Filmbridge
Төрөл: УСК Хуудасны тоо: 48
Нэр: The Ultimate Duo12/06/2026 Орчуулсан: Лингостик ХХК
Дүрүүдэд:
Со Жэхёг - 40-45 настай, эрэгтэй, мөрдөгч
Кан Мижү - 30-35 настай, эмэгтэй, прокурор
Ким Жүнху - 30-35 настай, эрэгтэй, шинэ мөрдөгч
Кан Чансү - 35-40 настай, эрэгтэй, хулгайч, алуурчин
И Мина - 25-30 настай, эмэгтэй
Жу Дуну - 40-45 настай, эрэгтэй, алуурчин
У Минху - 40-45 настай, эрэгтэй, мөрдөгч
И Хваран - 35-40 настай, эмэгтэй
И Жингён - 20-25 настай, эмэгтэй, И Минагийн дүү
Ёнхы - 30-35 настай, эмэгтэй, Дунугийн эхнэр
Жу Есул - 5-7 настай, эмэгтэй, Дунугийн охин
Текст: УГ КИНОГ БОДИТ АМЬДРАЛААС СЭДЭВЛЭСЭН БӨГӨӨД ЗОХИОЛЫН ДҮР, БАЙРШИЛ, БАЙГУУЛЛАГЫН НЭРШИЛ НЬ БҮГД ЗОХИОМОЛ БОЛНО. СО ЖЭХЁГ ЦАГДАА БОЛОВ. НУУЦ ДААЛГАВАР ЧИЛСОН БҮЛЭГЛЭЛИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ ДЭЭД АЛБАН ТУШААЛТНЫ АВИЛГА ТӨЛӨВЛӨГӨӨ АМЖИЛТГҮЙ ЦОЛ БУУРАВ. ХЭРЭГТНИЙГ БАРИВЧЛАВ. ГЭМТЭВ. ХЭРЭГТЭН ЗУГТАВ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ХУВААРИЛАГДАВ. ЦОЛ ДАХИН БУУРАХ? БИЕИЙН ТАМИРЫН ЗААЛ ШИЛДЭГ ХАМТРАГЧИД
Со Жэхёг: Юунман аа! Юунман аа! Ашгүй дээ. Яг өлсөж байсан юм. Яасан бэ? Ид л дээ. Яагаад идэхгүй байгаа юм бэ? Дуусчихсан юм уу? Хийгээд өгье. За.
Эр 1: Халцгай! Новш гэж!
Со Жэхёг: Алчуур...
Эр 1: Халцгай!
Со Жэхёг: Хөөе, зүгээр үү?
Эр 1: Новш гэж!
Со Жэхёг: Ахдаа хараал хэлээд байх юм. Миний буруу л даа...
Юунман: Найз хүүхэн чинь ирчхээ юу? Ямар их чимээтэй юм бэ? Со мөрдөгч ирчихсэн байх нь ээ.
Со Жэхёг: Юунман аа.
Юунман: Байцаалттай гэсэн биз дээ?
Со Жэхёг: Нэг тийм юм болсон. Хэдэн өдрийн өмнө, байнга ордог газартаа жаахан архи ууж байгаад харьсан чинь халаасанд нэг ууттай юм байдаг юм байна. Тэгээд нэг л биш юм шиг санагдаад хурдан буцаж өгөх гээд очсон чинь нөгөө газар чинь хаачхаж. Гэтэл маргааш нь нэг новшийн гар Хяналт шалгалтын газарт гомдол гаргачхаж.
Юунман: Ямар баларсан юм бэ?
Со Жэхёг: Харин тэгээд тэр чи биз дээ? Намайг барьж өгсөн новш.
Юунман: Халагдчихвал энд ирээд жолоо барихгүй юу. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өгье.
Со Жэхёг: Нээрэн үү? Би одоо таксинд явах нь ч хаашаа юм... Дасгалжуулагч чинь болъё л доо. Цалин л сайн өгчих.
Юунман: Юун дасгалжуулагч вэ? Надтай үзвэл үхэх юм байж.
Со Жэхёг: Тийм үү? Тэгвэл ганц үзчих юм уу? Нэгийн эсрэг нэг.
Юунман: Тэгэх үү, айн?
Со Жэхёг: Хөөе, зодуулахаасаа өмнө зүгээр л хэлчих. Чи мөн биз дээ?
Юунман: Зодуулчхаад дараа нь битгий олон юм яриад байгаарай. За, алга ташилт!
Хүмүүс: Үзүүлээд өг!
Эр 1: Зогс!
Юунман: Түргэн тусламж дуудаарай! Түргэн тусламж дуудаарай, новш гэж!
Ахлах: Тэр яг хар бүстэй юм уу даа?
Туслах: Жинхэнэ луйварчин байхгүй юу.
Ахлах: Тийм биз? Орцгооё. Юундаа цонх хагалдаг байна аа? Ороорой, ороорой.
Туслах: Мөрдөгч өө.
Ахлах: Амаа тат, новш минь! Юу вэ, энэ одоо? Энэ марихуан биш үү?
Со Жэхёг: Марихуан? Хөөе, Юунман аа! Энэ чинь марихуан байна шүү дээ.
Юунман: Хөөе, муу новш оо, наадах чинь минийх биш, тэгэх үү?
Со Жэхёг: Тэгээд минийх юм уу, муу нохойн гөлөг минь? Чи үнэхээр сайн юм аа!
Юунман: Уучлаарай даа.
Со Жэхёг: Үгүй ээ, Юунман аа, намайг л уучил. Одоо бүх үсээ хусах хэрэгтэй болчихлоо шүү дээ.
Ахлах: Сайхан байна уу?
Со Жэхёг: Хар тамхиар явъя гээд байхад.
Ахлах: Хар тамхи хаанаас олох юм бэ?
Со Жэхёг: Ахлах байж тийм ч юм олж чадахгүй юу? Тэр хөнгөхөн л шийтгэл авна. Зүгээр хашрааж байгаа юм шүү дээ. Мэдээлэл алдагдсан хэрэг юу болсон?
Ахлах: Би жаахан эрх, мэдлээ ашигласан. Удалгүй мартагдчих байх...
Со Жэхёг: Болчихсон юм уу?
Ахлах: Гэсэн чинь бүтээгүй ээ.
Со Жэхёг: Юу бүтээгүй гэж? Огт тоогоогүй юм байж. Бүтэх юм ганц ч алга.
Ахлах: Хөөе, надад нэг сайн мэдээ байна. Чи Ким Жүнху гэж сонсож байсан уу?
Со Жэхёг: Хэн гэнэ ээ?
Ахлах: Ким Жүнху. Юунжин хүнсний компанийг мэднэ биз? Тэр Юунжин компанийн захирлын ганц хүү. Өвөөгийнх нь өвлүүлсэн хөрөнгө гэхэд л 20 тэрбум вон. Харин тэр золиг компанийнхаа ажлыг огт сонирхдоггүй. Юу гэдэг билээ дээ? Инфлүэнза? Инфү... юу? Цахим сүлжээнд их алдартай гэсэн.
Со Жэхёг: Инфлюэнсер, Инфлюэнсер! Тэрийг ч мэдэхгүй...
Ахлах: Гэтэл тэр золиг өөрийнхөө IQ-г өндөр гэж гайхуулж байгаад цахим сүлжээгээр бөөн юм болж. Тэгээд мөрийцсөн гэнэ. 30 сая воноор. Хоёр сарын дотор цагдаагийн шалгалтад тэнцэх. Тэгсэн хоёр шалгалтад хоёуланд нь өндөр оноогоор тэнцчихэж.
Со Жэхёг: Ёстой нэг... Би арай гэж тэнцсэн байхад.
Ахлах: Тэгээд тэр галзуу амьтан жинхэнээсээ цагдаа болохоор шийдчихэж. Ажлаа аваад л шууд зураг оруулж эхэлсэн. Инста дээр бөөн юм болсон. "Ламборгини унадаг цагдаа" гээд. Хүмүүс ажил дээр нь хүртэл ирж, хамт зураг авахуулдаг. Олны анхаарал татаж байгаа нь удирдлагуудын чихэнд хүрчихсэн.
Дарга: Тэгээд хөдөө орон нутаг руу шилжүүлэхээр болсон чинь очиж, очиж энэ золиг манай хэлтэст ирнэ гэнэ ээ. Манай хэлтэс шүү!
Дарга: Би тариачны хүүгээс энэ хүртэл яаж ирсэн билээ дээ. Таван жилийн дараа тэтгэвэрт гарах гэж байж баян айлын хүүгийн арыг бас зохицуулах хэрэгтэй юу?
Ахлах: Шууд халчхаач дээ.
Дарга: Тэгэхээр яах нь байх нь уу?
Ахлах: Хүн дээрэлхэж, буцаахад бол манай Со мөрдөгч шилдэг нь шүү дээ.
Дарга: Тийм үү?
Со Жэхёг: Тэгвэл би тэр Ким Жүнхуг халагдах өргөдөл өгөхөд хүргэвэл...
Дарга: Хүргэвэл?
Со Жэхёг: Энэ удаагийн дотоод хэргийн асуудлыг баттай шийдэж өгнө шүү.
Дарга: Золиг чинь юу гэнэ ээ?
Ким Жүнху: Амрыг ирье!
Дарга: Тэр муу золигийг хараад байгаарай. Болж байна, тохирлоо. Чамд тэгвэл найдлаа шүү.
Со Жэхёг: Угаасаа цол буурч, халагдахдаа би мэргэжлийн шүү дээ. Хичээнгүйлэн халах болно.
Со Жэхёг: Хичээгээрэй.
Ким Жүнху: Нөгөө... энэ зэргийг бол мэргэжлийн угаалгын газар даатгах хэрэгтэй юм биш үү?
Со Жэхёг: Тийм их мөнгөтэй юм уу? Нээрэн их л биз. Энэ чинь эргүүлийн машин шүү дээ. Харилцаа холбоо, электроник гэх мэт. Гаднын хүн гар хүрч болно гэж үү? Сайн угаагаарай.
Ким Жүнху: Усны хамгаалалт цацах хэрэггүй биз дээ?
Со Жэхёг: Энэ бүгдийг хаанаас олоо вэ?
Ким Жүнху: Миний машинд байсан юм. Би цэрэгт генералын машиныг нэг жил хариуцсан шүү.
Со Жэхёг: Тийм байх нь ээ.
Ким Жүнху: Одоо болсон биз дээ?
Со Жэхёг: Юу? Үгүй ээ, хараахан дуусаагүй байна. Тэр ороод ирлээ. Олон нийтийн дэмжлэгт оролцсон машинууд байгаа юм. Дахиад ганц, хоёр орж ирэх байх шүү. Цэвэрхэн болгоод өгөөрэй.
Эр 2: Бууцгаая.
Со Жэхёг: Цэмбэгэр болгоно шүү.
Ахлах: Маргааш бороо орно гэсэн дээ.
Ахлах: Эхний өдөр арай хэтрүүлээд байгаа юм биш үү?
Со Жэхёг: Гэнэт яагаад сайн хүн болчхов оо?
Ахлах: Хэрэг.
Со Жэхёг: Юу юм?
Ахлах: Хулгай.
Со Жэхёг: Ким мөрдөгч өө, мөрдөгчийн эхний хэрэг. Сүмийн хандивын хулгай. 48 мянга... 700 вон?
Со Жэхёг: Өнөө өглөө долоон цагт сүмдээ ирсэн чинь хандивын хайрцагт байсан мөнгө, хоёр спикер болон өсгөгч алга болсон.
Пастор: Тийм ээ, зөв.
Со Жэхёг: Иймэрхүү жижиг хулгайчдыг барихад их хэцүү. Хөөе, хэргийн газар ирчхээд селфи хийгээд байх юм.
Ким Жүнху: Баримтжуулж байна.
Со Жэхёг: Баримтжуулах аа? Чи юугаа мэдэж баримтжуулдаг юм?
Ким Жүнху: Хаана нуугдаж байгааг нь мэдэх юм шиг байна.
Со Жэхёг: Чи юугаа мэддэг юм бэ? Номлогч байхад чинь... чи ямар мөрдлөгийн бурхан уу?
Ким Жүнху: Ийм жижиг газарт иймэрхүү жижиг гарын хулгайч хаана байх нь ойлгомжтой биш гэж үү?
Со Жэхёг: Ойлгомжтой? Олж чадахгүй бол яах юм?
Ким Жүнху: Өөрийнхөө машиныг өгье.
Со Жэхёг: Юу?
Ким Жүнху: Өөрийнхөө машинаа өгье гэж байна.
Со Жэхёг: Жинхэнээсээ биз?
Ким Жүнху: Хэрвээ би барьчихвал яах вэ?
Со Жэхёг: Тэгвэл би чамайг "Ах" гэж дуудъя. Цагдаа байхаа болих хүртлээ.
Ким Жүнху: За, болж байна. Явцгаая.
Со Жэхёг: Болж байна аа.
Со Жэхёг: За аа, хуучин машины захыг нэг судалъя даа.
Ким Жүнху: Энэ хавьд буудалд интернет байдаг уу?
Со Жэхёг: Байхгүй ээ.
Ким Жүнху: Интернет кафе заагаад өг. Эндхийн хамгийн том.
Со Жэхёг: Яах гэж?
Ким Жүнху: Хаалгыг түлхүүрээр нээсэн бол анхны хулгай, зүгээр ломбоор эвдсэн бол туршлагатай хулгайч. Хар даа. Энэ бол мэргэжлийн хулгайч. Туршлагатай хулгайч олзтой бол яана гэж бодож байна? Би байсан бол онлайнаар нэн даруй зарах байсан. Гэтэл энэ газарт дэн буудалд ч интернет байдаггүй. Тэгэхээр интернет кафе гэсэн үг.
Со Жэхёг: Кино их үзсэн бололтой. Кинон дээр очсон газар болгонд сэжигтэн байж л байдаг.
Ким Жүнху: Замаа заана уу.
