Animal farm
Товч танилцуулга: Үхэр, морь, хонь болон бусад амьтад ферм дэх тэгш эрхийн төлөө гахайнуудын эсрэг тэмцэх болно.
Дүрүүд:
Лаки- Гахай
Снөүбалл- Гахай
Наполеон- Өөрийн эрх ашгийг бодогч гахай
Скүлер- Наполеоны дагагч гахай.
Тамми- Эгч дүү гахайн нэг.
Фапп- Эгч дүү гахайн нэг.
Боксер- Морь.
Бенжамин-Илжиг.
Рандолф-Азарган тахиа.
Плинктон- Фермийг өөрийн болгохыг хичээж буй эмэгтэй.
Вимпер- Банкны ажилтан.
Жонес-Фермийн анхны эзэн.
Боксер: Олон улирлын өмнө, Лаки нэртэй ухаалаг бяцхан торой фермд төрсөн юм. Өсөж төрних үедээ, бусад амьтадтай хамт ирээдүйнхээ талаар мөрөөдөл дүүрэн оддыг ширтдэг байв. Амьтад нэг л өдөр эрх чөлөөтэй болж, фермийг өөрсдийн гараар ажиллуулна гэж хүсдэг байсан юм. Бүгд хамт. Тэдний гайхамшигт мөрөөдлийн замд нэг л зүйл садаа болж байлаа. Хүн. Тэр шуналтай, адаар ааштай байв. Бидэнд хоол өгөхөө ч больсон. Бид юу хийж чадна гэж? Мэдэхгүй. Би чинь зүгээр л нэг тэнэг морь шүү дээ.
Рандолф: Күкадүүдл. Вүү.
Лаки: Үгүй дээ, Боксер. И-гийн дараа Ди. Санаж байна уу?
Боксер: Эй, би, си, ди, и. Өө, Лаки Би-би... би өөрийгөө хэзээ ч, бичих эсвэл, эсвэл, эсвэл...
Лаки: Унших уу?
Боксер: Унших. Унших, тийм шүү. Хөөе, Лаки.
Лаки: Рандолф, юу болоод байна?
Рандолф: Бүгд машин руу ачигдаж байна.
Лаки: Нээрээ юу? Яагаад?
Рандолф: Мэдэхгүй ээ.
Лаки: Очиж юу болоод байгааг мэдэцгээе. Муу нохой, муу нохой. Муу.
Рандолф: Муу нохой, муу нохой.
Лаки: Хатагтай нараа, энд юу болоод байна? Хөөе, хонио. Яагаад машин руу орж байгаа юм? Бид зүгээр л дагаж байна.
Хонинууд: Бид зүгээр л дагаж байна. Зүгээр л.
Тамми: Шоуны торой нар орж байна!
Фапп: Сайн уу, Лаки.
Лаки: Өө, Сайн уу. Юу байна... Фапп?
Тамми: Тамми байна! Наадах чинь Фапп, мулгуу минь!
Лаки: Үнэхээр уучлаарай!
Фапп: Санаа зоволтгүй ээ, Лаки. Зүгээр орхи. Бид аялалд явж байна. Янзтай.
Лаки: Хөөх. Үнэхээр догь юм аа.
Фапп: Үнэхээр догь.
Лаки: Үнэхээр. Рандолф, Боксер! Бид аялалд явж байна!
Рандолф: Хөөх! Би өдөржин юу ч хийхгүй! Сайхан газар очно гэж найдаж байна.
Бенжамин: Сайхан, муухай гэсэн зүйл байхгүй. Амьдрал утгагүй болохоор бүх зүйл эмх замбараагүй.
Боксер: Өө, Бенжамин.
Наполеон: Хөөе! Хөөе, жаалаа!
Лаки: Хөөе, Наполеон!
Боксер: Лаки үнэхээр өгөөмөр сэтгэлтэй байсан учир Наполеонд хүртэл итгэдэг байв. Хөгжилтэй хэдий ч, түүнд итгэнэ гэж үү? Ммм...
Наполеон: Чи... чи уншиж чадна биз дээ?
Лаки: Тийм ээ, Снөүбалл надад уншиж, бичихийг зааж өгсөн.
Наполеон: Тийм ээ, амьдралыг чинь асуугаагүй. Энэ юу гэж байна?
Лаки: Энэ, ммм... "Инээдмийн байшин"!
Наполеон: Инээдмийн байшин? Гайхалтай сонсогдож байна! Би инээх дуртай. Скүлер, битгий миний инээдийг шоолоод бай.
Скүлер: Үгүй ээ, би... инээдэнд чинь хайртай. Чиний инээд намайг инээлгэдэг.
Лаки: Хөөе, Снөүбалл.
Боксер: Гэхдээ ихэнхийг тэр фермийн бүх амьтдыг халамжилдаг Снөүбаллаас сурсан.
Лаки: Бид инээдмийн байшин руу аялалаар явж байгаа нь үнэхээр догь биш гэж үү?
Боксер: Байз, юу? Хмм? Хачин юм. Өөр хэн нэгэн үүнийг жаахан хачин гэж бодохгүй байна уу?
Наполеон: Хачин? Үгүй. Бид аялалд явах гэж байна, хонгор минь. Би юу-юу авж болох уу?
Амьтад: Юу-юу!
Вимпер: Өглөөний мэнд, фермер Жонес. Банкны ажилтан Вимпер байна.
Жонес: Миний газраас... зайл!
Вимпер: Өнөө өглөөний байдлаар газар тань банкны эзэмшил учир зайлахгүй. Та зээлээ төлөх, газраа зарахаас татгалзсан учир бид фермийг тань болон үнэртэй хөрөнгийг нь хурааж байна. Та татгалзах эрхгүй.
Снөүбалл: Үгүй! Үгүй, үгүй, үгүй! Бид инээдмийн байшир руу явахгүй. Энэ чинь нядалгааны байшин.
Наполеон: Бид бүгд үхэх нь!
Хонинууд: Бүгд үхнэ! Бүгд үхнэ!
Бенжамин: Амьдралын адармаатай байдал.
Боксер: Бид инээдмийн байшинд очсоны дараа үхэх болов уу?
Наполеон: Инээдмийн байшин гэж байхгүй! Биднийг алах болно! Бид хоол болно, ялангуяа би! Энэ гайхалтай амттаныг хараач! Тэд үүнийг хүсэж байна!
Хонинууд: Үнэхээр амттай! Үнэхээр амттай!
Снөүбалл: Амьтдаа, сонс. Бидэнд яг одоо эрх чөлөө хэрэгтэй!
Скүлер: Догдолчихлоо. Эрх чөлөө гэж юу билээ?
Наполеон: Хоол шиг зүйл гэж бодож байна?
Тамми: Ямархуу амттай юм?
Скүлер: Өмнө нь идэж байсан хамгийн амттай шавхруу шиг.
Лаки: Эрх чөлөө хоол биш!
Боксер: Тэгээд... тэжээл юм уу?
Лаки: Үгүй! Эрх чөлөө бол өөрийнхөө хүслээр хөдөлж, ярих хүч чадал.
Хонинууд: Эрх чөлөө! Эрх чөлөө!
Снөүбалл: Бидний амьдрал гутамшигтай хийгээд богино.
Бенжамин: Одоо л миний хэлээр ярьж байна.
Снөүбалл: Хүмүүс биднийг торонд хорьж, сүү, ноос, өндгийг маань авдаг. Тэгээд тэр их хөдөлмөрийнхөө оронд бид ямар шагнал авдаг вэ?
Лаки: Снөүбалл, бид яаж чадна гэж?
Снөүбалл: Бид бослого гаргана.
Наполеон: Бослого? Болж байна, сайхан санаа байна. Хийе. Бослого гэж юу юм?
Снөүбалл: Бид хамтдаа тэмцэн, эрх чөлөөтэй болно. Та нар хоол болмоор байна уу эсвэл... эрх чөлөө хүсэж байна уу?!
Амьтад: Эрх чөлөө! Эрх чөлөө! Эрх чөлөө! Эрх чөлөө!
Лаки: Тэгвэл тэмцэцгээе! Эрх чөлөө!
♪ Биднийг зогсоох зүйл үгүй ♪
♪ Хар хувцасаар хувцаслан гарна ♪
♪ Яг л тайрагдсан мод шиг унана ♪
♪ Эргэн тойрноо харна, Өвсөн дотор ямар ч зүү байхгүй ♪
Лаки: Туслаарай! Туслаарай!
Наполеон: Үгүй ээ! Би үхэх нь! Би үхэх нь! Үхмээргүй байна!
Лаки: Баярлалаа, Наполеон! Чи амийг минь аварлаа!
Наполеон: Аа... зүгээр дээ, жаалаа. Миний хийдэг л зүйл.
♪ Тормосоо үл гишгэн хаалгыг цөмлөн орно ♪
Скүлер: Эрх чөлөө аймар юм аа!
♪ Ниргэн цохино ♪
♪ Судас мөс шиг хүйтэн ♪
♪ Уушиг галаар дүүрнэ ♪
♪ Хөлөөс толгой хүртэл дөчин хэмээс доогуур ♪
Боксер: Уучлаарай.
♪ Би дэлбэрэх гэж байна ♪
♪ Биднийг зогсоох зүйл үгүй ♪
♪ Зогсоох зүйл ♪
♪ Хоёр хөл дээрээ зогсдог бол ♪
♪ Чам руу дайрах болно ♪
Тамми: Эгчээ, гүй! Торойн хүч!
♪ Биднийг зогсоох зүйл үгүй ♪
♪ Биднийг зогсоохгүй ♪
♪ Олсон бүх мөнгө чинь... ♪
Снөүбалл: Эрх чөлөө! Эрх чөлөө!
♪ Сүхдүүлэхгүйн тулд зугтсан нь дээр ♪
♪ Урагшаа ♪
♪ Хөгшин Макдоналд фермтэй байжээ ♪
♪ Фермтэй, фе-фермтэй ♪
♪ Хөгшин Макдоналд фермтэй байжээ ♪
♪ Тоосго тоосгоор бид зүчээг нураасан ♪
♪ Одоо хэн ажиллуулж байна? Сэрүүлгээ тавьсан нь дээр шүү ♪
Рандолф: Хөөе!
♪ Сэрүүлгээ тавь ♪
♪ Хөгшин Макдоналд фермтэй байжээ ♪
♪ Тиймээс эргэн тойрноо ажигла, эргэн тойрноо ажигла ♪
♪ Бүх зүйл байхгүй болохоор ♪
Боксер: Хүмүүсийг уулын уруу алга болохыг харахбидний амьдралын хамгийн жаргалтай мөч байсан. Мөрөөдөл биелсэн мөч байсан.
