хүүе. Чи чинь харин өнөөдөр ухаан суучхаа юу даа?

Эр-4: Бас энэ байгаа шүү, эгч ээ.

Туат: Май. Үлдсэнийг нь өөрсдөө зохицуул. Бас би чамайг По-гоо сонгох нь уу, Са Суныг сонгох нь уу гэдгийг харахыг хүссэн юм.

Мүй: Хэрвээ би По-г сонгосон бол юу гэж?

Туат: Ёстой нэг, би чамайг дэндүү сайн мэднэ л дээ.

Туат: Нэг юм асууя. Хэрэв би Са Сунд туслаагүй бол... танай гэр бүл ер нь учраа олох байсан болов уу?

Мүй: Өө, за. Энэ бүхэн чинь ямар хэрэгтэй байсан гэж?

Туат: Сүржигнэчих юм аа.

Мүй: Туат одоо яасан их хошуу дүрдэг юм бэ? Эмэгтэйчүүдийн хэрэгт оролцох дуртайг ээ. Хүүе! Нохой! Нохой байна!

Туат: Хүүе ээ! Энэ чинь! Яадаг билээ! Мүй! Мүй цөөрөм рүү уначихлаа! Гэрт хүн байна уу? Туслаарай! Хурдлаарай! Хэн нэгэн туслаач ээ! Чи минь ээ!

Туат: Цэцгэн хээтэй хувцастай сайхан харагдаж байна шүү.

Мүй: Би ямар ч хувцастай сайхан харагддаг л даа.

Туат: Үхлийн ирмэг дээр очсон ч хэл ам нь хэвээрээ шүү.

Мүй: Чи шарх нь юм бол... би давс нь байя.

Мүй: Ойн хатан хаан сүр жавхлантай залран сууна Гучин зургаан уулын орныг захирна Бүх эрх мэдэл түүний гарт бий Тэнгэрийн дагина ичингүйрэн инээмсэглэнэ Зөөлөн дөлгөөн тэр инээмсэглэлийг нь хараач Тэнгэрт түгсэн одод шиг Нүд нь гялалзан гэрэлтэнэ

Са Сун: Өвөө! Өвөө! Са Сун байна аа. Би ирлээ.

Мүй: Са Сун уу? Миний хүү мөн үү?

Са Сун: Би мөн байна аа.

Мүй: Цагаан сар өнгөртөл ирэхгүй нь гэж бодож байлаа. Нөхөр чинь хаана байгаа юм?

Тринь: Миний өмнөөс ажил амжуулахаар явсан. Гэрлэсэн л бол эхнэрээ халамжлах ёстой шүү дээ.

Мүй: Чи намайг... эхнэрээ халамжилдаггүй гэх гээд байна уу?

Тринь: Та дандаа л ингэж байх юм.

Мүй: Тийм ээ, чи ч гэсэн ялгаагүй байж. Тэгээд та хэд дахиад хэд хонохгүй юм уу?

Тринь: Уг нь тэндээ бүүр үлдье гэж бодож байлаа. Даанч Са Сун зүгээр суулгахгүй юм. Надад юу гэж хэлснээ өвөөдөө өөрөө хэл дээ.

Мүй: Хэлчих. Ёстой нэг, ичих хэрэггүй ээ. Өвөөдөө хэлчих. За, алив. За.

Са Сун: Би өмнөдөд амьдармааргүй байна. Энд өвөөтэйгөө хамт баймаар байна.

Мүй: Өвөөтэйгөө хамт үлдэх юм уу? Чамайг явчихвал өвөө нь өвдчихнө шүү дээ.

Мүй: Үлгэрийн орон мэт этгээд содон үзэмжтэй Уулын чулуунууд давхарлан сүндэрлэнэ Сүүдэрт нуугдсан өнгөт хөвд тэднийг бүрхэнэ

Мүй; Туат: Агуйд хөл тавих мөчид ийм гайхамшигт үзэсгэлэн Амьсгалахаа марттал алмайруулна гэж хэн мэдэх билээ

Тринь: Хөөе, золигнууд минь. Цагаан сар сайхан болж байна уу?

Тот: Гоё байна аа. Ёстой сайхан. Амьсгаа ч авах завгүй байна.

Тринь: Са Сун гэртээ ирээд л шууд өвөөгийндөө оччихсон. Хурим чинь ойртож байгаа биз дээ? Бэлдэх юм их байгаа л байлгүй. Би жаахан мөнгө шилжүүлсэн шүү. Би сайн байгаа биз дээ?

Үт Той: Тийм шүү. Гэхдээ бид хоёр өөрсдөө болгочихно оо.

Тринь: Өө, тийм үү?

Үт Той: Дараагийн удаа... арай ахиухныг явуулаарай.

Тот: Эсвэл дараа нь... над руу мөнгө явуулбал бүүр сайн байна шүү. Тэгвэл би энэ лангууг буцаагаад авна. Наад хоёрт чинь дэм болоод одоо зарчихсан нь ч дээр юм шиг.

