Filmbridge
Төрөл: УСК Хуудасны тоо: 31
Нэр: It’s Okay 12/06/2026 Орчуулсан: Лингостик ХХК
Дүрүүдэд:
Инён - Эмэгтэй. 15 настай. Гол дүр.
Сора - Эмэгтэй. 40-45 настай. Бүжгийн багш.
Жиын - Эмэгтэй. 15 настай.
Сынён - Эмэгтэй. 15 настай.
Нари - Эмэгтэй. 15 настай.
Дунюүн - Эрэгтэй. 16 настай.
Дунүг - Эрэгтэй. 35-40 настай. Эмийн санч.
ЭР-1: Та бүхэн суудлаа эзлээрэй. Тоглолт 15 минутын дараа эхлэх гэж байна. Таалан соёрхоно уу. Сөүлийн олон улсын урлагийн чуулгын уламжлалт бөмбөрт бүжиг. Яаралтай нөхцөл байдлын үед театрын баруун зүүн болон хойд талын ослын гарцаар гарна уу. Тоглолтын үеэр юм идэхгүй байхыг хүсье.
Инён: Ээж, шинэ бүжгийн гутал цүнхэнд хийгээгүй юм уу? Бэлтгэлийн гутлаас өөр юм алга.
ЭМ-1: Гутлын шүүгээнд байгаа, аваарай гэж хэлсэн шдээ.
Инён: Би таныг цүнхэнд хийчхээрэй гэж хэлсэн биз дээ? Өнөөдөр заавал өмсөх ёстой.
ЭМ-1: Тийм шдээ. Уучлаарай. Ажил гээд завгүй явж байгаад мартчихсан байна.
Инён: Та байнга ингэх юм. Дандаа л надаас илүү ажлаа боддог.
ЭМ-1: Уучлаарай, Инён. Ээж нь дараа--
Инён: Хэрэггүй ээ. Удахгүй эхэлнэ, тасаллаа.
ЭМ-1: Охиндоо амжилт хүсье.
ТЕКСТ: ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ШИН ЕБИН.
ЭМ-1: За, хатагтай. Бараг очиж явна. Жаахан хүлээж байгаарай.
Сора: Хөшиг нээгдэх хүртэл нэг минут.
ЭМ-2: Цаг болчихлоо.
ЭР-1: Юүкгумү бүжгийг хүлээн авна уу.
ТЕКСТ: ЭЭЖ.
ТЕКСТ: НЭГ ЖИЛИЙН ДАРАА.
Инён: За, дахиад нэг.
ТЕКСТ: ЁНҮН АХЛАХ СУРГУУЛЬ.
Инён: Юу вэ?
Дунюүн: Өнөөдөр бас үсээ угаагаагүй юм уу? Тослогтчихсон байна.
Инён: Өөрийнхөө үсэнд л анхаар. Лего тоглоом байгаа биш дээ.
Дунюүн: Дулаахан байгаа биз?
Инён: Тийм. Үнэртэй ус цацчихсан юм уу?
Дунюүн: Гоё үнэртэж байгаа биз?
Инён: Таалагдахгүй байна. Хэрэггүй.
Дунюүн: Боль оо. Зүгээр зүүчих.
Инён: Ойлгомжтой хэлээд өгье. Би одоо жаахан л даарч байна. Хүмүүс юмыг өөрийнхөө хүссэнээр л хардаг. Чи яг тэгж байна. Чи өөрөө даарч байгаа болохоор намайг даарч байгаа гэж бодсон. Гэхдээ маргаад баймааргүй байгаа болохоор зүгээр ингээд явъя.
Дунюүн: Их юм ярих юм. Зүгээр зүүнэ гэсэн үг биз дээ?
Инён: Тийм.
Дунюүн: Явъя.
Жиын: Ингэж их идэхээр хувцас чинь багадахгүй яах юм.
Сынён: Уучлаарай, би өсөж том болж байгаа хүн.
Нари: Идэхгүй бол би идлээ шүү.
Жиын: Нари, ингэж их иддэг байж таргалдаггүй нууц чинь юу юм?
Нари: "Нууц" аа? Харин л дээ.
Жиын: Хөөх. Хар даа. Ёстой том амтай юм.
Сынён: Үнэхээр сайн идэж байна.
Жиын: Бараг хоёр хүний хоол идчихлээ.
Сынён: Ингэж идчихээд яаж таргалдаггүй байна?
Жиын: Өөх байж л байгаа.
Сынён: Тийм ээ, харагдахгүй ч гэсэн илүүдэл өөх байх л ёстой.
Нари: Би түрүүлээд явлаа.
Сынён: Нари-д атаархчихлаа. Сайн ч бүжиглэдэг.
Жиын: Чадахгүй бол загнуулна. Ээж нь их хатуу хүн. Өрөвдөлтэй шүү дээ.
Сынён: Тийм дээ. Би дундаж л байя. Надад бол хангалттай. Гэдэс дүүрчихлээ.
Жиын: Тийм бол идэхээ боль оо. Яагаад идээд байгаа юм?
Сынён: Ганцаардаад л.
Инён: Юу хийгээд байгаа юм?
Дунюүн: Би лууванд дургүй.
Инён: Үхмээр байна уу?
Дунюүн: Цэцэрлэгт байхдаа чамайг шошны нахианд дургүй гээд би иддэг байсан шдээ.
Инён: Дуртай гэчхээд.
Дунюүн: Би шошны нахианаас илүү чамд дуртай. Идчих.
Инён: Өнөөдөр хэдэн билээ? Золигийн талх.
Дунюүн: Юу вэ? Сая намайг хараасан уу?
Инён: Бие чинь зүгээр үү? Өвдөө юу?
Нари: Битгий тоо.
Инён: Би хүндэрлээ.
Нари: Хөөе, У Инён. Дуугүй байгаарай.
Инён: Аан. Харж л байя. Би яарч байна.
ЭМ-1: Та нар сонссон уу?
ЭМ-2: Юуг?
ЭМ-1: У Инён төлбөр ч төлөхгүй байж энд сурдаг гэсэн.
ЭМ-2: Юу? Тэтгэлгээр сурдаг юм уу? Солиотой юм.
ЭМ-1: Мэдэхгүй ээ, тэгж л сонссон.
Сынён: Та нар мэдээгүй байх нь ээ? Тэтгэлэг авдаг нь үнэн. Хагас өнчин хүүхэд болохоор.
Жиын: Тэнэг ээ, Инён хагас өнчин хүүхэд биш. Ээж нь өнгөрсөн жил өөд болчихсон.
ЭМ-1: Аав нь байдаггүй юм уу?
Жиын: Угаасаа байгаагүй.
ЭМ-1: Тийм үү?
Сынён: Мэдэхгүй ээ, ямартай ч мөнгө төлдөггүй нь үнэн.
ЭМ-1: Гэхдээ шударга бус гэдгийг мэддэггүй юм байх даа?
ЭМ-2: Тийм шдээ, бид мөнгөө өгөөд сурч байхад.
ЭМ-1: Сайн бүжиглэж ч чаддаггүй. Бүжгээр мэргэшиж чадахгүй байх.
Жиын: Чи ч бас сайн биш шдээ.
Сынён: Хөөе, бид бүгд адилхан. Нари-гаас бусад нь ялгаагүй.
ЭМ-2: Тийм ээ, угаасаа сарын дараа таарахаа болино. Төгсөх ангийнхан шалгалтдаа бэлдээд тоглолтод ордоггүй.
ЭМ-1: Гэхдээ сургалтын төлбөр ч төлдөггүй байж энд бидэнтэй хамт үнэгүй байна гэхээр арай л шударга бус биш үү? Тийм биз дээ, Нари?
Нари: Яагаад? Би лав атаархдаг.
Сынён: Чи юу? Яагаад?
Нари: Надад ч гэсэн ээж байхгүй бол амар. Байнга үглэхийг нь сонсохгүй. Явж биеэ халаая.
ЭМ-1: У Инён, чи галзуурчихсан юм уу? Зориуд дэгээдэж байгаа юм уу?
Инён: Яасан? Төлбөрөө төлдөг та нар болгоомжтой байх хэрэгтэй биз дээ?
