On her coming-of-age day she bought a grave for herself
Үргэлжлэх хугацаа: 117мин
Линк: https://www.youtube.com/watch?v=WrSWCeLX-vU
Гол дүрүүд:
Тан: эм, Тан Ли өргөмөл охин
Юн: эр, Пэй Юншао, баян айлын залгамжлагч
Ш: эм, Шиао Юэ
Нө: эр, Тан ноён
Эх: эм, Тан хатагтай
Аав: Тан Лигийн аав
Ээж: Тан Лигийн ээж
Я: эр, Яан Шумин, Тан Лигийн сүйт залуу
Тан: 18 настайдаа би бүх мөнгөө шавхаад оршуулгын газар худалдаж авсан.
Эм: Бүсгүй. Ийм залуу хүн байж… яагаад оршуулгын газар авч байгаа юм?
Тан: Би удахгүй үхэх болохоор...
Эм:Чамд сануулахад энэ газрын орчин нь сайн боловч... их хол байдаг. Гэрийнхэн чинь жил болгон очиж чадахгүй байх. Энийг авна гэдэгтээ итгэлтэй байна уу?
Тан: Итгэлтэй байна.
Эм: Тэгвэл энд гарын үсгээ зурчиих.
Тан: Тэд нарыг...дахиад харах хүсэл алга... Ах аа.
Юн: Тан Ли. Шиао Юэд цус хэрэгтэй байна. Явъя.
Тан: Энэ бол Пэй Юншао. Си хотын хамгийн баян хүний залгамжлагч. Бас миний сүйт залуу. Бүгд л тэрнийг надад галзууртал дурласан гэж боддог. Би ч гэсэн тэгж боддог байлаа.
Юн: Явъя. Тийшээ. Сувилагч аа. Шинжилгээ авах хэрэггүй. Цусны бүлэг нь RH/ар эйч/ сөрөг. Шууд ав. А Ли, уучлаарай. Би сандраад чамайг өвтгөчихлөө. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Шиао Юэгийн байдал түр зуурынх. Нэг их цус авахгүй. Алив.
Эх: Тан Ли. Чи хаана байсан юм? Чамайг эгчийнхээ дэргэдээс холдож болохгүй гэж хэлсэн байх аа? яагаад үгэнд ордоггүй юм?
Нө: Тан овгийнхон чамайг найман жил тансаг амьдралаар амьдруулсан. Дээд зэрэглэлийн боловсрол эзэмшүүлсний хариуд цусаа өгөх тийм хэцүү байна уу?
Эмээ: Тэрнийг зооринд хорь. Шиао Юэд цус хэрэгтэй үед л гаргаж бай.
Юн: Ах аа. Эгч ээ. Одоо болно. Тан Лийд цус хэрэгтэй. Сувилагч аа.
Тан: Тан овогтынхон намайг өргөж авсан. Шиао Юэ бие муутай болохоор би тэрэнд цусаа өгдөг явуулын цусны банк. Энд гэрт надад санаа тавьдаг хүн ганц ч байхгүй.
Бүгд: Төрсөн өдрийн мэнд хүргэе ээ. Төрсөн өдрийн мэнд хүргэе.
Нө: Сайн сайхныг хүсье.
Эх: Хүслээ хэл.
Бүгд: Тийм ээ.
Эмээ: Ач охиндоо төрсөн өдрийн мэнд хүргэе.
Ш: Баярлалаа, эмээ.
Ю: А Ли. Шиао Юэ та хоёр нэг өдөр төрсөн шд. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Энийг би чамд бэлдсэн.
Тан: Юншао ах аа. Би анх удаа л төрсөн өдрийн бэлэг авч байна. Баяр...
Юн: Энэ Шиао Юэгийнх.
Ш: Юншао ах аа, баярлалаа. Миний хамгийн сайхан төрсөн өдөр.
Эх: Миний охин улам хөөрхөн болох болтугай.
Ш: Баярлалаа ээж ээ.
Тан: Пэй Юэшао л надад санаа тавьдаг гэж боддог байлаа.
Ш: Юншао ах аа, Тан Литай битгий бүс тавь.
Юн: Тэгж байж л чамайг цусаар хангаж чадна. Тэр өөр хүнтэй суучихвал, хэн чамд цусаа өгөх вэ?
Ш: За яах вэ. Юншао ах аа, та хамгийн мундаг шүү.
Тан: Намайг хамгаалдаг ганц хүн хүртэл намайг цусны донор болгохын тулд надаас урвасан.
Эх: Миний сайхан охин. Дээрдэж байна уу? Сэтгэл өвдөөд байх юм.
Юн: Шиао Юэ. Бие чинь сайжирч байна уу?
Ш: Хамаагүй дээрдсэн.
Юн: Сайн байна. Тахины шөл уу, биед сайн.
Ш: Юншао ах аа, би идмээргүй байна. Дүү зөндөө цус өгсөн болохоор шөлөө тэрэнд өгчих.
Юн: За яах вэ. Тэгвэл хүчлэх хэрэггүй. Чи цусаа өгсөн, шөл уугаад биеэ тэнхрүүл.
Ш: Юншао ах аа.
Юн: Шиао Юэгийн бие сул байгаа. Би очоод хараадахъя. Шөлөө уухаа мартав аа.
Тан: Намайг цус багадалттай болно гэж айж байна. Тэгвэл би Тан Шиао Юэд хэрэггүй болно.
Юн: Би ирлээ. Өөр юм идэх үү?
Ш: Тэгье.
Тан: Хамаагүй ээ, би тэртэй тэргүй зургаа хоногийн дараа үхнэ. Тэдний нүдэнд дахиад үзэгдэхгүй. Дахиад тав хоног, тэгээд би явж болно.
Эх: Тан Ли, Шиао Юэ эмнэлгээс гарсан. Хурдан буугаад ир.
Эмээ: Шиао Юэ өнөөдөр эмнэлгээс гарсан. Миний охин сайн идээрэй.
Юн: Алинаас нь идэх вэ? Энэ үү? Май.
Ш: Баярлалаа, Юншао.
Юн: Зүгээр ээ. Тан Ли. Цус өгөөд хэд хоносон байж яагаад цонхигор байгаа юм?
Эх: Шиао Юэд жаахан цус өгөө л биз. Хэд хоног алга болчихсон. Чи хаана байсан юм?
Нө: Яг үнэн. Гадуур тэнэхээ боль гэж чамд хэдэн удаа хэлэх ёстой юм бэ? Чамд ямар нэг юм болох юм бол Шиао Юэ яах бож байна?
Юн: Тан Ли, чи ингэж олон хоногоор алга болж байгаагүй. Яагаад надад хэлээгүй юм?
Ш: Юншао ах аа, тэрнийг буруутгах хэрэггүй. Би өнөөдөр эмнэлгээс гарсан. Бүгд надад бэлэг өгсөн.чинийх хаана байна? Надад юу авсан бэ?
Эмээ: Шиао Юэ, тэнэглэх хэрэггүй. Чамайг энд байлгахыг хүсч байгаа байлгүй. Юу гэж чамд бэлэг авах юм?
Тан: Уучлаарай, би юу ч бэлдээгүй.
Нө: Тан Ли. Яаж яриад байгаа юм?
Ш: Аав аа. Уурлах хэрэггүй. Тан Лийд надад өгөх ганц л бэлэг байгаа. Тэр бол... Ирэх сард би Юншаотай сүй тавина. Чи ирж бид нарт баяр хүргэнэ биз дээ? Бид хоёрт аз жаргал хүсэх үү?
Тан: Сүй тавих аа?
Юн: Тан Ли. Шиао Юэд хугацаа бага үлдсэн. Тэрний хүссэн бүгдийг биелүүлж өгөх хэрэгтэй. Бид хоёр зүгээр л жүжиглэж байгаа юм. Би ганцхан чамтай гэрлэнэ.
Тан: За яах вэ. ойлголоо.
Эмээ: Хүлээ. Лю үйлчлэгч өрөөг чинь цэвэрлэж байгаад чиний тээшийг олсон гэсэн.
Юн: Тан Ли, хаачих гэж байгаа юм? Яагаад надад хэлээгүй юм?
Тан: Би хугацаандаа багтааж зураг зурах ёстой. Юнанд очиж санаа олох санаатай.
Эх: Ямар зураг вэ? Юун санаа? Чамайг байхгүйд Шиао Юэд ямар нэг юм болох юм бол хэн тэрэнд цусаа өгөх юм?
Эмээ: Сайн сонс. Халаасны мөнгийг нь хас. Гэрээс гаргах хэрэггүй, зураг зурахаа ч болно. Шиао Юэгийн дэргэд байлга.
Нө: Юншао, чи юу гэж бодож байна?
Юн: Тан Ли. Би дээд давхарт чамд өрөө бэлдчихье. Тэнд зурагаа зурж болно. За юу?
Тан: Мэдээж. Пэй Юншао. Тан Шиао Юэ явуулын цусны банкаа алдчихна гэж айж байна уу.
Юн: Орж амар. Эмээ, хоолоо ид. Алив, идээрэй.
Эмээ: Шиао Юэ, сайн идээрэй.
Тан: Зүгээр ээ.
Ш: Амттай байна.
Юн: Би амтлаадахъя.
*******************
Тан: Гурав хоног. Гуравхан хоног үлдлээ.
Ш: Хөөе. Маргааш Юншао бид хоёрын сүй тавих ёслол болно. Энэ даашинз надад хэрэггүй. Чи авч болно. Нээрэн, маргааш ирэхээ мартав. Бид нар чиний ирэхийг хүлээж байгаа шүү.
Тан: Хүлээ. Чиний сүй надад ямар ч хамаагүй. Бас чамаас би юу ч авахгүй.
Ш: Чи... Туслаарай. Хүн байна уу? Хурдлаарай...
Эм: Тан Ли, Шиао Юэг ус руу түлхчихлээ.
Тан: Ах аа, авраарай. Би сэлж чадахгүй. Би хоёр хоногийн дараа үхнэ. Тэрнээс юу ч хүлээх хэрэггүй байсан юм.
Юн: Шиао Юэ. Чи зүгээр үү? Ухаан ор...
Ш: Юншао ах аа, би үхэж байна уу?
**************
Тан: Байна уу?
Лю: Тан авхай. Таны бүх эд зүйлсийг хайлуулчихлаа/шатаачихсан. Нэг юмыг яахаа мэдэхгүй байна. Танд шуудангаар явуулчихсан.
Тан: Ойлголоо. Ор ор.
Лю: Хоёрдугаар авхай. Ашгүй та сэрчихэв үү. Таныг ухаангүй байхад энэ илгээмжээр ирсэн. Таны 18 насны төрсөн өдрөөр залуу ноёны танд бэлэглэсэн сарнай. Тэр үед хүн болгон танд атаархаж байсан.
Тан: Лю эгч ээ. Намайг усанд унасны дараа хэн аварсныг хэлээд өгөөч.
Лю: Үгүй ээ, Пэй ноён биш. Хамгаалалтын ажилтан таныг гаргасан. Та тэрний сүйт бүсгүй. Гэтэл таныг живж байхад тэр Шиао Юэнд авхайд л санаа тавьж байсан. Мэдэхгүй хүн тэр хоёрыг дурлалт хосууд гэж бодох байх. Залуу ноён Пэй ирж байна. Тэр танд хайртай хэвээрээ.
Тан: Ах аа.
Эх: Тан Ли. Чамаас болж Шиао Юэ ухаан алдаж, эмнэлэгт хэвтчихээд байна. Гэтэл чи энд яриад хэвтэж байна уу?
Нө: Тахилгын танхим руу яв.
Юн: А Ли. Тахилгын танхимд очоод, буруугаа хүлээ. Тэгвэл би чамайг харж үзээч гэж гуйя. Яв.
Нө: Тан Ли, Тан овгийнхон чамайг 18 жил өсгөсөн. Чи үргэлж Шиао Юэд атаархдаг байсан ч бид нар чамд муу юм санаагүй. Гэтэл миний охиныг живүүлнэ гэнэ ээ?
Эх: Юншао Шиао Юэг авраагүй бол миний охин чам шиг талархаж мэддэггүй амьтнаас болж сүйрэх байлаа.
Тан: Танай гэр бүл... сохор бас өрөвдөх сэтгэлгүй.
Эмээ: Яаж яадаж байна аа? Манай өвөг дээдсийн өмнө худлаа ярина гэнэ ээ? Гэр бүлийн шийтгэлээр шийтгэ.
Нө: Мэдлээ.
Юн: Ах аа. Тан Ли миний сүйт бүсгүй. Би яриад үзье. А Ли. Зүгээр л уучлалт гуй. Тэгвэл бүгд дуусна.
Тан: Пэй Юншао. Чи надад итгэхгүй байх шив.
Нө: Зөрүүдэлсээр л байна уу? Алив Юншао, холд.
Эмээ: Гэр бүлийн хуулиар нэн даруй 20 удаа ташуурд.
Нө: 20 удаа ташуурдана. Эхнийх нь.
Юн: Ах аа.
Эмээ: Юншао. Тан Ли шийтгүүлэх ёстой. Энэнээс сургамж авах ёстой.
Эх: Тийм ээ. Юншао, Шиао Юэ эмнэлэгт амьд үлдэхийн төлөө тэмцэж байгаа.
Юн: А Ли. Шиао Юэ, эрчимт эмчилгээний тасагт маш муу байгаа. Ахаас хурдан уучлалт гуй, тэгвэл шийтгэхгүй.
Тан: Пэй Юншао. Би буруу юм хийгээгүй. Би бууж өгөхгүй.
***************
Тан: Би буруу юм хийгээгүй. Би бууж өгөхгүй.
Эх: Зөрүүдэлсээр байх шив. Юншао чамд хичнээн хайртай билээ. Хэрэггүй амьтан.
Нө: Муу өөдгүй эм.
Тан: Хайр аа? Хайр гэж Шиао Юэгийн хүсээгүй бугуйвчийг, тэрний дурлаад хаясан сарнайг өгөхийг, идэхийг хүсээгүй тахианы шөл өгөхийг хэлэх үү? Энэ чиний хайр юм бол Шиао Юэд яагаад адилхан хандахгүй байгаа юм?
Юн: Чи Шиао Юэ биш.
Тан: Тийм ээ, бид хоёр өөр. Би чамайг миний ертөнц гэж боддог байсан, харин чи Шиао Юэг тойрон эргэлддэг. Би зүгээр л гэнэн, хүнд амархан хууртдаг цусны банк байсан. Чи миний эрх чөлөөг булааж, миний хүсэл тэмүүллийг хорьсон. Надад ойртсон цагаас би зөвхөн тэрний орлогч байсан.
Юн: А Ли.
Тан: Хамаагүй ээ. Тэртэй тэргүй чи дахиад намайг олж харахгүй.
Юн: Тан Ли. Би чиний хийсэн алдааг дахиж гаргахгүй. Гэхдээ намайг уурлуулах гэж санаатай ийм юм ярих хэрэггүй. Ойлгов уу?
Тан: Намайг ааш гаргаж байна гэж бодож байна уу?
Эх: Байна уу? Юу? Шиао Юэ ухаан орсон? Юншао.
Юн: Би эмнэлэг рүү явлаа. Тан Ли, Шиао Юэ ухаан орсон гэж байна. Би чамайг уучил гэж ятгана аа. Аашлахаа боль.
Эм: Хатагтай Тан Ли, маргааш таныг машин очиж аваад, чандарлах ёслолд хүргэж өгнө.
******************
Эм: Хөөе. Энэ Тан Ли биш үү? Шиао Юэг ус рүү түлхээд, үхтэлээ зодуулсан гэсэн байх аа? Одоо болтол Юншаогаас зүүгдсээр л байгаа юм уу?
