CEO is allergic to all women
Үргэлжлэх хугацаа: 107мин
Линк: https://www.youtube.com/watch?v=wYKeD2sLCNE
Гол дүрүүд:
Ноа: эр, захирал Ноа Шелдон
Жу: эм, Жулиа Гленн, дизайнер
Ал: эр, Алан Хоули, Жулиагийн найз залуу
Ээж: эм, Серена, Ноагийн ээж
Ту: эр, Ноагийн туслах Мейсон
Эм: Жулс, чи хаана байна аа? Найз залуу чинь чамайг хуурч байна.
Жу: Би харж байна.
Ал: Хонгор минь, чи өнөөдөр үзэгслэнтэй харагдаж байна.
Эх: Энэ жил гэрлэхгүй бол эх үрийн харилцаагаа тасалъя.
Ноа: Ойлголоо.
Эр: Чөтгөр ав. Толгой руу нь цохичихлоо.
Жу: Өөдгүй новш. Би чамайг хаялаа.
Ал: Жулс.
Ноа: Сонирхолтой л юм. Хүмүүс ээ...
Эр: Хөөх, ямар их мөнгө вэ?
Ноа: Энд надтай...
Эр: Хурдан аваарай.
Ноа: гэрлэх эмэгтэй байна уу?
Эр: Мөнгө байна, аваарай.
Ноа: Яг одоо... надтай гэрлэхийг хүсэж байгаа эмэгтэй байвал... гараа өргөнө үү.
Жу: Би...
Ноа: Тэр байна. Дагах хэрэггүй.
Жу: Би-би бөөлжлөө. Чи хэн гээч нь вэ?%
Ноа: Явцагаая.
Жу: Хаашаа?
Ноа: Гэрлэхээр явъя.
*****************
Ноа: Явцагаая.
Жу: Хаашаа?
Ноа: Гэрлэхээр явъя.
Жу: Дууссан уу?
Ноа: Хүлээж бай. Одооноос бид хоёр хууль ёсны эхнэр нөхөр боллоо.
Жу: Баяртай, нөхөр минь.
Ноа: Баяртай.
Жу: Өөдгүй амьтан.
Ээж: Хуримаа хийсэнд баяр хүргэе. Хүү минь. Туслах чинь надад хэлсэн. Надаар тоглож байна гэж бодсон юм. Гэтэл чи үнэхээр гэрлэчихэж.
Ноа: Гэрлэсэн?
Ээж: Алив ээ, хэл л дээ. Миний бэр хаана байна? Та хоёр яаж танилцсан юм?
Ноа: Одооноос бид хоёр хууль ёсны эхнэр нөхөр боллоо. Ээж ээ, өг л дөө. Алдаа байсан юм. Салах хэрэгтэй байна.
Ээж: Салах аа? Үгүй ээ.
Ноа: Би тэрнийг мэдэхгүй. Тэрэнтэй гэрлэхгүй ээ.
Ээж: Жеймс, маргааш том хурим хийхэд бэлд.
Ноа: Ээж ээ.
Ээж: Энэ хотын бүх хүн миний тэрбумтан хүү гэрлэснийг мэдэх ёстой.
Ноа: Салж чадахгүй юм байна л даа. Зугтахаас. Байна уу? Итали явах нислэг захиал. Хурдан.
Эм: Салахын тулд талууд хоёулаа байх ёстой. Тэр хүн байхгүй бол салж болохгүй.
Эр: Ноён Шелдон бэлэн болсон.
Ноа: Ээжид намайг Италийн төслийг хариуцна гээд хэлчихээрэй. 3жилийн дараа эргэж ирнэ.
Эр: Галзуу юм уу?
Жу: Уучлаарай. Албаар тэгээгүй юм шүү. Үнэхээр уучлаарай.
Гурван жилийн дараа.
Жу: Энэ миний дизайнууд. Та хар л даа. Надад энэ ажил хэрэгтэй байна.
Эм: Хурдан яв. Манай захирал эмэгтэй хүний харшилтай. Эмэгтэй дизайнер яасан ч ажилд авахгүй.
Жу: Гуйж байна. Надад тусалчих л даа. Энийг ноён Шелдонд үзүүлчих л дээ, тэрэнд таалагдана аа.
Эм: Явахгүй бол хамгаалагч дуудчихна шүү.
Жу: Олигтой ч шалтаг олоод хэлчихгүй. Эмэгтэй хүнээс харшилтай гэнэ шүү. тэгвэл би эр хүнээс харшилтай. Явж болохгүй. Ээжийн эмнэлгийн төлбөрийг төлөхийн тулд энэ ажилд орох хэрэгтэй.
Эм: Ноён Шелдон ирж байна. алив.
Эр: Ноён Шелдон байна.
Эм: Надад боломж олдоно гэсэн үг үү?
Эм: Битгий мөрөөд. Ноён Шелдон 3жилийн өмнө гэрлэчихсэн. Хэн нь тэргүүн баянтай суудаг азтай байдаг байна аа?
Жу: Юундаа сүржигнэсэн юм? Хоёр нүд, нэг хамартай хүн л байгаа шд. Юун сүртэй юм?
Бүгд: Ноён Шелдон, тавтай морил.
Жу: Ноён Шелдон яагаад танил харагдаад байна аа?
Ту: Босс. Таны өрөө 33-р давхарт.
Жу: 33-р давхар аа? Харж л байгаарай. Би уулзах л болно.
Эр: Битгий зогсоод бай. Хурдан холд. Ноён Шелдонд хүрч болохгүй шүү.
Ноа: Болгоомжтой.
Ту: Та зүгээр үү?
Эм: Ноён Шелдон, уучлаарай.
Ту: Дараа болгоомжтой байгаарай. Та зүгээр үү?
Ноа: Хараал ид. Дахиад л харшил.
Ту: Сонс, боссыг 33-р давхарт аваач. Ямар ч эмэгтэй хүн оруулж болохгүй.
Бүгд: Мэдлээ, эрхэм ээ.
Ээж: Ноа, ашгүй чи хүрээд ирлээ. Эхнэрийн чинь хэн гэдгийг мэдсэн. Чи хэзээ уулзах вэ?
Ноа: Гайхалтай. Ээж ээ, та олчихсон бол би салж болох нь.
Ээж: Үгүй ээ. Ноа, сайн сонс. Бодох ч хэрэггүй.
Ноа: Ээж ээ, одоо болно. Би эмэгтэй хүнээс харшилтай. Би салах ёстой. Би ямар ч эмэгтэй хүнд... надад ойртохыг зөвшөөрөхгүй. Чи хэн юм? Яаж орж ирсэн юм? Гар! Яах гээ вэ?
Жу: Эрхэм ээ. Өглөөний мэнд. Энэ миний дизайнууд. Танд таалагдана аа.
Ноа: Хүсэхгүй байна. Хол бай.
Жу: Ноён Шелдон, гэнэтийн зүйл гэдгийг ойлгож байна. Гэхдээ надад энэ ажил үнэхээр хэрэгтэй байна.
Ноа: Гуйя, зогс.
Жу: Надад боломж өгчих л дөө. Тэр... булчинлаг юм аа. Намайг уучлаарай. Би ингэхийг хүсээгүй.
Ноа: Би... харшил хөдлөөгүй байна.
Жу: Ноён Шелдон. Юу хийгээд байгаа юм бэ?
Ноа: Надад өөрчлөлт гарч уу?
Жу: Арай илүү царайлаг ч юм уу?
Ноа: Ийм юм байж болох уу?
Жу: Ноён Шелдон. Намайг Жулиа Гленн гэдэг. Гоёл чимэглэлийн дизайнер. Их сургуульд байхдаа би олон шагнал авсан.
Ноа: Гайхалтай.
Жу: Нээрэн үү? Ноён Шелдон, та ч “нүдтэй” юм аа.
Ноа: Гайхалтай.
Жу: Би ажилтай болсон гэсэн үг үү? Ноён Шелдон, намайг ажилд авах юм бол би юу ч байсан хийнэ.
Ноа: Юу ч уу? Эхлээд, би нэг юм шалгаадахья.
Жу: Юу шалгах гэж? Гаж донтон.
