Зүсээ солилцсон нь
Дүрүүд:
Хөвгүүд+
Жан Цян
Ли Зэ Ли овогтын хүү
Линь овогт Линь Сины аав
Гу Ци оюутан
Цзян Мэний аав
Хөвгүүд 2-3
Охид
Цзян Мэн оюутан
Линь Си оюутан
Сяо Ин оюутан
Линь Иньха Линь овогтын эхнэр
Сюй Ли Ли овогтын эхнэр
Цзян Мэний ээж
Охид 2-3
--------------------------------------------------------------------------------------
Эм: Цзян Мэн, муу сэгсийсэн тэнэг ээ, чи ямар тэнэг гэдгээ мэддэг үү? Чи өөрийгөө яаж Линь Си гэж хэлдэг байна аа?
Мэн: Би Линь Си, харин тэр Цзян Мэн гэж би хэлсэн. Та нар яагаад надад итгэдэггүй юм?
Эм1: Манай Линь Си бол Цзянчэний их сургуулийн хамгийн хөөрхөн охин. Бас тэр Цзянчэний хамгийн баян эрхэмийн охин. Чам шиг хөдөөний халтарыг манай Линь Ситэй харьцуулашгүй.
Мэн: Цзян Мэ, чи намайг яачихсан юм бэ? Чи яагаад надтай яг адилхан харагддаг болчихов?
Си: Сайн харж ав, би үргэлж ийм царайтай байсан.
Эр: Нүүр хувиргалт дуусах хүртэл нэг хором үлдлээ.
Си: Энэ охиныг сургаж өгөхөд тусалсан та нарт баярлалаа. Надад аминчлан хэлэх хэдэн үг байна.
--------------------------------------------------------------------------------------
Си: Цзян Мэн, чи юу хийгээд байна аа?
Мэн: Линь Си, чиний царай үнэхээр хөөрхөн. Би яагаад чиний царайд хувилсан нь чамд сонин байна уу? Учир нь би санаандгүй нэг систем олж авсан юм. Ердөө л би чиний энгэсэгнээс авч залгихад л бид дүр төрхөө солилцож болно.
Си: Яаж тийм байдаг юм?
Мэн: Бидний солилцоо ердөө ганцхан өдөр үргэлжилдэг нь хэтэрхий бага санагдсан. Тиймээс чиний энэ царай надад үүрд үлдэх ёстой.
Си: Цзян Мэн, би чамайг яаж гомдоосон юм? Их сургуулийн 4 жилд би чамайг доромжлуулахгүй гэж хамгаалдаг байсан. Би чиний хүсэлтийг биелүүлэх гэж чадлаараа хичээдэг байсан. Би юу ч бодолгүйгээр чамтай байгаа бүхнээ хуваалцаж байсан. Чи яагаад надад ингэж хандаж байгаа юм?
Мэн: Учир нь би чамайг үзэн яддаг! Чи их сургуулийн хамгийн нэртээ хөөрхөн охин болохоор намайг бачимдуулдаг! Чи бол баян өв залгамжлагч, чамайг бүгд биширдэг. Харин би тэдний ярьдаг сэгсийсэн тэнэг, үл тоодог хөдөөний халтар охин. Линь Си, чам хүмүүст энэ хорвоод амьдрах зай байхгүй. Би чиний цусыг амталж байгаа цагт чиний царай үүрд минийх байх болно.
Эр: Цус шилжүүлэлт амжилттай болсон, гадна төрх байдал үүрд хадгалагдана.
Мэн: Линь Си, баяртай! Одоо чиний амьдрал миний боллоо
--------------------------------------------------------------------------------------
Мэн: Линь Си, сэрээч! Сэрээч! Линь Си, миний сүүн шингэн, тос дуусчихаж, би чинийхийг авч болох уу?
Си: Би дахин төрсөн байна!
Мэн: Линь Си, чамайг хөөрхөн гэдгийг би мэднэ. Миний арьс арчилгааны хэрэгслүүд бас дуусчихаад байна. Удахгүй сургуулийн “Гоо охин” тэмцээн эхлэх гэж байгаа, би ч гэсэн сайхан харагдмаар байна.
Си: Цзян Мэн, өнгөрсөн амьдралд чи миний царайг өөрчилж, намайг бүх сурагчдын элэг доог болгосон. Энэ насанд би чамд үйлийн үрийг чинь амсуулах болно.
Мэн: Линь Си, чи яасан бэ? Хэрэв чи боломжгүй бол зүгээр ээ, зоволтгүй. Надад энэ албатай биш л дээ.
Си: Өгөлгүй яахав. Бид чинь сайн найзууд биз дээ? Миний юм бас чиний юм. Жан Цян үүнийг бэлэглэснийг би санаж байна.
Мэн: Чамайг сайн найз гэж мэдэж байсан! Ямар гоё даашинз вэ? Би авч болох уу? Баярлалаа, Линь Си.
Ин: Линь Си, чи тэрийг дэндүү даврааж байна. Тэр яг цус сорогч шиг, цаашдаа улам ихийг хүсдэг, авдаг болно.
Си: Сяо Ин, чи Жан Цян ямар төрхтэйг санадаг уу?
Ин: Жан Цян уу? Миний санахын... тэр чиний араас гүйлддэг залуусаас хамгийн сэжгийн нь. Одоо тэр сургуулийн хөвгүүдийн заналт дайсан нь болсон.
Си: Цзян Мэн, чи сургуулийн гоо охин болохыг хүсэж байгаа бол би хүслийг чинь биелүүлж, нэртэй болох боломж өгье.
--------------------------------------------------------------------------------------
Эр: Энэ цэцгийг авна уу.
Ин: Линь Си, чи үнэхээр бидний охин тэнгэр! Энэ уул овоо шиг цэцгүүдийг хараач! Гэтэл тэр Цзян Мэнийг хар. Царай муутай юм байж бас энд ирж л байдаг. Энэ гоо охидын тэмцээн болохоос гахай нядлах газар биш!
Мэн: Хүссэнээрээ доромжил. Чи өнөөдөр тун удахгүй доромжилсныхоо шанг хүртэнэ.
Эр: Амжилттай өөрчлөгдлөө. Нүүрний өөрчлөлт 24 цагийн дараа дуусна.
--------------------------------------------------------------------------------------
Ин: Энэ одоо юу вэ?
Эм: Юу вэ? Яана аа!
Си: Зарим нь ямар харагдаж байгаагаа ч мэдэхгүй оролцох гэж ирж л байдаг. Чамайг бодвол мэдээж би хөөрхөн, бусдын анхаарлын төвд байдаг.
Мэн: Та нар надад итгэх ёстой, би Линь Си!
Эм: Юу дэмийрээд байна аа?
Эм: Хурдхан зайлаач!
Мэн: Би жинхэнэ Линь Си!
--------------------------------------------------------------------------------------
Эм: Би сургуулийн “Гоо охин” тэмцээний ялагчийг зарлаж байна. Тэр бол Линь Си!
Мэн: Би одоо Линь Си болсон!
Эр: Хараач! Энэ Жан Цян биш үү? Тэр юу хийж яваа юм бэ?
Эр1: Бушуухан буугаач! Даашинз өмсөөд яаж балайрч байна аа? Чи биднийг нүдний булай болгож байна!
Эр: Жан Цян! Чи чинь эр хүн, хурдхан зайлаач!
Бүгд: Буугаач! Буугаач! Буугаач!
Жан: Намайг хараач! Би Линь Си...
Эр: Чи мэдрэл үү! Манай Линь Си энд байна ш дээ!
Жан: Яаж ийм байдаг байна аа? Линь Си бид хоёрын царай солигдоогүй гэж үү?
Си: Цзян Мэн, би чамд өгсөн сүүн шингэнийг Жан Цян надад өгсөн юм. Одоо чи тэдний нүдэнд мэдээж эрэгтэй хүн.
Жан: Яагаад тэр вэ? Линь Си системийг олсон гэж үү? Новш гэж, энэ систем юу болоод байна аа? Яагаад Линь Сигийн царайгаар солигдсонгүй вэ?
Эр: Өөрчлөгдөх буруу объект байна. Гэхдээ энергийн гадагшлуулалт амжилттай.
Си: Баярлалаа.
Жан: Линь Си, чи намайг хорлосон уу?
Ин: Жан Цян, чи наад гараа тат!
Си: Зүгээр дээ.
Жан: Харин тэр л намайг чадчихлаа! Чи юугаа яриад байгаа юм?
Ин: Чи өөдгүй амьтан! Саяхан л Линь Сины араас гүйгээд байсан, тэгчихээд түүний даашинзыг хулгайлна гэнэ ээ? Чи эр хүн мөн юм уу?
Эр: Жан Цян! Чи манай сургуулийн хөөрхөн охин Линь Синд санаархана гэнэ ээ? Чи яасан, амьд явахаас уйдаад байна уу? Алив, залуус аа, тэрийг нүдээд өгцгөөе!
Эр: Урагшаа!
Эр: Үхтэл нь нүдэх хэрэгтэй!
Эр: Бариад ав!
Эр: Хар даа, энэ муу мулгуу юмыг? Чи манай сургуулийн охинд яаж санаархаж чадаж байна аа? Чи түүнд тохирох уу? Чи манай сургуулийн охин Линь биш. Ёстой мөрөөдсөн гар уу, энэ чинь! Өнөөдөр бид сургуулийнхаа охиныг хамгаална!
Си: Сяо Ин. Би айгаад байна. Эндээс хурдхан явцгаая.
Эр: Үгүй бол би чамтай таарах болгондоо зодно гэж мэд!
Си: Цзян Мэн, энэ чамд зориулсан миний эхний бэлэг.
--------------------------------------------------------------------------------------
Мэн: Линь Си, чи Жан Цяны өгсөн сүүн шингэнийг надад өгч, олны доог тохуу болголоо! Энэ удаа би болгоомжгүй байсан, дараагийн удаа чамд ийм аз таарахгүй! Харж л байгаарай!
--------------------------------------------------------------------------------------
Си: Хоёр савтай шингэн, нэг нь жинхэнэ, нөгөө нь хуурамч! Цзян Мэн, энэ чиний сонголт!
Ээж: Линь Си, чи юу хийж байна?
Си: Юу ч хийгээгүй, жаахан зугаацсан юм. Ээж ээ, би гарах хэрэгтэй байна.
Ээж: Бямба гаригийн сохор болзоог битгий мартаарай. Хэрэв чи итгэл алдвал би чамтай хатуу ярина шүү!
Си: За, ойлголоо.
--------------------------------------------------------------------------------------
Мэн: Гоо сайхных нь юмнууд хаана вэ? Гоо сайхных нь юмнууд. Гоо сайхных нь юмнууд. Новш гэж. Яагаад ганц ч гэсэн шилтэй шингэн байдаггүй юм?
Си: Байна уу, ээжээ. Би бямба гаригийн 15,00 цагт завгүй гэж хэлсэн ш дээ. Би “Хуанци” ресторанд сохор болзоонд явахгүй. Та миний өмнөөс үүнийг зохицуулаад өгөөч?
Ээж: Хөөе, охин, юу гэнэ ээ!
Мэн: Үүнийг тэр өөрөө худалдаж авсан байх нь. Тэр намайг өнгөрсөн удаа маш их гомдоосон учраас энэ удаа би түүнийг яасан ч өршөөхгүй! Энэ Линь Сигийн сохор болзоонд уулзах ёстой залуу нь уу? Ямар царайлаг юм! Нэгэнт чи очихгүй болохоор би очно. Линь Си, нэг л өдөр чи миний өмнө өвдөг сөгдөн надаас гуйх болно.
Си: Цзян Мэн, ингээд бидний тоглоом эхэллээ.
--------------------------------------------------------------------------------------
Си: Тийм ээ, тэр залуу мөн байна.
Эр: Хөөх, тэр хөл, биеийн галбирыг нь ээ. Тэр миний мөрөөдлийн бүсгүй байна! Үзэсгэлэнтэй бүсгүй, би чамайг WeChat дээрээ нэмж болох уу?
Си: Явж үз, чи тохирохгүй залуу.
А: Өнөөдөр надад хатагтай Лигийн үзэсгэлэнт төрхийг харах завшаан тохиолоо. Энэ надад том завшаан. Энэ миний нэрийн хуудас. Манай компани Фочюн 500-ын жагсаалтанд багтдаг. Би энэ компанийн ерөнхий захирал нь. Жилийн орлого нь хэдэн зуун саяар хэмжигддэг. Цзячэн даяар ганцхан би л танд тохирно, хатагтай Линь.
Мэн: Өнөөдөр тохиролцсоны дагуу ээжтэй сохор болзоо хийж байна.
Си: Гэхдээ, өөрөө надад их таалагдлаа. Чи дургүйцэхгүй биз дээ?
А: Үгүй ээ. Харин би хатагтай Линийг Цзянчэн даяар хамгийн жаргалтай эмэгтэй болгож чадна гэж хэлж чадна.
Мэн: Цзян Мэн, чи үнэхээр бадрангуй юм аа. Чи өөрийгөө алтан бурхан олсон гэж бодоогүй биз дээ?
--------------------------------------------------------------------------------------
А: Линь, би чамд боломж өгнө. Чамаас асууя, хэрэв би чамайг хуурсан бол чи надаас салах байсан уу? Чамд үнэнийг хэлье, би танай гэр бүлийн мөнгөнд болж чамтай гэрлэсэн юм.
Ээж: Энэ удаа чи сэтгэл хангалуун байсан гэж би сонслоо. Чи яг одоо сүй тавих гэж байна уу?
Мэн: Тийм ээ, ээжээ, сүй тавих аа, маргааш болтол хойшлуулъя. Энэ удаа би сайтар бэлдэх ёстой.
Ээж: Хүний бардам зан сэтгэл ханасныхаа дараа жинхэнэ зэвсэг болдог.
Мэн: Сүй тавих ёслол дээр би чиний үнэн нүүр царайг ширхэг дарааллан илчлэх болно.
