06-12-03

https://www.youtube.com/watch?v=2q4inr8Z3j0

Дүрүүд: Чэн Шинюэ- гол дүрийн эмэгтэй, Жөү ерөнхийлөгч- гол дүрийн залуу, Жао ноён- эсрэг талын гол дүрийн эрэгтэй, Шэн Юньчө-эсрэг талын гол дүрийн эмэгтэй. Тин-Чэн Шинюэгийн найз, Жао ноёнгийн аав, Ван Жинь гэх мэт.

Хугацаа: 01:29:22

Орчуулсан: Б.Есүйхулан

 

Чэн Шинюэ: Жао ноёнтоон, та энд юу хийж байгаа юм бэ? 

Жао Ноён: Чэн Шинюэ, Чиний зохиосон сүлжээний хамгаалалтын систем доголдсоноос болж компанийн сүлжээ унаж, бараг 10 сая юанийн хохирол учраад байна. Хэрвээ би өөрөө ирээгүй байсан бол чи энэ хэргийг хэр удаан нуух гэж байсан бэ?

Чэн Шинюэ: Байж боломгүй юм! Компанийн хамгаалалтын системийг би өөрөө биечлэн зохион бүтээсэн, өмнө нь хэзээ ч ийм асуудал гарч байгаагүй. Хэрвээ та надад итгэхгүй байгаа бол Жао даргаас асуусан ч болно.

Жао Ноён: Амаа тат! Бас аавын минь нэрийг барих зоригтой байх гэж… Түүнийг гадаад руу яваад хоёр сар ч болоогүй байхад чи надад ийм том гай тарьчихаад сууж байдаг. Чи үнэхээр даварчихжээ! Чамд хоёр л сонголт өгье. Нэг бол 10 цагаас өмнө энэ асуудлыг шийдэж, датагаа сэргээж хохирлыг бууруул, аль эсвэл зүгээр шоронгийн хаалга тат.

Шэн Юньчө: Багш аа, багш аа, та намайг авраач дээ, 

Чэн Шинюэ: Юу болоод байгаа юм бэ? 

Шэн Юньчө: Өчигдөр орой би компани дээр хүн байхгүй болохоор нь шинээр хөгжүүлсэн хамгаалалтын системээ туршиж үзэхийг хүсээд, системийг нууцаар сольчихсон юм. Гэтэл хакерууд гэнэт халдлага хийнэ гэж үнэхээр бодоогүй. Миний хийсэн хамгаалалтын систем тэднийг огт эсэргүүцэж чадсангүй! Багш аа, намайг авраач! 

Чэн Шинюэ:  Чи…

Шэн Юньчө: Багшаа надад туслаач дээ, Хэрвээ та намайг аврахгүй бол компани миний гаргасан алдаа гэж мэдээд, би Технологи хариуцсан даргын ажлаа алдана. Багш аа, миний ээж одоо хүртэл эмнэлэгт байгаа шүү дээ! Гуйж байна, багш аа, намайг авраач! 

Чэн Шинюэ: За яахавээ, Эцсийн эцэст би өөрөө л чамайг санал болгож энэ суудалд суулгасан, түүнийг гомдоохыг хүсэхгүй байна. Босоод ир.

Шэн Юньчө: Багшаа, хэр байна? 

Чэн Шинюэ: Хакерууд нэвтрэх халдлага ашигласан байна. Гэхдээ зөрүүлээд халдах тийм ч хэцүү биш. Чи зүгээр л хамгаалалтын систем дээрээ мөрдлөгийн эсрэг програм суулгаад, дараа нь тэдний сервер рүү эргүүлээд халдахад л болно.

Шэн Юньчө: Мөрдлөгийн эсрэг програм уу? Өөх, энэнээс болсон байхнээ.

Чэн Шинюэ: Гэхдээ энэ аргыг хамгийн ихдээ нэг юм уу хоёр л удаа ашиглаж болно. Тэд чиний хамгаалалтын системийн баазыг олоод, буцааж халдвал бүх програм бүрмөсөн сүйрэх болно. За, датанууд сэргэж эхэлж байна. Систем тогтвортой болмогц бүгдээрээ хуучин хамгаалалтын систем рүүгээ буцаад шилжчихэж болно.

Шэн Юньчө: Багш аа, та үнэхээр надад маш их тус боллоо. Баярлалаа. Өө тийм, энэ менежер болгон гарын үсэг зурах ёстой борлуулалтын хэлтсийн төслийн хамтын ажиллагааны гэрээ. Танд аваад ирсэн юм. 

Чэн Шинюэ: Юньчө, чи бүх зүйлээрээ сайн хэдий ч дэндүү хурдан амжилтанд хүрэх тухай бодож, хэт хийсвэр амбиц хөөгөөд байх юм. Би уг нь чамд зөндөө л хэлсэн дээ.

Шэн Юньчө: Би мэдэж байгаа багш аа, цаашдаа заавал энийгээ өөрчлөх болноо.

Чэн Шинюэ: Жао ноёнтоон, та яг цагаа олж ирлээ. Би энэ…………

Жао Ноён: Чэн Шинюэ, чи ажилдаа хариуцлагагүй хандсанаас болж компанид нөхөж баршгүй хохирол учирлаа. Өнөөдрөөс эхлэн чамайг ажлаас халж байна.

Чэн Шинюэ: Намайг халж байна гэнэ ээ?

Жао Ноён: Яасан? Чи компанид ийм их хэмжээний санхүүгийн хохирол учруулчихаад байхад, чамайг халахгүй байлгаад байна гэж үү?

Чэн Шинюэ: Та юу гэх гээд байна аа? Энэ эд хөрөнгийн хохирлыг надаас болсон гэж хэлэх гээд байна уу?

Шэн Юньчө: Чэн Шинюэ, Чи дөнгөж сая энэ ослын хариуцлагын тодорхойлох хуудас дээр гарын үсэг зурчихсан. Одоо энийгээ үгүйсгэх гээд байгаа юм биш биз? Эсвэл энэ ослын хариуцлагын хуудас дээрх гарын үсэг чинийх биш гэх гээд байна уу?

Чэн Шинюэ: ослын хариуцлагын тодорхойлох хуудас  гэнээ? 

Жао Ноён: Чэн Шинюэ, энэ чи өөрөө зурсан гарын үсэг чинь биш үү? Арай үгүйсгэхгүй байлгүй дээ? 

Чэн Шинюэ: Шэн Юньчө, 

Шэн Юньчө: Шэн дарга гэж дуудаач. 

Чэн Шинюэ: Шэн захирал гуай, саяны гарын үсэг яаж зурагдсаныг та мэдэхгүй байгаа гэж үү? 

Шэн Юньчө: Чэн Шинюэ, Чи дандаа миний багш гэдэг нэрээр далимдуулж компаниас залилан мэхэлж, залхуурч явдаг. Би энэ бүх зүйлийг чинь харсан ч хараагүй юм шиг өнгөрөөдөг байсаан.  Гэхдээ чи ингэж улаан цайм журмыг өөрчилж, дураараа авирлах ёсгүй байсан юм. Уг нь надаас нас өндөр. Гэхдээ хэзээ ч над шиг системийг өөрчлөх эрхгүй амьтан. Өнөөдөр чи миний багш ч гэлээ би чамайг үнэхээр өршөөж чадахгүй нь. 

Чэн Шинюэ: За яахвэ, чиний бүтээсэн программ гэсэн байх аа? Тэгвэл энэ талаар Жао ТУЗ-ийн дарга мэдэж байгаа юу? 

Жао ноён: Чи яасан олон юм ярьдаг юм бэ? Миний аав одоо асрагаанд байгаа. Одоо компанийн бүх зүйл миний хэлснээр явах болно. 

Чэн Шинюэ: За, би ойлголоо. Гэхдээ өвгөн Жао дарга олон жилийн турш намайг бодож хамтарч ажиллаж байсныг бодоод чамд нэг юм сануулах гэсэн юм. Дараа сард Жианчэн хотын технологийн форум болно. 

Шэн Юньчө: За болноо, чи одоо тэрэнд санаа зовох хэрэггүй. Одоо би компанийн техникийн хэлтсийн захирал. 

Жао Ноён: Тийм шүү. Тэгээд ч компанид Юньчө ганцаараа байхад л хангалттай. 

Чэн Шинюэ: Хамгаалалтын системийн дизайн гэдэг чиний бодож байгаа шиг тийм амархан зүйл биш. 

Шэн Юньчө: Өглөөнөөс орой болтол л олон юм ярихын. Чи ажлаас халагдчихсан байж яагаад одоо хүртэл ийм их юм яриад байгаа юм бэ? (Энэ хэсэгт тасарсан ч юм шиг гэнэт жоохон хамааралгүй зүйл араас нь хэлж байгаа санагдлаа) Хэрвээ үнэхээр тийм өдөр ирвэл, би өвдөг сөгдөөд чиний гутлыг долооход ч бэлэн байна, за юу?

Чэн Шинюэ: өнөөдөр болсон явдалд та нарыг харамсахгүй байхыг хүсэе.

Шэн Юньчө: Баяр хүргэе, хонгор минь, эцэст нь нэг юм тэр хөгшин хүүхнийг явууллаа! 

Жао Ноён: Харин тийм. Тэрэн шиг зүгээр нэг техникийн удирдлага байж захирлын зэрэглэлийн хангамж эдэлж, байр, машинтай байна гэдэг—үнэхээр их зантай амьтан! Бас миний сонссоноор түүний зохион бүтээсэн хамгаалалтын системийн зөвхөн засвар үйлчилгээнд л жилд 2 сая юань зарцуулдаг гэсэн. Энэ бол ёроолгүй ангал л гэсэн үг! Миний аав яаж ийм хог шаарыг одоог хүртэл байлгаж байсныг үнэхээр ойлгохгүй юм.

Шэн Юньчө: Санаа бүү зов, миний хамгаалалтын систем түүнийхээс хавьгүй хямд, бас илүү сайн. Саяхан л гэхэд сүүлд гарсан техникийн алдааг засаад одоо шууд ашиглахад бэлэн болчихсон. 

Жао Ноён: Нээрээ юу? Тэгвэл дараа сарын технологийн дээд хэмжээний уулзалтыг чамд л найдах нь дээ. Чи чадна биз дээ?

Шэн Юньчө: Санаа бүү зов, хонгор минь, миний хамгаалалтын систем бүтэн таван үе шаттай хамгаалалттай! Чи тэр хөгшин хүүхний дэмий яриаг сонсох хэрэггүй дээ. 

Жао Ноён: Маш сайн байна! Хэрвээ форумаас чи төсөл авч чадвал би чамайг нээх удаалгүй компанийн дэд даргаар дэвшүүлж болно. Тэр үед аав чамайг ч, бидний харилцааг ч тэр аль алийг нь хүлээн зөвшөөрөх байх.  

Шэн Юньчө: Тэр мэдээж. Өөрсдийнхөө төлөө хундага өргөе. 

Нарийн бичиг: Жао даргаа, болохоо байлаа. Компанийн сүлжээний систем уначихлаа! 

Жао Ноён: Юу гэнээ? За яаж байна? 

Ажилтан: Гадаадын хакерууд группийн хамгаалалтын систем рүү дахиж халдсан байна! Хамгаалалтын системийн доголдол 40%-иас давсан! 

Ажилтан эм: Компанийн ихэнх үйлчилгээнүүд ямар ч аргагүй зогсож эхлээд байна. Хэрэв энэ янзаараа байвал ердөө 3-хан цагийн хугацаанл систем бүрмөсөн ажиллагаагүй болно!

Нарийн бичиг: Жао даргаа, Баларлаа! Хэрэглэгчид манай програмын талаар гомдоллож эхэллээ! 

Сэтгэгдлүүд: Програмын нүүр хуудас бүр замбараагаа алдчихсан байна! 

Сэтгэгдлүүд: Энэ чинь юу вэ, ямар гээчийн заваан юм бэ? 

Сэтгэгдлүүд: Програмыг устгаад ч болохгүй байна! Миний утас эвдэрчихсэн үү, үгүй юу гэдгийг ч мэдэхгүй байна! 

Нарийн бичиг: Тэгээд бас компанийн хувьцаа унаж эхэллээ!

Жао Ноён: Шэн Юньчө, энэ чинь юу болоод байна аа? Компанид ийм том зүйл болоод… Аав лав ийм хэргийг яагаад ч зүгээр өнгөрөөхгүй.

Чэн Шинюэ: Хэрэглэгч нэвтрэх халдлага ашигласан байна. Вирусны хамгаалалт тийм ч хэцүү биш, зүгээр л хамгаалалтын систем дээрээ мөрдлөгийн эсрэг програм суулгаад, дараа нь тэдний сервер рүү эргүүлээд халдахад л болно. 

Шэн Юньчө: Санаа зоволтгүй ээ…… Болчихлоо. 

Ажилтан: Сервер үнэхээр сэргэчихлээ. Шэн захирал аа, чи үнэхээр гайхалтай юм! 

Жао ноён: Үнэхээр сайн байна Юньчө, ямар азаар чи байваа. Тэгээгүй байсан бол аав намайг ч гарцаагүй буруутгах байлаа шүү. Ирэх сарын технологийн дээд хэмжээний уулзалтаас чи заавал төслийг авч чадна гэдэгт найдаж байна.  

Жөү:  Систем яаж байна? Засагдсан уу?

Ажилтан: Жөу Ерөнхийлөгчөө, систем үндсэндээ тогтвортой, ашиглах боломжтой болсон. Гэхдээ Жянчэн хот даяар Яньхуй группт л ямар ч сөрөг нөлөө үзүүлээгүй гэх байх. Тэднийд хамгийн шилдэг Чэн Шинюэ байгаа шүү дээ. 

Ажилтан эм: Тийм ээ, хэрвээ түүнийг өөрсддөө авч чадвал их л сайн байна. Тэгвэл компанийн хамгаалалтын системд санаа зовох шаардлагагүй. Бас ирэх сарын технологийн дээд хэмжээний уулзалтад ялалт байгуулах нь гарцаагүй байх.

Жөү: Хэлэхэд амархан ч хийхэд хэцүү. Тэр хүн чинь бол Жао Фэйшянгийн амины хүн шүү дээ. Түүний мэдээллийг нууцалж гаднаас мессеж авахыг нь ч блоклосон байдаг. Бүр ядаж ганц зураг нь ч олддоггүй. Түүнийг олж авна гэдэг зүгээр л биелэшгүй мөрөөдөл.

Жан Шинюэ : Би Яньхүй группийн кибер аюулгүй байдлын хэлтсийн дарга. Энэ жил 35 нас хүрч байна. Намайг Чэн...

Жөү:  за байз, би чинь …….

Ажилтан: Юу гэнээ?? Заа… Жөү захирлаа, дөнгөж сая Яньхүй группийн Жан Шинюэ ажлаасаа гарсан гэсэн мэдээ хүлээж авлаа.

Жөу: Нээрээ юу! Машин бэлд. Би өөрийн биеэр очиж Жан Шинюэг манай компанид оруулах хүсэлт тавина. Явцгаая.

Нэг сарын дараа…

Чэн Шинюэ: байна уу Тин Тин, яриарай. 

Тин: Шинюэ, Чи бүтэн сар амарлаа. Хэзээ энд ирж ажиллах гэж байна даа?

Чэн Шинюэ : Хэн намайг амарч байгаа гэж байна? Би өнгөрсөн сараас шинэ хамгаалалтын систем хөгжүүлж байгаа юм. Энийг дуусгаад ажилд орох санаатай байна. 

Тин: Өөх, Шинюэ, Жянчэн зэргийн Ийм жижигхэн газарт чам шиг мундаг хүн байгаад байх хэрэггүй шүү дээ. Жин хотод ир ээ! Чи үнэхээр гялалзах боломжтой шүү.

Жан Шинюэ (Дотоод дуу хоолой): Систем бараг бэлэн боллоо. Системийн хөгжүүлэлт амжилттай. Би явж ажил оллоо. Олон юм яриад яахав.

Тин: Луу гүрний кибер аюулгүй байдлын зөвлөхийн зохион бүтээсэн ийм гайхалтай хамгаалалтын системийг бид яаж тэр юу ч мэдэхгүй хүмүүст зүгээр өгчихөж болох билээ дээ? Худалдааны яаманд Юэхуа групп Жянчэн хот руу бүрмөсөн нүүнэ гэдгийг мэдэгд. 

Утсаар: За. 

Тин: Хэрвээ чи ирэхгүй бол, би Юэхуа группийг бүхэлд нь тийш нь нүүлгэе л дээ.

Ажилтан: Жөу Ерөнхийлөгчөө, та гурван өдөр, гурван шөнө тасралтгүй ажиллалаа. Одоо  амрахгүй бол бие чинь дийлэхгүй унана шүү.

Жөу: Компани арай гэж технологийн дээд хэмжээний форумын финалд шалгарч үлдсэн. Хэрвээ бид Жянчэн хотын засгийн газраас ирэх энэ олон сая долларын захиалгыг авч чадахгүй бол компани дампуураад зогсохгүй, миний авга эгч хүртэл том асуудал үүсгэнэ. Аа тийн, Чэн Шинюэгийн талаар сураг байна уу?