Ноа: Би тэрнээс харшлахгүй байна. Баяр хүргэе. Чамайг авлаа.
Жу: Тийм үү? Харамсалтай л юм. Чамайг халсан.
Ноа: Хөөе. Жулиа Гленн. Хүлээгээрэй. Энэ нэр яагаад танил санагддаг билээ? Миний эхнэрийг бас Гленн гэдэг билүү? Жулиет Гленн? Вэнди Гленн? Лили Глийн? Санахгүй байна.
Жу: Байна уу?
Эр: Хатагтай Гленн. Ээжийнхээ эмчилгээний төлбөрийг хэзээ төлөх гэж байна?
Жу: Уучлаарай. Дахиад жаахан хүлээж болох уу? Би үлдсэнийг нь аль болох хурдан төлнө өө.
К: /Кристал Сноу/Гленний түрээслэгч/ Байна уу?
Жу: Сайн уу, байрны эзэн байна. өнгөрсөн хэдэн сарынхаа түрээсийг төлөхгүй юу?
К: За, ойлголоо. Би төлнө өө.
*******************
Ноа: Ээж ээ. Та яах гэж ирээ вэ?
Ээж: Гол юмаа шууд ярья. Энэ тэрний хаяг. Би судалж үзсэн. Сайн охин байна лээ. Уулзаад үз. Чамд таалагдана.
Ноа: Ээж ээ. Би утсаар тодорхой хэлсэн байх аа? Би эмэгтэй хүнээс харшилтай. Надад таалагдлаа гээд яах юм?
Ээж: Надад хамаагүй. Яаж ч байсан уулзаад үз. Тэгэхгүй бол би салахыг чинь зөвшөөрөхгүй.
Ноа: Хүлээ. Энэ мөн байна.
К: Хайр аа, явах гэж байгаа юм уу?
Эр: Энд байх юм бол эхнэр намайг ална.
Ноа: Эхнэр маань хүний нууц амраг гэхээр итгэж чадахгүй нь. Салах хэрэгтэй.
Ээж: Муу золиг. Эхнэрээ ч гэртээ авчирч чадахгүй. Ээж нь л туслахаас.
Жу: Энэ төлбөрүүдийг хийчихлээ. Дахиад л мөнгөгүй боллоо доо. Хурдан ажилд орох хэрэгтэй.
Ээж: Жулиа. Ашгүй дээ. Миний бэр.
Жу: Бэр ээ? Хүлээгээрэй. Хэн? Та хэн гэлээ?
Ээж: Мартаа юу? Гурван жилийн өмнө, чи миний хүүтэй гэрлэсэн. Чи надад таалагдаж байна.
Ноа: Гэрлэхээр явъя.
Жу: Одоо болсон уу?
Ноа: Болчихлоо.
Жу: Баяртай нөхөр минь. Тэр өөдгүй амьтны ээж үү? Уучлаарай. Тэгж хэлэх гээгүй юм шүү. Эндүүрэл боллоо. Та ирчихсэн болохоор одоо салж болох юм байна.
Ээж: Юу? Салах аа? Үгүй ээ. Чамтай уулзахаар очихдоо муухай аашилсан юм уу?
Жу: Надтай уулзсан?
Ээж: Ноа? Би байгаа хаягаа явуулъя. Ирж эхнэртэйгээ уулз.
Ноа: Ээж ээ. Тийм хүн миний эхнэр биш ээ.
Жу: Юу ггэж байна?
Ээж: Тэнэглэхээ боль. Хурдан ирж, уучлалт гуй.
Ноа: Үгүй ээ. Би тийм ичгүүргүй хүнээс уучлалт гуйхгүй.
Ээж: Тэр миний хажууд сууж байна. Хурдан ирээд...
Жу: Утасны цаанаас хүн муу хэлж байдаг арчаагүй амьтан. Чамтай гэрлэсэн нь миний амьдралын толбо байлаа. Хурдан өдрөө сонгоод салсан нь дээр.
Ноа: Болж байна. Маргааш уулзаад шийдчихье.
Жу: Хэлсэн үгнээсээ буцаад үзээрэй.
Ээж: Ямар нэг эндүүрэл гарсан юм биш биз?
Жу: Наадах чинь чухал биш. Хамгийн чухал нь тэрэн шиг хүн миний нөхөр байх эрхгүй.
Ээж: Хөө... Ноа. Ийм сайхан охин. Яасан ч салгаж болохгүй.
***************
Ээж: Муу золиг. Чи яаж тэгж хэлж чадаж байна аа? Эхнэртээ...
Ноа: Ээж ээ. Би хэлсэн байх аа, эмэгтэй хүнээс харшилтай гэж. Тэгээд ч та тэрнийг мэдэхгүй. Хувийн амьдрал ямар гэдгийг мэдэх үү? Би бодлоо өөрчлөхгүй.
Ээж: Харшилдаггүй эмэгтэйтэй таарахгүй бол тэгээд яах юм? Ганцаараа үхмээр байгаа юм уу?
Ноа: Үгүй ээ. Би тийм хүнтэй таарсан.
Ту: Босс. Тэр хүн ээжийнхээ эмнэлгийн төлбөрийг төлөхөөр цагийн ажил хийдэг юм байна. Би танд байрлалыг нь явуулчихсан.
Ноа: За, ойлголоо.
*************
Эр: Алив ээ, залуус аа. төлөө.
Бүгд: төлөө.
Эр: Маргааш илүү сайхан байх болно.
Эр: Тийм ээ.
Жу: Сайн уу. Танай захиалгыг авчирлаа.
Ал: Жулиа Гленн?
Жу: Чи юу?
Ал: Надгүйгээр амьдрал чинь ийм хэцүү байгаа юм уу?
Жу: Чамд хамаагүй.
Ал: Битгий яв.
Жу: Намайг тавь.
Ал: Ээж чинь өвдсөн, чамайг төлбөрийг нь төлж байгаа гэж сонссон. Надтай унтвал би ээжийн чинь эмнэлгийн төлбөрийг бүгдийг нь төлж өгнө шүү.
Жу: Тонил цаашаа. Гаж донтон.
Ал: Давраад байгаарай.
Жу: Намайг тавь. Хөгийн новш. Тавиач.
Ал: Намайг хэн ч болиулж чадахгүй.
Жу: Намайг тавь. Туслаарай.
Эр: Жейкоб өнөөдөр гэртээ ганцаараа харихгүй нь дээ.
Жу: Тавь... Туслаарай...
Ноа: Чи зүгээр үү?
Жу: Зүгээр ээ.
Ал: Чи хэн гээч нь вэ?
Ноа: Үхмээр байна уу?
Ал: Мэдээж. Тавиач.
Эр: Сайн хар. Шелдон групийн захирал ноён Шелдон байна. Чи галзуураа юу? Уучлаарай, ноён Шелдон. Энэ бүр согтчихож. Бид нар яг одоо явлаа. Явцагаая.
Ноа: Явъя. Гэрт чинь хүргээд өгье.
Жу: Хэрэггүй ээ, ноён Шелдон. Тусалсанд баярлалаа.
Ноа: Надад талархах хэрэггүй. Би тусламж хэрэгтэй болоод ирсэн юм.
Жу: Юу тэр вэ? Ноён Шелдон, та надад тусалсан ч гэсэн би амраг чинь болохгүй.
Ноа: Үгүй ээ, чамайг эхнэрээ болгомоор байна.
Жу: Тэгэхээр... таны хэлж байгаа чинь... салахын тулд намайг хуурамч найз охиноо болооч гэж байгаа юм уу?
Ноа: Яг зөв. Энийг хийхэд чи яг тохирно. Чи миний харшлыг хөдөлгөдөггүй цорын ганц эмэгтэй. Энийг нуухын тулд би чамайг хувийн туслахаа болгохоор шийдсэн.
Жу: Үгүй ээ. Би тусалж чадахгүй.
Ноа: Ээжийн чинь эмнэлгийн төлбөр их үнэтэй байх. Надад туслах юм бол би их өндөр хөлс өгнө шүү.
Жу: Өндөр хөлс чинь хэд юм?
Ноа: 30сая.
Жу: Ноён Шелдон таны туслах болсондоо баяртай байна.