--------------------------------------------------------------------------------------
А : Линь Си бид хоёрын сүй тавих ёслолд та бүхэн тавтай морилцгоо.
Ин: Өнөөдөр бид Линь Сины ачаар Цзянчэний хамгийн баян гэр бүлтэй танилцах завшаан тохиож байна. Цаашдаа нэг ангийн бидэнтэй үргэлж холбоотой байгаарай.
Эм1: Хөөх, энэ даашинз алдартай дизайнер Мэригийн шинэ загвар биш үү?
Ин: Энэ дэлхийд цорын ганц.
Си: Энэ даашинз миний арьсны өнгөтэй бараг адилхан санагдсан болохоор нь худалдаж авсан юм.
Ин: Линь Си, чи яагаад Цзян Мэнтэй адилхан яриад байна?
Си: Чи намайг түүнтэй харьцууллаа гэж үү?
Ин: Ингэхэд тэр хаачсан юм бол? Тэр иймэрхүү арга хэмжээнээс буцдаггүй биз дээ?
А : Линь Си, юун Цзян Мэний тухай яригдаад байна?
Эм: Линь Си, хэрэв тэр ирвэл сүй тавих ёслол биш оршуулга болох байлгүй.
Си: А Зэ, одоо эхэлцгээе.
А : Тэгье.
Мэн: Линь Си. Чи надгүйгээр сүй тавих ёслол хийнэ гэж үү?
--------------------------------------------------------------------------------------
Мэн: Линь Си. Чи надгүйгээр сүй тавих ёслол хийнэ гэж үү?
А : Чи хэн бэ?
Мэн: Би чиний сайн найз, тийм биз дээ, Линь Си?
А : Линь Си, чиний найз жинхэнэ аймшиг. Харахаар хамаг хөлс гарч байна.
Мэн: Тэр өөрийнхөө гадаад байдалтай эвлэрсэн гэж үү?
Ин: Тэр манай Линь Си-ийн танхил охин нь байгаа юм.
Си: Зарим хүмүүс миний юу бодож байгааг мэддэггүй. Тэд намайг хэн гэдгийг мартчихдаг. Тийм биз дээ, Линь Си?
Мэн: Чи юу сэдээд байгаа юм?
Мэн: Би чамд нэг том бэлэг барихаар ирлээ.
Ин: Чи одоо нүдээ нээгээд хараач.
Си: Одоо ганцхан минут үлдлээ, бүгдээрээ үүнийг харж болно. Түүний царайг харвал хэдийн үнэнийг мэдсэн бололтой.
Эр: Нүүр хувиргалт дуусах хугацаа, нэг минут.
--------------------------------------------------------------------------------------
Мэн: Түүнийг хар даа, би одоо л ойлголоо. Миний царай үүрд өөрчлөгдөх үгүй нь хамаагүй, би эцсээ хүртэл явна. А Зэ, миний нэг хүсэлтийг биелүүлээч.
Ли: Тэгье, юу юм?
Мэн: Надад түүнийг зайлуулаад өгөөч.
Си: А Зэ, чи энэ бүсгүйтэй сүй тавихад үнэхээр бэлэн байна уу?
Ли: Мэдээж. Хүн байна уу? Энэ эмэгтэйг эндээс гарга!
Си: За яахав, чи дараа нь үүндээ харамсахгүй гэж найдъя.
Ин: Ноён А Зэ манай Линь Ситэй гэрлэхгүй чамтай гэрлэх ёстой байсан юм уу?
Эр: Алсын удирдлагын систем алдаа гарсан. 30 секунд үлдлээ.
Ли: Наадахаа бушуухан гарга.
Си: А Зэ. Хугацаа явсаар л байна.
Ли: Та нар наадахаа хурдхан авч гараач!
Эр: Систем унтрахад 10 секунд үлдлээ.
Ли: Одоо чи гэрлэхийг зөвшөөрсөн болохоор....
Мэн: А Зэ, би чамтай гэрлэхийг зөвшөөрч байна.
Ли: За.
Ин: Эхнэр ээ үнсээрэй!
Бүгд: Эхнэр ээ үнсээрэй! Эхнэр ээ үнсээрэй! Эхнэр ээ үнсээрэй! Эхнэр ээ үнсээрэй!
Мэн: Өнөөдрөөс эхлэн би жинхэнэ Линь Си.
Ли: Чи хэн бэ? Линь Си хаана байна?
--------------------------------------------------------------------------------------
Мэн: Яаж ийм юм болдог байна?
Ли: Муу шулам, эндээс зайл!
Сюй: Бичлэг хийхээ больцгоо! Одоохон больцгоо!
Эм: Сонирхолтой юм болох нь. Ноён Ли-ийн сонирхол хэзээд нь өөрчлөгдсөн юм бол? Надад сонин санагдлаа.
Сюй: Сая тайзан дээр зогсож байсан эмэгтэй яах араггүй Линь овогтын охин. Тэр яахаараа хөдөөний охин болчихдог юм бэ?
Ли: Харин тийм, яах араггүй Линь Си байсан! Линь Си яасан бэ?
Мэн: Би... би чиний сүйт бүсгүй ш дээ, А Зэ.
А: Миний сүйт бүсгүй бол Линь Си, Линь овогтын том охин!
Мэн: А Зэ. Чи 302-р өрөөг мартсан гэж үү?
--------------------------------------------------------------------------------------
А: Хайр аа, чи усанд орж болов уу?
Мэн: Чи ямар нэг сонирхолтой юм хүсч байна уу?
А: Тэгье. Хайр аа, би чамайг ийм туршлагтай гэж бодсонгүй.
--------------------------------------------------------------------------------------
А: 302- оо? Тэр шөнө чи байсан гэж хэлж байна уу?
Мэн: Тэр шөнө чи надтай гэрлэнэ гэж надад амласан.
Си: Чи шинэхэн сүйт бүсгүйгээсээ татгалзах нь уу? Энэ Ли овогтын зарчим гэж үү?
Мэн: Чи миний сайтар бэлдсэн сүй тавих ёслолыг энэ олон хүмүүсийн дэргэд эвгүй байдалд орууллаа! Би ядаж ганц удаа ч болов хуримын даашинз өмсөж, хүнд хайрлуулж үзэхийг хүссэн. Чи яагаад ийм харгис байдаг юм?
Си: Харгис аа? Би чамд боломж өгсөн, харин чи тэрийг ашиглаагүй.
Мэн: Чи надад ямар боломж өгсөн гэж? Би өөрөө үүнийг олж авсан!
Си: Харин чи яаж олж авсан бэ? Миний сүүн шингэнийг хулгайлсан л биз дээ.
Мэн: Чи мэджээ. Чи энэ системийг мэдсэн байна, тийм үү? Линь Си, хэрэв чи мэдэх ёсгүй зүйлээ мэдсэн бол дараа нь намайг бүдүүлэг аашилсан гэж битгий гомдоорой.
А: Муу бүдүүн ээ, зайлаач! Чи Линь Си болох ямар ч арга хэрэглэсэн би чамд яасан ч боломж өгөхгүй!
--------------------------------------------------------------------------------------
А: Инжний мөнгийг хурдхан шиг надад өгөөдөх!
Си: Чиний ээж аль хэдийн авчихсан ш дээ!
А: Линь Си, чи надтай тэрсэлдэж байна уу?
--------------------------------------------------------------------------------------
А: Линь Си, миний гэрлэхийг хүссэн бол чи.
Си: Ли Зэ. Би энэ новшийн гэр бүлээс бүр ангижрах ёстой.
--------------------------------------------------------------------------------------
Си: Ли Зэ. Тэр чиний сүйт бүсгүй биш гэж үү? Тэгчихээд алдаагаа ер ойлгохгүй юм.
А: Линь Си, би ганцхан чамд л дурласан, тийм биз дээ?
Си: Чиний сүй тавьсан бөгж түүний хуруунд байна. Чи яаж надаас нүүр бууруулж чадав аа?
А: Хөөш чи, надаа сүйн бөгжийг өгөөдөх!
Мэн: Үгүй ээ!
Си: Надад хүний сүйт залуу хэрэггүй. Чи надад хэрэггүй.
А: Энэ юу гэсэн үг юм?
Си: Одоо Линь, Ли овогтуудын худ ургын холбоо цуцлагдсан гэсэн үг.
Сюй: Миний хүүтэй больж болохгүй! Линь Си, сүй тавих ёслол бол хоёр талаас гаргасан чухал шийдвэр. Цочмог байх хэрэггүй.
А: Яг үнэн.
Си: Чи өнгөрсөн амьдралдаа огт өөр хүн байсан. Би чиний юу сэдсэнийг мэдэхгүй гэж бүү бод. Энэ мөчөөс эхлэн би чамтай ямар ч харилцаатай байхыг хүсэхгүй. Чи юу хүссэнээ хий.
А: Линь Си. Ли, Линь овогтуудын хоорондын худ ургийн холбоог цуцалж болохгүй.
Си: Намайг зүгээр орхи.
А: Линь Си. Одоо би олны нүүр яаж харах болж байна? Өнөөдөр чи хүссэн хүсээгүй нөхөрт гарах л болно.
Инь: Миний охиныг зүгээр орхи!
--------------------------------------------------------------------------------------
Инь: Миний охиныг зүгээр орхи! Чи охинтой сүй тавихаа цуцалчихаад одоо олны өмнө доромжилж байна. Чи Линь овогтод хэн ч үлдээгүй гэж бодоогүй биз?
Сюй: Худ аа, энэ бүхэн үл ойлголцол.
Инь: Үл ойлголцол оо? Тэгвэл тэр охиныг юу гэхэв? Чи түүнтэй сүй тавих гээгүй билүү? Магадгүй чи...
Линь: Чи Линь овогтын миний охиныг энэ охиноос дор гэж боддог юм уу?
А: Мэдээж үгүй. Энэ бүгдийг тэр л зохион байгуулсан. Линь Синыг гэсэн миний сэтгэл цэвэр.
Инь: Сүйг цуцлах хэрэгтэй гэж би үзэж байна.
Мэн: А Зэ, тэр шөнө яах араггүй би чамтай хамт байсан. Тэр чамд дургүй, харин би дуртай.
А: Намайг энд доош нь хийхээ боль! Хүн байна уу? Энэ эмэгтэйг эндээс гарга!
Эр: Босоорой! Яв!
Мэн: Линь Си, өөртөө бардамнах хэрэггүй. Надад оногдох юмыг би буцааж авч чадахгүй гэж бодсон уу?
Си: Чамд оногдсон юм юу вэ? Тийм бол чи түргэлэх хэрэгтэй.
Мэн: Цзян Мэн, чамд баян өв залгамжлагч байх зугаатай байна уу?
Эр: Яваач!
Си: Цзян Мэн, чи намайг жаргалтай байдаг гэж боддог уу?
Линь: Би эд нарын сүй тавих ёслолыг харлаа. Цааш нь үргэлжлүүлэх шаардлага алга.
Сюй: Сүй тавих үдшийн ёслол талдаа орчихлоо. Хүүхдүүдийг эвгүй байдалд оруулах хэрэггүй.
Инь: Ийм маягаар асуудлыг шийдэхгүй. Манай Ли овогт охин Линь Сигээс уучлалт гуйж, инж өгөх жагсаалтанд дахиад нэг овогтыг нэмсэнийг юу гэмээр байна?
Линь: Ли овогт нэгэнт шийдсэн болохоор бидэнд өөр юм хэлэх зүйл алга.
Си: Аав аа.
Сюй: Энэ бага зэргийн зөрчилдөөн байлаа. Та нар үргэлжлүүлцгээ.
--------------------------------------------------------------------------------------
Мэн: Би Ли Зэтэй заавал сүй тавих ёстой. Линь Си, дараагийн удаа би чамд өөрийнхөө сул талыг харуулахгүй дээ. Өө, нээрээ, надад боломж байна.
--------------------------------------------------------------------------------------
Линь: Чи сүй тавих хүлээн авалтанд надаар тохуурхана гэнэ ээ? Чи амьдралаасаа уйдаад байна уу?
Си: Аав аа, би тэгж хүсээгүй.
Линь: Би чамд дахиад хэлье. Чи Ли Зэтэй гэрлэх ёстой. Чи Ли Зэтэй гэрлэвэл ирээдүйд Ли групп аврагдана гэсэн үг.
Инь: Нөхөөр, уурлах хэрэггүй. Линь Си, аав ээжийгээ хатуу хандлаа гэж битгий буруутгаарай. Бид бараг дампуураад байна. Зөвхөн Ли Зэтэй гэрлэж, Ли овогттой ураг барилдсанаар манай компани хөл дээрээ босно.
Си: Та Ли овогттой ураг холбохыг хүсдэг, гэтэл Ли овог бас л дампуурлын ирмэгт байгааг та мэдэхгүй.
--------------------------------------------------------------------------------------
Ээж: Мэнмэн. Мэнмэн. Мэнмэн, яагаад ингэж оройтов? Юу болсон юм?
Мэн: Намайг тайван орхи.
Аав: Наадах аа зүгээр орхи. Бүтэн өдрийн турш толгойндоо орсноор хэрэг тарина, ямар ч тус байхгүй, зөвхөн хулгай хийж тэнэглэхээс цаашгүй. Надад ийм охин хэрэггүй!
Ээж: Чи юу ярина вэ, нөхөөр? Би охиндоо хэнээс ч илүү их хайртай. Яаж ийм гомдмоор үг хэлдэг байна аа?
Аав: Энэ хүүхдээс болж.... Би түүнийг яаж чаддаггүй, тэр миний хэлснийг ч сонсдоггүй. Энэ хүүхдийг эрхлүүлж байсан чиний л буруу!
Ээж: Боллоо!
--------------------------------------------------------------------------------------
Мэн: Тэр одоо хаана байна аа?
Ээж: Мэнмэн, ээж нь чиний дуртай шарсан будаа бэлдсэн. Эхлээд хаалгаа онгойлогчих.
