Дүрүүд
Жи Юань, Хүүхэд, Аав, Чэнь Туслах, Эр1, Эр2,Эр3, Лин Ар Гоу,
Тосгоны ахлагч,
Бай Вэй, Люү туслах, Линь Мэн, Ээж, Эм1, Лин Цуй Шя,
Бай Вэй: Намайг Бай Вэй гэдэг. Гэрлээд гурван жил болж байна. Амьдрал маань сайхан ч, жил бүрийн ханш нээх өдрөөр нөхөр маань намайг өөрийнх нь талийгаач аав, ээжийнх нь жилтэй харшилж байна гээд төрсөн нутаг руугаа дагуулж явж, булш эргэхийг зөвшөөрдөггүй байв.
Жи Юань: Вэйвэй, чамайг дахиад гэрт ганцааранг нь үлдээх болсонд уучлаарай. Манай нутгийн ёс заншил их хатуу гэдгийг чи мэднэ шүү дээ. Жил харшвал өвөг дээдсийн тахилга д оролцохыг хатуу цээрлэдэг. Төрөл төрөгсөд маань чамайг гомдоох вий гэж айж байна.
Бай Вэй: Жи Юань, би ойлгож байна аа. Эдгээрийг аваад яв. Миний өмнөөс аав, ээжид мөргөөд өгөөрэй.
Жи Юань: Баярлалаа, Вэйвэй. Гурван жилийн гашуудал дуусахаар чамайг заавал ёслол төгөлдөр нутагтаа дагуулж очих болно.
Жи Юань: Гай гамшиг гэж... Байна уу, хонгор минь. Би одоо гэр лүүгээ харьж байна. Заа үнсье, хүлээж байгаарай.
Бай Вэй: Лин Жиюань намайг юу ч үгүй, түшиж тулах хүнгүй өнчин хүүхэд гэж боддог. Гэвч тэр миний жинхэнэ хэн болохыг одоо болтол мэдэхгүй. Би бол дэлхийн шилдэг таван зуун компанийн нэг Бай группийн цорын ганц залгамжлагч.
Ажилтан: Бай захирал аа, сайн байна уу?
Бай Вэй: Гурван жилийн өмнө би өөрийн хэн гэдгээ нууж, туршлага суухаар компанидаа орсон юм. Тэгээд надтай адил аав ээж нь өөд болсон гэх Линь Жи Юанийг олж харсан.
Жи Юань: Май. уучлаарай
Бай Вэй: Баярлалаа.
Бай Вэй: Би түүнийг надтай ижил зовлон үзсэн, чин сэтгэлийн хайр минь гэж бодсон юм. Тиймдээ ч нууцаар бүх боломжоороо дэмжсээр, түүнийг Бай группын хамгийн залуу хэлтсийн дарга болгосон.
Люү туслах: Бай захирал аа, Арван тэрбумын өртөгтэй амралтын хүрээлэнгийн төслийн байршлын жагсаалт гарлаа. Эхний сонголт нь Нин хотын Линь тосгон байна.
Бай Вэй: Линь тосгон уу? Энэ чинь Жи Юаний төрсөн нутаг байна. Бэлтгэлээ ханга, би өөрөө очиж шалгана.
Люү туслах: За.
Бай Вэй: Энэ удаа би Линь тосгонд ажлын шугамаар очиж байгаа тул Линь айлын бэр гэдгээрээ биш. Тиймээс Жи Юаний нутгийн ёсыг зөрчсөн болохгүй байх. Гурван жилийн гашуудал дуусах тэр өдөр бидний хуримын ой тохионо. Тэр үед түүнд өөрийн жинхэнэ хэн гэдгээ хэлнэ ээ.
Хүүхэд: Аав аа!
Жи Юань: Сяобао! Аав ээж ээ би та нарт юу авчирсныг хараач.
Ээж: Хүү минь, энэ жил дахиад л их олон гоё юмнууд авчирчээ.
Алив Сяобао ааваасаа буу, дотогшоо орцгооё.
Линь Мэн: Ханиа аа, чи нөгөө бээжингийнхээ хөгшин авгайг бараадсаар байгаад ийм оройтож ирж байгаа юм уу?
Жи Юань: Тэр эмэгтэй хэтэрхий хуучинсаг, ямар ч сонирхолгүй. Хэрэв түүний бээжингийн харьяалал байгаагүй бол би нүүр рүү нь харахаас ч бөөлжис цутгах байлаа.
Линь Мэн: Тэгээд чи түүнийг хэзээ хаях юм бэ? Тосгоныхон цөмөөрөө л биднийг бээжин рүү нүүж, том харшид сууна гэж хүлээж байна шүү дээ.
Жи Юань: Удахгүй ээ. Би одоо Бай группын хамгийн залуу менежер болсон. Түүний байр, хадгаламж бүгдийг нь гартаа оруулж байгаад, сохор зоосгүй гудамжинд хөөнө. Тэр үед гэрлэлтийн баталгааг өөрийн гараар ураад, чамайг албан ёсоор хатан хаан шиг залж авна.
Линь Мэн: Тэгвэл л болох нь тэр. Өнөөдөр би чиний хамгийн дуртай хар торон дотуур хувцсаа өмсөнө өө.
Хүүхэд: Аав аа, намайг дагуулж явж амттан авч өгөөч.
Жи Юань: Тэгье ээ, эхлээд гэр рүүгээ орж бай. За, аав нь амттан авч өгье.
Бай Вэй: Саяны энэ Жи Юаний машин мөн үү? Машинаа зогсоо.
Люү туслах : Бай захирал аа, тосгоны төв рүү хараахан ороогүй байна.
Бай Вэй: Чи машиндаа хүлээж бай.
Люү туслах: За.
Бай Вэй: Хараад байхад энэ Жи Юаний гэр болотой. Орж гэнэтийн бэлэг барья. Тэр надад уурлахгүй байх аа.
Линь Мэн: Ханиа аа, чи яасан хурдан буцаад ирэв ээ? Орой болтол хүлээж чадахгүй нь үү? Одоо надтай...
Линь Мэн: Чи хэнийг хайж байгаа юм?
Жи Юань: За болно оо.
Линь Мэн: За за өөрийгөө сайн бодоорой.
Бай Вэй: Лин Жи Юань
Жи Юань: Удахгүй дээ.
Бай Вэй: Тэр хэн юм?
Жи Юань: Вэйвэй, би чамд тайлбарлая. Саяны охин бол... Ийм дээрээ тулсан тул би чамаас нуухгүй ээ. Тэр бол манай үеэл дүү байгаа юм.
Бай Вэй: Үеэл дүү гэнэ ээ?
Жи Юань: Тийм ээ, үнэхээр манай үеэл. Чи иргэний үнэмлэхийг нь хар л даа. Бид хоёулаа Линь овогтой, хоёулаа Линь тосгоных.
Вэйвэй, үнэндээ тэр надаас мөнгө зээлэх гэж ирсэн юм. Авга эгч маань өвдчихөөд. Харин би аав ээжийнхээ оршуулгыг хийх гээд өр тавьчихсан, түүнийгээ ч төлж дуусаагүй байгаа.
Бай Вэй: Чи яагаад эрт хэлээгүй юм бэ? Энэ картанд таван зуун сая юань байгаа, үүнийг хэрэглэж бай.
Жи Юань: Баярлалаа, Вэйвэй.
Бай Вэй: Жи Юань түүнд намайг танилцуулж амжаагүй бололтой. Чи Линь Мэн үү?
Линь Мэн: Чи намайг таньдаг хэрэг үү?
Бай Вэй: Би үнэхээр андуураагүй бололтой. Энэ Жи Юаний гэр мөн юм байна. Линь Мэн, Жи Юань гэртээ байна уу?
Линь Мэн: Чи миний нөхрөөр яах гэсэн юм?
Бай Вэй: Нөхөр гэнэ ээ?
Линь Мэн: Тийм ээ, Чи өөрөө хэн бэ?
Бай Вэй: Чи Линь Жи Юанийг өөрийнхөө нөхөр гэж хэлэв үү?
Линь Мэн: Бурхан минь, Линь Жи Юань миний нөхөр биш бол тэгээд чиний нөхөр байх уу? Чиний тархи зүгээр үү?
Ээж: Линь Мэн, хэн бэ? Зочин ирээ юу?
Лин Мэн: Ээж ээ би тэрийг танихгүй ээ.
Бай Вэй: Энэ чинь Жи Юаний ээж байна. Энэ чинь байж боломжгүй, тэд чинь гурван жилийн өмнө өөд болсон шүү дээ!
Линь Мэн: Хөөе, чи миний нөхрийг яах гээд байгаа юм бэ?
Чи юу хийгээд байна аа?
Ээж: Энэ юу болоод байна аа?
Линь Мэн: Бээжингийн дугаартай машин, арай нөгөө хөгшин эмэгтэй...
Аав: Хөөё охин минь, чи хэнийг хайгаа вэ?
Бай Вэй: Боломжгүй ээ, энэ байж боломжгүй зүйл.
Та хоёр Линь Жи Юаний эцэг эх мөн үү?
Аав: Тийм ээ
Ээж: Охин минь чи манай Жи Юанийг...
Бай Вэй: Линь Жи Юань эцэг эхээ гурван жилийн өмнө нас барсан гэж хэлээ биз дээ?
Ээж: Айн? Юу?
Лин мэн: Чи хэнийг үхүүлэх гээд байна аа? Муу ёр зөгнөсөн амьтан, юу гээд донгодоод байгаа юм бэ?
Бай Вэй: Намайг яагаад хэзээ ч Линь тосгонд ирүүлдэггүй байсны учир нь энэ байж. Эцэг эх нь өөд болсон гэдэг нь бүгд Линь Жи Юаний зохиосон худал хуурмаг байжээ. Энэ бүхэн ердөө түүний нөгөө нэг гэр бүлийг нуун дарагдуулах гэсэн башир арга байж. Тэгэхэд би гурван жилийн турш юу ч мэдэхгүй явж.
Линь Мэн: Чи Бээжингээс ирсэн байх аа? Жи Юань саяхан Бай группын менежер болсон болохоор чам шиг өндөр рүү мацах гэсэн хүүхнүүд тасардаггүй биз. Гэхдээ чамд хэлэхэд Жи Юань зөвхөн надад хайртай. Одоо шууд эндээс зайл!
Бай Вэй: Линь Жи Юанийг дууд, надтай уулз гэж хэл!
Линь Мэн: Чи миний нөхрийг өдөх зүрхтэй байна уу?
Бай Вэй: Линь Жи Юань, гараад ир!
Линь Мэн: Чамайг зайл гэж хэлээд байхад чи чихгүй юм уу?
Аав: Яагаад гар хүрээд байгаа юм бэ?
Линь Мэн: Чи намайг цохиж зүрхэлнэ гэнэ ээ?
Ээж: Хэл амаа ярилцаадд ойлголц. Битгий гар хүрээд бай
Аав: Тийм шүү дээ.
Линь Мэн: Энэ шулмас миний нөхрийг уруу татаад зогсохгүй гэрт минь ирж агсамнаж байна. Өнөөдөр би чамайг Линь тосгоноос амьд гаргахгүй шүү!
Бай Вэй: Чиний нөхөр гэнэ ээ? Гэвч Линь Жи Юанийг гурван жилийн өмнө Бээжинд гэрлэсэн гэж би сонссон доо
Бай Вэй: Чиний нөхөр гэнэ ээ? Гэвч Линь Жи Юанийг гурван жилийн өмнө Бээжинд гэрлэсэн гэж би сонссон доо
Ээж: Чи юу гэнэ ээ?
Линь Мэн: Тэр Бээжингийн тэнэг хүүхнийг таньдаг хэрэг үү? Тэр ер нь хэн юм бэ?
Аав: Охин минь, чи андуурчээ. Линь Мэн, Жи Юань хоёр таван жилийн өмнө гэрлэж, тосгонд хуримаа хийсэн юм.
Бай Вэй: Таван жилийн өмнө өө?
Аав: Тийм ээ.
Ээж: Энэ хавьд Линь Мэнийг манай бэр гэдгийг мэдэхгүй хүн байхгүй. Охин минь, чи хүн андуурсан юм биш үү?
Бай Вэй: Гурван жилийн турш Линь Жи Юань ахмад настнууд өвдлөө гэж тосгонд мөнгө хандивласан.
Бай Вэй: Энэ картанд таван зуун мянган юань байгаа, үүнийг хэрэглэж бай.
Жи Юань: Баярлалаа, Вэйвэй.
Бай Вэй: Мөн аав ээжийнхээ булшийг засна гэж надаас зөндөө мөнгө авсан. Энэ бүгд үнэндээ түүний нөгөө гэрээ тэжээх мөнгө байж шүү дээ.
Аав: Охин минь, чи ер нь юун хүн бэ?
Бай Вэй: Би Бай группын ажилтан байна. Линь тосгонд судалгаа хийхээр ирсэн юм.
Ээж: Жи Юаний ажлын газрын хүн байх нь ээ.
Тэгвэл саяны Жи Юанийг гэрлэсэн гэдэг чинь юу гэсэн үг юм бэ?
Аав: Харин тийн.
Линь Мэн: Би чамд сануулъя. Миний эцэг эх болон Бай Вэйн өмнө битгий дэмий юм яриарай. Тэгэхгүй бол би нөхрөөрөө чамайг ажлаас чинь халуулах болно. Бай группээс зайлуулна шүү!