Ноа: Тийм бол... гэрээнд гарын үсэг зуръя.
Жу: Тэгэхээр, ноён Шелдон, хуурамч найз бүсгүйн хувиар би юу хийх ёстой вэ?
Ноа: Магадгүй... жаахан бэлтгэл хэрэгтэй байх.
Жу: Энэ амт нь давгүй юм байна.
Ноа: Тийм ээ. Давгүй.
Жу: Уучлаарай, дахиад хоёрыг өгчих. Өнөөдөр ирж, намайг аварсанд баярлалаа. Бас ээжийн эмнэлгийн төлбөрийг төлсөнд баярлалаа. Чи сайн хүн юм. Би чамд дурлачихвал яах вэ?
Ноа: Жулиа Гленн. Чи юу ярьж байгаагаа мэдэж байна уу?
Жу: Ингэхэд яагаад салах гээд байгаа юм?
Ноа: Аймшигтай эмэгтэй болохоор...
Жу: Миний аймшигтай нөхөр шиг байх нь.
Ноа: Чи гэрлэчихсэн юм уу?
Жу: Тийм. Юу гээч... чи надад их мөнгө өгсөн болохоор би урмыг чинь хугалахгүй ээ.
Ноа: Юу гэсэн үг вэ?
Жу: Чи миний нөхөр байсан бол ч...
*******************
Ноа: Ороод ир.
Жу: Ноён Шелдон. Өнгөрсөн шөнө бид...
Ноа: Санахгүй байна уу?
Жу: Уучлаарай. Үнэхээр уучлаарай. Би өчигдөр согтчихсон байна лээ. Юу ч санахгүй байна. Ямар нэг юм хийсэн бол...
Ноа: Согтчихсон байж... Би бодохдоо...
Ээж: Ноа, эхнэртэй чинь чамайг Берман буудалд уулзуулахаар болсон. Өнөө орой 8цагт. Хоцролгүй ирээрэй.
Ноа: Жулиа, чамд өгөх даалгавар байна. Өнөө орой манай эхнэртэй уулзахаар явцагаая.
Жу: Аан, за. Асуудалгүй. Надад даатгачих.
Ээж: Бэр минь, 8цагт Берман зочид буудалд манай хүүтэй уулзаарай.
Жу: Ноён Шелдон. Би өнөө орой салах гэж байгаагаа сая мэдлээ.
Ноа: Чи ч гэсэн үү?
Жу: Тийм ээ. Тэр өөдгүй амьтан ашгүй уулзахыг зөвшөөрсөн байна. Тэрнийг зодох сайхан боломжийг алдаж болохгүй.
Ноа: За яах вэ. Тэгвэл чи яв. Би явж эхнэртэйгээ уулзлаа.
Жу: За. Би ч гэсэн явж нөхөртэйгөө уулзлаа. Амжилт.
Эм: Сайн уу, хатагтай. Ийшээ...
З: Хатагтай, тэр ирж байна.
Ээж: За. Эхлэх цаг болж. Өрөөнд аваач.
Бүгд: Оройн мэнд, ноён Шелдон.
З: Мэдлээ. Ноён Шелдон, эхнэр тань 2107 ерөнхийлөгчийн суитэд байгаа. Ийшээ явна уу.
Ноа: За.
З: Хатагтай, тэр очиж яваа.
Эм: Хатагтай, энэ бидний өгч байгаа бэлэг... Хатагтай санаа зовох хэрэггүй. Эмтэй агааржуулагчийг асаачихсан.
Жу: Салах тухай ярихад ийм газраар яадаг байна аа? Тэр арай... Яагаад гэнэтхэн халууцаад байна аа?
Ноа: Ийм газар уулзана гэхээр... сээтэгнүүр юм аа.
Жу: Хэн бэ?
Ноа: Нөхөр чинь байна.
Жу: Орж болохгүй. битгий... цаашаа бай.
Ноа: Чи юу? Чи энд юу хийж байгаа юм? Чи зүгээр үү?
Жу: Би нөхрөө хүлээж байна. Та энд юу хийж байгаа юм?
Ноа: Хүлээгээрэй. Би тэр эмэгтэйг харсан. Жулила Гленн биш байсан. Би эхнэртэйгээ уулзах гэж байна. Буудлын ажилтан 2701 тоот гэсэн. Би буруу сонссон байх. 2710 ч байж магадгүй.
Жу: Чи байсан нь ашгүй. Тэр тэнэг нөхөр биш.
Ноа: Чи зүгээр үү?
Жу: Тийм ээ, зүгээр. Зүгээр л аймаар халууцаад байна.
Ноа: Алив, суучих. Яаж энд уулзъя гэдэг байна аа? Энэ юун үнэр вэ? Хүлээгээрэй. Тэр чийгшүүлэгч байна. Энэ... явъя. Эндээс гаръя. Жулиа Гленн. Жаахан тайвшраадах.
Жу: Уучлаарай, би ухаанаа алдчихаж. Надаас хол бай. Үнэхээр чиний анхных гэж үү? Харж л байя.
Эм: Эзэгтэй, таны төлөвлөгөө маш сайн болсон.
Жу: Бурхан минь. Би үнэхээр... Би төр хөгийн нөхрөө хүлээж байсан байх аа? Ямар чөтгөр нь вэ? Яагаад ноён Шелдон байдаг билээ? Новш гэж. Явах хэрэгтэй.
Ээж: Миний хүү.
Ноа: Ээж?
Ээж: Гайхалтай. Миний урмыг хугалахгүй гэж мэдэж байсан юм аа.
Ноа: Ээж ээ, та энд юу хийж байгаа юм?
Ээж: Чамд баяр хүргэхээр ирлээ. Баяр хүргэе. Чи ингээд эх хүн боллоо. Ачтай болох ч ойрхон байна даа. Алив харъя. Хараадахъя. Хөөх. Эхнэрээсээ харшилдаггүй юм биш үү? Та хоёр хамт байх тавилантай гэж хэлээгүй юу?
Ноа: Ээж.
Ээж: Аан?
Ноа: Тэгэхээр өнгөрсөн шөнө миний унтсан эмэгтэй миний эхнэр байсан юм уу? Тэгэхээр өнгөрсөн шөнө миний унтсан эмэгтэй миний эхнэр байсан юм уу?
Ээж: Өөр хэн байх юм?
Ноа: Өнгөрсөн шөнө миний эхнэр биш, Жулиа байсан даа. Ээж андуурсан юм шиг байна.
Ээж: Хөөх. Сонирхолтой шөнийг өнгөрөөгөө шив? Тийм бол хурим хийх сайн өдөр сонгоё.
Ноа: Ээж, таны бодож байгаа шиг юм биш. Би өнгөрсөн шөнө эхнэртэйгээ унтаагүй.
Ээж: Ноа Шелдон. Хийчихээд хийснээ хүлээхгүй бол чи миний хүү биш. Хн...
Ноа: Ээж.
*********************
Ноа: Хараал ид.
Жу: Гэгээн цагаан өдрөөр би юу бодоод байна аа?
На: Оронд нь орж албан тушаал аваа юу? Муу өлөгчин.
Жу: Ноён Шелдон. Баярлалаа.
Ноа: Хоёулаа... ярилцъя.
Жу: Болсон явдлыг нэг их тоохгүй байх шиг байна. Тэгвэл би нээлттэй ярьж болох нь. Тийм ээ, нээлттэй.
Ноа: Чи сандарсан харагдаж байна.
Жу: Аан? Тийм үү? Би сандраагүй ээ.
Ноа: Би чамайг ээж дээрээ дагуулж очмоор байна.
Жу: Юу гэнэ ээ?
Ноа: Чамайг... ээж дээрээ дагуулж очино гэж байна. Тэгээд чамтай гэрлэнэ гэж хэлнэ... Чамтай гэрлэнэ гэж хэлнэ. Ээж намайг өнгөрсөн шөнө эхнэртэйгээ унтсан гэж бодож байгаа. Гэхдэ... чи байсан... Тийм болохоор би хариуцлагаа хүлээх ёстой гэж бодож байна.
Жу: Хэрэггүй. Та гэрлэчихсэн, би ч ялгаагүй. Тэгээд юу болох юм? Зүгээр л алдаа байсан гээд бодчихъё. Санаа зовох хэрэггүй, би хэнд ч хэлэхгүй.