♪ Эрх чөлөө, эрх чөлөө,эрх чөлөө, эрх чөлөө ♪
♪ Эрх чөлөө ♪
Плинктон: Хмм. Хөөх. Төсөөлсөнгүй шүү. Хөгжилтэй юм. Баяртай, фермер Жонес. Сайн уу, миний өмчлөөгүй сүүлийн газар. Мосес? Банкны ажилтан Вимперийг над дээр авчир. Тэгээд тэр шар дэгдээхийнүүдээс нэгийг. Өхөөрдөм юм. Би тэр фермийг хүсэж байна.
Снөүбалл: Бид эрх чөлөөтэй!
Наполеон: Бид эрх чөлөөтэй? Бид чөлөөтэй!
Баксерс: Юу буруу болно гэж?
Наполеон: Байшин руу! Үдэшлэг зохиоё! Өө, юуны үнэр вэ?
Снөүбалл: Хүний үнэр.
Наполеон: Угаагаагүй дотуур хувцас, аа... ...бас бүтэн болгосон, бүтэн болгосон өндөг үү? Үүү. Хачин ундаа байна.
Боксерс: Өө! уучлаарай.
Рандолф: Хөөх! Хөөхза! Чи энэ бүх хугацаанд хаана байсан юм бэ? Үү!
Карл: Аа! Гижиг! Юу болоод байна?! Энэ юу вэ?! Хөөх! Гайхалтай! Би бүгдийг харж байна!
Наполеон: Юу болсон бэ?
Тамми: Энэ газраас жийрхээд байна.
Снөүбалл: Би байшин руу орохыг хориглох санал гаргаж байна. Ийм болж болохгүй гэсэн анхааруулга болгож хоосон орхино. Тавтай морил, амьтадаа. Юмс өөр болсон. Бидний юу хийхийг заах Жонес байхгүй болсон. Амьтад фермийг ажиллуулна!
Наполеон: Эрх чөлөө!
Хонинууд: Эрх чөлөө! Эрх чөлөө!
Снөүбалл: Мөн бид эрх чөлөөт байдлаа хадгалахын тулд дүрэм хэрэгтэй гэж бодож байна.
Хонинууд: Дүрэм! Дүрэм!
Бенжамин: Дүрмийг зөрчвөл юу болох юм?
Наполеон: Тийм ээ, жишээ нь би дүрмийг зөрчвөл юу болох юм?
Снөүбалл: Тэгвэл тэр амьтан фермээс явах хэрэгтэй. Лаки? Хоёр хөл дээрээ явагч хэн ч бай дайсан! Дөрвөн хөл дээрээ явагч нь найз.
Хонинууд: Дөрвөн хөл сайн. Хоёр хөл муу.
Снөүбалл: Ямар ч амьтан хувцас өмсөх ёсгүй.
Тамми: Фапп!
Фапп: Юу?
Тамми: Бид шоуны торойнууд!
Снөүбалл: Ямар ч амьтан орон дээр унтахгүй. Амьтад хачин ундаа уухгүй.
Наполеон: Хэн хачин бэ?
Скүлер: Чи хачин.
Наполеон: Дахиад хэл дээ.
Скүлер: Хачин.
Наполеон: Шууд тэгж хэлээгүй.
Снөүбалл: Ямар ч амьтан өөр амьтан алах ёсгүй. Бүх амьтад эрх тэгш!
Фапп: Дэлэн нь дэлбэрлээ!
Лаки: Хмм... Хмм. Аа! Уучлаарай, үхэрээ. Анх удаагаа л хийж үзэж байна.
Рандолф: За, амьтадаа! Фермдэе!
♪ Эрх чөлөө, Эрх чөлөө ♪
♪ Эрх чөлөө, Эрх чөлөө, эрх чөлөө ♪
♪ Эрх чөлөө ♪
Боксер: Шаргуу ажилла!
Амьтад: Амьтдын Фермийн төлөө!
Бенжамин: Жонес байснаас хамаагүй дээр байна. Зүгээр зогсоод юу ч хийх шаардлагагүй.
Боксер: Ёстой тийм байна.
Бенжамин: Би ёжолж байна.
Боксер: Би ч гэсэн.
Бенжамин: Ёжлол гэж юу болохыг мэднэ биз дээ?
Боксер: Үнэндээ мэдэхгүй. Урагшаа!
Амьтад: Урагшаа!
Снөүбалл: За, бүгдээрээ. Төлөвлөгөө ийм байна. Бид өвөлдөө бэлдэж, хураасан зүйлийнхээ хагасыг агуулахад хураах болно.
Наполеон: Би яагаад гэдгийг мэдмээр байна?
Снөүбалл: Би өвөлд зориулж гэж хэллээ.
Наполеон: Ойлголоо, гэхдээ одоо идмээр байгаа бол яах вэ? Энд байгаа амьтад буудайны хагасыг хадгалахыг зөвшөөрч байна уу? Амьтад саналаа хэллээ.
Лаки: Сайхан өдөр байлаа, залуусаа.
Наполеон: Тийм ээ, үнэхээр ядарлаа.
Снөүбалл: Хөгжилтэй юм аа, Наполеон. Ха, ха, ха.
Наполеон: Галзуу байгаа биз?
Боксер: Наполеон, Лакиг түүнийг үргэлж хүндлээсээ гэж хүссэн... Снөүбаллыг хүндэлдэг шиг ээ.
Лаки: Өө, сайн уу, Напол.
Наполеон: Хөөе, Лаки.
Лаки: Жонесийн ноход?
Наполеон: Санаа зоволтгүй ээ, тэд гэмгүй. Үнэндээ би тэднийг өлсөж, хаягдаад айсан байхад нь олсон. Юун түрүүнд бүх амьтад эрх тэгш болохоор... би тэднийг асарч байгаа. Миний зөв үү?
Лаки: Тийм ээ. Тийм, мэдээж.
Наполеон: Лаки, чи фермийн дундаж амьтдаас ухаантай.
Лаки: Үгүй ээ, би...
Наполеон: Үгүй. Чи бол онцгой. Чи уншиж, бичиж чаддаг гахай. Үнэхээр догь!
Лаки: Үгүй, үгүй. Яахав баярлалаа.
Наполеон: Хөөе, чи нэг зүйл мартаагүй биз? Сүү өөрийгөө уучихгүй шүү. Алив ээ!
Лаки: Хаанаас авсан юм бэ?
Наполеон: Үлдэгдэл. Угаасаа л хаягдана. Сайн ажилласан юм чинь авах ёстой.
Лаки: Өө, үгүй, үгүй, үгүй. Баярлалаа. Гэхдээ бүгд хуваах ёстой шүү дээ.
Наполеон: Ба-ба-ба! Дахиж "Ёстой" гэсэн зүйл байхгүй. Ойлгосон уу? Бид чөлөөтэй. Жишээ нь би одоо унгах гэж байна. Энэ чинь эрх чөлөөний дуу.
Лаки: Баярлалаа, Наполеон. Хүндлэгдэж байгаадаа баярлаж байгаа ч...
Наполеон: Зүгээр л сүүгээ уу, жаалаа. Тэгээд санаа зовох хэрэггүй. Энэ чинь бидний бяцхан нууц.
Лаки: Гэнэтийн бэлэг авчирлаа, Боксер.
Боксер: Хмм...
Лаки: Илүү сүү.
Боксер: Өө! Бид, бид бүх зүйлээ... хуваах ёсгүй билүү?
Лаки: Дахиж "Ёстой" гэсэн зүйл байхгүй. Тэгээд ч би сүү сааж, чи шаргуу ажилладаг болохоор л тэр.
Боксер: Өө, мэдэхгүй юм даа. Өөрийн биш сүүг уух юм бол үнэхээр муухай зүйл хийж байгаа юм шиг мэдрэмж авах гээд хэцүү байна. Яахав, миний л мэдрэмж...
Лаки: Мэдэхгүй ээ, Боксер. Бүх зүйл өөр болсон болохоор толгой эргэж байна. Юу хийх ёстойгоо ойлгох хэцүү байна.
Боксер: Хэтэрхий их санаа зовоод байна, Лаки. Миний хэлдэг үгийг сана... Зүгээр л одод руу хар. Тэд бүх зовнилыг аван одно.
Лаки: Хмм... Чиний зөв. Энэ муу санаа байж. Хуваалцах хэрэгтэй.
Боксер: Чи юу шилдэг болохыг мэднэ. Сайхан амраарай, Лаки. Эрх чөлөө их ажил болж таарлаа.
Рандолф: Күк... Дахиад л ажиллах цаг.
Лаки: Асуудал гарлаа. Үхэрнүүдийг илүү сайн саах хэрэгтэй байна. Уучлаарай. Гахайныг нэг өдөр хийх ажлыг машин нэг цагийн дотор хийнэ. Бидэнд цахилгаан хэрэгтэй. Бас бид өөрсдөө хийх болно.
Снөүбалл: Лаки, би чамд нууц хэлэх үү?
Лаки: Бид энд байх ёсгүй. Дүрэм зөрчиж байна.
Снөүбалл: Мэдэж байна, гэхдээ надад итгээрэй... Фермийн сайн сайхны төлөө.
Лаки: Хөөх.
Снөүбалл: Усан тээрэм.
Лаки: Хурал хийх хэрэгтэй. Мм... Бүх амьтад бидний юу хийж байгааг мэднэ биз дээ?
Снөүбалл: Наадхийг чинь алгасъя. Амьтад өөрсдөд нь юу сайн болохыг ялгаж мэдэхгүй. Тэдэнд харуулах хэрэгтэй.
Лаки: Гэхдээ...
Снөүбалл: Өө, Лаки Чи үнэхээр үнэнч, шударга гахай юм. Гэхдээ эхлээд Боксертой усан тээрмийг бариад тэдэнд харуулъя.
Лаки: Снөүбалл, би...
Фапп: Хөөх!
Лаки: Өө, сайн уу, аа... Фапп? Юу байна?
Фапп: Тусламж хэрэгтэй юу?
Лаки: Би, аа... Зүгээр л гэж бодож байна.
Фапп: Өө.
Лаки: Гэхдээ тариалан дээр намайг орлоод ажлуудыг цэгцэлж болох уу?
Фапп: Өө, нээрээ юу?
Лаки: Тийм ээ! Чи сайн хийх байх!
Фапп: Тэгвэл тарианууд ёстой цэгцэнд орох болно! Баярлалаа! Баярлалаа!
Наполеон: Хөөе, юу болоод байна, Лаки?
Лаки: Хөөе!