Мэн: Та намайг тайван байлгаж болох уу? Энэ хоёр новш намайг ийм байдалд хүргээгүй бол би Линь Си-г хэдийн дэвслэх байлаа. Яагаад Линь Си тансаг амьдарч, харин би нэг муу оромжинд шарсан будаа иддэг билээ? Хэрэв би баян өв залгамжлагч байсан бол би энэ боломжийг шууд ашиглаж, чамайг дороо хийх байлаа. Би баян өв залгамжлагч болмоор байна. Би энийг олчихлоо!
--------------------------------------------------------------------------------------
Мэн: Би олчихлоо!
--------------------------------------------------------------------------------------
Мэн:
--------------------------------------------------------------------------------------
Эм: Би энийг харахаар дургүй хүрээд байх юм. Би яах ёстой вэ?
Эм1: Энэ ч амаргүй дээ. Бүдүүн ээ, би чамайг харахаар л дургүй хүрдэг. Дараагийн удаа биднээс холхон байсан чинь чамд өлзийтэй байх шүү, ойлгосон уу?
Эм: Чи сонссон уу?
Си: Та нар юу хийгээд байгаа юм?
Эм: Өө, хатагтай Линь. Бид... бид зүгээр л тоглож байсан юм.
Си: Тэр миний найз. Та нар дахиж түүнийг айлгаад үзээрэй!
Эм: Ойлголоо, ойлголоо. Муу бүдүүн ээ, яриа дуусаагүй байгаа шүү.
Си: Цзян Мэн, чи зүгээр үү? Хэрэв тэд дахиад чамаар оролдвол надад хэлээрэй.
Мэн: Баярлалаа, Линь Си.
Си: Хүн бүрийн гадна төрхийг хэн өөрчлөхгүй. Миний сэтгэл эмэгтэй хүн болгон өөрийнхөөрөө сайхан, чи ч ялгаагүй. Өөртөө бүү эргэлз. Энийг ав.
Мэн: Энэ чинь...
Си: Сайн найздаа өгч байгаа миний бэлэг.
--------------------------------------------------------------------------------------
Мэн: Энэ уруулын будгаар би чамайг орлож чадна.
--------------------------------------------------------------------------------------
Эм: Сүүлд үзсэн уруулын будаг хамгийн сайн нь гэж би хэлсэн биз дээ? Линь Си. Энэ манай мисс Линь биш үү?
Эм1: Тэр Линь Сины сүйн ёслол дээр өөрийгөө баян өв залгамжлагч гэж нэрлээд Ли Зэтэй сүй тавих гэж оролдсон гэлүү?
Эм: Хөөх. Хунд санаархсан бах мэлхий. Чи ядаж өөрийгөө хэн гэдгийг мэдэх үү? Хатагтай Лины гоо сайхны хэрэгслийг хулгайлах нэг хэрэг, байтлаа чи түүний дүрийг өөртөө наана гэнэ ээ?
Эм1: Тагдгар бүдүүн ээ, чи хатагтай Линыг яаж дуурайдагаа нэг харуулаач!
Эм: А Зэ, би чамтай гэрлэхийг зөвшөөрч байна.
Мэн: Би Линь Си болсныхоо дараа та нарыг яахыг харж л байгаарай. Үгүй ээ, тэвчих ёстой. Би одоо Линь Сигийн уруулын будгийг сольж болохгүй. Энэ уруулын будаг миний сүүлчийн найдвар.
Гу: Та нар юу хийгээд байгаа юм?
--------------------------------------------------------------------------------------
Гу: Та нар юу хийгээд байгаа юм?
Эм: Энэ гадаадад үргэлжлүүлэн суралцахаар явсан Гу овогтын залуу ноён мөн үү?
Эм1: Тэр хэдэн өдрийн өмнө ирсэн гэж би сонссон. Тэр Цзян Мэнийг өмөөрдөг нь яаж байгаа юм бол?
Гу: Цзяны их сургуулийнхан ийм хүмүүжил муутай байдаг юм уу?
Эм: Гу Шао, чи саяхан гадаадаас ирсэн, байдлыг сайн мэдэхгүй байна. Энэ тогдгор бүдүүн яав ч олигтой хүн биш.
Эм: Тийм шүү, тийм, тэр хатагтай Линыг үргэлж элдэвлэж, түүний сүй тавих хүлээн авалтын баллах шахсан. Бид үүнийг нь удаан тэвчиж чадаагүй. Тэгээд л бид хатагтай Лины уурыг гаргахаар энд ирсэн юм.
Гу: Та нар түүний нэрийг барьж ангийнхаа хүүхдийг дээрэлхэж байгааг Линь Си мэдэх үү? Та нар хүнийг гадаад төрхөөр нь дүгнэж, дураараа авирлацгааж байна. Та нарын харилцаанд гадаад үзэмж тийм чухал уу? Хэн нэгнийг дарамтлах шалтгаан байдаг юм уу?
Эм: Явцгаая.
Гу: Чи бууж өгөх тусам тэд улам давардаг юм. Өөрийгөө хамгаалах хамгийн сайн арга бол хариуг нь өгөх.
--------------------------------------------------------------------------------------
Эр: Энэ гадаадад үргэлжлүүлэн сурахаар явсан Гу Ци байна. Тэр царайлаг, баян, сурлага сайтай, жинхэнэ суутан.
Эм: Түүнд ямар охин таалагддаг бол? Дор хаяж л тэр нь гаднах төрхөөрөө, гарал үүслээрээ хатагтай Линтэй адилхан байх ёстой байх.
Эр1: Хатагтай Линь Гу Ци хоёр бүр хүүхэд байхдаа дурлалцсан гэж хэн хэллээ? Хэрэв тэр хоёр гэрлэсэн бол аль хэдийн хамт байх байсан.
Эр: Миний сонссоноор, Гу Ци хэнтэй ч үерхэж байгаагүй гэсэн.
Эм: Тэгвэл ямар охин Гу Ци-ийн анхаарлыг ихээр татах бол?
Ээж: Мэнмэн, хүн бүхэн гадна төрхөөр нь дүгнэдэггүй юм. Чиний гадна төрхний цаана нуугдсан дотоод гоо сайхныг чинь олж харах нүдтэй залуу үргэлж олдоно.
--------------------------------------------------------------------------------------
Мэн: Ээжийн зөв. Гу Ци бусадтай адилхан биш. Тэр миний дотоод гоо сайхныг олж харсан. Түүний зүрхэнд би онцгой хүн.
--------------------------------------------------------------------------------------
Мэн: Гу Ци. Энэ миний...
Си: Гу Ци! Үнэхээр чи мөн байна! Хоёулаа гарч жаахан ярилцъя.
--------------------------------------------------------------------------------------
Мэн: Линь Си, чамд бүх юм байдаг. Чи надаас Ли Зэ-г булаасан. Одоо чи яагаад Гу Ци-г надтай булаацалдаад байгаа юм бэ? Линь Си, би чамайг дураар чинь дургиулахгүй.
--------------------------------------------------------------------------------------
Гу: Тэгээд? Чи үнэхээр Ли Зэтэй сүй тавьсан юм уу?
Си: Хэрэв намайг албадсан гэж хэлбэл чи надад итгэх байсан уу?
Гу: Чи Ли овогтынд хэцүүхэн байсныг би мэднэ, одоо надад туслах боломж байна. Манай Гу овогт бизнесийн ертөнцөд ихээхэн амжилтанд хүрсэн. Чамайг энэ торноос гарахад чинь би тусалж чадна.
Си: Чи надад яаж туслах гэж байна?
Гу: Чи надад таалагддагийг чи мэднэ.
Си: Чи огт өөрчлөгдөөгүй байна. Тоглоом хийдэг яг хэвээрээ. Гу Ци, би өөрөө зохицуулж чадна. Энэ удаа би амьдралаа өөрчлөмөөр байна.
Гу: Линь Си, чи миний амьдралд тусалсан, гэвч надаар туслуулахыг хүсэхгүй байна.
--------------------------------------------------------------------------------------
Си: Тэр новшнууд чамайг дахиад л дээрэлхсэн байна. Би учрыг нь олно.
Гу: Энэ чамд хамаагүй! Яв! Явж үз! Хэрэв би бяцхан гуйлагчинг өмөөрөөгүй бол тэд надаар оролдохгүй байсан. Тэд чамайг ч гэсэн зодно гэхээс айхгүй байна уу?
Си: Чи өөрийгөө гудамжны атаман гэж бодсон уу? Тэд чамайг зүгээр өнгөрүүлнэ гэж бодоо юу? Чи бууж өгөх тусам тэд улам давардаг юм. Өөрийгөө хамгаалах хамгийн сайн арга бол хариуг нь өгөх.
--------------------------------------------------------------------------------------
Аав: Би чамд дахиад анхааруулъя, Гу овогтын одоогийн байдал манай Линь группт яагаад ч дэм болохгүй. Түүнээс хол байж чинээлэг өөр залуустай танилц. Чи ийм хөөрхөн байж ямар ч эрийг олж чадна.
Си: Аав аа, би Гу Ци-г илүү амжилтанд хүрнэ гэдэгт итгэдэг. Бидэнд дахиад жаахан хугацаа өгөөч.
Аав: Би чамайг манай Линь группт ашиг орлого авчирна гэж өсгөсөн болохоос болзоонд явж, зугаац гээгүй.
--------------------------------------------------------------------------------------
Си: Гу Ци, надад дахиад жаахан хугацаа өгчих. Одоохондоо миний амьдрал шийдэгдээгүй байна. Би өөрөө бүгдийг нь зохицуулна.
Мэн: Линь Си, чи миний ирээдүйн нөхрийг булаана гэнэ ээ! Харж л байгаарай! Би чамайг үгүй хийх болно!
--------------------------------------------------------------------------------------
Эр: Солилцоо амжилттай боллоо. Солилцооны хүчинтэй хугацаа 24 цаг.
--------------------------------------------------------------------------------------
Си: Чи яаж ийм ичгүүргүй байдаг юм бэ?
Мэн: Ичгүүр ээ? Ичгүүрээс ч бүр дор өөр юм бий.
Эр: Линь Си ингэх шалтгаан юу байсан юм бол? Тэр залуу ноёнтон Ли Зэ-тэй сүй тавилцсан биз дээ? Яаж ийм байж болдог юм?
Эр1: Би залуу ноёнтон Ли-ийн хормойн дуулиан сонины эхний нүүрт гарсан гэж сонссон. Линь Си залуу ноён Ли-ээс хонзонгоо авах гэж ийм арга бодож олсон юм уу?
Мэн: Хонзон? Үгүй ээ, би одоохондоо зугаацаж залхаагүй байна.
Гу: Линь Си, чи юу хийж байна аа? Юу болсон юм?
Мэн: Юу ч болоогүй. Бид хамт өссөн ш дээ. Эсвэл чи ч гэсэн оролцмоор байгаа юм уу?
Эр: Надад бол асуудалгүй. Намайг Линь Си урьсан. Яагаад болохгүй гэж? Би заавал очно.
Мэн: Линь Си. Гу Ци ийм төрхтэй чамайг хараад үерхэнэ гэдэг юу л бол.
Си: Чи үүндээ итгэлтэй байна уу?
Эр: Бүдүүн ээ, чамд ямар хамаатай юм? Энэ Линь Си-ийн асуудал. Чамд ер нь ярих эрх байна уу?
Эр1: Чамд эрчүүд дутагдаад байгаа биз дээ? Чи Линь Си-д атаархаад байгаа юм уу? Бүр чи биднийг гуйсан ч бид чамд гар хүрэхгүй, бүдүүн ээ.
Эр: Таарсан юмандаа очооч. Бүр болохгүй бол зүгээр өөртэйгээ эвлэр.
Си: Би чиний шийдвэрийг сонслоо, гэхдээ чи үүндээ харамсана.
Мэн: Энэ бие цогцос чинийх. Би яагаад харамсах ёстой юм?
Си: Тийм бол надад хэлэх үг алга.
--------------------------------------------------------------------------------------
Мэн: Линь Си, би чамайг үгүй хийнэ. Энэ удаа чамайг яахыг чинь харъя.
Эр: Линь Си, хурдлаач. Залуус хүлээж чадахгүй нь.
Эр: Сонирхолтой нь Линь Си өөрөө үүнд бэлэн үү?
Мэн: Та нар юунд нь санаа зовсон юм?
--------------------------------------------------------------------------------------
Си: Линь Си.
Мэн: Линь Си? Чи цагдаа дуудсан байх нь ээ? Би өшөөгөө авахын тулд чиний нэр хүндийг золиослосон ч чадна.
Си: Би онцгой мэдрэмжинд дуртай гэж чамд хэлээгүй билүү? Би нэр хүндээ бодож яах юм?
Мэн: Линь группын ерөнхийлөгчийн охин оройн цагаар эрчүүдтэй завхайрдаг. Энэ Цзянчэний хамгийн дуулиантай мэдээ болно доо. Линь Си, чи өөрөө л үүнийг хүссэн. Чи үр дагварт нь бэлэн үү?
Си: Мэдээж би бэлэн биш. Гэхдээ энэ чамд ямар хамаатай юм? Би үүнийг олны хүртээл болгохыг хүсэж байна. Хэр хүчтэй байна, тэр хэрээр сайн. Олон нийтийн дургүйцэл маш хүчтэй байх тусам Ли овогтынхон үүнийг тэсвэрлэж чадахгүй сүйгээ цуцлах болно.
--------------------------------------------------------------------------------------
Си: Чи гайхалтай шөнийн жаргалыг амталмаар байна гээгүй билүү? Тийм бол тийшээ ороод жаргалаа эдэл.
Мэн: Чи намайг зориуд уурлууллаа, би зүгээр өнгөрөөхгүй дээ.
Си: Хүчээ гамна, өнөөдөр чамайг дахиад нэг томоохон сюрприз хүлээж байгаа.
Мэн: Линь Си, чи хүлээж бай, би үүнийг зүгээр орхихгүй.
Си: Цзян Мэн, чи өнөөдөр маш том дуулиан дэгдээлээ. Өнөө орой аав ээж хоёр чамайг өршөөхгүй дээ.
