Mismatch

 

Товч тайлбар: Бун Сү ослын дараа ой санамжаа алдаж, хамгийн хайртай хүмүүсээ хүртэл танихаа больжээ. Түүний дурсамж сарниснаар эхнэрээ охиноо гэж андуурч, охиноо энгийн нэг найз мэт хандах болсон нь гэр бүлийнх нь амьдралыг орвонгоор нь өөрчилнө. Гэвч энэ эмгэнэлтэй мэт нөхцөл байдал дунд санаанд оромгүй зүйл тохиолдож гэр бүлийнхэн нь бие биенээ өөр өнцгөөс харж, мартагдсан халуун дулаан мэдрэмжүүдээ дахин олж авах болно.

 

 

Хүүхэд:                    Аав аа, миний хоолой өвдөөд байна.

 

Эхнэр:               Хань аа, энэ хөгцийг хар даа.

 

Нөхөр:               Энэ ядаргаатай хөгцийг.

 

Эмэгтэй:                  Түр хүлээгээрэй, хүүхдээ ийм хөгц дунд өсгөх гээ юу? Эвери                          Хоум Декогийн байгаль ээлтэй ханын цаасыг туршаад                                  үзээрэй. Гэр бүлийн аз жаргалыг урлана.

 

Аав:                          - Хөөх!

 

Ээж:                         - Сайхан юм аа! Сайхан байгаа биз?

 

Дарга:                Бүгдээрээ сайн байлаа. Сурталчилгааны бичлэг                                       дуусчихсан. Уан Март яаж байна?

 

Эрэгтэй 2:                Дараа долоо хоногт уулзалт товлохоор болсон.

 

Дарга:                Хэдийн үү? Сурталчлахаар уу? Хүргэхээр үү? Хөөх. Жишиг                          дизайн бэлэн болсон уу?

 

Эрэгтэй 2:                Дарга аа... Тийм биш ээ. Уулзалт товлохын тулд уулзалт                         хийх гээд байгаа юм.

 

Дарга:                Тэгэхээр уулзалт хийхийн тулд уулзалт хийе гэж үү?

 

Эрэгтэй 2:                Тийм ээ.

 

Дарга:                Муу золигнууд чинь...

 

Эрэгтэй 2:                Дарга аа. Энэ 5 дахь хувилбар нь шүү дээ. Дахиж засах                                  зүйл байгаа юу?

 

Дарга:                Аан... Та нар юу гэж бодож байгаагаа хэл л дээ. Надад                                 зүгээр л байна.

 

Эмэгтэй:                  - Зүгээр байна.

 

Эмэгтэй 2:               - Төгс байна.

 

Дарга:                Хэл л дээ, Ча менежер.

 

Бун Сү:                    Юу ч биш дээ.

 

Дарга:                - Тэгвэл бүгд зөвшөөрч байгаа бол...

 

Бун Сү:                    - Өршөөгөөрэй. Бичлэг дээрх гэр бүл хэтэрхий хуурамч                               санагдаад. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа нь... бүгдээрээ                           жаргалтай царайлах гээд хичээгээд байх шиг. Угаасаа                               жүжиглэх гэж хичээх тусам хөшүүн болдог шүү дээ. Яг                              тэгээд байна. Илүү жинхэнээсээ мэт байвал ямар уу гээд л.

 

Дарга:                - Ча Бун Сү.

 

Ча Бун Сү:               - За?

 

Дарга:                Дахиж миний сонголтоос өө хайхгүй гэж амласан шүү дээ.

 

Бун Сү:                    Өө хайсан юм биш ээ...

 

Дарга:                Энэ жижиг компанийг аврах гэж би хичээж байна. Ясанд                                тултлаа ажиллаж буйг харахгүй байна уу? Эсвэл намайг                       албаар хохироох гээд байна уу?

 

Бун Сү:                    Үгүй ээ, ёстой тэгэх гээгүй. Надад зүгээр жүжиглэлт нь...

 

Дарга:                Уан Мартад жүжиглэлт ямар хамаатай юм бэ? Ханын цаас                      л харна шүү дээ.

 

Эрэгтэй:                   Дарга аа, яаралтай хэрэг гарлаа.

 

Сон Хе:                    Энэ чинь 204-4 биш, 204-3. 10 биш 15. Үнэ хангалттай өндөр                         байхад тоо, үнэ нь таарахгүй байна шүү дээ. Хэн нэг нь                                  тайлбарла л даа.

 

Бун Сү:                    Тэр нөгөө... Бид нар яараад бичиг баримт ч олон байхаар...                          Тэгээд ажилтнууд ч бас...

 

Сон Хе:                    Юу гээд байгаа юм бэ?

 

Сон Хе:                    - Ча менежер.

Бун Сү:                    - За?

 

Сон Хе:                    Амандаа бувтнаад байлгүй тод яриач.

 

Бун Сү:                    Аан за, тэгэхээр... Уучлаарай.

 

Сон Хе:                    Зөв зүйл огт хийхгүй юм аа. Гэр бүлийн компанитай хүмүүс                           хүү, охиноо ажилд авчихдаг. Угаасаа тэдний тогтолцоо нь                         тийм. Гэхдээ манайх шиг жижиг компанид тийм биш шүү                         дээ.

 

Бун Сү:                    Уучлаарай.

 

Сон Хе:                    Би ямар ч нэмэргүй нөхрөө логистикын багийн дэд менежер                        болгочихсон. Хүмүүс муу хэлнэ шүү дээ.

 

Бун Сү:                    Энэ удаа миний буруу байгаагүй юм аа. Ажилтнуудын                                нөхцөл байдал...

 

Сон Хе:                    Нөхцөл байдал? Ча Бун Сү. Хүний нөхцөл байдлыг их                             анхаарах юм аа. Би яах юм? Чамаас болоод муу нөхцөл                           байдалд байгаа би яах вэ? Цаашдаа яах гэж байгаа юм?

 

Бун Сү:                    Би ч бас сайн сонголт гэж бодоод л тэгсэн биш гэж үү? Би                         хариуцлага хүлээнэ ээ, болсон уу?

 

Сон Хе:                    Чиний хөрөнгө оруулсан энтертайнмент агентлаг чамайг                         хуураад түүнийг хайж бүтэн улсаа чи тойрсон. Тэгээд                                 ажлаасаа ч халагдаад. Миний сэтгэл ямар байсныг мэдэх                       үү? Хар хөгцтэй ханын цаас шиг л байсан. Тэгээд шинэ                               ханын цаас сэтгэл дээрдүүлж магад гэж бодсон ч                                      сонголтууд нь огт таалагдаагүй. Хөгцөөс болоод Жи Юүн                         хамрын салстын үрэвсэл, астматай болсон. Уур хүрээд үхэх                          юм шиг санагдаад юу ч хамаагүй хийе гээд энэ бизнест                                 орсон шүү дээ.

 

Эмэгтэй:                  Ирчихсэн үү?

 

Бун Сү:                    Тийм ээ. Амьдралд ямар ч зүйлд ганцхан муу тал байхгүй                        шүү дээ. Миний ачаар чиний чадвар гэрэлтэх нь байна.

 

Сон Хе:                    Галзуурчхаа юу? Чиний ачаар?

 

Бун Сү:                    Чиний л ач шүү дээ.

 

Сон Хе:                    Чи... жүжигчин болно гэсэн горьдлогоос болж                                       луйвардуулсан биз дээ? Кинонд тоглуулж өгнө гэж хэлэхээр                          тэрэнд нь итгэчихсэн.

 

Бун Сү:                    Чи жүжигчин эрчүүд гоё гэсэн биз дээ?

 

Сон Хе:                    Би юу?

 

Бун Сү:                    Тийм ээ.

 

Сон Хе:                    Би хэзээ?

 

Бун Сү:                    Их удсан болохоор мартаа байлгүй. Гэхдээ жүжигчин болно                        гэсэн найдлага ч бас биш. Би үйлдвэрт ажиллаад нэг их ч                         цалин авахгүй, тэд ч бас ажилчдаа цомхотгох гэж байсан.                     Аав маань надад мөнгө өгөөд эр хүн том мөрөөдөх ёстой                          гэсэн. Юундаа инээгээд байгаа юм?

 

Сон Хе:                    Юу? Том мөрөөд өө? Эхнэртээ торгонд хөлбөрсөн амьдрал                            өгөх гэж байсан уу? Би л чамд ажил олсон хүн нь шүү дээ.                          Охиноо тэжээж байгаа хүн нь ч би байна.

 

Бу Ра:                Ча Жи Юүн, хүлээж бай л даа.

 

Жи Юүн:                  Бу Ра.

 

Бу Ра:                Жүжиглэхээ боль оо, гэр лүүгээ явах гэж байгаа юм уу?

 

Жи Юүн:                  Сургалт руугаа явж байна.

 

Бу Ра:                Тэгвэл надтай хамт явж болох юм байна.

 

Жи Юүн:                  Үгүй ээ, би сая сургалт руугаа явна гэж хэлсэн шүү дээ.

 

Бу Ра:                Хоёулаа өнөөдөр ч болов хүн шиг амьдаръя. Дагаад яв.

 

Жи Юүн:                  Өнөөдөр 2 цаг математикийн сургалт...

 

Бун Сү:                    7 сургалт бас арай л их үү?

 

Сон Хе:                    Юу нь их байдаг юм? Математик. Солонгос хэл. Англи хэл,                      шинжлэх ухаан хоёр заавал байх ёстой. Нийгэм дээр ч бас                        тусламж хэрэгтэй...

 

Бун Сү:                    Хар л даа, их байна шүү дээ. Завсар зайгүй хөнгөн юм                             идэхээ боль оо.

 

Сон Хе:                    Бас танай аав чинь чамд өгсөн мөнгө үнэгүй өгсөн юм биш.                      Надаас одоо хүүтэй нь авч байгаа.

 

Бун Сү:                    Нээрээ юу? Бас одоо үед хадам аавтайгаа амьдардаг бэр                         хаана байсан юм?

 

Хадам аав:                     Энд байна. Би ахлагч нь байна. Хэрцгий цагдаа нар                             холдоцгоо.

 

Сон Хе:                    Танай аавыг бодоход л толгой хоосорч байна. Чиний гэр                       бүлийнхэн бүгд миний амьдралд хөгц шиг байна.

 

Бун Сү:                    Хөгц гэдэг чинь арай шүү.

 

Эрэгтэй:                   Дэд менежер ээ.

 

Бун Сү:                    За?

 

Эрэгтэй:                   Танд хүргэлт ирсэн байна.

 

Бун Сү:                    Юм хэлэлцэж байсан юм сан. Гэхдээ шалгах хэрэгтэй байх.                           Удаан уулзсангүй шүү.

 

Ман Сү:                    Эмералд түвшинд хүрэхийн тул дахиад жаахан илүү                            борлуулах хэрэгтэй байна.

 

Бун Сү:                    Хөөе...

 

Ман Сү:                    Ах аа, би барьцаагаа авчихсан. Мөнгөө авсан ч эхлээд энэ                      бараануудаас салах хэрэгтэй.

 

Бун Сү:                    Надад хүргэлт ирсэн гээд авахаар ирсэн юм. Хэн билээ?

 

Ман Сү:                    Энийг бариарай. Энийг аваад 2 саяыг л өгөөрэй.

 

Бун Сү:                    Юу?

 

Ман Сү:                    Ням гараг гэхэд мөнгөө хийхгүй бол эхнэр лүү тань очно                        шүү. Та ч бас энийг өөрөө мэдээд учрыг нь олчхоорой.                             Энийг ч бас ав.

 

Бун Сү:                    Хөөе.

 

Ман Сү:                    Энийг аваарай. Газар дээрх ганц дүү тань Эмералд түвшин                      хүрэхээр усан онгоц дээр үдэшлэг хийнэ ээ.

 

Бун Сү:                    Энэ новш чинь юуных нь эмералд вэ? Би энүүгээр чинь яах                           юм бэ? Хурдан буцаад ир. Энийг аваад яваач. Хөөе. Муу                          Сапфайр түвшний новш чинь.

 

Бу Ра:                Новш гэж... Реф, бүжиг бэлдсэн байхад яахаараа зомби шиг                       жүжиглүүлдэг байна?

 

Бун Сү:                    Жи Юүн аа.

 

Жи Юүн:                  Зөвшөөрөлгүй хаалга битгий онгойлго л доо.

 

Бун Сү:                    Уучлаарай. Сургалтад их явж байгаа шүү дээ. Зүгээр үү?

 

Жи Юүн:                  Зүгээр ээ. Хайр татам аав шиг царайлах хэрэггүй. Хичээл                          хийж байгаа болохоор гарна уу.

 

Бун Сү:                    Хүндэтгэлтэй ярихаар тухгүй юм аа.

 

Жи Юүн:                  Надад тэгэх нь амар байна.

 

Бун Сү:                    Ойлголоо. Ирчихсэн үү?

 

Хадам аав:                     Гэрт чинь ч эхнэр чинь захирал уу? Эр хүний шинж алга аа,                     ёстой нэг.

 

Сон Хе:                    Гэр яагаад ийм заваан байгаа юм?

 

Хадам аав:                     Бун Сү. Дарга чинь хүрээд иржээ. Бүдүүлэг гэдэг нь.

 

Сон Хе:                    За, менежер ээ. Цаг товлох уулзалт хойшилсон гэж                                 сонслоо. Ямар нэг асуудал гарсан юм уу? Үгүй ээ, юу гэж                     дээ. Таны сонгосон ямар ч цаг бидэнд болно оо. За, тэгвэл                      залгахыг тань хүлээж байя. За. Хэдэн удаа дахиж товлох                          гэдэг байна? Энэ муу тэнэг ёстой... Наадах чинь яагаад                                тийшээ ордог юм?

 

Бун Сү:                    Юу? Юу?

 

Сон Хе:                    Наадах чинь 326 биш 309.

 

Бун Сү:                    Аан... Нээрээ тийм шүү дээ.

 

Сон Хе:                    Сая хараад байхад барааны нөөцийг холиод байх юм. Тэгж                        болохгүй шүү дээ.

 

Бун Сү:                    Түрүүн гэж хэзээ?

 

Сон Хе:                    Манай бараа нөөц бол бидний хөрөнгө шүү дээ. Гуйя,                                  захирлын нөхөр гээд инээлдэх шалтаг өгөх хэрэггүй.