Наполеон: Барьж байгаа нууц зүйл чинь юу юм?
Скүлер: Тийм ээ. Энд юу болоод байна?
Наполеон: Та нар нууц зүйл бариад байгаа юм уу?
Лаки: Бид усан тээрэм барьж байна. Боксер тээрмийг зөөж аваачих л хэрэгтэй байна.
Наполеон: Бусад амьтдаас асуусан уу? Яагаад гэвэл нэлээн том ажил шиг сонсогдож байна.
Скүлер: Тийм ээ, үнэхээр том харагдаж байна. Хөөх.
Лаки: Үгүй ээ, Снөүбалл тэдэнд юу хийх гэж байгаагаа харуулах хүртэл ойлгохгүй гэсэн. Тэгээд удахгүй харуулж чадна.
Наполеон: Өө, ойлгож байна. Бид хурал зарлах хэрэгтэй гэж бодож байна.
Скүлер: Тийм ээ, цаг нь болсон гэж бодож байна.
Наполеон: Наадахаа больж болох уу?
Скүлер: Өө, тийм ээ. Мэдээж.
Наполеон: Ингэх хэрэггүй ээ.
Скүлер: Тийм ээ.
Наполеон: Хурал!
Хонинууд: Хурал! Би Снөүбалл манай амьтдыг ашиглан юу барьж байгааг мэдмээр байна.
Снөүбалл: Та нар асууж магадгүй. Бид усан тээрэм барьж байгаа. Усан тээрэм бидэнд цахилгаан өгнө. Харин цахилгаан ашиглан бид хоёр дахин үр дүнтэй ажиллаж чадна. Усан тээрэм урагшаа!
Наполеон: Мэдэхгүй юм даа. Усан тээрэм? Надаас асуувал уйтгартай л сонсогдож байна.
Хонинууд: Уйтгартай сонсогдож байна.
Карл: Надад бол сонирхолтой л сонсогдож байна. Хэтэрхий чанга хэлчихэв үү?
Снөүбалл: Яахав, уйтгартай сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ бараг дуусч байгаа болохоор харж болно.
Наполеон: Тэгээд усан тээрмээ харуулахад үнэхээр уйтгартай байна! Би Жонест дургүй. Тэр гэр бүлийн маань талыг нь бэйкон болгосон. Гэхдээ л тэр уйтгартай байгаагүй. Ямар уйтгартай юм бэ, Снөүбалл. Бид Снөүбаллаар юу хийхээ заалгах ёсгүй байсан юм.
Снөүбалл: Байз, юу?
Наполеон: Юу? Уучлаарай. Хэтэрхий уйтгартай болохоор сонсож байгаад унтчихсан юм шиг байна! За, шийдвэрээ гаргацгаая. Хэн Снөүбаллийг сонсож, усан тээрэм барихыг хүсэж байна?
Снөүбалл: Үгүй, би... Бараг л дуусчихсан. Бүрэн дуусгаад үзье л дээ.
Амьтад: Тийм ээ, зөв.
Наполеон: Хэн нь тэнэг дүрмүүдгүйгээр эрх чөлөөгөө эдэлж, ялангуяа Снөү-ээр эхлээд Балл-аар төгсдөг амьтан дүрмийг зөрчдөг байхад хүртэл?
Снөүбалл: Хөгжилтэй юм Наполеон. Ха ха ха.
Наполеон: Ха ха. Бүх амьтдад байшин дотор юу хийж байснаа тайлбарлавал яаж байна? Хувцас өмсөж байсан юм уу? Орон дээр унтсан уу? Эсвэл хачин ундааг ууж байсан юм уу?
Лаки: Тэр бидэнд тус болох ном авж байсан юм!
Наполеон: Өө, тийм гэж үү? Чи хамт байсан болохоор мэдэж байгаа юм уу? Тоголж байна даа, амьтдаа. Бурхан минь. Царай чинь. Лаки! Чадсан даа!
Тамми: Инээдтэй юм аа! Би чамд хайртай, Наполеон! Чи догь!
Наполеон: Үгүй дээ, Тамми. Чи догь! Тэгвэл одоо хүсэн хүлээсэн амьтдын үдэшлэгээ эхлүүлье! Буудай идэцгээе!
Снөүбалл: Үгүй, болохгүй! Буудайг идэж болохгүй. Өвөлдөө хадгална гэж тохирсон. Идчихвэл бид өлсөж үхнэ.
Наполеон: Үнэндээ би гайхаж байна. Снөүбалл яагаад биднийг буудайг идэхийг хориглоод байгаа юм бэ?
Снөүбалл: Энэ миний буудай биш. Биднийх.
Наполеон: Снөүбаллийн буудайг өгөөд аль!
Амьтад: Снөүбаллийн буудайг өг!
Снөүбалл: Үгүй, үгүй, үгүй. Байз.
Амьтад: Снөүбаллийн буудайг өг! Снөүбаллийн буудайг өг!
Карл: Та нар итгэлтэй байна уу? Ярилцах хэрэгтэй байх.
Снөүбалл: Үгүй! Зүгээр л хэрэгтэй гэсэн зүйлийг хийхийг хичээж байна. Харин та нар ойлгоход хэтэрхий тэнэг юм байна!
Наполеон: Өө, яаая. Яаая, яаая, яаая, яаая. Сайхан байсангүй, Снөүбалл. Олон амьтад Снөүбалл хүндэтгэлгүй байлаа, Снөүбалл дээрэлхүү байна, Снөүбалл, Жонесоос дор хандаж байна гэлцэж байгааг мэдсэн үү? Гэхдээ миний хувьд бол тэр зүгээр л ядарчихаж. Хөөрхий Снөүбалл. Өдөржин бидэнд юу хийх ёстойг заагаад л ядарч байгаа. Хэцүү байхдаа. Снөүбаллд хэрэгтэй зүйл удаан,тухтай амралт . Би аялалд явмааргүй байна. Сайхан урт аялал.
Амьтад: Аялал! Аялал!
Наполеон: Залуус дэмжих дуртай, харж байна уу? Tэд зөвшөөрч байна.
Амьтад: Аялал!
Снөүбалл: Амьтад минь. Сонсооч.
Наполеон: Галзуу чимээ. Өхөөрдөм амьтан минь хүрээд ир. Тийм ээ, бяцхан залуу. Нааш ир. Өө, чамайг үнэхээр буруу ойлгодог юм байна даа. За, залуусаа Снөүбалл үнэхээр их ядарч байгаа мөн амралт хэрэгтэй. Та нар сайхан сэтгэлээр очих газар нь хүргээд өгч болох уу?
Снөүбалл: Гэхдээ байз... би хүсэхгүй... Бүгдээрээ тэгж хүсэж байгаа бол.
Наполеон: Цагийг сайхан өнгөрүүлээрэй, Снөүбалл! Бидэнд мэндчилгээ явуулаарай! Бүгд чамайг санах болно!
Лаки: Снөүбалл, хүлээ!
Наполеон: Мэдээж эргэж ирэх хүртэлээ.
Снөүбалл: Лаки.
Наполеон: Заавал эргэж ирэх болохоор!
Снөүбалл: Бүх амьтад эрх тэгш гэдгийг... санаарай.
Лаки: Эргэж ирнэ биз дээ?
Боксер: Бид Снөүбаллийг дахиж хараагүй.
Наполеон: Одоо өвлийн буудай руу!
♪ Сэгсрээд өг, сэгсрээд өг ♪
♪ Миний бүтээсэн аз жаргалын багахан хэсэг ♪
♪ Өө хэе хэе ♪
♪ Явах чигээ өөрчлөн, бүх зүйлс зөв зүг рүү эргэж байна ♪
♪ Зөв зүг, зөв зүг ♪
♪ Зөв зүг рүү эргэж байна, зөв зүг ♪
♪ Яг л мансуурсан мэт бүжиж байна ♪
♪ Зөв зүг, зөв зүг ♪
Наполеон: Хөөх!
Рандолф: Тийм ээ!
♪ Зөв зүг ♪
Скүлер: Хөөе, Напол! Эвдлэхээсээ өмнө шалгаад үз!
♪ Зөв зүг, зөв зүг ♪
♪ Яг л мансуурсан мэт бүжиж байна ♪
♪ Явах чигээ өөрчилнэ ♪
♪ Зөв зүг рүүгээ явж байна ♪
Скүлер: Өөрийгөө гэмтээчих шиг боллоо. Тийм ээ, нэг зүйл зоолттой гэмтчихэж.
Наполеон: Хөөе, жаалаа. Чамайг Снөүбаллтай дотно байсныг мэднэ. Гэвч Снөүбалл өөрийгөө илүү мэднэ гэж бодсон. Мэднэ дээ? Хүмүүс өөрсдийгөө илүү гэж боддог шиг. Гэхдээ чухал зүйл нь бидний туршилт болж байна, жаалаа. Тийшээ хар даа. Бүгд ямар жаргалтай байгааг хар. Чи үүнийг хийсэн.
Лаки: Бид бүгд хийсэн. Ялангуяа Снөүбалл.
Наполеон: Үгүй, үгүй. Чи хийсэн. Чи энэ бүгдийг хийсэн. Жаалаа, тэр чамд уншихыг заасан гэдгийг мэднэ. Гэхдээ тэр чамайг төөрүүлж байсан. Бас-бас чи тийм зүйл хүсэхгүй байгаа биз дээ? Гэхдээ... үгүй ээ гэхдээ Юмс үргэлж харагдаж байгаа шигээ байдаггүй, Лаки. бас-бас би чамд юу сайн болохыг шийдэхэд туслах болно. Би чамаар бахархаж байна жаалаа, бид бүгд. Бидний хийсэн зүйлсээр бахархаж байна.
Лаки: Үнэхээр гайхалтай. Бүгд хамтдаа ажиллаж байна.
Наполеон: Өө, тийм ээ, мэдээж. Одоо ойлгож байна. Бүх амьтад эрх тэгш. Үнэхээр их. Тэгэхээр юу гээч? Гэхдээ, мэднэ дээ, гахайнууд гахайнуудтайгаа хамт байх хэрэгтэй? үхэрнүүд үхэртэй, тахианууд тахиатай... Юу хэлэх гээд байна вэ гэхээр бослогын үеэр чамайг аварсан үеэс эхлээд бид онцгой холбоотой юм шиг санагдсан. Бараг л... бараг л аав хүүгийн холбоо шиг. Галзуу байгаа биз дээ?
Лаки: Үгүй!
Наполеон: Чамд тэгж мэдрэгдсэн үү?
Лаки: Надад ч гэсэн тэгж санагдсан.
