0614-03

https://www.youtube.com/watch?v=Q2wN1ATt54o

Хугацаа: 01:14:44

Дүрүүд: Лин захирал (Группийн нууцлаг ерөнхий захирал), Ли Шюлань (Зовлон үзсэн даруухан ээж), Чэн Сяофэн (Ээжийн хүү, Лин захирлын группийн ажилтан), Мина (Сяофэний шуналтай, ааштай эхнэр / бэр), Ван дарга / Ван Дечан (Шуналтай, зальжин баян)

Орчуулсан: Б.Есүйхулан

 

 

Лин захирал: Туслаарай! Хэн нэгэн намайг алах гээд байна...

Хүмүүс: Ийшээ,

Ли Шюлань: Гайгүй юм шиг байна. Тэд явчихлаа. Чи яах гээд байнаа?

Лин захирал: Надад эм уулгачихсан байна... Туслаач... Би чиний өмнө хариуцлага хүлээх болно.

Сяофэн: (Ли Шюланийн хүү) Ийм орой болчихсон байхад ээж яагаад одоо хүртэл ирэхгүй байнаа?

Оператор: Таны залгасан дугаар хариу өгөхгүй байна.

Сяофэн: Утасаа ч авахгүй юм. Муу юм болоогүй л байгаасай. Мина, Чи Сяобаотой хамт дотор байж бай, Би ээжид ямар нэг юм болжуу хайгаадахъя.

Ли Шюлань: Би чинь бүүр энэ хүнтэй….

Лин захирал: Ёстой эм уулгуулж үхэх шахна гэж бодсонгүй. Энэ хүн намайг авраагүй бол би үнэхээр балрах байлаа. Уучлаарай,

Ли Шюлань: Чи чинь араатан юм уу! Би чамайг аварч байхад, чи хариуд нь...

Лин захирал: Уучлаарай, үнэхээр надад өөр хүн эм уулгачихсан байсан юм. Чи намайг аварсан, тийм болохоор би чиний өмнө заавал хариуцлага хүлээж, чиний төлөө бүхнийг хийх болно.

Сяофэн: ээжээ, ээжээ та яачихваа?

Ли Шюлань : Яанаа, хүү яагаад ирчихвээ...

Сяофэн: Ээж ээ, ээжээ?

Ли Шюлань:  Чи хурдан нуугд! Тэнд нуугд, хурдал!

Лин захирал: Үгүй, үгүй, би нуугдахгүй. Би хэлсэн шүү дээ, би чиний өмнө хариуцлагаа хүлээнэ.

Сяофэн: Ээжээ хаалгаа нээ. Ээжээ, та нар………… Та нар…

Ли Шюлань: Сяофэн,  чиний бодож байгаа шиг зүйл болоогүй ээ. Ээжийнхээ тайлбарлахыг сонс.

Сяофэн : Ээж ээ... Аав эрт бурхан болсон. Энэ олон жил та шаргуу ажиллаж, намайг өсгөсөн. Таныг ямар их зовж, зүдэрснийг би дэндүү сайн мэднэ. Одоо та эцэст нь өөрийнхөө амьдралыг бодож, хань ижилтэй болохоор шийдсэнд чинь би үнэхээр баяртай байна.

Ли Шюлань : Сяофэн... чи чинь юу яриад байна вэ?

Сяофэн: Ээж ээ, би бүгдийг ойлгож байна. Та санаа зовох хэрэггүй ээ. Би та 2-ыг эсэргүүцэхгүй. Та 2 л жаргалтай байвал…

Ли Шюлань : Сяофэн... чи чинь юу яриад байна вэ? Ач хүү минь хүртэл тийм том болчихсон байхад би юу гэж…

Сяофэн: Ахаа, таныг хэн гэдэг вэ?

Лин захирал: Намайг Лин гэдэг.

Сяофэн: За, Лин ах аа. Та хоёр тухтай ярилц даа, би ээж та 2-т төвөг удаад яахав.

Ли Шюлань: Сяофэн! Сяофэн!

Лин захирал: Сяофэний ээж ээ, би тоглоогүй, нээрэнгээсээ чиний өмнө хариуцлага хүлээнэ гэсэн юм шүү.

Ли Шюлань: Хэн чамаас хариуцлага нэхсэн юм бэ? Чи хурдан эндээс яв. Чамайг дахиж харахыг хүсэхгүй байна.

Лин захирал: Сяофэний ээжээ,

Ван И туслах: Лин даргаа, ашгүй таныг оллоо. Та яаж байна?

Лин захирал: зүгээрээ. Сяофэний ээжээ, чи долоо хоног намайг хүлээчих. Би цэгцлэх ёстой юмнуудаа цэгцлээд долоо хоногийн дараа ирж чамтай гэрлэнээ.

Ли Шюлань: чи одоохон явж үз. Хэн чамтай гэрлэнэ гэсэн юм?

Лин захирал : Жөүши групп ийм арчаагүй, башир арга хэрэглэж байгаа юмуу? Тэгвэл "Хэрэв хэн нэгэн тэр Жөүгийн гэр бүлтэй хамтарч ажиллах юм бол Лин гэр бүлийн дайсан болно" гэсэн мэдэгдэл гарга.

Туслах: За, Лин захирал аа.

Лин захирал: аа бас, надад хуримын бэлэг, инж бэлдэхэд туслаарай.

Туслах: Лин захирал аа, та үнэхээр тэр эмэгтэйтэй гэрлэх гэж байгаа юм уу?

Лин захирал: Тийм ээ. Хэрэв тэр өдөр түүнтэй таараагүй байсан бол би үнэхээр Жөүгийнхний гарт орох байлаа. Сүйн бэлгээ гоё, тансаг арвин бэлдээрэй. Түүнд зориулж маш том хуримын хүлээн авалт хийнэ. Бас өөрийнхөө жинхэнэ хэн бэ гэдгийг хэлнэ.

Туслах: заа даргаа, Би одоохон явж бэлдье.

Лин захирал: Байж байгаарай, тэдний гэр бүлд хувийн зүгээс тусалж болох ямар боломж байна, хараадхаарай.

Туслах: Лин захирал аа, би өчигдөр орой судалж үзсэн. Түүний хүүг Чэн Сяофэн гэдэг бөгөөд яг манай группийн Төслийн хэлтэст ажилладаг юм байна.

Лин захирал: Өөх, тийм үү? Тэгвэл түүнийг шууд хэлтсийн дарга (супервайзер) болгож тушаал дэвшүүл. Бас манай группийн барилгын талбайн ажилчдын өдрийн хоолыг бүгдийг нь тэдний хоолны газраас захиалж байхаар гэрээ хий.

Туслах: Мэдлээ, Лин захирал аа.

Лин захирал (Дотроо): Сяофэний ээж ээ, намайг нэг долоо хоног хүлээгээрэй. Би ажлаа цэгцлээд заавал буцаж ирж, чамтай гэрлэнэ.

Мина : Зочин ирчихээд байхад юугаа гөлрөөд зогсоод байгаа юм бэ? Чи өдөр бүр яг л үхээнц амьтан шиг, дэндүү удаан, шийдэмгий бус байх юм. Май, энэ хүргэлтийн хоолыг Ван даргад аваачиж өг!

Ли Шюлань: Ван дарга гэнэ ээ? Ван Дечан уу?

Мина: Илүү юм яриад! Тэрнээс өөр хэн байдаг юм?

Ли Шюлань: Болохгүй ээ. Ван Дечан бол зүгээр л нэг хөгшин зальжин, заваан эр шүү дээ. Бид өмнө нь Сяофэнтэй ярилцаад тохирчихсон биз дээ? Цаашид түүнтэй ямар ч бизнес хийхгүй гэж?

Мина: Чи юугаа мэддэг юм? Бид ресторан ажиллуулж байна. Ирсэн хүн бүр зочин! Мөнгө олохгүй бол чи Сяобао, чиний тэр муу хүү бид 3-ыг там руу явуулах гээд байгаа юм уу?

Ли Шюлань: Мина, ээж нь тийм утгаар хэлээгүй ээ...

Мина: Тэгээд ямар утгаар гэж? Та угаасаа хөгширсөн, тэгээд ч бэлэвсэн эмэгтэй байж юундаа ингэж их маяглаад байгааг чинь ойлгохгүй юм. Өөрийгөө арай нээх онцгой эмэгтэй гэж бодоод байгаа юм биш биз. Ван дарга чамайг тоож, таашааж байгаа чинь чиний найман насандаа хийсэн буяны үр, аз таарсан хэрэг!

Ли Шюлань: Мина, ээж нь маяглаагүй ээ. Ван Дечан манай ресторанд ирэхдээ л надад гар хүрч, заваараад байдаг. Бид чинь шударгаар бизнес хийж байгаа хүмүүс. Тийм хүмүүстэй орооцолдох хэрэггүй. Мина, зүгээр энэ захиалгыг нь цуцалчих юмуу,

Мина: За, хүргэж өгөхгүй байх нь ээ, тийм үү? Тэгвэл өнөөдрөөс эхэлж энэ гэрээс зайлж үз! Би чам шиг залхуу, арчаагүй амьтныг тэжээхгүй! Зайл!

Ли Шюлань: Мина, Мина.

Мина: Сяобао, хурдла, чи явж хоол хүргэлт хйи!

Ли Шюлань : Мина! Мина! Чи юу хийгээд байгаа юм бэ, Мина? За за, миний хүү, битгий уйл даа. Ээж нь хүргэж өгье, ээж нь явъя, болох уу?

Мина : эртхэн ингэчихсэн бол болоо шдээ. Хурдал!

Мина: Заа заа зүгээр за.

Мина : Ван дарга аа, таны хүссэнчлэн Ли Шюлань өөрөө хоолыг чинь хүргэж өгөхөөр явлаа. Та боломжийг заавал ашиглаарай. Бүх зүйл бүтсэний дараа надад өгөх тэр 100,000 юанийн шагналаа мартаж болохгүй шүү.

Ван Дечан: Санаа зоволтгүй ээ. Энэ удаад би түүнийг өөрийн болгож чадвал хэлсэн амлалтандаа заавал хүрэх болно. Ли Шюлань... чи муу бэлэвсэн эмэгтэй, чиний тэр аальгүй байдлыг би хорь гаруй жил хүсэмжилж ирсэн! Энэ удаад чи надаас мултарч чадахгүй. Би чамайг миний доор орж, өршөөл эрж гуйхыг чинь харах болно.

Сяофэн: Зайл.

Ли Шюлань: Сяофэнд юу ч гэсэн хэлдэг юм билүү. Сяофэн, ээж нь Ван Дечанд хоол хүргэж өгөхөөр явж байна. Дахиад бас ямар аймаар зүйл сэдчих юм билээ хэн мэдхэв, боломжтой бол ээжийгээ тосоод аваарай.

Сяофэн: Ван нарийн бичгээ,

Нарийн бичиг Ван: Баяр хүргэе! Өнөөдрөөс эхлэн Групп чамайг албан ёсоор Төслийн менежерээр томилж байна. Үүнээс гадна үүнийг хараадхаарай. Энэ бол манай группийн шинээр боловсруулсан Нийтийн хоолны гэрээний төлөвлөгөө. Одооноос эхлэн манай төслийн ажилчдын бүх өдрийн хоолыг танай хоолны газраас авахаар шийдвэрлэсэн.

Сяофэн: Нээрээ гэж үү? Маш их баярлалаа, Ван Нарийн бичиг ээ.