 

Бун Сү:                    Хань аа... Энэ ханын цааснууд бүгд өөрсдийн гэсэн байртай                          шүү дээ.

 

Сон Хе:                    Тийм ээ, наанаа бүгдийг нь өр.

 

Бун Сү:                    За. Би энд ирэх бүрд хуучныг дурсдаг.

 

Сон Хе:                    310-г бас 309 руу.

 

Бун Сү:                    Энийг бас уу?

 

Сон Хе:                    Тийм ээ.

 

Бун Сү:                    Би туслах дүрд тоглодог байхад чи дизайны багт байсан                          шүү дээ. Агуулахын өрөө нь яг ингэж харагддаг байсан.

 

Сан Ён:                    Гуйвахаа боль оо. Нэг гараа өргө. Нэг гараа өргө. Энийг ч                          хийж чадахгүй нь уу? Толгойгоо биш биеэ ашигла л даа.

 

Эмэгтэй:                  150 биш 1500-г наасан ч ялгаагүй дээ.

 

Эрэгтэй:                   Захирал аа, гэхдээ энэ драма клуб юм уу, жүжгийн сургалт                         юм уу?

 

Сан Ён:                    Тэр юу нь чухал гэж? Өдий үед жүжгийн урлаг амьд байгаа                      нь чухал шүү дээ. Бун Сү, тавтай морил.

 

Бун Сү:                    Хаалга яагаад чахраад байгаа юм?

 

Эрэгтэй:                   Барилга хазайчихсан байна билээ.

 

Сан Ён:                    Сайн холигч байна. Хөөх... Хэдийн эрүүл юм шиг                                    санагдчихлаа.

 

Бун Сү:                    Тийм ээ, эрүүл байгаарай. Өөр юу байх вэ дээ, ядаж эрүүл                            бай.

 

Сан Ён:                    Яагаад утсаа авахгүй байгаа юм?

 

Бун Сү:                    Тэрийг авах хэрэгтэй шүү дээ.

 

Сан Ён:                    Эхнэр чинь залгаад байна...

 

Бун Сү:                    Хөөе, хөөе.

 

Сан Ён:                    Энэ постер харахаар гуниглаад байна уу? Шилдэг шинэ                                  жүжигчний шагнал авснаа мартмаар байна уу?

 

Бун Сү:                    Тийм ээ. Театрыг аварч шинэ зүйл туршина гээд театрыг                        алсан юм байж.

 

Сан Ён:                    Тэр үед хоёулаа түр галзуурсан хэрэг.

 

Бун Сү:                    'Хоёулаа'? Тайз гэдэг жүжигчдийн газар. Чи жүжгийн талаар                           юу мэднэ гэж.

 

Сан Ён:                    Юутай ч чи яв аа. Хөөе, хөөе. Тэр зүг, тэр зүг. Хаана                                амьдардгаа мартаа юу?

 

Бун Сү:                    За.

 

Сан Ён:                    Яв даа.

 

Бун Сү:                    Явлаа.

 

Сан Ён:                    Энэ муу новш даатгалтай юм болов уу? Энэ ингээд үхэх нь                       л дээ. Бун Сү. Алга болчихсон уу? Хөөе, Бун Сү. Хөөе, Ча                        Бун. Хөөе, Ча Бун. Хөөе. Хөөе. Эхэндээ уран нугаралт хийж                         байна гэж бодтол шатны доор ухаангүй байсан.

 

Хадам аав:                     Юу үнэртээд байна? Архи уу даа?

 

Сон Хе:                    Сэрж байх шиг байна. Ухаан орсон уу? Эмнэлэгт байна.

 

Бун Сү:              Эмнэлэг?

 

Сан Ён:                    Чи 68 шатнаас унасан шүү дээ.

 

Бун Сү:                    68 шат аа?

 

Сон Хе:                    Тийм ээ.

 

Сувилагч:                Хаа нэгтээ тухгүй байгаа газар байхгүй юу?

 

Бун Сү:                    Тийм ээ, зүгээр ээ. Зүгээр л байх шиг байна.

 

Хадам аав:                     Хэчнээн их архи уучихдаг юм бэ?

 

Бун Сү:                    Юу?

 

Хадам аав:                     Хөл чинь яагаад тийм муу юм? Өдөр болгон л тэр шатаар                     явдаг байж.

 

Бун Сү:                    Над руу яагаад ингээд байгаа юм?

 

Хадам аав:                     Юу? Энэ золиг чинь...

 

Бун Сү:                    Хэн болоод над руу орилоод байгаа юм?

 

Хадам аав:                     Юу?

 

Сон Хе:                    Чи чинь яагаад байгаа юм бэ?

 

Сан Ён:                    Бун Сү...

 

Бун Сү:                    Би юу?

 

Сан Ён:                    Юу?

 

Хадам аав:                     Бурхан минь.

 

Эмч:                         Томографи болон соронзон долгионы дүрслэлд тархины                           дэлбэнгийн цус алдалт харагдахгүй байна.

 

Сон Хе:                    Тэгээд яагаад биднийг танихгүй байгаа юм?

 

Эмч:                         Царай таних чадвар алдагдаж, сэтгэл зүйн шалтгааны                            улмаас ой санамж алдагдсан бололтой. Удаан хугацаанд                          хуримтлагдсан дотоод зөрчил нь түүний хүмүүсийн                             харилцаанд сөргөөр нөлөөлж, холбоог нь тасалдуулсан.

 

Сан Ён:                    Тэгэхээр энгийн хүн шиг аашилж чадахгүй гэж үү?

 

Эмч:                         Одоохондоо оюун ухаанд нь нөлөөлөөгүй. Гэхдээ хүмүүсийн                            талаар зөв дүгнэхэд бэрхшээлтэй байх.

 

Хадам аав:                     Тэгвэл хэзээ ой санамж нь буцаж ирэх үү?

 

Эмч:                         Үхсэн тархины эс дахиж амилдаггүй. Үлдсэн эс нь л шинэ                       холбоос үүсгэх боломжтой. Ой санамж нь амар ирэхгүй ээ.                          Өөрийн эхнэр, охин, ааваа ч таньж чадахгүй.

 

Хадам аав:                     Яаж ийм зүйлийг шууд хэлдэг юм?

 

Эмч:                         Тайвширна уу. Миний бодлоор энэ эмнэлэгт хэвтсэнээс                            танил орчиндоо байвал дээр байх.

 

Сан Ён:                    Энгийн зүйлс хийж чадна биз дээ? Алхах, идэх гээд...

 

Сон Хе:                    Сан Ён аа!

 

Эмч:                         Юу ч хийсэн бай хүлээж авч ойлгох хэрэгтэй. Арай ой                              санамжийг нь буцаж ирүүлэх гэж хүчилж байгаад улам                              муудаж магадгүй.

 

Хадам аав:                     Хэлж байгаа үгэнд нь нэмэртэй зүйл алга. Чи зүүнтэн үү?

 

Эмч:                         Настан. Энэ чинь баруун зүүний асуудал биш, сэтгэлийн                          асуудал. Сэтгэл зүрхэнд гүн гүнзгий чанар бий. Зүүн, баруун                         байх нь хамаагүй.

 

Сон Хе:                    Хэл л дээ.

 

Бун Сү:                    Одоо хаашаа явж байгаа юм бол?

 

Сон Хе:                    Гэр лүүгээ явалгүй өөр хаачих юм.

 

Бун Сү:                    Гэр ээ?

 

Сон Хе:                    Хүндэтгэлтэй ярихаа болихгүй юу.

 

Бун Сү:                    Саяхан уулзсан шүү дээ.

 

Сон Хе:                    Буухгүй юу?

 

Бун Сү:                    Тэгэхээр хоёулаа хамт амьдрах юм уу?

 

Сон Хе:                    Хүндэтгэлтэй ярихаа болиоч.

 

Бун Сү:                    За.

 

Сон Хе:                    Хөөе, мэндлэх ч үгүй юм уу?

 

Бун Сү:              Сайн байна уу?

 

Жи Юүн:                  Яагаад хүндэтгэлтэй яриад байгаа юм?

 

Бун Сү:                    Юу?

 

Сон Хе:                    Эвгүй байх болохоор түрдээ энд ганцаараа байвал зүгээр                       биз дээ?

 

Хадам аав:                     Чиний ой санамж одоо ч сэргээгүй юу?

 

Бун Сү:                    Тийм ээ, сэргээгүй л байна.

 

Хадам аав:                     Ёстой нэг... Хурдан оруул л даа, харахад хэцүү юм.

 

Бун Сү:                    Ойлголоо.

 

Хадам аав:                     Чи жүжиглээд байгаа юм уу?

 

Бун Сү:                    Ойлголоо гээд байна шүү дээ. Гэртээ тухтай байх гэж                                 хичээж байна.

 

Хадам аав:                     Юу гэнэ ээ? Галзуу новш чинь. Ёстой галзуурчхаа юу?                                 Амьдарч чадахгүй юм байна. Холбоогоо тасалчих юм сан.                        Ёстой нэг...

 

Бун Сү:                    Юу ч санахгүй байна.

 

Эмч:                         Зүгээр ээ, тэгж болно шүү дээ. Тайван хэлэхэд болно.

 

Бун Сү:                    За.

 

Эмч:                         Тэгвэл энэ долоо хоног хамт өнгөрөөсөн хүмүүсийг                                 ярилцъя.

 

Бун Сү:                    Хэнийг яриад байгаа юм?

 

Эмч:                         Ча Бун Сү.

 

Ча Бун Сү:               За?

 

Эмч:                         Гэр бүлийнхэн, найзуудтайгаа биш өөр хүмүүстэй байхдаа                            хүндэтгэлтэй ярих хэрэгтэй шүү дээ.

 

Бун Сү:                    Аан за.

 

Эмч:                         Тэгвэл толгойд орсон хүнээ хэлээд үз.

 

Бун Сү:                    Тэр хүн эрхэм ээ гэж дууддаг хүндээ их дургүй.

 

Сон Хе:                    За, эрхэм ээ. Үгүй ээ, эрхэм ээ... Үйлчлүүлэгчийнхээ хүслийг                           бодож үзэх хэрэгтэй шүү дээ. Өөрийнхөө өвөрмөц загварыг                      шахаад байж болохгүй. Байна уу? Энэ галзуу новш чинь.                      Муу урлагийн солиот.

 

Эмч:                         'Эрхэм'? Охин чинь сургууль дээрээ хэцүү байгаа байх нь.

 

Бун Сү:                    Охин? Сүүлийн үеийн хүүхдүүд багш найзуудтайгаа ч дотно                     биш болчихсон.

 

Бун Сү:                    Аан...

 

Эмч:                         Өөр хүн санаж байна уу?

 

Бун Сү:              Гунигтай царайгаар намайг тэврээд байгаа. Хацарт маань ч                         хүрээд. Аан, бас өөр хүмүүс рүү орилдог.

 

Сан Ён:                    Биеэ сул тавь гэсэн шүү дээ.

 

Эмч:                         Эхнэр тань сайхан хүн юм аа. Атаархаж байна шүү, Ча Бун                        Сү.

 

Бун Сү:                    Манай эхнэр ээ?

 

Эмч:                         Тийм ээ. Өөр санаанд орж буй хүн?

 

Бун Сү:                    Тэр хүн мөнгөний асуудалтай байгаа.

 

Жи Юүн:                  Өчигдөр ч бас мөнгө зээлсэн шүү дээ.

 

Бу Ра:                Жи Юүн аа, танай ээж захирал шүү дээ.

 

Жи Юүн:                  Ээжээс халаасны мөнгө аваад өгдөг байсан хүн одоо                               байхгүй болчихсон.

 

Бу Ра:                Дуулалтын хичээлд хөрөнгө оруулчих хэмжээнийх байгаа                       биз дээ?

 

Жи Юүн:                  Тийм ээ, явцгаая.

 

Жи Юүн:                  Гэхдээ би удаан ингэж чадахгүй шүү.

 

Бу Ра:                Ойлголоо, баярлалаа.

 

Эмч:                         Найз тань тогтворгүй ажилтай байгаа.

 

Бун Сү:                    Найз?

 

Эмч:                         Хэцүү үеийг туулж байгаа байх.

 

Бун Сү:                    Тэр хүнээс өөр хэцүү үеийг туулж байгаа хүн байгаа.

 

Эмч:                         Хэн?

 

Бун Сү:                    Цыган гэж дуудаад байсан.

 

Эмч:                         Хэн тэр вэ?

 

Бун Сү:                    Цагдаа.

 

 

 

Цагдаа:                    Асран хамгаалагч нь биз дээ? Жагсаал цуглааны тухай                            хуулийг зөрчсөн. Боль гээд сайн хэлээрэй, ганц хоёр удаа                       биш дээ.

 

Эрэгтэй:                   Цагдаа. Би буруу зүйл хийгээгүй шүү дээ, гарга л даа.                                 Гэртээ очоод эмээ уух ёстой.

 

Бүгдээрээ:               Суллана уу, суллана уу.

 

Эмч:                         Дүү тань цыган шиг амьдардаг бололтой.

 

Бун Сү:                    Дүү?

 

Эмч:                         Дүүгийнхээ асран хамгаалагч шүү дээ. Харилцаагаа                            сайжруулахын тулд чадлаараа хичээгээрэй.

 

Бун Сү:                    За.

 

Сувилагч:                Зураг наах юм бол ой санамж сэргэхэд тусална. Тэгвэл юм                       санаж ч бас магадгүй.

 

Бун Сү:                    Яах уу?

 

Сон Хе:                    Яагаад хошуугаа унжуулаад байгаа юм?

 

Жи Юүн:                  Хүүхдүүд аавыг яаж таньдаг юм гэж асуугаад.

 

Сон Хе:                    Юу?

 

Жи Юүн:                  Аавтай адилхан ч харагддаггүй. Аав ч надтай сонин                            мэндлээд. Цухалдмаар юм.

 

Бун Сү:                    Сургуульдаа сайн яваад ирсэн үү? Уулзаад сайхан байна.                       Нөгөө... Би одооноос илүү хичээгээд үзнэ ээ.

 

Сон Хе:                    Тэг дээ, ойлголоо.