Скүлер: Би ч гэсэн тэгж мэдэрдэг.
Наполеон: Аа, өөрийгөө энэ ярианаас хол байлга. Бид аав хүүгийн яриа хийж байна. Баярлалаа.
Скүлер: Өө, мэдээж, аав аа.
Наполеон: Үгүй! Аав биш. Чи бид хоёр бараг л авга холын үеэл л гэсэн үг. Маш холын үеэл.
Скүлер: Өө ойлголоо, авга ахаа.
Наполеон: Үгүй ээ, авга ах ч биш. Авга ах ёстой биш.
Скүлер: Үгүй ээ би авга ах гэдгийг ерөнхий хэлбэрээр л ашиглаж байсан юм.
Наполеон: Тийм ээ, мэдэж байна. Амаа тат. Уур амьсгал эвдээд байна.
Боксер: Наполеон гахайнуудыг... гахайнуудтай хамт байлгахыг хүссэн. Гэхдээ яагаад? Бид бүгд амьтад биз дээ?
Рандолф: Хүн? Хүн?!
Вимпер: Өө! Баас! Сайн уу, үхэрнүүдээ. Жеффри Вимпер. Банканд өгөх авлагын талаар ярилцах гэж ирлээ. Хөөе! Буцаагаад өг! Аа, гахайнууд. Эндхийг хариуцаж байгаа юу? Үнэнийг хэлэхэд би амьтадыг фермдээ үлдээсэй гэж хүсэж байна, Тийм биз дээ? Тэгэхийн тулд та нат банканд мөнгө төлөх хэрэгтэй. Энэ бол шидэт цаас. Та нар сар болгон мянган шидэт цаас банканд өгөх хэрэгтэй. 30 жилийн турш. Өгөхгүй бол газрыг Пилкинтонд зарна.Тэгмээргүй байгаа биз дээ? Эрх чөлөөт ертөнцөд тавтай морил!
Наполеон: Муу шүү.
Скүлер: Үнэхээр муу.
Лаки: Бид шидэт цаас олох хэрэгтэй.
Наполеон: Яаж?
Скүлер: Тийм ээ, мэдээж. Шидэт цаасны дэлгүүр орцгооё. Ёстой нэг.
Лаки: Бид хийсэн зүйлээ зарах хэрэгтэй. Жонес тэгж мөнгө олдог.
Наполеон: Сайхан төлөвлөгөө байна. Таалагдаж байна.
Хүүхэд: Хөөх! Гайхалтай!
Лаки: Яаж хамгийн шилдэг өндөг гэдгийг мэдээд байгаа юм? Туршилтын амталгаа хийж үзсэн юм уу?
Скүлер: Ёстой мэдэхгүй. Гэхдээ хүмүүс итгэвэл авах болно.
Лаки: Худлаа юм уу?!
Скүлер: Ерөнхийдөө.
Лаки: Бид худлаа ярих ёсгүй гэж бодож байна!
Наполеон: Худлаа ярьж байгаа юм биш. Найдаж байгаа юм. Хэн найдах дургүй байна гэж?
Лаки: "Байгалийн" гээд нэмж болох уу? Тэгвэл ядаж хагас үнэн болно.
Наполеон: Жаалаа!
Эрэгтэй: Амьтад ферм ажиллуулж байна гэж үү? Нүдээрээ харах хэрэгтэй байлаа.
Наполеон: За, ярих цаг. Миний нэр...
Охин: Аа! Өхөөрдөм юм аа!
Наполеон: Хөөрхөн нүд гаргаарай.
Бенжамин: Ухаад хаясан нь дээр. Манай хүүхэд өмдөндөө шээчих шиг боллоо.
Эмэгтэй: Тахианаас өндөг худалдаж авч байгаадаа итгэхгүй нь ээ. Өө!
Вимпер: Миний хамгийн хийх хамгийн дургүй хэсэг. Гэхдээ банк хийх ёстой зүйлээ хийх л ёстой. Сонголт алга даа, гахайнуудаа. Шидэт цаас. Өө. Баяр хүргэе! Та нар жинхэнэ бизнесменүүд юм! Гахай гэх гэсэн юм. Энэ бол та нарын ашиг. Хасах нь банканд төлөх төлбөр. Жонесийн өгч байснаас ч илүү байна. Дараа сар уулзъя.
Плинктон: Тэгээд?
Вимпер: Юу гэж хэлэх ёстой вэ? Итгэмээргүй юм. Гахайнууд төлсөн.
Плинктон: Юу?
Вимпер: Сонин залуу болмооргүй байгаа ч ферм тэднийх. Төлж чадахаа болих хүртэл.
Плинктон: Би тэр газрыг авмаар байна. Надад хэрэгтэй.
Вимпер: Өө, байхгүйгээр амьдарч чадна гэдэгт итгэлтэй байна.
Плинктон: Тоглох хэрэггүй, Вимпер. Чи бол банкны ажилтан.
Вимпер: Яахав би өнөөдөр, шударга, хахууль авдаггүй хүн.
Плинктон: За яахав... миний овсгоотой бяцхан гахайнууд. Та нар миний шинэ найзууд болох болно.
Наполеон: Надад санаа байна. Одоо бид бизнес гахайнууд болсон юм чинь байшин рүү нүүж орох хэрэгтэй байх. Хүмүүс буцаж ирэхэд биднийг хариуцаж байгааг мэдэхийн тулд шүү дээ.
Лаки: Гэхдээ бид хариуцаагүй. Бас угаасаа бид байшинд орох ёсгүй, санаж байна уу?
Наполеон: Мм... үгүй. Бүдэгхэн-- үнэндээ санахгүй байна. Бас хэн тэгж байна?
Лаки: Аа... Снөүбалл.
Тамми: Снөүбалл?! Өөрийгөө биднээс илүү гэж бодсон Снөүбалл уу? Бидэнд юу хийхийг заагаад байсан Снөүбалл уу? Аа!
Наполеон: Дүрэм зөрчигч Снөүбалл уу? Эрх чөлөөг үзэн ядагч,
бидний мөрөөдлийн алуурчин, сайн бүхнийг сүйтгэгч үү?
Тамми: Бид чөлөөтэй юм бол чөлөөтэй байцгаая.
Скүлер: Тийм ээ, чөлөөтэй байцгаая.
Боксер: Гэхдээ... Яагаад нүүх хэрэгтэй гэж?
Лаки: Гахайнууд гахайнуудтайгаа хамт байх хэрэгтэй. Яг л чи моринуудтай хамт байх ёстой шиг.
Боксер: Би яагаад моринуудтай хамт байх ёстой юм?
Лаки: Яагаад гэвэл адилхан болохоор. Дэл эсвэл шогших бүр эсвэл бууцны талаар ярьж болно.
Боксер: Чи ч гэсэн бууц гаргадаг. Бас энд өөр морь байхгүй.
Лаки: Хэлэх гээд байгаа зүйл маань бид найзууд хэвээрээ. Боксер, гахайнууд тэнд галзуу юм шиг ажиллаж байна. Энэ юуг ч өөрчлөхгүй.
Боксер: Гэхдээ бид сайн найзууд гэж бодсон.
Лаки: Бид сайн найзууд. Бас сайн найзууд байсаар байх болно. Амлая, юу ч өөрчлөгдөхгүй. Зүгээр л арай өөр газар амьдардаг найзууд болно, за юу?
Боксер: Тийм ээ, гэхдээ хэн надад үсэг заах болж байна?
Лаки: Би... чи зүгээр байх болно оо. И-ийн араас Ди ордог гэдгийг л битгий мартаарай. Өмнө нь биш.
Бенжамин: Бурхан минь. Болгоомжтой байна гэж найдъя.
Боксер: Тэр зүгээр байх болно. Тэр чинь Лаки шүү дээ.
Бенжамин: Түүнд санаа зовоогүй.
Боксер: Мм.. И... M... Си... Хоёр. Би тэнэг биш байсан ч болоосой!
Скүлер: Тэгэхээр бидэнд илүү шидэт цаас байна. Юу хийх вэ?
Наполеон: Жаахан хачин санагдаж магадгүй санаа байна. Бид мэдээж үрэх хэрэгтэй!
Тамми: Тийм ээ, хонгор минь!
Лаки: Сайн байна уу, уулзсандаа баяртай байна.
Эрэгтэй: Гахай сая ярьсан уу?
Лаки: Хөөх.
Сурталчилгаа: Давхар цөцгийн тостой претцел
Тамми: Өө хөөх! хөөх хөөх хөөх хөөх хөөх! Хаашаа харах ёстойгоо ч мэдэхгүй байна!
Наполеон: Лаки, чамайг Фаппд сайн гэдгийг чинь анзаарлаа!
Лаки: Юу?!
Наполеон: Үгүйсгэх хэрэггүй. Анзаарчихсан.
Лаки: Нөгөө... аа... Мэдэхгүй ээ. Би дурлачихсан юм шиг... Яах ёстойгоо мэдэхгүй байна. Хэлэх хэрэгтэй юу?
Наполеон: Юу?! Үгүй! Фапп бол шоуны гахай. Тиймээс гайхшруулах хэрэгтэй. Зүгээр нэг зүчээний амьтан шиг аашлах биш. Бүдүүн хоолойгоор ярих хэрэгтэй.
Лаки: Ингээд үү?
Наполеон: Тийм ээ. Бөгсөө хаялж алх.
Лаки: Ингээд үү?
Наполеон: Тийм ээ! Таалагдаж байна уу?
Лаки: Өө тийм ээ.
Тамми: Хардаа!
Наполеон: Тийм ээ!
Плинктон: Пилкинтонд Бодит байдал зөвхөн таны төсөөллөөр хязгаарлагдана.
Фапп: Гэрэлнүүдийг хараачээ. Бурхан минь.
Лаки: Хөөх! Тэрийг хар даа!
Наполеон: Хөөх! Тэрийг хараачээ!
Тамми: Догь юм аа!
Наполеон: Хөөх! Юу ч бодолгүй шууд ав! Бүгдийг нь ав!
Скүлер: Аа!
Тамми: Би байна! Үзэсгэлэнтэй юм аа!
Наполеон: Хөөе, одоо л боломж. Түүнд юм авч өг.
Лаки: Юм авч өгөх өө?
Наполеон: Тэр бол хатан.
Лаки: Хөөе, хонгор минь.
Фапп: Хонгор минь?!
Лаки: Фапп гэсэн юм, хонгор минь биш.
Фапп: Өө, яг хонгор минь гэж хэлсэн.
Тамми: Бас хоолой чинь яачихсан юм бэ?
Лаки: Аа, юу ч бишээ...