Үт Той: Ах аа, эгч ээ.

Эр-13: Сайн уу, эгч ээ?

Тринь: Өө, сайн уу?

Эр-13: Би Үт Тойг сайн харж хандана гэдгээ амлаж байна аа. Санаа амар байж болно шүү, эгч ээ.

Тринь: Тийм амархан байх болов уу даа? Би хойд нутгийн залуусын уран цэцэн үгэнд итгэдэггүй л дээ.

Үт Той: Уран цэцэн үг гэнэ ээ? Хэн ч тэгж яриагүй шүү дээ. Яах вэ, царайлаг нь ч царайлаг л даа. Ер нь л тийм. За, март даа. Сайхан ч үнэртэй. Ер нь бол боломжийн хүн.

Тринь: Манай нөхөр ч гэсэн сайхан үнэртэй. Танай хүн манай хүнийг гүйцэхгүй.

Тот: Ёстой нэг, бүүр нөхөртэй болмоор санагдчихлаа.

Тринь: Юу гэнэ ээ?

Тот: Үгүй ээ, тийм биш. Нөхөр болмоор санагдчихлаа гэх гэсэн юм.

Мүй: Тэгээд ээж чинь юу гэсэн бэ?

Тринь: Мэдээж ээж нь хүүхдийнхээ хүслийг хүндэтгэнэ гэсэн. Гэхдээ бас өвөө нь ч гэсэн... ээж шиг нь хүүхдийнхээ хүслийг хүндэтгээсэй гэж хүсэж байгаа л даа.

Мүй: Тэр тэгэлгүй яах вэ. Тэр зөрүүд өвгөнд чинь дамжуулж хэлье дээ.

Хүмүүс: Ямар үзэсгэлэнтэй юм бэ!

Мүй: Гурван Ариун Эхийн өмнө хүж өргөн мөргөе Ордны ёслолын хөгжим эгшиглэн байна Залбирал дунд ариун сүнс бууж ирнэ

Жиан: 6-р ширээнд тусгай По!

Май: 2-р ширээнд хоёр тусгай По, хоёр мөстэй цай!

Жиан: Аав аа.

Мүй: За?

Жиан: Та энэ шөлийг амсаад үзээч.

Мүй: Дараа амтлагчаа арай бага хийгээрэй.

Жиан: Тэр тийм биш ээ. Энэ шөлөнд хар тахианы яс хийсэн. Даны По шөлний нууц жор байгаа юм.

Мүй: Чиний жорыг миний По хийх арга барилтай хослуулбал яг төгс болох юм байна.

Ман: Аав, хүргэн, эгч ээ.

Мүй: За, баярлалаа Са Сун. Миний ач хүү хүрээд иржээ.

Ман: Алив, алив, холдож бай.

Жиан: Дүрсгүй хүн шүү.

Мүй: Жиан. Үүнийг ав.

Жиан: За. Баярлалаа, аав аа.

Мүй: Бас нэг юм байна. По-ны газраа битгий өөрсдийнхөө нэрээр нэрлээрэй.

Жиан: Ойлголоо. "Жиан, Май хоёрын По" гэвэл хэн идэх вэ дээ? Тэмбүү гэж байгаа юм шиг болчихно.

Мүй: Зүгээр "Мүйгийн По" гэдэг нэрээр нь байлгая. Нэг амсаад л ухаан балартана шүү дээ.

ТЕКСТ: 250 САЯ ДОНГ ХҮЛЭЭН АВЛАА.

Мүй: Хос дэнлүүний гэрэлд, асрын дэргэд нэгэн дүрс сүүмэлзэнэ Хаврын өнгө дэлгэрч, амьдрал цалгин бялхана

Мүй; Туат: Гурван ууланд цэцэг жимс арвижин ургана Ай даа, ай даа, ай даа хө

Ман: За, хүмүүс ээ. Бөөгнөрөөрэй. Гэр бүлийн зураг авахуулъя.

Тринь: Са Сун, наашаа хүрээд ир. Нааш ир, Са Сун.

Са Сун: Томчууд дандаа хүүхдүүд юу ч ойлгодоггүй гэж хэлдэг. Гэхдээ одоо би мэддэг болсон. Аз жаргалтай гэр бүл гэдэг амттай болсон нэг аяга По-той адил юм байна. Амтууд нь хоорондоо зохицож байх ёстой. Хүмүүс ч гэсэн нэгэндээ буулт хийдэг байх хэрэгтэй. Бас заримдаа... хайрыг илүү амттай болгохын тулд жаахан сам хорхойн нухаш ч хэрэгтэй байдаг юм байна.

Тринь: Энд тавиарай.

Мүй: Өмнөд нутагт ийм их мах хийдэг юм уу?