 

Бун Сү:                    Сургууль дээр хэцүү байсан уу?

 

Сон Хе:                    Юу?

 

Бун Сү:                    Тэгсэн ч тэвчих хэрэгтэй шүү. Багшийнхаа яриаг сайн                               сонсоод найзуудтайгаа сайн...

 

Сон Хе:                    Юу яриад байгаа юм?

 

Бун Сү:                    Хичээж байгаа юм аа. Аавын хувиар охиндоо.

 

Сон Хе:                    Юу? Аав та ирчихсэн үү?

 

Бун Сү:                    Ирчихсэн үү? Эрт ирж бай л даа. Үгүй бол хоол идэхгүй шүү.

 

Хадам аав:                     Энэ муу золиг чинь яахав, яахав гээд байсан... Намайг                                 хүчгүй болчихсон гэж бодсон уу?

 

Сон Хе:                    Аав аа, аав аа!

 

Хадам аав:                     Энэ бүгд эмчийн л буруу биш гэж үү?

 

Эмч:                         Настан... Өвчтний биеийн байдалд бусдыг буруутгаж                                  болохгүй ээ.

 

Хадам аав:                     Аавыгаа ч танихгүй байна шүү дээ.

 

Эмч:                         Нэг, хоёр, гурав. Энгийн нь ийм байх ёстой байтал Ча

                           Бун Сүгийн мэдрэлийн холбоосууд... одоо ингээд буруу                               холбогдчихсон.

 

Сон Хе:                    Гэхдээ ийм нөхцөл байдал байж боломгүй шүү дээ.

 

Хадам аав:                     Бун Сү дахиад нэг цагийг ч хамт өнгөрөөж чадахгүй                              болохоор маргаашаас ажил руу нь авч яв.

 

Эмэгтэй:                  Үгүй ээ.

 

Дарга:                Өршөөгөөрэй. Дэмий чалчаад суух хэрэггүй.

 

Эмэгтэй:                  Уучлаарай.

 

Дарга:                Ширээгээ янзал. Ой санамж байхгүй ч юм хувилаад, кофе                       хийж чадна биз дээ?

 

Бун Сү:                    Тийм ээ, аав аа.

 

Дарга:                Бас... Юу гэнэ ээ? Аав? Ча менежер ээ, зүгээр үү?

 

Бун Сү:                    Тийм ээ, аав аа. Би зүгээр.

 

Дарга:                Дарга гэж байгаа ухаантай байх нь ээ.

 

Бун Сү:                    Юу?

 

Дарга:                Юу ч биш ээ. Юу ч биш ээ, Бун Сү.

 

Эрэгтэй:                   Ийшээ орж ирж болохгүй ээ.

 

Ман Сү:                    Энд байгаа хүн надад өртэй юм аа. Ча Бун Сү. Барааг                               маань авчхаад мөнгөө төлөх хэрэгтэй шүү дээ. Ча Бун Сү                         Ча менежер.

 

Бун Сү:                    За, дарга аа.

 

Ман Сү:                    Хар аа, тайван хар.

 

Бун Сү:                    За.

 

Ман Сү:                    Хүлээгээрэй, царай чинь их хуурай юм аа. Бид өдрийн                              гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг. Дэр их чухал шүү дээ. Би                        хажуугаар нь хаш дэр зардаг юм. Хаш эрэгтэй хүнд их сайн.                       Хурдан унтахад чинь тусална. Хүүгүй 6 сарын зээлээр авч                          болно.

 

Бун Сү:                    Хэд юм?

 

Бу Ра:                Кадраасаа битгий гар гэж хэлсэн шүү дээ.

 

Эрэгтэй:                   Ингэх чинь зөв биш юм уу?

 

Эмэгтэй:                  Үгүй ээ!

 

Эмэгтэй 2:               Яагаад байгаа юм бэ?

 

Эрэгтэй:                   Би ёстой муу юм аа.

 

Жи Юүн:                  Хэдүүлээ өөр газар луу явах уу?

 

Бу Ра:                Энэ газрын орчин нь яг тохирно.

 

Жи Юүн:                  Гэхдээ энд жоохон харанхуй байна шүү дээ.

 

Бу Ра:                Гэрэлтэй байхад юу яриад байгаа юм бэ?

 

Бун Сү:                    Сайн уу?

 

Бу Ра:                Юу, найз аа?

 

Бун Сү:                    Тийм ээ, найзууд.

 

Жи Юүн:                  Найзууд биш ээ.

 

Бу Ра:                Ойлголоо. Тэгвэл бид ч бас найзууд юм чинь хүндэтгэлгүй                     ярихад болох уу?

 

Бун Сү:                    Тэгэлгүй дээ, найзын маань найз байхад. Гэхдээ хэдүүлээ                       бүгд нэг оных биз дээ? Үгүй бол төвөгтэй болох нь.

 

Бу Ра:                Энэ ах ёстой инээдтэй юм.

 

Бун Сү:              Хурдан явъя аа, одоо. Дууссан бол явцгаая.

 

Бу Ра:                Найзууд болсноо тэмдэглээд чи төлөх юм уу?

 

Бун Сү:                    Найзынхаа найзуудтай найзалсан юм чинь би даая.

 

Эрэгтэй:                   Эр хүн юм аа.

 

Бу Ра:                Өгөөмөр юм гээч.

 

Бун Сү:                    Гэхдээ чи яагаад тэд нартай нийлдэг юм? Хичээл сайн                             хийдэг харагддаг даа.

 

Жи Юүн:                  Танд ямар хамаатай юм?

 

Бун Сү:                    Яагаад гэнэт хүндэтгэлтэй яриад байгаа юм? Сая тэгээгүй                            дээ. 'Хурдан явъя аа, одоо.'

      

Жи Юүн:                  Ядаргаатай юм аа.

 

Бун Сү:                    'Ядаргаатай юм аа.'

 

Жи Юүн:                  Хөөе!

 

Бун Сү:                    Яасан?

 

Жи Юүн:                  Үнэхээр галзуурчихсан уу?

 

Бун Сү:                    Сая юу гэсэн бэ? Галзуурсан юм уу гэсэн үү? Галзуурсан                         бол чамайг танихгүй байдаг юм байгаа биз дээ, найз аа. Чи                          хэтэрхий их хичээл хийх хэрэггүй. Ганц олдох залуу                                насандаа зугаацахгүй бол хэзээ зугаацах юм?

 

Жи Юүн:                  Ёстой ядаргаатай юм.

 

Сон Хе:                    Жи Юүн аа.

 

Бун Сү:                    Хөөе... Яагаад ийм орой ирж байгаа юм. Аюултай шүү дээ.

 

Сон Хе:                    Хэцүү юм аа, хэцүү юм.

 

Бун Сү:                    Уурлачихсан уу? Ааваасаа зугтаад байлгүй...

 

Дарга:                Яаж тэгээд хүүхэд авахгүй гэж хэлдэг байна? Хэчнээн их                      мөнгө өглөө дөө? Чамд уурласан юм биш ээ. Ойлголоо, би                       очлоо. Хүлээж бай. За. Ёстой нэг... Ча менежер... Үгүй ээ,                           Бун Сү.

 

Бун Сү:                    За?

 

Дарга:                Би түр гэр лүүгээ явчхаад ирье. Энэ компанийн                                     хадгаламжийн дэвтрүүд. Энэ данс руу бүгдийг нь                                    шилжүүлээрэй.

 

Бун Сү:                    Ойлголоо.

 

Дарга:                Бун Сү, энэ их чухал ажил шүү. Аав нь чамд итгэлээ шүү.

 

Бун Сү:                    Санаа бүү зов, аав аа.

 

Жи Юүн:                  Үнэхээр дургүй хүрч байна. Хэдүүлээ хэдий болтол ингэж                       амьдрах юм?

 

Сон Хе:                    Өөр арга байхгүй шүү дээ. Тэвчих л хэрэгтэй.

 

Жи Юүн:                  Ичээд тэвчиж чадахгүй нь ээ.

 

Сон Хе:                    Чи л ичиж байгаа юм уу, найзууд болохоор арай дээр биз,                       надад бүр ичмээр байна.

 

Хадам аав:                     Дүүгийнх нь хажууд тийм зүйл хэлэх хэрэггүй.

 

Ман Сү:                    Надад гоё л байна. Би хэзээ дарга гэж дуудуулаа билээ?                     Манайх чинь Эмералд, Сапфайр л гэж дуудуулдаг.

 

Хадам аав:                     Бахархах зүйл мөн үү, эрдэнийн чулуу минь.

 

Ман Сү:                    Гэхдээ яагаад би дарга юм бол?

 

Сон Хе:                    Шалтгааныг нь мэдээд нэмэртэй гэж үү? Бид ч бас мэдэхгүй                      ээ.

 

Хадам аав:                     Би сайн бодоод үзсэн чинь энэ бүгд гэрт асуудал                                        орвонгоороо эргэчихсэн болохоор тэр байх. Чи гадаа                            гараад захирал байж болох ч гэртээ...

 

Сон Хе:                    Аав аа. Ингэж хэлэх тиймхэн байгаа ч та түүнд ямар их                                 стресс өгч байгаагаа мэдэж байна уу?

 

Хадам аав:                     Би юу?

 

Сон Хе:                    Тэгээд тэр юм болов уу, тэр өмнө нь зүүнтэн байсан юм.

 

Хадам аав:                     Зүүнтэн? Энэ муу золиг...

 

Сон Хе:                    Та хичээх хэрэгтэй шүү дээ. Бид хоёр салчихвал...

 

Хадам аав:                     Ман Сү!

 

Сон Хе:                    Миний хэлэх гэсэн зүйл бол...

 

Ман Сү:                    Яана аа... Аав минь үхэх нь, аав аа.

 

Бун Сү:                    Аав гэнэ ээ? Аав ирчихсэн юм уу? Аав?

 

Сон Хе:                    Аав аа. Зүгээр үү?

 

Бун Сү:                    Энэ новш яачихсан юм?

 

Сон Хе:                    Аав аа...

 

Бун Сү:                    Уучихсан юм уу?

 

Сон Хе:                    Яана аа...

 

Бун Сү:                    Ёстой нэг...

 

Ман Сү:                    Сүйрчээ, ёстой.

 

Сон Хе:                    Зүгээр үү?

 

Эмч:                         Сайн байна уу? Настан, бэртсэн газар байхгүй эрүүл байна                          аа. 30 настан мэт л биетэй байна.

 

Сон Хе:                    Аав аа, зүгээр гэж байна.

 

Хадам аав:                     Би дасгал хийсний үр дүн л биз. Үгүй бол гар, хөл, нуруу                           гээд бүгд...

 

Сон Хе:                    За, яасан? Юу? Одоо юу? Энэ новшнууд ёстой өөрсдийнхөө                           дураар... Бүх зүйл бэлэн биз дээ? Ойлголоо, одоо очлоо.                         Аав аа, тариагаа хийлгээд амраарай.

 

Бун Сү:                    Хөөе босоод ир. Чам шиг залуу хүн эмнэлэгт байх ёсгүй шүү                          дээ. Чиний насан дээр хөдөлгөөнтэй байлаа. Ёстой нэг, муу                           тэнэг чинь. Байнга хэрэг тарьж явдаг байж ингээд хэвтэж                      байдаг. Бос оо, гэр лүүгээ явъя.

 

Жи Юүн:                  Бун Сү, гэр лүүгээ явцгаая. Байна уу?

 

Бун Сү:                    Хаашаа явах юм?

 

Жи Юүн:                  Ах аа, манай аав... Бун Сүг дагуулаад явж болох уу?

 

Бун Сү:                    Хурдан босохгүй юу.

 

Сон Хе:                    Жинхэнэ өнгө, материалын чанарыг харах боломжгүй ч                              мэдрэмжтэй хүн юм чинь сайн үнэлж чадна гэж итгэж байна.                          Манай шилдэг...

 

 

Эрэгтэй:                   Болно оо. Хоёр слайд ухраа даа.

 

Сон Хе:                    Аан за. Буцаачих.

 

Эрэгтэй:                   Зогс. Энэ Пэнсү мөн биз дээ?

 

Сон Хе:                    Тийм ээ.

 

Эрэгтэй:                   Пэнсү байна, Пэнсү.

 

Сон Хе:                    Тийм ээ, Пэнсү.

 

Эрэгтэй:                   Миний хэлэх гэсэн зүйл бол... Оюуны өмчтэй зүйл шүү дээ.                          Энэ дүрийг ашиглаж болох юм уу? EBS энэ талаар мэдэх                     үү?

 

Сон Хе:                    Аан нөгөө, менежер ээ... Энэ хүүхдийн хананы цаасны                             жишээ байгаа юм. Өөрчилчхөж болно оо.

 

Эрэгтэй:                   Ингээд л болохгүй байгаа юм. Алдартай болохоор хүмүүс                          энд ч, тэнд ч ашиглана. Дараагийн нүүр дээр Бэйби Шарк                      байх уу? Ингээд л мэдрэмж гэдэг зүйл төрөлхийн байдаг                      хэрэг.

 

Сон Хе:                   Аргагүй л таны ачаар дахиад нэг зүйл сурлаа. Та үнэхээр                         бүтээлч, алсыг харах юм аа.

 

Эрэгтэй:                   Тэгвэл... Өнөөдөр ингээд дуусгая. Пэнсүг арилга.

                           Дараа уулзъя.

Сон Хе:                    Гэхдээ менежер ээ...

 

Эрэгтэй:                   Шинэ дэлгэц ав л даа. Пэнсүгийн ам нь хиртэй харагдаж                      байна.

 

Эмэгтэй:                  Цэвэрлэчихье ээ.

 

Сон Хе:                    Менежер ээ...

 

Сан Ён:                    Чи мах хэрчиж цагийн ажил хийдэг байхад би хажуу талын                        уушийн газарт бартендер хийдэг байсныг санаж байна уу?                       Энэ коктейлийн нэр Алдагдсан дурсамж. Яг одоогийн чамд                     тохирно. Сандрах хэрэггүй ээ. Угаасаа болсон зүйлийг                                 өөрчилж болохгүй.

 

Бун Сү:                    Тийм ээ.