Тяньцюн группийн ажилтан: Үгүй ээ, түүнийг явснаас хойш маш олон компани хайж байгаа гэж сонссон ч хаана байгааг нь хэн ч мэдэхгүй байна.

Ажилтан: Одоогоор алга. Түүнийг гаргасан нь хойш нэлээн олон компани хайж байгаа юм байналээ. Гэхдээ түүнийг хаана байгааг мэдэж байгаа хүн байхгүй байна.

Жөу: Тэгвэл үргэлжлүүлэн хай. Тэмцээний газар руу очиж, уралдаанд зориулсан хамгаалалтын систем ямар шатандаа явж байгааг асууж тодруул. Тяньцюн групп IPO (хувьцаагаа олон нийтэд нээлттэй болгох) хийхээр бүтэн хоёр жилийн турш бэлдсэн. Тэгэхээр энэ төсөл бол хамгийн чухал алхам болно.

Ажилтан: Заа.

Жөү: Байна уу? Юу болов? 

Ажилтан: Жөү Ерөнхийлөгчөө, таагүй зүйл боллоо. Технологийн дээд хэмжээний уулзалт дээр ямар нэгэн асуудал гарсан байна.

Чэн Шинюэ: Сайн байна уу, Тяньшюн группийн ажлын ярилцлага хэдэн давхарт болж байгааг хэлж өгч болох уу?

Компанийн ажилтан: Цахилгаан шатаар 16 давхарт гараад байгаа.

Жөү: Машин бэлдээд форум болох газарруу явъя. 

Чэн Шинюэ: Энэ Е Тин нээрээ нас явсан хүн байж яг жоохон охин шиг юмаа. Шөнөжин юунд ч санаа зовохгүй яваад л, ерөөсөө дэлхийн хамгийн баян хүн шиг аашилдаггүй шүү. Төлөө! Е Тин, би маргааш ажилдаа явах ёстой, үнэхээр нэмж ууж чадахгүй нь, би одоо явлаа.

Тин: Өө энэ бол юу ч биш шүү дээ! Шинюэ, чи мэдэхгүй байна, чи байгаагүй бол манай компани энэ удаагийн хакерын халдлагаар үнэ цэнээс гадна хэдэн арван саяын алдагдал хүлээх байсан. Битгий санаа зөв, өнөөдөр чамд зориулаад өрөө хүртэл бэлдчихсэн байгаа. Хоёулаа тасартлаа уунаа.

Чэн Шинюэ: Би одоо дахиад уувал бараг яг тасарлаа.

Тин: Ай, за дахиад ганц л хундага татчих аа. 

Чэн Шинюэ: За алив.

Тин: Хэрвээ тэр үед тийм юм болоогүй байсан бол, чам шиг кибер аюулгүй байдлын гоц ухаантан юу гэж л Жянчэн хотод 20 гаруй жил амьдрах билээ дээ… Чи ер нь яагаад манай Юэхуа группт техникийн захирлаар ажиллаж болохгүй гэж? Хоёулаа хүчээ нэгтгэе, би чамд компанийнхаа 50%-ийн хувьцааг нэмж өгье.

Чэн Шинюэ: Е Тин, би чиний сэтгэлийг ойлгож байна, гэхдээ миний энэ насан дээр би зүгээр л тайван амьдрахыг хүсэж байна, дахиж ямар нэгэн асуудал үүсгэхийг хүсэхгүй байна.

Тин: Гэхдээ чи ийм олон жил ганцаараа явлаа шүү дээ, одоо бэлэн болоогүй гэж үү? 

Чэн Шинюэ: Зааа тэр яахавээ, өнөөдөр зүгээр л хамт тасартлаа ууя. 

Чэн Шинюэ : Архи ууснаас болоод аймшигтай толгой эргэж байна. 

Жөү, Шинюэ зэрэг: Чи хэн бэ?

Чэн Шинюэ: Залуу, энэ чинь миний өрөө. Би өчигдөр орой энд л хоносон. 

Жөү, Шинюэ зэрэг: Чи байх нь ээ? 

Чэн Шинюэ: Дүү минь, чамтай энд таарна гэж ёстой бодсонгүй шүү. 

Жөү: Чи ажлаасаа гарчихсан юм уу? 

Чэн Шинюэ: Тиймээ. Тэгээд л шинэ ажил хайгаад явж байгаа биз дээ? Чи бас Тяньцюн группийнх юмуу? 

Ажилтан: Жөү захирлаа, Технологийн дээд хэмжээний уулзалтын нөхцөл байдал маш яаралтай байна. Бүгдээрээ эхлээд тийшээ явцгаая. 

Чэн Шинюэ: Технологийн дээд хэмжээний уулзалт гэнээ? Би хамт явж болох уу? Би технологийн талаар бага сага мэднэ, магадгүй чамд тусалж чадах ч юм билүү.

Ажилтан: Чам шиг ажлаасаа халагдсан хүнийг авч явлаа гээд ямар нэмэр байхавдээ.

Залуу эзэн Жао: Чам шиг ажлаас халагдсан программист юунд хэрэг болох юм бэ?

Чэн Шинюэ: Дүү минь, хүнийг гаднахаар нь бүү дүгнэ гэж үг байдаг шүү.

Жөү: За болноо. Түүнийг компани дээр үлдээе.  Хамаагүй юу ч ярьчих юм билээ, миний өнөөдрийн нөхцөл байдалд бол илүү асуудал хэрэггүй. Ингэсэн нь миний одоогийн байдалд ашигтай ч байж магадгүй. Түүнийг хажуудаа байлгаж байгаад технологийн дээд хэмжээний уулзалтын дараа тухтай ярилцсан нь дээр.

Жөү: За яахав чамайг авч явж болноо. Гэхдээ чи очоод хамаагүй юм ярих хэрэггүй шүү.

Чэн Шинюэ: Асуудалгүй ээ.

Эрэгтэй: Энэ ер нь юу болоод байнаа?

Ажилтан: Жөү даргаа, Хамгаалалтын системийн тав дахь програм яагаад ч юм алдаа заагаад, уншуулж болохгүй байна.

Жао Ноён: Өөх, энэ чинь Тяньцюн группийн Жөү захирал уу даа? Өнөөдөр ямар хэргээр энд ирээ вэ? Манай Яньхүй группийг форумын төслийг авч байгаад баяр хүргэхээр ирээ юү?

Жөү: Хэн ялах нь одоо тодорхойгүй байна. Жао ноёнтоон, өрсөлдөгчөө басах хэрэггүй. Бүгд энд ана мана, яс тас үзэлцэж байна.

Шэн Юньчө: Танай Тяньцюн дандаа манай Яньхүй-д ялагддаг шүү дээ. Ийм байхад өрсөлдөгч гэж хэлж болох уу?

Жао Ноён: Тийм ээ, би Тяньцюн-ийг саяхан маш том үймээн самуунд өртсөн гэж сонссон. хэрэв технологи чинь стандартын шаардлага хангахгүй байгаа бол зүгээр л дампуурлаа зарлаад больсон нь дээр.

Чэн Шинюэ: Би шалгаж үзлээ, ноцтой алдаа алга, зүгээр л код дотор аюулгүй байдлын бодлогыг дахин тодорхойлж, нэвтрэх хяналтыг тохируулаад, өгөгдлийн шалгалт хийчихвэл асуудалгүй болчихно.

Жөү: Чи яагаад гараад ирэв? Энэ бол чиний оролцох хэрэг биш.

Шэн Юньчө: Би Тяньцюн-ийг яагаад улам бүр хогийг болоод байгааг гайхаад байсан юм. Тэгсэн угаасаа л зүгээр л хогийн цэг байж! Дампуурч байгаа нь аргагүй л юм. Чэн Шинюэ, чи үнэхээр хурдан юм аа! Ажлаасаа хөөгдөөд дөнгөж ганцхан сар болж байгаа хэрнээ аль хэлийн өөр ажил олчихсон байх гэж.

Жөу: Чэн Шинюэ?? чи Яньхүй группийн технологийн суут зөвлөх Чэн Шинюэ юм уу?

Чэн Шинюэ: тиймээ, Би Чэн Шинюэ. Миний нэрийн хуудас дээр тэгээд биччихсэн байгаа биз дээ?

Ажилтан: Аа, Жөу даргаа, тэгэхээр энэ хатагтай чинь Чэн Шинюэ байх нь ээ! Одоо манай компани аврагдлаа! Аврагдлаа!

Жао Ноён: Аврагдах аа? Танай Тяньцюн компани бүүр хурдан дампуурмаар байгаа хэрэг үү?

Жөү: Та юу хэлэх гээд байна вэ?

Шэн Юньчө: Ерөнхийлөгч Жөу Чэн Шинюэ манайхаас яагаад гарсныг мэдэхгүй байгаа бололтой. Тэр хамгаалалтын системийг гацааж, компаний системд цахим халдлага гарч, компанид бараг хэдэн арван сая юанийн хохирол учруулсан. Тэрнээсээ болоод нохой шиг хөөгдсөн юм.

Жао Ноён: Тийм ээ, би түүнийг олон жил ажилласан болохоор нэр нүүрийг бодоод зүгээр л ажлаасаа өөрийн хүсэлтээр халагдсан гэж зарласан юм. Тэгээд л харахад зүгээр өөрийн хүсэлтээр гарсан юм шиг байсан. Танай Тяньцюн түүнийг авралын од шиг үзэж байгаа нь үнэхээр инээдтэй хэрэг.

Чэн Шинюэ: Жинхэнэ юу болсныг та нар өөрсдөө хамгийн сайн мэдэж байгаа байх. Жөү ерөнхийлөгчөө...

Хөтлөгч: Ноёд хатагтай нараа, энэ жилийн технологийн дээд хэмжээний уулзалтын финал эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн бэлтгэлээ хангана уу. Өнөөдрийн тэмцээн харьцангуй энгийн. Бид оролцогчдын хамгаалалтын системийн ажиллагааг 95%-иар бууруулах шинэ төрлийн сүлжээний вирус бэлдсэн. Оролцогч компани болгонд хоёр удаагийн боломж олгож байгаа. Хэний хамгаалалтын систем хамгийн удаан тэсэж чадна, тэр нь өнөөдрийн ялагч болж, арван сая юанийн төслийн дэмжлэг авах болно.Яньхүй групп-ээс эхэлцгээе.

Шэн Юньчө: Чэн Шинюэ, намайг энэ арван саяын төслийг аваад чамайг байранд чинь тавьж өгөхийг хүлээж бай.  

Хөтлөгч: Эхэлцгээе.

Жао Ноён: Харж байна уу, ноён Жөу? Энэ таван хамгаалалтын систем бол Яньхүй группийн олон жилийн туршлага дээр үндэслэгдсэн сүлжээний аюулгүй байдлын судалгаа, хөгжүүлэлтийн суурь бөгөөд танай Тяньцюн группээс ямар илүү гэдгийг баталж байна.

Хөтлөгч: Яньхүй группийн эхний шатны туршилт вирусын эсрэг хамгаалалтын хугацаа 5 минут 45 секундээр дууслаа.

Чэн Шинюэ: Гүйцэтгэл нь 95%-иар буурсан ч гэсэн бараг 6 минут тэсэж чадлаа. Шэн Юньчө өнгөрсөн жилүүдэд бага ч болов сайжирсэн л юм байна. Гэхдээ нэг иймэрхүү л юм даа...

Ажилтан: Нэг иймрэхүү л гэнээ? Ажлаас халагдсан хүүхэн яасан том амтай юм бэ.

Жөү: За яахав, одоо ямар чухал цаг билээ, бас ийм юм ярих гэж... Луо менежер ээ, та итгэлтэй байна уу?

Менежер Луо: Жөү даргаа, санаа бүү зов. Манай техникийн хэлтэс энэ төсөлд бүтэн дөрвөн сарын турш бэлдсэн. Одоо хэдийгээр ердөө дөрвөн хамгаалалтын систем байгаа ч амжилтанд хүрэх нь боломжгүй бол биш.

Чэн Шинюэ: Хэцүүхэн л байна даа! Би дөнгөж сая танай кодон дахь аюулгүй байдлын шинж чанаруудыг харсан. Нийтлэг стратеги болон тохиргооны утгууд нь тийм ч тохиромжтой биш байна.

Жөу: Чи биднийг ялагдана гэж байгаа юмуу?

Чэн Шинюэ: Хэрэв та нар үүнийг өөрчлөхгүй бол эхний хамгаалалтын систем чинь 10 секунд ч тэсэхгүй байж магадгүй.

Ажилтан эм: Өөрийгөө үнэхээр тийм лаг гэж бодсон юм байхдаа! Ийм богино хугацаанд хамгаалалтын системийн сул талыг олно гэдэг зүгээр л боломжгүй л дээ.

Ажилтан эр: Тийм шүү. Хэрэв чи үнэхээр тийм чадвартай байсан бол ажлаасаа хөөгдөхгүй л байсан байх. Чи чаддаг байлаа ч эдгээр алдаануудыг засах цаг байхгүй. Чи эдгээр асуудлыг ганцхан минутын дотор засаж чадна гэж бодоо юу?

Жан Шинюэ: Чиний чадахгүй байгаа зүйлийг бусад хүмүүс ч бас чадахгүй гэсэн үг биш шүү. Нэг өндөр уулаас дахиад өндөр уул байж л байдгийг санаарай.

Жөу: Хангалттай! Би өөрийн багтаа итгэж байна.

Хөтлөгч: Туршилтыг эхлүүлцгээе.

Ажилтан: Жөү даргаа, Луо дарга бол шилдэг их дээд сургуулийн төгсөгч. Зөвхөн нэр төр, ашиг хонжоо хайдаг зарим хүмүүстэй адилгүй, үнэхээр найдвартай хүн.

Жөү: Тийм ч муу биш байна шүү. Салбарын суут зөвлөх гэгддэг Чэн Шинюэ тийм ч гайхалтай хүн биш бололтой.

Хөтлөгч: Тяньцюн группийн эхний шатны туршилт 3 минут 35 секундээр дууслаа,

Шэн Юньчө: Жөу Ерөнхийлөгчөө, энэ тэгээд та нарын нарийн нямбай бэлдсэн хамгаалалтын систем чинь үү? Хэрэв чи надад хэлээгүй байсан бол би үүнийг зүгээр л гал хамгаалдаг тор байна гэж бодох байлаа, хахаха.

Жао Ноён: Тэгвэл бараг дараагийн шатны туршилтыг хийх хэрэг байна уу? Хүмүүсийн цагийг арай л дэмий үрчих юм биш үү?

Эмэгтэй: Харин тийн.

Шэн Юньчө: Хэрэггүй ээ Жао даргаа. Айлын 2 дахь туршилтын хугацаа нь бүүр богино байвал яана...

Ажилтан эм: Тэгвэл бид яаж харьцуулах юм бэ? Дөрвөн хамгаалалтын системтэй байж, гүйцэтгэл нь буурсан ч хамгаалалтын хугацаа нь 4 минут хүрэхгүй байна, дахиад 100 удаа туршсан ч бараг ижилхэн л үр дүнтэй байх байх.

Ажилтан: Менежер Луо, хурдан ямар нэг арга чарга ол.

Менежер Луо: Уучлаарай, Жөу Ерөнхийлөгчөө, би үнэхээр аргагүй боллоо.

Жөу: Бид үнэхээр ингээд л ялагдах гэж үү?

Чэн Шинюэ: Би нэг оролдоод үзэх үү?

Жөү: Чи юу?

Чэн Шинюэ: Дахиад 2 дахь боломж байгаа биз дээ?

Луо Менежер: Хамгаалалтын систем аль хэдийн суурилагдчихсан. Чиний хэлж байгаа үнэн байсан ч үүнийг өөрчилж тохируулах цаг бидэнд байхгүй. Чи ямар арга хэрэглэх гэж байгаа юм?

Чэн Шинюэ: Хэн та нарын серверийг хэрэглэнэ гэсэн юм? Надад өөрийн маань сервер байгаа. 

Менежер Луо: Чи тоглоод байна уу? Хамгаалалтын систем бүтээх ямар нарийн төвөгтэй байдгийг ер нь мэдэх үү? Чи яаж үүнийг ганцаараа хийж чадахвдээ. 

Ажилтан: Харин тийм. Манай Тяньцюн компанийн зуу зуун ажилтан нийлээд ч ийм хамгаалалтын систем бүтээж чадаагүй байхад чи ганцаараа хийсэн гэж худлаа царайлах хэрэггүй. Манай Тяньцюн компанийн бүх ажилчдыг бараг хэрэггүй амьтад гэх гээд байна уу, Жөу Ерөнхийлөгчөө , түүний хэлж байгаа үнэн энэ тэр хамаагүй, тэр хамгаалалтын системийг өөрөө хийсэн байлаа ч бидний урт хугацаанд бүтээсэн системтэй яаж харьцуулах юм бэ? Тэр оролцлоо гэхэд харин ч ичгэвтэр зүйл л болно. Жөу Ерөнхийлөгчөө, миний бодлоор Менежер Луод дахин нэг боломж олгосон нь дээр.

Чэн Шинюэ: Та нар тэгвэл дахиад нэг туршиж үзээд үр дүн нь ямар байх юм түүнээс асуу л даа.