Нари: Хөөе. Энэ зүгээр нэг сургууль биш шүү. Мөнгөө төлж сурч байгаа хүүхдүүдийг дээрэлхэх буруу юм биш үү?
Инён: Хүний араар муулах бүүр ч буруу биш үү?
Нари: Мөнгөгүйгээс гадна ёс зүйгүй байх нь ээ.
Инён: Уучлаарай, би эцэг эхгүй болохоор Юүтүбээс юм үзэж л хүмүүждэг юм. Больё! Найзууд муудалцахгүй байя.
Нари: Найзууд аа? Явъя.
ЭМ-3: За, ороорой.
Сора: Намайг дуудсан гэсэн үү, захирал аа?
ЭМ-3: Хоёулаа байхдаа албархаад яах вэ.
Сора: За, хатагтай.
ЭМ-3: Хүүхдүүдийн тоглолт дажгүй юу?
Сора: Бэлтгэлийн цагаа жаахан сунгах хэрэгтэй юм шиг байна.
ЭМ-3: Тийм дээ, 60 жилийн ойн тоглолт юм чинь санаа зовох юм их байгаа байх. Гэхдээ чамайг байгаа болохоор их санаа амар байгаа.
Сора: Та хэтрүүлж байна.
ЭМ-3: Би энд олон жил ажилласан ч, чамаас илүү чадварлаг, хөдөлмөрч бүжигчин харж байгаагүй. Мэдээж бүжиг дэглээчийн хувьд ч адилхан.
Сора: Сайхан үг хэлсэнд баярлалаа.
ЭМ-3: Энэ тухай ярьсных... энэ удаад найруулагчийн албан тушаалд чи ажиллаад үзвэл яаж байна?
Сора: Би юу?
ЭМ-3: Чи угаасаа ахлах бүжиг дэглээч, бас би чамд итгэл хүлээлгэдэг болохоор.
ЭМ-4: Жигд амьсгалаад, яарч болохгүй!
Сора: Уучлаарай. Саваатай хэсгийг чинь үзье.
ЭМ-4: Юу? Тэр хэсгээ бэлдэж амжаагүй байгаа.
Сора: Одоо шууд эхэл. Хван Сынён, гар нуруугаа цэх. Гу Жиын, гүнзгий амьсгал. Ким Мигён, зогсолтдоо анхаар. У Инён, хэмнэлээ дагаж чадахгүй юу? Дахиад. Нэг нэгээрээ. У Инён, дэмий инээж байхаар зогсолтоо зөв тааруул.
Инён: За.
Сора: Дараагийнх нь. Дараагийнх нь. Дараагийнх нь. Гол бүжигчин байж сайн анхаарах ёстой юм биш үү? Дахиад. Дахиад! Зургаан бөмбөрийн оронд саваатай хэсэг бэлдье. Саваа, сугу бөмбөрөөр репертуар хийхэд болно.
ЭМ-4: Гэхдээ гэнэт ингэж...
Сора: Болж өгөхгүй байгаа хэсгүүдийг тоглолтоос хасъя гэж бодож байна.
ЭМ-4: Юу? Гэхдээ олон сар хичээж бэлдсэн шүү дээ.
Сора: Хичээлээ гээд чадваргүй байдлын шалтаг болохгүй.
ЭМ-4: Гэхдээ хөтөлбөрийг захирал сонгодог болохоор...
Сора: Захиралтай ярилцаад дуусчихсан. Цаашдаа надаас зөвшөөрөл аваарай. Шинэ репертуарыг бэлэн болохоор нь шалгая.
ЭМ-1: Инён-той өнөөдөр бас уулзаж чадахгүй бол яана?
ЭР-1: Мэдэх юм алга аа.
ТЕКСТ: НИЙГМИЙН ХАЛАМЖ.
ЭМ-1: Ямартай ч дахиад жаахан хүлээе. Өнөөдөртөө ингээд явъя даа.
ЭР-1: За.
ЭР-2: Үгүй ээ, нээрээ. Орой болсон хойно надаар хог хаяулж байх гэж. Эртхэн гаргаад хаячихгүй.
Дунүг: Ингээд болсон.
ЭМ-2: Баярлалаа.
Дунүг: За, баярлалаа. Дахиад ирээрэй. Ирчихсэн үү?
Инён: Тэгж л таарлаа.
Дунүг: Өнөөдөр бас юу хэрэг болов?
Инён: Бухимдсан үед уух юм байгаа юу?
Дунүг: Мэдээж шүү дээ. Манайх бүх л юм байна.
Инён: Юу вэ?
Дунүг: За.
Инён: Хүүхдүүд уудаг юм биш үү?
Дунүг: Тэгээд л уу гэж байна.
Инён: Юу?
Дунүг: Ид шид л гэсэн үг. Үүнээс нэгийг л уухад санааг чинь зовоосон зүйлс ор мөргүй алга болно.
Инён: Үгүй ээ, ер өө. Тэгээд энэ хэд юм?
Дунүг: Чам шиг байнгын үйлчлүүлэгчид бол... 500 вон.
Инён: Цэвэр ашиг нь хэд юм?
Дунүг: Бизнесийн нууц шүү дээ.
Инён: 500 вон байх нь ээ.
Дунүг: Энийг угаасаа нэгээр нь зардаггүй юм. Тусгай сурталчилгаа гээд л өгч байна.
Инён: Зээл тавьж болно биз дээ?
Дунүг: 11-р сарын 23. 500 вон.
Инён: Мэдэж байна аа.
Дунүг: За. Ямар нэг юм болоо юу?
Инён: Ах аа, танд тийм эм байхгүй юу? Уугаад унтах юм бол цаг хугацаа 20 жилээр урагшилчихсан байдаг.
Дунүг: Мэдээж байгаа. Үнэтэй л байх.
Инён: Хэд гэдэг юм?
Дунүг: Бизнесийн нууц.
Инён: Юм болгонд ингэж хариулах юм. Энэ эмээсээ дахиад нэгийг өгчих.
Дунүг: Үр дүнтэй байгаа биз? Хоёрыг авах уу? Нэгийн үнээр. Онцгой санал.
Инён: Өөрөө зохиож хэлээд байгаа юм уу?
Дунүг: Тэгээд өөр хүнээр зохиолгох юм уу?
Инён: Хачин хошигнолоо боль оо.
Дунүг: 500 вон.
Инён: Нэмээд биччих.
Дунүг: Битгий яв, уйдаад байна.
Инён: Хамаагүй ээ.
Дунүг: Хамаагүй бол хамт байчих. Хөөе, чи гэртээ харьчхаад инээнэ дээ.
ЭР-1: Уучлаарай. Инён.
Инён: Унтаагүй байх нь.
ЭР-1: Би ч бас ингэмээргүй байгаа ч, бид түрээсийн мөнгөөр л амьдардаг хүмүүс. Яая даа. Ийм жаахан хүүхэд... Хамаатнуудтайгаа амьдарсан нь дээр биш үү? Энэ долоо хоногтоо байраа суллаарай.
ТЕКСТ: САНАЛ АВЧ БАЙГАА ЮУ?
ТЕКСТ: ШИНЭ ҮНИЙН САНАЛ ИРЛЭЭ.
Инён: Байзаарай. Тэг дээ, ав. За. Хугацаа нь дуусчихсан болохоор 600 воноор л өгье.
ЭР-2: Болж байна. За. Өнөөдөртөө дуусгая. Сайн байлаа.
Бүгд: Баярлалаа.
Сынён: Чи Пак Дуюүн-тэй үерхдэг юм уу?
Инён: Эрэгтэй найзтайгаа юу гэж үерхэх юм?
Сынён: Тэгвэл энэ хоёр үерхэж болох уу?
Инён: Чи Пак Дуюүн-д сайн юм уу?
Жиын: Жаахан бодож л байна. Би чамайг Пак Дуюүн-д сайн гэж бодсон.
Инён: Яагаад?
Жиын: Хамт хоол иддэг биз дээ?
Инён: Хамт хоол идлээ гээд тийм болчих уу?
Сынён: Үерхэх биш ч гэсэн, шохоорхдог байх.
Нари: Жиын, Сынён. Үлдэж бэлтгэл хийнэ биз дээ?
Жиын: Нари, амралтын өдөр чиний хувийн бэлтгэлд очиж болох уу?