 

Сан Ён:                    Ингээд суусан чинь анх уулзсан үе маань санаанд орж                                 байна. Хоёулаа тэр үед их залуу байсан даа. Чи нарны                             гэрэл шиг байж урт өдрийн төгсгөлд намайг тэвэрсэн. Хайр                           гэдэг хэцүү биш гэж хэлсэн. Миний хажууд байна гэсэн сэн.

 

Бун Сү:                    Орохгүй юу хийж байгаа юм?

 

Сон Хе:                    Өнөөдөр ганцаарыг минь орхичих. Ганцаараа баймаар                              байна. Түрүүлээд орж бай. Түрүүлээд орж бай гээд байхад.                       Намайг тоохгүй байвал илүү амар байна. Яасан, яасан юм?                      Ямар нэг зүйл санасан уу?

 

Бун Сү:                    Бүдэг бадаг дурсамж орж ирж байна.

 

Сон Хе:                    Нээрээ юу?

 

Бун Сү:                    Уйлж байгаа чимээ санаанд орж байна.

 

Сон Хе:                    Уйлж буй чимээ? Хэн?

 

Бун Сү:                    Чи.

 

Сон Хе:                    Юу яриад байгаа юм, би хэзээ... Аан...

 

Бун Сү:                    Орой бүр уйлсан байх. Өлсөөд тэр үү, өвдөөд тэр үү,                             мэдэхгүй. Нэг удаа гараас чинь атгаад дуу дуулж өгсөн юм.                         Тэгтэл чи уйлахаа болиод инээсэн.

 

Сон Хе:                    Дуулснаас болоод биш ээ. Зайрмагаас л болсон юм.

 

Бун Сү:                    Тийм юм болов уу? Гэхдээ чи сайн санаж байна. Тэр үед                      жоохон байсан биш үү? Гар чинь их жижигхэн байсан шүү                       дээ...

 

Сон Хе:                    Юу хийгээд байгаа юм? Гэр бүлийн гишүүд гарнаасаа                             хөтлөлцдөггүй шүү дээ.

 

Бун Сү:                    Зүгээр ээ, хөөрхөн байна. Хэлсэн үг чинь өвтгөж байгаа ч чи                     хөөрхөн байна. Хэцүү үеийг туулж байвал аавдаа хэл ээ.                        Чиний хэлсэн үгсийг бүгдийг нь сонсоно оо. Миний охин                                 уйлаад байгаа юм уу?

 

Сон Хе:                    Үгүй ээ.

 

Бун Сү:                    Дээрэлхээд байгаа хүн байгаа юм уу? Байгаа бололтой шүү.                      Хэн гээч нь миний сайхан охиныг...

 

Сон Хе:                    Үгүй ээ, нөгөө... Нас нь жоохон юм байж намайг шаналгах                           дуртай. Намайг дооглож, өө сэв байнга хайна. Пэнсү                                ашиглахаар яадаг юм, тэнд л ашиглах юм чинь. Зөндөө л                     арга эвийг нь олох гэж хичээх байхад одоо за гэж болдоггүй                       юм уу?

 

Бун Сү:                    Муу золиг чинь. Хамгийн өндөр үнэлгээ авах ёстой байтал.                      Явцгаая, аав нь сургаад өгье.

 

Сон Хе:                    Март даа. Дараа нь бол.

 

Бун Сү:                    Үнэхээр зүгээр юм уу?

 

Сон Хе:                    Тийм ээ.

 

Бун Сү:                    За тэгвэл аав нь нэг удаа өнгөрөөе. Оронд нь хэцүү зүйл                           болбол ингээд хэлж бай. Аавдаа хэцүү байна гэж тунирхаад                        дараа нь инээж байвал аавд нь өөр хүсэх зүйл байхгүй.

 

Сон Хе:                    Юу гэнэ вэ?

 

Бу Ра:                Ча Жи Юүн!

 

Жи Юүн:                  Бу Ра.

 

Бу Ра:                Сургалт руугаа явж байна уу?

 

Жи Юүн:                  Тийм ээ.

 

Бу Ра:                Тэгвэл завтай гэсэн үг биз дээ?

 

Жи Юүн:                  Юу?

 

Бун Сү:                    Хөөе, Бу Ра.

 

Бу Ра:                Ча Бун, сайн уу?

 

Бун Сү:                    Хаашаа явах юм?

 

Бу Ра:                Сонгон шалгаруулалт.

 

Бун Сү:              Жи Юүн сургалт руугаа явах хэрэгтэй шүү дээ. Би хүргээд                        өгье, суучих.

 

Бу Ра:                Менежергүй явж болно гэж үү?

 

Бун Сү:                    Хөөе, та хоёр яаж мотоциклд хоёулаа суудаг юм? Хүнд юм                       байж.

 

Жи Юүн, Бу Ра:             Хөөе!

 

Бун Сү:                    Юу гэж? Жи Юүн энийг барьж бай. За. Бу Ра, чи энийг өмс.                         Хурдан суучих.

 

Бу Ра:                Явлаа.

 

Бун Сү:                    Явлаа.

 

Эрэгтэй:                   Хөөе, суучих.

 

Бун Сү:                    Улиг болсон үг вэ. Хөөе, суучих гэдэг чинь хэзээний үг                              билээ дээ. Бас түүнийг хүргэж өгөх хэрэггүй, би л хүргэж                        өгдөг юм. Ойлгосон уу?

 

Эрэгтэй 2:                Сонгон шалгаруулалт чинь хэр байсан?

 

Бу Ра:                Мэдэхгүй ээ, жүжиглэлт дээрээ дахиад алдчихсан. Караоке орцгооё.

 

Бун Сү:                    Хүлээгээрэй. Хэдэн дуу дуулаад гэр лүүгээ шууд яваарай.                     Бид ч бас гэр лүүгээ шууд явна. Явцгаа, яв аа. Хурдан яв.

 

Эрэгтэй 2:                Явлаа.

 

Бун Сү:                    Хөөе. Суучих.

 

Сон Хе:                    9 жилийн өмнө... Уран сайхны хийцтэй ханын цаас үүссэн.                         Манай байгууллага шилдэг нь болохын төлөө хичээж...

 

Эрэгтэй:                   Өршөөгөөрэй. Сайт дээрээ байдаг мэдээллээ яриад байх                      юм. Тэр хэмжээнд бол боль оо.

 

Сон Хе:                    Хүмүүс хүчтэй байвал орчин нөхцлөө давж чадна гэж                                 боддог. Гэхдээ орчин ч хүмүүст хүчтэй байхад тусалж                             чадна.

 

Эрэгтэй:                   Нээрээ гэж үү?

 

Сон Хе:                    Юу? Манай гэрийн орчин ч бас сүүлийн үед их өөрчлөгдсөн.                          Бас түүний үр дүн ч бас гайхширмаар. Энэ ханын цаас тэр                           туршлагаас бүтсэн юм. Хайр дүүрэн үгсээр тэвэрч байгаа                        мэт санагдуулна. Гэр бүлийн гишүүд нэг нэгнээ дэмжиж,                                хамтдаа мөрөөдөж буй мэт. Аюулгүй, тухтай газрын                                  илэрхийлж байгаа юм.

 

Эрэгтэй:                   Тэр шинэ дэлгэц их сайхан харагдаж байна билээ.

 

Бун Сү:                    Багш чинь чамайг магтсан юм уу?

 

Сон Хе:                    Тийм ээ.

 

Бун Сү:                    Гайхалтай юм аа. Зургийн хичээлийн цаг дээр үү? Ямар                            зураг зурсан юм?

 

Сон Хе:                    Зүгээр л удаан хугацааны дараа зүрх сэтгэлээсээ        зурсан                      юм.

 

Бун Сү:                    Чадвартаа итгэлтэй хүүхэд байх нь ээ.

 

Сон Хе:                    Итгэлтэй биш ээ. Би дэлхийн ихэнх хүмүүс илүү санаа                            зовдог биз.

 

Бун Сү:                    Санаа зовох оо? Юунд санаа зовдог юм?

 

Сон Хе:                    Хажууд байгаа хүмүүстээ санаа зовно. Гэрийнхэндээ санаа                      зовно, компани.. Үгүй ээ, сургуульдаа санаа зовно гээд л.

 

Бун Сү:                    Юу вэ? Энэнээс болоод юм болов уу? Хатуу байна шүү дээ.

 

Сон Хе:                    Яасан?

 

Бун Сү:                    За. Яаж байна, санаа зовнил чинь багасаж байна уу?

 

Сон Хе:                    Яг ч тийм биш ээ.

 

Бун Сү:                    Санаа зовоож буй хүн байвал аавдаа шууд хэл.

 

Сон Хе:                    Яана гэж?

 

Бун Сү:                    Яадаг юм, давсанд булаад тэгээд зайл гэж хэлнэ.

 

Сон Хе:                    Хуучныхаа үе шиг сонсогдож байх чинь.

 

Бун Сү:              Хуучных аа?

 

Сон Хе:                    Үгүй ээ. Аав та цаашид эмнэлэг ороод байх хэрэггүй                               бололтой.

 

Сувилагч:                Эмнэлэгт байх тухгүй биш байна уу?

 

Эмэгтэй:                  Тухгүй юу байх вэ дээ? Угаасаа гэртээ ганцаараа юм чинь                          энд харин ч найзуудтай. Охиндоо ч бас төвөг бага удна.

 

Сувилагч:                Нээрээ охин тань өнөөдөр байхгүй байна.

 

Эмэгтэй:                  Удахгүй зээ хүүтэй маань ирнэ. Энэ зураг нь байна.

 

Бун Сү:                    Хөөе, яагаад удаад байгаа юм? Гарахгүй юм уу?

 

Эмэгтэй:                  Хөөрхөн байгаа биз?

 

Сувилагч:                Хөөрхөн юм аа.

 

Бун Сү:                    Юу хараад байгаа юм?

 

Сувилагч:                Зээ хүү тань царайлаг байсан таныг дуурайжээ.

 

Бун Сү:                    Энэ муу золиг чинь...

 

Эмэгтэй:                  Баярлалаа. Царай нь бүр цайчхаж.

 

Бун Сү:                    Дүү минь. Чи эмнэлэгээс гарах хэмжээний эрүүл биш байх                       шиг байна, тийм ээ? Түүнийг ширтлээ гээд юу хожих юм?

 

Хадам аав:                     Би хийе ээ.

 

Бун Сү:                    Үгүй ээ...

 

Хадам аав:                     Би хийе, би, би. Чиний тусламж хэрэггүй ээ.

 

Жи Юүн:                  Яагаад хашаа давах ёстой гэж?

 

Бун Сү:              Сурагч бүр нэг удаа хийж үзэх ёстой байдаг юм. Дээш                                гараад намайг татаарай. Урвах юм бол ална шүү. Хамгийн                           сайхан дурсамж дүрэм зөрчсөн үеэс л бий болдог юм.                                  Хурдал.

 

Жи Юүн:                  Гэхдээ хичээл хэдийн тарсан шүү дээ.

 

Бун Сү:                    Хурдал аа. Татаарай. Муу урвагч.

 

Сон Хе:                    Баярлалаа, менежер ээ. Урмыг тань хугалахгүй ээ.                             Баярлалаа. Баярлалаа, за.

 

Бу Ра:                Хөөе, та хоёр хаашаа явж байгаа юм?

 

Бун Сү:                    Хиймэл үс зүүгээд ч царай муутай юм аа, та хоёр. Нэг, хоёр.                        Май.

 

Бу Ра:                Энэ юу юм?

 

Бун Сү:                    Сонгон шалгаруулалтад орохоос өмнө жүжиглэж сурвал                          ямар уу?

 

Бу Ра:                Юу?

 

Сан Ён:                    Тэсэх хэрэгтэй шүү дээ. Хайр аа, гэрэл засаад өгч болох уу?

 

Бун Сү:                    Тэгье ээ, хайр аа.

 

Бу Ра:                Галзуу юм байна.

 

Сан Ён:                    Наанаа зогс. Эхний сарын сургалт үнэгүй. Зогс оо. Хүний үг                         дуустал сонс л доо. Чамд онцгойлон сүүлийн сар ч бас                              үнэгүй.

 

Бу Ра:                Тэгвэл хоёр сар бүтэн үнэгүй юм байна. Тохирлоо.

 

Сан Ён:                    Тохирлоо. Хүлээгээрэй, юу үнэгүй гэсэн бэ?

 

Эмч:                         Тэгэхээр одоогийн нөхцөл байдал хэцүү биш байна гэж үү?

 

Бун Сү:                    Тийм ээ. Гэхдээ би гайхаад байна. Би охин, бас дүүтэйгээ                           хамт амьдардаг. Найз маань ч бидэнтэй хамт амьдардаг.                     Гэхдээ эхнэр маань яагаад тусдаа амьдардаг юм?

 

Эмч:                         Ча Бун Сү.

 

Бун Сү:                    За?

 

Эмч:                         Та ослоос үүдэлтэй харилцааны асуудалтай болсон.                              Ялангуяа эхнэртэйгээ.

 

Бун Сү:                    Аан...

 

Эмч:                         Эхнэрээсээ тусдаа амьдардаг хүмүүс олон бий. Тийм зүйл ч                       бас байж болно.

 

Бун Сү:                    Тийм байх нь ээ.

 

Дарга:                Бун Сү, захирлаараа бүх ажлыг хийлгээд байж болохгүй                           шүү дээ. Хэдүүлээ туслах хэрэгтэй.

 

Бун Сү:                    Тэгэлгүй дээ, чадлаараа тус болно оо.

 

Дарга:                Зардлаа бууруулах чинь их чухал. Энэ боломжийн төлөө би                         их хичээсэн. Олсон уу?

 

Бун Сү:                    Түр хүлээгээрэй.

 

Дарга:                За. Ийм үед хүүтэй байх сайхан юм аа.

 

Бун Сү:                    Олчихлоо.

 

Дарга:                Олчихсон уу?

 

Бун Сү:                    Тийм ээ.

 

Дарга:                Тамга мөн биз дээ?

 

Бун Сү:                    Тийм ээ.

 

Дарга:                Гүжү Кемикалстай хамтрах болсондоо таатай байна.

 

Дарга:                Юу гэж дээ. Жан захирал боломжийн үнээр хамгийн сайн                          чанарыг санал болгодог.

 

Бун Сү:                    Бидний баярлах ёстой хүн байна, аав аа.