Ш: Тэгж ярих хэрэггүй. Би дүүгээ аль хэдийн уучилчихсэн. Өнөөдөр Юншао бид хоёрт баяр хүргэхээр ирсэн юм.
Тан: Гамшиг чамайг дайрч, хүсэл бүхэн чинь бүтэхгүй байг.
Ш: Чи...
Юн: А Ли. Шиао Юэ бид хоёрын сүй зүгээр л тэрний хүслийг гүйцээж байгаа гэж хэлсэн байх аа?
Нө: Шиао Юэгийн бие сул байгаа. Тан Ли, Шиао Юэгээс уучлалт гуй. Яг одоо.
Тан: Би яасан ч уучлалт гуйхгүй.
Юн: Эгч ээ. Ах аа. Тан Лийг дарамтлахаа боль. Энд, чимээгүй байж бай. Шиао Юэгийн байдал тогтворгүй байгаа. Цус хэрэг болж магадгүй.
Тан: Ойлголоо.
Нө: Тэрнийг тоох хэрэггүй...
Эм: Хатагтай Тан, машин 20минутын дараа очино.
Юн: Тан Ли, чи миний хувьд хорвоо дэлхий. Хоёулаа сүй тавья.
Тан: Пэй Юншао, одооноос бид хамааралгүй хүмүүс.
Лю: Хоёрдугаар авхай.
Тан: Лю эгч ээ. Энэ захиаг Пэй Юншаод хүргээд өгчих.
Эм: Хатагтай Тан, машин гадаа хүлээж байна.
Тан: Пэй Юншао. Чи хайртай хүмүүсээ түлхэж, хэрэггүй хүмүүсийн араас гүйдэг. Би дахиад чамайг хүлээхгүй.
*************
Ш: Юншао ах аа, сөхөрч суугаад, бөгжөө зүүгээрэй.
Юн: Би...
Ш: Юншао ах аа. Иймхэн юмнаас татгалзахгүй биз дээ?
Юн: Шиао юэ, надтай гэрлэх үү?
Ш: Тийм ээ.
Лю: Пэй залуу ноёнтон. Тан Ли авхай, явчихлаа.
Юн: Юу?
Лю: Яадаг билээ? Тан Ли авхай явчихлаа.
Юн: Лю эгч ээ. Та юу яриад байна аа? Яг одоо Тан Ли руу залгаадахъя.
Эм: Сайн байна уу, таны залгасан дугаар ашиглалтанд байхгүй байна. Дугаараа шалгаад дахин залгана уу.
Лю: Залуу ноён Пэй, хамаагүй ярьж байгааг уучлаарай. Та үнэхээр Тан Ли авхайд сайн бол хурдан хайж олсон нь дээр байх. Бүрмөсөн алдаад, оройтсон хойно нь харамсах юм болох вий.
Юн: Тан Ли хэзээ ч намайг орхихгүй. Намайг Шиао Юэтэй сүй тавьж жүжиглэж байгаа болохоор уурлачихсан байгаа. Тэгээд нуугдаж байгаа юм.
Нө: Байна уу? Яасан бэ? Чи... сая юу гэсэн бэ?
Юн: Ах аа, юу болсон бэ? Тан Лигаас сураг байна уу?
Нө: Тан Ли хаана байгааг би мэдэх юм шиг байна.
Юн: Хаана байна?
Нө: Данжиан гудамжны 51тоотод.
Юн: Машин бэлд...
Нө: Юншао. Орохоос өмнө сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай.
Юн: Юунд бэлдэх гэж? А Ли надад уурлачихсан байгаа. Жаахан аргадаад тайвшруулахад болно. Энэ хэн бэ?
Эм: Эрхэм ээ, та хатагтай Тан Лийн оршуулганд ирээ юу?
Юн: А Ли... оршуулга аа? Яаж ийм юм...
Тан: Би чамайг миний ертөнц гэж боддог байсан, харин чи Шиао Юэг тойрон эргэлддэг. Би зүгээр л гэнэн, хүнд амархан хууртдаг цусны банк байсан. Чи миний эрх чөлөөг булааж, миний хүсэл тэмүүллийг хорьсон. Надад ойртсон цагаас би зөвхөн тэрний орлогч байсан.
Юн: А Ли.
Тан: Хамаагүй ээ. Тэртэй тэргүй чи намайг дахиад олж харахгүй.
Эх: Юншао. Чи зүгээр үү?
Нө: Юншао. Тайвшир. Энэ худлаа байх. Ли тийм амар хүн биш. Яаж ч байсан үхэх хүн биш.
Юн: Таны зөв. А Ли уурлачихсан байгаа. Намайг яаасан ч орхихгүй. Энэ булшийг хурдан зайлуул. Би гурав хүртэл тоолно. Лийг аваад ир. Гурав. Хоёр. Нэг...
****************
Эх: Тан Ли үнэхээр үхсэн гэж үү?
Нө: Тийм байх боломжгүй. Сүүлийн үед их хачин байсан. Шиао Юэг хорлоод байсан. Одоо бас зугтчихлаа. Бүгд анхаарал татах гэсэн оролдлого.
Эх: Шиао Юэ ганцаараа айж байгаа байх. Эмээ рүү залга. Хурдан очиж аргадъя.
Нө: Тэгье, явъя.
Эр: Тан Ли явчихсан гэсэн үү?
Ш: Аль эрт явах байсан юм. Олон жил сул дорой болж жүжиглэсний хариу гарлаа. Би тэрнийг албаар ус руу түлхсэн юм. Даанч тэр муу үхээгүй. Жинхэнэ жоом.
Эм: Шиао Юэ. Чи Пэй Юншаод тийм сайн юм уу?
Ш: Тан Ли тэрэнд хайртай. Хүсээгүй зүйлээ тэрэнд өгч байхаар сүйтгэсэн нь дээр. Ашгүй тэр муу алга боллоо. Сайн юм боллоо. Сул дорой гүнж болт жүжиглэх хэрэггүй боллоо.
Юн: Тан Шиао Юэ.
******************
Юн: Тан Шиао Юэ.
Ш: Ээж ээ. Аав аа. Юншао ах аа. Би тайлбарлая.
Юн: Би чиний хэлсэн бүгдийг сонссон. Чи яаж шалтаг хэлж чадаж байна аа?
Эх: Шиао Юэ. Тан Лийг өргөж авсан өдөр л би чамд тэрнийг ганц охин гэж хэлсэн. Тэр олигтой хоол ч хороохгүй. Яагаад тэрнийг хөөж байгаа юм?
Нө: Яахаараа бидний мах цусны тасархай ийм хэрцгий байдаг байна аа? Чамд үнэхээр урам хугарч байна.
Эмээ: Чи Тан Лийг зальтай гэсэн. Би тэрнээс олон жил болгоомжилсон. Өдөр шөнөгүй манасан ч, хулгайч бидний дунд байж.
Ш: Ээж ээ. Аав аа. Манай байшин шатсаныг мартаа юу? Би өөрийгөө ч хайрлахгүй та нарыг аварсан. Эмээ. Таныг Эйч-1 Эн-1 тусахад би халдвар авахаас айлгүй таныг өдөр шөнөгүй сахисан. Би хэний ч хийж болох жижигхэн алдаа гаргасан. Яагаад намайг загнаад байгаа юм бэ?
Юн: Жижиг алдаа? Яаж өөрийгөө өмөөрч чадаж байна аа?
Ш: Юншао ах аа. Та миний “үүрийн гэгээ” гэдэг зурганд дуртай гэсэн. Намайг танд итгэл найдвар өгдөг гэсэн.
Юн: Шиао Юэ, энэ зургийг... үнэхээр чи зурсан юм уу?
Ш: Тийм ээ. Тэгсэг, Юншао ах аа. Би өөрөө зурсан. Таалагдаж байвал би танд өгье. Би хэзээ ч хоол хйиж байгаагүй. Гэхдээ таныг баншинд дуртай болохоор би шөнөжин хийж сурсан. Юншао ах аа… би танд банш хйисэн. Би таны төлөө тийм их юм хийсэн. Ганц удаа намайг уучилж болохгүй гэж үү?
Юн: Би...
Ш: Юншао ах аа. Миний буруу байсан ч, Тан Ли үнэхээр таныг боддог байсан бол яагаад таныг хаяж байгаа юм?
Лю: Худлаа ярьж байна.
*************
Лю: Худлаа ярихаа боль. Ноён Пэй, би Тан Шиао Юэ авхайг илчлэхээр ирлээ.
Эх: Лю эгч ээ, та яаж…
Лю: Та нар бүгд тэрэнд хууртаж байна. Энэ олон жил тэр та нарын төлөө юу ч хийгээгүй. Тэрний сая хэлсэн болгоныг Тан Ли авхай хийсэн юм.
Эх: Юу гэнэ ээ?
Лю: Тэр жил гал гарахад Тан Ли авхай өөрийгөө ч бодохгүй та нарыг аварсан. Таазны тулгуур мод тэрний дээрээс унаж, нуруу нь гэмтсэн.
Эх: Манай Шиао Юэ чамайг аварлаа.
Лю: Тан эзэгтэй, тэр жил таныг халдварт өвчнөөр өвдөхөд Тан Ли авхай таныг өдөр шөнөгүй сахисан. Өндөр халуурч амиа алдах дөхсөн. Ноён Пэй, тэр “Үүрийн гэгээ” гэдэг зураг үнэндээ... Тан Ли авхай зурсанх юм.
Юн: Үүрийн гэгээ.
Лю: Гэр бүлийн дарамт, стресст автсан байхад чинь Тан Ли авхай танд итгэл найдвар өгөх гэж “Үүрийн гэгээ” зургийг зурсан юм. Ноён Пэй их дарамтанд байгаа. Хоолоо ч идэхгүй. Шөнө ч унтахгүй байгаа.
Тан: Энэ янзаараа өвдөнө гэсэн үг. Сэтгэл санааг нь өргөх хэрэгтэй. Дэлхийн нэрийн өмнөөс танд баяр басал хүсье, ах аа.
Лю: Гэхдээ Шиао Юэ Тан Ли авхайн сайхан сэтгэлтэйг мэддэг болохоор бүгдийг нь өөрөө хйисэн гэж хэлсэн. Тэрнийг сүрдүүлж дуугүй болгосон.
Ш: Яах гэж миний зурган дээр нэрээ бичсэн юм? чи бол зүгээр л царайнаас цаашгүй өргөмөл охин. Энэ ямар ч хэрэггүй зураг, чиний гэсэн болгон минийх. Над руу хялалзахаа боль. Юншао ахад хэлэх юм бол чамайг яг одоо хөөнө гэж мэд. Юншао ах аа, тийм биш ээ. Би Тан Лийд дүү шигээ ханддаг байсан. Та харсан биз дээ.
Лю: Тэнгэр бүхнийг харж байгаа. Олон жил... та тэрнийг өргөмөл гэж доромжилж, байнга дээрэлхэж, гүтгэдэг байсан. Эцэг эх нь үл итгэж, найз залуу нь хүртэл тэрийг ашиглахаас өөр юм мэддэггүй.
*****************
Лю: Тэрний хайртай найз залуу нь хүртэл тэрийг ашиглахаас цаашгүй.
Юн: Тан Ли намайг Шиао Юэд ойр байгааг мэдээд бид хоёрыг холдуул гэж танд мөнгө өгөө юу?
Лю: Тохиролцсон? Шиао Юэ авхай Тан Ли авхайн халаасны мөнгийг сар болгон хулгайлдагийг мэдэх үү? Гутал ч авч өмсөх мөнгөгүй байсан. Надад ямар мөнгө өгөх юм?
Эх: А Ли, удахгүй шинэ жил болно. Энэ мөнгөөр шинэ хувцас авч өмсөөрэй.
Ш: Одооноос халаасны мөнгөө надад өгч бай. Тэгэхгүй бол хохь чинь шүү.
Юн: Тан Лигийн халаасны мөнгийг авдаг байсан юм уу? Ноён хатагтай Тан, та нар мэдэж байсан уу?
Эх: Тийм байх боломжгүй. Манайх тэр зэргийн халаасны мөнгөөр дутахгүй. Мөнгө хэрэгтэй бол хэлэхэд л болно. Би...
Тан: Аав аа, ээж ээ. Эгч миний халаасны мөнгийг авчихсан. Надад мөнгө өгч болох уу? Би дараа буцаагаад өгье.
Эх: Бүгдийг нь үрчихээд эгчийгээ буруутгаж байна уу?
Тан: Үгүй ээ. би үнэн хэлж байна.
Эх: А Ли надад хэлэх гэж оролдсон, гэхдээ би итгээгүй. Би тэрнийг загнасан. Надаас болж.
Лю: Тан Ли авхай Тан овогтынд ирсэнээс хойш би тэрнийг хардаг байсан. Бас тэрнийг сүрдүүлж, цусны банк болгож ашиглаж байхыг харсан. Тэрний хийж сурсан баншийг хүртэл өрөвдөлтэй, дуураймал гэж доромжилсон.
Тан: Ах аа. Ах аа, та ходоод муутай. Би танд банш хийсэн. Идээд үз.
Ш: Тан Ли. Энэ миний Юншаод зориулж шөнөжин хийсэн банш байна. Яаж хүний хийсэн юмыг өөрөө хийсэн гэж хэлж чадаж байна аа? Хүний хөдөлмөрийг ингэж болдог юм уу?
Тан: Ах аа, би...
Юн: Сармагчин шиг гэдэг үг ямар утгатайг мэдэх үү? Бусдыг дуурайж цагаа үрж байхаар өөртөө шинэ гутал худалдаж ав. Би Тан Лийг буруу ойлгож. Би тэрнийг дуураймал, хувцасаа тохируулж өмсдөггүй гэж хэлсэн. Гэтэл тэр өөртөө итгэлгүй, бас хэн ч тэрэнд санаа тавьдаггүй байж. Би хүртэл.
Ш: Ээж ээ, аав аа. Би төрсөн охин чинь байна. Эмээ, би таны төрсөн ач охин. Юншао, бид хоёр багын хайртууд. Хэзээний л байнга хамт байсан. Та намайг үүрд хайрлана гэсэн. Лю үйлчлэгч, чамд нотлох баримт байхгүй. Юншао бид хоёрын харилцаанд саад болохоо боль.
Лю: нотлох баримт байхгүй гэж хэн хэлээ вэ? 18жилийн өмнөөс би... Тан Ли авхайг харж байна. Өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсныг нь би мэднэ. Гэтэл саяхан яагаад ч юм тэмдэглэлийн дэвтрээ шатаачихсан байсан. Би шатаж байхад нь галыг нь унтрааж авсан юм. Дотор нь юу байгааг өөрсдөө хар.
Ш: Юншао битгий хар. Бүгд худлаа.
Тан: 2017 оны 9-сарын 27. Хичээлийн эхний өдөр. Ангидаа хамгийн сайн сурлагатай болохоор надад Юншаотай хамт тайзан дээр үг хэлэх боломж олдсон. Сайхан боломж... Даанч эгч намайг тэрнээс хол бай гэж анхааруулсан. Бүр намайг дээрэлхсэн. Намайг бүтэн өдөржин угаалгын өрөөнд түгжсэн.
Ш: Миний үгийг сонсоогүй юм уу? Өнөөдөр чамайг мартахгүй болтол чинь сургаад өгье.
Юн: Тан Ли. Тан Ли, чи энд байна уу?
Тан: Ах аа.
Ш: Юншао. Тан Ли энд байхгүй.