Нари: Харин л дээ. Багшаас асуух хэрэгтэй.
Сынён: Чамд саад болохгүй бэлтгэл хийнэ.
Нари: Тэгвэл тэг дээ.
Сынён: Баярлалаа.
Инён: Би явлаа, сайн бэлдээрэй.
Нари: Өвдөж байна.
Жиын: Идмээр байгаа юм байна уу? Догбуги идэх үү?
Сынён: Нари тэрэн шиг биш байна уу?
Жиын: Юу?
Сынён: Бүжгээ бүжиглээд эргэлдээд л байдаг хөгжмийн хайрцаг шиг.
Жиын: Тийм ээ, заримдаа хүн биш юм шиг л байдаг. Юу вэ?
ЭМ-1: Айсан уу? Хамт хөгжилдөж байгаад явъя.
Сынён: Юу вэ?
Жиын: Яагаад гэрэл унтраачхав аа?
ЭМ-1: Ээж хоол идэхээр явчихсан.
ЭМ-2: Манай ээж саунд байгаа.
ЭМ-1: Та нар тэр түүхийг сонссон уу?
Сынён: Ямар?
ЭМ-1: Манай чуулгын барилгад байдаг сүнсний түүх.
Сынён: Сүнс ээ?
ЭМ-1: Өмнө нь манай чуулгад Нари шиг сайн бүжиглэдэг охин байсан юм. Байнга нэгт ордог болохоор нь дэд байрын охин их л атаархдаг байж.
Сынён: Байзаарай, би яагаад тэр дэд байр нь гэж?
Жиын: Хөөе, битгий яриа таслаад бай.
ЭМ-1: Ямартай ч... тэр атаархалдаа автсан дэд байрын охин... түүнийг дахин бүжиглэж чадахгүй болгох хорон санаа олсон нь... хар шид. Тас! Үр дүнд нь 1-р байрын бүжигчин ослоос болж нэг хөлөө алдахад хүрсэн. Бүжиглэх аргагүй болсон тэр охин өөрийнхөө амийг егүүтгэжээ. Гэхдээ тэр үеэс хойш манай чуулгын барилгад сүнсний тухай яриа гарч эхэлсэн. Өөртөө таарах хөл олоод дахин бүжиглэхийн тулд!
Сынён: Битгий минийхийг ав! Би угаасаа сайн бүжигчин биш ээ!
Нари: Итгэнэ гэж хэлсэн биз дээ?
Сынён: Юу вэ? Бүгд хуйвалдаад надаар тоглосон юм уу?
Жиын: Тийм.
Нари: Чи ч бас айсан уу?
Жиын: Үнэндээ жаахан айсан.
Нари: Сайхан чадлаа.
Сынён: Тэнд... сүнс харагдаад байна.
Инён: Баригдах шахлаа шүү. Өлсөж үхэх гээд байхад яагаад явахгүй байна?
ЭМ-1: Багш аа.
ЭР-1: Сайн байна уу?
ЭМ-1: Сайн байна уу? Төвөг удсанд уучлаарай. Танд их баярлалаа.
ЭР-1: Зүгээр ээ.
ЭМ-2: Бид ингээд явъя даа.
Сора: За.
ЭР-2: Сайхан амраарай.
Сора: Наанаа юу хийж байгаа юм?
Инён: Нэг... нэг амсаад үзэх үү?
Сора: Юу болоод байгаа юм?
Инён: Харин... оройн хоолоо идээгүй юм.
Сора: Үгүй ээ. Чи яагаад энд амьдарч байгаа юм?
Инён: Амьдрах газар байхгүй болохоор л.
Сора: Өмнө нь байсан газар чинь?
Инён: Хөөгдөөд гарчихсан.
Сора: Хамаатнууд бий юу? Тэглээ гээд энд нуугдаж амьдарч болохгүй.
Инён: Уучлаарай.
Сора: Энд хэзээнээс амьдарч байгаа юм?
Инён: Долоо хоног.
Сора: Долоо хоног. Хүнд баригдалгүй л амьдарч байж дээ.
Инён: Гэхдээ жаахан лай-- Хэцүү байсан.
Сора: Түр хүлээж бай.
ТЕКСТ: ЭЭЖ - И ЁНХВА, НАС БАРСАН.
Инён: Үгүй байлгүй дээ.
Сора: Цүнхээ ав.
Инён: Багш аа!
Сора: Яасан?
Инён: Нөгөө... дахиад авах хэдэн юм байгаа. Эндээс ингээд болсон.
Сора: Байгууллагын өмч биш юм уу?
Инён: Минийх л дээ. Гэхдээ энд тавихаар мэдэгдэхгүй байгаа биз?
Инён: Багш аа, одоо хаашаа явж байгаа юм?
Сора: Өнөөдөр орой болсон болохоор зочид буудалд хоно.
Инён: Насанд хүрээгүй хүүхэд болохгүй.
Сора: Тэгвэл саунд хоно.
Инён: 10 гээд хөөгдчихнө. Саун, РС, номын дэлгүүр гээд бүгд болохгүй.
Сора: Найз байхгүй юм уу? Найзынхаа гэрт очоод хоно.
Инён: Ганцхан найз байгаа нь эрэгтэй хүүхэд. Зүгээр үү? Би олон газар туршиж үзсэн, бэлтгэлийн өрөөнөөс илүү газар байхгүй. Тэр тал дээр би жаахан эмзэг. Орчин өөрчлөгдчихвөл сайн унтаж чаддаггүй юм. Хүчиллэг усанд арьс мэдрэмтгий. Гэрлийн унтраалгын чимээ гарахад хүртэл сэрчихдэг. Бэлтгэлийн өрөөнд уг нь болчихдог юм. Тэрнээс гадна... би бусад хүмүүст төвөг удах үнэхээр дургүй, буцаагаад хүргээд өгчих. Эргээрэй, эргээрэй, эргээрэй!
Сора: Дуугүй бай! Амьдрах газар олтлоо хоёр гурав хоног энд бай.
Инён: Хоёулаа тийм удаан байх юм уу? Код нь яагаад ийм урт байгаа юм бэ?
Сора: Тогтоож чадахгүй бол орж чадахгүй.
Инён: Хөөх! Миний өрөө аль юм?
Сора: Дагаад яв.
Инён: Хөөх. Хөөх! Та ийм баян юм уу? Гэртээ хүртэл бэлтгэлийн өрөөтэй.
Сора: Хамт амьдрах тухгүй болохоор чи хэсэгтээ энэ доор бай. Хувцасны өрөөнөөс хамаагүй дээр байх.
Инён: Ийм байхад надад хангалттай.
Сора: Хэдэн дүрэм байгаа. Нэгт, миний зөвшөөрсөн хэсгүүдэд л орж болно. Хоёрт, манай гэрт байхдаа юу ч битгий хий.
Инён: Багш аа, гэхдээ...
Сора: Сүүлийнх нь битгий юм асуу.
Инён: Энэ толийг та ганцаараа арчдаг юм уу? Ямар ч хир толбо алга. Яаж өдөр болгон цэвэрлэдэг юм?
Сора: Чи амаа түр хамхиж болохгүй юу?
Инён: Хөөх. Манай ээжтэй адилхан үг хэлж байна. Би усанд унавал амаараа түрүүлж ороод загастай ярина гэж боддог юм. Багш аа.
Сора: Бас яасан?
Инён: Угаалгын өрөө хаана вэ? Хэт цэвэрч хүн юм. Хөөх, эмийн сан биш дээ. За. Идэх юм байхгүй нь манайхтай адилхан юм.
Сора: Юу хийж байгаа юм?
Инён: Ус уух гээд л.
Сора: Хичээлдээ явахгүй юм уу?
Инён: Өнөөдөр Бямба гараг. Гэхдээ та хоол идэхгүй амьдардаг юм уу? Энэ юу юм? Яаж ийм юм уудаг юм бэ? Ёстой нэг. Сайн идэж байж л жаргалтай амьдардаг гэдэг үг мэддэггүй юм уу? Таныг ингээд хоол иддэггүй болохоор л хүүхдүүд шул--
Сора: Шулам гэж ярьдаг гэж үү?
Инён: Мэдчихсэн юм уу?
Сора: Толбо тогтохоос нь өмнө арчаад ав.