Со Жэхёг: Чигээрээ яв, чигээрээ.
Ким Жүнху: Хамт орохгүй юм уу?
Со Жэхёг: Хичээл дээрээ унтаж байсан юм уу? Хоёулаа байхдаа дараах дүрмийг мөрдөнө. Нэг нь хэрэгтнийг хөөж, нөгөө нь зугтах замыг хаана. Мэдэхгүй юу? Өнөөдөр би их азтай байна шүү. Юу? Юу вэ? Энэ энд юу хийж байгаа юм бэ? Ёстой нэг...
Кан Чансү: Хэн бэ?
Со Жэхёг: Нуугд.
Кан Чансү: Юу?
Со Жэхёг: Ирж байна, ирж байна.
Кан Чансү: Юу?
Со Жэхёг: Зугт, зугт л даа!
Кан Чансү: Юу?
Ким Жүнху: Ах аа! Ах аа! Ах аа!
Со Жэхёг: Хөөе, тэр новш гүйж байна шүү. Гүйгээд ирж байна.
Кан Чансү: Өөрөө хэн бэ?
Со Жэхёг: Дараа асуугаад зүгээр л явж үз. Тэр новшид баригдвал чамайг ална шүү.
Кан Чансү: Өөрөө яг хэн юм бэ?
Со Жэхёг: Хөөе, замаа! Новш гэж! Ёстой нэг...
Со Жэхёг: Битгий хөдөл! Зүгээр бай! Ирчхээ юу?
Ким Жүнху: Та энд яаж?
Со Жэхёг: Юу яаж гэж? Зугтах замыг хаасан байхгүй юу. Аваачаад машиндаа суулга. Золиг чинь, олигтойхон жолоо барихад яадаг юм бэ? Аваад яв!
Ахлах: За, ямар байна?
Со Жэхёг: Шинэ гэхэд огт тэнэг бол биш юм шиг байна.
Ахлах: Ёстой нэг... Нэг муу жижиг гар барьчхаад.
Со Жэхёг: Жижиг гар биш ч байж магадгүй.
Ахлах: Юу вэ?
Со Жэхёг: Цусны толбо мөн биз дээ? Хуурай байна. Нэлээн удсан бололтой. Бариулыг нь хар даа.
Ахлах: Өөр юм байгаа гэж үү?
Со Жэхёг: Барихад эвтэйхэн, цохиход тохиромжтой байгаа биз дээ? Гэнэтийн цохилт!
Ахлах: Том загас барьчхаж байгаа юм биш үү? Нэг таагаад үзчих үү?
Кан Чансү: Гуйж байна, мөрдөгч өө. Энэ нүгэлтнийг алаад өгөөч дээ.
Ахлах: Хөөе, муу хулгайч аа! Сүмийн хандиваас өөр хулгай хийх газар олдсонгүй юу? Муу хулгайч чинь! Та нар шиг амьтад зүгээр үхэж, тамд шатаад ч нэмэргүй. Амьдаар нь тогоонд чанах хэрэгтэй! Муу хулгайч!
Кан Чансү: Та одоо сүмд явдаг юм уу?
Ахлах: Миний эцэг нэг жижиг сүмийн номлогч байсан юм! Чи жижиг сүмийн номлогч хэр их олдгийг мэдэх үү? Өдөрт 50 мянган вон, сард 200 мянган вон, жилд 2 сая вон олдог юм, муу хулгайч аа!
Кан Чансү: Ёстой нэг! Жилд 2 сая 400 мянган вон, тэгэх үү?
Ахлах: 2 сая 400 мянга юм уу? Тоондоо сайн юм аа, сайн юм! Муу хулгайч чинь!
Кан Чансү: Амь авраарай!
Со Жэхёг: Ахлах аа, та чинь яаж байгаа чинь энэ вэ?
Кан Чансү: Туслаарай!
Со Жэхёг: Ахлах аа, та яаж байгаа юм бэ? Та ингэж болохгүй ээ!
Ахлах: Чамайг ална даа!
Со Жэхёг: Болгоомжтой!
Ахлах: Үгүй ээ, ер.
Со Жэхёг: Юу хийгээд байгаа юм бэ? Ахлахыг хурдан гарга! Хурдлаач ээ!
Ахлах: Муу новш чинь! Холдооч! Муу хулгайч чинь! Хэнд, юу заагаад байгаа юм бэ? Алив, намайг тавиад аль!
Со Жэхёг: Та зүгээр үү? Очиж, очиж сүмээс хулгай хийдэг нь яаж юм бэ? Мэргэжлийн хүн байж. Өмнөх хэргүүдийг чинь харцгаая. Хүндрүүлсэн нөхцөлтэй хулгайн хэрэг хамгийн багадаа гурван жил авна. 48700 воны төлөө гурван жил шүү дээ. Ёстой нэг... Хэрвээ би байсан бол наад цаасан аяганд чинь живж үхэх байсан байх аа.
Кан Чансү: Өөр юм байхгүй гэж хэн мэдэх билээ? Би ч гэсэн ичиж байна.
Со Жэхёг: Нээрэн, Чансү, чи уг нь Сөүлд байсан биз дээ? Яг л Сөүлийнх юм шиг.
Кан Чансү: Мөрдөгч та хүн танихдаа сайн юм гээч?
Со Жэхёг: Тийм биш ээ. Хаяг дээр чинь бичээстэй байна.
Кан Чансү: Би уг нь Ганнам дүүргийн хүн байгаа юм.
Со Жэхёг: Ганнам уу?
Кан Чансү: Таван жилийн өмнө гэхэд л Ёгсамд таван баартай байлаа.
Со Жэхёг: Үнэхээр сайн байсан байна шүү дээ. Тэгэхээр юу гэсэн үг вэ? "10 хувь" гээд байдаг мөн үү?
Кан Чансү: Тэгж хэлдэггүй юм аа. 10 хувь... Ах аа.
Со Жэхёг: За?
Кан Чансү: "10 хувь" юу болохыг мэдэхгүй биз дээ?
Со Жэхёг: Мэдэлгүй яах вэ. Хөөрхөн байвал 10 хувь.
Кан Чансү: Тийм биш ээ. Хүүхдүүдийн гарын мөнгөнөөс 10 хувь авдаг юм.
Со Жэхёг: Тийм байх нь ээ. Тийм байх нь. Тийм байсан байж яаж байгаад энд ирчхээ вэ?
Кан Чансү: Ёстой нэг... Нөгөө... өнгөрсөн жил өдийд байсан байх аа. Согтуу явж байгаад хачин таксинд суугаад Ганнамын хаа нэгтээ буусан юм. Мөнгөгүй, архи гараагүй... "За, мэдэхгүй ээ" гээд л онгорхой нэг баар луу орсон байхгүй юу. Тэр бааранд ажилладаг эмэгтэй үнэхээр дажгүй байсан.
Со Жэхёг: Тийм үү? Тэгээд?
Кан Чансү: Нэг үзэх гээд оролдохгүй юу даа. Тэгсэн муу хүүхэн чинь надтай гуйлгачин шиг л харьцсан.
Со Жэхёг: Новш гэж.
Кан Чансү: "Новш гэж, надад мөнгө байгаа" гэсэн чинь...
Со Жэхёг: За?
Кан Чансү: Уур хүргээд олон юм яриад л байсан.
Со Жэхёг: Тэгээд алхаар цохичихсон байх нь ээ!
Кан Чансү: Үгүй ээ, албаар тэгсэн юм биш ээ.
Со Жэхёг: Энэ чиний цүнхнээс гарч ирсэн.. Цусны толбыг харж байна уу? Жилийн өмнө тийм хэрэг тарьчхаад л ийм жижигхэн газар мөнгөгүй болчихвол сүм дээрэмдээд л, айн?
Кан Чансү: Үгүй ээ... Саяын ярьсан зүйл бол миний тухай биш ээ. Би Ганнамд баар хаана байдгийг ч мэдэхгүй.
Со Жэхёг: Шүүх шинжилгээний лаборатори гэж сонссон биз дээ? Тийшээ явуулбал хоёр өдрийн дотор л хариу гарчихна. Яах вэ? Хэргээ хүлээгээд тайван унтаж амармаар байна уу, эсвэл надтай хэдэн өдөр давсаг хагартлаа байцаагдмаар байна уу?
Кан Чансү: Ёстой нэг...
Со Жэхёг: Цочих гэж, новш чинь. Хөөе, юу хийгээд байгаа юм бэ? Ингээд ч нэмэр байхгүй шүү дээ!
Кан Чансү: Новш гэж! Мөрдөгч хүн хуурна гэнэ ээ?
Ким Жүнху: Байз.
Со Жэхёг: Байз!
Со Жэхёг: Яаж ч бодсон үнэхээр янзтай хэрэг хүлээлгэсэн биш гэж үү? Чи ийм зүйл харж байгаагүй биз дээ? Тийм дээ, харсан байх учиргүй.
Ким Жүнху: Ойлгосон болохоор одоо ярихаа больчих. Бас цахилгаан бороохой зөв ашиглаж сураач.
Со Жэхёг: Их өвдсөн байх нь ээ. Цочирдоод цагдаа хиймээргүй санагдаж байна уу? Болимоор байна уу?
Ким Жүнху: Машины түлхүүр өгөхгүй юм уу?
Со Жэхёг: Яахаараа?
Ким Жүнху: Тэр золигийг би барьсан шүү дээ.
Со Жэхёг: Гавласан хүн нь би шүү.
Ким Жүнху: Шатахууныг нь дийлэхгүй л байх даа.
Со Жэхёг: Би зарна л даа. Хуучин машины зах дээр. Уур чинь хүрч байна уу? Уур чинь хүрч байвал больчихгүй юу.
Ким Жүнху: Тэгээд одоо хаашаа явж байгаа юм бэ?
Со Жэхёг: Хэрэг хариуцсан прокурортой уулзахаар.
Ким Жүнху: Оройн 11 цаг болж байхад уу?
Со Жэхёг: Нэг галзуу новш 21 сумаар буудчихаж. Өрөө төлсөнгүй гээд. Харин прокурор нь хэтэрхий хатуу хүн болохоор 21 ширхэг сумыг заавал олно гээд одоо болтол цогцсыг ухаж байгаа гэнэ ээ.
Ким Жүнху: Цогцос оо?
Эмч: Дахиад нэг.
Кан Мижү: Одоо хоёр үлдлээ.
Эмч: Оройн 12 цаг өнгөрчихсөн байна. Шөнөжин ажиллах юм уу? Ядрахгүй байна уу?
Кан Мижү: Хэвтэж байгаа хохирогчийг бас бодох хэрэгтэй.. Хурдан олно уу.
Эмч: За...
Кан Чансү: Үнэхээр уур хүрээд ганц цохиод...
Кан Мижү: Хэргийн нотлох баримт сэжигтний мэдүүлэг л байх шив.
Со Жэхёг: Иймээс л албан ёсоор мөрдлөгөө эхлүүлэх гээд тантай уулзах гэж ирсэн юм.
Кан Мижү: Хүн амины хэрэг юм чинь Сөүлд баг бүрдчихсэн л байгаа байх.
Со Жэхёг: Гэхдээ гэмт хэрэгтэн энд баригдсан шүү дээ. Бид эхлээд барьсан.
Эмч: Дахиад нэгийг оллоо.
Кан Мижү: Үүнийг дуусгаад хамт хоол идэнгээ ярилцъя.
Со Жэхёг: Болж байна.
Эмч: Сүүлийнх нь нэлээн гүн байгаа болохоор хугацаа их орно доо.
Кан Мижү: Яачихсан юм бэ?
Со Жэхёг: Шинэ ажилтан байгаа юм.
Кан Мижү: Нэг л харсан царай байх чинь.
Ким Жүнху: Прокурор оо, та мөн биз дээ?
Кан Мижү: Юу билээ?
Ким Жүнху: Сожин охидын ахлах сургуулийн Осака дахь аялал.
Кан Мижү: Биш ээ.
Ким Жүнху: Мөн л байна даа.
Кан Мижү: Биш гээд байхад.
Ким Жүнху: Тэр үед надад сэтгэлээ илчлээд зөвшөөрөөгүй болохоор уйлаад бөөн юм болдог Кан Мижү.
Кан Мижү: Биш ээ. Ижил нэртэй хүн юм шиг байна.
Ким Жүнху: Мөн л байна даа.
Кан Мижү: Биш гээд байхад! Үүгээр нотлох боломжгүй ээ. Гурван өдөр өгье.
Со Жэхёг: Галзуу амьтан чинь... Прокурортой сээтгэнэдэг ямар цагдаа байдаг юм бэ?
Ким Жүнху: Сээтгэнээгүй ээ. Кан Мижү үнэхээр алдартай байсан. Сургуулийн урд хүлээдэг, гэрийн гадаа ч хүлээдэг. Та юугаа мэдэх вэ дээ.
Со Жэхёг: Хөөе, хоолоо л идэж үз.
Со Жэхёг: Энэ Ганнам мөн юм уу?
Ким Жүнху: Эндхийн газар ямар үнэтэйг та мэдэх үү?
Со Жэхёг: Мэднэ ээ. Үнэтэй.
Ким Жүнху: Энэ мөн юм шиг байна.
Со Жэхёг: Угаасаа өөр газар ч алга. "Үүр" гэнэ үү?
Текст: ҮҮР
Ким Жүнху: Захирал аа, дуу бичлээ шүү. Энд хэзээнээс эхэлж ажилласан бэ?
И Хваран: Анх нээгдсэнээс нь хойш.
Ким Жүнху: Хэзээ нээсэн юм бол?
И Хваран: Хараахан нээгээгүй л байна.
Ким Жүнху: Асуусан асуултад тодорхой хариулна уу.
И Хваран: Мөрдөгч, та ганц бие юм уу?
Ким Жүнху: Үгүй ээ. Холбоогүй асуулт ч бас битгий асууна уу.
И Хваран: Тэгвэл гэрлэсэн юм уу?
Ким Жүнху: Гэрлээгүй ээ.