Шэн Юньчө: Жөу Ерөнхийлөгчөө, Хэрвээ та хүсвэл энэ хатагтайд боломж олгоод үзвэл ямар уу? Үнэхээр нөхцөл байдлыг өөрөөр эргүүлчихвэл яана? 

Жао Ноён: Аа, магадгүй та хоёр үнэхээр сайхан түүх бүтээх ч юм билүү. Хэцүү үед залуу эмэгтэй эзнээ аварч, эзэн нь хариу барих арга байхгүй болохоор өөрийн биеэ зориулдаг ч юмуу, хахаха

Жөу: Чамд үнэхээр арга байгаа юмуу?

Чэн Шинюэ: Технологийн хувьд би хэзээ ч ялагдаж байгаагүй. Танай компанийн сүлжээний аюулгүй байдалд асуудал үүссэн байна, би үүгээр мэргэшсэн хүн. Магадгүй би чамд тусалж чадах байх. Хэрэв чи засахгүй бол эхний хамгаалалтын систем чинь 10 секунд ч тэсэхгүй байж магадгүй шүү.

Ажилтан: Жөү ноёнтоон, та үнэхээр түүний хэлсэн үгэнд итгээд байгаа юм биш биз дээ?

Хөтлөгч: Жөу Ноёнтоон , хэрэв танай компанид өөр шийдэл байхгүй бол би тэмцээний үр дүнг зарлах гэсэн юм.

Шэн Юньчө: Жөу ноёнтоон, миний бодлоор та зүгээр бууж өгсөн нь дээр байхаа. Миний ажлаас халсан энэ хүүхний хэлж байгаа үгийг үнэн гэж бодоод байгаа юмуу?

Жөу: Итгэх эсэх нь миний эрх, энд дүгнэлт хийх нь чиний хэрэг биш. Жөү Син Ян Миний хэлэнд "бууж өгөх" гэдэг 2 үг хэзээ ч байгаагүй. 100-ны 1 хувийн боломж байсан ч би эцсийг нь хүртэл үзэх болно. 

Системийн дуу: "В" зэрэглэлийн хамгаалалтын систем илэрлээ. Та үүнийг ашиглах уу? 

Чэн Шинюэ: Ашигла. 

Ажилтан: Би буруу хараагүй биз дээ? Өгөгдлийг алсаас дамжуулж байна. Манай Луугийн Хятад улсад хэзээнээс ийм технологи байдаг болчихсон юм бэ?

Ажилтан:  Чэн Шинюэ багш үнэхээр ер бусын хүн юм. Бид энэ удаад гарцаагүй ялах бололтой.

Систем: Шинэ хамгаалалтын систем уншигдаж байна. 

Шэн Юньчө: Зүгээр л баг зүүж, худлаа дүр эсгэж байна. Зүгээр нэг дуут багц суулгачихаад өндөр технологийн багц суулгалаа гэж бодоо юу?

Ажилтан: Луо Менежер , Чэн Шинюэгийн зохион бүтээсэн хамгаалалтын систем хэдэн үе шаттай хамгаалалттай байна?

Менежер Луо: Тэр Шэн Юньчөгийнхийг ялж чадах уу үгүй юу гэдгийг мэдэхгүй ч Чэн Шинюэ бол туршлагатай шинжээч, бас Шэн Юньчөгийн багш нь шүү дээ. Ямар ч байсан тэр Шэн Юньчөгөөс муу байна гэж лав байхгүй. Багадаа л таван үе шаттай хамгаалалт байх ёстой.

Ажилтан: 5 үе шаттай гэнээ? 

Шэн Юньчө: Би Яньхүй группийн техникийн захирал. Түүн шиг хөгшин хүүхэн надтай яаж харьцуулагдах юм бэ? Би л өмнө зөөлөн хандаж, толгой дээрээ гаргаагүй байсан бол тэр аль хэдийнэ Яньхүй-гээс хөөгдчих байсан юм.

Жао Ноён: Тийм шүү, хэрэв Юньчө л байгаагүй бол ийм новш яаж Яньхүй-гийн буянаар амьдрсаар байхавдээ, Та нар арай Хүн бүрийг Юньчө шиг авьяаслаг, ганцаараа таван үе шаттай хамгаалалтын систем бүтээж чаддаг гэж бодсон юм биш биз? Зүгээр хоосон мөрөөдөл болох биз.

Чэн Шинюэ: Хэн нь жинхэнэ мөрөөдөж байгааг чи удахгүй мэдэх болно.

Систем: Систем суурилагдаж дууслаа. "Одод ба Сар" систем таны аюулгүй байдлыг хамгаалж байна.

Ажилтан: Яахаараа дөнгөж гуравхан үе шаттай хамгаалалт байдаг байнаа? Чэн Шинюэ... Энэ чиний хэлээд байгаа гарцаагүй ялалт чинь уу? 

Шэн Юньчө: Эгч гуай, яаж ийм анхан шатны програм гаргаж ирээд гайхуулаад байгаа юм бэ? 

Чэн Шинюэ: Хамгаалалтын систем олон байх тусмаа сайн гэж хэн хэлсэн юм бэ? Сайн Ажиллагаатай л бол ганцхан хамгаалалтын систем ч сайн систем байж чадна. Надад итгэ.

Жөү: Энэ хүртэл ирчихээд тийм амархан бууж өгөхгүй ээ. Эхэлцгээе! 

Луо менежер: Чэн багшийн гурван хамгаалалтын систем арай удаан тэснэ гэж найдаж байна. 

Ажилтан: Юу вээ? Ердөө нэгхэн секундын дотор эхний хамгаалалтын систем уначихлаа! Чэн Шинюэ, чи Тяньцюн-ийг бүрмөсөн унагая гэж бодоо юу?

Шэн Юньчө: Ийм зүйл болно гэдгийг би мэдэж байсан юм! Энэ эгч гуай өөрийгөө хэдэн кг, хэдэн грамм-аа мэддэг л байгаа даа? хахаха

Жөү: Би үнэхээр буруу хүндээ итгэчихсэн юм байхдаа?

Шэн Юньчө:  Хахаха! бүр нэг минут ч тэссэнгүй шүү дээ! Одоо Тяньцюн компани Луу гүрний технологийн ертөнцөд жинхэнэ шившиг гэж тамгалагдах нь ээ!

Хөтлөгч: Ерөнхийлөгч Жао... Энэ төсөл Яньхүй группт очих нь тодорхой бололтой.

Жао Ноён: Баярлалаа, хөтлөгч өө. Гэхдээ миний бодлоор энэ удаагийн тэмцээн ямар ч өрсөлдөөнгүй байлаа. Зүгээр л хүмүүсийн цаг, нөөцийг дэмий үрсэн юм боллоо.

Чэн Шинюэ: Дүгнэлт хийхэд арай эрт байна. Ялагчийг хэлэлцэх цаг хараахан болоогүй.

Ажилтан: Амаа тат! Хэрэв чамаас болоогүй байсан бол бид ингэж аймшигтай ялагдах байсан уу? Одоо Ерөнхийлөгч Жоу болон Тяньцюн компани бүх Жянчэн хотын элэг доог боллоо.

Шэн Юньчө: Би энэ хүүхнийг зүгээр нэг зальжин луйварчин гэж аль эрт л хэлсэн шүү дээ. Та нар итгэнэ гэсээр байгаад л одоо ийм юм боллоо доо. Үхлээ ирсэн юмаа.

Чэн Шинюэ: Шэн Юньчө, би чамд хурдан амжилтанд хүрэхийг эрмэлзэх нь сайн зүйл биш гэж эртнээс хэлсэн дээ. Ялагчийг шийдэх цаг болоогүй байна.

Жөу: Чэн Шинюэ, одоо хангалттай, битгий дахиж юм ярь. Би энэ үр дүнд хэнийг ч буруутгахгүй, Гэхдээ одооноос эхлээд миний өмнө харагдах хэрэггүй.

Чэн Шинюэ: Үгүй ээ,

Жөү: Хөтлөгчөө, Энэ удаагийн технологийн дээд хэмжээний форумд манай Тяньцюн групп бүтэлгүйтлээ. Бид хангалттай байсангүй. 

Менежер Луо: Байж байгаарай, Жөу захирал аа, хар даа! 

Систем: Систем вирусийг цэвэрлээд өөрийгөө буцаан заслаа. Вирусын эх үүсвэр рүү буцааж халдлага хийх үү?

Шэн Юньчө: Яахаараа ингэдэг юм? Ингэх ямар ч Боломжгүй! Гурван хамгаалалтын систем бүгд аль хэдийн сүйрчихсэн шүү дээ! Яаж дахиад эргүүлж халддаг юм? 

Чэн Шинюэ: Болохгүй гэсэн юм байхгүй шдээ. Амжилт эсвэл бүтэлгүйтэл хамгийн эцсийн мөч хүртэл шийдэгддэггүй гэдгийг би чамд аль эртнээс заасан шүү дээ. Чиний харж байгаа зүйл өрсөлдөгчийн чинь чамд харуулахыг хүссэн зүйл биш гэдгийг чи яаж мэдэх юм бэ?

Ажилчид: Амжилттай! Амжилттай боллоо! Бид зөвхөн амжилттай хамгаалаад зогсохгүй, зохион байгуулагчдын зүгээс бэлдсэн вирусийг бүрмөсөн устгалаа! Гайхалтай юм! Энэ бол агуу Чэн Шинюэгийн чадвар шүү дээ? Үнэхээр гайхалтай байна! Ерөнхийлөгч Жоу, энэ төслийг танай Тяньцюн групп хариуцахаар боллоо. Удахгүй манай ажилчид тантай гэрээ байгуулах болно.

Жөу: Баярлалаа, хөтлөгч өө. Жао минь, эцэст ньбид ялна гэж ёстой бодсонгүй. Чэн Шинюэг надад өгсөнд баярлалаа.

Жао Ноён: Шэн Юньчө, чи надад юу гэж амлалаа? Энэ чинь хэдэн арван сая юанийн төсөл шүү дээ! Би одоо аавд юу гэж хэлэх юм бэ? Дугараач, дугараач ээ. Чамайг нэг муу хөгшин хүүхэнтэй ч харицуулахааргүй байж.

Шэн Юньчө: Тийм ээ, Яньфэн, би…

Жөү: Жао даргаа... чиний шийдвэр гаргах чадвар ноён Жаогийн хажууд талд нь ч хүрэхээргүй гэдгийг хэлэхээс өөр аргагүй юм байна.

Шэн Юньчө: Битгий ингэж хөөрцгөө, та нар ганц л удаа намайг яллаа. Танай хамгаалалтын систем зах зээл дээр хараахан шалгагдаж амжаагүй байгаа. ирээдүйд та нарыг бүр ч том асуудал хүлээж байгаа шүү. Зүгээр л харж бай.

Чэн Шинюэ: Бидний төлөө санаа зовохын оронд өөрсдийнхөө төлөө санаа зовсон нь дээр байх оо.

Шэн Юньчө: Би юунд санаа зовох юм бэ? 

Чэн Шинюэ: Хэрэв би буруу санаагүй бол, танай  Яньхүй групп хамгаалалтын системээ хараахан сольж амжаагүй байгаа биз дээ? Яньхүй групп бол өдөр бүр арван сая идэвхтэй хэрэглэгчтэй, 10 жилийн түүхтэй компани. Тэдэнд тулгардаг асуудлуудыг танай тэр дутуу дулимаг хамгаалалтын систем яагаад ч шийдэж чадахгүй.

Шэн Юньчө: Чи битгий хуц! Миний хамгаалалтын систем ямар ч асуудалгүйгээр сар гаруй хугацаанд ажиллаж байна. Тэрнээс гадна би компанийн засвар үйлчилгээний зардлаас хэдэн зуун мянган юань хэмнэсэн. Урт хугацаанд нь харвал Яньхүй групп чамаас татгалзсан нь гарцаагүй зөв сонголт байсан шүү.

Чэн Шинюэ: тийм үү?

Яньхүй компанийн ажилтан: Шэн Захирал аа баларлаа, компанийн систем уначихлаа!

Шэн Юньчө: Чи Юу гэнэ аа?

Жао Ноён: Шэн Юньчө, яг юу болоод байна аа? Байна уу ааваа? 

Аав: Хүү минь, Компанийн систем яагаад уначихав аа? Технологийн дээд хэмжээний уулзалтын төсөл ч бас цуцлагдчихлаа. Юу болоод байна вэ? 

Жао Ноён: Аав аа, тийм биш ээ. Та намайг сонс, энэ нөгөө…

Аав: Чамтай одоо юугаа ярьдаг юм? Чэн Шинюэ хаана байна? Би түүнтэй холбогдож чадахгүй байна.

Жао Ноён: Чэн Шинюэ... тэр... түүнийг... би ажлаас нь халчихсан!

Аав: Юу? Чи чинь яачихсан тэнэг... Миний уурыг хүргэж алмаар байгаа юмуу! Үүнээс хойш би чамтай тогтоосон бүх харилцаагаа тасаллаа,

Жао ноён: Аав… Шэн Юньчө! Энэ бүгд чиний буруу! Чи яагаад Чэн Шинюэ багшаас илүү сайн гэж сайрхаж байсан юм бэ? Үнэхээр чамаас болж би үхлээ. 

Шэн Юньчө:  Яньфэн, Яньфэн, тайвшир! Бид одоо эхний ээлжинд хурдан компани руу буцаж очиж, системийн асуудлыг засах явдал хэрэгтэй! Алив иймшээ, хурдал! Хөөе, явцгаая!

Жөу: Чэн Шинюэ, өмнө нь болсон явдалд уучлаарай. Би хүлцэл өчиж байна.

Чэн Шинюэ: Зүгээр дээ.

Жөу: Манай компанид чиний хамгаалалтын систем хэрэгтэй байна. Чи манай компанид нэгдэж чадах уу? Хэрэв боломжгүй гэвэл... Хөөе, чи яачихав аа? Хурдан, түргэн тусламж дуудаарай!

Жөу: Эмч ээ, бие нь ямар байна вэ?

Эмч: Өвчтөний шинжилгээний хариу маргааш өглөө гарна. Өнөөдөр орой хэн нэгэн энд үлдэж, түүнийг харж хандах хэрэгтэй. 

Жөу: Баярлалаа, эмч ээ. Чи эртхэн явж амар даа. 

ажилтан: Жөү даргаа, та ганцаараа зүгээр юмуу? Энд сувилагч нар байгаа шүү дээ. Чамайг бас ядарч унахыг хармааргүй байна. Хоёр хүн асрах юм болно. Яв даа.

Ажилтан: За за, Жөү даргаа тэгвэл би ингээд явъя.

Чэн Шинюэ: Би яагаад эмнэлэгт байгаа юм бэ?

Жөу: Чэн Шинюэ, чи сэрчихэв үү! Хүүе, яаж байна? 

Сувилагч: Хатагтай Чэн, таны шинжилгээний хариу гарчихлаа. Баяр хүргэе! Та жирэмсэн болсон байна!

Хоёулаа: Юу?

Сувилагч: Баяр хүргэе! Та жирэмсэн болжээ!

Чэн Шинюэ: Юу... би жирэмсэн гэж үү!

Сувилагч: Сэтгэл хөдлөлөө дараарай. Хамаагүй сэтгэл хөдлөлтэй байх нь урагт нөлөөлөх аюултай.

Жөү: За Эмчийн үгийг сонсоё. Юу ч гэсэн суугаадхая.

Сувилагч: Эрхэм ээ, танд бас баяр хүргэе!

Жөү:  Надад Баяр хүргэе гэнээ? Шинюэ…

Чэн Шинюэ: Намайг Чэн Шинюэ гэдэг. 

Жөү: Чэн Шинюэ, энэ хүүхэд…

Чэн Шинюэ: Би энэ хүүхдийг төрүүлэхгүй ээ. Юутай ч энэ талаар одоохондоо ярихгүй байя, ажилд нөлөөлнө. Дээрээс нь бид ийм харилцаатай байгааг яаж бусад хүмүүст хэлэхвдээ.  Бид хосууд уу, эсвэл гэрлэсэн хүмүүс биш. Тэгээд ч бидний нас тохирно гэж үү?

Жөу: Би… Би хариуцлагаа хүлээх болноо.

Тяньцюн группийн ажилтан: Жөү даргаа , баларлаа! Бид хамгаалалтын системийг сольсны дараа компанийн бүх серверүүд унаж, бүх төслүүд зогсчихлоо.

Жөу: өө заа ойлголоо, үйлчилгээний серверүүдэд асуудал гарсан юм байна тэ? Би одоохон очлоо! Шинюэ, манай компанийн серверүүдэд зарим нэг асуудал гарчихаж. Би очиж зохицуулах хэрэгтэй байна. 

Чэн Шинюэ: Серверийн асуудал гэнэ үү? Би чамтай хамт явъя.

Жөу: Заа. 

Шэн Юньчө: : Болчихлоо, ирээд туршаад үз.

Ажилтан:  Ноён Жао, систем буцаад хэвийн болчихлоо!

Шэн Юньчө:  Чэн Шинюэ муу хог... миний хамгаалалтын системийг асуудалтай гэнээ? Инээдтэй юм. Жижиг сажиг асуудал гарах чинь хэвийн шүү дээ. Өдөр бүр л дэмий шуугиан тарих юм! 