Нарийн бичиг Ван: Зүгээр дээ. Бүгд группын удирдлагын л шийдвэр. Групптээ л талархах хэрэгтэй.

Сяофэн: Тийм шүү, тийм... Өө болохгүй ээ…

Нарийн бичиг Ван: Менежер Сяофэн, юу болоо вэ?

Сяофэн: Уучлаарай, Ван Нарийн бичиг ээ. Миний ээж асуудалд орсон байж магадгүй байна. Ван Дэчан гэж хогийн амьтанд хоол хүргэхээр явж. Өмнө нь асуудал үүсгэж байсан юм. Би одоо шууд тийшээ явлаа.

Нарийн бичиг Ван: Ван Дечан уу? Тэр хүн чинь уг нь нэг муу зальжин, заваан эр шүү дээ? Байна уу, Лин захирал аа? Таагүй юм боллоо! Ли Шюлань хатагтай аюулд орсон байж магадгүй байна!

Ли Шюлань: Мина?

Мина: Хаана яваад байгаа юм бэ? Яагаад одоо болтол хүргэлтээ хийгээгүй байгаан? Ван дарга залгаж гомдоллоод байна.

Ли Шюлань: Мина, би энд ирчихсэн байна. Одоохон хоолыг нь дээшээ оруулж өгье.

Ли Шюлань: Ван дарга аа, таны захиалсан хоол ирлээ.

Ван Дечан: Шюлань минь, чи ашгүй нэг юм ирэв үү?

Ли Шюлань: Ван дарга аа, жоохон соёлтой байгаарай.  

Ван Дечан: Шюлань минь, чиний нөхөр Дашань агсныг өөд болсноос хойш чи ганцаараа бэлэвсэн үлдэж ямар их зовов доо! Хажууд чинь эр хүн байхгүй хэцүү байгаа биз дээ? Зүгээр л надтай хамт байчих.

Ли Шюлань: Надад битгий гар хүр!

Ван Дечан: Чи юундаа ингэж маяглаад байгаа юм бэ? Мөнгө хүсээд байгаа юм уу? Надтай ганц л унтчихвал чи хэд гэнэ би бүгдийг нь өгье.

Ли Шюлань: Чи муу хөгийн амьтан. Би хүүдээ хэлчихсэн одоо ирж байгаа. Ирээд чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ.

Ван Дечан: Би бүх үнэнг л хэлнэ шдээ. Өнөөдөр танай бэр чинь чамайг надад зарсан шүү. Одоо чи хашхираад ч нэмэргүй, хэн ч чамайг аврахгүй! Нааш ир, хонгор минь...

Ли Шюлань: Туслаарай! Туслаарай! Намайг тавь, тавиачдэээ.

Дечаны Эхнэр: Ван Дечан, чи чинь юугаа хийж байгаа юм бэ... Та нар юу хийж байгаа юм?

Ли Шюлань: Бэргэн эгч ээ, гуйя, намайг авраарай! Ван Дечан намайг хүчирхийлэх гэж оролдлоо! Бэргэн эгч ээ, намайг авраарай! Ван Дечан намайг хүчирхийлэх гэж оролдлоо! Би дөнгөж орж ирсэн чинь надад гар хүрээд …

Ван Дечан : Эхнэр минь, би чамд тайлбарлая, намайг сонс.

Эхнэр: Ван Дечан, чи бүүр ингээд гадуур өөр хүн амьтантай араар тавиад явдаг байжээ? Чи яасан зоригтой юм бэ? Өнөөдөр чамд байгаа бүх юмыг би чамд бүтээж өгсөн шүү.

Ван Дечан: Эхнээр, эхнэр, чи миний тайлбарлахыг сонс. Ингэсэн байхгүй юу, энэ хүүхэн өөрөө намайг уруу татсан юм!

Ли Шюлань: Би тэнгэрийн өмнө андгайлая, би огтхон ч өдөөн хатгасан зүйл хийгээгүй.

Эхнэр: Заа яахвээ Ван Дечан, чиний төлөө би амьдралынхаа бараг талыг зориулсан байхад чи яана гэнээ?

Ли Шюлань: Ямар азаар эхнэр нь ирэвээ, тэгээгүй байсан бол ч би өнөөдөр энэ Ван Дечаны гарт дуусгавар болох байж. Миний дүү, чи нөхрийгөө сайн хараарай. Би ингээд явъя.

Ван Дечаны эхнэр: Зогс! Чи миний нөхрийг уруу татчихаад зүгээр явах гэж үү?

Ли Шюлань: Эгч нь тэгээгүй шдээ.

Эхнэр: амаа тат. Би бүх зүйлийг өөрийн нүдээр харсан! Чи одоо хүртэл худлаа царайлах гээд байна уу? Өнөөдөр би чамайг үхтэл чинь зодох болно!

Ли Шюлань: Би тэгээгүй шдээ, би тэгээгүй, тэгээгүй.

Ван Дечан: Хайрт минь, чи зүгээр үү?

Ли Шюлань: Би тэгээгүй….

Ван Дечан: За, Ли Шюлань, чи намайг хоргоосноос гадна бүүр эхнэрт минь гар хүрнэ гэнээ? Хүн байна уу?

Ажилчид: Ван дарга аа,

Эхнэр: Тавиадахаа, чи миний нөхрийг хоргоож, бас надад гар хүрнэ гэнээ? Та нар энэ муу хүүхний бүх хувцсыг нь тайлаад ээлж дараагаараа дээр нь гар.  Надтай асуудал үүсгэсэн бол зүгээр өнгөрөхгүй.

Ли Шюлань: Наашаа бүү ойрт! Надад битгий хүр! Битгий надад хүрээч,

Сяофэн : Ээж ээ!

Ли Шюлань: Наашаа бүү ойрт! Битгий надад хүр. Битгий надад хүр. Ээжид минь битгий хүр!

Ажилчин: Аа, чи яагаад хазаад байнаа?

Эхнэр: Энэ муу хүүхэн чинь бүүр эсэргүүцнэ гэнээ, наад муугаараа сайхан наадаад хая.

Ли Шюлань: Битгий, битгий, битгий л дээ. Битгий надад хүр.

Эхнэр: Бүх хувцсыг нь тайлж хая.

Сяофэн: Ээжэээ,

Ли Шюлань: Битгий надад хүрээч дээ.

Сяофэн: Эндээс зайлцгаа! Ээж ээ, та зүгээр үү?

Эхнэр: Хэн ирчихвээ гэж бодсон юм, энэ муугийн хүү нь байжээ… Чи ээжийгээ яаж эрчүүдийг хоргоож, өдөөн хатгадгийг харахаар ирсэн байх тиймүү?

Сяофэн: Та нар нийлж миний ээжийг дээрлэхэнэ гэнээ? Би та нарыг бүгдийг чинь ална шүү!

Ли Шюлань: Сяофэн, Сяофэн боль! Сяофэн битгий цохь!

Эхнэр: Чи яаж намайг цохиж зүрхэлж байна аа! Өнөөдөр та нарыг бүгдгийг алж байж салнаа! Та нар тэнд юугаа хараад зогсоод байгаа юм? Түүнийг барьж аваад үхтэл нь зод!

Ли Шюлань: болиочээ, болиоч, битгий л дээ Сиафэн, битгий зодоод бай, болиоч.

Сиаофэн: ээжээ, та зүгээр яв, битгий намайг тоо, зүгээр яв.

Ван Дечан: Явна гэнээ, Чи хүн цохичихоод зүгээр явчихна гэж бодоо юу? Та нарын хэн нь ч зугтаж чадахгүй.

Ли Шюлань: болиочээ, битгий зодоод бай, болиоч.

Лин захирал: Одоо хэр удахаар байна?

Туслах: дахиад 20 орчим минут шаардлагатай байх Лин захирлаа.

Лин захирал: Дэндүү удаан байна! 10 минутын дотор очсон бай!

Туслах: Мэдлээ!

Ван Дечан: Явна гэнээ, Чи хүн цохичихоод зүгээр явчихна гэж бодоо юу? Та нарын хэн нь ч зугтаж чадахгүй.

Ли Шюлань: Би танаас гуйж байна, Ван дарга аа, би танаас гуйж байна! Биднийг явуулчих, гуйя Ван дарга аа.

Ван Дечан: Эндээс зайлцгаа!

Ли Шюлань: миний дүү, энэ асуудал миний хүүд огт хамааралгүй. Гуйж байна, түүнд огт хамааралгүй шүү,

Ван Дечаны эхнэр: Өөх, би чамайг ийм байдалд орж хүнээс юм гуйна гэж ёстой бодож байсангүй. Хүүгээ явуулмаар байна уу? За яахав, тэгвэл чи маяглахаа больж, энэ залуусын өмнө... Өөрийнхөө хувцсыг өөрөө тайч, чамайг нүцгэнээр чинв харъя. Магадгүй би тэгвэл сэтгэл хангалуун болж, хүүг чинь явуулж болох юм.

Сяофэн: Ээж ээ, хэрэггүй!

Ван Дечаны эхнэр: Би чамд ердөө гуравхан секунд өгнө. Гурав, ….

Сяофэн: Ээж ээ, битгий тайлаа. Би тэдэнд үхтэлээ зодуулсан ч хамаагүй! Миний төлөө санаа зоволтгүй ээ, ээж ээ!

Ван Дечаны: Чи юу хийгээд байгаа юм бэ? Тайл гэсэн чинь жинхнээсээ хувцсаа тайлах гэж байна шүү.

Сяофэн: Та нар үнэхээр араатнууд юм аа, би та нарыг бүгдийг чинь ална!

Ван Дечаны эхнэр: Ёоо, дэндүү шуугиантай байна! Та нар хурдхан шиг энэ арчаагүй амьтдыг дуугай болгоод өгөөч...

Ли Шюлань: Сяофэн, Би чамайг ална шүү, чи муу араатан! Би чамайг ална! Ална шүү.

Ван Дечаны эхнэр: Та нар энэ хүүхнийг шалдлаадах. Дахиад эхнэртэй хүнийг уруу татах гэж оролдохнуу харъя л даа.

Ли Шюлань: Надад битгий хүр, надад битгий хүр, надад битгий хүрээч!

Лин захирал: Миний эмэгтэйд хэн гар хүрч зүрхлэхийг харъя л даа! Зогс! Зогс! Шюлань, чи зүгээр үү?

Ли Шюлань: Лин ах аа, би зүгээр ээ, би зүгээр...

Лин захирал: Эд нарын хөлийг нь хугал.

Ван Дечаны хүмүүс: Битгий цохиочдээ, өршөөгөөрэй!

Ли Шюлань: Сяофэн, Сяофэн, Лин ах аа, гуйж байна, би танаас гуйж байна, Сяофэнийг авраач...

Лин дарга: Та нар энэ хоёрыг эмнэлэгт хүргэж өг.

Эхнэр: Байз, чи хэн бэ? Энэ далчийсан хүүхэн миний нөхрийг өдөж хоргойсон. Чи намайг эхнэр хүний хувьд ямар байна гэж бодож байна? хэрэв энэ асуудлыг өнөөдөр нэг мөр цэгцлэхгүй бол хэн ч эндээс явахгүй шүү.

Ли Шюлань: Тийм биш шдээ, сая би л хүчиндүүлэх шахсан.

Ван Дечан: Хамаагүй юм яриад. Чи л намайг өдсөн биз дээ.

Лин захирал: Энэ бүх юмыг чи зохион байгуулсан биз дээ?