Юн: гэхдээ сая Тан Лигийн дуу сонсогдсон.
Ш: Андуурсан байх. Юншао, миний бие муу байна. Намайг гэрт хүргээд өгөөч.
Юн: Тан Шиао Юэ. Тэгэхээр ахлах сургуульд гурван жил чи Тан Лийг дээрэлхэж байж.
Эх: Даанч Тан Ли дуугаа хураагаад, юбка өмсөхөө больчихсон юм. Би тэрнийг буруутгаж, хачин амьтан гэж боддог байсан. Тан Ли. Чи яачихаад байгаа юм бэ? Пэйгийнхэнтэй гэр бүлээрээ зоог барихыг мэдсээр байж, яагаад даашинз өмсөөгүй юм?
Нө: Тийм ээ. ийм чухал өдөр. Өөрийгөө хар даа. Мэдэхгүй хүн бол бид нарыг чамайг хайхардаггүй гэж хэлэх байлгүй.
Эмээ: Ичмээр юм.
Юн: Яагаад цонхийчихоо вэ? Бие чинь муу байгаа юм уу?
Тан: Ах аа...
Ш: Юншао. Дүүгийн сарын тэмдэг ирээд бие нь таагүй байгаа байх. Би хамт явъя. Та нар хоолоо идэж бай.
Юн: За. Чи явчихаад ир.
Лю: Тэр гурван жил Тан Ли авхай хүнд хэлбэрийн сэтгэл гутралд орсон. Өрөөгөө түгжээд, харанхуйд суудаг байсан.
Юн: Лю эгч ээ. Та яагаад надад хэлээгүй юм бэ?
Лю: Би авхайгаас асуусан. Би Тан Ли авхайгаас асуусан. Гэтэл надад “Хэлээд ямар хэрэгтэй юм? Найз залуу нь өөрийг нь эмзэг, шалихгүй амьтан гэж бодно” гэж хэлсэн. Ээж аав хоёр нь “хорон санаатай, анхаарал татах гэж оролдож байна” гэж хэлнэ. Хамгийн чухал нь энийг хэлэх юм бол Шиао Юэ тэрнийг улам дээрэлхэнэ.
Ш: Чамайг өнөөдөр А Литай хамт таслах ёстой байж. Шатаж үхвэл таарна.
Юн: Тэр өдөр чи атаархсандаа гал тавьж, Тан Лигийн ирээдүйг сүйтгэж, тэрнийг амьдаар нь шатаах гэж байж. Чи яаж гал тавьж чадаж байна аа?
Эмээ: Тэр галд бид нар бүгдээрээ үхэх шахсан...
Эх: Шиао Юэгийн ачаар бид нар амьд гарлаа.
Ш: Ээж ээ, та зүгээр үү?
Эх: Би зүгээр ээ. Тан Ли, чи яагаа ийм хорон санаатай юм бэ? Эгчдээ атаархаж, тэрнийг алах гэж байдаг.
Тан: Би яасан гэж гал тавих юм?
Ш: Тан Ли, яаж намайг гүтгэж чадаж байна аа? чиний тавьсан галаас болж бид нар үхэх дөхлөө. Би хүний өмнөөс буруу хүлээхгүй.
Нө: Хангалттай. Тайлбар тавихаа боль. Лю үйлчлэгч ээ, энэ өөдгүй хогийг зооринд хорь. Миний зөвшөөрөлгүйгээр хэн ч гаргаж болохгүй. Ойлгов уу?
Эх: Тэгэхээр тэр гал... Тан Ли биднийг аварсан байж шүү дээ. Би тэрнээс нүүр буруулсан. Бүр алгадсан.
Нө: би тэрнийг зооринд хорьсон. Хэд хоног ус, хоол ч өгөөгүй. Би юу хийчихэв ээ?
Юн: Тан Лийг тайлбарлах гэж оролдоход Шиао Юэ, чи болиулсан. Тан Шиао Юэ тэр чамд цусаа сайн дураараа өгдөг байсан. Чамайг хүндэлдэг байсан. чи Яаж ингэж чадаж байна аа? Яагаад?
Ш: Пэй Юншао, яагаад гэвэл би чиний жинхэнэ сүйт бүсгүй. Нэг муу өргөмөл, гадны амьтныг хөөх нь ойлгомжтой. Юу нь буруу байгаа юм?
Юн: Тан Шиао Юэ. Чи ийм хүн байжээ.
Ш: Тийм ээ. Би өчүүхэн, их зантай, атаархуу хүн. Энэ олон жил тэр бүх өвчин, цус хэрэгтэй гэсэн бүгд хуурамч байсан юм. Та нарын тэрнийг орхиж, миний төлөө гүйж байгааг чинь харах сайхан байсан. Та нарын сохор итгэл миний зугаа байсан.
Юн: Шиао Юэ, чи яаж ийм хэрцгий байдаг байна аа? Би чамайг буруу үнэлж.
Ш: Хэрцгий? Чи өөрөө л хэрцгий. Пэй Юншао. Чи их зангаасаа болж тэрнийг гомдоосон. Чи хэзээ ч тэрний хайрыг үнэлж байгаагүй. Одоо намайг буруутгах эрх чамд байхгүй. Тодорхой хэлчихье. Тэрнийг хамгийн их гомдоосон хүн нь чи. Пэй Юншао.
Юн: Би Тан Лигийн өмнө буруутай. Яг одоо тэрнийг олж, уучлалт гуйна.
Ш: Аль хэдийн чамайг хаячихсан. Юншао. Чи тэрнийг хэзээ ч олохгүй.
*****************
Нө: Талархаж мэдэхгүй амьтан. Ичгүүргүй золиг. Дуугүй болохгүй юу?
Ш: Амаа тат. Харин ч би Тан овогтын бүх шуугианыг илчилнэ. Тангийнхныг Си хотын сонины эхний нүүрэнд гаргаж, хотын элэг доог болгоно.
Эмээ: Ичгүүргүй. Жэнүан, Тан Шиао Юэг манай ургийн бичгээс хас. Нэрийг нь бүрмөсөн хас. Тан овогт ийм хог новш байх ёсгүй.
Нө: Мэдлээ.
Ш: Ээж ээ, аав аа. Миний буруу. Тан овогтын залгамжлагч нэрээ би алдаж болохгүй. Найзууд маань мэдэх юм бол намайг шоолно. Ичмээр юм. Ээж ээ. Би таны мах цусны тасархай. Таны хэвлийгээс төрсөн. Төрсөн охиноо хаяж болохгүй биз дээ? Орон гэргүй болгох гээ юу?
Эх: Тийм ээ. Чи миний гэдэснээс гарсан.
Ш: Гэхдээ ээж ээ, би таны төрсөн хүүхэд. Таны мах цусны тасархай. Ээжийн хайр дуусах ёсгүй. Би таныг алдахгүйн тулд тэгсэн юм. Ли байхгүй юм чинь, та нарын дуулгавартай охин байх болно. Ээж ээ.
Эх: Ли миний мах цусны тасархай биш ч гэсэн надад өөриймсөг байсан. Чиний хувьд би юу ч биш. Чи миний хайрыг ашиглаж чи надаар бусдыг олон удаа дарамталсан. Яаж намайг ашиглаж чадаж байна аа?
Эмээ: Жэншан, Шиао Юэг хөдөө явуул. Энэ галзуу амьтныг зүгээр орхивол дахиад хэдэн ч хүнийг хорлох юм билээ. Тэр аюултай. Хөдөө цөл.
Ш: Тэр заваан газар уу? Үгүй ээ. Яасан ч үгүй.
Нө: Ли энэнээс дор юм үзсэн. Зуны зусланг санаж байна уу? Ли тэнд хэд хоног хаягдсан. Тэгсэн ч амьд гарсан. Энэ цөллөгийг чи тэвчих ёстой. Гүйцээ.
Эмээ: Гурав хоногийн дараа Шиао Юэ хөдөө явна.
Ш: Юншао ах аа. Намайг авраач дээ. Намайг орон гэргүй болгомоор байгаа юм уу?
Юн: Эрхэм ээ, хатагтай. Охиноо өөрсдөө учрыг нь ол.
Ш: ээж ээ. эмээ. Аав аа.
Нө: Чи миний охин биш. Тавь.
Ш: Үхэж байхдаа таарна. Пэй Юншао. Чи Лийг хэзээ ч олохгүй.
*******************
Юн: Тан Ли, Шиао Юэд яаралтай цус хэрэгтэй байна. Дагаад яв. Сувилагч аа, шинжилгээ авах хэрэггүй. Тэрнийх Ар Эйч сөрөг. Цусыг нь шууд ав. Тан Ли, би дээд давхарт өрөө бэлдээд өгье. Тэнд зурагаа зурж бай. За юу? Байж бай, Шиао Юэгийн бие сайнгүй байгаа. Цус хээрг болж магадгүй. Надад хэцүү байхад Тан Ли л надад итгэл найдвар өгдөг байсан. Би сохор байж, шилийг сувд гэж харж. Миний хувиа хичээсэн хүйтэн зан А Лийг хөөсөн... Пэй овгийн гишүүдэд бүгдэд нь мэдэгд. Тан Лийг ол.
Эр: Мэдлээ. Залуу ноён Пэй, та хаашаа явж байгаа юм?
Юн: Тан Лийг хайж олно... Тан Ли надад ганц ч зураг үлдээхгүй байсан юм уу? Намайг үнэхээр уучлахгүй байхаар шийдээ юу?
Т: Залуу ноён Пэй, Тан Ли авхайг олж чадсангүй.
Юн: Олоогүй гэж юу гэж байгаа юм? Амьд хүн Си хотоос зүгээр алга болчихгүй.
Т: Хяналтын камерын бичлэгээс харахад Тан авхай агаарт замхарсан юм шиг алга болчихсон. Тан авхай үнэхээр...
Юн: Хайлтын хүрээгээ тэл. Си хотод байхгүй бол улс даяар хай. Улс даяар хайгаад олдохгүй бол дэлхийн хэмжээнд хай. Тан Лийг олох хүртэл бүх өнцөг буланг нэгж.
Т: Мэдлээ.
Юн: Тан Ли, чи хаана байна аа?
Т: Пэй ноён, шинэ мэдээ ирлээ. Тан Ли авхайн байж болох газрыг олсон.
Юн: Үнэн үү? Хаана?
Т: А, хотод, байрлал нь тодорхойгүй байна.
Юн: А хот оо?
Тан: Юншао ах аа. Би А хотод зураг зурмаар байна. Тэндхийн байгаль нь үнэхээр төгс.
Юн: Тан Ли, А хотод зураг зурмаар байна гэж байсан. Тан овогтынд хэл.
Т: Пэй ноён, энэ зөвхөн таамаг. Тэнд байхгүй байвал яах вэ? Дэмий л явна гэсэн үг.
Юн: Арван мянгад нэг боломж байсан ч бууж өгөхгүй. Тэрнийг эргүүлж авчирна.
****************
Эх: Юншао. А Ли энд байгаа гэдэгт итгэлтэй байна уу?
Нө: Тийм ээ, Юншао. Энэ тэр газар мөн юм уу? Энэ газрыг хар л даа. Нийтийн тээвэр ч явахгүй. Ийм хол, орхигдчихсон газар. Яах гэж ийм газар ирэх юм?
Юн: Үгүй ээ. А Ли, замбараагүй том хотоос явмаар байна гэж хэлж байсан. Нам гүм газар, ганцаараа тайван амьдрахыг хүсдэг байсан. Гэхдээ тэр үед би тэрийг ойлгоогүй.
Эх: Тийм дээ. Бид нар А Лиийн юу хүсдэг байсныг мэдэхгүй.
Нө: Тийм ээ. Тэрнийг олоод алдаагаа залруулъя.
Юн: Ноён хатагтай Тан, хурдан хайя.
Нө: За.
Эх: Юншао, тэр А Ли мөн үү?
Нө: Мөн байна.
Юн: Тан Ли байна. Явъя. А Ли. Тан Ли...
Тан: Хүүхдүүд ээ, ангидаа оророй.
Юн: А Ли, ашгүй чамайг оллоо. Бүх зүйл миний буруу байж. надад алдаагаа засах боломж өгөөч дээ?
Тан: Та андуурч байна. Би Тан Ли. Тан Шиао Юэ биш.
Эх: А Ли. Бид нар өнгөрсөн хугацаанд Шиао Юэ чамд юу хийснийг мэдэж байгаа.
Нө: Тийм ээ. Бид чамайг олон жил гомдоосон. Бид нар үнэхээр ичиж байна.
Юн: А Ли. Намайг уучлах аргагүй гэдгийг ойлгож байна. гэхдээ гуйя. Надад итгээч дээ. Чиний чин сэтгэл, үнэнч зан, гаргасан золиос би бүгдийг нь байх ёстой юм шиг бодож байж. Гуйя, надад дахиад ганцхан боломж өгчих.
Тан: Энэ гэмшил биш. Зуршлаа зөрчиж байгаа хэрэг. Би араас чинь гүйж, үгэнд чинь ордог байсан бол та тэрэнд бүхнээ зориулдаг байсан. Одоо эрх мэдэл гараа сольсон. Та нар тэрний ямар хүн бэ гэдгийг мэдэж авсан. Намайг аргадахаар ирж. Үнэнээ хэлье. Хагархай толь бүтэн болдоггүй юм.
Юн: Яагаад болохгүй гэж? Гуйж байна. Ганцхан боломж. Ганцхан, гуйж байна.
Тан: Пэй Юншао. Хэтэрхий оройтсон. Өнгөрснийг буцааж болохгүй.
Юн: Яагаад болохгүй гэж?
Тан: Энд... би төрсөн эцэг эхээ, бас хайртай хүнээ олсон.
Юн: Хайртай хүн гэнэ ээ? Энэ чинь юу гэж байгаа юм?
Эх: Тийм ээ, А Ли. Төрсөн эцэг эхээ олсон гэж юу гэж байгаа юм?
Тан: Сарын өмнө би энэ хотод нүүж ирсэн. Санамсаргүй Яан овогтын залуу ноён аварсан юм. Ян Шумин. Эрхэм ээ, тэврэхээ болихгүй юм уу?
Я: Яасан ууртай юм.
Тан: Юугаа хийгээд байгаа юм? Энэ залуу ноён Яаны газар нутаг. Чи зөвшөөрөлгүй орчихсон байна.
Я: Ян овогтын залуу ноён гэнэ ээ? Тэрэнд тийм сайн юм уу?
Тан: Манай гэрээс хурдан яв. Яах гээд байгаа юм? Дахиад ойртох юм бол цагдаа дуудчихна шүү. Аврах боломж байхад үх гээд орхилтой нь биш. Сэрчихсэн үү? Энэ зутан.
Я: Чи миний амийг аварлаа. Хэл. Хариуг нь юугаар төлөх вэ?
Тан: Төвөг удахгүй бол болох нь тэр. Зүгээр л хурдан эдгэ. Надад өөр юм хэрэггүй.
Я: Ийм залуугаараа, мөс шиг хүйтэн юм аа. Өнгөрснийг чинь мэдмээр санагдчихлаа. За за. Тоглохоо больё. Би Яан овогтын залгамжлагч. Би өртэй байх дургүй. Мөнгө авахгүй гэсэн болохоор... чи намайг харсан... эсвэл... өөрийгөө өгдөг юм билүү.
Тан: Дэмий юм ярихаа боль. Цагдаа дуудчихна шүү.
Я: Байж бай... Энэ зүүлтийг хаанаас авсан юм?
Тан: Миний төрсөн ээжийнх. Яах гээ вэ?