Ноа: Тэгэхээр өнгөрсөн шөнө, чиний хувьд алдаа байсан гэж үү?
Жу: Бид хоёулаа хордчихсон байсан. Зүгээр л тэгээд орхичих. Би явлаа.
Ноа: Зогс. Тохиролцсоноо мартчихаа юу?
Жу: Тохиролцоо?
Ноа: Чи намайг салахад тусална гэсэн. Одоо чи надтай ээж дээр очих ёстой.
Жу: Гэхдээ...
Ноа: Энийг гэрээнд тодорхой бичсэн байгаа. Татгалзаж болно. Гэхдээ чи торгуулийн 300мянгыг төлөх ёстой.
Жу: Юун 300мянга вэ? Ямар гээч тэнэг юм яриад байгаа юм?
Ноа: Чи энэ тэнэг юмны доор гарын үсэгээ зурсан.
Жу: За яах вэ. Хэзээ явах вэ?
Ноа: Маргааш өглөө 7цагт.
Жу: Ойлголоо.
Ноа: Хүлээ.
Жу: Яасан бэ?
Ноа: Энийг асаагаад өг.
Жу: Ноён Шелдон, би таны туслах. Тамхи асаах миний ажил биш.
Ноа: Гэрээний 18-р зүйлд миний хэлснийг хийхгүй бол торгууль төлнө гэж бичсэн байгаа.
Жу: 300мянга гэсэн үг. Ноён Шелдон, тэгэлгүй яах вэ.
На: Ямар чөтгөр нь вэ. Ичгүүргүй амьтан. Ноён Шелдоны гэр бүлийг үймүүлэх гэж байдаг.
Ээж: Байз. Юу гэнэ ээ? Хэн, хэний гэр бүлийг үймүүлсэн гэж.
На: Хатагтай Шелдон, та ирсэн нь сайн болж. Та итгэхгүй байх. Ноён Шелдон шинэ туслахтай болсон. Тэр араас нь гүйгээд байгаа.
Ээж: Юу?
На: Тийм ээ. ноён Шелдон уг нь эмэгтэйчүүдээс зайгаа барьдаг. Гэтэл одоо хар л даа. Өдөр болгон, өдөржин хамт байдаг болсон. Одоо ч гэсэн өрөөнд нь хамт байгаа. Та очиж харсан нь дээр байх.
Ээж: Миний бэрийн эрийг хэн зүгээр байлгахгүй байгааг харъя л даа.
*******************
Жу: Болсон бол явлаа.
Ноа: Эргээд ир.
Жу: Юу хүсээд байгаа юм бэ?
Ноа: Би удахгүй хуралтай. Энийг зүүгээд өг.
Жу: Тийм ээ. Үгүй ээ, баярлалаа.
Ноа: Гэрээний 19-р зүйл...
Жу: За яах вэ. Ноён Шелдон, нүдээ ань. Би зангиаг чинь зүүгээд өгье.
Ээж: Миний бэрийн эрээр хэн оролдоод байгааг харна аа, гайгүй. Үсийг нь зулгаагаад өгнө өө. Харж л байгаарай.
Жу: Нүдээ ань. Би зангидаад өгье. Яаж зангидуулмаар байна? Болчихлоо. Ажлаа хийчихлээ.
Ноа: Хөөе. Энийг тайл.
Жу: Наанаа байж бай.
Ээж: Ноа Шелдон. Тэр туслах чинь хэн юм? Юу болоо вэ?
Ноа: Ээж ээ, та энд юу хийж байгаа юм?
Ээж: Юу? Чи юу хийж байгаа юм? Яагаад хүлүүлчихсэн юм? Яагаад инээгээд байгаа юм? Би чамтай ярьж байна.
Ноа: Юу ч биш ээ.
Ээж: Хэлээдэх. Чи туслахтайгаа юу хийсэн бэ?
Жу: Ноён Шелдон? Ноён Шелдон?
Ээж: Хариулаач. Юу хийсэн бэ?
Ноа: Юу ч хийгээгүй.
Ээж: Би итгэхгүй байна. Намайг тэнэг гэж бодоо юу? Чамд анхааруулчихъя. Чи гэр бүлтэй хүн. Тэр олиггүй эмэгтэйчүүдээс хол бай.
Ноа: Ээж ээ. Тэр гэрлэлт танд л чухал байх.
Жу: Новш гэж. Хатагтай Шелдон миний ингэж байгааг харах юм бол би ч үхсээн.
Ээж: Надад л чухал гэж юу гэж байгаа юм? Тэнд хэн байна? Тэнд хэн байна?
Ноа: Хэн ч биш ээ. Ээж ээ. Та яах гэж ирээ вэ?
Ээж: Яах гэж ирсэн? Эхнэр чинь хэн гэдгийг мартаа юу?
Жу: Ашгүй дээ. Баригдах шахлаа.
Ноа: Ээж ээ. Яагаад бас тэрнийг яриад байгаа юм бэ?
Ээж: Чи бүр ухаанаа алдаж. Ажлын цагаар ингэж байдаг.
Ноа: Та мэдчихсэн болохоор би шуудхан хэлчихье. Надад тэр эхнэр гээд байгаа хүн ямар ч хамаагүй. Огтхон ч чухал биш. Миний хайртай хүн бол миний туслах.
Ээж: Би зөвшөөрөхгүй. Туслах чинь чамайг гэрлэсэн гэж мэдсээр байж чамтай зууралдаж байдаг. Гэр бүл үймүүлэгч. Яаж тийм хүнд сайн болж чаддаг байна аа?
Ноа: Би үнэхээр ойлгохгүй байна. Та яаж тэр балиар эмэгтэйг хүлээн зөвшөөрчихөөд, миний туслахыг зөвшөөрөхгүй байгаа юм?
Ээж: Эхнэрээ тэгж хэлж болдоггүй юм. Би тэрэнтэй уулзсан. Эелдэг, хөөрхөн, бас сайхан сэтгэлтэй.
Ноа: Тийм үү?
Ээж: Би залгаад өгье. Чиний эхнэр хэн гэдгийг бүгд мэдэх ёстой. Би тэр амрагийг чинь хөөж явуулна. Алив ээ, хонгор минь. Утсаа ав.
Жу: Хүлээгээрэй, энэ хоолой... манай нөхрийн ээж шиг?
Ээж: Тэнд хэн байна? Гараад ир. Жулиа?
Эм: ... тэжээлээс салсан байна.
Ээж: Яагаад унтраачихав аа? Хэний утас дуугараад байсан юм бол?
Жу: Миний утас биш байж. Ноён Шелдон, намайг алуулах дөхлөө шд.
Ноа: Минийх байна.
Ээж: Чинийх үү? Манай бэрийнх л гэж бодлоо.
Ноа: Ээж ээ. Тэр балиар эмэгтэйг ярихаа боль л доо.
Ээж: Тэгж дуудахаа боль. Үнэхээр хөөрхөн, сайн охин. Үл ойлголцол гарснаас зайлахгүй.
Ноа: Үнэхээр үү? Би өөрийнхөө нүдээр хөгшин эртэй байхыг нь харсан.
Жу: Тэнгэр минь...
Ээж: Юу?
Ноа: Яагаад намайг салгахгүй гээд байгаа юм?
Ээж: Үгүй ээ. Тэр чиний хэлж байгаа шиг хүн биш. Хүлээгээрэй. Чи энд туслахтайгаа зүгээргүй байж, миний бэрийг буруутгаад байгаа юм уу? Буруу юм хийсэн байсан ч, чамаас болж байгаа юм. Чи л эмэгтэй хүнтэй байж чаддаггүй. Чамд л асуудал байна.
Ноа: Ээж ээ.
Ээж: Хангалттай. Сонсох хүсэл алга. Ингэе. Би та хоёрыг уулзуулъя. Өнгөрсөн удаа арай л яарчихаж. Хүү минь. Энэ удаа надад итгэ. Тэр чамд таалагдана аа.
Ноа: Таалагдах аа? За яах вэ. Би уулзъя. Амалж байна. Гэхдээ та ч гэсэн надад амал. Надад таалагдахгүй бол би сална.