Бай Вэй: Линь Мэн ч энэ бүгдийг мэдэж байж, бүр Линь Жи Юаньд тусалж эцэг эхийнх нь өмнө үнэнийг нууж байж.
Чи намайг Бай группээс хөөнө гэнэ үү?
Линь Мэн: Миний нөхөр одоо Бай группын хэлтсийн дарга. ТУЗ-ийн дарга хүртэл түүнийг өндөр үнэлдэг. Чамайг хөөх нь түүнд ганцхан өгүүлбэрийн л ажил.
Ээж: Линь Мэн
Бай Вэй: Тэгвэл түүнийг туршаад үз гээд хэлдээ.
Линь Мэн: Чи муу новш, намайг цохиж зүрхэлнэ гэнэ ээ? Чи яг одоо надаас сөгдөж уучлалт гуй. Тэгэхгүй бол би нөхөр лүүгээ утасдаж чамайг Бай группээс хөөлгөөд, Бээжинд хөл тавих газаргүй болгоно шүү.
Бай Вэй: Энэ дуудлагын дараа хэн нь Бай группээс хөөгдөж, хэн нь Бээжинд хөл тавих газаргүй болохыг харж л байя.
Линь Мэн: Үхэж байхдаа ч үг сөрөх нь ээ. Миний нөхөр надад хамгийн их хайртай. Чи үхлээ л хүлээж бай.
Жи Юань: Байна уу, эхнэр минь.
Бай Вэй: Эхнэр минь гэнээ?
Линь Мэн: Байна уу, ханиа аа, энд нэг хүн намайг дээрэлхээд байна.
Жи Юань: Чи юу гэнэ ээ? Манай компанийн ажилтан гэрт ирж үймээн дэгдээгээд чамайг цохисон гэнэ ээ?
Линь тосгон энэ удаа үнэхээр группын амралтын хүрээлэнгийн байршилд сонгогдсон. Тэгэхээр төслийн багийнхан урьдчилж шалгалтаар очсон байх.
Линь Мэн: Нээрээ, ханиа аа, энэ эмэгтэй Бай Вэйг таньдаг юм шиг байна.
Жи Юань: Би дөнгөж л хэлтсийн дарга болсон. Хэрэв Бай Вэй үнэнийг мэдэж үймээн дэгдээж, ТУЗ-ийн даргын чихэнд хүрвэл бүх зүйл дуусна.
Линь Мэн: Манай нөхөр чамтай ярья гэж байна.
Жи Юань: Чи төслийн багийн ажилтан байх аа? Би Хангамжийн хэлтсийн дарга Линь Жи Юань байна. Хурдан миний эхнэрээс уучлалт гуй,
Линь Мэн: Сонсов уу? Хурдан уучлалт гуй!
Жи Юань: Бас бээжинд буцаж очоод юу хэлэх, юуг хэлэхгүй байхаа өөрөө мэдэж байгаа биз. Танай төслийн багийн ахлагч Ли Бо бол миний сайн найз. Ганцхан үг хэлэхэд л би чамайг Бай группээс хөөж чадна шүү. Чиний нэр хэн юм?
Бай Вэй: Намайг... Бай Вэй гэдэг.
Жи Юань: Нээрээ, чиний нэр хэн гэлээ?
Бай Вэй: Намайг...
Жи Юань: Хараал ид гэж! Явъя
Линь Мэн: Хөөе, чи муу үхмээр байгаа амьтан уу? Миний нөхрийн утсыг тасална гэнэ ээ?
Бай Вэй: Линь Жи Юаний хэлсэн бүгдийг би сайн ойлголоо. Тэгвэл би саад болохоо больё доо.
Линь Мэн: Наанаа зогс! Чи надаас уучлалт гуйгаагүй байна.
Бай Вэй: Линь Мэн, би энд ажлаар ирсэн. Хэрэв чи миний ажилд дахин саад болбол, Бээжинд очсоныхоо дараа миний ам зүгээр сууж чадахгүй болов уу гэж айж байна.
Линь Мэн: Чи...
Бай Вэй: Линь Жи Юань, чиний худал хуурмагийг ингэж амархан илчлэх нь чамд дэндүү хөнгөдөх хэрэг болно. Би чамайг бүрмөсөн нэр нүүргүй болгож, хууран мэхэлснийхээ төлөөсийг цусаар чинь төлүүлнэ.
Бай Вэй: Люү нарийн бичиг, яг одоо зуун тэрбумын амралтын хүрээлэнгийн төслийн гэрээг бэлд. Сонгосон байршил: Линь тосгон. Хариуцагч: Линь Жи Юань.
Жи Юань: Нөгөө үймээн тарьсан ажилтан хаана байна? Намайг, Линь Жи Юанийг заналхийлж зүрхэлдэг ямар зоригтой амьтан бэ, харъя.
Линь Мэн: Ханиа аа, чи ирчихэв үү. Нөгөө шулмас чинь намайг цохисон.
Ээж: Хүү минь, ээж нь асууя. Яагаад чиний хамт ажилладаг хүн чамайг бээжинд гэрлэсэн гэж хэлээд байгаа юм бэ? Энэ ер нь юу болоод байна аа?
Жи Юань: Ээж ээ, та тэр галзуу хүний яриаг битгий сонс. Бээжинд нэг хүүхэн намайг дагаж гүйгээд, би зөвшөөрөөгүй юм. Тэгсэн чинь өширхөөд, надтай гэрлэсэн гэж хаа сайгүй цуу яриа тарааж. Намайг Лин Мэнтэй гэрлэснийг тосгоныхон бүгд гэрчилнэ шүү дээ. Сяобао таны ач хүү биш гэж үү?
Ээж: Тэгвэл ч болох нь тэр. Манай хүү хоёр эхнэртэй болох гэх мэт тийм нүгэлтэй зүйл хийх хүн биш ээ.
Жи Юань: Та юу гэнэ ээ? Компани Линь тосгоныг Арван тэрбумын амралтын хүрээлэнгийн байршлаар сонгож, намайг хариуцагчаар томилсон гэнэ ээ?
Люү туслах: Линь менежер ээ, ТУЗ-ийн дарга хэлэхдээ, таныг гарын үсэг зурмагц эхний ээлжийн хөгжлийн хөрөнгө болох нэг тэрбум юань маргааш дансанд орно гэсэн.
Линь Мэн: Нэг тэрбум аа?
Эр1: Жи Юань минь, танай удмын буян заяа дэлгэрчээ.
Люү туслах: үр хүлээгээрэй. ТУЗ-ийн даргад нэмэлт нөхцөл бий. Хариуцагч нь ямар нэгэн сөрөг нөлөөгүй, гэрлэлтийн байдал нь хэвийн байх ёстой. Хэрэв компанид ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлбэл төсөл зогсож, хариуцагч нь торгуулийн мөнгийг 10 дахин нугалж төлнө.
Жи Юань: Арван дахин гэнэ ээ? Тэр чинь тэгвэл Арван тэрбум биш үү?
Хэрвээ БайВэйг мэдчихвэл....
Аав: Жи Юань минь, чи юунд эргэлзээ вэ? Арай чамд ямар нэгэн асуудал...
Жи Юань: Би юунд эргэлзэх вэ дээ. Миний сэтгэл цэвэр тул сүүдэр маань ч шулуун байна. Би зүгээр л өөрийн чадварт эргэлзэж, ТУЗ-ийн даргын итгэлийг алдах вий гэж санаа зовж байна.
Эр1: Жи Юань минь, чиний хүн чанарыг манай тосгоныхон бүгд мэднэ, хэлэх үг байхгүй. Чи тайван бай, амралтын хүрээлэнгийн ажилд тосгоныхон бүгд чамд тусална.
Жи Юань: Гэвч нэг тэрбумын төслөөс гарах ашиг нь л гэхэд дөрвөн зуун саяас буухгүй. Намайг төслөө гартаа авч, байр сууриа бэхжүүлэхээр тэр тэнэг Бай Вэйг шууд өшиглөөд хаяна. Ямар ч байсан түүнд эрх мэдэл, хүч чадал байхгүй тул ямар ч шуурга дэгдээж чадахгүй.
Жи Юань: Та миний өмнөөс ТУЗ-ийн даргад заавал уламжлаарай, би итгэлийг нь алдахгүй ээ.
Эр1: Жи Юань минь, чи манай тосгонд их том хувь нэмэр оруулсан тул манай тосгоны баатар боллоо. Маргаашийн өвөг дээдсийн тахилын ёслолыг чи өөрөө удирдаарай.
Линь Мэн: Ваа, ханиа аа, энэ удаа үнэхээр удам судраа алдаршууллаа.
Люү Туслах: Бай захирал аа, Линь Жи Юань гэрээнд гарын үсэг зурчихлаа.
Бай Вэй: Маш сайн. Хүн хамгийн өндөрт гарч байж, доош унах үедээ ясны хугарах чимээ нь хамгийн сонсголонтой байдаг юм.
Бай Вэй: Ханиа аа, би төслийн багийн хамт олноос сонслоо, чи энэ жил өвөг дээдсийн тахилын ёслолыг удирдах гэж байгаа гэсэн. Энэ бол удам судраа алдаршуулах сайхан боломж. Би сая чам руу хоёр зуун мянган юань шилжүүллээ. Заавал тосгоныхоо бүх хүнийг урьж, сайхан тэмдэглээрэй.
Жи Юань: Вэйвэй, чи үнэхээр ухаалаг юм. Тайван бай, намайг бээжинд буцаж очихоор чамайг заавал сайн шагнана аа.
Бай Вэй: За, баярлалаа, ханиа аа.
Бай Вэй: Линь Жи Юань, маргаашийн тахилын ёслол чиний үхлийн өдөр байх болно.
Эр1: Нутгийн олон оо! Одоо бүгдээрээ Линь Жи Юань ноёнтыг Линь тосгоны Ханш нээх баярын өвөг дээдсийн тахилын их ёслолын энэ түүхт өдөр Арван тэрбумын төслийг нутагтаа авчирч, нутаг усаа хөгжүүлж байгаад халуун баяр хүргэе!
Олон түмэн: Сайхан байна! Маш сайн!
Жи Юань: Арван тэрбумын төсөл хэрэгжихээр манай нутгийн өрх бүр нөхөн олговрын мөнгө авна.
Бүгд: Заа
Эр2: Жи Юань багаасаа л ухаалаг байсан, үнэхээр мундаг юм аа.
Лин Цуй Шя: Линь эгч ээ, та үнэхээр сайхан хүү төрүүлжээ. Энэ чинь жил бүр гэртээ хэдэн зуун саяыг авчирна гэсэн үг биш үү?
Лин Ар Гоу: Жи Юань ах бол манай тосгоны баялгийн бурхан шүү дээ.
Эм1: Линь Мэн үнэхээр сайн нөхөр олжээ. Жи Юань ах мөнгө ч сайн олно, эхнэртээ ч халамжтай. Дэнлүү бариад хайгаад ч ийм хүн олдохгүй.
Жи Юань: Нутгийн олон минь, тайван байцгаа. Төсөл хэрэгжиж эхэлмэгц, би Линь Жи Юань манай Линь тосгоныг өрх бүрийг том харшид суудаг анхны тосгон болгоно гэж амлаж байна!
Олон түмэн: Маш сайн! Маш сайхан байна!
Чэнь Туслах: Бай захирал аа, Линь Жи Юаний хууль бусаар хоёр гэрлэсэн, хөрөнгө шамшигдуулсан, залилан мэхэлж зээл авсан бүх нотлох баримтыг цуглуулж дууслаа. Тэр энэ бүхнээ алдаад зогсохгүй, амьдралынхаа үлдсэн хугацааг шоронд өнгөрүүлэх болно.
Бай Вэй: Люү нарийн бичиг, эдгээр материалыг хуульч руу шилжүүл.
Люү Туслах: За. Бай захирал аа
Бай Вэй: Одоо түүний хамгийн мандаж байгаа үе нь байх болно.
Явцгаая, түүнийг сүүлчийн замд нь үдэж өгье.
Эр1: Сайхан байна аа. Манай Линь тосгоноос Линь Жи Юань шиг хүн төрлөө. Өнөөдөр Ханш нээх баярын тахилын өдөр, Линь овгийн өвөг дээдсийнхээ өмнө би Линь овгийн дараагийн овгийн ахлагчаар Линь Жи Юанийг томилж байгааг зарлаж байна!
Олон түмэн: Заа!
Аав: Хүү минь мундаг юм аа.
Ээж: Тиймээ
Тосгоны ахлагч: Тахилын их ёслол эхэллээ. Линь Жи Юанийг эхний хүжийг барихыг урьж байна.
Жи Юань: Дээд өвөг минь таалааж, хойч үеийн Линь Жи Юань би чин сэтгэлээсээ хүж өргөн, өвөг дээдсийн ивээл дор овог түмэн маань мандаж, гэр бүл минь амар амгалан байхыг ерөөе.
Лин Цуй Шя: Энэ гал унтарчихлаа ш дээ.
Энэ юу болоод байна аа? Ямар учиртай юм бэ?
Эр1: Салхитай байна аа. Салхи ихтэй байна.
Лин Цуй Шя: Хараач, эхний хүж унтарчихлаа. Энэ чинь өвөг дээдэс хилэгнэж байгаа хэрэг. Маш муу ёр.
Эр2: Энэ Арван тэрбумын төсөлд ямар нэгэн асуудал байгаа юм биш үү?
Линь Мэн: Ямар асуудал байх вэ дээ? Та нар манай нөхрийн сайн явахыг харж чадахгүй, төслийг хэрэгжүүлэхгүй гэж бодоод байгаа юм уу?