И Хваран: Тэгвэл ч их төвөгтэй байгаа юм байна даа.
Ким Жүнху: Юу?
Со Жэхёг: Таныг хэн гэдэг вэ?
И Хваран: И Хваран.
Со Жэхёг: Нас?
И Хваран: Гуч гаран...
Со Жэхёг: Юу вэ? Тавь дөхсөн биз дээ?
И Хваран: Үгүй шүү.
Со Жэхёг: Энэ газрын нэрийг Намжины дуунаас сэдэвлэсэн юм биш үү? Би бага байхдаа л сонсож байсан юм. Надаас эгч юм биш үү?
И Хваран: Би энд ирээд хоёр жил ч болоогүй байна.
Со Жэхёг: Аан... тийм байх нь ээ. Тэгвэл өнгөрсөн жил энд байсан л юм байна. Тэр үед энд ямар нэгэн зүйл болсон биз дээ? Хүн амины хэрэг байгаа юм. Олигтойхон хариулах хэрэгтэй шүү.
И Хваран: Манайд ажиллаж байсан охидын нэгт золгүй зүйл тохиолдсон.
Со Жэхёг: Хохирогчийн нэр?
И Хваран: Мина. И Мина.
Ким Жүнху: Хүн амь насаа алдчихаад байхад ажиллуулсаар л байгаа юм уу?
И Хваран: Тэгээд 30 сая воны түрээстэй газрыг зүгээр хаах байсан юм уу?
Со Жэхёг: Харин тийм ээ. Хаадаг юм уу? Ямар ч байсан, өнгөрсөн хугацаанд гэмт хэрэгтнийг ч барьж чадаагүй Сөүлийн хачин цагдаа нараас болж зовсон байлгүй. Одоо бүх зүйл дууссан. Бид тэр новшийг барьчихсан.
И Хваран: Минаг алсан новш баригдчихсан шүү дээ. Чу Дуну гээд манай байнгын үйлчлүүлэгч байсан юм. Хэргийн дараа шууд баригдаад одоо шоронд байгаа.
Ким Жүнху: Суухгүй юм уу? Одоо яах гэж байна даа?
Со Жэхёг: Одоо яах вэ дээ? Буцаж очоод оройн цагаараа л ажиллая даа.
Ким Жүнху: Урам хугармаар юм аа. Нэг сайхан хүн амины хэрэг илрүүллээ гэсэн чинь...
Со Жэхёг: Сайхан хүн амины хэрэг ээ? Хүний амь тоглоом юм уу?
Ким Жүнху: Туршлагатай мөрдөгч гэсэн биз дээ?
Со Жэхёг: Юу гэнэ ээ?
Ким Жүнху: Туршлагатай мөрдөгч худал үгэнд итгэдэг юм уу?
Со Жэхёг: Ямар бүдүүлэг, новш вэ? Ийм юм ярих юм бол яг одоо боль. Юугаа хараа вэ? Бараг цохих нь ээ.
Ким Жүнху: Ам нээх болгондоо "Боль, боль" гэх юм. Яг яагаад байгаа юм бэ?
Со Жэхёг: Яасан, сонсмооргүй байна уу? "Боль" гэдэг үг сонсохыг хүсэхгүй байвал болихгүй юу.
Ким Жүнху: Нэг үзэлцмээр байгаа юм уу?
Со Жэхёг: Тулаанаар хичээллэсэн гэсэн үү?
Ким Жүнху: Тийм ээ.
Со Жэхёг: Надтай нэг үзэх үү?
Ким Жүнху: Болж байна.
Со Жэхёг: Ороод ир, ороод ир.
Ким Жүнху: Новш гэж.
Со Жэхёг: Хожигдвол чи ажлаа болино шүү.
Ким Жүнху: Өөрийг чинь дутуу үнэлсэндээ хүлцэл өчье.
Со Жэхёг: Юу хийгээд байгаа юм бэ? Толгой чинь эргээд байгаа юм уу? Хөөе, болгоомжтой байхгүй бол баларна шүү.
Ким Жүнху: Капоэйраг дутуу үнэлж байж алуулав.
Со Жэхёг: Тийм үү? Нэг цохиод үзэх үү? Хөөе, байз, байз, байз! Байз, байз! Байз, байз, байз, байз! Дуудлага ирж байна. Дуудлага! Дуудлага! Байна уу? Аан, за. Аан, харин чухал ажилтай байсан юм аа. За, за. Аан, за, за.
Ким Жүнху: Одоо болиоч дээ.
Со Жэхёг: Золиг чинь! "Бууж өглөө" хэл. "Бууж өглөө" хэл.
Дэлгүүрийн эгч: Юу хийцгээгээд байгаа юм бэ?
Со Жэхёг: Хэлээч! Байз, байз! Байз, байз. Дуудлага... дуудлага... Новш чинь... Хулчгар новш чинь! "Бууж өглөө" хэл! "Бууж өглөө" хэл! "Бууж өглөө" хэл! "Бууж өглөө" гэж хэлээч, новш минь!
Дэлгүүрийн эгч: Цагдаа юу? Энд согтуу хүмүүс зодолдоод байна аа!
Ким Жүнху: Тавиач ээ!
Со Жэхёг: "Бууж өглөө" гэж хэл!
Ким Жүнху: Намайг тавиач!
Текст: СӨҮЛ ГАННАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР
Дэлгүүрийн эгч: Чимээ гарахаар нь гарсан чинь хоёулаа согтчихоод зодолдоод бөөн юм болж байсан.
Со Жэхёг: Хөөе, чи унагаасан юм чинь, хохирлыг чи барагдуулаарай.
Ким Жүнху: "Үзэлцье" гэж хэлсэн хүн нь та шүү.
Туслах 1: Үүн дээр...
Со Жэхёг: Уучлаарай, их балай юм боллоо. Эгчид хэлээгүй юм л даа. Яг үнэндээ бид...
Туслах 1: Энд эхлээд гарын үсгээ зурчих. Зурчхаад... би жаахан завгүй байна.
Со Жэхёг: Гарын үсэг үү?
Туслах 1: Эд хөрөнгийн хохирол, согтуугаар эмх замбараагүй байдал үүсгэсэн хэргээр...
Со Жэхёг: Үгүй ээ, байз...
Туслах 1: Миний хэлэхийг эхлээд сонсчих. Та хоёр хөтлөлцөөд өвдөглөөд, эргэцүүлээд байж бай. Тохиролцооны талаар маргааш ярилцъя.
Ким Жүнху: Энд хохирогчийн мэдүүлгийг баталгаажуулдаггүй юм уу?
Туслах 1: Нэлээн орж, гарсан туршлагатай бололтой шүү. Ойлголоо. Гарын үсгийг чи ч бас зур. Энд ч бас зур. За, гарын үсэг.
Ким Жүнху: Золиг чинь, хэзээ таарсан болоод хүндэтгэлгүй яриад байгаа юм бэ?
Туслах 1: Дөнгөж сая таарлаа, золиг минь.
Ким Жүнху: Хөөе, цагдаагийн тухай хуульд ингэж ярьж болно гэж заасан байна уу, айн?
Туслах 1: Хөөе, наадхаа сайн бариач ээ.
У Минху: Больцгоо!
Туслах 1: Ахлах аа.
У Минху: Хөөе! Муу новшууд чинь, юу хийцгээгээд байгаа юм бэ?
У Минху: Золиг чинь, яахаараа хамтран ажиллагсдаа таньдаггүй байна аа? Олигтойхон уучлалт гуй, золиг минь.
Со Жэхёг: Болно оо, одоо хэрэггүй. Зүгээр дээ, зүгээр.
У Минху: Хамт ажилдаг хүмүүс ээ... Өмнөд хэсгийн гэмт хэргийн хэлтэст байсан юм уу?
Со Жэхёг: Тийм ээ, Буын руу шилжихээс өмнө байсан.
У Минху: Пэк Дэхүнийг танина биз дээ? Бид хоёр нэг анги.
Со Жэхёг: Пэк Дэхүн?
У Минху: Тийм ээ.
Со Жэхёг: Пэк Дэхүн? Мэдлэггүй золиг шүү дээ. Би нэлээн их чангалдаг байж билээ.
У Минху: Тийм үү? Бид зүүн хэсэгт хамт ажиллаж эхэлсэн. Насаараа бол би жаахан ах шүү.
Со Жэхёг: Аан, тийм байх нь. Намайг Нунсанд байхад тэр хамгийн бага нь байж билээ. Та хоёр дотно юм уу?
У Минху: Дотно биш ээ. Зүгээр л ах, дүү хоёр байхгүй юу. Нэлээн удаан мөрдөгч хийсэн бололтой шүү.
Со Жэхёг: Мөрдөгчөөр удаан ажиллаагүй ээ. Албан тушаал өгсөж, уруудсан юм. Удирдах албан тушаалд ч байж үзсэн. Яг нулимс гарах нь ээ.
У Минху: Яг ямар асуудал тарьчихсан юм бэ? Сөүлд яах гэж ирсэн юм бэ?
Со Жэхёг: Дүүрэгтээ нэг хулгайчийг барьсан чинь нэг жилийн өмнө, энэ дүүрэгт нэг хэрэг тарьчихсан гэнэ.
У Минху: Аан... Надаар туслуулах зүйл...
Ким Жүнху: "Үүр" гэдэг нэртэй жижиг баар байгаа юм. Та мэдэх үү?
Со Жэхёг: Хөөе!
У Минху: Үүр?
Туслах 1: Ахлах аа, И Мина юм биш үү?
У Минху: Хөөе! Шинэхэн золиг чинь... Туслуулах зүйл байвал хэлээрэй. Хөөе, Пак мөрдөгч өө. Энэ тусална шүү. Туслаарай, за?
Ким Жүнху: Яагаад ийм хурдан буцаж байгаа юм бэ?
Со Жэхёг: Яаралтай болохоор л. Буруу бодоогүй юм шиг байна.
Ким Жүнху: Хэрэгтнийг барьсан гэж байна шүү дээ. Бүүр шоронд ялаа эдэлж байгаа.
Со Жэхёг: Тэр золигууд нэг л хачин байсан. Үнэхээр сэжигтэй.
Ким Жүнху: Хачин байгаа нь юу нь сэжигтэй гэж?
Со Жэхёг: Хөөе, шулуухан хэлэхэд хэрэгтэн хэрвээ баригдсан бол Кан Чансү худлаа ярьсан гэсэн үг болно. Сүмээс хулгай хийдэг жижиг гарын хулгайч алаагүй хүнээ алсан гэж худлаа хэлнэ гэж үү дээ? Хэн рүү ярих гэж байгаа юм бэ?
Ким Жүнху: Прокурор луу.
Со Жэхёг: Одоо юу?
Ким Жүнху: Гурван минутын дотор таалагдсан хүнийхээ дугаарыг авч чадахгүй бол "Дараа уулзана" гэж байхгүй шүү дээ.
Со Жэхёг: Юу гэсэн үг юм бэ? Прокурор таалагдаад байгаа юм уу?
Ким Жүнху: Прокурор оо, Ким Жүнху байна.
Кан Мижү: Юу болсон юм бол?
Ким Жүнху: Сөүлд хэрэгтэн нь баригдсан ч гэсэн тэр золигууд буруу хүнээ барьчихсан юм шиг байна.
Со Жэхёг: Хэргийн дугаар 1137. Сөүл Ганнам дүүрэг, 2018 он. И Минагийн аллагын хэрэгтэн Жу Дунугийн байцаалтын тэмдэглэл.
Жу Дуну: Хөөе, нэг үнсчихье л дээ. Новш гэж, хэн ч байхгүй л байна шүү дээ.
Со Жэхёг: "И Минатай архи ууж байгаад маргалдсан. Уурандаа өөрийн мэдэлгүй архины шилээр..."
Жу Дуну: Новш чинь!
Со Жэхёг: И Минаг цохичихсон. Ухаан ороод И Минаг харахад аль хэдий нь амьсгал хураасан байсан. Хэтэрхий согтуу байсан болохоор юу ч бодолгүй цогцсыг хаяад гэртээ харьсан. Харин энэ Кан Чансүгийн байцаалтын тэмдэглэл. "2018 оны зургаа дугаар сарын 17-ны өдөр, би таксинд суугаад харих замдаа ойролцоох баар луу орсон. Архи өгөөч гэхэд эмэгтэй юу ч хэлэхгүй байсан."
И Мина: Манайх хаасан.
Кан Чансү: Юун хаах вэ? Бороо орж байхад...
И Мина: Манайх хаасан гээд байна шүү дээ.
Кан Чансү: Надад мөнгө байгаа.
Со Жэхёг: "Мөнгө байгаа" гээд байхад тоохгүй байхаар нь уур хүрээд эмэгтэйг ганц цохиод түлхсэн чинь унахдаа толгойгоо ширээнд цохисон юм шиг байна." Харин жинхэнэ хэргийн зэвсэг бол түүний машинаас олдсон цусны толботой алх гэж үзэж байна.
Кан Мижү: Ганнам дүүргээс Жу Дунуг хэрэгтэн гэх шалтгаан ингээд л болоо юу?
Со Жэхёг: Үгүй ээ, ингээд ч зогсохгүй. Хэрэг болох өдөр өөр зүйл хийгээгүйгээс гадна, хамгийн чухал нь хэргийн газар Жу Дунуг харсан гэсэн гэрчийн мэдүүлэг маш их нөлөөлсөн.
Кан Мижү: Гэрч гэсэн үү?
Со Жэхёг: Хохирогчийн эмэгтэй дүү И Жингён.
Дарга: Эвгүй байна шүү. Энэ хэргийг зүгээр Сөүлийнхэнд даатгачихъя л даа. Тэд өөрсдөө мэдээд хийчихнэ ээ.
Дарга 2: Тэгэлгүй яах вэ. Бид мөрдөн байцаалтад оролцох юм бол Сөүлийнхэнтэй дайн зарлаж байна л гэсэн үг.