Ээж: Тохирлоо.
Ноа: Гараад ир...
Жу: Удахгүй салах юм шиг байна. Баяр хүргэе.
Ноа: Тийм ээ, тэгэх нь. Тэгэхээр... чи хэзээ нөхрөөсөө салах гэж байна?
Жу: Магадгүй... удахгүй байх аа.
Ноа: Миний тусламж хэрэгтэй юу?
Жу: Хэрэггүй ээ, баярлалаа.
Ноа: Хүлээ. Хурдан салах хэрэгтэй шүү. Тийм ээ.
**************
Ээж: Жулиа, чамайг миний хүүтэй албан ёсоор уулзахыг урьж байна. Ням гарагт Романст уулзъя.
Жу: Эрт орой нэгэн цагт уулзахаас л хойш. Би очино оо. Байна уу? Юу? Ээж ээ. Ээж. Та зүгээр үү? Эмч ээ, миний ээж яаж байна?
Эм: Ээж чинь явц нь хурдасч байна. Бид нар чадах бүхнээ хийсэн.
Жу: Эмч ээ. Манай ээжийг аврах арга байгаа юу? Аварч чадна гэвэл би юу ч байсан хийнэ.
Эм: Биеийн байдлаас нь харахад бид нарт туслах арга алга. Гэхдээ Девис эмчээр ээжийнхээ мэс заслыг хийлгэж чадах юм бол боломж байж магадгүй.
Жу: Девис эмч ээ?
Ноа: Юу болоо вэ?
Жу: Ноён Шелдон. Би хэд хоногийн чөлөө авмаар байна.
Ноа: Чи хаана байна? Юу болоо вэ?
Жу: Эмнэлэг дээр. Ээж маань өвдсөн. Девис эмчийг олох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол... Тэгэхгүй бол манай ээж...
Ноа: Жулиа, тайвшир. Тэр зүгээр болно оо. Намайг хүлээж бай.
Жу: За.
Ноа: Эндрю. Би чамайг авахаар очиж байна. Яаралтай мэс засал хийх хэрэгтэй байна. Ойлголоо. Машин бэлд.
Эр: Мэдлээ эрхэм ээ.
Жу: Девис эмчийг хаанаас олох болж байна аа?
Ээж: Жулиа. Жулиа. Тайван бай. Эмч надад хэлсэн. Ээж чинь зүгээр болно оо. Девис эмч хүүгийн маань найз нь. Тэр чамд тусална аа.
Жу: Баярлалаа. Маш их баярлалаа. Тэр өөдгүй амьтан надад тусалж байгаад итгэж чадахгүй нь.
Ээж: Санаа зовох хэрэггүй. Чамд заавал тусална. Ээж чинь зүгээр болно.
Ноа: Байна уу? Ээж ээ.
Ээж: Ноа, эхнэрийн чинь ээж эрчимт эмчилгээний тасагт байна. өнөөдөр мэс засал хийлгэх хэрэгтэй байна. Хурдан Эндрютэй холбоо барь.
Ноа: Эндрю? Ээж ээ, Эндрю өнөөдөр илүү чухал өвчтөнтэй.
Ээж: Ямар өвчтөн хадам ээжээс чинь илүү чухал байдаг юм?
Ноа: Уучларай, ээж ээ. Өнөөдөр яагаад ч чадахгүй.
Ээж: Юу?
Жу: Сайн уу, эрхэм ээ. Бид нар уулзаж байгаагүй. Гэхдээ бид гэрлэчихсэн. Надад тусалж болох уу, би... Найдах хэрэггүй байж... Найдах хэрэггүй байж.
Ээж: Тэр... тасалчихаж байгаа юм уу?
Жу: Бид хоёр нүүр нүүрээ харж уулзаагүй. Яагаад тэр... яагаад намайг ингэж их үзэн яддаг юм болоо? Яаж миний ээжийн үхэхийг хараад сууж чаддаг байна аа?
Ээж: Жулиа. Уг нь ийм хүүхэд байгаагүй юм. Санаа зовох хэрэггүй,за юу? Би яваад тэр золигийг олоодохъё. Юу ч болж байсан чамд туслах л болно.
************
Эм: Ээж чинь цус алдаж хэлсэн. Биеийн байдал нь эрсдэлтэй байгаа.
Жу: Эмч ээ, гуйж байна. Миний ээжийг битгий орхиорой. Надад цус байгаа. Би бүгдийг нь өгсөн ч чадна.
Эм: Аврахыг хүсэхгүй байгаа юм биш. Девис эмч л энэ мэс заслыг хийж чадна.
Жу: Эмч ээ, жаахан хугацаа өгчих. Би яг одоо яваад олоод ирье.
Ноа:. Би аваад ирлээ. Девис эмч миний найз. Санаа зовох хэрэггүй, тэр мэргэжлийн хүн. Сайн амраад ав. Бусдыг нь надад даатгачих.
Д: Би явж өвчтөнөө үзье.
Ноа: Баярлалаа.
Жу: Баярлалаа, ноён Шелдон.
Ноа: Уйлахаа боль... өөрийгөө хар даа. Царай муутай болчихож. За, жаахан амраад ав. Санаа зовох хэрэггүй. Би бүгдийг нь зохицуулчихна.
Жу: Ноён Шелдонд итгэж болно гэж мэдсэн юм аа. Ноён Шелдон. Ээжийн мэс засал маш сайн болсон. Маш их баярлалаа. Би хариуг нь заавал барина аа.
Ноа: Тэг ээ. Тэгээд хариуг нь яаж барих юм?
Жу: Би... энийг танд авсан. Таны бэлэг.
Ноа: Надад уу? Таалагдаж байна. Наадд зүүж өгөх үү?
Жу: Эртээдийнх шиг үү?
Ноа: Мэдээж. Миний хүзүүнд зүүмээр байна уу, эсвэл хөлөнд үү?
Жу: Ноён Шелдон, ийм юмыг эхнэр чинь хийх ёстой юм биш үү? Ноён Шелдон ийм юмыг эхнэр чинь хийх ёстой юм биш үү?
Ноа: Гэрээгээ мартаа юу? Зөрчсөн хүн торгууль төлөх ёстой.
Жу: Тийм ээ, саналгүй яах вэ.
Ноа: Сайн чаддаггүй юм байна. Би заагаад өгөх үү?
Жу: Хэрэггүй ээ, дуусчихлаа. Ноён Шелдон, угаалгын өрөө орохоор явлаа. Гэрээнд угаалгын өрөө орж болохгүй гэж заагаагүй байх аа?
Эм: Оройн мэнд хатагтай.
Эм2: Тэрнийг надад даатгачих.
Ноа: Баярлалаа.
Эм2: Эрхэм ээ, та зүгээр үү? Тусламж хэрэгтэй юу?
Ноа: Надад битгий хүр.
****************
Эм2: Эрхэм ээ, та зүгээр үү?
Ноа: Битгий хүр...
Эм2: Би тусалъя.
Ноа: Надаас хол бай. Битгий зогсоод бай, нааш ир.
Жу: Ноён Шелдон, гэрээнд энийг миний ажил гэж заагаагүй. Миний нөхөр байгаа юм. Танд юугаар туслах вэ?
Эм2: Гэрлэчихсэн байсан юм уу? Уйтгартай юм.
Жу: Ноён Шелдон, байнга хэрэгт орж байх юм аа. Тайван...
Ноа: Битгий яв. Жулиа... чи ямар зөөлөн гээч...
Жу: Ноён Шелдон, халуу шатаж байна. Халуураад байгаа юм уу?
Ноа: Жулиа. Надад туслаач...
Жу: Ингэж болохгүй. Бид хоёр хоёулаа гэрлэчихсэн. Энэ бол хууралт. Ойрхон байлаа. Хууртах шахлаа.
*************
Жу: Ноён Шелдон.
Ноа: Өнгөрсөн шөнө, бид...
Жу: Бид нар яагаа ч үгүй.
Ноа: Тэгэхээр бид...
Жу: Юу ч болоогүй.
Ээж: Ноа, маргааш Романст эхнэртэйгээ уулзаарай. Би ч гэсэн очино. Уучлалт гуйхаар хэдэн бэлэг авч очоорой.