Лин Цуй Шя: Энэ дэндүү муу ёр.
Тосгоны ахлагч: Эхний хүж хугарч, хүжний сав хөмрөлөө. Линь Жи Юань, чи ер нь өвөг дээдсийнхээ өмнө, ямар нүгэл хийсэн болоод өвөг дээдэс чиний хүжийг хүлээж авахгүй байна вэ?
Лин Мэн: Хөгшин зөнөг минь, амаа тат! Юун нүгэл вэ? Жи Юань манай тосгонд Арван тэрбумын төсөл авчирсан. Тэр одоо өөрөө өвөг дээдэс шиг хүн. Та нар дахин дэмий юм ярих юм бол нөхөн олговрын мөнгөнөөс сохор зоос ч авахгүй шүү.
Жи Юань: Тийм ээ, би бол Линь тосгоны аврагч. Бай группын ТУЗ-ийн дарга хүртэл миний үгнээс гардаггүй юм. Хэн дахиж хүж хугарсан тухай ярих юм бол би ТУЗ-ийн даргаар та нарын бүх мөнгийг хасуулна шүү!
Бай Вэй: Битгий дэмийр, чи өөрийгөө хэн гэж бодоо вэ? Миний өмнөөс шийдвэр гаргана гэнээ?
Бай Вэй: Линь Жи Юань, миний чамд өгсөн хоёр зуун мянган юаниар ийм хугархай хүж авч, чиний өвөг дээдэс чинь үүнийг хүлээж авч дийлэхгүй байгаа бололтой шүү?
Жи Юань: Бай Вэй! Чи яагаад энд байж байдаг билээ?
Линь Мэн: Энэ чинь нөгөө өмнө нь гэрт ирж үймээн тарьсан шулмас байна шүү дээ! Тэр Бай Вэй мөн гэж үү, тэр яаж энд хүрээд ирэв ээ?
Жи Юань: Тэгэхээр энэ тэнэг хүүхэн манай аав ээжийн үхээгүйг мэдчихсэн байх нь ээ.
Линь Мэн: Ханиа аа, хэрэв энэ Бай Вэй гэх шулмас чиний хэргийг илчилж, Бай захиралд мэдэгдвэл бидний гарт орсон Арван тэрбумын төсөл үгүй болно шүү дээ.
Жи Юань: Бай Вэй, чи энд юугаа галзуураад байгаа юм бэ? Ханш нээх баярын тахил бол манай Линь тосгоны хамгийн чухал ажил. Чам шиг хөндлөнгийн хүн энд дэмий ярих газар биш. Ямар нэгэн зүйл байвал намайг бээжинд буцаж очихоор ярилцъя, одоо эндээс зайл!
Бай Вэй: Зайл гэнэ ээ? Линь Жи Юань, өнөөдрийг өнгөрөөгөөд чи надад энэ үгийг хэлэх эрхгүй болох байх даа.
Тосгоны ахлагч: Охин минь, Линь овгийн бус хүн сүмд дур мэдэн орж болохгүй ээ. Та гарна уу.
Линь Мэн: Тосгоны дарга аа, та тэр хөндлөнгийн хүнтэй юу яриад байгаа юм бэ? Тэр бол зүгээр л үймээн тарих гэж ирсэн хүн.
Эр1: Нутгийн олон оо, энэ эмэгтэй сүмд дур мэдэн нэвтэрч, өвөг дээдсийг доромжиллоо. Түүнийг хөөж гарга!
Бүгд: Тийм ээ. Гар
Бүгд: Гар
Бүгд: Гар
Бүгд: Гар
Бай Вэй: Линь овгийн бус хүн дур мэдэн орж болохгүй гэнэ ээ? Ямар азгүй юм бэ, би үнэхээр хууль ёсны, дүрэм журмын дагуу Линь овгийн хүн байна.
Лин Цуй Шя: Манай Линь овгийн хүн гэнэ ээ? Хэн юм бэ?
Жи Юань: Амаа тат, түүнийг хөөж гарга!
Тосгоны дарга: Чи юу гэсэн бэ? Манай Линь овгийн ургийн бичигт хэзээ чам шиг хүн байлаа?
Бай Вэй: Та надаас асуух хэрэггүй, таны овгийн ахлагчийн ширээнд залсан Линь Жи Юаниас өөрөөс нь асуу. Тэр намайг таньдаг уу, үгүй юу гэдгийг.
Жи Юань: Би түүнийг таньдаг гэнэ ээ? Би яаж ийм галзуу эмэгтэйг таних юм бэ?
Линь Мэн: Тийм ээ, тэр бол зүгээр л нэг доод түвшний ажилтан, өдөр бүр манай нөхрийг дагаж зууралддаг юм. Нутгийн олон оо, хараацгаа. Энэ бол манай нөхрийн аав, ээждээ бэлдсэн дээд зэрэглэлийн Маотай архи, хэдэн арван мянган юанийн үнэтэй. Сарын 3,000 юанийн цалинтай ядуу эмэгтэй чи амьдралдаа ийм үнэтэй зүйл харж байсан уу? Чи миний нөхрийг баян болохоор нь л зууралдаж, араас нь салахгүй байгаа биз дээ.
Бай Вэй: Чиний энэ хэлээд байгаа зүйлс чинь аав, ээждээ барьж байгаа тахилын зүйлс үү? Линь Жи Юань, чи үхсэн хүнд өргөх оршуулгын тахилын зүйлсийг өөрийн амьд аав, ээждээ бэлэглэж байгаа юм уу? Танай Линь айлын ходоод үнэхээр... хүнд юм аа.
Линь Мэн: Чи муу битгий миний хадам аав ээжийг хараагаад бай!
Аав: Чи ямар муу санаатай охин бэ? Бид хоёр эрүүл саруул амьд хүмүүс байхад чи яаж үхсэн хүний оршуулгын тахил гэж хэлж зүрхэлж байна аа?
Эм1: Харин тийн, ямар айл үхсэн хүнд дээд зэрэглэлийн Маотай архи, дээд зэрэглэлийн тамхийг тахил болгож хэрэглэдэг юм? Хэлж байгаа үгээ бодмоор юм.
Лин Ар Гоу: Миний бодлоор тэр атаархсандаа тэгж байгаа биз.
Эр1: Жи Юаний ачлалтайг тосгоныхон бүгд мэднэ. Чи хэтэрхий хорон санаатай эмэгтэй байна, хурдан зайл!
Жи Юань: Бай Вэй, Линь тосгонд би өөрөө хаан. Чи надтай юугаараа тэмцэх гэсэн юм бэ?
Бай Вэй: Намайг атаархсандаа тэгж байна гэсэн үү? Чэнь туслах аа, эдгээр зүйлсийг хэн худалдаж авсныг тэдэнд харуулаад өг.
Чэнь Туслах: Бүгдээрээ сайн хараарай. Энэ бол нийслэлийн SKP дэлгүүрийн тусгай баримт, худалдан авагч нь Бай Вэй. Бас тэмдэглэлийн хэсгийг хараарай: Ханш нээх баярын дээд зэрэглэлийн тахилын зориулалттай бүтээгдэхүүн. Эдгээр барааны савлагааны ёроолд бүгдэд нь Бай Вэй хатагтайн хувийн нууцлалын тэмдэг байгаа.
Ээж: Энэ үнэхээр тахилын зүйл байна шүү дээ.
Эр2: Жи Юань минь, энэ ер нь юу болоод байна аа?
Лин Цуй Шя: Харин тийн.
Жи Юань: Бай Вэй, чи надтай далд тоглоом тоглож зүрхэлнэ гэнэ ээ? Нутгийн олон минь, эдгээр зүйлс бол миний аав ээждээ авсан эрүүл мэндийн бүтээгдэхүүн. Би группийн менежер болохоор ажил ихтэй, завгүй байдаг. Харин энэ хүүхэн манай хангамжийн хэлтсийн хамгийн доод шатны ажилтан. Би мөнгөө шилжүүлж, тэрийг гүйлгэж авхуулсан юм.
Линь Мэн: Яг зөв! Чи яаж ийм зүйл худалдаж авч чадах юм бэ? Чи бол зүгээр л ойр зуурын ажил хийдэг хөөрхийлөлтэй амьтан!
Жи Юань: Би мөнгөө гаргаад чамайг явуулж авхуулж байхад чи намайг өөртөө татахын тулд нууцаар ард нь оршуулах ёслолын зүйлс гэж хэвлүүлсэн байна. Тэгээд энэ баримтуудаа барьж миний төрсөн нутагт ирж намайг заналхийлж байна уу? Бай Вэй, чиний дотор ийм гүн заль мэх, ийм хорон санаа нуугдаж байсныг би үнэхээр мэдсэнгүй.
Аав: Аан, ийм учиртай байж. Би бүр гайхаад байсан юм, миний хүү яахаараа бидэнд үхсэн хүнд зориулсан зүйл авч өгөх билээ.
Лин Ар Гоу: Чи чинь даргаасаа мөнгө авч гүйдэг зальтай хүүхэн байх нь ээ. Хүний мөнгөөр баян хүний дүр эсгэсэн ичгүүргүй амьтан!
Лин Цуй Шя: Чи үнэхээр өөдгүй хүн юм. Өөрөө зүгээр нэг цалинтай ажилтан байж, баримт бичиг бариад энд баян авхай шиг жүжиглэхээсээ ичихгүй байна уу? Өөрийгөө ямар түвшний хүн бэ гэдгээ хараач.
Линь Мэн: Сонсов уу, чи бол миний нөхрийн төлөө гүйдэг нохой төдий амьтан. Тэгчихээд Линь овогтны тосгонд ирж даналзах гээ юу? Нутгийн олон минь, энэ гар хөл нь цэвэрхэн биш хулгайчийг яг одоо эндээс хөөж гарга!
Бай Вэй: Та нар намайг гүйдэг нохой, хулгайч гэнэ ээ? Линь Жи Юань, чи хэрэв эдгээр зүйлийг надад мөнгө шилжүүлж авхуулсан, баримтуудыг нь би өөрөө дундаас нь зассан гэж хэлж байгаа бол...
Тосгоныхонд нэг сайн тайлбарлаад өгөөдөхөөч. Танай Линь гэр бүлийн үе уламжлагдан ирсэн, зөвхөн бэрдээ өвлүүлдэг энэхүү хаш бугуйвч... яахаараа чиний тэр гүйдэг нохой гэж нэрлээд байгаа миний гарт зүүлттэй байдаг билээ?
Ээж: Энэ чинь манай Линь гэр бүлийн үе дамжсан хаш бугуйвч биш үү?
Линь Мэн: Линь Жи Юань, чи энэ өвийн бугуйвчийг Жин овогтны гэрт алга болчихсон гэж хэлээ биз дээ? Яагаад энэ эмэгтэйн гарт байгаа юм?
Лин Цуй Шя: Өө бурхан минь, энэ өвийн бугуйвч чинь маш чухал зүйл шүү дээ. Хэрэв өөрийн хууль ёсны эхнэр нь биш байсан бол яаж үүнийг өгөх билээ?
Эр2: Тиймээ
Эм1: Тэгэхээр Линь Мэн жинхэнэ нууц амраг байж таарах уу?
Жи Юань: Хараал ид гэж. Тухайн үед түүнийг хуурч, мөнгийг нь авч тушаал дэвших гэж байхдаа энэ бугуйвчийг өгчихсөн юмсан. Үүнийг хэзээ ч сөхөж болохгүй, хэрэв давхар гэрлэлтийн хэрэг ил болвол арван тэрбумийн төсөл бүхэлдээ нурна.
Жи Юань: Бай Вэй, чи муу ичгүүргүй амьтан! Би Жин овогтны гэрийн шургуулганд байсан өвийн бугуйвчийг яагаад гэнэт алга болчихвоо гэж бодож байтал, чи хулгайлсан байж шүү дээ!
Аав: Аа, энэ чинь...
Жи Юань: Бай Вэй, чамайг үнэхээр ичих нүүргүй амьтан гэж мэдсэнгүй. Чи бол эцэг эхгүй өнчин өрөөсөн амьтан. Надад гүйж өгч байхдаа миний мөнгийг хумсалсан чинь яахав гэхэд, намайг өөртэйгөө гэрлүүлэх гэж шахахын тулд ийм хулгай зэлгий хийх доод заль хэрэглэж байна уу? Чи ер нь бусдаас ичиж санаа зовно гэж мэдэхгүй юу?
Линь Мэн: Би хэлээ биз дээ, миний нөхөр яаж чам шиг ийм дорд амьтныг тоож харах билээ гэж? Миний бодлоор чи манай Линь гэр бүлийн өвийг хулгайлж ирчихээд гэрлэхийг шаардаж байна. Чам шиг ийм амьтан миний нөхрийн хөлийг угааж өгье гэсэн ч заваан гээд голно.
Эм1: Тэнгэр минь, хулгайч байж ямар ичгүүргүй юм бэ!
Эр1: Өвөг дээдсийн сүмд орж ирж хулгай хийж зүрхэлдэг гэнэ ээ? Энэ ичгүүргүй хулгайч хүүхнийг барьж аваад, гар дахь бугуйвчийг нь мултлан, цагдаагийн хэсэг рүү явуул!
Бай Вэй: Хулгай гэнэ үү? Ичгүүргүй гэнэ үү?