--------------------------------------------------------------------------------------
Аав: Чи бас буцаж ирж зүрхлэнэ ээ? Ийм орой гудамжинд ямар нэг юм тохиолдоно гэхээс айхгүй байна уу?
Ээж: Чи дуугай байж үзээч. Аав чинь адайр ааштай, хүндээр хүлээж авах хэрэггүй шүү. Мэнмэн, хурдхан өрөөндөө очоод унтаж амар.
--------------------------------------------------------------------------------------
Аав: Мэнмэн, чиний хичээл сайн уу?
Си: Надад бүү хүр! Бусад гэр бүлүүд яаж амьдарч байгааг хараач! Бас намайг хар! Надад яаж чам шиг ээж заяадаг байна аа?
Аав: Мэнмэн, чи...
Си: Юу чи гэж? Хэрэв та нар хүүхдээ олигтой өсгөж чадахгүй бол битгий төрүүлж бай! Та нар шиг ийм гэр бүлд төрсөн нь үнэхээр гамшиг!
Аав: Юу юу гэнэ ээ? Энэ мөчөөс эхлэн надад чам шиг охин байхгүй гэж бодож явъя.
--------------------------------------------------------------------------------------
Си: Аав аа. Би урд нь ухаангүй аашилсан байна.
Ээж: Охин минь. Ээж нь чамд хоол хийж өгье.
Аав: Мэнмэн, би...
Си: Би эхэндээ Цзян Мэний аав ээжийг ухаан муутай тэнэг юмнууд гэж бодсон. Гэтэл тэд сайхан сэтгэлтэй эгэл жирийн хүмүүс байж таарсан. Аав аа, суугаач.
Аав: За.
--------------------------------------------------------------------------------------
Си: Чамайг хайрладаг ийм эцэг эхтэй ч болоосой.
Ээж: Мэнмэн, чи яагаа вэ? Чамтай муухай харьцсан уу?
Аав: Миний эрдэнэ болсон охиныг хэн айлгаж ичээдэг байна? Аав нь шударга ёсыг тогтоохын тулд амиа ч хайрлахгүй.
Си: Баян айлын танхил охин байх юу нь сайхан гэж? Ядаж жирийн гэр бүлд төрсөн нь дээр юм байна, тэгвэл чи эцэг эхийн хайрыг мэдрэнэ.
Ээж: Чамд таалагдахгүй байна уу? Ээж нь өөр юм хийж өгөх үү?
Си: Хэрэггүй ээ ээж ээ, санаа зоволтгүй.
Ээж: Энэ хүүхэд өнөөдөр яагаа вэ?
Си: Би эхийн тэврэлтийг мэдрэлгүй аль хэдийн мартжээ. Ийм сайхан байшин, ийм сайхан эцэг эх. Зарим нь зүгээр л өөдгүй хүмүүс болж төрцгөөдөг, гэхдээ энэ нь тэдний гарал үүсэл, гадаад төрхтэй ямар ч холбоогүй.
--------------------------------------------------------------------------------------
Инь: Чи ямар ичдэггүй юм! Болоогүй, цагдаагийн хэсэгт шуугиан дэгдээж, бид чамайг шөнө дундад гаргах гэж нилээн зүдэрлээ. Чи Линь овогтыг шившиг болголоо.
Мэн: Юу болоод байна аа? Линь Си Линь овогтын эрдэнэ нь биш билүү? Эцэг эх нь яаж түүнд гар хүрч чаддаг байна аа?
Линь: Өөрийгөө хэн гэдгийг бүү март. Чи манай Линь овогтын мөнгөний мод. Чи гадуур өөр эрчүүдтэй сэлгүүцэж байхаар сүйт залуугийнхаа аргыг олохыг боддоггүй юм уу? Чи өөрийнхөө энергийг түүн рүү чиглүүлж болохгүй юу? Энийг чамд авсан юм.
Мэн: Линь Си, чи зугаатай амьдрах юмаа. Баян өв залгамжлагчид ингэж амьдардаг гэж үү? Ямар гоё даашинз вэ? Аав аа, та ихэвчлэн ширүүн атлаа ийм сайн сонголттой гэж би бодсонгүй. Би энэ бүгдийг яг одоо аваад чадахгүй нь харамсалтай. Ер нь боломжийг ашиглаад жаахан мөнгө хийж яагаад болохгүй гэж? Нэг тийм жинтэйхэн шиг боломжийн мөнгө хэрэгтэй. Аав аа, энэ юмнууд хангалттай биш байна. Надад жаахан мөнгө өгөөч.
--------------------------------------------------------------------------------------
Линь: Чи бүр даварсаар даварсаар давгийн орон дээр гарах нь ээ. Чи бас надаас мөнгө нэхэж байна уу?
Инь: Чи яаж ийм давруун байдаг байна? Аавтайгаа яаж ярьж байгаа юм? Нөхөөр, бид охинд хэтэрхий зөөлөн байснаас болж тэр эх захаа алдсан байна. Бид түүнийг зооринд хорьж, түүнийг юунд сургасныг сануулъя. Ухаан нь сэргэх биз.
Линь: Босоод зоорь луу яв!
Мэн: Үгүй ээ! Миний буруу байсныг би мэднэ, аав аа, намайг уучлаач дээ! Аав аа, би дахиад хэзээ ч тэгэхгүй! Намайг гаргаач дээ!
Линь: Ор! Сайтар бодоорой!
Мэн: Аав аа! Аав аа, миний буруу байсныг би мэднэ. Намайг гаргаач! Аав аа! Аав!
Инь: Чи наанаа хийсэн зүйлээ сайтар бодож тунгаа. Чи жаахан байхаасаа эхлэн энэ зоорийг маш сайн мэднэ.
Мэн: Линь Си чинь баян өв залгамжлагч биз дээ? Энэ яагаад миний бодсоноос өөр байдаг билээ? Линь Си гэртээ ингэж амьдардаг байх нь. Би дахиж Линь овогтын охин болмооргүй байна. Үгүй ээ, би гэртээ харих арга хурдхан бодох хэрэгтэй. Би нэг өдөр ч ингэж амьдарч чадахгүй. Тэр муу Линь Си өөрөө үүнийгээ эдлэнэ биз. Уг нь Линь Си тансаг амьдралтай, гэтэл яаж ингэж ганцаардмал амьдардаг байна? Үгүй ээ, энэ Линь Си-ийн урхи байх. Өөдгүй шулам намайг буулгаж авахын тулд зориуд занганд оруулсан байж таарна. Тийм л болж таарлаа. Одоо би яах вэ? Би Линь Си-тэй солигдох хэрэгтэй юу үгүй юу?
--------------------------------------------------------------------------------------
Ээж: Юу болсон бэ? Яасан бэ, охин минь? Мэнмэн, битгий уйл, ээж нь энд байна.
Аав: Юу болсон бэ?
Ээж: Яасан бэ? Бүх юм зүгээр, тайвшир, тайвшир.
Си: Би нэг зүүд зүүдлээд. Ашгүй би ийм сайхан аав ээжтэй болох гэж. Би тэдэнд юугаар талархах вэ?
--------------------------------------------------------------------------------------
Си: Цзян Мэн, өчигдөр манайд чамд сайхан байсан уу?
Мэн: Мэдээж. Аав ээж хоёр надад шинэ хувцас, үнэтэй юмнууд авч өгсөн. Линь овогтын том охины амьдрал сайхан юм, тийм ээ?
Си: Тиймээ. Чи өчигдөр аавын хайрт ташуурных нь амтыг үзсэн л биз дээ? Ташуураар хүнийг ороолгоход өвдөж байгаа биз? Зоорины үнэр аятайхан байсан уу? Чи миний сайн найзуудтай танилцсан биз дээ?
Мэн: Тэд надтай тэгж харьцахыг чи мэдэж байсан биз дээ? Чи өөрөө энэ зангийг бэлдсэн. Линь Си, чи намайг хорлож яаж чадав аа? Чи яагаад ийм харгис байдаг юм?
Си: Харгис аа? Чи Линь овогтын том охины тансаг амьдралыг хүсээгүй гэж үү? Энэ чиний сонголт биш үү? Яасан? Чи одоо харамсаж байна уу?
Мэн: Би үүнд итгэхгүй байна. Чи бол чинээлэг айлын том охин. Гэтэл чи яаж тэгж амьдардаг байна? Бүр нохой гахайнаас ч долоон дор.
Си: Энэ бол Линь овогтын том охины амьдрал! Харин чи Линь овогтын том охины амьдралаар сайхан амьдрах хэрэгтэй. Урд чинь чамайг сайхан амьдрал хүлээж байна.
Мэн: Яаж ийм байдаг юм? Энэ намайг буулгаж авах гэсэн урхи, занга байх. Линь Си, би үүнд чинь хууртахгүй.
--------------------------------------------------------------------------------------
Эм: Чи чинь их чадвартай биш билүү? Алив, тусламж дуудаач.
Эм1: Энэ удаа чи хэнийг дуудах вэ? Гу Шао-г уу, эсвэл сүйт залуу А Зэ-г үү?
Эм: Хонгор минь, чи сэтгэл татам ийм хөөрхөн, чи нөлөө бүхий хүмүүсийг дуудсан ч болно ш дээ.
Мэн: Гуйж байна, намайг явуулчихаач. Би та нарын хүссэн бүхнийг хийе.
Эм: Тэгвэл чам дээр туршаад үзье. Бидэнд хуцаад өг, хэрэв бидэнд таалагдвал бид чамайг явуулна.
Мэн: Юу?
Эм: Яасан?
Мэн: Би оролдоё.
Эм: Түргэлээч!
Мэн: Хав-хав-хав. Хав-хав-хав.
--------------------------------------------------------------------------------------
Ээж: Мэнмэн гэртээ ирчихлээ!
Мэн: Надад битгий хүр!
Ээж: Юу болсон юм бэ? Чи өчигдөр зүв зүгээр л байсан.
Мэн: Надад энэ тухай битгий ярь.
Аав: Энэ хүүхэд сайндаа хоёр хоног тэснэ, тэгээд зуршмил нь эхлэнэ гэж би өчигдөр чамд хэлсэн.
Ээж: Чи үглэхгүй байж болохгүй юу!
Аав: Хэрэв би үглэхгүй бол юу өөрчлөгдөх юм? Түүнийг хар, өдөр болгон л яг хананд нялж болдоггүй бөөн шавар шиг хөдөлж ядсан юм байдаг.
Мэн: Тиймээ, би бөөн шавар, би энэ амьдралдаа хэзээ ч өөрчлөгдөхгүй! Надад найдвар тавих хэрэггүй. Хэрэв та чадвартай юм бол өөр хүүхэд хийгээч! Гэхдээ, танд хэлэхэд, та хоёр дахиад хүүхэдтэй болсон ч адилхан л бөөн шавар байх болно. Та нарын бодлоор, өчигдөрийн охин өөрийгөө сайнаар харуулсан уу? Тийм бол яваад мөнгө олооч. Баян чинээлэг, нөлөөтэй бол, ганган машин, тансаг харштай болж намайг өөртөө итгэх итгэлтэй болгоод өг!
Аав: Чи яагаад ийм цухалдуу болчихсон юм бэ?
Ээж: Мэнмэн. Мэнмэн!
Аав: Үгүй чи...
Ээж: Мэнмэн! Чи гэж юм...
--------------------------------------------------------------------------------------
Мэн: Яагаад би доромжлолыг тэвчиж, харин Линь Си санаа зовохгүй амьдарч байгаа юм бэ? Чи баян өв залгамжлагч байлаа гээд юу гэж? Мөнгөний төлөө хэн ч юу ч хийнэ. Хэрэв тэр над шиг амьдарсан бол яг над шиг сайнгүй л байх байсан. Нэгэнт намайг бүгд л дээрэлхдэг юм чинь би Линь овогтынд буцаж очсон нь дээр. Ядаж би зодуулчихаад дураараа зарцуулах мөнгөтэйгээ үлдэнэ, хүмүүс намайг хүндлэнэ.
--------------------------------------------------------------------------------------
Мэн: Янзтай! Энэ цусны толбо Лин Си-ийнх гэдэг нь гарцаагүй. Үүгээр би өөрчлөгдөж чадна.
Эр: Солилцоо амжилтгүй боллоо. Солилцооны хугацаа дуусч байна.
--------------------------------------------------------------------------------------
Эр: Солилцоо амжилттай боллоо. Солилцооны хугацаа 24 цаг.
Мэн: Линь Ши, би чамд миний зовлонг мэдрүүлэхийг хүсэж байна.
--------------------------------------------------------------------------------------
Эм: Өө, манай сургуулийн хамгийн алдартай охин явж байна. Чи хаа хүрэхээр явж байна?
Эм1: Магадгүй нэг залуутай уулзах гэж байгаа байх.
Си: Та нар юу хүсээд байгаа юм?
Эм: Бидний юу хүсэж байгааг чи хамгаас сайн мэднэ. Чи биднийг харах болгондоо өвдөг сөгдөх ёстой гэж чамд урд нь хэлсэн байх аа?
Си: Чи өөрийгөө тийм чадвартай гэж боддог уу?
Эм: Бид урд нь чамд зөөлөн хандсан юм байна л даа.
Эм1: Чи даварч байх шив. Түүнийг хашраагаад өгье.
--------------------------------------------------------------------------------------
Эм1: Чи даварч байх шив. Түүнийг хашраагаад өгье.
Эм: Тэр өнөөдөр их л хачин байх чинь.
Эм1: Тэр өөр хүн болчихсон ч юм шиг. Бид яах ёстой вэ?
Эм: Тэр яршиг л байна. Бид урд нь түүнийг зөндөө л зодсон. Бид түүнийг ямар гэдгийг нь мэднэ. Тэр биднийг барахгүй. За, юунаас нь шийрэгнээд байсан юм бэ? Энэ бол Линь Сины тушаал. Чи Линий тушаалыг зөрчмөөр байна уу? Чи юу хүлээгээд байсан юм?
Си: Яасан? Та нар дахиад дайрах уу?