 

Жан захирал:          Аав аа. Үгүй ээ, Жу дарга аа. Хэтэрхий хямдхан байна шүү                       дээ.

 

Дарга:                Бид ихийг захиалах болохоор...

 

Жан захирал:          Хүлээгээрэй.

 

Дарга:                Юу?

 

Жан захирал:          Таны хүү юм уу?

 

Дарга:                Төвөгтэй нөхцөл байдал л даа.

 

Жан захирал:          Юу?

 

Дарга:                Өргөж авсан юм аа.

 

Жан захирал:          Юу?

 

Дарга:                Өргөмөл.

 

Жан захирал:          Аан... Том хүүхэд өргөж авах амар л даа. Гэхдээ хэтэрхий                      том юм аа...

 

Бун Сү:                    Хөөх, баярлалаа.

 

Сан Ён:                    Тайван хийгээд үзээрэй.

 

Бу Ра:                За. Ингэж байгаад зүрх минь зогсох юм биш үү? Энэ                                  хэвээрээ үхэх нь байна.

 

Сан Ён:                    Үхмээр байна, за боллоо, боль. Сайн байна. Чи өөр зүйл                           бодоод байгаа юм уу? Сэтгэлд үгс чинь мэдрэгдэхгүй байна                          уу?

 

Бу Ра:                Үг нь ийм байхад зомбид тоглосноос ч муу байна.

 

Сан Ён:                    Үгээ өөрөө бичихэд л болох юм байна. Өөрийнхөө                               амьдралын туршлагыг бич.

 

Бу Ра:                Надад зүрх зогссон үе байхгүй, үхэх хүсэл ч байхгүй л дээ.

 

                           Бас би ямар зохиолч юм уу?

 

Сан Ён:                    Зүрх сэтгэлтэй хэн ч зохиолч болж болно.

 

Бу Ра:                Зүрх сэтгэл? Та ёстой бүтэхгүй юм аа.

 

Сан Ён:                    Юуных нь бүтэхгүй гэж. Бас би чиний багш шүү.

 

Бу Ра:                Одоохондоо багш гэж хүлээн зөвшөөрөөгүй байгаа.

 

Сан Ён:                    Тийм үү? Тэгвэл би ч бас... Үгүй дээ, март. Жи Юүн аа, чи                        нэг туршаад үзэх үү? Жи Юүн аа.

 

Жи Юүн:                  Даалгавраа хийх хэрэгтэй.

                          

Сан Ён:                    Сэргээнэ гэж мэдэхгүй юу, сэргээнэ. Толгойгоо сэргээвэл                           дараа нь хичээлээ сайн хийнэ.

 

Жи Юүн:                  Ингэж байгаад зүрх минь зогсох бус уу? Энэ хэвээрээ үхэх                       нь байна. Би уйлбал... Аав зөөлнөөр толгойг минь илдэг                                  байсан. "Зайрмаг идэхээр явах уу?" "Кино үзэх үү?"

 

Бу Ра:                Мэдээгүй юм уу? Тэр их сайн жүжиглэдэг, дургүй хүрмээр                         гэдэг нь. Тэгээд би байнга түүнтэй хамт байдаг юм.

 

Жи Юүн:                  Тэр үед би... үхэж байсан юм. Тэр хүн театрт итгэдэггүй. Тэр                           миний мөрөөдлийг шоолсон. Тэгээд удалгүй би ч бас...                            театрт итгэхээ болих биз. Би өөрийгөө барьж дийлэхээ                               больж үргэлж санаа зовниж, түгших болсон.

 

Сан Ён:                    Хөөе. Хайр аа, зүгээр үү?

 

Бун Сү:                    Тийм ээ.

 

Жи Юүн:                  Үнэхээр зүгээр юм уу? Өвдөж байгаа газар байхгүй юу?

 

Бун Сү:                    Жи Юүн аа... Чи... Новш гэж. Найз аа, чиний жүжиглэлт                                 үнэхээр гайхалтай юм аа.

 

Сан Ён:                    Санаж байгаа зүйл байна уу?

 

Бу Ра:                       Унахдаа толгойгоо цохичихсон юм биш үү?

 

Бун Сү:                    Үгүй ээ, толгой биш сэтгэлд минь цохиод авах шиг боллоо.                          Тайз бол миний зүрх сэтгэл шингэсэн газар.

 

Бу Ра:                Үнэхээр толгойгоо цохичихжээ. Ухаанаа алдчхаж.

 

Бун Сү:                    Тийм ээ, би ухаанаа алдсан байж. Халуун зүйл сэтгэлээс                       минь гарах шиг боллоо. Би жүжигчин байсан юм уу? Тийм                         ээ, мэдрэгдэж байна. Хайр аа, би жүжиглэе.

 

Сан Ён:                    Хайр аа, өнөөдөр гэртээ очоод амарсан дээр бололтой.                                 Толгойндоо тос бас түрх.

 

Бун Сү:                    Үгүй ээ...

 

Сан Ён:                    Толгойгоо сэгсрэх хэрэггүй ээ.

 

Хадам аав:              Камер шиг юм аа.

 

Эмэгтэй:                  iPhone 14 шүү дээ.

 

Ман Сү:                    Аав аа! Аав аа! Та яагаад ахыг дээрдэж байгаа гэснийг                              ойлгочихлоо.

 

Хадам аав:                     Юу гэж?

 

Ман Сү:                    Танд хэзээ ч үгүй гэж байгаагүй ах таныг ээжид их муухай                        хандаж байсан болохоор дахиж гэрлүүлэхгүй гэдэг байсан                     шүү дээ. Одоо үгүй бололтой шүү. Тэр эгч ээжтэй адилхан                          биш гэж үү?

 

Хадам аав:                     Энд яагаад ээжийгээ яриад байгаа юм? Энэ хэд юм?

 

Ман Сү:                    Нэгийг авбал нөгөө нь үнэгүй шүү.

 

Бун Сү:                    Гэхдээ би... Өөрийн зорилгоо мэдсээр байж хий хоосон                                 мөрөөдөгч шиг... Юу ч хийж чадахгүй... Энэ хэсгийг                                  алгасчихжээ. Хэн миний толгой руу цохих нь тэр вэ?

 

Сан Ён:                    Би, би, би. Хайр аа, уучлаарай Зүгээр л гар минь ингээд                               байна. Хайр аа, жоохон амарцгаая. Миний зүрхний хэмнэл                          алдагдаад байна.

 

Бун Сү:                    Уучлаарай, хайр аа.

 

Сан Ён:                    Амарцгаая.

Бун Сү:                    За. Орших уу, эс орших уу. Тэр л асуудал байна.

 

Сан Ён:                    Асуудал, асуудал, асуудал. Чи л асуудал байна. Гуйя,                                амраач дээ. Урам зоригтойг байгааг чинь ойлгож байна.

 

Бун Сү:                    Тэгвэл хайр аа, өөр зүйлд туслаач.

 

Сан Ён:                    Юу?

 

Бун Сү:                    Бу Ра.

 

Сан Ён:                    Тэрийг яагаад дуудаад байгаа юм? Би түүнд дургүй шүү                              дээ.

 

Бун Сү:                    Яагаад?

 

Сан Ён:                    Зүгээр л дургүй ээ. Бун Сү өмнө нь гол дүрд тоглодог                             байсан юм. Ийм жүжиглэлттэй байгаагүй юм сан.

 

Жи Юүн:                  Гол дүр ээ? Үгүй байлгүй дээ.

 

Сан Ён:                    Бун Сү сайн жүжиглэдэг гэх гээгүй ээ. Сөүл аялгаар ярьж                        чаддаг ганц хүн байсан юм. Гэхдээ чи үнэхээр жүжиглэхэд                          сонирхолгүй юм уу?

 

Жи Юүн:                  Тэр нөгөө...

 

Сан Ён:                    Болно оо, энэ хүртэл л сонсъё. Ээж чинь сонирхохгүй                                  байвал чамаар бахархана шүү.

 

Жи Юүн:                  Тийм биш ээ. Би жоохон ичимхий болохоор. Хүмүүс юу гэж                     бодох вий гэж айгаад.

 

Сан Ён:                    Чи юу?

 

Жи Юүн:                  Ча Бун Сүгийн охин шүү дээ. Аав үргэлж бусдад                                        дээрэлхүүлж явдаг. Би тэр занд нь л хамгийн дургүй байсан.                          Гэхдээ би ч бас бусдад үгүй гэж хэлж чаддаггүй.

 

Сан Ён:                    Чи буруу ойлгосон байна. Чи ойрд Бун Сүг ямар байгааг                            харсан биз дээ? Тэр жинхэнэ зан чанар нь байгаа юм. Их                        зоригтой шүү. Энэ үед л хамгийн их гэрэлтэж байсан шүү.                            Хийхийг хүссэн бүхнээ хийгээд л. Гэрэлт цох шиг гялтагнаад                      Бун Сү... авьяасаас илүү өөртөө итгэх итгэл чухал гэдгийг                        харуулсан.

 

Бу Ра:                Заавал ингэх ёстой гэж үү?

 

Бун Сү:                    Өнгөрсөн явдлыг мартаад өөртөө итгээд зоригтой алхам                          хийж байж жүжигчин болно.

 

Эрэгтэй:                   Дугаар 98, ороорой.

 

Бун Сү:                    За.

 

Эрэгтэй:                   Гараач ээ. Ингэж болохгүй ээ.

 

Жи Юүн:                  Нэр гэж яг юу юм бэ? Сарнайг өөр ямар ч нэрээр дуудсан                        бай, үнэр нь адилхан анхилуун хэвээр байх болно. Тиймээс                         Ромеог Ромео гэж нэрлэдэггүй байсан ч, түүний төгс сайхан                           чанар огт өөрчлөгдөхгүй.

 

Сан Ён:                    Хүлээгээрэй, Сон Хе. Чи Билли Эллиот үзсэн үү? Тэнд                             балет Билли бүжиглээд. Үгүй ээ, Билли балет бүжиглэдэг                       юм. Их сайн болохоор аав нь...

 

Сон Хе:                    Чи галзуурчихсан юм уу?

Сан Ён:                    Галзуурчихсан юм байна.

 

Сон Хе:                    Олигтой хаалга ч үгүй газар луу яах гэж очдог юм?

 

Жи Юүн:                  Барилга нь тэр чигтээ хазайчихсан ч манай гэр шиг хазгай                        биш.

 

Сон Хе:                    Манай гэр яахаараа хазгай байдаг юм?

 

Жи Юүн:                  Тэр чигтээ таны таалал руу хазайсан шүү дээ. Таны                                хэлснээр л бүгд хийдэг.

 

Сон Хе:                    Тийм үү? Тэгвэл хэнийг сонсохоо мэдэж баймаар юм.                             Жүжиг бол яасан ч болохгүй ээ. Мөрөөдөх ч хэрэггүй.

 

Жи Юүн:                  Сонирхохгүй байсан юм. Таныг ингэхээр бүр жүжиглэмээр                       санагдчихлаа.

 

Сон Хе:                    Чи намайг алах гээд ингээд байна уу?

 

Жи Юүн:                  Яахаараа үхдэг юм? Юунд ингэж сүр болгоод байдаг юм?

 

Сон Хе:                    Тэр тэнэг мөрөөдлөөс болоод аав чинь надаас салах гэж                           байсан болохоор.

 

Жи Юүн:                  Юу?

 

Сон Хе:                    9 жилийн өмнө... жүжигт бууж өгч чадахгүй байсан болохоор

                           аав чинь хадгаламжаа үрэн таран хийсэн. Осол гарахаас                       өмнө салах өргөдлөө бэлдчихсэн байсан.

 

Жи Юүн:                  Үгүй байлгүй дээ.

 

Сон Хе:                    Үнэн гээд байхад. Тэгээд тэр өдөр энд...

 

Жи Юүн:                  Тэр өдөр? Энд ямар нэг зүйл болсон юм уу?

 

Бун Сү:                    Сон Хе. Хань аа.

 

Сон Хе:                    Энэ юу юм?

 

Бун Сү:                    Юу гэнэ ээ?

 

Сон Хе:                    Чиний шургуулга дотроос гарч ирсэн.

 

Бун Сү:                    Аан тэр үү?  Tэр юу гэхээр...

 

Сон Хе:                    Наанаа зогс!

 

Бун Сү:                    Юу?

 

Сон Хе:                    Тэгье ээ. Чиний мөрөөдөл тийм чухал юм бол... би энийг                       хүлээж авъя. Би ч бас одоо залхаж байна. Өнөөдрөөс хойш                         бидний амьдралд дахиж гарч ирэх хэрэггүй.

 

Бун Сү:                    Сон Хе, хүлээгээрэй. Тийм биш ээ...

 

Жи Юүн:                  Тэгвэл тэр осол танаас болсон юм байна. Гэтэл өдий хүртэл                       мэдэхгүй царайлж байжээ.

 

Сон Хе:                    Надаас болсон юм биш ээ. Яг нарийн яривал...

 

Жи Юүн:                  Та байнга л өө сэв хайж, нарийвчилж байх юм аа.

 

Бу Ра:                Бүр сэтгэл амарчихлаа. Гэхдээ шүүгчийн хүзүүг хазах                             хэрэггүй байсан юм.

 

Бун Сү:                    Чи хөлийг нь хазсан шүү дээ.

 

Бу Ра:                Чи л галзуур гэсэн шүү дээ. Өөрийгөө барьж чадна гэж үү?                           Аавтайгаа найзууд болохоор гоё юм аа. Би гэртээ                                     гадуурхагддаг. Маргааш уулзъя.

 

Бун Сү:                    Болгоомжтой яваарай.

 

Бу Ра:                За.

 

Жи Юүн:                  Хөгжилтэй байсан уу?

 

Бун Сү:                    Тийм ээ. Хөгжилтэй байсан ч бас их түгшүүртэй байлаа. Чи                          яаж сайн жүжиглэдэг юм?

 

Жи Юүн:                  Сайн биш ээ.

 

Бун Сү:                    Даруу царайлаад байгаа юм уу, их зан гаргаад байгаа юм                        уу?

 

Жи Юүн:                  Аль нь ч биш ээ. Би жүжиглэхгүй ээ.

 

Бун Сү:                    Яасан? Хөгжилтэй биш байна уу?

 

Жи Юүн:                  Математик илүү хөгжилтэй.