Ноа: Ойлголоо. Би очино оо. Жулиа, би маргааш эхнэртэйгээ уулзана.
Жу: Маргааш уу? Би ч гэсэн маргааш нөхөртэйгөө уулзана.
Ноа: Чи ч гэсэн үү? Хачин юм аа. Өдөр нь дандаа давхцаж байх юм.
Жу: Тийм ээ, яагаад тэгдэг юм бол? Хатагтай, би шийдсэн. Би өнөөдөр гэрлэлтийнхээ асуудлыг шийдэхээр ирсэн. Би гэрлэлтээ цуцлуулна.
Ээж: Аан? Үгүй ээ, яасан ч үгүй. Салах гэж байгаа юм уу? Би зөвшөөрөхгүй.
Жу: Хатагтай, хүү чинь надад хайргүй гэдгийг та сайн мэдэж байгаа. Бид хоёр жинхэнэ хосууд байх боломжгүй. Тийм болохоор салах хэрэгтэй.
Ээж: Жулиа, тайвшир л даа. Миний хүүг ирэхээр хараарай, за юу?
Жу: Тэгэлгүй яах вэ. Тэр ирж байж л сална шүү дээ.
Ээж: Жулиа, чи тэрнийг сайн мэдэхгүй байна. Тэр чиний бодож байгаа шиг залуу биш. Миний хүү өндөр, царайлаг. Надтай адилхан. Өтгөн хөмсөг, том нүдтэй. Гуч хүрч байгаа ч гэсэн бизнес нь маш сайн байгаа. Одоо өөрийн гэсэн бизнес эрхэлж байгаа. Хэдэн тэрбумын үнэтэй компаний захирал.
Жу: Хүү нь, ноён Шелдонтой төстэй юм байна. Хатагтай, хүү чинь юу хийдэг вэ?
Ээж: Гоёл чимэглэлийн дизайны компанитай.
Жу: Ноён Шелдон ч бас. Хачин юм даа...
Ээж: За.
Ноа: Ээж ээ, бараг ирчихлээ. За...
Ээж: Ирж байна гэнэ.
Эм: Ноён Шелдон. Тавтай морил. Хатагтай 8-р ширээн дээр байгаа. Ийшээ.
Ээж: Ноа. Ноа.
Ноа: Ээж ээ. Дахиад ирээгүй юм уу?
Ээж: Тэр... яаралтай ажил гараад... явчихлаа...
Ноа: Ээж ээ, дахиад хууртах хэрэггүй.
Ээж: За. Ирж байна гэнэ.
Жу: За, ээж ээ. За за. Одоо очилоо. Хатагтай, яаралтай ажил гарчихлаа. Эмнэлэг рүү яаралтай явах хэрэгтэй байна.
Ээж: Ойлголоо. Жулиа, хурдан ажлаа зохицуул.
Ноа: Яаралтай ажил аа? Ямар яаралтай ажил? Нууц амрагтайгаа уулзахаар явсан биз.
Ээж: Нууц амраг аа? Нууц амраг аа? Тийм байх ёсгүй дээ.
Ноа: Ээж ээ, бид хоёр салах ёстой. Би тийм хүнтэй хамт байж чадахгүй.
Ээж: Хүлээгээрэй. Би тэрэнтэй өөрөө уулзсан. Тэр яах аргагүй сайн охин байсан даа. Тийм юм хийх хүн биш. Тэрнийг гэдэгт итгэлтэй байна уу? Надад зураг нь байгаа. Энэ эхнэр чинь...
Ноа: Ээж ээ, одоо хамаагүй. Бид хоёрын гэрлэлт анхнаасаа тоглоом байсан. Дуусах нь гарцаагүй. Ээж ээ, би явлаа.
Ээж: Зогс. Золиг минь. Би яасан ч зөвшөөрөхгүй.
Жу: Эмч ээ.
Эм: Хатагтай, санаа зовох хэрэггүй. Ноён Шелдон хамгийн сайн эмч нарыг бэлдчихсэн. Ээжийн чинь бие сайжирч байгаа.
Жу: Ашгүй дээ.
****************
Ноа: Ор ор. Юу болоо вэ?
Жу: Ноён Шелдон, ээжийг маань аварсанд баярлалаа. Үнэнийг хэлэхэд яаж талархахаа мэдэхгүй л байна.
Ноа: Чи миний туслах, би дарга чинь. Чамд туслах нь миний хэрэг. Талархах хэрэггүй.
Жу: Үгүй ээ, үгүй. талархах ёстой. Эмнэлгийн төлбөрийг одоохондоо төлж чадахгүй ч гэсэн, надаар хийлгэх юм байвал би чадлаараа тусална аа.
Ноа: Тэгэх шаардлагагүй ээ.
Жу: Шаардаж байна.
Ноа: За яах вэ. Өнөөдөр оройн хоол хамт идье. Ажил биш. Болзоо гэж бод, тэгэх үү?
Жу: Болзоо? Энэнээс өөр юм санаанд чинь орохгүй байна уу?
Ноа: Яасан? Асуудал байгаа юм уу?
Жу: Үгүй ээ. Тэгвэл орой уулзъя.
Ту: Ноён Шелдон. Та өнөөдөр гайхалтай харагдаж байна. Тангараглая, ямар ч эмэгтэй танд татгалзаж чадахгүй.
Ноа: Тэгвэл Жулиа яах бол?
Ту: Аан?
Ноа: Баяртай.
Ж: Ноа ах аа, уулзалгүй удсан байна.
Ноа: Элена Жейн. Ээж ээ, та энд юу хийж байгаа юм?
Ээж: Бид хоёр чамтай уулзаж, эхнэртэй чинь оройн хоол идэхээр ирлээ.
Ноа: Миний эхнэр биш гэж хэлсэн байх аа?
Ээж: Миний бэрийг тэгж ярихаа боль.
Ноа: Явлаа.
Ээж: Золиг минь, хүрээд ир. Зүрхний шигдээс болох нь. Нөгөө туслахтайгаа уулзахаар явчихлаа.
Ж: хатагтай Шелдон, тайвшир. Тэр туслах нь арай дэндүү юм аа. Яаж Ноа ахыг уруу татаж чадаж байна аа?
Ээж: Элена. Чи Ноатай хамт өссөн. Ах дүүгээс өөрцгүй. Чамаас нэг юм гуйя. Тэр Компани дээр нь очоод тэр туслахыг хөөгөөд өг.
Ж: Тангараглая. Би заавал хөөж явуулна аа. Ноа нэг л эмэгтэйтэй гэрлэнэ гэдгийг би ойлгуулаад өгнө өө.
Ээж: Сайн байна. Санаа амарчихлаа. Тэрнийг явахаар би чамайг Ноа, бас аавтай нь уулзуулна аа. Бид нар чамд талархлаа илэрхийлнэ.
Ж: Болж байна. Ноа Шелдон. Эмэгтэй хүнээс харшилтай болохоор эмэгтэй хүнд хүрэхгүй гээд байсан. Яахаараа гэрлэчихсэн байдаг билээ? Бас тэр ичгүүргүй туслахдаа ууруу татагдаж байдаг? Би чамайг өөр эмэгтэйтэй байхыг зөвшөөрөхгүй. Зөвхөн би, чиний эхнэр байх ёстой.
****************
Эм: Ноён Шелдон. Бүх юм бэлэн. Өнөөдөр хатагтай Гленн та хоёроос өөр хүн энд байхгүй.
Ноа: Сайн байна.
Жу: Ноён Шелдон. Энэ даашинз хачин харагдаж байна уу?
Ноа: Үгүй ээ. Чи гайхалтай харагдаж байна.
Жу: Тэгээд таалагдаж байна уу?
Ноа: Таалагдаж байна. Тэгвэл энэ үзэгслэнтэй бүсгүйг бүжгэнд урьж болох уу?
Жу: Дуртайяа. Талархлаа илэрхийлэхийн тулд өөр юу хийвэл болох вэ?
Ноа: Надад энэ л хэрэгтэй байна. Гэхдээ би нэг юм мэдмээр байна.
Жу: Юу юм?