Эм: Бяцхан өлөгчин минь, өнөөдөр миний бие сайнгүй байлаа. Өөрийгөө азтай гэж бод. Цаг хугацаа харуулна.
Мэн: Чи яах гэсэн юм бэ? Би одоо Цзян Мэн биш. Би бол Линь Си. Чи надад хүрээд үзээрэй!
Си: Чи ядаж жаахан ч гэсэн санаа авсан уу, Цзян Мэн?
Мэн: Ямар?
Си: Дайсантайгаа нүүр тулах нь эсэргүүцэх хамгийн зөв арга.
Мэн: Чи юу мэддэг юм? Тэд чамайг арга барах хүртэл чинь зүгээр орхихгүй. Чи өнөөдөр зөвхөн азаар л үлдсэн.
Си: Чи хамгийн сүүлд хэзээ тэдний хэлснээс татгалзсан бэ? Гэхдээ тэд чамайг үнэхээр зүгээр орхих уу?
Мэн: Чи тэднээс айхгүй, учир нь чи Линь овогтын том охин. Чи өөртөө итгэлтэй байдаг. Гэтэл надад юу байна?
Си: Гэхдээ би одоо Цзян Мэн, тийм үү?
Мэн: Үгүй ээ, үгүй, би буруу зүйл хийгээгүй. Чи царайлаг, чинээлэг, хүн бүхэн чамайг хүндэлдэг. Чи миний зовлонг огт ойлгохгүй байна. Хүн бүр намайг “бяцхан бүдүүн ээ” гэж дууддаг. Би юу ч хийсэн бай, үргэлж буруудаж байдаг.
Си: Гэр бүлийн гарал үүсэл, гадаад төрх бол хэн ч өөрчилж чадахгүй гадаад хүчин зүйлс. Гэхдээ чиний амийг үнэхээр аварч чадах цорын ганц хүн бол чи өөрөө.
Мэн: Чи утгагүй юм ярьж байна.
Гу: Юу болоод байна?
--------------------------------------------------------------------------------------
Мэн: А Си, энэ Цзян Мэн гэж нэг юм миний гадаад төрхөнд атаархаж, намайг дарамтлуулах гэж насанд хүрээгүй хоёр охин хөлсөлсөн гэнэ ээ. Зүгээр л юу болохыг нь харж бай. Гу Ци энэ царайнд заавал ч үгүй итгэх болно. Миний царайг хэн ч гүйцэхгүй.
Гу: Лин Си, би чамайг ийм хүн гэж хэзээ ч бодсонгүй. Чи хүмүүсийг гадаад төрхөөр нь дүгнэж, санаатайгаар гүтгэдэг хүн. Би чамд сэтгэл дундуур байна.
Си: Гу Ци, би чамайг зөв боджээ. Чамд миний гадаад төрх сонин биш, харин миний дотоод гоо сайханд татагддаг юм байна. Би ялсан бололтой. Гэвч би яагаад баярлахгүй байна вэ? Гу Ци. Чи надад их сэтгэл дундуур байгаа. Түүний нүдэнд миний дүр төрх үгүй болсон. Бидний хооронд одоо юу ч байхгүй. Энэ тамын гэр бүлээс зугтаахын тулд би Цзян Мэнд намайг ахин дахин гүтгэн доромжилохыг зөвшөөрсөн. Гу Ци, намайг уучлаарай. Би дараа нь чамд үнэнийг хэлье.
Мэн: Линь Си, чи ялсан, тэгээд юу гэж? Гу Ци чамд сэтгэл дундуур байгаа. Та хоёрт ирээдүй байхгүй. Гу Ци зөвхөн минийх.
Си: Чи үнэхээр засрашгүй юмаа. Хэрэв чи өөрийгөө зөв гэж бодож байвал өөрөө очоод туршаад үз. Харин би чамд цүнх дүүрэн гоо сайхны бүтээгдэхүүн өгч чадна. Чи тэднийг хэсэг хугацаанд хэрэглэж болно. Гэхдээ чи надтай мөрий тавьж зүрхлэх үү? Зүгээр л Гу Ци-д мөрийгөө тавь. Түүнд хүний гадаад төрх сонин биш байдаг.
Мэн: Мөрийцье л дөө. Хэрэв чи хожигдвол яах вэ?
Си: Хэрэв би хожигдвол миний дүр төрх чамд бүрэн шилжинэ.
Мэн: Бид тохирлоо. Цзян Мэн, чи залуу бүсгүй байх амаргүй гэдгийг хэзээ нь ойлгох вэ? Бүр залуу бүсгүй өөрийн гэсэн мөрөөдөлтэй байх эрхгүй. Би зураг зурах ямар их дуртай гээч?
Эм: Хатагтай Линь Си, олон улсын зургийн тэмцээнд түрүүлсэн танд баяр хүргэе. Олон улсын их сургуулийн нэрийн өмнөөс би таныг гадаадад суралцахыг урьж байна.
--------------------------------------------------------------------------------------
Эр: Бяцхан бүдүүн ээ, чи ийм гартай байж бас зураг зурж сурмаар байгаа юм уу? Чиний зурсан зураг чинь яг чам шиг царай муутай юмаа.
Эр: Чи гарал угсаатай дорой байж урлагийн чиглэлээр суралцах гэж үү? Аяга таваг угаасан чинь дээр байлгүй.
Эр: Энэ юун хобби вэ? Чамд хэлэхэд, хэрэв тэр зурж чаддаг бол би ч бас зурж чадна. Миний зургууд түүнийхээс илүү сайхан.
Эм: Линь Си, дотуур байранд үүнтэй адилхан дуусаагүй зураг байсныг би санаж байна.
Мэн: Гэхдээ их цаг хугацаа өнгөрсөн болохоор би сайн санахгүй байна.
Эр: Хэрэв чи зураг зурахдаа муу бол нэг хэрэг, гэтэл чи бас хуулбарлана гэнэ ээ?
Эр: Чи яачихсан юм бэ? Чи хуулбарладаг юм уу?
Эм: Цзян Мэн, чи Линь Сины арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хулгайлж, түүний дүрд тоглосон, одоо чи түүний бүтээлийг хуулбарлаж байна! Чи огт ичихгүй байна уу?
Си: Энэ миний жинхэнэ эх зураг! Буцааж өг!
Эм: Битгий тэнэгтээд бай! Чи царай муутай, тарган байж бас зураг зурж чадна гэж үү?
Эр: Уучлаарай, хатагтай Линь Си гэж хэн бэ? Энэ бол хатагтай Линь Си-ийн олон улсын уран зургийн тэмцээнээс авсан шагнал нь. Хүлээн авна уу.
Эр: Энэ чинь олон улсын хамгийн өндөр шагнал. Манай ангид ийм авьяастай сурагч байна уу?
Эр: Цзян Мэн бас зураг зурдаг биз дээ?
Эр: Цзян Мэн зураг зурахдаа нэлээд сайн. Үнэндээ тэр энэ шагналыг хүртэж болох байлаа.
Эр: Цзян Мэнийн зураг нь хуулбар ш дээ. Бас хуулбарласан гээд шагнал авч болдог юм уу?
Эм: Дэмий ярихаа больцгоо. Энэ Линь Си-ийн зураг байх. Зөвхөн Линь Си-ийн зураг л ийм өндөр шагнал хүртэж чадна.
Мэн: Энэ бол зүгээр л жижигхэн, бяцхан шагнал. Би нэг их гайхуулах гээгүй, гэхдээ би санаандгүй энэ шагналыг авчихлаа.
Эр: Линь Си, үнэхээр гайхалтай! Тэр олон талын чадвартай юм гээч!
Эр: Тийм шүү, тийм.
Гу: Энэ зургийн бийрний зураас, техник нь нэг л танил санагдах чинь.
Мэн: Чи тэднийг харж байна уу? Тэд чиний зурж байгааг бүр нүдээ том болгож харсан ч надаас хуулбарлаж байна гэж бодно. Би хуруугаа ч хөдөлгөхгүйгээр чиний нэр алдарыг авч чадна. Чиний царайны сайхан ийм л ашигтай. Уран зураг чиний гадаад төрхийг өөрчилж чадахгүй, чи түүнд хэр чармайлт гаргасан нь хэнд ч сонин биш. Хэн ч чин сэтгэлийг чинь тоохгүй. Тэдэнд зөвхөн чиний өөгүй сайхан царай зүс чухал.
Си: Хэрэв чи хүсэж байвал наадахаа ав. Бас Линь овогтын том охинтой нь, амьдралын туршлагтай нь, гадаад төрхтэй нь хамт аваарай. Надад энэ бүхэн хамаагүй.
--------------------------------------------------------------------------------------
Мэн: Аав намайг ийм хөөрхөн болохоор нь өдөр бүр зэмлэдэг. Одоо надад энэ үнэт эрдэнэ байгаа болохоор миний талаархи бодол нь мэдээж өөрчлөгдөнө. Хэрэв би түүнийг баярлуулж чадвал тэр надад мөнгө ч өгч магадгүй.
--------------------------------------------------------------------------------------
Мэн: Аав аа, энэ бол миний олон улсын зургийн тэмцээнээс хүртсэн анхны шагнал. Энэ бол дээд зиндаанд бахархаж болох хамгийн дээд шагнал. Аав аа, энэ шагналын төлөө гуйх юм...
Линь: Би чамд зураг дахиж битгий зур гэж анхааруулаагүй билүү? Яагаад үгэнд ордоггүй юм бэ?
Мэн: Би ойлгохгүй байна.
Линь: Чи яагаад сургамж авдаггүй юм бэ? Чи манай компанид ашиг авчирдаг үзэсгэлэнтэй мөнгөний мод байх ёстой гэж би чамд хэлээгүй гэж үү? Бид чамд танихгүй хүмүүс биш, Ли Зэ дээр анхаарлаа төвлөрүүл гэж би хэлсэн биз дээ? Чи ойлгож байна уу? Чи яагаад миний хэлснийг хэзээ ч санадаггүй юм бэ? Чиний зураг ямар хэрэгтэй гэж? Зураг надад мөнгө олж ирэх үү? Эсвэл тэр Лин Группийг аврах юм уу? Чи өдөржингөө дэмий зураг зурж өнгөрүүлдэг. Би чамд битгий зур гэж хэлсэн, гэтэл чи зөрүүдлэнэ гэнэ ээ, Лин Си?
--------------------------------------------------------------------------------------
Мэн: Линь Си, чи намайг зодуулна гэж мэдэж байсан, тэгээд л санаатайгаар надад цомыг өгчээ. Би чамд намайг шоолох боломж хэзээ ч өгөхгүй. Зүгээр л намайг хүлээж бай.
--------------------------------------------------------------------------------------
Мэн: Хүлээ, бүдүүн ээ, чи ааваар намайг зодуулах гэж зориуд зохион байгуулжээ?
Си: Би урд нь чамд баян охин байх тийм ч амар биш гэж хэлсэн. Одоо л чи мэдэрч байна.
Мэн: Чамд ийм өөдгүй хорон санаанаас гадна өөр юу байна? Намайг чамаас айна гэж чи бодож байна уу? Яадаг юм хэд зодно л биз. Би үүнийг даваад гарч чадна. Сургуульд дээрэлхүүлснээс энэ зуу дахин дээр.
Си: Нөгөө дарамтлагч охид надаар оролдохгүй байгааг чи анзаарсан уу? Тэд чиний зүс царай ялгалгүйгээр яагаад чамайг зоддогийг чи бодож үзсэн үү? Сайн бодоод үз, би хэзээ хамгийн сүүлд яг чам шиг харгис байсан бэ?
Эр: Манай ангийн Цзян Мэн гэнэт сэтгэлээ уудалсан нь.
Си: Үргэлжлүүл!
Эр: Олон улсын тэмцээнд түрүүлсэн зургийг Цзян Мэнийн гэрээс илгээсэн байна лээ.
Эм: Энэ боломжгүй! Би зургийг өөрийн нүдээр харсан. Линь Си-ийн зурсан зураг. Чи бодвол хулгайлсан биз. Чи чинь өөр хүний сүйт залууг хүртэл хулгайлах хүн. Чамд чадахгүй юм гэж байдаг уу?
Эр: Цзян Мэн шиг хүн ийм зураг зурж чадахгүй. Зөвхөн манай Линь Си л зурж чадна, тийм биз дээ?
Эр: Тийм ээ, хуулбарлах нь ичгүүргүй хэрэг. Царай муутай юмнууд дандаа төвөг удаж байдаг юм.
Гу: Энэ зургийг хэн зурсныг би мэднэ. Энэ зургийг Линь Си зурсан.
Эр: Залуу эзэнтэн Гу, Линь Си хоёр хар багын найзууд. Тиймээс залуу эзэнтэн Гу Линий зургийг таних нь гарцаагүй. Үүнд ямар ч эргэлзээ байхгүй.
Су: Гу Ци, чи миний зургийг үнэхээр танихгүй байна уу? Чамд тэр хөөрхөн царай бас л хамаагүй юу?
Гу: Миний саяны хэлдэг зөв биз дээ, Лянь Си?
--------------------------------------------------------------------------------------
Мэн: Сонсооч, хүн бүр намайг зурсан гэж бодож байна. Чи юу гэж бодож байна? Чи одоо ойлгож байна уу? Тэдэнд хэн зурсан нь хамаагүй, тэдэнд зөвхөн чиний хөөрхөн царай л чухал.
Си: Би ч гэсэн чамайг зурсан гэж бодож байна. Юу гээч? Аав өнөөдөр хамтын ажиллагааны талаар ярилцахаар сургуульд ирэх гэж байгаа. Тийм ээ, би Линий зургийг үнэхээр хуулбарлаж зурсан. Энэ зураг үнэхээр Линий зураг.
Мэн: Үгүй ээ, би зураагүй. Би ердөө л чамтай солигдсон. Би зурж чаддаггүй.
Си: Линь Си, тоглох хэрэггүй. Чам шиг ийм мундаг эмэгтэй зурж чадахгүй гэж үү? Эсвэл чи намайг зурсан гэж бодоод байна уу?