Инён: За!
Дунюүн: Юу хийж байгаа юм?
Инён: Удахгүй цаг нь боллоо.
Дунюүн: Юуны цаг?
Инён: Үхрийн махтай хоолны хугацаа дуусах. 60, 59, 58...
Дунюүн: Тавтай морил!
Инён: Тавтай морил!
ТЕКСТ: ҮХРИЙН МАХТАЙ САВЛАСАН ХООЛ.
Инён: Энэ хоолны хугацаа дуусахад 50 секунд үлдчихсэн.
ЭР-1: Зүгээр ээ, бичээд өгчих.
Инён: За. Баримт авах уу?
ЭР-1: Хэрэггүй.
Инён: Баярлалаа. Юу юм?
Дунюүн: Би аваад өгье. Хамгийн үнэтэйг нь.
Инён: Гоё доо! Сайн байна уу?
Дунюүн: Сайн байна уу?
Инён: Өнөөдөр яагаад ийм олон хоол ирсэн юм?
ЭР-2: Захиалснаар чинь л авчирсан. Нэг тулгаад үз дээ.
Инён: Пак Дуюүн. Чи захиалахдаа нэг тэг илүү биччихсэн юм биш үү?
Дунюүн: Би биш ээ, чи. Би захиалга хийж байгаагүй.
Инён: Одоо энийг яах юм бэ?
Дунюүн: Би өнөөдөр мөнгөгүй болохоор чи өөрөө аргалах нь дээ.
Инён: Талыг нь.
Дунюүн: Тэгье. Тэгье. Тал нь болж байна. Тэгье!
Дунүг: Энэ юу юм?
Инён: Энийг идээд миний бичүүлсэн зээлээс үнийг нь хасчих.
Дунүг: Би сам хорхойн харшилтай.
Инён: Харшлын эм уучих аа. Хаашаа ч харсан дүүрэн эм байна.
Дунүг: Сам хорхой идэж чадахгүй. Өөр хоолоор сольё.
Инён: Голомтгой хүн юм. Таныг гээд л сольж өгч байна шүү.
Дунүг: Тийм ээ. Могой загас их өөхтэй. Сольё.
Инён: Зүгээр миний өгснийг ид л дээ!
Дунүг: Сая яг хулигаан шиг байлаа. Бас юун олон хоол юм бэ? Хүргэлтийн машин дээрэмдээ юу?
Инён: Асуудал гараад учрыг нь олж байна аа. Би тэгсэн үү, тэр тэгсэн үү гэдгийг сайн санахгүй байна.
Дунүг: Тэр гэж миний мэддэг тэр үү?
Инён: Тийм ээ.
Дунүг: Чи Дуюүн-д талтай биз дээ? Зүгээргүй биз дээ?
Инён: Юу яриад байгаа юм бэ?
Дунүг: Үгүй гэхгүй байна шүү. Мэдсэн юм аа. Дуюүн хаана байна? Аваад ир, би эр хүний хувьд хэдэн юм ярья.
Инён: Өөрийнхөө хувийг зараад явж байгаа.
Дунүг: Бас манайд ойр ойрхон ирж бай. Чи өөр эмийн сангаар ороод байгаа юм уу?
Инён: Нэг хэрэг гараад түр өөр газар амьдарч байгаа.
Дунүг: Хаана юм?
Инён: Нэг газар аа. Шулмын цайзад.
Дунүг: Юу гэсэн үг юм?
Инён: Гөжүүд, цэвдэг, хүйтэн хөндий шулам байдаг юм. Хүнтэй ч гэрлэлгүй хуучин цайзад ганцаараа амьдардаг. Цайлган сэтгэлтэй гүнжийг зовоож ганцаардсан сэтгэлээ аргацаадаг.
Дунүг: Түр хүлээж байгаарай. Цайлган гүнж нь чи юм уу?
Инён: Тэгж болохгүй юм уу?
Дунүг: Гол дүр нь таалагдахгүй байна. Төвлөрч чадахгүй байна.
Инён: Март аа. Хоолоо хасаад миний өр хэд болж байна? Өнөөдөр цалингаа авсан.
Дунүг: Тийм үү? 157,500 вон. 500-г нь хасъя.
Инён: Тэгвэл... дараа сард өгье.
Дунүг: Наад хоолнуудаа идэж дуусаад наашаа ирээрэй. Ходоодны эм өгье.
ЭМ-1: За.
ЭМ-2: Сора.
Сора: Би дараа ирэх үү?
ЭМ-2: Хэрэггүй. Би явах гэж байна. Нээрээ миний өгсөн ороолтыг яагаад зүүхгүй байгаа юм? Сайхан зохих өнгө сонгосон юм сан.
Сора: Надад эвгүй санагдаад аваагүй ээ.
ЭМ-2: Ааштай хэвээрээ байх шив. Тэгвэл би дараа ирье. Эрүүл мэндээ бодож байгаарай.
ЭМ-1: За. Хуучин шавь нараа харах сайхан байна.
ЭМ-2: Багшийн хүндэтгэлийн баярт оролцоно биз дээ?
Сора: Тийм.
ЭМ-2: Тэгвэл тэнд уулзъя. Би ингээд явъя даа.
ЭМ-1: За. Дахиад ирээрэй. Хүүхдүүдийн бэлтгэл сайн байгаа юу?
Сора: Тийм. Алдаа гаргалгүй сайн бэлдэнэ ээ.
ЭМ-1: Багадаа ч тэр, одоо ч тэр бүхнийг төгс хийх юм.
Сора: Энэ хүрээд дуусгая.
ЭМ-3: Хүүхдүүд өнөөдөр их сандарсан байх шиг байна.
Сора: Одоо өвлийн амралтаар бэлтгэлийн цагаа сунгая.
ЭМ-3: За.
Сора: Өнөөдөр чухал зарлах юм байна. Сайн үзүүлбэр бэлдэхийн тулд ирэх долоо хоногт ганцаарчилсан шалгаруулалт явуулна. Тэнцэж чадаагүй нь энэ удаагийн тоглолтод орохгүй. Тэгж ойлгоод сайн бэлдээрэй.
Жиын: Хутгаа унагаачих юм аа.
Сынён: Шалгаруулалтад тэнцэхгүй бол үнэхээр орохгүй юм уу?
Жиын: Тэгж хэллээ шдээ.
Сынён: Яана аа? Сүүлийн тоглолтдоо оролцож чадахгүй бол...
Нари: Санаа зовох цагаа бэлтгэлдээ л зориул.
ЭМ-3: Найруулагч аа, гэнэт шалгаруулалт явуулна гэсэн үү?
Сора: Олны үзүүлбэрт хувийн чадвар ч бас чухал.
ЭМ-3: Хасагдсан хүүхдүүд шантарчихвал яах юм?
Сора: Тийм бодол хүүхдүүдэд хэрэгтэй гэж бодож байна уу? Бэлэн болоогүй хүүхдийг тайзан дээр гаргахгүй.
ЭМ-3: Гэхдээ, найруулагч аа...
Сора: Байна уу?
ЭР-1: Хван Сора мөн үү? Сайн байна уу? Кансо дүүргийн халамжийн төвөөс ярьж байна.
Сора: За.
ЭР-1: Таны асуусан У Инён гэж хүүхэд асран хамгаалагчгүй учраас асрамжийн газарт очих ёстой болно. Бид уулзах гэж оролдсон ч, холбогдож чадахгүй байсан юм.
Сора: Яасан? Гэртээ харихгүй юм уу?
Инён: Нөгөө... тантай хамт явах гээд.
Сора: Суучих. Яасан?
Инён: Юу ч биш ээ, зүгээр л...
Сора: Буудал хүртэл хүргэж өгье.
Инён: Яагаад?
Сора: Хүнтэй уулзана. Түрүүлээд орж бай.
Инён: Аан.
Сора: Нууц код нь...
Инён: Мэднэ ээ. 198012121004. Тогтоохгүй бол орж чадахгүй гэсэн шүү дээ. Багш аа, болгоомжтой яваад эрт ирээрэй.
ЭМ-2: Тэгвэл тоглолт дуусгаад орой нь хийвэл яаж байна?
ЭМ-3: Тэгье, болж байна.