Чэнь туслах аа, Линь менежер намайг энэ бугуйвчийг хулгайлсан гэж байгаа бол, түүнд хэзээ ч хулгайлж боломгүй тэр баримтыг нь харуулаад өг. Манай арван тэрбумийн төслийн удирдагчийн нүдийг нь нэг нээгээд өгөөч.
Чэнь туслах: Бүгдээрээ сайн харцгаа. Энэ бол Бээжин хотын Иргэний бүртгэлийн газраас олгосон гэрлэлтийн баталгааны хууль ёсны эх хувь, мөн архиваас татсан гэрлэлтийн баримтын хуулбар байна. Дээр нь албан ёсны тамга дарагдсан тул үнэмлэхүй хууль зүйн хүчин төгөлдөр зүйл. Хатагтай Бай Вэй болон Линь Жи Юань нар бол хууль ёсны дагуу баталгаажсан жинхэнэ эхнэр нөхөр мөн!
Тосгоны хүмүүс: Юу гэнэ ээ? Гэрлэлтийн баталгаа юу? Энэ бичиг үнэхээр үнэн бололтой.
Эр1: Бурхан минь, үнэхээр гэрлэлтийн баталгаа байна шүү дээ. Иргэний бүртгэлийн газрын тамга нь байна, тамганы дарадас нь ч үнэн байна, хуурамч байх боломжгүй.
Ээж: Энэ зураг дээр үнэхээр Жи Юань байна, дээр нь бичсэн нэр ч үнэхээр Жи Юаний нэр мөн байна.
Аав: Хүү минь, чи муу новш, энэ юу болоод байгаа юм?
Лин Цуй Шя: Өө бурхан минь, тэгэхээр энэ Бай Вэй чинь Жи Юаний хуулиар хамгаалагдсан, жинхэнэ хууль ёсны эхнэр нь байж шүү дээ.
Лин Ар Гоу: Тэгвэл Линь гэр бүлийн өвөг дээдсийн бугуйвчийг хэн нэгэн хулгайлсан хэрэг биш байх нь.
Лин Цуй Шя: Харин тийн.
Лин Ар Гоу: Тэр чинь хууль ёсны жинхэнэ эхнэр нь учраас энэ бугуйвч угаасаа түүнийх байх ёстой байж.
Эр2: Тийм ээ зөв
Лин Цуй Шя: Тийм
Лин Ар Гоу: Линь Жи Юань, чи чинь эр хүн байж яаж өөрөө хулгай хийчихээд хулгайчийг барь гэж хашхирч чадаж байна аа? Өөрийнхөө эхнэр рүү бохир шавар нялж байна шүү дээ.
Эм1: Яг тийм, Бай Вэй хууль ёсны эхнэр нь юм бол, таван жилийн өмнө тосгоны захад Жи Юань ахтай хурим хийсэн Лин Мэн нь хэн болж таарах вэ? Гэрэлд гарч чадахгүй нууц амраг уу, эсвэл гуравдагч этгээд үү?
Лин Ар Гоу: Лин Мэн чинь нууц амраг байж шүү дээ?
Жи Юань: Байж болохгүй, би гэрлэлтийн залилан, араар тавилтаа хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй. Хэрэв тосгонд давхар гэрлэлттэй новш гэдэг нь тодорхой болвол гэрээ цуцалгдаж, арван тэрбумийн төсөл бүрмөсөн үгүй болно. Бас би Бай группт зуун тэрбумийн нөхөн төлбөр төлөх хэрэгтэй болно.
Жи Юань: Ээж ээ, аав аа, ах дүү нар аа! Та нар намайг зодсон ч, хараасан ч би, Линь Жи Юань, хэзээ ч хариу үг хэлэхгүй. Гэхдээ энэ гэрлэлтийн баталгааг би энэ галзуу эмэгтэйн шахалтаар хийсэн юм!
Эм: Юу гэнэ ээ?
Эр: Энд нотлох баримт байхад уу?
Эр2: Худлаа ярь! Гэрлэлтээ батлуулах шиг ийм зүйлд хэн нэгэн чиний хүзүүнд хутга тулгаж байгаад гарын үсэг зуруулна гэж үү?
Жи Юань: Тийм ээ. Тэр үнэхээр миний хүзүүнд хутга тулгаж намайг шахсан юм!
Та нар энэ эмэгтэйг ямар галзуу вэ гэдгийг мэдэхгүй. Тэр бол эцэг эхгүй өнчин өрөөсөн амьтан. Компанид хамгийн доод шатны хар ажил хийдэг байж намайг менежер болонгуут над руу улайран дайрч, үхэл амьдралаар айлгасан. Хэрэв би түүнтэй гэрлэлтээ батлуулахгүй бол амиа хорлоно гэж намайг сүрдүүлсэн юм!
Лин Цуй Шя: Аа, яаж ийм байдаг байна аа, бүр амиа хорлоно гэж үү?
Жи Юань: Аав аа, би хүн амины хэрэг үүрээд шоронд орж чадахгүй шүү дээ. Тэгвэл миний амьдрал бүхэлдээ дуусна. Би өөрийн ирээдүйг аврахын тулд, манай Линь гэр бүлийн нүүр царайг бодож, дотор эвгүйрхэж байсан ч тэвчсээр байгаад түүнийг тогтоосон юм.
Миний сэтгэл зүрхэндээ үнэхээр гэрлэхийг хүссэн цорын ганц хүн бол эхнээсээ аваад дуустал зөвхөн Линь Мэн минь байсан!
Линь Мэн: Ханиа аа, чи Бээжинд ганцаараа зүтгэж, ажиллаж амьдарч байгаа хэрнээ нэг солиотой хүүхнээс болж ийм байдалд хүрчихсэн юм уу? Ийм их гомдол, дарамтыг чи яаж ганцаараа үүрч яваа юм бэ?
Нутгийн олон минь, Жи юань ямар хүн бэ гэдгийг та нар багаас нь харж өсгөсөн шүү дээ. Тэр бүр тахиа ч алж зүрхэлдэггүй хүн, тэгэхэд яаж гэрлэлтийн залилан хийх билээ? Миний бодлоор энэ галзуу хүүхэн ганцхан цаас барьж ирчихээд манай тосгоныхоны том харшуудыг хуурч авахыг санаархаж байна!
Лин Цуй Шя: Өө, ийм учиртай байж. Жи юань минь дэндүү цагаан цайлган, шударга хүн болохоор хотын ийм зальтай хүүхэнд зууруулчихаж.
Эм1: Үхлээр айлгаж эр хүнийг өөртөө наадаг, энэ хорвоод ийм ичгүүргүй заваан амьтан гэж байх уу?
Жи Юань: Бай Вэй, чи гэрлэлтийн баталгаа гаргаж ирлээ гээд яах юм бэ? Энэ Линь тосгонд миний цорын ганц эхнэр бол зөвхөн Лин Мэн!
Бай Вэй: Ямар сайхан аргагүй эрхэнд орсон хүн бэ. Линь Жи Юань чи Оскарын шагнал авахгүй яав даа үнэхээр сайн жүжиглэж байх шив.
Аав: Бай Вэй охин минь, чи зүс царай сайтай сайхан охин байна. Чи яагаад ийм уйлж дуулж, амиа хорлоно гэж айлган, бусдын гэр бүлийг сүйтгэх ийм нүгэлтэй зүйл хийж байгаа юм бэ? Охин минь, хүчээр боосон морь хурдалдаггүй юм.
Ээж: Одоохон салчих, охин минь. Хар даа, ийм амиа хорлох гэсэн шившгийн хэргийг чинь төрсөн эцэг эх чинь мэдвэл тэдний зүрх ямар их зүсэгдэж, чамаас ичих байсан бол оо?
Бай Вэй: Ах аа эгч ээ, та нар өөрсдийн хүүгээ доромжлолыг тэвчиж яваа ачлалт хүү гэж бодож байна уу? Тэгвэл танай хүү Линь Жи Юань чинь сүүлийн гурван жил Бээжинд миний мөнгийг хууль ёсоор луйвардаж идэхийн тулд хүмүүст юу гэж тунхаглаж явсныг мэдэх үү? Тэр Бээжинд байгаа бүх хүмүүст Линь Жи Юаний эцэг эх хэдийнэ өөд болсон гэж хэлсэн!
Жи Юань: Бай Вэй, чи битгий худлаа ярь!
Бай Вэй: Би худлаа ярьж байна гэнэ ээ? Линь Жи Юань, чи миний өрөвдөх сэтгэлийг төрүүлэхийн тулд гэртээ аав ээжийнхээ хөрөг зургийг залсан биз дээ?
Аав: Юу гэнэ ээ? Хөрөг зураг гэнэ үү?
Линь Мэн: Чи битгий дэмийр! Миний нөхрийг уруу татсан чинь багадаагүй, одоо бүр өвөг дээдсээ тахих ёслол дээр ирчихээд ийм ёс суртахуунгүй, бурхан гомдом бохир шавар хаях гэж зүрхэлж байна уу?
Бай Вэй: Бохир шавар гэнэ ээ? Линь Жи Юаний хийсэн зүйл миний хэлж байгаагаас хамаагүй бохир, заваан! Линь Жи Юань гэртээ аав ээжийнхээ хөргийг залсан төдийгүй, бүр намайг тэр хөрөг зурагны өмнө бүтэн гурван жилийн турш хүж бариулан, мөргүүлдэг байсан юм!
Аав: Жи юань! Түүний хэлээд байгаа зүйл үнэн үү?
Жи Юань: Амаа тат! Аав аа, ээж ээ, тэрний дэмий яриаг битгий сонс!
Линь Мэн: Бай Вэй, чи энд зохиомол түүх зохиохоо зогсоо! Эцэг эх чинь залуугаараа өөд болсон нь ч аргагүй юм байна. Тэднийг чам шиг ийм гай тарьсан амьтан уурлуулж үхэл рүү нь түлхсэн байж таарна!
Линь Мэн: Бай Вэй, чи яаж зүрхэлж Линь овогтны тосгонд намайг цохиж зүрхлэв ээ!
Жи Юань: Муу хогийн хүүхэн, чи үхэхийг хүсээ юу!
Бай Вэй: Хэрвээ чи надад гар хүрэх юм бол чи энэ насаараа харамсах болно шүү.
Жи Юань: Байж боломгүй юм, Бай Вэй хэзээнээсээ ийм харцтай болчихсон бэ? Энэ харц чинь яг миний жилийн тайлангийн хурал дээр харсан Бай группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргатай яг адилхан байна!
Жи Юань: Би чамайг цохихгүй, гэхдээ чи өнөөдөр өвөг дээдсийн сүмд ирж үймээн дэгдээж, миний эцэг эхийг харааж, миний толгой дээр баахан хог новш асгалаа! Өнөөдөр чи энд өвдөг сөхөрч, мөргөж уучлалт гуйх ёстой. Үгүй бол чи энэ Лин тосгоноос амьд гарч чадахгүй шүү!
Линь Мэн: Сонсов уу, миний нөхөр бол Бай Групп-ийн менежер, тэр тэрбумаар хэмжигдэх төслийг хариуцдаг хүн. Түүний ганцхан үг хэлэхэд л чи Бээжинд амьдрах газаргүй болно шүү!
Бай Вэй: Линь Жи Юань, би өнөөдөр л чамайг өөдгүй амьтан гэж боддог байсан ч бүр үнэхээр тэнэг гэдгийг чинь мэдлээ!
Лин Ар Гоу: Жи юань ах аа, та энэ хэрэгцээгүй хүүхэнтэй юугаа ярьдаг юм? Таны уян зөөлөн, шударга занг далимдуулж цусыг чинь сорж байсан амьтан шүү дээ.
Эр2: Яг зөв! Миний бодлоор тэр Жи юанийг цагаан цайлган болохоор нь дээрэлхэж байна!
Бай Вэй: Та нар намайг түүний цусыг сорж байсан гэж байна уу?
Лин Цуй Шя: Тэгэд үгүй юм уу?
Бай Вэй: Линь Жи Юань, чи миний өгсөн мөнгөөр тосгондоо баян хүний дүр эсгэж, өөртөө нэр хүнд бий болгохыг хичээж иржээ. Чамайг унтаж байхад чинь чөтгөр хаалга тогших вий гэхээс айхгүй байна уу?
Жи Юань: Бай Вэй, битгий дэмий юм бураад бай. Миний тосгонд зарцуулсан сохор зоос бүр компанид шаргуу хөдөлмөрлөж олсон миний өөрийн мөнгө. Үндэслэлгүйгээр битгий гүтгэ!
Эр1: Бай Вэй, тосгоны замыг Жи юань бариулсан, өвөг дээдсийн сүмийн засварыг ч Жи юань хийсэн. Жи юанийг эцэг эхдээ ачлалтай хүү гэж манай тосгоны бүгд магтдаг.
Лин Ар Гоу: Харин тийн! Жи юань ах бол манай тосгоны агуу ач буянтан!
Бай Вэй: Агуу ач буянтаан? Линь Жи Юань, чи сүүлийн гурван жилийн хугацаанд миний өгсөн мөнгийг нэлээд сайн ашиглажээ. Та нар бүгдээрээ түүнийг сайн хүн гэж байгаа бол, та нарын тэр ач буянтан гээд байгаа хүн чинь яг ямар сайн хүн бэ гэдгийг би харуулаад өгье. Чэнь туслах аа.
Бай Вэй: Бүгдээрээ сайн харцгаа. Албан ёсны тамгаар баталгаажсан эдгээр банкны шилжүүлгийн баримтууд дээр хүлээн авагчаар Линь Жи Юань, харин мөнгө шилжүүлэгчээр миний хувийн банкны данс буюу Бай Вэй гэж байна.