Эхнэр: Би байлаа гээд юу гэж?

Ван Дечан: яанаа эхнээр зүгээр үү?

Эхнэр: Намайг цохино гэнээ? Чи намайг ер нь хэн гэдгийг мэдэж байна уу? Би бол Жөүши группын ганц охин.

Ли Шюлань: Лин ахаа, та хурдан яв. Энэ хэрэг танд ямар ч хамааралгүй.

Эхнэр: яасан, одоо л айж байгаа юмуу? Дэндүү оройтсон байнаа.

Лин дарга: Жөүши группыг чинь цохисон гээд бодчих. Өнөөдөр Ли Шюлань-тай хамаатай хүмүүсийг дээрлэхсэн та нар төлөөсөө 100 нугалж төлнө гэж мэд.

 

Ли Шюлань: Лин ах аа, энэ асуудлыг ингээд зүгээр орхичихъё.

Лин захирал: Намайг байхад битгий ай. Та хоёр эхлээд эмнэлэг рүү явцгаа. Энэ хэргийг надад даатгачих.

Эхнэр:  Чи ер нь хэн юм бэ?

Лин захирал: Би бол та нарын хэзээ ч сөрж чадахааргүй тийм хүн байна.

Эхнэр: Хэрэв чи тийм мундаг юм бол би аав руугаа залгая л даа! Би чамд хэлье, аав минь ирвэл та нар бүгд үхдэл болно шүү.

Лин захирал: За, би чамд 10 минут өгье. Чи өөрийнхөө дуудаж чадах бүх хүчирхэг ар тал, хамгаалагчдаа бүгдийг нь дууд. Наашаа бүгдийг нь ирүүл.

Эхнэр: Чамайг удахгүй ингэж томорсон хэвээрээ байхыг чинь харъя л даа. Байна уу, аав аа... Хөөе, би чамд найрсгаар зөвлөе. Одоо эртхэн дээр нь миний өмнө өвдөг сөхрөөд уучлал гуйсан чинь дээр байх. Миний аав удахгүй ирээд танай гэр бүлийг бүрэн бүтээн үлдээх нь үү харин…

Лин захирал: За, би чиний аавыг ирэхийг хүлээж байя. Ирснийх нь дараа нүдэн дээр нь чамайг дахиад зуун удаа алгадах болно.

Жөү Жөнхай: Жөү Жөнхай Миний охин охинд хэн гар хүрч зүрхлэв ээ? Ийм улаан цагаандаа гарсан зүрхтэй амьтан хаана байна?

Жөүгийн охин: Аав аа!

Жөү Жөнхай: Охин минь.

Жөүгийн охин: Ашгүй та ирлээ! Хэрэв та жаахан л оройтсон бол таны нандин охиныг чинь хүмүүс үхтэл нь зодох байлаа!

Жөү Жөнхай: Үхлээ эрсэн юм байхдаа, миний охин санаа зоволтгүй. Аав нь зуу нугалаад хариуг нь авна.

Миний охинд хэн гар хүрч зүрхэлсэн бэ?

Жөүгийн охин: Аав аа, тэр байна!

Жөү Жөнхай: Лин дарга??

Лин захирал: Жөү Жөнхай, чиний хайртай охин болон чиний тэр сайн хүргэн чинь... миний эмэгтэйд гар хүрсэн байна. Чи юу гэж бодож байна, тэд зодуулах ёстой юу, үгүй юу?

Ван Дечан: Энэний дэмий яриаг тоох хэрэггүй ааваа.

Жөү Жөнхай : Амаа тат. Лин даргаа энд нэг үл ойлголцол гарсан бололтой. Ганц удаа боломж олгооч, тэгэх үү?

Лин захирал: боломж гэнээ? Чи надтай боломж ярих зоригтой байна уу? тэр өдөр миний архинд хийх ёсгүй зүйл хийсэн хүн хэн гэдгийг намайг арай мэдэхгүй байгаа гэж болсон юм биш биз?

Жөү Жөнхай: Лин захирал аа, манай Жөүгийн гэр бүл танай Лин группийн хэмжээнд хүрэхгүй ч гэлээ, би, Жөү Жөнхай... өөрсөд рүүгээ шавар шидүүлэх зөөлөн хүмүүс биш шүү! Хэрэв танд ямар нэгэн нотлох баримт байгаа бол хоёулаа шүүхээр явж, үнэн зөвөө олж болно.

Жөүгийн охин : Би аавыг яагаад түүнд ингэж хүндэтгэлтэй хандаад байгааг ойлгосонгүй... Тэгэхээр энэ хүн чинь Лин группийн ТУЗ-ийн дарга байх нь ээ?

Жөү Жөнхай: Бүгдээрээ явцгаая,

Лин захирал: Зогс! Хэн та нарыг явж болно гэсэн юм?

Жөү Жөнхай: Лин захирал аа, та чинь яана гээд байгаа юм бэ?

Лин захирал: Би сая хэлсэн шүү дээ. Тэд өнөөдөр миний эмэгтэйд юу хийсэн би зөрүүлээд 100 нугалж төлүүлнэ гэж.

Жөү Жөнхай: Та ганц эмэгтэйн төлөө ингэж болохгүй шүү дээ. Хоёр талын эв найрамдлыг сүйтгэж, хоёулаа хохирсон байдалд хүрнэ.

Лин захирал: Чиний наад өчүүхэн эв найрамдал гэсэн зүйлийн чинь төлөө би тэгэж үхэн хатан тэмцэлдэнэ гэж бодож байна уу?

Жөү Жөнхай: Та ч бас бизнесийн салбарт олон жил байсан хүн. Хоёр нударга дөрвөн гарыг гүйцэхгүй гэдгийг та хэнээс ч илүү сайн мэдэж байгаа байлгүй дээ, тийм үү?

Ли захирал: Манайхтай хүнээ харьцуулаад байгаа юм уу тэ?  хүнээр олон уу? Манай хүмүүс ч одоо бараг ирж байна.

Нарийн бичиг Ван): Лин захирал аа, уучлаарай, хоцорчихлоо! Хаалгаа хаа! Өнөөдөр миний Шюланийг дээрэлхсэн хүмүүсийн хэн нь ч эндээс зугтаж чадахгүй шүү!

Жөү Жөнхай: Хөөе, хөөе, битгий, битгий.

Лин захирал: Яасан? Хэн нь олон хүнтэйгээ харьцуулаад байсан биз дээ? Одоо ч харьцуулах уу?

Жөү Жөнхай: Лин захирлаа?

Лин захирал: явж тэр хүүхнийг зуун удаа алгад!

Жөү Жөнхай: Хөөе, үгүй, үгүй, үгүй, битгий...

Жөү Жөнхайн охин: Аав аа, намайг авраач дээ!

Жөү Жөнхай : Лин захирал аа, энэ бол үнэхээр үл ойлголцол байна. Гуйя, өнөөдөр миний охиныг өршөөж үз. Надад нэг нүүр өг л дөө. Би хойд захын тэр газрыг танд өөрийн гараар өргөн барья. Бас дээрээс нь 30 сая юанийн нөхөн төлбөр өгье, та юу гэж бодож байна?

Жөүгийн охин: Лин захирал аа, би буруугаа ойлголоо. Та чинь их өгөөмөр хүн, гуйя, намайг уучлаарай. Би буруугаа үнэхээр мэдлээ.

Лин захирал: Жөү Жөнхай, надад чиний үмхий мөнгө чинь хэрэгтэй гэж бодоо юу? Зодоод эхлэ. 100 хүрээгүй бол зогсохгүй шүү.

Жөү Жөнхай: Битгий битгий битгий Лин даргаа.

Лин дарга: Чи өөрийгөө л сайн хичээ, бид явлаа.

Жөү-ийн охин: Ааваа,

Жөү жөнхай: охин минь… Лин Хон, заавал хариугаа авна даа. Би хүн шиг биш аашилна даа.

Лин захирал: Шюлань, Сяофэн та – 2 зүгээр үү?

Сяофэн: Би зүгээр ээ. Лин ах аа, өнөөдөр танд маш их баярлалаа.

Лин захирал: Бид чинь бүгд нэг гэр бүлийн хүмүүс шүү дээ. Цаашид ингэж ёсорхох хэрэггүй ээ.

Сяофэн: Аа, Лин ах аа... Та хоёр уулз даа. Би явж байя.

Ли Шюлань: Нөгөө, юу, Лин ахаа, танд баярлалаа. Өнөөдөр та байгаагүй бол үнэхээр яах байснаа мэдэхгүй байна.

Лин захирал: Шюлань, би чамд хэлсэн шүү дээ. Би чиний өмнө заавал хариуцлагаа хүлээнээ гэж. Өөрийн эмэгтэйгээ хамгаална гэдэг чинь эр хүний үүрэг шүү дээ.

Ли Шюлань: Лин ахаа, та яг ямар хүн юм бэ? Яагаад өнөөдөр тийм олон хүн дагуулж ирсийн?

Лин захирал: Залуу байхдаа бас омголон байлаа. Нийлдэг эрчүүд бас олон:. Өнөөдөр тэр үеийн нөхдөө бүгдийг нь дуудсан юм.

Ли Шюлань: Аан ийм учиртай байжээ. Би ч бас залуу биш болж. Залуу насны омголон зангаар би өнөөдөр олон ах дүүсийг дуудсан юм.

Лин дарга: Шюлань, өнөөдөр би яг шийдлээ. Магадгүй гэнэт ийм юм ярих соних байх л даа, гэхдээ үнэхээр дахиж хүлээж чадахгүй нь. Би чамд өөрийгөө албан ёсоор танилцуулъя. Намайг Лин Хон гэдэг. Энэ жил 42 нас хүрч байна. Өөрийн гэсэн байр, машинтай, бас жаахан хадгаламж бий. Би чамайг насан туршид чинь аюулгүй, амар амьдруулж чадна. Чи амьдралынхаа үлдсэн хугацааг надтай хамт өнгөрүүлэх үү?

Ли Шюлань: Лин ах аа, таныг надад маш сайн байгааг би мэднэ. Танд маш их баярлаж байна. Надад байр машин хамаагүй ээ. Зүгээр л та шударга, тууштай байхад л болно.

Лин захирал: Шюлань, тэгэхээр чи зөвшөөрч байгаа юм уу?

Ли Шюлань: Хэн зөвшөөрсөн юм бэ? Яасан ичдэггүй юм бэ,

Лин захирал: Шюлань, би нээрээ ярьж байгаа шүү.

Ли Шюлань: Лин ахаа, Би таныг гүн гүнзгий сэтгэлтэй хүн гэдгийг мэднэ. Гэвч та бид хоёр одоо гэнэтийн шийдвэр гаргадаг тэр нас өнгөрсөн шүү дээ. Та надад жаахан хугацаа өгөх хэрэгтэй. Би сайн бодож үзье. Эцсийн эцэст гэрлэлт гэдэг бол зөвхөн та бид хоёрын асуудал биш шүү дээ. Би цаг гаргаж, гэрийнхэнтэйгээ ярилцъя.

Лин захирал: Ойлголоо, би чиний шийдвэрийг хүндэлнээ.

Жөүгийн охин: Та заавал охиныхоо өшөөг авах ёстой! Миний энэ үзэсгэлэнтэй царайг хараач!

Жөү Жөнхай: Өөх, миний охин! Аав нь заавал өшөөг нь авнаа, сайн гэгч нь өшөө авна. Өнөөдрийн болсон явдал бүгд чиний тэр арчаагүй байдлаас болсон шүү! Юуг ч гүйцээж чадахгүй атлаа асуудлыг улам хүндрүүлдэг!