ЭМ-2: Урилгуудыг нь би өөрөө бэлдээд, зардлыг нь ч бас би хариуцъя. Нари-гийн компанийн төлөө энэ зэргийг хийж болно биз дээ?
ЭМ-3: Яалт ч үгүй их өгөөмөр байна шүү.
ЭМ-4: Захирлын сэтгэл их хөдлөх байх.
ЭМ-2: Тэгвэл ингээд болсон гэж ойлгоё, тэгэх үү?
ЭМ-3: Тийм.
ЭМ-4: Тийм.
ЭМ-3: Нээрээ танай охин дахиад тэмцээнд түрүүлсэн гэсэн.
ЭМ-2: Яах вэ, жижигхэн тэмцээн.
ЭМ-4: Атаархмаар юм. Үглүүлэхгүй өөрөө хичээдэг байх амар юм.
ЭМ-5: Нари Сора-гийн бага настай адилхан гэсэн. Бэлтгэлээ сайн хийж, дандаа гол бүжигчин болдог.
ЭМ-2: Надад бол охин маань Сора-гийн талд нь хүрдэг байхад л болно.
ЭМ-3: Амттай юм байна.
ЭМ-5: Гэхдээ чи үнэхээр охиноо Сора шиг болоосой гэж бодож байна уу?
ЭМ-2: Юу гэсэн үг юм?
ЭМ-5: Би үнэндээ Сора-гийн авьяасаас өөр юманд атаархаж байгаагүй. Ямар их хичээл зүтгэл гаргаж тэр түвшинд байдгийг мэдэх болохоор.
ЭМ-2: Тэр яасан гэж?
ЭМ-5: Сора-г тайзан дээр сэтгэлээсээ инээж байхыг харж байсан уу? Бүжиглэхдээ аз жаргалтай харагддаг байсан хүн нь Ёнхва. Сора шиг сайн биш ч, бүжигт үнэхээр хайртай байсан.
ЭМ-3: Ёнхва гэж хэн юм?
ЭМ-4: Яагаа вэ. Биднийг чуулгад байхад мөнгөгүй гээд гарч байсан охин.
ЭМ-3: Аан, өнгөрсөн жил ослоор өөд болсон уу?
ЭМ-5: Тийм үү?
Сора: Надад дутуу ажил үлдсэн болохоор түрүүлээд явлаа.
ЭМ-2: Тийм үү? Чи ч завгүй хүн л дээ. Тэг дээ, яв яв.
ЭМ-3: Харамсалтай юм.
ЭМ-4: Удахгүй Хежон-ы төрсөн өдөр болно биз дээ?
ЭМ-5: Тийм шдээ.
ЭМ-4: Юу авмаар байна?
ЭМ-2: Бэлгээр яах вэ, хэрэггүй.
Сора: Юу хийж байгаа юм?
Инён: Хоол хийж байна.
Сора: Хэн хоол хий гэсэн юм?
Инён: Ингэж байхаар нэг амсаад үз ээ, багш аа. Хурдал л даа.
Сора: Юу ч битгий хий гэсэн байх аа?
Инён: Уучлаарай. Таны төрсөн өдөр болохоор оройн хоол ч болтугай хийе гэж бодоод. Ямар байна?
Сора: Идэж болохоор л юм.
Инён: Тийм байгаа биз? Би бусдыг нь бол мэдэхгүй ч, миог шөл хийхдээ сайн. Ээжийн төрсөн өдрөөр хийж өгдөг байсан.
Сора: Миний төрсөн өдрийг яаж мэдсэн юм?
Инён: Одоо үед интернетэд бүгд байдаг болсон. Багш аа, эндээс идээд үз. Будаатай идвэл амттай. Төрсөн өдрөөр будаа идэх хэрэгтэй. Гэдэс дүүрэн явж байж л амьд гэдгээ мэдэрнэ. Байнга тэр ногоон жүүс, эм тан уугаад яаж амьдрах юм? Багш аа. Та ер нь болзоонд явахгүй юу?
Сора: Болзоо?
Инён: Сохор болзоо. Би их царайлаг, ажилсаг эмийн санч таньдаг юм.
Сора: Зүгээр хоолоо ид ээ.
Инён: Тайван бодоод үзээрэй. Багш аа, олигтойхон халбагадаад ид л дээ. Сайн идэж байж л эрүүл амьдарна.
Сора: Одоо яншихаа боль оо.
Инён: Янших биш, санаа зовох. Таныг гэсэндээ л хэлж байгаа үг.
Сора: Болсон бол бууж бай.
Инён: Үгүй, таныг идэж дуусахыг харна. Таны төрсөн өдөр юм чинь.
Сора: Хэзээ ч үг сонсохгүй юм аа.
Инён: Ойлголоо. Тэгвэл дуусаад намайг дуудаарай. Би аяга угаана. Багш аа, тайван идээрэй. Сайн зажлаад. Шөлөндөө будаа хийгээд оочлоод уугаарай. Оочлоод.
Сора: Яах гэж байгаа юм?
Инён: Өнөөдөр хүртэл байхаар тохирсон шүү дээ.
ЭР-1: У Инён-д асран хамгаалагч байхгүй учраас асрамжийн газарт очих ёстой болно.
Сора: Эхлээд цүнхээ тавьчхаад ир.
Инён: Юу?
Сора: Би учрыг нь олж байгаа болохоор цүнхээ тавьчхаад ир.
Инён: Таны бие өвдчихсөн юм уу?
Сора: Толгой.
Инён: Энийг ууж үзэх үү? Ид шид л гэсэн үг. Үүнээс нэгийг уувал уйлж байгаа хүүхэд хүртэл сэтгэл нь тайтгардаг.
Сора: Зүгээр наанаа орхичих. Яасан?
Инён: Арай хөгжилтэй дуу сонсож болохгүй юу?
Сора: Ямар? Чиний сонирхол содон юм.
Сора: Бүгдээрээ анхааралтай бай. Та нар олон удаа тоглож болох ч, үзэж байгаа хүний хувьд цорын ганц ч байж болно. Дахиад. Ку Жиын. У Инён-той байраа соль.
Жиын: Юу?
Сора: Дахиад. Бүгд сайн хичээлээ. Өнөөдөр ингээд дуусгая.
Бүгд: Баярлалаа.
Дунүг: Сайн уу?
Инён: Сайн. Эцэг эхгүй, мөнгөгүй байх тийм үзэн ядмаар хэрэг юм уу?
Дунүг: Чамд хүн дургүйлхээ юу?
Инён: Хэдэн хүүхэд байдаг юм.
Дунүг: Тэрнээс болоод үзэн ядсан юм шиг байна уу?
Инён: Тэгвэл яасан гэж?
Дунүг: Хүмүүс ер нь угаасаа хоол сайн иддэг ч, жин нэмдэггүй, мөнгөгүй боломжгүй хэр нь инээгээд л яваад байвал тэгж атаархдаг юм. Учрыг нь би хүртэл мэдэхгүй.
Инён: Ах аа. Тийм эм байдаг болов уу?
Дунүг: Ямар?
Инён: Сэтгэлээр унасан хүнд үед нэг өдрийн дурсамжийг арчиж өгдөг.
Дунүг: Мэдээж байгаа. Тэрийг уухаар толгой эргэдэг ч гэсэн, тэр өдрийн ой санамж чинь алга болчихно. Ногоон лонхтой байдаг юм. Сэтгэл таагүй үедээ хэдхэн балгахад л юунд сэтгэлээр унаснаа хүртэл мартдаг ч, сурагч нарт зардаггүй.
Инён: Сурагчдад амьдрал шударга бус юм.
Дунүг: Яагаад?
Инён: Томчуултай адилхан зовдог хэр нь, тэрийгээ өөрсдөө тэвчих ёстой.
Дунүг: Тэр ногоон эмээс арай сул үйлчилгээтэй ч гэсэн, нэг дажгүй эм байгаагаа өгөх үү?
Инён: Одоо витамин уухаа больё оо.
Дунүг: Витамин биш ээ. Би өдийг хүртэл энийг идээд инээдэггүй хүүхэд харж байгаагүй. Би ч бас заримдаа иддэг. Таалагдсангүй юу?