Дарга: Сайн бодоод үз л дээ. Прокурор таны үлдсэн амьдралыг шийдэх асуудал шүү.
Кан Мижү: Та миний үлдсэн амьдралд яагаад санаа зовоод байгаа юм бэ?
Дарга: Чи сая инээсэн үү?
Ким Жүнху: Үгүй ээ, утгагүй санагдаад. Гэмгүй хүн торны цаана ялзарч байж ч магадгүй байхад та нар яг юу ярьцгаагаад байгаа юм бэ?
Ахлах: Чимээгүй бай, золиг минь.
Ким Жүнху: Хэрцгийгээр хөнөөгдсөн хохирогчийн тухай бодоод үз л дээ. Ядаж л жинхэнэ хэрэгтэн хэн гэдгийг баттай болгох хэрэгтэй биш гэж үү?
Дарга: Со мөрдөгч өө, чи юу гэж бодож байна?
Со Жэхёг: Миний бодлоор... давж заалдах шатны шүүх хурал эхлэхэд долоо хоног, шүүх эмнэлгийн шинжилгээ ч бас долоо хоног шаардагдах тул долоо хоног орчим л хянаж үзээд долоо хоногт нотлох баримт гарч ирвэл go! Үгүй бол stop. Дажгүй байгаа биз дээ?
Дарга: Наадах чинь хийнэ гэсэн үг байна шүү дээ!
Ахлах: Хөөе, чи одоо дарга, прокурор хоёрын өмнө юу яриад байгаа юм бэ?
Кан Мижү: Хүмүүс ээ...
Дарга: Юу яриад байгаа, золиг вэ?
Кан Мижү: Хүмүүс ээ!
Со Жэхёг: Үгүй ээ, би зүгээр л оновчтой байдлаар...
Кан Мижү: Хөөе! Явцгаая. Би арыг нь даах болно. Өөрийнхөө үлдсэн амьдралыг би өөрөө мэдчихье.
Со Жэхёг: Яая! Яая...
Ахлах: Босооч ээ, бос.
Дарга: Покер тоглох дуртай юм уу?
Со Жэхёг: Тийм ээ... Үгүй ээ!
Дарга: "Нотлох баримт олбол go, үгүй бол stop" гэнэ ээ? Мөрдөн байцаалт тоглоом юм уу?
Со Жэхёг: Гэхдээ дарга аа, шийдэгдчихвэл уг нь дажгүй байгаа биз дээ? Хэдий болтол энд байх гээ вэ? Төв рүү явж, тушаал дэвших хэрэгтэй шүү дээ.
Дарга: Чамаас болоод төв рүү явах ч эрхгүй болж байна, золиг минь. Бас үүнийг хар даа. Хар л даа. Үүнийг хараад би хальт ухаан балартлаа. Энэ золигийг одоо яах юм бэ? Сая хурал дээр харсан биз дээ? Миний өөдөөс яаж хуцаж байгааг.
Со Жэхёг: Тийм ээ, жаахан зэвүүн хүргэм ч гэлээ, суурьтай л юм байна лээ.
Дарга: Юу гэнэ ээ? Чи хариуцна гэсэн үү, үгүй юу? Намайг зүрхний өвчтэйг мэднэ биз дээ? Тэтгэвэрт гарахад таван жил дутуу байхад миний үхэхийг харахыг хүсээ юу? Дахиад нэг цохиулмаар байна уу?
Со Жэхёг: Хүлээгээрэй... Сая яс таарч цохиод...
Ахлах: Босооч ээ.
Дарга: Дахиад тушаал буурмааргүй байвал сайн л бодоорой, Со Жэхёг минь.
Со Жэхёг: За, мөрдөгч Со Жэхёг миний бие хичээх болно! Томилолт!
Дарга: Золиг чинь...
Ахлах: Та амар даа.
Дарга 3: Та нар одоо юу хийгээд байгаа юм бэ? Хий гэсэн хэргийг ч шийдэж чадахгүй... Тэгээд бас У ахлах аа, одоо манай дүүрэгт...
Ким Жүнху: Сайн байцгаана уу? Буын цагдаагийн хэлтсийн Со Жэхёг мөрдөгч, нэг офицерын хамт Ганнам дүүргийн цагдаагийн хэлтэстэй албан ёсоор хамтарч мөрдөн байцаалт явуулах хүсэлт тавихаар ирлээ! Амрыг ирье!
Текст: ОЛОН НИЙТИЙН СПОРТЫН ӨРӨӨ ХАМТАРСАН МӨРДӨН БАЙЦААЛТЫН ТҮР БАЙР
У Минху: Болчихсон уу?
Туслах 1: Гараад ир, гараад ир.
Со Жэхёг: Энд юм уу?
У Минху: Тийм ээ.
Со Жэхёг: Биднийг энд ажилла гэж үү?
У Минху: Тийм ээ, өөр хэрэгтэй зүйл гарвал захиргаанд албан ёсоор хүсэлт гаргах хэрэгтэй шүү. Жу Дунугийн хэрэг Хууль зүйн яамаар дамждаг болохоор тийшээ бас хамтын хүсэлт явуулаарай.
Со Жэхёг: Чи үнэхээр ингэх гээд байгаа юм уу?
У Минху: Тийм ээ. Жинхэнээсээ ингэнэ.
Туслах 1: Юугаа ухаад байгаа юм бэ, золиг минь ээ?
Ким Жүнху: Энд интернет байгаа юу?
Туслах 1: Наад амаа мэдэж яриарай, золиг минь...
Ким Жүнху: "Амаа мэд" гэнэ шүү.
Туслах 1: Төсөв хязгаарлагдмал болохоор уучлаарай.
У Минху: Хөөе, энэ одоо оффис шүү. Ширээний теннисээ чимээгүй тоглоорой. Сүүлийн үед утсаараа ч интернет орж болдог шүү дээ.
Со Жэхёг: Хөөе, битгий зураг дараад бай.
Ким Жүнху: За аа.
Со Жэхёг: Нөгөөхөө дахиад нэг унш даа.
Ким Жүнху: Жу Дуну, 37 настай. Төрсөн газар нь Гёнгиду Гванжү. Коллеж төгсөөд Тоёнг Констракшнд ажилд орсон. Жил ажиллаад гарсан. Олон компанид ажиллаж байсан ч, ихэвчлэн дандаа халагддаг. Дөрвөн жилийн өмнө, "РэХай капитал" гэх зээлийн компани байгуулсан. Эхнэр, охины хамт амьдардаг.
Со Жэхёг: Цээжилсэн юм уу?
Ким Жүнху: Наад захын бэлтгэл шүү дээ.
Со Жэхёг: Наад захын бэлтгэл биш ээ. Шүүх дээр хэргээ хүлээгээгүй гэсэн билүү?
Ким Жүнху: Тийм ээ. Байцаалтын үеэр хэргээ хүлээн зөвшөөрсөн ч, шүүх дээр буцаасан. Энэ золиг яагаад тэгсэн юм бол?
Жу Дуну: Цагдаагийн газраас ирсэн гэсэн үү?
Со Жэхёг: Тийм ээ. Буын цагдаагийн газраас явж байна. Мөрдлөгтэй холбоотой зарим зүйлсийг тодруулах гэсэн юм.
Ким Жүнху: Жу Дуну, бид хэдэн өдрийн өмнө, нэг хулгайн хэрэгтнийг баривчилсан. Тэр хүн нэг жилийн өмнө...
Жу Дуну: Жинхэнэ хэрэгтнийг барьсан байна, тийм үү? Хэрэгтнийг барьсан юм уу? Ямар золиг байна? Муу нохойн гөлөг... "Би биш" гэж ямар их хэлсэн билээ?
Ким Жүнху: Жу Дуну!
Жу Дуну: Энд нэг жилийн турш би...
Ким Жүнху: Жу Дуну! Жу Дуну!
Жу Дуну: Би үнэхээр гомдолтой байна.
Ким Жүнху: Нотлогдсон зүйл юу ч байхгүй. Та тайван байна уу.
Жу Дуну: И Жингён байна аа... И Жингён худлаа хэлсэн. И Жингён...
Со Жэхёг: Ойлголоо. Тэгвэл тэр орой яг юу болсон талаар дахиад нэг дэлгэрэнгүй хэлээд өгөөч.
Жу Дуну: Тэгье, би хэлье. Тэр өдөр, ажлынхантайгаа хамт сууж байгаад Минатай уулзахаар явсан юм.
Со Жэхёг: Яагаад уулзахаар очсон юм бэ?
Жу Дуну: Мина бид хоёр үерхдэг байсан юм. Тэр өдөр бидний жилийн ой байсан болохоор бэлэг өгөхөөр очсон юм.
Жу Дуну: Хөөрхөн байна шүү.
И Мина: Хөөрхөн юм аа.
Жу Дуну: Жингён үүнд дургүй байсан. Би бүгдийг нь ойлгож байгаа. Миний буруу.
Со Жэхёг: И Жингён яагаад та хоёрыг уулзахад дургүй байсан юм бэ?
Жу Дуну: Би чинь гэр бүлтэй хүн шүү дээ!
Со Жэхёг: Аан, тийм...
Жу Дуну: Тийм ээ, зөв. Би бол муу новш.
Со Жэхёг: Тэгээд И Минатай уулзаад дараа нь?
Жу Дуну: Тэр өдөр архи их уугаад гэртээ хариад тасарчихсан. Унтаж байсан чинь цагдаа нар гэнэт орж ирээд бариад аваад явсан. Тэгээд л болоо.
Со Жэхёг: Тэгээд яагаад И Минаг алсан гэж хэргээ хүлээсэн юм бэ?
Жу Дуну: Үгүй ээ, гурван өдрийн турш унтуулах ч үгүй, хэлсэн үг хэдэн зуун удаа давтуулна. Дараа нь хүүхдийн сургууль дээр хүртэл очно гэж сүрдүүлж байхад би яах байсан юм бэ?
Со Жэхёг: Хэн тэр вэ?
Жу Дуну: У Минху мөрдөгч. Ганнам дүүргийн цагдаагийн газрын У Минху мөрдөгч. Та нар нэг бодоод үз л дээ. Манай охин найман настай. Бага сургуулийн сурагч юу мэдэх вэ дээ. Сургууль дээр нь мөрдөгчид ирээд "Аав чинь алуурчин" гэх цуу яриа гарчихвал миний охин одоо яана аа? Тэр жаахан амьтан яаж хүлээж авах юм бэ? У Минху тэр золиг бол үнэхээр нохойн гөлөг шүү! Би эхнэрээ л хуурсан болохоос, хүн алж чадна гэж үү дээ? Би Минаг алаагүй, тэгэх үү? Би гомдолтой байна! Би алаагүй!
Текст: ШҮҮХИЙН ТӨВ БАЙР
Ян Минсү: Завгүй байна аа, юу болсон бэ?
У Минху: И Минагийн хэрэгт асуудал гарлаа.
Ян Минсү: Юу гэнэ ээ?
Ян Минсү: Итгэмээргүй юм. Яг юу болоод байгаа юм бэ?
У Минху: Чүнбүг Буынд нэг хулгайч баривчлагдсан чинь байцаалтын үеэр бидний хэрэгтэй холбоотой зүйл илэрсэн бололтой.
Ян Минсү: Давж заалдах шүүх удахгүй болох гэж байхад юун...
У Минху: Буыны цагдаа нарыг би зохицуулах болохоор та прокурорыг нь зогсоогоод өгөөч.
Ян Минсү: Юуг, яаж зогсоох юм бэ, айн?
У Минху: Ямар ч аргаар хамаагүй хааж өгөх хэрэгтэй биз дээ? Ноёнтон, бид угаасаа нэг завин дээр байгаа биш гэж үү?
Дарга 4: Кан прокурор оо, энэ хүн бол Сөүлээс ирсэн Ян прокурор. Манай сургуулийн дүү байгаа юм.
Ян Минсү: Ян Минсү гэдэг.
Кан Мижү: Кан Мижү.
Ян Минсү: Унтаж байх шив. Унтаад л байна.
Кан Мижү: Ах аа, уучлаарай. Би архинд жаахан муу л даа.
Ян Минсү: Тэр И Минагийн хэрэг манайх хэвээрээ байгаа. Хэрвээ дахин мөрдөх гэж байгаа бол надад мэдэгдэж, миний тушаалын дагуу үргэлжлүүл.
Кан Мижү: Ах аа, И Минагийн хэрэг биш, Кан Чансүгийн хэрэг гэж явж байгаа. Өнгөрсөн жил суллагдсанаас хойш, өдий хүртэл үйлдсэн гэмт хэрэг гэхэд л маш их шүү, маш их.
Ян Минсү: Жонжуд их сургуулиа төгссөн гэсэн үү?
Кан Мижү: Тийм ээ!
Ян Минсү: Аан, за. Угаасаа тушаал дэвших худлаа болсон болохоор нэг том хэргийн араас хөөцөлдөөд хувийн газрынхаа нээлтэд зориулж нэг сайхан нийтлэлтэй болох гээд ингээд байгаа юм уу?
Кан Мижү: Юу яриад байгаа юм бэ? Миний мөрөөдөл бол Ерөнхий прокурор болох.
Ян Минсү: Би тусалъя. Би тусалъя гэж байна. Чамд ямар ч холбоо, сүлбээ байхгүй болохоор угаасаа хэн ч чамтай өрсөлдөхгүй. Ирэх сард Сөүлийн тусгай мөрдөн байцаах албанд томилж ч чадна.
Кан Мижү: Та арай... надад сайн юм уу?
Ян Минсү: Юу гэнэ ээ?
Кан Мижү: Уучлаарай, таны сэтгэлийг хүлээж авч чадахгүй нь ээ.
Ян Минсү: Тоглоод байгаа юм уу?
Кан Мижү: Уучлаарай, ах аа. Ёстой гоё суусан шүү.
Ян Минсү: Үгүй ээ, үгүй. Кан прокурор оо, үгүй ээ. Сайн биш ээ.
Кан Мижү: Баяртай.