Сурталчилгаа: Давхар цөцгийн тостой претцел.
Лаки: Би нөгөө... Чи давхар цөцгийн тостой претцел идмээр байна уу, Фапп?
Фапп: Юу гээч, претцел идье.
Наполеон: Хөөх, догь машин байна даа! Өө, энэ машинийг авмаар байна. Энэ машинд суусан хүнийг хараад л юугаар ч дутагддаггүй юм шиг харагдана.
Плинктон: Юу гээч, Мосес? Бяцхан тооройнуудад ганц хоёр бэлэг хэрэгтэй бололтой.
Эрэгтэй: Хараачээ! Тэр гахай өөрийгөө хүн гэж бодож байгаа байхдаа? Гажиг юм бэ! Амьтан байна.
Наполеон: Явцгаая.
Фапп: Юу?!
Лаки: Гэхдээ дөнгөж ирсэн шүү дээ!
Скүлер: Наполеон. Бидний юм яах болж байна?
Бенжамин: Хэн нэгэн цагийг зугаатай өнгөрөөж байгаа бололтой.
Боксер: Тийм ээ, шаргуу ажиллах бол хамгийн шилдэг.
Наполеон: Аливээ! Ажиллаж байгаа зүйл нэг ч алга! Хүмүүс биднийг хулхидчихлаа!
Тамми: Үгүй!
Скүлер: Би ваффли хийгчээ ашиглаж чадахгүй юм уу?
Тамми: Миний массажны сандал!
Лаки: Зүгээр дээ. Юу буруу байгааг нь мэдэж байна. Бидэнд цахилгаан байхгүй.
Хонинууд: Өргө! Өргө! Өргө!
Карл: Залуусаа, бид юу хийгээд байна аа? Тэргэн дээр суусан гахайнууд чирээд байгаа юм уу?
Наполеон: Амьтдаа, мөрөөдлөө төсөөл. шөнө ч гэрэлтэх дэлхийг төсөөл. Машин сүү саадаг дэлхийг төсөөл. Бидний төсөөлөл цор ганц хязгаар болсон дэлхийг төсөөл.
Лаки: Юу гэсэн үг вэ?
Скүлер: Хотод сонссон юм аа. Догь санагдсан.
Наполеон: Тийм болохоор л бид усан тээрэм барих хэрэгтэй.
Бенжамин: Тэр чинь бидний уйтгартай гэж шийдсэн зүйл биш үү?
Наполеон: Одоо чи л уйтгартай сонсогдож байна, амаа тат.
Хонинууд: Уйтгартай илжиг! Уйтгартай илжиг!
Карл: Ноосон юмнуудаа зогсоох уу? Бенжамин ортой зүйл ярьж байна.
Наполеон: Боксер чи бүх мөрөөдөл чинь биелдэг дэлхийд амьдармаар байна уу, эсвэл хүсэхгүй байгаа юм уу?
Боксер: Нөгөө... Ммм... Миний сайн найз Лаки зүгээр гэсэн болохоор бас Наполеоны үргэлж зөв байсан болохоор. Тэгэхээр усан тээрэм урагшаа! Бас амьтдын фермийн төлөө!
Амьтад: Амьтдын фермийн төлөө!
Наполеон: Гахайнууд, байшинд. Яг одоо. Амьтад усан тээрмийг барьж дуусгах хооронд бидэнд хийх ёстой илүү чухал ажил байна. Хүмүүс биднийг хоёр хөл дээрээ зогсож сурах хүртэл дорд үзэх болно. Байдал ийм л байна. Хэлэхийг хүсэхгүй байгаа ч энэ бол үнэн.
Лаки: Гэхдээ дөрвөн хөл сайн, хоёр хөлтнүүд муу гэсэн дүрмийг зөрчихгүй гэж үү?
Наполеон: Тэр дүрмийг санаж байгаа гэдэгт чинь эргэлзэж байна. Магадгүй дахиад нэг харсан нь зүгээр байх.
Лаки: "Дөрвөн хөл сайн. Хоёр хөл илүү дээр"?
Фапп: Нэмээд будчихсан байна.
Скүлер: Юу?! Үгүй! Яаж чадаж байна аа!
Наполеон: Бид хүмүүсээс том байтал биднийг тэдний эсрэг босож чадахгүй болохоор дорд үзэж байна. Яахав... би илүү зүйл хэлэхгүй. Та нарын харах гэж байгаа зүйл дургүйг чинь хүргэж магадгүй. Гэхдээ нүүр буруулахгүй байхыг хүсэж байна.
Лаки: Айн?
Тамми: Наполеон!
Наполеон: Болж байна! Өө, үгүй, үгүй!
Лаки: Зүгээр үү?
Наполеон: Зүгээрээ.
Лаки: Алив ээ, Фапп!
Фапп: Түрхэн амьсгаа авах хэрэгтэй юм шиг байна. Чи чадна аа!
Тамми: Хоёр хөл яагаад ийм хэцүү юм бэ? Толгой эргээд, амьсгаа давчдаад байгаа юм шиг байна.
Наполеон: Тийм ээ! Тийм!
Скүлер: Хардаа! Хар!
Наполеон: Тийм ээ! Би энд алхаж байна! Хамт хийе, хүү минь! Алив ээ!
Лаки: Очиж байна, ааваа!
Скүлер: Тийм ээ! Вүү!
Наполеон: Вүү-хүү! Тийм ээ!
Рандолф: Нүд маань буруу хараад байна уу?
Наполеон: Баяр хүргэе, амьтдын фермийнхэн. Бид чадлаа!
Бенжамин: Тэд нар юу хийгээд байна аа?! Хоёр хөл дээрээ алхаж болохгүй.
Карл: Одоо та нар Жонес шиг л болчихлоо.
Хонинууд: Дөрвөн хөл сайн. Хоёр хөл илүү дээр.
Бенжамин: Дүрэм зөрчөөд байна.
Наполеон: Дүрмээ уншсан уу, илжиг ээ?
Хонинууд: Дөрвөн хөл сайн. Хоёр хөл илүү дээр. Дөрвөн хөл сайн. Хоёр хөл илүү дээр.
Карл: Дүрэм тийм байгаагүй. Уншиж сурсан чинь сайн хэрэг, гэхдээ та нар тэнэгүүд хэвээрээ.
Наполеон: Юм хэлсэн үү, Карл? Сайн сонсож чадахгүй байна.
Карл: Юу ч бишээ.
Наполеон: За тэгвэл Карл саад болж дууссан бол бүрэн хүчээрээ ажиллая!
Бенжамин: Шаргуу... ажилла.
Лаки: Боксер!
Бенжамин: Үгүй ээ! Аливээ, залуусаа!
Наполеон: Бусадтай шороонд хутгалдах цаг биш хүү минь. Зүгээр л бай.
Бенжамин: Би байна аа, анд минь. Бөгсийг чинь тулж байна.
Хонинууд: Өвдөлт! Өвдөлт!
Тамми: Баки хаачих гэж байгаа юм?
Скүлер: Арчаагүй амьтад руу.
Наполеон: Лаки!
Бенжамин: Ард чинь байна, Боксер!
Боксер: Амьтдын фермийн төлөө шаргуу ажилла!
Амьтад: Амьтдын фермийн төлөө! Усан тээрэм! Усан тээрэм!
Наполеон: Бид чадлаа!
Наполеон: Гахайнуудын үдэшлэгийн дүрэм!
Боксер: Ингээд бид эрх тэгш байхаа больсон юм.
Скүлер: Хөдөл.
Карл: Өчигдрийнхөөс бага байна.
Скүлер: Эсвэл маргаашийнхаас их. Яаж харахаас чинь л шалтгаална. Замаас холд, хачин хонь минь! Дараагийнх!
Радолф: Баярлалаа.
Боксер: Лаки, олчихлоо!
Лаки: Сонсъё, найз минь. Эй, Би...
Боксер: Си, И... Ди.
Лаки: Гайхалтай, найз минь!
Боксер: Энийг хийхээр л тархи юучгүй болох юм.
Лаки: Та хувцас өмсөж байна!
Наполеон: Тийм ээ. Хармаар байна уу? Би лав. Гайхалтай, өглөгч... ...Фрэйда Плинктоны бэлгүүд.
Лаки: Машин хүртэл өгсөн юм уу?
Наполеон: Бүр ч илүү. Надад бүр картаар өгсөн. Жижиг карт өгөөд л чамд машин өгнө гэсэн үг!
Плинктон: Хүмүүсийг хөөж явуулаад өөрсдөө фермээ ажиллуулж байгаа алдартай амьтадтай л уулзахыг хүссэн юм. Алив, хараачээ. Бяцхан өхөөрдөм бөмбөлгөнүүд. Идчихмээр санагдчихлаа. Үгүй ээ, зүгээр хэллэг байгаа юм. Дээрээс нь би аль хэдийнээ өглөөний цайгаа уучихсан. Багаажинд дүүрэн бэлэг дээрээс нь хариуцаж байгаа гахайнуудад үдэшлэгний зүйлс байгаа. Тэгвэл амжилттай явж байгаа бизнесийг чинь хамт тэмдэглэцгээе.
Скүлер: Хараачээ!
Наполеон: Болж байна. Тийм ээ! Тийм ээ!
Тамми: Гайхалтай харагдахгүй байна уу!
Наполеон: Вүү! Тийм ээ! Тийм ээ!
Скүлер: Тийм ээ, тийм! Одоо миний ээлж. Намайг хар даа, ааваа! Би нисэж байна! Ёо! Бариарай! Бариарай! Хэн нэгэн туслаарай! Тийм ээ!
Боксер: Бидний сүүлийн дүрэм байсан ч, гахайнууд зөрчсөөр байсан. Ямар асуудал байна, жаалаа?
Лаки: Аа... би одоохондоо цангахгүй байна.
Наполеон: Баяр тэмдэглэж байна. Битгий намайг ичгэвтэр байдалд оруул.
Лаки: Ойлголоо. Аа!
Хонинууд: "Ямар ч амьтан хачин ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй."
Карл: Өмнө нь ийм байгаагүй. Хэн ч санахгүй байна уу? Би ганцаараа юм уу? Би галзуурч байгаа юм уу?
Рандолф: Буудай байхгүй юу? Буудай байхгүй!
Бенжамин: Тийм үү? Гэнэтийн мэдээ байна.
Плинктон: Наполеон? Чамтай нэг саналын талаар ярилцмаар байна. Хоёулхнаа.
Скүлер: Үнэндээ гурвуулаа. Би түүний хувийн туслах, төлөөлөгч, гоо сайханч.
Наполеон: Скүлер, амаа тат. Миний үг, Скүлер.