Жао ноён: Систем ч яахав зүгээр болчихлоо, гэхдээ техникийн салбарын төслүүд яах болж байна? аав удахгүй юу болоод байгааг асуух байх.  

Шэн Юньчө: Хуучин даргад Чэн Шинюэ компанийн өгөгдлийг хулгайлснаас болоод бид хожигдсон гэчих юмуу?

Жао Ноён: Ингэж болно гэж үү,   

Шэн Юньчө: Болохгүй юу байгаа юм бэ? Угаасаа л манайхаас гарчихсан юм чинь. Та надад итгэх хэрэгтэй. Миний хамгаалалтын систем түүнийхээс 100 дахин сайн. Түүний систем унах л юм бол төслүүд нь аяндаа бидний гарт орно.

Жао ноён: За яахав, чиний хэлснээр хийе. 

Шэн Юньчө: Чи надад итгэх хэрэгтэй, би ямар чамайг хорлох гэж байгаа биш. Хар л даа, систем бүрэн хэвийн ажиллаж байна шүү дээ?

Яньхүй группийн ажилтан: Өөх үгүй ээ! Системд халдлага нэвтэрчихлээ, дахиад л уначихлаа. 

Залуу эзэн Жао: Юу?! 

Шэн Юньчө: Энэ яахаараа ингэдэг юм бэ? 

Хуучин дарга (Жаогийн аав): Новшнууд аа! Намайг ердөө хэдхэн хоног биеэ сувилах хооронд! Та нар ийм том асуудал гаргаад байгаа юмуу?

Жао ноён: Аав аа, энэ…

Аав: Бүтэлгүй амьтан. Чэн Шинюэг ажлаас нь халснаас болоод компанийн системд халдлага нэвтэрч, серверт нөлөөлж, 5 сая юанийн хохирол амсаад байна! Чи компаниа дампууруулахыг хүсээд байгаа юм уу? Бас чи… Чиний тэр хамгаалалтын систем чинь ямар ч хэрэггүй хог байна! Хэрэв чи энэ хохирлыг нөхөн төлөхгүй бол чамайг шоронд хийнэ шүү!

Шэн Юньчө: Дарга аа…

Аав: амаа тат! 

Жао ноён: Аав аа, та энэ удаа Юньчөг буруугаар ойлгож байна. Энэ үнэндээ бүгд Чэн Шинюэгийн буруу байсан юм. Тэр цаагуураа өөр санаа өвөрлөж байсан. Тэр таны ар нуруугаар Тяньцюн группийн ерөнхийлөгч Жоу Шиньяотой сээтэгнэж байсан. Хэрэв Юньчө энэ талаар цаг тухайд нь олж мэдээгүй байсан бол манай хохирол одоогийнхоос  ч илүү их байх байлаа!

Шэн Юньчө:  Тийм ээ, Дарга аа, Чэн Шинюэ танд маш гүн гомдол тээж явдаг байсан. Тэр надад таныг түүнийг хавчин гадуурхаж, авьяасыг нь дарж, карьерт нь саад болж байна гэж хэлдэг байсан. Өө тийн,  тэгээд тэр намайг байнга өөртэй нь хамт явахыг ятгадаг байсан. 

Аав: Айн, үнэн үү?

Шэн Юньчө: Үнээн,  туйлын үнэн! Дарга аа, би таны төлөө үхэхэд ч бэлэн байна! Хэрэв би худал хэлж байвал намайг аянга ниргэг. Дарга аа….

Жао ноён: тийм ээ, аав аа, Юньчө надад худал хэлэхгүй.

Аав: За яахвэ Чэн Шинюэ, чи үнэхээр ач тус мэддэггүй өөдгүй амьтан байж. Би эртнээс тэрэн шиг мундаг хүн яаж манай Яньхуйд зүгээр байгаад байхав. Азаар надад нөөц төлөвлөгөө байсан юм.

Жао ноён: Аав аа, та юу хэлэх гээд байна вэ?

Жао ноёны аав: Миний энэ удаа гадаад руу биеэ сувилах гэж явсан аялал маань бас өөр нэг зорилготой байсан юм. Тэр бол Dack компанитай холбоо тогтоож, хамтран ажиллах тухай хэлэлцээр хийх явдал байсан. 

Шэн Юньчө: Dack Технологи бол манай улсын сүлжээний технологийн хамгийн хүчирхэг компани. Тэд зөвхөн сүлжээний аюулгүй байдлын шилдэг технологитойгоор зогсохгүй техник хангамжийн маш том чадамжтай гэж би сонссон. Жянчэн хотын серверүүдийн 80 хувийг тэд нийлүүлдэг, үүнд манайх ч бас багтана.

Жао ноёны аав:  Тийм ээ. Тэдний тавьсан нөхцөл нэлээд хатуу байсан ч одоо бид үүнд санаа зовоод суух цаг алга. Чи Dack компанийн техникийн даргатай шууд холбогдож, намайг тэдний нөхцөлийг зөвшөөрч байна гэж хэлээд, яаралтай тусламж үзүүлэх хүн явуулах хүсэлт тавь. Ойлгов уу?

Жао ноён: За аав аа. Тэгвэл Чэн Шинюэг яах вэ?

Жао ноёны аав: Серверийн асуудлыг шийдсэний дараа би Чэн Шинюэтэй өөрөө тооцоо бодох болно.

Ажилтан: Жао ноёнтоон, Жянчэн хот дахь Dack компанийн техникийн инженерүүд яг одоо Тяньцюн группийн серверүүдийг засахаар тэнд очиж тусалж байгаа юм байна. Тэдний серверүүд ч бас уначихсан бололтой.

Аав: Ямар сонин тохиолдол бэ! Та хоёр шууд Тяньцюн групп руу очиж, Dack компанийн инженерүүдийг нааш нь урьж авчир.

Жао Ноён: За, бид одоохон явъя.

Тяньцюн группийн ажилтан: Жөү даргаа, Хамгаалалтын системийг сольсны дараа бүх сервер унаж, сүлжээний бүх үйлчилгээ зогслоо. Энэ янзаараа байвал бүх хэрэглэгчийн өгөгдөл устаж, манай компани дампуурахад хүрнэ.

Чэн Шинюэ: Миний анхаараагүй алдаанаас боллоо. Тяньцюн группийн техник хангамжийн систем үнэхээр Янхуй-гийнхтай харьцуулахааргүй. Энэ нь удаад үнэхээр ачааллаа дийлээгүйгээс болж систем бүрэн унасан байна.

Ажилтан: Юу? Дахиад л чи юу? Чамд одоо яаж хэлмээр юм бэ? 

Жөү: Энэ бол Чэн Шинюэгийн асуудал биш. Dack компанийн засварчныг яаралтай дуудаж, системийг дахин засуул.

Ажилтан: Заа.

Ван Жинь: Үгүй ээ, хэрэггүй. Би хэдийнэ чиний өмнөөс Дажэ компанийн инженерүүдийг уриад авчирчихсан. Жөү Шин Ян, Намайг компаниас хэдхэн хоног хол байх хооронд Тяньцюн бараг л дампуурах шахжээ! Хэрэв чи үүнийг зохицуулж чадахгүй бол зүгээр л суудлаасаа буу!

Чэн Шинюэ: Тэр … ??

Ажилтан: Тэр бол Ван Жинь, Ерөнхийлөгч Жөүгийн авга эгч, бас компанийн хоёр дахь том хувьцаа эзэмшигч. Тэр үргэлж Ерөнхийлөгч Жөүг суудлаас нь зайлуулж, өөрөө ерөнхийлөгч болохыг хүсдэг байсан.

Ван Жинь: Жөү Шиньяо, би чамд танилцуулъя. Энэ хоёр бол Dack компанийн техникийн инженерүүд болох Чинь И болон түүний туслах байна. 

Жөү: Нэгэнт та хоёр энд ирсэн юм чинь манай серверийг хурдхан шиг засаад өг!

Инженер Чинь И: Ноён Жөү, танай серверүүдийг Dack компани нийлүүлсэн нь үнэн боловч танай гэрээний хугацаа дууссан. Хэрэв та биднээр үйлчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэхийг хүсвэл шинэ гэрээнд гарын үсэг зурах ёстой.

Жөү захирал: Болноо. Одоо шууд гэрээгээ сунгая.

Инженер Чинь И: За яахав, гэрээг сунгана гэдэг нь тоног төхөөрөмжийн жил бүрийн шинэчлэлт, засвар үйлчилгээний зардал 2 саяас 20 сая юань болж нэмэгдэнэ гэсэн үг.

Жөү захирал: 20 сая юань гэнэ ээ? Энэ чинь дэндүү их байна!

Инженер Чинь И туслах: Та төлөхгүй байхыг сонгож болно шүү дээ; серверүүдээ өөрсдөө засацгаа. Харин Тяньцюн компанийг дампуурахаас өмнө та засаж амжих уу, үгүй юу гэдэг нь таны ур чадвараас л шалтгаална даа, ноён Жөү.

Жөү захирал: Чи намайг сүрдүүлээд байна уу?

Ван Жинь: Сүрдүүлсэн ч яадаг юм? Жөү Шиньяо, Хэрэв  гэрээгээ сунгаж чадахгүй бол сервер үргэлжлүүлэн саатаж, компани хэрэглэгчдээс асар их хэмжээний нөхөн төлбөрийн нэхэмжлэлтэй тулгарна. Тэгээд тэрнийхээ хариуцлагыг чи өөрөө үүрнэ шүү дээ. Хэрэв чи гэрээгээ одоо сунгахгүй бол цаашдаа сунгах төлбөрийг арав дахин их төлж, Тяньцюн компани ижилхэн дампуурах болно. Ямар ч байсан чи ерөнхийлөгчийн суудлаа алдах нь тодорхой боллоо.

Жөү захирал: Ингэлээ гээд чамд ямар ашигтай юм бэ?

Ван Жинь: Ашиг гэнээ? Би чамд үнэнийг хэлсэн байхаа. Би Dack компанитай хэдийнэ тохиролцоонд хүрсэн. Хэрвээ би Тяньцюн группын ерөнхийлөгч болвол гэрээ сунгах төлбөр хуучнаараа байна. Ингээд л Тяньцюн групп Жянчэн хот дахь Dack компанийн охин компани болох болно. Зүгээр л ийм энгийн.

Жөү захирал: Юу? Чи Тяньцюн-ийг худалдахыг хүсээд байгаа юм уу?

Ван Жинь: Тэгээд яавал гэж? Тяньцюн компани миний хяналтанд л байж байвал, түүний ард хэн байх нь надад хамаагүй.

Чэн Шинюэ: Зүгээрээ. Би серверийн асуудлыг шийдэж чадна.

Ван Жинь: Чи өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм бэ? Чамд энд үг хэлэх эрх байгаа гэж үү?

Жөү захирал: Энэ бол миний шинээр ажилд авсан техникийн захирал Чэн Шинюэ. Тэр манай компаний технологийн бүхий л асуудлыг хариуцаж байгаа...

Ван Жинь: Өөх, тийм үү? Чи үнэхээр түүнд ийм их итгэж байгаа гэхээр түүнд ямар нэг онцгой чадвар байгаа юм уу?

Шэн Юньчө:  тэр бол зүгээр л үүргээ дутуу биелүүлсний улмаас ажлаас халагдсан луйварчин. Түүнд ямар чадвар байхавдээ?

Чэн Шинюэ: Шэн Юньчө, чи энд юу хийж байгаа юм?

Шэн Юньчө: Би Dack компанийн инженерүүдтэй уулзахаар ирлээ. Би чамтай уулзах гэж энд ирсэн гэж бодоо юу, хөгшин эгчээ? Та хоёр Dack компанийн инженерүүд мөн үү?

Инженерүүд: Сайн байна уу, 

Шэн Юньчө: намайг Шэн Юньчө гэдэг, Яньхүй группийн техникийн захирал байна. Би дөнгөж сая компанитай ярьсан, тэд биднийг нааш нь явуулсан юм. Манай серверт яаралтай засвар хийх шаардлагатай байна.

Ван Жинь: Байж бай, эдгээр хүмүүс бол миний урьж авч ирсэн зочид. Манай компанийн асуудал хараахан шийдэгдээгүй байгаа тул тэд одоогоор явж болохгүй.

Жао ноён: Та чинь…?

Ван Жинь: Жөү Шиньяогийн авга эгч Ван Жинь. Жөү Шиньяо, чи энэ хоёр инженерийг харж байна уу? Тэд маш их завгүй байдаг. Хэрэв чи одоо надад итгэвэл би тэднийг серверээ яаралтай засах ажлыг зохион байгуулж өгч чадна. Хэрэв тэд хүлээж тэсэхгүй бол шууд явах болно. Энэ компани эрт орой хэзээ нэгэн цагт чиний гараар сүйрэх болно.

Жөү захирал: Чи миний зовлонгоор далимдуулж байна.

Ван Жинь: Олон долоон үг хэрэггүй, чи гарын үсэг зурах уу, үгүй юу?

Ван Жинь: Ингээд л зөв шүү дээ, Шиньяо, хэрэв чи Тяньцюн-ийг эртхэн авга эгчдээ хүлээлгэж өгсөн бол бид ийм их асуудал үүсгэх шаардлагагүй байх байсан юм.

Чэн Шинюэ: битгий зур, Би зохицуулна гэж хэлсэн шүү дээ.

Шэн Юньчө: Жүжиглэхээ больж үз! Чи бол ердөө л өчүүхэн төдий муухан чадвартай, сүлжээний ядмаг засварчин байж инженерийн ажил хийхийг хүсээд байгаа юм уу?

Чэн Шинюэ: Шэн Юньчө, юу ч байсан би нэгэн цагт чиний багш байсан хүн. Над руу ингэх хэрэггүй. Чи ахмад хүн, багшийгаа хүндэтгэх гэж юу байдгийг мэдэх үү?

Шэн Юньчө: Ахмадаа хүндэтгэх гэнэ үү? Үхсэн баас! Хөгшин хүүхэн минь, би чамайг доромжилбол яадаг юм? Хэрэв чи надад дахин нэг удаа дэмий үг хэлж зүрхлэх юм бол би чамайг алгадаж ална шүү.

Жөү захирал: Амаа тат! Хэрэв чи Чэн Шинюэг дахин доромжлох юм бол би чиний амыг тас татах болно шүү! 

Шэн Юньчө: Чи намайг цохиж зүрхлэнэ гэнээ?

Жөү захирал: Энд бол Тяньцюн компани! Чэн Шинюэ бол миний хүн! Дахиад нэг удаа хараагаад үзээрэй!

Жао Ноён: Ван захирал аа, та үүнийг мэдэхгүй байгаа байх, тийм үү? Энэ Чэн Шинюэ бол манай Яньхүй компанид ердөө л доогуур албан тушаалтай техникийн хяналтын ажилтан байсан юм. Тэр манай компанийн технологийг хулгайлж, Жөү захиралд зусардсаны хүчинд л танай Тяньцюн-д суудал олж авсан хэрэг. Та Жөү захирлыг сайн харж хандаж, түүнд хууртагдахаас нь сэргийлсэн нь дээр байх шүү.

Ван Жинь : Чамайг ийм настай байж одоо хүртэл тийм жигшүүртэй зүйл хийнэ гэж санасангүй. Жөү Шиньяо, чи яаж ийм хүнийг ажилд авч чаддаг байна аа? Чи сохорчихсон юм уу?

Жөү захирал: Би бол Тяньцюн компанийн ерөнхийлөгч. Би хэнийг ажилд авах нь танд огт хамаагүй.

Ван Жинь: За яахав, би хамаагүй байж болно, гэхдээ чамд маш бага цаг үлдсэн гэдгийг уриалгаханаар сануулчихъя. Чиний цаг алдсан минут тутамд компани асар их мөнгө алдаж байна.

Чэн Шинюэ: надад итгэ. 

Жөү захирал : Би чамд итгэж байна!

Ван Жинь: Жөү Шиньяо, чи галзуурчихаа юу? Тэр бол ердөө л доогуур албан тушаалтай техникийн ажилтан байхад чи түүнд ингэж зөрүүдлэн итгэсээр байх гэж үү.

Жөү захирал: Би яагаад түүнд итгэж болохгүй гэж? Би тангараглая, та бол ач тус мэддэггүй, зүрх сэтгэлгүй араатан! Миний аав таныг аврах гэж байгаад амиа алдсан шүү дээ! Гэрээг сунгах эсэх нь хамаагүй, таны хүсэж байгаа зүйл бол зөвхөн миний ерөнхийлөгчийн суудал. Танд Тяньцюн компанийг зүгээр тавьж өгснөөс үхтэлээ тэмцсэн нь дээр!

Инженер Чинь И: Ноён Жөү, би чамд сануулчихъя, танай хүмүүс манай серверүүдийг оролдсон байна. Үүнээс үүдэн гарах ямар ч асуудалд бид хариуцлага хүлээхгүй шүү. 

Нөгөө инженер: Хэрэв бид энэ бүх үлдэгдлийг чинь цэвэрлэх хэрэг гарвал гэрээ сунгах төлбөр дахиж хоёр дахин нэмэгдэх болно.