Эр: Лин Си хэтэрхий зөөлөн юмаа. Түүнийг эвгүй байдалд оруулахгүй гэсэндээ нэр хүндээ хүртэл золиосолж л байдаг.
Эр: Лин Си энэ зургийг зурсан гэдэгт би итгэлтэй байна. Лин Си үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байсан ч хамаагүй. Бид бүгдээрээ үүнийг мэднэ.
Мэн: Муусайн тэнэгүүд, тэр зургийг би зураагүй гэж хэлээд байхад. Чи энэ зургийг зурсан. Чи яагаад үнэнээ хэлэхгүй байгаа юм бэ?
Си: Би үнэнээ хэлсэн, хэн ч надад итгээгүй. Хүн бүр зөвхөн чиний царайнд итгэдэг гэж чи хэлээгүй билүү?
Мэн: Аав аа, намайг битгий зодоорой!
--------------------------------------------------------------------------------------
Линь: Хөөе чи, энэ юу болохыг надад хэлээдэх.
Мэн: Би мэдэхгүй.
Линь: Хэлээч.
Мэн: Би үнэхээр мэдэхгүй.
Линь: Чи гадаадад руу явмаар байна уу, тийм үү? Чи их зоригтой болжээ, миний ар хударгаар гадаад руу явах гэж байдаг. Аз болж миний туслах цагийг нь олж чамайг зогсоолоо, үгүй бол чи миний хамар доор нисээд явчих байсан. Чи явахыг хүсээд байна уу? Би чамд анхааруулж байсныг чи мартсан уу?
Мэн: Би мэдэхгүй, аав аа. Би үнэхээр юу ч мэдэхгүй. Хэн нэгэн намайг санаатайгаар хорлосон байх.
Линв: Чи Линв овогтын том охин. Хэн чамайг хорлож зүрхлэх юм?
Гу: Ах хүү? Та охинтойгоо олон нийтийн газар яаж харьцаж байгаа юм? Энэ чинь хов жив болно тарна гэж эмээхгүй байна уу?
Линь: Чи хэн юм?
Гу: Гу Ци. Би хэн байх нь хамаагүй. Хамгийн гол нь та охиноо цохиогүй, харин Лин Группийн унаж байгаа хувьцааг цохилоо.
Линь: Сайхан мэдээрэй, чи. Гэртээ ирэхэд чи чамайг болгож тавина.
Эм: Линь Си-г эрх танхил охин гэж бодсоноос биш Линь овогтынд нохойноос ч дор амьдардагийг нь мэдсэнгүй.
Эр: Яасан бэ? Тэр бидэнд ихэвчлэн дэндүү ихэмсэг ханддаг хүн дээ.
Мэн: Энэ удаагийнх чи надаас өшөөгөө авах гэж чиний хүсэж байсан тэр зүйл. Бүр халдашгүй эрхэмсэг сайхан бүсгүй гэдэг нэр хүнд навс уналаа. Учир нь тэр чамд дахиад хэрэггүй, тийм үү?
Си: Би нэр хүндийг тоодоггүй гэдгээ хэлсэн. Надад бол гадаадад явж, чөлөөтэй аялах нь чухал.
Мэн: Энэ бол зүгээр л зодуур, надад хамаагүй. Түүнээс гадна, энэ тоглоомд би цорын ганц ялагч. Ааваас чинь болж Гу Ци чамд тусалсан гэж бодож байна уу? Та нар багын найзууд байсан болохоор л тэр өөрийгөө барьж байгаа. Түүнийг хамгийн их зовоож байгаа зүйл... "Эхнээсээ дуустал ганцхан хүн байсан, тэр Цзян Мэн би, харин чиний нэр хүнд аль хэдийн уначихсан. Гу Ци дахиж хэзээ ч чамайг тоохгүй. Та хоёрт ямар ч найдвар байхгүй. Эцсийн эцэст цорын ганц ялагч нь би л байх болно.
Эр: Би явлаа.
Эр: Би ийм юм болно гэж бодсонгүй.
Гу: Линь Си.
--------------------------------------------------------------------------------------
Гу: Би Линь Си гэж дуудсан. Чи яагаад эргэж харсан бэ?
Си: Чи Линь Си хэрхэн зовж байгааг харах гэж ирсэн үү? Гу Шао, хэрэв хэлэх өөр юмгүй бол би явлаа.
Гу: Линь Си худлаа ярихдаа өөрийн мэдэлгүй нударгаа зангиддаг.
Си: Чи юу яриад байна? Би ойлгосонгүй. Хойшоо бол.
Гу: Чи энийг хайж байна уу?
Си: Надад буцааж өг.
Гу: Чи яагаад Линь Си гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа надад хэл.
Си: Би Линь Си биш гэдгээ хэлсэн. Наадах аа надад өгөөдөх.
Гу: Гэхдээ дотор нь Линь Сигийн нэр бичээстэй байна.
Си: Чи...
Гу: Линь Си, энэ чинийх биш. Надад үнэнээ хэлээч, тэгэх үү?
Си: За.
--------------------------------------------------------------------------------------
Си: Ийм л юм болсон. Би энэ боломжийг ашиглан зугтахаар төлөвлөсөн байгаа.
Гу: Чи өөрөө яах вэ? Чи хуучин бие рүүгээ буцаж болох уу?
Си: Тийм ээ, солилцооны хугацаа хэдхэн цаг л үргэлжилдэг. Би гадаадад руу явсны дараа Цзян Мэн бид хоёр солигдох болж, бүх зүйл хэвийн байдалдаа эргэж орно.
Гу: Чи түүнд царайгаа ашиглуулан муу зүйл хийж, нэр хүндийг чинь унагаах боломж өгч байна. Чамд энэ хамаагүй юу?
Си: Надад хамаагүй. Харин чи? Чиний санаа зовж байна уу?
Гу: Юу..
Си: Эрчүүд та нар хүнийг гадаад төрхөөр нь дүгнэдэгийг би мэддэг байсан. Хэрэв би өөрийнхөө царай төрхийг буцааж чадахгүй бол чи дараа нь яахыг харж л байя.
Гу: Чи юу хүссэнээ хий. Би чамайг хамгаалахын тулд үргэлж хамт байх болно.
--------------------------------------------------------------------------------------
Мэн: Надад гай болж, дараа нь Линь Сид хөөгдсөн хоёр охинд үнэхээр аз таарсан. Харин миний хоёр хөгшинтэй учраа олох их хэцүү. Линь Си тэднийг хэрхэн аргалахыг нь харъя.
--------------------------------------------------------------------------------------
Си: Ээж. Аав өвдсөн юм уу?
Ээж: Чи аавдаа уурлаж хашхичаад гарсны дараа аав чинь маш их уурлаж хямраад одоо л гайгүй болж байна. Мэнмэн... Ээж нь гуйя, аавыгаа битгий уурлуулаарай.
Аав: Мартаж үз. Чам шиг ийм сайхан охиныг өсгөж чадаагүй миний л буруу. Одооноос чи хүссэнээ хийж болно, надад хамаагүй.
Си: Аав аа, энэ миний буруу, та битгий уурлаач.
Аав: Зүгээр л яваад өг. Яваач.
Мэн: Ийм аймаар эцэг эхтэй байх нь төсөөлөхийн араггүй муу зүйл. Тэнгэрийн хаан өөрөө дэлхий дээр буусан ч энэ аймшигийн гэр бүлийг өөрчилж чадахгүй.
Ээж: Хэрэв Мэнмэн үргэлж ийм байдаг байсан бол мөн сайхан аа.
Аав: Бид одоо байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байцгаая. Бидний хийж чадах юм ердөө л энэ.
Мэн: Ээж аав хоёр яагаад энэ тарган охинд ийм дуртай байдаг байна аа? Би тэдний жинхэнэ охин нь.
Ляо: Цзян Мэн, нааш ир! Цзян Мэн? Танай Цзян Мэн хаана байна? Хурдхан түүнийг дууд аль!
Мэн: Энэ манай хөрш надтай үргэлж тэрсэлдэж, албаар бүх юмыг хүндрүүлнэ. Линь Си түүнтэй таарвал ёстой азгүй юм болно! Хөгшин Жян, чиний Жян Мэн хаана байна?
--------------------------------------------------------------------------------------
Ляо: Цзян хөгшөөн. Охин оо одоохон энд дуудаадах!
Ээж: Миний Мэнмэн ямар буруу зүйл хийсэн юм? Тэр ямар асуудалд орчихов? Юу нь буруу гэдгийг надад хэлчих, би залруулна. Хүүхэд болохоор эмзэг хүлээж авах хэрэггүй!
Аав: Ляо Цзян, охиноо муу өсгөсөн нь миний буруу. Мэнмэний өмнөөс уучлалт гуйж байна. Хэрэв чи ямар нэг юманд уурласан надад тэрийгээ гарга, Мэнмэн дахиж чамд төвөг удахгүй байхад нь би санаа тавина.
Ляо: Түүнийг энд яаралтай дуудаач! Өнөөдөр түүнтэй уулзах хүртлээ би явахгүй!
Ээж: Ляо Цзян, охин гэрт байхгүй!
Си: Ээж ээ.
Ээж: Юу болсон бэ?
Ляо: Цзян Мэн, би чамайг эцэст нь оллоо!
Ээж: Охин минь! Чи яагаад гэртээ байдаггүй юм бэ? Нааш ир.
Си: Ли ах аа. Та яасан бэ?
Ляо: Би чамд үүнийг авчирлаа.
Аав: Ляо Цзян.
Ляо: Танай Цзян Мэн хүүгийн хичээлд нь тусалдагт би талархах ёстой. Миний хүү ангидаа сурлагаараа шууд л шилдэг арван сурагчдын нэг болсон. Би хичээл заасанд чинь төлбөр өгч байгаа юм.
Си: Баярлалаа.
Аав: Өө, хэзээ нь тийм юм болчихов оо?
Ээж: Харин тийм, хэзээ?
Ляо: Хэзээ гэж үү? Цзян Мэнээс асуугаарай. Надад яаралтай хийх ажил бас байна. Би явахгүй бол болохгүй.
Си: Ээж ээ, та энэ мөнгийг аваад аавд сайн эм авч өгөөрэй, аав хурдан эдгэрэх байх.
Ээж: Охин минь, би яаж чиний мөнгийг авах бэ?
Си: Ээж ээ, мөнгөнд санаа зовох хэрэггүй. Охин чинь авьяастай, ирээдүйд илүү ихийг олно. Тэтгэвэрт гартлаа та нар харж байгаарай.
Ээж: За, за.
Аав: За, за. Сайн байна.
Мэн: Чи миний царайг ашигланж гэрт минь нэг л их сайхан сэтгэлтэн болж гэнэ. Линь Си, чи үнэхээр хоёр нүүртэй юм. Одоо надад мөнгө, байр суурь байна, би чамаас ч илүү ихийг хийж чадна. Харж л байя.
--------------------------------------------------------------------------------------
Мэн: Аав аа, ээж ээ, би ирлээ. Юу болсон юм бол? Линь Си, чи тэр хоёр тэнэгийг үргэлж баярлуулахыг хичээдэг. Минийх яагаад болохгүй байгаа юм бэ?
--------------------------------------------------------------------------------------
Мэн: Аав аа, цай уугаач. Ээж ээ, би танд тусалъя.
Инь: Бидэнд тал засах хэрэг юу байна? Бид чамд мөнгө өгч чадахгүй. Явж сүйт залуугаа л баярлуул.
Мэн: Гэхдээ А Зэ миний утасны дуудлагад хариу өгөөгүй удаж байна.
Линь: Энийг үз. Чи ямар ч хэрэггүй хог! А Зэ-г хар, тэр аль хэдийн өөр эмэгтэйг сонгосон байна. Тэр чиний дуудлагад хариу өгөхгүй байх нь араггүй. Чи ийм шалихгүй зүйлийг ч аргалж чадсангүй! Чи миний хувьд хэн юм бэ?
Мэн: Ийм байх ёсгүй! Тэр зөвхөн надад хайртай гэж хэлсэн. Тэр өөр эмэгтэйг сонгохгүй гэсэн ш дээ. Энэ худлаа байх!
Линь: Чи муу хэрэггүй амьтан, би яаж ийм юмыг төрүүлсэн юм бол?
Инь: Нөхөөр, нүүр лүү нь битгий цохь! Энэ царай одоо ч хэрэгтэй байж мэднэ! А Зэ энэ царайнд нь хамгийн их хайртай.
Мэн: Тиймээ, би А Зэтэй уулзахад миний энэ царай л хэрэгтэй.
Линь: Өнөөдөр гэхэд А Зэ-г олж очоод хуримаа зохион байгуул. Чадахгүй бол би чиний хөлийг хугална гэж мэд!
Мэн: А Зэ үнэхээр царайлаг, бас чинээлэг эр. Хэрэв чи түүнтэй гэрлэвэл маш их мөнгөтэй болно. Би дахиж энэ Линь овогтынд байж, түүний зодуурыг амсах хэрэггүй болно. Энэ бол ямар ч алдагдалгүй ашигтай хувилбар! Байна. А Зэ, би чамайг санаад байх юм. Өнөө орой уулзацгаая, тэгэх үү? Тэгье. Нөгөө өмнөх 302-р өрөөнд.
А: Чи баарны ВИП өрөөнд хүрээд ир. Хэрэв чи өнөөдөр намайг баярлуулвал би чамайг гэртээ дагуулж очно.
--------------------------------------------------------------------------------------
Эр: Бэр эгч хүрээд ирлээ! Зэ ах бодлоо өөрчилжээ!
Эр: Бэр эгч ээ, чи юм уумаар байна уу? Үйлчлэгч дуудаад жүүс авчруулах уу?
Мэн: Баян, бас нөлөөтэй байх сайхан! Намайг маш олон хүмүүс биширч байна. Үнэхээр гайхалтай! А Зэ. Аав ээж хоёр чамайг эндээс авч гэрт нь хүргэж өг надад хэлсэн.