 

Бун Сү:                    Новш гэж, тийм байж болно гэж үү?

 

Жи Юүн:                  Нээрээ шүү.

 

Бун Сү:                    Математикт сайн юм уу?

 

Жи Юүн:                  Одоохондоо яг ч сайн биш ээ.

 

Бун Сү:                    Тийм дээ новш гэж, тэгж байж амьдрал шударга шүү дээ.

                           Би жүжиглэхдээ новшийн муу, чи харин математикдаа муу.

 

Жи Юүн:                  Хөөе. Хараал хэлэхээ болиоч ээ, байнга л хараал хэлж                             байх юм.

 

Бун Сү:                    Хөөе. Хийхийг хүссэн зүйлээ хийхэд саад болж байгаа хүн                       байгаа юм уу?

 

Жи Юүн:                  Чамд тийм хүн байсан юм уу?

 

Бун Сү:              Надад уу? Харин л дээ. Надад муу жүжиглэж буй минь л                        асуудал биз.

 

Жи Юүн:                  Хийх ёстой зүйлээ огт хийхгүй хий хоосон мөрөөдөгч. Чи                           жүжиглээгүй байсан ч тэр эрхэм сайхан мөн чанараа                                хадгалсаар байх биз.

 

Бун Сү:                    Гэвч жүжиг бол хааны мөс чанарыг илчлэх гол зүйл.

 

Жи Юүн:                  Таны жүжиглэлт үнэхээр... муу юм аа.

 

Бун Сү:                    Гэхдээ нэг өдөр бид хийхийг хүссэн зүйлээ сайн хийдэг                                  болно. Тийм биз?

 

Сон Хе:                    Харсан уу? Зүгээр байгаа биз дээ? Юу нь асуудал гэж?

 

Жи Юүн:                  Та л зүгээр гэж итгэхийг хүсэж байгаа биз дээ?

 

Сон Хе:                    Яасан гэж, хөгжилтэй л амьдарч байна. Аавыгаа өмнө нь                       ийм байхыг харж байсан уу?

 

Сан Ён:                    Бун Сү ажилдаа зүгээр явж байгаа юу? Сайн мэдэхгүй ч                              ажлаасаа гармаар байна гэж байсан.

 

Сон Хе:                    Ганц хоёр удаа тэгсэн биш дээ. Гэхдээ ойрд ажлаа сайн                            хийж байгаа.

 

Сан Ён:                    Гэхдээ Бун Сүг Дон Кихот шиг ингэж байлгаад байж болох                         юм уу? Тэгээд байдал хэвийн болбол жаргалтай байх юм                          шиг байна уу?

 

Жи Юүн:                  Тэрийг ой санамж нь эргэж ирвэл бодож үзэх ёстой шүү дээ.

 

Сон Хе:                    Байдал сүйрч байхад одоо байгаа минь л илүү чухал.

 

Сан Ён:                    Гэхдээ энэ чинь жинхэнэ биш шүү дээ.

 

Сон Хе:                    Чамд эхнэр нь болоод зугаатай биш байсан юм уу?

 

Жи Юүн:                  Ээж танд энэ дээр байна гэж үү?

 

Сон Хе:                    Өөрт нь ч зүгээр, бидэнд ч бас зүгээр л байна шүү дээ.                             Тэгэхэд болно биз дээ?

 

Жи Юүн:                  Тийм үү? Аав ойрд сонгон шалгаруулалтад явж байгаа. Тэр                        ч бас зүгээр юм уу?

 

Сон Хе:                    Юу?

 

Сан Ён:                    Жи Юүн аа...

 

Жи Юүн:                  Тэгье ээ, тэгвэл. Өөр нэг хүний бодлыг сонсоод үзье.

 

Сан Ён:                    Сайхан бодол байна.

 

Жи Юүн:                  Юу гэсэн үг юм?

 

Хадам аав:                     Бун Сү зүгээр л санагдаж байна.

 

Жи Юүн:                  Танд дүү шигээ хандаж байгаа шүү дээ.

 

Хадам аав:                     Би угаасаа төлөвшөөгүй байсан шүү дээ. Тийм биз дээ?

 

Эмэгтэй:                  Нөгөө... Хүний мөн чанар угаасаа харьцангүй шүү дээ.                               Охиндоо аав, эхнэртээ нөхөр, эцэг эхдээ хүү байж болно.                         Хэнтэй байгаагаас хамаарч өөрчлөгдөж амьдардаг байхад                            олон хүмүүс ганц л мөн чанар бий гэж итгэдэг. Метаверсийн                       эрин үед хүний хэн болох зүгээр л хийсвэр ойлголт.                                  Тиймээс Ча Бун Сүд хэн болох нь байж л байгаа. Зүгээр л                         өөр хүмүүст өөрөөр илрээд байгаа юм. Өмнөхөөсөө ч бас                            жаргалтай байгаа.

 

Сан Ён:                    Сайн ятгаж байна шүү. Арай жүжигт тоглох талаар сонирхол                      байхгүй юу? Бун Сү байна.

 

Сон Хе:                    За, яасан? За. Юу? Юу яриад байгаа юм? Уан Мартын                                 хугацаа тулсан байхад будгийн мөнгөө төлөөгүй байгаа юм                          уу?

 

Эрэгтэй:                   Тэр нөгөө...

 

Сон Хе:                    Ханын цаас хийхэд будаг хэрэгтэй шүү дээ. Та нар яг юу                           хийж байсан юм?

 

Эрэгтэй:                   Энийг харвал өөр компани руу мөнгө шилжүүлсэн байна.                          Бүр тэр чигээр нь.

 

Сон Хе:                    Юу? Тэр чинь юу гэсэн үг юм? Гүжү Кемикалс?

 

Эмэгтэй:                  Бид будгаа Сонү, Илсунаас л авдаг байсан.

 

Сон Хе:                    Гүжүтай хэн гэрээ байгуулсан юм? Уан Мартын гэрээ үнэтэй                            шүү дээ.

 

Эмэгтэй:                  1 тэрбум вон.

 

Сон Хе:                    Ямар компани юм? Будаг нийлүүлж чадах юм уу?

 

Эрэгтэй:                   Холбоо барьж болохгүй байгаа. Оффис нь ч хоосон. Миний                         бодлоор яаж бодсон ч...

 

Сон Хе:                    Хуурамч компани гэж үү?

 

Эрэгтэй:                   Тийм ээ.

 

Сон Хе:                    Энэ гэрээг хэн хийсэн юм?

 

Дарга:                Одоо шууд хийх болохоор түр хүлээгээрэй. Дахиад хүлээж                         болохгүй бололтой. Өнөө орой гэхэд хариу өгөөрэй, за.

 

Бун Сү:                    Сайн уу? За.

 

Дарга:                Бун Сү.

 

Бун Сү:                    За?

 

Дарга:                Би чиний аав мөн биз дээ?

 

Бун Сү:                    Тэгэлгүй дээ.

 

Дарга:                Бун Сү, өмнө нь Жан захирлын гэрээг санаж байна уу?

 

Бун Сү:                    Гүжү Кемикалсын гэрээ юу? Тийм ээ, компанид туслахыг                        хүссэн шүү дээ.

 

Дарга:                Хоёулаа нэг гэр бүл гэдгийг битгий мартаарай. Ааваасаа                        урваж болохгүй шүү. Хоёулаа нэг тал гэдгийг битгий                             мартаарай.

 

Бун Сү:                    За.

 

Эрэгтэй:                   Захирал аа... Би зүгээр л...

 

Бун Сү:              Аав аа. Үгүй ээ, юу болсон бэ гэхээр... Аав аа, юм хэл л дээ.

 

Дарга:                Юу?

 

Сон Хе:                    Боль.

 

Бун Сү:                    Сон Хе?

 

Сон Хе:                    Больцгооё.

 

Бун Сү:                    Хүлээгээрэй, би...

 

Сон Хе:                    Аав? Тэр чиний аав гэж үү? Тэгээд л түүнийг үг дуугүй                             дагасан юм уу? Ёстой итгэх арга алга. Тэгвэл би, би хэн                              юм?

 

Бун Сү:                    Би буруу зүйл хийсэн биз дээ? Тэгэхээр яасан бэ гэхээр...

 

Сон Хе:                    Болно оо! Үнэхээр сүйрчээ. Харилцаа маань өөрчлөгдсөн ч                       асуудал нь арилаагүй байна. Үгүй ээ, асуудал бүр томорсон                            байна. Ажил дээр ч асуудал тариад дахиж жүжиглэж эхлээд                         л. Энэ ерөөсөө биш болохоор ой санамж чинь буцаж                             сэргээсэй гэж хүсэж байна. Буцаад тэр шат руу оч.

 

Бун Сү:                    Шат аа?

 

Сон Хе:                    Дунбүг-дун дахь шат.

 

Бун Сү:                    Юу болсон бэ гэхээр...

 

Сон Хе:                    Багадаа амьдардаг байсан Жэгюн-дун. Гэрлээд амьдарсан                         Сүми-дун. Хүүхэд маань төрөөд нүүсэн Гихюн-дун. Юу ч                          санахгүй байгаа биз дээ? Муухай дурсамж чинь байхгүй                             болохоор гоё юм аа. Гэхдээ би... манай Жи Юүний зовсон                      тэр хөгцийн үнэрийг мартаж чадахгүй. Тиймээс чи ч бас                                  битгий март. Санаж яв. Аав аа, эмнэлгээс гарчихсан юм уу?

 

Хадам аав:                     Одоо тэр чухал биш ээ. Компани чинь зүгээр үү?

 

Сон Хе:                    Хичээж байгаа.

 

Жи Юүн:                  Та зүгээр юм уу?

 

Сон Хе:                    Тийм ээ, тэгэлгүй дээ. Өнөөдөр чиний сургалтын төлбөрөө                        төлөх өдөр үү?

 

Жи Юүн:                  Одоо тэр чухал гэж үү, ийм нөхцөл байдалд. Би сургалтанд                        явахгүй байсан ч болно оо, ээж ээ.

 

Сон Хе:                    Тэр чинь юу гэсэн үг юм, сургалтад явахгүй гэдэг чинь.

 

Хадам аав:                     Чамайг ганцаараа зовох хэрэггүй гэж байгаа юм. Би ч бас                          тусалж чадна. Би эрт босоод сонин тарааж чадна. Харуул ч                     болов хийгээд.

 

Сон Хе:                    Баярлалаа, аав аа. Жи Юүн чамд ч баярлаж байна. Байна                          уу? Ча менежерийг би өөрөө хайх болохоор өнгөрсөн 6                               сарын гүйлгээг жагсаагаад Гүжү кемикалсыг шалгаад үз.

 

Хадам аав:                     Бас юу вэ?

 

Сон Хе:                    Тамга, маягтууд алга болчхож.

 

Хадам аав:                     Юу?

 

Сон Хе:                    Хаана байгаа юм бол? Утсаа авахгүй байна.

 

Жи Юүн:                  Ах аа. Бун Сү очоогүй юу? Хаашаа явсан байж болохыг нь                        мэдэх үү? Байнга очдог байсан газар ч юм уу?

 

Сан Ён:                    Бун Сү. Хайр аа.

 

Жи Юүн:                  Аав аа. Аав аа!

 

Сон Хе:                    Аав аа! Аав аа! Аав аа!

 

Жи Юүн:                  Бун Сү!

 

Хадам аав:                     Хүүг маань харвал холбогдоорой. За, за. Бун Сү ээжтэйгээ                         их дотно байсан. Тэгж байгаад ээж нь өвдөж нас бараад тэр                       үеэр би жоохон харж хандах ёстой байсан юм.

 

Сон Хе:                    Тэр үеэс эхэлж гэрийн ажил хийж эхэлсэн үү?

 

Хадам аав:                     Тэгсэн л байх. Нүүж ирээд театртай холбоотой зүйлсийг                               хаясан юм уу?

 

Сон Хе:                    Тэгж байж жүжиглэхээ болих болохоор.

 

Сан Ён:                    Театрыг нэг л мэдэрчихвэл сүнс чинь тэнэж эхэлдэг юм.                                  Хүмүүс хариуцлагагүй гэж бодох ч жүжигчдийн сэтгэл уян                          хатан байдаг.

 

Сон Хе:                    Яг л миний нөхрийн хэлдэгтэй адил хоосон үгс байна.

 

Сан Ён:                    Түүний сэтгэлийг ойлгож чадна шүү дээ, эхнэр юм чинь.

 

Сон Хе:                    Хуурамч эхнэр болохоор тэгж хэлж болоод байгаа юм.                              Жинхэнэ эхнэр тэр уян хатан сэтгэлийг нь хооллож,                                хүүхдийг нь өсгөх хэрэгтэй. Тэр хүмүүс шиг өөрийгөө                              өрөвдөх цаг байхгүй.

 

Жи Юүн:                  Энэ юм уу, миний бага байхдаа амьдардаг байсан газар.

 

Сон Хе:                    Тийм ээ. 2 давхрын баруун талын өрөө.

 

Дуу:                          Чи нарны гэрэл шиг. Чиний гэгээлэг инээмсэглэл намайг                         зөөлнөөр тэвэрсэн. Хайр гэдэг хэцүү биш. Хажууд минь                            байхад л болно. Бидний дурсамж улам бүр нэмэгдэж хамт                         өнгөрүүлэх хугацаа сэтгэлийг минь гүнзгийрүүлнэ. Хайртай                          шүү гэж...

 

Сон Хе:                    Чамайг бага байхад аав чинь үргэлж үүрж явдаг байсан.                         Тэврэхээ болихоор л чи уйлаад эхэлнэ. Гэтэл одоо том                                  болчхоод аавыгаа үл тоогоод.

 

Жи Юүн:                  Таны хэлэх үг биш байна даа. Сайн эхнэрээс илүү сайн                             охин юм байж.

 

Сон Хе:                    Юу?

 

Хадам аав:                     Энэ муу золиг хаашаа алга болсон юм бол доо?

 

Сан Ён:                    Өөр санаж болох газар байгаа болов уу?

 

Сон Хе:                    Өөр газар санаанд орохгүй байна. Бид ч бас мартсан                            бололтой. Зайрмаг биш байсан юм болов уу?

 

Жи Юүн:                  Ээж ээ. Тэгэхээр аав намайг төрөөд л мөрөөдөлдөө бууж                        өгсөн юм уу?