Ноа: Чамайг өнөөдөр маш үзэгслэнтэй харагдаж байна гэж хэн нэг нь хэлсэн үү?
Жу: Ноён Шелдон, хүсэж байна уу?
Ноа: Тийм ээ.
Жу: Ноён Шелдон. Үнэхээр эхнэрээсээ салах юм уу?
Ноа: Мэдээж. Би тэрнийг мэдэхгүй.
Жу: Түр хүлээгээрэй. Бэлдэх хэрэгтэй байна.
Ноа: За.
Жу: Тэрнээс өмнө... шүршүүрт орохгүй юм уу?
Ноа: Мэдээж. Шүршүүрт орохоор явлаа. Удахгүй ээ...
Ж: Жулиа Гленн мөн үү?
Жу: хэн бэ?
Ж: Ноагийн эхнэр байна. Гуйж байна. Ноаг зүгээр орхи. Би тэрэнд үнэхээр хайртай. Тэрэнгүй бол амьдарч чадахгүй. Чи байгаагүй бол намайг орхихгүй байсан.
Жу: Гэхдээ ноён Шелдон өөрт чинь хайргүй гэсэн.
Ж: Яаж тийм байх юм? Бид хоёр хамтдаа өссөн. Чамд худлаа ярьсан байж таараа. Хатагтай Гленн. Гуйя, миний гэр бүлий үймүүлэхээ боль. Би мөнгө өгье. Тэрнийг зүгээр орхиоч дээ.
Жу: Худалч амьтан. Санаа зовох хэрэггүй. Би тэрнийг орхино.
***************
Жу: Энд юу хйиж байгаа юм?
Ноа: Залгахаар утсаа авахгүй, ээжийгээ өөр эмнэлэг рүү шилжүүлчихсэн байсан. Энэ чиний талархал уу?
Жу: Боль. Намайг тавь.
Ноа: Жулиа Гленн, яагаад надаас зугтаад байгаа юм?
Жу: Би... Тавь...
Ноа: Хэл л дээ. Би юу хийчихсэн юм?
Жу: Өөдгүй новш.
Ноа: Нохой юм уу?
Жу: Юугаа...
***************
Эр : Хатагтай Жейн, тэрнийг агуулахад аваад ирлээ.
Ж: Сайн байна. Наад өлөгчингөө сайн сургаад өг. Хүний нөхрийг өдвөл яадгийг заагаад өг.
Эр: Санаа зовох хэрэггүй, хатагтай Жейн. Би сайн сургана аа.
Ж: Тэр чинь хангалттай биш. Царайлаг эрчүүдийг өдөр дуртай байх аа. Нүүрийг нь мааж. Хүн харахааргүй болгоод өг. Эхнэртэй хүн өдөхөөргүй болгоод өг.
Жу: Юу хүсээ вэ? Надаас хол бай.
Эр: Чи буруу хүнээр оролдож.
Жу: Ноён Шелдон.
Ноа: Тэрнийг тавь.
Эр: Оролцох хэрэггүй. Гар!
Ноа: Тавь гэж байна!
Эр: Хүний үг ойлгодоггүй юм уу? Залуус аа, бариад ав.
Жу: Ноён Шелдон болгоомжтой. Ноа... Үгүй ээ.
Ноа: Эндээс зайл. Чи зүгээр үү? Зүгээр үү?
Жу: Цус гарч байна. Эмнэлэг явъя.
Ноа: Би зүгээр ээ. Гэмтээгүй биз?
Жу: Би зүгээр ээ. Хөөе... Ноа. Ингэж барихгүй.
Ноа: Сайн барь.
**************
Ноа: Зөөлөн л дөө.
Д: Сүртэй юм биш. Хэд хоноод зүгээр болчихно.
Ноа: Баярлалаа. Жулиа хаана байна?
Д: Эмийг чинь авахаар явсан.
Ноа: Бид хоёр хамт өссөн. Чи надад тусал.
Д: Юу юм?
Ноа: Тэнд хэнийг аварсныг санаж байна уу? Хэд хоноод эдгэчихвэл хайран биз дээ?
Д: Ойлголоо. Санаа зовох хэрэггүй. Надад даатгачих.
Жу: Девис эмч ээ, ноён Шелдоны гар ямар байна?
Д: Шархыг нь боочихсон. Гэхдээ зарим нэг том судас, мэдрэл нь гэмтсэн байна.
Жу: Девис эмч ээ, гуйя. Тэрнийг сайн эмчлээрэй.
Ноа: Чамд бүр атаархчихлаа. Гар чинь шархадсан гээд санаа нь зовж байна. Гэтэл би... бүр сэтгэлээр уначихлаа. Хэн ч тоохгүй юм.
Ноа: Ээж рүү чинь залгаад чамайг сохор болзоонд явуул гээд хэлээд өгөх үү?
Д: Хэрэггүй ээ. Би ганцаараа сайн байгаа. Тэгэхээр ийм байна. Тэрний дэргэд байнга байж, асрах хүн хэрэгтэй.
Жу: Байнга аа?
Д: Өөрийг чинь аврах гэж байгаад шархадсан. Яаж ганцааранг нь үлдээж болох юм? Тэрнийг чамд даатгалаа.
Жу: Ойлголоо. Би ноён Шелдоныг сайн асарна аа.
*****************
Жу: Эртхэн амар.
Ноа: Ёоёо...
Жу: Яасан бэ? Тэгэхээр, хурдан амар. Ямар нэг юм болбол намайг дуудаарай. Би...
Ноа: Жулиа... Би хөлрөөд байна. шүршүүрт ормоор байна. Надад туслах уу?
Жу: Ноён Шелдон, би гарлаа. Гадна байж байя. Хэрэг болбол дуудаарай.
Ноа: Хүлээ. Миний гар шархтай. Хувцасаа тайлж чадахгүй. Надад туслах уу?
Жу: Ноён Шелдон. Яагаад надад ийм сайн байгаа юм.
Ноа: Би чамд сайн.
Жу: Юу гэнэ ээ? Надад сайн гэсэн үү?
Ноа: Жулиа. Би чамд сайн.
Жу: Ноён Шелдон ч гэсэн надад сайн бол... өнөөдөр би дураараа аашилж болно гэсэн үү?
Ж: Гуйж байна. миний гэр бүлийг битгий үймүүл л дээ. Би мөнгө өгье. Тэрнийг зүгээр орхичих л доо.
Жу: Ноён Шелдон. Бид хоёр хоёулаа гэр бүлтэй. Ингэж болохгүй.
Ноа: Би сая хэлсэн байх аа? Тэр балиар эмэгтэй надад хамаагүй.
Жу: Ноён Шелдон, эхнэрээ хүндлэх хэрэгтэй.
Ноа: Яагаад тэрнийг өмөөрөөд байгаа юм?
Жу: Одоо болно, ноён Шелдон. Бидний дунд байсан бүхэн дууссан. Болсон бүх зүйл... алдаа байсан гээд бодчих. Миний төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа. Гэхдээ одооноос ингэж болохгүй.
Ноа: Жулиа Гленнн. Чи юу хэлэх гээ вэ? Тодорхой хэлээдэх.
*******************
Ноа: Ажлаасаа гарч байгаа юм уу?
Жу: Миний бодлоор... би энэ ажилд тохирохгүй.
Ноа: Яагаад?
Жу: Ноа, ингэж бол...
Ж: Ноа, ээж чинь надад... Чи энд юу хийж байгаа юм?
Ноа: Чи энд юу хийж байгаа юм?
Ж: Та нар юу хийж байгаа юм?
Жу: Юу ч биш. Би явлаа.
Ж: Хөөе.
Ноа: Чи энд юу хийж байгаа юм?
Ж: Ээж чинь намайг ажилд оруулна гэсэн.
Ноа: Мейсонтой ярь. Яах гэж энд ирсэн юм?
Ж: Ноа ах аа. Тэрэнтэй сая юу хийж байсан юм?
Ноа: Чамд хамаагүй.
Ж: Жулиа Гленн, муу өлөгчин. Энд ирнэ гэнэ ээ? Чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ. Муу өлөгчин. Эхнэртэй гэдгийг нь мэдсээр байж яагаад тэрнийг өдөөд байгаа юм?