Ван Дачэн: ааваа, Тайвшир. Надад нэг арга байна.

Жөү Жөнхай: Ямар арга байгаа юм?

Жөү Жөнхай: Бид Лин группт гар хүрч чадахгүй. Гэхдээ Ли Шюланьд бол хүрч чадна.

Жөү-ийн охин: Дечаны хэлж байгаа зөв шүү.

Жөү Жөнхай: Уул нь чи овоо толгойтой доо. Энэ хэргийг чи зохицуулна шүү. (энэ хэсгүүдэд нэлээн гацсан, зарим хэсэг огт тодорхойгүй байна .)

Мина (Утсаар): Ван дарга аа, үнэхээр уучлаарай. Би ч гэсэн бүх зүйл яаж яваад ийм байдалд хүрчихсэнийг мэдэхгүй байна. Санаа зоволтгүй ээ, түүнийг буцаж ирэхийг хүлээж байгаад сайн гэгч нь ойлгуулаад өгнө.

Сяофэн: ээж ээ, та түр сууж бай. Би сайхан хоол хийгээдэхэе.

Мина : Хөөе, зогс! Идэх, идэх, идэх... Бас хоол иднэ гэнээ? хүргэлтийн хоолыг ч зөв хүргэж өгч чадахгүй! Тэрнээс чинь болж Ван дарга хүртэл бусдад зодууллаа!

Сяофэн: Мина, чи юу яриад байгаа юм бэ? Тэр муу хөгшин зальжин эр өөрийнхөө үйлийн үрийг амссан байна! Миний энэ шарх, тэрний хүмүүсийн хийсэн зүйл шдээ.

Мина: Энэ асуудлаас чинь болоод би авах байсан 100,000 юаниа авч чадахгүй болчихлоо.

Сяофэн: Юун 100 мянган юань? Чи ээжийг явуулсан байх нь ээ?

Мина: Тиймээ, тэгээд яасан юм? Ээж одоо хэдэн настай хүн билээ, бас нэг хань ижил олоод өгчих санаатай байсан юм. Өдөр бүр манайхаас идэж ууж байгаа шүү дээ.  

Сяофэн : Миний ээж өчнөөн зовлон амсаж, ажил төрөл хийж намайг өдий хүргэсэн. манайхаас хоол идэж, ус уухад юу нь буруу байгаа юм бэ? Энэ чинь хүүхдүүд бидний угаасаа л хийх ёстой зүйл биз дээ? Чи яагаад ээжийг тийшээ хоол хүргэж өг гэж явуулсан юм бэ? Чи тэр хүнийг ямар новш гэдгийг нь мэдэхгүй гэж үү?

Мина: Чи юунд хашхираад байгаа юм бэ? Тэр чиний л ээж болохоос миний ээж биш. Би яахаараа түүнийг тэжээх ёстой юм? Өөх, чи муу хөгшин хүүхэн! Бүүр ээжийгээ өмөөрч надтай хэрэлдэнэ гэнээ? Чи чи чи чи гээд л байх юм, манайх ямар буяны байгууллага уу?

Ли Шюлань: Сяофэн, Мина миний хоёр хүү муу ээжээсээ болж битгий маргалд, больцгоо. Сууж байгаад сайхан ярилц.

Мина: Таниас л болж байхгүй юу. Худлаа настай хүн царайлаад.

Сяофэн: Лиу Мина,

Ли Шюлань: Сяофээн,

Мина: Яагаад байгаа юм, Намайг цохих гээ юу? Нааш ир, ирээд цохь! Чамайг яаж намайг дээрэлхэхийг чинь харъя!

Ли Шюлань: Мина, бүгд ээжийнх нь л буруу. Сяофэнгийн сэтгэлд чи л байдаг. Яаж чамайг цохих билээ, Мина: Дуугаа тат! Хэрэв сэтгэлд нь би л байдаг байсан бол юу гэж одоо болтол чамайг тэжээгээд явж байдаг юм. Зайл. Одоохон манай гэрээс зайлж үз!

Сяофэн: Лю Мина! Чи хангалттай орилж чарлавуу?

Ли Шюлань: Сяофэн, энэ асуудлаас болж Минатай битгий маргалд. Сяобао энд байна шүү дээ.

Мина: Би орилсон гэнэ ээ? Чэн Сяофэн, сайн сонсож ав! Үүнээс хойш энэ гэрт би байх уу, эсвэл чиний ээж чинь байх уу, чи өөрөө сонго!

Сяобао: Ээжээ,

Мина: Сяобао, хоёулаа явъя.

Ли Шюлань: Мина!

Мина: Чэн Сяофэн, чи ээжтэйгээ сайхан бай. Өнөөдрөөс хойш хүү бид 2-ыг дахиж харна гэж бодсоны ч хэрэггүй.

Ли Шюлань: Мина... Ээж нь явъя. Ээж нь одоо шууд явъя болох уу?

Сяофэн: Ээжээ??

Ли Шюлань: Сяофэн, миний хүүгийн сэтгэлд ээж нь байгаа л бол Мина-тайгаа сайхан амьдар. Сяобао ийм жоохон байхад аавгүй байж болохгүй.

Сяобао: Ааваа…

Сяофэн: Мина, тэр хүн чинь миний ээж шүү дээ…

Нарийн бичиг Ван: Чэн Менежер, Чэн Менежерээ.

Сяофэн: Ван Нарийн бичиг? Та ямар хэргээр ирэв ээ? Манай компанийн Ван Нарийн бичиг байна шүү дээ.

Нарийн бичиг Ван: Чэн Менежерээ, би таниар нийтийн хоолны гэрээнд гарын үсэг зуруулахаар ирлээ. Сүүлд завгүй байгаад гарын үсэг зуруулж амжаагүй.

Мина: Гэрээ? Ямар нийтийн хоолны гэрээ билээ?

Сяофэн: манай компанийн төслийн ажилчдын өдрийн хоол. Цаашдаа манайхаас нийлүүлэхээр болсон юм.

Мина: Яасан сайхан хэрэг вэ! Тэгэхээр манайд хэдийг өгнө гэсэн үг үү?

Нарийн бичиг Ван: Нэг хүний нэг хоол нь тавин юань гэж тооцвол, группийн төслийн хэмжээнд сардаа, багадаа гурван сая юань болно.

Мина: Гурван сая юань гэнэ ээ?! Аа тэгвэл…

Сяофэн: Уучлаарай Ван нарийн бичгээ…

Нарийн бичиг Ван: зүгээрээ, тэгвэл, гарын үсгээ зурчих уу

Сяофэн: Заа,

Мина: Сард гурван сая юань гэдэг чинь... Бид баяжлаа шүү дээ!

Нарийн бичиг Ван: Чэн менежерээ, өдрийн энэ цагт танай ээж хоолны газартаа байдаггүй юм уу? Эсвэл цаад өрөөндөө хоолоо бэлдэж байгаа юу? Ерөөсөө харагдахгүй байхаар нь.

Мина : Та тэр хөгшин эмэгтэйг хэлж байна уу? Тэр өдөр бүр манай гэр бүлийг мөлжиж амьдардаг байсан юм. Дөнгөж саяхан хөөгөөд явуулсан.

Ван нарийн бичиг: Хөөж явуулсаан ?

Мина: Тиймээ, дөнгөж саяхан явсан. Та хараагүй юу?

Сяофэн: Түүний дэмий яриаг сонсох хэрэггүй дээ. Хадам бэр хоёрын хооронд жижиг сажиг үл ойлголцол гарсан төдий. Би таныг гаргаад өгөх үү,

Сяофэн: Энэ чинь миний ажилд нөлөөлнө гэдгийг мэдэж байна уу чи?

Мина: Би ямар худлаа ярьсан биш.

Туслах: Ерөнхийдөө нөхцөл байдал нэг иймэрхүү байна. Би өнөөдөр Чэн Сяофэнд гэрээг нь хүргэж өгөхөөр очиход Хатагтай Ли Шюланьтай маш адилхан нэг эмэгтэйг хүмүүс хүчээр машинд суулган авч явахыг харсан. Би ч эхэндээ гэр бүлийн л асуудал байх гэж бодоод нээх юм бодоогүй.

Лин Захирал: Чи Шюлань-ийн одоо байгаа байршлыг яаралтай тогтоогоодох.

Туслах: За Лин захирлаа.

Алуурчин: өнөөдөр шөнийн 11 цагт... ганцаараа л ирээрэй. Өөр хүн дагуулж ирэхийг зөвшөөрөхгүй. Хэрэв чи нэг л хүн дагуулж ирвэл бид түүний хурууг нэг нэгээр нь таслах болно!

Лин захирал : Новш гэж!

Ван Дачен: Нааш ир, энэ мууг алж хая.

Ли Шюлань: Лин ах аа, хурдан зугт! Битгий тоо, Лин ах аа!

Ван Дачен: Наашаа бүү ойрт! Дахиад нэг алхам л ойртох юм бол түүнийг шууд тамын хаан руу илгээнэ шүү.

Лин захирал: Чи яг юу хүсээд байгаа юм бэ? Мөнгө үү, Шюлань-ийг явуулна гэвэл хүссэн бүхнийг чинь өгье.

Ли Шюлань: Лин ах аа, гуйя хэрэггүй дээ, хэрэггүй...

Лин захирал: Би хэлсэн шүү дээ, би чиний өмнө насан туршдаа хариуцлага хүлээх болно гэж...

Ван Дачен: Ямар эмгэнэлтэй дурлалт хосууд вэ! Юу ч байсан өгнө гэсэн үү? За яахав, май! Энэ хутгыг тэрэнд өг! хутгыг аваад намайг цохисон тэр гар руугаа чиглүүлээд дүр! Дүр!

Ли Шюлань: Эмч ээ, Лин ахын бие ямар байна вэ?

Эмч: Өвчтөнд ямар нэгэн ноцтой аюул байхгүй ээ. Хэт их цус алдсанаас болж ухаан алдсан байна. Одоо нөхцөл байдал тогтворжсон. Хэсэг хугацаанд сайн амарчихвал бие нь бүрэн сэргэх болно.

Ли Шюлань: Зүгээр бол боллоо, ашгүй дээ. Баярлалаа эмчээ. Лин ахаа, та яагаад ийм тэнэг юм бэ,

Жөү Жөнхай: Охин минь чи битгий санаа зов. Энэ асуудлыг маш сайн зохицуулах болно.

Жөү-ийн охин: Заа, ааваа…

Туслах : Жөү захирлаа, Ван Дечаны төлөвлөгөө нурсан. Хэргийн газарт маш олон эд мөрийн баримт үлдсэн байна. Хүн барьцаалсан хэргийг Лин овогтынхон аль хэдийнэ цагдаагийн газарт өгсөн байна.

Жөү Жөнхай: Хэрэггүй амьтан. ажлаа бүтээхээсээ илүү гай тарихдаа л сайн юм!

Жөү-ийн охин: аав аа... Бид одоо яах вэ?

Жөү Жөнхай: Лин группийн Лин Хонг одоо яаж байна?

Жөү Жөнхай: Одоогоор Лин Хонгийн талынхан олон нийтийн шахалтыг авснаас өөр зүйлгүй байна.

Жөү-ийн охин: Одоо бүүр иймдээ тулсан юм чинь тэр Лин Хон биднийг зүгээр орхихгүй нь ойлгомжтой байх. 