Ян Минсү: Чамд сайн биш гээд байна аа! Би яахаараа... Хөөе, байж бай л даа! Кан прокурор оо!
Кан Мижү: Асуудал юунд байна вэ гэвэл... яагаад над шиг хүмүүсийг зүгээр орхичхож болдоггүй юм бэ? Миний асуудлыг одоо ойлгосон уу?
Ким Жүнху: Прокурор оо, үнэхээр уучлаарай. Одоо утсаа тасалж болох уу?
Кан Мижү: Чамаас болж би ямар их ичсэндээ үхэн хатан прокурор болсон билээ дээ?
Ким Жүнху: Прокурор оо, сайн сонсогдохгүй байна аа. Тэгвэл тасаллаа шүү.
Кан Мижү: Байна уу? Тасалчихсан юм уу? Байна уу?
Со Жэхёг: Ийм орой хэнтэй яриад байгаа юм бэ?
Ким Жүнху: Хувийн амьдралаа хүртэл тайлагнах хэрэгтэй юу?
Со Жэхёг: Хувийн амьдралаа хөөх юм бол эртхэн больж үз.
Ким Жүнху: Аан, за. Ямар нэгэн юм олдсон уу?
Со Жэхёг: Үүнийг чи өөрөө авсан юм уу?
Ким Жүнху: Гэрт байснаа л авчирсан юм. Гэхдээ... чухал зүйлсийг хасчихсан байна.
Со Жэхёг: Нохойн гөлөгнүүд устгаад өгөө биз. Хамтрах бодолгүй болохоор. Бид бүгдийг нь дахиад олох хэрэгтэй.
Ким Жүнху: Мэдүүлэг дээр хэрэг болсон өдөр эгч, хэрэгтэн Жу Дуну нар хамт байсан гэсэн байна. Яг хэдэн цагийн үед юм бол?
И Жингён: Мэдүүлэг дээр бичсэний дагуу.
Ким Жүнху: Танд дахин хэлэх хэцүү байгаа ч гэсэн, бидэнд дэлгэрэнгүй хэлэх хэрэгтэй байна. Гэмгүй хүн оронд нь шоронд сууж байж магадгүй шүү дээ.
И Жингён: Эгчийн өдөр бүр архи ууж олсон мөнгөөр аав бид гурав амьдралаа залгуулж, миний сургалтын төлбөр, аавын эмнэлгийн төлбөрийг ч төлдөг байсан. Тэгээд нэг жилийн дараа, хүйтэн цогцос болоод эргэж ирсэн. Мөрдөгч та нэг хэл дээ. Хэн нь илүү гомдолтой байгааг.
Ким Жүнху: Ах аа, та юу хийгээд байгаа юм бэ?
Со Жэхёг: Хөөе, чи гараад хүн харж бай. Мөрдөх ажиллагааг ганцхан номоос л сурчхаад, юм мэддэг юм шиг аашлах юм.
Ким Жүнху: Хууль бус биш гэж үү дээ?
Со Жэхёг: Хөөе, яахаараа хууль бус гэж? Худал мэдүүлэг өгөх тэгээд хууль бус биш юм уу? Хэн хэрэгтэн билээ?
Ким Жүнху: Кан Чансү.
Со Жэхёг: Гэтэл И Жингён Жу Дунуг гэмт хэрэгтэн гэж мэдүүлсэн. Нэг л хачин биш байна уу?
Ким Жүнху: Хачин байна.
Со Жэхёг: Хачин юм аа.
Ким Жүнху: Яг юу нь хачин гэж?
Со Жэхёг: Кан Чансүд ижилхэн сахиус байсан.
Ким Жүнху: И Минагийн эд зүйлс. Энэ бол баттай нотолгоо.
Со Жэхёг: Эгч, дүү хоёр яагаад ижилхэн сахиус авч явдаг билээ?
Ах 1: Яв, яв!
Ким Жүнху: Азын сахиус шиг зүйл биш гэж үү?
Со Жэхёг: Аз аа? Чи ер нь юугаа мэддэг юм бэ, золиг минь? Онолын л мэдлэгтэй юм байж... ёстой нэг...
Со Жэхёг: Ядарч үхлээ, ядарч үхлээ. Ах нь өдөржин нааш, цааш явж байхад дүү нь харин өдөржин компьютерын ард суугаад л сайхан.
Ким Жүнху: Ирээд үүнийг нэг хар даа.
Со Жэхёг: Юу?
Ким Жүнху: Энэ бараг мөн байх шиг байна. Тэган азын танхим?
Со Жэхёг: Чи яаж үүнийг олсон юм бэ?
Ким Жүнху: Ах та мөрдлөгийг онолоор сураагүй юм чинь яаж мэдэх билээ дээ? Цохиоч!
Үзмэрч: За, нэг үзье... Тэгэхээр 2018 оны... Аан, энд аваад явсан гэж бичсэн байна шүү.
Со Жэхёг: Тийм үү?
Үзмэрч: Ихэвчлэн залуу эмэгтэйчүүд их авдаг. Юу гэдэг билээ дээ? "Мөрдөгч сахиус" гэдэг юм нэлээд хүчтэй.
Ким Жүнху: Гэхдээ өөр газрын сахиуснаас ялгаа бий юу?
Үзмэрч: Байлгүй яах вэ. Би зөвхөн өөрийнхөө зурсан сахиусыг л зардаг. Хүлээгээрэй... Эгч, дүү хоёр ижилхэн сахиус хоёрыг авч явсан гэсэн байна.
Ким Жүнху: Яагаад тэгсэн юм бол?
Со Жэхёг: Тэгвэл тэр үеийнхтэйгээ яг адилхан нэгийг зураад өгөөч. Хүчийг нь хийхгүйгээр зүгээр л яг адилхан байхад болно.
Үзмэрч: Гар. Гар!
Со Жэхёг: Ёстой нэг... Мөнгө байна уу?
Үзмэрч: Картаар болно биз дээ?
Со Жэхёг: Хөөе, золиг минь яаж энд карт...
Үзмэрч: НӨАТ нэмэлт төлбөртэй шүү.
Со Жэхёг: Олоогүй л байна уу?
Ахлах: Хайж л байна шүү дээ.
Со Жэхёг: Жаахан анхааралтай хай л даа.
Ахлах: За, байз.
Ким Жүнху: Прокурор оо, одоо Кан Чансү хэрэгтэн гэдэг нь баттай болсон биз дээ?
Кан Мижү: Шүүгч түүнийг иймхэн нотлох баримтаар яллана гэж бодож байна уу? Болоогүй байна. Бидэнд илүү баттай нотолгоо хэрэгтэй.
Со Жэхёг: Тэгвэл Кан Чансүгийн машинаас олдсон алх?
Кан Мижү: Шүүх эмнэлгийн дүгнэлт маргааш гарна.
Ким Жүнху: Нөгөө... бид яагаад энд уулзалдаж байгаа юм бэ?
Со Жэхёг: Яагаад гэвэл...
Зөөгч эгч: Хоол боллоо.
Со Жэхёг: Би охинтойгоо хальт уулзах гэсэн юм. Нэг ирснийг царайг нь харах хэрэгтэй.
Ким Жүнху: Хэдэн настай юм бэ?
Со Жэхёг: Тэр чамд ямар хамаатай юм бэ? Бас ярзайтлаа инээчхээд. Аймаар юм.
Ким Жүнху: Зүгээр асууж болно шүү дээ.
Со Жэхёг: Тэгээд яагаад чи асууж байгаа юм бэ? Хачин инээнгээ асууж гэнэ.
Ким Жүнху: Юун аймаар байгаа юм бэ?
Со Жэхёг: Чи байна аа...
Охин: Аав аа!
Туслах 1: Та нар хурдан гарцгаагаарай!
У Минху: Та нар хэдэн оных юм бэ?
Туслах 2: За, шалгаж үзье.
У Минху: Гараад хүлээж бай.
И Хваран: Оргил ачааллын үеэр бүх үйлчлүүлэгчдийг хөөгөөд яах гээд байгаа юм бэ?
У Минху: Тэгээд яагаад зугаа цэнгэлийн газар гэх хүсэлтээ гаргаагүй юм бэ? Энгийн үйлчилгээний газар ийм үйлчилгээ үзүүлбэл юу болохыг мэднэ биз дээ?
И Хваран: Яг юу хүсээд байгаа юм бэ?
Ким Жүнху: За, Ким Жүнху байна.
И Хваран: Мөрдөгч өө, би И Хваран байна аа.
Ким Жүнху: Юу? Хэн гэнэ ээ?
И Хваран: Яагаа вэ дээ, над дээр ирсэн биз дээ? Үүр.
Ким Жүнху: Аан, за. Юу болсон юм бол?
У Минху: Хохирогчийн гэр бүлийг яагаад шалгаад байгаа юм бэ?
Со Жэхёг: Хохирогчийн хүрээлэлтэй ярилцлага хийхэд юу нь буруу гэж? Тэгээд бас та нарт өндөр татвар төлж байхад хэрэгтнийг мөшгөхгүй, яагаад биднийг мөшгөөд байгаа юм бэ?
У Минху: Тэгээд... байцаалт чинь дажгүй юу?
Со Жэхёг: Ахицгүй ээ, оронд нь ширээний теннисний цохилт сайжраад байгаа шүү. Маш нарийвчлалтай болсон.
У Минху: Би Пэк Дэхүнтэй утсаар ярьсан. Чи санаанд нь нэг их үлдээгүй бололтой шүү. Асуудал тариад орон нутаг руу хөөгдсөн нэг ах байсан байх л гэж байна лээ. Чамайг хөөгдсөний дараа, хүмүүс аймаар баярласан гэсэн шүү.
Со Жэхёг: Тэгээд... хөдөөгийн цагдаа буруу хэрэгтэн барьсан гэдгийг чинь илчилчих вий гэхээр айгаад байгаа юм уу?
У Минху: Хөдөөгийн танхай новшуудын араас явсаар байгаад уйдчихаа юу? Тэгээд л Сөүлээр эргэлдээд байгаа юм уу? Одоо болиод тэр хөдөө рүүгээ явж үз, новш минь. Жу Дуну хэрэгтэн мөн.
Со Жэхёг: Жу Дуну хэрэгтэн биш, миний хувьд бол сэжигтэн!
У Минху: Сэжигтэн? Нотлох баримт дээрээс нь гэрч хүртэл байхад "Сэжигтэн" гэнэ ээ? Хичээгээрэй. Сайн идээрэй. Тэгж байж л сайн ажиллана. Нээрэн тийм... болгоомжтой байгаарай. Би бодож байгаагаас чинь илүү бохир тоглодог шүү. Муу новш...
Ким Жүнху: Бос л доо. Эгч ээ!
Со Жэхёг: Хөөе, золиг минь...
Ким Жүнху: Ах аа.
Со Жэхёг: Чи галзуураа юу?
Ким Жүнху: Юу? Эгч ээ?
Со Жэхёг: Энэ муу чинь... Юу хийж байгаа юм бэ?
Ким Жүнху: Яагаад байгаа юм бэ?
Со Жэхёг: Чи юу хийж байгаа юм бэ?
Ким Жүнху: Тийм биш ээ.
Со Жэхёг: Юу тийм биш гэж?
Ким Жүнху: Миний хэлэхийг нэг сонс л доо.
И Хваран: Мина аавынхаа эмнэлгийн төлбөрийг төлөхийн тулд надаас мөнгө зээлсэн өрийн бичиг.
Ким Жүнху: Үүнийг яагаад...
И Хваран: Өмнө нь ирсэн мөрдөгчид үүнийг гаргавал Жу Дуну давуу эрхтэй болчихно гээд байсан юм аа. Хоёулаа нэг тулгачих уу? Төлөө.
Со Жэхёг: Энэ авгай яачихсан юм бэ?
Ким Жүнху: Жаахан хачин санагдаад уух зүйлсээ сольчихсон чинь өөрөө ийм болчихсон.
Со Жэхёг: Чамд юм уулгах гэж байсан юм байх даа?
Ким Жүнху: Харин тийм.
Со Жэхёг: Ганнамын новшууд эм хийчихжээ. Новшууд чинь жаахан хүүхдийг яаж байгаа нь энэ вэ? Бас чи ч гэсэн! Ийш, тийшээ явах гэж байгаа бол хэлж бай л даа. Хэлэхгүй ганцаараа тэнээд байх юм. "Эхлээд үйлд, дараа нь мэдэгд" гэж мэдэхгүй юу?
Ким Жүнху: "Эхлээд мэдэгд, дараа нь үйлд" биш үү?
Со Жэхёг: "Эхлээд үйлд, дараа нь мэдэгд" тэр одоо тийм чухал байна уу, айн?
Ким Жүнху: Наадах чинь... энэ эгч надад өгөх гэж байсан нь шүү дээ.
Со Жэхёг: Архи өгөх гэж байсан биш юм уу?
Ким Жүнху: Ажлын цагаар юу гэж архи уудаг юм бэ?
И Хваран: Уг нь ундаа шүү дээ.
Со Жэхёг: Тэгээд ундаа сольсон гэж үү?
Ким Жүнху: Тийм ээ.
Со Жэхёг: Тэгээд яагаад хэлдэггүй юм бэ?
Ким Жүнху: Өөрөө яагаад юу ч хамаагүй уучихдаг юм бэ?
Со Жэхёг: Эхлээд мэдэгд, дараа нь үйлд гэж хэлээд байхад!
Ким Жүнху: Эхлээд мэдэгдэх гэсэн чинь уучихлаа шүү дээ!
Со Жэхёг: Ерөөсөө эхэлж мэдэгдэхгүй юм аа!
Ким Жүнху: Дураараа уухаар чинь яаж хэлэх...
Со Жэхёг: Юун чимээ вэ?
Ким Жүнху: Юу вэ?
Со Жэхёг: Юу вэ, энэ новшууд чинь? Юу вэ? Урхи байж!
Ким Жүнху: Ах аа!