Тринь: Тийм ээ, овоолоод өг. Яаж байна, эгч ээ? Та чинь арай... Хүүш ээ!

Ман: Та хоёртоо баяр хүргэе! Тэгэхээр чи ингэж нэг юм шөлөө зөв чанаж сураа юу? Надаар заалгах шаардлагагүй болсон уу, айн?

Мүй: Хөөрхий дөө. Удаж байж л бүтлээ дээ.

Жиан: Нээрээ юу?

Мүй: Баясан хөөрсөөр бүжгийн наадамд очоод Дуу аялан, намуухан алхсаар буцаж ирнэ

Мүй; Туат: Үдшийн бүрийд гэрэлтэх ариун оронд Намуухан хөвөх мэт хөдөлгөөнд нь гэрэл цэцэгс мэт дэлгэрнэ Алс холд дууч шувуудын баярт аялгуу цуурайтна

Ман: Хань аа, ингэхэд хоёулаа ер нь... дахиад нэг хүүхэдтэй болбол яасан юм? Са Суныг жаахан амраая даа, тийм ээ?

Мүй: Хөөе, хөөе. Хөөе ээ. Надад ч гэсэн хэлэх зүйл байна.

Ман: За, за.

Мүй: Хань минь... Тэгвэл хоёулаа бас...

Туат: Юу гэж?

Мүй: Нэг оролдоод үзвэл ямар вэ?

Тринь: Аав өнөөдөр шулуухан байх чинь ээ?

Мүй: Баярын цэнгэлийн дуу хаа сайгүй цуурайтаж

Ман: Би бол хоёр гараа өргөөд дэмжиж байна!

Мүй: Өглөөний гэрэлд ойн дуун эгшиглэнэ Энх амгалан, гэрэл гэгээтэй энэ нутагт Ариун хөлөг сүр жавхлантайгаар эргэн заларна

ТЕКСТ: ДАНЫ По. МҮЙГИЙН По ШӨЛНИЙ ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ.

Мүй: Өө, тээр.

Киеү: Хариулт хэрэггүй ээ. Үлдсэнийг нь өөртөө ав.

Эр-14: Хөөе, хөөе, өвдөж байна шүү дээ. Өвдөж байна.

Эр-12: Зүгээр ээ, зүгээр.

Эр-10: Яг сайхан боллоо.

Эр-11: Зогс! Сайн байцгаана уу? Цагаан сараа сайхан тэмдэглээрэй. Баяртай! Ингээд дууслаа!

TRAILER

Мүй - Найруулагч аа, ороод сайхан Фо идээд гараач. Бүгд тухтай байгаарай. Фо-ны газар орж ирчхээд наалдамхай будаа идээд сууж байх ч гэж дээ. Гарч үз.

ТЕКСТ - ГАДНААС ИДЭХ, УУХ ЮМС ОРУУЛАХЫГ ХОРИГЛОНО. ТЕАТРТ ГАДНААС ХООЛ ОРУУЛЖ ИРЭХИЙГ ХОРИГЛОНО.

Мүй - Сонин юм даа. Энэ юун үнэр вэ? Энэ гэрт тамхи татаж болохгүй!

ТЕКСТ - ДОТОР ТАМХИ ТАТАХЫГ ХОРИГЛОНО.

Тринь - Бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүхэнд хадам аавыгаа танилцуулж байна аа.

Мүй - Сайн уу? Бүгдээрээ сайн байцгаана уу? Хөөе, чи! Өдөржин лайв хийчих юм! Очоод дэлгүүрээ янзлаач! Бэр гээд байгаа шүү. Нүд хорсож байна.

ТЕКСТ - ҮЗВЭРИЙН ҮЕЭР ЛАЙВ ХИЙХ, БИЧЛЭГ ХИЙХИЙГ ХОРИГЛОНО.

Мүй - Ямар амьтан нь сая миний нүүр лүү юм шидсэн бэ? Хөөш! Чи эцгийнхээ нүүр лүү шидчихлээ!

ТЕКСТ - ТЕАТРТ ХОГОО ХАМААГҮЙ ХАЯХЫГ ХОРИГЛОНО.

Мүй - Хүүхдүүд зүгээр ганц юм хэлчихээр л уруу царайлаад унах юм. Нэг үг хэлэхээр л урдаас буцаж үг сөрөөд. Дахиад хэлэхээр бас урдаас юм яриад. Тэнгэр, бурхан минь ээ!

Са Сун - Өвөө!

Мүй - Яасан бэ? Өө, хөөрхий. Бас чанга дуугарчихлаа.

ТЕКСТ - ҮЗВЭР ҮЗЭХ ҮЕЭР ЧАНГА ЧИМЭЭ ГАРГАЖ БОЛОХГҮЙ.

Са Сун - Бүгдээрээ энэ жилийн Цагаан сараар "Фо-ны үнэр" киног заавал үзээрэй!

Back to episodes Go home