Жөү Жөнхай: Нэгэнт нөхцөл байдал ингэж эргэсэн тул бидэнд ухрах зам байхгүй, гүүрээ шатаахаас өөр сонголт алга. Тэд үхэх ёстой! Тэд заавал үхэх ёстой!

Лин захирал : Шюлань... Шюлань! Битгий л дээ,

Ли Шюлань: Лин ах аа! Лин ах аа!

Лин захирал: Шюлань,

Ли Шюлань: Лин ах аа, энэ бүхэн миний буруу. Надаам болж ийм хүнд гэмтэл авчихлаа...

Лин захирал: юу яриад байгаа юм бэ? Чи бол миний эмэгтэй. Би өөрийн эмэгтэйгээ угаасаа л хамгаалах ёстой шүү дээ.

Мина : Чи чинь одоо хаагуур тэнүүчлээд алга болчихдог амьтан бэ?

Ли Шюлань: Юу болоо вэ, Мина?

Мина: Сяобао 40 градус хүрч халуурч байна! Чиний хүү ажилтай гээд завгүй, би бас хоолны газраасаа гарч чадахгүй байна. Хурдан хүрээд ир. Хэрэв Сяобаод их бага ямар нэг зүйл болвол чамтай тооцоо бодно шүү.

Ли Шюлань: За, за, Мина, битгий сандар. Би одоохон яваад очъё.

Лин захирал: Юу болоовэ Шюлань?

Ли Шюлань: Лин ахаа, манай ач гэнэт өндөр халуурсан байна. Гялс очихгүй бол болохгүй нь. Уучлаарай, таныг дараа ирж харъя.

Лин захирал: Зүгээрээ надад санаа зоволтгүй, эртхэн оч.

Ли Шюлань: За.

Лин захирал: Ямар нэгэн зүйл хэрэг болбол надтай холбогдоорой.

Туслах: Лин захирлаа, Ван Дечан хэдийнэ цагдаагийн газарт очсон. Энэ өгсөн мэдүүлэг нь.

Лин захирал: Нээрээ л ард новшийн Жөү Жөнхай байж. Дахиад надаар оролдоно гэнээ.

Лин захирал: Энэ бол Лин группийн Ерөнхий менежерийн шийдвэр байсан юм. Яваад Жөү Жөнхай-ийн өмнө үйлдэж байсан бүх хэргийг нь цуглуул. Муу өвгөнийг шоронд нь дуусганаа.

Туслах: Заа захирлаа,

Лин захирал: Бас Шюланий гэр рүү холбогдоорой. Чэн Сяофэний хүүд асуудал гарсан. Тусламж хэрэгтэй байна уу үгүй юу хүн явуулж харуулаарай. 

Мина: Эрхэм удирдлагууд аа, энэ хүн бол манай хадам ээж. Тэр бол манай газрыг гол хариуцдаг хүн нь.  Би зүгээр л энд ажилладаг төдий. хоол хүнсний бүтээгдэхүүн худалдан авалт, чанарын асуудлыг бүгдийг нь энэ хүн хариуцдаг. Танд ямар нэгэн асуулт байвал түүнээс л асуу.

Ли Шюлань: Уучлаарай эрхмүүдээ, юу болсон юм бол?

Байцаагч: Ли Шюлань гэж та байх нь ээ. Бид бол хүнсний хяналтын байгууллагаас явж байгаа байцаагч нар. Танай хоолноос үйлдвэрийн химийн нэмэлт бодис илэрсэн талаар мэдээлэл ирсэн тул бид хуулийн дагуу арга хэмжээ авч байна. Байцаалт авах тул цагдаагийн төв байрруу явж бидэнд мэдүүлэг өгнө үү.

Ли Шюлань : Эрхэм удирдлагууд аа, би юу яриад байгааг чинь огт ойлгохгүй байна. Мина, чи Сяобаог халуурч байна гэж хэлээгүй билүү? Энд юу болоод байгаа юм бэ?

Мина: Юу болоод байна аа? Чи өөрөө очиж хараад л мэдчихгүй юу.

Байцаагч: Аваад яв.

Мина: Та нарт төвөг удчихлаа.

Ли Шюлань: Мина,

Байцаагч: Ийшээ,

Туслах: Байна уу,

Утсаар: Таагүй юм боллоо, Ли Шюлань-ийг хүмүүс цагдаа руу аваад явж байна.

Туслах: Юу? Заа ойлголоо.

Туслах: Лин захирал аа, нөхцөл байдал буруугаар эргэлээ. Хатагтай Ли Шюланийг ресторанд очингуут нь л шууд зах зээлийн хяналтын товчооныхон байцаахаар аваад явчихлаа. Тэр хүүхэд нь огт халуураагүй байсан байна. Түүнийг бэр нь өөрөө зориудаар дуудаж барьж өгсөн байна!

Лин захирал : Юуу??

Туслах: Лин захирлаа та тайван.

Лин Захирал: Тэр муухай увайгүй эмэгтэй!.. Одоохон манай хуулийн зөвлөхүүдтэй холбогд. Ямар ч үнэ цэнээр хамаагүй, орой болохоос өмнө Шюланийг батлан даалтаар гаргаж авах ёстой! Би өөрөө очиж түүнийг авна.

Туслах: Гэхдээ Лин захирал аа, таны шарх...

Лин захирал: Иймэрхүү өчүүхэн шарханд ямар үхэх биш. Бас үүний ард яг хэн байгааг олж тогтоо!

Туслах: За, Лин захирал аа, болгоомжтой байгаарай.

Мөрдөгч: Хатагтай Ли, бид Зах зээлийн хяналтын товчоо болон цагдаагийн хамтарсан мөрдөгчид байна. Танай дэлгүүрээс Натрийн нитритийн хортой бодис олсон. Та ямар учиртайг нь тайлбарлаач?

Ли Шюлань: Ийм байх боломжгүй. Манай дэлгүүр ийм зүйлийг хэзээ ч ашигладаггүй. Би юу ч мэдэхгүй, би дөнгөж сая эмнэлгээс ирсэн.

Мөрдөгч: Мэдээлэл өгсөн хүн нь таны л нэрийг бичсэн байна даа. Тайлбарла.

Ли Шюлань: Би үнэхээр мэдэхгүй ээ, үнэхээр ийм зүйлс харж байгаагүй юм байна. Би эмнэлэгт байсаар байгаад л ирсэн. Энэ санаатай худал үйлдэл байхаа. Та нараас гуйж байна, надад итгээч дээ. Гуйя.

Мөрдөгч: Лю Мина бүх худалдан авалтыг таныг хариуцдаг байсан гэж мэдүүлсэн. Би чамд дахин нэг боломж олгоё. Хэргээ хүлээвэл ялыг чинь хөнгөлөх болно.

Ли Шюлань: Би үнэхээр  мэдэхгүй... би эмнэлэгт байсан шүү дээ, өөр тийшээ ч яваагүй.

Мөрдөгч: Би чамд мөрдөн байцаалтад хамтран ажиллахыг зөвлөж байна. Лю Минагийн өгсөн мэдүүлэг, хүнсний дэлгүүрийн худалдан авалтын явцын баримтаар та бүхнийг хариуцаж байсан байна. Бүх нэмэлт бодисыг Лин Хонгоос нийлүүлсэн гэж байна. Хэрэв та нөхцөл байдлыг үнэн зөвөөр хэлбэл таныг явуулах боломжтой.

Ли Шюлань: Үгүй ээ, би хийгээгүй хэргээ хүлээн зөвшөөрч чадахгүй.

Мөрдөгч: Энэ бол нэмэлт бодис. Барааг агуулахад оруулж байгаа үеийн дүрс бичлэг байгаа. Хэдийгээр бичлэг дээрх хүний царай харагдахгүй байгаа ч бугуйндаа зүүсэн бугуйвч нь таны зүүж байгаатай яг адилхан загвар байна. Өндөр, биеийн галбир нь ч үндсэндээ ижил байна. Та бидний ажлыг дэмжиж үнэн зөвөөр нь мэдүүлэгээ өгнө үү.

Ли Шюлань: Би үнэхээр мэдэхгүй байна. Энэ бугуйвчийг Мина надад өнгөрсөн сард шинэ газрынхаа сурталчилгааны зургийг авхуулна гээд өгсөн юм.

Лин захирал: Зогсоцгоо!

Мөрдөгчид: Ахмад Жао,

Лин захирал: би ирлээ. Энийгээ тайлахгүй юмуу. Тэд нар чамайг яасан?

Ли Шюлань: Лин ах аа, би үнэхээр ямар ч нэмэлт бодис ашиглаагүй. Бас энэ бугуйвч...

Лин захирал: Би чамд итгэж байна.

Туслах: Ахмад Жао, хууль хэрэгжүүлэхэд нотлох баримтын бүрэн гинжин хэлхээ хэрэгтэй байдаг. Хүмүүсийг ингэж яаран авч явна гэдэг чинь хөдлөхгүй баримт байгаа хэрэг үү?

Мөрдөгч: Багийн дарга аа,

Ахмад Жоа: Лин ах аа... Энэ асуудлыг манай доод хүмүүс дутуу дулимаг шийдэж, бараг тэр өчүүхэн хүмүүсийн занганд орох гэж байж.

Лин захирал: Та нар чинь ажлыг ийм муу явуулдаг юм уу?

Мөрдөгч: Хэн нэгэн Ли Шюланий хоолны газрыг үйлдвэрийн нэмэлт бодис ашигладаг гэж мэдүүлсэн. Бид хяналтын камерын дүрс болон Лю Минагийн мэдүүлэгт үндэслэсэн юм. Хүнс худалдан авах үйл ажиллагааг хатагтай Ли Шюлань хариуцдаг гэсэн тул бид түүнийг байцаахаар авчирсан.

Лин захирал: Жинхэнэ үнэн гэвэл энэ бүхний ард Лю Мина болон Жөү Жөнхай нар хуйвалдаж, түүнийг гүтгэсэн байна.

Мөрдөгч: Лин захирал аа, би танд амлаж байна. Бид хууль журмын дагуу ажиллаж байгаа. Хатагтай Ли Шюлань зөвхөн мэдүүлэг өгч байгаа тул өөр ямар нэгэн юм байхгүй ээ.

Лин захирал: Ахмад Жао, бид эртний найзууд. Энэ асуудлын ард Жөү Жөнхай хуулийн цоорхойг ашиглан хуйвалдаан зохион байгуулж, та нарыг бүгдийг чинь ашигласан байна. Та нар болгоомжтой байх хэрэгтэй шүү.

Мөрдөгч: Жао ахмадаа, энэ манай хүмүүсийн хийсэн мөрдлөг. Тэд мөрдөн байцаалтын бичлэг, худалдан авалтын жагсаалтыг бүгдийг нь Жөү Жөнхай хуурамчаар үйлдэж, Лю Минаг хахуулдаж бидний эсрэг ашигласан байна. Та одоо манай хүнийг суллахгүй бол дээшээгээ энэ хэрэг бүүр л завхарсан юм болох байх.

Ахмад Жао: Ойлголоо. Нэгэнт нотлох баримт асуудалтай байгаа тул эхлээд тэднийг сулла. Сяо Ли, бичиг баримтын бүрдүүлэлтийг дуусга.

Лин захирал: За, явцгаая. Алив, сайн ид. Ойрд чи их ядарлаа.

Ли Шюлань: Лин ах аа, та надад үнэхээр сайн хандах юмаа.