Шэн Юньчө: Тэгвэл би ч бас энэ Чэн Шинюэд сануулчихъя, хэрэв энэ асуудлыг зөв шийдэж чадахгүй бол Тяньцюн групп бүрмөсөн сүйрэх болно. Чи энэ хариуцлагыг үүрч чадах уу?

Жөү захирал: Түүнийг хариуцлага үүрэх ёстой гэж хэн хэлсэн юм бэ? Чэн Шинюэ, санаа зоволтгүй, бүрэн итгэлтэйгээр засвараа хий. Хэрэв ямар нэгэн асуудал гарвал би бүх хариуцлагыг өөрөө үүрэх болно. Гао Мошюань, хариуцлагын мэдэгдэл бэлд. Хэрэв ямар нэгэн том асуудал гарвал би, Жөү Шиньяо, бүх хариуцлагыг үүрэх болно. Үүнд Чэн Шинюэ ямар ч хамааралгүй.

Ажилтан: Заа.

Жөү: Чэн Шинюэ, санаа зоволтгүй, итгэлтэйгээр засвараа хий. Би чиний ар тал чинь байх болно.

Чэн Шинюэ: Би иймэрхүү анхан шатны тоног төхөөрөмж дээр ажиллаагүй удсан ч, коллежид байхдаа үүнээс бүр залхтал ажилладаг байсан юм. Санаа бүү зов. Би таны ерөнхийлөгчийн суудлыг хэвээр үлдээхэд чинь тусална.

Жөү: Заа.

Шэн Юньчө (Дооглон): Үнэхээр сайн жүжиглэж байх чинь. Би бүр та хоёрыг Тяньчюн-ээс яаж зайлж гарахыг чинь хармаар байна.

Жөү : Шэнь Юньчэ, амаа тат, эс бөгөөс хамгаалалтынханд хэлж чамайг хөөнө шүү. Харин чиний хувьд, би Тяньчюн компанийн ерөнхийлөгч. Бүх шийдвэрийг би гаргана. Чамд надад заах эрх байхгүй. 

Ван Жин : За яахав, Жөү Синяо, чи юу чаддагийг чинь харъя. Хэрэв тэр засаж байхдаа алдаа гаргавал би шуул ТУЗ-ийн хурал зарлана гэдгээ хэлчихэе.  Дээрээс нь чамд хариуцлага тооцохоос гадна шоронгийн хаалга татуулж ч чадна шүү.

Чэн Шинюэ : Серверийг унтраа

Ажилтан : За

Нарийн бичиг : Чэнь эгчийг жоохон хөгшин ч гэсэн ийм сайхан биетэй гэж бодоогүй юм байна.

DACK-н инженер 1 : Жоу Ноёнтоон, чи дэндүү тэнэг юм. Бүхэл бүтэн дэлхий даяараа зөвхөн манай Dack компанийн шилдэг инженерүүдээс өөр хэн ч эдгээр серверийг засч чадахгүй. Та нар шиг Луу овогт хятадууд бол амаа татаад байж байх хэрэгтэй. 

Жөү : Амаа тат! Чи өөрөө адилхан Луу овогт  хятад байж… Чи Луу овогт Хятад биш үү айн??  Худлаа гадны царайлж байгааг чинь мэдэхгүй гэж бодоо юу, зүгээр нэг гадаад нэртэй болчихоод  энд ингэж томроод байвал би та нарыг зайлуулж чадна шүү.

DACK-н инженер 1: Чи …

Ван Жин: Заа, тайвшир, тайвшир. Битгий ингэж савла.

Жөү: Яаж байна, засагдсан уу? 

Чэн Шинюэ : Би утаснуудыг нь дахин холбочихлоо. Цаг бага байсан болохоор энэ хуучны аргаар л үзэхээс өөр аргагүй байлаа.  Серверийг сарын дотор сольчихвол асуудалгүй. Би серверийн одоогийн хүчин чадалд тааруулан дахин тохируулъя. Ердөө арван хэдэн минут л болно. 

Шэн Юньчө Онгирох гээд байгаа бол бүүр илүү байх нь яасын бэ, бүхэл бүтэн 30 минутын дотор серверийг засаж, системийг ажиллууллаа. Daсk-ын инженерүүд ч ингэж чадахгүй байх, тийм үү? 

DACK-н инженер 1 Ноён Жоу, энэ эмэгтэй манай серверт гар хүрсэн. Дараа нь асуудал гарвал бид нар лав хариуцахгүй шүү.

Нарийн бичиг : Хариуцахгүй ээ? Үхсэн баас. Та нарын хариуцлага хүлээхийг хүлээж байтал хамаг юм дуусна биз. 

Жөү : Чэнь Шиньюэ, тэднийг бүү тоо, зүгээр л хийх юмаа хий. 

Чэн Шинюэ : За

Чэн Шинюэ : Серверийг асаа 

Ажилтан : За 

DACK-н инженер 2 : бүтсэнгүй, сервер нь болохгүй байна уу? 

Жао Ноён : Би чамд хэлсэн дээ, энэ хөгшин эмэгтэй бол мэхлэгч, зүгээр л онгирч жүжиглэдэг нэгэн. 

Шэн Юньчө : Засах ч аргаа мэдэхгүй байж зөрүүдэлсээр л байна. Чэнь Синьюэ, хэрэв чи өөрийгөө жоохон ч болов анзаарж байгаа бол би чамд аль болох хурдан бууж өгөхийг зөвлөе. Үгүй бол чамд дараа нь уйлах боломж ч олдохгүй шүү. 

Ван Жин : Жоу Синян, хэрэв чи одоо ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорч, бүх хувьцаагаараа надад нөхөн төлбөр болгон өгвөл, би чамайг явуулахгүй байх талаар бодож үзэж магадгүй юм. 

Нарийн бичиг : Хар даа! Сервер аслаа, мэдээллийн сан хэвийн байдалдаа орлоо. Шэн Юньчө : Энэ яаж болов? Энэ худлаа байж таарна 

DACK-н инженер 2 : Сервер зүгээр болчихлоо. Өгөгдөл бүтэн сэргээгдчихсэн байна.

Жөү: Би чамайг Серверийг үнэхээр засчихна гэж бодсонгүй!Чи сүлжээний аюулгүй байдлын ажилтан биш бил үү? Яаж сервер засаж чадаваа? 

Чэн Шинюэ :  Над шиг эмэгтэйчүүдийг хүмүүс ихэвчлэн технологийн мэргэжилтэн гэж хэлдэг. Код бичихээс гадна тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ ч хийж чадна. Эмэгтэй хүн тоног төхөөрөмж засч болохгүй гэж үү? DACK-н инженер 2 :  Гайхалтай! Dack-ын инженерүүд маань ч ийм хурдан хийж чадахгүй. Хатагтай Чэнь Синьюэ, уучлаарай, та хаанаас ийм чадвар эзэмшсэн бэ? Чэн Шинюэ :  Одоо та нар намайг "мэдлэггүй хятад" гэж дуудахаа больсон уу?

 DACK-н инженер 1: хахаха, бүгд үл ойлголцол байжээ. Бид технологи ойлгодог хүмүүсийг хамгийн их хүндэлдэг. Ноён Жөү, одоо сервер засагдсан юм чинь серверийн сунгалтын талаар ярилцах уу? Өө, жилийн хураамжийг хөнгөлж болно. Жөү : Одоо боломжтой гэж үү

 DACK-н төлөөлөгч  : гэхдээ нөхцөл нь та хатагтай Чэнь Синьюэгийн технологи болон Xingyue-г Dack компанид зарах ёстой. Бид нэмэлтээр 10 саяыг төлье.

Жөү: Хмм, 10 сая гэнэ ээ? 

 DACK-н төлөөлөгч  :Гэхдээ хатагтай Чэнь Синьюэгийн технологи болон Xingyue галт ханыг Тяньчюн групп дотор ч оруулаад алдагдуулахгүй гэсэн гэрээ гарын үсэг зурж баталгаажуулах ёстой. 

Нарийн бичиг : Энэ чинь дээрэм л байна шүү дээ!

DACK-н төлөөлөгч  :  Ноён Жоу, та юу гэж бодож байна? 

Жөү : Үгүй ээ! Би үүнийг зөвшөөрч чадахгүй! 

Dack-ын төлөөлөгч:Ноён Жоу, бүү март, та серверийг зассан ч... Тяньчюн группийн серверийн гэрээ дууссан. Хэрэв та сунгахгүй бол бид бүх серверийг эргүүлэн татах болно, тэгвэл танай компанийн бизнес ажиллах боломжгүй болно шүү. Тэр үед зөвхөн дампуураад зогсохгүй, хаалгаа барих болно шүү.

Dack-ын төлөөлөгч 2 : Жозе, эртний хэлц үгэнд "Ухаантай хүн цагийн аясыг дагадаг" гэсэн үг бий. Хэрэв та зөвшөөрвөл 10 саяыг 50 сая болгож өсгөх боломж өгье мөн бид Тяньчюн группын энэ системийг гурван жил үнэгүй ашиглуулахаа амлаж байна.

Жөү :  50 сая аа ? Та нар манай улсад хэдэн хэрэглэгчтэй юм бэ? Хэрэв Чэнь Синьюэгийн патентыг та нарт өгчихвөл 50 сая байтугай 500 сая, бүр 5 тэрбумыг ч асуудалгүй олж авна биз дээ. 

Шэн Юньчө : Ноён Тянь И, тэр таний саналаас татгалзлаа. Түүнийг тоох хэрэггүй. Оронд нь манай компанид очиж манай асуудлыг шийдвэл ямар вэ? 

Dack-ын төлөөлөгч: Ноён Жөү Би танд гурван хоног өгье. Хэрэв гурван хоногийн дараа зөвшөөрөхгүй бол бид ирж бүх серверийг эргүүлэн авна. 

Шэн Юньчө : Эрхэмүүд ээ

Ван Жин : энэ талаар бодож үзээрэй. Хөөе, ноён Жөү Синян, одоо зөвхөн Dak компани л манай серверийн хэрэгцээг хангаж чадна. Хэрэв чи тэр үед нь зөвшөөрөхгүй бол манай компани бүр мөсөн хаагдана. Би яаж Жианчэн дэх "Сарны гэрэлт үдэшлэг"-т оролцох болж байнаа? Энэ бол Тяньчюны хувьцаатай холбоотой! Чи  ажилчдын маань бүх хөдөлмөрийг талаар болгохыг зүгээр хараад суух гэж байгаа юмуу?

 Жөү: Боломжгүй, энэ талаар бодоод ч хэрэггүй.Тяньчюны хувьцаа гарахгүй байсан ч би элэг нэгтнүүдээ мөлжих хутгыг гадныханд хэзээ ч өгөхгүй. 

Ван Жин :: За яахав, тэгвэл маргааш дээд түвшний шийдвэр гаргах хурал зарлана. Хэрэв чи тайлбар өгч чадахгүй бол огцруулах болно шүү. Т

Нарийн бичиг: Ноён Жөү, бид одоо яах вэ? Компани хаагдсанаас болоод Сарны гэрэлт цуглаанд оролцож чадахгүй болбол яах вэ?.... олон жилийн турш IPO-д бэлдсэн бидний бүх хүчин чармайлт талаар болох нь ээ

Жөү Синяо: Үгүй ээ, мэдэхгүй юмаа. 

Чэн Шинюэ: Энэ чинь тийм том асуудал юм уу? Өөр серверийн үйлчилгээ үзүүлэгч олчихъё л доо 

Нарийн бичиг: Хэлэхэд ч амархан л даа. Бидэн шиг хэмжээний интернет компаниуд хатуу шаардлага бүхий сервер ашигладаг. Дэлхийн хэмжээнд зөвхөн Dack  л тэр шаардлагыг хангаж чадна. Үгүй гэвэл Хятадын интернет салбар олон жилийн турш Японд дарагдаж ирсэн гэж бодохгүй байна уу? Тан  шиг технологийн мэргэжилтэн яаж ийм энгийн зүйлийг мэдэхгүй байж чадна аа? 

Чэнь Синьюэ: Би үнэхээр мэдэхгүй юм байна. Гэхдээ миний өөрөө угсарсан серверүүд нэлээд сайн ажилладаг байсан юмсан. 

Нарийн бичиг: үнэхээр үү? Тэгвэл та Тяньчюнд Dack-аас илүү хүчирхэг сервер угсарч өгч чадна гэсэн үг үү

Жөү: Одоо оройтсон. Хэдий тэр тийм чадвартай байсан ч амжиж хийж чадахгүй. Чэн Шинюэ :Тийм ээ, Чэнь-ий сервер, 0-ээс 1 хүртэлх үйлдвэрлэлийн явцад л гэхэд дор хаяж 3 сар болно

Нарийн бичиг: Гурван сар гэнэ ээ? Ноён Жоу, бид одоо яах вэ? Үнэхээр тэдний саналыг  зөвшөөрөх ёстой юу? 

Жөү: Хятадад Тяньчюны одоогийн нөхцөл байдлыг шийдэж чадах нэг компани байгаа, гэхдээ тэд армынх болохоор хувийн компаниудтай хамтардаггүй.

Чэнь Синьюэ:Ямар компани юм? 

Жөү: Сян-ин Групп

 Чэнь Синьюэ:Сян-ин Групп... 

Ли Синь (Ли Шин группын захирал ): Синьюэ манай серверийг засаж өгсөнд  баярлалаа. Тэгээгүй  бол армид зориулсан дроны дөрөв дэх үйлдвэрлэлд том асуудал болох байлаа. Чи надад маш том тус боллоо. Хэрвээ чамд хэрэг гарвал шууд хэлээрэй! 

Чэнь Синьюэ: Ли Синь , бид чинь сайн найзууд шүүдээ юундаа ингэж эелдэг зан гаргадаг юм бэдээ? Завтай үед нь  нэг хоолонд орцгооё! 

Ли Синь: Тэгэлгүй яахав. Гэснээс, надад нэг багц Франц үнэртэн байгаа, гэхдээ гэрт байгаа болохоор  чамайг дараа ирэхэд чинь өгье.

Чэнь Синьюэ:  Заа, хэлсэндээ хүрнэ шүү. Үгүй бол би Сян-ин Группийн бүх электрон төхөөрөмжүүдийг системээс  нь гаргачихна шүү! 

Тяньчюны ажилтан: Сян-ин Групптэй бид өөрсдийгөө харьцуулаад ч хэрэггүй. Жөү : Энэ удаа манай Тяньчюн үнэхээр өнгөрлөөдөө

Чэнь Синьюэ: Хэрэв та Сян-ин Группийн тухай ярьж байгаа бол амархан шийдэж чадна. 

Жөү : Чи үүнийг амархан гэж бодоо юу? 

Тяньчюны ажилтан: Чэнь эгчээ, та яаж ингэж хэлж чадаж  байнаа. Тэр чинь Сян-ин Групп! Тэдний ард арми байгаашүүдээ. Манайх шиг жижиг компани байтугуай Хятадын шилдэг арван компаниуд ч тэдний өөдөөс үг хэлж чаддаггүй шдээ

 Чэнь Синьюэ: Тэд чадахгүй байлаа гээд  би чадахгүй гэсэн үг биш. дүү минь, өнөө үед бүх хүн л танил талтай байгаа. 

Жөү : Намайг тайвшруулах хэрэггүй. Би өөрийн компанийнхаа төлөө чиний технологи болон  системийг чинь зарахгүй, үүнд санаа зовохгүй байж болно. 

Чэнь Синьюэ: Та нар яагаад надад итгэхгүй байгаа юм бэ? Би та нарыг дагуулаад очъё тэгээд та нар өөрсдөө хар. 

Жөү: Жинхнээсээ юу ?  

Чэнь Синьюэ: Тэгэлгүй яахав, явцгаая. 

Тяньчюны ажилтан: Яасан бэ? Арай дэндүү том ярьцан уу?

Чэнь Синьюэ: Надад яаралтай ажил гарчихлаа. Та нар түрүүлээд явж байхуу?. Тяньчюны ажилтан: Бид яаж очих юм бэ? Бид ямар Сян-ин Группийн захирлыг таних биш. Очсон ч хаалгаар нь ч орж чадахгүй байхдаа. 

Чэнь Синьюэ: Тйим гэж үү?  Энэ бичгийг аваад Сян-ин Групп дээр очиж Ли Синь захирлыг нь олж уулз.Гурав хоногийн дотор ирж сервер суурилуулж өгөөрэй гэж хэл. 

Жөү: Өрийн бичигээ? Тэр чамд өртэй гэж үү? 

Чэнь Синьюэ: Тэр надад өртэй нь үнэн. Амалсан Франц үнэртнээ төлөх цаг  нь болсон гэж хэл.

Тяньчюны ажилтан: Франц үнэртнийг хэдэн арван саяар ч худалдаж авч чадахгүй серверээр солих гэж үү? Энэ чинь тэдэнд алдагдалтай биш гэж үү?

 Чэнь Синьюэ: Харин ч надад алдагдалтай санагдаж байна. Хэрэв Чэнь Сян групп-н төлөө биш байсан бол энэ өрийн бичиг Сян-ин Группийн багадаа л тал хувьтай нь тэнцэх байсан юм шүү. За, та нар хурдлаарай, би түрүүлээд явж байя.