Со Жэхёг: Хөөе, энэ хаалгыг бариарай!
Туслах 1: Хаалгаа онгойлго!
Туслах 2: Тавиач!
Туслах 1: Хаалга онгойлго гэж байна шүү!
Туслах 2: Хаалгаа онгойлго!
Туслах 1: Хаалгаа онгойлго!
Со Жэхёг: Яасан? Юу?
Туслах 1: Юу уучихсан юм бэ?
Со Жэхёг: Юу юу гэж?
Туслах 1: Хаагаарай, хаагаарай!
Текст: ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ХЭЛТЭС
Туслах 1: Сөрөг байна.
У Минху: Галзуурах нь ээ. Яахаараа сөрөг гардаг билээ?
Туслах 1: Ахлах аа, нөгөөдүүл чинь...
У Минху: Азтай юм аа.
Со Жэхёг: Та нар л азтай байна. Би хэтэрхий сайхан сэтгэлтэй болохоор. Гэхдээ би ганцхан зүйлийг л тэвчиж чаддаггүй.
У Минху: Юу юм бол?
Со Жэхёг: Миний гэр бүлээр оролдох.
Туслах 1: Муу новш чинь...
Ким Жүнху: Яаж байгаа чинь энэ вэ?
У Минху: Хөөе, хөөе!
Со Жэхёг: Өдөөн турхирах чинь хууль бус гэдгийг мэдэхгүй юу? Адилхан цагдаа нар байж бүүр ингэж байгааг чинь харвал ямар нэгэн юм нуугаад байна даа, тийм ээ?
У Минху: Үгүй ээ, гэрч мэдүүлэг өгсөн, нотлох баримт ч байгаа. Дээрээс нь шинжилгээгээр хүртэл батлагдчихсан. Яг ямар асуудал байгаа юм бэ?
Со Жэхёг: Гэрч Жу Дунуд өш санасан байсан, шинжилгээг бол та нар хийсэн байх.
У Минху: Новш чинь, юу гэнэ ээ? "Хийсэн" гэнэ ээ? Нотлох баримт байгаа юм уу?
Со Жэхёг: Жу Дунуд ингэтлээ анхаараад байгаа шалтгаан чинь яг юу юм бэ?
У Минху: Жу Дуну хэрэгтэн болохоор тэр. Тэр новшийг би сайн мэднэ. Тэр новш насан туршдаа шоронд хатах ёстой. Заавал.
Со Жэхёг: Хэрэгтэн бол Кан Чансү. Тэр новшийг би энэ удаад жаахан ойлгосон юм. Жу Дуну гарч, тэр новш шоронд байх ёстой. Заавал.
Ким Жүнху: Тэр хар машин дагаад байх шиг байна.
Со Жэхёг: Ганнамынхан л биз.
Ким Жүнху: Бүүр ийм машин унах юм уу?
Со Жэхёг: Энд тийм машин олон шүү дээ. Өндөр үнээр түрээсэлдэг байлгүй.
Ким Жүнху: Гэхдээ ах аа, Кан Чансүгийн мэдүүлгийн хамгийн эхэнд...
Со Жэхёг: Эхэнд нь юу гэж?
Кан Чансү: Хачин таксинд суугаад...
Ким Жүнху: Согтуу таксинд суусан гэсэн шүү дээ.
Со Жэхёг: Тэгээд?
Ким Жүнху: Архи уусан ч, өөрийнх нь машин байсаар байхад заавал таксинд сууна гэж үү?
Со Жэхёг: Гэнэт худлаа ярьсан байж болох л юм. Согтуугаар жолоо барьсан бол...
Ким Жүнху: Тийм биз? Тэгвэл өөрийнхөө машинаар явсан байна.
Со Жэхёг: Хөөе, машинаа эргүүлчих.
Ким Жүнху: Юу?
Со Жэхёг: Хурдан эргэ ээ.
Ким Жүнху: Хаашаа?
Со Жэхёг: Ганнамын цагдаагийн газар луу явъя. Хяналтын камерын бичлэг шалгах хэрэгтэй юм шиг байна. Кан Чансүгийн машин бичигдсэн ч байж магадгүй.
Ким Жүнху: Хяналтын камерын бичлэг гуравхан сар л хадгалагддаг шүү дээ.
Со Жэхёг: Тэр чинь зөрчлийн хэрэг. Эрүүгийн хэрэг хамгийн багадаа гурван жил.
Цагдаа 1: Зогс! Зогс!
Туслах 1: Бид барьчихъя, бид барьчихъя.
Со Жэхёг: Зогсоод байхдаа яах вэ дээ.
Ким Жүнху: Тэднийг төөрүүлэх үү?
Со Жэхёг: Чадах уу?
Туслах 1: Хууль бусаар эргэлт хийчхээд улаан гэрлэн дээр зогсдог нь...
Ким Жүнху: Сайн бариарай.
Со Жэхёг: Хөөе...
Туслах 1: Жолоо сайн барьж байна шүү.
Ким Жүнху: Машин хурдаа нэмэхгүй байна.
Со Жэхёг: Шалтаг уу? Шалтаглаж байгаа юм уу? Баригдвал хоёулаа тэнэг шүү. Юун мөрдөн байцаалт, Буын руугаа шууд буцна л гэсэн үг.
Ким Жүнху: Тэнэг машин. Явлаа шүү!
Туслах 1: Тэнд! Тэнд!
Ким Жүнху: За, жинхэнээсээ үзэлцэх юм биз дээ?
Со Жэхёг: Чадна шүү, чадна! Яаж ийж байгаад төөрүүл! Хөөе!
Туслах 2: Юу вэ?
Туслах 1: Юу вэ, хаана байна аа?
Со Жэхёг: Баярлаж үхлээ юу? Инээнэ гэнэ ээ?
Ким Жүнху: Энэ золигуудыг дээ.
Со Жэхёг: Хаашаа яваад байгаа юм бэ?
Ким Жүнху: Гэр.
Со Жэхёг: Танай гэр үү?
Ким Жүнху: Тийм ээ.
Со Жэхёг: Цочих гэж!
Ким Жүнху: Суучих.
Со Жэхёг: Хөөе, хэтэрхий нүдэнд тусаж байна шүү дээ.
Ким Жүнху: Хурдан сууж үз.
Со Жэхёг: Өнгө нь одоо юу вэ? Такси юм уу?
Тулсах 1: Зөв юм уу даа?
Туслах 2: Юу вэ, энэ одоо?
Со Жэхёг: Одоо яана аа? Бид харагдаад байгаа юм уу?
Ким Жүнху: Үгүй ээ.
Со Жэхёг: Одоо яах юм бэ?
Ким Жүнху: Зүгээр л хар.
Со Жэхёг: Зорчигчийн суудалд байгаа юм чинь харахгүй өөр яах юм бэ?
Со Жэхёг: Хөөе, хөөе, хөөе!
Туслах 1: Хэдий Ламбо ч гэсэн энэ чинь нэг урсгалтай шүү дээ.
Туслах 2: Яачхаа вэ?
Со Жэхёг: Хөөе, бариул яахаараа байдаггүй юм бэ?
Туслах 1: Арагшаа! Арагшаа! Арагшаа!
Туслах 2: Уучлаарай...
Иргэн 1: Яаж жолоо бариад байгаа юм бэ?
Туслах 2: Уучлаарай даа, яагаад уурлаад байгаа юм бэ?
Туслах 1: Байз даа.
Ким Жүнху: Хичээгээрэй, явлаа шүү.
Со Жэхёг: Өөрийнхөө машинд суусан биш бүүр бүдүүлэг болчихжээ.
Ким Жүнху: Юу?
Со Жэхёг: Саяынх чинь бүдүүлэг үйлдэл шүү!
Ким Жүнху: Би угаасаа бүдүүлэг л дээ.
У Минху: Тэгээд алдчихсан гэж үү? Аан, уучлалт гуйлгүй яах вэ. Буцаагаад хайгаач, золиг минь! Юу? Машин яасан гэж? Хөөе, наадхаа миний нэр дээр түрээсэлсэн биз дээ?
Ким Жүнху: Хэрвээ баригдвал бидэнд юу тохиолдох вэ?
Со Жэхёг: Чи халагдаад аавынхаа компани дээр очно.
Ким Жүнху: Харин та?
Со Жэхёг: Намайг... аавынхаа компанид ажил олоод өгөөч.
Ким Жүнху: Мөрдөгч хүн байж ичмээр юм.
Со Жэхёг: Ичлээ гээд ямар өлсөж үхэлтэй биш.
У Минху: Гэхдээ тэр золигууд яагаад биднийг холдуулах гэж тэгж их хичээсэн юм бол?
Туслах: Харин тийм ээ.
У Минху: Чамд өөр хэлдэг үг байдаг юм уу?
Ким Жүнху: За, ах аа? Цагдаагийн газар, цагдаагийн газар. Согтуугаар жолоо барьж байгаад баригдаад... Жаахан л архи уусан байхад энэ Сөүлийн цагдаа нар чинь барьчихдаг юм байна. Би согтуу бааж байна аа. Дараа яръя аа.
Туслах: Тэр машины засварын төлбөр нэлээн их гарах байх даа.
У Минху: Чи ёстой нээрэн, үнэхээр анзааргагүй хүн юм аа. Хөөе.
Туслах: За?
У Минху: Согтуугаар жолоо барьсан хүн яахаараа энэ хүртэл ирж баадаг билээ?
Туслах: Харин тийм ээ.
У Минху: Энэ новшуудыг дээ... Энэ хараад байгаарай...
Ким Жүнху: Яасан бэ?
Со Жэхёг: Үгүй ээ, зүгээр л...
Ким Жүнху: Ёстой нэг.
Со Жэхёг: Бачимдмаар юм аа. Хөөе, баарны ойролцоох хяналтын камерын дугаарыг шалгасан биз?
Ким Жүнху: Тийм ээ, тэнд орж гарах ганцхан замтай болохоор цагийг нь тааруулахад л болно.
У Минху: Зургаа дугаар камер. Энэ аль хэсэг вэ?
Туслах: Архивын өрөө шиг байна.
Со Жэхёг: Муу новшууд чинь...
Ким Жүнху: Цэнхэр машин...
У Минху: Хурдал, хурдал!
Ким Жүнху: Ах аа, олчихлоо!
Со Жэхёг: Машины дугаар?
Ким Жүнху: Сайн харагдахгүй байна.
Со Жэхёг: Наад цаг дээрээ бүгдийг нь нээчих. Байх л ёстой.
Туслах: Байхгүй байна.
Туслах 3: Энд ч бас байхгүй байна.
У Минху: Гараад олж ирээч!
Туслах: Ойлголоо. Явцгаая!
У Минху: Та нар энд юу хийсэн юм бэ? Ямартай ч, өнөөдөр хамтын ажиллагаа дууссан шүү. Бас та нар одоо гэмт хэрэгтнүүд.
Со Жэхёг: Компьютер дээрээ юу ч хамаагүй дараад үз дээ. Цэнхэр өнгөтэй, 5734 дугаартай Спортейж. Кан Чансүгийн эзэмшлийн машин. Зургаа дугаар сарын 17-ны 22:57 цагт тосгон руу орох машиныг харж байгаа биз? Дараагийн дүрс лүү шилжүүлбэл зургаа дугаар сарын 18-ны шөнийн 01:43 цагт, гарч ирэх Спортейж маш сайн харагдана. Хэргийн материалыг зөвшөөрөлгүйгээр авсанд үнэхээр уучлаарай. Гэхдээ та нар бидэнд бүүр муухай хандсан шүү дээ. Яг үнэндээ, та нарыг ялахын тулд илүү их зүтгэсэн нь үнэн. Харин одоо ингээд харсан чинь ялах, хожигдох нь чухал биш байж. Үнэнийг илчлэнэ гэдэг л чухал юм байна лээ. Чи ч гэсэн тийм байгаасай. Бид чинь адилхан мөрдөгчид шүү дээ.
Со Жэхёг: Байна уу?
Ёнхы: Хэн бэ?
Ким Жүнху: Цагдаа байна. Таны нөхрийг Жу Дуну гэдэг үү?
Ёнхы: Тийм ээ, шоронд орсон. Байхгүй байгаа.
Со Жэхёг: Таны нөхрийн талаар хэдэн зүйл тодруулах гэсэн юм.
Ёнхы: За.
Со Жэхёг: Хаалгаа жаахан онгойлгоод өгч болохгүй юу?
Ёнхы: За...
Со Жэхёг: Баярлалаа. Та сайн байна уу?
Ёнхы: Сайн байна уу?
Со Жэхёг: Удахгүй давж заалдах шатны шүүх хурал эхэлнэ.
Ёнхы: Тийм ээ.
Со Жэхёг: Буруу мэдээлэл байх шиг байна аа.
Ёнхы: Есул байна.
Со Жэхёг: Юу?
И Жингён: Бүгд худлаа.
Ким Жүнху: Жингён аа, чи эхэлж худлаа хэлсэн. Худал мэдүүлэг өгөх нь гэмт хэрэг гэдгийг мэдэхгүй юу?
Со Жэхёг: Жингён аа... бид чиний талд. Эгчийнхээ төлөө ч болтугай үнэнийг хэлээч дээ.
Со Жэхёг: Их бэртсэн бололтой.
Ёнхы: Тийм ээ.
Со Жэхёг: Юу болсон юм бэ?
Ёнхы: Манай нөхөр...
Со Жэхёг: Нөхөр?
Ёнхы: Уурлахаар хутгаар ингэдэг...
И Жингён: Эгчийг нас барахаас хоёр сарын өмнө... тэр новш эмнэлэг дээр эгчийн нэр дээр хийсэн 30 сая воны өрийн бичиг бариад ирсэн. Аавын эмнэлгийн төлбөр дутаад, өөрөөс нь зээлсэн гэсэн. Тэгээд намайг өрөө төл гээд... Үгүй бол эгчийг шүүхэд өгнө гэсэн. Харин надад мөнгө байгаагүй. Түүнээс хойш юм л болбол намайг дууддаг байсан. Эгчийг нас барсан тэр орой ч гэсэн түүний утсыг авсан.