Лин захирал: Тэнэгхэн минь, чи чинь миний эмэгтэй шүү дээ. Би чамд сайн хандахгүй бол өөр хэнд сайн хандах юм бэ? Шюлань, чи надад нэг нэр төр, албан ёсны эрх чөлөө өгч болох уу? Намайг чиний хажууд нүүр бардам, өөртөө итгэлтэй зогсож, чамайг насан туршдаа хамгаалах тэр эрхийг өгөөч. Надтай гэрлээч. Шюлань, чи надад нэг нэр төр, албан ёсны эрх чөлөө өгч болох уу? Намайг чиний хажууд нүүр бардам, өөртөө итгэлтэй зогсож, чамайг насан туршдаа хамгаалах тэр эрхийг өгөөч. Надтай гэрлээч.

Ли Шюлань: Би зөвшөөрч байна... Лин ах аа, хэдийгээр би зөвшөөрч байгаа ч гэрлэлт гэдэг бол том ажил шүү дээ. Би эхлээд хоолны газар руу очиж, Сяофэнд хэлмээр байна.

Лин захирал: Заа, Би чамтай хамт явъя.

Туслах: Лин дар…. Өө даргаа,

Лин захирал: За чи намайг энд хүлээж байгаарай. Гялс уулзчихаад ирье.

Ли Шюлань: Заа.

Туслах: Лин захирлаа, Энэ бол Жөү Жөнхайн өнгөрсөн жилүүдэд хийсэн гэмт хэргийн материалууд.

Лин захирал: Заа, Эдгээрийг Ахмад Жаод аваачиж өг. Үүнээс гадна маш үнэ цэнэтэй, тансаг бэлгүүд бэлд. Би Шюлантай хоолны газарруу нь явна. Одоо түүнд өөрийнхөө жинхэнэ хэн бэ гэдгийг хэлнэ.

Тулсах: Заа захирлаа.

Сяофэн: Мина, Мина

Мина: чи ажилдаа яваагүй юм уу? Яагаад буцаад хүрээд ирэв?

Сяофэн: Ээжийг Хяналтын товчооны ажилтнууд аваад явсан гэж сонслоо. Юу болсон бэ?

Мина: Яавал гэж дэ, настай хүний бизнес жоохон бохир байна гээд л аваад явсан.

Сяофэн: Юу?

Ли Шюлань: Сяофэн,

Сяофэн: Ээжээ, таныг хяналтын товчооныхон аваад явсан юм биш үү?

Мина: Энэ хөгшнийг чинь баривчлаагүй гэж үү? Яаж ийм хурдан гараад ирэв ээ?

Ли Шюлань: Тэд намайг тийшээ аваачиж хэдэн асуулт асуугаад буцаагаад явуулчихсан юм аа. Лин ах нь ээжийг нь тосож авсан юм.

Сяофэн: Өө сайн уу Лин ахаа

Ли Шюлань: Сяофэн, өнөөдөр би Лин ахтай нь хамт ирсэн нь чамд хэлэх нэг чухал зүйл хэлэх гэсэн юм. Лин ах бид 2 нь гэрлэх гэж байгаа.

Сяофэн : Ээж ээ, энэ чинь үнэхээр сайхан хэрэг байна шүү дээ!

Сяофэн : Ээж ээ, энэ чинь үнэхээр сайхан хэрэг байна шүү дээ! Би та 2-ыг хэлж байсан даа…

Мина : Юу нь сайн хэрэг байдаг юм.

Сяофэн: Лиу Мина, чи чинь яагаад солиороод байнаа?

Мина: Зүгээр айлын үүдэнд хоосон ирээд л суучихдаг хэрэг үү? Өдий насны хүн байж чи наад наад захын дүрмээ ч мэдэхгүй байна гэж үү? Манай хадам ээжтэй гэрлэхийг хүсэж байгаа хэр зэрэг инж өгөхөөр төлөвлөж байгаа юм бэ?

Ли Шюлань: Мина, чи чинь юу яриад байгаа юм бэ? Лин ах нь надад чин сэтгэлээсээ хандаж байгаа. Бид ийм зүйлийг огт тоодоггүй юм.

Сяофэн: Чи хэтэрхий даварч байна шүү! Лин ахаа, та битгий юм бодоорой. Энэ хүн ерөөсөө ярихаасаа өмнө боддоггүй юм.

Мина (Занаж): Би юу даварсан юм. Өнөөдөр гэхэд Нэг сая юанийн инж өгөхгүй бол манай хадам ээжтэй сууна гэж бодсоны хэрэггүй шүү!

Ли Шюлань: 1 сая аа? Мина! Чи хүмүүсийг ийм мухардалд оруулж яах гэсэн юм бэ? Сяофэн тухайн үед чамтай гэрлэхэд хуримын найр, хуримын өрөө, инж гээд би нэгийг ч дутуу үлдээгээгүй шүү. Ийм олон жил би чамд үргэлж өөрийн төрсөн охин шиг чинь хандаж ирсэн. Чи яагаад алхам тутамдаа ингэж намайг чичилж байдаг юм бэ? Өмнө нь Ван Дечан-ынхруу хүргэлт хийхэд ч бас албаар намайг явуулж асуудалд оруулсан. Хяналтын товчооныхны хэрэг дээр ч тэр Лин ах ирж намайг аваагүй байсан бол би бас л хэцүүдэх байсан. Лин ахаа, та тэрний хэлэхийг сонсох хэрэггүй. Инж энээ тэрээ надад хэрэггүй. Зөвхөн та л надад чин сэтгэлээсээ хандаж байвал тэр эд материал надад огтхон ч сонин биш.

Мина: Нэг сая юань гэдэг тийм их мөнгө үү, муу үхээнц ээ? Танай гэр бүл намайг бэр болгож авахдаа арчаагүй юм болохоор хамаг хөрөнгөө шавхсан шүү дээ. Би чамд хэлчихье, хэрэв чи өнөөдөр энэ хэмжээний мөнгө өгч чадахгүй бол би хуриман дээр чинь очиж, үхэгсдийн цаасан мөнгө цацах болно шүү! Битгий надад хүрээд бай. Би хэлсэн л бол хийдэг хүн шүү.

Лин захирал: За яахав. Чи өнөөдөр хэдэн төгрөгийн сүй бэлэг, инж хүсээд байгаа юм бэ? Би чиний хүслийг биелүүлье. Сяо Ван, одоохон нэг сая юанийн бэлэн мөнгө бэлд. Эдний хоолны газарт аваад ир.

Сяофэн: Чи яаж 1 сая юанийн инж нэхэж чаддаг байнаа? Ван нарийн бичгээ? Та яагаад ирэв?

Туслах: Лин захирлаа, энэ таны бэлд гэсэн 1 сая юанийн бэлэн мөнгө. Чэн Сяофэн, энэ бол Лин захирал та болон таны эхнэрт бэлдсэн, 5 сая юанийн үнэ бүхий Лаумасскарп брэндийн хос цаг байна.

Мина : Тав... таван сая юанийн үнэтэй цаг гэнэ ээ?!

Ли Шюлань: Лин ахаа… энэ чинь….

Сяофэн: Лин захирал аа? Та чинь... Жянчэн хотын хамгийн баян, бүх нийлүүлэлтийн сүлжээг атгаж байдаг тэр Лин группийн ТУЗ-ийн дарга Лин захирал мөн үү? Лин захирал аа? Та чинь... Жянчэн хотын хамгийн баян, бүх нийлүүлэлтийн сүлжээг атгаж байдаг тэр Лин группийн ТУЗ-ийн дарга Лин захирал мөн үү?

Туслах: Тэгэлгүй яахав, Менежер Чэн Сяофэн. Лин захирал өмнө нь та бүхэнд өөрийгөө танилцуулах боломж олдоогүй байсан юм. Тэр бол Линши группийн ТУЗ-ийн дарга, өөрөөр бол таны мэдэх Лин захирал.

Ли Шюлань: Лин ахаа?

Мина : Та үнэхээр Линши группийн ТУЗ-ийн дарга юмуу, Бурхан минь... баларлаа, би чинь Хөрөнгө оруулалтын бурхныг гуйлгачин гэж андуурсан байдаг. аад гэрээсээ хөөчихсөн байх нь ээ!

Сяофэн: Чи юугаа хараад зогсоод байгаа юм бэ? Хурдхан шиг Лин захирлаас уучлалт гуйгаач!

Мина: Лин ах аа... үгүй ээ, Лин захирал аа, би таныг ийм том хүн гэдгийг мэдсэнгүй, үнэхээр уучлаарай.

Лин захирал: Зүгээр дээ. Залуу хүн шулуухан зантай байхыг би ойлгоно. Шюланий гэр бүлийн хувьд та нар сүйн бэлэг, инж харахыг би бүрэн ойлгож байна. Гэхдээ илэрхийлж байгаа арга барил нь арай жоохон хэтэрхий байлаа.

Мина, Сяофэн: Тийм ээ, тийм... Ээж ээ, та хоёр хуримын өдрөө товлосон уу?

Лин захирал: гурван өдрийн дараа хийхээр тогтсон. Яг Шюланий төрсөн өдөр таарч байгаа юм. Сяофэн, өдрийг ингээд товлочихлоо. Бүгдээрээ бэлдэж эхлэхэд болно.

Мина: За, за, сайн яваарай.

Ли Шюлань: Лин захирал аа, та өмнө…

Лин захирал: Чи намайг зүгээр л Лин ах гэж дуудсан нь дээр ээ. Чи өөрөө аль хэдийн намайг хэн ч байсан гэрлэнэ гэж зөвшөөрсөн шүү дээ,  

Ли Шюлань: Лин ахаа, манай Мина угаасаа л ийм хүүхэд. Та битгий юм бодоорой.

Туслах: Лин захирлаа, Жөү Жөнхайн хэргийг цагдаагийн газарт шилжүүлсэн.

Сяофэн: Ээж ээ, би та нарыг гаргаж өгье.

Мина : Би тэр хөгшин эмэгтэйг Ван даргад хоол хүргэж өгснөөс хойш огт өөр хүн болчихлоо гэж бодоод байсан юм. Тэгсэн чинь ийм том баян эрийг дэгээдчихсэн байж шүү дээ! Тэрэн шиг гоо үзэсгэлэн нь гундаж, хөгширсөн авгай яаж Лин захирал шиг агуу хүнтэй тохирох юм бэ? Тохирох хүн гэвэл над шиг туяхан бие галбиртай дур булаам хүн л яг тохирно шүү дээ! Бид баяжчихлаа шүү!

Туслах : Жөү захирал аа, хатагтай Жөү, аймшигтай юм боллоо!

Жөү Жөнхай: юундаа ингэж айн сандарч, хашхичаад байгаа юм бэ? Юу болоо вэ?

Туслах: Лин захирал бидний хуурамчаар үйлдсэн баримтуудыг илчилж, Ли Шюланийг батлан даалтаар суллуулчихлаа.

Жөү Жөнхай: Юууу гэнэээ? Ямар арчаагүй амьтад вэ! Бүгд зүгээр л хог шаарнууд!

Жөүгийн охин: Аав аа, эхлээд тайвшраарай. Одоо уурлаж, уцаарлах цаг биш. Хөгшин Чэн мултарч чадсан нь мэдээж Лин Хон-той л холбоотой.  

Жөү Жөнхай: Тэгэхээр одоо бид яах ёстой вэ?