Линь Жи Юань, өнөөдөр би сүүлийн гурван жилийн хугацаанд чиний надаас луйвардсан сохор зоос бүрийг буцааж авах болно.
Бай Вэй: Нэг жилийн өмнө, 5 дугаар сарын 12-нд Линь Жи Юань тосгоны настан Лин Цуй шя хүнд өвдөж, зүрхний хагалгаанд орох шаардлагатай байна гэж хэлээд 150,000 юань шилжүүлж авсан.
Лин Цуй Шя: Би?
Лин Цуй Шя: Би хэзээдээ зүрхний өвчтэй болчихсон юм бэ?
Бай Вэй: Хоёр жилийн өмнө, 10 дугаар сарын 8-нд тэр Лин Ар Гоу-гийн хүүхэд их сургуулийн сургалтын төлбөрөө төлж чадахгүй байна гэхэд нь би түүнд 50,000 юань шилжүүлсэн.
Лин Ар Гоу: Жи юань ах, та тэр мөнгийг хувьцааны арилжаанаас олсон ашиг гэж хэлээ биз дээ?
Бай Вэй: Бас өнгөрсөн жилийн 3 дугаар сарын 4-нд тосгоны замыг засч, өвөг дээдсийн сүмийг шинэчлэх гэж байна гээд надаас 500,000 юань шилжүүлж авсан.
Эр1: Худлаа! Тэр өөрөө хандив өгмөөр байна гэж хэлсэн шүү дээ.
Бай Вэй: Гурван жилийн өмнө, Ханш нээх өдрийн өмнөхөн...
Жи Юань: Амаа тат! Чи хурдан ярихаа боль!
Бай Вэй: Линь Жи Юань миний өмнө өвдөг сөхрөн суугаад, эцэг эх нь эрт өөд болсон, бүр оршуулах булш ч үгүй гэж хэлсэн. Би тэсэлгүй түүнд 2 сая юань шилжүүлсэн юм.
Эр: 2 сая аа?
Бай Вэй: Тэр эцэг эхийнхээ булшийг засч, оршуулгын газар худалдаж авна гэж хэлсэн.
Аав: Жи юань, булш засаж, оршуулгын газар авах гэнэ ээ? Чи мөнгө луйвардахын тулд намайг болон ээжийгээ үхсэн гэж зүхсэн байх нь ээ?
Ээж: Үгүй ээ, Жи юанийг өөрийн төрсөн эцэг эхийн үхлээр далимдуулж мөнгө луйвардана гэдэгт би итгэхгүй байна. Жи юань, яг юу болоод байна вэ? Юм хэлээч дээ! Чи өнөөдөр бүх тосгоныхоны өмнө надад үүнийг тодорхой хэлж өг!
Жи Юань: Ээж ээ, та нар үүний дэмий яриаг битгий сонс! Би яаж та хоёрын амьдралаар тоглоом хийх юм бэ? Энэ нотлох баримтууд бүгд хуурамч!
Линь Мэн: Тийм ээ, тэр Жиюанийг гүтгэж байна!
Бай Вэй: Гүтгэлэг гэнэ үү? Линь Жи Юань, чи сүүлийн гурван жил сүм засч, мөнгө цацаж байна гэж жүжиглэн надаас мөнгө луйвардаж ирсэн. Чи хамгийн багадаа хэдэн арван саяыг луйвардсан байж таарна! Надад тайлбарла, чи сарын 100,000 юанийн цалинтай хэлтсийн менежер төдий хүн байж, тэр хэдэн арван сая юанийг хаанаасаа гаргаж ирсэн байх уу?
Тосгоны хүмүүс: Тийм шүү дээ!
Хэлээд байгаа нь үнэн байна!
Чи яаж ийм их мөнгө олсон юм бэ?
Жи Юань: Бүгдээрээ амаа татцгаа! Түүний хэлсэн үгэнд итгээд байгаа юм уу? Тэр өөрийгөө хэн гэж бодоо вэ? Тэр бол компанид байдаг хамгийн доод шатны өчүүхэн нэгэн ажилтан. Түүнд миний банкны хуулгыг шалгаж, орлогыг минь мэдэх ямар эрх байх уу?
Жи Юань: Бай Вэй, би чамд сануулъя, энэ бол Лин овогтны тосгон. Хэрэв чи дахиж дэмий юм ярьж, над руу шавар нялах гэж оролдох юм бол, би чамайг энд эрүүл саруул босоо орж ирээд, дамнуургаар хэвтээгээрээ гарахыг чинь харуулах болно шүү.
Бай Вэй: Линь Жи Юань, чи үүнийг юу гэдгийг мэдэж байна уу? Үхлийн ирмэг дээр ирчихээд ч зөрүүдэлсээр байх уу. Чэнь туслах аа, бичлэгийг тоглуулж, тэдний ачлалт хүү гэгч нь яг ямар амьтан бэ гэдгийг бүгдэд тод харуул !
Линь Мэн: Түүнийг битгий зогсоо, Жи юань. Би тэрийг ямар заль мэх хэрэглэхийг нь хармаар байна.
Линь Мэн: Түүнийг битгий зогсоо, Жи юань. Би тэрийг ямар заль мэх хэрэглэхийг нь хармаар байна.
Эр1: Үнэн байна шүү дээ. Бурхан минь.
Лин Цуй Шя: Үнэн байх нь ээ.
Тосгоны ахлагч: Линь Жи Юань үнэхээр гэртээ эцэг эхийнхээ гашуудлын танхимыг зассан байна ш дээ.
Жи Юань: Яана аа, бүх зүйл дууслаа.
Ээж: Чи... үнэхээр Бээжинд аав ээжийнхээ араас гашуудлын ёслол хийж хөрөг залсан байж ээ! Чи муу хог шаар !
Лин Цуй Шя: Бурхан минь! Энэ чинь амьд байгаа хүний араас оршуулах ёслол хийсэн байна шүү дээ! Чи мөнгөний төлөө төрсөн эцэг эхээ үхэг гэж харааж зүхсэн хэрэг үү?
Лин Ар Гоу: Хүж нь хугарсан нь аргагүй байж, энэ чинь өвөг дээдэс чинь хилэгнэсэн хэрэг!
Эм1: Ачлалт хүү гэнэ шүү, Эцэг эхийгээ эрт үхээсэй гэж хүсэж байдаг.
Бай Вэй: Энэхүү хяналтын камерын бичлэгийг уг нь би түүнд өөрийн жинхэнэ хэн бэ гэдгээ хэлж, түүнтэй гадаад руу явж бал сарын аялалаа нөхөхөөр бэлдэж байхдаа авсан юм. Гэвч энэ бичлэгийг эцэст нь ингэж ашиглана гэж хэзээ ч санасангүй.
Линь Жи Юань, хэрэв чи дахиад энэ бичлэгийг хуурамч гэж хэлэхийг хүсэж байвал ямар ч асуудалгүй. Надад энд өөр олон хяналтын камерын бичлэг байна.
Энэ Лин тосгоны ачлалт хүү, Алтан галт шувуу Бээжинд хэрхэн эцэг эхгүй өнчин хүүхдийн дүр бүтээж тоглож, миний гэрт өвдөг сөхрөн өөрийн төрсөн эцэг эхийнхээ хөрөг зурагны өмнө мөргөж байгааг бүгдээрээ тухлан сууж үзэж болно.
Жи Юань: Дууслаа, бүх зүйл дууслаа.
Аав: Линь Жи Юань, чи муу араатан! Ээж бид хоёр чинь чамайг өсгөж, хооллож ундалж, сургуульд явуулж, эхнэр авч өглөө. Чи бидэнд ингэж хариу барьж байгаа юм уу? Бид эрүүл саруул амьд байхад чи Бээжинд манай гэр бүлийн нэр хүндийг шороотой хутгалаа! Чи муу ачлалгүй хүү!
Ээж: Ачлалгүй хүү.
Аав: Эмгэн минь...
Тосгоны ахлагч: Гэр бүл нь үнэхээр сүйрлээ. Линь Жи Юань бол өвөг дээдсээсээ урвасан, бурхан болон хүмүүсийг хилэгнүүлсэн. Өнөөдрөөс эхлэн түүнийг Лин овогтны ургийн бичгээс хасч, дахин хэзээ ч өвөг дээдсийн сүмд хөл тавихыг хориглосугай!
Эм1: Лин Мэн, Линь Жи Юань хоёр таван жилийн өмнө хуримын найраа хийсэн. Тэр ч гэсэн үүнээс хувь хүртэх ёстой гэж бодож байна!
Линь Мэн: Чи юун дэмий юм яриад байгаа юм бэ?
Лин Цуй Шя: Тийм ээ, тийм
Лин Ар Гоу: Таны хэлснээр Лин Мэн, Линь Жи Юань хоёр таван жилийн өмнө хуримаа хийсэн байж, дахиад энэ Бай Вэйтэй гэрлэлтээ батлуулсан байна. Энэ чинь давхар гэрлэлтийн гэмт хэрэгт тооцогдохгүй гэж үү?
Жи Юань: Болохгүй ээ! Хэрэв Бай группийн дарга миний давхар гэрлэлтийг мэдчихвэл Арван тэрбумын амралтын хүрээлэнгийн төсөл бүрмөсөн нурах болно!
Жи Юань: Бай Вэй, би буруу зүйл хийжээ, би үнэхээр буруутаж. Надад өөрийн гэсэн шалтгаан байсан юм. Гуйж байна, бидний гурван жилийн харилцааг бодоод намайг ганцхан удаа уучилчих. Хэрэв чи намайг уучилбал, би яг одоо Линь Мэнгөөс харилцаагаа таслах болно!
Линь Мэн: Линь Жи Юань, чи муу новш, юу гэсэн бэ?
Жи Юань: Чи муу зайл,
Лин Ар Гоу: Саяхан л хүн шиг байснаа, одоо өөрөө амьтан болж байх шив?
Эм1: Мөнгөний төлөө эхнэрээ ч өшиглөхөөс буцахгүй ямар амьтан бэ энэ чинь?
Бай Вэй: Линь Жи Юань, би өнөөдөр Линь тосгонд хоёрхон шалтгаанаар ирсэн. Нэгдүгээрт, хүн бүрт чиний үнэхээр жигшүүртэй жинхэнэ нүүр царайг харуулах гэж.
Хоёрдугаарт....чамаар энэ салалтын гэрээн дээр гарын үсэг зуруулж, юу ч үгүй хоосон хөөж явуулах гэж ирсэн юм.
Бай Вэй: Сүүлийн гурван жилийн хугацаанд чи төрөл бүрийн худал хуурмагаар далимдуулан надаас луйвардсан мөнгө, машин, үл хөдлөх хөрөнгө бүрийг хүүтэй нь хамт буцааж төлөх ёстой. Үгүй бол би чамайг насаараа шоронд ял эдлэхийг чинь харах болно шүү.
Лин Цуй Шя: Өө бурхан минь, чи хэр их мөнгө луйвардчихсан юм бэ?
Лин Ар Гоу: Насаараа шоронд орох гэнэ үү? Хэдэн жил яллагдах бол? Арав уу, эсвэл хорин жил үү?
Линь Мэн: Болохгүй ээ, Арьан тэрбумын амралтын хүрээлэнгийн гэрээнд Жи юаний гэрлэлт нь хүчин төгөлдөр байх ёстой гэж заасан байгаа. Хэрэв Жи юань салчихвал төсөл цуцлагдана. Тэгвэл Сяобао бид хоёр ганц ч сохор зоос авч чадахгүй.
Жи юань, энэ гэрлэлтийг салгаж болохгүй. Хэрэв чи өнөөдөр салалтыг зөвшөөрч, энэ гэрээн дээр гарын үсэг зурчихвал энэ чинь гэрлэлтийн залилан хийснээ хүлээн зөвшөөрсөн хэрэг болно биз дээ?
Жи Юань: Тийм ээ, бид салж болохгүй. Хэрвээ Бай дарга мэдчихвэл би компаниасаа халагдаад зогсохгүй, гэрээ цуцалсны торгууль болох зуун тэрбум юанийг төлөх шаардлагатай болно! Төслийн мөнгө орж иртэл би салж чадахгүй.
Бай Вэй: Чэнь туслах аа үзгээ аваад яг одоо гарын үсэг зуруулж, хурууны хээг нь дар!
Чэнь Туслах: Линь менежер ээ ,май.
Бай Вэй: Линь Жи Юань, чи яг яах гээд байна ?
Жи Юань: Би яах гээд байна гэнэ ээ? Бай Вэй, сайн сонс, би хэзээ ч салахгүй!
Чи хэдэн хуудас цаасаар намайг сүрдүүлж чадна гэж бодоо юу? Намайг хоосон хоцроож, эсвэл шоронд явуулна гэж заналхийлж байна уу? Зүүдэлж л дээ! Өнөөдөр тэнгэрийн хаан өөрөө бууж ирсэн ч би энэ баримт бичиг дээр хэзээ ч гарын үсэг зурахгүй!
Эр3: Люү нарийн бичгээ Линь Жи Юань нь хөрөнгө шамшигдуулсан, гэрээний залилан хийсэн, мөн давхар гэрлэлт үйлдсэн гэх хэрэгт сэжиглэгдэж байна. Бүх ял тодорхой болсон тул түүний эсрэг хэзээ ч хуулийн арга хэмжээ авах боломжтой.