Со Жэхёг: Яагаад цагдаад мэдэгдээгүй юм бэ?
Ёнхы: Цагдаад хэлж болохгүй...
Со Жэхёг: Юу?
Ёнхы: Тэгэх юм бол... Есылийг аваад явчихна шүү гэсэн. Миний буруу... Миний буруу... Миний буруу... Би Есылтэйгээ хамт амьдармаар байна. Миний буруу...
И Жингён: Тэр бол чөтгөр!
Со Жэхёг: Жу Дунуг үзэн ядсандаа худал мэдүүлэг өгсөн байна шүү дээ.
И Жингён: Үгүй ээ, тэр новш бол чөтгөр! Шоронд байх ёстой!
Со Жэхёг: Эгчийг чинь алахыг яг харсан юм уу?
И Жингён: Алаагүй байсан ч гэсэн... тэр алуурчин мөн.
У Минху: Чи Жу Дунуд итгэж байна уу?
Со Жэхёг: Тэр И Минаг алаагүй гэдэгт бол итгэж байна.
У Минху: Наадуул чинь бүгд шийдэгдээгүй хэргүүд. Чиний ч гэсэн сонсож байсан хэргүүд байх. Хохирогчид нь бүгд хэрцгийгээр алуулсан. Би алуурчныг нэг хүн гэдэгт бат итгэлтэй байгаа.
Со Жэхёг: Жу Дуну гэж үү?
У Минху: Тийм ээ.
Со Жэхёг: Ямар үндэслэлээр?
У Минху: Үндэслэл байхгүй ээ.
Со Жэхёг: Юу?
У Минху: Зүгээр л тэр новшийн харц нь тийм. Хэрэгтэн гэдгийг нь баттай мэдээд байхад нотлох баримтгүй байх үнэхээр галзуурмаар шүү. Гэтэл Жу Дуну намайг үнэхээр хараал идэм харцаар харж байсан. Хамгийн хачирхалтай нь юу гээч. Тэр хүмүүсийн үхсэн өдөр Жу Дуну гэр бүлээ дандаа зодож таарч... тэдгээр бүртгэлүүд нь бүгд хэсгийн бүртгэлд байдаг. Энэ нь түүний төгс нотлох баримт болчихсон. Хачин биш байна гэж үү?
Кан Мижү: Шинжилгээний хариу гарсан. И Минагийн ДНХ-тэй таарч байна.
Жу Дуну: Сайн байна уу? Та сайн сууж байсан уу? Би хэзээ эндээс гарах вэ?
Со Жэхёг: Жу Дуну.
Жу Дуну: За?
Со Жэхёг: Суучих.
Жу Дуну: За, за. Өнөөдөр ганцаараа ирсэн юм уу? Энэ юу билээ?
Со Жэхёг: Энэ хүмүүсийг таних уу?
Жу Дуну: Үгүй ээ.
Со Жэхёг: Таньдаг байх нь ээ.
Жу Дуну: Юу? Үгүй ээ, яагаад байгаа юм бэ?
Со Жэхёг: Чи алсан юм уу?
Жу Дуну: Яагаад байгаа юм бэ?
Со Жэхёг: Яагаад алсан юм бэ?
Жу Дуну: Танихгүй хүмүүс байна гээд байхад!
Со Жэхёг: Яагаад алсан юм бол?
Жу Дуну: Мөрдөгч өө!
Со Жэхёг: Үерхэж байсан юм уу? Чадаагүй болохоороо алсан юм уу?
Жу Дуну: Мөрдөгч өө, би танд өмнө нь хэлсэн шүү дээ. Та яагаад байгаа юм бэ?
Со Жэхёг: Таалагдсан ч...
Жу Дуну: Одоо боль.
Со Жэхёг: Чамтай уулзахгүй байсан болохоор алсан юм байна. Тийм биз?
Жу Дуну: У мөрдөгчөөс юу сонсчхоод ингээд байгааг чинь мэдэхгүй ч...
Со Жэхёг: Чи И Минатай ч гэсэн үерхээгүй биз дээ?
Жу Дуну: Юу?
Со Жэхёг: Чам шиг бохир амьтантай юу гэж уулздаг юм бэ? Тийм биз? Гэтэл яагаад алаагүй юм бол? Тэгээд л өөр газар байгаагүй юм байна! Яг тийм байна! Бусад хүмүүс шиг өөр газар байгаагүй юм байна. Хариул л даа. Мөн биз, муу бузар амьтан минь?
Жу Дуну: У мөрдөгчид ямар асуудал байдгийг мэдэх үү? Тэр новш үнэхээр аймхай. Намайг өөрийнх нь гэр бүлд хор хүргэж магадгүй гээд энд чихчихсэн юм. Тэр чадах бүх зүйлээ хийсэн, муу өрөвдөлтэй новш. Би байна аа... чи намайг оролдохгүй бол би ч гэсэн чамайг оролдохгүй. Охин чинь уу? Охин? Охин чинь аавыгаа их санаж байгаа бололтой шүү. Хөөрхөн үү?
Со Жэхёг: Юу?
Жу Дуну: Туранхай юу? Урт хөлтэй байх ёстой доо.
Со Жэхёг: Үхэхийг хүсээ юу?
Жу Дуну: Жинхэнэ хэрэгтнийг барьж өгсөнд баярлалаа. Офицер оо.
Кан Мижү: Нэгдүгээр нотлох баримт болгон шүүгдэгчийн гэмт хэрэгт ашигласан алхыг өгч байна.
Шүүгч: Хүлээн зөвшөөрч байна. Прокурор та үргэлжлүүлж болно.
Кан Мижү: Хоёрдугаар нотлох баримт болгон шүүгдэгчийн тээврийн хэрэгслийг харуулсан хяналтын камерын бичлэгийг өгч байна. Гуравдугаар нотлох баримт болгон шүүгдэгчийг баривчлах үед олсон хохирогчийн сахиусыг танилцуулж байна. Ижилхэн болох нь аль хэдий нь батлагдсан.
У Минху: Шийдэгдээгүй бүх хэргийн материалыг өгөөч гэж үү?
Со Жэхёг: Ганцыг ч үлдээлгүй. Бүгдийг нь.
У Минху: Би яагаад тэгэх ёстой гэж?
Со Жэхёг: Жу Дуну тэр новшийг гарч ирэхээр нь буцаагаад чихнэ.
У Минху: Чи суллаа биз дээ? Тийм байж буцаагаад барина гэж үү?
Со Жэхёг: Чи Жу Дунуг баримаар байна гэсэн биз дээ? Үгүй ээ, барих ёстой гэсэн биз дээ?
У Минху: Би чамд тэнэг хүн шиг харагдаад байна уу? Ямар ч нотлох баримтгүй хүнийг яаж... Яаж барих юм бэ? Новш гэж, би аргаа барсандаа тэр үед...
Со Жэхёг: Нотлох баримтаар олно.
У Минху: Харин тэр нотлох баримтыг яаж олох юм бэ?
Со Жэхёг: Хамтдаа хайцгаая л даа. Нүдээ ширгэтэл.
У Минху: Чи намайг өдөх гэж ирсэн юм уу?
Со Жэхёг: Тийм биш ээ. Би чин сэтгэлээсээ хэлж байна.
У Минху: Юу вэ?
Со Жэхёг: Уучлаарай.
У Минху: Яагаад байгаа юм бэ?
Со Жэхёг: Надад туслаач дээ. Тийм ээ, өвдөглөх нь арай хэтэрч байгааг би мэдэж байна л даа.
У Минху: За, бос оо.
Со Жэхёг: Хэрвээ би чиний итгэлийг олж чадна гэвэл би үүнээс илүүг ч хийж чадна!
У Минху: Юун итгэлцэл вэ?
Со Жэхёг: Миний шийдэмгий байдлыг хар л даа.
У Минху: Бос.
Со Жэхёг: Би Жу Дунуг заавал барина аа!
У Минху: Хөөе, энэ хүнийг ав даа.
Со Жэхёг: Битгий яв л даа! Одоо бид нэг тал! Би түүнийг баримаар байна! Одоо бид нэг тал шүү дээ! Би заавал барина аа!
У Минху: Ойлголоо, ойлголоо.
Со Жэхёг: Чамайг зөрчилд оруулахгүй байхыг би үнэн голоосоо хичээнэ ээ!
У Минху: Ойлголоо доо. Намайг тавиад аль!
Со Жэхёг: Жу Дунуг би заавал шоронд хийнэ! Намайг уучлаарай!
У Минху: Жу Дунуг хэрэгтэн байх магадлал хамгийн өндөр гурван хэрэг. Үнэхээр нямбай новш шүү. Түүнийг эргэн тойрныг нэг бүрчлэн шалгасан ч, нэг ч зүйл олдоогүй. Хохирогчийн дотуур хувцас, бөгж, үсний хавчаар, товч эсвэл шүд гэх мэт биеийн хэсгүүд.
Со Жэхёг: Тэгэхээр хохирогчдын хувийн эд зүйлсээс эдгээр нь олдоогүй гэсэн үг шүү дээ. Санаандгүй тохиолдол байж болох ч, эхний хохирогчийн эд зүйлс дундаас алга болсон нь бор үсний боолт. Энэ хоёр дахь хохирогчийн цогцсоос олдсонтой төстэй байгаа биз? Тэгээд хоёр дахь хохирогчийн эд зүйлс дундаас алга болсон нь цагаан дотуур хувцас. Гэтэл гурав дахь хохирогчийн...
Ким Жүнху: Цагаан дотуур хувцас! Тэгэхээр өмнөх хохирогчийн эд зүйлсийг дараагийн хохирогчид үлдээдэг. Арай энэ Жу Дунугийн аллагын дүрэм юм байх даа?
Со Жэхёг: Тийм ээ.
У Минху: Битгий хөөрөөд бай. Бид ч бас үүнийг анзаараагүй гэж бодож байна уу? Бор үсний хавчаар, цагаан дотуур хувцас? Гадаа гараад ямар ч хамаагүй эмэгтэйгээс асуугаад үз. Хоёр хүний нэгэнд нь байх байлгүй. Нотлох баримт гэхэд хэтэрхий түгээмэл. Бас гурав дахь хохирогчоос одоохондоо алга болсон гэх эд зүйл байхгүй.
Ким Жүнху: Алга болсон ч, хохирогчийн гэрийнхэн мэдэхгүй байж болно шүү дээ.
Со Жэхёг: Эдгээр зүйлсийн ганц нь ч болтугай Жу Дунуд байвал...
Ким Жүнху: Тоглоом дуусаа л гэсэн үг.
У Минху: Наадах чинь хэтэрхий тодорхой байна шүү дээ. Ойлгомжтой байхад л сүр бадруулаад байх юм, золиг чинь. Ёстой нэг...
Со Жэхёг: Яагаад уурлаад байгаа юм бэ? Ядаргаатай санагдах хэдий ч, хохирогчийн эд зүйлсээс ямар нэгэн зүйл алга болсон эсэхийг шалгаад өгөөрэй.
Ёнхы: Ажлаа хийж байлаа. Би бүгдийг нь цэвэрлэчихсэн.
Жу Дуну: Хоолоо идэцгээе.
Ким Жүнху: Жу Дуну яасан?
Со Жэхёг: Дөнгөж сая орсон.
Ёнхы: Дуулал 20:5... миний... миний эзэн... Би танд залбирч байна...
Ким Жүнху: Гэхдээ ингэж ажиглаад барьж чадах болов уу?
Со Жэхёг: Ажиглах чинь мөрдлөгийн үндсэн ажил гэдгийг мэддэггүй юм уу?
Ким Жүнху: Гэнэт ямар нэгэн үйлдэл хийхгүй байлгүй дээ.
Со Жэхёг: Их болгоомжтой золиг болохоор амархан хөдлөхгүй л байх.
Жу Дуну: Юу хийгээд байгаа юм бэ?
Ёнхы: Юу?
Жу Дуну: Залбирахгүй юм уу?
Ёнхы: Эзэн бурхан, эцэг минь, танд баярлалаа. Өдөр тутмын хоолоор биднийг хангадаг танд баярлалаа.
Жу Дуну: Ёнхы. Яагаад цагдаа нарт хэрэггүй юм ярьдаг юм бэ? Намайг мэдэхгүй байна гэж бодсон уу? Нааш ир! Нааш ир!
Ким Жүнху: Новш чинь...
Жу Дуну: Буруутай бол зодуулах хэрэгтэй!
Со Жэхёг: Байз! Ажиглаж байгаагаа мэдэгдчихвэл бүүр төвөгтэй болж мэднэ.
Ким Жүнху: Одоо тэр чухал гэж үү?
Со Жэхёг: Энэ яагаад болохгүй байна аа? Муу новш чинь! Би оръё!
Ким Жүнху: Есул аа, зүгээр үү? Бэртээгүй биз?
Жу Дуну: Галзуураа юу? Бүүр галзуурчихжээ! Энэ муу!
Со Жэхёг: Жу Дуну! Нохойн гөлөг минь... Чи хүн мөн үү? Та зүгээр үү?
Ёнхы: Ээж ээ...
Со Жэхёг: Хөөе, надаас асуух ёстой юм биш үү? Хөөе, нохойн гөлөг минь... Үүнийг хууль бус гэдгийг мэднэ биз дээ? Би зүгээр байх юм шиг байна уу? 911 дууд, новш минь.
Кан Мижү: Юу болж байгаа чинь энэ вэ?
Со Жэхёг: Нөгөө...
Кан Мижү: Жу Дуну таныг хууль бусаар утсаар чагнасан, зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэсэн байна.
Со Жэхёг: Гарч байгаад ярилцъя.
Кан Мижү: Одоохондоо энэ хэргээс хол бай.
Со Жэхёг: Прокурор оо.
Кан Мижү: Дахиад зэрэг буурахыг хүсэхгүй л байвал миний хэлснээр хий.