Жөүийн охин: Одоо хамгийн эхэнд Бид нягтлан бодогчийг яаравчлуулж, бүх хөгшин Жао-руу хийсэн шилжүүлгийн бүртгэлийг арилгуулж, энэ хэргийг бүрмөсөн нуун дарагдуулах хэрэгтэй. Тэгэх юм бол Жао юу гэж ч байсан нотлох баримтгүй болно.

Жөү Жөнхай: Тэгэхээр тэр муу новшийг хэлэх үггүй болгоноо гэсэн үг үү. Тэгье, чиний хэлснээр хийе.

Ахмад: Бүгдийг нь аваад яв.

Жөү Жөнхай: Жао ахмад аа, энэ чинь юу болоод байгаа билээ?

Ахмад: Жөү Жөнхай, энэ таны хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэж зарж байсан баримт. Эмийн хэрэгслийн хуурамч гэрчилгээ хүртэл үйлдсэн байна. Өөр тайлбар байгаа гэж үү? Аваад яв.

Жөүийн охин: Хүүе битгий битгий, тавиачээ.

Ли Шюлань: Лин ахаа хоёулаа гурав хоногийн дараа хуримаа хийх юм чинь дэлгүүр хэсэж хувцасаа сонгох уу?

Лин захирал: Тэгьеэ, чиний хэлснээр л хийе.

Ли Шюлань: Лин ахаа, тантай учирсан нь миний энэ амьдралд тохиосон хамгийн том аз.

Мина : Ээж ээ,

Ли Шюлань: Мина, чи энд юу хийж байгаа юм бэ? 

Мина: Ээжээ, өмнө болсон бүх зүйл миний буруу байжээ, Би Лин ах та 2-т тэгэж муухай хандах ёсгүй байсан юм. Өнөөдөр би та 2-оос албан ёсоор уулчлал гуйхаар ирлээ. Ээж ээ, би үнэхээр буруугаа ойлгосон. Цаашид би таныг маш сайн асарч, халамжлах болно. Та Сяобао хүүг минь бодоод нэг удаа намайг уучлаач. Ээж ээ, би таны өмнө өвдөг сөгдөе.

Ли Шюлань : Ай Мина минь, хурдан бос. Бид нэг гэр бүлийн хүмүүс шүү дээ, би ийм зүйлсэд юм бодоод байдаггүй юм. Нааш ир, суу. Мина, чи хоол идсэн үү? идээгүй бол ээж нь чамд хоол хийж өгье.

Мина: Би идчихсэн ээж ээ.

Туслах: Лин захирал аа, Хувьцаа эзэмшигчдийн хурал хэдийнэ эхэлчихсэн байна. Бүх хувьцаа эзэмшигчид хүрэлцэн ирсэн, таныг хүлээж байна.

Лин захирал: Өөх, миний ой санамжийг ээ! Би бүр таг мартчихаж. Шюлань, би өнөөдөр чамтай хамт хувцас үзэж чадахгүй нь бололтой.

Ли Шюлань: Зүгээр дээ, чи ажлаа бод.

Мина: Ээж ээ, та хуримын хувцас үзэх гэж байгаа юм уу?

Ли Шюлань: Хэдэн өдрийн дараа хурим болох гэж байна шүү дээ. Хэдэн ёслолын хувцас авах санаатай. 

Мина: Ээжээ надад дандаа очиж хувцас авдаг нэг газар байгаа. Эзэнтэй нь гайгүй танил болчихсон үндсэн үнээр нь юмаа зарах байх. Хоёулаа явж үзье. Миний зүгээс уучлал гуйж байгаа зүйл гэж бодоорой.

Ли Шюлань: Хэрэггүй дээ, хэрэггүй. Мина, чамаар дахин мөнгө үрүүлж болохгүй. Би зүгээр л энгийн дэлгүүр орж хоёр хувцас авахад л болоо.

Мина : Ээж ээ, та... одоо хүртэл надад уурласаар байгаа юм уу? Намайг уучлахгүй байгаа хэрэг үү?

Ли Шюлань: Мина, би тийм утгаар хэлээгүй ээ.

Мина: Ээж ээ, тэгвэл намайг таныг дагуулж явахыг зөвшөөрчих. Эндхийн хувцаснууд үнэхээр тансаг шүү.

Ли Шюлань: Мина,

Мина: Явцгаая.

Ли Шюлань: Мина, хоёулаа буруу тийшээ яваад байгаа юм биш үү? Энэ газар хувцас зарахааргүй газар шиг байх юм.

Мина: Үгүй ээ, тэр хар даа, бараг л ирчихлээ.

Ли Шюлань: Хоёулаа эсвэл өөр тийшээ орох уу?

Мина: Нэгэнт энд ирчихсэн юм чинь орж үзэцгээе. Явъяаа. Ээжээ, энэ дэлгүүр бол тэдний маш том салбаруудын нэг байгаа юм. Бүгд гараар оёсон. Их гоё, 

Эзэн: Хөөх Лиу Мина хатагтай, яасан сонин хүн бэ,

Мина: Чэн ноёнтоон, ойрдоо бизнес нь хэр байна даа? Бүх гоё бараануудаа гаргаад ирээрэй. Их хүндтэй зочинтой яваа шүү.

Эзэн: Гоё бараанууд ч байгаа шүү, хүлээж байгаарай. Энэ ямар байна? цэвэр торгоор хийсэн даашинз байна. Та өмсвөл үнэхээр үзэсгэлэнтэй харагдах байх.

Ли Шюлань: Мина, өөр юмнууд бас харъя.

Мина: За, өөрийг харъя, харъя.

Дэлгүүрийн эзэн: Заа, хар хар.

Ли Шюлань:  Мина, энэ ямар байна? 

Мина: Заа,

Эзэн: Өөх, хатагтай Лю-гийн дагуулж ирсэн хүн үнэхээр нарийн мэдрэмжтэй, сонголт сайтай юм аа. Энэ чипао бол Сужоугийн хатгамал урлалын мастерын гараар бүтсэн бүтээл байгаа юм. Хэрэв танд үнэхээр таалагдаж байвал хувцас солих өрөөнд орж өмсөж үзэж болно шүү.

Мина: Тэгэлгүй яахав, ээж ээ. Та эхлээд өмсөөд үзчих. Лин ахад бас өөрийг сонгож авъя.

Ли Шюлань: За

Эзэн: Ийшээ,

Мина. Май, энэ урьдчилгаа 20,000 юань. Ажил дууссаны дараа үлдсэн 80,000 юанийг би таны данс руу шилжүүлэх болно.

Эзэн: Санаа зоволтгүй ээ. Манайд ирсэн л бол гурван толгой, зургаан гартай байлаа ч эндээс зугтах ямар ч зам байхгүй.

Мина: Танд төвөг удсанд уучлаарай, Чэн ах аа.

Эзэн: Зүгээр дээ, энэ чинь ердөө л өчүүхэн зүйл шүү дээ.

Ли Шюлань: Лин ах аа... Энэ чипао гоё байна уу? Гараар хийсэн хатгамал гэнээ.

Дэлгүүрийн эзэн: Ийм үзэсгэлэнтэй эмэгтэйн бие галбирт энэ даашинз яг л зориулагдаж бүтсэн мэт зохиж байна шүү! За яаж байна, таарч байна уу?

Ли Шюлань: Их гоё зөөлөн биед эвтэйхэн юм, энэ зах л… Энэ чипао хэд билээ? 

Дэлгүүрийн эзэн: Мөнгө хэрэггүй ээ. Хэн нэгэн таны өмнөөс хэдийнэ төлбөрийг нь хийчихсэн. Энэ зах нь бариу байна гэсэн үү? Би  янзлаадхая.

Ли Шюлань: Юу? Мөнгө хэрэггүй гэнээ? Та чинь яаж байнаа?

Эзэн: Юу яаж байна гэж? Жоохон ганцаардсан эр эм хоёр яавал гэж дээ.

Ли Шюлань: Минааа, Мина чи хаана байна, битгий ойрт, битгий, Минаа. Тавиачээ тавиач.

Мина:  Хөгшин авгай минь, дуугүй эндээ байж бай. Хэрэв би энэ бүхнийг Лин захирал руу явуулчихвал юу болох бол доо?

Ли Шюлань: Лин ах аа... Энэ чипао гоё байна уу? Гараар хийсэн хатгамал гэнээ.

Лин захирал :Үнэхээр гоё байна... Шюлань, би саяхан хуралтай байлаа. Утасны дуу хаалттай байсан юм.

Утас: Таны залгасан дугаар хариу өгөхгүй…..

Лин захирал: Хариу өгөөгүй удсан чинь арай жоохон хүүхэд шиг уурлачихаж байгаа юм биш биз дээ? Санаа зовж байгааг мэдэхгүй байна уу.

Лин захирал: Ван туслахаа, эхнэр гадагшаа хуримын даашинз сонгохоор явсан ч одоо хүртэл буцаж ирээгүй байна. Түүнтэй огт холбоо барьж чаддаггүй ээ, ямар нэгэн зүйл тохиолдсон байх вий гэж санаа зовж байна. Чи хурдан хаана байгааг нь олоодхооч.

Туслах: За Лин захирлаа.

Лин захирал: Шюлань? Чи яагаад ирсэн юм?

Мина: Ээж удахгүй хурим нь болох учраас өнөөдөр энд цуглая гэж байсан. Сяофэнд бас хэлчихсэн байгаа. Ажлаа тараад хүрээд ирнэ гэсэн.

Лин захирал: Аан заа, суу суу.

Мина: Лин ахаа, ээж яасан юм?

Лин захирал: Ёслолын хувцас сонгохоор явсан. Тэгсэн ерөөсөө холбогдож чаддаггүй, яг хайх гэж байлаа. Би хамт яваагүй болохоор гомдчихсон байж магадгүй юм. 

Мина: Таны мессежэнд хариу өгөх боломжгүй байгаа байхаа. Манай ээж чинь одоо хэдтэй билээ, тантай юу юугүй гэрлэх гэж байна. Ийм байхад юу гэж уурлаж гомдоод байхав. Би яг өнөөдөр гадуур дэлгүүр хэсэж яваад ээжтэй маш адилхан нэг эмэгтэй өөр эрэгтэйтэй явж байгааг харсан юм. Ээжийг хуримын бэлтгэл гээд завгүй байгаа хүн андуурч гэж бодсон.

Лин захирал: Чи юу хэлэх гээд байна вэ?

Мина: Лин ах аа, уг нь зарим зүйлийг би хэлэх ёсгүй байх л даа. Гэхдээ таныг ингэж хууртаж байхыг би үнэхээр харж чадахгүй байна. Би таны энэ их сэтгэлийг сэвтээх юм болоосой гэж үнэхээр хүсэхгүй байна.  Манай хадам ээж гаднаа бол маш эрхэмсэг, ариун журамтай, сайн эмэгтэй шиг харагддаг. Гэвч үнэндээ түүний тэр багны цаана юу нуугдаж байгааг зөвхөн бид л мэддэг. Лин авга аа, би танд үнэнийг хэлье. Үнэндээ манай хадам ээж өнөөдөр өөрийн анхны хайртайгаа уулзсан юм. Тийм учраас л одоо хүртэл буцаж ирэхгүй байгаа хэрэг. Манай хадам ээж үнэхээр... Тантай гэрлэх гэж байж яаж одоо хүртэл ийм байж чаддаг байна аа? яаж биеэ зөв авч явахаа одоо болтол мэддэггүй юм байхдаа?