Плинктон: Хамт бизнес хийцгээе. Энэ фермийн бүтээмжийг хамгийн дээд цэгт нь аваачъя.
Наполеон: Дээд цэгээ? Үүнээс илүү яаж илүү хөгжих вэ дээ? Тийм ээ, бид дээдийн дээд цэгтээ тулсан. Би чамд дуртай, Фрэйда, гэхдээ... бүх зүйл миний хяналтад байгаа. Бүгд намайг сайн ажиллаж байгаа гэлцэж байна. Үнэхээр.
Плинктон: Би чамайг хүссэн үедээ бяцалж чадахыг мэдэж байгаа, Наполеон.
Наполеон: Яахав, чадна аа. Гэхдээ тэгвэл хүмүүс чамайг өрөвдөлтэй амьтадыг дорд үзсэн гэж үзэн ядах болно. Ил болговол мэдээж л дээ. Юу гээч? Хүмүүс амьтдад хайртай.
Плинктон: Энэ талаар март даа.
Лаки: Хөөе, Фапп! Яах гэж байгаа юм? Бүх зүйл зүгээр үү?
Фапп: Би байшингаас явах гэж байна. За юу?
Лаки: Юу?! Гэхдээ яагаад?
Фапп: Бүх зүйл буруу байна. Чи харахгүй байна уу?
Лаки: Бид Наполеонд итгэх хэрэгтэй. Тэр бол удирдагч. Бид бүгдийн төлөө юу хийснийг хар л даа.
Фапп: Тэгвэл дотор орж хачин ундаагаа уухын оронд энд надтай юу хийж байгаа юм?
Лаки: Гахайнууд гахайнуудтайгаа хамт байх ёстой.
Фапп: Зүгээр өөрийгөө сонс. Түүнийг яагаад дагаад байгаа юм?
Лаки: Тэр амийг минь аварсан болохоор!
Фапп: Тэгвэл одоо чи өөрийгөө аврах хэрэгтэй. Маш удаан... хонгор минь.
Скүлер: Вүү-хүү. Өө, уучлаарай. Хайрын бяцхан бөмбөлгийг чинь хагалчихсан уу? Хөөе, энийг хардаа. Азгүй амьтдаа. Вүү-хүү-хүү-хүү! Вүү-хүү! Сайн уу, ааваа!
Наполеон: Скүлер!
Скүлер: Машинаа байрлуулчихлаа!
Наполеон: Тийм ээ, хонгор минь! Дахиж хэнээр ч ингүүлэхгүй байя.
Боксер: Лаки зүрхнийхээ гүнд гахайнууд хэрээс хэтэрч, бидний мөрөөдөл хар дарсан зүүд болж байгааг мэдэж байлаа.
Рандолф: Юу болоод байгааг хармаар байна уу?
Лаки: Хөөх! Боль! Боль! Яагаад байгаа юм бэ?
Хонинууд: Бидэнд хоол хэрэгтэй! Бидэнд хоол хэрэгтэй!
Лаки: Ойлголоо, тайвшир.
Хонинууд: Тайвшир! Тайвшир!
Карл: Буруу үг.
Хонинууд: Буруу үг. Буруу үг. Буруу үг.
Бенжамин: Үүнийг байгаа нөхцөл байдалдаа сэтгэл хангалуун бус байх гэдэг юм.
Карл: Бид өлсөж байна! Бас бид хэтрүүлээгүй байна.
Скүлер: Залуусаа, зогсооч! Надад үнэхээр муу, мэдээ байна! Бидний удирдагч... Бидний удирдагч хордчихлоо. Наполеон!
Наполеон: Би зүгээрээ! Би зүгээр дээ! Зүгээр! Өөрийгөө үхсэн л гэж бодлоо. Гэхдээ одоо хамаагүй дээр байна.
Скүлер: Хөөе, зүгээр дээ. Өнөөдөр бүгдээрээ жаахан тиймхэн байгааг чинь харж байна. Тиймээс гомдол байгаа бол бичээд, Амьтны фермийн тусламжийн утас руу эсвэл Наадах чинь... Өө, би чамайг шүүхэд өгнө дөө. Шүүхэд өгнө, муу заваан амьтан минь. Зайлцгаа!
Карл: Байшин руу дайрцгаая!
Лаки: Бид засаж чадна аа. Бид засна!
Карл: Мэдээж. Хоол гэнэт л тэнгэрээс унана.
Лаки: Наполеон? Наполеон. Наполеон.
Наполеон: Снөүбалл буудайг идэх ёстой гэж ятгахад л мэдсэн юм... ...түүний буруу гэж!
Скүлер: Түүний хийсэн хамгийн буруу зүйл. Түрхэн зуур түүнийг хамгийн муу байсныг санацгаах уу?
Лаки: Байз! Үгүй, үгүй, үгүй. Тэр биднийг битгий ид гэсэн. Санаж байна уу?
Наполеон: Бид өнгөрснийг зүхэх биш, шийдэл олох ёстой.
Лаки: Шидэт цаас яаж байна?
Наполеон: Бүх шидэт цаасаа үрчихсэн. Машин авахын тулд машины дэлгүүрт сар болгон мөнгө өгөх хэрэгтэй юм байна лээ! Ёстой муу! Тэр газрыг үзэн ядаж байна!
Скүлер: Хэрэв... амьтадыг зарвал яах вэ?
Лаки: Юу яриад байгаа юм бэ? Амьтдыг зарж болохгүй. Тэд бидний эзэмшил биш. Бидэнтэй л адил чөлөөтэй.
Скүлер: Тоголж байна шдээ! Тэнгэр минь! Зүгээр шалгаж байхад, бүр бодолцож үзээд байх юм. Харж байгаа шүү, Лаки.
Наполеон: Бидний дэлхий бүхэлдээ сүйрч байна!
Скүлер: Бид Пилинктоноос... тусламж хүсэх хэрэгтэй.
Лаки: Наполеон. Наполеон.
Плинктон: Бид биенээсээ их зүйл сурна гэж найдаж байна.
Скүлер: Хөөх!
Плинктон: Энэ шинэ эрин үеийн эхлэл ч болж мэднэ.
Скүлер: Хөөх. Тэрийг хардаа. Хөөх!
Плинктон: Гахай болон хүмүүс хамтарч ажиллана. За тэгэхээр чамайг хүндэлдэг учир шулуухан ярья, Наполеон. Би давамгайлах гэж төрсөн. Өөрийнхөө хүссэнээр үнэ өсгөхийн тулд өрсөлдөгчдөө бяцалсан.
Наполеон: Би бяцлагч эмэгтэйд дуртай.
Плинктон: Одоо миний бяцлахыг хүсэж байгаа зүйл бол цахилгааны төлбөр.
Наполеон: Хөөх!
Плинктон: Чиний барьсан усан тээрмийг харсан. Үнэхээр гайхалтай. Үгүй гэж үү? Мосес? Гэхдээ далангаар орлуулбал, олон жилийн турш хэрэглэгдэх эрчим хүчээр хангаж чадна. Хариуд нь үлдсэн амьдралынхаа турш чи болон чиний амьтадын идэх хоолыг хангая. Гахай болон хүмүүс хамтран ажиллаж байхыг харвал медиа бидэнд дурлах болно! Үнэхээр гайхалтай. Нийтэд харагдах төрх надад таалагддаг.
Наполеон: Бидэнд ч гэсэн таалагддаг. Үнэндээ бүр хайртай. Скүлер нийтэд харагдах төрх гэж юу гэсэн үг юм?
Скүлер: Нэг төрлийн далайн хоол юм болов уу?
Плинктон: Юу гэж бодож байна? Тохиролцсон уу?
Наполеон: Нэг асуулт байна. Асуулт нь Напопо яах билээ?
Плинктон: Уучлаарай. Напопо гэж?
Скүлер: Хмм.
Плинктон: Өө! Мэдээж. Чи бид хоёр бүх самбар дээр гарах болно, Напопо.
Наполеон: Өө, ойлголоо. Гэхдээ реклам яах билээ? Би өөрөө тоглох Киноны албан ёсны эрх. Хэн ч тэгж байгаагүй.
Плинктон: Бүгдээрээ! Энэ бол чиний эрин, Напопо. Юу гэж бодож байна?
Наполеон: Напопо өөрийн төрхийг бүтээнэ.
Скүлер: Тийм ээ, тийм! Ирчихлээ! Алдарт гахай, бидний гайхамшигт удирдагч ертөнцийн хамгийн халуухан гахай, цор ганц... Напопо.
Боксерс: Хүмүүс шуурга адил эргэн ирсэн юм. Хмм.
Лаки: Гэхдээ энэ бидний ферм. Бидний гэр. Амьтадад талбай нь хэрэгтэй.
Скүлер: Юунд?
Лаки: Тоглож наадахын тулд.
Наполеон: Тоглож наадах аа?! Тоглож наадах эсвэл Амьтдын фермийг үргэлжлүүлэн авч явах, аль нь илүү чухал вэ? Жаалаа, намайг сонс. Чи Боксерийг хүлээн зөвшөөрөх хүртэл нь ятгах хэрэгтэй. Амьтад яагаад ч юм түүнийг хүндэлдэг. Тэд түүнд итгэдэг. Хэрэв тэр далан барихыг зөвшөөрвөл, амьтад ч дагах болно.
Лаки: Боксер амьтны фермийг өгөхгүй. Тэр бүхэл амьдралынхаа турш энд амьдарсан.
Наполеон: Надад туслаад оролдоод үз. Тэгээд хурал зарла. Амьтадаа, юмс бүгд сайхан болох гэж байна. Бид далан болон цахилгаан станц байгуулах болно. Хариуд нь бид үнэгүй хоол авах болно... үлдсэн амьдралынхаа туршид! Хэн нэгдэх вэ?
Хонинууд: Үнэгүй хоол! Үнэгүй хоол!
Карл: Нээрээ юу? Энэ залууд итгээд байгаа юм уу?
Карл: Үнэгүй хоол! Үнэгүй хоол!
Бенжамин: Далан, цахилгаан станц хоёр фермд яг юу хийх юм?
Наполеон: Байгаа эсэхийг нь ч анзаарахгүй. Жаахан талбай алдах ч, шалихгүй дээ. Ойрхон байлаа шүү. Ойрхон байлаа.
Боксер: Бидний усан тээрэм яасан юм бэ? Би усан тээрэмдээ дуртай.
Лаки: Гэхдээ далан бүхэл хотыг цахилгаанаар хангана.
Боксер: Гэх-гэх-гэхдээ хүмүүс энд ажиллана. Зөвхөн амьтдын ферм байхаа болино.