 

Сон Хе:                    Үгүй ээ. Тийм биш, ээж нь аавд нь... За, И тасгийн дарга аа?

 

И дарга:                   Захирал аа, өөр том асуудал гарлаа.

 

Сон Хе:                    Юу юм? Сая шалгаж үзсэн чинь Гүжү Кемикалст цахим                            өрийн бичиг олгосон байна.

 

Сон Хе:                    Хэзээ? Хэд?

 

И Дарга:                   Өнөөдөр үдээс хойш, 4.5 тэрбум.

 

Сон Хе:                    Юу? Жу дарга яасан юм?

 

Эмэгтэй:                  Жу дарга хачин нь...

 

Эрэгтэй:                   Өөр компанитай уулзалттай гэж гараад одоо холбоо барьж                            болохгүй байна.

 

Сон Хе:                    Юу? Юутай ч тэр өрийн бичгийг цуцлаад...

 

И дарга:                   Цуцалж болохгүй гэсэн. Гүжү Кемикалс хэдийн хүлээгээд                       авчихсан. Тэгээд банкаас асуусан чинь хийж чадах зүйл                                байхгүй гэсэн. Шүүхэд хандах хэрэгтэй л гэсэн.

 

Сон Хе:                    Тэгвэл... Гүжү өрийн бичгийг банкад өгч мөнгө болгох юм                        уу?

 

И дарга:                   Тийм ээ. Төлбөрөө өдөрт нь төлөхгүй бол дампуурна.

 

И дарга:                   Захирал аа. Захирал аа.

 

Сон Хе:                    Яасан?

 

И дарга:                   Тасгийн даргын гэрт хүн алга. Хөршүүд нь долоо хоног                            хоосон байсан гэж байна. Юутай ч тасгийн дарга, Ча                              менежер хоёрыг цагдаад мэдэгдэх үү? Эхлээд Гүжүгийн                               баримт бичиг, Жу даргын хувийн баримт бичгийг аваад ир.                       Үлдсэнийг нь би хийе.

 

И дарга:                   Ойлголоо.

 

Сон Хе:                    Яагаад ингэж хардаг байна? Санах ч үгүй юм байж. Ян                            менежер, Ян менежер. Энэ юу юм?

 

Ян менежер:           Аан, энэ үү? Жу дарга стресстэх болгондоо салах өргөдөл                        хэвлэдэг юм. Ча менежер түүнийг урж, эсвэл нуудаг.

 

Сан Ён:                    Юу вэ, Бун Сү юу?

 

Жу дарга:                Бүгдийг сайн төлөвлөсөн биз дээ?

 

Жан захирал:          Тийм ээ. Бүчоны Чуй, Гванхамүний Уг.

 

Жу дарга:                Ингэмээргүй байсан ч өөр арга алга. Компанийг                                    шилжүүлээд өгчихвөл мөнгийг нэг дор төлнө биз дээ?

 

Жан захирал:          Тийм ээ. Тэд арилжаа нь зогссон компанитай нэгтгэнэ гэсэн.                          Баримт бичгийг бэлдэх байх.

 

Жу дарга:                Бун Сү компанийн тамгыг авчирна.

 

Жан захирал:          Хаана байршил сонгосон юм?

 

Бун Сү:                    Алслагдмал газар сонго гэхээр нь хүн нэг их байдаггүй,                                 барилга нь их хуучных.

 

Жан захирал:          Хуучны барилга ч ийм ажил хэрэгт тохирно шүү.

 

Жу дарга:                Бун Сү, өнөөдөр сайн ажиллая.

 

Бун Сү:                    За, аав аа.

 

Жу дарга:                Бун Сү, чи намайг аав гэж дуудахад би их дуртай шүү.

 

Жан захирал:          Сайн хүү шүү. Гэхдээ хүү тань их хөгшин харагдах юм.

 

Бун Сү:                    Тийм хөгшин харагдаж байна уу?

 

Жи Юүн:                  Тийм ээ, явуулсан зурвасыг тань харсан. Ганц л зам байгаа                     болохоор би харж байгаа.

 

Сан Ён:                    За, амжилт.

 

Жи Юүн:                  Гэхдээ ах аа, цагдаа үнэхээр хэрэггүй гэж үү?

 

Сан Ён:                    Бун Сүг мөнгө завшсан хэрэгт орооцолдсон гэж бодох                                  болохоор цагдаа мэдвэл хамт баривчлах байх.

 

Бун Сү:                    Ийшээ. Явцгаая.

 

Жан захирал:          Чуй захирал байна. Чуй захирал аа. Энэ хүртэл хол                                 явуулаад уучлаарай.

 

Чуй захирал:           Гайхалтай байршил байна шүү.

 

Жу дарга:                Уг захирал яасан юм?

 

Чуй захирал:           Ир гэж хэлсэн болохоор ирэх л байлгүй.

 

Жан захирал:          Уг захирал хэтэвчээ нээж байна гэхээр итгэхгүй нь ээ.

 

Жан захирал:          Анх удаа амьдаар уулзах гэж байна. Энэ наймаанд ашиг                           харсан л байж таарна.

 

Жу дарга:                Тийм шүү.

 

Эрэгтэй:                   Сурагч аа. Замаас холд оо.

 

Жи Юүн:                  Би ч бас сургалт руугаа явах хэрэгтэй байна Өөрөө                                 ганцаараа завгүй юм уу?

 

Бу Ра:                Манай ангийн Ча Жи Юүн биш үү? Жи Юүн найз минь.                                Ухаан ороорой, үхэж болохгүй шүү. Миний жүжиглэлт ямар                           байна?

 

Жи Юүн:                  Ёстой муу.

 

Жан захирал:          Уг захирал иржээ.

 

Чуй захирал:           Ийшээ.

 

Сан Ён:                    Бид энэ гэрээг бүтэхээс нь өмнө зогсоох хэрэгтэй. Үгүй бол                          компани тэдний гарт орно. Тэгээд нотлох баримт олоод                              цагдаа дуудна. Тийм биз?

 

 

Бун Сү:                    Тийм ээ. Төлөвлөгөөгөөр явахгүй байсан ч цагдаа дуудна.                        Цагдаа ирэх хүртэл цаг хожих хэрэгтэй.

 

Сан Ён:                    Гэхдээ яаж? Аан, хамтдаа үзүүлбэр үзүүлэх нь.

 

Бун Сү:                    Хайр аа, сэрэмжтэй байх хэрэгтэй.

 

Сан Ён:                    Чи санахгүй ч хоёулаа шоунд бэлдсэнээс хойш хэчнээн                              удаа вэ?

 

Найз:                        Жи Юүн аа, зүгээр үү? Тэр ах ингэсэн юм уу?

 

Бу Ра:                Яана аа!

 

Найз:                        Галзуу юм биш үү?

 

Бу Ра:                Цус гарч байна уу, тархи нь доргисон бол яана аа?

 

Эрэгтэй:                   Хөөе.

 

Эрэгтэй 2:                Энэ байна.

 

Жан захирал:          Юу вэ, танилцуулга аа?

 

Сан Ён:                    Уг хатагтайд зориулсан шууд танилцуулга.

 

Жу дарга:                Та шийдвэрээ гаргаагүй байсан юм уу?

 

Эмэгтэй:                  Их мөнгө шүү дээ. Шийдэхээсээ өмнө танилцуулга сонсмоор                            байна.

 

Жан захирал:          Хэлсэн гэсэн биз дээ?

 

Чуй захирал:           Утсаар бүгдийг нь тайлбарласан биз дээ?

 

Эмэгтэй:                  Би нас яваад мартаа биз. Юундаа хүн шүүгээд байгаа юм?

 

Жан захирал:          Миний хэлэх гэсэн үг бол...

 

Сан Ён:                    Больж үз.

 

Жу дарга:                За, за. Эвери Хоум Деко компани 4.5 тэрбум

                           воны цахим вексель гаргасан. Та хоёр тус бүр 2 тэрбум                                 воныг нь мөнгөжүүлээд өгөхөд болно.

 

Жан захирал:          Бас мэдэж байгаачлан тэд найдвартай компани. Мөнгөө                       буцаагаад авна.

 

Чуй захирал:           Энэ удаа Уан Марттай гэрээ байгуулсан. Үнэлгээ нь 10                               тэрбум вон хүртэл өсөх боломжтой. Өөртөө авчихад л                             болно.

Ман Сү:                    Нотлох баримт гарч байх шиг байна.

 

Жи Юүн:                  Энэ яг бичиж байгаа юм уу?

 

Эрэгтэй:                   Ханиах чимээ нь хүртэл бүгд бичигдэж байгаа.

 

Ман Сү:                    Энд яагаад ийм давчуу юм бэ? Тэвчихгүй нь ээ. Зүгээр одоо                       цагдаа дуудчих уу?

 

Эмэгтэй:                  Та хоёр хэн юм?

 

Хоёулаа:                  Юу?

 

Жу дарга:                Аан...

 

Жан захирал:          Тогооч. Гордон Рамсрей л гэсэн үг. Орцыг сайхан зоог                              болгоод энэ зоогийн газрыг ч бас бид нийлүүлсэн.

 

Чуй захирал:           Хөөх.

 

Жан захирал:          Бүгдээрээ мэргэжлийн хүмүүс байтал яах гэж ингэдэг юм?

 

Сан Ён:                    Тогоочид ийм их мөнгө төлөх шаардлагагүй шүү дээ. Гүжү                          Кемикалс хуурамч компани байхад.

 

Жан захирал:          Хуурамч компани?

 

Жу дарга:                Тайвшир. Үгүй ээ, өршөөгөөрэй. Жинхэнэ, хуурамч байх                            таны санаа зовох асуудал биш ээ. Эвери Хоум Декотой                                гэрээ байгуулчихсан. Тэр мөнгөөр вексел ч гаргасан                             болохоор өнөөдөр зүгээр мөнгөжүүлэхийг л асууж байгаа                      юм. Сонирхож байгаа өөр зүйл байна уу?

 

Цагдаа 1:                 Хуурамч компани юм шиг байна, хурдан...

 

Эрэгтэй:                   Тасгийн дарга аа, таны асуусан бичиг баримтыг авчирлаа.

 

Цагдаа:                    Гымчон кейстэй төстэй байгаа биз дээ?

 

Эрэгтэй:                   Тийм ээ.

 

Жан захирал:          Хоёр удаа тайлбарласан юм чинь одоо гарын үсэг зуръя.

 

Эмэгтэй:                  Ийм амар шийдэх асуудал биш шүү дээ. Өөр асуудал                                байхгүй юу? Ажилчид нь яах юм?

 

Чуй захирал:           Юу?

 

Жан захирал:          Ёстой нэг...

 

Чуй захирал:           Энэ одоо юу вэ?

 

Жан захирал:          Түр уулзъя.

 

Чуй захирал:           Ёстой нэг, ядарч байна шүү.

 

Жан захирал:          Бидэнд нэг их хугацаа үлдээгүй. Та дараагийн удаа нэгдвэл                      яасан юм? Өнөөдөртөө бид өөрсдөө хийе.

 

Сан Ён:                    Тэр чинь юу юм? Эрхэм ээ үл ойлголцол гарсан бололтой.                     Бид гэрээндээ бэлдэж... Гэрээндээ бэлдэж чадлаараа                                   хичээсэн. Жүжиглэлтээ хүртэл бэлдсэн болохоор... Заавал                           хийцгээе.

 

Жи Юүн:                  10 минутын дараа ээж ирнэ гэнэ, цагдаатай хамт.

 

Хадам аав:                     10 минут? Болчхож, гарцгаая.

 

Ман Сү:                    Юу?

 

Хадам аав:                     Одоо л зөв мөч.

 

Жи Юүн:                  Гарч болохгүй ээ, өвөө.

 

Хадам аав:                     Бун Сү. Бун Сү.

 

Жан захирал:          Хурдан юм хий л дээ.

 

Хадам аав:                     Хөөе. Тавиач.

 

Ман Сү:                    Яагаад ажиллахгүй байна аа?

 

Хадам аав:                     Муу золигнууд, Бун Сү.

 

Сон Хе:                    Яагаад бүгд тэнд байдаг билээ? Нөхцөл байдал аюултай                         харагдаж байна.

 

Цагдаа:                    Санаа бүү зов, бид одоо мөрдөн байцаалт...

 

Эрэгтэй:                   Тасгийн дарга аа, сая хайж үзсэн чинь Жан Гён Те, Чуй И                         Сон хоёр хоёул залилан, мөнгө угаасан хэрэгт эрэн                                 сурвалжлагдаж байгаа юм байна.

 

Цагдаа:                    Энэ золигнууд чинь... Дахиад хэдэн эр олоод хурдан явъя.

 

Эрэгтэй:                   За, явцгаая.

 

Чуй захирал:           Ариун гэрээний ширээний ард энэ одоо юу вэ?

 

Жу дарга:                Тийм ээ. Хурдан хийе.

 

Чуй захирал:           За. Яасан ч байсан сайн бүтээх ёстой болохоор. Энэ хоёрыг                         гарга.

 

Сан Ён:                    Бидний мэдэхгүй хүмүүс шүү дээ. Анх удаа л уулзаж байна.

 

Бун Сү:                    Ах аа. Ах аа.

 

Чуй захирал:           Ах аа? Би юу?

 

Бун Сү:                    Ах аа, та надад яагаад тэгж хандсан юм?

 

Чуй захирал:           Би яасан гэж?

 

Бун Сү:                    Өмнө нь энтертайнмент агентлаг нээж байна гээд яагаад                        тэгсэн юм, яагаад?

 

Жан захирал:          Энтертайнментын луйвар хүртэл хийсэн юм уу?

 

Чуй захирал:           Миний хийгээгүй луйвар гэж юу байх вэ дээ? Гэхдээ их                            эртний явдал болохоор санах ч үгүй байна.

 

Бун Сү:              Хүссэн зүйлээ хийж үүргээ гүйцэтгэж амьдрах гэхэд та                                 бүгдийг сүйрүүлсэн шүү дээ. Одоо яах гэж байна?

 

Хадам аав:                     Тэр юм уу? Миний мөнгийг хулгайлсан новш тэр юм уу?