Я: Чи Шэн Яан байна. Шэн Яан, миний дүү. Ашгүй чамайг оллоо. Чамайг их олон жил хайсан. Мэдэж байна уу? Шэн ах аа, тэрнийг олчихлоо.
Тан: Тийм юм болсон юм. Та нар явцагаа. Удахгүй
Юн: А Ли, чи Яан Шуминыг сайн мэдэхгүй. Хэдхэн хоног. Хууртах хэрэггүй. Гэртээ харья. А Ли. Чи надтай зураг зурж, аялалаар явна гэж амалсан шд. Одоо миний бүх цаг зав чинийх. Хамт явъя. Намайг уучилчих л даа.
Тан: Бидний асуудал уучлаарай гэж хэлээд шийдэгдэхгүй.
Эх: А Ли. Миний буруу. Гэртээ харья л даа. Бид нар ч гэсэн алдаа засна.
Нө: Тийм ээ, А Ли. Аав нь буруу юм хийсэн. Би Шиэо Юэг хэтэрхий эрхлүүлсэндээ харамсаж байна. Тэрнээс болоод л ийм засрахгүй их зантай, дээрэлхүү болж байгаа юм. Чамайг анх дээрэлхүүлж, хамгаалалт хэрэгтэй байх би анзаарч хараагүй байна. Надад дахиад боломж олгооч дээ.
Тан: Та нар өнгөрсөн 18 жил энэ үгнүүдийг ганц удаа ч болов хэлж байсан бол би та нарыг шууд уучлах байсан юм. Даанч одоо оройтсон. Надад нөхөн төлбөр хэрэггүй. Одоо намайг ямар ч болзолгүй хайрладаг хүн байгаа.
Эх: А Ли. Битгий ингэ л дээ. Ээждээ дахиад ганцхан боломж өгчих. Гуйж байна.
Тан: Үгүй ээ, би тэр харанхуй руу буцахгүй.
Юн: Би уучлахын аргагүй алдаа гаргасан. Би чамайг хэтэрхий их зовоож, гомдоосон. Гэхдээ гуйж байна, би чамайг алдаж чадахгүй. Сүүлчийн удаа алдаагаа засах боломж олгооч дээ.
Тан: Юншао. Чиний гэмшил ямар ч үнэ цэнэгүй. Чиний хэлээд байгаа хайрын нөхөн төлбөр зүгээр л намайг ашиглаж Тан Шиэо Юэг хамгаалахын тулд. Тийм биз дээ? Орой болсон байна. Би явлаа.
Юн: А Ли.
Я: Тавь...
Тан: Яан ах аа.
Я: Бороо ширүүсч байхад ирэхгүй болохоор чинь ирлээ.
Тан: хуучин танилуудтайгаа таараад.
Юн: А Ли. Тэрнийг ах гэж дууддаг юм уу?
Тан: Манай хоёр гэр хэдэн үеэрээ дотно байсан. Бид хоёр багадаа сүй тавьсан. Тэр миний ах бас миний сүйт залуу.
Юн: А Ли. Намайг уурлуулах гэж хэлж байгаа биз дээ? Тийм үү?
Эх: Тийм ээ. А Ли. Чи хорвоод өөр хэн ч байхгүй юм шиг л Юншаогаас салдаггүй байсан. Тэрний дэргэдээс холддоггүй байсан. Яаж гэнэтхэн өөр хүнийг ах гэж дуудах юм?
Нө: Тийм ээ, Тан Ли. Аавынхаа үгэнд ор. Чи гэрээсээ хол явж байгаагүй болохоор мэдэхгүй. Гадуур луйварчингууд дүүрэн байгаа.
Тан: Би та нараас холбоогоо тасалсан. Одооноос өөр өөрийнхөөрөө амьдар. Миний гэр бүлийг шүүмжлэх хэрэггүй. Удахгүй шуурга болно, эртэн буцсан нь дээр байх.
Я: Явъя. Гэртээ харья.
Юн: Бид хоёр нэг нэгнээ 18 жилийн өмнөөс мэднэ. 18 жил хамт байсан. Намайг биш дөнгөж танилцсан хүнээ сонгоно гэдэгт чинь итгэхгүй байна.
Тан: Явъя.
Юн: Тан Ли. Үнэхээр надад хайргүй болсон гэж үү?
Эр: Юншао, санхүүгийн мэргэжил эзэмшихгүй бол гэртээ ирэх хэрэггүй.
Юн: Чи энд юу хийж байгаа юм?
Тан: Энд байгааг чинь мэдээ, санаа зовоод ирлээ. Хамт байх гэсэн юм.
Юн: А Ли. Миний төлөө хийсэн бүхнийг чинь санаж байна. Би чамайг хэнд ч булаалгахгүй.
***************
Тан: Уучлаарай, миний өнгөрснөөс болоод төвөг удчихлаа. Уур чинь хүрээд байвал надад гаргаж болно шүү. Уучлаарай, би...
Я: Гомдолтой байна. Чи миний гараас хөтөлж, ах аа гэж дуудсан анхны хүн. Одоо чи хариуцлагаа хүлээх ёстой.
Тан: Шумин. Тоглохоо боль л доо. Ярьсаар байгаад хоолой хатчихлаа. Надаар тоглохоо боль.
Я: За за. Ус аваад ирье. Хүлээж бай.
Юн: Чи энд юу хийж байгаа юм? Яваагүй юм уу?
Тан: Гэнэтхэн ирсэн болохоор уурч чинь хүрч байгаа байх. Эхлээд энийг уучих... Намайг үнэхээр уучлаарай. Чи сая цусаа өгсөн. Сүү уугаад хүчээ сэлбэ.
Юн: Би сүү ууж болохгүй.
Тан: Цусны банкаа хадгалах гэж надад сүү өгдөг байсан. Одоо намайг урвуулах гэж сайхан ааш гаргаж байна.
Юн: А Ли.
Я: Тэр сүү ууж болохгүй. Лактозны харшил.
Юн: А Ли бид хоёрын хэрэг чамд хамаагүй.
Тан: Пэй Юншао. Бидэнд ирээдүй байхгүй. Ирж төвөг удахаа боль. Намайг лазтозны харшилтайг яаж мэдсэн юм? Бас миний юу уух дуртайг яаж мэддэг юм?
Я: Би юу? Би ажиглах дуртай. Хамт хоол идэхдээ анзаарч, мэдэж авсан юм.
Эм: Хар даа. залуу ноён Яан Шумин байна. царайлаг юм аа.
Эм2: Тэр охин хэн бэ? Хөөрхөн юм аа. нөгөө алдагдсан гээд байсан сүйт бүсгүй нь юм бол уу?
Эм: Өршөөгөөрэй. ВиЧатаар найзалж болох уу?
Я: Миний сүйт бүсгүйгээс асуу.
Эм: Уучлаарай, сүй тавьсан гэж мэдсэнгүй.
Тан: Үгүй ээ...
Эм2: Хөөх. Яан Шумин сая сүй тавьсанаа зарлачихлаа.
Эм: Харав уу, сүйт бүсгүй нь гэж хэлээгүй юу.
Эм2: Хөөх.
Тан: Яан Шумин. Яаж худлаа хэлж чадаж байна аа? Буруу ойлгочихлоо шд.
Я: Юу буруу ойлгосон гэж? Чи миний сүйт бүсгүй. Чамаар тоглож байна. Миний утасны цэнэг дуусчихаж. Чиний хаягийг өгчихье. Чамаас ч бас асуусан юм чинь болно биз дээ.
Тан: Ээж аав хоёр хүлээж байгаа. Би явлаа.
Я: Гэр чинь тийшээ шдээ.
***************
Аав: Яаняан, жаахан ажил гарсан болохоор Бээжин руу буцахаар болсон. Ээж бид хоёртойгоо явах уу?
Тан: Гэнэтхэн үү?
Ээж: Яаняан. Явмааргүй байвал эндээ үлдээд зурагаа зурж болно. Бид хоёр ажлаа зохицуулчихаад хүрээд ирнэ.
Я: Санаа зовох хэрэггүй. Би байж байя.
Тан: Бээжинд байдаг бизнес чинь яах юм? Яан овогтынд ажиллах хүн зөндөө байгаа шд.
Аав: Шумины зөв. Би ч гэсэн үлдлээ.
Ээж: Би ч гэсэн явахгүй ээ. Миний охин энд баймаар байгаа бол гэр бүлээрээ хамт байх хэрэгтэй.
Аав: Яг зөв. Яаняаныг арай гэж олсон болохоор сайн эрхлүүлэх хэрэгтэй. Өнгөрсөн 18жил бид хоёр хайрлаж чадаагүй.
Ээж: Май, сайн ид. Ээж нь өдөр болгон өөр хоол хийж өгч байна аа. Манай Яаняан эрүүл саруул, жаргалтай байх ёстой.
Тан: Би хамт явъя.
Я: Бодлоо өөрчилчихсөн үү?
Тан: Хаана байх хамаагүй. Хамгийн чухал нь хайртай хүмүүстэйгээ байх.
Юн: Байна уу?
Эр: Ноён Пэй, Тан авхай А хотоос явах гэж байна.
Юн: Юу гэнэ ээ?
***************
Тан: Аав аа, ээж ээ. гэртээ харихгүй юм уу? Энд юу хийж байгаа юм?
Ээж: Охин минь, энэ манай гэр.
Бүгд: Авхай гэртээ тавтай морил.
Тан: Аав аа, юу болоод байна аа?
Аав: Энэ үү? Гэнэтийн бэлэг.
Ээж: Охин минь. Чамд хэлээгүй нэг юм байгаа. Үнэнийг хэлэхэд манайх 100тэрбумтан айл.
Тан: Тэрбумтан гэнэ ээ?
Я: Бээжинд нэг ийм дүрэм байдаг юм. Хүүхдүүдээ муу зуршилтай болж, буруу хүмүүжихээс сэргийлэхийн тулд баян гэдгээ нуудаг юм. Насанд хүрэхээр нь хэлдэг юм.
Тан: Та яаж мэдэж байгаа юм? Та баян айлын хүүхэд биш юм уу?
Я: Би А хотод байсан. бүтэн жил хөдөө байж тосгоныхонд дээрэмчдийг хөөхөд нь тусалсан. Тэд нар намайг эзэн гэж дууддаг юм.
Тан: Ингэхэд та яг хэн юм?
Аав: Тэр... Бээжингийн далайн терминал хариуцдаг байсан хөгшин генералын ач хүү байгаа юм. Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг. Энэ хүү амжилтанд хүрнэ ээ.
Ээж: Чамайг арай гэж олсон болохоор нуухыг хүсээгүй юм.
Я: Алив. Эд нарыг хар даа. таалагдаж байна уу? таалагдахгүй бол маргааш өөрийг аваад өгье.
Тан: Таалагдаж байна аа, таалагдаж байна. Баярлалаа, ээж ээ. Баярлалаа, аав аа. Баярлалаа, Яан ах аа.
Ээж: За, гэртээ оръё.
Тан: Юу болоо вэ?
Эм: Яан ноён танд өрөө бэлд гэж тушаасан. Бүх юм нь сайн байх ёстой.
Я: Танил зураг байна уу? Си хотын хар захаас авсан юм.
Тан: Намайг зурсан гэж яаж мэдсэн юм?
Я: Мэдээгүй. Гэхдээ, энэ зурган дээрх дельфинийг таньсан. Тэгээд авсан юм.
Тан: Бид хоёр таарах тавилантай байж.
Я: Тийм ээ. Хувь тавилан биднийг учруулсан. Таван настай байхдаа бид хоёр аквариумд очсон. Дельфинүүдэд хамтдаа амлалт өгсөн.
Тан: 5 настай? Бид хоёр...
Я: Чи дельфинүүд онцгой долгион ялгаруулдаг болохоор хаана ч байлаа гэсэн нэг нэгнээ олдог гэсэн.
Тан: Одоо саначихлаа.
Я: Энэ бугуйвчийг санаж байна уу? Чи энийг зүгээд, том болоод надтай гэрлэнэ гэж хэлсэн.
Тан: Энийг... санахгүй байна.
Я: Зүгээр ээ. Би өөрөө санал тавина. Надтай гэрлэх үү?
Тан: Гэрлэнэ ээ.
Я: Чамайг ололгүй удсанд уучлаарай.
*****************
Ээж: Алив, Яаняан сайн идээрэй.
Я: Энэ дүпү ид.
Аав: Аргагүй л Шумины ачаар Яаняан хамаагүй дээр харагдаж байна.
Ээж: Энэ хоёр амт өссөн. Багаасаа л Шумин Яаняаныг дагадаг байсан. Том болоод хамгаална гэдэг байж билээ.
Я: Одоо ч гэсэн дэргэд нь байж хамгаална аа.
Аав: Мартсанаас, Яаняан Бээжингийн алдартай гэр бүлүүд чамайг гэртээ ирснийг мэдээд танилцахыг хүсч байгаа. Шумин, бид хоёр том үдэшлэг хийхээр шийдсэн. Чи юу гэж бодож байна?
Тан: Аав аа, би сая л гэртээ ирсэн. Хэтэрхий тансаг юм биш үү?
Аав: Үнэнийг хэлэхэд би бүгдэд нь хайртай охин маань ирсэн гэж хэлмээр байна.
Я: Яаняан. Бээжинд би чамайг хамгаална. Чамд төвөгтэй санагдаж байвал үдэшлэг хийхгүй байсан ч болно.
Тан: Цуцлах хэрэггүй. Та нар бэлдчихсэн юм чинь би оролцоно оо.
Ээж: Гайхалтай. Чиний зурагнуудыг хүмүүст харуулна аа. Бээжингийнхэн миний охины авъяасыг мэдэж аваг.
Я: Бас багадаа зурсан зурагнуудыг нь мартав аа. Зургийн үзэгслэн гаргая.
Тан: Аав аа. Шумины үгэнд орох хэрэггүй. Жаахан хүүхдийн сараачсан зураг. Тэгээд ч, би онцгой хүн биш. Үзэгслэн гаргасан ч... үзэх хүн байхгүй.
Я: Яаняан, чиний зурагнууд алдартай болно гэж амалъя.
Эм: Авхай, гадаа нэг хүн ирчихээд таны сүйт залуу гээд байна. Тантай уулзъя гэж байна.
**************
Эх: Юншао. Алигийн төрсөн эцэг эх ямар хүмүүс юм? Ингэхэд хэн юм бэ? Их баян юм шиг байна.
Нө: Тийм ээ. Энэ Бээжингийн ойролцоо байдаг хамгийн үнэтэй хотхон байна.
Юн: А Ли, ашгүй гараад ирэв үү.
Тан: Гол юмаа ярь. Одооноос бид танихгүй хүмүүс.
Юн: А Ли. Би энэ бялууг өөрөө хийсэн. Би судалсан. Чи гүзээлзгэнэд дуртай. Тэгээд хийсэн юм.
Эх: Яг үнэн. А Ли, багадаа гүзээлзгэнэд дуртай байсныг чинь санаж байна.
Юн: А Ли, идээд үз. Таалагдвал би өдөр болгон хийж өгнө өө.
Тан: Пэй Юншао, жүжиглэхээ боль. Пэй Юншао. Би бусдын үлдэгдэл авдаг Тан Ли байхаа больсон. Оройтсон сэтгэл ямар ч үнэ цэнэгүй. Хуурамч сайхан сэтгэлтэйгээ миний амьдралаас зайл.
Юн: А Ли.
Эх: А Ли. Юншао бид хоёр чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Бид нарт боломж олгооч дээ.
Тан: Тавь.
Юн: Тавихгүй.
Я: Тавь гэж байна. Хамгаалагч. Ноён Пэй болон зочдыг гаргаж өг.