Лаки: Бидний ферм хэвээрээ шүү дээ, Боксер. Тэглээ ч чи тэтгэвэртээ гарч, амрах хэрэгтэй.
Боксер: Гэхдээ би ажиллаж л мэднэ. Би ажлын төлөө л амьдардаг.
Наполеон: Та бүхэн үнэхээр зоригтой байсан, миний баатрууд. Одоо миний асууж байгаа зүйл бол үнэнч хийгээд дуулгавартай байдал.
Хонинууд: Дуулгавартай! Дуулгавартай!
Бенжамин: Бидэнд талбай хэрэгтэй. Бид бол амьтад. Энэ бидний гэр.
Карл: Бенжаминий зөв.
Бенжамин: Гахайнууд бүх хоолыг идэж, шидэт цааснуудыг улаан машин, Скүлерийн нүүрийг татуулах зэрэгт зүйлсэд үрээгүй бол...
Скүлер: Айн?
Бенжамин: Бид өлсөхгүй байсан.
Наполеон: Аа, Боксер! Өөрийгөө хараач! Бүгд чамд итгэдэг. Итгэсээр ч ирсэн. Итгэсээр ч байх болно. Чи бүхэл амьдралдаа ажиллаж ирсэнээсээ ч шаргуу ажиллаж, Амьтдын фермд далан барьж өгөхөд туслах уу?
Боксер: Нөгөө, баярлалаа. Би... би хийнэ Наполеон. Би энэ дэлхийн төлөө ажиллахад юунаас ч илүү дуртай. Бас та эрхэм ээ, үргэлж таны зөв байдаг. Далан урт наслаг, амьтдын ферм урт наслаг.
Амьтад: Далан урт наслаг, амьтдын ферм урт наслаг. Далан урт наслаг. Амьтдын ферм урт наслаг.
Наполеон: Тамми, тэдэнд юу хожсоныг нь харуул! За, бүгдээрээ! Шагналаа авна уу!
Амьтад: Үнэгүй хоол! Үнэгүй хоол!
Наполеон: Долоо хоног болгон хүнсийг чинь авч ирэх болно. Бас зовж ажиллах шаардлагагүй. Зүгээр суухад гарч ирэх болно. Үүнийг чинь мега эрх чөлөө гээд байгаа юм!
Наполеон: Баярлах цаг.
Плинктон: Тийм шүү.
Наполеон: Маргааш том өдөр.
Плинктон: Бүгдийг өөрчлөх болно, Напопо. Зүгээр л хүлээж бай.
Лаки: Боксер, юу хийгээд байгаа юм бэ?
Боксер: Тэр шахагдаж байна. Хурдан гаргах хэрэгтэй!
Лаки: Чи машиныг өргөж чадахгүй шдээ.
Боксер: Мэдээж би чадна, найз минь. Энэ чинь миний хийдэг зүйл. Зүгээр харж бай. Шаргуу ажилла... Амьтдын фермийн төлөө!
Амьтад: Алив ээ, Боксер.
Боксер: Шаргуу...
Амьтад: Улам хүчтэй!
Лаки: Алив ээ! Алив, Боксер! ...ажилла!
Бенжамин: Алив ээ, Боксер! Чи чадна аа!
Наполеон: Шейк?
Плинктон: Юутай юм?
Наполеон: Миний Попо нунтаг гэж нэрлэдэг зүйл.
Тамми: Өө, Напопо хонгор минь. Чи үнэхээр хөгжилтэй юм аа.
Плинктон: Тийм ээ, хөгжилтэй залуу байна.
Вимпер: Бүгдэд ашигтайгаар эргэсэнд баяртай байна. Төлөө! Мөнгөтэй болохыг төлөө.
Боксер: Амьтдын... Аа!
Лаки: Чи чадна аа, найз минь. Боксер! Боксер!
Эрэгтэй: Аа!
Боксер: Нөгөө... Хараад өгөөч. Миний хөл... хугарсан юм шиг байна.
Лаки: Зүгээр болно оо.
Боксер: Би-би тэгж бодохгүй байна. Моринууд... бид... бид хөлөө хугалаад удаан тэсдэггүй юм. Тэр... гарчихсан уу?
Лаки: Тийм ээ, тэр зүгээр. Чи ч гэсэн зүгээр болно. Туслаач! Боксер өвдчихлөө! Морины эмч дуудаарай!
Скүлер: Мустанг эвдэрлээ. Давтан хэлье, мустанг эвдэрлээ. Цавуу дэ граце ажиллагаа эхэллээ.
Боксер: Би-би... зүгээр л үнэхээр их ядраад байна.
Лаки: Тэсээрэй, Боксер!
Боксер: Шаргуу ажилла...
Амьтад: Амьтдын фермийн төлөө!
Лаки: Хөөе! Хөөе! Үгүй! Үгүй! Алдаа гарчихлаа! Боксерийг цавууны үйлдвэр рүү аваад явчихлаа! Оройтхоос өмнө зогсоох хэрэгтэй!
Наполеон: Оройтчихсон. Тэр илүү дээр газар байгаа.
Лаки: Юу гэсэн үг вэ?
Скүлер: Тэр бол цавуу, Лаки..
Лаки: Тэр-тэр... Алдаа байгаагүй биз дээ?
Скүлер: Ингэсэн нь харин ч тохирч байна. Боксер биднийг нааж байсан цавуу.
Лаки: Тэр... миний сайн найз байсан.
Наполеон: Зүгээр дээ, Лаки. Чамайг сэтгэлээр унаж байгааг мэдэж байна. Гэхдээ үнэнийг хэлэхэд Боксер ямар ч үнэ цэнгүй... хөгшин морь байсан!
Лаки: Үгүй! Үгүй! Юу болоод байна?
Наполеон: Тэр үү? Пилкинтонтой гэрээгээ дуусгаж байна. Ойлгож байна уу? Сайн мэдээ гэвэл бидэнд одоо амьтад хэрэггүй. Тиймээс гэрээ байгуулагдах үед амьтдыг зарах болно.
Лаки: Юу-юу авч болох уу?
Наполеон: Юу-юу!
Лаки: Ингэж болохгүй! Ойлгож байна уу?
Наполеон: Би чадна, гэхдээ чи надад итгэх хэрэгтэй. Бидэнд холбоо байгаа шүү дээ, Онцгой холбоо. Бидний холбоо тасарсан. Хөөе, битгий уур хүргээрэй. Ойлгосон уу? Боксер шиг аль эсвэл Снөүбалл шиг дуусмааргүй байгаа бол.
Лаки: Үгүй!
Боксер: Лаки гахайг хүн болгож, хүнийг гахай мэтээр харж эхлэн хэн нь хэн болохыг хэлж чадахгүй байлаа.
Лаки: Үгүй!
Наполеон: Хөөе, хөвгүүдээ! Лаки амралтанд явах гэж байна!
Бенжамин: Мөрөөдөлдөө амьдарсаар байна уу, жаалаа?
Лаки: Бенжамин. Үнэхээр уучлаарай. Намайг уучилж чадахгүйг чинь мэдэж байна.
Бенжамин: Гуйх ёстой зүйл чинь миний өршөөл биш. Өнөөдөр од алга. Лаки. Чи амьтан уу, гахай юу?
Лаки: Би... би-би... Юу болсныг мэдэхгүй байна. би-би... зөв зүйл хийж байгаа л гэж бодсон.
Бенжамин: Боксер хэзээ ч гомдоллоогүй. Үргэлж эелдэг үгс хэлдэг байсан. Үнэхээр ядаргаатай. Гэхдээ чухал зүйл нь... тэр үйлдлээрээ ярьдаг байсан.
Лаки: Чиний... Чиний хэлж байсан хамгийн эелдэг үг байлаа.
Бенжамин: Ойлголоо, магадгүй үнэхээр их үйлдэл.
Лаки: Би бүгдийг засах ёстой, тийм биз?
Бенжамин: Боксерийн төлөө биш. Тэр байхгүй болсон. Ойлголоо, ойлгож байна.
Лаки: Би бол амьтан, Бенжамин. Амьтан.
Торой: Өршөөгөөрэй? Түүх дуусчихсан уу? Тэр үед тэгж бодсон ч, үгүй ээ. Амьтад тийм хурдан бууж өгдөггүй. Тэр тэгээгүй. Бас чи над шиг азтай байвал, бас түүн шиг жинхэнэ найзуудтай болбол
Рандолф: Чи... арчаагүй амьтан байсан.
Лаки: Үнэхээр арчаагүй.
Карл: Бас мулгуу.
Лаки: Маш том мулгуу.
Рандолф: Чи бардам, мэдрэмжгүй, бусдыг огт бодоогүй.
Лаки: Тийм ээ, бүгд.
Амьтад: Тийм ээ!
Карл: Өөрийгөө агуу амьтан гэж бодоод өвчтэй юм шиг л аашилж байсан. Фапп бидэнд яаж уншихыг зааж байсан.
Фапп: Яамаар байна, Лаки?
Лаки: Би биднийг нядалгааны байшингийн машиныг фермээс хөөх үед мэдэрсэн тэр мэдрэмжийг санаасай гэж хүсэж байна. Бууцны үнэр, буудайны амт бидний анхны ургац хураалт том ажил хийсний дараа болгон Боксерийн инээдэг инээдийг тэр бүгдийг санаасай гэж хүсэж байна.Анх удаа бүх амьтад эрх тэгш хэмээн хашхирахдаа бахархал дүүрэн харсан Снөүбаллын нүдийг санаасай гэж хүсэж байна. Тэгээд бас та бүгдийг өршөөл, итгэлийг дахин олмоор байна. Яагаад гэвэл би та нарт Наполеон хэр хувиа хичээсэн, муу удирдагч болохыг өөрт нь хэлэх болохоор. Гэхдээ хамгийн чухал нь тэр дүрэм зөрчсөн. Бүгдийг нь. Бас дүрэм зөрчсөн хэн ч бай амьтадын фермээс явах ёстой.
Карл: Тэгээд бид яах вэ?
Лаки: Бид бослого гаргана! Бас яг одоо эхэлнэ!
Скүлер: Хмм.
Лаки: Наполеоны хамгийн дургүй зүйл бол сул дорой, тэнэг харагдах. Тиймээс аль алийг нь хийх болно.
Тамми: Өө, Напопо!
Плинктон: Өө, Наполеон залуу минь. Өө, гахай гэх гэсэн юм,уучлаарай.
Наполеон: Уучлалт гуйх хэрэггүй дээ. бас чи миний уулзаж байсан хамгийн ухаантай гахай. Жинхэнээсээ хэлж байна.