Люү Туслах: За, бүгдээрээ яг одоо намайг дагаад өвөг дээдсийн сүм рүү явцгаая!
Аав: Жи юань, чи муу араатан, чи яаж ийм жигшүүртэй зүйл хийж зүрхлэв ээ? Тэр луйвардаж авсан мөнгөө хурдан буцааж өгөөд, салах өргөдөл дээр гарын үсэг зур! Чи үнэхээр тосгоныхонд манай Линь гэр бүлийн нурууны ясыг хугартал насаараа хараалгахыг хүсээд байгаа юм уу?
Тосгоны ахлагч: Жи юань аа, хэрэв чиний буруу бол чи үүнийгээ хүлээж, салалтын гэрээн дээр хурдан гарын үсэг зурчих!
Тосгоны хүмүүс: Тийм ээ, яг зөв! Одоохон гарын үсэг зур! Гарын үсэг зур!
Жи Юань: Хахахаха! Нэр хүнд, нүүр царай гэнэ үү, та нар ер нь юу мэддэг юм бэ? Намайг гарын үсэг зур гэнэ ээ? Одоо энэ хэрэг гадагшаа задарвал та нарын тэр том харшууд бүгд байхгүй болно шүү! Би бол Бай группийн Арван тэрбумын төслийг ганцаараа хариуцаж байгаа цорын ганц хүн. Гэрээнд маш тодорхой заасан байгаа хэрвээ би ямар нэгэн дуулианд холбогдвол төсөл тэр даруй цуцлагдана. Хамгийн муугаар бодоход би бүх зүйлээ алдана, харин та нарын насаараа зүүдэлж байсан газрын нөхөн олговрын мөнгө чинь ч бас ганц ч сохор зоосгүй бүгд байхгүй болно шүү!
Тосгоны хүмүүс: Ингэж болохгүй ээ, тэгээд одоо яах вэ? Энэ чинь зөвхөн мөнгөний тухай асуудал биш байна шүү дээ.
Линь Мэн: Нутгийн олон минь, та нар ойлгож байна уу? Энэ эмэгтэй энд зүгээр нэг тооцоо бодохоор ирээгүй байна, тэр тосгоныхоны амьжиргааг үгүй хийхээр ирж! Хэрэв Бай гэр бүл хөрөнгө оруулалтаа татчихвал та нар насаараа энэ ядуу уулын тосгондоо гацах болно шүү!
Эр1: Бай Вэй, сая юу болсныг бид бүгдийг сонслоо. Жи юань биднийг хуурч мөнгө авсан нь буруу ч гэсэн бид бүгдээрээ насанд хүрсэн хүмүүс. Тэр одоо олон тэрбумын төсөл хариуцсан том дарга болсон байна. Миний зөвлөгөөг сонс энэ гүйлгээний баримтуудаа далд хийгээд, зүгээр л амар жимэр даргын эхнэр шиг амьдар. Бид ч нөхөн олговороо авна, энэ чинь хоёуланд нь ашигтай нөхцөл шүү дээ!
Лин Ар Гоу: Тийм ээ, Жи юань ах одоо олон тэрбумын төслийн том дарга, нас биенд хүрсэн эр хүн. Хааяа гадуур зугаацахад яадаг юм бэ? Чи түүнд ингэж хандаж болохгүй ш дээ!
Лин Цуй Шя: Тийм ээ, Бай Вэй, чи ийм аминчхан байж болохгүй, зөвхөн өөрийгөө бодож, салж байгаадаа баярлаад манай тосгоны баялгийг тасалж байна!
Эм1: Ганц өдрийн гэрлэлт ч зуун өдрийн элбэрэл гэдэг, чи хүнийг ингэж мухардал руу түлхэж болохгүй ээ.
Эр1: Бай Вэй, чи Лин Жи юанийг зүгээр өнгөрөөчихвөл бид том асуудлыг жижиг, жижиг асуудлыг байхгүй болгож чадна. Та хоёр эхнэр нөхөр хэвээрээ үлдэж, манай тосгоны төсөл ч саадгүй үргэлжлэх болно. Энэ нь бид бүгдэд нь хэрэгтэй!
Бай Вэй: Заа за сайхан юм аа. Та бүхэн Лин тосгоныхон, тэрбум юанийн нөхөн олговрын төлөө хүн чанаргүй араатан Лин Жи юанийг улайм цайм хамгаалж зүрхэлж байна уу. Өнөөдөр би үнэхээр шинэ зүйл олж харлаа. Ийм ямар ч улаан шугамгүй газарт Бай гэр бүл хөрөнгө оруулбал бүх зүйл талаар болох болно.
Бай Вэй: Чэнь туслах аа, Бай Групп-ийн төслийн хэлтэст Лин тосгонд баригдах арван тэлбумын амралтын хүрээлэнгийн байршлын сонголтоос бүрмөсөн татгалзахыг яг одоо мэдэгд. Үүний зэрэгцээ групп дотор хатуу тушаал гарга Лин тосгонд Бай гэр бүл ямар ч хөрөнгө оруулалтыг хэзээ ч оруулахгүй, ганц ч сохор зоос тийшээ урсгах ёсгүй!
Чэнь Туслах: Мэдлээ, Ерөнхий захирал аа.
Тосгоны хүмүүс: Одоо яана аа , яах вэ?
Линь Мэн: Бай Вэй, чи мөнгөний төлөө галзуураа юу? Чи яаж Бай Группийн ерөнхий захиралын дүрд тоглож чаддаг байна аа?
Жи Юань: Бай Вэй, чи бол ердөө хэдхэн мянган юанийн тогтмол цалинтай, доод шатны хангамжийн ажилтан шдээ. Чи бүр жилийн тайлангийн хуралд ч хаана суухаа миний амыг харж шийддэг байсан байж, ямар эрхээрээ арван тэрбумын хөрөнгө оруулалтад саад болох гээд байгаа юм бэ?
Лин Ар Гоу: Бай Вэй, чи манай Лин тосгонд ирчихээд их зан гаргаж байна уу, чи ирэх ёсгүй газраа ирчихсэн юм биш үү?
Эм1: Бай ерөнхий захирал гэнэ үү? Хэрвээ Бай ерөнхий захирал ийм хүн юм бол би тэгвэл Линь дарга байна! Хахаха!
Лин Цуй Шя: Мөнгө луйвардахын тулд ямар ч хамаагүй юм зохиож ярих нь ээ!
Жи Юань: Бай Вэй, би өнөөдөр сайхан ааштай байгаа болохоор чамд хамгийн сүүлчийн зөвлөгөөг өгье. Эдгээр авчирсан бүх баримтуудаа шатааж, хяналтын камерын бичлэгүүдээ устга. Тэгээд Бээжинд буцаж очоод амаа хамхиад, Бай Групп-ээс зайлж үз. Миний хэлснээр хийвэл би чамд өршөөл үзүүлж, салсны төлбөр болгож 100,000 юань өгье!
Линь Мэн: Ханиа, 100,000 юаньд хэд хэдэн брэндийн цүнх авахад хангалттай хүрнэ шдээ. Түүд 10,000 өгөөд явуулахад л хангалттай.
Жи Юань: Санаа зоволтгүй дээ, олон тэрбумын төслийн сая саяын ногдол ашиг орж ирэхээр би чамд өдөр бүр шинэ цүнх авч өгөх болно.
Линь Мэн: Баярлалаа, ханиа.
Бай Вэй: Чэнь туслах аа тэд хууль гэж юу байдгийг ч мэдэхгүй байгаа болохоор цагдаа нар тэдэнд хэрхэн хүн байхыг сургаг.
Жи Юань: Тэднийг явуулж болохгүй! Үгүй бол энэ төсөл бүрмөсөн нурах болно. Хаалгыг хаа
Лин Цуй Шя: Тэднийг зогсоо!
Чэнь Туслах: Та нар чинь юу хийж байна аа? Энэ чинь хүний эрх чөлөөнд халдаж, хүн барьцаалсан маш хүнд гэмт хэрэг!
Эр1: Ямар юмны чинь хүнд хөнгөн? Манай Линь тосгонд, бүх тосгоны амьжиргааг тасална гэдэг бол цаазын ялтай хэрэг!
Эр1: Бай Вэй, бид уулна чамайг зүгээр явуулах гэж байсан ч чи өөрөө үгэнд орсонгүй. Тосгоныхон биднийг дүрэм журам мэддэггүй гэж битгий буруутгаарай!
Лин Ар Гоу: Тийм ээ, гаднаас ирсэн чам шиг эцэг эхгүй өнчин хүүхэд алга болсон ч хайж ирэх хүнгүй байлгүй.
Лин Цуй Шя: Түүний утсыг аваад цохиод хая! Тэгээд тэднийг тосгоны арын гахайн саванд түгжиж, гурван өдөр, гурван шөнө өлсгө. Манай тэрбумын төслийг дахин сүйтгэж зүрхлэх үү, харъя!
Эм1: Хурдан түүнийг хүлж, Жи юань ахын төлөвлөгөөг нугаалгаж болохгүй шүү.
Лин Цуй Шя: Яг зөв.
Бай Вэй: Мөнгөний төлөө та нар хүний хамгийн наад захын байх ёстой хүн чанар гэж байна уу?
Линь Мэн: Хүүе, хүн чанар ер нь ямар үнэтэй юм бэ? Бай Вэй, одоо дээгүүр харж, их зан гаргахаа боль. Энэ тосгонд миний нөхөр бол хаан! Чи зүгээр нэг доод шатны ажилтан байж бүтэн тосгоны эсрэг тэмцэх гээ юу?
Жи Юань: Бай Вэй, чи намайг хуулиар далайлгах гэж байсан билүү? Намайг шоронд явуулмаар байна уу? Эргэн тойрноо сайн хар. Бээжинд бол чи хууль ёсных байж болно. Гэхдээ Линь тосгонд, би чамайг сэтгэцийн өвчтэй гэвэл чи өвчтэй л болно.
Нутгийн олон минь, ажилдаа орцгоо! Бүх нотлох баримтыг олж устга! Тэдийг олсоор хүл! Эхний ээлжийн 2 тэрбум юань орж ирэхээр би өрх бүрт нэмэлтээр 100,000 юанийн урамшуулал өгөх болно!
Эм1: 100,000 юань гэнэ ээ?
Эр2: Энэ чинь маш их мөнгө байна!
Эм2: Тэднийг барь.
Чэнь туслах: Та нар гэмт хэрэг хийж байна.
Люү Туслах: Хааргыг эвд.
Ээж: Жи юань,бид ийм шившгийн хэрэг хийж болохгүй! Одоо замаасаа буц,
Аав: хүү минь!
Линь Мэн: Чи муу зөнөг амьтан! Жи юань бол манай тосгоны амьжиргааг хамгаалж байна, та түүнийг сайн явааг харж тэсэхгүй байгаа юм уу?
Жи Юань: Аав аа, ээж ээ, би үүнийг та хоёрын сайн сайхны төлөө л хийж байна!
Аав: Эмгэн минь, явцгаая, явцгаая!
Эр1: За за, одоо битгий тоо.
Лин Цуй Шя: Түүнийг хүл, олсоор хүл!
Эм1: Доошоо сөгд.
Бай Вэй: Линь Жи Юань, чи ийм хэрцгий, хүн чанаргүй байснаараа үйлийн үрээс айхгүй байна уу?
Жи Юань: Бай Вэй Лин тосгонд би чиний үйлийн үр чинь.
Люү Туслах: Хаалгыг эвд
Люү Туслах: Юу вэ? Байршил тогтоогчоор ерөнхий захирал сүмд байна гэж заагаад байна даа. Хаана байна аа?
Жи Юань: Люү нарийн бичиг, та яагаад хүрээд ирэв ээ? Манай 10 тэрбумын амралтын хүрээлэнгийн эхний ээлжийн 2 тэрбум юань батлагдчихсан уу?
Люү Туслах: Санхүүжилт түр зогссон. Чамтай дэмий ярих зав алга. Линь Жи Юань, би чамаас асууя. Сая энэ хашаанд ямар нэгэн танихгүй хүн харагдсан уу?
Жи Юань: Танихгүй хүн үү? Байхгүй ээ. Ханш нээх өдрөөр өвөг дээдсээ тахих нь манай Линь тосгоны хамгийн том баяр. Дандаа манай тосгоныхон байгаа, ялаа ч нисэж орж ирээгүй.
Люү Туслах: Би энд таавар тааж суух завгүй ирсэн. Би өнөөдөр Бай группийн хамгийн дээд удирдагч, Бай ерөнхий захиралыг хайхаар хүмүүс дагуулж ирсэн юм.
Жи Юань: Бай ерөнхий захирал гэнэ ээ? Та Бай ерөнхий захиралыг манай Лин тосгонд ирсэн гэх гээд байна уу?
Лин Цуй Шя: Чи муу дуугүй томоотой бай! Гадаа том ерөнхий захирал ирчихсэн байна. Хэрвээ чи зориуд чимээ гаргаж, манай 10 тэрбумын төслийг нураах юм бол чамайг өөрийн гараар боож ална шүү, сонсов уу?
Жи Юань: Люү нарийн бичиг, таны хэлснээр бол Бай ерөнхий захирал манай тосгонд нууцаар ирчихсэн хэрэг үү?
Жи Юань: Балрах нь ээ. Хэрэв ерөнхий захирал үнэхээр тосгонд нууцаар шалгалт хийж яваад, Бай Вэйгийн энд үймээн тарьж байгааг харчихвал... Бас миний Бээжинд давхар гэрлэлт үйлдэн мөнгө луйвардсаныг мэдчихвэл менежерийн суудал ч үгүй, 10 тэрбумын төсөл ч үгүй болж, дээрээс нь 10 дахин их торгууль төлөх хэрэг гарна.