Жу: Уучлаарай, хатагтай. Би ажлаасаа гарчихсан. Дахиад тэрний өмнө үзэгдэхгүй.
Эм: Даанч туслах болчихсон юм аа.
Эм: Баригдчихсан юм чинь харин ч сайн юм боллоо.
Ж: Явах гээ юу? Гайгүй байлгүй.
Жу: Юу хүсээд байгаа юм?
Ж: Юу хүсэх ээ?
Ноа: Галзуураа юу? Чи зүгээр үү?
Жу: Зүгээр ээ.
Ноа: Хэн чамайг тэрэнд гар хүр гэсэн юм?
Ж: Би...
Эр: Ноён Шелдон. Эзэгтэй тэрнийг таныг өдсөн гэсэн.
Ноа: Эзэгтэй? Юун эзэгтэй?
Жу: Энэ... эхнэр чинь биш юм уу?
Ноа: Мэдээж биш.
Жу: Надад худлаа хэлсэн юм уу?
Ноа: Элена Жейн. Хэн чамайг миний эхнэр болж жүжиглэж, Жулиаг дээрэлхэж болно гэсэн юм?
Ж: Ноа ах аа. Бид хоёр хамт өссөнийг мартаа юу? Нэг муу туслахыг өмөөрөөд байхдаа яадаг юм?
Ноа: Сая чиний юу хийснийг би харсан. Өрөвдөлтэй царай гаргахаа боль. Миний компаниаг яв. Яг одоо.
Ж: Юу гэж байгаа юм? Миний биш, тэрний талд орж байгаа юм уу?
Ноа: Яг тийм. Явахгүй юу? Дагаад яв. Тэгэхээр... Тэрнийг миний эхнэр гэж бодоод намайг түлхсэн юм уу?
Жу: хатагтай Жейн та хоёр их дотно гэж хэлсэн. Бас надаас болж салж байгаа гэсэн.
Ноа: Жулиа. Би чамд худлаа хэлээгүй. Энэ хугацаанд би ганцхан чамд хайртай байсан.
Жу: Мартсанаас, хатагтай Жейн биш юм бол эхнэр чинь хэн юм?
Ноа: Үнэнийг хэлэхэд, би тэрэнтэй уулзаж ч үзээгүй. Бидний гэрлэлт алдаа байсан. Тэгээд ч, би эмэгтэй хүнээс харшилдаг. Бид хоёр яасан ч хамт байж чадахгүй. Тийм болохоор чи гэр бүл үймүүлээгүй. Хувцас чинь норчихож. Мейсоныг хувцас авчирч өг гэж хэлье.
Жу: Зүгээр ээ, тоох хэрэггүй.
Ноа: Намайг түлхсээр л байх уу?
Жу: Би... надад хугацаа хэрэгтэй байна.
Ноа: Хүлээ. Би хэзээ ч миний гэрлэлт саад болно гэж бодоогүй. Би дутуу бодож. Би өмгөөлөгчөөрөө салах өргөдөл бэлдүүлнэ. Надад итгэ. Би бүгдийг нь зохицуулна. Эрик. Миний эхнэр рүү залга. Маргааш бүгдийг нь шийднэ.
Эр: Хатагтай Гленн. Нөхөр чинь маргааш салалтаа баталгаажуулахыг хүсч байна.
Жу: Ойлголоо. Би цагтаа очино оо.
****************
Эр: Та хатагтай Гленн байх. Би нөрийн чинь өмгөөлөгч. Эрик гэж дуудахад болно.
Жу: Сайн уу, Эрик. Одоо л тэр хүнтэй уулзах нь.
Эр: Хүлээх танхимд байна.
Ноа: Манай өмгөөлөгч яагаад Жулиатай хамт байдаг билээ?
Жу: Чи хэн гээч нь вэ?
Ноа: Явъя.
Жу: Хаашаа?
Ноа: Гэрлэхээр явъя. Жулиа Гленн. Хүлээгээрэй. Яагаад нэр нь танил сонсогддог билээ? Чи юу?
Жу Ноа: Чи энд юу хийж байгаа юм?
Ноа: Миний эхнэр Жулиа юм уу?
Жу: Тэр өөдгүй амьтан хааччихав аа? Юу хийгээд байгаа юм?
Эр: Ноён Шелдон. Ашгүй та хүрээд ирэв үү? Эхнэр чинь хүлээж байна.
Ноа: Чимээгүй.
Жу: Ноён Шелдон. Энд юу хийж байгаа юм? Та... Та...
Ноа: Жулиа. Би... Ээж? Энд юу хйиж байгаа юм бол? Жулиа, хойшлуулъя тэгэх үү?
Жу: Яах гэж? Эргэлзээд байгаа юм уу? Надтай баймааргүй байна уу?
Ноа: Тийм биш ээ. Өнөөдөр болзоонд явъя гэж бодсон юм.
Жу: больж үз. Хүүхэд шиг аашлахаа боль. Болзоонд хэзээ ч явж болно. Би өнөөдөр заавал сална. Хатагтай. Та ирээ юу? Сайн юм боллоо. Хүү чинь хэзээ ирэх вэ? Би өнөөдөр салмаар байна.
Ээж: Үгүй ээ, яасан ч болохгүй. Би зөвшөөрөхгүй.
Жу: Та яагаад ингээд байгаа юм?
Ээж: Муу золиг. Над руу тэгж хараад нэмэргүй. Сайн сонс. Миний бэр... Жулиагаас өөр хэн ч биш. Би тэрнийг явуулахгүй. Жулиа, миний хүүд дахиад ганцхан боломж өгч болох уу?
Жу: Тэгэхээр, нөгөө хөгийн амьтан байжээ?
Ноа: Жулиа, намайг уучлаарй.
Ээж: Юу? Юу уучлаарай вэ?
Жу: Надад худлаа ярьж байсан юм уу?
Ноа: Би худлаа яриагүй ээ. би...
Жу: Надад битгий хүр... өөдгүй новш.
Ээж: Жулиа. Золиг минь, юу болоод байгаа юм? туслахтайгаа зүгээргүйг чинь мэдчихсэн юм уу?
Ноа: ээж ээ, Жулиа миний туслах. Миний эхнэр.
Ээж: Юу?
Ноа: Тэрнийг олох хэрэгтэй байна. Эндүүрэл болчихлоо. Намайг тавь л даа.
Ээж: Ноа, миний бэрийг авчраарай. Мейсон. Бүх хүмүүстээ хэл. Хотыг орвонгоор эргүүлэх байсан ч хамаагүй, миний бэр Жулиа Гленнийг олж гэж хэл.
**************
Ноа: Жулиа. Чи хаана байна аа? байна уу?
Эр: Ноён Шелдон. Хатагтай Гленнийг олчихлоо.
Жу: Ноа Шелдон. Сайн залуу гэж бодсон чинь... худалч амьтан байж.
Ноа: Би худлаа яриагүй. Би ч гэсэн өнөөдөр л мэдсэн. Битгий яв. Чи зугтаж чадахгүй.
Жу: Намайг тавь. Надад битгий хүр.
Ноа: Одоо яаж байна?
Жу: Өөдгүй амьтан. Дахиад намайг дээрэлхэж байх шив. Намайг тавь...
Ноа: Би нуухыг хүсээгүй. Жулиа, чамайг өмгөөлөгчтэй маань зогсож байхыг хараад л би ойлгосон.
Жу: тэгэхээр... санаатай худлаа яриагүй гэж үү?
Ноа: мэдээж үгүй. Би чамайг эхнэрээ болгохыг хүсдэг. Би чамайг түрээслэгчтэй чинь андуураад утсаар тийм үг хэлсэн юм. Би чамд туслахыг хүссэн болохоор ээжид чинь эмч олж өгөөгүй юм. Чамайг миний эхнэр гэдгийг мэдсэн бол би яасан ч салахгүй байсан. Жулиа. чамтай анх учраад л бид хоёр хамт байх ёстойг би ойлгосон. Би бүх насаараа чамайг хайрлах болно. Чиний гараас барьж, нар мандахыг өдөр бүр харахыг хүсэж байна. Тэгэхээр... Болох уу?
Жу: Болно.
Төгсөв.
Back to episodes Go home