Инён: Та яагаад ийм үед ийм юм өгч байгаа юм бэ? Бага байхад намайг өвдөхөөр ээж маань ийм иштэй чихэр авч өгдөг байсан. Бүгдийг нь мэддэг хүн шиг их мэдэгч царайлаад байх юм. Танаас л боллоо. Та энийг өгснөөс болоод одоо ээжийгээ санаад байна. Би байнга л цухалдаж, сүүлийн өдөр нь хүртэл уурлачхаад уучлаарай гэж хэлж чадаагүй. Үгүй ээ, та яагаад... яагаад одоо энийг өгч байгаа юм бэ?
ТЕКСТ: У ИНЁН.
Сора: Чи цаг хэд болж байгааг-- Юу?
Дунүг: Сайн байна уу?
Сора: Уучлаарай. У Инён-ыг авах гээд.
Дунүг: Нөгөө шулам.
Сора: Юу?
Дунүг: Инён тэнд байна. Энийг уух уу?
Сора: Баярлалаа.
Дунүг: Бас энэ. Түрүүн нэлээн их уйлсан. Их хэцүү байгаа бололтой. Явж байгаа хүмүүс тэр дороо яваад өгдөг ч, үлдэж байгаа хүмүүс... хүлээн зөвшөөрөх гэж их уддаг гэж хэн хэлсэн билээ дээ? Инён одоо хүртэл ээжтэйгээ салах ёс хийж байгаа байх. Тэвчлээ гээд хүнд нэмэртэй юм байхгүй. Эмийн санд уйлсан нь хамаагүй дээр.
Сора: Инён-д найдаж болох хүн байгаа нь ашгүй дээ. Би ямар ч тус болж чадаагүй.
Дунүг: Гаднаа ил харуулдаггүй байж мэдэх ч, цаанаа их талархаж байгаа. Гэртээ байлгаж, хооллож байгаа.
Инён: Гэхдээ чи хэзээ ирсэн юм?
Дунюүн: Тэр эмэгтэй чамайг уйлуулаа юу?
Инён: Эм авах гэж ирсэн юм уу?
Дунюүн: Ээж дэндүү олон савтай хоол идээд.
Инён: Үнэхээр идэхгүй юм уу?
Сора: Олон юм бодолгүй ид. Чи дуртай гэсэн шдээ. Чи яагаад бүжиглэдэг юм?
Инён: Ээж маань дуртай болохоор. Ээж мөнгөгүй болохоор эцсийг нь үзэж чадаагүй. Та мэднэ биз дээ? Тантай найзууд байсан гэсэн.
Сора: Тийм ээ.
Инён: Тийм болохоор би заавал эцсийг нь хүртэл явна гэж бодсон байх.
Сора: Өөрөө дургүй юм уу?
Инён: Би бас бүжиглэх дуртай. Гэхдээ одоо больж байгаа болохоор хамаагүй. Бусад хүүхдүүд шиг бүжгээр их сургуульд сурахгүй. Зүгээр л хурдан том хүн болмоор байна.
Сора: Яагаад?
Инён: Өөрийнхөө хүссэн болгоныг хийсэн ч, хэн ч юм хэлэхгүй юм шиг санагдаад.
Сора: Томчууд ч бас адилхан. Юуг ч өөрийнхөө дураар шийдэж, хүссэн юмаа хийж болохгүй.
Инён: Харамсалтай юм.
Сора: Гэхдээ чи одоо ч гэсэн өөрөө шийдээд хүссэн юмаа хийх боломжтой. Гэхдээ юу хийхээ л мэдэхгүй байгаа хэрэг. Бүжигт дуртай бол чадах хүртлээ яваад үз. Дараа нь харамсахгүйгээр сайн хичээ. Тэгээд ч болохгүй бол тэр үед болиорой.
Инён: Хичээвэл сайжирч чадах болов уу?
Сора: Харин л дээ. Хийхгүй байснаас л дээр байх.
Инён: Гэхдээ та яагаад тэгтлээ хичээнгүй амьдардаг юм?
Сора: Ээжид маань таалагддаг болохоор.
Инён: Манай ээж таныг догь байсан гэсэн. Одоо ч гэсэн тийм бололтой.
Сора: Баярлалаа. Дууссан бол явъя.
ЭР-1: Амралтаар битгий залхуураарай. Төгсөх ангид орох учраас сайн бэлдээрэй.
Бүгд: За!
ЭР-1: Их догдолж байна уу? Асуудалд орж болохгүйгээ мэднэ биз?
Бүгд: Тийм ээ!
ЭР-1: За. Ангийн дарга. Хичээл тарлаа.
Бүгд: Баярлалаа.
ЭМ-1: Энэ хоёр юу вэ?
ЭР-2: Тэд хос болоод ирэх байх.
ЭМ-2: У Инён-д атаархчихлаа.
ЭМ-3: Энийг туршаад үзэж болох юм.
ЭМ-4: Бас энэ бүлэг...
Сора: Энийг баталгаатай болгоё.
Инён: Тийм ээ!
Сора: Яах вэ, сонсож болохоор л юм.
Инён: Би сайн хичээнэ ээ.
Сора: Дараа нь У Инён.
Инён: За.
Сора: Болсон.
ЭР-1: Инён их сайжирчээ.
Инён: Баярлалаа.
Сора: Дараа нь Чуэ Нари.
ЭМ-2: Нари, өнөөдөр яагаа вэ? Битгий сандар.
Сора: Болно.
Нари: Би дахиад эхэлье.
Сора: Хэрэггүй.
Нари: Багш аа.
Сора: Бүгдэд нь адилхан нэг л боломж олдоно. Тайзан дээр алдвал дахиад эхлэх юм уу? Ганцхан удаа учраас л чадвар чухал байдаг юм. Тайзан дээр сэтгэл чинь тогтворгүй бол үзэгчид мэдчихнэ. Энийг ойлговол сайн байна. Буцаад зогс. Дараа нь Ку Жиын.
Жиын: Инён-той хамт явъя.
Сынён: Ажилтай байх аа, эхлээд асууж үзье. Инён, өнөөдөр юу хийх юм?
Жиын: Өнөөдөр бас ажилтай юу?
Инён: Үгүй. Яасан?
Жиын: Хэдүүлээ хамт догбуги идье.
Инён: Та хоёр надад дургүй биш юм уу?
Сынён: Юу гэж дээ. Найзуудад тийм юм гэж юу байх вэ.
Инён: Хамхуул шиг хүмүүс юм.
Сынён: Хуучны юмыг мартъя аа.
Жиын: Хамт явъя, би авч өгье.
Сынён: Явъя.
Инён: Нари хамт явахгүй юм уу?
Сынён: Тиймэрхүү юм идэхгүй ээ.
Нари: Хөөе, Жиын, Сынён. Юу гэсэн үг юм?
Жиын: Яасан? Чи догбугид дургүй шдээ.
Нари: Чи харсан юм уу? Би догбугинд дуртай. Хоол сайн иддэг.
Сынён: Чи дахиад бөөлжчихнө биз дээ? Бид ч гэсэн мэднэ. Чамайг жин нэмдэггүй юм шиг царайлдгийг.
Нари: Чи хэлсэн үү? Гэмгүй царайлчхаад бас айхтар хүн юм аа.
Инён: Чи өөрийнхөө хүссэнээр л ойлго.
Нари: Юу вэ? Юу нь тийм тоглоом шиг байгаа юм?
Инён: Чамд юу нь тийм чухал байгаа юм?
Нари: Мөнгө ч төлөхгүй энд шимэгчилж байгаа биз дээ? Бардам зан гэж байхгүй юу?
Инён: Тийм ээ, байхгүй. Харин чи яагаад ингэдэг юм? Юу нь тийм зовлонтой байгаа юм?
Нари: Хэнд нь илүү зовлонтой байгаа бол доо.
Инён: Намайг дорд үздэгийг чинь мэднэ. Мөнгө төлөхгүй тэтгэмжээр сурдгаа ч мэднэ ээ, мэдэж байна. Гэхдээ тэр чамд ямар хамаатай юм?
Нари: Чам шиг хүүхэдтэй хамт байх таалагдахгүй байна.
Инён: Өнөөдөр алдаа гаргасандаа биш үү?
Сынён: Тийм ээ, Нари. Айгаад байгаа юм уу? Инён-д байраа алдчих вий гээд.