Тяньчюны ажилтан: Тэр айсандаа зугтаачихлаа. Та жинхнээсээ энэ хэрэггүй цаасыг бариад Сян-ин Групп рүү явах гээгүй биздээ? Энэ залилангаас ямар ч ялгаа алга. 

Жөү:  Одоо туршиж үзэхээс өөр арга байхгүэ.  Сян-ин Групп рүү явцгаая. 

Тяньчюны ажилтан: Жоу ноёнтоон, та Тяньчюн Группийн ерөнхийлөгч биз дээ, энэ бүхэн шал дэмий зүйл шиг санагдахгүй байна уу? 

Жөү:  Чэнь Синьюэ бидэнд олон удаа тусалсан шүү дээ.Түүнийг бидэнд худлаа ярисан гэж бодохгүй байнаа. . 

Тяньчюны ажилтан: Гэхдээ энэ чинь Хятадын хамгийн алдартай армийн серверийн компани Сян-ин Групп шүү дээ. Тэдний эзэн  бол хааны угсаатантай  дүйцэхүйц хүн байгаа.  Гэтэл бид... нэг муу ганц өрийн бичиг бариад очих гээд байдаг. Энэ утгагүй биш гэж үү? 

Жөү:  Одоо бидэнд оролдож үзэхээс өөр арга алга. 

Сян-ин-ийн хамгаалагч: Зогс! Энэ бол Сян-ин Группийн төв байр. Гадны хүмүүсийг оруулах хориотой. 

 Жөү: Сайн байна уу, би Тяньчюн Группийн ерөнхийлөгч байна. Ли захиралтай  уулзахаар ирсэн юм. 

Сян-ин-ийн хамгаалагч: Та уулзахаар цаг товлосон уу? 

Жөү:  Үгүй, цаг аваагүй. 

Сян-ин-ийн хамгаалагч: Та нар энд асуудал үүсгэх гээ юу?

Жоу Синяо: Үгүй ээ, миний найз  болон Ли захирал эртний танилууд юмаа. Ороод миний хэлснийг дамжуулаад өгч болох уу? 

Сян-ин-ийн хамгаалагч: Эндхийг чи хаанах гэж бодоод байнаа? Сян-ин Группийн ерөнхийлөгчтэй хүссэн үедээ уулздаг гэж бодоо юу? Зайлцгаа!

Гүо менежер:  Та нар юу хийцгээгээд байнаа? Энэ бол группын төв байр. Юундаа маргалдаад байгаа юм бэ? 

Сян-ин-ийн хамгаалагч:  Гүо менежер ээ, 

Жөү: Гүо менежер ээ, сайн байна уу, би бол Тяньчюн Группийн ерөнхийлөгч Жөү Синян байна. Ли даргатай уулзах гэсэн юм. 

Гүо менежер: Захирал их завгүй байгаа, хэлүүлэх зүйлээ хурдан хэлчих. 

Жөү Синяо: Надад Ли даргатай ярих маш чухал ажил байна. Өө,Энэ бол миний найзын өгсөн түүний өрийн бичиг. 

Гүо менежер: Өрийн бичигээ? Яадаг өрийн бичиг вэ? 

Жөү Синяо: Үүнийг Ли захиралд үзүүлэхэд  л тэр заавал уулзана гэсэн. 

Гүо менежер: Чэнь Синьюэ….. Тэр чинь…

Тяньчюны ажилтан: Жөү ноёнтоон, энэ өрийн бичигийг үнэхээр бүтнэ гэж бодсонгүй. 

Жөү: Энийг надад Чэнь Синьюэ өгсөн юм. Тэр хэлэхдээ, үүнийг Ли даргад өгөхөд л тэр заавал уулзана гэсэн. 

Гүо менежер: Өгөхөө! Та нар намайг алах гээ юу? 

Жөү: Гүо менежер ээ, наадх чинь юу гэсэн үг вэ?

Гүо менежер: Та нар нэг ямар ч дэлгэрэнгүй мэдээлэлгүй, гарын үсэггүй, 20 хүрэхгүй үгтэй, хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй нэг хачин цаас авчирчихаад биднээс мөнгө салгах гэж оролдож байна уу? Тэднийг нэн даруй эндээс хөө! 

Жөү Синяо: Гүо Жин, чи юу хийж байнаа? Энийг Чэнь Синьюэ өгсөн. Тэр намайг хуурах ёсгүй. 

Гүо менежер: Чэнь Синьюэ? Тийм хүн мэдэх ч үгүй юм байна. Тийм муур, нохой ч мэдэхгүй юм байна. Та нар хаана байгаагаа мэдэж байна уу?

Тяньчюны ажилтан:Жөү ноёнтоон, та хар даа, би Чэнь Синьюэгт итгэх хэрэггүй гэж мэдээд байсан юмаа. Одоо бид яах вэ?

Жөү:Гүо менежер ээ, дотогш ороод зүгээр л түүнд хэлээд өгчих. Миний найз хэлэхдээ Ли захирал түүнд Франц үнэртэний өртэй гэсэн.  Тэр Ли захиралаас тусламж асуу гэж хэлсэн юм. Тэр хүдлаа ярих хүн бишээ. 

Гүо менежер: Нэг муу үнэртнээр чамайг хуурч Сян-ин Группт алуулахаар авчиржээ.   Жөү ерөнхийлөгч өө, та яаж ийм тархитай ерөнхийлөгч болсон юм бэ? Та нарыг ер нь ямар зорилготой байгааг чинь мэдэхийн тулд Аюулгүй байдлын алба руу явуулж байцаалт авах хэрэгтэй юм байна. 

Цай хатагтай : Энд юу болоод байгаа юм бэ? 

Гүо менежер: Энэ хоёр хүн өрийн бичиг бариад захирлаас мөнгө нэхээд байна. Цай хатагтай: Өрийн бичиг ээ? Ха! Инээдтэй юм! Тэднийг эндээс хөө! Гадны хүмүүс харвал яах болж байна? 

Гүо менежер: ойлголоо, ойлголоо, та завгүй шүүдээ. Та нар юу хуурамчаар сэдээд байгаа юм бэ? Өрийн бичиг, Франц үнэртэнг төлөх гэнэ үү? Пах! Франц үнэртэн! Сян-ин Группийг  үнэртэн авч чадахгүй гэж бодоо юу? Толгойг нь хага цохи! 

Цай хатагтай(дотоод дуу хоолой):Үнэртэн! 

Цай хатагтай: Зогс! 

Цай хатагтай: Та нар сая Франц үнэртэн гэж юу хэлсэн бэ? 

Гүо менежер: Энэ хоёр нөхөр өрийн бичиг барьчихаад даргаас өр нэхээд байна. Цай хатагтай: Өрийн бичиг ээ? …..Чэнь Синьюэ... 

Гүо менежер: Цай захирал аа, энэ ойлгомжтой хуурамч шүүдээ! 

Цай хатагтай:Чи муу зэвүүн амьтан, түүнийг тавь!

Цай хатагтай: Дүү минь, чи энэ өрийн бичгийг хаанаас авсан юм бэ? 

Жөү Синяо: Үүнийг Чэнь Синьюэ надад өгсөн. Тэр хэлэхдээ, бид үүнийг Ли захиралд өгөөд тусламж хүсвэл Сян-ин Групп заавал тусална гэсэн. Манай Тяньчюн Группийн серверүүдийг Dak компани эргүүлэн татах гээд байна. Одоо манай компанийн үхэл амьдралын  зааг дээр байна. 

Цай хатагтай: Энэ бол Жианчэн дэх интернетын салбарын  өсөж буй Тяньчюн Групп байна... Би ойлголоо, гэхдээ захирал одоогоор хуралтай байна. Би хурал дууссаны дараа холбогдъё. 

 Тяньчюны ажилтан: Энэ өрийн бичиг үнэхээр тийм хүчтэй гэж үү? Чэнь Синьюэ биднийг хуураагүй байжээ.

Цай хатагтай: Магадгүй энэ та нарын бодсоноос ч илүү тус болох байх. Та одоо буцаж болно. Ямар нэгэн мэдээ гарвал би тантай нэн даруй холбогдоё. 

Жөү Синяо:  ойлголоо, явцгаая

Цай хатагтай: Захиралаа, Тяньчюн Группийн ерөнхийлөгч Жөү Синян Чэнь Синьюэгийн өрийн бичгийг барин төв байранд ирж, серверийн нөөц авахын тулд группын тусламжийг хүссэн байна. 

Ли захирал: манай компанийн хамгийн сүүлийн үеийн серверийг нэн даруй хүргүүлэхээр зохицуул. Үгүй, ер нь би өөрөө очноо. 

Найз эмэгтэй: Синьюэ, чи бүх үл хөдлөх хөрөнгө, хувьцаагаа зараад арай хүнтэй гэрлэх гэж байгаа юм биш биз? 

Чэнь Синьюэ: Үнэндээ, би жирэмсэн болсон бололтой. 

Найз эмэгтэй: Гайхалтай! Синьюэ, чи яаж ганц  үг ч хэлэхгүй байж чаддаг байнаа. Атаархамаар юмаа. 

Чэнь Синьюэ: Зүгээр дээ, чи ч бас удахгүй хүүхэдтэй болноо.  

 Найз эмэгтэй: За, би чадах бүхнээ хийнээ . За, би одоо явлаа.. 

Чэнь Синьюэ: Чи ирчихэвүү? оройн хоолтой яг таарлаа. 

Жөү Синяо: Чи энд юу хийж байгаа юм бэ? 

Чэнь Синьюэ:Чи яагаад намайг болон гэдсэн дэх  хүүхдээ эелдэгээр угтаж авахгүй байна вэ? 

Жөү Синяо: үгүй ээ, би зүгээр л чи миний гэрийг яаж мэдсэнийг, яаж орж ирснийг чинь гайхаж байна... 

Чэнь Синьюэ:Над шиг ийм  техникч хүнд байршил олох эсвэл кодыг нь тайлах тийм хэцүү гэж үү? 

Жөү Синяо: Тиймдээ, чи чинь энэ салбарын шилдэг нь шүүдээ.Гэхдээ яагаад чи миний гэрийг надаас илүү сайн мэддэг юм шиг санагдаад байна аа? 

Чэнь Синьюэ: Энэ магадгүй гэдсэнд байгаа бидний хүүхдээс болсон юм боловуу? Би хүүхэддээ өдөр бүр бэлэн хоол идүүлэхийг хүсэхгүй байна!

Жөү Синяо: Ли..

Чэнь Синьюэ:  За, хоол хөрлөө, эхлээд идэцгээе

Жөү Синяо: Хөөх, Чиний хийсэн хоол үнэхээр амттай байна! Би ийм амттай хоол идээгүй удсан байна. Энэ хоол бол сүүлийн үед идсэн хамгийн амттай хоол байлаа.

Чэнь Синьюэ: Чамд таалагдсанд баяртай байна. Өө, нээрээ, чи Ли Синтэй уулзсан уу? 

Жөү Синяо:  Үгүй. 

Чэнь Синьюэ: : Ли Синь, тэр яагаад хэлсэн үгэндээ хүрэхгүй байнаа?

Жөү Синяо:  тийм ч биш л дээ.Ли захирал  томилолттой байгаа. Цай  туслах нь биднийг хүлээн авсан. Тэр цааш нь дамжуулна гэсэн ч бүтэх эсэхийг нь мэдэхгүй  байна. 

Чэнь Синьюэ:Хатагтай Цай бол найдвартай хүн, санаа зоволтгүй. Нэмээд  ид

Жөү Синяо: би цадчихлаа. 

Чэнь Синьюэ: Чи цадсан юм чинь би одоо явьядаа. 

Жөү Синяо: Би чамайг гаргаж өгье.

 Чэнь Синьюэ: За, би явлаа. 

Жөү Синяо: Эсвэл чи үлдээд өнөөдөртөө энд хоночих юмуу?

Чэн Шинюэ: Тэгвэл тэгье дээ.

Чэн Шинюэ: Чи намайг буйдан дээр унтуулах гэж байгаа юмуу? 

Жөү: Би буйдан дээр унтая, чи унтлагын өрөөнд унт. Юу гэж жирэмсэн хүнийг буйдан дээр унтуулах билээ?

Чэн Шинюэ: Гэхдээ энэ буйдан…

Жөү: Чи тайван очиж амар даа. 

Чэн Шинюэ: За. 

Жөү: Хүүе болгоомжтой, зүгээр үү? 

Чэн Шинюэ: Зүгээрээ, явж унтлаа. 

Жөү: Чи шагайгаа мултлачихсан юм биш үү? Суу, би хараадхая. Хавдчихсан байна. Манайд байгаа эмийн хайрцагнаас эм аваад ирье.

Чэн Шинюэ: Өө, хэрэггүй дээ.

Жөү: Чи шагайгаа мултлачихсан юм биш үү? Суу, би хараадхая. Хавдчихсан байна. Манайд байгаа эмийн хайрцагнаас эм аваад ирье.

Чэн Шинюэ: Өө, хэрэггүй дээ.

Чэнь Шиньюэ: Яаая, өвдөж байна. 

Жөү: Уучлаарай. Би яс хугарсан эсэхийг нь л шалгах гэсэн юм. Тэвчээртэй байж бай. Яаж байна? алхаж чадах нь уу? Гэртээ байхдаа хүчирхэг мундаг эмэгтэй шиг байх хэрэггүй. Би чамайг тэврээд яьъя. Заа чи сайхан амар даа. Би бас явж унтъя. Сайхан амраарай. 

Чэн Шинюэ: Сайхан амраарай. 

Вэн Жинь: Жөү Синяо, Би чамайг ирж чадахгүй байх гэж бодсон юм. Өнөөдөр миний зарласан энэ ТУЗ-ийн хурлын зорилго маш энгийн. Удирдах бүрэлдэхүүн бид бүгдээрээ таныг Тяньчюн Группийн ерөнхийлөгчийн албан тушаалаас сайн дураараа буухыг нэгэн дуугаар хүсэж байна.

Вэн Жинь: Жөү Синяо, Би чамайг ирж чадахгүй байх гэж бодсон юм. Өнөөдөр миний зарласан энэ ТУЗ-ийн хурлын зорилго маш энгийн. Удирдах бүрэлдэхүүн бид бүгдээрээ таныг Тяньчюн Группийн ерөнхийлөгчийн албан тушаалаас сайн дураараа буухыг нэгэн дуугаар хүсэж байна.

 

Жөү захирал (Жөү Шиньяо): Хүндэт зочдоо, намайг Тяньцюн группийн ерөнхийлөгчийн албан тушаалыг авснаас хойш би чадах бүхнээ хийсэн, компани ч цэцэглэн хөгжиж байна. Саяхан болсон технологийн дээд хэмжээний уулзалт дээрээс ч бид компанидаа хэдэн арван сая юанийн төслийг авч чадсан. Та нар яагаад надаас урваж байгаа юм бэ?

хувьцаа эзэмшигч: Жөү Ерөнхийлөгч өө, арай ч бас ингэж ярьж болохгүй ээ. Та компанийн төлөө их зүйл хийсэн нь үнэн, гэхдээ ерөнхийлөгч хүний хувьд энэ бол угаасаа таны хүлээсэн үүрэг. 

Хувьцаа эзэмшигч2: Бид танд итгэж байсан, гэвч та Dack компаний дургүйг хүргэж, компанийн ашиг сонирхолд шууд хохирол учрууллаа. 

Жөү: Та нар….

Ван Жинь: Хүмүүсийн хэлж байгаа буруу биш шдээ. Dack компанитай гэрээ байгуулахаас татгалзсан болохоор чинь тэдний компани серверүүдээ буцаан авч, хамтын ажиллагаагаа цуцалсан. Тэгээд Тяньцюн компани бүхэлдээ гацалтанд орохоор байна. Тяньцюн-ий амсах хохирол хэдэн арван саяар зогсохгүй шүү. Энэ одоогийн гэрээ нь байна. Өөртөө нэр төртэйгөөр ухрах гарц үлдээж, энд гарын үсэг зур.

Жөү захирал: Ван Жинь, чи ч том асуудалд унаж байна даа. 

Ван Жинь: Би энэ өдрийг маш удаан хүлээсэн. 

Хувьцаа эзэмшигч: Жөү даргаа, компанийн төлөө болон өөрийнхөө төлөө чи гарын үсэг зурсан нь дээр. Үүнээс гадна, чи зөвхөн компанийн ерөнхийлөгчийн суудлаа л өгч байгаа болохоос компанийн хувьцаагаа хэвээр үлдээж байгаа. Чи амьдралынхаа эцсийг хүртэл ногдол ашиг аваад, амар жимэр амьдарч болно шүү дээ.

Ван Жинь:  Жөү Шиньяо, би чамайг хангалттай өршөөсөн. Даварч болохгүй шүү. Одоо чамд зөрүүдлэн эсэргүүцэхээс өөр ямар сонголт байгаа гэж? Чи Тяньцюн компанид шинэ сервер нийлүүлэгч олж чадна гэж бодоо юу? 

Чэн Шинюэ: Байхгүй гэж чи яаж мэдэж байгаа юм? 