 

Ман Сү:                    Их сэжигтэй харагдаад байсан чинь луйварчид байжээ,                               мөнгө өгөөд аль.

 

Жан захирал:          За, за, эртний явдлыг дараа нь учраа ол. Гэрээгээ хийцгээе.

 

Бун Сү:                    Захирал аа!

 

Жан захирал:          Би юу? Та ч бас тэгж болохгүй шүү дээ.

 

Жан захирал:          Би яасан гэж?

 

Бун Сү:                    Би таны байрыг түрээслэж амьдардаг байсан.

 

Чуй захирал:           Байрны эзэн байсан юм уу?

 

Жан захирал:          Тийм ээ, эхнэр маань байрны эзэн байсан юм. Бүгдээрээ                          нүүгээд гарчихсан шүү дээ.

 

Чуй захирал:           Тийм ээ. Тэр яасан гэж?

 

Бун Сү:                    Тэр жоохон хүүхэд хэр л их уйлав гэж. Тэрийг тэвччихгүй,                        чимээтэй байна гэж орилоод л. Бидний амьдрал хэчнээн                        хэцүү байсныг та нар мэдэхгүй биз.

 

Жан захирал:          Уучлаарай. Эхнэртээ ч бас уучлалт гуй гэж хэлье.

 

Жу дарга:                Ингэх зав хаана байна аа? Ямар заль болохыг нь мэдэхгүй                        ч итгэж болохгүй шүү.

 

Жи Юүн:                  Юу болоод байгаа юм? Санаад байгаа юм уу?

 

Бун Сү:                    Бас... Тэр хөгцтэй их тэмцэх хэрэгтэй болсон. Их л хэцүү                         замыг туулж...

 

Хадам аав:                     Би ч бас тусалж чадна аа. Эрт босоод сонин зөөж чадна.

 

Бун Сү:                    Гэхдээ... би өмнөх шигээ өөртөө итгэлтэй байх хэрэгтэй шүү                          дээ. Орших уу, эс орших уу. Энэ л асуулт байна. Хувь                                  заяаны хэрцгий сум, чулуунд сэтгэлдээ шаналж тэвчих нь                      эрхэм үү, эсвэл зовлон бэрхшээлийн далай өөд зэвсэг                                  барин босож, тэмцэн байж тэднийг эцэс болгох нь эрхэм үү?

 

Чуй захирал:           Орших уу, эс орших ууг дурдаад байна шүү дээ. Дараагийн                         үгийг нь мэдээгүй юм байна.

 

Жан захирал:          Шекспир шүү дээ.

 

Бун Сү:                    Орших уу, эс орших уу? Үхнэ гэдэг унтахыг хэлэх биз.                              Нойроор дамжуулан бид байгалиас заяасан мянга мянган

                           цочрол, шаналлыг төгсгөнө гэж хэлэх нь бий. Тийм төгсгөл                           бол чин сэтгэлээсээ хүсэн мөрөөдмөөр зүйл мөн. Гэвч                            үхлийн тэр нойрон дунд ямар зүүд ирж болох вэ гэдэг нь                            биднийг эргэлзэхэд хүргэдэг. Чухам тэр бодол л хүнийг ийм                     урт хугацааны зовлон бэрхшээлийг тэвчин амьдрахад                            хүргэдэг юм. Тэгэхээр... Тэнүүлч баатар болж, хорвоо                                  ертөнцөөр аялалд гарч, бүх шударга бус явдлыг засаж                                  залруулахын төлөө тэмцэнэ!

 

Сан Ён:                    Энэ Гэрэлт цох театрын фестивалд тоглосон мөр нь байна.

 

Эмэгтэй:                  Гамлет уу?

 

Сан Ён:                    "Гамлет Дон Кихоттой уулзсан нь" гэдэг шинэ, өөрийн                                зохиосон жүжиг. Бун Сү хоёр дүрд тоглож шагнал авсан.

 

Бун Сү:                    Эцэст нь тулалдах цаг ирлээ. Тэр 2 аварга биет над руу                             ширтэж байна.

 

Сан Ён:                    Эзэнтэн минь. Аварга биет биш салхин тээрэм байна.

 

Бун Сү:                    Юу ч мэддэггүй Санчу чи дуугаа аяд. Атгаг санаат илбэчин                       аварга биетүүдийг салхин тээрэм болгосон байх.

 

Жу дарга:                Хөөе, буугаад ир. Болиоч дээ, Ча Бун Сү.

 

Бун Сү:                    Надтай тулалд. Хэдэн гартай байсан ч миний жад дийлэх                          болно.

 

Хадам аав:                     Ёстой нэг...

 

Бун Сү:                    Гэхдээ бид тамд юу хүлээж буйг мэдэхгүй учир энэ зовлонг                          тэсэх ёстой. Боол Санчу минь. Үзэсгэлэнт Офелиа. Охин                      тэнгэр минь, залбирахдаа миний бүх нүглийг дурсаж                                  яваарай. Одоо жинхэнээсээ жадыг минь хүлээж ав.

 

Жи Юүн:                  10 минут болчихлоо.

 

Чуй захирал:           Энэ хэд ч жоом шиг энэ тэрүүгээр эргэлдэж байна шүү.

 

Бун Сү:                    Жи Юүн аа, хүрээд ир.

 

Сон Хе:                    Бун Сү...

 

Эрэгтэй:                   Муу золигнууд чинь!

 

Цагдаа:                    Цагдаа байна, бариад ав!

 

Жи Юүн:                  Аав аа.

 

Сон Хе:                    Хань аа, зүгээр үү?

 

Сан Ён:                    Муу новш чинь, гараад ир, харх чинь.

 

Жан захирал:          Тавиач.

 

Сан Ён:                    Санчу байна.

 

Жан захирал:          Өвдөж байна, өвдөж байна.

 

Сан Ён:                    Би Санчу байна.

 

Бун Сү:                    Хүлээж бай.

 

Сон Хе:                    Хань аа!

 

Цагдаа:                    Бүгдээрээ сайн байлаа. Та хэдийн ачаар газар дээр нь                                 барьж авлаа.

 

Сан Ён:                    Бун Сү, ой санамж чинь буцаад ирсэн юм уу? Тийм үү?

 

Бун Сү:                    Жүжиглэлт маань хэр байсан бэ?

 

Сан Ён:                    Муу золиг чинь!

 

Хадам аав:                     Би мөнгийг чинь буцааж өгөхгүй ээ.

 

Цагдаа:                    Түр хүлээгээрэй.

 

Хадам аав:                     Яаж зүрхэлдэг байна?

 

Цагдаа:                    Ча Бун Сү.

 

Бун Сү:                    За?

 

Цагдаа:                    Бидэнтэй хамт явах хэрэгтэй.

 

Бун Сү:                    Хаашаа?

 

Сан Ён:                    Түр хүлээгээрэй. Нотлох баримтыг харсан шүү дээ.

 

Цагдаа:                    Бичлэг алдаа гарч байсан.

 

Сан Ён:                    Юу гэнэ ээ, чи ёстой...

 

Цагдаа:                    Бас... Бичлэг хийсэн нь Харилцаа холбооны нууцлалын тухай хуулийн зөрчил болж магадгүй.

 

Сан Ён:                    За.

 

Бун Сү:                    Тэгье ээ, тэгвэл. Явцгаая.

 

Жан захирал:          Би юу ч буруу хийгээгүй гээд байхад. Гутлаа эхлээд  өмсөөдхье.

 

Цагдаа:                    Машинд оруулчих аа. Ёстой нэг.

 

Эрэгтэй:                   Хөөе!

 

Цагдаа:                    Толгойгоо болгоомжтой. Бүгдийг нь машинд суулгаарай. Нийт 8 хүн биз дээ?

 

Жи Юүн:                  Ээж ээ, үнэхээр өөр арга байхгүй юу?

 

Бун Сү:                    Зүгээр ээ, Жи Юүн аа. Санаа бүү зов. Зүгээр ээ, би үнэхээр  зүгээр. Буруу зүйл хийсэн л юм чинь. Tусалсанд баярлалаа.

 

Эмэгтэй:                  Үгүй ээ, хөгжилтэй байсан.

 

Жи Юүн:                  Ой санамж тань тэр үед буцаж ирсэн юм уу?

 

Сан Ён:                    Хайр аа, зүгээр үү? Бэртсэн газар байхгүй биз?

 

Жи Юүн:                  Тайзан дээр байвал согтдог.

 

Жи Юүн, Бун Сү:           Миний зүрх, сүнс хоёр өдөр бүр улам бэхжин  хүчирхэгжихийг мэдэрсэн.

 

Жи Юүн:                  Тэрнээс хойш жүжиглэж байгаа юм уу?

 

Бун Сү:                    Би жүжиглэмээр байна гэсэн шүү дээ. Та нар ч жүжиглэж  байгаад жаргалтай харагдаад.

 

Сон Хе:                    Өөрөө ч зүгээр, хажууд байгаа хүмүүс нь ч зүгээр байна шүү  дээ.

 

Жи Юүн:                  Тэгвэл... Муу жүжиглэсэн ч хүртэл жүжиг юм уу?

 

Бун Сү:                    Тэр нөгөө...

 

Жи Юүн:                  Хүссэн зүйлдээ сайн болох өдөр иржээ.

 

Бун Сү:                    Би жүжгээс гаралгүй жаахан тэссэн бол амжилт олох байсан болов уу?

 

Сан Ён:                    Тэрийг сайн мэдэхгүй ч түрүүнийх Гэрэлт цох театрын үзүүлбэрээс чинь дээр байлаа.

 

Сон Хе:                    Хань аа. Буруу ойлгосонд уучлаарай.

 

Бун Сү:                    Үгүй дээ. Намайг ч бас уучлаарай. Үнэндээ би чамд ч, компанид ч огт тус болохгүй байгаа санагдаад.

 

Сон Хе:                    Тэглээ гээд ийм аюултай зүйл хийдэг юм уу?

 

Бун Сү:                    Чи гэр бүлийнхээ төлөө их зовсон шүү дээ. Би ч бас чам шиг гэр бүлээ хамгаалахыг хүссэн юм.

 

Сон Хе:                    Баярлалаа, хань аа.

 

Бун Сү:                    Үгүй дээ.

 

Бун Сү:                    Одоо явах хэрэгтэй юм байна.

 

Хадам аав:                     Ёстой нэг.

 

Сон Хе:                    За. Өвдөж болохгүй шүү.

 

Эрэгтэй:                   Одоо нөхрийн гэр бүл.

 

Жи Юүн:                  Бун Сү, хурдан хүрээд ир.

 

Сон Хе:                    Аав аа.

 

Бун Сү:                    Ирчихлээ.

 

Сан Ён:                    Яагаад ингэж их оройтсон юм?

 

Бун Сү:                    Залуухан харагдаж байна шүү.

 

Хадам аав, Ман Сү:      Хэн?

 

Бун Сү:                    Чамайг л ярьж байна. Цаашдаа ухаан ороод шударгаар амьдар.

 

Эрэгтэй:                   Ийшээ хараарай, дарлаа шүү. Нэг, хоёр, гурав.

TRAILER

 

 

Сон Хе:                               Чиний амьдралын хүн бүр надад хөгц шиг л байна.

 

Хадам аав:                          Бун Сү, захирал чинь иржээ.

 

Бун Сү:                        Жи Юүн аа.

 

Жи Юүн:                            Яагаад зөвшөөрөлгүй хаалга онгойлгоод байгаа юм? Бас                                     хайр татам аав шиг царайлах боль.

 

Бун Сү:                        За, ойлголоо.

 

 

Ман Сү:                       Газар дээрх ганц дүү чинь Эмералд түвшинд хүрвэл усан                                    онгоц дээр үдэшлэг хийцгээе.

 

Бун Сү:                        Энийг аваад яв л даа,

 

Ман Сү:                       Баярлалаа.

 

Бун Сү:                        Хөөе.

 

Сан Ён:                        Хөөе, Ча Бун.

 

Бун Сү:                        Хэн билээ?

 

Сан Ён:                        Энгийн хүн шиг байж чадахгүй гэсэн үг үү?

 

Бичиг:                          Урагшгүй байсан амьдрал улам муудах нь тэр.

 

Бун Сү:                        Сургуульдаа сайн яваад ирсэн үү?

 

Бичиг:                          Эхнэр->Охин

 

Сон Хе:                       Юу?

 

Бун Сү:                        Хөөе, суучих.

 

Жи Юүн:                            Ёстой галзуурчихсан юм уу?

 

Бичиг:                          Охин->Найз

 

Бун Сү:                        Энэ новш яачихсан юм, уучихсан юм уу?

 

Бичиг:                                 Аав->Дүү

 

Ман Сү:                       Ёстой сүйрчээ.

 

Сан Ён:                        Сандрах хэрэггүй ээ.

 

Бичиг:                                 Найз->Эхнэр

 

Сан Ён:                        Угаасаа ийм болчихсон зүйлийг.

 

Ман Сү:                       Ча менежер.

 

Бун Сү:                        За, дарга аа.

 

Бичиг:                                 Дүү->дарга. Дарга->Аав.

 

Жу дарга:                            Бун Сү, өнөөдөр сайн ажлаа бүтээе.

 

Бун Сү:                        За, аав аа.

 

Сон Хе:                       Ёстой сүйрчээ.

 

Бичиг:                          Амьдралаа шинээр эхлүүлнэ.

 

                                      Замбараагүй гэр бүлийн комеди.

 

Бун Сү:                        Хэн гээч нь миний сайхан охиныг...

 

Жу дарга:                            Аав нь чамд итгэлээ шүү.

 

Бун Сү:                        Санаа бүү зов, аав аа.

 

Сан Ён:                        Одоо юу хийгээд байгаа юм?

 

Сон Хе:                       Юу?

 

Ман Сү:                       Яагаад ажиллахгүй байна аа?

 

Сон Хе:                       Хань аа.

 

Бичиг:                                 MISMATCH

 

Сан Ён:                        Хайр аа, өнөөдөр гэртээ очоод амарсан нь дээр бололтой.                                Толгойндоо тос ч болов түрхээд.

 

Бун Сү:                        Үгүй ээ.

 

Сан Ён:                        Толгойгоо сэгсрэх хэрэггүй ээ.

 

Бичиг:                          Тун удахгүй.

 

 

 

 

Back to episodes Go home