Сяофэн (Уурлаж): Одоо хангалттай, Лю Мина! Чиний амнаас дандаа бузар булай үг гарах юм! Чи бас юу сэдээд яах гээд байгаа юм бэ? Чи түүний жаргалтай байгааг харж чадахгүй албаар асуудал үүсгэж байна уу, тиймүү?

Мина: Лин ахаа, юу ч гэсэн тавьчих. Та надад итгэхгүй байвал хар, би бүүр зургийг нь дарчихсан. Би ч гэсэн эхэндээ итгээгүй, гэхдээ энэ зураг хэзээ ч худал хэлэхгүй. Лин ахаа таныг юу ч мэдэхгүй ингээд яваад байгааг чинь харах хэцүү байсан учраас л энэ бүхнийг хэлсэн юм.

Лин захирал : Ганц зураг бол юу ч бишээ. Эндээс зайлж үз! Хэрэв чи дахиж Шюланийг гүтгэж, муулах юм бол би чамайг энэ Жянчэн хотоос үүрд мөнх алга болгож чадна шүү!

Туслах: Байна уу, Лин захирал аа? Хатагтайн байгаа газрыг оллоо.

Лин захирал: Тэр хаана байна?

Туслах: Яг хаана байгааг нь хараахан баталгаажуулж чадаагүй байна. Гэхдээ биднийг гарсны дараа Лю Мина түүнийг дагуулаад хуримын даашинз авахаар явсан байна. Хэрвээ та яарч байгаа бол эхлээд Лю Мина-гаас хатагтайг хаашаа авч явсныг нь асууя.

Лин захирал: Хэрэггүй. Би чамд байршлыг нь удахгүй илгээнэ. Чи хүмүүсээ дагуулаад тийшээ оч. Очихдоо Сяофэнийг ч бас дагуулаад яв.

Мина: Гэр бүлийн харилцаанд ердөө л ганцхан хардлагын үр тарихад итгэлцлийн ан цав нь аалзны тор шиг замбараагүй тархдаг юм.

Туслах: За захирлаа.

Лин захирал: Түр хүлээгээрэй. Чи ямар дэлгүүрт Шюланийг харсан гэлээ? Намайг аваад яваач!

Мина: Би тэднийг одоо хаана байгааг яаж мэдэх юм бэ?

Лин захирал: Битгий нуугаар байгаарай. Намайг хүч хэрэглэхэд хүргэх хэрэггүй шүү.

Мина: Явбал явъяа! Тэр хоёр хамт байж л байвал ер нь 3 хоногийн дараа хурим нь сайхан болох эсэхийг нь харъя л даа.

Лин захирал: Шюлань! Чи зүгээр үү, Шюлань минь? Намайг байхад битгий ай. Үнэнийг хэл дээ, чи яаж яваад энд ирчихэв?
Эзэн: Ли Шюлань өөрөө намайг хайж ирсэн юм шүү дээ! Намайг өөрийнхөө анхны хайр гээд байгаа юм. Тэр хоёр хоногийн дараа гэрлэх гэж байгаагаа хэлээд, хуримаасаа өмнө жоохон галзуу зүйл хйимээр байна гэсэн.

Лин захирал: Муу новш.

Ли Шюлань: Лин ах аа, Бүх зүйл ийм болчихно гэж санасангүй. Мина... Энэ бүхэн Минагаас болсон юм. Тэр намайг энд хувцас авч өгнө гэж дагуулж ирсэн. Уучлал гуйж байгаагаа илэрхийлэх бэлэг гээд… Эзнийг нь танина хямдхан авч болно гэж энд авч ирсэн. Хувцас солих өрөөнд орж ирээд л Мина алга болчихсон.

Мина: Юу худлаа яриад байгаан

Эзэн: Чамаас болсон шүү дээ.

Лин захирал: Та нарт жоохон ойлгуулахгүй бол үнэнээ хэлэхгүй бололтой. Нааш ир! Үүний хоёр хөлийг нь хугалж, тахир дутуу болго!

Эзэн: Хэрэггүй ээ! эвтэйхэн ярилцаж болно шүү дээ! Би тайлбарлая,

Сяофэн: Ээжээ ээжээ та зүгээр үү

Ли Шюлань: Сяофэн, ээж нь зүгээрээ.

Сяофэн: Лин захирлаа, Мина?? Чи бас энд юу хийж байгаа юм бэ?

Мина: Би…

Лин захирал: Үнэнээ бас л хэлэхгүй юм биз дээ? Заа,

Эзэн: Битгий, би хэлэе. Би хэлье.

Лин захирал: хэлээч тэгээд

Эзэн: би хэлье! Энэ бүхнийг Лю Мина зохион байгуулсан юм! Тэр надад 100,000 юань өгсөн. Ли Шюланий нэр хүндийг бүрмөсөн гутааж, унагаж чадвал дараа нь маш их хэмжээний шагналын мөнгө өгнө гэж амласан!

Мина: Чи юу худлаа яриад байгаа юм бэ,

Эзэн: Би худлаа яриагүй. Тэр бас намайг Ли Шюланий анхны хайр болж жүжиглэхийг даалгасан, бүр Ли Шюланьд гар хүрэхийг ч шаардсан!

Мина : Чэн Лонг, амаа тат!

Эзэн: Ах аа, миний хэлсэн бүх зүйл үнэн шүү! Хэрэв би таныг ийм том хүн гэдгийг мэдсэн бол би түүнд үнэхээр гар хүрч зүрхлэхгүй байсан! Надад зуун амь байсан ч би тэгж зүрхлэхгүй байлаа! Гуйж байна намайг өршөөж хайрла. Энэ хар даа, Лиу Мина бид 2-ын чат. Бүгд тэрний санаа байсан шүү. Гуйж байна. Ганц удаа өршөөгөөч.

Лин захирал: Тэрний хоёр гарыг нь хугал. Тэгээд Жянчэн хотоос үүрд хөөж гарга!

Эзэн: битгий л дээ Лин ах аа, Лин ах аа, намайг өршөө л дөө!

Лин захирал: Тэгээд чи... Лю Мина.

Мина: Лин захирлаа, Лин ахаа би үнэхээр буруу зүйл хийж, дахиж хэзээ ч ингэхгүй. Гуйж байна, энэ удаад л ганц удаа өршөөгөөч?

Лин захирал:  Би чамайг Шюланий бэр гэдэг утгаар хангалттай нүүр өгч, хүндэтгэж ирсэн. Гэтэл чи сургамж авах нь байтугай, улам даварч, ийм бузар зүйл хийж зүрхэлнэ гэнээ?

Сяофэн: Чи үнэхээр галзуурчээ. Энэ чинь миний ээж, чиний хадам ээж шүү дээ! Чи үнэхээр ийм бузар, хорон муу санаа гаргалаа гэж үү? 

Ли Шюлань: Мина, би чамд үргэлж өөрийн төрсөн охин шиг чинь хандаж ирсэн. Би үнэндээ юуг буруу хийсэн гэж чи надтай ингэж харьцаж байгаа юм бэ?

Лин захирал: Нааш ир! Түүнийг зуун удаа алгад, сайн сургамж болог.

Мина: Үгүй, үгүй, би хүсэхгүй байна... Ээж ээ, би үнэхээр буруугаа ойлголоо. Гуйя, Лин ахаас намайг өршөөхийг гуйж өгөөч. Би дахиж хэзээ ч ингэхгүй, үнэхээр амлая.

Ли Шюлань: Лин ах аа...

Лин захирал: Шюлань, би тийм зүрх сэтгэлгүй хүн биш. Гэвч тэр дахин дахин чамайг гомдоож, чамд аюул учруулж байна. Хэрэв би өнөөдөр түүнийг зүгээр явуулчихвал тэр дараа нь дахиад л өөр зүйл хийнэ.

Мина: Хэрэггүй ээ, ээж ээ, ээж ээ! Би үнэхээр буруугаа мэдлээ. Сяофэн, чи Лин ахаас намайг өршөөхийг гуйж өгөөч!

Сяофэн: Одоо хангалттай, Лю Мина! Би чамд хэлье, чи анх миний ээжийг гэрээс хөөж гаргасан тэр мөчөөс эхлээд аль хэдийнэ миний эхнэр байхаа больсон! Сяобао ийм жоохон байгаагүй бол би чамаас аль хэдийнэ салчих байсан юм. Ээж ээ, намайг уучлаарай. Энэ бүхэн хүүгийнх нь буруу. Би эхнэрээ зөв байлгаж чадсангүй. Би үнэхээр дурлалдаа сохроод, ийм муу санаатай хорон могой, хилэнцэт хорхой шиг зүрхтэй эмэгтэйтэй гэрлэчихэж. Түүнийг ийм бузар хэрэг хийнэ гэж би үнэхээр санасангүй. Түүнийг ийм зүйл хийнэ гэж үнэхээр бодсонгүй.

Ли Шюлань: Сяофэн, миний хүү хурдан бос.

Сяофэн: Ээж ээ, та сэтгэл амар байж болно. Би одоо түүнээс салах болно. Миний ээж үүнээс хойш өчүүхэн төдий ч шударга бус байдал, гомдол амсахыг хүү нь хэзээ ч зөвшөөрөхгүй.

Лин захирал: Шюлань, бүгдээрээ одоо явцгаая.

Мина: Үгүй ээ, Сяофэн! Чи сая зүгээр л уурандаа хэлсэн биз дээ? Чи намайг хаяхгүй биз дээ, тийм үү? Сяобао одоо дөнгөж тавхан настай шүү дээ. Тэр ээжгүйгээр амьдарч чадахгүй!

Сяофэн: Би эхлээд ээжийнхээ өмнөөс зарим нэг өрийг чинь цуглуулах болно. Өмнөх бүх асуудалд тооцоо бодноо.

Лин захирал: одоо өвдөж байна уу?

Ли Шюлань: өвдөхгүй байна аа. Лин ахаа, таны гар харин яаж байна?

Лин захирал: Миний гар аль эрт зүгээр болсон шдээ.

Ли Шюлань: Заа заа за за

Туслах : Лин захирал аа, бүх зүйл бэлэн боллоо.

Ли Шюлань: Юу бэлэн болсон гэж? Юу бэлэн болсон гэж?

Лин захирал: Түр хүлээж байгаарай, би одоохон хүрээд ирнэ.

Сяофэн: Ээж ээ,

Ли Шюлань: Сяофэн, Сяобао,

Сяобао: Эмээ,

Ли Шюлань: Мина яагаад хамт ирээгүй юм бэ?

Сяобао: Ээжээ, гуйя түүний тухай дахиж битгий дурс. Явцгаая, хүү нь таныг нэг гоё газар аваачиж өгье.

Ли Шюлань: Сяофэн, чи намайг хаашаа дагуулж явах гэж байгаа юм бэ?

Сяофэн: Ээж ээ, та тийшээ очоод л мэдэх болно оо.

Ли Шюлань: Хаашаа явах гээд байнаа

Лин захирал: Шюлань, Энэ олон бэрхшээл, саад тотгорыг туулсны дараа би нэг зүйлд улам бүр итгэлтэй боллоо. Шюлань, чи бол миний насан туршдаа хайрлаж, хамгаалахыг хүссэн тэр цорын ганц эмэгтэй мөн. Надтай гэрлээч?

Сяофэн: Ээж ээ, та хурдан "Зөвшөөрч байна" гэж хэлээч!

Бүгд: Зөвшөөрөөрэй, зөвшөөрөөрэй.

Ли Шюлань: За... Би зөвшөөрч байна!

 

 

 

 

 

Back to episodes Go home