А: Гэртээ харих аа? Ямар гэр? Чи зүгээр л хамтрагч. Миний гэр хаана байдаг юм? Өө тийм, би чамайг яагаад энд ир гэснийг чи мэдэх үү? Тэр өдөр сүйн ёслолын үдэшлэг дээр чи намайг олон хүний өмнө нэр хүндгүй болгосон. Би чамайг амархан тавьж явуулна гэж чи бодсон уу?
Мэн: А Зэ, тэр би биш байсан.
А: Тэгвэл хэн байсан бэ? Чи шалан дээр асгасан энэ улаан дарсыг долоо, тэгвэл би чамайг явуулна, за юу?
Мэн: А Зэ, сонс, чи Линь овогтынд юу болж байгааг чи мэдэхгүй юу?
А: Чи ердөө л би мөнгөөрөө худалдаж авсан бяцхан тоглоом. Чи өөрийгөө чухал гэж яагаад бодоов?
Эр: А Зэ ах мундаг шүү. Линь овогтын ихэмсэг, бардам цэцэг яаж нохой шиг долоохыг нь харцгаая.
Эр: Зэ ах чамтай яриад байна, сонссон уу?
Эм: Бариарай.
Эр: Бариарай. Төлөө.
Эм: Төлөө.
Мэн: Энэ бүхэн Линь Сигээс болсон. Хэрэв тэр сүй тавих ёслолыг баллаагүй бол би ингэж доромжлуулахгүй байх байлаа. Би яагаад түүнээс болж зовох ёстой юм? Ийм сайхан сүйт залууг би өөртөө барих хэрэг байна уу? Чи санал нийлнэ биз дээ, Линь Си?
--------------------------------------------------------------------------------------
Мэн: Лин Си, энэ бол чиний бэлэг. Тиймээс өөрөө энэ зовлонгоо эдлээрэй. Лин Си, хэрэв чи системийн нууцыг мэдэхийг хүсвэл надтай ирж уулзаарай. Өнөө орой бүх зүйлийг зохицуулъя.
Эр: Солилцоо амжилттай боллоо. Солилцоо явагдах хугацаа 24 цаг.
--------------------------------------------------------------------------------------
А: Наашаа ойрт. Наад хувцсаа тайлаад надад тачаангүй бүжиг бүжиглээдэх.
Эр: Сонирхолтой нь Линь Си ямаршуу галбиртай бол?
Эр: Чи чинь сая нохой шиг шарвалзаад байсан, одоо яасан сүрхий болчихоов?
Эр: Чи сая ямаршуу байсныг чинь дахиж сануулж өгөх үү?
А: Би чамтай яриад байна, чи дүлий юм уу? Би чамтай ярьж байна. Чи ичгүүргүй аашлана гэнэ ээ? Хөөе, та нар нааш хүрээд ирцгээ. Өнөөдөр би үүнийг өөрөө хийнэ.
--------------------------------------------------------------------------------------
А: Миний буруу гэдгийг би мэдсэн, намайг уучлаарай.
Си: Чи буруутай гэдгээ одоо л мэдсэн үү?
--------------------------------------------------------------------------------------
Мэн: Линь Си, чи одоо надаас дор байдалд байгаа байх даа. Энэ бол чиний шийтгэл.
Си: Цзян Мэн, энэ сүүлчийн гэнэтийн бэлгэнд баярла. Би чамайг түүнтэй үлдээлээ.
--------------------------------------------------------------------------------------
Мэн: Гу Ци надад үргэлж сайхан ханддаг байсан. Урд нь Линь Си миний өхөөрдөм царайг ашиглан Гу Чиг надаас булааж авсан. Энэ удаад би шударгаар Гу Циг өөрийн болгоно. Гу Ци.
Гу: Цзян Мэн, бид бие биенээ сайн таньдаггүй. Намайг Гу гэж дуудаж болно.
Мэн: Гэхдээ бид нэг баг болж болохгүй гэж үү?
Си: Гу Ци.
Гу: Май.
Мэн: Яагаад? Би ямар ч царай ашигласан Гу Ци яагаад зөвхөн Лин Сид татагддаг юм бол?
--------------------------------------------------------------------------------------
Си: Төлөвлөгөө төлөвлсөний дагуу явж байна. Цзян Мэн бууж өгөх ойртсоор. Тэр надтай байраа солилцохыг би тэсэн ядан хүлээж байна.
--------------------------------------------------------------------------------------
Мэн: Энэ сүүлчийн шилтэй шингэн. Одоо хэрэглэх үү, эсвэл дараа нь ашиглахын тулд хадгалах уу? Гу Ци-д таалагддаг юм... Линь Сины царай байдаг. Би Линь Си байхад л хангалттай.
Эр: Солилцоо амжилттай боллоо. Солилцоо дуусах хугацаа 24 цаг.
Мэн: Хэрэв Гу Ци минийх болохгүй бол Линь Си, бас чинийх ч болохгүй.
--------------------------------------------------------------------------------------
Мэн: Ээж ээ.
Инь: Чи гэж хэрэггүй амьтан, ганц эрийг тогтоож барьж ч чаддаггүй.
Мэн: Ээж ээ, намайг авраач!
Инь: Би чиний ээж биш! Чам шиг юмыг тэнд, зооринд хорих ёстой. Чи мөнгө олох аргаа олсон цагтаа тэндээс гарч болно. Бос!
Мэн: Ээж ээ, би танаас гуйж байна. Би үүнийг дахиж тэвчиж чадахгүй! Чи зооринд тийм их дуртай юм бол эндээ ганцаараа үлдээрэй!
Эр: Солилцоо амжилттай болсон. Солилцоо 24 цагийн дараа дуусна.
Мэн: Линь Си, чи ер бусын чадвартай байсан ч миний шинэ дүр төрхтэй тэрсэлдэж чадахгүй.
--------------------------------------------------------------------------------------
Си: Цзян Мэн одоо юу хийж байгаа бол?
Эм: Линь Си, хурдан буцаж ир! Ээжид чамд хэлэх чухал юм байна.
Си: Ээж надтай хэзээ ч ийм өнгөөр ярьдаггүй. Цзян Мэн гэрийг орвонгоор нь эргүүлсэн бололтой.
--------------------------------------------------------------------------------------
Мэн: Өө, Линь Си, чи ашгүй хүрээд ирлээ! Залуу эзэн Зэ чамайг маш удаан хүлээлээ. Залуу эзэнтэн Зэ, чи тайвшир. Линь Си хүрээд ирсэн. Тэр одоо чиний мэдэлд.
А: За.
Мэн: Линь Си, энэ удаад би чамайг шууд галтай нүх рүү илгээнэ.
Си: Ноён Ли, чи энэ бичлэгийг Ли Группийн том дэлгэцэн дээр гаргахыг хүсэж байна уу?
А: Хатагтай Лин, би чамайг их сүрхий хүн гэдгийг анзаарсан. Би ердөө л хатагтай Линтэй тоглож байсан юм.
Си: Энэ ээж нэг л биш байна. Юу болсон юм бол?
Мэн: Чи юугаа гөлөрсөн юм, өөдгүй охин минь? Би ээж чинь байна!
Си: Та яагаад гэнэт Ли Зэг гэртээ урьж, намайг түүнд үнэгүй бэлэг болгох гэдэг билээ?
Мэн: Чи түүний сүйт бүсгүй! Би түүнийг гэртээ урьсан нь юу нь буруу гэж? Түүнээс гадна, би чиний ээж! Миний хэрэгт хошуу дүрдэг хэн юм чи? Чи хэтэрхий даварч байна! Чи том хүний өөдөөс гар далайна гэнэ ээ! Би аавыг чинь ирэхээр чамайг зодуулаад өгье!
Си: Аав намайг зодохгүй, учир нь би түүний мөнгөний саалийн үнээ. Гэхдээ, та намайг Ли Зэд үнэгүй санал болговол аав юу гэж бодох бол? Их сайндаа л аав намайг зооринд түгжинэ.
Мэн: Чи зооринд юунд дурладаг юм? Энэ олон жилийн хугацаанд чи зоориноос залхахгүй байна уу? За болъё, би эх чинь, ингээд дуусгая.
Си: Ээж ээ, та намайг тавлаж зооринд хорихдоо баярладаггүй гэж үү? Энэ удаад яагаад тахал шиг зайлсхийгээд байгаа юм?
--------------------------------------------------------------------------------------
Мэн: Линь овогт одоо бараг хоосорсон байх нь ээ? Магадгүй энэ... Линь овогтынхон Линь Синыг яаралтай гэрлүүлэх гэсэнд нь гайхах юм алга. Бас энэ Ли овогт дампуурлын ирмэгт ирчихээд Линь овогтоос хамаг шүүсийг нь шахахаар шийдсэн байх нь уу? Хэрэв тийм бол би тэдэнд тусалж яагаад болохгүй гэж? Би баяжихаар хэн намайг дорд үзэхийг харъя. Би бүгдийг нь өмнөө өвдөг сөхрүүлэх болно. Гэхдээ, би нисэхээсээ өмнө эхлээд Лин Синыг, бас түүний ээжийн учрыг олох ёстой.
Эр: Гадаад төрх өөрчлөгдөхөд ердөө нэг минут үлдлээ!
--------------------------------------------------------------------------------------
Мэн: Чамд энд үнэхээр таалагдаж байгаа, тийм үү? Ямар байна? Би чамаас яаж гуйдаг байсныг санаж байна уу? Санаа зоволтгүй, би чамайг алахгүй, чи надад хэрэгтэй байж мэднэ.
Эр: Солилцоо дуусах хугацаа 24 цаг.
Мэн: Чи нээрэн мэдээгүй билүү? Би чиний гэрийг аль хэдийн хоосолсон. Би мөнгөө авмагцаа чиний гэр бүлийн бүх эд зүйлсийг аваад тансаг амьдралд умбахаар ниснэ. Харин чи эндээ тэр хөөрхөн охинтойгоо хамт үлдээд амьдаараа ялзраарай.
Инь: Линь Си, наашаа ирээд ээжийгээ авраач! Ээжийнх нь буруу байсныг мэдсэн! Ээж нь тэгж хандах ёсгүй байсан байна! Би чамайг зооринд түгжих ёсгүй байж! Наашаа ирээд, ээжийгээ авраач! Линь Си, чи хаана байна аа?
--------------------------------------------------------------------------------------
Мэн: Чи юундаа ингэж гэтэж явдаг билээ? Чи намайг айлгачих юм! Чи зооринд юу хийж яваа юм? Чи дахиад хоригдмоор байна уу?
Си: Ээж ээ, та намайг хорихоос бусдаар зоорь луу хэзээ ч орж байгаагүй. Та тэнд юу хийж байсныг би асуумаар байна.
Мэн: Би тэндээс хэрэгтэй юмаа хайсан юм. Гэрт байгаа бүх юмнуудыг зооринд хадгалагддаг.
Си: Би зооринд юу байдагийг ээж танаас ч илүү мэднэ. Та юу хайж байсан юм бэ?
Мэн: Линь Си, чи бүр янзын хүүхэд юмаа! Би чиний ээж, чи яагаад миний хэрэгт оролцоод байдаг юм бэ?
Си: Таны зөв өө. Би ч бас зооринд юм хайх гэж байлаа. Ээж ээ, надтай хамт яваач!
Мэн: Чи юу хайх гэсэн юм? Зооринд юу ч байхгүй!
Си: Чичлүүр хутга.
Мэн: Би ямар ч чичлүүр хутга хараагүй. Тэр зооринд харанхуй, бас чийгтэй. Орох хэрэггүй. Линь Си, битгий адгаад байгаач. Чи дараа нь орж болно ш дээ. Линь Си, чи зөрүүдлэнэ гэнэ ээ! Би чиний ээж!
Си: Чи миний ээж үгүйг би орж байж л мэднэ. Замаас минь холд!
Линь: Юу болоод байна? Чи надад үргэлж асуудал удаж гай болж байх юм.
--------------------------------------------------------------------------------------
Мэн: Ай, нөхөр минь, энэ охин улам бүр дуулгаваргүй болж байна. Тэр өнөөдөр юу болсныг ёстой мэдэхгүй. Тэр байнга надтай сөргөлдөж, зооринд хориод өгөөч гэж шалаад байх юм. миний бодлоор, охин Ли овогттой уулзахаас санаатайгаар зайлсхийж байна. Өвгөөн, энэ охин үнэхээр цадигаа алдаж байна. Компани дампуурах гэж байдаг, гэтэл эний байж байгаа царайг хар. Ер тоосон шинжгүй байх юм. Эцэг эхийгээ бодож байгаа юм алга.
Линь: Ли Зэ та хоёрын харилцаа сүүлийн үед ямаршуу байгаа вэ? Чи Ли овогтын мөнгийг хэзээ г манай компанид оруулна гэсэн бодолтой байна?
Си: Ли Зэ өнөөдөр манайд ирсэн. Тийм биз дээ, ээж ээ?
Мэн: Нөхөөр, Ли Зэ өнөөдөр Лянт Ситэй уулзахаар ирсэн. Тэр манай Линь Сид их л сэтгэл хангалуун байсан. Лин Си, чи намайг бас сүрдүүлэх санаатай байна уу?
Линь: А? Юу?
Мэн: Өвгөөн. Яасан бэ?
Линь: Авгай, чи компанийн хэрэгт хутгалдаж яах гээв? Чи амьдрахаас залхаад байна уу?
Мэн: Би залхаагүй! Би яаж тэгж чадах юм? Ямар нэг юм болихоо больсон уу?
Линь: Үувуун тархитай юм байж, чи хошуу дүрээд үзээрэй!
Си: Ээж, урд нь компанийн ажлыг ингэтлээ сонирходог байсныг би мэдэхгүй юм байна. Нэг бол энэ чинь.... Цзян Мэн ээж хоёр үнэхээр солигдсон юм байна.
--------------------------------------------------------------------------------------
Мэн: Тэд бүх зүйлийг зохицуулсан бололтой.
Си: Цзян Мэн, чамд миний бэлэг таалагдсан гэж найдъя.