Жи Юань: Люү нарийн бичиг, манай энэ бөглүү уулын тосгоны зам муу, газар нутаг нь их ээдрээтэй. Бай ерөнхий захирал шиг эрхэм хүн төөрч, бэртэж гэмтвэл яана. Та надад захиралын зүс царай, өмссөн хувцсыг нь хэлчих. Би одоохон тосгоны хөгшин залуугүй бүгдийг хөдөлгөж, газар доороос ч хамаагүй олоод, эсэн мэнд аваад ирье.
Жи Юань: Газар доороос ч хамаагүй олоод, эсэн мэнд аваад ирье.
Люү Туслах: Эдгээр зэрлэгүүд сая хаалгаа түгжчихээд цаана нь ямар нэгэн бузар хэрэг хийж байсан нь тодорхой. Хэрэв одоо Бай Вэйг группийн ерөнхий захирал гэдгийг хэлчихвэл, тэд хэргээ нууж, төслийн мөнгөө хамгаалахын тулд улайран захирал руу шууд халдаж мэднэ. Захиралын аюулгүй байдлыг бүрэн хангах хүртэл түүний хэн гэдгийг задруулж болохгүй.
Люү Туслах: Хэрэггүй ээ. Захирал нүсэр зүйлд дургүй, бусдад саад болохыг бүр ч үзэн яддаг. Би өөрөө хүмүүсээ дагуулж хайна.
Бүгд надтай хамт гарч нэг бүрчлэн хай. Нэг ч булан тохой үлдээж болохгүй, явцгаа!
Хамгаалагчид: Мэдлээ!
Жи Юань: Хурдал, арын өрөө рүү!
Хурдан! Люү нарийн бичиг тосгоны зүүн хэсэгт хайж байх хооронд энийг шуудайнд хийгээд арын уулын хаягдсан зоорь луу зөө!
Люү нарийн бичиг тосгоны зүүн хэсэгт хайж байх хооронд энийг шуудайнд хийгээд арын уулын хаягдсан зоорь луу зөө!
Эр1: Жи юань, энэ хүүхнийг яг нь яах юм бэ?
Жи Юань: Яаж ч байсан ерөнхий захралд энэ хүүхнийг манай тосгонд байгааг мэдэгдэж огт болохгүй! Хэрвээ тэр оргож гараад бүхнийг задлан, намайг давхар гэрлэлттэйг ерөнхий захиралд хэлчихвэл манай тосгоныхоны том харш, сая саяын нөхөн олговрын мөнгө бүгд замхарна! Та нар сохор зоос ч авч чадахгүй болно шүү! Хурдан хөдөлцгөө, хурдал!
Лин Цуй Шя: Хурдлаарай, хурдал!
Люү Туслах: Энэ өрөөг шалгасан уу? Орж үз!
Хамгаалагч: За!
Хамгаалагч: Люү нарийн бичигээ ерөнхий захирал харагдсангүй,
Люү Туслах: Үргэлжлүүлэн хай! Өнөөдөр Линь тосгоныг орвонгоор нь эргүүлж байгаад ч хамаагүй Бай ерөнхий захиралын аюулгүй байдлыг хангах ёстой. Хэрвээ ерөнхий захиралд ямар нэгэн зүйл тохиолдвол бид бүгдээрээ ажлаасаа халагдах болно шүү!
Хамгаалагч: За мэдлээ!
Чэнь Туслах : Бай ерөнхий захирал аа, бид одоо яах вэ?
Бай Вэй: Тайван бай. Люү нарийн бичиг биднийг удахгүй олно.
Жи Юань: Ерөнхий захирал тосгонд байгааг мэдсэн болохоор Люү нарийн бичиг маш олон хүн дагуулж айл бүрийг нэг бүрчлэн нэгжиж байдаг. Эрт орой хэзээ нэгэн цагт арын уул руу ирж л таарна.
Эр1: Жи юань минь, цаасаар галыг боож болдоггүй юм. Энэ Бай Вэй манай тосгонд байгаа цагт яг л хугацаатай тэсрэх бөмбөг гэсэн үг. Хэрэв тэд тэрнийг авраад, ерөнхий захиралд очиод гомдол гаргачихвал энэ 10 тэрбумын төсөл бүрмөсөн сүйрнэ шүү дээ!
Жи Юань: Таны зөв. Энэ хүүхэн тосгонд байвал эрт орой хэзээ нэгэн цагт гай болно. Энэ галзуу хүүхэн дэндүү олныг мэдэж байгаа. Түүнд миний банкны хуулга, гэрлэлтийн баталгаа гээд бүгд байгаа. Хэрвээ тэр үхэхгүй бол би Бай группт 10 дахин торгууль төлөх хэрэг гарна. Тэр чинь 100 тэрбум шүү дээ! Намайг өвчөөд зарсан ч би тэрийг төлж чадахгүй. Ганцхан л арга бий, түүнийг үүрд амаа хамхихад хүргэх!
Аав: Хүү минь, чи юун аймшигтай юм яриад байна вэ? Тэр чинь амьд хүн шүү дээ! Хүн албал цаазын ял авдаг юм.
Ээж: Жыюань! Зүгээр л мөнгийг нь буцааж өгөөд, буулт хийчих, ийм тэнэг хэрэг хийж болохгүй! Ээж нь гуйж байна!
Жи Юань: Мөнгийг нь өглөө гээд тэр намайг зүгээр өнгөрөөх үү? Тэр ичгүүргүй амьтан намайг насаар минь шоронд хатаана гэсэн!
Линь Мэн: Ээж ээ, та зөнчихөө юу? Ганц хүн үхэхэд яадаг юм, энэ чинь 10 тэрбумын төсөл шүү дээ! Төсөл хэрэгжмэгц манай тосгоны өрх бүр сая саяар нь мөнгө авч, Бээжинд харш худалдаж аваад тансаг машин унах болно! Арын уулын зоорь маш бөглүү газар, хэрэв бид гараа цэвэрхэн хөдөлгөж, түүнийг тэнд нь булчихвал, эсвэл хаднаас унаж үхсэн мэт зохион байгуулчихвал бурхан ч мэдэхгүй. Цагдаа нар ч нотлох баримт олж чадахгүй. Биднийг хийсэн гэж хэн мэдэх юм бэ?
Люү Туслах: Бай захиралын утасны байршил энд байна. Явцгаая, арын уул руу!
Линь Ар Гоу: Жи юаний зөв өө. Эрсдэл гаргаж байж л баяжина. Хэрэв тэр хүүхэн оргочихвол манай тосгоны төсөл үгүй болно. Би насаараа ядуу ганц бие явмааргүй байна.
Эр1: Хийе! Хойч үеийнхээ төлөө гадны ганц өнчин хүүхнийг золиослоход харамсах зүйл алга!
Аав: Болохгүй ээ, ингэж болохгүй! Энэ чинь нүгэл! Өвөг дээдсийн сүнс дээрээс харж байгаа шүү дээ!
Жи Юань: Аав аа ээж ээ!
Ээж: Миний хүү
Жи Юань: Тэр үхэхгүй бол би шоронд ороод зогсохгүй 10 тэрбумын өртэй хоцорно! Та нар намайг амиа хорлохыг хармаар байна уу? Манай Линь гэр бүлийн удам тасрахыг хүсээд байгаа юм уу?
...За, явцгаая. Зоорь руу! Өнөөдөр тэр бид хоёрын нэг нь л үхнэ!
Жи Юань: Бай Вэй, чиний энэ их зан, цэвэр ариун царайг харахаас бөөлжис цутгаж байна!
Чэнь туслах: Линь Жи Юань, чи галзуурчээ. Хэрэв чи түүний ганц үсийг ч болов хөндөх юм бол бүтэн тосгоноороо сүйрэх болно шүү!
Линь Ар Гоу: Үхэх гэж байж ам чинь зүгээр байж чадахгүй нь үү?
Бай Вэй: Чэнь туслах аа! Чэнь туслах аа!
Линь Мэн: Ханиа хэрэггүй яриагаа больж, хурдан хөдөл.Тэгэхгүй бол ерөнхий захирал удахгүй ууланд гараад ирнэ. Одоохон үүнийг тасдаж хаяад булчих!
Жи Юань: Бай Вэй, намайг хэрцгий байна гэж битгий гомдоллоорой. Манай Линь тосгонд ирж, тосгоныхоны баяжих замыг хаасандаа л гомдолло.
Жи Юань: Дараа төрөлдөө битгий ийм тэнэг байгаарай. Үхэж үз!
Люү Туслах: Та нар чинь юу хийж байна аа?
Жи Юань: Бай Вэй амаа хамхиз үзээрэй! Миний баяжих замыг хаах юм бол үхэхээс чинь өмнө бөөрийг чинь хутгаар сүлбэж, чи надтай хамт там руу авч явах болно шүү!
Люү Туслах: Линь Жи Юань, чи яаж байгаа юм?
Жи Юань: Люү нарийн бичиг? Та яаж энд ирэв? Энэ бол манай тосгоны нэг галзуу хүүхэн байгаа юм. Сая баярын үеэр тосгонд хулгай хийж байхад нь манай ахмадууд барьж аваад энд авчирч, хүмүүжүүлэх гэж хэдэн үг хэлж байсан юм. Огт гар хүрээгүй.
Линь Мэн: Тийм ээ, тийм, Люү нарийн бичиг. Энэ хүүхний гар хөл нь цэвэрхэн биш, манай тосгоны дарга түүнийг байцааж байгаа юм.
Люү Туслах: Хүмүүжүүлэх гэнэ ээ? Манай Бай ерөнхий захирал бусдад хууль бусаар ял тулгахыг хамгийн их үзэн яддаг хүн. Танай Линь тосгоныхон гадны хүнтэй ингэж харьцдаг байх нь ээ? Нэгэнт би харчихсан учраас энэ эмэгтэйг би аваад явна.
Линь Мэн: Болохгүй ээ! Тэр манай тосгоны зүйлийг хулгайлсан учраас зүгээр явуулж болохгүй!
Люү Туслах: Юу гэнэ ээ? Би бол Бай группийн тэргүүн нарийн бичиг. Би сэжигтнийг авч явж байцаах эрхгүй гэж үү? Эсвэл та нар намайг ч бас энд хорих гээ юу?
Жи Юань: Хэрэв хүнээ өгөхгүй бол Люү нарийн бичгийн дагуулж ирсэн хүмүүс хүчээр авч явж таараа.
Бай Вэй: Одоо 10 дахин их торгууль 10 тэрбум юанийн хэрэг яригдана шүү. Сая чи намайг хутгаар занаж байсан чинь энэ хэрэг илрэхээс айсных биз дээ?
Жи Юань: Намайг гэрээгээр битгий далайлга! Линь тосгонд Лин Мэн бид хоёр л албан ёсны эхнэр нөхөр гэдгийг бүгд мэднэ. Хэрэв би Бээжинд чамтай гэрлэснээ хүлээн зөвшөөрөхгүй бол чи намайг яаж ч чадахгүй!
Бай Вэй: Линь тосгоныхон сая саяын нөхөн олговрын төлөө чамайг хамгаалж, хэргийг чинь нууж чадах байх. Гэхдээ Бээжинд яах бол? Бээжинд хэн нэгэн бидний гурван жилийн өмнө гэрлэлтээ батлуулсан баримтыг Бай ерөнхий захиралын ширээн дээр тавихгүй гэж чи мөрийцөж зүрхлэх үү?
Линь Мэн: Бай Вэй, чи муу яг юу хэлэх гээд байна аа?
Бай Вэй: Линь Жи Юань, хэрэв чи өнөөдөр бүх тосгоныхоны өмнө Линь Мэнээс харилцаагаа бүрмөсөн тасалж байгаагаа зарлах юм бол, би энэ 10 тэрбумын төслийг чинийх хэвээр үлдээхийг баталъя.
Линь Мөн: Ханиа, энэ шуламны үгэнд битгий итгэ! Тэр чамайг хуурч байна!
Жи Юань: Сүм рүү явцгаая
Тосгоны хүмүүс: Одоо яах вэ? Юу болоод байна вэ? Ирлээ ирлээ.
Линь Мэн: Бай Вэй Жи Юанийг надаас сална гэж мөрөөдөөд байгаа юм байхдаа.
Жи Юань: Гэнэт та бүхэнг дуудсанд уучлаарай. Би, Линь Жи Юань, өнөөдрөөс эхлэн Лин Мэнтэй ямар ч харилцаагүй болсноо зарлаж байна!
Линь Мэн: Линь Жи Юань, чи муу новш юу хэлээд байгаа юм бэ? Чи энэ төслийн төлөө намайг болон Сяобаог хаяж байгаа юм уу?
Жи Юань: Лин Мэн чи галзуурчихаа юу? Дуугүй бол!
Линь Мэн: Чамайг ийм ачлалгүй новш гэж мэдсэнгүй! Таван жилийн өмнө тосгонд хурим хийчихээд гэрлэлтийн баталгаа битгий ав гэж хэн чамд заасныг мэдэх үү? Би заасан юм! Би чамд иргэний үнэмлэх дээрээ гэрлээгүй гэж үлдээ, тэгж байж Бээжинд очиж баян хүүхэн олж, түүнийг шат болгож ашигла гэж хэлсэн юм!