Ван Жинь: Дэмий юм ярьж гэнэ. Dack компанийг орлож чадах өөр ямар компани байдаг юм?

Чэн Шинюэ: Сиан-Ин групп. 

Ван Жинь:  Жөү Шиньяо, би чамайг хангалттай өршөөсөн. Даварч болохгүй шүү. Одоо чамд зөрүүдлэн эсэргүүцэхээс өөр ямар сонголт байгаа гэж? Чи Тяньцюн компанид шинэ сервер нийлүүлэгч олж чадна гэж бодоо юу? 

Чэн Шинюэ: Байхгүй гэж чи яаж мэдэж байгаа юм? 

Ван Жинь: Дэмий юм ярьж гэнэ. Dack компанийг орлож чадах өөр ямар компани байдаг юм?

Чэн Шинюэ: Сиан-Ин групп. 

Ван Жинь:Хөөе, та нар сонсов уу? Сиан-Ин групп бол цэрэг-үйлдвэрлэлийн, армийн суурьтай том аж ахуй нэгж. Тэд хувийн компаниудтай хэзээ ч хамтарч ажилладаггүй юм. Хэрэв Жөү Шиньяо үнэхээр тэгэх боломжтой байсан бол Тяньцюн групп хөрөнгийн биржид бүртгүүлэхдээ бусдаас гуйж гувшаад явж байхгүй байсан юм. Жөү Шиньяо, би чамайг ямар  гайхалтай санаа болсон болдоо гэсэн чинь, зүгээр л энд өөрийгөө онигоо болгоод сууж байдаг. Бас чи, Хэрэв чи үнэхээр Сиан-Ин группийг Тяньцюн компанид сервер нийлүүлэхийг зөвшөөрүүлж чадах юм бол би, Ван Жинь, өөрийн биеэр өвдөг сөгдөж байгаад уучлалт гуйя. 

Чэн Шинюэ: Заа чи хэлсэн шүү. Тохирлоо.

Ван Жинь: Жөү Шиньяо! Чи зүгээр л нэг хүүхний ард нуугдаж байдаг… Одоо өөрийгөө нэг хар даа, чамд ерөнхийлөгч хүний шинж огт алга. Өнөөдөр компанийн дээд түвшний ТУЗ-ийн уулзалт болж байхад чи зүгээр л нэг хүүхнийг дагуулаад ороод ирлээ. Биднийг ер нь юу гэж бодоод байна аа? 

Хувьцаа эзэмшигч: Тийм ээ, чи үнэхээр биднийг огт хүндэтгэхгүй байна! Чамд ер нь ямар нэг арга чарга байна уу? Дугараач. 

Жөү захирал: Би Чэн Шинюэд итгэж байна; тэр Сиан-Ин групп ирнэ гэж хэлсэн л бол тэд гарцаагүй ирэх л болно.

Ван Жинь: Жөү Шиньяо, чи үнэхээр энэ хүүхнээр хамаг тархиа угаалгачихаж! Бүгдээрээ л Сиан-Ин групп, Сиан-Ин групп гээд байдаг. Тэгээд Сиан-Ин чинь хаана байгаа юм бэ?  "Шианъин" групп, "Шианъин" групп гээд байх юм, тэр чинь хаана байна вэ? Бидний сонсож ч байгаагүй тэр групп нь тэгээд хаана байгаа юмбэдээ.

Ли Шин: Биднийг ирэхгүй гэж хэн хэлсэн юм бэ?

Ван Жинь: Жөү Шиньяо, чи үнэхээр энэ хүүхнээр хамаг тархиа угаалгачихаж! Бүгдээрээ л Сиан-Ин групп, Сиан-Ин групп гээд байдаг. Тэгээд Сиан-Ин чинь хаана байгаа юм бэ?  "Шианъин" групп, "Шианъин" групп гээд байх юм, тэр чинь хаана байна вэ? Бидний сонсож ч байгаагүй тэр групп нь тэгээд хаана байгаа юмбэдээ.

Ли Шин: Биднийг ирэхгүй гэж хэн хэлсэн юм бэ?

Чэн Шинюэ: Ли эгч ээ, та аль хэдийн 40 нас хүрэх гэж байж ямар сүртэй орж ирдэг юм бэ!

Туслах: Ли эгч гэнээ? Тэр бидэнд туслахаар ирсэн хэрэг үү?

Чэн Шинюэ: Ли эгч энд ирсэн учраас серверийн асуудал шийдэгдсэн. Ли эгч ээ, танд цагийн баримжаа байна уу, Хэрэв та үүнээс жаахан л хоцорсон бол хоол аль хэдийн хөрчих байлаа!

Ли Шин: Шинюэ минь, амттай хоолон дээр оройтоод ч хамаагүй ир гэдэг биз дээ. Хэрвээ би эрт ирчихсэн бол Жөү ерөнхийлөгч энэ олон хүний жинхэнэ мөн чанарыг таньж чадахгүй байлаа. 

Чэн Шинюэ: Шиньяо, би чамд танилцуулъя. Энэ бол Сиан-Ин группийн ТУЗ-ийн дарга Ли Шин, бас миний сайн найз байгаа юм. Цаашдаа дарга Ли-гийн компаниас бид серверүүд ашиглах болно.

Жөү: Ли даргаа сайн байна уу.

Хувьцаа эзэмшигч: Юу? Сиан-Ин группын ТУЗ-ийн дарга гэнээ? Энэ чинь……

Ван Жинь: Жөү Шиньяо, чи эдгээр жүжигчдийг хаанаас олоод ирэв ээ? Тэд бүгд үнэхээр үнэмшилтэй жүжиглэж байна шүү! Цэргийн үйлдвэрийн даргын дүрд тоглох нь цэргийн шүүхээр шийтгэгддэг гэмт хэрэг гэдгийг чи мэдэхгүй байна уу? Эсвэл чи амьдралынхаа үлдсэн хугацааг шоронд өнгөрүүлэхийг хүсээ юу?

Туслах: За больж үз. Чи "Сиан-Ин" группийн ТУЗ-ийн даргыг танихгүй байна гэж үү? Чи интернет хэрэглэдэггүй юмуу? 

Хувьцаа эзэмшигч: Ван даргаа, үнэхээр Сиан-Ин группийн ТУЗ-ийн дарга Ли Шин мөн бололтой. 

Ван Жинь: Энэ яахаараа ийм байдаг билээ?

Ван Жинь: Жөү Шиньяо, чи эдгээр жүжигчдийг хаанаас олоод ирэв ээ? Тэд бүгд үнэхээр үнэмшилтэй жүжиглэж байна шүү! Цэргийн үйлдвэрийн даргын дүрд тоглох нь цэргийн шүүхээр шийтгэгддэг гэмт хэрэг гэдгийг чи мэдэхгүй байна уу? Эсвэл чи амьдралынхаа үлдсэн хугацааг шоронд өнгөрүүлэхийг хүсээ юу?

Туслах: За больж үз. Чи "Сиан-Ин" группийн ТУЗ-ийн даргыг танихгүй байна гэж үү? Чи интернет хэрэглэдэггүй юмуу? 

Хувьцаа эзэмшигч: Ван даргаа, үнэхээр Сиан-Ин группийн ТУЗ-ийн дарга Ли Шин мөн бололтой. 

Ван Жинь: Энэ яахаараа ийм байдаг билээ?

Ли Шин: Ерөнхийлөгч Жөү, би Шинюэгийн сайн найз Ли Шин байна. Би болсон явдлын талаар сонссон. Манай "Сиан-Ин" групп та бүхэнд өөрсдийн хамгийн дэвшилтэт серверүүдийг нийлүүлэхэд бэлэн байна, мөн бид ирээдүйн бүх шалгалт, засвар үйлчилгээний зардлыг бүрэн хариуцах болно. 

Туслах: Ноён Жөү, энэ бол 10 жилийн хугацаатай гэрээ. Та бүх үйлчилгээг авахын тулд "Сиан-Ин" группт жилд ердөө 1-хэн юань төлөхөд л хангалттай.

Ажилтан: Юу? Нэгхэн юань гэнэ ээ?

Жөү захирал: Нээрээ юу? 

Туслах: Тийм ээ, 

Жөү захирал: Баярлалаа ТУЗ-ийн даргаа. 

Ли Шин: Талархмаар байвал Шинюэд л таларх. Шинюэ, намайг гоё хоолонд оруулаарай. 

Чэн Шинюэ: Өөх, харж байж болъё. Би ойрд их завгүй байгаа. Завтай болохоороо яръя.

Ли Шин: Чи үнэхээр харамч юм аа. Би чамд туслах гэж тэр хоолоос ирж байхад ганц хоол авч өгөхгүй гэж үү… За за, хэд хоногоос уулзаж байгаад болъё. Би өөр ажилтай. Явлаа.

Чэн Шинюэ: Заа. 

Жөү захирал: одоо "Сиан-Ин" группийн серверийн гэрээ миний гарт байна. Өөр ерөнхийлөгчийн суудлаас намайг буулгахыг хүсэж байгаа хүн байна уу,?

Хувьцаа эзэмшигч: Уучлаарай, Жөү захирал аа, бид жоохон төөрөлдсөн байж.

Өөр нэг хувьцаа эзэмшигч: Тийм ээ, тийм, бид зүгээр л компанидаа санаа зовсондоо л... Сервер зүгээр болсон тул Жөү захирлын чадварт хэн ч эргэлзэхгүй гэдэгт итгэлтэй байна.

Жөү захирал: Та нарт өөр асуудал байхгүй бол тарцгаая.

Ван Жинь : Жөү Шиньяо, зүгээр л хүлээж бай, би ингээд зүгээр өнгөрөөхгүй шүү.

Жөү: Хүссэнээрээ л бол.

Чэн Шинюэ: За, ингээд бүх зүйл шийдэгдлээ. 

Ажилтан: Чэн эгчээ, та үнэхээр мундаг юм! Та яаж яваад "Сиан-Ин" группийн даргыг энд авчирч чадав аа?

Чэн Шинюэ: Би чамд өмнө нь хэлсэн шүү дээ, чи л надад итгэхгүй байсан.

Жөү захирал: Баярлалаа Чэн Шинюэ.

Чэн Шинюэ : Надад баярлалаа гээд яахавдээ, хүүхдийнхээ аавд ингэлгүй яахав.

Ажилтан: Чэн эгчээ, та юу гэсэн бэ? Жөү захирал хэний аав гэнээ?

Жөү: Аан, яахав намайг хэзээ нэгэн цагт аав болно л гэж хэлсэн юм. Чи буруу сонссон байх, тийм ээ? Шинюэ? 

Ажилтан: Шинюэ гэнэ үүү?

Чэн Шинюэ: Заа болноо. ингээд бүх зүйл шийдэгдсэн юм чинь би системийн аюулгүй байдлыг шалгах хэрэгтэй байна. Явлаа. 

Жао ноён: Шэн Юньчө, аль хэдийн хоёр өдөр өнгөрчихөөд байхад Dack компанийн инженерүүд яагаад серверээ засаж чадахгүй байгаа юм бэ?

Шэн Юньчө: Би ч бас мэдэхгүй байна. Тэд орой 5 боловуу үгүй юу ажлаасаа тарчихдаг. Тэр Япончуудынх нь дүрэм журам гэсэн. 

Жао ноён: Надад тэр чинь хамаагүй! Компани хэдийнээ сая саяар нь алдагдал хүлээгээд байна. Чи одоо шууд явж тэднийг серверийг засахыг шаард, үгүй бол манай аав галзуурахад бэлэн байна.

Ажилтан: Бөөн юм боллоо даргаа. Сервер дахиад эвдэрчихлээ! Энэ удаад бараг 100 хувь гэмтсэн байна.

Шэн Юньчө: Би чамд хэлсэн шүү дээ, энэ Япончууд найдваргүй гэж!

Аав: Та нар ер нь яаж ажиллаад байгаа юм?  Duck компанийн инженерүүдээс ер нь юу болоод байгааг яаралтай асуу. 

Ажилтан: Тэд үүнийг серверийн асуудал биш, хамгаалалтын системийн асуудал гэж хэлсэн.

Аав: Шэн Юньчө, чи…

Жао ноён: Ааваа, 

Аав: миний амьдралынхаа хагасыг цус, хөлсөө урсган босгосон компани өнөөдөр ингээд сүйрэх гэж үү?

Ажилтан: Тэд серверээ хэвийн байдалд оруулах нэг арга байгаа гэсэн.

Аав: Юу юм хурдан хэл!

Ажилтан: Хэрэв бид Тяньцюн группээс "Шинюэ" файрволыг олж авч чадвал бүх зүйл хэвийн ажиллах болно.

Аав: Тийм ээ, тийм, Чэн Шинюэ, Чэн Шинюэг очиж ол!

Жао ноён: Аав аа, гэхдээ би Чэн Шинюэг хөөчихсөн шүү дээ. Тэр бид нарт туслана гэж үү…

Аав: Тэгвэл Шэн Юньчөг явуул, Чэн Шинюэгийн шавь байсан юм чинь. Шэн Юньчө... Би чамд хэлчихэе, чи Чэн Шинюэг гуйж авчрах ёстой, үгүй бол би чамайг шоронд хатаах болно.

Шэн Юньчө: заа явлаа, одоо шууд явлаа. 

Жао ноён: Би бас явлаа.

Тин: Нин Хайчэн, компаниа Жианчэн хот руу нүүлгэх бэлтгэл ажил хэр байна?

Менежер: Даргад илтгэхэд, бид орон нутгийн засаг захиргаатай хэдийнэ зөвшилцсөн. Бид өөрсдийгөө баталж харуулахын тулд энэ удаад Жианчэн хотод болох Юэхуа чуулга уулзалтыг дэмжиж, орон нутгийн бизнесийг дэмжих зорилгоор олон сая долларын тендерийн төслийг бэлтгээд байна.

Тин: За, ойлголоо. Явцгааж болно.

Менежер : Нин туслах аа, манай компани бол хамгийн дээд түвшний компани шүү дээ. Мөн манай ТУЗ-ийн дарга Юэхуа чуулга уулзалтын хүндэт ерөнхийлөгч. Бид яагаад Жианчэн шиг жижиг хотод ингэж их анхаарал хандуулаад байгаа юм бол?

Туслах Нин: ТУЗ-ийн даргын хуучин танил, технологийн агуу мастер Жианчэний юу билээ Янхуй группийн билүү хүн юм шиг байна лээ. Дарга түүнтэй хөрөнгө оруулалт нэрээр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ агуу мастерт туслахын тулд л тэр...

Менежер: Өө, ийм учиртай байжээ.

Туслах Нин: Нээрээ, чамайг Жианчэн хотынх гэж санаж байна, тийм үү?

Менежер: Тийм ээ, манай үеэл одоо Янхуй-д яг ажиллаж байгаа.

Туслах Нин: Тэгвэл энэ удаад Жианчэн дэх Юэхуа чуулга уулзалтыг чи бүрэн хариуц.. Ямар ч алдаа гаргаж болохгүй шүү!

Менежер: За, би хариуцлагатайгаар ажлаа дуусганаа. 

Чэн Шинюэ: За бараг болчихлоо. 

Ажилтан: Чэн багшаа Та үнэхээр гайхалтай юм! Ийм нарийн төвөгтэй төхөөрөмжийг ердөө хоёр, гуравхан цагийн дотор болгочихлоо!

Чэн Шинюэ: Жөү захирал хаана байна? 

Ажилтан : Жөү захирал одоо дээд удирдлагуудтай шийдвэр гаргах хурал хийж байгаа. дахиад нэг, хоёр цаг үргэлжлэх байх.

Чэн Шинюэ: үлдсэн суурь ажлуудыг нь та нар зохицуулчих. Би ингээд явлаа.

Ажилтан: Заа та ажлаа амжуул. 

Чэн Шинюэ: Одоо харьвал амжих байх. Шиняо-д юу ч гэсэн мессеж явуулчихая. 

Шэн Юньчө: Багш аа, та намайг аврах хэрэгтэй! Багш аа, хэрэв та надад туслахгүй бол би дампуурч, бүр шоронд орж магадгүй байна!

Чэн Шинюэ: Хэн чиний багш юм?

Жао ноён: Чэн менежер ээ, энэ бүхэн Шэн Юньчөгийн буруу! Хэрэв тэр дундуур нь орж үймүүлээгүй байсан бол би таныг яаж ажлаас халахвдээ? Яньхүй компани үнэхээр сүйрлийн ирмэг дээр байна. Миний аав маш их санаа зовоод бие нь өвдөж эмнэлэгт хэвтчихсэн. Би танаас гуйж байна, гуйя, буцаж ирээд бидэнд туслаач!

Чэн Шинюэ: Та намайг ажлаас халахад би хуучин ТУЗ-ийн даргад зурвас илгээх үү гэж асуухад чи үгүй гэсэн. Чи бүр компанийн надад өгсөн вилла хаус, машиныг хүртэл хурааж авсан шүү дээ. 

Жао ноён: Чэн менежер ээ, би үнэхээр буруу бодож байжээ.