Нө: Яаж байгаа юм? А Ли. Чи овгоо мартаа юу? Тан овогтойгоо мартаа юу?
Тан: Харилцаагаа тасалсан баримт бичигт гарын үсэг зурчихсан. Өнөөдрөөс би Шэн Яан болсон, Тан Ли биш.
Нө: Чи...
Юн: А Ли.
Нө: Юншао. Наадахаараа яах гээ вэ? Заваан болчихсон байгаа.
Эх: Юншао. Дахиад ходоод чинь уу? хурдал.
Нө: Энэ А Лийд сэтгэл алга. Юншаог хар. Сайхан санаж бялуу хийж өгч байхад... талархахыг оронд газар хаяж байдаг. Одоо бас ходоод нь өвдчихлөө.
Юн: А Лийг буруутгах хэрэггүй.
Нө: Юншао, чамайг ингэж байхад... яагаад өмөөрөөд байгаа юм?
Юн: Миний буруу. А Ли намайг уучлаарай... болхи дуурайгч гэж юу хэлдэгийг мэдэх үү? Хүн дуурайж байхаар гутал авч өмс.
Тан: Оройтсон сэтгэл ямар ч үнэ цэнэгүй. Хуурамч сайхан сэтгэлтэйгээ миний амьдралаас зайл.
Нө: Юншао.
***************
Эр: Нөхөд өө, энэ эрхэм зүгээр байна. сэтгэл хөдлөлөөс болоод ходоод нь өвдсөнб байна. Сайн амарвал зүгээр болчихно.
Нө: Эмч ээ. тусалсанд баярлалаа. Та мэргэжлийн хүн, тэрийг сайн эмчлээд өгөөрэй.
Эр: Санаа зовох хэрэггүй.
Эх: Бид нар А Лийг хэтэрхий их гомдоосон. Одоо бид нарыг дайсан гэж бодож байгаа.
Эр: Бээжингийн тэргүүн баян Шэн овогтынх алга болоод удсан залгамжлагчаа олсон байна. Түүнийг танилцуулах хүлээн авалт хоёр хоногийн дараа болох бөгөөд энэ үеэр Яан групийн Яан Шуминтай сүй тавьж байгаагаа зарлахаар болжээ.
Эх: Юу? А Лигийн төрсөн эцэг эх нь тэргүүн баян гэсэн үү?
Нө: А Лийг дагаад байсан залуу Яан групийн цорын ганц залгамжлагч Яан Шумин гэж хэн мэдэх билээ. Тэр хоёр сүй тавина гэж байна.
Эх: Юншао, хүү минь. Тайвшир.
Юн: Үгүй ээ. Би А Лийг өөр хүнтэй суухыг зөвшөөрөхгүй. Явж тэрэнтэй уулзана.
Нө: Юншао, би эдгээгүй байгаа.
Эх: Юншао, эмч чамайг амар гэсэн шдээ.
***************
Аав: Эрхэм зочид оо. Өнөөдөр бид охинтойгоо дахин нэгдээд байна. Яаняан. Яан ахтайгаа танилц.
Тан: Сайн байна уу, ах аа.
А: Яаняан, тавтай морил. Ингэж гэртээ ирэх гэж. Ашгүй Шуминийг сургах хүн ирлээ.
Тан: Яан Шумин, аавдаа төвөг удахаа боль.
Я: Сүй тавьсны дараа үгэнд чинь орно оо.
Тан: Итгэмээргүй юм.
А: Тэр хэн бэ? Таньдаг юм уу?
Тан: Танихгүй хүмүүс. Тоох хэрэггүй.
Я: Хамааралгүй юм бол тоох хэрэггүй. Энэ Османтустай бялуу идээд үз.
Ээж: Чиний дуртай амттан. Амтлаад үз.
Я: Идээд үз...
Эх: А Ли бид нарыг уучлахгүй юм шиг байна.
Нө: Бид нарын буруу. Бид нар А Лийг дэндүү гомдоосон.
Эх: Зүгээр ээ. А Лигийн хаана байгааг мэдсэн болохоор гэмшиж байгаагаа сайн харуулах хэрэгтэй.
Я: Хамааралгүй юм бол тоох хэрэггүй. Энэ Османтустай бялуу идээд үз.
Юн: Тийм ээ. А Ли бид нарыг уучлаагүй байгаа. Тэвчээртэй байх хэрэгтэй. Уучлаад ирэх хүртэл нь гадаа хүлээж байя.
Эх: Тэгье.
*****************
Нө: Хэл дээ. Өглөөнөөс орой болчихлоо. Үдэшлэг дууссан байх. А Ли яагаад гарч ирэхгүй байна аа?
Эх: Харин тийм. Хүйтэн болж байна. А Ли ирэх юм бол уу? Яасан бэ?
Нө: Юншао.
Эх: А Ли. Юншао ухаан алдчихлаа. Хурдан гараад ир... Юншао. Юншао сэрээрэй. Юншао.
Нө: Юншао, сэрээрэй. Юншао.
Эх: Юншао. Юншао, сэрээч дээ.
Нө: Юншао. Юншао... Баярлалаа.
Я:. Ходоодны эм.
Нө: Ус. Ус. Ухаан орж байна.
Эх: Юншао. Юншао.
Юн: Баярлалаа.
Я: Яах гэж ирээ вэ?
Юн: А Литай уулзмаар байна. А Ли хаана байна?
Я: Аваад яв.
Юн: А Ли.
Нө: Яан муу золиг. Чи яах гээ вэ? Яах гээ вэ? Намайг тавь.
Эх: Би Тан Лигийн өргөсөн ээж нь. Надад яаж ингэж хандаж чадаж байна аа?
Нө: Яг үнэн. Хэн та нарт намайг барьж болно гээ вэ? Бид нарынш хорьж байгаа юм уу? А Ли энийг чинь мэдэх үү?
Юн: Бид нарыг сулласан чинь дээр шүү. Үгүй бол...
Тан: Би та нарыг авчир гэсэн юм.
Юн: А Ли.
Эх: А Ли. Мэдсэн юм аа. чи үргэлж сайхан сэтгэлтэй байсан. бид нарыг оруулчихлаа. Бид нарыг мартаагүй гэсэн үг.
Юн: Түрүүний ходоодны эмийг чи өгсөн биз дээ? Намайг уучилчихсан биз дээ?
Тан: Би зүгээр л миний үдэшлэгийн үеэр чамайг үхэж, амар тайван байдлал алдагдуулахыг хүсээгүй юм.
Юн: А Ли. Би маш олон буруу юм хийсэн. Намайг уучлахгүй бол би ойлгоно. Гэхдээ л чи өөр хүнтэй сүй тавьж болохгүй биз дээ? А Ли. Би энд байна. Намайг уучлах юм бол би чамтай явахад бэлэн байна.
Тан: Юншао тэгж болохгүй биз дээ. Компаний захирал байж тэр олно ажилтнаа орхиж болохгүй шд. Надаас уучлалт гуйхын тулд шүү.
Юн: Тийм ээ. Гэхдээ надад хамаагүй. А Ли. Хаана ч байсан, баян ч бай, үгүй ч бай чи л байхад болно.
Эх: Тийм ээ, А Ли. Бид нартай гэртээ харимааргүй байвал аав, эмээ бид гурав нь... бүгдээрээ энд нүүгээд ирье. Бүгдээрээ ирнэ.
Юн: А Ли. Чамайг л зөвшөөрөх юм бол бид нар яг одоо нүүгээд ирнэ.
Тан: Тан Шиэо Юэг яах вэ? Та нарын хайртай охин байх аа. тэрнийг яах вэ?
Юн: Тэр хамаагүй. Тоох хэрэггүй.
Нө: Тан Шиао Юэ, бид хоёр эцэг охины харилцаагаа тасалсан.
Эх: Тэрнийг хөдөө явуулчихсан. А Ли. Бид нар чамтай байж, чамайг хамгаална. Чамайг өөр хэн ч дээрэлхэж чадахгүй.
Юн: А Ли. Яг одоо чамаас уучлалт гуйхыг л хүсэж байна. өөр юу ч хэрэггүй. Тан Ли, чи л намайг уучилбал болох нь тэр. Гэртээ харья.
Тан: Уучлаарай. Надад сүйт залуу байгаа. Бид нар хэлэх юмаа хэлчихлээ. Явъя.
**********************
Тан: Яан Шумин, намайг уучлаарай. Би зүгээр л...
Я: Уур хүрч байна. Би хариуг нь авна... Яасан бэ?
Эр: Ноён Пэй Юншао авхайтай уулзъя гэж байна.
Я: Зайл гэж хэл.
Эр: Мэдлээ.
Тан: Пэй Юншаогаас болж уурласан юм уу?
Я: Чи Шэн Яан, Тан Ли биш. Яагаад чамаас салахгүй байгаа юм? Дургүй хүрч байна.
Тан: Битгий уурла.
Я: Дахиад үнсвэл би уурлахгүй шүү.
Тан: Бүтэхгүй амьтан. Угаалгын өрөө ормоор байна.
Я: Явъя.
А: Яан Шумин. Нааш ир. Муу золиг. Очиж надад тусал.
Тан: Түрүүлээд явж бай.
Ш: Тан Ли. Чамаас бол намайг хөдөө явуулсан. Би арай гэж зугтаж ирлээ. Чамаас хариугаа авна даа.
Ш: Тан Ли.
Тан: Тан Шиао Юэ. Чамайг хөдөө цөлсөн гээгүй билүү? Яагаад энд байгаа юм?
Ш: Чамтай уулзах гэж тэр хогийн газраас арай гэж оргож ирлээ. Тан Ли. Миний бүх юмыг булаахыг чинь би зөвшөөрөхгүй. Ингээд үх.
***************
Я: Уулзалгүй удсан байна.
Эр: алив тулгая.
Я: Алив.
Эр: ууцагаая.
Ээж: Яаняан ирээгүй л байна уу?
Я: Би асуугаадахъя.
Ээж: За.
Эм: Сайн байна уу, таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. дараа дахин залгана уу. Сайн байна уу, таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна.
Ээж: Сураг байна уу?
Я: Эгч ээ, ах аа. Яаяан аюулд орсон байж магадгүй.
Ээж аав: Юу? Аюул аа?
Ш: Энэ удаа би ялна.
Ээж: Яаняан. Манай Яаняан. Хурдан очиж авраарай.
Аав: Шумин.
Я: Сайн сонс. Бүх хүнээ хөдөлгө, залуу авхайн хаана байгааг ол. Хөдөл. Ах аа, эгч ээ. тайван байгаарай. Би зохицуулна аа.
Аав: За.
Эх: А Ли. Шиао Юэ А Лийг барьцаалчихаж.
Нө: Хөдөөнөөс оргоод өс санаж ирсэн мю шиг байна. А Лигаас өшөө авах гэсэн байх. Юншао, ямар нэг юм хийгээрэй.
Юн: Анхаар. Зар тараа. Бүх нөөцөө ашиглаж А Лийг хайж ол.
Тан: Тан Шиао Юэ. Хууль сохор ч, бүхнийг хардаг. Сайн байна уу, таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. Ямар ч хэрэг зүгээр өнгөрөхгүй. Хүн алах гэмт хэрэг.
Ш: Надад хамаагүй. Тан Ли, чи миний бүх юмыг булаасан. Одоо чи баян залгамжлагч болсон. Гэтэл намайг юу ч үгүй хоосон тосгон руу цөлсөн. Яагаад?
Тан: Чиний амьдралыг булаасан гэж үү? Тэгвэл буцаагаад ав. Бүгд ямар ч хэрэггүй. Та нар намайг цусны банк болгож өргөж авсан. Та нар намайг олон жил тамалсан. Та нар өрөвдсөн үү? Жаахан ч гэсэн өрөвдсөн үү? Шиао Юэ. Би чамаас юу ч булаагаагүй. Чи өөрөө л өгсөн.
Ш: Амаа хамхи. Чамайг авсанд харин ч баярла. Миний зарц байсандаа баярла.
Тан: Би Тангийнханд бүгдэд нь талархаж явдаг. Пэй Юншаогаас эхлээд. Та нарын үл тоомсорлол, мөс шиг хүйтэн хандлага надад өршөөлгүй байхыг заасан. Тан Жэншан... чамайг илт илүүд үздэг нь надад тэвчээртэй байхыг сургасан. Ма Ланфан... эхийн хайр үргэлж халуун дулаан, халамж байдаггүйг надад зааж өгсөн. Заримдаа хүйтэн хөндий, тооцоо байдаг. бас чи Шиао Юэ. Тан овогтын хайртай охин... чиний хэрцгий, юм үзээгүй зан надад сул дорой гэж юу байлгийг харуулсан. Энэ миний сурсан юм.
Ш: Чи... Ингээд үх.
Я: Хангалттай. Боль...
Тан: Ээж ээ. аав аа. Яан Шумин.
Ш: Ойртоод үзээрэй.
Я: Барилгыг бүсэлсэн. Тэрнийг тавь. Тэгвэл чамайг явуулъя.
Ээж: Миний Яан. Миний охин. Тайван бай. Ярилцаад шийдье. Миний охиныг битгий гэмтээгээрэй.
Аав: Сайн сонс. Чамд мөнгө хэрэгтэй юу? Хэд юм, хэлчих. Миний охиныг тавьчих.
Ш: Яагаад Тан Ли ийм юм. Тан овогтоос явсан мөртлөө хүмүүс чамд сайн байх гэж.
Эх: Тан Шиао Юэ. Чи тосгонд байх ёстой. Яаж Тан Лийг гомдоож чадаж байна аа? Хурдан тавь.
Нө: Шиао Юэ. Тэнэглэхээ боль. Ухаан орж үз. Хурдан тавь.
Ш: Би та хоёрын төрсөн охин. Өөрсдийнхөө ярьж байгааг сонс. Ингэж болдог юм уу?
Юн: Тан Шиао Юэ.
Ш: Юншао ах аа. Та надад сайн биз дээ?
Юн: Би арай гэж Тан Лийг олсон. Хэлсэн бүхнийг чинь хийе. Тан Лийгл явуулчих.
Ш: Тан Ли миний бүх юмыг булаасан. Та нар бүгд тэрэнд санаа тавьж, намайг буруутгаж харааж байна. Та нар надад өөр ханддаг байсан биз дээ.
Эх: Чиний ямар хүн гэдгийг мэдээгүй байсан болоод тэр.
Ш: За яах вэ. Энэ хутгыг аваад зүрхэндээ дүрэх юм бол би жүжиглэхээ больё. Миний хэлснээр хийвэл би тэрнийг суллая.
Тан: Тэрнийг битгий тоо.
Ш: Зугаатай юм аа. Тан Ли, сайн. Хэн нь чиний төлөө амиа золих нь вэ?
Юн. Тан Шиао Юэ. Хэлсэн амандаа хүрээрэй.
Ш: Пэй Юншао. Чи хүртэл Тан Лигийн төлөө амиа зольж байгаа юм уу%
Ээж: Гуйя. Бид нар сөхөрье. Миний охиныг битгий гэмтээгээрэй.
Эх: Шиао Юэ, бид нар ч гэсэн сөхөрье. Тан Лийг сулла. Уураа надад гарга.
Ш: Ээж ээ, аав аа. Та хоёр хэтэрхий бардам хүмүүс. Гэтэл Тан Лигийн төлөө нэр хүндээ гаргуунд гаргаж байгаа юм уу?
Юн: Тан Шиао Юэ. Тан Лийг сулла. Би тэрний оронд үхэхэд бэлэн.