--------------------------------------------------------------------------------------
Инь: Линь Си, Лянь Си, Лянь Си. Ээж чамайг бараг алдах шахлаа! Чи ээжийгээ аврахгүй яагаад ингэж удсан юм бэ? Чиний ангийн охин бидний бүх мөнгийг аваад зугтчихлаа! Хурдан ээжийгээ авраач! Одоо ээж нь зөвхөн чамд л найдахаас.
Мэн: Та хоёр хаашаа явж байна? Надад та нарын цус хэрэгтэй учраас та хоёр одоохондоо хаашаа ч явахгүй.
--------------------------------------------------------------------------------------
Инь: Гэхдээ санаа зоволтгүй, би та нарт хор хүргэхгүй. Та нар надад хэрэггүй болмогц би та хоёрыг ганцаардахгүйгээр ханьсаж там руу явахад чинь туслана. Бурхан минь, Линь Си, надад чиний амь хэрэггүй! Чиний амьдрал үнэхээр өрөвдөлтэй! Хар л даа, төрсөн эх чинь хүртэл чамайг хайрладаггүй, үргэлж чамайг халхавч болгож ашигладаг. Новш гэж, чиний өрөвдөлтэй амьдрал хэнд хэрэгтэй юм? Надад түүний амьдрал хэрэгтэй! Түүний царай төрх, бичиг баримттай бол би хоёр компанийн мөнгийг авч зугтаад тэрбумтан шиг амьдарч чадна. Баян байх нь өв залгамжлагч байхаас ч хамаагүй илүү ашигтай! Та хоёр мэдээж салахгүй л биз дээ? Тэгвэл хамтдаа үхэцгээ!
Линь: Чи юу хийгээд байгаа юм бэ? Үргэлж асуудал үүсгэж байх юм!
--------------------------------------------------------------------------------------
Инь: Өвгөөн, чи амжиж ирлээ! Би чамайг дахиж хэзээ ч харахгүй нь гэж бодсон!
Линь: Эндээс зайл! Юуны чинь нөхөр? Чи чинь Линь Сигийн сүй тавих ёслолыг будилуулсан нөгөө новш мөн байх аа? Би...
Инь: Энэ муу хог намайг зооринд удаан хугацаагаар хорьсныг чи анзаараагүй гэж үү? Чамд хүн чанар байна уу? Би чиний эхнэр! Надтай маш төстэй энэ эмэгтэй Линь Сигийн сүй тавих ёслолыг балласан. Тэр манай гэр бүлийн, бас Ли группийн бүх мөнгийг дээрэмдсэн. Одоо бид яах ёстой вэ?
Линь: Чи хэлсэн бүхэн үнэн гэж үү?
Инь: Ийм зүйлийн талаар би яаж чамд худлаа хэлэх юм?
Эр: Захирал аа, Линь групп гурван өдрийн өмнө дампуурлаа зарласан мэдэгдэл гаргасан байна. Манай компани бүрэн дампуурсан!
Линь: Эхнэр ээ, яг юу болоод байна аа?
Мэн: Чиний эхнэр хэн нь юм? чиний эхнэр чинь энэ эмэгтэй!
--------------------------------------------------------------------------------------
Линь: Чи миний охин Линь Си мөн биз дээ? Аавын охин, ямар чөтгөр нь болоод байгааг надад хэлээч!
Си: Тэд үнэн хэлсэн! Линь Групп, бас Ли Групп дампуурсан. Цзян Мэн ээжийн өмнөөс Линь Группийг татан буулгах өргөдөл гаргаж, Ли Группийн удирдлагуудад хахууль өгөх замаар Ли Группийг татан буулгах өргөдөл гаргуулсан. Одоо хоёр компани хоёулаа сүйрсэн. Таны өмнө зогсож байгаа хүн бол миний ээж биш, харин миний ангийн найз Цзян Мэн.
Эр: Царай өөрчлөгдөхөд гурван секунд үлдлээ!
Мэн: Тийм ээ, энэ бүгдийг би хийсэн! Би хоёр компанийн татан буулгах өргөдөлийг гаргаад зогсоогүй, та нарыг татвараас зайлсхийсэн гэж татварын албанд мэдэгдсэн. Аан тийм, би ч гэсэн чамд туслаж, Ли группын тухай мэдээлсэн байгаа. Тэр хооронд та нар нэг нэгнийгээ дэмжээд байж болно шүү. Та нар гэж муусайн тэнэгүүд. Эхлээд намайг дээрэнгүйгээр хардаг байсан. Та нар надаар тохуурхаж байхдаа би та нарын бүх мөнгийг аваад зугтана гэж нэг хором ч төсөөлж байгаагүй юу? Та нарын бүх мөнгийг би шилжүүлсэн! Одооноос эхлэн та нарын ярьдаг баян хүн чинь би, харин та нар хорон санаатнууд!
Линь: Чи... чи...
Мэн: Чи азтай байна, өвөө минь! Линь Си, тэр чамайг их зовоосон, хэрэв тэр үхчихвэл чи гуниглах уу? Энэ одоо сонин биш. Учир нь би яг одоо чамайг түүний араас илгээх болно. Хэрэв би төрхөө өөрчлөх явцад чамайг алсан бол би чамайг орлож, үүрд Си Линь болох байсныг сая л ойлгосон.
--------------------------------------------------------------------------------------
Мэн: Гу Ци. Чи яаж байна аа? Чи түүнийг яагаал хамгаалдаг юм? Линь Си юугаараа илүү гэж? Чи минийх гэдэг нь тодорхой, гэтэл Линь Си чамайг надаас хулгайлсан. Чи яагаад түүнийг үргэлж хамгаалдаг юм бэ? Би чи мэдээж таалагддаг, тийм биз дээ? Үгүй бол яагаад намайг аварсан юм бэ? Линь Си бол зүгээр л бусдын найзыг булаадаг хүүхэн. Тэр чиний хайрыг хүртэх ёсгүй.
Гу: Би Линь Сиг бүр анхнаасаа өдий хүртэл хайрлаж явдаг. Түүнийг гэх миний сэтгэл багаас хойш огт өөрчлөгдөөгүй.
Мэн: Тийм байх ёсгүй! Хэрэв би чамд таалагдаггүй бол яагаад надад тусалсан юм бэ?
Гу: Хэрэв би ийм юм болохыг, чи намайг буруугаар ойлгохыг бүр эртнээс мэдсэн бол би чамд анхнаасаа л туслаагүй байсан.
Мэн: За яахав, чиний хайр хэр гүн гүнзгийг харъя л даа. Хэрэв Цзян Мэн би Гу Циныг авч чадахгүй бол Линь Си чи ч гэсэн авч чадахгүй. Тиймээс хамтдаа үхэцгээ!
--------------------------------------------------------------------------------------
Мэн: Тиймээс хамтдаа үхэцгээ!
Ээж: Мэнмэн, болиоч! Бид үнэнийг аль хэдийн мэдсэн!
Мэн: Би яагаад баян гэр бүлд төрөөгүй юм бэ? Лин Сигийн амьдрал яагаад минийхээс дээр байдаг юм? Бурхан нүдийг минь нээлээ! Би энэ системийн тусламжтайгаар бусад хүмүүстэй өөрийгөө сольж чадна.
--------------------------------------------------------------------------------------
Эр: Энэ нэг сэжгийн юмыг ээ.
Эм: Харин тийм. Царай муугийн туйл болсон амьтан. Эцэг эх нь яаж ийм юм төрүүлдэг байна аа?
Эр: Тарцгаа, тарцгаа.
Мэн: Намайг уучлаарай, Линь Си. Би зүгээр л нэг юм мэдрэхийг хүссэн. Би эргэн тойрныхоо бүх хүмүүсийн хайр, хүндэтгэлийг мэдрэхийг хүссэн. Лин Сины царайтай байхад хэн ч намайг дорд үзэхээ болино. Би жаахан улайрсан юм шиг байна.
Эм: Сургуулийн хөөрхөн охин Лин Синыг хараач. Тэр үнэхээр хөөрхөн юмаа! Хүмүүс тэдний гэр бүлийг маш, бүр маш баян гэлцдэг.
Эм: Ёо, би энэ Лин Сины амьдралыг үнэхээр биширдэг. Би түүний ангид орохыг хүсч байна.
Эр: Линь Си, энэ бол чамд зориулсан бэлэг. Хүлээн авна уу.
Мэн: Баян охин байх ямар сайхан юм бэ. Даан ч 24 цагийн хугацаатай байдаг нь харамсалтай.
--------------------------------------------------------------------------------------
Мэн: Хэрэв би Лин Сиг барьж аваад хамаг цусыг нь юүлж чадвал би жинхэнэ Линь Си болно. Би үүнд нэг арга бодох ёстой.
Аав: Мэнмэн. Нэг л алдаагаа ахин дахин давтах хэрэггүй. Цагдаад очиж учир байдлаа хэлцгээе. Ээж аав хоёр нь чамайг суллагдах хүртэл хүлээнэ. Тэгээд бид үүрд аз жаргалтай амьдрана.
Мэн: Та нар миний юу хийхийг заадаг хэн бэ? Би яагаад ийм болмон бэ? Энэ бүхэн таны буруу, аав аа. Дунд сургуульд би ангийнхаа хүүхэдтэй муудалцахад намайг эцэг эхийг авчир гэж хэлсэнийг та санаж байна уу? Та намайг дэмжинэ гэж бодсон ч та хамгийн түрүүнд "Бүжиглэхэд хоёр хүн хэрэгтэй. Ямар нэгэн зүйл тохиолдвол өөрөөсөө бурууг хай" гэж хэлсэн. Тэр яагаад бусдыг нь биш харин ганцхан намайг дээрэлхээд юм бэ? Бас тэр яагаад ганцхан намайг дээрэлхдэгийг би мэдмээр байна!
Аав: Охин минь, аав нь харамсаж байна. Чи одоо тайвшир. Бүгдээрээ ярилцъя.
Ээж: Мэнмэн, ээж дээ хүрээд ир. Шинээр эхэлье. Бүх зүйл болно.
Мэн: Та нар намайг цагдаад өгнө гэдгийг би мэдэж байна. Та нар эцэг эхчүүдийг би хэзээ ч хараагүй юм байна. Та нар төрсөн охиноо цагдаад өгмөөр байна уу? Та эцэг эх байх эрхгүй.
Си: Цзян Мэн, чи яагаад бүх зүйлд бусдыг буруутгадаг юм бэ? Чамайг энэ мухардалд хүргэсэн зүйл чинь чиний өөрийн сул тал, чадваргүй байдал, гэтэл үүнд гэр бүл, эцэг эхийгээ буруутгадаг. Чи миний амьдралыг хараагүй гэж үү? Чи намайг жаргалтай байдаг гэж боддог уу? Ядаж л чамайг хайрладаг ээж аав чинь байна. Чи надаас ч илүү аз жаргалтай. Чи үүнийгээ үнэлж байсан уу? Би буруу зүйл хийгээгүй.
Мэн: Би.. ямар ч муу юм хийгээгүй. ямар ч муу юм хийгээгүй! Би буруу зүйл хийх ёсгүй! Би буруу зүйл хийх ёсгүй!
--------------------------------------------------------------------------------------
Мэн: Тэгээд, хэрэв цагдаа ирвэл яана гэж? Хэрэв би та нарын нэгийг хулгайлбал би яг та нар шиг болж чадна. Би чадна... Би зугтаж чадна! Одоо би баян болсон, хэн ч намайг дорд үзэхээ болино.
Си: Цзян Мэн, чи бүх мөнгийг шилжүүлсэн гэж бодсон уу?
Мэн: Юу гэсэн үг юм?
Си: Чамд ирсэн хөрөнгийн шилжүүлгийн мэдэгдлийг би хуурамчаар үйлдсэн юм. Мөнгийг чиний мэдэхгүй данс руу шилжүүлсэн.
Мэн: Линь Си, чи яагаад үргэлж надтай зууралддаг юм бэ? Одоо надад байгаа бүхнийг би олж авах гэж ямар их зүдэрснийг чи мэдэх үү? Яагаад чи үргэлж надад саад болдог юм бэ? Та нар шангаа хүртэх л болно! Би удахгүй түүний дүр хувилна! Систем, өөрчлөлт! Систем, би чамд тушааж байна, хурдан өөрчлөөч! Яагаад? Би яагаад өөрчлөгдөхгүй байна аа?
Эр: Солилцоо бүтэлгүйтлээ! Солилцооны хугацаа дууссан! Систем удахгүй жагсаалаас гарна!
--------------------------------------------------------------------------------------
Мэн: Намайг хуурсан ч гэсэн би та нарыг бүгдийг нь дагуулаад доош нь чирнэ! Би төрөхөө өөрчилж чадахгүй ч чамайг яаж хуурахаа сонгож чадна!
Аав: Мэнмэн, надад хутгаа өг!
Ээж: Хөгшөөн!
Аав: Энэ бүхэн аавынх нь буруу! Үгүй ээ, энэ Мэнмэнгийн буруу биш!
Ээж: Хөгшөөн!
--------------------------------------------------------------------------------------
Си: Чи энд үүрд нуугдана гэдэгтээ итгэлтэй байна уу? Явцгаая. Эцэг эхтэйгээ уулз!
Мэн: Үгүй ээ. Би хаашаа ч явахгүй!
Си: Хэрэв чи явахгүй бол би ч бас явахгүй!
--------------------------------------------------------------------------------------
Си: Тэр миний найз! Та нар түүнийг дахиад айлгаад үзээрэй!
--------------------------------------------------------------------------------------
Си: За, боллоо. Явцгаая, би чамайг нэг газарт аваачина.
--------------------------------------------------------------------------------------
Си: Би Линь Си
Мэн: Би Цзян Мэн.
2: Чи энэ хоёр өдөр хаана байсан юм бэ?
Гу: Линь Си, би чамайг зөндөө их хайлаа! Явцгаая, надад чамд хэлэх юм байна! Линь Си, би чадсан! Эцэг эх хоёр бидний харилцааг зөвшөөрсөн! Одоо би чамайг хамгаалж байх болно!
Төгсөв
Back to episodes Go home