Нари: Чи сая юу гэсэн бэ? Та нар шиг байгаа үгүй нь мэдэгдэхгүй амьтад тэгж хэлж болно гэж бодоо юу?
Жиын: Ёстой овилгогүй юм. Ээжийнхээ ачаар л энэ зэрэгтэй байж.
Нари: Та хоёр л овилгогүй байх. Ингэж огцом өөрчлөгдөж байх гэж.
Жиын: Чуэ Нари, одоо боль оо. Чамайг сайн таньж авлаа.
Нари: Юу? Ямар ч чадваргүй юм байж хэнийг тэгж хэлээд байгаа юм?
Инён: Чам шиг бусдыг дорд үздэг хүнд өөр хэлэх юм алга. Үнэхээр өрөвдчихлөө.
Нари: Би яагаад өрөвдөлтэй гэж?
Инён: Жаахан хүүхэд шиг шалтаг хэлж байгаа болохоор. Сэтгэлийнхээ үгийг үнэнээр нь хэлж чадахгүй болохоор.
Нари: Чи юугаа мэддэг юм? Чам шиг бодох юмгүй хүн юу мэдэх юм?
Инён: Би ядаж л юу хэлмээр байгаагаа мэддэг.
Нари: Чи хэн болоод надад ингэж хэлж байгаа юм?
Жиын: Хөөе, Нари! Нари!
Нари: Тавиач! Намайг тавь! Тавиач дээ!
Инён: Одоо боль оо!
Сынён: Өнөөдөр шалгаруулалтаа дуусгаад Жиын, Инён хоёртой догбуги идэхээр явах гэж байсан юм.
Жиын: Өнөөдөр шалгаруулалт дээр Нари алдаа гаргаад сэтгэл нь тавгүй харагдсан. Тэгээд хамт явъя гэж хэлж чадахгүй, асуух ч боломжгүй байсан.
Нари: Би зүгээр л... намайг алдаа гаргасан гээд гадуурхаж байгаа юм шиг санагдаад...
Жиын: Гадуурхсан юм биш ээ.
Инён: Бүгд л сайн хийхийг хүсэж байгаа. Би ч бас өнөөдөр анх удаа магтуулсан.
ЭМ-1: Сүүлийн үед бүгд л их эмзэг харагдаж байсан. Чадахгүй бол тоглолтод оролцохгүй гэж айгаад.
ЭМ-2: Бүгд л сайн байх гэсэндээ санаа нь зовж байгаа байх.
Инён: Гол бүжигчин тийм байдаг шдээ. Үргэлж сайн байх ёстой, алдаа гаргаж болохгүй. Тэр их дарамттай байдаг байх.
Нари: Үнэхээр сайн байхыг хүссэн юм. Уучлаарай.
Сора: Уучлаарай.
ЭМ-3: Хүүхдүүд бүгд сайн байхыг хүссэн гэсэн. Тэр хүсэл нь буруу байсан уу? Эсвэл... арга нь буруу байв уу?
ЭМ-4: Битгий санаа зов. Ээж нь учрыг нь олчихно. Тийм охиноос болж чамайг тоглолтоос хасна гэж байж болох уу? Үнэндээ чамайг байхгүй бол бусад нь юунд хүрч чадах юм?
Нари: Миний буруу байсан.
ЭМ-4: Юу?
Нари: Миний буруу гэж байна.
ЭМ-4: Тэр яагаад чиний буруу гэж? Үгүй. Үнэхээр чиний буруу байсан байг. Гэхдээ тэрэн шиг хэнд ч хэрэггүй охин Сөүлийн чуулгад байж болох уу?
Нари: Тэр юу нь тийм чухал гэж? Тийм гайхалтай газар юм уу?
ЭМ-4: Чи яачхаа вэ?
Нари: Би үнэндээ таны бүтээж өгсөн ертөнцөд амьдрахыг хүсэхгүй байна.
ЭМ-4: Нари!
Нари: Би өөрийнхөөрөө амьдармаар байна. Өмнө нь таныг баярлуулах гэж хичээдэг байсан ч, одоо тэр нь зөв эсэхийг мэдэхгүй байна.
ЭМ-4: Чи өөрийнхөөрөө энэ хүртэл явж чадах байсан юм шиг байна уу? Би чамайг дэмжиж байсан болохоор л шилдэг нь болж чадсан.
Нари: Би таныг өрөвдсөндөө л тэвчиж ирсэн.
ЭМ-4: Юу?
Нари: Та хэлж байсан шдээ. Чуулгад байхдаа Сора багшаас болоод гол бүжигчин болж чадаагүй. Гэхдээ яагаад одоо хүртэл бусдын сүүдэрт хэн нэгний эхнэр, хэн нэгний ээж болж амьдарч байгаа юм?
ЭМ-4: Тэгвэл... өдийг хүртэл чиний төлөө золиосолсон бүхэн юу юм?
Нари: Та хүссэндээ л тэгсэн шүү дээ. Та чадаагүй юмаа яагаад надад тулгаад байгаа юм? Би таны охин болохоос дутууг чинь гүйцээх ёстой хүн биш. Таныг ингэж ярих болгонд үнэхээр дургүй хүрдэг. Би өөрийнхөөрөө баймаар байна!
ЭМ-1: Хөөе, Чуэ Нари! Энд юу хийж байгаа юм? Үсээ чанга боодог хэвээрээ байна шүү.
Нари: Гай болоод байлгүй яв аа.
ЭМ-2: Чамайг үнэхээр дорд үзэж байна.
ЭМ-1: Новш гэж. Хөөе, галзуу амьтан минь, босоод ир. Босоод ир гээд байна.
Нари: Дараа нь яршиг бололгүй зүгээр арилаад өг.
ЭМ-1: Чи их том болжээ. Хаачих гээ вэ? Хаачих гэсэн юм?
Инён: Хөөе! Юу хийгээд байгаа юм?
ЭМ-2: Чи бас хэн бэ?
Инён: Найз нь байна.
ЭМ-2: Юу гэнэ вэ?
Инён: Зодуулмааргүй байвал аятайхан хэлж байгаа дээр яв.
ЭМ-1: Хөөе, Чуэ Нари! Ээж чинь цаасан уут тараадаг хэвээрээ юу?
Нари: Хөөе.
Инён: Хөөе! Бүгд зэрэг дайрна гэж юу байсан юм? Ээлж ээлжээрээ үзээч.
ЭМ-1: Бүүр инээд хүрчихлээ.
ЭМ-2: Сайхан чилээгээ гаргалаа.
Нари: Сая юу байсан бэ? Сайн зодолддог байгаагүй юм уу?
Инён: Би угаасаа зодолдож чаддаггүй.
Нари: Тэгээд яах гэж оролцсон юм?
Инён: Нөгөө... зүгээр айгаад явчхаж магадгүй гэж бодоод л. Хөөе, гэхдээ чи яагаад надад тийм дургүй байдаг юм? Чи хөөрхөн царайтай, сайн бүжиглэдэг, бас баян ээжтэй.
Нари: Зүгээр л... хүссэнээрээ амьдардаг чамд атаархаад л. Эрх чөлөөтэй, өөртөө итгэлтэй. Чи л жаргалтай харагддаг болохоор.
Инён: Би үнэндээ тэгж жүжиглэдэг юм. Намайг хэчнээн ганцаарддагийг чи мэдэхгүй.
Нари: Яагаад? Пак Дуюүн чамд сайн биз дээ?
Инён: Чи Пак Дуюүн-д сайн юм уу?
Нари: Ёстой үгүй шүү.
Инён: Би үнэндээ жаахан талтай.
Нари: Юу вэ? Үгүй гэчхээд.
Инён: Хөөе, яаж шууд зөвшөөрөх юм бэ? Өлсөж байна!
Нари: Би ч бас. Хөөе.
Инён: Хөөе.
Нари: Үс чинь!
Инён: Өвдөөд байна, битгий инээлгэ.
Сора: Захирал аа, энэ асуудалд би хариуцлага хүлээе. Хүүхдүүдийг тоглолтод оролцуулж болохгүй юу?
ЭМ-1: Сора.
Сора: За.
ЭМ-1: Яагаад ийм хэрэг гарсан гэж бодож байна?