Со Жэхёг: За?
У Минху: Чиний хэлсэн зөв байж. Гурав дахь хохирогчид алга болсон эд зүйлс байсан гэнэ.
Со Жэхёг: Юу?
У Минху: Найз залуутайгаа хос бөгж зүүдэг байсныг гэрийнхэн нь ч мэдээгүй гэнэ. Мөнгөн бөгж, хохирогчийн нэр англиар бичээстэй байгаа гэнэ. Үүнийг л олчихвол баттай нотлох баримт болж чадах байх.
Кан Мижү: Жу Дуну, одоо юу болоод байгааг мэдэж байгаа юу? Гэмгүй гэж суллагдахаар бүх зүйл дууссан юм шиг санагдаж байна уу?
Жу Дуну: Өөрөө хэн бэ?
Кан Мижү: Чамайг сулласан прокурор. Ганнамын хүмүүсийн ачаар хөгжилтэй байсан уу? Одооноос эхлээд би өөрөө шалгах болохоор амаргүй л байх байх шүү. Би ч гэсэн жаахан солиойтой шүү. Жу Дуну, амьдралдаа ганц ч удаа болов хайрлуулж үзсэн үү? И Мина ч бай, И Жингён ч бай... Би чам шиг новшуудыг сайн мэднэ. Чи бол зүгээр л өрөвдөлтэй новш. Мэдэх үү? Өрөвдөлтэй новш. Удахгүй уулзъя, хурдан эдгээрэй.
Ёнхы: Би баярлахгүй байна. Би... Миний хоолойг сонсож байна уу?
Ким Жүнху: Есулын ээж ээ, таны бөгжийг харж болох уу?
Ёнхы: За...
Ким Жүнху: Баярлалаа. Библийг чинь үзэж болох уу?
Ёнхы: Үгүй ээ, загнуулна. Болохгүй.
Ким Жүнху: Хальт л шалгачихъя.
Ёнхы: Болохгүй ээ...
Ким Жүнху: Гялс харчихъя аа.
Ёнхы: Болохгүй ээ, загнуулна.
Ким Жүнху: Гялс харчихъя. Таны нөхөр энд эмэгтэйчүүдийн эд зүйлсийг нуудаг байсан юм байна, тийм үү?
Ёнхы: Мэдэхгүй ээ...
Текст: ҮҮР
Жу Дуну: Яг таарч байна шүү. Сайхан байна уу? Над шиг хүний гарт үхэх ямар байдаг бол? Ямар байх юм шиг байна? Юу гэж бодож байна даа? Новш гэж, царай чинь яачхаа вэ? Хөөе, чи сандрахгүй болохоор сонирхолгүй байна шүү дээ. Хөөе, угаасаа үхэх юм чинь жаахан орилоод өг л дөө. Би хөгжилтэй алаад өгье.
Кан Мижү: Жу Дуну...
Жу Дуну: Яасан?
Кан Мижү: Сайн байлаа.
Жу Дуну: Юу гэнэ ээ?
Ёнхы: Бөгж... нөхөр аваад явчихсан...
Ким Жүнху: Юу?
Ёнхы: Цагдаа нарт баригдахын өмнөх өдөр... надад өгснөө булаагаад аваад явчихсан.
Ким Жүнху: Хэрэг болсон өдөр Жу Дуну аваад явсан ч, гэртээ баригдаад явахад нь байгаагүй гэнэ ээ. Тэгэхээр бөгж нуух боломжтой газар бол нөгөө баар л гэж бодож байна.
Кан Мижү: Хэрвээ Жу Дуну минийх биш гэчихвэл...
Со Жэхёг: Тэр новш өөрөө бөгжийг олох мөчид гавлавал тоглоом дуусаа л даа.
Кан Мижү: Би нэг хийгээд үзэх үү?
Жу Дуну: Юуг?
Со Жэхёг: Чамайг ингэнэ гэж мэдсэн юм аа. Тэвчээргүй муу алуурчин новш! Прокурор оо, та зүгээр үү?
Кан Мижү: Бүгдийг нь биччихсэн үү?
Со Жэхёг: Бичсэн, бичсэн. Хөөе, наад хутгаа хая. Хутгаа хаяхгүй бол буудна шүү. Доошоо! Доошоо!
Жу Дуну: Эхний сум нь дандаа хоосон байдаг юм шүү дээ!
Со Жэхёг: Тавиач, муу новш оо! Хутгаа буулга! Дахиад хүн алах гээ юу?
Жу Дуну: Би яахаараа алуурчин гэж? Би И Минаг алаагүй. Би гүтгүүлж шоронд орсон.
Жу Дуну: Одоо бүгдийг нь дуусгаад өгье. Жаахан л хүлээчих.
И Мина: Туслаач...
Кан Чансү: Новш гэж.
Со Жэхёг: Чи алах гэж байсан биз дээ? Бас өөр эмэгтэйчүүдийг ч алсан. Хөөе, хөөе, энэ новш чинь үнэхээр хүчтэй юм гээч. Хөөе, харж байна уу? Зүгээр ярилцъя л даа.
Ким Жүнху: Ах аа!
Со Жэхёг: Буу хаана байна?
Ким Жүнху: Та зүгээр үү?
Со Жэхёг: Хөөе!
Кан Мижү: Хурдан явж тэр новшийг эхлээд барь л даа.
Ким Жүнху: Ойлголоо.
Ким Жүнху: Ах аа!
Со Жэхёг: Хурдлаарай! Дээшээ гар. Дуну. Жу Дуну. Одоо бүх юм дууссан. Гадаа цагдаа нар хүлээж байгаа. Одоо гараад ирвэл над руу хутга далайлгасныг чинь болоогүйд тооцъё.
Жу Дуну: Новш гэж. Новш... Муу нохойн гөлөг! Муу гөлөг чинь. Нохойн гөлөг минь! Босоод ир!
Ким Жүнху: Ах аа, та зүгээр үү? Ах аа!
Со Жэхёг: Түүнийг зогсоо!
Жу Дуну: Чи муу...
Со Жэхёг: Жу Дуну, чамайг хүн амины хэргээр баривчилж байна. Чамд өмгөөлөгч авах эрх байгаагаас гадна, дуугүй байх...
Жу Дуну: Гавлаад үз л дээ. Гавлаад үз л дээ, муу новш оо!
Со Жэхёг: Хөөе, Жүнху, золиг минь! Хөөе, хөөе, зүгээр үү?
Ким Жүнху: Яг үхэх нь ээ...
Со Жэхёг: Юу болох нь энэ вэ? Алив, харъя. Золиг чинь...
Кан Мижү: Жу Дуну, муу новш чинь!
Ким Жүнху: Яая!
Кан Мижү: Уучлаарай, би жаахан удчихлаа.
Со Жэхёг: Прокурор оо, Жүнху хутгалуулчихлаа. Сайн дарж бай. Жүнху, ухаан ороорой. Ухаантай байна шүү! Хөөе, амьсгалаарай! Түргэн тусламж! Түргэн тусламж дуудаад өгөөч! Золиг минь, ухаан ороорой! Хөөе, чи юу хийгээд байгаа юм бэ?
Ким Жүнху: Амьдралдаа хэзээ дахиад хутгалуулах билээ дээ?
Кан Мижү: Муу галзуу амьтан.
Со Жэхёг: Яадаг хачин амьтан бэ?
Ким Жүнху: Би өвчтөн шүү дээ, өвчтөн!
Со Жэхёг: Уучлаарай... Энэ цусыг... Түргэн тусламж дуудаач дээ!
Цагдаа 1: За, явцгаая.
Цагдаа 2: Хурдан ор, золиг минь.
Түргэн 1: Зүгээр үү?
Ким Жүнху: Үгүй ээ...
Кан Мижү: Үхэхгүй биз дээ?
Түргэн 1: Шарх нь нэг их гүн биш байна.
Кан Мижү: Явцгаая.
Со Жэхёг: Та хамт явах гэж байгаа юм уу?
Кан Мижү: Зүгээр л... нэг зүг байгаа юм.
Со Жэхёг: Хаашаа нэг зүг гэж?
Ким Жүнху: Прокурор оо, дараа дахиж хэзээ ч битгий тэгээрэй. Хэн прокурорыг урхи болгодог байна аа?
Со Жэхёг: Хөөе, прокурор өөрөө хийе гэж байхад чи юу гээд хуцаад байгаа юм бэ?
Ким Жүнху: Үгүй ээ, тэр үхэх шахсан шүү дээ...
Кан Мижү: Зүгээр ээ, би цоо эрүүл байна. Хурдан явцгаая.
Со Жэхёг: Би ч гэсэн эмнэлэг явах хэрэгтэй юм сан...
Түргэн 1: Хөдөллөө шүү.
У Минху: Со Жэхёг.
Со Жэхёг: Аан...
У Минху: Ганцаараа юу хийж байгаа юм бэ?
Со Жэхёг: Харин бүгд явчихлаа шүү.
У Минху: Чи цоо эрүүл харагдаж байх чинь. Дүү чинь хутгалуулж байхад буланд нуугдаад байж байсан юм биш үү?
Со Жэхёг: Хөөе, юу цоо эрүүл гэж? Би хамаагүй их гэмтсэн, тэгэх үү? Тэр новшийг би барьсан, тэгэх үү?
У Минху: Хоёр цагдаа энгийн нэг иргэнийг барьж ч чадахгүй, бид бүгдийг дуудаад зүгээр...
Со Жэхёг: Хөөе, та нар барьж чадахгүй гомдоллоод байхаар чинь бид оронд нь барьсан биз дээ?
У Минху: Бидний барьсныг чи суллачхаад ийм зүйл болоо биз дээ?
Со Жэхёг: Та нар хачин бариа биз дээ?
У Минху: Сайн ажиллалаа.
Со Жэхёг: Чи ч гэсэн.
Дарга: Томилогдох гэрчилгээ. Буын цагдаагийн хэлтсийн түрүүч Со Жэхёгт дэслэгч цол олгов.
Хүмүүс: Баяр хүргэе!
Со Жэхёг: Дэслэгчээр хоёр дахь удаагаа цоллогдоод жаахан ичмээр л юм.
Дарга: Хөөе, тэр нөхрийг яахаар болсон бэ?
Со Жэхёг: Нөгөө захиалгыг хүлээж аваагүйд тооцъё.
Дарга: Юу гэсэн үг юм бэ?
Со Жэхёг: "Хууль бус тушаалаас үр дагаваргүйгээр татгалзаж болно" Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлд өөрчлөлт орсныг мэдэж байгаа биз дээ?
Дарга: Чи өөрөө эхэлж хална гэсэн биз дээ?
Со Жэхёг: За, зургаа авахуулцгаая!
Ахлах: Тэгье, тэгье! Манай баг нааш ир, нааш ир. За, зогсоорой. Даргыг гоё дараарай.
Туслах 5: Нэг, хоёр, гурав!
Туслах 6: Баяр хүргэе.
Со Жэхёг: Баярлалаа, баярлалаа. Хөөе, чамд ямар нэгэн зүйл байхгүй юу? Хөөе, энэ хамгийн хямдхан нь гэсэн биз дээ?
Ким Жүнху: 50 хувийн үлдэгдэлтэй шүү.
Ким Жүнху: Юунман аа! Миний ахыг хохироосон хүн чи байх нь ээ?
Юунман: Би биш ээ. Нааш ир, нааш ир! Ороод ир! Новш чинь! Новш гэж, энэ новшийг болиулаарай! Миний бөмбөг... миний бөмбөлгийг...
Текст: БЭ СОНҮ
Ким Жүнху: Капоэйраг басаж байж алуулав.
Текст: ЖОН ГАРАМ
Кан Мижү: Сэтгэлийг чинь авч чадахгүй нь ээ.
Текст: И СУМ
У Минху: Ойлгосон болохоор тавиад өг л дөө!
Текст: ЖУ ХАНЧОЛ
Жу Дуну: Би чинь гэр бүлтэй хүн шүү дээ.
Текст: ЮҮН ГЁНХУ НАЙРУУЛАГЧ ПАК ЧОЛХВАН ШИЛДЭГ ХАМТРАГЧИД
TRAILER
Со Жэхёг: Хэрэг дээр асуудал гарсан. Цүнхнээс чинь үүнийг оллоо. Хатсан цусыг нь харж байна уу?
Ким Жүнху: Алуурчныг нь барьчихсан шүү дээ.
Со Жэхёг: Буруу бодсон юм шиг байна аа.
Текст: Хаалттай хэрэг...
Со Жэхёг: Хэргийн дугаар 1137. И Минагийн аллагын хэрэгтэн Жу Дунугийн байцаалтын тэмдэглэл.
Дарга 2: Бид мөрдөн байцаалтад оролцох юм бол дайн зарлаж байна л гэсэн үг.
Жу Дуну: Би гэмгүй! Би Минаг алаагүй.
Ким Жүнху: Тэр золигууд буруу хүнээ барьчихсан юм шиг байна.
Текст: Хоёр хэрэгтэн...
Со Жэхёг: Намайг юу гэж хочилдгийг мэдэх үү? “Буцаад байрандаа.” Би түүнийг байсан байранд нь аваачна.
У Минху: Одоо болиод тэр хөдөө рүүгээ явж үз, новш минь.
Со Жэхёг: Хөдөөгийн цагдаа буруу хэрэгтэн барьсан гэдгийг чинь илчилчих вий гэхээр айгаад байгаа юм уу?
У Минху: Жу Дуну хэрэгтэн мөн.
Кан Мижү: Цааш нь. Би ч бас жаахан галзуу шүү.
Со Жэхёг: Яадаг ч байсан ардаа орхиорой!
Текст: Буцах зам үгүй...
Со Жэхёг: Энэ золигуудыг хараач.
Ким Жүнху: Явлаа шүү.
Текст: Жинхэнэ хэрэгтнийг барь. Шилдэг хамтрагчид
Со Жэхёг: Чи алчихсан биз дээ?
Текст: Тун удахгүй...
Back to episodes Go home