Лаки: Эхлээд тэдний систем рүү нь нэвтэрч, хөгжилдөх хэрэгтэй.
Плинктон: Хувь тавилан чинь чамайг хүлээж байна.
Хүмүүс: Наполеон! Наполеон!
Наполеон: Өө, тийм ээ!
Хүмүүс: Вүү-хүү, хонгор минь!
Наполеон: Өө тийм ээ!
Лаки: Дараа нь тэдний анхаарлыг татах зүйл олох хэрэгтэй.
Хүмүүс: Наполеон! Наполеон! Наполеон! Наполеон!
Наполеон: Тийм ээ!
Лаки: Сүүлд нь агуу галт наадмаар дуусах болно.
Рандолф: Доошоо хаяаарай, хатагтай нар аа.
Лаки: Эсвэл үгүй юу?
Хүмүүс: Наполеон! Наполеон! Наполеон! Наполеон!
Наполеон: Өнөөдөр бид энд хүчийг тэмдэглэхээр ирсэн. Зөвхөн цахилгаан хүч биш, Бидний хамгийн сүүлийн үеийн гайхамшигт технологиор бүтээгдсэн биширмээр, усан хөдөлгүүрт далан. Үгүй ээ, би өөр хүчний талаар ярьж байна. Тийм төрлийн хүч хахуульд автдаг гэж хэлдэг ч, гайхамшигт хүч, гайхамшигт хахууль өгдөг. Үүнийг хэлсэн хүнийг том, гомдомхой азгүй амьтан гэнэ! Би бэйкон болохоор төрсөн ч, азгүй амьтан болсон уу? Үгүй! Пилкинтон өөрийн гэсэн онцлоггүй, бяцхан охин байсан. Найзгүй, гэхдээ тэр гомдомхой азгүй амьтан уу?
Хүмүүс: Үгүй!
Наполеон: Үгүй гэдэг чинь зөв. Над шиг гахай болмоор байвал, нэг зүйлийг санаж явах хэрэгтэй. Бүх амьтад эрх тэгш. Гэхдээ зарим нь бусдаасаа илүү тэгш эрхтэй. Алив сонсъё!
Хүмүүс: Бүх амьтад эрх тэгш... Гэвч зарим нь бусдаасаа илүү!
Наполеон: Дахиад!
Хүмүүс: Бүх амьтад эрх тэгш. Гэвч зарим нь бусдаасаа илүү!
Наполеон: Болж байна. Тийм ээ!
Хүмүүс: Бүх амьтад эрх тэгш. Гэвч зарим нь бусдаасаа илүү!
Наполеон: Тийм ээ! Өө тийм ээ!
Лаки: Бүгд байрлалаа авсан уу?
Бенжамин: Пүүпэр үдэшлэг ажиллагаа эхлэхэд бэлэн.
Лаки: Энэ хүндтэй үүргийг авах уу?
Фапп: Өө, баярлалаа. Тэгье.
Лаки: Дэлхийд Наполеоны жинхэнэ төрхийг харуулъя.
Наполеон: Та бүхэнд Амьтдын фермийн усан даланг танилцуулж байна! Юу болоод байна? Галт наадмаа эхлүүл!
Скүлер: Болохгүй байна...
Плинктон: Өө! Мосес!
Наполеон: Замаас холд... Алив ээ, тэнэг минь! Гал! Гал!
Скүлер: Напопо!
Рандолф: Айн? Амьтдын фермийн төлөө
Скүлер: Вүү-хүү! Болчихлоо! Боллоо! Тийм ээ!
Лаки: Тийм ээ! Явах хэрэгтэй!
Наполеон: Лаки!
Лаки: Гүй!
Вимпер: Айн?
Бенжамин: Бид үүнийг төлөвлөсөн билүү?
Лаки: Үгүй ээ, төлөвлөөгүй. Бүгдээрээ өндөрлөг газар руу гүйгээрэй. Байшин руу.
Плинктон: Жолоодооч, тэнэг ээ! Юу хийчихэв?
Наполеон: Би юу ч хийгээгүй.
Скүлер: Туслаач! Напопо! Туслаарай!
Наполеон: Аа!
Лаки: Хурдал! Байшин руу яв! Жоохнуудыг аваад яв.
Фапп: Хаачих гэж байгаа юм?
Лаки: Наполеоныг хайлаа.
Фапп: Яагаад?
Лаки: Түүнд хэлэх гэж. Амьтдын фермээс явах ёстой. Фапп?
Фапп: За?
Лаки: Баярлалаа.
Фапп: Өө. Хэзээд, хонгор минь.
Бенжамин: Авчихлаа, залуу минь.
Наполеон: Тамми!
Тамми: Хөөе...
Плинктон: Ямар нэг юм хийгээч!
Наполеон: Хичээж байна!
Тамми: Напопо!
Плинктон: Муу тэнэг!
Наполеон: Загнахаа болиоч! Лаки! Аа!
Плинктон: Мосес!
Наполеон: Би чамд бүгдийг өгсөн! Бүх зүйл!
Лаки: Чи бол худалч, Напполеон! Бүхэл амьдрал чинь худал хуурмаг! Чамаас гарч байсан хамгийн үнэн зүйл бол өмхий үнэр.
Наполеон: Сэтгэл өвтгөж байна шүү.
Лаки: Тэгвэл оролдоод үз л дээ. Ганц удаа ч болов үнэнээ хэлэх гээд үз.
Наполеон: Ойлголоо, ойлголоо. Тэгье. Би үргэлж хүүтэй болохыг хүсдэг байсан. Тэгээд чамайг хүү шигээ үзсэн. Гэтэл хариуг нь ингэж барьж байна!
Лаки: Чи намайг хэзээ ч хүү шигээ үзээгүй. Намайг болон бусдыг хэрэгтэй зүйлээ авахын тулд л ашигласан. Чи бүх дүрмийг зөрчсөн учраас эндээс явах хэрэгтэй.
Наполеон: Гахай шиг биш байна шүү. Чи бол сул дорой, гомдомхой, үнэртэй, заваан, тэнэг... ач мэддэггүй амьтан!
Фапп: Лаки!
Рандолф: Санаа зовох хэрэггүй дээ, азарган тахиа энд байна. Хүрээд л нисчихсэн ч гэсэн би энд байна. Байз... юу?
Фапп: Бид-бид Лакиг алдчихлаа.
Рандолф: Аа... тэнд байна шдээ.
Фапп: Лаки!
Лаки: Бүгд энд байна уу?
Фапп: Тийм ээ.
Бенжамин: Нөгөө... Бүгд биш.
Вимпер: Сайн байцгаана уу! Юу гээч? Фермээ авдаа. Би өөрөө явлаа.
Боксер: Лаки жаахнуудыг одод өөд харж бидний түүхийг санаж явахыг захьсан.Бид эрх чөлөөг мөрөөдөж ирсэн ч... буруу газраасаа хайж байсан юм.
Торой: Нээрээ юу?
Лаки: Тийм ээ. Наполеоны удирдлага дор хэзээ ч эрх чөлөөтэй байхгүй байсан. Эсвэл Снөүбаллын хажууд ч.
Торой: Азарган тахиа яасан юм?
Рандолф: Асуухгүй нь л гэж бодож байлаа. Энэ талаар ярих болно оо.
Торой: Тийм ээ.
Амьтад: Сайхан санаа байна.
Лаки: Үгүй, үгүй, үгүй, үгүй. Ингээд дуусаагүй. Боксер үргэлж Наполеоны зөв гэж боддог байсан. Гэхдээ хэний ч зөв биш. Юу үргэлж зөв байдаг гээч? Биедээ туслах. Тэр л Боксерийн хүссэн зүйл. Найзуудынхаа төлөө... шаргуу ажиллах. Тэгэх ёстой болохоор биш, хүссэн болохоор. Энэ бол эрх чөлөө.
Боксер: Шинэ мөрөөдлөө биелүүлэх тэдэнд амархан байхгүй, гэхдээ тэд одод дунд байгаа би болон өөр олон амьтдын тусламжтай оролдсоор байх болно.
TRAILER
Animal farm trailer
Рандолф: Какадүүдл.
Фапп: Сайн уу, Лаки.
Лаки: Юу байна?
Фапп: Бид аялалаар явах гэж байна.
Боксер: Гоё газар байгаасай.
Наполеон: Юу гэж байна?
Лаки: Инээдмийн байшин.
Наполеон: Гоё сонсогдож байна. Би инээх дуртай.
Снөүбалл: Энэ бол нядалгааны байшин.
Наполеон: Энэ амттай биеийг хараач. Тэд үүнийг хүсэж байгаа.
Снөүбалл: Хоол болмоор байна уу, эсвэл эрх чөлөө хүсэж байна уу?
Лаки: Бүгдээрээ тэмцэцгээе.
Наполеон: Бид эрх чөлөөтэй.
Снөүбалл: Хоёр хөлтэй болгон дайсан.
Хонинууд: Дөрвөн хөл сайн, хоёр хөл муу.
Снөүбалл: Ямар ч амьтан хувцас өмсөх ёсгүй.
Тамми: Фапп бид нар шоуны гахай.
Снөүбалл: Бүх амьтад эрх тэгш.
Эрэгтэй: Амьтад ферм ажиллуулж байна. Нүдээрээ харах хэрэгтэй байсан юм.
Охин: Хөөрхөн юм аа.
Наполеон: Өхөөрдөм нүд идэвхижүүл.
Бенжамин: Ухаад авчихсан нь дээр биз.
Плинктон: Тэр фермийг өөрийн болгомоор байна.
Наполеон: Бид байшин рүү нүүх хэрэгтэй. Тэгж байж хүмүүс биднийг удирдаж байгааг мэднэ.
Лаки: Та нар миний сайн найзууд болох болно.
Плинктон: Гахайнууд болон хүмүүс, хамт ажиллана. Надад оптик нь таалагдаж байна.
Наполеон: Бид оптикт хайртай. Оптик гэж юу юм?
Скүлер: Далайн хоол юм болов уу?
Лаки: Та хувцас өмсөж байна.
Наполеон: Миний харж байгааг харж байна уу?
Лаки: Бүх зүйл өөрчлөгдсөн ч гэсэн бид найзууд хэвээрээ.
Наполеон: Бүх амьтад эрх тэгш. Гэхдээ зарим нь бусдаасаа илүү эрх тэгш.
Бенжамин: Энэ бол бидний гэр.
Наполеон: Скүлер.
Скүлер : Би машинаа байрлуулчихлаа.
Наполеон: Дахиж хэн ч ийм зүйл хийхгүй шүү.
Back to episodes Go home