Нари: Нөгөө... надад хэлэх юм байна. Үнэхээр уучлаарай. Муухай ааш гаргасанд уучлаарай.
Инён: Намайг ч бас уучлаарай. Харин та хоёр? За, хурдал аа.
Жиын: Гэнэт юун уучлалт гуйх вэ?
Инён: Хөөе, тэгвэл хэдүүлээ тоглолтод оролцож чадахгүй, Хван багшийг эндээс явуулах зүгээр юм уу? Та хоёр дүр эсгэдэг ч, тийм муу хүүхдүүд биш гэж бодож байна.
Сынён: Уучлаарай.
Жиын: Намайг ч бас.
ЭМ-2: Намайг ч гэсэн.
ЭМ-3: Уучлаарай.
ЭМ-4: Уучлаарай.
ЭМ-1: Хүмүүст аз жаргал түгээхийн тулд бид өөрсдөө жаргалтай байх ёстой. Ганцаараа хол тасарч явснаас хөтлөлцөөд явах нь илүү байдаг. Тиймээс цаашдаа чи ч бас тийм бодолтойгоор хүүхдүүдэд зааж сурга.
Сора: За. Захирал аа.
ЭМ-1: За.
Инён: З-Захирал аа. Нөгөө... Нари-д хэлэх юм байна гэсэн.
Нари: Захирал аа, нөгөө... бид алдаа гаргасан, Сора багшид ямар ч буруу байхгүй.
Инён: Тийм ээ. Бид алдаа гаргасан. Бидэнд Сора багш эндээ үлдвэл сайхан байна.
Нари: Тийм ээ.
ЭМ-1: Хүүхдүүдийг сайн хүмүүжүүлжээ.
Инён: Тэгвэл манай тоглолт яах бол?
Сора: Хэдхэн хоног үлдчихээд байхад бэлтгэлээ хийхгүй юм уу?
Инён: Баярлалаа!
Сынён: Баярлалаа!
Жиын: Явъя!
Сынён: Хурдлаарай!
Сора: Үргэлжлүүл. Цааш нь.
ЭР-1: Тэрийг эхлээд шалгаарай.
Дунүг: Сайн байна уу?
ЭМ-2: Ёстой хөөрхөн юм.
ЭМ-3: Жиын-ыг хар даа.
Сора: Хөшиг нээгдэх гэж байхад бэлдэхгүй юу хийж байгаа юм? Би хөмсгийг чинь зураад өгье.
Инён: Баярлалаа, багш аа.
Сора: Юунд?
Инён: Зүгээр л... бүх зүйлд.
Сора: Чи хаана ч зогссон, гол цэг нь учраас чадах бүхнээ үзүүлээрэй. Чи жаргалтай байвал үзэж байгаа хүмүүс ч баяртай байна. Битгий уйл. Будаг чинь урсчихна.
Инён: За.
Сора: Хөшиг нээгдэхэд таван минут. Бэлэн болсон бол тайз руу яваарай.
Бүгд: За.
ЭМ-1: Ийнхүү цаг заваа зориулан манай Сөүлийн олон улсын чуулгын 60 жилийн ойн тоглолтод хүрэлцэн ирсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Энэ удаагийн тоглолт өнөөдөр сүүлийн удаа Сөүлийн урлагийн чуулгад бүжиглэх гэж байгаа хүүхдүүдийн урт удаан хугацаанд нөр их хөдөлмөр, авьяас чадвараа зориулан бэлтгэсэн тоглолт юм. Тэгэхээр дутуу дулимаг зүйл ихтэй ч, хүүхдүүд маань хөлс хүчээ зориулан бэлтгэсэн бяцхан тоглолтоо толилуулахад бэлэн болжээ. Бас халуун алга ташилтаар чин сэтгэлээсээ дэмжээрэй гэж хүсье.
Инён: Цочих гэж! Тогшиж орж ирж бай л даа!
Сора: Би гэртээ байж тогшиж яах юм? Өглөөний цай бэлдэхгүй юм уу?
Инён: Та угаасаа иддэггүй шдээ.
Сора: Одоо иддэг болсон. Хурдан бэлдээрэй. Лаазалсан махтай.
Инён: Багш аа. Та ойрд жин нэмээд байгаа. Арга хэмжээ авахгүй юм уу?
Сора: Би их идсэн ч, таргалдаггүй юм.
Инён: Хоолны ширээн дээр идэж болохгүй юу? Энэ хүүхдийн хөдөлмөр гэдгийг мэднэ биз дээ?
Сора: Чи хүүхэд байхаа больсон биз дээ?
Инён: Би л галзуурсан байж. Таныг асран хамгаалагчаа болгож л байдаг. Шөлнөөс нь эхлээд амс. Тэгвэл яг амт нь гарна. Тохируулж идэж байгаач дээ. Махнаас өөр юм ид гэж би хэд хэлэх ёстой юм бэ?
Сора: Юм сонсгохгүй ядаргаатай юм.
Инён: Яасан бэ?
Сора: Ичдэггүй хүн юм аа.
ЭР-1: Эрслэнгээ сонирхож эхэлсэн бололтой. Энэ их халуунд эрэгчин арслан эмэгчиндээ ойртсоор л байна. Эрслэн түүнийг хүлээн зөвшөөрчээ.
Сора: Хоол идэж байхдаа зурагт үзэж болохгүй.
Инён: Байнга л үздэг байсан байж.
Сора: Маргааш өглөө юу хийж өгөх юм?
Инён: Маргааш миний сургуулийн эхний өдөр.
Сора: Ойлголоо. Тэгвэл би өндөг шараад кетчуп түрхээд идчихье.
Инён: Эмийн санч ах та хоёр юу болж байна?
Сора: Надаас дүү хүн дэмий.
Инён: Дунүг. Дунүг гэсэн үү? Та хоёр хэзээдээ...
Сора: Чи ч бас найз залуутай шдээ.
Инён: Найз залуу биш гээд байхад чинь дээ.
Сора: Гараас нь барьсан биз дээ? Үнсэлцсэн байх нь ээ? Үнсэлцсэн юм уу?
Инён: Үгүй ээ, тийм юм биш ээ.
Сора: Хэзээ?
Инён: Үгүй, тэр чухал биш ээ.
Сора: Хэзээ юм?
Инён: Тийм биш гээд байхад.
Сора: Хэзээ вэ? Үнсэлцсэн юм уу?
Инён: Дунүг.
Сора: Хөөе! Үнсэлцсэн биз дээ? Хэзээ, хаана, яаж? Хурдан хэлээрэй.
TRAILER
ЭР-1: соёрхоно уу. Сөүлийн олон улсын урлагийн чуулгын уламжлалт бөмбөрт бүжиг.
Текст: Дуудлага ирж байна. Ээж.
ЭМ-1: У Инён төлбөр ч төлөхгүй байж энд сурдаг гэсэн.
ЭМ-2: Юу? Тэтгэлгээр сурдаг юм уу?
Жиын: Ээж нь өнгөрсөн жил өөд болчихсон.
Нари: Чи юугаа мэддэг юм? Чам шиг бодох юмгүй хүн юу мэдэх юм?
Инён: Би ядаж л юу хэлмээр байгаагаа мэддэг.
Сора: Амьдрах газар олтлоо хоёр гурав хоног энд бай. Хэдэн дүрэм байгаа. Нэгт, миний зөвшөөрсөн хэсгүүдэд л орж болно. Хоёрт, манай гэрт байхдаа юу ч битгий хий.
Инён: Ах аа. Тийм эм байдаг болов уу? Сэтгэлээр унасан хүнд үед нэг өдрийн дурсамжийг арчиж өгдөг.
Дунүг: Таалагдахгүй байна уу?
Инён: Бага байхад намайг өвдөхөөр ээж маань ийм иштэй чихэр авч өгдөг байсан. Та яагаад ийм үед ийм юм өгч байгаа юм бэ?
Дунүг: Явж байгаа хүмүүс тэр дороо яваад өгдөг ч, үлдэж байгаа хүмүүс... хүлээн зөвшөөрөх гэж их уддаг. Инён одоо хүртэл ээжтэйгээ салах ёс хийж байгаа байх.
Текст: Зүгээр дээ, зүгээр, зүгээр!
Back to episodes Go home