Жи Юань: Линь Мэн, чи... амаа тат!
Линь Мэн: Чамайг ийм ачлалгүй новш гэж мэдсэнгүй! Таван жилийн өмнө тосгонд хурим хийчихээд гэрлэлтийн баталгаа битгий ав гэж хэн чамд заасныг мэдэх үү? Би заасан юм! Би чамд иргэний үнэмлэх дээрээ гэрлээгүй гэж үлдээ, тэгж байж Бээжинд очиж баян хүүхэн олж, түүнийг шат болгож ашигла гэж хэлсэн юм!
Жи Юань: Линь Мэн, чи... амаа тат!
Линь Мэн: Линь Жи Юань, чи энд юун ачлалт хүүгийн дүр эсгээд байгаа юм бэ? Бээжинд тэр хоёр хөгшнийг үхсэн гэж зураг залж, өнчин хүүхдийн жүжиг тогло гэж хэн чамд зөвлөснийг мэдэх үү? Би л чамд зөвлөсөн! Хэрэв миний энэ ухаан байгаагүй бол чи Бээжинд байрны түрээсээ ч төлж чадахгүй хог байх байсан юм!
Жи Юань: Үгүй ээ, Линь Мэн, чи чинь яачихаад байгаа юм бэ? Чи бүгдийг нь илчиллээ гээд чи ч бас энэ хэргээс мултрахгүй шүү!
Линь Мэн: Би сайхан амьдрахгүй бол чи ч бас баяжихгүй!
Бай Вэй: Ван өмгөөлөгч өө, тэдний хэлсэн үг бүрийг бичиж авсан уу?
Эр3: Лин хатагтай, таны хэлсэн үг бүрийг газар дээр нь баримтжуулж, Бээжин хотын цагдаагийн газарт гомдол болгон шууд илгээсэн.
Линь Мөн: Юу гэнэ ээ?
Жи Юань: Саяных бүгд худал үг байсан юм аа!
Эр3: Линь ноёнтоон, та сүүлийн гурван жилд Хатагтай Бай Вэйгийн хувийн данснаас 3,250,000 юань хууль бусаар шилжүүлж авсан байна. Манай улсын хуулиар та бүх насаараа хорих ял авна. Мөн Лин хатагтай та Жи юаний залилангийн хэрэгт хамтран оролцсоноо дөнгөж сая хүлээн зөвшөөрсөн тул та ч бас амьдралынхаа үлдсэн хугацааг шоронд өнгөрүүлэхэд бэлд дээ.
Линь Мэн: Үгүй ээ, өмгөөлөгч өө, тэр мөнгийг бүгдийг нь Линь Жи Юань авсан! Надтай ямар ч хамаагүй!
Жи Юань: Бай Вэй, чи зориуд ийм зүйл хийж байна уу? Би чамайг ална шүү!
Люү Туслах: Ерөнхий захирал аа, таны даалгасан бүх зүйлийг цэгцэлж дууслаа.
Жи Юань: Ерөнхий захирал аа? Бай Вэй... чи ерөнхий захирал юм уу?
Линь Мэн: Байж боломгүй юм, энэ яаж Бай ерөнхий захирал юм бэ? Би итгэхгүй байна!
Жи Юань: Люү нарийн бичиг, та хүн андуураад байгаа юм биш үү? Түүнийг Бай Вэй гэдэг, манай хангамжийн хэлтсийн доод шатны ажилтан. Тэр яаж Бай группийн Бай ерөнхий захирал байх юм бэ?
Люү Туслах: Бай ерөнхий захирал өөрийн хэн гэдгээ нууж, доод шатанд ажилласан нь бүх хэлтсийн үйл ажиллагааг өөрийн биеэр шалгах зорилготой байсан юм.
Жи Юань: Байж боломгүй юм... Хэрэв чи Бай ерөнхий захирал юм бол яагаад надтай гэрлэсэн юм бэ? Чи сүүлийн гурван жил намайг доромжилж, тоглож байж!
Люү Туслах: Линь Жи Юань, Бай ерөнхий захирал чамд үнэнээ хэлээгүй нь групп доторх эрх мэдлийн төлөөх тэмцлээс чамайг хамгаалж, хор хөнөөл учруулахгүйн тулд байсан юм. ерөнхий захирал чамайг хамгаалж байсан юм шүү!
Бай Вэй: Линь Жи Юань, би сүүлийн гурван жилд компанийн хамаг нөөц бололцоог ашиглаж, чамайг хэлтсийн менежер хүртэл дэвшүүлсэн. Гэвч чиний надад барьсан хариу чинь хууран мэхлэлт, дүүрэн худал хуурмаг байлаа.
Линь Ар Гоу: Ерөнхий захирал аа, саяны хэрэг надтай огт хамаагүй шүү! Бүгдийг нь Линь Жи Юань сэдсэн, тэр л бидэнд мөнгө амласан юм! Бид бүгд түүнд хууртчихлаа!
Эм1: Тийм ээ, бид хөдөөний хүмүүс хууль мэдэхгүй. Энэ Лин Мэн гэдэг хүүхэн л хажуунаас нь турхираад байсан юм. Бид эдний гэр бүлийнхэнтэй ерөөсөө харилцдаггүй байсан!
Хүмүүс: Тиймээ, Балиар хүүхэн.
Жи Юань: Вэйвэй, би буруу зүйл хийжээ. Би түрхэн зуур ухаан балартаж, алдаа гаргаж. Энэ бүгд тэрний хийсэн хэрэг ! Вэйвэй, би чамд хайртай, миний хайрладаг ганц хүн бол чи! Намайг уучлаарай, би одоохон Лин Мэнээс харилцаагаа бүрмөсөн таслах болно! Бай ерөнхий захирал аа, би бол хүн биш, би адгуус. Бидний гурван жил ханилсан сэтгэлийг бодож надад амьд явах зам үлдээгээч. Би бүх мөнгийг чинь буцааж өгье, би юу ч үгүй хоосон салахад бэлэн байна. Гуйж байна, намайг битгий шоронд явуулаач, намайг өршөөгөөч!
Линь Мэн: Бай ерөнхий захирал аа энэ бүхэнд Лин Жи Юаний буруу! Тэр намайг уруу татсан юм! Тэр хотод баян хүүхэн байгаа, намайг жүжиглэж өгвөл мөнгө авна гэж хэлсэн! Би ч бас хууртсан! Би 5 настай хүүхэдтэй, би шоронд орчихвол миний хүүхэд яах юм бэ?
Бай Вэй: Линь Жи Юань, Линь Мэн, та нар одоо болтол ойлгохгүй байна уу? Би хэзээ ч зөөлөн сэтгэлтэй хүн байгаагүй. Хүүхэдтэй байлаа гээд би чамайг өршөөнө гэж бодоо юу? Насанд хүрсэн хүн хийсэн хэргийнхээ төлөө, хууль зөрчсөнийхөө төлөө хариуцлага хүлээх ёстой. Та нарын нулимс, сөхрөлт надад сохор зоосны ч үнэгүй.
Люү Туслах: Тэднийг баривчил!
Жи Юань: Үгүй ээ, намайг тавь! Намайг баривчилж болохгүй. Бай Вэй, чи ийм хэрцгий байж болохгүй шүү дээ!
Линь Мөн: Туслаарай! Намайг тавиач
Жи Юань: Аав аа, ээж ээ, намайг авраач дээ. Гуйж байна, түүнд хэлээд өгөөч. Би та хоёрын ганц хүү шүү дээ, намайг шоронд орохыг хараад зүгээр суух гэж үү?
Ээж: Бай ерөнхий захирал аа, гуйж байна, өршөөж үзээрэй.
Аав: Охин минь, Жи юань гэдэг энэ адгуус чиний мөнгийг луйвардсан нь үнэн, тэр үхвэл таарна! Гэвч тэр бидний ганц хүү шүү дээ. Хэрэв тэр шоронд ороод 10 гаруй жил болчихвол бид хоёр хэдийнэ үхээд үнс болчихсон байна шүү дээ.
Ээж: Тийм ээ, охин минь бид хоёр хөгшнийг өрөвдөөд хүүг минь битгий удаан хугацаагаар шоронд явуулаач, тэгэх үү?
Аав: Бид мөнгийг чинь заавал төлнө өө. Байшингаа, газраа, машинаа зарж, юу байгаа бүхнээ зараад ч хамаагүй төлнө. Гуйж байна, хүүг минь тавиад явуулчих. Дараа төрөлдөө бид чиний мал чинь болж зүтгэхэд бэлэн байна!
Бай Вэй: Ах аа эгч ээ, та нарын байшин, газраа зарсан мөнгөнөөс би сохор зоос ч авахгүй.
Ах аа эгч ээ, та нарын байшин, газраа зарсан мөнгөнөөс би сохор зоос ч авахгүй. Линь Жи Юань, Лин Мэн нарын гэмт хэрэг нотлох баримттайгаа тодорхой байна. Залилан, давхар гэрлэлт, албан тушаалаа ашиглаж хөрөнгө шамшигдуулсан хэргийг хууль хэрхэн шийдэхийг хууль л мэднэ. Би гомдолгүй гэсэн бичиг хийж өгөхгүй, надад сөгдөж мөргөөд ч нэмэргүй. Харин тосгоныхон та бүхний хувьд, Лин Жи Юаний худал үг, мөнгөнд хууртаж намайг хууль бусаар хорьсон хэргийг чинь би зүгээр өнгөрөөе.
Аав: Нүгэл гэж... Би хүүгээ зөв хүмүүжүүлж чадаагүйгээс тэр мөнгөний шуналд автаж, ийм аймшигтай хэрэг хийх гэж.
Бай Вэй: Гэхдээ та нар ч гэсэн баярлах болоогүй. Би Бай группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын хувиар албан ёсоор мэдэгдэж байна. Линь тосгоныг 10 тэрбумын амралтын хүрээлэнгийн төслөөс бүрмөсөн хасаж, манай группийн хар жагсаалтад орууллаа. Өнөөдрөөс эхлэн Бай групп болон манай түнш компаниуд Линь тосгонд дахин хэзээ ч хөрөнгө оруулалт хийхгүй!
Эм1: Сая чи л биднийг барвчил гэсэн. Чи л биднийг хий гэсэн биз дээ.
Лин Цуй Шя: Бай ерөнхий захирал бүх баримтыг гаргаад ирчихээд байхад чи биднийг Лин Жи Юанийг хамгаал гэж зүтгүүлсэн! Чи муу зөнөг.
Эр1: Би түүнийг залилан мэхлэгч гэж яаж мэдэх юм бэ?
Тосгоны ахлагч: Лао Линь, хүүгээ хараач! Өвөг дээдсийнхээ нүүрийг шороотой хутгалаа!
Бай Вэй: Ван өмгөөлөгч өө, бүх нотлох баримтыг цуглуулж, залилан, давхар гэрлэлт, хөрөнгө шамшигдуулсан хэргээр тэднийг амьдралынхаа үлдсэн хугацааг шоронд өнгөрүүлэхийг нь би хармаар байна.
Эр3: Ойлголоо.
Бай Вэй: Люү нарийн бичиг, Бээжинд очоод Лин Жи юаний хариуцаж байсан бүх бизнесийг нэг бүрчлэн шалга.
Люү Туслах: Мэдлээ.
Бай Вэй: Явцгаая.
Линь Мэн: Бай Вэй, чи муу үх!
Тосгоны ахлагч: Өвөг дээдэс гэсгээлээ хүртээлээ! Бүх зүйл дууслаа!
Шүүхийн ажилтан: Лин Мэн, шүүхээс чиний нэр дээрх бүх банкны карт, хадгаламжийг албадан хурааж, хуучин байшингийн засварын өртөг болон тансаг хэрэглээний зүйлсийг чинь хураан авлаа. Чи 5-аас дээш жилийн хорих ял авсан тул хүүхэд өсгөх чадваргүй гэж үзэж, Лин Жи юаний эцэг эх ч хүүхдээс татгалзсан тул чиний хүү Лин Сяобаог маргааш асрамжийн газарт шилжүүлэх болно.
Линь Мэн: Болохгүй ээ. Тэр бол миний хүү! Хүүг минь асрамжийн газар руу явуулж болохгүй! Намайг тавь, тавиач!
Жи Юань: Би түүнийг гурван жил хуурч, тушаал дэвшиж, цалингаа нэмүүлж, төсөл авч байна гэж бодсон... Гэтэл эхнээсээ дуустал би өөрөө хамгийн арчаагүй, хууртсан тэнэг амьтан нь байж шүү дээ.
Линь Ар Гоу: Залилан мэхлэгч төрүүлж, бүтэн тосгоны баяжих замыг хаачихаад та хоёрт гадуур гарах нүүр байна уу?
Эр4: Яг зөв.
Лин Цуй Шя: Гай тарьсан амьтад, Лин тосгоноос зайлцгаа! Зайл!
Бай Вэй: Тэр зураг, хүж гээд бүгдийг нь хогийн уутанд хийж хая. Тавилгуудыг хаягдлын цэг рүү явуулж устга. Тэр зургийг нь урж хая. Маргааш барилгын багийг дуудаж, энэ гэр доторх бүх тавилга, чимэглэлийг нэгийг ч үлдээлгүй цэвэрлэ. Түүний энд амьдарч байсан бүх мөр баримтыг би амьдралаасаа бүрмөсөн арчиж хаямаар байна.
Чэнь Туслах: Ойлголоо, ерөнхий захирал аа.
Back to episodes Go home