Чэн Шинюэ: Би хүний ачийг арав дахин нугалж хариулдаг хүн. Би, Чэн Шинюэ, Яньхүй групп болон хуучин ТУЗ-ийн даргадаа үргэлж үнэнч байсаар ирсэн. Гэвч одоо би Яньхүй группт хамааралгүй болсон учраас туслаж чадахгүй нь. Хэрэв би та нарт тусалбал Тяньцюн компанийн надад хүлээлгэсэн итгэлээс урвасан хэрэг болно.

Шэн Юньчө: Чэн Шинюэ, бид чамаас ингэж их гуйж байхад чи туслахгүй гэж үү?

Чэн Шинюэ: Би бурхан биш, хорон санааг сайн санаагаар хариулж чадахгүй.

Менежер : Үеэл ээ, манай Юэхуа групп Жианчэн хотод томоохон арга хэмжээ зохион байгуулахаар шийдсэн. Дээрээс нь шинэ хөрөнгө оруулалтын түнш сонгохоор байгаа. Би үеэлийн үүднээс хөөцөлдөж байгаад чамд энэ боломжийг олж авлаа. 

Шэн Юньчө: нээрээ юу? Заа. Чэн Шинюэ, чи биднийг чамгүйгээр амьдарч чадахгүй гэж бодоо юу? Би Яньхүй компанийг яг адилхан аварч чадна.

Жао ноён: Нээрээ юу? 

Шэн Юньчө: Үнээн, туйлын үнэн. миний үеэл үндэстэн дамнасан том корпораци болох Юэхуа группийн борлуулалтын менежер байгаа юм. Тэд туслахыг хүсэж л байвал, системийг засах, файрвол шинэчлэх байтугай манай тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэхэд ч асуудалгүй.

Жао ноён: Гайхалтай! Юньчө, би чамайг буруу таниагүй л байсан юм байна. 

Шэн Юньчө: Чэн Шинюэ, зүгээр л хүлээж бай, би чамтай эрт орой хэзээ нэгэн цагт танай Тяньцюнтай тооцоо бодох болно.  явцгаая.

Чэн Шинюэ: Юэхуа групп гэнэ ээ? Е Тин галзуурчихсан юм байхдаа? За за, надад ямар хамаа байхав. Зах орж хатаасан цай, нуурын загасны толгой худалдаж авахаас.

Жөү захирал: Өнөөдрийн хурал үүгээр дууслаа, бүгд ажилдаа эргэж орцгоо.

Хувьцаа эзэмшигчид: За, Ерөнхийлөгч Жөү.

Жөү захирал: Нээрээ, Чэн Шинюэ хаана байна?

Ажилтан: Мэдэхгүй ээ.  

Жөү: Түүнийг олоодох. Маргааш болох Юэхуа группийн хүлээн авалтын талаар түүнтэй зөвлөлдөх хэрэгтэй байна.

Ажилтан: Та яагаад заавал Чэн багштай үүнийг зөвлөлдөх ёстой гэж? Бас тэр хаашаа явахаа танд заавал мэдэгдэх ёстой юм уу? Та хоёр яг л бие биедээ бүх юмаа тайлагнадаг, болзож байгаа хосууд шиг харагдаад байх юм.

Жөү: Явж ажлаа хий. 

Ажилтан: заа за.

Жөү захирал: байна уу, Чэн Шинюэ, чи хаана байна вэ?

Чэн Шинюэ: Би зах дээр байна. Миний илгээсэн зурвасыг хараагүй юм уу?

Жөү захирал: Тэгвэл гэртээ хариад намайг хүлээж бай. Би чамтай Юэхуа группийн хүлээн авалтын талаар ярилцах хэрэгтэй байна.

Чэн Шинюэ: За за, тэгье.

Жөү: Заа. 

Чэн Шинюэ: Загасны шөл бэлэн болчихлоо. Эхлээд хоолоо идэцгээе. Эхлээд нэг аяга шөл уучих.

 Жөү захирал: Жирэмсэн хүн эхэлж уух хэрэгтэй.

Чэн Шинюэ: хамтдаа ууцгаая.

Жөү: энэ загас үнэхээр өвөрмөц амттай юм байна.

Чэн Шинюэ: Энэ бол Ча-ган нуурын хамгийн эхний барьсан загас, өөрөөр хэлбэл "Загасны хаан" байгаа юм. асар их тэжээллэг бөгөөд маш сайн асаргааны хоолонд тооцогддог. 

Жөү: Би ийм аз жаргалтайгаар хоол идээгүй үнэхээр удсан байна.

Чэн Шинюэ: Чи дөнгөж 20 хэдхэн настай байж яагаад ингэж их шаргуу ажилладаг юм бэ?

Жөү: Энэ бол миний аавын эцсийн хүсэл байсан юм. Юэхуа чуулган дээр Юэхуа группийн дэмжлэгийг авч чадвал дотоодын технологийн салбарт баттай байр суурь эзэлж чадна.

Чэн Шинюэ: Юэхуа групп үү, тэр ч амархан шүү. Би чамд тусалнаа

Жөү: чи надад тусалнаа?. Чи хэдийнэ надад маш их тус болсон. Шинюэ, баярлалаа. Хэрэв чи байгаагүй бол би магадгүй энэ бүхнийг давж гарч чадахгүй байсан байх.

Чэн Шинюэ: За, эхлээд хоолоо ид. Маргааш надад хийх ажил их байгаа учраас би явлаа.

Жөү захирал: Шинюэ, нэлээн орой болсон байна, чи зүгээр үлдэж болохгүй юм уу? 

Чэн Шинюэ: Чи дахиад буйдан дээр унтмаар байгаа юм уу?

Жөү: Би чамтай хамт унтлагын өрөөнд унтмаар байна. Халууцаад байна, үнэхээр халуун байна. Энэ загасны шөл үнэхээр ийм их тамир тэнхээ оруулдаг хэрэг үү?

Чэн Шинюэ: Чи үнэхээр дүрсгүй юм аа.

Жөү захирал: Бид хэдийнэ эхнэр нөхөр болсон шүү дээ, чи яагаад одоо хүртэл ингэж ичээд байгаа юм бэ? 

Чэн Шинюэ: Битгий ийм юм ярь. 

Жөү: Шинюэ, хоёулаа гэрлэлтийн баталгаагаа авах цагаа товлоё.

Чэн Шинюэ: Юэхуа чуулга уулзалтын дараа энэ тухай ярилцъя.

Жөү захирал: За, тэгвэл би чамайг зөвшөөрсөнд тооцлоо шүү.

Чэн Шинюэ: байна уу Е Тин, танай Юэхуа групп Жианчэн хотод ирж байгаа гэж сонслоо.

Е Тин: Тийм ээ, би чамайг манай Мэдээллийн аюулгүй байдлын захирлаар ажиллуулахыг хүсэж байна.

Чэн Шинюэ: Чамайг яг ингээд төлөвлөж байсан гэж мэдсэн юм. Би чиний хүсэлтийг зөвшөөрч болно, гэхдээ ганц тусламж хэрэгтэй байна. 

Шэн Юньчө: Чэн Шинюэ, үнэхээр хүрээд ирж байгаа юмуу? 

Жөү: Миний мэдэж байгаагаар Юэхуа групп Жианчэн хотын бүх сүлжээ технологийн компаниудыг энэ худалдааны танхимд урьсан. Бид яагаад ирж болдоггүй юм бэ?

Ван Жинь: Юэхуа-гийн хүлээн авалтанд сэмхэн шургалж хэдэн саяын дэмжлэгтэй төсөл авна гэж бодсон уу?

Жөү: Чи манай компанийн хоёр дахь том хувьцаа эзэмшигч байж яаж манай өрсөлдөгч талтай хамт зогсож зүрхэлж байна аа? Чи урвачихсан хэрэг үү?

Ван захирал: Би энэ удаад Яньхүй группт нэгдсэн. Тяньцюн компани одоо сүйрлийн ирмэг дээр байгаа.

Жао ноён: Ван захирлыг би өөрөө урьсан юм. Ямар ч болохгүй юм байхгүй шдээ. 

Жөү захирал: Та нар үнэхээр могой, хулганы үүр шиг хутгалджээ. 

Шэн Юньчө: Та нар Юэхуа-гийн худалдааны танхимд шургалж орж ирлээ гээд юу хийж чадна гэж бодоов?  Та нар өнөөдөр Юэхуа группийн олон сая долларын төслүүдээс ганцыг нь ч авч чадахгүй.

Жөү: Миний мэдэж байгаагаар, Юэхуа группийн энэхүү олон сая долларын дэмжлэгтэй төсөл нь ирээдүйтэй, чадвартай бүх технологийн компаниудад чиглэсэн байгаа. Тяньцюн компани урьд өмнө нь үүнийг хийж чадахгүй байсан байж магадгүй, гэхдээ одоо бидэнд Чэн Шинюэ би байна. Сандрах ёстой хүмүүс нь харин танай Яньхуй группынхэн л байх. 

Шэн Юньчө:  ямар инээдтэй юм бэ! Чэн Шинюэгийн технологи хэдий сайн байлаа ч ямар хэрэг байх юм? Тэр одоо хүртэл зүгээр л нэг хөлсний ажилтан хэвээрээ байна. Манай үеэл бол Юэхуа группийн борлуулалтын менежер, бас энэ хүлээн авалтыг хариуцаж байгаа хүн. Энэхүү олон сая долларын дэмжлэгтэй төслийг Яньхүй группт өгөхөөр дотооддоо хэдийнэ шийдвэрлэсэн гэж тэр надад хэлсэн. 

Жао ноён: Одоо харахад чамайг ажлаас халж, Юньчөг сонгосон нь миний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр байжээ.

Чэн Шинюэ: Хэрэв Тяньцюн групп байхгүй байсан бол өнөөдөр Юэхуа-гийн хүлээн авалт ч  байхгүй байх байсан гэвэл чи итгэх үү?

Тин: Шинюэ аль хэдийн ирчихсэн байх, тийм үү? Шэн Ю, чи явж томилгооны бичиг баримтыг бэлд. Би эхлээд заал руу орж байя.

Туслах Нин: Ойлголоо, ТУЗ-ийн дарга аа, та эхлээд орж бай, би удахгүй очно.

Шэн Юньчө: Чи өөрийгөө Юэхуа группийн анхаарлыг татахуйц хүн гэж бодоо юу? Би чамтай тооцоо бодохыг хүлээж бай, ичгүүргүй, арчаагүй амьтан минь! Юэхуа групп үүнийг маш том гавьяа гэж санах болно! Та нар юугаа хүлээгээд байгаа юм бэ? Хурдан энэ хүнийг барьж аваад гарга!

Тин: Зогс! Та нар юу хийж байгаа юм бэ?

Чэн Шинюэ: Е Тин, хэрэв чи үүнээс жаахан л хоцорсон бол би чиний хамгаалагчдад чирэгдээд гарах байлаа!

Тин: Новшнууд аа! Та нар яаж зүрхэлж байна аа?

Шэн Юньчө: Чи одоо хэн бэ?

Е Тин: Би л чамаас хэн гэдгийг чинь асуумаар байна шүү. Чи миний найзруу ингээд яасан зоригтой юм бэ? 

Шэн Юньчө: Би бол Яньхүй группийн техникийн захирал Шэн Юньчө байна. Манай үеэл бол Юэхуа группийн борлуулалтын менежер, бас энэ худалдааны танхимыг хариуцаж байгаа Шэн Ю байна.

Тин: Шэн Ю гэнэ ээ? Чи тэгээд үеэлээрээ далайлгаж энд томорч байгаа хэрэг үү? 

Шэн Юньчө: Тэгээд юу гэж? Чамайг найзтай чинь хамт зайлуулж ч чадна шүү. 

Тин: Таны өмнө зогсож байгаа хүн бол Юэхуа группийн ТУЗ-ийн дарга Сун Е Тин гэдгийг чи мэдэх үү?

Шэн Юньчө: Сун Е Тин гэнэ ээ? чи Чэн Шинюэгийн хөлсөлсөн жүжигчин байна, тийм үү? Бүүр ТУЗ-ийн даргын нэрийг барьж жүжиглэнэ гэнээ. 

Тин: Чи яаж надад гар хүрч зүрхэлж байна аа, Шэн Ю, Би чамд нэг минут өгье. Хэрэв чи нэг минутын дотор энд ирэхгүй бол дахиж хэзээ ч битгий надад харагдаарай. 

Менежер: Яаж байна? Бичиг баримтууд бэлэн үү?

Шэн Ю: Нин менежерээ, бичиг баримтууд бүгд бэлэн боллоо.

Шэн Ю: байна уу?

Е Тин: Хөөе, Шэн Ю, би чамд нэг минут өгье. Хэрэв чи нэг минутын дотор энд ирэхгүй бол, дахиж хэзээ ч битгий надад харагдаарай.

Шэн Ю: Би одоохон очлоо. 

Шэн Юньчө: Үхтлээ худлаа жүжиглэх юм биз дээ? 

Тин: Шинюэ, энэ одоо ийм залуухан хүн байж яаж ийм хорон санаатай байж чаддаг байна аа?

Чэн Шинюэ: Хүний зүрх сэтгэлийг гаднаас нь харж мэдэхгүй шүү дээ. Би Яньхүй компаниас явсан нь тэр намайг гүтгэснээс болсон юм.

Е Тин: За яахав, өнөөдөр тэгвэл бүгдийг нь нийлүүлээд тооцоогоо бодох юм байна. 

Шэн Юньчө: Жүжиглэх тусмаа бүүр дүрдээ орж байх чинь ээ,

Жао ноён: Та нар юугаа хараад зогсоод байгаа юм? Эдгээр хүмүүсийг одоохон эндээс зайлуул!

Шэн Ю: Зогс.

Шэн Юньчө: Тан эгч ээ! Та эцэст нь нэг юм ирлээ! Энэ хаанаас гараад ирсэн нь мэдэгдэхгүй жүжигчин хүүхэн ТУЗ-ийн даргын нэрийг барьж жүжиглэж байна. Би яг таны өмнөөс түүнд сургамж өгөх гэж байлаа!

Шэн Ю: Чи үхмээр байгаа бол битгий намайг чирээд бай. ТУЗ-ийн дарга аа, энэ бүхэн надтай огт хамааралгүй шүү. Энэ хүүхэн зүгээр л дэмий чалчиж байна.

Тин: Шэн Ю, чи өөрийн үеэлээ энд дагуулж ирж үймээн самуун дэгдээлээ. Чамайг ажлаас халсан шүү.

Шэн Ю: Үгүй ээ, ТУЗ-ийн дарга аа! Үгүй ээ, Дарга аа! Гуйя, надад дахиж нэг боломж олгооч! Миний буруу, би буруугаа хүлээж байна!

Е Тин : Бас чи, Шэн Юньчө байх аа? Чи миний хүмүүст гар хүрч байгаа бол чамайг би шүүхэд өгч шоронд суулгана. Бас хамаг хэргийг чинь ил болгож дампууруулах болно.

Шэн Юньчө: Үгүй ээ! ТУЗ-ийн дарга аа! Битгий, Би шоронд ормооргүй байна! ТУЗ-ийн дарга аа!

Е Тин: Хамгаалагчид аа, эдгээр хүмүүсийг одоохон чирч гарга!

Жао ноён. Бүх зүйл дууслаа! Одоо үнэхээр бүх зүйл өнгөрлөө! Бид Юэхуа групптэйхамтрах нь ч дуусгавар боллоо! 

Ван Жинь: Бурхан минь, би яаж яваад Тианцюн-аас салж эднийхтэй нийлэвээ? Би үнэхээр дэндүү тэнэг байж!

Тин: Нин туслахаа, Ерөнхийлөгчийн томилгооны бичиг болон төслийн төлөвлөгөө?

Туслах Нин: Энд байна. Жөү захирал аа, энэ бол манай Юэхуа группийн олон сая долларын дэмжлэгийн гэрээ байна. Танай Тяньцюн групп энэхүү гэрээг авч чадсанд баяр хүргэе!

Жөү захирал: үнэн гэж үү? Баярлалаа, 

Е Тин: Шинюэ, надад өөр хийх ажил байгаа учраас түрүүлээд явлаа. Та хэд бусад ажлаа өөрсдөө төлөвлөөд зохицуулчих.  

Чэн Шинюэ: Баярлалаа Е Тин.

Жөү захирал: Шинюэ, би зүүдлээд байгаа юм биш биз дээ?

Чэн Шинюэ: Гэгээн цагаан өдрөөр энэ чинь ямар гээчийн зүүд байх вэ дээ?

Жөү захирал: Чэн Шинюэ, баярлалаа.

Чэн Шинюэ: надад юунд талархах вэ? Энэхүү "Шинюэ" систем болон энэ олон сая долларын гэрээг манай төрөх хүүхдэд өгч байгаа бэлэг гэж бодоорой.

Жөү захирал: Чи ингэж хэлээд бас хангалтгүй ээ.

Чэн Шинюэ:  Чи өөр юу хүсээд байгаа юм бэ? 

Жөү: Хүүхдэд чинь аав хэрэгтэй шүү дээ. Чэн Шинюэ, хоёулаа гэрлэцгээе.

Жөү: Шинюэ, чи надтай гэрлэх үү?

Чэн Шинюэ: Би зөвшөөрч байна.




 

Back to episodes Go home