Эх: Шиао Юэ, би чамаар бахархдаг байсан. Гэтэл чи атаархалд автаж, зальтай, хэрцгий болж. Тамхи татаж, шивээс хийлгэж. Чи ийм хүн биш. Чи анхнаасаа бидэнд үнэнээ хэлж, Тан Лийд сайн хандсан бол, манайх ийм болохгүй байсан.
Нө: Шиао Юэ, ухаан орж үз. Алдаагаа давтахаа боль.
Юн: Шиао Юэ. Чи бидэнд таалагдах гэж өөрийнхөө хэн гэдгийг нуудаг байсан. энэ галзуурлаа зогсоо. Оройтоогүй байна.
Ш:Юншао. Тэгэхээр... надад сайн биз дээ, тийм үү?
Юн: Эхлээд хутгаа хаячих. Тан Лийг явуул.
Ш: Худалч. Та нар бүгд худалч.
Я: Яаняан.
Юн: Тан Шиао Юэ. Тэнэглэхээ боль. Тан Лийг сулла.
Ш: Чамаас болж байгаа юм. чи байгаагүй бол ийм юм болохгүй байсан. Та нараас өөрсдөөс чинь болсон. Та нарын хэн нь ч эндээс явж чадахгүй.
Эх: Шиао Юэ. Хэн ч явахгүй гэж юу гэж байгаа юм?
Нө: Бөмбөг. Зугтаарай. Хурдан яв.
************
Тан: Ээж ээ. ээж ээ.
Эм: Шэн авхай, таны эцэг эх, сүйт залуу хүнд шархадсан. Мас засал хийх шаардлагатай. Эндээ хүлээж байгаарай.
Тан: Ээж ээ. арай гэж та нарыг олсон шүү дээ. Намайг битгий орхиоч дээ. Яан Шумин. Чи надтай байна гэж амалсан. Үргэлж миний дэргэд байна гэж хэлсэн.
Юн: А Ли. Шалбарсан байна. явж боолгоё.
Тан: Үгүй ээ. Би энд байх ёстой.
Юн: А Ли. Шархаа цэвэрлэхгүй бол болохгүй. Яан Шумин сэрээд чиний ийм байгааг харвал санаа зовно. Шархаа эхлээд цэвэрлүүлчих.
Тан: Тийм ээ. санааг нь зовоож болохгүй.
Эм: Шэн авхай, танай гэрийнхэнд цус хэрэгтэй байна.
Тан: Сувилагч аа, надаас ав.
Эм: Та А бүлгийн цустай юу?
Тан: Үгүй ээ.
Юн: Минийх А бүлэг. Минийх А бүлэг. Надаас ав.
Эх: Би ч гэсэн А бүлэг.
Эм: тэгвэл дагаад яв.
Эх: Дахиад ахиухан ав.
Эм: Дээд тал нь 400мл авч болно. Илүү авч болохгүй.
Эх: Миний сайхан охин. Дээрдэж байна уу? Сэтгэл өвдөөд байх юм.
Юн: Шиао Юэ. Бие чинь сайжирч байна уу?
Ш: Хамаагүй дээрдсэн.
Юн: Сайн байна. Тахины шөл уу, биед сайн.
Ш: Юншао ах аа, би идмээргүй байна. Дүү зөндөө цус өгсөн болохоор шөлөө тэрэнд өгчих.
Юн: За яах вэ. Тэгвэл хүчлэх хэрэггүй.
Эх: Чи хаана байсан юм. би чамд олон хэлсэн байх аа. эгчийнхээ дэргэдээс холдож болохгүй гэж. Яагаад үгэнд ордоггүй юм?
Нө: Манай Тан овог чамайг хэтэрхий эрхлүүлж. 18жил өсгөж, хамгийн сайн боловсрол олгосон. Яагаад цусаа харамлаад байгаа юм?
Эмээ: Зооринд хорь. Шиао Юэд цус хэрэгтэй болбол гаргана биз.
Юн: Ах аа. эгч ээ. Маргах хэрэггүй. Тан Ли сул дорой байх нь аргагүй байж. Дандаа надаас зугтдаг байсан. Одоо би цусны банк боллоо. Би тэрнийг маш их гомдоож.
Тан: Эмч ээ, манай гэрийнхэн яаж байна?
Эр: мэс засал амжилттай болсон. Тэднийг тасагт шилжүүлсэн. Сайн амраад авбал бүрэн эдгэрнэ ээ.
Юн: А Ли.
Тан: Баярлалаа.
Эх: А Ли намайг уучлаагүй юм шиг байна.
Юн: Бид нар тэрнийг хэтэрхий их гомдоосон.
**************
Ээж: Энэ удаа Шумины л ач.
Аав: Том аюулаас амьд үлдэхээр аз дагадаг гэсэн.
Эх: Яавал А Ли биднийг уучлах бол?
Юн: Бид нарт энд байх эрх байхгүй. Бид нар өөрсдөөсөө л болсон.
Нө: Шийдэх чухал хэрэг байна.
Аав: Хөөе. Энийг хар даа.
Ээж: Хүн барьцаалсан хэрэг байхад тэд нар Тан Шиао Юэг өмөөрсөөр л байна.
Аав: тэр охин хэтэрхий туйлшрамтгай. Ингэж эрхлүүлээд байвал бүр л муу юм болно. Нэг өдөр харамсана даа.
Тан: Хамаагүй ээ. Манай гэрийнхэн байхад надад өөр юу ч хэрэггүй.
*******************
Эх: Юншао, гар чинь түлэгдчихсэн байна.
Эмээ: Яагаад түлчихэв ээ? алив харъя.
Нө: Юншао, зочид буудалд байгаа ч гэсэн мэргэжлийн тогооч дуудахгүй яасан юм? Өөрөө хоол хийж яах гэсэн юм?
Юн: Сүүлийн үед А Ли өдөр шөнөгүй эмнэлэг дээр байгаа. Би хоол хийж аваачиж өгөх гэсэн юм. Тэгээд хоол хийж сурч байна.
Нө: Миний хэлэхийг сонс. Бодоод үз. Юншао, чи үргэлж дутах зүйлгүй амьдарч байсан. Багаасаа л бүх юм бэлэн байсан. Хэзээ ч хоол хийж байгаагүй. Одоо өөрийгөө хар, А Лигийн төлөө бүхнийг хийж байна. Гараа бохирдуулаад. Бүр түлчихсэн байна. Ингэх хэрэг байгаа юм уу?
Юн: Тийм.
Эх: Гэхдээ Бээжин даяар А Лийг Яан Шумины сүйт бүсгүй гэж мэдэж байгаа. Чамтай уулзахгүй. Чамд хайргүй болсон байх.
Юн: Эгч ээ, А Ли намайг уучлахгүй байсан ч, би буруугаа засах ёстой. Эмээ та яагаад Си хотоос хүрээд ирээ вэ?
Эмээ: Би ч гэсэн А Лигийн тухай сонссон. Гэртээ тайван унтаж чадахгүй байна. Уучлалт гуймаар байна.
Юн: Хэдүүлээ хоол аваачиж өгье.
Эмээ: Юншао, гар чинь түлэгдчихсэн шд.
Юн: Энэ жижиг шарх А Лигийн зовсны дэргэд юу ч ч биш.
Эх: Би ч гэсэн хамт явъя. Энэ удаа А Ли уучлах ч юм билүү.
Юн: Тийм ээ. тэгье. Явъя.
Аав: Ёоох. Хагас сар хэвтсэний эцэст гэртээ харих нь.
Ээж: Тийм ээ. Яаняаны ачаар бид нар хурдан эдгэрлээ.
Тан: Ээж ээ, аав аа. яарах хэрэггүй. Эмч амрах хэрэгтэй гэсэн. Яасан?
Я: Чи сүүлийн үед аав, ээж л гээд байх юм. Намайг тоохгүй болохоор гомдолтой байна.
Ээж: Яаняан. Аав бид хоёр нь түрүүлээд явлаа. Шумин та хоёр араас ирээрэй.
Тан: Ойлголоо. Яан Шумин. Хүмүүс чамайг жаахан хүүхэд гэх байх.
Я: Хамаагүй ээ. чи мэдэж байгаа шд.
Тан: Дэмий юм ярихаа боль. Надаас хоёр насаар ах байж жаахан хүүхэд шиг аашлаад.
Я: чамтай үүрд байхын тулд тэгж байгаа юм.
Юн: А Ли.
Я: Тэрэнтэй уулзмаар байна уу?
Тан: Тэрэнд хэлэх юм байхгүй. Явъя.
Юн: А Ли. А Ли, би чамд банш хийсэн. Идээд үз.
Тан: Ах аа. Ах аа, ходоод чинь өвддөг болохоор би банш хийчихлээ. Идээд үз.
Ш: Тан Ли. Энэ баншийг би Юншао ахад зориулж шөнөжин хийсэн. Яагаад миний хөдөлмөрийг хулгайлж байгаа юм? хүний хөдөлмөрийг үнэлж мэддэггүй юм уу?
Тан: Ах аа, би.
Юн: болхи дуурайгч гэж юу хэлдэгийг мэдэх үү? Хүн дуурайж байхаар гутал авч өмс.
Тан: Чи хийгээ юу?
Юн: Анх удаа хоол хийж үзсэн юм. онцгүй харагдаж байгаа ч, идээд үз.
Тан: Заваан харагдаж байна.
Юн: Дахиад хийгээд ирье.
Тан: Хэрэггүй. Чамайг харахаас дургүй хүрч байна... чамайг харахаар дотор муухайрч байна. Пэй Юншао. Ингэх тусам чи өрөвдөлтэй харагдаж байна. Ойлгосон уу?
Эмээ: А Ли. Юншао чамд энийг хийх гэж гараа түлсэн. Алдаагаа засах боломж өг л дөө. Тэгэх үү?
Тан: Алдаагаа засах уу? Пэй Юншаогийн хуруу түлэгдсэн нь миний туулсан зовлонтой тэнцэх болж байна уу? Та нар энэ өрийг яаж төлөх юм?
Эмээ: Би...
Тан: Дуугүй байгаа чинь хэлэх үг байхгүй гэсэн үг. Тэрний төлөө миний юугаа золиосолсныг хэн ч мэдэхгүй. Тэр ч ялгаагүй.
Юн: Яагаад надад хэлээгүй юм бэ? Над руу утасдаад хашгирч болох байсан шд.
Тан: Өөрөө учраа ол гэж хэлэх байсан байлгүй. Чамд загнуулахыг хүсээгүй. Тан овогтын хоёрдугаар охин байж олигтой хувцаслахгүй гээд л...
Юн: Намайг уучлаарай. Үнэхээр уучлаарай.
Тан: Дахиад төвөг удах хэрэггүй. Энэ бүхэн чинь надад нөлөөлөхгүй. Ингэх шаардлагагүй.
Юн: Гуйж байна. Надад дахиад боломж олгооч дээ.
Тан: Хэтэрхий оройтсон.
Юн: Миний буруу байсан. Би тэнэг байж. би хайртай хүнээ түлхэж, хурууныхаа завсраар алдчихлаа. А Ли. Сөхөрч суугаад гуйя, дахиад эхэлье тэгэх үү?
Тан: Пэй Юншао. Би чам шиг хайрыг унтрааж, асааж чадахгүй. Чи гэнэтхэн дурласан шигээ хайргүй болчихдог. Чиний хайр хурдан ирж, явдаг. Харин би мартах гэж их уддаг. Чиний хайр нүд гялбам ёслолын буудлага шиг. Эхлээд харахад үзэгслэнтэй. Даанч унтарсны дараа хүйтэн үнс л үлддэг. Хичнээн сүртэй, гайхалтай байсан ч, хэзээ ч минийх байгаагүй.
Юн: Тангараглая, би дахиад үл тоомсорлохгүй. Амалж байна. Ганцхан боломж.
Тан: Пэй Юншао. Хаа нэгтээ чиний хайрлаж болох хүн зөндөө байгаа.
Юн: Гэхдээ энэ хорвоод ганцхан Тан Ли байгаа. Би чамайг л хүсэж байна.
Тан: Хүчлэхээ боль.
Юн: Би яасан ч чамайг дарамтлахгүй. Юу ч болж байсан чиний үгэнд орно.
Тан: За яах вэ. Тэгвэл яв. Дахиад ирэх хэрэггүй.
Эмээ: А Ли. Миний ач охин. Битгий яв л даа.
Тан: Би Тан Ли биш. Таны ач охин биш. Тан Шиао Юэ ач охин чинь.
Эмээ: А Ли. Эмээгийнх нь буруу. Эмээгээ уучилчих л даа.
Эх: Ээж ээ.
Юн: Эмээ.
****************
Я: Яаняан.
Тан: Тэд нар яваагүй л байна уу?
Я: Хатагтай Тан эртээд бие нь муудаад эмнэлэгт ухаангүй хэд хоносон.
Ээж: Тангийнхан, Пэй Юншао гадаа бүтэн өдөр шөнө хүлээж байна. чамтай уулзмаар байна гэсэн. Хатагтай Тан ухаангүй байхдаа чиний нэрийг дуудаад байсан. Чамайг очвол ухаан орж магадгүй.
Тан: Тангийнхан надтай ямар ч хамааралгүй.
Нө: А Ли. Гуйж байна. Эмээ дээрээ оч л доо.
Ээж: Охин минь. Чамд сайн байгаагүй ч гэсэн, өршөөнгүй байж болохгүй юм уу? өндөр настайг нь бодоод уучилчих. Эмнэлэгт очоод уулз. Босоод ирэх ч юм билүү.
Я: Яаняан, санаа зовох хэрэггүй. Уулзмааргүй байвал би хөөгөөд явуулчихъя.
Тан: Болно оо. Миний эмээ байсан хүн. Би явъя. Би эмнэлэгт очино. Гэхдээ та нарыг дахиад хармааргүй байна.
Юн: Ойлголоо. Бид нартай уулзмааргүй байвал бид нар зайгаа барина аа.
Эх: Баярлалаа, А Ли.
******************
Ш: Эхэл.
Эр: Сайн уу. эмийн сан хаана байгаа бол?
Тан: Эмийн сан?
Эр: Тан авхай, болчихлоо.
Ш: Энэ та нарын хөлс. Одоо зайл. Тан Ли. Намайг засан хүмүүжүүлэхээс гарч ирнэ гэж төсөөлөөгүй биз дээ. Энэ удаа би чамайг үгүй хийнэ.
Эмээ: А Ли. Миний ач охин. Ирчихсэн үү?
Ш: Урмыг чинь хугалсанд уучлаарай, эмээ. Мах цусны чинь тасархай байна. Тан Шиао Юэ.
Эмээ: Шиао Юэ, чи яаж засан хүмүүжүүлэхээс гараа вэ?
Ш: Чшш... Эмээ би тантай уулзах гэж ирлээ. Хөгшин зөнөг... там руу тонил...
Эм: Аллага. Алуурчин байна...
******************
Тан: Эмээ.
Эм: Энэ байна. Энэ байна. Би өөрийнхөө нүдээр харсан. Хөгшин хатагтайг багалзуурдчихсан байсан.
Эр: Таныг хүний аминд хүрэхийг завдсан хэргээр баривчилж байна. удахгүй мөрдөн байцаалт явагдана.
Нө: Хүн амины хэрэг ээ?
Эх: А Ли. Юу болод байгаа юм бэ?
Эм: Би харсан. Энэ хүн хөгшин хатагтайг багалзуурдаж байсан. Одоо яаралтай мэс заслын өрөөнд, биеийн байдал нь хүнд байгаа.
Нө: А Ли, яаж байгаа юм?
Тан: Би биш гэж байна.
Юн: Ах аа.
Нө: Тийм ээ. бид нар буруу юм хийсэн ч гэсэн бид нар чамаас ийм удаан уучлалт гуйж байна. Битгий давар.
Эх: А Ли, эмээ чинь шдээ. Яаж тэгж болдог юм бэ?
Тан: Та нар намайг эмнэлэгт ирээч гэж гуйсан. Би ийм юм хийж яах юм?
Нө: Эмээд чинь ямар нэг юм болох юм бол бид нар чамайг хүн амины хэрэгт буруутгахгүй гэж бодоо юу?
Юн: Ах аа. эгч ээ. цагдаа нар А Лийг сэжигтэн гэсэн. Зүгээр л байцаахаар авч яваа. Гэмт хэрэгтэн биш.
Тан: Би Тан Шиао Юэг ус руу түлхээгүй.
Эх: Чи түлхээгүй бол өөрөө үсрээ юу?
Тан: Яг тийм.
Эмээ: Яаж чадаж байна аа? Тангийн өвөг дээдсийн өмнө худлаа хэлнэ гэнэ ээ?
Юн: Уучлалт гуй. Шиао Юэ чамаас болж эрчимт эмчилгээний тасагт ухаангүй байгаа.
Тан: Зовлонгоо мартаад та нарыг надад итгэнэ гэж бодож байдаг би ч тэнэг юм даа. Утгагүй юм. Офицер оо, явж байцаалтаа өгье.
Юн: А Ли.
Нө: Ээж ээ.
Эх: Ээж ээ.
Нө: Ээж ээ.
Юн: Ноён хатагтай Тан. Эмгэнэл илэрхийлье.
Эр: Яагаад уйлаад байгаа юм бэ? Өвчтөн үхээгүй байна.
Ш: Юу? Эмээ амьд гэнэ ээ?%
Нө: Юу?
Эх: Юу?
Эр: Өвчтөнийг гаргаад иртэл та нар шууд уйлаад унах юм. Миний тайлбарыг ч сонсохгүй.
Нө: Ашгүй дээ.
Юн: Эмээ амьд байна. Бид нарт түрүүн хэтрүүлээд Тан Лийг гүтгэсэн байна. Үгүй ээ. би тэрэн рүү явлаа.
Эр: Нөхөд өө, хатагтай Тан амьд үлдсэн ч гэсэн Тан Ли хүн амины хэрэгт буруутгагдаж байгаа. Тэрнийг хуулийн дагуу шүүх болно.
Нө: Офицер оо. Тэр манай өргөмөл охин. Бид нартай муудалцаад уурандаа л тэгсэн хэрэг.
Эх: Тийм ээ. Үнэхээр энийг хийсэн бол бид нарыг буруутгахгүй гээд хэлээд өгөөрэй. Шоронд гэмшинэ гэж найдаж байна. Тийм биз дээ, Юншао?
Ш: Үгүй ээ. Эмээг алах гэсэн хүн намайг гээд мэдчихвэл... бид нарыг бүгдийг нь ална. Зугтах хэрэгтэй.
Ээж: Миний охин хаана байна?
Аав: Та нар миний охиныг хаана нуусан бэ?
Нө: Тан Лийг эмээгээ алахыг завдсан гэж буруутгаж байгаа. Одоо тэрнийг байцааж байгаа байлгүй.
Ээж: Утгагүй юм. Миний охин яаж хүн алах юм? Та нарын тавьсан занга байж таараа.
Я: Пэй Юншао. Бусад нь итгэхгүй байж болно. Чи яаж цагдаа аваад явж байхад хараад зогсож чадаж байна аа? Энэ чиний хайр уу?
Юн: Тан Ли бид хоёрын хэрэг чамд хамаагүй.
Эр: Ноён Яан. Ярилцах хэрэгтэй байна. Эмнэлгийн хяналтын камерын бичлэгийг шалгасан. Энийг үз дээ.
Ш: Тан Ли. Намайг засан хүмүүжүүлэхээс гарч ирэхгүй гээж бодсон уу? Энэ удаа би чиний нэр хүндийг үгүй хийнэ.
Нө: Юу? Шиао Юэ жинхэнэ алуурчин юм уу?
Эх: Тэгвэл... бид нар дахиад Шиао Лийг гомдоосон гэсэн үг үү?
Юн: Үнэхээр тэгсэн гэж үү?
Нө: Байна уу?
Эр: Эрхэм ээ. Шиао Юэ авхай засан хүмүүжүүлэх газраас оргочихож. Тэр Тан Ли авхайг цагдаад мэдэгдсэн байна.
Нө: Тан Шиао Юэ. Тэрнийг шоронд явуулах ёстой байж. Тэрнээс болоод л тэрний бид нар тэрний занганд орчихлоо.
Эх: Хурдан цагдаагийн газар очиж Шиао Лийг гаргаж авъя.
Юн: Тийм ээ, явъя.
Я: Хөгийн амьтад. Чамд тэрнийг харах эрх байхгүй.
Ээж: Тан овогтынхныг жигшиж байна. Та нар миний охиныг ахин дахин хорлож байна.
Аав: Миний охины танайд байхдаа туулсан зовлон болгоны хариуг авна. Та нар мэдэж ав.
Я: Машин бэлд. Залуу хатагтайг гэрт нь аваачина.
Эр эр: Мэдлээ.
******************
Тан: Та нар энд юу хийж байгаа юм?
Я: Гэртээ харья.
Тан: Авч явна аа? Намайг хүний аминд хүрэхийг завдсан гэсэн. Би яасан ч хүний аминд хүрэхгүй.
Я: Мэднэ ээ, Тан хатагтай амьд.
Аав: Яаняан, айх хэрэггүй. Жинхэнэ хэрэгтнийг барьсан. Шиао Юэ чамайг гүтгэсэн байна лээ.
Ээж: Шүүх хурал гурав хоногийн дараа болно. Тэр үед нүүр тулж болно.
Я: Очимоор байна уу? би хамт явъя.
Тан: Тийм ээ. Шиао Юэтэй бүх тооцоогоо дуусгах цаг нь болсон.
*************
Эр: Шүүх хурал эхэлж байна. бүгд босцогоо.
Ш: Яах гээд байгаа юм? Намайг тавь.
Эр: Яллагдагч Тан Шиао Юэ хүний аминд санаатай хүрэхийг завдаж, хохирогч Тан Лийг дээрэлхсэн болон хэд хэдэн хэргийн улмаас бүх насаар нь хорих ял оноож байна. Мөн улс төрийн эрхийг нь хасаж байна.
Ш: Ээж ээ. миний буруу. Би таны мах цусны тасархай. Намайг шоронд явуулмаар байгаа юм уу? Юншао ах аа. Надад засрах боломж өгөөч дээ. Би шоронд ормооргүй байна.
Юн: Хийсэн хэргээ сайн бод.
Эр: Аваад яв.
Ш: Ээж ээ. аав аа. Юншао ах аа. Би буруугаа ойлгосон.
Тан: Яан Шумин. Бүгд дууслаа. явъя.
Юн: А Ли. А Ли., Тан Шиао Юэ хийсэн хэргийнхээ шийтгэлийг авсан. Шоронд хоригдож байгаа. Намайг уучилчих л даа.
Эх: А Ли. Ээж нь буруугаа мэдэж байна. Уучлаарай гэж хэлэх ч нүүр алга. Гэхдээ чамд зориулж бэлдсэн шинэ өрөө бэлэн болсон. Хувцасны шүүгээг даашинзаар дүүргэсэн. Гэрээ санавал над дээр ирж байгаарай.
Нө: Тийм ээ, А Ли. Энэ олон жил зовсныг чинь мэдэж байна. гэхдээ бид нар 18 жил гэр бүл болж амьдарсан. Бидний холбоо... ингээд тасарч болохгүй.
Тан: Тангийнхнаас залхаж байна. би өөрийн гэсэн гэр бүл, шинэ амьдралтай болсон. Миний амьдралд оролцох хэрэггүй.
Я: Олон жил Яаняаныг өсгөснийг чинь бодоод би харж үзье. Гэхдээ Тан овогтыг би зүгээр өнгөрөөхгүй.
Эх: А Ли. Намайг уучлаач дээ. Гуйж байна.
Нө: Юншао ирснээсээ хойш барнаас салахаа байлаа.
Эх: Юншао ходоод муутай байж ингэж уугаад байвал А Лийг бүрмөсөн алдана.
Нө: А Ли удахгүй үзэгслэнгээ гаргана. Энэ чиний сүүлчийн боломж шүү.
Юн: Тийм ээ. намайг үзэн ядаж байгаа. Би уулзмаар байна.
***************
Эм: Хөөх. Бээжингийн элит Яан овогтын өв залгамжлагч Яан Шумин биш үү? Хажууд нь байгаа хөөрхөн бүсгүй тэрний олон жил хайсан сүйт бүсгүй нь байх.
Эр: Энэ үзэгслэнг Яан Шумин сүйт бүсгүйдээ зориулж гаргасан.
Эх: А Лийг ингэж гэрэлтэнэ гэж төсөөлсөнгүй.
Эмээ: Тийм ээ. А Ли хөөрхөнөөс гадна их авъяастай. Бид нар яагаад энийг олж хараагүй юм бол?
Юн: Тийм ээ. А Лийг зурах дуртай гэж мэддэг байсан. Гэхдээ төсөөлснөөс ч илүү байж.
Я: Хатагтай ноёд оо. Өнөөдөр тавигдсан бүх бүтээлийг худалдан авах боломжтой. Хүсвэл авч болно.
Эм: Энэ зурагнууд олигтой биш. Залуу ноёнтон зүгээр л сүйт бүсгүйгээ эрхлүүлж байгаа юм. Сүртэй юм биш.
Тан: Нэг юм тодруулъя. Зарах чухал биш, бид урлагаар дамжуулан онцгой сэтгэлийн хөдөлгөөнийг хуваалцах гэсэн юм.
Нө: А Лигийн зурагнуудыг авчихвал бид нарыг уучилж магадгүй.
Эмээ: бид нар зураг зуруулдаггүй, ойлгодоггүй байсан. Одоо дэмжих хэрэгтэй.
Эх: Тэгэлгүй яах вэ. А Лийд тусалъя.
Юн: Би бүгдийг нь авъя.
Эмээ: Бид нар авна аа.
Эх: Би ч гэсэн авна.
Юн: А Ли.
Я: залуу ноён Пэй. Та хүн андуураагүй биз? Энэ миний сүйт бүсгүй, Шэн Яан.
Юн: Сүйт бүсгүй гэнэ ээ? Би зөвшөөрсөн юм уу?
Я: Пэй Юншао. Энэ Яаняаны бие даасан үзэгслэн. Энд чамайг зодох хүсэл алга.
Тан: Пэй Юншао, хангалттай. Би гэр бүлтэй болсон гэж олон хэлсэн байх аа? Бас шинэ сүйт залуутай. Миний амьдралд төвөг удахаа боль.
Юн: А Ли. Чамайг мартах гэж оролдсон ч би чадахгүй байна. Чи намайг зургийг чинь ойлгодоггүй гэдэг, тийм үү? Би одоо л ойлгож байна. энэ зурагнууд чиний бодол, хүсэл тэмүүллийг илэрхийлдэг. Чиний ирээдүйн тухай төсөөлөл. Мөн үү?
Тан: Харамсалтай л юм. Би намайг ойлгодог хүнтэй болсон.
Юн: А Ли. Чи намайг шийтгэж байгаа биз дээ? Чамайг үл тоомсорлодог байсан болохоор. Чиний сэтгэлийг тоодоггүй байсан болохоор. Би өөрчлөгдөнө өө. Намайг уучилчих л даа. Гуйж байна. Надад дахиад ганцхан боломж өгчих.
Эх: А Ли, охин минь. Чамгүйгээр энэ хэд хоног Юншао сэтгэлээр унахаас гадна бид нар ч гэсэн яахаа мэдэхгүй байлаа. Чамгүйгээр ээжид нь амьдрал утга алга. Намайг битгий орхи л доо. Ээждээ хүрээд ир, тэгэх үү?
Нө: Тийм ээ. А Ли. Би сайн аав байж чадаагүй нь үнэн. Чамд итгэхгүй, үргэлж эргэлздэг байсан. Миний буруу. Аавдаа алдаагаа засах боломж өг л дөө. Гуйж байна.
Юн: А Ли. Уур чинь хүрээд байвал намайг хүссэнээрээ загна. Надад ганцхан боломж өгчих.
Эм: Хүлээгээрэй, юу болоод байна аа? Шэнгийн охин гэсэн биз дээ? Яагаад Си хотын Тан, Пэйгийнхэнтэй холбоотой байдаг билээ?
Эр: Шэн авхай багадаа алга болоод Тан овгийнхон өргөж аваад Тан Ли нэрээр өсгөсөн гэсэн. Пэйгийн залгамжлагчтай хамт өсөж, багын хайртууд гэсэн. Гэхдээ Тангийнхан, Юншаотой цуг тэрнийг их гомдоосон гэсэн. Одоо төрсөн эцэг эх, сүйт залуугаа олсон болохоор эд нар уучлалт гуйж байгаа юм.
Эм: Шэн авхай тэд нарыг уучлах бол уу?
Тан: Пэй Юншао. Уучлалт гуйж дуусав уу?
Юн: А Ли, намайг уучилчихсан уу?
Тан: Уучлах аа? Өнөөдөр бүгд цугларсан болохоор би тодорхой хэлчихье. Уучлахгүй.
Юн: А Ли.
Я: Чамд хэд хэлэх юм? Битгий хүр гэсэн байх аа?
Тан: Пэй Юншао. Юу гэж хэлсэнээ санаж байна уу? Тэр үдэшлэгүүд бүгд Тан Шиао Юэтэй хийж байгаа жүжиг гэсэн. Чи намайг ойлго гэсэн.
Юн: Тан Ли. Би дээд давхарт өрөө бэлдээд өгье. Тэнд зурагаа зурж болно. Тийм ээ. Тан Шиао Юэ бид нарыг бүгдийг нь хуурсан. Тэр үед би...
Тан: Пэй Юншао. Чи хүссэнээ хийж болох насанд хүрсэн хүн. Олигтой ч жүжиглэж чадахгүй байхад чи ойлгоогүй гэж үү? Гэхдээ тэр одоо хамаагүй. Чиний сэтгэлд надад зай байхгүйг би мэднэ.
Юн: Тийм биш ээ. чи миний хувьд бүх ертөнц. Би чамгүй амьдарч чадахгүй.
Тан: Пэй Юншао. Надад чамайг гэх сэтгэл үлдээгүй, миний амьдралаас алга болоод өг. Явъя.
Юн: Хүлээ. Ганц шөнийн дотор сэтгэлгүй болно гэдэгт би итгэхгүй байна. Чи надад сайн биз дээ?
Тан: Пэй Юншао. Бүгд дууссан. Намайг дагахаа боль.
Юн: А Ли. Чи үргэлж надад хайртай байсан. чи яаж... өөр хүнийг сүйт залуугаараа сонгож чадаж байна аа? Энэ үү? Чамайг хүчилсэн үү?
Тан: Хангалттай, Пэй Юншао. Би чамд хайртай байсан. Өдөр бүр чиний төлөө амьдарч байсан. Гэтэл чи... чи намайг цусны банк болгож ашигласан. Чамд намайг буруутгах эрх байхгүй.
***************
Тан: Чамд намайг буруутгах эрх байхгүй. Явъя.
Юн: Гуйж байна. Надад ганц боломж өгчих л дөө.
Тан: Пэй Юншао. Бид хоёр дууссан. Чаргууцалдахаа боль.
Юн: Гуйж байна, ганцхан боломж. А Ли.
Я: Сүүлчийн удаа хэлье. Зайл!
Юн: Тэрэнд надад байхгүй юу байгаа юм?
Тан: Чамаас бүх талаараа илүү. Шуминтай байхдаа би өөрөөрөө байж чаддаг. Өөрийнхөөрөө амьдарч чаддаг...
Эх: А Ли. Юншао, хурдан араас нь яв. А Лийг тэр хүнтэй явуулж болохгүй.
Юн: Эгч ээ. А Лийд төвөг удахаа больё. Намайг үзэн яддаг болох байх.
Нө: Хангалттай. Юншао, тэгээд яах болж байна аа? Одоо яах вэ?
Юн: Тоох хэрэггүй. Би дахиад төвөг удахгүй.
****************
Я: Хөөе. Ярилцмаар байна уу? Ээж аав хоёр галерейд юу болсныг мэдчихсэн. Чамайг шалгаад ир гэсэн юм.
Тан: Яан Шумин. Уур чинь хүрч байна уу? Үзэгслэн гаргах гэж тэгж хичээж байхад баллаад хаячихлаа.
Я: Уурлаагүй ээ. зүгээр л... сонирхол төрөөд байна. Миний мундагийг яаж мэдсэн юм?
Тан: Маргалдаж байгаад хэлчихсэн. Өнөөдөр Пэй Юншаог хараад хүмүүс чамайг миний амраг гэж бодож байгаа.
Я: Би... амраг гэнэ ээ?
Тан: Тодруулбал гурав дахь хүн.
Я: Шэн авхай. Над шиг амраг чамд олдох уу?
Тан: Үнэтэй юм уу?
Я: Мэдмээр байна уу? Зугтах боломж өгч байхад. Яагаад энд байгаа юм?
Тан: Яан Шумин.
Я: Шэн Яан. Чи согтоогүйгээ мэдэж байгаа. Сайн мэдэж байгаа. Сэрчихсэн үү? Яасан? Надтай унтчихаад, зугтах гээ юу?
Тан: Би... би тэгээгүй. Намайг тавь...
Я: За за. Тоглохоо болилоо. Би өглөөний цай бэлдье. Болохоороо буугаад ирээрэй.
Тан: За. Яагаад Яан Шуминтай унтчихав аа? миний хувцас хаана байна аа? Үгүй ээ. Яаралтай төлөвлөгөөг идэвхжүүллээ.
Я: Ээж ээ. дүү. Та хоёр энд юу хийж байгааюм?
Ха: Шэн Яаныг гэртээ авчирчихаад, олсон гэдгээ ч хэлэхгүй. Ямар болсныг нь харахаар ирлээ.
Дүү: Харин тийм. Ах аа, тарган уу, туранхай юу? Надаас хөөрхөн юм уу? Зургийг нь явуулчих.
Ха: Та нарыг ийм адал явдалд дуртай гэж мэдсэнгүй.
Тан: Эгч ээ. би тайлбарлая.
Ха: Тайлбар хэрэггүй. Энэ таван сая юань.
Я: Ээж ээ, юу хийгээд байгаа юм бэ? Яаняан, энэ мөнгийг аваад миний хүүгийн дэргэд бай.
Тан: Намайг хөөхгүй юм уу?
Ха: Хүү маань арай гэж сайн хүнтэй болж байхад. Чи яавал үлдэх вэ?
Тан: Би...
Я: Ээж ээ. Танд баярлалаа. Та гэнэтхэн ирсэн болохоор Яаняан сандраад байна. Би дээшээ өрөөнд оруулаадахъя.
Ха: Тэг тэг.
************
Я: Шэн авхай, чи намайг ашигласан шүү. Би сая чамайг ээжээс аварсан. Хариуг нь яаж барих гэж байна даа?
Тан: Хариуг нь барина аа.
Я: Тэгээд яаж барих юм?
Тан: Шинэ хувцас авч өгье. Хоолоор дайлъя.
Я: Шэн авхай. Намайг мөнгөгүй гэж бодоо юу? Чи өөрөө харсан. Манайхан намайг хурдан гэрлэ гээд байгаа. Би яах вэ?
Тан: Тэгээд юу гэж?
Я: Надтай гэрлэ.
Тан: Би дахиад гэрлэх тухай бодож байгаагүй. Гэтэл энэ... Яан Шуминтай шууд гэрлэчихсэн. Хуурамч ч гэсэн... тэгье.
*************
Тан: Минийхээр яах гэж байгаа юм?
Я: Гэрлэчихлээ. Яасан? Ингэнэ гэж бодоогүй юу?
Тан: Чамайг ийм хүн гэж бодсонгүй.
Я: Сонс доо. Би хаа сайгүй хуваалцана. Хүн болгонд хэлнэ. Гэрлэх санал тавина. Дахин давтагдашгүй том хурим хийнэ.... Ах аа. Эгч ээ.
Аав: Шумин. Наашаа суу.
Я: Ах аа. эгч ээ. Яаняан бид хоёр гэрлэлтээ батлуулсан. Одоо хуримаа төлөвлөж байгаа.
Аав: Сайн байна.
Ээж: Манай Яаняан их зовсон. Энэ удаа сайн хүнтэй учирлаа.
Аав: Гэхдээ, тэрнийг гомдоосон хүмүүс зүгээр өнгөрөхгүй ээ. Тэд нар хариугаа амсах л болно. Арав дахин.
Я: Ах аа. Тэгээд, яая гэж бодож байна?
Аав: Ингэе. Бид нар...
*******************
Эх: Юншао. Сайхан мэдээ. А Лигийн төрсөн эцэг эх бид нарыг уучилсан. Нөгөөдөр А Лигийн төрсөн өдөрт бид нарыг урьсан байна.
Нө: Сайн хар. Цаг нь болохоор А Лигийн ээж аавын тусламжтай асуудлаа шийдчихнэ ээ. А Ли бид нарыг уучилж л таараа.
Юн: Нээрэн үү?
Эмээ: Үнэн. Шэн хатагтай өөрөө холбоо барьсан. Худлаа ярихгүй. Хурдан бэлд. Явж А Лийд бэлэг сонгоё.
Юн: Ах аа. эгч ээ. А Лигийн төрсөн өдөр энд болох юм уу?
Нө: Энэ Шэн овогтын өгсөн хаяг. Мөн байх ёстой.
Эх: Энд хүлээж байя. Шэнгийнхнийг ирэхээр явж А Литай уулзъя.
Эмээ: А Лийг уучлахгүй байх гэж айж байна уу? санадарч байна уу?
Юн: Магадгүй. Юу ч гэсэн орцогооё.
Эх: Тэгье.
Юн: Энэ... хуримын танхим уу?
Нө: магадгүй л юм. Хэн нэг нь хуримаа хийх гэж байгаа байх. Ийм сайхан чимэглэсэн байх гэж.
Эх: Юншао. А Ли биднийг уучилсны дараа энд санал тавьж болох юм байна. Энэ газрыг хөлсөл.
Эмээ: Яг зөв. Хариуцдаг хүнтэй эртхэн холбоо барина аа.
Эр: хатагтай. Энэ танхимыг зураач нь өөрийн гараар зурж бэлдсэн. Ямар ч хариуцсан хүн байхгүй.
Юн: Зураач аа?
Эх: Зураачийн утасны дугаарыг авч болох уу? Гэрлэх санал тавих гэж байгаа болохоор дизайны туслалцаа хэрэгтэй байна.
Эр: Харамсалтай нь их онцгой зураач байгаа юм.
Нө:. Хэн байдаг билээ? Мөнгөнд дургүй байдаг?
Эр: Шэн овогтын өв залгамжлагч. Шэн Яан авхай.
Юн: Юу? Юу гэнэ ээ?
Эр: Зураач нь Шэн Яан авхай. Тэгээд ч Бээжингийн “Сарны гэрэл” өргөө Яан Шуминых. Олон нийтэд нээлттэй биш.
Нө: тэгж л таараа. Энэ Сарны гэрэл өргөө Чин гүрний үеийн нууц өргөө байгаа юм. Цуу яриагаар бол эзэн нь маш нууцлаг гэсэн. Бас гадны хүн бараг урьдаггүй. Эзэн нь Яан Шумин байх юм гэж санасангүй.
Юн: Хурим? Зураач? Яан Шумин? Үгүй байлгүй дээ. Яан Шуминыг олоод ир.
Я: намайг хайгаа юу, ноён Пэй.
Юн: Яан Шумин. Юу болоод байгаа юм? Өнөөдөр А Лигийн төрсөн өдөр байх аа. яагаад хуримын танхим засчихсан юм? А Ли яагаад хурим төлөвлөж байгаа юм?
Я: Би яавл гэж дээ? Чи… бид нараас зууралдаад, үзэгслэнг нь сүйтгээд, одоо бүр миний хуримыг үймүүлж байдаг. Хэрэг тарихаар ирээ юу?
Юн: Чиний хурим аа? Хэнтэй гэрлэж байгаа юм? Хэлээч. Хэний хурим юм? Сүйт бүсгүй нь хэн бэ? Хэлээч.
Тан: Би байна. Сүйт бүсгүй ирлээ. Яан Шумины сүйт бүсгүй.
Юн: А Ли, чи юу гэсэн бэ?
Тан: Яан Шумин сүйт бүсгүй би байна гэж байна.
Юн: А Ли, тоглохоо боль. Инээдтэй биш байна. Намайг айлгах хэрэггүй.
Тан: Пэй Юншао. Чамайг уучилна гэж хаанаас сонссоныг чинь мэдэхгүй. Дахиад хэлчихье. Би чамайг хэзээ ч уучлахгүй.
Юн: А Ли. Чи өнгөрснийг мартаж чадна гэж үү? Насаараа хайрласан хүнээ мартаж чадах уу? А Ли.
Тан: Юншао ах аа.
Юн: Өнөөдөр чиний төрсөн өдөр. Энэ чиний бэлэг.
Тан: Юншао ах аа, баярлалаа. Би анх удаа л төрсөн өдрийн бэлэг авч байна. Тэгэхэд хэцүү байсан. би их гомдсон. Гэхдээ одоо зүгээр. Миний төрсөн ээж аав, бас Яан Шумин байна. Би жаргалтай байгаа.
Юн: Тэгэхэд миний буруу байсан. Би чамайг их гомдоосон. Гэхээ амь насаараа тангараглая. Би дахиад хэзээ ч чамайг гомдоохгүй. Яасан ч.
Тан: Хэтэрхий оройтсон. Би өөр хүнд сайн болчихсон. Яан Шумин, миний амьдралд дахин ирсэнд баярлалаа. Энэ олон жил намайг хайсаар байсанд баярлалаа. Бас үргэлж дэргэд минь байдагт баярлалаа. Өмнө нь би харанхуйд амьдарч, чиний сэтгэлийг үл ойшоож байсан. Одоо хэлэхийг хүсч байгаа зүйл бол... Яан Шумин... чиний эхнэр байх нэр төрийн хэрэг.
Я: Шэн авхай. Чиний нөхөр байх нэр төрийн хэрэг.
Юн: Энэ үхэж буй хайрын гашуун амт уу?
Эх: Тэгэхээр өнгөрсөн 18жил А Ли, өдөр бүр ингэж амьдарч байж.
Нө: Одоо А Ли Шэн овогтын залгамжлагч. Яан овогтын залуу эзэгтэй. Бас хүмүүсийн хүндэтгэлийг хүртсэн алдартай зураач. Гэтэл бид нар тэрнийг цусны хүүдий гэж хардаг байж. би байсан бол... үнэхээр... бид нар үнэхээр буруу юм хийж.
Эмээ: Тийм ээ. Тэрнийг явуул. А Литай зууралдах хэрэггүй. Чин сэтгэлээсээ сайн сайхныг хүс.
Юн: Сайн сайхан... Миний гэрлэнэ гэж амалсан эмэгтэй... өөр хүнийх болчихлоо.
Эр: Ноён Пэй. Тан авхайд бэлгийг нь өгөх үү?
Юн: Өг. Миний өгч байгаа инж болог.
Тан: Шэн Яан би үүрд Яан Шумины үнэнч эхнэр байна гэж амалж байна.
Нө: Юншао.
Эмээ: Зүгээр үү?
****************
Тан: Ээж ээ. цай уу.
Я: Аав аа. цай уу.
Ха: Энэ Яан овогтын удам дамжсан хаш бугуйвч. Үеээс үед дамжиж ирсэн эд. Яаняан, нааш ир.
Тан: Энэ хэтэрний үнэтэй эд байна.
Ха: Би зүүгээд өгье. Сайхан харагдаж байна. Чиний арьсанд зохиож байна. Төгс зохиож байна. Хурдан бос.
Тан: хэтэрхий үнэ цэнэтэй эд байна. би авч чадахгүй ээ.
Я: Яан овогтын бэрүүдэд өгдөг юм. Манай бэр болсон болохоор чи авах ёстой. Тэгэхгүй бол ээж аав хоёр буруугаар ойлгочихно.
Тан: За яах вэ. тэгвэл авъя даа.
Ха: Сайн охин.
Нө: Уучлаарай. А Ли авхайтай яаралтай уулзах хэрэгтэй байна. Бид нарыг ирсэн гээд хэлээд өгөөч.
Эм: Хурдан явж үз. Манай залуу эзэгтэйг Шэн Яан гэдэг. А Ли биш.
Эмээ: А Ли.
Эх: Юншао хүнд өвдсөн. Очоод уулзчих л даа.
Эмээ: Гуйж байна.
Нө: А Ли. А Ли.
Эх: Тэр үхэж байна.
Эмээ: Гуйж байна. тэрнийг авраач дээ.
*********************
Тан: Юу болоо вэ?
Эх: Эмч Юншаог ходоодны хорт хавдартай гэсэн. Хугацаа бага үлдсэн. Биелүүлж чадаагүй хүсэл байгаа бол биелүүлж өгөөрэй гэсэн.
Нө: А Ли. Энэ удаа бид нар худлаа яриагүй ээ. Юншаогийн ходоод багын л муу байсан. Дээр нь сүүлийн үед амрахгүй ажиллаад, хоолоо ч цагт нь идэхгүй, стресст ороод...
Эмээ: А Ли, чамд хэлэх зүйл их байгаа. Гэхдээ эмч тэрнийг хэзээ ухаан орохыг хэлж мэдэхгүй гэсэн.
Эм: Шэн авхай. Дахиад банш хийж байгаа юм уу?
Тан: Юншао ходоод муутай. Идэхэд хор багатай хоол хийж өгөх гэсэн юм. Тэгэхгүй бол ходоод нь өвдөнө.
Я: Яаняан. Гадаа хүлээж байя.
Тан: Юншао. Бидний хувь тавилан ингэж дуусах тавилантай байсан байх. Сэрчихсэн үү. Эмч ходоодны хорт хавдар гэсэн. Хугацаа бага үлдсэн. Хүсэх юм байна уу? Хэл хэл. Би сонсож байна.
Юн: А Ли. Би амьд үлдэж чадвал. Намайг уучлах уу? А Ли. Намайг уучлах уу?
Тан: Уучлахгүй.
Юн: Дахиад эхэлж болдог байсан бол сайхан байхгүй юу... миний хамгийн харамсдаг юм... Тан Лигийн дэргэд байж жаргалтай байгааг нь харж чадаагүй явдал.
Я: Яаняан. Гэртээ харья.
Тан: Очилоо. Харанхуйд төөрсөн бол айх хэрэггүй. Эргээд хар. Хорвоо тэр чигтээ ард чинь байгаа.
Төгсөв.
Back to episodes Go home